boogiin huvtsas amitai boloh ni

35
Бөөгийн хувцас амьтан болох нь www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 27-Oct-2014

535 views

Category:

Documents


0 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Бөөгийн хувцас амьтанболох нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Бөөгийн өмсгөл бол тухайн ард түмний дунд хэвшинтогтсон шашин мөргөлийн төсөөллийн бодитилэрхийлэл бөгөөд тэрхүү онгон шүтээний дүрбайдлыг дүрслэн харуулж түүний эд чадлийг биедээшингээсэн байдаг хэмээх учир гагцхүү байгаль ертөнцхүн хоёрын зууч хэмээгдэх бөө удган нар ил хувцсыгхэрэглэдгээрээ гойд өвөрмөц болно. Монгол газар бөөмөргөл нь нэн эртнээс гол шүтлэг болж ирсэний дээролон тэнгэрт залбирах ёсны ганц бурхант ёсондшилжих үед хүртлээ хөгжжээ. Бөө мөргөлийн голтэнгэр сахиус нь 99тэнгэр, 77этүгэн, 88 лус эдгээрболно. Тиймээс ч бөөгийн хувцас хэрэглэлд тэднийертөнцийг үзэх үзэлд тусгалаа тод олсон байна.

Монголд эртний бөөгийн ёс хадгалагдаж ирсэн газарнь Дархад-Урианхай, Буриад-Хамниган, Халх-Хотгойд,

Хорчин дагуур байжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Монголчуудын язгуур шүтлэг, бишрэлийн нэг

нь бөөгийн шашин буюу бөө мөргөлийн зан үйл юм.

Бөө мөргөл нь дэлхийн шашнуудын алинаас нь ах

бөгөөд өөрөөсөө олон шашныг төрүүлсэн хүн

төрөлхтний өвөг шүтлэгийн нэг юм. Монгол

бөөгийн уламжлалт зан үйл хувцас хэрэглэл нь

монголын түүх, угсаатны судлалын нэгэн гол

судлагдахуун болсоор ирэв. Үүний дотор бөөгийн

хувцас хэрэглэл түүний бэлгэдэл зарим онцлогийг

судлах нь зайлшгүй чухал болж байна

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Уг сэдвийн хүрээнд хүн төрөлхтний болон монгол

туургатны бөө мөргөлийн уламжлалт зан үйл, түүний

түүхэн уламжлалыг судлан тодруулах улмаар бөө

мөргөлийн нэгэн махбодь болох бөөгийн хувцас

хэрэглэлийн хийц маяг, хэлбэр төрх бэлэгдлийн зарим

онцлогыг авч үзэх зорилго тавилаа. Тэгэхдээ урьд өмнө

төдийлөн сайтар судлагдаагүй бөө мөргөлийн хувцас

хэрэглэлийн хэв маяг, зарим онцлогыг судлахын зэрэгцээ

дэлхий олон ястан угсаатнуудын бөө мөргөлийн хувцасны

хийц болон мөн бүтэц, онцлог, утга бэлэгдлийг харьцуулан

авч үзэхийг судалгааныхаа гол зорилт болголоо.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Дэлхий дахинаа бөө мөргөлийн судлал 18-р зууны үеэс

зам мөрөө алхам алхмаар эхлэн 20-р зууны үеэс улам

бүр хүчээ аван хөгжиж иржээ. Монгол бөөгийн сэдвээр

1846 онд Буриадын эрдэмтэн Дорж Банзаров

“Монголчуудын харийн шүтлэг буюу бөө мөргөл”

хэмээн ном бичсэн нь энэ чиглэлээр гаргасан эрдэм

шинжилгээний анхны бие даасан бүтээл болсон

байдаг. Бөө мөргөлийн талаар Монголын эрдэмтэн

судлаач Ш.Сүхбат, О.Пүрэв, С.Дулам, Д.Бум-Очир,

Ч.Далай нар нэг сэдвээр бүтээл гаргажээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Монголын бөө мөргөлийн Английн эрдэмтэн Ч.Бауден

нийгэм соёлын хүн судлал дахь зан үйлийн онолын

үүднээс шинжлэн тайлбарлаж, монгол бөөгийн зан

үйлийг бусад зан үйлээс ялгарах шинж бүхий тусгай

нэгэн болохыг нотолсноор бөөгийн зан үйлийг таниж

мэдэх арга зүйн зөв гарцыг нээсэн болно. Бөө

мөргөлийн тухай энэ мэт судалгааны бүтээл

нийтлэгдсэн боловч чухамхүү бөөгийн хувцас

хэрэглэлийн хийц маяг зарим бэлгэдлийн онцлогын

талаар нарийвчлан судласан зүйл ховор юм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Монгол бөөгийн үүсэл хөгжил, өвөрмөц онцлог,

хувцас хэрэглэлийн хэлбэр маяг, утга бэлгэдэл,

уламжлал, шинэчлэлийн талаар судалж бичсэн

гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын ном

зохиолыг судалгааны гол эх хэрэглэгдэхүүн болгов.

Монгол улсын музей болон хувь хүмүүст

хадгалагдаж байгаа бөөгийн хувцас хэрэглэл, мөн

өнөө цагийн зарим удган, зайран, тэдний хувцас,

хэрэглэл энэхүү судалгааны гол обьект боллоо.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Судалгааны ажлын сэдэвт холбогдох гадаад,

дотоодын эрдэмтэн судлаачдын бичиж хэвлүүлсэн

ном, зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл,

илтгэлийг цуглуулан унших, удган зайран

хүмүүстэй уулзаж ярилцах зэргээр мэдээ мэдээлэл

цуглуулан улмаар эмпирик түвшинд хийсэн

судалгааны үр дүнгээ шинжлэх ухааны танин

мэдэхүйн ерөнхий логик арга анализ, индукци,

дедукци, түүхэн логик зүйн аргаар боловсруулан

бичсэн болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Монголчуудын оюуны болон эдийн соёл үнэт зүйлсийн нэгэн хэсэг

болох уламжлалт бөө мөргөлийн зан үйл, хувцас хэрэглэл, түүний

утга бэлгэдэл, өвөрмөц онцлогыг соёл судлалын шинжлэх ухааны

үүднээс судлан шинжилж, өөрийн гэсэн үнэлэлт, дүгнэлт, санаа

таамаглал дэвшүүлэх оролдлого хийсэнд энэхүү судалгааны шинэлэг

тал нь оршино. Энэхүү судалгааны үр дүн нь монголын уламжлалт

бөө мөргөлийн мөн чанар түүний зорилго, нийгэм дэхь хэрэгцээ,

шаардлагыг ард нийтэд үнэн зөв ойлгуулахад бага ч гэсэн нийгмийн

ач холбогдолтой. Түүнчлэн монгол бөөгийн хувцас хэрэглэлийн

хэлбэр, хийц маяг, түүний утга бэлэгдлийн онцлог шинжийг

шинжлэх ухааны үүднээс судлан тодруулж дэвшүүлсэн үнэлэлт,

дүгнэлт санаа таамаглал нь онол, практикийн ач холбогдолтой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Бөө дээлийг бөөд онгодын хий бие буюу өөрөөр хэлбэл хүн

хийгээд бор гөрөөс ямаа зэрэг амьтны сүнсийн хувилбар хэмээн

бөө нар үздэг. Эртний ба дундад зууны үед бөө дээлийг бор

гөрөөс, зээр ямааны элдсэн арьсаар үйлддэг байсан бол 19-р

зууны сүүлч 20-р зууны эхэн үес монгол харын бөө нар цэнхэр

хөх, шарын номтой бөө нар шар, бор шар номгүй бөө нар угсаа

гарлаа бодож хөх, хүрэн улаан лус савдагаа бодож ногоон хар

зүгийн догшин сахиусаа бодож хар өнгийн даавуугаар үйлддэг ч

гэсэн дээлийн нурууны тус газар өвөг дээдсийн уламжлалыг

хүндэтгэн бор гөрөөс зээр, ямааны арьсыг дөрвөлжин хадаж

бэхэлдэг байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Дээлийн ар талын утга учир нь амьдрал дээр аливаа

тэмцэл тулалдаанд бат бэх ар тал асар их ач

холбогдолтой байдгийн нэгэн адил бөө хүн хуяглаад

онгодын орноор аялах, аюул хорлолын эсрэг арга

засал хийхэд ар талаас нь гэндүүлэн цохих сүр хүчний

цохилтоос болгоомжилж хуяг нөмрөх хэрэгтэй гэдэг.

Ийм учраас бөөгийн өмсгөлийн ар биед түүний бүх

могой манжиг хонхинуур – холбогын дийлэнх

олонхийг байрлуулдаг билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Монгол харын бөө нар хүний суганы арьс биеийн

бусад хэсэгтэй харьцуулбал харьцангуй нимгэн учир

түүгээр бөөд онгод орж гардаг гэж үздэг болохоор

харын бөө нарын бөө дээлийн хоёр сугыг зориудаар

цоорхой хийсэн байдаг. Бөөгийн шашны ёсонд

бөөгийн хуяг, хувцас, хэнгэрэг хэрэгслүүдийг дор бүрд

нь эзэгнэсэн онгод байдаг ёстой. Эдгээр онгодыг багш

бөө онгодоороо оноохгүй, шавийн гал голомтонд

байдаг сүлд сахиус онгодоос асууж зөвлөсний эцэст

өөрсдийн нь саналаар оноодог байсан байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Монгол бөө нар хөх өнгийн бүс даавуугаар дээд тэнгэр

хийгээд монгол угсааны бөө хүний сүнс онгодыг

хөрөглөхдөө тус тус бэлэгдэн дүрсэлдэг. Энэ нь

монгол бол цэлмэг хөх тэнгэрийн орны хүмүүс гэсний

илэрхийлэл юм. Монгол бөөгийн шашинтан дээд

тэнгэрт ор шинж, хорвоо ертөнцийг гийгүүлсэгч нар

сарыг, бэлэгдэн аливаа дугуй дүрсийг ихэд дээдэлдэг

учир орон гэр нь дугуй, гал голомт нь дугуй, хорвоо

ертөнц дугуй, (бөөрөнхий), төр түмэн дугуй, мал

сүргийн бэлчээр дугуй учир зарим судлаачид

нүүдэлчдийн дугуй соёл гэж үздэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Академич Б.Ренчин гуай монголын

бөөгийн шашны дуудлага (тамалга) зан

үйлийг судлаад түүнийг (дэлхийн бүх

шашны дунд хамгийн шударга шашин

мөн) хэмээн дүгнэсэн байдаг. Монгол

харын бөө нар шашныхаа шударга

чанарыг өмсгөлийнхөө ар нуруунд

дүрслэн дөрвөн талт дүрсүүдээр

бэлэгдэн үзүүлдэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Дөрвөлжин дүрсүүд нь өөр нэгэн утгаараа хүний

амьдралын орон зайг дүрсэлдэг бөгөөд тэр нь өрхний

дүрсээр илэрхийлэгддэг билэээ. Өрх бол монгол айл (гал

голомт) бүхнийг хаан төрийн дансанд авч явдаг эрхэм

хүндтэй эд юм. Өрхийг (шөнө дөрвөлжин, өдөр

гурвалжин) гэж монгол оньсгонд таавар болгон

дүрсэлсэн байдаг. Монгол угсааны овгуудын бөө дээл

жирийн монгол дээлийн адил урт хормойтой байхад

түрэг угсааны хуулар овгийн бөө дээл цамцтай адил

богино хармаатай байдаг. Бөө дээлийн хормойн гадраар

тойруулан хадсан цацгийг (Салбан) гэдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Бөө дээлийн хоёр суганд хар өнгийн гурвалжныг

далавч байдалтайгаар бэхэлсэн нь дайсан этгээдээ

даран сөнөөхийн бэлэгдэл утгыг илэрхийлжээ. Монгол

угсааны бөө нарын өмсгөлд байдаг бүч нь хөх цэнхэр

өнгөтэй, тэгш өнцөгт дөрвөлжин үзүүртэй бол түрэг

угсааны бөө нарынх улаан хүрэн, ногоон өнгөтэй

гурвалжин үзүүртэй байдаг. Бүч нь лус савдагийн элч

нар буюу лусын амьтан болох могойнууд хийгээд тэд

нараас хүч авсан онгод тэнгэрүүдэд өргөсөн

хүндэтгэлийн олбог, түшлэг, ямба ёс, хучлага дэвсгэр

эсвэл илд, сэлэм зэрэг зэр зэвсгийг илэрхийлдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Аавын хүүгийн алтан хуяг

Ээжийн хүүгийн эрээн хуяг – гэх мэтээр нэрлэдэг. Бөө нар ямар

нэгэн их хүчтэй хорлолыг зайлуулахын тулд хуяглана хэмээн

ярьж, зан үйл үйлддэг. Тэрээр дээлийн уяа нь бөө дээлийн

товчны оронд уяа хэрэглэсэн нь язгуурынхаа уламжлалыг

хадгалсан нэгэн шинж бөгөөд уяаг сураар, шар өнгийн

даавуугаар үйлддэг байна. Бөө дээлний ханцуйн хоёр суганаас

баруун зүүн ханцуйн амтай нэг талаар нь холбосон хүрэн улаан

өнгийн хоёр гурвалжныг далавч байдалтайгаар унжуулж

гурвалжны ханцуйн аманд ойртох хурц өнцгийг хойш нь нугалж

бэхлээд ханцуйн аманд төө хэрийн цагаан даавуу залгасан байгаа

нь гал шиг бадарсан онгодын уур хилэнг гэдрэг намжааж бусдын

эсрэг сүүн цагаан санаагаар хүлцэнгүй номхон хандахын бэлэгдэл

утгыг илэрхийлсэн байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Амьдрал дээр аливаа тэмцэл тулалдаанд бат бэх ар

тал асар их ач холбогдолтой байдгийн нэгэн адил

бөө хүн хуяглаад онгодын орноор аялах, аюул

хорлолын эсрэг арга засал хийхэд ар талаас нь

гэнэдүүлэн цохих сүр хүчний цохилтоос

болгоомжилж хуяг нөмрөх хэрэгтэй гэдэг. Ийм

учраас бөөгийн өмсгөлийн ар биед түүний бүх

могой – манжиг, хонхинуур – холбогын дийлэнх

олонхийг байрлуулдаг билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Монгол улсын нутагт байдаг түрэг угсааны хуулар овгийн бөө

нар газар лусаа хөллөж “хүчийг олж” бөөлдөг учир газар уснаа

явагч могойн дүрсийг бүс болгон хэрэглэдэг уламжлалтай.

Үүнийг цааш нь нарийвчилбал хуулар овгийн зайрангийн бөө

дээлийн могойн дүрсэн бүс гурван ац сүүлтэй бол удганых

шувтан ганц сүүлтэйн дээр эдгээр бүсүүдийг хүрэн улаан өнгийн

эдээр дүрслэн үйлддэг байжээ. Орчин үеийн дээлний бүс нь хадаг

буюу ширэн арьсаар хийсэн мөнгөн бүсийг зүүж хэрэглэдэг

болсон. Тэрээр бөө дээлний бүсний дөрвөн талд улаачаа хар муу

зүйлээс хамгаалах зорилгоор зэвсэг хийж бэхэлсэн байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Бөөгийн өмсгөлд байдаг бүч нь лус савдагийн элч нар буюу

лусын амьтан болох могойнууд хийгээд тэд нараас хүч авсан

онгод тэнгэрүүдэд өргөсөн хүндэтгэлийг олбог, түшлэг, ямба ёс,

хучлага дэвсгэр эсвэл илд, сэлэм зэрэг зэр зэвсгийг илэрхийлдэг

гэдэг. Монгол угсааны бөө нарын өмсгөлд байдаг бүч нь хөх

цэнхэр өнгөтэй, тэгш өнцөгт дөрвөлжин үзүүртэй бол түрэг

угсааны бөө нарынх улаан хүрэн, ногоон өнгөтэй гурвалжин

үзүүртэй байдаг. Дээлний бүчний бэлэгдэл нь тэнгэр өөд

тэмүүлэн нисэж яваа бүргэд, эвтэй дөрвөн амьтан, таван хошуу

малыг, хонин холбоогоор дүрслэн гаргаж оёж шидсэн байдаг.

Тэдгээр нь өөрийн гэсэн бэлэгдэлтэй байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Бөөгийн өмсгөлийн бүх бүчийг ерөнхийд нь өмсгөлийн сүүл

нуруу бусад нь бүч гэсэн хоёр үндсэн хэсэг хуваадаг. Сүүл нуруу

буюу гол мөргөлийн манжиг хонхинуурын тухай өмнө дурьдсан

монгол бөөгийн сүүл нурууг өөр өөрөөр үйлддэг байсан ч бас л

овгийн ялгаатай холбогдох боловч ерөнхийдөө нэгдмэл утга

санаа илэрхийлдэг байсан. Тэрээр бүч нь элдэв хорлол хараал

зүхлийн эсрэг өвчнийг засаж эдгэрүүлэхийн төлөө тэнцэхдээ

хэрэглэдэг бөө нар буюу өөрөөр хэлбэл тэр далд байгаа онгод

тэнгэрийн зэр зэвсэг нь бөгөөд энэ утгаараа хонхинууртай ижил

утга санааг илэрхийлдэг байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

20-р зууны эхэн дунд үеийн монгол харын болон шарын бөө

нарын бөө дээлийн зах нь тухайн үеийн монгол төрийн хар

хүний өмсдөг дээлийн нэгэн адил манж захтай байсан нь

язгуурын монгол үндэсний дээлийн зайвар зах, бурхан

шашны монгол лам дээлийн зах болж хувирсантай холбоотой.

Үүнээс улбаалж хүн амын дотор нь лам хар гэж нийгмийн

байдлаар нь хоёр хувааж хар нь эр эмийн ялгаагүй төрийн гал

болсон учир хан төрийн, лам нь монголын шашны ёсыг дагах

болсон байдаг. Одоо мөн адил бөөгийн дээлний зах монгол

дээлний захтай адил эсгэж хийдэг болсон байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Бөөгийн шашинтнууд газар уснаа явагч могойг лус савдгийн

амьтан хэмээн үзэж бөөгийн өмсгөл хэрэгсэлд дүрслэлдээ

могойн дүрсийг олноор нь нэгэн дор багцлан байрлуулсны

монгол харын бөө нар манжлаг буюу цацаг хэмээн нэрлэсэн

нь сунжирч манжиг гэсэн нэр үг болон хувирчээ. Манжигийг

томж эрчлүүлсэн хонины ноос, хөвөнгөөр дүрсэлж гадуур нь

зохих өнгийн даавуугаар бүрж, бүтээгээд бөө дээлийн үндсэн

хэсэг болгон хадаж бэхэлдэгийн дээр ерөнхийд нь бие

манжиг, мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг. Халх

бөөгийн манжиг нь 108 могой зүйсэн байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Монгол бөөгийн шашны тухай түүхэн домгуудад эртний алдларт бөө

нар төрийн цаазын өмнө хүзүү толгойгоо гудайлган үед биеийг нь

эзэмдсэн онгод тэдний хоёр мөрний тус газраас нь ямар нэгэн шувуу

болон нисэн одсон тухай өгүүлдэг. Домгийн шувуудын нисэн одсон

тэр газар буюу бөө дээлийн хоёр мөрөн дээр харын бөөгийнхөнд

бүргэд, шарын бөөгийнхөнд шар шувууны өдийг, харын

бөөгийнхөнд цагаан, шарын бөөгийнхөнд улаан цоохор эдээр

багцлан өдийг сарвайлган бэхэлсэн байдаг. Харын бөөгийн ийнхүү

багцалж бэхэлсэн бүргэдийн өдийг өрбөлгө хэмээн нэрлэдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Монгол харын бөө нар хүний суганы арьс биеийн бусад

хэсэгтэй харьцуулбал харьцангуй нимгэн учир түүгээр

бөөд онгод орж гардаг гэж үздэг болохоор харын бөө

нарын бөө дээлийн хоёр сугыг зориудаар цоорхой

хийсэн байдаг. Бөө онгодоо дуудаж оруулсаны дараа суга

хэсгийг хадгаар зангидаж боодог. Энэ нь салхи савар муу

зүйл оруулахгүйн тулд хадгаар зангидаж боодог. Энэ нь

дээлгий ёс жаяг Дархад бөөгийн ёсонд байдаг билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Монгол харын бөөгийн ёсонд дээд тэнгэр, дэргэдэх лус савдагийн

ивээлээр үүсч бүрэлдсэн араатан жигүүртэн, ан амьтан, мал сүргийг

төр түмнийхээ хамт бөөгийн шашин нуруундаа үүрч хамгаалж явдаг

юм гэсэн бөөгийн шашны үзэл санааг бөө дээлийн сүүл нуруунд

хураангуйлан дүрсэлж багтаасан байдаг. Энэ бүхэн нь өмсгөлийн

эзэн бөөгийн угсаа гарлыг заасан хүчний дээрх бүргэд, хэрээ, чоно

хийгээд хаан төрийн гурван тулгуур болох төрийн тэргийн – эзэн

хаан, төрийн их хатан, их цэргийн сүр хүчийг дүрслэн

илэрхийлэгдгээр тодорхойлогдож сүүл нурууны эхэнд эртний их

баатар эрийн нум сумыг дүрсэлдэг байсан.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

20-р зууны үеийн зарим бөөгийн бөө дээл

түүхэн цаг үеэ дагаад товчтой болж хөгжихдөө

аль нэг хаан төрийн сүлд бүхий мөнгөн

тэмдэгтийн зоосыг товч болгон сэмжилж

хэрэглэдэг байсан нь төр засгаа дээдэлдэг

байсны бас нэг илрэл юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Бөө дээлний товчны оронд уяа хэрэглэсэн нь

язгуурынхаа уламжлалыг хадгалсаны нэгэн

шинж бөгөөд уяаг сураар хийсэн нь анхных, шар

өнгийн даавуугаар үйлдсэн нь шашны дотор

байгаа шарын бөө гэсэн урсгалыг харуулсаны

илрэл болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Монгол шарын номтой бөөгийн бөө дээлний хоёр суганаас

баруун зүүн ханцуйн амтай нэг талаар нь холбосон хүрэн улаан

өнгийн хоёр гурвалжныг далавч байдалтайгаар унжуулж

гурвалжны ханцуйн аманд ойртох хурц өнцгийг хойш нь нугалж

бэхлээд ханцуйн аманд төө хэрийн цагаан даавуу залгасан байгаа

нь гал шиг бадарсан онгодын уур хилэнг гэдэргэ намжааж

бусдын эсрэг сүүн цагаан санаагаар хүлцэнгүй номхон хандахын

бэлэгдэл утгыг илэрхийлсэн бол мөн шарын номгүй бөөгийн бөө

дээлийн хоёр суганд хар өнгийн гурвалжныг далавч

байдалтайгаар бэхэлсэн нь дайсан этгээдээ даран сөнөөхийн

бэлэгдэл утгыг илэрхийлжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Бөөгийн өмсгөлийн хуяг болохыг илэрхийлэх гол

хэрэглэгдэхүүн нь хонхинуур юм. Хонх шиг голдоо

дэлдэх хэлгүй боловч хоорондоо харшиж дуу авиа

гаргадагаараа бөөгийн шашны нэгэн төрөл хөгжмийн

зэмсгийн үүрэг гүйцэтгэдэг хөндий төмөрлөг эдийг

хонхинуур гэдэг. Хонхинуурыг бөөгийн өмсгөлийн зэл

хонхинуур, өмчийн хонхинуур, бусад хонхинуур гэсэн

гурван төрөлд хуваадаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Монгол угсааны овгуудын бөө дээл жирийн монгол дээлийн

адил урт хормойтой байхад түрэг угсааны хуулар овгийн бөө

дээл цамцтай адил богино хормойтой байдаг. Бөө дээлний

хормой бөө удган, зайран хүнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр нь

хар муу санаатан, хазгай буруу бодолтой хүний харвасан сум

үйл хэргийг бөөгийн дээлний хормойгоор хар муу зүйлийг

хийж гүйцэтгэдэг. Бөө удган, зайран хүн бөөлж дуусаад

дээлнийхээ хормойг эвхэж тавьдаг. Тэр нь хар муу үйлийг

оруулахгүйн тулд дээлний хормойг эвхэж тавих үйлийг

хийдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Бөө дээлний хормойн гадраар тойруулан халсан

цацгийг салбан гэдэг. Монгол харын бөөгийн салбан

бор гөрөөсны сортой арьсан цацаг байдаг бол

шарын бөөгийн салбанг цагаан улаан өнгийн утсан

цацгаар үйлдсэн байдаг. Эдгээр салбан, цацаг нь лус

савдагийг хөдөлгөөнд оруулдаг чухал хэрэгсэл

хэмээн бөө нар үздэг. Тэрээр үндэстэн угсаатан

ястны бөө дээлний хормойн салбан нь урт, богино

янз бүр байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Монгол шарын номтой бөө хийгээд харын бөө нар бөө

дээлийнхээ хормойн адгаар гал тэнгэр хоёртоо хослосон лус

савдагийн орон зайг дүрсэлж хар, хөх, улаан, ногоон өнгө

хослосон, ханан хээтэй тууз болон дан ногоон даавуугаар

хормойн адгаар битүү эргүүлэн хошмоглосон байдаг. Энэ нь

монгол бөө нар лус савдагаас эх авч түүний хүчинд дулдуйддаг

учир хүчтэй байдаг гэсэн бөө нарын үзэл баримтлалын

илэрхийлэл болно. Тийм ч учраас монгол бөөгийн энэ хүчийг

шарын шашин бууруулж хорлолыг нь багасган энэрэнгүй цагаан

сэтгэотэй болгох зорилгоор Даян дээрхийн номтой бөөгийн

өмсгөлд цагаан өнгийн эд улам ч их оруулахад хүргэсэн байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Ном зүй

Ш. Сүхбат “Монгол нүүдэлчин ардын

шашин шүтлэгийн зан үйл” УБ.2005

О.Пүрэв “Монгол бөөгийн шашин” УБ.2003

С.Дулам “Дархад бөөгийн уламжлал”

Д.Бум-Очир “Монгол бөөгийн зан үйл”

Ч.Далай “Бөөгийн шашин шүтлэгийн зан

үйл”

Баягуд боржигин Х.Нямбуу “Монгол

хувцасны түүх” УБ.2002

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Boogiin Huvtsas Amitai Boloh Ni

Ном зүй

Ш. Сүхбат “Монгол нүүдэлчин ардын шашин шүтлэгийн

зан үйл” УБ.2005

О.Пүрэв “Монгол бөөгийн шашин” УБ.2003

О.Пүрэв “Монгол бөөгийн шашны нэр томъёоны тайлбар

толь” УБ.2003

С.Дулам “Дархад бөөгийн уламжлал”

Д.Бум-Очир “Монгол бөөгийн зан үйл”

Ч.Далай “Бөөгийн шашин шүтлэгийн зан үйл”

Баягуд боржигин Х.Нямбуу “Монгол хувцасны түүх”

УБ.2002

www.darkhadbuu.blog.gogo.”mn

www.zaluu.comwww.zaluu.com