minutes meeting title, typeset in arial 12 point date...

25
Хөтөлбөрийн загвар Физик 11-р анги Хувилбар 1

Upload: donga

Post on 17-May-2018

219 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

Хөтөлбөрийн загвар Физик 11-р анги

Хувилбар 1

Page 2: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

Танилцуулга

11, 12 дугаар ангийн хөтөлбөр боловсруулах ажил болон сургалтын үеэр энэхүү материалыг ашиглана.

Page 3: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

Физик 11-р анги

Хөтөлбөрийн зорилго

Энэ хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдах курс нь дараах зорилготой:

1. Амьдралын ШУба туршилтын Сурагчид цаашид БУ чиглэлээр суралцах эсэхээс үл хамааранбүх сурагчдад үнэ цэнэтэй боловсролын туршлагыг доор дурьдсан зүйлийг хийх хангалттайойлголт, мэдлэгийг сайтар төлөвлөгдсөн туршилт, практикийн ШУ-ны судалгаагаар дамжууланэзэмшүүлнэ:-

1.1. Технологжсон нийгэмд өөртөө итгэлтэй иргэн болж төлөвших, ШУ-ны асуудлыгсонирхдог, сонирхлоо хөгжүүлэх чадвартай байх.

1.2. Шинжлэх ухаанч аргын ач холбогдол, хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч, түүнийг бусадсалбар болон өдөр бүрийн амьдралд ашиглах боломжийг сайшаах.

1.3. 11, 12-р ангийн суралцах үйл ажиллагаанаас цааш Инженерчилэл болон Физиктэйхамааралтай мэргэжлийн чиглэлээр суралцахад тохирохуйцаар бэлтгэгдэх.

2. Дараах чадварыг, чадамжийг хөгжүүлэх:

2.1. Шинжлэх ухааны судалгаа, практиктай хамааралтай.

2.2. Өдөр бүийн үйл ажиллагаанд хэрэгтэй.

2.3. Үр ашигтай, аюулгүй практикүүдийг өөгшүүлэх.

2.4. Үр дүнтэй харилцааг дэмжих.

3. ШУ-тай холбоотой дараах шинж чанаруудыг хөгжүүлэх:-

3.1. Нарвийчлал, тодорхой байдлын талаар анхаарах.

3.2. Бодитойгоор хандах (Objectivity).

3.3. Бүхэллэг, нийцтэй байдал.

3.4. Эрэл, хайгуул хийх ур чадвар.

3.5. Санаачлага.

3.6. Зохион бүтээх чанар.

4. Физикийн ШУ-ны байгаль орчинд үзүүлэх нөлөө болон түүнийг байгаль орчинд ашиглахтайхолбоотойгоор байгаль орчны асуудлыг сонирхох, анхаарах явдлыг урамшуулах.

5. Дараах зүйлийн талаарх анхаарлыг дээшлүүлэх:-

5.1. That the study and practice of physics are co-operative and cumulative activities, and aresubject to social, economic, technological, ethical and

cultural influences and limitations.5.2. That the implications of physics may be both beneficial and detrimental to the individual,

the community and the environment.

Page 4: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

5.3. Of the importance of the use of IT for communication, as an aid to experiments and as atool for the interpretation of experimental and theoretical

results.

6. Сурагчдыг идэвхжүүлж, тэд физикийг сэтгэл хангалуун, сонирхолтой байдлаар суралцахуйцтогтвортой сонирхлыг бий болгох.

1.1 Физикийн практик үйл ажиллагаа болон онолын судалгаа нь хоорондоо нягтхолбоотой байдаг бөгөөд энэ нь нийгмийн эдийн засгийн технологийн соёлыннөлөөний тухай шинжлэх ухаан юм.

1.2 Физикийн шинжлэх ухаан нь хувь хүнд болон нийгэмд, байгаль орчинд ашигтайбайхын зэрэгцээ хор нөлөөтэй байдаг. Туршилтын болон онолын үр дүнгээр мэдээлэл харилцаа холбоонд ашиг тустай.

Page 5: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

Хөтөлбөрийн агуулга

Доорх хүснэгтэнд хөтөлбөрийн аль агуулга 11, 12-р ангийн материал болохыг харуулна.Хэсэг Нэгж G 11 G 12

I Ерөнхий физик 1 Физик хэмжигдэхүүнүүд ба нэгжүүд

2 Хэмжих аргууд

II Ньютоны Механик 3 Кинематик

4 Динамик

5 Хүч

6 Ажил, энерги, чадал

7 Тойргоор эргэх хөдөлгөөн

8 Гравитацын орон

III Бодис 9 Бодисын төлөв /фазууд/

10 Хатуу биеийн деформац

11 Идеал хий

12 Температур

13 Материалын дулааны шинж чанарууд

IV Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл

15 Долгион

16 Суперпозиц /Хэлбэлзэл долгионыг нэмэх/

Page 6: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

Хэсэг Нэгж G 11 G 12

V Цахилгаан, соронзон 17 Цахилгаан орон

18 Цахилгаан багтаамж

19 Цахилгаан гүйдэл

20 Тогтмол гүйдлийн хэлхээ

21 Соронзон орон

22 Цахилгаан соронзон

23 Цахилгаан соронзон индукц

24 Хувьсах гүйдэл

VI Орчин үеийн физик 25 Цэнэгтэй бөөмс

26 Квант физик

27 Цөмийн физик

VII Мэдээлэлцуглуулах бадамжуулах

28 Гүйдэл мэдрэгч

29 Зайнаас мэдрэх төхөөрөмж

30 Мэдээлэл дамжуулах

Page 7: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11-р анги

1-р хэсэг: Ерөнхий физикБүлэг 1: Физик хэмжигдэхүүн ба нэгж

Агуулга

1.1 Физик хэмжигдэхүүн1.2 СИ-системийн нэгж1.3 Скаляр ба вектор

Суралцахуйн зорилт

Сурагчид дараах чадвартай болно:

(a) Аливаа физик хэмжигдэхүүн нь тоон утга, нэгжээр илэрхийлэгддэг болохыг ойлгосноо харуулах.

(b) СИ системийн үндсэн хэмжигдэхүүнүүд, тэдгээрийн нэгжийг сэргээн санах: масс (кг), урт (м), хугацаа(с), гүйдэл (A), температур (K).

(c) Уламжилсан нэгжүүдийг СИ системийн үндсэн нэгжүүдийн ноогдвор ба үржвэрээр илэрхийлэх, энэ хөтөлбөр дэх нэгжүүдийг зохимжтойгоор хэрэглэх.

(d) Физикийн тэгшитгэлийг СИ-системийн үндсэн нэгжээр шалгах.

(e) Графикийн тэнхлэг, хүснэгтийн баганын тэмдэглэлийг ASE(association for science education)-ийн стандартын дагуу хэрэглэх, ойлгосноо харуулах. (Signs, Symbols and Systematics (The ASECompanion to 16–19 Science, 2000))

(f) Нэгжүүдийг аравтын нэмэх, хасах зэрэгтээр илэрхийлэхдээ дараах товчлол, тэмдэглэгээг ашиглах: пико (p), нано (n), микро (µ), милли (m), санти (c), деци (d), кило (к), мега (M), гига (G), тера (T).

Page 8: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11-р анги(g) Хөтөлбөрт орсон физик хэмжигдэхүүнийг боломжит баримжаалал хийх.

(j) Скаляр болон вектор хэмжигдэхүүнийг хооронд нь ялгах, жишээ гаргах.

(k) Нэг хавтгай дээрх векторуудыг нэмэх, хасах.

(l) Векторыг перпендикуляр хоёр байгуулагч болгон задлах.

1-р хэсэг: Ерөнхий физик

Бүлэг 2: Хэмжилтийн аргачлал

Агуулга

2.1 Хэмжилт

2.2 Алдаа ба нарийвчлал /uncertainties/

Суралцахуйн зорилтууд

Сурагчид дараах чадвартай болно:

(a) Урт, эзлэхүүн, өнцөг, масс, хугацаа, температур, цахилгааны хэмжигдэхүүнийг хэмжих аргачлалыг хэрэглэх, хөтөлбөрийн харгалзах хэсэгт зохих нарийвчлалтайгаар ашиглах.

Тухайлбал сурагчид дараах чадвартай болно:-

1. Шугам, штангенциркуль, микрометр ашиглан уртыг хэмжих 2. Пүршин ба хөшүүргэн жинлүүр ашиглан жин, массыг хэмжих3. Өнцөг хэмжигч ашиглан өнцөг хэмжих4. Хугацаа хэмжигч (цаг, секундомер) ашиглан хугацааны завсарыг хэмжих5. Осцилоскопын хугацаанаас хамаарсан графикийг тайлбарлах6. Термометр болон температур мэдрэгч ашиглан температурыг хэмжих7. Тохиромжтой хуваарь бүхий амперметр, вольтметр сонгож хэрэглэх8. Тэглэх аргад гальванометр хэрэглэх9. Осцилоскопыг ашиглах талаарх ойлголтоо харуулах

Page 9: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11-р анги(b) Аналог болон тоон багаж хэрэглэх.

(c) Тохируулгын муруй (calibration curve) хэрэглэх.

(d) Байнгын (тэг алдааг оруулаад) ба санамсаргүй алдааны ялгааны талаарх ойлголтоо харуулах.

(e) Хазайлт (accuracy) ба нарийвчлал (precision) хоорондох ялгааг ойлгож байгаагаа харуулах.

(f) Хэмжигдэхүүнүүдийн үнэмлэхүй (actual) болон харьцангуй алдааг нэгтгэн үнэлэх

(статистикийн нарийн хандлага шаардлагагүй).

Хэсэг II: Ньютоны механик

Бүлэг-3: Кинематик

Агуулга3.1 Шулуун замын хөдөлгөөн

3.2 Муруй замын хөдөлгөөн

Суралцахуйн зорилт

Сурагчид дараах чадвартай болно:

a) Шилжилт, хурд (скаляр, вектор), хурдатгалыг тодорхойлох.

b) Шилжилт, хурд (скаляр, вектор), хурдатгалыг график ашиглан дүрслэх.

Page 10: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11- р ангиc) Хурд –хугацааны график доорх талбай ашиглан шилжилтийг олох.

d) Шилжилт - хугацааны графикийн налалт ашиглан хурдыг олох.

e) Хурд - хугацааны графикийн налалт ашиглан хурдатгал олох.

f) Хурд, хурдатгалын тодорхойлолтоос шулуун замын жигд хувьсах хөдөлгөөнийг илэрхийлэх тэгшитгэл гаргах.

g) Шулуун замын жигд хувьсах хөдөлгөөнийг илэрхийлэх тэгшитгэл ашиглан бодлого бодох. Тухайлбал агаарын эсэргүүцэлгүй нэгэн төрлийн таталцалын оронд унаж буй биеийн хөдөлгөөн.

h) Хүндийн хүч нь масс болон чөлөөт уналтын хурдатгалын үржвэртэй тэнцүү гэдгийг сэргээн санах.

i) Унаж буй биеийг ашиглан чөлөөт уналтын хурдатгалыг тодорхойлох туршилтыг дүрслэх. (describe)

j) Нэгэн төрлийн таталцалын оронд агаарын эсэргүүцэлтэй үед унаж буй биеийн хөдөлгөөнийг чанарын хувьд дүрслэх. (describe)

k) Хөдөлгөөний нэг чиглэлд тогтмол хурдтай перпендикуляр чиглэлд тогтмол хурдатгалтай хөдөлгөөнийг тайлбарлах, дүрслэх. (агаарын эсэргүүцэлгүй орчинд өнцөг үүсгэн шидэгдсэн биеийн хөдөлгөөн)

Бүлэг-4: Динамик

Агуулга

4.1 Ньютоны хуулиуд

4.2 Хөдөлгөөний тоо хэмжээ, хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хууль

Суралцахуйн зорилт

Сурагчид дараах чадвартай болно:

Page 11: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11-р ангиa) Хөдөлгөөний тухай Ньютоны хуулиудыг томьёолох.

b) Масс нь биеийн хөдөлгөөнийг эсэргүүцэх шинж чанар (инерцит чанар) гэдгийг ойлгосноо харуулах.

c) Таталцалын орны зүгээс масстай биед үзүүлэх нөлөөгөөр хүндийн хүчийг тайлбарлах, хэрэглэх.

d) Хөдөлгөөний тоо хэмжээ нь масс болон хурдны үржвэр гэж тодорхойлох.

e) Хүч нь хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтийн хурд болохыг тодорхойлох.

f) Хурдатгал болон хүч нь ижил чиглэлтэй болохыг тооцон F = ma хамаарлыг сэргээн санаж, түүнийг ашиглан бодлого бодох

g) Хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хуулийг томьёолох.

h) Нэг хэмжээс дэх хоёр биеийн харимхай ба харимхай бус мөргөлдөөний энгийн бодлого бодоход хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хуулийг хэрэглэх. (сэргэлтийн коэффициентийг тооцохгүй)

i) Абсолют харимхай мөргөлдөөнд мөргөлдөхөөс өмнөх үеийн харьцангуй хурд нь мөргөлдөөний дараах үеийн харьцангуй хурдтай тэнцүү гэдгийг мэдэх.

j) Биесийн мөргөлдөөний үед системийн хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах ба харин кинетик энерги өөрчлөгдөж болно гэдгийг ойлгосноо харуулах.

Бүлэг 5: Хүч

Агуулга

5.1 Хүчний төрөл

5.2 Хүчний тэнцвэр

5.3 Хүндийн төв

5.4 Хүчний эргүүлэх үйлчлэл

Page 12: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11-р анги

Суралцахуйн зорилт

Сурагчид дараах чадвартай болно:

(a) Нэгэн төрлийн таталцалын орон дахь масс, цахилгаан орон дахь цэнэгт үйлчлэх хүчийг дүрслэх.

(b) Шингэн дэх биеийг дээш түлхэх хүчний шалтгааны талаар ойлгосноо харуулах.

(c) Үрэлтийн болон зуурамтгай хүч (агаарын эсэргүүцлийг оролцуулан)-ний талаар ойлгосноо харуулах. (үрэлтийн болон зуурамтгайн коэффициентийн ойлголт шаардахгүй)

(d) Хүчний тэнцвэрийг илэрхийлэхэд вектор гурвалжны арга ашиглах.

(e) Биеийн хүндийн хүчийг хүндийн төв хэмээх нэг цэг дээр үйлчлэх хүчээр илэрхийлж болохыг ойлгосноо харуулах.

(f) Хос хүч нь зөвхөн эргүүлэх үйлчлэл үзүүлдэг болохыг ойлгосноо харуулах.

(g) Нэг ба хос хүчний моментийг тодорхойлох, хэрэглэх.

(h) Нийлбэр хүч болон хүчний моментийн нийлбэр тэг үед систем тэнцвэрт оршино гэдгийг ойлгосноо харуулах.

(i) Хүчний моментийн зарчмыг хэрэглэх.

Бүлэг 6: Aжил, энерги, чадал

Агуулга

6.1 Энерги хувирах ба хадгалагдах чанар

6.2 Ажил

Page 13: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11- анги6.3 Потенциал энерги, кинетик энерги, дотоод энерги

6.4 Чадал

Суралцахуйн зорилт

Сурагчид дараах чадвартай болно:

(a) Энергийн хэлбэрүүд, түүний хадгалагдах хувирах жишээ гаргах, энерги хадгалагдах чанарыг энгийн жишээнд хэрэглэх.

(b) Ажил нь хүч болон тухайн хүчний чиглэлийн дагуух шилжилтийн үржвэрээр илэрхийлэгдэнэ гэдгийг ойлгосноо харуулах.

(c) Төрөл бүрийн нөхцөлд гүйцэтгэсэн ажлыг тооцоолох, энд гадны тогтмол даралтын үед хийн тэлэлтийн ажлыг оруулна: W = p ∆ V.

(d) Хөдөлгөөний тэгшитгэлүүдээс Ek = ½mv2томьёог гаргах.

(e) Ek = ½mv2 –томьёог сэргээн санах, ашиглах.

(f) Таталцлын потенциал энерги ба харимхайн потенциал энергийг хооронд нь ялгах.

(g) Нэгэн төрлийн орон дахь хүч болон потенциал энергийн хоорондох холбоог ойлгосноо харуулах, бодлого бодоход хэрэглэх.

(h) W = Fs томьёоноос, дэлхийн гадарга орчмын потенциал энергийн өөрчлөлтийн Ep = mgh томьёог

гаргах.

(i) Дэлхийн гадарга орчмын потенциал энергийн өөрчлөлтийн Ep = mgh томьёог сэргээн санах, хэрэглэх.

(j) Дотоод энергийн тухай ойлголтыг ойлгосноо харуулах.

(k) Системийн ашигт үйлийн коэффициент нь системийн хийсэн ашигтай ажил болон нийт энергийн харьцаа болохыг сэргээн санах, ойлгох.

Page 14: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11-анги(l) Ахуйн хэрэгсэл дэх энергийн алдагдлыг үнэлэх, уг асуудал шийдвэрлэхэд үр ашгийн тухай

ойлголтыг хэрэглэх.

(m) Чадлыг нэгж хугацаанд хийсэн ажил ба хүч болон хурдны үржвэр байдлаар тодорхойлох.

(n) P = W/t болон P = Fv хамаарлыг хэрэглэн бодлого бодох.

Хэсэг III: Бодис

Бүлэг 9: Бодисын төлөв

Агуулга

9.1 Нягт

9.2 Хатуу бие, шингэн, хий

9.3 Шингэн дэх даралт

9.4 Төлөвийн өөрчлөлт

Суралцахуйн зорилт

Сурагчид дараах чадвартай болно:

(a) Нягт ухагдахууныг тодорхойлох.

(b) Хатуу бие, шингэн, хийн бүтэц, нягтын ялгааг молекулын хөдөлгөөн, эрэмбэ, зай гэсэн энгийн ойлголттой холбох.

(c) Хатуу бие, шингэн, хийг энгийн кинетик загвараар дүрслэх.

Page 15: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11-анги(d) Броуны хөдөлгөөнийг үзүүлэх туршилтыг дүрслэх, уг туршилтаар молекулын хөдөлгөөнийг

батлах.(e) Металл, полимер, аморф материалын жишээгээр хатуу биеийн талст болон талст биш бүтцийг

ялгах.(f) Даралт ухагдахууныг тодорхойлох, хийн даралтыг тайлбарлахад кинетик загвар хэрэглэх.(g) Даралт, нягтын тодорхойлолтоос p = ρgh тэгшитгэлийг гаргах

(h) p = ρgh тэгшитгэлийг хэрэглэх.

(i) Хайлах, буцлах, уурших үзэгдлүүдийг ялгах.

Бүлэг 10: Хатуу биеийн деформац

Агуулга10.1 Агшилт ба суналт

10.2 Уян харимхай ба уян налархай шинж

Суралцахуйн зорилт

Сурагчид дараах чадвартай болно:

(a) Деформац нь хүчний үйлчлэлээр үүсдэг, нэг хэмжээст тохиолдолд деформац нь шахалтын эсвэл сунгалтын хэлбэртэй гэдгийг ойлгох.

(b) Үйлчлэх хүч, суналт, харимхайн хязгаар, пүршний хат, Гукийн хууль гэсэн нэр томьёогоор пүршний төрх байдлыг илэрхийлэх.

(c) Агшилт, суналт, Юнгийн модуль гэсэн нэр томьёог тодорхойлох, хэрэглэх.

Page 16: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11-р анги(d) Металл утасны Юнгийн модулийг тодорхойлох туршилтыг дүрслэх.

(e) Материалын уян харимхай ба налархай деформацыг ялгах.

(f) Деформацлагдсан материалын харимхайн энергийг Хүч–суналтын графикийн доорх талбайгаар олох.

(g) Бат бөхийн хязгаарын тухай ойлголтыг оролцуулан уян, хэврэг, полимер материалуудын хувьд хүч-суналтын графикийн мэдлэгээ үзүүлэх.

Хэсэг IV: Долгион

Бүлэг 15: Долгион

Агуулга

15.1 Гүйгч долгион

15.2 Тууш ба хөндлөн долгион

15.3 Туйлшрал

15.4 Хурд, давтамж, долгионы урт

15.5 Цахилгаан соронзон спектр

Суралцахуйн зорилт

Сурагчид дараах чадвартай болно:(a) Пүрш, долгионы тэвш, олсны хэлбэлзлээр долгион тарах гэж юу болохыг дүрслэх.

(b) Шилжилт, далайц, фазын зөрүү, үе, давтамж, долгионы урт, хурд зэрэг нэр томьёог ойлгосноо харуулах, хэрэглэх.

Page 17: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11- анги(c) Долгионы хурд, давтамж, урт гэсэн ойлголтыг ашиглан v = f тэгшитгэлийг гаргах.

(d) v = f тэгшитгэлийг сэргээн санах, хэрэглэх.

(e) Гүйгч долгионоор энерги зөөгддөг гэдгийг ойлгосноо харуулах. (f) эрчим~(далайц)2 хамаарлыг сэргээн санах, хэрэглэх.

(g) Хөндлөн болон тууш долгионыг жиших.

(h) Хөндлөн болон тууш долгионы график дүрслэлийг тайлбарлах, анализ хийх.

(i) Туйлшрал нь тууш долгионтой холбоотой үзэгдэл болохыг ойлгосноо харуулах.

(j) Осциллоскоп ашиглан дууны давтамжийг тодорхойлох.

(k) Зогсонги долгион ашиглан дууны долгионы уртыг тодорхойлох.

(l) Цахилгаан соронзон долгионууд вакуумд ижил хурдаар тардаг гэдгийг товч өгүүлэх, радио долгионоос гамма туяа хүртэлх гол цацаргалтуудыг долгионы уртаар эрэмбэлсэн жагсаалтыг сэргээн санах.

Бүлэг 16: Суперпозиц

Агуулга

16.1 Зогсонги долгион

16.2 Дифракц

16.3 Интерференц

Page 18: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11- р анги16.4 Хоёр үүсгүүрийн интерфренцийн зураг

16.5 Дифракцийн тор

Суралцахуйн зорилт

Сурагчид дараах чадвартай болно:

(a) Суперпозицийн зарчмыг хэрэглэх, тайлбарлах.

(b) Микродолгион, долгионы пүрш, агаарын багана ашиглан зогсонги долгионыг үзүүлэх туршилтыг ойлгосноо харуулах.

(c) Графикийн аргаар зогсонги долгион хэрхэн үүсэхийг тайлбарлах, зангилаа ба багцралыг ялгах. (d) Дифракц ухагдахууны утгыг тайлбарлах.

(e) Долгионы тэвш ашиглан өргөн, нарийн завсартай үеийн усны долгионы дифракцийг үзүүлэх туршилтыг ойлгосноо харуулах.

(f) Интерференц ба когерент чанарыг ойлгосноо харуулах.

(g) Ус, гэрэл, микродолгион ашиглан хоёр үүсгүүрийн интерференцийг үзүүлэх туршилтыг ойлгосноо харуулах.

(h) Хоёр үүсгүүрийн интерференцийн зурвас ажиглагдах нөхцлийн талаарх ойлголтоо харуулах.

(i) Гэрлийн хос завсрын интерфренцийн -томьёог сэргээн санах, бодлого бодоход ашиглах.

(j) томьёог сэргээн санах, бодлого бодоход ашиглах, гэрлийн долгионы уртыг тодорхойлоход дифракцын торыг хэрхэн ашиглахыг дүрслэх. (спектрометрийг хэрэглэх, бүтцийн талаароруулахгүй.)

Page 19: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11-р анги

Хэсэг V: Цахилгаан ба соронзон

Бүлэг 17: Цахилгаан орон

Агуулга

17.1 Цахилгаан орны тухай ойлголт

17.2 Нэгэн төрлийн цахилгаан орон

Суралцахуйн зорилт

Сурагчид дараах чадвартай болно:

(a) Цахилгаан орон ухагдахууныг хүчний орны жишээгээр хэрхэн ойлгосноо харуулах, цахилгаан орны хүчлэгийг үл хөдлөх нэгж эерэг цэгэн цэнэгт үйлчлэх хүчээр тодорхойлох.

(b) Цахилгаан орныг хүчний шугамаар дүрслэх.

(c) Цэнэглэгдсэн, параллель хоёр ялтасын хоорондох нэгэн төрлийн орны хүчлэгийг потенциалын ялгавар ба ялтасын хоорондох зайгаар илэрхийлсэн E = V/d –томьёог сэргээн санах, хэрэглэх.

(d) Нэгэн төрлийн цахилгаан орон дахь цэнэгт үйлчлэх хүчийг тооцоолох.

(e) Нэгэн төрлийн цахилгаан орон дахь цэнэгт бөөмийн хөдөлгөөнийг дүрслэх.

Бүлэг 19: Цахилгаан гүйдэл

Агуулга

19.1 Цахилгаан гүйдэл

Page 20: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11- р анги19.2 Потенциалын ялгавар

19.3 Эсэргүүцэл ба хувийн эсэргүүцэл

19.4 Цахилгаан хөдөлгөгч хүчний үүсгүүр

Суралцахуйн зорилт

Сурагчид дараах чадвартай болно:

(a) Цахилгаан гүйдэл нь цэнэгт бөөмсийн урсгал гэдгийг ойлгосноо харуулах.

(b) Цэнэгийн тоо хэмжээ ба кулон нэгжийг тодорхойлох.

(c) Q = It томьёог сэргээн санах, түүнийг ашиглан бодлого бодох.

(d) Потенциалын ялгавар ба вольт нэгжийг тодорхойлох.

(e) V = W/Q томьёог сэргээн санах, түүнийг ашиглан бодлого бодох.

(f) P = VI, P = I2

R томьёог сэргээн санах, түүнийг ашиглан бодлого бодох.

(g) Эсэргүүцэл ба Ом нэгжийг тодорхойлох.

(h) V = IR томьёог сэргээн санах, түүнийг ашиглан бодлого бодох.

(i) Тогтмол температуртай металл дамжуулагч, хагас дамжуулагч диод, үлайсах утастай чийдэнгийн гүйдэл хүчдэлийн хамаарлыг тоймлон зурах, тайлбарлах.

(j) Термисторын (термистор нь сөрөг температурын коэффициенттэй гэж тооцоорой) температурын хамаарлыг тоймлон зурах.

(k) Омын хуулийг томьёолох.

(l) R = ρL/-А томьёог сэргээн санах, түүнийг ашиглан бодлого бодох.

Page 21: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги
Page 22: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11-р анги(m) Цахилгаан хөдөлгөгч хүч (ц.х.х) нь бүрэн хэлхээгээр нэгж эерэг цэнэгийг шилжүүлэхэд үүсгүүрийн зарцуулах энерги болохыг тодорхойлох.

(n) Цахилгаан хөдөлгөгч хүч (ц.х.х) ба потенциалын ялгаврыг энергийн талаас нь ялгах.

(o) Цахилгаан хөдөлгөгч хүч (ц.х.х) ний үүсгүүрийн дотоод эсэргүүцэл нь ерөнхий потенциалын ялгавар ба гаралтын чадалд үзүүлэх нөлөөг ойлгосноо харуулах.

Бүлэг 20: Тогтмол гүйдлийн хэлхээ

Агуулга

20.1 Ахуйн цахилгаан хэлхээ

20.2 Цэнэг ба энерги хадгалагдах

20.3 Тэнцвэржсэн потенциал

Суралцахуйн зорилт

Сурагчид дараах чадвартай болно:

(a) ASE(association for science education) стандартын дагуу хэлхээний тэмдэг, тэмдэглэгээг сэргээн санах, тохируулан хэрэглэх.

(b) Үүсгүүр, түлхүүр, резистор, амперметр, вольтметр, болон хөтөлбөрт тусгасан бусад элементүүдийг агуулсан цахилгаан хэлхээг схемчлэн зурах, тайлбарлах.

(c) Кирхгофын 1-р хуулийг сэргээн санах, цэнэг хадгалагдахтай холбох.

(d) Кирхгофын 2-р хуулийг сэргээн санах, энерги хадгалагдахтай холбох.

(e) Кирхгофын хууль ашиглан, цуваа холболттой хоёр ба түүнээс олон резисторын ерөнхий эсэргүүцлийн томьёог гаргах.

Page 23: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11-р анги(f) Цуваа холболттой хоёр ба түүнээс олон резисторын ерөнхий эсэргүүцлийн томьёог ашиглан бодлого бодох.

(g) Кирхгофын хууль ашиглан, зэрэгцээ холболттой хоёр ба түүнээс олон резисторын ерөнхий эсэргүүцлийн томьёог гаргах.

(h) Зэрэгцээ холболттой хоёр ба түүнээс олон резисторын ерөнхий эсэргүүцлийн томьёог ашиглан бодлого бодох.

(i) Энгийн цахилгаан хэлхээний бодлого бодоход Кирхгофын хууль ашиглах.

(j) Хүчдэл хуваарилагчийг үүсгүүрийн потенциалын ялгаварыг өөрчлөхөд хэрэглэдэг болохыгойлгосноо харуулах.

(k) Термистор болон Фото-резисторын температур ба гэрэлтүүлгээс эсэргүүцэл нь хамаардаг чанарыг ашиглан потенциалын ялгаварыг удирдаж болохыг тайлбарлах.

(l) Потенциометрийг ашиглан гаралтын потенциалын ялгаваруудыг өөрчлөх зарчмийг сэргээн санах, түүнийг ашиглан бодлого бодох.

Хэсэг VI: Орчин үеийн физик

Бүлэг 27 Цөмийн Физик

Агуулга

27.1 Цөм

27.2 Изотоп

27.3 Цөмийн процесс

Суралцахуйн зорилт

Сурагчид дараах чадвартай болно:

(a) α -бөөмийн сарнилын туршилтын дүнгээс өчүүхэн хэмжээтэй цөм оршин байдаг тухай дүгнэлт

хийх.

Page 24: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

11-р анги(b) Протон, нейтроноос тогтох цөм ба түүнийг тойрон эргэх электрон бүхий атомын хялбар загварыг дүрслэх.

(c) Нуклоны ба протоны тоог ялгах.

(d) Элемент нь нейтроны тоогоороо ялгаатай хэд хэдэн изотоптой байж болно гэдгийг ойлгосноо харуулах.

(e) Нуклидыг илэрхийлэх энгийн тэмдэглэгээг хэрэглэх.

(f) Нуклон ба протоны тоо, масс тоо, энерги нь цөмийн процессын үед хадгалагдана гэдгийг мэдэх.

(g) Цөмийн энгийн урвалыг дараах хэлбэрийн цөмийн урвалын тэгшитгэлээр илэрхийлэх.

(h) Цөмийн цацраг идэвхт задрал аяндаа явагддаг, санамсаргүй шинжтэй болохыг мэдсэнээ харуулах.

(i) α -, β -, γ - цацралын мөн чанар ба шинжийг ойлгосноо харуулах. (β+

-г оруулахгүй: β

-цацрал гэдэгт β- -ойлгоно).

(j) Задралын хурдны флуктуац хэлбэрээс цацраг идэвхт задрал нь санамсаргүй явагддаг болохыг гаргах.

Page 25: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date ...btsschool.edu.mn/upload/files/pizik_11.pdf · iv Хэлбэлзэл, долгион 14 Хэлбэлзэл ... Зогсонги

Document Title 1 of #