ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ...

60

Upload: dinhdiep

Post on 06-Feb-2018

234 views

Category:

Documents


11 download

TRANSCRIPT

Page 1: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн
Page 2: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн
Page 3: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ СУДЛАХ АРГАЧЛАЛ

Хөдөлмөр эрхлэлтийн албад, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, их, дээд сургууль, аж ахуйн нэгж, байгууллага,

хөдөлмөрийн зах зээл судлаачдад зориулсан гарын авлага

Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Германы GFA компанийн хэрэгжүүлж байгаа

“Монгол Улсын Баруун бүсийн Мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл

Улаанбаатар хот2015 он

3

Page 4: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

DDC: 331A-454

Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт судлах аргачлал Улаанбаатар хот, 2015 он

Аргачлал боловсруулсан: Дамдинжавын Нармандах

Хянан тохиолдуулсан:Төмөр-Очирын Энхтуяа

ISBN: 978-99973-3-306-3

Энэхүү аргачлалыг зөвшөөрөлгүйгээр олшруулах, дахин хэвлэхийг хориглоно.

4

Page 5: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

АГУУЛГА

Оршил...................................................................................................................... 6

1. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, судалгаа......................................... 9

1.1. Хөдөлмөрийн зах зээл...................................................................... 9

1.2. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо. 11

1.3. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн орон нутгийн тогтолцоо... 15

2. Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа.................................... 16

2.1. Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх эрх зүй,

удирдлагын үндэс, санхүүжилт, үзэл баримтлал, зохион байгуулалтын бэлтгэл

ажил.............................................................................................................. 16

2.2. Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тоон судалгаа 23

2.3. Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн чанарын судалгаа 26

Хавсралт 1.............................................................................................................. 29

Хавсралт 2.............................................................................................................. 30

Хавсралт 3.............................................................................................................. 33

Хавсралт 4.............................................................................................................. 39

Хавсралт 5.............................................................................................................. 43

Хавсралт 6.............................................................................................................. 45

Хавсралт 7.............................................................................................................. 47

Хавсралт 8.............................................................................................................. 49

Хавсралт 9.............................................................................................................. 50

Ашигласан материал............................................................................................. 56

5

Page 6: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

6

ОРШИЛ

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ болон ажиллах хүчний ур чадварын нийцлийг хангах бодлого дэлхийн олон улс орны эдийн засгийн хөгжлийн стратегийн салшгүй хэсэг нь болжээ. Ийм уялдаатай бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн төлөвшсөн институци, ялангуяа тогтмол хийгддэг судалгаа шинжилгээ, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн үндэсний болон/эсвэл салбар, орон нутгийн тогтолцоонд тулгуурлан боловсруулж хэрэгжүүлдэг байна.

Монгол Улс нэг талаас хөдөлмөрийн зах зээлийг үүсгэн хөгжүүлэх, нөгөө талаас хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд шууд чиглэгдсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн жилүүдэд хэрэгжүүлсэн билээ. Энэхүү бодлогыг 2000-аад оны эхнээс өнөөг хүртэл үндсэндээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон Ажиллах хүч гадаадад гаргах, ажил хүч, мэргэжилтэн авах тухай хуулиудын хүрээнд үргэлжлүүлэн явуулж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар дараах бодлогын чиглэлийг баримталдаг:

• хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх, ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой түвшинг хангах.

• ажиллах хүчнийг хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх.

• хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх.

• хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, судалгааг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар, үр ашгийг дээшлүүлэх.

• ажиллах хүчний дотоодын зах зээлийг эзэмших, гадаадын зах зээлд мэргэшил, чадвар дээшлүүлэх.

Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн нэг гол зорилт нь ажиллах хүчнийг хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэхэд оршдог.

Иймээс ажиллах хүчнийг хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд, харин иргэний мэргэжлийн ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тус тус нийцүүлэн тасралтгүй хөгжүүлэхэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тухай тоон мэдээллийн зэрэгцээ ажилтны мэдлэг, чадвар, хандлагын талаарх чанарын мэдээлэл чухал ач холбогдолтой болж байна.

Монгол Улс хөдөлмөрийн зах зээлийг зохицуулах удирдлага, мэдээллийн үндэсний түвшний тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр 1990-ээд оны сүүлчээс хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг олон улсын холбогдох байгууллага, хандивлагч улс орнуудтай хамтран хэрэгжүүлсэн.

Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг цаашид улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн салшгүй хэсэг болгож, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд суурилсан аж үйлдвэр, хөдөө аж ахуй, боловсрол гэх зэрэг тэргүүлэх салбарын, мөн түүнчлэн орон нутаг (аймаг, нийслэл)-ийн хөгжилтэй нягт уялдаатайгаар төлөвлөж хэрэгжүүлэхэд илүүтэй анхаарах шаардлага үүсч байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь зөвхөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон Ажиллах хүч гадаадад гаргах, ажил хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн явцуу хүрээнд бус харин эдийн засаг, нийгмийн хөгжлийг зохицуулж буй бусад хуулиуд, тухайлбал, дунд боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалт, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын тухай гэх мэт хуулиудтай нягт уялдаатайгаар боловсруулж

Page 7: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

7

хэрэгжүүлдэг, салбар дундын шинжтэй үндэсний болон орон нутгийн бодлого болох ёстой. Харин ийм бодлого төлөвлөж хэрэгжүүлэхэд үндэсний түвшний хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээс гадна аймаг, нийслэл, дүүргийн түвшинд ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, нөхөрлөл, бүлэгт нэгдсэн нутгийн иргэд, малчдаас цуглуулж боловсруулан, хэрэглэгчдэд түгээж болох орон нутгийн хөдөлмөрийн зах зээл, ялангуяа эрэлт, ур чадварын хэрэгцээний тухай мэргэжил, мэргэшлийн түвшний буюу тоон ба чанарын мэдээлэл шаардагдаж байна. Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, эрэлтийн дүн шинжилгээ хийхэд үндэсний статистикийн болон хөдөлмөрийн мэдээ, тайлан, барометрийн судалгаа, таамаглалын материал хангалтгүй байгаа тул бүс нутгийн эрэлт хэрэгцээ, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж байгаа салбар, үйлдвэр, мэргэжил, мэргэшлийн түвшний мэдээллийг зарим аймаг, дүүрэг өөрсдөө цуглуулж боловсруулан, түгээх болжээ. Гэхдээ орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх ажил урсгал шинжтэй, судалгаа шинжилгээний хүн хүч, санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй байна.

Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Германы GFA компанийн хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Баруун Бүсийн Мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн үйл ажиллагааны нэг хэсэг нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо ба ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг Монгол Улсад хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Уг ажлын хүрээнд Монгол Улсын Баруун бүсийн 6 аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл ба Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөлийн гишүүд, ажлын албаны ажилтан 150 хүн, аймгийн хөдөлмөрийн хэлтэс, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, орон нутгийн их, дээд сургууль, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, хөдөлмөрийн зах зээл судлаач 180 хүний хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн дүн шинжилгээ хийх чадавхийг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулж, аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл ба Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөлийн хамтын ажиллагааг дэмжих Зөвлөлдөх баг байгуулахад дэмжлэг үзүүлж, Увс, Баянхонгор аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл ба Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөл, Хөдөлмөрийн хэлтэс, политехник коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн дүн шинжилгээ хийх арга зүйн хандлага, голлох аргыг практикт туршив.

Энэхүү баримт бичгийг орон нутгийнхаа хөдөлмөрийн зах зээлийг танин мэдэж, төлөв байдлыг нь судалж улмаар эрэлтийн судалгаа хийж сурахад нь аймаг, сум, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн албад, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, их, дээд сургууль, аж ахуйн нэгж, байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлэх, чиглэл өгөх зорилгоор боловсруулж бэлтгэв. Баримт бичгийг мөн хөдөлмөрийн зах зээл судлаачид, мөн хөдөлмөрийн зах зээлд ямар нэгэн байдлаар оролцож эрэлт буюу нийлүүлэлтийг тодорхойлох, зохицуулах үүрэг гүйцэтгэж буй төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, хөдөлмөрийн зах зээлийг сонирхогч хэн бүх гарын авлага байдлаар ашиглаж болох юм.

Баримт бичгийг боловсруулахад Увс, Баянхонгор аймагт 2015 оны 6-7 дугаар сард хийсэн туршилтын үр дүн болон дээр дурдсан төсөл, хөтөлбөрийн шугамаар Монгол Улсад 1997 оноос эхлэн зарим үйлдвэр, салбарын түвшинд болон үндэсний хэмжээнд туршиж хэрэглэсэн, одоо хэрэглэж байгаа үндэсний хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, эрэлтийн дүн шинжилгээ хийх аргачлал, гарын авлага, материалыг ашигласан.

Аргачлалд:

• хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо, үндэсний түвшинд статистикийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төв байгууллагуудаас гаргаж буй мэдээ,

Page 8: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

8

тайлангийн ашиглалт, эх сурвалжийн тухай үндсэн ойлголт өгсөн;• орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, эрэлтийн дүн шинжилгээ хийх

тоон ба чанарын аргуудыг авч үзсэн;• орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, эрэлтийн дүн шинжилгээ хийх үед

үндэсний статистикийн болон хөдөлмөрийн мэдээ, тайлан, барометрийн судалгаа, таамаглалын материалыг ашигласан зарим практик туршлагыг дурдсан;

• орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, эрэлтийн дүн шинжилгээ хийх үед гарч болох хүндрэл, бэрхшээлтэй асуудыг шийдвэрлэх, судалгааны үр дүнг баталгаажуулах, зөвлөмж, саналыг түгээх арга хандлагыг заасан.

Аргачлалд нийтлэг хэрэглэгдсэн тодорхойлолт нь:

• Ажиллах хүчний эрэлт гэж тодорхой боловсрол, багц ур чадвар шаарддаг, одоо байгаа болон цаашид бий болгох ажлын байруудыг хэлнэ.

• Ажиллах хүчний нийлүүлэлт гэдэг нь тодорхой багц ур чадвар шаарддаг шинэ ажлын байранд ажиллахад бэлэн байгаа иргэд юм. Манай улсын хувьд сонгосон мэргэжлээрээ боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа буюу саяхан төгссөн хүмүүс ихэнхдээ хамрагдана.

• Ур чадварын нийцгүй байдал (Skill Mismatch) гэж нийлүүлж буй ажилтан өөрийн ажлын байранд ур чадварын хувьд тэнцэхгүй эсвэл илүү өндөр түвшинд байх тохиолдлыг хэлнэ.

Page 9: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

9

1. ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГАА

1.1. ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ

Хөдөлмөрийн зах зээл гэж ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлттэй холбогдсон эдийн засаг, нийгмийн харилцааны тогтолцоог хэлнэ. Энэ зах зээлд ажиллах хүчний эрэлт нь макро эдийн засгийн үндсэн хүчин зүйл, хандлагын нөлөөллөөр өрхийн аж ахуй, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, төрийн өмчийн үйлдвэр, улсын төсвийн байгууллагууд, түүнчлэн нутгийн иргэдийн нөхөрлөл, бүлэгт бүрддэг (Зураг 1).

Зураг 1. Хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний эрэлт үүсгэгчид, эрэлтийн төрөл

Ажиллагчдын тоог хангагдсан эрэлт гэх бөгөөд харин сул байгаа орон тоог хангагдаагүй буюу тухайн үеийн эрэлт гэнэ. Хангагдсан болон хангагдаагүй эрэлтийн нийлбэр нь (тухайн үеийн) нийт эрэлт болно. Тодорхой цаг хугацааны дараа бий болох эрэлтийг ирээдүйн эрэлт гэнэ. Ажиллах хүчний ирээдүйн эрэлтийг богино, дунд, урт хугацааных гэж ангилна.

Ажиллах хүчний нийлүүлэлт нь хөдөлмөрийн зах зээлд зохих цалин хөлс авч ажиллахад бэлэн байгаа иргэдийн тоогоор тодорхойлогддог.

Зах зээлийн эдийн засагтай улс орнуудад хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн үндсэн чиг хандлага, ялангуяа ажиллах хүчний эрэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй төсөөлөх, таамаглах үйл ажиллагаа өнгөрсөн зууны дунд үеэс идэвхжиж, эдүгээ хөдөлмөрийн зах зээлийн таамаглал, төсөөллүүд нь шийдвэр гаргахын тулд ашиглах мэдээллээр бодлого боловсруулагчид төдийгүй хувь хүмүүсийг хангахад ихээхэн хувь нэмэр оруулах болсон байна. Эдгээр улсад ажиллах хүчний эрэлтийн таамаглал, төсөөлөл гаргах арга зүйн олон арга, хандлагыг хослуулан хэрэглэдэг бөгөөд аргачлал нь үндэсний, салбарын болон орон нутгийн түвшинд ялгаатай ашиглаж болохоор боловсруулагдсан байдаг. Арга зүйн гол онцлог нь ажиллах хүчний эрэлтийн таамаглалыг тодорхой мэргэжлээр болон ур чадвар (мэргэшил)-ын түвшингээр хийдэгт оршино. АНУ-д “Ажил мэргэжлийн нэрийн толь бичиг” (Dictionary of Occupational Titles - DOT) хэмээх лавлахыг 1938 оноос 1999 он хүртэл гаргаж байсан бөгөөд 1998 онд интернетийн сүлжээнд ажиллах “Ажил Мэргэжлийн Мэдээллийн Сүлжээ” (Occupation-al Information Network, товчлол нь O*NET)-г бий болгожээ. Европын холбоо нь гишүүн орнууд, Норвеги, Швейцарыг хамарсан ур чадварын эрэлт, нийлүүлэлтийн 2020 он

Page 10: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

10

хүртэлх таамаглалыг 2010 онд гаргасан.Үндэсний болон орон нутаг, салбарын түвшинд хөдөлмөрийн зах зээлийн

таамаглал боловсруулдаг хосолсон тогтолцоотой улс орнуудад Франц, Австри, Герман, Нидерланд, Их Британи хамрагддаг бол зөвхөн орон нутаг, салбарын түвшинд хөдөлмөрийн зах зээлийн таамаглал боловсруулдаг, төвлөрсөн бус тогтолцоотой улс орнуудад Дани, Швед, Их Британи, Португал, Унгар, Литва, Латви, Словак гэх зэрэг улс хамрагддаг байна.

Зах зээлийн нөхцөлд ажиллах хүчний ирээдүйн эрэлтийг богино, дунд, урт хугацааны хэмээн ангилж таамаглал гаргадаг. Таамаглалыг богино хугацаанд 6, эсвэл 12 сараар, дунд хугацаанд ихэвчлэн 3-5 жилээр, урт хугацаанд 10-15 жилээр гаргадаг байна. Жишээлбэл, Их Британид 10 жилээр, Нидерланд, Ирландад 5 жилээр, Австри 4 жилээр таамаглал гаргадаг.

Урт хугацааны таамаглал гаргахад статистикийн найдвартай тоо баримт шаардагддаг байна. Жишээлбэл, АНУ-д ажиллах хүчний эрэлтийн судалгааг 10-15 жилээр мэргэжил-мэргэшлийн бүтцээр гаргаж 2 жил тутам шинэчилдэг. Энэ судалгаа нь дараах дөрвөн хэсгээс бүрддэг байна:

• Эдийн засгийн идэвхтэй хүн амын тооны таамаглалыг 128 бүлгээр хийх;• Эдийн засгийн өсөлт, үүний дотор ажиллагчдын тоо, хөдөлмөрийн бүтээмжийн

өсөлтийг таамаглах;• Эдийн засгийн 200 салбар, үүний дотор үйлдвэрлэл их өсөх буюу буурах 20

салбарын үйлдвэрлэлийн хэмжээг таамаглах;• Ажиллагчдын мэргэжлийн бүрэлдэхүүнийг таамаглах, үүнд 500 мэргэжлээр

ажиллагчдын тооны таамаглал гаргах, хамгийн их өсөлт, бууралт бүхий 30 мэргэжлээр ажиллах хүчний эрэлтийг гаргах.

Францад ажиллах хүчний эрэлтийн таамаглалыг 5 жилээр гаргахад экстраполяцийн аргыг хэрэглэдэг байсан бол энэ зууны эхээр эконометрикийн олон салбарт, динамик загвар хэрэглэх болсон байна.

Дэлхийн улс орнуудад хэрэглэгдэж буй ажиллах хүчний эрэлтийн таамаглал гаргах аргуудыг үндсэнд нь гурван бүлэгт хуваана:

• Өмнөх жилүүдийн тоо баримтад тулгуурлан хандлагыг тодорхойлох арга;• Эдийн засаг-математикийн аргууд. Эдгээрийн дотроос ажиллагчдын нийт тоонд

тухайн мэргэжлийн ажилтны эзлэх хувийг үндэслэн тооцоо хийх арга, техник-эдийн засгийн зарим хүчин зүйл ба тухайн мэргэжлийн ажилтны тооны хоорондох хамаарлыг тооцоолоход үндэслэгдсэн корреляци-регрессийн шинжилгээ (эдийн засаг-математикийн олон хүчин зүйлт загвар), үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, хөдөлмөрийн бүтээмжийн түвшингийн өсөлт, бууралт, үйлдвэрлэл, үйлчилгээ ба хөдөлмөр эрхлэлтийн бүтцийн өөрчлөлтөөс хамааруулан тооцоолдог орц-гарцын арга өргөн хэрэглэгддэг.

• Зах зээлээс ирж буй дохио, мэдээллийг судлах аргууд. Асуух, сурвалжлах, тандах, ажиглах, кейс судлах, сургалтын үр дүнд үнэлгээ хийх гэх мэт арга хамрагддаг.

“Ур чадварын нийцгүй байдал” (Skills Mismatch) хэмээх нэр томьёог хөдөлмөрийн зах зээлийн судалгаа шинжилгээнд сүүлийн жилүүдэд өргөн ашиглах болсон.

Ур чадварын нийцгүй байдал нь дараах хэлбэртэй байна:

• Ур чадварын хомсдол -Skill Shortage. Ур чадварын хомсдол гэж тодорхой багц ур

Page 11: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

11

чадвартай ажилтан ажиллуулах эрэлт нь одоо бэлэн байгаа, ажиллахыг хүсч буй мэргэшилтэй ажилтны нийлүүлэлтээс илүү байх тохиолдлыг хэлнэ;

• Мэргэшлийн нийцгүй байдал-Qualification Mismatch. Мэргэшлийн түвшин буюумэргэшлийн хүрээ нь тухайн ажлыг зохих ёсоор хийхэд хангалтгүй буюу тохирохгүй байхыг хэлнэ;

• Мэргэшил/боловсрол дутмаг (өндөр) байдал-Over (Under) qualification/educa-tion. Мэргэшил, боловсролын түвшин нь тухайн ажлыг зохих ёсоор хийхэд дутмаг (өндөр) байхыг хэлнэ;

• Ур чадварын зөрүү-Skill gap. Ур чадварын төрөл буюу түвшин нь тухайн ажлыг зохих ёсоор хийхэд хангалтгүй буюу тохирохгүй байхыг хэлнэ;

• Ур чадвар дутмаг (өндөр) байдал-Over (Under) skilling. Ур чадварын түвшин нь тухайн ажлыг зохих ёсоор хийхэд хийхэд дутмаг (өндөр) байхыг хэлнэ.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын тодорхойлсноор “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл” (ХЗЗМ) гэдэг нь хөдөлмөрийн зах зээлийн хэмжээ, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны хэлбэр, тулгарч буй бэрхшээл, боломжууд, зах зээлийг бүрдүүлэгчдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хандлагын талаарх бүхий л мэдээлэл юм. Харин “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо” гэж ХЗЗМ-ийг цуглуулах, боловсруулах, хадгалах, түүнд хандах, түгээх үйл ажиллагааг зохицуулах институцийн зохицуулалт, үйл явц буюу механизмыг хэлнэ (Монгол Улсад хэрэглэж буй зарим нэр томьёог хавсралт 9-өөс үзнэ үү).

1.2. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО

Монгол Улсад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих явцад үүссэн онцлог бүхий хөдөлмөрийн зах зээл хөгжиж байна. Хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй сорилтууд нь:

• Эдийн засгийн салбар, бүс, орон нутгийн түвшинд мэргэжилтэй ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг багасган тэнцвэрийг нь хангаж байх;

• Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг үндэсний төдийгүй орон нутаг, эдийн засгийн салбарын түвшинд тогтмол судалж, боловсрол, сургалтын байгууллагууд нь ур чадвартай ажиллах хүч бэлтгэж нийлүүлдэг, ажил олгогчид нь өндөр ур чадвартай ажиллах хүчийг бүрэн ашигладаг болох.

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн төвлөрсөн тогтолцоо дараах бүрэлдэхүүний хэсгүүдээс бүрдэнэ:

• Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомж;• Мэдээлэл гаргагчид;• Мэдээлэл ашиглагчид;• Мэдээлэл цуглуулах, боловсруулах, хадгалах, түүнд хандах, түгээх үйл ажиллагааг

зохицуулах арга механизм;• Мэдээлэл, үр дүн.

Эдгээр бүрэлдэхүүн хэсэг тус бүрийг авч үзье.

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомжид дараах хуулиудыг хамааруулж болно:

Page 12: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

12

• Статистикийн тухай;• Хөдөлмөрийн тухай;• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай;• Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай;• Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай;• Нийгмийн даатгалын тухай;• Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай;• Төрийн албаны тухай.

Хөдөлмөрийнзахзээлийнтайлан,м‎эдээгаргахтайхолбогдсонгол‎‎‎‎‎эрхийнактууд:

• Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны 11 дүг‎ээр сарын 3-ныөдрийн а/135 тоот тушаалаар баталсан “Ажил мэргэжлийн үндэсний ангилал, тодорхойлолт”;

• ҮндэснийСтатистикийнГазрындарга,Сангийнсайдын2006оны11дүг‎ээрсарын17-ны өдрийн 01/129/376 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”;

• ҮСХ-ны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 01-68/94 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”;

• ҮСХ-ны даргын 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 01/28 тоот тушаалаар баталсан “Хэрэглээний үнийн индекс тооцох аргачлал”;

• Үндэсний Статистикийн Газрын даргын 2000 оны 91 дүгээр тушаалаар баталсан “Өрхийн орлого, зарлагын судалгааны заавар”.

Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн зах зээлд хамаарах албан ёсны статистикийн дараах мэдээ, тайланг гаргадаг.

1. Макро эдийн засгийн статистикийн үзүүлэлт:а/ дотоодын нийт бүтээгдэхүүн;б/ инфляцийн түвшин, хэрэглээний үнэ;е/ ажилгүйчүүдийн тоо;з/ бүтээмжийн үзүүлэлтүүд.

2. Хүн ам, нийгмийн статистикийн үзүүлэлт:а/ хүн амын тоо, нас, хүйс,б/ хүн амын төрөлт, нас баралт, цэвэр өсөлт, гэрлэлт, гэр бүл цуцлалт;в/ эдийн засгийн идэвхтэй хүн ам, ажиллагсад;г/ өрх, хүн амын орлого, зарлага, хэрэглээ;е/ хүн амын амьжиргааны түвшин, ядуурал;ё/ дундаж цалин, орлого;ж/ хүн амын боловсролын түвшин, сургууль, багш, суралцагсдын тоо;к/ тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ;н/ ажлын цагийн үргэлжлэл;о/ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого;п/ хөдөлмөрийн маргаан.

Мөн YСХ-ноос явуулдаг хөдөлмөртэй холбогдох дараах тооллого, судалгаа бий:

а/ хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого (10 жил тутам), завсрын тооллого (5 жил тутам);г/ өрхийн нийгэм, эдийн засгийн түүвэр судалгааг улирал тутам;

Page 13: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

13

д/ хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгаа (3 жил тутам);ё/ хүн амын ажил эрхлэлтийн түүвэр судалгаа (улирал тутам);з/ аж ахуйн нэгжийн тооллогo (5 жил тутам); к/ цаг ашиглалтын түүвэр судалгаа (4 жил тутам улирлаар).

Статистикийн мэдээлэл нь албан ёсны болон захиргааны гэсэн хэлбэртэй байна. Статистикийн судалгаа гэдэгт статистикийн мэдээлэгчдээс холбогдох мэдээллийг цуглуулах үйл явцыг ойлгох бөгөөд дотроо тооллого ,түүвэр,судалгаа гэсэн 2 хэлбэртэй байна.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг дотор нь тоон болон чанарын мэдээлэл гэж 2 хуваана. Хөдөлмөрийн зах зээлийн тоон мэдээлэл нь хөдөлмөрийн зах зээлийн багтаамж, тодорхойлолт, үүний дотор ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ, уг зах зээлд нөлөөлж буй хүчин зүйлүүд, хүн ам зүй, эдийн засгийн нөхцөл байдал, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, ажил мэргэжлийн тодорхойлолт, боловсрол, сургалтын байгууллагад элсэгчид, суралцагчид, төгсөгчдийн тоо, ажил мэргэжлийн зөвлөгөө, зуучлалд хамрагдсан хүмүүс, боловсрол, мэргэжил, нас, хүйс, байршил, салбараар гаргасан ажиллагчдын тоо гэх мэт мэдээлэл юм. Хөдөлмөрийн зах зээлийн чанарын мэдээлэлд уг зах зээлд нөлөөлж буй хүчин зүйлүүд, ялангуяа хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжлийн хандлага, эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын шаардаж буй ур чадвар, мэргэшлийн түвшнээр гаргасан ажиллагчдын тоо, эрэлт хэрэгцээ, боловсрол, сургалтын хөтөлбөрүүдийн чанар гэх мэт мэдээлэл хамрагдана.

ХӨДӨЛМӨРИЙН ЗЭХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ГАРГАГЧИД

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг төрийн дараах байгууллагууд цуглуулан боловсруулдаг:

• Үндэсний статистикийн хороо;• Хөдөлмөрийн яам;• Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам;• Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам;• Боловсрол, сургалтын байгууллагууд;• Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээлэл, судалгааны үндэсний төв;• Нийслэл, аймгийн хөдөлмөрийн болон боловсролын газар, хэлтэс, сумын

мэргэжилтэн.

Хөдөлмөрийн биржүүд, мөн ажил олгогчид, тэдгээрийн холбоод, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэлүүд, төрийн бус байгууллагууд хөдөлмөрийн зах зээлийн зарим мэдээллийг цуглуулан боловсруулдаг.

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ АШИГЛАГЧИД

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бүх шатны албад, ялангуяа, эцэг, эхчүүд, ажилгүй хүмүүс, цомхотголд өртөгсөд, ажил хайгчид, залуучууд, оюутан, сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, түүнчлэн бодлого, хөтөлбөр боловсруулагч, шинжээч, менежер, шийдвэр гаргагчид ашиглана. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл ашиглагчдыг дотор нь 3 хувааж болно. Үүнд:

1. Хөдөлмөрийн зах зээлд оролцогчид:

Page 14: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

14

• Иргэд, ажил хайгчид, оюутан, сурагчид, залуучууд;• Ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид;• Боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтан;• Ажил мэргэжлийн зөвлөхүүд;• Хөдөлмөрийн биржийн ажилтнууд;• Ажиллагчид.

2. Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид:

• Төрийн улс төрийн албан хаагчид;• Төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын албан хаагч; • Ажиллагчдын төлөөллийн байгууллагын удирдлага, ажилтан;• Ажил олгогчдын төлөөллийн байгууллага, мэргэжлийн холбооны удирдлага,

ажилтан;• Ажиллах хүч, хөдөлмөрийн зах зээл, боловсрол, эдийн засаг, нийгмийн хөгжлийг

дэмжих төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан;• Судлаачид, эдийн засагчид;• Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн шинжээч, судлаач. 3. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл түгээгчид:

• Хэвлэл мэдээллийн салбарын ажилтан;• Төлбөртэй мэдээллээр хангагчид.

ХӨДӨЛМӨРИЙН ЗЭХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, ХАДГАЛАХ, ТҮҮНД ХАНДАХ, ТҮГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ АРГА МЕХАНИЗМ

Хөдөлмөрийн зэх зээлийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, хөдөлмөрийн зэх зээлийн мэдээллийн бүртгэл хөтлөх, сүлжээ ажиллуулах, түүний программын болон техникийн хангамжийг шийдвэрлэх, мэдээлэл цуглуулах, түгээх үйлчилгээг зохион байгуулах асуудлыг Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөрийн яамнаас зохицуулдаг.

Хөдөлмөрийн зэх зээлийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, хадгалах, түүнд хандах, түгээх үйл ажиллагааг зохицуулах хамгийн сайн төлөвшиж буй арга механизм нь хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн сүлжээ, түүний программын болон техникийн хангамж, мэдээлэл цуглуулах, түгээх үйлчилгээ, мэдээллийн эх үүсвэртэй холбогдох эрх зүй, зохицуулалтын механизм юм.

Хөдөлмөрийн зэх зээлийн мэдээлэл түгээхэд:

• илтгэл, тайлан;• вэб сайт (www.1212.mn, www.labornet.mn, www.mergejil.mn гэх мэт);• сонин, хэвлэлийн нийтлэл, тойм мэдээ;• хэвлэлийн бага хурал;• сэтгүүл;• ном, хэвлэл;• хэрэглэгчийн сургалт;• хөдөлмөрийн яармаг, аян;• нэг цэгийн үйлчилгээ;• судалгаа;

Page 15: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

15

• мэдээлэл, зөвлөгөө;• е-бирж гэх зэрэг арга хэрэгсэл ашигладаг.

МЭДЭЭЛЭЛ, ҮР ДҮН

Хөдөлмөрийн зaх зээлийн мэдээллийн тогтолцооны хүрээнд тогтмол түгээх шаардлагатай мэдээллийг 3 хувааж болно. Үүнд:

1. Мэргэжил бүрээр гаргасан ажиллах хүчний эрэлт, мэргэшилтэй ажилтны буюу ур чадварын эрэлт гэх мэт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээнд шаардагдах мэдээлэл, тухайлбал, ажил мэргэжлийн дэлгэрэнгүй тодорхойлолт, лавлах, гарын авлага, зөвлөмж, эрэлттэй байгаа ажил мэргэжлийн жагсаалт, цалин хөлсний эхлэлийн түвшин, хөрвөх ур чадварын жагсаалт, чадамжийн модуль, сургалтын хөтөлбөрүүд гэх мэт;2. Эдийн засгийн мэдээлэл, тухайлбал, тэргүүлэх салбарын хөгжил, орон нутгийн хамтлаг, бүлгийн эрэлт хэрэгцээ, хөрөнгө оруулалтын төсөл, үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт, бууралтын тухай гэх мэт мэдээлэл;3. Хөдөлмөрийн зaх зээлийн мэдээлэл. Хүн ам, ажиллах хүч, мэргэжил, мэргэшлээр гаргасан ажиллагчдын тоо, ажилгүйдлийн түвшин, цалин хөлсний хэмжээ гэх мэт мэдээлэл хамрагдана.

1.3. ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ОРОН НУТГИЙН ТОГТОЛЦОО

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг үндэсний түвшинд нэгтгэн боловсруулж түгээхэд үндсэндээ тулгуурласан төвлөрсөн тогтолцоо бүрдэж эхэлсэн. Гэхдээ ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг сум, аймаг, дүүрэг, нийслэл буюу орон нутгийн түвшинд, түүнчлэн уул уурхай, барилга, авто зам гэх мэт тэргүүлэх салбарын хэмжээнд тодорхойлдог болох шаардлага тавигдаж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн орон нутгийн тогтолцоо нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байж болно:• Улс төр, институцийн дэмжлэг (орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг

дарга, нийгмийн түншүүдийн санаачилга, шийдвэр);• Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл (орон нутагт цуглуулж, боловсруулах, түгээх

шаардлагатай мэдээллийн жагсаалт, давтамж);• Мэдээллийн эх сурвалж (иргэд, залуучууд, суралцагчид, ажилгүйчүүд, малчид,

өрхийн аж ахуй, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, төрийн өмчийн үйлдвэр, улсын төсвийн байгууллагууд, түүнчлэн орон нутгийн хамтлаг, бүлэг);

• Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх механизм (орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээнд оролцогчдын өөрсдийн хяналт шинжилгээ, хөндлөнгийн үнэлгээ);

• Мэдээлэл цуглуулах, шинжилгээ хийх, хадгалах, түгээх арга;• Тогтолцооны менежерүүд, мэдээлэл цуглуулагчид, шинжилгээ хийгчид, хадгалж

түгээгчид (орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээнд оролцогч байгууллагын холбогдох ажилтныг сургаж бэлтгэх, давтан сургах, тогтвортой ажиллуулах);

• Хэрэглэгчид: хувь хүн, байгууллага, төр;• Нөөц: санхүү, хүмүүний болон материаллаг (орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн

мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ ажиллуулахад шаардагдах).

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн орон нутгийн тогтолцоо, түүний бүрэлдэхүүн хэсгийг дараах зурагт үзнэ үү.

Page 16: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

16

Зураг 2. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн орон нутгийн тогтолцоо, түүний бүрэлдэхүүн хэсэг

Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд оролцогчдод хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох дараах чиглэлүүд илүүтэй хамааралтай юм:• Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд илүү нийцсэн байх;• Мэдээллийн олон эх сурвалж ашиглах (статистикийн болон захиргааны мэдээллээс

гадна судалгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээс);• Хөдөлмөрийн зах зээлийн тоон ба чанарын мэдээллийг хослуулах;• Хамтын ажиллагааг хөгжүүлэх;• Санхүүгийн болон бусад нөөцийн ашиглалтыг сайжруулах.

2. ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

2.1. ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА ХИЙХ ЭРХ ЗҮЙ, УДИРДЛАГЫН ҮНДЭС, САНХҮҮЖИЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ

ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА ХИЙХ ЭРХ ЗҮЙ, УДИРДЛАГЫН ҮНДЭСЛЭЛ

Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийхтэй холбогдсон харилцааг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудаар зохицуулсан. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 30.1.14-д зааснаар хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “хөдөлмөр эрхлэлтийн мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, төлөв байдлын болон ажиллах хүчний ур чадварын хэрэгцээний судалгааг тодорхой давтамжтайгаар хийх, мэргэшсэн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, хэтийн тооцооллын загвар боловсруулах” бүрэн эрх, мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8.4.5-д зааснаар мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судлах, сурталчлах, энэ чиглэлээр холбогдох төрийн

Page 17: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

17

болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах” бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлдэг. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд нь суралцагч элсүүлэхдээ

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 15.4-д заасны дагуу хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгыг үндэслэх үүрэгтэй. Хуулийн энэхүү заалт нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг үндэсний түвшинд төдийгүй орон нутгийн хэмжээнд, хэрвээ мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйлчлэхээр төрөлжсөн бол салбарын хэмжээнд хийж байх шаардлагад үндэслэгдсэн байна. Ийм учраас орон нутгийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд аймаг, дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн нарийвчилсан судалгаа хийх эрх, үүрэгтэй юм.

Үүний зэрэгцээ орон нутгийн хөдөлмөрийн хэлтэс, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг дэмжих талаар бүс, орон нутагтаа хэрэгжүүлэх арга хэмжээг эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн холбогдох хэлтэс, байгууллагатай хамтран санаачилж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн бодлого эрхэлсэн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлэн, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусгуулан хэрэгжүүлэх бололцоотой. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг дэмжих талаар орон нутгийн түвшинд дараах арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж болно:

• үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах талаар судалгаа хийх, гэрээ, хэлэлцээр байгуулах;

• экспортлох зориулалттай үйлдвэрлэл эрхлэх болон ажлын байр олноор нэмэгдүүлэх жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид эхний ээлжид зээл олгох, бий болгосон ажлын байрны тоог харгалзан татварын хөнгөлөлт үзүүлэх;

• алслагдсан болон эдийн засгийн сул хөгжилтэй бүс нутагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, эсхүл төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан зарчмаар хөрөнгө оруулах;

• Засгийн газраас тодорхойлсон бусад арга хэмжээ.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тухайн бүс, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болох эрэлтийг хангах тусгай хөтөлбөрийг орон нутгийн хөдөлмөрийн хэлтэс, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд хамтран боловсруулж хэрэгжүүлнэ.

Хөдөлмөрийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлыг 2012 оноос төрийн захиргааны нэг төв байгууллагад хариуцуулсан нь эдгээр 2 салбарын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судлах, сурталчлах үндсэн дээр эрэлтэд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог үндэсний түвшинд төдийгүй орон нутаг, салбарын түвшинд хөгжүүлэх, хамтран ажиллах бололцоог нэмэгдүүлсэн. Хөдөлмөр эрхлэлтийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбар зөвлөлүүдийг орон нутагт байгуулж ажиллуулах болсноор хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаар орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарын идэвхи, санаачилга нэмэгдэх, бүс, орон нутгийн эрэлт, хэрэгцээ, онцлогт нийцсэн бодлого, шийдвэр гаргах, хамтын ажиллагаагаа уялдуулан зохицуулах боломж өргөжсөн.

ОРОЛЦОО БА ОРОН НУТАГ ДАХЬ ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үйл ажиллагаа

Page 18: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

18

явуулж буй төрийн байгууллага, нийгмийн түншүүд, оролцогч бусад талуудын өмнө нэг талаас, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар баримталж буй үндэсний бодлогыг орон нутгийн нөхцөлд хэрэгжүүлж, ажиллах хүчнийг хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, судалгааны тогтолцоо бий болгох, нөгөө талаас, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах зорилтууд тавигдаад байгаа билээ. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх гол арга зам нь төр-хувийн хэвшлийн болон нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа юм.

Төр, нийгмийн түншлэгч талуудын төлөөлөл бүхий Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл бүхий Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлүүд нь үндэсний хэмжээнд болон орон нутагт төр-хувийн хэвшлийн болон нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх ёстой.

Орон нутгийн ба салбарын ажил олгогчид, мэргэжлийн холбоод, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, төрийн албад, ажиллагчдын түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үндэсний хэмжээний төв байгууллагууд илүү анхаарах шаардлагатай байна. Үүний зэрэгцээ Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл болон Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар зөвлөлийн түншлэл, хамтын ажиллагааны механизмыг бий болгох талаар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, хөдөлмөр эрхлэлтийн газар, хэлтэс, орон нутгийн ажил олгогчид, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага идэвхи, санаачилгатай ажиллах нь чухал болов. Орон нутгийн түншлэгч байгууллагууд нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх ажиллагааг уялдуулах үүрэгтэй “Түр хороо”, “Зохицуулах баг”-ийг сайн дурын үндсэн дээр байгуулан ажиллуулж байгаа Баянхонгор, Увс зэрэг аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл болон Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар зөвлөл туршлагыг судалж, аймаг, орон нутгийнхаа нөхцөл, байдалд нийцүүлэн нэвтрүүлж болох юм. ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗЭЭЛИЙН СУДАЛГААНЫ САНХҮҮЖИЛТ

Орон нутгийн хөдөлмөрийн зээлийн судалгааны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхдээ:

Нэгдүгээрт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 22.1.2-т “орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө”, 23.1.10-т “... хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, ... , хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа явуулах, гарын авлага, хэвлэмэл материал бэлтгэж хэвлүүлэх, 23.1.11-д “хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад хөтөлбөр, төслийг санхүүжүүлэх”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалт” гэсэн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг дор дурдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна” гээд 23.1.13-д “мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих зориулалтаар мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд хөрөнгө хуваарилах” гэж заасныг;

Хоёрдугаарт, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 22.1.2-т “орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 117 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын 3.1.3-д “хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, төгсөгчдийн ажлын байрны талаархи

Page 19: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

19

судалгаа хийх, хэрэглэгчдийн хүртээл болгох ажлыг зохион байгуулах”, 3.1.6-д “бүсийн болон орон нутгийн хөгжлийн төвүүдэд тухайн бүс нутгийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх”, 3.2.3-т “хөдөлмөрийн зах зээл дэх мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтэд судалгаа хийх” гэж заасныг тус тус үндэслэл болгоно.

ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААНЫ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭ

Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудад нээсэн болон цаашид нээх шинэ ажлын байр, хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний талаарх тоон болон чанарын бүх өгөгдөл, тэдгээрийн шинжилгээнээс бүрдэнэ. Эдгээр мэдээлэл нь хэрэглэгчдэд төрөл бүрийн зорилгоор, тухайлбал, хөрөнгө оруулалт хийх, ажил мэргэжлээ сонгох, ажиллах, сурч боловсрох, мэргэжлээ дээшлүүлэх үед үндэслэлтэй төлөвлөлт, сонголт хийх, шийдвэр гаргахад нь тусална.

Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үзэл баримтлалын хүрээг дараах зурагт харуулав. Орон нутагт хийх хөдөлмөрийн зах зээлийн судалгааны бүтцийг энэхүү үзэл баримтлалын хүрээнд оролцогч талууд хамтран өөрсдөө тогтооно.

Зураг 3. Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үзэл баримтлалын хүрээ

Орон нутагт нэг талаас, ажиллах хүчний эрэлт ба нийлүүлэлтийн, нөгөө талаас, ур чадварын нийцлийг хангаж, хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийн түвшинг нэмэгдүүлэн, эдийн засгийн үр дүнг сайжруулахын тулд төрийн холбогдох байгууллага, ажил олгогчид, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, бусад оролцогч талууд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг ашиглана. Ийм мэдээлэлтэй болохын тулд орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа шинжилгээг тогтмол хийдэг байх шаардлагатай.

Ажиллах хүчний ба ур чадварын эрэлтийн судалгаанд хамрагдах гол асуудлууд нь:

• Эдийн засгийн тэргүүлэх салбар, үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт, бууралт;• Шинээр нэмэгдэх, хасагдах аж ахуйн нэгжийн тоо;

Page 20: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

20

• Ажиллагчдын тоо (нас, хүйс, салбар, байршил, мэргэжил, мэргэшлээр);• Хөдөлмөрийн бүтээмжийн түвшин;• Сул ажлын байрны тоо (салбар, байршил, мэргэжил, мэргэшлээр);• Мэргэжлийн бус хүмүүс ажиллуулж байгаа ажлын байр (салбар, байршил, мэргэжил,

мэргэшлээр);• Ажилтны ур чадвар нь дутуу ашиглагдаж байгаа ажлын байр (салбар, байршил,

мэргэжил, мэргэшлээр);• Ажилтны ур чадвар нь дутмаг байгаа ажлын байр (салбар, байршил, мэргэжил,

мэргэшлээр);• Ирээдүйд бий болох шинэ ажлын байр (салбар, байршил, мэргэжлээр);• Хөдөлмөр эрхлэлтийн таамаглал;• Ажилтан хөлслөхөд тулгарч буй хүндрэл, бэрхшээл;• Цалин хөлсний хэмжээ;• Ажлын цагийн үргэлжлэл;• Шилжилт хөдөлгөөн;• Өндөр ур чадвар, гүйцэтгэлтэй ажиллуулж буй туршлага.

Аймаг, нийслэл, дүүрэгт ажиллах хүчний эрэлтийн тоон үнэлгээ, шинжилгээг богино, дунд хугацаанд эрэлттэй байх болон эрэлт нь ханасан мэргэжлээр хийж, ажил олгогчдын шаардаж буй ур чадварын эрэлтийг мэргэшлийн түвшинд нарийвчлан судалдаг болсноор уг судалгааны үр дүнг хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч нийлүүлж буй боловсрол, сургалтын байгууллагууд бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах бололцоотой болно.

Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, хөдөлмөрийн хэлтэс, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулагч бусад газар, хэлтэс, албадын хувьд хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үр дүн дараах ач холбогдолтой юм:

• Аймаг, нийслэл дэх ажиллах хүчний эрэлт, ажил олгогчдын шаардаж буй ур чадварын эрэлтийг тодорхойлох;

• Орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын төсөлд хөдөлмөр эрхлэлтийн үнэлгээ хийх, орон нутгийн ажиллах хүчийг ашиглах;

• Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээний өсөлт/бууралтад ямар хүчин зүйл нөлөөлж байгааг илрүүлэх;

• Аймаг, нийслэлийн ажиллах хүчний эрэлтийн таамаглал боловсруулахад ашиглах;• Аймаг, нийслэлийн ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн гол үзүүлэлтүүдийг

тооцоолох;• Эцэг, эх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ажил мэргэжлийн чиг

баримжаа олгоход ашиглах;• Хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаанд хэрэглэх;• Ажиллах хүчний эрэлтийн хомсдол, ур чадварын эрэлтийн нийцгүй байдлыг

арилгахад чиглэгдсэн орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

• Ажилгүйдлийг бууруулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн аймаг нийслэлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх;

• Орон нутагт ажиллах хүчний эрэлтийг дэмжих тусгай хөтөлбөр боловсруулахад ашиглах.

• Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд нь:• Ажиллах хүчний эрэлтийн тухай тоон мэдээлэлд үндэслэж суралцагч элсүүлэх

мэргэжлийн чиглэл, хяналтын тооны талаар үндэслэлтэй санал боловсруулах;• Ур чадварын эрэлтийн тухай чанарын мэдээлэлд үндэслэж сургалтын хөтөлбөр,

агуулгыг шинэчлэх, зохих багш, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах,

Page 21: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

21

мэргэшүүлэх арга хэмжээ авах;• Төр-хувийн хэвшлийн түншлэл болон нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг

өргөжүүлэх боломжтой болно.

Иргэд, ажиллагчид болон ажил хайгчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тухай мэдээллийг ажил мэргэжлээ сонгох, ажиллах, сурч боловсрох, мэргэжлээ дээшлүүлэх талаар шийдвэр гаргахад ашиглах бололцоотой болдог. Харин хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл нь ажил олгогчдын хувьд ажиллах хүчний эрэлт хэрэгцээгээ зөв тодорхойлох, ажиллагчдын мэргэшлийн түвшин буюу ур чадварыг тодорхойлсон баримт бичгүүдийг боловсруулж гаргах, шаардагдаж буй ур чадварын талаарх мэдээллийг хуваалцах, ур чадварыг үнэлэх, баталгаажуулах, ур чадвар ахиулах орон нутгийн буюу салбарын тогтолцоо бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн болон нийгмийн түншлэлийг хөгжүүлэх бололцоо бүрдүүлж өгнө.

Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үр дүнг аймаг, нийслэлийн хэмжээнд ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ур чадварын эрэлт, нийлүүлэлтийн нийцлийг хангах бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхэд ашиглана. Бодлого, хөтөлбөр нь орон нутгийн аж ахуйн нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хөдөлмөр эрхлэлтийн болон хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогоор дэмжихэд чиглэгдсэн байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээг тэлэх буюу бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, аж үйлдвэр хөгжүүлэх замаар шинэ ажлын байр бий болгож, ажиллах хүчний эрэлтийг дэмжих, эрэлт ханасан мэргэжлээр нийлүүлэлтийг хязгааарлах, хөдөлмөрийн зах зээлийн уян хатан байдлыг хангах үндсэн дээр ажиллах хүчний нийлүүлэлтийг зохицуулах, сургалтын хөтөлбөр, агуулгыг шинэчлэх, зохих багш, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар ур чадвартай ажиллах хүч бэлтгэх, төв, орон нутгийн нөөц боломжийг зохистой ашиглахад чиглэгдсэн арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлнэ. Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны зорилт, үр дүн, өгөөж, нөлөөллийн уялдаа холбоог дараах зурагт харуулав.

Зураг 4. Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны зорилт, үр дүн, өгөөж, нөлөөлөл

Page 22: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

22

Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийхэд статистикийн, захиргааны болон бусад хоёрдогч мэдээлэл, тоон ба чанарын судалгааны мэдээлэл ашиглана.

Увс аймаг 2015 оныг “Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх аймгийн жил” болгохоор зарлаж, улмаар хөдөлмөрийн зах зээлийн судалгааг өмнө нь 2 удаа хийсэн туршлагадаа тулгуурлан энэ судалгааг зохион байгуулсан. Мөн орон нутгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулахтай холбогдуулан аймгийн эдийн засаг, нийгмийн нэгдсэн судалгаа, үнэлгээний хүрээнд орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх туршилт Баянхонгор аймагт хийгдсэн. Энэ нь аймаг, түүнчлэн нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийн нэгдсэн судалгаа, үнэлгээний хүрээнд орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн дэлгэрэнгүй судалгаа хийх, цаашид 2-3 жил тутам хөдөлмөрийн зах зээлийн судалгааг шинэчилдэг байх боломжтойг харуулж байна.

Аймаг, нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийн нэгдсэн судалгаа, үнэлгээний хүрээнд:

• Орон нутгийн эдийн засгийн нөхцөл байдал, иргэд, ажил олгогчдод үзүүлж буй нөлөөллийг тодорхойлно;

• Орон нутгийн эдийн засгийн үнэмлэхүй, харьцангуй давуу, сул тал, боломж, сорилтуудын мөн чанарыг илрүүлнэ;

• Эдийн засгийн газар зүй, бүс нутаг, үндэсний эдийн засагт эзлэх байр суурь, хамаарал, холбоог тодорхойлно.

ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА ХИЙХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖИЛ

Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх зохион байгуулалтын бэлтгэл хангах ажил дараах агуулга, дэс дараалалтай байна:

• Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга судалгаа хийх асуудлаар холбогдох шийдвэр гаргана.

• Судалгааны ажлыг гүйцэтгэх багийг орон нутгийн түншүүд хамтран томилж ажиллуулах үед багийн гишүүдийг сургаж бэлтгэх арга хэмжээ авна.

• Судалгааны ажлыг гүйцэтгэх багийг орон нутгийн түншүүд хамтран томилж ажиллуулах үед судалгаа хийх ажлын төлөвлөгөө, график, төсөв зохиож холбогдох байгууллагын албан тушаалтнаар батлуулсан байна. Судалгаа хийх ажлыг мэргэжлийн багаар хийлгүүлэх тохиолдолд холбогдох аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс болон холбогдох бусад хандивлагч талууд нь зохих төсөв, захиалга, даалгаврыг хамтран бэлтгэж батлуулан, тендер зарлаж шалгарсан багтай гэрээ байгуулж ажиллана.

• Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг орон нутгийн түвшинд хийхийн тулд тухайн аймаг, дүүргийн хөгжлийг тодорхойлж байгаа болон цаашид тодорхойлох тэргүүлэх салбарууд болон үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ нь эрс өсөх, буурах салбаруудын аж ахуйн нэгжүүд, ажиллах хүч нь тогтворгүй, шилжих хөдөлгөөнд ихээхэн өртөж байгаа аж ахуйн нэгжүүдийн эрэлтийг эхний ээлжинд судална. Судалгаанд хамруулах салбаруудыг сонгохдоо судалгаанд шаардагдах хугацаа, обьектод хүрч ажиллах боломж, судалгааны хамрах хүрээ, тухайн салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны улирлын шинж чанар зэргийг харгалзан үзнэ.

• Орон нутаг дахь төрийн байгууллагууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид, орон нутгийн хамтлаг, бүлгүүд тодорхой тооны ажлын байр бий болгодог тул тэдгээрт бий болох эрэлтийн судалгааг мөн хийнэ.

• Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл цуглуулах, шинээр судалгаа хийх хүрээнд:

Page 23: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

23

мэдээллийн эх сурвалжийн жагсаалт гаргаж, хамгийн сүүлийн үеийн хоёрдогч мэдээлэл цуглуулна; нийтээр хэрэглэдэг нэр томьёо, тодорхойлолт, ангилал, жагсаалт хэрэглэнэ; үндэсний хэмжээний дундаж болон адил төстэй орон нутагтай харьцуулалт хийнэ;

• Дутуу байгаа мэдээллийг цуглуулахтай холбогдсон, анхдагч нэмэлт судалгаа хийнэ.• Цуглуулсан тоо баримт, мэдээлэлдээ шинжилгээ хийнэ. Нотолгоог бусад эх

сурвалжийн мэдээлэлтэй харьцуулан нэгтгэн дүгнэнэ. Ажиллах хүчний болон ур чадварын эрэлтийн чиг хандлага, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд ирээдүйд гарах өөрчлөлт, ур чадварын эрэлтэд нөлөөлөх нөлөөллийн талаар нарийвчилсан шинжилгээ хийнэ.

• Орон нутагт хэрэгжүүлж буй хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн талаарх бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийнэ.

• Судалгааны үр дүнг орон нутгийн түншүүд, оролцогч талуудад танилцуулан санал авна. Судалгааны үр дүнд тулгуурлан хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулна.

• Судалгааны тайланг холбогдох байгууллагуудад хүргүүлж, товхимол хэлбэрээр хэвлэж түгээн, гол үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ. Мэдээллийн эх сурвалжийг дурьдсан, олон эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хангасан, нийгмийн түншүүд, оролцогч талуудаас санал, хүсэлтийг нь авсан байна.

2.2. ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН ТООН СУДАЛГАА

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тоон судалгааны үр дүн нь орон нутгийн ажиллах хүчний эрэлтийн тухайн үеийн болон ойрын жилүүдийн динамик өөрчлөлтийг харуулсан бодитой мэдээлэл байна. Энэ судалгааны хүрээнд дараах судалгаа, шинжилгээ хийнэ:

• Ажиллагчдын тоо буюу хангагдсан эрэлтийн шинжилгээ (нас, хүйс, салбар, байршил, мэргэжил, мэргэшлээр);

• Хөдөлмөр эрхлэлтийн таамаглал (нас, хүйс, салбар, байршил, мэргэжил, мэргэшлээр). Эдийн засгийн тэргүүлэх салбар, үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт, бууралт, шинээр нэмэгдэх, хасагдах аж ахуйн нэгжийн тоо; хөдөлмөрийн бүтээмжийн түвшинг үндэслэнэ;

• Сул ажлын байрны тооны судалгаа, шинжилгээ (салбар, байршил, мэргэжил, мэргэшлээр);

• Ирээдүйд бий болох шинэ ажлын байрны судалгаа (салбар, байршил, мэргэжил, мэргэшлээр). Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, төсөлд тулгуурлан адилтгах аргаар ажлын байрны тоог тодорхойлно.

Эхлээд орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын судалгаа буюу ажиллагчдын тоо (хангагдсан эрэлт)-ны өөрчлөлтийн хандлагын шинжилгээг нас, хүйс, салбар, байршил, мэргэжил, мэргэшлээр хийнэ. Энэ шинжилгээг хийхдээ дараах баримт бичгүүдийг ашиглана:

• статистикийн албадаас гаргасан тухайн орон нутгийн ажиллагчдын тоотой холбогдох тайлан, мэдээ, тооллого, түүвэр судалгаа;

• ажлын байрны захиалга, сул орон тоо, шинэ ажлын байрны талаар хөдөлмөр эрхлэлтийн албаны мэдээ, тайлан, түүвэр судалгаа;

• ажилд авах, ажил хайж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонинд тавьсан зар.

Page 24: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

24

Ийм хоёрдогч шинжилгээ хийх зорилго нь ажиллагчдын тоо ба сул орон тоог мэргэжил, мэргэшил бүрээр судалж, өсөлт, бууралтын хандлагыг нь тооцоолоход оршино. Энэхүү шинжилгээний үр дүнг ажиллах хүчний ирээдүйн эрэлт (хөдөлмөр эрхлэлтийн таамаглал), шинэ ажлын байрны талаар ажил олгогчдоос авсан асуулгын үр дүнтэй харьцуулж зохих үнэлэлт, дүгнэлт өгөхөд ашиглана.

Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн эрэлтийн тоон судалгаа хийх үндсэн арга нь асуух арга байна. Асуух арга нь шууд ба шуудангаар авах (ажил олгогчдоос асуухад илүү тохиромжтой байдаг) гэсэн 2 хэлбэртэй байж болно (шуудангаар судалгаа авахаар ажил олгогчид хандан илгээх албан бичгийн загварыг хавсралт 1, шуудангаар авах судалгааны асуулгын загварыг хавсралт 2-оос тус тус үзнэ үү).

Төрийн болон орон нутгийн өмчийн үйлдвэр, албан газар, улсын төсөвт байгууллагуудад ирээдүйд бий болох ажиллах хүчний эрэлтийг судлахад нормативын арга хэрэглэж болно. Орон нутгийн хүн амын тоо, төрийн үйлчилгээний хэмжээ, тэдгээрийн өсөлт, нэг ажилтны гүйцэтгэх ажлын норм, үйлчилгээний норматив зэрэгт тулгуурлан тодорхой мэргэжлээр эрэлтийг тооцоолно.

Ирээдүйн эрэлтийн тоон судалгаа хийх үед эдийн засаг-математикийн аргуудыг мөн хэрэглэдэг. Эдгээрийн дотроос ажиллагчдын нийт тоонд тухайн мэргэжлийн ажилтны эзлэх хувийг үндэслэн тооцоо хийх арга, техник-эдийн засгийн зарим хүчин зүйл ба тухайн мэргэжлийн ажилтны тооны хоорондох хамаарлыг тооцоолоход үндэслэгдсэн корреляци-регрессийн шинжилгээ (эдийн засаг-математикийн олон хүчин зүйлт загвар) хийх арга, мөн үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, хөдөлмөрийн бүтээмжийн түвшингийн өсөлт, бууралт, үйлдвэрлэл, үйлчилгээ ба хөдөлмөр эрхлэлтийн бүтцийн өөрчлөлтөөс хамааруулан тооцоолдог орц-гарцын арга хэрэглэж болно.

Нэмэлт байдлаар дараах аргыг хэрэглэх нь зүйтэй:

• орон нутгийн эдийн засаг-нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн шинжилгээ;• орон нутгийн хөрөнгө оруулалтын төслүүдэд хийх шинжилгээ.

АСУУХ АРГА ХЭРЭГЛЭХ АРГА ЗҮЙ

Асуулгын маягтыг энгийн, ойлгомжтой, гол мэдээллээ олж авахуйц байх зарчим баримталж боловсруулан, мэргэжлийн байгууллага (Хөдөлмөр эрхлэлтийн албад, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, эрдэм шинжилгээний институт)-ын саналыг тусган бэлтгэнэ. Увс, Баянхонгор аймагт хийсэн туршилтын судалгаанд ашигласан асуулгын маягтыг боловсруулахдаа манай улсад 1997 оноос хойш хэрэглэсэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тоон шинжилгээний асуулгын маягтын загваруудыг иш үндэс болгосон.

Хөдөлмөрийн зах зээлийн тухайн үеийн болон ирээдүйн эрэлтийг мэргэжлээр тодорхойлж чадах анхдагч мэдээллийг олж авахад чиглүүлж асуулгын маягтыг боловсруулна. Орон нутагт эрэлтийн судалгааг зөвхөн аж ахуйн нэгж төдийгүй мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчдаас авна (Хавсралт 3-5). Асуулгын маягтад түүнийг хэрхэн бөглөх талаар товч заавар бэлтгэж хавсаргана. Мөн шаардлагатай тохиолдолд ажил олгогчид хандсан албан бичиг төлөвлөж болно.

Асуулга авах ажилтнуудыг урьдчилан сургаж бэлтгэнэ. Судалгаанд гарахынх нь өмнө тэдэнд гүйцэтгэх ажлын чиглэл, удирдамж, мөн судалгаа хийхэд тавигдах харилцааны соёл, ёс зүй, аюулгүй байдлын шаардлагыг танилцуулж, асуулга авах талаар тодорхой зааварчилга өгсөн байна.

Асуулгад хариулагчдыг урьдчилан бэлтгэх нь судалгааны ажлын нэг чухал хэсэг юм. Асуулгад хариулт өгөх ажил олгогч эзэд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид, ажилгүйчүүд (ажилгүйчүүдээс авах асуулгын загварыг Хавсралт 6-гаас үзнэ

Page 25: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

25

үү), залуучуудад (залуучуудаас авах асуулгын загварыг Хавсралт 7-8-аас үзнэ үү) хөдөлмөрийн зах зээлийн судалгааны талаар урьдчилан мэдээлэл хүргэсэн байвал зохино. Судалгаанд хамрагдах ажил олгогчдод зориулсан уулзалт, шаардлагатай тохиолдолд чадавхи бэхжүүлэх сургалтыг зохион байгуулна.

Тухайн аймаг дахь нийт аж ахуйн нэгж, байгууллагаас судалгаанд хамруулах аж ахуйн нэгж, байгууллагын тоог дараах томьёогоор тодорхойлно:

Үүнд:Z – алдаа 5 хувиас хэтрэхгүй байх үед 1,96-тай тэнцүү;N – аймаг дахь нийт аж ахуйн нэгжийн, байгууллагын тоо;Δ–0,05буюузөвшөөрөгдөх5хувийналдаа;p – магадлал 0,956;q=1-p.

Судалгаанд хамруулах аж ахуйн нэгжүүдийн байршлыг нэг бүрчлэн нягталж гаргана.

Судалгааны ажлыг хийхдээ аливаа ажлын нэгэн адил нарийн төлөвлөх хэрэгтэй. Хийх гол ажлуудаа тодорхойлж тогтоод, тэдгээрийг гүйцэтгэх хугацааг заасан график төлөвлөгөө гаргана. Үүнд нэг судлаачид ногдох аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тоо, нэг асуулга авахад зарцуулах дундаж хугацаа, аж ахуйн нэгжүүдийн байршил, сумдад ажиллах маршрут гэх зэргийг үндэслэнэ. Судалгааны төсвийг ажлын төлөвлөгөөтэй нягт уялдаатайгаар боловсруулж баталсан байна.

Асуулгыг авах ажлын хугацааг тохиромжтой үед тааруулахад анхаарал хандуулах нь чухал. Орон нутагт ажиллах байгаа барилга, геологи, уул уурхай, аялал, жуулчлал зэрэг салбарын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээний ид ачааллын үе, баяр ёслол (наадам, цагаан сар)-ын өдрүүд, зуны амралтын үе зэрэгтэй энэхүү судалгааг давхцуулах нь зохистой биш юм.

Цуглуулсан мэдээллийг боловсруулахдаа зориулалтын хэрэглээний программууд, тухайлбал Excel, SPSS программыг ашиглах нь илүү бүтээмжтэй. Цөөн тооны асуулга авсан бол (50 хүртэл) Excel программыг ашиглаж болно. Мэдээллээ боловсруулахын өмнө хүлээн авсан асуулгууд чанарын шаардлага хангасан эсэхийг магадлан хянана. Хэрэв оролцогч асуулгын 20 хувиас дээш асуултад хариулаагүй бол хүчингүй мэдээлэл гэж үзнэ.

Асуулгын тоон болон чанарын үзүүлэлтүүдийг дугаарт шилжүүлж кодолно. Кодолсон дугааруудыг компьютерийн программ боловсруулан шинжилгээ хийхэд бэлэн болгосон байна.

Мэдээллийг боловсруулж, түүнд шинжилгээ хийснээр орон нутгийн ажиллах хүчний эрэлтийг мэргэжил бүрээр тодорхойлж, тухайн мэргэжлээр ажиллах хүчний нийлүүлэлт зохицуулах арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой болно. Судалгааны дүнд ямар мэргэжлээр хичнээн ажлын байр гарах ерөнхий хандлага байгааг нэгтгэн үнэлэлт, дүгнэлт хийнэ. Тиймээс энэ тайланг бэлтгэж буй этгээд хөдөлмөрийн зах зээлийн шинжилгээ хийх чадвар эзэмшсэн байх шаардлагатай.

Судалгааны тоо баримтад үндэслэн орон нутгийн тэргүүлэх салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ хэрхэн өсөх, ямар мэргэжил эрэлт ихтэй байх, ямар мэргэжлийн эрэлт нь багасах, хичнээн хүн ажилгүй болж болох, хичнээн хүн шинээр ажлын байртай болж болох хандлагыг тодорхойлсон байна. Энэ хандлагын үндсэн дээр орон нутагт тухайн мэргэжлээр шаардагдах ажиллах хүчний ирээдүйн эрэлтийн таамаглал гаргана.

Page 26: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

26

Тухайн мэргэжлээр ирээдүйн эрэлтийг тооцохдоо дараахь томъёо ашиглана:

ssproj NLNL /* exp0=

Үүнд, - Судалгааны үр дүнг тархааж тодорхойлсон, орон нутагт тухайн мэргэжлээр шаардагдах ажиллах хүчний ирээдүйн эрэлт, хүн;- Тухайн салбарт хамаарах орон нутгийн нийт аж ахуйн нэгжийн тоо;- Судалгаагаар тухайн мэргэжил эрэлттэй гарсан аж ахуйн нэгжийн тоо;- Судалгааны үр дүнгээр тодорхойлогдсон, тухайн мэргэжлээр шаардагдах ажиллах хүчний ирээдүйн эрэлт, хүн.

Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн нийцлийг хангах зайлшгүй чухал нөхцөл нь хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, дүн шинжилгээг нийт үндэсний хэмжээнд төдийгүй орон нутаг (аймаг, нийслэл, дүүрэг), эдийн засгийн тэргүүлэх салбарт тогтмол хийж, ажиллах хүчний эрэлтийн таамаглал гаргах явдал юм.

2.3. ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн чанарын судалгаанд хэрэглэдэг асуух, сурвалжлах, тандах, ажиглах, кейс судлах, сургалтын үр дүнд үнэлгээ хийх, ур чадварын хөгжлийн хувилбар боловсруулах, загварчлах гэх мэт олон арга бий.

Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн чанарын судалгаа хийх үед дараах аргуудыг хослон хэрэглэвэл зохино:

• Асуух арга. Энэ аргыг хэрэглэж ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид, төрийн албан хаагчид, оюутан, сурагчид, ажилгүй ба сургууль төгсөөд ажиллаж буй залуучуудын төсөөлөл, эрэлт хэрэгцээг судална (Хавсралт 2-8).

• Сурвалжлах арга. Ажил олгогчид, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, төгсөгчидтэй ганцаарчилсан болон зохион байгуулалттай уулзалт хийх нь харилцан ярилцах мэтгэлцэх замаар тэдний хэрэгцээ шаардлага, хандлагыг тодорхойлох үр дүнтэй арга юм.

• Тандалтын арга. Ажилтанд тавигдах ур чадварын шаардлага, түүний өөрчлөлтийг интернет, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслийн тусламжтай судлах нь цаг хугацаа зардал хэмнэх ерөнхий таамаг хийх боломжит аргуудын нэг байна.

• Кейс судлах арга. Сонгож авсан цөөн тооны аж ахуйн нэгж дээр ур чадварын шаардлага, техник, технологийн өөрчлөлтийг нарйвчлан судална.

• Сургалтын үр дүнд үнэлгээ хийх арга. Төгсөгчид, тэдгээрийг ажиллуулж буй ажил олгогчдоос авах хөдөлмөр эрхлэлт, ур чадварын судалгаа юм.

Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн чанарын судалгаа хийх үед эрэлттэй эсвэл техник, технологийн өөрчлөлт орсон мэргэжил, түүнчлэн шинэ ажлын байр бүрээр сургалтын хөтөлбөрийг шинэчлэн буюу шинээр боловсруулахын тул ажил/мэргэжлийн шинжилгээ (Job/Occupational Analysis) хийнэ.

Ажил/мэргэжлийн шинжилгээ хийх үндсэн гурван арга байдаг:

• Ажлын зорилтуудыг тодорхойлох аргууд ( Job/task analysis); • ДАКУМ шинжилгээ (DACUM-Developing A CurriculUM) болон Сургалтын хөтөлбөр,

зааварчилга боловсруулах загвар (Systematic Curriculum and Instructional Develop-

ssproj NLNL /* exp0=

ssproj NLNL /* exp0=ssproj NLNL /* exp

0=ssproj NLNL /* exp

0=

Page 27: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

27

ment-SCID);• Ажил үүргийн шинжилгээ (Functional analysis).

Ажлын зорилтуудыг тодорхойлох дараах аргууд бий:

• Зорилтыг эрэмблэх шинжилгээ (Hierarchical Task Analysis);• Зорилтын жагсаалт гаргах арга (Job analysis worksheets);• Ажлыг элементээр судлах арга (Position Analysis Questionnaire);• Хөдөлмөрийн үүргийн шинжилгээ (Functional job analysis);• Онцгой тохиолдол бүртгэх ба тэмдэглэл хөтлөх арга (Critical incidents and work dia-

ries);• Үндсэн ур чадварын карт хөтлөх арга (Checklists).

ДАКУМ шинжилгээ нь мэргэжлийн шинжээчдийн баг мэргэшсэн идэвхжүүлэгчийн удирдлага дор тодорхой нэг мэргэжлээр ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, хандлагын тухай мэдээллийг харилцан солилцож, нэгдсэн дүгнэлт хийж, үүрэг, ажиллабарын нарийвчилсан график зураг гаргах үйл явц юм. Тухайн ажил мэргэжлийг төлөөлөх 8-10 хүн баг болон ажиллана. Зардал багатай, үр дүнтэй арга гэж тооцдог. Энэ аргыг Англи, Египет, Мексикт хэрэглэдэг. ОУХБ Латин америкийн орнуудад туршсан. Европын холбоо Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн орнууд болон Монголд туршсан . Сүүлийн жилүүдэд Монгол Улсад энэ аргыг хэрэглэх чадвартай боловсон хүчин хангалттай бэлтгэгдсэн тул орон нутагт өргөн хэрэглэх боломжтой.

Сургалтын хөтөлбөр, зааварчилга боловсруулах загвар нь ажлын байранд тодорхойлогдсон үүрэг, ажилбаруудыг суралцагчид нэг бүрчлэн эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа, зааварчилгыг боловсруулах боломж олгодог. Энэ нь 5 үе шат бүхий 23 бүрдэл хэсгээс бүрдэх дэс дараалсан үйл явц юм (Зураг 5).

Зураг 5. Сургалтын хөтөлбөр, зааварчилга боловсруулах загвар (Systematic Curricu-lum and Instructional Development-SCID)

Ажил үүргийн шинжилгээний арга нь ажил үүргийн карт бэлтгэх, ажил үүргийн шинжилгээ хийх гэсэн 2 үе шатнаас бүрдэнэ. Ажил үүргийн карт нь мэргэжлийн гол

Page 28: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

28

зорилго (Key purpose statement), үндсэн чиг үүрэг (Major functions), ажил үүрэг тус бүрийг бүрдүүлж буй модуль буюу ур чадварын нэгжүүд (‘Module’, ‘Unit of Compe-tence’) гэсэн гурван хэсэгтэйгээр боловсруулна.

Судалгаа явуулсны дараа хийдэг нэг гол ажил нь судалгааны үр дүнг шинжлэх явдал байна. Үр дүнг зөв шинжилснээр нэгэнт явуулсан судалгааны ажлын зорилго бүрэн хэрэгжих, шийдвэр гаргалтад ашиглах боломж нэмэгдэнэ.

Үр дүнг шинжлэх түгээмэл аргууд нь:

• Математик загварчлал, статистик: Судалгааны үр дүнг математикийн болон үр дүн боловсруулах програм ашиглан шинжлэх;

• График дүрслэл: Судалгааны үр дүн, өөрчлөлтийг цаг хугацааны хувьд дүрслэл ашиглан судлах;

• Тайлагнал: Судалгаа явуулсан багийн бэлтгэсэн дэлгэрэнгүй тайланд үндэслэн шинжлэх;

• Ярилцлага, зөвлөгөөн: Томоохон судалгааны хувьд тодорхой талуудыг хамруулан ярилцаж үр дүнг шинжлэх.

Page 29: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

29

ХАВСРАЛТ 1

………………………….. аймгийн ............................................... ХХК-ийн Гүйцэтгэх захирал.................................................................................. Танаа

Судалгаа авах тухай

Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих ажлын хүрээнд аймгийн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, МСҮТ (Политехник коллеж), хөдөлмөрийн хэлтэс хамтран тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.

Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн судалгааг энэ .... дугаар сард зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн судалгааны онцлог нь дунд хугацааны буюу ойрын 3 жилд шаардагдах мэргэжилтэй ажиллах хүчний эрэлт хэрэгцээг судлахад оршиж байна. Иймд Танай аж ахуйн нэгжид одоо ажиллаж байгаа болон цаашид бий болгох ажлын байрны судалгааг хавсралтад дурдсан маягтын дагуу гаргаж энэ оны .... дугаар сарын ......-нд багтаан аймгийн хөдөлмөрийн хэлтэст ирүүлнэ үү.

Хамтран ажиллаж байгаад Танд талархал илэрхийлье.

Гарын үсэг

Page 30: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

30

Page 31: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

31

Page 32: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

32

Page 33: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

33

ХАВСРАЛТ 3

АЖИЛ ОЛГОГЧООС АВАХ САНАЛ АСУУЛГА

1.Танай аж ахуйн нэгж (цаашид “ААН” гэх) хэдэн онд байгуулагдсан бэ? ....................2.ААН-ийн нэр: ...........................................................................................................................3.Үйл ажиллагааны чиглэл: ....................................................................................................4.Оршин байгаа хаяг: ...............................................................................................................

А. АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ТӨЛӨВ БАЙДАЛ, ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ

5. Танай ААН шинэ ажилтан яаж элсүүлдэг вэ? (Хамгийн их хэрэглэдэг гурав хүртэл аргаа дугуйлна уу)

а. Ажилд орох гэсэн хүн өөрсдөө бидэнд ханддагб. Бусдын аман мэдээлэлд үндэслэдэгв. Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн алба бидэнд зуучилдагг. Хэвлэл, радио, мэдээллийн хэрэгслээр зарладагд. Бусад (Бичнэ үү) .............................................................

6.Үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудаа хаанаас голчлон бүрдүүлдэг вэ? (Хамгийн гол гурван эх үүсвэрээ дугуйлна уу)

а. Боловсролгүй, бага, дунд боловсролтой хүмүүсээсб. Албан бус боловсрол, сургалтын байгууллагад мэргэжил, мэргэшил эзэмшсэн хүмүүсээсв. МСҮТ, политехник коллеж, их, дээд сургууль төгсөгчдөөсг. Түр сургалтын байгууллага, курс төгсөгчдөөсд. Ажилгүйчүүдээс

7.Ажилтан авахад ямар бэрхшээл тулгардаг вэ? (Oлон хариулт байж болно)

а. Мэргэжлийн хүн олдохгүй б. Мэргэжлийн ур чадвар хангалтгүйв. Мэргэжлийн мэдлэг хангалтгүйг. Мэргэшсэн ажилтан хүрэлцээгүйд. Ажилд хандах хандлага төлөвшөөгүйи. Бусад (Бичнэ үү) ...............................................................................................

8. Танай байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин хэд вэ?

а. 192000-250000б. 250001-350000в. 350001-500000 г. 500001-750000

Та энэ судалгаанд хамрагдсанаар аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд хувь

Page 34: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

34

д. 750000-1000000е. 1 саяаас дээш

9. Сүүлийн 3 жилийн байдлаар танай ажилтнуудын тоонд өөрчлөлт орсон уу?

а. Их нэмэгдсэн /20%-иас дээш/ б. Дунд зэрэг нэмэгдсэн /10-20%/ в. Бага зэрэг нэмэгдсэн /5% хүртэл/ г. Бага зэрэг буурсан /5% хүртэл / д. Дунд зэрэг буурсан /10-20%/ е. Их буурсан /20%-аас дээш/ж. Өөрчлөлт ороогүй

10.Танайхаас халагдсан ажилтнуудын дотор аль үндэслэлээр халагдсан ажилтан илүү их байсан бэ? (Хамгийн их давтагдсан гурав хүртэл үндэслэлийг дугуйлна уу)

а. Ажлын байрны орон тоо хасагдсанб. Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд тэнцээгүйв. Ажлын хариуцлага, сахилга алдсанг. Эрүүл мэндийн хувьд тэнцээгүйд. Өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн е. Хугацаат цэргийн албанд татагдсанж. Ажлын ачаалал даахгүй байсани. Бусад шалтгаан (Бичнэ үү) .............................................................................

11.Танай ААН-д мэргэжил шаардах ажилд мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа юу? а. Тийм б. Үгүй

12.Хэрвээ “Тийм” бол мэргэжил шаардах аль ажлын байранд өөр ямар мэргэжилтэй хүн ажиллаж байгаа вэ?

№ Мэргэжил шаардах аль ажлын байранд Өөр ямар мэргэжилтэй хүн ажиллаж байгаа

13.Танай ААН-ийн эрхэлдэг үйлдвэрлэл/үйлчилгээний эрэлт хэрэгцээний төлөв байдлыг үнэлнэ үү? (Хүснэгтийн тохирох хэсэгт + тэмдэг тавина уу?)

Буурна Өөрчлөлтгүй ӨснөИрэх 6 сард

1 жилийн дараа2 жилийн дараа3 жилийн дараа

14. Ирэх 3 жилд танай ажилтнуудын тоонд өөрчлөлт орох уу?

Page 35: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

35

а. Их нэмэгдэнэ /20%-иас дээш/ б. Дунд зэрэг нэмэгдэнэ /10-20%/ в. Бага зэрэг нэмэгдэнэ /5% хүртэл/ г. Бага зэрэг буурна /5% хүртэл / д. Дунд зэрэг буурна /10-20%/ е. Их буурна /20%-аас дээш/ж. Өөрчлөлт орохгүй

Б. АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, МСҮТ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ТӨГСӨГЧДИЙГ АЖИЛД АВСАН БАЙДАЛ, ТЭДНИЙ МЭРГЭШЛИЙН ТҮВШИН, УР ЧАДВАРТ ТАВЬЖ БУЙ ШААРДЛАГА, ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ:

15.Танайх сүүлийн 3 жилд үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудаа сургалтад хамруулсан уу?

а. Тийм б. Үгүй

16.Хэрвээ “Тийм” бол ямар сургалтад:

а. Мэргэжлийн боловсрол, сургалтадб. Үйлдвэрлэл дээр мэргэшлийн зэрэг ахиулахадв. Үйлдвэрлэл дээр мэргэжил олгоходг. Дагалдан сургалтадд. Их, дээд сургуульде. Бусад (Бичнэ үү) ........................................................

17.Ажилтан сургахад тулгарч буй бэрхшээл бий юу?

а. Тийм б. Үгүй

18.Хэрвээ “Тийм” бол ямар бэрхшээл тулгарч байна вэ? (Хамгийн хүндрэлтэй гурван бэрхшээлийг дугуйлна уу)

а. Сургалтын өртөг өндөрб. Сургалтын байгууллага байхгүйв. Сургалтын байгууллагын сургалтын чанар мууг. Мэдээлэл дутмагд. Үйлдвэрлэл дээр сургалт явуулах боломж хомсе. Бусад (Бичнэ үү) ...............................................................................................

19.Танайх үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтан авахдаа дараах ур чадвар, хандлагаас алийг нь голчлон шаарддаг вэ? (Хамгийн чухал гэж үзэж буй ур чадвар, хандлагыг дугуйлна уу)

а. Ажлын ачаалал даах б. Багаар ажиллах чадвар в. Ажилд хариуцлагатай хандах чадвар г. Харилцааны ур чадвар д. Мэргэжлийн ур чадвар е. Өмч хөрөнгөд өөриймсөг хандах хандлага ж. Сахилга, дэг журам сахих чадвар и. Компьютерийн мэдлэг, чадвар к. Бусад (Бичнэ үү) ...............................................................................................

Page 36: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

36

20. Танай ААН-ид хамгийн олон ажилтан ажилладаг гурван мэргэжлээр ажилтнуудын ажлын гүйцэтгэл ямар түвшинд байдаг гэж Та үздэг вэ?

Хамгийн олон ажилтан ажилладаг

мэргэжлийн нэр

Тухайн мэргэжлийн ажилтнуудыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээний түвшингээр нь ойролцоогоор хувилж үзвэл:

100-75 хувиар биелүүлдэг

ажилтнуудын эзлэх хувь

75-50 хувиар биелүүлдэг

ажилтнуудын эзлэх хувь

50 хүртэл хувиар биелүүлдэг ажилтнуудын эзлэх хувь

21.Танай ААН ямар мэргэжлээр ажилтны мэргэшлийн түвшинг ахиулах сонирхолтой байна вэ?

а. ..................................................................................................................б. ....................................................................................................................в. .....................................................................................................................г. .....................................................................................................................д. ....................................................................................................................е. .....................................................................................................................

22.Таны эрхэлж буй үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжилд ажилтны дараах ур чадвараас аль нь илүү нөлөөлж байна вэ? (Олон хариулт байж болно)

а. Үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтэй ажилтны онолын мэдлэг б. Үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтэй ажилтны практик ур чадвар в. Шинэ техник, технологийн мэдлэгг. Аж ахуй, бизнес эрхлэх ур чадвард. Харилцааны соёл, ур чадваре. Гадаад хэлний мэдлэг, чадварж. Компьютерийн мэдлэг, чадвари. Ажил хөдөлмөрт хандах хандлагак. Багаар ажиллах чадварл. Бусад (Бичнэ үү) ...............................................................................................

23. Танай ААН сүүлийн 3 жилд үйлдвэрлэл, үйлчилгээний ажилд МСҮТ, политехник коллеж төгсөгчдөөс ажилд авсан уу?

а. Тийм б. Үгүй

24. Хэрвээ “Тийм” бол ямар мэргэжлээр, аль сургуулиас, хэдэн төгсөгчийг ажилд авсан бэ?

Page 37: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

37

№ Мэргэжил Аль сургуулиас Хэдэн хүн ажилд авсан

Нийт Үүний дотор: эмэгтэй

Нийт

25. МСҮТ, политехник коллеж төгсөгчдийн мэдлэг, чадварын талаарх дараах үнэлгээтэй Та хэр зэрэг санал нийлэх вэ?

ҮнэлгээСанал огт нийлэхгүй

Санал нийлэхгүй Мэдэхгүй

Санал ерөнхийдөө

нийлнэ

Санал бүрэн нийлж байна

Төгсөгчдийн онолын мэдлэг сайн

Төгсөгчдийн практик ур чадвар өндөр

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх чадвар өндөр

(багаар ажиллах, харилцааны соёл, ажлын

хариуцлага, ёс зүй гэх мэт)

Төгсөгчид ажлын өндөр ачаалалтай ажиллаж

чаддагТөгсөгчид багаар

ажиллах чадвартайТөгсөгчид байгууллага, түүний өмч хөрөнгөнд

өөриймсөг ханддагТөгсөгчид суралцах, хөгжих эрмэлзэлтэйТөгсөгчдийн ажлын

гүйцэтгэл, чанар өндөр байдаг

26. Танай ААН төгсөгчийг ажилд аваад нэмэлт сургалтад хамруулдаг уу?

а. Тийм б. Үгүй

27. Хэрвээ “Тийм” бол төгсөгчдөд нэмэлт сургалтаар ямар ур чадвар эзэмшүүлдэг вэ? (Бичнэ үү)................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Page 38: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

38

28.Танай ААН-ид мэргэжлээр нь анх ажилд авсан хүмүүсийн сарын үндсэн цалингийн хэмжээ дараах хүснэгтэд дурьдсан үндсэн цалингийн шатлалын алинд нь хамрагддаг вэ?

№ Мэргэжил, албан тушаал

Сарын үндсэн цалингийн шатлал, төгрөг

192001-250000

250001-350000

350001-500000

500001-750000

750001-1000000

1 саяаас дээш

1 Инженер-техникийн ажилтан2 Албан хаагч

3Үндсэн үйлдвэрлэл,

үйлчилгээний мэргэжлийн ажилтан

4Туслах үйлдвэрлэл,

үйлчилгээний мэргэжлийн ажилтан

5 Түр ба улирлын ажилтан

6 Мэргэжил, боловсрол шаардахгүй энгийн ажил

29.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай дараах чиглэлээр хамтран ажиллаж байсан уу?

№ Хамтын ажиллагааны чиглэл Тийм ҮгүйҮйлдвэртээ төгсөгчдийг авч ажиллуулахАжилтнуудынхаа мэргэшлийн зэрэг ахиулахСургуульд хичээл заах, шалгалт авахад инженерүүдээ оролцуулахТөгсөгчдийн мэргэжлийн ур чадварын талаар зөвлөлдөхТодорхой нэг сургалт, курс, дамжааг ивээн тэтгэхОюутан, сурагчдыг үйлдвэртэйгээ танилцуулах, үйлдвэрлэлийн дадлага хийлгэхҮйлдвэрийн нэр дээр суралцуулах гэрээ байгуулах, оюутан, сурагчдын сургалтын зардлыг төлөх, ажилтнаа хамтран бэлтгэхМэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд сар бүр санхүүгийн дэмжлэг, хандив өгөхМэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарыг үйлдвэр дээрээ дадлагажуулахМэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөр, бусад баримт бичиг хамтран боловсруулах

30.Танай ААН мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллежтэй ямар чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна вэ?

а. ..................................................................................................................б. ....................................................................................................................в. .....................................................................................................................г. .....................................................................................................................

БИДНИЙ АЖИЛД ГҮН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛСЭН ТАНД БАЯРЛАЛАА!

Page 39: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

39

ХАВСРАЛТ 4

ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧЭЭС АВАХ АСУУЛГА

Танд энэ өдрийн мэндийг хүргэе.Таны өгсөн мэдээллийг аймгийн хөдөлмөрийн зах зээлийн тоон болон чанарын судалгааны мэдээлэл нэгтгэж боловсруулахад ашиглах тул үнэн зөв хариулна гэдэгт найдаж байна.

1.Сум..................................................

2.Таны нас:

а.15-25 б. 26-35 в. 36-45 г. 46-55 д. 56-60 е. 61 ба дээш

3.Таны хүйс:

а. Эр б. Эм

4.Таны боловсрол:

а. Доктор б. Магистр в. Бакалавр г. Техникийн д. Мэргэжлийн е. Бүрэн дунд ж. Суурь и. Бага к. Боловсролгүй

5.Та ямар мэргэжилтэй вэ?..............................................................................................................................................

6.Таны үйл ажиллагаа аль салбарт багтдаг вэ?

а. Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур б. Уул уурхай, олборлолт в. Боловсруулах үйлдвэр г. Цахилгаан, хий, уур, агааржуулалт д. Ус хангамж: Бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагаа е. Барилга ж. Бөөний болон жижиглэн худалдаа: Машин болон мотоциклын засвар үйлчилгээ и. Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа к. Зочид буудал, байр, нийтийн хоолны үйлчилгээ л. Мэдээлэл холбоо м. Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа н. Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа ө. Мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа

Page 40: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

40

п. Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа р. Төрийн удирдлага батлан хамгаалах үйл ажиллагаа с. Албан журмын нийгмийн хамгаалал т. Боловсрол у. Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа ү. Урлаг үзвэр тоглоом наадам ф. Үйлчилгээний бусад үйл ажиллагаа х. Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагаа ц. Олон улсын байгууллага суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа

7.Та ямар төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг вэ? а. ............................................................... б. ................................................................ в. ..................................................................

8.Та энэ үйл ажиллагаагаа ямар хугацаанд эрхэлж байна вэ?

а. 1 жил хүртэл б. 2-3 жил в. 4-5 жил г. 5-с дээш

9.Та үйл ажиллагаагаа ямар санхүүгийн эх үүсвэрээр эрхлэн явуулдаг вэ?

а. Төсөл хөтөлбөрт хамрагдсан б. Банкны зээлээр в. Өөрийн хөрөнгөөр г. Бусад эх үүсвэр

10.Таны (өрхийн) бизнест цалин хөлсгүй оролцогчийн тоо: (асуулгад хариулах үед)........................ хүн, үүнээс... эмэгтэй.

Насаар нь ангилбал:

18 хүртэл настай

18-25 хүртэл настай

26-35 хүртэл настай

36-45 хүртэл настай

46-55 хүртэл настай

56-60 хүртэл настай

60-аас дээш настай

11.Та ажилтан авч ажиллуулдаг уу?

а. тийм б. үгүй бол 16-р асуулт руу шилжинэ үү!

12.Ажиллагсдын тоо

а. 1 б. 2-3 в. 4-5 г. 6-10 д. 10-с дээш

13.Танай ажиллагсдын сарын дундаж цалин хэд вэ?

а. 192000 хүртэл б. 192000-300000 в. 300000-450000 г. 450000-с дээш

Page 41: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

41

14.Танайд ажиллаж байгаад ажлаас гасан ажилтан байгаа юу? а.тийм б.үгүй

15.Ямар шалтгаанаар гарсан бэ?

а. Өөрийн хүсэлтээр б. Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан в. Мэргэжлийн ур чадвар хангалтгүй г. Эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй д. Харилцан тохиролцсоноор

16.Ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд та ямар ажил хийсэн бэ?

а. Ажилтнуудын нийгмийн асуудал шийдсэн б. Цалин урамшууллыг нэмсэн в. Ажилтнуудын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх сургалтанд хамруулсан г. Одоогоор ямар ч ажил хийж амжаагүй

17.Та цаашид ААН болж өргөжих сонирхолтой байна уу? а. тийм бол 18-р асуулт руу шилжинэ үү б. үгүй

18.Та ямар шалтгааны улмаас ААН болон өргөжих сонирхолгүй байна вэ? /Энэ асуултанд хариулсан бол 19-р асуулт руу шилжинэ үү/

а. ААН болох талаар мэдлэг дутуу б. Бусад төрийн байгууллагын дарамт шахалт /татвар г.м/ в. Санхүүгийн тайлан гаргахад төвөгтэй байдаг г. Хувиараа хөдөлмөр эрхлэх нь хялбар байдаг

19.Та аль хэлбэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх вэ?

а. Нөхөрлөл б. Хоршоо в. ХХК

20.Та цаашид ажилтан авч ажиллуулах бодолтой байна уу? а. тийм б. үгүй бол 24-р асуулт руу шилжинэ үү

21.Авах ажилтны тоог мэргэжлээр харуулна уу?

№ Мэргэжил Индекс 2015 2016 2017

Page 42: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

42

22.Ажилтан авахад ямар бэрхшээл тулгардаг вэ?

а. Мэргэжлийн хүн олдохгүй б. Мэргэжлийн ур чадвар хангалтгүй в. Мэргэжлийн ур чадвар дутмаг г. Нийтэч өөриймсөг байдал үгүйлэгддэг д. Ажлын цаг баримталдаггүй

23.Та ажилтан авахдаа дараах ур чадваруудаас алийг нь голлон хардаг вэ? (нэгээс олон хариулт байж болно)

а. Ажлын ачаалал даах б. Багаар ажиллах чадвар в. Ажилд хариуцлагатай хандах чадвар г. Харилцааны ур чадвар

24.Шинээр ажилтан авахдаа мэдээллийн ямар эх үүсвэр ашигладаг вэ?

а. Хүмүүс өөрсдөө ханддаг б. Сонины болон ТВ зараар в. Хөдлмөрийн хэлтэс г. Бусдын аман мэдээллээр д. Интернетээс е. Зуучлалын байгууллагуудаар дамжуулан

25.Танд аж ахуй эрхлэлтийн сургалт шаардлагатай юу? а. тийм б. үгүй

БИДНИЙ АЖИЛД ГҮН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛСЭН ТАНД БАЯРЛАЛАА!

Page 43: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

43

ХАВСРАЛТ 5

МАЛЧНААС АВАХ АСУУЛГА

Танд энэ өдрийн мэндийг хүргэе.Таны өгсөн мэдээллийг аймгийн хөдөлмөрийн зах зээлийн тоон болон чанарын судалгааны мэдээлэл нэгтгэж боловсруулахад ашиглах тул үнэн зөв хариулна гэдэгт найдаж байна.

1.Сум..................................................2.Таны нас:а. 15-25 б. 26-35 в. 36-45 г. 46-55 д. 56-60 е. 61 ба дээш

3.Таны хүйс: а. Эр б. Эм

4.Таны боловсрол:

а. Доктор е. Бүрэн дунд б. Магистр ж. Суурь в. Бакалавр и. Бага г. Техникийн к. Боловсролгүй д. Мэргэжлийн

5.Танай малын тоо:

а. 100 хүртэл б. 101-200 в. 201-500 г. 501-1000 д. 1000-ээс дээш6.Таны (өрхийн) бизнест цалин хөлсгүй оролцогчийн тоо: (асуулгад хариулах үед)........................ хүн, үүнээс.... эмэгтэй.

Насаар нь ангилбал:18 хүртэл

настай18-25 хүртэл

26-35 хүртэл 36-45 хүртэл 46-55

хүртэл 56-60 хүртэл 60-аас дээш настай

7.Та туслах малчинтай юу? а. Тийм б. Үгүй (9-р асуулт руу шилж)

8. Туслах малчин тань хөдөлмөрийн гэрээтэй юу? а. Амаар байгуулсан гэрээтэй б. Бичгээр байгуулсан гэрээтэй в. Гэрээгүй

9. Та туслах малчнаа ямар хэлбэрээр цалинжуулдаг вэ?а. Бэлэн мөнгөөр б. Мөнгөн бус хэлбэрээр

10. Та туслах малчин авах уу? а. Тийм б. Үгүй

11. Та туслах малчдын ур чадварыг үнэлж мэргэшлийн зэрэг олгохыг дэмжих үү? а. Тийм б. Үгүй

Page 44: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

44

12. Та өөрөө малчны сургалтад хамрагдах сонирхолтой юу? а. Тийм б. Үгүй

13. Та нийгмийн даатгалд хамрагдсан уу? а. Тийм б. Үгүй

14. Цаашид ААН болж өргөжих сонирхолтой юу? а. Нөхөрлөл б. Хоршоо в. ХХК г. Үгүй

15. Та аль нэг хүүхдээ удам дамжсан малчин болгох сонирхолтой байна уу? а. Тийм б. Үгүй

16. Тийм бол ямар хэлбэрээр сургах вэ?

а. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад б. Шавь в. Бусад (Бичнэ үү) ..................................................................................

БИДНИЙ АЖИЛД ГҮН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛСЭН ТАНД БАЯРЛАЛАА!

Page 45: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

45

ХАВСРАЛТ 6

АЖИЛГҮЙ ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА

Танд энэ өдрийн мэндийг хүргэе.Таны өгсөн мэдээллийг аймгийн хөдөлмөрийн зах зээлийн тоон болон чанарын судалгааны мэдээлэл нэгтгэж боловсруулахад ашиглах тул үнэн зөв хариулна гэдэгт найдаж байна.

1.Таны нас:а.15-24 б. 25-34 в. 35-44 г. 45-54 д. 55+

2.Таны хүйс: а. Эр б. Эм

3.Таны боловсрол:

а. Доктор б. Магистр б. Бакалавр г. Техникийн д. Мэргэжлийн е. Бүрэн дунд ж. Суурь и. Бага к. Боловсролгүй

4.Та ямар мэргэжилтэй вэ?

№ Мэргэжил12

5.Таны мэргэшлийн түвшин, зэрэг /нөхөж бичнэ үү/................................................................................................................................................

6.Таны мэргэжлээрээ ажиллахгүй байгаа шалтгаан юу вэ?

а. Цомхотголд орсонб. Байгууллага татан буугдсан, дампуурсанв. Мэргэжилд тохирох ажил олдохгүй байгааг. Мэдлэг ур чадвараар тэнцэхгүй байгаад. Ажил олгогчийн тавьсан шаардлагад тэнцэхгүй байгаае. Мэргэжилгүйгээс ж. 40-с дээш настай тул ажилд авдаггүйи. Эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй байгаак. Цалин бага учраасл. Ажилдаа сонирхолгүй учирм. Бусад ...................................................................................................

Page 46: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

46

7.Ямар хугацаанд ажил хөдөлмөр эрхлэхгүй байна вэ?а. 1-6 сар б. 6-12 сар в. 12-24 сар г. 24 сараас дээш

8.Та өмнө нь ямар нэгэн байгууллагад ажиллаж байсан уу?а. Тийм б. Үгүй /Үгүй бол асуулт 10-рүү шилжих/

9.Та ямар байгууллагад ажиллаж байсан бэ? № Аж ахуй нэгж байгууллагын нэр Ямар мэргэжлийн ажил эрхэлж байсан1 Төсвийн байгууллага2 Хувьцаат компани3 Хязгаарлагдмал хариуцлагатай компани4 Төрийн өмчит хувьцаат компани5 Орон нутгийн өмчит компани6 Хоршоо7 Нөхөрлөл 8 Төрийн бус байгууллага9 Бусад (Бичнэ үү)

10.Та ажил хөдөлмөр эрхлэхийн тулд суралцах сонирхолтой байна уу?

а. Тийм /тийм бол ямар мэргэжлээр суралцах сонирхолтой байна вэ?/б. Үгүй

№ Мэргэжил12

11.Хэрвээ суралцах бол ямар түвшний сургалтад хамрагдах вэ?

а. Доктор б. Магистрв. Бакалврг. Техникийн боловсролд. Мэргэжлийн боловсроле. Мэргэжлийн богино хугацааны сургалт

12.Та хаана ажиллах сонирхолтой байна вэ?

а. Төрийн байгууллагадб. Аж ахуй нэгжидв. Хувиараа хөдөлмөр эрхлэхг. Аж ахуй нэгж үүсгэн байгуулахд. Бусад ........................................................................................................

13.Хэрвээ хувиараа хөдөлмөр эрхлэх, аж ахуй нэгж байгуулах, өөр бусад чиглэлийн үйл ажиллагаа явуулах бол Танд ямар туслалцаа дэмжлэг шаардлагатай байна вэ? /нөхөж бич/................................................................................................................................................................................................................................................................................................

БИДНИЙ АЖИЛД ГҮН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛСЭН ТАНД БАЯРЛАЛАА!

Page 47: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

47

ХАВСРАЛТ 7

АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУЧУУДААС АВАХ САНАЛ АСУУЛГА

Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Таны өгсөн мэдээллийг аймгийн хөдөлмөрийн зах зээлийн тоон болон чанарын судалгааны мэдээлэл нэгтгэж боловсруулахад ашиглах тул үнэн зөв хариулна гэдэгт найдаж байна.

1. Таны хүйс: а. Эр б. Эм2. Таны нас: ................3. Таны эрхэлж байгаа ажил, албан тушаалын нэр:..............................................................................................

4. Та эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа юу? а. Тийм б. Үгүй

5. Та ямар мэргэжил эзэмшсэн бэ?

Мэргэжил Мэргэжлийн боловсролын түвшин

Төгссөн он, сар

Анхан шатны Дунд Дээд

6. Та ажиллах боломжоо нэмэгдүүлэхийн тулд шинэ мэргэжил эзэмших, боловсролоо ахиулах төлөвлөгөөтэй байгаа юу? а. Тийм б. Үгүй

7. Эзэмшсэн мэргэжлээ сонгоход тань нөлөөлсөн хүчин зүйлийг хамгийн чухлаас нь эхлэн 1-ээс 8 хүртэл дугаарлана уу?

Мэргэжлээрээ ажиллахад авах цалин хөлсМэргэжлийн нэр хүнд өндөрТухай мэргэжлийг их сурталчилж байсанТөгсөөд шууд ажиллах боломжтойЭлсэхэд хялбар, босго оноо доогуур байсанГэр бүлийн уламжлалын дагуу сонгосонТөгсөөд төрийн байгууллагад ажилланаЭрэлт ихтэй мэргэжлүүдийн тухай мэдээлэлтэй байсанАжил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө авсанНайз нөхдөөсөө зөвлөгөө авсанСуралцах үед олгох тэтгэлэг, тэтгэмжБусад ....................................................... бичих

Page 48: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

48

8. Сургуулиа төгсөөд аймагтаа ажиллаж байгаа юу?а. Тийм б. Үгүй

9. Сүүлийн 3 жилд таны ажил өөрчлөгдөж байсан уу?а. Тийм б. Үгүй

10. Ажил өөрчлөгдсөн нь Танаас ихэнхдээ хамаарч байсан уу?а. Тийм б. Үгүй

11. Ажил өөрчлөгдсөн нь Танаас ихэнхдээ хамаарч байсан бол ямар шалтгаантай байсан бэ? Дор дурдсанаас дугуйлна уу?

а. Цалин хөлс бага байсанб. Ажил сонирхолгүй байсанв. Хамтран ажиллагчидтайгаа нэг баг болж ажиллаж чадахгүй байсанг. Мэргэжлийн бус ажил хийж байсанд. Шууд удирдаж буй ажилтны арга барил тохиромжгүй байсан

8. Цалин хөлс хэдэн хувиар нэмэгдэх тохиолдолд Та ажлын байраа солих вэ?10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 100% 150%

9. Таны хувьд ажиллах ямар нөхцөл хамгийн чухал вэ? (Хамгийн чухал гэж үзэж байгаа гурван нөхцөлийг дугуйлна)

а. Өндөр цалин хөлсб. Албаны унаа, гар утасв. Эрүүл мэндийн даатгалг. Сургалтд. Хоол, унааны зардлын хөнгөлөлте. Өндөр шагналж. Хүүхдийн цэцэрлэг, яслийн төлбөр төлөхөд туслалцаа үзүүлэхи. Өндөр насны нэмэлт тэтгэвэр олгох тогтолцоо нэвтрүүлэхк. Орон сууцаар хангахл. Нэмэгдэл амралтм. Бусад...................................................... (бичих)

БИДНИЙ АЖИЛД ГҮН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛСЭН ТАНД БАЯРЛАЛАА!

Page 49: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

49

ХАВСРАЛТ 8

МСҮТ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ОЮУТНААС АВАХ САНАЛ АСУУЛГА

Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Таны өгсөн мэдээллийг аймгийн хөдөлмөрийн зах зээлийн тоон болон чанарын судалгааны мэдээлэл нэгтгэж боловсруулахад ашиглах тул үнэн зөв хариулна гэдэгт найдаж байна.1. Таны хүйс: а. Эр б. Эм

2. Таны нас: ................3. Та ямар боловсролтой вэ?

а. Бүрэн бус дунд (Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгссөн)б. Бүрэн дундв. Тусгай дундг. Дээд

4. Та ямар мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа вэ? (Мэргэжлийн нэрийг бичнэ)............................................................................................

5. Эзэмших мэргэжлээ сонгоход нөлөөлсөн хүчин зүйлийг хамгийн чухлаас нь эхлэн 1-ээс 12 хүртэл дугаарлана уу?

Мэргэжлээрээ ажиллахад авах цалин хөлсМэргэжлийн нэр хүнд өндөрТухай мэргэжлийг их сурталчилж байсанТөгсөөд шууд ажиллах боломжтойЭлсэхэд хялбар, босго оноо доогуур байсанГэр бүлийн уламжлалын дагуу сонгосонТөгсөөд төрийн байгууллагад ажилланаЭрэлт ихтэй мэргэжлүүдийн тухай мэдээлэлтэй байсанАжил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө авсанНайз нөхдөөсөө зөвлөгөө авсанСуралцах үед олгох тэтгэлэг, тэтгэмжБусад ......................................................................................... бичих

6. Сургуулиа төгсөөд аймагтаа ажиллах уу? а. Тийм б. Үгүй

БИДНИЙ АЖИЛД ГҮН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛСЭН ТАНД БАЯРЛАЛАА!

Page 50: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

50

ХАВСРАЛТ 9

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА ХИЙХЭД ХЭРЭГЛЭГДЭХ ОЙЛГОЛТ, ТОДОРХОЙЛОЛТ

“Эдийн засгийн үйл ажиллагаа”-нд зах зээлд болон хувийн хэрэглээнд зориулж үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээг хамруулна. Үндэсний тооцооны системийн хүрээнд бараа, үйлчилгээнд худалдах, солилцох, өөрийн аж ахуйд хэрэглэх зорилгоор боловсруулсан түүхий эд материал, зах зээлд нийлүүлж байгаа бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээлд худалдах, өөртөө хэрэглэх зорилгоор өрхөд үйлдвэрлэж байгаа бараа, үйлчилгээг хамруулна.

“Эдийн засгийн үйл ажиллагааны албан салбар”-т Үндэсний тооцооны системийн хүрээнд албан ёсны бүртгэлд бүрэн хамрагдан хуулийн этгээдийн хяналтан дор эсвэл хуулийн этгээд болж тодорхой цаг хугацаанд зах зээлд худалдах, өөртөө хэрэглэхэд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хамруулна.

“Эдийн засгийн үйл ажиллагааны албан бус салбар”-т албан ёсны бүртгэл, мэдээлэл, татварт бүрэн хамрагддаггүй, орлогыг нь тодорхойлоход бэрхшээлтэй хэдий ч орлого олох зорилгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хамруулна.

“Эдийн засгийн бус үйл ажиллагаа”-нд хүүхэд, өндөр настан асрах, гэр цэвэрлэх, хоол унд бэлтгэх зэрэг цалин хөлс, орлого олохгүй үйл ажиллагааг хамруулна.

“Хөдөлмөрийн насны хүн ам”-д “Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуульд заасны дагуу 15-59 насны хүн амыг хамруулна (Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, 109.2 дахь заалт).

“Хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай хүн ам”-д хөдөлмөрийн чадвартай хүн ам, хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан боловч түр хугацааны (зургаан сарын дотор) дараа нөхөн сэргээгдэх боломжтой хөдөлмөрийн насны хүн амыг хамруулна (”Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох, жагсаалтыг шинэчлэн батлах тухай” ЭМ-ийн сайд, НХХ-ын сайдын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 274/137 тоот хамтарсан тушаал).

“Хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадваргүй хүн ам”-д хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар бүрэн болон хэсэгчлэн алдсан бөгөөд алдагдсан хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдэх боломжгүй хөдөлмөрийн насны хүн амыг хамруулна.

“Хөдөлмөрийн чадваргүй боловч хөдөлмөрлөх боломжтой хөдөлмөрийн насны, хүн ам”-д тухайн хугацааны үндсэн үйл ажиллагааных нь байдлаар эдийн засгийн идэвхтэй хүн амд тооцогдож, цалин хөлс, орлого олж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулна.

“Хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрийн насны хүн ам”-д хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай боловч хүндэтгэх ба хүндэтгэх бус шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй хүн амыг хамруулна.

Page 51: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

51

“Эдийн засгийн идэвхтэй хүн ам (ажиллах хүч)”-д Үндэсний тооцооны системийн хүрээнд, тухайн цаг хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд ажиллах хүчээ нийлүүлж байгаа ажиллагч, нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй иргэдийг хамруулна. Эдийн засгийн идэвхтэй хүн ам (ажиллах хүч)-ыг эдийн засгийн байнгын идэвхтэй хүн ам, эдийн засгийн тухайн үеийн идэвхтэй хүн ам гэж хоёр ангилна.

“Эдийн засгийн байнгын идэвхтэй хүн ам”-д урт хугацаагаар буюу сүүлийн арван хоёр сарын хугацаанд үндсэн үйл ажиллагааны шинж байдлаараа ажиллаж байсан болон ажилгүй байсан хөдөлмөрийн насны хүн амыг хамруулна.

“Эдийн засгийн тухайн үеийн идэвхтэй хүн ам”-д сүүлийн долоо хоногт эрхэлсэн үндсэн үйл ажиллагааны шинж байдлаараа ажиллаж байсан болон ажилгүй байсан нь тодорхойлогдох ажиллагч болон ажилгүй иргэдийг хамруулна.

“Үндсэн үйл ажиллагаа” гэж тухайн хүн хоёр болон түүнээс дээш төрлийн ажлыг хөлсөөр болон хувиараа эрхэлж байгаа бол тухайн хугацаанд хамгийн их цаг зарцуулсан эсхүл хамгийн их орлого олсон ажлыг хэлнэ.

“Эдийн засгийн идэвхгүй хүн ам”-д эдийн засгийн идэвхтэй хүн амд хамаарагдахгүй хөдөлмөрийн насны нийт хүн ам болон хөдөлмөрийн насанд хүрээгүй хүн ам, хөдөлмөрийн наснаас дээш насны хүн амыг хамруулна. Эдийн засгийн идэвхгүй хүн амд хөдөлмөрийн нөхцөл, онцлогоос шалтгаалан тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон хүн ам, хөдөлмөрийн чадвараа зургаан сараас дээш хугацаагаар түр болон бүрэн алдсан иргэн, хөдөлмөрийн насны өдрөөр суралцагч, хүндэтгэх ба хүндэтгэх бус шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй болон хөдөлмөрийн насанд хүрээгүй хүн амыг хамруулна. Эдийн засгийн идэвхгүй хүн амыг эдийн засгийн байнгын идэвхгүй хүн ам, эдийн засгийн тухайн үеийн идэвхгүй хүн ам гэж хоёр ангилна.

“Эдийн засгийн байнгын идэвхгүй хүн ам”-д урт хугацаагаар буюу сүүлийн арван хоёр сарын хугацаанд эрхэлсэн үндсэн үйл ажиллагаагаараа эдийн засгийн идэвхтэй хүн амд тооцогдохгүй (ажиллагч болон ажилгүй иргэнд хамаарахгүй) хүн амыг, тухайлбал оюутан, сурагч, гэрийн ажилтай болон өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүн амыг хамруулна.

“Эдийн засгийн тухайн үеийн идэвхгүй хүн ам”-д сүүлийн долоо хоногт сургуульд суралцаж байгаа, гэрийн ажилтай, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болон өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг шалтгаанаар тухайн хугацаанд ажиллагч болон ажилгүй иргэдийн алинд ч хамаарахгүй хүн амыг хамруулна.

“Гэрийн ажилтай хүн ам”-д хүүхэд, өндөр настан, өвчтөн асардаг, гэр бүлийн хүний ажлын онцлогоос шалтгаалан хөдөлмөр эрхлээгүй зэрэг тухайн хугацааны үндсэн үйл ажиллагаа нь эдийн засгийн бус үйл ажиллагаанд тооцогдож буй хөдөлмөрийн насны хүн амыг хамруулна.

“Хөдөлмөрийн насны суралцагч” гэж бүх шатны сургууль (их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв/ зургаан сараас дээш хугацаагаар сурч буй/ болон ЕБС)-д суралцаж буй хөдөлмөрийн насны иргэнийг хэлнэ.

“Ажиллагч” гэж цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож, хөдөлмөр эрхлэлтийн аль нэг хэв шинж (статус)-д хамрагдаж буй иргэнийг хэлнэ. Цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд сүүлийн

Page 52: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

52

долоо хоногт нэгээс дээш цагаар оролцсон бол ажиллагч гэж үзнэ.

“Цалин хөлстэй ажиллагч”-д хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан эсхүл аман гэрээ болон хоёр талын тохиролцоогоор ажилладаг, хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулагддаг, ажил олгогчдод ажил, үйлчилгээ үзүүлснийхээ төлөө мөнгөн ба мөнгөн бус хэлбэрээр цалин хөлс авдаг иргэнийг хамруулна.

“Байнгын ажилтан” гэж байнгын ажлын байранд ажиллах албан ёсны гэрээтэй бөгөөд ажил олгогч нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлдөг, хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн тухай болон төрийн албаны тухай хууль тогтоомжоор зохицуулагддаг иргэнийг хэлнэ (“Хөдөлмөрийн тухай” хуулийн 3.1.15.).

“Албан ажлаа түр эрхлээгүй байгаа байнгын ажилтан”-д ээлжийн амралтаа авсан, ажил хаясан, үйлдвэрлэлийн сул зогсолт гарч байгууллагын эдийн засгийн үйл ажиллагаа түр хугацаагаар тасалдсан болон зургаан сар хүртэлх хугацаагаар өвчтэй байсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсан, суралцах, жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй зэрэг шалтгаанаар ажлаа хийгээгүй боловч хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй бөгөөд ажлын байр нь хадгалагдаж байгаа эргэн ажиллах, байнгын ажлын байранд албан ёсны гэрээтэй иргэнийг хамруулна.

“Улирлын ажилтан”-д улирлын чанартай байнгын ажлын байранд ажиллах албан ёсны гэрээтэй бөгөөд ажил олгогч нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлдөг, хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулагддаг иргэнийг хамруулна.

“Түр ажилтан”-д хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн болон иргэний хуулиар зохицуулагддаг тодорхой ажил, үйлчилгээг хөдөлмөрийн ба хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээг үйл ажиллагааны онцлогоос хамааран зургаан сар хүртэлх хугацаагаар байгуулж, цалин хөлс, орлого олдог, эдийн засгийн идэвхтэй хүн амд хамаарах, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө бие даан хариуцаж төлдөг иргэнийг хамруулна (Цагийн ажил хийж буй хөдөлмөрийн насны суралцагчийг хамруулахгүй).

“Бүрэн бус цагаар ажиллагч”-д хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж, хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулиар зохицуулагддаг боловч долоо хоногийн ажлын цаг, ердийн ажлын өдрийн үргэлжлэлээс бага хугацаагаар ажиллаж, цалин хөлс, орлого олдог, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон өөрөө хариуцан төлдөг иргэнийг хамруулна (Үүнд: цагийн ажил хийж буй хөдөлмөрийн насны суралцагчийг хамруулахгүй). Ажиллах хэлбэр, цагийг харгалзан бүрэн бус хөдөлмөр эрхлэлтэд хамааруулна (“Хөдөлмөрийн тухай” хуулийн 70.1.).

“Гэрээт ажиллагч”-д ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан эсхүл аман гэрээ болон хоёр талын тохиролцоогоор ажилладаг, хөдөлмөрийн харилцаа нь Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулагддаг, ажил олгогчдод ажил, үйлчилгээ үзүүлснийхээ төлөө мөнгөн ба мөнгөн бус хэлбэрээр цалин хөлс, урамшуулал авдаг 2.12.1.1-д хамаарахгүй иргэнийг хамруулна (“Иргэний тухай” хуулийн 359 дүгээр зүйл).

“Албан бус хөдөлмөр эрхлэгч”-д албан ёсны бүртгэл, нийгмийн хамгаалалд бүрэн

Page 53: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

53

хамрагдаагүй, аж ахуй эрхлэх зохион байгуулалтын хэлбэрт ороогүй, хөдөө аж ахуйн бус бөгөөд хуулиар хориглоогүй ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэдийг хамруулна.

“Албан ёсны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэлд бүрэн хамрагдаагүй иргэн” гэж хөдөлмөр эрхлэлтийн статистик болон захиргааны бүртгэл, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн орлогын албан татварын талаарх мэдээлэлд хамрагдаагүй иргэнийг хэлнэ.

“Нийгмийн хамгаалалд бүрэн хамрагдаагүй” гэдэгт “Нийгмийн даатгалын тухай” Монгол Улсын хуулийн холбогдох заалтын дагуу тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд хамрагдаагүй хүн ам багтана.

“Хөдөө аж ахуйн бус ажил, үйлчилгээ”-нд газар тариалан, ойн аж ахуй, мал аж ахуй, шавьж үржүүлгийн ажил, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалт, хадгалалт, үйлдвэрлэлт, тээвэрлэлт, хөдөө аж ахуйн машин, техникийн ашиглалт, засвар үйлчилгээнээс бусад ажил үйлчилгээг хамруулна.

“Аж ахуй эрхлэх зохион байгуулалтын хэлбэрт ороогүй” гэж холбогдох хуулийн дагуу хоршоо, нөхөрлөл, компанийн хэлбэрээр аж ахуй эрхэлдэггүй, өрхийн нэг гишүүн эсвэл түүнээс дээш тооны өрхийн гишүүний эзэмшилд байдаг, тухайн өрх дангаараа эсвэл бусад өрхтэй хамтран эзэмшдэг үйлдвэрлэлийнхээ зарим хэсгийг зах зээлд борлуулдаг (бараа солилцоо хийдэг), аж ахуйн зохион байгуулалтад ороогүй өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний нэгжийг хэлнэ.

“Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт”-д эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 5-11 насны, хөнгөн ажлыг 7 хоногт 14-өөс дээш цагаар хийж байгаа 12-14 насны, 7 хоногт 43 ба түүнээс дээш цагаар ажиллаж байгаа 15-17 насны бүх хүүхдийг тус тус хамруулна.

“Ажлын байр” гэж эдийн засгийн үйл ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж (статус)-ийн аль нэгэнд хамаарагдах ажил үүрэг, албан тушаалыг хэлнэ.

“Ажлын шинэ байр” гэж эдийн засгийн үйл ажиллагааны хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох болон өргөтгөх замаар албан ба албан бус салбарт шинээр бий болсон ажил, үүрэг, албан тушаалыг хэлнэ. Ажиллагчдын шилжилт хөдөлгөөн, тухайлбал ажилтан тэтгэвэрт гарсны дараа орных нь хүнийг авах, ажлын байр/орон тоо шилжих, нэгтгэн зохион байгуулах зэрэг тохиолдлыг ажлын шинэ байранд тооцохгүй.

“Байнгын ажлын шинэ байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор, баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх шинээр бий болсон ажил, үүрэг, албан тушаалыг хэлнэ (“Хөдөлмөрийн тухай” хуулийн 3.1.15.).

“Улирлын ажлын шинэ байр” гэж улирлын чанартай байнгын ажлын байранд ажиллах албан ёсны гэрээтэй бөгөөд ажил олгогч нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлдөг, хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулагддаг, шинээр бий болсон ажил, үүрэг, албан тушаалыг хэлнэ.

“Бүрэн бус хөдөлмөр эрхлэлт”-д тухайн хугацааны үндсэн үйл ажиллагаандаа

Page 54: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

54

ажлын цагийн тогтоосон доод хязгаараас бага цагаар ажилладаг эсхүл нэмэлт цагаар ажиллах хүсэлтэй бөгөөд ажиллахад бэлэн байгаа түүнчлэн тухайн хүний эзэмшсэн мэргэжил ур чадварыг бүрэн ашиглахгүй, бүтээмж доогуур байхыг хамруулна. Бүрэн бус хөдөлмөр эрхлэлт нь ил, далд гэсэн хоёр хэлбэртэй байна.

“Бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийн ил хэлбэр” гэдэг нь цалин хөлс, орлоготой хөдөлмөр эрхэлдэг боловч нэмэлт цагаар ажиллах хүсэлтэй, ажиллахад бэлэн, ажлын өдөр, цагийн тогтоосон доод хязгаараас бага цагаар ажиллаж байгаа цаг хугацаагаар хэмжигдэх хөдөлмөр эрхлэлтийг бүрэн бус хөдөлмөр эрхлэлт гэж нэрлэнэ.

“Бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийн далд хэлбэр” нь тухайн хүний эзэмшсэн мэргэжил ур чадвар бүрэн ашиглагдахгүй ажил эрхэлж байгаа нөхцлийг хэлнэ. Энэхүү хэлбэр нь эдийн засгийн үйл ажиллагаанаас олж буй орлого бага, бүтээмж доогуур, тухайн хүний эзэмшсэн мэргэжил, ур чадвар гүйцэтгэж буй ажилтайгаа зохицоогүй зэргээр тодорхойлогдоно.

“Хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж /статус/” гэж эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тухайн хүний ажиллаж байгаа байгууллага, бусад хүмүүстэй харьцах эрх мэдэл, ажил үүрэг, хүлээх хариуцлагаар тодорхойлогдоно.

“Цалин хөлстэй ажиллагч” гэж хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан эсхүл аман гэрээ болон хоёр талын тохиролцоогоор ажилладаг, хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулагддаг, ажил олгогчдод ажил, үйлчилгээ үзүүлснийхээ төлөө мөнгөн ба мөнгөн бус хэлбэрээр цалин хөлс авдаг иргэнийг хэлнэ.

“Ажил олгогч” гэж эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг бие даан гаргаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс олсон ашиг буюу ашиг олох боломжоос шууд хамаарах бизнестээ урт хугацаагаар нэг буюу түүнээс дээш ажилтныг хөдөлмөрийн болон бусад гэрээ, тохиролцооны үндсэн дээр авч ажиллуулж буй эзэн, байгууллагын удирдлагыг хэлнэ.

“Хувиараа хөдөлмөр эрхлэгч” гэж дангаараа буюу бусадтай хамтран өөрийн багаж, тоног төхөөрөмж, бусад материалыг ашиглан эдийн засгийн үйл ажиллагааг хараат бусаар явуулж, урт хугацаагаар ажилтан авч ажиллуулдаггүй (харин богино хугацаагаар түр авч ажиллуулж болно), бизнесийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрийг бие даан гаргадаг иргэнийг хэлнэ.

“Нөхөрлөл, хоршооны гишүүн” гэж үйлдвэрлэл, үйлчилгээний нөхөрлөл, хоршоонд өөрийн эд хөрөнгө, хөдөлмөрөө сайн дураар нэгтгэж гишүүнээр элссэн, үйлдвэрлэл, борлуулалт зэрэг байгууллагын бусад ажлын зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа болон гишүүдийн дунд ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэхэд бусад гишүүдтэй адил тэгш оролцдог иргэнийг хэлнэ.

“Мал аж ахуй эрхлэгч” гэж жилийн дөрвөн улирлын туршид өөрийн мал аж ахуйг эрхэлж, түүний бүтээгдэхүүн, ашиг шимээр орлого олж, амьжиргааны эх үүсвэрээ хангаж буй иргэнийг хэлнэ.

“Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүй оролцогч” гэж мал аж ахуйгаас бусад өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд цалин хөлсгүй оролцон, хувийн хэрэглээгээ хангаж буй тухайн өрхийн гишүүн болон тухайн өрхөд

Page 55: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

55

хамт амьдрахгүйгээр аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд нь оролцож байгаа иргэнийг хэлнэ.

“Эдгээр хэв шинж/статус/-д хамрагдах боломжгүй ажиллагч” гэж тэдний талаар зохих мэдээлэл хангалтгүй эсхүл дээр дурьдсан хэв шинжүүдийн аль нэгэнд хамаарах боломжгүй иргэнийг хэлнэ.

“Ажил хайгч” гэж ажилгүй эсхүл ажилтай боловч ажлын нөхцлөө сайжруулах, нэмэлт орлого олох зорилгоор ажил хайж байгаа иргэнийг хэлнэ.

“Ажилгүй иргэн” гэж тухайн хугацаанд ажилгүй байсан, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнийг хэлнэ.

a/ “ажилгүй байсан” гэж сүүлийн долоо хоногт Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр болон ажил гүйцэтгэх гэрээгээр ямар нэг ажил гүйцэтгээгүй, хувиараа ажил, үйлчилгээ эрхэлж орлого олоогүй байхыг;

б/ “ажил хийхэд бэлэн” гэж Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас татгалзахгүй байхыг;

в/ “ажил идэвхтэй хайж байгаа” гэж ажилд зуучлах төрийн болон хувийн байгууллагад бүртгүүлж, нэгээс доошгүй удаа ажлын байрны талаар мэдээлэл авсан эсхүл ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газруудын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих зэрэг ажил олох оролдлого идэвхтэй хийснийг тус тус ойлгоно.

“Урт хугацаагаар ажилгүй байгаа иргэн” гэж зургаан сар буюу түүнээс дээш хугацаагаар хөдөлмөр эрхлээгүй, ажилгүй иргэнийг хэлнэ.

“Ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн” гэж хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл хүлээн авсан, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа солих шаардлагатай болсон, эрхэлж байсан мал аж ахуй, газар тариалан, хувийн аж ахуй нь эрсдэлд орсны улмаас эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэн орлого олох боломжгүй болж болзошгүй тухайгаа хөдөлмөр зуучлалын төрийн болон хувийн байгууллагад мэдэгдэж бүртгүүлсэн иргэнийг хэлнэ.

Page 56: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

56

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

• Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль• Монгол Улсын Их Хурлын тогтоол. 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр. Дугаар 37.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр.• Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, нөхөх зааврыг батлах, зөвшөөрөх

тухай” 2013 оны 12 дугаар сарын 32-ний өдрийн тушаал. Дугаар 1/161, Хөдөлмөрийн салбарын статистикийн мэдээллийн маягтууд, нөхөх заавар.

• Хөдөлмөрийн сайдын “Маягт, заавар баталж мөрдүүлэх тухай” 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тушаал. Дугаар А/04, Хөдөлмөрийн салбар, жижиг, дунд үйлдвэр, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын захиргааны статистикийн мэдээллийн маягтууд, нөхөх заавар.

• Үндэсний статистикийн хорооны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хамтарсан тушаал. Дугаар 01-68/94. Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал.

• Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр-2006-2015 (Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 202 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт)

• Andrеs Rodriguez-Pose. The role of the ILO in implementing local economic develop-ment strategies in a globalized world, London, 31 December 2001

• Chris Lawton. A Toolkit for Assessing Local Skills Demand and Supply. UK, Nottingham Trent University, November 2010

• Daniel Garnier. Skills forecasting at city level. Economic Strategies and Innovation in Medium-sized Cities.

• European Training Foundation, How to carry out qualitative local labour market assess-ments. A handbook for professional schools and institutions, Torino, 2002

• European Centre for the Development of Vocational Training. Skills supply and demand in Europe. Methodological framework. Resaerch paper No 25, Luxembourg: Publica-tionsOfficeoftheEuropeanUnion,2012

• Glenda Quintini, Konstantinos Pouliakas. Matching Skills and Labour Market Needs Building Social Partnerships for Better Skills and Better Jobs, World Economic Forum, The Global Agenda Council on Employment, Davos-Klosters, Switzerland 22-25 Janu-ary, 2014

• Kelly S. Mikelson., Matt Giani., Estimating Labor Demand and Supply in Texas: How Planning Tools and Data are Used. Texas Workforce Investment Council (TWIC), The Ray Marshall Center for the Study of Human Resources at the University of Texas at Austin, July 2014

• Ministry of Training, Colleges and Universities, Guide to using labour market information in Ontario. Canada, August, 2005

• Nicholas Mangozho. Current Practices in Labour Market Information Systems Devel-opment For Human Resources Development Planning in Developed, Developing and Transition Economies, Working paper № 13 (ILO Geneva)

• Silke Woltermann. The Labor Market Information System as an Instrument of Active La-borMarketPolicies.BeitrдgeausderPraxisderberuflichenBildung–Nr.11,DeutscheGesellschaft fьr Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH, November 2012

• Tine Andersen, Lizzi Feiler and Gregor Schulz. The role of employment service provid-ers, Guide to anticipating and matching skills and jobs. European Training Foundation / European Centre for the Development of Vocational Training /International Labour Of-fice,2015

• UK Commission for Employment and Skills. Information to Local Intelligence: Guidance onLocalLabourMarketAssessments.Briefingpaper:Revisededition,August2014

Page 57: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

57

• Мянганы Сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа. Эцсийн тайлан. Улаанбаатар

• Б.Оскарсон, Л.Лханям, Э.Ууганбилэг. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тоон судалгаа. Мэргэжлийн сургалтын байгууллагын багш нарт зориулсан гарын авлага, Нийгмийн Хамгааллын Салбарын Хөгжлийн Хөтөлбөр төсөл. Ур чадварын сургалт, Аж ахуй эрхлэлтийн дэмжих төсөлУлаанбаатар. 2004 он

• Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн зах зээлийн статистикийн гарын авлага, Улаанбаатар, 2014, “Хөх Монгол Принтинг” ХХК

• Дунд ба урт хугацааны хөдөлмөрийн эрэлт-нийлүүлэлтийн таамаглал, Хөдөлмөрийн судалгааны институт, Улаанбаатар, 2014

• Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тоон болон чанарын судалгааны дүн, Судалгааны тайлан. Баянхонгор хот, 2015

• Увс аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тоон болон чанарын судалгааны дүн, Судалгааны тайлан, Улаангом, 2015

Page 58: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн

“Монгол Улсын Баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалт” төсөл

Монгол Улс, Улаанбаатар хотБаянзүрх дүүрэг, 49622, Токио гудамж, 14А

Нисора цамхаг, Өрөө #206Утас: +976 70156171

И-мэйл: [email protected]

58

Page 59: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн
Page 60: ОРОН НУТГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНyepp.mn/wp-content/uploads/2017/07/Oron-nutag-dahi-XZZ-iin-erelt... · үндэсний статистикийн