· web viewyi шат: Олон нийтийн байгууллага, сургуулийн...

5
Будын Оюунгэрэл 1969 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд МУИС-д элсэн суралцаж Түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. 2009 онд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг Нийгмийн удирдлагын менежерээр төгссөн. Боловсролын байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролын тэргүүний ажилтан. Тэргүүлэх зэрэгтэй. Нийслэлийн сургагч багш, Клиник профессор. Туршлагын нэр: “СУРАГЧДАД СУДАЛГАА ХИЙХ ЧАДВАР ЭЗЭМШҮҮЛЭХ, СУДАЛГААНЫ ТАЙЛАН ИЛТГЭЛ ТАВИХ АРГАД СУРАЛЦУУЛАХ НЬ” Туршлагын онолын үндэслэл Америкийн сэтгэл зүйч Эрик Эриксоны Хүний хөгжлийн онолоор 12-20 насанд зөрчил зохистой шийдвэрлэгдвэл хүүхэд, залуучууд өөрийн “Би”-гээ сайтар ойлгох боломжтой гэж үздэг. Иймээс ахлах ангийн багшийн голлох үүрэг нь шинжлэх ухааны мэдлэг, чадвар олгохын сацуу хүүхдийн ирээдүйн хөгжил, төлөвшил, ертөнцийг үзэх үзэл, мэргэжил сонголт, зорилго тэмүүллээ тодорхойлоход нь бодит дэмжлэг үзүүлэх нь чухлаар тавигдаж байна. Нөгөө талаас А.Маслоугийн хэрэгцээний шатлалын онолын үүднээс ахлах ангийн сурагчид өөрийгөө хүндэтгэх, идэвхжүүлэх хэрэгцээ, бие даах чадварт сурах, өөрийгөө хөгжүүлэх нөөц боломжийг хайх нь нийгмийн хариуцлагатай иргэн төлөвшүүлэхэд чухал түлхэц болох юм. Иймд сурагч бүрийн оролцоог хангах, мэдлэгээ хэрэглээ болгон хувиргах чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг эцэг эх, олон нийтийн оролцоо, анги удирдсан болон мэргэжлийн багш, сургуулийн удирдах ажилтан, шийдвэр гаргагчдын дэмжлэгтэйгээр хөгжүүлэх шаардлагатай байна. Туршлага бий болох нөхцөл шалтгаан АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН БИЕ ДААН СУРАЛЦАХ АРГА БАРИЛ ЭЗЭМШИХ, ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАХАД СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ТҮҮНИЙГЭЭ БОЛОВСРУУЛАН НЭГТГЭХ ДҮГНЭЛТ ХИЙХ, ШИНЭ САНАЛ ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ИЛЭРХИЙЛЭХ, ИЛТГЭХ ЧАДВАР ДУТАГДАХ ЯВДАЛ БАЙДАГ /ТӨССӨН СУРАГЧДЫН САНАЛ/ Үр дүнд суурилсан боловсрол олгох бөгөөд өнөөгийн нийгмийн шаардлага ажилд авах шалгуур нь тухайн хүний ур чадвар, хариуцлагатай байдал, манлайлах ур чадвар, ёс зүйтэй байдал гэж үзэж байна. Туршлагын шинэлэг тал, ач холбогдол

Upload: others

Post on 12-Jan-2020

16 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1:  · Web viewYI шат: Олон нийтийн байгууллага, сургуулийн удирдлага, эцэг эх, багш, ахлах ангийн төлөөлөл,

Будын Оюунгэрэл

1969 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд МУИС-д элсэн суралцаж Түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. 2009 онд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг Нийгмийн удирдлагын менежерээр төгссөн. Боловсролын байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролын тэргүүний ажилтан. Тэргүүлэх зэрэгтэй. Нийслэлийн сургагч багш, Клиник профессор.

Туршлагын нэр: “СУРАГЧДАД СУДАЛГАА ХИЙХ ЧАДВАР ЭЗЭМШҮҮЛЭХ, СУДАЛГААНЫ ТАЙЛАН ИЛТГЭЛ ТАВИХ АРГАД СУРАЛЦУУЛАХ НЬ”

Туршлагын онолын үндэслэл

Америкийн сэтгэл зүйч Эрик Эриксоны Хүний хөгжлийн онолоор 12-20 насанд зөрчил зохистой шийдвэрлэгдвэл хүүхэд, залуучууд өөрийн “Би”-гээ сайтар ойлгох боломжтой гэж үздэг. Иймээс ахлах ангийн багшийн голлох үүрэг нь шинжлэх ухааны мэдлэг, чадвар олгохын сацуу хүүхдийн ирээдүйн хөгжил, төлөвшил, ертөнцийг үзэх үзэл, мэргэжил сонголт, зорилго тэмүүллээ тодорхойлоход нь бодит дэмжлэг үзүүлэх нь чухлаар тавигдаж байна.Нөгөө талаас А.Маслоугийн хэрэгцээний шатлалын онолын үүднээс ахлах ангийн сурагчид өөрийгөө хүндэтгэх, идэвхжүүлэх хэрэгцээ, бие даах чадварт сурах, өөрийгөө хөгжүүлэх нөөц боломжийг хайх нь нийгмийн хариуцлагатай иргэн төлөвшүүлэхэд чухал түлхэц болох юм. Иймд сурагч бүрийн оролцоог хангах, мэдлэгээ хэрэглээ болгон хувиргах чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг эцэг эх, олон нийтийн оролцоо, анги удирдсан болон мэргэжлийн багш, сургуулийн удирдах ажилтан, шийдвэр гаргагчдын дэмжлэгтэйгээр хөгжүүлэх шаардлагатай байна.

Туршлага бий болох нөхцөл шалтгаан

• АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН БИЕ ДААН СУРАЛЦАХ АРГА БАРИЛ ЭЗЭМШИХ, ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАХАД СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ТҮҮНИЙГЭЭ БОЛОВСРУУЛАН НЭГТГЭХ ДҮГНЭЛТ ХИЙХ, ШИНЭ САНАЛ ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ИЛЭРХИЙЛЭХ, ИЛТГЭХ ЧАДВАР ДУТАГДАХ ЯВДАЛ БАЙДАГ /ТӨССӨН СУРАГЧДЫН САНАЛ/

• Үр дүнд суурилсан боловсрол олгох бөгөөд өнөөгийн нийгмийн шаардлага ажилд авах шалгуур нь тухайн хүний ур чадвар, хариуцлагатай байдал, манлайлах ур чадвар, ёс зүйтэй байдал гэж үзэж байна.

Туршлагын шинэлэг тал, ач холбогдол

1.СУРАГЧДЫН ЖИГД ОРОЛЦООГ ХАНГАДАГ /ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ/

2.ӨӨРТӨӨ ИТГЭХ, ӨӨРӨӨРӨӨ БАХАРХАХ БОЛОМЖ ОЛГОДОГ

3.СУРАГЧДЫН АХИЖ ДЭВШИХ ХҮСЭЛ СОНИРХЛЫГ БИЙ БОЛГОДОГ

4.СУРАГЧДЫН ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ БОДИТ НӨХЦӨЛИЙГ ХАНГАДАГ

5.МЭДЛЭГЭЭ ХЭРЭГЛЭЭ БОЛГОХ БОЛОМЖ ОЛГОДОГ

6 БАГААРАА ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ ОЛГОДОГ

Page 2:  · Web viewYI шат: Олон нийтийн байгууллага, сургуулийн удирдлага, эцэг эх, багш, ахлах ангийн төлөөлөл,

7. ТУХАЙН АНГИ БҮЛГҮҮДИЙН ХООРОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Туршлагын арга аргачлал

I шат : 11-р ангийн сурагчдад дараах сэдвээр сургалтыг явуулна.

Нийгмийн судалгаа хийх үндсэн шаардлага ач холбогдол Социологийн судалгаа хэрхэн хийх аргачлал Суурь судалгаа, харьцуулсан судалгаа хийх Судалгааны асуулга зохиох аргачлал Судалгааны төлөвлөлт, боловсруулалт хийх аргачлал Судалгааны тайланг хэрхэн нэгтгэж, илтгэх аргачлал

II шат: Анги дотор өөрсдийн сонголтоор багуудад хуваагдаж багшийн чиглүүлэгтэйгээр судалгааны сэдэв сонгоно.

III шат: Багууд багштайгаа хамтран хэлэлцэж судалгааны төлөвлөгөөг гаргаж гишүүд ажил үүргийн хуваарь хийнэ.

IV шат: Төлөвлөгөөний дагуу судалгааны явцыг хянан багшаас зөвлөгөө өгөх, судалгааны обьект, орчин нөхцөлөөр хангахад дэмжлэг үзүүлнэ.

V шат: Судалгааны материалуудыг нэгтгэн боловсруулж шаардлага хангасан байдлыг багш үзэж зөвлөнө.

YI шат: Олон нийтийн байгууллага, сургуулийн удирдлага, эцэг эх, багш, ахлах ангийн төлөөлөл, анги хамт олноо урьж оролцуулан судалгааны тайлан илтгэлээ тавина.

YII шат: Илтгэлийн явцад дараах шалгуур бүхий үнэлгээний хуудсаар сургуулийн удирдлага, секцийн багш нарын өгсөн үнэлгээ дүгнэлт санал зөвлөгөөг нэгтгэн багуудад танилцуулна.

Сурагчдын агуулгаа судалсан байдал Мэдээлэл цуглуулсан, боловсруулсан байдал  Судалгаа хийсэн байдал Техник хэрэгсэл, оффис программуудыг ашиглаж буй байдал /проектортой ажиллах,

илтгэлээ стандартын дагуу бэлтгэсэн байдал, агуулгын түлхүүр үгийг оновчтой ашигласан байдал зэргийг харгалзан үзэж 1-5 оноо өгнө.

Цэгцтэй, оновчтой тайлбарлан илтгэж буй чадвар 

YIII шат: Багуудын илтгэлийг олон нийтийн байгууллага, сургуулийн удирдлага, эцэг эх, багш, анги хамт олныхоо төлөөллийн оролцоотойгоор хэлэлцүүлж судалгааны дүгнэлт санал зөвлөмжөөс ажил үүргийн хүрээнд хэрэгжүүлж болохуйц саналыг түүвэрлэн хэрэгжүүлдэг.

Туршлагын хэрэгжилт сурагч хамрагдсан

2014 оны хичээлийн жилд: Нийт 19 багийн 60 сурагч хамрагдсан. Үүнд:

• Б.Оюунбилэг багштай 11а ангийн 8 багийн тайлан илтгэл• Ж.Одсүрэн багштай 11б ангийн 6 багийн тайлан илтгэл

Page 3:  · Web viewYI шат: Олон нийтийн байгууллага, сургуулийн удирдлага, эцэг эх, багш, ахлах ангийн төлөөлөл,

• Х.Секер багштай 11в ангийн 5 багийн тайлан илтгэл нийт 19 тайлан илтгэл 2015 оны хичээлийн жилд:

• Л.Гадьмаа багштай 11в ангийн 15 багийн 38 сурагчийн тайлан 2016 оны хичээлийн жилд: Нийт 20 багийн 112 сурагч хамрагдсан .

• М.Эрдэнэчимэг багштай 11а ангийн 5 баг багийн тайлан • Ё.Бүрэнтуяа башгтай 11б ангийн 5 баг багийн тайлан • Ц.Уламбаяр багштай 11в ангийн 5 баг багийн тайлан• Б.Оюунгэрэл багштай 11г ангийн 5 багийн багийн тайлан нийт 20 тайлан илтгэл

тавигдсан

Туршлагын үр дүнг тооцсон байдал

2014, 2015, 2016 оны хичээлийн жилд “Нийгмийн тулгамдсан асуудал” сэдэвт тайлант илтгэлийг 3 жил дараалан тасралтгүй зохион байгуулснаар нийт 51 багийн 216 сурагчийн 51 илтгэлийг олон нийтийн байгууллага, сургуулийн удирдлага, эцэг эх, багш, анги хамт олныхоо төлөөллийн оролцоотойгоор хэлэлцүүлснээр судалгааны дүгнэлт санал зөвлөмжөөс ажил үүргийн хүрээнд хэрэгжүүлж болохуйц саналыг түүвэрлэн сурталчилсан.

Туршлагын үр өгөөж

Сурагч, өөртөө итгэлтэй болж олон чадваруудыг багийн хамтын ажиллагаагаар бэрхшээл хүндрэл багатайгаар эзэмшиж улмаар Их дээд болон мэргэжлийн сургуульд суралцахад судалгаа шинжилгээний суурь чадвар эзэмшсэн учир бэрхшээл бага тулгардаг.

Сурагч бүр дараах чадваруудыг эзэмшсэн байдаг. Үүнд:1.Cудалгаа хийх дур сонирхолтой болсон2.Өөртөө итгэх итгэл нэмэгдсэн3.Хамтран багаараа ажиллах дадал эзэмшсэн4. Power point программыг ашиглаж сурсан5. Агуулгаа судлах, мэдээлэл цуглуулах, мэдээллээ боловсруулж сурсан6. Зөв сайхан товч оновчтой ярьж илтгэж сурсан7. Шинжлэх ухаанч арга барилд суралцсан байдаг.