lekts mb 1

33
Бичил амь судлалын шинжлэх ухааны судлах зүйл, зорилго, хөгжлийн түүх Бичил биетний ангилал, хэлбэр зүй. (бактер, вирус, мөөг, риккетси, эгэл биетэн, микоплазм, хламиди)

Upload: ariunsanaaubuns

Post on 20-Jun-2015

2.754 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: Lekts mb 1

Бичил амь судлалын шинжлэх ухааны судлах зүйл, зорилго, хөгжлийн түүх

Бичил биетний ангилал, хэлбэр зүй.(бактер, вирус, мөөг, риккетси, эгэл биетэн, микоплазм, хламиди)

Page 2: Lekts mb 1

Энгийн нүдээр хүний нүдэнд харагдахгүй бичил биетэнийг судалдаг шинжлэх ухааныг “бичил амь судлал “гэнэ.

БАС нь бичил амьтаны хэлбэр, физиологи, кинетик ангилал, бусад микро болон макро биетэй харьцах харьцааг судална.

Хэлбэр зүйн хувьд бичил биетэнүүд олон янз байдаг ба трион, вирус, бактери, нялцгай биетэн, мөөгөнцөрүүд, эгэл биетэнүүд хамрагддаг.

Эмгэг төрөгч болон нөхцөлт эмгэгтөрөгч бичилбиетний тархалт, шинж, халдварын процесс, дархлалыг судалж, халдварт өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх өвөрмөц аргуудыг боловсруулдаг.

БАС-ын ШУ-ны судлах зүйл, зорилго, хөгжлийн түүх

Page 3: Lekts mb 1

Бичил амь судлал

Page 4: Lekts mb 1

Mikros-грек-жижиг , bios-латин-амьдрал, logos – судлал

- БАС нь бичил амьтны хэлбэр, физиологи, кинетик, ангилал, бусад микро, макробиетэнтэй харьцах харьцааг судлана. Хэлбэр зүйн хувьд бичил биетнүүд нь маш олон.

- БАС нь ерөнхий, хөдөө аж ахуйн, мал эмнэлэг, техникийн, анагаах ухааны г.м ангилагдана.

Хүн төрлөхтөн бичил биетнийг эрт үеэс ахуй амьдралдаа ашиглаж байсан. (Пиво, дарс, айраг эсгэх, арьс шир боловсруулах, талх хийх)

Хүмүүс янз бүрийн өвчнүүдээр өвчилж энддэг байсан. (тарваган тахал, хижиг, цагаан цэцэг, сүрьеэ г.м)

Хүний энгийн нүдэнд харагдахгүй бичил биетнийг судлах шинжлэх ухааныг бичил амь судлал гэнэ.

Page 5: Lekts mb 1

Бичил амь судлал – Бичил харуур

Page 6: Lekts mb 1

Хамгийн анх МЭӨ үеэс эхлээд эртний эрдэмтэд халдварт өвчин үүсгэгчид нь нүдэнд үл үзэгдэх ямар нэгэн амьд зүйлс гэж тааварлаж байсан.

Антони Ван Левенгук 17-р зуунд 150-300 дахин өсгөж чадах 2 тал нь гүдгэр линзийг бүтээн борооны усны дусал, шүдний хаг, баас зэрэгт хүний нүдэнд харагдахгүй жижиг амьд биеэс байгааг нээж тэдгээрийн үндсэн хэлбэрүүдийг тодорхойлжээ.(бөөрөнхий, савхан, мушгиа)

Бичил амь судлалын түүхэн хөгжил

Page 7: Lekts mb 1

Левенгукын бактерууд

Page 8: Lekts mb 1

Бичил амь судлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн бол Луй Пастер юм.

Францын аугаа микробиологич Луй Пастер нь бичил биеэс нь зөвхөн хэлбэр дүрс төдийгүй физиологийн шинжээр ялгаатай янз бүрийн исэлдэх процесс үүсгэдгийг , халдварт өвчнийг микробууд үүсгэдэгийг баталжээ

Боом ба галзуу өвчнөөс сэргийлэх вакцин бэлтгэж, микробыг устгах ариутгалын аргыг анх удаа нэвтрүүлжээ

19-р зуун Луй Пастерын гавъяа

Page 9: Lekts mb 1

Роберт Кок

Page 10: Lekts mb 1

Хатуу тэжээлт орчинд бичил биетнийг тарьж, өсгөвөрлөх аргыг нээв

Микробыг анилин будгаар анхлан будав Микроскопын тосон тогтолцоогоор шинжлэх аргыг

нээв. Микробын фото зураг авах аргыг олов. 1888 онд сүрьеэ өвчин үүсгэгчийг олов. 1884 онд урвах тахал үүсгэгчийг нээв Богино хугацаанд бараг бүх халдварт өвчин

үүсгэгчийг олох боломж бусад эрдэмтэд олгов.

19-р зуун. Роберт Кохын нээлт

Page 11: Lekts mb 1

Халдварт өвчин үүсгэгч микроб нь зөвхөн тухайн өвчний үед байх ёстой.

Өвчин үүсгэгч микроб нь зөвхөн цэвэр өсгөвөрөөр гаргаж авсан байх ёстой.

Гаргаж авсан цэвэр өсгөвөр нь зөвхөн тухайн өвчинг үүсгэх ёстой.

Роберт Кохын - 3 дүрэм

Page 12: Lekts mb 1

К.Эбэрт ба Г.Гаффки нар- “балнадын савханцарыг” Г.Шоттмюллер -“Иж балнадын савханцарыг Т.Эшерик- “Гэдэсний савханцарыг “ Э.Клебс ба Ф.Леффлер “Сахуугийн савханцарыг” С.Китазато –”Татрангийн савханцарыг” И.И.Мечников –Дархлал судлалд “Фагоцитозын

онолыг” боловсруулжээ. (20-р зууны түүхэн ололт ,амжилт болсон )

Роберт Кохын гавьяагаар

Page 13: Lekts mb 1

Бактер судлал Вирус судлал Эрүүл ахуйн салбар Ийлдэс судлал Мөөг судлал Эгэл биетэн судлал

“Бичил амь судлал” –ын ачаар ихэнх халдварт өвчнүүд устсан гэж үздэг.

Анагаах ухааны БАС-ын салбарууд

Page 14: Lekts mb 1

Ардын хувьсгалаас хойш Зөвлөлтийн эмч нарын тусламжтайгаар манай оронд БАС –ын үндэс тавигдсан.

1929 онд УБ-д Иргэний эмнэлэгийн хажууд анхны “Бактер судлалын лаборатори” байгуулагдсан.

1932 онд УБ-д “Бактер шинжилгээний газар” байгуулагдав. (Цагаан цэцэг, гэдэсний балнад, галзуугийн вакцин үйлдвэрлэж байв.)

1942 онд МУИС-д Анагаах ухааны тэнхим байгуулагджээ.

1968 онд Эрүүл ахуй , халдвар, нян судлалын улсын институт байгуулагдав.

БАС-Манай оронд

Page 15: Lekts mb 1

1975 онд Вирус судлалын лаборатори байгуулагдав. Одоо аймаг ,хотбүрд бактерсудлалын лабораторитай

ба тэдгээрт олон арван бактер судлагч, вирус судлагч, дархлал судлагч нар ажиллаж байна.

1946 онд МУИС-ын дэргэд аспирантурын сургалт байгуулж эрдмийн зэрэгтэй мэргэжилтэн, эрдэмтэд, бичил амь судлагч нарыг бэлтгэж эхэлсэн.

Манай орон дахь БАС-ын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан , оруулж байгаа олон эрдэмтэд байгаагаас Г. Санжмятав, Г.Жамба, Ж.Алтанцэцэг, А.Хишигдорж, Тойвгоо, П.Нямдаваа, Б.Ганбаатар нарыг онцолон дурдах хэрэгтэй.

БАС-Манай оронд

Page 16: Lekts mb 1

Анх 1923 онд эрдэмтэн Д.Берги нь тухайн үед мэдэгдэж байсан 2000 гаруй микробыг ангилсан. 1980 оноос эхлэн Бактерийн ангилалын олон улсын

шинэ хуулиар Прокариотуудыг “зүйл-төрөл-язгуур-дараалал-анги“ гэсэн ангилал зүйн зэрэгт хувааж судалгаа шинжилгээнд хэрэглэж байна.

Бичил биетний ангилал

Page 17: Lekts mb 1

Шинжилж буй бичил биетнийг эхлээд хэлбэр дүрс, хөдөлгөөн, өсч үржих байдал, биохимийн шинж, хувьсч удамших онцлог зэрэг бүх үндсэн шинжүүдийг судалж, дараа нь тэдгээр үзүүлэлтээр нь дүйн тодорхойлж, бактерын тодорхойлолтын лавламж ашиглан аль зүйлд хамаарагдахыг нь тогтоодог.

Дэд зүйл байж болно. Дэд зүйлд хамаарагдах бичил биетэн нь удамшил

хувьслын ялгаатай шинжээрээ серовар, морфовар, хемовар, биовар, патовар, фаговар зэрэг олон янзаар ангилагддаг.

11-рт ямар зүйл вэ?

Page 18: Lekts mb 1

Тодорхой зүйлийн доторх хоорондоо үл ялгагдах удам зүйн хувьд нэг уг сурвалжтай бичил биетнийг -нянгийн популяци гэнэ.

Нэг зүйлд хамрагдах янз бүрийн бичил биетний өсгөвөрийг –омог, штамм гэнэ.

Тодорхой нэг бактерын өсөлт үржлийн илрэлтийг колони гэнэ.

Ялган оношлох өвөрмөц орчинд өсч үржих чадвартай бактерын колоныг цэвэр өсгөвөр гэж нэрлэдэг.

Эсийг бүтцийн ялгаатай байдлаар нь эукариот эс, прокариот эс гэж 2 ангилдаг.

Бичил биетний ангилалаас

Page 19: Lekts mb 1

Эукариот эс нь 1. Эсийн мембран нь сайн хөгжсөн 2.Оршихуунууд нь тусгаарлагдсан байна.

Прокариот эс нь 1. Цөм буюу нуклеод нь цөмийн мембрангүй, 2.Митохондри байхгүй , 3.Хлоропласт байхгүй, 4. Гольджийн аппарат байхгүй.

Эукариот эсэд мөөгөнцөр, хүн, амьтан, ургамлын эсүүд хамаарагддаг.

Прокариот эсэд бичил биетнүүд хамрагддаг.Бичил биетнүүд нь 1.Ционобактер, 2. бактери гэсэн үндсэн 2 бүлэгт хуваагддаг. 1-р бүлэгт гадаад орчинд амьдардаг эмгэг төрөгч бус бичил биетнүүд ордог.

Эукариот эс ба Прокариот эсийн ялгаа

Page 20: Lekts mb 1
Page 21: Lekts mb 1
Page 22: Lekts mb 1
Page 23: Lekts mb 1

Цианобактерууд

Page 24: Lekts mb 1

2-р бүлэгт зарим эмгэг төрөгч ба хүн амьтны бие махбодь ,гадаад орчинд амьдардаг бичил биетнүүд ордог. Бичил биетний ангилалд хос нэршлийн системийг ашигладаг ба эхний нэр нь тухайн нянгийн төрлийн нэрийг илтгэх ба Том үсгээр бичнэ. Дараагийн нэр нь зүйлийн нэр байх ба Жижиг үсгээр бичнэ. Жишээ нь: Staphylococcus aureus – Алтлаг стафилококк. S.aureus.

Бөөрөнхий, савханцар, мушгиа хэлбэртэй эсийн хатуу ханатай, хуваагдаж үрждэг, шилбүүртэй (зарим нь) , хөдөлгөөнтэй, спор үүсгэдэг (цөөхөн) прокариотуудыг бактер гэнэ.

Бактер- Bacteria-Нян-Микроб

Page 25: Lekts mb 1

Бактер нь 1. Кокк, 2.Савхан , 3. Мушгиа буюу эрэглэг гэсэн үндсэн 3 хэлбэртэй.

Бактерын үндсэн хэлбэрүүд

Page 26: Lekts mb 1
Page 27: Lekts mb 1

Микробын ертөнц

Page 28: Lekts mb 1

Риккетси - Rickettsiales . Кокк, савханцар, утаслаг хэлбэртэй. Грам сөрөг, хөдөлгөөнгүй, капсулгүй, спор үүсгэхгүй. Эсийн доторхи паразит бөгөөд ердийн тэжээлт орчинд ургадаггүй.

Хламиди: Chlamydiales . Жижиг зузаан, кокк төст хэлбэртэй, хөдөлгөөнгүй, бүрээсгүй, грам сөрөг бактер.

Микоплазм-Mollicutes-ийн анги. :мөөг хэлбэртэй, эс нь ханагүй, амьсгал, шээс бэлгийн эрхтэнд илэрэх ба янз бүрийн хэлбэртэй.

Бусад бүлгийн прокариотууд

Page 29: Lekts mb 1

Ñïèðîõåò-Spirochoetaceae-ÿçãóóðò õàìààðíа. Ýìãýã òºðºã÷ òºðºë ç¿éë íü Treponema, Borreli ,leptospira íü õîîðîíäîî á¿òöèéí îíöëîã, ìóøãèðñàí ãîãöîîíû òîî, õºäºë㺺í çýðýã øèíæ òýìäãýýð ÿëãààòàé. Óðò íü 3-20 ìêì, ºðãºííü 0.1-0.5 ìêì. Ìóøãèðñàí íàðèéí óòàñ õýëáýðòýé, Ýñ íü öèëèíäð ìàÿãèéí á¿òýöòýé. Ìåìáðàí áîëîí ýñèéí õàíàòàé, õºäºë㺺íòýé, ãóëñàõ,äàâøèõ, ýðãýõ õºäºë㺺íòýé.

Àêòèíîìèöåòû-actinomycetaceae–í ÿçãóóðò õàìààðàãäàíà. Ýìãýã òºðºã÷ ç¿éë íü Actinomycetaceae, Nocardiaceae þì. Аêòèíîìèöåò íü áàêòåðûí ýñýýñ çàð÷ìûн ÿëãààòàé. Õýëáýð íü óðò, óðãàæ áóé ìº÷ðèéí õýëáýðòýé. Эсийн хана , эс сийвэнгийн мембрантай. Үршдэг, сормуусгүй, бүрээсгүй, шилбүүргүй грам+ бактерууд.

Page 30: Lekts mb 1

Бичил биетний хэмжээ

Page 31: Lekts mb 1

Граммын аргаар будагдах байдлаар нь 2 ангилдаг.

Page 32: Lekts mb 1

Бактерууд нь дулаан тэсвэрлэлтээрээ 3 ангилагддаг.

Page 33: Lekts mb 1

Анхаарал тавьсанд баярлалаа