Ой тогтоолт реферат

16
sadasdasfdsfd Сэдэв: Ой тогтоолт Гүйцэтгэсэн: Шалгасан:

Upload: batbaatar-everlastinghero

Post on 26-Jul-2015

227 views

Category:

Education


5 download

TRANSCRIPT

sadasdasfdsfd

Сэдэв: Ой тогтоолт

Гүйцэтгэсэн:

Шалгасан:

Улаанбаатар 2015

Оршил

ХХI зуун бол мэдээлэл, технологийн асар хурдтай хөгжиж буй эрин үе. Хүмүүс бид өдөр бүр тодохой харилцаанд буюу нийгмийн сүлжээнд холбогдон зорилго сэдлийн доор өгөгдөл хүлээн авч мэдээлэллүүдийг боловсруулж, хариу үйлдэл хийж, дамжуулж байдаг. Харин мэдээллээр дамжиж хүний олж авсан мэдлэг туршлага нь ойд хадгалагдаж шаардлага тулгарах үед сэргээн санаж ашигладаг. Гэтэл болсон хэрэг явдлыг санахгүй мэдээлэл бүрэн бус, мэдлэг тогтоогүй бол яах гэж...Иймд ой тогтоолт гэх ухагдахуун яригдана. Энэ зүйл нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Тухайн хүний онцлог, мэдээллийг ойлгож хүлээн авах, боловсруулах, чавдар голлоно. Нөгөө талаас авч үзвэл интернэт онлайн ертөнцийн мэдээллийн давалгаанд хэр өртөж байна вэ? Гэдэг асуудал юм. Өөрөөр хэлбэл хэрэгтэй, хэрэггүй, үнэн, худал олон төрлийн мэдээллийг ялгаж салгаж боловсруулах чадвар юм. Энэ тухай сэтгэл судлалын салбар тархи, мэдрэлийн тогтиолцоо судалгааныхаа хүрээнд анхаарч тодорхойж мөн зөвлөмж гаргасан нь авууштай. Ой тогтоолтын талаар дэлгэрэнгүй мэдэцгээе.

Агуулга

1. Онолын хэсэг

Ой тогтоолт гэж юу? Ой тогтоолтын ухагдахүүн Ой тогтоолтын хэлбэр төрөл, ангилал Ой тогтоолтын физиологийн үндэс

2. Сонирхолтой мэдээлэл Хүний ой санамжийн талаарх баримтууд Сонжоо Ой тогтоолтоо сайжруулах аргууд

3. Дүгнэлт4. Ашигласан ном, материал

Ой гэж юу вэ?

Хүний уураг тархины бас нэгэн гайхамшигт чанар бол бодит ертөнцийн мэдээлэл, өнгөрсөн туршлага, бодол, үйл явдал, мэдлэг чадвараа оюун ухаандаа тогтоон бататгах, үлдээн хадгалах сэргээн санах, таних, санаандаа буулгах, төсөөлөх, дүрслэн бодох явдал юм. Сэтгэцийн энэхүү нарийн процесс бүхий тусгалын нэгэн хэлбэр нь ой юм. Мэдлэг дадал чадвар эзэмших, түүнийгээ аж амьдралдаа хэрэглэх үндсэн нөхцлийг ой тогтоолт бүрдүүлнэ.

Тодорхойлолт : Ой тогтоолт нь хүний өнгөрсөн туршлагыг оюун ухаандаа хадгалан тогтоох таних процессуудыг хэлнэ. Ой тогтоолт бол нөхцөлт рефлекс юм.

Хүмүүс орчин тойрноосоо тодорхой сэтгэгдэл хүлээн авч энэ нь ул мөр үлдээх бөгөөд шаардлагатай үед нөхөн сэргээгдэж байдаг. Энэ процессыг ой тогтоолт гэнэ. Мэдээллийг хадгалах, санах, эргэн дурсах мөн туршлага явуулах чадвартай организм юм.

Ой тогтоолт нь

Хадгалах – Ой тогтоолтонд хүлээн авсан мэдээллийг харьцангуй удаан хадгалах үйлийг хэлнэ.

Сэргээн санах – Урьд үзсэн агуулгын идэвхжих үйл явц юм.

Мартах – Урьд өмнө бий болсон мэдлэг туршлага ул мөр ой ухаанаас үгүй болохын хэлнэ. Мартахгүй бага мартахын тулд мэдлэгээ практикт байнга хэрэглэх, тогтоож буйгаа хэсэгчилэн давтах хэрэгтэйн юм.

И.П.Павлов анх ой тогтоолтын физиологи үндсийг тайлбарласан байдаг. Чанарын нөхцөлт рефлекс бол ой тогтоолтын физиологи үндэс юм.

ХХ зууны эхэн үеэс когнитив/ танин мэдэхүйн / сэтгэл судлалын парадигм/загвар/ урсгалд ой тогтоолтыг авч үзсэн юм. Сүүлийн үед энэ зарчмыг баримталдаг салбарыг когнитив – неврологи/ тархи мэдрэл / гэх болсон.

Мэдээллийг боловсруулж, эргэн санах процесс нь үндсэн гурван үе шатаас бүрдэнэ.

Давтамж

Урт хугацааны ой тогтоолт 1 сек амьдралын турш

Мэдрэхүйн ой тогтоолт 1-3 сек

Богино хугацааны ой тогтоол 15-30 сек

Өдөөгч Марталт : Биологийн хүчин зүйлсээс эсвэл антецедент үйл ажиллагаанаас

шалтгаалдаг

Хүмүүс бид ой ухаанаа бүрэн сай ашиглаж хөгжүүлвэл 60 наслахдаа 3 дээд сургууль төгсөж 6 гадаад хэл сурж Бүрэн хэмжээний нэвтэрхий толь бичгийн зуун мянган өгүүллийг тогтоож чадна гэсэн тооцоо байдаг.

Дотор нь зориудын ба зориудын бус гэж ангилдаг.

Зориудын – Ямар нэгэн зорилгын үндсэн дээр хүч тэвчээр гарган арга барил хэргэлэн тогтоохыг хэлнэ.

- Ухамсартай тогтоох – тухайн зүйлийнхээ агуулга учирын олох логик холбоон дээр тулгуурлан тогтоох

- Цээжлэн тогтоох – гадаад холбоос дээр тулгуурлан олон давтахад бий болно.

Зориудын бус – Тодорхой зорилгогүйгээр тогтоохыг хэлнэ. Энэ нь ихэвчлэн гадаад юмс үзэгдлийн гэнэтийн нөлөө хүчтэй зочирлын улмаас үүссэн.

Ой тогтоолтын хэлбэр т ө р ө л

1. Дүрслэх - Харааны, сонорын, тэмтрэх, үнэрлэх зэргээр үүсдэг ба таван мэдрэхүйн эрхтний тусламжтайгаа дүрслэх юм.

2. Үгийн ба утгын ой – агуулга, логик үгэн хэлбэртэй мэдээллийн хоорондын холбоо утганд тулгуурлан тогтоохыг хэлнэ.

3. Хөдөлгөөний – Үйл хөдлөл хөдөлгөөнийг тогтоох.

4. Сэтгэлийн хөдөлгөөний ой – Эерэг ба сөрөг сэтгэл хөдлөлийг тогтоох

Ой тогтоолтын физиологийн ү нд эс

И.П. Павлов “Мэдрэлийн түр холбоо авцалдаа бол агуусны ертөнцөд болон бидэнд байгаа физилогийн хамгийн боловсронгуй үзэгдэл мөн” гэж тодорхойлсон. Эрдэмтэд ойн процесс явагдах үндсийг тайлбарлах гэж хэд хэдэн төвшинд судалгаа хийж үзсэн. Физиологийн талын үндэс бол дээд мэдрэлийн үйл ажиллагааны зүй тогтлын тухай И.П.Павловын сургааль нь уг чанартаа субъектэд хувийн туршлага бий болох физиологи онол юм. Өөрөөр хэлбэл нөхцөлт рефлэкс нь ойн физиологи үндэс болно. Сэтгэл зүйн талын үндсэнд мэдрэлийн эсүүдийн нийлэмж (ассоциация) багтана. Нийлэмжийг энгийн нарийн төвөгтэй гэж авч үздэг. Биохимийн талын үндэс байна гэж олон эрдэмтэд үздэг. Энэ бие махбодид явагдах уургийн био нийлэгжилт ба цаашдаа элдэв исэлдэлт, илчлэг зарцуулах, эс үржих хуваагдах процесст чухал нөлөө үзүүлдэг.

Мэдээлийг үр дүнтэй тогтооход мөрдөх 3 хууль бий.

1. Сэтгэгдлийн хууль -Хурц тод хүчтэй сэтгэгдэл төрсөн үеийн мэдээлэл сайн тогтоогддог тул 5 минут хүртэл анхаарлаа төвлөрүүл.

2. Давтах хууль - Уншсан зүйлээ хангалттай, байнга давтаж байвал маш сайн тогтоогдоно.

3. Холбоосын хууль - Аливаа мэдээллийг сайн тогтоохын тулд уг мэдээллийн орчин,холбогдох баримт цаг үетэй нь харилцан холбоотой авч үзэж тогтооно.

Ой тогтоолтоо сайжруулж өөрийгөө хөгжүүлэх дасгалуудыг сайн хийх хэрэгтэй . Жишээлбэл:

Шинэ зүйл болон шинэ хэл сурахаас эхэл

Зүүдээ санахыг хичээж түүндээ шинжилгээ хийх гэж оролд

Өнгөрсөнд өөрийгөө аваачиж тэр үеийн болж байсан процессуудыг санахыг хичээ

Мартагдаж эхлэх үед нь тухайн материалыг дахин харж давт

Баруун тархины үйл ажиллагааг идэвхижүүлэх гэх мэт

Хүн бүрийн ой тогтоолт харилцан адилгүй байдаг бөгөөд энэ нь хүн ой тогтоолтоо хэрхэн хөгжүүлж байгаагаас шалтгаалдаг.

Дүгнэлт

Ой тогтоолтын чадамжийг бага наснаас эхлэн хүүхдэд дадал хэлбэрээр эзэмшүүлж байх нь тухайн хүүхдийн сэтгэцийн, оюуны хөгжлийн тулгуур болно. Жишээлбэл: нялх байхаас нь тоглоомоор дамжуулан ахуйн зүйлсийг таниулж, 2 наснаас хойш үлгэрийн ном уншиж өгөх гэх мэт. Гадаад, дотоод хүчин зүйлээс болж анхаарал сарниж, өөр тийш чиглэдэг. Иймд төвлөрөх чадвараа хөгжүүлэх нь тухайн зүйлийг тогтооход илүү найдвартай.

Аливаа зүйлд хандахдаа анхаарлаа төвлөрүүлж, ажиглаж, судалж, оюундаа дүрсэлж, уялдаа холбоог нь тогтоох, давтах зэрэг аргачлалуудыг ашиглах нь дурсамж болж үлдсэн мэдээллийг илүү сэргээж боловсруулдаг юм. Бид өдөр тутмын амьдралын нэгэн хэв маягаараа байх нь муугаар нөлөөлнө. Үргэлж өөрийгөө дайчилж шинэ содон зүйлийг эрэлхийлж, юм үзэж нүд тайлах хэрэгтэй. Хэрэв ийм нөхцөл бүрдэхгүй байвал өөртөө байгаа зүйлсээр ямар нэг онцгой зүйл бүтээж, шинэ санааг эрж хайх хэрэгтэй. Миний хувьд хамгийн үр дүнтэй байдал нь дасгал хөдөлгөөн хийж, гадаад хэл сурах, мөн эрүүл хоол хүнс хэрэглэж, сайн унтаж амрах зэрэг болно. Харин хөгжмийн зэмсгээр хичээллэх нь сонгодог арга. Бидний тархи хязгааргүй орон зайтай хүссэн зүйлсээ хүссэн хэмжээгээр мэдэж авч болно. Гэхдээ тийм ч амархан тогтчихгүй болов уу? Мэдээллээ практик байдлаар бодитоор хэрэгжүүлж хэвшүүлэх нь чухал. Өөрөөр хэлвэл зөв газар хэрэгтэй цагтаа ашиглах хэрэгтэй гэсэн үг.

Мэдээллийн эрин үед хэн юу мэддэг нь тийм ч чухал биш. Харин мэдэж буй зүйлээ хэрхэн ашиглах нь чухал. Үүний гол цөм нь шинэ санаа юм. Зүгээр л урсгалаараа явна гэж бодвол хөгжих битгий хэл улам оюуны чадамж муудах болно. Залуус бид өөрсдийгөө дайчилж, зорилгоо тодорхойлж, түүнд хэрэгцээт бүх арга хэрэгслүүд, мэдээллүүдийг судалж, шинийг эрэлхийлж байх нь амьдралаас таашаал авах нэгэн хэлбэр болно.

Хүний ой санамжийн талаархи сонирхолтой баримт

Судалгаагаар солгой хүмүүс илүү ой санамжтай байдаг гэдэг нь тогтоогджээ. Тархин дахь эргэн санахад гол үүрэг үзүүлдэг холбогч эд нь солгой хүмүүст арай том хэмжээтэй байдаг байна.

Сонирхол татах сэдэв байсан ч насанд хүрэгсэд 20 минут л анхаарлаа төвлөрүүлж чаддаг байна.

Тааламжгүй дурсамжийг арилгаж болдог хэмээн судлаачид beta blocker хэмээх эмийг санал болгож байгаа бөгөөд энэ нь таагүй дурсамжийг эргэн санах үйл ажиллагааг цоожлох ажээ.

Богино хэмжээний дурсамж нэгэн цаг хугацаанд 7 төрлийн мэдээллийг агуулж чаддаг гэнэ. Гэхдээ зөвхөн 20 секундэд.

Хүний царай тогтоохгүй буюу мартах үзэгдэл нь ой тогтоолтын ховор төрлийн гажиг юм.

Согтууруулах ундааны зүйл нь тархин дахь ой санамжийг удаан хугацаанд хадгалах үйл ажиллагаанд саатал учруулдаг ,тус идээг хэрэглэсний маргааш нь өмнөх оройнхоо явдлыг санахдаа муу байдаг ажээ.

Хэрэв хүний тархи хаард диск байсан бол 2500000 гигабайт хэмжээтэй байх нь. Бидний хэрэглэдэг утасны мимори карт гэхэд дунджаар 1 гегабайт байдаг.

Сонжоо: Таны ой тогтоолт хэр сайн бэ?

Дараахь асуултад “тийм”, эсвэл “vгvй” гэж хариулна уу!1. Та утасны таван өөр дугаарыг хялбархан тогтоож чаддаг уу?2. Ажил хэргийн болон анд нөхөдтэйгөө уулзалттай гэдгээ хэзээ ч мартаж байгаагүй.3. Гурван өдрийн өмнө өглөөний хоолон дээрээ юу идэж байснаа санаж чадах уу?4. 5 сарын өмнө үзэж байсан олон ангит киноныхоо гол дүрийн баатруудын нэрийг санаж байна уу?5. Анх ямар ном уншиж байснаа санаж байна уу?6. Сургуульд орсон анхны өдрөө санаж чадах уу?7. Багадаа цээжилж байсан шулгээ уншиж чадах уу?8. Анхны болзоондоо өмсч байсан хувцасныхаа аль нэгийг санаж байна уу?9. Утсаар ярихынхаа өмнө тэмдэглэлийн дэвтрээ эсвэл хадгалсан дугаараа хардаг уу?10. Анх удаа vнсэлцэж байхдаа ямар хувцастай байснаа санаж байна уу?11. Зарим нэг vнэр танд танил газрыг санагдуулдаг уу?12. Сургуульдаа ямар замаар явж байснаа санаж байна уу?13. Найз нөхдийнхөө төрсөн өдөр, тэмдэглэлт баярыг санадаг уу?

Үнэлгээ: 11 ба тvvнээс дээш оноо : Та найдвартай, дээд зэргийн ой тогтоолттой, маш олон зvйлийг сайн санадаг юм байна.

6-10 оноо: Заримдаа алдаа гаргасандаа сандардаг ч хангалттай сайн ой тогтоолттой, олон зvйлийг санадаг юм байна.

5 болон тvvнээс цөөн оноо: Дунд зэргийн ой тогтоолттой юм байна. Магадгvй, чухал ажил хэргийн уулзалт болон утсаар ярих зэргээ нэг бус удаа мартаж байсан байх. Гэвч аливаа юм хоёр талтай байдаг болохоор та алдаагаа хурдан мартаж, байнга өөдрөг сэтгэлтэй байдаг давуу тал ажиглагдаж байна.

Ашигласан ном материал

Онлайн байдлаар

http://mn.wikipedia.org/wiki/Ойтогтоолт/ http://setgel-sudlal.blogspot.com/2009/10/blog-post_8068.html http://Setgel-sudlal.mn/

Ном хэвлэмэл байдлаар

Мягмар О. “Сэтгэл судлал” УБ., 2006.

Ой тогтоолтоо сайжруулах энгийн аргууд Сурах болон амьдрах хэлбэрээ зохион байгуул. Ой санамж ер нь цэгцтэй байдаг. Ямар

ч зүйлийг, хүмүүс мэдээллийг эмх цэгцтэй хадгалдаг учир та ч бас эмх замбараатай

санадаг. Тийм учраас та өөртөө хамаатай зүйлийг илүү хялбар санадаг. Бохь зажлах нь сэргэг

байдал болон санах ойг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна. Эдгээр судалгааны тусгай тестийн явцад бохь зажилсан оролцогчид зажлаагүй оролцогчдоос илүүтэйгээр тестийн агуулгуудыг зөв санаж байв.

Дасгал хөдөлгөөн. 10 гаруй жил хийсэн судалгаагаар дасгал хөдөлгөөн оюун ухааныг нууцаар сайжруулдаг нь илэрчээ. Ажилруугаа алхаж,

цахилгаан шат хэрэглэхгүйгээр дээшээ гарах нь таны бие төдийгүй оюун ухаанд нэмэртэй байх нь.

Бясалгалд яв. Бясалгал хийдэг хүмүүсийн тархи бусдыг бодвол илүү хөгжсөн байдаг ба анхаарлаа илүү төвлөрүүлж чаддаг байна. Хэдэн минутын амьсгалын дасгал хийхэд анхаарал төвлөрөх чадвар сайжирдаг гэнэ.

Өдрийн цагаар богино хугацаагаар унтах. Шинжлэх ухааны судалгаа танд өдрийн цагаар хэсэг хугацаагаар унтах нь ой ухааныг сайжруулдаг болохыг зөвлөж байна. Энэ нь таны санах ойд онцгой сайн байдаг гэнэ. Ядарч байгаагаа мэдэрвэл хэсэг дугхийгээд авахад буруудах зүйл байхгүй. Гэхдээ энэ нь богино хугацаанд (45 минутаас бага) байвал үр дүнгээ өгдөг гэдгийг санаарай. Удаан хугацаагаар унтах нь эргээд таныг нойрмог байдалд хүргэх болно.

Шингэнийхээ тэнцвэрийг хадгал. Шингэн зүйл бол тархийг зөв ажиллуулах гол эх үүсвэр юм. Судалгаагаар жимс ногооны шүүс уусан хүмүүс мартамхай болохоос өөрсдийгөө сэргийлж чадсан дүн гарсан. Өдөрт 8 аяга ус уух нь хэвийн шингэнээ хадгалахад тустай аж.

Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төрж эхэлдэг ба энэ үйлдэл нь аливаа асуудлыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болж өгдөг байна. Үүнээс гадна гарын тодорхой цэгүүдэд иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг.

Шинийг эрэлхийл. Шинийг эрэлхийлж, идэвхитэй байх нь уураг тархи, оюуны тань хөгжилд чухал алхам билээ. Жишээ нь хөгжмийн зэмсгээр хичээллэ. Энэ нь нэг дор анхаарлаа төвлөрүүлэх, сонсох, хуруугаа ажилуулах гээд хэд хэдэн үйлдлийг нэгэн зэрэг хийлгэдэг учир оюуны хөгжилд тустай.

Эерэг бодол тээ. Самар, үр ид. Хулууны үрэнд агуулагдах цайр нь ой санамжийг, самранд байх Е

витамин нь сэтгэн бодох чадварыг сайжруулдаг аж. Шоколад. Саяхны судалгаагаар хар шоколад, дарс, ногоон цай, нэрс жимсэнд

агуулагддаг амин дэмүүд нь тархины үйл ажиллагааг маш богино хугацаанд сэргээх, сайжруулах ашиг тустайг олжээ.

Тахианы мах, өндөг хэрэглэ. Эдгээрт агуулагддаг В амин дэм нь ой санамжийг дээшлүүлэх тархины үйл ажиллагаанд сайн. Энэ төрлийн амин дэм нь мөн загас, сүү, элэг, шошинд байдаг гэнэ.