oc lekts 6

39
ОЙН ӨСӨЛТ, ХӨГЖИЛТ ОЙН АШИГ ШИМ. Б. Хонгорзул Лекц 6

Upload: batsaikhan-khongorzul

Post on 22-Jan-2017

141 views

Category:

Education


0 download

TRANSCRIPT

Page 1: Oc lekts 6

ОЙН ӨСӨЛТ, ХӨГЖИЛТ ОЙН АШИГ ШИМ. Б. Хонгорзул Лекц 6

Page 2: Oc lekts 6

Ойн өсөлт. Тухайн тархалтын нөхцөлд ургасан

бүх мод сөөгний өндөр бүдүүнээрээ нэмэгдэх хэмжээг о й н ө с ө л т гэж нэрлэнэ.

Хэсэг ой ба тусгайлсан моднымодлогийн жил бүрт нэмэгдэх хэмжээг хэсэг ой ба моддын өсөлт гэдэг

Page 3: Oc lekts 6
Page 4: Oc lekts 6

Өсөлтийг дараах байдлаар ангилна.

Жилийн өсөлт• Тодорхой нэг жилд модлогийн нэмэгдсэн

хэмжээг жилийн өсөлт Тухайн үеийн өсөлт• Модод буюу хэсэг ойн хэд хэдэн жилийн

хугацаанд нэмэгдсэн өсөлтийг тухайн үеийн өсөлтДундаж өсөлт

• Судалж байгаа мод буюу хэсэг ойн амьдралын хугацааны өсөлтийн арифметикийн дундаж өсөлт гэнэ.

Page 5: Oc lekts 6

Мод сөөгнүүдийи өндрийн өсөлт нь тэдгээрийн амьдралын эхний жилүүдэд харилцан адилгүй байна.

Мод, сөөгүүдийг өсөлтийн эрчмээр нь түргэн ба удаан ургацтай гэж ангилдаг.

Амьдралын эхний үеийн ургалтын зэргээр хар мод, улиангар, хус, хайлаас, нарс, гацуур, жодоо гэх мэтийн дарааллыг тогтоож болно.

Page 6: Oc lekts 6

1974 онд тус улсын ойд явуулсан судалгаагаар манай орны ойн фондын жилийн ерөнхий өсөлт 10,0

сая шоометр, үүний дотор хар модон ой 6,5 сая шоометр, нэг га дахь дундаж өсөлт 1,0 шоометр гэж тогтоогджээ.

Нэг га дахь өсөлтийн хэмжээгээр дараалуулбал улиангар 2,1 жодоо 1,8 нарс.1,5 хус, 1,4 гацуур 1,2 хуш, хар мод 1,0 улиас 0,9 шоометр байгаа юм.

Page 7: Oc lekts 6

Ой мод сөөгний үр анх унаж соёолсноос эхлээд өтөлж хөгшрөх хүртэлх хугацаанд амьдралын үеүд буюу тодорхой насны бүлгүүд ажиглагдана. Тодорхой талбайд үр соёолон цухуйц үүсгэснээс эхлээд титмийн битүүрэлт буюу ойн хэлбэршилт үүсэх хүртэлх хугацаанд мод сөөгний амьдралын эхний үе эхэлдэг.

Page 8: Oc lekts 6

Хөгжлийн эхний үе•Энэ хугацаанд мод, сөөгний амьдралын эхний 5—6 жилд

тодорхой ажиглагдана.

Хөгжлийн хоёрдугаар үе

•ойн титмийн нийлэлт бүрэн явагдаж дууссаны дараа 5—6 наснаасаа эхэлдэг.Мод бэлтгэсэн талбайд энэ үед ойн сэргэн ургалт бүрэн явагдаж дуусах ба бусад талбайд зулзаган ойгоос шургааган насанд шилжих хугацаа хамаарна.Хэрвээ нарс улиангар, хус мэтийн амьдралын ижилхэн нөхцөл шаарддаг ургамлууд нэг талбайд ургаж байгаа бол зүйл хоорондын амьдрах нөхцөлийн төлөөний өрсөлдөөн энэ үед тодорхой ажиглагдана.

Зулзаган наснаас шургааганд

шилжих үе буюу ойн хөгжлийн

гуравдугаар үе •шилмуүст ойд 21—40,навчит ойд 11—20 насанд явагдана.

Page 9: Oc lekts 6

Ой, модны хөгжилтийн 4-р үе

буюу дундаж насны үеийг •шилмүүст ойд 41—60, навчит ойд 21—30

настайд нь хамааруулдаг.

Хөгжлийн тав дахь буюу бэлтгэл

үе

•шилмүүст ой 61—80, навчит ой 31—40 насны үе хамаарна. Энэ үед 1 модны өсөлтийн эрчим удаашран тогтворжиж, хэлбэршилт, үр жимс өгөх нь идэвхждэг байна;

Зургадугаар буюу ой, модны болц

гүйцэх үе •шилмүүс ой 81—100, навчит ой 41—50 настай байхад тохиолдоно,

Page 10: Oc lekts 6

Энэ үеийн дараа ой модны хөгшрөх үе

•Энэ үед модны өсөлт мэдэгдэхүйцээр буурах ба үр жимс өгөлтийн эрчим зарим талаар багасдаг байна.

Ой, модны өсөлт хөгжилтийн

хамгийн төгсгөлийн буюу

өтөлж унах үе

•шилмүүст ойд 160—200, навчит ойд 80—100 настайд эхэлнэ. Энэ үед модны өсөлт, үр жимс,. өгөлт зогсон, иш, мөчир, титэм, үндэс холтос нь хортон шавьж, мөөгөн өвчинд гэмтэж нэрвэгдэх нь хялбар болдог. Мөн энэ үед хүчтэй салхи, цасан шамарганы нөлөөнд модод хялбархан нэрвэгдэх ба бусад шалтгаануудын улмаар үхэж сөнөж эхэлнэ. Ингэж үхэж сөнөж байгаа үндсэн ойн оронд ямар нэгэн замаар шинэ өсвөрийн ургац бий болох замаар ой солигдох үзэгдэл байгальд тасралтгүй явагддаг.

Page 11: Oc lekts 6

ОЙН АШИГ ШИМ

Page 12: Oc lekts 6
Page 13: Oc lekts 6

Ойн ашиг шим. Ойн үндсэн баялаг

Үйлдвэрийн зориулалттай модон материал бэлтгэх

Түлээ түлшний мод бэлтгэх Дагалт баялаг

Ойн зэрлэг жимс, жимгэнийг түүж боловсруулах арга

Эмийн ургамал түүж бэлтгэх Мөөг түүж бэлтгэх

Page 14: Oc lekts 6

Дагалт баялаг Ойн зэрлэг жимс, жимгэнийг түүж

боловсруулах арга Эмийн ургамал түүж бэлтгэх Мөөг түүж бэлтгэх

Page 30: Oc lekts 6
Page 31: Oc lekts 6
Page 32: Oc lekts 6

Мөөг Монгол оронд 28 овгийн 136 төрлийн 375 зүйл мөөг

ургадаг. Шинэхэн мөөг нь ус(84-92%), уураг (2-3%), тос (0.4-1.7%), нүүрс ус (эслэг 0.7-2.5%) болон тос ба усандуусдаг аминдэм, тосны ханаагүй хүчил, фосфор, кали, кальц, төмөр, зэс, хром, цайр,иод, марганец агуулсан байгалийн бүтээгдэхүүн юм. Харин хатаасан мөөгөнд 20-30%орчим уураг агуулагдах учир хэмжээний хувьд махнаас дутуугүй уургийн эх үүсвэрболно. Мөөгийг хүнсэнд төдийгүй эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Мөөг нь цусан дахьтосны хэмжээг багасгах, даралт болон халуун бууруулах, үрэвсэл болон хавдрын эсрэгүйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг.

Page 33: Oc lekts 6

Мөөг түүж бэлтгэх Ургац ихтэй жилд га тутмаас 100кг

хүртэл мөөг түүж болно. Манай оронд хар мөөг, цагаан мөөг, сархиаг мөөг, улаан мөөг, хүрэн мөөг, амтат сархиаг зэрэг 10 гаруй зүйл мөөгийг түүж ашиглах өргөн боломжтой

Page 37: Oc lekts 6
Page 38: Oc lekts 6
Page 39: Oc lekts 6