Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж...

13
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ БОДИТООР ХАМГААЛАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ Мөнхзаяа.Б “Отгонтэнгэр” их сургууль Оршлын оронд Хэтэвчин дэх хэдэн төгрөгөөсөө хамаарч нийгэмд хүмүүс бид янз бүрийн давхаргад хуваагдах болсон нь хэний ч нүдэнд ил асуудал билээ. Гэвч баян ядуу, боловсролтой боловсролгүй, хар цагаан, оршин суугаа газраасаа үл хамааран хүн төрөлхтөнийг нь нэгэн нэрийн дор багтаах боломжтой. Энэ бол ХЭРЭГЛЭГЧ хэмээх энэхүү есөн үсэгнээс бүрдсэн нэр томъѐо юм. ХЭРЭГЛЭГЧ та ХААН гэсэн уриа лоозон дэлхий даяар түгэн тархаж буй өнөөгийн нийгэмд хэрэглэгч гэж хэн болох, түүний язгуур эрх ашгийг хэрхэн хамгаалж, энэ талаар дотоодын хууль тогтоомжиндоо тусгасанаас шалтгаалж улс орны хөгжлийн түвшин тодорхойлогддог. Энэтхэгийн аугаа их удирдагч Махатма Ганди “ Хэрэглэгч бол бидний хамгийн хүндэт зочин юм. Тэр биднээс хамаарахгүй, харин бидний үйл ажиллагаа түүнээс хамаарна, тэр бидний ажилд саад болдоггүй, харин ч бидний хамгийн гол зорилго мөн. Хэрэглэгчдэд үйлчилсэнээрээ бид түүнд дэмжлэг үзүүлээгүй, харин ч эсрэгээрээ бид түүнээс дэмжлэг авах боломжийг бидэнд бүрдүүлдэг юмаа” хэмээн нэгэнт хэлсэн байдаг. Хэрэглэгчийг хаан хэмээн өргөмжилдөг нь зүй ѐсны асуудал бөгөөд хэрэглэгчгүйгээр ямар ч бизнес урагшаа нэг алхахгүй нь тодорхой юм. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрхзүйн харилцаа нь бүхий л цаг үеийн нийгмийн хамгийн чухал тулгуур ойлголтын нэг бөгөөд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль нь хэрэглэгчийн хууль ѐсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах хамгийн гол арга механизм хийгээд хууль зөрчигчтэй тэмцэх зэвсэг хэрэгсэл юмаа. Өнөөгийн Монголын нийгэмд үйлчилж буй хэрэглэгчийн хууль ѐсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэг бүхий цөөн тооны хэдэн хуулиудад маань хэрэглэгчийн язгуур эрх ашгийг бүрнээ тусгасан эсэх түүнчлэн эрх нь зөрчигдсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг нь хэрхэн сэргээх хийгээд хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага хэрхэн

Upload: ankhbileg-luvsan

Post on 29-Jul-2015

158 views

Category:

Law


5 download

TRANSCRIPT

Page 1: Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ БОДИТООР ХАМГААЛАХАД ТУЛГАМДАЖ БУЙ

АСУУДАЛ

Мөнхзаяа.Б “Отгонтэнгэр” их сургууль

Оршлын оронд

Хэтэвчин дэх хэдэн төгрөгөөсөө хамаарч нийгэмд хүмүүс бид янз бүрийн

давхаргад хуваагдах болсон нь хэний ч нүдэнд ил асуудал билээ. Гэвч баян ядуу,

боловсролтой боловсролгүй, хар цагаан, оршин суугаа газраасаа үл хамааран хүн

төрөлхтөнийг нь нэгэн нэрийн дор багтаах боломжтой. Энэ бол ХЭРЭГЛЭГЧ

хэмээх энэхүү есөн үсэгнээс бүрдсэн нэр томъѐо юм.

ХЭРЭГЛЭГЧ та ХААН гэсэн уриа лоозон дэлхий даяар түгэн тархаж буй

өнөөгийн нийгэмд хэрэглэгч гэж хэн болох, түүний язгуур эрх ашгийг хэрхэн

хамгаалж, энэ талаар дотоодын хууль тогтоомжиндоо тусгасанаас шалтгаалж улс

орны хөгжлийн түвшин тодорхойлогддог.

Энэтхэгийн аугаа их удирдагч Махатма Ганди “ Хэрэглэгч бол бидний хамгийн

хүндэт зочин юм. Тэр биднээс хамаарахгүй, харин бидний үйл ажиллагаа түүнээс

хамаарна, тэр бидний ажилд саад болдоггүй, харин ч бидний хамгийн гол зорилго

мөн. Хэрэглэгчдэд үйлчилсэнээрээ бид түүнд дэмжлэг үзүүлээгүй, харин ч

эсрэгээрээ бид түүнээс дэмжлэг авах боломжийг бидэнд бүрдүүлдэг юмаа” хэмээн

нэгэнт хэлсэн байдаг.

Хэрэглэгчийг хаан хэмээн өргөмжилдөг нь зүй ѐсны асуудал бөгөөд

хэрэглэгчгүйгээр ямар ч бизнес урагшаа нэг алхахгүй нь тодорхой юм.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрхзүйн харилцаа нь бүхий л цаг үеийн нийгмийн

хамгийн чухал тулгуур ойлголтын нэг бөгөөд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай

хууль нь хэрэглэгчийн хууль ѐсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах хамгийн гол арга

механизм хийгээд хууль зөрчигчтэй тэмцэх зэвсэг хэрэгсэл юмаа. Өнөөгийн

Монголын нийгэмд үйлчилж буй хэрэглэгчийн хууль ѐсны эрх, ашиг сонирхлыг

хамгаалах үүрэг бүхий цөөн тооны хэдэн хуулиудад маань хэрэглэгчийн язгуур эрх

ашгийг бүрнээ тусгасан эсэх түүнчлэн эрх нь зөрчигдсөн тохиолдолд зөрчигдсөн

эрхийг нь хэрхэн сэргээх хийгээд хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага хэрхэн

Page 2: Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал

бодит амьдралтай уялдаж буй талаар дүн шинжилгээ хийх үүднээс энэхүү сэдвийг

сонгон судалсан болно.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Монгол

улсын иргэн Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл

алдагдахаас хамгаалуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ баталгаатай эдэлнэ1

хэмээн заасан байдаг. Баталгаатай эдэлнэ гэдэг нь төрөөс иргэнийхээ энэхүү

эрхээ эдлэх боломжийг найдвартай, бүрэн гүйцэд, 100% хангана буюу өөрөөр

хэлбэл эрхзүйн орчинг нь хамгийн сайнаар, хэний ч эрх ашгийг хохироохгүйгээр

бүрдүүлнэ гэсэн утгатай. Үндсэн хуулийн дээрх заалтын жинхэнэ мөн чанар нь

хэрэглэгчийн хууль ѐсны язгуур эрх, ашигтай салшгүй холбоотой.

Асуудал 1. Хэрэглэгчийн хууль ёсны язгуур эрх ашиг хийгээд

хууль тогтоомжид тусгагдсан байдал

Аливаа зүйлийг судлахын тулд уг үндсээс нь судлах нь хамгийн зөв,

найдвартай гарц билээ. Учир нь бид хуулийн аль зүйл, заалт хэсэгт хамгаалах гэж

буй субъектын эрх ашиг сонирхлыг дутуу орхигдуулав түүнээс улбаалаад эрхзүйн

ямар хийдэл үүсч улмаар субъектын эрх ашгийг зөрчих болов гэдгийг олж тогтоох

бүрэн боломжтой.

Монгол улсын дотоодын 500 гаруй хууль тогтоомж дотроос ХЭРЭГЛЭГЧИЙН хууль

ѐсны язгуур эрх ашгийг хамгаалах зорилго бүхий дараах хууль тогтоомжууд бий.

Үүнд:

1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль

2. Өрсөлдөөний тухай хууль

3. Хүнсний тухай хууль

4. Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль

5. Зар сурталчилгааны тухай хууль

6. Эрүүгийн хууль

7. Иргэний хууль...

Түүнчлэн Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Монгол

улсын олон улсын гэрээ нь соѐрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин

1Төрийн мэдээлэл эмхэтгэл №1

Page 3: Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал

төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ хэмээн

заасан тул “Эдийн засаг, нийгэм соѐлын эрхийн тухай олон улсын пакт, Хүний

эрхийн түгээмэл тунхаглал, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн

зарчим гэх мэт эрхзүйн актуудыг энд дурдах бүрэн боломжтой. Асуудлаа

хэлэлцэхээс өмнө ХЭРЭГЛЭГЧ гэж чухам хэн болох талаар ойлголтыг мэдэх нь

зүйтэй тул мөнхийн хөрш 2 орон хийгээд манай улсын дотоодын хууль

тогтоомжид энэ нэр томъѐог хэрхэн тайлбарласныг авч үзье:

Монгол улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар

зүйлийн 3.1.1-т Хэрэглэгч гэдэг нь Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн

үйл ажиллагааны бус зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад

зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь

хүнийг;

БНХАУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд “Хэрэглэгч”

гэдгийг тусгайлан томъѐолоогүй боловч хэрэглэгчид амьдралын хэрэглээндээ

таваар худалдан авах, хэрэглэх буюу үйлчилгээ хүлээхэд түүний эрх ашиг нь тус

хуульд хамгаалагдана.2

ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд “Хэрэглэгч” гэдэг нь ашиг

олох зорилгогүйгээр гагцхүү хувийн хэрэглээндээ зориулан бараа бүтээгдэхүүнийг

/ ажил үйлчилгээний үр дүн / захиалж, олж авч буй хувь хүнийг хэлнэ хэмээн тус

тус томъѐолжээ.3

Дэлхий даяар хэрэглэгчийн найман эрхийг хүлээн зөвшөөрсөн байдаг агаад эдгээр

эрхүүд нь улс орон бүрийн дотоодын хууль тогтоомжид тусгалаа олсон байх ѐстой

хэмээн үздэг.Үүнд:

1. Суурь хэрэгцээ

2. Аюулгүй байх

3. Мэдээлэл

4. Сонголт

5. Төлөөлөл

2Энэ хууль нь 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Бүх улсын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын

хорооны 4-р хурлаас баталсан. 1994 оны 01 сарын 01-с хэрэгжсэн. 8 бүлэг 55 зүйлтэй. 3Энэ хууль нь 1992 оны 02 сарын 07-нд батлагдсан. Нийт 4 бүлэг 46 зүйлтэй. Федеральный закон о защите

прав потребителя

Page 4: Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал

6. Гомдол

7. Хэрэглэгчийн боловсрол

8. Эрүүл орчин

Дээрх эрхүүдэд суурилан НҮБ нь 1985 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад

баримтлах үндсэн зарчмыг баталсан. Монгол улс нь 1992 онд энэхүү зарчимд

нэгдэн орсон.

ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15-р зүйлд

Үйлдвэрлэгч, гүйцэтгэгч, худалдагчийн буруутай үйл ажиллагаанаас хэрэглэгчид

сэтгэл санааны гэм хор учирсан бол түүнийг буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй.

Буруутай этгээдийн эд материалын гэм хор учруулсан хэмжээнээс үл хамааран

шүүх сэтгэл санааны гэм хорыг тогтооно хэмээн заажээ. Гэм хор учруулсан

хэмжээнээс үл хамааран гэдэг нь хэрэглэгчид 1000 төгрөгний хохирол учирсан уу

5000000 төгрөгний хохирол учирсан эсэх нь хамаагүй бөгөөд гагцхүү хэрэглэгч

ХААН гэсэн үзэл санааг хамгаална гэсэн зорилго бүхий юм. Манай улсын

хэрэглэгчдийн хувьд сэтгэл санааны гэм хор учирсан нөхцөлд Иргэний хуулийн

230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасанчлан гэм хороо арилгуулахаар

нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй юм. 4 Гэвч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн

230.2 дахь хэсэгт Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм

хорыг мөнгөөр нөхөн төлнө хэмээн заасан бөгөөд хуульд тусгайлан заасан

тохиолдол нь мөн хуулийн 511 дүгээр зүйлд тусгагдсаны дагуу бусдын нэр төр,

алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэлээр хязгаарлагдаж

буй бөгөөд хэрэглэгч өөрийн сэтгэл санаанд учирсан эдийн бус гэм хороо

мөнгөөр нөхөн төлүүлэх эрхзүйн ямар ч үндэслэлгүй болохыг харуулж байна.

Өөрөөр хэлбэл “Талх чихэр” ХХК- ний хөх тарианы талхнаас зэвтэй хар боолт гарч

шүдээ гэмтээх дөхсөн хэрэглэгчийн хувьд тэрээр сэтгэл санааны хохирлоо

мөнгөөр төлүүлэх эрхзүйн ямар ч үндэслэлгүй агаад зөвхөн өөрт учирсан бодит

хохирлоо буюу эдийн гэм хор болох талхны 1100 төгрөгөө тус компаниас авах эрх

нь хуульзүйн хувьд нээгдэж байгаа юм. Түүнчлэн Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах

тухай хуулийн 8.1.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас

хэрэглэгчид учирсан гэм хорыг арилгах, хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан

4Төрийн мэдээлэл эмхэтгэл №7

Page 5: Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал

хэрэглэгчийн шаардлагыг үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч биелүүлэхээс

татгалзсан тохиолдолд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн заасан

байдаг. Хуулийн гипотезийг харвал хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан

хэрэглэгчийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсан тохиолдолд хэмээн хуульчлан

тогтоосон байна. Энэ нь нэг талаараа хэрэглэгч Монгол улсын Үндсэн хуулийн

16.14-т заасан шүүхэд хандах эрхзүйн боломжийг хязгаарласан ойлголт юм. Учир

нь дээрх тохиолдолд “Талх чихэр”ХХК-нь эрх нь зөрчигдсөн хэрэглэгч хуулийн

дагуу нэгэнт эдийн бус гэм хороо мөнгөөр нөхөн төлүүлэх боломжгүй тул эдийн

гэм хор болох 1100 төгрөгийг нөхөн төлөх талаар гаргасан хэрэглэгчийн

шаардлагыг нөхөн төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд уул хэрэглэгч шүүхэд хандах

боломж бололцоо нь бүрдэж байна. Өөрөөр хэлбэл баталгаатай эдлэх эрхээ

хязгаартайгаар эдлэх нөхцлийг бүрдүүлсэн байна хэмээн үзэж болох юм.

Улсын татварыг бүрдүүлэгч бизнес эрхлэгчдийг хэт их мөнгөөр торгох нь

эргээд сөрөг үр дагаврыг авчирна хэмээн үзэж болох хэдий ч бизнес эрхлэгч болон

хэрэглэгч гэсэн хүч тэнцвэргүй 2 субъектын эрхийг тэнцвэржүүлэх нь төрийн үүрэг

хийгээд хэрэглэгчийн эрхийг зөрчдөг байгууллагуудад хяналтыг хэрэгжүүлж

хариуцлагын арга хэмжээг аван, хэрэглэгчдэд дахин ийм гэм хор учруулахгүй байх

үүднээс мөнгөн торгуулийг ноогдуулан улмаар хэрэглэгчийн сэтгнэл санаанд

учирсан хохирлыг нөхөн төлүүлж гэмээнэ нийгэмд дахин ийм явдал гаргахгүй байх

түүнчлэн бусад байгууллагуудад сануулга болох зэрэг сөрөг үр дагавраас дахин

илүү эерэг үр дагавартай юм.

ОХУ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуульд тусгагдсан хэрэглэгчийн

эрхэд чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг солих эрх байдаг.

Зохих чанарын шаардлага хангасан хүнсний бус бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч

солих эрхтэй. Хэрэв тухайн бараа бүтээгдэхүүн нь хэлбэр, овор хэмжээ, хэв маяг,

өнгө размер болон иж бүрдэл нь нийцэхгүй байвал хэрэглэгч 14 хоногийн дотор

солих эрхтэй. Гэхдээ тухайн бараа нь өмсөж хэрэглээгүй шинэ байх, барааны

шошго, тэмдэг, лац ломбо, этикет, худалдаж авсаныг гэрчлэх талон, чек зэрэг байх

ѐстой. Хэрэв хэрэглэгчид талон байхгүй бол гэрчийн мэдүүлгийг авч үзэж болно. /

ОХУ-ын ХЭХТХ 25 / Монгол, ОХУ, БНХАУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах

Page 6: Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал

тухай хуулийн харьцуулалт хийгээд үндсэн 8-н эрх хэрхэн тусгагдсаныг Хавсралт

1-с үзнэ үү.

Асуудал 2. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжуудад тусгагдсан

хариуцлагын арга хэмжээний үнэ цэнэ

2013 оны 08 сарын 16-ний өдөр цахим мэдээлийн golomt.org сайтад ӨТТЭЙ

КИМЧИ, СОЁОТОЙ ХИАМ гэсэн нийтлэл тавигдсан бөгөөд дээрх бараа

бүтээгдэхүүний баталгаат хугацааны шаардлагыг хангаагүйн улмаас кимчи өттэй

болтлоо удаан хадгалагдаж тэгсэн хэрнээ хэрэглэгчийн гар дээр очихоор лангуун

дээр тавигдаж, улмаар хэрэглэгч худалдан авсанаар энэ явдал ард түмний нүдэнд

ил болсон талаар түүнчлэн-Дархан-Уул аймагт “Тээвэр Дархан” ХК-ийн “Дархан”

захын 5, 8, 9 дүгээр лангуунуудад худалдаалагдаж байсан Киркизстан улсад

үйлдвэрлэсэн “Мини десерт” нэртэй арахис, абрикос, клубника нэрийн чихрийн

цуглуулгыг Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 42 дугаар лангуунаас

худалдан авсан зарлагын баримттай Чихрийн цуглуулгын шошгон дээр 2013 оны

11 сарын 01-нд үйлдвэрлэсэн 1 жил хадгалах хугацаатай гэж бичигдсэн байгааг

2014 оны 09 сарын 01 гэж үйлдвэрлэсэн он сар өдрийг өөрчлөн засварласан, 2015

оны 01 сарын 16-нд үйлдвэрлэсэн хадгалалтын хугацаа дууссан “Очир дагинас”

ХХК-ийн “Одод” нэрийн чанамал хиам, “Траст трейд” ХХК-д 2015 оны 01 сарын 28-

нд үйлдвэрлэсэн “Зэрэглээ” нэрийн чанамал хиамны хадгалалтын хугацаа

дууссан, үйлдвэрлэсэн огноо тавиагүй зөрчлийг илрүүлж, нийт 4 нэр төрлийн 25

ширхэг 2,3 кг 68900 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг акт үйлдэн хураан авч

устгалаа гэсэн дээрх мэдээллүүдээс хараад Монгол Улсад хэрэглэгчийн эрхийг

хэрхэн хамгаалж байна вэ, хариуцлагын арга хэмжээ нь нүдээ олсон эсэхэд дүн

шинжилгээ хийхийг хүслээ.

Монгол улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар

зүйлийн 12.5 дахь хэсэгт Yйлдвэрлэгч, худалдагч барааны баталгаат хугацааны

шаардлагыг хангасан бараа борлуулах үүрэгтэй. Чанарын шаардлага хангаагүй

бараа борлуулсан тохиолдолд хэрэглэгчийн шаардлагаар түүнийг буцаан авч

үнийг хэрэглэгчид олгоно хэмээн заасан бөгөөд энэ нь хэрэглэгч шаардлага

гаргахгүй л бол буцаан авахгүй, авсан ч кимчины үнийг л эргүүлэн төлөх

Page 7: Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал

зохицуулалт Монгол улсад үйлчилж буйг харуулж байна. Учир нь мөн хуулийн12.6.

Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны аюулгүй байдлын шаардлагыг

хангаагүйгээс хэрэглэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд

учирсан гэм хорыг хуульд заасны дагуу арилганахэмээн заасан бөгөөд

Монгол улсын Иргэний хуульд заасны дагуу дээрх тохиолдолд зөвхөн бодит

хохирлыг нөхөн төлөх эрхзүйн зохицуулалт бий учир энэ нь үйлдвэрлэгч,

худалдагч, гүйцэтгэгч хийсэн үйлдэлдээ бүрэн гэмших сэтгэлзүй болоод нөхцлийг

бий болгож чадахгүйд хүрч байгаа төдийгүй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай

хууийн 21.1.1 дэх хэсэгт заасны дагуу энэ хуулийн 12.5, 13 дүгээр зүйлд заасныг

зөрчсөн аж, ахуйн нэгж, байгууллагад 100000-150000 төгрөгийн, иргэнд 10000-

50000 төгрөгийн торгууль ногдуулах,Хүнсний аюулгүй байлын тухай хуулийн

19.1.3-т хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй,

түүнчлэн хуурамч болон шошгод тавих шаардлага хангаагүй хүнсний түүхий эд,

бүтээгдэхүүнийг буцаан болон татаж аваагүй хуулийн этгээдийг нэг сарын

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх

хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод

хэмжээг гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, иргэнийг нэг

сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арав дахин нэмэгдүүлсэнтэй

тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тухайн хүнсний түүхий эд,

бүтээгдэхүүнийг устгана хэмээн заасан байдаг. Эндээс харвал байгууллага аж

ахуйн нэгж сайн дураараа тухайн бараа бүтээгдэхүүнийг татаж аваагүй бол энэ

бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөрөн нөлөө үзүүлсэний дараа л тухайн аж

ахуйн нэгжийг торгох гэсэн үнэ цэнэгүй, заавал хохирол шаардсан эрхзүйн

зохицуулалтаар нийгмийн харилцааг зохицуулж улмаар хэрэглэгч дахин дахин

хохирох нөхцөл бололцоог бүрдүүлж байна гэж үзэх үндэслэл харагдаж байна.

Тухайн улс орны дотоодын хууль тогтоомж нийгмийн харилцаагаа бүрэн

гүйцэд зохицуулж чадахгүй улмаар хуулийн хийдлийг бий болгож байвал бусад

улс орны дэвшилтэт эрхзүйн зохицуулалтуудыг эх орны хууль, эрхзүйн хөрсөнд

Монгол хүний ухамсар хийгээд нийгмийн амьдралд зохицуулан буулгах зайлшгүй

шаардлага тулгардаг.

Иймд бусад улс орнуудын дэвшилтэт зохицуулалтуудыг авч үзье

Page 8: Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал

АНУ-ын иргэн Жесси Виллиамс гэгч эр Филип Морисс компанийн брэнд

бүтээгдэхүүн болох Марлборо тамхыг худалдаанд гарснаас хойш 47 жилийн

хугацаанд тасралтгүй хэрэглэсэн бөгөөд тэрээр уг тамхинд бие эрхтэн, оюун

санааны хувьд бүрэн донтсон байна. Түүний эхнэр болон хүүхдүүд тамхины

улмаас хүний бие махбодид ямар сөрөг үр дагавар учирч болохыг түүнд ойлгуулж,

түүнийг тамхинаас гаргах гэж идэвхитэй оролдсон ч оролдлого бүр бүтэлгүйтжээ.

Филип Морисс компани өөрийн зар сурталчилгаагаар Марлборо тамхи нь бусад

шүүлтүүргүй тамихыг бодвол хүний биед сөрөг үр дагаваргүй, уушгины хорт

хавдраас айх хэрэггүй хэмээн олон нийтэд танилцуулсан учир Жесси Виллиамс

Филип Морисс компанин хүний бие махбодид хортой бүтээгдэхүүн худалдаалахгүй

гэдэгт бүрэн итгэдэг байсан аж. Гэвч Жесси Виллиамсын биеийн эрүүл мэндийн

байдал муудаж эмнэлэгт үзүүлтэл тэрээр уушгины хүнд хэлбэрийн хорт хавдар

туссан, энэ нь тамхи их хэмжээгээр татдаг байсантай холбоотой хэмээн

шинжилгээний дүгнэлт гарчээ. 6 сарын дараа тэрээр нас баржээ.

Жесси Виллиамсын эхнэр Филип Морисс компанийг хэрэглэгчийг хуурч

мэхэсэн, худал мэдээлэл өгсөний умаас хүний амь насанд гэм хор учруулсан

үндэслэлээр зарга үүсгэсэн бөгөөд шүүхээс хохирлын нөхөн төлбөр болгон

821,485.50ам доллар, хэрэглэгчийн эрхийг зөрчсөний төлөө иргэний эрх зүйн

залхаан цээрлүүлэх хариуцлага болгон 79 сая ам долларыг нэхэмжлэгчид олгон

(punitive damage) шийдвэрлэж, 79 сая ам долларын 60 хувийг гэмт хэргийн улмаас

хохирсон иргэдийн санд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.5

Хэрэв манай улсад энэ төрлийн хэрэг маргаан гарч бизнесийн байгууллага

гэм буруутай болох нь тогдоогдвол уг байгууллагад Зар сурталчилгааны тухай

хууль зөрчсөн үндэслэлээр 50,000-250,000 төгрөгийн торгууль, Хэрэглэгчийн

эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 “Үйлдвэрлэгч, худалдагч,

гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйчигээтэй холбоотой худал мэдээлэл

өгөхийг хориглоно”, 12.9 “Бараа, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч

хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ

байгуулахыг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн үндэслэлээр 100,000-

250,000 төгрөгийн торгууль ногдуулж, Иргэний хуулийн зөрчлийн улмаас үүсэх

5http://laws.findlaw.com/us/000/05-1256.html

Page 9: Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал

үүргийн эрх зүйн зохицуулалтаар хариуцагч этгээдээс зарим зардлыг гаргуулан

нэхэмжлэгчид олгох үндэслэл байж болох ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах

эсэх нь хууль хэрэглээний практикийн хувьд эргэлзээтэй.Бизнес эрхлэгчид нь

ашиг, орлого олох зорилгодоо хэт улайран зарим тохиолдолд хуулийн

зохицуулалт, хэрэглэгчийн эрхийг зөрчсөний төлөөх хариуцлагаа урьдчилан

тооцоолж хууль зөрчих нь олонтаа тохиолддог. Иймээс тэдэнд асар их хэмжээний

мөнгөн дүн бүхий хариуцлага хүлээлгэх замаар энэ эрсдлээс хэрэглэгчдийн эрхийг

хамгаалдаг. Консерватив эдийн засагч, АНУ-ын шүүгч Ричард Поснер “зөрчлийн

эрх зүйн зохицуулалтаар гэм буруутай этгээд нь бусдад учруулсан гэм хорыг

нөхөн төлдөг. Зарим тохиолдолд гэм буруутай этгээдүүд дээрх зөрчлийн үр дүнд

их хэмжээний ашиг орлого олдог. Иймд бид тэдэнд хүлээлгэх хариуцлагыг

чангаруулж, нэмэлт хохирлын төлбөр гаргуулах хэрэгтэй”хэмээн бичсэннь

дээрхийн баталгаа болно.Иргэний эрх зүйн энэхүү хариуцлагыг англи-америкийн

эрх зүйн системтэй улс орнуудад PUNITIVE DAMAGE/Exemplary damage/ хэмээн

нэрийддэг.

Шүүхийн практикт ихэвчлэн хохирогчид олгосон нөхөн төлбөрийг хэд дахин

нэмэгдүүлэн залхаан цээрлүүлэх хариуцлагыг ногдуулдаг. 2011 оны АНУ-ын

хамгийн өндөр хэмжээтэй энэ төрлийн хариуцлага нь АНУ-ын Техас муж-150

тэрбум доллар, Мариланд муж - 1 тэрбум доллар, Миссиссипи муж - 300 сая

доллар, Виржиния - 200 сая доллар, Нэвада - 162.5 сая доллар тус тус байсан

байна. Гадны бусад улс орнуудад энэ мэтийн эрхзүйн үнэ цэнэтэй зохицуулалтыг

бий болгосноор хэрэглэгчийн эрх ашиг хамгаалагддаг тод жишээ нь ТOYOTA

корпарацийн жишээ юм. Дээрх компани нь хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон

автомашинуудаа зах зээлээс татан хэрэглэгчдээс уучлал гуйсан нь тухайн

компани нэр хүндээ алдахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлсэн бөгөөд энэ нь

хэрэглэгч боолохыг харуулж блоод үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэн алинд

нь ашигтай болохыг харуулж байна.

Дүгнэлт, санал

Хууль амьдралаас тасрах ѐсгүй бөгөөд тухайн хуулиар хамгаалагдах ѐстой

субъектын эрх, хууль ѐсны ашиг сонирхлыг зөрчих ѐсгүй юм. Ингэж зөрчих

Page 10: Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал

нөхцлийг бүрдүүлж улмаар эрхзүйн хийдлийг бий болгосноор хууль үнэ цэнээ

алдаж, цагаан цаасан дээр хараар бичигдсэн бичээс болох хувирах эрсдлийг

дагуулж байдаг. Оршилд дурдсанчлан баян ядуу, боловсролтой боловсролгүй

ялгаагүй нэгэн нэрийн дор хүн төрөлхтөн багтах цорын ганц хуульзүйн нэр томъѐо

нь ХЭРЭГЛЭГЧ хэмээх энэхүү ойлголт билээ. Монгол улсын дотоодын хууль

тогтоомжийн нэг болох Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэхүү хуулийг

нэршлээс нь харвал хэрэглэгч хэмээх нэр томъѐонд багтаж буй субъектын хууль

ѐсны бүхий эрх, ашиг сонирхлыг хамгаалах учиртай бөгөөд энэхүү хууль ѐсны эрх

ашиг сонирхолд нь өөрт учирсан эдийн болон эдийн бус гэм хороо буруутай

этгээдээр нөхөн төлүүлэх ч мөн адил хамаарах нь ойлгомжтой.Гэвч Монгол улсад

хүчин төгөлдөр үйлчилж буй өнөөгийн хууль тогтоомжид хэрэглэгчийн эрх ашгийг

хамгаалах заалт нь бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байгаан дээр түүний сэтгэл

санаанд учирсан гэм хорыг хэрхэн арилгах талаар ямар ч зохицуулалт байхгүй

байна хэмээн дүгнэгдэж байна.

Монголын хууль 3 хоног хэмээн хуулийн хүчин чадлыг сулруулан егөөддөг аман

яриа ард түмний дунд түгэн тархсан нь хамгийн эмгэнэлтэй. Өөрөөр хэлбэл

нийгмийн бүхий л харилцааг зохицуулан , эрүүлжүүлэх үүрэг бүхий эрхзүйн актууд

нь хүчин чадлаа алдвал энэ тохиолдолд хэрэглэгчийн эрх, хууль ѐсны ашиг

сонирхол дахин давтан зөрчигдөж харин бизнес эрхлэгчид хийсэн үйлдэлдээ

гэмших сэтгэлзүй байхгүйн дээр хэрэглэгчийн эрх, хууль ѐсны ашиг сонирхлыг

дахин давтан зөрчих боломжийг нээлттэйгээр орхиж байна.

Судлаачийн санал:

1. Punitive damage буюу Англи-Америкийн эрхзүйн тогтолцоотой орнуудад

хэрэглэгддэг иргэний эрхзүйн залхаан цээрлүүлэх хариуцлагыг Монгол

улсад зээлдэн нутагшуулах

2. Бизнес эрхлэгчид хэрэглэгчийн эрх, хууль ѐсны ашиг сонирхлыг зөрчсөн

тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүний хэдэн хувиар тооцон торгууль

ноогдуулах бололцоотойг хууль эрхзүйн орчинд судлан судалгааг хуулиудад

нэвтрүүлэх

Page 11: Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал

3. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд сэтгэл санааны гэм хорыг мөнгөөр нөхөн

төлөх боломжтой хэмээн хуульчлан тогтоох

4. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.5 болон дээр дурдагдсан

бусад нэр бүхий заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах

Хавсралт 1. Монгол улс, ОХУ, БНХАУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай

хуулинд тусгагдсан хэрэглэгчийн эрхийн талаарх заалтууд

Хэрэглэгчийн эрх

Монгол улс Оросын холбооны улс

БНХАУ

Суурь хэрэгцээ

Заалт байхгүй Заалт байхгүй Заалт байхгүй

Аюулгүй байдал

5-р зүйл. Чанар аюулгүй байдлыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах хэрэглэгчийн эрх

7-р зүйл. Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний аюулгүй байдлын талаарх хэрэглэгчийн эрх

7-р зүйл. Хэрэглэгчид таваар худалдан авах ба хэрэглэх, үйлчилгээ хүлээхдээ бие махбодь хийгээд эд хөрөнгөө аюулгүй байлгах эрхтэй

Мэдээлэл

7.1. Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.

8-р зүйл. Бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ болон үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн талаар мэдээлэл авах хэрэглэгчийн эрх

8-р зүйл. Хэрэглэгчид худалдан авах, хэрэглэх таваар буюу хэрэглэх үйлчилгээний үнэн бодит байдлыг ойлгож мэдэх эрхтэй

Сонголт

7.1. Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.

10.1-р зүйл. Хэрэглэгч нь гүйцэтгэгчийн өгсөн мэдээллийг ашиглан зөв сонголт хийх эрхтэй

9-р зүйл. Хэрэглэгчид таваар ба үйлчилгээг сонгох эрхтэй

Төлөөлөл

5.5. Хэрэглэгч чанаргүй бараа, ажил, үйлчилгээний улмаас зөрчигдсөн эрхээ хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаар дамжуулан

4-р бүлэг. Хэрэглэгчийн эрхийг төрийн ба төрийн бус байгууллага хамгаалах. 40-46-р зүйл

12-р зүйл. Хэрэглэгчид өөрийн хууль ѐсны эрх ашгаа хамгаалах нийгмийн бүлгэмийг хууль ѐсоор байгуулах эрхтэй

Page 12: Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал

хамгаалуулах эрхтэй

Гомдол, төлбөр

10.1. Бараа, ажил, үйлчилгээнд доголдол илэрсэн тохиолдолд хэрэглэгч Иргэний хуулийн 254, 349 дүгээр зүйлд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй. 6-р зүйл. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас учирсан гэм хорыг арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх хэрэглэгчийн эрх 8р зүйл. Шүүхээр хамгаалуулах хэрэглэгчийн эрх / үүргээ биелүүлэхээс татгалзсан тохиолдолд/

17-р зүйл. Хэрэглэгчийн эрхийг шүүхээр хамгаална. 13.6-р зүйл. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг хангасан тохиолдолд үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг ноогдуулж хэрэглэгчид гаргуулж өгнө.

11-р зүйл. Хэрэглэгчид таваар худалдан авч хэрэглэсэн ба үйлчилгээ хүлээснээс болж бие мах бодь болоод эд хөрөнгөд нь хохирол учирсан бол хууль ѐсоор төлбөр авах эрхтэй. 15-р зүйл. Хэрэглэгчид таваар ба үйлчилгээ мөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажилд хяналт тавих эрхтэй

Хэрэглэгчийн боловсрол

9.1. Хэрэглэгч хэрэглээний соѐл эзэмших, энэ талаар сурах бололцоогоор хангагдах эрхтэй.

3-р зүйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар дахь хэрэглэгчийн эрхийн боловсрол нь улсын боловсролын стандартын дагуу ерөнхий болвсролын болон богино хугацааны сурогалтаар явагдаж болно. Мөн хэрэглэгчийн эрхийн талаарх мэдээлэл өгдөг байгууллагаар дамжуулан явуулж болно.

13-р зүйл. Хэрэглэгчид хэрэглээ ба хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талын холбогдол бүхий мэдлэгийг олох эрхтэй.Хэрэглэгчид таваар ба үйлчилгээнийхээ тухай мэдлэг ба хэрэглэх мэргэшлийг чармайн эзэмшиж, таваарыг зөвөөр хэрэглэж, биеэ хамгаалах ухамсрыг дээшлүүлэх эрхтэй.

Page 13: Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал

Эрүүл орчин

Монгол улсын Үндсэн хуулийн 16.2. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй

Үндсэн хуулийн 26-р зүйл. Улсаас амьдралын орчин тойрон ба амь ахуйн орчин нөхцлийг хамгаалан сайжруулж, бохирдолт ба олон нийтэд хор хөнөөл учруулах бусапд хордуулгыг сэргийлэн засна.