хөгшин чоно ульсан нь

9
Чандмань-өндөр сумын сурагч Д.Нордов

Upload: hurelchuluun-baasansuren

Post on 01-Jul-2015

261 views

Category:

Documents


23 download

TRANSCRIPT

Page 1: хөгшин чоно ульсан нь

Чандмань-өндөр сумын сурагч Д.Нордов

Page 2: хөгшин чоно ульсан нь

Амьсгал тоолон отсон аюулаас сүүхээлэн зайлах буюу эрэлхэгээр тэрсэн үрэгдэх чонын арга,зориг хоѐрт атаархана.

Өөрөөсөө ижилгүй тэнгэртэйд нь төрнө,өөрөөсөө илүү тэнгэртэйд нь алагдана,өөрөөсөө дутуу тэнгэртэйд нь алагдах нь байтугай харагдах ч үгүй гэдэг юутай үнэн.

Миний өгүүлэх гэсэн энэ тэнгэрлэг амьтан “Чоно” билээ.Эрт дэр үеэс чонын удам,чонын өвөг,чонон сүлд зэргээр чононд Монголчууд шиг ѐсорхон ханддаг нь үгүй.

Чонын удам-Шаалуу Монгол буюу шашдир түүхээс үзвээс олон гайхалтай үнэн ба домог бий.Тэрчлэн Түрэгүүд “Чонын алтан толгойг” туган дээрээ хаддаг байсан нь чухамхүү домог бас шүтлэгтэй холбоотой байсан бизээ.

Page 3: хөгшин чоно ульсан нь

Чонын авиртай

Дэрвэлзэх туг минь

Чонын толгойтой гэсэн нь

Түргүүдийн чонын дүрстэй байлдааны туг хожмоо Хасгийн цэргийн онцлог болсон бололтой.

Миний бодлоор чоно гэдэг тэнгэрийн хийморь,хэтийн их заяатай амьтан.Зохиолд чонын залуу нас туулж өнгөрүүлсэн бүхэн цаг хугацааг Д.Намдаг зохиолч агуу их мэдрэмжтэй харуулсан байдаг.”Чоно эрийн сайнаар ханиа олдог”гэдгийг тодхон харуулахыг эрмэлзсэн бизээ.Гичий чонын тоогоор бүл болон цугларч энд гичий чоноо булаацалдан чадлаа сорино.

Page 4: хөгшин чоно ульсан нь

Гичий нь ханиа сонгохдоо өвөрмөц аргыг

хэрэглэдэг.Гичий чоно өөрийгөө дагаж яваа бүх

азарган чоныг дагуулан хэдэн өдөр ааг

амьсгаагүй давхина.тэр их хөөцөлдөөнд

чадалгүй нь хаягдсаар чухамхүү

чийрэгтэй,шандастай нь тулалдаанд ялж гичий

чонын хань болдог.Яруу найрагч Б.Энхтуяа

үүнийг “Зул сарын чоно”шүлэгтээ

Page 5: хөгшин чоно ульсан нь

Гуа залуу өлөгчин идрийн аагаар ханамгайлж

Гурван хөндийн жаврыг цэнхэр сум шиг

зүснэ..Цаашилбал уг зохиолд хөгшин залуу

чонын ялгаа хашир башир мэдрэмж залуу

чонын хэм түрэмгий ааг омогтой авир юунд

хүргэж ,харин хал үзэж халуун чулуу долоож

явсан хөгшин чонын сэрэмжтэй соргог байдал

амийг нь хэрхэн аварч байгааг эндээс тод харж

болдог юм.

Page 6: хөгшин чоно ульсан нь

Ер нь хүмүүс чоныг махчин аймшигт

араатан, атаат дайсан гэдгээр нь

андахгүй.Гэтэл яагаад тэр адтай азтай боохойг

сайхнаар магтан биширч болохгүй гэж .Миний

хувьд чоно нигүүлсэнгүй төдийгүй бусдын

нялзрай үрийг өөрийн юм шиг асарч чадах биш

тэгж чадсан хэмээгээд энэ бодлоо батлана гэж

оролдвол нэгэн түүхиийг өгүүлэе.Яг энэ явдал

Шинэ-бараг хошуунд

Page 7: хөгшин чоно ульсан нь

болжээ.Тэнд амьдарч байсан айлын дөнгөж

хөлд орж буй хүү нь алга болж үүнийг сонсоод

нутгийн хүмүүс сандралдан байж болох бүхий л

газарт хайсан боловч хэн ч олсонгүй нар

шингэх алдад нэгэн замын хүн үүгээр нэг

өлөгчин чоно үзэгдсэн тэр л авсан байх

гэжээ.Анчид ойн зүг явж чонын үүрийг олж

угтжээ.

Page 8: хөгшин чоно ульсан нь

Удалгүй чоно үхэж анчид чоныг үүрнээс нь гаргаад хартал...хүү дор нь амьд байжээ.Чоно бяцхан хүүг үхүүлэхгүй гэж дээр нь цагираглан хэвтээд өөрөө угаартан үхжээ.Сүүлд үзвээс төрсөн чоно байж.гэвч бэлтрэгээ яагаад ч юм алдсан байв. Чоно хүүхдийнх нь амийг авраад эцэг эхэд нь алуулсан нь тэр байлаа.Нулимс урсам энэ харамсалтай түүх одоо ч миний сэтгэлийг эмзэглүүлсээр байдаг юм.

Page 9: хөгшин чоно ульсан нь

Хүмүүн чононд хичнээн их өширхөж,түүнийг

агнах аргаа нарийсгах тусам чонын байгаль

чигээрээ үлдэх сүүхээ улам сайжирдаг бизээ.

Чоно хүмүүний заяанд дөхөн гэтсээр,харин

хүмүүн чонын төрхөнд ойртон мяраасаар

байгаа бишүү.