дипломын ажил 1

56
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль төр, хувийн хэвшлийн оролцоо Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 1 Гарчиг Агуулга: Оршил НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОНЦЛОГ, ТҮҮНИЙ НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГТ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ. 1.1. Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай ойлголт/Хууль болон аж ахуйн нэгж/ 1.2. Манай орны жижиг, дунд үйлдвэрийн өнөөгийн байдал, түүнийг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого 1.3. Жижиг, дунд үйлдвэрлэлийг төр ба хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөгжүүлж буй гадаад орнуудын туршлага ХОЁРДУГААР БҮЛЭГ. ОРОН НУТАГТ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ 2.1 Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа / Дархан- Уул, Завхан аймгуудын жишээн дээр/ 2.2 Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, арга зам 2.3 Харилцан уялдаа бүхий жижиг, дунд үйлдвэрлэлийн төрөлжсөн хоршил байгуулах, тэдгээрийг төрийн болон бизнесийн байгууллагын үйл ажиллагаагаар дэмжиж хөгжүүлэх боломж Дүгнэлт, санал Ашигласан материал

Upload: e-gazarchin-online-university

Post on 18-Jul-2015

1.198 views

Category:

Education


11 download

TRANSCRIPT

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 1

Гарчиг

Агуулга:

Оршил

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОНЦЛОГ, ТҮҮНИЙ

НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГТ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ.

1.1. Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай ойлголт/Хууль болон аж ахуйн нэгж/

1.2. Манай орны жижиг, дунд үйлдвэрийн өнөөгийн байдал, түүнийг хөгжүүлэх

талаар төрөөс баримталж буй бодлого

1.3. Жижиг, дунд үйлдвэрлэлийг төр ба хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан

хөгжүүлж буй гадаад орнуудын туршлага

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ОРОН НУТАГТ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ

ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ

2.1 Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа/ Дархан-

Уул, Завхан аймгуудын жишээн дээр/

2.2 Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, арга зам

2.3 Харилцан уялдаа бүхий жижиг, дунд үйлдвэрлэлийн төрөлжсөн хоршил байгуулах,

тэдгээрийг төрийн болон бизнесийн байгууллагын үйл ажиллагаагаар дэмжиж

хөгжүүлэх боломж

Дүгнэлт, санал

Ашигласан материал

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 2

Оршил

Судалгааны ажлын зорилго: Жижиг, дунд үйлдвэрлэлийг төр ба хувийн хэвшлийн

түншлэлд тулгуурлан хөгжүүлэх арга замыг тодорхойлоход оршино.

Судалгааны ажлын зорилт:

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр төр болон хувийн хэвшилээс

авч хэрэгжүүлж буй арга хэмжээний өнөөгийн төлөв байдлыг шинжлэх ,

Харилцан уялдаа бүхий жижиг, дунд үйлдвэрлэлийн төрөлжсөн хоршил

байгуулах, тэдгээрийг төрийн болон бизнесийн байгууллагын үйл

ажиллагаагаар дэмжиж хөгжүүлэх боломжийг судлах.

Энэ салбарт Мэргэжлийн ажиллах хүчин дутагдалтай, жижиг, дунд үйлдвэрийн

онцлогт тохирсон техник технологи байхгүй, гол нэр төрлийн түүхий эд нь

дутагдалтай, санхүүгийн хувьд боломж муутай, бизнесийн орчин бүхэлдээ бүрдээгүй,

зах зээл нь бага, хэрэглэгчдийн худалдан авах чадвар муу, хэрэглэгчид нь гадны бараа

бүтээгдэхүүнийг (импортыг) хэт их шүтсэн, мөнгөний зах зээл дэх санхүүгийн

бүтээгдэхүүн, үйлчилгээ түүн дотроо зээлийн хүү,болон барьцаа хөрөнгө, бичиг

баримт бүрдүүлэлтийн асуудал зэрэг нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад

тотгор болж байгааг бизнес эрхлэгчид санал нэгтэй тоочин ярьцгаадаг. Иймд миний

бие дээрх бэрхшээлүүд, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төр ба хувийн

хэвшлийнхэн ямар арга хэрэгслээр хэрхэн хамтарч ажиллавал үр дүнтэй болохыг

судлан, судалгааны дүгнэлтийг олон нийт, төрийн байгууллагад хүргэхийг зорилоо.

Сэдвийг сонгосон үндэслэл: Жижиг, дунд үйлдвэрлэл нь улс орнуудын дотоодын

нийт бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг

сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил нь

өрсөлдөөнийг бий болгон, монополийг задалснаар шинэчлэлийг хөгжүүлэх гол

хөшүүрэг болж өгдөг байна. Уян хатан, хөдөлгөөнт шинж чанартай өмчлөлийн жижиг

хэлбэрүүд зах зээлийн нөхцөлд өрсөлдөөний шинж чанартай эдийн засгийн харилцааг

бүрэлдүүлж, нийгмийн тогтворжилтын баталгаа болдог. 1990-ээд оноос хойш Монгол

оронд жижиг дунд үйлдвэрлэл үүсэн хөгжиж, өөрийн гэсэн хөгжлийн түүхэн замнал,

туршлагыг бий болгон улмаар улс орны эдийн засгийн бүтцэд баттай байр суурь эзлээд

байгаа билээ. Жижиг, дунд үйлдвэрлэл ийнхүү үүсэж хөгжихөд нэг талаас аж ахуй

эрхлэлтийн шинэ орчин нөхцөл бүрэлдсэн, нөгөө талаас үндэсний томоохон

үйлдвэрүүдийн хямрал, задралын үйл явц ихээхэн нөлөөлж түлхэц үзүүлсэн нь

дамжиггүй юм. Манай улсын хүн амын 70 орчим хувь нь хот суурин газар төвлөрсөн,

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 3

үүнтэй зэрэгцээд ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн нь нийгэм, эдийн засгийн

тулгамдсанасуудал болохын зэрэгцээ, ядуурлыг бууруулах нэрийн дор төрөөс

нийгмийн халамж руу чиглэсэн бодлогыг түлхүү явуулахад хүргэж байна. Энэхүү арга

хэмжээ улс орны эдийн засагт тийм ч сайн үр дүнг авчирахгүй нь тодорхой юм.

Жижиг, дунд бизнест ач холбогдол өгч чадвал ажилгүйдэл, ядуурал зэрэг асуудлууд

шийдэгдэхээс гадна, манай улсын үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд чухал

нөлөөтэй. Бусад улс орны туршлагаас харахад нэг бүтээгдэхүүнээр дагнан, түүгээрээ

мэргэшиж олон улсын зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн болгож, жижиг,

дунд бизнесүүдээ төрөлжүүлж чадсанаар, өөрийн улс орон болоод бизнесийнхээ

хөгжлийн гарцыг олж авсан туршлага олон байна. Монгол улсын хувьд, нэн тэргүүнд

бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэр-технологийн парк байгуулан, жижиг дунд

үйлдвэрийг хөгжүүлж, ажлын байрыг олноор бий болгох шаардлагатай байна. Улмаар

жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг мэргэшүүлж, дэлхийн стандартад нийцсэн цэвэр

экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо

хэмжээг нэмэгдүүлэн, дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн орон зайг эзлэх нь улс орны

хөгжлийн шинэ гарц болох учиртайг эрдэмтэн судлаачид тэмдэглэсэн байдаг. Нөгөө

талаас, улс орнуудын эдийн засгийн хөгжил, нийгмийн сайн сайхан байдалд

санхүүгийн зах зээл, түүний гүйцэтгэх үүрэг үлэмж их болжээ. Харин манай улсад

жижиг, дунд үйлдвэрлэлд бодитой дэмжлэг үзүүлэхүйц санхүүгийн арга хэрэгсэлүүд

зохих түвшинд хөгжихгүй байгаагаас бизнесийн байгууллагууд санхүүгийн чадавхийн

хувьд хязгаарлагдмал байдалтай хэвээр байж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, хурдацтай

өсч хөгжиж чадахгүй байна. Улс орны нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг

жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар Монгол улсын төрийн бодлого

хэрэгжиж байгаа хэдий ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна. Энэ бүхнээс үүдэн

жижиг, дунд үйлдвэрлэлийг төрөөс санхүүгийн бодлогоор дэмжин хөгжүүлэх

боломжийг судлан, оролцогч талуудын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, санхүүгийн

арга механизмын зөв оновчтой хувилбарыг дэвшүүлэн тавих нь энэ судалгааны ажлын

үндсэн ач холбогдол болох юм.

Судалгааны объект: Жижиг, дунд үйлвэрлэл эрхлэгчид, төрийн болон төрийн бус

байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагааг судалгаанд хамрууллаа.

Судалгааны шинэлэг тал: Дээр дурдсан судлаачид жижиг дунд үйлдвэр, аж ахуйн

нэгжийн шалгуур үзүүлэлт, удирдлага, тэдгээрийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг,

цаашдын хөгжлийн хэтийн төлөв зэрэг олон талаас нь судласан бол энэ судалгааны

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 4

ажлаар миний бие жижиг, дунд үйлдвэрлэлийг төр ба хувийн хэвшлийн түншлэлд

тулгуурлан хөгжүүлэх боломж, арга замыг эрэлхийлж, Харилцан уялдаа бүхий жижиг,

дунд үйлдвэрийн төрөлжсөн хоршил байгуулах, тэдгээрийг төрийн болон бизнесийн

байгууллагын үйл ажиллагаагаар дэмжиж хөгжүүлэх загвар бий болгох талаар өөрийн

хувилбарыг дэвшүүлснээрээ онцлог юм.

Судалгааны ажлын бүтэц: Тус судалгааны ажил нь 2 бүлэг, 6 зүйлээс бүрдэнэ.

Удиртгал хэсэгт сэдвийг сонгосон үндэслэл, судлагдсан байдал, судалгааны ажлын

зорилго, зорилт, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй тусгасан бол нэгдүгээр бүлэгт

жижиг, дунд үйлдвэрлэлийн ойлголтыг онол, арга зүйн талаас нь судалж, жижиг, дунд

үйлдвэрлэлийг төр ба хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан, дэмжин хөгжүүлж буй

гадаад орнуудын туршлага, Монгол улсын төрөөс баримталж байгаа бодлогын талаар

дэлгэрэнгүй тусгалаа. Дархан-Уул, Завхан, аймагт төрийн болон хувийн хэвшлийн

түшлэлд тулгуурлан үйлдвэржүүлэлтийг хөгжүүлэх хэрэгцээ, боломжийн талаар

судалгаа явуулж, судалгаан үр дүнг хоёрдугаар бүлэгт тусган харуулсан. Судалгааны

ажлын хүрээнд эдгээр аймгуудын жижиг, дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдал,

шинээр байгуулах жижиг, дунд үйлдвэрийн хэрэгцээ, түүхий эдийн нөөц боломж

зэргийг судласан болно.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОНЦЛОГ, ТҮҮНИЙ

НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГТ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил нь үйлдвэрлэл, үйлчилгээнд өрсөлдөөнийг бий

болгох, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, улс орны экспортын

чадавхийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүс, орон нутгийн эдийн засгийн

тогтвортой хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл жижиг, дунд

үйлдвэрлэлийг хөгжүүлснээр ажил эрхлэлт нэмэгдэж, ядуурал буурна. Жижиг дунд

үйлдвэрлэлийн хөгжил нь аливаа улс орны нийгэм эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг.

Тухайлбал, АНУ-д ажлын байрны 60 хувь, ҮНБ –ний 40хувь, ДНБ –ний 51хувь нь

жижиг, дунд үйлдвэрлэлд ноогдож инновацийн 55 хувь нь энэ хүрээнд хийгдэж байна.

Японд жижиг дунд үйлдвэрлэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 53.5хувийг эзэлдэг

байна. Канадад 2,6 сая орчим жижиг, дунд аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж

байгаагаас 500-с доош ажилчидтай нэгжүүдэд ажил эрхлэлтийн 60 гаруй хувь ноогддог

бол, Италид энэ үзүүлэлт 73 хувьтай байна. АНУ, Япон, Франц зэрэг орнуудыг нийтэд

нь авч үзвэл нийт аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрлэлийн

ангилалд багтаж, ДНБ-ний 50-70 орчим хувийг үйлдвэрлэж байна. Иймээс жижиг, дунд

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 5

үйлдвэрлэлийн хөгжил нь эдийн засагтаа шууд нөлөөлдөг гэж дүгнэж болох юм.

Өөрөөр хэлбэл эдийн засгаа сайжруулъя гэвэл жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх,

дэмжих хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрлэл эдийн засагт эзэлж буй байр суурь, зарим

тоон үзүүлэлтийг дараах хүснэгтээр харуулъя.

Хүснэгт 1.1. Зарим улс орнуудын жижиг, дунд бизнесийн хөгжлийн байдал

Улс орон Жижиг дунд ААН-ийн тоо/мян/

Жижиг дунд ААН-д ажиллагсдын

тоо/сая хүн/

Жижиг дунд ААН-ийн тоо, эзлэх хувь

ДНБ-д Жижиг дунд бизнесийн эзлэх хувь

Их Британи 2930,0 13,6 49 50-53

Герман 2290,0 18,5 46 50-52

Итали 3920,0 16,8 73 57-60

Франц 1980,0 15,2 54 55-62

Европын

холбоо

1577,7 68,0 72 63-67

АНУ 19300,0 70,2 54 50-52

Япон 6450,0 39,5 78 52-55

ОХУ 836,0 7,5 15 10-11,5

Эх сурвалж: Ресурный центр подержки малого и среднего предпринимательства 2009

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил нь ганцхан эдийн засагт бус, нийгэмд буюу

хүн амыг ажилгүйдлээс гаргах, ажлын байр бий болгох ядуурлыг бууруулах, өрх

бүрийг үйлдвэрлэгч болгоход ч түлхэц өгдөг байна. Учир нь ихэнх жижиг, дунд

бизнест өндөр ур чадвартай ажиллах боловсон хүчин төдий л шаарддаггүй бөгөөд

зарим үйлдвэрлэл нь тосгоны болон хотын хэмжээнд явагддаг тул хүмүүсийн өрхийн

орлогыг нь нэмэгдүүлж, ядуурлыг арилгахад чухал нөлөө үзүүлдэг. Эндээс үзэхэд

жижиг, дунд үйлдвэрлэл улс орны хөгжлийн чухал хөшүүрэг болж байгаа нь доорх

давуу талуудаас харагдаж байна.Үүнд:

1. Гадаад орчны нөхцөл байдал, зах зээлийн өөрчлөлтөнд зохицон ажиллах

өөрчлөх боломжтой.

2. Аливаа шинэ санаа, инноваци болон шинжлэх ухаан, технологийн дэвшлийг

нэвтрүүлэх туршилтын талбар, хөрс суурь болдог.

3. Эхлэлтийн

хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн нөөц харьцангуй бага

шаардагдаж, богино хугацаанд зардлаа нөхөн, үр ашигтай ажиллах өргөн

боломжтой.

4. Том бизнес, үйлдвэрийн газрыг шаардлагатай түүхий эд, үйлчилгээгээр

хангахын зэрэгцээгээр, тэдний хүрч чадахгүй байгаа зах зээлийн жижиг

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 6

сегментийн эрэлт хэрэгцээг хангах боломжтой.

5. Олон ажлын байрыг шинээр бий болгон, ажил эрхлэлтийг нэмэгдүүлж улмаар

хүн амын амжиргааны түвшинг дээшлүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

6. Хувь хүнд хүсэл эрмэлзлэлээ биелүүлж, ажил хэрэгч чадвараа хөгжүүлж,

хувийн бизнес, ахуй амжиргаагаа дээшлүүлэх боломж олгодог зэрэг болно.

Мөн жижиг дунд үйлдвэрлэл нь нэгдмэл санаа, зорилготой ажиллах боломж, харилцан

зөвшилцөхөд хялбар, бусдын шийдвэр ба үйл ажиллагаанаас үл хамаарах зэрэг олон

давуу талтай. Жижиг, дунд бизнесүүд нь дээрх давуу талуудтайгаас гадна сул талууд ч

мөн байдаг байна.Үүнд :

1. Амжилтын түвшин доогуур, томоохон хуримтлал бий болгох тал дээр

хангалтгүй.

2. Мэдээллээс ангижирмал, бизнес эрхлэгчдийн удирдах чадвар дутмаг.

3. Тэдгээрийн санхүүгийн хөрөнгө эх үүсвэр ихэвчлэн хомсдолтой байдаг тул

дампуурах эрсдэл өндөртэй.

4. Жижиг, дунд бизнесийн удирдлага үйлдвэрлэл, хангамж, маркетинг,

менежмент ба санхүүгийн бүх асуудлаар сайн мэдлэгтэй байх

шаардлагатай. Өөрөөр хэлбэл бизнесийн бүх талын мэдлэгийг бизнес

эрхлэгчээс шаарддаг.

5. Жижиг, дунд бизнесийн түншүүд, түүнтэй холбоотой үйлдвэрүүдийн

дампуурлын түвшин өндөр, хэлэлцээр хийх үед барьцааны баталгаа

байдаггүй зэргээс байнгын эрсдлийг тээж явдаг.

6. Түншүүдийн хувь нэмрийг үнэлэх төвөгтэй байдлаас үүдэн бизнесийн

орлого ба хөрөнгийг хуваах үед үүсгэн байгуулагчдын хооронд үе үе

маргаан гардаг.

Дээрхээс үзэхэд жижиг, дунд үйлдвэрлэл нь эдийн засагт дараах үүргүүдийг

гүйцэтгэнэ.Үүнд:

Эдийн засагт уян хатан байдлыг бий болгох

Хүн амын санхүү, үйлдвэрлэлийн нөөцийг дайчлах

Өрсөлдөөний орчинг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах

Шинэ, бүтээлч санааг бий болгох

Ажил эрхлэлтийг шийдвэрлэх

Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн хандлагыг харахад:

Сүүлийн үед томоохон өрсөлдөгч нартай амжилттай өрсөлдөж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 7

Үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа нь комьпютерээр тоноглогдож,

автомат тоног төхөөрөмж үйлдвэрлэлд нэвтэрч байгаатай холбоотой.

Удирдлага зохион байгуулалтын энгийн бүтэцтэй (Барааг энгийн түргэн

хүргэх, орчин үеийн үйлчилгээг үзүүлж) байна

Эмэгтэй ажиллах хүчний өсөлт нэмэгдэж байна. (АНУ-д бүх жижиг

үйлдвэрлэлийн 1/3 нь эмэгтэйчүүдийн эзэмшилд байна)1

Жижиг, дунд үйлдвэр бүх орон нутагт тархсан.

Зах зээлд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн ба бүтээгдэхүүний

амьдралын мөчлөг богиноссон, нэр төрөл олширсон.

Мөн шинэ техник технологи нэвтэрч капитал гаргалт өссөн.

Ажиллах хүчний оролцоо багасч, үйлдвэрлэл нь автоматчлагдсан.

Хөрөнгө санхүүгийн орчин бүрдэж байгаа (зээл түүний хэмжээ нэмэгдсэн).

Зах зээл глобальчлагдаж нээлттэй болсон.

· Хүмүүс өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болох сонирхол нэмэгдсэн гэх мэт.

1.4. Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай ойлголт /Хууль болон аж ахуйн нэгж/

Жижиг, дунд үйлдвэрлэл гэдэг нь: Ажиллах хүчний болон үйлдвэрлэлийн цар

хүрээгээр авсаархан, ихэвчлэн дотоод зах зээлд чиглэсэн, богино хугацаанд зардлаа

нөхөж чаддаг, хөрөнгө бага шаарддаг, өндөр бүтээмжтэй, үйлдвэрлэлийн уян хатан

технологитой, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий бизнесийг хэлнэ. Жижиг, дунд

үйлдвэрлэл эрхлэх хэрэгцээ, шаардлага нь: Аливаа улс орны жижиг дунд

үйлдвэрлэл эрхлэгч хүн бүр өөрийн гэсэн бизнес эрхлэх, өмч хөрөнгөтэй болох,

эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн (үйлчилгээ)-г зах зээлд нийлүүлэх, бүтээгдэхүүний

өрсөлдөх чадварыг (үнэ, стандарт) дээшлүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэх, цаашлаад

өөрийн аж ахуйн үйл ажиллагааг зах зээл, хэрэглэгчид рүү чиглүүлж тодорхой зах

зээлийг эзлэх, хэрэглэгчдэд танил болох, ирээдүйдээ экспортын зарим

бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, гадаад зах зээлд гаргах сонирхолтой байдаг бөгөөд

тэр сонирхол нь өдөр тутам өсөн нэмэгдэж байдагтай шууд холбоотой юм.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн зорилго нь: Бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйлчилгээ

явуулаад зогсохгүй үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ тодорхой зах зээл дээр гаргаж,

бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ зах зээл дээр нэр хүнд, байр суурь олж авч, тэднийг

татах замаар ашиг олох явдал юм.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 8

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжид хамаарах этгээд:

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд

үйлдвэр эрхлэгч гэдэгт дараахь шаардлагыг хангасан, Жижиг, дунд үйлдвэрийн

тухай хуулийн 6.6-д заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгжийг ойлгоно. Үүнд:

1. контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5

тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж

ахуйн нэгж

2. контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5

тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг

аж ахуйн нэгж;

3. контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5

тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн

худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж;

4. контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд 1

тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж

ахуйн нэгж;

5. контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд

үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-

өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 250 сая төгрөг хүртэлх жилийн

борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хамаарахгүй этгээд

.Дараахь төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн жижиг, дунд үйлдвэр

эрхлэгчид хамаарахгүй:

Тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл;

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа;

Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ;

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн хэлбэр:

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу жижиг, дунд

үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж нь компани, хоршоо, нөхөрлөл гэсэн хэлбэртэй байх

бөгөөд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн хуульд заасан шаардлагыг хангаж буй

эсэхийг тогтоохдоо тухайн хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, хараат

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 9

болон охин компанийн холбогдох үзүүлэлтийг оруулж тооцно. /Жижиг, дунд

үйлдвэрийн тухай хуулийн 5.2 дахь хэсэг/

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэл, тэмдэглэл

Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжээр бүртгүүлэхдээ УБЕГ-ын даргын 2010

оны 368 дугаар тушаалаар батлагдсан «Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх

өргөдлийн маягт»-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн бүртгэлийн байгууллагад гаргана.

Өргөдөлд: /Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6.2 дахь хэсэг/

1. хүсэлт гаргагч иргэний овог, нэр, оршин суугаа газрын хаяг;

2. хүсэлт гаргагч аж ахуйн нэгжийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

3. эрхэлж байгаа үйл ажиллагааны төрөл;

4. контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо, жилийн борлуулалтын орлогын

тухай мэдээллийг тусгана.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжээр бүртгүүлэх өргөдөлд дараахь

баримт бичгийг хавсаргана. Үүнд: /Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6.4 дэх

хэсэг/

1. улсын бүртгэлийн гэрчилгээ;

2. контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай

нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;

3. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; /2200 төгрөг/

4. аудитын байгууллагаар баталгаажуулсан өмнөх жилийн санхүүгийн болон татварын

тайлан баланс.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бизнесийн шинэчлэлд дараахь дэмжлэг үзүүлнэ:

1. шинэ бүтээгдэхүүн бий болгох, шинэ үйлчилгээ нээхэд шаардагдах технологийн

хөгжлийн талаархи судалгааг дэмжих;

2. бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон борлуулалтын бүтээмж, үр ашгийг

нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэх,

санхүүгийн түрээс зэрэг хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах;

3. шинэ бүтээгдэхүүн бий болгох, түүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулах үйл

ажиллагааг нэгтгэн удирдах удирдлага, менежментийн шинэ аргыг

нэвтрүүлэхийг дэмжих;

4. шаардлагатай бусад арга хэмжээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 10

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг шинээр бизнес эрхлэхэд дараахь дэмжлэг

үзүүлнэ:

1. шинээр бизнес эрхлэхэд шаардагдах мэдээллээр хангах, сургалт зохион

байгуулах;

2. жижиг, дунд үйлдвэр эрхлэх хэрэгцээ, шаардлага, ач холбогдлын талаархи

иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх;

3. шинээр бизнес эрхлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрээр хангах;

4. шаардлагатай бусад арга хэмжээ.

5. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүтээлч үйл ажиллагааг дараахь арга

хэмжээгээр дэмжинэ:

6. бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх шинэ технологийн

хөгжлийн талаархи судалгааг дэмжих;

7. шаардлагатай хөрөнгийг хувьцаа, бонд гаргах замаар бүрдүүлэх тогтолцоог бий

болгох;

8. бүтээлч үйл ажиллагаанд шаардагдах боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх;

9. шаардлагатай бусад арга хэмжээ

1.2. Манай орны жижиг, дунд үйлдвэрийн өнөөгийн байдал, түүнийг хөгжүүлэх

талаар төрөөс баримталж буй бодлого

Монгол улсад жижиг, дунд үйлдвэрлэлийн гүйцэтгэж буй үүргийг тодруулбал,

2013 оны байдлаар :

Нийт ажиллагсдын 80 гаруй хувь нь энэ салбарт ажилладаг.

Дотоодын нийт бүтээгдэхүүний 75 орчим хувийг үйлдвэрлэж байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 19хувь

Нэмэгдсэн өртгийн албан татварын 22 хувийг тус тус бүрдүүлж байна.

Ийнхүү Монголын эдийн засагт хувийн секторын жижиг, дунд аж ахуйн нэгжийн байр

суурь улам бэхжиж, давамгайлах байдлаа бататгасаар байна.

Монгол улсад 60535 аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 36498 ААН үйл ажиллагаа явуулж

байна. Үүнээс Жижиг, дунд үйлдвэрт хамаарах нь 35789, харин тогтмол татвар төлдөг

ЖДҮ 12556 байна. Хэдийгээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хувийн хэвшилд тоо

хэмжээгээрээ давамгайлж байгаа ч татвар төлөгчдийн тооноос харахад санхүүгийн

байдал хүндхэн байгааг илтгэж байна. Аж ахуйн нэгжүүдийг ажиллагсдын тоогоор нь

ангилж үзвэл 1 - 9 хүртэл ажиллагсадтай ААН 29879 буюу нийт ААН-ийн 80 гаруй

хувийг эзэлж байгаа нь бичил бизнес дийлэнхи хувийг эзэлж байгаагийн илэрэл юм.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 11

ЖДҮ эрхлэгчдийг ажиллаж буй бизнесийн салбараар нь худалдаа, үйлчилгээний

салбарт үйл ажиллагаа эрхлэгчид нийт аж ахуйн нэгжийн 83 хувийг эзэлж байгаагаас

харахад нэмүү өртөг шингэсэн, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зайлшгүй

шаардлагатай нь харагдаж байна. Орон нутагт 17547 аж ахуйн нэгж албан ёсны

бүртгэлтэй байгаагаас 13496 аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Хүснэгт 1.7 Хуулийн этгээд аж ахуйн нэгжийн тоо жилийн борлуулалтын орлогын

бүлгээр, 2013 он

№ Жилийн борлуулалтын орлогын хэмжээ

/төгрөгөөр/ ААН-ийн байгууллагын

тоо

1 5 сая хүртэл 28 367

2.

5-20 сая

8 629

3. 21-50 сая

3 295

4.

51-100 сая 1 964

5. 100 сая-1 тэрбум

3 416

6. 1-2 тэрбум

426

7. 2.1-3 тэрбум

131

8. 3 тэрбумаас дээш 399

Эх сурвалж: Татварын Ерө нхий Газрын мэдээлэл ЖДҮ-н тухай хуулийн

тодорхойлолтонд багтах 44 471 ААН, байгууллага төсөвт татварын орлого

төвлөрүүлсэн байна. 50 хүртэл сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН нийт

татвар төлөгчийн 85,9%-г эзэлж байна. МУ-н хэмжээнд албан бус секторт 171,1 мянган

малчин өрх, 138,1 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа ба тэнд 179,5 мянган

иргэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлж байна. Нийт 15 чиглэлээр 64 574 аж

ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 47 826 нь ЖДҮ-д хамарч, 74,1%-г

эзлэж байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 25 401 ААН,

байгууллага байна.

Эх сурвалж: Ү ндэсний Статистикийн Газрын мэдээлэл/

Сүүлийн жилүүдэд манай улсад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр

төрөөс олон арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд

дараах хүндрэл бэрхшээл тулгарч байна гэж өнөөгийн төрийн бодлого

тодорхойлогчдын зүгээс дүгнэдэг байна. Үүнд:

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 12

1. Нийтлэг хүндрэл

Санхүүгийн дутагдал, татварын дарамт

Төрийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний хүнд суртал

Мэргэжилтэй бизнесийн боловсон хүчний дутагдал

Орчны тэгш бус байдал

2. Орон нутгийн болон зах зээлтэй холбоотой хүндрэл бэрхшээл

Орон нутгийн зах зээлийн багтаамж бага, хүн амын худалдан авах чадвар

сул

Эрчим хүчний үнэ өндөр, зарим бүс нутаг төвийн нэгдсэн сүлжээнд

холбогдоогүйгээс эрчим хүчний үнэ төвлөрсөн хот, суурин газрынхаас

өндөр

Зам, тээвэр сул хөгжснөөс орон нутгийн үйлдвэрүүд төвлөрсөн зах зээлд

бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж хомс

Холбоо эрчимтэй хөгжиж, техник, технологийн дэвшил гарч байгаа боловч

мэдээлэл хангамжийн нэгдсэн тогтолцоо хараахан бүрдэж чадаагүй

Зээлийн хүү өндөр, хугацаа богино, санхүү, зээлийн үйлчилгээ, хөрөнгө

оруулалтын хүрээ хязгаарлагдмал

Yйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн менежментийн түвшин зах зээлийн

шаардлагад нийцэхгүй байна.

Төрийн зүгээс дээрх хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх бодлого боловсруулж

хэрэгжүүлэх шаардлагатай тулгарсаар ирсэн бөгөөд анх 1999 онд Засгийн газрын 10-р

тогтоолоор “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийг баталсан байдаг.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЖДҮ-ийг хөгжүүлэх суурь болох орон

нутгийн хатуу дэд бүтцийг бий болгосон гэж үздэг. Тэгвэл уг хөтөлбөрийг 2005 оны

Засгийн газрын 64-р тогтоолоор шинэчлэн баталсан бөгөөд уг хөтөлбөрийн зорилтыг

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнесийн эрх зүйн орчныг

бүрдүүлэх, татвар, санхүүгийн бодлогоор дэмжих, төрийн үйлчилгээг нээлттэй,

чирэгдэлгүй болгох, бизнес эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын

тогтолцоог бүрдүүлэх явдал юм хэмээн томъёолсон байна. Энэ хөтөлбөрийг Засгийн

газрын 2009 оны 280 дугаар тогтоолоор дахин шинэчлэн батлуулж хэрэгжүүлж байна.

УИХ-ын 52 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2008 оны 64 тоот

тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

Жижиг, дунд үйлдвэрийн газар хэмээх бие даасан Засгийн газрын хэрэгжүүлэгч

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 13

агентлаг шинээр байгуулагдсан нь жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхэд чухал ахиц

авчирсан гэж хэлж болно. Энэ агентлаг нь жижиг, дунд үйлдвэрлэлийн талаарх

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн

хэрэгжилтийг хангах, ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэл эрхлэх хууль эрх зүйн орчинг

сайжруулах, ЖДҮ-ийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар чиглэлийн талаар санал

боловсруулах, ЖДҮ эрхлэгчдэд зориулсан үндэсний болон олон улсын чанартай

үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, жижиг, дунд үйлдвэрийн талаар шаардлагатай

судалгааг тогтмол явуулж үр дүнг нийтэд мэдээлэх, ЖДҮ-ийг санхүүгийн талаар

дэмжих, тэдгээрийн өөрийн хөрөнгийн хангалттай байдлыг сайжруулах, гадаад орны

ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох,

мэдээлэлээр хангах, солилцох зэрэг үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж

байна. Түүнчлэн дараах хууль, эрх зүйн актуудыг батлан хэрэгжүүлсэн нь жижиг, дунд

бизнесийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын үр

дүн юм. Үүнд:

“Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль” /2007 он/

Татварын багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд /2006 он/

Санхүүгийн түрээсийн /Лизингийн/ тухай хууль /2006 он/

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль дахь “Жижиг, дунд үйлдвэрийг

дэмжих сан”-гийн тухай заалт, зохицуулалт./2007 он/

“Үйлдвэрлэл технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн

чиглэл”/2003он/

Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг 2009 оны7

дугаар сарын 16-наас 2012 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал хугацаанд

Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль

Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх 683 төрлийн тоног төхөөрөмжийн

жагсаалтыг баталсан Засгийн газрын 2009 оны 316 дугаар тогтоол

Засгийн газрын “Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр” /2009 он/

“Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хууль”-ийн төсөл

Түүнчлэн 2006-2009 онуудад улсын төсвөөс хөрөнгө гаргаж, ЖДҮ-ийг дэмжих сан,

орон нутагт дэд сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлийг олгож байна. 2009 онд улсын

төсвөөс 30 тэрбум 850 сая, оролцогч банкууд 9 тэрбум, нийтдээ 40 шахам тэрбум

төгрөгийн хөнгөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгожээ. Нийтдээ 1446

аж ахуй нэгжид зээл олгосон байдаг. Ингэснээр 350-аад жижиг, дунд аж ахуй шинээр

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 14

нээгдэж, 957 нь тоног төхөөрөмж шинэчлэн, мөн эргэлтийн хөрөнгөдөө зарцуулсан

байна.. Ингэснээр 5502 ажлын байр шинээр бий болж, 18,7 мянган ажлын байр

хадгалагдах нөхцөл бүрдсэн гэж үздэг. Жижиг дунд үйлдвэрийг 2010-2015 онд

хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүжилт

Хүснэгт 1.6

салбар 2010 2011 2012 2013 2014 2015

ХАА 68895 45930 34447 32151 25261 22965

Хүнс 11803 7908 5931 5536 4349 3954

Боловсруулах үйлдвэр 29752 19834 14876 13884 10909 9917

Уул уурхай 1200 800 600 560 440 400

Барилга 16356 10904 8178 7632 5997 5452

Цахилгаан эрчим хүч 1080 720 540 504 396 360

График 1.

Цаашид энэ хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд улсын

төсвийн урьдчилсан төсөөлөлд 2010 онд 30 тэрбум 850 сая, 2011 онд 60 тэрбум 800 сая,

2012 онд 80 тэрбум төгрөг төлөвлөгдсөн байна. 2010 оны дээрх 30 гаруй тэрбум

төгрөгийн эх үүсвэрийн 9,0 тэрбумыг лизингийн тоног төхөөрөмж худалдан авахад, 1,5

тэрбумыг даатгалын үйлчилгээнд, 1,5 тэрбумыг зээлийн баталгааны санд, 3,0 тэрбумыг

хөрөнгө оруулалтад, үлдсэн 15,8 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлд тус тус

зарцуулахаар төлөвлөөд байна. ЖДҮ-ийг 2010-2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 15

График 2.

График3.

ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийн зорилт, ЗГ-ын 2008-2012 онд хэрэгжүүлэх мөрийн

хөтөлбөр,үйлдвэржүүлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд ЖДҮ-ийг хөгжүүлэхээр

2009 онд 30,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон.ЖДҮ-ийг 2010-2014 онд

хөгжүүлэх төслөөр нийт санхүүжилтийн хэмжээ 2014 онд 110,0 тэрбум төгрөг болж

өсөхөөр төлөвлөн нийт 3,6 дахин өссөн байна. Мөн жижиг, дунд бизнесийг дэмжин

хөгжүүлэх зорилгоор хууль эрхийн актуудад өөрчлөлт оруулах, дараах бодлогуудыг

боловсруулан хэрэгжүүлэхээр Жижиг, дунд үйлдвэрийн газар ажиллаж байгаа талаар

олон нийтэд танилцуулсан байна. Үүнд:

Хөнгөн үйлдвэрийн салбарын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг дунд

үйлдвэрүүдийн хоршил бүхий цогцолборын техник эдийн засгийн үндэслэл

боловсруулах

МУ-ын бүсүүдэд /төвөөс алслагдсан бүс нутагт/ жижиг, дунд бизнесийг дэмжсэн

ялгавартай татварын бодлого явуулах

Жижиг, дунд үйлдвэрт ашиглагдах тоног төхөөрөмжийн импортын татварыг

тухайн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн процесст оролцож ашиг олж эхэлснээс

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 16

хойш ногдуулдаг болох

Санхүүгийн түрээсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Ингэснээр

санхүүгийн зах зээлд шударга өрсөлдөөнийг дэмжиж улсын төсвийн хөрөнгө,

хандивлагч орнуудын зээл, тусламжийг санхүүгийн түрээсийн үйлчилгээнд

чиглүүлэн, мөн хөрөнгө оруулагчдын татах зэргээр цогц байдлаар асуудлыг

шийдсэнээр улс орны дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр

оруулах болно

Лизингийн үйлчилгээний төвийг бий болгох

ЖДҮ-т дэмжлэг үзүүлдэг үйлчилгээний байгууллагыг татвараас чөлөөлөх. Жишээ

нь, лизингийн компанийг татвараас чөлөөлөх

Шинээр аж ахуй эрхлэгчдийг эхний 3-5 жил орлогын албан татвараас чөлөөлөх

Үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд зонхилох байр суурь эзлэж буй гол

бүтээгдэхүүнүүдэд импортын татварыг ялгавартай тогтоох, экспортыг дэмжих,

импортыг хязгаарлахад чиглэсэн ЖДҮ-ийг дэмжих бодлогын талаар санал

боловсруулах

Зээлийн баталгааны сан, зээлийн даатгалын эрх зүйн орчинг бий болгох,

Санхүүгийн корпораци байгуулах

Иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх үүсгэл санаачлагыг дэмжих үүднээс

барьцаагүй зээл олгох механизм бүрдүүлэх

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ЖДҮ-ийн

хөгжлийн хөгжлийн түвшинд үнэлгээ хийж, шинэчлэн хөгжүүлэх стратеги

чиглэлийг боловсруулж хэрэгжүүлэх

Гадаад дотоодын хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, жижиг, дунд

бизнес эрхлэгчдэд чиглүүлэх

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сумын хөгжлийн сан”

байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх

ЖДҮ эрхлэгчдийг ажлын байр бий болгосных төлөө урамшуулах хэлбэр бий

болгох, НДШ-ийн урамшуулал бий болгох

Албан бус хөдөлмөр эрхлэгчдийг албан хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэлд бүртгэн

төрийн дэмжлэг, татвар, хөнгөлөлтөд хамруулах асуудлыг судалж боловсруулах

Техник, технологийн мэдээллийн үйлчилгээг тогтмолжуулах 2010 оныг Засгийн

газраас “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан билээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 17

Арилжааны банкны харилцагчийн зах зээлд жижиг, дунд үйлдвэрлэлийн эзэлж

буй байр суурь

Ийнхүү Монголын эдийн засагт хувийн секторын жижиг, дунд аж ахуйн нэгжийн байр

суурь улам бэхжиж, давамгайлах байдлаа бататгасаар байна. Тэгвэл улс орны эдийн

засагт чухал байр суурь эзэлж буй жижиг, дунд бизнесийн салбар нь арилжаан банкны

зээлийн бүтцэд ямар байр суурь эзэлдэг вэ?

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын нийт олгосон зээлийн дөрөвний нэг нь

иргэдийн хэрэглээний зээл, тавны нэг нь жижиг, дунд бизнест олгосон зээл тус тус

эзэлж байна. Харин үлдсэн 55 орчим хувийг том ААН-д олгосон зээл эзэлдэг байна.

Гэхдээ арилжааны банкуудаас Монгол банкинд гаргаж өгдөг энэ мэдээлэлд банкууд

ямар ААН-ийг том ААН гэж тооцсон нь нэлээд эргэлзээтэй бөгөөд энэ нь жижиг, дунд

бизнесийн талаар арилжааны банкууд нэгдсэн ойлголтгүй байгаа, эсвэл хүчин төгөлдөр

үйлчилж буй жижиг, дунд бизнесийн шалгуур үзүүлэлтийг үйл ажиллагаандаа үнэн зөв

хэрэглэхгүй байгаатай холбоотой.

Хүснэгт 1.7. Арилжааны банкны 2013 оны 3 дугаар улирлын зээлийн үлдэгдлийн

судалгаа, салбараар

САЛБАРААР

Зээлийн

үлдэгдэл /тэрбум төгрөгөөр/

Чанаргүй

зээл / тэрбум төгрөгөөр/

Нийт зээлд

эзлэх хувь

Чанаргүй

зээлийн эзлэх хувь

Зээлийн бүгд дүн 2,630.6 595.9 100хувь 23хувь

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан

агнуур

174.5 45.0 6.6хувь 26хувь

Уул уурхай, олборлолт 287.0 75.9 10.9хувь 26хувь

Боловсруулах үйлдвэрлэл 402.5 96.5 15.3хувь 24хувь

Цахилгаан, хий, уур агааржуулалтын хангамж

22.5 7.6 0.9хувь 34хувь

Барилга 392.4 139.1 14.9хувь 35хувь

Бөөний болон жижиглэн

худалдаа, машин, мотоциклийн засвар

үйлчилгээ

495.3 101.4 18.8хувь 20хувь

Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа

53.6 14.5 2.0хувь 27хувь

Байр, сууц болон хоол

хүнсээр үйлчлэх үйл ажиллагаа

55.7 6.2 2.1хувь 11хувь

Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа

23.8 15.9 0.9хувь 67хувь

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 18

Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа

195.1 28,7 7.4хувь 15хувь

Захиргааны болон

дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа

49.5 14.2

1.9хувь

29хувь

Бусад 427.3 41.2 16.2хувь 10хувь

Дээрх судалгаанаас харахад манай улсын хувийн хэвшилд олгосон зээлийн бүтцэд

жижиг, дунд бизнест олгосон зээл томоохон байр суурь эзэлдэг нь тодорхой байна. Энэ

нь жижиг, дунд бизнест зээл олгох нь арилжааны банкуудын төвлөрлийн эрсдлийг

бууруулах ач холбогдолтой байдаг бөгөөд өөрөөр хэлбэл томоохон ААН-д их

хэмжээний зээл олгосноос жижиг, дунд ААН-д зээл олгож, зээлээ тараан

байршуулснаар эрсдлээ бууруулах бас нэгэн төрлийн оновчтой стратеги болдогтой

холбоотой юм.

График1.5 Арилжааны банкны зээлийн Үлдэгдлийн график /2013. 03 дугаар

улирал/

Хэдийгээр аливаа арилжааны банкны эн тэргүүний зорилго нь ашиг олох явдал байдаг

ч жижиг, дунд бизнесийг дэмжин хөгжүүлэх нь ашиг олох зорилготой нь харшлахгүй

бөгөөд харин ч шууд бусаар эерэгээр нөлөөлөх нь тодорхой байгаа юм.

Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл:

.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль болон аймгуудын онцлог, эрэлт хэрэгцээнд

нийцсэн жижиг үйлдвэр, үйлдвэрлэл технологийн паркийг байгуулж, орон нутгийн

үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр (2008-

2012 он)-т тусгасан зорилт болон Засгийн газраас 2009 оныг "Үйлдвэржүүлэлтийг

дэмжих жил" болгон зарласан нь энэхүү чиглэлийг боловсруулах үндэслэл болж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 19

Зорилго

Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийн зорилго нь үйлдвэржүүлэлтийг бүс

нутгийн хөгжлийн чиг баримжаа болгож, хөдөөд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх

замаар орон нутгийн бие даасан байдлыг дэмжих явдал мөн.

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

Орон нутгийн түүхий эд, нөөц боломжид тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээг

нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, аж

ахуйг шинээр байгуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөтгөхөд дэмжлэг

үзүүлнэ.

Махны анхан шатны боловсруулалтын үйлдвэрийг Баянхонгор, Говь-Алтай,

Дундговь аймагт байгуулах

Мал бордох аж ахуйг Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий

аймагт байгуулах

Цөм сүргийн үржлийн төв бүхий Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган,

Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Төв,

Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт шилмэл сүргийн аж ахуй байгуулах

Сүү боловсруулах цехийг аймаг тус бүрт нэг суманд, сүү боловсруулах

үйлдвэрийг Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорнод аймагт, сүү хөргөөх цэг,

хөргөлтийн төвийг Архангай, Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон,

Өвөрхангай, Сэлэнгэ /2/, Төв, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотод тус тус шинээр

байгуулах

Аймгуудад тус бүр 50 үнээтэй сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг, бэлчээр

болон тэжээлийн нөөц бүхий аймагт сүүний чиглэлийн аж ахуй тус тус

байгуулах

Тэжээлийн аж ахуй, үйлдвэрийг Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-

Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймагт байгуулах

Хүлэмжийн аж ахуйг бүх суманд байгуулах;

Хүнсний ногоо боловсруулан савлах үйлдвэр, цех Орхон, Өмнөговь, Сэлэнгэ,

Төв, Ховд аймагт байгуулах, одоо байгааг нь өргөтгөх

Төмс, хүнсний ногоо хадгалах механикжсан зоорь, хүлэмжийн төвлөрсөн аж

ахуйг Улаанбаатар хотод байгуулах, барих

Экспортын баримжаатай болон импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг,

дунд үйлдвэрийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон болон бусад аймгуудад

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 20

байгуулах

. Шингэн түлш савлах үйлдвэрийг Увс, Ховд аймагт, шахмал болон утаагүй

түлшний үйлдвэрийг Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод байгуулах

Улс, бүс нутгийн чанартай үйлдвэр байгуулах зорилтын хүрээнд дараахь

үйлдвэрүүдийг байгуулах буюу үйл ажиллагааг нь сэргээхэд дэмжлэг үзүүлнэ

Дорноговь аймагт 1 сая хүртэл тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий

үйлдвэр, Баянхонгор, Говь-Алтай, Хэнтий аймагт орон нутгийн түүхий эдэд

тулгуурласан цементийн жижиг үйлдвэр байгуулах;

Барилгын шилний үйлдвэр байгуулах;

Төвийн болон хангайн бүсэд төмөрлөгийн үйлдвэр байгуулах;

Өндөр технологийн үйлдвэрүүдийг байрлал сонгон байгуулах;

Ноолуурыг ээрмэл хүртэл боловсруулах үйлдвэрийг бүсүүдэд байгуулах;

Ноос боловсруулах үйлдвэр, цехийг бүсүүдэд байгуулах

Бүс нутгийн чанартай сүү боловсруулах үйлдвэр байгуулах;

Бүсийн мах боловсруулах үйлдвэрийг түшиглүүлэн махыг гүн боловсруулах цех

байгуулах, өргөтгөх

Зоорийн болон агуулахын аж ахуй байгуулах

1.3.Жижиг, дунд үйлдвэрлэлийг төр ба хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан

хөгжүүлж буй гадаад орнуудын туршлага

ХХ зуунаас жижиг, дунд бизнесийн нэр хүнд үлэмж өсч түүний нийгэм, эдийн

засагт гүйцэтгэх үүргийг нийтээр хүлээн зөвшөөрөх болсон. Дэлхийд бизнесийг жижиг

бизнес эрхлэгчид голлон авч яваа өнөө цагт засгийн газрууд жижиг бизнесийг

хөхиүлэн дэмжих бодлого хэрэгжүүлэх нь эдийн засгийн хувьд ухаалаг зүйл болж

байна. Засгийн газраас жижиг бизнесийнхэнд хамгийн ихээр дэмжлэг туслалцаа болох

дараах таван зүйл байдаг. Энэ нь хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг ард түмэндээ илүү

хүртээмжтэй болгох, бизнесийн боловсрол эзэмших боломжийг хангах, бизнесийн

самбаачлалыг сурталчлах, элдэв дүрэм, журмын дарамтыг багасгах, оюуны өмчийг

хамгаалах зэрэгт оршино. 1970-аад оны эцсээр коммунист Хятад улсад туйлын

ядуурсан нэгэн коммуны тариачид өлсөж үхэхийн даваан дээр амь насаараа дэнчин

тавьж, хүний санаанд багтмааргүй зүйл хийсэн тухай түүх байдаг. Энэ нь тэд газраа

нууцаар хувааж хувьчилсан тухай түүх юм. Тариачин бүр өөрийн гэсэн жижиг газартай

болж, тэндээ ногоо тарьж гэр бүлээ тэжээж, жаахан илүү юм гарвал түүнийгээ зарж

амьдарч эхэлсэн байдаг. Нэг жилийн дотор тэр коммун Хятадын хамгийн баян

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 21

коммун болж, коммунист түшмэдийн нүдэнд өртсөн нь байна. Харин тэрхүү яаж ч

бодсон коммунист үзэл санаанд үл нийцэх үзэгдлийг буруушаахын оронд засгийн газар

нь тэдгээр тариачдад газраа албан ёсоор эзэмших зөвшөөрөл олгосон. Ийнхүү түүх

эхэлсэн гэж тэд ярьдаг. Хятад улс капиталист хөгжлийн чиг баримталж эхэлсэн нь

дэлхий түүхэнд ядуурлын эсрэг хэрэгжүүлсэн хамгийн том арга хэмжээ болж, олон сая

хүмүүсийг хэдхэн арван жилийн дотор ядуурлаас гаргасан байна. Засгийн газар нь

өөрийн бодлогоор жижиг бизнесийн өсөлт хөгжилд асар ихээр нөлөөлж чадна гэж

хэлвэл хэт зөөлрүүлсэн болно. Дэлхийн олон орон өлсгөлөн, нэрвэгдээд буй нөхцөлд

жижиг бизнес нь зовлон гачаалаас ангижруулаад зогсохгүй мөн хүчирхэг дунд ангийг

төрүүлж, баталгаатай татварын бааз үүсгэж, нийгмийн тогтвортой байдлыг бий болгох

чадвартай. Дүгнэж хэлэхэд жижиг бизнес нь сайн бизнес юм. Улс орон бүр жижиг,

дунд бизнесийг өөрсдийн орны онцлогт тохируулан харилцан адилгүй арга замаар

хөгжүүлж байна.

Япон улс. Япон улсын жижиг дунд бизнес нь өөрийн онцлогтой хөгжлийн замыг

туулж ирсэн. Япон улсын эдийн засгийн хөгжилд том үйлдвэр, компаниудын өсөлт,

ашиг орлого чухал нөлөөтэй байдаг боловч нийт үйлдвэр, компаниудын ихэнхи хувийг

жижиг дунд үйлдвэрүүд эзэлдэг байна. Хувийн хэвшлийн нийт 7.30 сая байгууллагаас

7.28 сая буюу 99.6 хувь нь /2009 оны байдлаар/ жижиг, дунд хэлбэртэй бүртгэгдсэн ба

нийт ажиллагсадын 78.4 хувь буюу 40 гаруй сая хүн тус салбарт ажил эрхэлдэг. 1963

онд “Жижиг дунд үйлдвэрийн хууль” батлагдсанаас хойш 40 жил тухайн эрх зүйн

зохицуулалтын үндсэн баримт бичиг өөрчлөлт ороогүй байгаа нь Япон улсын жижиг

дунд үйлдвэрийн бизнесийг дэмжих бодлого тогтвортой, энэ чиглэлийн үйл

ажиллагааг бодитойгоор дэмжиж чадаж байгааг Японы аж үйлдвэрийн салбарын

бүтээгдэхүүний 60 орчим хувийг жижиг, дунд аж ахуйн нэгжүүд үйлдэрлэдэг. Жижиг,

дунд аж ахуйн нэгжүүд нь оёдол, төрөл бүрийн жижиг үйлдвэрлэл, барилга, бусад

үйлчилгээний салбарт зонхилох байр суурийг эзэлдэг.

Япон улсын жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого нь:

1. Удирдлагын баазыг сайжруулах, бэхжүүлэх, тухайлбал, санхүүгийн дэмжлэг,

татварын бодлого, бүтцийн дэмжлэг, менежмент, бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ,

хэлцэл хийхэд туслалцаа үзүүлэх, салбарыг үр өгөөжтэй зохицуулахад

чиглэдэг.

2. Бүтцийн өөрчлөлт хийх нь шинэ бизнес эхлэхэд таатай орчныг бүрдүүлэх,

өөрчлөлт шинэчлэлтийг дэмжих, хөдөлмөрийн нөөцийн удирдлага,

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 22

хуваарилалтын сувгуудыг оновчтой болгох, экологийн аюулгүй байдал, олон

улсын үйл ажиллагааг дэмжих, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэдэг байна.

Санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа нь Япон улсад жижиг

бизнесийн санхүүгийн нэгдэл, иргэдийн санхүүгийн нэгдэл, худалдаа аж үйлдвэрийн

хамтарсан Төв банк, экологийн тэнцвэрт байдлыг хангах бизнес санхүүгийн нэгдэл

гэсэн дөрвөн байгууллага жижиг дунд үйлдвэрүүдэд зориулан үйл ажиллагаа явуулдаг

байна. Эдгээр байгууллагууд өөр өөрийн зорилготой бөгөөд эдгээрийг нарийвчлан авч

үзвэл, жижиг бизнесийн санхүүгийн нэгдэл нь ердийн санхүүгийн байгууллагуудаас

зээл авахад хүндрэлтэй байдаг жижиг /микро/ нэгжүүдэд санхүүжилтийн эх үүсвэр

болон урт хугацааны зээл олгох замаар техник технологийн шинэчлэлтэнд дэмжлэг

үзүүлдэг, иргэдийн санхүүгийн нэгдэл нь жижиг дунд үйлдвэрийн байгууллагад бага

хэмжээний зээлийг олгодог, худалдаа үйлдвэрийн хамтарсан Төв банк нь жижиг дунд

үйлдвэрийн хамтын холбоо, ассоциаци гэх мэт байгууллагуудаар дамжуулан

санхүүжилт олгох зорилготой, экологийн тэнцвэрт байдлыг хангах, бизнес санхүүгийн

нэгдэл нь жижиг дунд үйлдвэрт гадны дайвар сөрөг нөлөө багатай, шинэчлэлт хийхэд

санхүүжилтийн эх үүсвэрээр туслалцаа үзүүлэх зорилготой ажилладаг. Ийнхүү өндөр

хөгжилтэй, удирдахуйн шинжлэх ухаанд өөрийн гэсэн өнгө төрх, арга барилыг бий

болгож чадсан Япон орны жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар нь эдийн засагт маш

чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Төрийн зохицуулалттай эдийн засгийн тогтолцоотой

учир жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого нь тогтвортой бөгөөд үндсэн зорилгоо

бүрэн гүйцэд хэрэгжүүлэх боломжтой байдаг аж. Ийнхүү жижиг, дунд үйлдвэрлэлийн

салбарыг дэмжих Япон улсын төрийн бодлогыг судлах явцад нилээд хэдэн арга,

аргачлалуудыг онцгойлон авч үзлээ.Тухайлбал: Япон улсад жижиг, дунд үйлдвэрийг

зээлжүүлэх олон хөтөлбөр байдаг бөгөөд заримыг нь Монгол орны нөхцөлд ашиглаж

болох байна.Үүнд:

1. Зээлийн баталгааны тогтолцоо. Жижиг үйлдвэрүүд ихэвчлэн зээлийн барьцаа

хөрөнгөгүй байдаг учир арилжааны банкуудаас зээл авахад ихээхэн

бэрхшээлтэй байдаг. Зээлийн баталгааны тогтолцоотой бол жижиг дунд

үйлдвэрүүд банкнаас зээлийн хөрөнгө авч чадах бөгөөд зээлийн төлөгдөх

баталгааг эрх олгосон байгууллагууд хариуцдаг. Жижиг, дунд үйлдвэрүүд зээл

төлж чадахгүйд хүрвэл тэдгээр байгууллага өр тавигчийн нэрийн өмнөөс

зээлийг төлнө. Төлөгдсөн зээлийн 70-80 хувийг даатгалын байгууллага

гаргадаг. Баталгаа гаргагч байгууллага жижиг дунд үйлдвэрийн зээлийн

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 23

даатгалын корпораци 2 хоорондоо гэрээтэй ажиллана. Жижиг, дунд үйлдвэрээс

жилийн 1.0 хувийн баталгааны татвар авдаг. Даатгалын байгууллагаас

үйлчлүүлэгч жижиг дунд үйлдвэрийг сайтар судалж, баталгаа гаргагч

байгууллагатай нягт уялдаа холбоотой ажиллаж дурьдсан тогтолцоо ихээхэн

үр ашигтай байдаг аж.

2. Жижиг дунд үйлдвэрийн шинэчлэлтийн зээлийн хөтөлбөр нь Япон улсад жижиг

дунд үйлдвэрийг шинэчлэхэд туслалцаа үзүүлэх хуулийн дагуу жижиг дунд

үйлдвэрүүдийн хуучирсан машин тоног төхөөрөмжийг шинэчлэхэд янз бүрийн

хэлбэрээр зээл олгодог. Шаардлагатай хөрөнгө оруулалтын гол хувийг урт

хугацаанд төлөх, хүүгүй олгох гэх мэт маш хөнгөлөлттэй нөхцлөөр олгодог.

Түрээсээр машин тоног төхөөрөмж олгох тусгай хөтөлбөрүүд ч байдаг байна.

3. Ардын санхүүгийн корпорацийн жижиг зээлийн хөтөлбөр нь энэ хөтөлбөрийн

дагуу жижиг дунд үйлдвэрүүд худалдаа аж үйлдвэрийн танхимын оролцоогоор

ажил хэргийн жижиг зээл авдаг. Цаашид манай улсад жижиг ажил хэргийн

хөрөнгө оруулалтын компани байгуулж өөрийн хөрөнгөгүй шинээр

байгуулагдсан жижиг дунд үйлдвэрүүдийн хувьцааг гаргаж болох юм.

4. Жижиг дунд үйлдвэрийг хооронд нь хоршуулах маягаар нэг дор хэсэг бөөнөөр

нь байршуулж ажиллуулах нь түүхий эд материалыг бөөнөөр худалдан авч

хангах, зээл авах, газар эзэмших, бүтээгдэхүүнээ борлуулах зэрэгт ихээхэн үр

ашигтай юм. Цахилгаан, ус, тоног төхөөрөмжийг хамтран ашиглах явдал зардлыг

бууруулдаг байна. Хоршоолол гадаадын хямд түүхий эд импортын барааны талаарх

мэдээллүүдийг өөрсдийн гишүүн жижиг дунд үйлдвэрүүдэд өгдөг. Дэлхийн 2-р дайны

дараа 1945-1951 онуудад АНУ-аас үзүүлсэн 1,8 млрд долларын тусламж, хөдөлмөрийн

зөв зохион байгуулалт, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого нь тус орныг 1970

он гэхэд ДНБ-ний үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд 2-р байр эзэлдэг орон болгож

чадсан ба үүнийг түүхнээ “Японы эдийн засгийн гайхамшиг” гэж нэрлэдэг. Дэлхийн

2-р дайны дараа үйлдвэржүүлэлтийн бодлогоо тодорхойлохдоо хөдөлмөр зарцуулах

(хөнгөн үйлдвэр) салбараас материал зарцуулах (металлург, нефтехими, автомашин,

хөлөг онгоцны үйлдвэр) салбарыг хөгжүүлсэнээр шинжлэх ухаан зарцуулах

(электроник, биотехнологи, шинэ материал үйлдвэрлэл) салбарт хүрнэ гэж тодорхойлж

байжээ. Японы эдийн засагт төр засгийн оролцоо их бөгөөд төрийн бодлогын цөм нь

хөгжүүлэх салбараа оновчтой зөв сонгож авах, үйлдвэрлэлийн зөв бүтцийг бий

болгоход чиглэгджээ. 1950-д оноос Япончууд “Экспортлох эсвэл сүйрэх!” гэсэн

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 24

хөтөлбөр дэвшүүлж боловсруулах аж үйлдвэрийн салбарт ихээхэн хөрөнгө оруулж

дэлхийн зах зээлд өрсөлдөж чадахуйц үнэ, чанар, үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдээрээ

хамгийн өндөр түвшиний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болжээ. Мөн түүнчлэн

дан ганц хүний хүчээр үйлдвэрлэлийн салбарын өсөлтийг хангахгүй гэж үзээд

үйлдвэрлэлийн техник, технологио ч амжилттай шинэчилсэн юм. Тэгэхдээ

үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийг импортоор авсаны дараа өөрсдөө байнга

сайжруулж, боловсронгуй болгосоор байдаг нь эдийн засгийг хөгжилд хүргэх нэг

онцлог арга байжээ.

Солонгос улс. Солонгос улсад үйлдвэрлэл, олборлох салбар, тээвэр барилга

байгууламж, мэдээллийн технологийн салбар зэрэгт 300 болон түүнээс бага орон

тооны ажилчидтай байвал жижиг, дунд үйлдвэрийн ангилалд хамруулдаг байна.

Хүснэгт 1.3 Солонгос улсын жижиг, дунд үйлдвэрийн ангилал2

Салбар Орон тооны ажилчдын

тоо А

Капиталын хэмжээ ба

борлуулалтын орлого B

Үйлдвэрлэл 300-с бага 8 тэрбум түүнээс бага

Олборлох салбар, Тээвэр,

Барилга

300-с бага 8 тэр бум түүнээс бага

Худалдаа мэдээллийн

технологи

300-с бага 8 тэр бум түүнээс бага

Эх сурвалж: Korean “Low of SME” Small and medium Business Administration.

Guide book. 2009 он р131.

Хэрэв компани нь А эсвэл В нөхцлийг хангаж байх юм бол, жижиг дунд

үйлдвэрт тооцогдоно. Солонгосын эдийн засгийн хөгжилтэй уялдуулан, авч үзэхэд

жижиг дунд үйлдвэрүүд нь бүхэлдээ маш их өвөрмөц туршлага хуримтлуулсан ажээ.

Экспортод чиглэгдсэн үйлдвэрлэлийн бодлого хэрэгжүүлж байсан эхний үе шатанд,

Засгийн газраас капиталын хэмнэлтэнд анхаарлаа төвлөрүүлж, том үйлдвэрүүд нь 1970

оны дунд үе хүртэл эдийн засагт чухал үүрэг хүлээж байсан.

Солонгос улсын Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого нь

нэгд, техник, технологийн дэвшилтэт хувилбаруудыг хэрэглэхийг голчилсон, хоёрт

эдийн засгийн орчинг тогтворжуулан, нээлттэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлсний

үр дүнд жижиг, дунд үйлдвэрийн салбарт техник, технологийг ихээр импортлох

боломжтой болгосон байна. Цэгцтэй, төвлөрсөн бодлогоор жижиг, дунд үйлдвэрийг

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 25

технологийг өөртөө татаж, инновацийн үйл ажиллагааг идэвхижүүлж чадсан нь

Солонгосын эдийн засгийн өсөлтөнд жижиг дунд үйлдвэрийн салбар чухал хувь нэмэр

оруулахад нөлөөлсөн ажээ. Үйлдвэржүүлэх хөтөлбөрийг 2 үе шаттайгаар

хэрэгжүүлжээ. Энэ хөтөлбөрийн

Эхний үе шатанд: Импортыг хязгаарлах хатуу бодлого явуулсаны үр дүнд үндэсний

үйлдвэрлэгчдийг хамгаалж зөвхөн машин техник, тоног төхөөрөмжийн импортыг

хүлээн зөвшөөрч байжээ. Импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлийг

баримталж бүх хүчээ төмөрлөгийн үйлдвэр барихад зориулж, ашиглалтад оруулж

чадсанаар импортоор авдаг бүтээгдэхүүнийг өөртөө үйлдвэрлэдэг болжээ. Үүний

хажуугаар экспортын чиглэлээр хөнгөн үйлдвэрүүд хөгжүүлж ирсэн байна.

Хоёрдугаар шатанд: Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлж, эдийн засгийн суурь

салбарыг хөгжүүлэх асуудлыг чухалчилж анхаарсан. 1967-1971 оны 2-р таван жилийн

төлөвлөгөөнөөс эхэлж 1970-аад оны сүүлч хүртэл үргэлжилсэн хоёр дахь шатны

үндсэн дээр экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн төмөрлөг, хими,

машины үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлжээ. Экспортын бүтээгдэхүүний

үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр засгаас онцгой анхаарч хөнгөлөлттэй зээл олгох,

үйлдвэртээ зориулж импортоор авах зүйлийг нь гаалийн татвараас хөнгөлөх буюу

чөлөөлөх бодлого баримталж байжээ. Мөн шинээр экспортод зориулан үйлдвэрлэсэн

бүтээгдэхүүнийг нь гаалийн болон ашиг орлогын татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга

хэмжээг авч хэрэгжүүлжээ. Энэ бүх арга хэмжээний үр дүнд экспортын чиглэлийн

үйлдвэрлэлийн салбар 80-аад оноос илүү хурдацтай хөгжиж эхэлсэн байна. Тийм ч

учраас Өмнөд Солонгосын үсрэнгүй хөгжлийг экспортод чиглэсэн "эдийн засгийн

гайхамшиг" гэж нэрлэдэг байна. Өмнөд Солонгос өнөөдөр дэлхийн гол 10

экспортлогч орны нэг, телевизор үйлдвэрлэлээр дэлхийд 1, хөлөг онгоц үйлдвэрлэлээр

2, бэлэн хувцас, гэр ахуйн цахилгаан бараагаар 3-т, нэхмэл бөс бараагаар 4-т азийн

шинээр хөгжиж байгаа орнууд дотор цахилгаан техникийн бараагаар 2-р байранд ордог

болсон төдийгүй ДНБ-ний өсөлтийн 66% гадаад худалдааны өсөлтөөр хангаж байна.

Тайвань улс: Тайванийн үйлдвэржүүлэлтийн бодлогын гол амжилт нь “либералчлал”-

тай холбоотой гэж үздэг. Импортыг орлуулах үйлдвэржүүлэлтийн бодлого

хэрэгжүүлсний үр дүнд макро эдийн засгийн хүрээнд дараах өөрчлөлтүүд гарсан.

Үүнд:

1. Гадаад улс орнуудтай хийх гадаад худалдааны харилцаагаа өргөжүүлсэн.

Дотоодын бүтээгдэхүүнээр импортыг орлуулахад технологи болон тоног

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 26

төхөөрөмж, түүхий эд болон капитал бүтээгдэхүүн худалдан авахын тулд

гадаад улс орнуудтай өргөн хүрээнд худалдаа арилжаа хийх шаардлага гарсан.

2. Гадаадын эдийн засгаас хамаарах хамаарал буурсан. Тайванийн Засгийн газар

аж үйлдвэрүүдийг санхүүжүүлэхийн тулд АНУ-ын тусламжаас ихээхэн

хамааралтай байв. Тухайлбал, 1950 онд Тайванийн нийт хөрөнгө оруулалтын

40 хувийг бүрдүүлж байсан. Гэвч АНУ-ын Засгийн газраас 1959 онд үзүүлж

байсан тусламжаа зогсооход Тайванийн Засгийн газар төлбөрийн балансын

3. Хятад улсын аюул занал багассан. 1940-1970 онуудад Хятад улсаас Тайваньдцэргийн

хүчээр байнга аюул занал үзүүлж байсан. Үүнээс хамгаалахын тулд

батлан хамгаалахын хүчин чадлыг бэхжүүлэхэд эдийн засгаа тогтвортой

байлгах шаардлага гарсан. Ялангуяа, эдийн засгийн хөгжлийн шаардлагаар бус

батлан хамгаалах, аюулгүй байдлаа хангах явдлыг дэмжих чадвартай хүчирхэг

үндэсний үйлдвэрүүд чухал байсан тул үүнд чиглэсэн төлөвлөгөө

боловсруулсан. Мөн нөгөө талаас Хятадын эдийн засагт нөлөөгөө тогтоохын

тулд экспортыг дэмжих шаардлага гарсан.

4. Экспортод чиглэсэн үйлдвэржилтийн үндэс суурь тавигдсан.

1960-аад онд үндсэндээ хөдөлмөр зарцуулалт ихтэй, нэмэгдсэн өртөг

багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан хэдий ч хүнд үйлдвэрүүд нь

экспортод чиглэсэн секторуудыг хурдацтай өргөжүүлэхэд шаардлагтай

завсрын болон капитал бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол эх үүсвэр нь болж

байв.

Тайванийн Засгийн газар 1965 оноос экспортод чиглэсэн аж

үйлдвэржүүлэлтийн стратегийг хэрэгжүүлж эхэлсэн.

Засгийн газар төсвийн хөрөнгөөр улсын үйлдвэрүүдэд хөрөнгө

оруулалт хийх, банкны салбарын зүгээс үйлдвэрүүдэд хөнгөлттэй зээл

олгох бодлого баримталсан байна.

Нөгөө талаар, Тайваний хөгжлийг түргэсгэсэн гол гурван хүчин зүйл байдаг гэж

үздэг бөгөөд эдгээр нь газрын шинэчлэл, өмч хувьчлал, жижиг дунд үйлдвэрийг

(ЖДҮ) амжилттай хөгжүүлсэн явдал юм.

Тайвань улс 1967 онд дэлхийд анх удаа "ЖДҮ-ийн үйл ажиллагааг зохицуулах хууль"

(The Small and Medium Enterprise Guidance Regulations) гаргаж, зах зээлийн хямрал,

байгалийн гамшиг гэх мэт давагдашгүй хүчин зүйлс өртсөн эрсдлийг бууруулах, нөхөн

олговор олгох, сургалт явуулах зорилготой ЖДҮ-ийн төв болон дэмжих санг бүх

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 27

хотуудад байгуулжээ.

Тайвань жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд онцгой анхаарч ирсэн ба хөрөнгө

оруулалт, түүхий эдийн дутагдал, гадны хамаарал ихтэй үед үйлдвэржүүлэх хамгийн

оновчтой зам нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал байдгийг харуулж чадсан

юм. Тайваний Засгийн газар техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, шинжлэх

ухаан судалгааны ажилд ч маш их хөрөнгө зарцуулжээ. Жижиг үйлдвэрлэлийг овог,

гэр бүлийн уламжлалд тулгуурлан төрөлжүүлж, том үйлдвэрүүдийн нэгдсэн бодлогод

захируулж, дасгаж чадсаны ачаар дэлхийн тэргүүлэх компаниуд Apple, Dell, Fujitsu,

Hewlett Packard, IBM, Siemens, Sony, Toshiba-ийн захиалгыг өрхийн үйлдвэрлэгчид

чанарын өндөр төвшинд хийх хэмжээнд очжээ.

Хятад улс бол ажлын байр эсвэл тоног төхөөрөмжийг нь бэлдэж өгдөг. Эсвэл эдийн

засгийн газраас нь шууд хөрөнгө оруулалт хийдэг.

Орос улс засгийн газраас бүс нутаг дахь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх

бодлого барьж, 100-500 сая төгрөгтэй тэнцэхүйц санхүүжилтийг Оросын засгийн

газраас эхний таван жилд хүүгүй, татваргүй зээлийг урт хугацаанд олгож байна

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ОРОН НУТАГТ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ

ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ

2.1 Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа

/Дархан-Уул, Завхан аймгуудын жишээн дээр/

Улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үндсэн арга зам нь

“үйлдвэржүүлэлт” гэдгийг судлаачдын онолын бүтээл, 18 дугаар зуунд олон орныг

хамарсан аж үйлдвэрийн хувьсгал, дэлхийн 2 дугаар дайны дараа Америкийн генерал

Джорж К.Маршаллын дэвшүүлэн хэрэгжүүлсэн “Европыг сэргээн босгох төлөвлөгөө”

буюу Европын олон орныг хоцрогдлоос дэвшилд хүрсэн туршлага харуулж байна.

“Үйлдвэржүүлэлт” нь нийгмийн болон эдийн засгийн ухааны тодорхойлолтоор зөвхөн

үйлдвэр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах, эсвэл жижиг, дунд үйлдвэрлэлийг

хөгжүүлэх гэсэн ойлголт биш, харин нийгмийн бүх салбарт шинэ мэдлэг, боловсронгуй

арга, технологийн дэвшил нэвтрүүлэх, эзэмших, хүний нөөцийг хөгжүүлсэнээр

үйлдвэржсэн нийгмийг бий болгох өргөн цар хүрээтэй цогц асуудал юм.

Манай улсын хувьд түүхий эдийн харьцангуй их нөөцтэй хэдий ч дотоод зах

зээлийн багтаамж багатай нөгөө талаас түүхий эдээ боловсруулахгүйгээр буюу “нэмүү

өртгийг” шингээлгүйгээр экспортолдог тул “хараат үйлдвэржүүлэлт” бий болжээ гэж

судлаачид дүгнэдэг байна. Тууштай олон жил мөрдөж, хэрэгжүүлэх

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 28

үйлдвэржүүлэлтийн стратеги, бодлогыг тодорхойлоход үйлдвэржүүлэлтийн талаар

хийгдсэн судалгаа, орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан тооцсон ирээдүйн

төсөөлөл нэн шаардлагатай байгаа юм. Энэ үндсэн дээр үйлдвэржүүлэлтийн тэргүүлэх

чиглэлийг тогтоох, түүхий эдээ дотооддоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн

үйлдвэрлэх, өрсөлдөх чадвар бүхий импортыг орлох Монголын “брэнд”

бүтээгдэхүүнийг бий болгох, үйлдвэрлэлийн нөөцүүдийг зөв оновчтой хуваарилах,

чанартай шинэ бүтээгдэхүүнийг хуваарилах, хадгалах, тээвэрлэх, үйлчилгээг хүргэх үе

шатуудыг тодорхойлох, шинээр барих үйлдвэрүүдийг санхүүжүүлэх ахэлбэрүүдийг

тодорхойлох зэрэг олон асуудлуудыг судлах явдал өнөөдрийн тулгамдсан чухал

асуудал болоод байгаа билээ. Орон нутгийг төлөөлөх чадвартай Завхан, Дархан-Уул,

аймгуудад үйлдвэрлэл хөгжүүлэх бодит нөөц боломжийг хэрэгцээнд нь тулгуурлан

нөлөөлөх хүчин зүйлстэй нь харьцуулан судлах замаар хөгжүүлэх боломжтой

үйлдвэрүүдийг тодорхойлох, улмаар тэднийг дэмжих арга замуудыг санал болгоход

судалгааны ажлын үндсэн зорилго оршино. Энэхүү судалгаагаар дараах зорилтуудыг

дэвшүүлэн тавьсан. Үүнд:

I. Аймгуудын үйлдвэржүүлэлтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж

зураглал гаргах,

II. Аймгуудад үйлдвэрлэл хөгжүүлэх боломж, нөөцийн судалгаа хийж хөгжих

боломжтой үйлдвэрлэлийг тодорхойлж ирээдүйн зураглал гаргах,

III. Аймгуудад үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрийн ба төрийн бус байгууллага,

бизнес эрхлэгчдийн оролцоог судалж тодорхойлох,

III. Ирээдүйд хөгжүүлэх үйлдвэрүүдийг санхүүжүүлэх хувилбаруудын талаар

санал боловсруулах.

ДАРХАН-УУЛ АЙМАГ

Орон нутгийн эдийн засагт үйлдвэрлэлийн салбарын гүйцэтгэж буй үүрэг

Дархан-Уул аймгийн хүн ам 2012 оны байдлаар 91,0 мянга, өрхийн тоо 24,9 мянга

байна. Засаг захиргааны 4 сумтай. ОХУ болон БНХАУ-г холбосон тэнхлэгийн авто

зам болон төмөр замтай. Төвийн эрчим хүчний хувьд өөрийн Дулааны цахилгаан

станц, төвийн эрчим хүчний систем болон ОХУ-ын Дорнод Сибирийн эрчим хүчний

систем зэрэг эх үүсвэртэй. Дулааны хангамжийн хувьд уур, усан хангамжийн дулааны

эх үүсвэртэй. Усан хангамж, ариутгах татуургын байгууламжтай. Харилцаа холбооны

хувьд өндөр хурдны шилэн кабелиар улс, хот хооронд холбогдсон бөгөөд үүрэн

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 29

телефоны 4 хангагчтай. Дэд бүтцийн салбарууд сайн хөгжсөн үйлдвэрлэл, соёл

боловсрол, шинжлэх ухааны томоохон төв тул гадаадын хөрөнгө оруулалтыг татах

хамгийн таатай нөхцөл бүрдсэн аймаг юм. Дархан-Уул нь Монголын газар

тариалангийн төв бүсэд оршдог учраас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүнд газар

тариалан голлодог бөгөөд газар тариалангийн аж ахуйнууд шинжлэх ухааны баазтайгаа

ойрхон байрлаж, түүнтэй хамтран ажилладагаараа бусад аймгуудаас давуутай юм.

ЭЗҮ ААН Өрх

Тариалангийн

Талбай /га/

Малын

тоо

Хураан авсан ургац /тн/

Төмс Үр тариа Хүнсний

ногоо

100+ 12,000 37,000 345,000 11166,2 4132,6 7505,7

2012 онд Засгийн Газраас “Дархан, Сэлэнгийн бүс нутгийг эрчимжсэн мал аж ахуй,

газар тариалангийн бүс нутаг” гэж зарласан. Аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь

хүн амын хэрэгцээний 30%, с 90%, г 70% гаруй хувийг, т, хүнсний ногооны хэрэгцээг

өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа стратегийн ач холбогдолбүхий салбарын

нэг юм.

Дархан-Уул аймаг нь барилгын материалын үйлдвэрийн бааз суурь болгохоор

байгуулагдсан барилгын материалын үйлдвэрлэлийн түүхий эд болох элс, төрөл

бүрийн барилгын чулуулаг, төмрийн хүдэр, нүүрс, керамзит шаврын ордоор баялаг бүс

нутаг юм. Сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрчимтэй хөгжиж

үйлдвэрлэл дахин сэргэж ирсэн. Дархан – Уул аймаг Монгол улсын хэмжээнд томд

тооцогдох Эрэл цемент ХК, Силикат ХК, Эрдэс хөвөн ХК, Дархан Нэхий ХК, "Мах

комбинат", "Хар төмөрлөгийн үйлдвэр" зэрэг олон үйлдвэрүүдтэй, боловсруулах

үйлдвэрлэлийн салбар нэлээд хөгжсөн бүс нутаг юм.Дотоодын нийт бүтээгдхүүний

үйлдвэрлэл 2013 оны байдлаар 117 тэрбум төгрөгт хүрч 2012 онтой харьцуулахад 22%

өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2013 онд 70,6 тэрбум төгрөгт

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 30

хүрсэн нь 2012 онтой харьцуулахад 13,2% өссөн байна. Тус салбарын бүтээгдэхүүний

70% төмөрлөгийн үйлдвэрт, 11,1% дулаан цахилгааны үйлдвэрлэлд, 4,6% ашигт

малтмал олборлолтын салбарт үйлдвэрлэгдэж байна.

2.1.5 Дархан-Уул аймгийн үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, нөлөөлж

буй хүчин зүйл

2013 оны эхний байдлаар Дархан-Уул аймагт нийт 1984 аж ахуйн нэгж

татварын албанд бүртгэлтэй байгаагаас бидний судалгаанд хамрагдсан 58 чиглэлээс

үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг нь 40 чиглэлийн,

Үйлдвэрлэлийн Үйл ажиллагаа нь

зогсонги Үйл ажиллагаа нь

тогтвортой 404 101 303

Зогсонги байгаа үйлдвэрүүдийг үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл барилга,

барилгын материал, олборлох үйлдвэр ба газар тариалан эрхлэгчид илүү олон байна.

Эдгээр нь ерөнхийдөө улирлын шинж чанартай үйлдвэрүүд байгаа ч сүүлийн жилүүдэд

үйлдвэрлэл зогсонги байгаа шалтгаанаа үндсэндээ хэрэглэгчдийн худалдан авах

чадварын бууралтаас хамааран зах зээл дээр эрэлт буурсан, нөгөө талаас түүхий эд

материалын үнэ, бусад зардлын өсөлт болон ажлын байр стандарт шаардлага хангахгүй

байгаа зэрэг нь нөлөөлж байна. Ихэнхи зогсонги байгаа үйлдвэрүүдийн нөхцөл байдал

ямар нэгэн байдлаар санхүүжилтийн асуудалтай холбоотой байна. Үйлдвэрлэгчид

өөрсдөө дурьдаагүй боловч зогсонги байгаа үйлдвэрийн эздийн үйлдвэрлэл эрхлэх

сонирхол, удирдлагын ур чадвар сул зэрэг шалтгаануудыг дурьдах хэрэгтэй. Үйл

ажиллагаа нь тогтвортой байгаа үйлдвэрлэлүүдийг чиглэлээр авч үзвэл Дархан -Уул

аймгийн хэмжээгээр газар тариалан, боловсруулах үйлдвэрүүд, барилгын материал

үйлдвэрлэл, мал аж ахуй, гурил, гурилан бүтээгдэхүүн, уул уурхайн олборлох гэсэн

үндсэн 6 чиглэлийн үйлдвэрүүд харьцангуй тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Сумдад үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийг үйл ажиллагааны чиглэлээр авч

үзвэл ихээхэн ялгаатай байна. Дархан суманд барилгын материал, боловсруулах болон

хөнгөн аж үйлдвэр, бүх төрлийн хүнсний үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй түлхүү

хөгжсөн байхад цэвэр бохир усны нэгдсэн сүлжээгүй Орхон суманд хүнсний ногоо

тариалалт сайн хөгжсөн, харин Шарын голд дэд бүтэц боломжийн ч уурхайгаас өөр

онцн үйлдвэрлэл байхгүй, Хонгорт газар тариалан, мал аж ахуйн чиглэлийн

үйлдвэрлэгчид түлхүү, барилгын материалын түүхий эд олборлох үйлдвэрүүд цөөн

байдаг нь ажиглагдаж байна.

Үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлүүд

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 31

Аймгийн өнөөгийн үйлдвэрүүдэд тулгарч байгаа бэрхшээлийг судалж үзэхэд

санхүүжилтийн асуудал, техник, технологийн асуудал, эргэлтийн хөрөнгийн асуудал,

зардлын өсөлт, ажиллах хүчний мэдлэг, чадавхи, туршлага дутагдалтай гэсэн

бэрхшээлүүд хамгийн ихээр тохиолддог байна. Үйлдвэр эрхлэгчдийн хувьд банкны

зээлд хамрагдах шалгуур өндөр, хүү өндөр, хугацаа богино байдгаас санхүүжилтийн

асуудал хамгийн элбэг тохиолддог бэрхшээл болж байна. Нэг хэсэг үйлдвэрлэгчид улс

орны эдийн засаг, хэрэглэгчдийн худалдан авах чадвар, барилгын салбарын

уналтуудтай холбоотойгоор зах зээл дээр эрэлт багасч байгаа гэсэн бол нөгөө хэсэг

үйлдвэрлэгчид зах зээл байгаа ч бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах, имиж

бүрдүүлэхийн тулд маркетинг, менежмент дутагдалтай гэсэн байна. Гуравдахь хэсэг нь

зах зээл угаасаа бага, экспортод бүтээгдэхүүнээ гаргах гэхэд өрсөлдөх чадвар муу гэж

үзэж байна. ТБ-ын төлөөлөгчид үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа үндсэн бэрхшээл

санхүүжилттэй холбоотой гэж үзэж байгаа бол ТББ-н төлөөлөгчид санхүүжилтийн

бэрхшээлтэй эн тэнцүүгээр бизнес эрхлэгчдийн санаачлага дутмаг, санхүүжилтийг

буруу зориулалтаар буюу хувийнхаа хэрэгцээнд зарцуулдаг, үйлдвэрлэлийг дэмжих

төрийн цогц бодлого дутмаг зэргийг эн тэргүүнд нэрлэсэн байна. Үйлдвэрлэл

эрхлэгчдэд төрийн байгууллагын үзүүлж байгаа дарамт гол төлөв мэргэжлийн

хяналтын байгууллагуудаас тавьж буй стандартын шаардлага орон нутагт тохирохгүй

байгаатай холбоотой үүссэн зөрчлүүд, мэргэжлийн хяналт болоод татварын

байгууллагуудын ажилтан, албан хаагчдын харьцааны асуудалтай холбоотой гэж

үйлдвэр эрхлэгчид, ТБ, ТББ-уудын төлөөлөгчид үзэж байгааг энд дурьдах нь зүйтэй.

Дархан-Уул аймгийн үйлдвэржүүлэлтийн ирээдүй

Үйлдвэрлэгчдийн ирээдүйн зураглалыг гаргахдаа Дархан-Уул аймагт

үйлдвэрлэл хөгжих дотоод ба гадаад хүчин зүйлүүдийг шинжилж, зах зээлийн боломж,

байгалийн болоод эдийн засгийн нөөцийг дэлгэрүүлэн судалж тэдгээр боложийг

ашиглан Дархан-Уул аймагт дэмжих, сэргээн засварлах үйлдвэрүүд болон Дархан -Уул

аймагт шинээр байгуулах үйлдвэрүүдийг тодорхойлов..

Зах зээлийн боломж

Аймгийн төдийгүй улсын хувьд дотоодын зах зээл бага гэсэн бэрхшээл бүхий л

томоохон үйлдвэрлэгчдэд тохиолдож байгаа хэдий ч аймгийн үйлдвэрлэгчдийн 74% нь

Дархан-Уул аймаг эсвэл Дархан-Уул, Сэлэнгэ аймаг нь тэдний гол зах зээл гэсэн нь

орон нутгийн зах зээлд төвлөрсөн үйлдвэрлэл явагддаг нь харагдаж байна. Харин

зөвхөн сумандаа борлуулалт хийдэг үйлдвэрлэгчид 10%, УБ буюу бусад дотоодын зах

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 32

зээлийг хангадаг 11% нь улс орны шинж чанартай томоохон үйлдвэрүүд болох Эрэл

цемент ХК, Дархан Төмөрлөг г.м үйлдвэрүүд байна. Харин экспортод бүтээгдэхүүнээ

гаргаж байгаа гэсэн 5%-д мал нядалгаа, мах боловсруулах үйлдвэрүүд, Дархан Нэхий

ХК г.м компаниуд багтаж байна. Эрэлт тогтвортой, үйл ажиллагаа хэвийн явагдах

боломжтой гэж байгаа үйлдвэрүүд 52% эзэлж байхад бүтээгдэхүүн нь импортыг орлох

улмаар экспортод гарах боломжтой гэж байгаа үйлдвэрүүд 25% байгаа нь Дархан-Уул

аймгийн өнөөгийн үйлдвэрүүдийн зах зээлийн боломж хангалттай өндөр байгааг

харуулж байна. Барилга, түүний дагалдах салбар, тухайлбал барилгын материал,

барилгын хийц, тавилга хэрэгсэл үйлдвэрлэгчдийн эрэлт буурч байгаа ч эдийн засаг

сэргэхэд үйл ажиллагаа нь хэвийн болох үйлдвэрүүд гэж тооцогдож байна. Хэрэглэгч,

борлуулагч нараас авсан санал асуулгаар үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанарыг

сайжруулж, нэр төрлөө нэмэгдүүлэхийг хамгийн ихээр санал болгожээ. Үнэ

хямдруулах болон сав баглаа боодол сайжруулах асуудлууд дараагийн байранд

тавигджээ. Үйлдвэрлэгчид Дархан-Уул аймгийнхаа боломж ба давуу талуудаа ашиглан

хэрэглэгч, борлуулагчдынхаа саналыг өөрийнхөө төвшинд судлан тодруулж үйл

ажиллагаандаа тусгах шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Байгалийн болоод эдийн засгийн нөөц

Аймагт хамгийн ихээр ашиглагдаж байгаа нөөцөнд барилгын материалын түүхий

эдүүд, нүүрс, алт, тариалангийн эргэлтийн талбай орсон байна. Харин аймгийн

хэмжээгээр ашиглагдаагүй байгаа, боломж ихтэй ашиглах шаардлагатай нөөцөд

барилгын материалын түүхий эдийн зарим ордууд, одоо ашиглагдахгүй байгаа хуучин

үйлдвэрийн газрын обьектууд, төмрийн хүдрийн орд байна. Үйлдвэрүүдийн 67% нь

аймгаасаа болон Сэлэнгээс үндсэн түүхий эд авдаг гэсэн нь орон нутгийн түүхий эдийн

боломж харьцангуй өндөр гэдгийг харуулж байна. Үйлдвэрлэгчдийн дийлэнх нь түүхи

эдээ өөрсдөө бэлтгэх, худалдан авалтын сувгийг нэмэгдүүлэх, төрөөс дэмжиж нэгдсэн

бэлтгэлийн системтэй болох зэргийг хамгийн зөв арга гэж үзжээ. Харин нөөц бага гэж

үзсэн үйлдвэрлэгчдийн дийлэнхи модон эдлэл, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн аж ахуй,

хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Дархан-Уул аймгийн

МСҮТөвүүд нь тус бүртээ 14 чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж жилд дунджаар

нийт 500 орчим нарийн мэргэжилтэй боловсон хүчин төгсгөн гаргаж байгаа бөгөөд

барилга, оёдол, хүнс үйлдвэрлэл, автомашин засвар зэрэг салбаруудаас бусад салбарт

мэргэжилтэй ажилтан бэлтгэн өгч чадахгүй байна. Иймээс үйлдвэрлэгчдийн 68%

ажиллагсдаа ямар нэг хэмжээгээр өөрсдөө сурган дадлагажуулж авдаг байна. Энэ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 33

бүхнээс үзэхэд нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх ажилд аймгийн их дээд сургууль,

МСҮТ-үүд хэрэгцээний судалгаа хийж мэргэжлийн чиглэлүүдээ нэмэгдүүлэх

шаардлага тулгарч байна.

Үйлдвэржилтийг дэмжих санхүүжилтийн хувилбарууд

Дархан-Уул аймаг нь үйлдвэрлэл хөгжих байгалийн болоод нийгэм эдийн засгийн нөөц

баялаг, боломж ихтэй аймаг бөгөөд үйлдвэр эрхлэхэд үндсэн бэрхшээл болоод байгаа

санхүүжилтийн асуудлыг зохистойгоор шийдэх, зохион байгуулах нь хамгийн

тулгамдсан асуудал болоод байна. Урт хугацаатай бага хүүтэй банкны зээл

үйлдвэрлэгчдийг дэмжиж чадна гэж үйлдвэрлэгчдийн 71%, ТБ-уудын 37%, ТББ-уудын

56% үзэж байгаа боловч одоо шаардлагатай санхүүжилтийн 10%-г л банкны зээлээр

хийхээр төлөвлөснийг харвал өнөөгийн банкны зээл үйлдвэрлэгчдэд шаардлагатай

санхүүжилтийн хангалттай эх үүсвэр болж чадахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүргэж

байна. Үйлдвэрлэгчид 5-10 жилийн хугацаатай, жилийн 8-12% орчим хүүтэй зээл

байвал тэднийг дэмжиж чадна гэж үзэж байгаа нь арилжааны банкуудаар дамжин

хэрэгждэг үйлдвэрлэгчдийг дэмжих төслийн зээлүүд зохистой нь харагдаж байна. Одоо

шаардлагатай байгаа санхүүжилтийн 44% нь төслийн зээлээр гэж хариулсан

үйлдвэрлэгчдийн дийлэнхи нь ХХААХҮЯ-ы тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл,

зээлийн хүүгийн төлбөрийн 50%-ыг төрөөс даах, харьяа сангуудын эх үүсвэр, УИХ-н

гишүүдийн тойрогтоо зарцуулах 500,0 сая төгрөг г.м яамны болоод төрийн эх үүсвэрт

найдсан байдалтай байна. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулагчид

яамнаас санхүүжилтийн ихээхэн хүлээлттэй байна. Энэ нь нэг талаар ХХААХҮЯ

хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг малчид тариаланчдад их хэмжээгээр

буцалтгүй тусламж өгч байсан нь тэдэнд хүлээлт үүсгэсэнтэй холбоотой. Энэ

зорилгоор жил бүр улсын төсвөөс их хэмжээний зардал гардаг боловч малчид,

тариаланчдын амийг аргацаахад зориулагдахаас биш тогтвортой хөгжилд хүргэж

чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, санхүүжилт, зээл тусламжийн бодлогоо хамгийн үр

дүнтэй байхаар үйл ажиллагаануудад чиглүүлэх шаардлагатай байна. ТБ-н

төлөөлөгчид орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих санд газар ашиглах лиценз

худалдах, том үйлдвэрлэгчдээс хандив тусламж авах г.м-ээр хөрөнгө төвлөрүүлж

ЖДҮ-г дэмжих нь үр дүнтэй арга гэж үзсэн байна. ЖДҮ-чдэд зээлийн барьцаа баталгаа

хангалтгүй байдагтай холбоотойгоор банкны зээлд хамрагдах боломж багатай бөгөөд

зээлийн баталгааны сангуудыг олон улсын төсөл хөтөлбөрүүд тууштай ажиллуулах нь

чухал ач холбогдолтой байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 34

Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэхэд төрийн ба төрийн бус бизнесийг дэмжих

байгууллагуудын оролцоо

Төрийн байгууллагын оролцоо

Үйлдвэрлэлийн хөгжилд Төрийн байгууллагуудын оролцоо дэмжлэг хаана, юунд

дутагдаж байгааг үйлдвэрлэгчдийн хариултанд үндэслэн гаргахад дийлэнхи нь төрийн

зүгээс татварын хөнгөлөлт урамшуулал, санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх,хууль эрх

зүйн зохистой орчин бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байна. Харин ТБ-ын төлөөлөгчид

эрхзүйн зохистой орчин бүрдүүлэхийн тулд орон нутагт болон амьдралд нийцэл

муутай МХГ-ын стандартууд, ТЗУСХууль, Газрын тухай хууль, Татварын хуулиудыг

эргэн харах шаардлагатай гэж үзжээ. Үйлдвэрлэгч, ТБ-ын төлөөлөгч, Хэрэглэгч болон

Борлуулагчдын нийт төлөөлөл үйлдвэрлэгчдийг ялангуяа шинээр байгуулагдсан ЖДҮ

болон техник технологийн шинэчлэл хийж буй үйлдвэрлэгчид, импортыг орлох

экспортын чиглэлтэй үйлдвэрүүдэд татварын урамшуулалаар дэмжлэг үзүүлэх нь

зүйтэй гэж үзсэн байна. Мөн үйлдвэрлэгчид бүх нийтээрээ НӨАТ төлдөггүйгээс НӨАТ

буцаалтаа хийж чадахгүй, давхар төлөлт хийж байгааг эргэн харах хэрэгтэй байна.

Төрөөс санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж олон үйлдвэрлэгч дурьдсан

нь нэг талаас ХХААХҮЯ-с мал аж ахуй, газар тариалангийн салбарт нилээдгүй

санхүүгийн дэмжлэг үзүүлдэг, эдгээр салбарт үйлдвэр эрхлэгчид ч санхүүгийн

дэмжлэг, яамны хөнгөлөлттэй зээлд хамрагдана гэсэн хүлээлттэй болсон, нөгөө талаас

санхүүжилтийн гол эх үүсвэр болох банкны зээлийн хүү хэт өндөр, хугацаа богино

байгаа нь үйлдвэрлэгчид банкны бус эх үүсвэрээс санхүүжилт хайж тэр нь төр, төрийн

байгууллагууд гэсэн гаргалгаанд хүрч байгаатай холбоотой. ХАА-н салбарын

үйлдвэрлэгчид тэр дундаа тариаланчид, малчдад нэг удаагийн аргацаасан дэмжлэг

үзүүлэхээсээ илүү хөдөө аж ахуйн салбарын үр ашгийг дээшлүүлэх, эрчимжүүлэх

үүднээс үржил селекци, элит үрийн аж ахуй эрхлэгчдийг татварын хөнгөлөлт,

урамшууллаар дэмжиж, тэдгээрээс гарсан түүхий эдийн түгээлтийг үр ашигтайгаар

зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн

аргацаасан тусламжаа зогсоож тогтвортой үйл ажиллагааг дэмжигч олон улсын

хөнгөлөлттэй зээл олгогч, зээлийн баталгааны сан гаргагч төсөл хөтөлбөрүүдийн үйл

ажиллагааг тэргүүлэх салбарууд уруугаа чиглүүлэх шаардлагатай байна.

Үйлдвэрлэгчдийн санал асуулгаар төрөөс явуулж байгаа дэмжлэг нь өрөөсгөл талтай,

нэмүү өртгийн сүлжээг бүхэлд нь хамарч чаддаггүй, нэмүү өртгийн сүлжээний нэг

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 35

хэсгийг дэмжээд, нөгөө хэсэг нь дэмжлэггүй үлдсэнээр нөгөөд дарамт болдог, эсвэл

хий дэмий хөрөнгө үр дүнгүй үрэгддэг гэсэн байна. Өөрөөр хэлбэл, төр зөвхөн

тариаланчдыг эсвэл барилгын үйлдвэрүүдийг дэмжихэд хэрэглэгчид нь худалдан авах

чадвар муутай байвал үр дүнд хүрэхгүй. Хамгийн чухал нь төрөөс аливаа нэг

үйлдвэрлэлийн салбарыг дэмжихдээ тэдний хэрэглэгчдийн чадавхийг бэхжүүлэх,

түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн бүтээгдэхүүний чанар, бэлтгэн нийлүүлэлтийн

систем бодитой нөхцөлдсөн байхыг харгалзан үзэх, улмаар нэмүү өртөгийн сүлжээнд

оролцогч талуудын чадавхи бэхжсэнээр үйл ажиллагааг сайжруулах нөхцөлийг бий

болгоход анхаарах шаардлагатай байна. Дархан-Уул аймагт ҮТП жинхэнэ ёсоор нь бий

болгоход их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа нилээдгүй шаардагдах бөгөөд шат

дараатайгаар хийгдэх ажил юм. Тиймээс эхний ээлжинд хөрөнгө санхүүгийн

хомсдолтой өнөө үед ҮТП-г жинхэнэ ёсоор бий болохоос өмнө импортыг орлох,

экспортын баримжаатай үйлдвэрүүдийг цогцоор нь дэмжихийн тулд Дархан сумыг

үйлдвэржилтийн жишиг хот болгон зарлах боломжтой гэж үзэж байна.

Үйлдвэржүүлэлтийг дэмжихийн тулд Дархан сумыг тэр чигт нь “Үйлдвэрлэлийн

жишиг хот” болгон зарлан тэргүүлэх чиглэлийн үйлдвэрүүдэд бодлогын цогц дэмжлэг

үзүүлэх, татварын хөнгөлөлт, урамшууллаар дэмжин хөгжүүлэх боломжтой. Дархан

суманд байгаа үйлдвэрүүдийн нөхцөл байдал, боломжуудыг харахад энэ нь ихээхэн

тохиромжтой нөхцөл бөгөөд ингэхдээ эдийн засгийн үр ашиг, импортыг орлох болон

экспортын чиглэл, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудлыг шалгуур үзүүлэлт

болгон нарийвчлан тавьж салбаруудаар ялгавартай татварын хөнгөлөлт урамшууллыг

үзүүлэх боломжтой. Энэ асуудал нь маш өргөн хүрээтэй учир нарийн тооцоо судалгаа

хийж ямар үйлдвэрүүдийг төрөөс хэрхэн дэмжих, ямар нөхцөлүүдийг бий болгохыг

шийдвэрлэх нь зүйтэй. Мөн үйлдвэрлэгчид дээр өгүүлсэн асуудлаас гадна дараахь

асуудлууд дээр төрийн оролцоо, дэмжлэг шаардлагатай гэж үзэж байна.

Үүнд:

Төр өөрөө хэрэгл эгч бөгөөд төрийн захиалга, тендерийг гүйцэтгүүлэх

замаар дотоодын үйлдвэрлэгчдийг зах зээлээр дэмжих

Хүн амын тоог нэмэгдүүлэх төрийн бодлогоор зах зээлийг өргөтгөх

Орон нутагт түүхий эд бэлтгэлийн биржийг жинхэнэ утгаар байгуулах

Дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд төр дэмжиж, зохицуулах

Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх нарийн тооцоо судалгаа бүхий

хөтөлбөр, бодлого явуулах

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 36

Онцгой техник, технологи бүхий үйлдвэрүүдийг тусгайлан дэмжих

Эцсийн дүндээ төрийн бодлого үйлдвэрүүдийг шууд дэмжих, тэдэнд санхүүжилт өгөх

эсвэл нэг удаагийн тусламж үзүүлэх бус харин тогтвортой үйл ажиллагаа явуулах

боломжийг нь хангахын тулд дэд бүтцийг шийдэх, дэд бүтцийн үнийг аль болох бага

байлгахад анхаарах, татварын хөнгөлөлт урамшууллыг шийдэхдээ импортыг орлох,

экспортын чиглэлтэй үйлдвэрүүдээ багцаар нь өөрөөр хэлбэл нийлүүлэгч, хэрэглэгч

үйлдвэртэй нь хамтран авч үзэж хамруулах, санхүүжилтийн таатай нөхцөлүүдийг

дэмжихээс өөрөө шууд оролцохгүй байх, зах зээлийг тэлэх, экспортын боломжуудыг

нэмэгдүүлэх зэрэг нь чухал гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

Төрийн бус байгууллагын дэмжлэг, оролцоо

Дархан-Уул аймагт ДБ, АХБ,GTZ, ЕСББанк, JICA, KOICA, MercyCorp, World Vision

зэрэг олон улсын хандивлагч байгууллагуудын төслүүд хэрэгжиж, бизнесийг дэмжигч

болон ядуурлыг бууруулах ТББ-ууд, бизнес инкубатор төв, ХАҮТанхим, Ажил олгогч

эздийн холбоо, ХХААХҮЯ-ы харьяа ЖДҮ-г дэмжих төв, Хүнсчдийн холбоо, сумдын

тариаланчид, ногоочдын холбоо зэрэг нь идэвхитэй ажилладаг. Энэ нь Дархан -Уул

аймгийн үйлдвэр эрхлэгчдийн хувьд бусад аймгуудтай харьцуулахад нилээн өргөн

боломжтойг харуулж байгаа ч төслүүдийн хамарч байгаа хүрээ нь хангалттай бус

байгаа юм. Бүрэн хөтөлбөрийн хувьд үйлдвэрлэгчдийн хэрэгцээг тодорхойлж ТББ-ууд

өөрсдийн зорилго, үйл ажиллагаанд нийцэхийг сонгон дан ганц сургалт эсвэл зөвлөгөө

бус харин цогц үйлчилгээ бүхий бүрэн хөтөлбөр хэрэгжүүлэх нь үр дүнгээ өгнө. Үүний

тулд ТББ-ууд өөр хоорондоо зорилтот үйлдвэрлэгчдийн сегментүүд дээрээ хамтарч

ажиллах нь зүйтэй гэсэн саналыг судалгааны баг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл

тодорхой нэг үйлдвэрлэгч дээр ажиллаж байгаа төслүүд нэгдэн өөрсдийн

харилцагчийнхаа үйл ажиллагааг зэрэг зэрэг дэмжин ажиллавал үр дүн дээшлэхийн

зэрэгцээ төслүүдийн нийт өртөгөөр бүтэх үр дүн өндөр болох юм. ТББ-ууд

үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлүүд буюу үйлдвэржилт хөгжихгүй байгаа

шалтгааныг бууруулах, үйлдвэрлэгчдийг санхүүгийн менежментийн талаар зохистой

мэдлэгтэй болгох, улмаар мөнгөн урсгалаа зөв удирддаг болох талаар сургалт зөвлөгөө

өгөх, үйлдвэрлэл эрхлэх сэтгэлгээг төлөвшүүлэх, бүтээлч байдлыг дэмжих нь хамгийн

зохистой гэж үзэж байна.

Үйлдвэрлэгчдийн оролцоо

Үйлдвэржүүлэлтийн хөгжилд үйлдвэрлэгчдийн оролцоо маш чухал бөгөөд тэдний

оролцоог дараахь байдлаар тодорхойлж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 37

Үүнд:

Үйлдвэрлэх сэтгэлгээгээ хөгжүүлэх

Шинжлэх ухааны сүүлийн үеийн оолтыг ашиглах

Үндэсний үйлдвэрүүд бие биенээ дэмжин ажиллах

Төлөвлөгөөтэй ажиллах, мэргэжлийн экспертүүдтэй хамтарч ажиллах

Санхүүгийн менежмент болон бэлэн мөнгөний удирдлагыг зөв хийж байх

Төрөөс үзүүлэх дэмжлэг тусламжийн талаарх хүлээлтээ багасгах хэрэгтэй

Аймгийн ирээдүйн үйлдвэрүүд

Сумдын үйлдвэрлэлийн хувьд Дарханд бүх төрлийн үйлдвэрлэл байдаг бол

Шарын гол сум уурхайдаа, Орхон ногоочиддоо, Хонгор тариаланчиддаа түшиглэж

байна. Цаашдын ирээдүйн хувьд Шарын гол сум уурхайн хөгжлөөс гадна орон нутгийн

нөөцөд тулгуурласан керамзит, замаск зэрэг барилгын материалын үйлдвэрлэл, зөгийн

аж ахуй, ойн аж ахуй зэрэг онцгой сегментэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх үйлдвэрлэлийг

хөгжүүлэх, Орхон сум эрчимжсэн мал аж ахуй, хүнсний ногоо тариалалт түүнийг

тойрсон үйлдвэрлэл болох хүлэмж, зоорийн аж ахуй, хүнсний ногооны үрийн аж ахуй,

агропарк, шуудайны үйлдвэрлэл зэргийг хөгжүүлж экологийн цэвэр брэнд хүнсний

ногоо, түүнийг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Хонгор сум

эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэхдээ үрийн буудай,

агуулах зоорь зэрэгт илүү анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Дархан сум барилгын

материалын бүх төрлийн үйлдвэрлэл, төмөрлөгийн үйлдвэр, нэхий үйлдвэрлэл, бүх

төрлийн хүнсний үйлдвэрлэл зэргээрээ аймгаа төдийгүй улсыг хангах хэмжээнд хүрэх

бололцоотой. Аймгийн ирээдүйг тодорхойлох өнөөгийн үйлдвэрүүдийг дэмжихэд

ойрын хугацаанд ирээдүйн шинэ үйлдвэрүүдийг босгоход 5 тэрбум 817.1 сая төгрөг

нийт 104 тэрбум 983.2 сая төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог судалгааны баг гаргасан. Мөн

эдгээр үйлдвэрүүдэд хэрэглэх боломжтой санхүүжилтийн 17 боломжит хувилбаруудын

давуу болон сул талуудыг үнэлэн, ашиглах боломжтой үйлдвэрүүдийг тодорхойлсон.

Эдгээр хувилбаруудаас өнөөгийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалт, арилжааны

банкны зээл, ЖБЭК, АХБ-ны төслийн зээл, зээлийн баталгааны сан, хувьцаа гаргах,

ЖДҮ хөгжүүлэх сан, үйлдвэр эрхлэгчдийн өөрийн хөрөнгө оруулалт зэрэг

хувилбарууд нь ашиглагдаж байна. Харин одоогоор ашиглагдаагүй байгаа орон

нутгийн үйлдвэрлэлийг дэмжих сан, лизингийн тоног төхөөрөмж, гадаадын банкны

зээл, хөгжлийн банк, үйлдвэрлэгч-банк-түүхий эд нийлүүлэгчийн гурвалсан гэрээ,

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 38

хэрэглэгч-банк- үйлдвэрлэгчийн гурвалсан гэрээ, өрийн бичиг, бартер зэрэг

санхүүжилтийн 10 хувилбарыг санал болголоо. Хонгор сумын нутагт байх Төмөр

толгойн төмрийн хүдэр олборлолт, нефть боловсруулах үйлдвэр, Дархан суманд орших

Дархан Төмөрлөг ХК-н төмөр баяжуулах үйлдвэр, ҮТП зэргийг шинээр бий болгох нь

зах зээлийн хувьд ихээхэн боломжтой боловч шаардагдах санхүүжилтийн хэмжээ,

өнөөгийн нөхцөл зэргийг тооцоход төмөрлөг баяжуулах болон нефть боловсруулах

үйлдвэрүүд, ҮТП зэрэг нь ойрын хугацаанд санхүүжилтээ босгоход хүндрэл учрахаар

харагдаж байна. Гэхдээ өнөөгийн үйлдвэрүүд өөрсдийнхөө боломжоор болон зах

зээлийн жамаархөгжих боломж өндөртэй бөгөөд тэдэнд ТБ ба ТББ-ууд дэмжлэг

үзүүлэх нь хөгжлийг түргэсгэх боломжийг нэмэгдүүлнэ. Хүнсний үйлдвэрүүдийн

хувьд арилжааны банкинд аль болох хандалгүйгээр өөрсдийн хүч хөрөнгөөр

үйлдвэрлэлээ босгох нь үр дүнтэй бол боловсруулах болон барилгын материалын

үйлдвэрүүдийг арилжааны банкуудаар дамжин хэрэгжиж буй төслийн зээлд өргөнөөр

хамруулах нь зүйтэй юм. Ингэхдээ хөгжлийн банк байгуулагдах эсвэл зээлийн

баталгааны сангууд, даатгалын компаниуд бий болж банкуудтай хамтарч ажиллах нь

үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа. Өнөөгийн байдлаар манай оронд төр бизнес эрхлэгчид,

үйлдвэрлэгчдийн асуудалд оролцох сонирхолтой энэ чинээгээр ч үйлдвэрүүд төрөөс их

хэмжээний зүйлийг хүлээх болсон. Дархан-Уул аймгийн үйлдвэрүүд нь зах зээлийнхээ

эрэлт, нийлүүлэлтийн хуулиар цаашид хөгжих нь тодорхой боловч яг өнөөгийн манай

нөхцөлд тэрхүү хөгжлийн хурдац хэр байх нь төрийн оролцоо, дэмжлэгээс ихээхэн

хамаарахаар байна. Дархан ҮТП байгуулахад ихээхэн хөрөнгө, цаг хугацаа шаардагдах

бөгөөд түүний бэлтгэл хангагдаж байх хугацаанд өнөөгийн үйлдвэрүүдийг цогцоор

дэмжихийн тулд Дархан сумыг Үйлдвэрлэлийн жишиг хот гэж зарлан тэргүүлэх

чиглэлийн үйлдвэрүүдэд бодлогын цогц дэмжлэг үзүүлэх боломж байна. Эцсийн

дүндээ төрийн бодлого үйлдвэрүүдийг шууд дэмжих, тэдэнд санхүүжилт өгөх эсвэл

нэг удаагийн тусламж үзүүлэх бус харин тогтвортой үйл ажиллагаа явуулах

боломжийг нь хангахын тулд дэд бүтцийг шийдэх, дэд бүтцийн үнийг аль болох бага

байлгахад анхаарах, татварын хөнгөлөлт урамшууллыг шийдэхдээ импортыг орлох,

экспортын чиглэлтэй үйлдвэрүүдээ багцаар нь өөрөөр хэлбэл нийлүүлэгч, хэрэглэгч

үйлдвэртэй нь хамтран авч үзэж хамруулах, санхүүжилтийн таатай нөхцөлүүдийг

дэмжихээс өөрөө шууд оролцохгүй байх, зах зээлийг тэлэх, экспортын боломжуудыг

нэмэгдүүлэх зэрэг нь чухал гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Харин ТББ-уудын хувьд

харилцагчдаа үйл ажиллагаагаар нь болон салбараар нь сегментчлэн нэг сегментэд тал

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 39

бүрийн үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийг дэмжигч олон улсын төсөл

хөтөлбөрүүд болон ТББ-ууд хамтран үйл ажиллагаагаа явуулах нь зардал хэмнэж үр

дүнг дээшлүүлэх ач холбогдолтой.

ЗАВХАН АЙМАГ

Аймгийн эдийн засагт жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын гүйцэтгэж буй үүрэг

Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл:

2013 оны урьдчилсан дүнгээр нийтдээ 83.1 тэрбум төгрөгийн дотоодын нийт

бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны үйлдвэрлэлээс 12.6 % өссөн ба ХАА-н

нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 30 %, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 19.8 % тус тус өссөн

хандлагатай байна. Аймгийн ДНБ-ий 76.3 % нь ХАА-н, 21.7 % нь үйлчилгээ, 2% нь

боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн байна.

Хүн ам ба хөдөлмөр эрхлэлт

2013 оны жилийн эцсийн байдлаар аймгийн нийт хүн ам 76.6 мянга болж өнгөрсөн

оноос 2.9 мянган хүнээр буурсан ба, нийт хүн амын 48.3% нь хөдөлмөрийн насны хүн

ам байна. Нийт өрхийн 78.6 хувь нь малчин өрх эзэлдэг. Хөдөлмөр эрхлэлтийн

байдлыг салбараар нь авч үзвэл, 64,5% хөдөө аж ахуйн, 16,7% төр захиргааны, 10,7%

худалдаа үйлчилгээний, 6,7% нь хүнс, барилга, цахилгаан, дулаан зэрэг боловсруулах

үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Нийт ажиллагсадын 73,4% нь хувиараа

хөдөлмөр эрхлэгчид, 15,5% нь төрийн төсөвт байгууллагад, 5,2% нь компанид, 3% нь

хоршоо, нөхөрлөлд, 2,9% нь бусад хэвшилд ажиллаж байна.

Эдийн засгийн нөөц боломж График1.7

Завхан

аймаг жилд дундажаар хонины ноос 1663.4 тн, тэмээний ноос 29.7 тн, ямааны ноолуур

323.9 тн, бусад ноос 164 тн-ыг бэлтгэх боломжтой ба энэ нь хонины ноосны улсын

9.7%, ноолуурын 6.6 %, тэмээний ноосны 2.6 % эзэлдэг ба экспортын зориулалтаар 1.9

мянган тонн мах бэлтгэх боломжтой бөгөөд баруун бүсэд энэ үзүүлэлтээрээ тэргүүлдэг

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 40

Нийт тариалангийн талбайн хэмжээгээр баруун бүсэд тэргүүлдэг ба бүсийн нийт

тариалангийн талбайн 52.3 %, тариалжбуй талбайн 47.2 % нь тус аймагт байдаг. Гэвч

сүүлийн жилүүдэд цаг агаарын тааламжгүй байдал болон санхүүгийн хүндрэлээс

шалтгаалан нийт тариалангийн талбайнхаа 24 % буюу дундажаар 600 орчим га-д

тариалж 4100 орчим тн ургац хураан авдаг. Газар тариалангийн үйлдвэрлэл нь тогтмол,

аймгийн нийт хэрэгцээт төмс хүнсний ногооны 47.3 % хангадаг ба 2013 онд хураан

авсан ургацын 58.35 % төмс, 28.68 % хүнсний ногоо, 12.93 % малын тэжээл байна.

Нийт хураан авсан төмсний 79.6 % хүнсний ногооны 70.6 %-ийг Алдархаан, Улиастай,

Тосонцэнгэл, малын тэжээлийн 64.8 % Тэлмэн, Цэцэн-Уул сумууд хураан авсан болно.

Байгалийн болон ашигт малтмал: Завхан аймаг нь газрын доорхи эрдэс баялгийн

нөөц харьцангуй бага. Өөрийн аймгийн нутаг дэвсгэр дээр нүүрсний ордгүй цөөхөн

аймгийн нэг юм. Ойрын хугацаанд ашиглаж болох ашигт малтмалууд гэвэл, аймгийн

төв хэсэг, Улиастай сумын орчимд элс хайрганы хольц, тоосгоны шавар, шохойн

чулуу, барилгын элс зэрэг барилгын материалын эрдэс, түүхий эдийн нөөцтэй. Завхан

аймгийн нийт нутаг дэвсгэрийн 10 хувьтай тэнцэх хэмжээний ойн нөөцтэй ба нийт ойн

96.6 % шинэс, 2.3 % хуш, 1 % гацуур, 0.1 % нь бургас эзэлдэг аж. 2011-2012 онд болсон

түймэрт өртсөн ойн сангаас 6.9 мян м3, түлшний мод ашиглалтын бүсээс 35.1 мян м3,

ойн цэвэрлэгээнээс 3.5 мян м3 түлшний мод бэлтгэх боломжтой ба аймгийн болон

сумын төвийн дулааны гол эх үүсвэр нь түлшний мод байна.

Дэд бүтэц: Завхан аймагт дэд бүтэц маш сул хөгжсөн, замын сүлжээний хангамжийн

коэффициент 0.11 гэж тооцоологдсон нь Дархан-Уул аймгаас 29.7 дахин доогуур

байна. Улиастай, Тосонцэнгэлийн чиглэлд онгоц долоо хоногт 2 удаа нислэг хийж

байна. Эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй аймгуудын нэг ба эрчим хүчний

байнгын хомсдолд өртөж байдаг. Улиастай, Тосонцэнгэл сумууд нь өвлийн улиралд

дизель, дулааны улиралд Идэр, Богдын голын усан цахилгаан станцын эх үүсвэртэй

бол сумын төвүүд нь зөвхөн өвлийн улиралд дизель станцаас цахилгаанаар хангагддаг

байна. Эрчим хүч болон дулааны зардал өндөртэй.

Үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал нөлөөлж буй хүчин зүйл

Завхан аймагт 2013 оны эцсийн 169 аж ахуйн нэгж боловсруулах чиглэлээр үйл

ажиллагаа явуулах бүртгэлтэй байгаа боловч тэдний 71.6 % нь буюу 121 аж ахуйн

нэгж үйл ажиллагаа явуулж байна. Харин үлдэх 48 аж ахуйн нэгжийн 17 нь үйл

ажиллагаа эхлээгүй, 23 нь түр зогссон, 8 нь бүрэн зогссон байна. Албан ёсоор үйл

ажиллагаа явуулж аж ахуйн нэгжүүдийн 44.5 хувь нь Улиастай, албан бус аж ахуйн

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 41

нэгжийн 44.6 хувь нь Тосонцэнгэл суманд байршиж байна Хамгийн их албан бусаар

үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн бол мод, модон эдлэл байсан нь богино хугацаанд хурдан

мөнгө олж байгаа учраас хүмүүс эрхлэх сонирхолтой байдаг. Тухайлбал Тосонцэнгэл

суманд албан бусаар палк бэлтгэдэг 20 орчим хөрөө рам ажилладаг байна. Зах зээлийн

эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш шинээр Улиастай хотод цэвэр ус савлах

үйлдвэр, Агьтын аманд жилд дунджаар 1500 тн ноос угааж, 20000 кв. М эсгий

үйлдвэрлэх цех, Тэсийн голын гурилын үйлдвэр, Тосонцэнгэлд мах бэлтгэх үйлдвэр

байгуулагдсан байна. 2013 онд аж үйлдвэрийн салбарт 7.7 тэрбум төгрөгийн

бүтээгдэхүүн борлогдож, банз бэлтгэх, гэрийн ба албан тасалгааны тавилга хийх, ноос

угаах, талх, нарийн боов, гутал, архи, дарс, барилгын цөөн нэрийн материалын

үйлдвэрлэл зонхилж байна.

Аймгийн боловсруулах үйлдвэрүүдийн техник технологийн өнөөгийн байдлыг

судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдээр төлөөлүүлэн авч үзэж дараах зурагт

харуулав.

Техник технологийн өнөөгийн байдал График 10

Хүчин чадлаа бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй байгаа болон тэд нарт учирдаг хамгийн

түгээмэл бэрхшээлүүдэд үйлдвэрлэгчдийн 25 хувьд нь түүхий эдийн нөөцийн хангамж

хүрэлцээ, нийлүүлэлтийн суваг, чанарын байдал, 22.9 хувь нь техник, технологийн

дутагдал, 18.7 хувь нь эрчим хүчний хомсдол, 13.5 хувь нь эргэлтийн хөрөнгийн

хүрэлцээгүй байдал гэсэн бэрхшээлүүд гэж нэрлэсэн байна.

А. Түүхий эдийн нөөцийн талаар Судалгаанд оролцсон үйлдвэрлэгчдийн 14.6 хувь нь

орон нутгаасаа үлдэх 85.4 хувь нь УБ, хөрш зэргэлдээ аймаг, импортоор түүхий эдээ

бэлтгэдэг байгаа нь холоос тээвэрлэх тээврийн зардал, гаалийн болон орон нутгийн

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 42

татвар, хураамж, цаг хугацаа алдах гэх мэт асар их хэмжээний үргүй зардлыг гаргаж

байна. Үйлдвэрлэгчдийн 70.5 хувь нь түүхий эдээ өөрсдөө очиж авдаг гэж хариулсан

нь түүхий эдийн нийлүүлэлтийн нэгдсэн сүлжээ тогтоогүйгээс түүхий эдэд чанарын

хяналт тавих боломжгүй байдлыг бий болгож энэ нь эргээд үйлдвэрлэсэн

бүтээгдэхүүний чанарт нөлөөлж байна.

Б. Техник, технологийн дутагдал Орон нутгийн боловсруулах үйлдвэрүүдэд дэлхийн

дэвшилтэт техник технологийн талаархи мэдээлэл хомс байх, нөгөө талаас

мэргэжилтэн, ажиллах хүчний гадаад хэлний мэдлэг дутмаг, мэдээллээр хангах

үйлчилгээний нэгжүүд байхгүй зэргээс шалтгаалан бусдаар зуучлуулах замаар голдуу

БНХАУ-ын хоцрогдсон технологитой үйлдвэрүүдийг суурилуулсан нь бүтээмж, үр

ашгийг бууруулах нэг шалтгаан болжээ.

В.Эрчим хүч болон дулаан хангамжийн дутагдал Сүүлийн жилүүдэд бараг бүх

сумын төв Дизель цахилгаан станцаа түлшний үнэ өндөр, ард иргэдийн худалдан авах

эдийн засгийн чадавхи муугаас болж ажиллуулахгүй байна. Сумын төвд амьдарч буй

айл өрхүүдийн 60-70 хувь нь нарны элемент ашиглан гэрэлтүүлгийн хэрэгцээгээ

хангаж байна. Харин дулаан хангамжийн хувьд зөвхөн Улиастай сум одоогийн

байдлаар бага хүчин чадлын тус тусдаа ажилладаг 0.4-0.5-аас ихгүй АҮК-тай ус

халаагуурын халаалтын 30 гаруй зуухтай ба гар ажиллагатай, ажлын нөхцөл ихээхэн

муу. Дулааны үнэ албан байгуулага, аж ахуйн нэгжүүдэд 930-1960₮, айл өрхөд 200-

300₮, эрчим хүч айл өрхөд 50₮, албан газруудад 90₮ үнэтэйгээр борлуулж байгаа нь

үйлдвэрлэгчдийн зардлыг өсгөх нэг шалтгаан нь болдгоос гадна найдвартай бус байна.

Г.Үйлдвэрийн удирдлагын менежментийн ур чадварын дутмаг байдал Барилгын

салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийн удирдах ажилтан нар нь голдуу

инженерүүд байхад хүнс, оёдол гэх мэт бусад чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй

үйлдвэрийн удирдах ажилтан нар нь голдуу эмч, багш, хуульч гэх мэт нийгмийн

чиглэлийн мэргэжилтэй байв. Сумын төвд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийнх

мэргэжилтэй ажилчид ч байв. Мөн нөгөө талаас тухайн орон нутгийн иргэдийн

бизнесийн овсгоо, зах зээлийн мэдлэг сулаас бие биенээ даган дууриаж нэг төрлийн

бизнесийг хийдэг учраас зах зээлд өрсөлдөх чадвараа бууруулж байдаг. Иймд тухайн

орон нутгийн хэрэгцээнд тохирсон тодорхой тооны үйлдвэрлэгч байх ёстой гэдгийг

тодорхойлж өгч болоход ч сөрөг үр дагавар байгааг үгүйсгэх аргагүй. Судалгаанд

хамрагдсан 34 үйлдвэрлэгчдээс 10 нь одоогийн техник, технологийн бүхэлд нь солих,

технологийн горимоо өөрчлөх 8 нь зарим дамжлагаа солих, 5 нь дутуу байгаа

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 43

дамжлагаа гүйцээх, 4 нь агуулах зоорьтой болох /газар тариалан эрхлэгчид/ гэж

хариулсан байна. Үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчдийн нэмүү өртөг

үйлдвэрлэлийн байдлыг авч үзэхэд үйлдвэрүүдийн 72.7 % нь 30 хүртэлх хувийн нэмүү

өртөг бүтээж байна.

Талх нарийн боов, оёдол гэх мэт салбарт 30%

барилгын салбарт 31-50%

архи ундааны салбарынхан 51-70%

Завхан аймгийн үйлдвэржүүлэлтийн ирээдүй

Завхан аймагт хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн бол цахилгаан эрчим хүч юм. Иймд

бид үйлдвэржүүлэлтийг дараах үе шаттай байхаар тооцоолсон болно.

I үе шатанд эрчим хүчний найдвартай, хямдхан эх үүсвэртэй болох хүртлэх хугацаанд

боловсруулах үйлдвэрүүдийн засвар, тоног төхөөрөмжийн суурилуулт, түүхий эдийн

нөөцийн плантаци байгуулах зэрэг бэлтгэл ажлуудыг хийх хэрэгтэй.

II үе шатанд Сэргээн засварласан буюу шинээр байгуулсан үйлдвэрүүд ашиглалтанд

орж хэвийн үйл ажиллагаа явуулахаар тооцоог хийсэн.

А. Завхан аймагт дэмжих сэргээн засварлах үйлдвэрүүд Завхан аймаг эрчим хүчний

найдвартай эх үүсвэртэй болсон тохиолдолд үйлдвэрийн томоохон төв болох

Улиастайд сэргээн засварлах буюу өргөтгөх шаардлагатай үйлдвэрүүдийг эрэмбэлэн

авч үзвэл:

A. Мах боловсруулах үйлдвэр,

B. Гурилын үйлдвэр,

C. Барилгын материалын үйлдвэр,

D. Хүнсний үйлдвэр, талх нарийн боов

E. Уламжлалт мал аж ахуйн түүхий эд боловсруулах

Б. Завхан аймагт шинээр байгуулах үйлдвэрүүд

А. Ноос,хөөвөр боловсруулах үйлдвэр

Б. Сүүний чиглэлийн фермерийн аж ахуй

Санхүүжилтийн хэрэгцээ ба боломжууд

Завхан аймагт үйлдвэр хөгжих байгалийн болон эдийн засгийн нөөц хомс, дэд

бүтцийн хөгжил муу байгаа боловч ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хамгийн их тулгамдаж буй

асуудал бол санхүүжилтийн асуудал юм. Судалгаанд оролцогсдын хариултыг

эрэмбэлэн үзэхэд урт хугацаатай бага хүүтэй зээл, зээлийн баталгааны сан, лизингийн

үйлчилгээ, ЖДҮ-д хамтран хөрөнгө оруулах гэсэн саналууд эхний байруудыг эзэлж

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 44

байна. Эндээс дүгнэж үзэхэд иргэд, үйлдвэр аж ахуйн газрууд төрөөс үнэгүй зүйл

шаардахгүйгээр өнөөдрийн арилжааны банкны зээлээс бага хүүтэй хугацаа урттай зээл,

лизингийн үйлчилгээ, зээлийн баталгааны санг хүсч байгааг илтгэж байна. Завхан

аймагт ГТХАН-ийн БНЭЗХДХ, Меrcy corp зэрэг төсөл хөтөлбөрүүд зээлийн

баталгааны санг хэрэгжүүлж байгаа боловч баталгааны сангийн хэмжээ бага байна.

Үйлдвэрлэгчид шаардлагатай санхүүжилтийн 37.3хувийг төсвийн хөрөнгө оруулалт,

төслийн болон банкны зээл, өөрийн хөрөнгөөр буюу холимог хэлбэрээр санхүүжүүлэх,

24.5 хувийг лизингийн үйлчилгээгээр, 14.7 хувийг өөрийн хөрөнгөөр босгох

боломжтой гэсэн нь өнөөгийн арилжааны банкны зээл үйлдвэрлэгчдэд шаардлагатай

санхүүжилтийн хангалттай эх үүсвэр болж чадахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүргэж

байна. Завхан аймагт мах, гурил боловсруулах үйлдвэрийг сэргээх, барилгын болон

хүнсний үйлдвэрүүдийг өргөтгөх, ноос боловсруулах үйлдвэрийг шинээр байгуулахад

нийтдээ 13.15 тэрбум төгрөгийн хөрөнгө хэрэгтэй байгаагийн 51.1 хувийг нь бизнес

эрхлэгчид, үлдэх хэсгийг нь гадны эх үүсвэрээс хангах хэрэгцээ гарч байна. Нэгэнт

хөрөнгө оруулалтын зээл учраас урт хугацаатай, хүү багатай байх зайлшгүй

шаардлагатай ба жилийн 10 хүртлэх хувийн хүүтэй, 5-аас дээш жилийн хугацаатай

байх хэрэгтэй байна. Өнөөгийн боловсруулах үйлдвэрүүдийн 50 орчим хувьд техник

технологио шинэчлэх хөрөнгө оруулалтын санхүүжилт, 20.6 хувьд нь эргэлтийн

хөрөнгийн зээл, 8.8 хувьд нь ажлын байр, плантаци байгуулахад санхүүжилт хэрэгтэй

гэж үздэг байна Орон нутагт ЖДҮ хөгжүүлэхэд тухайн орон нутгаас төрөн гарсан

бизнесменүүдийг татан оролцуулах хэрэгтэй ба тэднийг татварын болон

урамшуулалын бүс нутгийн ялгавартай бодлогоор дэмжих шаардлага зүй ёсоор гарч

байна.

Төрийн оролцоо: Судалгаанд оролцсон иргэдийн 28.6 хувь нь татварын тогтолцоог

зөв зохицуулах, 24.5 хувь нь дэд бүтцийг бий болгох, 15.6 хувь нь бүсийн ялгавартай

бодлого явуулах, 12.9 хувь нь Улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийх, 12.2 хувь нь

ЖДҮ-ийг дэмжсэн банк байгуулах, гэж хариулсан бол төрийн албан хаагчдын 26.3

хувь нь Засгийн газрын хөрөнгө оруулалтын банк байгуулах, 21 хувь нь орон нутагт

үйл ажиллагаа явуулж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг хөрөнгө оруулалт

руу чиглүүлэх, гадаадын туршлагатай танилцуулах, 15.7 хувь нь дотоодод

үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүний зах зээлийг импортын бүтээгдэхүүнээс хамгаалах

арга хэмжээнүүдийг төрийн зүгээс авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн саналуудыг

дэвшүүлсэн байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 45

Эндээс дүгнэж үзэхэд бүс нутгийн болон дэд бүтцийн хөгжил ялгаатай байгаа өнөө үед

бүсийн татварын болон урамшууллын ялгавартай бодлого явуулах, дэд

бүтцийг бий болгох зэрэг нь маш чухал бөгөөд өнөөдөр үгүйлэгдэж байгаа бодлогын

нэг хэсэг юм.

Татварын болон урамшуулалын ялгавартай бодлогын зохицуулалтын тухайд

Дэд бүтцийн хөгжил муу, зах зээлээс алслагдсан бүс нутагт хөрөнгө оруулалт хийсэн

үйлдвэрлэгчдийг дараахь нөхцөлд татварын хөнгөлөлт урамшуулалыг үзүүлж,

татварын зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзсэн байна.

Үүнд.

Дотоодын хөрөнгө оруулалтаар шинээр байгуулагдаж байгаа экологийн

цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг эхний 5 жилд татвараас

чөлөөлөх,

Импортыг орлох болон экспортын чиглэлтэй үйлдвэрүүдэд татаасын

урамшуулал олгох,

Технологийн хөрөнгө оруулалт хийсэн үйлдвэрийг тодорхой хугацаанд,

тухайлбал хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг харгалзан татвараас

чөлөөлөх,

Хөрөнгө оруулалт + ажлын байр бий болгосны урамшуулал олгодог

байх

зэрэг болно.

Төрийн бус байгуулагуудын оролцоо: ТББ-ууд үйлдвэрлэгчдийг мэдээлэлээр хангах,

мэргэжлийн зөвлөлгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж иргэд үзэж

байхад, ТББ төлөөлөл үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнээ зах зээлд нь борлуулахад

туслах ёстой гэж үзэж байна. Мэргэжлийн төрийн бус байгууллагуд ЖДҮ эрхлэгч нарт

техник, технологи, олон улсын болон дотоодод зохион байгуулагдах үзэсгэлэн

худалдаа, банк санхүү, төрийн бодлого зэрэг мэдээлэлээр хангах үүргээ тэр бүр

биелүүлж чадахгүй байгаа гэж дүгнэж байна. Нэн ялангуяа ХХААХҮЯ-ны харьяа

ЖДБ-ийг дэмжих инкубаторын үйл ажиллагааг өөрчлөх, тэнд зохион байгуулж буй

бизнесийн чиглэлийн сургалтуудаас илүүтэй үйлдвэрийн технологийн чиглэлийн

сургалт явуулах, үйлдвэрлэгчдэд дутагдаад байгаа техник, технологийн талаар

мэдээлэл олж өгөх, зах зээл зуучлах зэрэг үйл ажиллагаа явуулах нь зүйтэй байна. Мөн

ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг ч гэсэн анхаарах

хэрэгтэй. 2 яамны ижил чиглэлийн үйл ажиллагаатай байгаа дээрх 2 инкубаторын үйл

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 46

ажиллагааг нэгтгэн үүргийг нь тодорхой болгох хэрэгтэй байна.

Үйлдвэрлэгчдийн оролцоо: Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчид

өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх борлуулалтын сувгаа

сайжруулах, зар сурталчилгаа хийх, янз бүрийн урамшуулал үзүүлэх, үзэсгэлэн

худалдаа зохион байгуулах, картын болон байнгын урамшуулалын карттай байх зэрэг

үнийн бус өрсөлдөөний аргуудыг ашиглах хэрэгтэй. Тухайлбал Завхан аймагт цай

үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг аймгийн төвийнхэн мэдэхгүй байсан

нь үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ борлуулахад анхаарахгүй байгаагийн жишээ юм.

Өнөөдөр үйлдвэрлэгчид бүхий л зүйлээ өөрсдөө шийдвэрлэх гэж оролдож байгаагаас

амжилт олохоосоо илүү асар их цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн алдагдалд хүрч

байна. Иймд үйлдвэрлэгчид хорших, хамтран ажиллах хэрэгтэй болжээ.

Эндээс завхан аймагт нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээ бол

1. Завхан аймгийг үйлдвэржүүлэхийн тулд нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал нь

аймгийг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах ба улсын төсвийн

хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх,

2. Аймгийг үйлдвэржүүлэх бодлогыг үндсэнд нь 2 үе шаттайгаар хэрэгжүүлж

болох ба эхний үе шат (2009-2011онд) эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэхийн

зэрэгцээ эрчим хүч бага шаарддаг үйлдвэрүүдийг хөгжүүлэх, 2 дах үе шатанд

(2011-2015 онд) эрчим хүчтэй болсоны дараа үйлдвэржүүлэх түүний дотор

боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх,

3. Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихийн тулд дараах бодлогыг явуулах

шаардлагатай. Үүнд:

Бүсийн ялгавартай бодлого явуулах,

Татварын хөнгөлөлт болон урамшуулалын бодлого,

Ажлын байр бий болгосны урамшуулал олгох,

Инженер техникийн ажилчдыг Засгийн газар- үйлдвэрлэгч- суралцагч

гэсэн

хамтын гэрээний үндсэн улсын төсвийн хөрөнгөөр бэлтгэх.

4. Үйлдвэрүүдэд ажиллагсадыг МСҮТ-өөр бэлтгэхдээ суралцагч- үйлдвэрлэгч

гэсэн холбоон дээр тулгуурлан суралцагчид дадлагаа гэрээт үйлдвэр дээр очиж

хийдэг байх журамд шилжих

5. Өнөөгийн ЖДҮ-ийг дэмжих төвүүдийг нэгтгэн үйлдвэрлэгчдэд технологийн

чиглэлийн сургалтуудыг зохион байгуулж технологийн мэдлэгийг эзэмшүүлэх,

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 47

дээшлүүлэх

6. Орон нутагт амьдарч, ажиллаж байгаа иргэдэд хүлээлт үүсгэх шаардлага үгүй

байгаа тул үйлдвэрлэл технологийн паркийг жинхэнэ утгаар нь байгуулах,

хөрөнгө

оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэх,

7. Засгийн газраас үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, аль эсвэл

арилжааны банкны зээлийн хүү, хугацаа зэрэгт нөлөөлөх боломж хязгарлагдмал байгаа

өнөө үед санхүүгийн хүрээнд дараахь арга хэрэгслэлүүдээр дэмжих боломжтой.

Улсын хөрөнгө оруулалт

Засгийн газрын бага хүүтэй зээл

Татварын хөнгөлөлт

Лизингийн үйлчилгээ, зээлийн баталгааны сан,

Нийгмийн даатгалын төлбөрийн хөнгөлөлт урамшуулал олгох,

Хадгамж зээлийн хоршоо байгуулах

Улсын төсвийн хөрөнгө оруулалт- Дэд бүтцийн салбар нь үйлдвэр хөгжих зайлшгүй

байх нөхцөл учраас Завхан аймгийн эрчим хүчний асуудлыг улсын хөрөнгө

оруулалтаар шийдвэрлэх хэрэгтэй. Засгийн газрын хүү багатай зээл – боловсруулах

үйлдвэрүүдийг дэмжихэд хамгийн тохиромжтой жилийн хүүгийн хэмжээ 10 хувь,

хугацаа нь 5-аас дээш жил байхаар тооцогдож байна. Ийм төрлийн зээлийг томоохон

хөрөнгө оруулалтанд олгох ёстой гэж үзвэл мах боловсруулах Сонор трейд, гурилын

Тэсийн гол ХХК,Завхан баялаг ХК зэрэг аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэх

боломжтой. Татварын хөнгөлөлт- энэ бол хамгийн боломжтой санхүүгийн дэмжлэг

юм. Томоохон хөрөнгө оруулалт хийсэн, ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн

нэгжүүдийг эхний 5 жилд татвараас чөлөөлөх, ажлын байрны хөнгөлөлт үзүүлэх

хэрэгтэй. Тухайлбал: Тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн+ 50 хүний ажлын

байр гаргасан бол=Татварын хөнгөлөлт+ ажлын байр бий болгосны шагнал

Лизингийн үйлчилгээг хөгжүүлэх болон зээлийн баталгааны санг бий болгох

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг

лизингийн тоног төхөөрөмжөөр хангах.

Завхан аймгийн хөрс нь хатуу учраас Хятадын жижиг оврын техник

тохиромжтой бус байгаа учраас илүү сайн хүчин чадалтай тоног төхөөрөмж

байх,

Зөөлөн оёдол болон хүнсний чиглэлийн үйлдвэрүүдийг зээлийн

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 48

баталгааны санд хамруулах.

Даатгалын төлбөрийн хөнгөлөлт, урамшуулал олгох: Дэд бүтцийн хөгжил сул, зах

зээлээс алслагдсан байдал, эдийн засгийн болон байгалийн нөөцийн хомсдолтой бүс

нутагт хөрөнгө оруулалт хийсэн үйлдвэрлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлийн

төлбөрийн хөнгөлөлт, урамшуулал олгодог.

Орон нутагт хадгаламж зээлийн хоршоог жинхэнэ утгаар нь байгуулж тэдний

хөрөнгийг хөрөнгө оруулалтанд татан оруулах “Үйлдвэржүүлэлт” нь нийгмийн болон

эдийн засгийн ухааны тодорхойлолтоор зөвхөн үйлдвэр байгуулах, тоног төхөөрөмжл

худалдан авах, эсвэл жижиг, дунд үйлдвэрлэл гэсэн ойлголт биш, харин нийгмийн бүх

салбарт шинэ мэдлэг, боловсронгуй арга, технологийн дэвшил нэвтрүүлэх, эзэмших,

хүний нөөцийг хөгжүүлсэнээр үйлдвэржсэн нийгмийг бий болгох өргөн цар хүрээтэй

цогц асуудал юм.

2.2 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ

НЭМЭГДҮҮЛЭХ, АРГА ЗАМ

2.2.1 Баталгааны сан: Зөвхөн арилжааны банкаар дамжуулан зээл олгож, эрсдлийг

дангаар хүлээх бус төрийн байгууллагууд эрсдлийг хуваалцаж, тус тусын үйл

ажиллагааг идэвхтэй явуулсны үр дүнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид

хүчирхэгжиж, зах зээл илүү их өрсөлдөөнтэй болох боломжтой. Жижиг, дунд бизнес

эрхлэгчдийг бодитоор дэмжиж, тэдгээрт тулгарч буй барьцаа хөрөнгийн асуудлыг

шийдэхдээ төрөөс зээлийн баталгааны сан бий болгож, түүгээр барьцаа хөрөнгийн

дутагдалтай бизнес эрхлэгчдийг батлан даах замаар санхүүжилтийг шийддэг бусад

орнуудын туршлага байна. Барьцаа хөрөнгөгүйн улмаас арилжааны зээл авч, үйл

ажиллагаагаа өргөжүүлж чадахгүй байгаа бизнес эрхлэгчдэд баталгааны сан гаргах 2

төрлийн хувилбар байж болно.

А хувилбар: Баталгааны сангийн хууль гаргах замаар Засгийн газраас

баталгаа гарган start-up буюу шинээр бизнес эрхлэгчид, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг

зах зээлд нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, цэвэр үйлдвэрлэл, экспортод чиглэсэн,

импортыг орлох, нано болон биотехнологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн банкнаас

зээл авах боломжийг нэмэгдүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэхэд арилжааны банкууд

идэвхийлэн оролцож, хуулийн хүрээнд лобби хэрэглэх, бодлого тодорхойлогчдыг

ятгах, олон нийтийн анхаарлыг энэ чиглэлд хандуулж, хэлэлцүүлэг, форум зохион

байгуулах гэх мэтээр ажиллах. Энэ талаар АНУ, Малайз зэрэг орны туршлагыг өөрийн

орн онцлогт тохируулан хэрэглэж болохоор байна. Тухайлбал,

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 49

Америкийн Нэгдсэн Улсын хувьд:

Жижиг бизнесийн газар хэмээх Засгийн газрын агентлаг байдаг. Энэхүү агентлаг

нь жижиг дунд бизнес эхлэхэд гардаг зээлийн эрсдлийг бууруулахад шаардлагатай

хөрөнгө олох, эрсдлийг хуваах үүрэг гүйцэтгэнэ. Тус агентлаг нь зээл олгохгүй, харин

зээлийн баталгааг гаргаж өгдөг байна. Зээлдэгч зээлээ төлж чадахгүй болсон

тохиолдолд зээлийг буцаан төлөх баталгааг жижиг бизнесийн газар болон Америкийн

Нэгдсэн Улсын Засгийн газар гаргадаг. Ингэж эрсдлээ Засгийн газар болон банкууд

хувааж үүрснээр шинэ бизнест зээл олгон, дэмжих нөхцөл бүрэлддэг байна. Америк

нийт бизнесийн 90 гаруй хувийг жижиг бизнес бүрдүүлдэг эрч хүчтэй эдийн засагтай

болсон нь үүний үр дүн юм.

Малайз орны хувьд:

Засгийн газрын зүгээс жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг байнга чухалчилдаг

төдийгүй улсынхаа дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөр болгон төрийн

бодлогодоо тусгасан байдаг байна. Тухайлбал, 2001-2005 оны жижиг, дунд

үйлдвэрлэлийн өсөлтийг хангах төлөвлөгөөнд:

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаад зах зээлд гарахад туслах

Жижиг, Дунд Үйлдвэрлэл Эрхлэгчийн Хөгжлийн Корпораци

Үйлдвэрлэл эрхлэгчдийн удирдах болон техник мэргэжлийн ур чадварыг

хөгжүүлэх /Bumiputera/ Худалдаа, үйлдвэрлэлийн Холбоо

Дотоодын мэдээлэл технологи болон программ хангамжийн шинээр

бизнес эрхлэгчдийг дэмжих ICT сургалт үйлчилгээний төв

Засгийн газар, Малайзын Negara банк болон бусад банкуудаар хэрэгжиж

буй олон төрлийн баталгааны сангаар дамжуулан жижиг дунд

үйлдвэрлэлийг санхүүжүүлж, тэднийг өсөн дэвжихэд нь туслана гэж

тусгагдсан байна.

Тус улсын Засгийн газраас жижиг дунд бизнес эрхлэгчдэд санал болгож буй зээлийн

баталгааны сан нь зээлийн хэмжээ, хугацаа, хүү, баталгааны хувь, баталгааны төлбөр

/хүүгээр/, оролцогч санхүүгийн байгууллагуудаас хамаараад 7 төрөл байдаг байна.

Жишээ болгож Малайзын Зээлийн Баталгааны Корпорацийг авч үзье.

График 11. Малайзын Зээлийн Баталгааны

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 50

Корпорацийн үйл ажиллагааны тогтолцоо

Зээлийн Баталгааны Корпораци нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн

саналыгдуудлага худалдаанд оруулж, санхүүжүүлэгч олоход нь тусалдаг байна. Бизнес

эрхлэгчийн зээл хүссэн өргөдөл дээр үндэслэн Зээлийн Баталгааны Корпорацийн

зээлийн мэргэжилтэн холбогдох мэдээллүүдийг багцалж, санхүүгийн байгууллагуудыг

урьж зээлийн дуудлага худалдаа зохион байгуулна. Тэрхүү зээлийн дуудлага

худалдаагаар аль санхүүгийн байгууллага тухайн зээл хүсэгчид тохирсон зээлийн

нөхцөл санал болгоно тэр санхүүгийн байгууллага уг зээлийг олгоно. Зээлийн

Баталгааны Корпораци нь зээл хүсэгчийн өмнөөс бүх үйл ажиллагааг зохион

байгуулдагаараа бусад зээлийн баталгааны сангаас ялгардаг онцлогтой.

Солонгос улсын хувьд:

Тус оронд хөгжих ирээдүйтэй боловч барьцаа хөрөнгө хангалтгүй, жижиг дунд

бизнес эрхлэгчдэд санхүүгийн болон бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй

амжилттай явуулахад нь шаардагдах хөрөнгийн эх үүсвэр олоход нь зориулж Зээлийн

Баталгааны үйлчилгээ үзүүлдэг KODIT байгууллага байдаг. Солонгосын зээлийн

баталгааны сан нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадварыг нь өсгөхөд

тусалж зээлийн баталгаа гаргаж өгдөг байна. Зээлийн баталгааны сангийн үзүүлэх

үйлчилгээ нь зөвлөгөө өгөх, өргөдөл хүлээн авах, зээлийн судалгаа, зээлийн үнэлгээ,

зээлийн баталгаа гаргах гэсэн таван үе шаттай байдаг ажээ. Монголд хэрэгжиж буй

төслүүдээс Зээлийн баталгаа үзүүлдэг Мерси Кор, Нэг суурин нэг бүтээгдэхүүн, Гэр

санаачлага, Ногоон зээлийн баталгааны сан зэрэг хэд хэдэн газар байдаг. Мерси Кор

байгууллагын хувьд Хөдөөгийн Агробизнесийг Хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 24

сарын хугацаатай, сарын 1.8-1.16 хувийн хүүтэй, 20.0 хүртэлх сая төгрөгийн зээл авах

бизнес эрхлэгчдэд зээлийн барьцаа хөрөнгийн 20-80 хувьд баталгаа гаргаж, баталгаа

болох мөнгийг тухайн зээл олгогч банкинд бэлнээр байршуулдаг байна. Хөтөлбөр нэр

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 51

бүхий 12 аймагт хэрэгждэг байна.Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ийн Хөгжлийн

Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн хүрээнд

30.000 ам.долларын сангаар зээлдэгчийн барьцаа хөрөнгийн дутагдалд баталгаа гаргах

хөтөлбөр хэрэгжиж байсан. Хөтөлбөр Улаанбаатар хот болон Хэнтий, Сэлэнгэ зэрэг 4

аймагт хэрэгжиж 2008 оны 5 сард дууссан байна. Си Эйч Эф Интернэшнл Олон улсын

байгууллагаас хэрэгжүүлж буй Гэр санаачлага төслийн зээлийн хувьд төслийн нэгжээс

нийт зээлийн 50-аас 100-хувийг санхүүжүүлэх бөгөөд төслөөс санхүүжүүлж буй

зээлийн хэмжээнд банк барьцаа хөрөнгө шаардахгүй олгогддог зээл юм. Энэхүү төсөл

нь Улаанбаатар хот болон Төв, Дархан-Уул, Баян-Өлгий, Дорнод зэрэг 9 аймагт ХААН,

ХАС банкуудаар дамжин хэрэгжиж байна. Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж

Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Ногоон зээлийн баталгааны сан цэвэр үйлдвэрлэл, био

болон эко бүтээгдэхүүн, байгаль орчныг хамгаалах чиглэлийн бизнес, төслүүдийг

дэмжин зээлийн баталгаа гаргадаг. Энэхүү сангийн зээл нь Голомт банкаар дамжуулан

олгогддог бөгөөд нийт баталгааны сангийн хэмжээ 400.000 ам.доллар байна. Дээрх

хөтөлбөрүүдээс харахад манайд зээлийн баталгаа гаргах оролдлогууд хийгдэж байгаа

хэдий боловч энэхүү зээлийн баталгаа нь хязгаарлагдмал хүрээнд, хэмжээний хувьд

бага байгаа юм. Зээлийн баталгааны санг төрөөс байгуулж, улс даяар өргөн цар

хүрээтэйгээр бизнес эрхлэгчдийг хамруулвал жижиг, дунд бизнесийн өсөлт хурдасч,

тэр хэмжээгээр эдийн засгийн өсөлт, хөгжилтөнд сайнаар нөлөөлөх нь ойлгомжтой.

Б хувилбар:

Арилжааны банкууд, хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн корпорициуд өөрсдийн эх

үүсвэрээр тодорхой хэмжээний эх үүсвэрийг баталгааны сангийн журмаар тусгаарлан,

бусад төрийн болон ОУ-ын төслийн байгууллагатай хамтран зээлийн баталгаа гаргах

үйлчилгээг өргөжүүлэх боломжтой. Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулинд “зээлийн

баталгааны сан”-г бий болгох тухай заалт байдаг боловч Зээлийн баталгааны сангийн

журам боловсруулагдаж, хэрэгжээгүй байна. Манай орны хувьд жижиг бизнес

эрхлэгчдэд зориулан олон тооны төсөл, хөтөлбөрүүд өнгөрсөн арав гаруй жилийн

хугацаанд эрчимтэй хэрэгжсэнийг бид бүхэн мэднэ. Одоо жижиг бизнесээс дунд

хэмжээний бизнест шилжиж буй бизнес эрхлэгчдэд зориулан бусад орнуудын тэргүүн

туршлагыг Монголын хөрсөн дээр зөв буулган хэрэгжүүлэх механизм бүрдүүлэх нь

хамгийн чухал шаардлагатай байгаа юм.

Орон нутагт экспортын чиглэлийн брэнд бүтээгдэхүүн бий болгох, мал,

байгалийн гаралтай түүхий эдийг өндөр технологиор боловсруулан цэвэр үйлдвэрлэл

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 52

бий болгох, нано болон биотехнологийг хөгжүүлэх замаар байгаль орчинд ээлтэйгээр

бүс нутгийн санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөө

орон нутагт үйлдвэрлэл эрхлэх сонирхлыг төрүүлэх, өвөрмөц бизнес санааг дэмжих

замаар иргэдийн бүтээлч хандлагыг өрнүүлэх ажлыг төрийн болон төрийн бус

байгууллагуудын бодлого, үйл ажиллагаатай төрийн бодлогыг сайтар уялдуулан,

хамтран ажиллаж, сайн сурталчилан ойлгуулвал баталгааны санг хэрэгжүүлж,

амжилтад хүрэх боломж харагдаж байгаа юм.

Зээлийн даатгалын үйлчилгээг хөгжүүлэх:

Хэрэв манай улсад зээлийн даатгалын тогтолцоо сайтар хөгжсөн байсан бол хаанаас

ч, ямар ч хэмжээний зээл авч чадахгүй байгаа, эрсдэл хийж, ашиг олох зоригтой,

бүтээлч, шуурхай, уян хатан эхлэлтийн бизнесүүд арилжааны банкуудаас зээл авах

боломж бүрдэх байлаа. Харамсалтай нь энэ тогтолцоо хөгжөөгүйгээс start-up гэж

нэрлэгдэх эхлэлтийн бизнесүүд, тэр байтугай тогтвортой ашигтай үйл ажиллагаа

эрхэлдэг, барьцаа хөрөнгөгүй жижиг, дунд бизнесүүд хүртэл зээл авч чадахгүй хэвээр

байна. Өөрөөр хэлбэл, тэдэнд зээл олгох нь ирээдүйд ашиг орлого авчирч болохоор

байсан ч арилжааны банкууд эрсдлийг дангаараа үүрч зүрхэлдэггүй аж. Дээрх дурдсан

банкнаас зээл авах шаардлага хангадаггүй боловч цаашид амжилттай хөгжих

боломжтой бизнесийг дэмжихдээ, банкинд ноогдох эрсдлийг бууруулах, хуваарилах

зорилгоор /банкны охин компани байгуулах замаар/ даатгалын зах зээлд нэвтрэх,

зээлийн даатгалийн тогтолцоог бий болгох, одоо зах зээл дээр үйл ажиллагаа явуулж

байгаа даатгалын компаниудтай хамтран ажиллах, энэ чиглэлийн арга хэмжээ,

туршилт, төслүүдийг эхлүүлэх боломжыг арилжааны банкинд бий болгох, энэ

чиглэлийн сонирхолыг нь санхүүгийн арга, механизмаар дэмжиж болно. Иймд

даатгалын зах зээлд банкууд хамгийн ойр бөгөөд амжилттай нэвтрэх магадлалтай юм.

Санхүүгийн түрээс:

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэрийн нэг гол төрөл бол

санхүүгийн түрээс буюу лизинг юм. Иймд олон улсын зах зээлд жижиг дунд бизнес

эрхлэгчдэд зориулсан санхүүгийн түрээс буюу лизингийн үйлчилгээг маш олон

төрлөөр зохион байгуулж, тэдний дутагдалтай санхүүгийн эх үүсвэрийг хангах эдийн

засаг, санхүүгийн орчинг бүрдүүлэх асуудал маш идэвхитэйгээр явагдаж, банк болон

банк санхүүгийн байгууллагуудтай хамтран үйл ажиллагаагаа явуулж байна.

Лизингийн үйл ажиллагаа нь дээр үеэс хэрэглэгчийн танил болсон санхүүгийн

бүтээгдэхүүн, үйлчилгээ юм. Лизинг Вавилонд үүссэн үеэсээ манай эринийг хүртэл

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 53

ойролцоогоор 2000 жилийн хугацааг туулсан гэж судлаачид үздэг. Эдийн засаг

санхүүгийн харилцаа олон улсын шинж чанартай болж байгаа нөхцөлд лизингийн

үйлчилгээ өөрчлөгдөн түүнийг ашиглах цар хүрээ өргөжиж, хэмжээ нь өсч байна.

Монгол улсын нийт аж ахуйн нэгжийн ихэнх хувийг эзэлж буй жижиг дунд, аж ахуйн

нэгжийн санхүүгийн чадварыг сайжруулахын тулд санхүүгийн эх үүсвэрийг олоход нь

дэмжлэг үзүүлэх явдал чухал байна. Ялангуяа техник тоног төхөөрөмжийг лизингээр

авч ашиглах боломж бүрдүүлэх нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тэдний

санхүүгийн талын хамгийн гол асуудал учраас энэ талаар бага зэрэг тодруулан авч

үзье. Тоног төхөөрөмж, технологийг түрээсээр авч ажиллуулахад анхаарч гол нь эрх

зүйн орчинг нээлттэй, хоёр талдаа харьцангуй уян хатан нөхцлөөр олгох боломжийг

нэвтрүүлэх нь чухал. Олон улсын практикт тоног төхөөрөмж түрээслэх хоёр төрлийн

түрээс байдаг. Үүнд:

Богино хугацааных (рентинг) нь замын вагон, трактор, авто машин,

стандартын тоног төхөөрөмж зэрэгт хэрэглэгддэг. Энэ нь 3-н хүртэл жилийн

хугацаатай байдаг.

Жижиг, дунд үйлдвэрийн үүний дотор иж бүрэн технологийн тоног

төхөөрөмжийн хувьд дунд болон урт хугацааны лизинг буюу 10-25 хүртлэх

жилээр олгодог.

Ер нь лизинг гэж машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн

зориулалттай барилга байгууламж зэрэг өндөр үнэтэй үндсэн хөрөнгийг түрээсээр авах

үйл ажиллагааг хэлдэг бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих ашигтай хэлбэр юм.

Манай орны жижиг, дунд үйлдвэрлэлийн зах зээлийн харилцааг хөгжүүлэх нэг чухал

хэсэг нь лизингийн үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь нэвтрүүлэх явдал. Үүнийг

санхүүгийн бусад хэлбэрүүдтэй харьцуулбал лизингийн үйл ажиллагаа нь бусад

орнуудын жишигт хүрч хөгжихгүй байна. Тухайлбал, 1998 онд МИАТ компанийн

түрээсээр авсан Аэробус онгоц, 2003 онд Аэромонголиа компанийн Фоккер-50

онгоцны хил дамнасан түрээсийг эс тооцвол санхүүгийн түрээсийн гол хэлбэр нь уул

уурхайн тоног төхөрөмж, ихэнх нь гар утас, тээврийн хэрэгсэл зэрэг хэрэглээний

барааны богино хугацаат түрээс байна.

Инноваци, шинэ технологи, шинжлэх ухааны нээлтийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх:

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд тэдгээрийг үр ашигтайгаар эрхэлж

чадах боловсон хүчнийг сургаж бэлтгэх, шинжлэх ухаан, технологийн ололтыг

үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг банк бусад байгууллагаас илүү үр дүнтэй зохион

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 54

байгуулж, энэ чиглэлээр манлайлан ажиллах боломжтой. Мэдээлэл технологийн

үндэсний парк Монгол эрдэмтэн, судлаачдын нээлт, эрдмийн ажлыг цахим хэлбэрт

оруулсан нь энэ чиглэлээр гарсан шинэлэг үр дүнтэй ажил юм. Энэ нь манай бизнес

эрхлэгчдэд хамгийн үнэтэй мэдээлэл болох бөгөөд оюуны өмчийн асуудлыг зөв

шийдвэрлэн, шинжлэх ухааны зэхэц ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлж чадвал амжилтын

түлхүүр болох нь дамжиггүй.

Жижиг, дунд бизнесийн төв байгуулах:

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд бүтээгдэхүүн дээр

үндэслэсэн зохион байгуулалтаар ажиллаж байна. Харин сүүлийн жилүүдэд

харилцагчдынхаа эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан зах зээлээ сегментчилэх боллоо.

Жишээ нь: ХААН банк зөвхөн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан /иргэдийн

банкны үйлчилгээ авдаг харилцагчдаас тусгаарлан/ үйлчлэх, зөвхөн жижиг, дунд

бизнес эрхлэгчдийг зорилтот зах зээлээ болгон ажиллах зорилгоор Бизнесийн

төвүүдийг Улаанбаатар хотын бүх дүүрэг, Дархан, Эрдэнэт хотуудад байгуулаад байна.

Энэ бүтэц, нэгжээр дамжуулан зөвхөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ

шаардлагад нийцүүлсэн санхүүгийн дээд зэргийн чанартай, цогц үйлчилгээг

хүргэснээр жижиг, дунд бизнесийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж

тооцоолж байна. Мөн тодорхой нэг салбар руу хандсан маркетингийн компанит ажил,

тухайлбал барилгын салбар, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, эм,

эмнэлэгийн үйлдвэрлэгч, импортлогчд байгууллагууд, эсвэл зочид буудлын бизнес

эрхлэгчдийн гэхчилэн сегментэд хандсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж,

банкны үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох боломж шинээр байгуулагдаж буй

Бизнес төвүүдэд бүрдэж байна. Үүгээр арилжааны банкууд жижиг, дунд бизнесийг

стратегийн ач холбогдолтой зах зээл гэж үзэж байгаа боловч зохих ёсоор үйлчилгээ

үзүүлж чадахгүй байгаа байдлыг өөрчлөх боломжтой болох юм.

Харилцагчдыг холбох, зуучлах үйлчилгээ:

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг нэг томоохон бэрхшээл бол бүтээгдэхүүн,

үйлчилгээ нь зах зээлд танигдаж амжаагүй, борлуулалт, түгээлтийн өөрийн гэсэн суваг

байхгүй явдал байдаг. Үүнийг шийдвэрлэх боломж байгаа гэж үзэж байна. Тухайлбал,

ХААН Банк харилцагчдынхаа бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах, хооронд холбож

өгөх замаар борлуулалтанд дэмжлэг үзүүлэхээр байнгын ажиллагаатай онлайн

үзэсгэлэн худалдаа, шууд хандалттай, портайл веб сайтыг нээн ажиллуулахаар бэлтгэл

ажлыг хангаж байна. Ингэснээр, банк өөрийн мэдээллийн сан дахь өгөгдлийг ашиглан

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 55

наад зах нь 200 мянган бизнес эрхлэгчдийн хүрээг хамарсан бизнесийн сүлжээ үүсгэж,

тэдний бизнесийн мэдлэг мэдээллийг эргэлтэнд оруулах боломжтой болно гэж үзэж

байна. Энэ бол мөн л жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхэд өнөөгийн техник,

технологийн дэвшлийг ашиглан банкны хялбархан гүйцэтгэж чадах томоохон

үүргүүдийн нэг билээ.

Технологийн сан байгуулах: Энэ нь жижиг, дунд бизнест хэрэгцээтэй мэдлэг,

мэдээлэл, шинэ технологийн талаарх мэдээллийг Шинжлэх ухааны болон боловсролын

байгууллага, МХАҮТанхим, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын

оролцоотойгоор, тодорхой үнэ төлбөртэйгээр, системтэй, нэгдсэн бодлоготойгоор

цуглуулан, хэрэглэгчид ашиглахад хамгийн амар хялбар байдлаар мэдээллийн нэгдсэн

бааз үүсгэх санаа юм.

Дээрх бүгдээс дүгнэж үзвэл, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх томоохон нөөц

боломж хадгалагдаж байгаа бөгөөд биднээс бүтээлч хандлага, хичээл зүтгэлийг

шаардаж байх шиг сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Харин эдгээр боломжуудыг хэрхэн

бодит байдал болгох вэ, ямар арга замаар хэрэгжүүлэх вэ гэсэн асуултуудын хариуг

дараагийн хэсэгт тусгалаа.

2.3 Харилцан уялдаа бүхий жижиг, дунд үйлдвэрлэлийн төрөлжсөн хоршил

байгуулах, тэдгээрийг төрийн болон бизнесийн байгууллагын үйл ажиллагаагаар

дэмжиж хөгжүүлэх боломж

Төрийн оролцоо жижиг дунд үйлдвэрлэлд нөлөөлөх хамгийн чухал бөгөөд ЖДҮ

хөгжсөн ихэнх орнууд төрийн зөв бодлогын ачаар хөгжсөн байх юм . Манайд ЖДҮ

хөгжүүлэх нэгдсэн системтэй бодлого байхгүй хөгжүүлэх бодлогоо 1 – 4 жилээр

сонгуулийн амлалтын хугaцаанд авч үздэг. Засгийн газрын бодлого нь үйлдвэрлэлд

биш үнэ цэнэгүй мөнгө тараах бодлого барьж байгаа нь харамсалтай .Тэгвэл хичнээн

жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүжүүлэх боломж бидэнд байна вэ? Бидэнд

үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж байна, хөрөнгө мөнгө нь байна үүнийг бодлого

гаргах түвшинд зөв шийдэх нь чухал байна.

Аливаа улс оронд жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхэд тухайн улсын төр засгийн

бодлого шийдвэр, түүнийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудаас эхлээд, шинжлэх

ухааны институциуд, хэвлэл мэдээлэл, боловсролын байгууллагууд, санхүү, бизнесийн

пүүс компаниуд, олон нийтийн байгууллага, иргэд хүртэлх нийгэм, эдийн засгийн

харилцаанд орж байгаа бүх субъектуудын идэвхи чармайлт, санаачлага, тус тусын

үүргээ хэр сайн биелүүлж байгаа, тэдний ажлын уялдаа холбоо ямар байгаа гэхчилэн

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Газарчин” дээд сургууль

төр, хувийн хэвшлийн оролцоо

Олон улсын худалдааны менежмент А. Ариунтунгалаг 56

маш олон хүчин зүйлээс хамаардаг болох нь өмнөх бүлэгт авч үзсэн онол арга зүй,

судалгааны дүнгээс тодорхой байгаа юм.

Манай улсын хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь маш чухал, нийгэм-

эдийн засгийн тулгамдсан асуудал болохыг төр засгаасаа эхлээд иргэд, олон нийт нь

нэг мөр хүлээн зөвшөөрч, шаардлагатай бүх л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Ингэж хаана хаанаа хүлээн зөвшөөрч байна гэдэг нь маш сайн үр дүн юм. Гэсэн хэдий

ч, жижиг дунд, үйлдвэрлэлийн хөгжил удаашралтай, орчин нөхцөл нь дорвитой

сайжрахгүй, бизнес шинээр эрхлэхэд төвөгтэй хэвээр байгааг энэ чиглэлээр хийсэн

судалгааны дүнгүүд харуулсаар байна.

Судалгааны ажлын зорилго бол жижиг, дунд үйлдвэрлэлийг төр хувийн хэвшлийн

түншлэлд тулгуурлан үр дүнтэй болгох талаар зөв, оновчтой хувилбаруудыг илрүүлэн,

дэвшүүлэх явдал юм. Ингээд гол санаагаа дэвшүүлье. Бид хоёрдугаар бүлгийн 2 (2.2)

дахь хэсэгт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх олон боломжууд, санхүүгийн арга

хэрэгсэлүүд, санхүүжилтийн хувилбарууд байгааг авч үзсэн. Эдгээр боломжуудыг

бүгдийг нь бодит байдал болгон хувиргах нь маш төвөгтэй зүйл бөгөөд шийдвэрлэх

боломжгүй олон олон бэрхшээл тулгарах нь мэдээж хэрэг. Гагцхүү, аливаа юмс

үзэгдэл, үйл явц нэг төлвөөс нөгөө төлөвт, эсвэл хөгжлийн нэг шатнаас нөгөө шат руу

шилжихэд аль нэг субъект тодорхой цаг үед, тэргүүлэх үүрэгтэй оролцож, тэр үүрэг нь

тодорхой хугацаанд хадгалагдаж байгаад, цаг хугацааны нөлөөллөөр нэгээс нөгөө рүү

шилжиж байдаг нийгмийн амьдралын түгээмэл зүй тогтлын дагуу жижиг, дунд

бизнесийг хөгжүүлэхэд аль нэг оролцогч тал энэ цаг үед тэргүүлэх үүрэг гүйцэтгэх нь

гарцаагүй юм.