Төрөн түгэхүй ба Язгуур

23
Төрөн түгэхүй ба Язгуур

Upload: demberel-sukhee

Post on 29-Jul-2015

92 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Төрөн түгэхүй ба Язгуур

Төрөн түгэхүй ба Язгуур

Page 2: Төрөн түгэхүй ба Язгуур

• Буддын философид материаллаг, бодит, ухамсараас үл хамаарах юмсыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд аливаа юмс маш нарийн тоoсноос бүтнэ гэж үздэг.

• Васубанду “Абхидхармакоша” зохиолдоо “Хамар ямар мэт вишай лугаа уулзах буюу хэмээвээс, амьсгал эс татсанаар үнэрийг үл баримтлахын тул болой. Аль маш нарийн тоосон нугууд янагш чинагш хүрэлцэх буюу, тийн боловч үл хүрэлцэх буюу хэмээвээс... үл хүрэлцэх болой хэмээн өгүүлмой, юуны тул хэмээвээс,... Хэрвээ өөрийн мөн чанар бээр хүрэлцэх болвоос эд нүгүүд хольцох болмой. Тийн боловч нэгэн зүг бээр хүрэлцвээс хувь лугаа сэлт нүгүүд хэтрэх болсон нэгэн дор маш нарийн тоосон нугууд нь хувь үгүй мөн болой” гэж маш нарийн тоосны талаар тайлбарлажээ.

Page 3: Төрөн түгэхүй ба Язгуур

• Ийнхүү материаллаг ертөнцийн юмс нь маш нарийн тоосноос бүтэх бөгөөд тэдгээрийг мэдрэхүйн эрхтэнүүдээр танин барихад маш нарийн тооснууд эрхтэнүүдэд шилждэггүй, харин тэдгээрийг эрхтэний идэвхээр л танин барина.

• Материаллаг харилцаа буюу маш нарийн тоосны шилжилт нь нэг биеийг нөгөө биед л хувиргана.

Page 4: Төрөн түгэхүй ба Язгуур

Атомын бүтэц, |аливаа биетийн бүтэц, шинж чанар нь молекулууд, атомууд нь хоорондоо хэрхэн холбогдсоноос шалтгаалдаг. Биетүүд хатуу, шингэн, хийн төлөвт

оршдог.

Page 5: Төрөн түгэхүй ба Язгуур

• Объект субъектийн харилцаанд мэдрэхүйн эрхтэнүүд гадаад юм үзэгдэлтэй орон зайн тодорхой орчинд орж харилцан нөлөөлөх боломжтой болсон байхаас гадна субъектийн идэвхт үйлчлэл зайлшгүй чухал байдаг.

• Буддизм дахь “Төрөн түгэхүй” гэсэн ойлголт нь аливаа үүсч буй бүхэн өөрчлөгдөж хувирч байдагийг заах боловч, гол нь үүссэн төрсөн бүхэн өөрөө өөрчлөлт хувиралтын шалтгаан болдогийг тэмдэглэдэг байна.

Page 6: Төрөн түгэхүй ба Язгуур

• Ийнхүү аливаа хувьсч өөрчлөгдөгч юмс үзэгдлийн хүрээг буддизмд 12 төрөн түгэхүйгээр авч үздэг.

• Өөрөөр хэлбэл нүд, чих, хамар, хэл, бие, сэтгэл нь төрөн түгэхүй болдог, мөн тэдгээрт баригдах дүрс, дуу, үнэр, амт, хүртэхүй, ном зургаа нь үүсэхийн хамт хувирч өөрчлөгдөгч юмс үзэгдлийн эх сурвалж мөн.

Page 7: Төрөн түгэхүй ба Язгуур

12 төрөн түгэхүй |12 Дхарма| 12 sources of perception

• Дотоод 6 төрөн түгэхүй буюу 6 эрхтэн (6 inner sources of perception)

• Нүдний төрөн түгэхүй• Чихний төрөн түгэхүй• Хамрын төрөн түгэхүй• Хэлний төрөн түгэхүй• Биеийн төрөн түгэхүй

Сэтгэлийн төрөн түгэхүй

• Гадаад 6 төрөн түгэхүй буюу 6 баригдахуун (6 outer sources of perception)

• Дүрсийн төрөн түгэхүй• Дууны төрөн түгэхүй• Үнэрийн төрөн түгэхүй• Амтны төрөн түгэхүй• Хүртэхүйн төрөн түгэхүй• Номын төрөн түгэхүй

Page 8: Төрөн түгэхүй ба Язгуур

• 12 төрөн түгэхүй нь аливаа танин мэдэхүйн болон сэтгэлийн ертөнцийн амьдралын эхлэл болсон 12 элемент юм.

• Тухайлбал нүд, чих, хамар, хэл, бие, сэтгэл зургаан эрхтэн дангаараа оршдог бус, энэхүү зургаан эрхтэнд баригдах, тэдгээрээс үл хамаарах дүрс, дуу, үнэр, амт, хүртэхүй, ном гэсэн зургаан баригдахуун зайлшгүй байна. Гэхдээ тэдгээр нь эрхтэнүүдэд өгөгдсөн байдлаараа л мэдэгддэг.

• 6 эрхтэн, 6 баригдахуун нь ухамсарт амьдралыг бүрдүүлэх гол элементүүд болох учраас тэдгээрийг “12 төрөн түгэхүй” хэмээн тусгайлан боловсруулдаг.

Page 9: Төрөн түгэхүй ба Язгуур

• Мэргэд гарахын орны Абхидхармын аймагт: “Бие хийгээд огоот барих хоёрын тийн мэдэхүй төрөхүй ба дэлгэрэхүйн үүдэн нээхийн тул хоёр зургаан аймаг төрөн түгэхүй болой” хэмээсэн нь эрхтэн баригдахууны ухамсарт үйл ажиллагаа үүсч, улмаар цааш дэвжин дэлгэрэхэд нүд, чих, хамар, хэл, бие, сэтгэл гэсэн зургаан эрхтэн буюу зургаан дотоод төрөн түгэхүй,

дүрс, дуу, үнэр, амт, хүртэхүй, ном гэсэн зургаан баригдахуун буюу гадаад зургаан төрөн түгэхүй зайлшгүй анхдагч болж байх ёстой гэж үзсэн хэрэг юм.

Эдгээрийг төрөн дэлгэрүүлэгч гэж нэрлэдэг.

Page 10: Төрөн түгэхүй ба Язгуур

• Гадаад төрөн түгэхүй нүгүүдийг вишайтын үүднээс буюу объект болох үүднээс ба анхдагч болох үүднээс авч үздэг

• Дотоод төрөн түгэхүй нүгүүдийг илт хурсан буюу шууд бүрэлдсэн ба хөрөнгөөр хурсан буюу тодорхой нөхцөлөөр бүрэлдсэн гэж ялгадаг.

• “Дүрсийн язгуур тэргүүтэн дор вишайтын үүднээс бэлгэдэх хийгээд, шалтгаан үүднээс бэлгэдэх хоёр болой”.

• Өөрөөр хэлбэл гадаад зургаан төрөн түгэхүй нь юунаас ч үл хамаарах бодит утгатай байхаас гадна тэрхүү дүрсээс амьдрал эхэлж байгаа гэсэн өөр нэгэн тал буй.

Page 11: Төрөн түгэхүй ба Язгуур

• Дүрс нь үнэн хэрэгтээ дүрс нүдэнд үзэгдсэн тохиолдолд л дүрс оршиж байгаа нь тодорхойлогдоно.

• Үүний зэрэгцээ тэрхүү дүрсийг үзсэн нүд нь идэвхгүй тусгагч бус, харин идэвхтэй субъект болох учраас нүдэнд харагдсан дүрснээс нүд болон тэрхүү дүрсийн дараа дараагийн хувь заяа тодорхойлогдоно гэсэн үг юм. Тэрхүү дүрсийн амьдрал нь нүднээсээ шалтгаалахыг заасан хэрэг юм.

Page 12: Төрөн түгэхүй ба Язгуур

• 12 төрөн түгэхүй буюу 12 дхарма нь биеэ даан амьдрал үүсгэж чадахгүй, зөвхөн амьдрал ертөнцийн субстанци үндэс байж, эдгээрээс амьдрал цэцэглэн гэсэн утгатай.

• Жишээ нь хамар дангаараа юм уу үнэр дангаараа амьдрал биш, харин тэдгээрийн хүрэлцсэнээр үнэрийг үнэртсэн хамрын мэдрэхүй, мэдлэг үүссэнээр амьдрал явагдах юм.

Page 13: Төрөн түгэхүй ба Язгуур

18 Язгуур, 18 spheres of perception

• Хэрвээ 12 төрөн түгэхүй нь ухамсарт амьдралын нөхцөлийг илэрхийлдэг бол нэгэнт ухамсарт амьдрал явагдаж байх үеийн анхдагч нэгж элементүүдийг 18 язгуур заана.

• “Тийн эдлэгчийн орны үүднээс вишайг баригч ба зорилгын үүднээс барихуй ба чухал эдлэхийн өөрийн бэлгэ чанар барихуй гурвын үүднээс гурван зургаан аймаг язгуур болой” хэмээн Мэргэд гарахын орон тайлбар тольд тодорхойлсон буй.

Page 14: Төрөн түгэхүй ба Язгуур

• Буддын сургаал ёсоор хүн гадаад ертөнцийг нүд, чих, хамар, хэл, бие, сэтгэл гэсэн зургаан эрхтэний хүрээнд танин барьдаг бөгөөд

• Гадаад ертөнцөөс энэхүү зургаан эрхтэнд тусах зургаан өгөгдөхүүн: дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй, ном нь үнэхээр бодьтой оршин байдаг

• Тэдгээрийг 6 эрхтэнээр танин барьснаар объектив бодит оршихуй нь субъектив агуулгатай болдог байна.

Page 15: Төрөн түгэхүй ба Язгуур

• Ийнхүү нэг талд вишайг баригч буюу зорилгын орны язгуур,

• нөгөө талд зорилгын үүднээс барихуй буюу шүтээний эрхтний язгуур,

• тэдгээрийн нэгдэл нь чухал эдлэхүй өөрийн бэлгэ чанар барихуй буюу шүтээний тийн мэдэхийн язгуур гэсэн гурван язгуур тус бүр зургаан элементтэй, нийт 18 язгуур нь аливаа ухамсарт амьдралыг бүтээнэ.

Page 16: Төрөн түгэхүй ба Язгуур

• Гэхдээ энэ бол зөвхөн хүний ухамсар, танин мэдэхүйн боломж төдийгүй ерөөс аливаа ухамсарт амьдралын үндэс болохыг зааснаараа буддын сургаал түгээмэл ухамсарын асуудлыг боловсруулсан юм.

• Язгуур гэдэг нь хөрөнгө, уг, өөрийн чанар, шүтээн гэсэн утгатай.

• Арван найман язгуур нь танин мэдэхүйн үйл ажиллагаа, ухамсарт амьдралын үндэс суурь болно.

Page 17: Төрөн түгэхүй ба Язгуур

18 Язгуур, 18 spheres of perception

Шүтээн эзлэхийн нөхцөл язгуур (6 sense powers as the reliance)

Зоригдох Вишайн язгуур (6 objects as the basis)

Тийн мэдэхийн язгуур (6 consciousnesses)

Нүдний язгуур Дүрсийн язгуур Нүдний т|м язгуур

Чихний язгуур Дууны язгуур Чихний т|м язгуур

Хамрын язгуур Үнэрийн язгуур Хамрын т|м язгуур

Хэлний язгуур Амтны язгуур Хэлний т|м язгуур

Биеийн язгуур Хүртэхүйн язгуур Биеийн т|м язгуур

Сэтгэлийн язгуур Номын язгуур Сэтгэлийн т|м язгуур

Page 18: Төрөн түгэхүй ба Язгуур

• Нүд мөн бөгөөд нүдний язгуур бус• Нүдний язгуур мөн бөгөөд нүд бус• Хоёулан мөн• Хоёулан бус гэсэн дөрвөн зүйл буй.

Чих, хамар, хэл, бие, сэтгэл дээр ч ийм ялгааг гаргадаг.

-Энд Буддын Абхидхарма философид танин мэдэхүйн үйл ажиллагааг хичнээн нарийвчлан задалж үздэг нь харагдаж б|на.

Тухайлбал, дүрсийг харах нүд байвч харж чадахгүй байдал, харж чадах боловч нүд үгүй байх, нүд байгаад харж чадаж байх, нүд ч үгүй, харах ч үгүй гэсэн нөхцөлүүд нь ухамсарт амьдралын харилцан адилгүй хувь заяаг тогтоодог байна.

Page 19: Төрөн түгэхүй ба Язгуур

• Нүдний язгуур, нүдний тийн мэдэхийн язгуур, дүрсийн язгуур гурав биеэ даасан эхлэлүүд болно.

• Чингэхдээ тэдгээр нь тус тусдаа байхын зэрэгцээ хамт оршино.

• Амармагийн орон, дүрстийн орон, дүрс үгүйн орон гэсэн ухамсарын гурван түвшин тус бүрд энэ харилцаа харилцан адилгүй байдаг байна.

• Мөн дүрстийн орны дөрвөн дияан тус бүр дээр ялгаа гардаг байна.

• Нүдний тийн мэдэхийн язгуур бол урьд нүдээр харж байсан зүйлээ санаандаа хадгалж нүдний мэдлийн үйл ажиллагааг биеэ даан явуулдаг байна.

Page 20: Төрөн түгэхүй ба Язгуур

• Өөрөөр хэлбэл шууд нүдний эрхтэн оролцохгүйгээр дүрс ба нүдний тийн мэдэхийн язгуур оршин байх боломжуудыг авч үзжээ.

• Цэвэр ухамсарын үйл ажиллагааг дүрс үгүйн орны хүрээнд йогийн аргаар явуулж аль төрөлд төрж болохоо ухамсартайгаар жолоодож болно.

• Абхидхарма философид бие, сэтгэл, гадаад ертөнц гурвыг бие даасан субстанц эхлэлүүд болгон үндэслэдэг юм.

Page 21: Төрөн түгэхүй ба Язгуур

• Зургаан зорилгын орны язгуур, зургаан шүтээний эрхтэний язгуур, зургаан шүтээн тийн мэдэхийн язгуур бол аливаа ухамсарт амьдралын зайлшгүй үндэс гэж нотолсоноороо буддын сургаал сэтгэл судлал болон, танин мэдэхүйн нэн өвөрмөц онолыг гаргасан байна.

• Зөвхөн хүний ухамсар төдийгүй түүнээс дээд түвшний ухамсар байлаа ч дээрхи 12 төрөн түгэхүй ба 18 язгуурын үндсэн дээр оршин амьдрах боломжтой юм.

Page 22: Төрөн түгэхүй ба Язгуур

• Тэгээд ч буддын сургаалд хүний оршихуйгаас дээд ухамсарт амьдралын төлвүүдийг энэхүү язгуур болон төрөн түгэхүйн үзэл санаагаараа чадварлагаар тайлбарласан байдаг.

• Эрхтэнүүд зайлшгүй оршин байх албагүй ч түүний үндэс язгуур өмнөх төрлөөс дамжин хадгалагддаг тухай санаа нь ерөөс ухамсарт төрөлхтөн бүхэн доод түвшнийхээ төрөлхтөний олсон ололтыг хадгалж уламжлан үлдээдэг тухай еволюцийн онолд харшладаггүй байна.

Page 23: Төрөн түгэхүй ба Язгуур

• Нүдээр дүрсийг үзэхийн цагт вишай, эрхтэн, шүтээн гурвуул адил газарт байх, вишай шүтээн хоёр адил газар, харин эрхтний газар нь адил бус байх, вишай ба эрхтний газар адил боловч шүтээний газар адил бус гэсэн ялгааг ч гаргадаг байна.

• Түүнчлэн чих, хамар, хэл, бие, сэтгэл ч энэ зарчимаар ялгагдана.

• Нүдний язгуурт дүрсийг үзээд нөгчсөн цагийн нүд, дүрсийг үзсээр байгаа эдүгээ цагийн нүд, шалтгаан бүрэлдэхийн хөрөнгө, тийн боловсрохын хөрөнгө гэсэн цагийн дөрвөн ялгаа байдаг.