facilitator guide for community based health and first aid-vol1-mongolian

135
Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 1 ……………………………………………………………………………………………... Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламжийг Нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) Идэвхижүүлэгчийн гарын авлага 2009 оны 3 дугаар сар Нэгдүгээр дэвтэp Улаан загалмай, Улаан хавирган сарны нийгэмлэгүүдийн олон улсын холбоо

Upload: yansanjav-ochirsukh

Post on 18-May-2015

412 views

Category:

Health & Medicine


10 download

DESCRIPTION

The goal of community-based health and first aid (CBHFA) is the creation of a healthy community. Growing a healthy community is a lifelong process, one that requires persistence and constant nurturing. Therefore, the CBHFA commitment is a long-term engagement.

TRANSCRIPT

Page 1: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 1

……………………………………………………………………………………………...

Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламжийг

Нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх

(ЭМТТНИТҮ)

Идэвхижүүлэгчийн гарын авлага

2009 оны 3 дугаар сар Нэгдүгээр дэвтэp .

Улаан загалмай,

Улаан хавирган сарны нийгэмлэгүүдийн олон улсын холбоо

Page 2: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 2

……………………………………………………………………………………………...

Олон улсын холбооны

Даян дэлхийд хийх

ажлын төлөвлөгөө /2006-2010/

Ирэх хоѐр жилд тус холбооноос хийх ажил

дараах зорилго зорилтыг хангахад чиглэнэ. Үүнд:

Манай зорилго

Зорилго 1: гамшгаас шалгаалах нас баралт,

гэмтэл бэртэл, үрдагаварыг бууруулах

Зорилго 2: Өвчин, олон нийтийг хамарсан

аюул ослын үр дагаварыг бууруулж, түүнээс

үүдэлтэй нас баралт, өвчнийг багасгах

Зорилго 3: Нутгийн иргэд, иргэний нийгэм

болон Улаан загалмай, Улаан хавирган сарны

нийгэмлэгийн ажилтны аюул эрсдэл бүхий нөхцөл байдалд ажиллах чадварыг

сайжруулах

Зорилго 4:

Үл тэвчих, ялгаварлан гадуурхах, нийгмийн

алагчлалыг үгүйсгэж, олон янз байдал, хүний

сайхан чанарыг хүндэтгэн хүлээж авах үзэл

санааг дэлгэрүүлнэ

Манай баримтлах тэргүүлэх

чиглэл

Гамшиг болон олон нийтийн эрүүл мэндэд

заналхийлсэн аюул осолтой тэмцэх орон

нутгийнь бүс нутгийн болон олон улсын

чадавхийг сайжруулах

Аюул эрсдэлд өртөмтхий нутаг оронд

иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчин

тахалаас урьдчилан сэргийлэх, гамшгийн

эрсдлийг бууруулах

ДОХ-ын эсрэг тэмцэх хөтөлбөр, сурталчилгаа

таниулгын ажлыг эрс эрчимжүүлэх

Гамшгийн эрсдлийг бууруулах талаар

ажиллахдаа хүмүүнлэгийн талд ялангуяа үл

мэвчих, гутаан доромжлох болон алагчлахын

эсрэг тэмцэхэд онцгой анхаарна

Улаан загалмай, Улаан хавирган сарны

нийгэмлэгүүдийн олон улсын холбоо

Женев хот

2009 он

Энэхүү баримт бичгийн эх болон орчуулгын

хувийг бүхлээр нь болон хэсэгчилэн

арилжааны бус зорилгоор эх сурвалж дурьдан

ашиглаж болно. Ашигласан тухай санал

гомдлоо тус Олон улсын холбоонд ирүүлбэл

туйлаас талархууштай.

Бүх гэрэл зургийн зохиогчийн эрхийг тус

Олон улсын холбоо эзэмшинэ

2009 он

Улаан загалмай, Улаан хавирган сарны

нийгэмлэгүүдийн

Олон улсын холбоо

Швейцар улс СН-1211 Женев хот 19

Шуудангийн хайрцаг 372

Утас: +41 22 730 4222

Факс: +41 22 733 0395

Цахим шуудан: [email protected]

Цахим хуудас: http://www.ifrc.org

Орчуулсан: Я.Очирсүх, Л.Баттөр

Page 3: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 3

……………………………………………………………………………………………...

Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламжийг

Нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ)

Идэвхижүүлэгчийн гарын авлага

Улаан загалмай, Улаан хавирган сарны нийгэмлэгүүдийн

Олон улсын холбоо

Page 4: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 4

……………………………………………………………………………………………...

Өмнөх үг

Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн

үзүүлэх (ЭМТТНИТҮ) тухай

Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн

үзүүлэх (ЭМТТНИТҮ)-ийн зорилго нь нутгийн хүн зоноо эрүүл чийрэг болгоход

оршино.

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах нь бүхий л амьдралын үйл бөгөөд

байнгын анхаарал халамж шаардана.

Тиймээс, эрүүл мэндийн болон анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд

түшиглэн үзүүлэх нь нэгэн насны үйл хэрэг мөн.

ЭМТТНИТҮ нь Улаан загалмай, Улаан хавирган сарны нийгэмлэгийн сайн

дурынхны өөрийн нутгийнхны дунд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн

сахин хамгаалах, анхны тусламж үзүүлэх,аюул гамшигт бэлэн байж, тохиосон үед

нь зохих арга хэмжээ авах зэргээр нутгийн иргэдэд түшиглэсэн нэгдсэн арга

ажиллагаа юм. Энэ үйл явцын гол цөмд нутгийн иргэд байна.

ЭМТТНИТҮ нь нутгийн иргэдийн дунд санал солилцохоос эхэлнэ. Ийнхүү санал

солилцон хэлэлцэж, хамгийн чухал гэсэн асуудал, тэргүүлэх чиглэлээ тодорхойлж,

тэдгээрийг шийдэх тодорхой шийдэл, арга хэмжээг төлөвлөнө. Нэг нутгийнхан ийн

нүүр нүүрээ харж байгаад харилцан мэдээлэл солилцон туршлагаа хуваалцаж,

харилцан хүндэтгэлтэйгээр нийтэд тулгамдсан амин асуудлаа ач холбогдлоор нь

ангилж, боломж бололцоог эрэлхийлэн олсноор нийтийн асуудлаа шийдэх

шийдлэх олох учиртай.

Нутгийн иргэдийн ийм хэлэцүүлэг цаг хугацааны хувьд янз бүр болно. Үүний

эхлэлийн цэг нь Улаан загалмайн, Улаан хавирган сарын нийгэмлэгийн салбар

зөвлөл, сайн дурынхантай нутгийн иргэд он удаан жилийн танил байх нь элбэг.

Ийнхүү яриа хэлэлцүүлгийн дүнд нутгийн иргэд болон сайн дурынхны ажил

гүйцэтгэх чадвар чанасаа сайжирснаар дээшилснээр тухайн нутгийнхны үйл

хөдлөлд өөрчлөлт орон хөгжиж болно.

Олон орны сайн дурынхан ажиллаж байгаа тухайн орон нутагтаа өөрөө амьдран

суух нь элбэг. Ингэж тухайн орон нутагт суугаа сайн дурынхан нутгийнхны өмнө

тулгарч байгаа гол асуудлыг олж тодорхойлох, түүнийг шийдэхэд нь туслаж чадна.

ЭМТТНИТҮ нь энгийн үед нэг нутгийнхныг эрүүл энх амар жимэр амьдрах газар

болгохыг зорино. ЭМТТНИТҮ-д сайтар бэлтгэгдсэн сайн дурынхан бас гамшиг

осол тулгарсан үед шаардлагатай арга хэмжээг авахад туслах чадвартай байна.

Нутгийн иргэдэд суурилсан хөтөлбөрийн хувьд ЭМТТНИТҮ нь дараах чиглэлд

анхаарна. Үүнд:

Улаан загалмай, Улаан хавирган сарны сайн дурынхны чадвар

Салбар зөвлөлүүдийн чадавхи

Page 5: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 5

……………………………………………………………………………………………...

Нутгийн иргэдийг осол гамшиг болоход бэлтгэлтэй байж, зохих арга хэмжээ

авах чадвар суулгах зэрэг багтана

ЭМТТНИТҮ нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхэд

нутгийн иргэдтэй хамтран ажиллахыг чухалчилна.

Тиймээс, ЭМТТНИТҮ ажиллагаа нь эрүүл мэндийн албан ѐсны байгууллага

нутгийн иргэд хоѐрын хаанаа яаж уулзуулах, хоорондын холбоог бэхжүүлэхэд нь

Улаан загалмайн болон Улаан хавирган сарын сайн дурынханд тодорхойлу өгч

байгаа юм.

ЭМТТНИТҮ ажиллагааг аль ч орон нутаг, бүлгийн онцлогт тааруулан тохирсон

арга хэмжээг олж төлөвлөж болдогоороо онцлог юм.

Ийнхүү нутгийнхны өөрсдийн олж тодорхойлон сонгож авсан асуудлаар

тодорхойлон бэлэн байдлын боловсрол олгох сургалтыг зохион байгуулна.

Нутгийн иргэдтэй харилцах харилцаа холбоо дан ганц сургалтаар дуусахгүй.

Нутгийн иргэдийг ЭМТТНИТҮ ажиллагааны үе шат бүрт оролцуулбал зохино.

Энэхүү гарын авлагыг хэрхэн ашиглах тухайд

Энэхүү гарын авлагыг ЭМТТНИТҮ-гээг амьдралд хэрэгжүүлэх идэвхижүүлэгч

нарт зориулсан болно. Энэ бол сайн дурынханд тэдний нутгийнхныхаа дунд

явуулах маш чухал ажилд туслалцаа үзүүлэхэд тань идэвхижүүлэгч таньд

ширээний ном болох учиртай.

Идэвхижүүлэгч сайн дурынхныг идэвхитэй үйлдэлд уриалсан уян хатан байдлаар

зааж сургана. Идэвхижүүлэгчийн гарын авлагыг анх төлөвлөхдөө “Хийж үзэж байж

сурна” гэсэн зарчмаар ЭМТТНИТҮ-ийг амьдрал практикт хэрэгжүүлэхээр тооцсон.

Хийж, хэрэгжүүлэх явцдаа суралцахын гол ач холбогдол нь ЭМТТНИТҮ-ийг

хэрэгжүүлж байгаа сайн дурынхан болон тэдний сургагч багш нар бүгд нийлээд

сурсан мэдсэн зүйлээ олон нийтийн хөдөлгөөн, үйл хөдлөл болгоход оршино.

Хийж, хэрэгжүүлэх явцдаа суралцах

Сэдэв бүрт санал зөвлөмж болгож буй үйл ажиллагаа байгаа. Сургалтыг анги

танхимд, дараа нь бас нутгийн иргэдийн дунд, ихэнхдээ багахан бүлгийн дунд

явуулах үйл ажиллагаа зохион байгуулах байдлаар явуулна.

Суралцах зүйлээ эхэлж тодорхойлоод идэвхижүүлэгч, сайн дурынхны хамт түүндээ

таарсан үйл ажиллагааг сонгож авна. Зарим модулийн хувьд анги танхимд заасан

хичээлийн давтлага, лавшруулан баталгаажуулах байдлаар нутгийн иргэдийн

дундах үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ бол танхимд суралцаад нутгийн

ирэдийн дунд зохион байгуулж хийх буюу чухамдаа “хийж, хэрэгжүүлэх явцдаа

суралцах” явдал мөн.

Хүлээх үүрэг хариуцлагаа бүрнээ ухамсарлахын тулд сайн дурынхан хичээл

сурлагадаа хариуцлагатай хандах учиртай. Тэднийг бие даан суралцах, бас хийж,

хэрэгжүүлэх явцдаа суралцахыг бүхий л талаар урамшуулбал зохино.

Page 6: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 6

……………………………………………………………………………………………...

Идэвхижүүлэгчийн хувьд, таны нэг онцгой анхаарах зүйл бол хүн тус бүртэй тулж

ганцаарчилан ажиллаж, зөв, ойлгомжтой удирдамж өгч байх нь чухал.

Дэмжин урамшуулах, гэдрэг холбоог бий болгосноор та хувь хүмүүсийг суралцах,

өөрийгээ хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжиж чадна.

Идэвхижүүлэгчид дараах мэдлэг, дадлаг туршлагыг эзэмшсэн байвал зохино. Үүнд:

Насанд хүрэгсдийн сургалт, бүлгийг идэвхижүүлэх

Анхны тусламж, гэмлээх урьдчилан сэргийлэх

Эрүүл мэндийг сурталчлах, өвчнөөс урьчилан сэргийлэх

Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарын хөдөлгөөн

ЭМТТНИТҮ-ийн сургалтын хөтөлбөр нь Улаан загалмай боллон Улаан хавирган

сарны хөдөлгөөний талаарх мэдлэг, олон нийтийг хэрхэн дайчлан зохион

байгуулах, нутгийн иргэдэд үнэлгээ өгөх, анхны тусламж болон эрүүл мэндийн

чиглэлийн бусад чухал сэдвийг хамарсан долоон модулиас бүрдэнэ.

ЭМТТНИТҮ процессийн явцад сайн дурынхныг нутгийн иргэдтэйгээ ажиллахад

нь туслах зорилгоор Сайн дурынханд зориулсан гарын авлага болон Нутгийн

иргэдтэй харилцах арга техник гэсэн хоѐр лавлагааг зохиосон бөлгөө.

ЭМТТНИТҮ-гээг амьдралд бодитоор хэрэгжүүлэхэд дараах материалыг ашиглана.

Үүнд:

‘ Хэрэгжүүлэх заавар →

‘→

‘→

‘Нутгийн иргэдтэй

харилцах арга техник

Хэрэгжүүлэх заавар

Идэвхижүүлэгчийн

гарын авлага

Сайн дурын

ажилтны гарын

авлага

Нутгийн иргэдтэй

харилцах арга

техник

хөтөлбөрийн менежерт

зориулсан

ЭМТТНИТҮ-ний

идэвхижүүлэгчид зориулсан

ЭМТТНИТҮ-ний сайн

дурын ажилтанд зориулсан

Идэвхижүүлэгчийн

гарын авлага

Сайн дурын ажилтны

гарын авлага

Энэхүү Идэвхижүүлэгчийн гарын авлагыг бичихэд дараах зорилго тавьсан. Үүнд :

Сайн дурын оролцогчдыг сургалтын процесст идэвхитэй татан оролцуулах

Хийж, хэрэгжүүлэх явцад суралцахад нь сайн дурын ажилтнуудад туслах

Сургалтын үйл явцыг амар хялбар, зугаатай болгох

Page 7: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 7

……………………………………………………………………………………………...

Хичээлийн сэдвүүдэд интерактив тайлан, жижиг бүлгээр хэлэлцүүлэг зохиох,

чадвар эзэмшүүлэх дадлага, тодорхой жишээ авч үзэх, роль өгч тоглолт хийлгэх,

тайлагнах үйл ажиллагаа болон нутгийн иргэдийн дунд хийх ажил гэх зэрэг орно.

Хичээл бүрийн хэрхэн явуулах талаар шат дараалсан снал зөвлөлгөө өгсөн байгаа.

Эдгээр санал зөвлөлгөөг ажлын зорилго зорилтод хүргэх төлөвлөгөө гэж ойлговол

зохино.

Энд санал болгож буй сургалтын аргуудаас өөрийн арга барил болон ангид тухайн

үед үүссэн нөхцөл байдал, онцлогт тохируулан өөрийнхээрээ хөтлөөрэй. Учир нь

танхимд цугласан олныг таниас илүү мэдэх, мэдрэх хүн байхгүй. Тиймээс, хичээл

заах яявцдаа сургалтын төлөвлөгөө, цагийн хуваарийг шаардлагатай бол засаж

сайжруулахд бэлэн байгтун. Та болон сайн дурын ажилтнуудаас бүрдэх танхим

чинь таны өөрийн суралцах арга туршлага, арга барилаас ихээхэн хамаарна.

Тиймээс, энэхүү гарын авлагын үг үсэг үзэл санааг хэрэгжүүлэхэд таны өөрийн

бүтээлч санаачилгатай идэвжүүлэх ажил бас чухал. Энэхүү удиртгалд идэвижүүлэх

аргуудаас санал болгосон байгаа. Та ЭМТТНИТҮ-ний талаарх материалтай

танилцаж эзэмшихийн хирээр өөрийн идэвхижүүлэгчийн чадвар, сонсогчдийн

эрэлт хэрэгцээтэй уяялдуулан сэдэвт ажлуудыг сайжруулан өөрчилж болно.

Энэхүү Идэвхижүүлэгчийн гарын авлагад долоон модуль байгаа. 1-3 дугаар модуль

нь хамгийн гол чухал хэсэг нь бөгөөд яг энд бичсэн дарааллаар нь хэрэгжүүлбэл

сайн. 4, 5, 6 дугаар модульд хэд хэдэн чухал сэдэв байгаа боловч яг энд бичигдсэн

дарааллаар нь хэрэгжүүлэх албагүй, харин тухайн нутгийнхны өмнө тодорхойлсон

тодорхой эрэлт хэрэгцээ, тулгамдсан асуудал зэргээс шалтгаална. Модуль 4-ийн

зарим сэдвийг үндэсний нийгэмлэгээс хүлээн зөвшөөрөгдсөн анхны тусламжийн

багш нар заах учиртай.

Анхны хувиар Модуль 1-д сайн дурын ажилтны бүлгийн идэвхи сонирхлыг

төрүүлж, өөрсдийгээ дайчлан зориулах дэмжиж хамтран ажиллахыг урамшуулсан

орчин бүрдүүлэх, шаардлагатай эрчим, хүрд хүч оруулж өгөх оролцооны олон

ажлыг багтаасан байгаа. Эдгээр ажлыг гүйцэтгэхэд хангалттай цаг хугацаа тавьж

өгөх нь чухал.

Сургалтын агуулгад тавигдах минимум шаардлага.

Идэвхижүүлэгчийн хувьд та сургалтын минимум зорилго хангахад анхаарал ѐстой.

Сайн дурын ажилтанд зорилусан гарын авлага, Нутгийн иргэдтэй харилцах арга

техник зэргийг тухайн орон нутгийн орчин, хэл соѐл ахуй, арга хэлбэрт тохируулж

ашиглавал зохино. Бүх үзүүлэн тараах материалыг тухайн нутагийн онцлогт таарч

нийцсэн байх учиртай.

ЭМТТНИТҮ-гээг тухайн нутаг орчинд зориулан хэлбэр дүрсийг нь өөрчилж болох

авч, суурь агуулга, минимум шаардлагыг хангах нь туйлаас чухал.

Page 8: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 8

……………………………………………………………………………………………...

Идэвхижүүлэгчийн үүрэг

Идэвхижүүлэгчийн хувьд, та сайн дурын ажилтны суралцах боломжийг бүрдүүлж,

сургалтыг зааж чиглүүлэх үүрэгтэй. Анги танхимд болон нутгийн иргэдтэй хийх

уулзалт, сургалтын үед тэдний сургалт, сурталчилгааны ажлын чанарт онцгой

анхаарна.

Идэвхижүүлэгчийн хариуцах ажил Идэвхижүүлэгчийн хувьд, та дараахь ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

Модуль бүрийг танилцуулж, сэдвийг дүгнэн агуулгыг товч танилцуулна.

Бүлгээр хэлэлцэх, дадгага хийх ажлыг удирдан зохион байгуулна

Тавьсан асуултад чинь оролцогсдоос хариулж чадахгүй тохиолдолд л өөрөө

хариулна

Тодорхой ойлгомжтой заавар өгөх, шаардлагатай бол түүнийгээ давтах

Сйн дурынханд сурсан зүйлээ давтах, батжуулах бололцоо олгох

Сайн дурынхны сэтгэл санаа, гаргасан санаа оноонд мэдрэмжтэй хандах

Идэвхитэй оролцоог хөхиүлэн дэмжих

Эерэг, үр дүнтэй хариу өгч байх

ЭМТТНИТҮ сайн дурынхныг дэмжих

Шинээр сурч эзэмшсэн дадлага чадвараа хэрэгжүүлж чадна гэсэн итгэл

үнэмшилтэй болох хүртэл нь сургалтын туршид сайн дурын ажилтан бүрийг

дэмжин урамшуулж байвал зохино. Хийж, хэрэгжүүлэх явцдаа суралцах энэ бүх

процессийн туршид та сайн дурын оролцогчдыг анги танхимд ч тэр, нутгийн

иргэдтэй ажиллаж байхад нь ч тэр дэмжин туслаж, удирдан чиглүүлж байх

үүрэгтэй.

Урьдчилан таашгүй нөхцөл байдал гарч ирж болзошгүйг хүлээн зөвшөөрөх

хэрэгтэй. Идэвижүүлэгч ч тэр, сургалтад хамрагдсан сайн дурынхан ч тэр ийм

гэнэтийн нөхцөл байдлыг үйлдэл хийх боломж гэж харж сурвал сайн. Ямар нэг

зааж сургах момент гармагц, чухал чадвар, мэдлэг эзэмшүүлэх тал дээр цаг

алдалгүй анхаарвал зохино. Энэ бол сургалтын төлөвлөгөө, цагийн хуваарийг

баримтлахаас илүү чухал билээ. Ийм уян хатан иэвхижүүлэх процесс сурагч төвтэй

сургалтыг хөхиүлэн дэмждэг билээ.

Дасгалжуулах ба удирдан чиглүүлэх

Идэвхижүүлэгч, дасгалжуулагч болон орон нутгийн салбарын удирдагчид нутгийн

иргэдийн дунд ажиллах үед нь сайн дурынхныгдасгалжуулж, хяналт тавьж, бас

дэмжин туслаж байх үүрэгтэй. Нутгийн иргэдтэй ажиллах үед нь сайн дурынханд

хяналт тавьж, зөвлөж туслах нь тэднийг тавьсан зорилтоо хэрхэн биелүүлж байгаад

нь үнэлж дүгнэх бололцоо олгоно. Идэвхижүүлэгчид асуудал шийдэх, үл

ойлголцол гарвал учгийг нь тайлах, шийдвэр гаргахад нь туслах зэргээр сайн дурын

ажилтныг сурган дасгалжуулна. Идэвхижүүлэгчийн хувьд, та нутгийн иргэдтэй

ажиллаж байх үед нь урьдчилан тохиролцон сайн дурынхны зохион багйуулж

байгаа уулзалтад оролцож, боломж гарвал тэднийг урмыг үгээр мялааж, талархал

илэрхийлэх, бас, тэдний чадавхийг сайжруулах зөвлөгөө өгч байх нь чухал.

Page 9: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 9

……………………………………………………………………………………………...

Идэвхижүүлэгчийн гэдрэг холбоо

Хариу үйлдэл хийх, гэдрэг холбоо тогтоох нь сургалтын чухал бүрэлдэхүүн хэсэг

бөгөөд идэвхижүүлэгчийн ажил үүрэгт бас орно.

Идэвхижүүлэгч хүмүүсийн хандлага, сургалтын явц, амжилт дутагдлын талаар

бодитой тайлбар дүгнэлт хэлж өгч болно. Ийм гэдрэг холбоог ажиллуулахад хэдэн

энгийн дүрмийн баримтлах бөгөөд тэр нь:

Боломжтой гэсэн анхны тодхиолдлоор аль болох эрт хэлэх

өөрчилж эсвэл сайжруулж болох тодорхой зан араншин, биеэ авч явж

байдлын тухайд цохон тэмдэглэх

Шүүмжлэл магтаалыг хослуулж, тэнцвэрийг барих,

Өөрчлөлт хийх хувилбарыг санал болгох, гэхдээ 1-2 оос хэтрүүлэхгүй байх,

хүмүүсийн хүлээн авах чадварт бас хязгаар бийг байнга санах

Санал шүүмжлэлийг тухайн хүний тухайд бус, харин түүний үйл хөдлөл,

ажил гүйцэтгэлийн хувьд хэлж байх,

Ийм санал шүүмлэл өөрийн тань хувийн санал бодол болохоос ертөнцийн үнэн

биш гэдгийг хүлээн зөвшөөрөх

Идэвхижүүлэгчийн гарын авлагын зохион байгуулалт

Модуль бүрийн өмнө удиртгал хэсэг гэж бий. Тэнд үзэх сэдвийн жагсаалт,

хураангуй байх ба сэдэв бүрийг бэлдэх санал хувилбарыг багтаасан байна.

Сэдэв бүр дараах зүйлийг багтаана. Үүнд:

• Сурах зүйл- зорилго, ө.х. судвийг үзсэнээр сайн дурынхан ямар мэдлэг,

чадвар эзэмших тухайд

• Голлон анхаарах зүйлс- энэ сэдвийг заахад анхаарал тавих зүйлс

• Хийх ажлын төлөвлөгөө

болон эдгээр ажлыг хийхэд шаардлагатай хугацааг тавьж өгнө

• Шаардлагатай сургалтын материал

• Тухайн сэдвийн хүрээнд үзэх зүйлсийн сэдэвчилсэн агуулга. Сургалт

эхлэхээс өмнө та энэхүү сэдэвчилсэн агуулгатай танилцсан байх нь маш чухал.

Анги танхимд хичээл орох үеээр энэдээ эргэж, зааж лавлагаа авах шаардлага гарч

болзошгүй тул бэлтгэлтэй байна уу.

Тухайн ангийн ажил, нутгийн иргэдийн дунд хийх ажлыг идэвхижүүлэх

талаар санал болгож буй чиглэл

Энэхүү Идэвхижүүлэгчийн гарын авлагад та дараах зүйлийг олох болно. Үүнд:

Page 10: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 10

……………………………………………………………………………………………...

Сайн дурын ажилтны гарын авлагын агуулга

Анги танхимд идэхижүүлэх үед сайн дурынхны зүгээс тавьд таьж болох

асуулт, хариулт

Анги танхимд хийх ажлын удирдамж, хэлэлцүүлгийн сэдэв

Хэлэлцүүлгийн сэдэв

Нутгийн иргэдийн дунд хийх ажил:

Суралцагсдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, харилцан хамтран ажиллахыг

идэвхижүүлэх санаа оноо, зөвлөмж бүхий идэвихижүүлэх арга аргачлалыг бас

эндээс уншиж болно.

Сургагч багшид

зориулсан санамж

Идэхижүүлэгч сонсогчдын эрчмийн хэмжээг шүүх ѐстой. Шаардлагатай

бол 10 минут завсарлуулах, идэвхижүүлэх дасгал хийлгэ

Энэ бол таны хувийн файл. Түүн дээрээ идэвхижүүлэх ажилд чинь нэмэр болж

болох санаа оноог тэмдэглэж, санамж бичиж, нэмэлт өөрчлөлт оруулж болно.

Идэвхижүүлэгчийн бэлтгэл

Энэхүү Идэвхижүүлэчийн гарын авлагад тусгасан материал бол гарын авлага,

лавлагааны л чанартай зүйлс. Энд дурьдсан дасгал, арга, хичээлийн төлөвлөгөө

зэрэг нь санал зөвлөмж л төдий. Та, өөрсдийн сайн дурынхны хэрэгцээнд зориулан

эдгээр материалыг, бас дасгалын ажлын хугацаа зэргийг өөрчлөн зохицуулж болно.

Сургалтыг амжилттай явуулахын эхний алхам бол сайтар бэлдэх хэрэгтэй. Анги

танхим дахь янз бүрийн сургалт болон дасгалын ажлыг амжилттай

идэхижүүлэхийн тулд сэдэв бүрийн агуулгыг өөрөө сайн мэдэх, бас Ном зүй сайтай

байх явдал туйлын чухал.

Дараахь зүйлийг зөвлөмж болгож байна. Үүнд:

Энэхүү Идэвхижүүлэгчийн гарын авлагыг унших

Сэдэв тус бүрийн агуулгыг сайтар судалж эзэмшин сэдав бүрийн эхэнд ьовч

танилцуулга хийхэд блэн байх. Хэрэв таньд нарийн мэргэжлийн туслалцаа

хэрэгтэй байвал эрүүл мэндийн төвөөс ч юм уу эсвэл Улаан загалмай, Улаан

хавирган сарны нийгэмлэгийн салбараас хам-идэвхижүүлэгч ажиллуулахаар

хүсэлт тавьж болох юм.

Сэдэв тус бүрийн хувьд Ном зүйын жагсаалт гаргаж, бүгдийг бэлэн байлгах

Модуль бүрийн эхэнд идэвхижүүлэгчийн заавар байгаа, түүнтэй сайтар

танилцаж, өөрийн сонсогчдын онцлог хэрэгцээ, мөн сургалт явуулах газар,

өрөө тасалгааны байрлал зэргийг бодолцон яавал оролцогсдын идэвхийг

өрнүүлэх, энэ чиглэлд хичээлийн явцын дунд орж болох нэмэлт өөрчлөлтөд

бэлэн байх

Анги танхим бэлэн бас өөрийн чинь хүссэнээр тоноглогдсон эсэхийг шалгах

Сургалт хийгдэх газар, хугацааны хувьд сайн дурынхандаа мэдэгдэх

Нутгийн иргэдтэй уулзах дадлагын ажлыг эртнээс урьдчилан тохирох

Сайн дурын ажилтан бүрийн хариуцах айл өрхүүдийг тодорхойлж өгөх

Нутгийн иргэдийн ахлагч, хариуцсан этгээдэд хийгдэх уулзалт ажлын

зорилгын талаар тодорхой ойлголт өгөх

Page 11: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 11

……………………………………………………………………………………………...

Цагийн менежмент Ажил, дадлага, дасгал хийх хугацааны хувьд энэхүү гарын авлагад ойролцоогоор л

тавигдсан байгаа. Оролцогсдынхоо байр байдлаас харж байгаад илүү цаг зарцуулах

эсвэл товчлох гэдэгээ та өөрөө тохируулна.

Сурах зүйл, анхаарах зүйл зэргийг сэдэв тус бүрийн өмнө танилцуулж, сайн

дурынхандаа хичээлийн агуулга, бүтцийн талаар урьдчилсан ойлголттой болгоно.

Хичээлийн явцад цаг хүрэхгүй болох, эсвэл сэдвээс хальсан хэлэлцүүлэг болох бол

эргэж сэдэвт нь оруулахын тулд үндсэн дүрмийг ашиглана (Идэвхижүүлэх арга

аргачлалыг үзнэ үү)

Анги танхимын зохион байгуулалт Анги танхимыг зохион байгуулахдаа хичээлд оролцогсод нэг нэгнийхээ нүүрийг

харахаарь тиймээс өөр чинь тэдний дунд хэлэлцүүлэг зохион байгуулахад амар

хялбар байхыг бодолцоно. Оролцогчидыг биеэ барилгүй, чөлөөтэй байлгахад

анхаарна уу. Аливаа үзүүлэн, дүрслэл бүх оролцогчдод ил харагдах ѐстой. Сандал

ширээг эгнээгээр байршуулах, эсвэл их урт ширээнээс зайлсхийнэ үү. Нэг ширээнд

4-6 хүн багтахаар багашаархан ширээ хэрэглэвэл сайн, эсвэл П хэлбэрээр ширээ

засалт хийж болно.

Оролцогсдыг жижиг бүлгүүдэд хуваах

Хэлэлцүүлэг болон бусад ажиллагаанд орлцогсдыг татан оролцуулах үүднээс

тэдний хэд хэдэн жижиг бүлэгт хуваа. Энэ нь хүмүүсийн биеийн чилээг гаргаж,

оролцогсдын өөрийн бүлэг дотроо болог бусад бүлгүүдтэй харилцан ярилцах, санал

солилцох бололцоо олгоно. Тоо тоолуулан санамсаргүй байдлаар бүлэгт хувааж

болно. Эсвэл өнгөтэй дүрс, бүлгийн нэрсийг бичсэн цаас тараах зэргээр

оролцогсдыг өөр өөр бүлэгт хуваана.

Ихэнх тохиолдолд бүлэг тус бүрт ахлагч томилон бүлгийн хэлэлцүүлгийн

хариуцуулаж, бичилт тэмдэглэл хөтлүүлэн нийт олны өмнө бүлгийн нэрийн өмнөөс

тайлан тавиулах зэрэгт тустай байдаг. Бүлгийн ахлагчийн томилохдоо хамгийн

сүүлд төрсөн өдөр нь болсон, айлын том, бага, ах дүүгийн тоо, хамгийн богино

нэртэй гм байдлаар сонгож болно. Энэ бол ихэнхдээ сонсогчдыг идэвчижүүлж

эрчимжүүлэх сайн арга болдог.

Идэвхижүүлэгчид зориулсан санал зөвлөмж

Насанд хүрсэн суралцагсдын тухайд

Насанд хүрсэн хүмүүс өөрсдийнх нь мэдлэг, туршлагыг үнэлж хүндэлсэн

тийм орчинд дуртай байдаг. Идэвхижүүлэгчийн хувьд та тэднээс өөрсдийн

туршлагаасаа ярьж өгөхийг хүсч болох юм. Тэдгээрийг урамшуулж, мэдлэг

туршлагыг нь хүлээн зөвшөөрч, талархахыг мартахгүй байх нь чухал.

Насанд хүрсэн хүмүүс идэвхигүй суугаад таны ярьсныг сонсохоосоо

идэвхитэй оролцохыг илүүд үздэг. Тиймээс, сайн дурынханд хэлэлцүүлэг

хийх, тоглоом тоглох, тодорхой кейс-жишээн дээр асуудлыг авч үзэх,

хамтран шинэ санаа оноо эрэлхийлэх зэргээр төрөл бүрийн ажиллагаанд

оролцох боломжийг бүрдүүлэх нь чухал.

Page 12: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 12

……………………………………………………………………………………………...

Насанд хүрэгсэд тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн гэж үзвэл аливаа

сургалтад илүү идэвхи зүтгэлтэй оролцоно. Идэхижүүлэгчийн хувьд, та сайн

дурынхны сургалтын эрэлт хэрэгцээг олж мэдээд тухайн сургалт тэдэнд

хэрхэн ашиг тусаа өгч болох талаар ярьж ойлгуулбал сайн.

Насанд хүрэгсэд өөрсдийн сургалтын процессээ өөрсдөө удирдан залах илүү

сонирхолтой байдаг. Сайн дурынханд чухам ямар дадлага чадвар

эзэмшихийг хүсэж байна тэрнийгээ өөрсдөө сонгож авах боломж бололцоог

хангаж өгөх нь чухал.

Хүмүүс өөр өөрсдийн онцлог сургалтын арга барилтай байдаг. Зарим

нүдний ой тогтоолт сайн байхад зарим нь бусдаас сонсож сурахдаа сайн

байна. Тиймээс, энэ бүгдийн бодолцон сургалтынхаа арга барилд

зохицуулахыг хичээвэл зохино.

Насан хүсэн хүмүүс шинэ зүйл суралцахдаа урьд өмнө нь тэдний мэддэг

зүйл дээр тулгуурлавал хүлээн авч, ойлгох нь илүү байдаг. Зэрэгцүүлэлт,

эсвэл түүх хууч ярьж энэ хуучин мэдлэг дээр олгох гэж байгаа шинэ

мэдлэгтэй холбож өгөх нь чухал.

Сурсан зүйлээ шууд ашиглаж хэрэглэх боломжтой байвал насанд хүрэгсэд

их таатай байдаг. Хийж, хэрэгжүүлэх явцдаа суралцах гэж чухам үүнийг л

хэлээд байгаа юм. Бүх сайн дурынхан сурсан зүйлээ нутгийн иргэдийнхээ

дунд харуулах боломж өгөх явдэл нэн чухал.

Шинэ зүйлийг дахин дахин давтахад хүн ойлгож, санах нь амар болдог.

Хамгийн гол зүйлсийг дор хаяж зургаан удаа, гэхдээ өөр өөр хэрэглээний

хувьд яг нэг зүулээ дахин дахин яриад байгаа юм шиг биш байдлаар давтан

хэлэхийг хичээвэл сайн.

Магтаал урмын үгэнд насанд хүрэгсэд ихэд урамшидаг. Сайн дурынхныг

урмын үгээр тэтгэж, тэдний оролцоог үнэлж буйгаа байнга илэрхийлж бйах

нь чухал.

Насанд хүрсэн хүний анхаарал төвлөрөх хугацаа наймаас арван хоѐр минут

байдаг. Тиймээс “90-20-8” гэсэн дүрмийг дагавал сайн. 90 минут тутамд

завсарла. 20-30 минут тутамд үйл ажиллагааныхаа төрөл зүйлийг өөрчил.

Найман минут тус бүрт алын эрчим хурдыг өөрчил.

Насанд хүрсэн хүмүүс өөрсдийн хэлсэн бичсэн зүйлийн 70 хувийг л санаж

явна. Сайн дурынхныг шинэ гэж үзсэн мэдээллээ өөрсдийн Сайн дурын

ажилтны гарын авлагадаа тэмдэглэж авах, бас анги танхимд хийсэн бичгэн

дасгалыг боломжтой бол гэртээ дуусгахыг хүсэхэд илүүдэхгүй. Эсвэл,

аливаа шинэ мэдээллийг хичээлийн төгсгөлд, эсвэл дараагийн хичээлийн

эхэнд өөрсдөөр нь дүгнэж хэлүүлж бас болно.

Идэвхижүүлэх үедээ

Хэрэв танай соѐл зөвшөөрч байвал нөгөө хүнийхээ нүд рүү нь харж байгаад

ярилцвал сайн. Ингэж хүний нүд рүү харж ярих нь оролцогсдын дунд

холбоо тогтооход их чухал. Бас сонсогчид өөрийн чинь яриад байгаа

зүйлийг ойлгож байгаа эсэхийг мэдэхэд тустай.

Хичээл заахдаа танхим дундуур алх. Асуудлын чухлыг тодруулахын тулд

дохио зангаа зэргийг идэвхитэй ажигла. Таны асуултад хариулж байгаа,

Page 13: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 13

……………………………………………………………………………………………...

эсвэл тайлбар хийж байгаа хүнд ойртож оч. Ярьж байгаа юмыг сонирхож

байгааг чинь хараад оролцогчид удам урамших болно.

Үзэж байгаа сэдвийн тухайд өөрийн сонирхол, сэтгэл хөдлөлийг нуулгүй

харуул. Маш эрч хүчтэй, дур сонирхолтой хэлж тайлбарласан зүйл тань

шинэ мэдээлэл болж сарынханд очихдоо тэднийг бас байлдан дагуулж

болох талтай.

Идэвхижүүлэгчийн арга техник

Үндсэн дүрэм тогтоох Анги танхимын дэг буюу үндсэн дүрмийн хамгийн эхэндээ тогтоож авах хэрэгтэй.

Ийм үндсэн дүрмийг сайн дурынхнаар өөрсдөөр хэлүүлэн санаачлуулбал

хэрэгжүүлэхэд дөхөмтэй. Ийм үндсэн дүрэмтэй байхын үндэслэл, шаардлагыг

танилцуулан ганц нэг жишээ татаад дараа нь оролцогсдод өөсдийн дүрмийн заалт

хэлэх санал тавьж болно. Эргүүлдэг цаасан дээр тохирсон дүрмийн заалтуудыг

буулгаж авна. Оролцогсод дүрэм зөрчөөд байх тохиолдолд эсвэл нэмэлт өөрчлөлт

оруулах шаардлагата гарвал энэ бичсэн цаасаа гаргаж үзэх хэрэг болж магад.

Нүүр хагалах дасгал Сайн дурынхныг нийгэмших, амрах өөр хоорондоо ярилцуулж эхлүүлэхэд нүүр

хагалах дасгал идэхижүүлэгчид туслана. Идэвхижүүлэгчийн хувьд таны үүрэг бол

үйл явдлыг хурдасган идэвхижүүлэх боловч, оролцох биш.

Эрчимжүүлэгч

Удаан сууж сонссон хүмүүсийг илүү эрч хүчтэй болгох “сэрээх”-эд эрчимжүүлэгч

дасгал хэрэгтэй. Энэ нь богинохон /хэдхэн минут/ бөгөөд биеийн хөдөлгөөн, инээд

ханиад, өөр юм ярих зэргийг багтаавал зүгээр. Ийм дасгалын үед оролцогчдыг

босгож жаал хөдөлгөөд авбал зүгээр. Энд нэг бодолцох зүйл бол ийм дасгал

сонгоход тухайн бүлгийн соѐл заншил, хүйс, шашин шүтлэгт үл харшлах ѐстой.

Илтгэл Илтгэл, лекци нь мэдээ мэдээлэл, онол, зарчимыг товч бөгөөд ойлгомжтой

тайлбарлах ѐстой. Илтгэл нь дан лекциэс авахуулад асуулт хариултын хэлбэрээр

сонсогчдыг оролцуулах зэрэг хувилбартай байж болно.

Сэдвийн нэгтгэл зэрэг зарим нарийн мэргэжлийн зүйлсийг иймэрхүү танин

мэдэхүйн шинжтэй илтгэлд оруулна. Энд нэг баримтлавал зохих зүйл бол илтгэл,

лекц бүр 20 минутаас ихгүй байвал зүгээр.

Санал авах, ухаан уралдуулах Санал авах, ухаан уралдуулах хийснээр бүлгээс шинэ санаа гаргаж шинэ бүтээлч

сэтгэлгээг хөгжүүлнэ. Идэвхижүүлэгч асуулт дэвшүүлж, оролцогсдыг түүндээ

хариулахыг уриална. Бүлгийн гишүүдээс гаргасан бүх санааг сайн муу гэж

ялгалгүй тэмдэглэж авна. Ингэхдээ, сайн дурынхнаас гаргаж байгаа шинэ санаа

оноог идэвхижүүлэгчийн зүгээс шүүмлэхгүй байх, эсвэл шүүгчийн үүрэг

гүйцэтгэхгүй байх нь маш чухал. Ийнхүү ажиллаж дуусахад ямар нэгэн нарийн

Page 14: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 14

……………………………………………………………………………………………...

мэргэжлийн сэдвээр ярилцсан бол идэвхижүүлэгч ороцогсод үнэн зөв мэдээлэлтэй

байгаа эсэхийг баталж хэлнэ.

Хөтөчтэй хэлэлцүүлэг

Хөтөчтэй хэлэлцүүлэг нь яриа хэлэлцүүлгийг эхлүүлэх, тодорхой асуудалд

хандуулах, суралцах сэдвийн гол гол хэсэгт анхаарал хандуулах ач холбогдолтой.

Ийм хэлэлцүүлгийг олон хүний дунд ч, багахан бүлгийн дунд ч явуулж болно. Ийм

хэлэлцүүлгийг хөтлөхдөө идэвхижүүлэгч ийн зүгээс анхаарах зүйл бол

холбогдолгүй асуудалд цаг дэмий үрэхээс зайлсхийж, өөртөө итгэдтэй хэлэмгий

оролцогчид давамгайлахаас сэргийлэх явдал юм. Сайн дураараа өөрсдийн санаа

бодлоо илэрхийлж байхыг чухалчилна. Боломж гарвал оролцогчдыг идэвхижүүлэх,

мөн тэдний анхаарлыг төвлөрүүлэх үүднээс асуулт хариулт явуулах хэрэгтэй.

Жижиг бүлгийн хэлэлцүүлэг

Цөөхөн хүнтэй бичил бүлгээр хэлэлцүүлэг хийх нь бүрэг даруу хүмүүс ч айх ичих

зүйлгүй санаа бодлоо илэрхийлэхэд дөхөм болдог.

Олон хүний дунд яриа хэлэлцүүлэгт оролцоход заримдаа хэл ам эвлэхгүй айх ичих

тал гарна. Бага жижиг бүлэг гэдэг нь гурваас зургаан хүний дунд сайн дурынхан

өөрсдөд тохиолдсон зүйл, туршлага, санаа оноогоо хэлэлцэн заримдаа асуудлыг

хамтран шийднэ.

Үзүүлэн таниулах.

Тодорхой зорилт, эсвэл арга барилыг амжилттай гүйцэтгэхэд шаардлагатай ур

чадварыг үзүүлэн таниулах аргаар харуулдаг. Сургагч багш эсвэл танхимаас сайн

дураараа гарч ирсэн суралцагч тавигдсан зорилт, түүнд хүрэх алхам бүрийг,

тийнхүү хийх учир шалтгааныг тайлбарлана. Үүний дараа гол төлөв дадлагын

хичээл залгах ба сургагчийн үзүүлсэн дасгалыг сайн дурынхан идэвхижүүлэгчийн

удирдлаган дор гүйцэтгэдэг. Үзүүлэн таниулах хичээлийн өмнө шаардлагатай

тоног төхөөрөмж, ур чадвараа зохих төвшинд хангана. Сайн дурынхныг хос

хосоороо эсвэл багахан хэсэг бүлгээр дасгал хийх хангалттай хугацаа тавьж өгөх

хэрэгтэй.

Үзүүлэх материал Үзүүлэнгүүд бол онолын ойлголт, ерөнхий төсөөллийг хүмүүст хүргэхэд дөхөм

болгодог. Хэвлэмэл болон гараар зурсан зураг, диаграм зэрэг нь бичиг үсэг муутай

сонсогчдод маш их тустай. Өнгө төрх оруулах тул, ялангуяа харааны ой сайтай

хүмүүст тогтооход нь амар байдаг. Сургаланд ийм үзүүлэх материалыг маш олон

төрөл зүйлээр ашиглана. ЭМТТНИТҮ-ний практик сургалтын хувьд үзүүлэх

материал нь үзэж буй сэдвийн хүрээнд байх ѐстой. Ерөнхийдөө, бэлтгэх, ашиглахад

хялбар, цахилгаан шаардахгүй, хийхэд зардал багатай байх нь чухал. Өгнөтэй

дүрслэл бүхий эргэдэг цаас, хүрэн самбар дээрх өнгөт шохойн дүрслэл, зурагт

хуудас, хуурай аргаар арчдаг цагаан самбар дээрх дүрслэл зэрэг бол ийм хялбар

үзүүлэх материалын жишээ юм.

Асуултын хайрцаг Асуултын хайрцаг гэдэг нь сайн дурынхан аливаа сэдвээр асууж лавлах зүйлээ

бичээд хаддаг энгийн хайрцаг юм. Тухайн хичээл дээр хариулах цаг гараагүй, эсвэл

Page 15: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 15

……………………………………………………………………………………………...

дараа нь хариулах асуултуудыг эргэдэг цаасан самбар дээр бичиж тэмдэглэж бас

болно. Хичээлийн өдрийн төгсгөлд ийм асуултуудыг эргэн харж, асуултуудад шууд

хариулах, эсвэл хэзээ хариулахаа хэлэх нь чухал.

Дүр тоглуулах Амьдрал дээр таарч болох нөхцөл байдлыг бий болгон дүр өгч тоглуулах нэг арга

бий. Энэ нь оролцогчдод өөрсдийн ур чадварыг дээшлүүлэх, асуудал шийдэх болон

бусдын үнэт зүйлс, сэтгэл санаа, итгэл үнэмшлийг ойлгоход нэмэртэй. Ийнхүү дүр

өгч тоглуулахад, оролцогч бүрт ногдсон дүрийн хувьд хэлэх үг, дамжуулах

санааны тухайд тодорхой заавар, удирдамж зохиож өгөх нь олонтаа тохионо.

Боломжтой бол санадаг самбар, бүрх малгай, эсвэл нэрийн хуудас энгэрт нь зүүх

зэргээр бага зэргийн театрчилсан тоглолтын төрх оруулахад зүгээр. Тоглолтын

дараа үр дүнг товчхон авч хэлэлцэж, эргэцүүлэхэд гэмгүй.

Драм /яриан жүжиг/ Драм дүр өгч тоглуулахаас арай өөр, бөгөөд оролцогчдод нь зохиолоо бичих, олны

өмнө тоглохын урьд дүрээ давтах цаг өндөгөөрөө онцлог юм. Тухайлсан дүрүүдийг

оролцогсдод тарааж өгнө. Нутгийн иргэдийн ахуй амьдрал, тэдний асуудалд хандах

хандлагыг тусгасан тухайлсан нөхцөл байдлыг драм гол төлөв харуулна.

Үлгэр тууж ярих Газар газрын үлгэр тууж хүмүүст тэдний зан авир, үнэт зүйлсийг ойлгож авахад нь

тусладаг. Үлгэр тууж ямар зан авир сайн, ямар нь муу болохыг хэлж өгдөг. Ихэнх

тохиолдолд нэг нутгийнхны дунд олонтаа таардаг, эсвэл чухал нөхцөл байдлын

тухай үлгэр тууж ярьдаг. Үлгэр тууж ярихдаа соѐлын үнэт зүйлс болон хэн нэгэн

тохиолдсон зүйлийг оруулж өгвөл илүү үнэмшилтэй болно. Соѐл, шашин шүтлэг,

итгэл үнэмшлийг сурсан зүйлтэйгээ холбож ойлгоход үлгэр тууж сайн дурынханд

тусладаг.

Зохиомол хувилбар

Бодит амьдрал дээр бий болох нөхцөл байдалд яаж шийдэж, хэрхэн хандахыг

дадлагажуулах зорилгоор зохиомол хувилбар гаргаж ирдэг. Сайн дурынхан нөхцөл

байдал цаашид яаж өөрчлөгдөхийг урьдчилан хэлэлгүйгээр шийдвэр гаргана.

Кэйс буюу хэрэг явдлын шинжилгээ Сэйс шинжилгээ нь задлан шинжлэх, авч хэлэлцэх зорилгоор бий болгосон хийсвэр

нөхцөл байдлыг бичгээр дүрслэхийг хэлнэ. Энэ бол амьдрал дээр таарч болох

бодит болон хийсвэр үйл явдал /эсвэл асуудал агуулсан өөр хоорондоо уялдаа

холбоо бүхий хэд хэдэн үйл явдал/-ын талаарх дэлгэрэнгүй тайлан юм. Түүнийг

задлан шинжилж, хэлэлцэнэ. Ингэсний дүнд ихэнхдээ асуудлыг шийдэх арга

хэмжээний төлөвлөгөө боловсруулах даалгавар өгнө.

Page 16: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 16

……………………………………………………………………………………………...

Эргэцүүлсэн сургалт Эргэцүүлсэн сургалт бол суралцагслын анги танхимд юм уу нутгийнхантай

харьцах дадлгын үед тохиолдсон явдлыг гүн эргэцүүлэн бодож, дүгнэлт хийх үйл

явц мөн. Ийм үйл явц сайн дурынханд өөрсдийн болоод багш сургагч нар, тэдний

нутаг орныхон, орчины талаар илүү гүн гүнзгий ойлгож ухаарахад нь дэм болдог.

Хяналт үнэлгээний арга

Сургалтын үнэлгээ

Таны сургалтын үр дүнг үнэлэх дөрвөн төвшин бий.

1 дүгээр төвшин бол: Сайн дурынханд таны хичээл сургалт аль хир санаанд нь

нийцсэн болохыг харуулах хариу үйлдлийн төвшин.

2 дугаар төвшин: сургалтын төвшин буюу сайн дурынхан мэдлэг мэргэжлээ

дээшлүүлсэн, юманд хандах хандлагаа өөрчилсөн эсвэл ур чадвараа дээшлүүлсэн

тухайд юм. Та сургалт эхлэхээс өмнө ба дараа нь тест шалгалт шүүлэг авч, үзүүлэн

таниулах, дүр тоглуулах, эсвэл сургалтын зорилго хангагдсан эсэх талаар сайн

дурынхнаасаа асууж ярилцаж болно.

3 дугаар төвшин: Зан байдлын хэмжүүр буюу таны сургалтын үр дүнд

суралцагсдын зан авир, сахилга батад ямар нэгэн өөрчлөлт, эерэг хандлага гарсан

эсэхийг аюч үзнэ. Зан байдлаа өөрчлөхийн тулд сайн дурын ажилтан дараах хүчин

чармайлт гаргах ѐстойг санагтун. Үүнд:

өөрийгээ өөрчлөх хүсэл тэмүүлэлтэй байх

юу хийх, бас хэрхэн хийх талаар мэдлэгтэй байх

ялангуяа, нутгийн иргэдийн дунд дасгалжуулах, удирдах үед зан байдлаа

хэрэгжүүлэхэд шаардлагатай зөв орчинг бүрдүүлсэн байх

Зан байдлаа эерэгээр өөрчилсныг нь хүлээн зөвшөөрөх, гэрчилгээ олгох,

албан тушаал дэвшүүлэх зэргээр ямар нэг байдлаар хөхиүлэн дэмжсэн байх

4 дүгээр төвшин: ЭМТТНИТҮ-ний практик хөтөлбөрийн үр дүнгийн үзүүлэлтийг

дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

Нутгийн иргэдийн эрүүл мэнд сайжирсан эерэг үр дүн

ЭМТТНИТҮ-ний практик үйл ажиллагаанд нутгийн иргэд нэгж хугацаанд

хэдэн удаа оролцдог болсон

ЭМТТНИТҮ-ний практик ажиллагаанд нутгийн иргэдээс хэдэн хүн

оролцдог болсон /нэмэгдсэн, буурсан?/ зэрэг болно.

Давтлага ба дүгнэлт

Хичээл давтаж, дүгнэх нь оролцогсдын хувьд олж авсан мэдээлэл, ур чадвараа

тогтоон батжуулахад тустай. Бас аль хичээлээр заасан зүйлийг аль хир ойлгосоныг

нь идэхижүүлэгчийн зүгээс үнэлэхэд хэрэг болно. Сургалтыг сонирхолтой,

хөгжөөнтэй болгох үүднээс сайн дурынхны тогтоон санаж явахаыг хүссэн

хичээлийн агуулгаар тоглоом тоглуулж, давтан дүгнэхийг бодолцвол сайн.

Нөхөрсөг үнэлгээ ба гэдрэг холбоо

Page 17: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 17

……………………………………………………………………………………………...

Сайн дурынхан анги танхимд үзүүлэн таниулах, дүр тоглох болон нутгийн

иргэдийн өмнө үг хэлэх зэрэгт нэг нэгнээсээ суралцаж, заан сургаж бас үнэлж

болно. Тухайлсан ур чадвар эсвэл зорилтын хувьд эерэг гэдрэг холбоо тогтоох,

цаашид улам сайжруулахад ийнхүү нөхөрсөг үнэлгээг ашиглаж болох юм. Ийм

байдлаар, хүн бүр бусдыг үнэлж, бас үнэлүүлэх бололцоотой болно.

Өөрийн үнэлгээ Сайн дурынхан өөрийн сурлага, хөдөлмөрийн үнэлгээг бас хийх ѐстой. Энэхүү

Идэвхижүүлэгчийн гарын авлагын хэд хэдэн сэдвийн хувьд “хичээлийг хэрхэн

ойлгосноо шалга” гэсэн сэдэвтэй даалгавар байгаа. Энэ бол оролцогч сэдвийг аль

хир эзэзмшсэнээ бичгээр тодорхойлох өөрийн үнэлгээ юм. Эдгээр дасгал нь чухал

мэдээллийг давтан дүгнэх, баталгаажуулах давхар зорилготой юм.

Сургалт эхлэхийн өмнөх ба дараах шалгалт шүүлэг

Сургалт эхлэхийн өмнөх ба дараах шалгалт шүүлэг бол сургалтын явцад сайн

дурынхан заасан материалыг өөрийн болгож чадсан эсэхийг тодорхойлох хүчтэй

хэрэгслэл юм. Шалгалт шүүлгээр гарч ирэх дүн оноогоор ямар сэдэв эсвэл ур

чадварыг сайн зааж идэвхижүүлсэн, ямарыг нь нэмэлт хүч цаг зарах, эсвэл өөр

төрлийн арга барилаар нөхөн эзэмшүүлэх ѐстойг гаргаж ирнэ. Энэ шалгалт

шүүлгээр эзэмшсэн мэдээллийг л тодорхойлж болохоос эзэмшсэн ур чадвар,

хандлагыг дүгнэж болохгүй. Зан байдал сайжирсан эсэхийг нутгийн иргэдийн дунд

зохиох ажлыг хянан шалгах, ур чадварыг ажиглах зэргээр үнэлэх нь хамаг сайн.

Ном зүй Broad, Mary, Newstrom J. W. Transfer of Training. Addison-Wesley (1992).

Cross K. Patricia Adults as Learners: Increasing Participation and Facilitating Learning. Jossey-Bass 1992.

Kirkpatrick, Donald L. Evaluating Training Programs: The Four Levels. (3rd edition) Berrett-Koehler

Publishers (2006).

Knowles, Malcolm S. The Adult Learner: a Neglected Species. Jossey-Bass (1990).

Knox, Alan B. Helping Adults Learn: A Guide to Planning, Implementing and Conducting Programs.

Wiley, John & Sons (1998).

Pike, Bob. Creative Training Techniques Handbook. Human Resource Development Press (2003).

International Training and Education Center on HIV. Guidelines for Pre- and Post-Testing. I-TECH

Technical Implementation Guide. University of Washington (2007) Available from:

http://www.go2itech.org/itech?page=db-02-00&id=51014&bkto=db-search&query=pre%20test&start

Талархал ЭМТТНИТҮ-ний практикийн сургалтын материалыг боловсруулахад хувь нэмэрээ

харамгүй оруулсан дараах улсын Үндэсний Нийгэмлэгүүдэд онцгой талархлаа

илэрхийлэх байна. Үүнд:

Page 18: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 18

……………………………………………………………………………………………...

Афганистаны Улаан хавирган сарны, Америкийн Улаан загалмайн, Бангладешийн

Улаан хавирган сарны Нийгэмлэг, Камеруны Улаан загалмайн, Канадын Улаан

загалмайн нийгэмлэг, Кукийн аралын Улаан загалмайн нийгэмлэг, Данийн Улаан

загалмайн, Эритрэйн Улаан загалмайн нийгмэлэг, Эфиопын Улаан загалмайн

нийгмэлэг, Фижийн Улаан загалмайн нийгмэлэг, Финляндын Улаан загалмайн

нийгмэлэг, Германы Улаан загалмайн нийгмэлэг, Ганы Улаан загалмайн нийгмэлэг,

Энэтхэгийн Улаан загалмайн нийгмэлэг, Индонезийн Улаан загалмайн нийгмэлэг,

Кений Улаан загалмайн нийгмэлэг, Малавийн Улаан загалмайн нийгмэлэг,

Мянмарын Улаан загалмайн нийгмэлэг, Непалын Улаан загалмайн нийгмэлэг,

Шинэ Зелландын Улаан загалмайн нийгмэлэг, Нигерийн Улаан загалмайн

нийгмэлэг, Норвегийн Улаан загалмайн нийгмэлэг, Пакистаны Улаан хавирган

сарны, Папуа Шинэ Гвинейн Улаан загалмайн нийгмэлэг, Самоагийн Улаан

загалмайн нийгмэлэг, Соломоны аралын Улаан загалмайн нийгмэлэг, Сомалийн

Улаан хавирган сарны нийгмэлэг, Шри ланкийн Улаан загалмайн нийгмэлэг,

Суданы Улаан хавирган сарны, Швелийн Улаан загалмайн нийгмэлэг, Таиландын

Улаан загалмайн нийгмэлэг, Тимор Лестийн Улаан загалмайн нийгмэлэг,

Зимбабвийн Улаан загалмайн нийгмэлэг зэрэг болно.

Мөн Улаан загалмайн болон Улаан хавирган сарын дараах ажилтайн, сайн

дурынхан, хувь хүмүүст талархал дэвшүүлж байна. Үүнд:

Төслийн зохицуулалт хариуцсан ажилтан нарGrace Lo

Melanie Caruso

Төслийн туслах ажилтан нар Kate Elder

Shannon Frame

Daniela Stow

Орон нутаг хариуцсан мэргэжилтэн,

үнэлгээний ажилтан нар

Tammam Aloudat

William Carter Peter Carolan

Bernard Gardiner

Lasha Goguadze

Libertad Gonzalez

Emma Hernandez

Julie Hoare

Dominique Praplan

Jari Vainio

Stefan Agerhem

Ayham Alomari

Maud Amren Cecilia Anshelm

Katrien Beeckman

Graham Betts-symonds

Katherine Bundra

Eka Wulan Cahyasari

Pascal Cassan

Xavier Castellanos

Anette Cramer

Patricia David

Robert Davis Pierre Duplessis

Kari Egge

Aida Elsayed

Marcy Erskine

Michael Favin

Astrid Firdianto

Manan Ganguli

Cynthia Green

John Gwynn

Marwan Hasibuan

Muhammad Khalid Glenn King

Lasantha Kodituwakku

Jeanne Koepsell

Virginia Laino

Gerard Lautredou

Maryam Masyitoh Lubis

Agnes Madaras

Adelheid Marschang

Miro Modrusan

Marianne Monclair

Tom Musili Iris Nolvi

Benny Oktavianus

Page 19: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 19

……………………………………………………………………………………………...

Maryam Omar

Manish Pant

Sujata Ram

Niki Rattle

Rajeev Sadana

Lita Sarana Yulia Sayanthi

Lieselotte Schmid

Susanne Schunder-Tatzber

Stefan Seebacher

Lene Svendsen

Aida Syed

Helenlouise Taylor

Birikhty Tekletsion

Mija Tesse-Ververs

Hannele Virtanen

Nana Wiedemann

Asta Ytre

Salome Zan

Редактор

Vivienne Seabright

Дизайн Sébastien Calmus

Зураг Rod Shaw

Сургалт, зааварчилгааны

төлөвлөгөөний зөвлөх

LINKS Consulting International

Агуулга

I дэвтэр

Модуль 1 __________________________________________________________15 Улаан загалмай, Улаан хавирган сарны ЭМТТНИТҮ сайн дурын ажилтан

Модуль 2 _________________________________________________________ 62

Нутгийн иргэдийг дайчлах

Модуль 3 _________________________________________________________ 98 Миний нутгийн иргэдэд зориулсан үнэлгээнд тулгуурласан арга хэмжээ

II дэвтэр

Модуль 4 __________________________________________________________ 2 Анхны тусламж ба гэмтлээс урьдчилан сэргийлэхийн үндэс

Модуль 5 _________________________________________________________136

Том аюул гамшигийн үед нутгийн иргэдийг дайчлах

Модуль 6 _________________________________________________________158 Өвчнөөс урьдчилан сэргийлэх ба эрүүл мэндийг сурталчилах

Модуль 7 _________________________________________________________334

Нэмэлт сэдвүүд

Page 20: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 20

……………………………………………………………………………………………...

Модуль 1

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн

үзүүлэх

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА

Улаан загалмай, Улаан хавирган сарны

ЭМТТНИТҮ практикийн сайн дурын ажилтан

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн

үзүүлэх

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА

Зорилго

Энэ модульд сайн дурын оролцогчид өөрийн улсын Үндэсний Улаан

загалмайн болон Улаан хавирган сарны нийгэмлэгийн доторхи өөрсдийн үүрэг

хариуцлагын талаар суралцаж, хэлэцэх болно.

Сэдэв

Энэхүү модуль дөрвөн сэвэдтэй. Үүнд:

Сэдэв 1. Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөн

Сэдэв 2. Орон нутгийн зөвлөл, салбар зөвлөл

Сэдэв 3. ЭМТТНИТҮ практик

Сэдэв 4. Сайн дурын ажилтан байх

Хураангуй

Нэгдүгээр сэдвийн хүрээнд оролцогчид Улаан загалмайн болон Улаан хавирган

сарны ЭМТТНИТҮ практикийн сайн дурын ажилтан болох учир шалтгаан, өмнөө

тавьсан зорилго зэргийн талаар ярилцана. Олон улсын Улаан загалмайн болон

Улаан хавирган сарны хөдөлгөөний түүх, зохион байгуулалтын бүтцийг судална.

Олон улсын янз бүрийн сүлд тэмдэг, тэдгээрийн билэгдэл, ач холбогдлын талаар

үзнэ. Сайн дурын ажилтны ажлын бүхий л талыг хамарсан Үндсэн долоон зарчмыг

хэлэлцэнэ.

Хоѐрдугаар сэдвийн хүрээнд сайн дурынхан өөрийн улсын Үндэсний зөвлөл болон

орон нутаг дахь салбар зөвлөл хаана байдаг тухай мэдэж авна. Тухайн нутгийн

иргэдийн дунд сайн дурын ажиллагаа явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх нэр

хүнд бүхий удирдагч болон жирийн иргэдийг тодруулж авна. Нутгийн иргэдийн

Page 21: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 21

……………………………………………………………………………………………...

дунд ажиллах анхны арга техникийг эзэмшиж, нутгийнхныхаа дунд эрүүл аж төрөх

ѐсыг загварчлан томьѐолох болон ухуулан сурталчлах тухай ойлголттой болно.

Гуравдугаар сэдэвт Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд

түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) үйлчилгээний шинж чанар болон баримтлах

зарчимын үндсийг үзэх болно. ЭМТТНИТҮ-ээг практикт хэрэгжүүлэх ажлын

зорилго болох тухайн нутгийн иргэдийн зан байдал эрүүл мэндийн асуудалд

хандах хандлагыг хэрхэн өөрчлөх талаар ярилцана. Мөн энэ сэдвийн хүрээнд

амьдрах загварын хэрэгцээний талаар авч хэлэлцэнэ. Энэ загвар нь хүн бүрийн

өдөр тутмын амьдралын үндсэн зургаан хэрэгцээ болох: эрүүл мэнд, аюулгүй

байдал, орон байр, хоол хүнс, ус ба эрүүл ахуй, болон амьжиргаа зэргийг хамрана.

Амьдрах загварыг дараа дараагийн модульд эргэн үзэх ба ингэхдээ сайн дурынхан

өөрийн нутгийнхны суурь хэрэгцээний чухам алинд нь илүү тус дэм болж чадахыг

тодорхойлохын тулд дахин давтан үзэх юм.

Дөрөвдүгээр сэдэвт ЭМТТНИТҮ-ээг практикт нэвтрүүлэх сайн дурын ажилтны

үүрэг роль, хариуцлага болон эзэмшсэн байвал зохих чанарыг тодорхойлно. Сайн

дурынхан ЭМТТНИТҮ-ээг практикт нэвтрүүлэх сайн дурын ажилтан болох өөрийн

гэсэн тодорхой зорилтот үүрэг даалгавар бэлтгэснээр энэ модулийг төгсгөнө.

Сонгон байдлаар оролцогчид сайн дурын ажилтан болох ирээдүйгээ хэрхэн

төсөөлж байгаа талаар цаг хугацааны амьд загвар ажиллуулж үзэж болно.

Идэвхижүүлэгчийн бэлтгэл

Энэхүү Идэвхижүүлэчийн гарын авлагад тусгасан материал бол гарын авлага,

лавлагааны л чанартай зүйлс. Энд дурьдсан дасгал, арга, хичээлийн төлөвлөгөө

зэрэг нь санал зөвлөмж л төдий. Та, өөрсдийн сайн дурынхны хэрэгцээнд зориулан

эдгээр материалыг, бас дасгалын ажлын хугацаа зэргийг өөрчлөн зохицуулж болно.

Сургалтыг амжилттай явуулахын эхний алхам бол сайтар бэлдэх хэрэгтэй. Анги

танхим дахь янз бүрийн сургалт болон дасгалын ажлыг амжилттай

идэхижүүлэхийн тулд сэдэв бүрийн агуулгыг өөрөө сайн мэдэх, бас Ном зүй сайтай

байх явдал туйлын чухал. Дараахь зүйлийг зөвлөмж болгож байна. Үүнд:

Энэхүү Идэвхижүүлэгчийн гарын авлагыг унших

Сэдэв тус бүрийн агуулгыг сайтар судалж эзэмшин сэдав бүрийн эхэнд ьовч

танилцуулга хийхэд блэн байх. Хэрэв таньд нарийн мэргэжлийн туслалцаа

хэрэгтэй байвал эрүүл мэндийн төвөөс ч юм уу эсвэл Улаан загалмай, Улаан

хавирган сарны нийгэмлэгийн салбараас хам-идэвхижүүлэгч ажиллуулахаар

хүсэлт тавьж болох юм.

Сэдэв тус бүрийн хувьд Ном зүйын жагсаалт гаргаж, бүгдийг бэлэн байлгах

Модуль бүрийн эхэнд идэвхижүүлэгчийн заавар байгаа, түүнтэй сайтар

танилцаж, өөрийн сонсогчдын онцлог хэрэгцээ, мөн сургалт явуулах газар,

өрөө тасалгааны байрлал зэргийг бодолцон яавал оролцогсдын идэвхийг

өрнүүлэх, энэ чиглэлд хичээлийн явцын дунд орж болох нэмэлт өөрчлөлтөд

бэлэн байх

Анги танхим бэлэн бас өөрийн чинь хүссэнээр тоноглогдсон эсэхийг шалгах

Page 22: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 22

……………………………………………………………………………………………...

Сургалт хийгдэх газар, хугацааны хувьд сайн дурынхандаа мэдэгдэх

Нутгийн иргэдтэй уулзах дадлагын ажлыг эртнээс урьдчилан тохирох

Сайн дурын ажилтан бүрийн хариуцах айл өрхүүдийг тодорхойлж өгөх

Нутгийн иргэдийн ахлагч, хариуцсан этгээдэд хийгдэх уулзалт ажлын

зорилгын талаар тодорхой ойлголт өгөх

Ном зүй Улаан загалмай, Улаан хавирган сарны нийгэмлэгүүдийн Олон улсын холбооны гол цахим хуудас

www.ifrc.org/index.asp?navid=01 .

International Federation of Red Cross and Red Crescent Societies. Epidemic control training package for volunteers. Module 1: Epidemics (in production, to be finalized December 2008).

International Federation of Red Cross and Red Crescent Societies (2006), First Aid in the

Community. Community-Based First Aid, A Framework for National Society Programming.

www.ifrc.org/docs/pubs/who/policies/firstaid-policy-en.pdf. -аас авсан мэдээлэл

International Federation of Red Cross and Red Crescent Societies (2002), From Principles to Action CD-

Rom. Available from: www.ifrc.org/what/values/tools/index.asp.

Гарчиг

Сэдэв 1 _____________________________________________________________ 19

Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөн

Сэдэв 2. _____________________________________________________________ 32 Орон нутгийн зөвлөл, салбар зөвлөл

Сэдэв 3. _____________________________________________________________ 40

ЭМТТНИТҮ практик

Сэдэв 4.______________________________________________________________ 50 Сайн дурын ажилтан байх

Page 23: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 23

……………………………………………………………………………………………...

Сэдэв 1 Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөн

Сургалтын зорилго

Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг чадвар эзэмшинэ. Үүнд:

Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөний

түүх, гүйцэтгэх үүргийг тодорхойлж чаддаг болох

Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөний

бүрэлдэхүүний гурван хэсгийг нэрлэж чаддаг болох

Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөний

сүлд тэмдгийг таньдаг болох

Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөний

үндсэн долоон зарчим болон тэдгээрийг сайн дурынхны өдөр тутмын ажилд

хэрхэн баримтлах тухай тайлбарлаж чаддаг болох

Үндсэн долоон зарчимын талаар өөрсдийн үзэл бодол, итгэл үнэмшлийг

тайлбарлах

өөрийн нутгийн иргэдтэй сүлд тэмдэг, үндсэн долоон зарчимын талаар яриа

хэлэлцүүлэг хийж чаддаг болох зэрэг болно.

Заавал эзэмших мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) 1.Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөн дараахь

гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:

Улаан загалмайн Олон улсын хороо

Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны

нийгэмлэгүүдийн олон улсын холбоо

Улаан загалмайн ба Улаан хавирган сарны үндэсний нийгэмлэгүүд

2. Үндэсний нийгэмлэгүүд эрүүл мэнд, анхны тусламж, нийгмийн халамж,

гамшигийн менежмент болон тухайн орон нутгийн хэрэгцээ шаардлагад

түшиглэсэн бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

3. Улаан загалмай, улаан хавирган сар болон улаан болор талст зэрэг сүлд

тэмдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд орон тооны болон сайн дурын

ажилтнуудад хамгаалалт болж өгнө.

4. Бүх үндэсний нийгэмлэг, гишүүд дэмжигчид болон сайн дурынхан эдгээр

сүлд тэмдгийг хүндлэн хамгаалж, зориулалт бусаар ашиглахаас урьдчилан

сэргийлж хамгаална.

5. Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөний

үндсэн долоон зарчимыг сайн дурын ажилтнууд баримтлан ажиллана.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох зэргээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 140-220 минут шаардана.

Page 24: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 24

……………………………………………………………………………………………...

I. ЭМТТНИТҮ практик сургалтын

нээлт, удиртгал хичээл

Нүүр хагарах ба сайн дурын ажилтан болох

сэдэл, шалтгаан сургалтаас хүлээж буй үр

дүнгийн үнэлгээ 30-45 мин

II. Модуль 1-ийн танилцуулга Модуль 1-ийн бинго 15-25 мин

III. Олон улсын Улаан загалмайн ба

Улаан хавирган сарны хөдөлгөөн

Сэдвийн хураангуйгаас бэлтгэсэн товч илтгэл 30-45 мин

IV. Сүлд тэмдэг Сэдвийн хураангуйгаас бэлтгэсэн товч илтгэл 10-20 мин

V. Үндсэн долоон зарчим Сэдвийн хураангуйгаас бэлтгэсэн товч

илтгэл, жижиг бүлгээр хэлэлцэж, зурах 30-45 мин

VI. Давталт ба дүгнэлт Байцаа өнхрүлэх дасгал 15-20 мин

VII. Өөрийн ойлголтыг шалгах Өөрийгээ үнэлэх 10-20 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• ЭМТТНИТҮ-ний практикийн сайн дурын ажилтны гарын авлага /оролцогч бүрт/

• Бүртгэлийн хуудас, сайн дурынхны нэр, хаяг, холбоо барих мэдээлэл

• Эргүүлдэг цаасан самбар /10-15 ширхэг цаастай/

• Самбар дээр бичих өнгө өнгийн маркер үзэг

• Тэмдэглэл хөтлөх жижиг цаас

• Хананд тогтоох скоч, кноп

• “Асуулт” гэсэн бичигтэй хайрцаг

• Давтлага, дүгнэлтийн ажилд зориулж асуулт бэлдэх:

– Оролцогчдын тоог гаргах. Оролцогч бүрийн тоогоор нэг нэг давтлага,

дүгнэлтийн шинжтэй асуулт бэлдэнэ.

– Сэдвийн хураангуй, Заавал эзэмших мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл)

зэргээс үндэслэн асуулт бэлтгэнэ

– Нэг цаасан дээр давтлага дүгнэлтийн шинжтэй нэг асуулт бичнэ.

– Асуулт бичсэн цаасаа үнгэж бөөрөнхийл

– Бас нэг цаасан дээр шинэ асуулт бичиж, түрүүчийн бөөрөнхийлсэн цаасан

дээгүүр давхар бөөрөнхийлж тавь

– Дээрх байдлааршинэ асуулт бүрийг тусдаа цаасан дээр бичнэ.

– Асуулт бичсэн цаасаа бөмбөлөгт нэмж бөөрөнхийлнэ.

– Ингээд дуусахад нэг жижгэвтэр бөмбөг эсвэл асуулт бичсэн цаасан навчтай

“байцаа”-тай болно.

Сэдвийн хураангуй

Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөний түүх

1859 оны 6 зугаар сард 31 настай Хэнри Дьюнант гэдэг залуу Солфериногийн

дэргэдэх тулалдаанд шархадсан хүмүүсийн зовлон шаналалыг нүдээр үзсэн. Энэ

тулалдаанаар хойд Италийг Австрийн дарангуйллаас салгасан боловч 16 цаг

үргэлжилсэн байлдааны талбарт 40,000 гаруй хүн алагдаж, шархадсан байна.

Шархадсан цэргүүд тусламж хүсэн хашгирч, ѐолж байв. Хэнри Дьюнант хүн бүрт

хүрэлцэх хэмжээгээр эмнэлгийн тусламж хүрч чадахгүй байгааг харсан. Яаралтай

тусламжийн хэрэгцээ асар их байлаа. Дьюнант гурван хоногийн турш өдөр шөнө

гэлгүй нутгийн иргэдийг дайчлан тэдгээр шархтай цэргүүдэд туслах, асрахад

өөрийн чадлаар л зүтгэсэн.

Page 25: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 25

……………………………………………………………………………………………...

Женев хот дахь гэртээ эргэж ирээд энэ тухайгаа олон нийтэд түгээх үүднээс Дайны

дурсамжаа бичиж өөрийн зардлаар 1600 ширхэг хэвлэсэн байна.

Тэр үед Дьюнант дайн тулааны үед эмнэлгийн ажилтнаар хангах зорилготой төвийг

сахисан байгууллага байгуулах санаатай байсан. Эцѐсийн дүнд тэрээр

Шархагдагсдад туслах олон улсын хороо байгуулсан нь явсаар сүүлдээ Улаан

загалмайн олон улсын холбоо (УЗОУХ) болсон. УЗОУХ-ны сайн дурынхан анх

1877-1878 оны Орос Туркийн дайны үеээр улаан хавирган сар хэлбэрийн сүлд

тэмдэгээ ашигласан. Албан ѐсоор энэ сүлд тэмдгийг 1929 онд улаан загалмайн хамт

баталсан билээ.

Хэнри Дьюнант 1910 оны 10 дугара сарын 30-ны өдөр тэнгэрт хальсан. Түүний

төрсөн өдөр болох 5 сарын 8-ны өдрийг өнөө Дэлхийн улаан загалмай, улаан

хавирган сарын өдөр болгон тэмдэглэдэг болсон.

Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөн Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөн бол дэлхийн

бараг бүх улсад төлөөлөлтэй, бас үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн том

хүмүүнлэгийн сүлжээ юм.

Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөний

бүрэлдэхүүний гурван хэсэг бол :

1. Олон улсын Улаан загалмайн хороо (ОУУЗХ)

ОУУЗХ бол дайн тулаан, дотоодын үймээн самууны хохирогсдын амь нас, нэр

төрийг хамгаалах, тэдэнд тусламж үзүүлэх хүмүүнлэгийн зорилго бүхий төвийг

сахисан, ялгаварлан гадуурхалгүй, бие даасан байгууллага юм.

Зэвсэгт мөргөлдөөний үед ОУУЗХ хөдөлгөөний олон улсын тусламжийн үйл

ажиллагааг удирдан зохицуулах үүрэг хүлээдэг. Олон улсны хүмүүнлэгийн

хуулийн ач холбогдлыг тууштай сурталчилж, дэлхий нийтийн хүмүүнлэгийн

зарчмуудад олон нийтийн анхаарлыг татаж байдаг.

Женевийн конвенцүүдийн хүрээнд ОУУЗН нь дайн тулаан, зэвсэгт

мөргөлдөөний үед олон улсын хууль эрхзүйгээр баталгаажсан шорон гянданд

нэвтрэх, тусламжийн үйл ажиллагаа зохион байгуулах, салан тусгаарлагдсан гэл

бүлийн гишүүдийг нийлүүлэх, бусад хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрхлэх

байнгын эрхтэй.

ОУУЗХ бас дотооддоо шилжүүлсэн хүмүүсийн хэрэгцээг хангах, дайн тулааны

үлдсэн мин, тэсрэх бодис зэргийн эсрэг олон нийтийн ухуулан таниулах

урьдчилан сэргийлэх ажил зохиох, дайны үед сураггүй болсон хүмүүсийн эрэл

хайгуул зохион байгуулах зэрэг ажил ч бас хийнэ.

ОУУЗХ-ны төв байр нь Швейцарийн Женев хотод байрлана.

2. Улаан загалмай, Улаан хавирган сарны олон улсын холбоо

Page 26: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 26

……………………………………………………………………………………………...

Улаан загалмай, Улаан хавирган сарны олон улсын холбоо бол энхийн цагт

байгалийн болон хүний буруутай үйл ажиллагааны үр дүнд бий болсон осол

гамшигийн дараахь олон улсын тусламжийг удирдан зохицуулах дэлхийн

хамгийн том хүмүүнлэгийн байгуулага юм.

Олон улсын холбооны зорилго бол хохирсон хүмүүсийн амьдралыг

дуушлүүлэхийн тулд энэрэл нигүүлслийн хүчийг дайчлан туслах явдал мөн.

Олон лусын холбоо Үндэсний нийгэмлэгүүдтэй хамтран осол гамшигт

нэрвэгдэгсдэд туслах тусламжийн арга хэмжээ авах, мөн нутгийн иргэдийг энэ

тал дээр чадавхижүүлан хөгжүүлэх ажилтай хамтруулан авч хэрэгжүүлдэг.

Олон улсны холбооны ажил дөрвөн үндсэн чиглэлд төвлөрдөг. Үүнд:

Хүмүүнлэгийн үзэл санааг сурталчлах

Гамшигийн эсрэг арга хэмжээ

Гамшиг осолд бэлтгэлтэй байх

Эрүүл мэндийн болон нутгийн иргэдийн халамж

Дэлхий даярх 186 орны Үндэсний нийгэмлэг энэхүү Олон улсын холбооны гишүүн

байгуулага гэж явна. Төв нь Швейцарийн Женев хотод байрлана.

1. Үндэсний нийгэмлэгүүд Үндэсний нийгэмлэгүүд дэлхийн 186 оронд бий. Тэдний ихэнх нь үүсгэн

байгуулагдах шатандаа яваа. Эдгээр Үндэсний нийгэмлэгүүд эрүүл мэнд, анхны

тусламж, халамж, гамшиг осолд бэлтгэлтэй байх, гамшгийн менежментийн

хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үндэсний нийгэмлэгүүд бие даасан байдалтай

ажилладаг боловч нэгдсэн сүлжээ болохын хувьд Олон улсын Улаан загалмайн

болон Улаан хавирган сарны хөдөлгөөний араг ясыг бүрдүүлдэг билээ. Дайн

тулааны үед Үндэсний нийгэмлэгүүд шархадсан, өвчтөн, дүрвэгсэд, хоригдол

болон нутаг орондоо эргэн ирсэн иргэнийг асрах, халамж үйлчилгээ үзүүлэхэд

туслана.

Үндэсний нийгэмлэг бүр төрөл бүрийн ажил хариуцсан сайн дурынхан, гишүүд

болон орон тооны ажилтнаас бүрдэнэ. Гамшигт өртсөн газар хамгийн түрүүнд

иэхэнхдээ Үндэсний нийгэмлэгийнхэн очиж ажилладаг.

Женевийн конвенцүүд Женевийн конвенцүүд зэвсэгт мөргөлдөөний бүх хохирогсдыг хамгаалах

үндсэн дүрэм, суурийг таьж өгдөг.

Женевийн конвенцүүд зэвсэгт мөргөлдөөний дүрмийг дараахь байдлаар

томьѐолсон байдаг. Үүнд:

Зэсвэгт мөргөлдөөнд шууд оролцоогүй, эсвэл шархтай, олзлогдсон зэрэг

шалтгаанаар оролцох боломжгүй хүмүүсийг хамгаалах ѐстой.

Мөргөлдөөний хохирогчдод яс үндэс, арьс өнгө, улс төрийн үзэл бодол,

шашин шүтлэгээр алагчлалгүй тусламж халамж үзүүлэх ѐстой

Эдгээр дүрэм цэрэг, зэвсэгт хүчин болон нутгийн бүх иргэдэд адил хамаарах

ѐстой. Гамшигийн болон зэвсэгт мөргөлдөөний төрөл зүйлээс хамааран

Улаан загалмайн болон Улаан хавирган сарны үйл ажиллагааны менежмент

өөр өөрийн онцлогтой байна. Дайн тулааны талбар, хүчирхийллын нөхцөлд

Олон улсын Улаан загалмайн хороо бол Үндэсний нийгэмлэг болон Олон

Page 27: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 27

……………………………………………………………………………………………...

улсын холбоог удирдан чиглүүэх үүрэг бүхий байгууллага мөн. Олон улсын

Улаан загалмайн болон Улаан хавирган сарны сүлд тэмдэгүүд нь Женевийн

конвенцийн олон улсын хүмүүнлэгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

Сүлд тэмдэг Улаан загалмай, улаан хавирган сар хоѐр бол дэлхийд хамгийн их танигдсан

билэгдлийн тоонд орно. Улаан загалмайн болон Улаан хавирган сарны Олон улсын

холбоо дэлхийд танигдсан энэ хоѐр билэгдлийг /улаан загалмай, улаан хавирган

сар/-ийг улаан хүрээтэй цагаан дэвсгэртэй дөрвөлжин дотор байрлуулсан

хэлбэрийг сүлд тэмдэг болгон ашигладаг. Олон улсын холбоо аль нэг төр улсын

байгууллага биш, бас Үндэсний нийгэмлэг ч биш тул аль аль билэгдлийг харуулсан

ийм сүлд тэмдэгтэй байж болох билээ.

Холбооны гишүүн Үндэсний нийгэмлэгүүд доорхи сүл тэмдгийн аль нэгийг

хэрэглэж болно. Үүнд:

улаан загалмай улаан хавирган сар

Харамсалтай нь, зарим тохиолдолд эдгээр сүлд тэмдгийг шашны, соѐлын эсвэл улс

төрийн билэгдэлтэй хольж хутгах явдал бас гарна. Энэ нь ялангуяа, тодорхой

зэвсэгт мөргөлдөөний үед эдгээр сүлд тэмдгийн нэр хүндэд нөлөөлж, тэдний

хохирогсод болон эмнэлэг, хүмүүнлэгийн ажилтнуудад олгох хамгаалалтыг

үгүйсгэн бууруулж байна.

Зарим улсад улаан загалмай юм уу, улаан хавирган сарыг Үндэсний

нийгэмлэгийнхээ сүлд тмэдэг болгоход бэрхшээлтэй байдаг. Ийм улсад Олон

улсын улаан загалмай, Улаан хавирган сарын хөдөлгөөний гишүүн болох Үндэсний

нийгэмлэгүүдэд улаан болор талстыг шинэ билэгдэл сүлд тэмдэг батлавал болох

юм. Энэхүү шинэ билэгдлийг танихад хялбар байхаар бүтээсэн юм. Энэ нь цагаан

дэвсгэр дээр өнцөгдүүлж байрлуулсан квадрат хэлбэртэй бөгөөд аливаа шашны

билэглээс ангид тул янз бүрийн соѐл заншилтай газар нийтлэг хэрэглэж

болохоороо онцлог юм.

Улаан болор талст

Эдгээр сүлд мэдгийг ашигласнаар Женевийн конвенциийн олон улсын

хүмүүнлэгийн хуулиар хамгаалагдаж байгаа юм.

Page 28: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 28

……………………………………………………………………………………………...

Олон улсын хүмүүнлэгийн хууль энгийн иргэд, цэргийн эмнэлгийн болон шашны

ажилтан зэрэг зэвсэгт мөргөлдөөнд оролцоогүй хүмүүсийг хамгаалдаг. Мөн

хуулиар шархадсан, хөлөг нь живсэн, унасан, өвчтэй дайчид болон олзлогдсон

зэрэг шалтгаанаар мөргөлдөөнд оролцохоо больсон хүмүүсийг ч бас хамгаална.

Сүлд тэмдгүүд хоѐр үндсэн үүрэгтэй. Үүнд:

Хамгаалалт- Дайны үед эмнэлгийн ажилтан, тоног төхөөрөмж, нэгтгэл болон

тээврийн хэрэгслэл дээр хамгаалалтын том сүлд тэмдэг тавина.

Таних тэмдэг- Энхийн цагт жижиг сүлд тэмдэг хэрэглэх нь Үндэсний

нийгэмлэгийнхэн ажиллаж байгааг илтгэнэ. Энэхүү сүлд тэмдэг нь Олон улсын

Улаан загалмай, Улаан хавирган сарын хөдөлгөөний болон Үндэсний

нийгэмлэгийн эзэмшлийн өмч хөрөнгө, тээврийн хэрэгслэл болон эд материал

болохын таних тэмдэг болно.

Эдгээр сүлд тэмдгийг зөвхөн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сарын

хөдөлгөөний болон Үндэсний нийгэмлэгийн л төлөөлөгчид /сайн дурынхныг

оролцуулан/ ашиглах эрхтэй. Сүлд тэмдгээ хүндлэн нэр хүндийг нь өндөрт өргөж,

аливаа зориулалт бус ашиглалтаас хамгаалж явах нь Хөдөлгөөний бүх гишүүдийн

үүрэг мөн.

Page 29: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 29

……………………………………………………………………………………………...

Үндсэн долоон зарчим

Үндэсний нийгэмлэгийн дагах үндсэн долоон зарчим бол:

1. Хүмүүнлэг энэрэнгүй

Дайны талбарт шархадагсдад алагчлалгүй тусламж үзүүлэх хүсэл тэмүүллээс Олон

улсын Улаан загалмайн болон улаан хавирган сарын хөдөлгөөн үүссэн билээ. Хаа

байгаа, тохиосон газарт нь үндэсний болон олон улсын түвшинд хүмүүсийн зовлон

гачаалыг урьдчилан сэргийлэх, хөнгөлж дэм болохыг зорино. Түүний гол зорилго

бол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хүнийг зохих ѐсоор хүндлэх явдал.

Харилцан ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагаа болон хүх хүмүүсийн хооронд

урт удаан энх амгалан байдлыг дэмжиж ажиллана.

2. Үл ялгаварлах Яс үндэс, иргэншил, арьс өнгө, шашин шүтлэг, анги болон улс төрийн үзэл бодлоор

үл ялгаварлана. Хувь хүмүүсийн зовлон шаналыг төгсгөл болгох, зөвхөн энэ л

зорилго хэрэгцээнд хөтлөгдөх учиртай бөгөөд хамгийн яаралтай тусламж хүргэх

газар хамгийн их ач холбогдол өгнө.

3. Төвийн сахих Бүгдийн итгэлийг авч, хадгалах үүднээс аливаа улс төрийн, шашны болон арьс

өнгөний эсвэл үзэл суртлын маргаан мөргөлдөөнд дайсагнасан талуудын аль нэг

талд орохыг хэзээд цээрлэнэ.

4. Бие даасан байдал Энэ бол бие даасан хөдөлгөөн. Хэдийгээр Үндэсний нийгэмлэгүүд өөр өөрсдийн

улс оронд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлдэг засгийн газрын байгууллагын

удирдлаган дор, тухайн улс хууль тогтоомжийн дагуу ажиллах боловч өөрийн бие

даасан байдлаа ямагт хадгалж, Хөдөлгөөний зарчмын дагуу ажиллахад хэзээд

бэлэн байвал зохино.

5. Сайн дурын үйлчилгээ Энэ бол ямар ч байдлаар ашиг олохын төлөө биш, сайн дурын тусламжийн

хөдөлгөөн мөн.

6. Нэгдмэл байдал Ямар ч улсад Улаан загалмайн эсвэл Улаан хавирган сарын нэг л нийгэмлэг байх

учиртай. Тэр бүгдэд нээлттэй байх ѐстой. Тухайн улсын бүхий л нутаг дэвсгэрийг

хамарч ажиллах ѐстой.

7. Нийтлэг чанар

Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөн дэлхий

нийтээр аль ч улс нийгэмд ижил байр суурьтай байж, нэгэндээ харилцан туслалцах

ижил үүрэг хүлээнэ.

Page 30: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 30

……………………………………………………………………………………………...

Идэвхижүүлэх чиглэл

Хичээлийн эхлэхээс

15-20 минутын өмнө 1. Хичээл цагин хуваариар эхлэх цагаас 15 минутын өмнө ангид ирнэ.

2. Анги танхим хичээлд төлөвлөсөн ѐсоор бэлэн байгааг үзэн материал бэлдэх

3. Жорлон хаана байдааг олж тогтоох

4. Сайн дурынхан цуглахад тэдний нэр, хаяг, холбоо барих утас зэргийг

багтаасан бүртгэлийн хуудас тарааж бөглүүлнэ.

5. Сайн дурынхныг дуртай байдлаар нь суулгах

ЭМТТНИТҮ практик сургалтын нээлт, удиртгал хичээл

30-45 минут

1. ЭМТТНИТҮ практик сургалтын нээж, бүх оролцогсдод баяр хүргэх.

Өөрийгээ, ЭМТТНИТҮ практик сургалтын идэвхижүүлэгчийн хувьд танилцуулах.

2. Хүн бүрт ЭМТТНИТҮ практик сургалтын сайн дурын ажилтны гарын

авлагыг тарааж өгөх

3. Оролцогсдоор Сайн дурын ажилтны гарын авлага дээр нэрийг нь бичүүлэх

4. Оролцогсдыг хажууд сууж байгаа нэгэндээ хандан дараах сэдвээр хэдэн

минут хооронд нь асуулт хариулт хийлгэх. Хэлэлцэх сэдэв нь:

Та яагаад ЭМТТНИТҮ практикийн сайн дурын ажилтан болохыг хүссэн бэ?

Сайн дурын ажилтан болсоноор та юуг хүсэж хүлээж байгаа вэ?

Энэ сургалтаас та юу сурна гэж бодож байга вэ?

5. Сайн дурынханд өөр хоорондоо харилцаж ярилцахад хэдэн минут өг.

Сургагч багшид

зориулсан санамж Энэ хооронд цаасан самбар хоѐрыг бэлдэж, “Яагаад сайн дурын

ажилтан?”,“Би юу сурахыг хүсэж байна?” гэж тус тус гачиглах

6. Адилхан хариулттай хосуудыг гар өргүүлэх

7. ЭМТТНИТҮ практикийн сайн дурын ажилтан болоход нь юу нөлөөлсөн

тухайд нийт ангид хандан сайн дураараа ярих хүн байгаа эсэхийг асуух

8. “Яагаад сайн дурын ажилтан?” гэсэн гарчигтай цаасан дээр хариултыг

тэмдэглэх

9. Энд тэмдэглэсэн зүйлдээ хожим, Улаан загалмай, улаан хавирган сарны

сайн дурын ажилтны үүрэг хариуцлага, зан чанарын талаар хэлэлцэх үед эргэж

үзнэ гэдгийг хэлж ойлгуулах

10. Оролцогчдоос энэ сургалтаар тэд яг юу сурч авахыг хүсэж байгааг нь асуу.

11. “Би юу сурахыг хүсэж байна?”гэсэн гарчигтай цаасан дээр хариултыг

тэмдэглэх

Сургагч багшид

зориулсан санамж Хоѐр цаасаа хуйлаад хадгал. 4 дүгээр сэдэвийг үзэхэд энэ

хоѐр цаасаа гаргаж ирээд дахин хэлэлцэх болно

12. ЭМТТНИТҮ практик ажиллагааны хувьд дараах зүйлийг тайлбарла. Үүнд:

Модуль болгон хэд хэлэн сэдэвтэй

1-3 дугаар модулиуд хамгийн чухал нь. 4, 5 ба 6 дугаар модулийн зарим

сэдэв ч гэсэн чухал.

Сэдэв бүр анги дахь оролцооны болон нутгийн иргэдийн дунд зохиох

ажлуудаас бүрдэнэ.

Page 31: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 31

……………………………………………………………………………………………...

нутгийн иргэдийн дунд зохиох ажлууд нь анги танхимд сурсан зүйлээ

амьдралд хэрэгжүүлэх боломж олгоно.

13. Модуль болгоны агуулгыг товч танилцуулах. Сургалтын явцад хаана нь

сайн дурынхны ямар оролцоо байхыг нь таниулах

14. Сургалтын явцад асуулт гавал чөлөөтэй асуулгах. Бас асуултаа бичээд

“Асуулт” гэсэн хайрцганд хийж болохыг сануулах. Энэ хайрцганд хийсэн

асуултуудыг гаргаж ирээд, тухайн сэдвийг үзэхдээ сэдвийн хүрээнд хариулж явах.

II. Модуль 1. Танилцуулга

15-25 минут минут 1. Оролцогчдыг Сайн дурын ажилтны гарын авлагынхаа Сэдэв 1-ийг гарга гэж

хэлэх. Модуль 1 бинго /сугалаа/ гэсэн ажлыг гүйцэтгэх удирдамж өгнө үү.

Хүснэгтийн нүд бүрт байгаа угүүлбэрийг уншуулах

Хариулж чадах асуулттай нүднүүдийг тэмдэглүүлэх.

Олон улсын Улаан загалмай

болон Улаан хавирган сарны бүрэлдэхүүний 3

хэсгийг тодорхойлох

Сайн дурын ажилтны өдөр

тутмын ажилдаа баримтлах үндсэн 7

зарчимыг тодорхойлох

Улаан загалмай, Улаан хавирган

сар болон улаан болор талстын сүлд тэмдгийн зүй зохистой

ашиглах талаар тайлбарла

Үндэсний нийгэмлэгийн өөрийн орон нутаг дахь

салбар зөвлөл хаана

байдгийг мэднэ

Салбар зөвлөлийн хоѐр удирдагчийг нэрлэж,

тэдний үүргийг тодорхойл

Манай орон нутгийн салбар зөвлөлөөс төлөвлөж буй гурван

тогтмол ажил буюу нутгийн

иргэдийг оролцуулсан ажлыг нэрлэ

Нутгийн иргэд /нэг

нутгийнхан/ гэж юу

болохыг тайлбарла

ЭМТТНИТҮ-ний практик

ажиллагаа гэж юу

болохыг тайлбарла

Амьдрал тэтгэх суурь 6 хэрэгцээг

нэрлэж, тэд өөр хоорондоо хэрхэн

холбогдохыг тайлбарла

Улаан загалмай, улаан

хавирган сарны сайн дурын

ажилтны гурван үүргийг нэрлэ

Сайн дурын ажил гэдгийг

тодорхойл

Сайн дурын ажилтан ямар эрх

эдлэх вэ?

Сургагч

багшид

зориулсан

санамж

Ихэнх сайн дурынхан бичиг үсэггүй тул асуултаа чанга дуугаар уншиж өгөх, бас оролцогсдыг амаар хариулахыг дэмжих хэрэгтэй. Хэрэв ангид бичиг үсэггүй хүн цөө-

хөн байвал, хүн нэг бүртэй тулж ажиллан асуулт асууж, хариултыг нь авч явах нь зөв.

Бас бичиг үсэгтэй нэгнийг нь уншиж бичиж чадахгүйдээ туслахыг хүсэж болох юм

2. Дасгалыг хийж дуустал нь хэдэн минут өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Дасгал хийх явцад нь анги дундуур алхаж,

шаардлагатай туслалцааг өг

Энэ дасгалын зорилго нь Модуль 1-д үзэх материал, өгөх мэдээллийн хувьд

хүмүүсийн сонирхлыг татаж, анхаарлыг төвлөрүүлэхэд оршино.

3. Хүснэгтийн нүд бүрт бичсэн зүйлийг нэг нэгээр нь уншиж, мэднэ гэж

тэмдэглэсэн хүмүүсийн гарыг өргүүлэх. Шууд бүх нүдийг тэмдэглэсэн хүн гарна

гэж бодохгүй байгаа бас Модуль 1-ийг үзээд дуусахад бүгдийг бөглөдөг болно

гэсэн хүлээлттэй байгаагаа хэл.

4. Модуль 1-ийн зорилгыг товч дүгнэж хэл

Энэ модульд сайн дурынхан Үндэсний Улаан загалмайн ба Улаан хавирган сарны

нийгэмлэг доторх өөрсдийн гүйцэтгэх үүрэг ролийн талаар мэдэж авч, ярилцана

5. Сэдэв 1-ийн хүрээнд сурах зорилгын давтан дүгнэхийг та ба хүсч магад.

Page 32: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 32

……………………………………………………………………………………………...

III. Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөн

�30-45 минут

1. Сэдвийн хураангуйд дурьдсан Олон улсын Улаан загалмайн болон Улаан

хавирган сарны хөдөлгөөний түүх, зорилгын талаар товч ярьж өг.

2. Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөний 3

бүрэлдэхүүн хэсгийг нэрлэж чадах хүн байгаа эсэхийг ангиас асуух. Дор дурьдсан

байгууллагатай холбогдсон хариулт гарч ирвэл урам өгч дэмжих хэрэгтэй. Үүнд:

Улаан загалмайн Олон улсын хороо

Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны

нийгэмлэгүүдийн олон улсын холбоо

Улаан загалмайн ба Улаан хавирган сарны үндэсний нийгэмлэгүүд

3. Сэдвийн хураангуй дурьдсан Олон улсын Улаан загалмайн болон Улаан

хавирган сарны хөдөлгөөний 3 бүрэлдэхүүн хэсгийн талаар товч ярьж өг.

IV. Сүлд тэмдэг � 10-20 минут

1. Сэдвийн хураангуйд дурьдсан мэдээллээс Олон улсын Улаан загалмайн

болон Улаан хавирган сарны хөдөлгөөний сүлд тэмдгийн талаар товч тайлбарла.

Сургагч багшид

зориулсан санамж

Сайн дурын ажилтны гарын авлага дотор байгаа 3 сүлд тэмдгийн

зургийг үзүүл, бас цаасан самбар дээр зурж үзүүлж болно

2. Сүлд тэмдгээр билэгдсэн үнэт зүйлсийг бэхжүүлэхэд та бүхэн юу хийж

чадах вэ? гэж асуу. Дор дурьдсан зүйлтэй холбогдсон хариулт гарч ирвэл

урам өгч дэмжих хэрэгтэй. Үүнд:

Улаан загалмай, улаан хавирган сар болон улаан болор талстын сүлд тэмдэг

зүүж явах үедээ сайн дурынхан ѐс зүйн дүрмээ баримтлан ажиллана

Энхийн цагт, зэвсэгт мөргөлдөөн, дайн тулааны үед бусадтай энэрэнгүй

хандаж, үлгэр дууриал болж явах

Сүлд тэмдгийн учир холбогдлын талаар нутгийн иргэд, удирдагчид, цагдаа

болон/эсвэл зэвсэгт хүчнийхэнд болон орон нутгийн удирдлага гээд бүгдэд

таниулан сэнхрүүлэх

Эдгээр сүлд тэмдгийг зорилулат бусаар буруу ашиглахгүй байхыг хүмүүс

болон засаг захиргаанаас хүсэх

Сургагч багшид

зориулсан санамж

Хүмүүс аль хир ядарч байгааг анзаарах. Шаардлагатай бол 10 минут

завсарлуул. Идэвхижүүлэх дасгал хийлгэж ч болно

V. Үндсэн долоон зарчим

�30-45 минут

Сургагч багшид

зориулсан санамж

“Ном зүй” гэсэн зүйлээс Үндсэн долоон зарчмыг тайлбарлах өөр

бусад аргаг сонирх. (“Зарчимаас үйлдэлд” CD үз)

1. Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөний

талаарх сэдвийн хураангуй болон давтлага ба дүгнэлт гэсэн хэсгийг үзэж, иш тат.

2. Сайн дурынхнаас яг тухайлсан хүнд эдгээр зарчим юу гэж ойлгож байгааг асуу.

3. Дараах ойлголтыг батжуулахад анхаар. Үүнд:

Сайн дурын бүхий л ажил Үндсэн зарчимын дагуу явагдана.

Бүх улсын Үндэсний нийгэмлэгүүд эдгээр зарчимыг дагах учиртай.

4. Ангийг 7 бүлэгт хуваа.

5. Бүлгүүдээр дараах сэдвээр бичил хэлэлцүүлэг хийлгэ. Үүнд:

Үндсэн 7 зарчимын талаар хувийн бодол, итгэл үнэмшлийн талаар асуу.

Нутгийн соѐл заншилд дээрх 7 зарчим хэрхэн нийцэж байгаа талаар асуу

Page 33: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 33

……………………………………………………………………………………………...

6. 5-10 минут ярилцуул

7. Бүлэг тус бүрт Үндсэн зарчмуудыг нэг нэгээр тараан хуваарил. Бүлэг тус

бүрт эргүүлдэг далбагар цаас нэгийг, эсвэл сонины хэвлэлийн хуудас, өнгөт маркер

үзгийн хамт тарааж өг. Бүлэг тус бүрийг оногдсон зарчмыг билэгдсэн зураг зурах

эсвэл түүх ярьж өгөхийг хүс. Оролцогсдыг бүтээлч байж, өнгө будаг ашиглан

тухайн зарчимын агуулгыг илэрхийлдэх билэгдэл зурах талаар санаа өгч дэмж.

Тэдэнд гар дээр нь тарааж өгсөн Сайн дурын ажилтны гарын авлага доторх

тодорхойлолтыг уншиж ашиглахыг зөвлөх.

Сургагч багшид

зориулсан санамж

7 бүлэгт хуваахад хүний тоо хүрэлцэхгүй бол 4 хүлэгт

хуваагаад 3 бүлэгт нь хоѐр хоѐр зарчим хуваарилж өг

8. Дасгалд 15-20 минутын хугацаа өг.

9. Бүлэг тус бүр зурж дуусахад нэг нэг төлөөлөгчийг сайн дураар нь гаргаж

ирээд ангийн хамт олонд өөрийнх нь бүлгийн зураг дүрслэлийг тайлбарлулл

10. Бүлэг тус бүрийг идэвхитэй оролцсоны төлөө талархал илэрхийл

11. Боломжтой бол зураг, дүрслэлүүдийг хананд наах юм уу хадаж өлгө.

12. Дараах зохиолыг чанга дуугаар уншиж өг. Танай нутагт саяхан байлдаан болоод өнгөрсөн. Танай гэрийнхэн болон хөршүүдээс чинь хэд хэдэн хүн шархдасан. Мөргөлдөөн танай нутгийн хоѐр шашны бүлгийн хооронд зөрчил үүссэнээр

эхэлсэн. Улаан загалмайн орон нутгийн салбар зөвлөл дээр гэмтэлтэй нэг хүнийг авчирлаа. Гэтэл

тэр хүн мөргөлдөөнийг эхлүүлсэн хүн болох нь тогтоогдлоо. Нутгийнхан бүгд түүнд дургүйцэн,

өөрөөс чинь түүнд анхны тусламж үзүүлэхгүй байхыг шаардана. Та юу хийх ѐстой вэ?

13. Дээрх зохиол Үндсэн 7 зарчимын алинд нь хамаарах, бас яагаад хамаарч

байгаа талаар заллагатай хэлэлцүүлэг хийлгэ. Ингэхдээ, доорх зүйлийг цохон

тэмдэглэ. Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөн

хэнийг ч АЛАГЧЛАДАГГҮЙ. Тусламж хэрэгтэй байгаа хэн бүхэнд тусламж

хүргэх, ба тэргүүлэх зэргийг тогтоох гагц зүйл бол хамгийн их тусламж

шаардлагатай байгаад нь түрүүлж анхны тусламж үзүүлнэ. Олон улсын Улаан

загалмайн болон Улаан хавирган сарны сайн дурын ажилтан тухайн хүний шашин

шүтлэг, эсвэл шашны зан үйлийн эсрэг ямар нэг байр суурь баримтлахгүй,

ЯЛГАВАРЛАХГҮЙ байх үүрэгтэй. Энэ нөхцөл байдалд хүнлэг энэрэнгүй байх

зарчим сайн дурын ажилтны үйлдлийг залах ѐстой бөгөөд ингэхдээ ҮЛ АЛАГЛАХ

буюу ҮЛ ЯЛГАВАРЛАХ зарчимтай хослох учиртай.

VI. Давлага ба дүгнэлт

�15-20 минут

Сургагч багшид

зориулсан санамж

Та асуулттай “байцаан бөмбөлөг” урьдчилан бэлтгэсэн байх ѐстой

/Материал ба Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил гэсэн хэсгийг үзнэ үү/

1. Суралцагсдыг босож зогсоод тойрог үүсгэхийг хүснэ үү.

2. Байцаан бөмбөлөгийг аль нэр оролцогч руу зөөлөн түлх

3. Байцаан бөмбөлгийг авсан хүнээс эхний хуудсыг авч, асуултыг чангаар

уншуулж хариу өгөхийг хүснэ. Хэрэв хариулт зөв байвал тэрээр дараачийн хүн рүү

байцааг түлхэнэ. Хэрэв асуултанд хариулж чадахгүй байвал өөр хэн нэгнийг

туслаж чадах эсэхийг асуух.

4. Асуултад хариу зөв өгсний дараа асуултанд хариулаагүй өөр хүн рүү

байцааг түлхэнэ. Байцаан бөмбөлгийг авсан хүн хамгийн дээрх хуудсыг авч,

асуултыг чангаар уншиж, чадлаараа хариу өгнө.

5. Давтлага дүгнэлтийн шинжтэй бүх асуултад хариулах хүртэл ийн

үргэлжлүүлнэ.

6. Бүх оролцогчдод баяр хүргээд эргэж суудалд нь суулгана.

Page 34: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 34

……………………………………………………………………………………………...

VII. Ойлголтоо батжуулж, шалгах

�10-20 минут

1. Оролцогчдоор Сайн дурын ажилтны гарын авлагынх нь Сэдэв 1-ийн

“Ойлголтоо батжуулж, шалгах” гэсэн хэсэгт нээлгэх. Энэ бол бичгийн шалгалт биш

харин тэд өөрсдийн өнөөг хүртэл үзсэн материалыг хэрхэн өөрийн болгосоноо

өөрснөө шалгаж үзэх боломж гэдгийг ойлгуул. Бас дараах зүйлийг ойлгуул:

Энэ бол дүн тавих тест, шалгалт биш.

Буруу хариулчих вий гэж айхтар санаа зовсны хэрэггүй, учир нь хүн

бүр хариулж дууссаны дараа зөв хариултыг хэлж өгнө

2. Аль болох олон асуултанд хариулахыг хүсэх

3. Хүн бүрийг дуустал нь хангалттай хугацаа өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Хэрэв оролцогсдын ихэнх нь бичиг үсэггүй бол асуултыг чанга дуугаар

уншиж өгөөд, хүмүүсийг амаар хариулуулах, цөөхөн хэдэн хүн бичиг

үсэггүй байвал тэдэнд асуулт хариулт хийхэд нь биечлэн ганцаарчилсан байдлаар туслах

4. Асуултуудыг гүйлгэж үзэн сайн дурынхны хариултуудыг хэлүүлж тулгах

Асуулт/Хариулт: 1. Дайнд шархдагсддад туслах төвийг сахисан нийгэмлэгийгхэн санаачилсан

бэ?

�Хэнри Дьюнант

2. Олон улсын Улаан загалмайн хорооны эрхэм зорилго юу вэ?

� Олон улсын Улаан загалмайн хорооны эрхэм зорилго бол дайн,

дотоодын самууны хөлд хохирогсодын амь нас, нэр төрийг хамгаалах, туслалцаа

үзүүлэх явдал мөн

3. Олон улсын Улаан загалмайн улаан хавирган сарны хөдөлгөөн

бүрэлдэхүүний ямар 3 хэсэгтэй вэ?

Улаан загалмайн Олон улсын хороо

Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны

нийгэмлэгүүдийн олон улсын холбоо

Улаан загалмайн ба Улаан хавирган сарны үндэсний нийгэмлэгүүд

4. Олон улсын Улаан загалмайн улаан хавирган сарны хөдөлгөөний гурван

сүлд тэмдэг юу вэ?

� Улаан загалмай

� Улаан хавирган сар

� Улаан болор талст

5. Доор дурьдсан зүйлийн аль нь Олон улсын Улаан загалмайн улаан хавирган

сарны хөдөлгөөний Үндсэн 7 зарчимд орох вэ?

Хүмүүнлэг энэрэнгүй

Үл ялгаварлах

Төвийг сахих

Ойлгож дэмжих.

Бие даасан байдал

Сайн дурын үйлчилгээ

Тэвчээр.

Нэгдмэл байдал

Нийтлэг чанар.

Их амжилт.

Page 35: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 35

……………………………………………………………………………………………...

6. Үндсэн зарчим сайн дурын ажилтны өдөр тутмын ажилд хэрхэн нөлөөлөх

вэ?

�Сайн дурын ажилтан тусламж үзүүлэх болон нутгийн иргэдийн дунд

ухуулга сурталчилгаа хийхдээ яс үнзэс, иргэншил, арьс өнгө, шашин шүтлэг, анги,

болон улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй байвал зохино.

5. Оролцогчдыг зөв хариулсанд нь баяр хүргэх.

6. Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 1-ийг гаргуулах. Сэдэв 1-ийн

суралцах гол зүйлийг ээлжлэн чангаар уншуулах.

7. Хүснэгтэд хариулаагүй асуулт үлдсэн эсэхийг шалгах. Сайн дурынхныг

тэдгээр асуултад хариулахыг хүсэх. Аливаа үл ойлголцол гарвал тодруулах.

8. Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 1-д байгаа Модуль 1-ийн бинго

/сугалаа/-г гаргаж ирээд эхний эгнээний бүх бүх нүдийг бөглөж /асуултад хариулж/

чадах хүмүүсийн гарыг өргүүлэх. Гараа өргөөгүй оролцогсдыг хичээлийн дараа

үлдэж асуух лавлах зүйл байвал үлдэж болохыг хэлэх.

Сургагч багшид

зориулсан санамж

Оролцогсдоос тухайн орны газрын зургийг авч ирж,

дараачийн хичээл дээр хэрэглэхэд тусламж хүсэж болох юм

Сэдэв 2 Орон нутгийн салбар зөвлөл

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах чадварыг эзэмшинэ. Үүнд:

Өөрийн орны Үндэсний зөвлөл, орон нутаг дахь салбар зөвлөлүүдийн

байршлыг газрын зураг дээр зааж чаддаг болох.

Үндэсний зөвлөл, орон нутаг дахь салбар зөвлөлийн ажлыг тодорхойлж

чаддаг болох

Тухайн орон нутаг дахь салбар зөвлөлийн нутгийн иргэдийн дунд зохиож буй

ажлыг тодорхойлох

Салбар зөвлөлийн дарга, сургагч, удирдах болох хянах албан тушаалтан, сайн

дурынхны хаягийн жашсаалт хийх

орон нутаг дахь салбар зөвлөлийн сайн дурын ажилтны ажил үүргийн

хуваарийг тогтоох

Нутгийн иргэдийн түнш, бусад сайн дурынхантай холбоо харилцаа тогтоох

Орон нутаг дахь салбар зөвлөлтэй хамтран ажиллагч түнш 3 байгууллагыг

нэрлэх

Нутгийн айл өрхүүдэд нутгийн иргэдтэй харилцах арга техникийг хэрхэн

ашиглахыг тодорхойлж чаддаг болно.

Заавал эзэмших мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) 1. Орон бүрийн засаг төр Үндэсний нийгэмлэгийг төрийн байгууллагад дэмжлэг

үзүүлдэг сайн дурын иргэний нийгмийн байгууллага гэж хүлээн зөвшөөрдөг.

2. Үндэсний зөвлөл нь улс орон даярх янз бүрийн орон нутгийн салбар зөвлөлөөс

бүрдэнэ.

3. Орон нутгийн салбар зөвлөл нь гишүүд ба сайн дурын ажилтнуудаас бүрдэнэ.

4. Нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлага, сонирхлын дагуу орон нутгийн салбар

зөвлөл зоххион байгуулалтаа хийнэ.

Page 36: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 36

……………………………………………………………………………………………...

5. Эрүүл мэндийн асуудал тулгамдсан орон нутагт Үндэсний нийгэмлэг болон орон

нутгийн салбар зөвлөл орон нутгийн эрүүл мэндийн төвүүд, бусад байгууллагатай

хамтран анхны тусламж үзүүлэх тал дээр ажиллана.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох зэргээс

хамаарч танхимын сургалт болон дадлагын ажил нийлээд энэ сэдвийг үзэхэд

ойролцоогоор 115-185 минут шаардана.

I. Сэдэв 2. Удиртгал.

Үндэсний нийгэмлэг

Үндэсний нийгэмлэг ба салбар зөвлөлүүдийн товч

танилцуулга 10-20 мин

II. Манай Үндэсний

нийгэмлэг

Улсын газрын зургийг зурж, Үндэсний нийгэмлэгийн

байршлыг тодорхойлох. 15-25 мин

III. Манай орон нутгийн

салбар зөвлөл

Орон нутгийн салбар зөвлөлийн туршлагын талаарх

хэлэлцүүлэг 20-30 мин

IV. Тойм Заавал эзэмших мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) ба Модуль

1-ийн бинго \сугалаа\. тойм 10-20 мин

V. Нутгийн иргэдийн

дунд хийх ажил

Манай орон нутгийн салбар зөвлөлтэй танилцах. Салбар

зөвлөлийн ажлын талаар нутгийн иргэдтэй ярилцах 60-90 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Үндэсний нийгэмлэгийн орон нутгийн салбар зөвлөлүүдийн байршил бүхий

улсын газрын зураг

• Үндэсний нийгэмлэгийн зохион байгуулалтын бүтэц, ерөнхийлөгч, ерөнхий

нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтны овог нэр, албан тушаал, холбоо барих

хаяг гм мэдээлэл

• Үндэсний нийгэмлэгийн түүх, холбогдох статистик мэдээлэл

• Үндэсний нийгэмлэгийн хаяг, утасны дугаар

• Орон нутгийн салбар зөвлөлийн хаяг, утасны дугаар

• Орон нутгийн салбар зөвлөлийн ажилтнуудын нэрсийн жагсаалт

• Үндэсний нийгэмлэг, орон нутгийн салбар зөвлөлөөс хийж гүйцэтгэсэн ажлын

жагсаалт. /Зар сурталчилгааны болон гэгээрүүлэх чиглэлийн компанит ажил гм/

• Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаа төрийн болон төрийн бус

байгууллагууд. Боломжтой бол тэдгээр байгууллагаас гаргасан брошур,

сурталчилгааны материалаас авч ирвэл сайн.

• Нутгийн иргэдэд түшиглэсэн анхны тусламж, эрүүл мэндийн сурталчилгаа,

өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хийдэг засгийн газрын болон төрийн бус

байгууллагын нэрс.

• Эргүүлдэг цаасан самбарын цаас 20ш.

Сэдвийн хураангуй

Үндэсний нийгэмлэг

Улаан загалмай, улаан хавирган сарны Үндэсний нийгэмлэг бараг бүх оронд

байдаг. Үндэсний нийгэмлэгийг эхлээд тухайн улсын Засгийн газар баталж, дараа

нь Улаан загалмай, улаан хавирган сарны Олон улсын холбооноос Улаан загалмай,

улаан хавирган сарны хөдөлгөөний нэгэн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Бүх

улс оронд Үндэсний нийгэмлэгүүд тухайн улсын засаг төрийн байгууллагуудыг

дэмждэг.

Үндэсний нийгэмлэгийг түүний Ерөнхий Чуулган төлөөлнө. Тэр нь

төлөөлөг удирдах зөвлөл, орон нутгийн болон бүсийн удирдах зөвлөл, мөн орон

Page 37: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 37

……………………………………………………………………………………………...

нутгийн сонгуульт төлөөлөгч нараас бүрдэнэ. Ерөнхий чуулган хөдөлгөөний эрхэм

зорилгыг тодорхойлж, Үндэсний нийгэмлэгийг удирдана.

Үндэсний нийгэмлэгийг ерөнхийлөгч даргална. Ерөнхий Чуулган бол Үндэсний

нийгэмлэгийн удирдах дээд байгууллага мөн.

Ерөнхий нарийн бичгийн дарга, орон тооны ажилтнууд сайн дурынхантай

хамтран өдөр тутмын ажлыг хийж гүйцэтгэнэ. Үндэсний нийгэмлэгүүд орон

нутгийн мэдлэг, туршлагатай, бас орон нутагт ажиллах боломжтой бөгөөд тусламж

хамгийн их шаардлагатай байгаа газар ажиллах зохион байгуулалтын бүтэцтэй юм.

Үндэсний нийгэмлэгийн ажил үүргийн хуваарьт зэвсэгт мөргөлдөөн, осол

аваар, байгалийн гамшигийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэх явдал мөн.

Түүний сайн дурынхан гамшигийн талбарт хамгийн түрүүнд очиж, орон нутагт

байнгын ажиллагаатай байдаг.

Орон нутагтаа амьдран суудаг сайн дурынхан болон орон тооны ажилтнууд

хөгжлийн аливаа ажилд идэвхитэй оролцоно. Түүний дотор, эрүүл мэнд болон

халамжийн үйлчилгээ, цус өгөгч донор элсүүлэх ажиллагаа, хүмүүнлэг энэрэнгүй

үзлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэнэ.

Орон нутгийн салбар зөвлөл

Үндэсний нийгэмлэгийн салбар зөвлөл орон тооны ажилтан, гишүүд, сайн

дурын ажилтнаас бүрдэнэ. Тэд хамтдаа Улаан загалмай, улаан хавирган сарны

бусдад туслах үйл ажиллагааг зохион байгуулж, сайн дурынхны ажлыг удирдан

чиглүүлнэ.

Орон нутгийн салбар зөвлөлүүд нутгийн иргэдийн хэрэгцээ, шаардлагад

нийцсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Цус хандивлагч донор элсүүлэх, анхны

тусламжийн пост бий болгох зэрэг ажлыг нутаг орон тус бүрт хийж гүйцэтгэх өдөр

тутмын өжилд орно. Өөр бусад ажлын хувьд:

Гамшгийн бэлэн байдал

Гамшил ослын үр дагаврыг арилгах ажил

Гамшигт нэрвэгдэгсдийн гэр бүлийнхнийг олж өгөх

Нутгийн иргэдэд түшиглэсэн эрүүл мэндийн сурталчилгаа

Гамшгийн үр дагаврыг арилгах зорилготой сан хөрөнгө ханвид цуглуулах

Анхны тусламжийн сургалт, хүртээх ажиллагаа

Шавар шавхайгаар дамжих хумхаа өвчин

Аюулгүй бэлгийн харилцааг сурталчлах компанит ажил

Орон нутагт хийх ажил ба нутгийн иргэдтэй харилцах арга техник

ЭМТТНИТҮ-ээг драктикт хэрэгжүүлэх сайн дурын ажилтнуудын нэг гол

зорилго бол өөрийн гэр орондоо эрүүл аж төрөх ѐсыг нэвтрүүлэх, орчин тойрныхоо

ард иргэдэд сурталчлах явдал мөн.

Нутгийн иргэдийн дунд зохиох ажлын зорилго бол сайн дурынхныг

өөрсдийн ур чадварыг сайжруулахын зэрэгцээ бас амьдралаас суралцах боломж

олгож байдгаараа онцлог юм. Нутгийн иргэдийн үзэл бодол, тэргүүлэх асуудал

зэргийн талаар йрилцаж, асуудал шийдэхэд тэднийг оролцуулах байдлаар

ажиллана. Дадлагын хугацаанд сайн дурынхан өөрийн гэсэн нутгийн иргэдийн

хэдэн өрх айлыг хариуцаж ажиллана. Нэг сай дурын ажилтан 10-15 өрхөөс бүрдсэн

бүлгийг хариуцан ажиллавал зүгээр.

Сайн дурынхан хариуцсан айл өрхүүдээрээ ойр ойрхон зочилж, нутгийн

иргэдтэй харилцах арга техникийг ашиглан гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх,

Page 38: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 38

……………………………………………………………………………………………...

эрүүл аж төрөх ѐсыг сурталчлах, зан байдлын нааштай өөрчлөлтийг бий болгох тал

дээр ажиллана.

Модуль 1-д Нутгийн иргэдтэй ажиллах арга технизээс нэгийг үзнэ. Модуль

2-т олон нийттэй харилцах урлаг, нутгийн иргэдтэй харилцах арга техникийг

хэрхэн ашиглах, мөн тэдний практик туршлага зэргийг хэлэлцүүлнэ. 4-7 дугаар

модульд эдгээр арга техникийн практик хэрэглээг үзэж, дадлагын ажил хийнэ.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал I I сэдэв. Удиртгал 10-20 минутминут

1. 2 дугаар сэдвийг танилцуулж, Үндэсний нийгэмлэгийн зохион байгуулалтын

бүтэц, үйл ажиллагааг хамрах талаар тайлбарлаж өг.

2. Сэдвийн хураангуйг ашиглан танай Үндэсний нийгэмлэг, орон нутаг дахь

салбар зөвлөлүүдийн талаар товч танилцуулж, асуулт гарвал хариул.

3. Шаардлагатай гэж үзвэл дараах мэдээлийг өг. Үүнд:

Үндэсний нийгэмлэгийн нэр

Үндэсний нийгэмлэг байгуулагдсан огноо

Үндэсний нийгэмлэгийн сайн дурын ажилтны тоо

Үндэсний нийгэмлэгийн хаяг ба утасны дугаар

Ерөнхийлөгч ба ерөнхий нарийн бичгийн даргын нэр, гүйцэтгэх ажил үүрэг

6. Үндэсний нийгэмлэг болон орон нутгийн салбар зөвлөлүүдийн хамтран

ажилладаг түнш байгууллага /Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн төвүүд,

орон нутгийн лидерүүд гм/, бүлгийн нэрс.

II. Манай Үндэсний нийгэмлэг

�15-25 минут 1. Үндэсний нийгэмлэг болон орон нутгийн салбар зөвлөлүүдийн байршлыг

харуулсан улсын газрын зураг харуул.

2. Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 2 дээр гаргаж, улсынх нь газрын

зургийг багцаагаар гараар зуруулна /эсвэл тэдний авч ирсэн газрын зураг дээр

ажиллуул/. Байршлыг тогтооход оролцогсдыг газрын зурган дээр тэмдэглэл хийлгэ.

3. Үндэсний нийгэмлэгийн байршлыг таван хошуугаар орон нутгийн салбар

зөвлөлүүдийн байршлыг тойргоор зурж тэмдэглүүлнэ.

III. Манай орон нутгийн салбар зөвлөл

�20-30 минут 1. Оролцогсдоос орон нутгийн салбар зөвлөлтэй, сайн дурын ажилтан, орон

тооны ажилтан, эсвэл тэдний ажлын талаар харилцаж байсан эсэхийг нь лавлах

2. Оролцогсдоос өөрийн орон нутгийн салбар зөвлөлийн талаар дараах

мэдээллийг өгч садах эсэхийг нь асуу. Зөв хариулбал урмын үгээр мялаа. Хэрэв

мэдэхгүй байвал тэдэнд зөв хариултыг хэлж өг. Үүнд:

Орон нутгийн салбар зөвлөлийн нэр

Орон нутгийн салбар зөвлөлийн хаяг, утасны дугаар

Орон нутгийн салбар зөвлөлийн удирдлагын нэр, ажил үүргийн талаар

Орон нутгийн салбар зөвлөлийн одоо хийж байгаа ажлын талаар

Орон нутгийн салбар зөвлөлийн үе үе хийдэг ажлын талаар

орон нутгийн салбар зөвлөлүүдийн хамтран ажилладаг түнш байгууллага: эрүүл

мэндийн төвүүд, орон нутгийн зэсэг захиргаа, шашны байгууллага, сургууль болон

нутгийн иргэний нийгмийн байгуулага гм

Page 39: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 39

……………………………………………………………………………………………...

3. Оролцогсдыг 3 бүлэгт хуваа. Бүлэг бүрээс дараах зүйлийг асуу. Үүнд:

Хэлэлцэх сэдэв

орон нутгийн салбар зөвлөлүүдийн хамтран ажилладаг түнш байгууллага

/Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн төвүүд, орон нутгийн лидерүүд гм/,

бүлгийн нэрс яагаад ийм /дээр дурьдсан/ ажил хийдэг вэ?

Энэ ажил нь нутгийн иргэдэд хэрэгтэй юу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

орон нутгийн салбар зөвлөл өөр ямар ажил хийж болох вэ?

орон нутгийн салбар зөвлөл өөр ямар байгууллагатай түншлэн ажилладаг вэ?

4. 10-15 минут яриа хэлэлцүүлэг хийхэд өг.

5. Ангийн анхаарлыг хандуулж, Бүлэг тус бүрээс нэг нэг хүнийг сайн дураар

нь гаргаж ирээд тэдний хэлэлцүүлгийн дүнгээр танилцуулга хийлгэ.

IV. Тойм

�10-20 минут

Сургагч багшид

зориулсан санамж

Ангийн эрчмийг үнэлээд шаардлагатай бол 10 минут

завсарлуул. Идэвхижүүлэх дасгал хийлгэж болно

1. Оролцогчдын тойрог болгон зогсоо.

2. Үндэсний нийгэмлэгийн талаар шинээр юу мэдэж авсныг нь асуу. Тойргийн

аль нэг хэсгээс эхлэн нар зөв тойрон хүн болгоноос хариу ав. Өмнөх хүнтэй

адилхан хариу хэлж болохГҮЙг анхааруул.

3. Хүн бүр хариулж дууссаны дараа энэ дасгалаа дахин давт. Энэ удаад орон

нутгийн салбар зөвлөлийн талаар шинээр юу мэдэж авсныг нь асуу. Одоо нар

буруу тойруулж хариу хэлнэ.

4. Хүн бүрийг идэвхитэй оролцсонд нь талархал илэрхийл.

5. Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 2-ыг гаргуулж, “Заавал эзэмшвэл

зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл)”-ийг ээлжлүүлэн санга дуугаар уншуул.

Сургагч багшид

зориулсан санамж

Цаг хангалттай үлдвэл, “Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр

мэдээлэл)“-ийг оролцогсдоос өөрийн үгээр тайлбарлан хэлүүлж болно. Энэ

бол үзсэн материалыг сайн дурынхан аль хир ойлгосныг дүгнэхэд тустай

6. Асуултын хайрцганд байгаа асуултуудыг эргээд нэг гүйлгэж хар.

Оролцогсдоос тэдэнд хариулж чадах эсэхийг нь асуу. Аливаа буруу зүрүү ойлголт

гарвал залруул.

7. Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 1-ийн 1-р Модулийн бинго

/сугалаа/-г гаргуулж, хүснэгтийн эхний эгнээний асуулт /нүдийг тэмдэглэх/-ад

хариулж чадах эсэхийг нь асуу.

8. Хүснэгтийн хоѐр дахь эгнээний асуулт /нүдийг тэмдэглэх/-ад хариулж чадах

хүмүүсийн гарыг өргүүл. Хэрэв гараа өргөөгүй хүмүүс гарвал хичээлийн дараа

асуух зүйлээ асууж болохыг хэл.

V. Нутгийн иргэддийн дунд хийх ажил

�60-90 минут

1. Сэдвийн хураангуй-аас нутгийн иргэдийн дунд хийх ажил болон, ажлын

талбар дээрх дадлагын ажлын зорилго, удирдамжийг нэгтгэн дүгнэ.

2. Дадлага хийж, нутгийн иргэдийн дунд зохиох арга хэмжээнд оролцсоноор

оролцогчид яг юу олж авч, шинээр юу сурч байгаа талаар асуу. Дараах зүйлтэй

холбогдсон хариу гарч ирвэл урмын үгээр мялаа. Үүнд:

Сайн дурынхныг нутгийн иргэдтэй танилцуулж байгаа

Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөний үндсэн 7

зарчмыг нутгийн иргэдэд таниулан ухуулж байгаа.

Page 40: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 40

……………………………………………………………………………………………...

Нутгийн иргэдтэй ойртон нягтарч байгаа

Сайн дурынханд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байгаа

Нутгийн иргэдийг татан оролцуулснаар сайн дурынхан болон нутгийнхны

хооронд харилцан ойлголцол бий болно.

Нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг илүүтэй ойлгодог болно

3. Модуль 1-ийн “Нутгийн иргэдтэй харилцах арга техник” гэсэн хэсгийг

оролцогсдод танилцуул. Нутгийн иргэдтэй харилцах арга техникийн зорилго, ач

холбогдол зэргийг тайлбарлахдаа Сэдвийн хураангуй-г ашиглаж болно.

4. Анхны дадлагын ажлаараа л Нутгийн иргэдтэй харилцах арга техникийг

ашиглах хэрэгтэй болохыг тайлбарлаж өгнө үү.

5. Иргэд, айл өрхөөр явж уулзахад нэг талдаа иргэдэд үзүүлэх зурагтай, ар

талд нь тэдэнтэй яриа эхлэх асуултууд байгаа, бас тэдэнд хүргэх гэсэн гол санааг

тэмдэглэсэн байгааг хэлж өг.

6. Нутгийн иргэд, олон нийтэд хүргэх гэсэн гол санааг тоймло. Үүнд:

Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөн аюул осол,

гамшиг, өвчин тахал, зэвсэгт мөргөлдөөн бусад хүчирхийллийн үед хүмүүст

хамгаалалт, тусламж үзүүлнэ.

Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөний үндсэн 7

зарчим бол, Хүмүүнлэг энэрэнгүй, Үл ялгаварлах, Төвийг сахих, Бие даасан

байдал, Сайн дурын үйлчилгээ, Нэгдмэл байдал болон Нийтлэг чанар мөн.

Улаан загалмай, улаан хавирган сар ба улаан болор талст бол хөдөлгөөний

сүлд тэмдэг, билэгдэл билээ. Тэдгээрийг хүндлэн дээдлэх ѐстой

Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөн бусдыг

хүндлэхийг сурталчилна.

Улаан загалмай, улаан хавирган сарны орон нутгийн салбар зөвлөлүүд орон

нутагт иргэдийн хүсэл хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа явуулна.

7. “Нутгийн иргэдтэй харилцах арга техник” хэсгээс зураг аваад ар талд нь

бичсэн хүргэх гол санааг уншуул. Нутгийн иргэдтэй харилцах тухайн арга

техникийн талаар юу гэж бодож байгаагий нь оролцогчдоос асуу. Дараах зүйлтэй

холбоотой хариулт гарч ирвэл урам өг. Үүнд:

Нутгийн иргэдийг харилцан ярианд татан оролцуулахад үзүүлэн болох

Өөрсдийгээ нутгийн иргэдтэй танилцуулах

Улаан загалмай, улаан хавирган сарны сайн дурын ажилтан юу хийдгийг

тайлбарлах

Улаан загалмай, улаан хавирган сар, улаан болор талст зэрэг сүлд тэмдгийн

ач холбогдлыг тайлбарлах

8. Модуль 2-т Нутгийн иргэдтэй харилцах шинэ арга техник үзэхийг нь сануул

9. Нутгийн иргэдтэй харилцах хамгийн анхны арга техникийг хийж үзүүлэх

10. Оролцогчдыг гурав гурваар нь бүлэглэ. Бүлэг тус бүрийг Нутгийн иргэдтэй

харилцах арга техникийг ашиглаж, дараах дүрийг ээлжлэн тоглохыг хүсэх. Үүнд:

Сайн дурын ажилтан

Нутгийн иргэн

Ажиглагч зэрэг болно.

11. Тоглолт болгоны дараа ажиглагч юу нь болж байна, юуг нь арай өөрөө хийж

болох талаар дүгнэлт хийнэ.

12. Нэг бүлгийн 3 хүн гурвуулаа өөр өөр дүр тоглоход хангалттай хугацаа өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Тоглолтын үеэр анги дундуур явж, ажигла. Санаа оноо, шаардлагатай бол

зөвлөмж өг

13. Оролцогчдоос энэ дасгалаас шинээр юу мэдэж ойлгож авсныг нь асуу.

Page 41: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 41

……………………………………………………………………………………………...

14. Нутгийн иргэдтэй хийх ажлын жагсаалтыг гарга. Тэр дотроос оролцогчдын

хийх сонирхолтой байгаа нэг юм уу хэдэн ажлыг өөрсдөөр нь сонгуул.

Нутгийн иргэдийн дунд зохиохоор Санал болгосон ажил

Танай орон нутагт ажилладаг сайн дурын бусад байгуулагыг нэрлэ

Танай орон нутагт өөр сайн дурынхан юу хийж байгааг судалж мэд

Танай орон нутагт Улаан загалмай, улаан хавирган сарны ямар ямар

хөтөлбөр одоо хэрэгжиж байгааг судалж мэд

Улаан загалмай, улаан хавирган сарны сайн дурын ажилтнуудад тусалж

дэмжих нөлөө бүхий ямар хүмүүс танай нутагт байгааг судалж мэд

Улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөний талаар гэрийнхэндээ

Нутгийн иргэдтэй харилцах сурсан арга техникийг ашиглан ярилцаж үз

Өөрийн нутгийн иргэд болон нөлөө бүхий улсад Улаан загалмай, улаан

хавирган сарны хөдөлгөөний сүлд тэмдгийн зургийн үзүүлэн Нутгийн

иргэдтэй харилцах сурсан арга техникийг ашиглан ярилцаж үз. Тэднээс энэ

юу байж болох тухай асуу. Эдгээр сүлд тэмдгийг хэрхэн ашиглаж болох

талаар жишээ таттаж сонирхуул.

Орон нутгийн салбар зөвлөл дээр оч. Ажилтан юм уу гишүүнд өөрийгээ

танилцуул. Дараах зүйлийг түүнээс асуу. Үүнд:

a. Орон нутгийн зөвлөл ямар ажлыг тогтмол хийдэг

b.Амжилттай болсон ямар ямар ажил байна

c. Ямар ажилд туслалцаа хэрэгтэй байгаа, түүнийгээ хаанаас авах

d.Түүний ажил үүргийн хуваарь /юу хийдэг/ юу болох

e. Тухайн салбар зөвлөл өөр ямар байгууллага бүлэгтэй хамтран ажилладаг

f. Олон нийтийн янз бүрийн байгууллагууд хэрхэн хамтран ажилладаг

i.Өөрийн нутгийнхантайгаа яриад үз. Орон нутгийн салбар зөвлөл хаана

байдгийг тэднээс асуу. Мэдэхгүй байвал хэлж өг. Орон нутгийн салбар

зөвлөл юу хийдгийг тэднээс асуу. Мэдэхгүй байвал орон нутгийн салбар

зөвлөлийн зарим ажлын талаар хэлж өг.

j. нутгийнхнаасаа бас орон нутгийн салбар зөвлөл өөр юу хийвэл зүгээр болох

тухай асуу.

15. Ангидаа ирээд хийсэн ажлынхаа дүнг хэлэлцэхэд бэлтгэж ирэхийг даалга.

16. Дараагийн хичээл хэзээ болох талаар тохир. Юу юу авч ирэхийг нь хэлж өг.

17. Нутгийн иргэдтэй уулзахдаа тавих асуултын жагсаалт гаргахад нь

оролцогчдод тусла.

18. Сайн дурын ажилтнуудыг Нутгийн иргэдтэй уулзахад нь уулзалт дээр нь

байлцаж, гаардлага гарвал удирдамж зөвлөгөө газар дээр нь өгөх.

19. Оролцогчдыг сурсан мэдсэн зүйлээ гэр орныхондоо ярьж өгөхийг дэмжих

Сэдэв 3

ЭМТТНИТҮ практик ажиллагаа

Хичээлийн зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг чадварыг эзэмшинэ. Үүнд:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх

/ЭМТТНИТҮ/ боломжит практик ажиллагааг нэрлэх

Page 42: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 42

……………………………………………………………………………………………...

Өөрийн орон нутагт хийгэдх нутгийн иргэдэд түшиглэн анхны тусламж үзүүлэх

практик ажиллагааг тайлбарлах

Амьдралын загварын зургаан хэрэгцээг нэрлэх

Амьдралын загварын 6 хэрэгцээ өөр хоорондоо хэрхэн уялдахыг тайлбарлах

Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) 1. Нутгийн иргэд гэж нэг нутаг оронд суудаг, нэгэн соѐл заншилтай, нэг нөөцийг

хамтран ашигладаг, мөн төрлийн эрсдэлд өртөх эрсдэлтэй бүлэг хүмүүсийг хэлнэ.

2. Үндэсний нийгэмлэг болон орон нутгийн салбар зөвлөлийн сайн дурын

ажилтнууд нутгийн иргэдэд өвчин тахал, гэмтэлд нэрвэгдэх аюул эрсдлийг

бууруулж, тэдний олон нийтийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлага болон

гамшигийн эсрэг тэмцэх арга барилд сургана.

3. Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийг дараах ажилд татан оролцуулна. Үүнд:

өвчин тахлаас урьдчилан сэргийлэх

эрүүл аж төрөх ѐсонд сургах

халдварт өвчинтэй тэмцэх

ус болон эрүүл ахуй

анхны тусламж

гамшигт бэлтгэлтэй байх

гамшгийн үр дагаврыг арилгах

4.Амьдралын загвар нь хүмүүс амьд явахын тулд зайлшгүй шаардлагатай 6

зүйлийн өөр хоорондын яулдаа холбоог тодорхойлно. Үүнд:

орон байр

эрүүл мэнд

цэвэр ус, эрүүл ахуй

хоол хүнс, тэжээл

ажил буюу амьдралын эх үүсвэр

аюулгүй амьдрах баталгаа

7. Амьдралын загварын энэ 6 хэсэг өөр хоорондоо холбоотой бөгөөд нэг

нэгнээсээ хамаарч байдаг юм.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох зэргээс

хамаарч танхимын сургалт болон дадлагын ажил нийлээд энэ сэдвийг үзэхэд

ойролцоогоор 140-180 минут шаардана.

I. Нутгийн иргэдийн дунд зохиох

арга хэмжээ

Нутгийн иргэдийн дунд хэрхэн ажилласан

тухай хэлэлцүүлэг 50-60 мин

II. ЭМТТНИТҮ практик ажиллагаа Харилцан яриа бүхий илтгэл 15-20 мин

III. Амьдралын загварын хэрэгцээ

шаардлага

Харилцан дүр тоглох, кэйс-тодорхой

жишээ дээрх шинжилгээ 50-60 мин

IV. Ойлголтоо шалгах Өөрийгээ үнэлэх 10-20 мин

V. Тойм Өнөөг хүртэл үзсэн материалаа хэлэлцэх 10-20 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйгаас амьдралын загварын шаардлагыг дүрсэлсэн зураг

• 6 хуудас цаас аваад ширхэг бүрийг нь амьдралын загварын 6 бүрэлдэхүүн хэсгээр

гарчиг өгөх. Бүтээлч байж, зураг зурах, сэтгүүлээс зураг хайчилж нааж болно

• 50 метр урт уяа юм уу олсыг тус бүр 3 метрийн урттай 15 хэсэг болгон хуваах

Page 43: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 43

……………………………………………………………………………………………...

• Цаасны хавчаар юм уу кноп 6 ширхэг /оролцогчдийн хувцсанд хадах/

Сэдвийн хураангуй

Нутгийн иргэд

Нутгийн иргэд гэж нэг нутаг орон, нэг тосгон эсвэл ойр орчим амьдран суудаг

бүлэг хүмүүсийг хэлнэ. Нэг нутгийнхан буюу нутгийн иргэд нэгэн төрлийн /өвчин

тахал, улс төрийн болон эдийн засгийн асуудал, байгулийн гамшиг зэрэг/ эрсдэлд

өртөмтгий байдаг.

Анхны тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх /АТНИТҮ/ практик

АТНИТҮ практик ажиллагаа бол Улаан загалмай, улаан хавирган сарны

сайн дурын ажилтнуудад нутгийн иргэдийн эрүүл мэнд, анхны тусламж, гамшгийн

бэлтгэл болон тэмцэх зэрэг ажлынх нь бүхий л салбарыг хамарсан нутгийн иргэдэд

суурилсан олон талын ерөнхий арга хандлага мөн. ТТНИТҮ практик ажиллагааны

төлөвлөлт нутгийн иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдэхэд

зориулагдсан болно.

ТТНИТҮ практик ажиллагааны цөм нь нутгийн иргэдийн оролцоо мөн.

Чухамхүү нутгийн иргэдийн оролцоо л тэднийг болон тэдний гэр бүлийг өөрсдийн

аюулгүй байдал, эрүүл мэндээ эзэн болж, хариуцлагатай ханддаг болоход нь

жинхэнэ түлхүүр болж өгөх юм. ТТНИТҮ ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд

орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан, албан хаагчид болон тухайн орон нутагт

нутгийн иргэдийн эрүүлл мэндийг сахин хамгаалахад үйлсэд хамтран ажиллаж

байгаа түнш байгууллагууд хамтран туслаж дэмжинэ.

Улаан загалмай, улаан хавирган сарны Үндэсний нийгэмлэгүүдийн зорилго

бол нутгийн иргэдийн өвчин гэмтэлд өртөмтгий байдал, эрсдлийг бууруулах,

улмаар тэднийг олон нийтийг хамарсан эрүүл мэндийн хямралт байдал гарахад

бэлтгэлтэй байлгах, тэмцэх аргад сургах явдал мөн. Улаан загалмай, улаан

хавирган сарны нийгэмлэг байгаа газраа хүмүүсийн, ялангуяа хамгийн эрсдэл

бүхий газар эрүүл мэнддээ хандах хандлага эерэгээр өөрчлөгдөн сайжрахад онцгой

чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Улаан загалмай, улаан хавирган сарны сайн

дурын ажилтнуудыг ажиллаж амьдарч буй тухайн орон нутгаас нь элсүүлэх

бодлого баримтлана. Амьдран сууж буй нутаг орноо сайн мэдэх учир эрүүл аж

төрөх ѐсыг сурталчлах, гамшигийн үр дагававартай тэмцэх, нутгийн иргэдийг нийт

орон нутгийн эрүүл мэндийг ерөнхийд нь сайжруулах ажилд татан оролцуулах тал

дээр хамаг сайн байршилтай байдаг.

Амьдралын хэрэгцээний загварын шаардлага Хүн амьд явахын тулд 6 үндсэн суурь хэрэгцээгээ хангах учиртай гэж

амьдралын хэрэгцээний загвар үздэг. Үүнд:

1. орон сууц

2. эрүүл мэнд

3. цэвэр ус, эрүүл ахуй

4. хоол хүнс ба тэжээл

5. ажил, амьдралын хэрэгцээ (амьжиргаа)-гээ хангах эх үүсвэр

6. аюулгүй байдлын мэдрэмж

Хэрэгцээ болгон өөр хоорондоо нягт холбоотой, нэг нэгнээсээ харилцан

хамааралтай. Жишээ нь эрүүл мэнд гэхэд л хоол тэжээл, хүмүүсийн сууж буй орон

сууц, цэвэр усны хангамж, эрүүл ахуйн нөхцөл байдлаас хамаарна. Амьжиргааны

Page 44: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 44

……………………………………………………………………………………………...

эх үүсвэртэй байх эсэх нь бас тухайн хүний эрүүл мэндийн үйлчилгээнд

хамрагдахад нөлөөлөх талтай.

Амьралын энэ 6 суурь хэрэгцээний нэг ба түүнээс дээш тоонд нь орон нутгийн

салбар зөвлөл болон сайн дурын ажилтнуудын АТНИТҮ практик ажил тодорхой

нөлөө үзүүлнэ.

Тусламжийн болон боловсролын ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэхдээ сайн

дурын ажилтнууд нутгийн иргэдийн энэ олон талт хэрэгцээ шаардлагыг мэдэж

байх нь чухал. Жишээ нь, суулгах өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол

хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн цэвэрлэж, боловсруулах, мөн цэвэр ус болон

эрүүл ахуйн шаардлагыг хэрхэн хангаж амьдрахыг зааж сургах хэрэгтэй болно.

Хумхаа мэтийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил орны тор хэрэглэх,

гэр орныг бүхэлд нь шавьжны хор цацах зэргээр хамгаалагдана. Гамшгийн үр

дагавартай тэмцэх ажлын хүрээнд сайн дурынхан амьдралын суурь 6 хэрэгцээнд

гамшиг хэрхэн нөлөөлдөггийг мэдэж байх ѐстой. Жишээ нь, газар хөдлөлт, үер

усны гамшиг орон байрыг сүйтгэж, хоол хүнс, амны усны эх үүсвэрийг үгүй

болгож, тухайн орон нутгийн иргэдийн эрүүл мэнд амьжиргаанд ноцтой нөлөөлөх

эрсдлийг бий болгоно.

Өөрийн нутгийн иргэдийн суурь хэрэгцээг хангахад хаана, хэрхэн хувь нэмэр

оруулж болохыг тодорхойлох үнэлгээ хийхэд нь энэ Модуль 3-ын амьдралын

хэрэгцээний загвар сайн дурын ажилтнуудад туслана.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал I. Нутгийн ирдэдийн хийсэн ажлын дүнгийн хэлэлцүүлэг �50-60 минут

1. Сайн дурынхныг ангидаа эргэн ирсэнд нь талархаан угтаж, нутгийн

иргэдтэй хийх анхны уулзалт, ажлаа дуусгасанд нь баяр хүргэх

2. Нутгийн иргэдтэй ажилласан сэтгэгдлийг нь хэдэн минут ярилцуул.

3. Оролцогсдыг 3 бүлэгт хувааж, дараах асуултыг тавьж, хариултыг сонс.

Үүнд:

Та юу сурж мэдэж авсан?

Нутгийн иргэдтэй ажилласан энэ анхны туршлага чинь танд сайн дурын

ажилтны хувьд гүйцэтгэх үүргээ тодорхойлоход тань яаж нөлөөлөв?

Амьдралын

хэрэгцээ

Эрүүл мэнд Амьжиргаа

Ус ба эрүүл ахуй Аюулгүй байдал

Орон сууц Хүнс тэжээл

Page 45: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 45

……………………………………………………………………………………………...

Нутгийн иргэдтэй харилцах арга техникийг ашиглан гэрийнхэнтэйгээ хэрхэн

ажилласан туршлагаасаа хуваалцана уу?

Нутгийн иргэдтэй ажиллахын хялбар тал нь юу байв?

Нутгийн иргэдтэй ажиллахын бэрхшээлтэй тал нь юу байв?

Дараагийн удаа та юун дээр өөрөөр хандах вэ?

Энэ ажил туршлага таны өөрийн хандлага, санаа бодолд ямар нэг өөрчлөлт

оруулав уу?

4. 15-20 хэхэлцүүлсний дараа оролцогсдын анхаарлыг өөртөө хандуул. Бүлэг тус

бүрээс нэг нэг хүн гаргаж ирээд хэлэлцүүлгийн дүнд гарч ирсэн нийтлэг

зүйлийн талаар товч танилцуулга хийлгэ.

Сургагч багшид

зориулсан санамж

Бүлэг тус бүрт нэг сурвалжлагч /жишээ нь ах дүү хамгийн

олуулаа нэг хүнийг ч юм уу сонгоод/ томилж болох юм

5. Орон нутгийн салбар зөвлөлийн талаарх дараах асуултанд хариулт өгч,

бүлгүүдээр хэлэлцүүл.

Хэлэлцэх сэдэв

Орон нутгийн салбар зөвлөлийн тогтмол хийдэг ажлууд юм вэ?

Салбар зөвлөлийн ямар ажилд нь туслалцаа хэрэгтэй байдаг вэ?

Орон нутгийн салбар зөвлөл өөр ямар бүлгүүдтэй ажилладаг вэ?

Олон нийтийн янз бүрийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллапаг вэ?

Нутгийн иргэд орон нутгийн салбар зөвлөлийн ажлыг юу гэж үнэлдэг вэ?

Орон нутгийн салбар зөвлөлд туслах сайн дурын ажилтны хувьд та өөрийн

гүйцэтгэх үүргийг юу гэж бодож байна вэ?

Сургагч багшид

зориулсан санамж

Та танхим дундуур явж, бүлгүүдийн хэлэлцүүлгийг сонсож нийтлэг

зүйлийг тэмдэглэж авч болно. Хангалттай хугацаа өг

6. 10-15 минут өгөөд нэг нэг төлөөлөгчөөр нь бүлгийн хэлэлцүүлгийн явцад

гарч ирсэн хариултуудын тойм хийлгэ. Тойм хийсэн хүн бүрт талархал илэрхийл.

7. Хариулаагүй асуулт тус бүрээр нийтийн хэлэлцүүлэг хийлгэ.

II. АТНИТҮ практик ажиллагаа

�15-20 минут 1. “Нутгийн иргэд” гэсэн ойлголт юу болохыг тайлбарлуул. Дараах зүйлтэй

холбогдсон хариу гарч ирвэл урам өгч сайшаа. Үүнд:

Нэгэн нутаг дэвсгэр дээр амьдран суудаг хүмүүс

Нэгэн соѐл заншил, аж төрөх ѐс болон нэгдсэн нөөцийг ажигладаг хүмүүс

Нэгэн төрлийн өвчин тахал, улс төрийн болон эзийн засгийн нийтлэг

асуудалтай, гамшигт хамт нэрвэгдэх эрсдэлтэй

2. “Нутгийн иргэдийн сургалт” гэсэн ойлголт юу болохыг тайлбарлуул.

Хариулт дараах зүйлийг багтааж болох юм. Үүнд:

Нутгийн иргэдийн туршлагаас ургаж гарсан

Нутгийн иргэдийг бүхэлд нь хамарсан

Айл өрх, нутгийн иргэдийг тодорхой арга хэмжээ авх зэргээр идэхижүүлнэ

Олон нийтийн байгуулагуудын удирлага, гишүүдтэй хамтран ажиллах

Нутгийн иргэдийн өвөрмөц хэрэгцээг хангахаар уян хатан байхаар

бодолцож төлөвлөсөн байх

3. Сэдвийн хураангуй-аас мэдээлэл авч, АТНИТҮ практик ажиллагааны талаар

товч илтгэ. Шаардлага хэрэгцээнд нь тааруулаад дараах мэдээллийг хуваалц. Үүнд:

Page 46: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 46

……………………………………………………………………………………………...

Нутгийн иргэдэд түшиглэсэн эрүүл мэндийн болон анхны тусламж үзүүлэх

/АТНИТҮ/ практик ажиллагааны зорилго бол Улаан загалмай, улаан

хавирган сарны хөдөлгөөний сайн дурын ажилтны ур чадварыг

хөгжүүлэхийн зэрэгцээ нутгийн иргэдийг бүхэлд нь дор дурьдсан

ажиллагаанд дайчлан оролцуулах явдал мөн. Үүнд:

1.өвчин тахлаас урьдчилан сэргийлэх

2.эрүүл аж төрөх ѐсыг сурталчлах

3.халдварт өвчинтэй тэмцэх

4.ус ба эрүүл ахуй

5.анхны тусламж

6.гамшгийн бэлэн байдал

7.гамшгийн үр дагавартай тэмцэх зэрэг болно.

Нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс

АТНИТҮ практик ажиллагаа нутгийн иргэдийн хандлага дадал зуршлыг

өөрчлөхийг хөхиүлэн дэмжинэ.

АТНИТҮ практик ажиллагаа нь АТНИТҮ сайн дурын ажилтны нутгийн

иргэдийнхээ дунд явуулдаг үйл ажиллагааг голчилно.

АТНИТҮ практик ажиллагааг төлөвлөхдөө нутгийн нийт иргэдийн хамгийн

тэргүүн зэргийн шаардлага хэрэгцээг уян хатан тусгаыг зорино.

Модуль 3-ыг судлах явцдаа оролцогчид нутгийн иргэдийнхээ эрүүл мэндийн

болон гамшигт бэлтгэлтэй байхтай холбогдсон нэн тэргүүний таван

хэрэгцээг тодорхойлох дасгал хийнэ.

III. Амьдралын хэрэгцээний загварын шаардлага

�50-60 минут 1. “Амьдрахын тулд хүн бүрт юу хэрэгтэй вэ?” гэсэн асуултыг оролцогчдоос

асуу. Дараах зүйлтэй холбогдсон хариулт гарч ирвэл урам өгч сайшаа. Үүнд:

Хүнс ба тэжээл

Орон сууц

Эрүүл мэнд

Цэвэр ус ба эрүүл ахуй

Ажил буюу амьжиргааны эх үүсвэртэй байх

Аюулгүй байдлын баталгаа

Сургагч багшид

зориулсан санамж

Зөв хариулт олоход нь туслах чиглэл өгч болох юм.

2. Ангиас 6 хүнийг сайн дураар нь гарган ирж дүр тоглуул.

3. Гаргаж ирсэн хүн бүрт амьдралын суурь хэрэгцээ тус бүрээр гарчигласан 6

цаасыг нэг нэгээр нь тарааж өг. Тэрхүү цаасыг бусдад харагдахаар зүүгээр хатгах

юм уу хавчаараар энгэрт нь зүүлгэ.

4. “Хүнс тэжээл” гэсэн бичиг нэргэтээ зүүсэн эхний оролцогчийг ангийн голд

ирж зогсохыг урь. Ангиас хоол, хүнс яагаад хүний амьд явах суурь хэрэгцээ болох

талаар асуу. Дараахь зүйлтэй холбоо бүхий хариулт гарвал урам өгөөрэй. Үүнд:

Хүний бие эрч хүчтэй, эрүүл байхад хоол хүнс чухал

Гэр бүлийн ба нутгийн иргэдийн харилцаанд хоол хүнс хувь нэмэр оруулна.

Хоол хүнс аюулгүй байдлын мэдрэмжид чухал нөлөөтэй

5. “Орон сууц” гэсэн энгэрийн зүүлттэй оролцогчийг ангийн голд авч ирж

зогсоо. Түүнд 3 метрийн урттай уяанаасаа нэгийг өг.

6. Орон сууц хүний амьд явах үнэдсэн хэрэгцээнд яагаад орж байгааг нь асуу.

Дараах зүйлтэй холбогдсон хариулт гарч ирвэл урмын үгээр тэтгэ. Үүнд:

Page 47: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 47

……………………………………………………………………………………………...

Орон сууц хүйтэн сэрүүн цаг агаар болон аюултай ан амьтнаас хамгаална.

Орон сууц хүнд аюулгүй байдал болон хувийн эрх чөлөөг хангаж өгдөг.

7. “Эрүүл мэнд” гэсэн энгэрийн зүүлттэй гурав дахь оролцогчийг ангийн голд

авч ирж зогсоо. Түүнд 3 метрийн урттай уяанаасаа хоѐрыг өг.

8. Эрүүл мэнд хүний амьд явах үндсэн хэрэгцээнд яагаад орж байгааг нь асуу.

Дараах зүйлтэй холбогдсон хариулт гарч ирвэл урмын үгээр тэтгэ. Үүнд:

Бид эрүүл саруул байж гэмээн амьдралын өдөр тутмын ажлаа мажуулна.

Эрүүл хүн бусдад тусалж чадна

Эрүүл хүн нийгэмд тустай үйл хийж чадна.

9. “Ус ба эрүүл ахуй” гэсэн энгэрийн зүүлттэй оролцогчийг ангийн голд авч

ирж зогсоо. Түүнд 3 метрийн урттай уяанаасаа гурван ширхэгийг өг.

10. Цэвэр ус, эрүүл ахуй хүний амьд явах үндсэн хэрэгцээнд яагаад орж байгааг

нь асуу. Дараах зүйлтэй холбогдсон хариулт гарч ирвэл урмын үгээр тэтгэ. Үүнд:

Цэвэр ус, эрүүл ахуй биднийг халдварт өвчнөөс хамгаална.

Ус биднийг угааж, арчих, ариун цэвэр сахихад хэрэгтэй

Цэвэр ус бидний эрүүл мэндэд чухал

Ус газар тариалан, ургац услахад хэрэгтэй

11. “Амьжиргаа” гэсэн энгэрийн зүүлттэй оролцогчийг ангийн голд авч ирж

зогсоо. Түүнд 3 метрийн урттай уяанаасаа дөрвөн ширхэгийг өг.

12. Ажил буюу амьжиргааны эх үүсвэр хүний амьд явах үндсэн хэрэгцээнд

яагаад орж байгааг нь асуу. Дараах зүйлтэй холбогдсон хариулт гарч ирвэл урмын

үгээр тэтгэ. Үүнд:

Ажилтай байж хүн хоолны мөнгөтэй, орон байртай байх ба эрүүл мэндийн

үйлчилгээ худалдан авч чадна.

Ажилтай хүн цаашид боловсрон хөгжих дэвших нөхцөл бүрдэнэ.

Ажил амьдралтай байж хүн нийгэмд эзлэх байр суурьтай, түүндээ сэтгэл

хангалуун байна.

13. “Аюулгүй байдал” гэсэн энгэрийн зүүлттэй оролцогчийг ангийн голд авч

ирж зогсоо. Түүнд 3 метрийн урттай уяанаасаа таван ширхэгийг өг.

14. Аюулгүй байдал хүний амьд явах үндсэн хэрэгцээнд яагаад орж байгааг нь

асуу. Дараах зүйлтэй холбогдсон хариулт гарч ирвэл урмын үгээр тэтгэ. Үүнд:

Аюулгүйн мэдрэмж нутгийн иргэдийн дунд харилцан итгэлцлэлийг

бэхжүүлнэ.

Аюулгүйн мэдрэмж хүний өөрөө өөртөө итгэх итгэлийг бий болгож өгнө.

15. Зургаан оролцогч зургуулаа ангийн голд гарсны дараа тэднийг дор зурсан

амьдралын хэрэгцээний диаграм зургын хэлбэрт орж жагсаана уу.

16. Оролцогчдоос 3-метрийн урт уяануудынхаа үзүүрийг нийлүүлж бариад, хүн

болгоныг бусадтай нь холбо. Тэднээс уянуудынхаа үзүүрийг алдчихалгүй сайн

бариад зогсыг хүснэ үү.

17. Одоо амьдралын “загвар”-т оролцогч тус бүрээр тус тусын дүрийг тоглуулна

гэж хэл. Дүр тоглох дараах зохиомжийг чанга дуугар уншиж өг. “Саяхан танай

нутагт үер болсон. Барилга байшин сүйдэж, тариалан усанд автаж, ургац алдав.

Тээвэр харилцаа зогсож, амны ус мэтийн ахуйн хэрэглээний зүйл үгүй боллоо.”

Page 48: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 48

……………………………………………………………………………………………...

Энэ диаграм зургийг Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 3-аас харж болно.

18. Амьдралын хэрэгцээний аль хэсэг нь нөлөөлөлд өртөх, тус бүр нь

бусдынхаа нөлөөнд хэрхэн холбогдох, ямар учир шалтгаанаар гэх асуудлаар

ангийн дунд эргэцүүлсэн хэлэлцүүлэг хийлгэх. Дараах зүйлстэй холбогдсон

хариулт гарч ирвэл урмын үгээр мялаа. Үүнд:

Амьдралын 6 хэрэгцээний аль ч өртөж болзошгүй

Орн байр сүйдсэнээс хоргодох газаргүй болох

Ургац алдсанаас болон хүнсний болон бусад нөөцийн тээвэр

тасалдсанаас хоол хүнсний асуудал хүндрэх

Амны ус бохирдож болно.

Бизнессийн байгууллагууд дампуурч, тариалан эрхлэх боломжгүй

болбол ажилгүйдэл бодит үзэгдэл болох магадлалтай

Хоол ундгүй, орох оронгүй болсон хүмүүс өөрсдийгээ аюулгүй амгалан

тайван байж үл чадна.

Эцсийн дүндээ, усны эх үүсвэр бохирдсон, хоол тэжээлийн хомсдол,

сэтгэл санааны дарамт хүмүүсийн эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлөх болно.

19. Амьдралын хэрэгцээ бүрийг дурьдсаны дараа самбарт гарч ирсэн хүмүүсийг

суулга. Ангийн бусад хүмүүсийг амьдралын хэрэгцээний загварын бусад гишүүд

болон уянуудын хувьд юу болохыг асуу. Нэг холбоо нөгөөдөө хэрхэн нөлөөлөх тал

дээр гол анхаарал хандуулахыг цохон тэмдэглэ.

20. Самбарт гарч дүр тоглосон 6 оролцогчид баяр хүргээд суудалд нь суулга.

21. Оролцогчдыг гурван жижиг бүлэгт хуваа. Дараах зохиолыг чанга дуугаар

уншиж өгнө үү. Хумхаа / malaria / өвчнөөс урьдчилан сэргийлэн болон тэмцэхтэй

холбогдсон компанит ажилд оролцохыг орон нутгийн эрүүл мэндийн газраас

АТНИТХ сайн дурын аилтнуудаас хүссэн байна. Энэ компанит ажил дараах

ажиллагаанаас бүрдэнэ. Үүнд:

Орны ариутгасан тор өрхүүдэд тарааж өгөх, түүнийг хэрхэн зөв зүүж

тогтоох талаар зааж сургах

Айл өрхүүдэд ялангуяа жирэмсэн эмэгтэй болон хүүхдүүдийг ийм тортой

оронд унтахын чухал ач холбогдлыг ухуулан таниулах

Нутгийн иргэдэд malaria өвчний шинж тэмдэг юу юу болох, бас хаанаас

эмнэлгийн тусламж авч болох талаар хэлж өгөх

22. Бүлгүүдээр дараах зүйлийг хэлэлцүүлэх.

Амьдралын

хэрэгцээ

Эрүүл мэнд Амьжиргаа

Ус ба эрүүл ахуй Аюулгүй байдал

Орон сууц Хүнс тэжээл

Page 49: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 49

……………………………………………………………………………………………...

Хэлэлцэх сэдэв . Амьдралын загварын аль хэрэгцээнд энэ компанит ажил нөлөөлж байна? Яагаад?

. Нутгийн иргэдийн хувьд амьдралын хэрэгцээг тэтгэн дэмжихэд АТНУТХ сайн

дурын ажилтны гүйцэтгэх үүрэг юу вэ?

23. 10-15 минут хэлэлцүүл.

24. Оролцогсдын анхаарал хандуулахыг хүсээд бүлэг тус бүрээс нэг хүнийг

сайн дураар нь гаргаж ирээд бүлэг тус бүрийн хэлэлцүүлгийн дүнгийн талаар

ярилцуул.

25. Илтгэгч тус бүрийг хэхэлцүүлгийн дүнгийн талаар ярьж өгсөнд нь талархал

илэрхийл.

Сургагч багшид

зориулсан санамж

Ангийн эрчмийг үнэл. Шаардлагатай бол 10 минут засварлуул

IV. Ойлголтоо шалгаж, батжуул

�10-20 минут 1. Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 3-ын “Өөрийнхөө ойлголтыг

шалга” гэсэн хэсгийг гаргаж ирэхийг оролцогчдоос хүснэ үү. Энэ бол өнөөг хүртэл

үзсэн материалыг хэрхэн өөрийн болгосныг өөрөө үнэлэх явдал гэдгийг тайлбарла.

Энэ бол өөрийн хүрсэн түвшнээ өөрөө үнэлэх дасгал гэдгийг нь сайн ойлгуул.

2. Бүх асуултанд хариулах оролдлого хийхийг тэднээс хүс.

3. Сайн дурынхныг хариултуудаа ярьж хэлж өгөхийг хүс.

Хариулт, түлхүүр 1. АТНИТХ сайн дурын ажилтнууд өөрсдийн нутгийн иргэдтэй дор дурьдсан

салбараас алинд нь ажилладаг вэ? (зөв хариултыг дугуйл)

� Өвчнөөс урьдчилан сэргийлэх

� Эрүүл аж төрөх ѐсыг сурталчлах

� Халдварт өвчинтэй тэмцэх

� Цэвэр ус ба эрүүл ахуй

� Анхны тусламж

� Гамшигт бэлтгэлтэй байх

� Гамшигийн үр дагавартай тэмцэх.

2. Амьдралын хэрэгцээний загварын бүрэлдэхүүний зургаан хэсэгт дараах

зүйлээс аль нь ордог вэ? (зөв хариултыг дугуйл)

� Орон сууц.

� Эрүүл мэнд.

Tээвэр.

� Цэвэр ус ба эрүүл ахуй.

� Хүнс тэжээл.

Хувцас хунар.

� Ажил буюу амьжиргааны ямар нэг эх үүсвэртэй байх

Харилцаа холбоо.

� Аюулгүй байдлын мэдрэмж.

Цаг агаар сайхан байх.

4. Зөв хариулт өгсөн оролцогчдыг урмын үгээр магтаж сайшаах хэрэгтэй.

5. Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 3-ын Заавал эзэмшвэл зохих

мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл)-ийг нэг эргэн харахыг санал болго.

6. Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 1-т байгаа Модуль 1-ийн бинго

сугалааг дахин нэг гаргаж үзүүл. Хүснэгтийн гуравдугаар эгнээг тэр чигт нь бөглөж

/бүх асуултанд хариулж/ чадах хүмүүсийн гарыг өргүүл. Гараа өргөөгүй хүн гарвал

Page 50: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 50

……………………………………………………………………………………………...

асуух юм байвал хичээлийн дараа та үлдээд хариулж өгч болох юм гэдгийг

сануулна уу.

V. Тойм

�15-20 минут 1. Оролцогчдыг хос хосоор нь хувааж, дараах зүйлийг хэлэлцүүл. Үүнд:

.Орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа дараах зүйлд яаж нэмэр болдог вэ?

өвчнөөс урьдчилан сэргийлэх

эрүүл аж төрөх ѐсыг сурталчлах

халдварт өвчинтэй тэмцэх

ус ба эрүүлахуй

анхны тусламж

гамшигт бэлэн байх

гамшигийн үр дагавартай тэмцэх

.Орон нутгий салбар зөвлөл амьдралын суурь хэрэгцээний алиныг нь хамардаг вэ?

. АТНИТХ сайн дурын ажилтны хувьд та орон нутгий салбар зөвлөлийн ажил

болон өөрийн нутгийн иргэдийн амьдралын хэрэгцээг хангахад ямар хувь нэмэр

оруулж чадах вэ?

2. Хос хосоороо хэлэцэхэд нь хангалттай хугацаа өгөөд дараа нь нэгийг нь

сайн дураар нь гаргаж ирээд нийт ангид хандан хариултыг нь танилцуулахыг

тэднээс хүснэ.

3. Асуултын хайрганд энэ сэдвийн хүрээнд ямар нэг асуулт байсан бол түүнд

нь хариул. Асуулт гарч ирвэл оролцогсдод хандан хариулж чадах хүн байгаа

эсэхийг асууна. Ямар нэгэн буруу ойлголт байвал залруул.

Сургагч багшид зориулсан санамж

Энэ удаад хариулж чадахгүй асулт гарвал, эсхүл дараа дараагийн хүчээл дээр хариулбал зүгээр тийм асуулт гарвал асуултыг хайрцганд нь буцааж

хийгээд энэ асуултад дараа хариулна, жаахан тэвчээртэй байхыг хүснэ үү.

4. Дараагийн хичээл хүртэл цаг өгөхийг хүс.

5. Оролцогчдоос гэрийнхэнтэйгээ ярилцлага хийснээр юу мэдэж авсан, юу

сурсан болохыг нь асуу.

Сэдэв 4

Сайн дурын ажил

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр дараах мэдлэг чадварыг эзмшинэ. Үүнд:

“Сайн дурын ажил хийх” гэдгийг тодорхойлох

Сайн дурын ажилтан байна гэж юу болохыг тайлбарлаж чаддаг болох

Сайн дурын ажилтны таван үүргийг тодорхойлох

Сайн дурын ажилтанд байх ѐстой зан чанар, хандлагыг тодолрхойлох

Сайн дурын ажилтны эрхийг жагсаах

Сайн дурын ажилтан болох хувийн хоѐр шалтгаан дурьдах

Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) 1. Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сарын хөдөлгөөний сайн дурын

ажилтан байна гэдэг нь:

Page 51: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 51

……………………………………………………………………………………………...

Сайн дурын үндсэн дээр, материаллаг болон санхүүгийн аливаа

ашгийн төлөө бус, эсвэл гадны нийгэм-эдийн засгийн болон

улс төрийн аливаа дарамтан дор бус

Эрсдэлд өртөмтгий хүмүүс, нутгийн иргэдэд туслах зорилготой

Үндэсний нийгэмлэгийн хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгчдийн

зохион байгуулалт удирдлаган дор ажиоахыг хэлнэ.

2. Сайн дурын ажилтнаас дараах зүйлийг шаардана. Үүнд:

Үндсэн зармуудыг баримтлах

Улаан загалмай, улаан хавирган сар болон улаан болор талст зэрэг сүлд

тэмдгийг хүндлэн дээдэлж зориулалт ѐсоор ашиглах

Үндэсний нийгэмлэгтэй тохиролцсон ѐсоор аюул гамшгийн үед бэлэн

байх

Орон нутгийн янз бүрийн иргэдтэй ажиллах

Эрсдэлд өртөмтгий хүмүүст туслах

Эрүүл аж төрөх ѐсыг нутгийн иргэдэд ухуулан сурталчлах үүрэгтэй.

3. Сайн дурын ажилтнууд эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох

зэргээс хамаарч танхимын сургалт дадлагын болон сонгож авсан ажил нийлээд энэ

сэдвийг үзэхэд ойролцоогоор 210-290 минут шаардана. I. Яагаад сайн дурын ажилтан? Сэдэв1-ийн хэлэлцүүлгийн дүнг эргэцүүлэх 20-30 мин

II. Сайн дурын ажилтны хувьд

миний гүйцэтгэх үүрэг

Жижиг бүлгээр дараах асуултанд ээлжлэн хариулуулах.

Үүнд:

-сайн дурын ажилтан гэж хэн бэ?

-сайн дурын ажилтны чанар

-сайн дурын ажилтны гүйцэтгэх үүрэг, роль

-сайн дурын ажилтан юунаас зайлсхийх ѐстой вэ?

15-25 мин

III. Модуль 1-ийн тойм Сэдэв 1-ээс “Би юу сурахыг хүсч байна?” гэсэн асуулт

хариултын дүнг үзэх. Тойрог болж зогсоод Модуль 1-ийн

бинго-г дүгнэж дуусгах 15-20 мин

IV. Зорилгоо тодорхойлох Сайн дурын ажилтан болохтой холбогдуулан өөрийн гэсэн

хувийн шинжтэй 2 зорилгыг тодорхойл 20-30 мин

V. Нутгийн иргэдийн дунд хийх

ажил

Гэрийнхэнтэйгээ сайн дурын ажлын талаар ярилц 60-90 мин

VI. Хавсралт. Сонгон хийх дасгал.

Цаг хугацааны загварт амьдрах

төсөөллийн танилцуулга

Сайн дурын ажилтнууд одоо хаана байгаа болоод, юу

өөрчлөхийг хүсэж байгаагаа тодорхойлох 35-45 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдэв 1-ийг үзэж байхад бөглөсөн “Яагаад сайн дурын ажилтан гэж?” болон “Би

юу сурахыг хүсч байна?” гэсэн гарчигтай эргэдэг цаасан самбар

• Өнгө өнгийн маркер үзэг

• Дээрх цаасан самбарыг хананд наах буюу кнопоор хадах

• Дараах гарчигтай 4 ширхэг цаасан самбар бэлтгэх. Үүнд:

1. Сайн дурын ажилтан гэж хэн бэ?

2. Сайн дурын ажилтны чанар

3. Сайн дурын ажилтны гүйцэтгэх үүрэг ба хүлээх үүрэг хариуцлага

4. Сайн дурын ажилтан юунаас зайлсхийх ѐстой вэ?

• октагон (зөв найман талт буюу наймалжин) хэлбэртэй том цаас буюу самбар бэлд

(Сэдвийн хураангуйг үзнэ үү).

Page 52: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 52

……………………………………………………………………………………………...

• дээрх самбарыг ханад наах, хадах эсвэл шалан дээр суурилуулах суур гм

хэрэгслийг бэлдэх

• туршлагатай идэвхижүүлэгчид зориулсан сонгоны дасгал. Цаг хугацааны

загварын дараах хэсгээр гарчигласан 6 том цаасны хуудас бэлтгэх. Үүнд:

1. Итгэл үнэмшил ба үнэт зүйлс. Танд юу чухал вэ Та юунд итгэдэг вэ?

2. Өөрийгээ тодорхойлох. Сайн дурын ажилтан болохын хувьд та хэн бэ?

3. Чадвар. Та одоо ямар ур чадвартай вэ? Сайн дурын ажилтан болохын тулд

та ямар ур чадвараа хөгжүүлэх ѐстой вэ?

– Орчин. Сайн дурын ажилтны хувьд та өөрийнхээ нутгийн иргэдийн тусын тулд

юу хиймээр байна вэ?

– Зан байдал. Таны одоогийн зан байдал юу вэ? Ямар зан төлөв эзэмшихийг та хүсч

байна вэ?

-Зорилго. Улаан загалмай, улаан хавирган сарны сайн дурын ажилтны хувьд та

юунд хүрэхийг зорьж байна вэ?

Сэдвийн хураангуй

Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөн Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөн 97 сая орчим гишүүн

болон сайн дурын ажилтантай.

Улаан загалмай, улаан хавирган сарны гишүүн гэдэг бол Үндэсний нийгэмлэгийн

үндсэн хууль дүрмийг албан ѐсоор хүлээн зөвшөөрч, удирдах зөвлөлийн

гишүүдийг сонгох, сонгогдох эрх бүхий хүнийг хэлнэ. Улаан загалмай, улаан

хавирган сарны сайн дурын ажилтан өөрийн Үндэсний нийгэмлэгийн гишүүн байж

ч болно, үгүй ч байж болно.

Сайн дурын ажилтан байх. Ихэнх улсад сайн дурын ажил хийх талаар тогтсон уламжлалт ойлголт

байдаг. Сайн дурын ажилд юуг хамруулах, түүний зохион байгуулалт ямар байх

гэдэг нь тухайн орны эдийн засгийн байдлаас, хүн амын боловсролын түвшин,

ажлын туршлага зэргээс хамаарна.

Улаан загалмай, улаан хавирган сарны нийгэмлэгүүдийн Олон улсын холбоо

өөрийнхөө 1999 онд баталсан сайн дурын ажлын талаарх бодлогодоо сайн дурын

ажлын талаарх тодорхойлолтыг баталсан билээ.

Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөнд сайн дурын

ажил хийнэ гэдэг бол:

Сайн дурын ажил хийх хүний өөрийн эрх дураар, материаллаг болон

санхүүгийн аливаа ашгийн төлөө бус бөгөөд нийгэм-эдийн засаг эсвэл улс

төрийн аливаа дарамтаас гадуур байх

Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөний үндсэн

зарчмыг дагуу эрсдэлд өртсбн хүмүүс болон тэдний нутгийн иргэдийн

тусын тулд зориулагдсан

Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сарны Үндэсний нийгэмлэгийн

албан ѐсны төлөөлөгчийн удирдлаган дор зохион байгуулагдсан байна

Page 53: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 53

……………………………………………………………………………………………...

Улаан загалмай, улаан хавирган сарны

сайн дурын ажилтны гүйцэтгэх үүрэг Улаан загалмай, улаан хавирган сарын сайн дурын ажилтнууд орон нутгийн

түвшинд эрсдэлд өртөмтгий хүмүүст тусладаг. Багийн ахлагчийн удирдлаган дор

нутгийн иргэдийн хэрэгцээнээс хамаарч төрөл бүрийн тодорхой ажил үүрэг хийж

гүйцэтгэнэ. Жишээ нь, анхны тусламж, гамшгаас урьдчилан сэргийлэх,

тусламжийн шууд утас ажиллуулах, хүнсний хуваарилалт, гамшигт бэлтгэлтэй

байх, хандив цуглуулах болон өндөр настнуудыг эргэж тойрох зэрэг ажлыг бүгдийг

нь сайн дурын ажилтнаар гүйцэтгүүлж болно.

Сайн дурын ажилтан өөрийн хүсэл тэмүүлэл, чин сэтгэлээр хийдэг ажил

бөгөөд материаллаг болон санхүүгийн аливаа ашиг харалгүй, эсвэл гадын

дарамтан дор хийдэг зүйл биш

Сайн дурын ажилтан ямар нэг ашиг эсвэл шан харамж харалгүй ажил

үүргээ гүйцэтгэнэ.

Сайн дурын ажилтан бол нутгийн ард иргэддээ тустай ажил хийж байгаа

хэмээн сэтгэл өөдрөг явдаг улс.

Улаан загалмай, улаан хавирган сарын Үндэсний нийгэмлэгийн албан ѐсны

төлөөлөгч сайн дурын ажилнуудыг удирдан зохион байгуулж ажиллана.

Сайн дурын ажилтан тухайн орон нутагтаа сууж, нутгийн иргэдийнхээ дунд

ажиллаж амьдардаг.

Сайн дурын ажилтан сайн дурынхаа ажлыг тогтмол буюу үе үе хийж болно.

Сайн дурын ажилтан тухайн нутгийн иргэдийнхээ эрүүл мэндийн

тулгамдсан асуудлыг сайн мэддэг.

Эрүүл мэнд болон өвчинд хандах тухайн нутгийн иргэдийн уламжлалт

хандлага, ѐс заншлыг сайн мэдэх учиртай

Сайн дурын ажилтан бүгдэд тэгш хандаж, арьс өнгө, яс үндэс, хүйс эсвэл

нийгэмд эзлэх байр сууриар нь ялгаварлан гадуурхалгүй ажиллана.

Сайн дурын ажилтан хүмүүс янз бүр байх ба халамж тусламжийн өөр өөр

хэлбэрийг шаардаж байдгийг хүлээн зөвшөөрөх ѐстой

Сайн дурын ажилтан хүмүүсийг ойлгож энэрэнгүй хандах учиртай

Сайн дурын ажилтны хүлээх үүрэг Сайн дурын ажилтан Хөдөлгөөний төлөөлөх ба тухайн нутаг оронд байгаа

бусад хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээний хэрэгцээнд өөрийн сурч

мэдсэн мэдлэг боловсролоо дайчлан ажиглана

Сайн дурын ажилтан бүгдэд тэгш хандаж, арьс өнгө, яс үндэс, хүйс, улс

төрийн болон сүсэг бишрэл эсвэл нийгэмд эзлэх байр сууриар нь

ялгаварлан гадуурхалгүй ажиллана.

Аливаа гамшигь зэвсэгт мөргөлдөөн тохиолдсон үед сайн дурын ажилтан

үүрэг хүлээхэд бэлэн байх ѐстой

Орон нутагт ядуу болон эрсдэлд өртөмтгий хүмүүс туслах үүрэгтэй

Улаан загалмай, улсаан хавирган сарны тухай ямар ч асуудлаар өөрийн

шадар удирдагч буюу багийн ахлагчаас асууж лавлаж, удирдамж чиглэл авч

байх үүрэгтэй

Дараах байдлаар сайн дурын ажилтан өөрийн орон нутагтаа үлгэр дууриал

болох үүрэгтэй. Үүнд:

– хувь хүмүүсийг хүндлэх

– тусламж хүртэгсдийн нууцыг хадгалах

Page 54: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 54

……………………………………………………………………………………………...

– харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжих

– үйлчилгээний дээд стандартаар ажиллахаар тэмүүлж үүрэг гүйцэтгэнэ

– Бусдын хэрэгцээг хангах үүднээс тэвчээр зориг төгс, хүмүүнлэг

байдлаар хандана

– Эрүүл аж төрөх ѐс, зан байдлыг дээдэлж, нутаг орондоо сурталчилна.

Сайн дурын ажилтан дараах чиглэлээр нутгийн иргэдийн мэдлэг мэдээллийн

түвшинг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллана. Үүнд:

– түгээмэл өвчнөөс урьдчилан сэргийлэх

– орон нутагт чухам хаанаас эмнэлгийн үйлчилгээ авч болохыг мэдүүлэх

– эрүүл мэндийнхээ төлөө өөрсдөө бас хариуцлага хүлээдэг болохыг

нутгийн иргэдэд ойлгуулах

– Бусдад, ялангуяа хүүхдүүдэд эрүүл аж төрөх ѐс, анхны тусламж

үзүүлэх тухайд зааж сургах байдлаар тэдэнд туслана

Сайн дурын ажилтан дараах чиглэлээр дэмжлэг үзүүлж, холбогдож байна.Үүнд:

– Үйл ажиллагааныхаа талаар гадар удирдагч, багийн ахлагч болон орон

нутгийн зөвлөлд тайлагнаж байх учиртай

– Бусад сайн дурын ажилтнуудтай хамтран ажиллах

– Өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж байх

– Нийгэм-сэтгэлзүйн үндсэн дэмжлэг үзүүлж байх

– Орон нутгийн эрүүл мэнд болон төрийн байгууллагын удирдагч болон

гишүүдтэй хамтран ажиллах

– Орон нутгийн эрүүл мэндийн хороотой хамтран ажиллах

Улаан загалмай, улаан хавирган

сарны сайн дурын ажилтнаас хүлээх хүлээлт Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөний Үндсэн

долоон зарчимын хүрээнд ажил үүргээ явуулж, тэдгээрийг түгээн дэлгэрүүлнэ.

Сүлд тэмдгийг хэрэглэх заавар дүрмийг ягштал биелүүлж, тэдгээрийг

зориулалт бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх

Чанарын хамгийн өндөр стандартын түвшинд ажиллах, ажиллахаар

тэмүүлэх үүрэгтэй

Үндэсний нийгэмлэгийн сайн дурын ажилтны ѐс зүйн дүрэм ба/эсвэл

Улаан загалмай, улаан хавирган сарны нийгэмлэгүүдийн Олон улсын холбооны ѐс

зүйн дүрэм, Сайн дурын ажиллагааны үндсэнд гарын үсэг зурж, тэднийг сахиж

мөрдөх

Үндэсний нийгэмлэгтэй тохиролцсоны дагуу яаралтай асуудал /гамшиг,

зэвсэгт мөргөлдөөн/ гарсан үед өөрийн мэдлэг чадварыг ашиглан ажиллах үүрэг

хүлээнэ.

Үр ашиг хүртэгчдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн тэдэнд өөртөө тусламж

үзүүлэх болон идэвхитэй сайн дурын ажил хийх чадавхийг бэхжүүлэх

Мэдээллийн нууцыг хадгалах

Орон нутагтаа нэр нөлөө бүхий байх

Гамшиг осол тохиолдсон зэрэг шаардлагатай үед илүү цагаар сай дураар

ажиллах хүсэл тэмүүлэлтэй байх

Эрүүл мэнд, аюулгүй байдлын шалтгаанаар хангалттай амралт авах зэрэг

болно.

Page 55: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 55

……………………………………………………………………………………………...

Сайн дурын ажилтны эзэмшсэн байх ѐстой чанар Халамжтай

Анхаарал, энэрэл дүүрэн

Хүнийг сайн сонсож чаддаг

Тэвчээртэй

Сайн санаатай байх

Эерэг сэтгэлгээтэй

Урам зориг төгс

Үлгэр жишээ үзүүлэх

Асуудал шийдэгч байх

Бүх хүмүүстэй харьцах чадвартай байх

Хүчирхийлэгч биш байх

Сайн дурын ажилтан дараах эрхийг эдлэнэ. Үүнд:

Үндэсний нийгэмлэгийн гишүүн байх

Зохих сургалтанд хамрагдсан, хувь хүний хувьд блэтгэгдсэн байх

Тавьсан зорилт, гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрөх

Тодорхой зорилт, ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай тоног

төхөөрөмжтэй байх

Даатгал

Ойр зуурын зардлын нөхөн төлбөр авах, бас шан харамж авах

Сайн дурын ажлын үндэс, болон Ёсзүйн дүрмийн хүрээнд аливаа зорилт,

ажил үүргийг хүлээн авах эсхүл хүлээн авахаас татгалзах

Үндэсний нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар мэдээллээр хангагдах

Сайн дурын дараах зүйлээс зайлхийх учиртай. Үүнд:

Үндэсний нийгэмлэгийн нөөцийг зөвшөөрөлгүй ашиглах

Үндэсний нийгэмлэгийн нөөц, эд хөрөнгийг зориулалт бусаар ашиглах,

шамшигдуулах

Улаан загалмай, улаан хавирган сарны байр суурийг өөрийн бувийн эрх

ашигт эрхлэх

Сайн дурын ажилтныхаа статусыг ашиглан өөрийн болон гуравдахь этгээдийн

ашгийн төлөө хувийн гүйлгээ, борлуулалт хийх.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал 4. Яагаад сайн дурын ажилтан?

�20-30 минут

1. Сэдэв 4-ийг нээж үг хэлэх. Сургалтын зорилго, агуулгын тойм хийх

2. Сэдэв 1-ийг үзэж байхад бэлтгэсэн “Яагаад сайн дурын ажилтан?” гарчигтай

цаасан самбарыг гаргаж ирэн хариултуудыг гүйлгэж харах

3. Оролцогсдоос тэдний хариулт өөрчлөндсөн эсэхийг асууж, хэрэв тийм бол

яагаад, үгүй бол яагаад гэсэн асуулт тавь.

4. Хэсэг хугацаанд эргэцүүлсэн хэлэцүүлэг хийлгэ. Сэдэв 1, 2, 3-ыг үзэж дуусганы

дараа одоо оролцогсдод сайн дурын ажилтан болох нэмэлт учир шалтгаан гарч

ирсэн эхэсийг лавла. Нөгөө цаасан самбар дээрээ хариултыг нэмж бич

5. Нутгийн иргэд яавал сайн дурын ажилтан болох бол гэж оролцогсдоос асуу.

Нөгөө цаасан самбар дээрээ хариултыг нэмж бич

6. Нутгийн иргэд яавал сайн дурын ажилтан болохыг үл хэсэх бол гэж

Page 56: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 56

……………………………………………………………………………………………...

оролцогсдоос асуу. Саад бэрхшээлийг хэрхэн гэтлэн давж болох тал дээр

эргэцүүлсэн хэлэлцүүлэг өрнүүл.

II. АТНУТҮ практикийн сайн дурын ажилтны хувьд миний гүйцэтгэх үүрэг

�60-75 минут 1. Оролцогсдыг дөрвөн бүлэгт хуваа

2. Бүлэг тус бүрт дараах байдлаар гарчигласан цаасан самбар тарааж өг. Үүнд:

а. Сайн дурын ажилтан гэж хэн бэ?

b. Сайн дурын ажилтны шинж чанар

c. Сайн дурын ажилтны гүйцэтгэх үүрэг хариуцлага

d. Сайн дурын ажилтан юунаас зайлсхийж явах ѐстой вэ?

3. Бүлэг тус бүрийг өрөөний дөрвөн буланд цуглуулан байршуул.

4. Бүлэг тус бүрийг асуудлыг 10 минут хэлэлцүүлээд, хүрсэн үр дүнг нь цаасан

самбарт бичүүл.

5. 10 минутын дараа алгаа ташиж хүмүүсийн анхаарлыг татаад одоо бичиж

дуусгаад, бүлгүүдийг нар зөв тойрч дараагийн цаасанд самбар байршсанд буланд

очуул. Тэд түрүүчийн бүлгийн бичсэн зүйлийг уншаад, өөрсдийн бодсон санасан

нэмэх зүйл байвал бичнэ.

6. Дахин 10 минут болоод бүлгүүдийг дахин байр сэлгүүлэх ба ийнхүү

үргэлжлүүлсээр бүх дөрвөн бүлгээр бүх дөрвөн цаасан самбарт өөрсдийн санал

хариуг тэмдэглүүлнэ.

7. Оролцогсдыг өрөөгөөр тойрч яваад бусад бүлгүүдийн бичсэн зүйлийг

унших бололцоо олго.

8. Цаасан самбарт бичсэн зүйлсийн тойм хийж, ойлгомжгүй зүйл байвал тодруул.

9. “Сайн дурын ажилтан гэж хэн бэ?” гэсэн гарчигтай цаасан самбар дээр

бичсэн зүйлийн тойм хий. Сэдвийн хураангуй-аас санаа оноо шаардлагатай бол ав.

10. “Сайн дурын ажилтны шинж чанар” гэсэн гарчигтай цаасан самбар дээр

бичсэн зүйлийн тойм хий. Сэдвийн хураангуй-аас санаа оноо шаардлагатай бол ав.

11. “Сайн дурын ажилтны гүйцэтгэх үүрэг, хариуцлага” гэсэн гарчигтай цаасан

самбар дээр бичсэн зүйлийн тойм хий. Сэдвийн хураангуй-аас нэмэлт санаа оноо

шаардлагатай бол ав.

12. “Сайн дурын ажилтан юунаас зайлсийж явах ѐстой вэ?” гэсэн гарчигтай

цаасан самбар дээр бичсэн зүйлийн тойм хий. Сэдвийн хураангуй-аас нэмэлт санаа

оноо шаардлагатай бол ав.

13. Улаан загалмай, улаан хавирган сарны Сайн дурын ажилтны эдлэх эрхийг

нэгтгэн дүгнэ.

14. Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 4-ийг эргэн харж, Сайн дурын

ажилтны эдлэх эрхийг чанга дуугаар уншиж өг. Анги тэр чигээрээ ухагдахуун

ойлголт тус бүрийг батжуулах үүднээс богино хэмжээний хэлэлцүүлэг хийлгэ.

Сургагч багшид

зориулсан санамж

Ангийн эрчмийг үнэлж шаардлагатай бол 10 минут завсарлуул.

III. Модуль 1-ийн тойм

�15-20 минут 1. Сэдэв 1-ийг үзэж байх үед бөглөсөн “Би юу сурахыг хүсч байна?” гэсэн

цаасан самбарыг гаргаж ирээд түүн дээр бичсэн хариултын эргэж нэг үз.

2. Оролцогсдыг нэг нэгээр нь самбарын өмнө гаргаж, Модуль 1-ийг үзэж

дуусгаснаар сурж мэдсэн гэж үзэж байгаа зүйлийг нь тэмдэглүүл.

3. Модуль 1-ийг үзэж дуусгаснаар өөр юу нэмж сурж мэдэх сонирхолтой

байгааг нь асууж лавла. Түүнийг нь цаасан самбартаа тэмдэглэж үлдээ.

Page 57: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 57

……………………………………………………………………………………………...

4. Асуултын хайрцаг дотор ямар нэг байгаа эсэхийг шалга. Байвал гаргаж

ирээд ангийн дундаас тэдгээрт хариулах хүн байгаа эсэхийг асуу. Аливаа буруу

дутуу ойлголт байвал засаж залруул.

5. Сайн дурын ажилтны гарын авлагын Модуль 1 бинго, Сэдэв 1-ийг гаргуул

6. Оролцогчдоос хүснэгтэн дэх бүх нүдийг бөглөж /бүх асуултанд хариулж/

чадах улсын гарыг өргүүл. Гараа өргөөгүй хүмүүсийг ажиглаж ав. Тэднээс аль

асуултад хариулж чадахгүй байгааг нь лавла. Тэдгээр асуултанд нь ангиас сайн

дураараа хариулж чадах хүн байвал гаргаж ирүүлээд хариулуул.

7. Бүх оролцлгчдыг суудлаас нь босгоод тойрог болгон зогсоо. Модуль 1-ийн

бингл сугалааны асуулт бүрийг санамаргүй дарааллаар уншуул. Тойргоор явж

хүмүүсээс тэр асуултанд хариулахыг хүсэх. Хэрэв сайн дураараа гарч ирсэн хүн

хариулж чадахгүй, эсвэл дутуу хариулбал нэмж гүйцээх хүн сайн дураараа гарч

ирвэл сайн гэдгийг ойлгуул.

Олон улсын улаан загалмай болон

улаан хавирган сарны хөдөлгөөний бүрэлдэхүүний 3 хэсгийг

тодорхойл

Сайн дурын ажилтны өдөр тутмын

ажилдаа мөрдлөгө болгох Олон улсын

улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөний Үндсэн долоон зарчмыг

нэрлэж, тодорхойлолт өгөх

Улаан загалмай, улаан хавирган

сар болон улаан болор талст зэрэг сүлд тэмдгийн дохистой

хэрэглээг тодорхойл

Үндэсний нийгмэлэгийн манай

орон нутаг дахь салбар хаана

байдгийг мэднэ

Салбар зөвлөлийн удирлагаас хоѐр

хүнийг нэрлэж, тэдний ажил үүргийг

тодорхойлж нэрлэх

Манай нутгийн салбар

зөвлөлийн байнга хийдэг болон

нутгийн иргэдтэй хийдэг 3

ажлыг нэрлэ

"Нутгийн иргэд" гэсэн ойлголтын тодорхойлолтыг хэл

АТНИТХ практик ажиллагаа гэж юу болохыг тодорхойл

Амьдралын суурь 6 хэрэгцээг нэрлэж, тэд өөр хоорондын

уялдаа холбоог тайлбарла

Улаан загалмай болон улаан

хавирган сарны сайн дурын

ажилтны үүргээс гурвыг нэрлэ.

Сайн дурын ажил хийнэ гэж юу

болохыг тодорхойл

Сайн дурын ажилтны эдлэх

эрх гэж юу болохыг мэдэх

8. Оролцогчдод баяр хүргээд суудалд нь суулга.

IV. Зорилгоо тодорхойлох

�20-30 минут

1. Зорилгын тухай авч хэлэлцэх үед зорилгоо тодорхойлно гэдэг бол зан

төлөвөө өөрчлөхийг хүсэж байгаа хувь хүмүүст туслах нэгэн арга болохыг ойлгуул.

Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийг эрүүл аж төрөх ѐсонд заан сургаж,

тэднийг эрүүл мэнддээ тустай эрүүл зан төлөвийг эзэмших, бас өөрсдийнхээ болон

нутгийнхныхаа эрүүл мэндэд анхаарал халамжтай ханддаг болгох нь чухал.

Нутгийн иргэддээ биеэр үлгэрлэх үүднээс сайн дурын ажилтнууд өөрснөө тодорхой

зорилго тавьж өөртэйгээ ажиллаж эхлэнэ.

2. Зорилго тодорхойлох ажлын тойм:

Хүн бүр сайн дурын ажилтын байхын хувьд өөрийн гэсэн 2 зорилго

тодорхойлон гаргаж ирнэ.

Зорилгыг маш тодорхой томьѐолно, Жишээ нь долоо хоногт хэдэн цаг сайн

дурын ажилд зориулах гм

Зорилго нь хүрэх боломжтой байх ѐстой. Сайн дурынхан хэзээ бөгөөд яаж

өөрийн тавьсан зорилгодоо хүрсэнээ мэдэж байх ѐстой.

Нутгийн иргэд эсвэл гэрийнхнээс хэн хэн таны тавьсан зорилгодоо хүрэхэд

чинь туслах хүмүүсийг нэрсийг жагсаасан байвал зүгээр. Жишээ нь, гэр

бүлийн гишүүн болон хамт ажилладаг хүмүүсээс хэн нь таныг сайн дурын

ажлаа хийж явах үед орлох зэрэг асуудалд хариу өгөх шаардлагатай.

Page 58: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 58

……………………………………………………………………………………………...

3. Сайн дурын ажилтны гарынх нь авлагад өөрсдийн зорилгыг нь бичүүл.

Сургагч багшид

зориулсан санамж

Хэрэв бичиг үсэг мэдэхгүй бол өөрийн зорилгоо ярилцах нэг хүн олж авахыг зөвлө

4. Оролцогчдын анги дотроос хоѐр хүн сонгож аваад зорилгоо хуваалцаж

ярилцуул. Тэдгээрийг нэг нэгнийхээ зорилгод хүрэхэд нь дэмжиж туслалцан

хамтран ажиллахыг санал болго.

5. Зан байдлын эерэг өөрчлөлт хийхийн тулд модуль болгоны эцэст өөрийн

зорилго эргэн нэг харж байх нь чухал. Сургалтын туршид зарим зорилгыг хасч,

заримыг нэмж, нэмэлт өөрчлөлт оруулж болох юм.

6. Оролцогчдод зорилго бичсэн цаасаа өөрсдийн Сайн дурын ажилтны гарын

авлага дотроохадгалж байхыг зөвлө.

7. Сайн дурын ажилтныхаа гарын авлагыг гаргаж ирээд Сэдэв 4-ийн “Заавал

эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл)” гэдэг хэсгийн тойм хийлгэ.

V. Нутгийн иргэдийн дунд хийх ажил

�60-90 минут 1. Нутгийн иргэдийн дунд зохиох ажлын жагсаалтыг авч үз. Сайн дурынхнаас

тэдний хийх сонирхолтой хоѐр ажлыг сонгож авахыг хүс.

Нутгийн иргэдийн дунд зохиох ажил:

Нутгийн иргэнээс дараах зүйлийг асуу:

a. Сайн дурын ажил хийнэ гэж юу гэсэн үг вэ?

b. Улаан загалмай, улаан хавирган сарны сайн дурын ажилтан өөрийн

нутгийн иргэдэд хэрхэн туслаж чадах вэ?

с. Нутгийн иргэд сайн дурын ажилтан болгоход ямар сэдэл хэрэгтэй вэ?

d. Нутгийн иргэдийг сайн дурын ажилтан болгохгүй байх ямар хүчин

зүйл, сэдэл байж болох вэ? Эдгээр саад бэрхшээлийг хэрхэн гэтлэн давах вэ?

Сайн дурын ажилтан байх нь юу болохыг нутгийн иргэдэд тайлбарла

Сайн дурын ажилтан болохын хувьд өөрийн зорилгоо тайлбарла.

2. Сайн дурын ажилтнуудаас дараагийн хичээл дээр үйл ажиллагаа

болгоныхоо дүнг хэлэлцэх бэлтгэлтэй ирэхийг сануул.

3. Модуль 2-т нутгийн иргэдэд голлон түшиглэнэ гэдгийг тайлбарла.

4. Дараагийн хичээлийн цагийг асууж тохир. Дараа ирэхэд оролцогчдын

нутгийн иргэдийн дунд хийсэн ажлын дүнг авч хэлэлцэнэ гэдгийг анхааруул.

5. Нутгийн иргэдтэй ажиллахад шаардлагатай асуултын жагсаалт бэлдэхэд нь тусла

6. Яг талбар дээр гараад ажиллахад нь уулзалтад нь очиж, шаардлагатай

удирдамж зөвлөмжийг газар дээр нь өгөхөд бэлтгэлтэй байна.

7. Сайн дурынханд юу сурч мэдсэнээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг

урамшуул.

Хавсралт Туршлагатай идэхижүүлэгч нарт зориулсан сайн дурын ажиллагаа

Цаг хугацааны загвараар амьдрахын танилцуулга

�35-45 минут Цаг хугацааны загварт амьдрахын гол давуу тал нь асуудлыг дараах 6 талаас нь

харуулах чадвар эзэмшүүлдэгт байгаа юм. Үүнд:

. Онцгой үйл явдал эсвэл арга хэмжээний тухайн газар орны байгаль орчинд

үзүүлэх нөлөөлөл

Page 59: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 59

……………………………………………………………………………………………...

. Хүмүүсийн үйл хөдлөл, чадвар

. Онцгой үйл явдал эсвэл арга хэмжээ болох үеийн хүмүүсийн итгэл

үнэмшил ба үнэт зүйлс

. Онцгой үйл явдал, арга хэмжээний үед хүмүүсийн зан байдал яаж илэрдэг

. Оролцож байгаа хүмүүсийн зорилго

1. Цаг хугацаанд амьдрах загварыг бүрэлдэхүүн хэсэг тус бүрийг нь шалан

дээр тавьж үзүүл.

2. Оролцогсдыг суудлаас нь босгож загварын тойруулан зогсоо.

3. Оролцогсдын одоо байгаа байдал болон АТНУТҮ практик сургалтаа

дүүргээд жинхэнэ сайн дурын ажилтан болох ойрын ирээдүйгээ хэрхэн

төсөөлөхийн хоорондын уялдаа холбоог тайлбарлаж өг.

4. Модуль 1-ийн хүрээнд өнөөг хүртэл үзсэн зүйлээ тусга гэж оролцогсдод хэл.

Тэднийг ямар ахиц гаргаж байгаа талаар нь тайван эргэцүүлэх боломж олго.

5. Өнөөг хүртэл ямар ахиц дэвшил, амжилт гаргасан болохыг нь асууж хэлүүл.

Сургагч багшид

зориулсан санамж

Сайн дурынхны өөрсдийнх нь Үндсэн долоон зарчмыг дүрслэн зурсан

зургийг сумны эхэнд байршуул

6. Сайн дурын ажилтан болоод ажил үүргээ гүйцэтгэж эхлэх үед ирээдүйгээ

хэрхэн төсөөлөх бол гэж оролцогчдоос асуу.

7. Загварын 6 бүрэлдэхүүн хэсэг тус бүр таны ирээдүйдээ хүрэхэд ямар үүрэг

гүйцэтгэх талаар хөтөчтэй хэлэлцүүлэг өрнүүл.

Сургагч

багшид

зориулсан

санамж

Загварын бүрэлдэхүүн хэсэг тус бүр дээр ээлжлэн зогсуулаад, тухайн бүрэлдэхүүн

хэсэг тухайн оролцогчийг сайн дурын ажилтан болох ирээдүйн зорилгодоо хүрэхэд

нь чухал ямар үүрэг гүйцэтгэх талаар тайлбарлуул. Цаг хугацаанд амьдрах энэхүү

загвараа хадгал. Модуль болгоныг үзээд дуусахад энэ загвараа эргэн харж,

оролцогчид аль хир дэвшил хийж байгаагаа дүгнэж болох юм

Таныг өөрчлөгдөѐ гэж

хүсэхэд юу хүргэсэн гэж

бодож байна?

Ур чадвар

Та одоо ямар ур чадвартай вэ?

Өөрийгээ тодорхойлох

Сайн дурын ажилтантай

зэрэгцүүлэхэд та одоо хэн бэ?

Итгэл үнэмшил, үнэт зүйлс Таньд юу чухал вэ? Та юунд

итгэдэг вэ?

Орчин

Сайн дурын ажилтны хувьд та нутаг орондоо юу хийж өгөхийг

хүсэж байна вэ?

Зан төлөв

Таны одоогийн зан төлөв юу вэ? Ямар зан төлөийн чанарыг та

шинээр эзэмшихийг хүсэж байна

вэ?

Зорилт

Улаан загалмай, улаан хавирган сарны сайн дурын ажилтан болсноор та юунд хүрэхийг

зорьж байна

Өнгөрсөн ямархуу

харагдаж байна вэ?

Ирээдүйг яаж төсөөлж

байна? Өөрчлөлт хэзээ

гарсныг та яаж мэдэх вэ?

Page 60: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 60

……………………………………………………………………………………………...

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн

үзүүлэх (ЭМТТНИТҮ)

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА

МОДУЛЬ II

НУТГИЙН ИРГЭДИЙГ ДАЙЧЛАХ НЬ

Зорилго Оролцооны аргаар сургах процесст АТНИТҮ практик ажиллагаанд нутгийн

иргэдийг хэрхэн дайчлахыг энэ түдуль үзэх болно. Тавьсан зорилгодоо

хүрэх үүднээс Нутгийн иргэдийг АТНИТҮ практик ажиллагааг сонирхон

тэдний дэмжлэгийг авахын тулд иргэдийг хэрхэн дайчлан оролцуулах

талаар хэлэлцэн төлөвлөх ур чадварыг эзэмшин суралцах юм.

Үзэх сэдэв Тус модуль дөрвөн сэдвээс бүрдэнэ. Үүнд:

Сэдэв 1 Харилцаа холбоо тогтоох

Сэдэв 2 Нутгийн иргэдийг зохион байгуллалтанд оруулах

Сэдэв 3 Нутгийн иргэдийн АТНИТҮ ажиллагааг сонирхох сонирхлыг төрүүлэх

Сэдэв 4 Нийгмийн дайчлал ба нутгийн иргэдтэй харилцах арга техник

Сэдвийн хураангуй Сэдэв 1-ийн хүрээнд бусад хэрхэн харилцах, харилцааны үр дүнтэй ур

чадварыг эзэмшинэ. Үр дүнтэй харилцахад саад тээгийг хэрхэн тодорхойлох,

тэднийг хэрхэн зайлуулах талаар суралцана.

Сэдэв 2-ын хүрээнд АТНИТҮ ажиллагаанд туслан дэмжих бүлгүүдийг

нутгийн иргэдийн дотроос тоорхойлж сурна. Орон нутгийн салбар зөвлөлийн

ажилтнуудын тусламжтайгаар тэд эдгээр бүлгүүдийн төлөөлөлтэй уулзаж,

АТНИТҮ ажиллагааны талаар танилцуулж, АТНИТҮ практик ажиллагааны

зорилтыг хангах, энэ үйлсийг дэмжих нөөцтэй эсэхийг нь лавлаж тодруулна.

Сэдэв 3-ын хүрээнд АТНИТҮ практик ажиллагааг танилцуулахад хүмүүст

хүргэх гол таван санаа оноог хэлэлцэж тохирно. Идэвхижүүлэгч ба орон нутгийн

салбар зөвлөлийн ажилтны тусламжтайгаар тэд АТНИТҮ практик ажиллагааг

танилцуулан нутгийн иргэдийг мэдээллээр ханган, сонор сэрэмжийг нь дээшлүүлж

идэвхижүүлэх ажлыг уулзалтыг төлөвлөж гүйцэтгэнэ.

Сэдэв 4-ийн хүрээнд АТНИТҮ практик ажиллагааны тодорхой арга

хэмжээнд нутгийн иргэдийг хэрхэн дайчлан оролцуулах талаар суралцах болно.

Тэд бас эрүүл мэндийн чиглэлээр ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд нь

хэрэг болох нутгийн иргэдтэй харилцах шинэ арга техниктэй танилцана.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил Энэ модуль сайн дурынханд тэдний нутгийн иргэдийн талаар илүү ихийг

мэдэж авахад нь тус нэмэр болох учиртай. Сайн дурынхан нутгийн иргэдтэй

уулзалт хийхийн өмнө идэвхижүүлэгч та нутгийн иргэдийн ахлагч болон эрүүл

мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын төлөөлөгчидтэй урьдчилан уулзаж

АТНИТҮ практик ажиллагааны талаар ойлголт өгөх хэрэгтэй. Эмнэлэг эрүүл

Page 61: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 61

……………………………………………………………………………………………...

мэндийн байгууллагын хувьд, эмнэлгийн ба бусад ажилтнуудтай уулзаж, өөрийгээ

болон АТНИТҮ практик ажиллагааг танилцуулж, сайн дурынхан тэдэнд АТНИТҮ

ажиллагааг тайлбарлан харилцаа холбоо тогтоохоор ирэхийг дуулгана уу.

Нутгийн иргэдийн хувьд бол дараах зүйлийг тодруулах нь чухал. Үүнд:

Албан болон албан бус лидер /нэр нөлөө бүхий этгээд/

Тухайн орон нутагт байгуу эмнэлгийн байгуулага, байгууламж, клиник,

эрүүл мэндийн төв болон эмийн сан, зөвлөгөө өгөх төвүүд, эх баригч мэтийн

хувь хүмүүс зэрэг эрүүл мэндийн талаар мэдээлэл зөвлөгөө өгдөг хувь иргэд

АТНИТҮ практик ажиллагаанд дэмжлэг үзүүлж чадах, хүн хүчний болон

санхүүгийн эх үүсвэр бүхий бүлэг, байгууллага

Энэ модулийн ихэнх сэдвийг бүтцийн хувьд өмнөх хувилбараараа үзэх

болно. Энэхүү Идэвхижүүлэгчийн гарын авлагын материал бол зөвхөн удирдамж,

зөвлөмжийн чанартай. Энд санал болгосон дасгал, арга, хичээлийн төлөвлөгөө

зэрэг нь санал төдий зүйл. Та өөрийн сурлцагсдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн

өөрийн дураар аль материалыг сайжруулан тухайн нөхцөлдөө тааруулан өөрчлөн

хэрэглэж болно.

Сургалтыг амжилттай явуулахын тулд сайтар Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл

ажил хэрэгтэй. Сэдэв тус бүрийн агуулгыг сайтар мэдэх, бас анги танхимд болон

нутгийн иргэдийн дунд явуулах төрөл бүрийн үйл ажиллагаанд шаардлагатай

материал үзүүлэн, хэрэгслийг урьдчилан бэлтгэсэн байх нь чухал. Дараах

чиглэлээр ажилахыг таньд санал болгож байна. Үүнд:

Та өөрийн хэлэх үг, илтгэлийг бэлдэхийн өмнө Ном зүй-тай танилцах нь зөв

Сэдвийн агуулгаар товч илтгэл тавих, ингэхдээ Сэдвийн хураангуйг

ашиглан идэхитэй оролцуулахын тулд тэднээс асуулт асуу.

Хувь хүмүүс, өрх гэр, нутгийн иргэдийн бүлгүүдтэй уулзалт хийх зэргээр

нутгийн иргэдийн дунд зохиох ажил хийхэд нь дэмжлэг үзүүлэн оролцож,

удирдан чиглүүлэх хэрэгтэй. Үүнд, харилцааны зөв стратеги тодорхойлох,

эрүүл аж төрөх ѐсыг сурталчлан ухуулсан компанит ажил явуулах, болон

нутгийн иргэдийн дунд эрүүл зан төлөвийг төлөвшүүлэх үүднээс орон

нутгийн байгууллагуудад АТНИТҮ практик ажиллагааг тайлбарлахад нь

туслах зэрэг туслалцаа дэмжлэг багтана.

Урьдын адил дараах бэлтгэлийг ханга. Үүнд:

Идэвхийжүүлэгчийн гарын авлагаа унш.

Сэдэв тус бүрийн агуулгатай Сэдвийн хураангуй-аас танилцаж, товч илтгэл

хийхэд бэлтгэлтэй бай.

Энэхүү модуль-ийн идэвхижүүлэгчийн удирдамжийг уншиж, анги танхим,

сонсогчидын тухай бодож, тэдэнд зориулж сурган танилцуулах материалаа

хамгийн үр дүнтэй бөгөөд ойлгомжтой хүргэх талаар урьдчилан бодолцох

Сэдэв тус бүрийг зааж эхлэхийн өмнө тухайн сэдвийг заахад ашиглахаар

бэлдсэн материал, үзүүлэнгийн жагсаалтыг дахни нэг харж нягтал.

Анги танхимд чинь тухайн хичээлийн цагт чөлөөтэй зөвхөн танай хичээлд

зориулагдан сул байгаа эсэхийг шалга.

Оролцогсодтой хичээл орох цагийн болон анги танхимын хуваарийг

урьчилан тохиролцож мэдэгдсэн байх хэрэгтэй.

Цагаа зөв зохицуулах үүднээс хичээл дээрээ бугуйн цаг юм уу эсвэл

ширээний цагтай ир

Сэдэв тус бүрийн төгсгөлд дүгнэлт, тойм хийх асуултын жагсаалтыг бэлд.

Page 62: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 62

……………………………………………………………………………………………...

Талбар дээр очиж ажиллахын өмнө урьдчилан бэлд

Уулзалт хийх сайн дурынхныг нэг бүрчилэн уулзах айл өрхийнх нь

гишүүдийг олж тодорхойлох

Нутгийн иргэдээс нэр нөлөө бүхий улс, удирдлагатай нь очиж уулзахаас

өмнө тухайн уулзалтын зорилгыг маш нарийн тодорхойлж, хүргэх

Ном зүй AIDSCAP Electronic library. AIDSCAP/FHI (undated) Control of Sexually Transmitted Diseases. Chapter

4: An approach to effective communication. Available from:

www.rhrc.org/resources/sti/hivaidsmanual/resources/Day-2-Handouts/D2-Introduction-toBCC.doc.

World Health Organization, Healthy villages: A guide for communities and community health. Available

from: www.who.int/water_sanitation_health/hygiene/settings/healthvillages/en International Federation of Red Cross and Red Crescent Societies (2007), VCA toolbox with reference

sheets. Available from: www.ifrc.org.

International Federation of Red Cross and Red Crescent Societies (2007). How to do a VCA: A practical

step-by-step guide for Red Cross Red Crescent staff and volunteers. Available from:

www.ifrc.org/Docs/pubs/disasters/resources/preparing-disasters/vca/how-to-do-vca-en.pdf.

International Federation of Red Cross and Red Crescent Societies (2008), VCA training guide: classroom

training and learning-by-doing. Available from: www.ifrc.org.

International Federation of Red Cross and Red Crescent Societies (2006), Working with Communities: a toolbox (unpublished).

Гарчиг

Сэдэв 1 _____________________________________________________________ 65 Харилцаа холбоо тогтоох

Сэдэв 2. _____________________________________________________________ 72

Нутгийн иргэдийг зохион байгууллалтанд оруулах

Сэдэв 3. _____________________________________________________________ 80 Нутгийн иргэдийн АТНИТҮ ажиллагааг сонирхох сонирхлыг төрүүлэх

Сэдэв 4.______________________________________________________________ 89 Нийгмийн дайчлал ба нутгийн иргэдтэй харилцах арга техник

Page 63: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 63

……………………………………………………………………………………………...

Сэдэв 1 Харилцаа холбоо тогтоох

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр оролцогчид дараах зүйлийг сурч, дор дурьсан

чадварыг эзэмшсэн байна. үүнд:

. үр дүнтэй чадварлаг харилцааны үндсэн шаардлагыг тодорхойлж чаддаг болох

. чадварлаг харилцааны таван чадварыг нэрлэж, ашиглаж чаддаг болох

. Харилцаанд саад болж байгаа зүйлийг хэрхэн гэтлэн давахыг тодорхойл бас

хэрэжүүлэ чаддаг болох

Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл)

1. Оролцогчид өөр хоорондоо харилцах шаардлагатай.

2. Сайн дурын ажилтны харилцаанд нутгийн иргэдтэй харилцах,

идэвхижүүлэгч/дасгалжуулагчтай харилцах болон бусад сайн дурын ажилтантай

харилцах харилцаа багтана.

3. Үр дүнтэй харилцаа гэдэг нь байнга давтан сайжруулж байх ѐстой ур чадвар

4. Үр дүнтэй харилцаа гэдэгт дараах зүйл багтана. Үүнд:

�уламжлалт соѐл, ѐс заншлыг дагах,

�хүний нүд рүү харж ярих (мэдээж, соѐлын хувьд боломжтой бол)

�нөхөрсөг байх

�сонирхол, хүндэтгэлээ илэрхийлэх

�харилцаж байгаа хүний зан төлөвд тааруулж харьцах

�асуудлыг ойлгож байх

�идэвхитэй сонсогч байх

�хүмүүс хэлсэн зүйлийг чинь ойлгосон эсэхийг лавлаж байх

5. Харьцааны саад бэрхшээлийг даван туулах гэдэг нь дараах зүйлийг

багтаана. Үүнд:

�нөхцөл байдлыг ойлгох

�уян хатан байх

�бүр үзэл бодлыг хүндэтгэх

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох

зэргээс хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 55-80 минут шаардана. I. Удиртгал Оролцогчид хэлэлцэж, дадлагажина. 45-60 мин

II. Ойлголтоо шалгах өөрийгээ шалгах 10-20 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил Дараах зүйлийг тэмдэглэсэн цаас бэлтгэх. Үүнд:

АТНУТҮ сайн дурын ажилтны хувьд би нутгийн иргэдийн төлөөлтэй харьцах

болно. Би авсан мэдээллээ бусадтай хуваалцаж байх болно. Би анхны тусламжийг

үзүүлж, эрүүл аж төрөх ѐс, нутгийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах зан

төлөвийн өөрчлөлтийг ухуулан сурталчлах болно.

• Эргүүлдэг цаасан самбар, өнгийн маркер үзэгнүүд.

• Сэдвийн хураангуйг ашиглан товч мэдээлэл, танилцуулга бэлдэх.

Page 64: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 64

……………………………………………………………………………………………...

Сэдвийн хураангуй Эрүүл мэндийн нэгэнт тодорхойлсон тэргүүлэх асуудлыг шийдэхийн тулд

сайн дурын ажилнуудыг нутгийн иргэдтэй хамтран ажиллахыг АТНИТҮ ажиллагаа

хөхиүлэн дэмжинэ. Сайн дурын ажлыг идэвхитэй хийхийн тулд үр дүнтэй сайн

харилцаа чухал. Харьцаа, харилцаа нь сурж, хөгжүүлж болдог ур чадвар мөн.

Зарим хүн маш хялбархан сурдаг бол заримд нь дадлага хийж, нэлээд ажиллах

хэрэгтэй болдог.

Нутгийн иргэдтэй харьцах АТНУТҮ сайн духын ажилтнууд нутгийн иргэдийн дунд үнэлгээ хийх,

дараа дараагийн ажлаа хийж гүйцэтгэх уулзалтууд зэргээр нутгийн иргэдтэй олон

янз байдлаар харилцана.

Айл өрхүүдээр явж гэр бүлийн гишүүдтэй нь уулзах, өрхийн бүлгүүдийн

төлөөлөлтэй уулзах уулзалтыг идэвхижүүлэхэд харьцааны өндөр ур чадварщтай

байж гэмээн үр дүнд хүрнэ.

Эрүүл аж төрөх ѐсыг нэвтрүүлэх, эрүүл мэндэд хортой, эрсдэлд хүргэм зан

үйлээс зайлхийлгэх үүднээс сайн дурын ажилтнууд гэрээс гэрт эрүүл мэндийн

ухуулан таниулах зар сурталчилгаа хийж болох юм. Үүнийг хүмүүст мэдээлэл

хүргэх, хувь хүн, бүлгүүдэд тодорхой ур чадварыг биечлэн үзүүлэх зэргээр

гүйцэтгэж болно. Үр дүнтэй харилцах нь энэ үйл явцад хамгийн чухал үүрэг

гүйцэтгэнэ.

Үр дүнтэй харьцаа /аман болон аман бус/ Үр дүнтэй харьцаанд дараах зүйл багтана. Үүнд:

Ярьж байхдаа харьцаж байгаа хүн, бүлэг рүү харж ярих

Хэрэв соѐл зан заншлын ялгаанаас шалтгаалсан хориг байхгүй бол ярьж

байгаа хүнийхээ нүд рүү нь харж ярь.

Харилцаж байхдаа сонирхол, хүндэтгэлээ хамтад нь илэрхийлж бай. Үүнийг

өөр хүнийг ярьж байхад нь үгий нь таслалгүй дуустал нь сонсох, хүн бүрийг

ярьж дуустал нь сонсох зэргээр илэрхийлж болно.

Харьцаж байгаа хүн, бүлгийнхээ байдалд тааруулж, жишээ нь тэд сууж

байвал сууж, босоод зогссон байхвал зогсож байгаа яр

Нутгийн иргэдийн ахлагчид хүндэтгэл үзүүлж, түүний хувь нэмэрийг үнэлж

байгаагаа харуулах хэрэгтэй. Нутгийн иргэдтэй харьцахад нутгийн ахлагч

нарын дэмжлэг маш чухал

Хүмүүсийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг тэдний өөрсдийнх ойлгож

байгаагаар нь ойлгож, цохон тэмдэглэх. Санаа оноог хүмүүст өөрийн болгон

байдалд нь тохируулж хэрэглэ

Хялбархан, тодорхой санаа оноог хүмүүст хүргэ

Санаа оноогоо олон дахин давтаж, хүмүүс ойлгосон эсэхийг нь тэднээс

асууж лавлаж байх

Сургалт боловсролын ажлын зугаатай, хөгжилтэй байлгаж хослуулах

Харилцаа бол хоѐр талын үйл явц мөн. Хүмүүстэй харьцахдаа тэдний соносж

харьцах маш чухал. Идэвхитэй сонсох нь чиний хүргэх гэсэн санаа оноо тухайн

хүнд хүрч чадаж уу үгүй уу гэдгийг харуулна.

Заримдаа харьцааг үр дүн багатай болгодог саад тээг гарна. Ийм харьцааны саад

тээг дараах байдлаар илэрнэ. Үүнд:

Page 65: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 65

……………………………………………………………………………………………...

Харьцааны эхэнд зай бий болох

Хүмүүс санал нийлэхгүй байх

Хүмүүс өөр хоорондоо зөрчилтэй сонирхол, хэрэгцээтэй байх

Хүмүүс үймэрч сандарсан, өвчин зовиуртай, эсвэл ямар нэг аюул заналд

өртсөн байвал

Харьцаж байгаа хүн тэднээс тэс өөр харагдвал

Харьцааны саад тээгийг арилгах Харьцааны саад бэрхшээлийг гэтлэн давахын тулд дараах зүйлийг хийх

хэрэгтэй. Үүнд:

Нөхцөл байдал, юу болоод байгааг ойлгох

Хүмүүсийн ярьж байгааг анхааралтай сонсож, буруу зүрүү ойлголт

авахгүйн үүднээс шаардлагатай бол лавлаж асууж байх

Харьцаж байгаа хүнээсээ өөр хүмүүстэй ярихаас зайлсхийх

Бусад хүмүүсийн сэтгэл санааг хүлээн зөвшөөрч ойлгохыг хичээ

Бусдад хүргэх гэж байгаа өөрийн санаа оноог нөхцөл байдалд тохируулж

уян хатан хүргэ

Нутгийн иргэдийн үзэл бодлыг хүндэтгэж үз

Тайван амгалан байж, үзэл бодлоо эелдэг зөөлнөөр илэрхийл

Үр дүнтэй харьцах чадвар сайн дурын ажилтнуудад нутгийн иргэдтэй харилцаа

холбоо тогтоож, тэднийг эрүүл мэнддээ анхаардаг болгох, эрүүл дадал, зан үйлийг

дээдэлдэг болж, улмаар нийт нутгийн иргэд эрүүл чийрэг болох сургалтад

хамруулахад туслах болно.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал I. Хүмүүстэй харьцах ба харилцаа холбоо тогтоох. Удиртгал

� 45-60 минут

1. Энэ хичээл эхэлсэнтэй холбогдуулж оролцогсдод баяр хүргэ.

2. Сургалтын зорилго, агуулгыг танилцуул. Харьцааны ур чадварын талаар

хэлэлцэж, дадгажих, бас харьцааныхаа талаар бодолцож эхлэхэд туслах үйл

ажиллагаанд ороцуулахаа сайн дурын ажилтнуудад дуулга.

3. Оролцогчдыг суудлаасаа босно уу гэж хэл. Энэ дасгалын үед тэд үг хэл яриа

хэрэглэхГҮЙ болохыг нь сануул. Бүх хүн майван амгалан, өөр хоорондоо ярихгүй

байлга.

Сургагч багшид

зориулсан санамж

Хоорондоо ярьж болохгүйг хэд хэдэн удаа давтан хэлэх

шаардлага гарч магад

4. Оролцогчдыг үг хэлж ярилцахгүйгээр өөр хоорондоо өөр бусад байдлаар

харьцаад 1 дүгээр сарын 1-ээс 12-р сарын 31 хүртэл төрсөн өдрийнхээ /жилийн

биш/ дарааллаар жагсаж зогсохыг хүснэ. Тухайлбал, оролцогчид өөр хоорондоо

ярилгүйгээр оны эхэнд төрсөн хүмүүс нь эхэндээ, сүүл тийш төрсөн өдөртэй

хүмүүс нь хойш дараалард орж жагсан гэсэн үг юм.

5. Дараалалд орж зогссоны дара хамгийн эхэнд байгаа оролцогчоос эхэл.

Түүнээс төрсөн өдрийг нь асуу. Ингэж зөв дараалалд орж зогссон эсэхийг нь

лавлаж шалга.

6. Оролцогчдоос тэд яаж төрсөн өдрийнхээ дарааллаар жагсаж чадсан /эсвэл

яагаад чадаагүй нь/ асуу. Төрсөн өдрийнхээ огноог бичиж үзүүлэх, эсвэл төрсөн

Page 66: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 66

……………………………………………………………………………………………...

өдрийг нь заасан иргэний үнэмлэхээ үзүүлэх, гар хуруугаараа заах гэх мэт бүтээлч

арга техник хэрэглэсэн хүмүүст баяр хүргэ.

7. Санаа оноогоо бусдад үг яриа хэрэглэлгүй хүргэх нь юугаараа өөр болох,

гэхдээ бүтээлч санаа гаргавал бас болох зүйл гэдгийг тэдэнд тайлбарлаж өг.

Оролцогчдод үг яриа бол үр дүнтэй харьцахын зөвхөн нэг тал нь гэдгийг хэл. Биү

махбод, нүдээрээ харьцах, харах мессеж энэ бүгд харьцах үйл явцад маш чухал

үүрэгтэй.

8. Оролцогсдыг зогсоо чигээр нь гурван бүлэгт хуваа.

9. Гурван бүлгээ гурван тусдаа эгнээ болгон жагсаа.

10. Гурван эгнээ жагссаных нь дараа эгнээ бүрийн эхэнд зогсож байгаа хүний

чихэнд нэг юм шивнэж хэлнэ гэдгээ мэдэгд. Энэ эхний хүн нь таны хэлсэн зүйлийг

дараачийн хүний чихэнд шивнэж хэлнэ. Ийн дамжуулсаар эгнээний эцэст байгаа

хүн дээр очно.

Идэвхижүүлэх

заавар

хажуу дахь хүндээ зөвхөн нэг л удаа чихэнд нь шивнэхийг ойлгосон

эсэхийг нягтлаарай

11. Эгнээ бүрийн эхэнд зогсож байгаа гурван хүний чихэнд дараах зүйлийг

шивнэж хэл. Үүнд: АТНИТҮ сайн дурын ажилтны хувьд би нутгийн иргэдтэй

харьцана. Би олж мэдсэн зүйлээ бусадтай хуваалцана. Би нутгийн иргэдийг

АТНИТҮ практик ажиллагаанд оролцохыг хүмүүст уриалах болно. Би анхны

тусламж үзүүлж, эрүүл аж төрөх ѐсыг сурталчилж, нутгийн иргэдийн эрүүл

мэндийг сайжруулахын тулд тэдний зан үйлийн эерэг өөрчлөлтийг хөхиүлэн

дэмжих болно.

12. Эгнээ бүрийн хамгийн сүүлчийн хүн дээр анхны хэлсэн үг дамжин очсоны

дараагаар хүмүүсийг сандалд нь суулга. Бүгд суусны дараа эгнээ бүрийн хамгийн

сүүлд зогсож байсан хүмүүсийг ээлж дарааллаар нь юу сүнссүн болон юу санаж

байгаагаа бүгдэд сүнсүгдохоор хэлүүл. Тэднийг хариулж дуусмагц цаас гаргаж

ирээд анхны хүнд хэлсэн үгийг цаас харж уншиж өг. Оролцогсдоос дараах зүйлийг

асуу. Үүнд:

Нэг л үгийг дамжуулахад эгнээ бүрийн хариулт өөр өөр болсоныг

оролцогсдоос асуу.

Анх дамжуулсан үг эгнээний сүүлд очихдоо яагаад өөрчлөгдөв?

Анх дамжуулсан үг хамгийн сүүлчийн хүн дээр очсон үгтэй яв цав таарч

байхын тулд яах ѐстой вэ гэдэг тал дээр оролцогчдын санал бодлыг асуу.

13. Сэдвийн хураангуйд байгаа материалаас товч илтгэл тавь. Үгээ хэлж байх

зуур үр дүнтэй харьцах тухайд тод хараар тодруулсан мэдээллийг чангаар давтан

хэлэхийг оролцогчдоос хүс. Энд хүмүүст хүргэвэл зохих таван чухал санаа байгаа.

Сургагч багшид

зориулсан санамж

Оролцогсдыг чангаар давтан хэлүүлэхийн учир шалтгаан нь давтах нь

тогтоох /болон суралцах/ үйл явцал нэмэртэй байдагт оршино

14. Та ярьж дуусаад сэдвийн хураангуйг танилцуулах ярианыхаа дундуур

хүмүүсээр хэлүүлсэн гол таван санааг дахин нэг хэлэхийг нийт оролцогчдоос хүснэ

үү. Эргэдэг цаасан самбар дээр тэднийг жагсааж бич.

15. Эргэдэг цаасан самбар дээр бисэн зүйлйг оролцогчдоор хэлэлцүүлж, таван

гол санаан дээр хүмүүс нэгдсэн ойлголттой болох дээр анхаарна уу. Тэдний

ойлголтыг шалгаж, дараах асуултыг асуу. Үүнд:

Сэдвийн хураангуйд дурьдсан анхны санаа оролцогчдын цаасан дээр

бичсэнээг өөр байна уу?

Оролцогсдын цаасан самбар дээр бичсэн зүйл анх хэлж хүргүүлсэн мэдээтэй

яг ижил үг үсэгтэй байхын тулд юу хийвэ зохилтойн талаар асуу

Page 67: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 67

……………………………………………………………………………………………...

16. Нутгийн иргэдтэй үр дүнтэй харьцахын тулд оролцогчид юу хийх ѐстойн

талаар асуу. Хариулт дараахь зүйлийг агуулсан байвал зохино. Үүнд:

Тойрог болж суувал хүн бүр хэлэлцүүлэгт оролцох боломжтой болно.

Сандал ширээг эгнүүлэн ангийн уламжлалт зохион байгуулалтаас татгалзах

Энгийн, ойлгомжтой үгээр ярьж, тодорхойь том үзүүлэх материал ашигла

Илүү сонсож, бага ярих

Ахлагч юм уу ахмад хүнийг боломжтой үед нь үг хэлүүлэх

Уламжлал, соѐлын практикийг мэдэх, тэднийг дагаж мөрдөх зэрэг болно.

17. Сайн дурын аижлтны гарын авлагад байгаа дор үзүүлэх хүснэгтэд

оролцогсдын анхаарлыг хандуул. Эдгээр үйлдэл яагаад харилцааг үр дүнтэй болгох

тал дээр хэлэлцүүлэг өрнүүл.

Үйлдэл Хүмүүсийн байдал

Харах Хүмүүсийг ажигла. Тэд баяр баясгалантай, гунигтай, айдас, түгшсэн янзтэй байна уу?

Тэдний орчиныг ажигла. Аюулгүй, тохь тухтай байна уу?

Сонсох Хүмүүсийн ярьж байгааг сонс. Хүмүүсийн яаж ярьж байгааг нь анхааралгүй, чухам юу хэлэх гээд байгааг нь ойлгож авахын тулд анхааралтай сонс

Мэдрэх Хүмүүсийн байдлыг ойлгож, хүндэтгэлтэй харьц

Сурах

Та өөрөөр үзэж байгаа ч хүмүүс зарим зүйлийг яагаад тэргүүлэх асуудал эсвэл том асуудал

гэж үзэж байгааг ойлгож сур. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд санаа оноогоо өөрчилж сур.

Өөрийнхөө алдаанаас суралц.

Нэг нэгнээсээ суралц.

Яаж зохион

байгуулахыг мэдэх

Асуудал шийдэхийн тулд бусадтай хамтарч ажилла

Эрүүл мэндийн компанит ажил, эсхүл гамшигийн үр дагавртай тэмцэх ажил зохийн

байгуулж байхдаа хүмүүсийг сайн дураараа ажиллаж байгааг байнга санах хэрэгтэй.

Тэдэнд урам хайрлаж, эрчтэй ажиллах сэдэл өгч бай

Хүмүүс ойлгосон

эсэхийг лавлах

Хүмүүс өөрийн чинь хэлснийг ойлгосон эсэхийг лавлаж асууж бай. Хүмүүс өөрийн чинь

ойлгосон гэдгийг шалгахад цаг гаргаж бай.

18. Сургалтын үед асуулт тавихыг хөхиүлэн дэмж. Бас асуултаа бичээд”Асуулт”

гэсэн хайрцганд хийж болохыг нь сануулж бай. Энэ хайрцганд хийсэн асуултынг

үзэж, сэдэв тус бүрийн төгсгөлд хариулж байх юм.

19. Үр дүнтэй харьцахад заримдаа бэрхшээлтэй байдгийг тайлбарла. Сэдвийн

хураангуйгаас харилцааны саад бэрхшээл хэрхэн бий болдгийг иш татан тайлбрла.

20. Харьцааны өөр саад бэрхшээлийн жишээ татахыг оролцогсдоос хүснэ үү.

Саад бэрхшээл болгоны хувьд тэдгээрийг хэрхэн гэтлэн давах тал дээр

оролцогчдын саналыг ав. Харьцааны саад бэрхшээлийг гэтлэн давах талаар

сэдвийн хураангуйд дурьдсан зүйлээс харж хэлж өг.

II. Ойлгосноо шалгах

�10-20 минут

1. Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 1-т байгаа дүгнэх дасгалыг

оролцогчдоор хийлгэж дуусга.

Хариулт, түлхүүр 1. АТНИТҮ сайн дурын ажилтны үр дүнтэй харьцах таван ур чадварыг нэрлэ.Үүнд:

Хүмүүстэй ярилцахдаа тэдэн рүү харж байх.

Харьцахдаа сонирхол, хүндэтгэлээ илэрхийлж байх

Хүмүүсийг өөрсдийн асуудлаа юу гэж үзэж байна, яг тийм байдлаар

асуудлыг нь ойлгож, хандах

Энгийн ойлгомжтой үг хэллэгээр санаагаа илэрхийлэх

Page 68: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 68

……………………………………………………………………………………………...

Нэг санаагаа олон дахин илэрхийлж давтах

2. Нутгийн иргэдтэй харьцахдаа бие авч явах гурван байдлыг үзүүл. Үүнд:

Тойрог болон суулгаснаар хүн бүр хэлэлцүүлэгт оролцох боломжтой болно.

Сандал ширээг эгнүүлэх ангийн уламжлалт зохион байгуулалтаас татгалзах

Энгийн, ойлгомжтой үг хэллэг хэрэглэж, тод, том үзүүлэн ашиглах

Бага ярьж, их сонс

Ахлагч/ахмад хүнийг боломтой үед нь үг өгч яриулах

Соѐл уламжлалын талаар мэдлэгтэй байж, дагаж мөрд

3. Харьцааны саад тээгийн багасгах гурван аргыг нэрлэ. Үүнд:

Нөхцөл байдлыг сайн мэдрэх

Хүмүүсийн юу ярьж байгааг сайн сонсох, буруу зүрүү ойлгохгүйн тулд

тодруулж асууж лавла

Өөр хүмүүсийн тухай ярихаас зайлсхий

Нөгөө хүнийхээ сэтгэл санааг ойлгож, хүлээн зөвшөөр

Өөрийн хэлэх зүйлээ нөхцөл байдалд тааруулж уян хатан байдлаар хүргэх

Нутгийн иргэдийн хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэж үз

Тайван байж, өөрийн үзэл бодлыг зөөлөн илэрхийл

2. Асуултуудыг гүйлгэж, оролцогчдын хариултыг сонс

3. Оролцогчдыг зөв хариулахад нь урам өгч магтах хэрэгтэй

4. Дараачийн хичээлийн цагийг оролцогчидтой тохирох

Сэдэв 2

Нутгийн иргэдийг зохион байгуулах нь

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзэж гүйцээснээр оролцогчид дараах дадлага чадварыг

эзэмшинэ. Үүнд:

АТНУТҮ ажилд дэм тустай байхаар нутгийн иргэдийг хэрхэн зохион

байгуулах, сайн дурын ажилтнууд болон нутгийн иргэдийн төлөөллийн

гүцэтгэх үүргийг хуваарилах зэргийг тодорхойлох

Нутгийн иргэдийн дундахь хүний болон биет хүчин зүйлсийг, тухайлбал

ахлагч, лидер, хороод болон байгууллага /жишээ нь, эмэгтэйчүүийн бүлэг

эсвэл эрүүл мэндийн бүлгүүд/-ыг тодорхойлох

Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хорооны ажил үүргийн хуваарийг

тодорхойлоход нь орон нутгийн зөвлөлийг туслан дэмжих

Нутгийн иргэдийн сэтгэлийг байлдан дагуулах, АТНИТҮ ажиллагааг

төлөвлөхдөө Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороотой хэрхэн хамтран

ажиллахаа тодорхойлох

Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) 1. Нутгийн иргэдийг зохион байгуулах нь дараах зүйлийг хамруулна. Үүнд:

. Нутгийн иргэдийн ахлагч, лидерүүдтэй уулзах

Page 69: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 69

……………………………………………………………………………………………...

. Байгаа нөөц бололцоог тодорхойлох

. нутгийн иргэдийн сайн дурыхны гүйцэтгэх үүргийг тодорхойлох

. Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо байхгүй байвал түүнийг зохион

байгуулагдахад нь туслан дэмжих

2. Эрүүл аж төрөх ѐсыг төлөвшүүлж, эрүүл зан үйл, эрүүл мэндийн асуудлыг

шийдэхийн тулд нутгийн нийт ард иргэдийг хамруулах нь туйлаас чухал.

3. Дараах зүйлийг тодорхойлсноор нутгийн иргэдийн нийгэмлэг хэрхэн

ажилладаггийг тодорхойлох. Үүнд:

. орон нутгийн нөөц бололцоо

. хороо, бүлэг, бусад байгууллага

. нутгийн ахлагч, лидер, улс төр, шашны болон эрүүл мэндийн гэсэн чиглэлээр

. нутгийн иргэдийг нэгтгэж байдаг нутгийн болон улс төрийн елементүүд

. нутгийн иргэдийн мэдлэг, хандлага ба чадвар

4. Нутгийн иргэдтэй ажиллах, тэднээс сайн дурынхныг элсүүлэн дайчлахад

нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо чухал үүрэг гүйцэтгэнэ.

5. АТНИТҮ практик ажиллагааг дүгнэж, үр дүнг нь тодорхойлох манлайлах

чухал бүлэг бол нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороод мөн. АТНИТҮ тал дээр

нутгийн иргэдийг идэвхижүүлэх уулзалтын дараа нутгийн иргэд өөрснөө тус

хорооны зорилгыг тодорхойлно.

6. Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо орон нутгийн эмнэлгийн

байгууллагуудтай холбоотой байх ѐстой бөгөөд орон нутгийн улс төр, хөгжлийн

тэргүүлэх чиглэл зэргийн талаар мэдлэг мэдээлэл бүхий төлөөлтэй байх ѐстой.

7. Хэрэв нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо байгуулагдааГҮЙ байвал

идэвхижүүлэгчид, салбар зөвлөлийн ажилтнуудын дэмжлэгтэйгээр сайн дурын

ажилтнууд нутгийн иргэдэд ийм хороо байгуулахад нь туслан дэмжиж болох юм.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох зэргээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 90-120 минут шаардана.I. Удиртгал Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хорооны талаар мэдээлэл бэлтгэхэд орон

нутгийн салбар зөвлөлийн хамтран идэвхижүүлэгч туслалцаа үзүүлнэ. 30-40

мин

II. Нутгийн иргэдийн эрүүл

мэндийн хорооны ажил үүргийн хуваарь

Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо болон АТНИТҮ сайн дурын

ажилтнуудын гүйцэтгэх үүрэг, ролийг тодорхойлж, тэмдэглэж авах 30-40

мин

III. Нутгийн иргэдийн

дунд зохиох ажил

Орон нутгийн салбар зөвлөлийн ажилтнууд болон идэвхижүүлэгч нарын

дэмжлэгтэйгээр сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийн эрүүл мэндийн

хороотой очиж уулзалт зохион байгуулна.

30-40 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо /хэрэв байгаа бол/ хариуцсан салбар

зөвлөлийн ажилтныг уулзалтыг хамтран зохион байгуулья гэж урих. • Мэдвийн хураангуйг ашиглан томч илтгэл бэлд

• Эргэдэг цаасан самбар, өнгө өнгийн самбарын үзэг.

Сэдвийн хураангуй Нутгийн иргэдийг зохион байгуулан олныг хамарсан ажилд дайчлан оролцуулах нь

удирдагч, лидер болон нутгийн иргэдийг аль алиных нь оролцоог шаардана.

Page 70: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 70

……………………………………………………………………………………………...

Орон нутгийн удирдлага

Дээрээс доошхи удирдлага болон доороос дээш санаачлга гаргах

хандлагын аль аль нь амжилтад хүргэх боломжтой

Нутгийн иргэдийн оролцоо

Нутгийн иргэдийг зохион байгуулах ажилд байгаа нөөц бололцоог тодорхойлох

явдал багтана. Үүнд:

Орон нутагт ажиллаж байгаа хороод, бүлэг, байгууллагууд

Улс төр, шашин шүтлэг ба эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж буй лидерүүд

Нутгийн иргэдийг нэгэн цул болгодог орон нутгийн элементүүд

Нутгийн иргэдийн мэдлэг чадвар зэрэг багтана.

АТНИТҮ үйл ажиллагааны хүрээнд сайн дурынхан эдгээр орон нутгийн нөөц

бололцоог тодорхойлох тал дээр нутгийн иргэдтэй ажиллаж болох юм.

Нутгийн иргэдийн хувьд энэ бол зүгээр нэг эрүүл мэндийн асуудал, нөөц

бололцоог тодорхойлох дасгал биш гэдгийг байнга санах байх хэрэгтэй. Тэдний

хувьд энэ бол бодит амьдрал. АТНИТҮ сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй

хамтран эрүүл мэндийн тэргүүлэх асуудлыг тодорхойлж, тэдгээрийн шийдэх

шийдлийг хамтран олно гэдэг дээр тууштай байх нь чухал.

АТНИТҮ төсөл хэрэгжүүлэх орон нутгийг сонгон тодорхойлсны дараагаар

Үндэсний нийгэмлэг эсвэл салбар зөвлөлийн гишүүд тухайн орон нутагт очиж

нутгийн иргэдтэй уулзах нь чухал ач холбогдолтой юм. Гол зорилго нь нутгийн

удирдлага, ахлагч нарт Улаан загалмай, улаан хавирган сарны ажилтнуудыг

танилцуулах явдал билээ. Мөн энэ уулзалтаар дараагийн сэдвийн хүрээнд үзэх

АТНИТҮ ажлын зорилго зорилтыг таниулах хурлыг удахгүй зохион байгуулах

талаар мэдээлэл өгөх юм.

Энэ анхны ирэлтээрээ Үндэсний нийгэмлэг болон/эсвэл салбар зөвлөлийн

ажилтнууд тухайн нутаг оронтой танилцаж, АТНИТҮ сайн дурын ажилтнуудын

туслалцаатайгаар дараах зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:

Албан болон албан бус удирдлагатай уулзах

Удирлага, лидерүүдийн нэрсийн жагсаалтыг тэдэнтэй холбоо барих хаяг

утас зэргийг оролцуллан гаргаж авах. Мөн тэдэнд орон нутгийн Улаан

загалмай, улаан хавирган сарны ажилтан /мөн АТНИТҮ сайн дурын

ажилтан/ нартай холбоо барих хаяг, утсыг бусад хэрэгслийг танилцуулах.

Нутгийн иргэдийн олонлогийн бүтцийг тодорхойлох

Тухайн нутгийн иргэд юугаар амьсгалаж байгаа, амьдралын эрчим

хэмнэлийг мэдрэх. Үүнд:

– хүмүүс ажиллаж байхдаа

– хүмүүс гэртээ байхдаа

– уулзалт, хурал хийх хамгийн тохиромжтой цаг

Page 71: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 71

……………………………………………………………………………………………...

– цуглаан зохион байгуулж болох хамгийн тохиромжтой газар

/ингэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр газар цугладаг байж болохыг харгалзах/

Дараах зүйлийг тодорхойлох. Үүнд:

– АТНИТҮ ажлыг нөхөн туслалцах төсөл, ажиллагаа зохион байгуулж

буй байгууллага, бүлгүүд

– Нутгийн иргэдийн зохион байгуулатын түвшин

– Орон нутгийн засаг захиргааны бүтэц

– Үндсэн асуудлууд

Үндэсний нийгэмлэг ба/эсвэл салбар зөвлөлийн ажилтнууд Улаан загалмай,

улаан хавирган сарныхан ямар ажилд оролцож чадах, ямарт нь оролцож чадахгүй

зэргээр нутгийн иргэдийн хүлээлт үүсэх тал дээр анхаарал тавьж ажиллах ѐстой.

Орон нутгийн талаар мэдээлэл цуглуулах Тухайн орон нутаг, нутгийн иргэдийн талаар мэдээлэл цуглуулах нь эрүүл

мэндийн тэргүүлэх асуудлыг шийдэхэд нь сайн дурын болон нутгийн иргэдэд

туслана. Ажил эхлэхийн өмнө АТНИТҮ сайн дурын ажилтнууд мэдээлэл

цуглуулахын тодорхой зорилго, ач холбогдол мөн хэрхэн цуглууах арга хэлбэрийн

хувьд өөр хоорондоо зөвшилцөн тохирсон байх үүрэгтэй.

Орон нутгийн байгуулаг, тэдний гишүүдийг тодорхойлоход нутгийн

иргэдийн туслалцааг авах нь зүйтэй. Тэд бас удирлага, ахлагч нарыг зааж өгч,

уулзалт товлоход туслаж чадна.

Орон нутгийн байгууллагуудтай уулзахад дараах асуултыг асуух хэрэгтэй. Үүнд:

Тухайн байгуулалгын түүх

Хэзээ байгуулагдсан?

Байгуулагдсан зорилго?

Идэвхитэй хэдэн гишүүнтэй болох?

Гишүүдийн тоо өсөж буурч байгаа эсэх? Тийм бол ямар шалтгаанаар?

Шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ?

Тухайн байгууллагад орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө бий юу?

Өнгөрсөн хугацаанд тухайн байгууллагын нутгийн иргэдэд үзүүлсэн

хамгийн том тусламж, хувь нэмэр юу вэ?

Ийм мэдээлэл цуглуулахын ач холбогдол нь тухайн нутаг орон, нутгийн иргэдийн

зохион байгуулалтын дэд бүтцийг илүүтэй ойлгож мэдэхэд оршино. Янз бүрийн

байгууллагууд өөр хоорондоо хэрхэн уялдаж хамтран ажилладаг, тэд асуудлыг

хэрхэн шийддэг, бас үр дүнгийн мэдээллээ өөр хоорондоо хэрхэн солилцдог

зэргийг мэдэж авах нь цаашдын ажилд их тустай. Модуль 3-т мэдээлэл цуглуулах

бусад аргын талаар авч үзнэ.

Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо АТНИТҮ ажлыг зохион байгуулахад хамтран ажиллах чухал түнш байгууллага бол

Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо мөн. Нутгийн иргэдийн эрүүл мэндийн

хороо АТНИТҮ ажлын талаар цаг үеийн мэдлэг мэдээлэлтэй байлгах нь чухал.

Дараах сэдэвт үзэх сонор сэрэмжийг дээшлүүлэх хурлыг Нутгийн иргэдийн эрүүл

мэндийн хорооны гишүүдийн тусламжтайгаар зохион байгуулж, оролцоог хангана

гэж ойлгож байгаа.

Page 72: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 72

……………………………………………………………………………………………...

АТНИТҮ сайн дурын ажилтнууд Нутгийн иргэдийн эрүүүл мэндийн хорооны

тусламжийг дараах байдлаар авч байх нь зүйтэй. Үүнд:

Нутгийн иргэдийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа янз бүрийн

байгууллага бүлгүүдийн хоорондын харилцаа холбоог хангах

Байнгын харилцаа холбоо тогтоож, сүлжээг зохион байгуулж

АТНИТҮ сайн дурын ажилтнуудтай ажиллах шаардлагатай хүн хүчний

болон санхүүгийн эх үүсвэрийг олж, дайчлах

Айл өрхүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцаа холбоог

хангаж өгөх

Зорилго, зорилт, үзүүлэлт арга хэмжээг тодорхойлох

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх

АТНИТҮ ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохын тулд нутгийн

иргэдээр хийлгэх үнэлгээг төлөвлөх /Модуль 3-т энэ тухай үзнэ/

Эрүүл мэнд, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийн мониторинг хийх /Модуль 3-

т энэ тухай үзнэ/

Үйл ажиллагаанд үнэлгээ хийж, шаардлагата тохируулга, залруулга хийнэ.

Нутгийн иргэдийн эрүүүл мэндийн хороо бас орон нутгийн эмнэлгийн байгууллага,

түүний ажилтнуудтай ажил төрлийн нягт холбоо харилцаа бий болгоход туслана.

Эмнэлгийн ажилтнууд АТНИТҮ ажлыг дэмжин, удирдан чиглүүлж, АТНИТҮ

идэвхижүүлэгчид түгээмэл өвчин болон тухайн орон нутагт тулгамдсан эрүүл

мэндийн өвөрмөц асуудал мэдээлэл солилцох, эрүүл мэндийн нарийн мэргэжлийн

зарим сэдвээр хичээл орж өгөх зэргээр туслаж чадна.

Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо, АТНИТҮ сайн дурын ажилтнууд болон

салбар зөвлөлийн ажилтнуудын хооронд мэдээлэл солилцох, харилцан тайлагнах

ажил төрлийн сайн харилцаа тогтоох явдал бол АТНИТҮ шугамаар нутгийн

иргэдийн эрүүл мэндийн асуудалд дэвшил гаргах, цаашлаад эрүүл мэндийн

чиглэлийн бусад асуудалд ч маш чухаол ач холбогдолтой билээ.

Нутгийн иргэдийн эрүүл мэндийг хороог үүсгэн байгуулах Зарим нутагт Нутгийн иргэдийн эрүүл мэндийг хороогоо үүсгэн байгуулчихсан

байхад зарим нь шинээр байгуулах шаардлагатай байдаг. Ийм нөхцөлд Үндэсний

нийгэмлэг болон эсвэл орон нутгийн салбар зөвлөл ийм хороог үүсгэн байгуулах

үүднээс нутгийн иргэдтэй ажиллах хэрэгтэй болдог. АТНИТҮ сайн дурын

ажилтнууд ийм хороог байгуулах үеэр гол нэр нөлөө бүхий хүмүүс, нөөцийг

нутгийн иргэд дотроос тодорхойлж нэг дор цуглуулахад нь ажилтнуудад туслаж

чадна. Үндэсний нийгэмлэг болон салбар зөвлөлийн түвшинд Нутгийн иргэдийн

эрүүл мэндийг хороотой ажил хэргийн албан ѐсны харилцаа тогтоож, болж өгвөл

Харилцан ойлголцлын санамж бичиг мэтийн бичиг баримт үйлдвэл зүгээр.

АТНИТҮ сонор сэрэмжийг дээшлүүлэх хурлаас өмнө Нутгийн иргэдийн эрүүл

мэндийг хороо үүсгэн байгуулагдаж ажилдаа орсон байх шаардлагатай. Сайн

дурын ажилтнууд болон нутгийн иргэдтэй энэ хороог үүсгэн байгуулах ажилд

хангалттай цаг хугацаа өгөхийг Үндэсний нийгэмлэг болон орон нутгийн салбар

Page 73: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 73

……………………………………………………………………………………………...

зөвлөлөөс анхаарвал зохилтой. Нутгийн иргэдийн эрүүл мэндийг хороог үүсгэн

байгуулах хэд хэдэн чухал үе шат байгаа. Үүнд:

Улаан загалмай, улаан хавирган сарны байгууллага болон орон нутгийн

салбар зөвлөлийн ажилтнуудыг нутгийн иргэд дээр очиж

Орон нутгийн удирдлага, нутгийн иргэдийг тус Хороог үүсгэн байгуулахыг

дэмжихийг уриалан дуудаж, холбогдох зөвшилцөлд хүрэх

Хорооны ажил үүргийн хуваарийг тодорхойлох

Хороог төлөөлөх удирдагыг урих эсвэл сонгох

Нутгийн иргэдийн эрүүл мэндийг хорооны ажил үүргийн хуваарь Нутгийн иргэдийн эрүүл мэндийг хороо бол тухайн нутгийн иргэдийн эрүүл

мэндийн төлөвлөгөөг боловсруулах гол байгууллага байх ба тухайн нутгийн

иргэдийн эрүүл мэндийн асуудлаар хамгийн их мэдлэг, мэдээлэл бүхий

байгууллага байх учиртай.

Үйл ажиллагаа

Эрүүл мэндийн хөтөлбөрийн үндсэн шаардлагын талаар олон нийтийн

сонор сэрэмжийг дээшлүүлэх хэрэгтэй.

Тухайн орон нутгийн өнөөгийн байдал, нутгийн иргэдийн тодорхойлсон

эрүүл мэндийн хамаг тэргүүлэх асуудал зэрэгт суурилсан нутгийн иргэдийн

эрүүл мэндийн төлөвлөгөөг хэлэлцэж, боловсруулах

Нутгийн иргэдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн түвшинтэй холбогдсон

үндсэн асуудлыг задлан шинжилж, үр дүнг нь холбогдох албан

тушаалтнуудад хүргүүлэх.

Нутгийн иргэдийн рэүүл мэндийн тайланг жил тутам бичиж, орон нутгийн

удирдлага /болон/эсвэл Эрүүл мэндийн яам/-д хүргүүлж байх

Тухайн нутагт байгаа эрүүл мэндийн болон эрүүл мэндийн холбогдолтой

хамгийн хурц асуудлуудын үнэлгээг оролцооны аргаар хурдан тодорхойлох

/үүнийг АТНИТҮ-тэй хамтруулж болно/-д оролцох

Жилийн зардлаа тоцож гаргах. Нутгийн иргэдийн эрүүл мэндийн сан

байгуулан түүнийг удирдлага, тайлагнахыг хариуцах

Нутгийн иргэдийн эрүүл мэндийн регистр, эрүү мэндийн мэдээллийн

самбар/хуанли хөтөлнө. Үүнд бүх жирэмсэн эхчүүл, шинээр төрсөн хүүхэд,

нялхас, архаг хуучтай хүмүүс зэргийг хамруулсан албан журмын үйлчилгээ

зэргийг хамруулна.

Эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай хүмүүстээ очиж байхыг хангах

Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн тухай мэдээллийг тухайн нутгийн

иргэдтэй уулзах үед эрүүл мэндийн үйлчлгээ рэхлэгчдээс гаргуулж авч байх

Нутгийн иргэдийн тулгамдсан асуудал, түүний дотор эрүүл мэндийн

асуудал болон тэдгээрийг шийдэх механизмын талаар санаа оноо авах

Эх нялхсын эндэгдлийг авч хэлэлцэн тэдгээрийн учир шалтгааныг задлан

шинжилж, бууруулах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг

санал болгох.

Нутгийн иргэдтэй харилцан ярилцаж, гарч байгаа ахиц дэвшлийн

тухайд,тухайлбал нутгийн иргэдийн эрүүл мэндийн төлөвлөгөөний

биелэлтэд хяналт шинжилгээ хийх.

Page 74: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 74

……………………………………………………………………………………………...

Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо (гол төлөв 5-15 гишүүнтэй байна)

Эрүүл мэндийн яам, орон нутгийн эмнэлгийн байгууллагад ажилладаг

эмнэлгийн мэргэжилтэн

Эрүүл мэндийн уламжлалт ажилтнууд

Дараах хүмүүсийг оролцуулсан нутгийн иргэдийн төлөөлөл. Үүнд:

o Орон нутгийн лидер, удирдлага, нөлөө бүхий хүн

o Дор хаяж нэг эмэгтэй

o Эмзэг бүлгийн төлөөлөл

o Багш

o Залуучуудын төлөөлөл буюу тэдний эрхийг хамгаалагч

Орон нутгийн засаг захиргааны төлөөлөл

Нутгийн иргэдийн эрүүл ммэндийн хорооны гишүүд тухайн орон нутгийн улс

төрийн болон орон нутгийн тулгамдсан асуудал, тэргүүлэх чиглэлийн талаар

мэдээлэлтэй байх болно. Тэд нутгийн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах эрх

ашигт үйлчлэн эрүүл аж төрөх ѐсыг сурталчлан дэлгэрүүлж, өвчнөөс урьдчилан

сэргийлэх тал дээр ажиллах чадвартай байх учиртай. Тэд бас өөр хоорондоо

хамтран ажиллах, бусадтай зөв харьцах, нутгийн бүх иргэдийн эрх ашгийг

шударгаар төлөөлөх чадвартай байх ѐстой.

Нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хувьд хүлээсэн болон гүйцэтгэх үүрэг

хариуцлагын хувьд ажил үүргийг хуваарилан авч, шийдвэр гаргах журам тогтоох

нь түгээмэл байдаг. Үүнд:

Хорооны хурлын тов, нэгж хугацаанд хэд хуралдах

Хэдэг хувийн ирцтэй байж гэмээн хурал хүчинтэй болох

Хороо хэнд ямар байгууллагад тайлагнах болон ямар давтамжтай тайдагнах

Идэвхижүүлэх чиглэл I. Нутгийн иргэдийг зохион байгуулахын удиртгал �30-40 минут

1. Оролцогчдыг дахин ангидаа цугласанд баяр хүргэ.

2. Үзэх Сургалтын зорилго, агуулгыг товч илтгэ.

Сургагч багшид

зориулсан санамж

Салбар зөвлөлөөс ирсэн хамтран идэвхижүүлэгчийг танилцуул.

Оролцогчдоор чөлөөтэй асуулт асуулга

3. Сэдвийн хураангуйд байгаа мэдээллээр товч танилцуулга хий. Орон нутгийн

салбарын ажилтны болон АТНИТҮ сайн дурын ажилтны гүцэтгэх үүрэг

хариуцлагыг тод томруун тодорхойлоход анхаар. Оролцогчид гүцэтгэх үүрэг

хариуцлагын талаар асуух зүйл байгаа эсэхийг лавла.

4. Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хорооны гүйцэтгэх чухал үүрэг ролийн

талаар хэлэлцүүл. Тус хороотой мэргэжлийн ажил хэргийн шинжтэй харилцан

мэдээлэл солилцож, тайлагнах байнгын харилцаа тогтоохыг ач холбогдлыг

оролцогчид ойлгож авсаныг давтан лавла.

5. Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хорооноос тухайн нутгийн иргэддээ

зориулж гүйцэтгэх хамгийн чухал ажлуудыг цаасан самбар дээр жагсаан бичүүлнэ

гэдгийг оролцогчдод тайлбарла. Оролцогчдыг жижиг бүлгүүдэд хувааж, цаасан

Page 75: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 75

……………………………………………………………………………………………...

самбар дээр таван гол ажлыг бичүүл. Бүлэг тус бүр бичиж дуусахад, тэднийг өөо

бүлгүүдтэй бичсэн зүйлээ солилцож уншуул. Санал болгосон бүх ажлыг нэг

ерөнхий хуудсан дээр жагсаан бич.

6. Сургалтын явцад асуулт гарвал асуулга. Бас асуултаа бичээд асуудтын

хайрцган хийж болохыг нь сануул. Хайрцганд байгаа асуултуудыг тоймлоод

холбогдох сэдвийг үзэх хүрээнд хариулна гэдгийг нт тайлбарла.

II. Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо

�30-40 минут 1. АТНИТҮ төслийн үнэлгээ, төлөвлөлт, гүйцэтгэл, дүгнэлтийн хяналт зэрэг

ажиллагааг хурдавчлах, туслах үүднээс Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хорооны

төлөөлөгчдийн хийж болох ажлыг жагсааж бич. Нутгийн иргэдийн эрүүл мэндийн

хорооны хувьд ямар ажил үүрэг зохимжтой болох талаар салбар зөвлөлийн

хамтрагчтайгаа зөвшилц. Тэдгээрийг цаасан самбар дээр бич.

2. Хоѐрдахь цаасан самбар дээр АТНИТҮ сайн дурын ажилтнууд болон салбар

зөвлөл Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороотой ажил хэргийн сайн харилцаа

хөгжүүлэн тэтгэх үүднээс хийж болох талаар оролцогдчдын санал бодлыг цагсаан

бич. Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хорооны хувьд ямар ажил үүрэг зохимжтой

болох талаар салбар зөвлөлийн хамтрагчтайгаа зөвшилц.

3. Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороотой хэрхэн үр дүнтэ йхамтран

ажиллах талаар оролцогчид болон салбар зөвлөлийн хамтрагчтайгаа хэлэлцүүлэг

хийлгэ. Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороотой гүйцэтгэх, зохицуулах,

байнгын холбоо барих зэргээр харьцах ажлыг хариуцах сайн дурын оролцогчийг

тодорхойл. Тэдгээр оролцогчдын нэрсийг, яг ямар ажил үүрэг гүйцэтгэхтэй нь хамт

цаасан самбарт бич.

4. Дараагийн хичээлийн цагийг оролцогчидтой тохир.

III. Нутгийн иргэдтэй ажиллах

�30-40 минут 1. Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороотой АТНИТҮ асуудлаар очиж хийх

уулзалтын зохион байгуулалтын асуудлыг салбар зөвлөлийн хамтрагчтайгаа

ярилцаж тохир.

2. Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороотой хэрхэн хамтран ажиллавал

зүгээр болох талаар оролцогчдоор хэлүүл

3. Эдгээр үйл ажиллагааг Сэдэв 3-т заасан сонор сэргэмжийг дээшлүүлэх

хурлын дараа буюу хурлын дундуур хийх хэрэгтэй.

Сэдэв 3 АТНИТҮ практик ажиллагаанд нутгийн иргэдийг сэдэлжүүлэх

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзэж гүйцээснээр дараах мэдлэг чадварыг эзэмшинэ. Үүнд:

. АТНИТҮ практик ажиллагааны тухай хүмүүст хүргэх таван гол санааг

тодорхойлох

Page 76: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 76

……………………………………………………………………………………………...

. хүмүүст хүргэх таван гол санааг бэлтгэж, цаасан самбар дээр бичих нутгийн

иргэдтэй сэдэлжүүлэх буюу сонор сэрэмжийг дээшлүүлэх уулзалт хурал зохион

байгуулах

. Салбар зөвлөлийн ажилтан, сургагач/идэвхижүүлэгчийн тусламжтай

Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) 1. АТНИТҮ практик ажиллагаа дараах таван гол санааг хүмүүст хүргэх

байдлаар хялбарчлан ойлгож болно. Үүнд: . нутгийн иргэдэд түшиглэсэн сайн дурын ажилтнууд

. нутгийн иргэдийн оролцоо

. эмнэлгийн байгууллагуудтай холбоотой байх

. халдварт өвчин зэрэг аюул ослын эсрэг арга хэмжээ авахад чиглэсэн

. түншлэл

2. АТНИТҮ практик ажиллагаа нь нутгийн иргэдийг оролцооны аргаар татан

оролцуулдаг

3. Дэл эрүүл мэндийн байгууллага (WHO)-ийн тодорхойлсноор нутгийн

иргэдийн эрүүл нийгэмлэг бол:

. биет орчин нь цэвэр бөгөөд аюулгүй

. орчин бүх хүний суурьхэрэгцээг хангасан байна

. нутгийн иргэд бүх нийтээр эв найртай оролцсон таарамж сайтай орчин

. Орон нутгийн эрүүл мэнд, байгаль орчны асуудлаа ойлгож байх

. Орон нутгийн асуудалд орон нутгийн шийдэл олох процесст нутгийн иргэдийг

оролцуулах

. нутгийн иргэд янз бүрийн туршлага, харилцаа, холбоонд оролцож байх

. эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй, зохистой байх

. түүхэн болон соѐлын өвийг сурталчлан баяр ѐслол тэмдэглэж байх

. олон салбартай, шинэчлэл өөд тэмзздсэн эдийн засагтай байх

. байгаа нөөцийг бүгдэд хүртээмжтэй тогтвортой ашиглах зэргийг багтаана.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох зэргээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 165-270 минут шаардана. I. Удиртгал Сэдвийн хураангуйгаас бэлтгэсэн товч илтгэл 20-30 мин

II. Жижиг бүлгээр ажиллах АТНИТҮ гол таван санааг хэлэлцэж, зөвшилцөлд хүрэх 45-60 мин

III. Сэдэлжүүлэх уулзалтыг

төлөвлөх

Сайн дурын ажилтнууд сэдэлжүүлэх уулзалтын

төлөвлөгөөг гаргана. 30-40 мин

IV. Ойлголтоо батжуулан

шалгах

Өөрийгээ шалгах 10-20 мин

V. Нутгийн иргэдтэй ажиллах Сэдэлжүүлэх уулзалтыг хийх 60-120 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйг ашиглан бэлтгэсэн товч илтгэл

• Эргэдэг цаасан самбар болон өнгө өнгийн самбарын үзэг.

• Орон нутгийн онцлогод нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулж болох сэдэлжүүлэх

уулзалтын үлгэрчилсэн агуулга. Тухайлбал:

Агуулга

– Хурын нээлт

Page 77: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 77

……………………………………………………………………………………………...

– Оролцож буй хүмүүсийг танилцуулах

– Улаан загалмай, улаан хавирган сарны ажилтан, сайн дурыхныг тодорхой

танилцуулах

– Улаан загалмай, улаан хавирган сарны тухайн улс орон болон орон нутаг дахь

үйл ажиллагааг танилцуулах

– Тухайн орон нутгийг яагаад АТНИТҮ төслийн ажлын талбар борлгон сонгож

авсныг танилцуулах

– АТНИТҮ карчим, хүсэн хүлээж байгаа үр дүн

– Нутгийн иргэдийн удирдлага, лидер, иргэд, эрүүл мэндийн байгуулага,

болон АТНИТҮ сайн дурын ажилтнуудын гүйцэтгэх үүрэг хариуцлага

– АТНИТҮ практик ажиллагааны бодит хүлээлт, харилцан зөвшилцсөн

хэрэгжүүлэх график

– Тайлагнах үүрэг

– Асуулт хариулт

– Хаалт

Хүсвэл асуулт хариултыг мэдээлэл танилцуулга бүрийн дараа эсвэл хаалтын өмнө

уулзалтын төгсгөлд хийх болох юм. Уулзалтад оролцогсод чөлөөтэй асуулт асууж,

хариулт авч байхаар зохион байгуулах хэрэгтэй.

Сэдвийн хураангуй АТНИТҮ-ийн зорилго бол нутгийн иргэдийн эрүүл нийгэмлэгийг байгуулах явдал

мөн. Нутгийн иргэдийн эрүүл нийгэмлэгийг хөгжүүлж, хүрсэн түвшинээ хадгалах

гэдэг бол нэгэн насны үйлс бөгөөд байнга тэтгэн дэмжигдэж байх учиртай.

Дэлхийн эрззл мэндийн байгууллагаас1 тодорхойлсноор нутгийн иргэдийн эрүүл

нийгэмлэг бол дараах үндсэн шинж чанарыг агуулах ѐстой. Үүнд:

. биет орчин нь цэвэр бөгөөд аюулгүй

. орчин бүх хүний суурьхэрэгцээг хангасан байна

. нутгийн иргэд бүх нийтээр эв найртай оролцсон таарамж сайтай орчин

. Орон нутгийн эрүүл мэнд, байгаль орчны асуудлаа ойлгож байх

. Орон нутгийн асуудалд орон нутгийн шийдэл олох процесст нутгийн иргэдийг

оролцуулах

. нутгийн иргэд янз бүрийн туршлага, харилцаа, холбоонд оролцож байх

. эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй, зохистой байх

. түүхэн болон соѐлын өвийг сурталчлан баяр ѐслол тэмдэглэж байх

. олон салбартай, шинэчлэл өөд тэмзздсэн эдийн засагтай байх

. байгаа нөөцийг бүгдэд хүртээмжтэй тогтвортой ашиглах зэргийг багтаана.

Нутгийн иргэдийн эрүүл нийгэмлэг бол урам тэтгэсэн манлайлал, үйлдэл

орон нутгийн хаанаас нь ч гарч ирдэг байхыг тэтгэн дэмжинэ.

Энэхүү сэдэвт сэдэлжүүлэх буюу сонор сэргэмжийг дээшлүүлэх уулзалтыг

хэлэлцэж төлөвлөнө. Уулзалтынхаа товыг тогтохын өмнө ийм уулзалт болох гэж

байна гэж эрүүл мэндийн удирдах байгууллага, түүний дотор аймаг сумын

эрүүлийг хамгаалах удирдах газар, цагдаа болон/эсвэл цэргийн байгууллага,

нутгийн иргэдийн удирдлагад мэдэгдэх хэрэгтэй. Уулзалтын зорилгыг

1 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл тосгод: Нутгийн иргэдийн хамтлаг болон нутгийн

иргэдийн эрүүл мэндийн лавлах.www.who.int/water_sanitation_health/hygiene/settings/healthvillages/en

Page 78: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 78

……………………………………………………………………………………………...

танилцуулсан албан тоотыг, уулзалтын урьдчилсан тов, огноог заасан урилгын

хамт засаг захиргааны байгууллагуудад хүргүүлбэл зохино.

Сэдэлжүүлэх уулзалт бол нутгийн иргэдийн удирдлага, энгийн иргэдэд дараах

зүйлийг тайлбарлан таниулах сайнх арга хэрэлслэл юм. Үүнд:

АТНИТҮ төслийн ажилд тухайн орон нутгийг яагаад сонгосон болох

АТНИТҮ зарчим, хүлээгдэж буй үр дүн /дараагийн зүйлийг харна үү/

Орон нутгийн удирлага, Нутгийн иргэдийн төлөөлөл, эрүүлийг хамгаалах

байгууллагын удирдлага болон АТНИТҮ сайн дурын ажилтнуудын

гүйцэтгэх үүрэг, хариуцлага

АТНИТҮ ажлаас хүлээх бодитой үр дүн, ажлын төлөвлөгөө, график.

Тайлагнах үүрэг

АТНИТҮ-д мөрдөх зарчим

Нутгийн сайн дурын ажилнууд. Нутгийн сайн дурын ажилнууд бол АТНИТҮ

хөтөлбөрийг амжиоттай хэрэгжүүлэх чухал хүчин зүйл мөн. Долоо хоногт, сард

хэдэн цаг ажиллан сайн дурынхан нутгийн иргэдийнхээ асуудлыг тодорхойлж,

шийдэхэд бэлэн байж чадна. Үүний зэрэгцээ санй дурын ажилтнууд Улаан

загалмай, улаан хавирган сарны салбар зөвлөлийг орон нутгийн эмнэлгийн

байгууллагуудтай байнгын холбоогоор хангаж өгөх юм. Мөн гамшиг тохиолдсон

үед үр дагаврыг нь арилгах арга хэмжээ авах, нутгийн иргэдэд урт хугацааны ажил

үйлчилгээ үзүүлэх боомжтой болдог.

Сайн дурынхан уртхугацааны төсөл хөтөлбөрт оролцвол нутгийн иргэдээ зохион

байгуулах, гамшгийн эсрэг тэмцэх системийг бэхжүүлэх чадавхийг бий болгож

чадна.

Нутгийн иргэдийн оролцоо: Нутгийн иргэдийг оролцуулснаар тэд хөтөлбөрт

өөриймсөг хандаж, хэрэгжилт нь ч илүү тогтвортой амжилтанд хүрэх боломж

бололцоо нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ гэр бүл, иргэдийн төлөөлөл ч чадавхижина.

Оролцоо нь дараах хэлбэртэй байж болно. Үүнд:

Хүч хөдөлмөрөө зориулах /жишээ нь худаг гаргах, гар насос ажиллуулах/

Байгаль орчныг цэвэрлэх

Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороонд гишүүнээр суух

Эрүүл мэндийн хичээл боловсролд оролцох

АТНИТҮ хөтөлбөрийн бүхий л шатанд нутгийн иргэдийг оролцуулбал зохино.

Эрүүлийг хамгаалах байгууллагуудтай холбогдох нь: Улаан загалмай, улаан

хавирган сарны сайн дурын ажилтнууд орон нутгийнхаа эмнэлэг, эмнэлгийн

аилтнуудтай чухал харилцаа холбоо тогтоох боломжтой.

Эмнэлгийн ажилтнууд АТНИТҮ ажлыг дэмжиж, удирдан зохион байгуулж,

тухайлбал эрүүл мэндийн сэдэвчилсэн хичээл заах, түгээмэл өвчний талаар болон

тухайн орон нутгийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгө зэргээр туслаж чадна.

Page 79: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 79

……………………………………………………………………………………………...

Аюул гамшигийн үед арга хэмжээ авахад байрлал сайтай: Аюул гамшиг,

тухайлбал, халдварт өвчин, газар хөдлөлт, үер ус, зуд турхан тохиолдлоо гэхэд

Улаан загалмай, улаан сарны сайн дурын ажилтнууд тухайн орон нутагтаа суудаг

тул арга хэмжээ авахад байрлал сайтай. Халдварт өвчин гарвал орон нутагт байгаа

сайн дурын ажилтнуудын сүлжээг идэвхижүүлэн тэдэнд түшиглэн ажиллах

боломжтой. Тэднийг дайчлан өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга

барил зэрэг олон түмэнд хүргэвэл зохих чухал санааг хүргэхээр бэльгэж болох юм.

Түншлэл:

АТНИТҮ хөтөлбөр Үндэсний нийгэмлэгүүдийг түнш байгууллагуудтай хамтран

ажиллахыг дэмжинэ. Эдгээр түнш байгууллагад нутгийн иргэдийн удирдлага,

хандивлагчид, орон нутагт ажиллаж байгаа бусад байгууллага, бүлгүүд, мөн эрүүл

мэндийн яам, эмнэлгийн ажилтнууд зэрэг төрийн байгууллагыг оролцуулна. Эрүүл

мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тухайн орон дахь салбараас

үнэн зөв мэдээлэлболон техник туслалцаа авах нь АТНИТҮ ажиллагаа үндэсний

бодлого чиглэлийн хүрээнд явагдаж байгааг батлан харуулна.

Дархлаажуулалт, вакцинжуулалт зэрэг богино хугацааны нийгмийн дайчилгааны

компанит ажилтай АТНИТҮ ажиллагааг хамтруулан явуулж болох ба ийм

тохиолдолд нэг буюу олон талын хамтрагч нартай түншилж болдгоороо онцлог

юм. Ийм харилцаа боломжит санхүүгийн болон хүн хүчний нөөцийг дээд зэргээр

үр ашигтайгаар ашиглах бололцоо олгоно.

АТНИТҮ ажиллагааг сэдэлжүүлэх уулзалт Сэдэлжүүлэх уулзалтаар АТНИТҮ ажиллагааг нутгийн иргэдэд танилцуулна.

АТНИТҮ хөтөлбөрт оролцогч бүрт мэдээлэл хүргэх нь чухал. Ийнхүү мэдээллээр

хангаснаар АТНИТҮ хөтөлбөрийг эхлүүлэх эсэх талаар мэдээлэл мэдлэгтэй

шийдвэр гаргахад нь нутгийн иргэдэд туслах юм. Үүнд дараах зүйл багтана:

Нутгийн иргэдийн тууштай дэмжлэг ямар чухал болохыг таниулах

Нутгийн иргэдийн оролцоотой хөгжлийн ач тус

Нутгийн иргэдийн оролцоо, тэргүүлэх чиглэлийг тогтоох зэргээр АТНИТҮ

практик үйл явц

АТНИТҮ ажиллагааны нөөц материал

Өрх гэр, нутгийн иргэдийн бүлгүүдийн гүйцэтгэх үүрэг

АТНИТҮ орон нутгийн үйл ажиллагаан дээр суурилах ба тухайн орон

нутагт нэгэнт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг дэмжин хослох болно.

Уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд дараах гол зүйл санаж явах хэрэгтэй. Үүнд:

. Бичгээр урилга тараах. Урилга дээр Үндэсний нийгэмлэгийн юм уу, салбар

зөвлөлийн зохих албан тушаалтан гарын үсэг зурна.

. Нутгийн иргэдийн удирдлагаас аль болох олон хүн оролцуулснаар АТНИТҮ

ажилд тэдний тууштай дэмжлэгийг авах

. Оролцогчдод өөр ямар хүмүүс уригдсан болохыг заавал мэдэгдэх

. Уулзалтын хөтөлбөрийг боловсруулна (үлгэрчилсэн хөтөлбөрийг дор хадсан

байгаа, түүнийг өөрийн өвөрмөц онцлогт тааруулан нэмэлт өөрчлөлт хийж болно).

. Илтгэл, хэлэх үгээ АТНИТҮ сайн дурын ажилтны өмнө тавьж дадлагажих ба

тэдний санаа оноог авч тусгах.

Page 80: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 80

……………………………………………………………………………………………...

. Оролцогчидын асууж болох асуултанд хариулт бэлтгэх

. Нутгийн иргэдийн дунд биелэгдэшгүй бодит бус хүлээлт бий болгохоос сэргийл.

. Оролцооны ажлуудыг төлөвлө. Оролцогчид уулзалтад сэтгэл хангалуун гарахад

хамаг анхаарлаа хандуул.

Энэ уулзалтын дараа нутгийн иргэд АТНИТҮ практик ажиллагаа болон түүнээс

тэдэнд оролцоход юу нь хэрэгтэй болох талаар үндсэн ойлголттой болох учиртай.

Уулзалтын төгсгөлд дараах зүйл тодорхой болсон байх ѐстой. Үүнд:

АТНИТҮ сайн дурын ажилтнуудыг нутгийн иргэдийн зүгээс хэн хэн туслан

дэмжин ажиллах

Нийт нутгийн иргэдийн сонирхол, хэрэгцээ шаардлага болон үүрэг

хариуцлагын талаар бодит төсөөлөл

АТНИТҮ зорилго, эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийг нутгийн иргэд

өөрийн болгох, тууштай дэмжих (эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийг арай

тодорхойлж амжаагүй ч гэсэн)

Нутгийн иргэдийн удирлага, лидерүүдтэй хамтран боловруулж, тэднээр

батлуулсан АТНИТҮ арга хэмжээний урьдчилсан хялбар төлөвлөгөө.

Хийж буй ажлын талаар харилцан тайлагнах хүлээлт бий болох

Оролцогч болон сонирхогч бүх талууд энэхүү сэдэлжүүлэх уулзатад ирэх нь чухал.

Тэдгээрт АТНИТҮ төслийн ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлд оролцох нутгийн

иргэд болон эрүүлийн хамгаалахын төлөөлөл багтана. Урилгыг хүмүүст ажил

төрлөө урьдчилан зохицуулах боломж өгөхөөр хангалттай хугацааны өмнө тарааж,

уулзалтын өмнөхөн дахин сануулах хэрэгтэй. Уулзалт оролцоо ихтэй, зохиогдох

ажлууд нь мэдээлэл өгөхөөс гадна, хүмүүст тааламжтай зугаатай байхад анхаарвал

зохино. Энэхүү сэдэлжүүлэх уулзалт бол АТНИТҮ цаашдын ажлын талаар эерэг

хүлээлт бий болгож, хүмүүст ажлын сайхан гараа боллоо гэсэн сэтгэдэл үлдээх

учиртай. Анхны сэтгэдэл эерэг бөгөөд оролцсон хүмүүсийн сэтгэл хүлээлтэд

нийцвэл тцд АТНИТҮ цаашдын ажилд ч дуртай оролцох болно.

Идэвхижүүлэх чиглэл I. Удиртгал

�20-30 минут 1. Сайн дурынхныг шинэ хицээл эхэлсэнтэй холбогдуулан баяр хүргэ.

2. Сургалтын зорилго болон агуулгыг танилцуул.

3. Оролцогчдын өөрийн нутгийн иргэдийн хамтлагийн тухай бодож, тэднийг

тодорхойлох зарим шинжийг тодорхойлуул. Тэрнийг нь эргэдэг цаасан самбарт

жагсаан бичүүлж ав.

4. Тухайн нутгийн иргэдийг тодорхойлох эрүүл шинж чанарыг хэлүүл.

5. Нутгийн иргэдийг “хамтдаа амьдарч буй хэсэг хүмүүс” гэж тодорхойл.

“Нутгийн иргэд” гэсэн ойлголтыг тодорхойлоход цаасан самбарт бичсэн зүйлс нь

ямар чухал болохыг тайлбарлан таниул.

6. Сэдвийн хураангуйд дурьдсан нутгийн иргэдийн эрүүл хамтлагийн

тодорхойлолтоос нэмэлт мэдээлийг нэмж хэлж өг.

Page 81: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 81

……………………………………………………………………………………………...

7. АТНИТҮ ажил танай нутгий иргэдийн ерөнхий хөгжилд ямар хувь нэмэр

оруулах вэ? гэж оролцогчдоос асуу. Хариулсан саналуудыг цаасан самбар дээр

бичиж ав.

8. Оролцогсдын асуултанд хариул.

9. Сургалтын явцад асууlт асуухыг дэмж. Бас асуултаа бичээд асуултын

хайрцганд хийж болохыг нь сануул. Хайрцганд байгаа асуултуудад тухайн

холбогдолтой хичээлийн төгсгөлд хариулах болно гэдгийг нь хэл.

II. Жижиг бүлгээр ажиллах

�45-60 минут

1. АТНИТҮ ажлын талаар нутгийн иргэдэд хүргэх таван чухал санааг

боловсруулах дээр оролцогчид жижиг бүлгээр ажиллана гэдгийг нь хэл.

2. Оролцогчдыг 4-6 хүнтэй бүлгүүдэд хуваа. Бүлэг тус бүрт эргэдэг цаасан

самбар болон өнгийн самбарын үзэг өг.

3. АТНИТҮ ажлын талаар нутгийн иргэдэд хүргэх таван чухал санаагаа

өөрийн үгээр илэрхийлэхэд15 минут өгнө гэж бүлгүүдэд хэл

4. 15 минутын дараа бүлэг тус бүрийг таван гол санаагаа эргэдэг цаасан дээр

буулга гэж хэл

5. Бүлэг тус бүрийг боловсруулсан таван гол санаагаа нийт ангийнхандаа

танилцуул гэж хэл. Цаасан самбарууд бэлэн болоход асуулт тайлбар хий гэж хэл.

6. Бүх бүлэг өөрийн цаасан самбар дээрх ажлаа танилцуулсны дараа

бүлгүүдийн дундах түгээмэл гол санаануудыг тэмдэглэ.

7. АТНИТҮ хөтөлбөрийн талаар бүлгүүдээс гаргасан нийтлэг түгээмэл

санаануудыг тэмдэглэ гэж оролцогчдод хэлээд шаардлагатай бол гол санаан дээрээ

тохиролцох үүднээс хэлэлцүүлэг хийлгэ.

8. Таван гол санааш шинэ цаасан самбар дээр хуулан бичүүл. Энэ бол

сэдэвжүүлэх уулзалтан дээр харуулах албан ѐсны цаасан самбар болно.

III. Сэдэлжүүлэх уулзалтыг төлөвлөх

�30-40 минут

1. Салбар зөвлөлийн ажилтнууд, идэвхижүүлэгч нар сайн дурын ажилтнуудын

хамт сэдэлжүүлэх уулзалтыг сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар зохион

байгуулна. Энэ уулзалтын зорилго бол бүх сонирхсон талуудыг оролцуулж

нутгийн иргэдийн дорхи зүйлийн талаар асууж магадгүй асуултуудад хариу өгөх

явдал билээ. Үүнд:

АТНИТҮ хөтөлбөр

Сайн дурын ажилтнуудын хийх ажил

Нутгийн иргэдийн гүйцэтгэх үүрэг, хариуцлага

Нутгийн иргэд, орон нутгийн удирдлага, болон Улаан загалмай, улаан

хавирган сарны зөвлөлд тайлагнах мэдээлэл

2. Нутгийн иргэдтэй хийх сэдэлжүүлэх уулзалтыг нийт ангараа хэлэлцэн

төлөвлөхийг оролцогчдоос хүс. Тэднээр дараах зүйлийг тодорхолуул. Үүнд:

Хэн хэнийг хэрхэн яаж урих вэ?

Уулзалтын бүтэц ямар байх ба уулзалтын төлөвлөгөөг хэн боловсруулах вэ?

АТНИТҮ талаар нутгийн иргэд юу мэдэхийг хүсэх, бас түүний талаар

нутгийн иргэдэд хүргэх гол санаа юу байх

АТНИТҮ-г нутгийн иргэдэд танилцуулахад ямар бэрхшээл байж болох вэ?

Page 82: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 82

……………………………………………………………………………………………...

Сайн дурын ажилтнууд энэ сэдэвжүүлэх уулзалтад ямар үүрэг гүйцэтгэх вэ?

Салбар зөвлөлийн ажилнууд, идэвхижүүлэгч нар ямар үүрэгтэй оролцох вэ?

Нутгийн иргэдэд тулгарсан асуудал, үндсэн чиглэл, боломжит арга хэмжээг

хэн танилцуулах вэ?

3. Сэдэвжүүлэх улузалтын үлгэрчилсэн төлөвлөгөө /агуулга/-тай цаасан

самбарыг гаргаж ирээд ангийн өмнө тавь. Санал болгож буй хурлын төлөвлөгөөг

товч танилцуулаад сайн дурын ажилтнуудтай хэлэлцэж, агуулгынх нь талаар

зөвшилц.Шаардлагатай бол нэмэлт өөрчлөлтийг тусгаж бич.

4. Уулзалтын ажлын төлөвлөгөөнд заасан ажил тус бүрийг хэн илтгэх, үг хэлэх

зэргээр хариуцахыг ярьж тодорхойлохыг оролцогчдоос хүс. Сайндурынхны

оролцоотойгоор сэдэв тус бүрээр хүргэх гол санааг тодорхойл.

5. Хажууд сууж байгаа хүнтэйгээ сэдэв тус бүрээр яг юу юу танилцуулах, бас

уулзалтад хүмүүсийг урихдаа юу гэж хэлэх талаар хэлэлц гэж хэл.

6. Түнш байгууллагуудын дунд тарааж, зөв хүмүүсээ урьсанаа мэдэж ав. Хүмүүст

хүргэх гол санаан дээрээ оролцогчид тохирсон бол, санаж авах гол зүйлээ давт.

7. Сайн дурын бүх ажилтан сэдэлжүүлэх уулзалтад оролцох эсэхийг лавлаж

тодорхойл.

IV. Ойлголтоо шалгах

�10-20 минут

1. Танхимаар явж оролцогчдоос энэхүү сэдвийн Заавал эзэмшвэл зохих мэдлэг,

чадвар (түлхүүр мэдээлэл)ийг оролцогчдоор өөрийн үгээр нь ээлж ээлжээр хэлүүл.

2. Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 3-т байгаа өөрийгээ шалгах

хэсгийг бөглөж ойлголтоо шалгаж ав гэж хэл.

3. Хүн бүрт дуусгах хугацаа өг.

4. Оролцогчдыг хариултаа хуваалцаж өөрийн ойлгосноо шалгахыг хүс.

Хариулт, түлхүүр 1. Нутгийн иргэдийн эрүүл хамтлагийн дөрвөн шинжийг хэл. Үүнд:

� биет орчин цэвэр бөгөөд аюулгүй байх

� Орчин хүн бүрийн үндсэн хэрэгцээг хангадаг байх

� Орчин хүмүүсийн эв найртай зохицлыг бий болгож, хүн бүрийг оролцуулна.

� Орон нутгийн эрүүл мэнд, байгаль орчны асуудлаа ойлгодог

� Орон нутгийн асуудалд орон нутгийн шийдэл олоход нутгийн иргэд

оролцдог байх

� Нутгийн иргэд янз бүрийн туршлагатай, харилцаа холбоотой байх

� Эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй, зохистой байна.

� Түүх, соѐлын өвийг хамгаалан, тэмдэглэдэг байх

� Олон салбартай, шинэчлэгдэж буй эдийн засагтай байх

� Байгаа нөөцийг бүгдэд зориулан тогтвортой ашиглах

2. Сэдэвжүүлэх уулзалт гэж юу вэ?

� АТНИТҮ хөтөлбөрийн талаар бүх сонирхсон этгээд /нутгийн иргэдийн

төлөөлөл/ -эд танилцуулах хурал. Тэднийг боловсруулж, асуулт байвал хариулах

сайхан боломж.

3. АТНИТҮ хөтөлбөрийн хүмүүст хүргэвэл зохих таван гол санааг жагсаа

� Хариулт нь сургалтын үед бэлтгэсэн цаасан самбар дээр бичсэн зүйл болно.

5. Оролцогчдыг зөв хариулсанд нь баяр хүргэ.

Page 83: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 83

……………………………………………………………………………………………...

V. Нутгийн иргэдтэй ажиллах

� 60-120 минут 1. Салбар зөвлөлийн ажилтан болон/эсвэл идэвхийжүүлэгч сэдэвжүүлэх

уулзалтыг төлөвлөж, зохион байгуулж, гүйцэтгэнэ. Сайн дурын ажилтнууд зарим

үг илтгэл, танилцуулга хийх болон бусад ажиллагаанд оролцох болно.

2. Нутгийн иргэдийн дунд хийх ажлыг тоймло. юСалбар зөвлөлийн ажилтан

болон/эсвэл идэвхижүүлэгчтэй хамтран аль аль ажиллагааг хэрэгжүүлэхийг

оролцогчдоос хүс.

Нутгийн иргэдийн дунд хийх ажил:

Урилга бэлтгэж тараах

Сонирхсон бүх талууд /нутгийн иргэд, эмнэлгийн ажилтнууд/-ад очих

урилгыг хичээл дээр үзсэндээ үндэслэн бичгээр бэлд. Урилгад дараах

зүйл орох учиртайг сана. Үүнд:

a. АТНИТҮ ажиллагааны танилцуулга

b. Уулзалтын зорилго, агуулгыг тодорхойлох

c. Уригдсан хүмүүсийн жагсаалт

d. Уулзалтын огноо, цаг

e. Салбар зөвлөл, эсвэл Үндэсний нийгэмлэгийн зохих албан тушаалтны

албан ѐсны гарын үсэг

Уригдсан хүмүүс оролцох эсэхээ мэдэгдэх хангалттай хугаацаатай байх

Сэдэвжүүлэх уулзалт хийх

Нутгийн иргэдийн бүлэгтэй уулз. Тэдэнд уулзалтын зорилгыг тайлбарла.

Оролцогчдыг өөрсдийгээ танилцуулахыг хүс. Нутгийн иргэдэд энэ уулзалт

бол оролцооных гэдгийг нь сануулж, асуулт асууж болохыг нь хэл.

Улаан загалмай, улаан хавирган сарны гүйцэтгэх үүрэг ролийг товч

танилцуул. АТНИТҮ анхны ажилаараа л нутгийн иргэдэд Улаан загалмай,

улаан хавирган сарны талаар илүү ихийг ярьж хэлэх өгөх болно гэдгийг нь

сайн дурын ажилтнуудад хэл. Модуль 1-ийн Үдсэн зарчмыг үзэж байхдаа

оролцогчид Улаан загалмай, улаан хавирган сарны талаар үзсэн болохыг нь

сануул.

Нутгийн иргэдийн өөрсдийн эрүүл мэндийн асуудал, аюул, эрсдлийн

тухай бодохыг зөвлө. Хариултыг цаасан дэр тэмдэглэж ав. Нутгийн

иргэдийг асуулт асуухыг нь урамшуул.

Нутгийн иргэдийн эрүүл мэнд, түүнтэй холбогдсон аюул эрсдлийг

бууруулах талаар одоо юу юу хийгдэж байгаа талаар асуу

Уулзалтыг дуусгахдаа цаасан самбар дээр тэмдэглэсэн гол санаа,

зөвшилцөн тохирсон бусад чухал зүйлсийг эргэн харна уу. Оролцогчдод

АТНИТҮ сайн дурын ажилтнууд ажлаа эхэлж байгаа, хэдэн долоо хоногийн

дараа зохицуулах уулзалтуудаа хийж, ажлаа эхэлнэ гэдгийг сануул.

Нутгий иргэдээс АТНИТҮ талаар асуулт асуухыг уриал. Хэрэв сайн

дурын ажилтан, эсвэл идэвхижүүлэгч асултанд хариулж чадахгүй байвал

тэмдэглэж аваад дараагийн удаа заавал хариулах болно гэдгээ хэл. Энэ бол

АТНИТҮ практик ажиллагааны талаар нутгийн иргэдтэй хийх яриа

хэлэлцээний эхлэл мөн.

3. Асуултын хайрцганд ямар нэг асуулт байдал түүнд хариулахыг ангиас хүс.

Зөвхөн хэн ч хариулж чадахгүй л бол өөрөө хариултыг өг.

Page 84: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 84

……………………………………………………………………………………………...

4. Дараагийн хичээлийн цагийг ангийнхантай зөвшилцөн тохиролц.

5. Нутгийн иргэдтэй харилцах явцдаа юу сурсанаа харилцан солилцохыг

оролцогчдод уриал.

Сэдэв 4 Олон нийтийг дайчлах ба нутгийн иргэдтэй харилцах арга техник

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр оролцогчид дараах мэдлэг чадварыг эзэмшсэн байна. Үүнд:

. Олон нийтийг дайчлахыг тодорхойл

. Нутгийн ирдэдийн дунд олон нийтийн дайчлах үе шатыг жагсаа

. Нутгийн иргэдтэй харилцах арга техник ба эрүүл аж төрөх ѐсыг сурталчлахад

тэдгээрийг хэрхэн ашиглах талаар тодорхойл.

. Нутгийн иргэдтэй харилцах арга техник ба айл өрх болон нутгийн иргэдийн хэсэг

бүлгүүдэд тэдгээрийг хэрхэн ашиглах талаар тодорхойл.

Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл)

1. Орон нутгийн эмнэлгийн ажилтнуудтай дараах зүйлийн тухай ярилцаж,

нутгийн иргэдийг АТНИТҮ ажиллагаанд дайчлах боломжийг тодорхойл. Үүнд:

Эрүүл мэндийн компанит ажилд оролцох

Нутгийн иргэдийн хурал, уулзалтанд оролцох

Бүлгүүдийн цугладаг газар очих

Хэвлэл, олон нийтийн харилцааны хэрэгслэлэр харьцах

2. Эрсдэлд нэрвэмтгий хүн амын эрхийг сайн дурын ажилтнууд хүндэтгэн

дээдлэх учиртай.

3. Нутгийн иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг сайн дурын

ажилтнууд аливаа алагччлалгүй хүргэх ѐстой.

4. Нийгминй дайчлалын арга хэмжээнд сайн дурын ажилтнууд Үндсэн долоон

зарчмыг тусгаж ажиллх ѐстой

5. Нутгийн иргэдтэй харилцах арга техник нь эрүүл мэндийн чиглэлийн санаа

оноог айл өрх, нутгийн иргэдийн бүлгүүдэд хүргэх үр дүнтэй арга хэрэгслэл мөн

6. Нутгийн иргэдтэй харилцах арга техник болон зан байдлын эрүүл

өөрчллөтийг хөхиүлэн дэмждэг билээ.

7. Нутгийн иргэдтэй харилцах арга техникийг шинэ санаа оноог нэвтрүүлэх,

харилцан яриа өрнүүлэхэд ашигла

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох зэргээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 150-220 минут шаардана.I. Удиртгал Нийгмийн дайчлалын тухай хэлэлцүүлэг 30-45 мин

II. Нутгийн иргэдийг хэрхэн

дайчлах вэ?

Нийгмийн дайчлалд АТНИТҮ сайн дурын ажилтны гүйцэтгэх үүрэг 20-30 мин

Page 85: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 85

……………………………………………………………………………………………...

III. Нутгийн иргэдтэй харилцах

арга техникийг нэвтрүүлэх

Нутгийн иргэдтэй харилцах арга техникийг сайн дурын ажилтнуудад

танилцуулахын тулд тэдгээрийг тодорхойлон цааш нь дамжуулна. 60-75 мин

IV. Тойм Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл)ийн тойм хийх

10-20 мин

V. Өөрийн ойлголтыг шалгах Өөрийгээ үнэлэх 10-20 мин

VI. Модуль 2-ын хаалт Модуль 1-ийн үед боловсруулсан зорилгыг эргэн харах 20-30 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Сэдвийн хураангуйд байгаа мэдээллийг ашиглан бэльгэсэн товч танилцуулга

• Эргэдэг цаасан самбар ба самбарын үзэг.

• Тухайн хэлнээ орчуулж, хянан найруулсан “Нутгийн иргэдтэй харилцах арга

техник” дөрвөн хувь

• Тойм дүгнэлтийн аиллагаанд зориулсан зөөлөн бөмбөг.

Сэдвийн хураангуй Нийгмийн дайчлал АТНИТҮ сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийн эрүүл мэндийн мэдээлэл болон

байгаа эрүүл мэндийн үйлчилгээтэй холбож өгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ниймийн дайчлал гэдгийг хүмүүсийн мэдлэг мэдээлэл сонор сэргэмжийг

дээшлүүлэх тал дээр сайн дурын ажилтнуудын авч хэрэгжүүлэ буй арга хэмжээ гэж

ойлгож болно. Үүнд АТНИТҮ тухай мэдээлэл өгөх, ямар зорилготой болох, зан

үйлийн эрүүл өөрчлөлтийг сурталчлах, өвчнөөс урьдчилан сэргийлэх эсвэл

гамшигт бэлтгэлтэй байж, орон нутгийн хөгжлийг дэмжих зэргийг багтаана.

Нийгмийн дайчлал гэдэг бол тодорхой зорилгын үүднээс орон нутгийн түвшинд

авч хэрэгжүүлсэн оролцооны үйл явц мөн. Жишээ нь, malaria өвчнөөс урьдчилан

сэргийлэх нийгмийн дайчлалын үйл ажиллагаанд дараах зүйлийг багтаана. Үүнд:

Орны үнэгүй тор олох

Орны тор сурталчилсан ухуулах хуудсуудыг орон нутгийн зах болон бусад

газар хадах

Нутгийн иргэдийг орны тор хэрэглэх үүрэг амлалт авахыг хөхиүлэн дэмжих

Орны тор тараах

Айл өрхүүдээр явж энэ орны торыг хэрхэн зөв зүүх тал дээр зааж өгөх

Тараасан орны тор болон тор хүлээж авсан айл өрхийн тоог гаргах

Сургалтын энэ түвшинд нийгмийн дайчлал гэдэг бол нутгийн бүх иргэдийг

АТНИТҮ практик ажиллагаанд хүргэх, нөлөөлөх болон оролцуулах төлөвлөгөөт

арга хэмжээг багтаана. Энэ бол зан үйл болон нийгмийн эерэг өөрчлөлтийг

дагуулах таатай орчин бүрдүүлэх тухайд билээ. АТНИТҮ цаашдын үйл явцад /4,5,6

болон 7 дугаар Модуль/ сайн дурынхан анхны тусламж, аюулгүй байдал болон

эрүүл мэндийн асуудлаар илүү ихийг сурч мэдэж авна.

Нийгмийн дайчлалын хамаг чухал хэсэг бол хүн амын эрсдэлд өртөмтгий, эмзэг

бүлгийнхний эрхийг хамгаалах явдал мөн.

АТНИТҮ сайн дурын ажилтан эмзэг бүлгийнхэнд дуу хоолойгоо гаргах, тэдний

хэрэгцээ нутгийн иргэдийн дунд хийгдэх ажлын хүрээнд хангагдахад анхаарал

тавих ѐстой. Сайн дурын ажилтнууд үйл ажиллагаандаа Үндсэн долоон зарчимыг

үргэлж мөрдөж явах учиртай.

Нийгмийн дайчлал бол зан үйл, араншингаа өөрчилж, зөв зүйтэй юм хийхэд

нийгмийн бүхий л хэсэг бүлэгт нөлөөлөх үйл ажиллагаа буюу хандлагыг хэлнэ.

Page 86: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 86

……………………………………………………………………………………………...

Энэ бол мэдээллийг тогтвортой ажил хэрэг болгон өөрчлөх тухайд буюу үүнийгээ

хүмүүсийг асуудалд мэдлэг мэдээлэлтэй ханддаг болгох, зан үйлийн эерэг

өөрчлөлтийг бий болгох тал дээр ажилладаг бусад байгуулагатай хамтран ажиллах,

бүх түвшинд нутгийн иргэдийг идэвхитэй оролцуулах байдлаар хийж гүйцэтгэх

явдал мөн.

Нийгмийн дайчлал дараах зорилгод үйлчилнэ. Үүнд:

Нутгийн иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх

Зан үйлийг өөрчилж, тодорхой асуудлаар ажиллах чадавхийг бий болгох

Орон нутгийн чухал асуудлыг шийдэхэд нөөцийг нэгтгэн дайчлах

Орон нутгийн болон үндэсний түвшинд холбоо харилцаа тогтоон бэхжүүлж

өгөх зэрэг болно.

Нийгмийн дайчлал бол Улаан загалмай, улаан хавирган сарны хамаг чухал үйл

ажиллагааны нэг мөн. Тухайлбал, malaria өвчнөөс урьдчилан сэргийлэх дээр

дурьдсан жишээ дээр бол сайн дурын ажилтнууд нөөцийг /орны торыг төлбөргүй

тараах/ тодорхойлж, тухайн нөөцийн ашиглалтыг сурталчилж /зургат хуудас энэ

тэнд наан тарааж/, үр ашгийг хүртэгсдийг нь оролцуулж /нутгийн иргэд/, үр ашиг

хүртэгсдийг сурган дадлагажуулж /айл өрхөөр явж орны торыг хэрхэн зөв зүүхийг

зааж өгөх/ эцэст нь хүрсэн үр дүнгийнхээ талаар тайлан бичсэн байна.

Нутгийн иргэдтэй харилцах арга техникийг танилцуулах нь Айл өрх, нутгийн иргэдийн төлөөлөл хэсэг бүлгүүдтэй ажиллах үедээ сайн дурын

ажилтнууд АТНИТҮ ажлаа нутгийн иргэдтэй харилцах арга техниктэй хослуулан

хүргэнэ. Арга техник бүрийг үнэн зөв мэдээллийн хялбар тойм, дүгнэлт гэж

тодорхойлж болох юм. Нутгийн иргэдтэй харилцах арга техникийг айл өрх,

нутгийн иргэдтэй эрүүл аж төрөх ѐс, эрүүлийг хамгаалах болон өвчнөөс урьдчилан

сэргийлэх яриа хөөрөө өрнүүлж эхлэхийн тулд ашиглана. Ийм арга техник бүр зан

үйлийн эерэг өөрчлөлтийг дэмжих харилцааны үйл явцын талаарх мэргэжилтний

мэдээллийг /энэ тухай Модуль 6-д үзнэ/ агуулна.

Өөрийн орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн онцлогийг

тусгавал арга техник бүрт байгаа энгийн хялбар санаа, хэлэлцүүлгийн асуултууд нь

эрүүл зан үйл, арга ажиллагааг хөхиүлэн дэмждэг болохыг сайн дурын ажилтан,

нутгийн иргэд олж мэдсэн байна. Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийн дунд

ажиллах явцдаа нэг ба хэд хэдэн арга техникийг ашиглаж болно.

АТНИТҮ сайн дурын ажилтнуудын хувьд нийгмийн дайчлалын хамгийн чухал

хүчин чармайлтын нэг бол эрүүл амьдрах зан үйлийг өөрийн гэр оронд сурталчлан

нэвтрүүлж, энэ тухайгаа айл хөршүүддээ ярьж өгөх явдал мөн.

Нутгийн иргэдтэй харилцах арга техникийг хэрхэн ашиглах тухайд Нутгийн иргэдтэй харилцах арга техникийг АТНИТҮ сайн дурын ажилтнууд

өөрсдийн нутаг орон эрүүл аж төрөх ѐсыг нэвтрүүлэх ажил туслахад ашиглана.

Тэдгээр нь сайн дурын ажилтнуудад тэдний нутагт өөрчлөлт авч ирэх чухал санаа

оноо, энгийн хялбар арга хэмжээний талаар сануулж байдаг юм.

Эдгээр арга техник бүр эрүүл зан үйл, үйл ажиллагааг таниулан сурталчилах яриа

хэлэлцүүлгийг хэрхэн өрнүүлэх тухай лавлахын шинжтэй юм. Энэ нь нутгийн

иргэдтэй дараах чиглэлээр яриа хөөрөө эхлүүлэхэд тус нэмэр болно. Үүнд:

Page 87: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 87

……………………………………………………………………………………………...

Зураг

Ярианы сэдвийг дэмжих асуулт

Тухайн сэдвээр нутгийн иргэдэд хүргэх чухал санаа зэргийг багтаана.

Нутгийн иргэдтэй харилцах арга техник бол АТНИТҮ ажиллагааны чухал нөөц мөн.

Идэвхижүүлэх чиглэл I. Удиртгал

�30-45 минут

1. Шинэ хичээл эхэлсэнтэй холбогдуулан оролцогсдод баяр хүргэ.

2. Тэднээс сэдэвжүүлэх уулзалтын талаар асууж лавла. Амархан эсвэл хэцүү

байв уу, хүмүүстэй харьцах тал дээр тэд ямар сургамж авсан талаар нь сонирх

3. Сургалтын зорилго, агуулгын талаар танилцуул.

4. Сэдвийн хураангуйн мэдээллээр нийгмийн дайчлалын талаар илтгэл тавь.

Асуулт тавихыг хөхиүлэн дэмж.

Сургагч багшид зориулсан санамж

Нийгмийн дайчлалын талаар хувийн туршлагаасаа юм уу, тухайн орон

нутагь болсон зүйлийн талаар ярьж өгч болох юм

5. Оролцогчдоос тэдний оролцож болох нийгмийн дайчлалын жишээ татахыг

хүс. Хариултанд нь дараах зүйл багтсан байвал сайн. Үүнд:

Үндсэн зарчмыг сурталчлан таниулах, нутгийн иргэдтэй алагчлалгүй харьцах

Нутгийн иргэдийг анхны тусламж, эрүүл мэндийн боловсрол, үйлчилгээтэй

холбож туслах. Эдгээр үйлчилгааг аливаа алагчлалгүй, чин сэтгэлээс хүргэвэл сайн.

Нутгийн иргэдийн дундахь эмзэг бүлгийн хүмүсийг мэддэг байх, тэдний

хэрэгцээ хангагдаж байгаад хяналт тавих, тэднийг өөрсдийн эрхийг мэдэж

хэрэгжүүлэхэд нь туслах

Орон нутгийн удирдлага, шашны тэргүүнтэй ярилцаж, вакцинжуулалт,

архаг хуучтай хүмүүсийн асаргаа, сувилгаа зэрэг ажилд нутгийн иргэдийг уриалан

дуудахад тэдний дэмжлэгийг авах

Эрүүл мэндийн компанит ажлын үеэр хүмүүсийг үр хүүхдээ вакцин

тариулах, шумуулны тор авах, бас эрүүл мэндийн янз бүрийн үйл явдлын талаар

хүмүүст хэл хүргэх зэрэг ажилд хүмүүсийг дайчлах

Үйлчилгээ үзүүлдэг байгууллага хүмүүстэй ярилцаж, халамж үйлчилгээгээ

аливаа алагчлал, ялгаварлалгүй үзүүлж, үйлчлүүлэгчдээ тэгш шударга хандаж

байхад нь хяналт тавих. Айл өрхөөр явж олж мэдсэн хүмүүсийн санаа оноог

идэвхижүүлэгч/сургагчийн тусламжтайгаар эрүүл мэндийн төвийн ажилтнуудад

хүргэж байх.

6. Нийгмийн дайчлалыг хэрэгжүүлэхэд ямар арга барил ашиглаж болох талаар

оролцогчдоос асуу. Сэдэвжүүлэх уулзалтан дээр хэрэглэсэн аргаас бодож үзэхийг

тэдэнд зөвлө. Хариултан дотор дараах зүйл хамрагдвал зүгээр байна. Үүнд:

Нутгийн иргэдийн уулзалт цуглаан

Айл өрхөөр явах

Жүжиг

Яриа хийх, болсон явдал ярьж өгөх

Дуу

Уламжлалт амралт зугаацлын хэлбэрүүд

Эрүүл мэндийн сэдэвт яриа

Радио, телевизийн цэгүүд

Нугалбарт тараах материал, брошур, зурагт хуудас, туг далбаа зэрэг.

7. Оролцогчдоос нийгмийн дайчлалыг хэрэгжүүлэхэд хамаг тохиромжтой

Page 88: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 88

……………………………………………………………………………………………...

байршлын талаар асуу. Хариултан дотор дараах зүйл байвал зүгээр байна. Үүнд:

Шашны байгуулагууд

Сургууль

Зах

Олон нийтийн цуглаан

Худаг, усны цэгүүд

Элдэв ѐслолын газар

Үсчин, гоо сайхан

Айл өрх

Биеийн тамир, спортын талбай зэрэг болно.

8. Оролцогсдын асуултанд хариул.

II. Нутгийн иргэдийг хэрхэн дайчлах вэ?

� 20-30 минут 1. Оролцогчдыг гурван хэсэгт хуваа. Бүлэг тус бүрт эргэдэг цаасан самбар,

самбарын үсэг өг.

2. АТНИТҮ сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийг дайчлахад яаж туслаж

чадах талаар бүлгүүдээр хэлэлцүүл. Тухайн орон нутагт яг болж байгаа үйл

явдалтай холбогдуулан тодорхой жишээ тат.

3. Бүлэг тус бүрээс нэг нэг төлөөлөгчийг сайн дураар нь ээлж ээлжээр гарган

ирж нийт ангийн хамт олонд хэлэцүүлгийн дүнг нь танилцуулуул. Илтгэл тус

бүрийн дараа асуулт тайлбар хэлэх хэлэлцүүлэг өрнүүл.

4. Нийгмийн зохистой дайчлалын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой

зөвшилцөлд хүргэхийг хичээ.

III. Нутгийн иргэдтэй харьцах арга техникийн удиртгал

� 60-75 минут

1. Сэдвийн хураангуйд дурьдсан Нутгийн иргэдтэй харьцах арга техникийн

талаар товч танилцуулга хий.

2. Оролцогчдын дөрвөн жижиг бүлэгт хувааж, сэдэвжүүлэх уулзалтад

оролцож, түүний талаарх хүмүүсийн санал бодлыг сонссоны дараагаар дараах

асуудлыг авч хэлэлцүүл. Ингэхдээ дараах зүйлийг бодолцохыг хүс. Үүнд:

Сэдэвжүүлэх уулзалт дээр эрүүл мэндийн чиглэлийн ямар асуудлыг нутгийн

иргэд авч хэлэлцсэн гэж сонссон бэ?

Авч хэлэлцсэн эрүүл мэндийн асуудал бүрт Нутгийн иргэдтэй харьцах ямар

ямар арга техникийнг ашигласан бэ?

3. Бүлгээр хэлэлцсэн дүнгээ нийт ангийнхандаа зориулж тайлагнахыг хүснэ үү.

Энэ үе шатанд сайн дурын ажилтнууд Нутгийн иргэдтэй харьцах бүх арга техникийг

үзэж эзэмшээгүй байгаа гэдгийг санагтун. Энэ дасгал бол зүгээр л нэг танилцуулга,

удиртгалын шинжтэй юм. Тэд энэ бүх аргыг Модуль 4 болон 6-д илүү дэлгэрэнгүй

үзэж танилцах билээ.

4. Асуултын хайрцгийг нээж, хариулаагүй асуулт байвал хариул.

IV. Тойм

� 10-20 минут

1. Ангийн танхим дундуур явж, оролцогчдоос Сэдэв 4-ийн Заавал эзэмшвэл

зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл)ийг өөрийн үгээр илэрхийлэхийг ээлж

дараалан хэлүүл.

Page 89: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 89

……………………………………………………………………………………………...

2. Оролцогчдыг босгож зогсоо. Зөөлөн бөмбөг нэгэн рүү нь шидээд түүнээс

Нутгийн иргэдтэй харилцах арга техникийн талаар юу мэдэж авсаныг нь асуу.

Тэрээр хариулаад өөр нэгэн оролцогч руу бөмбөгөө шиднэ. Бүх оролцогчдын үгийг

хэлүүлтэл ийнхүү үргэлжлүүлэх ба ингэхдээ түрүүнд хэлсэн үгийг давтан хэлэхгүй

болохыг анхааруул.

V. Өөрийгээ шалга

� 10-20 минут

1. Сайн дурын ажилтныхаа гарын авлагын Сэдэв 4 дотор байгаа ойлголтоо

шалгах хэсгийг оролцогчдоор бөглүүл.

2. Хүн болгон хийж дуусахад хангалттай хугацаа өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Оролцогсдын ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй бол та асуултыг чангаар уншиж өгөөд амаар хариулуулж болно. Хэрэв хэдхэн хүн бичиг үсэггүй

байвал та тэдэнтэй тулж ажиллаад харицлтыг нь бөглүүлж болно

3. Оролцогчдоос хариултыг нь дуудуулж аваад ойлголтыг нь хяна.

Хариулт/Түлхүүр 1. Нийгмийн дайчлал гэж юу вэ?

� Мэдлэг мэдээлэлжүүлэх, заг төлөвийн эрүүлжүүлэх өөрчлөлтийг ухуулан

сурталчлах, нутгийн иргэдийн хөгжлийг дэмжсэн санй дурын ажилтнуудын авч

хэрэгжүүлэх цогц арга хэмжээг нийгмийн дайчлал гэж тодорхойл болно.

� Нийгмийн дайчлал бол тодорхой зорилгод хүрэх үүднээс орон нутгийн түвшинд

хийж гүйцэтгэдэг оролцооны процесс мөн. Тухайлбал, өвчнөөс урьдчилан

сэргийлэх, эрүүл аж төрөх ѐс болон гамшгийн бэлэн байдлыг ухуулан сурталчлах

зэргийг багтаана.

2. Нийгмийн дайчилгаанаас нутгийн иргэдэд хүртэх гурван зүйлийн ач тусыг

дор дурьдсан зүйлээс сонгож нэрлэнэ үү. Үүнд:

� Нутгийн иргэдийн мэдлэг мэдээлэлтэй болгох

� Зан үйлийг өөрчилж,асуудал тулгарахад арга хэмжээ авах чадавхийг дээшлүүлэх

� Нутгийн иргэдийг бүхэлд нь хамарсан асуудалд нөөцийг нэгтгэн дайчилна.

� Орон нутгийн болон үндэсний түвшний хооронд холбоог чангатгана.

4. Оролцогчдын зөв хариултанд нь баяр хүргэ.

5. Дараагийн хичээлийн цагийг зөвшилцөн тохиролц.

6. Оролцогчдыг сурсан мэдсэн зүйлээ нутгийн иргэдтэйгээ хуваалцахыг уриал.

V. Модуль 2-ын хаалт

� 20-30 минут 1. Модуль 2-оос юу сурч мэдсэн тухай оролцогчдын саналыг асуу.

2. Сэдэв тус бүрийн Сургалтын зорилго, Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар

(түлхүүр мэдээлэл)ийн тойм хий.

3. Оролцогч бүрт нэг нэг хуудас цаас өг. Энэ модулийг үзэх явцад хамгийн их

нөлөө тэдэнд үзүүлсэн нийгмийн дайчлалын талаарх таван зүйлийг бичүүл.

4. Оролцогчдын Модуль 1-ийн төгсгөлд бичиж байсан сургалтаас юу хүсэн

хүлээж байгаа тухай зорилтуудыг нь эргэн нэг харуул.

5. Оролцогчдыг тэд тавьсан зоилтоо хэрхэн хангаж байгаа талаар нь

хэлэлцүүлэг өрнүүл.

6. Модуль 2-ыг үзэж дүүргэсэнд нь хүн бүрт баяр хүргэ.

Page 90: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 90

……………………………………………………………………………………………...

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн

үзүүлэх (ЭМТТНИТҮ)

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА

МОДУЛЬ 3

НУТГИЙН ИРГЭДИЙН ҮНЭЛГЭЭНД

СУУРИЛСАН АРГА ХЭМЖЭЭ

АВАХ НЬ

Зорилго

Энэхүү модульд оролцогчид орону нутгийн өмнө тулгамдсан зорилтыг

хэрэгжүүлэх, АТНИТҮ ажилд туслах боломжтой нөөц бололцоог тодорхойлох

үүднээс нутгийн иргэдээ судлах юм. Ийнхүү нутгийн иргэдээ судлахад Үнэлгээний

тодорхой арга аргачлалыг үзэж, ашиглах юм. Энэ бүл сайн дурын ажилтнуудад

нутгийн иргэдийн эрүүл мэнд, анхны тусламж, аюулгүй байдал, гамшгийн бэлэн

байдал зэрэг тэргүүлэх асуудлыг илүү сайн судалж мэдэх, нөгөө талаар сайн дурын

ажилтнуудад өөрсдийн ур чадвар мэдлэг мэргэжлийг дээшлүүлэн нутгийн

иргэдийн хувьд ч сайн дурынхны хувьд ч тэргүүлэх асуудлыг шийдэх боломж

бололцоог нэмэгдүүлж өгнө.

Идэвхижүүлэгчийн болон орон нутгийн салбар зөвлөлийн ажилтны дэмжлэг

тусламжтайгаар сайн дурын ажилтнууд өжлын төлөвлөгөө боловсруулж, хаана,

хэзээ АТНИТҮ практик ажиллагааг нутгийн иргэдийн дунд үр дүнтэй хэрэгжүүлж

болохыг томьѐолно.

Модуль 3-т дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд:

Сайн дурын ажилтнуудаар Нутгийн иргэдийн үнэлгээи хийлгэх, ингэхдээ

орон нутгийн нөөц бололцоог мөн эмзэг цэгүүдийг дүрслэх аргаа хийх юм.

Эрүүл мэнд, анхны тусламж, аюулгүй байдлын асуудлыг тодорхойлж,

тэргүүлэх чиглэлийг тодорхойлох юм.

АТНИТҮ ажлын төлөвлөгөөг боловсруулах, үйл ажиллагааг орон нутгийн

онцлогт тохируулан өөрчлөх, үнэлгээний явцад тодорхойлсон эрүүл мэнд,

аюулгүй байдлын хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн тодорхой мэдлэг

чадварыг сайн дурын ажилтнууд сурч, мэдэх явдал мөн.

Тайлангийн хүснэгт бөглөж сурах дадлага хийн тайлан гаргах, илтгэх ажлыг

хэлэлцэж тодруулна.

Сэдвүүд Энэ модульд зургаан сэдэв бий. Үүнд:

Сэдэв 1. Минийн нутгийн иргэдийн үнэлгээ. Ерөнхий танилцуулга

Сэдэв 2. Нутгийн иргэдийн үнэлгээ: хоѐр дугаар эрэмбийн мэдээлийн эх сурвалж

Сэдэв 3. Нутгийн иргэдийн үнлэгээний арга техник: шууд ажиглалт, хөндлөн гулд

алхах (transect walk), орон нутгийн газрын зураг ба улирлын хуанли.

Сэдэв 4. Нутгийн иргэдийн үнэлэх арга: фокус группын ярилцлага, айл өрхөөр явж

уулзах

Page 91: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 91

……………………………………………………………………………………………...

Сэдэв 5. Нутгийн иргэдийн үнэлгээ хийх: хийх явцдаа суралцах

Сэдэв 6. Тоо баримт ашиглах

Сэдэв 7. Нутгийн иргэдийн үнэлгээнд түшиглэсэн ажлын төлөвлөгөө хийх

Сэдэв 8. АТНИТҮ ажлын талаар нутгийн иргэдэд тайлагнах

Модулийн хураангуй Сэдэв 1-т сайн дурын ажилтнууд төслийн төлөвлөлтийн орчил /цикл/-ын тухай үзэх

ба орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан болон идэвхижүүлэгчийн

тусламжтайгаар нутгийн иргэдийн үнлэгээ хийх бяцхан төлөвлөгөө боловсруулна.

Сэдэв 2-т сайн дурын ажилтнууд мэдээллийн хоѐрдахь эх сурвалжийг хаанаас олон,

хэрхэн мэдээлэл олж авах зэргийг үзнэ.

Сэдэв 3-т сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийн үнэлэх арга техникийг үзнэ.

Үүнд: шууд ажиглалт хийх, хөндлөн гулд алхах, орон нутгийн газрын зураг болон

улирлын хуанли зэрэг багтана. Сургалтын явцад сайн дурын ажилтнууд үнэлгээний

энэхүү арга аргачлалыг ашиглаж сурах дадлага хийнэ.

Сэдэв 4-т фокус группын ярилцлага, айл өрхөөр очиж уулзах зэрэг сэдвийг үзнэ.

Сургалтын үеэр сайн дурын ажитнууд бүлгийн уулзалт хэлэлцүүлгийг болон айл

өрхөөр очих үед хэрхэн харьцах талаар дадлага хийнэ.

Сэдэв 5-д Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийн үнэлгээг салбар зөвлөлийн

аилтан болон идэвхижүүлэгчийн тусламжтай хийж гүйцэтгэнэ.

Сэдэв 6-д сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийн үнэлгээ хийх явцдаа

цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийнэ. Эцсийн үр дүн нь АТНИТҮ сайн

дурын ажилтнуудын хийж гүйцэтгэвэл зохих эрүүл мэнд, аюулгүй байдал, анхны

тусламжийн гурваас таван тэргүүлэх зэргийн ажил бүхий жагсаалт байх болно.

Сэдэв 7-д сайн дурын ажилтнууд ажлын төлөвлөгөөний талаар үзэх ба холбогдох

мэдлэг чадварыг эзэмших явцдаа дээр тодорхойлсон тэргүүлэх чиглэлүүдэд

үндэслэн ажлын төлөвлөгөө боловсруулна.

Сэдэв 8-д сайн дурын ажилтнууд АТНИТҮ ажлын тайланг хэрхэн гаргах талаар

үзэж, дадлага хийнэ.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил Энэ модуль сайн дурын ажилтнуудад өөрсдийн нутаг орон, нутгийн иргэдийн

талаар илүү ихийг мэдэж авахад нь туслана. Сайн дурынхан орон нутгийг судлаж,

нөөц бүлгийг тодорхойлохдоо нутгийн иргэдийг үнэлэх янз бүрийн арга хэрэглэх

болно. Энэхүү үнэлгээ болон энэ модулийн явцад цуглуулсан мэдээллийг дараа

дараагийн модулийг үзэхэд мөн ашиглах болно. Энэ модулийн ихэнх сэдэв нэгэн

орйолцоо агуулгатай. Энэхүү Идэвхижүүлэгчийн гарын авлагад багтсан

материалыг зөвлөмж маягаар л хүлээж авбал зохино. Бүх дасгал, арга, хичээлийн

төлөвлөгөө зэрэг нь зөвлөмж төдий зүйл. Та өөрийн суралцагсад, оролцогсдын

хэрэгцээнд тааруулан нэмэлт өөрчлөлт хийж болно.

Page 92: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 92

……………………………………………………………………………………………...

Сургалтыг амжилттай явуулахын тулд сайтар бэлтгэх нь чухал. Сэдэв бүрийн

агуулгыг сайн ойлгож мэдэн, анги танихимын болон дадлагын ажилд шаардлагатай

туслах үзүүлэн зэрэг материалыг бэлэн байлгах хэрэгтэй. Та дараах бэлтгэл ажлыг

хийсэн байхыг зөвлөх байна. Үүнд:

Илтгэл, хэлэх үгээ бэлтгэхийн өмнө Ном зүйд заасан Ном зүйтэй сайтар

танилцах

Сэдвийн хураангуйг ашиглан товч илтгэл бэлтгэх. Оролцогчдын идэвхийг

өрнүүлэх үүднээс асуулт асуу.

Сайн дурынхны хувь хүмүүс, айл өрхөөр очиж хийх яриа, нутгийн иргэдтэй

ярилцах зэрэг нутгийн иргэдийг оролцуулсан ажилд нь оролцож,

шаардлагатай удирдлага хяналтаар хангаж өгөх зэрэг болно.

Урьдын адил:

Идэвхижүүлэгчийн гарын авлагыг унш

Сэдэв тус бүрийн хураангуйд байгаа агуулгатай танилцаж, товч танилцуулах

үг хэлэхэд бэлтгэлтэй байх

Энэ модулийн хичээлийн цагийн хуваарьтай танилцаж, өөрийн ангийн

онцлог хэрэгцээ, танхимын зохион байгуулалт зэргийг бодолцон хичээлийг

аль болох ойлгомжтой дөхөмтэй заахад анхаарна уу.

Сэдэв тус бүрийг заахын өмнө бэлтгэл материалуудаа жагсаалтаар нь нэг

шалгаад үзэж байвал зүгээр.

Хичээлийн танхим боломжтой байна уу, үгүй юу шалга.

Сайн дурын оролцогчидтой сургалт явуулах цаг огноо, анги танхимаа

зөвшилцөн тохиролц

Бугуйн цаг юм уу, ширээний цаг авчир

Сэдэв бүрийг үзэж дууссаны дараа дүгнэлт тойм хийх асуултын жагсаалт

гарга.

Дадлагын хичээлд урьдчилан бэлтгэж, зохих тохиролцоо, уулзалтыг эртнээс

товло

Сайн дурын ажилтан бүрт өрх гэрийн нэгэн гишүүнийг хариуцуулж өг

Орон нутгийн удирдлагатай очиж уулзахын өмнө зорилгоо сайн

тодорхойлж, оролцогчдод хүргэ.

Таньд нутгийн иргэдтэй уулзалт хийх, нутгийн иргэдийн үнэлгээ хийхэд орон

нутгийн салбар зөвлөлийн ажилтны туслалцаа хэрэг болно.

Ном зүй African Red Cross and Red Crescent Health Initiative, ARCHI Toolkit. Available from:

www.ifrc.org/what/health/archi/toolkit.asp.

International Federation of Red Cross and Red Crescent Societies (2002), Handbook for

Monitoring and Evaluation. Available from: www.ifrc.org/cgi/pdf_evaluation.pl?handbook.pdf.

International Federation (2007), How to do a VCA. A practical step-by-step guide for Red Cross Red

Crescent staff and volunteers. Available from: www.ifrc.org.

International Federation (2007), Monitoring and Evaluation in a Nutshell. Available from:

participation.110mb.com/PCD/M%20and%20E%20guide%20final.pdf.

International Federation (2002), Project Planning Process Handbook. Available from:

www.ifrc.org.

International Federation (2007), VCA toolbox with reference sheets. Available from: www.ifrc.org.

Page 93: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 93

……………………………………………………………………………………………...

International Federation (2008), VCA training guide. Classroom training and learning-by-doing. Available

from: www.ifrc.org.

International Federation (2006), What is VCA? An introduction to vulnerability and capacity assessment.

Available from: www.ifrc.org.

Гарчиг

Сэдэв 1 _____________________________________________________________102

Миний нутгийн иргэдийг үнэлэх нь: танилцуулга

Сэдэв 2. _____________________________________________________________110

Нутгийн иргэдийн үнэлгээ: хорѐдахь эрэмбийн мэдээллийн эх сурвалж

Сэдэв 3. ____________________________________________________________ 115

Нутгийн иргэдийн үнэлгээ: шууд ажиглалт, хөндлөн гулд алхах, орон нутгийн

газрын зураг, улирлын хуанли

Сэдэв 4._____________________________________________________________124 Нутгийн иргэдийн үнэлгээ: фозус группын ярилцлага, айл өрхөөр явж уулгах

Сэдэв 5._____________________________________________________________129 Нутгийн иргэдийн үнэлгээ хийх: хий явцдаа суралцах

Сэдэв 6._____________________________________________________________133 Тоо баримт ашиглах

Сэдэв 7._____________________________________________________________138 Миний нутгийн иргэдийн үнэлгээнд суурилсан ажлын төлөвлөгөө хийх

Сэдэв 8._____________________________________________________________144 АТНИТҮ ажлын тайланг нутгийн иргэдэд тавих

Page 94: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 94

……………………………………………………………………………………………...

Сэдэв 1 Миний нутгийн иргэдийг үнэлэх нь: танилцуулга

Сургалтын зорилго Энэ сэдвийн үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг ур чадвюарыг

эзэмшинэ. Үүнд:

. Эрүүл мэнд, аюулгүй байдал болон анхны тусламжийн нутгийн иргэдийн

үнэлгээний ажлыг төлөвлөхөд нутгийн иргэдийг оролцуулан хамтран хийхийн

зайлшгүй шаардлагыг танин мэдэх

. Нутгийн иргэдийн үнэлгээ хийх хялбар төлөвлөгөө боловсруулах

. Сургалтын явцад өөрсдийн болоовсруулсан нутгийн иргэдийн үнэлгээний

төлөвлөлөөгөө өөр хоорондоо танилцах

Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) 1. Нутгийн иргэд эрүүл мэнд, аюулгүй байдал болон анхны тусламжийн

талаарх өөрсдийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж оролцсон нутгийн иргэдийн

үнэлгээний ажил.

2. Нутгийн иргэдийн үнэлгээ хийх ажил дараах үе шаттай явагдана. Үүнд:

Хэн юу хийх, хэзээ яаж хийж дуусгах зэргийг тусгасан үнэлгээний ажлын

цар хүрээг тодорхойлох

Үнэлгээ хийж, мэдээлэл цуглуулах. Үнэлгээний янз бүрийн арга аргачлалыг

хэрэглэх нь цуглуулах мэдээллийг улам баяжуулна. Цуглуулах мэдээлэл

үнэн зөв байвал сайн.

Цуглуулсан мэдээллийн задлан шинжилгээ хийх

Мэдээллийг орон нутгийн удирдлага, нутгийн иргэдийн төлөөлөлтэй

уулзаж баталгаажуулах

АТНИТҮ практик ажиллагаа болон сургалтын хэрэгцээг ач холбогдлоор нь

эрэмбэлж төлөвлөх

3. Орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан, идэвхижүүлэгчийн хамт нутгийн

иргэдийн үнэлгээг хийхэд ажлын төлөвлөгөө их нэмэртэй. Энэ төлөвлөгөөг орон

нутгийн удирдлага, нутгийн иргэдийн төлөөлөлд хүргүүлэх хэрэгтэй.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох зэргээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 135-160 минут шаардана. I. Удиртгал Сэдвийн хураангуйд байгаа мэдээллээр товч танилцуулга хийх 45-60 мин

II. Үнэглээг

төлөвлөх

Идэвхижүүлэгчийн тусламжтайгаар сайн дурын ажилтнууд

хэнтэй очиж уулзах, юу ярих, ямар мэдээлэл олж авах зэрэг

асуудлаар ажлын бяцхан төлөвлөгөө зохионо.

90-100 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйг ашиглан бэлтгэсэн танилцуулга.

• Хичээлийн үлгэрчилсэн цагийн хураавьт зааснаар бэлдсэн эргэдэг цаасан самбар

• Эргэдэг цаасан самбар, самбарын үзэг

Page 95: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 95

……………………………………………………………………………………………...

Сэдвийн хураангуй АТНИТҮ сайн дурын ажилтнууд тэргүүлэх асуудал, хэрэгцээ шаардлагыг

тодорхойлохын тулд нутгийн иргэдийг дэмжин тэдэнтэй хамтран ажиллана.

Энэхүү тэргүүлэх асуудлыг тодорхойлохын тулд нутгийн иргэдийн үнэлгээг

төлөвлөж хэрэгжүүлсэн байх хэрэгтэй. Нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад

үнэлгээ хийх гэж байгаа тул нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулах нь чухал.

Энэ бол төлөвлөх ажлын орчил /цикл/-ын нэг хэсэг мөн.

Төслийн төлөвлөлтийн цикл

Сэдэв энд эхэлнэ

Үнэлэх Төлөвлөх

Эцсийн үнэлгээ Гүйцэтгэх

Нутгийн иргэдийн үнэлгээ хийхгүй бол сайн дурын ажилтнууд ирээдүйн ямар

төсөл, арга хэмжээ зохистой болохыг мэдэх аргагүй, нутгийн иргэдийн хэрэгцээ,

шаардлагыг бүрэн дүүрэн тодорхойлож чадахгүй бөгөөд авах арга хэмжээ ч

байндаа тусахгүй байх магадлалтай.

Сайн дурын ажилтнууд бас, нутгийн иргэдийн тэргүүлэх асуудлуудыг шийдэхийн

тулд тэдэнд ямар мэдлэг, чадвар хэрэгтэй байгаа талаар ч мэдэж авах нь чухал.

Нутгийн иргэдийн үнэлгээ хийснээр тэргүүлэх асуудлууд тодорхой болж ирнэ.

Тиймээс, нэгэнт тэргүүлэх чиглэлийн асуудлууд тодорхой болсон тул, тэдгээрийг

шийдэх тал дээр тодорхой арга хэмжээ төлөвлөж, гүйцэтгэх, гүйцэтгэлд хяналт

тавих дахин үнэлгээ хийх зэргээр ажил гарна. Нутгийн иргэдийг төслийн

төлөвлөлтийн бүхий л үе шатанд оролцуулах нь зөв бөгөөд ингэснээр гарсан үр дүн

эерэг байвал хүмүүс өөрсдийн хийсэн ажлын үр шимийг хүртэж байна хэмээн

сэтгэл өөдрөг байж, хийж амжаагүй зүйлээсээ илүүтэй сургамж авна.

Төслийн төлөвлөтийн орчил /цикл/ нэгэнт дуусахад дараагийн ажил эхэлнэ. Хийсэн

ажлын талаар тайлан бичих болно. Энэ нь ажил гүйцэтгэх явцад гарсан

сургамжийн чанартай зүйлийг баримтжуулж авахад тустай. Нутгийн иргэд,

салбарын менежер болон ажилтнууд, оролцогч бусад талын төлөөлөл /Модуль 2,

Сэдэв 3-ыг үзэх үед хийсэн сэдэлжүүлэх уулзалтад оролцсон бүх хүмүүс/-д

АТНИТҮ ажлын талаар болон ажил гүйцэтгэхэд авсан сургамжийн талаар мэдлэг

мэдээлэлтэй байх ѐстой. Ингээд төслийн төлөвлөлтийн шинэ орчил дахин эхлэх ба

харин энэ удаад үнэлгээ, сургамжинд үндэслэсэн ирээдүйн төлөвлөгөө байх болно.

Нутгийн иргэдийн үнэлгээ Ээн модулийн хүрээнд сайн дурын ажилтнууд өөрийн нутгийн иргэдийн эрүүл

мэнд, аюулгүй байдал болон анхны тусламжийн эрэлт хэрэгцээний үнэлгээ хийх

үйл жиллагаа, арга хэрэгслийг тодорхойлох болно. Үнэлгээний янз бүрийн арга

аргачлалыг хэрэглэснээр сайн дурын ажилтнууд өөрийн нутгийн иргэдийн талаар

дараах шинэ зүйлийг сурч мэдэж авна. Үүнд:

Эмзэг тал ба эрсдэл

Нөөц бололцоо ба чадвар чансаа

Page 96: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 96

……………………………………………………………………………………………...

Үнэлгээний ажлын явцад сайн дурын ажилтнууд өөрийн нутгийн иргэдийн хамтлаг

болон хувь иргэдийн талаар илүү ихийг мэдэж авах болно. Сайн дурын ажилтнууд

нутгийнхныхаа дунд амьдран суудаг тул тэдний тухай маш их зүйл мэднэ. Хэдий

тийм ч, нутаг бүрт амьдрал тасралтгүй явагддаг тул нутгийн иргэд ч байнга

өөрчлөлт хөгжил дунд байж, тэдний тухай мэдээллийг байнга сэргээн шинэччилж

байх шаардлагатай. Нутгийн иргэдийн бодит хэрэгцээ шаардлагыг тусгасан үнэн

зөв мэдээллийг цуглуулснаар эрүүл мэнд, аюулгүй байдал болон анхны

тусламжийн асуудлыг шийдэхэд зөв зүйтэй үр дүнтэй арга хэмжээ төлөвлөж

хэрэгжүүлэх тустай болно. Мэдээлэл цуглуулах процесст нутгийн иргэд өөрсдийн

хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудлаа сайн дурын ажилтнуудтай хуваалцан

харилцан мэдээлэл солилцож, тэгснээрээ нэг нэгнийгээ илүү сайн мэдэж, ойртон

нягтарч, цаашид сайхан хамтран ажиллах боломжтой болно.

Орон нутгийн албан болон албан бус удирдлага /бизнесийн лидерүүд,

эмэгтэйчүүдийн бүлэг, дэлгүүрийн эзэд, шашны тэргүүн, иргэдийн хурлын

төлөөлөгч болон бусад/, орон нутгийн эмнэлгийн байгууллагын ажилтнууд,

нутгийн бусад иргэд болон эмзэг бүлэг /өндөр настан, залуучууд, өвчтэй болон

тахир дутуу хүмүүс/-ийнхэтэй уулзаж ярилцах нь нутгийн иргэдийн үнэлгээ хийх

процессийн суурь үндэс мөн. Энэ бүх бүлэг болон хувь хүмүүст тухайн үнэлгээний

болон АТНИТҮ бусад ажиллагааны талаар мэдээ мэдээллээр хангаж байх хэрэгтэй.

Энэ бол АТНИТҮ ажлыг амжилтанд хүргэх чухам тэр хүч мөн.

1 дугаар алхам: Нутгийн иргэдийн үнэлгээний төлөвлөгөө Нутгийн иргэдийн үнэлгээний цар хүрээг тодорхойлох хэрэгэтэй. Эрүүл мэнд,

аюулгүй байдал болон анхны тусламжийн тэргүүлэх чиглэлүүдээр хязгаарлах нь

чухал. Ийнхүү цар хүрээгээ тогтож, хязгаарах нь, нутгийн иргэдийн үнэлгээг

бодитой болоход их ач холбогдолтой. Ийм үнэлгээ хийснээр эрүүл мэнд, аюулгүй

байдал болон анхны тусламжийн тэргүүлэх чиглэлүүдээр хэрэгжих боломжтой

ажлын бодит төлөвлөгөө гаргаж авах бололцоотой болно. Үнэлгээний ажлын

төлөвлөгөөг боловсруулахдаа орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан болон сайн

дурын ажилтнууд дараах зүйлийг шийдэх учиртай. Үүнд:

Нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал болон анхны тусламжийн

хэрэгцээний талаар чухам яг юуг олж мэдэх ѐстой вэ? Үүнд хурц үрэвсэлт болон

архаг хууч өвчний эмчилгээ болон урьдчилан сэргийлэх, эрүүл ахуй, ариун цэвэр,

хоол тэжээл, гамшигийн эсрэг авах арга хэмжээ, эрүүл мэндийн шаардлага, аваар

осол, гэр орон дахь аюулгүй байдал зэрэг багтах учиртай.

Үнэлгээ хийхийн тулд юу шаардлагатай вэ? Орон нутгийн засаг захиргаа,

удирдлагаас элдэв зөвшөөрөл авах ѐстой юу? Үнэлгээний обьект болох оролцогчид

маань энэ талаар хэрхэн яаж мэдэгдэх вэ? Үнэлгээний дасгалыг хийхийн тулд ямар

ямар материал авч очих ѐстой вэ?

Үнэлгээ хийхээс өмнө тухайн нутгийн иргэдийн талаар та ямар байгаа мэдээ

мэдээллийг олж үзэж чадах вэ? Энэ байгаа мэдээлэл нв засаг төрийн байгуулагын

тайлан, тухайн орон нутагт ажиллаж байгаа өөр байгууллага, эрүүл мэндийн төв,

эмнэлэгээс олдох болов уу?

Үнэлгээнд нутгийн иргэдээс чухам хэн нь оролцох вэ? Энэ нутгийн

иргэдийн албан бус /улс төрийн, шашны, нийгмийн, насны, шүтэлгийн?/ лидер,

манлайлагч нар нь ингэхэд яг хэн бэ? Төлөөллийг нь заавал оруулбал зохих эмзэг

болон цөөнх бүлэг нь хэн хэн бэ?

Нутгийн иргэд дээр хэзээ очих нь тохиромжтой цаг болох, гээд яг мэдээлэл

Page 97: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 97

……………………………………………………………………………………………...

цуглуулахад аль хир цаг хугацаа шаардагдах вэ?

/Аль хир цаг хугацаа тавигдсан эсвэл боломжтойгоос шалтгаалан/ сайн

дурын ажилтнууд нутгийн иргэдийн чухам хаана хэнтэй очиж уулзах вэ? Аль

болохоор үр ашигтай, үр дүнтэй абйх үүднээс сайн дурын ажилтнууд бүлэг бүлэг

болон хуваагдаж өөр өөр хүмүүстэй уулзах нь зөв. Сайн дурын ажилтнууд хоѐроос

дөрвөн хүнтэй бүлэг болон хуваагдаж, бүлэг тус бүр өөр өөр, тухайлбал нутгийн

удирдлага, багш нар, эмнэлгийн ажилтнууд, эх үрс болон бусад бүлгүүдийг хувааж

хариуцан авах зөв.

Нутгийн иргэдийн доторх бүлэг, байгууллагуудтай ярилц. Тухайн орон нутагт өөр ямар байгууллага, бүлгүүд ажиллаж байгааг сайн дурын

ажилтнууд олж мэдэх хэрэгтэй. Хүн болгоноос ижил асуулт асууж, мэдээлэл

цуглуулах ажлыг давхардуулаад байх шаардлагагүй нь ойлгомжтой. Хариулах

хүндээ асуух асуултаа тааруулж, тохируулах хэрэгтэй. Тэдний хариулж чадах

асуултыг л асуух хэрэгтэй.

Хөдөө аж ахуйн ажилчид, багш нар зэрэг эрүүлийг хамгаалахын бус ажил

мэргэжлийн хүмүүс холбогдох мэдээллийн нэмэлт эх сурвалж мөн. Эрүүл мэндийн

төв, орон нутгийн төрийн байгууллага, нутгийн настан ахмадууд, удирдагчид

болон орон нутгийн нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо зэрэг орон нутгийн

байгууллагаас асуу. Шашны удирдагчид асуултанд хариулж чадах бөгөөд чухал

мэдээллийн сурвалжид ойрхон байдаг улс. Эмэгтэйчүүдийн бүлэг, залуучуудын

байгууллага, улс төрийн намууд, улс төрийн удирдагчид, томоохон бизнесмен

болон албан бус лидерүүд мэдээллийн чухал эх сурвалж мөн.

Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй хэрхэн харьцаж байна гэдэг нь их чухал.

Сайн дурын ажилтнууд мэдрэмжтэй, эелдэг харьцаж, тодорхой, энгийн асуулт

асууж байх хэрэгтэй. АТНИТҮ ажиллагаанд нутгийн иргэдийн хамтын ажиллагаа

их чухал гэдгийг санаж явах хэрэгтэй.

Сайн дурын ажилтнууд мэдээлэл цуглуулах явцдаа АТНИТҮ ажиллагаа юуг

амжуулж ЧАДАХ, юуг амжуулж ЧАДАХГҮЙ гэдгийг нутгийн иргэдэд тайлбарлан

таниулж явах ѐстой. Бодит бус хүлээлтийг бий болгохоос зайлхийх нь онц чухал.

Эмзэг бүлгүүдийг тодорхойлох Нөгөө талаар, нутгийн иргэдэд үзүүлэх үйлчилгээний цоорхойг тодорхойлох нь

чухал. Тухайн нутаг оронд ямар хүмүүс үйлчилгээний гадуур үлдээд эсвэл дутуу

үйлчлүүлээд байна? Хамгийн эмзэг хүмүүс хэн бэ? Тэдний эрүүл мэндийн

үйлчилгээний хэрэгцээ хэрхэн хангагдаж байна? Эмзэг бүлгийнхэнд өндөр настан,

ДОХ/ДХХШ-тэй амдарьч буй хүмүүс, эх нялхас, тахир дутуу, насанд хүрэгсэд,

дүрвэгсэд болон дотооддоо идээшиж суурьсан газраа орхисон хүмүүс багтаж

болно. Ихэнх тохиолдолд ийм бүлгүүдийн дуу хоолой сонсогддоггүй. Үнэлгээ хийх

явцдаа сайн дурын ажилтнууд ийм бүлгүүдийн төлөөлөгчидтэй уулзаж, тэдний

хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудлыг ч гэсэн тодорхойлох хэрэгтэй.

Алхам 2: Нутгийн иргэдийн үнэлгээг гүйцэтгэх Энэ модулийн дараах хоѐр сэдэвт үнэлгээний янз бүрийн аргыг үзнэ. Сайн

дурынхан үнэлгээний эдгээр аргыг сурч, дадлага дээр хэрэгжүүлж үзнэ. Дараа нь

тэд хэд хэдэн бүлэгт хуваагдан нутгийн иргэдийн үнэлгээг хийж гүйцэтгэнэ.

Page 98: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 98

……………………………………………………………………………………………...

АТНИТҮ сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийн үнэлгээг гүйцэтгэж дуусаагүй

байхдаа хийж байгааг нутгийн иргэд мэдэх ѐстой. Нутгийн иргэдийн сонирхсон

төлөөлөл үнэлгээний ажлын хэсгүүдэд орж, үнэлгээний ажилд оролцож болно. Ийм

оролцооны аргаар хийгдэх үнэлгээ нэг талдаа илүү их мэдээлэл цуглуулах, нөгөө

талдаа нутгийн иргэд ийм үнэлгээ хийгдэж байгаа талаар мэдэж авах, тэгснээрээ

илүү сэтгэл гарган оролцох боломжийг бүрдүүлдэгээрээ онцлог юм.

Мэдээллийг тэмдэглэж авах нь АТНИТҮ хөтөлбөрийн мэдээлийн сан бүрдүүлэхэд

тустай юм. Энэ модулийн хүрээнд цуглуулсан мэдээллийг АТНИТҮ ццаш

цаашдын ажиллагаанд ашиглагдана. 4,5,6 болон 7 дугаар Модульд хийгдэх олон

ажил энэ модулийн хүрээнд цуглах мэдээлэл дээр суурилах юм.

Үнэн зөв бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл олж аваад ойлгомжтой хэлбэрт оруулан

тэмдэглэж авах нь хамаг чухал.

3 дугаар алхам: Мэдээллийг задлан шинжлэх Цуглуулсан мэдээлллийг эргэн нягталж, эрэмбэлэн сайн дурын ажилтнууд болон

нутгийн иргэдэд хэрэгтэй тэр хэлбэрт оруулах хэрэгтэй. Өөр өөр сурвалжаас авсан

мэдээлэл өөр хоорондоо зөрчилдөх тал байдаг. Ийм нөхцөлд, мэдээллийн үнэн

зөвийг нягтлах үүднээс сурвалжид эргэн хандахад заримдаа тустай байдаг.

Үнэлгээний аль хир олон арга ашиглан аль болох их мэдээлэл цуглуулах тусам

илүү олон асуудал, тэргүүлэх чиглэлийг гарган ирэх боломжтой болно. Мэдээлийг

задлан шинжилэ, нутгийн иргэдийн тодорхойлсон эрэлт хэрэгцээг эрэмбэлэн

дугаарласнаар АТНИТҮ сайн дурын ажилтнуудад эрүүл мэнд, аюулгүй байдал

болон анхны тусламжийн бодит, идэвхижүүлэх ажиллагааг тодорхойлоход нь

нэмэр болно. Цуглуулсан мэдээлэл АТНИТҮ сайн дурын ажилтнуудын хийж

гүйцэтгэж чадах тийм үйл ажиллагаанд чиглэх ѐстой.

Энэ модулийн сэдвүүдээр сайн дурын ажилтнууд цуглуулсан мэдээллээ задлан

шинжлэх, эргэцүүлэн бодох, хэлэлцэх аргуудыг үзэх болно.

4 дүгээр алхам: Мэдээллээ нутгийн иргэдээр баталгаажуулах Үнэлгээний дүнг нутгийн иргэдтэй мэдээлж үнэн зөвийг нягтлан баталгаажуулах

хэрэгтэй. Мөн сайн дурын ажилтнуудад мэдээлэл цуглуулахад нь тусласан бүх

бувь хүмүүст боловсон ѐсыг бодож мэдээний дүн нэгтгэлтэй танилцуулбал зохино.

Тухайн орон нутагт ажиллаж байгаа сайн дурын бусад байгууллага ажилтнуудын

ажилд ч гэсэн эдгээр мэдээлэл хэрэг болох нь магадтай. Энэ бүхэн үр дүнд

чиглэсэн нутгийн иргэдийн арга ажиллагаа, төслүүдэд хүргэх болно. Нутгийн

иргэдэд мэдээний дүн нэгтгэлтэй танилцуулах бас нэгэн шалтгаан бол тэдгээр

мэдээллийг ойлгож, цуглуулсан учир шалтгаан нь үнэн байж гэж итгэх, тэгснээрээ

нэгэнт тодорхойлсон үндсэн асуудал, тэргүүлэх чиглэлүүдийг шийдэх шийдэл

олоход илүү урам зоригтой оролцох сэтгэл төрүүлэх ач холбогдолтойд оршино.

5 дугаар алхам: Эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга

хэмжээний төлөвлөгөө боловсруулах Мэдээллийг задлан шинжилж дуусгаад ажлын төлөвлөгөөг боловсруулж хэлэлцэх

ажил гарна. Ажлын төлөвлөгөөний хэлэлцүүлгийг АТНИТҮ сайн дурын

ажилтнууд, салбар зөвлөлийн ажилтан болон нутгийн иргэдийн дунд явуулна.

Page 99: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 99

……………………………………………………………………………………………...

Ажлын анхны төлөвлөгөөнд АТНИТҮ сайн дурын ажилтнуудын ажиллагаа

явуулахад шаардагдаж буй сургалт боловсролын хэрэгцээг тодорхойлох нь давын

өмнө шаардлагатай. Ажлын төлөвлөгөөнд тодорхой заагдсан цаг хугацаанд

хэрэгжих боломжтой, гүйцэтгэх эзэн, үүрэг хариуцлага болон ашиглах нөөц

зэргийг тодорхой зааж өгнө. Арга хэмжээний төлөвлөгөөг үе үе тодорхой

давтамжтайгаар эргэн харж, гүйцэтгэлийг хянаж, шинэчилж байх нь зүйтэй.

Элүү мэндийн шинэ тэргүүлэх чиглэлийн асуудал байнга шинээр үүсэн бий болж

байдаг тул нутгийн иргэдийн үнэлгээг багаар бодоход 12-18 сарын давтамжтайгаар

хийж, гүйцэтгэж байвал зохино. АТНИТҮ ажиллагаа болон сургалтын ажил

ирээдүйн эрэлт хэрэгцээ болон гарч ирэх асуудалд хариулт өгч чадахаар зохион

байгуулагдах учиртай.

Идэвхижүүлэх чиглэл I. Модуль 3. Удиртгал 45-60 минутминут

1. Сайн дурын ажилтнуудыг Модуль 3 үзэж эхэлсэнтэй холбогдуулан баяр

хүргэж, нээлтийн үг хэл.

2. Модуль 3-ын нэр ба зорилгыг танилцуул. Энэ модульд үзэх сэдвүүдийг товч

тоймдон танилцуул. Энэ модулийн хүрээнд сайн дурын ажилтнууд нутгийн

иргэдийн үнэлгээний янз бүрийн арга аргачлалыг үзэхийг нь цохон тэмдэглэ. Энэ

модулийг үзэж дуусгахад сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийнхээ дунд хийх

ажлын төлөвлөгөөгөө боловсруулж авна.

3. Тухайн Сургалтын зорилго, агуулгыг танилцуул.

4. Сэдвийн хураангуйд байгаа мэдээллээр товч танилцуулга хий

5. Танилцуулгын дараагаар нутгийн иргэдтэй ажиллахад шаардлагатай

мэдээллийг хаанаас авч болохыг асуу. Сэдэлжүүлэх уулзалтын үед олж авсан зарим

мэдээлэл нь асуултад хариулт болж болох ба мэдээлийн шинэ шинэ сурвалж руу

хөтлөхийг сайн дурын ажилтнуудад сануул. Сайн дурын аижлтнуудын санал

болгосон мэдээллийн сурвалжуудыг эргэдэг цаасан самбар дээр жагсаан бич.

Сургагч

багшид

зориулсан

санамж

Нутгийн иргэдийн үнэлгээ хийх арга аргачлалын талаарх дараачийн хоѐр сэдвийн хүрээнд дараах зүйл багтаж байгааг марталгүй хэлж өг. Үүнд:

Мэдээллийн хоѐрдагч эх сурвалж болох хэвлэл мэдээллийн хэрэгслэл, эрүүл

мэндийн тайлан, улсын хүн амын тооллогын материал болон бусад

Орон нутгийн удирдлага болон нутгийн иргэдтэй ярилцах

Орон нутгийн газрын зураг

Фокус группын ярилцлага

Айл өрхөөр очиж уулзах

Улирлын хуанли

Шууд ажиглалт

6. Хичээлийн дундуур асуулт асуухыг хөхиүлэн дэмж. Асуултаа бичээд

асуултын хайрцганд хий ж болохыг нь сануул. Тэдгээр асуултыг хичээлийн

төгсгөлд гаргаж ирээд хариулах болно.

II. Үнэлгээг төлөвлөх

� 90-100 минут 1. Сайн дурын аижлтнуудын бүлэгт нутгийн иргэдийн үнэлгээ хийх

Page 100: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 100

……………………………………………………………………………………………...

төлөвлөгөө болохруулахыг даалга. Урьдчилан бэлтгэсэн цаасан самбар /дор

үзүүлсэн/ тэдэнд өгөөд төлөвлөгөөнд өөр нэмж бичиж шаардлагатай гэж үзэж

байна? юу байж болох вэ, бүгдийг нь бичүүл.

Нутгийн иргэдийн эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй байдлын

талаар юу олж мэдэх.Энд хурц өрөвсөлт болон архаг хууч өвчин, эрүүл ахуй,

ариун цэвэр, хоол тэжээл, эрүүл мэндийн болон осол гэмтлийн яаралтай түргэн

тусламж, гэр орны аюулгүй байдлын асуудал зэрэг багтана.

Үнэлгээ зохион байгуулахад юу хэрэгтэй вэ? Орон нутгийн удирдлага,

төрийн байгууллагаас аливаа зөвшөөрөл хэрэгтэй юу? Үнэлгээний обьект болох

оролцогчдоо хэрхэн энэ тухай урьдчилан мэдэгдэх вэ? Үнэлгээний дасгал

хийхийн тулд та ямар материал авч ирэх хэрэгтэй вэ?

Үнэлгээ хийхээс өмнө тухайн нутгийн иргэдийн талаар та ямар байгаа

мэдээ мэдээллийг олж үзэж чадах вэ? Энэ байгаа мэдээлэл нь засаг төрийн

байгуулагын тайлан, тухайн орон нутагт ажиллаж байгаа өөр байгууллага,

эрүүл мэндийн төв, эмнэлэгээс олдох болов уу?

Үнэлгээнд нутгийн иргэдээс чухам хэн нь оролцох вэ? Энэ нутгийн

иргэдийн албан бус /улс төрийн, шашны, нийгмийн, насны, шүтэлгийн?/ лидер,

манлайлагч нар нь ингэхэд яг хэн бэ? Төлөөллийг нь заавал оруулбал зохих

эмзэг болон цөөнх бүлэг нь хэн хэн бэ?

Нутгийн иргэд дээр хэзээ очих нь тохиромжтой цаг болох, яг мэдээлэл

цуглуулахад аль хир цаг хугацаа шаардагдах вэ?

Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийн чухам хаана хэнтэй очиж уулзах

вэ? Аль болохоор үр ашигтай, үр дүнтэй байх үүднээс сайн дурын ажилтнууд

бүлэг бүлэг болон хуваагдаж өөр өөр хүмүүстэй уулзах нь зөв. Сайн дурын

ажилтнууд хоѐроос дөрвөн хүнтэй бүлэг болон хуваагдаж, бүлэг тус бүр өөр

өөр, тухайлбал нутгийн удирдлага, багш нар, эмнэлгийн ажилтнууд, эх үрс

болон бусад бүлгүүдийг хувааж хариуцан авах зөв.

Сайн дурын ажилтнууд яагаад нутгийн иргэдийн үнэлгээ хийх мэдээлэл

цуглуулж яваа талаар нутгийн иргэдийн бүлгүүд болон орон нутгийн

удирдлага сайн мэдэж байх ѐстой.

Эмзэг бүлгүүд. Энэ хүмүүсийг яаж тодорхойлох вэ?

2. Энэ хуудсаа ерөнхий удирдлага болгоод эргэдэг цаасан дээр бичсэн бүх

мэдээллийг бодолцон цаашдын үйл ажиллагааны хувьд мэдээллээ дорхи байдлаар

илүү тодорхой зорилт болгон хувиргахыг оролцогчдод даалга.

Цаасан дээр дөрвөн багана зур. Багануудыг дараах байдлаар гарчигла. Үүнд: Нөөц - Очиж уулзах

бүлэг/хүмүүс

Хэлэцлэх сэдэв,

асуух асуулт

Тухайн бүлэг/ хүмүүсийн

талаар цуглуулах мэдээлэл

Мэдээллийг хэрхэн

цуглуулах вэ?

3. Оролцогчдыг дараах зүйлийг хэлэлцэн тэмдэглэл хөтлүүл. Үүнд:

Эмзэг бүлгийнхийг оролцуулан тэднй очиж уулзах гэж байгаа нөөцийн

бүлгүүд болоод тэдэнтэй юу ярилцах

Ямар мэдээлэл цуглуулах вэ?

Аргазүй /мэдээлийг хэрхэн цуглуулах вэ?/ Арга аргазүйг энэ модулийн

дараагийн сэдвүүдэд тодорхойлж, хэлэлцэх тул энп дэлгэрэнгүй авч үзэх хэрэггүйг

оролцогцдод сануул.

4. АТНИТҮ бүхий д ажиллагааны турш нутгийн иргэдийн үнэлгээ хийгдэх ба

нууц бүлгүүд түүний дотор эмзэг бүлгийнхэнтэй ажиллана гэдгийг нь сайн дурын

Page 101: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 101

……………………………………………………………………………………………...

ажилтнуудад сануул. Одоогийн түвшинд бол зөвхөн гол бүлгийн төлөөлөгч, үндсэн

хаяг утас зэргийг авахад болно.

Сургагч

багшид

зориулсан

санамж

Дараагийн хичээлээр үнэлгээний арга аргчлалын талаар үзнэ гэдгийг нь сануул. Мөн яг энэ сэдвийн хүрээнд нутгийн иргэдийн дунд аливаа ажил хийгдэхгүй

болохыг нь мэдэгд. Үнэлгээний янз бүрийн арга техникийг эзэмшсэний дараа

Сэдэв 5-ын хүрээнд тэд нутгийн иргэдийн үнэлгээ хийнэ.

5. Дараагийн хичээлийн цаг анги танхимыг ороцлогчидтой тохир

6. Оролцогчдыг сурч мэдсэн зүйлээ нутгийнхантайгаа хуваалцахыг дэмжээрэй.

Сэдэв 2 Нутгийн иргэдийн үнэлгээ: мэдээллийн хоѐрдагч эх сурвалж

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзэж дуусгаснаар сайн дурын аилтнууд дараах мэдлэг, чадварыг

эзэмшинэ. Үүнд:

. Хоѐрдах эрэмбийн мэдээлийн эх сурвалжийг тодорхойлж, ашиглаж чаддаг болох

. Тодорхойлсон эх сурвалжаас хоѐрдагч мэдээллийг авч ашиглах. Нутгийн

иргэдийн үнэлгээ хийх үеээр нэмэлт хоѐрдагч мэдээллийг цуглуулах болно.

. Нутгийн иргэдийн үнэлгээ хийхэд шаардагдах нэмэлт мэдээллийг хэрхэн

цуглуулахыг тодорхойлох

Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) 1. Байгаа мэдээлэлтэй ажиллаж сурах нь нутгийн иргэдийн үнэлгээ хийхэд

шаардлагатай суур мэдээлэлтэй танилцуулж, бас мэдээллийн цоорхойг тодорхойлж

чаддаг болгоно.

2. Хоѐрдахь эрэмбийн буюу хоѐрдагч мэдээлэлд сонин, хэвлэл мэдээллийн

хэрэгсэл, үндэсний хүн амын тооллого, эрүүл мэндийн яамны тайлан, нутгийн

иргэдэд үйлчилдэг бусад байгууллага, галын аюулаас хамгаалах болон цагдаагийн

байгууллага, интернет, Үндэсний нийгэмлэг болон орон нутгийн салбар зөвлөл,

бусад эх үүсвэрийг хэлнэ.

3. Хоѐрдагч мэдээлэл нь өөрөө мэдээлэл өгөхөөс гадна Нутгийн иргэдийн

үнэлгээний мэдээллийг нягтлахад нэмэртэй.

4. Нутгийн иргэдэд нөлөөлж байгаа асуудлуудыг жагсаан тайлбарласнаар мөн

тэдгээрийг нөхцөлдүүлж буй учир шалтгаантай нь холбож өгснөөр эрүүл мэнд,

анхны тусламж болон аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг ач холбогдлоор

нь ангилан тэргүүлэх зэрэглэлээр жагсааж сурах юм.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох

зэргээс хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 90-135 минут шаардана. I. Удиртгал Сэдвийн хураангуйгаар танилцуулга хийх 30-45 мин

II. Мэдээлийн хоѐрдагч эх

үүсвэрийг тодорхойлох

Сайн дурын ажилтнууд мэдээлийн хоѐрдагч эх

үүсвэрийг олж тодорхойлно 30-45 мин

III Мэдээлийн цоорхойг

тодорхойлох

Нутгийн иргэдийн үнэлгээ хийх явцад цуглуубал зохих

мэдээллийн жагсаалтыг сайн дурын ажилтнууд гаргана 30-45 мин

Page 102: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 102

……………………………………………………………………………………………...

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Салбар зөвлөлөөс ирсэн хамтран идэвхижүүлэгч болон орон нутгийн эмнэлгийн

ажилтнууд энэ хичээлд туслалцах чухал нөөц хүмүүс байж болох юм.

• Сэдвийн хураангуйгаар бэлдсэн танилцуулга

• “Нутгийн иргэдийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээлэл” гэж гарчиглаж,

сэдвийн хураангуйгаас авсан мэдээлэл бүхий цаасан самбар

• Эргэдэг цаасан самбар болон өнгө өнгийн самбарын үзэг

Сэдвийн хураангуй Мэдээлийн хоѐрдагч эх үүсвэрийг тодорхойлох Нутгийн иргэдийн тухай нэгэнт байгаа мэдээллийг цуглуулах нь чухал зорилт мөн.

Сонин сэтгүүл, тухайн орон нутагт ажиллаж байгаа бусад сурвалжийн тайлан

мэдээ, улсын шинж чанартай тооллого, эрүүл мэндийн судалгаа, мөн мэдээлэл

бүхий иргэдийн яриа зэргээс АТНИТҮ ажиллагаанд хэрэгтэй суурь мэдээллийг

олж авч болох юм. Ийм мэдээлийн эх сурвалж нь орон нутгийн засаг захиргаа,

сурвалж бүлгүүд, эрүүлмэндийн байгууллага, эрүүл мэндийн судлгаанд

хамрагдагсад болон аврах албаныхан, хэвлэлийн төлөөлөгчид, номын сан болон

цахим өртөө /интернет/ үэрэг байж болох юм.

Янз бүрийн зорилгоор нэгэнт цуглуулчихсан байгаа мэдээллийг “хоѐрдагч бюу

хоѐрдугаар эрэмбийн мэдээлэл” гэнэ. Орон нутгийн салбар зөвлөл болон сайн

дурын ажилтнуудын өмнө хийчихсэн үнэлгээ зэрэг бусад сурвалжийн өмнө нь нь

тодорхойлчихсон эрүү мэнд, аююулгүй байдал болон анхны тусламжийн тэргүүлэх

чиглэлийн талаарх тойм хийхэд ийм хоѐрдахь мэдээлэл АТНИТҮ сайн дурын

ажилтнуудад нэмэр болно.

Хоѐрдах эрэмбийн мэдээллийн тойм хийх нь тухайн орон нутгийн ерөнхий байдал,

тулгамдсан асуудал, ололт амжилтын талаар ерөнхий төсөөлөл авахад цаг болон

зардал хэмнэх талаараа ашигтай. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан

статистикийн мэдээллийн АТНИТҮ сайн дурын ажилтнуудын ирээдүйд цуглуулах

мэдээлэлтэй зэрэгцүүлэн харьцуулах суурь болгон ашиглаж болох юм. Гэхдээ, энд

мэдээлэл нэлээд өргөн дэлгэр байвал түүний задлан шинжлэх үйл явц туршлага

мэргэжил мэдлэг газны тусламж шаардаж болохыг онцлон тэмдэглэх хэрэгтэй.

Нутгийн иргэдийн үнэлгээ хийхэд шаардлагатай чухал мэдээлэл Цуглуулбал зохих чухал мэдээлэлд дараах зүйл багтана. Үүнд:

Тухайн орон нутгийн байршил, газарзүйн мэдээлэл

Оршин суугчдын тоо, төрөль, нас баралт, насны бүтэц, өвчлөл зэрэг хүн

амтай холбоотой мэдээлэл

Эдийн засгийн гол салбарууд. Орон нутгийн аил олгогч нар өөрсдийн

ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх асуудлын талаар

мэдлэгтэй байж таарна.

Орон нутгийн нөөц бололцоо болон нутгийн иргэдийн байгууллагууд.

Эдгээр нь орон нутгийн засаг захиргаанд бүртгэлтэй байж болох юм.

Түгээмэл өвчин, гэмтэл болон орон нутгийн эмнэлгийн байгууллагын

үзүүлдэг ажил үйлчилгээ

Сургуулийн сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал

Эмзэг цэш, эмзэг бүлгийнхнийг тодорхойлох

Page 103: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 103

……………………………………………………………………………………………...

Гал команд, цагдаа, олон нийтийн байр зэрэг түргэн тусламжийн

үйлчилгээний байршил

Улс төрийн нам, иргэний хөдөлгөөн

Хамгаалалтын асуудал

Эдгээр мэдээллийн зарим бэлэн байх ба орон нутгийн сурвалжаас авч болох юм.

Нутгийн иргэдийн үнэлгээг хийхээс өмнө энэ хоѐрдагч мэдээллийг олж,

боловсруулах хэрэгтэй. Учир нь ингэж байж нэмэлт ямар мэдээлэл хэрэгтэй

байгааг тодорхойлох, эсвэл өөр өөр сурвалжийн ямар мэдээлэл өөр хоорондоо

зөрчилдөж байгаа тодорхойлж, тэрхүү зөрчилийг арилгаж нэг тийш болгох

шаардлагатай байдаг.

Нутгийн иргэдийн үнэлгээ хийх нэмэлт мэдээллийг тодорхойлох Нэгэнт хоѐрдагч мэдээллийг тодорхойлж, цугглуулж, дүн шинжилгээ хийсний

дараа нутгийн иргэдийн үнэлгээгээр чухам ямар нэмэлт мэдээлэл олох хэрэгтэй

болохыг тодорхойлох нь чухал /аргазүйг дараагийн сэдвүүдээр тодорхойлно/.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал I. Удиртгал

30-45 минут минут

1. Оролцогчдод шинэ хичээл эхэлсэнтэй холбогдуулан баяр хүргэх

2. Сэдэв 2-ын зорилго, агуулгыг танилцуул.

3. Сэдвийн хураангуйд дурьдагдсан мэдээллээр товч илтгэл тавь.

4. Сэдвийн хураангуйд дэлгэрэнгүй заасан мэдээллийн жагсаалт бүхий

“Нутгийн иргэдийн үнэлгээ хийхэд шаардлагатай чухал мэдээлэл” гэсэн гарчигтай

цаасан самбараа гаргаж ирээд өлгө. Энэхүү жагсаалтанд байгаа асуудлаас алиныг

нь хоѐрдагч мэдээллийн эх сурвалжаас олж болох мэдээллээр хааж болохыг

оролцогчдоос асуу. Хариултуудыг цаасан самбартаа нэмж бич.

Сургагч багшид

зориулсан санамж

Энэ цаасан самбараа дүүргэж бичсэний дараагаа сайтар

хадгал. Дараа өөр сэдэв үзэхэд үүнийг ашиглан

5. Хичээлийн үеэр асуулт асуухыг урамшуул. Цаасан дээр асуултаа бичээд

асуултын хайрцганд хийж болохыг нь сануул. Тэдгээр асуултыг тоймлоод хичэлэ

бүрийн төгсгөлд хариулж байна.

II. Хоѐрдагч мэдээллийн эх сурвалжийг тодорхойлох

� 30-45 минут 1. Түгээмэл өвчин, эрүүл мэндийн асуудал болон орон нутгийн эмнэлгийн

үйлчилгээний талаар байгаа мэдээллээ өгөхийг орон нутгийн салбар зөвлөлийн

ажилтан, эмнэлгийн ажилтнаас асуу.

2. Сэдэв 5-ын хүрээнд хийгдэх нутгийн иргэдийн үнэлгээний явцад очиж

үзэх/уулзах мэдээлийн хоѐрдагч эх сурвалжийн байрлал тус бүрийг хувааж

хариуцаж авах үүднээс хэд хэдэн жижиг зорилтот бүлэг болон хуваагдахыг

оролцогчдоос хүснэ үү. Тухайн нэг хоѐрдагч мэдээлийн сурвалж тус бүрийн эсрэг

тэнд очих сайн дурын ажилтнуудын нэрсийг зоож бичнэ үү

3. Дараах байдлаар гарчигласан цаасан самбарыг үзнэ үү. Нөөц - Очиж уулзах

бүлэг/хүмүүс

Хэлэцлэх сэдэв,

асуух асуулт

Тухайн бүлэг/ хүмүүсийн

талаар цуглуулах мэдээлэл

Мэдээллийг хэрхэн

цуглуулах вэ?

Page 104: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 104

……………………………………………………………………………………………...

Сургагч багшид

зориулсан санамж

Оролцогсдод эхлэх санаа урам хэрэгтэй байвал, хамгийн зүүн талын багананд

“сургууль болон орон нутгийн эмнэлгийн ажилтан” гэж бич. Оролцогчдоос

ямар асуулт асууж болох, ямар сэдвээр ярилцах, ямар мэдээлэл авахыг нь асуу

4. Сайн дурын ажилтнуудаас жижиг бүлгүүдэд хуваагдан ажиллаж, хоѐрдагч

мэдээллийн таван боломжит эх сурвалжийг жагсаагаад дээрх хүснэгтийн бүх

дөрвөн баганыг бөглүүл.

5. Өөрсдийн бөглөсөн хүснэгтийг өөр бүлгийнхэнд харуул гэж оролцогсдод

хэл. Асуулт хариулт явуулахыг хөхиүлэн дэмж. Бүлэг тус бүрийн илтгэлийн

дараагаар алга ташиж баяр хүргэ.

6. Нутгийн иргэдийн үнэлгээ хийх үед /Сэдэв 5/ сайн дурын ажилтнууд

хоѐроос гурван хүнтэй жижиг бүлэг болон явж мэдээлэл цуглуулах хариуцлагатай

ажил хийх болно гэдгийг нь сануул. “Нөөц - Очиж уулзах бүлэг/хүмүүс” гэсэн

баганад жагсаасан сурвалж бүрийг хариуцан авч, очиж уулзан мэдээлэл авах сайн

дурын ажилтнуудын нэрсийг бич.

III. Мэдээллийн цоорхой

�30-45 минут 1. Сайн дурын ажилтнуудаас /Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 2/

“Нутгийн иргэдийн үнэлгээ хийхэд шаардлагатай чухал мэдээлэл” гэсэн гарчигтай

цаасыг гаргаж ирэхийг хүс. Зарим мэдээлэл нь хоѐрданч мэдээллийн хэлбэрээр

бэлэн биш байж болох ба тийм мэдээллийг нутгийн иргэдийн үнэлгээ хийх явцдаа

тэд өөрсдөө олж мэдэх шаардлагатай болохыг сануул.

Сургагч багшид

зориулсан

санамж

Энэ дасгалын үндсэн зорилго бол Эрүүл мэнд, аюулгүй байдал болон анхны

тусламжийн талаар мэдлэг мэдээлэлтэй шийдвэр гаргахын тулд нутгийн иргэдийнхээ талаар юу мэдэх ѐстой, ямар мэдээл хэрэгтэй болох талаар бодож,

хэлэлцүүлэх явдал мөн

2. Нутгийн иргэдийн талаар ямар мэдээлэл цуглуулах талаар оролцогчдын

санал бодлыг нэг тусдаа цаасан дээр жагсаан бич.

3. Дараагийн хоѐр хичээл дээр нутгийн иргэдийн үнэлгээ хийх явцад мэдээлэл

цуглуулах арга аргачлалыг үзнэ гэдийг сануул.

4. Дараагийн хичээлийн цагийг оролцогчидтой тохир.

Сэдэв 3 Нутгийн иргэдийн үнэлгээний аргууд: шууд ажиглалт, хөндлөн гулд

алхах, орон нутгийн газрын зураг, улирлын хуанли

Сургалтын зорилго Энэ сэвдийг үзэж дуусгаснаар сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадварыг

эзэмшинэ. Үүнд:

Шууд ажиглалт, хөндлөн гулд алхах, орону нутгийн газрын зураг зурах

болон улирлын хуанли зохиосноор ямар мэдээлэл цуглуулж болохыг тодорхойлох

Орон нутгийн газрын зургийг улирлын хуанлитай зурж, тэднийг ашиглаж

сурах дадлага хийх

Энэ мэдээлэл тухайн нутгийн иргэдийн зан үйл, амьдралын туршлага,

материаллаг талыг судлан мэдэж авахад хэрхэн туслах талаар хэлэлцүүл.

Page 105: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 105

……………………………………………………………………………………………...

Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) 1. Шууд ажиглалт

� Шууд ажиглалт бол нутгийн иргэдийн доторх хувь хүмүүс, тэдний зан үйл,

араншин, үйл явдал, харьцааг ажиглах явдал мөн. Шууд ажиглалт нутгийн

иргэдийн хамтлагийн биет физик талыг тодорхойлоход тустай.

� Шууд ажиглалт бол нутгийн иргэдийн үнэлгээ хийж эхлэхэд хэрэглэх сайн арга.

2. Хөндлөн гулд алхах

� хөндлөн гулд алхах нутгийн иргэдийн дунд явж хувь хүмүүс, орон нутаг болон

нутгийн иргэдийн материаллаг биет талын ажиглах ажиглалтыг хэлнэ.

� хөндлөн гулд алхах газарзүй, газрын газадга нутгийн иргэдэд хэрхэн нөлөөлж

байгааг ойлгоход дөхөмтэй юм. Энэ бол нутгийн иргэдийн асуудал, боломж

бололцооны талаар биеэр мэдэрч, нүдээр үзэж, чихээр сонсохоороо давуу талтай.

3. Орон нутгийн газрын зураг

� Орон нутгийн газрын зураг нь хаанаас нөөцийг авч болох, эрүүл мэндийн аюул

занал хаанаас заналхийлж болох, эсвэл хаана гамшиг тохиож болохыг харуулна.

� Газрын зураг дээр нэмэлт нөөц болон аюул эрсдлийг тэмдэглэхэд нутгийн

иргэдийг оролцуул

� Орон нутагт шууд ажиглалтаар харж, мэдсэн зүйлээ газрын зураг дээр буулга.

4. Улирлын хуанли

� Гамшиг, эрүүл мэндийн асуудал, өвчин тахал, аюулгүй байдлын асуудал,

өлсгөлөн болон эмзэгшилийн үе давтамжийг судлахад улирлын хуанли хэрэглэдэг.

� Улирлын хуанли жилийн дөрвөн улирал дахь хүмүүсийн ажлын ачаалал, төрөл

бүрийн үйл ажиллагааг харуулна.

� Эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал жилийн аль улиралд илүү давтамжтай

байдгийг танин мэдсэнээр ирээдүйд эдгээр асуудлаас зайлсхийж, аюул эрсдлийг

бууруулах ач холбогдолтой юм.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох

зэргээс хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 160-200 минут шаардана. I. Сэдвийн удиртгал Сэдвийн хураангуйгаар бэлдсэн танилцуулга. 60-80 мин

II. Нутгийн иргэдийн

үнэлгээний Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

Оролцогчид нутгийн иргэдийн үнэлгээний

арга аргачлалд суралцана 100-120

мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил Түрүүчийн хичээл дээр хийсэн “Нутгийн иргэдийн үнэлгээ хийхэд

шаардлагатай чухал мэдээлэл” гэсэн гарчигтай цаасан самбар

Сэдвийн хураангуйгаар бэлтгэсэн товч илтгэл

Орону нутгийн газрын зургийн цомгийн хуулбарууд /Сэдвийн хуураангуйд

байгаа жишиг газрын зургийн цомгоос хуулбар хийж болно./

Тухайн орон нутагт хамааралтай Улирлын хуанлийн араг яс /анхны төсөл/

Сэдвийн хураангуй

Нутгийн иргэдийн үнэлгээний аргууд Нутгийн иргэдийг судлах, тэдний талаар мэдээлэл цуглуулах янз бүрийн

үнэлгээний аргыг энэ сэдэвт үзнэ.

Page 106: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 106

……………………………………………………………………………………………...

Энэ мэдээллийг АТНИТҮ үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тогтоох, төлөвлөж

гүйцэтгэхэд ашиглана. Нутгийн иргэдийн үнэлгээний дараах аргууд байна. Үүнд:

1. Шууд ажиглалт

2. Хөндлөн гулд алхах

3. Орон нутгийн газрын зураг /аюул эрсдэл болон нөөц бололцоог газрын зураг

дээр буулгана/

4. Улирлын хуанли

Сайн дурын ажилтнууд мэдээлэл бүхий нутгийн иргэд, бүлэг болон хувь хүмүүсээс

шинэ мэдээлэл цуглуулахын хажуугаар нэгэнт бэлэн байгаа мэдээллийг давхар

санаж явна.

Шууд ажиглалт

Сайн дурын ажилтнууд өөрснөө тухайн амьдран сууж буй нутгийн иргэдийн талаар

мэдээллийн үнэ цэнэтэй сурвалж болдог. Тиймдээ ч, тэд нутгийн иргэдийн үнэлгээг

чухам тэднээс л эхлэх нь зүйтэй. Нутгийн иргэд, үйл явдал, хүмүсийн хоорондын

харьцааг шууд ажиглах нь хүмүүсийн харьцаа болон өдөр тутмын ажил амьдралын

талаар мэдээлэл цуглуулж өгнө. Үүний зэрэгцээ, шууд ажиглалт мэдээллийн

цоорхойг нөхөж өгөхөд тустай, буюу өөр хоорондоо тасарсан мэдээллийг холбож,

нөхөж өгдөг, эсвэл нутгийн иргэдийн түрүүчийн үнэлгээний ажлын ажиглалт,

дүгнэлтийн суурь болж өгнө.

Шууд ажиглалт бол нутгийн иргэдийн үнэлгээ хийж эхлэх сайн арга мөн. Шууд

ажиглалт хийх үед нутгийн иргэдийн үнэлгээний бусад аргын нэгэн адил

мэдээллийг тэмдэглэж авах цэгцтэй аргачлалтай байх нь чухал. Тэмдэглэл хөтлөх,

мэдээллийг нэгтгэн цаасан буулгах нэг загвар хүснэгтийг жишиг боловсруулах нь

хэрэгтэй ба үүнд ажиглалтын обьект буюу хэнийг ажигласан болох, ямар нөхцөл

байдалд, хэзээ болоод яагаад ингэх нь шаардлагатай зэргийг багтааж болох юм.

Шууд ажиглалт тухайн ажиглагчийн дур хүслээс хамааран субьектив шинж

чанартай байх юм уу, ажиглагчийн нөлөөнд орох талтай учир ажиглалтыг нутгийн

иргэдийн үнэлгээний бусад аргаар давхар нягталж байх нь зүйтэй.

Шууд ажиглалтын аргаар цуглуулж болох мэдээлэлд дараах зүйл багтана. Үүнд:

Нутгийн иргэдийн хуваарилалт, тухайлбал хүмүүсийн хаана ажиллаж, хаана

амьдарч байгаад нөлөөлөх нийгэм-эдийн засгийн хүчин зүйлсийг тодорхойлох

өдөр тутмын амьдрал, жишээ нь хоногийн янз бүрийн цагт эрэгтэй, эмэгтэй

хүмүүс хаана цугладаг болох

гэр бүлийн бүтэц

орон сууц, дэд бүтцийн төрөл хэлбэр, жишээ нь ус, бие засах газрын

хэрэглээ, эсвэл орон сууцны бүтэц /барилгын материал/-д цаг уур, байгль орчины

үзүүлэх нөлөө гм

замын төрөл хэлбэр

эрүүл мэнд, эрүүл ахуй, цахилгаан болон бусад чухал үйлчилгээ

гудам дахть мал амьтан, тариалангийн талбай

Хүмүүс юу идэж, худалдаа арилжаагаа хаанаас хийдэг, шашны зан үйлийг

хэзээ хийдэг, амралт зугаалгаа яаж хийдэг гм өдөр тутмын амьдрал, ажил

Гууд харагдаж байгаа аюул эрсдэл болон нөөц бололцоо

Цуглуулсан мэдээллийг системтэй бүртгэн авахын тулд дээр үзүүлсэн шиг цэг

тэмдгээр таслан бичих ч юм уу, эсвэл жагсааж бичээд шууд ажиглалтын үед үзсэн

харсан зүйлээ зүйл болгоны ард нэмж бичих хэлбэрээр ч юм уу нэгэн тодорхой

Page 107: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 107

……………………………………………………………………………………………...

шалгуур ашиглах нь зөв. Энэ нь мэдээллийн дэлгэрэнгүй ойлгомжтой тархалтыг

бий болгох болно.

Хөндлөн гулд алхах

хөндлөн гулд алхах бол нутгийн иргэд, тэдгээрийн орчин тойрон болон орон

нутгийн нөөц бололцоог ажиглан алхахыг хэлнэ. Ингэж алхахдаа тухайн нутаг

дэвсгэрийн янз бүрийн талбар, газрын гадарга зэргийг анзаарч, нутгийн иргэдэд

тэдний хүрээлэн буй орчны нөлөөлөл ямар байхыг төсөөлж явах нь чухал. Шууд

ажиглалттай хослуулахад энэ арга бол нутгийн иргэдийн асуудал болон байгаа

нөөц бололцоог тодорхойлоход их тустай арга юм. Энэ нь нутгийн иргэд, орон

нутгийн талаар сайн тойм ойлголт өгөх ба цаашид юуг дэлгэрүүлэн судлах эсвэл

ямар мэдээлэл цуглуулах шаардлагатай талаар санаа оноо өгнө. Мөн өөр бусад

аргаар цуглуулсан мэдээллийг хянан нягтлахад ч ашиглаж болно.

хөндлөн гулд алхах аргыг нутгийн иргэдийн үнэлгээний эхэнд хэрэглэвэл зүгээр.

Учир нь, дүрслэл сайтай тул сайн дурын ажилтнуудад яагаад нутгийн иргэдийн

талаар мэдээлэл цуглуулж байгааг тайлбарлахад дөхөмтэй. Энэ аргаар дараах

мэдээллийг цуглуулж болно. Үүнд:

Аюултай бүс, орон сууц болон орон нутгийн нөөц

Газар ашиглалт ба байгалт орчины нутгийн иргэдэд үзүүлэх нөлөөлөл

Эрүүл мэндийн асуудал

Арилжаа наймааны ажил

Эрэгтэй, эмэгтэй хүний болон хүүхдийн гүйцэтгэх үүрэг

Биеийн тамир спортын талбай, зах, сүм хийдийн барилга, худалдааны гудам,

гуанз зоогийн газар зэрэг нийгмийн орчин

Усны нөөц, барилга байгууламж, зам, хог хаягдал зэрэг физик орчин

хөндлөн гулд алхах маршрутыг тогтоохдоо /энэ сэдэвт хойно үзэх/ тухайн нутаг

орны газрын зураг дээр нутгийн янз бүрийн бүх бүсийг оролцуулсан шугам зурах

байдлаар шийдэж болно. Эсвэл, хамгийн өндөр цэгээс хамгийн намхан цэг хүртэл,

үгүй бол хойноос урагшаа явж болно. Алхаж явахын өмнө төлөвлөгөө хийж,

цуглуулсан мэдээллээ хэрхэн тэмдэглэж авах тал дээрээ тохиролцох нь зүйтэй.

Ажигласан тэмдэглэсэн зүйлийнхээ талаар нутгийн иргэдтэй үг сольж ярилцах нь

зүйтэй. Нэгэнт алхаж үзсэний дараа чухал гэсэн бүх мэдээллийг системтэй бүртгэн

тэмдэглэж авах хэрэгтэй. АТНИТҮ ажлын тэргүүлэх байдлаар нь зэрэглэхийн тулд

өөр ямар мэдээлэл цуглуулах ажил үлдээд байгааг тодорхойл.

Орон нутгийн газрын зураг Газрын зураг зурах нь орон нутагт нутгийн иргэдийн нөөц бололцоо, үйлчилгээ,

эмзэг тал болоод аюул эрсдлийг нүдэнд тусахаар дүрслэн үзүүлэхэд тустай

үнэлгээний тийм арга мөн. Энд зам гүүр, эмнэлэг, сургууль, усны нөөц, зах болон

орон сууц, нутгийн иргэдийн талаарх бусад чухал мэдээллийг багтааж болно. Үерт

автсан талбай, эрүүл мэндийн аюул эрсдэл, эмзэг байрлал бүлэг зэрэг аюул

эрсдлийг дүрслэхэд орон нутгийн газрын зураг маш тохиромжтой.

Газрын зураг харилцан ойлголцлыг хурдавчилж, нутгийн иргэдийн дундах чухал

асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэдэг. Нарийн нийлмэл харилцааг ойлгоход

туслаж, мэдээллийг дүрслэн зэрэгцүүлэх боломж олгодог.

Орон нутгийн газрын зураг Нутгийн иргэдэд нөлөөлж буй эрүүл мэнд, гамшиг,

санхүүгийн болон хүн хүчний нөөц зэрэг сэдвийн өргөн тоймоор үзүүлж чаддаг.

Page 108: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 108

……………………………………………………………………………………………...

Хэд хэдэн төрлийн газрын зургийг бэлтгэж болох юм. АТНИТҮ ажилд хамаг

тустай нь газрын зургийн дараах шинжийг агуулж байвал сайн. Үүнд:

Аюул эрсдэл, тэдний давтамж болон хүч хөнөөлийг дүрслэсэн Аюул

эрсдлийн газрын зураг. Энэ зураг дээр эмзэг бүлгийн хүн амыг ч харж болно

Байршлын зураг газарзүйн гол шинж чанарын тойм болно. Байшин сав,

тариалангийн талбай, зам, гол, нутгийн иргэд, хувь хүмүүсийн ашиглаж болох ба

өмчилж буй газар ашиглалтын бусад төрөл хэлбэр зэргийг дүрсэлнэ.

Нөөцийн зураг орон нутгийн нөөц, чадавхийг мөн газар ашиглалтын

бүсүүдийг харуулна.

Газрын зургийг хэрхэн бэлтгэх вэ гэдэг нь АТНИТҮ сайн дурын ажилтнуудын ур

чадвар, тэдэнд байгаа нөөц бололцооноос шалтгаална. Нэг арга санал болгож болох

ба тэр нь нутгийн иргэдийг янз бүрийн бүлэгт хувааж, бүлэг тус бүрийг орон

нутгийн газрын зургийг блэтгэх, зурах нягтлахад туслалцуулж болох юм. Үүнийг

элс, шал болон цаасан самбар дээр зуруулж болно. Хэдий тийм ч, мэдээлэл цуглах

тусам шинэ санаа оноог зурганд дүрслэн нэмж болох юм. Газрын зургийг удаан

хадгалагдах матщриал дээр, эсвэл сайн чанарын цаасан дээр үйлдвэл зохилтой.

АТНИТҮ ажлын хувьд газрын зурган дээрх мэдээлийг нэмэлт өөрчлөлт хийх

бололцоотой, байлгаж бас, олон түмэнд хүртээмжтэй байлгахад анхаарвал зохино.

Аюул эрсдлийн газрын зураг Ган зуд,

хөрсний доройтол

Аадар бороо

/эсвэл үлгэлжлэн

орох устай бороо/

болон

хөрсний гулсал

аадар бороо

болон

шаврын гулсал

Хог хаягдал

ихэссэнээс

Цэвэрлэх

байгууламж

эврэх

Нийтийн

эмх замбраагүй

байдал

ЮУ? Салхи шуурганы Модон Газрын тос

шууд үр дагавар байшингууд асгаж цутгах

Page 109: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 109

……………………………………………………………………………………………...

Эмзэг бүлгийн хүмүүс

Хоюулхнаа Нялх

суудаг хүүхдүүдтэй

хоѐр настан бэлэвсэн эх

Моск /лалын шашны сүм/

Эмнэлэг

Сургууль

Гол

Сүм

Соѐл амралтын төв

Зах

Сохор Тахир

эмэгтэй дутуу хүн

Аюул эрсдэлтэй газар

Нурж Үерт

магадгүй автдаг

байшин нам гүүр

Моск /лалын шашны сүм/

Эмнэлэг

Сургууль

Гол

Сүм

Соѐл амралтын төв

Зах

Эрсдэлтэй газар

Нөөц бололцоо Сургуулийн Цэвэр ус Улаан загалмайн

багш нар бэлтгэгдсэн ажилтнууд

Моск /лалын шашны сүм/

Эмнэлэг

Сургууль

Анхны тусламж үзүүлэх багаж,

хэрэгслэл, эмч, сувилагчид

Гол

Сүм

Хоргодох байр болгон Соѐл амралтын төв

ашиглаж болох суурь Зах

сайтай барилга

Эндээс ачааны тэрэг хөлслөн авч болно

Улирлын хуанли

Улиралын хуанли бол нэг жилийн дотор тухайн нутгийн иргэдийн амьдралд болж

өнөгөрөх үйл явдал, өөрчлөлтийг судлахад тустай нутгийн иргэдийн үнэлгээний

чухал арга мөн. Салхи шуурга, үер ус, нийгэм-эдийн засгийн байдалд болсон үйл

явдал түүний дотор эдийн засгийн хямрал, үргэлжилсэн ган зуд, баяр ѐслол, наадам

цэнгээн болон ургацын баяр зэргийг хамруулна.

Улирлын хуанлийг хямралт үе, аюул эрсдэл, өвчин тахал, өлсгөлөн, өр зээл болон

бусад эрсдэлтэй хэцүү цагийн үргэлжлэх хугацааг тодорхойлоход ашиглаж болно.

Хүмүүс энэ хатуу бэрх цагт юу хийж байсан, хэрхэн яаж ямар арга стратеги

хэрэглэж даван туулсан мөн өөрсдийн насны хадгаламж хуримтлалаа хэзээ

ашиглах болсон, олон нийтийг хамарсан ажилд хэзээ цаг заваа зориулж чадаж

байсан зэргийг тодорхойлж өгнө. Энэхүү хуанли нутгийн эрэгтэй эмэгтэй хүн амын

Page 110: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 110

……………………………………………………………………………………………...

хөдөлмөрийн хуваарийг харуулахын зэрэгцээ төсөл хэрэгжүүлэх хамаг оновчтой

цаг хугацааг товлох төлөлвлөлтийн хэрэгслэл байдлаар ашиглаж болно.

Улирлын хуанли хөтөлснөөр дараах зүйлийг амжуулах боломжтой. Үүнд:

Жилийн дөрвөн улиралд нутгийн иргэдийн ажлын ачааллыг тодорхойлох

Жилийн дөрвөн улиралд /хоол тэжээл, ус болон орлого/ нөөцийн олдоц ямар

байх, тэдгээрийн хэлбэлзлэлийг тогтоох,

Тухайн орон нутагт цаг уур, өвчний тархалт болон байгалийн гамшигийн

харилцан холбоог судлан шинжлэх зэрэг болно.

12 сарын хугацааг авч үзнэ. Жилийн эхийг тухайн орон нутгийн заншлаар авч

хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн нутаг оронд санхүүгийн жил хэдийд эхэлнэ

төдийд хуанлигаа эхлүүлсэн нь дээр. Зарим орон санхүүгийн шинэ жил 1 дүгээр

сарын 1-нд бус өөр өдөр эхэлдэг бол улирлын хуанлиг ч заавал 1 дүгээр сарын 1-

нээс эхлүүлэн тооцох гэж зүтгэх хэрэггүй. Эхлэлийн хугацаа нь ургацын үетэй,

борооны болон хуурай улиралтай, эсвэл тухайн орон нутгийн чухал баяр ѐслолтой

давхцан эхлэж болох юм.

Юуны өмнө ямар үйл явдлыг хуанлид тэмдэглэх тал дээр шийдвэр гаргах хэрэгтэй.

Чухал үйл явдлыг жагсаан бичээд хуанли дээр хуулж бич.

Хүснэгтийн дээд хэсэг буюу баганаар цаг хугацаа /жилийн саруудаар эсвэл гантай

болон бороотой улирлуудаар/-г тавьж, зүүн талаас мөрүүдээр амьдралын зургаан

суурь хэрэгцээ /эрүүл мэнд, ус болон эрүүл ахуй, орон сууц, амьжиргаа, аюулгүй

байдал болон хоол тэжээл/-ээг бичнэ. Амьдралын хэрэгцээний загвар бол

үнэлгээний арга биш ч гэлээ сайн дурын ажилтнуудад янз бүрийн хэрэгцээ өөр

хоорондоо хэрхэн уялдаж холбогддоггийг ойлгоход тусална.

Харин, АТНИТҮ ажлын хувьд нутгийн иргэдийн үнэлгээ хийх явцад эрүүл мэнд,

анхны тусламж болон аюулгүй байдлын асуудалд анхаарлаа төвлөрүүлэх нь чухал.

Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдээс хамаг сайн санаж байгаагаараа болж

өнгөрсөн үйл явдлыг тус хуанлид тусган баримтжуулахыг хүсэж болно. Хэрэв яг

тодорхой огноотой мэдээлэл авах боломжгүй байвал борооны улирлын ид үе эсвэл

ургац хураалт, хадлангийн ид үеээс эхлэж болох юм.

Амьдралын

хэрэгцээ

Эрүүл мэнд Амьжиргаа

Ус ба эрүүл ахуй Аюулгүй байдал

Орон сууц Хүнс тэжээл

Page 111: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 111

……………………………………………………………………………………………...

Нутгийн иргэдийн үнэлгээний арга аргачлал Энэ болон дараагийн сэдэвт үзэх нутгийн иргэдийн үнэлгээний арга аргачлалыг

суралцаж, дадлагажих нь чухал. Эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй

байдлын асуудлаар мэдээлэл цуглуулахад тэднийг ашиглах болно. Янз бүрийн

мэдээллийг цуглуулж, тайлагнахад янз бүрийн арга аргачлалыг хэрэглэх болно.

Хоѐрдагч мэдээлийн цоорхойн дүн шинжилгээгээр АТНИТҮ сайн дурын

ажилтнууд эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй байдлын асуудлаар

мэдээлэл цуглуулахад чухам яг ямар арга аргачлал ашиглах нв зохимжтой болохыг

тодорхойлж өгнө.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал I. Сэдвийн удиртгал � 60-80 минут

1. Сэдвийн хураангуйд дурьдсан материалаар товч танилцуулга бэлд.

Үнэлгээний аргуудыг нэг нэгээр нь танилцуул.

2. Сайн дурын ажилтнуудад өдөр тутмынхаа амьдралын турш тэд маш их

хэмжээний мэдээллийг аль хэдийн хуримтлуулсан болохыг нь сануул. Тэднээс

өрөийн нутгийн иргэдийн талаар өмнө нь олж мэдсэн одоо нутгийн иргэдийн

үнэлгээний ажилд хэрэг болох мэдэж байгаа зүйл /мэдээлэл/-ээс нь хэлүүл.

Тэдгээрийг цаасан самбар дээр жагсаан бич эсвэл “Нутгийн иргэдийн үнэлгээ

хийхэд шаардлагатай чухал мэдээлэл” гэсэн гарчигтай цаасан самбар дээр нэмж

бич. Нутгийн иргэдийн үнэлгээний процеесст албан ѐсны шууд ажиглалт хийх үед

тэд энэ мэдээлэлдээ шинээр олж мэдсэн зүйлээ нэмэх болно гэдгийг нь сануул.

3. Бүх нутаг орныг хамрах байдлаар хөндлөн гулд алхах хамаг сайн маршрут

тогтоох талаар сайн дурынхныг хэлэлцүүл. Боломж бололцоог авч хэлэлцэх үед

тэднийг өөрсдийн тэмдэглэл хөтлөхийг анхааруул.

4. Орон нутгийн дугариг хэлбэртэй газрын зураг тарааж өгөөд үзэж судлах

болон ямар нарийн ширийн зүйл нэмж хэрэгтэй байгааг олж тогтооход нь хэдэн

минут өг.

5. Дугариг хэлбэртэй улирлын хуанлийн загвар тойруулж үзүүлээд энэ бол

зөвхөн эхлэлийн шат бөгөөд хямрал, дарамт, өвчин, өлсгөлөн, өр зээл болон

эмзэгшилийн үе шат цаг хугацааг тодорхойлох үүднээс нарийн ширийн нэмэх зүйл

олон байгааг тэнэд хэлж өг.

6. Сургалтын үеэр асуулт асуухыг урамшуул. Цаасан дээр асуултаа бичээд

асуултын хайрцганд хий болохыг нь сануул. Тэдгээр асуултанд хичээл бүрийн

төгсгөлд цаг гарган хариулах болно.

II. Нутгийн иргэдийн үнэлгээний Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

�100-120 минут 1. Сайн дурын ажилтнуудыг хоѐроос гурван хүнтэй бүлэг

болгон хуваа.

Жижиг бүлэг тус бүрийг дээр үзсэн нутгийн иргэдийн үнэлгээний нэг нэг арга

сонгож авахуул /хоѐр өөр бүлэг үнэлгээний нэг арга авч болох боловч өөр өөр газар

хэрэглэх ѐстой /. Бүлэг тус бүрийг өөрсдийн сонгосон аргыг нь хэрэглэж дадлага

хийлгүүл. Хэрэв шууд ажиглалтын аргыг сонгосон бол эрх хайх мэдээллийнхээ

төрөл зүйлийг жагсаан бичих болно. Хөндлөн гулд алхалт сонгосон бол алхах

маршрут, эрж хайх мэдээллийн төрөл зйүлийг жагсаан бичнэ.

Сургагч багшид

зориулсан санамж

Сайн дурын ажилтнуудад эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй байдлын асуудалд анхаарлаа төвлөрүүлэхийг нь сануул

Page 112: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 112

……………………………………………………………………………………………...

2. Бүлэг тус бүрийг ангийн өмнө гарч ирж өөрсдийн сонгон авсан үнэлгээний

аргыг хэрхэн ашигласан тухайгаа товч илтгүүл.

3. Үнэлгээний тэдгээр арга аргачлалыг хэрхэн яаж боловсронгуй болгох тал

дээр хэлэлцүүлэг өрнүүл.

4. Жижиг бүлгүүдээр эргэж ажиллуулан одоо өөр төрлийн үнэлгээний арга

ашиглаж загварчлан дадлагажуул.

5. Түрүүчийн нэгэн адил бүлэг тус бүрийг ангийн өмнө гарч ирж өөрсдийн

сонгон авсан үнэлгээний аргыг хэрхэн ашигласан тухайгаа товч илтгүүл.

6. Сайн дурын ажилтан бүр үнэлгээний бүх аргыг ашиглаж дадлагажих

бололцоотой болох хүртэл ийнхүү үргэлжлүүл.

7. Үнэлгээний аргыг хэрхэн яаж боловсронгуй болгох тал дээр хэлэлцүүлсний

дараа шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг тэдгээр арга аргачлалд нь оруулуул.

8. Нийт ангид хандаж энд үзсэн Сэдэв 5-ын хүрээнд нутгийн иргэдийн

үнэлгээний ажлыг идэвхижүүлэгч/багийн ахлагчийн удирдлаган дор хийж

гүйцэтгэхийг нь сануул. Мөн сайн дурын ажилтнууд үнэлгээний ажлын

уулзалтуудынхаа дүнгээр ашигласан рага, аргачлал болон цуглуулсан мэдээллээрээ

ангидаа тайлан тавихыг тайлбарлан таниул.

9. Дараагийн хичээлийн цагийг тохиролц.

Сэдэв 4 Нутгийн иргэдийн үнэлгээний аргууд: фозус группын ярилцлага, айл

өрхөөр явж уулзах

Сургалтын зорилго Энэ сэвдийг үзэж дуусгаснаар сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадварыг

эзэмшинэ. Үүнд:

. Сургалтын явцад гэрээр очиж уулзах/санал асуулгын гарын авлага болон үр

дүнтэй харилцах ур чадвараа ашиглан айл өрхөөр хэрхэн явж уулзалт хийх, мөн

хэд хэдэн фокус группын ярилцлагыг хэрхэн хөтлөх дадлага хийнэ. Сэдэв 1-д

боловсруулсан нутгийн иргэдийн үнэлгээний хялбар төлөвлөгөөндөө нэмэлт

өөрчлөлт оруулах.

Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) 1. Фокус группын ярилцлага болон айл өрхөөр явж хийх уулзалтууд нь орон

нутгийн газрын зураг болон улирлын хуанлид шаардлагатай чухал мэдээллээр

хангаж, шууд ажиглалтын боломж бололцоог бий болгоно.

2. Фокус группын ярилцлага болон айл өрхөөр явж хийх уулзалтууд нь

АТНИТҮ төсөл ажиллагааг гүйцэтгэх асуудалд учир шалтгааныг тодорхойлох,

боломжит шийдлийг олоход нь тус болно.

3. Фокус группын ярилцлага болон айл өрхөөр явж хийх уулзалтууд нь соѐл,

итгэл үнэмшил, үнэт зүйлс, зан үйл, эрүүл мэндийн дадлага зуршил, мөн эрүүл

мэнд, анхны тусламж болон аюулгүй байдлын асуудалд шийдэл олох чухал эх

сурвалжууд билээ.

4. Фокус группын ярилцлага болон айл өрхөөр явж хийх уулзалтыг хийхийн

тулд урьдчилан гол асуултуудаа боловсруулж бэлдэх явдал чухал. Хэдийн тийм ч,

бүлгийн гишүүдийг чөлөөтэй ярилцуулах хэрэгэтэй.

Page 113: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 113

……………………………………………………………………………………………...

5. Фокус группын ярилцлага болон айл өрхөөр явж хийх уулзалт хийхийн

өмнө тэдгээрийг сургагч нартайгаа урьдчилан давтах нь чухал.

6. Сэдэв 1-д боловсруулсан төлөвлөгөөгөө нутгийн иргэдийн үнэлгээг зохион

байгуулахад ашигла.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох

зэргээс хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 150-210 минут шаардана. I. Сэдвийн Удиртгал. Сэдвийн

хураангуйгаар хийх

танилцуулга

Айл өрхөөр явж уулзалт хийх болон фокус группын ярилцлага хийхэд шаардлагатай асуулт боловсруулж,

харилцааны ур чадвараа дадлагажуулна

90-120

мин

II. Нутгийн иргэдийн

үнэлгээний Хэрэглэгдэхүүн

ба бэлтгэл ажил

Нутгийн иргэдийн үнэлгээний ажилд сайн дурын

аижлтан бүр өөр өөрсдийн гүцэтгэх үүрэг,

хариуцлагатайгаар оролцоно

60-90

мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйгаас танилцуулга хийж бэлтгэх

• “Нутгийн иргэдийн үнэлгээ хийхэд шаардлагатай чухал мэдээлэл” гэсэн

гарчигтай цаасан самбар

Сэдвийн хураангуй Фокус группын ярилцлага Фокус группын ярилцлага гэдэг бол идэвхижүүлэгч болон орон нутгийн салбар

зөвлөлийн ажилтны тусламжтайгаар ажил үүргээ гүйцэтгэх сайн дурын ажилтны

удирдлаган дор сонгон авсан хувь хүмүүсийн бүлгээс тодорхой нэгэн асуудлаар

санал бодлыг нв илэрхийлүүлэн мэдээлэл авах ажиллагаа юм. Идэвхижүүлэгч

болон орон нутгийн салбар зөвлөлийн ажилтны тусламжтайгаар ажил үүргээ

гүйцэтгэх сайн дурын ажилтан урьдчилан төлөвлөсөн асуултууд асууж,

хэлэлцүүлгийг хөтөлнө. Нөгөө талаар, асуултад хариулахдаа оролцогчид

өөрсдийгээ чөлөөтэй илэрхийлж, тэгснээрээ сэдвээс хальсан ч хамаагүй яриулах нь

чухал.

Фокус группын ярилцлага бол асуудлын учир шалтгааныг олох, боломжит

шийдлийг тодорхойлоход тустай юм. АТНИТҮ ажлын хувьд фокус групп бол

аюулгүй байдал, эрүүл мэнд болон анхны тусламж үзүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг

ач холбогдлоор нь зэрэглэхэд туслана. Хэлэлцүүлгийн явцад оролцогчдын онож

идэрхийлсэн мэдээллийг тэмдэглэж авах нь чухал. Фокус группын ярилцлагад

оролцогчид тэмдэглэж авсан дүгнэлт, мэдээлэлтэй санал нэг байх ѐстой. Тэмдэглэл

хөтлөгчийн үүргийг хэд хэдэн хүн хувааж гүйцэтгүүлж болно.

Идэвхижүүлэгч хэлэлцүүлгийг өдөөж, хөхиүлэн дэмжиж байх хэрэгтэй.

Тэрээр хэлэлцэж буй асуудлаар мэргэжилтэн байх албагүй. Харин оролцогчид

өөрсдийгээ тухайн салбартмэргэжилтэн гэж үзэж байх нь чухал.

Фокус группд хэнийг оролцуулах вэ гэдгийг шийдэх үед оролцогчид нэг нэгнийхээ

дэргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахыг нь бодолцох хэрэгтэй. Бүх

оролцогчдод үг хэлэх нь эрх нээлттэй байх нь чухал. Фокус группын үед нутгийн

иргэдээс дараах асуултыг асуу. Үүнд:

Эрүүл мэндийн эрсдэл, аюулгүй байдлын асуудалтай эсвэл анхны

тусламжийн хэрэгцээтэй газар тухайн орон нутагт яг хаана нь байна /жишээ нь

хогийн цэг, нуур, цөөрөм, аюултай зам харгуй/?

Page 114: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 114

……………………………………………………………………………………………...

Нутгийн иргэдэд заналхийлж буй аюул занал, гамшгийн эрсдэл юу байна?

Гамшиг хэзээ тохиолдох магадлал хамаг их байна вэ? Нутгийн иргэд

гамшигийн эсрэг аль хир бэлтгэлтэй байна вэ?

Эмзэг бүлгийнхний дундах хамгийн түгээмэл аюул ослын болон эрүүл

мэндийн чиглэлийн асуудал юу вэ?

Нутгийн иргэдийн дунд сүүлийн жилүүдэд ямар гоц халдварт болон бусад

өвчин дэлгэрч байсан бэ?

Нутгийн иргэдийн үзэж байгаагаар ямар хүчин зүйлс эрүүл мэндийн

асуудлын голлох шалтгаан болж байна вэ? Жишээлбэл, diarrhea буюу суулгах

өвчин ариун цвэр эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс, эсвэл эрүүл мэндийн

боловсрол доройгоос юм уу ядуурлаас шалтгаалж болох уу?

Сайн дурын ажилтнууд, орон нутгийн салбар зөвлөл болон Үндэсний

нийгэмлэгийн талаар нутгийн иргэд аль хир мэдлэгтэй байна вэ? Орон нутгийн

салбар зөвлөлийг тэдэнтэй хэрхэн ажиллавал хамаг сайн гэж нутгийн иргэд бодож

байна? Нутгийн иргэд Улаан загалмай, улаан хавирган сарны Үндэсний

нийгэмлэгийн бүхий л ажиллагааны талаар, түүний дотор аюул гамшгийн зэрэг

онцгой үеийн болон эрүүл мэндийг сурталчлах, өвчнөөс урьдчилан сэргийлэх

ажлын талаар мэдлэг боловсролтой байх ѐстой бөгөөд энэ талаар зохих ажил

хийгдэх учиртай.

Фокус группын арилцлагын төгсгөлд оролцогчдын дурьдсан эрүүл мэнд, аюулгүй

байдал болон анхны тусламжийн тэргүүлэх чиглэлийн талаар хэлсэн зүйлсийг

тэмдэглэж ав.

Айл өрхөөр явж уулзалт хийх Айл өрхөөр явж хийх уулзалт нь хагас албажуулсан ярилцлага, хэлэлцүүлгийн

хувьд их тохиромжтой. Энэ бол сайн дурын ажилтан санал асуулгын албан ѐсны

хуудас бөглүүлэх бус харин холбогдох асуудлаар /тухайлбал, эрүүл мэндийн

тодорхой асуудлаар/ хэдхэн асуулт бэлтгээд өрхийн гишүүн болон нутгийн

иргэнтэй ярилцахыг хэлнэ. Яриа дэлгэхэд майэ дурын ажилтан урьдчилан

бэлтгээгүй нэмэлт асуулт асууж болох юм. Яриан дундаас олон, магад бүр ихэнх

асуулт урган гарч болох юм.

Сайн дурын ажилтнууд өрхийн гишүүдтэй хийх янз бүрийн сэдвийн яриаг хөөрөөг

хөтлөх үүднээс Модуль 2-т үзсэн харилцааны үр дүнтэй чадваруудаа ашиглах

хэрэгтэй. Айл өрхөөр явж үзэх нь сайн дурын ажилтнуудад нутгийн иргэдийн янз

бүрийн анги бүлгийн өрхүүдийн гэрийн байдалттай сайтар танилцах мөн тэдний

эмзэгшилийг газар дээр үзэх боломжийг олгоно. Яриа хэлэлцүүлэг дараах зүйлээр

нэмэр болж чадна. Үүнд:

Үнэт зүйлс, хандлага болон ойлголт мэдлэгийг танин мэдэх

Асуух асуултын хувьд илүү уян хатан бйаж болох ба хүмүүс харилцан

асуулт асуух бололцоотой илүү тул залхаах нь бага

Нутгийн иргэдийн асуусан асуултанд хариулах бололцоог сайн дурын

ажилтнуудад олгоно.

Ихэнхдээ илүү тодорхой хариулт авч чадна

Эмзэг асудулаар илүү нээлттэй ярилцах боломж бүрдүүлнэ. Учир нь айл

өрхөөр явах нь боломжит ашиг шиг хүртэгсэдтэй шууд харьцаанд оруулж өгнө.

Page 115: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 115

……………………………………………………………………………………………...

Ярилцлага өгч буй нутгийн иргэдэд мэдээллийг ямар учраас цуглуулж буйг

ойлгуулах ѐстой. Энэ бол АТНИТҮ ажлын зорилгын талаар нутгийн иргэдэд

таниулах сайхан боломж мөн.

Айл өрхөөр явж уулзалт хийх болон фокус группын ярилцлага Айл өрхөөр явж уулзалт хийх болон фокус группын ярилцлагын аль аль нь соѐл,

итгэл үнэмшил, үнэт зүйлс, зан үйл, эрүүл мэндийн дадал зуршил болон эрүүл

мэндийн болон аюулгүй байдлын асуудлын талаар мэдээлэл цуглуулах нутгийн

иргэдийн үнэлгээний чухал арга хэрэгслэл мөн. Аль аль аргын хувьд:

Алхам 1: Төлөвлөгөө: Айл өрхөөр явж хийх уулзалт, фокус группын

ярилцлагыг хэн хийх Харилцааг дэс дараалалтай тууштай байлгах үүднээс сайн дурын ажилтны жижиг

бүлэг процессийг хөтлөх асуултуудыг боловсруулбал сайн. Сайн дурын ажилтнууд

нутгийн иргэдтэй гарч ажиллахын өмнө өөр хоорондоо давтаж дадлагажих

хэрэгтэй.

Фокус грууппын ярилцлага хийх үед багахан хэсэг хүмүүстэй зэрэг ярилцаж,

тэдний санаа бодлыг хамтад нь авбал бас зүгээр. Ас нэг тухайлсан асуудлаар өөр

өөр хариулт авах үүднээс хүмүүсээс ганцаарчилсан ярилцлага авах нь ч заримдаа

үр дүнтэй байдаг.

Айл өрхөөр явж хийх уулзалтын албан бус байдлаар хийж, мэдээлэл авах гол

асуултуудаа ерөнхий асуултуудтай хольж сүлэх байдлаар тавивал зүгээр.

Алхам 2: Гүйцэтгэл: Нутгийн иргэдээс идэвхитэйг нь тодорхойлох Сайн дурын ажилтнууд нэг нэгнээсээ ярилцлага авч харицлан дадлагажиж,

өөрсдийн харилцааны ур чадварын талаар бусдын дүгнэлтийг олж мэднэ.

Айл өрхөөр очиж уулзахдаа ярианы товч тэмдэглэл хөтлөнө. Ярилцлага дуусангуут

тэмдэглэлээ дэлгэрүүлж бичнэ. Фокус группын ярилцлагын үеэр ч гэсэн нэгнээрээ

тэмдэглэл хөтлүүлнэ. Цаасан самбар дээр хүрсэн аливаа дүгнэлт, зөвшилцѐөн

чиглэлүүдээ жагсаана. Алв ч нөхцөлд дор Алхам 4-т тэмдэглэсэн байдлаар

мэдээллийг шалгаж нягтлана.

Алхам 3: Задлан шинжлэх

Айл өрхөөр ороод гарангуут эсвэл фокус группын ярилцлага бүрийн дараа авсан

мэдээллээ задлан шинжилнэ. Ойролцоо хариултуудыг бүлэглэж, нутгийн иргэдийн

тодорхойлсон тэргүүлэх чиглэлүүдийг тогтоо. Айл өрхөөр явж цуглуулсан эсвэл

фокус группын ярилцлагаар авсан мэдээллээ мартаагүй дээрээ аль болох хурдан

хэлэлцэж, задлан шинжилнэ. Тэмдэглэлд ороогүй мэдээллийг энэ удаад нөхөн

тэмдэглэж авч болох юм. Харин нууцлалын асуудлыг бол санаж явах нь чухал.

Алхам 4: Хянаж нягтлах

Задлан шинжилгээний ерөнхий дүнгээ нутгийн иргэдэд танилцуулж, сайн дурын

ажилтнуудын авсан ойлголт зөв эсэх тал дээр санал онолыг нь авна. Энэ бол

нутгийн иргэдэд мэдээлэл цуглуулах үйл явцын талаар танилцуулахын зэрэгцээ

нутгийн иргэдийг оролцуулах бас нэг процесс болох юм.

Page 116: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 116

……………………………………………………………………………………………...

Сайн дурын ажилтнууд яах гэж мэдээлэл цуглуулж байгаа, тэд өөрсдийн газар

нутгийг хүн эрүүл амьдрах орчин болгохын туллд хэрхэн яаж ашиглахаар

төлөвлөж байгаа талаараа нутгийнхандаа байнга мэдээлж байвал зохино.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал I. Сэдвийн удиртгал � 90-120 минут

1. Сэдвийн удиртгалд байгаа мэдээллээр товч танилцуулга хий.

2. Айл өрхөөр уулзалт явж хийх, фокус ярилцлага хийж байхад аливаа

боломжит сэтгэл зовоосон асуудал гарах нөхцөлд тэрнийгээьэмдэглэж авахыг сайн

дурын ажилтнуудаас хус. Ийм сэтгэл зовоосон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүл.

3. Цаасан самбар дээр айл өрхөөр явж хийх уулзалт, фокус ярилцлагыг хөтлөх

асуултуудыг нь жагсаан бичүүл.

4. Сайн дурын ажилтнуудыг зургаан бүлэгт хувааж, гурвыг нь фокус группын

ярилцлага хөтлөх, эсвэл тэмдэглэл бичихээр, нөгөө гурвыг нь айл өрхөөр явуул

уулзуул. Дээр жагсаасан асуултуудыг ашиглаад айл өрхөөр уулзалт явж хийх,

фокус ярилцлагыг төлөвлөх, дүр тоглох ажиллагаанд 30 минут зарцуул. Тэднийг

хэлэлцүүлгийн явцад шинэ шинэ асуулт нэмж болно гэдгийг нь хэл.

5. Нийт ангийн өмнө айл өрхөөр уулзалт явж хийх, фокус ярилцлагынхаа дүр

тоглох бүлгүүдийг сонгож ав. Анги дотроос асуултын жагсаалт бас дүр тоглолт

хоѐр дээр санал шүүмжийг нь сонсуул.

6. Сургалтын дундуур асуулт асуухыг урамшуул. Мөн асуултаа бичээд

асуултын хайрцганд хийж болохыг нь сануул. Тэдгээр асуултыг тоймлож, хичээл

бүрийн эцэст хариулах болно.

II. Нутгийн иргэдийн үнэлгээний бэлтгэл �60-90 минут

1. Нийт ангиараа Сэдэв 1-ийг үзэж байхдаа боловсруулсан төлөвлөгөөгөө

дахин нэг эргэж хар. Сайн дурын ажилтнуудад нутгийн иргэдийн үнэлгээний ажлаа

тэд өөрсдийн идэвхижүүлэгч/багийн ахлагчийн хамт хийхийг нь сануул. Сайн

дурын ажилтнуудтай хаана, хэдэн цагт уулзаж цуглах, юу юу /Улаан загалмай,

улаан хавирган сарны тэмдэг, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, ус, эргэдэг цаасан самбар,

самбарын үзэг гм/ авч ирэх тал дээр зөшилцөж тохир.

2. Сайн дурын ажилтнуудыг бичил бүлгүүдэд хуваан байршуул. Бүлэг тус

бүрээр ахлагчийг нь сонгуул. Бүлэг тус бүр нутгийн иргэдийн үнэлгээний нэг ба

түүнээс дээш арга аргачлал сонгож, нутгийн иргэдтэй хийх уулзалтад тэдгээрийг

ашиглахад бэлтгэнэ.

3. Нутгийн ахлагч, удирдлагаар тухайн нутгийн зан заншил, соѐлын үнэт

зүйлс, итгэл үнэмшлийн талаар яриа хийлгэ. Нутгийн иргэдийг сайн мэдэх орон

нутгийн сайн дурын ажилтнуудыг нутгийн иргэдтуй хийх уулзалтуудад ззаавал

байлгахыг бодоорой. .

4. “Нутгийн иргэдийн үнэлгээ хийхэд чухал шаардлагатай мэдээлэл” гэсэн

гарчигтай цаасан самбарыг гаргаж өлгө. Хоѐрдагч мэдээллийг агуулж болох

сурвалжууд руу хэн явахыг нь тодорхойл. Шууд ажиглалт, хөндлөн гулд алхах,

орон нутгийн газрын зураг хэн зурах, улирлын хуанлийн мэдээллийг хэн

цуглуулах, мөн хэн айл өрхөөр яву уулзах, хэн фокус группын ярилцлага хийх

зэргийг дахин нэг нягталж шалга. Ямар нэг асуулт гарч ирвэл хариул.

Page 117: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 117

……………………………………………………………………………………………...

5. Нутгийн иргэдийн үнэлгээ хийсний дараах хичээл дээр сайн дурын

ажилтнууд хэрэглэсэн арга болон цуглуулсан мэдээллээрээ ангидаа танилцуулга

хийнэ гэдгийг нь анхааруул. Тэд эдгээр мэдээллийг цаасан самбар дээр бичиж

тэмдэглэн нөхөддөө танилцуулах юм.

Сэдэв 5 Нутгийн иргэдийн үнэлгээ: хийх явцдаа суралцах

Сургалтын зорилго Энэ сэвдийг үзэж дуусгаснаар сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадварыг

эзэмшинэ. Үүнд:

. Нутгийн иргэдийн үнэлгээ хийж гүйцэтгэх

. цуглуулсан мэдээллийг тайлагнах, хэлэлцэх

. танилцуулга хийхэд ашигласан арга, мэдээллийн талаар хамтрагч нартаа санал

шүүмж хэлэх

. Нутгийн иргэдтэй ажиллах, арга аргачлал ашигласан туршлагаа хуваалцаж, снал

хэлэх

Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) Жич: Энэ хичээлийн хувьд Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр

мэдээлэл) байхгүй болно.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох

зэргээс хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 4-6 цаг зарцуулах бас дуугахад нь

90-120 минут нэмж шаардана. I. Нутгийн иргэдийн үнэлгээний

уулзалт очиж хийх

Сайн дурын ажилтнууд мэдээлэл авах зорилгоор

нутгийн иргэдийн үнэлгээ хийх уулзалтуудыг явж хийнэ 4-6 цаг

II. Сайн дурын ажилтнуудын

бичил бүлгүүдийн танилцуулга

Сайн дурын ажилтнууд хамтрагч нартайгаа нутгийн

иргэдийн дунд ажилласан туршлага, хэрэглэсэн арга, цуглуулсан мэдээллийн талаар танилцуулна

90-

120

мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

Нутгийн иргэдийн үнэлгээ хийх үеээр гүйцэтгэх үүрэг хариуцлагаа сайн

дурын ажилтан бүр гүйцэд ухамсарлан сайтар ойлгосныг идэвхижүүлэгч, орон

нутгийн салбар зөвлөлийн ажилтан хоѐр хянаж итгэлтэй болох ѐстой.

Орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан, бас орон нутгийн удирдлага

ахлагч нар нутгийн иргэдийн үнэлгээнд гарахын өмнө ярьж таниулах, бэлтгэл

хангах уулзалт хийнэ.

Хэрэв урьд нь хийгээгүй байсан бол сайн дурын ажилтнуудыг бүлгүүдэд

хувааж, бүлгийн ахлагч нарыг нь сонгуулна. Нутгийн иргэдтэй ажиллах бүхий л

хугацааны туршид идэвхижүүлэгч болон орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан

тэднийг дагалдан явна.

Нутгийн иргэдийн үнэлгээ хийх явцад цуглуулсан бүх мэдээллийг

эргэдэг цаасан самбарт буулгахад шаардлагатай материалууд

Page 118: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 118

……………………………………………………………………………………………...

Нутгийн иргэдэд зориулсан урилга

Идэвхижүүлэх зөвлөмж I. Нутгийн иргэдтэй очиж уулзах

� 4-6 цаг

Сургагч

багшид

зориулсан

санамж

Идэвхижүүлэгч нутгийн иргэдийн үнэлгээнд орон нутгийн удирдлага, орон нутгийн

салбар зөвлөлийн аилтны хамт маш нягт нямбай бэлтгэх үүрэгтэй. Нутгийн иргэдийн

үнэлгээний талаар орон нутгийн удирдлагад сайтар танилцуулсан байх ѐстой. Сайн

дурын ажилтнуудын бүлэг бүрт бүхий л дэмжлэгийг үзүүлж, зохих удирдлагаар

хангах хэрэгтэй. Сайн дурын аижлтнууд тухайн нутгийн бүхий л зан заншил, соѐлын

үзэт зүйлсэд хүндэтгэлтэй хандах нь чухал. Нутгийн иргэдийн үнэлгээг хийхийн

өмнө орон нутгийн удирдлага, ахлагч, бас орон нутгийн салбар зөвлөлийн ажилтнаас

тодорхой зөвлөмж яриа таниулга хийсэн байх учиртай. Эдгээр уулзалтын үеэр бодит

биш аливаа хүлээлт төрүүлэхгүй байхад онцгой анхаарвал зохино

1. Сайн дурын ажилтнууд Сэдэв 2,3 болон 4-т үзсэн үнэлгээний аргуудыг

ашиглан нутгийн иргэдийн үнэлгээний уулзалтуудыг явж хийнэ.

2. Сайн дурын ажилтнууд үнэлгээний уулзалтуудаа хийж дуусгасны дараа

бүлгээрээ суугаад дараагийн хичээл дээр хийж танилцуулга илтгэлээ бэлтгэнэ.

Цуглуулсан мэдээллээ цаасан самбарт бичиж, түүгээр илтгэл тавихад бэлдэнэ.

II. Сайн дурын ажилтны бүлгүүдийн тайлан танилцуулга � 90-120 минут

1. Ангидаа ирээд сайн дурын ажилтнуудыг хичээлдээ эргэж ирсэнд нь баяр хүргэ.

2. Сайн дурын ажилтнуудыг бэлтгэсэн цаасан самбаруудыг нь ангийн өмнөх

хананд өлгүүл. Ингэснээр нутгийн иргэдийн үнэлгээний явцад цуглуулсан бүр

мэдээллийг анги нийтээрээ харах болно.

3. Бүлэг тус бүрийн тайлан танилцуулгын дараа ангиас дараах чиглэлээр санал

шүүмж хэлүүлнэ гэдгийг нь анхааруул. Үүнд:

Мэдээллийг аль хир сайн тэмдэглэж, ангилж боловсруулсан /тод, гаргацтай

байх, уялдаа холбоо, товч тодорхой байх /

Нутгийн иргэд, орон нутгийн нийтлэг мэдээллийн сан, ерөнхий дүр зургийг

энэ цуглуусан мэдээлэл хэрхэн баяжуулж, аль хир нийцэж байна

Сургагч

багшид

зориулсан

санамж

Сайн дурын ажилтнууд цуглуулсан мэдээллийнхээ талаар болон үнэлгээнд сонгож авсан аргаа тэдний бичил бүлэг хэрхэн ашигласан тухай илтгэнэ.

Боломжтой бол нутгийн иргэдээс энэ тайлан илтгэлүүдийг сонсгоход

байлцуулж, тэднээр зарим мэдээллийг тайлбарлуулбал сайн.

4. Тайлан илтгэл тавих үеээр асуулт асуулт байвал чөлөөтэй асуулга. Оролцож

байгаа нутгийн иргэдийн төлөөллөөс тайлбар хэлж, асуулт асуухыг уриал.

Сургагч

багшид

зориулсан

санамж

Фокус группын ярилцлага болон айл өрхөөр явж хийсэн уулзалтын үеээр эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй байдлын тэргүүн зэргийн эрэлт

хэрэгцээний талаар нутгийн иргэдээс гарсан санаа оноог цаасан самбарт

тэмдэглэсэн эсэхэд онцгүй хяналлт тавих нь чухал. Эдгээр цаасан

самбарыг дараагийн хичээл дээр ашиглах тул хадгалж үлд.

5. Бичил бүлэг тус бүрийг ангийн хамт олны санал шүүмжийг сонссоных нь

дараа тэднийг нутгийн иргэдтэй ажилласан туршлагаасаа болон сурж мэдсэн

зүйлээсээ ангийнхантай нь хуваалцуул. Энд магад оролцож байгаа нутгийн

иргэдээс сайн дурын ажилтнуудтай харьцсан туршлага, тэдэнд төрсөн санал

бодлыг нь сонсоход илүүдэхгүй.

6. Сайн дурын ажилтнуудыг хийсэн ажилтай холбогдуулж баяр хүргэн

талархал дэвшүүл. Цаасан самбар дээр буулгасан мэдээллээ бичгээр тайлан болгож

Page 119: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 119

……………………………………………………………………………………………...

бичих хэрэгтэйг тэдэнд сануул. Бичил бүлэг тус бүрээс хэн нэг нь тэр тайланг

бичиг үүрэг авахыг нь таниулж хэл.

Идэвхижүүлэх

зөвлөлмж

Энэ дасгалын зорилго бол бичил бүлэг тус бүрийн цуглуулсан мэдээллийг цаасан самбарт буулгаж, тэгэхдээ бусдад ойлгомжтой байдлаар тэмдэглэх

явдал мөн. Сайн дурын ажилтнууд тайлан бичих дадлага туршлага багатай

бол тайлангийн бүтэц, агуулгыг нь зааж өг.

Сэдэв 6 Тоо баримт ашиглах /Мэдээллийн хэргийг гаргах/

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг чадварыг эзэмшинэ. Үүнд:

. Нутгийн иргэдийн үнэлгээ хийх дээр дурьдсан аргуудыг ашиглан цуглуулсан

мэдээллийн тойм хийх, тайлбарлах

. Үнэлгээний дүнг хэлэлцэж, ач холбогдлоор нь зэрэглэж сурах

. Орон нутгийн удирдлагад үнэлгээний зүнг танилцуулж сурах зэрэг болно.

Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) 1. Эрүүл мэндийн нэгэнт урьд байгаа мэдээлэлтэй нутгийн иргэдийн үнэлгээний

дүнг хослуулан баримтжуулж, тайлбарлах, тэгснээрээ нутгийн иргэдийн эрүүл

мэндийн тулгамдсан асуудал, чиглэлийг тодорхойлох

2. Нутгийн иргэдийн дунд хийсэн сайн дурын ажиллагаагаар шийдэж болох эрүүл

мэнд, аюулгүй байдлын чиглэлийн гурваас таван ажлыг АТНИТҮ ажлын

төлөвлөгөөнд оруулах чиглэл болгон сонгож авна. Энд дараах зүйлийн талаар

бодолцож үзэхийг санал болгож байна. Үүнд:

Эрүүл мэндийн аюул эрсдэл

Гамшгийн аюул занал

Анхны тусламжийн хэрэгцээ

өвчний шинж

эрүүл мэндийн нийтлэг асуудлууд зэрэг болно.

3. Нутгийн иргэдийн үнэлгээгээр гарч ирсэн мэдээ мэдээлэл дараах зүйлийг

тодорхойлно. Үүнд:

АТНИТҮ ажлын боломжит чиглэл болох нутгийн иргэдийн эрүүл мэндийн

аюул эрсдэл /жишээ нь, худаг, бие засах газар, хогийн цэг, шумуултай газар/

Нутгийн иргэдтэй ажиллах тэргүүлэх чиглэл болох эмзэг бүлгүүд

Нөөц бололцоо, орон нутгийн шийдэл гм болно.

4. Үр дүнг нутгийн иргэдээр хэлэлцүүлнэ. Нутгийн иргэд чухамдаа АТНИТҮ

ажилд өөриймсгөөр хандах учиртай.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох

зэргээс хамаарч танхимын сургалт дадлагын болон сонгож авсан ажил нийлээд энэ

сэдвийг үзэхэд ойролцоогоор 145-210 минут шаардана. I. Удиртгал АТНИТҮ цаашдын ажлын агуулгыг тодорхойлох нутгийн

иргэдийн үнэлгээний дүн мэдээг сайн дурын ажилтнууд хэлэлцэнэ 40-60 мин

II. Тэргүүлэх асуудлыг ач

холбогдлоор нь зэрэглэх

Нутгийн иргэдийн үнэлгээний дүн мэдээг сайн дурын ажилтнууд

хэлэлцэж, ач холбогдлоор нь зэрэглэнэ. 45-60

мин

Page 120: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 120

……………………………………………………………………………………………...

III. Нутгийн иргэдийн дунд

хийх ажиллагаа

Тайлангийн хурал дээр нутгийн иргэдийн үнэлгээний дүн

мэдээний нэгтгэлээр нутгийнханд зориулж тайлан тавина. 60-90

мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Нутгийн иргэдийн үнэлгээний арга аргачлалын талаарх бүх материал болон Сэдэв

2,3 ба 4-т цуглуулсан мэдээлэл

• Сэдвийн хураангуйгаар хийсэн товч танилцуулга

• Цаасан самбар болон өнгө өнгийн самбарын үзэг

• Ач холбогдол тэргүүлэх зэрэглэлээр нь жагсаасан үндсэн чиглэлийн асуудлыг

тайлагнах хуралд нутгийн иргэдийг урьсан урилга.

Сэдвийн хураангуй Нутгийн иргэдийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нутгийн иргэдийн үнэлгээ

хийх явцад цуглуулсан мэдээллийг ашиглаж чадвар жинхэнэ түүний хэрэг гарна.

Үнэлгээний янз бүрийн арга аргачлал ашиглан сайн дурын ажилтнууд өөрсдийн

идэвхижүүлэгч нарын дэмжлэгтэйгээр өөрийн нутгийн иргэдийн талаар маш их

хэмжээний мэдээлэл цуглуулсан билээ.

Тэд ба эрүүл мэнд, аюулгүй байдал болон түгээмэл өвчний үндсэн асуудлаар

зэрэглэл тогтоож, жагсаалт боловсруулсан байгаа. Эдгээр асуудлыг шийдэх арга

хэмжээг төлөвлөхийн өмнө энэхүү мэдээллийг задлан шинжлэх хэрэгтэй.

Мэдээллийг задлан шинжлэх нэгэн үр дүнтэй арга бол ойролцоо болон нийтлэг

асуудлыг тодорхойлох явдал мөн. Үнэлгээний янз бүрийн арга аргачлалыг ашиглан

цуглуулсан мэдээллийг зэрэгцүүлэн харьцуулж, хоорондын уялдаа холбоог нь

тогтоосноор зарим дүнэлтийг хийхж болно. Ийнхүү задлан шинжлэхдээ дараах

зүйлийг бодолц. Үүнд:

Эрүүл мэндийн болон гамшгийн хамгийн гол, хамаг түгээмэл аюул эрсдэл хаана

байна вэ? Яагаад?

Гэмтэл болон анхны тусламжийн хэрэгцээний хамтгийн түгээмэл хэлбэр юу

байна? Яагаад?

Жилийн улирал тус бүр эрүүл мэндийн асуудалд хэрхэн нөлөөлж байна вэ?

Өвчний шинж төлөв, халдвар тарах эрсдэл юу байна? Тэдгээр улирлын

хэлбэлзлэл байна уу?

Ихэнхдээ урьдчилан сэргийлэх боломжтой Эрүүл мэнд, аюулгүй байдал ба анхны

тусламжийн тийм асуудлын хамаг түгээмэл учир шалтгаан юу байна?

Харилцан зөрчилтэй эсвэл эсрэг тэсрэг хариулт өгсөн мэдээлэл дундаас түгээмэл

нийтлэг сэдвүүдийг олж тодорхойлох нь маш чухал мэдээлэл мөн. Энэ модульд

хойно үзэх ажлын төлөвлөгөө боловсруулах буюу авах арга хэмжээг төлөвлөхийн

өмнө мэдээллийн аливаа зөрчлийг арилгах нь зүйтэй. Энд нэмэлт мэдээллийг эрж

хайж олох байдлаар хандаж болох юм.

Мэдээллийг зэрэглэх Тэргүүлэх чиглэлүүдийг ангилаад дараа нь зэрэглэж, ач холбогдлоор нь жагсаах

хэрэгтэй. Зэрэглэнэ гэдэг нь тодорхой шалгуурын үндсэн дээр ойролцоо бүлэг

асуудлыг үнэлнэ гэсэн үг юм. Жишээ нь, мэдэгдэж байгаа байгалийн гамшгийн

жагсаалтыг гаргаад эрүүл мэндэд учруулж байгаа нөлөөллийнх нь хувьд хамгийн

ноцтойг тодорхойлж болох юм. Асуудлуудыг зэрэглэх үед сайн дурын ажилтнууд

болон нутгийн иргэд дараах асуултыг асух хэрэгтэй. Үүнд:

Page 121: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 121

……………………………………………………………………………………………...

Энэ нөхцөл байдалд юуг нь өөрчилж болох вэ?

Энэ нөхцөл байдлын юунд нь нөлөөлж болох вэ?

Тухайн нөхцөл байдлын юуг нь байгаагаар нь хүлээж авах ѐстой вэ?

Мэдээллийг зэрэглэсний дараагаар сайн дурын ажилтнууд болон нутгийн иргэд

тухайн мэдээлэл аль хир бодитой болох, түүнийг хэрхэн ашиглах тал дээр

бодолцож, ямар асуудал хамаг чухал болох, ямар нь хамгийн яаралтай шийдвэл

зохих болох, мөн хамгийн түрүүнд анхаарал хандуулах нь аль нь вэ? гэдгийг

тодорхойлно.

Янз бүрийн сурвалжаас авсан мэдээллийг ангилан зэрэглэж, эрүүл мэнд, анхны

тусламж болон аюулгүй байдал гэсэн тодорхой гол зорилго чиглэлд нарийвчлан

чиглүүлнэ. Янз бүрийн мэдээллийг агуулсан янз бүрийн эх сурвалжийн мэдээлэлд

түгээмэл чиг хандлага болох зүйлийг эрэлхийлж, нэгтгэн дүгнэж үзэх хэрэгтэй.

Мэдээллийг нутгийн иргэдээр баталгаажуулах Энэ сэвдийн хүрээнд хийх ажил бол үнэлгээнийхээ тайлан дүн мэдээг нутгийн

иргэд, Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо болон орон нутгийн салбар

зөвлөлийн ажилтнуудтай эргэж уулзан тэдэнд тайлагнах явдал мөн. Цуглуулсан

мэдээлэл үнэн зөв байх нь чухал. Энэ ажиллагааг мэдээллийг нягтлан шалгах буюу

баталгаажуулах гэнэ. Нягтлан шалгах ажлын төлөвлөгөөнд дараах алхамыг оруулах

хэрэгтэй. Үүнд:

1. Мэдээлийг хэрхэн цуглуулсан, мөн мэдээлэл цуглуулах ажилд хэн хэн

оролцсон талаар нутгийн иргэдэд танилцуулж хэлэлц.

2. Цуглуулсан мэдээллээ тэдэнтэй хуваалц. Нутгийн иргэдэд жагсаалт, газрын

зураг, хуанли зэргийг үзүүл.

3. Нутгийн иргэдийн дунд зохион байгуулах ажилд эдгээр мэдээлэл болон олж

мэдсэн зүйлсийг хэрхэн ашиглаж болохыг авч хэлэлц.

4. Нутгийн иргэдийн сайн дурын ажилтнуудын шийдэх тал дээр нь ажиллаж

болох эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй байдлын тэргүүлэх

чиглэлээс сонгож авсан гурваас тавыгаа нутгийн иргэдээр хэлэлцүүл.

Ингэхдээ дараах зүйлийг бодолц. Үүнд:

Эрүүл мэндийн эрсдэл

Гамшгийн аюул занал

Анхны тусламжийн хэрэгцээ

Аюулгүй байдлын хэрэгцээ

өвчний шинж төлөв зэрэг болно.

5. АТНИТҮ сайн дурын ажилтнуудын хийж чадах ба чадахгүй зүйлсийг цохон

тэмдэглэж, бас нутгийн иргэдийн гүйцэтгэх үүрэг хариуцлагын талыг ярилц

6. Нутгийн иргэдтэй хийх энэ уулзалтаас хүсэн хүлээх үр дүн бол эрүүл мэнд,

аюулгүй байдал болон анхны тусламжийн гурваас таван чиглэлийн асуудлыг ач

холбогдлоор нь зэрэглэн тэргүүлэх буюу тулгамдсан байдлаар нь жагсаах явдал.

Энд боловсруулсан үндсэн чиглэл бол АТНИТҮ сайн дурын ажилтнуудын

дараагийн сэдэвт үзэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах сургалт дадлагын

ажлаар үзэж судлах гол зүйл болно.

7. Уулзалтанд оролцож, орон нутгийн салбар зөвлөл болон сайн дурын

ажилтнуудыг ажлын дэмжсэнд нь талархал илэрхийлэх.

Сургагч багшид зориулсан зөвлөмж

Page 122: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 122

……………………………………………………………………………………………...

I. Мэдээллийн хэргийг гаргахын удиртгал

� 40-60 минут

1. Шинэ хичээл эхэлсэнтэй холбогдуулан сайн дурын ажилтнуудад баярхүргэ.

2. Сэдэв 6-ийн зорилго, агуулгыг танилцуулна уу. Мэдээлэл цуглуулах бичил

бүлэг тус бүрийн төлөөллийг гарган ирүүлж, өөрслийн хийсэн улирлын хуанли,

орон нутгийн газрын зураг, айл өрхөөр явж хийсэн уулзалт, фокус группын

ярилцлагын үндсэн сэдвээр хийсэн цаасан самбар тэргүүтнийг хананд өлгүүл.

Нутгийн иргэдийн үнэлгээний янз бүрийн ажиллагааны явцад илрүүлсэн эрүүл

мэнд, анхны тусламж болон аюулгүй байдлын бүх тэргүүлэх асуулдлыг тодорхойл.

3. Эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй байдлын бүх тэргүүлэх

асуулдлыг цаасан самбар дээр жагсаагаад хананд өлгө. Нэтгийн иргэдийн

үнэлгээгээр үнэлгээний янз бүрийн арга аргачлалыг ашиглан цуглуулсан бүх

мэдээллийг тухайлан дараах зүйлийг хамруулан авч хэлэлцэх яриа өрнүүл. Үүнд:

Эрүүл мэнд болон гамшигийн хамгийн түгээмэл аюул эрсдэл юу вэ? Яагаад?

Хамгийн түгээмэл гэмтэл осол болон хамаг шаардлагатай анхны

тусламжийн төрөл зүйл юу болох? Яагаад?

Эрүүл мэндийн асуудлуудын улирлын хэлбэлзлэлийн нөлөөлөл юу байна?

Өвчний төлөв шинж болон халдвар тархах эрсдэл юу байна? Тэдгээрийн

улирлын шинж чанар яямар байна вэ?

Урьдчилан сэргийлж болох эрүүл мэнд, аюулгүй байдал болон анхны

тусламжийн хамаг түгээмэл шалтгаан юу байна вэ?

Нутгийн иргэдийн дунд зохиох ажиллагаанд хамрагдаж болзошгүй эмзэг

бүлгүүд юу байна вэ? Тэдгээр эмзэг бүлэг хаана суудаг вэ?

Орон нутгийн нөөц бололцоо болон орон нутгийн хүч хөрөнөгөөр шийдэж

болох ямар бололцоо байна вэ?

4. Сэдвийн хураангуйгаас товч танилцуулга бэлд

5. Хичээлийн явцад асуулт асуухыг хөхиүлэн дэмж. Мөн асуултаа бичээд

асуулт гэсэн гарчигтай хайрцангд хийж болохыг нь сануул. Хичээл бүрийн

төгсгөлд тэдгээр асуултуудыг тоймлоод хариулах болно.

II. Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох шалгуур � 45-60 минут

1. Цуглуулсан мэдээллээ эргээд нутгийн иргэдэд аваачиж улидлага, оролцогч

талууд болон АТНИТҮ ажиллагаанд оролцох сонирхол бүхий нутгийн иргэдийн

төлөөлөлд танилцуулна гэдгийг нь сануул.

2. Мэдээллийг ангилан бүлэглэж, задлан шинжлэн зэрэглэх тал дээр болон мөн

эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй байдлын гурваас таван тэргүүлэх

үндсэн чиглэлийг сайн дурын ажилтнуудтай хамтран ажиллаж

3. АТНИТҮ ажлын түгээмэл сэдвүүдийг ангилан бүлэглэнэ.

4. Эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй байдлын үндсэн чиглэлүүдийн

нэг ерөнхий цаасан самбар дээр жагсаан бичиж, тэдгээрийн зэрэглэлд нөлөөлөх

холбогдох хүчин зүйлсийг сайн дурын ажилтнуудаар бодолцуул

5. Шинэ цаасан самбар дээр эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй

байдалтай холдогдол бүхий тэргүүлэх чиглэлүүдийг ач холбогдлоор нь зэрэглэн

жагсааж бичээд ирэх 12 сарын хугацаанд хэрэгжүүлж болох боломжит арга

хэмжээг хийгдэх огнооны хамт бичнэ үү

III. Нутгийн иргэдийн дунд хийгдэх ажил

�60-90 минут

Page 123: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 123

……………………………………………………………………………………………...

1. Одоо орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан болон идэвхижүүлэгчийн

тусламжтайгаар сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй хийх тайлангийн хуралд

танилцуулах эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй байдлын асуудлуудыг ач

холбогдлоор нэь зэрэглэн танилцуулна. Сайн дурын ажилтнууд Модуль 2-ыг үзэж

байхдаа иймэрхүү ажиллагаа төлөвлөж байсныг нь сануул.

2. Энэ уулзалтын зорилго бол нутгийн иргэдийн дараах зүйлсийн талаар асууж

болзошгүй дараах асуултуудад хариу өгөх явдал мөн. Үүнд:

АТНИТҮ хөтөлбөр

Үнэлгээний явцад сайн дурын ажилтнуудын цуглуулсан мэдээлэл

Эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй байдлын тэргүүлэх байдлаар нь

зэрэглэсэн жагсаалт. Тэдгээрээс АТНИТҮ үйл ажиллагааны хүрээнд хамруулах

хэрэгтэй гэж нутгийн иргэдийн хүсэж байгаа 3-5 асуудлыг өөрсдөөр нь хэлүүл.

Нутгийн иргэдийн дунд хийгдэх АТНИТҮ ажлын дараа дараагийн шат

АНТИТҮ процесст нутгийн иргэдийн гүйцэтгэх үүрэг

АТНИТҮ ажилд салбар зөвлөл, сайн дурын ажилтнуудын гүйцэтгэх үүрэг гм

3. Нутгийн иргэдтэй хийх энэ тайлангийн хурлын хэлэлцэх сэдэвт яг юу

оруулах вэ гэдгийг анги нийтээр нь хэлэлцүүл. Дараах асуултыг асуу. Үүнд:

Хэн хэнийг урих вэ?

Хурлын бүтэц ямар байх вэ?

АТНИТҮ ажиллагааны талаар нутгийн иргэд юу мэдэхийг хүсэх бол?

Нутгийн иргэдэд хүргэх гол санаа оноо юу байх вэ?

Нутгийн иргэдийн тулгамдсан асуудал, боломжит арга хэмжээг хэн

хэлэлцүүлэх вэ?

4. Тайлангийн хуралд ирүүлэх урилга тараахдаа яг юу гэж хэлэх вэ гэж сайн

дурын ажитнуудаас асуу

5. Тайлангийн хурлыг идэвхижүүлэгч ба орон нутгийн сайн дурын ажилтнууд

зохион байгуулна. Сайн дурын бүх ажилтнууд энэхүү тайлангийн хуралд суух эсэх

болон тэд юу хийхийг тодорхойл.

6. Асуултын хайрцганд асуулт байгаа эсэхийг шалга. Асуулт байвал хариулж

чадах эхэсийг ангиас хүснэ. Зөвхөн анги дотроос хариулж эс чадсан нөхцөлд л

өөрөө хариулна.

7. Дараагийн хичээлийн цагийн хуваарийг тохиролц.

Сэдэв 7 Миний нутгийн иргэдийн үнэлгээнд үндэслэсэн ажлын төлөвлөгөө

Сургалтын зорилго Энэ сэдвийн үзэж гүйцсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадварыг

эзэмших болно. Үүнд:

. Нутгийн иргэдийн дунд хийгдэх АТНИТҮ ажлын төлөвлөгөөг хэлэлцэх

. Зорилго /сургалт, дадлагын хэрэгцээ/, шаардлагатай нөөц, цагийн хуваарь,

хариуцах эзэн зэргийг тодорхойлсон ажлын төлөвлөгөөний эхний хувилбарыг

боловсруулах

. АТНИТҮ ажлын төлөвлөгөөг Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо

болон/эсвэл нутгийн иргэдээр хэлэлцүүлэх

Page 124: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 124

……………………………………………………………………………………………...

. ажлын төлөвлөгөөнд тодорхойлсон сургалт судалгааны хэрэгцээ шаардлага

хангах АТНИТҮ ажиллагааны модулиудад тусгагдсан эрүүл мэндийн болон

аюулгүй байдлын асуудлууд.

Заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) 1. АТНИТҮ ажиллагаа Нутгийн иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг

шийдэхэд туслах сургалт явуулж, арга хэмжээ авна.

2. Ажлын төлөвлөгөөг Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо болон орон

нутгийн салбар зөвлөлтэй хамтран боловсруулна.

3. Тодорхой цаг хугацаанд хэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ажлын

төлөвлөгөө тодорхойлно. Энэ бол хийгдэн гүйцэтгэсэн ажлыг тусгаж, гүйцэтгэлийн

явцад гарч ирсэн шинэ ажил, арга хэмжээг тусган үе үе нэмэлт өөрчлөлт хийдэг

төлөвлөлтийн арга мөн. Ажлын төлөвлөгөөнд дараах зүйл багтана. Үүнд:

Нутгийн иргэдийн дунд хийх сургалтын болон бусад ажлын зорилго

Зорилт /төлөвлөгөөний анхны хувилбарт зорилтууд нь өмнө тодорхойлсон

эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй байдлын тэргүүлэх чиглэлийн асуудлыг

хэрхэн яаж хамаг үр дүнтэй шийдэхэд чиглэсэн сайн дурын ажилтнуудын сургалт

дадлага чадвар эзэмших хэрэгцээ шаардлагыг тодруулж өгнө/

Нөөц

Цаг хугацаа

Хариуцсан эзэн /тавигдсан зорилгын биелэлтийг хангах үүднээс/

4. АТНИТҮ ажиллагаа цаашлан явах тусам ажлын төлөвлөгөөнд шаардлагатай

нэмэлт өөрчлөлтийг оруулж явна. Хэрэв ажил явахгүй бол ямар нэг зүйлийг

өөрчлөх хэрэгтэй гэсэн үг болно.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох зэргээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 150-200 минут шаардана I. Удиртгал Үр дүнтэй арга хэмжээний төлөвлөгөө 30-40 мин

II. АТНИТҮ

ажлын

төлөвлөгөө

боловсруулах

Сэдэв 6-д тодорхойлсон эрүүл мэнд, аюулгүй байдлын үнэдсэн

чиглэл дээрээ үндэслэн сайн дурын ажилтнууд АТНИТҮ сургалтын

болон нутгийн иргэдийн дундах ажиллагааны ажилын төлөвлөгөө

боловруулах болно

60-80 мин

III. Нутгийн

иргэдийн дунд

зохиох ажил

Орон нутгийн салбар зөвлөлийн ажилтнууд болон сайн дурын

ажилтнууд нутгийн иргэдийн төлөөллөгчдөд ажлын төлөвлөгөөгөө

танилцуулна. Нэгэнт зөвшилцөж тохирсон ажлын төлөвлөгөөнд

тусгагдсан сургалт судалгааны ажлын шаардлагад тааруулан

АТНИТҮ сайн дурын ажилтны гарын авлагын бүтцийг тодорхойлно

60-80 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйгаар хийсэн танилцуулга.

• Эргэдэг цаасан самбар болон самбарын үзэг

Сэдвийн хураангуй

Ажлын төлөвлөгөө нь төслийн төлөвлөлтийн цикл /орчил/-ын нэгэн хэсэг болохын

хувьд зорилт, нөөц, хэрэцүүлэх хугацаа, хариуцах эзнийг гүйцэтгэлийн үе шат

эхлэхээс өмнө тодорхойлж өгнө. Ажлын төлөвлөгөө гэдэг бол АТНИТҮ тэргүүлэх

чиглэл зорилгыг алхам алхмаар тодорхой үе шаттайгаар хангахад сайн дурын

ажилтны цаг болон хүчийг хамаг үр дүнтэй болон үр ашигтайгаар ашиглах лавлах

Page 125: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 125

……………………………………………………………………………………………...

гэж ойлгож болно. АТНИТҮ төсөл тавьсан зорилгодоо хүрч хангахын тулд

төлөвлөлтийн үе шатанд бодитой төлөвлөх нь чухал. Мөн төлөвлөлтийн процесст

нутгийн иргэдийн оролцоог хангах нь чухал.

Төслийн төлөвлөлтийн цикл

Ажлын төлөвлөгөөг энд боловсруулна

Үнэлэх Төлөвлөх

Эцсийн үнэлгээ Гүйцэтгэх

Ажлын төлөвлөөний зорилго бол нутгийн иргэдийн үнэлгээ шинжилгээний үед

олж мэдэж авсан мэдээлэлд үндэслэн хүсэн хүлээж буй үр дүнд хэрхэн үе

шаттайгаар хүрэх /хүсэж буй өөрчлөлтийг бий болгох/ талаар бодолцох явдал мөн.

Нэгэнтээ эрүүл мэнд, анхны тусламжийн болон аюулгүй байдлын тэргүүлэх

асуудлуудыг тодорхойлсны дараа тэдгээр тодорхой асуудлыг шийдэхэд

шаардлагатай техникийн, нарийн мэргэжлийн мэдлэг чадварыг дараа дараагийн

модульд эзэмших болно. АТНИТҮ зорилтуудыг хангах үүднээс сайн дурын

ажилтнуудад тэргүүн ээлжинд шаардлагатай сургалт дадлагын ажлын үндсэн

чиглэлийг тодорхойлоход сайн дурын ажилтнуудад ажлын төлөвлөгөө туслана.

Жишээлбэл, хэрэв замын хөдөлгөөний аюулгүй байдал аюулгүй байдлын тэргүүлэх

асуудал мөн гэж ажлын төлөвлөгөөнд тодорхойлсон байвал сайн дурын ажилтнууд

Модуль 7-д заасан техникийн мэдлэг эзэмшүүлэх хэсгийг судалж мэдэх ѐстой

болно. Сайн дурын ажилтнууд юу тодорхойлж болохыг дорхи хүснэгтэнд

харуулсан байна.

Замын хөдөлгөөний

аюулгүй байдал-

зорилт

Нөөц Хугацаа Хариуцах эзэн

1. Замын хөдөлгөөний

аюулгүй байдлын

талаар судалж мэдэх

1. Модуль 7-оос техникийн

/нарийн мэргэжлийн/

сургалт авна

1. Жилийн турш болон

замын хөдөлгөөн ихтэй

байдаг баяр ѐслолын үеэр

АТНИТҮ

идэвхижүүлэгч ба сайн

дурын ажилтнууд

2. Манай нутгийн

иргэдийг хэрхэн

автозамын осол гэмтлээс

урьдчилан сэргийлэх талаар танилцуулж,

сурталчлах

2a. АТНИТҮ сайн дурын

ажилтнууд, дээр нь нутгийн

иргэдийн төлөөлөл.

2b. Орон нутгийн тээврийн удирдах газрын ажилтнууд,

дээр нь АТНИТҮ сайн

дурын ажилтнууд

2a. Жилийн турш.

2b. Автозамын хэрэглээ өндөр байх

үеийн өмнө

2a. АТНИТҮ сайн дурын

ажилтнууд, дээр нь нутгийн

иргэдийн төлөөлөл 10 хүн

2b. АТНИТҮ сайн дурын ажилтнууд, дээр нь орон

нутгийн тээврийн удирдах

газрын ажилтнууд

Дээр дурьдсан жишээн дээр үзүүлснээр, Модуль 7-г үзэж дуусгаснаар мэдэж авах

техникийн буюу нарийн мэргэжлийн мэдлэг чадварыг эзэмшсэнээр шинэ

зорилтууд тодорхойлогдож, тэгснээр ихэнх ажлын төлөвлөгөөнд үе үе нэмэлт

өөрчлөлт оруулж байх хэрэгтэй болохыг харж болно. Сайн дурын ажилтнуудын

мэдлэг чадвар нэмэгдэхийн хирээр шинэ шинэ зорилтуудыг тодорхойлон тавигдах

талтай байж болох юм. Ажлын төлөвлөгөөг уян хатан байлгаж, шаардлагатай бол

нэмэлт өөрчлөлт оруулж, цаг үетэй хөл нийлүүлэх нь чухал билээ.

Page 126: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 126

……………………………………………………………………………………………...

Алхам 1: Зорилтууд Зорилт бол аливаа үйл явцыг урагш явуулах үйл ажиллагаа болон арга хэмжээг

хэлнэ. Эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй байдлын тэргүүлэх чиглэлийг

тогтоосон болохоор тэр чигт хийх ѐстой ажиллагааны талаар бод. АТНИТҮ

сайндурын ажилтнууд АТНИТҮ материал /Модуль 4,5,6 болон 7/-аас нарийн

мэргэжлийн агуулгыг тодорхойлж, тухайн сэдвийн талаар өөр бусад сурвалжаас

судлахад зүгээр. Ийм өөр бусад сурвалжид дараах зүйл байж болох. Үүнд:

Эрүүл мэндийн төв болон төрийн албан хаагчидтай холбох

Тоног төхөөрөмж нийлүүлэх эх сурвалжийг тодорхойлох

Нутгийн иргэдийн дунд урьдчилан тодорхойлсон нөөц бүлгүүдтэй хамтран

ажиллах зэрэг болно.

Зорилт тавихдаа бүтээлч гэхдээ бодитой ханд. Хэтэрхи олон зорилт дэвшүүлэхгүй

байх нь чухал. Ажлын бодитой төлөвлөх нь цаг, мөнгө зэрэг нөөц хязгаарлагдмал

болохыг мартаж боломгүй.

Нутгийн иргэдийн тодорхойлсон эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй

байдлын тэргүүлэх чиглэл бүрээр хэд хэд зорилт дэвшүүлэх хэрэгтэй. Дээр

дурьдсан жишээний хувьд бол “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” гэсэн гарчиг

нь тухайн тэргүүлэх чиглэлд хамаарах зорилтоор тодорхойлогдоно.

Алхам 2: Нөөц Тавигдсан зорилтод хүрэхэд шаардлагатай орцыг нөөц гэнэ. Нутгийн иргэдийн

мэдэлд байгаа орон нутгийн нөөц бололцоог тодорхойлох нь чухал шаардлагатай.

Хэдийгээр мэдээж шахуу боловч, ажлдын төлөвлөгөөнд заавал тусгах ѐстой нэгэн

чухал нөөц бол АТНИТҮ сайн дурын ажилтан билээ. Нутгийн иргэдийг ч гэсэн

улам бүр нөөц хэмээх жагсаалтад бичиж байх хэрэгтэй. Аль болох тодорхой байх

нь чухал. Дээр жишээ болгон дурьдсан ажлын төлөвлөгөөнд бол “тээврийн газрын

ажилтнууд” тодорхойлогдсон байхыг цохон тэмдэглэх хэрэгтэй. Анхнаасаа имй

тодорхой байх боломж тэр бүр тохиодоггүй. Ийм оновчтой тодорхойлохын тулд

аль болох их мэдээлэл цуглуулсан, сайн дурын ажилтнуудын болон нутгийн

иргэдийн хувьд тухайн сэдвийн талаар их зүйлийг сурж мэдсэн байх шаардлагатай.

Алхам 3: Хугацаа Хугацаа зорилт хэрэгжих үргэлжлэлийг харуулах бөгөөд эцсийн хугацаа /огноо/-г

заах учиртай. Тухайн зорилтыг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх үүднээс эцсийн

хугацаа болохоос өмнө ажлын төлөвлөгөөгөө эргэн харж байх хэрэгтэй болно.

Хэрэв тавьсан зорилтыг анх товолсон хугацаандаа амжуулж чадаагүй бол яагаад

гэсэн хэлэлцүүлэг өрнүүлж, шинэ хугацаа товлох хэргэ гарна. Зорилтыг хэрэгжих

цаг хугацааны дарааллаар нь төлөвлөхийг зөвлөмж болгож байна.

Алхам 4: Хариуцах эзэн

Хариуцах эзэн гэдэгт тухайн зорилтыг товлосон хуцаанд хэрэгжүүлэхийг

хариуцсан хүн/хүмүүсийг хэлнэ. Хэн нэгэн хүн эсвэл бүлэг хүмүүсийг хариуцагч

талаар тодорхойлсон бол тэд тухайн зорилтыг тодорхойлох, ашиглах нөөцийг олох,

хэрэгжих хугацаа болон гүйцэтгэл тооцох эцсийн хугацааг товлоход тэдгээр улсыг

оролцуулж байх нв чухал.

Page 127: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 127

……………………………………………………………………………………………...

Ажлын төлөвлөгөө бол их чухал ажил мөн. Тэргүүлэх үндсэн чиглэлийг тогтоож,

тэдгээрт хэрхэн хүрэхийг нарийвчлан төлөвлөнө гэсэн үг. Гэхдээ ажлын

төлөвлөгөө бол хөдөлгөөнгүй царцанги зүйл биш. Динамик буюу уян хатан байж,

цаг хугацаа өнгөрөх тусам шинэ, илүү үндэслэлтэй мэдээллийг тусган нэмэлт

өөрчлөлт оруулж байх тодотгож байх хэрэгтэй.

Идэвхижүүлэх чиглэл I. Ажлын төлөвлөгөө боловсруулах удиртгал

� 30-40 минут

1. Оролцогсдыг ангидаа эргэн ирсэнд баяр хүргэ.

2. Сэдэв 7-ийн зорилго, агуулгыг танилцуул.

3. Сэдвийн хураангуйгаар товч танилцуулга хий.

Сургагч багшид

зориулсан санамж

Сайн дурынхнаас урьд хэн нэгэн ажлын төлөвлөгөө бичиж байсан эсэхийг

асуу. Өргөн хүрээнд асуудлыг авч үзэн тухайлбал, гэр бүлийн болон олон

нийтийн тэмдэглэлт үйл явдал төлөвлөсөн ч байж болохыг нь сануул

4. Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийн үнэлгээ хийж, эрүүл мэнд,

аюулгүй байдал болон анхны тусламжийн тэргүүлэх чиглэлийг боловсруулж

нутгийн иргэдэд танилцуулсан болохыг нь сануул. Эрүүл мэндийн талын эхний

тэргүүлэх чиглэлийг Зорилт, Нөөц, Хугацаа болон Хариуцах эзэх гэж гарчигласан

дөрвөн багана бүхий цаасан самбар дээр бич.

5. Тухайн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн хувьд зорилтуудыг

тодорхойлж, ашиглах нөөц материалыг тогтож, боломжит хугацааг товлож,

хариуцах эзэн зэргийг сайн дурын ажилтнуудтай тохир. Нөөц материалд АТНИТҮ

ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд явагдаж буй тодорхой сургалт, мөн нутгийн

иргэдийн төлөө-лөл болон орон нутгийн салбари зөвлөлийн хүн хүчийг оролцуулж

болохыг сануул.

6. Хичээлийн дундуур асуулт асуухыг хөхиүлэн дэмж. Асуултаа бичээд

асуултын хайрцганд хий ж болохыг нь сануул. Тэдгээр асуултыг хичээлийн

төгсгөлд гаргаж ирээд хариулах болно.

II. АТНИТҮ ажлын төлөвлөгөө боловсруулах

�60-80 минут 1. Сайн дурын ажилтнууд болон нутгийн иргэдийн санал болгосон эрүүл мэнд,

анхны тусламж ба аюулгүй байдлын үлдсэн гурваас таван тэргүүлэх чиглэлийг авч

үз. Сайн дурын ажилтнуудыг бичил бүлгүүдэд хувааж, бүлэг тус бүрт нэг нэг

тэргүүлэх чиглэл хувааж өг. Бүлэг тус бүрт цаасан самбар болон самбарын үзэг

тарааж өг. Бүлэг бүрээр өөрсдийн цаасан самбар дээр дорхи гарчиг өгч бичүүл.

Ажлын төлөвлөгөөний жишээ.

Зорилт Нөөц Хугацаа Хариуцах эзэн

2. Бүлэг тус бүрт өөрсдөд ногдсон тэргүүлэх чиглэлийн хүрээнд ажлын

төлөвлөгөө боловсруулж цаасан самбар дээр бичиж дуусах бололцоо олго. Анги

дундуур явж, бүлгүүдэд шаардлагатай бол тусламж зөвлөгөө өг.

3. Үнэлгээний дүн мэдээ болон ажлын төлөвлөгөөнд үндэслэн дараагийн

модулиуд суурилах болно гэдгийг нь сайн дурын ажилтнуудад хэл. Модуль 4,5,6

болон 7–ийн зарим сонгомол сэдвүүдийг үзэхэд сайн дурын ажилтнууд нутгийн

иргэдийн дунд хийх дадлагын ажлаа дуусгах юм.

4. Бичил бүлэг тус бүрийг нийт ангид хандан ажлаа дүнг нь танилцуулуул.

Сонсогдчдоос санал онол, шүүмж хэлэхийг урамшуул. Бүх бүлэг ажлын

Page 128: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 128

……………………………………………………………………………………………...

төлөвлөгөөгөө илтгэж тайлагнасны дараа нэг сайн дурын ажилтан гаргаж ирээд

АТНИТҮ бүх зорилтыг агуулсан бүрэн төгс ажлын төлөвлөгөөг тэмдэглүүл.

Энэ ажлын төлөвлөгөөг сайн чанарын цаасан самбра дээр бичүүлэх хэрэгтэй

бөгөөд мөн дэвтэр дээр /эсвэл тайлан болгон/ бичүүлж, дараа дараагийн АТНИТҮ

ажил цаашлах тусам нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байдлаар бичнэ.

Сургагч багшид

зориулсан санамж

Нэгэнт ажлын төлөвлөгөө бэлэн болсон хойно түүнийг орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан болон орон нутгийн удирдлага, нутгийн

иргэдтэй хуваалцах хэрэгтэй

5. Дараагийн хичээлийн цагийг тохир

6. Сайн дурын ажилтнуудыг мэдсэн сурсан зүйлээ нутгийн иргэдтэйгээ

хуваалцахыг урамшуул.

III. Нутгийн иргэдийн дунд хийх ажиллагаа: Ажлын төлөвлөгөөг танилцуулах

�60-80 минут 1. Орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан болон идэвхижүүлэгчийн

зуучлалаар сайн дурын ажилтнууд Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо

болон/эсвэл нутгийн иргэдийн өөр бусад удирдлагад өөрсдийн боловсруулсан

ажлын төлөвлөгөөг танилцуулах болно.

2. Нутгийн иргэдээс асуулт асуух, санал шүүмж хэлэхийг урамшуул.

3. Нутгийн иргэд ажлын төлөвлөгөөг санал болгосон аливаа нэмэлт

өөрчлөлтийн хамтаар хэлэлцэж баталсны дараагаар орон нутгийн салбар зөвлөлийн

ажилтан болон идэвхижүүлэгч сайн дурын ажилтнуудын хамт батлагдсан ажлын

төлөвлөгөөнд тодорхойлсон хэрэгцээ шаардлагыг хангахуйц сургалтын болон

нутгийн иргэдийн дунд хийх ажиллагаа явуулах үүднээс АТНИТҮ материалыг

өөрчлөн зохион байгуулах хэрэгтэй болно.

4. Сайн дурын аижлтнууд янз бүрийн сэдэв үзсэнээр ажлынхаа төлөвлөгөө

эргэн харж нэмэлт өөрчлөлт оруулж байх хэрэгтэй болно.

Сэдэв 8 Миний нутгийн иргэдийн дунд хийх АТНИТҮ ажлын тайлагнах

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзэж гүйцээснээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадварыг

эзэмшинэ. Үүнд:

. Тайлагнах ажиллагаа болон тэмдэглэл хөтлөх явдал бол маш чухал

. Орон нутгийн салбар зөвлөл болон удирдагчид тайлагнах тийм тайлангийн загвар

хүснэгт ашиглах хэрэгтэй.

. Кэйс буюу тодорхой болсон явдал дээр үндэслэсэн тайлан бэлтгэ.

Эзэмшвэл зохих мэдлэг чадвар (түлхүүр мэдээлэл) 1. АТНИТҮ ажиллагааг дэмжиж байсан нутгийн иргэд болон бусад хүмүүсийг энэ

ажлын явц болон үр дүнгийн талаар мэдээлэар хангаж байх учиртай

2. Бас хийж байгаа үйл ажиллагаа болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний

талаар албан ѐсны бүртгэл сататистикийн хувьд бас хэрэгтэй.

3.Үйл ажиллагааны тайлан мэдээ нь төлөвлөсөн зорилтууд хэрэгжсэн эсэхийг

тодорхойлоход хэрэгтэй.

Page 129: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 129

……………………………………………………………………………………………...

4. Тайлан хийж гүйцэтгэж дууссан үйл ажиллагааны талаар, мөн ажлын явц,

өөрчлөлтийн талаар нутгийн иргэдэд танилцуулна.

5. Үйл ажиллагааг амаар болон бичгээр зэрэг олон янз хэлбэрээр тайлагнаж болно.

6. Тайланг мөн дэмжлэг зөвлөмж авахаар орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан,

удирлагад хүргүүлж байх хэрэгтэй.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох зэргээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 135-180 минут шаардана. I. Удиртгал Сайн дурын ажилтнууд тайлан, хяналт үнэлгээний талаар үзэж,

тайлангийн хүснэгт маягтыг судлах болно 45-60

мин

II. Кэйс буюу болсон үйл явдлын шинжилгээ

Хоѐр кэйсийн шинжилгээнд чухал шаардлагатай тайлангийн үзүүлэлтүүдийг сайн дурын ажилтнууд тодорхойлно. Тэд

хоѐрдахь кэйс-шинжилгээний тайлангийн төслийг боловсруулна.

60-75

мин

III. Модуль 3-ын тойм Хүмүүст хүргэх гол санаа оноог тодорхойлохын тулд сайн дурын

ажилтнууд энэ модулийн сэдвүүдийг эргэн үзэж юм. 30-45

мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Сэдвийн хураангуйгаас бэлтгэсэн товч танилцуулга

• Энэ хичээлийг хамтран заахаар орон нутгийн салбар зөвлөлөөс тайлан тооцооны

ажил мэддэг ажилтныг урьж авч ир.

• Үндэсний нийгэмлэг болон орон нутгийн салбар зөвлөлийн тайлангийн загвар

маягтын хувь. АТНИТҮ ажлын тайлангийн маягтыг Сайн дурын ажилтны гарын

авлагын Сэдэв 8-аас үзэж болно.

• АТНИТҮ Нутгийн иргэдийн дунд хийх ажлын төлөвлөгөө

• Цаасан самбар болон өнгө өнгийн самбарын үзэг.

Сэдвийн хураангуй АТНИТҮ ажиллагааг баримтжуулах үүднээс тайлан (хяналт, шинжилгээ

үнэлгээний тогтолцоо гэх нь бий)-гийн хялбархан систем боловсруулж, нэвтрүүлэх

хэрэгтэй. Мэдээллийг тэмдэглэснээр үйл ажиллагаа хүссэн үр дүндээ хүрч,

амжилттэй гүйцэтгэгдсэн эсэхийг харуулна. Сайн дурын ажилтнууд болон нутгийн

иргэдийн эрүүл мэнд, анхны тусламж болон аюулгүй байдлын асуудлаар хийгдэж

байгаа ажил аль хир үр дүнд хүрч байгааг хэмжиж дүгнэх шийдвэр гаргах бааз

суурийг тайлан мэдээ бүрдүүлж өгдөг юм. Орон нутгийн салбар зөвлөлийн

ажилтан болон удирдлагыг оролцуулан бүх оролцогч талууд тайлагнах үйл явцын

хэсэг байх учиртай.

Эрүүл мэндийн салбарт гарах эерэг өөрчлөлтүүд нутгийн иргэдэд АТНИТҮ

хөтөлбөр үр дүнгээ өгч, тэдний нутгийн иргэдэд үр шимээ өгч байгааг батлан

харуулах болно. Нутгийн иргэдийн дунд хийх АТНИТҮ арга хэмжээ болгоны

талаар тодорхой нэг байдлаар тайлагнахыг шаардана.

АТНИТҮ тайлангийн маягтын загварыг дор тайларлав /хуулбарыг Сайн дурын

ажилтны гарын авлагын Сэдэв 8-д хадсан байгаа/. АТНИТҮ төслийн удирдагч

эсвэл салбар зөвлөл бүр өөрийн төслийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тухайн

загварыг засаж сайжруулж болно.

АТНИТҮ тайлангийн маягт загварууд нь АТНИТҮ ажиллагааны талаар чухал

мэдээллийг баримтжуулдаг билээ. Очиж уулзсан айл өрх, уулзалт яриа, бусад

Page 130: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 130

……………………………………………………………………………………………...

ажиллагаа, тэдгээрт зарцуулсан цаг хугацаа зэрэг нь сайн дурын ажилтны АТНИТҮ

мэдээллийг түгээхэд хичнээн хүч хөдөлмөр зарцуулсан болохыг илтгэнэ. Сайн

дурын ажилтнуудын ажлын үр дүнд алй өрхийн эрүүл мэнд сайжирсан эсэхийг

хянаж мэдэх явдал их чухал.Хэрэв тухайн айл өрхийн эрүүл мэнд сайжрахгүй

байвал тэднийхээр дахин очиж учир шалтгааныг нь тодруулах хэрэгтэй.

АТНИҮ ажиллагаанд тогтмол хяналт шинжилгээ үнэлгээ хийж байх хэрэгтэй. Айл

өрхөөр очиж хийсэн уулзалт болгоны дараа мөн АТНИТҮ аливаа ажиллагааг

нутгийн иргэдийн дунд хийсэн дор тайлангийн маягтыг бөглөж байх ѐстой.

АТНИТҮ сайн дурын ажилтнууд өөрсдийн ажиллагааг хэрхэн баримтжуулахад

суралцсан байх учиртай. Орон нутйгийн салбар зөвлөлийн ажилтан болон удирдагч

сайн дурын ажилтнууд тайлангийн маягтаа яаж хөтлөхийг мэдэж байгаа эсэхэд

хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Тайлангийн маягтаа сайн дурын ажилтнууд

бөглөөд салбар зөвлөлд ирүүлэх бүрт хянаж үзээд зөв бурууг нь засаж, ажилд нь

дэмжлэг зөвлөмж өгч, урам хайрлаж байх учиртай.

Ном зүй International Federation of Red Cross and Red Crescent Societies (2009), CBHFA in action

Implementation Guide.

International Federation (2002), Handbook for Monitoring and Evaluation. Available from:

www.ifrc.org/cgi/pdf_evaluation.pl?handbook.pdf.

International Federation (2007), Monitoring and Evaluation in a Nutshell. Available from:

participation.110mb.com/PCD/M%20and%20E%20guide%20final.pdf.

International Federation (2002), Project Planning Process Handbook. Available from: www.ifrc.org

Сургалтын ажиллагааны санал болгож буй чиглэл I I сэдэв. Удиртгал 45-60 минутминут

1. Оролцогчдыг шинэ хичээл үзэж эхэлсэнтэй нь холбогдуулан баяр хүргэх

2. Орон нутгийн салбар зөвлөлөөс ирсэн хамтран идэвхижүүлэгчийг

танилцуулаад, Сэдэв 8-ийн зарилго агуулгыг тайлбарла.

3. Сэдвийн хураангуйгаар бэлдсэн товч илтгэлээ тавь.

Сургагч багшид

зориулсан санамж

Төслийн тайлан ажлын амжилтыг баримтжуулж, бас тайлангийн үзүүлэлтүүдээс хэрхэн сургамж авч байсан зэрэг өөрийн хувийн

туршлагаас хуваалц

4. Тайлангийн ямар нэг маягт загвар байвал тойруулж үзүүл. Тэдгээрийг сайн

дурын ажилтнуудаар хэлэлцүүл. Нутгийн иргэдийн дунд хийгдэх АТНИТҮ

ажиллагаа яагаад тайлагнах нь чухал болон мөн хэрхэн тайлагнах талаар хэлж

тайлбарла. Сэдвийн хураангуйгаас хараад зөв тайлбар өгөгдсөн эсэхийг шалга.

Page 131: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр

131

……………………………………………………………………………………………...

АТНИТҮ АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ХҮСНЭГТ (Загварыг Индонезийн Улааг загалмайн Нийгэмлэгээс хандивлав)

АТНИТҮ ажлын тайлан /хүснэгтийг Индонезийн Улаан загалмайн Нийгэмлэгээс хандивлав/

Сайн дурын ажилтны айл өрхөөр явж хийсэн уулзалтын тэмдэглэлАТНИТҮ хөтөлбөр

Салбар зөвлөлийн нэр Сар

Тосгоны нэр Сайн дурын ажилтны нэр

эр эм 1 2 3 4 5

1

2

3

4

Сайн дурын ажилтнуудын хамрах

хүрээний хүн амын тоо

Өрхөд дор

хаяж нэг

байна уу?

Дугаарыг

жагсаа

Эрүүл мэндийн чухал сэдэв

(Тосгоны ажлын төвөлөгөөнд тусгасанаар нь эрүүл

мэндийн тэргүүлэх сэдвийг баган бүрт бич)Орсон айл бүрээр харилцааны төрөл хэлбэрийг бич.

Үүнд: a. Нэг талын яриа, лекц

б. Асуулт хариулттай хоѐр талын харилцан яриа

в.практик эсвэл гарын доорхи үзүүлэн

ТАЙЛБАР, ТЭМДЭГЛЭЛ

Жишээ нь, онцгой халамж

асрамж шаардсан жирэмсэн/

өндөр настан/дахир дутуу гм

хүний тоо (Үндэсний- эсвэл

орон нутгийн онцлог мэдээ,

мэд

Сайн дурын ажилтны ажлын

хэсгийн ахлагчийн нэр

Сайн дурын ажилтнуудын

хамрах хүрээний өрхийн тоо

5-аас доош насны хүүхдийн тоо

Ам

бүлийн

тоо

Уулзсан

өрхийн

тэргүүний

нэр/ очсон

огноо

Өрхөд

байгаа

нийт

Өнгөрсөн

сард 2 ба

дээш удаа

эмчид

үзүүлсэн

Вакцинж

уулалты

н

карттай

Вакцинж

уулалтад

бүрэн

хамрагда

агүй

Page 132: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 132

……………………………………………………………………………………………...

5. АТНИТҮ сайн дурын ажилтнуудаас тэд өөрсдийн ажлын тайлангаа хэнд

хүргүүлэх талаар саналыг нь асуу.

Сургагч багшид

зориулсан

санамж

Сайн дурынхан дараах хариултыг өгвөл сайн. Үүнд:

Орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан

өөрийн шадар дарга

орон нутгийн удирдлага

нутгийн иргэд

Нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороо

Өөөрийн хариуцсан айл өрх

Бусад оролцогч талууд гм

6. Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 8-д байгаа АТНИТҮ тайлангийн

маягтын загвар хүснэгтийн нүд бүрийг уншиж сайтар танилц. Тодорхой мэдээлэл

яагаад чухал болохыг сайн дурын ажилтнуудад тайлбарлан таниул. АТНИТҮ

ажлын тухай цуглуулж болох өөр нэмэлт мэдээлэл юу байна, энэ талаар сайн

дурын ажилтнуудаас гарах санаа оноог тодорхойл.

7. Хичээлийн дундуур асуулт асуухыг хөхиүлэн дэмж. Бас асуултаа бичээд

асуултын хайрцганд хийж болохыг нь сануул. Хичээл бүрийн төгсгөлд эдгээр

асуултанд хариулах болно.

Сургагч багшид

зориулсан санамж

Хэрэв сайн дурын ажилтнууд бичиг үсэг мэдэхгүй бол тайланг зураг дүрслэлийн хэлбэрээр, эсвэл орон нутгийн салбар зөвлөл болон удирдлагад

амаар тайлагнуулж болно

II. Кэйс буюу болсон явдлын шинжилгээ

� 60-75 минут

1. Хоѐр цаасан самбар хананд өлгө. Нэгийг нь “Кэйс/болсон явдлын

шинжилгээ 1”, нөгөөг нь “Кэйс/болсон явдлын шинжилгээ 2” гэж гарчигла. Кэйс

бүрийг чанга дуугаар уншиж өг. Эхний кэйсын дараагаар цэгээр тэмдэглэсэн

асуултуудыг асууж, сайн дурын ажилтнуудаар хамаг чухалд тооцож буй тайлан,

хяналт үнэлгээний үзүүлэлтүүдийг нэрлүүл.

Кэйс/болсон явдлын шинжилгээ 1 Гурван хүн автын осолд орон гэмтсэн байна. Хоѐр нь насанд хүрсэн, нэг нь

таван настай хүүхэд. Аль аль хэд хэдэн гэмтээл авч, шархнаас нь цус садарна. Нэг

том хүн нь ухаангүй, гэхдуу амьсгаатай байх шиг байна. Хүүхэд уйлж орлоод сүйд.

Нөгөө хүн нь цочролд орсон байдалтай. Та нэг сайн дурйн аижлтан нөхөртэйгээ

хэргийн газар дээр ирээд тэр гуравт анхны тусламжийг амжилттай үзүүлнэ. Дараа

нь орон нутгийн эмнэлэгт хүргэх машин тэрэг олно. Осолд орсон хүмүүс бүгд

танай нутгийн улс.

Энэ үйл явдлын дараа ямар мэдээллийг чухал гэж тайлагнах ѐстой вэ?

Тухайн мэдээллийг та хэрхэн яаж тайлагнах вэ?

Энэ ослын талаар та хэнд тайлагнах вэ? Яагаад?

Кэйс/болсон явдлын шинжилгээ 2

Эмнэлгийн ажилтнууд нутгийн иргэдийн эрүүл мэндийн хороотой хамтран

нэг өдрийн вакцинжуулалтын аян хэмээх компанит ажил зохиохоор боллоо.

АТНИТҮ сайн дурын ажилтнуудыг туслалцуулахаар болж, энэ арга хэмжээг

төлөвлөх уулзалтыг тогтмол хийдэг шуурхай дээр хэлэлцэхээр боллоо. АТНИТҮ

сайн дурын ажилтнууд дараах зүйлийг хийхээр тохиролцлоо. Үүнд:

Айл өрхөөр явж, эцэг эхчүүлтэй уулзах,

Page 133: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 133

……………………………………………………………………………………………...

Сургуулиудаар очиж, сургуулийн насны хүүхдүүдтэй эрүүл мэндийн

боловсролын талаар яриа хийх

Ванцинжуулалтын талаар сурталчилгааны материал, зурагт хуудас зэргийг

хийж, олшруулан засаг даргын тамгын газар, хотын зах, болон нутгийн

иргэд олноор цугладаг бусад газар тарааж хадаж наана.

Хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулахаар авч ирэх газар бүртгэл хөтөлнө.

Вакжинжуулалтын аяны эхний өдөр дуусахад бүртгэлээс үзвэл нутгийн иргэдийн

хамрагдвал зохих нийт хүүхдийн 70 хувь нь вакцин хийлгэсэн болохыг бүртгэлээс

олж мэднэ. Хүүхдүүдийн нэрсийг тэмдэглэж, эцэг эхчүүдэд нь вакцинжуулалтын

карт тарааж өгсөн байгаа. Арван хүүхдийг вакцин хийлгэх гэж авч ирсэн боловч,

янз бүрийн шалтгаанаар хийлгэлгүй буцсан байна.

2. Сайн дурын ажилтныхаа гарын авлагын Сэдэв 8-д байгаа тайлангийн

маягтыг загвар болгон дараах мэдээллээс алиныг нь тайланд тусгавал зохих чухал

болохыг тодорхойлуул.

Энэ ажлын дараа та ямар мэдээллийг тайландаа тусгах вэ?

Та мэдээллийг хэрхэн тайлагнах вэ?

Та тайлангаа хэнд хүргүүлэх вэ? Яагаад?

3. Сайн дурын ажилтнууд дараах мэдээлийг тайландаа тусгасан байхад анхаар.

Үүнд:

Вакцинжуулалтын аян эхлэхээс өмнө хэдэн айл өрхөөр явж ярилцсан,

уулзсан эцэг эхчүүдийн тоо болон мөн тэдгээр айлуудын нийт хүүхдийн тоо.

Вакцинжуулалтын ач холбогдлын талаар уулзалт хийхэд эмнэлэг дээр

ирсэн хүүхдийн тоо

Зургат хуудас тараасан тоо хэмжээ, нэгийг загвар болгон хавсаргана.

Вакцинжуулалтын аяны хүрээнд хамрагдсан хүүхдийн тоо /ямар нэг

вакцин хийлгэсэн/

Вакцинжуулалтын амжилттай хамрагдсан хүүхдийн тоог АТНИТҮ сайн

дурын ажилтнуудын очиж уулзсан өрхийн тоотой харьцуулан судлах

Сургамж /аман болон бичгэн тайлан/

4. Вакцинжуулалтын аяны талаар АТНИТҮ тайланд өөр ямар мэдээлэл

оруулмаар байгаа талаар нь сайн дурын ажилтнуудаас асуух. Сайн дурын

ажилтнуудыг аль болох их мэдээлэл бичих, тэгснээрээ боломжтой буюу

шаардлагатай гэж үзсэн аливаа чухал мэдээллийг баримтжуулахыг уриалах.

5. Дараагийн хичээлийн цагийг тохиролцох

6. Сурч мэдсэн зүйлээ нутгийн иргэдтэйгээ хуваалцахыг сайн дурын

ажилтнуудаас уриалах.

III. Модуль 3-Хаалт

� 30-45 минут 1. Модуль 3-т сурч мэдсэн зүйлийг нь сайн дурынхнаар тойм хийлгэж, энэ

модулийн сэдэв бүрийн сургалтын зорилго болон Заавал эзэмшвэл зохих мэдлэг,

чадвар (түлхүүр мэдээлэл) бүрийг хэрхэн биелүүлсэн талаар нэгтгэн дүгнүүл.

2. Сайн дурын ажилтнуудыг тэдний өөсрдийн өмнө тавьсан зорилгодоо хүрэх

чиглэлд ямар дэвшил, ахиц гарч байгаа талаар нь хэлэлцүүлэг өрнүүл.

3. Модуль 3-ыг төгсгөсөнд нь сайн дурын ажилтнуудад баяр хүргэ.

Page 134: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 134

……………………………………………………………………………………………...

Олон улсын Улаан загалмай,

Улаан хавирган сарны

хөдөлгөөний Үндсэн зарчим

Хүмүүнлэг энэрэнгүй Дайны талбарт шархадагсдад алагчлалгүй тусламж үзүүлэх хүсэл тэмүүллээс Олон улсын Улаан загалмайн болон улаан хавирган сарын хөдөлгөөн үүссэн билээ. Хаа байгаа, тохиосон газарт нь үндэсний болон олон улсын түвшинд хүмүүсийн зовлон гачаалыг урьдчилан сэргийлэх, хөнгөлж дэм болохыг зорино. Түүний гол зорилго бол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж,

хүнийг зохих ѐсоор хүндлэх явдал. Харилцан ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагаа болон хүх хүмүүсийн хооронд урт удаан энх амгалан байдлыг дэмжиж ажиллана.

Үл ялгаварлах Яс үндэс, иргэншил, арьс өнгө, шашин шүтлэг, анги болон улс төрийн үзэл бодлоор үл ялгаварлана. Хувь хүмүүсийн зовлон шаналыг төгсгөл болгох, зөвхөн энэ л

зорилгод хөтлөгдөх учиртай ба хамгийн яаралтай тусламж хүргэх газар тэргүүлэх ач холбогдол өгнө.

Төвийн сахих Бүгдийн итгэлийг авч, хадгалах үүднээс аливаа улс төрийн, шашны болон арьс өнгөний эсвэл үзэл суртлын маргаан мөргөлдөөнд дайсагнасан талуудын аль нэг талд орохыг хэзээд цээрлэнэ.

Бие даасан байдал Энэ бол бие даасан хөдөлгөөн. Хэдийгээр Үндэсний нийгэмлэгүүд өөр өөрсдийн улс оронд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлдэг засгийн газрын байгууллагын удирдлаган дор, тухайн улс хууль тогтоомжийн дагуу ажиллах боловч өөрийн бие даасан байдлаа ямагт хадгалж, Хөдөлгөөний зарчмын дагуу ажиллахад хэзээд бэлэн байвал зохино.

Сайн дурын үйлчилгээ Энэ бол ямар ч байдлаар ашиг олохын төлөө биш, сайн дурын тусламжийн хөдөлгөөн мөн.

Нэгдмэл байдал Ямар ч улсад Улаан загалмайн эсвэл Улаан хавирган сарын нэг л нийгэмлэг байх учиртай. Тэр бүгдэд нээлттэй байх ѐстой. Тухайн улсын бүхий л нутаг дэвсгэрийг

хамарч ажиллах ѐстой.

Нийтлэг чанар Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөн дэлхий нийтээр аль ч улс нийгэмд ижил байр суурьтай байж, нэгэндээ харилцан туслалцах ижил үүрэг хүлээнэ.

Page 135: Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / I дэвтэр 135

……………………………………………………………………………………………...

Хүн төрөлхтний

төлөө хамтдаа

Улаан загалмай, Улаан хавирган сарны Олон

улсын холбоо эрсдэлд өртсөн хүмүүст туслах Үндэсний нийгэмлэгүүдийн хүмүүнлэгийн ажлыг

дэмжин тэтгэнэ.

Хүмүүсийн зовлон шаналалыг урьдчилан

сэргийлэх, илааршуулахын тулд олон улсын

гамшгийн эсрэг арга хэмжээг зохицуулж, хөгжил

дэвшлийг хөхиүлэн дэмжинэ.

Олон улсын холбоо, Үндэсний нийгэмлэгүүд

болон Улаан загалмайн Олон улсын хороо

хамтдаа нийлээд Олон улсын Улаан загалмай,

Улаан хавирган сарны хөдөлгөөнийг бүрдүүлнэ.