standard info inner 20131018 951

46
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 11.120 Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношлогоо, эмчилгээ Health care technology. Diagnosis and treatment of common disease in children MNS 5836:2008 Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот тогтоолоор батлав. Энэ стандарт нь 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй. Энэ стандартын бүх шаардлагыг заавал мөрдөнө. 1 Хамрах хүрээ Энэхүү стандартыг Монгол улсын Эрүүл мэндийн хуулийн хүрээнд Хүүхдийн анагаахын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмнэлгийн эмч мэргэжилтнүүд үйл ажиллагаандаа мөрдөнө. 2 Норматив, ишлэл Энэ стандартад үндэсний дараах стандартуудыг иш татаж хэрэглэсэн бөгөөд хэрэв эдгээр стандартад өөрчлөлт орвол хамгийн сүүлчийн албан ёсны эх материалыг баримтална. MNS 4621:1998 Эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS 5081:2001 Сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095: 2001 Аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5203: 2002 Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа Оношлогоо, эмчилгээний клиник удирдамж 2006 3 Хүүхдэд олонтаа тохиолдох зарим өвчний оношлогоо, эмчилгээ 1. Хүүхдийн чихрийн бус шижин өвчний оношлогоо, эмчилгээ 2. Хүүхдийн хордлогот бахлуур өвчний оношлогоо, эмчилгээ 3. Хүүхдийн бамбай булчирхайн төрөлхийн дутал өвчний оношлогоо, эмчилгээ 4. Хүүхдийн сэрээ булчирхай - тунгалгийн эмзэгшил өвчний оношлогоо, эмчилгээ 5. Хүүхдийн өнчин тархины шалтгаант одойрол өвчний оношлогоо, эмчилгээ 6. Хүүхдийн мээмтэх өвчний оношлогоо, эмчилгээ 7. Хүүхдийн Иценко- Кушингийн өвчний оношлогоо, эмчилгээ 8. Хүүхдийн гистиоцитоз өвчний оношлогоо, эмчилгээ 9. Хүүхдийн архаг миелолейкоз өвчний оношлогоо, эмчилгээ 10. Хүүхдийн гемофили өвчний оношлогоо, эмчилгээ 11. Хүүхдийн бодис дутагдлын цус багадалт өвчний оношлогоо, эмчилгээ 12. Хүүхдийн цус задралын цус багадалт өвчний оношлогоо, эмчилгээ 13. Хүүхдийн төлжилтгүй цус багадалт өвчний оношлогоо, эмчилгээ 14. Хүүхдийн ялтсан эс цөөрөх өвчний оношлогоо, эмчилгээ 15. Хүүхдийн түүдгэнцрийн архаг үрэвсэл өвчний оношлогоо, эмчилгээ 16. Хүүхдийн түүдгэнцрийн стрептококкт цочмог үрэвсэл өвчний оношлогоо, эмчилгээ 17. Хүүхдийн түүдгэнцрийн хурдан даамжрах үрэвсэл өвчний оношлогоо, эмчилгээ October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Upload: tumee-dash

Post on 10-Jul-2016

144 views

Category:

Documents


14 download

TRANSCRIPT

Page 1: Standard Info Inner 20131018 951

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 11.120 Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношлогоо, эмчилгээ Health care technology. Diagnosis and treatment of common disease in children

MNS 5836:2008

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын бүх шаардлагыг заавал мөрдөнө.

1 Хамрах хүрээ

Энэхүү стандартыг Монгол улсын Эрүүл мэндийн хуулийн хүрээнд Хүүхдийн анагаахын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмнэлгийн эмч мэргэжилтнүүд үйл ажиллагаандаа мөрдөнө.

2 Норматив, ишлэл

Энэ стандартад үндэсний дараах стандартуудыг иш татаж хэрэглэсэн бөгөөд хэрэв эдгээр стандартад өөрчлөлт орвол хамгийн сүүлчийн албан ёсны эх материалыг баримтална.

• MNS 4621:1998 Эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлүүд• MNS 5081:2001 Сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа• MNS 5095: 2001 Аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа• MNS 5203: 2002 Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа• Оношлогоо, эмчилгээний клиник удирдамж 2006

3 Хүүхдэд олонтаа тохиолдох зарим өвчний оношлогоо, эмчилгээ

1. Хүүхдийн чихрийн бус шижин өвчний оношлогоо, эмчилгээ2. Хүүхдийн хордлогот бахлуур өвчний оношлогоо, эмчилгээ3. Хүүхдийн бамбай булчирхайн төрөлхийн дутал өвчний оношлогоо, эмчилгээ4. Хүүхдийн сэрээ булчирхай - тунгалгийн эмзэгшил өвчний оношлогоо, эмчилгээ5. Хүүхдийн өнчин тархины шалтгаант одойрол өвчний оношлогоо, эмчилгээ6. Хүүхдийн мээмтэх өвчний оношлогоо, эмчилгээ7. Хүүхдийн Иценко- Кушингийн өвчний оношлогоо, эмчилгээ8. Хүүхдийн гистиоцитоз өвчний оношлогоо, эмчилгээ9. Хүүхдийн архаг миелолейкоз өвчний оношлогоо, эмчилгээ10. Хүүхдийн гемофили өвчний оношлогоо, эмчилгээ11. Хүүхдийн бодис дутагдлын цус багадалт өвчний оношлогоо, эмчилгээ12. Хүүхдийн цус задралын цус багадалт өвчний оношлогоо, эмчилгээ13. Хүүхдийн төлжилтгүй цус багадалт өвчний оношлогоо, эмчилгээ14. Хүүхдийн ялтсан эс цөөрөх өвчний оношлогоо, эмчилгээ15. Хүүхдийн түүдгэнцрийн архаг үрэвсэл өвчний оношлогоо, эмчилгээ16. Хүүхдийн түүдгэнцрийн стрептококкт цочмог үрэвсэл өвчний оношлогоо,

эмчилгээ 17. Хүүхдийн түүдгэнцрийн хурдан даамжрах үрэвсэл өвчний оношлогоо, эмчилгээ

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 2: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 18. Хүүхдийн нефротик хамшинж өвчний оношлогоо, эмчилгээ19. Хүүхдийн бөөрний завсар эдийн үрэвсэл өвчний оношлогоо, эмчилгээ20. Хүүхдийн уушгины цочмог үрэвсэл өвчний оношлогоо, эмчилгээ21. Хүүхдийн Шенлейн Генохын өвчний оношлогоо, эмчилгээ22. Хүүхдийн зүрхний дутагдлын оношлогоо, эмчилгээ23. Суулгалт өвчний оношлогоо, эмчилгээ24. Гэдэсний үхжилт үрэвсэл өвчний оношлогоо, эмчилгээ25. Нярайн ходоод гэдэсний замын цус алдалт өвчний оношлогоо, эмчилгээ26. Хэвлийн төрөлхийн цоорхой өвчний оношлогоо, эмчилгээ27. Нярайн бөөрний хурц дутлын оношлогоо, эмчилгээ28. Нярайн тархины цус харвалтын оношлогоо, эмчилгээ29. Гипербилирубинемийн оношлогоо, эмчилгээ30. Нярайн артерийн цорго онгорхой өвчний оношлогоо, эмчилгээ

1 ХҮҮХДИЙН ЧИХРИЙН БУС ШИЖИН ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

1.1 Тодорхойлолт Вазопрессин дааврын туйлын болон харьцангуй дутлын улмаас их уух, их шээх эмнэлзүйн шинжээр илрэх өвчин болно.

1.2 Шалтгаан Байрлалаар:

• төвийн• захын

Даавар дутлын хэмжээгээр: • туйлын• харьцангуй

Вазопрессины туйлын дутлын шалтгаан: • Идиопатик• Удамшил-гэр бүлийн• Аутоиммуны• Харааны товгор-өнчин тархины хэсгийн үрэвсэл /вирүс, сүрьеэ/• Харааны товгор-өнчин тархины хэсгийн гэмтэл• Тархины хавдар /краниофарингома, менингиома, глиома, хавдрын үсэрхийлэл /• Харааны товгор-өнчин тархины хэсгийн мэс заслын дараа• Харааны товгор-өнчин тархины хэсгийн судасны гэмтэл• Симмондс, Шихан, Иценко-Кушингийн үед илрэх

Вазопрессины харьцангуй дутлын шалтгаан: • Х-хромосомтой холбоотой удамшлын хэлбэр• Бөөрний сувганцрын гэмтэл /лити, метоксифлураны хордлого, амилоидоз,

саркоидоз /

1.3 Эмнэлзүйн ангилал Илрэлээр нь:

• хөнгөн• хүндэвтэр• хүнд

Хүндрэлээр нь: • ходоод гэдэсний• сэтгэхүйн

2

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 3: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• зүрх судасны үйл ажиллагаа алдагдсан• бэлгийн бойжилтын явцад нөлөөлсөн.

1.4 Эмнэлзүй Ам цангаж хоногт 3-аас 15 литр хүртэл шингэн уух бөгөөд шээсний хэмжээ нэмэгдэн шөнө орондоо шээх, бие сулрах, толгой өвдөх, нойр муудах, хоолны дуршил буурах, турж эцэх, арьс, салст ба ам их хуурайших, ходоод сунах, ходооны хүчил багасах, ходоод, бүдүүн гэдэс үрэвсэх ба биеийн өсөлт, бэлгийн хөгжилт хоцрох шинж илэрнэ. Бага насны хүүхэд их уух, их шээх ба хөхүүлэхгүй, шингэн өгөхгүй удах үед тайван бус болж, халуурах, бөөлжих, татах, жингээ огцом алдах, сэтгэхүйн хөгжил хоцрох аюултай.

1.5 Оношлогоо • Өвчний өгүүлэл• Бодит үзлэг• Шээсний ерөнхий шинжилгээ (шээсний хувийн жин 1001-ээс 1005)• Цусны ерөнхий шинжилгээ (полицитеми, гематокрит ихсэх)• Цусны биохимийн шинжилгээ• Зимницкийн сорил• Нүдний уг харах• Толгойн зураг авах

Боломжтой бол тархины компьютер томограмм хийх, цусны вазопрессины түвшинг тогтооно.

1.6 Ялган оношлогоо • Чихрийн шижин• Бөөрний өвчин• Сэтгэцийн шалтгаантай их уух зэргээс ялгана.

1.7 Эмчилгээ • Хоолонд жимс, ногоо, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх• Шинж тэмдгийн (шингэн сэлбэх)• Шалтгааны (халдвар, үрэвсэл, хавдар) эсрэг• Даавар орлуулах эмчилгээ хийнэ.

1.8 Хяналт • Хүүхдийн дотоод шүүрлийн эмчийн хяналтад улиралд 1 удаа• нүдний эмчид жилд 1 удаа• мэдрэлийн эмчид жилд 1 удаа хандаж үзүүлнэ.

Хянах явцад хүүхдийн биеийн жин, өндөр, уусан шингэн, шээсийг хэмжинэ. Арьс, ходоод гэдэс, зүрх судасны үйл ажиллагаа, бэлгийн бойжилтыг хянана. Сарвууны зураг жилд 1 удаа авна.

2 ХҮҮХДИЙН ХОРДЛОГОТ БАХЛУУР ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

3

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

2.1 Тодорхойлолт Бамбай булчирхайн хэмжээ томорч, түүний дааврын хэмжээ, үйл ажиллагаа нь хэт идэвхжин, бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлснөөс илрэх эмнэлзүйн шинжийн нийлбэрийг хордлогот бахлуур гэнэ. 2.2 Шалтгаан Сэтгэл хямрал, удамшлын хүчин зүйл гол үүрэгтэй, аутоиммуны эмгэг болно

Page 4: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

2.3 Ангилал Эмнэлзүйн илрэлээр нь:

• хөнгөн• хүндэвтэр• хүнд

2.4 Эмнэлзүй Бамбай булчирхай томрох, зүрх дэлсэх, турах гурван бүлэг шинж илэрнэ. Хордлогын шинж удаан хугацаанд үүсэж, аажим даамжирна. Бамбай булчирхай том, хатуу, гөлгөр гадаргуутай болох ба судасны шуугиан сонсогдож болно. Их хөлөрч, арьс халуун, чийглэг, зөөлөн болж, зовхи орчим нөсөөжилт ихэснэ. Мөн сэтгэл санаа тогтворгүй, цочромтгой, уйламхай, нойр муутай болох, хөдөлгөөний идэвх нэмэгдэх зэргээс сурлагын амжилт буурна. Гар тэнийлгэхэд хуруу чичирч, гарын алга халуун, хөлстэй байна. Нүдний шинж илрэх ба ам цанган, хоолны дуршил нэмэгдэж, турж эхэлнэ. Булчин суларч, бүдрэн, явж чадахаа болино. Тайван үед амьсгаадаж, зүрхний цохилт олшрон, V цэгт агшилтын шуугиан сонсогдох бөгөөд артерийн даралт ихэснэ.

2.5 Оношлогоо • Өвчний өгүүлэл• Бодит үзлэг• Цусны ерөнхий шинжилгээ• Цусны биохимийн шинжилгээ• Зүрхний цахилгаан бичлэг• Тархины цахилгаан бичлэг

Боломжтой бол Т3, Т4, ТТГ тодорхойлох шинжилгээ болон бамбай булчирхайн чанд авиан шинжилгээ хийнэ.

2.6 Ялган оношлогоо • Бамбай булчирхайн хордлогот аденома• Бамбай булчирхайн хавдар• Бамбайн даавар ялгаруулах хавдар• Бамбай булчирхайн үрэвсэл• ТТГ үүсгэгч өнчин тархины аденома• Үе мөчний эмгэг• Гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл• Артерийн даралт ихсэх

2.7 Эмчилгээ • Хоол, амралтын дэглэм сахих• Бамбай булчирхайн үйлийг дарангуйлах эм хэрэглэх• Шинж тэмдгийн (хордлого тайлах, артерийн даралт бууруулах, тайвшруулах)

2.8 Хяналт • Бамбай булчирхайн дааврын түвшин• Дархлааны байдал• Эмчилгээний үр дүнг хянана.

Эмийн эмчилгээнд үр дүнгүй бол туяа эмчилгээ, мэс заслын эмчилгээ хийнэ.

4

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 5: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 3 ХҮҮХДИЙН БАМБАЙ БУЛЧИРХАЙН ТӨРӨЛХИЙН ДУТАЛ

ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

3.1 Тодорхойлолт Бамбай булчирхайн үйл ажиллагаа буурснаас илрэх хамшинжийг бамбай булчирхайн дутал гэнэ.

3.2 Шалтгаан а/ Бамбай булчирхайн дутлын анхдагч хэлбэр - бамбай булчирхайн хөгжлийн төрөлхийн өөрчлөлтөөс

• үр хөврөлийн үед бамбай булчирхайн хөгжил гажих• дааврын нийлэгшил алдагдах• бие махбодод иод дутагдах• төрөлхийн бахлууртай төрөх• жирэмсэн үедээ эх бамбайн даавар дарангуйлагч эм хэрэглэх

ба/ Бамбай булчирхайн дутлын хоёрдогч хэлбэр - өнчин тархи гэмтэн TТГ-ийн түвшин буурах

• төрөхийн гэмтэл• менингоэнцефалит• тархины гэмтэл• тархины халдвар

в/ Бамбай булчирхайн дутлын гуравдагч хэлбэр • өнчин тархи идэвхжүүлэх дааврын хэмжээ буурах

3.3 Эмнэлзүйн ангилал а/ Анхдагч - бамбай булчирхайн хэвийн хөгжил алдагдах

• Бамбай булчирхай огт хөгжөөгүй байх• Бамбай булчирхай дутуу хөгжих• Бамбай булчирхай буруу байрлах• Бамбай булчирхайн өсөлт саатах• Бамбай булчирхайн дааврын үүсэл алдагдах

ба/ Хоёрдогч (гуравдагч) • Олон дааврын дутал• Бамбай булчирхайн дааврын дутал• Бамбай булчирхайн дааварт мэдрэг чанар өөрчлөгдөх

3.4 Эмнэлзүй Бамбай булчирхайн төрөлхийн дутлын хүнд хэлбэр нь усан хаван юм. Оюун ухаан, бие бялдар, бэлгийн хөгжилт саатна. Хүүхдийн наснаас хамаарч эмнэлзүйд илрэх шинж өөр, өөр байдаг.

• Нярай үед илүү тээлттэй, 3500 г-аас дээш жинтэй, хөөнгө, хавантай, хүйнивэрхийтэй төрөх, зунгаг хожуу гарах, нярайн шарлалт, хүйн цөглөлт удаашрах, хөхөх, залгих чадвар болон хөдөлгөөн сул, унтамхай, дууны өнгө паргиа, бүдүүн байна.

• 2-оос 3 сартайд Сэтгэхүйн хөгжил хоцрох /хүүхэд инээх, уйлах нь ховор/, зовхи,уруул памбагар, хэл том, хамар нахиу, нүд онигор, хоорондох зай өргөн, арьс хуурай, гарын арьс үрчгэр, зулай том, мөчний харьцаа алдагдсан, хурууны үзүүр байнга хүйтэн байна. Хэвлий том, үс хуурай, хугарамхай, баас хатах, зүрхний цохилт бүдгэрч, цөөрөх ба агшилтын шуугиан гарна.

• 3 сараас дээш бол хүүхэд хөрвөөхгүй, хөдөлгөөний хөгжил хоцорно, зулай, шүд,тулгуур эрхтний ясжилт, тархины өсөлтийн явц удааширч, хүүхэд дорой, бусадтай харилцах чадвар сул байна.

5

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 6: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 3.5 Оношлогоо

• Өвчний өгүүлэл• Бодит үзлэг• Цусны ерөнхий шинжилгээ• Цусны биохимийн шинжилгээ• Зүрхний цахилгаан бичлэг• Тархины цахилгаан бичлэг• Рентген зурагт ясны насжилтыг тодорхойлох

Боломжтой бол цусанд ТТГ, Т3, Т4 түвшинг, уурагтай нэгдсэн иодын түвшинг үзнэ.

3.6 Ялган оношлогоо а/ Бага насанд

• Рахит• Цус багадалт• Шарлалт• Төрөхийн тархины гэмтэл• Гэдэсний түгжрэл• Цусан үжил

б/ Ахлах насанд • Янз бүрийн шалтгаантай өсөлтийн, оюуны хоцрогдол• Хондродистрофи• Гиршпрунгийн өвчин• Зүрхний төрөлхийн гажиг

3.7 Эмчилгээ • Бамбай булчирхайн даавар орлуулах эм• Шинж тэмдгийн (тархины эд сэргээж цусан хангамж сайжруулах, цус багадалтын

эсрэг, нөхөн сэргээх г.м)

3.8 Хяналт • Хүүхдийн дотоод шүүрлийн эмчид улирал бүр үзүүлж, ТТГ-ийн хэмжээг хянана.• Мэдрэл, хэл заслын эмчийн хяналтад байна.

4 ХҮҮХДИЙН СЭРЭЭ БУЛЧИРХАЙ - ТУНГАЛГИЙН ЭМЗЭГШИЛ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

4.1 Тодорхойлолт Сэрээ булчирхай тунгалгийн эмзэгшил нь бие махбодь, бие-галбирын төрөлхийн онцлог юм.

4.2 Шалтгаан • Сэрээ булчирхайн гаж хөгжил• Сэрээ булчирхайн цусан хангамжийн өөрчлөлт• Бусад өвчний үед (Аддисоны өвчин, акромегали, бамбайн хордлого г.м)

4.3 Эмнэлзүй Хоёр хүртэлх насанд илүү тохиолдоно. Хүүхэд мариалаг (хөөнгө), арьс цайвар цонхигор, булчингийн хүч сул, толгойн үс зөөлөн, нарийн ширхэгтэй, их бие богино, мөчид урт, шөрмөсний рефлекс сул, хүүхэд унжгар сул, ядрамтгай, цочролд тэсвэр муу байна.

6

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 7: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 Зүрх судасны талаас: зүрхний цохилтын тоо олширч, агшилтын шуугиан сонсогдоно. Амьсгалын тогтолцооны талаас: амьсгаадах, амьсгал авалт саатах, хөхрөх, амьсгалын эрхтний өвчнөөр өвчлөмтгий байна. Хоол боловсруулах эрхтний талаас: олон удаа шалтгаангүй бөөлжих шинж илэрч болно.

4.4 Оношлогоо • Өвчний мэдүүлэг• Бодит үзлэг• Цусны ерөнхий шинжилгээ• Цээж гэрэлд харах• Тархины цахилгаан бичлэг• Рентген зурагт ясны нас тодорхойлох• Боломжтой бол компьютерийн томограмм, бөөрний дээд булчирхайн үйл

ажиллагааны шинжилгээ хийнэ.

4.5 Ялган оношлогоо • Уушгины угийн булчирхайн томролт• Тагнайн булчирхайн томролт• Залгиурын тэмбүүгийн гаралтай кандилом• Төвөнхийн хавдар• Бамбай булчирхайн томролт

4.6 Эмчилгээ • Хоолны өөх тосыг хязгаарлах, их идүүлэхгүй байх• Агаар салхинд гаргах, хөдөлгөөний идэвхтэй байх• Шаардлагатай тохиолдолд кортикостеройд эмчилгээ хийнэ.

Сэргийлэх тарилга, мэс засал хийлгэх, халдварт өвчнөөр өвчлөх үед бөөрний дээд булчирхайн дутлаас сэргийлж кортикостеройд хэрэглэх шаардлагатай.

5 ХҮҮХДИЙН ӨНЧИН ТАРХИНЫ ШАЛТГААНТ ОДОЙРОЛ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

5.1 Тодорхойлолт Өсөлтийн дааврын туйлын ба харьцангуй дутлын улмаас тухайн насныхаа өндрөөс 20 хувиас илүү намхан байх эмгэг байдлыг өнчин тархины одойрол гэнэ.

5.2 Шалтгаан • Харааны товгор- өнчин тархины органик гэмтэл (цус харвалт, глиомы,

краниофарингиома, менингиомы, судасны аневризм) • Ураг, нярайн халдвар (вирүс ба нянгийн)• Ургийн ба төрөх үеийн гэмтэл• Өнчин тархины хөгжил сул байх• Удамшлын

5.3 Эмнэлзүйн ангилал • Төрөлхийн• Хожмын• Эд эс өсөлтийн дааварт мэдрэг бус байх

7

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 8: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 5.4 Эмнэлзүй Төрөх үед хүүхдийн жин, өндөр хэвийн байх боловч, 2-оос 3 наснаас эхлэн өсөлт эрс удааширна. Биеийн харьцаа жигд байна, арьс цайвар болон шаргал туяатай, үрчгэр, хуурай, арьсан доорх өөхөн эд сул, заримдаа хэвлий, хөх, умдаг, гуяар таргална. Булчингийн хөгжил сул, ясжилт саатаж, сүүн шүд орой солигдоно. Үс хуурай, хугарамтгай, нарийн, урт сормуустай, дотор эрхтний хэмжээ жижиг ч үйл ажиллагаа нь хэвийн байна. Оюун ухааны хөгжил хэвийн ч ажиллах чадвар буурсан, хүүхэд зожигдуу байна. Тархины гэмтлийн шалтгаантай бол гавлын дотоод даралт ихсэх, чихрийн бус шижингийн шинж гарна. Артерийн даралт бага /систол, диастолын/, зүрхний авиа бүдэг, бамбай булчирхайн дутал илэрч болно.

5.5 Оношлогоо • Өвчний мэдүүлэг• Бодит үзлэг• Цусны биохимийн шинжилгээ• Өсөлтийн дааврын хэмжээг тодорхойлох• Рентген зурагт ясны нас тодорхойлох• Толгойн зураг• Зүрхний цахилгаан бичлэг• Нүдний угийн шинжилгээ

Боломжтой бол толгойн компьютерийн томограмм, цөмийн соронзон резонансын шинжилгээ хийнэ. Цусны гонадотропин, тиреотропин, кортикотропин, кортизол, бэлгийн даавар, Т3, Т4 тодорхойлно. Шаардлагатай бол бэлгийн хроматин ба кариотип тодорхойлно

5.6 Ялган оношлогоо • Примордиаль нанизм• Лароны нанизм• Хондродистрофи• Дауны өвчин• Шерешевский -Тернерийн хамшинж• Өсөлт саатсан бие галбир

5.7 Эмчилгээ • Ерөнхий (сэтгэл санааны таатай нөхцөл бүрдүүлж, чанартай хооллох)• Өсөлтийн даавар 0,07-гоос 0,1 ЕД/кг (өдөр бүр тарих)• Анаболик дааврын эм бэлдмэл• Бамбайн ба бэлгийн даавар нэмж өгөх

5.8 Хяналт • Хүүхдийн дотоод шүүрлийн булчирхайн эмчид жилд 2 удаа• нүдний уг харах жилд 1-ээс 2 удаа• гарын сарвууны зураг авах 6-аас 12 сард 1 удаа• мэдрэлийн эмчийн зөвлөгөө авах• биеийн жин өндрийг тогтмол хэмжиж, үнэлэлт өгөх

8

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 9: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 6 ХҮҮХДИЙН МЭЭМТЭХ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО,

ЭМЧИЛГЭЭ

6.1 Тодорхойлолт Өсвөр насны эрэгтэй хүүхдийн хөхний булчирхай тэмтрэгдэх буюу томрохыг мээмтэх гэнэ.

6.2 Шалтгаан • Идиопатик• Шинж тэмдгийн• Эмийн бодисын нөлөө (церукал, допегит, резерпин, нойрсуулах, сүрьеэгийн эм)• Өсвөр үеийн• Хуурамч

6.3 Ангилал Эмнэлзүйн ангиллыг дээр дурьдсан шалтгаанд үндэслэнэ.

6.4 Эмнэлзүйн шинж Хоёр талын хөхний булчирхай 3 см-ээс 4 см хүртэл томорно. Энэ байдал 6-гаас 12 сар, зарим үед 2-оос 3 жил хүртэл үргэлжлээд эргэж багасна.

6.5 Оношлогоо • Өвчний мэдүүлэг• Бодит үзлэг• Рентген зурагт ясны нас тодорхойлох• Бэлгийн дааврын хэмжээг тодорхойлох• Нэг талын хөхний булчирхай томорвол биопсийн шинжилгээ авна

6.6 Ялган оношлогоо • Клайнфельтерийн хамшинж

6.7 Эмчилгээ • Богино хугацаагаар үргэлжилж буй болон хэт их томроогүй үед эмчилгээ

шаардлагагүй. • Хөхний булчирхай хэт томорч, хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж байвал (хөхний

булчирхай 5 см-ээс илүү) гоо заслын хагалгаа хийнэ. • Ховор тохиолдолд парлодел хэрэглэнэ.

6.8 Хяналт 6 сараас 3 жил хүүхдийн дотоод шүүрлийн булчирхайн эмчийн ханалтад байна.

7 ХҮҮХДИЙН ИЦЕНКО - КУШИНГИЙН ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

7.1 Тодорхойлолт Кортикотропин даавар ихсэж, хоёр талын бөөрний дээд булчирхай томрон, түүний үйл ажиллагаа идэвхжих харааны товгор-өнчин тархины эмгэг юм.

7.2 Шалтгаан • Халдварт өвчин• Мэдрэлийн халдвар (энцефалит, менингит, арахноэнцефалит)

9

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 10: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• Гавал тархины гэмтэл• Өнчин тархины базофиль аденома (хүүхдэд ховор)• Хордлого

7.3 Эмнэлзүйн ангилал Эмнэлзүйн илрэлээр нь:

• Хөнгөн• Хүндэвтэр• Хүнд

7.4 Эмнэлзүй Хүүхдийн нүүр дугариг сар хэлбэртэй, хүрэн улаан царайтай, мөр, хүзүүний хэсэг, цээж хэвлийгээр өөхлөг эд их хуримтлагдаж, мөч нарийн, өгзөг шувтан болох ба булчин хатангиршина. Арьс хуурай, нимгэн, нүүр, цээж, нурууны хэсэг хөх туяатай, цээж, мөчний хураагуур судас өргөсөж, идээт тууралт гарна. Суга, гуя, хэвлийн доод хэсгээр улаан ягаан өнгийн өргөн язралтууд, шилбэ, бугалга, шуугаар цусархаг тууралт /хөх няц/ үүсэж, толгойн үс унана. Өсөлт ба бэлгийн бойжилт саатна. Бэлгийн үсжилт эрт илрэх, хөвгүүдийн гадна бэлгийн хөгжил сул, охидын хөх томрохгүй, сарын тэмдэг ирэхгүй. Артерийн даралт ихсэх (нас бага байх тутам төдийчинээ ихэснэ) ба зүрх томорч, цохилтын тоо олширно. Гуурсан хоолой, уушги, буйл, ходоод, бөөр үрэвсэх бөгөөд хүнд үед элэг томорч, үйл ажиллагаа нь алдагдана. Бөөрөнд чулуу үүсэж болох ба яс сийрэгжинэ.

7.5 Оношлогоо • Өвчний мэдүүлэг• Бодит үзлэг• Цусны ерөнхий шинжилгээ• Цусны биохимийн шинжилгээ• Зүрхний цахилгаан бичлэг• Толгойн зураг• Рентген зурагт ясны нас тодорхойлох• Нүдний угийн шинжилгээ• Бөөрний дээд булчирхайн чанд авиан шинжилгээ• Цусны АКТГ, кортикостероид, шээсний 17-ОКС тодорхойлно.

Боломжтой бол толгойн ба бөөрний дээд булчирхайн компьютерийн томограмм, цөмийн соронзон резонансын шинжилгээ хийнэ.

7.6 Ялган оношлогоо • Кушингийн хамшинж• Харааны товгорын хамшинж• Глюкостерома

7.7 Эмчилгээ • Эмгэг жамын

- туяа - мэс заслын - эмийн (кортикотропины ялгаралтыг дарангуйлах, бөөрний дээд булчирхайн стероидын үүслийг саатуулагч)

• Шинж тэмдгийн (даралт бууруулах, яс сийрэгжилтийн эсрэг)

10

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 11: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 7.8 Хяналт

• Хүүхдийн дотоод шүүрлийн булчирхайн эмчид 3 сард 1 удаа• нүдний ба мэдрэлийн эмчид жилд 2 удаа үзүүлнэ.• ясны рентген зураг жилд 1 удаа авах• 17-КС, 17-ОКС-ыг 3-аас 6 сард 1 удаа тодорхойлно.

8 ХҮҮХДИЙН ГИСТИОЦИТОЗ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

8.1 Тодорхойлолт Нэг бөөмт залгиур эсийн гаралтай, хавдар төст өвөрмөц шинжээр илрэх бүлэг өвчнийг гистиоцитоз гэнэ.

8.2 Шалтгаан • Шалтгаан тодорхойгүй• Вирүсийн халдварын дараах

8.3 Эмнэлзүйн ангилал • I бүлэг - Лангерганс эсийн гаралтай• II бүлэг - Нэг бөөмт залгиур эсийн гаралтай

- Удмын буюу судасны доторх залгиур эсийн гаралтай - Судасны доторх залгиур эсийн халдварын шалтгаантай хамшинж - Тунгалгийн зангилааг түгээмэл хамрах синусын гистиоцитоз

• III бүлэг - Хорт явцтай гистиоцитын өвчин- Цочмог монобластын лейкоз - Хорт явцтай гистиоцитоз - Гистиоцитын лимфома

8.4 Эмнэлзүй Өвчтөнд тодорхой зовиур илрэхгүй байх болон олон эрхтэн тогтолцоог хамарсан эмнэлзүйн хүнд хэлбэр тохиолдоно. Ахлах насны хүүхдэд хэд хэдэн ясны цоорол, эмгэг хугарал үүсэх, нурууны ясанд даралт үүсэх, шүд сулрах, нүд бүлтийх, хөхлөг ургацаг, буйлны үрэвсэл, дунд чихний дахилттай үрэвсэл, сонсгол сулрах шинж илэрнэ. Бага насны хүүхдэд арьс цэврүүтэх ба хүрэн улаан мөн цайвар өнгийн тууралт гарна.

8.5 Оношлогоо • Өвчний мэдүүлэг• Бодит үзлэг• Цусны дэлгэрэнгүй шинжилгээ• Ясны хэмийн шинжилгээ

8.6 Ялган оношлогоо • Цочмог лейкоз• Лимфома• Сүрьеэгийн булчирхайн хэлбэр

8.7 Эмчилгээ • Эсийн эмгэг өсөлтийг зогсоох• Хими эмчилгээний гаж нөлөөг эмчлэх• Халдварын эсрэг

11• Цус тогтоох

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 12: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• Дархлаа дэмжих• Шинж тэмдгийн (өвдөлт намдаах г.м)

8.8 Хяналт • Мэргэжлийн эмчийн хяналтад сар тутам үзүүлнэ.• Халуурах, тунгалгийн булчирхай томрох, бие сулрах, яс өвдөхөд яаралтай

хэвтүүлнэ.

9 ХҮҮХДИЙН АРХАГ МИЕЛОЛЕЙКОЗ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

9.1 Тодорхойлолт Ясны хэмийн цус төлжилтийн эрт үеийн элемент, залуу завсрын бөөмт эс, үүдэл эс, миелоцит, метамиелоцит, залуу саармагсаг ба бие гүйцсэн бөөмт эс хэт олшрох архаг явцтай хорт хавдар болно.

9.2 Шалтгаан • Шалтгаан тодорхойгүй• Вирүсийн халдварын дараах

9.3 Эмнэлзүйн ангилал • Өсвөр үеийн хэлбэр• Насанд хүрэгсдийн хэлбэр

9.4 Эмнэлзүй • Өсвөр үеийн хэлбэр - ихэнхдээ 2-оос 3 насанд ерөнхий хордлого, цус багадалт,

цусархаг хамшинж, хэт төлжилтийн хамшинжээр /элэг, дэлүү, тунгалгийн булчирхай томрох/ илрэх

• Насанд хүрэгсдийн хэлбэр - сургуулийн насны хүүхдэд сэргийлэх үзлэг, бусадөвчний шалтгаанаар цусны шинжилгээ хийлгэх үед оношлогдох онцлогтой. Элэг, дэлүү томрох, жин буурах, бие сулрах, халуурах, жихүүдэс хүрэх шинж илэрнэ. Нийт тохиолдлын 40 хувьд эмнэлзүйн шинж бүдэг байна.

9.5 Оношлогоо • Өвчний өгүүлэл• Бодит үзлэг• Цусны дэлгэрэнгүй шинжилгээ• Ясны хэмийн шинжилгээ

9.6 Ялган оношлогоо • Цочмог лейкоз• Лимфома

9.7 Эмчилгээ • Эмгэг эсийн өсөлтийг зогсоох• Хими эмчилгээний гаж нөлөөг эмчлэх• Халдварын эсрэг• Цус тогтоох• Дархлаа дэмжих• Шинж тэмдгийн (өвдөлт намдаах, халуун бууруулах г.м)

12

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 13: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 9.8 Хяналт Мэргэжлийн эмчийн ханалтад сар тутам үзүүлнэ.

10 ХҮҮХДИЙН ГЕМОФИЛИ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

10.1 Тодорхойлолт Цус бүлэгнэлтийн VIII, IX, XI хүчин зүйлийн дуталтай холбоотой цусархаг хамшинжээр илрэх эмгэгийг гемофили гэнэ.

10.2 Шалтгаан • Х хромосомоор дамжих удамшлын• Генийн мутаци

10.3 Эмнэлзүйн ангилал • Цус бүлэгнэлтийн VIII хүчин зүйлийн төрөлхийн дутал “А” гемофили

Цусны VIII хүчин зүйлийн түвшингээс хамаарч - 0-ээс 1 хувь хүртэл багассан - хүнд - 2-оос 5 хувь хүртэл багассан - хүндэвтэр - 5 хувиас дээш - хөнгөн - 25 хувиас дээш - нууц хэлбэр

• Цус бүлэгнэлтийн IX хүчин зүйлийн төрөлхийн дутал “В” гемофили гэж ялгана.

10.4 Эмнэлзүй Ямарваа гэмтлийн дараа цус хурах, цус харвах шинжээр илэрдэг бөгөөд хүнд хэлбэрийн үед бага хэмжээний гэмтэл, мэс засал, шүд авахуулсны дараа цус гоожих шинж илэрнэ. Хэд хэдэн том үе, арьсан дор, мөн булчинд цус хурна. Ховор тохиолдолд бөөр шээсний болон ходоод гэдэсний замаар цус алдах ба дотор эрхтэн, тархинд цус харвана. Нярайн хуйхны дор цус хурах мөн хүйнээс цус алдах бөгөөд 6-гаас 8 сартайд шүд цухуйх, салст гэмтэхэд цус гоожно. VIII хүчин зүйл 5 хувиас бага бол бага зэрэг гэмтлийн дараа, хэрэв 5 хувь хүртэл их бол хүнд гэмтэл, мэс заслын дараа цус алдаж болно. Хүндэвтэр хэлбэрийн үед 4-өөс 6 насанд үенд цус хурах шинжээр илрэх ба гэмтлээс 6-гаас 10 цагийн дараа үеэр хүчтэй өвдөж эхэлнэ. Бөөр шээсний замаас цус алдах нь сургуулийн насанд тохиолдоно. Хэвлийн хөндийд цус хурах үед мэс заслын цочмог эмгэгээс ялгахад бэрхшээлтэй байдаг.

10.5 Оношлогоо • Өвчний өгүүлэл (удамшлын асуумж эр хүйстэн өвчилж байсныг анхаарах)• Бодит үзлэг• Шээсний ерөнхий шинжилгээ• Цусны ерөнхий шинжилгээ

Боломжтой бол цусанд VIII, IX, XI хүчин зүйлийн түвшинг тодорхойлно.

10.6 Ялган оношлогоо • Тромбоцитопени• Бусад цусархаг хамшинж

10.7 Эмчилгээ • Цус бүлэгнэлтийн хүчин зүйлийг насан турш нөхөх• Цус тогтоох бусад эмчилгээ

13

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 14: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 - Үений цус хуралтын үед хөдөлгөөнийг хязгаарлан, өвчин намдаах - Бөөр шээсний замаар цус алдахад даавар - Булчин, зөөлөн эдийн цус хуралтын үед антибиотик

• Цус алдах, толгой хүчтэй өвдөх, биеийн байдал гэнэт муудах, дээрх эмчилгээгхийх боломжгүй бол дараагийн шатлалын эмнэлэгт илгээж, яаралтай хэвтүүлнэ.

10.8 Хяналт Өвчтөн насан турш мэргэжлийн эмчийн ханалтад эмчлүүлнэ.

11 ХҮҮХДИЙН БОДИС ДУТАГДЛЫН ЦУС БАГАДАЛТ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

11.1 Тодорхойлолт Микроэлемент тухайлбал төмөр, зэс, кобальт, уураг, зарим аминдэм дутсаны улмаас цусны улаан эсийн тоо болон цусны будагч бодис багасахыг бодис дутагдлын цус багадалт гэнэ. Хүүхдэд тохиолдох цус багадалтын 80 хувь нь төмөр дутлаас шалтгаална.

11.2 Шалтгаан • Хоол, тэжээлээр авах төмөр, уураг, аминдэм дутагдах• Гэдэсний ханаар тэдгээрийн шимэгдэн, шингэх хэмжээ буурах• Төмөр, аминдэм, уургийн алдагдал ихсэх• Дутуу болон ихэр төрөх• Бага насанд хоол тэжээлээр орох төмөр хангалтгүй байх, төмрийн хэрэгцээ

ихсэх, сургуулийн насанд хангалтгүй хооллох, спортоор эрчимтэй хичээллэх • Охидын сарын тэмдгийн үед гарах цусны хэмжээ ихсэх

11.3 Эмнэлзүйн ангилал • Шалтгаанаар (уураг, төмөр, аминдэм, бусад микроэлемент дутлын)• Цус багадалтын хэмжээгээр (хүнд, хүндэвтэр, хөнгөн, далд)

11.4 Эмнэлзүй Бие сулрах, толгой эргэх, амьсгаадах, арьс салст цайх, зүрх дэлсэнэ. Төмөр дуталтай (сидеропени) холбоотой төв мэдрэл, ходоод гэдэс, зүрх судасны тогтолцоо хямарч, арьс, салстын өөрчлөлт илэрнэ. Төмөр дутлын цус багадалтын үед арьсны өөрчлөлт (арьс хуурайших, үс хугарамтгай болох, унах, хумсны хэлбэр өөрчлөгдөх) тод илэрнэ. Амтлах болон үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх нь өвөрмөц шинж юм. Энэ үед шохой, шавар, шүдний оо, хуурай цай, нүүрс болон хүнсний түүхий бүтээгдэхүүн /будаа, гоймон, мах/ идэх, ацетон, керосин, бензин, нафталин, гутлын тос үнэрлэх дур хүсэлтэй болно. Ам, хэлний салст үрэвсэж, ходоодны хүчиллэг багасна. Артерийн даралт багасах, хөлрөх, арьс эрээнтэх, хурууны үзүүр хөхрөх, даарамтгай болох зэрэг ургал мэдрэлийн өөрчлөлт гарна. Лимфоцитын тоо олшрох боловч түүний ялгаран хөгжих явц өөрчлөгдөж эсийн дархлаа дутал үүснэ. Алга бага зэрэг цайвраас хувхай цагаан болно.

11.5 Оношлогоо • Өвчний өгүүлэл• Бодит үзлэг• Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (улаан эсийн тоо, гемоглобин ба өнгөний

үзүүлэлт) • Цусны биохимийн (сийвэнгийн төмөр холбогдох чадвар ихсэх,ферритины хэмжээ

бага) шинжилгээ

14

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 15: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

11.6 Ялган оношлогоо • Бусад төрлийн цус багадалт• Архаг өвчний үеийн цус багадалт

11.7 Эмчилгээ • Цэвэр агаарт хангалттай хугацаагаар байх• Төмөр, уураг, амин дэмээр баялаг хүнс хэрэглэх• Төмрийн бэлдмэлийг 3 сараас багагүй хугацаанд хэрэглэх• Бусад микроэлементийг нөхөх• Сэргийлэх зорилгоор жирэмсэн эмэгтэй, дутуу, ихэр, бага жинтэй төрсөн хүүхдэд

төмрийн бэлдмэл нэмж өгөх

11.8 Хяналт Өвчтөн 6 сар мэргэжлийн эмчийн ханалтад эмчлүүлнэ, төмрийн бэлдмэл хэрэглэж байгаа үед 14 хоноод давтан үзүүлнэ.

12 ХҮҮХДИЙН ЦУС ЗАДРАЛЫН ЦУС БАГАДАЛТ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

12.1 Тодорхойлолт Цусны улаан эсийн хэт задралаас үүсэх цус багадалт юм. Төрөлхийн болон хожмын хэлбэрээр тохиолдоно.

12.2 Шалтгаан • Цусны улаан эсийн хэлбэр, хэмжээ өөрчлөгдөх удамшлын эмгэг• Улаан эсийн ферментийн төрөлхийн эмгэг• Эм, химийн бодисын нөлөө• Дархлаа эмгэг (аутоиммуны, шөнийн гемоглобинури г.м)• Улаан эсийн мембран хэврэгшин өөрчлөгдөх• Зүрхний хиймэл хавхлага суулгасны дараа улаан эсийн бүрхүүлийн механик

гэмтэл

12.3 Эмнэлзүйн ангилал • Төрөлхийн• Хожмын

12.4 Эмнэлзүй Цус багадах, шарлах, дэлүү томрох гурван гол шинж илэрнэ. Арьс цонхигор цагаан шарангуй байх, хүүхэд ядрамхай, сул болох ба ахлах насны хүүхдэд зүүн хавирганы нумаар унжирч өвдөх, хөндүүрлэх зовиур илэрнэ. Шөнийн түгшээ гемоглобинурийн тохиолдолд шээс хүрэн, бараан өнгөтэй болно. Мөн цус задралын эгзэгтэй үед бөөлжих, суулгах, хоолонд дүргүй болохоос гадна олон удаа баана. Төрөлхийн цус задралын цус багадалтын үед цамхаг маягийн гавал, онигор нүд, нахиу хамар, хүнхэр тагнай, эрүү, гар, хөлийн хурууны гажиг, нүдний солонгон бүрхэвчийн хэт нөсөөжилт ажиглагдана.

12.5 Оношлогоо • Өвчний өгүүлэл• Бодит үзлэг

15

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 16: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (улаан эсийн тоо, хэлбэр, хэмжээ, осмос тэсвэр,ретикулоцит)

• Цусны биохимийн (шууд, шууд бус билирубин, лактатдегидрогенеза,гаптоглобин) шинжилгээ

12.6 Ялган оношлогоо • Бусад төрлийн цус багадалт• Шарлалт илрэх бусад эмгэг

12.7 Эмчилгээ • Цусны төлжилт дэмжих (хүнд үед улаан эс сэлбэх)• Мембран бэхжүүлэх• Дархлаа дарангуйлах• Шинж тэмдгийн (билирубин багасгах, хордлого тайлах, тархины цусан хангамж

сайжруулах, хүчил - суурь, чихрийн солилцоо тэгшитгэх) • Эмийн эмчилгээ үр дүнг харгалзан дэлүү авах

12.8 Хяналт • Мэргэжлийн эмчийн хяналтад 3 сар тутамд үзүүлнэ.• Өвчтөнийг биеийн тамирын дасгал болон биеийн хүчний ажлаас чөлөөлнө.• Цус алдах, толгой хүчтэй өвдөх, биеийн байдал гэнэт муудах үед дараагийн

шатлалын эмнэлэгт илгээж, яаралтай хэвтүүлнэ.

13 ХҮҮХДИЙН ТӨЛЖИЛТГҮЙ ЦУС БАГАДАЛТ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

13.1 Тодорхойлолт Цусны төлжилт муудах буюу ясны хэмийн цусны эс цөөрч захын цусны бүх эгнээний эсүүд цөөрөх эмгэг өөрчлөлтийг төлжилтгүйн цус багадалт гэнэ.

13.2 Шалтгаан • Удмын• Эмийн нөлөө• Шалтгаан тодорхойгүй

13.3 Эмнэлзүйн ангилал • Төрөлхийн• Хожмын

13.4 Эмнэлзүй Цус багадах, халуурах, цусархаг хамшинж илрэх гурван шинж илрэх бөгөөд энэ үед элэг, дэлүү, тунгалгийн булчирхайн хэмжээ өөрчлөгдөхгүй байна. Камитта (Camitta B.M. бусад 1976)-ийн шалгуурыг ашиглан (улаан эс 2х109, ялтсан эс 20х109, ретикулоцит 1 хувиас багасах) өвчний зэргийг тодорхойлно. Шалгуурын 2 үзүүлэлт илэрч байвал хүнд хэлбэр гэж үзнэ. Цусны бөөмт эсийн тоо 200-гаас цөөрвөл маш хүнд зэргийн төлжилтгүйн цус багадалт гэнэ.

13.5 Оношлогоо • Өвчний өгүүлэл• Бодит үзлэг

16• Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (улаан эсийн тоо, ретикулоцит)

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 17: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• Ясны хэмийн шинжилгээ• Цусны биохимийн (шууд, шууд бус билирубин, лактатдегидрогенеза,

гаптоглобин) шинжилгээ

13.6 Ялган оношлогоо • Бусад төрлийн цус багадалт• Цочмог лейкоз

13.7 Эмчилгээ • Уураг, аминдэмээр баялаг хоол өгөх• Халдвар хамгааллын дэглэм сахих• Цусархаг хамшинжийн үед хэвтрийн дэглэм баримтлах• Дархлаа дарангуйлах• Цусны эсийн өсөлтийг дэмжих• Цус бүлэгнэлт сайжруулах• Нянгийн эсрэг• Цус, цусан бүтээгдэхүүн нөхөн сэлбэх

13.8 Хяналт • Мэргэжлийн эмчийн хяналтад 3 сар тутамд үзүүлнэ.• Левомицетин, салицилатын бүлгийн эм, курантил хэрэглэхийг хориглоно.• Өвчтөн сэргийлэх тарилга, биеийн тамирын дасгалаас чөлөөлөгдөнө. Цус алдах,

толгой хүчтэй өвдөх, биеийн байдал гэнэт муудвал яаралтай дараагийн шатны эмнэлэгт илгээж, хэвтүүлнэ.

14 ХҮҮХДИЙН ЯЛТСАН ЭС ЦӨӨРӨХ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

14.1 Тодорхойлолт Ялтсан эсийн тоо цөөрч, цус бүлэгнэх үйл ажиллагааны алдагдлаар илрэх цусархаг хамшинжийг Верльгофийн өвчин буюу ялтсан эс цөөрөх өвчин гэнэ.

14.2 Шалтгаан • Шалтгаан тодорхойгүй• Вирүсийн халдварын дараа• Дархлаажуулалтын дараа

14.3 Эмнэлзүйн ангилал • Өвчний явц (цочмог, архаг: хааяа, үе үе дахих, тасралтгүй дахих хэлбэр)• Үе шат (идэвхжил ба намжилтын үе)• Эмнэлзүйн байдал (цусархаг хамшинж илэрсэн, илрээгүй)• Хүндрэл (цус алдалтын цус багадалт, тархины цус харвалт)

14.4 Эмнэлзүй Үе мөч, их биеэр цэгэн болон том хэмжээний хөх толбо гарч, салстад цус хуралт үүсэж, хамар, буйлнаас цус алдана. Хордлогын шинж болон дэлүү томрох шинж илрэхгүй. Цусны шинжилгээнд ялтсан эсийн тоо цөөрсөн байна. Түүнчлэн цусаар шээх, ходоод гэдэсний замаас цус алдах ба өсвөр насны охидод умайн цус алдалт тохиолдоно. Өвчний хүнд үед дотор эрхтэн, тархи, нугасанд цус харвах аюултай. Өвчний архаг

17

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 18: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 хэлбэрийн 1/3-д өвчин оношлогдохоос хагас жилийн өмнө цус гоожимтгой байдал ажиглагдана.

14.5 Оношлогоо • Өвчний өгүүлэл• Бодит үзлэг• Цусны дэлгэрэнгүй шинжилгээ• Ясны хэмийн шинжилгээ

14.6 Ялган оношлогоо • Төлжилтгүй цус багадалт• Цочмог лейкоз

14.7 Эмчилгээ • Цусархаг хамшинжийн үед хэвтрийн дэглэм баримтлах• Даавар• Ялтсан эсийн эсрэг эсрэг биетийг устгах• Цус бүлэгнэлтийг сайжруулах• Мембран бэхжүүлэх

14.8 Хяналт • Мэргэжлийн эмчийн хяналтад сар тутамд үзүүлнэ.• Салицилатын бүлгийн эм, курантил хэрэглэхийг хориглоно.• Өвчний цочмог үед 1 жил хүртэл хугацаанд товлолт дархлаажуулалтаас

чөлөөлнө. • Өвчтөн сэргийлэх тарилга, биеийн тамирын дасгалаас чөлөөлөгдөнө.• Цус алдах, толгой хүчтэй өвдөх, биеийн байдал гэнэт муудвал яаралтай

дараагийн шатны эмнэлэгт илгээнэ.

15 ХҮҮХДИЙН ТҮҮДГЭНЦРИЙН АРХАГ ҮРЭВСЭЛ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

15.1 Тодорхойлолт Хүүхдийн түүдгэнцрийн архаг үрэвсэл нь удаан үргэлжлэх, улам даамжрах явцтай эмгэг болно.

15.2 Шалтгаан • Хүүхдийн түүдгэнцрийн цочмог үрэвсэл хожуу оношлогдох• Архаг идээт голомт идэвхжих• Удаан хугацаагаар үргэлжлэх вирүсийн ба нянгийн халдвар• Эмийн болон химийн хорт бодисын нөлөө• Дархлаажуулах болон дархлаа дэмжих эмчилгээг буруу хийх

Шалтгаан тодорхойгүй тохиолдлыг түүдгэнцрийн анхдагч архаг үрэвсэл гэж үзнэ.

15.3 Эмнэлзүйн ангилал Өвчин эмнэлзүйн илрэлийн хувьд харилцан адилгүй, давамгайлан илрэх

• эмнэлзүйн шинжээр- Цустай шээх - Хавагнах - Холимог хэлбэр

18

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 19: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• Явцаар- намжилт - сэдрэлтийн

15.4 Эмнэлзүй • Хавагнах хэлбэр – Шээсээр уураг их хэмжээтэй гарч, хавагнах ба бага хэмжээний

цустай (микрогематури) шээх шинж илэрнэ. Өвчний эхлэл тод байна. • Цустай шээх хэлбэр - Ихэнхдээ илт цустай шээх (макрогематури) шинж

давамгайлж, артерийн даралт ихсэх, хавагнах шинж хавсарч болно. Энэ байдал хэдэн сараар үргэлжилнэ. Өвчний эхлэл бүдэг, далд явцтай байна.

• Холимог хэлбэр – Хавагнах, цустай шээх, артерийн даралт ихсэх шинж илэрнэ.Энэ хэлбэрийн үед бөөрний дутмагшил эрт үүснэ.

15.5 Оношлогоо • Өвчний өгүүлэл (удамшлын өвчний талаарх асуумж)• Бодит үзлэг• Шээсний ерөнхий шинжилгээ• Цусны ерөнхий шинжилгээ• Цусны биохимийн шинжилгээ• Зимницкийн сорил• Бөөрний чанд авиан шинжилгээ

Боломжтой бол коагулограмм, дархлаа судлал, заалтын дагуу эдийн шинжилгээ хийнэ.

15.6 Ялган оношлогоо • Түүдгэнцрийн цочмог үрэвсэл• Архаг пиелонефрит• Бөөрний дисэмбриогенез• Удамшлын нефрит• Холбогч эдийн өвчин• Бөөрний сүрьеэ• Бөөрний хавдар• Бөөрний судасны эмгэг• Диабетын нефропати

15.7 Эмчилгээ • Хоолны болон хэвтрийн дэглэм баримтлах• Үрэвслийн эсрэг• Дархлаа дарангуйлах• Антикоагулянт, антиагрегант• Мембран бэхжүүлэх• Сорвижлын эсрэг• Шинж тэмдгийн (артерийн даралт буулгах, шээлгэх г.м)

Дээрх эмчилгээг хийх боломжгүй болон эмчилгээний үр дүн хангалтгүй бол нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжүүлнэ.

15.8 Хяналт Өрхийн ба нарийн мэргэжлийн эмчийн ханалтад гарна.

- Эхний 3 сард 10-аас 14 хоногт, дараа нь сард нэг удаа эмчид үзүүлэх (артерийн даралтыг хянах, шээсний ерөнхий шинжилгээ хийх)

19

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 20: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 - 2 дахь жилээс улиралд нэг удаа үзүүлэх (архаг голомтыг эрүүлжүүлэх, ханиад

хүрэх үед эмийн эмчилгээ, хоол хөдөлгөөний дэглэм 2 долоо хоног сахиулах, шинжилгээг давтах)

- Нүд, хамар хоолой, шүдний эмчид 6 сард нэг удаа үзүүлэх - Хавагнах, цустай шээх, артерийн даралт ихсэх тохиолдолд нарийн мэргэжлийн

эмчид хандах ба эмнэлэгт хэвтүүлэх

16 ХҮҮХДИЙН ТҮҮДГЭНЦРИЙН СТРЕПТОКОККТ ЦОЧМОГ ҮРЭВСЭЛ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

16.1 Тодорхойлолт Хүүхдийн түүдгэнцрийн цочмог үрэвсэл нь халдвар - харшлын өвчин бөгөөд дархан бүрдлийн оролцоотой дархлаа эмгэгээр бөөрний түүдгэнцэр гэмтэж, цустай шээх, артерийн даралт нэмэгдэх, бөөрний дутмагшил түр хугацаагаар үүсэх шинжээр илрэх эмгэг болно.

16.2 Шалтгаан • А бүлгийн β -цус задлагч стрептококк ба бусад нянгийн халдвар (Арьсны идээт

өвчин) • Вирүсийн халдвар

16.3 Нөлөөлөх хүчин зүйл • Хамар залгиур, гүйлсэн булчирхай, шүдний архаг голомтын идэвхжил• Харшил• Даарах, норох

16.4 Эмнэлзүй Стрептококкийн халдвараас 10-аас 14 хоногийн дараа хавагнах, шээс багасах, шээсний өнгө бараан болох, илэрхий цустай шээх (нийт тохиолдлын 2/3-д), артерийн даралт нэмэгдэх (нийт тохиолдлын 60-аас 70 %-д) шинж илэрнэ. Артерийн даралт нэмэгдэхэд энцефалопати үүсэх аюултай.

16.5 Оношлогоо • Өвчний өгүүлэл (стрептококкийн халдвараар 10-аас 14 хоногийн өмнө өвчилсөн

байх) • Бодит үзлэг• Шээсний ерөнхий шинжилгээ• Цусны ерөнхий шинжилгээ• Бөөрний чанд авиан шинжилгээ

16.6 Ялган оношлогоо • Түүдгэнцрийн архаг үрэвсэл• Холбогч эдийн өвчин• Диабетын нефропати• Бөөрний завсар эдийн үрэвсэл• Архаг пиелонефрит• Удамшлын нефрит• Амилоидоз

16.7 Эмчилгээ • Хоолны болон хэвтрийн дэглэм баримтлах

20

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 21: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• Стрептококкийн халдварын эсрэг антибиотик• Шинж тэмдгийн (артерийн даралт буулгах, шээлгэх г.м)• Антикоагулянт, антиагрегант

16.8 Хяналт Өрхийн ба нарийн мэргэжлийн эмчийн хяналтад гаргана.

- Эхний 1 жил сард нэг удаа үзүүлэх (артерийн даралтыг хянах, шээсний ерөнхий шинжилгээ хийх)

- 2 дахь жилээс улиралд нэг удаа үзүүлэх (архаг голомт эрүүлжүүлэх) - Хэрэв түүдгэнцрийн цочмог үрэвслээр өвчлөөд 3-аас 5 жилийн хугацаанд

дахихгүй бол эдгэрсэн гэж үзнэ.

17 ХҮҮХДИЙН ТҮҮДГЭНЦРИЙН ХУРДАН ДААМЖРАХ ҮРЭВСЭЛ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

17.1 Тодорхойлолт Эмчилгээнд үр дүн тааруу, богино хугацаанд хэдэн долоо хоногоос хэдэн сарын дотор бөөрний дутмагшилд хүргэдэг түүдгэнцрийн үрэвсэлт эмгэгийг түүдгэнцрийн хурдан даамжрах үрэвсэл гэнэ.

17.2 Шалтгаан • Анхдагч идиопатик (суурь мембраны бүтцийн хэсэгт эсрэг биес үүсэх)• Түүдгэнцрийн анхдагч өвчин (түүдгэнцрийн цочмог үрэвсэл, түүдгэнцрийн архаг

үрэвслийн мембранозно-пролифератив хэлбэр, IgA –нефропати) • Холбогч эдийн өвчин (люпус нефрит, ревматоид артрит, узелковый периартриит,

Шенлейн Генохын өвчин) • Зарим халдвар (үжилт эндокардит, томуу А2, иж томуу, НВ-антиген, цитомегали)• Хавдар

17.3 Эмнэлзүй • Өвчин маш цочмог эхлэх бөгөөд өвчний эхний үеэс шээсээр уураг, улаан эс их

алдагдаж, хувийн жин буурна. • Царай цонхийж, гүн хордлогын шинж илэрнэ.• Хавагнаж, артерийн даралт тогтвортой нэмэгдэнэ• Арьсаар цусархаг тууралт гарч, цус багасна.• Шээсний гарц эрс ховордон, бөөрний дутмагшил эхэлнэ

17.4 Оношлогоо • Өвчний өгүүлэл• Бодит үзлэг• Шээсний ерөнхий шинжилгээ• Цусны ерөнхий шинжилгээ• Цусны биохимийн шинжилгээ• Зимницкийн сорил• Бөөрний чанд авиан шинжилгээ• Бөөрний тодруулагчтай рентген шинжилгээ

17.5 Ялган оношлогоо • Бөөрний цочмог дутмагшил• Удамшлын нефрит

21

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 22: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• Бөөрний дисэмбриогенез

17.6 Эмчилгээ • Хоолны болон хэвтрийн дэглэм баримтлах• Бүрдмэл дархлаа дарангуйлах• Шинж тэмдгийн (артерийн даралт буулгах, шээлгэх г.м)

Бөөрний дутмагшил үүсэж даамжрах хандлагатай бол гемодиализ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийнэ.

17.7 Хяналт Өрхийн ба нарийн мэргэжлийн эмчийн ханалтад гарна.

- Эхний 3 сард 10-аас 14 хоногт, дараах 9 сард, сард нэг удаа эмчид үзүүлэх артерийн даралтыг хянах, шээсний ерөнхий шинжилгээ хийх, архаг голомтыг эрүүлжүүлэх, ханиад хүрэх үед эмийн эмчилгээ, хоол хөдөлгөөний дэглэм 2 долоо хоног сахиулах, шинжилгээг давтах

- Нүд, хамар хоолой, шүдний эмчид 6 сард нэг удаа үзүүлэх - Хавагнах, цустай шээх, артерийн даралт ихсэх тохиолдолд нарийн мэргэжлийн

эмчид хандах ба эмнэлэгт хэвтүүлнэ.

18 ХҮҮХДИЙН НЕФРОТИК ХАМШИНЖ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

18.1 Тодорхойлолт Тархмал хавагнах, шээсээр их хэмжээний уураг (хоногт 2,5 г-аас их) алдагдах, сийвэнгийн альбумин буурах (25 г/л-ээс), липид ихсэх (6,5 г/л-ээс) хамшинжийн нийлбэрийг нефротик хамшинж гэнэ.

18.2 Шалтгаан • Бөөрний анхдагч эмгэгийн үед илрэх буюу анхдагч нефротик хамшинж

(төрөлхийн, түүдгэнцрийн архаг үрэвсэл г.м) • Бусад эмгэгийн үед илрэх буюу хоёрдогч нефротик хамшинж (тэмбүү,

токсоплазмоз, цитомегали, гепатит, ДОХ зэрэг халдварт өвчин, бөөрний дисэмбриогенез, рефлюкс нефропати, амилоидоз, саркойдоз, хорт хавдар, эм хэрэглэх болон дархлаажуулалтын дараах) Анхдагч нефротик хамшинжийн 65-аас 70 хувь, хоёрдогч нефротик хамшинжийн 30-аас 45 хувь нь төрөлхийн, удамшлын, олдмол өвчнөөс шалтгаална.

18.3 Ангилал • Үрэвслийн идэвхжил (намжилт, сэдрэлтийн үе)• Эмнэлзүйн илрэл (хүндэвтэр, хүнд, маш хүнд)• Даавар эмчилгээний үр дүн (мэдрэг, хамааралт, тэсвэртэй)• Өвчний явц (цочмог, архаг дахилттай, хурдан даамжрах)• Өвчний хүндрэл (бөөрний үйл алдагдалтай, хэвийн) гэж ялгана.

18.4 Эмнэлзүй • Хавагнах - нүүр, зовхи, хэвлий, арьсан доорх өөхлөг усжих (анасарка), асцит,

гидроторакс, гидроперикард • Уураг алдагдлаас кардиопати, гиповолемийн шок үүсэх• Сийвэнгийн кали, натри, альбумин багасаж, липид ихсэх• Улаан эсийн тунах хурд огцом ихсэх• Шээсний хувийн жин ихсэж, хэмжээ бууран, цилиндр ихсэх шинж илэрнэ.

22

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 23: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 Сийвэнгийн альбумин 27 г/л болох үед хаван үүсэх ба 18 г/л хүрэх үед хаван эрс нэмэгдэнэ. Нефротик хамшинжийн олонтаа тохиолдох хүндрэл нь перитонит байна.

18.5 Оношлогоо • Өвчний өгүүлэл• Бодит үзлэг• Шээсний ерөнхий шинжилгээ• Цусны ерөнхий шинжилгээ• Цусны биохимийн шинжилгээ• Бөөрний чанд авиан шинжилгээ

18.6 Ялган оношлогоо • Түүдгэнцрийн цочмог үрэвсэл• Түүдгэнцрийн архаг үрэвсэл• Түүдгэнцрийн хурдан даамжрах үрэвсэл

18.7 Эмчилгээ • Хоолны болон хэвтрийн дэглэм баримтлах• Дааврын• Шинж тэмдгийн• Цитостатик

Дээрх эмчилгээг хийх боломжгүй болон эмчилгээний үр дүн хангалтгүй бол мэргэжлийн эмчид шилжүүлнэ.

18.8 Хяналт Өрхийн ба нарийн мэргэжлийн эмчийн ханалтад гарна.

- Эхний 3 сард 10-аас 14 хоногт, дараах 9 сард сард нэг удаа эмчид үзүүлэх (артерийн даралтыг хянах, шээсний ерөнхий шинжилгээ хийх, архаг голомтыг эрүүлжүүлэх, ханиад хүрэх үед эмийн эмчилгээ, хоол, хөдөлгөөний дэглэм 2 долоо хоног сахиулах, шинжилгээг давтах)

- Нүд, хамар хоолой, шүдний эмчид 6 сард нэг удаа үзүүлэх - Хавагнах, артерийн даралт ихсэх тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид хандах

ба эмнэлэгт хэвтүүлэх

19 ХҮҮХДИЙН БӨӨРНИЙ ЗАВСАР ЭДИЙН ҮРЭВСЭЛ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

19.1 Тодорхойлолт Бөөрний сувганцар, завсар эдийн цус, тунгалгийн судлыг хамран гэмтээдэг, нянгийн шууд бус оролцоогоор үүсэх өвөрмөц бус үрэвслийг бөөрний завсар эдийн үрэвсэл гэнэ.

19.2 Шалтгаан • Халдвар, идээт үжилт өвчин• Цус задрах• Гэмтэх, түлэгдэх• Судасны цочмог дутал• Эм бодис болон хүнд металлын хордлого• Сувганцрын энзимопати• Бөөрний гажиг, дисплази

23

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 24: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• Бодисын солилцооны өвчин• Тодорхой бүс нутгийн хүн амд тохиолдох

19.3 Ангилал Өвчний хэлбэрээр нь:

- хордлого харшлын - бодисын солилцооны - халдварын - дисэмбриогенезийн - цусан хангамжийн алдагдлын - аутоиммуны

Үе шатаар нь: - идэвхтэй - идэвхгүй

Явцаар нь: - цочмог - далд - архаг

Бөөрний үйлийн байдлаар нь: - хэвийн - сувганцрын дутмагшилтай - бөөрний архаг дутмагшилтай - бөөрний цочмог дутмагшилтай гэж ялгана.

19.4 Эмнэлзүй Хүүхдийн бөөрний завсар эдийн үрэвслийн эмнэлзүй нь бодисын солилцооны эмгэг, бөөрний дисэмбриогенез, нян, вирүсийн халдвар зэрэг суурь эмгэгээр тодорхойлогдоно. Ерөнхий хордлогын шинж илрэх, хэвлий нуруугаар өвдөх, шээсний уураг их биш, харилцан адилгүй хэмжээний цустай шээх шинж голлоно. Бөөрний завсар эдийн цочмог ба архаг үрэвслийн аль ч тохиолдолд шээсний гарц буурах нь ховор байна.

• Дисметаболийн шалтгаант бөөрний завсар эдийн үрэвслийн үед харшлынэмзэгшил, дизури, шээсний хувийн жин их, шээсээр ялгарах оксалатын хоногийн хэмжээ нэмэгдэж, хэвлий нуруугаар өвдөнө.

• Бөөрний төрөлхийн гажиг - гипоплази, дисплазийн үеийн бөөрний завсар эдийнүрэвсэлд хордлогын шинж, өсөлт хөгжилтийн өөрчлөлт, стигм илрэх ба бөөрний архаг дутмагшил эрт үүснэ.

• Эмийн ялангуяа антибиотикийн хэт мэдрэгжлээр үүссэн бөөрний завсар эдийнүрэвсэлд халуурах, үеэр өвдөх, биеэр тууралт гарах гурвал шинж тохиолдоно.

19.5 Оношлогоо • Өвчний өгүүлэл (удамшлын өвчний талаарх асуумж)• Бодит үзлэг• Шээсний ерөнхий шинжилгээ• Цусны ерөнхий шинжилгээ• Цусны биохимийн шинжилгээ• Шээсний биохимийн шинжилгээ• Зимницкийн сорил• Нечипоренкийн сорил (бусад хувилбар)• Бөөрний чанд авиан шинжилгээ• Бөөрний тодруулагчтай рентген шинжилгээ

24

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 25: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 19.6 Ялган оношлогоо

• Архаг пиелонефрит• Түүдгэнцрийн архаг үрэвсэл• Удамшлын нефрит

19.7 Эмчилгээ • Хоолны болон хэвтрийн дэглэм баримтлах• Идэвхтэй нөлөөлөх шалтгааныг арилгах• Үрэвслийн эсрэг• Дархлаа дэмжих• Хордлого тайлах• Мембран бэхжүүлэх

Дээрх эмчилгээг хийх боломжгүй болон эмчилгээний үр дүн хангалтгүй бол мэргэжлийн эмнэлэгт шилжүүлнэ.

19.8 Хяналт Өрхийн ба нарийн мэргэжлийн эмчийн ханалтад гарна.

- Эхний 3 сард 10-аас 14 хоногт, дараах 9 сард сард нэг удаа эмчид үзүүлэх (артерийн даралтыг хянах, шээсний ерөнхий шинжилгээ хийх)

- 2 дахь жилээс улиралд нэг удаа үзүүлэх (архаг голомтыг эрүүлжүүлэх, ханиад хүрэх үед эмийн эмчилгээ, хоол хөдөлгөөний дэглэм 2 долоо хоног сахиулах, шинжилгээг давтах)

- Нүд, хамар хоолой, шүдний эмчид 6 сард нэг удаа үзүүлэх - Хавагнах, цустай шээх, артерийн даралт ихсэх тохиолдолд нарийн мэргэжлийн

эмчид хандах ба эмнэлэгт хэвтүүлэх

20 ХҮҮХДИЙН УУШГИНЫ ЦОЧМОГ ҮРЭВСЭЛ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

20.1 Тодорхойлолт Уушгины эдийн олон шалтгаантай, эмгэг жам, бүтцийн өөрчлөлтөөрөө харилцан адилгүй үрэвсэлт өвчин. Хүүхдийн эндэгдлийн шалтгаанд нэгдүгээр байр эзэлдэг эмгэг болно.

20.2 Шалтгаан • Нян• Вирус• Эгэл биетэн

Халдвар (70 орчим хувь нь) агаар дуслын, ховор тохиолдолд цус, тунгалгийн замаар дамжина. Үүнд: 20.2.1 Пневмококк: Нэгээс дээш насныхны цочмог хатгалгааны 80 хувийг үүсгэнэ. Өвөл, хаврын эхэнд элбэг тохиолдоно. Халдварын эх нь нян тээгчид (1-ээс 4 насныханд 15-аас 30 хувь байдаг). Бөглөрөлшилт өвөрмөц бус. Хэсгийн өөрчлөлтийн шинжээс Ro”-д толборхуу нэвчдэс эрт гарна. Тэгэхдээ хэсгийн энэ өөрчлөлт өвчин илааршихад байж л байдаг онцлогтой. 10-аас 15 хувьд нь идээт хүндрэл гардаг. Өвчний ид үед нян цусаар тархах нь 20-иос 30 хувь байдаг. 20.2.2 Стрептококк Өвчтөний өөрийнх нь ямар нэг эмгэг голомтод байсан стрептококк нь эмгэгтөрөгч болох буюу гаднаас биед нэвтрэн орно. Ихэвчлэн β-цус задлагч, идээлүүлэгч, ногоон нь

25

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 26: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 тохиолдоно. Мөгөөрсөн хоолой үрэвсэж, гуурсан хоолойд үхжил бүхий голомтууд бий болж хоорондоо нийлнэ. Лимф амархан хамрагдана. Ужиг явцтай. Идээт хүндрэлтэй: гялтангийн идээрэл, уушгины буглаа Яс, бөөр-шээсний зам, үе, чихний цочмог үрэвсэл үүсгэнэ. Хордлого ихтэй, өндөр халуурах ба бусад эрхтэн системд үсэрхийлэлтэй үед тавилан муутай. Ихэвчлэн 1,5-аас 2 сар үргэлжилж антибиотик эмчилгээг давтан хийж байж эдгэрнэ. 20.2.3 Стафилококк Анхдагч ба хоёрдогчоор халдварлагдах бөгөөд тохиолдлын 70 хувь нь 1 хүртэлх насанд байна. Стафилококкийн бага халдвар: арьсны идээт үрэвсэл, нүдний салстын үрэвсэл, чихний цочмог үрэвсэл Бие махбодь хэт мэдрэг болгож вирүс үржих боломж бүрдүүлэн түлхэц өгнө. Алтлаг нь: гемолизин, лейкоцидин, дерматонекротоксин, β-лактомаза ялгаруулна. Эмнэлзүйн хувьд: Амьсгалын цочмог халдварын дараа дахин өндөр халуурна. Хордлого даамжирна. Тайван бус, хоол, унданд дургүй, огиулах, бөөлжих, суларч, нойрмоглон, элэг дэлүү томорно. Хоол боловсруулалт хямарна. Амьсгал дутал илэрнэ, нэг талын том голомтот юмуу, хоёр талын байж болно. Ихэвчлэн голомтот, баруун талынх байдаг. Яг энэ хэсэгт тогшилтын чимээ бүдгэрч, амьсгалах чимээ сулрах буюу хоолойн өнгөтэй болно. Мөн жижиг цэврүүт, шаржигнах ба хэржигнүүр чимээ сонсдоно. Өвчин маш хурдан явцтай, уушгины болон бусад эрхтний хүндрэлтэй байна. 20-иос 50 хувьд нь нян цусанд орсон байдаг. Эндэгдэл анхдагчид 5-аас 15 хувь, хоёрдогчид 10-аас 20 хувь байна. 20.2.4 Гемофилиус инфлюенции - (Афанасьев – Пфейфферийн савханцар) Өвчин аажуу өрнөлттэй, голомтот буюу дэлбэнг хамарсан, цулцан хоорондын хана бүтэц эвдрэлтэй, ханиалгах нь байнга, тэгэхдээ цэргүй, халууралт өндөр, чих, залгиур, төвөнх, мөгөөрсөн хоолой үрэвссэн байна. Нэг хүртэлх насны эсэргүүцэл муутай хүүхдэд ямар ч хүндрэл байж болно. Үргэлжлэх хугацаа хэдэн долоо хоног байдаг. Хламидаар халдварлагдсан эхээс төрөгсдийн 50 хувь нь нүдний, 5 хувь нь уушгины үрэвсэлтэй байна. Үүний 90 хувь нь найман долоо хоногийн дотор илрэх бөгөөд аажим явцтай, халуурахгүй, 50 хувьд нь нүдний салстын үрэвсэлтэй, хоолой сөөж, хуцуулж ханиалгана, тархмал хэржигнүүр, шаржигнууртай, цэртэй ханиалгаж 2-оос 3 долоо хоног үргэлжилдэг. 50 хувь нь исгэрсэн чимээтэй амьсгалж, рентгенд 80 хувьд нь нэг талын доод дэлбэнд жижиг, голомтот сүүдэртэй, 1/3-д нь угийн булчирхай томорсон, 20 хувьд нь гялтангийн хөндийд шингэнтэй, хордлого, амьсгалын дутал өвөрмөц бус, завсар эдийн үрэвсэл, уушги сорвижих хандлагатай, нярайд гуурсанцрын үрэвсэл, ХХХШ, шарлах - цусархаг хамшинж, цус багадалт илэрнэ.

20.3 Уушгины үрэвслийн эмнэлзүйн ангилал 1. Үрэвслийн голомтын байрлалаар (1 талын, 2 талын):

• Гуурс – уушгины үрэвсэл – голомтот (том голомтот), хэлтэнгийн (олонхэлтэнгийн)

• Дэлбэнгийн• Завсар эдийн

2. Эмнэлзүйн хэлбэр• Хүндрэлгүй (хөнгөн)• Хүндрэлтэй (хүнд, маш хүнд)

Хүндрэлийг: - хордлогот (ХХХШ, элэг – бөөрний дутал г.м) - идээт - уушгины (буглаа г.м), уушги зэргэлдээ (гялтангийн үрэвсэл г.м), бусад эрхтний (дунд чихний г.м)

3. Амьсгалын дутал

26

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 27: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 3.1. Зэргээр нь:

• I зэрэг• II зэрэг• III зэрэг

3.2. Шалтгаанаар нь: • Сэлгэцлийн• Нэвтрэмж – хуваарилалтын

4. Үеэр нь:• Эхлэх• Ид

5. Явцаар нь:• цочмог• цочмогдуу• дахилттай

6. Төгсгөл:• эдгэрэх (үлдэцтэй, үлдэцгүй)• эндэх

20.4 Эмнэлзүй Хүүхдийн биеийн ерөнхий байдал хямрах (цочронги, унтаа ноомой г.м), амьсгалах нь олшрох (1 минутад нярайд 60 буюу түүнээс олон, 2 сар - 12 сар хүртэл 50 буюу түүнээс олон, 12 сараас - 5 нас хүртэл 40 буюу түүнээс олон), амьсгалах хөдөлгөөний өөрчлөлт (цээж хонхолзох), төвийн хөхрөлт, амьсгалахдаа толгойгоо дохилзуулах, ууж, идэж чадахгүй болох, заримдаа татах, хамар нь сарталзах, хяхатнах, амьсгал дутал (I, II, III зэрэг), уушгины талбайг тогшиход сонсогдох чимээ өөрчлөгдөх (бүдгэрэх), чагнуураар тэр хэсэгт амьсгалын үндсэн чимээ өөрчлөгдөх (гуурсны болон сулрах), халдвар хордлогын илрэлүүд. Лабораторийн шинжилгээнд:

А. Цусны ерөнхий шинжилгээнд цагаан эс олширч, түүний томьёо зүүн тийш хазайх (насны хэвийн үзүүлэлтээр), улаан эсийн тунах хурд ихсэх, улаан эс олшрох, Нв ихэснэ.

Б. Рентген шинжилгээнд (зөвхөн зураг авах) үрэвслийн голомтоос шалтгаалан (1 ба 2 талын) нэвчдэс тодорхойлогдоно.

В. Боломжтой бол цусны хийн бүтцийг тодорхойлох. Уушгины үрэвслийн үед амьсгалын дуталтай бол рО2 багасаж, рСО2 ихсэж, Нв-ны хүчилтөрөгчийн ханамж буурсан байна.

20.5 Оношлогоо 20.5.1 Өвчний өгүүлэмж - өвчилсөн байдал, хугацаа, үүсгэгчийн эсрэг эм хэрэглэсэн эсэх 20.5.2 Бодит үзлэг 20.5.3 Рентген шинжилгээ (2 сар хүртэлх настай, амьсгал дутлын III зэрэгтэй, стафилококкийн болон бусад хүндрэл сэжигтэй үед зураг авбал зохино) 20.5.4 Цусны ерөнхий шинжилгээ

20.6 Эмчилгээ • Үүсгэгчийн эсрэг эмчилгээ (шалтгааны эсрэг): (өмнө нь эмчлэгдсэн бол тэр үедхэрэглэсэн эм, өвчний хэлбэр, хүндрэл зэргийг харгалзан сонголт хийх) • Хэвтүүлэн эмчлэх орчин, нөхцөлНэг өвчтөнд 7 м2-аас багагүй шалны талбай оногдох, нарны гэрэл тусах, салхи оруулах, дулаацуулах боломжоор хангагдсан байх. Шинэ, хуучин өвчтөнийг хамт хэвтүүлэхгүй (зэрэг дүүргэж – суллах зарчим) байх, АЦХ ихэссэн үед “чихэж” хэвтүүлэхийг цээрлэх.

27

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 28: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• Уушгины үрэвслийн хөнгөн хэлбэр тодорхой шалтгаанаар хэвтсэн боламбулаторийн эмээр эмчилнэ. Нярайд: бензилпенициллин, аминогликозид (гентамицин) 5 хүртэлх насанд: хагас нийлэг пенициллин (50 мг/кг 4 удаа) + гентамицин 7,5 мг/кг хоногт 1 удаа олдоцтой бол хлорамфеникол (75 мг/кг/хоногт 3) байж болно. Нөөц нь: цефалоспорин II – III.

Үргэлжлэх хугацаа (тухайн онцлогоор шийдэгдэх боловч): стафилококкийн шалтгаантай үед гурван долоо хоног, гемоф. Инфлюенц, стрептококк-д 1-ээс 2 долоо хоног, пневмококк-д 1 долоо хоног. 4-өөс 6 долоо хоногийн эмчилгээнд засал авахгүй бол сүрьеэ, муковисцидоз, гаднын биет зэргийг сэжиглэж шинжлэх шаардлагатай.

Үүсгэгчийн эсрэг эмчилгээний үр дүнг 48 цагт үнэлж, эмчилгээг үргэлжлүүлэх буюу солих шийдвэр гаргана.

Эмчилгээ үр дүнтэйгийн эмнэлзүйн шинжүүд: Хүүхдийн биеийн байдал сайжрах (орчиндоо харьцах идэвх сэргэх, хоол унданд дуртай болох), цээж хонхолзох нь багасах буюу арилах, амьсгалын тоо цөөрөх, хөхрөлт багасах зэрэг болно. • Хүчилтөрөгч эмчилгээ: 40-өөс 60 хувийг 0,9 %-ийн NaCl, 2 хувийн содоор чийглэжөгнө. Чийгшүүлэгч савыг 24 цаг тутамд цэвэрлэнэ.

Өгөх арга: Ац гуурсаар Хамар, залгиурын гуурсаар (залгиурын гуурсаар өгч байгаа үед

заавал чийглэнэ) Өгөх хэмжээ: 2 сар хүртэлх настайд 1 минутад 0,5 л

2 сараас дээш настайд 1 минутад 1 л

• Шаардлагаар:- Агаарыг чийглэх - Гуурс тэлэгч (шуугиантай амьсгалтайд) - (сальбутамол, эуфиллин,

эпинефрин) - Шингэн сэлбэх (ШСД-ны уусмал, бусад) - Өвөрмөц бэлдмэл (интерферон дуслаар, дисбиоценозын эсрэг) - Амьсгалын замыг чөлөөтэй болгох (соруулах, дурандах гэх мэт) - Дааврын бэлдмэл (хордлого – харшлын нөлөөтэйд богино хугацаагаар

преднизолон, дексаметазон) - Хоёрдогч дархлаа дутлын эсрэг - Тордон тэнхрүүлэх (олон аминдэм, ялангуяа С, А, Е) - Гепарин зэргийг хэрэглэнэ.

• Хүндрэлийн эмчилгээ: Цээжний гялтанд хатгалт хийх, гуурс тавих, амьсгалыгаппаратаар удирдах, тархи – нугасны шингэнд хатгалт хийх зэрэг болно.

• Хавсарсан ба дагалдах өвчин, суурь өвчнийг тус бүрийн нь жишигэмчилгээгээр эмчилнэ. Тэгэхдээ нянгийн халдвар хавсарсан үед үүсгэгчийнэсрэг эмчилгээнд онцгой сонголт хийж тун, давтамж, тоо (нэр төрөл)-гтогтооно.

Жишээ нь: Дунд чихний цочмог халдвартай гэхэд үүсгэгчийн эсрэг эмийг өөрчлөхгүй, угаах, хуурайшуулах зэрэг эмчилгээг л нэмж хийнэ.

Өдөр тутмын бичлэг, хяналт • Бодит үзлэгээр байсан өөрчлөлт хэрхсэнийг гярхай тогтоож, товч тодорхой бичих

бөгөөд 1 минутад амьсгалын тоог заавал тоолох, маш хүнд үед 3-аас цөөнгүйудаа давтан үзнэ.

• Эмчлэгч эмч эмнэлзүйн урьдчилсан онош, шинжилгээ, эмчилгээний үр дүнг 48цагийн дараа гаргаж, эхний үечилсэн дүгнэлт бичиж, эмнэлзүйн үндсэн оношийгтогтооно.

• Эмчилгээний чухал хэсэг нь эхэд өгөх зөвлөгөө болно. Үүнд зөв хооллолт,ялангуяа хөхөөр хооллохыг дэмжих, хүүхдийг зөв байрлуулах, хамрын хөндийг

28

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 29: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 цэвэрлэж чөлөөтэй байлгах, хүүхдийг дааруулахгүй, бэгнэхгүй байх, АЦХ нэмж тусахаас хамгаалах (тасаг дотор сэлгүүцэхгүй, хошуувч зүүх, гаднаас ханиад шуухинаатай хүн эргэлтээр оруулахгүй байх зэрэг)-ыг зааж, хэрэгжүүлнэ.

20.7 Хяналт Эмнэлзүйн ангиллаар үлдэцтэй эдгэрсэн тохиолдолд эмчийн байнгын хяналтад байна.

21 ХҮҮХДИЙН ШЕНЛЕЙН ГЕНОХЫН ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

21.1 Тодорхойлолт Шенлейн Генохын (Геморрагический васкулит, Henoch-Schonlein Purpura) өвчний үед жижиг судас түгээмлээр үрэвсэж, тэр дундаа хялгасан судсанд илүүтэй өртөн гэмтэж, эмнэлзүйд нь арьсаар цусархаг жижиг тууралт хэм тэгш байдлаар гарах, мөчний үеэр өвдөх, хавдах, хэвлийгээр өвдөх шинжүүд илэрч, заримдаа бөөр гэмтэх хамшинжээр илэрдэг харшил үрэвслийн өвчин юм.

21.2 Шалтгаан • Шалтгаан нь бүрэн тодорхойгүй• Халдварын хүчин зүйл• Харшлын хүчин зүйл• Дархлаа эмгэг байдал

21.3 Эмнэлзүйн ангилал Хэлбээрээр:

• Арьсны хэлбэр• Арьс үений• Арьс хэвлийн• Хавсарсан

Үе шатаар: • Эхлэх• Ид• Эдгэрэлтийн

Явцаар: • Цочмог• Архаг• Дахилттай

Идэвхжлийн зэргээр: • I• II• III

21.4 Эмнэлзүй Өвчин ихэвчлэн арьсны, үений болон хэвлийн өвдөлтийн хамшинжээр илэрнэ. Хамгийн өвөрмөц, зайлшгүй байх шинж бол арьсаар гарах цусархаг тууралт юм. Зарим тохиолдолд тууралт нь үений болон хэвлийн өвдөлтийн дараа гарч болдог. Тууралт ихэвчлэн доод мөч дараа нь өгзөг, дээд мөчөөр хэм тэгш гардаг онцлогтой. Мөн цээж,

29

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 30: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 бүсэлхий, хүзүүгээр туурдаг. Тууралт 3-аас 10 хоногийн хугацаанд нөсөөжилтөөр солигддог ба тууралт дахих нь элбэг. Үений үрэвслийн хамшинжид голдуу өвдөг, шагай, бугуй, тохойн үеэр хавдаж хөдөлгөөн нь хязгаарлагддаг. Үений өвдөлтийн эрчим нь янз бүр байх ба цөөн хоногийн дотор ул мөргүй эдгэрдэг онцлогтой. Хэвлийн хамшинж нь хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, баас хатах эсвэл суулгах зэрэг шинжээр илэрнэ. Өвчний цочмог үед болон өвчний эдгэрэлтийн үед бөөр гэмтсэний шинж үүсэж болдог.

21.5 Оношлогоо • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ• Шээсний ерөнхий шинжилгээ• Шимэгч хорхойн шинжилгээ

Өвчний идэвхтэй хэлбэрийн үед дээрх шинжилгээнүүдийг 7-гоос 10 хоног тутамд хийж хянана. Бөөр гэмтсэн үед бөөрний үйл ажиллагааны бусад шинжилгээнүүдийг хийнэ.

21.6 Эмчилгээ • Өвчний хурц үед хэвтрийн дэглэм баримтална.

- харшилтөрүүлэгч чанартай хоолыг хориглоно • Шинж тэмдгийн эмчилгээ:

- өвдөлт намдаах, харшлын эсрэг - шингэний болон эрдсийн тэнцвэрийг хангах - судасны хана бэхжүүлэх - бичил цусны эргэлтийг сайжруулах

• Хэвлийн хамшинжийн хүнд хэлбэр, бөөр гэмтсэн тохиолдолд преднизолонхэрэглэнэ.

• Нянгийн халдвар хавсарсан байвал антибиотик эмчилгээ

21.7 Тавилан Ихэнх тохиолдолд өвчин ойролцоогоор 4 долоо хоногийн дотор эдгэх боловч дахилттай хэлбэрээр удаан үргэлжлэх тохиолдол ч бий. Бөөр гэмтсэнээс уг өвчний шалтгаантай нефрит үүсэж, тавилан тодорхойлогдоно.

21.8 Хяналт Өрхийн эмч хүүхдийг 2 жилийн турш хянана. Эхний 6 сард шээсний шинжилгээг сар бүр, цаашид сэдэрсэн тохиолдол бүрийн дараа хийлгэнэ. Хэрэв бөөр гэмтсэн бол бөөрний эмчийн ханалтад гаргана.

22 ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ДУТАГДЛЫН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

22.1 Тодорхойлолт Зүрхний булчингийн шахуургын үйл ажиллагааны дутагдлаас цусанд эд эсийн бодисын солилцоонд зайлшгүй шаардлагатай хүчилтөрөгч дутагдах хамшинжийг зүрхний дутагдал гэнэ. Зүрхний булчингийн анхдагч, хоёрдогч бүтцийн өөрчлөлттэй холбоотой эмгэгүүд зүрхний дутагдалд хүргэнэ.

22.2 Шалтгаан • халдварын хүчин зүйл

30

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 31: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• зүрхний төрөлхийн гажигууд• зүрхний төрөл бүрийн хэм алдагдал• Кардиомиопати• бодисын солилцооны зарим эмгэг• холбогч эдийн түгээмэл үрэвсэл• эм, химийн бодисын хордлого• цус багадалтын хүнд хэлбэр• цохиулалт, түүнтэй адилтгах байдлууд

22.3 Эмнэлзүйн ангилал Өвчний илрэх хугацаагаар

• Цочмог• Архаг

Эмнэлзүйн илрэлээр: • Зүүн ховдлын• Баруун ховдлын• Хавсарсан

Цус эргэлтийн дутагдлын зэргээр: • Н - I• Н - II А ба II БА• Н - III

22.4 Эмнэлзүй Эмнэлзүйн онцлог шинжүүд нь: 1. Уушги хавагнах2. Элэг томрох (тэмтрэхэд зөөлөн байна)3. Хавагнах4. Зүрхний хэм түргэсэх, Галопын хэм (гуравласан хэм) үүсэх5. Уушгинд хэржигнүүр сонсогдох* Зүүн ховдлын дутагдал

а. Амьсгал хямралын шинж гарна, шөнө гэнэт амьсгаадах, амьсгалын хэм алдагдах эсвэл амьсгал хүчилсэн маягтай болох, уушги цочмогоор хавагнах

б. Хэрчигнүүр үүсэх: Уушгины суурь хэсгээр сонсогдоно, нярайд сонсогдохгүй байж болно.

в. Зүрхний хэм түргэсэх, Галопын хэм гарна. * Баруун ховдлын дутагдал:

а. Хавагнах, ялангуяа доод мөч, шагайн үеэр хавагнана. б. Томорсон, зөөлөн заримдаа лугшилт бүхий элэг тэмтрэгдэнэ. в. Гүрээний венийн судасны лугшилт ихсэх, гүрийж харагдах

* Хоёр ховдлын хавсарсан дутагдал:Баруун болон зүүн ховдлын дутагдлын үед гардаг шинж тэмдгүүд хавсарч

илэрнэ.

22.5 Оношлогоо • Өвчний өгүүлэл• Бодит үзлэг

Боломжтой бол • рентген шинжилгээ• зүрхний цахилгаан бичлэг• захын цусны хүчилтөрөгчийн ханамжийг пульсоксиметрээр тодорхойлох• зүрхний хэт авиан шинжилгээ

31

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 32: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

22.6 Ялган оношлогоо * Шалтгааныг хооронд нь ялгана.

22.7 Эмчилгээ • Дэглэм:

- Өвчтөний цээж, толгойг 30 градусаар өндөрлөнө - хүчилтөрөгчөөр амьсгалуулах - Хоолны давсыг хязгаарлах - Нэг удаагийн хоолны хэмжээг багасгана.

• Зүрхний дутагдалд хүргэж байгаа үндсэн эмгэгийг тодруулсны дараа дараахэмийн эмчилгээнээс сонгож хийнэ.

• шээс хөөх• зүрхний ачааллыг бууруулах• зүрхний гликозид• шаардлагатай бол допамин• антибиотик• даавар эмчилгээ• шинж тэмдгийн

22.8 Хяналт Зүрх судасны дутагдалд хүргэж байгаа үндсэн эмгэгийн дагуу хүүхдийн зүрх судасны эмчийн байнгын ханалтад байна.

23 СУУЛГАЛТ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

23.1 Тодорхойлолт Хүүхэд 24 цаг (хоног)-т 3 буюу түүнээс олон удаа, эмгэг хольцтой баахыг суулгалт өвчин гэнэ. Суулгалт нь олон янзын шалтгаантай (хоолны, халдварын, төрөлхийн ферментийн дутал, хожмын г.м)-гаас энд зөвхөн халдварын шалтгаантайг авч үзнэ.

23.2 Шалтгаан • Нян (E. Coli. H.Jejuni, Шигеллы г.м)• Вирус (Зонхилон ротовирус)• Эгэл биетэн

23.3 Ангилал

1-р хүснэгт Шингэн алдалт

Эмгэг жам Хэв шинж Зэрэг Хэлбэр Явц

Осмост Шүүрэлтэт Шигдээст

Хэт өтгөрүүлэгтэй /Na/ Бага өтгөрүүлэгтэй /Na/ Хэвийн өтгөрүүлэгтэй /Na/

I-хөнгөн II-хүндэвтэр III-хүнд

Усан Цусан

Цочмог Ужиг

23.4 Эмнэлзүй Суулгалт өвчний улмаас шингэн алдсан, бусад асуудалтай эсэхийг үнэлэхүй: үндсэн 4 шинж - биеийн ерөнхий байдал, нүд хонхойсон эсэх, ховдоглон уух буюу ууж чадахгүй, арьсны хуниас тэнийх хурдыг баримтлан “хүүхдийн өвчний цогц менежмент” (ХӨЦМ)-

32

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 33: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 ийн шингэн алдалтгүй гэж байгааг (5 хувь хүртэл) I зэрэг буюу хөнгөн, шингэн алдсаныг II зэрэг буюу хүндэвтэр, их шингэн алдсаныг III зэрэг буюу хүнд хэмээн ангилна. Дээрх шинжийн зэрэгцээ стационарт шээсний гарц, артерийн цусны даралт, судасны лугшилт, түүний дүүрэлт зэргийг анхаарна. Бусад асуудал гэдэгт хүүхдийн мариа, бие бялдрын хөгжилт, бусад өвчин, суулгалт үргэлжилсэн хугацаа, баасаар цус гарч байгаа, халуунтай эсэхийг хамруулна.

23.5 Оношлогоо Орчин үед суулгалтыг: а. Хоолны, б. Халдварт, в. Байнгын, г. Архаг хэмээн 4 бүлэгт хуваах болсныг анхаарч, стационарт юуны өмнө уг суулгалт халдварын шалтгаантай юу, үгүй гэдгийг тогтооход:

1-рт: баасны рН=5-аас бага (хүчиллэг), чихэр /+++/-ээс их бол хоолны шалтгаантай 2-рт: өвчтөний баасанд олон цөмтэй лейкоцит (саармагсаг эс) тодорхойлох (наалдац бэлтгэж) нь нянгийн шалтгаантайг тогтоох ач холбогдлоороо баасанд харагдаж буй цуснаас ч илүү өвөрмөц ба мэдрэмж нь 85 хувь байдаг аж. Дээр дурьдсан 4 бүлэг суулгалт өвчнөөс I-ийн биж, II-ын 85-аас 90 хувь нь цочмог явцтай (14 хоног хүртэл үргэлжилдэг) байна. Халдварын шалтгаанд вирүс 25 орчим хувийг (хүйтэн, сэрүүний улиралд 100 хувь) эзэлдэг. Лабораторийн орчин үеийн шинжилгээний аргаар халдварт суулгалтын бүх тохиолдлын 25-аас 30 хувьд нь үүсгэгч тогтоож чаддаггүй байна. Энэ бүхнээс үзвэл суулгалтын хувьд үүсгэгчтэй хөөцөлдөх нь тийм ч чухал биш болох нь тодорхой байна. Харин манай нөхцөлд үүсгэгчийн эсрэг эмийг замбараагүй хэрэглэсэнтэй холбоотойгоор суулгалтын шалтгаанд дисбактериоз чухал байр эзэлдэг. Иймд нян судлалын лаборатори бүр зонхилж байгаа нян, түүний хоруу чанар, үүсгэгчийн эсрэг эмэнд хэр мэдрэг байгаа, дисбактериозын зэргийг тогтоож чаддаг байх шаардлагатай. Бүх төрлийн шинжилгээг өвчний явцтай уялдуулан давтаж хийвэл зохино. Цаашилбал лабораторийн хүчин чадалдаа түшиглээд гематокрит, эргэлдэх цусны хэмжээ, төвийн венийн даралт, сийвэнгийн осмос өтгөрүүлэг, натри, кали, рН, баасны бүрэн шинжилгээ хийж (целиакийн үед зайлшгүй), орчин үед нарийн гэдэсний салст гэмтсэн гэж үзвэл биопси авна.

23.6 Эмчилгээ • Шингэн алдсаныг нөхөх, цаашид шингэн алдахаас сэргийлэх• Тураалаас сэргийлж, хооллох• Цусан суулгалт болон холер сэжигтэй үед үүсгэгчийн эсрэг эм заавал хэрэглэх

шаардлагатай. Түүнчлэн хавсарсан өвчин (уушги, чих, бөөр шээсний замынхалдвар г.м), хүүхдийн нас (ой хүртэлх), үүсгэгчийн баримжаа буюу нотлогдсонүед (сальмонелл, стафилококк, дисбиоценоз г.м) үүсгэгчийн эсрэг эм хэрэглэхшаардлагатай.

• Суулгалтын бүх тохиолдолд цайрын бэлдмэл 10-аас 14 хоног өгнө. Үүнд: 6 сархүртэл 1/2 шахмал (10мг), 6 сараас дээш насанд 1 шахмал (20 мг).

• Шингэн алдсаныг нөхөхөд “ХӨЦМ”-ийн жишиг “Б” ба “В” төлөвлөгөөг мөрдөнө.(дор хавсаргав.) Шингэн нөхсөний дараа шингэн алдалтаас сэргийлж “А”төлөвлөгөөг мөрдөнө.

33

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 34: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

Б. Төлөвлөгөө: Шингэн алдалтыг шингэн сэлбэх давс (ШСД)-аар эмчил Зөвлөсөн хэмжээний ШСД-ны уусмалыг 4 цагийн турш өвчтөнд өг. - ЭХНИЙ 4 ЦАГТ ӨГӨХ ШСД-НЫ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛ.

*Зөвхөн жинг мэдэхгүй тохиолдолд насыг ашигла. ШСД-ны ойролцоо хэмжээг(мл/биеийн жинг/г) 0,075-аар (75 мл) үржүүлж олж болно. Хэрэв хүүхэд ШСД-ыг дээрхээс илүү хэмжээгээр уухыг хүсвэл өг. Тэжээвэр 6 сар хүртэлх хүүхдэд энэ хугацаанд мөн 100-гаас 200 мл буцалсан ус өг.

Нас 4 сар хүртэл 4-өөс 12 сар 12 сараас 2 нас хүртэл

2-оос 5 нас хүртэл

Жин < 6 кг 6-гаас 10 кг 10-аас 12 кг 12-оос 19 кг

Мл 200-гаас 400 400-гаас 700 700-гаас 900 900-гаас 1400

В.Төлөвлөгөө: Хураагуур судсанд шингэн сэлбэ. Хэрэв өвчтөн ууж чадаж байвал судсанд шингэн сэлбэтэл ШСД-ны уусмал уулга. Рингер лактатын уусмал 100 мл/кг-ыг (байхгүй бол физиологийн уусмалыг 0,45 % болгож) дараах заавраар сэлбэ.

Нас Эхлээд 30 мл/кг Дараа нь 10мл/кг

12 сар хүртэл 1 цаг* 5 цаг

12сар-5 нас хүртэл 30 минут* 2 ½ цаг

*Шууны судасны лугшилт тэмтрэгдэхгүй буюу маш сул байвал давт.

• Биеийн байдлыг 1-ээс 2 цаг тутамд дахин үнэл. Хэрэв шингэн нөхөгдөхгүй болшингэнээ хурдан дуслаар сэлбэ.

• Өвчтөн уух чадвартай болмогц ШСД-ны уусмал (5мл/кг/цаг) уулга. Хөхүүл насныхүүхэд 3-аас 4 цаг, түүнээс дээш насны хүүхэд 1-ээс 2 цагийн дараа ихэнхдээ уухчадвартай болно.

• Хөхүүл насны хүүхдийг 6 цаг, түүнээс дээш насны хүүхдийн биеийн байдлыг 3цагийн дараа хүснэгтийг ашиглан дахин үнэлж эмчилгээний А, Б, В төлөвлөгөөгсонго.

Тайлбар: 1. Физиологийн уусмалыг 5% глюкозтой 1:1-ээр шингэрүүлж сэлбэнэ. Энэ тохиолдолд уужчаддаг болмогц ШСД-ны уусмал өгөх нь маш чухал. 2. Шингэн сэлбэх зорилгоор коллойд болон дан глюкозын уусмал судсанд тарихыг цээрлэнэ.3. Тодорхой шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн А ба БА төлөвлөгөөгөөр эмчлэгдэх ёстой өвчтөндсудсаар шингэн сэлбэхгүй.

Суулгалтын зохисгүй үр дагаврын нэг нь тураал бөгөөд тураалтай хүүхэд суулгалт өвчинд өртөгдөх нь хялбар, ингэж бие биеэ нөхцөлдүүлсэн эмгэг эргүүлэг үүсдэг. Иймээс хүүхдийг насанд нь тохируулж аль болохоор хооллох бөгөөд тэжээвэр хүүхдийн хоолонд лактозыг хязгаарлахыг эрмэлзэнэ. Жишээ нь: Сүүг 1:1-ээр шингэлэх буюу лактозгүй тэжээлийн холимог сонгох гэх мэт.

• Холер сэжигтэй үед үүсгэгчийн эсрэг эмийг 3 хоног хэрэглэнэ. Үүнд эхний сонголтнь тетрациклин буюу котримиксазол, дараагийнх нь эритромицин (1-ээс 3настайд 0,1 г, 4-өөс 6 настайд 0,15 г, 7-гоос 8 настайд 0,2 г-аар 6-аас 8 цагийн

34

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 35: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 зайтай уулгах) болой. Цусан суулгалтын үүсгэгчийн эсрэг эмчилгээний үр дүнг 2 хоногийн дараа заавал үнэлж шийдвэр гаргана.

• Дисбиоценозын үед биобэлдмэлүүд (бифидум концентрат МС-42, биовестин-лакто, споробактерин, бактисубтил г.м)-ийг уулгахын зэрэгцээ (уулгахад ходоодны хүчиллэгийг сулруулбал нэн тохиромжтой, бас антибиотиктой хавсаргаж болохгүй) шулуун гэдсээр нь бичил бургуйдах нь үр дүнтэй болно. Энэ зорилгоор хилак-форте-г хэрэглэхэд нарийн гэдэсний салстын үйл амархан засарч, хэвлийн нянгийн бүрдэл богино хугацаанд сэргэдэг (15-аас 20 дуслаар өдөрт 3 удаа ,2-оос 6 долоо хоног уулгана).

Дисбиоценозын үр дүнд эмгэгтөрөгч шинжтэй болсон нянгийн эсрэг фаг-эмчилгээ одоо ч үр дүнтэй хэвээр байна. Харин халдвар - хордлогын илрэл цочмог, гүн байгаа үед үүнийг хэрэглэх ахул сөнөсөн нянгийн дотор хор цусанд ихсэж хордлогыг гүнзгийрүүлдэг учир хэрэглэхийг цээрлэнэ (ямар ч фаг-ийг хооллохоос 1-ээс 1,5 цагийн өмнө, өдөрт 3 удаа уулган, лаагаар хэрэглэж болно). Үүсгэгчийн эсрэг эмийг цусан суулгалт болон булчин задрах тахал сэжигтэй усан суулгалтын үед мөн лабораторид нян судлалын шинжилгээг үндэслэн хавсарсан өвчин, хүүхдийн нас зэргийг харгалзан хэрэглэнэ. (Жич: Энд хүнд ужиг суулгалтын эмчилгээ ороогүй болно). 23.6.1 Өдөр тутмын бичлэг, хяналт

Өдөр тутмын үнэлгээ ба эмчилгээний үр дүнг хянахдаа үзлэг бүрт юуны өмнө үнэлгээний хүрдийг ажиглана (боломжтой бол) эсвэл дараах байдлаар тэмдэглэ.

19/II 20/II 21/IIШинж тэмдэг

Өдөр цагИлрэл 10.00 16.00 10.00 16.00 10.00 16.00Өөрчлөлтгүй √ √ Цочронги √ Биеийн

байдал Унтаа, ноомой √

Үгүй √ √ Нүд

хонхойх Хонхойсон √ √

Ердийн √ √ Ховдоглон

ууна √ Ам

цангах буюу юм уухдаа Ууж чадахгүй √

Хурдан √ √ Удаан √ Арьсны

хуниас Маш удаан √

Шийдвэр А, Б, В В Б А А

Түүнчлэн сэлбэсэн шингэний нэр, тун хэмжээг цаг, минутаар тэмдэглэж суулгалттай холбоотой бусад асуудлуудын өөрчлөлтийг (цус, халууралт г. м) гаргаж бичнэ.

• Эхэд өгөх зөвлөгөө, эмчилгээний чанар, үр дүн чухал ач холбогдолтой. Ялангуяахүүхдийн хооллолт, шингэн уулгалтын талаар зөв, бүрэн зөвлөгөө өгч, мэдлэг чадварыг нь шалгаж, хэрэгжүүлсэн байвал зохино.

23.7 Хяналт • Хүүхдийг өрхийн эмчийн байнгын хяналтад байлгаж хамгийн гол нь тураалаас

сэргийлж хүүхдийн өсөлт бойжилт жинг тогтмол үзэж байх

35

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 36: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• Эхэд нь цаашид хооллох, шингэн уулгах болон бусад арчилгаа, эмчид яаралтайүзүүлбэл зохих эмгэгүүдийн илрэх шинжүүдийг таних (ажиглах) аргыг заажэзэмшүүлэн хүүхдийг гэрт нь гаргана.

24 НЯРАЙН ГЭДЭСНИЙ ҮХЖИЛТ ҮРЭВСЭЛ (ГҮҮ) ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

24.1 Тодорхойлолт Гэдэсний үхжилт үрэвсэл гэдэг нь гэдэсний судаснууд, гэдэсний салстын цус хомсдол болон хордлогот инсультын улмаас гэдэсний салст гэмтэн үхжил болон шарх үүсдэг, нярайн ходоод гэдэсний замын өвчнүүдээс хамгийн элбэг тохиолддог, олон нөлөөлөх хүчин зүйлийн дор үүсдэг, эндэгдэл өндөртэй өвчин юм.

24.2 Шалтгаан • Дутуу нярай• Перинаталь бүтэлт• Зүрх, уушгины эмгэгүүд• Нярайг хэтрүүлж хооллох, хооллолтын хэмжээг огцом нэмэх• Цус өтгөрөл• Цус солих• Нян - вирүсийн халдвар• Ходоод - гэдэсний замын гаж хөгжил

24.3 Эмнэлзүйн ангилал • I үе - ГҮҮ сэжигтэй• II үе - ГҮҮ тодорхой• III үе - ГҮҮ даамжирсан

24.4 Эмнэлзүй Ерөнхий шинж:

• Унтаа болж, сулбайх• Амьсгал хямралын шинж• Амьсгалаа түгжих• Биеийн дулааны өөрчлөлт (ихэвчлэн халуун буурах )• Бодисын солилцооны болон амьсгалын хүчилшил• Үжлийн болон цохиулалтын шинж

Гэдэсний шинж: • Гэдэс дүүрэх• Ходоодны үлдэгдэл агууламж ихсэх буюу хоол шингэхгүй байх• Бөөлжих• Цустай баах• Хэвлийн хана улайх• Хэвлийгээр хавагнах• Хэвлий дотор үүсгэвэр тэмтрэгдэх

24.5 Оношлогоо • Бодит үзлэг (хоол шингэхгүй, гэдэс дүүрэх, цустай баах)• Цусны ерөнхий шинжилгээ• Цусны биохимийн шинжилгээ

Боломжтой бол

36

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 37: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• Цусны ариун чанар• Хүчил – суурийн гомеостазын байдал• Баасанд эмгэг төрөгч болон ротовирүс, энтеровирүс тодорхойлох• Рентген шинжилгээг 2 байрлалаар (эгц урдаас, зүүн хажуугаас)

24.6 Эмчилгээ 24.6.1 Үндсэн эмчилгээ

• Хоол сойх• Ходоодонд байнгын хаймсуур тавих• Хэвлийн тойргийг хэмжих• Ходоодны агууламж, баасанд цус буйг тодорхойлох• Хүйн венд гуурс тавьсан бол түүнийг авах• Антибиотик эмчилгээ хийх• Шингэн сэлбэх эмчилгээ

24.6.2 Эмнэлзүйн үеийн дагуу I үе: Үндсэн эмчилгээ хийж, эмнэлзүйд өөрчлөлт нэмэгдэхгүй, цусны ариун чанарт эмгэгтөрөгч илрэхгүй бол хооллож, антибиотикийг зогсооно. II үе: 1. Үндсэн эмчилгээ хийж, антибиотик 10 хоног хэрэглэнэ.

2. Хоол 14 хоног хүртэл сойх. Рентген шинжилгээгээр өөрчлөлт арилснаас хойш7-гоос 10 хоногийн дараа хооллож эхэлнэ.

3. Судсаар хооллох. Илчлэг нь өдөрт 90-ээс 110 ккал/кг-аас багагүй байна.4. Хүчилтөрөгч эмчилгээ5. Хүчилшлийн эсрэг эмчилгээ хийж, амьсгал удирдана6. Мэс заслын эмчийн зөвлөгөө авна.7. Допамин 2-оос 4 мкг/кг/мин-д бодож хэрэглэнэ.

III үе. 1. Үндсэн эмчилгээ. 2. II үеийн эмчилгээ3. Цусны даралт тогтворжуулах. Допамин, коллоид уусмалыг шээсний гарц 1,5-аас 3

мл/кг/цаг болж нэмэгдтэл үргэлжлүүлэн хийнэ. 4. Ялтсан эс цөөрвөл цус, ялтсан эсийн цул хийнэ5. Мэс заслын эмчилгээ

24.7 Хяналт Өрхийн эмчийн ханалтад байна. Хагалгаа хийлгэсэн тохиолдолд мэс заслын эмчид 6 сарын дараа үзүүлнэ.

25 НЯРАЙН ХОДООД ГЭДЭСНИЙ ЗАМЫН ЦУС АЛДАЛТ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

25.1 Тодорхойлолт • Hematoemesis: Тод улаан болон кофе шиг өнгөтэй цусаар бөөлжих• Hematochezia: Тод улаан болон хүрэн улаан цус шулуун гэдсээр гарах• Melena: Хар зунгааралдсан давирхай мэт баас гарах• Ходоод, гэдэсний зам (ХГЗ)-ын дээд хэсгээс цус алдах: Treitz-н холбоосоос

(duodenum ба jejunum хоёрын нийлсэн хэсэг) дээш хэсгээс цус алдах. Энэ нь hematoemesis ба melena-г үүсгэдэг.

• ХГЗ-ын доод хэсгээс цус алдах: Холбоосоос доош хэсгээс цус алдаж,

37

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

hematochezia-г үүсгэнэ. Цус нярайн ХГЗ-ыг хурдан дайрч өнгөрдөг тул ХГЗ-ын дээд хэсгээс алдсан цус зарим тохиолдолд тод ягаан өнгөтэйгөөр шулуун гэдсээр гарч болно. Хэрэв цус гарсан эсэхэд эргэлзэж байгаа бол баас ба бөөлжсөнд цус илрүүлэх шинжилгээ хийх хэрэгтэй.

Page 38: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 25.2 Шалтгаан Олон янзын шалтгаантай. Тухайлбал:

• Эхийн цусыг залгисан• Ходоодны үрэвсэл• Нярайн цусархаг өвчин• Шулуун гэдэсний урагдалт• Гэдэсний үхжилт үрэвсэл• Гэдэс чихэлдэх• Миккелийн дивертикул• Гэдэсний буруу эргэлт ба нарийн гэдэсний мушгиралт• Бүдүүн гэдэсний харшлын гаралтай үрэвсэл• Ходоод гэдэсний дупликаци• Гэдэснээс мэс заслын дараах цус алдалт• Цус бүлэгнэлтийн эмгэг зэрэг

25.3 Эмнэлзүй Эмнэлзүй нь цус алдалтын хэмжээнээс шалтгаална.

25.4 Оношлогоо Оношлогоо эмчилгээнд дараах зүйлүүд багтана:

• Хэрэв шаардлагатай бол сэхээн амьдруулах, биеийн байдпыг тогтворжуулахарга хэмжээ авна

• ХГЗ-аас цус алдсан гэдгийг батлах• Хамраар ходоодонд хаймсуур тавьж соруулах замаар ХГЗ-ын дээд ба доод аль

хэсгээс цус алдаж буйг ялгана. Соруулсны дараа цус дахин гарч ирэх нь ХГЗ-ын дээд хэсгээс цус алдаж буйг илтгэнэ.

25.5 Ялган оношлогоо 25.2-т дурьдсан шалтгаануудыг ялган оношлоно.

25.6 Эмчилгээ • Цус тогтоох• Цусны бүлэгнэлтийг дэмжих• Судасны ханыг бэхжүүлэх• Эргэлдэх цусны хэмжээг нэмэгдүүлэх• Шалтгааны эсрэг (Мэс заслын эмгэгийн улмаас ХГЗ-аас цус алдаж байгаа

тохиолдолд мэс заслын эмчилгээг хийнэ). • Дээрх эмчилгээг хийсний дараа шаардлагатай бол дараагийн шатлалын

эмнэлэгт шилжүүлнэ.

26 ХЭВЛИЙН ТӨРӨЛХИЙН ЦООРХОЙ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

26.1 Тодорхойлолт Хэвлийн гаж хөгжил бөгөөд хэвлийн урд хана төрөлхийн цоорхой байхыг хэлнэ.

26.2 Шалтгаан • Үр хөврөлийн үед хүй нь 2 венээс тогтдог. Зүүн талын вен нь хэвээр үлдэж

яваандаа төвийн венийн байрлалд шилждэг бол харин баруун талын вен нь устаж, үгүй

38

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 39: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 болдог. Энэ нь хүйн цагиргийн баруун хэсэг ба хэвлийн урд ханын холбоос хэсэгт сул цэг үүсгэж, улмаар хэвлийн урд хана цоорч, гэдэсний ивэрхий үүсэх нөхцөл бүрдүүлдэг.

• Эхээс эрэгтэй хүүхдэд удамшина.

26.3 Нөлөөлөх хүчин зүйл Урагт хортой нөлөөлдөг төрөл бүрийн уусгагч болон будагч бодисууд, аспирин, ибупрофен, псевдоэфедрин ба кокаин хэрэглэх нь хэвлийн цоорхой үүсэх эрсдэлийг ихэсгэнэ.

26.4 Оношлогоо 26.4.1 Пренаталь оношлогоо

• альфа - фетопротейны түвшинг тодорхойлно.• Чанд авиан шинжилгээ• Ургийг тогтмол хянах ба антинаталь үеийн сорилуудыг хийх

Төрөлтийг удирдах тохиромжтой зам • Элэг гарсан, ховор, том тохиолдлын үед элэг гэмтэх болон цус алдахаас

сэргийлж кесар хагалгаагаар нярайг төрүүлэхийг зөвлөдөг. 26.4.2 Төрсний дараах оношлогоо Хэвлийн урд ханын цоорхой нь хүйн баруун талд байрласан байх нь гастрошизисийг ялган танихад хялбар болгодог.

26.5 Ялган оношлогоо Хүйн ивэрхийнээс ялган оношлоно.

26.6 Эмчилгээ 26.6.1 Мэс заслын эмчилгээ 26.6.2 Хагалгааны өмнөх удирдамж

• Гэдэсний ханыг нэмж гэмтээхээс зайлсхийхийн тулд ил гарсан гэдсэндболгоомжтой хүрнэ.

• Зориулалтын ариун бээлий, ариун материалыг хэрэглэнэ.• Ил гарсан гэдсэнд хүрэхдээ нянгаар бохирдуулахаас сэргийлнэ.• Гэдсийг хамгаалахдаа дараах зүйлийг мөрдлөг болгоно.

- Ил гарсан гэдсийг зориулалтын гэдэсний уутанд байрлуулж, гэдэсний салстыг гэмтэхээс сэргийлнэ. Энэхүү гэдэсний ариун уутанд 0,9 %-ийн NаCl-ийн ариун уусмалаас 20 мл хийж, нярайн биеийн 2/3-оос доод түвшинд байрлуулна. Нярайн хөхний толгойг холбосон шугамаар их биетэй нь уяж тогтооно.

- Хэрэв зориулалтын гэдэсний уутыг хэрэглэх боломжгүй бол бүлээсгэсэн 0,9 %-ийн NаCl-ийн уусмалаар норгосон самбайг хэрэглэнэ. Гэхдээ гэдсийг ороохоос өмнө гэдэс гогцоорсон, мушгирсан эсэхийг сайтар харах хэрэгтэй. Хэрэв хагалгаа яаралтай хийгдэх боломжгүй бол гэдсийг ариун замаар нойтон байлгахын тулд самбайн боолтын завсар ходоодны №8 гуурсыг хавчуулан ороож үлдээнэ. Үүний дараа гялгар цаасаар хучна. 4 цаг тутам 20 мл-ээс 30 мл бүлээсгэсэн 0,9 %-ийн NаCl-ийн уусмалыг тариурт авч, боолтод хавчуулсан гуурсаар аажим шахаж хийнэ.

• Хэрвээ хэвлийн урд ханын цоорхой жижиг бол нярайг түрүүлэг нь харуулжхэвтүүлж болно. Харин том цоорхойтой бол хажуу талаар нь хэвтүүлнэ.

• Хэвлийн дотоод даралтыг багасгах зорилгоор хамрын гуурсаар 20 мм.муб-аас 40мм.муб-тай даралтаар тасралтгүй соруулна.

• Хооллохгүй.• Венийн судсанд зүү тавьж судсаар 2-оос 4 цаг тутам шингэн сэлбэнэ.• Биеийн дулаан, цусны даралт, шингэний баланс, хүчил – суурийн гомеостазыг

хянана. 26.6.3 Антибиотик эмчилгээ – Өргөн хүрээний антибиотик эхэлнэ.

39

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 40: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 26.7 Хяналт Хүүхдийн болон мэс заслын эмчийн ханалтад байна.

27 НЯРАЙН БӨӨРНИЙ ХУРЦ ДУТЛЫН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

27.1 Тодорхойлолт Бөөрний эдийн хүчилтөрөгчийн дутлаас бөөрний завсрын эд хавагнаж, сувганцар гэмтэж, бөөрний гомеостатик үйл ажиллагаа эргэшгүй алдагдсаны улмаас үүсэх өвөрмөц бус хамшинж юм. Нярай хүүхдэд бөөрний хурц дутал шээс ялгарахгүй буюу шээсний ялгаралт 0,5 мл/кг/ цагаас багасахын хамт цусны сийвэн дахь креатинины хэмжээ ихэссэн тохиолдолд үүсдэг.

27.2 Шалтгаан • Пререналь (бөөрний өмнөх)• Реналь (бөөрний)• Постреналь (бөөрний дараах)

27.3 Эмнэлзүйн ангилал Эмнэлзүйн илрэлээр:

• Эхлэх үе• Шээс багасах ба шээсгүйдэх үе (ээнэгшлийн ба ээнэгшилгүй)• Шээсний хэмжээ ихсэх үе• Эдгэрэлтийн үе

27.4 Эмнэлзүй 1. Эхлэх үе – гол шинж нь шээсний хэмжээ багасна. Цусан дахь азот ба калийнхэмжээ өөрчлөгдөхгүй бөгөөд цус бүлэгнэх – гоожих хамшинж, цустай шээс илэрч болно. 2. Шээс багасах ба шээсгүйдэх үе – гол шинж нь шээсний хэмжээ эрс багасахбөгөөд энэ үед эмнэлзүйн болоод лабораторийн гол шинжүүд илэрнэ.

2-р хүснэгт № Шинж тэмдэг Ээнэгшлийн үе Ээнэгшилгүй үе

1 Ус их хуримтлагдах

биеийн жин нэмэгдэж хавагнана

• хаван үүсэж улмаар уушгихавагнана • цохиулалтад орж, татна

2 Шээсэнд хордох шинж

• амнаас аммиак үнэртэнэ• ходоод гэдэсний үрэвсэл • хөхөө огт хөхөхгүй

• уремийн цохиулалт

3 Хүчил суурийн гомеостазын

хямрал

• бодисын солилцооныхүчилшил үүснэ.

• артерийн даралт багасна• цус эргэлтийн хямралилэрнэ.

4 Электролитүүдийн хямрал

• бие суларна• зүрхний цохилт олширно• артерийн даралт ихэснэ• хуурамч мэнэнгийншинж илэрнэ.

• таталт• цохиулалт• хэвлий дүүрнэ• зүрхний ховдол томорно.

40

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 41: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 3. Шээсний хэмжээ ихсэх үе - гол шинж нь шээсний ялгаруулалт 2-оос 3 дахинихсэж, шээсний осмос буурна. Биеийн байдал сайжирна. Энэ үед дархлаа буурсантай холбоотой, халдвараар ихэвчлэн мөөгөнцрийн халдвараар хүндэрдэг. 4. Эдгэрэлтийн үе – 2 жил орчим үргэлжилнэ.

27.5 Оношлогоо • Өвчний өгүүлэл– жирэмсний болон төрөх үеийн, төрсний дараах үеийн асуумж• Давсагт гуурс тавих - зориулалтын болон ходоодны № 5 ба 8 хаймсуурыг

хэрэглэнэ. Шээсний ялгаралт хэвийн боловч гарч чадахгүй үед хэрэглэх бөгөөд гуурс тавингуут шээс шууд гарна. Давсагны булчин суларсан, ямар нэг бөглөрөл байгаа үед энэ аргыг хэрэглэнэ.

• Цусны ерөнхий шинжилгээ• Цусны биохимийн шинжилгээ• Шээсний ерөнхий шинжилгээ• Радиологийн шинжилгээ• Бөөрний чанд авиан шинжилгээ• Бөөрний тодруулагчтай рентген шинжилгээ• Рентген шинжилгээ• Радиоизотопын шинжилгээ

27.6 Ялган оношлогоо 1. Шингэний сорил – шингэний хэмжээ ихсээгүй, бөөрний гаж хөгжил

эмнэлзүйгээр илрээгүй үед хийнэ. Үүнд: 0,9 %-ийн NaCI эсвэл коллойд уусмал 5 мл/кг-аас 10 мл/кг-ыг судсаар шууд, аажим шахна. Шаардлагатай гэж үзвэл 1 удаа дахин давтана. Хэрвээ шээс ялгарахгүй бол фуросемид 1 мг/кг-аар бодож судсаар хийнэ. Энэ үед шээсний гарц нэмэгдэхгүй бол давсагнаас дээш бөглөрөл байна гэж үзээд чанд авианы шинжилгээ хийлгэх бөгөөд уг шинжилгээгээр бөглөрлийн шинж илрээгүй болон дээрх эмчилгээнд хариу үзүүлээгүй бол бөөрний хурц дутлын илрэл гэж үзнэ.

2. Эмчилгээ оношлогооны зорилгоор шингэний ачаалал өгнө. Үүнд :• Гепарин – 15 ед/кг/цаг эсвэл 30-аас 50 ед/кг/хоногт• Дексаметазон – 0,2 мл/кг/хоног (1-ээс 2 хоног хийнэ)-т• Допамин – 1-ээс 2 мкг/кг/мин -д• 0,9 %-ийн NaCI уусмал 15-аас 20 мл/кг. Энэ сорилыг хийсний дараа фуросемид

5мг/кг (нэг удаагийн тун) авна. Хэрвээ үйл ажиллагааны алдагдал байсан бол шээсний гарц 3 мл/кг/цаг болж нэмэгдэнэ. Шингэний ачаалал өгч байгаа үед теофиллин 0,5-аас 1 мл/кг-аар бодож судсаар хамт хэрэглэнэ. Энэ нь бөөрний сувганцрын шимэгдэх үйл ажиллагааг сайжруулж аденозин (судас нарийсгах үйлчилгээтэй)-ы антогинист болдог. Харин нярайд артерийн цорго хаагдаагүй үед фуросемид хийхгүй. Мөн нярайд шингэний ачаалал өгөх зорилгоор маннитол хэрэглэхгүй. Энэ сорилын үед нийт хийх шингэнийг 30 хоромд хийнэ.

27.7 Эмчилгээ Бөөрний хурц дутлын эмчилгээг 2 үндсэн зарчмаар хийдэг. 1. Ерөнхий эмчилгээ:

• Шингэний үл мэдэгдэх алдагдлыг тооцно. Үүнд: дутуу нярайд 50-иас 70 мл/кгхоногт, гүйцэд нярайд 30 мл/кг хоногт (шээс ба ходоод гэдэсний замаар алдаж байгаа шингэнийг нэмнэ) .

• Хийж байгаа шингэн, ялгарч байгаа шингэнийг сайн тооцож, хоногт 2 удаа жингхянана. Жингийн хэлбэлзэл 0,5 % буюу хоногт 20-иос 30 гр-аас хэтрэхгүй байна.

• Бөөрний хурц дутлын үед калийн бэлдмэл болон кали агуулсан эмийн бодисыгхийхгүй.

41

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 42: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• Уургийг хязгаарлаж, 2г/кг/хоногоос бага байх ба илчлэгийг уургийн бус зүйлээрөгнө. Нярайд тохиромжтой хоол нь хөхний сүү юм. Цусан дахь хүчилшилтийн үед содын бэлдмэлийг удаан уулгана. Харин рН 7,25 –аас бага, сийвэн дэх бикарбонат 12 ммоль/л-ээс бага үед судсаар 4 %-ийн содын уусмал хийнэ. Энэ үед артерийн даралтыг тогтмол хэмжинэ.

• Таталт илэрсэн үед 10 %-ийн кальци глюконатаас 40 мг/кг-аар бодож судсаараажим хийнэ.

• Азотемийн үед амны хөндийг угаана.• Зайлах бургуйг 1 %-ийн NaCI уусмалаар тавина.• Артерийн даралт ихэссэн үед нифедипин 5 мг-аас 10 мг хэрэглэнэ. Магни

сульфатыг ханах тун 200 мг/кг, барих тун 30-аас 50 мг/кг тарина. • Цус багадалтын үед: цус сэлбэх бол 3 хоногийн дотор бэлтгэсэн цусыг 8 мл/кг-

аар бодож, 3-аас 4 мл/кг/цагт хурдтай хийнэ. 7 хоногт 1-ээс 2 удаа хийх ба үүнээс ойр хийж болохгүй. Диалез эмчилгээ хийх заалт :

• Оворгод орж таталт илэрч байгаа• Эргэлтийн цус хэт ихсэж, артерийн даралт нэмэгдэж, зүрхний дутал илэрсэн• Калийн хэмжээ 7 ммоль/л –ээс их, энэ нь эмийн эмчилгээнд буурахгүй байгаа• Уремийн хордлого хурдан даамжирч байгаа, өөрөөр хэлбэл мочевин ба үлдэгдэл

азот 21-ээс 28 ммоль/л/хоног, креатинин 0,18-аас 0,44 ммоль/л/хон-оос их • Хүнд зэргийн хүчилшил ба ус, натри хэт ихэссэн• Фосфор кальцийн солилцооны хүнд зэргийн өөрчлөлт

2. Шалтгааны эсрэг эмчилгээ:• Бөөрний өмнөх шалтгаан - азотыг тэнцвэржүүлэх, шалтгааны эсрэг эмчилгээ

хийнэ. • Бөөрний шалтгаан - допамин 2-оос 4 мкг/мин/кг-аар бодож хийнэ. Кали ба

фосфорын хэмжээг багасгах эмчилгээг хийх ба бөөрөнд хортой үйлчилгээтэй эмийн бэлдмэлийг хэрэглэхгүй. Энэ үед бөөрний эмчийн зөвлөгөө авна. Шаардлагатай бол диалезд оруулна.

• Бөөрний дараах шалтгаан – давсагт гуурс тавина. Шаардлагатай бол мэс заслынэмчилгээ хийнэ. Шээсний гарц нэмэгддэг тул цусан дахь эрдэс давс, бичил элементүүдийн тэнцвэрийг хянаж, тэнцвэржүүлнэ. Халдвараас сэргийлэх зорилгоор антибиотикийг богино хугацаагаар хэрэглэнэ.

27.8 Хяналт 2 жил хянана.

• Эхний хагас жилд сар бүр шээс, цусны ерөнхий шинжилгээ, Зимницкийн сорилхийнэ.

• Улирал бүр цусны биохимийн шинжилгээ хийж, электролит, мочевин, уургийнфракци шинжилнэ.

• Дараагийн 6 сар тутам дээрх шинжилгээнүүдийг хийж хянана. Хэрвээ 2 жилийнтурш лабораторийн шинжилгээний үзүүлэлт ба бөөрний үйл ажиллагаа хэвийн бол хяналтаас гаргана.

28 НЯРАЙН ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТЫН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

28.1 Тодорхойлолт Нярайд тархины цус харвалт цөөнгүй тохиолддог. Энэ нь нярайн эндэгдлийн зонхилох шалтгаан болж, улмаар хүүхдийн тархины саажилт, оюуны хомсдол, хараа, сонсголын өөрчлөлт зэрэг хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болгоход хүргэдэг эмгэг юм.

42

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 43: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

28.2 Шалтгаан 1. төрөлтийн гэмтэл2. ураг нярайн хүчилтөрөгч - цус дутлаас үүдсэн тархины эмгэгшил3. эхийн хэвлийд ба төрсний дараа үүссэн үжил халдвар4. цусархаг хамшинж

28.3 Ангилал 1. Тархины гадна цус харвалт2. Тархины хатуу бүрхүүлийн доторх цус харвалт3. Тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт4. Тархины ховдлын цус харвалт5. Тархины эдийн цус харвалт

28.4 Эмнэлзүй Ерөнхий шинж:

• хүүхдийн биеийн байдал гэнэт муудах• төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдах буюу хэт цочромтгой болох• уйлах дуу өөрчлөгдөх, орчны харьцаа сулрах• зулай чинэрч, овойх• нүдний эмгэг хөдөлгөөн ажиглагдах• дулаан зохицуулалт алдагдах• вегетовесцираль өөрчлөлтүүд• саа, саажилт илрэх• таталт• булчингийн хүчдэл өөрчлөгдөх• цус багадалт• бодисын солилцооны өөрчлөлтүүд

28.5 Оношлогоо • Жирэмсний болон төрөлт, төрсний дараах өгүүлэмж• Бодит үзлэг• Цусны ерөнхий шинжилгээ• Тархи - нугасны шингэний шинжилгээ

Боломжтой бол • Нүдний угийн шинжилгээ• Чанд авианы шинжилгээ• Компьютер томографийн шинжилгээ

28.6 Эмчилгээ Дэглэм

• идэвхтэй хөдөлгөөнийг хязгаарлах• хүчилтөрөгч эмчилгээ• амьсгал удирдах• дулаан зохицуулгыг хянах• хөхүүлэхгүй, аягаар болон хаймсуураар хооллоно

Эмийн эмчилгээ • цус тогтоох болон шимэгдүүлэх• судасны ханыг бэхжүүлэх• гавлын доторх даралт бууруулах• дархлаа дэмжих

43

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 44: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• антибиотик• шаардлагатай бол мэс заслын эмчилгээ

28.7 Хяналт Мэдрэлийн болон сэргээн заслын эмчийн ханалтад 3 жил байна.

29 ГИПЕРБИЛИРУБИНЕМИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

29.1 Тодорхойлолт Цусан дахь билирубины хэмжээ гүйцэд нярайд 85 мкмоль/л, дутуу нярайд 120 мкмоль/л-ээс ихэссэн үед арьс болон салст шарлах шинжээр илэрдэг бүлэг хамшинжийг хэлнэ.

29.2 Ангилал • шууд бус билирубин ихсэх• шууд билирубин ихсэх

29.3 Шалтгаан • физиологийн шарлалт• цус задрах• цусны эс олшрох• цус хуралт• глюкуронилтрансфераза эсгийн согог• хөхний сүүний шарлалт• бодисын солилцооны өөрчлөлт• билирубины гэдэс – элгэн доторх урсгал нэмэгдэх• эмийн нөлөө

29.4 Эмнэлзүй Гол шинж нь арьс салст шарлах ба мэдрэлийн эрхтний талаас эмгэг өөрчлөлт илэрнэ. Элэг, дэлүү томрох нь олонтаа. Баас, шээсний өнгө өөрчлөгдөнө.

29.5 Оношлогоо • Цусны биохимийн шинжилгээ• Чанд авианы шинжилгээ

Боломжтой бол • Билирубин нэмэгдэх хурд, фракцийг тодорхойлох• Гематокрит• Ретикулоцит• Захын цусны наалдац• Эх болон хүүхдийн цусны бүлэг, резус хүчин зүйл• Кумбсын сорил• Рентген шинжилгээ

29.6 Эмчилгээ • Эмийн эмчилгээ (цөс хөөх, билирубины солилцоог сайжруулах, билирубиныг

холбон гадагшлуулах шинж тэмдгийн) Боломжтой бол

• Цус орлуулан сэлбэх эмчилгээ

44

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 45: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008

• Фото эмчилгээ (гэрлийн)

29.7 Хяналт Билирубины хэмжээ хэт өндөр (250 мкмоль/л-ээс дээш) болон шарлалт удаан хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд мэдрэлийн эмчийн ханалтад байна.

30 НЯРАЙН АРТЕРИЙН ЦОРГО ОНГОРХОЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

30.1 Тодорхойлолт Артерийн цорго нь ургийн үед гол судсыг уушгины артеритай холбож ургийн цусны эргэлтийг хэвийн явуулж байдаг. Хэвийн үед хүүхэд төрж эхний амьсгал авмагц уг цоргоор орох цусны урсгал зогсож, улмаар хаагдаж, дараа нь холбоос болдог.

30.2 Шалтгаан • Шалтгаан нь бүрэн тодорхойгүй• Дутуу нярай (1750 г ба түүнээс доош жинтэй)

30.3 Цус хөдлөл зүй Цоргоор гол судаснаас хүчилтөрөгчөөр баялаг цус уушгины артери руу хаягдаж бага эргэлт цусаар дүүрдэг.

30.4 Эмнэлзүй • амьсгал хямрал• жин бага нэмэгдэх• зүрхний дутагдал• амьсгалын замын өвчнүүд• ателектаз

Үзлэгээр: - амьсгаадсан - захын судасны хүчдэл дүүрэлт өндөр, түргэн болсон - лугшилтын даралт ихэссэн - цээж түхэлзсэн - өвчүүний зүүн захаар дээд хэсэгт агшилтын доргиотой, энэ цэгт зүрхний 2-р авиа

чангарсан, үргэлжилсэн агшилт сулралтын шуугиантай байдаг.

30.5 Оношлогоо • Өвчний мэдүүлэг• Бодит үзлэг• Артерийн даралт хэмжих

Боломжтой бол: • Зүрхний цахилгаан бичлэг• Цээжний хөндийн эрхтний рентген шинжилгээ• Зүрхний өнгөт допплер хэт авиан шинжилгээ

30.6 Ялган оношлогоо Зүрхний төрөлхийн бусад гажигууд

30.7 Эмчилгээ 3-р шатлалын эмнэлэгт яаралтай шилжүүлнэ.

- Мэс заслын эмчилгээ

45

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0

Page 46: Standard Info Inner 20131018 951

MNS 5836:2008 - Эмийн эмчилгээ - Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Эмчилгээнд эсрэг заалтгүй, дангаар тохиолдох артерийн битүүрээгүй цоргыг хаах мэс засал эмчилгээг эхний 10 хоногт хийж, дааврын бус үрэвслийн эсрэг эмийг уулгана. Оношийг бүрэн тогтоогоогүй үед уг эмийн эмчилгээг хийж болохгүй ба шинж тэмдгийн эмчилгээг хийж нярайг 3-р шатлалын эмнэлэгт шууд илгээх шаардлагатай.

30.8 Хяналт Бүрэн эмчлэгдэх хүртлээ зүрх судасны эмчийн ханалтад байна. Сэтгүүрдэх аргаар болон зүрхний мэс заслын аргаар бүрэн эмчлэгдэнэ.

ТӨГСӨВ.

46

October 18, 2013, 4:28 pm STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0