бие даалт №2 салст
TRANSCRIPT
Бие даалт №2 Шүдний технологийн 2-р дамжааны
оюутнуудад зориулав
Амны хөндийн салстын өвчин
1. Амны салстын архаг дахилтат шархлаат
үрэвсэл
2. Амны салстын мөөгөнцөрийн өвчин
3. Амны вируст халдварын өвчнүүд
4. Амны салстын гэмтэл
5. Хэлний үрэвсэл
6. Бие эрхтэн тогтолцооны өвчнүүдийн үед
аманд гарах өөрчлөлт
7. Амны салстын үхжилт үрэвсэл
АМНЫ САЛСТЫН АРХАГ
ДАХИЛТАТ ШАРХЛААТ
ҮРЭВСЭЛ
АШУҮИС, НАСС, НАСГЗШүдний технологийн тэнхим
АУ-ны магистр Д. Одонтуяа
АСАДШҮ
Canker sore ; Aphthous ulcers
• Амны салстад шархлаа буюу афт туурдаг
байнгын сэдрэлтэд архаг үрэвсэлт өвчин.
• Шалтгаан: Эрдэмтэдийн үзэж байгаагаар
дархлалын тогтолцоо, өвөрмөц бус
хамгаалах тогтолцооны алдагдлаас үүсдэг.
Мөн бие организмын архаг халдварт
голомтууд болох гүйлсэн булчирхайн архаг
үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл, ходоод
гэдэсний замын өвчин; гадны тааламжгүй
хүчин зүйлийн нөлөө болох архаг стресс,
улирлын солигдол, мэргэжлийн хортой
нөхцөл зэрэг нөлөөлдөг гэж үзсэн байна.
АСАДШҮ үүсэх шалтгаан:
• Дархлалын хүчин зүйлүүд
• Гэмтэл болон ахуйн хүчин зүйлүүд
(Шүдээ буруу угаах, завьжаа хазах)
• Эрдэс бодисын дутагдал (B12; Zn; Fe,
B9)
• Сэтгэл санааны хүчин зүйлүүд
(Сэтгэлийн түгшүүр)
• Дотоод шүүрлийн хүчин зүйлүүд
• Тамхи татах
АСАДШҮ-н хэлбэр
• Хөнгөн хэлбэр нь ягаан, цагаан өнгөтэй, 1 см
хүртэл хэмжээтэй, эрүүл салстын түвшинд
байрласан толбо эхлэж үүсээд 1.5 цагийн
дараа шархлаа болдог. Энэ нь зууван дугуй
хэлбэртэй байх ба хатуу хүрээтэй, өвдөлттэй,
эргэн тойрны эдээс үл ялиг дээш өргөгдсөн.
• Хэсэг хугацааны дараа улаан толбон дээр
амархан хусагддаггүй цагаан саарал
өнгөрөөр хучигддаг байна. Үүнийг хүчээр
арилгах гэж оролдвол шархлаанаас цус
шүүрдэг. Энэ нь салстын хучуур эдийн өнгөц
давхаргыг хамарсан байх ба үрэвслийн улаан
хүрээтэй. Зарим тохиолдолд тунгалагийн
булчирхайн үрэвсэлтэй хавсардаг.
• Байрлал: Шилжих нугалаас, завьж,
уруул, хэлний хажуу талаас гадна нүд,
шээс дамжуулах зам, гэдэсний салст
бүрхүүл
• Давтамж: Энэ өвчнөөр өвчилсөн
хүмүүсийн 50% нь жилд 1-2 удаа дахин
сэдэрдэг.
• Сэдрээгч хүчин зүйл: Амны салстын
гэмтэл, стресс, хэт ядрах, сарын
тэмдэгийн өмнөх үе, мэргэжлийн
хортой нөхцөл, эрс тэс уур амьсгал,
гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл,
ходоод гэдэсний замын үрэвсэл, 12
хуруу гэдэсний үрэвсэл
• Хүнд хэлбэрийн АСАДШҮ эмнэл зүйн
явцаараа янз бүр байдаг.
1. Энэ үед салст бүрхүүл дээр афт гарах ба
нөхөн төлжилт нь 14-20 хоног байх ба сар бүр
сэдэрч байдаг.
2. Салст бүрхэвч дээр өрх шиг афт гарах ба
шарх нь огцом өвдөлттэй, нөхөн төлжилт нь
25-35 хоног. Жилд 5-6 удаа сэдэрдэг.
• Хүнд хэлбэрийн үед сард нэг удаа эсвэл
жилд 5-6 удаа сэдэрдэг. Архаг явцтай, нэг
зэрэг олон тоогоор ээлжлэн гардаг. Энэ
өвчнөөр өвчилсөн хүн хэт мэдрэмтгий, 70%-д
хоолны дуршил, амт өөрчлөгдөх, зарим
тохиолдолд тунгалагийн булчирхайн
үрэвсэлтэй хавсарна.
Эмчилгээний зарчим
1. Дотор, чих хамар хоолойн болон
бусад мэргэжлийн эмчид үзүүлнэ.
2. Ходоод, гэдэсний архаг голомт байгаа
эсэх, дархлалын тогтолцооны
байдлыг үзнэ.
3. Шүд цоорох өвчин, шүдний тулгуур
эдийн өвчин байгаа эсэхийг илрүүлнэ.
4. Дархлал сэргээх эмчилгээ
5. Хэсгийн эмчилгээ
Урьдчилан сэргийлэлт
Ходоод, гэдэсний замын үрэвслийг эрт
эмчлэх, оношлох
Мэдрэл, дотоод шүүрлийн булчирхайн
эмгэгийг эмчлэх
Амны хөндийг эрүүл ахуйг сахих
Ажил, хөдөлмөр, амралтын дэглэм
баримтлах
Нийтийн биеийн тамираар хичээллэх
Зохистой хоолны дэглэм баримтлах
Ном зүй
• Ц. Норовпил, Б. Оюунбат “Амны салстын өвчин” 2009
• http://en.wikipedia.org/wiki/Aphthous_ulcer
• http://www.medicinenet.com/canker_sores/article.htm
• http://www.animated-
teeth.com/canker_sores/t1_canker_sores.htm
• E.B. Боровский “Терапевтическая стоматология” 2000
• http://familydoctor.org/online/famdocen/home/articles/613.
html
• http://www.webmd.com/oral-health/guide/canker-sores
• http://www.nlm.nih.gov/medlineplus/ency/article/000998.ht
m
АМЖИЛТ!
• Ховдог хүн хон хэрээтэй
адил
Хэрүүлч хүн өмхий
хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой
адил
Ховын үг хоёр үзүүрт зүү
адил
• Хөгшин хүн үхэхээрээ
айлгана
Хүүхэд уйлахаараа айлгана
• Номхон тэмээг ноолоход
амар
Ноомой хүнийг зарахад
амар
• Шударга хүний зан нь
бүдүүн,үг нь эрс.
Шунахай хүний нүд нь
хомхой,үг нь тэнэмгий
• ***Мэдэвч нуудаг,
Чадавч тусалдаггүй,
Асуувч хэлдэггүй,
Ававч ханадаггүй,
Аргадавч баясдаггүй,
Тийм хүмүүст бузгай эрдэм
хичнээн байвч
Усгүй газрын ногоо мэт
хүртэмжгүй тул бушуу холд.