КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН...

15
КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО Б.АЮУШ /РH.D,МНБ/

Upload: others

Post on 12-Oct-2019

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190522.pdf · дүгнэлт өгч, сайжруулах арга замыг

КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

Б.АЮУШ /РH.D,МНБ/

Page 2: КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190522.pdf · дүгнэлт өгч, сайжруулах арга замыг

АГУУЛГА

• Дотоод хяналтын тогтолцоо /COSO –гийн зарчмууд/

• Дотоод аудит

• Компанийн үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналт:

Хараат бус аудитийн байгууллага

Page 3: КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190522.pdf · дүгнэлт өгч, сайжруулах арга замыг

Үүсгэн байгуулагчид1.Америкийн нягтлан бодогч нарын холбоо(American Accounting Association AAA), -

2.Америкийн МНБИ (American Institute of Certified Public Accountants AICPA),

3.Санхүү эрхэлсэн захирлуудын холбоо (Financial Executives International FEI),

4.Дотоод аудиторуудын институт (The Institute of Internal Auditors IIA),

5.Нягтлан бодогч нарын үндэсний холбоо National Association of Accountants (now the Institute of Management Accountants [IMA]).

COSO Ивээн тэтгэгч байгууллагуудын хороо

COSO – /Committee of Sponsoring Organizations/ анх 1985онд байгуулагдсан Санхүүгийн тайланг хуурамчаар гаргажбуй шалтгаан, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судландүгнэлт гаргах зорилготой байсан.Үйл ажиллагааны үндсэн чиглэл• Байгууллагын эрсдлийн удирдлага• Байгууллагын дотоод хяналтын тогтолцоо• Залилангаас хамгаалах

Хийсэн ажлууд• 2004 орнд Байгууллагын эрсдэлийн удирлага –цогц тогтолцоо, 2017 онд шинэчлэсэн хувилбар

• 1992 онд “Байгууллагын дотоод хяналт- цогц тогтолцоо” гэсэн зөвлөмжийг анх боловсруулан гаргасан.• 2013 оны 5 дугаар сард шинэчлэн гаргасан ▪ Залилангаас хамгаалах чиглэлээр 2 судалгааны тайлан хэвлүүлсэн:

1. 1987-1997 оныг хамарсан эхний судалгааны тайланг 1999 онд хэвлүүлсэн2. 1998-2007 оны хамарсан 2 дахь судалгааны тайланг 2010 онд хэвлүүлсэн.

Page 4: КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190522.pdf · дүгнэлт өгч, сайжруулах арга замыг

ДОТООД ХЯНАЛТЫН ТУЛГУУР ҮНДЭС

1. Хяналтын орчин-байгууллагын удирдлагын үзэл баримтлал бодлого, дотоод хяналтын дүрэм журам,

хамт олны зүгээс хяналтад хандах хандлага;

2. Эрсдлийг бодитой үнэлэн түүнд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх

3. Зөв зохион байгуулагдсан мэдээлэл харилцаа – менежерүүд болон ажилтнууд хяналтын чиг үүргээ

хэрэгжүүлэхэд нь шаардагдах мэдээллийг тохиромжтой хэлбэрээр цаг тухайд нь бүрдүүлэх, дамжуулах,

солилцох

4. Цагаа олсон оновчтой шалгалт – байгууллагын зорилго, зорилт, төсөв, төлөвлөгөө, удирдлагын үүрэг

даалгавар хэрхэн биелэгдэж байгааг тусгай удирдамжийн дагуу шалгах ажиллагаа

5. Мониторинг- дотоод хяналтын тогтолцоог үнэлэх, шинжлэх ажиллагаа

ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

• Компанийн үйл ажиллагаанд хяналт тавих нь

удирдлагын чухал үүрэг, арга хэрэгсэл

• Эрх үүргээрээ ялгаатай дотоод гадаад бүтэц

бүхий тогтолцоо

• Энэхүү тогтолцооны хэсгүүд нь эрх, үүрэг, хүлээх

хариуцлага, тайлагнал зэргээр ялгаатай

ДОТООД ХЯНАЛТ

• Байгууллагын үйл ажиллагаа зохистой, үр

ашигтай байх

• Санхүүгийн тайлагнал үнэн зөв, бодитой байх

• Хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөж

хэвшүүлэхэд /+ хөрөнгийн бүрэн бүтэн

байдал/ чиглэсэн ТУЗ, гүйцэтгэх удирдлага

болон бүх шатны менежерүүд, ажилтнуудын

тасралтгүй үйл ажиллагаа юм.

Page 5: КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190522.pdf · дүгнэлт өгч, сайжруулах арга замыг

ДОТООД ХЯНАЛТЫН ДҮРЭМ, ЖУРАМ

• Дотоод хяналтын тогтолцоог зохистой

бүрдүүлэх гол хүчин зүйл нь байгуулагын нэгж

салбар, тодорхой ажиллагаа, ажилбар бүрийг

гүйцэтгэх, хянах дүрэм журамтай байх явдал

байдаг.

• Дүрэм журмыг тогтоосны дараа түүнд заасан

хяналтыг хэн хэдийд хэрхэн гүйцэтгэх талаар

ажилтан бүрт ойлгуулсан, тэдний ажлын

байрны тодорхойлолтод заасан байх ёстой.

АЖИЛТНЫ БҮРИЙН ХЯНАЛТЫН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

Байгууллагын ажилтан бүр дотоод хяналтад тодорхой

үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээдэг

• Ажилтан бүрийн ажлын байранд хяналтын чиг

үүрэг байнга хэрэгжиж байдаг, мөн түүнчлэн

тэдний үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл нь

хяналтын үндэс болдог, тэд дүрэм журам, стандарт,

ёсзүй зөрчсөн үйлдлийнхээ төлөө хариуцлага

хүлээх ёстой байдаг.

• Салбар нэгжийн захирлууд хариуцсан тодорхой

чиглэлээр хяналтын тогтолцоо бүрдүүлж,

хэрэгжүүлнэ, ялангуяа санхүүгийн алба онцгой

үүрэг гүйцэтгэнэ

• Гүйцэтгэх захирал нь байгууллагын хэмжээнд дотоод хяналтын үр дүнтэй тогтолцоо, эрүүл, эерэг орчин

бүрдүүлж, хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ

• Дотоод аудиторууд нь дотоод хяналтын тогтолцоог хир зэрэг оновчтой зохион байгуулагдсанд үнэлгээ өгч,

боловсронгуй болгох талаар зөвлөмж боловсруулан гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигчдийг

мэдээлэл зөвлөмжөөр хангана

Page 6: КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190522.pdf · дүгнэлт өгч, сайжруулах арга замыг

ЗАСГИЙН ГАЗРЫН ЖУРАМ /2011 ОНЫ 311-Р ТОГТООЛ/

“Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт,

шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”

Дотоод хяналт шалгалтын зорилго нь аж ахуйн нэгж,

байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн болон борлуулж

байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь

хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын

шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны болон

өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд аж ахуйн нэгж,

байгууллагын хэмжээнд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг

арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чиглэнэ.

Page 7: КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190522.pdf · дүгнэлт өгч, сайжруулах арга замыг

ДОТООД ХЯНАЛТЫН ЗОРИЛТ, АРГА

Дотоод хяналтын зорилт, арга нь тухайн

үйл ажиллагааны онцлогоос хамаарна,

өөрөөр хэлбэл байгууллагын салбар

нэгжийн эсхүл үйл ажиллагааны аль

хэсэгт хяналт тавьж байна гэдгээс

хамаараад өөр өөр байна.

Тухайлбал, Брокерийн ү/а-д тавих

хяналтын зорилго нь харилцагчдад

үйлчлэх үйлчилгээг сайжруулах, үнэт

цаасын арилжаанд батлагдсан захиалгын

дагуу оролцох, арилжааны төлбөр

тооцоог цаг хугацаанд нь бүрэн зөв

гүйцэтгэх явдал байна.

Жишээ: брокерийн үйл ажиллагааны хяналт

1. Харилцагчаа таньж мэдэх талаар үүргээ хэрэгжүүлж

байгаа эсэх /Х/О боломж, сонирхол/

2. Харилцагчдаа мэдээлэл өгөх үүргээ хэрэгжүүлж байгаа

эсэх

3. Харилцагчийн бүртгэлийг бүрэн зөв хөтөлсөн, гэрээг

хугацаанд нь байгуулсан эсэх

4. Харилцагчийн захиалгыг бүрэн зөв бүртгэсэн эсэх

5.Захиалгыг дилерийн даалгаварт зөв тусгасан эсэх

6. Захиалгын биелэлтэд хяналт тавьж байгаа эсэх

7. Захиалгын хэрэгжилтийн талаар харилцагчид мэдээлж

байгаа эсэх

6. Харилцагчтай харилцаа тогтоож чадсан эсэх

7. Мэдээллийн сан бүрдүүлэх үүргээ хэрхэн хэрэгжүүлж

байгаа

8. Харилцагчдын хүсэлт, санал гомдлыг судлах, шийдвэрлэх

талаар арга хэмжээ авч байгаа эсэх

Page 8: КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190522.pdf · дүгнэлт өгч, сайжруулах арга замыг

ДОТООД ХЯНАЛТЫН ТАЛААРХ ДҮГНЭЛТ

Дотоод хяналт нь:

• Анхан шатны нэгжийн ажилтнуудаас эхлээд дээд удирдлага /ТУЗ/ хүртэл оролцдог үйл ажиллагаа

• Тасралтгүй хэрэгждэг ажиллагаа, өөрөөр хэлбэл ажил явагдаж л байгаа бол хяналт хийгдэж байдаг

• Эрсдэлээс зайлсхийх, бууруулах гол арга

Тогтолцоо болгон төлөвшүүлэхийн тулд:

• Ажилбар бүрээр эрсдэлийг тодорхойлох

• Ажилбар бүрт тохиолдож болох эрсдэлийг

бууруулахын тулд ямар хяналт хийгдэх ёстойг

тодорхойлж, холбогдох заавар, дүрэм журамд

болон тухайн ажилбарыг хариуцан гүйцэтгэх

ажилтны “Ажлын байрны тодорхойлолт”-д тусгах

• Ажлын байр бүрт хяналтын чиг үүрэг, заавар

дүрэм журам хэрхэн хэрэгжиж байгааг менежерүүд

байнга хянадаг байх

Зөв ойлголт төлөвшүүлэх

• Дотоод хяналт нь зөвхөн хяналтыг хэрэгжүүлдэг

нэгж болох дотоод хяналтын юмуу дотоод аудитын

нэгжийн чиг үүрэг гэж ойлгодог уламжлалт буруу

ойлголтыг халж байгууллага дахь хүн бүрийн үүрэг

бөгөөд тасралтгүй явагддаг ажиллагаа гэдгийг бүгд,

ялангуяа дээд удирдлага ойлгосон байх нь дотоод

хяналтын зохистой тогтолцоо бүрдэх үндсэн

нөхцөл

Page 9: КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190522.pdf · дүгнэлт өгч, сайжруулах арга замыг

ДОТООД АУДИТ

• Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааг

бодитой үнэлэх замаар түүний үр дүнг сайжруулах,

үнэ цэнийг нэмэгдүүлэх зөвлөмж өгөх зорилготой

хараат бус, мэргэжлийн үйл ажиллагаа юм. Энэ нь

байгууллагын:

1. эрсдэлийн удирдлага

2. дотоод хяналт

3. засаглал нь хэр зэрэг үр дүнтэй байгаад

дүгнэлт өгч, сайжруулах арга замыг тодорхойлдог.

• Дотоод аудитийн хамрах хүрээ нь маш өргөн

бөгөөд ерөнхийд нь:

1. Үйл ажиллагааны үр дүн

2. Санхүүгийн мэдээллийн бодит байдал

3. Хөрөнгө, нөөцийн зүй зохистой ашиглалт

/шамшигдуулахаас сэргийлэх/

4. Хууль дүрэм, журмын хэрэгжилт

гэж ангилж болно

Мэргэжлийн түвшин

Дотоод аудит нь компанийн хувьцаа эзэмшигчид

болон дээд шатны засаглах болон гүйцэтгэх удирдлага

нь чиг үүргээ хэрэгжүүлэхэд чухал шаардлагатай

асуудлаар зөвлөх үүрэгтэй учраас боловсрол

мэргэшил, дадлага туршлагатай өндөр түвшний

мэргэжилтнүүдийг сонгон ажиллуулах шаардлагатай

Зарчим

Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хараат бус,

бодитой үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байхын тулд

гүйцэтгэх удирдлагаас хараат бус байх ёстой.

Хараат бус байхын тулд:

• ТУЗ-тэй бол түүнээс, байхгүй бол хувьцаа

эзэмшигч томилдог, цалин урамшууллыг тогтоодог,

түүнд тайлагнадаг байх ёстой

• Мэргэжлийн өндөр ур чадвартай, нэр хүндтэй

байх

Page 10: КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190522.pdf · дүгнэлт өгч, сайжруулах арга замыг

ДОТООД АУДИТЫН ҮҮРЭГ

Дотоод хяналтад гүйцэтгэх үүрэг

• Дотоод хяналтын тогтолцоо хэр зэрэг зохистой бүрдсэн, хяналтын тогтолцоо ажиллаж чадаж байгаа эсэхэд

үнэлэлт дүгнэлт өгөх

• Сайжруулах санал зөвлөмж боловсруулах

Эрсдэлийн удирдлагад гүйцэтгэх үүрэг

• Компанийн эрсдэлийн удирдлагад мониторинг хийж, түүний зохистой эсэхэд үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах

• Сайжруулах санал зөвлөмж боловсруулах

• Гүйцэтгэх удирдлагын зүгээс эрсдэлийг хэр зөв тодорхойлж, үнэлсэн болох талаар дүгнэлт гаргах

• Эрсдэлийн удирдлагын зохистой тогтолцоо бий болсон эсэхэд хяналт тавьж дүгнэлт гаргах

Компанийн засаглалд гүйцэтгэх үүрэг

• Энэ нь үндсэндээ ТУЗ-ийн (ХЭ-ийн) хуралд оролцох, гишүүдтэй санал солилцох зэргээр илэрхийлэгдэнэ

• Гүйцэтгэх үүргийн хувьд компанийн сайн засаглалын 4 тулгуур баганын нэг /ТУЗ, гүйцэтгэх удирдлага,

хөндлөнгийн аудит, дотоод аудит/ гэж тооцогддог.

Page 11: КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190522.pdf · дүгнэлт өгч, сайжруулах арга замыг

ДОТООД АУДИТЫН ҮҮРЭГ

Дотоод хяналтад гүйцэтгэх үүрэг

• Дотоод хяналтын тогтолцоо хэр зэрэг зохистой бүрдсэн, хяналтын тогтолцоо ажиллаж чадаж байгаа эсэхэд

үнэлэлт дүгнэлт өгөх

• Сайжруулах санал зөвлөмж боловсруулах

Эрсдэлийн удирдлагад гүйцэтгэх үүрэг

• Компанийн эрсдэлийн удирдлагад мониторинг хийж, түүний зохистой эсэхэд үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах

• Сайжруулах санал зөвлөмж боловсруулах

• Гүйцэтгэх удирдлагын зүгээс эрсдэлийг хэр зөв тодорхойлж, үнэлсэн болох талаар дүгнэлт гаргах

• Эрсдэлийн удирдлагын зохистой тогтолцоо бий болсон эсэхэд хяналт тавьж дүгнэлт гаргах

Компанийн засаглалд гүйцэтгэх үүрэг

• Энэ нь үндсэндээ ТУЗ-ийн (ХЭ-ийн) хуралд оролцох, гишүүдтэй санал солилцох зэргээр илэрхийлэгдэнэ

• Гүйцэтгэх үүргийн хувьд компанийн сайн засаглалын 4 тулгуур баганын нэг /ТУЗ, гүйцэтгэх удирдлага,

хөндлөнгийн аудит, дотоод аудит/ гэж тооцогддог.

Page 12: КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190522.pdf · дүгнэлт өгч, сайжруулах арга замыг

ТУЗ-ИЙН АУДИТЫН ХОРООНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

ТУЗ-ийн Аудитийн хороо чиг үүргээ хэрэгжүүлэхэд

гол туслагч:

• Дотоод хяналтын тогтолцоонд гарч буй

тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэл,

зөвлөмж өгөх,

• Гол гол эрх бүхий албан тушаалтны ёс зүй,

мэргэшил, ур чадварын талаар дүгнэлт гаргах

• Аудитийн хороогоор асуудал хэлэлцүүлэхээр

оруулах,

• Хөндлөнгийн аудитор болон гүйцэтгэх

удирдлагатай үйл ажиллагаагаа уялдуулах

замаар Аудитийн хороог шаардлагатай

мэдээллээр хангах гэх мэт

ДОТООД АУДИТЫН ШАЛГАЛТ

Дотоод аудитийн алба нь шалгалт явуулах төлөвлөгөөг

ТУЗ, гүйцэтгэх удирдлагатай зөвшилцөн боловсруулж,

ТУЗ-ийн Аудитийн хороогоор батлуулна.

Дотоод аудитийн шалгалт нь дараах 7 үе шатыг дамжин

хэрэгжинэ:1. Шалгалт хийх чиглэл, хүрээг холбогдох гүйцэтгэх удирдлага

/албаны менежер/- тай зөвшилцөн тогтооно

2. Шалгаж буй салбар нэгжийн үйл ажиллагааны онцлогийг

тодорхойлно

3. Шалгаж буй үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлон

тогтооно

4. Эрсдэлтэй уялдуулан шалгалтын арга барилаа тогтооно.

5. Эрсдэлд суурилсан хяналтын арга хэлбэрийг хэрэгжүүлж

чадаж байгаа эсэхийг шалгана

6. Шалгалтын явцад илэрсэн асуудлыг тайлагнаж, уг асуудлыг

шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэх арга хэмжээний

төлөвлөгөөг холбогдох менежерүүдтэй зөвшилцөн

боловсруулна.

7. Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ хэрхэн хэрэгжиж,

ямар үр дүнд хүрч байгаад байнгын тогтмол хяналт тавина.

Page 13: КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190522.pdf · дүгнэлт өгч, сайжруулах арга замыг

ШАЛГАЛТЫН ТАЙЛАН

Шалгалтын тайланд 5 асуудал /5 С гэдэг/ тусгагдсан байх ёстой.

1. Condition: Ямар асуудал илэрсэн болох?

2. Criteria: Ямар стандарт зөрчигдсөн бэ? Стандарт гэдэг нь компанийн бодлогын баримт бичиг эсхүл бусад

ямар нэг бенчмарк байж болно.

3. Cause: Ийм асуудал үүссэн шалтгаан?

4. Consequence: Тухайн асуудлаас улбаалан ямар сөрөг үр дүн, эрсдэл учирч болох вэ?

5. Corrective action: Үүнийг засахын тулд удирдлагаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагтай вэ?

Алийг хэрэгжүүлэхийг тэд зөвшөөрсөн, хэдийд?

Page 14: КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190522.pdf · дүгнэлт өгч, сайжруулах арга замыг

ХАРААТ БУС АУДИТОРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА• Компанийн болон, түүний эрх бүхий албан тушаалтны нэгдмэл сонирхолтой этгээд биш

• Компанийн болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдийн ажилтан, эрх бүхий албан тушаалтан биш байх

• Компани болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдийн гаргасан үнэт цаас, эдгээрт холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн

эрх эзэмшдэггүй

• Аудитийн үйлчилгээнээс бусад асуудлаар компанитай хэлцэл хийгээгүй

• Компанийн үйл ажиллаганы онцлогийг сайн мэддэг /хараат бус байх үндсэн шалгуур/

ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН ДҮГНЭЛТХөндлөнгийн аудитор нь компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг үндэслэн дараахмэдээллийг агуулсан дүгнэлт гаргана:• Компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт үнэн зөв эсэх• НББ хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалт зохих журмын дагуу хийгдсэн эсэх,• Зөрчил илэрсэн бол тохиолдол тус бүрээр тодорхйолсон байх• Шалгалтын хугацаанд хийгдсэн сонирхлын зөрчилтэй хэлцлийн жагсаалт, эдгээрийг хууль журамд заасан журмын дагуухийсэн эсэх

ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ• Захиалга, гэрээний үндсэн дээр санхүүгийн тайлан болон бүртгэлийн бусад асуудлаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт

гаргах үүрэгтэй хөндлөнгийн этгээд

• ТУЗ, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчид болон бусад сонирхогч талуудын хүсэлт, захиалгаар

тодорхой чиглэлээр мэргэжлийн дүгнэлт гаргана.

Page 15: КОМПАНИ ДАХЬ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190522.pdf · дүгнэлт өгч, сайжруулах арга замыг

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛААEmail: [email protected]

Mobile: 99044130