minutes meeting title, typeset in arial 12 point date … · web viewСуралцагч болон...

68
Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага Хувилбар 1 2015 оны 7 дугаар сар

Upload: others

Post on 25-Dec-2019

1 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага Хувилбар 12015 оны 7 дугаар сар

Page 2: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Агуулга

Агуулга 11 Танилцуулга 2

1.1 Үндэслэл 21.2 Сургах үйл ажиллагаа ба үнэлгээ 21.3 Би хаанаас эхлэх вэ? 3

2 Явцын үнэлгээ гэж юу вэ? 42.1 Тодорхойлолт ба зорилго42.2 Явцын үнэлгээ болон эцсийн үнэлгээ хоорондоо ямар ялгаатай вэ? 62.3 Сурлагын амжилтанд үзүүлэх явцын үнэлгээний нөлөө Error! Bookmark not defined.8

3 Явцын үнэлгээний үйл явцууд 103.1 Явцын үнэлгээний гол алхмуудын тухай ерөнхий мэдээлэл 10

3.1.1 1-р алхам: Тэд хаашаа явж байгааг мэднэ (суралцахуй зорилтуудыг тодорхойлох) 103.1.2 2-р алхам: Сурагчид одоо хаана байна вэ? 133.1.3 3-р алхам: Сурагчид дараа нь хаашаа явах вэ? 14

4 Явцын үнэлгээг хичээл сургалтад хэрэгжүүлэх нь154.1 Суралцахуйн орчин бүрдүүлэх, хичээл сургалтад ашиглах практик арга, үйл

ажиллагаануудыг боловсруулах 15

5 Явцын үнэлгээний санаануудыг дунд ангид хэрхэн ашиглах тухай Error! Bookmark not defined.27

6 Хавсралт 446.1 Хавсралт 1: Явцын үнэлгээг ашиглах жишээ 446.2 Хавсралт 2: Явцын үнэлгээг тусган оруулсан ээлжит хичээлийн төлөвлөгөө

476.3 Хавсралт 3: Уншиж судлах материал, ном зүй 506.4 Хавсралт 4: Фийдбак бичих хүснэгт 522

7 Нэр томъёоны тайлбар толь 53

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 1/51

Page 3: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

1 Танилцуулга

1.1 Үндэслэл

Энэхүү гарын авлагад явцын үнэлгээний тухай ерөнхий ойлголт, танилцуулгыг оруулсан бөгөөд энэ нь сурган заах арга зүйн суурь хүчин зүйл болдог. Явцын үнэлгээний үр дүнтэй практик үйл ажиллагаа нь суралцагчдын сурлагын амжилт, ахиц дэвшилд эерэгээр нөлөөлдөг гэсэн баримт нотолгоо сүүлийн үед их болж байна. Явцын үнэлгээ бол суралцагчдад сурлагын амжилт гаргахад нь дэмжлэг тусламж үзүүлэх хамгийн их үр нөлөөтэй, маш тохиромжтой арга стратеги юм гэсэн дүгнэлтийг Шинэ Зеландын судлаач Жон Хатти саяхан хийсэн судалгаандаа дурдсан нь үүнийг баталж байгаа юм.

1.2 Сургах үйл ажиллагаа ба үнэлгээ

Үнэлгээ гэдэг нь сурах үйл ажиллагааг сайжруулахын тулд багш зөв шийдвэр гаргаж, хэрэгтэй мэдээллийг цуглуулах боломжийг багш нарт олгох үйл явц юм.

Дараах схемийн тусламжтайгаар бид сургах үйл ажиллагаа ба үнэлгээ хоорондын хамаарлыг харуулъя.

Схем. Сургах үйл ажиллагаа ба үнэлгээ хоорондын харилцан хамаарал

Нэг сэдвийг зааахаас өмнө сурагчдынхаа өмнөх мэдлэг, чадвар, сонирхлыг үнэлэх хэрэгтэй. Энэ мэдээллийг багш сургах үйл ажиллагаагаа төлөвлөхдөө ашиглана.

Явцын үнэлгээ

Багш хичээл заах үеэдээ явцын үнэлгээг хэрэгжүүлнэ. Өдөр тутмын үйл ажиллагаанд тулгуурлан сурагчдын ахиц, амжилт, сурах үйл ажиллагааны үр дүнг харуулахад үүнийг ашиглана. Энэ нь сургах, сурах үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг юм.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 2/51

Явцын үнэлгээ

Сурах үйл

ажиллагааны

ерөнхий зорилт

ба зорилго

Өмнөх үнэлгээ

Суралцахуй

н зорилтыг

тодорхойлох

Суралцахуйн

зорилтод

хүрэх

боломжийг

олгох арга

зүйг сонгох

Сурагчды

н сурах

үйл

ажиллага

аг дэмжих

сургах үйл

ажиллага

а

Тодорхой хугацааны

дараа давтамжтай хийгддэг

үнэлгээ, дараа нь эцсийн үнэлгээФийдбак

Page 4: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Тодорхой хугацааны дараа давтамжтай хийгддэг үнэлгээ

Тодорхой хугацаанд давтамжтай хийгддэг үнэлгээг тодорхой хэдэн хичээлийн дараа хийдэг бөгөөд суралцагчид тодорхой хугацааны хичээл сургалтын дараа ямар амжилт үзүүлж байгааг, мөн одоо тэд юу хийж чадахийг харуулдаг. Энэ үнэлгээг эцэг эхчүүдэд тайлагнаж болно. Дараагийн ажлыг төлөвлөхөд үүнийг ашиглана. Харилцан тохиролцсон шалгуурын дагуу сурах үйл ажиллагаанд үнэлгээ хийдэг. Энэ бол шалгуурт суурилсан үнэлгээ (ШСҮ) юм.

Эцсийн үнэлгээ

Эцсийн үнэлгээг сургах үйл ажиллагааны урт хугацааны дараа хийдэг бөгөөд энэ нь суралцагч ямар амжилт үзүүлсэн, юуг мэдэж, юуг хийж чадаж байгааг нэг хичээлийн жилийн эцэст эсвэл тодорхой үе шатын эцэст (бага үе шатын эцэст) тодорхойлдог.

Тодорхой хугацааны дараа давтамжтай хийдэг үнэлгээ болон эцсийн үнэлгээний талаар багш нар мэддэг. Харин явцын үнэлгээг хичээл сургалтандаа хэрэгжүүлэх нь олон улс орны багш нарт шинэ зүйл бөгөөд хүндрэлтэй болох нь харагддаг. Явцын үнэлгээг хэрэгжүүлэхэд багш нараас шинэ зүйлийг турших хүсэлтэй байх, юу сайн хэрэгжсэн, хамгийн чухал нь юу сайн хэрэгжээгүй болохыг эргэцүүлэн бодохыг шаарддаг. Явцын үнэлгээний чадвараа хөгжүүлж буй багш “бүгдийг нэгмөсөн хийх” биш, харин бага зүйлийг туршиж эхэлдэг хандлагатай байдаг. Яг ийм зарчмаар ажиллахад энэ гарын авлага танд тусална.

1.3 Би хаанаас эхлэх вэ?

Явцын үнэлгээ бол миний хувьд шинэ зүйл …………….....……………….… 2-р хуудаснаас эхлэх

Би үүний тухай сонссон, гэхдээ онолын талаар илүү их мэдэхийг хүсч байна …………….................................................................................……… 10-р хуудаснаас эхлэх

Би явцын үнэлгээг анги танхимд хэрэгжүүлэх практик үйл ажиллагааны санаануудыг шууд авч үзэхийг хүсч байна …….......................................………… 15-р хуудаснаас эхлэх

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 3/51

Page 5: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

2 Явцын үнэлгээ гэж юу вэ?Явцын үнэлгээ бол сургалтын явцад сурах үйл ажиллагааг сайжруулахын тулд суралцагчийн

сурах үйл ажиллагааг таньж мэдэх, хариу үйлдэл үзүүлэх, багш болон суралцагчдын үйл явц юм.

( Бронвен Кови, Беверли Беллl)

2.1 Тодорхойлолт ба зорилго

Бид үнэлгээ гэдэг нэр томъёог сонсоод амжилттай эсвэл амжилтгүй өгөх шалгалт, тестийн талаар ихэвчлэн боддог. Гэхдээ энэ бол явцын үнэлгээний зорилго биш юм.

Явцын үнэлгээ бол суралцагч бүр хичээл болгон дээр аль болох их ахиц дэвшил гаргахын төлөө багш, сурагчдын анги танхимдаа хэрэгжүүлдэг үйл явц юм. Сүүлийн үед явцын үнэлгээг өргөн хүрээгээр судалж байна. Энэ талаар хийсэн судалгааны талаар уншиж судлах материалын жагсаалтыг тус гарын авлагын төгсгөл хэсэгт оруулсан.

Багш явцын үнэлгээг хэрэгжүүлснээр суралцагчдынхаа давуу болон сул талыг тодорхойлж, сул талыг арилгаж, давуу талыг улам сайжруулахад хичээл сургалтын үйл ажиллагааг өөрчлөн сайжруулдаг. Суралцагчид ч мөн

сайжруулах шаардлагатай талаа болон үүнийг хэрхэн сайжруулах талаар ойлгож ухамсарладаг. Явцын үнэлгээг анги танхимд хэрэгжүүлнэ гэдэг нь хичээл, сургалт, үйл ажиллагааг сурагч бүрийн хэрэгцээнд нийцүүлнэ гэсэн утгыг илэрхийлдэг. Суралцагчид мэдлэг ойлголтынх хүрээг үл тэлэх, эсвэл чадварыг нь үл ахиулах хэрэггүй ажлыг гүйцэтгэдэггүй, өөрөөр хэлбэл зогссон газраа зогсоод байдаггүй, харин ахиц дэвшил гаргадаг.

Явцын үнэлгээ нь сурах үйл ажиллагаанд дараах байдлаар дэмжлэг үзүүлдэг:

суралцагчидтайгаа суралцахуйн зорилгоо ярилцах

суралцагчид юу мэдэж, чадаж байгааг ойлгох

чанартай ажил ямар байдаг талаар, хүрэхийн төлөө ажиллаж байгаа стандартуудыг суралцагчид ойлгоход туслах

өөрийн болон анги хамт олны үнэлгээг дэмжих

суралцагчдын цаашид хийх алхмуудыг нарийвчлан чиглүүлсэн фийдбакийг өгөх.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 4/51

Би нохойндоо

бүжиглэхийг заасан.

Тэгвэл тэр яагаад

бүжиглэхгүй байна вэ?

Би тэрэнд заасан гэсэн болохоос тэр сурсан гэж хэлээгүй

ш дээ.

Page 6: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Явцын үнэлгээ нь болоод өнгөрдөг “үйл явдал/үзэгдэл” биш юм. Үүнийг өдөр тутмын сургалтын салшгүй нэгэн хэсэг болговол явцын үнэлгээ амжилттай болох чухал нөхцөл болно.

Явцын үнэлгээг өдөр бүр хичээл сургалтандаа хэрэгжүүлэх маш олон аргууд байдаг.

Тус гарын авлагаар дамжуулан явцын үнэлгээг хичээл сургалтанд хэрэгжүүлэх практик жишээнүүдийг толилуулахыг зорьсон. Дараах зүйлийг хэрхэн хийх тухай жишээ бий:

суралцагчдаас хүлээж буй үр дүнгүүдийг тэдэнд мэдээлэх

өндөр чанартай ажлыг ялган танихад нь туслах

өөрийн ажлын сайжруулах шаардлагатай талуудыг тодорхойлоход туслах

хичээлийн турш ахиц дэвшлийг хянах

суралцагчийн буруу ойлголтыг тодорхойлох

суралцагчдад хоцрогдож байгаа зүйлээ тодорхойлоход нь туслах

амжилтыг урамшуулан сайшаах.

Гарын авлагын төгсгөлд явцын үнэлгээний үйл ажиллагааг хичээлдээ хэрэгжүүлэхэд ашиглаж болох ээлжит хичээлийн төлөвлөгөө болон цаашид судлан унших материалууд бий.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 5/51

Page 7: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

2.2 Явцын болон эцсийн үнэлгээ хоорондын ялгаа

Тогооч чанасан шөлөө амтлах нь явцын үнэлгээ; харин үйлчлүүлэгч шөлийг амтлах бол эцсийн үнэлгээ болно.

(Пол Блек)

Үнэлгээний энэ хоёр төрлийн аль аль нь боловсролын тогтолцоонд өөрийн тодорхой байр суурь эзэлдэг, харилцан бие биенээ нөхдөг. Гэхдээ тус хоёр үнэлгээний зорилго өөр юм.

Явцын үнэлгээ Эцсийн үнэлгээ

Зорилго

Сурах үйл явцад нь суралцагчдын давуу болон сул талын талаар мэдээлэл цуглуулах.

Энэ мэдээллийг хичээлээс хичээлд сургалтыг өөрчлөн сайжруулахад ашиглах.

Тодорхой хугацаанд суралцагчийн олж авсан ойлголтын түвшинг хэмжих.

Дүнг ТТШ-ын эсвэл бусад суралцагчийн дүнтэй харьцуулах (өмнөх ба/буюу одоогийн)

Суралцагчийн хүрэх үр дүн

Бага/доогуур Өндөр байж болно-багш нарын бүлгийг хөдөлгөх, боловсрол дараагийн шатанд орох эрх олж авах, эцэг эхчүүдэд дүнг танилцуулах

Давтамж Хичээлийн турш Бүлэг сэдэв, улирал, жилийн эцэст

Түлхүүр асуултууд

Чи хэр зэрэг сайн хийж байна вэ?Ямар ахиц дэвшил гаргасан бэ?Дараагийн хийх алхам юу вэ?

Чи хэр сайн бэ? Тэр ямар түвшинд байна вэ?Тэр .... хийж чадах уу?

Жишээ

Бүлэг сэдвийн дунд үеэр юуг сурж мэдсэнээ дүгнэхийн тулд оюуны зураглал хийнэ. Тэд хийсэн оюуны зураглалаа бусад сурагчидтай солилцож, үүнийг хэрхэн сайжруулж болох талаар бие биендээ фийдбак өгнө. Багш суралцагчдын хариултуудыг дараагийн хичээлийг заахдаа чиглүүлэг болгон ашиглана.

Суралцагчид бүлэг сэдэв судалж үзсэнийхээ дараа чимээгүй сууж тест өгдөг, гүйцэтгэсэн ажлыг нь засдаг, оноо өгдөг, оноог нь бичиж тэмдэглэдэг.

Цуглуулсан мэдээллийг хэн ашигладаг вэ?

Багш нар сурагчдын хамт дараагийн хичээлийг төлөвлөхийн тулд ашигладаг.

Багш нар сургалтынхаа чанарыг тодорхойлохын тулд ашигладаг.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 6/51

Page 8: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Суралцагчид өөрийн чадвар, ойлголтоо сайжруулахын тулд ашигладаг.

Эцэг эхчүүд өөрийн хүү/охиноо чиглүүлж, дэмжлэг үзүүлэхийн тулд ашигладаг.

Сургуулийн удирдлага цаашид анги бүлгийг зохион байгуулах буюу сурлагын амжилтаар нь суралцагчдыг ангилахын тулд ашигладаг.

Бодлого боловсруулагчид боловсролын тогтолцоог үнэлж дүгнэхийн тулд ашигладаг.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 7/51

Page 9: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

2.3 Сурлагын амжилтад нөлөөлөх явцын үнэлгээний нөлөө

Тодорхой хугацаанд суралцагчид суралцсан зүйлээ илүү утга учиртай болгохын тулд мэдлэгээ ашиглан, юуг ойлгохгүй байгаагаа ойлгохын тулд өөртөө хяналт тавих чадвартай болж, дараа нь

юу хийхийгээ шийдэх арга замаа олсон үедээ суралцагчид сурах үйл ажиллагаандаа ахиц дэвшил гаргадаг.

(Л. Иерл)

Маш чанартай фийдбак өгөх нь суралцагчдын сурлагын амжилтыг дээшлүүлэх маш үр нөлөө ихтэй арга зам гэдэгт судлаачид санал нэгддэг (жишээ нь: http://educationendowmentfoundation.org.uk/toolkit/ үзнэ үү). Үүнийг хэрэгжүүлснээр найман сар хүртэлх илүү их ахиц дэвшлийг гаргах боломжтой гэж зарим судалгаанд санал дэвшүүлсэн байдаг.

Явцын үнэлгээний арга стратегиудыг тохируулан ашиглах нь сурах, сургах үйл ажиллагааг өөрчилдөг. Зөвхөн багш л үнэлгээ хийдэг гэсэн ойлголтыг авч хаяж, сурах үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлж, суралцагчдыг бие даан ажиллах сэдэл тэмүүллийг бий болгодог.

Явцын үнэлгээ нь оролцогч бүх талуудад суралцахуйн зорилт, тухайн хичээлээр эзэмших чадвар эсвэл мэдлэг зэргийг ойлгомжтой тодорхой болгож өгдөг.

Суралцагчид өөрийн зорилгоо, өөрийн мэдлэг чадвараа хэрхэн сайжруулах талаар ойлгодог.

Суралцагчдад илүү их биеэ дааж, суралцах үйл ажиллагаандаа илүү их үүрэг хариуцлагатай оролцох нөхцөл байдлыг бий болгодог.

Суралцагчид өөрсдийгөө үнэлэх чадварыг эзэмшдэг (өөрийн үнэлгээ).

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 8/51

Суралцагчдыг

өөрсдийгөө

сориход нь

хөхүүлэн

дэмждэг

дэмжлэг

үзүүлдэг

Суралцагч

дын

оролцоог

нэмэгдүүлд

эг

Амжилт

ямар

байдгийг

ойлгомжто

й болгодог

Явцын үнэлгэ

э

Суралцагч

дын өөрийн

ухамсрыг

сайжруулд

аг

Юу сурч

эзэмшхийг

ойлгомжто

й болгодог

Суралцагч

дад өөртөө

итгэх

итгэлийг

бий

болгодог

Page 10: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Суралцагчид хэрхэн амжилт гаргахыг мэдснээр илүү их хүсэл тэмүүлэлтэй болдог. Суралцагч бүрт сурах эерэг хандлага тэмүүллийг бий болгосноор тэ хичээл сурлагадаа амжилт, ахиц дэвшил гаргана. Дүн онооны өрсөлдөж хөөцөлдөхөөс илүү хөгжилд анхаарал хандуулснаар суралцагчид илүү их ахиц дэвших, хөгжих гэсэн өөрийн ухамсар, сэдэл тэмүүлтэй болно.

Явцын үнэлгээ нь суралцагчдад эрсдэл хийх, чадвар сорьсон даалгаврыг гүйцэтгэх оролдлого хийх урам зоригийг бий болгодог. Зөвхөн сайн дүн үнэлгээ авснаар л сурах үйл ажиллагааны ач холбогдлыг үнэлж болохгүй. Алдааг үнэлж, дүн шинжилгээ хийж, өдөр тутмын сурах үйл ажиллагааны хэсэг болгодог.

Явцын үнэлгээг амжилттайгаар хэрэгжүүлж байгаа ангид багш, сурагчдын хооронд харилцан яриа үүссэн байдаг. Суралцагч юуг, хэрхэн сайжруулах талаар ойлгосон, багш ангийн сурагчиддаа хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар нарийвчлан ойлгож мэдсэн байдаг.

Эцсийн дүнд суралцагчид сурах үйл ажиллагаанд илүү өөртөө итгэлтэйгээр оролцдог, амжилт гаргах тодорхой ойлгомжтой зорилготой, зорилгодоо хүрэх чадвартай болсон байдаг. Амжилт, сэдэл тэмүүлэл аль аль нь дээшилдэг.

Хавсралт 6.1-т явцын үнэлгээг хэрхэн ашиглаж болох тухай жишээг оруулсан.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 9/51

Page 11: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

3 Явцын үнэлгээний үйл явцЯвцын үнэлгээ бол анги танхимын үйл ажиллагааны нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд үүнийг хөгжүүлснээр стандарт, сурлагын амжилтыг дээшлүүлдэг гэдгийг баримт нотолгоо харуулсан.

(Пол Блек, Дилан Вилъяам)

3.1 Явцын үнэлгээний гол үе шатуудын тухай тойм

Явцын үнэлгээний үйл явцыг доорх байдлаар дүгнэж болох юм.

Багш, суралцагчид дараах зүйлийг мэдэх шаардлагатай:

3.1.1 1-р алхам: Тэд хаашаа явж байгааг мэднэ (суралцахуйн зорилтоо тодорхойлох)

Явцын үнэлгээ бол хичээл бүрийн салшгүй нэгэн хэсэг

Явцын үнэлгээ бол бүх суралцагчдад том дуугаар зарлах үйл явдал биш. Харин багшийн өдөр тутам хичээл сургалтандаа ашиглах багаж хэрэгсэл юм. Өдөр тутам ирц бүртгэдэг шиг хэвшил болсон зүйл.

Суралцагчид хүлээгдэж буй үр дүнгийн талаар тодорхой удирдамжтай байна

Багш суралцагчдад суралцахуйн зорилт, хичээлийн зорилгыг тодорхой ойлгомжтой хэлэх хэрэгтэй.

Суралцагчдын амжилтыг хэмжих амжилтийн шалгуурын талаар тэд маш сайн ойлголттой байх ёстой. Хэрэв үгүй бол яагаад хийсэн ажилд нь багш эерэг үнэлгээ өгөхгүй байгааг тэд ойлгохгүй.

Суралцахуйн зорилт болон амжилтын шалгуурын хоёр жишээг дараагийн хуудаснаас уншина уу.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 10/51

Тэд хаашаа явж байна вэ

Тэд хаана байна вэ

Хэрхэн урагшаа явах вэ

Page 12: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Анги танхимыг явцын үнэлгээ хийх орчин нөхцлийг бүрдүүлэх нь

Хэрэв та хүүхдийн хариултыг сонсож, хүлээн авах аль аль үйлийг зөвхөн зөв эсвэл буруу гэж дүгнэх үүднээс хийх биш харин хүүхэд юу бодож байгааг илрүүлэхэд энэхүү хэсэг мэдээллийг

ашиглавал та ердөө л мэдээлэл дамжуулагчаас илүү мастер багш болохын төлөө маш том алхам хийлээ гэсэн үг.

(Иизли ба Звоер)

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 11/51

Жишээ 1

Сэдэв: Суралцагчид өөр өөр төрлийн өгүүлэг бичих

Суралцахуйн зорилт: Суралцагчид сүнсний тухай өгүүлэг бичих чадвартай болсон байна.

Амжилтын шалгуур (суралцагчдад ойлгомжтой хэлээр бичнэ)

Хэрэв дараах зүйлийг хийвэл би даалгавраа амжилттай гүйцэтгэсэнд тооцогдоно. Үүнд:

- Би эхний цогцолборт үйл явдлыг дүрслэвэл

- Би аймшгийг дүрслэх тэмдэг нэр ашиглавал

- Би өгүүллэгээ сэтгэлд түгшүүртэй, тодорхойгүй байдлаар төгсгөвөл

Жишээ 2

Сэдэв: Дасгал хөдөлгөөн ба эрүүл мэнд

Суралцахуйн зорилт: Суралцагчид дасгал хөдөлгөөний зүрхэнд үзүүлэх нөлөөг ойлгох.

Амжилтын шалгуур (суралцагчдад ойлгомжтой хэлээр бичнэ)

Хэрэв дараах зүйлийг хийвэл би даалгавраа амжилттай гүйцэтгэсэнд тооцогдоно. Үүнд:

- Намайг дасгал хийхэд миний зүрхний цохилтын давтамж яах талаар би таамаглавал

- Би туршилт хийж, үр дүнг нь хүснэгтэнд тэмдэглэвэл

- Зүрх болон дасгал хөдөлгөөний талаар хийсэн туршилтынхаа үр дүнг тайлбарлаж чадвал

Page 13: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Явцын үнэлгээ нь тусламж дэмжлэг өгдөг орчин бүрдсэн анги танхимд маш сайн хэрэгждэг. Ерөнхий ойлголтоо сайжруулахад явцын үнэлгээний үнэ цэн оршдог гэж багш, суралцагчид ойлгодог. Суралцагч бусад суралцагчдаасаа төдийгүй багшаасаа асуулт асуухаасаа айдаггүй.

Багш нар явцын үнэлгээний маш олон төрлийн техникийг ашигладаг

Багш нар явцын үнэлгээний техникийн сантай байх бөгөөд эдгээрийг хичээлийн үеэр хамгийн тохиромжтой байдлаар хэрхэн ашиглахаа төлөвлөх хэрэгтэй. Олон янзын техникийг өөр өөр байдлаар хэрэглэдэг. Жишээ нь: шалгах асуултын жагсаалт (check list)–ыг ажлын нэг хэсэгт орхигдсон онцлог шинж чанарыг тодорхойлоход суралцагчдад тусалдаг бол ABCD карт (21-р хуудас)-ууд багшид суралцагчдын буруу ойлголт төсөөллийг тодорхойлоход тусалдаг.

Суралцагчид амжилтгүй дүн авах эсвэл алдаа гаргахаас айдаггүй

Суралцагчид ярих, санаагаа хэлэх байтугай хариулж хэлэхээс айдаг байдал сурах үйл ажиллагаанд саад болдог. Доог тохуу хийх, шүүмжлэх, эсвэл буруудахаас айх зэрэг нь явцын үнэлгээний нөлөөг хязгаарладаг. Суралцагчдад өөрсдийн санаагаа туршин хэрэгжүүлэхэд урам зориг, дэмжлэг хэрэгтэй. Анги хамт олноосоо тусламж хүсэх буюу олон төрлийн техникууд/нөөц материалуудыг ашиглахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Бүтэлгүйтэл нь сурах үйл ажиллагааны төгсгөл биш харин суралцагч хэрхэн амжилт гаргахыг ойлгож мэдэхийн эхлэлийг тавих ёстой.

Хэрэв суралцагч тавьсан бүх асуултанд 100% зөв хариулбал, тэдгээр асуултууд түүнд тохирох түвшинд зохиогдсон асуултууд мөн байх уу? Эдгээр асуултаас суралцагч ямар нэг зүйлд суралцсан болов уу? Энэ нь илүү чадвар сорьсон ямар нэг даалгавар гүйцэтгэхийн тулд цөхрөлтгүй оролдлого хийх уян хатан чанар суралцагчдад төлөвшихөд дэмжлэг үзүүлж чадах уу?

Чадвар сорих нь суралцагчид ямар нэг шийдэлд хүрэхийн төлөө оролдлого хийхээс айлгүй, асуудлыг амжилттай шийдвэрлэхээ мэддэг байх, санаагаа хэрхэн илүү сайжруулж болохыг эргэцүүлэн бодох гэх мэт өдөр тутмын сурах үйл ажиллагааны нэгэн хэсэг байх ёстой.

Ганц хүний яриа биш харилцан яриаг бий болгох нь

Өөрийн үнэлгээ бол явцын үнэлгээний нэгэн чухал хэсэг. Суралцагчид өөрсдийн ажлаа сайжруулж болно гэдгийг хүлээн зөвшөөрдөг байх ёстой ба сайжруулах талаа өөрсдөө тодорхойлдог, мөн багшаасаа эсвэл анги хамт олноосоо санал шүүмжлэлийг дуртай хүлээн авдаг байх хэрэгтэй. Өөрийн хяналт гэдэг нь ойлголтыг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд багш нар өөрийн үнэлгээг дэмжин урамшуулах нь зүйтэй. Суралцагчдад өөрийн ажлаа болон өгөгдсөн санал зөвлөмжийг шүүмжлэлт байр сууринаас шалгах, санал дүгнэлт өгөх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд үнэлгээ нь нэг хүний яриа гэхээсээ илүү харилцан яриа болж хувирна.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 12/51

Page 14: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Ахиц дэвшлийг сайшаан урамшуулах

Хийсэн хэсэг ажлыг нь үнэлж эерэг санал шүүмжлэл өгч, сайшааж урамшуулж, бусад сурагчдад харуулж, ярьж байгаа тэр нөхцөл байдал/уур амьсгалд суралцагчид турших, хийсэн ажлаа бусдад харуулах дуртай байдаг. Хэрэв хичээл зүтгэл гаргасныхаа төлөө өөрсдөөсөө, анги хамт олноосоо эсвэл багшаасаа ер нь хэн нэгнээс магтаал сайшаал, бүтээлч фийдбак авбал суралцагч бүр өөрийгөө үнэлж, хийсэн ажлаа улам сайжруулах арга зам хайх болно.

Суралцагчдыг хооронд нь биш харин өөртэй нь харьцуулах

Суралцагчдад өгч байгаа фийдбакийг тэдний гүйцэтгэсэн ажлын тухай, түүнийг хэрхэн улам сайжруулж болох зөвлөгөөний хамт өгөх нь зүйтэй. Багш нар суралцагчийг бусад суралцагчтай харьцуулахаас зайлсхийх хэрэгтэй, гэхдээ суралцагчийн гүйцэтгэсэн чанартай сайн ажлыг сайшааж магтаж, маш сайн гүйцэтгэсэн үлгэр жишээ ажил болгон ашиглаж болох юм.

3.1.2 Үе шат 2: Суралцагчид одоо хаана байна вэ?

Багш нар, суралцагчид, эцэг эхчүүд суралцахуйн ямар түвшинд байгаа талаараа ойлгож мэдсэн байх хэрэгтэй. Үүнгүйгээр давуу талыг урамшуулан сайшааж, сул талыг засан сайжруулж чадахгүй.

Давуу болон сайжруулах шаардлагатай тал аль алиныг тодорхойлох нь чухал. Сурагчдын зөвхөн давуу талыг сайшаан урамшуулах нь өөртөө хэт итгэх буруу итгэлийг болон цаашид илүү сайжирч, хөгжиж чадахгүй гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Зөвхөн сул талыг нь тодорхойлбол суралцагчийн өөрийн үнэлэмжийг нь бууруулж, цаашид аливаа зүйлд оролцох идэвх сонирхолгүй болгодог. Энэ хоёрын тэнцвэрийг олох нь өөрийн чадварыг сорих, сайжруулахын төлөө чармайн зүтгэх суралцагчийг хөгжүүлэхэд чухал юм.

Багш суралцагчдын ойлголтыг жижиг цагаан самбар, эрхий хуруугаа дээш нь эсвэл доош нь гозойлгох эсвэл эдгээртэй ижил арга техникийг ашиглан хурдан хугацаанд үнэлгээ хийх хэрэгтэй бөгөөд суралцагчид өөрсдийнхөө сайжруулах шаардлагатай талаа ойлгож авах нь чухал. Багш хичээлээ төлөвлөхдөө тухайн хичээл дээр суралцагчдын суралцахуйг хэрхэн үнэлэхээ авч үзэх шаардлагатай.

Шинэ сэдэв заахаасаа өмнө чадвар сорьсон дасгал ажиллуулах гэх мэтчилэн олон янзын техникийг ашиглаж болно. Тухайн даалгаврын талаар юу мэддэг, үүнийг гүйцэтгэхэд ямар мэдлэг дутмаг байгааг суралцагчид жагсаан бичдэг. Энэхүү даалгаврыг хичээлийн төгсгөлд дахин авч үзэхдээ суралцагчид тухайн хичээлээр эзэмшсэн шинэ мэдлэг, чадвараа ашиглан дахин хийнэ.

Багш, суралцагчид юу мэдэж байгааг үнэлсэн үнэлгээндээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Буруу төсөөлөллийг илрүүлэх асуултууд бол суралцагч үнэхээр ойлгосон эсэхийг нягталж үзэх сайн арга зам юм. Эдгээр асуултанд тааж эсвэл амандаа орсноор хариулж болохгүй.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 13/51

Page 15: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

3.1.3 Үе шат 3: Суралцагчид дараа нь хаана хүрэх хэрэгтэй вэ?

Амжилтын шалгуур нь ээлжит хичээлийн үр дүнд ямар өөрчлөлт гарсан байхыг хүлээж байгаа буюу ямар хэсэг ажлыг гүйцэтгэвэл амжилттай байхыг нарийвчлан тогтоодог. Энэ нь суралцагчийн мэдлэг, ойлголт дээшилсэн гэдгийг харуулах хэмжигдэхүйц үзүүлэлттэй байна. Амжилтын шалгуурыг хичээлийн явцад болон төгсгөлд нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр дахин авч үзнэ.

Фийдбак бол энэ үе шатны хамгийн чухал хэсэг бөгөөд үүний тусламжтайгаар суралцагчид ажлаа/сурах үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулж болох талаар ойлгож авдаг. Фийдбакийг багш эсвэл суралцагчид бие биендээ өгч болно.

Хүлээгдэж буй үр дүнг үргэлж суралцагчдад ойлгомжтой байдлаар тодорхойлох, үүнд танилцуулга хийх үр дүнг оруулж болно. Эдгээр хүлээгдэж буй үр дүн/амжилтын шалгуурыг багш тодорхойлсон, суралцагчид зохиосон эсвэл сургалтын хөтөлбөрөөс шууд авсан байж болох юм. Суралцагчдад жишиг ажил харуулах, асуудлын шийдлийг загварчлан үзүүлэх буюу засах үнэлэх схем (mark scheme) (тохирох газар нь ашиглах) ашиглах байдлаар амжилтын шалгуурыг жишээгээр харуулж болно. Суралцагчид хэсэг ажил/даалгавар гүйцэтгэснийхээ дараа ажлаа жишиг ажилтай харьцуулах ба тэдгээр нь юугаараа ижил, өөр байгааг тайлбарлана. Суралцагчид хийсэн ажлаа хэрхэн сайжруулж болох тухай фийдбакийг бусад суралцагчдаасаа авч болно.

Сурах үйл ажиллагаагаа сайжруулах

Анги танхимд амжилтын шалгуурыг байршуулж, суралцагчдад харуулах нь тэдэнд ахиц дэвшлийнхээ талаар ерөнхий ойлголттой болоход тусална. Тодорхой асуудлын хүрээнд үйл явцыг харуулсан бүдүүвчээр суралцагчдад сурах үйл ажиллагааг нь чиглүүлэх замыг харуулдаг. Энэ бүдүүвчинд суралцагч хичээл бүрийн дараа гаргасан амжилтаа тэмдэглэж, цаашид хийх алхмаа дугуйлан зурах боломжийг олгодог.

Суурь чадвараар хийсэн ажлыг илүү өндөр чанартай ажил болгохыг харуулах “Bump It Up” (өргөх/сайжруулах гэсэн утгатай) ханын самбарыг ангидаа байршуулж, ажиллуулж болно. Өөр өөр алхмуудыг тодруулан харуулахдаа олон өнгө ашигласан жишээг https://theclassroomtourist.files.wordpress.com/2013/08/tamworth-2s6.jpg цахим хуудаснаас харна уу. Энэ жишээн дээр нэг сурагчид ажлаа хийж сайжруулсныгаа нэг ижил өнгөөр будсан байна.

Үүнтэй ижил ханын самбарын өөр олон жишээг дараах цахим хуудаснаас харж болно. http://tbsstaffdevelopment.blogspot.co.uk/2014/11/bump-it-up-walls.html

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 14/51

Page 16: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

4Явцын үнэлгээг хичээл сургалтад ашиглах нь

4.1 Суралцахуйн орчин бүрдүүлэх, хичээл сургалтад ашиглах практик арга, үйл ажиллагаануудыг боловсруулах

4.1.1 Асуулт тавих

Багш асуулт тавьсныхаа дараа сурагчдад бодох хугацаа өгөх нь маш чухал! Багш асуултаа дараагийн суралцагчид тавих эсвэл өөрөө хариултыг нь хэлэхээс өмнө суралцагчдад хариултаа бодох маш бага хугацаа олгодог багш их байдаг нь гайхмаар. Бодох хугацаа өгөх нь суралцагчдад бодол хариултаа боловсруулж, хариултаа тохирох эсэхээ үнэлэх боломжийг олгодог. Суралцагчдад асуултад амаар хариулахаасаа өмнө хариултыг дэвтэр дээрээ бичих эсвэл хажуугийн сурагчтайгаа ярилцаж хариулах хугацаа өгдөг.

Сайн асуулт тавьж сурах нь явцын үнэлгээний чухал элемент юм. Суралцагч буруу хариулт хэлбэл багш нар “буруу” гэж хэлэхээс, мөн зөв хариулт өгвөл “зөв” гэж шууд хэлэхгүй байх хэрэгтэй. Харин үүний оронд доорх асуултуудыг эргүүлэн тавих хэрэгтэй. Үүнд:

Чи яагаад тэгж бодож байна?

Юу ийнхүү бодоход хүргэв?

Хариултаа батална уу.

Өөрийн бодлоо тайлбарлана уу.

Хариултаа яаж олсон вэ? Яаж олсоноо харуулна уу.

Дээрх асуултанд өгсөн хариултуудыг өмнөх мэдлэгтэй уялдуулж, яагаад зөв болон буруу хариулсан болохыг харуулж, хаана ямар зүйлд алдсан болохыг таньж мэдэх боломжийг суралцагчдад олгодог.

Багш нар сурагчдыг илүү гүн бодуулж, хариулт өгөх хэмжээний төвөгтэй асуултыг боловсруулах хэрэгтэй. Ашиглаж болох зарим асуултуудыг доор жишээ болгон орууллаа. Үүнд:

Яагаад…?

Хэрэв…?

…-ыг... –тай харьцуулбал?

Чи…-ыг хэрхэн хийх вэ?

Яаж…?

...тайлбарлах?

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 15/51

Page 17: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

...-ыг үнэн зөв гэдгийг яаж мэдэх вэ?

4.1.2 Гогцоо асуулт

Энэ асуултыг хичээлийн дунд үед ашигладаг. Суралцагчдын өгч буй хариултаас хичээлийн дараагийн хэсгийг тодорхойлдог. Энэ асуулт нь хичээлийн суралцахуйн зорилтыг чухалчлан авч үздэг бөгөөд энэ асуултад өгөх хариулт хязгаартай байна. Суралцагчдын хариултыг хичээлийн дараагийн хэсэгт ямар үйл ажиллагаа тохиромжтой болохыг шийдэхэд ашиглаж болдог.

“Бутархай тооны хэмжээг харьцуулах” гэсэн суралцахуйн зорилт бүхий хичээлийн жишээг энд орууллаа.

Гогцоо асуулт: Хамгийн их нь аль бутархай вэ? a) b) c) d)

Энэ асуултад хариулахын тулд суралцагчид бутархайг аравтын бутархайд шилжүүлэх эсвэл бүх бутархайд ижил илэрхийлэгчийг ашиглана. Өөрөөр хэлбэл:

a) = 0.8 b) = 0.75 c) = 0.625 d) = 0.7

Багш суралцагчдад цаашид өгөх даалгаврыг ялгаатай төлөвлөхийн тулд тэдний хариултыг ашиглана.

а) хариултыг сонгосон суралцагчид энэ хүртэлх хичээлийн агуулгыг ойлгосон байна. Тиймээс тэдэнд илүү хүндрэлтэй даалгавар өгнө.

(b), (c) or (d) хариултуудыг сонгосон суралцагчдад тус суралцахуйн зорилтыг хангахын тулд илүү их дадлага ажил, дэмжлэг шаардлагатай. Тиймээс тэдэнд багшийн зүгээс илүү их дэмжлэг үзүүлж, хүндрэлийн ижил түвшний олон жишээ даалгаврыг өгч бодуулна.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 16/51

Page 18: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

4.1.3 Хэн хариулах ёстой вэ?

Ангийн сурагч бүр хэлэлцүүлэг ярианд идэвхтэй оролцох ёстой. Асуултад хариулах сурагчийн олон янзын аргаар сонгож болно. Бүх сурагчдад оролцох боломж бүрдүүлэх нь чухал бөгөөд зөвхөн хэсэг сурагч ангийн доторх харилцан ярианд давамгайлж оролцохгүй байх нь зүйтэй.

Нэрийн хуудас

Сурагч бүрийн нэрийг цаасан дээр бичиж, савх модон дээр нааж, саванд хийнэ. Хичээлийн дундуур асуулт асуух үедээ савнаас нэг савх/картыг тохиолдлоор сонгож, сонгосон сурагчаас асуултыг асууна. Хэрэг сурагч хариултыг мэдэхгүй бол өөр сурагчид асуултыг асуухын оронд тухайн сэдэвийн хүрээнд мэддэг зүйлийг нь яриулах боломж олгох нь зүйтэй. Зөв хариултаас гадна, тухайн сэдвийн хүрээний санаануудыг

чухалчлан үзнэ.

Энэхүү санааг доорх интернэт хаягаас дэлгэрүүлэн уншиж болно.

http://www.teach-ict.com/teacher/utilities/utilities.htm

Дуугуй болон хэт их ярьдаг сурагчдыг зохицуулах арга – ярих боломж олгох зоос

Зарим сурагч хичээл дээрх харилцан ярианд оролцох сонирхолгүй байхад зарим сурагч хэт давамгайлан оролцдог. “Ярих боломж” олгох зоосыг ашиглаж, чимээгүй сурагчдыг санаа бодлоо илэрхийлэх боломжийг олгож, тэдэнд хэлэлцүүлэг ярианд оролцох хүслийг бий болох, илүү итгэлтэйгээр оролцох, хэлэх гэж байгаа зүйлийнхээ гол санааг тодорхойлж, ярихад нь урам зориг өгдөг.

Сурагч бүрт тодорхой хэмжээний “ярих боломж” олгох өнгө өнгийн зүйлс, жишээ нь: шүр, чулуу эсвэл зоос өгнө. Ярих болгондоо 1 зоос багшдаа хураалгана. Ингэснээр ярих дургуй сурагчид зоосоо хураалгахыг шамдах бол хэт их ярьдаг сурагчид аль болох хэлэх зүйлээ цэгцэлж, эрэмбэлж хэлэх болно.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 17/51

Page 19: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

4.1.4 Ахицыг хянах ба буруу төсөөллийг шалгах

Хичээлийн явцад багш сурагчдад асуулт тавьж, суралцагчдын ажлын гүйцэтгэлийг харж, суралцагчдад тавьж байгаа асуултыг авч үзэх замаар сурагчдын ахицыг байнга хянадаг. Гагцхүү эдгээрийг хийхдээ зөвхөн 1 сурагчийн өгсөн хариулт, хийсэн ажлыг үнэлээд байх тохиолдол гардаг. Иймд богино хугацаанд ангийн бүх сурагчдыг үнэлж, дараа нь тодруулах асуултууд тавих зэрэг олон янзын аргууд байдаг.

Гэрлийн дохио

Сурагчдад 3 өнгийн карт/цаас өгнө.

Хичээлийн дундуур сурагчид өөрсдийн ойлголтыг эдгээр гэрлийн дохиог ашиглан илэрхийлнэ.

Ногоон- сэдвийг сайн ойлгосон буюу сурагч өөртөө итгэлтэйг илэрхийлнэ.

Шар- ойлголтыг бага зэрэг нэгтгэн бататгах шаардлагатай.

Улаан- дэмжлэг, туслалцаа хэрэгтэй.

Сурагчид гэрлийн дохиог өөрийн ширээн дээр тавьж, хичээлийн явцад өөрийн ойлголтыг илэрхийлэхдээ хэрэглэнэ. Сурагч ямар нэг зүйл ойлгохгүй тохиолдолд шар эсвэл улаан өнгийн картыг өргөнө.

Багш ангийг ерөнхийд нь харж, өөрийн тайлбар, өгөх даалгавраа өөрчлөн тохируулах буюу дэмжлэг тусламж хэрэгтэй байгаа сурагчийг тодорхойлно.

Өө р нэг хувилбар бол сурагчид аливаа дасгал хийсний дараа хэр ойлгосноо өнгөөр илэрхийлж өөрийн дэвтэр дээр өнгийн хараандаагаар зурж будна. Багш дэвтэр шалгахдаа сурагч хэр ойлгосныг мэдэж авч, хичээлээ өөрчлөн сайжруулах буюу тусламж хэрэгтэй сурагчтай ярилцана.

Эрхий хурууг дээш болон доош гозойлгох ( тэмдэгтүүд)

Хэрэв ашиглах материал хязгаарлагдмал бол гэрлийн дохионы адил эрхий хуруугаа дээш ба доош гозойлгох аргаар, эсвэл инээж буй, урвайж бай нүүрний хувиралт бүхий тэмдгээр ойлголтыг илэрхийлж болно. Сурагчид үүнийг хичээлийн үеэр ашиглаж болох ба дэвтэртээ зурж болно.

/ -Ногоон

/ -Шар

/ -Улаан

Мөн сурагчид хэр итгэлтэй байгаагаа харуулахын тулд иилүү олон хуруу дээш гозойлгож болно.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 18/51

Page 20: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Цагаан самбараа харуулаач

Сурагч бүрт ангид нь цагаан самбар байна. Цагаан самбарыг худалдан авч болно эсвэл А4-ийн хэмжээтэй цаасыг бүрж бэлтгэнэ. Эсвэл А4 цаасыг нугалж хэд хэдэн асуултын хариултыг дээр нь бичиж харуулах байдлаар ашиглаж болно. Багш нийт сурагчдаас асуулт асуух бөгөөд бодох хугацаа өгсний дараа хариултаа өргөж харуулах дохио өгнө.

Багш бүх хариултыг гүйлгэн харна. Хэн зөв, харих хэн буруу хариулт бичив? Хэн маш сайн хариулт эсвэл бүтээлч хариулт өгсөн байна? Хариулт бичээгүй эсвэл буруу хариулт бичсэн сурагчид ч самбараа өргөх хэрэгтэй. Үүний дараа багш сурагчдын хариултаас зөв ба буруу хариултыг сонгож, тодруулах асуултууд асууна. Ингэснээр тухайн хариултыг бичсэн сурагчид өөрийн алдааг засах боломжийг олгож, дэлгэрэнгүй фийдбак өгдөг. Нөгөө талаар багш сурагчдын хариултыг харсны дараа бүх сурагч бэлэн байгаа эсэхийг гүйлгэн харж, хичээлээ үргэлжлүүлэн явуулна. Сурагчдын буруу төсөөллийг шалгах, нэлээд сайн бодож тунгаах асуулт асуух нь маш чухал. Сурагчдын санаа бодлыг тэлж хөгжүүлэх хичээл дээр буруу хариулт гэж байхгүй нээлттэй асуулт таих байдлаар энэ аргыг ашиглаж болно.

Самбар ашиглах үнэлгээний хэлбэрийг хичээлийн дундуур хэзээ ч ашиглаж болно. Хичээлийн эхэнд шинээр заах гэж буй сэдвийн тухай өмнөх мэдлэгийг шалгах, аль эсвэл ойлгомжгүй байгаа буруу ойлголтыг тодруулах зорилгоор эсвэл нэгдсэн хэлэлцүүлгийн хэсэг болгож ашиглаж болно. Сурагч бие дааж аль эсвэл хосоороо асуултад хариулж болно – өөрсдийн бодлыг тайлбарлах даалгаврыг багш өгч болно.

Самбарыг багаар ажиллахдаа ашиглавал илүү үр дүнтэй байж болно. Жишээлбэл, эхлээд сурагч бүр хариултаа самбар дээрээ бичнэ, дараа нь хэн хамгийн зөв хариулт шийдлийг олсныг баг дотроо ярилцан шийднэ. Баг бүр хамгийн зөв гэсэн хариултыг самбарт бичиж өргөнө. Багийн гишүүдээс хэнээс нь ч хамаагүй хариултыг тайлбарлахыг хүсэж болох тул багийн гишүүн бүр хариуцлагатай хандаж, хариултыг ойлгож, тайлбарлаж чадвартай байх хэрэгтэй.

AБСД картууд

А Б С Д үсэг бүхий картуудыг сурагч бүрт өгнө. Багш асуулт тавих бөгөөд асуулт бүр 4 сонголттой хариулттай. Сурагч зөв гэж үзсэн хариултыг ссонгож, харгалзах үсэгтэй картыг өргөнө.

Багш сурагчдын сонгож өргөсөн картуудыг гүйлгэн харна. Багш сурагчаас хариултаа батлахыг хүсч болно. Үүний дараа сурагч хариултаа өөрчилж, өөр үсэг бүхий картыг өргөхөөр шийдэж болох юм.

Энэ нь математик, байгалийн ухааны гэх мэт хичээлүүдэд суралцагчдын буруу

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 19/51

Page 21: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

төсөөллийг залруулахад нэн тохиромжтой үйл ажиллагаа юм.

Өнцөг булан

Өрөөний өнцөг булангууд өгөгдсөн асуултын хариултыг төлөөлөх болно. Сурагч бүр асуултад хариулахдаа зөв гэж үзсэн буланд очиж зогсоно. Ингээд өөр өөр буланд зогсох сурагчид хоорондоо өөрсдийн хариултыг зөв гэж бодох байгаа болон яагаад бусдын хариултыг буруу гэж бодож байгаа талаар хэсэг хугацаанд хэлэлцэн ярилцана. Ингээд булан бүрээс нэг сурагч төлөөлөн гарч, хариултаа тайлбарлана. Үүний гол зорилго нь энэ үйл ажиллагааны эцэст бүх сурагч зөв буланг сонгож зогсоход оршино. Багш сурагчдын эхний сонголтыг харж, сурагчдын хоорондын хэлэлцүүлэг яриаг анхааралтай сонсож, тодруулах асуулт тавина. Энэ арга нь сурагчдын нийтлэг буруу төсөөллийг залруулахад маш сайн тохирно. Тиймээс асуултуудыг урьдчилан төлөвлөсөн байх хэрэгтэй.

Энэ аргыг асуудлыг өөр өөр өнцгөөс буюу дөрвөн өөр боломжит санаа гаргах эсвэл дөрвөн өөр санааг боловсруулах гэх мэт туйлын зөв хариулт гэж өгөх боломжгүй тийм хичээлүүдэд ашиглаж болно.

Оюуны оюуны шуурга хийх

Аливаа нэгэн сэдвээр оюуны зураглал хийж болно. Өөрөөр хэлбэл, тухайн сэдвийн тухай мэддэг бүх зүйлийг бичих – энэ бол үнэхээр чухал хэрэгтэй үйл ажиллагаа. Багш нэг бүлэг сэдвийг заахын өмнө оюуны шуурга үйл ажиллагааг хийх бөгөөд ингэснээр тухайн сэдвийн талаар сурагчдын маш сайн мэддэг зүйл, юуг сайн ойлгоогүй байгааг, мөн буруу төсөөллийг нь олж харна. Мөн тухайн бүлэг сэдвийг үзсэний дараа суралцсан зүйлээ бататгах хэсэгт оюуны зураглал хийснээр чухам юуг илүү сайн мэдэж байгаа, юуг мартсан байгааг мэдэхгүй байгааг тодорхойлж болно.

Оюуны зураглалыг хэд хэдэн янзаар хийж болно. Ганцаарчилсан болон багийн ажлын хүрээнд хийж, аль ангийн нийт сурагчдыг оролцуулан хийж болно. Ингэснээр багш сурагчдын эзэмшсэн мэдлэгийн тухай илүү сайн ойлголттой болж чадна. Сурагчдыг оюуны зураглал хийж байх явцад багш ангиар явж, асуулт тавьж, сурагчдын мэдлэгийг сорьж болно.

Оюуны зураглал хийх дургуй - сурагчид багаар ажиллаж, баг бүр өөр өөр өнгөөр тэмдэглэгээ хийнэ. Ингээд нэг багийн ажлыг өөр багт өгч, багууд хийсэн ажлаа солилцож, нэг баг нөгөө багийн хийсэн ажлыг дэлгэрүүлж болно. Ингэхдээ өөр өнгийн үзэг бал хэрэглэнэ. Дараа нь багууд өөрсдийн хийсэн ажлыг буцаан авч, түүн дээр нэмэгдсэн санаатай танилцаж, дүн шинжилгээ хийнэ.

Мөн энэ аргын өөр нэг хувилбар бол сурагчид бусад багуудын ажилтай биеэр очиж, танилцсаны үндсэн дээр өөрийн багт очиж, өөрсдийн хийж буй ажилд нэмэлт буюу засвар хийнэ.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 20/51

Page 22: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

4.1.5 Өөрийгөө болон бусдыг үнэлэх

Бод – дараагаар нь хуваалцах

Энэ аргын хүрээнд сурагч аливаа асуудлыг бие даан бодож, дараагаар нь хажууд сууж буй сурагчид бодсон зүйлээ ярилцах арга юм. Хэсэг бүлэг сурагч хоорондоо ярилцаж, хамгийн зөв хариулт буюу асуудлыг дэвшүүлж, ангийнхантайгаа хуваалцана. Энэ үйл явцын үе шат бүрт сурагчийн мэдлэг сайжирах ёстой. Хэрэв суралцагч буруу ойлголттой байсан бол ойлголтоо засах боломжтой юм.

Энэ аргыг хэрэглэснээр сурагч хариултаа өөрөө олох гэж эрмэлзэх бөгөөд ингэхдээ эхлээд бие дааж, дараагаар нь багаар ажиллана.

Багш суралцагчдын дундуур явж, тэдний яриаг сонсохыг чухалчлан үзэх өөр нэг жишээ байж болно. Багш сурагчдад асуулт тавьж, гаргасан санааг нь сорьж болно.

Шалгах асуултын жагсаалт

Сурагчид хийсэн ажлаа багшид хураалгахаас өмнө сурагчид өөр хоорондоо хийсэн ажлаа харьцуулах харах буюу бие биенийхээ ажлыг шалгах асуултын жагсаалтын дагуу шалгана. Уг ажлын өмнө багш эсвэл сурагчид шалгах асуултын жагсаалтыг гаргасан байна. Шалгасны дараа, сурагч бүр өөрийн ажлыг сайжруулах боломжтой бөгөөд сайжруулсан ажлыг багшид хураалгана.

Шалгасан сурагч, шалгасаныг илэрхийлэхийн тулд шалгасан ажил дээрээ чагт тэмдэглэл тавина. Ингэснээрээ сурагчдад “давуу эрх” олгож, найзынхнаа ажлыг зөв нямбай шалгахыг чухалчилдаг.

Жишээлбэл: Сурагчид бие биенийхээ ажлыг доорх шалгах асуултуудын жагсаалт ашиглан шалгана.Үүнд:

a) Шугам ашиглаж бүдүүвчийг байгуулсан.b) Тэнхлэгүүдийн тэмдэглэгээ хийгдсэн.c) Tэнхлэгүүдэд харгалзах тоо болон нэрийг

зөв бичсэн.d) Хэмжээг зөв авсан.e) Багануудын өндөр зөв.f) Бүдүүвчид нэр өгсөн.

Зохиомол ажил шалгах

Сурагчдад зохиомол ажил өгч шалгуулж болно. Тухайн ажлыг шалгаж буй сурагч санал бодлоо илэрхийлж, тухайн ажлыг хэрхэн сайжруулах талаар зөвлөмж боловсруулж, ангийнхантайгаа хуваалцана. Энэ үеэр буруу ойлголтыг олж, явцын үнэлгээ хийх

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 21/51

Page 23: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

боломжтой.

Дүнгийн схем боловсруулах

Суралцагчид ажлаа үнэлэх үнэлгээний схем эсвэл асуулт боловсруулна. Юунд ямар оноо өгөх, юу хамгийн сайн хариулт байхыг ойлгомжтой тодорхойлно.

Асуулт боловсруулах

Суралцагч бусад суралцагчдаасаа асуух асуулт боловсруулна. Асуулт боловсруулж байхдаа тухайн асуултанд өгөх хамгийн тохирсон, сайн хариулт юу болохыг бодож бичнэ. Суралцагчид бие биенийхээ асуултад хариулж бичнэ, үүний дараа асуулт зохиосон суралцагч бусад суралцагчдын өгсөн хариултад үнэлгээ өгнө. Багш суралцагчдын асуултын чанарыг үнэлж, суралцагчид өгсөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд шүүгчийн байр сууринаас оролцож, асуултын чанарын талаарх хэлэлцүүлгийг удирдан явуулна.

Хариултыг сонсох

Багш асуулт тавьсны дараа суралцагчдын өгсөн бүх хариултыг самбарт бичнэ. Багш аль хариулт зөв, аль нь буруу болохыг тодорхойлохгүй. Суралцагчид хосоор ажиллан хариултуудад үнэлгээ хийх бөгөөд хариултуудыг үнэн/худал гэж ялгах юм уу эсвэл чухлаар нь эрэмбэлнэ. Үүний дараа бүх суралцагчийн хийсэн ажлыг цуглуулна.

Халуун суудал

Нэг сурагч самбарын өмнө байрлуулсан сандал (“халуун сандал”)-д суух бөгөөд бусад суралцагч (ба/буюу багш) түүнд асуулт тавина. Асуулт тавьж байгаа суралцагч хариултаа мэдэж байх нь чухал.

Үүнийг өөр олон хувилбараар хийж болно. Үүнд:

Таван асуулт тавиад, суралцагчийг солих

Хэрэв халуун сандалд сууж буй суралцагч асуултыг буруу ойлговол асуулт тавьсан суралцагч түүний оронд “халуун сандал”-д сууна.

Багш халуун сандалд суух бөгөөд суралцагчид түүнийг асуултаар унагахыг хичээнэ.

Энэ үйл ажиллагааг явуулахаасаа өмнө суралцагчид бие биендээ тавих асуултаа бэлтгэхэд зориулан үүнийг хэзээ хийх, ямар сэдвээр явуулахыг суралцагчдад мэдэгдэх хэрэгтэй нь зүйтэй.

Хагас цаг

Суралцагчид хичээлийн явц дунд сурч мэдсэн зүйлээ шалгана. Суралцагчид хосоор ажиллан хичээл байсныг, мөн гаргасан ахиц дэвшлээ амжилтын шалгуурын дагуу үнэлж ярилцана. Хийсэн ажлынхаа талаар багшаас хүссэн асуултаа асуух боломжтой. Юу

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 22/51

Page 24: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

суралцсан тухайгаа бие биедээ өөрийн үгээр тайлбарлан ярих, суралцсан зүйлээ бататгах боломжийг энэ цаг олгодог.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 23/51

Page 25: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

4.1.6 Хичээлийн төгсгөл үед хариу мэдээлэл өгөх

Ангиас гарах зөвшөөрлийн хуудас

Энэ дасгалыг хэд хэдэн янзаар хийж болно. Хичээлийн төгсгөлд сурагч сайн дураараа нэг хэрэгтэй мэдээлэл ангийнхандаа хэлснээр ангиас гарч болно. 1 сурагчийн хэлснийг өөр сурагч дахин давтахыг хориглоно. Өөр нэг хувилбар бол багш хичээлийн төгсгөлд нэлээд хүндэвтэр асуулт тавьж, сурагчдыг сорино. Сурагч бүр хариултыг бичиж, зөв, бурууг эс харгалзан багш шалгаж байж сурагчдыг ангиас гаргана. Дээрх 2 хувилбарын аль алиныг хэрэглэснээр багш сурагчдын ойлголтын тухай мэдлэгтэй болж дараа дараагийн хичээлээ төлөвлөхөд ашиглана.

Энэ тохиолдолд, ихэнх сурагч асуултад буруу хариулсан бол дараагийн хичээлээр энэ тухай ярьж болно. Аль эсвэл зөв хариулсан сурагчийг буруу хариулсан сурагчтай нэг багт оруулж, сурагчдаар өөрөөр нь заалгана.

Өнөөдөр би…-ыг сурлаа

Хичээлийн дараа сурагч фийдбак өгч болно. Ингэхдээ бичгээр өгөх ба өөрийн ойлгосон, ойлгоогүй зүйлийн тухай бичнэ. Багш дараагийн хичээлээр сурагчийн бичсэн саналыг уншиж, хариу өгнө. Мөн дараагийн хичээлийг төлөвлөхдөө ашиглана.

Бичгээр өөрийн санал зөвлөгөөг өгөх тухай

Туршлагаас үзэхэд сурагчийн дэвтрийг шалгаад багш санал, зөвлөмж бичвэл, тухайн сурагчийг сайжрахад илүү нөлөөтэй. Зөвхөн дүн тавихаас илүүтэйгээр санал зөвлөмж өгвөөс илүү үр дүнтэй юм.

Мөн энэ аргыг хэрэглэснээр сурагчид дүнгийн төлөө хөөцөлдөхгүй бөгөөд харин хэрхэн сайжрах вэ гэдэг талаас бодож эхэлдэг.

Сурагчдын ажлыг эерэг талаас нь харж, хөхүүлэн дэмжсэн зөвлөмж өгөх нь зүйтэй.

... сайн болсон байна. Гэхдээ ... –вэл илүү сайжирна

Сурагчийн ажлыг шалгаж байхдаа багш тухайн ажлыг яавал илүү сайжруулж болох талаас нь зөвлөмж өгнө. Сурагч өөрийн шалгуулсан ажлыг буцааж аваад, зөвлөмжийн дагуу дараа дараагийн ажлаа сайжруулна.

2 од ба 1 хүсэл

Нэг ажлыг хийж гүйцэтгэсний дараа сурагч өөрийн ажлыг болон өрөөлийн ажлыг шалгана. Ингэхдээ хоёр эерэг санал бичих ба нэг сайжруулах зүйл олж бичнэ. Үүнийг хүсэл гэнэ. Багш ч мөн дараа нь хоёр од ба нэг хүсэл бичнэ. Сурагч өөрийн ажлыг буцаан авч, хүслийн дагуу сайжруулж болно.

Жишээ:

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 24/51

Page 26: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

2 од ба 1 хүсэл Сурагчийн санал Багшийн санал

Туршилт надад таалагдсан. Зарим материал ус нэвтрүүлдэггүй юм байна.

Туршилтыг зөв явуулсан нь таалагдсан.

Би үр дүнгээ сайн тайлбаж бичсэн.

Оновчтой үгс хэрэглэж тайлбар бичсэн.

Яагаад зарим материал ус нэвтрүүлдэггүй гэдгийг мэдэх хүсэлтэй байна.

Дараагийн удаа үр дүнгээ шалгах хэрэгтэй.

Mедаль ба даалгавар өгөх

Дээрх аргын адил нэг зөв хийсэн ажилд “медаль” өгөх, нэг сайжруулж болох ажилд цаашид хийх “даалгавар” өгөх арга.

Фийдбакийн загвар хүснэгт

Багш фийдбакийн загвар хүснэгтийг даалгавар өгөхдөө сурагчдад өгнө. Энэхүү хүснэгтэд тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд анхаарах нөхцлүүд бүхий шалгуур үзүүлэлтүүд багтана. Даалгаврыг хийж гүйцэтгэсний дараагаар сурагч өөрийн хийсэн ажил болон бусдын хийсэн ажлыг шалгуур үзүүлэлтийн даруу шалгана.

Сурагч өөрийн ажлыг шалгуулсны дараагаар нэг сайжруулж болох санал дүгнэл бичнэ.

Жишээлбэл: Хүний биеийн хоол боловсруулах системийн талаарх даалгаврын фийдбакийн загвар хүснэгт

Фийдбакийн загвар хүснэгт

.Шалгуур үзүүлэлт Сурагчийн үнэлгээ Багш/өөр сурагчийн үнэлгээХүний биеийн эрхтнүүдийг харуулсан бүдүүвчиндтэдгээрийг нарийвчлан зөв нэрлэж нэрлэж бичсэнДараах эрхтнүүдийг нэрлэсэн байна. Үүнд: ЗүрхУушигТархиБөөрЭлэг

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 25/51

Page 27: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Хоол боловсруулах системийг сайтар тайлбарласан

Ерөнхий санал дүгнэлт/зөвлөмж

Өнгө ашиглаж фийдбак өгөх

Сурагчдад багш фийдбак өгөхдөө сайн хийсэн зүйлийг нэг өнгөөр тэмдэглэж, сайжруулах зүйлийг өөр өнгөөр илэрхийлэх аргыг бас хэрэглэж болно.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 26/51

Page 28: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

4.1.7 Нэгдсэн дүгнэлт

Нэгдсэн дүгнэлт хэсэгт сурсан зүйлийг үнэлж дүгнэнэ. Дээр дурдсан бүхий л аргуудыг нэгдсэн дүгнэлт хийхэд ашиглаж болно. Аль эсвэл асуулт тавьж, дүгнэлт хийж болно. Хичээлийн төгсгөлийн нэгдсэн дүгнэлт хийхэд дараах асуултуудыг тавьж болно. Эдгээр нь:

Өнөөдөр сурсан зүйлүүдээс хамгийн чухал нь юу байсан бэ?

... сэдвийн юуг өнөөдөр сурч мэдсэн вэ?

Өнөөдөр сурсан зүйлээс хамгийн гайхмаар зүйл нь юу байсан бэ?

Өнөөдрийн хичээлийн юу нь хамгийн ойлгомжгүй байсан бэ?

Өнөөдрийн хичээлийн юу нь хамгийн хэцүү байсан бэ?

Хичээлийн юу нь таалагдсан бэ?

Өнөөдрийн хичээлийн төгсгөлд юуг илүү сайтар сурч авав?

Ямар туслалцаа дэмжлэг цаашид хэрэгтэй вэ?

Юу ойлгомжгүй байв?

Багш эдгээр асуултанд өгсөн суралцагчдын хариултад үндэслэн дараа дараагийн хичээлийг төлөвлөнө.

Нэгдсэн дүгнэлтийг хичээлийн цагийн дундуур явуулж, сурагч юуг ойлгохгүй байгааг мэдэж авч болно. Энэ үеэр багш суралцагчдад дэмжлэг, туслалцаа өгөх бөгөөд сурагчид хийж буй ажлаа амжилтын шалгуурын дагуу шалгаж болно.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 27/51

Page 29: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

5 Явцын үнэлгээг дунд, ахлах ангид хэрэгжүүлэхэд хэрэглэх санаанууд

Дээрх бүлгүүдэд дурдсан явцын үнэлгээний арга, даалгавруудыг бүх насны сурагчдын дунд хэрэглэж болно. Энэхүү бүлэгт, дунд болон ахлах ангид илүү тохирох аргуудын тухай дэлгэрүүлэн танилцуулах болно. Зарим аргуудыг өмнө тайлбарласан боловч, дунд ахлах ангийн сурагчдын насны онцлогт тохируулж, бичгийн болон үнэлгээний өндөр түвшинд оруулсан болно. Эдгээр дунд, ахлах ангид зориулсан аргыг багш тохиромжтой гэж үзвэл бага ангид ч хэрэглэж болно.

3.1.1 Өөрийн үнэлгээ

“Өөрийн үнэлгээ” гэсэн хэсэгт жагсаасан даалгавруудыг ихэвчлэн бие дааж хийнэ. Гэхдээ заримыг нь хосоор болон багаар хийх боломжтой.

Өөрийн тухай эргэцүүлэл

Стратеги Гол үр дүн Хичээлийн аль хэсэгт хэрэглэж болох тухай тэмдэглэл/жишээ

1

Эрэгцүүлэл/Өөрийн үнэлгээ – Ерөнхий чиглүүлэг бүхий асуултууд

Сурагчид суралцахуйн тодорхой хэсэгт анхаарал хандуулахад туслах бөгөөд сурагчид ингэснээр зарим хэсгийг орхигдуулахгүй юм.

Шатлал үүсгэж, өөрийн эргэцүүллийг чиглүүлэх боломж олгоно.

Сурагчдад өөрийгөө үнэлэх хуудас өгөх бөгөөд тус хуудсыг бөглөж, сурагч өөрийн давуу ба сул талыг эрэгцүүлэх боломжтой юм.

2 Эргэцүүлэх цаг

Сурагчид өөрсдийн суралцахуйн үйл ажиллагаа болон ахицын тухай ойлголттой болно. Дүгнэлт, эрэгцүүлэл хийх нь сурах үйл ажиллагаанд чухал бөгөөд түүнд бэлтгэх шаардлагатай юм.

Уран зургийн хичээлийн дундуур сурагчид өөрсдийн хийсэн бүтээлийг суралцахуйн удирдамжид дүйцсэн эсэхийг эргэцүүлэн бодож, төлөлөгөөгөө шинэчилнэ. Мөн сурагчид дэмжлэг, туслалцаа хүсэх боломжтой юм.

3Эргэцүүлэл – өмнөх болон дараа хийх даалгаврууд

Сурагч өмнө сурсан зүйлээ үйлээр харуулах боломжтой бөгөөд түүн дээр түшиглэж түвшин тогтоож, өөрийн ахицыг хэмжих боломжтой.

Алдартай нэр бүхий зохиолчийн тухай бүлэг сэдвийг зааж эхлэхээс өмнө сурагчид тухайн зохиолчийн тухай мэдэх бүх зүйлээ тэмдэглэн бичнэ. Сурагчид бүлэг сэдэв дууссаны дараа өмнө хийсэн тэмдэглэлийг эргэн харж, хэр оновчтой мэдлэгтэй байснаа харах болно.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 28/51

Page 30: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Богино хугацаанд хийх эрэгцүүлэл

Стратеги Гол үр дүн Хичээлийн аль хэсэгт хэрэглэж болох тухай тэмдэглэл/жишээ

1

Багш сурагчид өөртөө хэр итгэлтэй байгаа талаар асуух

Сурагчид өөрсдийн нарийвчлан хөгжүүлж болох ойлголт, чадварыг тодорхойлж, сайжруулах

Сурагчид тухайн даалгаварыг хэр ойлгосон талаар хариу үйлдэл хийнэ. Ингэдээ босох/суух/ гараа өргөх/ зэрэг үйлдлээр хариу үйлдэл үзүүлнэ.

2Эрхий хуруу гозойлгох/ Гараа өргөх

Сурагчдын өөртөө итгэлтэй байгаа эсэхийг богино хугацаанд оношлох арга юм. Хэрэв сурагчид ойлголтоо нууцлах сонирхолтой бол, нүдээ нээх, аних аргаар багшид мэдээлэл дамжуулж болно. Ингэснээр зөвхөн багш л харж, сурагчдын талаар дүгнэлт хийх боломжтой юм.

Хичээлийн төгсгөлд, биеийн тамирын багш нэгдсэн дүгнэлт гаргаж, тухайн хичээлийн зорилтод сурагчид хүрсэн эсэхийг мэдэхийн тулд эрхий хуруугаа гозойлгох болон гараа өргөх/буулгах…хувцасаа солихоор хувцас солих өрөө явах үедээ сурагч өөр нэг сурагчтайгаа юуг илүү сайжруулах талаар ярилцах боломжтой...багшдаа дараагийн хичээлд орохоос өмнө мэдэгдэнэ.

3Гэрлийн дохионы картууд

Багш нар богино хугацаанд сурагчдын ойлголтыг оношлох арга...Сурагчид өөрсдийн санаа, бодлыг ойлголтын түвшиндээ тааруулж хэлэх боломжтой.

Байгалийн ухааны хичээлийн эхэнд сурагчдаас багш нэг чухал асуулт асуух ба түүнд сурагчид хариулахдаа улаан/шар/ногоон өнгийн картаа өргөж хариулна. Хичээлийн явцад, сурагчдын хажууд эдгээр картуудыг байршуулсан байх бөгөөд өөрийн ойлголтын түвшинд харгалзуулж, холбогдох өнгийн картыг дээш харуулж тавина. /Хэрэв аливаа зүйлийг ойлгохгүй бол улаан өнгийн картыг дээш харуулж тавих, өөрт итгэлтэй буюу тухайн сэдэвийн хүрээнд асуултад хариулах боломжтой бол ногоон өнгийн картыг дээш харуулах/ Хичээл бүрийн төгсгөлд тус аргыг үргэлжлүүлэн хэрэглэнэ.

4 Гараа өргөхгүй байх

Сурагчдыг илүү биеэ даан ажиллаж, лавлах материалуудыг ашиглах болон хоорондоо хамтарч, бие биенээсээ асуух боломжийг олгоно.

Багш сурагчдад гурваас доош тооны асуулт багшаас асуух боломжийг олгож /сурагчид гараа өргөж ауултаа тавина/. Ингэснээр сурагчид багшаас асуулт асуухаас өмнө сайтар бодох болно.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 29/51

Page 31: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Өөрийн үнэлгээг боловсруулж, дүн тавих

Стратеги Гол үр дүн Хичээлийн аль хэсэгт хэрэглэж болох тухай тэмдэглэл/жишээ

1

Сурагчдын нэрийг нууцалж, тэдний хийсэн бүтээл, ажлыг сурагчдын дунд үзүүлж, түүнийг хэрхэн сайжруулж болох талаар болон суралцахуйн зорилтод хэрхэн нийцүүлэх тал дээр санал авах

Амжилт гэж юу болохыг сурагчид харч, сайн ажил, бүтээлийн шинж чанарыг тодорхойлно.

Стандартын тухай нэгдсэн ойлголтыг түгээхэд хэрэгтэй.

Түвшинг тогтооно.

Сурагчид асуудлыг шийдвэрлэсэн байдалтай танилцаж, хэрэглэсэн стратегийг үнэлж, алдааг гаргаж ирэх ба хэрхэн сайжруулж болох талаар ярилцана.

Сурагчдад шинжлэх ухаанч арга барилаар гаргаж ирсэн үр дүнг өгч, дүгнэлт гаргуулна. Дүгнэлт гаргахаас өмнө сурагчдад бусад сурагчдын хийсэн дүгнэлт ажлыг харуулах ба эдгээрээс тэд сонголтоо хийх болно.

Багш сурагчийн маш сайн биш боловч стандартад тохирсон, жирийн ажлыг сурагчдад харуулна. Багшийн жишээг сурагчид багаар ажиллаж, шалгуурын түвшинг тогтооно.

2 Сурагчид өөрсдийн хариуг үнэлнэ.

Өөрсдийн ажлыг сурагчид эргэцүүлэн бодож, түүнийг хийж дуусаад эргэцүүлэн бодоход цаг-хугацаа хэрэгтэй. Сурагчид амжилтын шалгуурыг хэрэглэх хэрэгтэй.

Сурагчид бичгийн ажлаа багшид хураалгахаас өмнө нягтлан харж, өөрт үнэлгээг өгөх саналыг дэвшүүлэх ба өөрийн өгсөн үнэлгээний дүгнэлтийг батална.

3Сурагчид амжилтын шалгуурыг боловсруулна.

Сурагчид үнэлгээний үйл явцад оролцох боломжтой юм. Ямар мэдээлэл, чадварыг үнэлэх шаардлагатай вэ гэдгийг сурагчид бодно. Үнэлгээ хийх хэрэглэгдэхүүнийг боловсруулна.

Хөгжмийн хичээлийг сурч буй сурагчид үнэлгээний даалгавар боловсруулах буюу дуу, ая зохионо. Ингэхдээ шалгуур үзүүлэлтийг тодорхойлох бөгөөд ингэхдээ гол шинж чанаруудыг мэдэж, нэрлэх болно.

4 Сурагчид өөрсдийн Сурагчид суралцахуйн зорилт Сэдэв хичээлийн төгсгөлд сурагчид сэдвийн хүрээнд

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 30/51

Page 32: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

асуултыг сэдвийн хүрээнд боловсруулж, суралцахын хүлээгдэж буй зорилттой холбоно. Мөн түүнчлэн бусдын асуултад хариулт өгнө.

болон үр дүнг ялгах чадвартай болоход дэмжлэг үзүүлдэг.

Сурагчид төрөл бүрийн хариулт байдгийг танихад дэмжлэг үзүүлнэ.

боловсруулж, хүлээгдэж буй үр дүнг хэрэглэж, үнэлгээний схем бүхий сорил шалгалт боловсруулна. Сурах бичиг, ном дэвтрийг ашиглана.

График хийгчид

Стратеги Гол үр дүн Хичээлийн аль хэсэгт хэрэглэж болох тухай тэмдэглэл/жишээ

1 Гэрлийн дохио

Анхаарах шаардлагатай хэсгийг онцолж, түүнийг сайжруулахад хэрэгтэй аргуудын нэг. Ойлгохгүй байгаа зүйл нь “Улаан” өнийн дохионд хамрагдах бөгөөд түүнийг системтэйгээр залруулж болох боломжтой юм. Энэ аргыг хэрэглэхэд хялбар бөгөөд багш нарт нэн тохиромжтой.

Ногоон- сэдвийг сайн ойлгосон буюу сурагч өөртөө итгэлтэйг илэрхийлнэ. Шар-ойлголтыг бага зэрэг бататгах шаардлагатай. Улаан- дэмжлэг, туслалцаа хэрэгтэй. Хэрэв улаан өгнө түгээмэл байвал хичээлийг илүү дэлгэрүүлэн заах хэрэгтэйг илтгэнэ.

Богино хугацаанд ойлголтын тухай хариуг найдвартай орчинд бий болгох боломжийг олгоно.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 31/51

Page 33: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

2

Оюуны зураглал/ ойлголтын зураглал

Маш олон мэдээллийг нэгтгэх боломжтой. Мөн сэдэв хичээлийн эхэн хэсэгт хэрэглэж болох бөгөөд сэдэв хичээлийн төгсгөлд сурагчид хийсэн оюуны зураглалын хүрээнд гэрлийн дохиог ашиглаж болно.

Сурагчид олон төрлийн баавгайны тухай оюуны зураглал хийнэ.

3 Гурвалжингууд

Сурагчид өөрийн мэдлэг, сэтгэгдлийг гурвалжингийн харгалзах хэсгүүдэд тавина. Миний харсанаар бол, миний хийснээр бол гэх мэтээр асуултад хариулах бөгөөд ингэхдээ өөрт төрж буй мэдрэмж, сэтгэгдлийг нэгтгэнэ. 4 хэсгийг бүтээлчээр ашиглаж, сурсан зүйлээ хувааж бичнэ.

Сурагчид асуух сонирхолтой байгаа асуултыг нэмж болох бөгөөд цаашид юуг сурч, ойлгох хэрэгтэйг урьдчилан бодоход нь сурагчдад тусална.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 32/51

Аляск баавгай

Цагаан баавгай

Хар баавгай

Хүрэн баавгай

Модонд авирдаггүй Жимс иддэг

цагаан

далайн хав иддэг

Мөрөн дээрээ бөхтэй

Би юу харсан

Би юу сонссон

Одоо юу асуух вэ?

Би юу хийсэн вэ?

Page 34: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

4

Би юу мэдэх вэ? Би юуг сурахыг хүсч байна вэ? Би юу сурсан вэ?

Асуултын дагуу сурагч хүснэгтийг бөглөх бөгөөд ингэснээр багш сурагчийн сонирхол, сэтгэгдлийн тухай ойлголттой болно.

Бид юу мэдэх вэ? Бид юу мэдэхийг хүсч байна вэ?

Зарим зүйл хөвдөг байхад зарим нь живдэг.

Хөнгөн эд хүндэвтэр эдээс илүү хөвдөг болно.

Агаарт усанд эд зүйлс адил байдлаар хөвдөг үү.

Хөдвөг гудас, аврах хантааз юугаараа төстэй вэ?

Юу олж илрүүлсэн бэ? Хэдийгээр зарим зүйл хүнд ч гэсэн илүү сайн хөвдөг.

5Шат / Жагсаал / Үргэлжлэл/ Өөрт аудит хийх

Юуг хамгийн сайн ойлгосон вэ? Сурагчид ахицыг хэмжиж, асуудлыг шат дарааллаар хуваах боломжтой юм. Дэс дарааллаар сурч буй зүйл сэдэвийг жагсааж, хамгийн чухал болон чухал бус зүйлсийг жагсаана. Харьцуулахад тохиромжтой.

2 зүйлсийн харилцаа хамаарлыг харуулна.

6 Веннын диаграм

Харьцуулж, жишихэд тохиромжтой. 2 зүйлсийн харилцаа хамаарлыг

харуулна. Сурагчид Венн диаграм ашиглаж, мэдээлэл/зүйлсийн ижил

төстэй, ялгаатай байдлыг олж харна. Чухал мэдээллийг диаграмд оруулснаар сурагчид өөрийн сурах үйл ажиллагааг илүү сайн ойлгоно.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 33/51

өөр– ижил - өөр

Page 35: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

7 Том картууд Сэдэв, ухагдахуун, чадварын уялдаа холбоог харахад тохиромжтой

Мэдээлэл харилцаа технологи ашиглаж, сэдэв/зүйлийг төрөл бүрийн холбоосын дагуу уялдуулна.

8 Урсгалын диаграмм

Сурагчид өөрийн бодож байгаа зүйлийг бүтцэд оруулж, логик дэс дарааллийн дагуу оруулахад дэмжлэг үзүүлнэ. – Үнэлгээний хувьд ч сурагчид сурсан зүйлээ нэг бүрчлэн эргэн бодох боломжтой юм.

1 – 100 тооны аль нь анхны тоо вэ? :

үгүй

Тийм

Математикийн хичээлийн хувь, урсгалын диаграммыг ямар тоог анхны тоо болохыг тодорхойлоход хэрэглэх боломжтой юм.

9 3-2-1нэртэй стратеги

Сурагчдаас өгсөн фийдбакийн дагуу багш дараа дараагийн хичээлийг төлөвлөнө.

3 Өнөөдөр миний сурсан зүйлс2 Надад сонирхолтой санагдсан зүйлс

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 34/51

Биологийн Усны чанар

Биологийн Химийн Абиотик

Химийн

Эхлэх n= 1

Aбиотик

Nдээр 1-г

нэмэх

n-ыг хувааж болох тоог

жагсаах

Does n have divisions other than 1 & n?

Гарсан тоог анхны тооны баганад бичих

Гарсан тоог холимог тооны баганад бичих

n> 99?

Зогсох

Тиймүгүй

Page 36: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

1 Миний асуултууд

Суралцахуйн өдрийн тэмдэглэл

Стратеги Гол үр дүн Хичээлийн аль хэсэгт хэрэглэж болох тухай тэмдэглэл/жишээ

1Суралцахуйн өдрийн тэмдэглэл

Хэд хэдэн хичээлийн дараа сурагч ямар ахиц гаргасан тухайгаа бичих боломжтой...”Өмнөх хичээлээр бид юу хийсэн бэ?” гэдэг асуултаар хичээлийг байнга эхлүүлэхээс зайлсхийх нэг арга юм.

Сэдэв хичээлийн төгсгөлд, сурагчид өөрсдийн олж мэдрүүлсэн гол зүйлийг тодотгож бичнэ. Юуг илүү сайн сурсан вэ? Юу хамгийн сонирхолтой байсан вэ?

2Эргэцүүлэн бодох тэмдэглэл

Сурагчид өөрийн сурсан зүйлийг нарийвчилж эрэгцүүлэх боломжтой юм. Дунд ангиас эхэлж сурагчид эргэцүүлэхээс илүүтэйгээр дүрслэн бичдэг тул, эрэгцүүлэн бодоход шаардагдах үгсийг сурагчдын хэрэглээнд оруулах ажлыг хийх нь зүйтэй юм.

Хичээлийн эцэст, 2-3 минутанд гурван гол асуултыг эргэцүүлэн бодно. :

1. Тус даалгаврын тусламжтайгаар ямар нэг сурсан уу?2. Даалгавар таалагдсан уу?3. Өөрийнхөө тухай юуг сурч мэдсэн бэ?

3 Эргэцүүлэх хугацаа

Бодох хугацаа / эрэгцүүлэн бодох хугацаа / боловсруулах хугацаа суралцахуйн үйл ажиллагаанд их чухал

Багш бодох гол үйл ажиллагаанд тулгуурлаж, сурсан зүйлсээ эргэцүүлэн бодох цаг хугацааг сурагчдад олгоно.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 35/51

Page 37: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Бүтээлийн сан

Стратеги Гол үр дүн Хичээлийн аль хэсэгт хэрэглэж болох тухай тэмдэглэл/жишээ

1Бүтээлийн сан - >Дижитал бүтээлийн сан

Сурагчид өөрсдийн хүссэн бүтээл бүхий бүтээлийн сантай байх бөгөөд, өөрсдийн хөгжил, ахицыг харах боломжтой юм.

Дижитал бүтээлийн санг агуулахад болон хэрэглэхэд хялбар юм.

Англи хэлний хичээлээр хийсэн ажлыг багцалж, бүтээлийн санд оруулна.

5.1.2 Үе тэнгийхэндээ өгөх үнэлгээний даалгавар

Бусдад зориулж сорил шалгалт, үнэлгээ хийж, фийдбак боловсруулах

Стратеги Гол үр дүн Хичээлийн аль хэсэгт хэрэглэж болох тухай тэмдэглэл/жишээ

1

Сурагчид бие биенийхээ ажлыг үнэлж, хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өгнө /зөв хариуг өгөх буюу өгөхгүй байдлаар/

Сурагчид амжилтын шалгуур юу болохыг харж, сайн бүтээл/ажлын шинж чанар ямар байх тухай тодорхойлно.

Амжилтын шалгуур үзүүлэлтийн нэгдсэн ойлголттой болно

Бай тогтоох боломж олгоно. Хэрэв хариуг өгөөгүй бол, сурагчид

хариуг өөрөө хайх шаардлагатай болно. Ийм байдлаар судалгаа, бие даалтыг дэмжиж болно.

Сурагчид асуудлыг шийдвэрлэсэн байдалтай танилцаж, хэрэглэсэнарга стратегийг үнэлж, алдааг гаргаж ирэх ба хэрхэн сайжруулж болох талаар бодож, санал гаргана.

Сурагчдад шинжлэх ухаанч арга барилаар гаргаж ирсэн үр дүнг өгч, дүгнэлт гаргана. Дүгнэлт гаргахаас өмнө сурагчдад бусад сурагчдын хийсэн дүгнэлт ажлыг харуулах ба эдгээрээс тэд сонголтоо хийх болно.

Багш сурагчийн маш сайн биш боловч стандартад тохирсон, жирийн ажлыг сурагчдад харуулна. Багшийн өгсөн жишээг сурагчид багаар ажиллаж, шалгуурын түвшинг тогтооно.

2 Сурагчдыг амжилтын

Сэдэв хичээлийн гол санаа, даалгаварын хүрээнд сурагчид өөрсдийн

Ангиараа богино хариултыг график, хүснэгтэд өгсөн мэдээллийн дагуу “тайлбарлаж” үнэлнэ. Аль хариултад

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 36/51

Page 38: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

шалгуур үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, зарим даалгаварт өөрсдөө шалгуур боловсруулах

хийсэн ажлыг эргэцүүлэн бодож, холбогдох шаардлагын тайлбарыг сайжруулна.

Сурагчид хариултын өөр хувилбаруудыг тань мэдэхэд тусална.

үнэлгээ өгч болох тухай шийдвэрийг сурагчид гаргана. Багш гэрийн даалгавар өгч, амжилтын шалгуур үзүүлэлтийг

ямар байлгах талаар сурагчдаас асууна. Гэрийн даалгаварыг хийж гүйцэтгэсний дараа сурагчид бие биенийхээ хийсэн даалгаврыг үнэлнэ.

Багш сэдэв хичээлийн эцэст өгөх шалгалтын жишээг хариуны хамт өгөх ба сурагчид хариуг харж, өөрийн хариулттай харьцуулна.

Ярилцлага

Стратеги Гол үр дүн Хичээлийн аль хэсэгт хэрэглэж болох тухай тэмдэглэл ба жишээ

1

Суралцагчид бие биесээ асуулт асуух.

(Суралцагчид бусад суралцагчдын асуулт болон танилцуулгын талаар сонсож ойлгоогүй зүйлийнхээ талаар асуулт тавихыг дэмжих)

Суралцагчид юуг ойлгоогүйгээ бодно. Суралцагчид олны өмнө бие биесээ

суралцаж чадна, хүсэж буйгаа хүлээн зөвшөөрнө.

Хамтын ажиллагаа гэсэн санааг дэмждэг – ‘ганцаараа бодсноос хоёулаа бодсон илүү дээр’.

‘Цугтаа ажиллах’ тэмдэглэлийг бичихэд тусална.

Суралцагчид энергийн эх үүсвэрийн өөр хувилбаруудыг судлах ба ангидаа эдгээр нь ямар ач холбогдолтой байдаг, давуу болон сул талын талаар богино хэмжээний танилцуулга хийнэ. Багш хурлын даргын үүргийг гүйцэтгэж, ангийн бусад гишүүдээс асуулт авч, танилцуулга хийж буй багийн гишүүдээс хариулт авна.

2 Ярилцах хос/ Хүүхдүүд юу сурсан талаарх ерөнхий Суралцагчид хостойгоо дараах зүйлсийг ярилцана;

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 37/51

Page 39: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

хариултын хосбайдлыг багш олж мэднэ.

Шаардлагатай тохиолдолд гол анхаарч буй асуудлыг өөрчлөх боломжтой.

- Шинээр сурсан гурван зүйл- Юу нь амархан байсан- Юу нь хэцүү байсан- Цаашид сурахыг хүсэж буй ямар нэгэн зүйл.

3

Суралцагчдад тухайн хариулт үндэслэлтэй байгаа эсэх, тэд хариултан дээр нэмж чадах эсэх, эсвэл тэд өөр хариулт өгөх байсан эсэхийг шийдэх даалгавар өгөх.

Суралцагчид бусдын хэлж ярьсан зүйлийн баттай байдал, ерөнхий санааг үнэлж нийт алдаа болон ташаа ойлголтын талаар хэлэлцэнэ.

Амжилтын шалгуурын нэгдсэн ойлголтыг бий болгоход тусална.

Суралцагчид ерөнхий санааны баттай байдлыг хэлэлцэх бөгөөд эдгээр нь заримдаа, дандаа анхаардаг эсэх эсвэл хэзээ ч үнэн биш байдаг эсэхийг ялгаж тогтооно. Жишээ нь үржих үйлдэл тоог илүү их болгодог, ЭСВЭЛ дөрвөлжин, тэгш өнцөгт хоёр ижил периметертэй бол дөрвөлжин нь илүү том талбайтай байна, ЭСВЭЛ 2n-3=3-2n.

Нэрээ бичээгүй сурагчийн хариултыг нийт сурагчдад харуулж, тухайн хариултыг сайжруулах буюу нэмж дэлгэрүүлж бичих даалгаврыг өгнө.

Ажиглалт

Стратеги Гол үр дүн Хичээлийн аль хэсэгт хэрэглэж болох тухай тэмдэглэл ба жишээ

1

Ажиглалт хийх шалгах асуултын жагсаалт

Эдгээр нь суралцагчдад гүйцэтгэлийн тодорхой хэсэгт анхаарал хандуулахад нь тусална. Түүнчлэн энэ нь тэднийг өөр нэг сурагчийн ажлыг үнэлэхэд нь анхаарлыг нь төвлөрүүлж өгнө. Энэ нь суралцагчдыг суралцахуйн зорилт болон гарах үр дүнд төвлөрүүлж, тэдний санал хүсэлт нь бодитой, бүтээлч байхад анхаардаг.

Хэлний хичээл дээр суралцагчид бие биенийхээ аман танилцуулгыг үнэлнэ.

Шалгуур үзүүлэлт Суралцагч 1 Суралцагч 2Одоо цагийг ашигладагӨнгөрсөн цагийг ашигладагИрээдүй цагийг ашигладагМэдээлэл

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 38/51

Page 40: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

2

Асууудал шийдвэрлэх шалгах асуултын жагсаалт

Суралцагчдад асуудал шийдвэрлэх үйл явц болон хамтарсан багийн ажилд илүү төвлөрөн ажиллахад тусална. Гол чадваруудыг тодруулж өгдөг ба суралцагчид эдгээр зүйлийн дагуу үнэлгээ хийгдэнэ гэдгээ мэдэх бөгөөд үүний дагуу ажлаа гүйцэтгэнэ. ажлынхаа дүрэм журам буюу бие биенийхээ ажилд хийх үнэлгээ хийх гол чуадварыг тодорхойлсны дараа үүнийг хийхэд тохиромжтой. Хэрэв гурвуулаа ажиллаж байгаа бол нэг сурагч нь нөгөө хоёрынхоо үнэлэх чадварыг нь ажиглана.

Суралцагчид идэвхтэй сонсоно гэдгийг тогтоосны дараа хосоор ажиллан бие биедээ хосын фийдбэкийг суралцахуйн зорилтын хүрээнд өгөхөд дэмжлэг үзүүлэх бөгөөд ажиглагч бие биедээ өгч буй үнэлгээг үнэлж дүгнэнэ.

Шалгуур үзүүлэлт Суралцагч 1

Суралцагч 2

Нүд рүү хардаг

Санал хүсэлтийг хүлээн авч, хөгждөг

Зорилтын хүрээнд байдаг

Санал хүсэлтээ баримт нотолгоогоор баталдаг Хэрхэн сайжруулах арга замыг санал болгодог

3Загварчлах (жишиг ашиглах)

Хосоор ажиллан бие биенийхээ ажилд үнэлгээ хийх үйл явцыг үе шаттай болгоход тусална. Үүнийг удаашруулан, суралцагчидтай үйл явцын дагуу ярилцахад тэд үүнийг илүү сайн хийдэг болдог.

Суралцагчид хосын үнэлгээнд фийдбак хийж буй хэсгийг үзэж, юу нь үүнийг зөв болгож байгааг тодорхойлно.

4 Видео Нуугдах газар үгүй! Суралцагчид тэдний танилцуулгыг үзэж хамгийн үр дүнтэй хэсгүүдийг тодорхйолно.

Гүйцэтгэлийн даалгавар

Стратеги Гол үр дүн Хичээлийн аль хэсэгт хэрэглэж болох тухай тэмдэглэл ба жишээ

1Суралцагчийн удирдсан дүгнэлт

Тухайн сурагчид яг юу ойлгосон эсвэл сурсаныг багш үнэлэх боломжтой.

Эдгээрийг нарийн төлөвлөх хэрэгтэй ба зөвхөн хичээлийн төгсгөлд бус бусад хэсэгт ч хийж болно.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 39/51

Page 41: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

2 Форум театр

Энэхүү стратеги нь туршилтыг аюулгүй, хөгжилтэй орчинд хийх боломжийг олгодог.

Сайжруулах саналуудыг шүүмжилж бус харин хувилбар мэтээр өгдөг.

Хичээл дээр, суралцагчид өөр өөр үйл явдалд өөр өөр хариу үйлдлийг судалдаг – тухайн хэсгийн төгсгөлд тэд хамгийн үр дүнтэй арга дээр тогтдог ба загварчилж үзүүлсэнийг үзсэний дараа бүгд хосоороо дүрд тоглох байдлаар хийж үздэг.

5.1.3 Багшийн үнэлгээний даалгавар

Суралцагчийн ажил

Стратеги Гол үр дүн Хичээлийн аль хэсэгт хэрэглэж болох тухай тэмдэглэл ба жишээ

1 3 x нэгтгэн дүгнэх

Бичих хэмжээнээс хамаарч нэгтгэн дүгнэлт өөр өөр зорилгыг агуулна.

Суралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог юм.

Суралцагчид гурван өөр дүгнэлт бичнэ; нэг нь 10-15 үгтэй, нөгөөх нь 30-50 үгтэй, сүүлчийх нь 75-100 үгтэй. Тэд нөгөө сурагчийн эсвэл багшийн загварын дагуу дүгнэлтээ харьцуулж, эсрэгцүүлж болно.

2 Ил захидал бичих

Суралцагчдад ил захидлын хэмжээнд бичих хэмээн хэмжээг нь хязгаарлахад тэд хамгийн чухал гэсэн зүйлийг бөгөөд эдгээрээс тэд юунд суралцсаныг харах боломжтой.

Суралцагчид нэг түүхэн хүнээс нөгөө түүхэн хүн рүү нэгэн түүхэн үйл явдлыг дүрслэн ил захидал бичнэ. Багш суралцагчдаас хосын болон өөрийн ажлыг үнэлэх амжилтын шалгуур гаргахыг хүсч болно.

3 3 зүйл Суралцагчдад бэрхшээлтэй төвөгтэй

байсан асуудлыг харуулах ба фийдбэк авах боломжийг олгодог.

Бусад суралцагчдад тухайн сэдвийн хүрээнд хэцүү байсан гэж гэж үзсэн 3 зүйлийг жагсааж бичнэ.

4 Хурааж аваад тараах

Суралцагчид хариулт засах талаар чадвар эзэмших бөгөөд тухайн сэдвийн талаар илүү мэдлэг, ойлголттой болдог.

Суралцагчдаас асуулт асууж, тэднийг нэрээ бичилгүйгээр дэвтрийн цаасанд хариулахыг хүс. Суралцагчид цааснуудаа багшид хураалгана. Багш хариулт бүхий цааснуудыг хольж, суралцагчдад өгнө. Суралцагчид хэний ажлыг авсанаа мэдэх ёсгүй. Дараа нь багш хэдэн асуулт тавьж суралцагчид хэр зөв хариулсаныг албан бус санал хураалтаар хариулт авна.

5 Төсөөлөх (өөрөө зураач нь болох)

Багш тодорхой зүйлийн талаар суралцагчдад асуулт тавьж ойлголтыг нь шалгах боломжтой.

Суралцагчдад зургийг нь харуулалгүйгээр өгүүллэгээс нэг нүүрийг унш. Тухайн уншсан хэсгийн талаарх өөрийн төсөөллийг зураг болгон илэрхийлэх даалгавар өгнө.

Хэлний хичээл дээр суралцагчдыг хосоор ажиллуулан, нэг сурагчид тухайн өгүүлэгийн дүрийн өмсөж буй хувцасыг

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 40/51

Page 42: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

дүрслэн цогцолбор бичих , харин нөгөө сурагчид зургийг нь зурах даалгаврыг өгнө.

6

Богино хугацааны асуулт хариултын сорилт “quiz”

Сорилтоос цуглуулсан мэдээллээ багш тадний дараагийн хичээлийг төлөвлөхөд эсвэл суралцагчдад фийдбак өгөхөд ашиглаж болно.

Суралцагчдад нэг бол багш эсвэл тэд засах асуулт сорилт өгнө. Өөр өөр суралцагчдад нэг сэдвийн хүрээнд өөр өөр сорих асуултууд өгч болно (ялгаатай байдлаар заах). Нэг сорилт нь дөрвөн сонголттой хариулттай байж болох ба харин нөгөөх нь зөвхөн хоёр сонголттой байж болно.

7 Миний хамгийн дуртай ‘үгүй’

Сурагчдын ойлголт ухагдахууны талаарх ойлголтыг шалгахын тулд буруу хариултын учир шалтгааныг үнэлэх боломжийг багшид өгдөг.

Суралцагчдад нэг юмуу хоёр халаалтын асуудал/даалгавар өгнө. Суралцагчдад индекс карт тарааж өгнө. Индекс картуудыг тийм/үгүйгээр нь багцалж тавь. Суралцагчид тэдний хамгийн дуртай үгүй хариултыг сонгож ангиараа түүнд дүн шинжилгээ хийнэ.

8 Жижиг цагаан самбарууд

Хичээлийн дараагийн хэсгийг өөрчлөн тохируулахын тулд сурагчдын ойлголтын талаар маш бага хугацаанд фийдбак авах боломжийг олгодог.

Суралцагч бүр эсвэл баг бүр жижиг цагаан самбартай байна. Тэд асуудал/даалгавар дээр ажилласны дараа хариултаа самбарт бичиж, багшдаа эсвэл бусад сурагчдад үзүүлнэ. Мөн багш ангийн дундуур явж суралцагчдын ажилтай танилцаж болно.

Технологи

Стратеги Гол үр дүн Хичээлийн аль хэсэгт хэрэглэж болох тухай тэмдэглэл ба жишээ

1Онлайн хариулт (ж.нь: Google форум)

Сурагчид хичээлдээ ердийнх шиг ангид биш цахим байдлаар оролцдог.

Багшид төлөвлөгөөг үргэлжлүүлэх зорилгоор суралцагчдын ойлголтыг шалгах арга болдог.

"Хичээлийн талаарх санал хүсэлт/асуулт/зөвлөмж?"

2

Хүйтэн-санамсаргүй байдлаар сурагчдыг сонгож асуулт асуух

Багш цөөн хэдэн сурагчийг биш нийт сурагчдын ойлголтыг шалгахын тулд тохиолдлоор хэд хэдэн сурагчийг сонгож асуух боломжийг олгоно.

Багш нийт сурагчдад асуулт тавьж, тэдэнд хоорондоо хэлэлцэж ярилцах хугацаа өгнө. Түүврээр хэд хэдэн сурагчийг сонгож хариулт авна. Энэ нь бүх суралцагчдад, идэвх муутай суралцагчдыг хамруулах боломжийг өгдөг.

3 Дундын файл Суралцагчдад алдаагаа засах ба Суралцагчдад дундын файл бичиж оруулах даалгаврыг өгнө.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 41/51

Page 43: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

(ж.нь Google docs)

фийдбак-т даруй хариулах боломжийг олгоно.

Сурагчид бусад сурагчдадаа бүтээлч фийдбак өгөхөд нь тусална.

Сурагчдыг бичиж байх зуур багш эсвэл нөгөө сурагч бичиж буй зүйлийг ажиглаж, шууд фийдбак өгнө. Ингэхдээ “яанаа чи алдаа хийчихлээ" гэх шүүмжилсэн зүйл хэлэх биш, харин "энэ сонирхолтой юм, энийг чи яагаад нэмэх болсон бэ?" гэх зэрэг фийдбак өгнө.

4 Дижитал үйсэн самбар

Багшид дараагийн хичээлд нь хэрэг болох фийдбакийг суралцагчдаас авахад нь тусалдаг.

Суралцагчид хамтран дижитал үйсэн самбарт хичээлийн төгсгөлд төрсөн бодол, санаа, асуулт, эсвэл санал хүсэлтээ тавих боломжтой.

5

Сурах үйл ажиллагааг үнэлэх фото зураг

Багш суралцахуйн үйл явцын талаарх суралцагчдын ойлголтыг шалгах боломжтой.

Үйл явцыг илэрхийлэх хоёр эсвэл гурван фото зураг сонгоно. Суралцагчдаар зураг бүрийн доор тайлбар, товч дүгнэлтийг бичнэ.

6 Видео хийх

Багш суралцагчдын бүтээлийг үзэж, тэд юуг тайлбарлаж чадаж байна, юуг орхигдуулсан байна, юуны талаар буруу ойлголттой байгааг харна.

Суралцагчид богино видео эсвэл дэлгэцийн дүр бүтээж үндэслэлээ тайлбарлана.

Багшийн фийдбак

Стратеги Гол үр дүн Хичээлийн аль хэсэгт хэрэглэж болох тухай тэмдэглэл ба жишээ

1 Таамаглал

Үүний тусламжтайгаар багш суралцагчийн таамаглах чадварыг хөгжүүлэх мөн тухайн нэг ажлын талаарх ойлголтыг шалгах боломжтой. ад нь хэрэг болдог.

Туршилтын талаар таамаглал дэвшүүлэх эсвэл ангидаа гүйцэтгэх харуулах, учир шалтгааныг тайлбарлах даалгаврыг сурагчдад өгнө. Туршилтыг хийж, гүйцэтгэж үзүүлсний дараа таамаглал яагаад зөв/буруу болсон талаар хэлэлцэнэ.

2 Санал хүсэлт

Суралцагчдад тавьсан суралцахуйн зорилтыг хангахад нь туслах зорилгоор багш сурагчдад бүтээлч фийдбакийг өгөх боломжийг олгодог.

Багш суралцагчдад ажлаа хэрхэн сайжруулж болохыг харахад нь туслах эсвэл тэдний хийсэн ямар зүйл нь үнэхээр сайн болсон тухай тайлбартай санал хүсэлтийг дэвтэр дээр нь бичнэ.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 42/51

Page 44: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Асуулт асуух

Стратеги Гол үр дүн Хичээлийн аль хэсэгт хэрэглэж болох тухай тэмдэглэл ба жишээ

1 Байж болох

Асуулт асуухдаа суралцагчдад илүү бодох болон өөр хариултуудыг судлах боломж өгөх зорилгоор ‘байж болох’ гэсэн үгийг асуултандаа оруулна.

Дараах асуултуудыг харьцуулна:Ардчилалын утга нь юу вэ? Ардчилалын утга нь юу байж болох вэ?

Эхний асуултын тухайд багш хариултыг нь мэдэж байгаа бол хоёр дахь асуултын хувьд илүү нээлттэй хариулт өгөх боломжтой асуулт байна.

2 Хүлээх цаг

Хүлээх цаг нь суралцагчдад хариултаа бодож, хэлэх хугацаа өгөхийг хэлж байна. Түүнчлэн ангид буй хүн бүр ижил хурдтай эсвэл яг ижил боддоггүй – хүлээх цаг нь суралцагчдад бодлоо хөгжүүлэх мөн асуусан зүйлийн талаар судлах боломж өгдөг.

2 төрлийн хүлээх цаг байна. Эхнийх нь багш ярьсныхаа дараа суралцагчдыг хариулт өгтөл хүлээдэг. Нөгөө нь сурагч хариултаа хэлж дууссаны дараа багш хариулт хэлэхийнхээ өмнө хүлээнэ. Энэ нь сурагчдад хариултаа бодож боловсруулах эсвэл үргэлжлүүлэн хариулт хэлэх буюу өөр нэг сурагчид хариулт хэлэх хугацааг өгдөг.

3 Нээлттэй ба хаалттай асуулт

Хаалттай асуултууд хэрэгтэй боловч нээлттэй асуултын адил хийсвэрлэн бодох чадвараа ашиглах, ярих урам зоригийг өгөх, гүнзгийрүүлэн сайн ойлгох боломжийг олгодоггүй. Нээлттэй асуултууд сурах үйл ажиллагааг сайжруулдаг.

Жишээ нь:‘Чи өчигдөр орой гарсан уу?’ (хаалттай) ‘Өчигдөр хичээл тарсны дараа чи юу хийсэн бэ?’ (нээлттэй)

4

Санаагаа тодорхой илэрхийлэх дараа нь хариулах

Суралцагчдад хариулахаасаа өмнө санаагаа тодорхой илэрхийлэх боломж олгодог.

Суралцагчдад ямарваа нэгэн хариулт хэлэхээсээ өмнө 30 секунд чимээгүй бодох хугацаа өгнө.

Эхлээд хос хосоороо 2-3 минутын хугацаанд оюуны шуурга хийнэ.

Хариулахаасаа өмнө зарим санаагаа бич. Эхлээд хөрш сурагчтайгаа хэлэлцэнэ.

5 Ойх Ойлголтыг нэмэгдүүлэх мөн суралцагчдаар ташаа ойлголтоос илүү сайн үндэслэл гаргуулах зорилгоор нийт сурагчдад асуулт тавьж, санамсаргүй

Жишээ:“Тулгаа, чи Сараагийн хариултын талаар юу гэж бодож байна?”“Сараа, чи Болдыг хариултыг хэрхэн дэлгэрүүлэх вэ?”“Болдоо, бид нарын сонссон бүх зүйлийг чи хэрхэн нэг

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 43/51

Page 45: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

байдлаар сурагч сонгон хариулт авна. хариултанд нэгтгэж оруулах байсан бэ?”

6 Сайн асуултын үндэс

Суралцагчдыг тухайн сэдвийн талаар илүү гүнзгий бодуулна.

Яагаад …ингэдэг вэ? Хэрэв…ингэсэн бол? Чи хэрхэн…ингэх байсан бэ? Чи …тайлбарлана уу? Юу болж магадгүй вэ…?

7 Асуултыг тонгоруулах

Баримтыг эргэн санах асуулт асуухын оронд илүү тодорхой учир шалтгааныг гаргаж ирэхийн тулд асуултыг тонгоруулж асууна.

Жишээ нь: Франц ардчилсан улс мөн үү?’-г ийм болгоно ‘Олс орон ардчилсан байна гэдэг ямар утгыг илэрхийлдэг вэ?’

8 Цэцэглэж буй асуулт

Багш сурагчдын мэдлэг, ойлголтыг сорьсон асуултаас давсан асуултыг асууна. Ингэснээр сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ.

Блүүмийн танин мэдэхүйн ай дах шинэчилсэн таксономи: эргэн санах, ойлгох, хэрэглэх, дүн шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бүтээх.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 44/51

Page 46: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

6 Хавсралт

6.1 Хавсралт 1: Явцын үнэлгээг ашиглаж буй жишээ

2-р ангийн математикийн хичээлийн жишээг дор оруулав. Энэхүү жишээнд явцын үнэлгээний гурван алхмыг хэрхэн хэрэглэснийг харуулсан байгаа (3.1-р бүлэг). Багш суралцагчдын ажлаас баримт нотолгоог ашиглан суралцагч бүрт тохирсон ялгаатай даалгаврыг төлөвлөнө.

‘‘Тэд хаашаа явж байна вэ’ бол явцын үнэлгээний 1-р үе шат юм. Үүнд суралцахуйн зорилт болон амжилтын шалгуурын талаар мэдээлэл оруулсан. Доорх жишээний хувьд:

Суралцахуйн зорилт Суралцагчид өөрчлөлтийг судлах ба тоон өөрчлөлтийг дүрсэлнэ. Жишээ нь нэг жилийн настай алтан зул цэцгүүдийн уртыг олох.

ДаалгаварӨнгөрсөн хавар Гэрлээ багш сургуулийнхаа цэцэрлэгт хэдэн алтанзул цэцэг суулгажээ. Алтанзул цэцгүүд ургаж эхлэнгүүт суралцагчид долоо хоног бүр өсөлтийг нь хэмжих зорилгоор тус бүр нэг алтан зул цэцэг сонгон авав. Суралцагчид алтанзул цэцгүүдийг эхний долоо хоногт хэмжихэд 2 cм ургасан байв. Хоёр дах долоо хоног гэхэд алтанзул цэцгүүд 4 cм өндөр болсон байсан ба гурав дах долоо хоногт тэд 6 cм ургасан байлаа. Алтанзул цэцгүүд хэзээ 12 cм өндөртэй болох вэ?

Амжилтын шалгуурХэрэв би дараах зүйлийг хийж чадвал ажилттай байна гэсэн үг:

- Би алтан зул цэцгүүдийг хэзээ 12 cм өндөртэй болохыг бодож чадна.

- Би хариултаа хэрхэн бодож олсоныгоо тодорхой харуулж чадна.

Суралцагчийн ажлын жишээ

Энд А, Б, В гурван суралцагчийн ажлын жишээг орууллаа. Ажил тус бүр дээр багш энэхүү ажлыг ‘тэд хаана байна вэ’ (үе шат 2) мөн ‘хэрхэн урагшаа явах вэ’ (үе шат 3) гэдгийг шийдэхэд хэрхэн ашиглаж болох талаар санал хүсэлт бичсэн.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас 45/51

Page 47: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Суралцагч A:

Тэд хаана байна вэ: Энэ суралцагч энэхүү бодлогыг яаж хийхээ ойлгоогүй байна. Тэд математикийн тэмдэглэгээ эсвэл нотолгоо ашиглалгүйгээр агуулга (алтан зул цэцэг)-д анхаарсан байна.

Хэрхэн урагшаа явах вэ: Энэ сурагчид дэмжлэг хэрэгтэй байна. Тэдэнд математикийн дараалаллыг илрүүлэх шаардлагатай хэд хэдэн даалгавар өгч болно. Тэднийг бөглөх хүснэгт мөн тоолох эсвэл хэмжих бодит юмс өгөх байдлаар дэмжиж болох юм.

Суралцагч Б

Тэд хаана байна вэ: Энэ суралцагч алтан зул цэцгийн өсөлтийн зүй тогтлыг илрүүлсэн ба дарааллыг бичсэн байна. Гэвч хариулт гарах үед суралцагч алдаа гаргасан байна. Жишээ нь 12 дах долоо хоногийн оронд тэр 12 см-ыг олохтой андуурсан байна. Магадгүй суралцагч загвараас зөв хариултыг олж чадахгүй байсан байх.

Хэрхэн цааш явах вэ: Энэ суралцагчид илүү дадлага ажил хийх хэрэгтэй байна. Яагаад хариулт нь буруу байгаа талаар илүү фийдбак өгөх хэрэгтэй. Тэдэнд хүндрэлийн түвшин нь ижил боловч дадлага хийлгэх өөр бодлогууд өгөх хэрэгтэй. Магадгүй загвар хүснэгт харуулаад бодолтоо илүү тодорхой харуулахад нь тусалж болох юм.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас46/51

Page 48: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Суралцагч В

Тэд хаана байна вэ: Энэ сурагч алтан зул цэцгийн өсөлтийн зүй тогтлыг илрүүлсэн ба цувралыг бичсэн байна. Тэд бодолтоо тодорхой харуулсан ба зөв хариултыг гаргасан байна.

Хэрхэн урагшаа явах вэ: Энэ суралцагч илүү сорилтод бэлэн байна. Тэдэнд хийж үзэх илүү хүнд жишээнүүд өгөх хэрэгтэй, ж. нь тэдэнд гурваар эвсэл дөрвөөр тоолуулахыг шаардсан бодлогуудыг өгч бодуулах.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас47/51

cm

In 6 weeks it became 12cm.

Page 49: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Хавсралт 2: Явцын үнэлгээг тусгаж оруулсан хичээлийн төлөвлөгөөний загварууд

Хичээл: Сургууль:Өдөр: Багшийн нэр:АНГИ: Ирц: Тасалсан:Суралцахуйн зорилт:

Шинэ үг, нэр томъео

Өмнөх мэдлэг:Сурагчид ямар мэдлэгтэй вэ? Эсвэл энэхүү хичээлийг ойлгохын тулд ямар мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай вэ?

Төлөвлөгөө

Эхлэл – Сурагчдийг тухайн сэдэвийн хүрээнд сэтгэн бодож эхлүүлэх. Хариултуудыг хэрхэн цуглуулах тухай бичих

Дунд хэсэг Сэдэв: Амжилтын шалгуур үзүүлэлт:

ТанилцуулгаСуралцахуйн/хичээлийн орчин/нөхцөл бүрдүүлэхЗорилтуудыг хуваалцахХүлээлт үүсгэх

Явцын үнэлгээ –Сурагчид юу мэдэж байгаа вэ? Жишээлбэл: оюуны зураглал хийх, асуулт тавих.

Өмнөх мэдлэгийг хэрхэн шалгах вэ?

Тайлбар– шинэ материалыг танилцуулах

ХугацааШинэ материалыг хэрхэн танилцуулах вэ?Сурагчид дэвтэртээ юм бичих шаардлагатай юу?Багш тайлбар хийх үү? Жишээ өгөх үү?Буруу ойлголтыг хэрхэн эсэргүүцэх/буруу гэдэгийг ойлгуулах вэ?

Явцын үнэлгээ – Ойлголтыг шалгах! Жишээлбэл: асуулт өдөөх , ABCD асуултууд гэх мэт

Хугацаа Тайлбарласан материалын ойлголтыг хэрхэн үнэлэх вэ?

Сурагчдын үйл ажиллагаа– ялгаатай даалгаварГол үйл ажиллагааны үеэр сурагчид:

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас48/51

Page 50: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Хугацаа

Хичээлийн зорилттой холбоотой чадвар, мэдлэгийг өгч байгаа эсэхТехникийг дадлагжуулахБайгаа мэдлэг, чадварыг хэрэглэхОйлголтыг судалж үзэхАсуулдыг шийдвэрлэх

Явцын үнэлгээ – Ойлголтыг шалгах! Жишээлбэл: асуулт өдөөх , ABCD асуултууд гэх мэт

Хугацаа Сурагчдын үйл ажиллагааны ойлголтыг хэрхэн үнэлэх вэ?

Нэгдсэн дүгнэлт – амжилтын шалгуур үзүүлэлттэй дахин танилцахХугацаа Хичээлийн төгсгөл хэсэгт сурагчид дараахыг хийж болно

Сурсан зүйлээ эрэгцүүлэн бодохДараагийн хичээлийн зорилгыг тодорхойлохӨөрийн болон бусдын хийсэнд дүгнэлт хийх

Нэмэлт мэдээлэл

Ялгаатай байдал – нэмэлт дэмжлэг хэрхэн өгөх вэ? Илүү чадварлаг сурагчдыг хэрхэн

хөхиүлэн дэмжих вэ?

Хичлээл хоорондын холбоосЭрүүл мэнд, аюулгүй байдал

МХТ-ын холбоосҮнэт зүйлийн холбоос

Ялгаатай байдлыг дараах зүйлүүдээр бий болгож болно:-даалгавар-үр дүн-туслалцаа, дэмжлэг-хэрэглэх материалХичээлийн аль ч шатанд ялгаатай байдлыг хангаж болно.

Энэ хичээлийг төлөвлөхийн тулд өөр хичээлийн багш нартай зөвлөлдөх шаардлагатай юу?Даалгаварууд сурагчийн эрүүл мэнд болон аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна уу?Хичээлийн үеэр сурагчид МХТ-ын чадвараа хөгжүүлэх үү?Үнэт зүйлийн холбоосыг сайжруулах боломж байгаа эсэх?

Эрэгцүүлэн бодох ба дүгнэлт

Хичээлийн зорилтууд бодит уу? Сурагчид өнөөдөр юу сурав?

Сурах явц ямар байна? Төлөвлөсөн ялгаатай байдлыг

хангах ажил боломжийн байсан уу? Хугацаандаа багтсан уу? Ямар өөрчлөлтүүдийг төлөвлөгөөнд

оруулсан бэ. Яагаад?

Хичээлийг эрэгцүүлэн бодно уу. Хуудасын зүүн талд орших асуултуудаас холбогодохыг нь хариулна уу.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас49/51

Page 51: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Нэгтгэсэн үнэлгээХамгийн сайн болсон 2 зүйлийг нэрлэнэ уу /сургалтыг бодож хариулах/?.

1:2:Энэ хичээлийг хэрхэн сайжруулж болох вэ /сургалтыг бодож хариулах/?1:

2:

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас50/51

Page 52: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Хавсралт 3: Цаашид судалж унших материал, ном зүй

Эргэцүүлэл хийхэд тань туслах номын жагсаалт

Inside the Black Box: Raising Standards through Classroom Assessment (Paul Black and Dylan Wiliam, Kings College, London, 1998)

Assessment in Education Volume 5- Special Issue on Assessment and Classroom Learning (Carfax Publishing Ltd, 1998)

Практик зөвлөгөө бүхий номын жагсаалт

Formative Assessment in Action (Shirley Clarke, Hodder Murray, 2005)

Formative Assessment in the Secondary Classroom (Shirley Clarke, Hodder Education, 2014)

Assessment for Learning: Putting it into practice  (Paul Black, Christine Harrison, Clare Lee, Bethan Marshall and Dylan Wiliam, OUP, 2003)

Working Inside the Black Box(Paul Black, Christine Harrison, Clare Lee, Bethan Marshall and Dylan Wiliam, Kings College, London, 2002) 

Mathematics Inside the Black Box (Jeremy Hodgen and Dylan Wiliam, Nfer Nelson, 2006)

English Inside the Black Box (Bethan Marshall and Dylan Wiliam, NferNelson, 2006)

Assessment for Learning: Mark less to achieve more (Ian Smith, Learning Unlimited, 2003)

The Learning Set (Ian Smith and Eric Young, Learning Unlimited, 2003)

Science Inside the Black Box(NferNelson, 2006)

Formative Assessment for English Language Arts: A Guide for Middle and High School Teachers (Amy Benjamin, Routledge, 2008)

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас51/51

Page 53: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Хэрэгтэй цахим хуудсууд

Шотландын сурах, сургах үйл ажиллагаа: www.ltscotland.org.uk/assess/

Үнэлгээгээр дамжуулан ахиц дэвшил, амжилт гаргах нийгэмлэг: www.aaia.org.uk

Кингс коллежийн үнэлгээний баг: http://www.kcl.ac.uk/schools/sspp/education/research/projects/assess.html

Суралцахуй - хязгааргүй: www.learningunlimited.co.uk

Хойд Ирландын KS1-2 суралцахуйн төлөөх үнэлгээний удирдамж:  http://www.nicurriculum.org.uk/docs/assessment_for_learning/training/afl-guidance-ks12.pdf

Суралцахуйн төлөөх үнэлгээний хэрэглэгдэхүүн (will require you to create a free account with the TES)http://www.tes.co.uk/teaching-resource/Assessment-For-Learning-Toolkit-6020165/

Явцын үнэлгээ: Дунд ангийн сурах үйл ажиллагааг сайжруулах нь http://www.oecd.org/edu/ceri/35661078.pdf

Ахлах ангийн математикийн хичээлд явцын үнэлгээг хэрэглэх тухай http://map.mathshell.org.uk/materials/lessons.php?gradeid=24

Асуулт асуух Блуумын сайжруулсан Таксоном: http://goldenwestcollege.edu/wpmu/iec/files/2010/04/Questions-Using-Blooms-Taxonomy.pdf and http://education.illinoisstate.edu/downloads/casei/5-02-Revised%20Blooms.pdf

Миний дуртай “үгүй” хариулт ба дунд/ахлах ангийн явцын үнэлгээний стратеги: https://www.teachingchannel.org/videos/class-warm-up-routine

Өөрийн үнэлгээний 3-2-1 стратеги: http://wvde.state.wv.us/strategybank/3-2-1.html

Санамсаргүй байдлаар нэр сонгогч: http://www.classtools.net/random-name-picker/

Дижитал үйсэн самбар: http://padlet.com/

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас52/51

Page 54: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Хавсралт 4: Фийдбак өгөх хуудас /feedback хуудас/

2 од ба 1 хүсэл Сурагчийн санал Багшийн санал

Шалгуур үзүүлэлт Сурагчийн үнэлгээ

Багшийн/сурагчийн үнэлгээ

Ерөнхий саналууд

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас53/51

Page 55: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

6 Нэр томъёоны тайлбар тольСуралцахуйн үнэлгээ

Хичээлийн жилийн төгсгөлд, анги дэвших эсвэл гэрчилгээ авахад зориулан суралцагчдын сурлагын амжилтыг энэ үнэлгээгээр үнэлж, нэгтгэн дүгнэж, бичиж тэмдэглэдэг.

Ялгаатай хандах арга техник

Нэг анги дах олон янзын суралцагчдад тохируулахын тулд хичээлийг өөрчлөх практик үйл ажиллагаа. Жишээ нь: суралцагчдын хэрэгцээ, чадвар, сонирхлын дагуу болон мэдлэг, чадварын түвшинд тохируулан сургалтыг өөрчлөх.

Олж мэдэх/илрүүлэх үйл ажиллагаа

Өгөгдсөн сэдвийн хүрээнд суралцагчдын өмнөх мэдлэг, ойлголт, төсөөллийг үнэлж дүгнэхэд багшид туслах үйл ажиллагаа.

Үнэлгээ дүгнэлт

Суралцагчдын сурлагын амжилтын түвшинг тодорхой шалгуурын дагуу дүгнэж тодорхойлдог.

Фийдбак

Даалгаврыг (эсвэл даалгаврын хэсгийг) гүйцэтгэсний дараа гүйцэтгэлийнх нь талаар багш суралцагчдад мэдээлэл өгөхийг “фийдбак” гэнэ. Даалгаврын гүйцэтгэлийн чанар ба/буюу даалгаврыг гүйцэтгэхдээ ашигласан аргын талаар фийдбак өгч болно.

Явцын үнэлгээ

Суралцагчдын хэрэгцээг хангахын тулд хичээл сургалтаа өөрчлөхөд ашиглаж буй суралцахуйн үйл ажиллагаанд фийдбак өгч байгаа тохиолдолд үнэлгээг явцын гэнэ. Явцын үнэлгээ бол суралцагчдад ахиц дэвшил гаргахад, мөн тэднийг өөрийн сурах үйл ажиллагаанд хяналт тавихад нь туслах өөртөө эргэцүүлэл хийх үйл явц юм.

Гогцоо асуулт

Хичээлийг төлөвлөн бэлтгэхдээ төлөвлөгөөндөө тусган оруулсан асуултуудыг ихэвчлэн “гогцоо” асуултууд гэдэг. Үүний санаа нь багш ээлжит хичээл бүрээ төлөвлөхдөө түүнд хамгийн багадаа нэг “гогцоо” асуултыг бэлтгэдэг – энэ тусламжтайгаар багш суралцагчдын ойлголтыг шалгаж, дараа нь хичээлийн дараагийн хэсэгт юу хийхийг шийддэг.

Суралцахуйн зорилт

Багшийн төлөвлөсөн, суралцагчдын ээлжит хичээлийн дараа эсвэл хэдэн хичээлийн дараа мэддэг, ойлгодог эсвэл чаддаг болох ёстой тодорхой, бодит, хэмжигдэхүйц зорилгууд.

Суралцахуйн үр дүн

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас54/51

Page 56: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Assessments are based on learning outcomes. Суралцахуйн үр дүн гэдэг нь хичээл сургалтын явцад тухайн нэг хичээлээр суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар, ойлголт, хандлага юм. Үнэлгээг суралцахуйн үр дүнд тулгуурлан хийдэг.

Ээлжит хичээлийн төлөвлөгөө

Багшийн заах ээлжит хичээлийн дэлгэрэнгүй тодорхойлолт.

Урт хугацааны төлөвлөгөө

Урт хугацааны төлөвлөгөө нь тухайн нэг ангийн бүтэн хичээлийн жил үзэх хичээлийг өмнөх анги болон дэвшин суралцах ангийн хичээлийн агуулгуудтай уялдаа холбоотойгоор авч үзэж төлөвлөхийг хэлнэ.

Дунд хугацааны төлөвлөгөө

Зургаан долоо хоног гэх мэт тодорхой хугацаанд заагдах сэдвүүд, тэдгээрийг заах дарааллыг товч харуулсан ерөнхий төлөвлөгөө.

Нээлттэй ба хаалттай асуулт

Нэгээс илүү олон хариулт өгөх боломжтой асуултыг нээлттэй асуулт гэнэ. Хаалттай асуулт нь зөвхөн ганц зөв хариулттай байдаг. Нээлттэй болон хаалттай аль аль асуултыг нэгээс илүү олон аргаар шийдвэрлэж болдог.

Нээлттэй хариулт бүхий үйл ажиллагаа

Үр дүн эсвэл хүүхдүүд хүрэх амжилт нь өөр өөр байдаг үйл ажиллагаанууд. Эдгээр үйл ажиллагаа нь суралцагчид ямар мэдлэг, чадвар, ойлголттой байгааг багшид харуулж өгдөг. Нээлттэй хариулт бүхий даалгаврыг ихэвчлэн “хэрхэн?”, “яагаад?”, “чи надад хэлж чадах уу?”, “ямар арга замаар?” гэх мэт асуултын хүрээнд хариулт өгч гүйцэтгэдэг.

Сурган хүмүүжүүлэх зүйн аргууд

Боловсролын стратеги буюу зарчимд тулгуурлан боловсруулсан сургалтын үйл явц буюу сургах үйл ажиллагааны хэв маяг.

Нэгдсэн хэлэлцүүлэг

Ерөнхийдөө ээлжит хичээлийн эсвэл бүлэг сэдвийн төгсгөлд ангийн нийт суралцагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг.

Өмнөх суралцахуй

Өмнөх хичээлүүдэд суралцагчдын эзэмшсэн байх ёстой мэдлэг, чадвар. Багшийн дараагийн хичээлийн төлөвлөгөө хийхдээ ашигладаг, суралцачгдын өмнөх хичээлүүдэд суралцсан зүйлс.

Асуудал шийдвэрлэх

Суралцагчдад ихэвчлэн чухал ач холбогдолтой, бодит жишээнд тулгуурлан асуудал шийдвэрлэх даалгавар өгөх. Жишээ нь: сургууль хаягдлыг хэрхэн дахин ашиглаж болох арга замуудыг санал болгох гэх мэт.

Хэрэглэгдэхүүн

Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, материалууд.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас55/51

Page 57: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

Богино хугацааны төлөвлөгөө

Нэг өдрийн эсвэл нэг долоо хоногт заах хичээлүүдийн дэлгэрэнгүй төлөвлөлт.

Амжилтын шалгуурСуралцагч суралцахуйн зорилтыг хангасан эсэхийг харуулах тодорхойлолт. Уг тодорхойлолт нь тодорхой, хэмжигдэхүйц байх бөгөөд суралцагчдад ойлгомжтой хэлээр тайлбарласан байна.

Бага, дунд, ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, Эхний хувилбар Хуудас56/51

Page 58: minutes Meeting title, typeset in Arial 12 point Date … · Web viewСуралцагч болон багшид тэдний ойлголтыг шалгах нэг арга болдог

© Cambridge International Examinations 2015