protozoa (нэг эстэн)

52
Protozoa (Нэг эстэн) 2016:03:03 АБТА, МУ-ын зөвлөх багш Ц. Баярхүү

Upload: ts-bayarkhuu-murun-khuwsgul-erdmiin-dalai-complex-school

Post on 14-Feb-2017

299 views

Category:

Education


4 download

TRANSCRIPT

Page 1: Protozoa (нэг эстэн)

Protozoa (Нэг эстэн)2016:03:03

АБТА, МУ-ын зөвлөх багшЦ. Баярхүү

Page 2: Protozoa (нэг эстэн)

Protozoa-гийн таксономи

• Саркомастигофорын хүрээ1. Саркодины анги- Үндэс хөлтний салбар анги- Наран цацрагтны салбар анги- Цацрагтны салбар анги2. Шилбүүртний анги- Фитомастигинын салбар анги- Зоомастигинын салбар анги

Page 3: Protozoa (нэг эстэн)

Protozoa-гийн таксономи

• Спортны хүрээ1. Грегаринын анги2. Кокцид хэлбэртний анги• Спортны нэмэлт баг• Книдоспоридын хүрээ• Микроспоридын хүрээ

Page 4: Protozoa (нэг эстэн)

Protozoa-гийн таксономи

• Сормуустан буюу инфузорийн хүрээ 1. Сормууст инфузорын анги2. Сорогч инфузорын анги• Нэг эстний газарзүйн тархалтын тойм • Бүдүүлэг биетний үүсэл

Page 5: Protozoa (нэг эстэн)

Protozoa-гийн оцлог• Нэг эст бүдүүлэг биетэнд бие нь нэг эсээс тогтсон, бичил амьдралтай биес

хамаарагдана.• Олон эстний нэг эс шиг жижиг хэмжээтэй боловч тухайн эс бие даан бүхий

л үйл ажиллагаагаа явуулах чадвартай байдгаараа ялгаатай юм.• Нэг эстний зүйлийн нийт тоо 30000 гаруй.• Бүдүүлэг биетэн бүхэн орчин тойронтойгоо тасралтгүй бодисын солилцоо

явуулах, хөдлөн явах, үржих, гадны нөлөөнд цочрох зэрэг амьдралын үндсэн үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай.• Ихэнх нэг эстэн амьдралын тохиромжгүй нахцөлд цист бүрхүүл үүсгэх

чадвартай байдаг ба далай, тэнгис, нуур цөөрөм, цэнгэг ус болон хөрсөнд амьдардаг. • Нэг эстэн нь бичил организм мөн. Хамгийн жижиг нь 3-4 мк, дундаж

хэмжээ нь 50-150 мкм, хамгийн том инфузори (Stentor) 1,5 мм, спиростомум (Spirostomum) 3мм, эрмэл дунт амёб (Иммулит) диаметр 2,5-3 см, фораминиферийн дунгийн хэмжээ (Counuspira riolacea) 2-3 см хүрнэ.

Page 6: Protozoa (нэг эстэн)

Саркомастигофорын хүрээ (Sarcomastigophora)

• Саркомастигофорын хүрээнд хөдөлгөөний органоидын үүргийг хуурамч хөл болон шилбүүр гүйцэтгэдэг, чөлөөт ба паразит бичил биетнүүд хамаарагдана. Заримдаа хөдөлгөөний эрхтэнцэрүүд нь зэрэг нэг биед тохиолдох ба эсвэл амьдралын циклд ээлжлэн үзэгддэг.• Саркомастигофорын хүрээнд үндэс хөлтөн (Sarcodina),

шилбүүртний (Mastigophora) ангиуд хамаарна.

Page 7: Protozoa (нэг эстэн)

Саркодины анги (Sarcodina)

• Хуурамч хөл буюу псевдоподи саркодинын ангийн бүх амьдралын туршид хөдөлгөөний органоидын үүргийг гүйцэтгэнэ.• Саркодины ихэнх нь далайд амьдрах боловч цэнгэг ус, хөрсөнд ч

цөөнгүй тохиолдоно. Цөөн тооны паразит амьдралтай саркодин байдаг.• Ангийн зүйлийн бүрэлдэхүүн 8000-10000 орчим. Эдгээр нь:- Үндэс хөлтний салбар анги (Rhizopoda)- Наран цацрагтны салбар анги (Radiolaria)- Цацрагтаны салбар ангид (Helizoa) хуваагдана.

Page 8: Protozoa (нэг эстэн)

Үндэс хөлтний салбар анги (Rhizopoda)

• Үндэс хөлтөн нь гадаад нягт бүрхүүлгүй учир тодорхой хэлбэр дүрсгүй. Хуурамч хөл ашиглан хөдлөхөөс гадна түгээрээ хоол тэжээлийн зүйлийг авч, илүүдэл бодисоо гадагшлуулдаг.• Биеийн гадаад буюу дун болон дотоод тулгууртай. Үүнээс гадна зарим

амёбууд (Bistadiidae) шилбүүр үүсгэх чадвартай боловч шилбүүрээ гээж энгийн амёб шиг болдогоороо шилбүүртнээс ялгаатай. Далайн дунт амёбын (Foraminifera) гаметууд шилбүүртэй.• Үндэс хөлтний зарим нь нүцгэн байхад зарим нь дунт бүрхүүлтэй.- Амёб (Amoebina)- Дунт амёб (Testacea)- Далайн дунт амёб (Foraminifera)

Page 9: Protozoa (нэг эстэн)

Амёбын баг (Amoebina)

• Энэ бүлэгт биеийн энгийн бүтэцтэй, эсийн тулгуургүй, доод зэргийн үндэс хөлтөн хамаарна. Ихэнх амёб цэнгэг усад амьдрах боловч цөөн тооны амёбууд далай тэнгист болон хөрсөнд, маш цөөн амёб паразит амьдралд шилжсэн байдаг. • Нэг буюу олон бөөмтэй, нум, хуруу, унжлага гэх мэт янз бүрийн

псевдоподигийн тусламжтайгаар хөдөлдөг. Хөдөлгөөн нь гадна орчноос хамаарна.• Протоплазм нь тунгалаг эктоплазм, мөхлөгт эндоплазмаас

тогтдог. Цэнгэг усны амёб агших сунах вакуольтай (голдуу 1, хааяа 2-3) харин паразит болон тэнгисийн амёб вакуольгүй. Амьдралын таагүй нөхцөл бүрдхэд амархан цист үүсгэх чадвартай.

Page 10: Protozoa (нэг эстэн)

Энгийн амёбын (Amoeba proteus) биеийн бүтэц

• Хамгийн том амёбуудын нэг бөгөөд 200-700мк. Түүнийг энгийн нүдээр харахад цайвар толбо мэт үзэгдэнэ. Амёбын протоплазмын ханатайгаа наалдсан тунгалаг эктоплазм, түүнээс дотогш орших өтгөн, мөхлөгт, бараавтар эндоплазм байгааг харж болно. • Урсан гарч буй хуурамч хөлийн дотор ихэвчилэн эктоплазм

харагдана. Энгийн амёбаас гарч байгаа хуурай хөл том, үзүүр нь мохоо байдаг. Биеийнхээ аль ч хэсгээс хуурамч хөл гаргаж чадна.• Хөдөлж байгаа амёб хуурамч хөлнүүдээ нэг чигт гарган биеийн

доторх протоплазмыг тэр зүгт юүлж байгаа мэт урсаж харагдана. Энэ хэлбэрийн хөдөлгөөнийг “амеб хэлбэрт хөдөлгөөн” гэх ба олон эстний цагаан эс болон макрофаг зэрэг энэ зарчимаар хөдөлдөг. Олон зүйлийн амёбын хөдөлгөөний хурд 0,5-3 мк/мин байдаг. Энгийн амёбын хуурамч хөл нилээд хүчтэй.

Page 11: Protozoa (нэг эстэн)

Энгийн амёбын (Amoeba proteus) биеийн бүтэц

• Амёбын протоплазм болон түүний доторх эрхтэнцрүүд үргэлж урсах хөдөлгөөнд оршино. Эндоплазмын дотор агших сунах вакуоль цайвар толбо мэт харагдах бөгөөд хэмжээгээрээ бөөмөөс арай жижиг. Агших сунах вакуоль 5-8 минутанд 1 удаа тасралтгүй агшиж гадаад орчинд доторх шингэнээ цацаж байдаг. • Амёбын протоплазмын доторх давс болон бусад бодисын конц гадаад

орчиныхоос (цэнгэг ус) нилээд их байдаг нь хоол тэжээл, хүчилтөрөгч зэргийг устай хамт биедээ оруулах зохилдлогоо ажээ. Мөн агших сунах вакуолиар илүүдэл ус ба бодисын солилцооны бүтээгдэхүүнийг гадагш гаргаж протоплазмын найрлага хэт шингэрэхгүй хэвийн байлгаж чаддаг. • Цэнгэг усны амёбын их давсны концентрацитай усад хийгээд агших

сунах вакуоль удаашрахыг харж болно

Page 12: Protozoa (нэг эстэн)

Энгийн амёбын (Amoeba proteus) биеийн бүтэц

• Амёбын хооллолт: Энгийн амёбууд бактери, янз бүрийн замаг томхон бүдүүлэг биетнээр хооллоно. Мөн Stentor хэмээх суумал бүрээ инфузорыг татан, хуурамч хөлийнхөө хүрээнд авч улмаар эсийн дотор оруулан хооллож байгаа нь үзэгджээ.

• Протоплазмаас ялгаран гарч буй жижиг дуслууд түүнийг хүрээлэн авч эндоплазмын дотор нилээд байсны эцэст хоолыг боловсруулж дуусмагц эсийн хананд ойртон хоол тэжээлийн боловсрогдоогүй үлдэгдэлийг гадагш цацна. Протоплазмаас ийнхүү ялгарч буй шингэнийг “Фермент” гэнэ. Ферментээс үүсч буй тэрхүү үүсгэлийг “Хоол боловсруулах вакуоль” гэнэ. Зарим амьтны хоол боловсруулах вакуольд пепсин фермент, давсны хүчилтэй ойролцоо хүчил байдаг нь нотлогджээ.

• Ийнхүү эсийн дотор хоол боловсруулах процессыг И.И.Мечников “Фагоцитоз” гэж нэрлэжээ. Гэвч амёб зөвхөн фагоцитозын замаар бус дусал шингэнийг шингээж буюу “Пиноцитозын” замаар ч хооллодог байна. Амёб гурван цагийн дотор биеийнхээ 30%-тай тэнцэх шингэнийг шингээж чадна. Амёб тэжээлийн бодисын бүрэн задраагүй хэсгийг биеийнхээ аль ч хэсгээр гадаад орчинд цацаж чадна.

Page 13: Protozoa (нэг эстэн)

Энгийн амёбын (Amoeba proteus) биеийн бүтэц

• Амёбын үржил: Энгийн амёб дундуураа 2 хуваагдаж бэлгийн бусаар үржинэ. Үүний тулд эхлээд амёб дугуй хэлбэртэй болж, дараа нь сунаад голоосоо эхлэн ховил үүсч тэр нь гүнзгийрсээр эцэстээ амёб бараг 2 тэнцүү хэсэгт хуваагдана. Бөөм кариокинез хуваагдлаар хуваагдана. Хуваагдсан 2 хэсэг шууд бие даан амьрах чадвартай байна. Энэ хуваагдал цаг хүрэхгүй хугацаанд явагдана.• Экологи:Ус хатах үед буюу хоол дутагдах зэрэг зохисгүй нөхцөлийн

үед амёб дугариг хэлбэрт шилжиж гадуураа 2 давхар бүрхүүлтэй болон цист бүтцэд ордог. Энгийн амёб байгаль дээр голдуу тогтонги нуур, намгийн ёроолд элбэг байдаг ба энгийн амёбыг намгийн устай шилэн саван дотор ногоон замаг, эвглен, инфузорийн хамт хийгээд тэжээж болно.

Page 14: Protozoa (нэг эстэн)

Энгийн амёбын (Amoeba proteus) биеийн бүтэц

1-р зураг. Amoeba proteus-ийн бүтэц

Page 15: Protozoa (нэг эстэн)

Дунт амёбын баг (Testacea)

• Дунт амёбууд хуурамч хөлний тусламжтайгаар хөдлөх ба дунгын амсраар хөлөө гаргана. Нэг бөөмтэй, бүтцийн хувьд энгийн амёбтэй ижил, хуурамч хөлөөрөө хоол тэжээлээ барьж иднэ.• Түүний протоплазмт нүцгэн бие нэгэн тасалгаатай дунгын бүрхүүл

дотор байрладаг. Дун нь хитинлэг, цэлцэгнүүр бодисоос тогтох бөгөөд олон янзын хэлбэр дүрстэй. Дунт амёбын зарим төрлүүдийн (Арцелла-Arcella, Хламидофрис- Chlamidophris) дун органик бодисоос тогтоно. • Бусад амёбууд ихэвчилэн биеэс гарах үндсэн бодис элсний

ширхгүүд, диатом мэтийн замгийн хэсгүүд нийлж дунгийн (Centropyxis- центропиксис, Difflugia- диффлюги) хуягийг үүсгэнэ.

Page 16: Protozoa (нэг эстэн)

Дунт амёбын баг (Testacea)• Дунт амёбын бие дунгийн орой тийш шахаж байрлах биеийн хэсэг (Үүнд:

эсийн бөөм, бусад хэсгүүд), биеийн дунд хэсэг ( энэ нь хоол боловсруулах, агших вакуоль бүхий вакуольжсан хэсэг), дунгийн амсрын хэсэг (дан протоплазм голдуу байрлаж, түүнээс гадагшаа хуурамч хөл үүсэн гарч байдаг) үндсэн гурван хэсгээс тогтоно.• Зөөлөн дун бүхий амёбууд хөндлөн хуваагдаж түүнийг дагалдан дун үүсэх

зэргээр үржил явагдана. Хэрэв хатуу бүрхүүлтэй бол протоплазмын хагас нь гадагш гарч шинэ дун үүсгэн үржинэ.Үржих үед бөөм нь митоз хуваагдлаар үржинэ.• Мөн дунгийн дотор хуваагдан үржих процесс олон дахин явагдаж, дараа нь

нүцгэн амёбууд дунгын амсраар гадагш гаран дахин хуваагдаж шинэ дун үүсгэх явдал бий. Амьдралын зохисгүй нөхцөлд цист үүсгэнэ.• Дунт амёбууд зөвхөн цэнгэг усанд замаг буюу усны ёроолын элсэн дээр

амьдарна. Намаг нойтон хөвд дотор олноороо байдаг. Манай Монгол оронд дээр дурьдсан Arcella, Dufflugia элбэг тохиолдоно.

Page 17: Protozoa (нэг эстэн)

Дунт амёбын баг (Testacea)

2-р зураг. Testacea-гийн төрлүүд

Page 18: Protozoa (нэг эстэн)

Далайн дунт амёбын баг (Foraminifera)

• Далайн дунт амёб голдуу далай, тэнгисийн усанд амьдардаг ихэвчилэн олон тасалгаат дунтай амёбууд орно. Далайн дунт амёб янз бүрийн хэлбэр дүрстэй. Нэг тасалгаат дунт амёбууд (Monothalamia) ямар нэгэн байдлаар салаалсан буюу уут хэлбэртэй. • Олон тасалгаат фораминифер хөгжлийнхөө үед дун нь нэг

тасалгаатай байснаа дунгын амсраар протоплазмын хэсэг гарч түүнийг дагалдан хоёрдох тасалгаа үүсэх зэргээр аажимдаа тасалгааны тоо олширч хэдэн зуун тасалгаатай болох ч тохиолдол бий.• Анхны тасалгааг “Хөврөлийн тасалгаа” гэх ба бусад тасалгаанууд

хоорондоо холбогч сүвээр холбогдох учир бүгдээрээ ерөнхий протоплазмтай.

Page 19: Protozoa (нэг эстэн)

Далайн дунт амёбын баг (Foraminifera)• Фораминифер, хуурамч хөлийн тусламжтайгаар хөдлөх ба хоол

тэжээлийн зүйлийг барьна. Дун нь гадуураа нүх сүвгүй бол (Unperforata) хуурамч хөл дунгын амсраар гарна. Хэрэв нүх сүвүүдтэй байвал (Perforata) тэдгээр цоорхойгоор хуурамч хөл гарна.• Далайн дунт амёб бэлгийн ба бэлгийн бус удам ээлжлэн үржинэ. Энэ

нь хоорондоо хөврөлийн тасалгаа том жижгээрээ ялгагдана. Хөврөлийн тасалгаа жижиг байвал “микросфер бие”, хөврөлийн тасалгаа том бол “макросфер бие” гэнэ. • Микросфер биед бөөм олон дахин хуваагдаж тэдгээрийг протоплазмын

хэсэг хүрээлэн, нүцгэн организмууд үүсээд гадаад орчинд гарна. Эдгээр шинэ организмд хөврөлийн эх тасалгааг бодвол том тасалгаа үүсч макросфер бие өснө. Үүгээр бэлгийн бус үржил дуусах учир микросфер биеийг бэлгийн бус удам гэж нэрлэнэ.

Page 20: Protozoa (нэг эстэн)

Далайн дунт амёбын баг (Foraminifera)• Үүсэн гарсан макросфер биеийн бөөмүүд маш олон хуваагдаж, хос

шилбүүрт, олон тооны бэлгийн эсүүд, изогамет бүрэлдэн эх тасалгааг орхин гадаад орчинд өөр макросфер биеэс дээрхийн адил бүрэлдэн гарч ирсэн изогаметтай нийлснээр бэлгийн үржил эхэлнэ. Иймээс макросфер биеийг бэлгийн үржил явагдах удам гэж нэрлэж болно. Ийнхүү үр тогтсоны дараа олон тооны микросфер бие урган гарч , бэлэг бусын үржлээр дахин үржинэ.• Далайн дунт амёбын зарим нь тэнгисийн усны дээд хэсгээр

(Globigerina) тохиолдох боловч ихэнхдээ усны ёроолын элсэн дээр амьдарна.• Эртний амёбын дун Кембр, Силурын галавын хөрснөөс олджээ. Муу

уусдаг дунт амёбуудын үлдэгдэл тунасаар янз бүрийн чулуулагт давхрагаүүсгэсэн байдаг. Манай Монгол орны говь цөлийн тунамал хөрсөнд далайн дунт амёб элбэг тохиолдоно.

Page 21: Protozoa (нэг эстэн)

Далайн дунт амёбын төрөл

3-р зураг. Foraminifera амёбын хэлбэрүүд

Page 22: Protozoa (нэг эстэн)

Далайн дунт амёбын амдралын цикл1. Микросферийн

бэлгийн бус хуваагдал2. Хөврөлөөс гарч буй

микросфер бие3. Залуу макросфер бие4. Бие гүйцсэн макросфер

бие5. Гаметууд гарч буй

макросфер бие6. Хос шилбүүрт гаметууд7. Копуляци гамет

нийллэг

4-р зураг. Фораминиферын амьдралын цикл

Page 23: Protozoa (нэг эстэн)

Наран цацрагтны салбар анги (Heliozoa)

• Наран цацрагтан нь зүг бүрт гэрлийн цацраг мэт хуурамч хөлийг гаргасан бөмбөлөг хэлбэртэй бүдүүлэг биетэн. Наран цацрагтны хуурамч хөл зүү мэт тогтмол хэлбэртэй, тийм хуурамч хөлийг “аксоподий” гэнэ. Зарим цацрагтан цахиурлаг савханцраас тогтсон, радиал байрлал бүхий биеийн тулгууртай байдаг.• Наран цацрагтан хуурамч хөлүүдээрээ хэлхэгдэн байнгын бус колони

үүсгэнэ. Жишээ нь: Actinophrys sol, үүнд 10- 20 цацрагтан оролцоно.• Наран цацрагтаны протоплазм нь бөөмийг тойрсон жижиг мөхлөг

эндоплазм, агших сунах вакуоль бүхий эктоплазмаас тогтоно. Хооллохдоо хуурамч хөлийнхөө тусламжтайгаар жижиг организм (жижиг замгууд, бүдүүлэг биетэн зэрэг) барьж хооллоно.

Page 24: Protozoa (нэг эстэн)

Наран цацрагтны салбар анги (Heliozoa)• Үржихдээ хоёр хэсэг болон хуваагдах мөн нахиалж тасрах зэргээр

бэлгийн бусаар үржинэ. Зарим наран цацрагтан (Actinosphaeriun, Actinophrys) бэлгийн үржилээр үржинэ. • Бэлгийн үржлээр үржихдээ (Actinophrys) цацрагтан эхлээд хуваагдаж,

цэлцэгнүүр бүрхүүлтэй болно. Үүссэн эс бүхний бөөм 2 болж хуваагдана. Дараа нь үүссэн эсүүд дахин нийлж зигот болохыг “педогами” гэнэ. Үүнээс бие гүйцсэн наран цацрагтан хөгжинө.• Наран цацрагтан ихэнх төлөв цэнгэг усанд хөвөх болон суумал байдлаар

амьдарна. Суумал наран цацрагтан биеэс гарах тусгай ишнүүрээр усны ёроолд бэхлэгдэнэ. Наран цацрагтан хүчилтөрөгчөөхр баялаг цэвэр усанд дуртай боловч зарим нь (Actinosphaeriun, Actinophrys) намгийн бохир усанд тохиолддог. • Энэхүү салбар ангид 10 зүйл наран цацрагтан хамаарна.

Page 25: Protozoa (нэг эстэн)

Наран цацрагтаны биеийн бүтэц

5-р зураг. Helizoa-гийн бүтэц

Page 26: Protozoa (нэг эстэн)

Цацрагтаны анги (Radiolaria)

• Радиоляр тэнхлэгийнхээ голоос тал бүр тийш нэвт гарсан радиаль байрлал бүхий хуурамч хөлүүдтэй. Хитинт төвийн капсул хэмээх тусгай бүрхүүлээр биеийн төв хэсэг хүрээлэгдэж, тэр төвийн капсулд байгаа нүх сүвүүдээр нийлэх протоплазм нь төвийн капсулын дотоод ба гадаад гэж хуваагддагаараа наран цацрагтанаас ялгаатай. • Төвийн капсулийн дотоод талд байгаа нилээд нягт протоплазмын

дотор олон тооны бөөм, өөх тосны дуслууд байна. Томхон үүрлэг бүхий гадаад протоплазмын дотор эсийн протоплазмын бусад хэсгүүд (хоол тэжээлийн хэсгүүд, бодисын солилцооны бүтээгдэхүүн, вакуолиуд, хоршил амьдралт замгууд) байрлаж байна.• Радиолярын вакуолиуд нь эсийн амьдралд усан зохицуулгын үүрэг

гүйцэтгэж, биеийг хөнгөн байдалд оруулдаг болов уу? гэж шинжлэгджээ.

Page 27: Protozoa (нэг эстэн)

Цацрагтаны анги (Radiolaria)• Ихэнх радиолярын тулгуур жинхэнэ радиаль типийн байрлалтаар хүхэр хүчлийн

цахиурлаг нэгдлээс тогтсон учир гоё сайхан харагддаг. Үржихдээ их төлөв бэлгийн бус үржилээр үржинэ. Олон зүйл радиолярт бэлгийн үржил байдаг. Үүнд: Төвийн капсулын дотоод протоплазмаас гаметууд үүсч дараа нь нийлж үр тогтдог.

• Радиоляр нь далайн амьтан, усны гадаргууд маш олноороо тохиолддог. Үхэж мөхсөний дараагаар түүний биеийн тулгуур тэнгисийн ёроолд унах нь борооны дусал мэт.

• Энэтхэгийн ба Номхон далайн дулаан бүсийн хэсэгт 4000-8000 м-ийн гүн ёроол бараг цацрагтанаар хучмал. Харин ийм гүнд фораминиеферийн шохойлог дун уусч зөвхөн радиолярын цахиурт цацраг үлддэг.

• Цацрагтаны салбар ангид дор дурьдсан 5 баг багтдаг. Acantharia, Spumellaria, Nasselaria, Phaedaria, Sticholonchea. Салбар ангийн хэмжээгээр 7-8 мянган зүйл цацрагтан ШУ-нд тэмдэглэгджээ.

Page 28: Protozoa (нэг эстэн)

Цацрагтаны биеийн бүтэц

6,7-р зураг. Radiolaria-гийн биеийн бүтэц

Нуруу

Сүлжээсэн бүрхүүл

Page 29: Protozoa (нэг эстэн)

Шилбүүртэний анги (Mastigina)

• Олон зүйлийн шилбүүртэнийг нэг ангид багтаан үзэх болсон нь тэдний биеийн өмнөд хэсгээс гарсан нэг буюу хэд хэдэн (2,4,8 зарим хэдэн мянга) түргэн эргэлдэх, давших хөдөлгөөн бүхий бүтэцтэй шилбүүртэй байдагтай холбоотой юм.• Шилбүүрийн бүтцийг электрон микроскопоор судлахад нарийн бүтэцтэй

болох нь тогтоогдсон ба 11 хос тууш фибрилл байхаас 9 хос нь цитоплазмын захаар шилбүүрийн бүрхүүл доор цагираг үүсгэн орших бол хоёр нь биеэ дааж цитоплазмын төвд байрлана. • Төвийн фибриллүүд нь эсийн бүрхүүл очиж төгсөх бол захын фибриллүүд нь

эктоплазмд нэвтэрч хоорондоо нийлэн шилбүүрийн суурийг үүсгэнэ.• Зарим шилбүүртэн (Rhizomastigina) хуурамч хөл үүсгэж чаддаг нь

саркодинатай ойр төрөл болохыг баталж байна.

Page 30: Protozoa (нэг эстэн)

Шилбүүртэний анги (Mastigina)• Ихэнх шилбүүртэний бие пелликул хэмээх нилээд нягт бүрхүүлтэй учир

биеийн тодорхой хэлбэр дүрсийг хадгалж чадна. Зарим шилбүүртэн эслэгээс тогтсон (клетчаток) хамгаалах гадаад бүрхүүл буюу хуягтай байна.• Шилбүүртний протоплазм нь бусад бүдүүлэг биетний адил экто,эндо гэсэн

хоёр хэсэгт хуваагдана. Мастигинийг хооллолтоор нь гурав хуваана. Үүнд:• Автотроф хооллолт. Ногоон ургамлын адил нарны гэрэл ус, нүүрсхүчлийн

хийг ашиглан шим нэгдэл нийлэгжүүлэн хооллох үзэгдлийг “голофит буюу ургамал хооллолтын арга” гэнэ. Шилбүүртэний хлорофиллд ногоон буюу хүрэн, улаан, шар өнгөөр тохиолдох хромотофор хэмээх тусгайн органойдууд шингээгдсэн байна. Хлорофилл нь хромотофоруудад байдаг. Иймээс автотроф хооллолттой амьд биесд олон янзын өнгөтэй шилбүүртэнүүд хамаарна.

Page 31: Protozoa (нэг эстэн)

Шилбүүртэний анги (Mastigina)• Гетеротроф хооллолт. Эдгээр организмууд хлорофиллгүй учир амьгүй бодисоос шим нэгдэл

нийлэгжүүлж чадахгүй. Харин ургамал, амьтны гаралтай амьд бодисоор холлоно. Гетеротрофны организмд зарим өнгөгүй шилбүүртэн хамаарагдана. Эдний зарим нь ялзмагийн дотор үүссэн буюу бусад организмд байгаа уургийн задралаас гарсан бүтээгдэхүүнийг биеийн гадаргуугаар нэвчүүлж хооллоно. Эдгээр биесийг “Сапрофит хооллолттой” гэнэ.

• Зарим нь нэг эст замаг, жижиг бүдүүлэг биетнээр хооллох ба үүнийг “голозойд бую амьтнаар хооллох” гэнэ. Голозойд хооллолттой шилбүүртэний биеийн өмнөд хэсэгт эсийн амсар “залгиур” байрлана.

• Микростроф хооллолттой биес нь хлорофиллтай боловч минералын бодисоос органик бодис нийлэгжүүлэн хооллохоос гадна бэлэн амьд бодисоор хооллоно. Ялангуяа органик бодис сайн үед элбэг хөжинө.

• Шилбүүртэний бөөм ихэнх төлөв бөмбөлөг хэлбэртэй. Хроматинаар бага, бөөмхөн нэг буюу хэд хэд байна. Ердийн үржил нь уртааш хуваагдах бэлгийн бус үржил Үүнээс гадна фитомонадина хэмээх бүлгийн шилбүүртэн бэлгийн үржилээр үржинэ. Изогамет болон анизогаматтай байна.

• Ихэнх шилбүүртэн цэнгэг ба далай тэнгисийн усанд өргөн тархжээ. 6000-8000 зүйл тэмдэглээд байгаа.

Page 32: Protozoa (нэг эстэн)

Фитомастиниги салбар анги (Phytomastigina)

• Эсийн бүтцэнд хлорофилл бүхий хромоторуудтай учир ихэвчилэн өнгөтэй. Гэвч зарим нь өнгөгүй ургамал, амьтны завсрын шинж чанартай. • Фитомастигина ихэвчилэн 1–2 шилбүүртэй. Автотрофны

организм, зарим нь миксотроф хооллолттой.• Бэлгийн бус үржилээр үрждэг (Фитомонадина нь бэлгийн

үржлээр үржинэ).

Page 33: Protozoa (нэг эстэн)

Эвглений баг (Euglenoida)

• Гадуураа пелликул бүрхүүлээр хучигдсан, нилээд том, ээрүүл хэлбэртэй, нарийвтар урт шилбүүртэн. Биеийн өмнөд хэсэгт орших хонхроос 1-2 буюу олон шилбүүр гардаг. • Гетеротроф организмууд: Биеийн өмнөд хэсэгт “Амны сүв”-тэй. Агших сунах

вакуолийн тоо 1-2, биеийн доторх шингэнээ резервуарт юүлдэг. Биеийн өмнөд хэсэгт гэрэл мэдрэх үүрэг бүхий “улаан стигма” байрладаг. Ногоон өнгийн хромоторуудтай. Хромоторуудын гол “пиренойд” гэх зууван бие байх ба үүний үүрэг тодорхойгүй.• Ассимляцийн бүтээгдэхүүн нь парамил хэмээх цардуултай төсөөтэй

полисахарид байдаг. Өнгөгүй шилбүүртэн жижиг бүдүүлэг биетэн, замаг, бактери зэргээр хооллоно. Бие нь уртааш хуваагдаж үржинэ. Эвглена цэнгэг усны амьтан. Нойтон усархаг хөрсөнд тохиолдоно. Олон зүйлийн Euglenoida янз бүрийн амьтны гэдсэнд паразит амьдралтай байдаг.

Page 34: Protozoa (нэг эстэн)

Ногоон эвглен (Euglena viridis)• Ногоон эвглен нь гадуураа уян, нягт пелликулын давхрагаар хучигдсан байдаг тул

чөлөөтэй агших сунах чадвартай гэвч зарим эвглен хатуу пелликул бүрхүүлтэй учраас хэлбэрээ төдийлөн өөрчилж чадахгүй. Ээрүүл, хэлбэртэй, биеийн өмнөд хэсэг дугуйвтар дунд хэсгээр цүлхгэр сүүлрүүгээ нилээд шовх болж төгсдөг. Удаавтар хорхой хэлбэрийн хөдөлгөөнтэй бөгөөд хүчтэй агшиж, сунаж чаддаг: Эвглений биеийн өмнөд хсэгт байрлах залгиур буюу “резервуар” оршино. Резевуарын хойт хэсгээс хос утас гарч дараа нь нийлэн биеэс урагш гарч шилбүүрийг үүсгэнэ.

• Шилбүүр нь үргэлжийн хурдан хөдөлгөөнд орших бөгөөд конус маягаар эргэлдэх хөдөлгөөн хийж биеэ чирэх маягаар хөдөлнө. Эвглен усанд 155-235мк/сек, бусад шилбүүтэн 235 мк-30 мм/сек хурдтай байна.

• Эвглений залгиур орчимд гэрэл мэдрэх үүрэг бүхий гаметохром гэгдэх улаан өнгийн пигмент, тосон дуслаас тогтох “улаан стигма” байрлана. Резервуар орчим байгаа агших, сунах вакуоль ялгаруулах болон нэвчилт буюу осмосыг зохицуулна. Агших сунах вакуоль нь бөмбөлөг хэлбэртэй аажмаар тэлж шингэнээр дүүргэгдэдд түргэн агшиж доторх зүйлээ шахдаг. Эвглений биеийн хойт хэсэгт бөөм байрлана.

• Протоплазмын дотор хлорофиллоор шингээгдсэн олон тооны хромотофорууд өдлөг хэлбэртэй харагдана.

Page 35: Protozoa (нэг эстэн)

Ногоон эвглен (Euglena viridis)• Хооллох: Эвглен нь миксотроф хооллолттой. Нарны гэрэлд ногоон ургамлын адил

хооллоно. Эвглений ассимляцийн бүтээгдэхүүн нь парамил, энэ нь цардуултай төсөөтэй нүүрс ус боловч иодоор будахад ягаан өнгө өгөхгүй. Парамилийн мөхлөгүүд хромотофор ба протоплазмын дотор олон байдаг. Эвглений дотор минералийн давсууд, азотын нэгдлүүд осмосоор ордог.

• Эвгленийг харанхуйд байлгавал ногоон өнгөө алдаж, хромотофороос хлорофилл устаж үгүй болно. Хромотофорууд маш жижигхэн болж, стигма редукци (хатна) болно. Өнгөгүй эвглен нүүрс ус нийлэгжүүлж чадахгүй учир ихэвчилэн органик бодисоор хооллоно. Үүнд амьтны гаралтай тэжээлийг усны урсгалын хамт резервуарт оруулж хүлээн авах ба эсвэл органик бодис биеэр нэвчинэ. Энэ үед резервуар хажуугаас жижигхэн хуурамч хөл гарч хоол тэжээлийн бодисыг хүлээн авахад тусална.

• Өнгөгүй эвгленийг гэрэлд шилжүүлэх үед түүний эсийн доторх, хлорофилл, стигма дахин сэргэж эргэн ногоон ургамалтай адил хоолож эхэлнэ. Эвглений биеийн дотор хлорофилл агуулагч цор ганц органелл бол бие дааж хуваагдах чадвар бүхий хромотофор юм. Заримдаа эсийн хуваагдал хромотофорын хуваагдалаас хурдан явагддаг ба дахин хуваагдал явагдал үед өнгөгүй эвглен үүсч болдог нь нотлогджээ.

Page 36: Protozoa (нэг эстэн)

Ногоон эвглен (Euglena viridis)

Улаан нүдхэн

ШилбүүрБөөм Бөөмхөн

Хлоропласт

Фотосинтезээр үүссэн парамилийн нөөцАгших сунах

вакуоль

Гэрэл хүлээн авуур, шилбүүрийн суурь

бие

8-р зураг. Эвглений биеийн бүтэц

Page 37: Protozoa (нэг эстэн)

Ногоон эвглен (Euglena viridis)• Үржил: Эвглен уртаашаа хуваагдаж үржинэ. Бөөм нь митоз хуваагдалтай.

Бөөмийн хуваагдлыг дагаж протоплазм хуваагдаж эхэлнэ. Эвгленийг хуваагдахад эсийн өмнөд хэсэгт ховил үүсч, шилбүүр гээгдэн суурь мөхлөг хоёр талаараа хуваагдан салахад тус бүр шинэ шилбүүр урган гарна. Биеийн өмнөд хэсгийн бүх органелл, хромотофор хуваагдаж эхэлнэ. Протоплазмын хуваагдал биеийн урд талаас хойт хэсэг хүртэл үргэлжилж эс үүснэ.• Экологи: Ногоон эвглен амьд бодисын ялзмагтай орчинд сайн үржидэг.

Жижиг, бохир тогтмол усанд тохиолддог. Ялзмаг бүхийгуу жалгатай малын хашаа хорооны ойролцоо суваг, гуу жалганы ус, чийгтэй хөрс, тогтоол зэрэгт олноор үржинэ. Зарим эвглен (E.oxyuris, E.acus) цэвэр усанд байрлана. Эвглен олноор цугларсан цэнгэг ус ногооноор туяарч харагддаг. Амьдралын зохисгүй нөхцлийн үед эвглен цист бүрхүүлээр хучигдана. Энэ эвглен шилбүүрээ гээж, хөдөлгөөнгүй болж, дугуйвтар хэлбэртэй болно. Энэ үеийг “Цистийн тайван үе” гэнэ. Цист бүрхүүл усанд норвол эвглен гарч хэвийн байдалд орно.

Page 38: Protozoa (нэг эстэн)

Ногоон эвглен (Euglena viridis)

9-р зураг. Эвглений бэлгийн бус үржил

10-р зураг. Эвглений хуваагдал электрон микроскопоор

11-р зураг. Эвглений цист

Page 39: Protozoa (нэг эстэн)

Фитомонадинын баг (Phytomonadina)• Фитомонадина нь эслэгээс тогтсон бүрхүүтэй учир тодорхой хэлбэр

дүрстэй. Биеийн өмнөд үзүүрт байрлах жижиг сүвээр шилбүүр нь гардаг. (ихэвчилэн 2-4, хааяа 1 буюу 8). Ихэнх фитомонадина нь ногоон өнгийн хромотофорууд ба пиренойдуудтай. Олон зүйл фитомонадинагийн хромотофорын доторхи гаметохромыг дагаж улаан өнгөтэй харагддаг.• Фитомонадуудад автотроф буюу миксотроф хооллолттой амьд биес орно.

Зөвхөн зарим нэг өнгөгүй фитомонадина гететроф хооллолттой. Биеийн өмнөд талд агших сунах вакуоль оршино. Вольвоксийн овгийн фитомонадина нь колониор амьдарна. Хамгийн энгийн бүтэцтэй вольвокс Gonium колонийг үүсгэж буй бодгалийн бүрхүүлээс бүтсэн цэлцэгнүүр бүрхүүлээр холбогдох өөр хоорондоо ижилхэн 4-16 адилхан эсүүдээс тогтоно.• Эс бүхэн колониос гарч жирийн үржилээр үржих тул шинэ колони үүсгэж

чадна..

Page 40: Protozoa (нэг эстэн)

Фитомонадинын баг (Phytomonadina)• Pleodorin хэмээх фитомонадина 128 эсээс тогтсон колонийг үүсгэх бөгөөд үүнд 2

төрлийн эс оролцоно. Нэг нь жижигхэн, стигмтэй, үржих чадваргүй. Үүнийг “их биеийн эс” гэнэ. Нөгөө нь хэмжээгээр том, макро, микро гаметийг үүсгэдэг учир “генератив эс” гэнэ. Генератив эсүүдийн хуваагдал хавар эхэлж, шинэ колонийг үүсгэнэ. Хуваагдалд ороогүй эсүүд колоний эх бөмбөлгийн дотор унаж аажмаар залуу колониос чөлөөлөгдөнө. Намар генеративэсүүдээс бэлгийн эс боловсорч макро, микро гамет үүснэ.

• Үүний дараа хос шилбүүрт микрогамет бүрхүүлээс гарч, хэсэг хугацаанд усанд хөвж яваад энэ үедээ макрогаметтай нэгдэж үр тогтоно. Бэлгийэ эсүүд ингэж нэгдэхийг “копуляци” гэнэ. Копуляцийн нөлөөнд зигот үүснэ. Энэ нь шинэ колоний эх үүсвэр болно. Вольвокс колони доторх эсүүд нь хоорондоо протоплазмын утаслагаар холбогдоно. Ганц нэгээр амьдрах зарим фитомонадина(Chamydomonas steinii) изогамет үүсгэнэ.Chamydomonas braunii нь микро, макро гамет үүсгэнэ.

• Фитомонадина нь цэнгэг усанд элбэг тохиолдоно. Ассимляцийн бүтээгдэхүүн нь цардуул ба олон зүйл багтдаг.

Page 41: Protozoa (нэг эстэн)

Фитомонадинын баг (Phytomonadina)

11-р зураг. Фитомонадинагийн бүтэц1. Макрогамет2. Микрогамет3. Үүсч буй залуу колони

Page 42: Protozoa (нэг эстэн)

Зоомастигина анги (Zoomastigina)

• Зоомастигина хротофоргүй гетеротроф организм. Олонх нь паразит ба сапрофит хооллолттой. Тууш хуваагдаж үрждэг.• Шилбүүрийн тоо 1-2 зарим үед хэдэн аравт хүрнэ. • Энэхүү салбар ангид Kinetoplastida, Polymastigina,

Chaonoflagellata, Rhizomastigina, Hypermastigina, Opalina зэрэг олон баг зоомастигинийн ангид хамаарна.

Page 43: Protozoa (нэг эстэн)

Кинетопластидын баг (Kinetoplastida)• Өчүүхэн биетэй, өнгөгүй шилбүүртэн. 1-2 шилбүүртэй. Зарим нь

(Trypanosoma) биеийн бүрхүүлийн унжлага долгиот хальс буюу захлаг мембрантай, биеийн чөлөөт төгсгөлд шилбүүртэй байдаг.• Trypanosomidae блефаропласт хэмээх жижиг мөхлөгтэйгээрээ онцлог.

Энэхүү мөхлөг дугариг буюу зууван дүрстэй, шилбүүрийн базаль суурлигийн ойролцоо байдаг ба үүний найрлагад дезоксирибонуклейнхүчил оролцоно. Блефаропласт нь эсийн бөөмийн хроматины найрлагад оролцдог. • Электрон микроскопоор кинетопласт гэгдэх блефаропласт нь эсийн

митохондритой нягт холбоотой болох нь нотлогджээ. Митохондрийд их хэмжээний фермент оролцож тэр нь эсийн амьсгалах, энерги ялгаруулахад хэрэглэгдэх учир блефаропласт нь бодисын солилцооннд чухал ач холбогдолтой болох нь тодорхой.• Энэхүү багт цөөн тооны чөлөөт амьдралтай (Bodo) кинетопластид байх

боловч ихэнх нь паразит амьдралтай.

Page 44: Protozoa (нэг эстэн)

Кинетопластидын баг (Kinetoplastida)

• Трипанозомууд нь хүн болон бусад амьтдад өвчин үүсгэгч хөнөөлт шинж чанартай ба хөдөө аж ахуй, анагаах ухаанд эмгэгийн холбогдол ихтэй юм. Трипанозомууд 20-30 мк уртавтар биетэй. Хоёр үзүүртээ нарийхан болж төгсдөг. • Блефаропласт бөөмийнхөө ар талд байрлана. Түүнээс шилбүүр гарч,

долгиот захлаг мембраныг дагаж явсаар биеийн өмнөд талд сул төгсөнө. Трипанозом хүн ба төрөл бүрийн сээр нуруутан амьтны эдийн дотор ба цусанд амьдарна. • Trypanosoma gambiense Африкийн “Нойрны өвчинг” үүсгэнэ. Үүнийг

хүний биед дамжуулагч нь Африкийн цеце (Glossina palpalis) ялаа болно. Харин түүнд мэдэгдэхүйц хорыг үл хүргэнэ. • Байгалийн голомтот өвчний сургаалийг Е.Н.Павловский нээжээ.

Page 45: Protozoa (нэг эстэн)

Кинетопластидын баг (Kinetoplastida)

Page 46: Protozoa (нэг эстэн)

Олон шилбүүртэний баг (Polymastigina)• Энэ багт 4 буюу түүнээс дээш шилбүүртэй, өнгөгүй, долгионт захлаг

мембран бүхий шилбүүртэн хамаарагддаг. Олон шилбүүртэнд аксостиль хэмээх тэнхлэгийн савханцар байх нь түүний гол шинж. Аксостиль гэрлийг сайн хугалдаг, биеийн өмнөд үзүүрээс хойт төгсгөл хүртэл нэвт гарсан уян утаслаг болно.• Аксостиль нь биеийн хэлбэр дүрсийг хадгалан тодорхойлох тулгуур

элемент бөгөөд заримдаа паразит эзэн амьтны гэдэсний хананд бэхлэгдэх үед чухал үүрэг гүйцэтгэнэ.• Олон зүйл шилбүүртэнд янз бүрийн дүрстэй үрлэгээс тогтсон

парабазаль аппарат, бөөмийн орчим орших бөгөөд энэ аппарат кинетопластидын блефаропластаас дезоксирибоз нуклейн хүчилгүйгээрээ ялгагдана. • Электрон микроскопоор үзэхэд парабазаль аппарат нь олон эстний

гольджын аппараттай төсөөтэй болох нь батлагджээ.

Page 47: Protozoa (нэг эстэн)

Олон шилбүүртэний баг (Polymastigina)

• Олон шилбүүртэн нь тууш хуваагдаж зөвхөн бэлгийн бус үржилээр үржинэ. Гол төлөв үет хөлтөн (шавж) сээр нуруутны гэдсэнд амьдарна. Зарим нь хүний паразит.• Chilomastix mesnili хүний бүдүүн гэдэсний паразит. Лийр

хэлбэртэй, хойт хэсэг нь нарийхан үзүүртэж төгсөнө. Биеийн өмнөд үзүүрээс 4 шилбүүр гарч 3 нь урагшаа 1 нь хойшоо чиглэнэ. Амны (цитостом) гүн сүв биеийн дунд хэсэгт ирж тулгуур системд бэхлэгдэнэ. • Паразит, цист үүсгэх бөгөөд тэр нь ялгадсаар байнга гарна. Ch.

Mesnili гэдэсний бактериар хооллоно. Хүний биед хоргүй.

Page 48: Protozoa (нэг эстэн)

Захлаг шилбүүртний баг (Chaonoflagellata)

• Зоомастигини дотор захлаг шилбшшртэн хэмээх сонирхолтой бүлэг байдаг. Эдний ихэнхи нь колониор тохиолдох чөлөөт амьдралтай. Эдгээрийн шилбүүрийн уг нимгэн протоплазмт захлагаар хүрээлэгдсэн тул ийнхүү нэрлэжээ. • Энэхүү багийн онцлог шинж нь хөвөн биетний эндодермийн

ханоцит хэмээх захлаг эсүүдтэй.

Page 49: Protozoa (нэг эстэн)

Гипермастигинийн баг (Hypermastigina)

• Энэ багт термит, зарим жоомны гэдсэнд амьдардаг, ихэвчилэн олон бөөмт, олон шилбүүртэн хамаарагддаг. Гипермастигиниуд (Trichonympha) нь эзэн амьтны гэдсэнд үл боловсрогдох эслэгийн зүйлээр хооллох учир термит шоргоолзны хувьд амьдралын ашигтай хоршил буюу симбиоз.

Page 50: Protozoa (нэг эстэн)

Опалины баг (Opalina)

• Янз бүрийн хоёр нутагтны хойт гэдсэнд амьдардаг олон бөөмт (хааяа 2 бөөмтэй) паразит бүдүүлэг биетний бүлэг. Опалин амгүй учир сапрофитын замаар хооллоно. Бие нь гадуураа үй түмэн шилбүүрээр (сормуус) жигд хүрээлэгдсэн. Сормууслаг аппаратын бүтцээр инфузоритой төстэй. Гэвч инфузориос ялгаатай нь:• Макро, микронуклеус байхгүй, бүх бөөм адилхан• Бусад шилбүүртэний адил нэг бөөмтэй, жижиг гаметууд бүрэлдүүлж

бэлгийн үржлээр үрждэг. • Опалин зун, өвөлийн туршид бэлгийн бум үржилээр хуваагдаж үржинэ.

Хавар мэлхий дүрсээ шахах үед зарим опалин түргэн хуваагдаж бөөм бүхий жижиг биеүд болно. Дараа нь эдгээр биеүд цист бүрхүүлд орж, мэлхийн ялгадсаар гадаад орчинд цацагдана.

Page 51: Protozoa (нэг эстэн)

Опалины баг (Opalina)• Усанд байхад нь түүнийг мэлхийн шанаганцрууд залгихад

шанаганцрын гэдсэнд орсон цист бүрхүүлээ задалжзарим нь бие гүйцэж хөгжинө. Зарим нь хуваагдаж нэг том бөөмт, өргөн макрогамет, жижиг нарийхан микрогамет үүсгэнэ. Ингээд копуляцын процесс явагдаж, үүссэн зигот дахин цист бүрхүүл үүсгэж шанаганцрын ялгадсын хамт усанд хаягдана.• Түүнийг өөр шанаганцар залгивал, зигот цист бүрхүүлээс гарч

бие гүйцсэн опалин болно. Амьдралын эргэлт нь эзэн амьтныхаа амьдралын үе шатууддаа тохирч байдаг. Олон эрдэмтэд опалиныг салбар анги гэж авч үздэг.

Page 52: Protozoa (нэг эстэн)

Үндэс шилбүүртний анги (Rhizomastigina)

• Энэхүү өвөрмөц бүлэг бүтцийн хувьд шилбүүртэн болон үндэс хөлтөний шинжийг хадгалах учир хоёр ангийн завсрын хэлбэр гэж үзнэ. Нарийхан утаслагаар (ризопласт) эгнэн холбогдсон. Нэгээс хэд хэдэн шилбүүртэй. Мөн шилбүүрийн зэрэгцээгээр амёб хэлбэрийн хөдөлгөөнтэй, хуурамч хөл гаргах чаддаг. • Нэг бөөмтэй. Бактери, замаг, бүдүүлэг биетнээр хооллоно.

Үндэс шилбүүртэн зөвхөн бэлэг бусаар үржинэ. Mastigamoeba aspera, astinomonas mirabilis зэрэг нь цэнгэг усанд амьдарна.