bnbd 44-02-08

48
БНбД 44-02-08 1 МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДЇРЭМ ТӨВ ДАМЖУУЛАХ (МАГИСТРАЛ) ХООЛОЙН УГСРАЛТ CONSTRUCTION OF MAGISTRAL PIPELINE 2008 оны … дугаар сарын …-ны єдрєєс эхлэн мєрдєнє. 1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1 Энэ барилгын норм ба дїрмийг 1400 мм (илүүгүй) нэрлэсэн голчтой 10 МПа (100 кгс/см²)-аас ихгүй орчны илүүдэл даралттай доорх зүйлсийг тээвэрлэхэд зориулсан тєв дамжуулах хоолой ба тїїний салбар шугамыг шинээр барих, одоо ашиглагдаж буй шугамуудыг шинэчлэхэд мєрдєнє. Үүнд: - нефть, нефтийн бүтээгдэхүүн, байгалийн болон завсарын хий, ердийн хий ба зохиомол нүүрс-устөрөгчийн хийг олборлох, үйлдвэрлэх болон хадгалах газраас (сорох болон шахах төв станцаас) хэрэглэгч хүртэлх шугам (нефть бааз, дамжуулах бааз, савлагааны цэгүүд, хот болон суурин газруудын хий хуваарилалтын станц, бие даасан үйлдвэрүүд, хєдєє аж ахуйн газрууд болон замын боомтуудад) - шингэрүүлсэн нүүрс устөрөгчийн хий (С3, С4 бүлгүүд болон тэдгээрийн хольцууд), тогтвортой бус бензин, тогтвортой бус конденсатууд болон 45°С- ийн температурт ханасан хийн даралт 1.6 МП-аас илүүгүй бусад шингэрүүлсэн нүүрс устөрөгчийг олборлох ба үйлдвэрлэх газраас (сорох болон шахах төв станцаас) хэрэглэгч хүртэлх шугам (нефть бааз, дамжуулах бааз, савлах цэг, үйлдвэрийн газрууд, замын боомт, хий хуваарилах станц болон анхан шатны баазуудад) - төвийн ба завсрын хий шахах ба сорох станцууд, нефть шахах ба сорох станцууд газар доорх хий хадгалах станц, хий хуваарилах болон хэмжих цэг хоорондын бүтээгдэхүүнийг тээвэрлэх шугам. 1.2. Энэ дүрмийг үйлдвэрлэлийн буюу олзворлох зориулалттай ашиглагдах хоолой эсвэл усан хилийн заагийн шугам болон дамжуулах хоолойг 8 баллын чичирхийлэлтэй нутагт газар доор тавих буюу 6 баллын чичирхийлэлтэй бїсэд газраас дээш тавихад мөрдөгдөхгүй. Дээрх тохиолдолуудад холбогдох дээд байгууллагаар батлагдсан норматив бичиг баримтын шаардлагуудыг мєрдєнє байгууллагын норматив байхгүй тохиолдолд зураг төсөлд ажил гїйцэтгэх ба тїїнийг хүлээн авах тухай заасан тусгай шаардлагыг баримтлана. 1.3. Төв дамжуулах хоолойн барилгын ажилд энэ нормын шаардлагуудаас гадна нормын холбогдох бүлгүүдийн шаардлагыг мөн хангавал зохино. Үүнээс гадна барилгын үйлдвэрлэл, аюулгүй ажиллагааны техник болон зохих журмаар батлагдсан дамжуулах хоолойн цогцолбор ба түүний тодорхой хэсгүүдийг гїйцэтгэх, хүлээн авах стандарт, заавар, дотоод журам зэргийг баримтлана. 1.4. Төв дамжуулах хоолой болон түүний салбаруудын зэрэглэл нь дамжуулах хоолойн зураг төсєл зохиох БНбД-ийн дагуу боловсруулсан ажлын зургаар тодорхойлогдоно. 1.5. Төв дамжуулах хоолойн барилгын ажлыг механикжсан хөдөлгөөнт цуваагаар эсвэл технологийн нарийн дараалал бүхий үйлдвэрлэлийн ажлын зогсолтгүй байдлыг хангахуйц цогцолборын аль нэгээр цуврал аргаар явуулна. 1.6. Барилгын бэлтгэл ажил болон байгалийн ба зохиомол саадыг нэвтрэх шилжүүлгүүдийг мэргэшсэн барилга угсралтын ангиудаар гүйцэтгүүлэх шаардлагатай.

Upload: barilgamn

Post on 16-Nov-2014

1.977 views

Category:

Documents


22 download

TRANSCRIPT

Page 1: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДЇРЭМ

ТӨВ ДАМЖУУЛАХ (МАГИСТРАЛ) ХООЛОЙН УГСРАЛТ CONSTRUCTION OF MAGISTRAL PIPELINE

2008 оны … дугаар сарын …-ны єдрєєс эхлэн мєрдєнє.

1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Энэ барилгын норм ба дїрмийг 1400 мм (илүүгүй) нэрлэсэн голчтой 10 МПа (100 кгс/см²)-аас ихгүй орчны илүүдэл даралттай доорх зүйлсийг тээвэрлэхэд зориулсан тєв дамжуулах хоолой ба тїїний салбар шугамыг шинээр барих, одоо ашиглагдаж буй шугамуудыг шинэчлэхэд мєрдєнє. Үүнд:

- нефть, нефтийн бүтээгдэхүүн, байгалийн болон завсарын хий, ердийн хий ба зохиомол нүүрс-устөрөгчийн хийг олборлох, үйлдвэрлэх болон хадгалах газраас (сорох болон шахах төв станцаас) хэрэглэгч хүртэлх шугам (нефть бааз, дамжуулах бааз, савлагааны цэгүүд, хот болон суурин газруудын хий хуваарилалтын станц, бие даасан  үйлдвэрүүд, хєдєє аж ахуйн газрууд болон замын боомтуудад) - шингэрүүлсэн нүүрс устөрөгчийн хий (С3, С4 бүлгүүд болон тэдгээрийн хольцууд), тогтвортой бус бензин, тогтвортой бус конденсатууд болон 45°С- ийн температурт ханасан хийн даралт 1.6 МП-аас илүүгүй бусад шингэрүүлсэн нүүрс устөрөгчийг олборлох ба  үйлдвэрлэх газраас (сорох болон шахах төв станцаас) хэрэглэгч хүртэлх шугам (нефть бааз, дамжуулах бааз, савлах цэг,  үйлдвэрийн газрууд, замын боомт, хий хуваарилах станц болон анхан шатны баазуудад) - төвийн ба завсрын хий шахах ба сорох станцууд, нефть шахах ба сорох станцууд газар доорх хий хадгалах станц, хий хуваарилах болон хэмжих цэг хоорондын бүтээгдэхүүнийг тээвэрлэх шугам.

1.2. Энэ дүрмийг  үйлдвэрлэлийн буюу олзворлох зориулалттай ашиглагдах хоолой эсвэл усан хилийн заагийн шугам болон дамжуулах хоолойг 8 баллын чичирхийлэлтэй нутагт газар доор тавих буюу 6 баллын чичирхийлэлтэй бїсэд газраас дээш тавихад мөрдөгдөхгүй. Дээрх тохиолдолуудад холбогдох дээд байгууллагаар батлагдсан норматив бичиг баримтын шаардлагуудыг мєрдєнє байгууллагын норматив байхгүй тохиолдолд зураг төсөлд ажил гїйцэтгэх ба тїїнийг хүлээн авах тухай заасан тусгай шаардлагыг баримтлана.

1.3. Төв дамжуулах хоолойн барилгын ажилд энэ нормын шаардлагуудаас гадна нормын холбогдох бүлгүүдийн шаардлагыг мөн хангавал зохино.  Үүнээс гадна барилгын  үйлдвэрлэл, аюулгүй ажиллагааны техник болон зохих журмаар батлагдсан дамжуулах хоолойн цогцолбор ба түүний тодорхой хэсгүүдийг гїйцэтгэх, хүлээн авах стандарт, заавар, дотоод журам зэргийг баримтлана.

1.4. Төв дамжуулах хоолой болон түүний салбаруудын зэрэглэл нь дамжуулах хоолойн зураг төсєл зохиох БНбД-ийн дагуу боловсруулсан ажлын зургаар тодорхойлогдоно.

1.5. Төв дамжуулах хоолойн барилгын ажлыг механикжсан хөдөлгөөнт цуваагаар эсвэл технологийн нарийн дараалал бүхий  үйлдвэрлэлийн ажлын зогсолтгүй байдлыг хангахуйц цогцолборын аль нэгээр цуврал аргаар явуулна.

1.6. Барилгын бэлтгэл ажил болон байгалийн ба зохиомол саадыг нэвтрэх шилжүүлгүүдийг мэргэшсэн барилга угсралтын ангиудаар гүйцэтгүүлэх шаардлагатай.

Page 2: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

1.7. Төв дамжуулах хоолой байгуулахад зориулан олгосон газрын хэмжээнд тохируулан барилга барих явцад шаардагдах зурвасын єргєн шиг нормоор тодорхойлно.

1.8. Төв дамжуулах хоолой газар доорх инженерийн сїлжээг хөндлөн гарах тохиолдолд тухайн сїлжээний хэрэглэгчийн зөвшөөрөлийг авч тїїний төлөөлөгчийг байлцуулан огтолцох хэсгийн барилга угсралтын ажлыг гїйцэтгэнэ.

1.9. Зураг тєсєлд тусгагдаагүй, газар доорх байгууламж ба шугам сүлжээ илэрсэн тохиолдолд барилгын байгууллага тухайн шугам ба байгууламжийг ашиглагч байгууллагатай зөвшилцөж тїїнийг эвдрэл гэмтлээс хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй.

1.10. Дамжуулах хоолойг хөндлөн гарах кабелийн шугам илэрвэл холбогдох тєрийн дээд байгууллагаас баталсан холбоо, радиожуулалтын шугамын хамгаалалтын бүсэд үйлдвэрлэл явуулах нөхцлийг заавал мєрдєх хэрэгтэй.

1.11. Гүйцэтгэгч байгууллагаас барилга угсралтын ажлын явцад ажил бїрт (технологийн процесс бүрт) чанарын хяналт тавиж байх шаардлагатай. Захиалагч болон төрийн хяналтын байгууллагын төлөөлөгчид ажлын бүх төрөлд түүвэрчилсэн чанарын хяналт тавьж болно. Чанарыг нь баталгаажуулсан сертификат, паспорт бичиг баримтгүй бараа материалыг үйлдвэрлэлд ашиглахыг хориглоно.

1.12. Төв дамжуулах хоолойн угсралтанд ихэвчлэн заводад хийсэн тусгаарлах бїрээстэй хоолой ашиглана. Бүрээстэй хоолойн угсралтын ажлыг тусгай технологийн зааврын дагуу гүйцэтгэнэ.

1.13.  Үйлдвэрлэлийн ажлын баримтжуулалт, түүний дотор далд ажлыг гэрчилсэн акт баримтыг нефть, хийн асуудал эрхэлсэн төрийн дээд байгууллагаас батлагдсан заавар, зөвлөмжийн дагуу гүйцэтгэнэ.

1.14. Барилгын угсралтын байгууллага, захиалагч нарын зохих журмаар боловсруулсан дамжуулах хоолойн бодит байрлал хэрэглэсэн материал бїхий гүйцэтгэлийн зураглалыг орон нутгийн захиргааны байгууллагад заавал хүлээлгэн өгнө.

2. БЭЛТГЭЛ АЖИЛ

2.1. Захиалагч байгуулага нь барилгын геодизийн хэсэгчилсэн дэвсгэр зураглалыг бэлтгэх  үүрэгтэй бөгөөд барилга угсралтын ажил эхлэхээс 10-аас доошгүй хоногийн  өмнө техникийн баримтууд болон дамжуулах хоолойн чиг шугаман дээр тавигдах баталгаажсан тухайн дэвсгэр зургийн цэг тэмдэгийн тэмдэглэгээг гүйцэтгэгчид хүргүүлсэн байх ёстой. Тухайн тэмдэглэгээнд:

- дамжуулах хоолойн эргэлтийн өнцгийг тодотгосон тэмдэг; - эргэлтийн  өнцөгийн чилэл дээр  үзэгдэхүйц хэмжээнд тавигдсан 2-оос доошгүй тэмдэг; - дамжуулах хоолойн шулуун чиглэл дээр хос хосоор нь 1 км-ээс багагүй алгасалтайгаар хос хосоор нь үзэгдэхүйц хэмжээнд тавигдсан тэмдэг; - гол горхи, гуу жалга, зам болон бусад байгалийн болон зохиомол саадуудаар хөндлөн нэвтрэх дамжуулах хоолойн шулуун шилжүүлгийн 2 талд үзэгдэхүйц хэмжээнд тавигдсан тэмдэг; - усан саадыг нэвтрэх шилжүүлэг дээр (2 эрэг дээр нь) тавигдсан тэмдгээс гадна бусад шугамын дагуу 5 км ээс багагүй зайд байрлуулсан  өндрийн репер; - тэмдэглэгээний абрис, тайлбар бичиг болон тэдгээрийн зураглал;

Page 3: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

- геодезийн дэвсгэр зургийн координатууд болон цэгүүдийн тэмдэглэгээний каталог зэрэг орно.

Геодезийн хэсэгчилсэн дэвсгэр зургийг зохиоход зөвшөөрөгдсөн квадрат дундаж хазайлт:  өнцгийн хэмжээ ±2; шугамын хэмжигдэхүүн 1/1000; тэмдэглэгээний тодорхойлолт ± 50мм.

2.2. Барилга угсралтын ажлыг эхлэхийн  өмнө барилгын ерєнхий гїйцэтгэгч байгууллага чиг шугамын дагуу дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

- 1/500-гаас багагүй шугаман хэмжилтийн нарийвчлалтай, өнцгийн хэмжилт 2´, мөн шугамын дагуу 1 км-ийн зайд орших шон хоорондын нивелирчлэлийн хэмжээ 50 мм–ийн нарийвчлалтай байхаар геодезийн дэвсгэрийн хэсэгчилсэн хяналт хийнэ. Төсөллөгдсөн зургаас шугамын уртын хэмжээ 1/300,  өнцөг - 3´, шон хоорондын нивелирдсэн хэмжээ 50 мм-ээс илүүгүй  өөрчлөлттэй байх тохиолдолд акт баримтын дагуу дамжуулах хоолойн чиг шугамыг захиалагчаас хүлээн авна; - Чиг шугамын тэнхлэгийн дагуу болон барилгын зурвасын хилээр нэмэлт тэмдэг тавих (шав, шон зэрэг); - Хэвтээ муруйн ердийн хазайлтыг 10 м-ийн зайтай, зохиомол хазайлтыг 2 м-ийн зайтайгаар бодитоор гаргах; - Бүх шугамын дагуу болон онцлог цэгүүд дээр хяналтын гадас зоох (шугамын муруйн эхлэл, дунд болон төгсгөл дээр, газар доорх шугам хоолойтой огтлолцох цэгүүд дээр г.м).

2.3. Хуваалтын цэгїїдийг барилга угсралтын бїсийн гадна шилжїїлэн бэхэлнэ. Тїїнчлэн чиг шугамын дагуу 2 км тутамд нэмэгдэл репер байгуулна. Ерєнхий гїйцтгэгч байгууллага нь барилга угсралтын ажил эхлэхээс  өмнө шаардлагатай тохиолдолд барилгын ажлыг зохион байгуулах БНбД-ийн заалт дээр шаардлагатай бол тухайн барилгын  үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан чиг шугаман дээр дараах нэмэгдэл бэлтгэл ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

- чиг шугам тавигдах талбайн ой мод, бут сөөг, хожуул бул чулуу зэргээс цэвэрлэх;

- шугам тавигдах талбайд байрлаагүй ч биет байдлаараа дамжуулах хоолойд аюул учруулж болзошгүй зарим нэг мод, хад асга зэргийг зайлуулах; - үргэлжилсэн эгц уулыг тэгшилж зүсэх; - нуралт, гулгалт үүсэхээс хамгаалсан арга хэмжээг зохион байгуулах; - дамжуулах хоолойн доорхи сувгийн зурваст хөрсний хөлдөлтийг хамгийн бага байлгах арга хэмжээг авах; - түр зам барих, шугамын дагуу болон шугамын ойролцоо ус урсгах, ус зайлуулах болон ус хатаах байгууламжуудыг барих; гол, горхи, гуу, жалган дээгүүр гарц гүүр барих, мөн шугамд хүрэх замуудыг цасанд дарагдахаас хамгаалах. - объектууд ба станцын дэргэдэх материал, тоног төхөөрөмж хадгалах түр бааз, агуулах барих; - түр зогсоол барих; гагнуур хийх, битүм хайлуулах болон бусад ажлын зориулалттай  үйлдвэрлэлийн түр бааз ба талбай байгуулах; ажилчдын амьдрах, эрүүл ахуй, нийгэм соёлын хэрэгцээг хангасан түр суурин барих; - нисдэг тэрэг буух талбай барих; - диспетчер холбооны систем бий болгох; - дамжуулах хоолойн байгалийн болон зохиомол саадаар нэвтрэх шилжүүлэг барих, хоолойг хонгилоор тавихад зориулсан ахуйн шаардлага хангахуйц технологийн түр байр, байгууламж, зам барьж бэлтгэх;

Page 4: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

- дамжуулах хоолойг усаар нэвтрэн гарах, шилжүүлгийг барихад зориулж хоолойн өндрийг улсын геодеизийн сүлжээтэй холбоотойгоор нивелирдэх ус хэмжих хяналтын цэгийг үйлдвэрлэлийн гадна бий болгох; - тус нормын 13.8-д заасны дагуу хөрсний  үржил шимтэй хэсгийг хусаж зайлуулан дараа ашиглахаар тїр хадгалах;

2.4. Барилгын талбайн цэвэрлэгээг олгосон газрын хилийн дотор болон төсөлд заасан бусад газруудад хийнэ.  Өвлийн улиралд цэвэрлэгээг 2  үе шаттайгаар хийнэ. Үүнд:

- тээврийн хэрэгсэл явах болон барилгын машин ажиллах талбайг  үндсэн ажиллагаа эхлэхээс өмнө. - шуудуу ухах зурвасыг газар ухагч машины ажил эхлэхээс  өмнө, нэг ээлжийн ажил гүйцэтгэхэд хангалттай хүрэлцэхүйц байхаар цэвэрлэнэ.

2.5. Олгосон талбайн бүх хуурай хэсгийг хожуулаас цэвэрлэнэ. Харин чийглэг, намагтай газарт зөвхөн хоолой болон кабель тавих чиг шугамын хэсгийн хожуулыг зайлуулна. Талбайн доторх бусад хэсгийн модыг газартай тэгшилж угаар нь тайрна.

2.6. Тээврийн ба барилгын машин механизм явах замын тэгшилгээний ажлын хэмжээг барилгын зохион байгуулалтын тєслєєр тодорхойлж ажил гїйцэтгэх тєслєєр нарийвчлан гаргана.

2.7. Барилгын болон тээврийн машин техник явах замыг нэг зурвастайгаар байгуулах бєгєєд эргэлт, зөрлөг дээр  өргөтгөсөн байх шаардлагатай. Зөрлөгийг 600 м-ээс ихгүй шулуун зайд үзэгдэх орчинд байгуулна. Өвлийн замыг байгуулахад мөстлөг  үүсэхээс сэргийлж замын цасан хучилтыг нягтруулах, хөрсний өнгөн хэсгийн хөлдөхөөс аль болох зайлсхийж замын зорчих хэсгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай.

Гол, горхи, нууран дээгүүр гарах замыг барьж ашиглахдаа мөсний даацыг тооцсон байхаас гадна мөсөн хучилтыг ажлын шаардлага хангахуйц байлгах хэрэгтэй.

Замын төрөл, бүтэц, өргөний хэмжээ, эргэлтийн радиус зэрэг нь барилгын зохион байгуулалтын төслөөр тодорхойлогдох бөгөөд ажил гїйцэтгэх тєслєєр нарийвчилна.

3. ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ

3.1. Шуудууны хэмжээ ба төрлийг хоолойн зориулалт, тїїний голч, хөрсний төрөл, гидрогеологи болон бусад нөхцлүүдээс хамааруулан зураг төслөөр тодорхойлно.

3.2. 700 мм-ээс бага голчтой дамжуулах хоолойн шуудууны ёроолын  өргөн D+ 300 мм-ээс багагүй (D-дамжуулах хоолойн болзмол голч), голчийн хэмжээ нь 700 мм-ээс их болон дараах нэмэлт шаардлагуудыг тооцсон шуудууны хэмжээний өргөн 1.5D байна. Үүнд:

- 1200-1400 мм-ийн голчтой хоолойд зориулсан, 1:0.5 илүүгүй налуу ханатай шуудуу ухахад түүний ёроолын өргөнийг D+500 мм хүртэл багасгаж болно; - хөрсийг газар ухагч машинаар ухахад шуудууны өргөнийг төсөлд заагдсан хөрс боловсруулах техникийн ажлын хэсгийн  өргөнөөр авах бөгөөд дээрх заалтаас бага байж болохгүй; - шуудууны ёроолын  өргөн нь эргэлт ба муруйлтан дээр шулуун хэсгийн хэмжээтэй харьцуулахад 2 дахин их байна; - дамжуулах хоолойг хүндрүүлэгч ачаагаар эсвэл анкерийн төхөөрөмжөөр бэхлэх тохиолдолд шуудууны  өргөн 2.2D-ээс багагүй байх ба дулаан

Page 5: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

тусгаарлагчтай дамжуулах хоолойн шуудууны өргөний хэмжээг төсөлд зааж өгсөн байна.

3.3. Газар шорооны ажлыг гїйцэтгэх ба хүлээн авах тухай БНбД-д заасны дагуу шуудууны хананы налууг тодорхойлно. Намгархаг хөрстэй нөхцөлд 1-р хүснэгтийг баримтлана.

1-р хүснэгт

Хүлэр

Дараах төрлийн намгархаг хөрсөнд ухах шуудууны хананы налуулгийн хэмжээ

I II III (их устай)

Сул задарсан Сайн задарсан

1: 0.75 1:1

1:1 1:1

- Төслийн дагуу

Лаг шавартай ба бамбалзуур хөрсөнд шуудуу ухахад гаргах боломжгїй хананы налуу тул бэхэлгээ болон ус зайлуулагч хийх шаардлагатай байдаг. Тухайн нөхцөлд тохирсон бэхэлгээ болон ус зайлуулах арга хэмжээг төсөлд тусгасан байвал зохино.

3.4. Роторт эксковатораар шуудуу ухаж, шуудууны ёроолыг тєслийн тэмдэгтэд хїргэн гадаргууг тэгш гарган дамжуулах хоолойн нийт тэнхлэгийн дагуу 3 м-ээс доошгүй  өргөнтэйгээр хоолойг ул хєрстэй нь нягт нийлїїлэхийн тул ероолын бичил гадаргууд тэгшилгээ хийх хэрэгтэй.

3.5. Намагтай хөрсөнд шуудуу ухахад  өргөн гинжтэй эсвэл слан, драглайнтай энгийн гинжит нэг шанагат эсрэг хүрзтэй эксковатор буюу тусгай зориулалтын техник шиглана. Хүлрийн хөвөгч гадаргуутай болон намагтай хөрсөнд шуудуу ухахад урт утастай, төвлөрсөн болон цооногийн цэнэгтэй тэсэлгээ хэрэглэх шаардлагатай.

3.6. Дамжуулах хоолойн хадархаг болон хөлдүү хөрстэй шуудууны ёроолд 10 см-ийн зузаантай зөөлөн шороо дэвсэж гадаргууг тэгшилнэ.

3.7. 1020 мм болон түүнээс дээш голчтой дамжуулах хоолойн шуудууны ёроолыг уртынх нь дагуу дараах цэгїїдэд нивелирдэх шаардлагатай їїнд: шулуун хэсгүүдэд 50 м-ийн зайтай уян нугалаасны босоо муруй дээр 10 м зайнд зориут нугалсан босоо муруйн 2 м тутамд, 1020 мм-ээс бага голчтой  үед чиг шугамын зөвхөн хүндрэлтэй хэсэгт (эргэлтийн босоо булан, газрын гадаргуугийн єндєр цэгтэй огтлолцсон хэсэг), мөн төмөр зам, авто зам, гуу жалга, гол горхи дамнуур болон бусад саадаар гатлуулсан шилжүүлэг дээр гэх зэрэг нарийвчилсан ажлын зураг гарах цэгїїдэд нивелирдлэг хийнэ.

3.8. Хоолойг яг суурилуулахын їед шуудууны ёроолыг төсөлд заагдсаны дагуу тэгшилсэн байна. Хоолойг төсөлд тохирохгүй байдлаар шуудуунд тавихыг хориглоно.

3.9. Хоолойг шуудуунд суулган, хүндрүүлэгч болон анкерийн төхөөрөмж бэхлэхээр зураг тєсєлд тусгасан бол тїїнийг хийж дуусгасаны дараа шуудууг булна. Хаагч арматур болон цахилгаан химийн хамгаалалтын хяналт хэмжилтийн цэгүүдийн гурвалагч катодуудын гаргалгыг суулгаж, гагнасны дараа тэдгээрийг булна. Дамжуулах хоолойг суурилуулсны дараа хөлдүү бөөм, сайрга, хайрга болон хөндлөн огтлол нь 50 мм-ээс дээш хэмжээтэй бусад зүйлийг агуулсан хөрсөөр булах тохиолдолд тусгаарлагч бүрхүүлийг хамгаалахын тулд 20 см-ын зузаантай зөөлөн шороогоор даруулах болон төсөлд заагдсан бусад хамгаалалтын аргыг хэрэглэнэ.

Page 6: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

2-р хүснэгт

Зөвшөөрөгдөх алдаа Зөвшөөрөх хэмжээ (хазайлт) см

Шуудууны ёроолын өргөний хагасыг хуваагч тэнхлэгтэй харицуулах харьцаа

+ 20, - 5

Роторт эксковаторын ажиллах зурвасын тэмдэгтийн тэгшилгээний тївшиний хэлбэлзэл

- 5

Шуудууны ёроолын тэмдэглэгээ төсөлд заагдсанаас хэлбэлзэх хэлбэлзэл: - хөрсийг газар ухагч машинаар боловсруулахад шуудууны ёроолын тэмдэгтийн тєслєєс зєрїї нь

-10

- хөрсийг өрөмдлєг тэсэлгээний аргаар боловсруулахад дээрх зєрїї

-20

- шуудууны ёроолын зөөлөн шороон дэвсгэрийн зузааны зєрїї

+10

Хоолойг зөөлөн шороогоор булах зузааны хэмжээ (дараа нь хадархаг болон хөлдүү хөрсөөр булах)

+10

Хоолойг булах нийт хөрсний зузааны Далангийн өндөр

+20 +20, -5

Тайлбар: Хоолойг суурилуулсны дараа түүний нөхөн сэргээлтийн ажил (хоолойг төсөлд заагдсан тэмдэгтийн дагуу байрлуулах, тєслийн тэмдэгтийг нөхөн сэргээх, төлөвлөгдсөн хүндрүүлэгчийг сэргээн байрлуулах шуудууг нэмж булах, даланг нөхөн сэргээх зэрэг) нь тогтоогдсон журмын дагуу батлагдсан барилгын ажлын тухай гэрээний журманд заагдсан ёсоор хийгдэнэ.

3.10. Хадархаг, чулуулаг, хайргатай, хуурай бөөмтэй болон хөлдүү хөрсөнд суурилуулсан хоолойг зөөлөн хөрсөөр булж хамгаалах, шуудууны уланд зєєлєн хєрс дэвсэхийн оронд зураг төслийн ба захиалагч байгууллага зөвшилцөж дамжуулах хоолойн хучилгыг ялзардаггүй, шатамхай бус, экологийн цэвэр найдвартай материалаар сольж болно.

3.11. Төв дамжуулах хоолойн газар шорооны ажлыг гүйцэтгэхдээ 2-р хүснэгтэд дурьдсан зєвшєєрєгдєх хазайлтыг баримтлах хэрэгтэй.

4. ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ГАГНААСТ ХОЛБООСНЫ УГСРАЛТ, ГАГНАЛТ БА ЧАНАРЫН ШАЛГАЛТ

Нийтлэг үндэслэл 4.1. Хоолойг гагнах ба угсрахын  өмнө дараах зүйлүүдийг гүйцэтгэсэн байх шаардлагатай. Үүнд:

- хоолойн гадаргууг нүдэн баримжаагаар шалгах (хоолойг нийлүүлэх гэрээнд заагдсан техникийн нөхцөлийн дагуу үл зөвшөөрөх гэмтэл согоггүй байх шаардлагатай); - хоолойн дотор хэсгийг шороо, бохирдолт, цас зэргээс цэвэрлэх; - хоолойн гэмтсэн болон гажсан төгсгөлүүдийг тайрч буюу гадаргуу дээрх гэмтлийг засах; - хоолойн ирмэг ба тїїний орчмын 10 мм-ээс багагүй єргєнтэй зурвасд дотор болон гадна талын гадаргууг металлийг нь гартал цэвэрлэх;

Page 7: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

Хоолойг нийлүүлэн хайлуулж гагнахын тулд хоолойн тайрсан хэсэг болон гагнуурын машины холболтын башмакны доод бүсийг мөн цэвэрлэх шаардлагатай.

4.2. Хоолойн гадаргуу дээрх тїїний голчийн 3.5% хүртэлх гүнтэй тэнцэх алгуур хонхорхой болон хоолойн төгсгөлүүдийн гажилтыг цохилтгүй тэнийлгэх багажны тусламжтайгаар засаж болно. Їїнд 539 МПа (55 кгс/мм²) хүртэлх тасралтын нормативт тїр эсэргүүцэлтэй ган хоолойн хонхойлт болон төгсгөлүүдийн гажилтыг халаахгүйгээр нэмэх температурт засах боломжтой. Хїрээлэн буй орчны агаар хасах температуртай бол 100°С-150°С-ийн халаах шаардлагатай. Ган хоолойн тасралтын нормативт тїр эсэргүүцэл 539 МПа (55 кгс/мм²) болон түүнээс их бол орчны агаарын температурын ямар ч байсан тухайн хэсгийг 150°С-200°С халаах шаардлагатай. Хоолойн голчоос 3.5%-аас гүн гажилттай хэсгүүдийг тайрна хоолойны ирмэг болон фаскны 5 мм хүртэлх гүнтэй гажилтыг гагнуураар засаж болно. Гажилт 5 мм-ээс их бол хоолойны төгсгөлийг тайрах шаардлагатай.

4.3. 500 мм болон түүнээс их голчтой хоолойн угсралтыг дотор талыг голлуулагч центратораар гїйцэтгэнэ. Бага голчтой хоолойг угсрахад гадаад буюу дотоод центраторыг ашиглаж болно. Хоолойн голчоос үл хамааран уулзваруудыг зєрїїлж буюу тулгаж угсрахад дотоод центраторыг ашиглах боломжгүй  үед гадаад центратор ашиглана.

4.4. Хоолойн хананы нэрэлсэн зузаан ижил байвал хоолойг угсрахад ирмэгїїдийн зєрєє тїїний зузааны 20% хүртэл байж болно. Тэхдээ нуман чагнуурт 3 мм-ээс ихгүй, уулзваруудыг тулгаж хайлуулж гагнах үед 2 мм-ээс илүүгүй байвал зохино.

4.5. Ижил голчтой боловч хананы зузаан нь өөр хэмжээтэй хоолойнуудыг холбох буюу нэмэгдэл деталиудтай (гуравлагчтай, тахир гаргалтай, ёроолтой, шилжүүлэгчтэй г.м.) хоолойг дараах тохиолдолд хооронд нь угсарч болно. Үүнд:

- хэрэв холбож буй хоолойнууд болон нэмэлт деталиудтай хоолойнуудын (хананы зузааны хамгийн их хэмжээ 12 мм ба түүнээс бага) хананы зузааны ялгавар 2.5 мм-ээс хэтрэхгүй бол; - хэрэв холбож буй хоолойнууд болон нэмэлт деталиудтай хоолойнуудын (хананы зузааны хамгийн их хэмжээ 12 мм ба түүнээс бага) хананы зузааны ялгавар 3 мм-ээс хэтрэхгүй бол; - хэрэв хоолой болон нэмэлт деталиудтай хоолойнуудын ханын зузааны ялгавар дээрхээс их бол тэдгээрийг холбохдоо дунд нь завсрын зузаантай, 250 мм-ээс багагүй урттай оруулга буюу шилжүүлэгч гагнана.

Ижил бус зузаан нь зузааны ялгавар 1.5 хүртэл байх тохиолдолд илүү зузаан ханатай хоолой болон деталиудын ирмэгийг тусгайлан засаад шууд угсрах буюу гагнаж болно. Хоолойны ирмэгийг засах болон гагнаасны оёдлын хэмжээ 1-р зурагт үзүүлсэнтэй тохирч байх шаардлагатай.

Гадна гадаргуугаар хэмжсэн ижил бус ханатай хоолойнуудыг гагнахдаа хоолойны ирмэгийн шилжилтын хэмжээг 4.4-т зааснаас илүүгүй байлгах шаардлагатай.

Ижил бус ханатай 1000 мм ба түүнээс их голчтой хоолойн гагнаасны оёдолыг дотор талаас нь периметрийн дагуу заавал давхар гагнасан байх шаардлагатай. Ингэхдээ гагнасан давхаргын тємрийн шааргыг цэвэрлэж электродын  үйлдэгдэл ба шаваасны хогийг зайлуулна.

Page 8: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

1-р зураг . Ижил бус зузаантай хоолойны ирмэгийг засах болон гагнаасны оёдлын хэмжээ (хананы зузааны ялгавар 1.5 хүртэлх)

4.6. Тулгаж гагнасан уулзвар бүр дээр гагнуурчны буюу гагнуурын бригадын дардас тавигдах ёстой. 539 МПа (55 кгс/мм²) хүртэлх тасралтын нормативт тїр эсэргүүцэлтэй ган хоолойнуудын уулзвар дээр дардасыг механик аргаар буюу хайлуулж тавьдаг. 539 МПа (55 кгс/мм²) ба түүнээс их тасралтын нормативт тїр эсэргүүцэлтэй ган хоолойнуудын уулзварууд дээр гадна талаас нь арилдаггүй будгаар тэмдэг тавина. Дардасыг уулзвараас 100 мм-ээс 150 мм-ын зайд хоолойн дээдх тал тойрогт тавина.

4.7. Заводын хөндлөн ба цагираган, спираль болон тууш гагнаастай хэсэгт катодын гаралтаас  өөр элемент нэмж гагнаж болохгүй. Хэрэв хоолойн гадаргууд ямар нэгэн элемент нэмж гагнахаар зураг төсөлд заагдсан бол хоолойнуудын уулзварын оёдол ба нэмж гагнаж буй элементын гагнаасны оёдол хоорондын зай 100 мм-ээс багагүй байх шаардлагатай.

4.8. Дорхи нєхцлийг хангасан тохиолдолд хаалт болон хуваарилалтын арматурыг хоолойтой шууд холбохыг зєвшєєрнє. Їїнд: гагнах арматурын патрубкийн ирмэгний зузаан холбогдох хоолойн зузаанаас 1.5-аас хэтрэхгүй байхаас гадна арматурын патрубкийн ирмэгийг  үйлдвэрийн нөхцөлд 2-р зурагт заасны дагуу тусгайлан зассан байх шаардлагатай.

Хэрэв арматурын патрубкийн ирмэгийг  үйлдвэрийн бус аргаар зассан эсвэл гагнагдах арматурын патрубкийн ирмэгний зузаан холбогдох хоолойны зузаанаас 1.5-аас их байх зэрэг тохиолдолд хоолой болон арматурын хооронд шилжвэр буюу шилжүүлэх цагираг гагнах шаардлагатай.

2-р зураг. Арматурыг хоолойтой шууд холбох тохиолдолд арматурын патрубкийн ирмэгийг бэлтгэх.

4.9. Дамжуулах хоолойн тулгасан уулзварт утас тавьж гагнасан тохиолдолд тэдгээр уулзварыг чиг шугамын тэмдэгтэй цэгтэй координатаар холбож гүйцэтгэлийн баримтанд тэмдэгэлгээ хийх ёстой.

4.10. 2 цагаас их хугацаагаар ажил зогссон тохиолдолд гагнаж буй хоолойны төгсгөлийг таглаж дотор нь цас шороо бохир орохоос хамгаалах шаардлагатай.

4.11. Дамжуулах ган хоолойны цагирган уулзварыг нуман буюу уулзварын хайлуулан тулгах аргаар гагнана.

4.12. -50°С хүртэлх агаарын температурт гагнуурын ажил хийхийг зєвшєєрнє.

Гагнуурын ажлыг 10 м/с-ээс хүчтэй салхитай, хур тунадастай їед задгай орчинд хийхийг хориглоно.

Page 9: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

4.13. Дамжуулах хоолойн угсралтыг зөвхөн зориулалтын тулгуур дээр гүйцэтгэнэ. Шороо болон цасан дээр хоолойг угсрахыг хориглоно.

4.14. Дамжуулах хоолойн гагнуурын ажилд зохих журмаар батлагдсан аттестатчиллын шалгалтанд хамрагдсан, мэргэжлийн  үнэмлэхтэй бєгєєд 4.16- 4.23-д заагдсан шаардлагыг хангаж сорилтонд тэнцсэн гагнуурчид ажиллана.

4.15. Дамжуулах хоолойн гагнааст холболтын деталиудыг (шилжүүлэгч, гуравлагч, шилжїїлэгч євдєгєвч г.м.) хээрийн нөхцөлд үйлдвэрлэхийг хориглоно.

ГАГНУУРЧДЫН МЭРГЭШЛИЙГ ШАЛГАХ

4.16. Гагнуурын ажлыг гүйцэтгэх гагнуурчин бүр (хэрэв холболтыг бригад болон хэсгээрээ гүйцэтгэж байгаа бол бригад болон хэсэг) дор дурьдсан тохиолдолд 1000 мм хүртэл голчтой хоолойны зөвшөөрөгдөх уулзварыг гагнах эсвэл хээрийн угсралттай адил 1000 мм болон түүнээс их голчтой хоолойны уулзварын талыг гагнаж шалгуулна. Їїнд:

- Гагнуурчин анх удаа дамжуулах хоолойн гагнуур хийж байгаа эсвэл ажлаа 3 сараас дээш хугацаагаар завсарласан бол; - Шинэ төрлийн ган хоолой гагнаж байгаа болон гагнуурын ажилд шинэ материал, технологи, тоног төхөөрөмж ашиглаж байгаа бол; - Гагнах хоолойн голч  өөрчлөгдсөн бол (нэг төрлийн голчоос  өөр голчид шилжих 3-р зураг дээрх а, б, в төрлүүдийг хар); -Гагнах хоолойн огтолгооны хэлбэр өөрчлөгдсөн бол;

3-р зураг. Механик туршилтанд зориулж огтолсон загваруудын схем. а – 400 мм болон түүнээс бага голчтой хоолой; б – 400 мм-ээс 1000 мм хүртэл голчтой хоолой; в – 1000 мм болон түүнээс дээш голчтой хоолой;

1. Сунгалтанд ажиллах сорилт хийх загвар ( MNS 6996-66, XII эсвэл XIII төрөл); 2. Оёдлыг угаар нь гадагш нугалах загвар (MNS 6996-66, XXVII эсвэл XXIII төрөл) эсвэл ирмэгээр нугалах загвар; 3. Оёдлыг угаар нь дотогш нугалах загвар (MNS 6996-66, XXVII буюу XXVIII төрөл) эсвэл ирмэгээр нугалах загвар; 4.17. Зөвшөөрөгдсөн уулзваруудад:

- нүдэн баримжаа болон хэмжилт хийж гагнасан оёдол 4.26, 4.27-д заагдсан шаардлагын хангасан байх ёстой; - 4.28-д заагдсан шаардлагын дагуу радиографикийн хяналт хийнэ; - гагнасан холболтоос зїссэн загваруудад 4.19-д тавигдсан шаардлагын дагуу механик сорилт хийнэ.

4.18. Хэрэв уулзвар залгаасууд гаднах їзлэг болон хэмжилтээр эсвэл радиографикийн хяналтын тус бїлгийн 4.26, 4.27, 4.32-ийн шаардлагыг хангаагүй тохиолдолд дахин гагнуур хийлгэж бусад зөвшөөрөгдсөн 2 уулзварт давтан сорил явуулна; давтан сорилтын үед нэг уулзвар залгаас дээр хангалтгүй дүн үзүүлсэн бригад болон хувь хүнийг сорилтонд тэнцээгүйд тооцно.

Page 10: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

10 

4.19. Гагнасан холбоосноос огтолж авсан загварууд дээр сунгах ба нугалах механик туршилт хийнэ. Механик туршилтын тєрєл тус бїрд шаардагдах огтлолын схем ба загваруудын тоог 3-р зураг болон 3-р хүснэгтээр тогтооно.

3-р хүснэгт

Хоолойн голч, мм

Механик сорилтын загваруудын тоо

Сунгалтад Оёдолын угаар байрлуулж нугалах

Бүгд Гадагш Дотогш Ирмэг дээр

Хоолойн ханын зузаан 12.5 мм /ихгүй/ хүртэл

400мм хүртэл 400мм- ээс их

2 4

2 4

2 4

- -

6 12

Хоолойн ханын зузаан 12.5 мм-ээс их

400мм хүртэл 400мм- ээс их

2 4

- -

- -

4 8

6 12

Механик сорилтонд орох загваруудыг MNS 6996-66 болон тус бүлэгт заасаны дагуу бэлтгэсэн байх шаардлагатай.

4.20. Хүчлэлийн їйлчлэлээр загварын гагнааст холбоосны тасрах тїр эсэргүүцэл нь хоолойн металлын тасралтын тїр эсэргүүцлийн нормативт утгаас багагүй байх ёстой.

4.21. Нуман гагнуураар гагнасан загваруудын нугалалтын  өнцгийн арифметик дундаж утга 120°-аас багагүй, хамгийн бага утга нь 100°-аас багагүй байх ёстой.

4.22. Уулзварын хайлуулах аргаар гагнасан загваруудын нугалалтын арифметик дундаж утга 70°-аас багагүй, хамгийн бага утга нь 40°-аас багагүй байх ёстой.

4.23. Хэрэв уулзвараас огтолсон загваруудын механик шинж чанарын дүн нь тус бүлгийн 4.20, 4.22-д дурьдсан шаардлагыг хангахгүй байвал давтан гагнасан уулзвараас огтолсон урьдахаас 2 дахин олон загвар дээр дахин сорилт хийнэ. Хэрэв давтан сорилтон дээр хангалтгүй дүн  үзүүлбэл гагнуурын бригад буюу тухайн гагнуурчинг шалгалтанд тэнцээгүй гэж їзэж давтан сургалтанд хамруулна.

Page 11: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

11 

ГАГНААСТ ХОЛБООСЫН ШАЛГАЛТ

4.24. Дамжуулах хоолойн уулзваруудын гагнааст залгаасыг дараах байдлаар шалгана. Үүнд :

- дамжуулах хоолойг угсрах болон гагнах явцад тавих системчилсэн їйл ажиллагааны хяналт; - гагнагдсан холболтуудад гадна талын үзлэг болон хэмжилт хийх; - гагнаасны оёдлыг  үл эвдэх аргаар шалгах; - 4.29-д заасны дагуу гагнасан холбоосуудыг механик сорилтын үр дүнгээр шалгах;

4.25. Їйл ажиллагааны хяналтыг даамал мастерууд болон ажил гүйцэтгэгч өөрөө тавина.

Їйл ажиллагааны хяналтаар гүйцэтгэж байгаа ажил нь ажлын зураг, тус бүлгийн шаардлагууд, їндэсний стандарт болон зохих журмаар батлагдсан заавартай нийцэж байгаа эсэхийг шалгана.

4.26. Нуман гагнуураар гагнасан уулзварын залгаасыг төмрийн шааснаас цэвэрлэж гадна  үзлэгт оруулна. Тэдгээр нь 0.5 мм-ээс гүн ан цавгүй зүсэлтгїй, хоолойн ирмэгний шилжилт зєрєє нь хїлцэх хэмжээнээс хэтрээгїй гадаргуу дээр хийтэй бємбєлєг ба царгүй байх ёстой.

4.27. Хайлуулах аргаар гагнасан уулзварын гадна доторх гратыг авснаар хоолойны хананы зузааны хэмжээг багасгахыг хориглоно.

Гагнаасны дараа хоолойны ирмэгний шилжих зєрєє хоолойн хананы зузааны 25%- иас илүүгүй тэхдээ 3 мм-ээс ихгүй байна. Уулзварын периметрийн 20%-тай тэнцэх хэсэгт шилжилтийн зєрєє байж болох бєгєєд тїїний хэмжээ нь хоолойн хананы зузааны 30%-иас хэтрэхгүй тэхдээ 4 мм-ээс ихгүй байна.

4.28. Дамжуулах хоолойн нуман гагнуураар гагнасан бїх зэрэглэлийн угсралтын гагнааст уулзварыг 100% физикийн аргаар шалгана. Дараах уулзваруудын гагнаасыг радиографийн аргаар шалгана. Үүнд:

- голчоос хамаарахгүйгээр В болон I зэрэглэлийн бүх нутгийн дамжуулах хоолой хэсгүүдэд; - баруун Сибирь ба Умарт хязгаар нутагт 1020 мм-ээс 1420 мм-тэй дамжуулах хоолой ба тэдгээрийн хэсгүүдэд; - бүх бїс нутгийн II ба III төрлийн намгаар гатлуулсан дамжуулах хоолой болон тэдгээрийн хэсгүүдэд; - бүх бїс нутгийн төмөр зам болон I, II, III зэрэглэлийн автозамыг гатлуулсан дамжуулах хоолойн шилжүүлгийн хэсгүүдэд; - дамжуулах хоолойн газар дээрх шилжүүлгүүд, оруулга, арматурын гагнааст хэсгүүдэд; - БНбД 2.05.06-85-ийн 3-р хүснэгтийн 6, 9, 10, 18, 20 ба 23-т дурьдсан дамжуулах хоолойн хэсгүүдэд;

Бусад тохиолдолд дамжуулах хоолой тїїний хэсгийн II, III, IV зэрэглэлийн угсралтын гагнааст уулзварыг радиографикийн аргаар зэрэглэлд харгалзах 25.10, 5%-ийг шалгана. Бусад гагнааст уулзваруудыг хэт нарийн авианы эсвэл соронзонграфикийн аргаар шалгана.

Дамжуулах хоолойн уулзварын булант гагнааст оёдлыг 100% хэт нарийн авианы шалгалтанд хамруулна.

4.29. Хайлуулах аргаар гагнасан I, II, III, IV зэрэглэлийн дамжуулах хоолойн тулгаж гагнасан уулзваруудыг дараах хяналтанд хамруулна. Үүнд:

Page 12: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

12 

- гагнах процессийн тэмдэглэгдсэн параметруудаар 100%-ийн физик аргын хяналтанд оруулна; - 4.20 ба 4.22-д дурьдсан уулзваруудын залгаасыг автомат удирдлагын системтэй гагнуураар гїйцэтгэсэн бол тїїний 1%-д механик туршилт хийнэ.

4.30. Гагнааст уулзваруудын механик сорилтын дүн хангалтгүй гарсан тохиолдолд:

- гагнуурыг зогсоож, чанарын хангалтгүй үзүүлэлтийн шалтгааныг олох; - угсралтын байгууллага ба захиалагчийн техник хяналтын төлөөлөгчтэй хамтран хамгийн сүүлд шалгалт хийсэн цэгээс хойш гагнасан дамжуулах хоолойн бүх уулзваруудад урсалтын норм хязгаарын 0.9 тэнцэх хүчдэл їїсгэх (уулзвар бүрийн дээд II, доод талын хэсгүүд) гулзайлтын хїчээр їйлчилж шалгах хэрэгтэй.

Тухайн угсралтан дээр автомат удирдах систем байрлуулж 4.17, 4.19, 4.20, 4.22- ийн шаардлагуудыг  үндэслэн зөвшөөрч болох уулзварууд дээр нэмэлт гагнуур хийж хяналт явуулан эерэг  үзүүлэлт гарсны дараа тухайн заалтын дагуу гагнуурчин ажлыг үргэлжлүүлж болно.

4-р хүснэгт

Дамжуулах хоолойн хэсгүүдийн зэрэглэл

Физикийн аргаар хяналт тавих гагнааст уулзваруудын тоо %-иар

Бүгд Түүний дотор

Радиографикийн Соронзонт графикийн

эсвэл хэт нарийн авианы

В 100 100 -

I 100 100 -

II 100 25- аас багагүй

Бусад

III 100 10- аас багагүй

IV 20-оос багагүй 5- аас багагүй

IV (газраар болон газар дээгїїр тавих)

100 10- аас багагүй

Гагнаасны булант оёдлууд 100 - 100 (хэт нарийн авианы аргаар)

Тайлбар: 1. Дамжуулах хоолойн уулзваруудын газар дээрх шилжүүлэг, оруулга, арматурын гагнаасыг 100% радиографикийн аргаар шалгана. 2. Нийлүүлэгч  үйлдвэрийн хоолой болон арматурын гагнагдсан холболтууд хяналтанд хамрагдахгүй. 3. 4-р зэрэглэлийн хэсгээс гаднах байдлаараа хамгийн муу байдалтай уулзварууд хяналтанд хамрагдана.

4.31. Захиалагч байгууллагын техник хяналтын төлөөлөгч ба нефть хий болон барилгын хэрэг эрхэлсэн эрх бїхий байгууллагаас физикийн ба механик сорилтонд орох гагнааст холбоосуудын тогтоогдсон норм хэмжээн дээр нэмж шалгалт хийлгэж болно.

Page 13: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

13 

4.32. Дамжуулах хоолойн нуман гагнуураар гагнасан уулзваруудыг физикийн шалгалтанд оруулах ёстой бөгөөд дараах оёдлыг шаардлага хангасан гэж  үзнэ. Үүнд:

- хоолойн уртын дагууд ямар ч гїнтэй ан цавгүй байх; - оёдлын гїн дэх шаарганы хэмжээ хоолойн зузааны 10%-иас хэтрэхгүй бєгєєд тэдгээрийн нийлбэр урт нь залгаасны периметрийн 1/6-аас ихгүй байна; - хамгийн том хэмжээтэй нийт бємбєлєг нь хоолойн хананы зузаантай харьцуулахад тїїний 20%-иас хэтрэхгүй бєгєєд бємбєлєг хоорондын зай хананы зузааныг 3 дахин авсанаас багагүй байх ёстой. Хийт бємбєлгийн хэмжээ 15% бол бємбєлєг хоорондын зай хананы зузааныг 2 дахин авсанаас бага байна. Бємбєлєгийн хэмжээ 10% бол хоорондын зай нь хананы зузааныг 3 дахин авсанаас багагїй тэхдээ нийт оёдлын урт нь 500 мм байхад 30 мм-ээс хэтрэхгїй байна.

Бүх тохиолдолд бємбєлгийн хамгийн их хэмжээ 2.7 мм-ээс ихгүй байна. Хоолойн хананы 10% хүртэлх гүнд оёдолын угт хэсэгчилсэн хайлаагїй хэсэг байхыг зөвшөөрөх боловч уулзварын периметрийн нийт уртын 1/6 хүртэл буюу 1 мм-ээс хэтрэхгүй байх ёстой.

1000 мм ба түүнээс их голчтой дамжуулах хоолойн дотор талаас гагнасан уулзварын хэсгүүдэд оёдлын угт хайлаагїй хэсэг байхыг хориглоно.

Автомат нуман гагнуураар гагнахад ирмэг болон хоолойн эргэлтгїй уулзваруудын үе хоорондох хайлаагїй хэсгийн нийлбэр урт 350 мм-ийн урттай оёдолд 50 мм-ээс хэтрэхгүй байна.

Нэг хавтгай дээр орших хайлаагїй хэсэг ба шаарганы нийлбэр гүний хэмжээ хоолойн хананы зузааны 10%-иас хэтрэхгүй байх ёстой бєгєєд 1 мм-ээс ихгүй байна. Тэхдээ 350 мм-ийн урттай оёдолд гэмтэлтэй хэсгийн уртын хэмжээ 50 мм- ээс хэтрэхгүй байх шаардлагатай.

4.33. Физик аргаар шалгалт хийхэд 4-р зэрэглэлийн дамжуулах хоолойн доод тал нь нэг уулзвар дээр хангалтгүй дүн гарсан бол урьд хийсэн шалгалтаас хойш гагнагдсан уулзваруудын 25%-ийг дээрх аргаар дахин шалгалтанд хамруулах шаардлагатай. Энэ тохиолдолд гологдол гаргасан гагнуурчин буюу гагнуурчны бригадыг шалгалт дуустал ажлаас түр түтгэлзүүлнэ. Давтан шалгалтан дээр доод тал нь нэг уулзвар чанарын хангалтгүй  үзүүлэлт гарвал тухайн гагнуурчин буюу гагнуурын бригад дахин сорилтонд орохоос нааш гагнуурын ажлаас чөлөөлж сүүлийн шалгалтнаас хойш тэдний гагнасан бүх уулзварыг 100% радиографикийн шалгалтанд хамруулна.

4.34. Нуман гагнуураар гїйцэтгэсэн уулзварын залгаасны дараах гэмтлийг засаж болно. Үүнд:

- хэрэв гэмтэлтэй хэсгийн нийлбэр урт уулзварын залгаасны периметрийн 1/6-аас ихгүй бол; - хэрэв уулзварын залгаасан дээр илрүүлсэн ан цавны нийлбэр уртын хэмжээ 50 мм-ээс ихгүй бол; - хэрэв ан цавтай хэсгийн нийт урт 50 мм-ээс хэтэрвэл тэр уулзварыг тайрах хэрэгтэй.

4.35. Уулзварыг нуман гагнуураар хийхэд гарсан гэмтлийг дараах аргаар засна. Үүнд:

- гэмтэлтэй хэсгийн оёдлын угаар хоолойн дотор талаас нэмж гагнана; - гадна, дотор талын зїссэнийг арилгахад 3 мм-ээс илүүгүй  өндөртэйгээр утсан єнхрїїлгийг хайлуулж хэрэглэнэ;

Page 14: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

14 

- төмрийн шаарга болон хийт бємбєлєгтэй оёдлыг зүлгэж єнгєлсний дараа гагнана; - 50 мм хүртэлх урт ан цавтай уулзварыг засварлахын тулд ан цавны 2 талд 30 мм-ээс багагїй зайнд нүх  өрөмдөж гэмтэлтэй хэсгийг бүрэн зүлгүүрдэн шинээр хэд хэдэн давхаргаар гагнана; - гадна  үзлэгээр илэрсэн хїлцэх хэмжээнээс хэтэрсэн гэмтлийг  үл эвдэх аргын шалгалт хийхээс өмнө арилгах шаардлагатай.

4.36. Бїх засварласан уулзварын хэсгүүдэд гадна  үзлэг хийж радиографикийн шалгалт явуулж 4.32-д заасан шаардлагуудыг хангавал зохино. Уулзварыг давтан засварлахыг хориглоно.

4.37. Физик аргаар уулзваруудыг шалгасан дүнг дүгнэлт хэлбэрээр албан ёсны болгох хэрэгтэй.

Дүгнэлт, радиографикийн зургууд, хэт нарийн авианы дефектоскопын бүртгэгдсэн үр дүн болон хяналтанд хамрагдсан уулзваруудын ферросоронзон хальс зургийг дамжуулах хоолойг ашиглалтад оруултал хээрийн туршилтын лабораторт хадгална.

ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ЭРГЭЛТИЙН МУРИЙГ БЭЛТГЭХ БА УГСРАХ

4.38. Дамжуулах хоолойн шулуун хэсгийн босоо болон хэвтээ хавтгай дах эргэлтүүдийг утсаар гагнасан уян тахийлгалтаар эсвэл матмал хэсгїїдийг нэгтгэн угсарч гїйцэтгэнэ.

4.39. Хээрийн нөхцөлд ташуу уулзварыг гагнахыг хориглоно.

4.40. Дамжуулах хоолойн харимхай тахийлгалтын радиусыг зэрэг төслөөр тогтооно.

Тахийлгалтын радиусны зөвшөөрөх хамгийн бага хэмжээг 5-р хүснэгтийн дагуу авна.

5-р хүснэгт

Дамжуулах хоолойн голч, мм

Дамжуулах хоолойн харимхай тахийлгалтын зөвшөөрөх хамгийн бага

радиусны хэмжээ, м

Дамжуулах хоолойн голч, мм

Дамжуулах хоолойн харимхай тахийлгалтын зөвшөөрөх хамгийн бага

радиусын хэмжээ, м

1400 1400 600 600

1200 1200 500 500

1000 1000 400 400

800 800 300 300

700 700 200 200

4.41. Төсөлд заасны дагуу ухсан задгай шуудуунд дамжуулах хоолойг утсаар гагнасан харимхай тахийлгалтыг шууд тавих үед гүйцэтгэнэ.

4.42. Матмал тахийлгалтыг бааз  үйлдвэр дээр бэлтгэж нэг буюу хоёр хоолой секцтэйгээр шуудуунд шууд байрлуулна.

4.43. Шулуун оёдолт буюу оёдолгүй хоолойг хүйтэнээр матаж тахийлган бэлдэж болно. Малтмал тахийлгалтїїдын нэгдмэл радиусыг 6-р хүснэгтээр тогтооно.

Page 15: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

15 

6-р хүснэгт

Хоолойн голч, мм Хоолойн хананы зузаан, мм

Хоолойг хүйтэн байдалд матсан тахийлгалтын нэгдсэн радиус, м

1420 16-20 60

1220 12-15 60

1020 10-14 40

720-820 8-12 35

529 7-10 25

426 6-12 20

219-377 4-25 15

Тайлбар: 1. Өгөгдсөн радиус зөвхөн тахийлгалтын тахир хэсэгт хамраана. 2. Радиусны хэмжээнээс ±5%-ийн гажилт зөвшөөрөгдөнө.

4.44. Хоолой ба 2 секцтэй хоолойг матагч суурь машин дээр хүйтнээр матах үед дагуу гагнаасны оёдол гулзайлтын їл хамаарах (нейтрал) хавтгай дээр байх ёстой.

4.45. Хоёр хоолойт секцийн 2 талд хоолойн голч 0.5-аас багагүй зайд орших цагираган гагнаасны оёдол хоолойн гулзайлтын їйлчлэлд єртєхгїй байх ёстой.

4.46. Хоолой матагч суурь машин хоолойг матах ажиллагаа агаарын температурын -20°С доошгүй орчинд явагдана.

4.47. Хоолойн матагч суурь машин дээр матмал тахир хийх хїлцэх алдааны хэмжээг 7-р хүснэгтэд тусгав.

4.48. Дамжуулах хоолойн шулуун хэсэг дэх нугалсан тахийлгалтын эргэлтийн муруйг (эргэлтийн өнцөгийг) 3°-ийн шатлалттай төлөвлөх ба давчуу нөхцөлд 1°-ын шатлалттай байж болно. Малтмал тахийлгалтыг муруйлтын  өнцєг нь 3° ба 1° байхаар үйлдвэрлэнэ.

4.49. Угсрах тахир євдєглєгчийн эргэлтийн муруйг газар дээр нь байрлуулахдаа төсөлд заасаны дагуу гүйцэтгэнэ. Дамжуулах хоолойн эргэлтийн євдєглєгчийн тойргийн муруйгаар буюу радиусын дундажилсан утгаар угсрахыг хориглоно.

7-р хүснэгт

Зөвшөөрөгдөх хазайлтын агуулга  Өгөгдсөн параметраас хазайх хэмжээ 

­ нугаламын нейтраль хавтгайгаас гагнаасны тууш оёдлын хазайлт 100мм хүртэл 

­ 2 хоолойтой секцийн гагнаасны тууш оёдлын зөрүү

100мм хүртэл 

­ Хөндлөн огтлолын зуйван байдал: o матмал тахийлгалтын төгсгөлүүд o тахийлгалтын нугалсан хэсэгт

2% хүртэл 2.5% хүртэл

Page 16: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

16 

­ 2 секцэт хоолойн тойргоор гагнасан оёдлын 2 талын нугалаагүй хэсгийн уртын хэмжээ

Хоолойн голчын 0.5-аас багагүй 

­ Матмал тахийлгалтын алгуур мурийлтын өндөр

Хоолойн хананы зузаанаас ихгүй Гэхдээ 10 мм-ээс ихгүй 

­ Матмал тахийлгалтын ерөнхий  өнцєг єгєгдсєн хэмжээнээс хазайх нь

±0° 20

4.50. Эргэлтийн муруйн угсралтыг матмал тахийлгалтын тэгш төгсгөлүүдийг тайрахгүйгээр гүйцэтгэнэ.

4.51. Хэрэв дамжуулах хоолойн шулуун хэсэг эргэлтийн муруйтай нийлэх явцад тэдгээрт завсар їїсэх бол тахир хоолойг хєдєлгєхгїйгээр түүнд оруулга хийж нєхнє.

5. ХООЛОЙ БОЛОН ХООЛОЙН СЕКЦҮҮДИЙН ТЭЭВЭРЛЭЛТ

5.1. Хоолойг кран болон хоолой тавигч машинаар ачих, буулгахад траверс, татлага болон зөөлөн ороолт ашиглана. Уртасгасан хоолойг ачих буулгахад тусгай зориулалтын төхөөрөмж хэрэглэнэ. Хоолой ба хоолойн секцүүдийг хоолой тээвэрлэгч болон төмөр замын вагоноос буулгахад чирэх, шидэх зэргийг хориглоно. Хоолой болон хоолойн секцүүдийг зориулалтын замаар  өнхөрүүлж зєєхийг зєвшєєрнє.

5.2. Тээврийн хэрэгслүүд нь хоолой (секц, хоолойн арматур) болон тэдгээрийн бүрээсийг бүрэн бүтэн байлгах төхөөрөмжүүдээр тоноглогдсон байх ёстой.

5.3. Хоолой болон хоолойн секцүүдийг чирж шилжүүлэхийг хориглоно.

5.4. Тээврийн хэрэгслийн даац, хоолойны хэмжээг тооцож авто машин ба трактор дээр тээвэрлэх хоолой болон хоолойны секцүүдийн тооны хязгаарыг 8-р хүснэгтээр авна.

8-р хүснэгт

Ачаа даац

Хоолойн голч, мм

1420x17 1220x13 1020x13 820x9 720x10

Хоолой ба хоолойн секцийн урт, м

12 24 36 12 24 36 12 24 36 12 24 36 12 24 36

9 1 - - 2 1 - 2 1 - 3 2 1 5 3 1

18 2 - 1 3 2 1 5 2 2 5 3 2 7 5 4

30 - 2 1 3 3 2 5 3 2 5 5 3 9 9 5

50 - 2 2 3 3 3 5 5 5 6 6 6 9 9 9

5.5. Тээвэрлэгч машинууд тэгш  өнцөг гарган эргэхэд багтах байдлаас хамааруулан эргэлтийн зурвас дахь замын шаардлагат  өргөнийг 9-р хүснэгтэд тодорхойлов.

Page 17: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

17 

5.6. Секц болон хоолойг тээврийн хэрэгслэл хїртэл зөөвөрлөхєд хоолойн их биед гулзайлгах ачаалал їїсгэхгїй зориулалтын тээврийн хэрэгсэл (тавцантай) ашиглавал зохино.

5.7. 10°-аас 15°-ын налуутай уулархаг нөхцөлд 24 м хүртэлх урттай хоолойн секцийг хоолой тээвэрлэгч дугуйт тээврийн хэрэгсэлээр зєєнє. 15°-аас илүү налуу замд гинжит тээврийн хэрэгсэл ашиглана.

9-р хүснэгт

Замын өргөн, м

Тээврийн хэрэгсэлийн урт, м

12 16 20 24 28

Эргэлтийн зурвасын замын өргөн м

5 15 18 22 26 28

10 11.5 14 17.5 20 23

15 8 12 14 17 19

20 7.5 9 12 14 17

25 7 8 11 13 15

Онцгой хүндрэлтэй шугамын хэсэг болон газар нутгийг туулахад жижүүрийн чирэгч трактор эсвэл тракторын  өөрөө явагч эргүүлэгийг урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай.

5.8. Угсралтын шугаман дээр хоолой болон секцүүдийг автомашинаар хүргэх боломжгүй тохиолдолд жижиг тээврийн хэрэгсэл дээр шилжүүлж тээвэрлэх завсрын цэгүүдийг урьдчилан байгуулах шаардлагатай. Ийм цэгүүдийг сонгохдоо тээврийн хэрэгсэлийн эргэлт болон 2 урсгалт зам байхаар урьдчилан тооцсон байна. Шилжүүлэн ачих цэгүүд дээр ачиж буулгах төхөөрөмжүүд байх шаардлагатай.

5.9. Ачааг цөл, цөлөрхөг газрууд, тундр, тайгын нутгаар тээвэрлэх болон төмөр замын төгсгөлийн станц буюу буудал, тїїнчлэн хоолойн чиг шугамын хэсгүүдээр тээврийн хэрэгсэлийн  өдрийн явалтаас ихгүй зайнд материал тараахаар зориулж хээрийн тулгуур цэгїїдийг байгуулна энэ цэгийг ундны ба техникийн ус, хүнс, түлшний нөөцтэй, хөдөлгөөнт засварын газар, орон байр, радио холбоо зэрэгээр хангах шаардлагатай.

6. ТӨВ ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ ЗЭВРЭЛТЭЭС ХАМГААЛАХ, ТУСГААРЛАГЧ БҮРХҮҮЛЭЭР БҮРЭХ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

6.1. Төв дамжуулах хоолойг (газар доорх, газраар,газар дээрх, усан доорх) зэврэлтээс хамгаалж тусгаарлагч бүрхүүлээр бүрэхдээ зураг төсөл, тусгаарлагч болон ороож боох материалын стандарт, техникийн нєхцєл, төв дамжуулах хоолойн зураг төслийн БНбД-ийн болон энэхїї бүлгийн шаардлагуудыг биелїїлэх ёстой.

6.2. Хээрийн нєхцєлд бїрээсгїй дамжуулах хоолойгч цэвэрлэх єнгєлгєє шаваас хийх тусгаарлагч бүрхүүл болон ороож боох материалаар бүрэх ажлыг энэхїї

Page 18: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

18 

нормын шаардлага ба технологийн зааврын дагуу механикчсэн аргаар гїйцэтгэх хэрэгтэй.

6.3. Уулзваруудын залгаасны ба (үйлдвэрийн тусгаарлагчтай хоолойг ашиглах үед), гэмтэлтэй ханын засварласан хэсгүүдийн хамгаалалтын тусгаарлагч бүрхүүл дамжуулах хоолойн хаалт арматур, хүндрүүлэгчийн уулзвар ба бусад утас, кабелийн цахилгаан химийн хамгаалалтын бїрээс зэрэг нь дамжуулах хоолойн тусгаарлагч бүрээсийн хамгаалалтын шинж чанартай нийцэж байх ёстой.

ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ЦЭВЭРЛЭГЭЭ БА ДЭВСГЭР ӨНГӨЛГӨӨ

6.4. Тусгаарлагч хийх хоолойнуудад дэвсгэр єнгєлгєє ба тусгаарлагч бүрхүүл тїрхэхийн өмнө тїїний зэв, шороо тоос, цас, мөс, хөө тортог, тос болон механик багаж хэрэглэлээр арилах бохирдлыг цэвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хатаах, халаах арга хэмжээ авна.

Полимер наалдамхай тууз болон битум бүрхүүл хийгдэхээр цэвэрлэгдсэн дамжуулах хоолойн гадаргуу нь нефть хийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан норматив бичиг баримтын шаардлага болон захиалагчийн хэмжүүрт нийцсэн байвал зохино тїїнчлэн лак, будаг хийгдэх гадаргуу нь мөрдөж байгаа стандартын шаардлагыг хангах ёстой.

6.5. Дамжуулах хоолойн цэвэрлэгдсэн гадаргуу нь єнгєлгєєний давхаргаар жигд тараагдаж алгасалгүй, урсалт, бөөм цэврүүгүй тэгш хийгдсэн байх шаардлагатай.

6.6. Полимер тууз болон битумын шаваас мөн лак будаг хийх гадаргуугийн єнгєлгєєнд зураг төсөл ба техникийн нөхцөлийн шаардлагыг хангасан материал хэрэглэнэ.

ГАЗАР ДООРХ БОЛОН ГАЗРААР (ОВООЛГОНД) ТАВИХ ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ ХӨРСНИЙ ЗЭВРЭЛТЭЭС ХАМГААЛАХ

6.7. Полимер наалдамхай тууз болон битумын бүрхүүлийг шугамын уртын дагуу хийхэд тусгаарлагчийн ба тавилтын ажлыг хамтруулж гїйцэтгэх нь зохимжтой. Дамжуулах хоолойн тусгаарлагч бїрхїїлийг нойтон, тоостой гадаргуу дээр хийх, мөн цэвэрлэгээний ажлыг цас бороо, манантай, хүчтэй салхитай үед хийхийг тус тус хориглоно.

6.8. Дэвсгэр єнгєлгєє тїрхэх полимер бүрхүүл хийх температурын нөхцөл, тусгаарлалт хийх хоолой болон туузыг наахад шаардагдах халаалтын нөхцлийг тухайн туузны тєрєл техникийн шаардлагад нийцүүлэх ёстой.

6.9. Дамжуулах хоолойг битумын шаваасаар бүрэх ажлыг 11-р хүснэгтэд заасан агаарын хэмийн дагуу зохицуулна.

11-р хүснэгт

Битумын шаваас зөөлрөх температур, С° Битум шаваасыг хийх агаарын

температурын хэмжээ, С°

65 +5-аас -30 хүртэл

75 +15-аас -15 хүртэл

90 +35-аас -10 хүртэл

100 +40-єєс -5 хүртэл

Page 19: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

19 

6.10. Битумын шаваасыг 11-р хүснэгтэд зааснаас бага температурт гїйцэтгэхэд (гэхдээ -30°С-ээс доошгүй) тусгаарлагч хийх хоргийг тавих ажлыг хослуулан хамтатгах аргыг хэрэглэвэл зохино. Тэхдээ дамжуулах хоолойг эерэг температур хүртэл халаах боловч тухайн хүснэгтэнд дурьдсан хэрэглэж буй шаваасанд зориулсан температураас дээш халааж болохгїй. Дамжуулах хоолойг хөрөлтөөс хамгаалахын тулд шуудуунд суурилуулмагц богино хугацаанд шороогоор булах шаардлагатай.

6.11. Битумын шаваасыг үйлдвэрийн нөхцөлд хийх нь зохимжтой. Харин хээрийн нєхцєлд шугамын хоолойд шаваас хийхэд тусгай тогоонд +200°С хүртэл халааж байнга хутгах шаардлагатай.

6.12. Битумын шаваасыг онцгой тохиолдолд хээрийн нөхцөлд механик хутгуураар, тоноглогдсон битум хайлуулах төхөөрөмж буюу нїїдлийн тогоонд бэлтгэж болно. Битумын шаваасын бүтэц болон тэдгээрийг хэрэглэх орчин нь шаваасны стандарт болон дамжуулах хоолойг төсөллөх БНбД-ийн бүлгүүдийн шаардлагыг хангаж байвал зохино.

6.13. Халаасан битумын шаваасыг тусгаарлах ажил гїйцэтгэх газар руу зориулалтын халаах тоноглолтой битум тээвэрлэгч машинаар зөөнө. Битумын шаваас +190°С-ээс +200°С температуртай бол нэг цагаас их, +160°С-ээс +180°С- тай бол 3 цагаас их хугацаанд хадгалахыг хориглоно.

6.14. Дамжуулах хоолойн гадаргуу дээр чийг (хяруу, шїїдэр г.м.)  үүссэн тохиолдолд хатаах төхөөрөмжөөр хоолой дээр тортог болон бохирдол үүсгэхгүйгээр урьдчилан хатаасны дараа шаваас болон тусгаарлагч бүрээсийг хийнэ.

6.15. Биежүүлэх болон ороолтын материалыг тусгаарлагчтай хамт нэгэн зэрэг спиралаар (тусгаарлагч машинаар) атираа, үрчлээ болон нугалаас гаргалгїй 3 см- ээс багагїй зєрїїлж ороох шаардлагатай. Ороолтын төгсгөлийн зєрїїлэг 10-аас 15 см байна.

6.16. Нэг дан ороосон полимер туузны зэргэлдээ эргэцийн зєрїїлэг 3 см-ээс багагүй байх ёстой. 2 үеэр давхарлах тохиолдолд эргэц нь бүрээсийн өргөний 50% дээр 3 см нэмсэнтэй тэнцэх хэмжээгээр зєрїїлэг гаргах шаардлагатай.

6.17. Єргїїрийн зангилаа, шилжүүлэгч, гуравлагч, катодын гаргалгаа, хаалт зэргийг зураг төсөлд заасан тусгаарлагч бүрээсээр бүрнэ. Үүнд:

- Газар доор хэсэгт газраас дээш 15 см-ээс багагүй битум шаваас болон полимер туузаар; - Газар дээрх хэсэгт дамжуулах хоолойг агаарын зэврэлтээс хамгаалах бүрээсээр;

ГАЗАР ДЭЭРХ ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ АГААРЫН ЗЭВРЭЛТЭЭС ХАМГААЛАХ

6.18. Газар дээрх дамжуулах хоолойг агаарын зэврэлтээс хамгаалах тосон түрхлэг ВНИИСТ-2-ыг 40°С-аас ихгүй, ВНИИСТ-4-ийг 60°С-ын температурт хийх шаардлагатай. Хэрэглэхийн  өмнө түрхэлэгт 15%-аас 20% (түрхэлгийн жингийн) хөнгөн цагааны нунтаг нэмнэ. Хоолойн гадаргуугийн тосон тїрхлэгийн зузаан 0.2 мм-0.5 мм байх ёстой. Түрхлэгийг машинаар буюу зориулалтын багаж хэрэгслэлээр гїйцэтгэнэ.

6.19. Дамжуулах хоолойн Цайр буюу хөнгөн цагаан бүрээсийг /металлжуулах/ байнгын суурин нөхцөлд хийнэ. Харин хоолойны уулзварын залгаас болон тусгаарлагчийн гэмтэлтэй хэсэгт эдгээр бїрээсний талбай дээр хийнэ.

Page 20: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

20 

6.20. Агаарын температур 5°С доошгүй байх їед тохиолдолд хоолойн лак, будган түрхлэгийг хийнэ. Будаг түрхэхийн  өмнө цэвэрлэсэн гадаргууг бензин, ацетон, спиртээр арчиж тосгүй болгосон байх шаардлагатай.

6.21. Лак будгийн түрхлэгийг зураг тєсєлд тусгасаны дагуу 2-3  үе дэвсгэр єнгєлгєєндээр 2-оос доошгүй їе хийнэ. Шаваас будаг, эмаль лакийг эхний тїрхсэн үеийг заавал хатаасны дараа, дараачийн үеийн түрхлэгийг гүйцэтгэнэ.

6.22. Газар дээрх дамжуулах хоолойн тулгуурын болон бусад металл бүтээцийг зэврэлтээс хамгаалах арга хэмжээг барилгын бүтээц болон байгууламжийг зэврэлтээс хамгаалах норматив баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэнэ.

ТУСГААРЛАХ БҮРЭЭСИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ

6.23. Дамжуулах хоолойн тусгаарлалтын бїрхїїлийн чанарыг гїйцэтгэгч байгууллага захиалагчийн техникийн хяналтын төлөөлөгчдийн оролцоотойгоор 12- р хүснэгтэд заагдсаны дагуу дамжуулах хоолойг шуудуунд тавьхаас  өмнө тусгаарлагч хийсэн байдаг ба шуудуунд угсарсаны дараа тухай бїрт шалгаж байвал зохино.

6.24. Тусгаарлалт хийх явцад гарсан доголдол болон хяналт шалгалтаар илэрүүлсэн тусгаарлалтын гэмтэлийг засаж арилгуулсан байх шаардлагатай.

7. ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ ШУУДУУНД СУУРИЛУУЛАХ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

7.1. Дамжуулах хоолойг шуудуунд суурилуулах ажлыг сонгосон технологи болон үйлдвэрлэлийн дараах аргуудын тусламжтайгаар гїйцэтгэнэ. Үүнд:

- дамжуулах хоолойг тэдгээрийн тусгаарлалтын хамтаар механикчсэн аргаар (тусгаарлах-суурилуулах аргыг хослуулсан  үйлдвэрлэлийн арга) нэгэн зэрэг гїйцэтгэж шуудуунд байрлуулах; - шуудууны налууны шатлуулж зассан тавцангаас урьд нь тусгаарлагч хийсэн хоолойнуудыг доош буулгаж (үйлдвэрлэлийн салангид аргын  үед), байрлуулах; - шуудууны уртын дагуу урьдчилан бэлтгэсэн хєндєл буюу гогцоонд бэхэлсэн хоолойг уртын чиглэлд нь тїлхэн гулсуулж шуудуунд суурилуулах;

7.2. Дамжуулах хоолойг шуудуунд суурилуулахад дараах нөхцөл хангагдсан байх шаардлагатай.Үүнд:

- хоолой суурилуулагч краны тоог зөв сонгож зохистой байрлуулан дамжуулах хоолойд хэт хїчдэл, хугаралт, хонхорхой  үүсэхээс сэргийлж газраас өргөх хамгийн бага өндрийн хэмжээг тогтоох; - дамжуулах хоолойн тусгаарлагч бүрхүүлийн бүрэн бүтэн байдлыг хангах; - дамжуулах хоолой уртынхаа дагуу шуудууны ёроолтой бүрэн жигд хїрэлцсэн байх; - дамжуулах хоолойг зураг төслийн дагуу байрласан байх

12-р хүснэгт

Ажилбар Хяналтын давтамж Хянах арга хэлбэр  Үзүүлэлт

Материалын чанарын хяналт

Page 21: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

21 

Нийлүүлж буй тусгаарлагч материалууд стандарт болон техникийн нєхцєлд нийцсэн эсэхийн хяналт

Парт бүрийг

Мөрдөж буй стандарт болон

техникийн нєхцєлд нийцэх эсэх

Стандарт болон техникийн нөхцөлд

(ту) нийцэх

Хээрийн нөхцөлд бэлтгэсэн өнгөлгөөний (праймер) чанарын хяналт: Найрлагын бүтэц

Орц найрлагаар тугнах

Хэмжилтээр (жигнэлтээр)

ГОСТ 9.015-74

Нэг тєрлийн жигд, байдал наалданги, нягтрал Порт бүрийг

Нүдэн баримжаагаар

болон вискозметр, ареометрээр

Уусдаггүй барьцалдуулагчгїй

гаднын биетгїй байх, вискозметрээр

тодорхойлоход (В3-4) наалданги 15-30с, нягтрал 0.75-0.85

г/см³ 

Үйлдвэрийн болон хээрийн нөхцөлд үйлдвэрлэсэн битумын тусгаарлагч шаваасыг хүлээн авахад явуулах чанар шалгалт: Найрлагын бүтэц (хээрийн нөхцөлд үйлдвэрлэсэн шаваасанд)

Орц найрлагаар тугнах

Хэмжилтээр (жигнэлтээр)

ГОСТ 15836-79 эсвэл шаваасны техникийн

нєхцлєєр

Нэг тєрлийн жигд чанар Порт бүрийг Загварын

хэлтэрхийг нүдэн баримжаагаар харах

Бөөгнөрөлгүй, гаднын биетгїй, битумээр хучигдаагүй байх

Хөөсрөлт Порт бүрийг Халаасан загварыг

нүдэн баримжаагаар харах

Дүүргэгчийн хэсэг +130-160°С хүртэл

халаахад хөөсрөхгүй байх

Зөөлрөх температур Порт бүрээр

тогоонд чансан ГОСТ 15836-79

Шаваасны стандарт ба техникийн

нєхцлєєр

Зүүний шигдэлтийн гүнээр (пенетраци) Порт бүрийг Пенетрометрээр

Шаваасны стандарт ба техникийн

нєхцлєєр

Суналтаар (дуктил) Порт бүрийг Дуктилометрээр Шаваасны стандарт

ба техникийн нєхцлєєр

Усанд ханамхай байдлаар Порт бүрийг Загварын

жигнэлтээр 24 цагт 0.2%-иас

ихгүй

Заводод үйлдвэрлэсэн эсвэл урьд нь бэлтгэсэн шаваасыг хайлуулах болон тээвэрлэх үеийн температурын хяналт

Ажлын явцад тасралтгүй

Термометр болон термопараар

Халаалтын температур (6.11 ба

6.13 заалтаар)

Газар доорх дамжуулах хоолойн тусгаарлах бүрээсийн чанрын шалгалт

Дамжуулах хоолойн цэвэрлэгээ Тасралтгүй

Эталоноор нүдэн баримжаагаар

болон багажаар

Батлагдсан цэвэр- лэгээний жишигээр

эсвэл багажны үзүүлэлтүүдээр

Page 22: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

22 

Дэвсгэр єнгєлгєє хийх (праймер) Тасралтгїй Нүдэн

баримжаагаар

Тасалдалгүй, урсалтгүй, бөөм, хөөсрөлтгүй жигд давхаргатай байх

Битумын тусгаарлагч түрхэх:

Нэлэнхүйд нь Тїрхлэг хийж буй бүх гадаргуу дээр

болон хоолойг шуудуунд суурил-

уулсны дараа (эргэлзээтэй хэсгүүдэд)

Нүдэн баримжаагаар

болон дефектоскопоор

Зузааны 1мм (хучилтыг оролцуу- лан) тутамд дефек- тоскопын тэмтрэгч

дээр 5кв- аас багагүй хүчдэл үүссэн нөх-

цөлд тасралтгүй зай- гүй ба цоорхойгүй

байх

Зузааны 100м-ээс холгїй зай тутамд

Зузаан хэмжигчээр Зураг төслийн дагуу

Арматурчилсан бэхжүүлэгчийн хамгаалалтын ороох материалаар

Тасралтгүй Нүдэн баримжаагаар

Нїдэн баримжаагаар зураг төслийн дагуу

Хамгаалалтын бүрээсийн наалдангийн Тасралтгүй Нүдэн

баримжаагаар

+15°-аас +20°С температурт болон устаагїй бїрээсний зїсэлтэнд 0.2МПа-

аас бага шилжилттэй байх

Тусгаарлагч полимер туузаар бүрэх ажлын чанарын хяналт:

500м тутамд ба сэжигтэй хэсгүүд

дээр

Адгезиметр эсвэл гурвалжингийн

зүслэгээр

Зузааны (бүрээсийг оролцуулан) 1мм

тутамд

Бүрээсийн цул байдал Бүх гадаргуугийн турш

Дефектоскоп болон нүдэн баримжаагаар

Дефектоскопын тэмтрэгч дээр 5кв- аас багагүй хүчдэл үүссэн нөхцөлд

тасралтгүй, зайгүй ба цоорхойгүй байх

Давхаргын тоогоор Їйлдвэрлэл явагдах процест

Нүдэн баримжаагаар

Зураг төслийн дагуу

Ороолтын зєрїїлгийн хэмжээгээр

Їйлдвэрлэл явагдах процест

Хэмжээст шугамаар

Нэг давхаргатай бүрээсэнд 3см, хоёр

давхаргатай бүрээсэнд өргөний

50% +3см

Наалдангийн Сэжигтэй хэсгүүдэд Зїсэлтээр

хуйларсан байдлыг тогтоох

Техникийн нєхцлєєр тогтоосон туузны

хїчлэлээр

Шороонд булагдсан дамжуулах хоолойн тусгаарлагч бүрээсийн цул байдал

Бїх уртын дагуу (хөлдүү хөрснөөс

бусад) Гэмтэл хайгчид Гэмтэл байх ёсгїй

Газар доорх дамжуулах хоолойн тусгаарлагч хийгдэж дууссан хэсгүүдийн чанарын дүгнэлт

Бїх уртын дагуу (хөлдүү хөрснөөс

бусад)

Катодын туйлжилтын

Технологийн зааврын дагуу

Газар дээрх дамжуулах хоолойн тусгаарлагч бүрээсийн чанарын хяналт

Page 23: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

23 

Хөнгөн цагаан болон цайрт бүрээсийн:

Зузаан Сэжигтэй газруудад

Зузаан хэмжигчээр Зузаан нь зураг

төслийн дагуу гэхдээ 0.2мм- ээс багагүй

Адгези Сэжигтэй газруудад

ISO 502863- 70(A)- ийн аргачлалаар бүрэн адгезичлах

Цул байдал Сэжигтэй газруудад

Нүдэн баримжаагаар

Тасалдал болон гэмтэлтэй байхыг

хориглоно

Лак будгийн бүрхүүлийн:

Зузаан Сэжигтэй газруудад

Зузаан хэмжигчээр Зузааны хэмжээ

төслийн дагуу, гэхдээ 0.2мм- ээс багагүй

Адгези Сэжигтэй газруудад ГОСТ 15140-78 Бүрэн адгезичлах

Цул байдал Сэжигтэй газруудад

1кв-ын хүчдэлтэй очит

дефектоскопоор

Тасалдал гэмтэлтэй байж болохгүй

Тосон будган бүрхүүлийн чанарын хяналт

Тосон түрхлэгийг бэлтгэх болон

тусгаарлагч хийх явцад

Хөнгөн цагаан нунтагийн орцыг

жигнэж, жигд түрхлэгийг–нүдэн

баримжаагаар давхаргын зузаан

болон жигд байдлыг зузаан хэмжигчээр

Хөнгөн цагаан нунтаг 15-20%; бөөм болон

гаднын биетийн хольцгүй байх;

бүрээсийн зузаан 0.2- 0.5мм

7.3. Дамжуулах хоолойн тусгаарлах суурилуулах ажлыг хослуулсан аргаар хийхдээ цахилгаан удирдлагатай дїїжин оосортой (троллей) хоолой суурилуулагч краныг ашиглана. Шаардлагатай тохиолдолд тусгаарлагчтай дамжуулах хоолойг кранаар өргөхөд (тулах) тусгаарлагч машинд зөөлөн ороолт хэрэглэнэ.

7.4. Тусгаарлагч хийх хоолой угсрах ажлыг тусдаа салангид гїйцэтгэхэд зөөлөн даавуун ороолтоор тоноглосон хоолой суурилуулагч кранаар хоолойг шуудуунд доош оруулна. Хоолой суурилуулагч кранаар хоолой єргєхєд огцом угзрах, шуудууны ханатай шүргэх, ёроолд хүчтэй цохих зэргийг хориглоно.

7.5. Шуудуун дахь дамжуулах хоолойн байрлалын зөвшөөрөгдөх хазайлт: дамжуулах хоолой ба шуудууны хананы хоорондох хамгийн бага зай 100 мм, ачаа болон хүндрүүлэгч төхөөрөмжтэй хэсэгт энэ зай -0.45D+100мм байна. Їїнд: D- дамжуулах хоолойн голч.

ДАМЖУУЛАХ ХООЛОЙН БЭХЭЛГЭЭ БА ХЇНДРЇЇЛЭГЧ

7.6. Хүндрүүлэгч ба бэхэлгээний бїтээцийн сонголтыг зураг төслөөр тодорхойлно.

7.7.  Өвлийн улиралд анкер байрлуулах ажлыг шуудууны гэссэн хөрсийг ухсаны дараа гїйцэтгэнэ.

7.8. Дамжуулах хоолойг төслийн тївшиний тэмдэгтэд суурилуулмагц бэхлэх шаардлагатай. Хүчний бүслүүрийг анкерын татлагатай гагнуураар холбох буюу өөрөө цоожлогддог төхөөрөмж ашиглаж бэхэлнэ.

Page 24: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

24 

7.9. Анкерын төхөөрөмжийг тусгаарлах ажлыг бааз болон  үйлдвэрлэлийн нөхцөлд гїйцэтгэнэ. Угсралтын талбайд зєвхєн хүчний бүслүүрийг анкерын татлагатай холбосон хэсгийн тусгаарлалтыг хийнэ.

7.10. Дамжуулах хоолойд анкерын төхөөрөмжийг угсрах ажилд дараах хїлцэх хэмжээг баримтална. Үүнд:

- хөрсөнд анкерын төхөөрөмжийг суурилуулах гүний хэмжээ нь зураг төсөлд зааснаас бага байхыг хориглоно. Анкерыг 20 см хүртэл илүүгїй суулгаж болно. - анкерын төхөөрөмж хоорондын зайг зураг тєсєлд тусгасанаас нэмэгдүүлж болохгүй. Харин дээрх төхөөрөмжүүдийн хоорондын зайг 0.5 м хүртэл багасгаж болно. - төхөөрөмж доторх анкеруудын хоорондох шилжилт 25 см-ээс дээшгүй байна. - хоолой ба анкерын татлага хоорондын зай 50 см-ээс хэтрэхгүй байна.

7.11. Анкерын төхөөрөмжийн даах чадварыг тїїнийг суга татах замаар шалгана. Дамжуулах хоолойд суурилагдсан анкерын нийт төхөөрөмжийн 2%-иас доошгүйг сорилтонд хамруулна. Туршилтын  үр дүнг далд ажлын актанд тэмдэглэж баримтжуулна.

7.12. Дамжуулах хоолойн хүндрүүлэгч төмөр бетон ачаа болон анкерын төхөөрөмжийн доор хэвлий хэлбэрийн дэвсгэр буюу хамгаалах бүрээс хийх шаардлагатай. Тэдгээрийн бїтээцийг зураг төсөлд тусгана.

7.13. Дамжуулах хоолой дээр бїлэглэж томсгосон ачаа буюу богцолсон анкерын төхөөрөмж угсрахад тэдгээр бүлэг хоорондын зай 25м- ээс ихгүй байна. Дамжуулах хоолойд эмээл хэлбэртэй хүндрүүлэгчийг налуу суурилуулахыг хориглоно. Хөвөгч дамжуулах хоолойд хүндрүүлэгч төхөөрөмж суурилуулж болохгүй.

8. СААДЫГ ГАТЛУУЛАХ ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ШИЛЖҮҮЛГИЙН БАРИЛГЫН АЖИЛ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

8.1. Усны саад, гуу жалга, төмөр зам болон авто зам ба бусад инженерийн шугамыг гатлуулах шилжүүлэгийг нїїдлийн механикжсан цуваа эсвэл цогцолборын цуврал аргаар ажлын явц дунд хийх боломжгїй бол эдгээр цувааг ирэхээс ємнє шилжүүлгийг барьсан байвал зохино.

УСАН ДООРХ ШИЛЖҮҮЛГҮҮД

8.2. Зураг төслийн байгууллага болон гол нуурыг зам харилцаанд ашиглагч байгууллага ба загас хамгаалах болон бусад холбогдох байгууллагуудтай тохиролцсоны їндсэн дээр голын сав газар, усан сан доогуур шилжүүлэг барих хугацаа ажлын аргачлалыг зураг төсөлд тусгах хэрэгтэй.

8.3. Усан доорх шилжүүлгийн шуудууны ажлыг эхлэхийн өмнө:

- төсөлд заагдсан шон болон реперїїдийн байрлалыг шалгаж бэхлэх, усан сангийн гүнийг хэмжиж голын бодит ёроолын зїсэлтийн байдал нь төсөлд заагдсантай тохирч байгаа эсэхийг тодорхойлох;

Page 25: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

25 

- Төсөлд заагдсан усан дорхи шуудууны өргөний хэмжээний зурвасд гэнэтийн саадууд байгаа эсэхийг голын буюу усан сангийн гадаргуунаас судалж тогиоох;

Хэрэв усны ёроолыг бодит тївшин нь төсөлд заагдсан тївшингийн хар тэмдэгтээс дээш байгааг хэмжиж тогтоовол дамжуулах хоолой суурилуулах усан доорх шуудууны гүнийг тєслийн хэмжээнд хїртэл нэмэгдүүлэх шаардлагатай.

Хэрэв төсөлд заагдсан тївшиний хар тэмдэгтээс усны ёроолын бодит тївшин доош байхад бодит гүний тївшин ба төсөлд заагдсан дамжуулах хоолойн дээд талын тэмдэгт хоёрын ялгавар 1 м-ээс бага байх тохиолдолд дамжуулах хоолой суурилагдах төслийн тэмдэгтийг дахин тооцох шаардлагатай.

8.4. 30 м-ээс илүү  өргөнтэй, 1.5 м-ээс их гүнтэй усан саадны доорх дамжуулах хоолойн шуудууны налууг усан доор їйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг үндэслэн 13-р хүснэгтээс авна. Гулдрилын  өргөнийг налуугийн хэмжээ нь 13-р хүснэгтээр тодорхойлогдох усан доорх шуудууны уртыг усан саадыг огтлон гарч байгаа урт дээр нэмж тодорхойлно.

13-р хүснэгт

Хөрсний нэр болон шинж чанар

Усан доорх шуудууны гїн м-ээс хамаарах шуудууны налуу

2.5 хүртэл 2.5- аас их

Тоосорхог ба жижиг ширхэгтэй элс 1:2.5 1:3

Дунд зэргийн ширхэглэлтэй элс 1:2 1:2.5

Жигд биш ширхэгийн бүтэцтэй элс 1:1.8 1:2.3

Бүдүүн ширхэгтэй элс 1:1.5 1:1.8

Хайрган 1:1 1:1.5

Элсэнцэр 1:1.5 1:2

Шавранцар 1:1 1:1.5

Шавар 1:0.5 1:1

Урьдчилан сийрэгжүүлсэн хадархаг хөрс

1:0.5 1:1

Хүлэрлэг хөрс ба лаг Төслийн дагуу Төслийн дагуу

Усжилттай эргийн шуудууны хамгийн их налууг 14-р хүснэгтээр тодорхойлно.

14-р хүснэгт

Хөрсний нэр ба шинж чанар

Усжилттай эргийн шуудууны гїн м-ийн їе дэх тїїний налуу

2 хүртэл 2-оос их

Жижиг ширхэгтэй элс 1:1.5 1:2

Дунд зэргийн бүдүүн ширхэгтэй элс 1:1.25 1:1.5

Шавранцар 1:0.67 1:1.25

Хайр, хайрган 1:0.75 1:1

Шавар 1:0.5 1:0.75

Урьдчилан сийрэгжүүлсэн хадархаг хөрс 1:0.25 1:0.25

Тайлбар: Налууг хөрсний усыг тооцож тодорхойлов

Page 26: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

26 

8.5. Боломжит хэлбэлзлэлийг бодолцсон усны тївшин нь хєлєг онгоцны бага суулт болдог гїехэн устай хэсэг дэх усан дорхи шуудууны тооцоот єргєнийг зураг тєсєлєєр тодорхойлоходоо шуудууны єргєн ба хєлєг онгоцны суултыг харгалзан їзэхээс гадна ажиллах хязгаар дотор тєхєєрємж (эсвэл шороо зєєгч жижиг онгоц) хєдєлж байх баталгаат гїнийг бий болговол зохино.

8.6. Усан доорх газар шорооны ажлын хэмжээг тодорхойлохдоо шороон байгууламжуудыг барих БНбД-ийн шаардлагын дагуу зохих нєєцтэй авах хэрэгтэй. Гаргасан шороо нь хөлөг онгоц явах болон шилжїїлэг хийх орчины усны урсгалын тогтсон журманд саад болж голидоролыг өөрчлөхгүй байх шаардлагатай.

8.7. Усан доорх гарцны тэсэлгээ болон  өрөмдєж тэслэх ажлыг ажил гїйцэтгэх төслийг нарийн баримтлан хийх хэрэгтэй тїїнчлэн зохих журмаар батлагдсан тэсэлгээний ажлын  үед баримтлах нэгдсэн дүрэм, болон гол мєрєн ба усан сангийн доор явуулах ажил үйлчилгээний аюулгүй ажиллагааны дїрмийг мєрдєнє. Усан доорх гарцны  өрөмдлөг, тэсэлгээний ажлыг хийхдээ зураг төслийн ба гол нуурын усан замын ашиглагч байгууллага, загас хамгаалах болон бусад холбогдох байгууллагатай зөвшєєрєлцєх хэрэгтэй. Зураг төслийн байгууллага нь уг барилгыг барих тєлєвлєгєєт хугацааны дотор  өрөмдлөг, тэсэлгээний ажлыг гїйцэтгэх техникийн боломжтой эсэхийг судалж їзэхээс гадна холбогдох байгууллагуудын шаардлагуудыг зохицуулна.

8.8. Дамжуулах хоолойг урьдчилан бэлтгэсэн шуудуунд суурилуулахын  өмнө барилгын гїйцэтгэгч нь захиалагчийн техник хяналтын төлөөлөгчийг байлцуулж шуудууны дагуугийн зїсэлтийн ёроолын тївшиний тэмдэгтийг шалгах хэрэгтэй. Шуудууны улыг 50 см-ээс ихгүй гїнзгийлж ухсаныг зєвшєєрнє. Усан доорх шуудууны ажил дуусах хүртэл дамжуулах хоолойг угсрах бэлтгэл ажлыг дуусгаж суурилуулахад бэлэн болгосон байх шаардлагатай.

8.9. Усан доорх дамжуулах хоолойн бетоны ажлыг дараах  үндсэн аргаар гүйцэтгэнэ. Їүнд:

- тусдаа хоолойнуудыг бааз їйлдвэрт (бетон завод, полигон) цутгана; - дамжуулах хоолойн тємєрбетон хучилтыг угсрах суурилуулах талбай дээр (хээрийн нөхцөлд) хэв хашмалтай цутгахад; - дамжуулах хоолойн угсармал хүндрүүлэгчийн хучлагыг (хээрийн нөхцөлд) цутгана;

Хээрийн нөхцөлд бетоноор цутгасан дамжуулах хоолой төсөлд заасан бат бэхэд хїрсэний дараа суурилуулах ажлыг эхлэж болно.

8.10. Угсармал хүндрүүлэгчийг бетоноор цутгах ба угсралт (төмөр бетон буюу ширмэн цагирагт ачаа) болон хоолойг шилжүүлэх, суурилуулахад тїїний тусгаарчлагч бүрээсэнд механик гэмтэл учруулахаас сэргийлж зураг төсөлд тусгагдсаны дагуу савх модоор бїрэх буюу зєєлєн материалаар ороож хамгаална.

8.11. Дамжуулах хоолойг усан доор суурилуулахын  өмнө усны урсгалын бодит хурдыг хэмжиж усны урсгалын хурд ба гүн болон доошлуулах төхөөрөмжєєс дамжуулах хоолойд  үүсэх хүчдэл ба тогтворжилтын хяналтын тооцоо хийх хэрэгтэй. Бодит өгөгдлөөр тодорхойлсон хүчдэл нь ажил гїйцэтгэх төсөлд тусгасан өгөгдлүүдээс ихгүй байвал зохино.

8.12. Усан доорх дамжуулах хоолойг голын ус үертэй болон хаврын цөн түрэх ба намар мөс хөлдөх  үед суурилуулахыг хориглоно. Намрын мөс хөлдөлтийн  үед голын усны урсгалын хурд 0.5 м/с-ээс ихгүй бол бага зэргийн (200 м хүртэл) усан саадаар гатлах дамжуулах хоолойг суурилуулж болно.

Page 27: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

27 

8.13. Урьдчилсан тооцоо ба хэмжилтээр усны голдрилд ёроолын ердийн тэмдэгт дээр суурилуулах дамжуулах хоолойн хотойлтын радиус нь зураг төсөлд заасан хоолойн уян хотойлтын радиусаас багагүй гарсан нөхцөлд дамжуулах хоолойг шуудууны ёроолын хөрсийг цаашид гүнзгийрүүлж суурилуулахыг зөвшөөрнө.

8.14. Алсуур налуу эрэгтэй цалгиа багатай усан сангийн ёроолд дамжуулах хоолойг хєвєгч тєхєєрєгтэй буюу тїїнгїйгээр татагч тєхєєрємжєєр чирж суурилуулна. Хоолойг дамнуурт-хєндлєвчєєр єргєж, тавих газарт хєвїїлж хїргээд шуудууны ёроолд чєлєєтэй буулган угсарч болно. Хоолойг усаар дїїргэх буюу хєвєгч понтоны оосрыг салгах замаар тїїнийг усанд живїїлнэ. Зарим їед дамжуулах хоолойг хєвєгч тулгуурын (кран) тусламжтай доош оруулж суурилуулна. Дээрх аргын аль нэгийг буюу хослуулан хэрэглэх сонголтыг барилгын зохион байгуулалтын тєслєєр зохицуулж ажил гїйцэтгэх тєслєєр тодотгоно.

8.15. Хоолойг буулгах замыг угсрах хоолойд, бэхлэх дамнуурга-хєндлєвчийн урт, хоолойн голч, жин, эрэг орчмын гадаргуугийн гїдгэр хотгороос хамааруулан дараах байдлаар хийнэ.Үүнд:

- буулгах зам нь шилжїїлэгийн дагуух газрыг тэгшилж єнхрїїлэгчтэй тулгууртай байна. Мєн тэргэнцэртэй нарийн тємєр зам байж болно. Тїїнчлэн усны эрэг хїртэл шуудуу татан усаар дїїргэн тїїгээр хєвїїлж болно. Эрэг орчмын газрыг сайтар нягтруулж тэгшилсэн тохиолдолд буулгах тусгай тєхєєрємж хэрэглэхгїйгээр нягтруулж тэгшилсэн шороон замаар дамжуулах хоолойг чирч гулсуулж буулгахыг зєвшєєрнє. Харин энэ їед хоолойн тусгаарлах бїрээсийг гэмтээхгїй арга хэмжээ авсан байвал зохино. - дамжуулах хоолойг чирч буулгах ба суурилуулахад тїїний уртын дагуух тэнхлэгт тїлхэх хїч їїсгэхийг хориглоно.

8.16. Суурилуулсан дамжуулах хоолойд туршилт хийхийн ємнє түүний усанд доорх шуудуундахь байрлалыг шалгах хэрэгтэй. Дамжуулах хоолойн хотойсон хэсгүүдйиг туршилт хийхээс  өмнө угаах шороогоор булах зэргээр арилгах. Дамжуулах хоолойн дээд талын бодит тївшиний тэмдэгт төслийн тэмдэгтээс их байж болохгүй.

8.17. Зураг төслөөр холбооны кабелийг усан доорх дамжуулах хоолойг нэгдсэн шуудуунд тавихаар тусгасан бол шуудуунд дамжуулах хоолойг суурилуулсны дараа түүний усны түвшинд тухайн кабелийг байрлуулна. Хэрэв зураг төсөлд өөр шаардлага тавиагүй тохиолдолд кабелийг дамжуулах хоолойн хийнээс 0.5 м-ээс багагүй цэвэр зайтай усны урсгалын доод талд байрлуулна.

8.18. Усан доорх дамжуулах хоолойг булахын  өмнө суурилуулсан дамжуулах хоолойн дээд тївшиний тэмдэг төсөлд заагдсан тэмдэгттэй тохирох эсэхийг шалгах хэрэгтэй. Хий дамжуулах хоолойн дээд тївшиний бодит тэмдэгтийг хоолойд усгүй їед шалгана. Усан доор суурилуулсан дамжуулах хоолойг булах материал болон давхаргын зузааныг зураг төсөлд зааснаар хийнэ. Суурилагдсан дамжуулах хоолойг төслийн тївшиний тэмдэгт хүртэл булах бєгєєд тухайн усан сангийн ёроолын тївшингээс дээш байж болохгүй.

8.19. Усан доорх шилжүүлгийг барьхад усны эргийн бэхэлгээний ажлыг гїйцэтгэхэд гидротехник, тээврийн, эрчим хүчний, болон услалтын системийн норматив баримт бичгийн шаардлагуудыг баримтлана.

Page 28: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

28 

АВТО ЗАМ БА ТӨМӨР ЗАМЫН ДООГУУРХ ШИЛЖҮҮЛГҮҮД

8.20. Авто зам ба төмөр замын доогуур гарах шилжүүлгийг барьж байгуулах ажлын арга, дараалал болон  үйлдвэрлэлийн хугацааг гэрээт байгууллага нь тухайн замыг ашиглаж буй байгууллагатай тїхиролцоно.

8.21. Авто замын доогуур хамгаалалтын ховдолыг ил аргаар хийх  үед түүнийг овоолгын хязгаарт үелэн дагтаршуулсан эрдэст хөрсөөр булна.

8.22. Авто зам доогуурх хамгаалалтын ховдолдон хяналт тавихад түүний суултын гүн болон хэвтээ хавтгайд орших байрлал нь төсөлд заагдсанаас хїлцэл хазайлт дорх хэмжээнээс хэтэрч болохгїй:

- босоо чиглэлд – тєсєлд тусгасан налууг баримтлан далангийн гадна талд ховдлын суулгалтын гүний 5%-иас ихгүй байна; - хэвтээ чиглэлд - хамгаалалтын ховдлын уртын 1%-иас ихгүй байна. - хамгаалалтын ховдлоор чирэгдэх хоолойнуудын тулгуур болон төвийг тохируулагч тєхєєрємж нь полимер материалаар хийгдсэн байх шаардлагатай.

ГАЗАР ДЭЭГҮҮРХ ШИЛЖҮҮЛГҮҮД БА САЛАНГАД ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ГАЗАР ДЭЭРХ ТАВИЛТ

8.23. Шилжүүлгийг угсралтын шат дамжлага бүр дээр бїтээцийн бат бэх, тогтворжилт їл єєрчлєгдєх байдлыг хангахуйц ажлын дараалал болон аргачлалын зааврыг агуулсан ажил гїйцэтгэх тєслийн дагуу гїйцэтгэвэл зохино. Энэ  үед дамжуулах хоолой дахь угсралтын хүчдэлийн нийлбэр хэмжээ хоолойн материалын урсалтын нормот хязгаарын 90%- иас хэтрэхгүй байх ёстой.

8.24. Хєлєг онгоц явдаг усан саад, услалтын суваг, төмөр болон авто замыг гатлах газар дээрхи шилжүүлгийн байгууламжийн ажил гїйцэтгэх төслийг гүйцэтгэгч байгууллага холбогдох хэрэглэгч байгууллагуудтай зөвшилцсөн байх шаардлагатай.

8.25. Дамжуулах хоолойн сорилтын дараа шилжїїлэгийн бүх элементүүдийн байрлалд геодезийн дахин хэмжилт явуулах хэрэгтэй.

8.26. Дамнуур болон газар дээрх шилжүүлгийн барилгын тэг тэнхлэг таталтын хэмжээ төсєлд тусгасанаас зєрєх хїлцэл хазайлтыг 15-р хүснэгтэд тусгав.

Арк, вант ба шпренгель бїтээцэт шилжүүлгийн барилгын тэг тэнхлэг таталтын хїлцэх зєрїїг зураг төсөлд тусгаж өгнө.

8.27. Дамжуулах хоолойн тулгаж гагнасан уулзварууд нь дамжуулах хоолойн тулгуураас гадна талд 200 мм-ээс багагүй зайд байх ёстой.

8.28. Газар дээрх дамжуулах хоолойн тулгуурын хөндөл дахь тєгсгєлийг зураг төсөлд заасаны дагуу гадна агаарын температураас хамааруулан бєглєх хэрэгтэй.

8.29. Тулгуурын дам нуруун дээрх дамжуулах хоолойн байрлалын тохирууллагыг угсралтын явцад хийх шаардлагатай. Шаардлагатай їед дамжуулах хоолойн сорилтын дараа нэмэлт тохирууллага хийнэ.

8.30. Газар дээрх дамжуулах хоолойг уулын малталтан дээгүүр барихад зураг төсөлд тєлєвлєн тусгай арга хэмжээнүүдийг заавал биелїїлэх хэрэгтэй.

Page 29: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

29 

15-р хүснэгт

Хянах үзүүлэлтүүд Хїлцэх хазайлт, мм

Тулгуур ба дамжуулах хоолойн тэнхлэгийн бодит байрлал 

­ дамжуулах хоолойн дагуу тэнхлэгт ±100 ­ дамжуулах хоолойн хөндлөн чиглэлийн тэнхлэгт ±50

тулгуурын суурийн улны өндрийн, тэмдэгт зєрїї ±25

суурийн тэнхлэгийн шилжилт ±40

шон суурийн толгойн байгуулалт дээрх зєрїї ±50

шон суурийн оройн тївшиний тэмдэгтийн зєрїї ±50

тулгуурын төв цэгийн шилжилт ±20

тулгуурын хэсгийн оройн тївшиний тэмдэгтийн зєрїї ±100

дамжуулах хоолойн тэнхлэг тулгуурын төв цэгээс зєрєх нь: дагуугийн хөдөлгөөнт тулгуурт ±100 

­ температурын графикийг тооцсон чөлөөт хөдөлгөөнт тулгуурт (төслийн дагуу)

±200

хоолойн тулгуур бүр дээрх температурын хэв гажилтыг тооцоогїй дамжуулах хоолойн геометрийн тэнхлэг шулуун шилжїїлэгийн тэнхлэгээс зєрєх нь

±50

Конпенсаторын єнгийлтийн зєрїї +1000, -500

9. БАЙГАЛИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛД ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ ТАВИХ

ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ НАМАГ БОЛОН УСАРХАГ ХЭСЭГТ ТАВИХ

9.1. Барилгын техник явах шинжээр нь намгийг дараах төрлүүдэд хуваана. Үүнд: 1­ рт 0.02-0.03МПа (0.2-0.3 кг/см²) хувийн даралт їїсгэх намгийн техник явж

ажиллах, эсвэл дэвсгэр хавтгайлж буюу хиймэл зам дээр энгийн техник оршдосын гадаргуу гадаргуу дээр 0.02 МПа (0.2 кг/см²) хїртэл хувийн даралтыг бууруулан ажиллах нөхцлийг хангасан бїхэлдээ хүлрээр дүүргэгдсэн намаг 

2­ рт зөвхөн дэвсгэр хавтгаалж буюу слантай замд оршдосын гадаргуу дээрх хувийн даралтыг 0.01 МПа (0.1кг/см²) хүртэл бууруулах нөхцлийг хангаж барилгын техник ажиллуулах бїхэлдээ хүлрээр дүүргэгдсэн намаг 

3­ рт зөвхөн понтон дээр тусгай зориулалтын техник ажиллах эсвэл хөвөгч төхөөрөмжин дээр барилгын техник урсамтгай хүлэр болон хүлрийн холтос хөвсөн устай намаг

9.2. Газар доогуур дамжуулах хоолой тавих ажлыг ажлын улиралын байдал үйлдвэрийн арга, усжилт, хөрсний даах чадвар болон барилгын байгууллагын тоног төхөөрөмжийн хангамж зэргээс шалтгаалан дараах аргын аль нэгээр гүйцэтгэнэ.Үүнд:

- шуудуунд ханыг шатлуулах болон модон зам барих; урсгаж хєвїїлэх шуудууны ёроолоор чирэх;

- намагтай хэсэгт шороон овоолго хийх зэрэг болно.

Дамжуулах хоолойг тавих аргыг зураг төсөлд тусгасан байх ёстой.

Page 30: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

30 

9.3. Намаг буюу устай газарт дамжуулах хоолой тавих ажлыг ихэвчлэн  өвлийн улиралд хүлрийн  өнгөн давхарга хөлдсөн  үед гүйцэтгэнэ. Ингэхдээ машин явах зурвас хэсгийн хөрсийг хурдан хөлдөөх, шуудуу ухах зурвасын хөрсийг аль болох бага хөлдөөх арга хэмжээг авах шаардлагатай.

9.4. Буурь хєрсийг тэгшлэх болон газар дээрх дамжуулах хоолойг булахад хөндлөн огтлолоороо 50 мм-ээс их хэмжээтэй хөлдүү хөрс ашиглахыг хориглоно.

9.5. Газар доорх дамжуулах хоолой ба тїїний байгууламжийг намагтай буюу устай газарт болон хєрсний усны тївшин єндєр хэсгүүдэд угсрахад хоолойг төслийн тэмдэгт хүртэл шууд усанд живїїлэн бэхэлж суурилуулахыг зєвшєєрнє. Хоолой суурилуулах арга болон хүндрүүлэгчийг бэхлэх тодорхой цэгүүдийг зураг төсөлд тусгаж ажил гїйцэтгэх тєслєєр тодотгоно.

9.6. Зуны улиралд намагтай хөрсөнд суулгасан дамжуулах хоолойг булахдаа: намгаар явагч бульдозероор; шугамын уртын дагуу явах  өргөн ултай гинжит 1 шанагатай эксковартораар; шууд шуудууны дагуу явах чадвартай слантай 1 шанагатай эксковатораар; хөдөлгөөнт хөнгөн гидромонитороор хөрсийг шуудууруу урсгах эдгээр аргуудын аль нэгийг хэрэглэнэ. Євлийн улиралд хөрс хөлдсөний дараа бульдозер, 1 шанагатай эксковатор болон роторт шуудуу булагчийн аль нэгээр шуудууг булна.

УУЛЫН НӨХЦӨЛД ДАМЖУУЛАХ ХООЛОЙ ТАВИХ

9.7. Уулын нөхцөлд ажил явуулахад гїйцэтгэхэд уулын ус буух,  үерлэх, чулуу нурах, бороо үргэлжлэн орох болон цас нурах зэрэг сєрєг үзэгдлүүд хамгийн цєєн тохиолдох магадлалтай үеийг сонгох хэрэгтэй.

9.8. Барилгын ажлын  үед аюулгүй ажиллагааны, зарлан мэдээлэх, аврах, эмнэлэгийн тусламж їзїїлэх зэрэг албдыг зохион байгуулах шаардлагатай. Гэнэтийн гамшгийн шинж тэмдэг илрэх болон (үер, цасны нуралт зэрэг) онцгой албаны урьдчилсан мэдээ авмагц хүн болон машин техникийг нүүлгэн аюулгүй газарт шилжүүлэх шаардлагатай.

9.9. 15°-аас илүү налуулагтай газарт ажиллах машин техникт анкер хийх шаардлагатай. Анкерын тоо болон бэхлэх аргыг зураг төсөлд тусгана. Уртын чиглэлдээ 35° хүртэл налуутай хэсэгт бульдозерийг анкергїй ажилуулахыг зөвшөөрнө. Хадтай хөрсөнд 10°-аас их тууш налуулагтай газар эксковаторын тогтворжилтыг гулсалтанд шалгах хэрэгтэй.

9.10. Уулын гол, тїїний гольдрол, татам, уруйн усыг хөндлөн гарах шугамын хэсгүүдэд шуудуу ухах, дамжуулах хоолойг зөөвөрлөх тараан байрлуулаад тэдгээрийг бєглєж битїїмжлэхгїй онгорхой орхихыг хориглоно.

9.11. 15° хүртэл налуутай газарт ургасан модыг огтолж унагах чиглэлийг модны хазгай байдал болон цаашид тээвэрлэх аргаас шалтгаалан тодорхойлно. 15°-аас их налуулагтай газарт заавал модны оройг уулын хормой руу чиглүүлж унагана.

9.12. 22°-аас их налуулагтай хярд  өвлийн улиралд, 15°-аас их налуутай орчинд модыг уулын уруу трактороор тээвэрлэхийг хориглоно.

9.13. 8°-аас их хөндлөн налуутай хэц газарт дамжуулах хоолойг тавихад зураг төсөлд заасаны дагуу оролт, гаралтын тавцан зохион байгуулах шаардлагатай. Єєдєєс ирж яваа машин зєрєх товцог 600 м тутамд гаргах буюу замыг нийт уртад нь 15 м-ээс багагүй өргөнтэй барина.

9.14. Хєрсний гулгалт үүсэх эсвэл ажлын явцад хөрсний бүтэц төсөлд заасантай тохирохгүй байвал бүх ажлаа зогсоож тухайн газарт төсөл зохион байгуулагчийн

Page 31: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

31 

ба захиалагч байгууллагын төлөөлөгчдийг ирїїлж зохих арга хэмжээг авах хэрэгтэй.

9.15. Дамнуур болон жалгын налуугийг огтлоход гарсан хөрсийг тєсєлд заагдсаны дагуу зайлуулах хэрэгтэй.

9.16. Хөндлөн чиглэлд 8°-аас 18° налуу хэц газар тавцан барихад хөрсийг (урьдчилсан сийрэгжүүлэлх шаардлагагїй болон сийрэгжүүлсний дараа) бульдозероор боловсруулна. 18°-аас их налуутай газар шулуун хүрзтэй 1 шанагатай эксковатороор гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд эксковаторыг бульдозертай хослуулан хэрэглэж болно.

9.17. Тавцанг хадан хєрсєнд байгууллахад зэргэлдээх чулуунуудад ан цав їїсхээс болгоомжлон байгуулахад утаст цэнэгээр тэсэлж сийрэгжүүлнэ. Нэг зэрэг тэслэх 1 утаст багц цэнэгийн зөвшөөрөгдөх тоог ажил гїйцэтгэх төслєєр тогтооно. Тавцанг байгуулахад өргөн цар хүрээтэй цацалттай тэсэлгээ хийхийг хориглоно.

9.18. Дамжуулах хоолойны болон холбооны шуудуунуудын хєрсийг сийрэгжїїлэхэд утаст цэнэгээр нэгэн зэрэг тэслэх аргыг хэрэглэнэ. Харин холбооны кабелийн шуудуу ухах ажлыг дамжуулах хоолойг булсаны дараа гїйцэтгэнэ. Хадтай хөрсєндэхшуудууны ханын налуулагийн эгцийн хэмжээг зураг төсөлд заасан байна. Ажиллаж байгаа дамжуулах хоолойн зэрэгцээ барих шуудуу болон тавцангийн хєрсийг тэсэлж сийрэгжїїлэхэд тїїнд нєлєєлєх чичиргээний їйлчлэлийг тооцож тэсэлгээний цэнэгийн хэмжээг тогтооно.

9.19. 35° хүртэлх ташуу налуулагтай, урьдчилсан сийрэгжүүлэх шаардлагагүй хөрсийг 1 шанагат эсвэл роторт эксковатороор гүйцэтгэнэ. Урьдчилан сийрэгжүүлсэн хөрсийг 1 шанагатай эксковатороор гүйцэтгэнэ. 35°-аас их налуулагтай хєрсийг бульдозероор (шуудууны ёроолын  өргөнийг бульдозерийн хусууртай тэнцүү  өргөнөөр авна) ухах буюу зураг төсөл болон ажил гїйцэтгэх тєсєлд тусгасан аргаар гүйцэтгэнэ. 22°-аас их налуулагтай талбайд 1 шанагат эксковаторын тогтвортой байдлыг хангахын тулд шулуун хүрзтэй эксковаторыг уулын намаас дээш чиглэлд шанагаар урагш давшиж ажиллахаар, урвуу хүрзтэй эксковаторын уулын уруу, шанагаар арагш хутгах чиглэлтэйгээр тус тус байрлуулна. Роторт эксковаторуудын ажиллагаа ямар ч нөхцөлд дээрээс доош чиглэлтэй байна.

9.20. Хоолойн залгаасны дээд талын ба бусад уулзварыг шуудуу дотор гагнахад шуудууг газрын налуулагийн дээд хэсэг рүү  өргөсгөж тїїний ханыг нурахаас хамгаалж урьдчилсан арга хэмжээ авна.

9.21. Шуудууг ухаж бэлтгэж дуусаагүй їед тавцан дээр хоолойг тээвэрлэж авчрахыг хориглоно. Шуудуунаас гарсан шорооны овоолтыг машины хөдөлгөөнд саад болохгүйгээр тавцангийн дэргэд урьдчилан бэлтгэсэн талбайд зєєх хэрэгтэй.

9.22. Уртын чиглэлдээ 15°-аас их налуутай газрын хоолойн цэвэрлэгээ, тусгаарлагч хийх хоолой суулгах ажлыг тусдаа болон холимог аргаар гүйцэтгэх явцад дамжуулах хоолой ба суурилуулагч болон тусгаарлагч машинуудыг дагуу чиглэлд шилжиж хєдлєхєєс хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй. 30°-аас их налуулагтай хэсэгт тавих дамжуулах хоолойн тусгаарлах, цэвэрлэх ажилд цуваанд ажиллагсадын тоог ердийн нөхцөлдэх дамжуулах хоолойн угсрагчдынхоос дорхаяж 1-ээр илїї байлгах шаардлагатай.

9.23. 20° хүртэлх налуулагтай хэсэгт дамжуулах хоолойг, шугамд угсрах ба гагнахад газрын намаас дээш чиглэлд гїйцэтгэнэ хоолой болон тїїний секцүүдийг байрлуулахыг газрын дээд талаас доош чиглэлд гїйцэтгэнэ. Огцом налуулагтай газрын завсрын тэгш талбай болон уулын оройны хэвтээ талбайдах хоолойнуудыг тусгай бэлтгэсэн дамнуурга-хєндлєвчєєр чирж аваачна.

Page 32: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

32 

9.24. Механизм явах боломжгүй 18°-аас их налуутай хэсэгт шуудуун дээгүүр тависан хөндлөн бэхэлгээн дээр дамжуулах хоолойг угсарч, гагнахыг зөвшөөрнє. Мөн хоолой болон секцүүдийг уулын хажуу дахь аль тохиромжтой талбайд гагнаж дараа нь суурилуулах талбайд тээвэрлэж авчирна.

ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ НЇХЭН ХОНГИЛООР ТАВИХ

9.25. Нїхэн хонгилын нэвтрэлтийн ба барилгын болон тэдгээрийг түр бэхлэх ажлыг төмөр зам, авто зам болон гидротехникийн ба метроны нїхэн хонгил барих норматив баримт бичгийн шаардлагын дагуу гїйцэтгэнэ.

9.26. Нїхэн хонгилд тэсэлгээний ажил явуулсны дараа зохиомол агааржуулалт хийх шаардлагатай.

9.27. Дамжуулах хоолойг нїхэн хонгил дахь тїр буюу байнгын тулгуур дээгїїр чирж зєєвєрлєх аргаар угсралтын ажлыг цааш їргэлжлїїлэн хонгилын амсарт хїргэнэ.

9.28. Дамжуулах хоолойн гидравлик урьдчилсан туршилтыг нїхэн хонгил дотор явуулна.

СУУМТГАЙ ХӨРСӨНД ДАМЖУУЛАХ ХООЛОЙ ТАВИХ

9.29. Хөрсний гадаргууд дээрх усыг зайлуулах болон барилга барих ба ашиглах явцад шуудуунд ус орохоос хамгаалах төсөлд заасан ажлыг гүйцэтгэж дууссаны дараа 2-р зэргийн суумтгай хөрсөнд шуудуу ухах ажлыг гїйцэтгэнэ. 2-р зэргийн суумтгай хөрсөнд шуудууг ухаж дуусмагц дамжуулах хоолойг нэн даруй угсарч булахаар (нэг ээлжийн ажлаас хэтрэхгүй) тооцоолон ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

9.30. 1-р зэргийн суумтгай хөрсөнд шуудуу ухах ажлыг энгийн хөрсөнд ухахтай адил гүйцэтгэнэ.

9.31. 2-р зэргийн суумтгай хөрсөөр дамжуулах хоолойг булахад хөрсийг нягтруулж ердийн хөрсний нягтралд хүргэнэ.

ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ ЭЛСЭН МАНХАН, УСАЛГААТАЙ ХӨРСӨНД БОЛОН ХОГ ХАЯГДЛЫГ ДАЙРУУЛАН ТАВИХ

9.32. Манхан болон далагнаж  үелсэн элсэнд дамжуулах хоолой тавихын ємнє барилгын талбайн өргөний зурвасын дагуу элсний нүүх хэсгийг үелгээний доод зах хүртэл хусаж, барилгын цуваа болон тээврийн хэрэгсэлийг саадгүй явах єндєржилт-тэгшилгээний ажил хийнэ. Хусаж авсан манханэлсийг барилгын талбайн гаднах элсний далагнасан давхрагтай талбайд хураана. Энэхїї газар шорооны ажлын хэмжээг зураг тєслєєр тодорхойлно.

9.33. Хуурай, сэвсгэр элсэнд ухсан шуудууг элсэнд булагдахаас сэргийлж ухах, булах ажлыг нэг ээлжинд нь багтаахаар зохион байгуулна.

9.34. Усалгаатай газрууд дахь ажлыг усалгааны хугацаа бүрэн дууссан үед хийнэ. Харин тїїний завсарт ажил хийх бол газар ашиглагчидтай тохиролцох хэрэгтэй.

9.35. Усалгаатай газарт дамжуулах хоолой тавих ажлыг эхлэхийн өмнө барилгын талбайг усалгааны болон бусад услалтын систем, суваг зэргээс ус оруулахгүй байх арга хэмжээг авна.

9.36. Хог хаягдалтай газарт тавих хоолойн газар шорооны ажлыг 2  үе шаттай гїйцэтгэнэ. Эхлээд хоолойн доод хэсгийн тївшингийн тєслийн тэмдэгт хүртэл

Page 33: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

33 

хогтой хэсгийг нэвт ухаж 2 дахь шатанд дамжуулах хоолойг угсарч тєслийн дагуу байрлуулсаны дараа зохих тївшиний тэмдэгтэд хїргэж булна.

ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ ОЛОН ЖИЛИЙН ЦЭВДЭГ ХӨРСӨНД ТАВИХ

9.37. Барилга угсралтын ажилд олон жилийн цэвдэг хөрстэй хїйтэн нөхцөлд ажиллах тусгай зориулалтын машин техник шаардлагатай.

9.38. Тухайн тодорхой газруудад шуудуу ухах ажлын технологийн картыг боловсруулахад олон жилийн цэвдэг хөрсний бат бэх, шуудууны параметрүүд, газар ухагч болон өрөмдөх техникийн хангамж, тэдгээрийн ажлын бүтээмж болон ажлын тогтоогдсон хурдыг харгалзана.

9.39. Гагнагдах хоолойг таглах тайрдсыг механик аргаар боловсруулахад элементүүдийн ирмэгүүдийн хэмжээг багасгахыг хориглоно. Шаардлагатай їед дамжуулах хоолойд патрубк (шулуун оруулга) гагнахад хоолой болон патрубкний ирмэгний хэлбэр ГОСТ 16037-80- ын болон хоолойн техникийн нөхцөлийн шаардлагуудыг хангасан байх ёстой.

9.40. Мөнх цэвдэг хөрстэй газрын усан доогуурх шилжүүлгийн ажил гїйцэтгэх төсөлд дараах зүйлүүдийг анхаарах шаардлагатай. Үүнд:

- мєнх цэвдэг хөрсний шинж чанар (найрлага, бүтцийн байршилт, температурын горим, газар доорх мөсжилт болон термокарст байгаа эсэх, тошин байгаа эсэх болон тэдгээрийн горим зэрэг); - мөнх цэвдэг хөрс гэссэний дараах байдал; - тухайн бїс нутгийн температурын горим; - цасан бүрхүүлийн зузаан, шинж чанар ба їргэлжлэх хугацаа; - мөсөн бүрхүүлийн зузаан, бат бэх болон даах чадвар; - зуны улирлын үргэлжлэх хугацаа; - мөсжилттэй хөрстэй усны татам газруудад ургамлын давхаргыг хадгалах шаардлага.

10. ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ ГАЗАР ДООРХ ЗЭВРЭЛТЭЭС ХАМГААЛАХ ЦАХИЛГААН ХИМИЙН АРГА

10.1. Дамжуулах хоолойн хамгаалалтын бүх төхөөрөмжүүдийн суурилалт болон цахилгаан дамжуулалтыг тэжээх шугамууд ба тэдгээрийн холболт, тохируулгын ажлыг дамжуулах хоолойг ашиглалтанд  өгөх їед бүрэн дууссан байх шаардлагатай.

10.2. Төсөлд тусгасан цахилгаан химийн хамгаалалтын төхөөрөмжүүдийг хэрмэл гүйдэлтэй бүсэд дамжуулах хоолойн хэсгийг суурилуулсанаас хойш 1 сарын дотор ажилд оруулна. Бусад тохиолдолд ажлын комисс хүлээж авахын  өмнө дээрх хамгаалалтын тєхєєрємжїїдийг ажиллуулах шаардлагатай.

10.3. Барилгын байгууллага нь тусгаарлагч бүрээсийг катодын туйлжуулах аргаар шалгахаас өмнө дамжуулах хоолойн шугамын дагуу хяналт хэмжилтийн цэгүүдийг угсарч, туршсан байх шаардлагатай.

10.4. Хяналтын хэмжилтийн цэгүүдийн дамжуулах утаснуудыг бусад төхөөрөмжүүдтэй холбох, дренажийн кабелийг цахилгаанжуулсан төмөр замын тээврийн хэрэгслийн (цахилгаанжуулсан төмөр зам, трамбай) гүйдэл дамжуулагч хэсгүүдтэй холбох зэрэг ажлыг хийхэд тухайн ашиглагч байгууллагын зөвшөөрөлийг авч тэдний төлөөлөгчдийг байлцуулан гүйцэтгэнэ.

Page 34: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

34 

10.5. Цахилгаан хамгаалалтын төхөөрөмж хяналт хэмжилтийн цэгүүд болон цахилгаан багажнуудыг тэжээх кабель ба бусад утаснууд зураг төслийн дагуу барилга угсралтын байгууллага маркласан байх шаардлагатай.

10.6. Цахилгаан химийн хамгаалалтын тоног төхөөрөмж ба хяналт хэмжилтийн цэгүүдийн тэжээлийн утсыг дамжуулах хоолойд дараах байдлаар гагнана. Үүнд:

- 539 МПа (55кгс/мм²)-аас бага тасралтын норматив тїр эсэргүүцэлтэй дамжуулах хоолойд утсыг термитэн буюу цахилгаан нуман гагнуураар гагнана; - дамжуулах хоолойн гадаргууд зєвхєн зэс термит хэрэглэсэн термитэн гагнуураар гагнах буюу 539 МПа (55кгс/мм²) ба тїїнээс их тасралтын норматив тїр эсэргїїцэлтэй хоолойг тууш буюу бєгжилсєн оёдолтой цахилгаан нуман гагнуураар гагнана.

10.7. Цахилгаан химийн хамгаалалтын төхөөрөмжийн байгууламж дахь тїїний байрлал ба холболтын цэг нь төсөлд заасанаас дараах байдлаар хазайхыг зөвшөөрнө.Үүнд:

- катод станц, цахилгаан дренаж болон анодын гүний гадаргуулагч 0.5 м-ээс ихгүй радиустай зєрєх проектор болон анодын газардуулагч мөн дамжуулах хоолой ба хяналт хэмжилтийн цэгтэй залгагдах кабелийн холболтын байршил 0.2 м-ээс ихгүй зєрєх; - дамжуулах хоолойд залгагдах холболтын утас болон дренажны кабелийн залгаас цэг нь хамгийн ойрын байгаа хяналт хэмжилтийн цэгийн залгаасны байршлаас 6 м-ээс ойр байхгүй байх; - шуудуунд суурилуулах газардуулагч ба проектор болон холболтын кабел ба утаснуудын гүний хэмжээг төсөлд заасан 0.1 м-ээс ихгүй нэмж болно харин гүнийг тєсєлд заасанаас багасгаж болохгүй.

10.8. Цахилгаан химийн хамгаалалтын системын угсралтын ажил бэлэн болох тутам барилга угсралтын гэрээт байгууллага дараах зүйлүүдийг гүйцэтгэсэн байх шаардлагатай.Үүнд:

- анодын ба хамгаалалтын газардуулагчийн гүйдлийн тархалт кабелийн шугамын эсэргүүцлийг хэмжиж, төсөлд заасанаас хэтэрсэн эсэхийг тогтоох; - кабелийн тусгаарлагч бїрээсний эсэргүүцлийг хэмжиж төслийн болон паспортонд заагдсан хэмжээнээс хэтрээгїй эсэхийг тогтоох; - хяналт хэмжилтийн цэгийн цахилгаан холбоосны авцалдалтыг шалгах; - дэд єртєєний маслыг туршиж техникийн нөхцөлийг хангасан эсэхийг шалгах; - цахилгаан дамжуулах агаарын шугамын утасны унжилт төсөлд заагдсан хэмжээнээс ±5%-иас ихгүй байх.

10.9. Туршилтын ажлыг 2 үе шаттайгаар явуулна.Үүнд:

- хамгаалалтын төхөөрөмжийн зарим нэг хэсгийг тус бүрд нь шалгах; - объектын цахилгаан химийн хамгаалалтын системыг бүхэлд нь

цогцолбороор шалгах.

10.10. Барилга угсралтын байгууллага нь цахилгаан химийн хамгаалалтыг хэсэгчлэн угсарсны дараа захиалагч болон сонирхогч байгууллагуудын төлөөлөгчдийг байлцуулан төсөл зохиогч ба  үйлдвэрлэгчийн шаардлагад тохирч байгаа эсэхийг шалгана.

10.11. Анодын газардуулагчийг угсарснаас хойш 8  өдрийн дараа хэсэгчилсэн шалгалтыг хийнэ. Энэ  үед катодын тохируулгыг 72-оос багагүй цагт дээд хэмжээний горимоор ажиллуулж хамгаалалтын болон анодын газардуулагчийн гүйдэлд  үзүүлэх бодит эсэргүүцлийн хэмжээ төслийн хэмжээтэй тохирч буй эсэхийг їзнэ. 72 цагийн туршилтын дараа хамгаалалтын тєхєєрємжийн бүх

Page 35: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

35 

холбоос болон элементүүдийн байдлыг шалгаж төхөөрөмж бүрт паспорт хєтєлж тоног тєхєєрємжийг захиалагч байгууллага хүлээн авч акт їйлдэнэ.

10.12. 2 болон түүнээс дээш тооны объектийг хамарсан цахилгаан химийн хамгаалалтын туршилтыг барилга угсралтын байгууллага захиалагч болон сонирхогч байгууллагуудын төлөөлөгчдийг байлцуулан гүйцэтгэнэ. Энэ шалгалтаар хамгаалалтын төхөөрөмжид хортой нөлөөл байхгїйг хяналт хэмжилтээр тогтоон акт гаргана.

10.13. Цахилгаан химийн хамгаалалтын систем ашиглалтанд ороход бэлэн эсэхийн иж бїрэн туршилтыг захиалагч байгууллага толгойлон барилгын ба сонирхогч байгууллагууд хамтран явуулна.

10.14. Цахилгаан хамгаалалтын төхөөрөмжийн туршилт-тохируулгын ажлын  үед дараах зүйлийг зайлшгүй гүйцэтгэх ёстой.Үүнд: 

­ хамгаалалтын бүсийн уртыг тогтоохоос гадна төсєлд тусгасан гүйдлийн хэмжээнд хамгаалалтын төхөөрөмж тус бїрийн дернажийн цэг дээрх “хоолой-газар” гэсэн потенцалыг тодорхойлох; 

­ дернажийн цэгдээрх “хоолой-газар” гэсэн потенциалыг тодорхойлохоос гадна хамгийн бага, хамгийн их болон завсарын горимд цахилгаан хамгаалалтын тєхєєрємжийн гїйдлийн хїч, гаргах хїчдлийг тодорхойлно; 

­ тєсєлд тусгасан горимоор ажиллах, зэргэлдээ орших газар дорхи шугам сїлжээ ба холбооны кабелд цахилгаан хамгаалалтын тєхєєрємжийн ажил хэрхэн нєлєєлєх талаар їнэлэлт дїгнэлт гаргах;

10.15. Туршилт-тохируулгын ажлын явц дахь түүний хамгийн их хүчдэлийн 50%-д тодорхойлогдох цахилгаан химийн хамгаалалтын төхөөрөмж бүрийн хамгаалал- тын бүсийн бодит урт нь төсөлд зааснаас багагүй байх бєгєєд тухайн дернажийн цэгдэх “хоолой-газар”-ын потенциал ГОСТ 9015-74-ийн шаардлагуудтай тохирч байх ёстой.

10.16. Цахилгаан химийн хамгаалалтын системийг иж бїрнээр нь зэврэлтээс хамгаалах туршилтанд оруулсны дараа цахилгаан химийн хамгаалалтын системийг барьж байгуулж дуусаж хїлээн авах тухай ажлын комиссийн акт баримт бүрдїїлнэ. Энэ актанд түүнийг ашиглах горимын талаар зєвлємж хавсаргана.

10.17. Хэрэв цахилгаан химийн хэмжилтээр цахилгаан химийн хамгаалтын хэрэгслэлийн тоо хэмжээ хїрэлцэхгїй, хүчин чадал хангалтгїй дамжуулах хоолойн тусгаарлагчийн ажлын чанар муу буюу ажлын зургийн шаардлагуудыг бїрэн баримталсан ч хамгаалалтын төхөөрөмжүүдийн төсөлд заасан  өгөгдөлүүдэд хүрэхгүй нь нотлогдвол захиалагч ба төслийн байгууллага болон гүйцэтгэгч байгууллагуудын харилцан тохиролцсон хугацааны дотор дамжуулах хоолойг газар доорх зэврэлтээс хамгаалах тодорхой арга хэмжээ авах шаардлагатай.

10.18. Хамгаалалтын системийг бүхэлд нь зэврэлтээс хамгаалах дараагийн зохицуулуултыг хэрэглэгч байгууллага ашиглалтанд хүлээн авснаас хойш 6 сарын дотор тэхдээ ашиглалтад авсан эхний 1 жилээс хэтрэлгүй хугацаанд хийх ёстой.

Page 36: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

36 

11. ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ДОТОР ТАЛЫН ЦЭВЭРЛЭГЭЭ БА ТУРШИЛТ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

11.1. Тєв дамжуулах хоолойг ашиглалтанд оруулахаас өмнө хоолойн дотор талыг цэвэрлэж, бат бэхийг туршин тїїний битїїмжлэлийг шалгах хэрэгтэй.

11.2. Дамжуулах хоолойн цэвэрлэгээ болон сорилтонд соруулж авах бүтээгдэхүүн хэрэглэвэл ашиглагч байгууллага оролцоно.

11.3. Дамжуулах хоолойн доторхи цэвэрлэгээ, хоолойн бат бэх ба битүүмжлэлтийг туршихад орон нутгийн онцлогийг тусгасан тусгай зааврын дагуу ерөнхий ба туслан гүйцэтгэгч, захиалагч, техник хяналтын байгууллагуудын төлөөлөгчид оролцсон комисс ажиллана. Төв дамжуулах хоолойн туршилтыг улсын хяналтын байгууллагын төлөөлөгч оролцсон комисс удирдан явуулна. Дамжуулах хоолойн туршилтын комиссийн бүрэлдэхүүнийг ерөнхий гүйцэтгэгч ба захиалагч байгууллагын хамтарсан тушаалаар эсвэл тэдгээрийн дээд байгууллагын захирамжаар томилоно.

11.4. Орон нутгийн  үйлдвэрлэлийн онцлогийг тусгаж тухайн дамжуулах хоолойг туршихад зориулсан тусгай зааврыг захиалагч болон барилга угсралтын байгууллага боловсруулж төсөл зохиогч байгууллагатай зөвшилцөж комиссийн даргаар батлуулна. Тєв дамжуулах хоолойн доторх цэвэрлэгээ, бат бэх ба битүүмжлэлтийг байгалийн хий ашиглаж турших тусгай зааврыг улсын техникийн хяналтын газартай зөвшєєрєлцсєн байна.

11.5. Дамжуулах хоолойн цэвэрлэгээ, бат бэх болон битүүмжлэлтийн туршилт хийх тусгай зааварт дараах зүйлүүдийг тусгана.Үүнд: 

­ ажил гүйцэтгэх дараалал аргачлал гаргах, үзүүлэлтїїд; ­ эвдрэл саатлыг илэрүүлэх хэрэгсэл засах арга (цэвэрлэгээний

төхөөрөмж гацах, хий алдагдах, тасралт г.м.); ­ холбооны зохион байгуулалтын схем; ­ гал, хий, техникийн аюулгүй байдал болон хамгаалалтын бүсийн

хэмжээний тухай заавар;

11.6. Хөндийг цэвэрлэх, дамжуулах хоолойн бат бэх болон битүүмжлэлтийг турших ажлыг завсарлагтай, харилцаа холбоогүй гїйцэтгэхийг хориглоно.

11.7. Хий дамжуулах тєв хоолойн доторх хөндийг цэвэрлэх, тїїний бат бэх болон битүүмжлэлтийн туршилтанд байгалийн хий ашиглах онцгой тохиолдолд ерөнхий гүйцэтгэгч болон хийн асуудал эрхэлсэн төрийн дээд байгууллага ба тэдний байцаагчийн зєвшєєрєлийг авна.

11.8. Дамжуулах хоолойг  үлээх болон туршилтанд байгалийн хий ашиглах тохиолдолд дамжуулах хоолойноос агаарыг бїрэн гаргасан байх шаардлагатай. Дамжуулах хоолойноос гарч буй агаар хийн хольцонд хий шинжлэгчээр тодорхойлоход хүчилтөрөгчийн хэмжээ 2%-иас ихгүй байвал зохино.

ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ДОТОРХИ ЦЭВЭРЛЭГЭЭ

11.9. Дамжуулах хоолойг туршихын  өмнө төмрийн хаг, тємрийн їлдэгдэл мөн угсралтын  үед дамжуулах хоолойд орсон шороо, ус болон бусад зүйлээс цэвэрлэнэ.

11.10. Дамжуулах хоолойг дараах аргуудын аль нэгээр цэвэрлэнэ. Үүнд:

Page 37: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

37 

­ цэвэрлэгч бүлүүр эсвэл хуваарилагч бүлүүрээр оруулж хоолойг угаах; ­ цэвэрлэгч бүлүүр эсвэл хуваарилагч бүлүүрээр шахсан хийг үлээлгэх; ­ цэвэрлэгч бүлүүр оруулахгүй үлээлгэх; ­ нефть, нефтийн бїтээгдэхїїн ба хий дамжуулах хоолойн доторхийг

єргєст маажуур оруулж агаараар їлээлгэж цэвэрлэнэ.

11.11. Газар доорх дамжуулах хоолойг угсарч булсаны дараа доторталыг цэвэрлэнэ газраар тавих хоолойг суурилуулж, овоолго хийсний дараа; газар дээрх хоолойг-суурилуулж тулгуур дээр бэхэлсэний дараа хоолойн доторхийг тус тус цэвэрлэнэ.

11.12. Дотоод центраторгүй тавигдах дамжуулах хоолойг шугамд угсрах  үед хоолой руу цэвэрлэх төхөөрөмжийг татан оруулж урьдчилсан цэвэрлэгээ хийнэ.

11.13. Зураг тєсєлд гидравлик аргаар туршилт хийхээр тусгасан дамжуулах хоолойд бүлүүр буюу хувиарлагч бүлүүр оруулж угаана.

11.14. Дамжуулах хоолойг цэвэрлэгч бүлүүр эсвэл хуваарилагч бүлүүрээр угаахын өмнө угаах хөндийн эзэлхүүний 10%-иас 15%-тай тэнцэх хэмжээтэй ус хийсэн байх шаардлагатай.

11.15. Цэвэрлэгч бүлүүрээр  үлээлгэх газар дор ба газраар тавих хоолойны голч 219 мм ба түүнээс дээш байх шаардлагатай.

11.16. Бүлүүрээр їлээлгэж цэвэрлэх дамжуулах хоолойн хэсгийн урт нь нийлж буй хажуугийн хоолойн ресиверээс (баллоноос) орж ирж буй хий болон даралттай агаартай шугаман арматуруудын хоорондох зайнаас ихгүй байна. Ресивер болон үлээлгэх хэсгийн урт 1:1 харьцаатай байх агаарын (эсвэл хийн) даралтыг 16-р хүснэгтээр тодорхойлно.

16-р хүснэгт

Дамжуулах хоолойн болзмол голч, мм

Ресиверийн даралт МПа (кгс/см²)

Татаж оруулсан цэвэрлэгч төхөөрөмжөөр цэвэрлэгдсэн

дамжуулах хоолойд

Цэвэрлэгч төхөөрөмжийг татаж оруулж цэвэрлээгүй дамжуулах

хоолойд

400 хүртэл 0.6 (6) 1.2 (12)

500-800 0.5 (5) 1 (10)

1000-14 00 0.4 (4) 0.8 (8)

11.17. Тулгуур дээр суурилагдаж буй дамжуулах хоолойд хуваарилагч бүлүүр оруулж їлээлгэнэ. 10 км-ээс ихгїй урттай хоолойд шахсан агаар эсвэл байгалийн хийн даралтаар хуваарилагч бүлүүрийг оруулж 10 км/ц-аас илүүгүй хурдтайгаар явуулна. Хуваарилагч бүлүүрийг хоолойгоор явуулсны дараа цэвэрлэгч төхөөрөмж оруулалгүйгээр хоолойн бүрэн цэвэрлэгээг агаарын хурдтай (эсвэл хийн) урсгал їїсгэх замаар гүйцэтгэнэ.

11.18. 219 мм-ээс бага голчтой хоолойд цэвэрлэгч төхөөрөмж оруулалгүйгээр хажуу талын хоолойн хэсэгт байрласан ресиверээс иржбуй хурдтай агаар болон хийгээр үлээлгэж цэвэрлэнэ.

Ресиверийн урт ба  үлээгдэх хэсгийн уртын харьцаа 2:1-ээс багагүй байхад ресиверийн агаарын буюу хийн даралтыг 16-р хүснэгтээр тодорхойлно

Page 38: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

38 

Цэвэрлэгч төхөөрөмж оруулалгүй  үлээлгэх хоолойны урт 5 км-ээс ихгүй байх шаардлагатай.

11.19. Усан саадыг гатлуулсан шилжүүлгийн доторх хөндийг уян хувиарилагч бүлүүр оруулж дараах байдлаар цэвэрлэнэ. Үүнд: 

– Хий дамжуулах хоолойд-урдьдчилсан гидравлик сорилтын үед дїїргэсэн усаар угаах эсвэл шилжүүлгийг туршихаас өмнө үлээлгэх аргаар: 

– Нефть дамжуулах хоолойд-шилжїїлэгийн гидравлик сорилтын  үед дїїргэсэн угаах.

11.20. Цэвэрлэгч төхөөрөмж гарсны дараа хоолойноос агаар болон хийн цэвэр урсгал гарч байгаа тохиолдолд  үлээлгэлт дууссанд тооцоно. Хэрэв цэвэрлэгч төхөөрөмжийн дараа дамжуулах хоолойноос бохир агаар буюу хий гарч байвал тухайн хэсгийг давтан үлээлгэх шаардлагатай.

Хэрэв цэвэрлэгч төхөөрөмж хоолойноос гарсны дараа араас нь ус гарч байвал хоолойгоор нэмэлт хуваарилагч бүлүүр явуулах шаардлагатай.

11.21. Дамжуулах хоолойг  үлээх  үед бохирдсон ба цэвэр бїлїїрт төхөөрөмжийг шугаман арматураар дамжуулан оруулж гаргаж болохгүй.

11.22.  Үлээлгэх болон угаах үед тухайн төхөөрөмж хоолойд гацвал түүнийг татаж гарган тухайн хэсгийг дахин үлээлгэх буюу угаах шаардлагатай.

11.23. Аль ч аргаар хоолойг цэвэрлэснээс  үл хамааран цэвэрлэгдсэн хоолойн тєгсгєлийг тїр бєглєєгєєр хаах хэрэгтэй.

ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТУРШИЛТ

11.24. Төв дамжуулах хоолойн бат бэх болон битүүмжилтийн туршилтыг хоолойн хэсэг буюу дамжуулах хоолой бүхэлдээ бэлэн болсны дараа гїйцэтгэнэ. (шороогоор бүрэн хучигдсан, овоолт хийсэн эсвэл тулгууртаа бэхлэгдсэн, доторх хөндий цэвэрлэгдсэн, арматур төхөөрөмжүүд болон катодын гаргалтууд суурилагдсан, туршилт хийх объектын гүйцэтгэлийн баримт бичгийг бүрдүүлсэн байна).

11.25. Дамжуулах хоолойн бат бэх ба битїїмжлэлтийг хий дамжуулах хоолойд хийгээд (агаар, байгалийн хий) нефть болон нефтийн бүтээгдэхүүн дамжуулах хоолойд гидравлик аргаар (ус, хєлдєєгїй шингэнээр) тус тус туршина.

Уулархаг болон нугачаатай газарт тавьсан хий дамжуулах хоолойн сорилтыг хосолмол аргаар явуулна. (агаар болон усаар эсвэл хий ба усаар).

Дамжуулах хоолой, шугаман арматур ба багаж тєхєєрємжїїдийг хєлдєхєєс хамгаалсан байвал агаарын хасах температуртай гидравлик туршилт хийхийг зєвшєєрнє.

11.26. Туршилт хийх арга, хэсгүүдийн хил хязгаар, даралтын хэмжээ ус авах ба юїлэх цэгїїдийн байршлыг тодотгосон туршилтын схем, хий єгєх цэг болон тїр шугам сїлжээний байгууламж зэргийг зураг тєсєлд тусгаж, туршилт хийхийг холбогдох байгууллагуудтай урьдчилан тохиролцосн байна. Сорилт хийх хоолойн уртыг гидростатик даралтын тооцоогоор тодорхойлдог гидравлик туршилт болон хосолсон аргаас бусад тохиолдолд хоолойн хэсгийн уртыг хязгаарлахгїй.

11.27. Дамжуулах хоолойн хэсгүүдийн зэрэглэл ба  үе шатны зориулалтаас шалтгаалж дамжуулах хоолойн бат бэх болон битүүмжлэлтийн туршилтын үргэлжлэх хугацаа ба даралтын хэмжээг 17-р хүснэгтээр тодорхойлно.

Page 39: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

39 

Тайлбар. Нефть, хий дамжуулах хоолойн шугаман хэсэг болон лупинг \томруулсан хэсэг\ тодорхой давтамжтай гидравлик туршилтаар бат бэхийн сорилтонд (онцгой тохиолдолд хий дамжуулах хоолойн бат бэхийн сорилтонд хий ашиглахыг зөвшөөрдөг) ба битүүмжлэлтийг шалгана. (хий дамжуулагч хоолойг хийгээр шалгана) Ингэхдээ давтамжийн тоо 3- аас багагүй, туршилтын даралтын хэмжээ давтамж бїрт хоолойны металлын урсалтын хязгаарын 0.9-0.75 хэмжээтэй тэнцэх хүчдэл гаргахаас шалтгаалж өөрчлөгдөнө.

Даралт буурах давтамжийн хугацаа болон нөхөн сэргэлтийн хугацааг оролцуулахгүйгээр дамжуулах хоолойн хэсгийн сорилтын даралтан дор байх нийт хугацаа 24 цагаас багагүй байх шаардлагатай.

Дамжуулах хоолойн хэсгийн даралт буурах давтамж эхний цикл хүртэл сорилтын даралтан дор байх хугацаа 6 цагаас багагүй байна.

Давтамж хоорондох сорилтын даралтан дор байх хугацаа 3 цагаас багагүй байна.

Сүүлийн эвдрэлийг зассанаас хойшхи эсвэл даралт буурах сүүлийн давтамж хүртэл тухайн хэсгийн сорилтын даралтанд байх хугацаа 3 цагаас багагүй байна.

11.28. Бат бэхийн сорилт болон битүүмжлэлтийн шалгалтыг төв дамжуулах хоолойн бєглєєс хаалт буюу шугаман арматураар хязгаарласан тодорхой хэсэгт явуулна.

Хэрэв даралтын бууралт тухайн төрлийн арматурын зөвшөөрөгдөх хамгийн их хэмжээнээс хэтрэхгүй тохиолдолд шугаман арматурыг сорилт хийх хоолойн уртын хязгаарлагч элементээр ашиглаж болно.

11.29. Бат бэхийн туршилт хийж, ёорилтын даралтыг зураг тєсєлд тусгасан ажлын даралтын максимум хэмжээнд хїргэж бууруулсаны дараа бїх ангиллын дамжуулах хоолойн хэсгїїдийн битїїмжлэлтийг шалгана.

11.30. Хийгээр турших їед шугаман крантууд хаалттай байж байпасын бїрэн онгойлгосон крантаар дамжуулах хоолойг хийгээр дїїргэж даралтыг сорилтын Рисп-ийн хэмжээнд хїртэл дээшлїїлнэ.

11.31. Агаар болон байгалийн хийн алдагдлыг илрүүлэхийн тулд тэдгээрийг хоолой руу шахах үед їнэр гаргагч бодис нэмэх хэрэгтэй.

11.32. Хийгээр туршихад дамжуулах хоолойн даралтыг аажмаар нэмэх шаардлагатай. (цагт 0.3МПа (3кгс/см²) ) ба шугаманд  үзлэг хийх їед даралтын хэмжээ сорилтынхоо 0.3-тай тэнцүү байх гэхдээ 2 МПа (20кгс/см²)-ээс ихгүй байна. Үзлэгийн хугацаанд даралт  өсөхийг зогсооно. Цаашид даралтыг сорилтын хэмжээнд хүртэл зогсолтгүй дээшлїїлнэ. Дамжуулах хоолойн байпас шугамын краныг нээлттэй шугамын краныг хаалттай сорилтын даралт ба температурыг нөхцөлд 12 цагийн турш тогтмол байлгана. Дараа нь даралтыг ажлын хэмжээнд хүртэл бууруулж байпасын шугамын краныг хааж шугамд  үзлэг ажиглалт хийж даралтын хэмжилтийг 12 цагаас багагүй хугацаатай явуулна.

11.33. Даралтын 0.3 Р исп -ээс Р исп хүртэл нэмэгдїїлж даралт ба температур тогтонги байдалд ортол 12 цагийн турш шугамын бат бэхийн сорилт явуулахыг хориглоно. Сорилтын даралт ажлын даралт хүртэл буурсаны дараа дамжуулах хоолойн битүүмжилтийг шалгах үзлэг хийнэ.

11.34. Гирдавлик сорилт хийх зорилгоор дамжуулах хоолойг усаар дүүргэх їед хоолойноос бүх агаарыг гаргасан байх ёстой. Агааргүйжүүлэхийн тулд хуваарилагч бүлүүр буюу агаар хуримтлагдаж болзошгүй хэсэгт байрлуулсан агаар зайлуулагч краныг ашиглаж болно.

Page 40: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

40 

11.35. Дамжуулах хоолойн бат бэхийн сорилтын  үед даралт  өөрчлөлтгүй, битүүмжлэлтийн шалгалтанд хийн алдагдал гарахгүй байвал бат бэх ба битүүмжлэлтийг шалгалтанд тэнцсэнд тооцно. Бат бэхийг хийгээр туршихад 12 цагийн турш даралт 1%-иар буурахыг зөвшөөрнє.

11.36. Гадна їзлэгээр үнэр, чимээ болон төхөөрөмжүүдээр алдагдал гарч байгааг илэрүүлсэн тохиолдолд дамжуулах хоолойг засварлаж дахин бат бэхийн сорилт болон битүүмжлэлтийн шалгалт явуулна.

11.37. Гидравлик аргаар дамжуулах хоолойг бат бэхийн сорилт болон битүүмжлэлтийн шалгалтанд оруулсаны дараа хоолойноос усыг бүрэн зайлуулсан байх шаардлагатай.

11.38. Хий дамжуулах хоолойноос усыг бїрэн гаргахын тулд2-оос доошгїй хуваарилагч бүлүүрийг (үндсэн ба хяналтын) шахсан агаарын даралтаар эсвэл онцгой тохиолдолд даралттай байгалийн хийгээр хоолой руу оруулах шаардлагатай. Дамжуулах хоолойноос усыг гаргах хуваарилагч бүлүүрийн хурд 3- 10 км/цаг байна.

11.39. Хэрэв хяналтын хуваарилагч бүлүүрийн  өмнө ус гаралгїй бєгєєд бїлїїр хоолойноос эвдрэлгүй гарч ирсэн тохиолдолд Хий дамжуулах хоолойноос ус зайлуулах тухайн ажил үр дүнтэй боллоо гэж їзнэ.

11.40. Нефть ба нефть бүтээгдэхүүн дамжуулах хоолойноос усыг 1 хуваарилагч бүлүүрийг тээвэрлэж байгаа бїтээгдэхїїнтэй хольж хутгах эсвэл тээвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний даралтын тусламжтайгаар бїрэн зайлуулна. Хэрэв ус зайлуулахр ажлын сорилтын төгсгөлд бүтээгдэхүүн байхгїй бол давтан 2 хуваарилагч бүлүүрээр шахсан агаартай хольсон даралтаар усыг зайлуулна.

11.41. Нефть, нефтийн бүтээгдэхүүн дамжуулагчаас усыг зайлуулах аргыг захиалагч тогтоох бөгөөд тэрээр нефть болон нефтийн бүтээгдэхүүнээр цаг хугацаанд нь хангах ажлыг хариуцна. Усан саадыг гатлах дамжуулах хоолойн шилжүүлэгт нефть болон нефтийн бүтээгдэхүүнээр дүүргэхдээ дамжуулах хоолойн хөндийд агаар орохгүй байх нөхцлийг хангана.

11.42. Бат бэх ба битүүмжлэлтийг шалгах ямар ч аргыг хэрэглэхэд даралт хэмжигчийг шалгаж лацдсан, паспорттай алсын зайнаас хэмжих хэрэгсэлтэй байх ёстой. Тїїнчлэн 1-р ангилалаас доошгүй нарийвчлалтай манометрийн даралт заах хэмжүүрийн хуваарь нь сорилтынхоос ¾ илїї  үзүүлэлттэй бєгєєд хамгаалалтын бүсийн гадна байрласан байх ёстой.

11.43. Хоолойн хөндийн цэвэрлэгээ дамжуулах хоолойн бат бэхийн сорилт болон битүүмжлэлтийн шалгалтын їйл ажиллагаа їр дїнгийн талаар заавал акт бичнэ.

Page 41: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

41 

17-р хүснэгт Х

эсгүүд

ийн

анг

ила

л

Төв дамжуулах хоолойн

хэсгүүдийн зориулалт

Бат бэхийн сорилт ба

битүүмжлэлтийн шалгалтын үе

шатууд

Даралт  Үргэлжлэх хугацаа, цагаар

Гидравлик бат бэхийн

аргаар сорилт хийх үеийн

Пн

евм

ати

к ар

гаар

б

итї

їмж

лэл

тий

г ш

ал

гах

Битүү

мж

лэл

тийн

ш

ал

гал

тын ү

ед

Бат бэхийн сорилт

Би

түүм

жл

элти

йн

ш

ал

гал

т

Дээ

д ц

эгт

(баг

агүй

)

До

од ц

эгт

Гид

ра

вли

к а

рга

ар

Пн

евм

ати

к а

рга

ар

В

Барилга дотор ба компрессор, хуваарилах станц, хий хадгалах газар доорх станц мөн шатахуун болон эхлэлийн хий дамжуулах хоолой

Хоолойг суурилуулж, шороогоор булсан эсвэл тулгууртай бэхэлсэний дараа (агрегат болон аппаратанд хєлдєх техникийн боломжтой үед)

- Рзав (В)

турших гүй

Битүүмжлэл тийг шалгах үед даралт Рраб байна

24 -

Битүүмжлэл тийг шалгахад үргэлжлэх хугацааг тайлбарын 2-рт заасны дагуу тодорхойлно

В,1

Нефть нефтийн бүтээгдэхүүн дамжуулах хоолойн усан саад ба ойролцоох эргийн хэсгүүдийг гэтлэх шилжїїлэг

1-р үе-хоолойг стапель (ширээ) буюу талбай дээр гагнасны дараа, гэхдээ тусгаарлагч хийхийн өмнө (зөвхөн усан доорх техникийн хэрэгслээр гагнах хэсэгт)

-

Рзав (B)

эсвэл Рзав (1)

Мөн адил Мөн адил 6 - Мөн адил

2-р үе-хоолойг суурилуулсаны дараа, гэхдээ В ангилалын хоолойд 1-р ангилалын дамжуулах хоолойд

1.5 Рраб Р зав

(В) “””””””” “””””””” 12 - “”””””””

3-р үе-1, 2-р ангилалын хэсэгт нэг зэрэг нийлэх:

1.25 Рраб

Рзав (1)

“””””””” “””””””” 12 - “”””””””

I-II ангилалд 1.25 Pраб

Рзав (I-II) “””””””” “””””””” 24 - “”””””””

III-IV ангилалд 1.1 Рраб

Pзав (III-IV)

“””””””” “””””””” 24 - “”””””””

I

Нефть болон нефтийн бүтээгдэхүүнийг барилга дотор болон шахагч насосны станцын дэвсгэр дээр

Хоолой суурилуулж шороогоор булсаны дараа эсвэл тулгууртай (агрегат болон аппаратанд холбох техникийн боломжит үед)

- Р зав (1)

“””””””” “””””””” 24 - “”””””””

Page 42: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

42 

I

Шахагч насосын болон компрессорын станцын холбох зангилаа, сорох ба шахах дамжуулах хоолой болон хий дамжуулах хоолойн хамгаалалтын крануудын хоорондох цэвэрлэх төхөөрөмжийн хүлээн авах ба гаргах зангилаа эсвэл, нефть нефтийн бүтээгдэхүүн дамжуулах хаалтны хоорондох зангилаа

1-р шат хоолойг суурилан шороогоор булах эсвэл тулгууртай бэхэлсний дараа

- Р зав

(I) “””””””” “””””””” 24 - “”””””””

2-р шат хажуугийн хэсгүүд нь нэгэн зэрэг нийлэх хэсэг:

I-II ангилалд 1.25 P

раб Р зав (I-II) “””””””” “””””””” 24 - “”””””””

III-IV ангилалд 1.1 Р раб

P зав (III-IV) “””””””” “””””””” 24 - “”””””””

I

Хий дамжуулах хоолой усан саад болон эрэг хажуугийн саадаар гэтлэх шилжїїлэг

1-р үе шат хоолойг стапель буюу талбай дээр гагнуур хийсний дараа, гэхдээ тусгаарлагч хийхийн өмнө (зєвхєн усан доорх техникийн хэрэгслэлийн тусламжтай суурилагдах хэсэг)

- Р зав

(I) “””””””” “””””””” 6 - “”””””””

2-р үе шат суурилуулсаны дараа, гэхдээ шороогоор булахын өмнө

1.25 P раб

Р зав (I)

1.1 Р раб “””””””” 12 12 “”””””””

3-р үе шат хажуугийн хэсгүүдтэй нэгэн зэрэг нийлэх хэсэг:

I-II ангилалд 1.25 Р раб

Р зав (I-II)

1.1 Р раб

“””””””” 24 12 “”””””””

III-IV ангилалд 1.1Зра

б Р зав (II-III)

1.1 Р раб “””””””” 24 12 “”””””””

I

Төмөр болон автозамын дооогуурх шилжїїлэг 500кв болон

1-р үе шат суурилаж хоолойг шороогоор булах эсвэл тулгууртай бэхлэхийн өмнө

- Р зав

(I) Турших

гүй “””””””” 24 - “”””””””

Page 43: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

43 

дээш хүчдэлтэй агаарын цахилгаан дамжуулах шугамтай огтлолцох

2-р үе шат хажуугийн хэсгүүдтэй нэг зэрэг нийлэх хэсэг:

I-II ангилалд 1,25 Р

раб Р зав (I-II)

1.1 Р раб (зөвхөн

хий дамжуул

ах хоолойд)

“””””””” 24 12 “”””””””

III-IV ангилалд Мөн адил

“””””””” 24 12 “”””””””

I, II

Хий, нефть, нефтийн бүтээгдэхүүн дамжуулах хоолойн III-р зэргийн намгаар гэтлэх шилжїїлэх

Хажуугийн хэсгүүдтэй ангилалын нэгэн зэрэг нийлэх хэсэгт. (төсөлд туршилтыг 2 үе шаттай гэж тусгайлан заагаагүй бол)

I-II ангилалд 1,25 Р раб

Р зав (I-II) “””””””” “””””””” 24 - “”””””””

III-IV ангилалд 1.1 Р раб

Р зав (II-IV)

“””””””” “””””””” 24 12 “”””””””

I, II

Зэргэлдээх шугамын хаалтуудын хоорондох зайнаас багагүй урттай нефть болон нефтийн бүтээгдэхүүн дамжуулах хоолой

1-р үе шат хоолойг суурилуулж, шороогоор булах буюу тулгууртай бэхэлсний дараа

1,25 Р раб

Р зав (I-II)

Турших гүй

“””””””” 24 - “”””””””

2-р үе шат хажуугийн хэсгүүдтэй нэгэн зэрэг нийлэх хэсэг:

I-II 1,25 Р раб

Р зав (I-II)

Мөн адил

“””””””” 24 - “”””””””

III-IV 1,1 Р раб

Р зав (III-IV)

турших гүй

“””””””” 24 - “”””””””

II,III,IV

Дээр дурьдсанаас буюу дамжуулах хоолойнууд

- 1.1 Р раб

Р зав (III-IV)

1.1 Р раб (зөвхөн

хий дамжуул

ах хоолойд)

“””””””” 24 12 “”””””””

II-IV

Бүтэн хоолойнуудаас тавигдсан дамжуулах хоолой ба хэсгүүд

- 1,25 Р раб

1.5 Р Р раб гэхдээ Р зав-

аас ихгүй

1.1 Р раб (зөвхөн

хий дамжуул

ах хоолойд)

“””””””” 24 12 “”””””””

Page 44: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

44 

Тайлбар:

1. Индексээр дараах хэмжээнүүдийг тэмдэглэв: Рзав (В), Рзав (I), Рзав(III-IV)-ангилалын хэсэгт суурилагдсан хоолойн техникийн нөхцөлөөр тодорхойлж  үйлдвэрээс баталгаажуулсан тэнхлэгийн тулгуурыг үл тооцсон сорилтын даралт харин Рраб-төслөөр тогтоогдсон ажлын (нормативт) даралт

2. Хоолойн битүүмжлэлтийн шалгалтын їед шугамын дагуу алдагдал байгаа эсэхийг нарийвчлан їзэхэд их хугацаа шаардагдах тул туршилтын хугацаа 12-цагаас багагүй байна.

3. I (II) болон III (IV) ангилалын хэсгүүдэд бат бэхийг хамтад нь туршихад доод цэг нь III (IV) ангилалын хэсэгтэй давхцана иймд хэсгүүдийн дурын цэг дээрх сорилтын даралт заводын сорилтын даралтаас ихгүй байх ёстой.

4. Дүүргэх, пресслэх зориулалттай агрегат болон компрессоруудыг холбох түр дамжуулах хоолойг 1.25 ажлын даралттай гидравлик сорилтонд урьдчилан оруулсан байвал зохино.

12. ТӨВ ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТЕХНОЛОГИЙН ХОЛБООНЫ ШУГАМУУД

12.1. Технологийн холбооны шугамын барилгын ажлыг эхлэхээс  өмнө холбооны шугам барихад зориулж олгосон зурвас газрын хүлээн авна. Дамжуулах хоолойг булсаны дараа бэхэлж гадасласан цэг тэмдэгт репер ба саадыг хамтарч шилжїїлгийг хүлээн авах хэрэгтэй холбооны шугамд хэрэгцээтэй дутуу буюу устсан цэг тэмдэгт ба реперийг нөхөн сэргээнэ. (ерөнхий гүйцэтгэгчийн хїчээр)

12.2.  Үйлчилгээг єсгєгч цэгїїд /НУП/ ба байгалийн ба зохиомол саадуудыг бие даан гэтлэх холбооны шугам барих ажлыг кабель суулгахаас  өмнө дууссан байх шаардлагатай.

12.3. Шугамын эргэлтэн дээрх кабелийн мурийлтын радиус кабелийн диаметрийн голчоос 15 дахин ихээс багагїй, харин хөнгөн цагаан бїрхїїлтэй кабелд тїїний диаметрийн 20 дахин ихээс багагїй байх шаардлагатай.

12.4. Кабелийг суурилуулсны дараа тїїний залгаас углуурга (муфт) хийх ухмалыг ухна. Энэхїї ухмалын тууш тэнхлэг кабелийн ухсан шуудуунаас дамжуулах хоолойноос хєлдєх чигт 30-аас 40 см шилжсэн байна. Мєн ухмалын гүн кабелийн суултаас 10 см их байна. Ухсан нүхний хэмжээ нэг углуургад 1.6х1.4 м-ээс багагүй 2 углуургад 2.2х1.5м-ээс багагүй байх шаардлагатай.

12.5. Кабелийн уулзваруудын залгаас ба эргэлт болон саадтай огтлолцож байгаа газруудын тэмдэгт цэгїїдийн гадсыг дамжуулах хоолой руу талд кабелийн тэнхлэгээс 0.1 м-ийн зайтай зооно.

12.6.  Үйлчилдэггүй єсгєх цэг /НУП/-ийн кабелийн оролт ба тєгсгєлийн төхөөрөмжүүдээрх утасны хуваарлилтыг тэгш хэмтэй болгон єсгєгч кабель дээр угсарсан хяналт хэмжилтийн ажил эхлэхээс өмнө гүйцэтгэсэн байх шаардлагатай.

12.7. Кабелийг хөрсний болон цахилгаан химийн зэврэлтээс хамгаалах ажлыг дамжуулах хоолойтой хамтруулан хийнэ. Тэгэхдээ кабелийн углуургат залгаасыг угсарч  үйлчилдэггүй єсгєгч цэг рүү кабель орсны дараа мөрдөж буй кабель ба дамжуулах хоолойг хамтран хамгаалах норматив ба энэ бүлгийн 9-р хэсгийг баримтлан потенциалыг хэмжиж тогтооно.

12.8. Холбооны кабелийг I-III бїлгийн хєрсєнд холбооны кабелийг, кабель суурилуулагчаар суулгана.

- IV болон түүнээс дээш бүлгийн хөрсөнд, урьдчилан шугамын шан татсаны дараа хєрсийг цохиж хагална. - I төрлийн намагт буюу1 м хүртэл гүнтэй, хатуу ёроолтой намаг болон усан цєєрємд – энгийн механикчсан цуваа ухаж нэвтрэх

Page 45: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

45 

- II, III төрлийн намагт болон 1 м-ээс их гүнтэй 1000 м хүртэлх өргөнтэй усан сандкабелийг дамнал тросонд єлгєж намгийн кабель суурилуулагчаар тавина. - зөөлөн хөрстэй эрэг болон ёроолдоо шаваргїй 1 м хүртэл гүнтэй гол, горхи, жалга зэргийг гатлуулсан шилжүүлэгт кабелийг нийтээр нь хєврїїлж тавина.

12.9. Кабелийг кабель суурилуулагчаар төсөлд заагдсан гүнд суулгахын тулд эхлээд шугамын дагуу бэхэлгээ хийнэ.

12.10. Ойн бүс I төрлийн намаг болон хадархаг хөрсөнд кабель суулгахын тулд эхэлж цїїцдэж хагалах замаар заавал бүрэн гүнд хүртэл нїхийг ухах хэрэгтэй.

12.11. Дараах нєхцєлд кабелийг урьдчилан ухсан шуудуунд суулгана.  Үүнд:

- IV бүлгийн болон түүнээс дээш хөрсөнд; - 1 м их гүнтэй 1000 м-ээс урт намагт; - газар доорх байгууламжтай огтлолцох; - Єсгєх цэгт болон байгалийн ба зохиомол саадыг гатлах хүндрэлтэй шилжүүлгүүд.

12.12. Хадархаг хөрстэй шуудууны ёроолын чулуу сайргын цэвэрлэж иржгэр гадаргуутай буйран дээр 10 см-аас багагүй зузаантайгаар зөөлөн хөрс дэвсэнэ.

12.13. Шуудууг хадархаг хєрсєєр булахаас  өмнө суурилуулсан кабелийг зөөлөн шороогоор 10 см-ээс багагүй зузаантайгаар далдална.

12.14. 30° илүү налуутай шугамын хэсэгт кабелийг муригануулж зиг заг буюу “могой” хэлбэрээр суурилуулна. Энэхїї муригануулах хэмжээ нь 5 м уртад голч шугамаас 1.5 м хазайлттай байна.

12.15. Дамжуулах хоолой болон холбооны шугамыг нэг дор хамтад нь суурилуулаагүй тохиолдолд ёроол нь жигд гадаргуутай, зөөлөн барьцалдаагүй IV- бїлгээс дээшгүй хөрстэй 300 м хүртэл өргөнтэй усны татамд ба урсгалын хурд 1.5 м/сек хүртэл, усан сангийн гүний хэмжээ 6 м-ээс ихгүй бол усан саадаар гатлуулах кабель суурилуулагчаар тавина. 300 м-ээс өргөн 8 м хүртэл гүнтэй усан саадаар кабель тавихад хөвөгч төхөөрөмж ашиглах хэрэгтэй.

12.16. Кабель суурилуулагчаар ямар ч усан саадыг гэтлэх шилжүүлгийн кабель тавих тохиолдолд усны ёроолыг сайтар судалж урьдчилж кабельгїйгээр зїсвэрлэн хагалсаны дараа, саад болж байгаа чулуу, хад, мод зэрэг хогийг цэвэрлэж кабелийг төсөлд заагдсан гүнд суурилуулах арга хэмжээ авна.

12.17. Усан саадаар тавихаар бэлтгэсэн кабелийн металл бүрхүүлийн битїїмжлэлтийг 0.15 МПа (1.5 кг/см²) даралттай агаараар їлээлгэн 48 цагийн хугацаатай туршилт хийнэ. Туршилтын хугацаанд даралт єєрчлєгдєхгїй хэвийн байвал кабелийг сорилт давсан гэж  үзнэ. Кабелийн температурыг єєрчлєхєд кабелийн даралтыг Р 2 =(Р 1 +1) Т2/Т1 гэсэн томъёогоор олно. Їїнд Т1 ба Т2 кельвений шатлалаар даралт єєрчлєгдєх їеийн температур Р1 ба Р2 –Т1 ба Т2 температурын їе дэх кабелийн даралт

12.18. Усан саадаар гэтлүүлж кабелийг суурилуулж дууссанаас хойш 48 цагийн дараа битүүмжлэлт болон цахилгааны хэмжилтэнд дахин сорилт хийж шалгаад шилжїїлгийг кабелийн шугамтай холбоно.

12.19. Кабелийг хєвдєлд холбохыг хориглоно.

12.20. Төмөр болон авто замыг гэтлүүлж кабель тавих тохиолдолд гадуурх хєвдєлийн тєгсгєл болон шилжүүлэгч хоолойг ус нэвтэлдэггүй тусгаарлагч бүрээсээр шавж тєгсгєлийг бєглєж шуудууг булна.

Page 46: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

46 

12.21. Төмөр зам, авто зам доогуур гарах зєвхєн холбооны кабель шугамыг асбестцементэн хоолойд тавих ажлыг механикжсэн цувааны ажил эхлэхээс өмнө хийх шаардлагатай.

12.22. Кабелийн холбоог авто замаар ил сувагчилж гэтлүүлэх тохиолдолд тухайн замыг ашиглагч байгууллагын зөвшөөрлийг авах шаардлагатай.

12.23. Радиорелейний шугамын цамхагийн тулгуурын холбоосны төв цэг байгуулалт дээрх тэнхлэгээс хазайх хазайлт аль ч зүгт 50 мм-ээс хэтрэхгүй байна. Холбоосны толгойн тївшин төсөлд заасан хэмжээнээс ±50 мм-ээс их байхыг хориглоно.

12.24. Радиорелейний станцын электрон тоног төхөөрөмжүүдийг зөвхөн барилгын ажил болон антенны угсралт бүрэн дуусч цахилгаан тэжээлтэй холбоход бэлэн болсон їед талбайд авчрах хэрэгтэй.

13. ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ХАМГААЛАЛТ

13.1. Бүх төрлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тохиолдолд байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалж, байгаль орчныг хамгаалах хуулинд тусгагдсан газар ашиглалтын нөхцөлийг зөрчихгүй байх шаардлагатай. Агаарт их хэмжээний хорт уур, хий ялгаруулахтай холбоотой ажлыг орон нутгийн эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн алба болон эрүүл ахуйн лаборторитой зєвшєєрєлцєж цаг уурын тааламжтай нөхцөлд явуулах шаардлагатай.

13.2. Дамжуулах хоолойн шугамын хэсгийн ажил гїйцэтгэж байгаа барилгын байгууллага нь байгаль орчныг хамгаалахаар төсөлд заасан шийдлийг биелүүлэх хариуцлага хүлээхээс гадна байгаль орчныг хамгаалах талаар гэрээ хэлцэл ба төрийн хууль тогтоомжийг олон улсын зөвшилцөлийг биелүүлэх үүрэгтэй.

13.3. Төв дамжуулах хоолой барихад газар олгох норм дүрмийн дагуу тєсєлд тусгагдсанаар тєв дамжуулах хоолойг барих зурвасын єргєнийг тогтооно.

13.4. Ажил гїйцэтгэх төсөлд тусгагдаагүй газарт барилга угсралтын ажил хийх машин механизм явуулах , агуулах барих бараа материал хураахыг хориглоно.

13.5. Зураг тєсєлд тусгасан шийдлийг чанд баримтлан хөрсний эвдрэл, гуу жалга үүсэхээс сэргийлэх болон нуралт, гулгалтаас хамгаалсан арга хэмжээнүүдийг гїйцэтгэх хэрэгтэй.

13.6. Ажил,  үйлдвэрлэл явуулах механикчсан арга хэрэгсэлийг сонгох, технологийн процессыг гүйцэтгэхэд хамгийн бага хаягдал гаргах нөхцлийг хангасан байх шаардлагатай. (модны хаягдалыг  үйлдвэрлэлийн чавчдас болгох, хоолойн хөндийг цэвэрлэх болон дамжуулах хоолойн гидравликийн сорилтонд хэрэглэсэн усыг олон дахин ашиглах зэрэг)

13.7. Шуудуу ба ухмалын талбайд байгаа  үржил шимтэй хөрсийг  үндсэн ажил эхлэхээс  өмнө хусаж аваад газрыг нөхөн сэргээх хүртэл тусгайд нь хадгална. Тухайн ажлыг гїйцэтгэхдээ газрыг нөхөн сэргээх тєсєл ба дамжуулах хоолойн барилгын нөхөн сэргээлтийн заавар тїїнчлэн ашигт малтмалыг ашиглах, геологийн хайгуулын ба барилгын болон бусад ажил явуулах үед гарсан хөрсний эвдрэлийг нөхөн сэргээх тухай байгаль орчныг хамгаалах асуудлыг эрхэлсэн төрийн дээд байгууллагаас баталсан заавар дүрмийг биелүүлэх хэрэгтэй.

13.8. Газрын  үржил шимтэй хєрсийг хуулах, тээвэрлэх, хадгалах болон буцааж суулгахад тїїний чанарын  үзүүлэлтийг бууруулах їрэгдїїлэх зэргээс сайтар хамгаалах хэрэгтэй.

Page 47: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

47 

13.9.  Үржил шимтэй хөрсөөр булалт, далан хийх болон барилгын зориулалттай тїр шороон байгууламж барихыг хориглоно.

13.10. Дамжуулах хоолойгоос гарсан усыг цэвэршүүлэлгүй гол нуур болон бусад усан сан руу асгахыг хориглоно.

13.11. Барилгын байгууллага нь  үндсэн ажлаа дуусмагц ус хуримтлуулах суваг, дренажийн систем, цас тогтоох байгууламж болон газар олголтын бүсэд байрлах болон түүнтэй огтлолцож буй замыг нөхөн сэргээх үүрэгтэй бөгөөд тухайн орчины гадаргууг тєслийн дагуу болгох эсвэл байгалийн байдлаар нөхөн сэргээнэ.

Page 48: BNbD 44-02-08

БНбД 44-02-08 

48 

Агуулга 1. Нийтлэг үндэслэл 2. Бэлтгэл ажил 3. Газар шорооны ажил 4. Дамжуулах хоолойн гагнааст холбоосны угсралт, гагналт ба чанарын

шалгалт − Нийтлэг үндэслэл − Гагнуурчдын мэргэшлийг шалгах − Гагнааст холбоосын шалгалт − Дамжуулах хоолойн эргэлтийн муруйг бэлтгэх ба угсрах 

5. Хоолой болон хоолойн секцүүдийн тээвэрлэлт 6. Төв дамжуулах хоолойг зэврэлтээс хамгаалж, тусгаарлагч бүрхүүлээр бүрэх

− Нийтлэг үндэслэл − Дамжуулах хоолойн цэвэрлэгээ ба өнгөлгөө − Газар доорх болон газраар (овоолгонд) тавих дамжуулах хоолойг

хөрсний зэврэлтээс хамгаалах − Газар дээрх дамжуулах хоолойг агаарын зэврэлтээс хамгаалах − Тусгаарлах бүрээсийн чанарын хяналт 

7. Дамжуулах хоолойг шуудуунд суурилуулах − Нийтлэг үндэслэл − Дамжуулах хоолойн хүндрүүлэгч 

8. Саадыг гатлуулах дамжуулах хоолойн шилжүүлгийн барилгын ажил − Нийтлэг үндэслэл − Усан доорх шилжүүлгүүд − Авто зам ба төмөр замын доогуурх шилжүүлгүүд − Газар дээгүүрх шилжүүлгүүд ба зарим хэсгийн газар дээрх салангид

дамжуулах хоолойн тавилт 9. Байгалийн онцгой нөхцөлд дамжуулах хоолойг тавих

− Дамжуулах хоолойг намаг болон усархаг хэсэгт тавих − Уулын нөхцөлд дамжуулах хоолой тавих − Дамжуулах хоолойгнїхэн хонгилоор тавих − Дамжуулах хоолойг суумтгай хөрсөнд тавих − Дамжуулах хоолойг элсэн манхан,усалгаатай хөрсөнд болон хог

хаягдлыг дайруулан тавих − Дамжуулах хоолойг олон жилийн цэвдэг хөрсөнд тавих 

10. Дамжуулах хоолойг газар доорхи зэврэлтээс хамгаалах цахилгаан химийн арга 

11. Дамжуулах хоолойн дотор талын цэвэрлэгээ ба туршилт болон тэдгээрт явуулах сорилтууд 

­ Нийтлэг үндэслэл ­ Дамжуулах хоолойн доторх цэвэрлэгээ ­ Дамжуулах хоолойн туршилт 

12. Төв дамжуулах хоолойн технологийн холбооны шугамууд 13. Хүрээлэн байгаа орчны хамгаалалт