lecture.2

21
Үндэсний тооцооны систем Лекц.2

Upload: tj-crew

Post on 19-Jun-2015

2.369 views

Category:

Documents


8 download

TRANSCRIPT

Page 1: Lecture.2

Үндэсний тооцооны систем

Лекц.2

Page 2: Lecture.2

• ҮТС-ийн тухай ерөнхий ойлголт• ҮНБ-ийг тооцох аргууд• ҮТС-ийн бусад үзүүлэлтүүд• ҮТС-ийн тухай ерөнхий ойлголт

• Үндэсний тооцооны систем гэдэг нь нэг талаас эдийн засгийн нөөцүүдийг, нөгөө талаас тэдгээрийн ашиглалтыг тус тус харуулсан хоорондоо харилцан хамаарал бүхий статистикийн цогц үзүүлэлтүүд юм. ҮТС-ийн зорилго нь нөхөн үйлдвэрлэлийн бүх шатанд ҮНБ(ДНБ) болон түүний бүрдэл хэсгүүдийн байдал, өөрчлөлтийн талаарх мэдээллийгг бүрдүүлэн бий болгоход оршино.

Page 3: Lecture.2

ҮТС нь үндэсний эдийн засгийг 4 секторт хуваан авч үздэг. Үүнд:

• Өрхийн аж ахуй болон төрийн бус, санхүүгийн бус пүүсүүдийг багтаасан бодит сектор

• Төрийн төсөвт байгууллагууд

• Банк санхүүгийн байгууллагуудаас бүрдсэн мөнгөний сектор

• Гадаад сектор

Page 4: Lecture.2

• Үндэсний эдиéн засаг нь төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэх, хуваарилах, солилцох, хэрэглэх үйл ажиллагаанд оролцож байгаа субъектуудын харилцан хамаарал, үйлчлэлийн илэрхийлэл болдог. Үндэсний эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнгээр төрийн макро эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг үнэлдэг. Харин нийт эдийн засгийн үйл ажиллагааны буюу нийт үйлдвэрлэлийн эцсийн үр дүнг нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр хэмждэг. Нийт үйлдвэрлэл нь эдийн засаг дахь бүх пүүсүүдийн үйл ажиллагааны үр дүн байдаг. Өөрөөр хэлбэл үндэсний үйлдвэрлэлийн үр дүнг илэрхийлсэн нийт дүүсийн үйлдвэрлэн зах зээлд нийлүүслэн бүх бүтээгдэхүүн үйлчилгээг хамруулан тооцсон бүтээгдэхүүн үйлчилгээний мөнгөн дүнг нийт бүтээгдэхүүн гэнэ.

Page 5: Lecture.2

Нийт бүтээгдэхүүнийг үндэсний ба дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн үзүүлэлтээр илэрхийлдэг.

• Тодорхой хугацаанд /нэг жилд/ бүтээгдсэн тухайн улсын нийт эцсийн бараа үйлчилгээний мөнгөн дүнг үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/ гэдэг.

• Тодорхой хугацаанд тухайн улсын нутаг дэвсгэр дээр бүтээгдсэн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний мөнгөн дүнг дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ гэдэг.

• Өөрөөр хэлбэл ҮНБ-ий тооцоонд тухайн улсад оршин суугаа тухайн улсын иргэдээс гадна гадаад улс орнуудад оршин суугаа тухйан улсын иргэдийн үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн үйлчилгээний мөнгөн дүнг оруулдаг.

Page 6: Lecture.2

Харин ДНБ нь зөвхөн тухайн улсын нутаг дэвсгэрээр хязгаарлагдах учир гадаадад суугаа тухайн улсын иргэдийн бүтээлийг оруулахгүй харин тухайн улсад суугаа гадаад иргэдийн эцсийн нийт бүтээгдэхүүн үйлчилгээг оруулан тооцдог.

• ҮНБ= ДНБ + ДО-ГО• ДО- Гадаадад суугаа тухайн улсын иргэдийн

үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний мөнгөн дүн ГО- Тухайн улсад суугаа гадаад иргэдийн үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний мөнгөн дүн

• Тухайн улсад гадаад иргэдийн нэг жилийн хугацаанд бүтээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний мөнгөн дүн, тухайн улсын иргэдийн гадаадад бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээний мөнгөн дүн тэнцсэн тохиолдолд ҮНБ ба ДНБ нь тэнцэж болно.

Page 7: Lecture.2

• Мөн хаалттай эдийн засагтай улс орны хувьд эдгээр үзүүлэлтүүд тоо хэмжээний хувьд хоорондоо тэнцүү байдаг. Дэлхийн ихэнх улс орон, ОУ-ын байгууллагуудын тооцоо, судалгаанд гол төлөв ДНБ-ий үзүүлэлтийг хэрэглэдэг.

• Эцсийн бүтээгдэхүүн гэдэгт завсрын бус харин эцсийн хэрэглээнд зориулагдсан бараа үйлчилгээний өртөг багтдаг. Ийм учир дахин борлуулах болон дахин боловсруулах зориулалттай завсрын бүтээгдэхүүний өртөг ҮНБ, ДНБ-ий тооцоонд ордоггүй. Мөн тухайн жилийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоогүй, өмнөх онуудад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлого, төр болон хувийн хэвшлийнхнээс олгосон шилижх төлбөр, үнэт цаас борлуулах ажилбар зэрэг нь тухайн жилийн ДНБ-д тооцогддоггүй.

Page 8: Lecture.2

ҮНБ-ийг тооцоолох аргууд:

• ҮНБ ба ДНБ-ийг 3 аргаар тооцдог. Үүнд:

• Зарлагын арга: Хэрэглэгчдийн хэрэглээний зардлыг нэмэх ҮНБ-ийг тооцож болно. Өөрөөр хэлбэл ҮНБ нь эцсийн хэрэглээнд зориулагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээнээс бүрддэг учир тэрээр өрх гэр, пүүс, төр, гадаадын улс орнууд гэсэн субъектуудын хэрэглээнд зарцуулагддаг. ҮНБ-ийг зардал талаас нь авч үзвэл:

Page 9: Lecture.2

– Хэрэглээний зардал: Өөрийн материаллаг болон оюуны хэрэгцээг хангахад зориулж бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахтай холбоотой хүн амын хэрэглээний зардал юм. Үүнийг С (consumer) үсгээр тэмдэглэнэ.

– Засгийн газрын зардал: Төв орон нутгийн төрийн байгууллагуудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зориулж гаргасан зардал. Үүнийг G (government) үсгээр тэмдэглэдэг.

– Хөрөнгө оруулалт: Биет капитал болон материаллаг нөөцөө нэмэгдүүлэхтэй холбогдон гаргасан хувийн ба пүүсүүдийн хөрөнгө оруудалтын зардал. Үүнийг I (investment) тэмдэглэдэг.

Page 10: Lecture.2

Цэвэр экспорт: Экспорт ба импортын зөрүү. Үүнийг Xn (net export) үсгээр тэмдэглэдэг

• ҮНБ-ийг тооцох зарлагын аргыг томъёолбол: • GNP= C + G +I + Xn• гэж бичиж болно. Энд үндэсний нийт

бүтээгдэхүүнийг GNP (gross national product) гэж тэмдэглэв.

• Орлогын арга: Бүтээгдэхүүн үйлчилгээ нь үйлдвэрлэлийн тодорхой хүчин зүйлсийн тусламжтайгаар бүтээгддэг учир хүчин зүйл тус бүр өөрийн оруулсан хувь нэмэртээ тохирсон орлогыг хүртдэг. Өөрөөр хэлбэл ажилчин хөдөлмөрлөсний хөлс авах, пүүсийн эзэн ашиг авах, газар өмчлөгч түрээсийн орлого авах гэх мэтээр орлого авдаг. Эдгээр орлогыг нэмэх замаар ҮНБ-ийг тооцож болно. Гэхдээ бодит байдалд орлогын дээрх төрлүүдээс гадна шууд бус татвар, элэгдэл хорогдлын шимтгэлийн нэмж тооцдог.

Page 11: Lecture.2

GNP=W+R+r+Pr+Э+ШБТ

W- цалин хөлсR- түрээсийн орлого буюу рентr- зээлийн хүүPr- ашигЭ- элэгдэлШБТ- шууд бус татвар

Page 12: Lecture.2

• Үйлдвэрлэлийн арга : Энэ аргаар тооцсон ҮНБ нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үйлдвэрлэгч тус бүрийн оруулсан хувь нэмрийг харуулдаг. Ийм учраас зөвхөн нэмэгдсэн өртгийн нийлбэрээр тодорхойлогддог. Нэмэгдсэн өртөг гэдэг нь тухайн үйлдвэрлэгчийн шинээр нэмж бүтээсэн өртөг юм. Үүнийг тооцохдоо бусдаас худалдан авсан түүхий эд материалын өртгийг бүтээгдэхүүний нийт өртгөөс хасч тооцно. Ингэхлээр үйлдвэрлэлийн аргаар тооцсон ҮНБ (ДНБ) нь пүүсүүдийн шинээр нэмж бүтээсэн өртгийн нийлбэртэй тэнцүү байна.

Page 13: Lecture.2

• Эдгээр 3 аргын дүн нь тэнцүү байна. Өөрөөр хэлбэл ҮНБ-ийг аль ч аргаар тооцсон эцсийн нийлбэр дүн нь тэнцүү байх ёстой. Энэ нь нийт улс орны хэмжээн дэх орлого зарлага хоорондоо дүйцэн тэнцэж байгааг харуулна. Улс орны түвшинд ҮНБ-ийг бүтээх ба хэрэглэх явцад орлого зарлагын орчил байнга явагдаж эдийн засгийн нэг хэсэг субъектуудын орлого бусад субъектуудын хувьд зарлага болж байдаг бөгөөд зардлын өсөлт нь орлогын өсөлтийг урамшуулж тэр нь эргээд зардлыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байдаг. ҮНБ-ий тооцоонд эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф ихээхэн нөлөөг үзүүлдэг.

Page 14: Lecture.2

• ҮНБ-ий үзүүлэлт нь зөвхөн тухайн авч үзэж байгаа хугацааны нийт үйлдвэрлэлийн хэмжээг илэрхийлэхэд төдийггүй цаг хугацааны янз бүрийн үеүдэд үйлдвэрлэгдсэн нийт үйлдвэрлэлийн хэмжээг хооронд нь харьцуулан үзэхэд ашиглагддаг. Ийм учраа ҮНБ-ийг оны болон зэрэгцүүлэх үнээр тооцон үзэх шаардлагатай болдог. Тухайн оны үнээр тооцсон ҮНБ-ийг нэрлэсэн ҮНБ, зэрэгцүүлэх үнээр тооцсон ҮНБ-ийг бодит ҮНБ гэдэг. Зэрэгцүүлэх үнээр тооцох ҮНБ-ий тооцоонд аль нэг оныг суурь болгон сонгон авч тэр оны үнээр илэрхийлдэг. Бодит ҮНБ-ий үзүүлэлтийг ашиглан янз бүрийн улс орнуудын амьжиргааны түвшинг хооронд нь харьцуулан үзэх боломж бүрддэг. Үүний тулд нэг хүнд ногдох ҮНБ-ийг тооцдог.

Page 15: Lecture.2

• Бодит ҮТС-ийн үзүүлэлтүүдийг тооцоход үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг харгалзан үздэг бөгөөд түүнийг хэмжихэд үнийн ерөний индексийг ашигладаг. Тухайлбал хэрэглээний үнийн индекс байна. Үүнийг тооцохдоо тодорхой тогтмол нэр төрлийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлчилгээ бүхий сагсны өртгийг харьцуулан тооцно.

ТООАМЫНХYH

YHБНЭРЛЭСЭНОНЫТУХАЙНYHБНОГДОХXYHД 1

Page 16: Lecture.2

ОРТОГСАГСНЫЙХЭРЭГЛЭЭНИОНЫСУУРЬ

ОРТОГСАГСНЫЙХЭРЭГЛЭЭНИОНЫТУХАЙНXYИ

• Нэрлэсэн болон бодит ҮНБ-ий тусламжтайгаар инфляцийг тооцох боломж бүрддэг. Нэрлэсэн ба бодит ҮНБ-ийг харьцуулах замаар тооцсон индексийг ҮНБ-ий дефлятор гэдэг.

YHББОДИТ

YHБНЭРЛЭСЭНДЕФЛЯТОРнийYHБ

Page 17: Lecture.2

ҮТС-ий бусад үзүүлэлтүүд:

• ҮНБ нь эдийн засгийн үйл ажиллагааны нэгдсэн үр дүнг үнэлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үндэсний тооцооны системийг бүрдүүлэгч бусад үзүүлэлтүүдийг тооцох суурь үзүүлэлт нь болдог. ҮТС-ийн бусад үзүүлэлтүүдэд үндэсний цэвэр бүтээгдэхүүн, хувийн орлого, хувийн цэвэр орлого орно.

Page 18: Lecture.2

Үндэсний цэвэр бүтээгдэхүүн: Үүнийг тооцохдоо ҮНБ-ээс элэгдэл хорогдлын шимтгэлийг хасна. Элэгдэл хорогдлын шимтгэл гэдэгт ҮНБ-ийг үйлдвэрлэхэд ашиглагдсан машин, тоног төхөөрөмж, барилга байгууламж зэрэг биет капиталын биет элэгдлийн өртөг юм.

• ҮЦБ=ҮНБ – Э• Э- элэгдэл• ҮНБ-ээс элэгдэл хорогдлыг хасч тооцож байгаа нь

тухайн авч үзэж байгаа хугацаанд бүтээгдээд бодитойгоор хэрэглэгдэхэд бэлэн байгаа нийт үйлдвэрлэлийн хэмжээг тооцох боломжтой болгодог.

Page 19: Lecture.2

Үндэсний орлого: Хүний хэрэгцээгээ хангах үйл явцыг хэрэглээ гэдэг. Харин хэрэглэхийн тулд орлого олох учиртай. Үйлдвэрлэгдсэн ҮНБ борлогдсоныхоо дараа цалин, ашиги, рент, зээлийн хүүгийн хэлбэрээр хүмүүсийн гарт орлого болон очдог. Энэ орлогоосоо хуулиар тогтоосон хэмжээний татварыг төлнө. Энэ нь нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвар, онцгой албан татвар зэрэг шууд бус татвар юм. Мөн үндэсний орлогыг ҮЦБ-ээс тооцож байгаа учир гадаадынхны олсон орлогыг мөн хасч тооцох шаардлагатай.

• ҮО= ҮЦБ – ШБТ – Г• Г- Гадаадынхны олсон орлого• Эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн

бүр үндэсний орлогыг бүтээхэд хувь нэмэр оруулдаг.

Page 20: Lecture.2

Хувийн орлого: Үндэсний орлогоос пүүсийн хуваарилагдаагүй ашиг, пүүсийн ашгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус хасаад төрөөс өрх гэрүүдэд олгож байгаа шилжих төлбөрийг нэмэх замаар хувийн орлогыг тооцно. Хувийн орлого нь татвар төлөхөөс өмнөх үеийн иргэдийн орлогыг тодорхойлдог.

• ХО= ҮО-ХА-АТ-НДШ-Ш• ХА- хуваарилагдаагүй ашиг• АТ- пүүсийн ашгийн татвар• НДШ- нийгмийн даатгалын шимтгэл• Ш- төрөөс өрх гэрүүдэд олгож буй тэтгэвэр тэтгэмж

зэрэг шилжих төлбөр

Page 21: Lecture.2

Хувийн цэвэр орлого: Татвар төлсний дараа хувь хүний гар дээр үлдэж байгаа орлогыг хувийн цэвэр орлого гэдэг.

• ХЦО=ХО-Т

• Т- хувийн орлогын татвар

• Хувийн цэвэр орлогыг гар дээр үлдэх орлого, мэдэж зарцуулах орлого гэх мэтээр нэрлэдэг. Хувийн цэвэр орлогоороо хувь хүн өдөртутмын хэрэгцээт зүйлс, удаан эдэлгээтэй бараа таваар болон төрөл бүрийн үйлчилгээг худалдан аваад илүү гарвал хадгаламж бүрдүүлдэг.