бетоны ажил техникийн шаардлага.pdf

23
Бетонд тавигдах норм ба тавигдах шаардлага 1-р бүлэг Бетоны ажил 1- р хэсэг Ерөнхий зүйл 1.1.1. Хэрэглэгдэх хүрээ Энэ бүлэг нь Барилгын ажлын талбайд гүйцэтгэх бетоны ажилд хамаарна. 1.1.2. Үндсэн шаардагдах чанар a) Бетоны ажилд хэрэглэгдэх материал нь тодорхойлон заагдсан материал байна. b) Цутгагдсан бетон нь заагдсан хэлбэрийн дагуу цутгагдсан байх ба хэмжээ болон гадаргуу нь стандартад нийцсэн байх c) Бетон нь заагдсан бат бэхтэй байх ба хийцийн даах чадвар, тэсвэрлэх чадвар, галд тэсвэрлэх чадвар зэрэгт нөлөөлөх деффект байхгүй байх. 1.1.3. Бетоны төрөл a) Бетон нь JIS А 5308 (үйлдвэрт бэлтгэгдсэн бетон зуурмаг) д нийцсэн бетон байна. b) Бетонд хэрэглэгдэх дүүргэгч материалаас хамааран энгийн болон хөнгөн бетон гэж ангилагдах ба зориулалтыг зураг төсөлд заасан байна. c) Бетонд хэрэглэх материал, гүйцэтгэлийн нөхцөл, шаардагдах бетоны чанар зэргээс хамаарах төрөл зүйлийг 12-р хэсэг ээс 16-р хэсэгт заасан бөгөөд зориулалт болон хэрэглэгдэх хүрээг зураг төсөлд заасан байна. d) Тусгай онцлог чанар шаардах бетоны тухайд бол зураг төслөөс харах 1.1.4. Бетоны бат бэх Бетоны стандарт бат бэх(F c ) нь энгийн бетонд 36N/mm 2 доош, хөнгөн бетонд 27N/mm 2 аас бага байна. 1.1.5. Үйлдвэрт бэлтгэгдсэн бетоныг төрлөөр нь ангилах Үйлдвэрт бэлтгэгдсэн бетоныг төрөл зүйлээр ангилсан ангилалыг хүснэгт 1.1.1 ээс харах зураг төсөлд тусгаагүй бол I ээр ангилна. ангилал Боловсруулалтын ангилал I JIS Q 1001()()) JIS Q 1001 JIS А 5308 II Дээр дурьдсанаас бусад JIS А 5308 д нийцсэн бетон байх 2-р хэсэг Энгийн бетоны чанар 1.2.1. Хийцийн бетоны бат бэх a) Хийцийн бетоны бат бэх нь цутгагдсанаас хойш 91 дэхь хоног дээр зураг төслийн стандарт бат бэхээс дээгүүр байна. Гэхдээ барилгын ажлын талбайн хийцийн бетоны бат бэхийг тооцохдоо усанд бэхжүүлж тавьсан бетонон цилиндрийн 28 дахь хоногийн бат бэхээр тооцох ба шалгаад гарсан хариуг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд талбай дээрх лацдаж тавьсан бетон цилиндрийн 28 болон түүнээс дээш хоног буюу 91 хоног доторх бат бэхийг хэмжих шалгалт туршилт явуулна.

Upload: otgonsuren

Post on 12-Jan-2016

210 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: бетоны ажил техникийн шаардлага.pdf

Бетонд тавигдах норм ба тавигдах шаардлага

1-р бүлэг Бетоны ажил

1- р хэсэг Ерөнхий зүйл

1.1.1. Хэрэглэгдэх хүрээ

Энэ бүлэг нь Барилгын ажлын талбайд гүйцэтгэх бетоны ажилд хамаарна.

1.1.2. Үндсэн шаардагдах чанар

a) Бетоны ажилд хэрэглэгдэх материал нь тодорхойлон заагдсан материал байна.

b) Цутгагдсан бетон нь заагдсан хэлбэрийн дагуу цутгагдсан байх ба хэмжээ болон

гадаргуу нь стандартад нийцсэн байх

c) Бетон нь заагдсан бат бэхтэй байх ба хийцийн даах чадвар, тэсвэрлэх чадвар, галд

тэсвэрлэх чадвар зэрэгт нөлөөлөх деффект байхгүй байх.

1.1.3. Бетоны төрөл

a) Бетон нь JIS А 5308 (үйлдвэрт бэлтгэгдсэн бетон зуурмаг) д нийцсэн бетон байна.

b) Бетонд хэрэглэгдэх дүүргэгч материалаас хамааран энгийн болон хөнгөн бетон гэж

ангилагдах ба зориулалтыг зураг төсөлд заасан байна.

c) Бетонд хэрэглэх материал, гүйцэтгэлийн нөхцөл, шаардагдах бетоны чанар зэргээс

хамаарах төрөл зүйлийг 12-р хэсэг ээс 16-р хэсэгт заасан бөгөөд зориулалт болон

хэрэглэгдэх хүрээг зураг төсөлд заасан байна.

d) Тусгай онцлог чанар шаардах бетоны тухайд бол зураг төслөөс харах

1.1.4. Бетоны бат бэх

Бетоны стандарт бат бэх(Fc) нь энгийн бетонд 36N/mm2 доош, хөнгөн бетонд

27N/mm2 аас бага байна.

1.1.5. Үйлдвэрт бэлтгэгдсэн бетоныг төрлөөр нь ангилах

Үйлдвэрт бэлтгэгдсэн бетоныг төрөл зүйлээр ангилсан ангилалыг хүснэгт 1.1.1 ээс харах

зураг төсөлд тусгаагүй бол I ээр ангилна.

ангилал Боловсруулалтын ангилал

I JIS Q 1001()()) JIS Q 1001 JIS А 5308

II Дээр дурьдсанаас бусад JIS А 5308 д нийцсэн бетон байх

2-р хэсэг Энгийн бетоны чанар

1.2.1. Хийцийн бетоны бат бэх

a) Хийцийн бетоны бат бэх нь цутгагдсанаас хойш 91 дэхь хоног дээр зураг төслийн

стандарт бат бэхээс дээгүүр байна. Гэхдээ барилгын ажлын талбайн хийцийн бетоны

бат бэхийг тооцохдоо усанд бэхжүүлж тавьсан бетонон цилиндрийн 28 дахь хоногийн

бат бэхээр тооцох ба шалгаад гарсан хариуг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд талбай

дээрх лацдаж тавьсан бетон цилиндрийн 28 болон түүнээс дээш хоног буюу 91 хоног

доторх бат бэхийг хэмжих шалгалт туршилт явуулна.

Page 2: бетоны ажил техникийн шаардлага.pdf

b) Барилгын талбай дээр бэлтгэгдсэн усан дотор бэхжүүлсэн болон лацдаж хадгалах

аргаар бэхжүүлсэн туршилтанд зориулсан бетоны дээжийн шахалтын бат бэхээр

хийцийн бетоны бат бэхийг тооцно.

c) Хийцийн бетоны бат бэхийг тооцоолох тоон утгыг 10д заасан болно.

1.2.2. Бетон дахь агаарын хэмжээ

Энгийн бетон дахь агаарын хэмжээг зураг төслөөс харах.

1.2.3. Бетон хольц болон бетоны суулт

a) Бетоны хольц нь цутгах газраас эхлэн цутгах бэхжүүлэх аргад тулгуурлан хэв

хашмалаас эхлэн арматур, төмөр хийцийн зай завсараар нягт сайтай цутгагдаж чадах

ѐстой бөгөөд сийрэг байж болохгүй.

b) Бетон зуурмагыг буулгах үеийн суултыг зураг төсөлд заасан болно. Зураг төсөлд

заагаагүй тохиолдолд хүснэгт 1.2.1 ээс харах.

Хүснэгт 1.2.1 суултын тоон утга нэгж:см

Цутгалт хийгдэх газар Суурь, суурийн дам нуруу, үүдний хэсгийн хучилт

Багана, дам нуруу, хучилт, хана

суулт 15,18 18

1.2.4. Материал болон найрлагын нөхцөл

Бетоны тэсвэрлэх чадварыг хадгалахын тулд материал болон найрлагын нөхцөл нь

1.1.3 ийн d-д заасан зүйлээс өөр тохиолдолд дараах байдлаар орно.

(1) Нэгж усны хамгийн их байх тоон утга

(2) Нэгж цементний хэмжээ

(3) Ус цементний харьцуулсан хамгийн их байх тоон утга нь портланд цемент болон

холимог цементний А төрөл байх тохиолдолд 65%, холимог цементний Б төрөл байх

тохиолдолд 60% болно.

(4) Нэмэлт бодисын, бетон дахь усны хэмжээг багасгах нэмэлт бодис мөн өндөр

чадварын нэмэлт бодис зэргийг хэрэглэсэн бетон зуурмагыг буулгах үеийн агаарын

хэмжээ 4.5% байна.

(5) Бетонд багтах давсны хэмжээ нь давслаг бодисын ион (cℓ-)д 0.30 кг/м3 ээс бага байна.

(6) Бетон нь шүлтэнд тэсвэртэй байх хэрэгтэй.

1.2.5. Бетоны өнгөлгөө

a) Бетон эдлэлийн байрлал болон огтлолын хэмжээсийн хүлцэх алдаа

(1) Бетон эдлэлийн байрлал болон огтлолын хэмжээн хүлцэх алдаа түүнийг хэмжих

аргыг дараах байдлаар хийнэ.

(i) байрлал болон огтлолын хэмжээний хүлцэх алдаа нь хүснэгт 1.2.2 ыг үндэслэн

өнгөлгөөний төрөл, гүйцэтгэл зэргийг бодолцон тогтооно.

Хүснэгт 1.2.2 Бетон эдлэлийн байрлал болон огтлол хэмжээний хүлцэх алдаа нэгж:мм

Зүйл Хүлцэх алдаа

Байрлал Зураг төсөлд заасан бүх бетон эдлэлийн байрлал

±20

Огтлолын хэмжээ Багана, дам нуруу ханын 0

Page 3: бетоны ажил техникийн шаардлага.pdf

огтлол хэмжээ хучилтын зузаан

+20

Суурь болон суурийн дам нурууны огтлол хэмжээ

0 +50

(ii) Хэмжих арга нь эдлэлд нийцсэн тохиромжтой арга байна.

(2) Эдлэлийн байрлал болон огтлолын хэмжээг боломжтой болсон гэж үзсэн үедээ

түргэн шуурхай хэмжиж нягтална.

(3) Эдлэлийн байрлал болон огтлолын хэмжээ нь хүлцэх алдааг давсан тохиолдолд

чанарыг хамгаалахын тулд засварлах аргыг тогтоож хяналтын инженерийн

зөвшөөрлийг авч засварын ажлыг хийнэ.

b) Бетоны гадаргуун бэлэн болсон байдал

(1) Ямар ч өнгөлгөөний материал хэрэглээгүй бетоны яг байгаагаар нь бэлэн болгож

өнгөлөх өнгөлгөөний төрөл

(i) фанер хавтан хэрэглэх дээрх өнгөлгөөг нь хүснэгт 1.2.3 д заасны дагуу хийнэ.

Төрөл Гадаргуун өнгөлгөөний байдал

Хамгаалалтын хавтангийн хэмжээ

А төрөл Нүдний алдаа, тэгш бус хэсэг бага байх гадаргуу

1.9.3 (b)(1) д дурьдагдсан хамгаалалтын хавтангаар ихэнхдээ алдагдал алдаагүй цэвэр гүйцэтгэнэ.

Б төрөл Нүдний алдаа, тэгш бус хэсэг бага байх, зүлгүүрээр өнгөлөн тэгшилсэн байх гадаргуу

1.9.3 (b)(2) д дурьдагдсан хамгаалалтын хавтангаар ихэнхдээ алдагдал алдаагүй цэвэр гүйцэтгэнэ.

В төрөл Цутгагдсан бетон чигээр нь байх үед нүдээр харж шалгасан гадаргуу

1.9.3 (b)(2) д дурьдагдсан хамгаалалтын хавтангаар ашиглалтын явцад сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэмжээний зүйл гүйцэтгэнэ.

(ii) (i) д зааснаас бусад Хавтантай нийлэх бетоны гадаргуу нь хэв хашмалд гарсан

шар боолтны нүх, сайн холилдоогүй дан элсээрээ байх хэсэг, хонхорхой зэргийг

полимер цемент оо зэргээр засаж, бетоны товойж гарсан хэсгийг авч хаян хүсч

байсан өнгөлгөөтэй болгож өгнө.

(2) Бетоны өнгөлгөөний тэгш байдлыг хүснэгт 1.2.4 д заав.

Хүснэгт 1.2.4 бетоны өнгөлгөөний тэгш байдлын стандарт тоон утга

Бетоны дотор гадна талын өнгөлгөө

Тэгш байдал Өнгөлгөө шаардлагатай хэсэгт хийгдэх өнгөлгөөний төлөв

Багана, дам нуруу, хана

Шал

Бетоны ил харагдах хэсэг мөн өнгөлгөөний зузаан

3м т 7мм ээс бага

.... Будган өнгөлгөө

Лакдах, хулдаасны төрлийн материал

Page 4: бетоны ажил техникийн шаардлага.pdf

нимгэн байх тохиолдол, цэвэрхэн тэгш гадаргуу шаардлагатай тохиолдол

Ханын цаасан өнгөлгөө

дэвсэх наах, шалны бетоныг өнгөлж тэгшлэх

Өнгөлгөөний зузаан нь 7 мм аас бага тохиолдол, цэвэрхэн тэгш гадаргуу нилээн шаардлагатай тохиолдолд

3м т 10мм ээс бага

Өнгөлгөөний будган материал түрхэх

Хивс хивсэнцэр дэвсэх, усны хамгаалалтын суурь, өөрөө тэгширэгч материал түрхэх

Өнгөлгөөний зузаан нь 7 мм ээс их тохиолдолд мөн суурийн нөлөөллийг бараг аваагүй өнгөлгөөний үед

1м т 10мм ээс бага

Плита наах, шавардлага хийх, тэгш хавтан хийж өгөх

Плита наах, шавар хийх, давхар шал тавих

3-р хэсэг Энгийн бетоны материал

1.3.1. Ерөнхий зүйл

Материал энэ зүйл заагдсан зүйлээс бусад зүйлийг 1.10.2 д заав

1.3.2. Цемент

a) Цемент нь хүснэгт 1.3.1д заагдсан ба төрөл зүйлийг тусгайлан тэмдэглэв. Тусгайлсан

тэмдэглэл байхгүй бол энгийн портланд цемент мөн холимог цементний А төрөл аль

нь ч байж болно.

Хүснэгт 1.3.1 Цемент

Стандартын дугаар Стандартын нэр

JIS R 5210 Портландцемент

JIS R 5211 Доменцемент

JIS R 5212 Цахиурын цемент

JIS R 5213 Үнсэн цемент

Анхаар: Доменцемент, цахиурын цемент, үнсэн цементийг нийлүүлсэнийг холимог цемент

гэнэ.

b) Доменцемент Б төрөл мөн үнсэнцемент Б төрлийн хэрэглэгдэх тохиромжтой газрыг

тусад нь тэмдэглэсэн ба чанарыг доор дурьдав

(1) Доменцементний Б төрлийн суурь цементний шүлтний хэмжээ нь 0.75% бага байх

ба доменшлак холих харьцуулалт нь 40%дээш мөн 45% бага байна.

(2) Үнсэнцемнетний Б төрлийн суурь цементний шүлтний хэмжээ нь 0.75% бага байх

ба үнсний холих харьцуулалт нь 15% дээш байна.

(3) (1) болон (2) ийн суурь цементний шүлтний хэмжээболон холих харьцуулалт нь

цемент үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчийн цементний туршилтийн үр дүнгийн тоон

утгатай тулгаж шалгана.

1.3.3. Дүүргэгч материал

a) Дүүргэгч материалын төрөл болон чанар JIS А 5308 ийн хавсралт бичиг А д заасан

бэлтгэгдсэн бетон зуурмагт хэрэглэгдэх дүүргэгч ийн дагуу байх ба бусад зүйлийг доор

дурьдав.

(1) Төмөр никель шлак болох нарийн дүүргэгч материал, зэс шлак болох нарийн

дүүргэгч, цахилгаан зуухнаас гаргасан исэлдсэн шлак болох дүүргэгч материал

Page 5: бетоны ажил техникийн шаардлага.pdf

болон дахин боловсруулсан дүүргэгч материал Н зэргийн хэрэглээг тусгайлан

тэмдэглэсэн болно. Гэхдээ дахин боловсруулсан дүүргэгч материал Н нь барилгын

стандарт хуулийг хэрэгжүүлэх заалтын 53 – 1 болон 2-р зүйлд заасан бэлдцтэй

таарахгүй бэлдэц д 14 бүлэг тохиромжтой.

(2) Хайрга болон элсний тухайд хяналтын инженерийн зөвшөөрлийг авах ба дараах

зүйлийг шалгаж болно.

(i) Хуурай нягтшилийн хэмжээ 2.4 гр/см3 дээш

(ii) Ус шингээх коэффицент 4.0% доош

b) Буталсан чулуу, элс, Төмөр никель шлак болох нарийн дүүргэгч материал, зэс шлак

болох нарийн дүүргэгч, цахилгаан зуухнаас гаргасан исэлдсэн шлак болох дүүргэгч

материал, хайрга болон элсний шүлтлэг цахиурын эсэргүүцэх чадварын ангилал нь

тусгай тэмдэглэлээс харах ба тусгайлсан тэмдэглэл байхгүй тохиолдолд А гэж үзнэ.

Тусгайлан тэмдэглэсэн зүйлээс хамааран шүлтлэг цахиурын эсэргүүцэх чадвар Б

ангиллын дүүргэгч материалыг хэрэглэх тохиолдолд дараах аль ч байдалд хяналтын

инженерийн зөвшөөрлийг авна.

(1) Доменцементний Б төрөл эсвэл үнсэнцементний Б төрлийг хэрэглэх энгийн бетон

мөн доменшлак нунтаг эсвэл үнсийг хольц болгон хэрэглэх энгийн бетоныг

ашиглана.

(2) 1.5.1 д заасан шүлтлэгийн нийт хэмжээ 3.0 кг/м3 доош байгааг төлөвлөгөөний дагуу

шалгана.

c) Доменшлак болох том дүүргэгч материалын ангилал нь JIS А 5011-1 (бетонд хэрэглэх

шаарган дүүргэгч материал 1-р хэсэг: доменшлак дүүргэгч материал) хуурай нягтшил,

ус шингээх коэффицент болон нэгж эзэлхүүний хэмжээ зэргээс хамааран N болно.

d) Цахилгаан зуухны исэлдсэн шаарган том дүүргэгч материалын ангилал нь JIS А 5011-

4 (бетонд хэрэглэх шаарган дүүргэгч материал 4-р хэсэг: цахилгаан зуухнаас гарах

исэлдсэн шаарган дүүргэгч материал)хуурайшлын нягтшил зэргээс хамааран N болно.

e) Том дүүргэгч материалын хамгийн том байх хэмжээ

(1) Хайрга нь 25мм, буталсан чулуу, өндөр халаалтын зуухнаас гарах шаарган том

дүүргэгч материал, цахилгаан зуухнаас гарах исэлдсэн шаарган том дүүргэгч

материал болон дахин боловсруулсан том дүүрэгч материал Н нь 20мм байна.

(2) Суурний тухайд огтлол нь том арматурын хэмжээтэй харьцуулбал бага тохиолдолд

5.3.5 [арматурын хамгаалалтын үе болон хоорондын зай] д бичигдсэн хүрээнд

хайрга 40мм, буталсан чулуу, өндөр шаталтын зуухнаас гарсан шаарган том

дүүргэгч материал болон дахин боловсруулсан том дүүргэгч материал Н нь 25мм

байж болно.

1.3.4. Ус

Ус нь JIS А 5308 (бэлэн бетон зуурмаг) ийн дагалдах бичиг С ийн [бэлэн бетон зуурмагийг

зуурч бэлдэхэд хэрэглэх ус] заалтанд заасан усыг ашиглана.

1.3.5. Хольцны материал

Хольцны материал нь төмөр бетонд тохирсон сайн чанарын зүйл байх ба төрөл болон

зориулалтыг тусгайлан тэмдэглэсэн болно. Тусгайлан тэмдэглэсэн тэмдэглэл байхгүй

бол бол JIS А 5308 (бэлэн бетон зуурмаг) заагдсанаас бусад тохиолдолд дараах төрөл

байж болно.

Page 6: бетоны ажил техникийн шаардлага.pdf

(1) Хольцны материалын төрөлд JIS А 6204 (бетонд хэрэглэх химийн хольц) заагдсан

АЕ бодис, АЕ усны хэмжээг багасгагч бодис мөн өндөр үйлчлэлтэй усны хэмжээ

багасгагч бодис орно. Мөн, химийн хольцны хлорын ионы хэмжээгээр ангилвал I

төрөлд орно.

(2) Үнс нь JIS А 6201 (бетонд хэрэглэх үнс) д заасны дагуу I төрөл мөн II төрөлд орно.

4-р хэсэг Бетоны захиалага, үйлдвэрлэл болон тээвэрлэлт

1.4.1. Бетон зуурмагын үйлдвэрийг сонгох

Ажлаа эхлүүлэхээс өмнө дараах зүйлийг судлан бетон зуурмагын үйлдвэрээ сонгож

хяналтын инженерийн зөвшөөрлийг авсан байна.

(1) I төрлийн бетон зуурмаг үйлдвэрлэх үйлдвэрт бетоны үйлдвэрлэл болон чанарын

хяналт тавьдаг хяналт технологич хүн байхаас гадна сайн чанарын бетон

үйлдвэрлэж гаргадаг байх.

(2) Хяналт технологич хүн нь бетон зуурмагын үйлдвэрлэл, гүйцэтгэл, туршилт зэргийг

удирдан хянаж, чанарт хяналт тавих чадвартай хүн байх.

(3) Үйлдвэрийн чанарын хяналт гэдэгт дараах зүйлүүд орох ба чанарын хяналтын

стандартад тусгагдсан байхаас гадна тохиромжтой хяналт хийдэг байх.

(i) Бүтээгдэхүүний хяналт

(ii) Орц төлөвлөлт

(iii) Түүхий эдийн хяналт

(iv) Төлөвлөгөөний хяналт

(v) Тоног төхөөрөмжийн хяналт

(vi) Гадны захиалгын хяналт

(4) Үйлдвэр нь 1.6.2 д заасан цаг хугацаанд бетоны цутгалт хийгдэж дуусахаар аль

болох ойр газар байх.

(5) Ижил цутгалтын үед 2 оос дээш үйлдвэрийн бетон зуурмагаар цутгахгүй байхаар

байх.

(6) II төрлийн бетоны хувьд JIS А 5308 (бэлэн холимог бетон) ын тодорхойлолттой

таарсан 2-р хэсэгт заасан чанартай бетон үйлдвэрлэх тухай бичиг баримтын дагуу

болон хяналтын инженерийн зөвшөөрөлийг авна.

1.4.2. Бетоны захиалга

a) I төрлийн бетоны захиалгын тухайд 1-р хэсгээс 3-р хэсэг болон үндсэн хэсэгт заагдсан

заалтыг үндсэлэн захиалах ба шаардлагатай заалтыг JIS А 5308 (бэлэн холимог

бетон) ийн 3 болох [төрөл] д зааснаар захиална.

b) II төрлийн бетоны хувьд I төрлийн бетоны заалтанд суурилан захиална.

c) Зуурах усандаа дахин ашиглаж болох барилгын хаягдал ус ашиглах тохиолдолд бетон

зуурмагын үйлдвэрийн дахин ашиглаж болох барилгын хаягдал усны өтгөрөлтийн

хэмжээг хянах байдлыг шалгана. Дахин ашиглаж болох барилгын хаягдал усны

өтгөрөлтийн хэмжээ хяналт хангалтгүй гэж үзсэн тохиолдолд хяналтын инженертэй

зөвлөлдөн шийднэ.

d) Бэлэн холимог бетоны нэршисэн бат бэхийн(М200 г.м) тоон утга нь 1.4.5. д заасан

орцын хяналт бат бэхээс дээш байна.

e) Нэршисэн бат бэхийг баталгаажуулах материалын насжилт нь 28 өдөр буюу 4 долоо

хоног болно.

1.4.3. Орцны ерөнхий нөхцөл

Page 7: бетоны ажил техникийн шаардлага.pdf

Бетоны орц нь тогтоосон бат бэх, конусан суулт, барьцалдах чадвар болон тэсвэрлэх

чадварыг үүсгэж чадахаар тогтоогдсон байх ѐстой. Нэмээд 2-р хэсэгт заагдсан бусад

зүйлийг хангаж байх хэрэгтэй.

1.4.4. Төлөвлөсөн орц

a) Бетон зуурмагийн үйлдвэрийн орц төлөвлөлтийн бичиг т үйлдвэрлэлд хэрэглэх

материал, орц төлөвлөлтийн үндсэн бичиг баримт болон тооцооны бичиг баримт

багтана.

b) Орцны хяналт бат бэхийг 1.4.5. аас харах

c) Орцын бат бэх нь орцын хяналт бат бэхэд бат бэхийн хувьсамтгай чанарыг

илэрхийлсэн стандарт хазайлтад зөвшөөрөгдсөн дутагдмал коэффициент-ыг зөв

хазайлтаар үржүүлээд гарсан тоон утгыг нэмсэн хариу нь болно.

d) Орц төлөвлөлтийг дүрмийн дагуу бол туршилтын зуурмагийн үр дүнгээс хамааран

тогтооно. Гэхдээ, I төрлийн бетоны тухайд бол туршилтын зуурмагыг богиносгох

тохиолдол байна.

e) Туршилтын зуурмаг

(1) Туршилтын зуурмагийг төлөвлөсөн суулт, агаарын хэмжээ, агаарын

хуурайшилтын нэгж эзэлхүүн хэмжээ болон орцын бат бэхийн хэмжээнд хүртэл

нь зуурах хэрэгтэй.

(2) Туршалтын зуурмагнаас хэвэлсэн бетонон биетийн бэхжүүлэлтийг

1.10.4(b)(3)(i) дагуу хийнэ.

(3) Орцын бат бэхийг шалгахдаа нь зарчмын хувьд 28 дахь өдрийн агшилтын бат

бэхийг харж шалгана.

1.4.5. Орц хяналтын бат бэх

a) Орц хяналтын бат бэх нь зураг төслийн стандарт бат бэх(Fc) дээр хүснэгт 1.4.1. ийн

хийцийн бат бэхийг засварлах тоон утгыг (S) нэмж гарсан тоон утгаас их байх хангаж

байх ѐстой ба чанар нь 2-р хэсэг болон 11-р хэсгээс хойших холбогдох хэсгийн

заалтыг хангах ѐстой.

b) Хийцийн бат бэхийн засварлах тоон утга (S) нь хүснэгт 1.4.1. заагдсан байгаа бөгөөд

цементний төрөл болон бетоны цутгалт хийгдсэн өдрөөс 28 дахь хоног хүртэлх

урьдчилан төлөвлөсөн дундаж агаарын хэм нээс хамааран тогтооно.

Хүснэгт 1.4.1. Хийцийн бат бэхийн засварлах тоон утгын (S) стандарт тоон утга

Цементний төрөл Бетон цутгасан өдрөөс 28 дахь өдөр хүртэлх урьдчилан төлөвлөсөн дундаж агаарын хэм 0 (oC)

Энгийн портландцемент Холимог цементний А төрөл

8≤0 0≤0<8

Хурдан бэхжидэг портландцемент

5≤0 0≤0<5

Дунд зэргийн дулаан ялгаруулдаг портландцемент

11≤0 0≤0<11

Бага дулаан ялгаруулдаг портландцемент

14≤0 0≤0<14

Өндөр шаталтаас гаргасан цемент В төрөл

13≤0 0≤0<13

Үнсэн цемент В төрөл 9≤0 0≤0<9

Page 8: бетоны ажил техникийн шаардлага.pdf

Хийцийн бат бэхийн засварлах тоон утга (S) (N/mm2)

3 6

1.4.6. Нэгж усны хэмжээ

Нэгж усны хэмжээ нь 2-р хэсэг т заагдсан бетоны чанарыг хангахын тулд аль болох

багаар авах.

1.4.7. Нарийн дүүргэгч материалын коэффициент

Нарийн дүүргэгч материалын коэффициент нь 2-р хэсэгт заагдсан бетоны чанарыг

хангахын тулд аль болох багаар авах.

1.4.8. Нэмэлт хольцны материал

a) Хэрэглэх нэмэлт хольцны хэмжээ

АЕ бодис, АЕ усны хэмжээг бууруулагч бодис мөн өндөр хүчтэй усны хэмжээг

бууруулагч бодисын хэрэглэгдэх хэмжээг тогтоогдсон суулт болон агаарын хэмжээг

хангаж байхаар тогтоож өгөх.

b) Энгийн портландцемент ашигласан бетон зуурмагын хувьд даралтад аргаар шахаж

цутгах нь хүндрэлтэй тохиолдолд үнсэн цементний I төрөл мөн II төрөлийг хольж

хэрэглэж болох ба энэ тохиолдолд нэгж цементний хэмжээг бууруулахгүй.

c) Энгийн портландцемент ашигласан бетон зуурмагын хувьд ус цементний

харьцуулалтын хязгаарлалтаас үүдэн бат бэхэд шаардлагатай цементний хэмжээнээс

давсан хэмжээтэй цемент хэрэглэсэн тохиолдолд тэр давж гарсан хэсгийг цементний

нийт хэмжээний 10% иар авч, үнсэн цементний II төрөлөөр сольж болно.

d) a) аас c) д зааснаас бусад нэмэлт хольцны материалын төрөл, хэрэглэх арга болон

хэрэглэх хэмжээг зураг төсөлд заасан байна. Зураг төсөлд заагаагүй бол төрөл,

хэрэглэх арга, хэрэглэх хэмжээг тодорхой тусгаж өгсөн бичиг баримтаас харах ба

хяналтын инженерийн зөвшөөрлийг авна.

1.4.9. Тээвэрлэлт

Бетоны тээвэрлэлт нь JIS А 5308 (бэлэн холимог бетон) ны заалтаас гадна дараах

зүйлийг хангасан байна.

(1) 1.6.2. ийн заалтыг хангасан байна.

(2) Тээвэрлэлтийн явцад бетонд ус нэмэхгүй байх.

(3) Бетон зуурмагыг буулгахаас өмнө мексер ээ өндөр хурдаар эргүүлж бетон

зуурмагаа сайн зуурж өгнө.

5-р хэсэг энгийн бетоны чанарын хяналт

1.5.1. Ерөнхий зүйл

a) Нийлүүлэх бетон зуурмагын чанарын хяналтыг дараах байдлаар явуулна.

(1) Дөнгөж ирсэн шинэхэн бетоныг цутгаж эхлэх үе болон цутгалтын дундуур

бетоны урсах шинж нь тогтвортой байгаа эсэхийг нүдээр харж шалгах

(2) Бетоныг цутгаж эхлэх үе болон цутгалтын дундуур чанарын өөрчлөлт харагдсан

тохиолдолд орцны хүснэгт болон бетон үйлдвэрлэлийн хяналтын тэмдэглэл

зэргээс тогтоосон хэмжээнд хийгдсэн орц найрлага нь таарсан эсэхийг нягтлан

үзнэ.

Page 9: бетоны ажил техникийн шаардлага.pdf

(3) Буулгаж буй бетон зуурмагын чанарт үргэлж анхаарч байх ба хлорлог ионы

хэмжээ нь 0.30 кг/м3 ийг давсан бетон зуурмаг болон шаардлага хангаагүй

бетоныг ашиглаж болохгүй.

(4) I төрөлийн бетоны хувьд JIS А 5308 (бэлэн холимог бетон) заасан

үйлдвэрлэгчийн талаас хийх чанарын хяналтын туршилтын үр дүнг нэгтгэн

хяналтын инженерт мэдэгдэнэ.

(5) II төрөлийн бетоны хувьд JIS А 5308 д заасан чанарын хяналтыг явуулж үр дүнг

хяналтын инженерт мэдэгдэнэ.

b) Цутгагдсан бетон нь бүтээгдэхүүний чанарыг хангахаар 7-р хэсэгт заасан

бэхжүүлэлтийг хийнэ.

c) Суулт, агаарын хэмжээ болон орцын хяналтын бат бэхийг илэрхийлэх орц тааруулах

аргыг хэсэг бүрт тусгагдсан зүйлийн дагуу явуулна.

d) Үнсэн бетоны туршилт нь 1.10.3 д заав.

1.5.2. Суулт

a) Бетоны суултын хүлцэх алдааг хүснэгт 1.5.1д заасан хүрээнд тооцно.

b) Суултын тоон утга нь хүлцэх алдааг давсан тохиолдолд орцыг тааруулах,

тээвэрлэлтийн аргыг өөрчлөх зэргийг хийнэ. Гэхдээ, орцыг тааруулахдаа ус цементний

харьцааг өөрчлөхгүй байх.

Хүснэгт 1.5.1. суултын хүлцэх алдаа (нэгж хэмжээ: см)

суулт Суултын хүлцэх алдаа

8 аас бага ±1.5

8 ээс дээш 18 аас бага ±2.5

18 г давах ±1.5

Анхаарах зүйл: орц хяналтын бат бэх 27N/mm2 дээш байх ба өндөр үйлчилэлтэй АЕ усны

хэмжээг бууруулагч бодис хэрэглэх тохиолдолд ±2 гэж авна.

1.5.3. Агаарын хэмжээ

a) Бетоны агаарын хэмжээний хүлцэх алдаа нь ±1.5% дотор байна.

b) Агаарын хэмжээ нь хүлцэх алдааг давсан тохиолдолд нэмэлт хольцны хэмжээг нэмж

агаарын хэмжээг зохицуулна.

1.5.4. Хлорын хэмжээ болон шүлтлэгийн нийт хэмжээ

a) Хлорын хэмжээ

Хлорын хэмжээг шалгахдаа хүснэгт 1.10.1 д заасны дагуу хийх ба цутгагдах бетон

зуурмагын хлорт ионы хэмжээ нь 0.30 кг/м3 ийг давсан тоон утга гарвал дараагийн

ирэх зуурмаг тээвэрлэж буй машин техникээс эхлэн рейс бүрийн машинуудад шалгалт

явуулж 0.30 кг/м3 ээс бага байгааг нягталсаны үндсэн дээр хэрэглэж болно. Гэхдээ

дараалсан 10 машины шалгалтын үр дүнгээр 0.30 кг/м3 ээс доош байгаа нь батлагдвал

дараагийн рейсны машинаас хүснэгт 1.10.1 дзаасны дагуу шалгалт хийнэ.

b) Шүлтлэгийн хэмжээ

Шүлтлэгийн хэмжээг зааж өгсөн тохиолдолд 1.5.1 ний томъѐоноос нягтлан харна.

Цементний доторх нийт шүлтлэгийн хэмжээний тоон утга нь сүүлийн 6 н сард явуулсан

туршилт шалгалтын үр дүнгийн тайлан дээрх нийт шүлтлэгийн хамгийн их тоон утгын

хамгийн их утгын авч хэрэглэн гаргана.

( )

Rt : Бетон зуурмаг дахь шүлтлэгийн нийт хэмжээ кг/м3

Page 10: бетоны ажил техникийн шаардлага.pdf

Rc : Бетон зуурмаг доторх цементэнд багтаж буй нийт шүлтлэгийн хэмжээ кг/м3 = нэгж

цементний хэмжээ кг/м3 х цементэн дэхь нийт шүлтлэгийн хэмжээ % / 100

Rа : Бетон зуурмаг доторх нэмэлт материалд багтаж буй нийт шүлтлэгийн хэмжээ кг/м3 =

нэгж нэмэлт материалын хэмжээ кг/м3 х нэмэлт материал доторх нийт шүлтлэгийн

хэмжээ %/ 100

Rs : Бетон зуурмаг доторх дүүргэгчид багтаж буй нийт шүлтлэгийн хэмжээ кг/м3 = нэгж

дүүргэгч материалын хэмжээ кг/м3 х 0.53 х дүүргэгч доторх натри хлорийн хэмжээ %/100

Rm : Бетон зуурмаг доторх нэмэлт бодисонд багтаж буй нийт шүлтлэгийн хэмжээ кг/м3 =

нэгж нэмэлт бодисын хэмжээ кг/м3 х нэмэлт бодис доторх нийт шүлтлэгийн хэмжээ % / 100

Rp : Бетон зуурмаг доторх урсалт хөдөлгөөнийг өөрчлөх бодисонд багтах нийт шүлтлэгийн

хэмжээ кг/м3 = нэгж урсалт хөдөлгөөнийг өөрчлөх бодисын хэмжээ кг/м3 х урсалт

хөдөлгөөнийг өөрчлөх бодисонд багтаж буй нийт шүлтлэгийн хэмжээ % / 100

1.5.5. Бетоны бат бэх

a) Орц хяналтын бат бэхийн хяналтын шалгалтыг 1.10.5 аас үзэх.

b) Хяналтын шалгалтын үр дүнгээр бат бэх нь хүрэхгүй тохиолдолд түүний шалтгааныг

судлан орцыг дахин тааруулна. Мөн, учир шалтгаан нь орцондоо байвал шаардлагаас

хамааран 1.4.4 болон 1.4.5 заасаны дагуу шинээр орц төлөвлөлтийг тогтоох ба түүнд

тохирсон арга хэмжээ авч, хяналтын инженерийн зөвшөөрлийг авна.

6-р хэсэг Бетоны үйлдвэр доторх тээвэрлэлт цутгалт болон нягтруулалт

1.6.1. Үйлдвэр доторх тээвэрлэлт

a) Тээвэрлэлтэнд ашиглах техник тоног төхөөрөмж

(1) Бетоны насос, ѐонкс, гулсуур, түрдэг тэрэг зэрэг нь бетоны төрөл чанараас

эхлүүлээд гүйцэтгэл болон тээвэрлэлтээс хамаарсан чанарын өөрчлөлт бага

байх зүйлүүдийг сонгоно.

(2) Ашиглахаасаа өмнө дотор наалдсан бетон, илүү зүйлүүдийг цэвэрлэн авч,

хангалттай засвар үйлчилгээ үзлэг шалгалт хийсэн техник тоног төхөөрөмжийг

хэрэглэнэ.

b) Тээвэрлэлтийн үед болон даралтад насосоор бетон цутгах үед ус нэмэхгүй.

c) Бетон шахагч машинаар даралттайгаар бетон шахах тохиолдолд дараах маягаар

хийнэ.

(1) Тээвэрлэгч хоолойг бетон тээвэрлэхэд аюулгүй бетонд хор нөлөө үзүүлэхгүй

байхаар тулж өгөх тавцан, тулгуур хөл, төмөр өлгөгч хэрэгсэл, цутгагдсан бетон

хэв хашмалд доргио үзүүлэхээргүй байхаар бэлдэж өгнө.

(2) Тээвэрлэгч хоолойн хэмжээг тогтоохдоо дараах зүйлүүдийг бодолцон тогтоож

өгнө. Гэхдээ том дүүргэгч материалын хамгийн том хэмжээ түүнтэй харьцах

тээвэрлэгч хоолойн хэмжээг хүснэгт 1.6.1 д заав.

(i) Даралттайгаар шахах хэсгийн зай, өндөр, бетоныг даралттайгаар шахах

тохиолдолд чанарт үзүүлэх нөлөөллийн хэмжээ, бетоныг даралттайгаар

шахах тохиолдолын хэцүү болон хялбарын хэмжээ, агаарын дулаан

зэрэг

(ii) Нэгж цагт ногдох даралттайгаар шахах хэмжээ болон том дүүргэгч

материалын хамгийн том байх хэмжээ

Page 11: бетоны ажил техникийн шаардлага.pdf

Хүснэгт 1.6.1. том дүүргэгч материалын хамгийн том хэмжээ түүнтэй

харьцах тээвэрлэгч хоолойн хэмжээ (нэгж: мм)

Том дүүргэгч материалын хамгийн том байх хэмжээ

Тээвэрлэгч хоолойн хэмжээ

20 100А аас дээш

25

40 125А аас дээш

(3) Бетоноо даралттайгаар шахахаасаа өмнө нэмэлт орцонд хэрэглэх шавараа

даралттайгаар шахаж явуулах ба бетоны чанарт өөрчлөлт орохоос сэргийлэх.

Мөн, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шавараа даралттайгаар шахахаасаа

өмнө усаар тоног төхөөрөмжийнхөө дотор талыг чийглэж өгнө. Түүнчлэн

даралттайгаар шахсаны дараах шавар нь хэв хашмал дотор үлдэхээргүй

байхаар туршин шахалтаа хийхийг зорилгоо болгох.

(4) Даралттайгаар шахсан бетоны дараах хэсгийг хаягдалд тооцно.

(i) Даралттайгаар шахаж байх явцад чанарт нь нилээдгүй өөрчлөлт орсон

бетоны хэсгийг

(ii) Даралттайгаар шахаж байх явцад илүүдэл бетон хэсгийг

1.6.2. Бетон зуурмагыг зуурахаас эхлэн цутгаж дуусах хүртэлх цагын хязгаар

a) Бетон зуурмагыг зуурахаас эхлэн цутгаж дуусах хүртэлх цаг нь гадна агаарын дулаан

250С аас бага байх тохиолдолд 120 мин, 250С ыг давсан тохиолдолд 1.8.3 заасан дагуу

байна.

b) a) д заасан цагын хязгаарыг бетоны дулааныг багасгах эсвэл бэхжилтийг удаашруулах

зэрэг тусгай арга ашиглах тохиолдолд хяналтын инженерийн зөвшөөрлийг авч

өөрчилж болно.

1.6.3. Цутгалтын залгаас

a) Цутгалтын залгаас нь дам нуруу, хучилт дээр гарах тохиолдолд тэдгээрийн тулах

хэсгийн төв хэсэгт төлөвлөж өгөх ба багана болон хана дээр гарах тохиолдолд хучилт,

хана дам нуруу, мөн суурийн дээр төлөвлөж өгнө.

b) Цутгалтын залгаасны гадаргуунд таслагч фанер ашиглан шавар цементэн оо зэрэг нь

гадагшлан урсахааргүйгээр болгож өгнө. Мөн, гадна хэсэгтэй холбогдох цутгалтын

залгаасны гадаргуун хэсэгт шугам тавьж заадас төлөвлөж өгнө. Түүнчлэн заадасны

хэмжээг зураг төсөлд заасны дагуу гаргаж өгнө.

c) Цутгалтын залгаас дээр ус тогтохгүй байхаар хийнэ.

d) Цутгалтын залгаасны гадаргуун дээрх бетоны үлдэгдэлийг цэвэрлэн, цэвэрхэн бетон

гадаргууг гаргаж өгнө.

1.6.4. Цутгалт

a) Бетоны чанарт муугаар нөлөөлж болзошгүй байгалийн үзэгдэл болох бороо цас

орохыг урьдчилан таамагласан тохиолдол болон цутгалтын үеийн бетоны дулаан 20С

аас доош болж болзошгүй тохиолдолд тохиромжтой бэхжүүлэлтийн аргыг ашиглана.

Түүнчлэн тохиромжтой бэхжүүлэлт хийх боломжгүй тохиолдолд цутгалт хийхгүй байх.

b) Цутгалтаас өмнө, цутгалт хийгдэх газрыг цэвэрлэн илүү зүйлийг зайлуулан ус цацан

гадаргууг чийгшүүлж өгнө.

c) Цутгалт хийгдэх газартаа аль болох ойрхон байрлан цутгалтаа хийх. Мөн, Баганаар

тусгаарлагдсан ханын цутгалтын хувьд багана талаас цутган хана руу гаа урсах

маягаар хажуу талаас цутгалт хийхгүй байх.

Page 12: бетоны ажил техникийн шаардлага.pdf

d) Цутгалт хийгдэх газрын хүрээ

(1) Дээврийн хашлага хана, саравч, балкон зэргйиг тэдгээрийг тулж өгөх хийцийн

хэсэгтэй нэгэн зэрэг цутгаж өгнө.

(2) Нэг удаагийн цутгалтаар цутгахаар төлөвлөсөн хэсэгт бетоноо таслахгүй цутгах

хэрэгтэй.

e) Цутгалтын хурд нь бетоны урсах чадвар болон цутгалт хийх газрын бэлтгэл байдал

зэргээс хамааран хурдан бэхжихээр байх ѐстой.

f) Бетоны чөлөөт уналтын өндөр болон тэгш гадаргууд урсах зай нь бетон нь

тусгаарлагдахгүй байх ѐстой.

g) Дам нуруу болон хучилтын бетон цутгах дараалал нь дараах байдлаар явагдана. Хана

болон баганын бетон сууж өгсөний дараа дам нурууг цутгаж дам нурууны бетон сууж

өгсөний дараа хучилтын бетоныг цутгана.

h) Адил газарт цутгалтыг үргэлжлүүлэх үед тавигдах цаг нь эхний цутгагдсан бетонд

дахин бивратор тавих боломжтой цагт багтааж хийнэ.\

i) Бетон цутгалтын үед арматур, хэв хашмал, зай, төмөр саваа тулгуур зэргийг

хөдөлгөхгүй байхад анхаарах.

1.6.5. Барьцалдуулалт

a) Бетоны барьцалдалт нь арматур, төмөр бүтээц, булагдах хэсгийн эргэн тойрон хэв

хашмалын өнцөг булан бүрт бетон нь хангалттай сайн дүүргэгдсэн нягтшил сайтай

байх ѐстой.

b) Бетоны барьцалдалтыг сайн хийхийн тулд гүнийн бивратор, хэв хашмалд суурилуулах

бивратор, саваа мод зэргийг хэрэглэх ба шаардлагатай нөхцөлд бусад багаж

хэрэгслийг нэмэлтээр ашиглаж болно.

c) Гүнийн бивраторыг цутгалтын үе шат бүр дээр хэрэглэх ба бивратороо ѐроолтойгоо

перпендукляр байхаар тэгшхэн хийх ба бивратор тавих зай нь цутгалт хийх өндөр хурд

зэргээс хамааран 60см ээс бага байна. Гүнийн бивратороо тавьж дуусаад суглаж

авахдаа бетонд нүх үлдэхээргүйгээр чичргээ үзүүлсэн хэвээр нь бага багаар суглаж

авна.

d) Хэв хашмалд угсарч байрлуулах бивратор нь бетоныг нягтшил сайтай болгохоор

чичргээ үзүүлэхээр суурилагдсан байна.

e) Бетон цутгалтын үеийн багаж хэрэгсэл хүн хүч нь дараах байдлаар бэлтгэгдсэн байна.

Бетон тээвэрлэгч хоолойн хэсэг бүрт 2 гүнийн бивратор бэлдэх ба бивратор

ажиллуулж тавих хүн, өнгөлөх хүн, хэв хашмалын хүн арматурчин зэргийг хэрэгцээтэй

тоогоор бэлдэнэ.

1.6.6. Дээд талын өнгөлгөө

a) Тогтоосон байрлал хэвгийнээс шалтгаалан 1.2.5. b) (2) т заасан өнгөлгөөний тэгш

байдлыг хангасан байхаар дээд талын өнгөлгөөг хийнэ.

b) Бетон цутгалтын дараах тэгшилгээнд дараах үйл явц орно. Үүнд тогтоосон түвшин

хэвгийг ерөнхийд нь гаргасны дараа бетоны бэхжилт явагдахаас өмнө өнгөлгөөний

tamper багажаар гадаргууг цохин нягтаршуулан тэгшлэх, бетоны суулт хагарал

үүсэхээс сэргийлэх зэрэг юм.

c) Бетоны гадаргууг өнгөлөхдөө тогтоосон түвшинг барьж өгөхийн тулд урт тэгшилгээний

шугам хэрэглэж тэгшилж өгнө. Мөн тэгшилгээний шугамаар тэгшилгээ хийх боломжгүй

хана баганын хэсэгт модон неви ашиглан цохиж нягтаршуулан тэгшилэж өнгөлнө.

d) Шалны бетоны тэгшилгээг c) д зааснаар хийх ба 15-р бүлгийн 3-р хэсгийн [шалны

бетоны өнгөлгөө] д заасны дагуу хийнэ.

1.6.7. Цутгалтын дараах нягтлан баталгаажуулах

Page 13: бетоны ажил техникийн шаардлага.pdf

a) Цутгалтын дараах нягтлан баталгаажуулалт нь дараах байдлаар хийгдэнэ.

(1) Нүхжилт, хөлдөлт зэрэг байгаа эсэхийг хэв хашмалыг хуулсаны дараа нягтална.

(2) Бетоны хийцийн эдлэлд хор уршиг үзүүлэхээр хагарал, хонхойлт байгаа эсэхийг

тулаасыг авсаны дараа нягтлана.

b) а) гийн үр дүнгээр үндсэн гол хийцийн хэсэгт нөлөө үзүүлэхээр доголдолтой зүйл

илэрсэн тохиолдолд дараах арга хэмжээ авна.

(1) Шууд хяналтын инженерт мэдээлнэ.

(2) Хяналтын инженерийн зааврласан аргаар засварлана.

(3) Засварласны дараа хяналтын инженээр шалгуулна.

c) b) зааснаас бусад доголдол илэрсэн тохиолдолд төрөл, хэмжээнээс шалтгаалан

засварлах аргыг тогтоож хяналтын инженерийн зөвшөөрлийг аваншууд засварлах

ажилд орно.

7-р хэсэг Бэхжүүлэлтийн хугацаа

1.7.1. Бэхжүүлэлт хийх дулаан

a) Хүйтний улиралд бетоныг хүйтэн агаараас хамгаалж, цутгалтын дараа 5 хоногоос

дээш бетоны дулааныг 20С ээс дээш байхаар барьж өгнө. (Хурдан бэхжидэг

портландцементний хувьд 3 хоногоос дээш байна.).

b) Бетон цутгалтын дараа бетон хөлдөх эрсдэлтэй тохиолдолд 1.12.5 д заасны дагуу

хөлдөхөөс сэргийлсэн бэхжүүлэлтийн арга хэмжээ авна.

c) Бетон цутгасны дараа цементний усны нэгдлийн дулаанаас хамааран эдлэлийн

хөндлөн хэсгийн төвийн дулаан нь гадна дулаанаас 250С аас өндөр болох эрсдэлтэй

тохиолдолд 1.13.5. д тусгасан дулааныг эсэргүүцэх хүчний үйлчилэлээр сөрөг нөлөө

үүсэхгүй байхаар бэхжүүлэлтийн арга хэмжээ авна.

1.7.2. Чийгшилийг хадгалах бэхжүүлэлт

Цутгалтын дараа бетоны чийгшлийг хадгалах бэхжүүлэлтийн хэд хэдэн арга хийгддэг.

Үүнд дараах арга орно. Ус цацах, чийгтэй шитогоор бүтээх зэрэг болно. Хугацааг хүснэгт

1.7.1. д үзүүлэв.

Хүснэгт 1.7.1. чийгшилийг хадгалах бэхжүүлэлтийн хугацаа

Цементний төрөл Хугацаа

Энгийн портланд цемент Холимог цементний А төрөл

5 хоногоос дээш

Хурдан бэхжидэг портланд цемент 3 хоногоос дээш

Дунд зэргийн дулаан ялгаруулагч портландцемент Бага дулаан ялгаруулагч портландцемент Өндөр шаталтын зуухнаас гаргасан цемент В төрөл Үнсэн цемент Втөрөл

7 хоногоос дээш

1.7.3. Доргио чичиргээ болон гадны хүчний нөлөөллөөс хамгаалах

a) Хатаж эхэлсэн бетон нь хор уршигтай доргио, гадны үйлчилэлээс сөрөг нөлөөнд

автахааргүй байх.

b) Бетоны цутгалтын дараа, багадаа л 1 өдөр түүн дээгүүр алхах болон дээр нь ажил

хийхгүй байх. Ямар ч аргагүй дээгүүр нь алхаж дээр нь ажил хийх шаардлагатай

болсон тохиолдолд бетонд нөлөөлөхгүй байхаар арга хэмжээ авна.

Page 14: бетоны ажил техникийн шаардлага.pdf

8-р хэсэг Халууны үеийн бетоны арчилгаа

1.8.1. Хэрэглэх хүрээ

Энэ хэсэг нь өдрийн дундаж температурын ердийн тоон утга нь 250С ийг давах үед бетон

цутгах тохиолдолд тохиромжтой.

1.8.2. Материал болон орц

a) Өндөр дулаантай цемент хэрэглэхгүй байх.

b) Урт хугацаанд халуун нөхцөлд нөөцлөгдөн хадаглагдсан дүүргэгч материалыг тэр

хэвээр нь хэрэглэж болохгүй. Мөн том дүүргэгч материалыг чийгшүүлж ус цацаж байж

хэрэглэнэ.

c) Хэрэглэгдэх ус нь аль болох бага температуртай байна.

d) Бетон зуурмагыг зуурсанаас эхлээд цутгаж дуусах хүртэлх цаг урт байх тохиолдолд

шаардлагаас хамааран JIS A 6204(бетонд хэрэглэх химийн нэмэлт бодис) болох АЕ

усны хэмжээг бууруулагч бодис сааруулагч хэлбэрийн I төрөл мөн өндөр үүйлчлэлтэй

АЕ усны хэмжээ бууралагч бодис сааруулагч хэлбэрийн I төрлийг хэрэглэнэ.

e) Хийцийн бат бэхийг засварлах тоон утга болох (S) ийг зураг төсөлд заасны дагуу

тооцох ба зураг төсөлд тусгаагүй бол 6 N/mm2 ээр тооцно.

1.8.3. Үйлдвэрлэл болон цутгалт

a) Ачаа буулгах үеийн бетоны дулаан нь зарчмын хувьд 350С аас доош байна.

b) Цутгалтын өмнө ялангуяа хамгаалалтын хавтан болон залгаасны хэсэг, хог тогтоход

амархан хэсэгт усан цэвэрлэгээг хангалттай сайн хийх.

c) Тээвэрлэгч хоолойг нарны гэрэл шууд тусах газар тавихгүй байх, чийгшүүлж норгосон

шитон бүтээлгээр бүтээж бетоны дулааны нэмэгдэхээс сэргийлнэ.

d) Бетоныг зуурсанаас эхлэн цутгаж дуусах хүртэлх цагыг 90 мин дотор байхаар тооцно.

e) Хөрөөгүй байгаа бетон, бэлтгэл хангагдаагүй суурь зэрэг дээр бетоныг шууд цутгаж

болохгүй. Жишээ нь: Хөрөөгүй байгаа бетон дээр ус цацаж байгаад бетон цутгах ба

тэгшилгээ нягтруулалт хийгдсэн суурин дээр бетон цутгах гэх мэт. Бетон цутгагдах

гадаргуу нь хог шороотой байх ѐсгүй.

f) Нэг удаагийн цутгалтын хэмжээ, цутгалт хийгдэх хүрээ болон цутгалтын дараалалыг

сайн тогтоож хөлдөлт үүсэхээс сэргийлэх.

1.8.4. Бэхжүүлэлт

Бетоны цутгалтын дараах бэхжүүлэлт нь 1.7.2. т заагдсанаас бусад тохиолдолд дараах

зааврын дагуу хийнэ.

(1) Нарны тусгалаас үүдэн температур ихсэх, хэт хаталт зэргээс сэргийлэн үргэлж

бетоны гадаргууг чийгтэй байх арга хэмжээ авах.

(2) Чийглэг байдлыг хадгалах бэхжүүлэлтийг эхлэх хугацаа нь дараах тохиолдол

болно. Үүнд: бетоны дээд гадаргууны усархаг байдал арилсан үе болон

хамгаалалтын хавтантай холбогдсон хэв хашмалыг авсаны дараа зэрэг орно.

(3) Чийгшлийг хадгалах бэхжүүлэлт дууссаны дараа бетон хэт хуурайшихгүй байхаар

арга хэмжээ авна.

9-р хэсэг Хэв хашмал

1.9.1. Хэрэглэгдэх хүрээ

Page 15: бетоны ажил техникийн шаардлага.pdf

Энэ хэсэг нь Барилгын талбайд хийгдэх бетон цутгалтын үед ашиглагдах хэв хашмалд

хамаарна.

1.9.2. Ерөнхий зүйл

a) Хэв хашмал нь хамгаалалтын хавтан тулах хэсгээс бүрдэнэ.

b) Хэв хашмал нь ажлын ачаалал, бетоны өөрийн жин болон хажуугийн даралт,

цутгалтын үеийн чичиргээ болон цохилт, тэгш хэмийн ачаалал зэрэг гадны хүч буюу

үйлчлэлд тэсвэртэй байхаас гадна 1.2.5. д заасан чанарыг хангасан байх хэрэгтэй.

c) Хэв хашмал нь салгахад хялбар байх төдийгүй салгаж авах үед бетонд гэмтэл

үүсгэхгүй байх хэрэгтэй. Түүнчлэн хэв хашмалын завсараар ус нэвтэрч гоожихгүй байх

хэрэгтэй.

d) Гадна хэсэг болох байгалийн цутгамал бетонон өнгөлгөөний нэмэлт өнгөлөх

давхаргын зузааныг зураг төсөлд заасан байна.

e) Хэв хашмалын заадас түүний байршил, хэлбэр хэмжээг зураг төсөлд заасан байна.

1.9.3. Материал

a) Хамгаалалтын хавтаны материалыг зураг төсөлд заах ба зураг төсөлд заагаагүй бол

дараах байдлаар тооцно.

(1) байгалийн цутгамал бетонон өнгөлгөөний хувьд хүснэгт 1.2.3. д заасан бетоны

гадаргуун өнгөлгөөний хэмжээтэй нийцэхүйц зүйл байна.

(2) байгалийн цутгамал бетонон өнгөлгөөнөөс бусад тохиолдолд (b)(2) мөн бетоны

чанарын шаарлага хангахуйц материал байна. Гэхдээ (b)(2) оос бусад

тохиолдолд хяналтын инженерийн зөвшөөрлийг авна.

b) Хамгаалалтын хавтанд фанер хэрэглэх тохиолдолд дараах зүйлийг баримтлах ба

зузааныг зураг төсөлд заасан байна. Зураг төсөлд заагаагүй тохиолдолд зузааныг

12мм ээр тооцно.

Фанерын материал нь ............ мод ашиглан хийсэн байх.

(1) [фанер Японы газар тариалан ой мод ашиглах журам] ын [бетоны хэв хашмалд

хэрэглэх фанерны үзүүлэлт] заасан гадаргуун хэсгийн бэлдэц

(2) [фанер Японы газар тариалан ой мод ашиглах журам] ын [бетоны хэв хашмалд

хэрэглэх фанерны үзүүлэлт] заасан В-С

c) Хучилтын хамгаалалтын хавтангйин материал болгож шалны хэв хашмалд хэрэглэх

төмөр листийг ашиглах тохиолдолд шалны дээд гадаргуун тэгш байдлыг хангах үр

дүнг харуулсан бичиг баримтыг хяналтын инженерт танилцуулна.

d) Хамгаалалтын хавтангийн материал болгож дулаалгатай хэв хашмалын материалыг

хэрэглэх тохиолдолд зураг төслийн дагуу хийнэ.

e) MCR хэрэглэгдэх шито нь гал эсэргүүцэх чадвартай нийлэг давирхайн бүтээгдэхүүн

бөгөөд шавартай нийлэх бат бэхээ хадгалах чадвартай байхаас гадна хэлбэр хийц нь

тохирсон байх ѐстой. Түүнчлэн зориулалтыг зураг төсөлд заана.

f) Хэв хашмалыг бэхлэх арга нь боолтоор боох арга байх ба газар доор булагдах хэсгийг

төмөр утсаар бэхлэж болно.

g) Хэв хашмалд ашигласан масло хэрэглэх тохиолдолд бетоны гадаргуунд сөрөг нөлөө

үзүүлэхгүй байх хэрэгтэй.

h) Хэв хашмалд эвдрэл гэмтэл гажуудал гараагүй нөхцөлд дахин ашиглаж болно.

i) Бетоны хэв хашмалыг угсарах үед төлөвлөгдөх оролтын нүхний цагираг дараах

маягаар төлөвлөнө.

(1) Хоолой явуулах нүхний диаметр нь оролтын нүхний цагирагыг авахгүй

тохиолдолд оролтын нүхний цагирагын дотор диаметртэй тэнцүү байна.

Page 16: бетоны ажил техникийн шаардлага.pdf

(2) Оролтын нүхний цагираганд хэрэглэгдэх материал нь хүснэгт 1.9.1.д заасан ба

материалын төрөл ба үзүүлэлтийг зураг төсөлийн дагуу байна. Зураг төсөлд

заагаагүй бол (i) аас (iv) хүртэлх заалтанд тусгасан байна. Түүнчлэн багана

болон дам нуруунаас бусад газарт оролтын нүхний бэхэлгээ шаардлагагүй

бөгөөд цагирагын диаметр нь 200мм ээс бага хэсэгт бол цаасан гуурс байж

болно.

(i) Гадна ханын газарт орох хэсэг болох усны хамгаалалт шаардлагатай

хэсэгт хэрэглэгдэх оролтын нүхний цагирагны материал нь ... ган хоолой

байна.

(ii) Газарт орох хэсгийн усны хамгаалалт шаардлагагүй хэсэгт хэрэглэх

цагирагын материал нь хатуу PVC хоолой байна.

(iii) (i) болон (iv) ээс бусад дугуй хэлбэрийн оролтийн нүхний цагираг нь

хайлсан цайраар бүрсэн ган хавтан байх ба зарчмын хувьд цилиндрийн

2 талыг гадагш нуглан пөмбөгөр ирмэг үүсгэж өгнө. Энэ нь амархан

суграхгүй тогтоц сайн байна. Мөн шаардлагатай гэж үзвэл цилиндрийн 2

талаас углан сунгах болон эвхэгддэг хэлбэрээр хийж болно.

(iv) Галын аюулаас хамгаалах хэсэгт хатуу PVC хоолойг хэрэглэхгүй.

Хүснэгт 1.9.1. Оролтын нүхний цагирагын материал

Материалын төрөл Үзүүлэлт болон бусад зүйл

Ган хоолой JIS G 3452 (хоолойн зориулалттай нүүрстөрөгчийн ган хоолой) ын цагаан хоолой

Хатуу PVC хоолойг JIS K 6741(PVC хоолой) ийн VU

Хайлсан цайраар бүрсэн ган хавтан

диаметр нь 200 мм ээс бага Зузаан нь 0.4 мм ээс их

Диаметр нь 200мм ээс их 350 мм ээс бага

Зузаан нь 0.6 мм ээс их

Пөмбөгөр ирмэгтэй ган хоолой

JIS G 3452 ын хар хоолой зузаан нь 6мм, пөмбөгөр ирмэгийн өргөн 50мм ээс дээш ган хавтанг гагнасан

1.9.4. Хэв хашмалын бэлдэц болон угсралт

a) Шугам хоолой, хэв хашмалын угсралт болон тэдгээрт хамаарах материалын

тээвэрлэлт, хураалт зэргийг гүйцэтгэхдээ тэдгээрийн ачааллыг хүлээн авах бетонд

сөрөг нөлөө үзүүлэхээргүй бетон нь хангалттай бат бэх авсан үед эхэлнэ.

b) Хэв хашмалыг гүйцэтгэлийн зургийн дагуу бэлдэж угсарна.

c) Бетонд цутгах хайрцаг оролтын нүхний цагираг, булагдах металл эдлэл зэргийн

байршлыг тодорхой гаргаж хөдлөхгүй байхаар хэв хашмал дотор суурилуулна.

d) Тулах баганыг перепендукляр байхаар босгоно.

Түүнчлэн дээд доод давхарын тулах багана нь зарчмын хувьд тэгшхэн талбай дээр

адил байрлалд байх ба хөрсөнд тулах багана босгох тохиолдолд хөрсийг хангалттай

нягтаршуулахын зэрэгцээ дор нь хэт уян хатан биш шинжтэй хавтан дэвсэж өгнө.

e) Хэв хашмалыг шат, барилгын хил хязгаарыг тодорхойлж өгч байгаа хүрээ зэрэг түр

байрилга байгууламжтай зэрэгцүүлэн холбож болохгүй.

f) MCR ажлын аргачлалын хувьд дараах байдлаар хийнэ.

(1) Хамгаалалтын хавтангийн материалыг 1.9.3. (b)(2) д заав

(2) Нимгэн порлоныг хамгаалалтын хавтан дээр хуниас гаргахгүйгээр тогтоох ба

үзүүрийг нь бетон руу орохооргүйгээр тогтоож өгөх.

(3) (1)болон(2)д заагаагүй бусад зүйлийн тухайд энэ зүйлийн заалтын дагуу байна.

Page 17: бетоны ажил техникийн шаардлага.pdf

g) Шалны хэв хашмалд төмөр лист хэрэглэх тохиолдолд хэв хашмалын материалын бат

бэхийг хангалттай хангаж байхаас гадна үйлдвэрлэсэн газрын үзүүлэлтэнд

тулгуурлана.

h) Дулаалгын материалтай хэв хашмалын материал хэрэглэх тохиолдолд ажлын

аргачилал, үйлдвэрлэгчийн үзүүлэлтээс харж ашиглана.

i) Хэв хашмалын бэхэлгээнд цагаан боолт хэрэглэх газрыг доор үзүүлэв.

(1) Шууд газартай холбогдох хэсэгт (суурийн төрлүүд, зоорийн давхаргүй үеийн

суурийн дам нурууг хасаад)

(2) Усны хамгаалалтын доод талд

(3) Цутгагдсан бетон тэр чигээрээ байх өнгөлгөөний хэсэгт(хүснэгт 1.2.3 ийн А

төрөл болон В төрөл)

(4) Будгийн ажил ханын цаас наах нимгэн өнгөлгөө хийгдэх тал дээр

(5) Дулаалгын материалтай хэсэг(дулаалгын материалыг гэмтээхгүй байх

тохиолдолдыг хасаад)

(6) Үзлэг шалгалт явуулах зорилгоор орж гарах салхивчийн хоолой зэргийн

шалнаас дээш өндөр нь 2м ээс бага байх харагдах ил хэсэг

j) Бетон цутгахаас өмнө хэв хашмалынхаа угсаралтын байдлыг нягтлан шалгаж,

хяналтын инженерт мэдэгдэнэ.

1.9.5. Хэв хашмалыг салгахгүй байлгах хугацаа болон салгах авах

a) Хэв хашмалыг салгахгүйгээр байлгах хамгийн бага хугацаа өнгөрсний дараа

салгаж авна.

b) Салгаж авахгүйгээр байлгах хамгийн бага хугацааг хүснэгт 1.9.2. болон хүснэгт

1.9.3. аас харах ба бетоны насжилт мөн бетоны агшилтын бат бэхээс хамаарч

тогтооно. Хүйтэнээс шалтгаалан бат бэх оройтоно гэж үзвэл агшилтын бат бэхийг

харж тогтооно.

Түүнчлэн, агшилтын бат бэхээс шалтгаалан хэв хашмалыг салгаж авахгүйгээр

байлгах хугацаа болон салгаж авах эсэхийг тогтоохдоо хүснэгт 1.10.4 заасан

бетоны шалгалтын үр дүн болон нягтлан шалгах бичиг баримт, хяналтын

инжеенерийн зөвшөөрлийг авна.

Хүснэгт 1.9.2. Хамгаалалтын хавтанг салгахгүйгээр байлгах хамгийн бага хугацаа

Суурь, дам нуруун талын хэв хашмал, багана, хана

Хурдан бэхжидэг Портланд цемент

Энгийн Портланд цемент, холимог цементний А төрөл

Холимог цементний В төрөл

Бетоны насжилтаас хамаарах тохиолдолд /өдөр/

150С ээс дээш 2 3 5

50С ээс дээш 3 5 7

00С ээс дээш 6 8 10

Бетоны агшилтын бат бэхээс хамаарах тохиолдолд

-

Агшилтын бат бэх нь 5N/mm2 ээс дээш болох хүртэл

Page 18: бетоны ажил техникийн шаардлага.pdf

Хүснэгт 1.9.3. Даацын баганын хэв хашмалыг салгахгүйгээр байлгах хамгийн бага

хугацаа

Хучилтын доорхи

Дам нуруун доорхи

Хурдан бэхжидэг Портланд цемент

Энгийн Портланд цемент, холимог цементний А төрөл

Холимог цементний В төрөл

Бүх төрлийн цемент

Бетоны насжилтаас хамаарах тохиолдолд /өдөр/

150С ээс дээш 8 17 28 28

50С ээс дээш 12 25

00С ээс дээш 15 28

Бетоны агшилтын бат бэхээс хамаарах тохиолдолд

-

Агшилтын бат бэх нь зураг төсөл стандартын бат бэх (Fc) ийн 85% иас дээш мөн 12N/mm2 аас дээш байх мөн гүйцэтгэлийн явц дахь ачаалал болон гадны хүчний талаар хийцийн тооцоогоор аюулгүй гэж үзсэн нягтлан шалгах хүртэл

Агшилтын бат бэх нь зураг төсөл стандартын бат бэхээс их байх ба гүйцэтгэлийн явц дахь ачаалал болон гадны хүчний талаар хийцийн тооцоогоор аюулгүй гэж үзсэн нягтлан шалгах хүртэл

c) Консол, саравч, урт том дам нуруу, том хэлбэрийн хучилт зэргийн хэв хашмалыг

даацын багана, мөн гүйцэтгэлийн үеийн ачаалал нь их байх тохиолдолд даацын

багана зэргийн хэв хашмалыг салгахгүй байлгах хугацааг сунгаж болно.

d) Хучилт доорх болон дам нуруун доорх хамгаалалтын хавтаны хэв хашмалыг

зарчмын хувьд даацын баганын хэв хашмалыг салгаж авах үед хамт салгаж авна.

Мөн түүнчлэн даацын багана

e) Ашигласан цаасан хоолойг хэв хашмалаа салгасны дараа авна.

f) MCR ажлын аргачлалаар ажиллах тохиолдолд дараах маягаар хийнэ.

(1) Нимгэн порлонон бүтээлгээ бетоны гадаргуу дээр үлдэхээр хэв хашмалаа

салгаж авна.

(2) Шавардлага хийхээс яг өмнө порлонон бүтээлгийг бетоноос хуулж авна.

(3) Карказанд үлдсэн staple ийг авч хаяна.

(4) (1) ба (3) зааснаас бусад нөхцөлд энэ зүйлийн заалтад үндэслэнэ.

1.9.6. Хэв хашмал бэхлэх бэхэлгээний нүхийг засах засал

a) Хэв хашмалыг салгасны дараа хэв хашмалын бэхэлгээний оромыг арилгаж

засахдаа хүснэгт 18.3.1. [төмөр эдлэлд хэрэглэгдэх зэврэлтийн эсрэг

хамгаалалттай будгийн төрөл] ийн А төрлийн зэврэлтийн эсрэг түрэхлэгийг

хэрэглэж засна.

Page 19: бетоны ажил техникийн шаардлага.pdf

b) Хэв хашмалд цагаан боолт хэрэглэсэн тохиолдолд цагаан боолтыг аван ус

хадгалах бодис мөн усны хамгаалалтын бодис хийн, шавар дүүргэлт хийх зэрэг

арга хэмжээ авна.

c) Ил хэсэг нүдэнд харагдах хэсэг болон нимгэн өнгөлгөөтэй хэсэгт бол бэлэн будаг

мөн зэврэлтийн эсрэг будаг будна. Мөн хэв хашмалаа бэхлэх металл нь нүдэнд ил

харагдах хэсэгт байх тохиолдолд аль болох тэднийг салгаж авна.

10-р хэсэг Туршилт

1.10.1. Хэрэглэгдэх хүрээ

Энэ хэсэг нь бетон болон бетонд хэрэглэх материалын туршилтанд хамаарна.

1.10.2. Материалын туршилт

a) Материалын туршилтанд хэрэглэх материалыг авах газар нь зарчмын хувьд бетон

үйлдвэрлэгч газар байна.

b) Дүүргэгчийн туршилт явуулах үеийг JIS Q 1011() дагуу хийнэ.

Түүнчлэн II төрлийн бетоны туршилт явуулах үе нь ажил эхлэхийн өмнө болон

бетоны чанар өөрчлөгдөх үе болно.

1.10.3. Бетон зуурмагийн туршилт

a) Бетон зуурмагийн туршилтанд хэрэглэх материалыг сонгож авахдаа үйлдвэр тус

бүрт дараах байдлаар хийнэ.

(1) Туршилтын материалыг авах газар нь үйлдвэрийн материал буулгадаг газар

болно. Гэхдээ материалд өөрчлөлт нь байна гэж бодсон тохиолдолд

бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт ороогүй газраас авна.

(2) Туршилтанд оруулах материалыг сонгож авах аргыг JIS А 5308 ийн дагуу

хийнэ.

b) Бетон зуурмагийн туршилтыг хүснэгт 1.10.1. дагуу явуулна.

Хүснэгт 1.10.1. Бетон зуурмагийн туршилт

Туршилтын нэр Туршилтын арга Туршилтын үе болон давтамж

Суулт JIS А 1101 (бетоны суулт хэмжих туршилтын арга)

6.10.4. (b)(I)(ii) зааснаар туршилтын материалыг сонгож авах бүртээ болон цутгалтын үед чанарт өөрчлөлт орсон гэж дүгнэсэн тохиолдолд

Агаарын хэмжээ Дараах аль ч аргыг хэрэглэж болно. (1) JIS А 1128 (Бетон

зуурмагийн агаарын хэмжээ түүний даралтаар турших арга )

(2) JIS А 1118 (Бетон зуурмагийн агаарын хэмжээ түүний багтаамжаар турших арга(багтаамжын арга))

(3) JIS А 1116(Бетон

Page 20: бетоны ажил техникийн шаардлага.pdf

зуурмагийн нэгж багтаамж ())

Нэгж багтаамжийн хэмжээ JIS А 1116 (Энгийн бетоны үед ) шаардлага гарвал (Хөнгөн бетоны үед) 6.10.4.(а)(2) зааснаар

Дулаан JIS А 1156(Бетон зуурмагийн дулааныг хэмжих арга)

Бетон цутгах үеийн агаарын хэм нь 250С дээш болох тохиолдолд мөн хүятний үеийн бетон бусад шаардлага гарсан тохиолдолд

Шүлтлэгийн хэмжээ ()Улсын газрын хөгжил технологи судлалын төвийн технологийн үнэлгээтэй шүлтлэгийн хэмжээ хэмжих багжаар туршилтын тоон утгууд нь адил туршиланд хэрэглэгдэх материалын 3 удаагийн хэмжилтийн дундаж тоон утга нь байна.

Зураг төсөлд заагаагүй бол Бетоны төрөл өөрчлөгдөх бүрт 1 өдөрт 1 удаагаас дээш 150м3 тутамд болон тухайн анхны тоонд 1 удаагаас дээш. Гэвч эхний хэмжилт нь эхний цутгалт байх.

1.10.4. Бетоны бат бэхийн туршилтын ерөнхий зарчим

a) Бетоны бат бэхийн туршилт нь үйлдвэрлэгч үйлдвэр бүрт дараах маягаар явуулна.

(1) Энгийн бетоны хувьд бетоны төрөл өөрчлөгдөх бүрт 1 өдөрт 1 удаагаас

дээш, бетон нь 150м3 бүрт болон тэр анхны тоонд 1 удаагаас дээш байхаар

(2) Хөнгөн бетоны хувьд Бетоны төрөл өөрчлөгдөх бүрт үдээс өмнө үдээс хойш

тус бүрт 1 удаагаас дээш, 100м3 бүрт болон тухайн анхны тоонд 1 удаагаас

дээш байхаар

b) Бетоны бат бэхийн туршилтын арга

(1) 1 удаагийн туршилтанд хэрэглэх биетийн тоо болон туршилтанд хэрэглэх

материал сонгож авах

(i) 1 удаагийн туршилтанд хэрэглэгдэх биетийн тоо нь орцны хяналтын

бат бэхний хяналтын туршилтанд хэрэглэх, 28 хоногийн агшилтын

бат бэхийг тодорхойлоход хэрэглэх, хэв хашмалыг салгах үеийг

тогтооход хэрэглэх, 28 хоног өнгөрөөд 91 хоног доторхи агшилтын

бат бэхийг тодорхойлоход хэрэглэх, бусад шаардлага гарах үед гэх

зэрэг тус бүрт 3 ш байна.

(ii) Тээвэрлэлт хоорондын хугацаа нь тохирсон үед месерээс 3 удаа

хувааж туршилтанд хэрэглэх дээж авах ба (i) д шаардлагатай

тоогоор туршилтын бетонон цилиндрийг бэлдэж тавина. Гэхдээ

орцны хяналтын бат бэхний хяналтын туршилтанд хэрэглэх 3-н

бетонон цилиндрийг 1 мексер машинаас авна.

(iii) (ii) дурьдсан 3 хувааж авсан туршилтанд хэрэглэх зориулалтаар

хийгдсэн бетонон цилиндрүүдээс нэг нэг буюу 3 ш ийг авч 1 дэхь

удаагийн туршилтанд хэрэглэгдэх биет болгоно. Гэхдээ 1 мексер

машинаас авсан орцны хяналтын бат бэхний хяналтын туршилтанд

Page 21: бетоны ажил техникийн шаардлага.pdf

хэрэглэх 3 ш бетонон цилиндрийг 1 дэхь удаагийн туршилтанд

хэрэглэгдэх биет болгоно.

(2) Туршилтын цилиндрыг JIS A 1132(бетоны бат бэхийн туршилтанд хэрэглэх

бетонон цилиндр хийх арга) дагуу хийж, янз бүрийн туршилтын зорилгод

нийцсэн бэхжүүлэлтийг хийнэ. Түүнчлэн туршилтын цилиндрийн хэвийг

бетоны дээжийг чигжиж дууссанаас хойш 24 цаг түүнээс дээш 48 цагийн

дотор салгана.

(3) Туршилтын цилиндр биетийн бэхжүүлэлт болон бэхжүүлэх үеийн дулаан

(i) Стандарт хатаан бэхжүүлэлт нь JIS A 1132д заасан 20±20С усан

дотор байлгах бэхжүүлэлт юм.

(ii) Талбай дээр хийгдэх бэхжүүлэлт нь усан доторхи бэхжүүлэлт болон

битүүмжлэх бэхжүүлэлт байх ба бэхжүүлэлтийн дулааныг аль болох

барилгад ойр байх нөхцөлд хийнэ. Мөн усан доторх бэхжүүлэлтийн

дулаан нь усны дулааны хамгийн их болон багыг өдөр бүр хэмжин

бэхжүүлэлтийн явц дахь бүх хэмжисэн тоон утгыг дундажлан гаргана.

Түүнчлэн усан дотор бэхжүүлж буй туршилтын бетонон цилиндрийг

хадгалах газар нь нарны гэрэл шууд тусахгүй гадаа байхаар бодно.

(4) Агшилтын бат бэхийн туршилт

(i) Туршилтын арга нь JIS A 1108 (бетоны агшилтын бат бэхийг турших

арга) байна.

(ii) 1 дэхь удаагийн туршилтаар гарсан агшилтын бат бэхийн дундаж

тоон утгыг() 1.10.1 томъѐогоор тооцно.

(

)

(iii) 3 удаагийн туршилтаар гарах агшилтын бат бэхийн нийт дундаж

1.10.2 томъѐогоор тооцно.

)

(5) Бетонон цилиндрийн бэхжүүлэлтийн арга нь материалын насжилт болон

туршилтын давтамж зэргийг хүснэгт 1.10.2. оос харах. Гэхдээ хүйтний үеийн

бетоны хувьд хүснэгт 1.12.1 ээс харах

Хүснэгт 1.10.2 бетонон цилиндрийн бэхжүүлэлтийн арга, материалын насжилт болон

туршилтын давтамж

Page 22: бетоны ажил техникийн шаардлага.pdf

Туршилтын төрөл

Туршилтын зорилго

Бэхжүүлэлтийн арга

Материалын насжилт

Туршилтын давтамж

Орцын хяналтын бат бэхийн хяналтын туршилт

Орцын хяналтын бат бэхийн хяналт

(b)(3)(i)д заасан стандарт бэхжүүлэлт

28 (a) д зааснаар

Хийцийн бетонын бат бэхийн тооцоолох туршилт

Хийцийн бетоны насжилтын 28 дахь хоног агшилтын бат бэхийг тооцоолох

Барилгын талбай дахь усан доторх бэхжүүлэлт

Хэв хашмалыг салгах үеийг тодорхойлох

Шаардлагаас хамааран тогтооно.

Хийцийн бетонын насжилт 28 дахь хоног болон 28 хоногийг даваад 91 хоног доторх агшилтын бат бэхийг тооцоолох

Барилгын талбай дахь битүүмжилсэн бэхжүүлэлт

28 хоног болон 28 хоногийг давж 91 хоног дотор

Аль нь ч бай (a) д зааснаар

Анхаарах зүйл: 1.10.6 (a) ийг хангахгүй гэж таамагласан тохиолдолд

1.10.5. Орцын хяналтын бат бэхийн хяналтын туршилт

Орцын хяналтын бат бэхийн хяналтын туршилтыг (1)болон (2) ыг хангаж байвал сайн

боллоо гэж шийдвэрлэнэ.

(1) 1 удаагийн туршилтын үр дүн нь орцын хяналтын бат бэхийн 85%иас дээш

байх

(2) 3 удаагийн туршилтын үр дүнгийн дундаж тоон утга нь орцын хяналтын бат

бэхээс дээш байх

1.10.6. Хийцийн бетоны бат бэхийг тооцоолох туршилт

a) Хийцийн бетоны бат бэхийг тооцоолох туршилтыг талбай дахь усан доторх

бэхжүүлэлт хийсэн цилиндрийн насжилт 28 дахь хоногийн агшилтын бат бэхийн

туршилтын үр дүн нь дараах 1 мөн 2 ыг хангаж байвал сайн болсон гэж үзнэ.

(1) 28 дахь хоног хүртэлх дундаж температур 200С аас их байх тохиолдолд 1

удаагийн туршилтын үр дүн нь орцын хяналтын бат бэхээс их байх

(2) 28 дахь хоног хүртэлх дундаж температур 200С хүрэхгүй байх тохиолдолд 1

удаагийн туршилтын үр дүн нь зураг төслийн стандарт бат бэх дээр 3N/mm2

ыг нэмсэн тоон утга байна.

Page 23: бетоны ажил техникийн шаардлага.pdf

b) (а) ийн (1) болон (2) хангаж чадаагүй тохиолдолд талбай дахь битүүмжилсэн

бэхжүүлэлтийн бетонон цилиндрийн насжилт 28 дахь хоногийн агшилтын бат

бэхийн туршилтын 1 удаагийн туршилтын үр дүн нь зураг төслийн стандарт бат бэх

дээр 0.7 г үржүүлж тооцсон тоон утга байх ба насжилт нь 28 хоногоо давж 91хоног

доторх агшилтын бат бэхийн туршилтын 1 удаагийн туршилтын үр дүн нь зураг

төслийн стандарт бат бэх дээр 3N/mm2 ийг нэмээд гарсан тоон утгаас дээш бол

сайн гэж үзнэ.

c) (b) ийн үр дүн нь хангалтгүй болсон тохиолдолд хяналтын инженерийн

зөвшөөрлийг аван JIS A 1107 (цутгагдсан бетоноос өрөмдөж дээж авах арга болон

агшилтын бат бэхийн туршилтын арга) мөн бусад тохирсон туршилтын аргаар

хийцийн бат бэхийг нягтлан шалгаж, шаардлагатай арга хэмжээний талаар

зааварчилгааг хяналтын инженерээс авна.