ubb 11-201-00

18
1. “Хот байгуулалт” Улсын Їйлдвэрийн Газарт боловсруулав. 2. Монгол Улсын Дэд Бїтцийн Хєгжлийн Сайдын 2000 оны 04-р сарын 03-ны єдрийн 95 дугаар тушаалаар батлав. Энэхїї нормативын баримт бичгийг Барилга, Архитек- турын Газрын (Засгийн Газрын Хэрэгжїїлэгч Агентлаг)-ын зєвшєєрєлгїйгээр бїрэн болон хэсэгчлэн, хувилах, олшруулах, тараахыг хориглоно.

Upload: barilgamn

Post on 16-Nov-2014

622 views

Category:

Documents


6 download

TRANSCRIPT

1. “Хот байгуулалт” Улсын Їйлдвэрийн Газарт

боловсруулав.

2. Монгол Улсын Дэд Бїтцийн Хєгжлийн Сайдын

2000 оны 04-р сарын 03-ны єдрийн 95 дугаар

тушаалаар батлав.

Энэхїї нормативын баримт бичгийг Барилга, Архитек- турын Газрын (Засгийн Газрын Хэрэгжїїлэгч Агентлаг)-ын зєвшєєрєлгїйгээр бїрэн болон хэсэгчлэн, хувилах, олшруулах, тараахыг хориглоно.

УББ-11-201-00

3

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН ЗААВАРЧИЛГА БАРИМТ БИЧИГ

БЇС НУТГИЙН ХЄГЖЛИЙН ТЄСЄЛ БОЛОВСРУУЛАХ АРГАЧИЛСАН ЗААВАР

METHODILOGICAL GUIDLINE OF THE PROJECT PROPOSAL FOR THE REGIONAL DEVELOPMENT

Нэг. Зорилго, нийтлэг їндэслэл.

1.1 Бїс нутгийн хєгжлийн тєслїїдийн талаар захиалагч, гїйцэтгэгч, сонирхогч байгууллагууд нэгдсэн тодорхой ойлголттой болж зураг тєслийн їе шатны ажлуудыг гїйцэтгїїлэхийн тулд зургийн даалгавар боловсруулах, гэрээ хэлэлцээр байгуулах, судалгааны материал бїрдїїлэх, тєслийн їндсэн шийдэл гаргах, баталгаажуулах, хэрэгжїїлэх ажлыг боловсронгуй болгоход аргачилсан зааврын зорилго оршино.

1.2 Монгол улсын Їндсэн хуулийн “Тєр нь їндэсний эдийн засгийн аюулгїй байдал, аж ахуйн бїх хэвшлийн болон хїн амын нийгмийн хєгжлийг хангах зорилгод нийцїїлэн эдийн засгийг зохицуулна…” гэсэн заалт нь хїн амын нутагшилт, суурьшил, бїс нутгийн хєгжлийн бїх шатны тєслийн їзэл баримтлал болно.

1.3 Бїс нутгийн хєгжлийн їндсэн шийдлийг боловсруулахдаа Монгол улсын Їндсний аюулгїй байдлын їзэл баримтлал, Хот байгуулалтын талаар тєрийн бодлогын чиглэл, хїчин тєгєлдєр мєрдєгдєж буй хот байгуулалтын норматив, заавар, журам, дїрмийг баримтлана.

УББ-11-201-00 

1.4 Бїс нутгийн хєгжлийн тєслийг боловсруу- лахдаа хотжих їйл явцаас їїдэн гардаг сєрєг їр дагаврыг хязгаарлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, тогтвортой хєгжлийн баталгааг хангах олон улсын болон їндэсний хєтєлбєрийн холбогдох заалтуудыг їндэс болгоно.

1.5 Хїн амын нутагшилт, суурьшлын ерєнхий тєсєл нь їндсэн бїсїїдийн хєгжлийн тєсєл боловсруулах, бїсийн хєгжлийн тулгуур болон дэд тєвїїдийн хєгжлийг тодорхойлох, їндсэн бїсїїдийн хєгжлийн тєсєл нь бичил бїс, тэдгээрийн тєв, бїлэг суурин болон хот орчмын бїсийн хєгжлийг тодорхойлох їндэслэл болно.

1.6 Їндсэн бїсїїд, бичил бїс, аймгийн нутаг дэвсгэрийн хєгжлийн тєсєл нь тухайн нутаг дэвсгэрийн хот орчмын бїс, хот суурины хєгжлийн хэтийн тєлєвийг тодорхойлох їндэслэл болно.

1.7 Нийслэл хотын тухайд улс орны нийгэм, эдийн засгийн хєгжилд эзлэх байр суурь, гїйцэтгэх болон тэргїїлэх їїргийн хувьд экологийн даац, хот байгуулалтын багтаамжид тулгуурласан нутаг дэвсгэрийн зохистой бїтэц бїхий мужаар хєгжих чиглэлийг баримтлана.

Хоёр. Тєсєл боловсруулах ажлын зохион байгуулалт

2.1 Хїн амын нутагшилт, суурьшлын болон бїс нутгийн хєгжлийн тєслийг Хот байгуулалтын асуудал эрхэлсэн Тєрийн захиргааны тєв байгууллагаас зєвшєєрєл авсан мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж гїйцэтгэнэ.

2.2 Эрх бїхий байгууллага, аж ахуйн нэгж нь тєслийг батлагдсан зургийн даалгаврыг їндэслэн захиалагч байгууллагатай байгуулсан гэрээний їндсэн дээр гїйцэтгэнэ.

УББ-11-201-00

5

2.3 Зургийн даалгаварт тєсєл боловсруулах їндэслэл зорилго, хамрах хїрээ, газар нутгийн хэмжээ, хил хязгаар, тєслийн їе шат, тєлєвлєлтийн хугацаа, ашиглах материал, тєлєвлєлтийн їндсэн шийдэл, техникийн нєхцєл, зураг тєслийн бїрдэл, онцгой шаардлага, захиалагч болон гїйцэтгэгч байгууллага зэргийг тодорхой тусгана.

2.4 Зургийн даалгаврыг Хот байгуулалтын тухай хуулийн 6 дугаар зїйлд заасны дагуу тєрийн захиргааны тєв болон аймгийн Иргэдийн тєлєєлєгчдийн хурал батална.

2.5 Нутаг дэвсгэрийн хєгжлийн бїх їе шатны тєслийн захиалагч, гїйцэтгэгч нарын хооронд байгуулах гэрээ нь ерєнхий зїйл, захиалагч болон гїйцэтгэгч байгууллагын хїлээх їїрэг, хоёр талын харилцан хїлээх хариуцлага, санхїїжилт, гэрээт ажлыг гїйцэтгэх хугацаа, гэрээт ажлын биелэлтийг дїгнэх їе шат, хугацаа, гэрээг цуцлах їндэслэл зэрэг їндсэн бїтэцтэй байна.

2.6 Захиалагч, гїйцэтгэгч байгууллагын холбогдох албан тушаалтан харилцан тохиролцож байгуулсан гэрээг захиалагч байгууллагын дарга ( захирал ) буюу эдийн засаг, санхїїгийн асуудал хариуцсан албан тушаалтан батална.

2.7 Тєслийн захиалга боловсруулах, орон нутагт суурь судалгааны материалыг бїрдїїлэх, їнэлэлт дїгнэлт єгєх, тєслийн шийдэл гаргах, баталгаажуулах їйл ажиллагаанд тухайн чиглэлийн мэргэжлийн болон хяналтын байгууллагын холбогдох албан тушаалтан мэргэжлийн хїмїїсийг оролцуулах шаардлагатай.

2.8 Тєсєлд хамрагдаж буй нутаг дэвсгэр дээр урьд ємнє хийгдсэн эрдэм шинжилгээ, хайгуул судалгаа, зураг тєслийн тїїнчлэн эдийн засаг, нийгэм соёл, байгаль экологи, дэд бїтцийн хєгжилтэй холбоотой тайлан тєлєвлєгєє тєслийн материалыг холбогдох байгууллагууд

УББ-11-201-00 

харьяалал їл харгалзан гїйцэтгэгч байгууллагад тогтоогдсон журмын дагуу гаргаж єгєх їїрэг хїлээнэ.

2.9 Хїн амын нутагшилт, суурьшлын хєгжлийн ерєнхий тєсєл, бїс нутгийн бїх їе шатны ( аймгийн хєгжлийн, бичил бїсийн хєгжлийн, хот орчмын бїсийн хєгжлийн ) тєслїїдийг батлуулахын ємнє тєрийн захиргааны эрх бїхий байгууллагаас дїгнэлт гаргуулна.

2.10 Хїн амын нутагшилт, суурьшлын хєгжлийн ерєнхий тєсєл болон бїс нутгийн їе шатны тєслїїд тусгайлсан бїс ( эдийн засгийн чєлєєт бїс, аялал жуулчлал, амралт сувилалын хєгжлийн тєсєл )-ийн тєслїїдийг батлахад Хот байгуулалтын тухай хуулийн 6 дугаар зїйлийн холбогдох заалтуудыг дагаж мєрдєнє.

2.11 Тєслийг баталгаажуулахад захиалагч, гїйцэт- гэгч байгууллагууд харилцан адил їїрэг хариуцлага хїлээнэ.

2.12 Нутаг дэвсгэрийн хєгжлийн тєслїїдийг боловсруулах ажил нь Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зїйлийн холбогдох заалтын дагуу санхїїжигдэнэ.

Гурав Тєслийн їе шат бїрдэл

3.1 Нутаг дэвсгэрийн хєгжлийн їндсэн тєслїїд нь дараах їе шатуудтай байна. Їїнд:

а. Хїн амын нутагшилт, суурьшлын хєгжлийн ерєнхий тєсєл ( улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд )

б. Хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан їндсэн бїс нутгийн хєгжлийн тєсєл

в. Аймгийн нутаг дэвсгэрийн хєгжлийн тєсєл г. Нийслэлийн нутаг дэвсгэр ( Улаанбаатар муж )-

ийн хєгжлийн тєсєл д. Хот орчмын бїс ( дагуул хотуудын тогтолцоо )-

ийн хєгжлийн тєсєл е. Сум дундын нутаг дэвсгэрийн хєгжлийн тєсєл

3.2 Нутаг дэвсгэрийн хєгжлийн тусгайлсан тєслїїд

УББ-11-201-00

7

нь дараах їндсэн чиглэлїїдтэй байна. Їїнд: а. Дэд бїтэц ( зам тээвэр, эрчим хїч, холбоо

мэдээлэл )-ийн ерєнхий тєслїїд б. Аялал жуулчлал хєгжїїлэх тєсєл в. Байгаль орчныг хамгаалах тєсєл г. Салбарын хєгжил ( хєдєє аж ахуй, хїнсний

хангамж, їндэсний аж їйлдвэр, барилга, барилгын материал )-ийн тєсєл

д. Эдийн засгийн чєлєєт бїсийн тєсєл е. Бусад чиглэлийн тєсєл

3.3 Нийт нутаг дэвсгэрийн хєгжлийн їндсэн тєслїїдийн тєлєвлєлтийн хугацааг 20 жил, эхний ээлжийн тєлєвлєлтийн хугацааг 5-10 жилээр тєлєвлєнє.

3.4 Нутаг дэвсгэрийн тусгайлсан тєслийн тухайд хэрэгжїїлэх хугацаа, хєрєнгє санхїїжилтын эх їїсвэртэй холбоотойгоор тєлєвлєлтийн хугацааг аль болох богино хугацаанд їр дїнд хїрэх бодит боломжийг харгалзан тогтооно.

3.5 Нутаг дэвсгэрийн хєгжлийн болон тусгайлсан чиглэлийн тєсєл нь зураглалын болон бичиглэлийн баримт бичгээс бїрдэнэ.

3.6 Зураглалын баримт бичиг нь:

а) Нутаг дэвсгэрийн одоогийн байдал б) Иж бїрэн їнэлгээ в) Хєгжлийн хэтийн тєлєв гэсэн їндсэн

зургуудаас гадна судалгаа, иж бїрэн їнэлгээний шатанд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, газрын харилцаа , байгаль, цаг уурийн нєхцєл, хот суурины байршил, їїргийн ялгаа, хот байгуулалтын їнэлгээ ( барилгын уур амьсгалын мужлал, газар хєдлєлт, мєнх цэвдэг, усан хангамж, дэд бїтцийн сїлжээ, эрдэс тїїхий эдийн байршил, нєєц ) хїн амын нутагшилт, суурьшлын тогтолцоо, амралт сувилал, аялал жуулчлал, байгаль орчны хамгаалал, тїїх соёлын дурсгал зэрэг хавсарга тодотгол зургуудыг тухайн тєслєєр шийдвэрлэх

УББ-11-201-00 

асуудлын хїрээ, шаардлагыг харгалзан їнэлгээ дїгнэлт єгєх, харьцуулалт дїн шинэжилгээ хийх, хэтийн хєгжлийн тєлєвийг тодорхойлох їндэслэлийг тодруулах зорилгоор гїйцэтгэнэ.

Зураглалын баримт бичгийг хувилбараар боловс- руулж болно.

3.7 Бичиглэлийн баримт бичиг нь:

Суурь судалгаа, їнэлгээ дїгнэлт, харьцуулалт, тооцоо, їндсэн шийдлийг хамарсан тайлбар бичиг, товч тайлбар бичгээс бїрдэнэ. Тайлбар бичигт тєсєл боловсруулах їндэслэл, зургийн даалгавар, зохиогчийн бїрэлдэхїїн, тєсєлд оролцсон эрдэм шинжилгээ, зураг тєсєл, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн жагсаалт, шїїмж дїгнэлт, санал, баталгаажуулсан баримт бичгийг хавсаргана.

Товч тайлбар бичгийг тєсєл батлагдах шатанд санал авах, шїїмж дїгнэлт гаргуулах зорилгоор холбогдох їндсэн зураглалын хавсралттайгаар гїйцэтгэнэ.

3.8 График зураглалын єнгєт эх хувийг захиалагч байгууллагад хоёр хувь тайлбар бичгийн хамт шилжїїлнэ. Тайлбар бичгийг 4 хувь їйлдэж нэг хувийг тогтоосон журмын дагуу зураг тєслийн архивт шилжїїлж нэг хувь нь гїйцэтгэгч байгууллагын архивт їлдэнэ.

Дєрєв. Нутаг дэвсгэрийн хєгжлийн тєслєєр шийдвэрлэх їндсэн асуудлууд

4.1 Нутаг дэвсгэрийн хєгжлийн бїх їе шатны тєсєл: -Одоогийн байдлын судалгаа дїгнэлт -Нутаг дэвсгэрийн иж бїрэн їнэлгээ -Тєслийн їндсэн шийдэл -Хэрэгжїїлэх арга хэмжээ гэсэн їндсэн

бїтэцтэй байна.

УББ-11-201-00

9

4.2 Байгалийн нєхцєл нєєцийн судалгааг нутаг дэвсгэрийн хэмжээ байгалийн бїс бїслїїр, био уур амьсгал, геоморфлогийн нєхцєл, геологийн тогтоц, хєрс, ургамлын бїрхэвч ан амьтан, уур амьсгал, хур тундас, нар салхины нєлєєлєл, нєєц, ус, нуур, гол мєрний нєєц, эрдсийн тїїхий эдийн нєєц зэрэг сэргээгдэх болон їл сэргээгдэх нєєц гэсэн чиглэлїїдээр нарийвчлан гаргана.

4.3 Аялал, жуулчлал, амралт сувилал хєгжїїлэх нєєцєд байгалийн їзэсгэлэнт газрууд, тїїх соёлын дурсгалт газрууд, рашаан ус, эмчилгээний шавар болон бусад нєєц ан амьтан, ургамал, байгалийн сонин їзэгдэл, тусгай хамгаалалттай газрууд, нуур цєєрєм, гол горхи, хїрхэрээ говийн элсэн манхан, баян бїрд зэрэг євєрмєгц тогтоц бїхий газар нутаг хамаарна. Амралт сувилал, аялал жуулчлалын нєєцийн їнэлгээний їр дїн нь тухайн нутаг дэвсгэрийн тївшинд їїргийн чиглэлийг нийтийн амралт, сувилал, аялал жуулчлал хєгжїїлэхэд тохиромжтой, аялал жуулчлал хєгжїїлэхэд хязгаарлагдмал тохиромжтой, уулын спорт, байгалийн аялалын, орон нутгийн амралт, аялал жуулчлалын, аялал жуулчлал амралтад тохиромжгїй зэрэг ангилалаар зэрэглэл тогтооход оршино.

4.4 Хєдєє аж ахуйн судалгаа, їнэлгээнд газар эдэлбэрийн байдал, газрын баланс, хєдєє аж ахуйн эдэлбэр газрын ангилал хувиарлалт (бэлчээрийн, тариа- лангийн, хадлангийн г.м ), бэлчээрийн ачаалал, даац, тэжээлийн нєєц, малын тоо толгой тєрєл бїрээр гаргана.

4.5 Хот байгуулалтын їнэлгээг хот, суурин тус бїрээр дараах їзїїлэлтїїдээр гаргана. Їїнд:

- Далайн тївшнээс дээш єргєгдсєн байдал - Барилгын уур амьсгалын аль бїсэд хамаарах - Эдэлбэр газрын гадаргуугийн налуугийн процент - Їер, ус, салхи шуурга, элсний нєлєєнд автагдах

байдал - Хєрсний усны тївшин - Ул хєрсний тєрєл - Олон жилийн цэвдэг хєрсний тархалт

УББ-11-201-00 

10 

- Газар чичирхийллийн балл ( бичил мужлалаар ) - Усан хангамжийн эх їїсвэр - Тухайн газар орны онцлогоос хамаарах бусад

нєлєєлєл:

4.6 Хот байгуулалтын судалгааны їр дїн нь хот, суурин тус бїрээр тохиромжтой, хязгаарлагдмал тохиромжтой, тохиромжгїй гэсэн їнэлгээгээр тодорхойлогдоно.

4.7 Дээрхи судалгаа, дїгнэлт, їнэлгээнд тулгуурлан байгалийн нєхцєл нєєц болон хїний їйл ажиллагаанаас хамаарах хїчин зїйлїїдийн нийлбэр утгаар нутаг дэвсгэрийн иж бїрэн їнэлгээ тодорхойлогдоно.

Нутаг дэвсгэрийн иж бїрэн їнэлгээнд хїрээлэн буй байгаль орчныг хамгаалах экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хот байгуулалт, хїн амын тєвлєрлєєс їїдэн гарах сєрєг нєлєєлєл ( хєрс, ус, агаарын бохирдол, цєлжилт, хєрсний эвдрэл, бэлчээрийн дутагдал )-ийн талаар чиглэл тус бїрээр тодорхой дїгнэлт, їнэлгээ єгнє.

4.8 Одоогийн байдлын судалгаа дїгнэлт, нутаг дэвсгэрийн иж бїрэн їнэлгээний шатанд тєсєлд хамрагдах нутаг дэвсгэрийн хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн бїтэц, зохион байгуулалт, хот суурины байршил, тэдгээрийн гїйцэтгэх їїрэг, нийгэм эдийн засгийн хєгжлийн тївшин, дэд бїтцийн сїлжээ, хїн амын хєдєлмєрийн нєєц, ажил эрхлэлт, ядуурлын тївшин, хєдєє аж ахуй, хїнсний хангамж, аж їйлдвэр, барилга, нийгмийн дэд бїтэц ( орон сууц, соёл ахуйн їйлчилгээ, сургууль, эмнэлэг )-ийн талаар статистик мэдээ болон орон нутагт явуулсан нарийвчилсан судалгаанд тулгуурлан хэтийн хєгжлийн тєлєвийг тодорхойлно.

4.9 Одоогийн байдлын судалгаа, дїгнэлт, иж бїрэн їнэлгээний їр дїн нь тєсєлд хамрагдах нутаг дэвсгэрийн хэмжээнд нєлєєлєх гол хїчин зїйл, їнэмлэхїй давуу буюу харьцангуй давуу талууд тїїнчлэн сєрєг нєлєєллїїдийг їндэслэлтэй тогтооход оршино.

УББ-11-201-00

11

4.10 Тухайн нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засгийн хєгжилд нєлєєлєх хїчин зїйлїїдийн харилцан шїтэлцээг харгалзан нєхцєл нєєцдєє тїшиглэн харьцангуй бие дааж хєгжих, бїс нутгийн хєгжлийн ялгааг жигдрїїлэх замаар алс хэтийн хараатай, нийгмийн баримжаатай, тогтовортой хєгжлийн їндэслэлийг тодорхойлоход тєслийн їндсэн шийдэл чиглэгдэнэ.

4.11 Тєслийн їндсэн шийдлиййг гаргахдаа хїн амын нутагшилт, суурьшлын тїїхэн уламжлал, їндэсний онцлог, хїн ам, газар нутаг, байгаль уур амьсгалын євєрмєгц байдал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бїтэц, зохион байгуулалтын єєрчлєлт, хот, суурины хєгжлийн хурдац, тєвлєрєл, шилжих хєдєлгєєн, нийгмийн шинэчлэлт єєрчлєлтийн їеийн сэтгэхїй, шинэлэг шаардлага, ахуйн соёлын тївшин, орчин цагийн шинжлэх ухаан техникийн ололт зэрэг олон талт асуудлыг харьцуулан дїгнэлт хийх шаардлагатай.

4.12 Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд болон хэсэгчилсэн байдлаар тїїнчлэн хот, суурины хєгжлийн чиглэлээр урьд ємнє хийгдсэн зураг тєсєл, хайгуул судал- гаа, тусгайлсан тєслїїдийн хэрэгжилт, харилцан уялдаанд дїгнэлт єгч, зарим суурь судалгааны материалыг аль болохоор ашиглах нь хугацаа, єртєг зардлыг хэмнэх тєдийгїй судалгааны їндэслэл, бїрдэл талаасаа илїї їр дїнтэй байж болох боломжийг харгалзах нь зїйтэй.

4.13 Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийсэн судалгаа, дїгнэлт, иж бїрэн їнэлгээ, давуу болон сєрєг талуудын харьцуулалт, харгалзах нєлєєллїїдэд тулгуурлан хєгжлийн тэргїїлэх болон хавсрага чиглэлїїдийг тодорхойлно.

4.14 Тєслийн їндсэн шийдэлд нутаг дэвсгэрийн нєхцєл нєєцєє аль болох бїрэн илїї їр дїнтэй ашиглах замаар хїрээлэн буй байгаль орчинтойгоо харилцан уялдаатай, хїн амын нутагшилт, нутаг дэвсгэрийн бїтэц, зохион байгуулалтын боловсронгуй тогтолцоог бїрдїїлэх чиглэлийг баримтлана.

УББ-11-201-00 

12 

Харьцангуй єргєн уудам нутагтай, хїн ам цєєн, хот, суурны байршил нь хоорондоо алслагдсан монгол орны нєхцєлд улсын болон тухайн бїс нутгийн нийгэм эдийн засгийн хєгжлийг тэтгэх дэд бїтэц ( зам тээвэр, эрчим хїч, холбоо мэдээлэл )-ийн їндсэн сїлжээг бїрдїїлэх нь нутаг дэвсгэрийн хєгжлийн шийдлийн гол гогцоо асуудал мєн.

4.15 Улсын болон бїсийн чанартай дэд бїтцийн сїлжээг бїрдїїлэх зарчим нь одоо байгаа болон цаашдаа бий болох магадлалтай зам тээвэр, эрчим хїч, холбоо мэдээллийн сїлжээнд тїшиглэн бїс нутгийн тєвшинд хєрш зэргэлдээ орнуудтай зах зээлийн нэгдсэн гарцтай байх, їйлчилгээний хувьд аль болох хїртээмж, їр ашигтай зохистой хїрээг хамарсан байх чиглэлийг баримтлана.

4.16 Нутаг дэвсгэрийг бїсчилэн хєгжїїлэх зарчим нь дэд бїтцийн їндсэн болон орон нутгийн сїлжээний їйлчилгээний зохистой хїрээ ( аль болох ойроос тїргэн шуурхай бїх тєрлийн їйлчилгээ авах, хєрєнгє зардал, цаг хэмнэх боломж )-нд нєхцєл нєєцєє бїрэн дїїрэн илїї їр дїнтэй ашиглах, харилцан бие биенээ тэтгэх замаар харьцангуй бие дааж, єрсєлдєх чадвараа нэмэгдїїлэх, улмаар тодорхой орон зайд орчиндоо зохицсон тогтвортой хєгжлийг хангахад оршино.

4.17 Монгол орныг бїсчилэн хєгжїїлэх їйл ажиллагаа нь їндэсний тївшинд Хїн амын нутагшилт суурьшлын ерєнхий тєслєєр хэд хэдэн аймгийг хамарсан їндсэн бїсїїд болон бїсийн хєгжлийн тулгуур тєвїїдийг тогтоох, їндсэн бїсїїдийн тївшинд сум дундын бїсчлэл, тэдгээрийн тєвийг тогтоох замаар тодорхой їе шатаар хэрэгжинэ.

4.18 Їндсэн бїсїїдийн хєгжлийн тулгуур тєвийг улсын нийгэм, эдийн засгийн хєгжлийг тэтгэх дэд бїтцийн гол ( хэвтээ ) тэнхлэг, бїсїїдийн хєгжлийг тэтгэх дэд бїтцийн босоо тэнхлэгийн огтлолцолд харилцан шїтэлцээтэйгээр авч їзсэн нь бїсчлэлийн талаархи орчин цагийн онолын хандлага, тэдгээр хотуудын тїїхэн

УББ-11-201-00

13

хєгжлийн явцад гїйцэтгэж ирсэн їїрэг, нийгмийн шинэчлэлтийн шинэлэг нєхцєлд гїйцэтгэх їїргийн хувьд нийцэж байгаагаараа нилээд оновчтой шийдэл юм. Бїсїїдийн тулгуур хотуудыг тїлхїї хєгжїїлж, тэнд шинжлэх ухаан боловсролын салбарууд, эрїїл мэндийн томоохон тєвїїдийг байгуулсанаар нийслэл хотын хэт тєвлєрєл, их нїїдлийн эрч саарч бїсїїдийн тэнцвэртэй хєгжлийг хангах нєхцєл бїрдэнэ.

4.19 Тухайн бїс нутгийн хєгжилд хот, суурины тэргїїлэх болон гїйцэтгэх їїргийг тодорхойлж бїсийн дэд тєвїїд, бичил бїсийн тєвїїд, шинээр бий болох хот сууринг тогтоож, тэдгээрийн зэрэглэл, ангилал харилцан уялдаа хєгжлийн хандлагыг тєслийн їндсэн шийдэлд нарийвчлан тусгана.

4.20 Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд їндсэн бїсїїд болон бичил бїсийн тогтолцоог бїрдїїлэхдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бїтцийг боловсронгуй болгох, нийгмийн шинэчлэлт єєрчлєлтийн шинэлэг шаардлагын дагуу нийгэм эдийн засгийн хєгжилд нєлєєлєх нєхцєл нєєцийн хувьд ижил тєстэй нєхцлийг бїрдїїлэх, засаг захиргааны харилцан уялдаа султай, хэт жижгэрсэн, їїрэг функц нь давхардсан зохион байгуулалтаас эдийн засгийн харилцааны нийтлэг шаардлагыг хангахуйц тийм эрїїл орон зайг бїрдїїлэх чиглэлийг баримтлана.

4.21 Засаг захиргаа нутаг дэвсгэрийн бїтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлийг тодорхойлохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь єєрчлєгдєж ирсэн тїїхэн їйл явц, уламжлалт нїїдлийн болон суурьшмал амьдралын хэв шинж, тэдгээрийн харилцан уялдаа, хотжих їйл явцын хурдац, хєгжлийн хандлага, їндэсний аюулгїй байдлын їзэл баримтлал, хєрш зэргэлдээ орнуудын хамтын ажиллагаа болон олон улсын тївшинд глобалчлал, интеграцчлалын чиглэлээр гїйцэтгэх їїрэг, хэрэгжїїлэх арга хэмжээ зэрэг гадаад, дотоод хїчин зїйлїїдийг харгалзан їзнэ.

УББ-11-201-00 

14 

4.22 Тєслийн їндсэн шийдлийн хїрээнд тухайн нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засгийн хєгжлийг тэтгэх дэд бїтцийн сїлжээг бїрдїїлэх, бїсийн хєгжлийн тулгуур тєвийг тїлхїї хєгжїїлэх, бїсийн дэд тєв, бичил бїсийн тєвїїдийн хєгжил, нийгмийн дэд бїтцийг хєгжїїлэх талаар эхний ээлжинд хэрэгжїїлэх арга хэмжээ, дарааллыг тогтоож, хєрєнгє оруулалтын хєтєлбєр боловсруулна.

Тав . Тєслийн їндсэн шийдлийн бїлгїїдийн бїтэц

5.1 Тєслийн хамрах нутаг дэвсгэрийн хэмжээнд одоогийн байдлын судалгаа, дїгнэлт, нутаг дэвсгэрийн їнэлгээнээс гадна тєслийн шийдлийн хїрээнд хїн ам, хєдєлмєрийн нєєц, улс ардын аж ахуйн салбарууд, нутаг дэвсгэрийн бїтэц, зохион байгуулалт, хїн амын нутагшилт, хот байгуулалтын, инженерийн дэд бїтэц, амралт сувилал, аялал жуулчлал, хїрээлэн буй орчин, тїїх соёлын дурсгалын талаар бїлэглэж хэтийн хєгжлийн тєлєвийг нарийвчлан тодорхойлно.

5.2 Хїн ам, хєдєлмєрийн нєєцийн судалгааг нийт хїн ам, хот хєдєєгийн хїн ам, шилжих хєдєлгєєн, нас, хїйсний ялгавар, хєдєлмєрийн нас, тэтгэвэрийн нас, єрхийн тоо, ажил эрхлэлт, ядуурлын тївшин зэрэг нарийвчилсан їзїїлэлтээр сїїлийн 3 жилийн байдлаар гаргаж дїн шинжилгээхийж, хэтийн тєлєвийг эхний ээлж, тєлєвлєлтийн хугацаагаар ангилан тодорхойлно.

5.3 Аж їйлдвэрийн салбарт, уул уурхай, эрчим хїч, єнгєт металл, хєнгєн хїнс, хими, барилга, ой мод зэрэг ангилалаар тэдгээрийн байршил, нєєц, тухайн нутаг дэвсгэрийн хєгжилд эзлэх байр суурь, бїтээгдэхїїн їйлдвэрлэлт, борлуулалт,зах зээлийн баталгаажилт зэрэг їзїїлэлтээр судалгаа явуулж, хэтийн хєгжлийн тєлєвийг тодорхойлно.

5.4 Хїн амын єсєн нэмэгдэж байгаа зах зээлийн хэрэгцэээг хангах зорилгоор оюуны багтаамж сайтай, боловсронгуй технолгитой, экспортын чиглэлтэй жижиг

УББ-11-201-00

15

дунд їйлдвэрїїдийг орон нутгийн нєєц бололцоонд тїшиглэн ємчийн олон хэлбэрээр байгуулах, ялангуяа мал аж ахуйн гаралтай тїїхийн эдийн анхан шатны боловсруулалтыг хамгийн ойр цэгт эхлэн хийж улмаар дэлхийн зах зээлд єрсєлдєхїйц хэмжээний эцсийн бїтээгдэхїїн гаргах талаар энэ бїлэгт тодорхой тусгах шаардлагатай.

5.5 Хєдєє аж ахуй, хїнсний хангамжийн бїлэгт хєдєє аж ахуйн эдэлбэр газрын бїтцийг боловсронгуй болгох, їр єгєєжийг дээшлїїлэх, малын тоо толгойн єсєлтийг бэлчээрийн, даацад тїшиглэн тогтоох, ашиг шимийг нэмэгдїїлэх замаар хїн амын хїнсний хангамжийг сайжруулах арга хэмжээг гурил, мах сїї, ногоо бусад чиглэлїїдээр нарийвчлан гаргаж, хэрэгжїїлэх арга зам, удирдлага – менежментийн чиглэлийг тусгана.

5.6 Нийгмийн дэд бїтцийн бїлэгт соёл боловсрол, эрїїл мэнд, биеийн тамир, спорт, худалдаа нийтийн хоол, орон сууц, ахуйн їйлчилгээний хїрэлцээ хангамж, тївшний судалгаанд тїшиглэн тєлєвлєлтийн болон эхний ээлжийн хугацаанд шаардах хїчин чадал, байршлыг тогтоож, хэрэгжїїлэх арга замыг тодорхойлно.

5.7 Нутаг дэвсгэрийн бїтэц, зохион байгуулалтын бїлэгт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бїтэц бїрэлдэн тогтсон тїїхэн їйл явц, нийгэм эдийн засгийн хєгжлийн тївшин, улс ард аж ахуйн салбаруудын харилцан уялдаа, тухайн нутаг дэвсгэр нь улсын хэмжээнд болон хєрш зэргэлдээ бїс нутгийн хєгжлийн уялдаа холбоо зэрэг судалгаа, їнэлэлт, дїгнэлтэд тїшиглэн хєгжлийн хэтийн тєлєвийг чиглэл тус бїрээр тодотгосны їндсэн дээр хєгжлийн тэргїїлэх болон хавсарга чиглэлїїдийг тодорхойлж нутаг дэвсгэрийн хєгжлийн иж бїрэн арга хэмжээг тєлєвлєнє.

5.8 Хїн амын нутагшилт, суурьшлын, хот байгуулалтын бїлэгт тухайн їйл явц тєлєвшин тогтсон тїїхэн їйл явц нєлєєлсєн гол хїчин зїйлїїд єнєєгийн

УББ-11-201-00 

16 

хєгжлийн тєвшин, эерэг болон сєрєг талууд, тулгамдсан зорилтуудад тїшиглэн хїн амын нутагшилт хот байгуулалтын оновчтой тогтолцоог бїрдїїлэх цогцолбор арга хэмжээг тєлєвлєнє. Одоо байгаа болон шинээр бий болох хотуудын хїн ам гїйцэтгэх їїрэг, зэрэглэл ангилал, нягтрал, хэтийн тєлвийг тодорхойлж, бїлэг суурингийн тогтолцоо, тэдгээрийн харилцан уялдааны талаар тодорхойлолт єгнє.

Хот хєдєєгийн хїн ам, хотжих хандлага, хотын бєєгнєрєл, хотжих їйл явцаас їїдэн гарах сєрєг нєлєєллийг хязгаарлах, тогтвортой хєгжлийг хангах талаар тодорхой чиглэлїїдийг тусгана.

5.9 Инженерийн дэд бїтцийн бїлэгт зам тээвэр, эрчим хїч, холбоо мэдээллийн сїлжээний тїїхэн хєгжил, бїрэлдэн тогтсон їйл явц, одоогийн байдал, тулгамдсан зорилтуудад дїн шинжилгээ хийж хэтийн хєгжлийн тєлєвийг чиглэл тус бїрээр эх їїсвэр, хїчин чадал, сїлжээний тогтолцоогоор тодорхойлж хэрэгжїїлэх арга зам, хугацаа, хєрєнгє оруулалтын эхний ээлжийн хєтєлбєрийг боловсруулна.

Энэ бїлэгт тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний болон хот, суурины усны нєєц, усан хангамжийн талаар дэд бїлэг болгон нєєц ашиглалтын байдал, эх їїсвэр, хїчин чадал, хэрэгжїїлэх арга хэмжээний талаар харьцуулсан хувилбар, тооцоо судалгаа, дїгнэлт гаргана. Тїїнчлэн шинээр бий болох хот суурин томоохон барилга байгууламж, тухайлбал дулааны болон усан цахилгаан станц, авто болон тємєр зам, гїїр, далан суваг, олон улсын хэмжээний онгоцны буудал зэргийг барьж байгуулахад шаардагдах инженерийн бэлтгэл арга хэмжээг энэ бїлэгт тусгана. 

5.10 Амралт сувилал, аялал жуулчлалын бїлэгт улсын хэмжээний болон бїс нутаг, орон нутгийн чиглэлээр ашиглагдаж байгаа амралт, рашаан сувилалын болон аялал жуулчлалын газрууд тэдгээрийн байршил, хїчин чадал, шинээр ашиглах нєхцєл, нєєцєд тулгуурлан дэд бїтцийн сїлжээ, олон улс, бїс нутгийн чанартай онгоцны

УББ-11-201-00

17

буудал, аялал жуулчлалын маршруттай харилцан уялдаатайгаар хэтийн хєгжлийн тєлєвийг чиглэл тус бїрээр тодорхойлно.

Улс орны болон бїс нутаг, орон нутгийн тївшинд тухайн нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засгийн хєгжилд ихээхэн тїлхэц болохуйц аялал жуулчлал хєгжїїлэх нєєц байгааг їр дїнтэй хэрэгжїїлэх їндэслэл, арга замыг тодорхойлоход энэ бїлгийн зорилт оршино.

5.11 Хїрээлэн буй байгаль орчин, тїїх соёлын дурсгалын бїлэгт байгал орчны тэнцвэрт байдал, сєрєг нєлєєллийн талаархи одоогийн байдлын тодорхойлолт, хєрс, ус, агаарын бохирдолтын тївшин хот, суурин газрууд болон байгалийн эрдэс баялагийг олборлох, боловсруулах чиглэлээр ашиглахад хїний їйл ажилгаагаар бий болж байгаа сєрєг їр дагаврууд одоо байгаа болон шинээр бий болох тусгай хамгаалалттай газрууд, тэдгээрийг ашиглах, хамгаалах арга зам, цєлжилт, хєрсний элэгдэл, хїлэмжийн хий, элсний нїїлт зэргээс хамгаалах чиглэлїїдийг нутаг дэвсгэрийн хєгжлийн олон талт асуудлуудтай харилцан уялдаатайгаар авч їзэж хэтийн хєгжлийн тєлєвийг тодорхойлно.

Тїїх соёлын дурсгалын хэсэгт улс, аймаг орон нутгийн хамгаалалтад байгаа тїїх соёлын дурсгалын байршил, тєлєв байдлыг нутаг дэвсгэрийн харьяалалаар нь тєрєл, чиглэлээр нь ангилан тодруулж шинээр хамгаалтанд авах, хамгаалалтын бїс тогтоох, сэргээн засварлах, олон тїмэнд танилцуулах, тїїнчлэн їндэсний єв уламжлалыг сэргээх зориулалтаар ашиглах чиглэлїїдийг тодорхойлно.

5.12 Тєслийн їндсэн шийдлийг хэрэгжїїлэх арга хэмжээний бїлэгт їндсэн шийдлийн гол гол зорилтууд тэдгээрийг хэрэгжїїлэх арга замыг эхний ээлж болон тєлєвлєлтийн хугацаагаар ялган тодорхойлж, эхний ээлжинд хэрэгжїїлэх арга хэмжээний хєрєнгє оруулалтын хєтєлбєр боловсруулж, тєлєвлєлтийн эдийн засгийн їндсэн їзїїлэлтїїдийг (маягтын дагуу ) гаргаж хавсаргана.

УББ-11-201-00 

18 

Зургаа. Тєслийн хэрэгжилт

6.1 Тєслийн їндсэн шийдлийг бїс нутгийг хєгжїїлэх бодлогын їндэс болгон аймгуудын Засаг даргын мєрийн хєтєлбєр, аймаг хєгжїїлэх тєсєл тєлєвлєгєєнд тусган хэрэгжїїлэх

6.2 Бїсийн нийгэм, эдийн засгийн хєгжилд тэргїїлэх їїрэгтэй зам тээвэр, эрчим хїч, холбоо мэдээлэлийн сїлжээг хєрєнгє оруулалтын хєтєлбєр, бусад хєтєлбєр тєслїїдтэй харилцан уялдаатайгаар эхний ээлжинд хэрэгжїїлэх, гадаад зээл тусламжийг дэд бїтэцэд чиглїїлэх арга хэмжээ авах.

6.3 Тєслийн хїрээнд хамрагдах бїс нутгийн тєв, орон нутгийн бїлэг суурингуудын тулгуур тєвїїдийг хєгжїїлэх нийгмийн баталгааг хангах (шинжлэх ухаан, боловсрол, эрїїл мэндийн салбарыг бэхжїїлэх );

6.4 Бїс нутагт харъяалагдаж буй аймаг, сумуудын хэмжээнд їйлдвэрлэлийг дагнах, хослуулах нєєц бололцоогоо харилцан уялдаатай илїї їр дїнтэй ашиглах, хамтран ажиллах амжиргаа бизнесийн таатай орчин бїрдїїлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;

6.5 Мал аж ахуйн гаралтай тїїхий эдийг боловсруулах, газар тариалан, туслах аж ахуйн їр єгєєжийг дээшлїїлэх, єндєр бїтээмжтэй шинэ технологи нэвтрїїлэх;

6.6 Байгалийн баялаг, эрдэс тїїхийн эдийн нєєцийн ашиглалтыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах арга хэмжээг бодлого чиглэлтэйгээр дэс дараатай хэрэгжїїлэх;

6.7 Тухайн бїс нутгийн онцлогт тохирсон тэргїїлэх чиглэлїїдийг хєгжїїлэх замаар ажлын байр нэмэгдїїлэх, ядуурлыг бууруулах ажлыг эрчимжїїлэх;

6.8 Орон нутгийн нєхцєл, нєєц , онцлогт тохирсон аялал жуулчлалыг хєгжїїлэх;

УББ-11-201-00

19

6.9 Тухайн бїс нутгийн хєгжлийн їндсэн шийдэлд тусгагдсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бїтцийг боловсоронгуй болгох арга хэмжээг єргєн сурталчилж орон нутгийн санаачлага, дэмжлэгтэйгээр хэрэгжїїлэх;

6.10 Орон нутагт сэргээгдэх эрчим хїчний нєєцєд тїшиглэсэн бага оврын тєхєєрємж, биотехнологийг нэвтрїїлэх замаар їндэсний жижиг їйлдвэрлэлийг дэмжих.