1875

8
Соёл судлалыг анх АНУ-ын эрдэмтэн хүн судлаач А.А.Уайт үндэслэсэн гэж үздэг. 20 дугаар зууны төгсгөлд соёл судлал нь үндсэн 4 чиглэл, 7 хандлагатайгаар хөгжиж ирсэн бөгөөд З.Фрейд, К.Г.Юнг нар тэдгээрийн натуралист чиглэлийн төлөөлөгчид юм. Энэ чиглэлийн гол онцлог нь соёлыг хүнд байдаг байгалийн шинжийн талаас нь тайлбарладаг. Карль Густав Юнгийн соёлын тухай үзэл (1875-1961) Щвейцарын сэтгэл зүйч эмч, соёлын философич Карль Густав Юнг 1875оны 7-р сарын 26-нд Щвейцарт төржээ. Түүний эцэг болон ойрын хамаатнууд нь бүгд сүмийн пасторууд байжээ. Юнг байгаль нийгмийн ухааныг аль алинийг нь сонирхож Базелын анагаахын их сургуулийг сонгон суралцаж төгсөв. 1900 оноос Европод нэлээд нэрд гарсан Цюрихийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ажиллаж эхэлсэн бөгөөд 1904 онд тэрээр оношлогооны чиглэлээр сэтгэл зүйн болон эс мэдрэлийн туршилтын лабораторыг нээсэн байна. Энэ үеээс З.Фрейдийн бүтээлтэй танилцсан

Upload: mandakh

Post on 13-Apr-2015

52 views

Category:

Documents


12 download

DESCRIPTION

Love Poems

TRANSCRIPT

Page 1: 1875

Соёл судлалыг анх АНУ-ын эрдэмтэн хүн судлаач А.А.Уайт

үндэслэсэн гэж үздэг. 20 дугаар зууны төгсгөлд соёл судлал нь

үндсэн 4 чиглэл, 7 хандлагатайгаар хөгжиж ирсэн бөгөөд

З.Фрейд, К.Г.Юнг нар тэдгээрийн натуралист чиглэлийн

төлөөлөгчид юм.

Энэ чиглэлийн гол онцлог нь соёлыг хүнд байдаг байгалийн

шинжийн талаас нь тайлбарладаг.

Карль Густав Юнгийн соёлын тухай үзэл

(1875-1961)

Щвейцарын сэтгэл зүйч эмч, соёлын философич Карль Густав

Юнг 1875оны 7-р сарын 26-нд Щвейцарт төржээ. Түүний эцэг болон

ойрын хамаатнууд нь бүгд сүмийн пасторууд байжээ. Юнг байгаль

нийгмийн ухааныг аль алинийг нь сонирхож Базелын анагаахын их

сургуулийг сонгон суралцаж төгсөв. 1900 оноос Европод нэлээд нэрд

гарсан Цюрихийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ажиллаж эхэлсэн бөгөөд

1904 онд тэрээр оношлогооны чиглэлээр сэтгэл зүйн болон эс

мэдрэлийн туршилтын лабораторыг нээсэн байна. Энэ үеээс

З.Фрейдийн бүтээлтэй танилцсан нь түүний шинжлэх ухааны үзэл

төлөвшихөд маш их нөлөө үзүүлсэн юм. Гэвч энэ үед Фрейдийн эсрэг

маш хүчтэй шуугиан дэгдсэн үе байжээ. Хэдийгээр тэд маш ойрхон

нөхөрлөж Фрейд түүнийг өөрийн шавь нараас хамгийн авъяастайд

тооцож үзэл санааг нь залгамжлагч хэмээн үзэж байсан боловч өөр

өөрсдийн үзэл бодлоор ялгаатай байсан юм. 1913 оноос буюу

Page 2: 1875

фрейдизмын хуваагдлаас хойш бие даан цогцолборын сэтгэл зүй ч

гэгддэг гүнзгий сэтгэл зүйн чиглэлээр дагнажээ.

Юуны өмнө Юнгийн философи үзлийг авч үзье.

Хамтын ухамсаргүй түүний архетип

Юнгийн философи үзэлд нэг том төв, түүнийг дагалдсан нэг

содон ойлголт бий. Энэ бол «хамтын ухамсаргүй» түүнийг

илэрхийлэхэд хэрэглэгдсэн «архетип» хоёр болно.

Фрейд хувь хүний ухамсаргүй буюу нуугдмал, мартагдмал Би

(мөнхийн дагуул сүүдэр)-г танихын тулд эрт бага нас руу нь гол

анхаарлаа хандуулсан байдаг. Тэгвэл Юнг

хүн төрөлхтөний нийтлэг хамтын ухамсаргүйг олж тогтохын тулд

түүхийн хамгийн алслагдсан гүн рүү өнгийх ёстой гэжээ.

Юнгийн томёолсноор хамтын ухамсаргүй нь архетипуудаас тогтоно.

Хүний төрөлх зөн совин буюу инстинктүүд нь архетипуудтай тун

ойрхон, өөрөөр хэлбэл тэдгээр

инстинктүүдийн ухамсаргүй дүр нь архетип юм.

Инстинктээр хийгдэж байгаа бүхнийхээ хөтөлбөр загварыг хүмүүс

дураараа сонгож авдаггүй, энэ нь бидэнд анхнаасаа өгөгдсөн байдаг.

Домог зүй, төрөх үхэх тухай ойлголт, эцэг эх болох тэмүүлэл, бэлгийн

дур хүсэл энэ бүхэнд архетипууд л илрэн гардаг байна. Тэгэхээр

хамтын ухамсаргүй гэж:

Page 3: 1875

Хамтын ухамсаргүй бол хүн хэмээх төрөл зүйл буйн үр дүн, бүх

хүмүүст нийтлэг шинжтэй, ухамсрын гүнд тархины бүтцээр үе

залгамжлан өвлөгддөг, хувь хүн бүрийн сэтгэцийн

байгууламжийн үндсэн схем болдог тийм зүйл юм. Харин түүнийг

бүрдүүлэгч архетипууд нь хүний ерөнхий шинж чанарт буй

анхдагч дүр санаа гэж ойлгож болно.

Тухайлбал: сексийн тухай ямар ч мэдлэггүй залуу хөвгүүн эм хүнийг

хүсч дурладаг. Хүсэх сэтгэл нь анхнаасаа хүнд заяадаг архетип юм.

Юнг архетипуудыг уусмал дотор хамгийн сүүлд хэлбэрээ хадгалан

үлдсэн, бодисынхоо шинж чанарыг илэрхийлэхийн зэрэгцээ бодислог

шинжээ алдаж буй талстуудтай зүйрлэсэн байдаг. Сэтгэц зүйд тийм

«бодис» нь төрөлх зөн совин дээр бий болсон дотоод гадаад туршлага

юм. Тиймээс архетип бие даан ухамсарт ордоггүй, харин ямар нэгэн

туршлагатай нэгдэж байж ухамсарт үйлдэл өдөөдөг байх юм. Саяын

залуу хөвгүүн дан ганц архетипээрээ дурлалын ажил үйлдэж чадахгүй.

Харин номноос ч юм уу, киноноос эсвэл бусдаас сонсож олж мэдсэн

ойлголт туршлага дээрээ тулгуурлан эмэгтэй хүнтэй бэлгийн ажил

хийж болох юм. Үүнийг тогтоосон нь психоанализ хамгийн сонирхолтой

хуудас гэж судлаачид дүгнэдэг.

Соёл ба хамтын ухамсаргүй

К.Г.Юнгийн соёлын талаарх гол ойлголт нь хамтын ухамсаргүйн чанар

юм. Тэрээр Фрейдийн хувийн ухамсарт бус чанарыг хамтын шинж

чанартай болохыг тодорхойлсон байна. Юнг өвчтөн эмчлүүлэгчдийн

зүүд нойронд нийтлэг дүр үзэгддэгийг ажигласан байна. Тэгээд тэр дүр

Page 4: 1875

дүрсүүд нь дэлхийн соёлын бүхий л түүхэнд байгаа, бас амьдралын

нууцлаг (далдын, бурхан тэнгэрийн) хүний хамаарах байдлыг

илэрхийлсэн бэлгэ тэмдгүүдтэй таарч тохиож байжээ. Юнгэд ирж

үзүүлдэг хүмүүсийн олонхи нь өөрийн боловсрол, намтар түүхийнхээ

эрхээр соёлын эдгээр нарийн бэлгэ тэмдгийг щр мэдэж чадахгүй

байсан нь хамгийн гайхалтай юм. Эдгээр бэлгэ тэмдгийн дүр нь

гаднаас ирээгүй, зориуд зохиогоогүй болохоор тэдгээр нь бүх хүмүүст

нийтлэг ухамсаргүй чанараар үүсч гарсан гэж дүгнэхээс өөр аргагүйд

хүржээ. Гэхдээ тэр ухамсаргүйг Фрейдийн адил дан цэвэр байгалийн

хүч гэж үзэж болохгүй байсан.

Юнгийн нээсэн ухамсаргүй нь байгалийн бус, соёлын шинжтэй

бөгөөд хүн төрөлхтөний түүхийн эхний үед хамтын сэтгэцийн

туршлагаар үүссэн болж байна. Юнг энэ ухамсаргүйг хамтын

ухамсаргүй гэж анхны хэлбэрүүдийг (бүтцүүдийг) нь хамтын

ухамсаргүйн-Архетип гэж нэрлэжээ.

Хамтын ухамсаргүйн архетип бол хүн төрөлхтөний оюун ухааны

анхны туршлагын нэг ёсондоо тундас нь байна. Сэтгэцийн хязгааргүй

эртний үүсэл нь бидний биеийн бүтэц хөхтөн амьтдын ерөнхий

анатомын бүтэцтэй гарал нэг байдгийн адил бидний оюун ухааны

үндсийг бүрэлдүүлжээ. Юнгийн үзлээр бол хамтын ухамсаргүй нь

соёлын үүсэлтэй, тэгэхдээ биологийн замаар өвлөгдөн уламжлагдах

ажээ.

Архетип бол дүр биш, ямар нэг суурь сэтгэл хөдлөл, хүний

сэтгэцийн “тэмүүлэл” бөгөөд тэр нь угтаа бодит чанаргүй. (Дүр бол

хэзээд бодитой байна) Архетип бол цэвэр хэлбэрээр сэтгэцийн утга

Page 5: 1875

санаа, тэгэхдээ зүгээр нэг утга санаа бус, бидний сэтгэлийг үл мэдэг

зохион байгуулан залж байгаа анхдагч утга санаа мөн. Юнг архетипийг

ханасан уусмалд талст үүсгэдэг талст бүтцийн тэнхлэгтэй адилтгасан

байдаг. Үүнтэй адил архетипүүд дээр хүний бүх сэтгэц суурилсан

бөгөөд ухамсарт бүх утга санаа өөрийн архетип үндэстэй, аль нэг

байдлаар зохих архетипийг илэрхийлдэг. Энд жишээ болгож “ариун”

архетип, “сүүдрийн” архетип гэсэн хоёр зүйлийн тухай авч үзье.

Ариун нандин гэдэг нь Юнгийн үзлээр бол оршин ахуйн хамгийн

хүчит, нууцлаг, аймшигт боловчяах ч аргагүй татан дуудаж, сэдэн

хүртээж мэдрэхүй юм. Энэ архетип янз бүрийн илэрхийлэл, бэлгэ

тэмдэг, элдэв шашны бурхдын дүрээр илэрсэн байдаг.

Сүүдэр гэдэг нь бидний “би”-гийн ухамсаргүй харанхуй өрөөсөн

нь гэж хэл болно. Сэтгэцийн туршлагын хамгийн эртний эхний хэлбэр

нь домог билээ. Ийм учраас бүх архетип нь домгийн дүр, сэтгэлийн

догдлолтой аль нэг байдлаар холбоотой. Домог хүний сэтгэлийн тэр

дундаа орчин үеийн хүний сэтгэлийн уг үндэс болдог гэсэн Юнгийн

дүгнэлт байна. Чухамхүү домог л амьдралын язгуур үндэстэй

холбоосон сэтгэгдлийг хүнд төрүүлж хүний сэтгэлийг түүний

ухамсаргүй нийцэлдүүлж өгдөг. Түүнээс л домгийн түгээмэл үүрэг гарч

ирнэ гэж үзжээ.

Юнгийн ажлууд орчин үеийн урлаг соёлд асар их нөлөө үзүүлсэн

юм. Ер нь хамтын ухамсаргүйн санаа 20дугаар зууны утга зохиол, кино

урлагт тусгалаа олсон жишээ тоочихын аргагүй олон билээ.

Page 6: 1875

Ном зүй

П.Одгэрэл- Сэтгэц судлалын түүх

Г.Аюурзана- Орчин цагийн аугаа их сэтгэгчид УБ 2002

Б.Туяа- Бие хүний сэтгэл зүй, сэтгэц заслын өрнөдийн

онол гол төлөөлөгчид УБ 2003

А.А.Радугин, Х.Лхамдорж, П.Чойжил- Соёл судлал

УБ 1999