v баг бие даалт

49
Баруунтан ба Зүүнтэн (Байсан уу? Аль эсвэл …) ТҮҮХ-III Ж. БУЯНДЭЛГЭР

Upload: jargalsaihan-buyandelger

Post on 11-Apr-2017

83 views

Category:

Education


4 download

TRANSCRIPT

Page 1: V баг бие даалт

Баруунтан ба Зүүнтэн(Байсан уу? Аль эсвэл …)

ТҮҮХ-III

Ж. БУЯНДЭЛГЭР

Page 2: V баг бие даалт

Агуулга

Оршил Ямар учраас Баруунтан/Зүүнтэн гэж ялгах болов? Баруунтан/Зүүнтэн гэж хэнийг нэрлэж байв? Баруунтан/Зүүнтний ялгаа (Бодоо ба Данзангын хэрэг) Дүгнэлт Ном зүй Хавсралт

Page 3: V баг бие даалт

Оршил Урьдын түүх бичлэгийн ном зохиолуудад бичигдсэнээр бол 1921 онд

Зөвлөлт засгийн тусламжтайгаар Монгол оронд хувьсгал ялж хуучин ноёд язгууртан нарын эзэрхэг ёсыг арилгаж Бүгд Ард нийтээр тэгш эрхтэй байх боломж бүрдсэн гэж бичиж байв. Гэвч бодит байдал тийм байсангүй агаад үүнээс үүдэн язгууртан гаралтай хүмүүсийн хөрөнгийг хураах, шар феодал лам нарыг хэлмэгдүүлэх мөн түүнчлэн үндэсний үзэл санаатай улс төрийн зүтгэлтнүүдийг хөрөнгөтөн буюу барууны үзэл санааг баримтлагч хэмээн ялгаж байсан юм. Чухам ямар учраас баруунтан/зүүнтэн гэж ялгах болсон хийгээд тэд хэн болох тэдний үзэл санаа юу байсан талаар тодруулан авч үзье.

Page 4: V баг бие даалт

I бүлгийн

Товчилсон үгийн тайлбар.

КИГХ- Коминтерны гүйцэтгэх хороо

КУТВ- Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль

НТХ- Намын төв хороо

Page 5: V баг бие даалт

Баруунтан/Зүүнтэн гэх болсны шалтгаан.

Монголын хөрсөнд нэвчиж туршилт болон хэрэгжих ёстой зүүний үзэл Монголын хөгжлийн үндэсний ардчилсан үзэлтэй зөрчилдөж, Коминтерны төлөөлөгчдийн санаснаар болж өгөхгүй байсанд КИГХ-с залуучуудын эвлэлийг нам болгох нам, төрийн удирдлагыг дотроос нь зохион байгуулалттайгаар хагалж, улмаар Монголд зүүний социалист үзэл санааг нэвтрүүлэхэд саад бэрхшээлгүй болгохын төлөө элдэв арга сүвэгчилж байсан байдаг.

Page 6: V баг бие даалт

Коминтерны Гүйцэтгэх хороооны төлөөлөгч Рыскулов хэлэхдээ.

“Үндсэн дор болбоос ... ардын хувьсгалт намын ерөнхий байдал дор аваачиж хянаваас үндэсний хувьсгалын ба үндэсний ардын нам болох бөгөөд мөн үүний дотор эв хамтын үзэл дор ойртох ядуучуудаас гарсан залуучууд буй тул эдний этгээд дор бага сага юм өгөх хэрэгтэй” гээд энэ ажилдаа КУТВ-д суралцагчдад ихээхэн найдвар тавьж буйгаа илэрхийлсэн байдаг*

* НТА. Ф-4. д-2. хн-7. тал 33.

Page 7: V баг бие даалт

Үнэхээр энэ үйл явдлаас хойш хоёр гуравхан жилийн дараа КУТВ төгсөгчид, тэднийг дэмжигчид Монголын нам, төрийн удирдлагад зонхилох байр суурьтай болж, бүх зүйлд ангич байр сууринаас хандаж <зүүний> нугалаа гаргасан байдаг.*

* Монгол улсын түүх. УБ., 2003 он, Тавдугаар боть. тал 156.

Page 8: V баг бие даалт

Коминтерны төлөөлөгч М. Амагаев:

“төв хороонд миний санаваас дотоод байгуулалтын хэрэгүүд зөрөлдөх явдал буй мэт... Дотоод байгуулалтын хэргүүд дор аяндаа хоёр анги гарах төдийгүй, эдүгээ ч баруун зүүн анги буй амой. Иймд бид нар залуу нөхдийг туслах илэрхий болох ба ялангуяа монгол болвоос аливааг шинэтгэн явуулах үгүй аваас зөв зүйтэй замаар байгуулалтын хэргүүдийг гүйцэтгэх нь бэрхтэй учир шинэтгэх хэргүүд илэрэхүй үгүй болмой”** Монгол улсын түүх. УБ., 2003 он, Тавдугаар боть. тал 156-157.

Page 9: V баг бие даалт

Монголын нам, төрийн удирдлагуудыг баруун, зүүн хэмээн дотроос нь хагалахын зэрэгцээ хөдөө, хот, хөгшин, залуу болгон ялгаж гадуурхах үйл явдал коминтерний зүгээс хийгдэж байлаа. Үүний нэг жишээ: 1926 оны өвөл НТХ-ны гишүүн Дорлигжав: “нам ба улс төрийн тушаалтан хуучны этгээд үлэмж болсон бөгөөд цаашд явуулах хэрэгт тус үгүй болхын тул тэр мэт хөгшин, харгис түшмэдээр талхах үгүй залуу нам, эвлэлийн гишүүдээс олох ашиг тус үлэмж болно”*

* МАХН-ын Төв Хорооны 1928 оны III бүгд хурлын тогтоол. УБ., 1928 он, Дээд дэвтэр. Тал 75.

Page 10: V баг бие даалт

Хэмээн өөрийн саналыг илэрхийлсэн байдаг ба уг саналын дараачаас А. Амар С. Жамъян нар хуралд ирэхээ больж ерөнхий сайд Б. Цэрэндорж хүлээсэн үүрэг ба сонгуульт бүх албанаасаа чөлөөлж өгөхийг Намын Төв Хороонд албан ёсоор өргөдөл барин хүссэн байдаг.*

* Монгол улсын түүх. УБ., 2003 он, Тавдугаар боть. тал 157.

Page 11: V баг бие даалт

II бүлгийн

Товчилсон үгийн тайлбар: МАХН- Монгол ардын хувьсгалт

нам

Page 12: V баг бие даалт

Баруунтан/Зүүнтэн гэж хэнийг нэрлэж байв?

Баруунтан: 1925- 1928 оны хооронд Монгол улсын төрийн үйл ажиллагаа идэвхижэж, дэлхийн улс орнуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, эдийн засгийн харилцаа тогтоох, үндэсний өөрчлөн байгуулалтыг гүнзгийрүүлэх алхмуудыг хийж эхлэсэн бөгөөд энэ үйл явцад оролцож үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг <баруунтнууд > хэмээн нэрлэж байжээ.

Page 13: V баг бие даалт

Буяннэмэхийн тодорхойлсноор барууны этгээд гэдэг нь тус намын хэргийг осолдсон хэдхэн тэргүүлэгчийг хэлэх бус тус намд шургалан орсон хуучны эзэрхэг харгисын этгээд болон шинэ хөрөнгөтөн нарын этгээдүүдийг хэлэх боловуу гэсэн санааг гаргаж. Тэд Монгол улсыг Холбоот улсаас холдуулах, Монголын намыг коминтернээс салгах хэмээсэн нь Холбоот улс лугаа эсэргүүцэн заналхийлж, эвдрэлт байдалд хүргэсэн нь барууны аюул хэтэрсний шинж хэмээн онцлон тэмдэглэж байв.

Page 14: V баг бие даалт

“Баруунтан бол капиталист элемэнтийн ашиг эрмэлзлийг илэрхийлэн намын үндсэн бодлого шугамаас ухарсан ноцтой алдааг нам, улсын дотоод гадаад бодлогонд гаргасан бөгөөд дотоод бодлогын хувьд феодализмын үлдэгдлийн эсрэг тэмцлийг сулруулж, феодализмын аж ахуйг хавчин устгах бодлогыг тууштай явуулаагүй ба хөрөнгө хураалтыг эрс эсэргүүцсэн”.*

* МАХН-н их бага хурал ТХ-ны бүгд хурлуудын тогтоол шийдвэр 1-р хэсэг 205-р тал

Page 15: V баг бие даалт

Үүний уршгаар өөрсдийн гар дээр ихээхэн хэмжээний мал хөрөнгийг үлдээсэн сүм хийд болон феодал этгээд тэрхүү хөрөнгийг түшиглэн ядуу дунд ардын аж ахуйтныг эдийн засгийн хувьд мөлжсөөр байсан төдийгүй хөрөнгө зоорио нэмэгдүүлж, капиталист маягийн аж ахуй болох хандлагыг бий болгосон хэмээн тодорхойлж байв.*

* МАХН-н төв архив, ф 1, т. 3, хн 117. 179 тал.

Page 16: V баг бие даалт

Зүүнтэн: Улс орныг социалист чиг шугамаар хөгжүүлэхийг эрмэлзэгч хүмүүсийг зүүнтнүүд хэмээн нэрлэж байсан. Тэдний үзлээр улс орныг капиталист бус чиг шугамаар хөгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байсан ба уг хөгжлийн замыг хэрэгжүүлэх дотоод ба гадаад хүчин зүйлсийг.

Page 17: V баг бие даалт

Дотоод хүчин зүйлийг:

“МАХН-н удирдах роль, ардын засгийг гуйвалтгүй бэхжүүлэх, хөдөлмөрчин ардад түшиж тулгуурлах, феодал ангийг устгах, капиталист этгээдүүдийг байнга хязгаарлах , социалист хэвшлийн үүсгэврүүдтэй нэгэн зэрэг ажилчин ангийн өсөлтийг цуцалтгүй хөгжүүлэх ба урам оруулах бодлого явуулахад оршиж байжээ”

Page 18: V баг бие даалт

Гадаад хүчин зүйлийг:

“Монголын ард түмэн ба зөвлөлт холбоот улсын нөхөрлөл, тус орны хоцрогдлыг арилгах ба улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх тэмцэл зөвлөлтийн тусламжинд түшиглэх явдал”* хэмээн үзэж байв.

* БНМАУ-н түүх. УБ., 1969, 207 тал.

Page 19: V баг бие даалт

Зүүний нугалаа завхарал гарах болсон нь:

Намын 7 их хурлаар “үүний урьд тус Төв хороонд дарга ба орлогч дарга хэмээн тусгайлан сонгож явсан нь эдүгээ өөрчлөн зохиож, намын нийгэм удирдлагын ёсонд нийлүүлэн тусгай Төв хороонд дарга хэмээх орыг сонгохгүй адил эрхтэй нарийн бичгийн дарга гурвыг бүгд хурлаар сонгож гүйцэтгэвээс зохино” хэмээн зааснаар намын даргын албыг үгүй хийж, намын удирдлагад Коминтерны шийдвэрийг үг дуугүй биелүүлэгчдид гарч ирэх үүд хаалгыг нээсэн байна.

Page 20: V баг бие даалт

Энэхүү шийдвэрийг Коминтерны гүйцэтгэх хорооноос сайшаан дэмжиж. 1929 оны 3 сарын 1-нд гаргасан тогтоолдоо. “Намын хуучин удирдлагыг халж сольсон явдлыг зөв зүйтэй гэж үзэх хэрэгтэй байна гээд Намын 7 их хурлаас хөрөнгөтөнтэй тэмцэх феодал шашны харгис хүчинд өгөх цохилтыг хүчтэй болгох талаар гаргасан шийдвэрийг урагшаа том алхсан хэрэг гэж үзжээ” энэ үеэс хойш МАХН нь Коминтерны шууд удирдлагын дор ажиллах ёстойг уг тогтоолд хатуу анхааруулсан байдаг.

Page 21: V баг бие даалт

Феодалын хөрөнгө хураалт

МАХН ын 7 их хурлаас: “Мөнөөхөн ардыг мөлжиж хөрөнгө зоорь хураасан ван, гүн, хутагт, сүм, жас, баячууд, шинэ хөрөнгөтөн, панзчин нарын хэт хөрөнгөжих замыг хязгаарлах, ... Тэдгээрийн хөрөнгийг бүр мөсөн буюу заримыг хураах” тухай шийдвэр гаргасны дагуу хар шар “феодал” агсдын хөрөнгийг хураах үйл явдал 1929 оноос эхэлжээ.

Page 22: V баг бие даалт

Ийнхүү үүрэг авсан “зүүнтний” удирдагчид ажилдаа орж 1929 оны дунд үеэс эхлэн албан татварын шинэ хуулийг баталж малын тоог баримталж байсан хуучин журмыг өөрчлөн, мал ба үл хөдлөх хөрөнгөд татвар ноогдуулах, ингэхдээ ангийн байр суурийг хатуу баримтлах журам тогтоосон нь яавч ардын аж ахуйтны эрх ашигт тохирохгүй байв.

Page 23: V баг бие даалт

Гэвч үүнийг тухайн үеийн нам төрийн удирдлагууд үл хайхран, 1929 оны эхээр намын төв хорооноос феодалын өмч хөрөнгө хураах комиссыг томилсон байна.

Page 24: V баг бие даалт

Феодалын хөрөнгө хураах нэрийн доор явагдсан бүхий л үйл ажиллагаа нь хувийн аж ахуйтны эсрэг хийсэн түрэмгий давшилт болсон бөгөөд хувийн сонирхолыг ялангуяа мал сүргийн тоо толгой өсгөх идэвхийг эрс бууруулж хувийн жижиг үйлдвэр, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд ноцтой цохилт болсон.

Page 25: V баг бие даалт

Феодалын хөрөнгө хураах нэрийдлээр хүн ардын өмчид шууд халдаж, хувийн аж ахуйн эвслийг эрс хавчих хандлага давамгайлах болсноор улс орны эдийн засагт ноцтой сөрөг үр дагавар учирсан байна. Тухайлбал: зүүнтний эд цэцэглэлтийн үед 1930-1932 онд улсын нийт мал сүрэг 31.3%-р буюу 23.6 саяас 16.2 сая болтлоо хорогдож ядуу ба огт малгүй аж ахуйтны тоо ч эрс нэмэгдэх хандлагатай болсон байна.*

* Монгол улсын түүх. УБ., 2003, 176 тал.

Page 26: V баг бие даалт

Нам, төрөөс ард түмний сэтгэл санаанд огт тохирохгүй бодлого хэрэгжүүлэхэд гарсан нэг том завхарал бол 1924 онд үнсэн хуулиар зөвшөөрсөн иргэдийн шүтэх бишрэх эрхийг төр засгийн шийдвэрээр өөрчилж сүсэг бишрэлийг доромжлон, бурхан тахилын хэрэгслээс татвар хураах болсон нь нийт хүн амын, ялангуяа сүсэгтний улс төрийн идэвхийг ихээхэн бууруулж аж ахуйч хандлагыг бурангуйн ховдог шунахайн илрэл мэтээр суртачлах болсон явдал юм.

Page 27: V баг бие даалт

“Лам нар болвоос хувьсгалын эсэргүү дайсан феодал анги хэмээн үзэж, намын YIII урлаас феодалын ёст байдал лугаа тэмцэх явдал болвоос тус намаас даруй гүйцэтгэх зорилго”* болгон заасныг баримтлан лам л бол дайсан бидний замын нөхөр бус гэсэн үүднээс тэдэнд хандаж байлаа.

Намын гишүүн бүр хэнч атугай миний хувийн хэрэг хэмээн шашныг шүтэж болохгүй гэж ухуулж байв*

* Монгол улсын түүх. УБ., 2003, 178 тал.

* НТА. .Ф. 4, д. 3, хн. 176. тал 66.

Page 28: V баг бие даалт

III бүлгийн

Товчилсон үгийн тайлбар:

АЗГ- Ардын засгийн газар НТХ- Намын төв хороо МАН- Монгол ардын нам

Page 29: V баг бие даалт

Баруунтан/Зүүнтний ялгаа (Бодоо ба Данзангын хэрэг )

Үндэсний ардчилсан үзэл чиг баримжаагаа хамгаалсан Данзан нар, нөгөө талаас Октябрийн хувьсгалын үзэл санааг тээгч Э.Ринчино нарын хооронд эхэн үедээ битүүхэн санал зөрөлдөөн гарч байснаа удалгүй Бодоо, Данзангын хоорондын зөрчил гэх юм уу нам эвсэлийн маргаан гэх мэтээр илэрч байв.*

* Батсайхан О. Монгол үндэстэн бүрэн эрхт болох замд 1911-1946. УБ., 2007, тал 180-181.

Page 30: V баг бие даалт

АЗГ-ын ерөнхий сайд Бодоо, МАН-ын Төв хорооны дарга бөгөөд Сангийн яамны сайд Данзан нар ардын хэмжээт цаазат засгийн хэлбэр илүү тохиромжтой хэмээн санал нэгтэй үзэж байсан боловч түүний утга агуулгын талаар ижил бодолтой байгаагүй байна.

Page 31: V баг бие даалт

Бодоо бол сахил хүртсэн лам хувраг хүн байсан боловч шашины хурал номын ажлаас хүүхэд ахуйдаа хөндийрч монгол манж бичигт төр шашны бичээч монгол бичгийн багш зэрэг албуудыг хашиж байсан.

1918 оны сүүлчээр Консулын дэнжийн хувьсгалт бүлгэмийг байгуулсан

Page 32: V баг бие даалт

Бодоогын хувьд: Ардын хэмжээт цаазат улсыг байгуулж хааны эрхийг хэмжээлсэн учраас бусад засаг ноёд, хутагт хувилгаадын эрх мэдэл ч аяндаа хязгаарлагдаж ард түмний дарлал мөлжилөгөөс ангижруулах боломж бүрдэнэ гэж үзэж хэмжээт цаазат засаг бол хуучнаас шинэд шилжих дамжлага шат хэмээн ухаарч байжээ.*

* Батсайхан О. Монгол үндэстэн бүрэн эрхт болох замд 1911-1946. УБ., 2007, тал 182-183.

Page 33: V баг бие даалт

Бодоо Данзан нарын энэ мэт маргаан яван явсаар нэгнийгээ улс төрийн талаар хэлмэгдүүлэхэд хүргэжээ. 1922 оны 6-сард засгийн газрын тушаалаар Бодоог баривчлан гянданд хорьж Бодоогын хэрэг гэгчийг өдүүлж улмаар эх орноосоо урвасан гэдэг хэлс хэргийг Данзанг оролцуулсан тусгай комиссоос Бодоо болон Д.Чагдаржав, Ө.Дэндэв, Тогтох, Да лам Пунцагдорж нарын зэрэг 15 хүнд цаазаар авах ял оноож тэр дор нь гүйцэтгэжээ.

Page 34: V баг бие даалт

Бодоо дотны нэгэн хүндээ: Ардын хувьсгалт нам Улаан оросоос тусламж гуйсан нь зөв болсон. Харин дотоод бодлогодоо Улаан Оросыг дуурайх гэж байгаа нь буруу байна гэж хэлсэн хэмээн Монголч эрдэмтэн А. Калинников бичсэн байдаг байна. үүнийг сайтар тунгааваас Д. Бодоогын аминд хүрсэн зүйлийн утга энэ өгүүлбэрт л байсан бизээ.*

* Батсайхан О. Монгол үндэстэн бүрэн эрхт болох замд 1911-1946. УБ., 2007, тал 186.

Page 35: V баг бие даалт

С.Данзан

1884-1924 он

1884 онд төрсөн Зүүн хүрээний хувьсгалын бүлгэмийг үндэслэгч 《 Монгол үнэн 》 сонинг анх санаачласан ба 1921 онд сангийн яамны тэргүүн сайд, ерөнхий сайдын жинхэнэ орлогч сайд, 1923-1924 онуудад Бүх цэргийн жанжин гэсэн албуудыг хашиж байжээ.

Page 36: V баг бие даалт

Бодоогын хэрэг явдлын дараа С. Данзан, Э. Ринчино нарын хоорондын зөрчил хурцдаж эхлэв. Улс орны хөгжил гүнзгийрэхийн хэрээр С. Данзангийн хөгжлийн талаарх үндэсний ардчилсан үзэл баримтлал улам боловсорч, тэр чинээгээрээ хэт зүүний үзэл санаа, түүний илрэл болсон Э. Ринчино нартай зөрчилдөж, яваандаа эс таарах нь ойлгомжтой болж байв.

Page 37: V баг бие даалт

Тухайлбал С. Данзан хятадын мөнгө хүүлэгчидтэй сүлбэлдэж, Тун Хо-гийн пүүсээс өндөр үнээр бараа худалдан авч улсын сан хөрөнгөд хохирол учруулж, дундаас нь өөрөө ашиг олж баяжиж байна. Хэмээн намын төв хорооны болон засгийн газрын гишүүдэд удаа дараа мэдээлж үүний хамт НТХ-ны тэргүүлэгчдийн хурлаар Данзангийн тухай асуудлыг авч хэлэлцүүлэхэд сэм бэлтгүүлж байжээ.

Page 38: V баг бие даалт

Эдгээр хэргийн улмаас Данзан бид хоёр бие биеэ үзэж чадахаа больсон билээ гэж Э. Ринчино Намын III их хурал дээр тайлагнасан байдаг.*

Энэ бүхэн бол Монгол орны тухайн үеийн хөгжлийн түвшин, өвөрмөц онцлогт зохицсон үндэсний ардчилсан үзэл баримтлал, түүний томоохон төлөөлөл тухайлбал Бодоо, Данзан нарыг замаасаа зайлуулахаар хийгдэж байсан алхмууд юм.

* МАН-н гуравдугаар их хурал. УБ., 1966, 188 тал.

Page 39: V баг бие даалт

С. Данзан 1924 оны хавар МАН-ын Төв хорооноос эрхлэн Улаанбаатар хотын намын үүрүүдйин хамтарсан хурал дээр тавьсан илтгэлдээ Э. Ринчино бол хууран мэхлэгч, Оросоос суулгасан төрийн хутгуур, хувьсгалын эсэргүү эзэрхэг дарангуй этгээд юм байна. Намайг Элбэгдорж зайдалж байна. Өнөөдөр намайг тонилгоод маргааш та нарыг тонилгох болно гэх мэтээр өгүүлж байжээ.

Page 40: V баг бие даалт

Дүгнэлт

Коминтерны төлөөлөгч Рыскулов, Амагаев нарын хэлсэн үг мөн КИГХ-оос явуулж байсан бодлого үйл ажиллагаа сэлтээс үзхэд “Баруунтан”, “Зүүнтэн” хэмээх тодорхойлолт нь зохиомол зүйл болох нь илэрхий харагдаж байгаа бөгөөд энэхүү нэршил заагийг гаргасанаар Зүүнтэн хэмээн нэрлэгдэх болсон социалист чиг хандлагыг баримтлагчдаар дамжуулан үндэсний ардчилсан чиг шугмыг баримтлагчдыг баруунтан хэмээн нэрлэж тэднийг улс төрийн тавцнаас шахан гаргах зорилгыг агуулж байсан нь харагдаж байна.

Page 41: V баг бие даалт

Бодоо, Данзан гэх мэт тухайн цаг үеийн нам төрийн удирдлага болж байсан хүмүүсийг нэгийн нөгөөгөөр нь мөн өөр хэн нэгнээр дамжуулан үзэл бодлоор нь хавчиж шахсаар амь насыг нь хороосон явдал нь бол ЗХУ-аас Монголын талаар явуулж буй бодлоготой нийцэхгүй хүмүүсийг <баруунтан> хэмээн буруутгадаг хандлага энэхүү хэрэг явдлуудаар эхлэж байна гэж үзэж болох юм.

Page 42: V баг бие даалт

Ном зүй

МАХН-н долдугаар их хурал. УБ., 1980. МАХН-н товч түүх. УБ., 1985. БНМАУ-н түүх. УБ., 1969. гутгаар боть. Болдбаатар Чу., Сүхбаатар На. Ө.Бадрах Намаас баруун

бөөрөнхийчүүд лүгээ тэмцсэн амжилттай их тэмцлийн туршлага. УБ., 2001.

МАХН-н түүхэнд холбогдох баримт бичгүүд 1920-1940. УБ., 1966. тэргүүн дэвтэр.

Монгол улсын түүх. УБ., 2003. тавдугаар боть.

Page 43: V баг бие даалт

Батсайхан О. Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд (1911-1946). УБ., 2007.

Дашдаваа Ч. Монгол дахь төрийн эргэлт. УБ., 2008. Дашцэрэн Г. Догсомын Бодоо. УБ., 2015. Бат-Очир Л. Догсомын Бодоо. УБ., 2001. Бат-Очир Л. Чойбалсан. УБ., 1996. Баасандорж Ц. XX зууны монголын түүхт хүмүүс. УБ., 2007.

Page 44: V баг бие даалт

Хавсралт зураг

Д. Бодоо 1885-1922 С. Данзан 1884-1924

Page 45: V баг бие даалт

Ц. Дамбадорж

Page 46: V баг бие даалт

А. Амар 1886-1939 П. Гэндэн 1895-1937

Page 47: V баг бие даалт

З. Шижээ Ө. Бадрах

Page 48: V баг бие даалт

Баруун талаасаа Коминтерны төлөөлөгч М. Амагаев: 1897-1940 Элбэгдорж Ренчино 1885-1937

Page 49: V баг бие даалт

Төгсөв