Нэг нь нийтийн төлөө

23
тийн төлөө - Нийт нь нэгийн төлөө Гишүүн эгч : г : элсэх мартсан й Асуулт хариулт 64 30 19 16 28 19 231 хнологи 20 втомашин 25 13 амьдрал 71 оосон... 61 122 й, гоо 117 андарт 21 28 Статистик : Мэдлэг буланд 4280 асуулт, 548 хариулт, Нэвтэрхий тольд 2006 сэдэв байна. Мэдэхээ хариулъя Мэдэхгүйгээ асууя Сониныг сонирхоё Нийтийн төлөө Найздаа илгээе Нэвтэрхий толь Компьютер Гишүүн Огноо Үзсэн тоо Laikhan 2008-09-16 3420 Хэвлэх Найздаа илгээх Сэдэв : Excel prog bolon virus nii tuhai yaaj ustgah talaar l !!!! Эх сурвалж : Хувийн туршлагаасаа EXCEL программын тухай Вирус ба спамны хор уршиг Вирус гэж юу вэ Компьютер ашиглах зөвлөгөө Компьютер дээр хэрхэн хурдан ажиллах вэ Компьютерийн хэрэглээ Компьютерээ вирусээс хэрхэн хамгаалах вэ Хэрхэн хатуу дискийг Windows XP дээр форматлах вэ Компьютер ашиглах зөвлөгөө Компьютер эхлэн хэрэглэж байгаа хүн бүхэнд компьютерийн системийн ерөнхий мэдлэгүүд маш хэрэгтэй байдаг. Харин компьютерийн систем нь жил ирэх тусам өөрчлөгдөн боловсронгуй болж байна. Бичиг баримт хэвлэх болон текст хуулах зэрэгт тус бүрд нь команд оруулдаг MS-DOS үйлдлийн системийн өдрүүд аль хэдийнээ улиран өнгөрчээ. Өнөөдөр хэрэглэхэд харьцангуй хялбар, график дүрслэл сайтай Windows үйлдлийн системийг өргөнөөр хэрэглэж байна. Компьютер эхлэн сурч байгаа хүмүүстээ зориулан Windows үйлдлийн системийн ерөнхий ойлголтуудыг цуврал болгон явуулж байна. Компьютерийг илүү хурдтай ажиллуулах 1.Хэрэглэгдэхгүй програмыг хаа Зарим програмууд нь Background-д ачаалагдсан үедээ системийн санах ойг эзлэн компьтерт үргэлж ажиллаж байдаг. Background програм гэдэг нь компьютер асахад системтэй хамт ачаалагддаг програмуудыг хэлнэ. Интернэтийн хамгаалалтын програм болон вирусны програм нь системд үргэлж ачаалагдаж байх зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ нь компьютерийг вирус болон хакеруудаас үргэлж хамгаалдаг. Харин хаа нэг ашигладаг програмуудыг авч хаях хэрэгтэй. Яаж: Background програмууд байрлах баруун гар талын доод булан дахь таскбарыг www.automarket.m Интериер дизайн Алдрын та l_khis Үзүүлэ Байр : Оноо : Асуултын тоо : Хариултын тоо : Нэмсэн мэдлэг : Элссэн : Байр : 1 l_khishgee 2 OJLGAR 3 mnm 4 saparbek_b 5 bataa_u ????????? ???? medleg search ???? ??? ???? ?

Upload: aldako

Post on 27-Jul-2015

570 views

Category:

Documents


17 download

TRANSCRIPT

Page 1: Нэг нь нийтийн төлөө

Нэг нь нийтийн төлөө - Нийт нь нэгийн төлөө  

Гишүүн

Хэрэглэгч :

Нууц үг :

Гишүүнээр элсэхНууц үгээ мартсан

 

Нэвтэрхий Асуулт хариулт

Боловсрол 64

Математик 30

19

16

28

Одон орон 19

Компьютер 231

Техник технологи 20

Тээвэр, автомашин 25

13

Гэр бүл, амьдрал 71

Санаа зовоосон... 61

122

Эрүүл ахуй, гоо сайхан 117

Хууль, стандарт 21

28

Орон сууц 3

Ашигтай зөвлөгөө 166

Хоол хүнс 91

8

Түүх, соёл 102

 

 Статистик : Мэдлэг буланд 4280 асуулт, 548 хариулт, Нэвтэрхий тольд 2006 сэдэв байна.

Мэдэхээ хариулъя   Мэдэхгүйгээ асууя Сониныг сонирхоё Нийтийн төлөө   Найздаа илгээе

 Нэвтэрхий толь Компьютер

Гишүүн Огноо Үзсэн тоо      

Laikhan 2008-09-16 3420   Хэвлэх Найздаа илгээх Сэдэв : Excel prog bolon virus nii tuhai yaaj ustgah talaar l !!!!Эх сурвалж : Хувийн туршлагаасаа EXCEL программын тухайВирус ба спамны хор уршигВирус гэж юу вэКомпьютер ашиглах зөвлөгөөКомпьютер дээр хэрхэн хурдан ажиллах вэКомпьютерийн хэрэглээКомпьютерээ вирусээс хэрхэн хамгаалах вэХэрхэн хатуу дискийг Windows XP дээр форматлах вэКомпьютер ашиглах зөвлөгөөКомпьютер эхлэн хэрэглэж байгаа хүн бүхэнд компьютерийн системийн ерөнхий мэдлэгүүд маш хэрэгтэй байдаг. Харин компьютерийн систем нь жил ирэх тусам өөрчлөгдөн боловсронгуй болж байна. Бичиг баримт хэвлэх болон текст хуулах зэрэгт тус бүрд нь команд оруулдаг MS-DOS үйлдлийн системийн өдрүүд аль хэдийнээ улиран өнгөрчээ. Өнөөдөр хэрэглэхэд харьцангуй хялбар, график дүрслэл сайтай Windows үйлдлийн системийг өргөнөөр хэрэглэж байна. Компьютер эхлэн сурч байгаа хүмүүстээ зориулан Windows үйлдлийн системийн ерөнхий ойлголтуудыг цуврал болгон явуулж байна.

Компьютерийг илүү хурдтай ажиллуулах

1.Хэрэглэгдэхгүй програмыг хаа Зарим програмууд нь Background-д ачаалагдсан үедээ системийн санах ойг эзлэн компьтерт үргэлж ажиллаж байдаг. Background програм гэдэг нь компьютер асахад системтэй хамт ачаалагддаг програмуудыг хэлнэ. Интернэтийн хамгаалалтын програм болон вирусны програм нь системд үргэлж ачаалагдаж байх зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ нь компьютерийг вирус болон хакеруудаас үргэлж хамгаалдаг. Харин хаа нэг ашигладаг програмуудыг авч хаях хэрэгтэй.

Яаж: Background програмууд байрлах баруун гар талын доод булан дахь таскбарыг шалга. Танд яг одоо хэрэггүй байгаа програм дээр маузны баруун товчийг даран Exit командыг хийж хаагаарай. Startup директорыг шалга. Yүнийг шалгахын тулд Start/All Programs/Startup гэж орно. Танд хэрэггүй програмуудыг зайлуул.

2.Uninstall програмууд Энэ нь таны хард дикснээс хэрэгцээгүй програмыг устгадаг. Яаж: Start/Control Panel/Add

 

 

 

www.automarket.mn

Интериер дизайн

 

 

Алдрын тавцан

l_khishgee

Үзүүлэлт : Байр : Оноо :

Асуултын тоо : Хариултын тоо : Нэмсэн мэдлэг : Элссэн :

 Байр :

1 l_khishgee2 OJLGAR3 mnm4 saparbek_b5 bataa_u6 tsetsen707 segi8 genius9 bp_o

????????? ???? medleg

search ????

???

???? ? ????

Page 2: Нэг нь нийтийн төлөө

Утга зохиол 109

Дүрслэх урлаг 3

Уран сайхан 12

22

Эдийн засаг, бизнес 108

Орон нутаг 2

Гадаад орон 49

Аялал жуулчлал 24

28

Мал, ан амьтан 24

44

Философи, сэтгэл зүй 191

Ярилцлага 7

128

Сонордуулга

Мэдлэг буланд манай гишүүдийн нэмж буй мэдлэг, танин мэдэхүйн сэдвүүд өдөр бүр хуримтлагдан арвижиж байна.

 

 

 

or Remove Programs замаар орж танд хэрэгцээгүй болсон програмын нэрийг сонгож Add/Remoүe товчийг дарна. Мөн хэрэгцээгүй болсон нэмэлт төхөөрөмжүүдийн програмыг дээрхи аргаар устгах хэрэгтэй.

3.Download болон хамгийн сүүлийн үеийн драйверийг ашигла Ялангуяа график картуудад зориулсан сүүлийн үеийн драйвер их байдаг. Ихэнх төхөөрөмжүүд нь үйлдвэрээс ирэхдээ драйвертайгаа хамт ирдэг. Эсвэл тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн вэб сайт руу орж download хийж болдог.

4.Defragment хийх Таны хард дикс дээрхи файлыг дахин зохион байгуулж хадгалдаг. Ингэснээр мэдээллийг хялбар илүү хурдан олж авч чаддаг. Хард дискэнд байрлаж байгаа өгөгдлийг устгасны дараа тухайн байрлалд санах ойн зай үүсдэг. Ийм зай ихтэй байх тусмаа компьютерийн хурд тодорхой хэмжээгээр багасдаг. Defragment хийснээр эдгээр сул зайнуудыг шахаж эмх цэгцтэй болгодог.

Яаж: Start/Accessories/System Tools/Disk Defragmenter замаар орж дискээ сонгоод OK товчийг дарна. Yүнийг сард нэг удаа хийвэл тохиромжтой.

5.Компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүдийг шалга Компьютерт дагалдах хэрэгсэл болон нэмэлт хэрэгсэлүүдийг шинээр суурилуулдаг. Эдгээр суурилуулалт зөв болсон эсэхийг шалгах хэрэгтэй. Яаж: Start/Control Panel/System замаар орж Deүice Manager таб товчин дээр дарна. Таны компьютерт холбогдсон төхөөрөмжүүд харагдах болно. Yүнд тухайн төхөөрөмжийн маркд тохироогүй програм суулгагдсан бол алдааны тэмдэг байна. Ийм тохиолдолд дахин инстолл хийгээрэй. Жишээ нь Laserjet 5L принтерт Laserjet 6L принтерын инсталл хэдий таардаг боловч энэ нь системийн хувьд зөрчилдөөн их үүсгэдэг.

6. Yйлдлийн системийг дахин инсталл хийх Таны компьютер дахин дахин алдаа гарч саатаж байвал дахин үйлдлийн системийг суулгаж компьютерээ цэвэрлэх хэрэгтэй.

Яаж: Хард дискэн дээрхи мэдээллээ гадаад санах ой болох CD эсвэл өөр хард дискэн дээр хуул. Дараа нь хард дискээ форматлаад дахин үйлдлийн системээ суулга. Төгсгөлд нь өмнө нь байсан мэдээллээ буцааж компьютер луугаа хуул.

7. Интернэтийн бүртгэлээ устга Зарим хэрэглэгчид интернэтийн олон сайтуудад бүртгүүлэн компьютерийн тодорхой хэмжээг тэдгээр сайтуудын хэрэгцээгүй зүйлээр дүүргэдэг. Энэ нь таны компьютерт олон асуудлуудыг үүсгэхээс гадна хурданд нөлөөлдөг. Ийм учраас эдгээрийг устгах хэрэгтэй.

Яаж: Regcleaner www.jү16.org эсвэл RegҮac (www.regүac.com) гэх мэт бүртгэлийг цэвэрлэдэг хэрэгсэлүүдийг ажилуулах хэрэгтэй.

8. Өгөгдлийг сэргээх Компьютер дээр хийсэн таны файл огт ажиллахгүй эвдэрсэн байх тохиолдолд та буцааж файл болон өгөгдлөө сэргээж болно. Яаж: Roxio GoBack шиг програмаар таныг ажиллаж байхад хард дискний ямар зам өөрчлөгдсөн болон эвдэрсэн байгааг шалгаж болно.

9.Таны компьютер буюу систем халаад байна уу? Таны компьютерын санах ой буюу RAM тийм ч сайн биш байна уу? Yнэхээр тийм бол компьютераа хөргөх хэрэгтэй.

Яаж: Системийн болон компьютерийн дулааныг Hmonitor (www.hmonitor.com)-аар шалга. Санах ойд буюу RAM-д асуудал үүсч байгаа бол memtest86–аар RAM-аа шалгаад таны системд тохирохгүй бол солих шаардлагатай. (www.memtest86.com)

10.Програмуудын инсталлыг дахин татаж авч сэргээх Ихэнх тохиолдолд компьютер нь програмын эвдрэл болон элэгдэлээс болж гацах, удах гэх мэт асуудалууд үүсдэг. Yүнээс гадна Background дахь програмууд нь ажиллахгүй

 

Хамгийн их сонирхсон сэдэв

Асуулт хариулт:December 22

Компьютерийн вирусыг

яаж цэвэрлэх вэ?uls tor gej yamar garaltai ug

yum benil moron heden metr urt ve?

SHUTIS-d heden oyutan

baidag vediplom gej yu ve

Хамгийн гоё дуутай

сайтууд хэлж єгєєчzagvariin terguuleh firm

Илтгэл бичих гэсэн юм л

даа Жаахан туршлага дутаад байна

Рашааны найрлага,

ангиллын талаар хэлж өгнө үүНэвтэрхий толь :

Дорой байдлаас ялалтанд

хүрэх ньНар мандахаас өмнө босох

тустай.Ганцын хууль

Бөөгийн тухай

IS-LM загвар

Луувантай бялуу

И-мэйлээр бизнесийн

харилцааг явуулах соёлын тухай

Би монгол хүн

Харилцаа гэж юу вэ?

Эрсдлийг бууруулах

аргууд

medleg

positionhome

vknow 1

Page 3: Нэг нь нийтийн төлөө

байдаг.

Яаж: Ямар учир шалтаанаар таны компьютер ажиллахгүй байгааг таньж мэдэх. Yүний тулд програмыг үйлдвэрлэгч компаний вэб сайтруу орж хамгийн сүүлийн үеийн хувилбарыг татаж авах эсвэл програмын ажиллах горимыг олж ав.

11. Тогтмол ажиллагаа Компьютерийнхаа вирусыг үргэлж шалгаж байх хэрэгтэй. Хэрвээ танд Anti Үirus програм байгаа бол тогтмол цагт автоматаар шалгаж байх тохиргоон дээр нь тааруулаарай.

Яаж: Anti Үirus програмыг олж ав. Эсвэл www.trendmicro.com , www.symantec.com вэб сайтуудаар орж вирус байгаа эсэхийг шалгаж болно. Эдгээр вирусны эсрэг програмууд нь вирус компьютерийн санах ой руу нэвтрэхээс өмнө илрүүлж зогсоодог.

12. Хакераас хамгаалах Хакер нь онлайн горимд байгаа ямар нэгэн хамгаалалтгүй компьютерийг хайн олж түүний програмыг эвдлэх зорилготой байдаг. Yүнээс хамгаалахын тулд Firewall програмыг ашиглах хэрэгтэй.

Яаж: Ихэнх Anti Үirus програмтай хамт Firewall програм нь дагалдаж ирдэг. Мөн үнэгүй авч ашиглахад зориулсан < P>

13. Хард дискээ эмчил Устгагдсан програмын зарим хэрэглэгдэхгүй кодууд хард диск дээр үлдсэн байдаг. Шинэ програмуудтай зөрчилдөж, системийг удаашруулдаг тул эдгээрийг авч хаяж цэвэрлэх хэрэгтэй.

Яаж: Registry Healer зэрэг утилитутыг ашигла. < P regheal вэб сайтаас олж болно.>

14. Дэлгэц дээрхийг хаа Интернэтээр аялж байх үед чинь ямар нэгэн бүтээгдэхүүний реклам сурталчилгаа, казинод тоглохыг урьсан болон порно сайтууд өмнө нээгдэж гарч ирэх үе байнга тохиолддог билээ. Ийм учраас эдгээр хэрэгцээгүй сайтуудыг сонирхож үзэлгүйгээр шууд хааж байхыг зөвлөж байна.

15. Хувилж авах /Back up/ Вирус болон хакердалтанд өртсөн үед ашиглах зориулалтаар чухал өгөгдлүүдээ хувилж авах хэрэгтэй.

Яаж: Маш сайн сонголт бол CD-ROM диск. Энэ бол хямдхан, багтаамж ихтэй бас бөх бат байдаг. Та бас онлайн порталд хандаж болно шүү. Жишээлбэл Yahoo < P болно. вэбд хандаж интернэтээр дамжуулан өгөгдлөө хадгалж>

Компьютер дээр хэрхэн хурдан ажиллах вэ?Компьютер дээр хурдан бичиж сурахдаа хамгийн түрүүнд гараа зөв байрлуулах хэрэгтэй. Гарын зөв байрлал нь зүүн гарын долоовор хуруу F (бусад хуруунууд харгалзан A, S, D), баруун гарын долоовор хуруу J (бусад хуруунууд харгалзан K,L,;) товчлуур дээр байрлана. Үүнийг гарын үндсэн байрлал гэнэ. F болон J товчлуур дээр байгаа мэдрүүрээр та гараа зөв байрлуулсан эсэхээ мэдэж болно. Бусад товчлуурыг дарахдаа харгалзан зүг бүрт шилжих хөдөлгөөн хийж, товчлуураа дарна. Товчлуур дарсан бол F болон J үсгэн дээр байгаа мэдрүүрийн тусламжтайгаар та гараа үндсэн байрлалд буцааж авчирна. Ингэж бичиж сурвал та компьютерийнхээ гар луу харалгүйгээр арван хуруугаараа зөв, хурдан бичиж сурна.

Windows дээр гарнаас команд өгөх зарим нэмэлт үйлдлүүд

Зарим үйлдлүүдийг хулганаар хийхээс илүү гараас команд өгч хийх нь илүү хурдан байдаг. Програм болгон ямар нэг үйлдлийг гараас өгөх тусгай командуудтай байдаг. Жишээлбэл Windows үйлдлийн систем дээр: • Windows Explorer нээх: Windows key + E• Run командыг ажиллуулах: Windows key + R

Page 4: Нэг нь нийтийн төлөө

• Log off хийх: Windows key + L • Desktop гаргах: Windows key + D• Хайлт хийх: Windows key + F • Тооны машин ажиллуулах: Windows Key + R даран гарч ирэх цонхонд calc гэж бичээд Enter дарна• Ажиллаж буй цонхыг (програмыг) хаах: Alt + F4 • Нээлттэй цонхнуудын хооронд зүүнээс баруун тийш шилжих: Alt + Tab (Tab товчийг үргэлжлүүлэн дарж дараагийн цонхнуудад шилжинэ.)• Нээлттэй цонхнуудын хооронд баруунаас зүүн тийш шилжих: Alt + Shift + Tab (Tab товчийг үргэлжлүүлэн дарж дараагийн цонхнуудад шилжинэ.)• Minimize, Maximize болон Restore хийх: Alt + Backspace • Ажиллаж байгаа идэвхтэй цонхыг (програмыг) хаах: Alt + F4• Тухайн сонгогдсон файл буюу хавтасны нэрийг өөрчлөх: F2 Програмыг Shortcut key үүсгэн гараас дуудаж ажиллуулах

Shortcut Та байнга хэрэглэдэг програмаа гараас дуудан ажиллуулж болно. Ингэхийн тулд тэ эхлээд тухайн програмынхаа Shortcut-ыг үүсгэх хэрэгтэй. Гэхдээ ихэнх програмуудын Shortcut нь дэлгэцэн дээр үүссэн байдаг. Shortcut гэдэг нь тухайн програмыг дуудаж ажилуулахад зориулагдсан Icon буюу дүрс юм. Shortcut-г устгавал тухайн програм устахгүй. Shortcut icon нь баруун доод буландаа сумны зурагтай байдгаараа ялгагдана. Жишээ болгож тооны машины shortcut-ийг дэлгэцэн дээр үүсгэе.

Start -> Programs -> Accessories -> Calculator гэж ороод Хулганы баруун цэсийг дарж гарч ирэх цэсээс Send to -> Desktop (Create shortcut) гэсэн командыг сонгоно уу. Үүний дараа тооны машины Shortcut таны дэлгэцэн дээр үүссэн байна.

Shortcut Key Shortcut Key гэдэг нь програмыг гараас дуудаж ажиллуулахад зориулагдсан нэг буюу түүнээс олон товчнуудын нийлэмж юм. Shortcut key үүсгэхдээ зөвхөн Shortcut icon дээр л үүсгэнэ. Одоо тооны машины Shortcut Key-ийг үүсгэе. Дэлгэцэн дээр үүсгэсэн тооны машины Shortcut Icon дээр хулганы баруун товчыг дарж гарч ирэх цэсээс Properties гэсэн командыг сонгоод гарч ирэх цонхонд Shortcut Key гэсэн талбарыг идэвхжүүлээд C үсгийг дараарай. Ингэхэд Shortcut Key нь автоматаар Ctrl + Alt + C болно. Одоо OK товчыг дарна. Ингээд та ямарч програм дээр ажиллаж байхдаа Ctrl+Alt+C товчнуудыг дарж тооны машинаа ажиллуулж болно. Та яг одоо туршаад үз. Компьютерийн хэрэглээХүн болгон өнөөдөр тодорхой хэмжээгээр компьютерийг ашиглаж байгаа бүр хэтрүүлж хэлбэл түүний ажил хөдөлмөр компьютерээс тодорхой хэмжээгээр хамаарч байгаа. Иймээс тухайн хүн компьютертэй хэрхэн харилцаж чадаж байгаагаас түүний ажлын бүтээлч чанар тодорхой хэмжээгээр хамаарна. Тэгэхээр компьютерийн соёл гэхээр ерөөсөө хүн компьютертэй хэрхэн харилцаж, хэрхэн түүнийг ашиглаж чадаж байгаагаас л хамаарах байх.  Энд зарим нэг жишээг хэлж болно. Зарим хүний компьютерийн доторхыг шагайгаад үзэхэд үнэхээр хэцүү. Түүний хаана нь юу хадгалсан, юу нь хэрэгтэй, юу нь огт хэрэггүй, юу нь ажилладаг, юу нь ажилладаггүй гэдэг нь үнэхээр ойлгомжгүй байдаг. Түүнийгээ өөрөө ч сайн мэдэхгүй. Тэгээд л үе үе миний хийсэн тийм ч юм гэнэт алга болчихлоо, би уг нь яах аргагүй хийсэн л юмсан одоо олохгүй байна гээд л яриад явдаг нь өнөөх компьютерийн соёлыг эзэмшиж чадаагүй яваан л гай.

Та компьютерийн дурын засварын газар ороод үзээрэй. Ямар ч хүн компьютерээ аваачаад засуулахдаа яагаад компьютер чинь эвдэрсэн вэ гэж асуухаар мэдэхгүй өөрөө л гэнэт эвдэрчихсэн гэж хариулдаг. Тэгвэл дийлэнх компьютерийн эвдрэл компьютертэй хэрхэн харьцаж байснаас л хамаарч гардаг байна. Зарим хүмүүс бүр компьютертэй дэндүү зэрлэг ч гэмээр харьцаж байхтай таарч л байлаа. Компьютер эсвэл дэлгэц нь асахгүй болохоор гадна талаас нь шууд нүдээд л эхлэхээр “Хүүе чи яаж байгаа юм вэ?” гэхээр ингэж байгаад асчихдаг юмаа гээд хээв нэг хариулж л байдаг. Ёстой зодож зодож асаахаар чинь эвдрэхгүй яах вэ дээ. Компьютер маань өөрөө техникийн хөгжил дэвшлийн дагуу маш өндөр түвшинд хүрээд байна. Өнөөдөр компьютерийн үйлдэл гүйцэтгэх хурд, мэдээлэл агуулах багтаамж асар хурдацтай өсөж байна. Энэ тухай бүүр Моорын хууль ч гэж байдаг. Жишээ нь микропроцессорт агуулагдах транзисторын тоо жилд 2 дахин өсдөг, санах ойн багтаамж 3 жилд 4 дахин, санах ойн хурд 10 жилд 2 дахин өсөж байна. Иймээс компьютер маань жил ирэх тусам улам нарийн хийцтэй, улам эмзэгхэн болж байгааг үргэлж санаж байх

Page 5: Нэг нь нийтийн төлөө

хэрэгтэй.  Ингээд компьютертэй харьцахад чинь хэрэг болохуйц 4 хялбар зөвлөлгөөг өгье.  Зөвлөлгөө 1. Өөрийнхөө хийсэн зүйлийг компьютерт хэрхэн хадгалах вэ? Компьютер дээр хийж байгаа зүйл чинь дараах дарааллаар явагддаг гэдгийг үргэлж анхаарч байх хэрэгтэй. Бүх үйлдлийг микропроцессор буюу CPU гүйцэтгэнэ. Бүх үйлдэл шуурхай санах ой буюу RAM-аар дамжин явагддаг. Компьютер дээр байгаа бүх зүйл чинь дискийн төхөөрөмжүүд дээр (голчлон хатуу дискэн дээр) хадгалаастай байдаг.    Жишээ нь word программыг ашиглан ямар нэгэн текст бичье. 1. Word программыг хатуу дискнээс дуудаж ажиллуулах ба энэ үйлдлийг CPU гүйцэтгэнэ. Энэ үйлдлийг гүйцэтгэж байгаа команд нь Run юм. 2. Ингэснээр Word программ маань компьютерийн шуурхай санах ойд ачаалагдана. Өөрөөр хэлбэл Run команд нь программыг шуурхай санах ойд ачаална. 3. Дараа нь шинээр ажлын хуудас нээх ба энэ үйлдлийг New командаар гүйцэтгэнэ. Ингэснээр шуурхай санах ойд тодорхой хэмжээний зайг ашиглахад бэлэн болгож өгнө. 4. Дараагийн үйлдэлд гарнаас текстээ оруулна. Оруулсан текстүүд маань компьютерийн шуурхай санах ойд New командын тусламжтайгаар авсан зайд байрлана. 5. Хэрэв текстээ бичиж дуусаад компьютерээ унтраачихвал юу болох вэ. Шуурхай санах ой нь компьютер унтрах бүрд цэвэрлэгдэж байдаг тул энэ тохиолдолд бичсэн зүйл маань арилчихна гэсэн үг. 6. Иймээс бичсэн зүйлээ дараа нь ашиглахын тулд компьютерт хадгалья л гэж хүсэж байвал шуурхай санах ойд байгаа тэр зүйлээ компьютерийн хатуу дискэн дээр файл хэлбэрээр хадгалах хэрэгтэй. Энэ үйлдлийг Save командаар гүйцэтгэнэ.  Тэгэхээр одоо нэг зүйл ойлгомжтой байгаа биз. Компьютер дээрх бүх үйлдлийг микропроцессор гүйцэтгэнэ. Бүх үйлдэл шуурхай санах ойгоор дамжин явагдана. Хийсэн зүйлээ компьютерийн хатуу дискэн дээр хадгална. Энд дээрх үйлдлийг гүйцэтгэхэд ашиглагдаж байгаа 3 командыг тайлбарлалаа. - Run – программыг RAM-д ачааллана. - New – RAM-д ажлын хуудсанд зориулан тодорхой зайг авна. - Save – RAM-ийн New командаар авсан зайд бичигдсэн зүйлийг хатуу дискэнд файл хэлбэрээр хадгална.    Би энд сая өгүүлсэн Run, New, Save командууд ямар байдлаар биелэгддэг тухай ярихгүй. Мөн түүнчлэн яг яаж санах ойд байгаа зүйлийг хатуу дискэн дээр хадгалдаг тухай ч ярихгүй. үүнийг мэргэжлийн ангийн оюутнууд л мэдэх шаардлагатай болохоос хүн болгон мэдэх шаардлагагүй. Харин ийм зарчимаар явагддаг юм байна гэдгийг нь л мэдэж байхад хангалттай. Одоо хатуу дискэн дээр өөрийн хийсэн зүйлийг хадгалах талаар зайлшгүй мэдэх ёстой зүйлийг сануулья. Хатуу дискэн дээрх бүх мэдээллүүд нь файл хэлбэрээр байдаг. Файлууд нь хоорондоо нэр болон өргөтгөлөөрөө ялгагдана. Жишээ нь olon.doc – энэ файлын нэр нь olon, өргөтгөл нь doc. Файлын өргөтгөл нь тухайн файл ямар төрлийн файл болохыг заадаг бол нэр нь тухайн файлд зориулан оноон өгсөн нэр юм. Жишээ нь doc өргөтгөлтэй бол word программын ашиглан бэлдсэн ажлын файл, xls өргөтгөлтэй бол excel программыг ашиглан бэлдсэн ажлын файл, com, exe өргөтгөлүүдтэй бол программыг эхлүүлэн ажиллуулах зориулалттай программын файл гэж ойлгож болно. Харин файлын нэр нь хэрэв тэр файлыг хэрэглэгч бэлдсэн бол хэрэглэгчийн зүгээс оноон өгсөн хувийн нэр, харин программын файл бол программ зохиогчийн зүгээс оноон өгсөн нэр гэж ойлгож болно.

Ер нь энэ санаан дээрээс бүх файлыг ажлын файл, программын файл, бусад файл гэж хуваан үзэж болно. Ажлын файл гэдэгт ямар нэгэн программын ашиглан компьютерийн хэрэглэгчийн бэлдсэн файлуудыг ойлгоно. Жишээ нь Word, Excel, PowerPoint, Photoshop, Pagemaker зэрэг хэрэглээний программуудыг ашиглан бэлдсэн файлуудыг ойлгоно. Харин программын файл гэдэгт нь ямар нэгэн программыг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай файлуудыг ойлгоно. Бусад файлууд гэдэг дуу, клип, кино, зураг, программыг суулгахад шаардлагатай файлууд болох программын install-ийн файлуудыг багтааж болно.

Эдгээр бүх файлуудыг нэг доор жагсаагаад бичвэл ямар урт жагсаалт болохыг та төсөөлж байна уу. Ганцхан WindowsXP гэдэг программыг ажиллуулахад л 9000-аад файл

Page 6: Нэг нь нийтийн төлөө

хэрэг болдог гээд компьютер дээр чинь үүнээс гадна дор хаяж 20-оос дээш программууд суулгагдсан байдгийн нэмээд тооцвол ямаршуухан урт жагсаалт болох талаар бүдэг бадаг ч гэсэн төсөөлөлтэй болох байх. За тэгээд үүн дээрээс нь нэмээд бидний хийсэн ажлын болон бусад файлууд нэмэгдэнэ гээд тооц. Энэ жагсаалт дотроос чи өөрийнхөө хийсэн ажлын файлыг олох гээд үзвэл нэлээд бэрхшээлтэй болох байгаа биз.

Тэгвэл яг үүнийг л шийдэх зорилгоор компьютерт фолдер гэдэг ойлголт байдаг юм. Ерөнхийдөө фолдер бол яг нарийндаа хийсвэр ойлголт. Зүгээр л WindowsXP-ийг ажиллуулахад шаардлагатай тэр 9000-аад нөхдүүдийг бүгдийг нь цуглуулаад нь нэг хайрцагт хийчихийг фолдер гээд байгаа юм. Тэгээд тэр хайрцагаа бусад ижилхэн хайрцагнуудаас ялгахын тулд Windows гээд нэр өгчихье. Дараа нь бусад бүх программыг ажиллуулахад шаардлагатай файлуудыг бүгдийг нь цуглуулаад нэг хайрцагт хийгээд түүнийгээ Program Files гээд нэрлэчихье. үүний дараа өөрийнхөө ажлын файлуудыг цуглуулаад түүнийгээ My Documents гэдэг нэртэй нэг хайрцагт хийчихье. Одоо хатуу дискэн дээрээс өөрийнхөө ажлын файлыг олох асуудал арай хөнгөвчлөгдлөө.

Эндээс нэг зүйл тодорхой боллоо. Энэ юу вэ гэвэл компьютерийн хатуу дискийн төхөөрөмж дээр компьютерт байгаа бүх зүйл байрладаг юм байна. Хатуу дискнээс зөвхөн My Documents гэсэн фолдер нь хэрэглэгчид зориулагдсан байдаг байх нь. Жишээ нь Windows гэдэг фолдероос ямар нэгэн файлыг устгах, нэрийг нь солих, өөр газар зөөснөөс Windows гэдэг программыг эвдэж болох аюултай. Windows нь компьютерийг асахад эхлэн ажиллаж компьютерийг ашиглахад бэлэн болгон бэлтгэж өгдөг программ бөгөөд ийм программыг үйлдлийн систем гэж арай өөрөөр нэрлэдэг. Нэг компьютерт хамгийн багадаа нэг үйлдлийн систем зайлшгүй суусан байх шаардлагатай бөгөөд зарим хэрэглэгч нэг компьютерт олон үйлдлийн системүүдийг зэрэг суулган ээлжлэн ашиглах тохиолдол ч байдаг. Иймээс үйлдлийн систем нь эвдэрвэл нь компьютер асахгүй л гэсэн үг. Компьютер дээр чинь хичнээн сайхан программууд байсан ч үйлдлийн систем чинь гэмтвэл тэдгээрийг ашиглаж ч, өөрийнхөө бэлдсэн ажлын файлыг ч үзэж чадахгүй болно гэсэн үг. Иймээс компьютерийн ихэнх вирусууд нь үйлдлийн системийг гэмтээхэд чиглэсэн байдгийг санах хэрэгтэй.

Мөн түүнчлэн Program Files фолдерт компьютерт суулгагдсан ямар нэгэн программыг ажиллуулахад хэрэгтэй файлууд байдаг учраас эндээс файлыг устгах, зөөх, нэрийг нь солих үйлдлүүд нь компьютерийн программуудыг гэмтээх аюултай санаж байх хэрэгтэй.

Ерөөсөө л My Documents фолдертойгоо л ажиллаж бай. Эндээс юм устгачихлаа гэхэд чиний л хийсэн юм устах болохоос компьютер чинь ядахдаа эвдрэхгүй. Хэрэв олон хүн нэг компьютерийг зэрэг ашиглаж байвал нэг зөвлөлгөө өгөхөд тус тусдаа өөр өөрийн эрх (account) нээгээд орвол илүү ашигтай. Яагаад гэвэл энэ тохиолдолд account бүрд тус тусад нь My Documents гэдэг фолдерийг нээсэн байдаг. Ингэх боломжгүй бол My Documents дотроо өөрийнхөө нэртэй дэд фолдерууд үүсгээд ашиглах нь зүйтэй. Бас нэг зүйлийг сануулахад нэг фолдерт байрлах ажлын файлуудын чинь тоо 20-оос хэтэрсэн тохиолдолд ерөнхийдөө жаахан замбараагүй байдал үүсчих гээд байдаг. Иймээс онц хэрэггүй файлуудаа тусад нь нэг фолдерт хийгээд My Oldest Documents ч гэдэг юм уу эсвэл My Backup Files ч гэнэ үү нэр өгөөд дэд фолдерууд үүсгэж ажиллах нь ажлыг маш хөнгөвчилж өгнө. Тэгээд хэсэг хугацааны дараа нь ажлын файлуудаа цэглээд хуучин файлуудаа backup хийх буюу zip-лээд явбал ядаж хийсэн зүйл чинь эмх цэгцтэй болно.

Харин ажлын файландаа нэр өгч хадгалахдаа нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэр өгч хадгалахдаа хуучин хадгалчихсан байгаа файлтай адил нэр өгч хадгалж болохгүй. Тэгвэл хуучин байсан файлыг арилгаад оронд нь чиний файлыг аваачаад тавьчихна. Энд зарим хүмүүс адилхан нэрээр хадгалахад хуучин файлыг устгаад адил нэртэй файлыг дискийн өөр зайд бичдэг гэсэн нэг ойлголт байдаг. Тийм учраас ингэсэн тохиолдолд хуучин файлыг сэргээх боломж байдаг гэж үздэг. Тэгвэл энэ худлаа шүү. Шууд хуучин байсан файлын дээрээс дараад шинэ файлыг бичдэг тул ингэсэн тохиолдолд хуучин файлыг сэргээх боломж 100% байхгүй болдгийг анхаарах хэрэгтэй. Мөн нэр өгөхдөө doc гэсэн нэрийг ашигладаггүй болохыг анхаарна биз. Одоо ямар ч байсан компьютер дээр ажлын файлыг хэрхэн үүсгэх, хэрхэн хадгалах талаар тодорхой ойлголттой боллоо. Тиймээс энэ ойлголтоо батжуулахын тулд нэгэнт компьютер дээр хадгалчихсан байсан ажлын файлдаа засвар хийсэн тохиолдолд яах вэ гэдгийг өмнөх жишээн дээр үзье. - Run командыг ашиглан Word программаа RAM-д ачаална. - Open командыг ашиглан өмнө бэлдээд хатуу дискэнд хадгалчихсан байсан ажлын файлыг RAM-д ачаална. - Дараа нь засвараа хийлээ.  Одоо юу болсон вэ гэхээр урд бэлдсэн ажлын файл маань өөрчлөгдлөө. Гэхдээ энэ өөрчлөлт маань зөвхөн шуурхай санах ой буюу RAM-д л хийгдсэн. Өөрөөр хэлбэл

Page 7: Нэг нь нийтийн төлөө

шуурхай санах ойд л ажлын файланд чинь өөрчлөлт орсон болохоос хатуу дискэн дээр хадгалаастай байгаа файланд чинь өөрчлөлт ороогүй шүү. Ингээд шуурхай санах ойд байгаа файл маань хатуу дискэн дээр хадгалаастай файлаас өөр болчихлоо. Энэ өөрчлөгдсөн файлаа хатуу дискэн дээр мөн хадгалах ёстой. Энд 2 зам бий. Өөрчлөгдсөн файлаа хуучин файлынх нь оронд хатуу дискэн дээр аваачиж хадгалах. Энэ тохиолдолд хатуу дискэн дээр хуучин файлын оронд шинээр өөрчлөгдсөн файл чинь хадгалагдана. Энэ үйлдлийг Save командаар гүйцэтгэнэ. Өөрчлөгдсөн файландаа нэр өгч хадгалах. Ингэсэн тохиолдолд хуучин ба шинэ файлууд 2-улаа хатуу дискэн дээр хадгалсан чигээрээ үлдэнэ. Энэ үйлдлийг Save as командаар гүйцэтгэнэ.    Зөвлөлгөө 2. За одоо ингээд компьютер дээр ямар зарчимаар ажилладаг, хийсэн зүйлээ хэрхэн хадгалдаг талаар ямар ч гэсэн ойлголттой боллоо. Энд ганц нэг зүйлийг нэмж сануулахад юуны өмнө хүн болгонд компьютер дээрээ ямар нэгэн программыг нэмж суулгах шаардлага гардаг. Ингэсэн тохиолдолд тухайн программыг өмнө дурдсан Program Files фолдер дотор дэд фолдер үүсгэж байхаар бодож суулгах нь зүйтэй. Эсрэг тохиолдолд программууд маань хатуу дискэн дээр янз бүрийн нэртэй фолдерууд үүсгэж сууснаар янз бүрийн алдаа гарах эхний алхамыг л хийж эхэллээ гэсэн үг. Анхнаасаа үүнийг нэг л газарт байрлуулаад сурчих нь цаашдаа тун ашигтай. Ядахдаа аль нь программ, аль нь биш вэ гэж будилаад байхгүй.

Олон янзийн программыг суулган туршиж үздэг хүнд ямар ч программыг суулгасан дараа нь тухайн программыг устгахад (uninstall хийх буюу remove хийх гэж ярьдаг) бүрэн устдаггүй тохиолдлууд бий. Жишээ нь Windows 98SE-ий Add Remove Programs нь тийм ч сайн ажилладдаггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь дараах зүйлтэй холбоотой. Ямар нь ч программыг ажиллуулахад маш олон файлууд хоорондоо холбогдсоны үндсэн дээр зохицож ажилладаг. Тэгвэл тухайн программыг устгахад энэ холбоосууд устахгүй үлдчих тохиолдол бий. Мөн тухайн программын зарим файлууд усталгүй үлдчихдэг тал ч бий. Зарим туршлагатай хэрэглэгч нар компьютерийн регистерийг ашиглан тухайн программыг бүрэн устгаж чаддаг ч нэлээд удаан хугацааны дараа компьютерийн хурд мэдэгдэхүйц удааширдаг. Энэ нь Windows үйлдлийн системийг ажиллуулахад хэрэгтэй хэрэггүй янз бүрийн файлууд эхлэн ачаалагдаж, зарим нь санах ойд байнга байрлаж (санах ойд резидент болон суух ч гэж ярьдаг) зэргээр компьютерийн хурданд эсрэг нөлөөг үзүүлнэ.

Ерөөсөө үүнийг ямар нэгэн программыг суулгахад Windows-ийн системийн файлууд уруу өөрийнхөө зарим файлуудыг шургуулчихтай л холбоотой байдаг гэж ойлгож болно. Яг үүнтэйгээр холбоотой компьютерийн хурд багасах, зарим программууд ажиллах чадахаа байх сөрөг үзэгдэл гардаг. Эндээс гарах хамгийн сайн арга нь компьютертэй хамгийн багадаа 6 сар тутамд нэг сайн үйлчилгээг хийж бай. Өөрөө үүнийг хийж чадахгүй бол мэргэжлийн хүнд ханд. Хэрэгтэй хэрэггүй олон программыг суулгахаас аль болох зайлсхий. Зарим нэг хүн вируснээс өөрийнхөө компьютерийг хамгаалж байна гээд 2-4 вирусны программ өөрийнхөө компьютер дээр суулгачихсан байх нь бий. Гэхдээ л ингэж компьютерийг вируснаас хамгаална гэвэл худлаа. Харин ч эсрэгээс энэ вирусны программууд нь бүгд зэрэг ажиллаж чиний компьютерийг хамгаалах гээд нөгөө санах ойг чинь эзэгнэчихнэ. Ингээд юун компьютерээ ашиглах. Мөн Norton Utilities гэдэг программ бий. Үүнээс аль болох зайлсхий. Үүнийг суулгачихвал бараг чамаас илүү системийг хянах гээд бөөн зовлон болно. Юм ч хийлгэхгүй. Хэрэггүй юмаа ч устгачихаж болохгүй. Иймээс ялангуяа системд резидент болж суудаг программыг зайлшгүй л хэрэгтэй бус бол суулгах шаардлагагүй.

Компьютерийн вируснээс хамгаалах хамгийн найдвартай арга бол Norton Anti Virus эсвэл Mcafee зэрэг антивирусны ямар нэгэн алдартай программыг суулга. Дараа нь өдөр болгон биш юмаа гэхэд ядахдаа 7 хоногт нэг удаа update хийж, системийг бүхэлд нь шалгаж үзэж байхыг зөвлөж байна. Сайн программууд үүнийг өөрөө хийчихнэ. Хамгийн гол нь компьютерээ интернэтэд холбож цаг тухайд нь update хийж байх хэрэгтэй. Хэрэв интернэтэд холбогдох боломжгүй бол интернэтэд холбогдсон өөр компьютерээс өөрийнхөө антивирусны программын update-ийг татаж аваад суулгах хэрэгтэй. үүнийг жишээ нь www.viruscenter.mn гэдэг хаягнаас ороод татаад авч болно.

Ихэнх вируснууд мэйлээр дамжин тархдаг тул Outlook Express зэрэг мэйлийн тусгай программ ашиглахаас зайлсхий. Ихэнх мэйл серверүүд таньд зориулан өөр дээрээ хайрцаг нээсэн байдаг бөгөөд та өөрийнхөө хайрцагт захиа ирсэн эсэхийг шалгахдаа Internet Explorer, Netscape Communicator, Opera зэрэг Web Browser-уудыг ашиглан шалгах

Page 8: Нэг нь нийтийн төлөө

нь вируснээс зайлсхийх нэг арга болно. Тэгээд танихгүй газраас ирсэн захианд хавсаргасан файлуудыг нээх, татаж авахаас зайлсхий. Outlook Express программ нь захианд хавсаргасан файлыг тэр захиаг унших үед автоматаар нээчихдэг тул ихэнх вируснууд энэ программын энэ сул талыг ашиглан зохиогддог болохыг анхаараарай.

Олон файлууд хоорондоо холбогдон ажилладаг, хоорондоо гипер холбоос бүхий баримт бичгүүдийг бэлдэж байгаа бол, өөрөөр хэлбэл вэб хуудас хийж байгаа бол бүх зүйлийг урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Энэ вэб хуудсанд чинь орох бүх зургууд, дууны файлууд болон бусад файлуудыг зөв зохион байгуулж сурах хэрэгтэй. Ингээгүйгээс дараа нь хийчихсэн вэб хуудсаа өөр газар шилжүүлэх, интернэтэд байруулах зэрэгт хүндрэл гарч бүх холбоосуудыг дахин засах ажил гардгийг сайн анхаарах хэрэгтэй. Компьютерийг тэжээлээс нь салгаж гэнэт унтрааснаас шуурхай санах ойд байгаа бүх зүйл арилдгийг мэддэг болсон. Иймээс хэрэв хадгалж амжаагүй бол өөрийн чинь хийж байгаа зүйл устаад алга болно гэсэн үг. Гэхдээ Office-ийн программууд (Word, Excel, PowerPoint г.м) нь үүний эсрэг хамгаалалтын системтэй байдаг. Энэ нь ямар нэгэн өөрчлөлт, тохиргоо хийгээгүй бол 10 минут тутамд таны хийсэн зүйлийг хатуу дискэн дээр түр хадгалж байдаг.

Компьютерийг тэжээлээр нь салгаж унтраахын нэг муу тал нь олонх программууд нь ажиллахдаа маш олон файлуудын хооронд холбоос үүсгэн ажилладаг. Гэнэт компьютерийг унтрааснаас энэ холбоосууд гэмтэж программ эвдэрдэг. Жишээ нь Windows ME, Windows XP үйлдлийн системийг ашиглагч нар илүү анхааралтай ажиллах хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр үйлдлийн системийг гэнэт утраахад хамгийн амархан гэмтэж ажиллахгүй болдог. Мөн сүүлийн үеийн үйлдлийн системүүд нь хатуу дискийн тодорхой зайг шуурхай санах ойтой адилхан шугамаар ашиглаж ажлынхаа хурдыг нэмэгдүүлэх болсон. үүнийг paging file, виртуаль санах ой ч гэж ярьдаг. Тэгвэл компьютерийг гэнэт унтрааснаас хатуу дискийн энэ хэсэгт ч гэсэн эвдрэл үүсэх боломжтойг анхаараарай.

Файлуудын хоорондох холбоосыг шалгаж засахад зориулагдсан Scandisk болон түүнтэй ижил төрлийн программууд нь энэ холбоосуудыг засаад зогсохгүй хатуу дискийн кластеруудад гарсан эвдрэлийг илрүүлэн засдаг тул энэ төрлийн программуудыг эзэмшээд авах нь илүүдэхгүй. Мөн хатуу дискэн дээрх файлууд нь янз бүрийн кластеруудад байрлагдсан, эмх замбараагүй байдаг учраас үүнийг засахад зориулагдсан Disk Defragment программыг ашиглах нь компьютерийн хурдыг ч зарим талаараа сайжруулдаг гэж олон хүмүүс үздэг. Мөн Disk Cleanup болон түүнтэй ижил төрлийн программууд нь хатуу дискэн дээрх хэрэгцээгүй файлуудыг илрүүлэн арилгадаг г.м олон сайн программуудыг ашиглаж сурахыг зөвлөж байна. Тэгээд ч Stand by гэж гарснаас хойш компьютерийг унтраах талаар нэг их санаа зовохоо болиод байгаа шүү дээ. Компьютерийг бараг бүрэн унтралтын байдалд автоматаар оруулж маш түргэн хугацаанд сэргэн анхны байдалдаа оруулдаг энэ системийг ашиглах нь ажлыг нэлээд урагшлуулж өгнө.  Зөвлөлгөө 3. Дараагийн зөвлөлгөөг компьютерийг хэрхэн арчилах талаар ч гэж ойлгож болно. Дээр компьютерийн хүчин чадал ихсэхийн хэрээр компьютер улам нарийн эмзэг болж хувирч байгаа талаар ярьсан. үүнтэй холбоотой дараах зөвлөлгөөг өгье. Компьютерт маш өндөр хурдтай үйлдлийг гүйцэтгэдэг хэд хэдэн chip-үүд байдаг. Жишээ нь микропроцессор, видео санах ой. Эдгээрийг халахаас сэргийлэн үргэлж хөргөж байх зориулалттай хөргөлтийн сэнснүүд байдаг. Мөн тэжээлийн байгууламжийг халахаас сэргийлсэн хөргөлтийн сэнснүүд байдаг. Эдгээр нь сэнс (cooler)-нүүд нь ихэвчлэн 5v-ийн хүчдэлд ажилладаг маш жижигхэн сэнснүүд. Тиймээс сэнсэн дээр маш бага хэмжээний тоос унахад сэнсний эргэлт өөрчлөгдөж улмаар гацах, дуу орох зэрэг нөлөө үзүүлнэ. Сэнс гацсан тохиолдолд chip маань хэт халалтаас болж өөрчлөлтөнд ордог тул бүрэн шатахгүй ч гэмтэлтэй ажиллаж эхэлдэг. Иймээс CPU-ний сэнс, дисплей адаптерийн сэнс, тэжээлийн сэнснүүд хэвийн ажиллаж байгаа эсэхийг байнга хянаж байх хэрэгтэй. Ялангуяа дисплей адаптерийн сэнс гацахад дэлгэц гацах, гэнэт унтрах зэрэг шинж илэрдэг тул яаралтай мэргэжлийн хүнд үзүүл.

Манайх цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай оронд тооцогддог. Иймээс өдөр халж, шөнө нь огцом хүйтэрдэг. Энэ нь микросхемийн гагнаасуудад нөлөө үзүүлснээр гагнаас тавих (манайхан хүйтэн гагнаас гэж ярьдаг) боломжтой болдог. Энэ нь ялангуяа удаан ашиглагдсан мониторуудын хувьд элбэг тохиолддог. Хүйтэн гагнаас үүссэн тохиолдолд доргионоос болж монитор чичрэх, анивчах зэрэг зүйл ажиглагдана. Энэ чигээр нь удаан ашиглавал хүйтэн гагнаасын улмаас өөр олон элемент шатах боломжтой байдаг тул дээрх зүйл ажиглагдвал яаралтай мэргэжлийн хүнд үзүүлэн зөвлөлгөө авах хэрэгтэй.

Зарим хүмүүс компьютерийн хатуу дискийг уян диск эсвэл flash диск зэрэг зөөврийн

Page 9: Нэг нь нийтийн төлөө

дискүүдтэй андуурдаг. Тэгвэл хатуу диск нь зөөврийн зориулалтаар хийгдээгүй болохыг мэдэхэд илүүдэхгүй л болов уу. Зарим тохиолдолд (ялангуяа шалан дээрээ хивс, хулдаас дэвссэн орчинд) хүний биед тодорхой хэмжээний цэнэг хуримтлагдсан байдаг. Иймээс хатуу диск болон компьютерийн бусад эд ангид гараараа хүрэхэд тэдгээрийг зөөвөрлөхөд л зориулагдан хийгдээгүй бол статик цэнэгт цохиулан шатдаг. Ялангуяа сүүлийн үеийн өндөр багтаамжтай хатуу дискийг зөөх үед ихээр гэмтэж ажиллахгүй болдог. Мөн түүнчлэн компьютерийг асаатай болон унтраалттай байхын аль ч тохиолдолд түүний эд ангид гараар хүрэхэд тухайн эд анги эвдрэх магадлал өндөр байдаг. Зайлшгүй тохиолдолд тусгайлан газардуулагч бугуйвч зүүсэн мэргэжлийн хүмүүст л компьютерийн эд ангиудыг гараар барьж засварлахыг зөвшөөрдөг. Мөн компьютер болон компьютертэй хамт хэрэглэгддэг бусад төхөөрөмжүүдийг хэт тоос шороотой орчинд ашигласнаас янз бүрийн гэмтэлүүд илэрдэг. Ялангуяа хулгана гацах, сканнер ажиллахгүй болох г.м    Зөвлөлгөө 4. Эцэст нь программын ашиглалттай холбоотой ганц нэг зөвлөлгөөг өгье. Энд ялангуяа текстэн файл бэлдэхэд зориулагдсан Word программтай холбоотой зүйлийг хэлэхгүй бол болохгүй. Жишээ нь нэг багшийн 5 хуудас реферат компьютер дээр бичээд ир гэдгийг оюутан болохоор 1 хуудас юм бичээд түүнийгээ томруулаад 5 хуудас болгоод ир гэж ойлгодгоос энэ алдаа эхэлдэг. Тэгээд бараг 1 хуудсанд 1 үсэг бичээд ирдэг. Анхнаасаа ингээд сурчихсан хүнтэй нөгөө бичгийн соёл гэдэг талаар ярих ч шаардлагагүй. Тэгвэл нэг зүйлийг сайн анхаарай. Өөрийн чинь бичсэн ганцхан хуудас зүйлээс чиний компьютерийг ашиглах соёл хэр орчимд хүрсэн нь харагддаг юм шүү гэдгийг. үсгийн фонтоо яаж сонгож авсан, хэмжээ, мөр хоорондох зай ямар байх, босоо налуу байх, хуудасныхаа захын зайг хэрхэн сонгож авсан зэргээс л чиний компьютерийн соёлын талаар олон зүйлийг мэдэж болно.  Хэрэв чи одоо ч гэсэн үгийг голлуулахдаа, мөн догол мөрний эхний зайг авахдаа space товчлуурыг ашигладаг бол, мөн параграфуудын хоорондох зайг авахдаа Enter товчлуурыг ашиглаж байгаа бол зүгээр л бичгийн машин ашигласан арай дээр шүү гэж зөвлөмөөр байна. 

EXCEL программын тухай.Та Excel программыг ашиглаж байсан л байлгүй. Харин хэр зэрэг ашиглаж, мэддэг

бол... Мэдээж хэрэг EXCEL бол программчлалын хэл биш, хэрэглээний программ төдий зүйл л дээ.  Нягтлан бодогч бүр интерактив программ дээр ажиллах шаардлага байхгүй ч Excel дээр бол ажиллах шаардлага өдөр тутамд л гарч байдаг. Тиймээс EXCEL дээр хийсэн зүйл маш ойлгомжтой байдаг шүү дээ. Excel программ дээр ихэнх хүмүүс сайн ажилладаг боловч Excel-ийн макро программын талаар мэддэггүй. Макро гэдгийг энгийн үгээр тайлбарлавал:  Дан Excel программ дээр хийх боломжгүй зүйлийг хийдэг. Excel-ийг өөрийг нь программчилсан зүйл юм. Та EXCEL дээр макрог ашиглаад сурчихвал  бага зэргийн программыг бараг л хийчихнэ дээ. Жишээ нь EXCEL программ дээр макрог ашигласанаар: • Тайлангийн эцсийн үлдэгдлийг эхний үлдэгдэл рүү автоматаар хуулж болно. • Мөр, баганыг автоматаар нэмж устгаж, нууж нээж болно.• Хүснэгтийн тоон мэдээллийг автоматаар устгаж болно.• Тоон өгөгдлийг автоматаар үсгэн хэлбэрт шилжүүлж болно. Жишээ нь: 10 гэдэг тоог "Арав" гэсэн хэлбэрт шилжүүлнэ.• EXCEL дээр хийсэн томъёонд алдаа гарахыг алийг тэр гэх вэ. Тэгвэл та макро ашигласанаар томъёог автоматаар сэргээж чадна.• Зөвхөн таны компьютер дээр л excel файлаа ажиллуулдаг тохиргоог макро дээр хийж болно.• За тэгээд бичих гэхээр бичиж боломгүй зөндөө л юм байна.EXCEL программыг макротой хэрхэн хослуулж MAGIC FINANCE программыг зохиосныг та харж болно. Мэдээж хэрэг хэтэрхий нүсэр том тооцоог excel дээр хийх нь зохимжгүй боловч EXCEL программ машинаар бол бидний унах дуртай 69 машин л гэсэн үг дээ. Унахад ч, доторх эд ангийг нь задалж үзэхэд ч ойлгомжтой. Эндээс дүгнэж үзвэл: EXCEL программ бол хамгийн их хэрэглэгчтэй тооцоо боддог хамгийн энгийн программ юм.

Excel программны тухай хичээл№1Microsoft Word нь текст мэдээлэлийг боловсруулахад хамгийн тохиромжтой боловч тоон мэдээлэлийг боловсруулахад төдийлөн тохиромжтой биш хэрэглээний програм юм. Иймээс аливаа мэдээлэлийг боловсруулахдаа мэдээлэлийн тухайн хэсгийг боловсруулахад хамгийн тохиромжтой хэрэглээний програмуудыг ашигладаг. Microsoft Excel нь эрдэм шинжилгээ, эдийн засгийн тооцоо судалгааг үр ашигтай боловсруулахад

Page 10: Нэг нь нийтийн төлөө

зориулагдсан Windows системийн хэрэглээний программ хангамжийн нэг юм. Microsoft Excel программыг ашиглан тоон болон текстэн  мэдээлэл боловсруулах, оруулах, хадгалах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, тэдгээрийг график болон диаграммаар үзүүлэх, мэдээллийн сан үүсгэх зэрэг асуудлуудыг тун хялбар шийдэж болохын дээр Windows-ийн бусад программуудтай зохицолдон ажилладаг. Excel-ийн файлуудыг нь ном (Book) гэж нэрлэх ба XLS гэсэн өргөтгөлтэй байдаг. Мөн нэрний өмнөх дүрсээр нь Excel программаар үүсгэсэн файл болохыг таньж болно MS Excel программ нь хүснэгтэн мэдээлэл боловсруулах, хүснэгтэнд тооцоо хийх, эдийн засаг, статистикийн болон инженерийн тооцоонд хэрэглэгдэх төрөл бүрийн функцүүдийг ашиглан боловсруулалт хийх, хүснэгтийн өгөгдлүүдээр график, диаграмм байгуулах гэх мэт үйлдлийг гүйцэтгэх боломжоор хангагдсан асар том электрон хүснэгтүүд бүхий хэрэглээний программ юм. MS Excel программ нь 255 багана 65636 мөр бүхий үндсэн 3 ажлын хуудастай бөгөөд эдгээр хуудсуудад хоорондоо хамааралгүй хүснэгтүүд үүсгэж нэг файл байдлаар хадгалах боломжтой байдаг.MS Word программаас ялгагдах ялгаа, онцлого, давуу талууд MS Excel программын MS Word программаас ялгагдах ялгааMS Word MS Excel 1. Хэрэглэгчийн сонгосон цаасны хэмжээ бүхий баримт боловсруулах талбартай  255 багана 65536 мөр бүхий их хэмжээний хүснэгт боловсруулах ажлын талбартай 2. Боловсруулж буй баримтыг нэг файлд нэг нэрээр хадгалах бөгөөд баримтан дахь ялгаатай бүлэг, дэд бүлгүүд нь хуудасны дугаараар тодорхойлогдоно Хүснэгт боловсруулахдаа нэр бүхий нэг файлд хэд хэдэн ялгаатай хүснэгтүүдийг үүсгэж хадгалах боломжтой. Sheet1, Sheet2 гэх мэт 3. Баримт бичигтэй ажиллах ажиллагааг хөнгөвчилөх, захидал илтгэл, тайлан гаргах гэх мэт баримт боловсруулахад бэлэн завар ашиглах боломжуудаар хангагдсан байдаг Хүснэтэн мэдээлэлтэй ажиллах боломжоор илүү хангагдсан, нүдэн дэх өгөгдөлтэй ажиллах, нүсэр бодолтуудыг хөнгөвчилөх боломжуудар хангагдсан байдаг 4. Параграф буюу баримтын их бие, дэд бүлэг,  зүйлтэй ажиллах командуудтай Хүснэгтүүдийн нүд, мөр, багананд хийх үйлдлүүдийг гүйцэтгэх командуудтай 5. Хэрэглэгч хадгалах файлдаа нэр өгөөгүй тохиолдолд MS Word программ автоматаар Doc1, Doc2 гэх мэт нэрээр хадгалдаг MS Excel программыг ашиглаж байхдаа нэр өгөлгүй хадагласан файл Book1 гэх мэт нэрээр хадгалагдана  MS Excel программ нь хүснэгтэн мэдээлэлтэй ажиллахад зориулагдаж зохиогдсон болохоор аль болохоор хүснэгтэнд хийгдэж болох үйлдлүүдийг хялбар дөхөм замаар цаг хугацаа бага зарцуулж гүйцэтгэхэд илүү анхаарсан байдаг ба хэрэв хэрэглэгч тухайн программыг өөийн байнга хэрэглэдэг үйлдэлд тохируулан өөрчлөх шаардлага гарвал программчлалын хэлийг ашиглаж болох юм. 3. MS Excel программын боломжууд • Хүснэгтийн нүдэнд төрөл бүрийн форматын өөрчлөлт хийх боломжтой. Текстийг хэвтээ босоогоор бичиж болохоос гадна хэдэн градусын налуугаар бичихийг тохируулж өгч болно. • Хүснэгтэнд хүссэн функцээ ашиглан тооцоо хийж болно. Функц, томъёо ашиглан бодолт хийсэн бол тухайн нүдэн дэх бодолтыг бусад нүдэнд давтан гүйцэтгэхгүйгээр хуулж болно. • Хэрэглэгчийн цуваа үүсгэж хүснэгтийн нүднүүдийг хүссэн утгаар дүүргэж болно. • Өгөгдлийг хуулахдаа тоон утга, томъёо, хэлбэр загвар гэх мэт сонгосон объектийг хуулж болно. • Өгөгдлийг эрэмблэх, хэрэгтэй мэдээллээ шүүж хэруулах, ялгаатай мөрүүдийн хувьд дэд нийлбэр олох боломжтой. • Хэвлэгдэх мужийг тогтоож өгч болно. Их хэмжээний хүснэгттэй ажиллаж байх үед хэвлэгдэх шаардлагтай мэдээлийг тодорхойлж, хэвлэх үйдлийг шууд гүйцэтгэснээр зарим нэг тохируулга хийхээс таныг чөлөөлж өгдөг. • Нэг файлд хадгалагдах ялгаатай хүснэгтүүдийн тоог нэмж хасаж, нэрийг өөрчилж болно. • Хүснэгтүүдийг нэгтгэж хураангуйлан эмхтгэсэн хүснэгт үүсгэж болно. • Төрөл бүрийн график диаграмм зурах, диаграммыг сольж өөрчилж засвар оруулах замаар хүснэгтэн дэх өгөгдлийг ойлгомжтойгоор дүрсэлж үзүүлэх боломжтой.  1.1. Хүснэгт ашиглах ньАжлын хуудас дээр байрлах өгөгдөлүүд дээр тооцоолол анализ хийхэд хялбар байдаг. Тэрхүү өгөгдөлүүд бүгд гэж нэрлэгдэх дөрвөлжинд байрлана. Уг нүднүүд дээр томъёо ашиглан үйлдэл хийхэд их тохиромжтой байдаг.Томъёо ашигласанаар та цаг хугацаа хэмнэхээс гадна тоон өгөдлүүд дээр алдаагүй ажиллах бололцоотой болно. Тэр тоон өгөгдлүүд тань санхүүгийн, статистикийн, он сар өдөртэй холбоотой гэх мэт олон төрөл байж болно. Ажлын хуудасыг мөн диаграмм гаргахад өргөн ашиглана. Харин Microsoft Excel 2003 нь танд хөдөлгөөнт диаграмм санал болгож байгаагаараа өмнөх хувилбаруудаас давуу юм. Энэ програм дээр жагсаалт үүсгэхэд бусад програмыг бодвол илүү хялбар байдаг. Маш олон төрлийн жагсаалт үүсгэж болно. Тэдгээрийг түргэн хругацаанд эмхлэж цэгцлэх чадвартай. 

Page 11: Нэг нь нийтийн төлөө

1.2. Хэрэгсэлийн мөр, цэсMicrosoft Excel-ийн хэрэглэгчийн интерфрес буюухарагдах байдал, уг програмтай холбогдох хэрэгсэл цэсний талаар тайлбарлая. Microsoft Excel програмын хамгийн дээд хэсэгт Title bar буюу гарчгийн мөр байрлана. Гарчгийн мөр таныг ямар програм, ямар файл нээж ажиллаж байгааг харуулдаг.   Энд Book1 гэж байгаа нь бид ямар нэг хадгалах үйлдэл хийгээгүй шинэ файл дээр ажиллаж байгааг харуулж байна. Гарчгийн мөрний доод хэсэгт Menu Bar буюу цэсний мөр байрланаУг цэсийн мөр нь Excel-тэй холбогдох боломжит бүхий л тохиргоо, үйлдлүүд, командуудыг агуулсан байдаг. Цэсийн анх дарахад цэс маань бүрэн хэмжээгээр харагддаггүй. Зарим нэг команднь нууцлагдсан байдаг. Тухайн цэсэн дээр хулганын заагчийг удаан хугацаагаар байлгахад өөрөө бүтэн хэмжээгээр нээгдэнэ. Энэ нь юунд зориулагдсан байдаг вэ гэвэл хамгийн их хэрэглэгддэг олон дахин ашиглагддаг командуудыг эхэнд нь байрлуулаад бусад олон дахин хэрэглэгддэггүй кхмандыг нууцалж байдагт оршино. Энэ нь Office програм нь хир автоматжсаныг харуулж байна. Нэг цэсийг бүрэн хэмжээгээр нээсэн тохиолдолд бусад цэсүүд нь мөн бүтэн хэмжээгээр нээгдсэн байдаг.  Цэсийн мөрний доод талд хэрэгсэлийн мөр буюу Toolbar байрлана.  Тухайн хэрэгсэлийн мөр нь таны байнга ашиглах боломжтой командыг гарын дор байрлуулсанд давуу тал нь оршдог. Энд шинээр файл үүсгэх, өмнө нь хадгалсан файлаа нээх, файл хадгалах, хэвлэх, эрэмбэлэлт хий, томъёо оруулах, фонд сонгох үсгийн хэмжээг өөрчлөх зэрэг төрөл бүрийн командууд хэрэгсэлийн мөрөнд агуулагдана. Эхний (дээд) хэрэгсэлийн мөр нь стандарт (Standart toolbar) хэрэгсэлийн мөр. Түүний доор байрлах нь хэлбэржүүлэлтийн (Formatting toolbar) хэрэгсэлийн мөр гэж нэрлэгддэг. Энэ хоёр хэрэгсэлийн мөрийг олон олон хэрэглэгч хэрэглэдэг болохоор Excel програм нь анхны утгаар нь гаргаж тавьдаг. Хэрэгсэлийн мөрийн төгсгөлд байрлах доош чиглэсэн сумтай товчлуур дээр дарахад тухайн хэрэгсэлийн мөрийн харагдахгүй байгаа командууд жижиг цэсэнд нээгдэж харагддаг. Эндээс ямар нэг командыг хэрэглэхэд хэрэгсэлийн мөрөнд байнга харагдаж байхаар автоматаар тохируулагдана. Хэрэгсэлийн мөрийн урд байрлах 4 цэгтэй хэсэгээс курсоороор барьж зөөж өөртөө хэрэглэхэд хялбараар байрлуулж болдог. Хэрэгсэлийн мөрийг Tools цэсний Cusomize… командаар өөрчлөх боломжтой. Эндээс Excel програмд байдаг хэрэгсэлийн мөрийг харагдуулах эс харагдуулах мөн шинээр хэрэгсэлийн мөр үүсгэх (New…), үндсэн хэлбэрт нь оруулах (Reset…) зэрэг үйлдлийг хийж өгдөг. Идэвхитэй байгаа хэрэгсэлийн мөрийн урд √ тэмдэг тавигдсан байдаг. Хэрэв та ямар ч хамаагүй хэрэгсэлийн мөртэй шууд холбогдохыг хүсвэл Цэсийн мөрний баруун талд байгаа хоосон хэсэг дээр Хулганын заагчийг байрлуулаад баруун талын товчийг дарах хэрэгтэй. Ингэхэд хэрэгсэлийн мөрийг нээх хаах боломжийг олгодог жижиг цэс нээгдэнэ.   Эндээс гаргаж ирэх гэж байгаа хэрэгсэлийн нэрийн өмнөх хэрэгсэлийн мөрийн тэмдэглэгээг хийж өгнө. Ингэхэд ажлын талбар дээр хэрэгсэл гарч ирнэ. Гарсан хэрэгсэлийн гарчгийн хэсэг дээр нь курсороо байрлуулан чирч байрлуулах газраа аваачиж тавина. Уг хэрэгсэлийг харагдахгүй болгохыг хүсвэл цэсний мөрөн дээр буруун товчоо даран дээрх цэсийг гаргаж ирээд хэрэгсэлийн өмнөх урд талын тэмдэглэгээг авах хэрэгтэй. Хэрэгсэлийн мөрний доод хэсэгт томъёоны мөр (Formulabar) байрлана.  G12 гэж харагдаж байгаа хэсгийг Name Box гэдэг. Энд Excel програмын ажлын хуудсанд ямар нүд идэвхитэй байгааг харуулдаг. Түүний ар талд байгаа хэсэг нь томъёо бичих талбар байрлана. Дэлгэцийн зүүн доод хэсэгт байрлахсум бүхий товчоор ажлын хуудаснуудын хооронд шилждэг. Түүний баруун талд байрлах tab цэсээр мөн ажлын хуудас хооронд шилждэг. Excel програм нь анхны утгаараа 3 Sheet  буюу ажлын хуудастай байдаг. Нэг ажлын хуудасанд 256 багана 65536 мөр байдаг. 256х65536=16777216 нүд байна.    1.3. Хуудас дотор шилжих Ажлын хуудас дотор шилжихдээ комьютерийн гар хулганыг ашигладаг боловч гарын хялбаршуулсан товч буюу Shotcut ашиглавал хүснэгтийн хоорондхурдан шилжих боломтой болдог. Энэ тухай бичихээс өмнө идэвхитэй нүд гэж юу болохыг тайлбарлая. Хүснэгтийн идэвхитэй мөр гэдэг нь идэвхитэй багана болон мөрний огтлолцолд байрлах нүдийг хэлдэг. Хэрэгсэлийн мөрний доор NameBox-д идэвхитэй мөрний нэр харагдаж байдаг. Хүснэгтийн нүдийг идэвхижүүлэх нэг арга бол тухайн нүдийг хулганаар дарах явдал. Мөн гар дээр байрлах сумтай товчийг ашиглан шилжиж болно. PageUp болон PageDown товчийг ашиглан илүү хурдан шилжилт хийж болно. Харин гар дээрээс Alt+PageUp товчны тусламжтай баганын дагуу зүүн тийш Alt+PageDown товчоор баганын дагуу баруун тийш шилжинэ. Ажлын талбарын хаана ч байсан гар дээрээс Ctrl+Home товчийг дарахад А1 нүдэн дээр буцаж ирнэ. үүнээс гадна компьютерийн гар дээр байх Scroll Lock товчийг дарсанаар идэвхитэй нүдний нэрийг өөрчлөхгүйгээр хуудасны дагуу, баганын шилжилт хийдэг. Дахин дарахад идэвхигүй болно.

Page 12: Нэг нь нийтийн төлөө

Өгөгдөл хэрхэн тэмдэглэж идэвхижүүлэх тухай үзье Ингэхийн тулд файл нээнэ.     Хэрэглэгч уг өгөгдлөөс тэмдэглэж авахыг хүсвэл тухайн нүдэн дээр хулганын курсороор дарна. Тэгэхэд томъёоны мөр дээр тухайн нүдний утга бас харагдана. Олон өгөгдлийг зэрэг тэмдэглэх шаардлагатай бол Хулганы зүүн талын товчийг дараастай нь чирч тэмдэглэж болно. Ингэж тэмдэглэхийг Range буюу шугаман байдлаар тэмдэглэх гэдэг. Тэмдэглэсэн хэсэгтээ хэлбэрүүлэлтийг хийж болно. Өөр өөр нүдэнд дэх тэмдэглэгээс хийхийн тулд Ctrl товчийг дарж байгаад хулганааын заагчаар тэмдэглэнэ. Хуудас хооронд байгаа нүдийг ч ингэж тэмдэглэж болно. Ихэнх програм дээр чмар нэг зүйлийг тэмдэглээд өөр зүйлийг тэмдэглэхэдөмнөх тэмдэглэгээ нь алга болдог. Excel програии дээр бол тэмдэглэгээ нь хэвээр байдаг. Мөн Edit цэсний GoTo гэсэн командыг өгнө. Гарах цонхонд өөрсдийн тэмдэглэхийг хүссэн нүднийхээ дугаар нэрийг өгч болохоос гадна гарч ирсэн цонхны доод хэсэгт байрлах special товчийг дараад гарах жагсаалтаас сонгож өгөгдлийг төрөлөөр нь тэмдэглэж болно. Жишээ нь тухайн баримтанл байгаа бүх сануулгыг тэмдэглэхийг хүсвэл comments, тогтмол тоог тэмдэглэхийн тулд Constants, хоосон зайг тэмдэглэх –Blanks, бүх томъёог Formulas гэсэн нүдийг идэвхийжүүлээд доторнь байгаа өгөгдлүүдээс сонгож болно.     1.4. Тусламж авах Excel програм нь бусад програмын адил тусламжийн мэдээлэлээр хангагдсан байдаг. Дэлгцийн баруун талдбайрлах Taskpan ажлын цонх байдаг. Энэ ажлын цонх нь шинээр файл нээх үед гарч ирдэг. Мөн тусламжийн мэдээлэлээр хангахад бэлэн байдаг цонх юм. Уг цонхны Microsoft Office Online хэсэгт Microsoft фирмийн интернэт дэх вэб сайттай холбож тухайн севэр дээрх төрөл бүрийн тусламжийн мэдээлэлийг авахад зориулагддаг. Хайлт хийхдээ Search for хэсэгт хайх зүйлээ бичээд enter товчийг дарах буюу эсвэл баруун талднь байрлах ногоон өнгийн товчийг дарна. Таны бичсэн үгтэй холбоотой мэдээлэлийг гарган ирнэ. Гэхдээ энэ нь зөвхөн интернэтээс олсон мэдээлэл гэдгийг анхаараарай.      Өөрсдийн компьютерээс мэдээлэл хайхын тулд  search хэсэгийг нээж Offline Help сонголтыг хийнэ. Энэ сонголтыг хийсний дараа тухайн үгтэй холбоотой мэдээлэлийг excel програмаас өөрөөс нь хайна. Энэ хоёр хайлт нь ижил төстэй мэдээлийг гаргаж өгөх боловч интернэтээс хайсан мэдээлэл нь илүү их цар хүрээтэй байдаг.  Үүнээс гадна цэсийн мөрний баруун талд байрлах Type a question for help гэсэн цонхонд хайх зүйлээ бичиж хайж болно.  Мөн Excel програмын цонх бүр дээр байх асуултын тэмдгийн тусламжтайгаар тусламжийг авч болно. Доорх зураг дээр Format Cells цонхны цэсүүдийн тухай талбарийг гаргасан байна.Excel программны тухай хичээл№2Хуудас шинээр үүсгэх буюу шинээр нээхэд маш амархан. Стандарт хэрэгсэлийн мөр буюу Standart Toolbar-т хамгийн урд байрлах New гэсэн товчийг дарахад шинээр ажлын хуудас үүсэх болно. Ингэхэд гарчгийн мөр дээрх нэр маань өөрчлөгдөж Book2 болно. Мөн дэлгэцийн баруун талдбайсан Task Pan харагдахгүй болно. Мөн цэсийн мөрийг ашиглан хуудас үүсгэж болно. Ингэхдээ цэсийн мөрөөс File цэснээс New... командыг сонгоно. Ингэхэд Task pan маань дахин гарч ирнэ. Уг цонхны Blank workbook гэсэн холбоос дээр дарахад шинэ ажлын талбар үүснэ. Харин түүний дор байрлах From existing workbook... гэсэн холбоос дээр дарахад өмнө нь ямар нэгэн өгөгдөл хийгээд хадгалсан байгаа ажлын талбаруудаас нээж гаргадаг. Түүний дор байрлах Templates хэсгээс интернэтээс бэлэн загвар авах болон өөрийн компьютер байгаа бэлэн загвараас нээх боломжтой. Ямар баримтууд нээсэн байна вэ гэдгийг цэсийн мөрөнд байрлах window цэсийг нээхэд хамгийн доод хэсэгт нээсэн файлуудын нэр харагдана. Мөн гар дээрээс Ctrl+N товчны хослолоор шинээр баримт нээж болно. Өмнө нь бэлдчихсэн байсан баримтыг мөн адил стандарт хэрэгсэлийн мөрөөс Open товчийг дарж, цэсний мөрөөс File->Open, гар дээрээс Ctrl+O гэсэн командуудаар нээж болно.   Excel програм нь үндсэндээ ялгаатай 3 төрлийн өгөгдлийг агуулдаг. Үүнд: 1. Тоон өгөгдөл 2. Текст өгөгдөл 3. Томъёо   Та ажлын талбартаа энэ 3 өгөгдлийг л өруулах боломжтой. Жишээлхэд: В2-р багананд нэгэн тоон өгөгдөл байна. Энэ нь хамгийн энгийн өгөгдлийн төрөл. В3-р багананд арай их өгөгдөл  В4-р мөрөнд бутархай оронтой тоон өгөгдөл В5-р мөрөнд мөнгөн тэмдэгтийн утгыг агуулсан өгөгдөл В6-р мөрөнд хувилсан өгөгдөл В7, 8-р мөрөнд он сар цаг хугацааны өгөгдөл байна. Он сар өдөр болон цаг хугацаа нь олон төрөл байна. Учир нь улс орон бүр өөрийн хэлбэрээр бичдэг. В9, 10-р мөрөнд текст өгөгдөл. Текст өгөгдөл нь үсэг болон тооноос бүтсэн өгөгдөл байж

Page 13: Нэг нь нийтийн төлөө

болно. М11-р мөрөнд томъеоны өгөгдөл байна. Хэдийгээр нүдэнд 4 гэсэн тоо харагдаж байгаа боловч томъёоны мөр дээр    гэсэн үйлдлийн үр дүнд 4 гэсэн утгыг авч байгаа нь харагдаж байна. В12-р мөрөнд 78028 гэдэг нь томъёоны нүдэнд нийлбэр олох томъёо ашиглан  В2-В4-р мөрөнд байгаа тоонуудын нийлбэрийг олж гаргасан тоо байна.   Excel програм нь тоон өгөгдлийг нүдний баруун талд, текст өгөгдлийг зүүн талд, томъёоны өгөгдлийг зүүн талд зэрэгцүүлэн гаргаж байдаг. В12-р мөрөнд байгаа зүүн дээд буланд байгаа гурвалжин нь тухайн нүдэнд байгаа томъёо маань багана болон мөртэй харьцсан байна гэдгийг таниулах ёстой тэмдэг юм.   2.1. Өгөгдөл оруулах, засах Ажлын хуудсанд хэрхэн өгөгдөл оруулах тухай үзэцгээе. Ингэхийн тулд дараах ажлын хуудасыг үүсгэе. Энэхүү баримт маан ажлын гурван хуудастай бөгөөд эхний хуудсанд (Sheet1) өгөгдөлөө руулсан байна. 1-12-р сар хүртэл баганааар зэрэгцүүлэн бичсэн байна. Харин зүүн гар талд дээрээс доошоо хүмүүсийн нэр бичигдсэн байгаа нь харагдаж байна. Мөн мөр баганын огтлолцол дээрх нүднүүдэд тухайн хүмүүсийн өгөгдөл тоонууд оршин байна. Утга оруулахдаа утга оруулах нүдээ идэвхижүүлнэ. Оруулах утгаа гар дээрээс бичээд Enter товчийг дарахад тухайн нүдэнд утга маань ороод идэвхитэй нүд доош шилжинэ. Enter товч дарахаас гадна компьютерийн гар дээр байрлах сумтай товчийг дарахад тухайн өгөгдөл нүдэнд ордог. Enter товчийг дарахад заавал доош биш өөр тийшээ шилждэг болгон тохируулж болно. Үүний тулд Tools цэсний Options командыг өгнө. Ингэхэд Options гэсэн харилцах цонх гарна. Эндээс Edit гэсэн tab цэсийг идэвхижүүлнэ. Move selections after Enter гэсэн сонголыг идэвхижүүлнэ. Энэ сонголт нь Enter товч дарсны дараа идэвхитэй нүдийг хааш нь шилжүүлэх вэ гэдгийг зааж өгдөг. Drections хэсгээс баруун зүүн дээш доош гэсэн сонголтоос сонгоно.  Баганыг идэвхижүүлэх Үүний тулд ажлын хуудасныхаа толгой дээр хулганын заагчийг байрлуулна. Ингэхэд заагч нь доош чиглэсэн хар сум болон өөрчлөгдөнө.   ингэсэн тохиолдолд хулганыхаа товчийг нэг удаа товшиход баганыг доош нь тэр чигт нь тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл Н багананд хамаарагдах 65536 нүд тэр чигээрээ тэмдэглэгдэнэ гэсэн үг. Тухайн багананд багаа өгөгдлийг усгахыг хүсвэл гар дээрээс Del товчийг дарахад л хангалттай. Энэ нь тухайн багананд байгаа өгөгдлийг л устгаж байгаа хэрэг. Харин баганаа тэр чигээр нь устгаж болно. Ингэхийн тулд устгах баганын толгой дээр хулганын заагчаа байрлуулаад баруун талын товчийг дарахад гарах рорuр цэсний delete гэсэн командыг сонгоход уг багана бүхэлдээ устана. Edit цэсний deletе командыг сонгоход мөн дээрх үйлдэл давтагдана. Мөрийн өгөгдөл болон мөрийг бүхэлд нь устгах үйлдэл нь дээрхтэй адил.   Өөрөөр бас устгах үйлдлийг хийж болно. Устгая гэсэн нүднүүдээ хулганын курсороор бүхэлд нь тэмдэглээд del товч дарахад (хамгийн амар үйлдэл) сонгогдсон нүднүүд дэх өгөгдлүүд устгагдах болно.  Нилээд хэдэн нүдэнд ижил утгаар дүүргэхийн тулд өгөгдөл оруулах нүднүүдээ сонгоно. Сонгосон нүдний зүүн дээд талд нүднүүдэд дүүргэх утгаа бичээд гараас Ctrl товчийг дарж байгаад Enter товчийг дарахад ижил өгөгдөл авах болно 

2.3. Тайлбар хийх Excel програм нь олон төрлийн шилдэг боломжийг агуулсан байдаг. үүний нэг бол Commenting буюу тайлбар хийх юм. Та хэн нэгэнтэй өөрийн баримтыг хамтан эзэмшдэг бол тайлбар хийх үйлдэл нь хилээд тус болно. Тайлбар хийхийн тулд Тайлбар хийх нүдээ сонгоод хулганын баруун талын товчийг дарахад гарах цэснээс Insert comment гэсэн командыг сонгоно. Ингэхэд тайлбар хийх талбар гарч ирнэ. Үүн дээр өөрсдийн тайлбарыг бичих хэрэгтэй. Тайлбар хийсэн нүдний баруун дээд буланд улаан жижиг гурвалжин бий болдог. Уг нүдэн дээр хулганын заагчийг аваачихад тайлбар нь гарч ирдэг. Үүнийг Insert цэсний comment гэсэн командаар хийж болно.

Компьютерээ вирусээс хэрхэн хамгаалах вэ?1. Компьютертээ антивирусын программ суулгах шаардлагатай. 2. Антивирусын программийг тогтмол шинэчилж байх. Дор хаяж сард 1 удаа шинэчилж байвал шинээр гарсан вирусvvдийг илрvvлэхэд тань тусална. 3. Имэйлийн Microsoft Outlook болон Outlook Express программуудын аль нэгийг ашиглахаас аль болох зайлсхийх4. Outlook имэйлийн программ ашигладаг бол Outlook98 Security Patch эсвэл Outlook2000 Security Patch утилитуудыг татаж авах.

Page 14: Нэг нь нийтийн төлөө

5. Хэн нэгнээс имэйлээр ирсэн хавсаргасан файлыг задлахгvй байх. Таньдаг найз нєхдєєс чинь ирсэн ч бай бvv задлаарай. 6. Задалж vзэх онцын шаардлагатай файл бол антивирусын программаар шалгасны дараа онгойлгох. Онцын шаардлагагvй бол файлыг ялангуяа .com, .exe єргєтгєлтэй ажлын файлуудыг шууд устгаж байвал вируст єртєх нь бага байдаг.7. 7 хоногт нэг удаа компьютер дээрх бvх файлаа антивирусын программаар шалгах. Ихэнх антивирусын программуудад энэ тохиргоог хийж єгч болох бєгєєд 7 хоногийн аль нэг гаригт тодорхой нэг цагт файлыг шалгахыг заагаад єгчихсєн байхад компьютер асаалттай л бол та байсан байгаагvй программ автоматаар ажиллан таны компьютер дэхь бvх файлын вирусыг шалгадаг.8. Онцын шаардлагагvй бол уян диск уншуулахгvй байх. Бусдын уян дискнээс файл хуулж авсанаар таны компьютер вирустэх магадлал єндєр болдог.9. Таны компьютер дотоод сvлжээнд холбогдсон бол нээлттэй байгаа директоруудаа болиулах, шаардлагатай бол read-only буюу зєвхєн унших боломжтойгоор нээх.10. Компьютерийн уян дискний тєхєєрємжинд диск байхад компьютерээ унтрааж асаах (reboot) vйлдлийг хийж болохгvй. 11. Макро вирусээс хамгаалахаар программыг тохируулах. 12. Чухал хэрэгцээтэй файл, документvvдийн нэг хувийг єєр тєхєєрємжинд (хатуу диск, zip тєхєєрємж, CD г.м) тогтмол хадгалж байх. 13. Хулгайн замын программийг хэзээ ч битгий ашигла. 

Вирус ба спамны хор уршигӨнөөгийн хүн төрөлхтөний өдөр тутмын амьдралд терроризмоос илүүтэйгээр

компьютерийн вирус, болон спам гэж нэрлэгддэг хэрэгтэй хэрэггүй имэйлийн бөмбөгдөлт гэх зэрэг халдлагууд маш их хохирол, аюул учруулж байгаа гэж хэлэхэд болно. Тэгвэл вирус гэж юу вэ? Спам гэж юу вэ? Интернэтийн ач тус, үр ашиг, мянга түмэн гайхамшигуудынх нь сүүдэртэй тал бол түүнийг ашиглан хийгддэг төрөл бүрийн халдлагуудын учруулах хор хөнөөл билээ. Гэмгүй царайлан нуугдаж явдаг тэдгээр гайхлуудын ард яг бидэнтэй адилхан хүмүүс буюу програм зохиогчид, вэбмастерууд сууж байдаг. Өөрөөр хэлбэл вирус гэдэг нь бидний ойлгож заншсан амьд биетийг өвчлүүлдэг вирустэй адилхан нэртэй л болохоос биш хүний зохиосон програм юм. Компьютерийн вирус бол амьд биетийг бус, компьютерийг өвчлүүлдэг “электрон өвчин” гэж хэлж болно. Тэдний учруулах хор хөнөөл нь маш их. Компьютерийн санах ойг дүүртэл ачаалж, системийн болон програмын файлуудыг устгах, хувийн файлуудыг гэмтээх, цаашилбал хатуу дискийг дахин сэргээж ашиглах аргагүй болтол гэмтээх хүртэл аюул учруулна. Бид бүгдийг нь вирус гэж нэрлээд байдаг боловч өөрийгөө хувилж тараах байдал, учруулах хор хөнөөл, дайралт хийх талбар зэргээр нь ялгаж олон төрлүүдэд хуваадаг. Тэдгээрийн талаар бүгдийг нь бичнэ гэвэл дуусахгүй биз ээ. Тиймээс энд хамгийн “алдартай” хэдэн төрлийг товч танилцуулая. Вирус: Компьютерт гаднаас зөөвөрлөгдөж ирсэн файл, эсвэл имэйл гэх мэт янз бүрийн харилцаагаар дамжиж компьютерт суудаг бичил програмуудыг хэлнэ. Вирус нь програмын файлууд, boot сектор, partition сектор, макро агуулсан баримтын файлууд руу халдаж, гэмтээх, тухайн файлуудад хавсаргагдан орж цааш дамжих аюултай. Ганцхан удаа аль нэгэн имэйлд хавсаргагдаж ирсэн файлыг саваагүйтээд нээгээд үзчихсэнийхээ шанд урт хугацааны хөдөлмөрийнхөө үр дүн болсон файлуудыг дахин сэргэхийн аргагүй болтол гэмтээгээд, зарим тохиолдолд бүр хайртай компьютерээ ч баяртай гэхэд хүрсэн харамсаад ч баршгүй гашуун туршлагууд бий. Worm буюу өт: Энэ төрлийн халдлагын програмуудын хамгийн аюултай нь тэд өөрийгөө хувилан тархах чадвартай. Өт нэгэнт таны компьютерт халдсан л бол компьютерийн бусад хэсгүүд рүү нэвтэрч, таны хаягийн дэвтэр дэх имэйл хаягууд руу автоматаар өөрийгөө хувилан имэйлээр тархана. Ийм маягаар сүлжээнд холбогдсон бусад компьютерүүд рүү ч дайралтаа хийдэг. Өтнүүдийн гол зорилго нь халдсан компьютерийнхээ хамгаалалтыг устгах явдал байдаг. Нэгэнт хамгаалалтгүй болсон компьютер бусад бүх төрлийн халдлагад нээлттэй гэсэн үг шүү дээ. Trojan horse буюу Тройн морьд: Энэ програмууд өөрийнхөө үнэн дүр төрхийг нууж “гэмгүй царайлан” явж байгаад халдлага хийдэг учраас тэднийг эртний Трой хотын тухай домогт гардаг алдарт модон морины нэрээр нэрлэсэн ажээ. Тэд гаднаасаа аюул нь огт мэдэгдэхгүй, харин ч компьютерийн чухал хэрэгтэй файлуудын нэг мэтээр өөрийгөө харуулж, хамгаалалтын програмуудаас зугтдаг байна. Тэгээд компьютерийг дахин ачаалах үед жинхэнэ ажлаа эхэлнэ дээ. Тройн морьдууд өтнүүд шиг өөрийгөө хувилж, эсвэл вирус шиг файлуудад хавсаргагдан дамжиж халдварладаггүй. Тэд тоглоомын програм ч юмуу ямар нэгэн гэм зэмгүй програмын хэлбэрээр имэйл, мессенжер зэрэг харилцаагаар дамжиж ирдэг. Хүлээн авагч аюулыг нь огт мэдэхгүйгээр задалж үзсэнээс болоод морьдын халдлагад өртөнө. Тройн морьд компьютерийн хамгаалалтыг устгаж, системийг гэмтээх зэрэг олон аюулыг танд бэлэглэнэ. Вирусээс гадна Spyware буюу бидэнд мэдэгдэлгүйгээр компьютерт суучихаад хувийн мэдээлэл, чухал файлуудыг бусдад дамжуулдаг програм, Adwareбуюу төрөл бүрийн реклам, сурталчилгааг дэлгэцэнд байнга гаргаж, компьютерийн хэвийн ажиллагааг

Page 15: Нэг нь нийтийн төлөө

саатуулж, төвөг учруулаад байдаг програмууд байна. Эдгээр нь вэб сайтад орж ямар нэгэн файл татах үед эсвэл имэйл, мессенжерээр тархдаг. Ийм төрлийн програмуудын гол сонирхдог мэдээлэл нь нэр, нууц үг, кредит картын дугаар болон бусад хувийн мэдээллүүд, чухал баримт, файлууд юм. Мөн өөр компьютерээс бидний компьютерт холбогдчихоод тухайн хүний чухам юу хийж байгааг хянаж, хэрэгтэй мэдээллийг хулгайлдаг програмууд ч байдаг. Интернэтэд байнга холбогдож, имэйл, мессенжертэй салахгүй нөхөрлөдөг та бидний хувьд үргэлж гаднын халдлагын аюулын дор байна гэж хэлэхэд болно. Халдлагуудын анхнаасаа бүтээгдсэн зорилго нь бусдад халдварлах явдал шүү дээ. Халдварлах гол талбар нь Интернэтийн сүлжээнд холбогдсон таны, миний компьютерүүд юм. Өөр хоорондоо холбогдсон компьютерийн сүлжээ болон тэдний хооронд дамжиж буй имэйлүүд нь вирус тарж, үржих “таатай” орчин нь болж өгдөг. Тэгэхээр хэнэггүй явж байгаад халдлагад өртчихсөнийхөө дараа тэднээс салах гэж оролдохоосоо өмнө урьдчилан сэргийлж, хамгаалж байх нь хамгийн чухал зүйл юм. Аз болоход нэг хэсэг хүмүүс халдлагын програмуудыг бүтээж байхад нөгөө хэсэг нь түүнээс хамгаалах, устгах програмыг бас бүтээж байдаг. Ийм програмуудын жишээ нь хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг Norton Antivirus, McAfee, NODзэрэг хамгаалалтын олон програмууд байна. Эдгээр нь зөвхөн вирус, өт, Тройн морьдоос төдийгүй Spyware, Adware-н аюулаас давхар хамгаална. Мөн зөвхөн Spyware, Adware-с хамгаалах зориулалттай Lavasoft Ad-Aware, Spyware Doctor, Microsoft AntiSpyware, компьютерт халдсан өтнүүдийг устгадаг Stingerзэрэг програмуудыг Интернэтээс татан авч хэрэглэх боломжтой байдаг. Мэдээжийн хэрэг найдвартай сайн хамгаалах бусад програмуудыг худалдан авч суулгаж болно. Хамгаалалтын програмууд суулгачихаад тайвшраад явж бас болохгүй. Дэлхий даяар өдөр бүр мянга мянган вирус, халдлагын програмууд шинээр бүтээгдэж гарч байдаг. Үүнийг дагаад хамгаалалтын програм үйлдвэрлэдэг компаниуд ч байнга програмаа шинэчлэн сайжруулж, шинэ гарсан халдлагуудаас хамгаалах хамгаалалтыг нэмж байдаг байна. Тиймээс та бид өдөр бүр програмуудаа шинэчлэгдсэн эсэхийг шалгаж, нэмэлтүүдийг Интернэтээс татан авч суулгаж байх ёстой юм. Энэ нь маш амархан, програм бүрт байх Live Update/Update гэсэн командаар тухайн компанийн сервертэй холбогдож програмын нэмэлт, шинэчлэлүүдийг татан авч суулгахад л болно. Мөн долоо хоног бүр компьютерээ бүхэлд нь хамгаалалтын програмуудаар шалгаж байх нь зүйтэй. Энд нэг зүйл анхааруулахад хамгаалалтын олон програм суулгавал сайн хамгаалагдана гэсэн үг огт биш. Халдлагын төрөл тус бүрийн хувьд хамгаалах нэг л програм байхад хангалттай. Жишээ нь вирусын эсрэг хоёр програмыг хамт суулгаж болохгүй. Харин ч хоорондоо зөрчилдөөд вирусгүй байхад вирустэй байна, эсвэл вирустэй байхыг олохгүй байх зэргээр алдаа гарах магадлал их болдог. Спам (Spam) гэдэг нь бидний имэйл хаягаар огт танихгүй хаягнаас ирдэг янз бүрийн реклам, сурталчилгаа, элдэв янзын хэрэггүй имэйлүүд юм. Зарим имэйлийн програмд “Junk mail” ч гэж нэрлэдэг. Спамыг нэг ёсондоо “хог” гэж ойлгож болно. Спамыг тэр бүр хүмүүс биечлэн тараагаад байдаггүй. Мөн л дээр дурдсан халдлагуудтай адилаар мэргэжлийн хүмүүсийн зохиосон програмууд автоматаар тарааж байдаг байна. Таны имэйл хаягийг ашиглаж бусад руу спам тараах, эсвэл таны имэйл хайрцгийг спамаар бөмбөгдөх явдал бараг бүх имэйлийн үйлчилгээнд тохиолддог халдлага юм. Ихэнх вэб имэйлүүд болон имэйлийн програмуудад спам шүүх шүүлтүүрүүд байдаг бөгөөд тэд спамуудыг тусад нь ялган Spam, Bulk mail, Junk mail гэх зэргээр нэрлэсэн фолдеруудад оруулж тусгаарлана. Ийм шүүлтүүрүүд нь спамыг сайн шүүж, та биднийг тодорхой хэмжээнд хамгаалж чаддаг. Иймэрхүү аргуудаар бид гаднын халдлагаас тодорхой хэмжээнд өөрсдийгөө хамгаалж чадах боловч бүрэн хамгаалах нь биднээс хамаарахааргүй маш хэцүү зүйл юм. Хувийн хамгаалалтаас гадна бидний ашиглаж буй имэйлийн үйлчилгээний өөрийнх нь хамгаалалт буюу имэйл сервер дээр тухайн компанийн хийж буй хамгаалалтууд болон Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч ISP компанийн хамгаалалтууд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэгэхээр анхнаасаа имэйлийн үйлчилгээгээ сонгохдоо спам, вирус зэрэг гаднын халдлагаас хамгаалах үйлчилгээ байгаа эсэх, байгаа бол тэр нь хир зэрэг сайн эсэхийг судалж байж үйлчилгээ авах хэрэгтэй болохыг зөвлөе.

Хэрхэн хатуу дискийг Windows XP дээр форматлах вэ?Хэрэв та Windows XP хэрэглэж байхдаа эсвэл инсталл хийж байхдаа хатуу дискээ форматлахыг хүсэж байгаа бол та зөв зөвлөгөөгөө уншиж байна. Шинэ Windows суулгаж байгаа бол хатуу дискэн дахь мэдээллүүдэдээ формат хийж цэвэрлэх нь их хэрэгцээтэй байх болно. Бэлтгэл Алхам 1. Та компьютерийн хатуу дискэндээ формат хийх гэж байгаа бол түүн дээрх бүх мэдээлэл датагаа алдана гэдгийг байнга санах хэрэгтэй. Тэгэхээр юун түрүүнд хэрэгцээтэй бүх мэдээлэлүүдэдээ Back up буюу нөөцлөлтийг хийж өгөөрэй. Мөн түүнчлэн формат хийх, инсталл хийх гэж байгаа бол танд хэрэглээний програмуудыг агуулсан диск эсвэл 3-дагч хардвер дахин суулгалтад хэрэг болох болно.

Page 16: Нэг нь нийтийн төлөө

Алхам 2. Дахин нэг компьютер дээрх бүхнээ шалгаж үз. Дуу, зураг, документүүдээс гадна веб бросер дэхь дуртай вебүүдийн жагсаалт Bookmark, дэлгэцэн дэхь зүйлсүүд зэргээ дахин нэг шалга. Алхам 3. Бүгдийг нь формат хийхгүй хатуу дискэн дээрээ эсвэл шинэ CD, DVD дээр хадгал.   Хоёрдогч хатуу дискийг форматлах нь: Алхам 1. "My Computer" тэмдэгт дээр баруун товчоо дарж менюгээс Manage  гэснийг сонгон дар. Алхам 2. "Computer Management" гэж нэрлэгдсэн шинэ цонх гарч ирнэ. Түүнээс зүүн хэсэгт байрлах "Storage" гэснийг сонгон дар. Дараа нь select "Disk Management(local)" гэснийг цонхны баруун талаас давхар даран сонгоно. Алхам 3 Ингээд гарч ирэх цонх дээр драйверууд тань жагсаалттай гарч ирэх болно. Мөр болгон өөр өөр драйверийнх бөгөөд мөн MB эсвэл GB хэмжээгээр бичигдсэн өнгөтэй хайрцаг өөр өөр драйверийнх болно. Дискний хуваалтыг мөн тэнд харуулсан байдаг. Алхам 4. Форматлах гэж байгаа драйверийн бүх хуваалтыг юун түрүүнд арилгах хэрэгтэй үүний тулд хуваалттай хайрцган дээр хулганы баруун товчоо дарж  "Delete Partition..." гэсэн сонголтыг хийнэ. Та драйвер дээрх бүхнийг цэвэрлэхээр шийдсэн хэрэгтэй мэдээллүүдээ нэгэнт нөөцлөөд авчихсан бол компьютерийн ямар ч анхааруулгад санаа зоволтгүйгээр YES товчийг дарж болно. Алхам 5 Хэрэв та давхар буюу бүх дискэндээ формат хийх гэж байгаа бол жишээ нь: драйвер болгон өөр үсэгтэй "D:" or "F:" гэх мэтчилэн диск хуваалтыг тус бүрд нь арилгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуваалттай драйвер дээрээ баруун товчоо дарж "Delete Partition..." дарна гэсэн үг. Хэрэв зөвхөн ганц драйверт формат хийх гэж байгаа бол нөгөө драйверын хувуултыг арилгах шаардлагагүй дараагийн алхамд орж болно. Алхам 6. Ингээд формат хийгдсэн драйвер дээд хэсэгтээ хар өнгөтэй болсон байх бөгөөд хэмжээн хэсэгт "Unallocated" гэсэн бичиг гарсан байх болно. Дээрх зургаас харна уу? Үүн дээр хулганы баруун товчоо дараад "New Partition..." гэсэн сонголтыг дарахад шинэ цонх үүсэн гарч ирнэ. Алхам 7. Шинэ хуваалтыг үүсгэх цонх гарч ирэхэд Next буюу дараагийн гэсэн товчийг дарна. Дараагийн гарч ирэх хуудсан дээр  "Primary Partition" сонгож Next товч дарна. Одоо хэмжээг дээд хэмжээн дээр нь тохируулаад ихэвчлэн тохируулагдчихсан байдаг бөгөөд Next товч дарна. Ингээд шинэ драйверийн үсгийг автоматаар сонгочихсон байдаг ч хэрэв та хүсвэл өөр үсгийг меню дээрээс сонгон дарж болно. Алхам 8. Төгсгөлд нь Шинэ хуваалтын хэрэглүүр шинэ хуваалтыг форматлах уу гэж асуух бөгөөд та "NTFS" сонгоорой энэ нь илүү хурдан аюул багатай байх болно. "Allocation unit size" гэсэн сонголтыг "Default." Хэвээр нь үлдээгээрэй. "Volume label" гэсэн хэсгэ дээр драйвераа юу гэж нэрлэмээр байна түүгээрээ бичиж өгнө ингэхдээ их энгийн нэрийг сонгож зай аван бичихээс татгалз. Хамгийн сүүлд драйвер тань шинэ бранд бөгөөд өмнө нь ерөөсөө хэрэглэгдэж байгаагүй бол "Perform a quick format" -г зөвөөр тэмдэглэж драйвер хэрэглэгдэж байсан бол зөвөөр тэмдэглэлгүй орхиорой. "Enable file and folder compression" гэсэн сонголтыг тэмдэглэлгүй орхиж Finish товчигй дарж дуусгана. Алхам 9. Ингээд хэрэглүүр форматлахад тодорхой хугацааг авах болно. Формат дуусах хүртэл та "Computer Management" цонхыг нээлттэй байлгаж хэмжээн үзүүлэлт "Formatting" гэснээс "Healthy" гэж гарах хүртэл хүлээгээрэй. Формат бүрэн дууссаны дараа та шинэ драйвераа ажиллуулж болно.Windows XP CD-нээс форматлах, суулгах: Алхам 1. Энэ хэсэгт Windows XP installation CD-нээс хэрхэн форматыг хийх талаар бичигдсэн. Энэ нь компьютерт Windows-н шинэ хуулбарыг суулгахад хэрэглэгддэг. Дээр хэлсэнчлэн формат хийнэ гэдэг бол тухайн драйвер дахь бүх мэдээллийг цэвэрлэх учраас хэрэгтэй мэдээлэлүүдэдээ зайлшгүй Back Up буюу нөөцлөлтийг хийгээрэй. Алхам 2. Windows XP installation CD-гээ CD драйвертаа хий. Алхам 3. "Press any key to boot from CD.." гэсэн бичиг компьютерт гарч ирнэ та ямар ч хамаагүй товч дар. Алхам 4. CD хэсэг хугацаанд хэрэгцээтэй файлуудыг гаргах гэж ачааллах болно. Ингээд дуусахад

Page 17: Нэг нь нийтийн төлөө

нь та Enter эсвэл Return-г дар. Алхам 5. Одоо Windows-г хаана суулгах талаар мэдээлэлтэй дэлгэц гарч ирэх бөгөөд энд л драйвер форматыг хийх юм. Дэлгэцийн доод хагаст компьютер дээрх бүх драйверууд хуваалттайгаа гарч ирнэ. Дээш доош гүйлгэх товчоо ашиглан "C:" дискээ идэвхижүүлэн  'D' товчийг дар. ("Unpartitioned space" буюу C: эсвэл D: гэсэн хуваалт байхгүй бол энэ алхмыг алгасаарай.) Дараагийн дэлгэцэн дээр  'L' товчийг дарснаар хуваалтыг арилгах юм. Алхам 6. Windows хаана суулгах талаарх мэдээлэлтэй дэлгэцэнд буцаж очиход доод хагаст байсан драйверийн жагсаалтанд тань "Unpartitioned space xxxxxMB" гэсэн бичиг байх болно. Түүнийг сонгон 'C' товчийг дар. Дараагийн гарч ирэх цонх хамгийн бага хамгийн их хэмжээг сонгох сонголтуудыг гаргаж ирэх бөгөөд энэ нь автоматаар хамгийн их дээр нь тохируулагдсан байдаг боловч давхар орсон тоог нь шалгаж enter дар. Алхам 7. Дахин Windows хаана суулгах тухай мэдээлэлтэй хуудсанд эргэн очиход энэ удаа "C: Partition1 [New (Raw)]xxxxxxMB" гэсэн бичиг гарах бөгөөд идэхижүүлэн enter дар. Алхам 8. Дараагийн цонх таниас аль системээр форматыг хийхийг сонгох юм. ТА NTFS-г сонгох нь илүү хурдан бас аюул багатай байх болно. Ингээд Enter эсвэл Return дар. Алхам 9. Ингээд форматлах үйл ажиллагаа эхлэх болно. Энэ нь ойролцоогоор хагас цаг эсвэл цагийн хугацааг авах болно. Та тэр хооронд амралт авч болно шүү дээ.  

Вирус гэж юу вэ?Вирус нь компьютерийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах зорилготой, өөрийгөө

хувилан үржих чадвартай жижиг програм хангамж юм. Энэ нь үнэндээ буруу хэрэглэгдсэн томъёолол бөгөөд энэ томъёоллыг Фред Кохан анх 1985 онд Өмнөд Калифорнийн Их Сургууль–д эрдмийн зэрэг горилсон бүтээлдээ авч хэрэглэжээ. Вирусын ажиллагаа үйл явц, тархалт яг бодит амьдрал дээрх вирустэй төстэй учраас ийн нэрийдсэн хэрэг.

Энгийнээр хэлэхэд вирусыг ажиллуулахад нэг болон түүнээс дээш тооны өөрийн хуулбарыг үүсгэнэ. Тэдгээр үүссэн хуулбаруудыг дараа дахин ажиллуулснаар мөн төдий тооны өөрийн хуулбарыг үүсгэх замаар вирус маш хурдацтай тархдаг. Ер нь ихэнхдээ компьютерийн вирус нь өөрийгөө өөр ямар нэгэн програмтай холбон нийлүүлдэг бөгөөд нийлсэн програмтайгаа давхар ажилладаг байна. Ингэснээр вирус нь хэрэглэгчийн үйлдэл дээр тулгуурлан хэрэглэгчээс үл хамааран тухайн програмын ард өөрийгөө хуулбарлан тархах чадвартай болдог байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгч програм ажиллуулахад тухайн програмтай хамт ажиллаж эхэлнэ гэсэн үг юм. Нэгэнт ажиллаж эхэлсэн вирус мэдээж компьютерийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулна.  Вирусын бүтэц ба вирусын ажиллах зарчим Эсэргүү үйлдэл хийгч сахилгагүй програм нь хэрвээ вирус л юм бол дор хаяж 2 үндсэн хэсэг буюу дэд функцүүдийг заавал агуулсан байдаг. Нэгдүгээрт, файлууд болон дискнээс халдварлахад тохиромжтой аятайхан байг хайх (search) хэсэг. Энэ хэсэг нь вирус хэр сайн өөрийгөө хувилж чадах вэ гэдгийг тодорхойлдог. Үүнд хувилах процесс нь хурдан байх уу удаан байх уу, нэг дискэнд халдварлах уу бүх дискэнд халдварлах уу, дискэнд халдварлахдаа бүхэлд нь үү эсвэл аль нэг тодорхой хэсэгт үү гэх зэрэг олон характеристикуудыг нэрлэж болно.

Бусад програмуудын адил вирус нь хэр олон гүйцэтгэх функцүүдийг агуулна төдий чинээгээр вирусын дискэн дээр эзлэх хэмжээ ихсэнэ. Өөрөөр хэлбэл хэрвээ таны вирусын хайх хэсэг хэдий чинээ сайн, хүчирхэг, олон үйлдэл гүйцэтгэх чадвартай байна тэр хэмжээгээр вирус тань том зай эзэлнэ гэсэн үг юм.

Хоёрдугаарт, хайх хэсгийн онилсон байн дээр өөрийгөө хуулах (copy) хэсгийг заавал агуулсан байдаг. Энэ хэсэг нь зөвхөн ажлаа ямар ч алдаагүй нягт нямбай хийх өндөр хэмжээнд боловсруулагдсан байна. Хуулах хэсгийн хэмжээ нь бага байх тусам дискэн дээр бага зай эзлэх сайн вирус болж чаддаг. Дискэн дээр эзлэх зай нь ямар хэмжээнд боловруулагдсан цогц вирусыг бай програмд хуулах, халдварлах бай нь юу вэ гэдгээс хамаарна. Жишээ нь COM файлд халддаг вирусын хуулах хэсэг нь EXE файлд халддаг вирусын хуулах хэсгээс хамаагүй бага. Учир нь ЕХЕ файл нь СОМ файлыг бодвол илүү нүсэр бүтэцтэй учир вирус тэр хэмжээгээрээ илүү урт кодыг өөртөө агуулах хэрэгтэй болох юм.

Page 18: Нэг нь нийтийн төлөө

Вирус нь ихэнхдээ хайх болон хуулбарлах хэсгүүд дээр нэмээд илрүүлэлтийн эсрэг хэсэг (anti-detection) буюу анти-анти-вирусын хэсгийг хамтатган оруулсан байдаг. Хайх болон хуулах механизм нь илрүүлэлтийн эсрэг загварчлагдан маш сайн бодож төлөвлөгдөж хийгддэг. Жишээ нь хайх хэсэг нь илрүүлэлтээс зайлсхийхийн тулд маш нарийн хязгаарлагдмал байх хэрэгтэй.

Хэрвээ хайх хэсэг нь ямар ч хязгаарлалтгүй удаан хугацаагаар дискэн дээрх файлуудыг шалган ер бусын байдлаар дискийг идэвхжүүлвэл энэ байдлаар нь хэрэглэгчийн анти-вирус тухайн вирусыг амархан сэжиглэж байна. Эцэст нь өөрийн онцлогийг тусгасан тодорхойгүй хэсгийг агуулдаг. Энэ хэсэг нь вирусын үндсэн зорилго байх юм. Ихэнх тохиолдолд өгөгдлийг арчих, хүмүүсийг уурлуулах, дискийг дүүргэх, файлыг эвдлэх гээд янз бүрийн хорлон сүйтгэх олон төрлийн үйлдлүүдийг гүйцэтгэдэг.  Вирусын төрлүүд Компьютерийн вирусыг үүсэл гарал, арга барил, халдварладаг файл, учруулах хор уршиг, дайралт хийдэг үйлдлийн систем буюу платформ гээд олон чанараар нь ангилдаг. Ерөнхий тохиолдолд вирус болон вирусын төрлийн програмуудыг халдварлах аргаар нь дараах үндсэн төрлүүдэд ангилж болно • Resident • Direct action • Overwrite • Boot virus • Macro • Directory • Encrypted • Polymorphic вирус • Multipartite вирус • File infectors • Companion вирус нь • FAT virus нь • Worm • Trojans буюу Trojan Horse • Logic bomb Вирус бичигчдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд тэд илүү олон замаар ажилладаг илүү чадварлаг вирусүүдийг бүтээсээр байна. Өөрөөр хэлбэл вирус нь илүү ухаантай, илрүүлэлтийн эсрэг илүү зальжин аргуудыг хэрэглэдэг болжээ. Ийм учраас вирусүүд нь хуучин вирусүүдийн адил аз түшсэн байдалтай хийгддэг чанараа бүрмөсөн орхиж антивирус програмаар илрүүлэн устгахад маш хэцүү болсоор байна. Тэгвэл вирусүүдийг маш өргөн хэрэглэгддэг илрүүлэлтээс зайлах аргаар нь дараах үндсэн хэсгүүдэд хувааж авч болно. • Полиморф (Polymorphing) • Хулгайн (Stealth) • Алхамчлан ажиллуулахаас хамгаалагдсан (Disassembly protection) • Хавтасны (Directory үirus) Тэгвэл эдгээр олон янзын халдварлах арга болон илрүүлэлтээс зайлах аргуудыг агуулсан олон янзын элдэвтэй айхтар вирусүүдийн эсрэг антивирус програмыг зайлшгүй хэрэглэх шаардлага гарч ирнэ.  Антивирус програмыг хэрхэн сонгох вэ? Шинээр байнга бий болж байдаг олон төрлийн вирусээс болж хүмүүс антивирус гэгдэх хэрэгтэй хэрэггүй янз бүрийн програм хангамжуудыг авч суулгадаг. Тэгж авч суулгахдаа зүгээр л хэн нэгэн хүний дажгүй сайн гэж хэлсэн эсвэл аль олдсоныг нь суулгадаг. Ингэснээр тэд өөрсдөдөө баахан төвөг учруулж буйгаа тухайн үедээ анзаардаггүй. Ихэнх компьютер хэрэглэгчид антивирус суулгасныхаа дараа үйлдлийн системд гарсан ямар нэгэн өөрчлөлтүүдийг түүнтэйгээ холбож ойлгодог.

Учир нь Антивирус програм таныг зөвхөн аюулаас хамгаалаад зогсохгүй өч төчнөөн бэрхшээлийг дагуулан системд суудаг. Таны үйлдлийн системийг удаашруулж, гацааж, тэр бүү хэл эвддэг. Яагаад ийм үр дүн дагуулах болов гэвэл ердөө хэрэглэгч та бүхэн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай болсон учраас л тэр юм. Бид ашиглаж буй програм хангамжийнхаа сайн муу талыг мэддэг байх ёстой.

Энд нэгэн зүйл тодруулж хэлэхэд ямар ч антивирус програм хангамж давуу болон дутагдалтай талуудтай байдаг. Жишээлбэл манай ихэнх хэрэглэгчдийн ашигладаг Norton Antivirus маань системийг маш удаан болгодгийг та бүхэн мэдэж байгаа. Заримдаа тус програм маань ажиллаж байгаа үгүй нь ч мэдэгдэхээ байчихдаг шүү дээ.

Page 19: Нэг нь нийтийн төлөө

Гэсэн хэдий ч түүний цаана давуу талууд ч гэсэн бий.

Мөн GriSoft компанийн гаргадаг AVG professional гэдэг програм нь Norton Antivirus-ээс илүү олон вирус илрүүлдэг боловч тэднийгээ аюулгүй болгохдоо маш муу байдаг. Үр дүнд нь антивирус бүр өөр өөр мэдээллийг гаргах бөгөөд зарим нь бүр илрүүлэхгүй байх тохиолдол гарна. Тэгвэл ер нь хүмүүс антивирус програмыг хэрхэн сонгох хэрэгтэй юм бэ гэсэн асуулт зайлшгүй урган гарч ирнэ.

Энд танд вирусын эсрэг програмыг сонгоход нөлөөлөх зарим хүчин зүйлүүд хэрэг болно. Үүнд: 1. Ямар давтамжтайгаар вирусын тодорхойлолтоо байнга шинэчилдэг вэ? 2. Шинэчлэгдсэн хувилбар гарсан эсэхийг шалгадаг уу? 3. Антивирус програмын тестэнд хэр амжилттай оролцдог вэ? зэрэг олон хүчин зүйлсийг дурдаж болно.

Тиймээс та антивирус сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай. - Вирусын тодорхойлолтууд бол таны компьютер вирусээр халдварлагдсан эсэхийг тодорхойлоход хэрэглэгддэг антивирус програмын салшгүй хэсэг юм. Мэдээж хамгийн сүүлийн үеийн вирусын тодорхойлолтыг агуулсан антивирус илүү сайн вирус илрүүлэх чадвартай байна гэдэг нь тодорхой юм. Тиймээс та антивирус програмын вирус тодорхойлолтуудыг тогтмол хугацаанд, шуурхай, системд илүү ачаалал өгөлгүй сайжруулдаг антивирус сонгох хэрэгтэй.

- Хэрэв та ямар нэгэн электрон шуудангийн клиент програм (MS Outlook, Thunderbird г.м) ашигладаг бол таны илгээж байгаа болон хүлээн авч байгаа захиаг автоматаар шалгадаг байх ёстой. Өөрөөр хэлбэл SMTP, POP3 үйлчилгээнд хяналт тавьдаг байна гэсэн үг юм. Учир нь электрон захиатай хамт маш олон төрлийн вирус орж ирдэг.

- Таны компьютерийг чөлөөтэй байх үед буюу та компьютерийнхээ ард ажлаа хийгээгүй байх үед антивирус нь автоматаар таны системийг шалгадаг байх хэрэгтэй. Нэгэнт таны системд вирус халдварлаж орсон тохиолдолд энэ үйлдлээр илрүүлж болох юм.

- Хэрэв та байгууллагынхаа сүлжээнд зориулах гэж байгаа бол клиент сервер горимд ажилладаг антивирус сонгох нь зүйтэй. Клиент програмууд нь заавал интернетээс тодорхойлолтуудаа татах шаардлагагүй бөгөөд дотоод сүлжээнд байгаа серверээсээ авч болдог.

- Та илүү нууцлал сайтай байхыг хүсэж байгаа бол дан антивирус бус файрволтой (firewall) хамтран ажилладаг антивирусүүдийг сонгох хэрэгтэй.  Компьютерийг хамгаалах Компьютерийн аюулгүй байдал гэдэг нь компьютертай өнгөрөөх цагаа бүтээлчээр болон хөгжилтэй өнгөрүүлэх гэсэн үг юм. РС-тээ гаднаас олон төрлийн мэдээллийг оруулахын тулд өмнө нь хадгалагдаж байгаа болон бусад төрлийн программудыг аюулгүй байдлыг хянах хэрэгтэй. Та өөрийн программуудаа ямар нэгэн төрлийн вирусээс, шуудангийн хайрцагаа элдэв төрлийн спамууд болон үл мэдэгдэх халдлагуудаас найдвартай хамгаалагдсан эсэхийг мэдэх хэрэгтэй  Вирусууд олон янз “Вирус” гэдэг нэр томъёо өнөөгийн компьютер хэрэглэдэг болон огт компьютер хэрэглэддэггүй бүх хүний хамгийн сайн мэддэг үг болжээ. Тэр ч бүү хэл телевизийн мэдээ, сонин хэвлэлүүдээр хамгийн сүүлийн үеийн вирусуудын талаар мэдээлдэг. Үнэн хэрэгтээ вирус нь ерөнхий нэр томъёо бөгөөд янз бүрийн тайлагддаггүй кодуудыг хамаарах ба үүнд сонгодог вирус, Интернэт, и-мэйлийн өт хорхой, Трожен, нууцлал болон бусад төрлүүд багтана. 

  Асуулт хариулт

Цус алдалтын үед ямар арга хэмжээ авах

вэ?Салат хэрхэн хийх вэ?

 

 

  Нэвтэрхий толь

Rules of Logarithm

Монголын уран зохиолын түүхэн хөгжил

 

Page 20: Нэг нь нийтийн төлөө

dunguj turuud jijigxen xuxnii tolgoitoi

nuxzuld yad archlax be?Шинжилгээ судалгааны аргын талаар

мэдэх зүйлээ хэлж өгөөч хүмүүсээ

yahoo messengeriin neg ih heregleed baidaggvi

nuuts smille uud Дэлхийн үнэтэй машинууд

       

Copyright © Medeelel.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. 2005 онMedeelel.mn | Үйлчилгээ | Холбоо барих