nani stresdfjaiog

17
Стресс судалгаа 1 Оршил Ñýòãýëèéí äàðàìò, ò¿¿íèé àæèë÷íû çàí òºëºâò õýðõýí íºëëºëºõ òóõàé ñýäýâ íü ñàÿõíààñ áàéãóóëëàãûí ñóäëàà÷äûí ñîíèðõîëûã òàòàõ áîëñîí. 1970-ààä îíû äóíä ¿å õ¿ðòýë ñýòãýëèéí äàðàìòûã ñóäëàõ íü ýð¿¿ë ìýíäýä ¿ç¿¿ëýõ íºëººãººð õÿçãààðäàãäàæ çºâõºí ýìíýëãèéí ìýðãýæèëòí¿¿äèéí õèéäýã àæèë áàéñàí. Õàðèí îäîî ÿàãààä ñýòãýëèéí äàðàìòûã òóõàé àñóóäàë íü áèäíèé àíõààðëûí òºâä áàéíà âý? Ýíýõ¿¿ ñýäâýýð ñýòãýë ñàíààíû õ¿÷òýé äàðàìò þóíààñ áîëäîã, ýíý íü õ¿ì¿¿ñò õýðõýí íºëººëäºã, áàéãóóëëàãà áîëîí õóâü õ¿ì¿¿ñ ýíý äàðàìòûã áèé áîëîëã¿éãýýð õýðõýí àìæèëòòàé àæèëëàõ òàëààð àâ÷ ¿çíý. www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 21-Apr-2015

877 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: nani stresdfjaiog

Стресс судалгаа

1

Оршил

Ñýòãýëèéí äàðàìò, ò¿¿íèé àæèë÷íû çàí òºëºâò õýðõýí íºëëºëºõ òóõàé ñýäýâ íü

ñàÿõíààñ áàéãóóëëàãûí ñóäëàà÷äûí ñîíèðõîëûã òàòàõ áîëñîí. 1970-ààä îíû äóíä ¿å

õ¿ðòýë ñýòãýëèéí äàðàìòûã ñóäëàõ íü ýð¿¿ë ìýíäýä ¿ç¿¿ëýõ íºëººãººð õÿçãààðäàãäàæ

çºâõºí ýìíýëãèéí ìýðãýæèëòí¿¿äèéí õèéäýã àæèë áàéñàí. Õàðèí îäîî ÿàãààä

ñýòãýëèéí äàðàìòûã òóõàé àñóóäàë íü áèäíèé àíõààðëûí òºâä áàéíà âý?

Ýíýõ¿¿ ñýäâýýð ñýòãýë ñàíààíû õ¿÷òýé äàðàìò þóíààñ áîëäîã, ýíý íü õ¿ì¿¿ñò

õýðõýí íºëººëäºã, áàéãóóëëàãà áîëîí õóâü õ¿ì¿¿ñ ýíý äàðàìòûã áèé áîëîëã¿éãýýð

õýðõýí àìæèëòòàé àæèëëàõ òàëààð àâ÷ ¿çíý.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: nani stresdfjaiog

Стресс судалгаа

2

Удиртгал

Нэгдүгээр бүлэг. Стрессийн тухай ойлголт түүний мөн чанар

1. Стрессийн тухай ойлголт

2. Стрессийг судлах учир шалтгаан

3. Стрессийн бодит эх сурвалж

4. Стрессийг удирдан чиглүүлэх аргууд

5. Стресс нь байгууллагад бодит зардлыг бий болгох нь

Дүгнэлт

Ашигласан материал

Хавсралт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: nani stresdfjaiog

Стресс судалгаа

3

Нэгдүгээр бүлэг. Стрессийн тухай ойлголт түүний мөн чанар

1. Стрессийн тухай ойлголт

Сэтгэлийн дарамт, түүний ажилчны зан төлөвт хэрхэн нөлөөлөх тухай сэдэв нь

саяханаас байгууллагын судлаачдын сонирхолыг татах болсон. 1970-аад оны дунд үе

хүртэл сэтгэлийн дарамтыг судлах нь эрүүл мэндэд үзүүлэх нөлөөгөөр хязгаарлагдаж

зөвхөн эмнэлгийн мэргэжилтнүүдийн хийдэг ажил байсан. Харин одоо яагаад

сэтгэлийн дарамтын тухай асуудал нь анхаарлын төвд байна вэ?

Нэгдүгээрт стресс нь ажлын гүйцэтгэл, ажилтны хангамж хоѐртой холбоотой

юм. Нөгөөтэйгүүр нь стресс нь зүрх судасны өвчинтэй шууд холбоотой байдаг тул

стрессийг багасгах нь ажилтнуудын эрүүл мэндийг сайн байлгах, цаашлаад

байгууллагын ажиилах хүчнийг тогтоож байхад хэрэгтэй билээ.

Стресс нь байгуулагын далд системийн хувьд хувь хүний болон бүлгийн

түвшинд яригдна. Хувь хүний стресс нь уг хүний зан төрх, сөргөлдөөн, ажлын зохион

байгуулалт зэрэг олон хүчин зүйлүүдээс болж нэмэгддэг тул ажлын дарамт нь олон

талтай өсуудал юм.

Стресс гэж юуг хэлэх вэ?

Сэтгэлийн дарамт гэдэг нь аливаа хүн өөрийн хүссэн бөгөөд үр дүн нь тодорхой

бус боловч чухал боломж байдал,, шахалт, шаардлагатай тулгарсан эрчимтэй

нөлөөлөлд орох нөхцлийг хэлнэ. Энэ нь хүндэвтэр тодорхойлолт ба учир нь олон

нийлэмж асуудлаас бүрдэнэ.

Стресс нь зөвхөн өөрийнхөө хувьд зайлшгүй муу талтай байх албагүй юм. Стресс

нь сөрөг талаараа яригдаж байхдаа ч эерэг үнэлгээтэй байдаг.

Ихэнх үед стресс нь шахалт шаардлагатай холбоотой байдаг. Учир нь стрессийг

үүсгэгч нь таныг хүссэн зүйлээ хийхэд саад болдог. Тухайлбал та долоо хоногийн

дараа улсын шалгалт өгнө. Хугацаа болон бусад хүчин зүйлсийн шахалт, шаардлагын

доор стресс дарамт үүсэх нөхцөл бүрднэ. Хэрэв хичээл давтлага сайн хийгдвэл

шалгалтаа амжилтаа өгөх боломжтой. Харин шалгалтанд бэлтгэл муу байвал энэ нь

таны цааш хөгжин дэвшихэд саад болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: nani stresdfjaiog

Стресс судалгаа

4

Анхдагч стресс нь бодит стресс болоход хоѐр нөхцөл нөлөөлдөг. Энэ нь

стрессийн үед үр дүн нь тодорхой биш бөгөөд тухайн үр дүн хэр их чухал байх явдал

юм. Эргэлзээ тодорхой бус нөхцөлд багасаж, таатай нөхцөл бүрдэж, шахалт хавчилт

багатай нөхцөлд хүний анхаарал сулардаг. Аливаа үйл хөдлөлийн алдаж онох нь

толорхой бус байгаа хүмүүсийн хувьд сэтгэлдарамт өндөр түвшинд байх ба харин

хожиж эсвэл хожигдохоо тодорхой мэдэж буй хүмүүсийн дарамт бага түвшинд явагдна

гэсэн үг юм.

Гэвч үр дүн нь чухал эсэхээс стресс мөн хамаардаг. Хэрэв тухайн нөхцлөөс

хожиж эсвэл хожигдож гарах нь тийм ч чухал биш бол энэ үед стресс үүсдэггүй.

Өөрөөр хэлбэл таны ажилдаа үлдэх эсвэл цааш дэвших нь таны хувьд ялгаагүй бол

хяналт шалгалт, ажлын гүйцэтгэлийн үр дүн зэрэг сэтгэлийн дарамтанд орох шалтгаан

байхгүй байна.

Одоогоор ажлын ларамтын үзүүлэх нөлөөллийн хэмжээ, стрессийн шинж

тэмдэгтэй байгаа ажиллагсалын эзлэх хувийг харуулсан бодит тооцоолол байхгүй.

Гэхдээ бид энэ асуудлыг хэд хэдэн өөр чиглэлээр хөндөж болно.

Нэгдүгээрт : Олон хүн ерөнхийдөө стрессийн шинж тэмдэгтэй байдаг.

Америкийн өрийн эмч нарт хандаж байгаа хүмүүсийн гуравны хоѐр хувь нь стрессийн

шинд тэмдэгтэй байгааг тодорхойлсон байна.

Хоѐрдугаарт : стресстэй хобоотой эрүүл мэнд нь бизнес болон нийгэм дэх

мөнгөний хэмжээгээр үнэлэгдэж байна. Сэтгэлийн дарамтын улмаас үүсэх зардал

сэтгэхүйн өвчнийг эмчлэх үнэ, эрүүл мэндийн ба ажлын чадвараа алдсаны даатгалыг

оруулаад Америкт жилд 150 миллиардад хүрчээ. 1988 онд мэргэжлээс шалтгаалан

өвчилсөн ажиллагсдын 14 хувь нь сэтгэлийн дарамтны нөлөөлөлд байсан байна. Үүнд

зориулсан ашиг орлогын болон эмнэлгийн төлбөр 15000 долларын хэмжээтэй байсан

нь тэдгээр ажилчдын бие бялдрын хохирлоос хоѐр дахин их үнэтэй байжээ.

Гуравдугаарт: Зарим дарамт нь ямар ч ажлын хувьд тохиолддог аж. Та дарамтанд

оруулдаггүй 3-4 ажилыг нэрлэж чадах уу? Энэ бол санаж байгаагаас тийм ч амар зүйл

биш. Бидний олонхи нь дарамт ихтэй ажилд агаарын тээврийн шалгагч, гал сөнөөгч,

цагдаагийн тасгийн ажилтнууд байдгийг мэднэ. Гэвч бага дарамттай эсвэл дарамтгүй

ажлыг олж хэлэх нь хэцүү.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: nani stresdfjaiog

Стресс судалгаа

5

Дөрөвдүгээрт: Сүүлийн жилүүдэд эдийн засагт гарч байгаа эрчимтэй

өөрчлөлтүүд өрсөлдөөн технологийн шинэчлэлийн үр дүн олон байгууллага дээр

ажлыг өөрчлөн зохион байгуулж, ажлаас чөлөөлөх асуудал гарч л байна. Цөөн тооны

ажил л ямар нэг хэмжээнд хэвийн орон тоотой байна. Таны хамтран ажиллагч эсвэл

найз чинь ажлаасаа халагдвал та өөрийнхөө төлөө айж ингэснээр стрессийн төвшин

танд нэмэгдэнэ.

Тавдугаарт: Ажлын өөрчлөн зохион байгуулалт нь ажлын байдал төдийгүй

ажилчид ялангуяа менежерүүд ажлын цаг уртсах замаар дарамт үзүүлнэ. Одоогийн

судалгаагаар дунд төвшний менежерүүд 7 хоногт 49 цагаар ажиллаж байна.

Дэлгүүрийн ажилчид 7 хоногт 60 гаруй цагийг ажилдаа зарцуулж байна.

Тэгэхээр ажлын стресс хаа сайгүй байдаг юм уу гэсэн асуулт гарна. Мэдээж хэрэг хэн ч

тийм гэж хариулна. Гэхдээ бид энэ стрессийн төвшинг ихэнхи хүмүүсийн ажил

хэрэгтэй холбон зайлшгүй байх ѐстой зүйл гэж үзэж байгаа юм биш.

Үндэсний судалгааны менежерүүд эдгээр хүмүүсийн ажил ердийн хүмүүсийн

ажлыг бодвол илүү стресстэй гэдгийг тогтоожээ. Ажлын ачааллын шаардлага, ажил

хэргээс үүдэн гарах хэргээс үүдэн гарах зөрчил нь энэхүү стрессийн гол хүчин зүйл

болж байна. Гэхдээ эдгээр хүчин зүйлүүд нь харьцангуй стресстэй байдаг.

2. Стрессийн учир шалтгаан

Стресс нь юунаас болж үүсдэг вэ? Ажилтан нэг бүрийн хувьд үүний учир

шалтгаан юу вэ? Яагаад нэг ажил нөхцөлд нэг хүн стресс орж байхад өөр хүнд тухайн

нөхцөл нөлөөлөхгүй байна вэ?

Стресс үүсэх уг сурвалж нь орчны, байгууллагын, хувь хүний гэсэн 3 үндсэн

багц хүчин зүйл байдаг. Хэдийгээр тэд бодит стресс болж хувирдаг ч гэсэн энэ нь хүн

нэг бүрийн ажлын туршлага, хувийн чанараас шалтгаална. Хүн хичнээн стрессийг

өөрчилсөн ч энэ нь сэтгэл зүйн, биеийн, зан төлвийн гэсэн 3 хүрээг хамарна. Эхлээд

стрессийн учир шалтгаан хүн нэг бүрийн онцлогт хамаарах үндсэн ялгаанууд, стресс

үүсэх эх сурвалжийн тухай тодорхой авч үзэх болно. Дараа нь бид хүн нэг бүр өөрсдөө

болон байгууллагын зүгээс хүмүүст тусалж, стрессийг хэрхэн зохицуулах асуудал дээр

анхаарлаа хандуудлах болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: nani stresdfjaiog

Стресс судалгаа

6

3. Стрессийн бодит эх сурвалж

Орчны хүчин зүйл

Гадаад орчны хувьсал “нийгэм эдийн засаг” улс төрийн тогтворгүй байдал зэрэг

нь байгууллагын бүтэц, өдөр тутмын үйл ажиллагаа, тухайн байгууллагын

ажилтнуудын стрессийн төвшин нөлөөлдөг.

Бизнесийн орчны өөрчлөлт нь хувь хүмүүс, байгууллагын хувьд эдийн засаг,

санхүүгийн эргэлзээтэй байдлуудыг бий болгодог. Хүмүүс эдийн засгийн харилцаанд

орж, хэлцэл гэрээ хийх явцад өөсдийнхөө аюулгүй байдалд улам ихээр санаа зовох

болдог. Хүмүүс эдийн засгийн уналт нь стрессийн төвшинг өсгөдөг ба уналт хурдан

явагдаж байсан 1930- аад оны Америкийн их хямралын үед хүмүүсийн стресс маш

өндөр байсан. Эдийн засгийн уналт нь гол төлөв зэвсэгт хүчнийг хорогдуулах,

тодорхой хугацаанд ажлаас халах, хөлсийг нь бууруулах, ажлын 7 хоногийг

хорогдуулах хэрэгтэй хослодог.

Улс төрийн тогтворгүй байдал, тэр дундаа улс төрийн өөрчлөлт заналхийлэл нь

стресс үүсэхэд маш хүчтэй нөлөөлдөг. Зэвсэгт мөргөлдөөн байнга болж байгаа Ирак,

Израйл, Палистин зэрэг орнуудын ард иргэдийн хувьд стресс маш өндөр байгаа нь

ойлгомжтой. Стрессийг бий болгох гуравдах орчны хүчин зүйл бол технологийн

тодорхой бус байдал юм. Комьпютержуулалт, роботчилолт, автоматжуулалт болон

бусад технологийн шинэчлэлтүүд нь хүмүүст үүсэх нөлөөллийг бий болгодог.

Шинэчлэл нь ажилтнуудын ур чадвар туршлагыг богино хугацааны дотор хурдан

сайжруулж чаддаг.

Байгууллагын хүчин зүйл

Аливаа байгууллагад стрессийг үүсгэх хүчин зүйл бүхий дутагдлууд байдаг.

Хамт ажиллахад тааламжай бус хүмүүс бус хүмүүсийн нөлөөлөл, муйхар шаардлагатай

удирдлага ажлын хүнд ачаалал богино хугацааны дотор ажлыг дуусгах алдаа гаргахгүй

гэсэн эрмэлзлэл зэргээс үүсэх дарамтууд нь үүний жишээ болно. Үүнийг бид

байгууллагын дотоод амьдрал, байгууллагын удирдлага хүмүүс хоорондын

харилцааны шаардлага, гүйцэтгэх үүргийн шаардлага, тавьсан зорилтоос үүдэн гарах

шаардлага гэж ангилж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: nani stresdfjaiog

Стресс судалгаа

7

Тавьсан зорилтоос үүдэн гарах шаардлага нь хүний эрхэлж буй ажилтай

холбоотой байдаг. Ажил хэргийн зорилт хэдий чинээ бие даасан тусгаарлагдмал

чанартай байна тэнд анхдагч стресс их байна. Харин бусадтай хамаарал бүхий хүнд

зорилт нь стрессийг хэмжээг багасгадаг. Ажилын нөхцөл хаана хүнд байна (хэт халуун

орчин дуу чимээ их орчин гэх зэрэг) тэнд стресс их байна. бас хэт олуулаа жижиг

орчинд ажиллах, тогтмол байдаг бэрхшээлүүд нь үүнд бас хамаарна.

Гүйцэтгэх үүнгээс урган гарах шаардлага нь мөн ажлын дарамтыг үүсгэж

байдаг. Жишээ нь шинэ үүрэг даалгаврыг хүлээж авч чадахгүй байх, ажилдаа сэтгэл

хангалуун бус болох тодорхой хугацааны дотор хэт их ачааллыг авах буюу

амжихааргүй зүйлийг хийхийг чармайх зэрэг болно. Энэхүү байдал нь ажилтан юу

хийхээ мэдэхгүй байх тухайн ажилтан өөрийнхөө үүргийг бүрэн ойлгоогүй зэрэг

хоѐрдмол буюу тодорхой бус байдлаас болж гарч ирдэг.

Хүмүүс хоорондын харилцаанаас үүдэн гарах асуудал нь байгууллагын бусад

ажилчдын зүгээс нөлөөлөх дарамт хэлбэрээр илэрдэг. Хүмүүс хооронд харилцааны

тааламжгүй байдал, хамт олны зүгээс үзүүлэх нийгмийн дэмжлэг муу байх нь ялангуяа

нийгмийн хэрэгцээ ихтэй стрессийг үүсгэж өгдөг.

Байгууллагын бүтэц, шийдвэр гаргалтын механизм, дүрэм журмын хэм хэмжээ

зэрэг нь стрессд нөлөөлнө. Хэт их дүрэм журмаар барих, асуудлыг шийдэхэд оролцох

бололцоо хомс зэрэг нь хүмүүст стресс өгөх бодитой эх сурвалж болно. Мөн

байгууллагын удирдлагын зүгээс нөлөөлөх нөлөөлөх, ажлыг удирдах ажилтнуудын

зүгээс соѐл, ѐс заншилтай холбоотой бүхий алдаа гаргадаг. Мөн хэт хатуу хяналт

тавих, шахалт, тулгалт үзүүлдэг зэрэг юм.

Хувь хүний хүчин зүйл

Хувь хүн нь өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотойгоор байнга цохилтонд

орох буюу стрессд орж байдаг. Жирийн ажилчин хүн долоо хоногт дунджаар дөчин цаг

ажилладаг. Гэтэл долоо хоногт ажлын бус долоон зуун хорин найман цаг үлдэх ба энэ

нь хугацаанд хүмүүст олон зүйл тохиолддог. Иймд бидний авч үзэх хамгийн гол зүйл

бол ажилчны хувийн амьдрал буюу гэр бүлийн болон хувь хүний шинж чанартай

асуудлууд юм. Гэрлэлтийн төвөгтэй байдал, эдийн засаг, санхүүгийн асуудлууд,

хүнтэй муудах, хүүхдийн сахилга хүмүүжил зэрэг нь ажилчдын стрессийг үүсгэхэд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: nani stresdfjaiog

Стресс судалгаа

8

нөлөөлдөг гэх мэт жишээнүүд байж болно. Эдгээрээс үүдэн гарсан стресс нь ажилдаа

ирэнгүүт гардаггүй ба тухайн хүний хөдөлмөрийн бүтжээмжид нөлөөлдөг.

Мөн хувь хүний санхүүтэй холбоотой асуудал стресс үүсэх нэг томоохон

шалтгаан болж байдаг. Ер нь орлогын төвшин ямар ч байсан 500.000₮-ний цалинтай

хүн ч хөрөнгө мөнгөний гачигдалтай болж болно учир нь хүний хэрэгцээ хязгааргүй

байдаг ба ихэнхи хүмүүс мөнгөө зарцуулахдаа туршлагагүй тул орлогоосоо илүүг

хэрэглэчихсэн байдаг.

Олон эрдэмтэд судлаачдын хийсэн судалгааны үндсэн дээр дараах стрессийг

үүсгэдэг хувь хүний хүчин зүйлүүдийг тодорхойлж, тэдгээрийн нөлөөллийн хувиар

жагсаалаа.

Хүчин зүйлс Нөлөөллийн хувь

Ханиа алдах 100

Гэр бүл салах 73

Хэсэг хугацаагаар тусдаа амьдрах 65

Шоронд орох 63

Гэр бүлийн гишүүдээс нас барах 63

Осолд орох хүнд өвчин тусах 53

Гэрлэлт 50

Ажлаас халагдах 47

Гэрлэлтээ цуцлуулах 45

Тэтгэвэрт гарах 45

Гэр бүлийн гишүүдийн зан байдал эсвэл эрүүл мэнд

өөрчлөгдөх 44

Хүүхэдтэй болох 40

Бэлгийн харьцаа муудах 39

Гэр бүлд шинэ гишүүн нэмэх 39

Бизнесийн үйл ажиллагаанд эрс өөрчлөлт гарах 39

Санхүүгийн байдалд өөрчлөлт орох 38

Найз нь нас барах 37

Байгууллага дотроо өөр ажилд шилжих 36

Гэр бүлд өөрчлөлт орох 35

Их хэмжээний өр зээл тавих 31

Зээл төлөх хугацаа ойртох 30

Албан тушаал дэвших буурах 29

Үр хүүхэд нь хүнтэй суух сургуульд явах 29

Хадмуудтайгаа муудалцах 29

Хэт их амжилтанд хүрэх 28

Гэр бүлийн гишүүн удаан хугацаагаар хол явах 26

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: nani stresdfjaiog

Стресс судалгаа

9

Амьдралын хэв загварт өөрчлөлт орох 26

Сургуульд орох буюу төгсөх 25

Хувь хүний зан байдалд өөрчлөлт гарах 24

Удирдлагатайгаа харьцаа муудах 23

Ажлын цаг орчин өөрчлөгдөх 20

Байршлаа солих 20

Өөр сургууль ажилд шилжин очих 20

Амралтын хуваарьт өөрчлөлт орох 19

Сүмд очих нь ихсэх буюу багасах 19

Нийгмийн идэвхи эрс өөрчлөгдөх 18

Удаан хэрэгцээний бараа авахаар зээл авах 17

Унтах хуваарь зуршил огцом өөрчлөгдөх 16

Хамт байх гэр бүлийн гишүүдийн тоо өөрлөгдөх 15

Хоолны дэглэмд өөрчлөлт орох 15

Амралтын хуваарьт өөрчлөлт орох 13

Шинэ жил 12

Хүүхдийн хууль зөрчих 11

Тус бүрийнх нь хувь нь их л бол стресс их байх ба илүү зохицох чадвартай зан

төлвийг шаардана. Эхний таваас дөрөв нь гэр бүл, хамаатантай холбоотой байгааг

анхаарсан байх. Мөн шинэ жил, баяр, наадам, цагаан сар, авах хэт их амжилтанд хүрэх,

гэрлэлт зэрэг ихэвчлэн таатай гэж тодорхойлсон зүйл ч бас энэ жагсаалтад орчныг

анхаараарай. Мөн дээрх хүснэгтэд бичигдсэн судалгаанууд хувь хүний оноонуудын

хамаарлыг цаашлаад эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг авч үзсэн.

Энэ жагсаалт дахь зүйлс тохиолдсон бол ар дах, тоонуудыг нэмээд өөрийгөө

дүгнэж болно. Таны оноо өндөр байх тусам та өвчинд амархан өртөх боломжгүй, осол

гэмтэл, эрүүл мэнд чинь муудах магадлал ихтэй гэсэн үг юм. 150 оноотой бол дараа

жилд таны өвчин тусах албагүй. Өөрөөр хэлбэл тайван амгалан амьдралтай хүнд

жаахан юм тохиолдоход л том сүйрэлд ордог.

Хүмүүс стрессийг харилцан адилгүй даванд туулдаг. Яагаад? Энэ асуултанд

хариулт болгон дараах стрессээс урьдчилан сэргийлж, даван туулахад тусалдаг 5 хүчин

зүйлийг тайлбарлая.

Ойлгоц өмнө үзсэнээр ажилчид бодит байдалд шууд хандахгүй харин түүнийг

ойлгосон ойлгоцоороо ханддаг. Ажлын газрынхан нь халагдаад ирэхлээр би бас

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: nani stresdfjaiog

Стресс судалгаа

10

халагдах байх гэж айдаг хүмүүс байхад, надад шинэ ажил олдох нь гэж баярлах

/ойлгоц/ хүн ч байна.

Ажлын туршлага Туршлагыг багш гэж хэлж болох юм. Үнэндээ хүний ажил

амьдралын туршлага бол аугаа их стресс бууруулагч юм. Анх коллежид орсон

өдрүүдээ санахад бидний ихэнхийн хувьд цоо шинэ орчин, ойлгомжгүй байдал нь

стрессийг үүсгэж байж билээ. Гэвч бидний туршлагажихын хэрээр стресс мэдэгдэхүйц

буурсан. Хэрэв дарга тань өмнө нь өгч байгаагүй үүрэг даалгавар шинээр өгвөл та

хэрхэн хийх талаар нилээд нухацтай бодож тодорхой хэмжээний дарамтанд орох нь

харьцангуй бага байна. Дээрх үзэгдлийг ажлын нөхцөлд хэрэглэж болно. Энэ нь ажлын

стресстэй урвуу хамааралтай гэсэн үг. Үүнтэй холбогдон хоѐр тайлбар гаргаж болох

юм.

Нэгд. Байгууллагаас сайн дураараа гарч буй хүмүүс стрессд амархан өртдөг

хүмүүс байдаг. Харин байгууллагад удаан хугацаагаар ажиллаж байгаа хүмүүс бол

стрессд амар нэрвэгддэгүй, үгүй л гэхэд тухайн байгууллагын үйл ажтиллагаанаас

болж стресст ордоггүй хүмүүс гэсэн санаа юм.

Хоѐрт. Хүмүүс стресстэй тэмцэх механизмыг бий болгодог ба байгууллагад

удаан хугацаагаар ажилласан хүмүүс ажилдаа зохицож стрессд бага өртөх талаар

туршлагатай болсон байдаг гэсэн үг юм.

Нийгмийн дэмжлэг Нийгмийн дэмжлэг өөрөөр хэлбэл удирдагч,

удирдуулагчийн хоорондын дотно харилцаа нь стрессийн нөлөөг бууруулж чаддаг

гэдэг нь улам бүр батлагдсан байна. Дэмжлэггүй бүр дайсгнасан хамтран ажиллагчтай

хүний хувьд нийгтийн дэмжлэгийг ажлаасаа өөр газраас өөр газраас авч болох юм.

Хүмүүсийн ялангуяа нийгмийн их хэрэгцээгээ ажлаас авдаггүй хүмүүст гэр бүл, найз

нөхөд, бүлгүүд нь дэмжлэг үзүүлж стрессийн нөлөөг бууруулдаг.

Хяналтын байршил Бие хүний төлөвшлийн талаарх өмнөх сэдэвт бид хүний

шинж чанар, хяналтын байршлын талаар заасан билээ. Дотоод хяналттай хүмүүс

өөрсдийгөө хувь заяагаа удирддаг гэж үздэг. Харин гадна хяналтын байршилтай нь

итгэлтэй хүмүүс тэдний хувь заяаг гадны хүч удирддаг гэж итгэдэг. Судалгаанаас үзвэл

өөртөө итгэгчид нь бусдыгаа бодвол ажлаасаа стрессд орох нь бага байдаг.

Өөртөө итгэдэг ба итгэдэггүй хүмүүс стрессд орох ижил нөхцөлтэй тулгарахад

өөртөө итгэгчид стрессийн үр дүнд нөлөөлж чадна гэж боддог. Тэд аливаа асуудлыг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: nani stresdfjaiog

Стресс судалгаа

11

өөрийн хяналтандаа байлгахыг оролддог. Өөртөө үл итгэгчид нь илүү идэвхгүй,

хамгаалалтын байдалд ордог. Тэд стрессийг бууруулах ямар нэг үйлдлийг хийхээсээ

илүү үг дуугүй хүлээн зөвшөөрдөг.

Дайсагнал 1970-1980 оны үеэс судлаачид “А” төрлийн авир гэж нэрлэгсэд зүйлд

их анхаарч байжээ. Ер нь 1980-аад онд түүнийг стресст хамааралтай дундаж хувьсагч

гэж их ашигладаг байжээ.

“А” төрлийн авирын цаг хугацааны хувьд түргэвчилсэн, хэт өрсөлдсөн зан гэж

тодорхойлж болно. Ийм авиртай хүн аль болох бага хугацаанд, их юм эзэмшлээр

зогсолтгүй дайчин чармайлт гаргадаг бөгөөд хүсэл эрмэлзэлтэй нь холбоотойгоор

материаллаг тал дээрээ амжилттай байдаг. Ийм авир төрхтөн нь:

.

“А” төрлийн авирын эсрэг тал нь “В” төрлийн зан авир юм. Ийм араншинтай

хүмүүс нь ямар нэг юмыг олж авах хугацаанд шахагдаж буй их хэмжээтэй үйл явдалд

оролцох зэрэгт санаа зовдогүй.

Үүнд :

Үргэлж хөдөлж явж байдаг, түргэн

иддэг.

Ямар нэг юм болоходоо тэвчээргүй.

Хоѐр буюу түүнээс олон зүйлийг

зэрэг бодож хийхийг оролддог.

Амралтын цагтаа тайван сууж чаддаггүй

Бүхнийг тоогоор хүлээн авдаг.

Амжилтыг хэр зэрэг их юм олж

авснаараа хэмждэг.

Нөхцөл нь бүрэлдээгүй бол ололт

амжилтаа үзүүлж харуулах

хэрэггүй гэж боддог.

Давуу байдлаа

үзүүлэхийн оронд амарч

цэнгэхийн тулд тоглодог.

Цагт хавчигдаж

зовдоггүй.

Санаа зоволтгүй амарч чадна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: nani stresdfjaiog

Стресс судалгаа

12

Судлаачид “А” төрлийн араншинтай хүмүүс стрессд амархан өртдөг гэж үзэж

байв.Ялангуяа ийм хүмүүс зүрхний өвчнөөр их өвчилдөг гэж бодож байжээ. Нарийн

судалгаагаар зарим шинэ дүгнэлт гаргаж зөвхөн дайсагнасан ууртай хүмүүс үнэхээр

зүрхний өвчнөөр өвддөгийг илрүүлжээ.

Энэ нь хөдөлгөөн ихтэй, тэвчээргүй, дайчин шинж чанартай шинж чанартай хүн

болгон зүрхний өвчин болон бусад стрессийн сөрөг нөлөөнд амархан өртдөг гэсэн үг

биш. Зөвхөн түргэн уур, илэрхий дайсагнасан харьцаа, бусдад үл итгэх байдал нь л муу

нөлөөтэй.

Стрессийн үр дүн

Стресс нь янз бүрийн илэрдэг. Жишээлбэл: Стресст хүчтэй орсон хүнд цусны

даралт нэмэгдэх, ходоодны шархлаа, өрөвсөл, дэг журам алдагдах, зуршилгүй болох

гэх мэт үзэгдэл илэрдэг. Эдгээрийг 3 үндсэн хэсэгт хувааж болох юм.

1. Физилиогийн илрэл

2. Сэтгэл зүйн илрэл

3. Зан авирын шинж тэмдэг

Физилогийн шинж тэмдэг Стрессийн талаарх хуучин үзлүүдийн ихэнхи нь

физилогийн шинж тэмдгийг голчлон авч үзсэн байдаг. Энэ нь ч аргагүй юм. Учир нь

эрүүл мэндийн салбарт мэргэжлтнүүд судалгаа хийж стресс бодисын солилцоог

өөрчилж, зүрх амьсгалын давтамжийг ихэсгэж, цусны даралтыг өсгөж, толгой өвдөх,

зүрх хаагдах нөлөөтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Стресс физилиогийн шинж тэмдгийн

хоорондын холбоо тодорхойгүй байна. Гэхдээ эдгээр нь байгууллагын зан байдлыг

судалж буй оюутнуудад нэг их хамаарахгүй. Дараагийн хоѐр стрессийн шинж тэмдэг

нь бидний хувьд илүү хамаатай.

Сэтгэл зүйн шинж тэмдэгүүд. Стресс нь сэтгэл ханамжгүй байдалд хүргэж

болно. Ажлаас үүсэлтэй стресс нь ажилд дургүй болгодог. Ажилд дургүй болно гэдэг

нь “стрессийн хамгийн энгийн илэрхий нөлөө юм”. Гэхдээ стресс нь психилогид,

түгшүүр, зовнил, өрөвсөл уйтгар, лазагнал маягаар илэрдэг. Судалгаанаас үзвэл хүмүүс

олон хариуцлага зэрэг нөхцөлд орвол стресст орж ажилд дургүй болох нь нэмэгддэг

байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: nani stresdfjaiog

Стресс судалгаа

13

Зан авирын шинж тэмдэг Стрессийн зан чанарт нөлөөлөх нь бүтээмжийн

өөрчлөлт, ажил таслах, ажлаас гарах, орох мөн хоол идэх, тамхи их татах, согтууруулах

ундаа ихээр хэрэглэх, түргэн ярих, уймрах, нойр хулжих зэргээр илэрдэг.

Стресс ажлын гүйцэтгэлийн хоорондын хамаарлыг судалсан олон судалгаа

байдаг. Хамгийн өргөн хэрэглэгддэг дараах загварыг графикаар үзүүлэв.Үүний гол

санаа нь стрессийн багаас дунд зэрэг хүртэл төвшин нь хүнийг өдөөж, түүний хариу

үйлдэл үзүүлэх чадварыг нэмэгдүүлдэг. Хувь хүн нь мөн үед үүргээ сайн биелүүлж

байдаг. Гэвч стресс хэтэрвэл хүнийг шахаж, гүйцэтгэлийг бууруулдаг. Энэ уруугаа

харсан загвар нь мөн стрессийн шахалт шиг, стрессийн цаг хугацааны нөлөөллийн авч

үздэг.

Ажлын High

гүйцэтгэл

low High стресс

График: стресс ба ажлын гүйцэтгэлийн хоорондын хамаарал

Энэ нь урт хугацаанд стрессийн ачаалал нь тухайн хувь хүнийг сулруулж, хүчийг

нь бардаг учир стрессийн дунд шатанд урт хугацаанд гүйцэтгэл урвуу хамааралтай

гэсэн үг юм. Жишээлбэл: тамирчин хүн стрессийн эерэг нөлөөгөөр нэг улирлын турш

хагас сайн өдөр болгон өндөр үр дүн үзүүлж болох юм.

Гэвч томхон гэмтлийн эмнэлгийн сувилагч нарын хувьд энэ нь сөрөг нөлөөг

үзүүлнэ. Ажил нь их стресстэй боловч удаан хугацаанд гүйцэтгэл буурна. Үүгээр

гэмтлийн эмнэлэгийн сувилагчид байнга солигдож, халагдаж байдгийг тайлбарлаж

болох юм. Ийм нөхцөлд бүх насаараа ажиллах хүн байхгүй нь мэдээж.

Мөн анхаарууштай нэг асуудал бол “А” төрлийн авир, “В” төрлийн авир ажлын

гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдгийг тодорхойлох явдал юм. Харамсалтай нь судалгааны

дүгнэлт нь үнэмшил багатай юм. Жишээлбэл: “А” төрлийн авиртай хүмүүс гарцын тоо

хэмжээг, “В” төрлийн авиртангууд чанарыг эрхэмлэдэг гэж нотолдог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: nani stresdfjaiog

Стресс судалгаа

14

Бидний хийж чадах хамгийн найдвартай тодорхойлолт бол “А” төрлийн хүмүүсийн

бүтээмж, “В” төрлийн хүмүүсийнхээс илүү гэсэн ойлголт юм. Яагаад гэвэл энэ нь “А”

төрлийнхөн гүйцэтгэлийн илүү өндөр зорилготой бөгөөд элдэв азгүй явдал саатлаас

амархан шантардагггүйтэй холбоотой.

4. Стрессийг удирдан чиглүүлэх аргууд

Ажилчдын их ч биш бага ч биш стресс нь байгууллагын үйл ажиллагаанд нөлөө

үзүүлэхгүй гэж үздэг. Энэ төвшний стресс нь байх ѐстой ба энэ нь ажилчдын ажлын

гүйцэтгэлд сайнаар нөлөөлдөг. Харин эсрэгээрээ байх ѐстой хэмжээнээс бага, эсвэл

бага байх нь ажлын гүйцэтгэлд байнга сөргөөр нөлөөлдөг. Иймээс эдгээр төвшний

стрессийг удирдан зохицуулах шаардлагатай байдаг.

Мөн хувь хүн ч бага төвшний стресстэй байх ѐстой. Иймээс байгууллага дах

удирдагч удирдуулагч нарын хувьд ажлын болон хувийн стресс нь ялгаатай байдаг.

Иймээс хувь хүн ба байгууллагын гэсэн стрессийг удирдах хоѐр арга байдаг.

Хувь хүний арга

Ажилчид хувь хүн нь өөрсдийн стрессийн төвшингөө бууруулах хувийн хариуцлага

авдаг. Үүнд:

1. Цагаа зохицуулах

2. Физик дасгал хийх

3. Амарч сурах

4. Нийгмийн дэмжлэг авах

Цагаа зохицуулах: Ихэнхи хүмүүс өөрсдийн цагийг маш муу зохицуулдаг. Цагийг

зөв зохион байгуулая гэвэл хийх ажлыг өдөр, долоо хоног, цагаар нарийн төлөвлөж

түүнийгээ цаг тухайд нь гүйцэтгэх хэрэгтэй. Ийнхүү төлөвлөн ажиллаж чадвал цаг

хугацаа хэмнэх ба ажлын бүтээмж төлөвлөгөө хийдэггүй хүмүүсээс хоѐр дахин их

байдаг нь судалгаанаас харагддаг. Ийнхүү цагаа зөв зохион байгуулж, төлөвлөн

хэрэгжүүлэхийн тулд дараах хэдэн үе шатыг авч үзэх хэрэгтэй.

1. Хийж гүйцэтгэх ажлаа цуглуулж бичих

2. Хийж гүйцэтгэх ѐстой ажлаа ач холбогдол, яаралтай хийх байлал, шаарлагыг нь

тогтоох

3. Дээрх жагсаалтыг үндэслэн хийх ажлынхаа төлөвлөгөө зохиох

4. Гүйцэтгэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: nani stresdfjaiog

Стресс судалгаа

15

Хувь хүн өдөр тутмынхаа ажлын циклийг мэдэж чадсанаар стрессд орох нь бага

байх ба хөдөлмөрийн цагийг үр стрессийн төвшин буурдаг.

Физик дасгал: Хэт их стрессийн төвшинд байгаа үед явган явах, дугуйгаар явах,

усанд орох гэх мэтийн тав тухтай амрахыг эмч санал болгодог. Ингэснээр тухайн хүн

нь стрессээ мартагнах буюу стрессийн төвшин буурдаг.

Амарч сурах: Хувь хүн нь гипотенуз маягийн арга барилаар амарч сурах

хэрэгтэй. Гүн амралт гэдэг нь өөрийгөө тухайн орчин болон элдэв сенсаациас

тусгаарлаж амарч чадвал хувь хүнд тодорхой хүч чадал, тайван амгалан байдлыг бий

болгож чадна. Мөн физилиогийн олон хүчин зүйлийг сайжруулдаг ач холбогдолтой.

Нийгмийн дэмжлэг: Аливаа хүн найз нөхөд, гэр бүл, ажлынхаа хамт олноос

байнга дэмжлэг туслалцаа авах хүсэлтэй байдаг. Энэ нь стрессээс гарах нэг арга байдаг

ба ингэж аливаа асуудлыг бага зарцуулах болно. Судалгаанаас үзэхэд нийгмийн

дэмжлэг туслалцааны үндсэн дээр стрессээс гарах нь хамгийн сайн арга гэдэг нь

мэдэгдсэн.

Байгууллагын арга

Ажлын үүрэг даалгавар, байгууллагын бүтэц стрессд их нөлөөлдөг ба иймд

байгууллагын зүгээс удирдан чиглүүлэх шаарлагатай байдаг. Стрессийг зохицуулах

удирлагын стратегид:

1. Хувь хүний ажлын орчинг сайжруулах.

2. Бодит хэрэгжихүйц зорилго өмнө тавих.

3. Ажлыг дахин зохион байгуулах.

4. Байгууллагын харилцаа холбоог сайжруулах гэх мэт асуудал багтана.

Хувь хүний ажлын орчинг сайжруулах: Аливаа хүн нь ажиллаж буй орчин, хамт

олноосоо сэтгэл ханамж авч, сэтгэл өөдрөг явдаг. Өөрөөр хэлбэл ажлын орчин сайн

байна гэдэг нь стрессийг багасгадаг байна. Мөн ажилтай холбоотой стрессд, орох

явдал нь бага магадлалтай байх ба хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд нь сайнаа

нөлөөлдөг байна. ийм учраас удирдлагын зүгээс ажлын орчинг сайжруулах шаарлага

тавигдаж байгаа ба энэ нь хувь хүний ажлын стрессийг зохицуулах нэг арга болдог.

Бодит хэрэгжихүйц зорилго өмнөө тавих: Зорилгоо тодорхойлж гаргахдаа өргөн

цар хүрээтэй судалгаа, онцгой байдал, эргэх холбоо үүсгэх байдал зэргийг анхаарч үзэх

шаардлагатай байдаг. Зорилго нь аль болох стрессд орохгүй байх талаас нь

сэдэлжүүлж өгч байх шаардлагатай ба ойлгомжгүй хүрч болохуйц гүйцэтгэлээр юу

хүлээгдэж байгаа нь тодорхой байх ѐстой. Нэмж хэлэхэд эргэлзээг багасгадаг ач

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: nani stresdfjaiog

Стресс судалгаа

16

холбогдолтой. Зорилгыг зөв тодорхойлж өгснөөр ажилчдын горьдлого тасрах,

хоѐрдмол утга санаа бүхий зорилго буурч стрессийг багасгана.

Ажлыг дахин зохион байгуулах: Ажлыг эргэн харж дахин зохион байгуулах нь

хувь хүний үүрэг хариуцлага ажлын ач холбогдлыг зааж өгдөг ба стрессийг багасгах

эргэх холбоог сайжруулах ач холбогдолтой. Учир нь хувь хүний өөрийнхөө ажилд

тавих хяналт бүх ажилчид ажлыг дахин зохион байгуулахыг хүсэхгүй байдлыг анхаарч

үзэх шаардлагатай. Ажлыг дахин зөв зохион байгуулах нь ажилчдын хүч чадлыг дахин

харгалзан үзэж хариуцлага, хөдөлмөрийн хуваарилах явдал юм. Хэрэв хувь хүн нь

тогтсон бүтэц, нэг хэвийн байдлаа эрхэмлэж үзэж байвал ур чадвар, бүтээмж буурах

бөгөөд үүнтэй шууд холбоотойгоор олон зүйл дээр эргэлзээтэй асуудалтай тулгарах

буюу стрессийн төвшин өсдөг.

Байгууллагын харилцаа холбоог сайжруулах гэх мэт асуудал багтана:

Байгууллага доторх харилцаа холбоо муудах ѐс төдий болсноос үүрэг даалгавар

хоѐрдмол утгатай зөрчилдөөнтэй болох, бие биенээ ойлгохгүй байдалд хүргэдэг.

Удирдгалын зүгээс холбоог дүрэм, горим, соѐлыг бий болгосны үндсэн дээр харилцаа

холбоог сайжруулж, стрессийг багасгах арга хэмжээ авдаг. Энэ нь бүлэг доторх бие

биенээ ойлголцох явдлыг сайжруулж, хувь хүнд тухайн байгуулагын үйл

ажиллагаанаас авах сэтгэл ханамж, цаашлаад хөдөлмөрийн бүтээмж, үр дүнг

сайжруулах ач холбогдолтой.

5. Стресс нь байгууллагад бодит зардлыг бий болгодог

Ажлын стрессийг ойшоож үздэггүй менежрүүд нь чухам стрессээс болоод

байгууллагад их хэмжээний зардал гарч байгааг авч үзэх хэрэгтэй.

АНУ-д нэг жилд ойролцоогоор 32 тэр бум долларын ажлаас шалтгаалсан аваар

осол гардаг байна. Энэ зардлыг судалж үзэхэд ¾ нь ажилчдын сэтгэлийн зовлон

шаналалаас болж аргагүй байдлын улмаас зардал гаргаж байдаг байна. Стрессээс

шалтгаалж ажилд ирэхгүй байх, эмчилгээ шаардагдах, хөдөлмөрийн бүтээмж буурах

гэх мэт зүйлээс шалтгаалж жилд 50-70 тэр бум долларын буюу нэг ажилчинд дунджаар

750 долларын зардал гардаг гэсэн судалгаа байдаг. Харин Монголд энэ талын тоон

үзүүлэлт гаргахад даатгал бүрэн хамрагдаагүй, нийгмийн даатгал төлөлт бодитой биш

болохоор хүндрэлтэй.

АНУ-д үйлдвэрлэлийн ажлын цаг алдаж байгаа хамгийн гол шалтгаан нь

стресст орсны улмаас эрүүл мэнд муудах явдал юм. Зүрхний өвчин юм байна. Жилд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: nani stresdfjaiog

Стресс судалгаа

17

барагцаагаар нэг сая хүн зүрхний хурц хэлбэрийн өвчнээр өвчилдөг ба тал хувь нь

үхлийн ирмэгт тулж очдог байна. Жаран тав хүртэлх насны эрэгтэйчүүдийн 1/5 нь зүрх

болон эрүүл мэндийн хувьд муу болох нь судалгаанаас харагдсан. Улсын хэмжээгээр

жилд 135 сая аждын өдрийг зүрхний өвчинд хүргэдэг хамгийн гол зүйл нь стресстэй

холбоотой байдаг ба үүний улмаас зардал их гардаг болох нь тогтоогдсон байна.

Аливаа гэмтэлд орсон хүмүүсийн 60-аас илүү хувь нь сэтгэл зүйн хүндрэлтэй

асуудалтай тулгарах буюу стрессд орсонтой холбогддог. Физилогийн ба оюун санааны

стрессд орсны улмаас олгох нөхөн төлбөрийн хэмжээ сүүлийн үед эрс нэмэгдсжээ.

Ажилчин албан хаагчид нөхөн төлбөрийг олгосноос бизнесийн үйл ажиллагааны

зардал нэмэгдэх нь тодорхой. Иймд стресс нь удирдлагын зүгээс удирдан зохицуулах

арга хэмжээ авах удирдлагын арга барилын нэг юм.

www.zaluu.comwww.zaluu.com