hort hawdar

31
Хорт хавдар www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 22-Oct-2014

408 views

Category:

Documents


0 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: Hort Hawdar

Хорт хавдар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Hort Hawdar

Хучаас эдийн хорт хавдар

Хучаас эдээс тогтсон хорт хавдарыг

өмөн гэнэ. Хорт хавдрууд дотроос

хамгийн элбэг тохиолдоно. Өмөнгийн

онцлог нь хурдан явцтай, үсэрхийлж

дахин гардаг, эхлэлт нь тодорхой биш,

хордлого ихтэй гэх мэт хорт хавдрын

бүхий л шинжийг агуулсан байдаг.

Эрхтний тархилаг хэлбэрийн өмөн

хамгийн хоруу явцтай. Эсийн

шинжилгээнд өмөнгийн эсийн хэмжээ

жижиг, ихэвчлэн эрхтний хальслаг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Hort Hawdar

давхаргаас гарсан байдаг. Холбох эд багатай учир хавдар нялцганасан тархилаг байдалтай байдаг. Өмөнгийн хавдрын эсэнд холбох эд их байх тусам хатуу хавдар байдаг. Хэрвээ хавдар хавтгай хучаас эдээс гарсан бол хавтгай эсийн өмөн гэнэ. Бортгон булчирхайнаас ургасан өмөнг /аденокарцинома/ гэнэ. Хөндий эрхтний өмөн салслаг бүрхүүлээс хөндий уруу ургаж болно. Салслаг давхаргаас булчинлаг давхар уруу хавдар ургаж болно. Бүх эрхтэн хучаас эдээс тогтох учир өмөнгөөр бүх эрхтэн өвчлөх бөгөөд ихэвчлэн ходоод,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Hort Hawdar

бүдүүн гэдэс, умай, хөх, уушиг өвчилнө. Өмөн хавдар цус, тунгалагийн урсгалаар ойр орчны болон холын эрхтэнд үсэрхийлнэ. Өмөн хавдрын клиник явц, шинж тэмдгийн илрэл нь үүсээд хэр зэрэг удсан, ямар эрхтэнд байрласан, аль үе шатандаа байгаа зэргээс хамаарна. Хөндий эрхтний өмөнг клиник явцаар нь 4 үе шат болгон хуваана.

I үе: Эхлээд хучаас эд үржиж томорч тэр хэсгийн холбох эдийн бүрхүүлийг задалж, өмөн эсийн бөөгнөрөл бий болно. Энэ үед хавдрын хэмжээ жижигхэн, хөдөлгөөнгүй эрхтний зөвхөн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Hort Hawdar

салслаг давхаргыг хамарсан байх бөгөөд ямар нэг шаналгаа илрэхгүй. Ийм өвчтөн өвчилж байгаагаа мэдэхгүйгээс эмнэлэгт ирж үзүүлдэггүй.

II үе: Өмөн хавдар томорч, байрласан эрхтнийхээ салслаг давхраас булчинлаг давхаргыг хамарч талбайн хэмжээ нь ихсэж тухайн эрхтний хэвийн үйл ажиллагаа өөрчлөгдөнө. Тэр орчны тунгалагийн булчирхайд үсэрхийлэл өгнө. Энэ үеэс тухайн эрхтэн гэмтэж шаналгаа бий болж, клиникийн шинжүүд бага багаар аажим илэрч эхэлнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Hort Hawdar

III үе: Өмөн хавдар тухайн эрхтний бүх давхаргыг хамарч хажуугийн эрхтэнд нөлөөлж, эргэн тойрон наалдан хөдөлгөөнгүй болсон, холын болон орчны тунгалагийн булчирхайд үсэрхийлнэ. Үүнээс шалтгаалж булчирхай томорно. Өвчтөний биеийн байдал нилээд тамирдангуй, муудаж эхэлнэ.

IV үе: Өмөн хавдар үхжиж задарна. Үүнээс болж цус алдалт ил, далд аль нэг хэлбэрээр явагдаж, өвчтөний биеийн байдлыг улам доройтуулж, цус багадна. Алс холын эрхтэнд үсэрхийлснээс ихэнх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Hort Hawdar

эрхтний үйл ажиллагаа алдагдана. Өмөн хавдрын үргэлжлэх хугацаа эрхтэн бүрд өөр өөр байдаг. Ж нь:элэгний өмөн 4-6 сар, ходоодны өмөн 1-1,5жил, бүдүүн гэдэсний өмөн 2-2,5 жил, арьсны өмөн 2-3 жил гэх мэт.

Эмчилгээ: Өмөн хавдрыг аль болох эрт илрүүлж, төгс эмчлэх тутам тавилан сайн байдаг. Мэс засал, рентген туяа, химийн эмчилгээнүүдийг хавсран эмчилнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Hort Hawdar

Холбох эдийн хорт хавдар

Холбох эдээс тогтсон хорт хавдрыг саркома

гэнэ. Өмөн хавдрыг бодвол цөөн тохиолдох

бөгөөд хурдан явцтай, үсэрхийлэл өгдөг,

хагалгаа хийж авсны дараа дахин гардаг.

Нэвчдэс байдлаар овойж томорно. Зах,

ирмэг нь тодорхой биш, хөдөлгөөнгүй,

голдуу талбайн хэмжээ ихтэй байдаг.

Ялангуяа уушгинд их үсэрхийлнэ. Саркомыг

зүсээд үзэхэд загасны мах шиг байдаг. Яс,

булчингаас гаралтай саркома элбэг байдаг.

Ихэвчлэн залуу, дунд насны хүмүүс

олонтаа өвчилнө.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Hort Hawdar

Остеосаркома: Чөмөгт яс, аарцаг, дал, гавлын ясны сарком тохиолдоно. Ясны аль хэсгээс гарсан байдлаар нь чөмөгнөөс гарсан, ясны гадна давхаргаас гарсан гэж хуваана. Ясанд их өөрчлөлт явагдах учир яс хугарч хүндрэх нь олонтаа. Эхний үед яс янгинаж өвдөнө. Хөдөлгөөнгүй боолт хийхэд өвдөлт улам ихэснэ. Рентген зургаар оношилно. Хавдар эрт үсэрхийлэл өгдөг онцлогтой. Хагалгаа хийж хавдрыг авах, ясыг болон үе тайрах зэрэг том хагалгаа хийнэ. Хагалгааны дараа туяа эмчилгээ хийнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Hort Hawdar

Лимфосаркома: Тунгалагийн

булчирхайнаас гарна. Залуучууд

олонтаа өвчилнө. Хурдан явцтай,

нэвчдэс байдалтай, томорч задарч

хагарснаас шархалж цус гоожно.

Рентген туяагаар шарж эмчилнэ. Хэмжээ

жижигхэн үед мэс засал хийх боловч үр

дүн сайнгүй.

Хавдрын шинж тэмдэг: Шинж тэмдгийн

илрэл нь хавдрын байрлал, аль үе

шатандаа байгаа, хортой, хоргүй эсэхээс

шалтгаална. Хавдрын илрэх шинжийг

хэсэг газрын, ерөнхий гэж 2 хуваана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Hort Hawdar

Хоргүй хавдрын явц удаан, шаналгаагүй

,үзлэгээр санамсаргүй илэрч болно.

Дотор эрхтний хоргүй хавдрын үед тэр

эрхтний үйл ажиллагаа алдагдсан

байдал илэрнэ. Хоргүй хавдар

хөдөлгөөнгүй, тунгалагийн булчирхай

томроогүй байна. Хорт хавдар эхэлж

байгаа үедээ тодорхой шинж илрэхгүй.

Удах тутам улам томорно. Хавдар

хөдөлгөөнгүй, барзгар гадаргуутай,

орчны тунгалагийн булчирхай томорно.

Төвөнх, улаан хоолой, элэгний өмөнгийн

үед шинж тэмдэг нилээд тод илэрнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Hort Hawdar

Ерөнхий шинж

Хорт хавдрын үед биеийн ерөнхий байдал өөрчлөгдөнө. Хоргүй хавдрын үед биеийн ерөнхий байдал сайн байдаг. Эхний үед ядрамтгай, ажил хөдөлмөрт дургүй, нойрондоо муу, хоолондоо дургүй болж тодорхой шалтгаангүйгээр эцэж турна. Эхний үед өвдөлт байдаггүй. Хавдар томорч, мэдрэлийн ширхэг дарагдаж, үхжиж шархлах үес өвдөлт бий болж сүлбэж хатгуулна. Улам хүчтэй өвдөж, өвдөлт даамжирна. Улаан хоолой, ходоод, элэгний өмөнгийн үед

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Hort Hawdar

хоолонд эрс дургүй болж дотор муухай болно. Хар шүлс асгаруулна. Улаан хоолойн доод хэсэг, ходоодны амсрын өмөнгийн үед бүхэл юм залгихад тээглэнэ. Бага зэрэг халуурна. Антибиотик хэргэлэхэд халуун буурахгүй. Хавдар үхжиж задрах үед халууралт ихэснэ. Хордлого улам нэмэгдэнэ. Арьс, салслаг цайж, цус багадна. Арьсны өнгө, уян хатан байдал алдагдана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Hort Hawdar

ОношлохЭхний үед оношлоход хүнд. Арьс, амны хөндий, биеийн ил хэсэгт хавдар байрласан үед оношлоход хялбар байдаг. Тэмтэрч үзэхэд хатуу, хөдөлгөөнгүй, барзгар гадаргуутай, хөндүүр өвчтэй, хавдар мэт зүйл тэмтрэгдэнэ. Хэвлийн хөндийн хорт хавдрын үед тунгалагийн булчирхай томорсон, эргэн тойрон байгаа эдтэйгээ наалдсан байна. Хоргүй хавдар хэмжээ том, хил хязгаар нь тодорхой зайтай, хөндүүр өвдөлтгүй байдаг. Оношлоход хавдрын байрлал мэдэгдэхүйц нөлөөлнө.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Hort Hawdar

Хорт хавдрын T, N, M, G, P-

ангилал

Т- хавдар N-булчирхайн томролт М-эд эрхтний үсэрхийлэл

N-Nodus. Тунгалагийн булчирхай, хамралтын зэргийг тодорхойлно.

N0-Тунгалагийн булчирхай томроогүй, үсэрхийлээгүй

N1-Орчны тунгалагийн булчирхай томорсон

N2-2-р эгнээний туналагийн булчирхайд үсэрхийлсэн

N3-Алсын тунгалагийн булчирхайд үсэрхийлсэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Hort Hawdar

М- Эд,эрхтэнд үсэрхийлсэн байдал

М0- Эд, эрхтэнд үсэрхийлээгүй

М1- Эд, эрхтэнд үсэрхийлсэн

Нарийн мэргэжлийн эмнэлэг, хавдар

судлалын төв, том клиникийн

эмнэлгүүдэд шинжилгээг үндэслэн G,P

–ангилалыг хэрэглэнэ.

G-Gradum- Хавдрын хоруу чанарыг

илтгэх зэрэглэл G1- Хоруу чанар

бага G2-Хоруу чанарын дунд зэрэглэл

G3-Хоруу чанарын их зэрэглэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Hort Hawdar

Р-Хавдар хөндий эрхтний хана руу хэр

зэрэг гүнзгий түрж ургасныг илтгэнэ.

Р1-Хавдар хөндий эрхтний салст

бүрхэвчийг гэмтээсэн

Р2-Хавдар салст бүрхүүлийн доод

давхаргыг гэмтээсэн

Р3-Хавдар хөндий эрхтний сероз

бүрхүүлийг гэмтээсэн

Р4-Хавдар хөндий эрхтний ханыг бүхэлд

нь хамарсан байх буюу задрах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Hort Hawdar

Pleomorphic adenom submandibular

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Hort Hawdar

Granular cell tumor

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Hort Hawdar

ШинжилгээнүүдЛабораторийн шинжилгээ: Цус, шээсний ерөнхий шинжилгээнээс гадна хавдартай гэж сэжиглэж байгаа эрхтний үйл ажиллагааг шинжилж үзнэ.

Рентген шинжилгээ: Рентген зураг авах, хөдөлгөөнийг үзэх, тодосгох бодис тарьж зураг авах зэрэг шинжилгээнүүд хийнэ. Гэрлийн шинжилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, бусад эрхтэнд нөлөөлсөн байдал зргийг тодорхойлно. Ялангуяа ХБЭ, уушиг, бөөр, ясны хавдрыг оношлоход ач холбогдолтой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Hort Hawdar

Дурандах: Хөндий эрхтнүүдийг

дурандахад зориулсан тусгай дуранг

хэрэглэнэ. Бронхийн гуурс хоолой

дурандах /бронхоскопия/, давсаг

дурандах /цистоскопия/, ХБЭ-г дурандах

/эзо-фаго-гастро-дуодено-колоноскопия/

Дурандах хавдрын хэмжээ, байрлал

шархалж задарсан эсэхийг тодорхойлно.

Микроскопийн шинжилгээ: Ходоод,

гэдэс, давсаг, бронхийн гуурсан хоолой,

савнаас гарсан шүүс, цэр, өтгөн, шээс

шүүрэлд микроскоп шинжилгээ хийж

хавдрын эс олно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Hort Hawdar

Эхосонографийн шинжилгээ: Элэг,бөөр,

дэлүү, цөсний уут, сав, нойр булчирхай гэх

мэт цуллаг эрхтний хавдрыг оношлоход

хэрэглэх хэт авиан шинжилгээ.

Биопсийн шинжилгээ: Хавдар байгаа

хэсгээс жижигхэн огтолж аваад шинжилж,

ямар эрхтний хаанаас гарсныг тогтооно.

Онош эцсийн эцэст биопсийн

шинжилгээгээр танигдана.

Хавдрын эмчилгээ : Эмчилгээний үр дүн,

хавдрын хоруу байдал, аль үе шатандаа

байгаа, байрлал зэргээс шууд шалтгаална.

Хавдрын эмчилгээний үр дүн доорх зүйлээс

шалтгаална.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Hort Hawdar

1.Хөдөлмөрчдийн дунд үзлэг явуулж,

практикийн хувьд эрүүл гэж байгаа

хүмүүсээс хавдартай өвчтөнг илрүүлэх

2.Хавдрын эхний үеийн шаналгаа бүхий

эмнэлэгт ирж үзүүлж байгаа хүмүүсийг эрт

оношлох

3.Хавдрын урьдал өвчтэй хүмүүсийг гүйцэд

эмчлэх, хяналтанд авах, урьдчилан

сэргийлэх ажлыг зохион байгуулах

Орчин үед рентген, цитолог, патоморфолог,

радиолог, клиник болон биохими

лабораторийн шинжлэх ухаан хөгжсний үр

дүнд өмөн хавдрыг 90% хүтэл эрт оношилж

байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Hort Hawdar

1. Мэс засал эмчилгээ

2. Туяа эмчилгээ

3. Гормон эмчилгээ

4. Химийн буюу эмийн эмчилгээ

Мэс засал эмчилгээ: Төгс хагалгаа, хөнгөвчлөх хагалгаа гэж 2 хуваана. Орчны болон холын эрхтэнд үсэрхийлэл өгөөгүй хавдрыг авахдаа эрүүл хэсгийг оролцуулан бүрэн гүйцэд авахыг төгс хагалгаа гэнэ. Хавдрын 1,2-р дугаар үед ийм хагалгаа хийгдэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Hort Hawdar

Хавдрын хэмжээ томорч, холын эрхтэнд үсэрхийлсэн тохиолдолд өвчтөний шаналгаа зовиурыг багасгаж хөнгөвчилсөн хагалгаа хийнэ.

Туяа эмчилгээ: Эмчилгээг хийхийн өмнө онош, байрлал, үе шаттай тогтоогдсон байвал зохино. Үр дүнд хавдрын эсийн үржилт зогсож, тэр орчинд үрэвсэл үгүй болно. Хавдрын задралт тархалт зогсож хавдрын эд эс холбох эдээр солигдоно. Туяа эмчилгээнд “Луч”, “Рокус” аппаратыг хэрэглэнэ. Энэ аппарат нь гамма туяа гаргана. Гамма туяагаар шарахдаа тодорхой зайнаас шарна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Hort Hawdar

Хөндий эрхтний хавдрыг рентген туяагаар, хавдар байгаа хэсэгт туяаг шууд хүргэж шарна. Эмчилгээний үр дүн нь өвчтөний биеийн байдал, рентген туяаны хэмжээ, хугацаа, өвчтөний мэдрэх байдлаас шалтгаална. Семинома, гематосаркома жижиг эсийн өмөн туяанд өндөр мэдрэг, арьсны хавтгай эсийн өмөн, залгиур хоолой, улаан хоолой, давсагны өмөн туяанд мэдрэг байдаг. Хөх, бөөр, элэг, нойр булчирхай, бүдүүн гэдэсний өмөн туяа эмчилгээнд бага зэрэг мэдрэг байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Hort Hawdar

Цацраг идэвхит ураныг эмнэлгийн

практикт хэрэглэж байна. Цацраг идэвхит

алт, фосфор, иодыг зориуд гарган авч

туяа эмчилгээнд хэрэглэж байна. Туяа

эмчилгээг маш болгоомжтой, нарийн

заалтаар,тохирсон тунгаар хэрэглэнэ.

Эсрэг заалт:

1. Хавдар газар авсан, задарч цус алдсан

үед

2. Өвчтөний биеийн байдал хүнд үед

3. Идэвхитэй хэлбэрийн сүрьеэгийн үед

4. Зүрх судасны үйл ажиллагааны

дутагдлын үед

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Hort Hawdar

5. Сахарын шижин өвчний үед

6. Цус багадсан үед

7. Архаг болон цочмог туяаны гэмтлийн үед

Химийн эмчилгээ: Цус тунгалагийн хорт хавдрын үед гол эмчилгээ болохоос гадна мэс заслын эмчилгээний өмнө хойно хавсрах байдлаар хэрэглэдэг. Хавдрын эсийн өсөлтийг зогсоох үйлчлэлтэй: новоэмбихин,циклофосфан, тиофосфамид, допан, винбластин

Хавдрын бодисын солилцоог дарангуйлах үйлчлэлтэй: фторурацил,фторафур

Хавдрын эсрэг антибиотикууд:хризомалин, брунеомицин

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Hort Hawdar

Гормон эмчилгээ: Эрэгтэй бэлгийн

гормон-андрогеныг /тестостерон

пропинат/ метил тестостероныг хөхний

өмөн үү-д синестролыг түрүү булчирхайн

хавдарт хэрэглэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Hort Hawdar

Ашигласан материал

*Интернэт- google

*Гэпил, Бухаа- Ерөнхий мэс засал 283-

288-р хуудас

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Hort Hawdar

Анхаарал хандуулсанд

баярлалаа

www.zaluu.comwww.zaluu.com