станцууд бие даалт№2

21
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль Сургууль: Инженер Анги: Цахилгаан хангамж Код: 3511091 Сэдэв:Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан станц (Биедаалт-2) Гүйцэтгэсэн: М. Сэргэлэн , Баттулга , Бат- Оргил \...................\ Шалгасан: Тимур \....................\

Upload: -

Post on 19-Jun-2015

4.266 views

Category:

Engineering


8 download

TRANSCRIPT

Page 1: станцууд бие даалт№2

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Сургууль: Инженер Анги: Цахилгаан хангамж Код: 3511091

Сэдэв:Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан станц (Биедаалт-2)

Гүйцэтгэсэн: М. Сэргэлэн , Баттулга , Бат-Оргил \...................\

Шалгасан: Тимур \....................\

2014 он

Page 2: станцууд бие даалт№2

Гарчиг

Оршил........................................................................3

КЭС............................................................................4

ТЭЦ............................................................................6

АЦС............................................................................8

УЦС...........................................................................12

Дүгнэлт......................................................................15

Ном зүй......................................................................16

2

Page 3: станцууд бие даалт№2

Оршил

Цэнэгтэй биеийн харилцан үйлчлэлийн үр дүнд үүсэх эрчим хүчийг цахилгаан

эрчим хүч гэнэ.

ахилгаан эрчим хүчийг байгаль дээрх эрчим хүчний ихэнх үүсгүүр болох нефт,

нүүрс, нар, салхи, атом газрын гүний дулаан, усны эрчим хүчийг ашиглан харьцангуй

хялбар аргаар гарган авдаг. Дээрх эрчим хүчнүүдийг анхдагч үүсгэгч болгон ашиглан

цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэдэг газрыг цахилгаан станц гэж нэрлэдэг.анхдагч

болгож ашиглаж байгаа эрчим хүчний төрлөөс хамааруулан цахилгаан эрчим хүч

үйлдвэрлэж байгаа станцуудыг дараах байдлаар ангилдаг.

1. Дулааны цахилгаан станц ДЦС , дулаан цахилгааны төв ТЭЦ, хөргөлтийн

цахилгаан станц

2. Атомын цахилгаан станц АЦС

3. Усан цахилгаан станц УЦС , Ус хураагуурт цахилгаан станц УХЦС

4. Дизель цахилгаан станц ДиЗЦС, Хийн турбин цахилгаан станц ХТЦС

5. Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц СЭХЦС, Нарны цахилгаан станц

НЦС, Салхийн цахилгаан станц СЦС, Далайн таталт-түрэлтийн цахилгаан станц

ДТТЦС, Газрын гүний цахилгаан станц ГГЦС зэрэг болно.

Цахилгаан станцын төрөл, чадлыг станцын техник эдийн засгийн үзүүлэлт,

түлшний тээврийн зардал, эрчим хүчний дулааны нөөц, хэрэглээ болон усны эрчим

хүчний нөөц, эдгээрийн техник эдийн засгийн тодорхойломж зэргээс хамааруулан

сонгодог.

3

Page 4: станцууд бие даалт№2

КЭС

Нийт системийн хувьд үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчний ¾ -ийг

хөргөлтийн цахилгаан станцууд үйлдвэрлэдэг. КЭС-ийн суурилагдсан хүчин чадал

одоогийн байдлаар 6000МВт байгаа цаашид өсөж 8000МВт болно. Орчин үеийн КЭС-

уудад 560-5650 температуртай, 24 МПа даралттай уур бүхий 300, 500, 800, 1200 МВт

хүчин чадалтай, завсрын уур халаагчтай сайжруулсан уурийн турбинуудыг

суурилуулж байна. Ийм турбинууд хоногийн ачааллын графикийн суурь хэсэгт

ажиллах бөгөөд суурилагдсан чадлыг ашиглах хугацаа нь 5000 цаг ба үүнээс ч их

байдаг.

Ийм их чадлын дулааны цахилгаан станцыг эдийн засгийн үүднээс биеэ даасан

тусгаар зэрэгцээ блокуудаар гүйцэтгэдэг. Ийм блок бүр нь уурын генератор, турбин

цахилгаан генератор болон генераторын чадалд тохирсон өсгөх трансформатортай

байна. Ус дамжуулах болон уур дамжуулагч бүхий дулааны механик холбоос

блокуудын хооронд байдаггүй. Завсрын уур халаагч нь турбины тохируулга ба уурын

ямах замыг нилээд хүндрүүлэхийн зэрэгцээ цахилгаан станцын найдваржилтыг

бууруулдаг. Цахилгааны хэсэгт блокын хөндлөн холбоосыг генераторын шин дээр

хийх тохиромж муутай байдаг. Дунд зэргийн хүчин чадалтай генераторын шинийн

хүчдэл 20-30кВ байх тул генераторын шинээс ачаалал тэжээх боломжгүйн зэрэгцээ

богино залгааны гүйдлийн утга хэтэрхий их болдог дутагдалтай юм. генераторын

4

Page 5: станцууд бие даалт№2

хүчдэлийг 110-750кВ хүртэл өсгөх бөгөөд энэхүү хүчдлийн түвшинд хөндлөн холбоос

хийдэг. Иймд биеэ даасан блокуудын хөндлөн холбоосыг өндөр болон дунд хүчдлийн

цахилгаан системтэй холбогдох станцийн шин дээр хийдэг. КЭС-ыг ихэвчлэн

нүүрсний уурхай, байгалийн шатдаг хийн ордны газрын ойролцоо барих бөгөөд

түлшний орд газраас нилээд зайтай барихад нь түлш тээвэрлэх зардал нэмэгддэг тул

учир эдийн засгийн хувьд ашиггүй байдаг. Боловсруулсан цахилгаан эрчим хүчийг

цахилгаан дамжуулах шугамаар систем рүү дамжуулдаг. Сүүлийн үед алсаас хий

дамжуулах хоолойгоор тэжээх боломжтой байгалийн хийг ашиглан ажилладаг өндөр

хүчин чадалтай КЭС-ыг өргөн ашиглаж байна. КЭС-ийг барих үндсэн үзүүлэлт нь

усан хангамжийн нөөц хангалттай ба найдвартай байх явдал юм. КЭС-ыг барих үндсэн

үзүүлэлт нь усан хангамжийн нөөц хангалттай ба найдвартай байх явдал юм. КЭС-ийн

дотоод хэрэгцээг тооцсон АҮК нь 0.32-0.40 байдаг.

КЭС маневарлах чадвар муутай. Энэ нь тоноглолыг асаалтанд бэлтгэх, блокуудыг

бүрэн ачааллахад нилээд их буюу 3-6 цаг шаарддаг зэргээс болдог. Иймээс КЭС-д

зориулсан турбин нь ажлын горимын хувьд тоноглолын хийц ба түлшний хэлбэрээс

хамаарсан техникийн хамгийн бага чадлаас номиналь чадал хүртэлх хязгаарт

өөрчлөгдөх жигд ачааллын горимд ажилладаг.

5

Page 6: станцууд бие даалт№2

ТЭЦ

Дулааны цахилгааны төв буюу ТЭЦ нь хот болон үлдвэрийн газруудыг дулаан

ба цахилгаанаар зэрэг хангах зориулалттай. Технологийн хувьд КЭС-тэй харьцуулан

авч үзвэл өндөр болон нам даралтын турбинаас гарах урыг үйлдвэр, дулаан хангамж,

хэрэгцээний халуун ус зэрэгт ашигладгаараа ялгаатай. Ингэж дулаан цахилгааныг

хослож үйлдвэрлэх нь орон нутгийн уурын зуухнаас дулаанаа авч зөвхөн цахилгаан

эрчим хүч үйлдвэрлэдэг КЭС-тэй харьцуулахад эдийн засгийн хувьд үлэмж хэмнэлттэй

байна. Иймээс дулаан өргөн хэрэглэдэг газруудад ТЭЦ-ийн дулаацуулгын халуун усны

хангамжийн үйлчлэх радиус нь 10км-ээс хэтэрдэггүй. Хот орчимд байрлах ТЭЦ-ийн

хувьд анхны температур өндөртэй үед 30км хүргэж болдог. Үйлдвэрлэлийн процессд

зориулан 0.8-1.6МПа даралттай уурыг түгээх зай хамгийн ихдээ 2-3 орчим км байж

болно. Дунд зэргийн дулааны ачааллын нягттай ТЭЦ-ын хүчин чадал 300-500 МВт-аас

хэтэрдэггүй. Дулааны ачааллын нягт ихтэй москва санктпетрбург гэх мэт газрын ТЭЦ-

ийн чадал 1000-1500 МВт байна.

ТЭЦ-ийн суурилагдсан хүчин чадал болон турбины чадлыг дулааны хэрэглээ,

үйлдвэрийн процесст ашиглах уурын параметрээс хамааруулан сонгодог. Нэг ба хоёр

тохируулгын отбортой болон конденсатортай турбиныг өргөн ашиглаж байна. Заагдсан

хязгаарт гарах дулаан ба боловсруулах цахилгааны тохируулгаас хамаарахгүйгээр

тохируулгын отборыг ашигладаг. Дулааны ачаалал багасч дутагдах үед шаардлагатай

чадлаа үйлдвэрлэхийн тулд конденсатор луу уур орох боломжтой байх ёстой.

Технологийн процессийн уурын хэрэглээ их болон тогтмол үед эсрэг даралтын

конденсаторгүй турбиныг ашиглаж болно. Ийм тоноглолын чадал нь дулааны

ачааллаар бүрэн тодорхойлогддог.

Үүнтэй адилаар ТЭЦ-үүд хоногийн болон улирлын ажлын горим нь үндсэндээ

дулааны хэрэглээгээр тодорхойлогддог. Хэрвээ түүний гаргаж буй цахилгааны чадал

дулааны чадалтай тохирч байвал станц илүү үр ашигтай ажиллана. Энэ үед

6

Page 7: станцууд бие даалт№2

конденсатор луу орох уур хамгийн бага хэмжээтэй байдаг. Дулааны хэрэглээ ихтэй

өвлийн улиралд агаарын температур тооцооны утгатайгаа ойролцоо, уур хэрэглэгч

үйлдвэрүүд бүрэн ажиллаж байгаа тохиолдолд ТЭЦ-ийн генератор номиналь чадлаараа

ажилладаг. Дулааны хэглээ багатай зуны улирал, өвлийн улиралд агаарын температур

тооцооны утгаас их үед болон уур хэрэглэх үйлдвэр ажиллагаагүй шөнийн цагуудад

ТЭЦ-ийн гаргах цахилгаан чадал нь дулааны хэрэглээнээс болж багасдаг.

Хэрвээ эрчим хүчний системд шаардлагатай цахилгаан чадал дутагдаж эхэлбэл ТЭЦ

холимог горимоор ажиллаж турбины бага даралтын хэсэгт өгөх уур ба конденсаторт

өгөх уурын хэмжээ ихсэнэ. Энэ тохиолдолд ТЭЦ-ийн үр ашигтай ,хэмнэлттэй

ажиллагаа буурна.

Дулааны хэрэглээтэй ТЭЦ дулааны хэрэглээ буурсан цагуудад цахилгаан

ачааллын нилээд хэсгийг өөртөө авах КЭС болон УЦС-тай хамтран ажиллах үедээ

хамгийн их цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм. эрчим хүчний системийн

нийт эрчим хүчний 40 орчим хувийг ТЭЦ-үүд үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэж байгаа

дулааны эрчим хүчний тал нь дулаан хэрэглээнд, үлдсэн тал нь нам даралтын шатлал,

конденсаторт ажилладаг.

7

Page 8: станцууд бие даалт№2

АЦС

Атомын цахилгаан станц (АЦС) буюу Цөмийн Цахилгаан Станц (ЦЦС) гэдэг нь

нэг буюу хэд хэдэн цөмийн реактороос дулааны энерги гарган авч, түүнийгээ ашиглан

цахилгаан энерги гаргадаг цахилгаан станцыг хэлнэ.

ЦЦС-нь цөмийн түлш болох уран-235-ыг эсвэл уран болон плутонийн оксидын

холимог түлшийг ашиглаж цахилгаан энерги үйлдвэрлэж хэрэглэгчдийг хангадаг.

уран-235 изотопын цөм нь дулааны энергитэй нейтроныг шингээн авч уран-236 изотоп

болно. энэхүү уран-236 изотопын цөм нь агшин зуурын хугацааны дараа хоёр хэсэг

болж хуваагдах ба энэ үедээ 200 МэВ орчим энерги ялгаруулдаг. цөмийн ийм

хуваагдах урвалаас 200 МэВ орчим энерги ялгардаг бол ердийн химийн урвалаас 200

эВ орчим энерги ялгардаг (1000 000 дахин бага) байна. хуваагдлын үед үүссэн энергийг

дулаан зөөгч бодисоор зөөж уурын генераторт аваачдаг бөгөөд уурын генератор нь уг

дулааны энергийг ашиглаж усыг буцалгаж маш их хэмжээний уур үүсгэнэ. энэ уур нь

хоолойгоор дамжин турбин-генераторын систем дээр ирж, турбины голыг эргүүлэх

механик ажил хийдэг. эргэлдэж буй голтой холбоотой байх цахилгаан генератороос

цахилгаан гардаг.

Атомын цахилгаан станцуудын үйлдвэрлэх цахилгааны хэмжээ тогтмол байвал

тохиромжтой байдаг бөгөөд ийнхүү үндсэн хэрэглээндзарцуулагдах цахилгааныг

гарган авахад ашиглагддаг.

АЦС-ын цөмний реакторыг дараах байдлаар ангилдаг:

1. РБМК- ус графитар удаашруулсан дулааны нейтронд ажилладаг их чадлын сувагт

реактор.

2. ВВЭР-корпус маягийн дулааны нейтронд ажиллах ус-усан эрчим хүчний реактор.

8

Page 9: станцууд бие даалт№2

3. БН-шингэн металл болох натрин дулаан зөөгчтэй хурдан нейтронд ажиллах реактор

зэрэг орно.

Мөн схемээрээ нэг,хоёр,гурван хүрээт гэсэн өөрөөр байдаг.

а. Нэг хүрээт буцлагч реактор буюу графитан удаашруулагчтай РБМК-1000

маягийн реакторыг санктпетрбургийн (Ленинград) АЦС-д ашиглаж байна. Реактор

500МВт-ын хоёр генератор, к-500-65/300 маркийн хөргөлтийн хоёр турбин бүхий

блоктой. Буцлагч реактор гэдэг нь нэг хүрээт схемд ашиглах уурын генератортой ижил

юм. 2840С температуртай, 7,0МПа даралттай ханасан уур турбинд ордог. Нэг хүрээт

схем харьцангуй энгийн боловч блокын бүх элементээр цацраг идэвхт бодис тархдаг

учир биологийн хамгаалалт илүү их хэрэгтэй.

1.Реактор2. технологийн сувгийн зам 3. уурын харилцаа холбоо4. барабан сепаратор5. уурын цуглуулагч(коллекторы)6. доошлуулагч хоолой7. гол эргэлтийн насос8. коллекторын түгээх хэсэг9. усны холбогч10. түлшний систем11. биологийн дээд хамгаалалт12.биологийн хажуугийн хамгаалалт.

13. биологийн бага хамгаалалт.14. бассей выдержки15. буулгах ба ачих машин16. гүүрэн кран

9

Page 10: станцууд бие даалт№2

б. Хоёр хүрээт схемийн хувьд ВВЭР маягийн ус-усан реакторыг ашигладаг.

Реакторын идэвхтэй бүсийн дулаан зөөгчөөр усыг ашиглах бөгөөд реакторт 12,5-

15,7МПа даралттай, 568-5980С температуртай болтол халдаг . дулаан зөөгчийн эрчим

хүчийг ашиглан уурын генераторт ханасан уур үүсгэдэг. Хоёрдугаар хүрээ нь радио

идэвхгүй байна. Блок нь 1000МВт-н хүчин чадалтай нэг хөргөлтийн турбин, 500МВт-н

хоёр генератортой байна.

в. Гурван хүрээт схемтэй АЦС-ын хувьд БН-600 маягийн хурдан нейтроноор

ажиллах натрин дулаан зөөгчтэй байна. Натрийг устай цацраг идэвхт холбоотой

байлгахгүйн тулд цацраг идэвхгүй натри бүхий хоёрдугаар хүрээг холбож өгнө. Ийм

байдлаар уг схем гурван хүрээтэй болно. БН-600 реакторын блок дотор 13МПа

даралттай, 5000С температуртай уур, к-200-130 гурван турбинтай ажилладаг. АЦС нь

ажиллах үедээ нүүрс, нефьт, хийгээр ажилладаг станцууд шиг агаар хорт хаягдал

цацдаггүй тул цаг агаарт муугаар нөлөөлдөггүй байна.

1-реактор 2-үндсэн эргэлтийн насос 1 хэлхээний 3-завсрын дулаан солилцогч 4- түлш чуулганы төв; 5- уурын генератор; 6- Буферная и сборная емкости;7-Үндсэн эргэлтийн насос 2 хэлхээтэй; 8-уурын турбин; 9-генератор; 10-трансформатор; 11- конденсатор; 12-эргэлтийн насос; 13-конденсаторын насос; 14-халаагуурууд; 15-деаэратор;

10

Page 11: станцууд бие даалт№2

16- тэжээлийн насос; 17 – хөргөх цөөрөм; 18- цахилгаан хангамж;

Олон оронд АЦС-ыг ашиглаж байгаа бөгөөд зарим улсуудад нийт эрчим

хүчнийхээ талаас илүү хувийг АЦС-аас үйлдвэрлэж байна. (Франц 75%, Бельги 65%

гэх мэт)

Аваар гаргах нөхцлийг тооцон хүн ам ихээр суурьшсан газар болон газар

хөдлөлтийн идэвхитэй бүсүүдэд АЦС-ыг барихаас аль болох татгалзахын дээр аюулгүй

ажиллагааны нөхцлийг нарийн баримтлан ажиллах хэрэгтэй болдог. АЦС-д ашигласан

цөмийн түлшний хаягдал нь маш хортой, цацраг идэвхт чанар маш өндөртэй байдаг.

Ашигласан цөмийн түлшний хаягдлыг хэрхэн хадгалах, түүнийг устгах, дахин

боловсруулах асуудал өнөөг хүртэл дэлхийн өндөр хөгжилтэй улсуудадч бүрэн

шийдэгдээгүй байгаа нь энэ станцын хамгийн гол хүндрэл юм.

11

Page 12: станцууд бие даалт№2

УЦС

Эрчим хүчний системд усан цахилгаан станцыг дараах зорилгоор барьдаг. Үүнд:

1.цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх

2.томоохон гол мөрнөөр усан тээвэр хийх нөхцлийг сайжруулах

3.газар тариалангийн усжуулалтын нэмэгдүүлэх

4.газар нутгийг хуурайшилтаас хамгаалах зэрэг болно

УЦС нь усыг хадгалах, түүний зарцуулалтыг тохируулахад ашиглах усан сантай

байдаг. Цахилгаан системийн горим өөрчлөгдөх үед усан цахилгаан станцын чадлын

тохируулга хийхдээ усан санд байгаа усны зарцуулалтыг өөрчлөх замаар гүйцэтгэдэг.

Цаилгаан системийн ачаалал бага үед усан цахилгаан станцын усны урсацын

зарцуулалт бага буюу голын усны хэвийн урсацаас бага байна. Энэ үед усан санд ус

хуримтлагдах бөгөөд УЦС харьцангуй бага чадалтай ажилладаг. Цаилгаан системийн

ачаалал багасах үед усны зарцуулалт голын хэвийн урсацаас их болж ихэвчлэн усан

санд хуримтлагдсан усаар ажилладаг. Ийм тохиолдолд станц бүрэн чадлаараа ажиллах

боломжтой юм. Усан сангийн багтаамжаас усан сангаас ажиллах хугацаа, усан санг

дүүргэх хугацаа, тохируулгын үе (өдөр, хоног, долоо хоног, сар, жил) хамаардаг. Усан

сангаас ажиллах хугацаанд УЦС нь голын урсацын хэмжээгээр тодорхойлогдох усыг

зарцуулдаг.

Цахилгаан системийн хамгийн бага түлшний зарцуулалттай ажиллах нөхцлийг

хангахын тулд УЦС нь ДЦС ба АТЦ-тай эрчим хүчний системийн ачаалал

12

Page 13: станцууд бие даалт№2

хуваарилалтанд хамтдаа ажилладаг. Ашиглалтын нөхцөл байдлаас харахад УЦС нь

жилийн дийлэнх хугацаанд оргил ачааллын горимд ажиллах зориулалттай байдаг . энэ

нь цахилгаан системийн их ачааллын цагуудад их ачааллаар, бага ачааллын цагуудад

бага ачааллаар чадлын нилээд өргөн завсарт ажиллах чадвартай нь холбоотой юм. Ийм

маягаар УЦС-ын чадлыг АЦС, ДЦС-ын ачааллыг тэгшитгэх ба тэдгээрийг илүү үр

ашигтай ажиллуулахад ашигладаг.

Гол үерлэсэн буюу үертэй үед голын усны урсац хэвийн хэмжээнээс ихсэх тул

УЦС нь хамгийн их чадалтайгаа ойролцоо ачаалалтайгаар хоногийн турш ажилладаг.

Ингэж ажиллах нь усан санд хуримтлагдсан усыг үр ашиггүй. Хий хоосон урсах

байдлыг багасгаж өгдөг. УЦС-ын жилийн ажлын горим нь олон хүчин зүйлээс

хамаарах бөгөөд үүнийг тооцооны үндсэн дээр тодорхойлдог.

Асаалтын хугацаа буюу хэвийн чадлаа авах хугацаа нь УЦС-ын үндсэн

тодорхойломжийн нэг юм. Гидротурбины асаалтын хугацаа харьцангуй бага, маш

хурдан хэвийн чадлаа авахаар зориулагдсан байдаг. Энэ нь гидрогенераторын

тэнхлэгийн урт нь бага, температурын деформацид ороомгийн гол нь бага ордог

зэрэгтэй холбоотой. Гидрогенераторын асаалтын процесс , суурилагдсан чадлаа авах

процесс нь бүрэн автоматжуулагдсан тул хэдхэн минут шаарддаг.

УСЦ-ын суурилагдсан хүчин чадлыг ашиглах хугацааг дулааны станцтай

харьцуулахад оргил ачаалалд ажиллах үе нилээд бага 1500-3000 цаг, суурь ачаалалд

ажиллах үе ойролцоо 5000-6000 цаг байдаг.

УЦС-ын барих зардал адилхан хүчин чадалтай ДЦС барих зардлаас нилээд их

байдаг. Учир УЦС-ын барилга байгууламжийн ажил нүсэр их хэмжээтэй бөгөөд УЦС

барих хугацаа нь ч ДЦС барих хугацаанаас урт байна. Харин УЦС-ын ашиглалтын

зардалд түлшний тээврийн зардал ордоггүй учир цахилгаан эрчим хүчний өөрийн

өртөг нь ДЦС-аас нилээд бага (4-10 дахин бага) байдаг.

УЦС-ыг уулын буюу уулархаг газрын голуудад барих нь тохиромжтой. УЦС

барих үед усны түвшин нэмэгдэх нилээд их хэмжээний газар нутаг, ой мод, тал хөндий

усан автагдахын зэрэгцээ загасны нөөц, үржил буурах, байгалын зүй тогтлыг

алдагдуулах зэрэг дутагдалтай талуудтай.

Сүүлийн үед урсаж байгаа усанд шууд байрлах капсуль маягийн битүү

хайрцганд генераторынхаа хамтаар байрласан хэвтээ байрлалаар ажилладаг

13

Page 14: станцууд бие даалт№2

гидрогенераторын өргөн ашиглаж байна .Ийм маягийн гидрогенератор нь усны

урсгалд шууд байрлаж байгаагийн үр дүнд ашигт үйлийн коэффициент нилээд

өндөртэй (95-96%) байна.

Дэлхийн томоохон УЦС-ын нэг Енисэй баригдсан Саяна-Шушенскийн УЦС

240м өндөр далан бүхий 10 турбинтэй бөгөөд нэг турбины хүчин чадал 640МВт, нийт

хүчин чадал нь 6400МВт болсон байна.

Ус хураагуурт цахилгаан станц. УХЦС-ыг хоногийн ачааллын графикийг

тэгшитгэх ба УЦС, ДЦС, АЦС-ын ТЭЗҮ-ийг дээшлүүлэхэд ашигладаг. Цахилгаан

системийн бага ачааллын горимд УХЦС-ын тоноглол насосын горимын үед ажиллах

УЦС ДЦС ба АЦС-ын ачааллыг ихэсгэж доод усан сангаас дээд усан санруу усаа

шахна. Харин их ачаалалын горимын үед турбины горимд ажиллаж УЦС ДЦС ба АЦС-

ын ачаалалыг хөнгөлж дээд усан сангаас доод усан санруу усаа дамжина. Ингэж

ажиллах нь дээрх гурван цахилгаан станцын ТЭЗҮ ихээхэн дээшилдэг. УХЦС-ын

тоноглолыг халуун нөөц буюу синхрон компенсаторын зориулалтаар ашиглаж болдог.

УЦС байхгүй үед буюу их ачаалалын цагуудад оргил ачаалалыг хаах чадал

дутагдалтай үед УХЦС-ыг цахилгаан системд барьж ашигладаг. УХЦС насосын

горимд цахилгаан системээс эрчим хүч авах, генераторын горимд системрүү эрчим хүч

өгөх боломжтой зэрэгцээ блок маягаар гүйцэтгэдэг. Ийм станцын тоноглол маневр

өндөртэй, генераторын горимоос насосны горимд, генераторын горимоос синхрон

компенсаторын горимд хурдан шилжих боломжтой байдаг. УХЦС-ын ашигт үйлийн

коэффициент 70-75% байна. УХЦС-д цөөн тооны үйлчилгээний хүн ажилладаг. Усан

сангийн түрц болон даралт үүсэх боломжтой, геологийн хувьд тохиромжтой, ус

хангамжийн нөөц ихтэй газарт УХЦС-ыг барьж ашигладаг.

14

Page 15: станцууд бие даалт№2

Дүгнэлт

Цахилгаан эрчим хүчийг дулааны , цөмийн, усны урсгалын энерги , сэргээгдэх эрчим

хүчний энергээр үйлдвэрлэж байна. Энэ төрлөөс бид дулааны,цөмийн ба усны

урсгалын энергийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг станцыг судаллаа.

Дулааны энерги ашиглаж ЦЭХ үйлдвэрлэдэг станц нь нүүрс буюу органик түлш их

хэрэглэдэг. Ихэнхдээ манай орон шиг эрс тэс уур амьсгалтай газар голцуу ашигладаг.

Дулаан ба цах эрчим хүчийг зэрэг үйлдвэрлэдэг. Сул тал нь түлш их хэрэглэдэг мөн

хорт утаа, хаягдал (үнс) ихтэй. Харин Атомын цахилгаан станц нь уран гэх цөмийн

түлшийг ашиглан түүний цөмийн задралын энергээр ЦЭХ үйлдвэрлэдэг. Үүнийг Орос,

Америк, Япон гэх зэрэг томоохон гүрнүүд ашигладаг. Давуу тал нь бага хэмжээний

түлшээр их хэмжээний ЦЭХ үйлдвэрлэдэг .Сул тал нь цацраг идэвхт бодис ихээр

ялгаруулдаг байгаль болон амьд организмд маш хортой технологи юм. Усан

цахилгаан станц нь усны урсах кинетик энергийг ашиглан гол мөрний усны урсгал

дагуу , эсвэл усан сан байгуулах болон далан барих замаар ЦЭХ үйлдвэрлэдэг.

УЦС-ыг ус , гол, мөрөн ихтэй Австри, Швецари, Португал , Испани, Итали гэх зэрэг

орнууд өргөн ашигладаг.УЦС нь түлш гэх зэрэг зардал шаардахгүй ,элдэв хорт бодис,

утаа ялгаруулахгүй боловч усны урсгалыг боомилж экологийн тэнцвэр алдагдуулдаг

сул талтай.

15

Page 16: станцууд бие даалт№2

Ном зүй

Ш.Гантөмөр “Цахилгаан станц, дэд станц” ном

Ц.Баярсайхан “Цахилгаан техникийн үндэс” ном

http://mn.wikipedia.org/

http://www.slideshare.net/naelism1/atom-25228556

Зурагнуудыг https://www.google.mn/

16