music education 16 pages

17
Ерөнхий зохион байгуулагч: Ивээн тэтгэгч: ДЭЛХИЙН ХӨГЖМИЙН УРЛАГИЙН ТҮҮХЭН ТОЙМ: СЭРГЭН МАНДАЛТЫН ҮЕ (1450-1600) Төслийн зөвлөх: Г.Ганцэцэг Урлаг судлагч Агуулгыг боловсруулсан: Т.Олоннэмэх Нийслэлийн Боловсролын Газрын Гоо Зүй, Урлагийн Боловсролын мэргэжилтэн Э.Зулцэцэг Соѐл Урлагийн Их Сургуулийн Хөгжмийн Онолын тэнхимийн багш

Upload: otgonoo97

Post on 11-Jun-2015

3.761 views

Category:

Entertainment & Humor


3 download

TRANSCRIPT

Page 1: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

1

ХӨГЖИМ

Ерөнхий зохион байгуулагч: Ивээн тэтгэгч:

ДЭЛХИЙН ХӨГЖМИЙН

УРЛАГИЙН ТҮҮХЭН ТОЙМ:

СЭРГЭН МАНДАЛТЫН ҮЕ (1450-1600)

Төслийн зөвлөх:

Г.Ганцэцэг Урлаг судлагч

Агуулгыг боловсруулсан:

Т.Олоннэмэх Нийслэлийн Боловсролын Газрын Гоо Зүй,

Урлагийн Боловсролын мэргэжилтэн

Э.Зулцэцэг Соѐл Урлагийн Их Сургуулийн Хөгжмийн

Онолын тэнхимийн багш

Page 2: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

2

ХӨГЖИМ

Өмнөтгөл үг

Хөгжмийн боловсролын шинэчлэгдсэн стандартын дагуу бүх нийтийн хөгжмийн

сургалтыг бага, дунд, суурь боловсролын түвшинд хэрэгжүүлэхэд хичээлийн агуулга,

хөтөлбөр, арга зүйг шинээр боловсруулан мөрдөх хэрэгцээ шаардлага бидний өмнө

тулгараад байна.

Юуны өмнө хөгжмийн багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг

дээшлүүлснээр сургалтын чанарт өөрчлөлт гарах, сурагчдад олгох мэдлэг, чадвар дээшлэх

ач холбогдолтой.

Хөгжмийн шинэчлэгдсэн стандартыг хэрэгжүүлэх хугацаанд багш нарт нэлээдгүй

хүндрэл гарч ирсэн нь хичээлийн агуулгын хүрээ өргөссөн, арга зүй шинэчлэгдсэн, техник

технологийн хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой болохыг Нийслэлийн Боловсролын Газрын

ЕБС-ийн хөгжмийн багш нараас авсан цуврал судалгаа харуулж байна. Иймд хөгжмийн

багш нарт зориулсан гарын авлага гаргах, мэргэжлийн сургалт зохион байгуулах, зөвлөгөө

өгөх зэрэг бүтээлч үйл ажиллагааг санаачлан зохион байгуулах нь нэн чухал хэрэгцээтэй

байна.

Энэ ажлын хүрээнд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссийн

дэмжлэгтэйгээр, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн санаачлагаар ЕБС-ийн хөгжмийн

багш нарт нэн шаардлага бүхий 2ХӨ2 боловсролын түвшинд “Дэлхийн хөгжмийн урлагийн

түүхэн тойм” айг сонгон авч боловсруулан гарын авлага гарган “Хөгжмийн Урлаг-

Хүүхдийн Төлөвшил” сургалтыг ЕБС-ийн хөгжмийн багш нарын дунд зохион байгуулж

байна. “Дэлхийн хөгжмийн урлагийн түүхэн тойм” ай нь бүхэлдээ агуулга арга зүйн хувьд

хөгжмийн багш нарт шинэ сэдэв тул энэ чиглэлээр гарын авлага гарган багш нарт цогц

мэдлэг, мэдээлэл олгох үүднээс дээрх айг боловсруулсан болно. “Хөгжмийн Урлаг-

Хүүхдийн Төлөвшил” сургалт нь хөгжмийн хичээлийг бусад хичээлтэй уялдуулах,

агуулгыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх, сурагчдын сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх арга зүйг

багш нарт олгох зорилготой болно.

Хөгжмийн боловсролоор дамжуулан сурагчид түүний урсгал чиглэл, тэдгээрийн

онцлог, ялгаа, уялдаа холбоог ойлгох, гоо сайхны мэдрэмжтэй болох, урлагийн бүтээлийг

шимтэн сонсох, үзэх болон төлөвшихөд, хөгжмийн хичээлийн агуулга, арга зүй нөлөөлж

буйг олон улсын сургалтын үйл ажиллагаа харуулж байна.

Г. Ганцэцэг

Урлаг судлагч

Page 3: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

3

ХӨГЖИМ

2ХӨ2: ДЭЛХИЙН ХӨГЖМИЙН УРЛАГИЙН ТҮҮХЭН ТОЙМ

Ерөнхий сэдэв: Сэргэн мандалтын үе (1450-1600)

Хамрах хүрээ: ЕБСургуулийн 9 дүгээр ангийн сурагчид

Хичээллэх хугацаа: 2 цаг

Нэгж хичээлийн зорилго: Хөгжмийн урлагийн түүхэн тоймыг ойлгосноор

хөгжмийн урлагийн үечлэл, урсгал чиглэлийг мэдэх, мэргэжлийн чиглэлээр сонгон

суралцах, дэлхийн соѐл урлагийн баялаг өв сан үнэт зүйлсийг хүндлэх, бишрэх,

хайрлах

2ХӨ2:К1 Дэлхийн сонгодог хөгжмийн урлагийн түүхэн үечлэл, урсгал чиглэлийг

мэдэх

2ХӨ2:К2 Дэлхийн сонгодог урлагийн түүхэн тоймыг мэдсэнээр мэргэжлийн

чиглэлээр сонгон суралцах

2ХӨ2:К3 Хөгжмийн урлагийн тухай суурь мэдлэг авсанаар ертөнцийг гоо сайхны

талаас үзэх анхан шатны үзэл бүрэлдэн тогтож, гоо зүйн мэдрэмж таашаалаа

хөгжүүлэх боломжтой болох

2ХӨ2:К4 Хөгжмийн урлагийг ойлгосноор дэлхийн урлагийн баялаг өв сан үнэт

зүйлсийг хүндлэх, бишрэх

Бусад хичээлтэй уялдуулах нь:

гадаад хэл

2ГХ3:К3

газар зүй

2ГЗ3:К1\4

дүрслэх урлаг

2ДУ1:К2\1

уран зохиол

2УЗ1:К4

түүх

2ТҮ3:К1

ХӨГЖИМ

2ХӨ2

Page 4: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

4

ХӨГЖИМ

2ГЗ3:К1\4 Нутаг дэвсгэрийн хүн амын амьдралын хэв маяг, зан заншил, соѐлын

үнэт зүйлсээр нь ялган таних

2ДУ1:К2\1 Дэлхийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд, түүхэн нөхцөл дэх

дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийг таньдаг, нэрлэдэг байх

2УЗ1:К4 Зохиолын баатруудын хувь заяаны талаарх олон янзын жишээнд дүгнэлт

хийж, аливаа бэрхшээлийг даван туулах бэлтгэлтэй болох

2ТҮ3:К1 Түүхэн үеийн хөгжлийн чиг хандлагыг танин мэдэх

2ГХ3 :К3 Урлаг соѐл, бүтээлч сэтгэлгээний талаар, урлагийн бүтээлүүдийг

хайрлан хүндэтгэх

Сэргэн мандалтын үеийн урлагийн төрөл зүйл - 1 цаг

Мэдлэг

Сэргэн мандалтын үеийн хөгжлийн

үе , онцлог

Сэргэн мандалтын үеийн урлагийн

төрөл зүйлүүд, гол төлөөлөгчид

Сэргэн мандалтын үеийн дүрслэх

урлаг, уран зохиол, хөгжмийн гол

бүтээлүүдтэй танилцах

Багш юуг анхаарах вэ?

Уран зураг, дүрслэх урлагт илүү

илэрсэн

Бусад хичээлтэй холбохдоо сурах

бичгүүдийг нь ашиглах

Гол төлөөлөгчид

Леонардо да

Винчи

Шекспир

Жоскен Депре

Майн Рид

Чадвар

Сэргэн мандалтын үеийн соѐл,

урлагийн бүтээлүдийг ялгах

Хөгжмийн урлагийн төрлүүдийн

талаар тайлбарлах

Бусад хичээлүүдтэй интеграцлах

Газар зүйн байршил

Итали

Англи

Франц

Нидерланд

Ач холбогдол

Чиг хандлагыг ойлгох,

Уран бүтээлтэй танилцах

Уран бүтээлчдийн сор бүтээлүүдийг хайрлан хамгаалах

Шүтэн бишрэх

Page 5: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

5

ХӨГЖИМ

Багшид өгөх санаа:

Шинэ үг хэллэгүүдийг ойлгох,

судлах

Орландо Лассо, Жаскен Депре,

Палестрины хөгжмөөс сонсгох

Тухайн үеийн нийгмийн

байдалтай холбох

Дүрслэх урлаг, уран зохиолын

бүтээлүүд дээр тайлбар хийх

Жишээлбэл: “Мона Лиза”

Санта Мария дель Фьоре

сүмийн “Диваажингийн үүд”

...гм

Үгийн тайлбар:

Рененсанс- Францаар Сэргэн

мандалт гэсэн утгатай үг

Протестант шашин-

хуучинсаг үзлийн шинэтгэл

Реформация- Шашны

шинэтгэл

Контрреформация-

Реформацийн эсрэг харгис

үйл ажиллагаа

Натюрморт-

Сфумато- уран зургийн арга

Хөгжмийн зэмсгийн талаар:

Лютня: XIV зуунд энэ хөгжмийн зэмсэг дэлгэрч эхэлсэн үеэс нумт

зэмсгүүд даралтын үелээстэй болсон бөгөөд арабуудаас Европод

дэлгэрүүлсэн энэ хөгжим нь нумт зэмсгүүдийн бүтэцэд эргэлт болсон.

Виол: Нумт зэмсгүүд цаашид хувьсан өөрчлөгдсөөр хоѐр хажуугаараа

ухаадастай Виола зэмсэгтэй болжээ. Хөгжимдөх аргын хувьд виолууд нь

хийл, альттай ижилдүү гар виола (viola da braccio), хөл буюу өвдөг виола

(viola da gamba) гэж хоѐр төрөлд хуваагдаж байв. Гар виола нь дискант,

альт, тенор гэсэн 3 төрөлтэй, хөл виола нь басс, контрабасс гэсэн 2 янз

байв. Эдгээр виола нь одоо цагийн хийл, альт, виолончелиэс гадаад

хэлбэр, чавхдасын тоо, дуу тараах сүвийн хувьд ихэд ялгаатай. Виола

нь 5-7 шөрмөсөн ба металлан чавхдастай байжээ. Виолуудад шөрмөсөн

чавхдасаас гадна цуурай ихтэй металл чавхдасыг хэрэглэдэг байсан

бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо ойр, даралтыг үелээс бүхий ишиндээ

бараг шүргэх шахам зайтай байсны улмаас голын чавхдасууд дуу

багатай байжээ.

Page 6: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

6

ХӨГЖИМ

Багшийн зайлшгүй мэдэх зүйлс:

Сэргэн мандалтын талаар: Сэргэн мандалт гэж нэрлэсний учир нь тэр

үеийн урлагийн төлөөлөгч нар эртний Грекийн урлагийн хэлбэр, төрөл жанруудыг

эргэн анхаарч түүнтэй холбон өөрсдийн гэсэн өнгө төрх бүхий шинэчлэлт

хийсэнтэй холбоотой. Энэ үеийн гол онцлог нь шашны баримтлалыг үгүйсгэж хүн

дээр гол анхаарлаа хандуулсанд гол онцлог нь оршино. Иймээс энэ үеийн хүн гэсэн

тодотгол бүхий нинжин сэтгэл, энэрэнгүй үзэл баримталсан уран бүтээлчид,

хүмүүсийг гумманистууд хэмээн нэрлэдэг байв. Сэргэн мандалтын үеийн оюуны

болон хөгжмийн соѐл урлагт протестант шашин гарсан нь чухал нөлөө үзүүлжээ.

Үечлэл: 1. Сэргэн мандалтын эхэн үе (XV зуун)

2. Өндөр сэргэн мандалт (XV зууны 90-ээд он XVI зууны I хагас)

З. Сэргэн мандалтын төгсгөл үе (XVI зууны II хагас) хэмээн гурван үе

шатанд хуваан үздэг.

Реформация - Контрреформация: Өмнө нь ноѐрхдог байсан католик шашныг

хүлээж авах нь эрс багасч, энэ нь сүм хийдийн бүхий л байдалд нөлөөгөө өгсөн. Уг

шашныг үгүйсгэн үзэх явдал ард түмэн дунд өргөн дэлгэрч ирсэн нь нийт шүтэн

бишрэгчдийн дунд латин хэлний ойлгомжгүй байдал мөн хөгжмийн хэлбэрийнх нь

Сэргэн мандалт

Түүх

Шашин

уран зохиол

дүрслэх урлаг

Page 7: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

7

ХӨГЖИМ

хүндрэлтэй бүтэц зэргээс шалтгаалж байв. Иймээс протестант шашин бүхий төрөлх

хэл дээрээ дуулах шашныг дууг эрхэмлэх болжээ.

Реформация буюу шинэчлэлийн нэрт төлөөлөгч Жан Кальвин (Щвейцарь), Ян Гус

(Чех) тэргүүтэй хүмүүс өөрийн гэсэн протестантын шүтлэгийн дууны хэлбэрийг

бий болгосон. XVI зууны библийн хөгжилд гарсан нэг чухал үйл явдал бол библийн

судрыг немц хэл дээр Лютер хэмээх Германы иргэн орчуулсан явдал юм. Зөвхөн

орчуулаад зогсохгүй утга агуулгы нь арай бодпт хэлбэр болгон өөрчилжээ. Энэ үед

Ромд Папын засаглал ноѐрхож байв.

Төрийн эрхийг гартаа атгаж байсан Пап лам нь реформацийн эсрэг харгис хэрцгий

үйл ажиллагаа явуулсан бөгөөд тэрт тэмцлийн контрреформаци хэмээн нэрлэжээ.

Дүрслэх урлаг: Энэ үед уран зураг, уран баримал маш өндөр цэцэглэлтэд

хүрсэн. ШУ-ны хөгжил, шугамын болон агаарын алслалтын хуулиуд, хүний биеийн

харьцаа анатоми зэргийг судалсан нь уран зурагт реалист барилыг бататгаж өгсөн.

15-р зуунаас суурь зураг голлох байр суурийг эзэлж, уламжлалт шашны сэдэвт

зургаас гадна хөрөг зураг, түүхийн сэдэвт зураг, натюрморт гэсэн төрлүүд бий

боллоо. Герман, Нидерландад бар зураг түгж, номын зураг хийхэд өргөнөөр

ашиглаж байв. Уран зургийн нэрт төлөөлөгчид болох Леонардо да Винчи, Рафаэль

Санти нар нь өндөр сэргэн мандалтын үед хамрагдана. Леонардо да Винчи сфумато

хэмээх нэгэн өвөрмөц уран зургийн аргыг урлагийн түүхэнд нээн боловсруулсан

бөгөөд энэ нь “Мона Лиза” зурагт нь тусгалаа олж мөнхжин үлджээ. /Зураг 1/

Уран зураг

Уран барилга

Гоёл чимэглэл

/ ханын

сүрлэг зураг/

Page 8: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

8

ХӨГЖИМ

Уран барилгын хэллэгт хүнтэй харьцах энэрэнгүй үзэл тод тусгагдсан.

Уран барилга дахь ренесансыг үндэслэгч нь Филлипо Брунеллески юм. Анхны

бүтээл аварга том бөмбөгөр оройг XIV зуунд баригдсан Санта Мария дель Фьоре

сүмийн дээр хийжээ. /Зураг 2/

Гоёл чимэглэлийн урлаг баяр бахдалтай болж, хэлбэр, өнгө зэрэг нь хийц

найруулгын нэгдэлтэйгээр тусгагдан бусад урлагтай эн зэрэгцэх болсон. Лоренцо

Гиберти бодит байдалд тэмүүлсэн чимэглэлийн ингэмэлийг сүрлэг уран зургийн

хэмжээнд хүргэх зорилго тавьсан. Түүний гол бүтээл нь Микеланжелогийн өгсөн

нэр болох “Диваажингийн үүд” /Зураг 3/ хэмээх нэрэндээ үнэхээр зохицол бүхий

Баптестерийн хойд хаалга юм.

Ханын сүрлэг зураг өндөр хэмжээнд хөгжсөн. Түүний нэрт төлөөлөгч

Мозаччо богино насалсан ч маш ихийг туурвин бүтээжээ. Бранкаччи ордонд

хийсэн ханын зургууд нь уран сайхны шийдлээрээ гойд ялгарч олны гайхлыг зүй

ѐсоор төрүүлдэг. Жишээ нь. “Татвар хураагчтай тохиолдсон гайхамшигт явдал”

/Зураг 4/, “Диваажингаас хөөгдсөн нь” бүтээлүүдэд хүний идэвхи зүтгэлийг

харуулсны дээр агаарын орон зайг уран зургийн өнгө зохиролд оруулж ирсэн.

Уран зохиол: Уран зохиол, театр их зүйлийг бүтээсэн. Хүний амьдралын

үнэний тухай, түүний хүнд бэрх дотоод ертөнцийн тухай энэ үеийн уран зохиолд

тусгагджээ.

Италийн яруу найрагч Петрарк, Испанийн хошин драммын зохиолч Лопе де

Вега, Английн Шекспир, Данте. Рабле гэх мэт алдар суут хүмүүс өөрсдийн дэлхий

даяар одоо ч үнэ цэнээ алдаагүй гайхамшигт бүтээлүүдээ туурвиж байжээ.

Түүх: Европын орнуудаас Португал, Испани улсуудаас анхлан Африк болон

Энэтхэг орох замын эрэлд гарч Васко Да Гама Энэтхэг орох усан замыг нээв. Мөн

Кристофер Колумб Испанийн хаанаас тусламж авч аялсны эцэст 1492 оны Х сарын

12-нд Америк тивд хөл тавьснаар энэ өдрийг түүхэнд “Америк тивийг нээсэн өдөр”

гэж нэрлэв.

Page 9: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

9

ХӨГЖИМ

Сэргэн мандалтын үеийн хөгжмийн урлаг – 1 цаг

Хөгжим: Сэргэн мандалтын үеийн хөгжмийн тухайд доорхи хэдэн шинжийг

тодорхойлж болно.

1 . Олон хоолой өндөр хэмжээнд хөгжсөн бөгөөд энэ нь сүм шашны

төдийгүй язгууртны хүрээнд хөгжсөнөөрөө онцлог байв.

2.Нийгмийн бүх давхарга хөгжмийн урлагт зэрэгцэн орж ирсэн.

Иймээс хөгжмийн янз бүрийн төрлүүд зэрэгцэн ойртсон.

З. Европ дахь дундад зууны хэмжээнд байгаагүйгээр төр, дээд язгууртны

хөгжим хүчтэй хөгжсөн. Зөвхөн ардын төдийгүй мэргэжлийн хөгжим зэрэгцэн

хөгжсөн.

4. Дуулаачийн хөгжим ноѐрхохын зэрэгцээ үүнийгээ дагаад дан хөгжмийн

үүрэг өссөн.

Үгийн тайлбар:

Лютня – утсан

хөгжмийн зэмсэг

Мадригал –

язгууртнуудын

хүрээнд

хэрэглэгддэг олон

хоолойн зохиол

Месса – шашны

олон хоолойн

дуулал

Полифони – олон

хоолойн ухаан

Багшид өгөх санаа:

Мадригал, мессаг ойлгож, зарим

бүтээлүүдээс сонсгох

Лютня, виол хөгжмийн зэмсгийн

зураг үзүүлэх

Олон хоолойн хэлбэрийг

тайлбарлах

Багшийн анхаарах зүйлс:

Дан хоолойн бүтээл, олон хоолойн

бүтээлийг ялгаж таниулах

Багш хөгжмийг удаан хугацаагаар

тайлбаргүйгээр сонсгохоос

зайлсхий

Page 10: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

10

ХӨГЖИМ

Хөгжмийн төрөл зүйл хэлбэрүүд: Энэ үед олон хоолойн зохиол хүчтэй

хөгжиж байлаа. Гол төрөл нь мадригал, месса байв. Мадригал нь төр ба язгууртны

хүрээнд, месса нь сүм хийд шашны хүрээнд өргөн тархсан. XV-XVI зууныг олон

хоолойн цэцэглэлтийн үе гэж хөгжмийн түүхэнд тэмдэглэгддэг. Зарим улсад олон

хоолойн бүтээл нь биеэ даасан төрөл болсноор цөөнгүй уран бүтээлчид төрөн

гарсан. Үүнд:

1 .Итали.

а)Римийн дэг сургууль

б)Венецийн дэг сургууль.

2.Франц

З.Нидерланд

а)Нидерландын дэг сургууль

б)Франко-фламандын дэг сургууль

Эдгээр хандлага XIV зууны үед гарч ХV-ХVI зууны үед оргилдоо хүрсэн.

Нидерландын мастерууд найрал дууны полифоныг хөгжүүлсэн бөгөөд европ даяар

нэр алдар нь түгэн шагшигдсан. Сэргэн мандалтын үеийн олон хоолойн оргил

бүтээлүүд Жоскен Депре, Орландо Лассо, Палестрина нарын авьяас билигтэй

салшгүй холбоотой. Эдгээр хүмүүсийн бичлэгийн гол төрөл нь месса, мадригал

байв. Палестриний месса нь Италийн сэргэн мандалтын үеийн дээд сонгомол загвар

болдог. Тэрээр уран бүтээлээрээ хүний сэтгэлийн сайхан, ѐс суртахууны цэвэр

Дан хөгжим

Дуулаачийн хөгжим

Шашны хөгжим

Сэргэн мандалтын

үеийн хөгжим

Page 11: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

11

ХӨГЖИМ

ариун байдал, итгэл үнэмшлийг илэрхийлэн гаргасан. Палестринийн үеэр сэргэн

мандалтын олон хоолойн цэцэглэл төгсдөг. Хөгжмийн онолын түүхэнд сэргэн

мандалтын үеийн олон хоолойг чанд бичлэгийн гэж томъѐолдог.

Шашны хөгжим: Энэ үеийн нэг чухал үйл явдал протестантын хорал

үүссэн явдал байв. Протестантын хорал нь дундад зууны шинэ ололт амжилт

болсон григорянский хоралаас өөр түүнийг бодвол илүү үндэсний шинжтэй.

Тухайн орчин цагийнхаа аясыг хэрэглэсэн, аялгууны гол үндэс нь немц

болон чех ардын дуу байв. Хоралыг төрөлх хэл дээр дуулах болсон нь ард түмний

дунд амар тогтоогдож, түгэн дэлгэрчээ.

Дуулаачийн хөгжим: Тухайн үед өргөн дэлгэрч байсан мадригал нь зөвхөн

боловсролтой хүмүүсийн дунд тухайлбал тэр үеийн нийгмийн шалгарсан шилдэг

хүмүүс болох зураач, яруу найрагч, эрдэмтэд, гүн ухаантнуудын дунд өргөн

дэлгэрсэн. Эдгээр хүмүүс нь “мецинат” хэмээх нэгэн академи буюу группийг

байгуулж, тэндээ цугларан мадригалыг шимтэн сонсдог байжээ. Мадригал нь

дурлалын сэдвийг агуулдаг. Мадригал Италид анх үүсэж дараа нь Европын бусад

орнууд тухайлбал Англи, Герман, Нидерланд зэрэг орнуудад үндэс суурь тавигдан

улмаар цэцэглэн хөгжжээ. Уянга, сэтгэл зүйн шинж байдал энэ төрлийн гол онцлог

нь болдог. Мадригалтай зэрэгцэн дуулаачийн олон хоолойн зохиол олноор гач

ирсэн. Мейстерзингерийн урлаг нь Германд үүсэж бий болсон бөгөөд энэ нь

дууны мастер гэсэн үг юм. Тухайн үеийн уран дархчууд, оѐдолчид, ажилчдын

дунд өргөн дэлгэр тархсан нь нийгмийн эгэл хүмүүсийн эрч хүчээ авсан нь

тодорхой юм.

Дан хөгжим: Хөгжмийн зэмсгүүд нь дуулаачийн урлагийг хамсрах үүргийг

гүйцэтгэж, бие даасан мэргэжлийн урлаг болж хараахан чадаагүй юм. Үүнд гитар

болон лютнягийн хамсраатай нэг хоолойгоор дуулах явдал их байв. Эртний утсан

хөг болох одоогийн хийлийн өвөг болох виол / Зураг 5/ хөгжим өргөн дэлгэрсэн.

Эдгээр нь Англи, Испани, Герман болон бусад оронд тархсан. Хэдийгээр ганц

хоолойгоор хөг хамсраатай дуулах нь өргөн дэлгэр байсан боловч мэргэжлийн

хэмжээнд хүрч чадаагүй юм.

Page 12: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

12

ХӨГЖИМ

Асуулт: /Жишиг даалгавар/

Яагаад сэргэн мандалт гэж нэрлэсэн бэ?

Сэргэн мандалт нь хэдий үеийг хамардаг вэ?

Үечлэлээр нь хэд ангилдаг вэ?

Реформация, контррефермацийг тайлбарлана уу?

Дүрслэх урлагийн ямар төрлүүдэд илүү тод илэрсэн бэ?

Дүрслэх урлагийн төлөөлөгчдийг нэрлэнэ үү?

Месса мадригалыг тайлбарлана уу?

Уран зохиолын гол төлөөлөгчдийг нэрлэнэ үү?

Лютня гэж юу вэ?

Олон хоолойн талаар ойлгосноо ярих

Ингэмэл үгийг тайлбарлана уу?

Мадригалыг ямар хүмүүс сонсдог байсан бэ?

Мейстерзингер гэж юу вэ?

Ашиглах болох цахим хуудас:

http://virtualgallery-esu.blogspot.com/

http://art-world.blog.banjig.net/

http://mn.wikipedia.org/

http://www.tsagtur.mn/

http://www.ubtimes.mn

http://www.myger.net

Гэрийн даалгавар: /Багш доорх даалгавруудаас сонгон өгч болно/

Интернэтээс сэргэн мандалтын талаар мэдээлэл цуглуулах

Сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээлээр цомогтой болох /зураг,

хөгжим, бичлэг гм/

Мэтгэлцээн зохиох

Бие даалт, реферат, эссе бичих

Page 13: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

13

ХӨГЖИМ

Ашигласан материал:

“Дэлхийн уран зургийн дээжис” 2008 он 28-40-р тал “Леонардо да Винчи”

“Урлагийн түүх” 2006 он 138-161-р тал “Сэргэн мандалтын үеийн

дүрслэх урлаг”

“Гадаадын хөгжмийн түүх” 2006 он 109-р талаас

“Дэлхийн урлагийн түүх” CD 2006 он “Сэргэн мандалтын урлаг”

Б. Наран, Г. Шүрэнцэцэг., нарын “Түүх-1” 2006 он 86-118-р тал

Хөгжмийн боловсролын стандарт 2004 он

Дүрслэх урлагийн боловсролын стандарт 2004 он

Монгол хэл, уран зохиолын боловсролын стандарт 2004 он

Газар зүйн боловсролын стандарт 2004 он

Гадаад хэлний боловсролын стандарт 2004 он

Түүхийн боловсролын стандарт 2004 он

“Симфони найрал хөгжим” М. И. Чулаки 5-8-р тал

Page 14: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

14

ХӨГЖИМ

Зураг 1. Леонарда Да Винчи “Мона Лиза” буюу “Жокондо” 1503 онд бүтээгдсэн. Энэхүү

зургаараа уран зургийн эцэг хэмээх алдаршсан байна. энэ бүтээлд Флоренцын баян худалдаачны эхнэрийг

дүрсэлсэн.

Page 15: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

15

ХӨГЖИМ

Зураг 2. Италийн алдарт уран барилгач Филиппо Брунеллески (1377-1446) томоохон бүтээл нь

Флоренц хотноо XIV зуунд боссон Сант Мария дель Фьоре сүмийн дээвэрт байрлуулсан 43 метрийн

голчтой 8 талт бөмбөгөр орой бөгөөд хотыг нийтэд нь зангидах мэт харагддагаараа гайхамшигтай.

Page 16: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

16

ХӨГЖИМ

Зураг 3. Лоренцо Гиберти “Диваажингийн үүд” Хаалганы нэг хавтасандаа 10 ширхэг том дөрвөлжин

дотор уран зураг мэт. Нөгөө хавтасанд нь 28 шоо дөрвөлжин шашны сэдэвт ингэмэл бүтээл юм.

Page 17: Music education 16 pages

ЕБСургуулийн хөгжмийн багш нарт

17

ХӨГЖИМ

Зураг 4. 1427 он. Мочачо “Татвар хураагчтай тохиолдсон гайхамшигт явдал” Италийн

Флоренц хотын Бранкаччи ордоны ханын зураг

Зураг 5. Виола