ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН …€¦ · 7 “Сум,...

13
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ 2012 оны 07 сарын 31 өдөр Дугаар 165 Улаанбаатар хот Журам батлах тухай "Нийгмийн халамжийн тухай" хуулийн 13 дугаар зүйлийн 10 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: 1. "Асаргаа сувилгааны болон асрамжлах үйлчилгээний ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Асаргаа сувилгааны болон асрамжлах үйлчилгээний ур чадвар эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр" -ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нарт даалгасугай. 3. Энэхүү журмыг 2012 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. ДАРГА Д.БАЯРСАЙХАН

Upload: others

Post on 23-Jan-2020

23 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН …€¦ · 7 “Сум, өрхийн сувилагч, тусгай мэргэжилтэнд зориулсан

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2012 оны 07 сарын 31 өдөр Дугаар 165 Улаанбаатар хот

Журам батлах тухай

"Нийгмийн халамжийн тухай" хуулийн 13 дугаар зүйлийн 10 дахь заалтыг

үндэслэн ТУШААХ нь:

1. "Асаргаа сувилгааны болон асрамжлах үйлчилгээний ур чадвар эзэмшүүлэх

сургалт зохион байгуулах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Асаргаа сувилгааны

болон асрамжлах үйлчилгээний ур чадвар эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр"-ийг

хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Аймаг,

дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нарт даалгасугай.

3. Энэхүү журмыг 2012 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН

Page 2: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН …€¦ · 7 “Сум, өрхийн сувилагч, тусгай мэргэжилтэнд зориулсан

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын

2012 оны 165 тоот тушаалын хавсралт

АСАРГАА, СУВИЛГААНЫ БОЛОН АСРАМЖЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УР ЧАДВАР

ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 10 дахь заалтыг

хэрэгжүүлэх зорилгоор асаргаа, сувилгааны болон асрамжпах үйлчилгээний ур

чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

Хоёр.Сургалтын зорилго, агуулга

2.1. Асаргаа, сувилгааны болон асрамжлах үйлчилгээний ур чадвар

эзэмшүүлэх сургалтын зорилго нь эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа

шаардлагатай ахмад настан болон хөгжпийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч

байгаа иргэн болон тэдний гэр бүлийнхэнд хэрхэн асаргаа, сувилгаа, асрамж,

халамж үзүүлэх тухай мэдлэг, ур чадвар, хандлага олгоход чиглэгдэнэ. Үүнд:

Зайлшгүй эзэмших мэдлэг

- Асаргаа сувилгааны үндсэн зарчим;

- Гэрийн асаргаа сувилгаа, асрамж, халамж үзүүлэхэд хандлага, харилцааны

үүрэг (ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, хүчирхийлэлд өртсөн

эмэгтэйчүүдтэй харилцах г.м)

- Өвчтөнийг хэрхэн арчлах, шаналгаат шинжүүдийн үед үзүүлэх тусламж,

нэмэлт тусламж үйлчилгээ, үүсч болох хүндрэлүүдийн үед үзүүлэх

тусламж;

- Асарч буй үйлчлүүлэгчийн онцлог, эрүүл мэндийн байдалд нь тохирсон

орчин нөхцөлийг бүрдүүлэх, тохирсон хоол, шингэнээр хангаж,

хувцаслалтыг тохируулах арга зүй, техник;

- Сэтгэл санааны байдлыг зөв тодорхойлон дэмжлэг үзүүлэх, тохирсон

асаргаа сувилгаа үзүүлснээр тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхийн ач

холбогдлын тухай;

Page 3: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН …€¦ · 7 “Сум, өрхийн сувилагч, тусгай мэргэжилтэнд зориулсан

Зайлшгүй эзэмших ур чадвар

- Хүмүүстэй харилцаа тогтоох чадвар;

- Мэргэжил нэгт нөхөдтэйгээ харилцах чадвар;

- Үйлчлүүлэгч түүний ар гэрийнхэнтэй харилцах чадвар;

- Асуудлыг олон талаас нь авч үзэх, илрүүлэх, эргэцүүлэн бодох чадвар;

- Шийдвэр гаргах ур чадвар;

- Нийгэм сэтгэл зүй, сэтгэл санааны бүх талын дэмжлэг үзүүлэх,

үйлчлүүлэгчийн өвдөлт болон бусад зовиур шаналгаа, сэтгэл зүйн

хямралыг давах, багасгахад чиглэгдсэн арга зүй, техник, ур чадвар;

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэнд тулгарч буй

асуудлуудыг шийдвэрлэх, хүүхдийн өдөр тутмын амьдралд дэмжлэг

үзүүлэх, хүүхдийн бие даасан байдлыг сайжруулах төрөл бүрийн арга

техник, ур чадвар,

Зайлшгүй эзэмших хандлага

- Аливаа юманд чин сэтгэлээсээ хандах;

- Асаргаа сувилгаа, асрамж халамжийн мөн чанарыг ойлгож, асруулагчид

чин сэтгэлээсээ туслах эрмэлзэлтэй байх;

- Үйл хөдлөл, үг яриагаараа бусдад байнга, хүндэтгэлтэй харьцах;

- Харилцааны соёлыг төгс эзэмшиж, ёс зүйн хэм хэмжээнэпо суралцах;

- Гадаад үзэмж, дууны өнгө болон хувцаслалтанд анхаарах7

Гурав. Сургалтанд хамрагдах хүрээ

3.1. Асаргаа, сувилгааны болон асрамжлах үйлчилгээний ур чадвар олгох

сургалтанд дараах иргэд хамрагдана.

- бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан

дэмжиж байгаа;

- Гэр бүлийн тухай хуулийн8 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас

сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт

7 “Сум, өрхийн сувилагч, тусгай мэргэжилтэнд зориулсан сургалтын гарын авлага”, УБ 2012 он 8 Гэр бүлийн тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 30 дугаарт нийлэгдсэн.

Page 4: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН …€¦ · 7 “Сум, өрхийн сувилагч, тусгай мэргэжилтэнд зориулсан

шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд

заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа;

- Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжпийн

бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;

- Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан

болон хөгжпийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа.

Дөрөв. Нийгмийн ажилтан, багш, суралцагчийн эрх, үүрэг

4.1. Нийгмийн ажилтан дор дурдсан эрх, үүрэг хүлээнэ.

Нийгмийн ажилтан дараах эрхтэй:

- Сум, хорооны нийгмийн ажилтан сургалтыг зохион байгуулах үйл

ажиллагааны явцад хяналт тавих

- Холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран тухайн асруулагчийн

гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг хийж, уг үнэлгээнд тулгуурлан

сургалтанд хамруулах

Нийгмийн ажилтан дараах үүрэгтэй:

- Сургалтыг зохион байгуулах, сургалтын үр дүнгийн талаарх ажлын тайлан

мэдээг улирал бүр гаргах

- Сургалтын дараах эргэх холбоог тогтоох замаар сургалтын үйл

ажиллагааны чанар, хөтөлбөр агуулгад оруулах өөрчлөлт, анхаарах

асуудлын тухай саналыг удирдах дээд байгууллагад хүргүүлэх

4.2. Багш дор дурдсан эрх, үүрэг хүлээнэ.

Багш дараах эрхтэй:

- Суралцагчид шаардлага тавих, зөвлөгөө өгөх

- Суралцагчдын мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авьяас, бие

сэтгэцийн хөгжилд тодорхойлолт өгөх

Багш дараах үүрэгтэй:

Page 5: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН …€¦ · 7 “Сум, өрхийн сувилагч, тусгай мэргэжилтэнд зориулсан

- Суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн

хамгаалах

- Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүндлэн харьцах,

өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

- Суралцагчдын бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;

- Сургалцагчдын зөв хандлага, арга барил үйл ажиллагааг дэмжин зөвшөөрч

баталгаажуулах;

- Ганц хариулттай асуудал байх тохиолдолд суралцагчид үнэнийг баримталж

шударга хандах;

- Танин мэдэх үйл явцдаа суралцагчид аз туршихыг урамшуулан дэмжих;

- Суралцагчдын бие дааж хийсэн зүйлд байнга хүндэтгэл үзүүлж байх;

- Суралцагчидтай харилцан санаа бодлоо солилцож тэдний яриа хүсэл

бодлоос үнэ цэнэтэй зүйлийг олж харж байх;

- Нэг агуулгыг төрөл бүрийн арга зүй ашиглаж заах;

- Суралцагчид сургалтаас ямар мэдлэг чадавхийг эзэмшсэн болохыг харж,

сургалтын зорилгодоо хүрсэн, үр өгөөжтэй болсон эсэхийг дүгнэх;

- Суралцагчдыг сургалтын материал дээр ажиллах болон асуулт хариултанд

бэлтгэхэд тодорхой хугацаа өгөх;

- Аливаа асуудал зөвхөн ганц хариулттай байдаггүй гэдэг үүднээс

суралцагчдад олон ургальч үзлийг төлөвшүүлэх

- Хичээл заах анги танхимыг бэлдэх;

- Ангид хамт олонч сэтгэлгээ үүсгэх;

- Багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг

баримталж ажиллах;

4.3. Суралцагч дор дурдсан эрх, үүрэг хүлээнэ.

Суралцагч дараах эрхтэй:

- Суралцах нөхцөл бололцоогоор хангуулах;

- Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах,

шүүмжпэх, шаардлага тавих;

- Хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах;

Page 6: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН …€¦ · 7 “Сум, өрхийн сувилагч, тусгай мэргэжилтэнд зориулсан

- Сургалтын хөтөлбөр, сургалтын чанарт хяналт тавих;

Суралцагч дараах үүрэгтэй:

- Сургалтанд 100% ирцтэй оролцох

- Эзэмшвэл зохих мэдлэг, хандлага, ур чадварт идэвхитэй суралцах (хүүхэд,

ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажиллах, тэдэнд туслах арга

технологийг эзэмших)

- Хэлэлцэж буй зуйлийн хүрээнд суралцагч бүр бодол санаагаа чөлөөтэй

илэрхийлж өөрийгөө батлан харуулах;

- Суралцагч бүр тодорхой зорилго өмнөө дэвшүүлж эргэцүүлэн бодож,

бүтээлчээр сэтгэж сурах;

- Суралцагчид бусдын үзэл бодлыг чухалд үзэж, өөрийн шийдвэрээ түр

хойшлуулах чадвартай байх зэрэг болно.

Тав. Сургалтын зохион байгуулах явц

5.1. Сургалтыг аймгийн төвийн сум, Нийспэлийн дүүргүүд, хот суурин

газарт сум, хорооны нийгмийн ажилтан Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллагын даргын баталсан "Нийгмийн асрамж,

халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус

байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах журам"-ын дагуу мэргэжпийн

сургалтын байгууллагатай, аймгийн төвөөс бусад суманд орон нутгийн эрүүл мэнд,

боловсролын байгууллагатай хамтран батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион

байгуулна.

5.2. Аймгийн төвийн сум, нийслэлийн дүүргүүд, хот суурин газарт

мэргэжлийн сургалтын байгууллага, аймгийн төвөөс бусад суманд орон нутгийн

эрүүл мэнд, боловсролын байгууллага асаргаа, сувилгааны болон асрамжлах

үйлчилгээний ур чадвар эзэмшүүлэх тодорхой мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх

үйл явцыг сургалтын хөтөлбөр, агуулгын дагуу гүйцэтгэж, сургалтын хөтөлбөрийг

хангасныг тодорхойлох чадамжийн гэрчилгээ олгож болно.

5.3. Сургалтыг дор дурдсанаар зохион байгуулна.

- Сургалтын эхэнд оролцогчид ирц бүртгэлийн маягтад гарын үсгээ зуран,

ирсэн эсэхээ тэмдэглэнэ.

Page 7: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН …€¦ · 7 “Сум, өрхийн сувилагч, тусгай мэргэжилтэнд зориулсан

- Сургалтын үеэр хэрэглэх бичиг, хэрэг бүхий хавтсийг тарааж, уг хавтсийг

өдөр бүр авчирч байх талаар тэдэнд сануулна.

- Нэг удаагийн сургалтанд 5-12 хүнийг хамруулна.

- Хичээлийн үргэлжлэх хугацаа 90 минут байна.

5.4. Сургалтыг зохион байгуулахад хэрэглэх арга:

- Ярилцлага

- Асуулт хариулт;

- Илтгэл тавих, яриа танилцуулга хийх;

- Бүлэг болж ажиллах;

- Зураг үзүүлэн ашиглах;

- Дүр тоглох гэх мэт.

Зургаа. Сургалтын хөтөлбөр

6.1. Асаргаа, сувилгаа, асрамж халамж үзүүлж байгаа гэр бүлийн гишүүд,

асаргаа, сувилгаа, асрамж халамж иргэдийг сайн дурынхныг сургах хангалттай

мэдлэг, мэдээлэл агуулсан байх ба дараах үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

6.1.1. Асаргаа, сувилгааны ур чадвар эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр

6.1.2. Асрамжлах үйлчилгээний ур чадвар эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр

- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрамжлах

- Хүүхдийг асрамжпах

Долоо. Сургалтын байгууллагад тавигдах шаардлага

7.1. Сургалтын байгууллага нь суралцагсдыг өөртөө татах сонирхолтой,

тухтай орчинг бий болгохоос гадна дараах шаардлагад нийцсэн байна.

- Сургалтын байгууллага нь эрх бүхий байгууллагаас сургалтын үйл

ажиллагаа явуулах эрх, зөвшөөрөл авсан байх;

- Сургалтын байгууллага нь суралцагчийн амьдарч буюу үйлчилгээ үзүүлж

буй нутаг дэвсгэрээс холгүй байх;

- Суралцагч бүрт ширээ сандал оногдохоор байх;

- Сургалтын үзүүлэн таниулах материал 5 төрлөөс доошгүй байх;

- Сургалтанд шаардлагатай техник, хэрэгсэлтэй байх.

Page 8: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН …€¦ · 7 “Сум, өрхийн сувилагч, тусгай мэргэжилтэнд зориулсан

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын

2012 оны 165 тоот тушаалын хавсралт

АСАРГАА, СУВИЛГААНЫ БОЛОН АСРАМЖЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УР ЧАДВАР

ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Заавал судлах хичээл:

№ Үндсэн сэдэв Ойлголтууд Цаг

Лекц Дадлага

Ерөнхий мэдлэгүүд

1 Асаргаа сувилгааны ойлголт, зарчим

Асаргааны тухай ойлголт, хэвтрийн өвчтөн асрах онцлог

1 1

2 Хүний эрхийн тухай ойлголт Хүний эрх, эрх чөлөө 1 1

3

Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнд хандах хандлага, харилцааны ур чадвар

Харилцааны сэтгэл зүй, мэндлэх хүндлэх ёс, өвчтөний сэтгэл зүй, айдас, бухимдал, сэтгэлийн хөдөлгөөнийг намдаах арга, гэр бүлд хөгжлийн бэрхшээлтэй ба ахмад настны асуудал бэрхшээлд хандах мэдрэг байдлыг хэрхэн бий болгох

1 1

4 Асаргаа, сувилгаа болон асрамж халамжийн хууль эрх зүйн орчин

Асаргааны гэрээ байгуулах, асруулагчийн үүрэг, ажлын тайлангаа гаргаж өгөх тухай

1 1

5

Аймаг, дүүрэг, сум, өрхийн нарийн мэргэжлийн эмч нартай хэрхэн хамтран ажиллах

Эмчтэй хамтран ажиллах схем, эмчид хандах хугацаа, дугаар авах, эмчид үзүүлэх хугацаа, дугаар авах, эмчид үзүүлэх

1 1

Эрүүл ахуйн дэглэм

6 Халдвар, томуугаас хамгаалах дэглэм, өрөө, гэрийн дулаан

Цэгэн массаж, утлага, ариутгал, цэвэрлэгээ, хэвтрийн өвчтөний бие угаах дараалал, үс, арьс арчилгаа, агааржуулалт, халдваржуулалт

1 1

7 Хөдлөх, явах, бие засахад туслах

Хөдлөхөд туслах (Хүнд хүн өргөхийн өмнө өөрийн биеийн талаар юуг мэдэх ёстой вэ?, өвчтөнг өргөх, орноос сандал руу, орноос тэргэнцэр рүү зөөх, явахад туслах) бие засахад туслах (жорлонд бие засахад туслах, сандал-хөтөвчинд, шээсний саванад бие засахад туслах, хэвтрийн өвчтөнд бие засахад туслах)

1 1

8 Хөгжлийн бэрхшээлийн төрөл бүрт тохирсон хоололт

Хэвтрийн өвчтөний хоолны чанар, тохиромжтой хоол хүнс, хориглох хоол хүнс, зөв хооллох, өтгөн хаталтыг багасгах, хоол, шингэний хэрэгцээг хангах, хоол идэх дуршлыг сайжруулах, гэрийн нөхцөлд бэлтгэж болох нэмэлт тэжээл, хооллох үед туслах (чангаралт ихтэй эсвэл булчингийн сулралттай өвчтөн бүрийн хооллох онцлог, анхаарах зүйл)

1 1

Page 9: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН …€¦ · 7 “Сум, өрхийн сувилагч, тусгай мэргэжилтэнд зориулсан

9 Хувцас солих, ор засах, цагаан хэрэгсэл солих, памперс солих

Хэвтрийн өвчтөний хувцас солих техник, хувцаслалтын эрүүл ахуй, ор засах (босох чадвартай өвчтөний орыг засах, хэвтрийн өвчтөний орны даавууг солих)

1 1

10 Сувилгаа хийх

Хөдөлгөөний дэглэм, дасгалын тухай, хөл, нуруу, хэвлий, арьсны иллэг массаж, эм уулгах, эмчилгээг хийлгэх, хэвтрийн өвчтөнд зориулсан эм эмнэлгийн болон ариун цэврийн хэрэгслүүдийг зааврын дагуу ашиглах тухай, хүйтэн, халуун, ургамлын гаралтай бэлдмэлээр эмчлэх

1 1

11 Буруу байрлалтай байснаас гарч болох үр дагавараас сэргийлэх

Үе мөч хэлбэржих, булчин шөрмөс богиносох, тав тухгүй байдал болон өвдөлт, эмнэлгийн бусад нөхцөл (өтгөн хатах, амьсгаадах), нуралт, холголт, цооролтоос сэргийлэх арга, өвчтөний байрлалыг өөрчлөх

1 1

Шаналгаат шинжүүдийн үед үзүүлэх тусламж үйлчилгээ

12 Өвдөлт намдаах аргууд, эмийн гаж үйлчилгээ

Өвдөлт намдаах сэтгэл заслын (саатуулах, хөгжим, инээд, хийсвэрлэн төсөөлөх, тайвшруулах, гипноз, иога, бясалгалын текник), дэмжих (гэр бүл төвтэй асаргаа, мэдээллээр хангах, хайрлан өрөвдөх, сонголт, тоглоом) зан үйлээр эмчлэх арга (гүн амьсгалах, биеэ суллан амрах), физик эмчилгээний (биенд хүртэх, халуун, хүйтэн, цахилгаанаар мэдрэлийг сэргээгч ЦМС), аргууд, эм хэрэглэх эмийг амаар хэрэглэх, эмийг лаа хэлбэрээр хэрэглэх, арьсаар нэвчдэг эм хэрэглэх

1 1

13 Өвчтөнд илрэх шаналгаат шинжүүд

Өвдөлтийг үнэлэх, арьс, ам, гэдэс давсагны зүгээс илрэх ба бусад шаналгаат шинжүүд (амьсгал саадтай болох, дотор муухайрах, бөөлжих, нойр хямрах, хавагнах, сульдаж тамир тэнхээгүй болох, ухаан самуурах бапартах шинж)

1 1

Үүсч болох хүндрэлүүдийн үед үзүүлэх тусламж

14 Өвчтөн хямарсан, цочмог уналт, ухаан апдах, цус алдах

Уналт, таталтын төрөл, шалтгаан, шинж тэмдэг, анхны тусламж үзүүлэх арга, нугас дарагдах, дээд хөндийн вен бөглөрөх, цус алдалтын төрлүүд, шалтгаан шинж тэмдэг, анхны тусламж үзүүлэх арга

1 1

15 Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ

Хөнгөвчлөх эмчилгээ үзүүлэх тухай ба хөнгөвчлөх эмчилгээний талаар хууль эрх зүйн баримтууд

1 1

Нэмэлт тусламж, үйлчилгээ

16 Тоглоомын ач холбогдол Тоглож байх явцад юуг мэдрэх, тоглооомын үйл ажиллагаагаар дамжуулан ямар чадварууд бий болох

0,5 0,5

17 Үнэлгээ ажиглалт хийх, даралт, цусны сахар, халуун хэмжих хэмжих

Хүний хэлсэн үгийг ойлгох, хариулт өгөх зэрэг харилцааны чадварууд Уе тэнгийнхэн, гэр бүлийн гишүүд болон бусад хүмүүстэй харьцах, нийгэмших чадвар

1 1

Page 10: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН …€¦ · 7 “Сум, өрхийн сувилагч, тусгай мэргэжилтэнд зориулсан

Булчингийн хөдөлгөөнийг хянах (залгих, зажлах, уруулыг хянах) чадвар Халбага, сэрээг хянах чадвар Гараа амруугаа ойртуулах чадвар Тогтвортой суух чадвар Хийлгэх гэж байгаа зүйлийг ойлгох чадвар Цусны даралтын ихдэлт, даралт, халуун, сахар хэмжих арга, хэмжилтийн хүснэгт хөтлөх журам

18

Өдөр тутмын амьдралыг хялбарчлах, аюулгүй байдлыг хангах, протез, ортопедийн хэрэгсэлд дасган сургах

Орчин тойрон болон орчны эд юмсыг хэрхэн өөрчилж болох тухай, тэргэнцэр хэрэглэх, ашиглах тухай, галын аюулгүй ажиллагаа

1,5 1,5

19

Асаргаа, сувилгаа асрамжлах үйлчилгээ үзүүлж байгаа иргэн өөртөө хэрхэн анхаарал тавих тухай

Нуруундаа анхаарал тавих: хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг өргөж, тэвэрч явахад гарч болох нурууны өвчны эрсдэлийн талаар ойлгуулах, түүнээс урьчилан сэргийлэх аргад суралцуулах, тэвчээртэй байх, стресс менөжмөнт

1 1

Нийт 19 19

Сонгон судлах хичээл9

№ Үндсэн сэдэв Ойлголтууд Цаг

Лекц Дадлага

1

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх ойлголт, тэдний гэр бүлийнхэнд туслах арга зам

Дауны хам шинж гэж юу вэ?, Танин мэдэх чадварын хязгаарлагдмал байдлаас шалтгаалан хүүхэд ерөнхий дундажгай харьцуулахад юмыг илүү удаан сурдаг. Эцэг, эх, асран хамгаалагч маш их ачаалалтай байна. Энэ бол маш удаан хэдий ч маш чухал үйл явц байдаг тухай

1 1

2

Бие бялдрын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх ойлголт, тархины саажилт, түүний төрлүүд, шинж байдал

Тархины саажилт түүний төрөл - Булчингийн агшилттай тархины

саажилт - Атаксик тархины саажилт - Атитод тархины саажилт

Хэвтээ байрлалаас алхаж сурах хүртлээ дамжих үө шатууд, тэдгээр үе шатуудыг хөнгөвчлөх арга замууд (Зогсох, суух, хэвтэх, ердийн байрлал, хэвтээ байрлалаас өндийж суух, суугаа байрлалаас босох, мөлхөх үйлдлээс,

1 1

9 Сурагцагч ямар хэлбэрийн бэрхшээлтэй үйлчлүүлэгч асарч, сувилж байгаагаас хамааран “Сонгон судлах хичээл”-ээс шаардлагатайг сонгоно.

Page 11: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН …€¦ · 7 “Сум, өрхийн сувилагч, тусгай мэргэжилтэнд зориулсан

алхах хүртэл) шүлс ихээр ялгарахад өгөх зөвлөмж

3

Сонсголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх ойлголт, дохионы хэлний анхан шатны мэдлэг, ойлголт

Бусдын чихээрээ сонсож сурдаг зүйлийг хүүхэд нүдээрээ харж сурдаг тиймээс эцэг, эх жинхэнэ дохионы хэл сурах шаардлагагүй ч өөрийн гэсэн хялбаршуулсан дохионы хэл зохиоход цаг гаргах Дохионы системийн яагаад хэрэглэх хэрэггэй вэ?, Дохионы системийг хэнтэй хэрэглэж болох вэ?, Эцэг, эхчүүд дохиогоор харилцах аргыг хүүхдүүддээ хэрхэн зааж өгөх вэ?, Эцэг, эхчүүд гэрэл зураг болон зургийг хэрхэн ашиглаж болох вэ?

1 1

4

Харааны бэрхшээл гэж юу вэ? Төрөл, шалтгаан, хүүхдийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх

Харааны бэрхшээлтэй хүнийг хөтлөх арга зам, саваа, таяг зөв хэрэглэх арга техник, хүүхдэд, орчин тойрноо танин мэдэх боломжийг олгох, хүүхдийг бололцоог бүрэн ашиглах боломж олгох, хүүхдэд аюулгүй гэдгийг мэдрүүлэх, хүүхдийг өөрөөр нь юм хийлгэх

1 1

АСРАМЖЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Заавал судлах хичээл:10

№ Үндсэн сэдэв Ойлголтууд Цаг

Лекц Дадлага

1 Асрамж, халамж үзүүлэх тухай ойлголт, зарчим

Асрамж, халамжийн тухай ойлголт 2 2

2 Бие хүн, хүний эрхийн тухай ойлголт

Бие хүний зан телвийн онцлог, темперамент, өөрийн үнэлэмж, бие хүний сэтгэл зүйн онцлог, насанд хүрэгчдийн болон хүүхдийн бие, сэтгэцийн онцлог хүний эрх, эрх чөлөө, хүний эрхийн ангилал

2 2

3 Гэр бүлийн үүрэг Гэр бүл түүний үүрэг, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм, сэтгэл зүйн онцлог

2 2

4 Үйлчлүүлэгч болон тэдний гэр бүлтэй харилцах, мэндлэх хүндпэх ёс зүй

Үйлчлүүлэгчийн бие даасан байдлыг хүндлэх, төрөл бүрийн хэрэгцээ бүхий үйлчлүүлэгтэй дасан зохицох чадвар

2 2

5 Хэрэгцээний тухай ойлголт Хэрэгцээний тухай ойлголт, хэрэгцээний онол, хэрэгцээний төрөл, хэрэгцээ ба зан үйлийн тухай холбоо хамаарал

2 2

Нийт 10 10

10 Суралцагч заавал судлах хичээлээс 20 цаг, насанд хүрсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба хүүхэд асрамжилж байгаагаасаа шалтгаалан сонгон судлах хичээлээс 20 цагийг нийт 40 цагийн сургалтанд хамрагдсан байна.

Page 12: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН …€¦ · 7 “Сум, өрхийн сувилагч, тусгай мэргэжилтэнд зориулсан

Сонгон судлах хичээл: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрамжлах

№ Үндсэн сэдэв Ойлголтууд Цаг

Лекц Дадлага

1 Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрамжлах арга зүй

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний бие даасан хараат бус амьдрах бололцоог хангах, ахмадыг гадуурхах явдлаас урьдчилан сэргийлэх.аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйтай холбоотой туслалцаа үзүүлэх, нийгмийн харилцааг хангах, амьдрах орчин нөхцөл бололцоог хангах асуудал

2 2

2

Ахмад настнуудын бие махбодь оюун ухааны шинж онцлог, ахмад настнуудын танин мэдэхүйн өөрчлөлт, насжилт

Насжилтын тодорхойлолт, ахмад настны эрүүл мэндийн эрсдэл, амин дэм, эрүүл мэнд болон чийрэгжүүлэлт, ахмад настанд тохиолддог дотоод шүүрэл, яс булчин мэдрэхүйн (арьс, хараа, нүдний даралт, сонсгол муудах) тогтолцооны энгийн өөрчлөлтүүд, дотны хүнээ алдах, сэтгэл санаа хямрах, бие даасан байдлыг бий болгох

2 2

3

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүй

Хөгжлийн бэрхшээл гэж юуг хэлэх вэ?, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэн тодорхойлох вэ?, хагжлийн бэрхшээлийн улмаас алагчлах, эмнэлэг хөдөлмөр магадлах комисс

2 2

4 Үнэлгээний талаарх ойлголт стресс, нойрны эмгэг

Ахмад настны өдөр тутмын бутээлч үйл ажиллагааны идэвхийн үнэлгээ, бие даах чадварын үнэлгээ, стрессын шинж тэмдэгүүд, зарим стрессээс болж үүсч болох эмгэгүүд, стрессыг шийдвэрлэх аргууд, нойргүйдэлд хүргэх шалтгаан

2 2

5

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын хууль, тогтоомжууд

"Гэр бүлийн тухай" хууль, "Нийгмийн халамжийн тухай" хууль, "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай" хууль, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай" хууль, "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай" конвенц, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих" хөтөлбөр, "Гэрийн халамж, асрамжийн үйлчилгээний журам", ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг асрах гэрээ Жич: Эдгээрээс гадна "Нийгмийн даатгалын тухай" хууль, "Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай", "Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай", "Эрүүл мэндийн тухай", "Боловсролын

2 2

Page 13: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН …€¦ · 7 “Сум, өрхийн сувилагч, тусгай мэргэжилтэнд зориулсан

тухай", "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай", "Хөдөлмөрийн тухай" хуулидад хөгжлийн ббэрхшээлтэй иргэний талаар асуудал тусгагдсан байдаг.

Нийт 10 10

Сонгон судлах хичээл: Хүүхдийг асрамжлах

№ Үндсэн сэдэв Ойлголтууд Цаг

Лекц Дадлага

1 Хүүхдийн хөгжил, хүүхдийн эрх

Хүүхдийн хөгжлийн талаарх ойлголт, онолууд, хүүхдийн хөгжлийн үе шат, хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, хүүхдийн эрхийн тухай ойлголт, хүүхдийн эрхийн талаарх хууль эрх зүйн орчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсаж өөрчлөгдөх чадамжийг хүндэтгэх болон өөрийн онцлог байдлаа хадгалах эрх

2 2

2 Хүүхэдтэй ажиллах арга Хүүхдийн зан үйлийн өөрчлөлт, дасан зохицохуй, Хүүхэдтэй хамтран ажиллах, Хүүхэдтэй ажиллах ур чадвар, үнэт зүйл

2 2

3 Хүүхэдтэй харилцах, хамгаалах

Хүүхдийг ажиглах, хүүхдийн хөгжлийг дэмжих, хүчирхийлэл дарамт үл хайхрах байдал, хүүхдийн хүчирхийллийн үр дагаварууд, хүүхдийг хүчирхийлэл дарамтаас сэргийлэх, галын аюулгүй ажиллагаа

2 2

4 Хүүхдийн хүмүүжил

Хүмүүжлийн тухай ойлголт, хүүхдийн хүмүүжилд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, оролцоо, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд (магтах, сайшаах, урамшуулах, үнсэх, тэврэх)

2 2

5 Хүүхдийн эрх болон халамж, хамгаалалтай холбогдсон хууль, тогтоомжууд

Гэр бүлийн тухай хууль, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хууль, “Хүүхдийн эрхийн конвенц”, Нийгмийн халамжийн тухай хууль, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хууль, (Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс), “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенц, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” хөтөлбөр, “Хгөжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих” хөтөлбөр, “Гэрийн халамж, асрамжийн үйлчилгээний журам”, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг асрах гэрээ

2 2

Нийт 10 10