язгуур урлаг 3 р баг №6

18
ДУТС - КГД -III Г.ЛХАГВАДОРЖ Т.ЛХАГВАС Ү РЭН Х.МАНДАХБАЯР М.М Ө НХЖИН Ж.НАРМАНДАХ

Upload: sainbuyn-baagii

Post on 11-Jul-2015

1.334 views

Category:

Documents


10 download

TRANSCRIPT

Page 1: язгуур урлаг 3 р баг  №6

Д У Т С - К Г Д - I I I Г . Л Х А Г В А Д О РЖ

Т . Л Х А Г В А С Ү Р Э Н

Х . М А Н Д А Х Б А Я Р

М . МӨ Н ХЖ И Н

Ж . Н А РМ А Н Д А Х

Page 2: язгуур урлаг 3 р баг  №6

Аливаа улс орны үндэсний уламжлалт урлаг нь үндэстэн, ястны

амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл

болдог бөгөөд өргөн утгаараа тухайн улс, үндэстний үндэсний

аюулгүй байдалд ч нөлөөлж байдаг учраас дэлхийн олон орон

үндэсний уламжлалт урлагаа өвлөн уламжлуулах, дэмжихэд ихээхэн

анхаарч байдаг.

Мөн үндэстний уламжлалт урлагийг хамгаалах, уламжлан

өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлахын чухлыг

ЮНЕСКО, түүний салбар байгууллагууд онцлон үзэж, энэ талаар

дэлхий нийтэд хандсан урилга, удирдамж, зөвлөмж, тунхаглал

гаргасан билээ.

Page 3: язгуур урлаг 3 р баг  №6

Үндэсний уламжлалт урлагаа хойч үедээ өвлүүлэх, судалгаа, сурталчилгааг эрчимжүүлэх, давтагдашгүй дэг сургууль, арга барилыг уламжлах асуудлыг тусгасан ойрын болон хэтийн чиглэлийг боловсруулах нь соѐл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой.

Уламжлалт урлагийг судлах,түүнийг өвлүүлэх бодитой судалгаа, шинжилгээний ажил төдийлэн хийгдэж чадахгүй байгаа нь угсаатнуудын урлагийн зарим төрөл мартагдах, уламжлагдах байдал нь алдагдахад хүрч байна.

Ялангуяа Монголчуудын авьяас билгээр уламжлагдаж ирсэн үлгэр туулиас эхлээд уртын дуу, хөөмий, уран нугаралт, морин хуурын татлага, дүрслэх урлагийг давтагдашгүй ур хийц бүхий ардын урлагийн бүтээлүүд нь сурталчлагдаж хүн төрөлхтөнд танил болсон билээ.

Page 4: язгуур урлаг 3 р баг  №6

Монгол ардын уртын дуу нь уламжлалт урлаг бөгөөд үгийн хөг

аялгууны нийллэг урлаг юм.

Хөг хялгуу шүлэг зохиолын онцлогоороо Урт,Богино гэж хоѐр төрөлд

хуваагддаг.

Утга агуулгаараа ардын уртын дуу , ардын богино дуу, ардын

харилцаа дуу гэсэн 3 үндмэн төрөлд хуваагдаг.

Дуу нь урт үргэлжилдэг бус, үгээ нугалаа, айзам гарган

сунжруулж, шуранхайлан дуулдаг тул ийн нэршжээ.

Page 5: язгуур урлаг 3 р баг  №6

4 минут үргэлжлэх дуу 10-хан үгтэй байх нь бий.

Уртын дуу бол монголчуудын цусанд урсдаг дуу хөгжим, бусад үндэстнээс ялгагдах өвөрмөц тэмдэг юм.

Ямар ч үед, ямар ч газар, зөвхөн монголчууд уртын дууг сонсвол цөмөөрөө сэтгэл догдолдог.

Монгол ардын уртын дуу нь:Шүлэг үгийн уртдаа бус хөг аялгууны урт цээлхэн байдгаараа онцлог.

Ардын богино дуу нь хөг аялгуу нь огцом, нугалаа цөөтэй, дуулахад хялбар байдаг.

Харилцаа дуу бол нэг нь нөгөөгийнхөө асуултанд хариулсан утгатай ба ардын жүжиг наадмын хэлбэртэй байдаг.

Page 6: язгуур урлаг 3 р баг  №6

Хөгжим бол хүний ахжй амьдрал байгаль орчин, юмс үзэгдлийг хөг авиаг эгшигээр дүрслэн илнрхийлдэг урлаг юм.

Хөгжмийн зэмсэгийг ардын хөгжмийн зэмсэг, мэргэжлийн хөгжмийн зэмсэг гэж ангилдаг.

Тодорхой ястны уламжлалт ба тэдний ахуйд хэрэглэгддэг хөгжмийн зэмсгийг ардын хөгжмийн зэмсэг гэнэ.

19-20 р зуунд халхчууд хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг Чавхдаст, Үлээвэр, Цохилуур хөгжмийн зэмсэг гэж ангилдаг.

Page 7: язгуур урлаг 3 р баг  №6

1.Ардын чавхдаст хөгжмийн зэмсэг:

Чавхдаст чимхүүр хөгжим:Ятга, Шудрага

Чавхдаст нумт хөгжим:Морин хуур, хуучир, Шанаган нуур

Чавхдаст цохилуур хөгжим:ѐочин

2.Ардын үлээвэр хөгжмийн зэмсэг:

Лимбэ,Цуур,Аман хуур,Бүрээ,Цагаан бүрээ,Ямаан бүрээ,Их бүрээ,Эвэр бүрээ багтана.

3.Цохилуур хөгжмийн зэмсэг:

Зэс харанга, дохиурт хэнгэрэг, цан, бөмбөр, хонх ,дамар зэрэг хөгжим багтдаг.

Page 8: язгуур урлаг 3 р баг  №6

Уран нугаралт 17-р зууны үед "Саран хөхөө" театрт анх удаа тайзнаа тавигдаж байсан гэдэг түүхэн баримт байдаг.

Үүнээс өмнө хаад ноѐдын өргөөнд эсвэл найр наадам баяр цэнгүүн дээр

охид бүсгүйчүүд үегүй юм шиг уян хөдөлгөөн, уран гоолиг байдлыг

харуулан хөгжмийн эгшиг дээр нугарч, бүжиглэж үзүүлдэг байсан ба

монголын уран нугаралтын үүсэл хөгжлийг гурван хэсэгт хуваан авч

үздэг.

Page 9: язгуур урлаг 3 р баг  №6

Эхний хэсэгт: 1921 оноос өмнөх үеийн уран нугаралтууд ордог.Тэр үеийн нугаралтууд нь хөдөлгөөний элементүүдээс бүрдэж байсан ба үүнд бурхадын намба төрх,ан амьтадын үйл хөдлөл, хээ угалз, ардын бүжгийн элементүүд багтдаг байжээ.

Хоѐрдугаарт: 1921-1940 оны хоорондох үеийг хамаарна.1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа биеийн тамирийн хөдөлгөөнт гимнастикийн төрлүүд нэвтэрч эхэлсэн. Үүний улмаас уран нугаралт нь биеийн тамирын хөдөлгөөнтөй хамтран хөгжиж, бүх нийтийн дасгал сургуулилт болсон. Уран нугаралт анхнаасаа ардын урлаг болтлоо хөгжиж байсан учир Монголын ард түмэнд сайнаар нөлөөлж, охид болгон уран нугарагч болохыг хүсэж тэмүүлдэг байжээ.

Гуравдугарт :1940-1960 онд нэг номерын хэмжээнд хийгдэж байсан бол үүнээс хойш циркийн нэг төрөл болж хөгжсөн юм.Уран нугаралт бол циркийн хүнд төрөлд тооцогддог. Хэдийгээр Монголын цирк дэлхийн циркийн хөгжлөөс нилээд хойно 1940 онд үүссэн боловч анх байгуулагдахдаа бүрэн хэмжээний сонгодог хэлбэрээр үүссэн гэж судлаачид үздэг. Үүний адилаар уран нугаралт нь сонгодог урлагийн төрөл болж хөгжсөн. Монголын уран нугараачдын онцлог зүйлс гэвэл насны хувьд олон жил тодруулбал 40 нас хүртлээ нугарч чаддаг байна.

Page 10: язгуур урлаг 3 р баг  №6

Монгол ардын бүжгийн урлагт дөрвөдийн бий бийлэх бүжиг зүй ѐсоор орно.

Дөрвөдүүд бүжгийг “бий” бүжиглэхийг “бийлэх” хэмээн нэрлэнэ.

Бийг хуурын тусгай аялгуунд бийлдэг.

Дөрвөдийн бийлгээ нь жижиг зайд бүжиглэдгээрээ бусад бүжигээс онцлог.

Тэд бийлэхдээ ганц ганцаараа цувж босч бийлдэг.

Дөрвөдийг голдуу хавар , зун , намарт айлууд бөөнөөрөө буух үед нэг нэгнийдээ цугларч биелдэг, биелэхдээ эрэгтэй, эмэгтэйгүй гараа далдалж дээлийн буулгасан нударгыг дотогш нь атгаж, эрэгтэйчүүд тайван байдлын бэлгэдэж хутгаа буулган бүжиглэдэг ѐстой байна.

Page 11: язгуур урлаг 3 р баг  №6

Хөөмий нь баруун Монгол, Хөвсгөлийн зах хязгаар нутгаар орших

хүмүүсийн дунд өргөн тархсантай холбож үздэг.

Ард түмний утга соѐлын өвийн нэгэн төрөл болсон хөөмийлөх урлаг

нь эртний өвөг дээдсийн дунд үүсч бий болсныг монголчууд эдүгээ

хүртэл өвлөн уламжилсаар ирсэн түүхэн гавъяатайг

тэмдэглэж, давхац хөгөөр илэрхийлэгдсэн гайхамшиг болох уянгын

хөөмий, хархираа хөөмий гэж байдаг.

Page 12: язгуур урлаг 3 р баг  №6

Хөөмийн урлагийн өнгө аясыг нугалан даргих мэт, уран гоѐ нугалаа

хийж, хүнгэнүүлэн хөөмийлэхийн зэрэгцээгээр, исгэрээний давхцсан

өнгөөр эгшиглүүлэх нь нэн гайхамшигтай билээ.

Хөөмийлөгч хэн ч гэсэн, өөрөө өөрийнхөө дуу хоолойгоор хөөмийлөн

хөгжимдөж, өөрөө сонсогч нь болж, хээр талдаа, адуулж аяншиж

явахдаа уйдахын зовлонгүй өөрийгөө баясган цэнгүүлж, зугаатай

явдаг ажээ.

Page 13: язгуур урлаг 3 р баг  №6

Цам нь шарын шашны багт бүжиг

юм.

Энэтхэгийн бурханы шашны нууц

тарни, дотоод бясалгалын

бүжгээс уламжлалтай

"Цам", "Гарчам" хэмээн нэрлэгдсэн

шарын шашны багт бүжгийн зүйл

8-р зууны сүүлийн мөчлөгөөс

Төвдөд, 18-р зууны дунд үеэс

Монгол газарт ихэд дэлгэрчээ.

Page 14: язгуур урлаг 3 р баг  №6

Цамын холбогдох эх сурвалжууд болон цамыг судалсан эрдэмтдийн

зохиол бүтээлд эл багт бүжгийн үүслийн тухайд өгүүлснээс дурдвал:

Энэтхэгээс Бадма Самбава гэдэг хүний авчирч түгээсэн Буддын

пантомим ба эрт цагт Төвдөд байсан бөөгийн ид шидийн бүжиг 2-ын

нэгдлээс цам үүссэн.

Бурханы шашны улааны чиглэлийн алдарт тарничин Ловон

Бадамжунайн төвдөд залагдаж, 775 онд Самъяа хийдийн яндар

дэвсгэрийг тавихийн үест тэндхийн газрын лус савдаг болон хүн

бусын хар хүчний зүгээс элдэв саад тотгор учруулсанд тэдгээрийг

номхотгон засах "Жахар" цамын зан үйлийг үйлдсэн нь Төвдөд цам

дэлгэрэхийн эхэн үүсэл болсон.

Page 15: язгуур урлаг 3 р баг  №6

Монгол цам анх аль хийдэд тоглогдож, улмаар бусад олон хүрээ

хийдэд түгэн дэлгэрсэн тухайд судалгаа шинжилгээний зохиол

бүтээл ба эх сурвалжуудад дурдсан баримт сэлт ихэнхдээ тохирч

байна.

Анх 1756 онд шарын шашны хамгийн эртний хийд болох Эрдэнэзууд

цам тоглогдсон ба үүний жишээгээр бусад олон сүм хийдүүд цамтай

болсон байна.

Гэвч үүнийг зөвхөн Төв халхын харъяалал дэхь сүм хийдүүдийн

хүрээнд авч үзэх нь зүйтэй.

Учир нь үүнээс бараг хагас зууны өмнө буюу 63 жилийн өмнө 1723 онд

Ойрадын зүүнгарын хаант улсад цагаан сарын өмнөхөн цам

тоглогдсон тухай баримт байна.

Page 16: язгуур урлаг 3 р баг  №6

Эртний буган чулуу, хүн чулуунаас аваад уран барилга, хөшөө,

хөөмөл цутгамал, шавраар хийсэн бурхан, цамын шуумал баг, үнэт

мод, яс, чулуун сийлбэр хүртэл Монголын уран баримал маш олон

төрөл зүйлээс бүрдэж байна.

Бидэнд мэдэгдэж байгаа хамгийн эртний уран баримлын дурсгал

гэвэл Дорнод аймгийн Норовлин уулнаас олдсон чулуун онго юм.

Page 17: язгуур урлаг 3 р баг  №6

Сүм хийдийн барилгууд нь буддын шашны ѐс дэглэм, зан үйлтэй

холбоотой зураг, баримал, чимэглэл зэргээр чимэглэгдсэн байдаг.

Бүх дуганы үүдэн дээр тахил болгон хорол (Чойжинхорол) ба бодь

гөрөөс байдаг.

Хорол нь 4 зүг, 8 зовхис, бурхан багш номын хүрдийг

эргүүлсний, энэрэн нигүүлсэхүйн бэлгэдэл юм.

Харин бодь гөрөөс нь бурхан багш

номоо номлоход хамгийн анх эр эм хоѐр

бодь гөрөөс ирж сонсон, хамаг амьтны

тусын тулд өөрийн амь биеэ

зориулахаар Буддад тангараг өргөсөн

амьтан юм.

Page 18: язгуур урлаг 3 р баг  №6

Мөн сүмүүдийн үүдэнд байх эр эм хоѐр арслан нь эр эм үүтгэлийг бэлгэддэг ба үр зулзага ба арга билгийг гартаа атгасан байдаг.

Арсланг хамгийн хүчтэй амьтан гэж тооцдог учираас Бурхан багшийн номын ба бие бялдарын хүч чадлыг арслантай зүйрлэдэг байна.

Сүм бүрийн орой дээр ганжир байдаг нь нэгдүгээрт уг сүмийн төв цэг, хоѐрдугаарт нар, сар, галыг буюу мандан бадрахын бэлгэдэл юм.

Зарим сүм хийд нь эргэн тойрондоо олон хаалгатай байдаг ба үүний учир нь эрт үед шашинд сайтар боловсорсон эрдэмтэй лам нар хоосон чанарын онолыг сайтар эзэмшсэний улмаас сүмдээ орохдоо хаалгаар нь ордог боловч харин гарахдаа хаалгагүй газраар ч саадгүй гарч чаддаг байсны бэлгэдэл болгон олон хаалга хийх болсон байна.