МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН …...31 nan nn na nee МОНГОЛ...

9
31 mongolian mining journal november МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ Бодлогын баримт Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гийн Эдийн засгийн ахлах шинжээч Эндрю Бауер, Монгол Улс дахь менежер Н.Дорждарь Гол мессежүүд Монгол улс урьд өмнө хэзээ ч тулгарч байгаагүй өрийн хямралтай нүүр тулаад байна. Засгийн газар нь төлбөрийн чадваргүй болоход ойртож буй бөгөөд татварыг нэмэгдүүлэх, зардлаа бууруулах эсвэл гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүллээ ч өр болон ДНБ-ий харьцааг тогтвортой түвшинд хүртэл бууруулах боломжгүй хэмжээнд хүрээд байна. Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ 2016 онд дангаараа нэг их наяд төгрөгөөс их байгаа нь Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн салбарт зарцуулж буй нийт төсвийн хэмжээнээс илүү байна. Дараа жил гэхэд өрийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ нь эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулж буй төсвийн нэгдсэн дүнгээс хэтрэх төлөвтэй байна. Засгийн газар нийгмийн зардал, төсвийн хөрөнгө оруулалтад хэрэглэх байсан их хэмжээний мөнгийг гадаадын санхүүгийн байгууллагууд, дотоодын банкны эздэд шилжүүлж байна. Хүүгийн хувь хэмжээ нэмэгдэх тусам Засгийн газар нь зөвхөн өрийн үйлчилгээний төлбөрөө төлөхийн тулд зээл үргэлжлүүлэн авсаар байх шаардлага үүснэ. Тодорхой нэг мөчөөс эхлэн Засгийн газраас өөрийн өрийг төлөх боломжгүй хэмжээнд очиж, эмх замбараагүй дефолт болохоос сэргийлэхэд хэт оройтоогүй. Энэхүү хямралыг даван туулахад Засгийн газрын хувьд хэд хэдэн сонголт байна. Олон улсын байгууллагаас эсвэл аль нэг гадаад улсаас авч болох санхүүгийн тусламжийн (bailout) аливаа багцад энэхүү баримт бичигт тусгагдсан боломжит арга хэмжээнүүдийг хамтруулан хэрэглэх. Зээлдүүлэгчдийн тавих нөхцөл нь нийгмийн чиглэлийн зарим хөтөлбөрийг авч үлдэх замаар Монгол улсын хамгийн эмзэг бүлгийн иргэдэд учруулах хүндрэлийг бага байлгах шаардлагатай. Мөн ирээдүйн төсвийн тогтвортой байдлыг хангах арга замыг олох, хямралд хүргэсэн санхүүгийн үйлдлүүдийг шийдэх (жишээ нь төсвөөс гадуур зээл авах, төв банк зөвхөн чинээлэг хэсэгт үр шим хүртээх зээл олгох) шаардлагатай. Ямар ч багц арга хэмжээ авч хэрэгжүүлсэн өрийн бүтцийг өөрчлөх асуудлыг тусгах өндөр магадлалтай эс бөгөөс Монгол улсын эдийн засгийн өсөлт олон жил зогсонги байдалд орж, Грекийн нэгэн адил өндөр хэмжээний өрийн үйлчилгээний төлбөрийг үргэлжлүүлэн төлсөөр байх болно. Танилцуулга Монгол улсын эдийн засаг хүнд хэцүү цаг үеийг туулж байна. Түүхий эдийн өндөр үнэ, тэр нь цаашид өсөн нэмэгдэнэ гэсэн хүлээлт дээр тулгуурласан эдийн засгийн богино хугацааны тэлэлтийн дараа эдийн засаг сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсон. Энэхүү хүлээлт нь томоохон уурхайн бүтээн байгуулалт, ялангуяа алт-зэсийн Оюутолгойн бүтээн байгуулалттай зэрэгцэн үүссэн юм. 2011 оноос өнөөдрийг хүртэл Засгийн газар орлогын хэт өөдрөг төсөөлөлд үндэслэн олон удаа зээл авч, түүнийгээ гамгүй зарцуулсан. Бодит байдал болон хүлээлт хоорондын зөрүүг санхүүжүүлэхийн тулд Засгийн газар нь олон улсын санхүүгийн зах зээлээс (хамгийн сүүлд гэхэд дэлхий дээрх хамгийн өндөрт тооцогдох хүүтэйгээр) хөрөнгө босгон, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, нүүрсэнд олгох татаасыг өсгөж, иргэдэд бэлэн мөнгө тарааж, мөн төсвийн хөрөнгө оруулалтаар төмөр зам, авто зам болон олон нийтийн барилга байшин засварлах зэрэгт оруулсан нь эдийн засгийн шингээх чадвараас хэтэрсэн. Өнөөдөр Монгол улс энэхүү тогтворгүй бодлогын төлөөсийг төлөх болоод байна. Тухайлбал төгрөгийн ханш чөлөөтэй унаж, 2016 оны төсвийн алдагдал ДНБ-ий 19%-иас илүү (дэлхий дээрх хамгийн өндөр алдагдлын нэг) гарах магадлалтай, мөн гадаад валютын нөөц (үлдээд буй нөөц нь үндсэндээ БНХАУ-ын Ардын банкны зээл) шавхагдаж, Монгол улс өрийн хямралтай нүүр тулаад байна. Олон эсвэл хоёр талт санхүүгийн тусламж (bailout) авалгүйгээр 2017 онд төлөвлөж байгаа зардлаа Засгийн газар санхүүжүүлж чадах эсэх нь тодорхойгүй байна. Энэхүү бодлогын баримт нь Засгийн газрын өрийн өнөөгийн нөхцөл байдал болон богино хугацаанд өрийг удирдах сонголтуудад дүн шинжилгээ хийж, олон улсын санал бодлыг тусгаж, улмаар эл асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах зорилготой. Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-ийн дүн шинжилгээ нь олон нийтэд ил буй мэдээлэл дээр үндэслэсэн тул энэхүү тайланд хэрэглэсэн зарим мэдээлэл төгс биш байж болох ч үр дүн, дүгнэлт нь өнөөгийн нөхцөл байдлыг тодорхой дүрсэлж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Upload: others

Post on 26-Dec-2019

10 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

31mongolian mining journal

november

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ Бодлогын баримт

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гийн Эдийн засгийн ахлах шинжээч Эндрю Бауер, Монгол Улс дахь менежер Н.Дорждарь

Гол мессежүүд

• Монгол улс урьд өмнө хэзээ ч тулгарч байгаагүйөрийн хямралтай нүүр тулаад байна. Засгийн газарнь төлбөрийн чадваргүй болоход ойртож буй бөгөөдтатварыгнэмэгдүүлэх,зардлаабууруулахэсвэлгадаадынхөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авчхэрэгжүүллээ ч өр болон ДНБ-ий харьцааг тогтвортойтүвшинд хүртэл бууруулах боломжгүй хэмжээнд хүрээдбайна. • Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийнхэмжээ 2016 онд дангаараа нэг их наяд төгрөгөөс ихбайгаа нь Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн салбартзарцуулжбуйнийттөсвийнхэмжээнээсилүүбайна.Дараажилгэхэдөрийнүйлчилгээнийтөлбөрийнхэмжээньэрүүлмэнд,боловсролынсалбартзарцуулжбуйтөсвийннэгдсэндүнгээс хэтрэх төлөвтэй байна. Засгийн газар нийгмийнзардал, төсвийн хөрөнгө оруулалтад хэрэглэх байсан иххэмжээний мөнгийг гадаадын санхүүгийн байгууллагууд,дотоодын банкны эздэд шилжүүлж байна. Хүүгийн хувьхэмжээ нэмэгдэх тусам Засгийн газар нь зөвхөн өрийнүйлчилгээнийтөлбөрөөтөлөхийнтулдзээлүргэлжлүүлэнавсаарбайхшаардлагаүүснэ.• ТодорхойнэгмөчөөсэхлэнЗасгийнгазраасөөрийнөрийг төлөх боломжгүй хэмжээнд очиж, эмх замбараагүйдефолт болохоос сэргийлэхэд хэт оройтоогүй. Энэхүү

хямралыг даван туулахад Засгийн газрын хувьдхэдхэдэнсонголтбайна.• Олонулсынбайгууллагаасэсвэлальнэггадаадулсаасавчболохсанхүүгийнтусламжийн(bailout) аливаа багцад энэхүү баримт бичигттусгагдсан боломжит арга хэмжээнүүдийгхамтруулан хэрэглэх. Зээлдүүлэгчдийн тавихнөхцөлньнийгмийнчиглэлийнзаримхөтөлбөрийгавч үлдэх замаар Монгол улсын хамгийн эмзэгбүлгийн иргэдэд учруулах хүндрэлийг бага байлгах шаардлагатай. Мөн ирээдүйн төсвийнтогтвортой байдлыг хангах арга замыг олох,хямралд хүргэсэн санхүүгийн үйлдлүүдийг шийдэх(жишээньтөсвөөсгадуурзээлавах,төвбанкзөвхөнчинээлэгхэсэгтүршимхүртээхзээлолгох)шаардлагатай.• Ямарчбагцаргахэмжээавчхэрэгжүүлсэнөрийн бүтцийг өөрчлөх асуудлыг тусгах өндөрмагадлалтай эс бөгөөс Монгол улсын эдийнзасгийн өсөлт олон жил зогсонги байдалд орж,Грекийн нэгэн адил өндөр хэмжээний өрийнүйлчилгээний төлбөрийг үргэлжлүүлэн төлсөөрбайх болно.

Танилцуулга

Монголулсынэдийнзасагхүндхэцүүцагүеийгтуулжбайна. Түүхий эдийн өндөр үнэ, тэр нь цаашид өсөннэмэгдэнэгэсэнхүлээлтдээртулгуурласанэдийнзасгийнбогино хугацааны тэлэлтийн дараа эдийн засаг сүүлийнжилүүдэд зогсонги байдалд орсон. Энэхүү хүлээлт ньтомоохонуурхайнбүтээнбайгуулалт,ялангуяаалт-зэсийнОюутолгойнбүтээнбайгуулалттайзэрэгцэнүүссэнюм.2011оноосөнөөдрийгхүртэлЗасгийнгазарорлогынхэтөөдрөгтөсөөлөлдүндэслэнолонудаазээлавч,түүнийгээгамгүйзарцуулсан. Бодит байдал болон хүлээлт хоорондынзөрүүгсанхүүжүүлэхийнтулдЗасгийнгазарньолонулсынсанхүүгийн зах зээлээс (хамгийн сүүлд гэхэд дэлхий дээрх хамгийн өндөрт тооцогдох хүүтэйгээр) хөрөнгө босгон,төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, нүүрсэндолгох татаасыг өсгөж, иргэдэд бэлэн мөнгө тарааж, мөнтөсвийнхөрөнгөоруулалтаар төмөр зам,авто замболонолоннийтийнбарилгабайшинзасварлахзэрэгторуулсаннь эдийн засгийн шингээх чадвараас хэтэрсэн. ӨнөөдөрМонгол улс энэхүү тогтворгүй бодлогын төлөөсийг төлөхболоодбайна.Тухайлбалтөгрөгийнханшчөлөөтэйунаж,2016онытөсвийналдагдалДНБ-ий19%-иасилүү(дэлхий

дээрх хамгийн өндөр алдагдлын нэг) гарахмагадлалтай,мөн гадаадвалютыннөөц(үлдээдбуйнөөцньүндсэндээБНХАУ-ынАрдынбанкнызээл)шавхагдаж,Монголулсөрийнхямралтайнүүртулаад байна. Олон эсвэл хоёр талт санхүүгийнтусламж(bailout)авалгүйгээр2017ондтөлөвлөжбайгаа зардлаа Засгийн газар санхүүжүүлж чадах эсэхньтодорхойгүйбайна.

Энэхүү бодлогын баримт нь Засгийн газрынөрийн өнөөгийн нөхцөл байдал болон богинохугацаанд өрийг удирдах сонголтуудад дүншинжилгээхийж,олонулсынсаналбодлыгтусгаж,улмаарэласуудлааролоннийтийнхэлэлцүүлэгтхувь нэмэр оруулах зорилготой. Байгалийнбаялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-ийн дүн шинжилгээньолоннийтэдилбуймэдээлэлдээрүндэслэсэнтулэнэхүүтайландхэрэглэсэнзариммэдээлэлтөгсбишбайжболохчүрдүн,дүгнэлтнь өнөөгийн нөхцөл байдлыг тодорхой дүрсэлжбайгаагэдэгтитгэлтэйбайна.

32mongolian mining journal

november 2016

Зураг 1. Монгол улсын голлох гадаад өр

Засгийн газрын өрийн өнөөгийн нөхцөл байдал

Засгийн газрын нийт өрийн түвшин

Монгол улсынЗасгийн газрын өрийн өнөөгийн нөхцөлбайдлынталаар2017оныулсынтөсвийнтөсөлдтусгасныгХүснэгт 1-д тоймлон харууллаа. Засгийн газрын нийтөрийнхэмжээ2016оныэцэстөнөөгийнцэвэрүнэцэнээртооцсоноорДНБ-ий88%-дхүрэхтөлөвтэйбайна.2017ондөрийнүйлчилгээнийихдүнтэйзардлаасхамааранэнэхүүтүвшин хэвээр хадгалагдахаар байна. Засгийн газрынөрийнихэнххэсэгньдолларболонбусадгадаадвалютаарилэрхийлэгдэж байгаа болохоор сүүлийн үед төгрөгийнханш унаж буйтай холбоотойгоор өрийн тоо үзүүлэлтүүдилүүноцтойхэмжээндхүрчболохюм.

Монгол улс нь гадаад валютаар авсан зээлд машөндөр хүү төлжбайна.Хамгийн сүүлд 2016 онд гаргасантаван жилийн хугацаатай доллараар илэрхийлэгдсэнЗасгийн газрын бондод 10.875%-аас давсан хүү төлөхшаардлагатай. Дэлхий дээр маш цөөн улс ийм өндөрхэмжээнийхүүтөлдөг.Таванжилийнхугацаатайдолларынбонд ОХУ-ынх 4.5%-ийн хүүтэйгээр, БНСУ-ынх 4%-ийнхүүтэйгээрборлуулагдсан.МөнКазахстаныЗасгийнгазрынгаргасан 10 жилийн хугацаатай долларын бонд 4%-ийнхүүтэйгээрзарагдсанбайна.ХамгийнчухалгэжүзэжболохгадаадөрийгЗураг 1-д харууллаа.

Хүснэгт 1. 2016 оны эцсийн байдлаарх (төсөөлсөн) Засгийн газрын өрийн нөхцөл байдал, тэрбум төгрөгөөр

Эх сурвалж: 2017 оны төсвийн төсөл, Сангийн яам

Эх сурвалж: ББЗХ-гийн ажилтнууд (вебсайтуудаас цуглуулсан мэдээлэл)

Үзүүлэлтүүд 2016Дотоодынөр 5882.1Гадаадөр 11766.7Засгийнгазрынгаргасанбаталгаа 5390.8Засгийнгазрыннийтөр 23039.6Засгийнгазрыннийтөр,өнөөгийнцэвэрүнэцэнээр(NPV) 21174.9Өрийнхязгаар(Төсвийнтогтвортойбайдлынтухайхууль) 88.0%2016 оны ДНБ (Хүлээгдэж буй) 24203.5Өрийнөнөөгийнцэвэрүнэ/ДНБ 87.5%

33mongolian mining journal

november

Богино хугацааны санхүүгийн хэрэгцээ ба төсвийналдагдлыг нөхөх зорилгоор Монгол улсын Засгийн газардотоодынзахзээлээссанхүүжилтбайнгабосгодог.Сүүлийнжилүүдэд дотоодын зээлийн хэмжээ эрс нэмэгдсэнийгЗураг 2-түзүүллээ.

НийтэдньаваадүзвэлЗасгийнгазрынзүгээс2016оныдотоодынөрийнтэнцлийг5.8ихнаядхэмээнтайлагнасанньЗасгийнгазрынгадаадөрийнталаасбагагэсэнүгюм.2017онытөсөөлөлдЗасгийн газардотоодынзахзээлээс5.4 их наяд төгрөгийн санхүүжилт босгохоор төлөвлөжбайна. Хэдийгээр гадаад өрийн хэмжээтэй харьцуулбалдүн нь бага ч купон, хүүгийн дундаж түвшин өндөртэйдотоод өр нь их хэмжээгээр тэлсэн улсын төсөвт нэмэлтдарамтучруулна.

Эдгээр өрөөс гадна Засгийн газар бусад улс орныЗасгийнгазар,олонулсынбайгууллагуудаасхөнгөлөлттэйзээлавсанбайдаг.Монгол улсньдэлхийн хөрөнгийн захзээлдарилжаанынөхцлөөрнэвтрэхболомжтойболохоосөмнө энэ төрлийн зээл нь эдийн засагт чухал үүрэгтэйбайсанбөгөөд1990-2014онуудаднийт3тэрбумдолларынхөнгөлөлттэйзээлавсан.Эдийнзасагньөмнөхөөсхавьгүйтоморсон Монгол улс хөрөнгийн зах зээлээс арилжаанызээл авч эхэлсэнээр хөнгөлөлттэй зээлийн эдийн засагтгүйцэтгэхүүрэгбагассан.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн хийж буймакро-эдийнзасгийнзагварынурьдчилсанүрдүнгээршийдвэртэйаргахэмжээаваагүйтохиолдолдМонголулсынтөрийн санхүүгийн нөхцөл байдал тогтворгүй түвшиндхүрэхийг баталж байна. Одоо тулгарч байгаа богинохугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын дарамтыг(төлөх хугацааг уртасгах зэрэг замаар) шийдэж, гадаадорчин таатай байж, дотоодын өсөлтийн хурд нэмэгдсэнхэдийчЗасгийнгазрынзүгээсбодлогындорвитойөөрчлөлтхийхгүй байна гэж төсөөлбөл өрийн хэмжээ хуульчилсанхязгаараасдавсанхэвээрбайж,2025оноосзогсолтгүйгээруламбүрөсөхтөсөөллийгзагварындүнгээсхаржболно.

Оюутолгойн уурхайгаас орж ирэх орлогоос хамаарч2019-2024 онуудад төсвийн нийт алдагдал болон өрийндарамт түр хугацаагаар тогтворжихыг тус загвархаруулжбайгаа.Харинтүүнээсцаашнэгэнтиххэмжээгээртэлжбуйалдагдал дээр хүүгийн зардал огцом нэмэгдэхээр байна.Гэхдээ үндсэн (хүүгийн төлбөрийг оруулаагүй) тэнцэлтөсөөлөлхийжбуйхугацаанытуршидойролцоогоорДНБ-ий5%-тайтэнцэхалдагдалтайбайхаарбайгааньМонголулсөмнөньямарчөргүйбайлаачгэсэншинэөрхурдтайгаархуримтлуулах байсныг өгүүлж байна. Энэ нь Монгол улсзөвхөн төлбөр түргэн гүйцэтгэх чадварын хямрал бустөлбөрийн чадвар болон өрийн тогтвортой байдлынсорилтуудтай нүүр тулж байгааг илтгэж байна. Бүтцийгньөөрчлөхзамаарөрийгиххэмжээгээрбууруулахгүйгээрзөвхөн алдагдлыг бууруулах эсвэл богино хугацаанысанхүүгийнтусламжавснаарМонголулсөрийнтогтвортойбайдлыг хангаж чадахгүй (Зураг 3 болон 4-ийг үзнэ үү).

Зураг 2. Шинээр гаргасан Засгийн газрын дотоод үнэт цаас, их наяд төгрөгөөр

Эх сурвалж: Нээлттэй Нийгэм Форумын зохиосон хэлэлцүүлэгт Сангийн яамнаас хийсэн танилцуулга, http://www.forum.mn/res_mat/2016/2017-Balance&Debt_-MOF-2016.pdf

Зураг 3: Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцаа, ББЗХ-ийн загварт туссанаар (суурь хувилбар)

Зураг 4: Засгийн газрын төсвийн алдагдал (суурь хувилбар), ББЗХ-ийн загварт туссанаар

Уртхугацаатайдотоодынбонд Богинохугацаатайүнэтцаастухайнжилдэргэнтөлөгдөх

Богинохугацаатүнэтцаас,дараажилньэргэнтөлөгдөх

нийтдүн

Төсвийннийталдагдал/ДНБ

Өрийн хязгаар

ТөсөөлөлТөлөв

34mongolian mining journal

november 2016

Эх сурвалж: ББЗХ-гийн ажилтнууд (вебсайтуудаас цуглуулсан мэдээлэл)

Эргэн төлөлтийн хуваарь

Голзээлүүдийнэргэнтөлөлт2017оныэхэн үеэс буюу эдийн засгийн нөхцөлбайдал хүндрэлтэй байхад эхлэх тулЗасгийн газрын өрийн эргэн төлөлт, түүндотроо гадаад өрийн эргэн төлөлт ньхамгийн санаа зовоосон асуудал болоодбайна.ЭнэхэсэгтЗасгийн газрын гадаадөр дээр төвлөрөн эргэн төлөлтийн голхуваариудыгхарууллаа.

Ойрын ирээдүйд ач холбогдол нь буурсан хөнгөлөлттэй зээлүүдийнүйлчилгээнийтөлбөртЗасгийнгазаржилд100 сая орчим долларыг гадаад улс орон, олон улсын санхүүгийн байгууллагуудад төлсөөрбайхболно.ХаринЗасгийнгазрынгол анхаарах асуудал нь арилжааны зээлүүд бөгөөд ялангуяа 2017 онд эргэнтөлөхёстойзээлүүдюм.ЭнэталаарЗураг 5-д үзүүллээ.

Дотоод болон гадаад өрийн хүлээгдэжбуй эргэн төлөлтийн хуваарийг Сангийняамнаас гаргасныг Зураг 6-д харууллаа. Энэхүүхуваарьдээрээсирэхгурванжилдзөвхөн өрийн үйлчилгээний төлбөр ньЗасгийн газрын нийт орлогоос давахаархарагдажбуйньголсанаазовоохасуудалюм. Өнөөдрийн байдлаар хүүгийн төлбөрнь дангаараа эрүүл мэндийн салбартхуваарилжбуйтөсвийнхэмжээнээсдаваадбайна. Дараа жил гэхэд энэхүү хэмжээ нь эрүүлмэндболонболовсролынсалбарынтөсвөөсдавахтөлөвтэйбайна.

Эргэн төлөх чадавх

Экспортынголлохбараабүтээгдэхүүнийүнэ тогтворгүй, экспортыннэмэлтболомжхомсэнэнөхцөлдгадаадвалютынорлого,гадаадын шууд хөрөнгө оруулалт ньЗасгийнгазарөртөлөхүүргээбиелүүлэхүйцхангалттай хэмжээнд түргэн хүрэхээргүйбайхаар байна.

Коксжих болон хүрэн нүүрс, зэс зэрэгэкспортын гол түүхий эдийн зах зээлийнүнэ сүүлийн үед бага зэрэг нэмэгдэж байгаа ч супер циклийн үеийн оргил түвшинддөхөж очихгүйлболов уу.Түүнчлэн зэсболоннүүрснийэкспортньолонулсынзахзээлээс бус Хятадын зах зээлийн нөхцөлболон Хятад дахь худалдан авагч нартайхийсэнэкспортлогчдынтусгайгэрээнүүдээсхамааралтай байна. Ялангуяа нүүрснийхувьдтөрийнөмчит“ЭрдэнэсТавантолгой”

Зураг 5. Засгийн газрын шууд болон баталгаа гаргасан өрийн эргэн төлөлт

Зураг 6. Засгийн газрын өрийн үйлчилгээ, тэрбум төгрөгөөр болон төсвийн орлогын хувь хэмжээгээр

Эх сурвалж:ННФ дээр болсон хэлэлцүүлэг дээр Сангийн яамнаас хийсэн танилцуулга, http://www.forum.mn/res_mat/2016/2017-Balance&Debt_-MOF-2016.pdf

зэрэгтомоохонэкспортлогчидүнэхарьцангүйбагабайхүедгэрээгээрүнийгтохирсноосүүдэнбайдалтаатайбусбайна.Түүхийэдийнзахзээлийнцаашдыннөхцөлбайдалтодорхойгүй,Монголулсынзээлжихзэрэглэлбуурснаасүүдэнхөрөнгөоруулагчдынитгэлмуубайгаатулгадаадыншууд хөрөнгө оруулалтшинээр их хэмжээгээр орж ирэхмагадлалмөнбагабайна.Шинээруурхайбайгуулсанчорлогоолжэхлэххүртэлхэдэнжилийнхугацаашаардагдахтулөрийгтөлөхөдхэторойтсонбайхюм.

Түүнчлэн төсвийн үйл явцад бодлогын томоохон өөрчлөлтхийхгүйболЗасгийнгазрынөрийгэргэнтөлөхньтомоохонасуудалболно.ӨрийгдахинсанхүүжүүлэхшинээхүүсвэрийгЗасгийнгазаролсонч эсвэлэкспортынорлогыгогцомнэмэгдүүлэхүйцхэмжээндэрдэс түүхий эдийн үнэ нэмэгдсэн ч өнөөгийн төсвийн практик ньурт хугацаанд тогтворгүй юм.Жишээ нь 2017 оны төсөв 10%-ийналдагдалтайбатлагдсанньЗасгийн газрынөрийннөхцөлбайдлыгцаашид улам л дордуулна. Улс төрийн популист амлалтуудыгбиелүүлэхээртөсвийншинэтгэлийгхойшлуулах,өөрчлөлторуулах,өнөөгийгбодлогыгүргэлжлүүлэхньнөхцөлбайдлыгсайжруулахгүй.

35mongolian mining journal

november

Анхааралтай судалж үзэх бусад асуудлууд ч байна.Жишээ нь төгрөг гадаадын гол валютуудын эсрэгмэдэгдэхүйцээр суларсан.Энэ оны эхэн үеэс төгрөгийнханш 20 орчим хувиар унаж 2016 оны 11 дүгээр сардтүүхэн хамгийн доод хэмжээнд хүрч нэг доллар 2600төгрөгтэй тэнцсэн. Томоохон өрийн эргэн төлөлтийггадаад валютаар хийх нь дийлэнх орлогоо төгрөгөөртөвлөрүүлдэг Засгийн газрын хувьд өрийн бодит өндөрдарамтыгбийболгоно.Гадаадвалютынорлогоодорвитойнэмэгдүүлэхгүйгээр Монгол улс нь 2017 онд төлбөртүргэн гүйцэтгэх хямралтай нүүр тулах магадлалтай.Өрийнбүтцийгшинэчлэхгүйболэнэхүүнөхцөлбайдалньтөлбөрийнчадварынхямралболонхувирчболно.

Засгийн газарт буй сонголтууд

МонголулсынЗасгийнгазартсорилтуудыгшийдвэрлэххэдхэдэнхувилбар байна гэжүзэжбайна.Тулгамдаадбуй гурван тусдаа, гэхдээ хоорондоо хамааралтайсорилтнь:(1)ЖилбүрЗасгийнгазартөсвийнзарлагын13.5%-иас их хэмжээтэй (мөн хурдан нэмэгдэж байгаа)хүүгийнтөлбөрийгтөлжбайна;(2)2017-18ондтулгарахтөлбөр түргэн гүйцэтгэх чадварын хямрал, мөн (3)төлбөрийнчадваргүйболжболзошгүйхямралюм.Энэхүүнийтлэлд хямралын үед богино хугацаанд хэрэгжүүлжболох хариу арга хэмжээнд түлхүү анхаарсан хэдий чтатварынбаазсуурийгөртгөтгөх (жишээньуулуурхайнсалбарын нөхцлийг сайжруулах, эдийн засгийг өсгөхболонтөрөлжүүлэх,татвартөлөлтийгсайжруулахынтулдтатварынтогтолцоогсайжруулах,эвсэлшинэтатварбийболгох),төсвийнзардлыгзүйлнэгбүрээрньэргэнхянажүзэхзэрэгаргазамаартөрийнсанхүүдсуурьшинэтгэлүүдхийххэрэгтэйгхүлээнзөвшөөрчбайна.

Бид хамтад нь хэрэгжүүлж болох есөн хувилбарыгтанилцуулж байна. Эдгээрийн зарим нь уламжлалтсонголтууд бол зарим нь практик дээр хэрэглэгддэгч төрийн санхүүгийн нийтлэг судалгаанд тэр бүрзөвөлдөггүй, эсвэл бүр тусдаггүй сонголтууд юм. Мөнхэрэгжүүлэх цаг хугацаа болон хямралын өмнө эсвэлдараахэрэгжүүлжболохэсэхээрээхоорондооялгаатай.Сонголт тус бүрийн хувьд тайлбар өгөхөөс гадна давууболонсулталуудынталаартовчдурдсанболно.

Сонголт 1: Хувийн хэвшлийн санхүүгийн зах зээл дээрх өрийг дахин санхүүжүүлэх

Засгийн газрын баталгааг гаргуулсан, хөрвөхчадвармуутайХөгжлийнБанк580саяамдолларынгадаадөрийг2017оны3дугаарсардэргэнтөлөхбаэнэ үедМонгол улс томоохон сорилттой нүүр тулна.Үүнээсчилүүхүндрэл650саядолларынэргэнтөлөлтхийх2018ондгарахбаүүний500саяыгнь2018оны1 дүгээр сард дахин санхүүжүүлэх шаардлагатайюм.Энэньархагшинжтэйболсонтөсвийналдагдал,өрийн үйлчилгээний төлбөр, дотоод өрийн дахинсанхүүжилтэд зориулан шинээр авах зээл дээрнэмэгдэх юм. Төгрөгийн ханш үргэлжлэн унасаарбайвал гадаад өрийг дахин санхүүжүүлэх нь улам лхүндрэлтэйбайхболно.

Түүнчлэн дотоодын өрийг дахин санхүүжүүлэхзайлшгүй шаардлагатай бөгөөд, үүнд илүү өндөрхүү төлөх, ялангуяа төгрөгийн ханш унаж буйтайхолбоотойгоор илүү өндөр хүүтэйгээр дахинсанхүүжүүжилт хийх шаардлага үүснэ. Учир ньдотоодын хөрөнгө оруулагчид дотоодын бондодхөрөнгө оруулалт хийхээс илүүтэйгээр хадгаламжаавалютын хадгаламжид хөрвүүлэн өөрсдийнхадгаламжийн үнэ цэнийг хамгаалах тул илүү өндөрхүү амлах зайлшгүй шаардлага үүснэ.

Гадаадөрийнхүүөндөрбайж,уламбүрнэмэгдэжбайгаа нь гадаадынхан болон дотоод арилжааныбанкуудын хувьцаа эзэмшигчдэд ихээхэн хэмжээнийхүү төлөх замаар Монгол улсын ирээдүй хойчүеийнхэнд хор уршиг учруулаад зогсохгүй, зайлшгүй хийх шаардлагатай өөрчлөлт шинэчлэлийг хойштатсаар байх болно. Үүнээс ч ноцтой үр дагавар ньдахин санхүүжилтийг үргэлжлүүлэн хийсээр байвалүүсэх“гэнэтийнзогсолт”буюуолонулсынсанхүүгийнбайгууллагууд Монгол улсын Засгийн газарт зээлөгөхөөзогсоохявдалюм.Ийм“гэнэтийнзогсолт”2008ондЭквадор, 2012 онд Грек, 1995 ондМексик, 1997ондЗүүнАзидтохиолдожбайсан. “Гэнэтийнзогсолт”болоход төлбөр гүйцэтгэх буюу хөрвөх чадварынхямрал нь илүү хор уршигтай төлбөрийн чадварынхямрал болж хувирна. Энэ тохиолдолд сонголтууд чихээхэн хязгаарлагдах юм.

Зах зээл хэдийнэ Монгол улсын дефолт зарлахмагадлалынталаартооцоо гаргажбайна.2016оны8 дугаар сарын байдлаар хоёрдогч зах зээл дээрборлуулагдажбуйЗасгийнгазрынбонданхныкупонхүү тооцсон дүнгээс доогуур үнээр борлуулагдажбайв. 2018 онд эргэн төлөгдөх ёстой бонд нэгдолларт93.61центээрзарагдажбуйньхоёржилийндараадефолтболох6.4%-ийнмагадлалтайгхаруулжбайна.2022ондэргэнтөлөгдөхбонд83.72центээрзарагдажбуйнь2022 гэхэддефолтболох16%-ийнболомжтойг харуулж байна. Энэхүү магадлал ньОУВС-гийн хөтөлбөр эсвэл гадаадын санхүүгийнбусад тусламжийг авах нөхцөл болж байна. 2016ондМонголоосбусадөөральчулсынөриймөндөрхэмжээгээрүнэцэнээалдаагүйюм.

36mongolian mining journal

november 2016

Сонголт 2: Өр болон Төв банкны своп хэлцлийг мөнгөжүүлэх

Онолын хувьд Төв банк нь Засгийн газрын өрийгхязгааргүйгээр худалдан авч болно. Үүнийгшинээрмөнгөхэвлэх, төгрөгөөр төлөгдөх бондыг дотоодын санхүүгийнбайгууллагуудад худалдах, Төв банкны нөөцийг ашиглах,эсвэл БНХАУ-ын Ардын Банктай хийсэн валют солилцоххэлцэл зэрэг гадаадын зээлийншугамыг ашиглах зэргээрсанхүүжүүлж болно.

Дээрдурдсансонголтнэгбүрньөөрийнгэсэннөлөөллийгүзүүлнэ.МөнгөхэвлэхньЗасгийнгазрынбогинохугацааныхөрвөх чадварын шаардлагыг хангахад тустай байжболно. Гэхдээмөнгөнийэрэлтийнөсөлтгүйгээр (жишээньэдийн засгийн өсөлтөөс хамаарсан) энэхүү арга хэмжээньинфляцыгиххэмжээгээрхөөрөгдөж,мөнгөнийханшийгунагана.ЭнэньимпортыгилүүөндөрөртөгтэйболгосноорМонголулсынхудалданавахчадвартхохиролучруулна.

ДотоодынсанхүүгийнзахзээлдтөгрөгөөртөлөгдөхбондгаргахньЗасгийн газрынбондхудалданавах хадгаламжбүхийхудалданавагчидбайгаагэжтооцожбайгаагэсэнүг..Засгийнгазрынсанхүүгийннөхцөлбайдалболондефолтболох эрсдэл зэргийг харгалзан ийм бондыг амжилттайборлуулахын тулд өндөр хүү санал болгохшаардлагатай.Одоогоор гурван жилийн бондыг 15.75%-ийн хүүтэйгээрборлуулжбайна.ГэхдээдотоодынсанхүүгийнбайгууллагуудЗасгийн газартзээлөгөхөөзогсохбуюу “гэнэтийнзогсолт”үүсэхболомжэнэхувилбарынхувьдчбий.

Төв банкны нөөцийг ашиглах эсвэл гадаадын зээлийншугамыгашиглахадгадаадвалютшаардлагатай.2016оны9дүгээрсарынбайдлаарМонголбанкны гадаадвалютыннөөц1,092тэрбумдоллартхүрчбуурсанньөнгөрсөнжилийнмөнүетэйхарьцуулбал23%буурсанүзүүлэлтюм.(Хятадынзээлийн шугамын дагуу авсан дүнг нийт нөөцөөс хасажтооцволцэвэрнөөцгарахбаэнэүзүүлэлтньхасахдүнтэйбайгаа).ХөрөнгийнорохурсгалгэнэтзогсохтохиолдолдэнэньМонголулсынимпортындөрвөнсархүрэхгүйхугацаанынөөц юм. Цаашид төгрөгийн ханш унах тусам валютыннөөцийг ашиглах шаардлага улам ихээр гарна. ТиймээсЗасгийн газар өөрийн гадаад валютын нөөцөд найдахболомжгүй юм.

БНХАУ-ын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн(2,25 тэрбум доллар) своп хэлцлийг, ялангуяа зээлийншугамыг сунгах нь шаардлагатай өөрчлөлт шинэчлэлийгхийхийг саатуулж болох юм. Гэхдээ Хятадын Засгийнгазраас урьдчилан мэдэгдэлгүйгээр Төв банкинд зээлөгөхөөзогсоохболомжтой.

Сонголт 3: Яаралтай орлого төвлөрүүлэх арга хэмжээ

Энэхүү сонголт нь өрийн хямралд орсон тохиолдолдтэр бүр хэрэглэдэг уламжлалт арга биш хэдий ч хурданхугацаанд орлого олохын тулд хэд хэдэн улсад яаралтайорлого төвлөрүүлэх сонголтыг авч хэрэгжүүлж байжээ.ЖишээньГрект гэхэдзээлдүүлэгчдийншаардлагындагуухэд хэдэн төрлийн шинэ татварыг бий болгосны тоондкофеныимпортынтатвар,зочидбуудлынзахиалгынтатвар,мөнпиво,нийтийнтээвэр,харилцаахолбооболонгазрынтосны бүтээгдэхүүнд хэрэглээний болон онцгой татварыгшинээрноогдуулахболжээ.НӨАТ-ынхувьхэмжээгмөн23%байсныг24%болгонөсгөжээ.

Энэхүү стратегийн тодорхой нэг сул тал ньтатварнэмэгдүүлснээрдотоодынхэрэглээ,хөрөнгөоруулалтыг хязгаарлаж, улмаар эдийн засгийнөсөлтийгбууруулан,эргэнсэргэлтийгудаашруулдаг.Түүнээсгаднагэнэтийнбуюуонцгойүеийнтатварынарга хэмжээ авснаар бизнес эрхлэхэд тодорхойбус байдлыг үүсгэж, өнөөгийн ч бусмөн ирээдүйнхөрөнгө оруулалтыг бууруулдаг. Нөгөө талаартөсвийн хямрал нь тухайн улсын ирээдүйд хувьнэмэрболохуйц,уртхугацаанытөсвийнтогтвортойбайдлыг хангахуйц шинэ татвар ноогдуулах эсвэлтатварынбаазсуурийгөргөтгөхүрдүнтэйшалтгаанболж болно.

Сонголт 4: Их хэмжээгээр зардлаа бууруулах

Засгийн газрын зүгээс өөрийн зардлыг ихээхэнхэмжээгээр бууруулах нэг арга зам байж болох ба үүнийг заавал ОУВС болон зээлдүүлэгчдийншаардлагагүйгээр гүйцэтгэж болно. Эдийнзасагчдынзүгээстүрхугацааныхямрал,жишээньашигт малтмалын үнийн түр хугацааны уналтаасүүдсэнхямралыгдавантуулахдаазамболонэрчимхүч зэрэг дэд бүтцийн шинэ төслүүдийг царцаахэсвэл төсвийг нь бууруулах зэрэг түр хугацааныаргахэмжээавахыгсаналболгодог.Архагшинжтэйболсон хэт их зарцуулалтаас үүдэлтэйгээр удаанхугацаанд үргэлжлэх хямралын хувьд Засгийнгазрын зүгээс цалин бууруулах болон шатахуунытатаасзэрэгурсгалзардлыгбууруулахаргахэмжээавахшаардлагатайболдог.

Энэхүүсонголтынсулталньзардлаасайндураарбууруулсан ч зээл болон тусламж дагалдахгүй,төлбөрийнчадварынасуудлыгшийдэхгүйдоршино.Мөнзардлыгиххэмжээгээрбууруулахньхэрэглэээсвэлхөрөнгөоруулалтыгбууруулжэдийн засгийнөсөлтөдсөрөгнөлөөүзүүлнэ.Энэньуртхугацааныэсвэлбогинохугацааныхоруршигучруулахньхийжбуйхэмнэлтийнтөрлөөсхамаарахбажишээньцалинхөлсний зардлыг бууруулснаар богино хугацааныөсөлтийг сааруулахболхөрөнгөоруулалтыг хасахньуртхугацааныөсөлтөдсөргөөрнөлөөлжболно.

Нөгөө талаар сайн дураар зардлаа бууруулахнь зээлдүүлэгчдийн тавих хэт чанга нөхцлөөсзайлсхийхэсвэлХятад,ОросболонАНУзэрэгальнэг талаас хэт хамааралтай болохоос сэргийлэхболомжийголгодог.Энэхүүсонголтньмөнинфляцыгхөөрөгдөхгүй.

Сонголт 5: Төрийн өмчийг хувьчлах

Зарим тохиолдолд төрийн өмчит компаниуд,барилгаболонгазарзэрэгтөрийнөмчийгхувьчлах,худалдах замаар нэмэлт хөрөнгө босгодог.Жишээнь Грек улс саяхан төсвийн чадавхийг бэхжүүлэххөтөлбөрийн хүрээнд өөрийн Хөдөө аж ахуйнбанк, төрийнөмчит компаниуд, аялалжуулчлалынтөвүүдийг хувьчлан, Афины нисэх буудал, Пирейнбоомтыгконцессынгэрээгээрөгсөнбайна.

37mongolian mining journal

november

Гэхдээ төлбөр гүйцэтгэх чадварыг сайжруулахзорилгоор хувьчлал явуулах нь сөрөг үр дагавар ихтэйбайдаг.ТухайлбалГрекгэхэдтөрийнөмчийгхувьчилснаартооцоолж байсан орлогын 20 хүрэхгүй хувийг лтөвлөрүүлж,Засгийнгазрынтөлбөрийнчадварыгхүлээжбайсан хэмжээнд нэмэгдүүлээгүй байна. Энэ талаархийгдсэн судалгаанаас үзэхэд хямралын үеэр хувьчлалявуулсан аль ч улсад төлбөрийн чадварт эерэг нөлөөгараагүй байна (Manasse 2014).

Хувьчлалньөрийнүйлчилгээгсанхүүжүүлэх“шуурхайзасварын арга хэмжээ” байдлаар хэрэгжих боломжтой.Хэрэв тухайн хувьчилсан хөрөнгө нь архагшсаналдагдалтайбайсантохиолдолд,хувийнхэвшилдшилжинүрашгийгнэмэгдүүлснээруртхугацаандааэдийнзасгийнгүйцэтгэлийг сайжруулах ч боломжтой. Гэхдээ тухайнхувьчилсанхөрөнгөдээртөрменежментхийхньилүүүрашигтайудирдахбайх,эсвэлнийгмийнхаламжийнхувьдтухайн хөрөнгийг төр хяналтдаа байлгах шаардлагатайтохиолдолд хувьчлах нь ирээдүйд хор уршиг учруулахч боломжтой. Цаашилбал, төрийн өмчийг хувьчлахнь хөрвөх чадварын тулгамдсан асуудлыг шийдэхэдтустай хэдий ч, урт хугацаанд Засгийн газарт тулгараадбуй төсвийн дутагдлын асуудлыг шийдэхэд хувь нэмэроруулахгүй юм.

Сонголт 6: Өрийн бүтцийг өөрчлөх/төлөлтийн хуваарийг дахин тохирох (сайн дураар болон шахалтаар)

Зээлдэгч Засгийн газар нь өөрийн өрийн хүүгийнтөлбөрийгэсвэлүндсэнтөлбөрийгтохирсонхугацаандньэргэн төлөх боломжгүй болоход дефолт үүсдэг. Дефолтньэнгийнхэлбэрээрүүсэхэсвэлмөнгөнтэмдэгтийгбаганэрлэсэн ханштай шинэ мөнгөн тэмдэгтээр солих зэрэгуламжлалт бус арга замаар үүсэж болно. Эргэн төлөхболомжгүй болсноос үүдэн өрийн бүтцийн өөрчлөлтийгшахалтындагуухийхийгмөнлдефолтхэмээнтооцно.

Дефолт түгээмэл тохиодог.Сүүлийн10жилдбүх улсорнуудын 40-өөс дээш хувь нь дефолт нөхцөлд оржбайжээ. Эдгээр нь үндсэндээ орлого багатай буюу Өрихтэй ядуу орнууд (HIPC)-д үзүүлэх тусламжийг авахшалгуурт хамрагдах улс оронд гол төлөв тохиолдожбайжээ.Аргентин,Серби,ОросболонУкраинзэрэгулсньдундорлоготойорнуудын тоондорох чдээрх хугацаандмөнлдефолтболжбайжээ.

МонголулсынЗасгийнгазарньөрийнбүтцээөөрчлөхэсвэл эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулахынтулд гадаад болон дотоодын зээлдүүлэгч нарт хандажболно. Эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах ньзээлдүүлэгчнарынөмнөхүлээсэнүүргээбиелүүлэхилүүцагийгЗасгийнгазартгарганөгдөг.Бүтцийнөөрчлөлтгэдэгнь өрийн нөхцлийг өөрчлөх, жишээ нь хүүг бууруулах,эсвэлөрийнтодорхойхэсгийгхөнгөлөх,чөлөөлөхзэргийгхэлнэ. Эсвэл хөрөнгийн урсгал “гэнэт зогсоход” Засгийнгазарньөрийнбүтцэдөөрчлөлтхийхшаардлагаүүсдэг.

Өрийн бүтэц болон хуваарийг өөрчлөхөд дэмжлэгүзүүлэх зорилгоор хоёрбайгууллагыгбайгуулсанбайдагнь Парисын болон Лондоны клубууд юм. Парисын клубньзээлдүүлэгчЗасгийнгазруудыгнэгтгэдэгболЛондоныклуб нь арилжааны банк буюу хувийн зээлдүүлэгчдийгэгнээндээнэгтгэсэнбайдаг.

Сүүлийн 65 жилд нийт 600 гаруй өрийн бүтэцэсвэлэргэнтөлөххуваарийгөөрчлөхявдал гарчээ.Эдгээрээс 186 дээр нь зээлдүүлэгч нь хувийнхэвшил,үлдэх450ньЗасгийнгазруудбайжээ(Das,PapaioannouandTrebesch2012).Хувийнзээлдүүлэгчбүхий 186 тохиолдолд 57 нь өрийн бүтцийг, 129 ньэргэн төлөлтийн хуваарийг өөрчилж байжээ. 109тохиолдолньдефолтүүссэнийдараа,77ньүүсэхээсөмнө урьдчилсанарга хэмжээ хэлбэрээр хэрэгжсэнбайна. Аргентин (2001), Доминиканы БНУ (2005),Уругвай (2003),Украин (1998)болонОросын (1998)өрийнбүтцэдөөрчлөлт хийсэн нь зөвхөн гадаадынбусмөндотоодынзээлдүүлэгчдийгхамарсанбайна.

ДотоодынөрийнбүтцийгөөрчлөхньМонголулсынхувьд онцлог нөлөөлөлтэй байна. Хамгийн чухалнь төгрөгөөр нэрлэсэн ихэнх өрийг дотоодын банк,даатгалын компаниуд, тэтгэврийн сангууд эзэмшижбуйтулдотоодынөрийнбүтцийгөөрчлөхньэдгээрбайгууллагуудынбалансаднөлөөлөн,Монголулсынсанхүүгийнтогтвортойбайдалднөлөөлжболно.Үүнийдүнд хэд хэдэн банк төлбөрийн чадваргүй болоходхүрчмэднэ.Гэхдээдотоодынөрийнбүтцийгөөрчлөхнь гадаадвалютынөрийнбүтцийгөөрчлөхөөсилүүхурдан(Засгийнгазрынэрхмэдлийнулмаас),тэгээдчтөгрөгөөрүнэлэгдсэнбайдагтулханшийнуналтньөрийн үйлчилгээний төлбөрийг хийх эсвэл үндсэнөрийгтөлөхөдгарахзардлыгихээрнэмэгдүүлдэггүй.Дотоодоос зээл авах явдлыг бууруулах нь өнөөдөрМонгол улсын хувьд чухал шаардлагатай. Учир нь(1) хувийн хэвшилд олгох зээлийг бууруулж буй;(2) төрөөс арилжааны банкны хувьцаа эзэмшигччинээлэг хэсэгт их хэмжээгээр хөрөнгө шилжүүлжбайгаахэрэгтулдотоодөрийгбууруулахньихээхэнчухалачхолбогдолтойбилээ.

Өрийн бүтцэд өөрчлөлт хийх арга хэмжээ ньөр болон ДНБ-ий харьцааг дунджаар 50-иас дээшхувь байсныг 35% хүртэл бууруулсан байдаг. Мөнбүтцийн өөрчлөлт хийхээс өмнөх 3 жилд ДНБ-ийбодит өсөлт 1.5% байснаас дараагийн 3 жилд 4%болтол нэмэгддэг. Инфляц нь үндсэндээ 50%-иасилүү хувиар өөрчлөлтийн дараагаар буурдаг зүйтогтолтой. Гэхдээ гадаадыншууд хөрөнгөоруулалтболонхувийнхэвшлийнзээлийнхүртээмжньбүтцийнөөрчлөлтийнсөрөгнөлөөлөлдөртөнө.Үүнийулмаасимпортлогчид/экспортлогчид гадаад төлбөрөөсанхүүжүүлэх боломжгүй болж, худалдаа буурч, банкуудөөрийн заавалбайлгахнөөцөөнэмэгдүүлжэхэлснээрүүдэнайлөрхүүдболонбизнесэрхлэгчдэдолгох зээл эрс буурдаг. Гэхдээ 1-2 жилийн дараа зээлийнхүртээмжэргэнсайжирдагбайна.

Өрийн бүтцэд эсвэл эргэн төлөлтийн хуваарьтөөрчлөлт оруулах хүсэлт гаргахдаа ихэнхдээзээлдүүлэгч нарт хандан санал тавьдаг бөгөөдзөвлөхүүдийн оролцоо шаардлагатай. Саналаазээлдүүлэгч нарт өгсний дараа үүнийг хүлээнавах эсвэл татгалзах эсэхээ зээлдүүлэгчидшийддэг. Ихэнх тохиолдолд зээлдүүлэгчдийн дундсанал зөрөлдөөн үүсдэг тул тодорхой хугацаандхэлэлцэн тохиролцоонд хүрэх шаардлага үүснэ.Зээлдүүлэгчдийн хоорондын зохицуулах асуудлууднь эхэлсэн үйл явцад саад учруулах эсвэл зогсоожч болно.

38mongolian mining journal

november 2016

Өрийнбүтцийгамжилттайөөрчлөхийнтулдямартайчөрийндийлэнххэсгийнбүтцэдөөрчлөлторуулсанбайхшаардлагатай(Das,PapaioannouandTrebesch2012).

Парисын клубээр дамжуулан өрийн тусламжавахад эргэн төлөлтийн хуваарийг дахин гаргахаасөмнө ОУВС-гийн бүтцийн шинэчлэлийн хөтөлбөртхамрагдахыгерөнхийдөөшаарддаг.Дундболонөндөрорлоготой орнуудтай харьцуулбал бага орлоготойорнуудад тодорхой давуу талуудыг олгодог. Парисынклубынгишүүдньдэлхийнхамгийнтомзээлдүүлэгчулсорнууд байдаг бөгөөд тэд ихэвчлэн хувийн хэвшлийнзээлдүүлэгчнарбүтцийнөөрчлөлтийнижилтөстэйачааүүрэхийг шаарддаг.

Лондоны клубыг банкуудын төлөөллийг багтаасаналбан бус хороод төлөөлдөг. Тодорхой нэг улсынтомоохонзээлдүүлэгчнархолбогдоххороогтэргүүлдэг.ГэхдэээнэхүүхорооньдотроомаргаанихтэйбайхньэлбэгтулЗасгийнгазруудынөрийнасуудлааршийдвэргарахад ихээхэн уддаг. Эрсдэлийн хэдж сангууд болон түрэмгий вулчюр сангууд (хүндрэлд орсон улсуудынөрийг худалдан авч шүүхэд өгөх замаар бүрэнхэмжээгээртөлүүлдэгсангууд)ньүйлявцыголонсарынтуршидсаатуулжчаддаг.

Сонголт 7: ОУВС болон бусад олон улсын санхүүгийн байгууллагуудын хөтөлбөрүүд

ОУВС нь төлбөрийн тэнцлийн (гадаад өрөөсанхүүжүүлэх боломжгүй болсон эсвэл гадаадвалютыннөөцийнхэмжээньаюултайтүвшиндхүрсэн)асуудалтайнүүртулаадбуйулсорнуудадэдийнзасгаатогтворжуулахад нь зориулан зээл олгодог. ОУВС ньсанхүүжилтынхэрэгцээбүхийулсорнуудадзээлолгоххэд хэдэн санхүүгийн хэрэгслийг ашигладаг ба доор дурдсанхэрэгслүүдМонголулсадхамааралтайюм:

• Стэндбайхөтөлбөр(SBA):захзээлдээрбуйгаасбага хүүтэй; 12-36 сарын хугацаатай; 5 жилийн доторэргүүлэн төлөх; эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийгзаавал хангах нөхцөлтэй (жишээ нь олон улсын нөөцгэх мэт). Гэхдээ бүтцийн гүйцэтгэлийн ямар нэгэншалгуургүй; тухайнхүлээнавсанулсадбайнгахяналт,шалгалттавьжбайдаг.

• Түргэвчилсэнзээлийнхөтөлбөр(RFI):Байгалийнгамшиг эсвэлбараабүтээгдэхүүний үнийн уналт зэрэггэнэт үүсэх эдийн засгийн цочролд хандсан тусламж;хүүбагатай;12-36сарынхугацаатай;5жилийндоторэргүүлэнтөлөхнөхцөлтэй;ямарнэгэннөхцөлбайхгүй,хяналтшалгалтзаавалхийгдэхгүй.

• Өргөтгөсөн зээлийн хөтөлбөр (EFF): Бүтцийнхүндрэлдороодбуй,өсөлтбагатайтөлбөрийнтэнцлийннөхцөл муудсан улсуудад зориулсан. Монгол улсынхувьдзээлавахдээдхэмжээньжилд77саяам.долларэсвэлнийт231саяам.долларбайхболомжтой.Гэхдээнэмэлт зээл тусгайлсан журмаар өгөх боломжтой;зээлийнхүүөнөөгийнбайдлаар1-3%;10жилийндоторэргүүлэн төлөх нөхцөлтэй; бүтцийн өөрчлөлт хийхшаардлагатавигдана.

Бага орлоготой орнууд нь ОУВС-гийн Өргөтгөсөнзээлийн хөтөлбөр, Түргэвчилсэн зээлийн хөтөлбөрболон Стэндбай хөтөлбөрүүдэд хамрагдан санхүүгийн * ОУВС (2016) 2016 Handbook of IMF Facilities for Low-Income

Countries,http://www.imf.org/external/np/pp/eng/2016/022216a.pdf

тусгай дэмжлэг авах боломжтой. Эдгээр аргачлал,хөтөлбөрүүдньмашбагаэсвэлтэгхувийнхүүгсаналболгож, ядуурлыг бууруулах болон эдийн засгийн өсөлтийн зорилтуудад түлхүү төвлөрдөг. ОдоогоорМонгол улсньэнэхүү хөнгөлөлттэй зээлдхамрагдахболомжгүй юм (ОУВС 2016)*.

Стэндбай болон Өргөтгөсөн зээлийн системийнхүрээндавчболохсанхүүгийндэмжлэгньэдийнзасгийнтодорхой зорилтыг хангах эсвэл бүтцийн өөрчлөлтхийхнөхцөлтэйбөгөөдэнэталаарЗасгийнгазарболонОУВСхарилцантохиролцдог.Тавигдахнөхцөлньулсбүрээр ялгаатай байж болох ч тавигдах шаардлагынтоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Харин багаорлоготойорнуудадарайцөөнтоонынөхцлийгтавьдаг.

Тавигдах шаардлагууд нь ерөнхийгөөс (төсвийнзардлыг бууруулах, олон улсын валютын нөөцийгхоёрдахиннэмэгдүүлэхгэхмэт)тусгайлсан(валютынханшийгчөлөөлөх,НӨАТ-ынхувьхэмжээгнэмэгдүүлэхгэхмэт)шаардлагуудбайна.Маргаандагуулсанонцгойнөхцлийнжишээгдурдвал,Ямайкулсадтөрийналбанхаагчдынцалингбууруулах,Котд’Ивуарулсадэрчимхүчний үнийг 10% өсгөх, Грект төсвийн нийгмийнчиглэлийнзардлыгДНБ-ий1%-тайтэнцэххэмжээгээрбууруулах, цалингийн доод хэмжээг багасгах зэрэгшаардлагуудбагтажбайна(Griffiths2014).Өмнөньөмчхувьчлалявуулах,төрийнөмчиткомпаниудадбүтцийнөөрчлөлт хийх, худалдааг либералчлах, тодорхойзардлуудыгбууруулах,шинээртатварбийболгохзэрэгнөхцлүүдийгОУВС-гаасзээлийннөхцөлболгонтавьдагбайсан.

2009-10ондМонголдхэрэгжсэнхөтөлбөрньтөсвийнтогтвортой байдлыг хангахад үндсэндээ амжилттайбайсанчОУВС-гаас тавьсаннөхцөлүүдийг хүлээгдэжбайсанхэмжээндбүрэнбиелүүлээгүйажээ.2009ондхэрэгжсэнОУВС-гийнхөтөлбөрболоншинээрхэрэгжиххөтөлбөрийн хооронд байх томоохон ялгаа нь гэвэл2009ондМонголулсньтүрзуурынхөрвөхчадварынасуудалтайнүүртулжбайсанболөнөөдөртөлбөрийнчадваргүй болох нөхцөлтэй учраад буйд оршино.ЭнэхүүялгаатайбайдалньэдийнзасгийнонолындагууОУВС-гаасавчхэрэгжүүлэхшаардлагатайаргахэмжээгөөрчлөөд зогсохгүй зээлдүүлэгч нарын хувьдМонголулсад шахалт үзүүлэх боломжийг ч өөрчилж байна.Ямар нэгэн санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ ОУВС-гийн зүгээс бүтцийн хүнд үр дагавартай өөрчлөлт хийхийгшаардахньбарагтодорхойбайна.

ОУВС-гийн дэмжлэг нь богино хугацааны хөрвөхчадварынасуудлыгшийдвэрлэхэдтусдэмтэйбайдаг.Хөрөнгө оруулагчдын итгэлийг сайжруулах, олонулсын санхүүгийн зах зээлд дахин нэвтрэх боломжолгох, худалдааг хэвийн үргэлжлүүлэх боломжийгхангаж болно. Гэхдээ ОУВС-гийн өөрийнх нь хүлээнзөвшөөрч буйгаар бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр ньядуурлыгбууруулахэсвэлуртхугацааныэдийнзасгийнөсөлтийн боломжийг хангахад түлхэц болж чадахгүйбайна.Тухайннөхцлүүдийгтавихдаабуруумэдээлэлдүндэслэх, буруугаар хөтлөгдөх, эсвэл хэт хатуу байхзэрэг нь тухайн улсын эдийн засгийн хэтийн төлөвтсөргөөрнөлөөлдөг.

39mongolian mining journal

november

Ямар ч тохиолдолд өрийн бүтцийг өөрчлөх, эргэнтөлөлтийн хуваарийг өөрчлөх гэрээ хэлцэлтэй ОУВС-гийн хөтөлбөрийг зэрэг хийх шаардлагатай бөгөөд эсбөгөөсМонгол улсад тулгараад буй төлбөрийн чадварынасуудлууд шийдэгдэхгүй юм.

Сонголт 8: Бусад улс орны тусламж (bailout)

Ихэнхтохиолдолдгадаадулсорнуудынзасгийнгазруудсанхүүгийн хямралд ороод буй улс орнуудад яаралтайсанхүүгийн тусламжийг концессын нөхцлөөр үзүүлдэг.Ихэнхдээиймсанхүүгийнтусламж(тэтгэлэг)эсвэлзээлийгОУВС-гийн хөтөлбөртэй зэрэгцүүлэн, эсвэл ОУВС-гийнхөтөлбөртхамрагдахнөхцөлтэйгээролгодог.

Бусадорнытөрзасгаасолгохяаралтайзээл,тусламжийнжишээнд1995ондМексикулсАНУ-аасавсан23.4тэрбумдолларынзээлболон2 тэрбумдолларынтусламж,1997-98онуудадЯпонболонАзийнбусадорнуудаасТайландынавсан7.4тэрбумдолларынтусламж,зээл,1997-98онуудадӨмнөдСолонгосынЗасгийнгазарАНУ,ЯпонболонбусадОУЭЗХАХБ-ынгишүүнорнуудаасавсан11тэрбумдолларынтусламжболон19.3тэрбумдолларынзээл,мөн2009ондЕХ-ны улсуудаас Грекийн авсан зээл зэрэг багтана. ДээрдурдсанзээлтусламжийндүндОУВС,ДэлхийнБанк,Азийнхөгжлийнбанкзэрэголонулсынбайгууллагуудаасолгосонзээл, тусламжийг оруулаагүй. Ерөнхийдөө эдийн засагболонсанхүүгийнхувьднөлөөбүхийулсньдефолтболоодбуйулсадэнэтөрлийнсонголтыгсаналболгодог(SchneiderandTobin2013).

Хэдий ийм төрлийн тусламжийн хөтөлбөр нь (bailout)богино хугацааны хөрвөх чадварт хамаарах сорилтуудыгшийдэхэддэмжлэгболдогчтусламжаасилүүзээлтүлхүүбайдаг тул төлбөрийн чадварын хямралыг шийдэхэдтүлхэцболдоггүйбайна.Улмаартухайнхандивлагчорноосхамаарах санхүүгийн хамаарлыг нь нэмэгдүүлдэг.

Сонголт 9: Байгалийн баялгаар баталгаажсан зээл болон баялгийг дэд бүтцээр солих гэрээ хэлцэл

Байгалийнбаялагихтэйорнуудынхувьдугбаялгаараа

баталгаажсанзээлавахаргачлалыгашиглахньилүүтүгээмэлболжбайна.Иймзээлньдотрооолонхувилбартайбайдаг.Хамгийн түгээмэл хувилбар нь ашигт малтмалаас олохорлогыгавчбуйзээлийнбарьцааболгох,эсвэлбайгалийнтодорхойбаялагаасолохорлогыгзөвхөнөрийнүйлчилгээболон үндсэн зээлийн эргэн төлөлтөд зарцуулахаартогтоодог явдал юм. Жишээ нь 2015 онд Зимбабве улснүүрснийуурхай,цахилгаанстанцболондаланбарихдэдбүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр 2 тэрбумдолларын зээлийг БНХАУ-аас авсан бөгөөд энэхүү зээлдирээдүйдЗимбабвеулсынЗасгийнгазрынтөвлөрүүлэхуулуурхайнтатварынорлогоорбаталгаагаргасанбайна.

Хятадын Засгийн газар энэ төрлийн санхүүгийн аргахэрэгслийг түгээмэл ашигладаг ч энэ аргыг ашиглан зээлолгож буй цорын ганц зээлдүүлэгч биш юм. АрилжааныбанкуудболонБНСУ-ынЗасгийнгазарчэнэхүүаргачлалаарөмнөньзээлолгожбайсантуршлагатайюм.

Байгалийн баялгаар баталгаажсан зээл нь заримдаа

ашигт малтмалыг дэд бүтцээр солих бүрэлдэхүүнхэсэгтэйгээрхэрэгждэг.ЖишээньАнголулс2004ондБНХАУ-ынЭксимБанкнаас1тэрбумдолларынзээлавчбайсанбаэнэхүүзээлньтухайнзээлийгАнголынЗасгийн газраас Хятадын барилгын компаниудадшууд олгох төлбөрт зарцуулах нөхцөлтэй байв.Энэхүү зээлийн гэрээгээр Анголын нутгийн гүн дэхгазрынтосныордодолборлолтхийхэрхийгБНХАУ-долгох нөхцөлтэй байв. Харин үүний хариуд Анголулсад төмөр зам, авто зам болон цахилгаан станцбайгуулж өгсөн байна (Дэлхийн Банк 2013). Үүнийнэгэн адил Гана улс БНХАУ-тай 3 тэрбум орчимдолларын гэрээг байгуулж байжээ. Энэхүү гэрээнд зааснаар төмөр зам,шингэрүүлсэн байгалийн хийнүйлдвэр болон сургалтын хөтөлбөрийг Гана улсаднийлүүлэх бөгөөд энэхүү зээлийг зөвхөн газрынтосныорлогоостөлөхөөртохирсонбайна.

Эдгээр хийгдэж байсан гэрээнүүд нь Засгийн газрынорлогоорбаталгаажсанзээлтэйхарьцуулбалөрийннөхцлийн(хүүболонхугацаа)хувьдилүүсайнбайдаг. Мөн энэ төрлийн зээл нь хэдий гадаадынкапитал болон ажиллах хүчийг ашигладаг ч чухалшаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалтадбаталгаа болдог. Нөгөө талаар ашигт малтмалаарбаялаг улс орнуудын хувьд хийгдсэн ийм төрлийнгэрээ ил тод бус байдаг, мөн бэлэн мөнгөтэйхарьцуулбалдэдбүтцийнүнэлгээгтогтоохньхэцүүучраас зээлавчбуй улснь үнэхээр тухайнавчбуйхэмжээндхүрэхүйцүрашиг,үнэцэнэбүхийзүйлийгбий болгож чадаж байна уу гэдэг нь тодорхойгүйбайдаг.

Дүгнэлт

Бодлого боловсруулагчид болон олон нийтМонгол улсад тулгараад буй төсвийн сорилтууд,тэдгээрийг даван туулах сонголтот боломжуудынталаарсайтармэдэжбайхньчухалачхолбогдолтой.Үүнийг харгалзан энэхүү нийтлэл нь бодлогогаргагчидболонолоннийтэдмэдээлэлөгөхзорилгыгудирдлага болгосон юм.

ЯмарсонголтыгсонгонашиглахньзөвхөнМонголулсынөрийнтогтвортойбайдалболонэдийнзасгийнөсөлтөд ноцтой нөлөөлөөд зогсохгүй иргэдийн ажбайдал, сайн сайханд богино болон урт хугацаанднөлөөлөл үзүүлсээр байх болно. Шийдэл нь эмзэгбүлэгт ирэх санхүүгийн дарамт, сөрөг нөлөөллийгбууруулахуйц байх ёстой. Үүний нэгэн адил чухалач холбогдол бүхий зүйл нь санхүүгийн тогтолцооболон Монгол улсын зээлдүүлэгч нарт тулгарахнэг удаагийн цочролоос зайлсхийж, харин байнганийгмийнчиглэлийнзардлыгтанах,Засгийнгазрынхөрөнгө оруулалтыг бууруулах, татвар нэмэгдүүлэхболонбагаөсөлттэйбайхбуюуГрекийнадилнөхцөлдорохоос зайлсхийх шаардлагатай. Ийм цочролүүсэхэд тулгарч болох хамгийн сөрөг нөлөөллөөсзөөлрүүлж болох ч үүний тулд сонголтуудаанухацтай төлөвлөж, үндэслэлтэйгээр дүгнэн үзэхшаардлагатайюм.Бодлогоболовсруулагчидболом-жит сонголтууд нь Монголчуудын хувьд ямар утгаучиртайбайхталаарнийтардиргэдийндунднээлттэйхэлэлцүүлэгөрнүүлнэхэмээннайдажбайна.