facilitator guide for community based health and first aid-vol2-mongolian

292
Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламжийг Нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) Идэвхижүүлэгчийн гарын авлага 2009 оны 3 дугаар сар Хоёрдугаар дэвтэр Улаан загалмай, Улаан хавирган сарны нийгэмлэгүүдийн олон улсын холбоо

Upload: yansanjav-ochirsukh

Post on 18-May-2015

962 views

Category:

Health & Medicine


2 download

DESCRIPTION

The goal of community-based health and first aid (CBHFA) is the creation of a healthy community. Growing a healthy community is a lifelong process, one that requires persistence and constant nur-turing. Therefore, the CBHFA commitment is a long-term engagement.

TRANSCRIPT

Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламжийг

Нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх

(ЭМТТНИТҮ)

Идэвхижүүлэгчийн гарын авлага 2009 оны 3 дугаар сар

Хоёрдугаар дэвтэр

Улаан загалмай, Улаан хавирган сарны

нийгэмлэгүүдийн олон улсын холбоо

Олон улсын холбооны

Даян дэлхийд хийх ажлын

төлөвлөгөө /2006-2010/

Ирэх хоѐр жилд тус холбооноос хийх ажил

дараах зорилго зорилтыг хангахад чиглэнэ.

Үүнд:

Манай зорилго

Зорилго 1: гамшгаас шалгаалах нас баралт,

гэмтэл бэртэл, үрдагаварыг бууруулах

Зорилго 2: Өвчин, олон нийтийг хамарсан

аюул ослын үр дагаварыг бууруулж, түүнээс үүдэлтэй нас баралт, өвчнийг багасгах

Зорилго 3: Нутгийн иргэд, иргэний нийгэм

болон Улаан загалмай, Улаан хавирган сарны

нийгэмлэгийн ажилтны аюул эрсдэл бүхий

нөхцөл байдалд ажиллах чадварыг

сайжруулах

Зорилго 4:

Үл тэвчих, алагчлал, нийгмийн алагчлалыг

үгүйсгэж, олон янз байдал, хүний сайхан чанарыг хүндэтгэн хүлээж авах үзэл санааг

дэлгэрүүлнэ

Манай баримтлах тэргүүлэх чиглэл

Гамшиг болон олон нийтийн эрүүл мэндэд

заналхийлсэн аюул осолтой тэмцэх орон

нутгийнь бүс нутгийн болон олон улсын

чадавхийг сайжруулах

Аюул эрсдэлд өртөмтхий нутаг оронд

иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчин

тахалаас урьдчилан сэргийлэх, гамшгийн

эрсдлийг бууруулах

ДОХ-ын эсрэг тэмцэх хөтөлбөр, сурталчилгаа

таниулгын ажлыг эрс эрчимжүүлэх

Гамшгийн эрсдлийг бууруулах талаар

ажиллахдаа хүмүүнлэгийн талд ялангуяа үл

мэвчих, гутаан доромжлох болон алагчлахын

эсрэг тэмцэхэд онцгой анхаарна

Улаан загалмай, Улаан хавирган сарны

нийгэмлэгүүдийн олон улсын холбоо

Женев хот

2009 он

Энэхүү баримт бичгийн эх болон орчуулгын

хувийг бүхлээр нь болон хэсэгчилэн

арилжааны бус зорилгоор эх сурвалж дурьдан

ашиглаж болно. Ашигласан тухай санал

гомдлоо тус Олон улсын холбоонд ирүүлбэл

туйлаас талархууштай.

Бүх гэрэл зургийн зохиогчийн эрхийг тус

Олон улсын холбоо эзэмшинэ

2009 он

Улаан загалмай, Улаан хавирган сарны

нийгэмлэгүүдийн

Олон улсын холбоо

Швейцар улс

СН-1211 Женев хот 19 Шуудангийн хайрцаг 372

Утас: +41 22 730 4222

Факс: +41 22 733 0395

Цахим шуудан: [email protected]

Цахим хуудас: http://www.ifrc.org

Орчуулсан: Я.Очирсүх, Л.Баттөр

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

3

Агуулга

I дэвтэр

Модуль 1 __________________________________________________________15

Улаан загалмай, Улаан хавирган сарны ЭМТТНИТҮ сайн дурын ажилтан

Модуль 2 _________________________________________________________ 62 Нутгийн иргэдийг дайчлах

Модуль 3 _________________________________________________________ 98

Миний нутгийн иргэдэд зориулсан үнэлгээнд тулгуурласан арга хэмжээ

II дэвтэр

Модуль 4 __________________________________________________________ 2

Анхны тусламж ба гэмтлээс урьдчилан сэргийлэхийн үндэс

Модуль 5 _________________________________________________________136 Том аюул гамшигийн үед нутгийн иргэдийг дайчлах

Модуль 6 _________________________________________________________158

Өвчнөөс урьдчилан сэргийлэх ба эрүүл мэндийг сурталчилах

Модуль 7 _________________________________________________________334 Нэмэлт сэдвүүд

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

4

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА

Модуль 4

АНХНЫ ТУСЛАМЖ,

ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭС

Зорилго Энэхүү модульд сайн дурын ажилтнууд янз бүрийн гэмтэл болон өвчний үед

үзүүлэх анхны тусламжийг урьдчилан оношлох, төлөвлөх, гүйцэгтэх, гүйцтэгэлийн

үнэлгээг хэрхэн хийх талаар суралцах болно. Мөн сайн дурын ажилтнууд өөрийн

нутгийн иргэдийн дунд гэмтэл ослоос урьдчилан сэргийлэх санаа оноог хэрхэн

хүргэх дадлага эзэмшинэ.

Сэдвүүд Энэ модуль нийтдээ 20 сэдэвтэй, түүнээс 5 нь албан журмынх биш, сонгон үзнэ.

Сэдэв 1 Анхны тусламж үзүүлэх зарчим

Сэдэв 2 Сэтгэлзүйн анхны тусламж

Сэдэв 3 Амин эрхтний үйл ажиллагааг дэмжих (1 дугаар хэсэг)

Сэдэв 4 Амьсгал бөглөрөх үед анхны тусламж үзүүлэх

Сэдэв 5 Цус алдах ба шарх

Сэдэв 6 Цочрол /Шок/

Сэдэв 7 Түлэнхий ба шарх

Сэдэв 8 Толгой, хүзүү нурууны гэмтэл

Сэдэв 9 Яс, булчин, үе мөчний гэмтэл

Сэдэв 10 Хордлого

Сэдэв 11 Цээжээр хатгаж өвдөх

Сэдэв 12 Цус харвах (сонгон суралцах боломжтой)

Сэдэв 13 Цахилгааны гэмтэл (сонгон суралцах боломжтой)

Сэдэв 14 Усанд живэх (сонгон суралцах боломжтой)

Сэдэв 15 Нүдний гэмтэл ба нүдний өвчин (сонгон суралцах боломжтой)

Сэдэв 16 Амьтан, шавжинд хазуулж, хатгуулах (сонгон суралцах боломжтой)

Сэдэв 17 Халуурах

Сэдэв 18 Татах/ татвалзах өвчин

Сэдэв 19 Анхны тусламж үззэлэхдээ халдвар оруулахгүй байх

Сэдэв 20 Анхны тусламжийн иж бүрдэл

Хавсралт Амин эрхтний үйл ажиллагааг дэмжих (2 дугаар хэсэг)

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

5

Модулийн хураангуй Сэдэв 1-т сайн дурын ажилтнууд анхны тусламж үзүүлэх дөрвөн зарчмыг судалж,

мөн анхны тусламж үзүүлэх дөрвөн үе шат болох урьдчилсан үнэлгээ, төлөвлөлт,

гүйцэтгэл болон Дүгнэлт хийх зэргийг үзнэ.

Сэдэв 2-т сайн дурын ажилтнууд сэтгэл санааны хямралыг танин мэдэж сурна.

Сайн дурын ажилтнууд сэтгэлзүйн анхны тусламжийн дөрвөн элементийг

хямралыг намжан өөрийгээ тэтгэх аргыг тодорхойлж, сэтгэлзүйн анхны тусламж

болон хамтран ажиллагчдаа тусламж дэмжлэг үзүүлэх дадлага хийнэ.

Сэдэв 3-т ухаййн алдсан боловч амьсгаатай байгаа насанд хүрэгсэд болон хүүхдэд

амь тэтгэх анхны тусламж үзүүлэх үе шаттай арга хэмжээнд суралцана.

Сэдэв 4-т хэн нэгний амьсгал бөглөрсөн байвал хэрхэн яаж илрүүлж мэдэхийг

сурна. Амьсгал бөглөрсөн насанд хүрэгсэд, жирэмсэн эхчүүд, нялхас болон

хүүхдүүдэд анхны тусламж үзүүлэх дадлага хийнэ. Энэ сургалтыг Үндэсний

нийгэмлэгээс хүлээн зөвшөөрөгдсөн анхны тусламж үзүүлэх талаар мэргэшсэн

сургагч багш хөтлөн явуулна.

Сэдэв 5-д гадуур болон дотуур цус алдалтыг ялгаж чаддаг болох ба цус алдаж

байгаа хүнд компресс тавьж анхны тусламж үзүүлэх дадлага хийнэ. Шархыг хэрхэн

хөргөж, цэвэрлэх талаар бас суралцана.

Сэдэв 6-д сайн дурын ажилтнууд шокийн шинж тэмдгийг хэрхэн оношлоход

суралцаж, шоконд орсон хүнд анхны тусламж үзүүлэх дадлага хийнэ.

Сэдэв 7-д сайн дурын ажилтнууд түлэнхий болон зумлаж шалзалсанд анхны

тусламж үзүүлэхэд суралцаж, мөн нутгийн иргэдийн айл өрхүүдтэй түлэгдэл,

шалзлагдахаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцах дадлага хийнэ.

Сэдэв 8-д сайн дурын ажилтнууд толгой, хүзүү нурууны гэмтлийн шинж тэмдгийг

танин мэдэж, оношлох аргад суралцана. Толгой, хүзүү нурууны гэмтэлтэй хүнийг

хэрхэн хөдөлгөөнгүй болгож, анхны тусламж үзүүлэх талаар суралцана.

Сэдэв 9-т сайн дурын ажилтнууд яс, булчин, үе мөчний гэмтлийг оношлох, танин

мэдэхэд суралцана. Сайн дурын ажилтнууд яс, булчин, үе мөчний гэмтэлтэй хүнд

хэрхэн анхны тусламж үзүүлэх мөн энгийн дамнуурга яаж хийхийг сурч авна.

Сэдэв 10-т хордлогын учир шалтгааныг сурж мэдэж авна. Сайн дурын ажилтнууд

холдлоготой хүнд анхны тусламж үзүүлэхэд суралцаж, мөн нутгийн иргэдийн айл

өрхүүдтэй холрдлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцах дадлага хийнэ.

Сэдэв 11-т сайн дурын ажилтнууд цээжээр хатгах шинж тэмдийг танин мэдэж

сурна. Зүрхний шигдээс болсон хүнд эмнэлгийн тусламж иртэл анхны тусламж

үзүүлэн, амь тэтгэж зогоох тусламж үзүүлэх дадлага хийнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

6

Сонгон суралцах боломжтой. Сэдэв 12-т цус харвалтын шинж тэмдэгийг хэрхэн

таньж мэдэхийг сурна. Цус харвасан хүнд анхны тусламж үзүүлэх дадлага хийнэ.

Сонгон суралцах боломжтой. Сэдэв 13-т цахилгаан цохиулах дөрвөн шалтгааныг

мэдэж авч цахилгаанд цохиулсан хүнд анхны тусламж үзүүлэх дадлага хийнэ.

Сонгон суралцах боломжтой. Сэдэв 14-т сайн дурын ажилтнууд усан д живсэн хүнд

анхны тусламж үзүүлэн, амь тэтгэж зогоох тусламж үзүүлэх дадлага хийнэ.

Сонгон суралцах боломжтой. Сэдэв 15-д сайн дурын ажилтнууд нүдний гэмтэл,

нүдний өвчний шинж тэмдгийг хэрхэн үзэж оношлоход суралцаж, нүдний гэмтэл

авсан, нүдний өвчтэй хүнд анхны тусламж үзүүлэх дадлага хийнэ.

Сонгон суралцах боломжтой. Сэдэв 16-д сайн дурын ажилтнууд амьтанд хазуулж,

шавьжинд хатгуулсны шинж тэмдгийг хэрхэн үзэж оношлоход суралцаж, амьтанд

хазуулж, шавьжинд хатгуулсан хүнд анхны тусламж үзүүлэх дадлага хийнэ.

Сэдэв 17-д сайн дурын ажилтнууд халуурсан хүний шинж тэмдгийг хэрхэн үзэж

оношлоход суралцаж, халуунтай хүний халууныг хэрхэн бууруулж, усгүйдэхийн

эсрэг анхны тусламж үзүүлэх дадлага хийнэ.

Сэдэв 18-д сайн дурын ажилтнууд /шөрмөс/ татсан хүний шинж тэмдгийг хэрхэн

үзэж оношлоход суралцаж, татсан хүнийг гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх,

анхны тусламж үзүүлэх дадлага хийнэ.

Сэдэв 19-д сайн дурын ажилтнууд халдвараас урьдчилан сэргийлэхийн ач

холбогдлыг үзнэ. Халдвараас урьдчилан сэргийлэх дөрвөн ахламд сурлцаж, гараа

зөв угаах дадлага хийнэ.

Сэдэв 20-д сайн дурын ажилтнууд анхны тусламж иж бүрдлийн хайрцганд байгаа

эм бэлдмэл, зүйлсийн талаар үзнэ. Анхны тусламжийн иж бүрдлээ хэрхэн ашиглах,

хаанаас хэрхэн нөхөн сэлбэх талаар үзэж, дадлага хийнэ.

Хавсралт: Сайн дурын ажилтнууд ухаангүй, амьсгаагүй байгаа зүрх судас,

амьсгалын сэхээн амьдруулах шаардлагатай насанд хүрэгсэд, болон хүүхдэд амь

зогоож тэтгэх анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар үзнэ. Энэ сэдвийг

Үндэсний нийгэмлэгээс хүлээн зөвшөөрөгдсөн анхны тусламж үзүүлэх талаар

мэргэшсэн сургагч багш заана.

Идэвхижүүлэгчийн бэлтгэл Энэ модуль анхны тусламжийг нутгийн иргэднд үзүүлэх дадлага хийхэд чиглэсэн

болно. Энэ бол Үндэсний Улаан загалмай, удаан хавирган сарны нийгэмлэгээс

зохион байгуулдаг анхны тусламжийн курсуудыг орлох зорилго тавиаГҮЙ болно.

Сэдэв тус бүрээр таний өгч байгаа мэдээлэл, үзүүлэнгүүд яг оносон үнэн зөв байх

нь чухал. Сэдвийн хураангуйг урьдчилан уншиж, шаардлагатай эд материалыг

бэлтгэж, анхны тусламжийн арга техник тус бүрийг зөв зүйтэй хийж үзүүлэхэд

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

7

урьдчилан бэлтгэж байх нь чухал. Сэдэю 4 болон Хавсралтыг Үндэсний

Нийгэмлэгээс хүлээн зөвшөөрөгдсөн анхны тусламжийн сургагч багш ирж заана.

Энэ модулийн ихэнх сэдэв ойролцоо бүтэцтэй. Сайн дурын ажилтнуудын

хэрэгцээнд нийцүүлэн хичээлийн материалд нэмэлт өөрчлөлт оруулан сэдэв тус

бүрт зарцуулах цагаа өөрийнхээрээ зохион байгуулах нь таны эрхийн асуудал мөн.

I. Сайн дурын ажилтнуудын тохиолдсон явдал, туршалагаас асуух

байдлаар тухайн сэдвээр тэдний юу мэдэх, аль хир мэдлэгтэй болохыг үнэл.

II. Сэдвийн хураангуйгаар бэлдсэн товч илтгэлээ танилцуул. Илтгэх

явцдаа асуулт асууж хүмүүсийн анхаарлыг тухайн сэдэвт татахыг хичээ.

III. Дор дурьдсан дөрвөн үе шатаар анхны тусламж үзүүлдэг ба сэдэв тус

бүрийг зааж тайлбарлахдаа үүнийг үндэс болгоно. Үүнд:

Орчин болон өвчтний байдалд үнэлгээ хийх

Анхны тусламж үзүүлэх оролцооны төлөвлөгөө хийнэ

Анхны тусламж болон сэлгэлзүйн туслалцаа үзүүлнэ

Анхны тусламжийн нөлөөллийн үнэлгээ хийнэ

IV. Сайн дурын ажилтнуудыг гурван бүлэгт хувааж, даалгасан

зохиомжоор анхны тусламж үзүүлэх дадлага хийлгэ. Бүлэгт анхны тусламж

хэрэгтэй өвчтөн, анхны усламж үзүүлэгч сайн дурын ажилтан /аврагч/ болон

ажиглагчийн дүрд ээлжлэн тоглуулна. Ажиглагчид Сайн дурын ажилтны гарын

авлагад байгаа хийх зүйлийн жагсаалтыг харж аврагчид санаа оноо зааварчилгаа

өгч туслана. Сайн дурын ажилтнуудын анхны тусламж үзүүлж байгаа байдалтай

танилцаж, ажиглалт хийн шаардлагатай бол зөвлөгөө% тайлбар өгөхөд бэлэн бай.

Анги танхим бол дадлага хийх аюулгүй орчин гэдгийг сана. Сайн дурын ажилтнууд

анги танхимын дадлага дээрээ алдаж онохыг, хэрэв тэд алдаанаасаа сурлцаж байгаа

бол байх зүйл гэж хүлээж авах хэрэгтэй. Энэ бол анхны тусламжийн үнэмлэх авах

сургалт БИШ. Зорилго бол сайн дурын ажилтнуудад анхны тусламжийг ойлгож,

зөв хүргэж сурахад нь туслах явдал мөн. Сэдэв 4 болон хавсралтыг Үндэсний

нийгэмлэгийн хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш ирж заана. Анхны тусламжийг

зөв үзүүлж байгаа бол сайн дурын ажилтнуудыг сайн байна гэж урмаар тэтгэх нь

чухал. Мөн аливаа буруу зүрүү ойлголтыг засаж залруулж, яагаад ийм үйлдэл

буруу болох гэзгийг нь хэлж өгч, зөв үйлдлийг биеэр хийж үзүүлж харуулж байх нь

чухал. Алдааг засаж залруулсны дараа, тухайн сайн дурын ажилтнаар дахин

хийлгүүлж, зөв ойлгосныг нь шалгаж байх хэрэгтэй.

V. Сэдвийн агуулгаар тойм хий. Тойм бүр сэдэв сэдвээсээ шалтгаалж

өөр өөр байна. Энд санал болгож байгаа тойм, дүгнэлтийн ажиллагааг өөрийн арга

барил болон сайн дурын ажилтнуудын ур чадварт тохируулан өөрчилж болно.

Нэг ба доош насны хүүхэд нялхаст анхны тусламж үзүүлэх талаар хэд хэдэн сэдэвв

үзнэ. Хэдэн хүүхэлдэй олж аваад түүн дээрээ та зааж үзүүлэн бас сайн дурын

ажилтнууд тэдгээр хүүхэлдэй дээр дадлага хийнэ. Хоѐр сэдэв Нутгийн иргэдтэй

харьцах арга техникийг хослуулсан байгаа. Нутгийн иргэд, айл өрхүүдтэй

урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд харилцах хэрэгтэй юм.

Урьдын адил дараах бэлтгэлийг ханга. Үүнд:

Сэдэв тус бүрийн агуулгатай Сэдвийн хураангуйтай танилцаж, товч илтгэл

хийхэд бэлтгэлтэй бай.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

8

Энэхүү модуль-ийн идэвхижүүлэгчийн удирдамжийг уншиж, анги танхим,

сонсогчидын тухай бодож, тэдэнд зориулж сурган танилцуулах материалаа

хамгийн үр дүнтэй бөгөөд ойлгомжтой хүргэх талаар урьдчилан бодолцох

Сэдэв тус бүрийг зааж эхлэхийн өмнө тухайн сэдвийг заахад ашиглахаар

бэлдсэн материал, үзүүлэнгийн жагсаалтыг дахни нэг харж нягтал.

Анги танхимд чинь тухайн хичээлийн цагт чөлөөтэй зөвхөн танай хичээлд

зориулагдан сул байгаа эсэхийг шалга.

Оролцогсодтой хичээл орох цагийн болон анги танхимын хуваарийг

урьчилан тохиролцож мэдэгдсэн байх хэрэгтэй.

Цагаа зөв зохицуулах үүднээс хичээл дээрээ бугуйн цаг юм уу эсвэл

ширээний цагтай ир

Сэдэв тус бүрийн төгсгөлд дүгнэлт, тойм хийх асуултын жагсаалтыг бэлд.

Талбар дээр очиж ажиллахын өмнө урьдчилан бэлд

Уулзалт хийх сайн дурынхныг нэг бүрчилэн уулзах айл өрхийнх нь

гишүүдийг олж тодорхойлох

Нутгийн иргэдээс нэр нөлөө бүхий улс, удирдлагатай нь очиж уулзахаас

өмнө тухайн уулзалтын зорилгыг маш нарийн тодорхойлж, хүргэх

Багшид зориулсан тэмдэглэл Энэ модулийн сэдэв тус бүрийг сайн дурын ажилтнуудын үзэх хичээл, дадлагын

ажлын цаг хугацааны үргэлжлэл өөр өөр байна. Зарим богиновтор сэдвээс хоѐрыг

нийлүүлэн нэг хичээл дээр үзэж болох юм.

Ном зүй European Reference Guide for First Aid Instruction. Belgian Red Cross-Flanders (2007).

Available from: www.efam.be/images/EuropeanRefGuide.pdf.

European Resuscitation Council Guidelines 2005. Section 2 Амин эрхтний үйл ажиллагааг дэмжих.

Available from: www.erc.edu/download_gl.php?d=3.

Section on Цус харвах based on the American Heart Association Guidelines 2005.

See www.americanheart.org/presenter.jhtml?identifier=10000052.

First aid in Armed Conflict and Other Situations of Armed Violence. International Committee of the Red

Cross and Red Crescent (2006). Available from: www.icrc.org/web/eng/siteeng0.nsf/html/audio-first-aid-

040706.

First Aid Kit Contents. French Red Cross (2007). Available from: www.croixrouge.fr/goto/index.asp.

First-Aid Guide. The Mayo Clinic. Available from:

www.mayoclinic.com/health/FirstAidIndex/FirstAidIndex.

WebMD First Aid and Emergencies. Available from: firstaid.webmd.com/script/main/hp.asp.

Where There is No Doctor: A village health care handbook, David Werner with Carol Thuman and

Jane Maxwell (2007). Available from: www.hesperian.org/publications_download_wtnd.php.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

9

Гарчиг Сэдэв 1 8

Анхны тусламж үзүүлэх зарчим

Сэдэв 2 15

Сэтгэлзүйн анхны тусламж

Сэдэв 3 23

Амин эрхтний үйл ажиллагааг дэмжих (1 дугаар хэсэг)

Сэдэв 4 30

Амьсгал бөглөрөх

Сэдэв 5 37

Цус алдах ба шарх

Сэдэв 6 46

Цочрол /Шок/

Сэдэв 7 52

Түлэнхий ба шарх

Сэдэв 8 60

Толгой, хүзүү нурууны гэмтэл

Сэдэв 9 65

Яс, булчин, үе мөчний гэмтэл

Сэдэв 10 71

Хордлого

Сэдэв 11 76

Цээжээр хатгаж өвдөх

Сэдэв 12 81

Цус харвах (сонгон суралцах боломжтой)

Сэдэв 13 86

Цахилгааны гэмтэл (сонгон суралцах боломжтой)

Сэдэв 14 92

Усанд живэх (сонгон суралцах боломжтой)

Сэдэв 15 98

Нүдний гэмтэл ба нүдний өвчин (сонгон суралцах боломжтой)

Сэдэв 16 105

Амьтан, шавжинд хазуулж, хатгуулах (сонгон суралцах боломжтой)

Сэдэв 17 111

Халуурах

Сэдэв 18 115

Таталт өгөх

Сэдэв 19 120

Анхны тусламж үззэлэхдээ халдвар оруулахгүй байх

Сэдэв 20 124

Анхны тусламжийн иж бүрдэл

Хавсралт 129

Амин эрхтний үйл ажиллагааг дэмжих (2 дугаар хэсэг)

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

10

Сэдэв 1 Анхны тусламж үзүүлэх зарчим

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг чадвар эзэмшинэ. Үүнд:

� анхны тусламжийг тодорхойлох

� анхны тусламжийн дөрвөн зарчимыг нэрлэх

� анхны тусламж үзүүлэх дөрвөн үе шат /алхам/ болох урьдчилан оношлох,

төлөвлөх, гүйцэтгэх болон Дүгнэлт хийх хийх

� өвчтэй болон гэмтэлтэй хүнд хэзээ хэрхэн хандах

� гэмтэлтэй хүний байдлыг хэрхэн оношлох

Заавал эзэмших мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) 1. Анхны тусламж гэдэг бол мэргэжлийн эмнэлгийн тусламж ирэх хүртэл

өвчтэй, гэмтсэн бүх хүнд үзүүлэх түргэн тусламжийг хэлнэ.

2. Анхны тусламжийн мещнежментийн дөрвөн зарчим бол

Тайван байх. Өөрийгээ болон гэмтсэн хүн, аливаа гэрч ажиглагчийг эрсдэлд

оруулахгүй байх

Нөхцөл байдлаас хамаарч өвтөнд аль болох аюулгүй байдлаар дөхөж очно.

Өвчтөнийг удирдаж ажилла.

Ажлыг дэс дараатай хийж гүйцэтгэ.

3. Анхны тусламж үзүүлэх дөрвөн ахлам /үе шат/-д дараах орно. Үүнд:

Орчины аюулгүй байдал болон тухайн тусламж шаардлагатай байгаа хүний

байдлыг үнэлж, оношлоно.

Дээр хийсэн үнэлгээндээ тулгуурлан авч хэрэгжүүлэх анхны тусламжийн

төлөвлөгөө зохиох

Анхны тусламж болон сэтгэлзүйн дэмжлэгийг үзүүлнэ.

Үзүүлсэн анхны тусламжийн нөлөөг үнэлж дүгнэн өвчтний байдлыг анзаарна.

Хичээлийн үлгэрчилэн цагийн хуваарь Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох зэргээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 40-70 минут шаардана. I. Удиртгал Сэдвийн хураангуйгаас бэлтгэсэн товч илтгэл 10-20 мин

II. Биеэр хийж үзүүлэх Анхны тусламжийн урьдчилсан үнэлгээ,

төлөвлөх, гүйцэтгэх болон Дүгнэлт хийхг

идэвхижүүлэгч биеэр хийж үзүүлнэ.

20-30 мин

III. Өөрийн ойлголтыг шалгах Өөрийгээ үнэлэх 10-20 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйгаас бэлтгэсэн товч илтгэл

• Анхны тусламжийн менежментийн дөрвөн зарчимыг бичсэн самбарын цаас

• ―Асуулт‖ гэж гарчигласан хайрцаг

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

11

Сэдвийн хураангуй Анхны тусламж гэдэг бол мэргэжлийн эмнэлгийн тусламж ирэх хүртэл

өвчтэй, гэмтсэн бүх хүнд үзүүлэх түргэн тусламжийг хэлнэ. Анхны тусламж гэдэгт

дараах зүйлийг ойлгоно. Үүнд:

� аваар осол, өвчин тахлаас урьдчилан сэргийлэх

� Эмнэлгийн түргэн тусламж үзүүлэхэд бэлдэх

� Гэмтэл, өвчин эмгэг эрүүл мэндийн яаралтай нөхцөл байдалд анхны буюу эхний

тусламжийн арга хэмжээг авна.

� Сэтгэлзүйн туслалцаа үзүүлнэ.

Анхны тусламж үзүүлэхийн зорилго бол:

� аюулгүй байдлыг сахин хамгаалах

� өвчтний биеийн байдлыг үнэлж оношлох

� тусламж дуудах

� анхны тусламжийг үзүүлэх

Анхны тусламжийн дөрвөн зарчим Анхны тусламжийн менежментийн зарчим гэдэг бол эмнэлгийн тусламж иртэл

өвчтний биеийн байдлыг тогтворжуулахад чиглэсэн дэс дараатай үйлдлийг хэлнэ.

Анхны тусламжийн менежментийн дөрвөн зарчим бол

Тайван байх. Өөрийгээ болон гэмтсэн хүн, аливаа гэрч ажиглагчийг эрсдэлд

оруулахгүй байх

Нөхцөл байдлаас хамаарч өвтөнд аль болох аюулгүй байдлаар дөхөж очно.

Өвчтөнийг удирдаж ажилла.

Ажлыг дэс дараатай хийж гүйцэтгэ.

Анхны тусламжийг яаж үзүүлэх гэдэг нь тухайн үүссэн нөхцөл байдал, орчин

болоод гар дор байгаа тонтог төхөөрөмж, материал зэргээс хамаарна. Анхны

тусламжийг багахан тоног төхөөрөмжөөр эсвэл ерөөс тоног төхөөрөмжгүй үзүүлж

болно. Анхны тусламжийг яг ямар хэлбэрээр үзүүлэхээс үл хамааран дөрвөн

зарчим нь байнга хэвээр үлдэнэ.

Анхны тусламжийн үйлдлийн дөрвөн үе шат /алхам/

Урьдчилсан үнэлгээ Байдлыг үнэлж, аюул осол байгаа эсэхийг шалга. Үүнд:

Өвчтөнд гүйж очихын өмнө аюулгүй байдлыг шалга

Нөхцөл байдал өөрт чинь аюулгүй байгаа эсэхийг шалгана. Мөн алагдсан,

шархдсан хүмүүс, өөр бусад хүмүүс, үзэгч гэрч нарыг ажигла.

Өвчтний биеийн байдлыг үзэж үнэл. Үүнд:

Хохирогч багтарч байгаа, эсвэл цус алдаж байгаа эсэхийг шалга.

Ухаантай байгаа эсэхийг нь үз

Амьсгаатай байгаа эхэхийг нь үз

o Амьсгалын замыг чөлөөлөхийн тулд толгойг нь налуулж, эрүүг өргө

o Амьсгалж байгаа эсэхийг нь харах, сонсох, мэдэрч тогтоо

o Хохирогч ухаангүй байвал амь тогтоох арга хэмжээ авна.

Гэмтлийг үзэх:

Нурууны гэмтэл байгаа эсэхийг үзнэ. Хохирогч ухаан алдсан, толгой, хөл

гар, нуруугаа хөдөлгөж чадахгүй байвал гэмтсэн байж болзошгүй:

o Хохирогчийн хүзүү нурууг хөдөлгөөнгүй байлга

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

12

o Онцын шаардлагагүй бол хохирогчийг битгий хөдөлгө

Шарх, түлэгдэл, цээжний хөндүүр зэрэг гол гэмтлийг тодорхойл

Шок юм уу сэтгэлзүйн гэмтлийн шинж тэмдэг байгаа эсэхийг үзэж нягтал:

Ямар ч хүнд гэмтлийн үед хүн шоконд ордог

Өвчин ослын бүх нөхцөл байдалд тухайн хохиррогч болон/эсвэл ойрын

төрөл төрөгсдөд нь сэтгэлзүйн анхны тусламж шардлагатай байдаг.

Төлөвлөх Тусламж дууд:

Тусламмж дууд эсвэл хэн нэгнийг эмнэлгийн түргэн тусламж дууд гэж хэл

Анхны тусламжийг төлөвлө:

Эхний болон анхан шатны үзлэг үнэлгээний үндсэн дээр мэргэжлийн

тусламж ирэх хүртэл юу хийх болох үйлдлээ төлөвлө

Өөрийн мэдлэг чадварын үндсэн дээр та аль хир туслаж чадахаа тооцоол

Сайн дурын ажилтны хувьд өөрийнхөө аюулгүй байдлыг ханга:

o Хохирогчийн цус болон бусад шингэнд хүрэхгүй байхыг хичээ

o Хүнд хүчир зүйл өргөхөөс зайлсхий

Гүйцэтгэл Анхны тусламж үзүүлэх:

Анхан шатны үзлэг, үнэлгээний үндсэн дээр амь насанд аюултай осол,

тодорхой гэмтлийн үед анхны тусламж үзлүүлнэ.

Түргэн тусламж удахгүй ирэх бол гэмшлийг чиг барьж боосны хэрэггүй

Аюулгүй абйдлыг хангаад тусламж хүлээ

Сэтгэлзүйн туслалцаа үзүүл:

Хохирогч болон түүний гэрийнхэнтэй ярилц

Юу болоод байгаа, та өөрөө юу хийж байгаагаа тэдэнд тайлбарла

Шаардлагатай бол хохирогчийг тээвэрлэхэд бэлтгэ:

Шархдаж гэмтсэн үе мөчийг хөдөлгөөнгүй болгоод, бүх шархыг боож, хуч

Хугарсан ясыг тэгшлэх хэрэгГҮЙ, байгаа чигээр нь чиг барьж боо

Шархнаас цухуйж байж болзошгүй элдэв гадны зүйлийг БҮҮ татаж гарга,

байгаа байдлаар нь дээгүүр нь марли, зөөлөвч, эсвэл гар дор байгаа ямар нэг

даавуугаар хамгаалалтын боолт, наалт хийж орхи.

Ойр хавийнхаа хүмүүсээс тусламж гуй

Тухайн нөхцөл байдлаас хамааран өвчтнийг зөөж тээвэрлэх энгийн

дамнуурга олох эсвэл хийх шаардлагатай болох байх

Хамгийн ойрхон эмнэлэгт өвчтнийг маш болгоомжтой, шуурхай хүргэх

Шаардлагатай бол өвчтнийг дагалдан хүргэж өг

Дүгнэлт үнэлгээ Анхны тусламжийн үйлдлээ үнэлж дүгнэлт хий:

Эмнэлгийн болон нарийн мэргэжлийн тусламж хурдан ирэх эсэхийг шалга

Орчин тойрон аюулгүй байх эсэхийг шалга. Үгүй бол өвчтнийг ал болох

болгоомжтойгой, бусдын тусламжтай хөдөлгөж аюулгүй газар аваачих

Анхан шатны үзлэг үнэлгээ хийсний даил дахин үзлэг хийж шалга

Боолт байрандаа, цус алдалт зогссон эсэхийг шалга. Үгүй байвал хуучин

боолтыг тайлахгүй, дээгүүр нь дахин боолт хий, тэгэхдээ чангахан шиг боо.

Өвчтөн ухаан алдвал амь тэтгэх амьсгал оруулах тусламж үзүүл

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

13

өвчтнийг эмнэлгийн болон мэргэжлийн ажилтан гардуулж өг

Аль эмнэлэг, эсвэл эрүүл мэндийн төв туслалцаа үзүүлж чадахыг нь олж мэд

Ар гэр, төрөл төрөгсдөд нь мэдэгд

Идэвхижүүлэх чиглэл I. Модуль 4-ийн удиртгал

10-20 минут 1. Сургалтыг нээж, бүх оролцогсдод хичээл эхэлсэнтэй холбогдуулж баяр хүргэх

2. Модуль 4-ийн нэр, зорилгыг тайлбарла. Хичээлийн зорилго, Зайлшгүй

эзэмшвэл зохих мэдлэг чадвар , мөн сайн дурын ажилтнуудын хүлээлтийн талаар

зүгнэж хэл.

Гол гол сэдэв болон сонгон байдлаар авсан нэмэлт сэдвүүдийн талаар тойм хий.

3. АТНИТҮ практик ажиллагааны анхны тусламжийн сургалт болон Үндэсний

Улаан загалмай, улаан хавирган сарны нийгэмлэгээс зохион байгуулдаг анхны

тусламжийн гэрчилгээтэй зурс хоѐрын хоорондын ялгааг тайлбарлаж өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Сэдэв тус бүр хэзээ хэрхэн заахаа тайлбарлаж, сургалтын энэ

төлөвлөөгөөгөө сайн дурынхантай тохиролцож болох юм

4. Сэдвийн хураангуйд байгаа мэдээллээр товч илтгэл тавь

Сургагч багшид

зориулсан санамж

Өөрийн туршлагаас анхны тусламж үзүүлэх нөхцөл байдалд яг юу ямар

дэс дараалалтай ажилласнаа ярьж өгч болох юм

5. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул

6. Сургалтын явцад асуулт гарвал чөлөөтэй асуулгах. Бас асуултаа бичээд

―Асуулт‖ гэсэн хайрцганд хийж болохыг сануулах. Энэ хайрцганд хийсэн

асуултуудыг гаргаж ирээд, тухайн сэдвийг үзэхдээ сэдвийн хүрээнд хариулж явах.

II. Биеэр гүйцэтгэж үзүүлэх

� 20-30 минут 1. Өмнө бэлтгэсэн самбарын цаасыг ашиглан анхны тусламжийн

менежментийн дөрвөн зарчмыг тайлбарлах

2. Өмнө бэлтгэсэн самбарын цаасыг ашиглан анхны тусламжийг үзүүлэх

дөрвөн үе шат /алхам/-ыг тайлбарлах

3. Нэг сайн дурын ажилтныг гаргаж ирээд ухаан алдсан хүний дүрд тоглуул.

4. Дараах зохиомжийг тайлбарла.

Та харьж яваад замын хажууд ухаангүй хэвтэр хижээвтэр насны хүнтэй таарлаа.

5. Сайн дурын ажилтнуудаас, хамгийн түрүүнд юу хийх ѐстой вэ? гэж асуу.

Анхны тусламж үзүүлэхэд эхний үнэлгээг багтаасан бүх хариултыг хүлээж ав.

6. Нөхцөл бадал брлрн хохирогчийг биеэр анхан шатны үнэлгээ хийж үзүүл.

7. Үзлэг үнэлгээ хийснээр тухайн хүн амьсгаатай, гэмтэж бэртсэн нүдэнд

харагдах шинж тэмдэггүй байхыг бусаддаа хэл.

8. Сайн дурын ажлтнуудаас дараа нь юу хийхийг асуу.

9. Тусламж дуудах болон анхны тусламжийг төлөвлөхтэй холбогдсон бүх

хариултыг хүлээж ав.

10. Бас нэг хэдэн хүн туслахаар хүрээд ирлээ. Гэж хэл. Сайн дурын

ажилтнуудаас дараа нь яах юэ гэж асуу? Өвчтнийг зөөж тээвэрлэхэд бэлдэхтэй

холбоотой бүх хариултыг хүлээж ав.

11. Сайн дурын ажилтнуудаас хэрэв ийм явдал танай нутагт, танай ойр орчим

болсон бол өвчтнийг хааш нь аваачих вэ? гэж асуу.

Сургагч багшид

зориулсан санамж

Сайн дурын ажилтнуудын Модуль 3-т хийсэн орон нутгийн газрын зураг

болон нутгийн иргэдийн үнэлгээг эргэн харж болох юм

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

14

12. Өвчтнийг орон нутгийн эмнэлэг эсвэл эрүүл мэндийн төвд аюул осолгүй

хүргэж өгөөд, одоо эмчид үзүүлж, нарийн мэргэжлийн туслалцаа авч байгааг нь

дуулга. Сайн дурын ажилтнуудаас одоо юу хийх ѐстой вэ? гэж асуу. Анхны

тусламжийн Дүгнэлт хийхтэй холбоотой бүх хариултыг хүлээж ав.

13. Сайн дурын ажилтнуудыг хичээлд идэвхитэй оролцсонд нь талархал

илэрхийл. Энэ бол анхны тусламжийн ажиллагааны үе шатуудын талаарх энгийн

жишээ байсныг дурьдаад яриагаа дуусга. Энэ модулийн сэдэв бүрт эдгээр дөрвөн

үе шат, дөрвөн алхмыг үзэж, дадлагажих болно гэдгийг тайлбарлан таниул.

III. Ойлголтоо батжуулж, шалгах

�10-20 минут 1. Оролцогчдоор Сайн дурын ажилтны гарын авлагынх нь Сэдэв 1-ийн

―Ойлголтоо батжуулж, шалгах‖ гэсэн хэсэгт нээлгэх.

Сургагч багшид

зориулсан санамж

Сайн дурын ажилтнуудаас Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадвар ийг

өөрийн үгээр ээлжэн тайлбарлуулан хэлүүлж болох юм

2. Сайн дурын ажилтнуудыг хоѐр хоѐроороо ажиллаж, Сайн дурын ажилтны

гарын авлагын Сэдэв 1-д байгаа өөрийн үнэлгээний аргачлалаар ойлголтоо хянахыг

даалга. Өөрийн үнэлгээ бол тэд өөрсдийн өнөөг хүртэл үзсэн материалыг хэрхэн

өөрийн болгосоноо өөрснөө шалгаж үзэх боломж гэдгийг ойлгуул.

2. Аль болох олон асуултанд хариулахыг хүсэх

3. Хүн бүрийг дуустал нь хангалттай хугацаа өг.

Сургагч багшид

зориулсан

санамж

Хэрэв оролцогсдын ихэнх нь бичиг үсэггүй бол асуултыг чанга дуугаар уншиж өгөөд, хүмүүсийг амаар хариулуулах, цөөхөн хэдэн хүн бичиг үсэггүй байвал

тэдэнд асуулт хариулт хийхэд нь биечлэн ганцаарчилсан байдлаар туслах.

4. Дараах асуултуудыг уншиж сайн дурын ажилтнуудын хариулттай тулгаж шалга

Асуулт/Хариулт: 1. Анхны тусламж гэж юу вэ?

�Анхны тусламж гэдэг бол эмнэлгийн болон мэргэжлийн тусламж ирэх хүртэл

гэмтэж бэртсэн болон өвчтэй хүнд үзүүлэх шуурхай тусламжийг хэлнэ.

2. Анхны тусламжийн менежментийн дөрвөн зарчим юу вэ?

Тайван байх. Өөрийгээ, мөн гэмтсэн хүн, ажиглагчийг эрсдэлд оруулахгүй байх

Нөхцөл байдлаас хамаарч өвтөнд аль болох аюулгүй байдлаар дөхөж очно.

Өвчтөнийг удирдаж ажилла.

Ажлыг дэс дараатай хийж гүйцэтгэ.

3. Анхны тусламжийн үзүүлэх дөрвөн үе шат юу вэ?

� Үзэгдэх орчин болон тухайн хүний нөхцөл байдлыг үзэж үнэлэх.

� Үзлэг үнэлгээний үндсэн дээр анхны тусламжийн оролцоог төлөвлөх.

� Анхны тусламжийг үзүүлж гүйцэтгэх ба сэтгэлзүйн туслалцаа үзүүлнэ.

� Анхны тусламжийн нөлөөллийг үнэлж, тухайн хүний байдлыг хянаж шинжилнэ.

5. Оролцогчдыг зөв хариулсанд нь баяр хүргэх.

6. Дараагийн хичээл хэзээ болох талаар тохир.

7. Оролцогчдыг сурсан мэдсэн зүйлээ гэр нутгийнхандаа ярьж өгөхийг дэмжих

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

15

Сэдэв 2 Сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх зарчим

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг чадвар эзэмшинэ. Үүнд:

� Сэтгэлзүйн анхны тусламжийн хэрэгцээ шаардлагыг танин мэдэх

� Шок болон сэтгэлзүйн цочролын шинж тэмдгийг хэрхэн танихыг тодорхойлох

� Сэтгэлзүйн дарамт стрессийн шинж тэмдгийг хэрхэн танихыг тодорхойлох

� Сэтгэлзүйн анхны тусламжийн бүрэлдэхүүний дөрвөн хэсгийг хэлэлцэх

� Сэтгэлзүйн анхны тусламжийг үзүүлэх үе шат алхмуудыг хэлэлцэх

� сайн дурын ажилтан өөрийгээ болон хамтрагчаа дэмжин тэтгэх аргуудыг

тодорхойлох

Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадвар 1. Сайн дурын ажилтны нутгийн иргэдийн дунд хийж гүйцэтгэх бүхий л

ажиллагаанд сэтгэлзүйн анхны тусламжийг бодолцож явах учиртай.

2. Хэн нэгэн гэнэтийн цочролд орох эсвэл урт удаан хугацааны сэтгэлзүйн

дарамтанд явахад сэтгэлзүйн анхан шатны тусламж шаардлагатай болдог.

3. Сэтгэлзүйн дарамтын шинж тэмдэг нь итгэл алдрах, будлиу сандруу болох

эсвэл хүчирхийллийн илэрхийллүүд болдог билээ.

4. Сэтгэлзүйн анхан шатны тусламж үзүүлэх явдал сайн дурын ажилтнаас

дараах зүйлийг шаардана. Үүнд:

Ойрхон байж, итгэлцлийг төрүүлэх

Анхааралтай сонсох

Сэтгэл санааг нь хуваалцах

Ерөнхий халамж болон практик тусламж үзүүлэх

Хичээлийн үлгэрчилэн цагийн хуваарь Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох зэргээс

хамаарч танхимын сургалт болон дадлагын ажил нийлээд энэ сэдвийг үзэхэд

ойролцоогоор 90-130 минут шаардана. I. Удиртгал Сэдвийн хураангуйгаар бэлтдсэн товч танилцуулга 20-30 мин

II. Кэйс буюу хэрэг явдлын

шинжилгээ

Сайн дурын ажилтнууд сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх

3 кэйс авч хэлэлцэнэ 30-45 мин

III. Дүр тоглох. 1 ба 2

Сайн дурын ажилтнууд сэтгэлзүйн анхан шатны тусламж үзүүлэх

нөлөөллийн талаар 2 өөр зохиомжоор дүр тоглоно. 30-40 мин

IV.

V. Хаалт Хичээлийг хааж, асуулт/хариулт хийнэ 10-15 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйгаар бэлтдсэн товч танилцуулга хийнэ

• Сэтгэлзүйн анхны тусламжийн дөрвөн зарчимыг бичиж бэлтгэсэн самбарын цаас

• Хоѐрдахь ажил болох кэйс/хэрэг явдлын шинжилгээг дахин нэг эргэж хар.

Цугласан хүмүүстээ зориулан та арай өөрийг авахыг хүсэж магадгүй. Оролцоүгчид

бичиг үсэгтэй бол 3 зэйсээ гурван өөр цаасандээр бичиж хад.

Сэдвийн хураангуй Сэтгэлзүйн анхны тусламж бол Улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөний

тусламжийн үйл ажиллагааны тулгын чулуу мөн. Сэтгэлзүйн анхны тусламжийг

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

16

анхны тусламжийн бүх ажилбар, ажиллагаанд бодолцох хэрэгтэй. Энэ бол өөр

бусад олон төрлийн тусламжийн эхлэлийн цэг мөн.

Сэтгэлзүйн анхны туслалцаа гэдэг нь хүмүүнлэгийн хамгийн энгийн дэмжлэг

үзүүлж, амьдралд хэрэгтэй мэдээллээр хангаж, хохирсон хүнд сайхан сэтгэлийн

санаа тавьж, хүнлэтгэл үзүүлж, түүний чадвар, боломжи итгэж буйгаа илтгэхийн

нэр билээ. Сэтгэлзүйн анхны туслалцаа шаардлагатай хохирсон хүмүүст аваар

осол, дайн тулаанаар амь голтой үлдэгсэд, тэдний гэр орныхон, гэрч ажиглагч нар,

халамжийн ажилтнууд болон аврагч нар орно. Сэтгэлзүйн анхны туслалцаа

шаардах нөхцөл байдалд бүх төрлийн онцгой бэрх үйл явдал, түүний дотор гамшиг,

өвчин шаналал, аваар осол, зэвсэгт мөргөлдөөн зэргийг хамруулна.

Хэн нэгэн онц аюултай нөхцөл байдалд орохоор юу болдог вэ? Хэн нэгэн шок буюу цочролд орсон, эсвэл удаан хугацаагаар сэтгэлзүйн дарамтад

байгаа бол болж байгаа үйл явдал, хэлсэн үгийг буруугар ойлгох нь маш элбэг.

Тухайн хүний цаг хугацааны мэдрэмж алдагдаж, хэвийн сэтгэж бодох, бие авч явж

чадахгүйд хүрнэ. Ийм хүн гэнэтийн хүчирхийлэл юм уу, үл тоосон гөлрөнгө эсвэл

итгэл алдрах нь бий. Яг ийм л нөхцөлд сэтгэлзүйн анхны тусламж хэрэгтэй болдог.

Ерөнхийдээ бол халуун дулаан ойлгосон уур амьсгал бүрдүүлж, сайн сонсож,

орчин тойрныг нь аюулгүй болгох, тулгамдсан практик хэрэгцээг нь ханган

асуудлыг нь шийдэж, тухайн хүн аажмаар хөлөө олж, өөрийгээ авч явах чадвартай

болгох явдал мөн. Үүнийг олон янз байдлаар хийж болох ба гамшгийн нөхцөлд гэр

орноор очиж эргэх, анхны тусламж үзүүлж байхад, эсвэл утсаар, цахим холбоогоор,

дэмжих бүлгүүдээр болон бусад байдлаар сэтгэл санааны дэмжлэг үзүүлж болно.

Сэтгэлзүйн анхны тусламжийн бүрэлдэхүүний дөрвөн хэсэг 1. Хажууд нь ойр байх. Хямарсан хүн аюулгүй байдлын мэдрэмжээ түр алдаж,

амьдралд итгэх итгэлээ алддаг. Сайн дурын ажилтнууд хажууд нь ойр байж өөр

хүмүүсийн түгшүүр, сэтгэл хөдлөлийн огцом хэлбэрүүдээс айж ―түргэн авах‖гүй

байх зэргээр итгэл өгч, аюулгүй байдлын мэдрэмжийг нь сэргээж өгнө.

2. Анхааралтай сонсох. Хэцүү байгаа хүнийг сонсох цаг гаргах нь чухал,

ингэхдээ түүнийг яаруулж сандаргалгүй, идэвхитэй сонсох хэрэгтэй. Идэвхитэй

сонсоно гэдэг нь асуулт асууж, лавлан тодруулах зэргээр яг юу яриад байгааг нь

ойлгох гэж хичээх нь зүгээр. Гамшиг, аваар ослын үед сонсоод суугаад байх цаг

бага хэдий ч яриаг нь сонсоод эмнэлгийн түргэн тусламжийн тэрэг иртэл ядаж

хажууд нь байвал зүгээр. Олон хүний хувьд хөндлөнгөөс оролцох нь залхаах

эрсдэлтэй. Тиймээс, байдлыг ажиж, залхаалгүй анхааралтай сонсох нь чухал.

3. Сэтгэл санааг нь хүлээж ав. Хжлэ байгаа зүйлийг нь нээлттэй байдлаар

хүлээн авч, үйл явдлыг хохирогчийн хүлээн авч байгаа байдлаар нь тусга. Түүний

сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хүндэтгэж харьц. Хохирогчийн хэлсэн баримтыг

няцааж болохгүй, эсвэл хэрэг явдлын талаарх түүний хувилбарыг өөчилж хэрэггүй.

Гэнэтийн уур уцаар, хүчирхийлэлт сэтгэл хөдлөл гарахад бэлтгэлтэй бай. Бүр

хашгирч, тусламж авахаас татгалзаж ч болно. Наанаа юу яриад ямар зан гаргаж

байгаагийн цаана хохирогч болсон үйл явдлын талаар ярилцаж, хуваалцах цаад

санаатай байж болзошгүй тул холбоогоо таслалгүй харьцаж байх нь чухал.

Гамшгийн талбар дээр энэ нь жаахан холдоод нүдрүү нь харж, тухайн хүн тусламж

хүссэн аливаа шинж тэмдгийг анхааралтай ажиглан байхыг хэлнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

17

4. Ерөнхий халамж, практик туслалцаа үзүүл. Хямарсан хүнд практик

туслалцаа үзүүлэхээр хэн нэгэн гар сунгах нь хамгийн том тус тэр болно. Хохирсон

хүнтэй хамт байж чадах хэн нэгэнтэй болбоо барих, хүүдүүдийг нь харах хүн олж

өгөх, эсвэл гэрт нь юм уу, эмнэлэгт хүргэж өгөх зэргээр тус гэж багадахгүй. Ийм

практик тусламж халамж, энэрэлийг харуулж байгаа юм. Хохирсон хүний санаа,

хүслийг биелүүл. Тухайн хүний яг үнэхээр хэрэгцээтэй байгаа тусламжаас илүү

хэтэрч байдлыг гартаа авах хариуцлагаас зайлсхий.

Сэтгэлзүйн яаралтай анхны тусламж Аюулт үзэгдлийн дараагаар хувь хүн яаралтай тусламж хэрэгтэй байгаа бол дараах

үе шаттай ажиллаж болох юм. Үүнд:

1. Тухайн хүнд өөрийгээ танилцуулж, холбоо тогтоогоод туслахыг санал болгох

2. Ер бололцоотой бол хямралт байдлаас тухайн хүнийг гарга

3. Тэднийг харагдах муухай зүйлс, дуу чимээ, үнэр танараас аль болох хол байлга

4. Хэвлэлийнхэн болон хэрэг дуртай аиглагч нараас хол байлга

5. Шаардлагатай хоол унд өг, архины зүйл өгөхөөс зайлсхий

6. Хэн нэгэн түүнтэй хамт байхад анхаар

7. Тухайн хүнээс юу болсныг асуу, биеийн байдал нь юу болж байгаа, тэдэнд

болсон явдал, санаа зовнил, сэтгэл санаагаа уудлахыг нь зөвшөөр.

8. Хэнийг ч яриулах гэж бүү хүчил

9. Хүн сэтгэл хөдөлөө ямар ч байдлаар гаргах нь байдаг л зүйл гэж түүнд

ойлгуул.

10. Тухайн хүнд шаардлагатай бол шийдвэр гаргахад нь тусал

11. Хохирсон хүнд очих газар байгаа эсэхийг нь асуу. Хэрэв байхгүй бол

хоргодох орон байр олж өг.

12. Гэртээ очоод харах сахих хэн нэгэн байгаа эсэхийг нь лавла. Байхгүй бол ах

дүү нартай нь ч юм уу, эсвэл өөр хэн нэгэнтэй холбоо авахад нь тусла.

13. Зарим тодорхой нөөцийг хаанаас яаж олох талаар баримтат мэдээлэ өг.

Сайн дурын ажилтны өөртөө тавих халамж Өөртөө анхаарал тавих нь нэг талаас бусдад туслах нэн тэргүүний урьдчилсан

нөхцөл, нөгөө талаас ажил үүрэг гүйцэтгэх чадвартай байх арга мөн. Өөртөө

анхаарал халамж тавих нь дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд:

Зарим эсрэг үйлдэл байдаг л зүйл бөгөөд бараг зайлшгүй таарна, бас айлгах

болон сэтгэл хөдлөлийн бусад сонин хэлбэр илэрхийлэх учир алтгаан

гэдгийг санаж явах

Дарамт хүндрэлийн талаар санаж, амарч, хангалттай нойр авах тал дээр

ухамсартай оролдлого хийж байх

Хэн нэгэнтэй ярилцаж, аюул эрсдэлтэй үйл явдлын талаар санал сэтгэгдлээ

хуваалцаж байх

Тухайн үйл явдлын талаар бусад хүмүүсийн яриа, санаа бодлыг сонсох. Тэд

ч гэсэн энд холбогдсон бол зарим үнэ цэнэ бүхий санаа оноо гаргаж магад

Сайн хоол унд идэж, архи тамхийг хязгаартай хэрэглэж, хямралаас

зайлсхийх сэтгэл засал хийж, өөртөө анхаарал тавь

Бүтээлч байжь зураг зурах, бичих, хөгжим тогло. Эрүүл орчныг эрэлхийл.

Заримдаа өөрийн сэтгэл хөдлөлийг ярьж тайлах бус харин ямар нэг юм хийж

илэрхийлэх нь илүү амар хялбар байдаг.

Нойр хулжих, айдас түгшүүрт автах үедээ итгэж болох хэн нэгэнтэй санаа

бодлоо хуваалц. Унтахын өмнө кофе уухыг цээрлэ. Ердийнхөөсөө нэг

цагийн өмнө унтахыг хичээ. Танд нойр авч, амрах шаардлагатай.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

18

Хэрэв хэцүү нөхцөл байдалд ажилласны дараагаар хариуцлагатай ажил

үүргээ гүйцэтгэхэд хүнд байгаа бол ойр зуур аар саар юм хий. Өөрийг чинь

сайн ойлгодог хамтрагч болон удирдлагадаа хэрэв тэдэнд холбогдох

мэдээлэл байгаа бол мэдэгд.

Болсон үйл явдлыг гүйцэд ухаарахын тулд цаг хугацаа хэрэгтэйг сана.

Бүхнийг зөв зүйтэй байлгах гэсэн санаа, хүлээлт гомдол, таагүй байдал,

зөрчилд хүргэх осолтой тул тийм хүлээлт санаа бодлоос зайлсхийж яв.

Өөрөө дур мэдэн эм битгий уу. Хэдэн долоо хоног болоход байдал

өөрчлөгдөхгүй бол нарийн мэргэжлийн туслалцаа ав /эмчид үзүүл/.

Хамтрагчаа халамжлан дэмжих Хамтрагчаа халамжлах гэдэг нь дэмжигчтэй адил зиндаа, түвшний хэн нэгэнд

туслаж дэмжихийг хэлнэ. Хэн нэг нь дарамт цочролд орох, эсвэл байгаа байдалдаа,

эсвэл маш их аюул осолтой сэтгэийн дарамт ихтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа

зэргээс шалтгаалж болох юм.

Хамтрагчаа хамламжлан дэмжих зарчмууд бол сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх

ерөнхий дэмжлэгийн харьцаатай адил зарчимтай. Нэрнээс харвал, хамтрагч зөвхөн

дэмжлэг л үзүүлж байгаа болохоос зөвлөх үүрэг гүйцэтгэхгүй. Хамтрагчаа

халамжлан дэмжигчид зөвхөн богино хугацааны түр дэмжлэг үзүүлнэ. Энэ нь

мэргэжлийн тусламжийг орлож чадахгүй. Хамтрагчийн дэмжлэг бол нөхцөл

байдлыг ойлгож мэдэрч байгаа хэн нэгнээс яаралтай хурдан ирдгээрээ давуу

талтай. Хамтрагчаа халамлан дэмжихийн бүрэлдэхүүний үнэдсэн хэсэгт дараах

зүйл багтана. Үүнд:

Санаа тавих, хүндэтгэл, итгэл

Идэвхитэй үр дүнтэй сонсох/ харьцах

Гүйцэтгэх ажил үүрэг тодорхйо байх, хамтын ажиллагаа, асуудал шийдэх

Ажлын туршалагаа хэлэлцэх

Сайн дурын ажилтан хамтрагчаа халамжлан дэмжих Нууцыг хадгалах. Хамтрагчаа халамжлан дэмжихийн тулгын чулуу нь

нууцыг хадгалах явдал мөн. Энэ задран унавал бүх багийн нэгдмэл байдал

асуудалд орно. Хамтрагчаа дэмжигч нь бусад ажлынхнаасаа болон сайн дурын

ажилтнуудаас асуух асуултад хариулах ѐстой болно. Энд болгоомжтой хандаж,

хохирогчтой шудуд харьцахыг санал болго.

Цаг гарга. Аюул, түгшүүртэй үйл яявдал дундуур ороод гарсан хүн тусламж

авахаас татгалзахгүй ч залхаалтыг хүлцэн тэвчихгүй. Ярихад нь сонсох цаг гаргаж,

тэдэнтэй ойрхон хажууд нь бай.

Нөхцөл байдлыг хянаж, нөөцийг байршуул. Эхний ээлжинд шаардлагатай

бол тайван газар олж, хэвлэлийнхэн, хэрэгт дурлагсдаас холдуулж, сэтгэл түгшим

юм харуулахгүй, сонсгохгүй байхад анхаар. Туслаж болох хүмүүс, биеийн

гэмтлийг үзүүлэх эмч, эсвэл гэрийхэн, найз нөхдийг нь олж өг.

Мэдээлэл өг. Өөрийгээ хянах чадварыг эргэн олж авах хамгийн чухал нэг

Арга бол нөхцөл байдлын талаар үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх явдал. Мэдээлэл

бол хохирсон хүнд арай удирдаж болмоор нөхцөл байдал, сэтгэдэл төрүүлдэг.

Тухайн хүнд өөрийгээ хянах чадвараа сэргээхэд нь тусал. Түүнтэй өвчтөн,

хохирогч байдлаар бус, харин ажлын нөхөр, хамтрагч байдлаар харьц. Тэднийг

шийдвэр гаргахад нь тусла, нэгэнт гаргасан шийдвэрийг нь хүндэл. Залхаалгүйгээр

тэдэнд өөрсдийн сэтгэл хөдлөлөө гаргахыг нь зөвшөөр.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

19

Урам өг. Хүмүүс дарамтанд орохоороо өөрийгээ хүндлэхээ болидог. Тэд

өөрсдийгээ харааж, буруутгана. Өөрийгээ буруутгаж байгаа нь бодитой биш бол

өөр тайлбар, арай эерэг үзэл бодлыг нь хандуул. Үүнийг үзэл бодлыг нь үгүйсгэн

маргалдах байдлаар биш харин өөр гуравдагч бодлыг уралдуулах байдлаар илүү үр

дүнтэй хэрэгжинэ.

Хичээлийн үлгэрчилэн цагийн хуваарь I. Сэтгэлзүйн анхны тусламжийн удиртгал

� 20-30 минут

1. Сайн дурын ажилтнуудыг шинэ хичээлд ирсэнд нь баяр хүргэ.

2. Түрүүчийн хичээл дээр үзсэнээ гэр орныхон, нутгийн иргэдтэй хуваалцсан

талаар нь асууж лавла.

3. Дараах зүйлийг тайлбарлан сэдвийн хураангуйгаас товч илтгэл тавь. Үүнд:

Цочрол, сэтгэлзүйн дарамт, стрессийн шинж тэмдэг

сэтгэлзүйн анхны тусламжийн дөрвөн элемент

Сэтгэлзүйн анхны тусламж

Сайн дурын ажилтны өөртөө тавих анхаарал

Хамтрагчаа халамжлан дэмжих

4. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул

Сургагч

багшид

зориулсан

санамж

Энэ сэдэв сайн дурын ажилтнуудаас их асуулт өрнүүлж магад. Идэвхижүүлэгчийн хувьд та өөртөө тохиолдсон зүйлээс ярьж өгч болох юм.

Хэдийн тийм ч, та бүх асуултанд хариулж чадахгүй байж болох юм. Тэгвэл

асуултын хайрцганд хийлгэж дараа хариулахаар тооцож болох юм.

5. Сургалтын явцад асуулт гарвал асуулга. Бас асуултаа бичээд асуудтын хайрцган

хийж болохыг нь сануул. Хайрцганд байгаа асуултуудыг тоймлоод холбогдох

сэдвийг үзэх хүрээнд хариулна гэдгийг нь тайлбарла.

II. Кэйс/ хэрэг явдлын хэлэлцүүлэг

� 30-45 минут 1. Сайн дурын аижлтнуудыг 3 бүлэгт хувааж, бүлэг тус бүрт ахлагч томил

2. Бүлэг тус бүрт өөр өөр кэйс өгч, асуултуудад хариу олохыг даалга.

Сургагч багшид

зориулсан санамж

Оролцогчдын ихэнх нь бичиг үсэггүй бол та кэйс болон асуултуудыг

бүлэг тус бүрт уншиж өгч болох юм

Кэйс 1. Танай нутагт арван настай охин азгүй тохиолоор халуун усанд хоѐр хөлөө

зумлачихав. Хүүхэд тэсэлгүй өвчнөөсөө орилж уйлна. Ээж нь өөрийгээ буруутгана.

Сэтгэлзүйн ямар яаралтай анхны тусламж та үзүүлж чадах вэ?

Энэ хүүхэд, гэр бүлийнхэнд нь урт хугацаанд та сэтгэлзүйн анхны

тусламжийг ямар зарчимыг хэрэглэх вэ?

Та өөрийгээ халамжлахын тулд яах ѐстой вэ?

Таны хамтрагч нар таныг дэмжихийн тулд юу хийж чадах вэ?

Кэйс 2.

Автобус аваарт ороод нэрвэгдсэн улсад анхны тусламж үзүүлэхээр таныг дуудлаа.

Газар дээр ирэхэд гэмтэж бэртсэн хүн олон байна. Та нэг хүнд амь зогоох анхны

тусламж үзүүлсэн боловч тэр нас барлаа. Гэрийнхэн нь хажууд нь байлаа. Тэд бас

гэмтэж бэртсэн байна.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

20

Энэ гэр бүлийнхэн болон автобусанд байгаа бусад хүмүүст та шууд

сэтгэлзүйн ямар туслалцаа үзүүлж чадах вэ?

Урт хугацаанд та сэтгэлзүйн яамр тусламж үзүүлж чадах вэ?

Та өөрийгээ халамжлахын тулд яах ѐстой вэ?

Таны хамтрагч нар таныг дэмжихийн тулд юу хийж чадах вэ?

Кэйс 2. Танай нутагт саяхан гамшиг боллоо. Танай хэд хэдэн хөрш гэмтэл бэртэл авч,

зарим нь үхэж үрэгдэн олон хүн гэр оронгүй болсон. Та олон хоног сайн дурын

ажил хийгээд маш их ядарсан байна.

Хөршүүддээ та сэтгэлзүйн ямар туслалцаа шууд үзүүлж чадах вэ?

Ирэх хэдэн сарын турш тэдэнд сэтгэлзүйн ямар тусламж үзүүлж чадах вэ?

Та өөрийгээ халамжлахын тулд яах ѐстой вэ?

Таны хамтрагч нар таныг дэмжихийн тулд юу хийж чадах вэ?

Хамтрагч нараа дэмжихийн тулд та юу хийж чадах вэ?

Сургагч багшид

зориулсан санамж

Энэ бол хэлэлцэхэд хүнд хэцүү асуудал. Анги дундуур явж

бүлэг тус бүрт дэмжлэг үзүүл

4. Хэсэг хугацаанд бүлгээр хэлэлцүүл.

5. Бүлгээр хэлэлцэж дууссаны дараа бүлгийн ахлагч нараар хэлэлцүүлгийн дүнгийн

талаар товч танилцуулга хийлгүүл.

6. Бүлэг тус бүрийн танилцуулгын талаар өөр бүлгүүдээс санал шүүмж хэлүүл.

III. Дүр тоглолт 1

� 15-20 минут 1. Сайн дурын ажилтнуудыг гурван бүлэгт хуваа

2. Бүлэг тус бүрийг сэтгэлзүйн анхны тусламж өгөх дадлага хийлгэж, дараах

дүрүүдийг ээлжлэн тоглуул. Үүнд:

Шатаж байгаа байшингаас аврагдсан эмэгтэй

Эмэгтэйд сэтгэлзүйн анхны тусламж үзүүлж буй сайн дурын ажилтан

Тэдний яриаг ажиглаж, сэтгэлзүйн анхны тусламжийн

бүрэлдэхүүний дөрвөн хэсгийг тодорхойлохыг оролдоно.

3. Бүлэг тус бүрийн гурав гурван сайн дурын ажилтан ээлжлэн дүр тоглосны дараа

тэднээр дорхи зүйлсийг хэлэлцүүл. Үүнд:

Сэтгэлзүйн анхны тусламжийн бүрэлдэхүүний дөрвөн хэсгийг бодолцон

ажиглагч тэдний яриаг юу гэж дүгнэж байна?

Хохирогч эмэгтэй шаардлагатай сэтгэлзүйн анхны тусламжаа авч чадсан уу?

Түүнд тусламж дэмжлэг үзүүлэх хэцүү байв уу? Тийм бол тэр нь юу вэ?

IV. Дүр тоглолт 2

� 15-20 минут 1. Нөгөө л бичил бүлгүүдээрээ дараах зохиомжоор дүр тоглуулж үз. Үүнд:

Хүний амь аврах гээд чадаагүй сайн дурын ажилтан

Хамтрагчдаа дэмжлэг үзүүлэх гэж байгаа хамт ажилладаг хүн

Ярианы тэмдэглэл хөтөлж байгаа хүн гм

2. Бүлэг тус бүрийн гурав гурван сайн дурын ажилтан ээлжлэн дүр тоглосны

дараа тэднээр дорхи зүйлсийг хэлэлцүүл. Үүнд:

Хохирсон сайн дурын ажилтны сэтгэл санаа ямар байна?

Хамт ажилладаг хүн нь түүнийг хэрхэн дэмжиж туслав?

Ярианы тэмдэглэл хөтөлж байсан ажиглагч ярианаас яг юуг тусгаж авав?

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

21

V. Хаалт

� 10-15 минут

Сургагч багшид

зориулсан

санамж

Энэ сэдэвт үзэж байгаа зүйл, хийх дасгал сэтгэлзүйн хувьд ядаргаатай, гонсойлгом байж болох. Асуудал бүрийг авч үзээд эерэг байдлаар

хичээлийг төгсгөх хэрэгтэй.

1. Ангийг бүхэд нь хичээлд идэвхитэй оролцосонд нь баяр хүргэх.

2. Ямар нэг асуулт байвал асуухыг хүсэх

3. Энэ модулийн анхны тусламжийн бараг бүх сэдвийн хүрээнд сэтгэлзүйн анхны

тусламж үзүүлэх дасгал хийх болно гэдгийг нь хэлэх.

4. Өвчин, шаналал, хямралын үед нутгийн иргэддээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх

Улаан загалмай, улаан хавирган сарны сайн дурын ажилтны ач холбогдол, үнэлж

баршгүй хувь нэмэрийг цохон тэмдэглэ.

5. Сайн дурын ажлтнуудыг сурч мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо хуваалцвал сайн

гэдгийг цохон тэмдэглэ.

Сэдэв 3 Амин эрхтний ажиллагааг дэмжих (1 дугаар хэсэг)

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг чадвар эзэмшинэ. Үүнд:

� Ухаангүй боловч амьсгаатай байгаа насанд хүрсэн хүнд амин эрхтний үйл

ажиллагааг дэмжих (BLS) үзүүлэх үе шатыг биеээр хийж үзүүлнэ үү.

� Хохирогчийг сэхээн амьдруулах үе шат алхмуудыг үзүүлж харуулах

Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадвар 1. Тухайн газар таньд болон хохирогчид аюултай байвал түүнийг өөр аюулгүй

орчинд аваачих.

2. Хохирогч түрүүлгээ харсан сэхээн амьдруулах шаардлагатай байвал түүнийг

дээш нь харуул.

3. Хохирогч ухаан алдсан, амьсгалын зам нь нээлттэй, амьсгаатай байвал өөррүүгээ

татаж эргүүлээд гарыг нь урьд нь гаргаад сэргээх байрлалд оруулж хэвтүүл.

Хичээлийн үлгэрчилэн цагийн хуваарь Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох зэргээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 80-125 минут шаардана. I. Удиртгал Сэдвийн хураангуйгаас бэлтгэсэн товч илтгэл 20-30 мин

II. Биеэр хийж үзүүлэх Ухаангүй боловч амьсгаатай байгаа насанд хүрсэн хүн,

хүүхэд нялхаст амин эрхтний ажиллагааг дэмжихийг биеэр

хийж үзүүлнэ. сэргээх байрлалыг харуулна.

15-25 мин

III. Дадлага Сайн дурын ажилтнууд нэг нэгнийгээ сэргээх байрлалд

оруулж амин эрхтний үйл ажиллагааг дэмжих дадлага хийнэ 30-45 мин

IV. Давталт ба дүгнэлт Сайн дурын ажилтнууд сэдвийн агуулгаар нэг нэгнээсээ асууж

лавлан давтлага хийнэ 15-25 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Сэдвийн хураангуйгаас бэлтгэсэн товч илтгэл

• амин эрхтний үйл ажиллагааг дэмжих үндсийг харуулсан самбарын цаас. Үүнд:

– Ухаан мэдрэлгүй байдлыг тодорхойлох.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

22

– Тусламж дуудах

– Ухаан алдсан байвал сэргээх байрлалд оруулах

Амьсгалын зам – Толгойг хажуу тийш, эрүүг өргөж амьсгалын замыг нээх

Амьсгалах – Амьсгаатай байгаа эсэхийг шалгах (арван секунд зарцуулах). Цээж нь

дээш доош хөдөлж байгаа эсэхийг ажигла, амьсгалж байгаа чимээ сонсох,

хацраа ойртуулж амьсгаа байгаа эсэхийг мэдрэх

– Тухайн хүн хэвийн амьсгалж байвал сэргээх байрлалд оруул

Цусны эргэлт

– Мэргэжлийн/ эмнэлгийн тусламж ирэх хүртэл ажиглалт хий

– Давтлага дүгнэлт хийхэд арван жижиг хуудас цаас бэлд

Сэдвийн хураангуй Амьсгалын зам нь нээлттэй, амьсгаатай байгаа хүнд амин эрхтний үйл ажиллагааг

дэмжих сайн дурын ажилтныг дуудаж болох юм. Ийм нөхцөлд тухайн хүний гарыг

нь урьд гаргаад өөр рүүгээ татаж эргүүлээд сэргээх байрлалд оруул. Энэ үйлдэл бол

Сэдэв 3-ын үндэс мөн.

Сайн дурын ажилтнууд ухаан алдсан, амьсгаагүй, бас/эсвэл зүрх нь зогссон хүнд

амин эрхтний үйл ажиллагааг дэмжих шаардлага ч гарч магадгүй. Ийм нөхцөлд

зүрх судас, амьсгалын сэхээн амьдруулах (CPR) тусламж хэрэгтэй болно.

зүрх судас, амьсгалын сэхээн амьдруулах анхны тусламжийн сургалтанд заах үедээ

идэвхижүүлэгч тухайн орон нутгийн онцлог, эмнэлгийн тусламжийн тогтолцоо

зэргийг бодолцох учиртай. зүрх судас, амьсгалын сэхээн амьдруулах сургалтыг

явуулахын өмнө ийм тусламж шаардлагатай хүнд газар дээр нь тусламж үзүүлэх,

дараа нь нөхөн сэргээлтийн шатанд тусламж үзүүлэх мэргэжлийн чадвар чадавхи

байгаа эсэхийг бодолцох хэрэгтэй. Хавсралтад оруулсан зүрх судас, амьсгалын

сэхээн амьдруулах хичээлийг тодорхой, жишээ нь усанд живэх эрсдэл асуудалтай

орон нутагт мөн ийм тусламж шаардлагатай хүнд газар дээр нь тусламж үзүүлэх,

дараа нь нөхөн сэргээлтийн шатанд тусламж үзүүлэх мэргэжлийн чадвар

чадавхитай газар оронд АТНИТҮ хичээлийн хөтөлбөрт оруулбал зохилтой.

Ийм чадварыг Үндэсний нийгэмлэгээс хүлээн зөвшөөрөгдсөн анхны тусламжийн

мэргэжсэн сургагч багш нар заана. Энэ талаар дэлгэрэнгүй Хавсралтаас үзнэ үү.

Амин эрхтний үйл ажиллагааг дэмжих гэж юу вэ? Амин эрхтний үйл ажиллагааг дэмжих гэж гэмтэж шархадсан эсвэл өвчтэй хүний

Амьсгалын зам, Амьсгал болон Цусны эргэлт (AАЦ)-ийг эмнэлгийн мэргэжлийн

усламж иртэл тогтоон барьж байх амь аврах арга ажиллагааг хэлнэ.

Амьсгалын зам: хамар, ам бас хоолойг аливаа саад тотгороос ангид,

нээлттэй байлгаж, агаар уушигруу чөлөөтэй орж, амьсгалах боломжийг хангана

Амьсгалах: Уушигнаас агаар чөлөөлтэй орж гарч байх

Цусны эргэлт: Зүрх болон биеэр цусны эргэлт хөдөлгөөнийг хэвийн байлгах

Сэргээх байрлал Тухайн хүн ухаан мэдрэлгүй, амьсгалын зам нь нээлттэй, амьсгалж байвал түүнийг

сэргээх байрлалд оруул. Ингэхийн тулд дараах байдлаар ажиллана. Үүнд:

1. Нэг гарыг нь дээш гадагш өргөж, нөгөө гарыг нь цээжин дээр нь байрлуулна.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

23

2. Нэг /цээжин дээгүүрх гарын талын/ хөлийг нь цээж рүү түлхэж, өвдөг нь зөв

өнцөг үүсгэж байхаар байрлуулна.

3. Ташаа, мөрнөөс нь барьж, өөррүүгээ түүнийг татаж их биеээр нь эргүүлнэ.

4. Дээд талынх нь гарыг эрүүн доогуур нь эвж өг. Толгойг нь хойш нь татаад

амьсгалын замыг нь нээж өгнө.

5. Цээж нь дээш доош хөдөлж байгаа эсэхийг ажигла, амьсгалж байгаа чимээ

сонсох, гараа ам хамарт нь ойртуулж амьсгаа байгаа эсэхийг мэдрэх байдлаар

амьсгалж байгаа эсэхийг нь шалга.

Амьсгалын зам, амьсгаа болон цусны эргэлт (ААЦ)-ийг шалгаж үзэх Үнэлгээ

Ухаан мэдрэлтэй байгаа эсэхийг дараах байдлаар мэдэж авна. Үүнд:

Мөрнөөс нь аярхан тогших, татах

―Та зүгээр үү?‖ гэж асуух

Тухайн хүн ухаантай байвал, өөр аюул занал байхгүй л бол байгаа байрлалд

нь үлдээ. Юу болсон, тусламж хэрэгтэй эхэхийг нь лавла. Тусламж иртэл

байдлыг ажигла.

Тусламж дууд:

―Туслаарай‖ гэж хашгир

Ухаангүй байвал нуруун дээр нь хэвтүүл

Толгой, хүзүүнээс нь түшиж, нуруун дээр нь эргүүлж зөөлөн хэвтүүл

A. Aмьсгалын зам

Толгойг нь хойшлуулж, эрүүг нь өргөөд амьсгалын замыг нээж өг. Ингэхийн тулд:

Толгойг нь зөөлөн хойш налуул

Амьсгалын замыг нээхийн тулд эрүүг нь өргөж өг

Тухайн хүн ухаан мэдрэлгүй, амьсгалын зам нь нээлттэй, амьсгалж байвал

гарын нь урд нь аваад өөррүүгээ татаж хажуу тийш эргүүлээд сэргээх

байрлалд оруул. Энэ нь бөөлжсөн нөхцөлд хахах цацах, бөглөрөхөөд

урьдчилан сэргийлнэ.

B. Амьсгалах

Үнэлгээ: Амьсгаатай эсэхийг дараах байдлаар мэдэж авна. /10 сек зарцуул/Үүнд:

Цээж нь дээш доош хөдөлж байгаа эсэхийг ажигла

Амьсгалах чимээ амнаас нь гарч байгаа эсэхийг сонс

Хацар дээр амьсгал мэдрэгдэж байгаа эсэхийг мэдэр

Амьсгалахад саадтай байвал амьсгалын замыг нь чөлөөлж өг. Ингэхийн тулд:

Толгойн хойш налалт/эрүүл өргөлтийг дахин байрлуул

Амыг нь нээж, саад тогтор байвал зайлуулж, амьсгалын замыг чөлөөлж өг.

C. Цусны эргэлт

Цээжний дээш доош хөдөлгөөн, ам хамарт нь гараа ойртуулж мэдрэх,

амьсгалах дуу чимээ байгаа эсэхийг ойр ойрхон шалгаж үз. Мэргэжлийн

тусламж иртэл ийнхүү байдлыг хянаж үзэж байх хэрэгтэй.

Идэвхижүүлэх чиглэл I. Амин эрхтний үйл ажиллагааг дэмжих. Удиртгал

20-30 минут 1. Бүх оролцогсдод шинэ хичээл эхэлсэнтэй холбогдуулан баяр хүргэх

2. Түрүү түрүүчийн хичээл дээр үзсэн зүйлээ гэр орон, нутгийн иргэдтэйгээ

ярилцаж, хуваалцсан эсэхийг нь асуух.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

24

3. Сэдвийг танилцуулж, амин эрхтний үйл ажиллагааг дэмжих үе шатуудын

талаар товч илтгэ. Сэдвийн хураангуйд дурьдсан мэдээлийг ашигла. Эргэдэг

самбарын цаасыг үзүүлэн байдлаар ашигла.

4. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

5. Сургалтын явцад асуулт гарвал чөлөөтэй асуулгах. Бас асуултаа бичээд ―Асуулт‖

гэсэн хайрцганд хийж болохыг сануулах. Энэ хайрцганд хийсэн асуултуудыг

гаргаж ирээд, тухайн сэдвийг үзэхдээ сэдвийн хүрээнд хариулж явах

II. Биеэр хийж үзүүлэх

15-25 минут 1. Сайн дурын нэг ажилтныг ангийн өмнө гаргаж ирээд ухаан алдсан, амьсгаа-

тай, амин эрхтний үйл ажиллагааг дэмжих шаардлагатай хүний дүрд тоглуул.

2. Ухаангүй, амьсгаатай насанд хүрсэн хүнд амин эрхтний үйл ажиллагааг

дэмжихийг биеэр гүйцэтгэж үзүүл. Сэргээх байрлалыг биеэр гүйцэтгэж үзүүл.

3. Сайн дурын ажилтанд талархаад суудалд нь суулга.

Сургагч багшид

зориулсан санамж

Үе шат, алхам бүрийг үзүүлэхдээ ойлгомжтой, тодорхой заавар өг. Хүн

бүрт ойлгуулах үүднээс дахин дахин хийж үзүүлэх хэрэг гарч магад

III. Дадлагын ажил

30-45 минут 1. Сайн дурын нэг ажилтнуудад амин эрхтний үйл ажиллагааг дэмжих

дадлагыг дараах зохиомжоор хийлгэ. Үүнд: насанд хүрсэн хүн ухаангүй,

амьсгаатай байна.

2. Сайн дурын ажилтнуудыг гурван бүлэгт хуваа. Дараах ролийг ээлжлэн

тоглуул. Үүнд:

a. амин эрхтний үйл ажиллагааг дэмжих шаардлагатай байгаа хүн

b. анхны тусламж үзүүлж буй сайн дурын ажилтан (аврагч)

c. ажиглагч

3. Ажиглагчийн дүрд тогллож байгаа нэгэн Сайн дурын ажилтны гарын

авлагынхаа Сэдэв 3-т байгаа шалгах хүснэгтийг бариад тусламж үзүүлэх үе шат

бүрийг нь дуусахад жагсаалтын дагуу тэмдэглэж явна.

Ажиглагчид дасгалжуулж, аврагч дараагийн алхамаа мэдэхгүй бол хэлж өгч болно.

Дадлага болгоны дараагаар ажиглагч аврагчийн ажиллагаанд санал дүгнэлт хийнэ.

III. Тойм, Давтлага

15-25 минут 1. Сайн дурын ажилтнуудыг хичээлд идэвхитэй оролцсонд нь талархаад

суудалд нь суулга.

2. Сайн дурын ажилтнуудыг 2 багт хуваа. Баг бүрт тав таван хуудас цаас өг.

3. Баг тус бүрийг Сэдэв 1, 2 ба 3-т багтсан мэдээллээр тав таван асуулт

/хариултын хамт/ бэлтгүүл.

4. Хоѐр баг хоюулаа тав таван асуултаа бэлтгэсний дараагаар баг тус бүрийг

нөгөө багаасаа бэлдсэн асуултуудыг нь асуулга. Зөв хариулт тус бүрт нэг оноо өг.

5. Буруу зүрүү мэдээллийг хөндлөнгөөс орж засаж залруул.

6. Ялсан багт баяр хүргэж алга таш.

7. Сэдэв 1, 1 дүгээр хэсгийн Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадвар ээр

давтлага хийж, ээлж ээлжээр боломжтой бол өөрийн үгээрээ хариулахыг сайн

дурын ажилтнуудад даалга..

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

25

8. Асуултын хайрцганд асуулт байгаа эсэхийг шалгаад хэрэв байвал тэднийг

гүйлгэж хараад сайн дураараа хариулах хүн байгаа эсэхийг лавлан ээлж ээлжээр

хариулуул. Аливаа буруу зүрүү ойлголт гарвал засаж залруул..

9. Дараагийн хичээлийн цагийг тохиролц.

Ухаан алдсан, амьсгаатай хүнд амин эрхтний ажиллагааг дэмжих

Шалгах хуудас

Тийм Үгүй

Үн

элгээ

Орчны байдлыг үнэл

Хохирогчийн биеийн байдлыг үнэл:

ухаан мэдлрэлтэй байгаа эсэхийг тодорхойл

тусламж дууд

Ухаангүй байвал өвчтнийг сэргээх байрлалд оруул

Ам

ьсг

ал

ын

зам

Амьсгалын замыг нээж толгойг нь хойшлуулж, эрүүг нь өргө

Ам

ьсг

ал

Амьсгалж байгаа эсэхийг нь тогтоо /10 секунд зарцуул/:

цээж нь дээш доош хөдөлж байгаа эсэхийг ажигла

амьсгалах чимээ сонс

хацар дээр нь амьсгаа байгаа эсэхийг мэдэр

Хохирогч хэвийн амьсгалж байвал сэргээх байрлалд оруул

Цусн

ы

эргэл

т Амьсгалыг дахин дахин шалгаж; цээж нь дээш доош хөдөлж

байгаа эсэхийг ажиглаж, амьсгалах чимээ сонсон хацар дээр нь

амьсгаа байгаа эсэхийг мэдэрч байна. Мэргэжлийн тусламж

иртэл ийнхүү хяналтыг хийж гүйцэтгэнэ.

Сэдэв 4 Амьсгал бөглөрөх үед анхны тусламж үзүүлэх

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг чадвар эзэмшинэ. Үүнд:

� Амьсгал бөглөрөх шинж тэмдгийг тоочих

� Насанд хүрсэн хүний амьсгал бөглөрөх үед анхны тусламжийг хэрхэн

үзүүлэхийг харуулах

� Насанд хүрсэн хүний амьсгал бөглөрөх үед анхны тусламжийг төлөвлөж

харуулах

� Насанд хүрсэн хүний амьсгал бөглөрөх үед анхны тусламжийг хэрхэн

үзүүлэхийг гүйцэтгэж харуулах

� Насанд хүрсэн хүний амьсгал бөглөрөх үед үзүүлсэн анхны тусламжиид үнэлгээ

хэрхэн хийхийг харуулах

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

26

� Жирэмсэн эсвэл илүүдэл жинтэй хүний амьсгал бөглөрч багтрах үед анхны

тусламжийг хэрхэн үзүүлэхийг гүйцэтгэж харуулах

� Хүүхэд буюу нэгээс доош насны нялх хүүхдийн амьсгал бөглөрч багтрах үед

анхны тусламжийг хэрхэн үзүүлэхийг гүйцэтгэж харуулах

Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадвар 1. Амьсгал бөглөрөх багтраа нь амь насан аюултай. Яаралтай тусламж дууд.

2. Амьсгал бөглөрөх багтраа нь мөгөөрсөн хоолойд ямар нэг юм тээглэж, тухайн

хүн амьсгалж чадахгүй болохыг хэлнэ.

3. ямар нэг хүний амьсгал боогдож багтарч байгааг дараах шинж тэмдгээр мэднэ.

Үүнд:

� Тэд дуугарч чадахгүй

� Хоолойгоо барьж авна

� уруул, хэл нь хөхрөнө.

� Тээглээг гаргахгүй бол үхнэ.

4. Тухайн хүний байдлыг үнэл.

5. Амьсгал бөглөрөх багтраанд анхны тусламж үзүүл. Үүнд:

� ханиалгуул

� тухайн хүн ханиалгаж ЧАДАХГҮЙ байвал ар нурууруу нь таван удаа цохь

� Хэвлийн хөндийд нь таван удаа түлх

6. Багтарсан хүн ухаан алдвал амин эрхтний үйл ажиллагааг дэмжих тусламж үзүүл

Хичээлийн үлгэрчилэн цагийн хуваарь Оролцож байгаа сайн дурынхны тоо болон аль хир их хэлэлцүүлэг болох зэргээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 50-75 минут шаардана. I. Удиртгал Сэдвийн хураангуйгаас бэлтгэсэн товч илтгэл 5-10 мин

II. Биеээр хийж

үзүүлэх

Амьсгал бөглөх багтраатай хүнд анхны тусламжийг

идэвхижүүлэгч биеэр гүйцэтгэж үзүүлнэ 15-25 мин

III. Дадлага Сайн дурын ажилтнууд амьсгал бөглөх багтраатай хүнд

анхны тусламж үзүүлэх дадлага хийнэ 30-40 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил Эдгээр ур чадварыг Үндэсний нийгэмлэгээс хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш

зааж эзэмшүүлнэ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралтад өгсөн байгаа.

• Сэдвийн хураангуйгаас бэлтгэсэн товч илтгэл

• Амьсгал бөглөх багтраатай хүнд анхны тусламжийг биеэр гүйцэтгэж үзүүлэх

зорилгоор ашиглах манекен авч ирж болох юм.

Сэдвийн хураангуй Амьсгал бөглөрөх багтраа нь ямар нэг эд юм эсвэл хоолны хэсэг мөгөөрсөн

хоолойд гацаад хэвийн амьсгалж болохгүй болон уушгинд агаар оруулахгүй

амьсгалын замыг бөглөхийг хэлж байгаа юм.

Амьсгал бөглөрөн хахаж цацах явдал хазаж, зажилж сурч байх үедээ нялх хүүхдүүд

амандаа янз бүрийн эд юмс хийснээс их тохиолдоно. Өндөр настай хүмүүс хоолоо

сайн зажилж чадахгүйгээс бас ийнхүү амьсгаа бөглөрөх эрсдэл ихтэй байдаг.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

27

Амьсгаа бөглөрөхийн шинж тэмдгүүд Амьсгал бөглөрөхийн нийтлэг шинж бол хоолойгоо гараараа барьж авах явдал мөн.

Нэмэлт шинж тэмдэг гэвэл:

� ярьж чадахгүй, дуугарч ч чадахгүй, уйлж, хашгирч чадахгүй

� амьсгал хүнд эсвэл маш шуугиантай

� ханиалгаж чадахгүй

� хэл, уруул хөхрөнө

� тээглэсэн зүйлийг зайлуулахгүй бол ухаан алдана

Амьсгал бөглөрсөн насанд хүрэгчид болон нэгээс дээш насны хүүхдэд

үзүүлэх анхны тусламж

Урьдчилсан үнэлгээ Байдлыг үнэлж, юу болж байгааг ажигла.

Тухайн хүний байдлыг үнэл. ―Та бөглөрч /хахаж/ байна уу?‖ гэж асуу

Төлөвлө Тухайн хүн ярьж чадахгүй байвал эмнэлгийн тусламж дуудуул

Гүйцэтгэл Хэрэв тухайн хүн ярьж, ханиаж эсвэд амьсгалж чадаж байвал

Тээглэсэн зүйлийг гаргахын тулд түүнийг ханиалгуул. Тээглэсэн зүйл гараад

ирвэл өөр юм хийх шаардлагагүй болно.

Тухайн хүн хэвийн амьсгалж эхэлтэл хамт бай

Хэрэв тухайн хүн ярьж, ханиаж эсвэд амьсгалж ЧАДАХГҮЙ байвал тав ба тав

гэсэн аргыг хэрэглэ. Үүнд:

Алганыхаа ирмэгээр тухайн хүний далан дундуур таван удаа цохь. Ингэхдээ:

– Цохилт болгоныхоо дараа тээглэсэн зүйл гарсан эсэхийг шалга

– Тээглэсэн зүйл гараад ирвэл үйлдлээ зогсоо

Хэвлийн хөндийрүү нь шахаж түлх:

– тухайн хүний ард нь гар

– хоѐр гараараа бүсэлхийгээр нь тэвэр

– хүнээ жаахан урагш налуул

– Нэг гараа зангидаж цохь

– Хүйснээс нь арай жаахан дээхэнтээ цохино

– Цохихдоо өөрийнхөө нөгөө гаран дээр цохино

– Гэдэс рүү нь чанга хурдан хурдан дараад дороос нь дээш яг нөгөө хүнээ өргөх

гэж байгаа юм шиг цохино

Нурууруу нь тав цохиод гэдэс рүү тав шахаж цохисоор тээглэсэн зүйлийг

гартал нь үргэлжлүүлнэ.

Тухайн хүнийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг санал болгох

Ухаан алдвал амин эрхтнийг дэмжих тусламжийг шат дараатай хэрэгжүүлэх

Дүгнэлт хийх � Нурууруу цохих болон гэзэсрүү шахаж цохих арга техникийг шалга

� Эмнэлгийн тусламж иртэл тухайн хүний дэргэд нь байх

Амьсгал бөглөрсөн жирэмсэн эхчүүд болон илүүдэл жинтэй хүмүүст

үзүүлэх анхны тусламж Урьдчилсан үнэлгээ, төлөвлөлт болон Дүгнэлт хийх өмнөхтэй адил.

Гүйцэтгэл Доод хавирга нийлдэг хавьцаа цээжээр нь дээхнүүр гараа гарга

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

28

Гэдэс рүү цохихдоо цээж рүү нь хүчтэй дарж, хурдан хурдан цохь

Тээглэсэн зүйлийг гартал нь үргэлжлүүл

Тухайн хүн ухаан алдвал амин эрхтнийг дэмжих тусламжийг шат дараатай

хэрэгжүүлэх

Амьсгал бөглөрсөн нялхас болон нэгээс доош насны хүүхдэд үзүүлэх

анхны тусламж Урьдчилсан үнэлгээ, төлөвлөлт болон Дүгнэлт хийх өмнөхтэй адил. Нялх хүүхэд

ярьж чадах эсэхээ өөрт чинь хэлж чадахгүй. Нялх хүүхдийн амьсгал бөглөрөх нь

дараах шинж тэмдэгтэй. Үүнд:

Уйлах гэхэд нь чимээ гарахгүй

Нүүрний өнгө өөрчлөгдөнө

АмьсгааГҮЙ байна

Гүйцэтгэл Суугаа байдлаас хүүхдээ түрүүлгэн харуулж барина. Гараа өвөр дээрээ ав.

Хүүхдийн нурууны гол руу нь зөөлөн гэхдээ огцомдуу таван удаа алганы

ирмэгээр цохино. Эдгээр цохилт газрын татах хүчинтэй хмасаад тээглэсэн

зүйлийг гаргаж ирнэ.

Тээглэсэн зүйл гарч ирэхгүй бол хүүхдийг дээш харуулан толгойг нь их

биеэс нь дор байрлалтай нэг гараараа барина. Хүүхдийн өвчүүний ясны гол

хавьд нь цээж рүү нь хоѐр хуруугаараа хурдан хурдан таван удаа товшино

/шахна/.

Амьсгалж эхлэхгүй бол нурууруу таван удаа цохих, болон гэдэсрүү таван

удаа ээлжлэн товшисоор байна.

Хэрэв хүүхэд ухаан алдвал нялхаст зориулсан амин эрхтний үйл ажиллагааг

шат дараатай дэмжих

Идэвхижүүлэх чиглэл I. Амьсгал бөглөрөх. Удиртгал

20-30 минут I. Амьсгал бөглөрөх. Удиртгал

� 5-10 минут

1. Бүх оролцогсдод шинэ хичээл эхэлсэнтэй холбогдуулан баяр хүргэх

2. Түрүү түрүүчийн хичээл дээр үзсэн зүйлээ гэр орон, нутгийн иргэдтэйгээ

ярилцаж, хуваалцсан эсэхийг нь асуух.

3. Сэдвийг танилцуулж, агуулгын талаар товч илтгэ. Сэдвийн хураангуйд

дурьдсан мэдээлийг ашиглаж, амьсгал бөглөрөхийг товч тайлбарлаж өг.

4. Сайн дурын ажилтнуудаас амьсгал бөглөрсөн хүний шинэ тэмдэг юу

болохыг асуу. Буруу зөрүү ойлголт байвал засаж залруул.. Мөн шаардлагатай гэж

үзвэл сэдвийн хураангуйгаас нэмэлт мэдээлэл өг.

5. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

6. Сургалтын явцад асуулт гарвал чөлөөтэй асуулгах. Бас асуултаа бичээд

―Асуулт‖ гэсэн хайрцганд хийж болохыг сануулах. Энэ хайрцганд хийсэн

асуултуудыг гаргаж ирээд, тухайн сэдвийг үзэхдээ сэдвийн хүрээнд хариулж явах

II. Биеэр хийж үзүүлэх

15-25 минут 1. Сайн дурын нэг ажилтныг ангийн өмнө гаргаж ирүүлээд амьсгал бөглөрсөн

хүний дүрд тоглуул.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

29

2. Амьсгал бөглөрсөн хүнд анхны тусламжийг хэрхэн үзүүлэхийг биеэр

гүйцэтгэж харуул.

3. Сэдвийн хураангуйгаас авах мэдээллээс иш татах ба процессийг үзүүлж

харуулж байхдаа чанга дуугаар анхны тусламж үзүүлэх үе шатуудыг хэлж зааж өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Болгоомжтой бай. Хэвлийн хөндийд шахалт цохилт хийх үед яг цохихгүй

байвал зүгээр, учир нь зарим хүмүсийг бөөлжүүлж магадгүй

4. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

5. Амьсгал бөглөрсөн жирэмсэн эмэгтэй хүнд анхны тусламжийг хэрхэн

үзүүлэхийг биеэр гүйцэтгэж харуул. Сэдвийн хураангуйгаас авах мэдээллээс иш

тат. Анхны тусламж үзүүлэх үе шатууд нь адилхан гэдгийг цохон тэмдэглэ. Насанд

хүрсэн хүн, жирэмсэн эхэд үзүүлэх анхны тусламжийн ганц ялгаа нь ердөө л

жирэмсэн эхийн хувьд хэвлийн хөндийд биш арай дээш өвчүүний ойролцоо цохиж,

шахах явдал мөн.

6. Сайн дурын ажилтанд талархаад суудалд нь суулга

7. Амьсгал бөглөрсөн нялхас болон нэг нас хүрээгүй хүүхдэд анхны

тусламжийг хэрхэн үзүүлэхийг биеэр гүйцэтгэж харуулахдаа хүүхэлдэй ашигла.

Сэдвийн хураангуйгаас шаардлагатай мэдээллийг ав. Анхны тусламж үзүүлэх үе

шатууд нь адилхан гэдгийг цохон тэмдэглэ. Насанд хүрсэн хүн, нялх хүүхдэд

үзүүлэх анхны тусламжийн ялгаа бол:

� хүүхдийг доош харуулж, мөгөөрсөн хоолой дээр нь гацсан зүйлийг гаргахдаа

газрын татах хүчийг ашиглах явдал мөн.

� нуруу руу нь цохихдоо насанд хүрсэн хүнийг цохиж байгаа шиг хүчтэй

цохихгүй.

� Хэвлийн хөндийд нь цохиж, татах биш харин цээжин дээр нь хоѐр хуруугаараа

хөнгө товшино (дарна).

8. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

III. Дадлагын ажил

30-40 минут 1. Сайн дурын ажилтнуудаар амьсгал бөглөрсөн хзнд анхны тусламжийг

дараах гурван хувилбараар үзүүлэх дадлага хийлгэнэ. Үүнд:

� насанд хүрсэн хүн

� жирэмсэн эх болон жин хэтэрсэн хүнд

� нялхас ба нэг хүртэл насны хүүхдэд

2. Сайн дурын ажилтнуудыг гурван бүлэгт хуваа. Хувилбар тус бүрийг сайн

дурын ажилтнууд дараах дүрийг ээлжлэн тоглох байдлаар дадлага хийнэ. Үүнд:

a. амьсгал бөглөрсөн хүн

b. анхны тусламж үзүүлж буй сайн дурын ажилтан (аврагч)

c. ажиглагч

Боломжтой бол хүүхэлдэйг бүлгүүдээр явуулж, хоѐр хуруугаар хийх цээжний

товшилтын дадлага хийлгэ.

Сургагч багшид

зориулсан санамж

Хэвлийн хөндийд шахалт цохилтыг сайн дурын ажилтнуудыг нэг нэгэн

дээрээ хийхгүй байхыг зөвлө, эсвэл их зөөлөн болгоомжтой хийлгэ

3. Ажиглагчийн дүрд тоглохдоо Сайн дурын ажилтны гарын авлагынхаа Сэдэв

4-т байгаа хянах хүснэгтэн дэх жагсаалтыг барьж, түүндээ тэмдэглэл хийж байхыг

тайлбарла. Сайн дурын ажилтан дараагийн алхам /үе шатаа/ мэдэхгүй, эсвэл

самгардсандаа мартсан байвал ажиглагч хэлж өгч сануулна. Дадлага бүрийн

дараагаар ажиглагч сайн дурын ажилтны ажиллагааны талаар санал шүүмж хэлнэ.

Сургагч багшид

зориулсан санамж

Анги дундуур явж, санал тайлбар, шүүмж хэлж өгөн шаардлагатай бол засаж

залруулж, зөв арга техникийг харуулж яв

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

30

4. Бүх хувилбараар дадлага хийхэд хангалттай хугацаа өг.

Амьсгал бөглөрсөн хүнд анхны тусламж үзүүлэх ажиллагааны

хянах хүснэгтийг хөтлөх дадлагын ажил

Тийм Үгүй

Үн

элэх

Орчны байдлыг үнэл

Хохирогчийн биеийн байдлыг үнэл:

―Та ярьж чадах уу? Таны амьсгал бөглөрч байна уу?‖ гэж асуу

Төл

өв

лөх

Мэргэжлийн / эмнэлгийн тусламж дуудуул

Гүй

цэт

гэл

Нурууруу нь таван удаа цохих:

� хохирогчийг ургаш жаахан бөхийлгөх

� Далных нь хооронд цохих

Таван удаа хэвлийн хөэдийд шахаж цохих:

� хохирогчийн ард нь гарч зогсох

� бүсэлхийгээр нь хоѐр гараараа тэврэх

� ургаш үл ялиг гулзайлгах

� нэг гараа зангидаж байгаад цохих

� хүйснийх нь дээх нь онилж цохих

� цохилтыг нөгөө гартаа ойлгох

� хэвлийн хөндий рүү нь дороос дээш хүчтэй, огцом түлхэх

Эмнэлэг, эрүүл мэндийн төв рүү явуулах

Ухаан алдвал амин эрхтний үйл ажиллагааг дэмжих

Дү

гн

элт

хи

йх

Нурууруу цохих, хэвлийн хөндийрүү түлхэх арга техникийг

хянан шалгах

Эмнэлгийн эсвэл мэргэжлийн тусламж иртэл

тухайн хүний дэргэд нь бай

Сэдэв 5 Цус алдалт болон шарханд үзүүлэх анхны тусламж

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтан дараах мэдлэг, чадвар, хандлага

эзэмшинэ. Үүнд:

� Гадуур болон дотуур цус алдалтыг тодорхойлох

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

31

� Цус алдалтыг хэрхэн үнэлэх

� Цус алдаж буй хүнд анхны тусламжын төлөвлөгөө хэрхэн гаргах

�Цус алдаж буй хүнд анхны тусламжыг хэрхэн хийж гүйцэтгэх

�Цус алдаж буй хүнд үзүүлсэн анхны тусламжыг хэрхэн үнэлэх

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл/

1. Их хэмжээний цус алдалт нь амь насанд аюул учруулж болно

2. Нөхцөл байдлын аюулгүй ажиллагааг шалгах.

3. Өөрийгөө хамгаалах.

4. Тусламж дуудах.

5. Шарханд шууд даралтат боолт хийж цус алдалтыг зогсоох

6. Цус алдаж буй хүнээ хэвтүүлэх

7. Зөөлөвч тавих эсвэл ариун хөвөн, бинтээр ороох

8. Шархан дээр дарах ба цус алдалт хяналтанд байгаа эсэхийг нягтлах

9. Гэмтсэн хүнд юу болж байгааг тайлбарлаж, сэтгэл санааг засах сэтгэл зүйн

анхны тусламж үзүүлэх.

10. Цустай шууд харьцахаас зайлсхийх бөгөөд анхны тусламж үзүүлсний дараагаар

гараа угаах шаардлагатай.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 65-100 минут шаардана. I. Удиртгал Сэдвийн хураангуйар бэлтгэсэн товч танилцуулга хийх 10-15 мин

II. Биеэр хийж үзүүлэх Цус алдалт болон шарханд үзүүлэх анхан тусламжын үе

шатыг сургагч багш зааж үзүүлэх 15-25 мин

III. Дадлага Сайн дурын ажилтнууд цус алдалт болон шарханд үзүүлэх

анхан тусламжын үе шатыг давтан дадлагажих 30-40 мин

IV. Давталт ба дүгнэлт Сайн дурын ажилтнууд сэдвийн агуулгатай санал нэгдэж буй

эсэхээ илэрхийлэх. 15-25 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйгаас бэлтгэсэн товч илтгэл

• Сургалтын өрөөний эсрэг 2 хананд ―Зөвшөөрсөн‖ болон ‖Татгалзсан‖ гэсэн

тэмдэгийг нааж бэлтгэнэ.

Сэдвийн хураангуй Хүнд хэлбэрийн цус алдалт нь яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай амь

насанд аюултай асуудлын нэг юм.

Их хэмжээний цус алдалт нь шоконд оруулах болон үхэлд хүргэж болно.

Цус алдалтын шинж тэмдэг Цус алдалт нь дотуур болон гадуур цус алдалт байж болно

Гадуур цус алдалт нь арьсан дээр үүссэн шарханаас үүсдэг. Энэ нь голдуу осол,

гэмтлийн гаралтай байдаг. Гадуур цус алдалт нь мөн жирэмслэлттэй холбоотой,

ялангуяа үр зулбалт болон төрөлтийн үед тохиолдож болно.

Дотуур цус алдалт нь биеийн дотор цус алдах бөгөөд нүдэнд ил харагдахгүй.

Дотуур цус алдалт нь бие махбодь хүчтэй цохигдсон үед голдуу үүсдэг. Зарим

тохиолдолд ясны хугарал нь дотор эрхтэнг хатган гэмтээснээр биеийн дотуур цус

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

32

алдалтын шалтгаан болдог. Дотуур цус алдалтыг илрүүлэхэд төвөгтэй байдаг.

Тиймээс дотуур цус алдалт нь амь насанд аюултай бөгөөд яаралтай эмнэлгийн

тусламж авах шаардлагатай байдаг.

Дотуур цус алдалтын зарим шинж тэмдэгүүд:

Шокд орох

Хэвлий гэдсээр хавдаж, хатуурсан.

Хэвлий, гэдэсээр өвдөлттэй байх.

Цустай бөөлжих

Арьс нь цонхийх эсвэл хөхрөнө

Толгой өвдөх

Арьсан дээрх хөхрөлт

Жихүүдэс хүрэх

Цангах

Чих, хамар, амнаас цус гарах

Цус алдалт болон шархны хүндрэлүүд

Цус алдалтын хамгийн ойрын аюул бол шокод орох явдал юм

Мэдрэл болон дотор эрхтэнийг гэмтээгч бусад халгаат хүчин зүйлүүд

Цус гоожиж байгаа нээлттэй шарханд халдвар орж болно.

Өвдөлт.

Гадуур цус алдалтад авах анхны тусламжын үе шат

Урьдчилсан үнэлгээ

Нөхцөл байдлын аюулгүй ажиллагааг шалгах.

Тухайн хүнд өөрийгөө сайн дурын ажилтан гэдгээ танилцуулж, юу хийх

талаараа тайлбарлаж өгнө.

Цус алдаж буй үүсвэр болон шархыг илрүүлж үнэлгээ хийнэ.

Шокийн шинж тэмдэгийг үнэлнэ.

Төлөвлөгөө Эмнэлгийн тусламж дуудна

Ганцаараа байгаа тохиолдолд цус алдалтыг зогсоох ба хэрэв боломжтой бол

гэмтсэн хүнд тусламж дуудах хугацаанд цус алдалтаа хэрхэн зогсоох талаар

зааж өгнө.

Шархадсан хүний цустай шууд хүрэлцэхээс зайлсхийх бөгөөд боломжтой

бол бээлий өмсөнө. Бээлийгүй тохиолдолд гялгар уутаар хамгаалалт хийж болно.

Гүйцэтгэл

Шарханд даралтат боолт хийх шаардлагатайг гэмтсэн хүнд тайлбарлаж хэлнэ.

Гэмтсэн хүнийг хэвтэхэд туслах

Шархыг цэвэр зүйлээр бооно.

Шархыг дарж даралтат боолт хийнэ. Боолтыг хангалттай цус зогсох хэмжээгээр

боох боловч цусны эргэлтийг хаагдтал чанга боож болохгүй.

Цус алдаж буй хүнийхээ шарханд даралтат боолт хийнэ.

ЧАНГАЛУУР ТАВИХ ХЭРЭГГҮЙ.

Хэрэв цус алдаж буй хүн шоконд орвол тухайн хүнийг дулаан байлгах боловч

хэтэрхий халууцуулж болохгүй.

Гэмтсэн хүнд юу хийж буйг тайлбарлаж, сэтгэл санааг засах сэтгэл зүйн анхны

тусламж үзүүлэнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

33

Хэрэв шархтан ухаан алдсан тохиолдолд амин чухал эрхтэний үйл ажиллагааг

дэмжих үе шатын дагуу тусламж үзүүлнэ.

Дүгнэлт хийх

Цус алдалт зогссон эсэхийг шалга.

Хэрэв цус алдалт үргэлжилж байвал шарханд илүү чанга, даралттай боолт

хийнэ. ЭХНИЙ БООЛТЫГ АВЧ БОЛОХГҮЙ

Эмнэлгийн тусламж иртэл даралтат боолтыг хэвээр байлгана.

Хамгийн ойрын эмнэлгийн салбарлуу тээвэрлэх, хүргэх хүртэл анхны

тусламжыг үзүүлэх шаардлагатай.

Анхны тусламж үзүүлсний дараагаар гараа савандаж усаар сайтар угаана.

Шарх эсвэл зүсэгдсэн хэсэгт үзүүлэх анхны тусламж Урьдчилан үнэлгээ, төлөвлөх, Дүгнэлт хийхний үе шатууд адил

Гүйцэтгэл

Боломжтой бол гараа савантай усаар угаана.

Цэвэр усаар шарханд байгаа бохир болон гэмтэж салсан эдийг угаана. Цэвэр

усаар гэмтэж салсан эдийг бүрэн угааж зайлуулна.

Шархнаас гэмтэж салсан эдийг гараараа зайлуулж болохгүй.

Хэрэв шархнаас салахгүй наалдж байгаа тохиолдолд тухайн эдийг авалгүй

тэнд нь үлдээнэ. Цус алдалт болон гэмтсэн эдийг хөдөлгөлгүй ороож бооно.

Шархны эргэн тойрныг хатаах ѐстой боловч шарханд шууд хүрж болохгүй.

Цэвэр, ариутгагдсан хөвөн, зөөлөн материалаар шархыг бүтээнэ.

Хэрэв хэд хоногийн дараагаар шарх улааж, халуун оргиж мөн өвдөлттэй

болвол эмнэлгийн тусламж авахыг зөвлөх.

Татрангаас хамгаалагдсан эсэхээ шалга.

Хамраас тогтвортой гарч байгаа цус алдалтанд авах анхны тусламж Гүйцэтгэл � Тухайн хүнд толгойгоо эгц урагш харан суухыг хүсэх.

� Хамрын зөөлөн хэсгийг хуруугаараа чимхэх.

� Амаараа амьсгал авч чадаж буй эсэхийг тодорхойлох

� Цус залгихаас зайлсхийх ѐстойг сануулах, учир нь энэ нь цааш өвчин үүсгэдэг.

� 10 орчим минутын турш үргэлжлүүлнэ

Дүгнэлт хийх � Хэрэв цус алдалт зогсохгүй бол эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

� Цус алдалт зогссоны дараа тухайн хүнд хэдэн цагийн турш хамартаа хүрэхгүй

болон нусаа нийхгүй байхыг зааж сургана.

Сургагч багшийн удирдамж I. Удиртгал

�10-15 мин

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сэдэв болон хичээлийн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах. Сэдвийн

хураангуйд дурьдсан мэдээлэл дээр суурилан гадуур болон дотуур цус алдалтын

хоорондын ялгаа, ялангуяа хамраас цус гаралтын талаар товч танилцуулга хийнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

34

4. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

5. Сургалтын явцад асуулт гарвал чөлөөтэй асуулгах. Бас асуултаа бичээд ―Асуулт‖

гэсэн хайрцганд хийж болохыг сануулах.

II. Биеээр хийж үзүүлэх

�15-25 мин

1. Хэвлий болон бугалга, хөлөнд үүссэн шархнаас их хэмжээний цус алдаж буй

хүний дүрд тоглох сайн дурын ажилтанг асууж сонгоод ангийн өмнө гарч ирэхийг

хүснэ.

2. Цус алдаж буй хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэхийг сургагч багш өөрөө зааж

харуулана.

3. Сэдвийн хураангуйд дурьдсан мэдээлэл дээр суурилан зааж харуулахдаа анхны

тусламжын үе шатуудыг чанга дуугаар тодорхой хэлж заана.

4. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариулана.

5. Сайн дурын ажилтанд талархаад суудалд нь суулгана. Өөр нэгэн сайн дурын

ажилтныг асууж сонгоод хамраас цус гарч буй хүний дүрд тоглуулна.

6. Хамраас цус алдаж буй хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэхийг сургагч багш

өөрөө зааж харуулана.

7. Сайн дурын ажилтанд дүрд тоглосонд талархана.

8. Дотуур цус алдалттай, ухаан алдаагүй хүнийг хэрхэн шалгаж, үнэлэх талаар сайн

дурын ажилтнаас асууна. Ямар анхны тусламж үзүүлэх талаар асууна. Хариултыг

Сэдвийн хураангуйд дурьдсан мэдээлэл дээр үндэслэн өгөх.

9. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

III. Сайн дурын ажилтнуудын дадлагажилт

�30-40 мин

1. Дараах 3 тохиолдлоор цус алдалтанд үзүүлэх анхны тусламжыг хийж

дадлагажих:

� Хурц зүйлтэй харьцаж байгаад санамсаргүй гараа гүнзгий зүссэн хүн

� Авто тээврийн осолд ороод олон тооны нээлттэй зүсэгдсэн болон хэвлийн

хэсгээр хүчтэй өвдөж байна гэсэн зовиуртай хүн.

� Хамраас нь цус гарч буй хүүхэд.

2. Сайн дурын ажилтнуудыг 3 бүлэгт хуваа. Дараах дүрүүдэд ээлжлэн

тоглуулна. Үүнд:

a. Цус алдаж буй хүн

b. Анхны тусламж үзүүлэх сайн дурын ажилтан (тусламж үзүүлэгч)

c. Ажиглагч

3. Ажиглагч нь сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 5-ын шалгах

хуудсаар үе шат бүрийг бүрэн хийгдэж байгааг шалгана. Ажиглагч нь хэрэв

тусламж үзүүлэгч дараагийн үе шатыг санахгүй байгаа тохиолдолд шууд

хэлэхгүйгээр санаа өгч, чиглүүлнэ. Дадлагажилт тус бүрийн дараа ажиглагч нь

тусламж үзүүлэгчийн гүйцэтгэлд үнэлгээ өгч ярилцана.

Сургагч багшид

зориулсан

санамж

Сургалтыг бүхэлд нь хянаж эргэх холбоотой ажиллах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхны тусламжын алдаатай үйлдлийг засаж

зүгшрүүлнэ.

IV. Дүгнэлт

�10-20 мин

1. Сайн дурын ажилтануудыг өрөөний голд цуглархыг урина.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

35

2. Сургалтын өрөөний 2 ханад байгаа ―Зөвшөөрсөн‖ болон ‖Татгалзсан‖ гэсэн

таних тэмдгүүдийг зааж өгнө.

3. Зарим нэг асуудлыг тайлбарлан танилцуулж чанга дуугаар уншихад сайн

дурын ажилтнууд зөвшөөрсөн эсвэл үл зөвшөөрч байгаа эсэхээс хамаарч тухайн

таних тэмдэгтэй талруу шилжиж зогсохыг тайлбарлана.

Сургагч багшид

зориулсан санамж

Та магадгүй энэ дасгалыг сургалтын өмнө хийж хичээлээ илүү сонирхолтой болгож болох бөгөөд сургалтын дараах сайн дурын ажилтнуудын мэдлэг,

чадвар, хандлага ямар түвшинд хүрснийг үнэлж болно.

4. Та мөн зарим нэгнийг дуудаж яагаад тухайн хариултыг сонгосон талаар

тайлбарлуулна.

5. Асуудлыг чанга дуугаар танилцуулаад хариулт бүрт товчхон хэлэлцүүлэг хийнэ.

Түлхүүр асуултууд

1. Цус алдалт нь амь насанд аюултай.

� Татгалзсан. Бүх цус алдалт амь насанд аюул учруулахгүй. Зөвхөн хүнд

хэлбэрийн цус алдалт болон мэдэгдэхүйц их хэмжээний цус алдах үед амь

насанд халгаатай.

2. Хүнд хэлбэрийн цус алдсан хүн шокод орж болно. � Зөвшөөрсөн.

3. Цус алдаж буй хүнтэй таарвал хамгийн түрүүн аюулгүй ажиллагааны

байдлыг шалгана.

� Зөвшөөрсөн.

4. Цус алдаж буй шарханд цэвэр хөвөн, зөөлөн зүйлээр даралттай боолт

хийнэ. � Зөвшөөрсөн.

5. Чангалуурыг зөвхөн хөлөнд хийнэ.

� Татгалзсан. Чангалуур хэрэглэх шаардлагагүй.

6. Хэрэв цус алдалт зогсохгүй байвал шарханд илүү чанга, даралттай боолт

хийнэ. � Зөвшөөрсөн.

7. Шарханаас салахгүй байгаа гэмтсэн эдийг салгаж авах шаардлагатай. � Татгалзсан. Шарханаас салахгүй байгаа гэмтсэн эдийг салгаж авж болохгүй

бөгөөд даралтат боолт хийж цус алдалтыг зогсоох шаардлагатай.

8. Хамраас цус алдаж буй хүнд толгой урагш чиглэлтэй, эгц суугаад хамрын

зөөлөн хэсгийг хуруугаараа чимхэж барихыг зааж зөвлөнө. � Зөвшөөрсөн.

9. Цус алдаж буй хүн ухаан алдсан тохиолдолд амин чухал эрхтэний үйл

ажиллагааг дэмжих арга хэмжээ авна.

� Зөвшөөрсөн.

6. Сайн дурын ажилтнуудад хичээлд идэвхитэй оролцсонд нь баяр хүргэнэ.

7. Дараагийн хичээл орох цагийг тохироно.

8. Сайн дурын ажилтнуудыг юу сурж мэдсэнээ гэр бүлийнхэндээ бас

танилцуулж, сурталчилж байхыг сануулана.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

36

Хүнд хэлбэрийн гадуур цус алдалтын тохиолдлын шалгах хуудас

Тийм Үгүй

Үн

элэх

Тохиолдлын урьдчилсан үнэлгээ хийсэн

Тухайн хүнд өөрийгөө танилцуулаад, ямар тусламж үзүүлэх талаар

тайлбарлаж өгсөн.

Тухайн хүнийг урьдчилсан байдлаар үнэлсэн

Шокийн шинж тэмдэгийг үнэлсэн

Төл

өв

лөх

Мэрэгжлийн тусламж, үйлчилгээ дуудсан

Бээлий эсвэл гялгар уутаар хамгаалах хэрэгсэл болгон ашигласан

Гүй

цэт

гэл

Хүнээ хэвтүүлсэн

Шарханд цэгцлэлт хийж даралттай боолт тавьсан

Бинтээр даралттай боолт хийхийг тухайн хүнд зааж сургасан

Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлсэн

Клиникийн төв эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлэгрүү

шилжүүлсэн

Хэрэв ухаан алдсан бол амин чухал эрхтэний үйл ажиллагааг

дэмжих тусламж үзүүлсэн

Дүгн

элт

хи

йх

Цус алдалт зогссон эсэхийг шалгаж үзсэн

Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж авах хүртэл даралтат

боолтыг үргэлжлүүлэн хийсэн эсэх

Эмнэлгийн болон мэргэжлийн тусламж иртэл тухайн хүнтэй хамт

байсан.

Сэдэв 6 Шокийн үеийн анхны тусламж

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг, чадвар, хандлага эзэмшинэ.

Үүнд:

� Шокийн тодорхойлолт

� Шоконд орсон хүнийг хэрхэн үнэлэх

� Шоконд орсон хүнд хэрхэн анхны тусламжын төлөвлөгөө гаргах

� Шоконд орсон хүнд анхны тусламжыг хэрхэн хийж гүйцэтгэх

� Шоконд орсон хүнд анхны тусламжын Дүгнэлт хийх хэрхэн хийх

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар /Түлхүүр мэдээлэл/

1. Шок нь биеээс их хэмжээний шингэн эсвэл цус алдсан үед тохиолддог.

2. Шок бол маш аюултай. Анхны тусламж үзүүлээд яаралтай эмнэлгийн тусламж

авах шаардлагатай.

3. Шокийн шинж тэмдгүүд:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

37

� Арьс цонхийсон

�Арьс чийглэг, хүйтэн

� Амьсгаадсан

� Сэтгэл түгшсэн, тайван бус байх ба муужирч унах гэж буй мэдрэмж төрсөн

� Ам цангах, дотор муухайрах болон бөөлжих

4. Нөхцөл байдлын аюулгүй ажиллагааг шалгах

5. Тусламж дуудах.

6. Хүнээ хэвтүүлэх.

7. Хэрэв ухаан алдсан бол амин чухал эрхтэний үйл ажиллагааг дэмжих.

8. Шарханд шууд даралтат боолт хийж гадуур цус алдалтыг зогсоох

9. Дулаан байлгах.

10. Эмнэлгийн тусламж үзүүлэх болон тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо, хэлэлцүүлгийн хэмжээнээс хамаарч

энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 60-95 минут шаардана. I. Удиртгал Сэдвийн хураангуйар бэлтгэсэн товч танилцуулга хийх 5-10 мин

II. Биеэр хийж үзүүлэх Шокийн үед үзүүлэх анхны тусламжын үе шатыг сургагч

багш зааж үзүүлэх 15-25 мин

III. Дадлага Сайн дурын ажилтнууд шокийн үеийн анхны тусламжийн

үе шатуудыг давтаж дадлагажих. 30-40 мин

IV. Давталт ба дүгнэлт Сайн дурын ажилтнууд өөр хоорондоо тухайн сэдвийн

агуулгын хүрээнд харилцан ярилцах. 10-20 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл.

• Дүгнэлт хийхэд зориулж оролцогч болгонд нэг нэг бичгийн цаас бэлдэнэ. .

Сэдвийн хураангуй Шок нь биеээс их хэмжээний шингэн эсвэл цус алдсан үед тохиолддог. Жишээлбэл,

их хэмжээний цус алдалт, хүнд хэлбэрийн суулгалт, хүнд хэлбэрийн бөөлжилт

болон биеийн ихэнх хэсгийг хамарсан түлэгдэлтийн үед шоконд ордог. Шок дараах

шалтгаанаар үүсэж болно: Цахилгаан гэмтэл

Хүчтэй өвдөлт

Харшлын урвал

Хүнд халдвар

Хордлого

Дулааны цохилт

Хүчтэй айж цочих

Шокын үеийн шинж тэмдэг Арьс цонхийсон, чийглэг, хүйтэн

Цайвар арьстай хүн бол цонхийж харагдах бөгөөд, бараан арьстай хүн бол

уруулын дотор тал хөхөрсөн эсвэл ногоовтор туяатай байна.

Өнгөц, хурдан амьсгаатай байна.

Судасны цохилт сулавтар, хурдан байна.

Сэтгэл түгшсэн, тайван бус байх ба муужарч унах гэж буй мэдрэмж төрсөн.

Ам цангах, дотор муухайрах болон бөөлжих шинж илэрсэн

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

38

Магадгүй ухаан алдаж, тусламж авахгүй тохиолдолд амь алдах боломжтой

Шокийн үеийн анхны тусламжын үе шатууд

Урьдчилсан үнэлгээ

� Орчны болон хувийн аюулгүй байдлын урьдчилсан үнэлгээ хийнэ, ялангуяа

цахилгааны аюулаас

� Тухайн хүнд өөрийгөө сайн дурын ажилтан гэдгээ танилцуулж, юу хийх талаараа

тайлбарлаж өгнө.

� Шокод орсон хүний биеийн байдлыг үнэлнэ. Шарх ба цус алдалтыг илрүүлнэ.

Төлөвлөгөө Эмнэлгийн тусламж дуудна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ яаралтай үзүүлэх, тээвэрлэх асуудлыг

шийдвэрлэнэ.

Гүйцэтгэл

Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлж тухайн хүнийг тайвшруулна.

Хэвтэхэд нь туслана.

Гадуур цус алдалтыг зогсооно.

Тухайн хүнээ хучиж дулаан байлгах бөгөөд хэтэрхий халууцуулж болохгүй.

Бие барисан хувцасыг суллана.

Ямар нэгэн шингэн эсвэл хоол өгч болохгүй.

Хэрэв тухайн хүн ухаан алдвал амин чухал эрхтэний үйл ажиллагааг дэмжих

зарчмын дагуу арга хэмжээ авана.

Эмнэлгийн нэгжрүү яаралтай тээвэрлэх асуудлыг зохион байгуулна.

Зарим хүмүүс богино хугацаанд ухаан балартаж, шокийн шинж тэмдэг илэрдэг.

Тэдгээр хүмүүсийг хэвтүүлээд амьсгалыг нь шалгана. Ихэнхдээ ямар нэгэн

тусламжгүйгээр аяндаа хэвийн байдалдаа ордог.

Дүгнэлт хийх

Тухайн хүний байдал дээшилж байгаа эсэхийг шалгах

Арьсны өнгө хэвэндээ орж, бүлээн, хуурай болж байгаа эсэхийг шалгах.

Тусламж хэр авч байгаа эсэх, эсвэл яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх.

Сургагч багшийн удирдамж I. Шокийн удиртгал

�5-10 мин

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сэдвийн хураангуйд дурьдсан мэдээлэл дээр суурилан шокийн шалтгаан, илрэх

шинж тэмдэг, шоконд орсон хүнд үзүүлэх анхны тусламжын үе шатын талаар товч

танилцуулга хийнэ.

4. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

5. Сургалтын явцад асуулт гарвал чөлөөтэй асуулгах. Бас асуултаа бичээд ―Асуулт‖

гэсэн хайрцганд хийж болохыг сануулах.

II. Биеэр хийж үзүүлэх

�15-25 мин

1. Шоконд орсон хүний дүрд тоглохыг сайн дурын ажилтнуудаас асууж ангийн

өмнө гарч ирэхийг хүснэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

39

2. Шоконд орсон хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэх талаар сургагч багш өөрөө

зааж үзүүлнэ.

3. Сэдвийн хураангуйд дурьдсан мэдээлэл дээр үндэслэн үйл явц болгоныг чанга

дуугаар тайлбарлаж зааж үзүүлнэ.

4. Асуултанд хариулна.

5. Сайн дурын ажилтнуудад идэвхитэй оролцсонд талархана.

III. Сайн дурын ажилтнуудын дадлагажилт

�30-40 мин

1. Шокийн үед үзүүлэх анхны тусламжын дадлагажилтыг дараах тохиолдол

дээр хийнэ:

Та яаралтай дуудагдана. Таныг ирэх үед их хэмжээний цус алдаж буй

эмэгтэй байна. Эмэгтэй ухаантай байна. Арьсанд нь хүрэх үед та түүний

арьс хүйтэн, чийглэг байгааг тодорхойлно.

2. Сайн дурын ажилтнуудыг 3 бүлэгт хуваана. Дараах дүрүүдэд ээлжлэн

тоглуулна. Үүнд:

a. Шоконд орсон хүн

b. Анхны тусламж үзүүлэх сайн дурын ажилтан (тусламж үзүүлэгч)

c. Ажиглагч

3. Ажиглагч нь сайн дурын ажилтаны гарын авлагын Сэдэв 6-ийн шалгах

хуудсаар үе шат бүрийг бүрэн хийгдэж байгааг шалгана. Ажиглагч нь хэрэв

тусламж үзүүлэгч дараагийн үе шатыг санахгүй байгаа тохиолдолд шууд

хэлэхгүйгээр санаа өгч, чиглүүлнэ. Дадлагажилт тус бүрийн дараа ажиглагч нь

тусламж үзүүлэгчийн гүйцэтгэлд үнэлгээ өгч ярилцана.

Сургагч багшид

зориулсан

санамж

Сургалтыг бүхэлд нь хянаж эргэх холбоотой ажиллах бөгөөд шаардлагатай

тохиолдолд анхны тусламжын алдаатай үйлдлийг засаж зүгшрүүлнэ

IV. Давталт ба дүгнэлт

�10-20 мин

1. Сайн дурын ажилтан бүрт нэг хуудас цаас тарааж өгөнө

2. Сэдэв 6-д хамаарагдах асуултанд хариулт өгч, эрэгцүүлэн бодож үзээд өөр

хоорондоо асууж ярилцаж болохыг тайлбарлана.

3. Сэдэв 6-с нэг асуулт бичиж түүндээ хариулахыг сайн дурынхнад даалганэ.

Сургагч багшид

зориулсан санамж

Хэрэв сайн дурын ажилтнууд бичих боломжгүй бол

энэхүү даалгаварыг ярилцаж хийж болно

4. Сайн дурын ажилтнууд асуулт болон хариултаа бүрэн бичсэний дараагаар

цаасыг голоор нь нугалуулж цуглуулна.

5. Гартай нугалсан цааснуудыг багцлан бариад сайн дурын ажилтан тус бүр

нэг нэгийг сонгож авахыг хүснэ. Хэрэв тэд өөрийн цаасыг сугалвал түүнийгээ

буцааж дахин өөрийг сонгоно.

6. Сайн дурын ажилтнуудаас сонгосон асуудлаа хариулттай нь чанга дуугаар

уншиж танилцуулахыг хүснэ. Өгөгдсөн хариулттай санал нэг буй эсэх болон буруу

хариулсан гэж үзвэл өөрийн үзэл бодлыг илэрхийлэхийг хүснэ.

7. Бүх асуудлууд уншигдаж, хэлэлцэж дуустал давтана.

8. Сайн дурын ажилтнуудад хичээлд идэвхитэй оролцсонд нь баяр хүргэх.

9. Гарын авлагт байгаа зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр

мэдээлэл/-ийн талаар дүгнэлт хийж, хос хосоороо хэлэлцэж, түүнийг өөрийн үгээр

илэрхийлж сурахыг даалгана.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

40

10. Хэрэв шаардлагатай бол ―Асуулт‖ хайрцагт байгаа асуултуудыг ярилцаж

хэлэлцэнэ. Хэрэв сайн дурын ажилтан чадаж байвал тухайн асуултанд хариулахыг

урина. Буруу зөрүүтэй ойлголтуудыг тодруулж, засаж өгнө.

11. Дараагийн хичээл орох цагийг тохироно.

12. Сайн дурын ажилтнуудыг юу сурж мэдсэнээ гэр бүлийн гишүүддээ

мэдээллэж байхыг сануулах.

Шокийг шалгах хуудас

Тийм Үгүй

Үн

элэх

Нөхцөл байдлын урьдчилсан үнэлгээ хийсэн

Өөрийгөө танилцуулж ямар тусламж үзүүлэх талаараа

тайлбарласан

Тухайн хүнээ урьдчилан үнэлсэн

� Цуc алдалтыг шалгасан

� Арьсыг тэмтэрсэн

� Амьсгал шалгасан

Төл

өв

лөх

Эмнэлгийн тусламж дуудсан

Эмнэлгийн тусламж авах газарлуу тээвэрлэх

төлөвлөгөө гаргасан

Гүй

цэт

гэл

Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлсэн

Тухайн хүнийг хэвтэхэд тусалсан

Гадуур цус алдалтыг зогсоосон

Тухайн хүнээ дулаацуулж хучсан

Клиникийн төв эмнэлгүүдрүү шилжүүлсэн

Хэрэв ухаан алдсан бол амин чухал эрхтэний үйл

ажиллагааг дэмжих арга хэмжээ авсан

Дүгн

элт

хи

йх

Арьсны өнгө хэвэндээ орж, хуурай, дулаан болсон

эсэхийг шалгасан

Хэрэв тусламж авахаар тээвэрлэж буй бол шалгаж үзсэн

Эмнэлгийн болон мэрэгжлийн тусламж иртэл тухайн

хүнтэй хамт байсан

Сэдэв 7 Түлэгдэлтэнд үзүүлэх анхны тусламж

Сургалтын зорилго

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

41

Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг, чадвар, хандлага эзэмшинэ.

Үүнд:

�Түлэгдэлтийн шалтгаанууд

� Түлэгдэлтэнийг хэрхэн үнэлгээ өгөх

� Түлэгдсэн хүнд анхны тусламжын төлөвлөгөө хэрхэн гаргах

�Түлэгдсэн хүнд хэрхэн анхны тусламжыг хийж гүйцэтгэх

�Түлэгдсэн хүнд үзүүлсэн анхны тусламжын Дүгнэлт хийх хэрхэн хийх

� Насанд хүрэгчид болон хүүхдэд эмнэлгийн тусламж шаардлагатай

тохиолдлуудыг жагсаалт

� Олон нийтийн дунд түлэгдэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар

хэлэлцүүлэх.

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл/

1. Түлэгдэл нь халуун, цахилгаан ба химийн шалтгаантай гэмтэл болон халуун

шингэнээр үүсгэгдсэн түлэгдэл гэмтэл гэж ялгагдаг.

2. Их хэмжээний түлэгдлийн үед шингэн алдалтын улмаас амь насанд аюул

учирдаг.

3. Хүүхэд түлэгдэлтэнд илүү өртөмтгий байдаг.

4. Нөхцөл байдлын аюулгүй ажиллагааг шалгах.

5. Тухайн хүнийхээ байдалд урьдчилсан үнэлгээ өгөх.

6. Тусламж дуудах.

7. Түлэгдсэн хэсгийг яаралтай хүйтэн, цэвэр усанд 15-20 минутын турш байлгана.

8. Арьсанд наалдаагүй бол хувцас болон чимэглэл, зүйлтийг салгаж авна.

9. Хагараагүй түлэгдэлтийн цэврүүг нээж болохгүй.

10. Түлэгдэлтэнд ямар нэгэн тос, крем түрхэж болохгүй.

11. Эмчид яаралтай хандахыг зөвлөнө.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 95-155 минут шаардана.

I. Удиртгал. Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл

� 10-15 мин.

II. Хэлэлцүүлэг Сайн дурын ажилтнууд орон нутгийн газрын зургийг ашиглан галд

өртөх магадлалтай болон бусад аюултай газар нутагын талаар хэлэлцэх.

� 20-30 мин.

III. Урьдчилан сэргийлэх ажиллагаа Сайн дурын ажилтнууд хос хосоороо 60

секундэд багтан урьдчилан сэргийлэх мэдээлэл бэлтгэх.

� 30-40 мин.

IV. Өөрийн ойлголтыг шалгах Өөрийн үнэлгээ

� 5-10 мин.

V. Олон нийтэд явуулах үйл ажиллагаа Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдэд

урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч сурталчилгаа хийнэ.

� 30-60 мин.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил •Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл

•Модуль 3-т өгөгдсөн орон нутгийн газрын зураг.

• Түлэгдэлтийн талаарх нутгийн иргэдэд зориулсан гол мэдээллийг өгөх нутгийн

иргэдтэй харьцах мэдээллийн хэрэгсэл.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

42

Сэдвийн хураангуй Түлэгдэл нь халуун, цахилгаан ба химийн шалтгаантай гэмтэл болон халуун

шингэнээр үүсгэгдсэн түлэгдэл гэмтэл гэж ялгагдаг.

Бага зэргийн түлэгдлийг сайн дурын ажилтнууд эмчлэх боломжтой.

Их хэмжээний түлэгдлийн үед шингэн алдалтын улмаас шоконд орох буюу амь

насанд аюул учирдаг.

Их хэмжээний түлэгдэлт нь яаралтай эмнэлгийн тусламж шаарддаг.

Маш халуун эсвэл концентрацитай шингэн залигсан тохиолдолд ам, хоолой болон

ходоодыг түлэх шалтгаан болдог.

Хүүхэд нь гал болон халуун зууханд хүрэх зэргээр түлэгдэлтэнд илүү өртөмтгий.

Гал зууханд ажилладаг болон концентрацитай химийн бодисийн үйлдвэрт

ажилладаг ажилчид мөн түлэгдэлтэнд өртөмтгий бүлэгт багтдаг.

Түлэгдэлтийн шинж тэмдэг Хөнгөн: Арьс улайн, халуу оргиж хавдах боловч бүтэц нь алдагдахгүй.

Хүнд: Магадгүй арьс цэврүүтэж, хавдаж, хүчтэй өвдөлт илрэнэ.

Маш хүнд: зарим тохиолдолд түлэгдсэн хэсэг харлаж эсвэл хуурай, цайсан байдаг.

Ийм төрлийн түлэгдэлт нь халдвар орох, шоконд орох, үхэлд хүргэх ч халгаатай.

Бага болон хөнгөн хэмжээтэй түлэгдэлтэнд үзүүлэх анхны тусламжын

үе шатууд Урьдчилсан үнэлгээ

�Нөхцөл байдлын аюулгүй ажиллагааг үнэлэх

�Тухайн хүнээ түлэгдэлтийн зэргийг урьдчилан үнэлэх

Төлөвлөгөө

Эмнэлгийн тусламж дуудна.

Хэрэв сайн дурын ажилтан хийхэд аюулгүй байвал түлэгдэж буй хүнийг

аюулаас зайлуулах буюу түлж буй зүйлээс холдуулна.

Гүйцэтгэл

Түлэгдсэн хэсгийг яаралтай цэвэр хүйтэн усанд өвдөлт бууртал 15-20 мин

орчим дүрнэ.

Арьсанд наалдаагүй бол хувцас болон чимэглэл, зүйлтийг салгаж авна.

Хагараагүй түлэгдэлтийн цэврүүг нээж болохгүй.

Түлэгдэлтэнд ямар нэгэн тос, крем түрхэж болохгүй.

Дүгнэлт хийх

Өвдөлт буурах хүртэл хүйтэн жинг үргэлжлүүлнэ.

Дараах тохиолдолд мэрэгжлийн эмчийн тусламжыг авах шаардлагатай:

– Түлгэдэлтэнд өртсөн хүн 5-аас бага эсвэл 60-аас дээш настай бол

– Нүүр, чих, гар, хөл, хуруу, бэлгийн эрхтэн эсвэл үе холбоос түлэгдсэн бол

– Ам ба амьсгалын замын ойролцоо ялангуяа хүзүү, цээжний хэсэгт түлэгдсэн бол

– Цахилгаан, химийн бодис, туяа эсвэл өндөр даралттай уураар түлэгдсэн бол.

– 16-аас доош насны хүүхдийн биеийн 5%-иас, насанд хүрэгчдийн 10%-иас дээш

түлэгдсэн бол. Хүний алганы хэмжээ ойролцоогоор биеийн гадаргын 1%-тай

тэнцүү.

Том ба хүнд түлэгдэлтийн үеийн анхны тусламжын үе шатууд Урьдчилсан үнэлгээ � Сайн дурын ажилтанд тухайн нөхцөл байдал аюулгүй эсэх?

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

43

� Тухайн хүнийхээ байдалд урьдчилсан үнэлгээ өгөх.

Гүйцэтгэл

� Тусламж яаралтай дууд.

� Хэрэв түлэгдсэн хүн ухаан алдсан бол амин чухал эрхтэний үйл ажиллагааг

дэмжих.

� Түлэгдсэн хувцасыг салгаж авахгүй байх.

� Том хэмжээтэй, хүнд түлэгдэлтийн үед хүйтэн усанд дүрж болохгүй. Учир нь

шок үүсгэх аюултай байдаг.

� Түлэгдсэн гадаргыг бүтээнэ. Чийгтэй хувцас болон алчуурыг ашиглана.

Дүгнэлт хийх

� Хамгийн ойрын эмнэлгийн нэгжрүү түлэгдсэн хүнийг тээвэрлэхэд туслах

� Түлэгдсэн хүнийг их дааруулахгүй байлгах. Бүтээлгээр хучих боловч хэтэрхий

халууцуулж болохгүй.

Гэрт түлэгдэлт үүсгэх аюултай зүйлс � цахилгаан зуух, зуух эсвэл халуун багаж төхөөрөмж

� гал

� шүдэнз

� лаа

� цахилгааны залгуур эсвэл цахилгаан багаж төхөөрөмж

� Хэрэв залгивал түлэх цэвэрлэх бодисууд

Ажлын байранд түлэгдэлт үүсгэх аюултай зүйлс �гал тогоонд эсвэл цахилгаан багаж тоног төхөөрөмжтэй ажиллах

� халуун машин эсвэл моторт хөдөлгүүрт

� үйлдвэрт ашигладаг төрөл бүрийн химийн бодис

� шатхуун болон авто тээврийн газар

� ферм болон хөдөө аж ахуйд хэрэглэдэг химийн бодисууд

� наранд хэт их өртөх

� хайлуулах зүйлс

Урьдчилан сэргийлэлт

Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийн дунд түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх

арга замыг эрэлхийлэхийг өдөөж өгнө. Сайн дурын ажилтнууд гал түүмэр,

цахилгаан болон химийн түлэгдэлт үүсэж болох газруудыг орон нутгийн газрын

зураг ашиглан үэнлгээ өгнө.

Сайн дурын ажилтнууд олон нийтэд дараах урьдчилан сэргийлэх мэдээллүүдийг

өгнө:

� Түлэгдэлт нь гал, халуун шингэн, химийн болон цахилгаан зүйлсээс үүсдэг.

� Хоол хийх үедээ түлэгдэхээс урьдчилан сэргийл

– Хоол хийж буй үедээ орхиж явахгүй байх.

– Хоолны савны бариулыг дотогш нь эргүүлэх

– Хоол хийж буй үедээ хоолны саван дотор халбага бусад

зүйлийг бүү үлдээ.

� Шүдэнз болон цахилгаан эд зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалж байх.

� Химийн аюултай бодисийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалж байх.

� Гэртээ байгаа түлэх аюултай зүйлсийг хүүхдүүддээ зааж өгөх

Сургагч багшийн удирдамж I. Түлэгдэлтийн удиртгал

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

44

�10-15 мин

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Сэдвийн хураангуйд дурьдсан мэдээлэл дээр суурилан түлэгдэлтийн шалтгаан

болон түүний төрлийн талаар товч танилцуулга хийнэ.

3. Бага болон хүнд түлэгдэлтийн үед авах шаардлагатай анхны тусламжын үе

шатыг тайлбарлаж өгнө.

4. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

5. Сургалтын явцад асуулт гарвал чөлөөтэй асуулгах. Бас асуултаа бичээд ―Асуулт‖

гэсэн хайрцганд хийж болохыг сануулах.

II. Орон нутгийн газрын зураг дээр хэлэлцүүлэг хийх �20-30 мин

1. Сайн дурын ажилтнуудаас гэрийн нөхцөлд ямар зүйлд түлэгдэлтэнд өртөж

болохыг асууж ярилцах. Хариултыг Сэдвийн хураангуйд тусгасны дагуу өгөх.

2. Сайн дурын ажилтнуудаас ажлын онцлогоос хамаарч ямар зүйлд түлэгдэлтэнд

өртөж болохыг асууж ярилцах. Хариултыг Сэдвийн хураангуйд тусгасны дагуу

өгөх.

3. Орон нутгийн газрын зургийг ашиглах хаана түлэгдэх аюултай буйг хэлэлцэж

дүгнэх.

4. Сайн дурын ажилтнуудыг 3 бүлэгт хуваана.

Хэлэлцэх зүйлс � Бүлэг бүр өөрсдийн орчин тойронд тохиолдож болох түлэгдэлтэнд өртөх халгаат

хүчин зүйлсийн талаар ярилцаж хэлэлцэх.

� Бүлэг бүрээс хамгийн гол 2 аюултай зүйлийг нэрлүүлж түлэгдэлтийн халгаат

хүчин зүйлийг бууруулах урьдчилан сэргийлэх нэг арга замыг тайлбарлах.

5. Хэлэлцэх хугацааг тохироод бүлэг тус бүрийг өөрсдийн ярилцлагын үр дүнг

танилцуулхыг урина.

6. Бүлгүүдэд хэлэлцүүлэгт идэвхитэй оролцсонд талархал илэрхийлнэ.

III. Урьдчилан сэргийлэх ажиллагаа

�30-40 мин

1. Сайн дурын ажилтнуудыг хосоор эсвэл бүлэгээр 3 хэсэгт хуваана.

2. Түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх 60 секундын сурталчилгааны материал

бэлтгэх ажил гүйцэтгэхийг тайлбарлана.

Урьдчилан сэргийлэх мэдээлэлдээ Сэдэв 7-д өгөгдсөн мэдээллээс ашиглаж болохыг

сануулж өгнө.

3. Сурталчилгаагаа хэрхэн бэлдэх талаар тэдэнд санаа өгнө. Сайн дурын ажилтнууд

бүжиглэх, дуулах, шүлэглэх эсвэл зурагт үзүүлэн бэлтгэх зэргээр бэлдэж, эдгээр

арга нь сурталчилгааг сонсох, харах байдлаар урьдчилан сэргийлэх мэдээллийг

нутгийн иргэд эргэж санахад дөхөм байх хэрэгтэй.

4. Бүлэгүүдийг өөрсдийн сурталчилгааг бэлтгэхэд хангалттай цаг гаргаж өгөх

хэрэгтэй.

Сургагч багшид

зориулсан санамж

Сургалтыг бүхэлд нь хянаж эргэх холбоотой ажиллах бөгөөд

шаардлагатай тохиолдолд анхны тусламжын алдаатай үйлдлийг засаж

зүгшрүүлнэ.

5. Бүлэг тус бүрийг өөрийн сурталчилгааны мэдээлэлээ танилцуулахыг урина.

6. Бүлгүүдэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархана.

IV. Өөрийн ойлголтыг шалгах

�5-10 мин

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

45

1. Гарын авлагын Сэдэв 7-ийн сайн дурын ажилтнуудын зайлшгүй эзэмших

мэдлэг, чадвар, хандлагыг асууж ярилцана.

Сургагч багшид

зориулсан

санамж

Сайн дурын ажилтнуудаас зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар,

хандлагыг өөрийн үгээр тайлбарлаж сурахыг хүснэ.

2. Гарын авлагын Сэдэв 7-ийн өөрийн үнэлгээний хуудсыг ашиглан хос

хосоороо мэдлэгээ шалгахыг хүснэ. Өөрийн үнэлгээ нь сурсан мэдлэгээ шалгах

ѐстойг сайн дурын ажилтнуудад сануулж өгнө.

3. Сайн дурын ажилтнуудаас хариулж чадах хэмжээгээр нь олон асуулт

асууна.

4. Бүх оролцогчидод хангалттай оролцох цаг гаргаж өгөнө.

Сургагч багшид

зориулсан

санамж

Сайн дурын ажилтнуудын ихэнхи нь уншиж, бичиж чадахгүй бол та

өөрөө асуултыг чанга дуугаар уншиж өгөөд хариултыг аман байдлаар ярилцаж хэлэлцэнэ. Хэрэв цөөнхи нь уншиж, бичиж чадахгүй

тохиолдолд цөөнхитэй биечлэн асуулж хариултыг хэлэхийг хүсэнэ.

5. Хариултаа бусаддаа тайлбарлаж харилцан ярилцахыг сайн дурын

ажилтнуудад хүсэнэ.

Асуулт/ Хариулт Зөв ба Буруу?

1. Том хэмжээний түлэгдэл нь амь насанд аюултай.

Зөв

2. Бүх төрлийн түлэгдэлтийн үед цэвэх хүйтэн усанд 15-аас 20 мин байлгана.

� Бага, хөнгөн түлэгдэлтийн үед зөв боловч их хэмжээтэй, хүнд түлэгдэлтийн үед

буруу юм.

3. Цэврүүг хагалж болохгүй. � Зөв.

4. Түлэгдэлтэнд тос түрхэнэ. � Буруу.

5. Том хэмжээний түлэгдэлтийн үед цэвэр чийглэг хөвөн болон алчуураар

бүрэх хэрнэ.

� Зөв.

V. Олон нийтэд явуулах үйл ажиллагаа �30-60 мин

1. Түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх нутгийн иргэдтэй хүргэх мэдээллийн

эрэгцүүлэн дүгнэлт.

� Түлэгдэлт нь гал, халуун шинган, халуун зуух болон цахилгаан зуух, химийн

бодис эсвэл цахилгаан гүйдлийн улмаас үүсдэг.

� Хоол хийж буй үедээ түлэгдэхээс урьдчилан сэргийлэх.

– Хоол хийж байх үед орхиж явж болохгүй.

– Хоол хийж буй газараас хүүхдийг хол байлгах.

– Хоолны савны бариулыг дотогш эргүүлэх

– Хоол хийж байх явцдаа хоолны саван дотор халбага болон

бусад зүйлсийг үлдээхгүй байх.

� Шүдэнз болон цахилгаан барааг хүүхэд хүрэхгүй газар байлгах.

� Аюултай химийн бодисуудыг хүүхэд хүрэхгүй газар байлгах.

� Хүүхдэд түлэгдэлт үүсгэж болох гэрийн эд зүйлсийг зааж сургах

2. Хоѐр сайн дурын ажилтанг самбарын өмнө гарч ирэхийг урих бөгөөд

нутгийн иргэдэд өгөх мэдээллийг ашиглан хэрхэн урьдчилан сэргийлэх талаар

дадлага хийж үзүүлэхийг хүснэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

46

3. Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах

Олон нийтийн үйл ажиллагаа:

� Түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх талаар нутгийн ирэгдэд өгөх мэдээллийг

ашиглах хэлэлцүүлэг хийх.

4. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулаад үр дүнгээр нь ангидаа

хэлэлцүүлэг хийхээр бэлтгэж ирэхийг сайн дурын ажилтнуудад даалганэ.

5. Дараагийн хичээл орох цагийг тохироно. Олон нийтийн үйл ажиллагаа

явуулаад үр дүнг нь хэлэлцэхийг сануулна.

6. Олон нийтэд сурталчилах үйл ажиллагаа хийх явцад сайн дурын

ажилтануудад зөвлөгөө өгч чиглүүлэх.

7. Сайн дурын ажилтнуудыг юу сурж мэдсэнээ гэр бүлийн гишүүддээ

мэдээллэж байхыг сануулах.

Сэдэв 8 Толгой хүзүү нурууны гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг, чадвар эзэмшинэ. Үүнд:

� Толгой, хүзүү, нурууны гэмтлийн шинж тэмдэгүүд

�Толгой, хүзүү, нурууны гэмтлийг хэрхэн үнэлгээ өгөх

�Толгой, хүзүү, нурууны гэмтэлтэй хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэх

�Толгой, хүзүү, нурууны гэмтэлтэй хүнд үзүүлсэн анхны тусламжын Дүгнэлт

хийх хэрхэн хийх

� Толгой, хүзүү, нурууны гэмтлээс хэрхэн урдчилан сэргийлэх талаар

хэлэлцүүлэг хийх.

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл/

1. Толгой, хүзүү, нурууны гэмтлийн үед ихэвчлэн ухаан алдах, комд орох болон

үхэх аюултай.

2.Толгой, хүзүү, нурууны гэмтлийн шинж тэмдгүүд:

� нойрмог, ухаан алдсан эсвэл шаналсан

� Ой санамжаа алдах

� Хүчтэй толгой өвдөх, дотор муухайрч, бөөлжих

� Содон зан авир гаргах эсвэл их цочромтгой болсон байна

� Таталт

� мэдээ алдах эсвэл жирвэгнэх

� Хүзүү эсвэл нуруунд өвдөлт мэдрэх эсвэл сулрана.

3. Тухайн хүнийг урьдчилан үнэлнэ.

4. Хэрэв гэмтсэн хүн эсэргүүцэж, шаналж байвал толгой хүзүүг барих хэрэгггүй.

5. Эмнэлгийн тусламж дуудна

6. Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлсэн.

7. Гэмтсэн хүнийг хөдөлгөөнгүй бэхлэнэ:

– Гэмтсэн хүний толгойны ойролцоо өвдөгөө нугалж сууна

– толгойг хөдөлгөлгүйгээр хүзүүний доогуур болгоомжтой – гараа гулсуулан

оруулна.

– Яаралтай тусламж иртэл хүзүүг түшиж толгойг тогтвортой байлгана.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

47

8. Амьсгалын замыг чөлөөлж өгнө.

9. Хэрэв ухаан алдсан бол амин эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжих.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 70-110 минут шаардана.

I. Удиртгал. Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл

� 15-25 мин.

II. Биеэр хийж үзүүлэх Хүнийг хэрхэн хөдөлгөөнгүй бэхлэхийг шалгагч багш

хийж үзүүлнэ.

� 10-15 мин.

III. Дадлага Сайн дурын ажилтнууд хөдөлгөөнгүй бэхлэх анхны тусламжыг хэрхэн

хийхийг давтаж дадлагажин.

� 20-30 мин.

IV. Хэлэлцүүлэг Олон нийтэд гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны

талаар сайн дурын ажилтнууд хэлэлцэнэ.

� 20-30 мин.

V. Давталт ба дүгнэлт Бөмбөг дамжуулах.

� 5-10 мин.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл.

• Толгой, хүзүү, нурууны гэмтэлд хөдөлгөөнгүй бэхэлгээ хийх гар доорхи материал

• Зөөлөн бөмбөг.

Сэдвийн хураангуй Толгой, хүзүү, нурууны гэмтэл нь удаан хугацааны хөдөлгөөнгүй болох, комд орох,

ухаан алдах болон үхэлд хүргэх аюултай байдаг. Нугасны гэмтэл нь амьсгалахад

бэрхшээл үзүүлнэ.

Зарим тохиолдолд нугасны гэмтэл нь амьсгал зогсоход хүргэдэг.

Толгой, хүзүү, нурууны гэмтэлтэй хүмүүсийг цаашдын нугасны гэмтэл авахаас

урьдчилан сэргийлж хөдлгөхгүй байх нь чухал байдаг.

Хэрэв гэмтсэн хүн амьсгалахгүй байвал амин чухал эрхтэний үйл ажиллагааг

дэмжих зорилгоор гэмтсэн хүнийг хөдөлгөж болно. Мөн амьсгалын замыг

чөлөөлөх шаардлагатай. Энэ нь нугасны гэмтэл байх магадлалтай юм.

Толгой, хүзүү, нурууны гэмтлийн шинж тэмдэг: � Автыг осолд орсон эсвэл газар унсан байдалтай байна.

� Нойрмог, шаналсан эсвэл ухаан балартсан

� Ой санамжаа алдах

� Хүчтэй толгой өвдөл, дотор муухайрч, бөөлжих

� Содон зан авир гаргах эсвэл их цочромтгой болсон байна

� Таталт

�Мэдэгдэхүйц толгойны гэмтэл

�мэдээ алдах эсвэл жирвэгнэх

�Хүзүү эсвэл нуруунд өвдөлт мэдрэх эсвэл сулрана.

Толгой, хүзүү нурууны гэмтлийн үед үзүүлэх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

48

анхны тусламжын үе шатууд Урьдчилсан үнэлгээ

� Осол болсон байдлыг үнэлж аюулгүй байдлыг хангана.

� Тухайн хүнийг урьдчилан үнэлж, ухаан санааны байдлыг үнэлнэ.

Төлөвлөгөө

Эмнэлгийн тусламж дуудна. Хэрэв ганцаараа байвал тусламж дууд

Анхны тусламжын төлөвлөгөө хийх

Хэрэв яаралтай тээвэрлэх хэрэгсэл байхгүй бол эмнэлгийн хэсэгрүү

тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулана. Хэрэв боломжтой бол

тээвэрлэхэд зориулж хөдөлгөөнгүй бэхэлгээ хийнэ.

Гүйцэтгэл

Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлж юу тохиолдож буйг тайлбарлаж гэмтсэн

хүнийг тайвшруулна. Хэрэв тухайн хүн хөдөлж эсвэл мөчдийг мэдрэхгүй

бол хүчтэй санаа зовдог.

Гэмтсэн хүн зөвшөөрсөн тохиолдолд түүнийг хөдөлгөөнгүй болгож бэхлэнэ:

– Гэмтсэн хүний толгойны ойролцоо өвдөгөө нугалж сууна

– толгойг хөдөлгөлгүйгээр хүзүүний доогуур болгоомжтой

– гараа гулсуулан оруулна.

– Яаралтай тусламж иртэл хүзүүг түшиж толгойг тогтвортой байлгана.

Хэрэв гэмтсэн хүн тайван биш, зовиурлаж толгойгоо хөдөлгөж эхэлбэл

хүзүү толгойг барих хэрэггүй.

Амьсгалын замыг шалгаж амьсгалах боломжийг олгоно. Энэ нь нурууны

гэмтлээс илүү чухал зүйл юм.

Хэрэв ухаан алдсан бол амин эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжих.

Дүгнэлт хийх

Хэрэв эмнэлгийн яаралтай тусламж ирж байгаа бол хүнээ дахин үнэлнэ.

Хүнийхээ нөхцөл байдлын хянана.

Сургагч багшийн удирдамж I. Удиртгал �15-25 мин

1. Оролцогчдыг хичээлд урина.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух..

3. Сэдвийн танилцуулга болон хэлэлцэх асуудал. Сэдвийн хураангуйд дурьдсан

мэдээлэл дээр суурилан толгой, хүзүү болон нурууны гэмтлийн үеийн шинж тэмдэг

болон түүнд үзүүлэх анхны тусламжын үе шатуудын талаар товч танилцуулга

хийнэ.

4. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

5. Сургалтын явцад асуулт гарвал чөлөөтэй асуулгах. Бас асуултаа бичээд ―Асуулт‖

гэсэн хайрцганд хийж болохыг сануулах.

II. Биеэр хийж үзүүлэх �10-15 мин

1. Хүзүүний гэмтэлтэй хүний дүрд тоглох нэг хүнийг сайн дураар нь гаргаж ирнэ.

2.Хэрэв тухайн хүн амьсгалж байвал хэрхэн үнэлгээ хийхийг үлгэрчлэн үзүүлнэ.

3. Толгой, хүзүү болон нурууны гэмтэлтэй хүнийг хэрхэн хөдөлгөөнгүй бэхлэхийг

зааж үзүүлнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

49

4. Сэдвийн хураангуйд дурьдсан мэдээлэл дээр үндэслэн. Зааж буй үйлдлүүдээ

чанга дуугаар үе шат бүрийг тайлбарлан үзүүлнэ.

5. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариулна.

6. Оролцогчдод талархаад суудалдаа суухыг урина.

III. Сайн дурын ажилтнуудын дадлагажилт

�20-30 мин

1. Дараах тохиолдлоор толгой, хүзүү болон нурууны гэмтэлтэй хүнд үзүүлэх анхны

тусламжыг хийж дадлагажина:

Унаж хүзүүгээ гэмтээсэн залуу. Тэрбээр амьсгалж байгаа боловч хөлөө

мэдрэхгүй болсон байна.

Тухайн хүн толгой өвдөж дотор муухайрч байна гэж зовиурлана.

2. Сайн дурын ажилтнуудыг 3 бүлэгт хуваана. Сайн дурын ажилтнуудыг дараах

дүрүүдэд ээлжлэн тоглохыг хүснэ:

a. Толгой, хүзүү болон нурууны гэмтэл авсан хүн

b. Анхны тусламж үзүүлэх сайн дурын ажилтан (тусламж үзүүлэгч)

c. Ажиглагч

3. Ажиглагч нь сайн дурын ажилтаны гарын авлагын Сэдэв 8-ын шалгах хуудсаар

үе шат бүрийг бүрэн хийгдэж байгааг шалгана. Ажиглагч нь хэрэв тусламж

үзүүлэгч дараагийн үе шатыг санахгүй байгаа тохиолдолд шууд хэлэхгүйгээр санаа

өгч, чиглүүлнэ. Дадлагажилт тус бүрийн дараа ажиглагч нь тусламж үзүүлэгчийн

гүйцэтгэлд үнэлгээ өгч ярилцана.

Сургагч багшид

зориулсан

санамж

Сургалтыг бүхэлд нь хянаж эргэх холбоотой ажиллах ба шаардлагатай

бол анхны тусламжын алдаатай үйлдлийг засаж зүгшрүүлнэ.

IV. Хэлэлцүүлэг �20-30 мин

1. Толгой, хүзүү болон нурууны гэмтэл үүсгэж болох аюулуудын талаар ангиараа

хэлэлцэнэ.

2. Гэр болон зам дээр учирч болох осол гэмтэлээс урьдчилан сэргийлэх үе

шатуудын талаар ярилцана.

3. Олон нийтэд осол гэмтлийг хэрхэн бууруулах тэдний зан төлөвийг хэрхэн

өөрчлөх талаар хэлэлцэнэ.

V. Давталт ба дүгнэлт

�5-10 мин

1. Гарын авлагын Сэдэв 8-ын зайлшгүй эзэмших мэдлэг, чадварыг давтан дүгнэх.

2. Сайн дурын ажилчтнуудыг том тойрог үүсгэж зогсохыг урина.

3. Зөөлөн бөмбөгийг нэгээс нөгөөд дамжуулах бөгөөд бөмбөг хүлээн авсан хүн энэ

сэдэвт сурж мэдсэн нэг зүйлээ тайлбарлан ярина. Зөв мэдээлэл өгсөний дараа

бөмбөгөө өөр хэн нэгэнд дамжуулахыг хүснэ. Тэд өмнөх өгүүлсэн мэдээллийг

давтаж хэлэхгүй.

4. Бүх оролцогчидод бөмбөг дамжиж дуустал үргэлжлүүлнэ.

5. Сайн дурын ажилтнуудад хичээлд идэвхитэй оролцсонд нь баяр хүргэх.

6. Дараагийн хичээл орох цагийг тохироно.

7. Сайн дурын ажилтнуудыг юу сурж мэдсэнээ гэр бүлийн гишүүддээ мэдээллэж

байхыг сануулах.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

50

Сэдэв 9 Яс, булчин, үе холбоос гэмтсэн тохиолдолд үзүүлэх анхны тусламж

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг, чадвар эзэмшинэ. Үүнд:

�Яс, булчин, үе холбоос гэмтсэн үед хэрхэн анхны тусламжын үнэлгээ хийх

�Яс, булчин, үе холбоос гэмтсэн үед хэрхэн анхны тусламжын төлөвлөгөө зохиох

� Яс, булчин, үе холбоос гэмтсэн үед хэрхэн анхны тусламж үзүүлэх

�Яс, булчин, үе холбоос гэмтсэн үед үзүүлсэн анхны тусламжад үнэлгээ хийх

� Гарын доорхи материалыг ашиглан гэмтсэн хүн зөөх дамнуурга хэрхэн хийх.

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл/ 1. Гэмтсэн мөч, булчин, үе холбоосны хавдар, байрлал өөрчлөгдсөн эсэхийг шалгах

2. Дахин гэмтэл үүсэхээс сэргийлэх.

3. Шок болон цус алдалтыг зогсоох.

4. Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлсэн.

5. Байрлал нь өөрчлөгдсөн мөчийг буцааж байранд нь оруулахыг оролдох хэрэггүй.

6. Эмнэлгийн түргэн тусламж ирж байгаа бол гэмтсэн хүнд чиг тавих хэрэггүй.

7. Гэмтсэн доод мөчдөд ачаалал үүсхээс зайлсхийх.

8. Хэрэв ухаан алдсан бол амин эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжих.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 60-95 минут шаардана.

I. Удиртгал. Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл

� 15-25 мин.

II. Биеэр хийж үзүүлэх Шалгагч багш яс, булчин, үе холбоосын гэмтэлд үзүүлэх

анхны тусламжыг гардан хийж үзүүлнэ. Гарын доорхы материалаар хэрхэн

дамнуурга хийхийг харуулж үзүүлнэ.

� 15-20 мин.

III. Дадлага Яс, булчин, үе холбоосын гэмтэлд үзүүлэх анхны тусламжыг сайн

дурын ажилтнууд давтан хийж дадлагажина.

� 20-30 мин.

IV. Өөрийн ойлголтыг шалгах Өөрийн үнэлгээ. � 10-20 мин.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл.

• Доод мөчдийн гэмтлийн үед чиг тавих мод, бинт болон бүс зэргийг бэлдэх.

• Хүмүүсийн гар дээр бэлэн байх боломжтой дамнуурга хийж болох зөөлөн даавуу,

нарийн савх болон бусад зүйл бэлдэх.

Сэдвийн хураангуй

Яс, булчин, үе холбоосын гэмтэл нь голдуу осол гэмтлийн гаралтай байдаг. Яс,

булчин, үе холбоосын гэмтэлд үзүүлэх анхны тусламжыын зорилго нь:

Өвдөлтийг бууруулах

Цаашдын дахин үүсэх гэмтэлээс урьдчилан сэргийлэх.

Шок болон цус алдалтыг зогсоох

Ухаан алдсан үед тусламж үзүүлэх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

51

Ясны гэмтлийг хаалттай (хэрэв гэмсэн хэсэгт ил шарх байхгүй бол) болон нээлттэй

(гэмтсэн хэсэгт шархтай эсвэл яс арьсыг хатгаж ил гарч ирсэн бол) гэж ангилна.

Яс, булчин, үе холбоосын гэмтлийн шинж тэмдэг: Харах

Хэрэв яс, булчин, үе холбоосны илэрхий гэмтэл байвал гэмтсэн хүн гэмтсэн

хэсэгийг хөдөлгөх чадваргүй байна.

Зарим тохиолдолд гэмтсэн хэсэгт хавдар үүссэн байна.

Зарим тохиолдолд гэмтсэн мөч эсвэл үе холбоос нь эсрэг талтайгаа

харьцуулахад байрлал нь өөрчлөгдсөн байна.

Гэмтсэн хэсгээс цус гарч болно.

Сонсох

Өвдөлтөөсөө болж шаналж байна.

Тухайн хүн юу болсныг тайлбарлана.

Хүрэлцэх

Зарим тохиолдолд гэмтэл нь илэрхий харагдахгүй. Ийм тохиолдолд гэмтсэн

байж болох газар зөөлөн тэмтэрч үзнэ.

Яс, булчин, үе холбоосны гэмтлийн үед үзүүлэх

анхны тусламжын үе шатууд Урьдчилсан үнэлгээ

� Гэмтсэн хүн болон тусламж үзүүлэх сайн дурын ажилтан өөрийн аюулгүй

ажиллагааг шалгаж үнэлнэ.

Тухайн хүний байдлыг харж, асууж, үзлэг хийж үнэлнэ.

Төлөвлөгөө

Эмнэлгийн тусламж илгээнэ

Орчин тойрны байдал болон тухайн нөхцөл байдалд тохируулан үзүүлэх

анхны тусламжыг хэлэлцэх.

Хэрэв аюултай нөхцөлд байвал тухайн хүнийг яаралтай аюулгүй газар

болгоомжтой зөөвөрлөнө.

Эмнэлгийн түргэн тусламж ирж байгаа бол өвчтөнг хөдөлгөх, чиг тавих

шаардлагагүй.

Гүйцэтгэл

Амь насанд халгаатай, ялангуяа амьсгалахад хэцүү болон гадуур цус алдалтанд

анхаарлаа хандуулна.

Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлж, юу болж байгааг тайлбарлаж тухайн

хүнийг тайвшруулна.

Хэрэв мөчдийн байрлал өөрчлөгдсөн бол түүнийг буцааж хэвэнд нь оруулах

гэж оролдох хэрэггүй.

Боломжтой бол мөстэй алчуураар гэмтсэн хэсэгийг ороож хүйтэн жин тавина.

Гэмтсэн хэсэгт 20 мин хүйтэн жин тавина.

Эмнэлгийн яаралтай тусламж ирж байгаа бол гэмтсэн хэсэгт чиг тавих хэрэггүй.

Гэмтсэн доод мөчдөд ачаалал үүсхээс зайлсхийх.

Дүгнэлт хийх

Гэмтсэн хүний байдал ба анхны тусламжын үр дүнг үргэлжлүүлэн үнэлж үзнэ.

Өөрчлөгдөж буй нөхцөл байдалд тохируулан анхны тусламжыг үргэлжлүүлэн

үзүүлнэ.

Хэрэв тухайн хүн ухаан алдвал амин эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжинэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

52

Хэрэв эмнэлгийн яаралтай тусламж ирэхгүй бол үзүүлэх анхны тусламж

Хэрэв осол аваар эмнэлгийн яаралтай тусламж авах боломжгүй хол газар

тохиолдсон бол өөр хүмүүсээр туслуулан гэмтсэн хүнийг ойролцоох эмнэлгийн

нэгжрүү тээвэрлэхэд бэлтгэнэ.

Дээд мөчдийн гэмтлийн үед Гэмтсэн гараа нөгөө гараараа дэмжиж тулж өгөхийг тухайн хүнээс хүснэ.

Хэрэв аарцаг, доод мөчдийн гэмтэл байвал

Бүс, нугалсан хувцас болон бинтээр гэмтсэн ясыг хөдөлгөлгүйгээр эрүүл

талын хөлтэй бэхлэж өгнө.

Чиг тавихад тохиромтой нарийн савхан мод, хуулисан хатуу цаас, бинт

болон бусад материалуудыг олж цуглуулна.

Мөчинд чиг тавиж байгаа байрлалд нь бэхлэж өгнө.

Гэмтсэн ясыг хөдөлгөж болохгүй.

Сургагч багшийн удирдамж I. Удиртгал

�15-25 мин

1. Оролцогчдыг хичээлд урина.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сэдэв болон хэлэлцэх асуудлыг танилцуулна. Сэдвийн хураангуйд дурьдсан

мэдээлэл дээр суурилан яс, булчин болон үе холбоосны гэмтлийн шинж тэмдэг

болон түүнд үзүүлэх анхны тусламжын үе шатын талаар товч танилцуулга хийнэ.

4. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул

5. Сургалтын явцад асуулт гарвал чөлөөтэй асуулгах. Бас асуултаа бичээд ―Асуулт‖

гэсэн хайрцганд хийж болохыг сануулах.

II. Биеэр хийж үзүүлэх

�15-20 мин

1. Оролцогчдоос хөлний ясны хаалттай хугаралтай хүний дүрд тоглохыг урина.

2. Гэмтлийн үед хэрхэн үнэлгээ хийхийг үзүүлнэ.

3. Чиг ашиглан хэрхэн хөлийг хөдөлгөөнгүй болгохыг харуулна.

4. Сэдвийн хураангуйд дурьдсан мэдээлэл дээр үндэслэн. Анхны тусламын үе

шатыг үзүүлэх явцдаа хийж буй үйлдлээ чанга дуугаар тайлбарлана үзүүлнэ.

5. Гарын доорхи бэлэн материал жишээлбэл харийн савх, хөнжил, дээс болон бусад

хувцас материал ашиглан хэрхэн дамнуурга хийхийг зааж үзүүлнэ.

6. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

7. Сайн дурын ажилтануудад идэвхитэй оролцсонд талархах.

III. Сайн дурын ажилтнуудын дадлагажилт

�20-30 мин

1. Яс, булчин болон үе холбоосны гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжийг дараах

2 тохиолдол дээр сайн дурын ажилтнуудыг хийлгэж дадлагажуулах:

� Гар нь хугарсан эмэгтэй

� Хөл нь хугарсан, тээвэрлэх шаардлагатай эрэгтэй

2. Сайн дурын ажилтнуудыг 3 бүлэгт хуваана. Дараах дүрүүдэд ээлжлэн тоглуулна.

Үүнд:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

53

a. Яс, булчин эсвэл үе холбоос нь гэмтсэн хүн

b. Анхны тусламж үзүүлэх сайн дурын ажилтан (тусламж үзүүлэгч)

c. Ажиглагч

3. Ажиглагч нь сайн дурын ажилтаны гарын авлагын Сэдэв 9-ын шалгах хуудсаар

үе шат бүрийг бүрэн хийгдэж байгааг шалгана. Ажиглагч нь хэрэв тусламж

үзүүлэгч дараагийн үе шатыг санахгүй байгаа тохиолдолд шууд хэлэхгүйгээр санаа

өгч, чиглүүлнэ. Дадлагажилт тус бүрийн дараа ажиглагч нь тусламж үзүүлэгчийн

гүйцэтгэлд үнэлгээ өгч ярилцана.

Сургагч багшид

зориулсан

санамж

Сургалтыг бүхэлд нь хянаж эргэх холбоотой ажиллах ба шаардлагатай

тохиолдолд анхны тусламжын алдаатай үйлдлийг засаж зүгшрүүлнэ

IV. Өөрийн ойлголтыг шалгах �10-20 мин

1. Гарын авлагын Сэдэв 9-ийн зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг эргэн

ярилцахыг хүснэ.

Сургагч багшид

зориулсан санамж

Сайн дурын ажилтнуудаас зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар,

хандлагыг өөрийн үгээр тайлбарлаж сурахыг хүснэ.

2. Гарын авлагын Сэдэв 9-ийн өөрийн үнэлгээний хуудсыг ашиглан хос хосоороо

мэдлэгээ шалгахыг хүснэ. Өөрийн үнэлгээ нь сурсан мэдлэгээ шалгах ѐстойг сайн

дурын ажилтнуудад сануулж өгнө.

3. Сайн дурын ажилтнуудаас хариулж чадах хэмжээгээр нь олон асуулт асууна.

4. Бүх оролцогчидод хангалттай оролцох цаг гаргаж өгнө.

5. Сайн дурын ажилтуудын тайлбарыг сонсож хариултыг шалгана.

Асуулт/ Хариулт 1. Гэмтсэн яс, булчин эсвэл үе мөчинд үзүүлэх анхны тусламжын зорилго юу вэ?

� Өвдөлт бууруулах

� Цаашид дахин гэмтэл авхаас урьдчилан сэргийлэх

�Шокод орох болон их хэмжээний цус алдахаас урьдчилан сэргийлэх.

� Ухаан алдсан үед тусламж үзүүлэх.

2. Ясны нээлттэй хугарал гэж юу вэ?

�Энэ нь гэмтсэн хэсэгт үүссэн шарх эсвэл арьсыг нэвт сүлбэсэн ясаар

тодорхойлогдоно.

3. Мөстэй хүйтэн жинг хэдэн минут тавьж болох вэ?

� 20 хүртэл минут

4. Хэрэв эмнэлгийн яаралтай тусламж ирж байгаа бол гэмтсэн хэсэгт чиг тавих

шаардлагатай юу?

� ҮГҮЙ.

6. Зөв хариулт өгсөнд оролцогчдод баяр хүргэнэ.

7. ―Асуулт‖ хайрцаганд байгаа асуултуудыг дүгнэн ярилцана. Асуултыг сайн

дурын ажилтнуудаас асууж ярилцана. Буруу зөрүү ойлголтыг залруулж хэлж өгнө.

8. Дараагийн хичээл орох цагийг тохироно.

9. Сурсан зүйлээ олон нийтэд зааж түгээхийг сануулна.

Сэдэв 10 Хордлогын үед үзүүлэх анхны тусламж

Сургалтын зорилго

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

54

Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг, чадвар эзэмшинэ. Үүнд:

� Хордлогын шалтгаанууд

�Хордлогыг хэрхэн үнэлгээ өгөх

�Хордлоготой хүнд анхны тусламжын төлөвлөгөө хэрхэн гаргах

�Хордлоготой хүнд хэрхэн анхны тусламжыг хийж гүйцэтгэх

�Хордлоготой хүнд үзүүлсэн анхны тусламжын Дүгнэлт хийх хэрхэн хийх

� Олон нийтийг хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлэлцүүлэг хийх

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл/ 1. Хортой бодист хүрэх, залгих эсвэл амьсгалахад хордлого үүсдэг

2. Тухайн хүнийг урьдчилан үнэлнэ.

3. Эмнэлгийн тусламж авах эсвэл хордлогын төвтэй холбоо барина.

4. Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлсэн.

5. Хэрэв тухайн хүн хордсон гэж үзэж байвал ямар нэгэн шингэн уулгаж болохгүй.

6. Хэрэв тухайн хүн хордсон гэж үзэж байвал бөөлжүүлж болохгүй.

7. Ухаан алдсан тохиолдолд амин эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжих.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 85-120 минут шаардана.

I. Удиртгал. Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл

� 15-20 мин.

II. Хэлэлцүүлэг Тухайн орон нутагт голдуу тохиолддог хорт зүйлүүдийн талаар

орон нутгийн газрын зураг ашиглана хэлэлцэх.

� 10-20 мин.

III. Урьдчилан сэргийлэх ханын самбар Сайн дурын ажилтнууд хордлогоос

урьдчилан сэргийлэх санамж бүхий мэдээллийн самбар хийх

� 30-40 мин.

IV. Олон нийтэд явуулах үйл ажиллагаа

Олон нийтэд хордлогоос урьдчилан сэргийлэх сурталчилгаа явуулна

� 30-40 мин.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл.

•Модуль 3-т өгөгдсөн орон нутгийн газрын зураг.

• Ватум цаас болон өнгөт бичгийн хэрэгслүүд

• Хордлогын талаар олон нийтэд зориулсан түлхүүр мэдээлэлтэй олон нийтийн

хэрэгслүүд

Сэдвийн хураангуй Хордлого нь олон хэлбэрээр илрэх бөгөөд хорт бодис хүний биерүү залгих,

амьсгалах, шархаар дамжин, хазуулах болон арьсаар дамжин нэвтэрч болно.

Хордлого нь удаан болон түргэн явцтай байна. Зарим хордлого үхэлд хүрэх

шалтгаан болно. Хэрэв тухайн хүнийг хордсон гэж үзвэл яаралтай эмнэлгийн

тусламж авах шаардлагатай.

Бидний хүрээлж буй орчин, ажил, гэрийн нөхцөлд олон төрлийн хорт бодис байдаг:

� Цэвэрлэгээнд зориулсан химийн бодисууд

� Бүх төрлийн эмийн бодис, ялангуяа зааврын дагуу хэрэглцээгүй бол.

� Зарим зэрлэг ургамал, мөөг, үндэс болон нэрс

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

55

� Цэцэрлэгт хүрээлэн, хөдөө аж ахуйд хэрэглэдэг шавьж устгагчид

� Шатахуун, керосин, гэрлийн шингэн тос, ууршимтгай шингэнүүд болон бусад

шатах шингэнүүд

� Гоо сайхны бүтээгдэхүүн

Ялангуяа хүүхдүүд амруугаа дайралдсан зүйлээ авч хийдэг тул хордлогод илүү

өртөмтгий байдаг. Хорт бодисуудыг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах нь

чухал урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.

Хордлогын шинж тэмдэгүүд

Уусан зарим төрлийн хорт бодисууд ам болон уруулны эргэн тойронд түлэх

юмуу улаалгах шалтгаан болдог.

Шатхууны төрлийн химийн бодисоор үнэрлэж, амьсгалсан

Хэрэв хүүхэд хордсон байвал та магадгүй хоосон эмийн хайрцаг эсвэл үрэл

байхыг олж харж болно.

Хордсон хүн бөөлжих, амьсгалахад хэцүү болох, ухаан санаа нь самуурах,

эсвэл нойрмог болж ирнэ.

Хордлогын үед авах анхны тусламжын үе шатууд Урьдчилсан үнэлгээ

Аюулгүй ажиллагааны байдлыг шалгана.

Тухайн хүнийг урьдчилан үнэлнэ.

Хордсон байж болох хорыг хайх эсвэл хордлого өгсөн байж болох шалтгаан,

эх сурвалжыг тухай хүнээс асууж лавлана.

Төлөвлөгөө � Эмнэлгийн яаралтай тусламж авах болон ойролцоох эмнэлгийн нэгжрүү илгээх

арга хэмжээг авна.

Гүйцэтгэл

Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлж тухайн хүний айдасыг багасгана.

Мэрэгжлийн байгууллага, хордлоготой тэмцэх төвтэй холбоо барина. Юу

тохиолдсоныг дүрслэн хэлж, хордлогын талаар мэдээлэл авна. Зааврыг

дагаж ажил.

Хэрэв мэрэгжлийн эмнэлгийн тусламж авах боломжгүй бол яаралтай

ойролцоох эрүүл мэндийн нэгжрүү зөөвөрлөнө.

Бөөлжүүлж болохгүй.

Шингэн уулгаж болохгүй.

Хэрэв ухаан алдсан тохиолдолд амин эрхтэний үйл ажиллагааг дэмжинэ.

Дүгнэлт хийх � Байдлыг үнэлж, хордсон хүнээ сэтгэл санаагаар үргэлжлүүлэн дэмжинэ.

Сургагч багшийн удирдамж I. Удиртгал

�15-20 мин

1. Оролцогчдыг хичээлд урина.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сэдэв болон хэлэлцэх асуудлыг танилцуулна. Сэдвийн хураангуйд дурьдсан

мэдээлэл дээр суурилан хордлогын шинж тэмдэг болох төрлийн талаар товч

танилцуулга хийнэ.

4. Хордсон хүнд үзүүлэх анхны тусламжын үе шатуудыг тайлбарлан үзүүлнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

56

5. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

6. Сургалтын явцад асуулт гарвал чөлөөтэй асуулгах. Бас асуултаа бичээд ―Асуулт‖

гэсэн хайрцганд хийж болохыг сануулах.

II. Орон нутгийн газрын зураг дээр хэлэлцүүлэг хийх �10-20 мин

1. Хүрээлэн байгаа орчин болон ажил, гэрийн нөхцөлд байж болох хорт бодисийн

төрлийн талаар сайн дурын ажилтнуудаас асууна. Асуултыг хичээлийн товч

агуулгын хүрээнд асууна.

2. Орон нутгийн газрын зургийг дүгнэж ярилцана. Олон нийтэд хөнөөл учруулж

болох халгаат хүчин зүйлсийн талаар жижиг бүлгийн товч ярилцлага зохионо.

3. Сайн дурын ажилтнуудад идэвхитэй оролцсонд нь баяр хүргэнэ.

III. Урьдчилан сургийлэх ханын самбар

�30-40 мин

1. Хос хосоор нь сайн дурын ажилтнуудыг бүлэг болгоно. Хос бүрт ватум цаас

болон өнгийн бичгийн хэрэгслүүдийг өгнө.

2. Олон нийтэд сурталчилах хордлогоос урьдчилан сэргийлэх санамж мэдээлэх

хуудас бэлтгэхийг даалгана.

3. Ханын самбар бэлтгэхэд хангалттай хугацаа гаргаж өгнө.

Сургагч багшид

зориулсан

санамж

Сургалтыг бүхэлд нь хянаж эргэх холбоотой ажиллах бөгөөд

шаардлагатай бол анхны тусламжын алдааг засаж зүгшрүүлнэ.

4. Бүлэг тус бүрийг өөрсдийн ханын самбарыг тайлбарлахыг урина.

IV. Олон нийтэд явуулах үйл ажиллагаа

�30-40 мин

1. Хордлогоос урьдчилан сэргийлэх олон нийтийн хэрэгслийн талаар дүгнэн

ярилцана.

� Бүх төрлийн эс, цэвэрлэгч бодис, гэр ахуйн химийн бодисуудыг хүүхэд

хүрэхгүй газар тавьж хадгална.

� Таньж мэдэхгүй төрлийн зэрлэг ургамал, мөөг, үндэс болон нэрсийг

идэхгүй байх.

� Хортой бодис агуулсан аюултай зүйлсийг хүүхдэд зааж таниулана.

� Хортой зүйлд хаяг хийж өгнө.

� Хүнсний зүйлтэй хамт гэрт байдаг химийн зүйлсийг хамж хадгалж

болохгүй.

Сургагч багшид

зориулсан

санамж

Тухайн орон нутгийн онцлогоос хамаарч эдгээр урьдчилан

сэргийлэх үйл ажиллагаа нь өөр өөрийн онцлогтой байна.

2. Хоѐр сайн дурын ажилтныг олон нийтэд хордлогоос урьдчилан сэргийлэх арга

хэмжээг олон нийтэд хэрхэн сурталчилахыг дүрд тоглож үзүүлэхийг хүснэ.

3. Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах:

�Хордлогоос урьдчилан сэргийлэх талаар нутгийн ирэгдэд өгөх мэдээллийг

ашиглах хэлэлцүүлэг хийх.

4. Дараагийн хичээл орох цагийг тохироно. Олон нийтийн үйл ажиллагаа явуулаад

үр дүнг нь хэлэлцэхийг сануулна.

6. Олон нийтэд сурталчилах үйл ажиллагаа хийх явцад сайн дурын ажилтнуудад

зөвлөгөө өгч чиглүүлэх.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

57

7. Сайн дурын ажилтнуудыг юу сурж мэдсэнээ гэр бүлийн гишүүддээ мэдээллэж

байхыг сануулах.

Сэдэв 11 Цээжний өвдөлтөд авах анхны тусламж

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзснээр сайн дурынхан дараах мэдлэг, чадвар, хандлага эзэмшинэ.

Үүнд:

�Цээжний өвдөлтийг хэрхэн үнэлгээ өгөх

� Цээжний өвдөлттэй хүнд анхны тусламжын төлөвлөгөө хэрхэн гаргах

�Цээжний өвдөлттэй хүнд хэрхэн анхны тусламжыг хийж гүйцэтгэх

�Цээжний өвдөлттэй хүнд үзүүлсэн анхны тусламжын Дүгнэлт хийх хэрхэн хийх

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл/

1. Цээжний өвдөлт нь зүрхний шигдээсийн шинж тэмдэг байж болно.

2. Зүрхний шигдээсийн шинж тэмдэг:

� Цээжний өвдөлт

� Гар, мөр, хүзүү, доод эрүү эсвэл хэвлийгээр өвдөнө

� Амьсгал давчдах, хөлрөх, толгой эргэх эсвэл ухаан алдах

� дотор муухайрах (өвдөлт мэдрэх)

3. Эмнэлгийн тусламж яаралтай авах.

4. Тухайн хүнийг өөрт нь эвтэйхэн байрлалд суулгана. Өөрт нь эвтэйхэн бол доош

нь хэвтүүлэх юмуу, хагас суугаа байрлалд суулгаан.

5. Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх.

6. Хэрэв ухаан алдсан бол амин эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжих.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 45-65 минут шаардана.

I. Удиртгал. Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл

� 5-10 мин.

II. Цээжний өвдөлт Сайн дурын ажилтнууд үйл хөдлөлөөр зүрхний өвдөлттэй

хүнийг дүрслэн харуулна.

Шалгагч багш цээжний өвдөлттэй хүнд үзүүлэх анхны тусламжийг дүгнэн

хэлэлцэнэ.

� 20-25 мин.

III. Нэгдсэн үнэлгээ Модуль 4-т үзсэн зүйлүүдээ бататгаж үнлэх

� 20-30 мин.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл.

Сэдвийн хураангуй

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

58

Цээжний өвдөлт нь зүрхний шигдээс гэх мэт эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй

өвчний шинж тэмдэг байдаг. Бүх төрлийн цээжний өвдөлтийг эмчид хандах

шаардлагатай.

Цээжний өвдөлт болон зүрхний шигдээсийн шинж тэмдэг � Тааламжгүй давчидсан, шахаж байгаа мэт өвдөлт цээжний гол хэсэгт илрэх

� Өвдөлт төр, хүзүү болон гарлуу дамжина.

� Амьсгалхад хэцүү эсвэл амьсгал давчидах

� Их хэмжээний хөлрөлт

� Толгой эргэх болон эсвэл ухаан алдах

� дотор муухайрах (өвдөлт мэдрэх)

Цээжний өвдөлтийн үед үзүүлэх анхны тусламжын үе шатууд Урьдчилсан үнэлгээ

� Тухайн хүнийхээ байдалд урьдчилсан үнэлгээ өгч цээжний өвдөлтийн шинж

тэмдэгүүдийг илрүүлнэ.

Төлөвлөгөө

Эмнэлгийн тусламж дуудна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ яаралтай үзүүлэх, тээвэрлэх асуудлыг

шийдвэрлэнэ.

Гүйцэтгэл

Тухайн хүн их айж цочирдсон байна. Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлж юу

тохиолдож байгааг тайлбарлан сэтгэл санааг тайвшруулна.

Өөрт нь тохиромrтой байрлал сонгож хэвтүүлэх юмуу хагас суулгана.

Тухайн хүнийг тайван, хөдлөхгүй байхыг хүснэ.

Дүгнэлт хийх

Тухайн хүнийг тогтмол үнэлгээ өгч хянана.

Хэвийн зөв амьсгалж байгаа эсэхийг үнэлнэ.

Хэрэв өвчтөн ухаан алдвал амин эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжинэ.

Сургагч багшийн удирдамж I. Удиртгал

�5-10 мин

1. Оролцогчдыг хичээлд урина.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух..

3. Оролцогчдоос ямар нэгэн эерэг, амжилттай тохиолдол байгаа эсэхийг асууж

түүнийгээ бусаддаа ярьж шинж тэмдэгийг харуулахыг хүснэ.

4. Тэдний гаргасан амжилтанд талархал хүргэнэ.

II. Цээжний өвдөлт �20-25 мин

1. Сайн дурын ажилтнуудыг 4 бүлэгт хуваана. Цээжний өвдөлттэй хүн хэрхэн

харагдах талаар хэлэлцэхийг хүснэ.

2. Бүлэг бүр нэг хүнээ сонгож цээжний өвдөлттэй хүний дүрийг дуу авиа гаргалгүй

илрэхийлхийг хүснэ.

3. Бүлэгүүдийг хэлэлцэх, давтах цаг гаргаж өгнө.

4. Бүлэг бүрийг цээжний өвдөлттэй хүний дуу авиагүй жүжигчилсэн тоглолтоо

танилцуулхыг урина.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

59

5. Дараах зүйлийг дүрслэхийг зөвшөөрнө:

� Цээжин дээрээ дарж байгаа

� Зүүн гар, мөр, хүзүү, доод эрүү болон хэвлийн хэсэгтэй дарах болон иллэг

хийж байгаа

� Амьсгал давчидсан

� Усаар норгож эсвэл духаа арчиж хөлөрч буйг дүрслэх

� толгой эргэх болон ухаан алдаж унж байгааг дүрслэх

� дотор муухайрах эсвэл өвдөлт мэдрэх

6. Бүх оролцогдод идэвхитэй оролцсонд баяр хүргэнэ.

7. Эдгээр шинж тэмдэгүүдийн аль нэгийг илэрхийлэлгүй үлдвэл үүнийг

тайлбарлаж, урьд нь цээжний өвдөлт илэрч байсан хүн байвал нэмэлт шинж

тэмдэгүүдийг үлгэрчлэн үзүүлнэ.

8. Сэдвийн хураангуйд дурьдсан мэдээлэл дээр суурилан цээжний өвдөлтийн үед

авах анхны тусламжын талаар товч танилцуулга хийнэ.

9. Асуултанд хариулна.

III. Нэгдсэн үнэлгээ �20-30 мин

1. Сайн дурын ажилтнуудыг 2 бүлэгт хуваана. Гарын авлагын Сэдэв 1-ээс 11

хүртэлх зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага бүлэгээс цөөн хэдэн асуулт

бэлдүүлнэ.

2. Бүлэг тус бүрийг ээлжлэн асуулт тавиулна.

3. Багуудын зөв хариултыг баталж, буруу ойлголтыг засаж байна.

4. Багуудыг амжилттай оролцсонд баяр хүргэнэ.

5. Дараагийн хичээл орох цагийг тохироно.

6. Сайн дурын ажилтнуудыг юу сурж мэдсэнээ гэр бүлийн гишүүддээ мэдээллэж

байхыг сануулах.

Сэдэв 12 (Сонгон суралцах боломжтой) Цус харвалтын үед авах анхны тусламж

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзснээр сайн дурынхан дараах мэдлэг, чадвар эзэмшинэ. Үүнд:

� Цус харвалтын тодорхойлолт

�Цус харвалтыг хэрхэн үнэлгээ өгөх

�Цус харвалттай хүнд анхны тусламжын төлөвлөгөө хэрхэн гаргах

�Цус харвалттай хүнд хэрхэн анхны тусламжыг хийж гүйцэтгэх

�Цус харвалттай хүнд үзүүлсэн анхны тусламжын Дүгнэлт хийх хэрхэн хийх

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл/

1. Тархинд очиж байгаа цус зогсоход харвалт үүсдэг.

2. Цус харвалтын шинж тэмдэг нь гэнэж нүүр, гар эсвэл хөлд мэдээ алдаж, толгой

эргэх, уймрах, хэл яриа өөрчлөгдөх болон ухаан алдах шинжүүдээр илэрдэг.

3. Тухайн хүнийг урьдчилан үнэлнэ:

� Тухайн хүн инээж чадаж байна уу?

� Тухайн хүн нүдээ аньж чадаж байна уу?

� Тухайн хүн 2 гараа зэрэг өргөж чадаж байна уу?

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

60

� Тухайн хүн юу хэлсэнээ давтаж чадаж байна уу?

4. Яаралтай эмнэлгийн тусламж авах.

5. Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх.

6. Хэрэв ухаан алдсан бол амин эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжих.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 35-55 минут шаардана.

I. Удиртгал. Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл

� 10-15 мин.

II. Тохиолдол Сургагч багш бүлэгийн хэлэлцүүлэг хийх 2 тохиолдол өгнө.

� 20-30 мин.

III. Өөрийн ойлголтыг шалгах Өөрийн үнэлгээ хийх � 5-10 мин.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл.

Сэдвийн хураангуй Цус харвалт нь тархинд цус алдах эсвэл тархны хэвийн цусны эргэлт бөглөрөх

тохиолдолд үүсдэг.

Цус харвалт нь хүн бүрт тохиолдож болох боловч голдуу цусны даралт ихтэй, зүрх

болон чихрийн шижин өвчтэй хүмүүст илүү тохиолддог.

Цус харвалт нь яаралтай тусламж шаарддаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ

яаралтай үзүүлэх, тээвэрлэх асуудлыг шийдвэрлэнэ.

Эмчилгээ яаралтай авч чадвал тархины гэмтэл даамжирхаас урьдчилан сэргийлнэ.

Цус харвалтын шинж тэмдэг Цус харвасан хүнд дараах шинж тэмдэгүүд илэрч болно. Эдгээр шинжүүдийн

зарим нь аажмаар эхлэх боловч цаашдаа муу үр дагавартай:

� Гэнэт хүчтэй толгой өвдөх

� Гэнэт сульдаж эсвэл нүүр, гар хөл мэдээ алдана.

� Толгой эргэх, уймрах болон нүд бүрэлзэх

� Хэл ярианы чадвар алдах, ярих, бусдын яриаг ойлгоход хүндрэлтэй болох.

� Явах болон тэнцвэрээ хадгалхад хэцүү байх

� Гэнэт ухаан алдах

Цус харвалтын үеийн анхны тусламжын үе шатууд Урьдчилсан үнэлгээ

Аюулгүй ажиллагааны байдлыг үнэлэх.

Дараах зүйлийг асууж тухайн хүнийг урьдчилан үнэлнэ:

1. Инээж чадах байна уу?

2. Нүдээ аних болон гараа зэрэг дээш нь өргөж чадах уу?

3. Миний хэлсэнийг давтаад хэлнэ үү?

Эдгээр 3 зүйлээс аль нэг болон түүнээс дээш үйлдлийг хийж чадахгүй

байвал цус харвалт гэж үзнэ.

Төлөвлөгөө

Эмнэлгийн тусламж дуудна.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

61

Эмнэлгийн тусламж үйлчилгээ яаралтай үзүүлэх, тээвэрлэх асуудлыг

шийдвэрлэнэ.

Гүйцэтгэл

Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлж юу болж буйг тайлбарлаж тухайн хүний

сэтгэл санааг тайвшруулна.

Тухайн хүнд тохиромжтой байрлалаар хэвтэхэд туслах бөгөө боломжтой

бол доош хэвтүүлнэ.

Тухайн хүнийг тайван хөдлөлгүй амрахыг хүснэ.

Дүгнэлт хийх

Тухайн хүнийг тогтмол үнэлгээ өгч хянана.

Хэвийн зөв амьсгалж байгаа эсэхийг үнэлнэ.

Хэрэв өвчтөн ухаан алдвал амин эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжинэ.

Сургагч багшийн удирдамж I. Удиртгал �10-15 мин

1. Оролцогчдыг хичээлд урина.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух. ЭМТТНИТҮ-д одоог хүртэл үзэж судалсан зүйл

хүрсэн амжилтаа эргэн нэг харж үзэхийг санал болгоно.

3. Сэдэв болон хэлэлцэх асуудлыг танилцуулна. Сэдвийн хураангуйд дурьдсан

мэдээлэл дээр суурилан цус харвалтын шалтгаан болон анхны тусламжын талаар

товч танилцуулга хийнэ.

4. Сайн дурын ажилтнуудаас хэн нэг нь цус харвалтын тохиолдолтой учирч байсан

эсэхийг асууна. Хэрэв хэн нэг нь тийм тохиолдолтой таарч байсан бол түүнийг

дүрслэн үзүүлэхийг хүснэ.

5. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул. Сургалтын явцад асуулт гарвал

чөлөөтэй асуулгах. Бас асуултаа бичээд ―Асуулт‖ гэсэн хайрцганд хийж болохыг

сануулах.

II. Тохиолдол болон хэлэлцүүлэг

�20-30 мин

1. Дараах тохиолдлыг танилцуулах.

77 настай эмэгтэй хоол хийж байна. Тэр шалруу унсан. Түүний охин таныг

туслуулхаар дуудсан.

Таныг ирэх үед эмэгтэй сэрүүн байсан. Тэрээр хүчтэй толгой өвдөж байгаагаа

хэлсэн. Түүний хэл ээрч байсан.

2. Жижиг бүлгийн хэлэлцүүлэг. Энэ хүнд анхны тусламж үзүүлэх урьдчилсан

үнэлгээ яаж өгөхийг асууна.

3. Тохиолдлын үргэлжлэл:

Түүнийг инээж чадаж буй эсэхийг асууна. Инээх гэж оролдох үед хацарны баруун

тал хөдлөхгүй байгааг ажигласан.

Нүдээ зэрэг аних болон гараа толгойноос дээж зэрэг өргөөрөө гэж хүснэ. Мөн

хөлөө хөдөлгөхийг хүснэ. Тэрбээр баруун гараа эсвэл бөруун хөлөө шалнаас

хөндийрүүлж чадахгүй байсан.

4. Жижиг бүлгийн хэлэлцүүлэг. Сайн дурын ажилтнуудыг хэрэв тухайн хүн цус

харвсан гэж таамаглаж байвал хэрхэн анхны тусламжын төлөвлөгөө зохиож, ямар

тусламж үзүүлж, түүндээ яаж үнэлгээ хийх талаар асууна.

5. Сэдвийн хураангуй өгөгдсөн бүхий л хариултыг зөвшөөрнө.

III. Өөрийн ойлголтыг шалгах

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

62

�5-10 мин

1. Гарын авлагад байгаа Сэдэв 12-ын зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага

Сургагч багшид

зориулсан санамж

Сайн дурын ажилтнуудаас зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг өөрийн үгээр тайлбарлаж сурахыг хүснэ.

2. Гарын авлагын Сэдэв 12-ийн өөрийн үнэлгээний хуудсыг ашиглан хос

хосоороо мэдлэгээ шалгахыг хүснэ. Өөрийн үнэлгээ нь сурсан мэдлэгээ шалгах

ѐстойг сайн дурын ажилтнуудад сануулж өгнө.

3. Сайн дурын ажилтнуудаас хариулж чадах хэмжээгээр нь олон асуулт асууна.

4. Бүх оролцогчидод хангалттай оролцох цаг гаргаж өгнө.

5. Сайн дурын ажилтуудын тайлбарыг сонсож хариултыг шалгана.

Асуулт/ Хариулт 1. Цус харвалтын шалтгаан юу вэ?

�Тархинд цус алдах эсвэл тархины хэвийн цусны эргэлт бөглөрөхөд цус харвалт

тохиолдоно. Цус харвалт нь цусны даралт ихсэлт, зүрхний өвчин болон чихрийн

шижингээс шалтгаалж болно.

2. Цус харвасан хүнд ямар шинж тэмдэгүүд илрэх вэ?

� Гэнэт хүчтэй толгой өвдөх.

�Гэнэт сульдаж эсвэл нүүр, гар эсвэл хөлнүүд мэдээ алдана.

� Толгой эргэх, уймрах болон нүд бүрэлзэх, ялангуяа аль нэг нүд

� Хэл ярианы чадвар алдах, ярихад эсвэл бусдын яриаг ойлгоход хүндрэлтэй болох

� Явах болон тэнцвэрээ хадгалхад хэцүү байх

� Гэнэт ухаан алдах

3. Цус харвалт өгсөн байж болзошгүй хүнээс та ямар асуулт асуух вэ:

� Та инээж чадаж байна уу?

� Та нүдээ аниад 2 гараа зэрэг өргөж чадаж байна уу?

� Та хэлсэнээ давтаж чадаж байна уу?

4. Цус харвасан хүн та ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

� Мэргэжлийн тусламж асууна.

� Эмнэлгийн тусламж үйлчилгээ яаралтай үзүүлэх, тээвэрлэх асуудлыг

шийдвэрлэнэ.

�Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлж, юу болж байгааг тайлбарлаж тухайн хүнийг

тайвшруулна.

� Тухайн хүнд тохиромжтой байрлалд байхад нь тусалж боломжтой бол хэвтүүлнэ.

� Тухайн хүнийг тайван хөдөлгөөнгүй амрахыг хүснэ.

� Тогтмол тухайн хүнийг урьдчилан үнэлнэ.

6. Зөв хариулт өгсөнд нь сайн дурын ажилтнуудад талархал илэрхийлнэ.

7. Дараагийн хичээл орох цагийг тохироно.

8. Сурсан зүйлээ олон нийтэд зааж түгээхийг сануулна.

Сэдэв 13 (Сонгон суралцах боломжтой) Цахилгааны гэмтлийн үед авах анхны тусламж

Сургалтын зорилго

Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг, чадвар эзэмшинэ. Үүнд:

�Цахилгааны гэмтлийн 2 шалтгаан

�Цахилгааны гэмтлийг хэрхэн үнэлгээ өгөх

�Цахилгааны гэмтэлтэй хүнд анхны тусламжын төлөвлөгөө хэрхэн гаргах

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

63

�Цахилгааны гэмтэлтэй хүнд хэрхэн анхны тусламжыг хийж гүйцэтгэх

�Цахилгааны гэмтэлтэй хүнд үзүүлсэн анхны тусламжинд дүгнэлт хэрхэн хийх

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл/

1. Цахилгааны гэмтэл нь цахилгаан тогонд цохиулах болон аянганд цохиулснаас

үүсдэг.

2. Цахилгааны гэмтэл нь түлэх, шоконд орох болон үхэх аюулд хүргэдэг.

3. Аюулагүй ажиллах нөхцөлийг хамгийн түрүүн авах шаардлагатай.

4. Анхны тусламж үзүүлэхээс өмнө цахилгааныг унтраах эсвэл гэмтсэн хүнийг

цахилгааны эх үүсвэрээс холдуулах хэрэгтэй.

5. Тусламж үзүүл.

6. Сэтгэл зүйн анхны тусламж үзүүл.

7. Хэрэв ухаан алдсан бол амин эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжих.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 60-90 минут шаардана.

I. Удиртгал. Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл

� 15-20 мин.

II. Хэлэлцүүлэг Орон нутгийн газрын зураг ашиглан цахилгааны гэмтэл авч болох

аюултай газар байршлуудын талаар сайн дурын ажилтнууд хэлэлцэж ярилцана.

� 15-25 мин.

III. Биеэр хийж үзүүлэх Шалгагч багш цахилгаан гэмтлийн үед анхны тусламж

хэрхэн үзүүлэхийг зааж үзүүлнэ.

� 10-15 мин.

IV. Дадлага Цахилгааны гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжыг сайн дурын

ажилтнууд давтаж туршлагажина.

� 20-30 мин.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл.

•Модуль 3-т өгөгдсөн орон нутгийн газрын зураг.

• Нарийн саваа эсвэл мод, ялангуяа шалны мод ч юумуу

• Дээр нь зогсох мод эсвэл пластик зүйл. (Сонгон суралцах боломжтой).

Сэдвийн хураангуй Цахилгааны гэмтэл нь цахилгааны ил утсан хүрэх, аянганд цохиулсанаас үүсдэг.

Цахилгааны гэмтэл дараах шинж тэмдэгийг үүсгэнэ:

� Ухаан алдах

� Зүрх зогсох

� Түлэгдэх

� Шок

� Таталт

� Үхэл

Цахилгааны гэмтлийн үед авах анхны тусламжын үе шатууд

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

64

Урьдчилсан үнэлгээ

Аюулгүй ажиллагааны байдлыг шалгана.

Хүмүүсийг хол байхыг анхааруулна.

Хүрэхийн өмнө цахилгааны эх үүсвэр бүрэн салсан гэдгийг нягтлана.

Хэрэв цахилгаан салаагүй тохиолдолд гэмтсэн хүнээс дараах байдлаах

цахилгаан үүсвэрийг холдуулна:

– Резинен гутал өмсөөд хуурай модон дээр зогсоно.

– Хуурай мод/пластик зүйл ашиглан цахилгаан үүсвэрийг хүнээс холдуулна.

Цусны эргэлт болон амьсгалын үйл ажиллагааг шалгана.

Шокын шинж тэмдэгүүдийг шалгана.

Түлэгдсэн эсэхийг шалгана.

Ширүүн хур тундастай үед мод болон цахилгаан эд зүйлээс зайлсхийнэ.

Ус цахилгаан дамжуулдаг болохыг анхааруулна.

Төлөвлөгөө

Эмнэлгийн тусламж дуудна.

Шок болон түлэгдэлтэй хүмүүсийг яаралтай ойролцоох эмнэлгийн нэгжрүү

тээвэрлэх асуудлыг зохион байгуулна.

Гүйцэтгэл

Хэрэв ухаан алдсан бол амин эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжих.

Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлж юу тохиолдож буйг тайлбарлаж гэмтсэн

хүнийг тайвшруулна.

Шокыг эмчилнэ.

Түлэгдэлтийн эмчилнэ.

Дүгнэлт хийх

� Эмнэлгийн тусламж иртэл эсвэл эмнэлгрүү зөөвөрлөж хүргэх хүртэл хүнийхээ

байдлын хянана.

Сургагч багшийн удирдамж I. Удиртгал

�15-20 мин

1. Оролцогчдыг хичээлд урина.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух..

3. Сэдвийн танилцуулга. Цахилгаан гэмтлийн 2 үндсэн шалтгааныг асууна.

� цахилгаан гүйдэл

� аянга

4. Сэдвийн хураангуйд дурьдсан мэдээлэл дээр суурилан цахилгаан гэмтлийн

шалтгаан, түүнд үзүүлэх анхны тусламжын талаар товч танилцуулга хийнэ.

5. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

II. Орон нутгийн газрын зураг дээрх хэлэлцүүлэг

�15-25 мин

1. Олон нийтэд аюултай цахилгааны эх үүсвэрийг сайн дурынхан авч хэлэлцэнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

65

2. Цахилгааны аюултай болон халгаат хүчин зүйлүүдийг сайн дурын ажилтнууд

газрын зураг дээр мэдэж тэмдэглэж авна. Хэрэв шаардлагатай бол газрын зурагт

нэмэлт тэмдэглэл хийнэ.

3. Оролцогчдод талархал илэрхийлнэ.

III. Биеэр хийж үзүүлэх

�10-15 мин

1. Цахилгаан гэмтэл авсан хүний дүрд тоглохыг сайн дурын ажилтнуудаас асууна.

2. аюулгүй ажиллагааны байдлд хэрхэн үнэлгээ хийх болон цахилгааны эх

үүсвэрээс гэмтсэн хүнийг хэрхэн холдуулахыг зааж үзүүлнэ.

3. Зүрх судас болон амьсгалын замын өөрчлөлт, шок болон түлэгдэлтийн шинж

тэмдэгүүдийг хэрхэн илрүүлэхийг үлгэрчлэн үзүүлнэ.

4. Сэдвийн хураангуйд дурьдсан мэдээлэл дээр үндэслэнэ. Цахилгааны гэмтлийн

үед үзүүлэх анхны тусалмжыг үзүүлэх явцдаа чанга дуугаар хэлж үе шатыг

тайлбарлана.

5. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

6. Сайн дурын ажилтануудад идэвхитэй оролцсонд талархах.

IV. Сайн дурын ажилтнуудын дадлагажилт �20-30 мин

1. Цахилгааны гэмтэл авсан хүнд үзүүлэх анхны тусламжыг дараах 2 тохиолдол

дээр авч сайн дурын ажилтнуудыг дадлага хийлгэнэ:

Цахилгаан утасны ойролцоо олдсон ухаангүй залуу. Цахилгааны утас нь

хананд залгаатай байна. Хана нь харлаж түлэгдсэн байна. Мөн гэмтсэн

хүний ойролцоо савтай ус байна.

Бороонд цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж байсан бүсгүй цахилгаанд

цохиулсан. Та түүнрүү хүрч ирхэд тэр эмэгтэй амьсгаатай боловч ухаангүй

байна. Түүний хурууны үзүүр түлэгдсэн байна.

2. Сайн дурын ажилтнуудыг 3 бүлэгт хуваана. Сайн дурын ажилтнуудыг тохиолдол

бүрт дараах 3 дүрд ээлжлэн тоглохыг хүснэ:

a. Цахилгааны гэмтэл авсан хүн

b. Анхны тусламж үзүүлэх сайн дурын ажилтан (тусламж үзүүлэгч)

c. Ажиглагч

3. Ажиглагч нь сайн дурын ажилтаны гарын авлагын Сэдэв 13-ын шалгах хуудсаар

үе шат бүрийг бүрэн хийгдэж байгааг шалгана. Ажиглагч нь хэрэв тусламж

үзүүлэгч дараагийн үе шатыг санахгүй байгаа тохиолдолд шууд хэлэхгүйгээр санаа

өгч, чиглүүлнэ. Дадлагажилт тус бүрийн дараа ажиглагч нь тусламж үзүүлэгчийн

гүйцэтгэлд үнэлгээ өгч ярилцана.

Сургагч багшид

зориулсан санамж

Сургалтыг бүхэлд нь хянаж эргэх холбоотой ажиллах бөгөөд шаардлагатай

тохиолдолд анхны тусламжын алдаатай үйлдлийг засаж зүгшрүүлнэ.

4. ―Асуулт‖ хайрцаганд байгаа асуултуудыг дүгнэн ярилцана. Асуултыг сайн

дурын ажилтнуудаас асууж ярилцана. Буруу зөрүү ойлголтыг залруулж хэлж өгнө.

5. Дараагийн хичээл орох цагийг тохироно.

6. Сурсан зүйлээ олон нийтэд зааж түгээхийг сануулна.

Цахилгаан гэмтлийн шалгах хуудас

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

66

Тийм Үгүй

Урьдчилсан үнэлгээ

Аюулгүй ажиллагааны байдлыг урьдчилсан үнэлсэн.

Хүмүүсийг хол байхыг сануулсан.

Хүрэхээсээ өмнө цахилгааны эх үүсвэр бүрэн салсан эсэхийг баталж шалгасан.

Цахилгааны эх үүсвэрийг салгасан эсвэл тухайн хүнийг түүнээс холдуулсан.

Дараах шинж тэмдэгүүдийг үнэлсэн:

� Амьсгал

� Шок

� Түлэгдэл

Төлөвлөгөө Мэрэгжлийн тусламж дуудна.

Ухаан алдсан, шокийн болон түлэгдлийн байдалтай байвал

яаралтай эмнэлэгрүү тээвэрлэх асуудлын зохион байгуулсан.

Гүйцэтгэл Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлж юу болж буйг хэлж гэмтсэн хүнээ тайвшруулна

Хүнээ хэвтүүлэх

Шокыг эмчилнэ.

Түлэгдэлтийн эмчилнэ.

Клиникийн төв эмнэлэгүүдрүү шилжүүлсэн

Хэрэв ухаан алдсан бол амин эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжих.

Дүгнэлт хийх

Эмнэлгийн тусламж иртэл эсвэл эмнэлгрүү зөөвөрлөж хүргэх хүртэл хүнийхээ

байдлын хянана.

Эмнэлэг болон мэрэгжлийн тусламж иртэл гэмтсэн хүнтэй хамт байна.

Сэдэв 14 (Сонгон суралцах боломжтой) Живхэд үзүүлэх анхны тусламж

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг, чадвар эзэмшинэ. Үүнд:

�Живсэн хүнийг хэрхэн үнэлгээ өгөх

�Живсэн хүнд анхны тусламжын төлөвлөгөө хэрхэн гаргах

�Живсэн хүнд хэрхэн анхны тусламжыг хийж гүйцэтгэх

�Живсэн хүнд үзүүлсэн анхны тусламжын Дүгнэлт хийх хэрхэн хийх

� Олон нийтэд усанд живэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэх

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл/

1. Усан дор орсны улмаас амьсгалж болохгүй болоход живэлт тохиолдоно.

2. Усан дотор байгаа хүнийг тайвшруулах:

� биеийн дээд хэсгийг уснаас ил гаргах, хөлнөөс нь сайн барьсан эсэхээ шалгана.

� Тухайн хүний бугуйнаас чанга барих.

� Саваа, мод, алчуур, цамц болон модны мөчрөөр тухайн хүнрүү шидэж татах

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

67

� Хүнээ аюулгүй газар шилжүүлнэ. Өөрөө усруу татагдаж орохоос болгоомжил.

� Усанд аврах ажиллагаа хийх дадлагагүй бол сэлж аврах оролдлого бүү хий

3. Тусалмж дууд.

4.Уснаас бүрэн гаргасныхаа дараа тухайн хүний байдлыг үнэлнэ.

5. Хэрэв ухаан алдсан бол амин эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжих.

6. Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлнэ.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 60-90 минут шаардана.

I. Удиртгал. Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл

� 10-15 мин.

II. Хэлэлцүүлэг Орон нутгийн газрын зургийг ашиглан живэх аюултай газар

байршлын талаар ярилцана. Насанд хүрэгчид болон хүүхдэд уснаас хэрхэн

сэргийлэх талаар хэлэлцэнэ.

� 20-30 мин.

III. Биеэр хийж үзүүлэх Живсэн хүнд үзүүлэх анхны тусламжыг үлгэрчлэн хийж

үзүүлнэ.

� 10-15 мин.

IV. Дадлага Сайн дурын ажилтнууд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжыг хийж

дадлагжина.

� 20-30 мин.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл.

• Гарын дор ашиглаж болох живсэн хүнийг татах болон аврах хэрэгслүүд ялангуяа

саваа мод болон хөвөх материал.

•Модуль 3-т өгөгдсөн орон нутгийн газрын зураг.

Сэдвийн хураангуй Ус болон шингэн хамар болон амруу орох агаарын урсгалыг зогсоосноос живэлт

үүсдэг. Живэлт нь голдуу гүнзгий усанд үүсдэг. Хэрэв тухайн хүн доош унах болон

хөдөлж чадахгүй байх үедээ гүехэн усанд ч живж болно. Ухаан алдсан хүн

толгойгоо уруу хөдөлгөж чадахгүй үедээ өөрийнхөө бөөлжсөнд бөглөрч болно.

Бага насны хүүхэд живэх магадлал илүү байдаг. Учир нь тэд нар гүнзгий усыг

мэдэхгүй бас сэлэх чадваргүй, мөн хүчтэй усны урсгалаас гарах хүч тэнхээ

байдаггүй. Усны гүнээс хамааралгүйгээр усны ойролцоо байвал бага насны

хүүхдийг харж хандах нь хамгийн чухал байдаг.

Сайн сэлдэг хүмүүс хүртэйл ядарсан үедээ болон эсвэл шумбах үедээ усны гүнийг

буруу тооцоолсноор живэх тохиолдол байдаг.

Живж буй хүмүүс ихэвчлэн аврал дуудаж чаддаггүй.

Живж буй хүмүүс дараах шинжүүд илэрдэг: Усанд хувцастайгаа байх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

68

Тэгш бус сэлэх оролдлого хийх нь сэлэгч нь ядарсныг илтгэнэ

Бие хөвөх бөгөөд зөвхөн толгой нь усан дээр харагдах

Живсан хүнд илрэх шинж тэмдэг Гэдэс дүүрсэн

Арьс хөхөрсөн, ялангуяа уруулын эргэн тойронд

Хүйтэн цонхийсон арьс

Ягаан болон хөөсөрсөн цэртэй ханиалга

Сандарсан болон эсвэл цочиромтгой

Сулдаж ядарсан

Ухаан алдсан

Өнгөц амьсгалсан эсвэл үе үе огцом амьсгал авна

Усны ойролцоо болон усан дотор амьсгалахгүй байгаа хүн

Живж буй хүнд үзүүлэх анхны тусламжын үе шатууд Урьдчилсан үнэлгээ

� Аюулгүй байдлыг шалгана, мөн цахилгааны аюулгүй байдлыг шалгана.

� Ухаан санааны түвшин болон тухайн хүний нөхцөл байдлыг үнэлэх.

Төлөвлөгөө

Аврагч болон усанд сайн сэлж дадлагажсан хүнийг туслахаар дуудах.

Саваа мод болон модны мөчир, олс зэрэг тухайн хүнийг татах материал хайна.

Хэрэв боломжтой бол аврах хантааз болон бүс, бусад хөвөх зүйлсийг тухайн

хүнрүү шидэх.

Гүйцэтгэл

Хэрэв аюултай нөхцөл байдалд байвал усруу орж болохгүй.

Хэрэв энэ нь аюулгүй та тухайн хүнийг татаж гаргах боломжтой бол

хүнийхээ толгойг уснаас дээш өргөөд аюулгүй газар хүргэнэ.

Живсэн хүн ухаан алдсан бол амин эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжих:

–Хэрэв тухайн хүн амьсгалахгүй болон та аврах сургалтанд хамрагдаж

суралцсан бол зүрх, амьсгалын үйл ажиллагааг дэмжин. (Хавсралтыг хар)

– Амьгалж эхэлсэн үед бөөлжилтөнд бөглөрхөөс сэргийлэн сэргээх

байрлалд байрлуулна.

Тухайн хүнээ хөнжил болон алчуураар хучиж дулаан байлгах бөгөөд

хэтэрхий халууцуулж болохгүй.

Дүгнэлт хийх

Амьгалын замыг цэвэрлэж чөлөөтэй амьсгалж байгаа эсэхийг шалгана.

Амьсгалж байгаа боловч ухаан алдсан байвал сэргээх байрлалд байлгана.

Хэрэв тухайн хүн живэлтээс сэргэж ирвэл ойролцоох эмнэлгийн нэгжид

хүргэж нарийн мэрэгжлийн эмчийн үнэлгээ хийлгэнэ.

Сургагч багшийн удирдамж I. Удиртгал �10-15 мин

1. Оролцогчдыг хичээлд урина.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

69

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух..

3.Сэдэвийн танилцуулга. Сэдвийн хураангуйд дурьдсан мэдээлэл дээр үндэслэн

шивж буй хүн болон живсэн хүнд ямар шинж тэмдэгүүд илрэхийг зааж үзүүлнэ.

4. Живсэн хүнд ямар анхны тусламж үзүүлэхийг зааж тайлбарлана.

5. Сайн дурын ажилтан сэлэх чадваргүй эсвэл муу сэлдэг тохиолдолд сэлж аврах

ажиллагаа явуулах нь ямар халгаатай болохыг товч заана.

6. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

II. Орон нутгийн газрын зургийг ашиглан хэлэлцүүлэг хийх

�20-30 мин

1. Тухайн орон нутагт живж болох аюултай газруудын талаар асууж ярилцана.

2. Орон нутгийн газрын зураг ашиглах аюултай газруудыг тэмдэглэж шаардлагатай

бол нэмэлт шинэчлэл хийж болно.

3. Хэрхэн насанд хүрэгчид, хүүхдийг уснаас аюулгүй байлгах талаар хэлэлцэнэ.

4. Оролцогчдод талархал илэрхийлнэ.

III. Биеэр хийж үзүүлэх

�10-15 мин

1. Сайн дурын ажилтнуудаас живж буй хүний дүрд тоглохыг хүснэ.

2. Аюулгүй ажиллагааны байдлыг хэрхэн үнэлэх болон тухайн хүний уснаас татаж

гаргахад ямар зүйлс хэрэглэж болохыг үлгэрчлэн үзүүлнэ.

3. Сэдвийн хураангуйд дурьдсан мэдээлэл дээр үндэслэн анхны тусламжын үе

шатыг харуулахдаа чанга дуугаар тайлбарлаж үзүүлнэ.

4. Асуултанд хариулна.

5. Сайн дурын ажилтануудад идэвхитэй оролцсонд талархах.

IV. Сайн дурын ажилтнуудын дадлагажилт

�20-30 мин

1. Дараах тохиолдлыг ашиглан живэлтийн үед анхны тусламж хэрхэн үзүүлэхийг

сайн дурын ажилтнууд давтаж дадлагажина:

Гүехэн усанд сэлж буй хүн тусламж дуудсан. Тухайн хүний толгой усанд нэг ил

гарч нэг далд орж байна. Тэнд хэсэг мөчир, усан үзмийн мод голын эрэг дээр байна.

2. Сайн дурын ажилтнуудыг 3 жижиг бүлэгт хуваана. Дараах дүрүүдэд ээлжлэн

тоглохыг тайлбарлана:

a. Живж буй хүн

b. Анхны тусламж үзүүлэх сайн дурын ажилтан (тусламж үзүүлэгч)

c. Ажиглагч

3. Ажиглагч нь сайн дурын ажилтаны гарын авлагын Сэдэв 14-ын шалгах хуудсаар

үе шат бүрийг бүрэн хийгдэж байгааг шалгана. Ажиглагч нь хэрэв тусламж

үзүүлэгч дараагийн үе шатыг санахгүй байгаа тохиолдолд шууд хэлэхгүйгээр санаа

өгч, чиглүүлнэ. Дадлагажилт тус бүрийн дараа ажиглагч нь тусламж үзүүлэгчийн

гүйцэтгэлд үнэлгээ өгч ярилцана.

Сургагч багшид

зориулсан

санамж

Сургалтыг бүхэлд нь хянаж эргэх холбоотой ажиллах бөгөөд шаардлагатай

тохиолдолд анхны тусламжын алдаатай үйлдлийг засаж зүгшрүүлнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

70

4. Дараагийн хичээл орох цагийг тохироно.

5. Сурсан зүйлээ олон нийтэд зааж түгээхийг сануулна.

Живэлтийн үед үзүүлэх анхны тусламжын шалгах хуудас

Тийм Үгүй

Урьдчилсан үнэлгээ

Аюулгүй ажиллагааны байдлыг үнэлсэн

Тухайн хүний байдлыг үнэлсэн мөн ухаан санааны байдлыг үнэлсэн.

Төлөвлөгөө Мэрэгжлийн тусламж дуудсан

Хүнийг татах саваа мод, модны мөчир, цамц, олс хайсан. Эсвэл аврах хантааз

болон хөвөх эд зүйлс зэргийг тухайн хүнрүү шидсэн.

Гүйцэтгэл Хэрэв аюулгүй бол живж буй хүнрүү сэлж түүнийг аюулгүй газар гаргаж ирсэн.

Ухаан алдсан үед амин эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжих боловч хиймэл

амьсгал хийж болохгүй. (Амин чухал эрхтний үйл ажиллагааг дэмжих заавар харах. Хэсэг 2)

Хэрэв амьсгалж байвал сэхээн амьдруулах байрлалд байрлуулсан.

Живсэн хүнийг хөнжил болон алчуураар хучиж дулаан байлгасан

Дүгнэлт хийх Амьсгалын замыг цэвэрлэж чөлөөтэй амьсгалж байгаа эсэхийг шалгах.

Живсэн хүнийг босох чадалтай болтол нь сэхээн амьдруулах байрлалд нь байлгах.

Эмнэлэгт хүргэж эмнэлгийн мэрэгжилтнээр үнэлүүлэхийг чухалд үзсэн.

Эмнэлгийн болон мэрэгжлийн тусламж иртэл тухайн хүнтэй хамт байсан.

Сэдэв 15 (сонгон суралцах боломжтой)

Нүдний гэмтэл болон нүдний асуудал гарахад анхны суурь тусламж

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадвар эзэмшинэ.Үүнд:

� Нүдний гэмтэл буюу нүдний өвчтэй хүнд үзүүлэх анхны тусламжийг

урьдчилсан үнэлгээг хэрхэн биеэр гүйцэтгэж үзүүлэх

� Нүдний гэмтэл буюу нүдний өвчтэй хүнд үзүүлэх анхны тусламжийг хэрхэн

төлөвлөхийг биеэр гүйцэтгэж үзүүлэх

� Нүдний гэмтэл буюу нүдний өвчтэй хүнд үзүүлэх анхны тусламжийг хэрхэн

биеэр гүйцэтгэж үзүүлэх

� Нүдний гэмтэл буюу нүдний өвчтэй хүнд үзүүлэх анхны тусламжид бие даан

Дүгнэлт хийж үзүүлэх

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл/

1. Огтолж зүссэн эсвэл цохиулснаас, нүдэнд эд юм, хорт шингэн эсвэл халдвар

орох байдлаар нүдний гэмтэл үүсч болох юм.

2. Нүдний гэмтэлд:

� Цэвэр бөс нүдэн дээр тавих

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

71

� 30 минутын хугацаатай хүйтэн компресс нүдэн дээр тавь

� эмнэлгийн тусламж дууд

3. Нүдэнд жижиг бодис орсон бол:

� зөөлөн авч хаях

� цэвэр усаар зайлж гаргах

4. Нүдэнд нүх гарах / том эд зүйл ороход:

� нүдийг сулавтар хучиж хаа

� эмнэлэг, клиник эсвэл эрүүл мэндийн төвд яаралтай очих

5. Халдвар:

� гараа угаа

� цэвэр усаар нүдийг цэвэрлэ

� дээрдэхгүй бол эмчид үзүүл

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 55-90 минут шаардана. I. Удиртгал Сэдвийн хураангуйгаар бэлтгэсэн товч танилцуулга. 15-25 мин

II. Биеэр гүйцэтгэж үзүүлэх Нүдний гэмтэл, нүдний асуудал гарахаданхны тусламжийг сургагч

багш биеээр гүйцэтгэж үзүүлнэ. 10-15 мин

III. Дадлага Сайн дурын ажилтнууд Нүдний гэмтэл, нүдний асуудал

гарахаданхны тусламж үзүүлэх дадлага хийнэ. 15-25 мин

IV. Ойлголтоо шалгах Өөрийгээ шалгах 10-20 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйгаар бэлтгэсэн товч танилцуулга

• хэд хэдэн нүүр цвэрлэгч хөвөн.

• бинт

Сэдвийн хураангуй Нүдний асуудал дараах шалтгаанаар үүсдэг. Үүнд:

� Нүдийг зүсэж, цохисон гэмтлээс

� Шороо, шил зэрэг зэрэг эд зүйл нүдэнд орсноос

� том зүйл нүдэнд орж, цоолж, нүхэлснээс

� Нүдэнд химийн бодис, бусад хорт шингэн орох

� Нүдэнд халдвар орох

� өвчин

� А витамин дутах зэргээр хүүхдийн хоол тэжээлийн дутагдлаас

Нүдний асуудал хараагаа нэгмөсөн алдаж сохроход хүргэж мэдэх тул аюултай.

Тиймээс асуудал гарвал эмчид хандах хэрэгтэй.

Нүдний халдварын шинж тэмдэг Нүдний халдвар хүүхдүүдэд түгээмэл гарах ба нэг хүнээс нөгөөд дамжин халдана.

Нүдэнд халдвар орсны шинж тэмдэг бол нэг буюу хоѐр нүд:

� улайх

� өвдөх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

72

� хавдах

� усархаг буюу нулимстай байх

� нүднээс идээ бээр гарах

Нүдний гэмтэлд үзүүлэх анхны суурь тусламж

Урьдчилсан үнэлгээ Нөхцөл байдлын аюулгүй ажиллагааг шалгах.

Тухайн хүний байдлын шалгах

Төлөвлөгөө Эмнэлгийн тусламж дуудна

Эмнэлэгт хүргэх унаа тээвэр зохицуулна

Гүйцэтгэл Нүдийг зүссэн цохисон гэмтлийн үед:

Нүдийг зөөлөн цэвэр бүсээр хаагаад сул боолт хийнэ.

Зөөлөн бүсийг хүйтэн усанд нэвт норгоодхүйтэн жин тавих

– боломжтой бол мөсийг гялгар уутанд хийгээд эсвэл бөсөнд боогоод

нүдэнд жин тавь

– хавдар, өвчин болон хөхрөлтийг бууруулах зорилгоор хүйтэн жинг 30

орчим минут тавина.

Эмнэлэгт хүргэх унаа тээвэр зохицуулна

Хэн нэгнийг гэмтэлтэй хүний дэргэд байлга.

Нүдэнд жижиг бодис орсон бол:

� Тухайн хүнийг эвтэйхэн суулгаад нүдийг дээш доош, баруун зүүн тийш

хөдөлгүүлж, нүдэнд орсон зүйлийг олж харна.

� боломжтой бол зөөлөн бөс, хөвөнгөөр эвтэйхэн авч хаях

� хамарнаас гадагш цэвэр хүйтэн усаар зайлж жижиг зүйлийг гаргах

Нүдэнд том эд зүйл зоогдосон бол:

� Нүднээс гадны эд зүйл зоогдсон байвал түүнийг татаж гаргаж БОЛОХГҮЙ

� Нүдийг сулхан хааж хуч

� эмнэлэг, клиник эсвэл эрүүл мэндийн төвд яаралтай хүргэх

Хорт шингэний хувьд:

Цэвэр усаар хамраас гадагш нөгөө нүдэнд оруулалгүй зөөлөн зайлж угаах

Халдварын хувьд:

Эхлээд гараа угаа.

Цэвэр хүйтэн усанд хоѐр нүдээ нэг нэгээр дүр

Зөөлөн хөвөн бөсөөр нүдээ хамраасаа газагш арч. Арчих бүртээ шинэ цэвэр

хөвөн бөс ашигла.

эмнэлэг, клиник эсвэл эрүүл мэндийн төвд үзүүлэхийг санал болгох

Дүгнэлт хийх Нүдний байдал дээрдэж, улайх, хөхрөх, хавдар буурч байгаа, эсвэ идээ бээр

нь гайгүй болж байгаа эсэхийг шалгах.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

73

Сургагч багшийн удирдамж I. Нүдний гэмтэл, нүдний асуудлын удиртгал

� 15-25 мин

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сэдэв болон хичээлийн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах. Сэдвийн

хураангуйд дурьдсан мэдээлэл дээр суурилан гадуур болон дотуур цус алдалтын

хоорондын ялгаа, ялангуяа хамраас цус гаралтын талаар товч танилцуулга хийнэ.

4. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

II. Биеээр хийж үзүүлэх

�15-25 мин

1. Нүдний гэмтэлтэй, нүдний асуудалтай хүний дүрд тоглох сайн дурын ажилтанг

асууж сонгоод ангийн өмнө гарч ирэхийг хүснэ.

2. Нүдний гэмтэлтэй, нүдний асуудалтай хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэхийг

сургагч багш өөрөө зааж харуулана.

3. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариулана.

4. Сайн дурын ажилтанд талархаад суудалд нь суулгана.

5. Өөр нэгэн сайн дурын ажилтныг асууж сонгоод нүдэнд нь жижиг зүйл орсон

хүний дүрд тоглуулна.

6. нүдэнд нь жижиг зүйл орсон хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэхийг сургагч

багш өөрөө зааж харуулана.

7. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариулана.

8. Сайн дурын ажилтанд дүрд тоглосонд талархана.

9. Өөр нэгэн сайн дурын ажилтныг асууж сонгоод нүдэнд нь том зүйл орсон хүний

дүрд тоглуулна.

10. нүдэнд нь том зүйл орсон хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэхийг сургагч багш

өөрөө зааж харуулана.

11. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариулана.

12. Сайн дурын ажилтанд дүрд тоглосонд талархана.

13. Өөр нэгэн сайн дурын ажилтныг асууж сонгоод нүдэнд нь хорт шингэн орсон

хүний дүрд тоглуулна.

10. нүдэнд нь хорт шингэн орсон хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэхийг сургагч

багш өөрөө зааж харуулана.

11. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариулана.

12. Сайн дурын ажилтанд дүрд тоглосонд талархана.

III. Сайн дурын ажилтнуудын дадлагажилт

�20-30 мин

1. Дараах 2 тохиолдлоор Нүдний гэмтэлтэй, нүдний асуудалтай хүнд үзүүлэх

анхны тусламжыг хийж дадлагажих:

� Нүдээ зүсүүлсэн, цохиулсан хүн

� Нүдэнд нь том зүйл зоогдсон хүн

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

74

2. Сайн дурын ажилтнуудыг гурав гурван хүнтэй бүлгүүдэд хуваа. Дараах

дүрүүдэд ээлжлэн тоглуулна. Үүнд:

a. Гэмтэлтэй хүн

b. Анхны тусламж үзүүлэх сайн дурын ажилтан (тусламж үзүүлэгч)

c. Ажиглагч

3. Ажиглагч нь сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 15-ын шалгах

хуудсаар үе шат бүрийг бүрэн хийгдэж байгааг шалгана. Ажиглагч нь хэрэв

тусламж үзүүлэгч дараагийн үе шатыг санахгүй байгаа тохиолдолд шууд

хэлэхгүйгээр санаа өгч, чиглүүлнэ. Дадлагажилт тус бүрийн дараа ажиглагч нь

тусламж үзүүлэгчийн гүйцэтгэлд үнэлгээ өгч ярилцана.

Сургагч багшид

зориулсан

санамж

Сургалтыг бүхэлд нь хянаж эргэх холбоотой ажиллах ба

шаардлагатай болол анхны тусламжын алдааг засаж зүгшрүүлнэ.

III. Ойлголтоо батжуулж, шалгах

�10-20 минут 1. Оролцогчдоор Сайн дурын ажилтны гарын авлагынх нь Сэдэв 15-ийн

―Ойлголтоо батжуулж, шалгах‖ гэсэн хэсэгт нээлгэх.

Сургагч багшид

зориулсан санамж

Сайн дурын ажилтнуудаас Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадвар ийг

өөрийн үгээр ээлжэн тайлбарлуулан хэлүүлж болох юм

2. Сайн дурын ажилтнуудыг хоѐр хоѐроороо ажиллаж, Сайн дурын ажилтны

гарын авлагын Сэдэв 15-д байгаа өөрийн үнэлгээний аргачлалаар ойлголтоо

хянахыг даалга. Өөрийн үнэлгээ бол тэд өөрсдийн өнөөг хүртэл үзсэн материалыг

хэрхэн өөрийн болгосоноо өөрснөө шалгаж үзэх боломж гэдгийг ойлгуул.

3. Аль болох олон асуултанд хариулахыг хүсэх

4. Хүн бүрийг дуустал нь хангалттай хугацаа өг.

5. Дараах асуултыг уншиж сайн дурын ажилтнуудын хариулттай тулгаж шалга

Асуулт/Хариулт: 1. Нүдний асуудал үүсгэх дөрвөн шалтгааныг нэрлэ. Үүнд:

� Нүдийг зүсэж, цохисон гэмтлээс

� Шороо, шил зэрэг зэрэг эд зүйл нүдэнд орсноос

� том зүйл нүдэнд орж, цоолж, нүхэлснээс

� Нүдэнд химийн бодис, бусад хорт шингэн орох

� Нүдэнд халдвар орох

� өвчин

� А витамин дутах зэргээр хүүхдийн хоол тэжээлийн дутагдлаас

2. Нүдэнд халдвар орсны шинж тэмдэг бол нэг буюу хоѐр нүд:

� улайх

� өвдөх

� хавдах

� усархаг буюу нулимстай байх

� нүднээс идээ бээр гарах

3. Үнэн худлын аль болох: Гадны биет нүдэнд зоогдсон байвал та түүнийг татаж

гаргахгүй

� Tийм

4. Нүдийг зүссэн гэмтлийн үед та юу хийж чадах вэ?

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

75

Нүдийг зөөлөн цэвэр бүсээр хаагаад сул боолт хийнэ.

Зөөлөн бүсийг хүйтэн усанд нэвт норгоодхүйтэн жин тавих

– боломжтой бол мөсийг гялгар уутанд хийгээд эсвэл бөсөнд боогоод

нүдэнд жин тавь

– хавдар, өвчин болон хөхрөлтийг бууруулах зорилгоор хүйтэн жинг 30

орчим минут тавина.

Эмнэлэгт хүргэх унаа тээвэр зохицуулна

Хэн нэгнийг гэмтэлтэй хүний дэргэд байлга.

5. Нүдэнд орсон халдварын хувьд та юу хийж чадах вэ?

Эхлээд гараа угаа.

Цэвэр хүйтэн усанд хоѐр нүдээ нэг нэгээр дүр

Зөөлөн хөвөн бөсөөр нүдээ хамраасаа газагш арч. Арчих бүртээ шинэ цэвэр

хөвөн бөс ашигла.

эмнэлэг, клиник эсвэл эрүүл мэндийн төвд үзүүлэхийг санал болгох

6. Сайн дурын ажилтнуудад хичээлд идэвхитэй оролцсонд нь баяр хүргэнэ.

7. Дараагийн хичээл орох цагийг тохироно.

8. Сайн дурын ажилтнуудыг юу сурж мэдсэнээ гэр бүлийнхэндээ бас

танилцуулж, сурталчилж байхыг сануулана.

Нүдний гэмтэл, нүдний асуудлын шалгах хуудас

Тийм Үгүй

Үн

элэх

Нөхцөл байдлын аюулгүй ажиллагааг шалгасан

Тухайн хүний байдлын шалгасан

Төл

өв

лөх

Эмнэлгийн тусламж дуудсан

Эмнэлэгт хүргэх унаа тээвэр зохицуулсан

Дү

гн

элт х

ий

х

Нүдийг зүссэн цохисон гэмтлийн үед: Нүдийг зөөлөн цэвэр бүсээр хаагаад сул боолт хийсэн

Зөөлөн бүсийг хүйтэн усанд нэвт норгоодхүйтэн жин тавьсан – боломжтой бол мөсийг гялгар уутанд хийгээд эсвэл бөсөнд боогоод

нүдэнд жин тавьсан

– хавдар, өвчин болон хөхрөлтийг бууруулах зорилгоор хүйтэн жинг 30

орчим минут таввсан

Эмнэлэгт хүргэх унаа тээвэр зохицуулсан

Хэн нэгнийг гэмтэлтэй хүний дэргэд байлгасан

Нүдэнд том эд зүйл зоогдосон бол: � Нүднээс гадны эд зүйл зоогдсон байвал түүнийг татаж ГАРГААГҮЙ

� Нүдийг сулхан хааж хучсан

� эмнэлэг, клиник эсвэл эрүүл мэндийн төвд яаралтай хүргэсэн

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

76

Дүгн

элт

хи

йх

Нүдний байдал дээрдэж, улайх, хөхөрсөн болон хавдар

буурч байгаа, эсвэ идээ бээр нь гайгүй болж байгаа эсэхийг

шалгасан

Сэдэв 16 (сонгон суралцах боломжтой) Амьтан болон шавьжинд хазуулах, гэмтэх үеийн анхан шатны суурь

тусламж

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадвар эзэмшинэ.Үүнд:

� Амьтан болон шавьжинд хазуулах, гэмтэх үеийн анхан шатны тусламж

үйлчилгээг хэрхэн үнэлэхээ харуулах

� Амьтан болон шавьжинд хазуулах, гэмтэх үеийн анхан шатны тусламжийг

хэрхэн төлөвлөхөө харуулах

� Амьтан болон шавьжинд хазуулах, гэмтэх үеийн анхан шатны тусламж

үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлэхээ харуулах

� Амьтан болон шавьжинд хазуулах, гэмтэх үеийн анхан шатны тусламж

үйлчилгээг хэрхэн дүгнэхээ харуулах

� Орон нутгийн хүмүүс амьтан болон шавьжинд хазуулахаас урьдчилан

сэргийлэх арга замуудын талаар хэлэлцэх

Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл) 1. Амьтан болон шавьжинд хазуулах, гэмтэх нь аюултай байж болно.

2. Орчны аюулгүй байдлыг шалгах.

3. Шархаа БҮҮ сорж долоо.

4. Амьтанд хазуулбал:

� Савантай усаар цэвэрлэх

� Эмнэлэг, клиник буюу эрүүл мэндийн төвд тухай хүнийг аваачиж үзүүлэх

5. Зөгийнд хатгуулбал:

�Хазуулсан хэсгээ арчиж үрэх

� Хүйтэн жин тавих

6. Могойнд хатгуулбал:

�Тухайн хүнийг хэвтүүлээд, тайван байлгах

� Сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэх

�Хатгасан хэсгийн хорыг нь усаар цэвэрлэж арилгах

� Цусыг тогтоох зорилгоор боолт хэрэглэхгүй, шархыг сорж долоохгүй байх

� Эмнэлэг, киник буюу эрүүл мэндийн төвд хүргэх.

� Могойны төрлийг тогтоохыг оролдох

7. Хилэнц хорхой болон аалзанд хатгуулах:

� Хүйтэн жин тавих

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

77

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Сургалтын үеэр зохион байгуулж болох үйл ажиллагааны санал болгож буй

зураглал.Сайн дурынхны тоо болон хэлэлцэх асуудлын хэмжээнээс шалтгаалан

энэхүү сэдвийг үзэж дуусахад ойролцоогоор 60-90 минут шаардлагатай. I. Оршил Сэдвийн хураангуйг товч танилцуулах 15-20 мин

II. Дүрд

тоглох

Сайн дурынхан амьтан болон шавьжинд хазуулж, бэртэх үеийн

анхан шатны тусламж үзүүлж байгаа дүрд тоглох

20-30 мин

III. Хэлэлцүүлэг

Сайн дурынхан орон нутгийн хүмүүс амьтан болон шавьжинд

хазуулахаас урьдчилан сэргийлэх арга замуудын талаар хэлэлцэх

25-40 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Сэдвийн хураангуй мэдээллийг ашиглан богино танилцуулга бэлтгэх.

• Тухайн орон нутагт хор хөнөөлтөй байж болзошгүй шавьж, амьтан, могойны

төрөл зүйлийг судлах. Боломжтой бол зургийг нь авч бэлдэх.

Сэдвийн хураангуй Амьтан болон шавьжинд хазуулах, бэртэх нь аюултай байж болно. Хазуулах,

бэртэх нь өрөвсөл, халдвар, өвдөлт, сэтгэл санааны хямрал, харшилд хүргэж болох

бөгөөд зарим тохиолдолд үхлийн аюултай байж болно. Нярай болон бага насны

хүүхдүүдийн хувьд эрсдэл нь хамгийн өндөр юм. Зарим шавьж, амьтанд хазуулсан

шарх хортой байж болзошгүй бөгөөд ухаан алдахад хүргэдэг.

Амьтанд хазуулсан шарх, ялангуяа нохой, муур, үнэг, харх, морь буюу сарьсан

багвайхайнд хазуулсан шарх төрөл бүрийн бактери, түүний дотор галзуу өвчний

вирус агуулж байх магадлалтай байдаг. Хэрвээ хэн нэг хүн нохойнд хазуулсан бол

тухайн нохой өвдөж байсан буюу ер бусаар авирлаж байсан эсэхийг олж мэдэх

хэрэгтэй. Хэрвээ нохой галзуу өвчний вирустай бол амыг нь тойрч хөөсөрдөг

бөгөөд маш их цангалтын шинж тэмдэг илэрдэг. Галзуу өвчний вирустай нохойнд

хазуулсан хүнийг галзуу өвчний вирусны эсрэг вакцин хийдэг эмнэлэг, клиник

буюу эрүүл мэндийн төвд яаралтай хүргэх хэрэгтэй.

Зарим хүмүүс зөгийнд хатгуулахаар харшил өгдөг. Энэ тохиолдолд уруул, хүзүү

хавдах, загатнах, амьсгаа давчдах зэргээр харшил өгдөг бөгөөд зарим тохиолдолд

үхэлд хүргэдэг. Зөгийнд хатгуулсан хүнд харшлын шинж тэмдэг илэрвэл яаралтай

эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэй.

Могойнд хатгуулах эрсдлийг багасгахын тулд могойнд хүрэх, өргөх, могойгоор

тоглохоос татгалзах нь зүйтэй. Могой нь айж цочирдох, гайхах үедээ хатгадаг.

Хилэнц хорхойд хатгуулахад өвддөг боловч үхлийн аюулгүй.

Ихэнх аалзанд хатгуулахад аюултай бус боловч зарим аалзанд байдаг хор нь өвдөх,

хавдах, халуурах, мэдээ алдах, толгой өвдөх, хөлрөх, дотор муухай оргиход

хүргэдэг.

Амьтан болон шавьжинд хазуулах, гэмтэх үеийн анхан шатны

тусламжийн үе шатууд

Үнэлэх Аюулгүй байдлыг хангах зорилгоор орчинг шалгаж, тухайн амьтан байхгүй

эсэхийг баталгаажуулах

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

78

Тухайн хүний нөхцөл байдлыг шалгах

Шархыг үнэлэх

Төлөвлөгөө � Тусламж авахаар илгээх.

� Өөрийгөө хамгаалах.

Хэрэгжүүлэх

Сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэх.

Тухайн хүнд анхан шатны тусламж үзүүлнэ гэдгээ хэлж тайвшруулаад, болж

байгаа явдлын талаар тайлбарлах.

Амьтанд хазуулах:

Шархыг усаар цэвэрлэх.

Цус гарч байгаа бол тогтоох.

Цэвэр боолт хэрэглэн шархыг боож, битүүлэх

Тухайн хүнээс өөрийг нь хазсан, гэмтээсэн амьтныг дүрслэх, тухайн амьтан

хэрхэн авирласныг дүрслэн хэлэхийг хүсэх

Тухайн хүнд мэргэжлийн эмнэлгийн туслалцаа авахуулахаар илгээх

Зөгий буюу сонод хатгуулах:

Шархыг арчиж цэвэрлэх

Хавдалтыг бууруулах зорилгоор шархан дээр хүйтэн жин тавих

Хэрвээ тухайн хүн зөгийнд хатгуулахдаа харшил өгдөг бол эмнэлэг, клиник

буюу эрүүл мэндийн төвд яаралтай хүргэх

Могойнд хатгуулах:

Тайван байлгах.

Тухайн хүнийг хэвтүүлж, хөдөлгөөнгүй байлгах.

Хатгуулсан гар, хөлний хөдөлгөөнийг хязгаарлах

Шархыг цэвэрлэхэд ус хэрэглэх. Шархыг үрж, ширүүн арчиж БОЛОХГҮЙ

Хавдалт хурдан тархаж болзошгүй тул ээмэг бөгж, бугуйвч зэргийг нь

тайлж авах

Чангалуур болон сорох, хөхөх материал ашиглах БОЛОХГҮЙ

Хорыг нь авах зорилгоор шархыг зүсэж, огтолж БОЛОХГҮЙ

Шархыг сорж, долоож БОЛОХГҮЙ

Боломжтой бол, могойны төрлийг тогтоох

Тухайн хүнийг аль болох хөдөлгөхгүйгээр эмнэлэг, клиник буюу эрүүл

мэндийн төвд яаралтай хүргэх

Хилэнцэт хорхойд хатгуулах:

� Хавдалтыг бууруулах зорилгоор шархан дээр хүйтэн жин тавих.

� Хэрвээ өвдөлт буурахгүй бол эмнэлгийн тусламж авахуулахаар явуулах.

Аалзанд хазуулах:

Хазуулсан хэсгийг усаар цэвэрлэх.

Хавдалтыг бууруулах зорилгоор шархан дээр хүйтэн жин тавих.

Хэрвээ өвдөлт буурахгүй бол эмнэлгийн тусламж авахуулахаар явуулах.

Дүгнэлт хийх Мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг дуудсан буюу эмнэлэг,

клиник, эрүүл мэндийн төвд хүргэх тээврийн хэрэгслийг зохицуулсан

эсэхийг шалгах.

Тухайн хүний нөхцөл байдлыг ажиглах.

Хэрвээ тухайн хүн ухаан алдсан бол хиймэл амьсгал хийх зэрэг үндсэн

тусламжийг үзүүлэх .

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

79

Сургагч багшид зориулсан удирдамж I. Оршил �15-20 минут

1. Сайн дурынхныг хичээлд оролцохыг урих.

2. Сайн дурынхнаас өмнөх хичээлийн үр дүнд гэр бүл болон өөрсдийн нутаг

оронд юу болсон, практикт хэрхэн ашигласан талаар асуух.

3. Сэдвийн талаар танилцуулах . Сэдвийн хураангуйд өгсөн мэдээллийг

ашиглан амьтан, шавьжинд хазуулах үеийн анхан шатны тусламжийн талаар

харилцан ярилцах байдлаар товч танилцуулга өгөх. Нутгийн хүн амд аюултай

амьтан, шавьжийн талаар цаг гарган ярилцах

4. Сайн дурынхны асуултанд хариул.

II. Дүрд тоглох

�20-30 минут

1. Сайн дурынхныг гурван бүлэгт хуваана. Бүлэг тус бүрт дараах гурван

нөхцөлд анхан шатны тусламж үзүүлж буй дүрд тоглох үүрэг өгнө:

� нохойнд хазуулсан

� могойнд хатгуулсан

� зөгийнд хатгуулж, харшил өгсөн

2. Бэлтгэх цаг өгнө.

3. Нийт оролцогчдын өмнө бүлэг тус бүрийг дүрийн тоглолтоо үзүүлэхийг урина.

4. Сайн дурынхны дүрийн тоглолтын талаар саналаа өгч, буруу үйлдэл хийсэн

бол залруулахыг урина.

III. Урьдчилан сэргийлэх талаар ярилцах

�25-40 минут

1. Тухайн орон нутагт элбэг гардаг амьтан, шавьжинд хазуулах тохиолдлын

талаар хэлэлцэх.

2. Тухайн орон нутагт элбэг гардаг амьтан, шавьжинд хазуулах тохиолдолд

авдаг арга хэмжээ, эмчилгээний талаар хэлэлцэх.

Сургагч багшид

зориулсан санамж

Могойн хорны эсрэг бэлдмэлийг хаанаас авах боломжтой талаар

мэдээлэл өгч болно

3. Сайн дурынхныг тухайн орон нутагт нохойнд хазуулахаас урьдчилан

сэргийлэх талаар хамтран хэлэлцэхийг урих. Дараах зүйлийг эерэгээр

баталгаажуулан ярилцах:

Та мэдэхгүй нохойнд хүрэхээс зайлсхийх

Ер бусын авиртай нохойноос зайлсхийх

Боломжтой бол гэрийн тэжээмэл амьтдад галзуу өвчний эсрэг вакцин хийх

Хэрвээ нохой дайрвал чулуу түүж аваад өөдөөс нь шидэх

4. Сайн дурынхныг тухайн орон нутагт могойнд хатгуулахаас урьдчилан

сэргийлэх талаар хамтран хэлэлцэхийг урих. Дараах зүйлийг эерэгээр

баталгаажуулан ярилцах:

Өндөр ургасан өвсийг хадах

Талбайгаар явган явахдаа газрыг нь хатгаж шалгах саваа мод ашиглаж байх

Хэрвээ та могойтой тааралдвал аргашаа зөөлхөн ухарч, түүнд хүрэхгүй байх

5. Сайн дурынхныг тухайн орон нутагт зөгий болон сононд хатгуулахаас

урьдчилан сэргийлэх талаар хамтран хэлэлцэхийг урих. Дараах зүйлийг эерэгээр

баталгаажуулан ярилцах:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

80

Зөгийний үүрэнд хүрэхгүй байх, зөгий буюу сононы үүр рүү чулуу

шидэхгүй байх

Зөгий амьдардаг газар, тухайлбал жимсний талбай, цэцэрлэгт хүрээлэнд

хөнгөн хувцастай байх

Нэг буюу хоѐр зөгий эсвэл соно дайрвал тайван байх. Зөгий буюу соныг

хөөх зорилгоор гараараа дохиж болохгүй, учир нь тэд хөдөгөөний эсрэг

хариу үйлдэл үзүүлдэг.

Сүрэг зөгий буюу соно дайрвал хоргодох газар руу зугатах

6. Сайн дурынхныг тухайн орон нутагт хилэнцэт хорхойд хатгуулахаас

урьдчилан сэргийлэх талаар хамтран хэлэлцэхийг урих. Дараах зүйлийг эерэгээр

баталгаажуулан ярилцах:

Гутал, оймс, хувцасаа өмсөхөөсөө өмнө сэгсрэх

Ор дэвсгэрээ сэгсрэх

Хилэнцэт хорхойд гар БҮҮ хүр

7. Сайн дурынхныг хүүхдүүдэд аюултай амьтан, шавьжны талаар заах,

ойлгуулах арга замын талаар хамтран хэлэлцэхийг урих.

8. Сайн дурынханд идэвхтэй оролцсонд баяр хүргэх.

9. Дараагийн хичээлийн цагийг тохирох.

10. Сайн дурынхныг сурсан зүйлээ орон нутгийн иргэдтэй хуваалцахыг

уриалах.

Сэдэв 17 Халуурах үеийн анхан шатны суурь тусламж

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзэж дууссаны дараа сайн дурынхан дараах зүйлийг хийх чадвартай

болсон байна:

� Халуунтай хүнд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээнд үнэлгээ хийж

харуулах

� Халуунтай хүнд үзүүлэх анхан шатны тусламжийг төлөвлөж харуулах

� Халуунтай хүнд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг хэрэгжүүлж

харуулах

� Халуунтай хүнд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг дүгнэж харуулах

Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадвар 1. Халуурах нь хүүхэд, нярайд хамгийн их тохиолддог, ноцтой асуудал юм.

2. Халуурна гэдэг нь хүний биеийн температур өсч, тухайн хүнд халууцах мэдрэмж

төрөхийг хэлнэ.

3. Хумхаа, хатгаа болон бусад өвчнөөр өвчилсний улмаас халуурдаг.

4. Халуурах үед арьс халуун, хуурай оргих шинж тэмдэг илрэх ба тухайн хүн

чичирч жихүүцнэ.

5. Тухайн хүний нөхцөл байдалд, ухаантай болон ухаангүй аль аль тохиолдолд

үнэлгээ хийх

6. Шигэн юм сайн уулгах.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

81

7. Хувцасыг нь нимгэлэх.

8. Бүлээн усаар арчих.

9. Их халуунтай бол, ялангуяа хумхаа өвчин тархсан газар эмнэлгийн тусламж авах

10. Хумхаа өвчин ихтэй газарт халуунтай хүнд хумхаагийн вакцин хийх хэрэгтэй.

11. Өндөр халуунтай үед, ялангуяа нярай хүүхэд таталт өгдөг.

12. Тухайн хүний нөхцөл байдлыг тогтмол шалгах.

Үйл ажиллагааны санал болгож буй зураглал Сайн дурынхны тоо болон хэлэлцэх асуудлын хэмжээнээс шалтгаалан энэхүү

сэдвийг үзэж дуусахад ойролцоогоор 25-35 минут шаардлагатай. I. Оршил Сэдвийн хураангуйг товч танилцуулах

10-15 мин

II. Хэлэлцүүлэг Сайн дурынхан нярай болон бага насны хүүхдийг халуурахаас урьдчилан сэргийлэх арга замуудын талаар хэлэлцэх

15-20 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуй мэдээллийг ашиглан богино танилцуулга бэлтгэх.

Сэдвийн хураангуй Халуурахад тухайн хүний биед хүрэхэд халуун байна. Халуурна гэдэг нь таны бие

өвчний эсрэг хариу үйлдэл үзүүлж байна гэсэн үг.

Халуурснаас хүний бие шингэнээ алдахад хүрдэг. Хэрвээ тухайн хүн ухаанаа

алдаагүй байгаа бол уух шингэн маш ихээр өгөх нь чухал.

Бага насны болон нярай хүүхэд халуурах нь ноцтой өвчин туссаны шинж тэмдэг

байж болзошгүй байдаг. Халуурах нь хумхаа, халуун хумхаа, сүрьеэ буюу

амьсгалын замын халдварын шинж тэмдэг байж болно. Хэрвээ тухайн хүн өндөр

халуунтай бөгөөд хумхаа өвчин тархсан нутаг дэвсгэрт байгаа бол эмнэлгийн

тусламж яаралтай хүргэх хэрэгтэй. Хумхаа өвчин тархсан нутаг дэвсгэрт байгаа

халуунтай хүмүүсийг аль болох хурдан хумхаагийн эсрэг зөв эм, тариагаар эмчлэх

ѐстой.

Халуурах шинж тэмдэг � арьсанд хүрэхэд халуун буюу таны өөрийн биеээс халуун байна.

� Чичрэх, дагжих буюу тухайн хүн даарна.

� Хөлрөх

Халуунтай хүнд үзүүлэх анхан шатны тусламжийн үе шатууд

Үнэлэх �Тухайн хүний нөхцөл байдлыг шалгах

�Тухайн хүний биед хүрэхэд халуун байна.

�Тууралт, толгой өвдөх, огиулах, ханиалгах, бусад зовиур байгаа эсэхийг асуух

Төлөвлөгөө � Хэрвээ өндөр халуунтай бол эмнэлгийн тусламж авахаар илгээх.

� Хэрвээ нярай болон бага насны хүүхэд халуурсан бол эмнэлэг, клиник буюу

эрүүл мэндийн төвд хүргэх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

82

Хэрэгжүүлэх � Тухайн хүн ухаан алдвал хиймэл амьсгал хийх зэрэг үндсэн тусламж үзүүлэх

� Хэрвээ тухайн хүн буюу хүүхэд ууж идэж, хөдлөж чадаж байгаа бол:

– ердийн үеэс илүү шингэн өгөх

– нярай хүүхдийг аль болох их хөхүүлэх

– тухайн хүнийг амрааж, тайван байлгах

– шөл, будаа, нухсан жимс, ногоо гэх мэт тэжээллэг хоол хүнс идүүлэх

– хувцсыг нь хөнгөлөх, биеийг нь бүлээвтэр усаар арчих зэргээр биеийнх нь

халууныг багасгах

Дүгнэлт хийх � Тухайн хүний нөхцөл байдлыг тогтмол шалгах.

� Хэрвээ тухайн хэн хэт их халууцаж байгаа бол хучлагыг нь багасгах. Харин

даарч байгаа бол нэмж хучих.

� Хэрвээ тухайн хүн ухаан алдсан бол хиймэл амьсгал хийх зэрэг үндсэн

тусламжийг үзүүлэх

� Тухайн хүнийг эмнэлгийн тусламж авахуулахаар аль болох яаралтай илгээх

Сургагч багшид зориулсан санамж I. Халуурах тухай оршил

�10-15 минут

1. Сайн дурынхныг хичээлд оролцохыг урих.

2. Сайн дурынхнаас өмнөх хичээлийн үр дүнд гэр бүл болон өөрсдийн нутаг оронд

юу болсон, практикт хэрхэн ашигласан талаар асуух. Хүрсэн амжилт болон

АТНИТҮ үйл ажиллагааны хөтөлбөрөөс тэд юу сурсан тухайгаа эргэцүүлэхийг

санал болгох

3. Сэдвийн хураангуйд өгсөн мэдээллийг ашиглан халуурах үеийн анхан шатны

тусламжийн талаар харилцан ярилцах байдлаар товч танилцуулга өгөх.

4. Сайн дурынхны асуултанд хариул.

II. Хэлэлцүүлэг �15-20 минут

1. Нийт оролцогчдоос тухайн орон нутагт халуурах үед ямар эмчилгээ хийдэг

талаар ярьж өгөхийг урих.

2. Нярай хүүхэд ба хүүхэд халуурах үед ямар арга хэмжээ авах талаар асуух

Дараах хариултыг эерэгээр баталгаажуулан ярилцах:

� хөхөөр хоолохыг дэмжих

� нярай хүүхдийн дархлаажуулалтыг дэмжих

� шумуул барих тор ашиглах

� ундны зориулалтаар болон хоол хийхдээ цэвэр ус хэрэглэх

� эрүүл ахуй, ариун цэврийг сайтар сахих

3. Дараагийн хичээлийн цагийг тохирох.

4. Сайн дурынхныг сурсан зүйлээ орон нутгийн иргэдтэй хуваалцахыг уриалах

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

83

Сэдэв 18 Таталт өгөх үеийн анхан шатны суурь тусламж

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах зүйлийг хийх чадвартай болсон байна:

� Таталт өгч байгаа хүнд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн

үнэлэхээ харуулах

� Таталт өгч байгаа хүнд үзүүлэх анхан шатны тусламжийг хэрхэн төлөвлөхөө

харуулах

� Таталт өгч байгаа хүнд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн

хэрэгжүүлэхээ харуулах

� Таталт өгч байгаа хүнд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн

дүгнэхээ харуулах

�Таталт өгдөг шалтгаан, түүний үр дагаврыг багасгах талаарх ойлголтыг

нэмэгдүүлэх арга замын тухай ярилцах

Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл)

1. Таталт өгнө гэдэг нь хүний бие ямар ч хяналтгүйгээр чичрэх, салганахыг хэлнэ.

Тухайн хүн ухаан алдан унах, амнаас нь хөөс гарах буюу шээс алдаж болзошгүй.

2. Тайван байх.

3. Орчин тойрноос нь тухайн хүнд гэмтэл учруулах зүйлийг зайлуулж, осол

гэмтлээс сэргийлнэ.

4. Тухайн хүний нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт өгнө.

5. Таталт үргэлжилсэн хугацаа.

6.Тухайн хүнийг аль болох тайван тухтай байлгах.

7. Тухайн хүнийг доош нь харуулж БОЛОХГҮЙ.

8. Тухайн хүний аманд юу ч хийж БОЛОХГҮЙ.

9. Хяналтанд бүрэн авахаас өмнө тухайн хүнд ус, эм бюую хоол өгч БОЛОХГҮЙ

10. Сэтгэл зүйн анхан шатны туслалцаа үзүүлэх.

11. Тухайн хүнийг эмнэлэг, клиник буюу эрүүл мэндийн төвд хүргэх.

12. Таталт өгсөн хүнийг дооглон гутааж БОЛОХГҮЙ.

Үйл ажиллагааны санал болгож буй зураглал Сайн дурынхны тоо болон хэлэлцэх асуудлын хэмжээнээс шалтгаалан энэхүү

сэдвийг үзэж дуусахад ойролцоогоор 35-50 минут шаардлагатай.

I. Оршил Сэдвийн хураангуйг товч танилцуулах

� 10-15 мин.

II. Хэлэлцүүлэг Таталт өгөх болон түүнтэй холбоотой тухайн хүнийг ичээх,

шившиг болгохоос сэргийлэх талаарх олон нийтийн ойлголт хандлагыг

нэмэгдүүлэх тухай хэлэлцэх.

� 15-20 мин.

III. Та өөрийнхөө ойлголтыг баталгаажуулах Өөрийгөө үнэлэх..

� 10-15 мин.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

84

• Сэдвийн хураангуй мэдээллийг ашиглан богино танилцуулга бэлтгэх.

• Модуль 3-т хийсэн тухайн орон нутаг дахь олон нийтийн зураглал.

Сэдвийн хураангуй Таталт өгнө гэдэг нь хүний бие ямар ч хяналтгүйгээр чичрэн салганаж, ухаан алдан

унах, амнаас нь хөөс гарах буюу зарим тохиолдолд шээс алдахыг хэлдэг. Таталт

өгч байгаа хүн юу болж байгаа талаар мэддэггүй. Татал өгөхийг заримдаа ―уналт

өгөх‖ гэж нэрлэдэг.

Таталт өгөх олон шалтгаан байдаг. Таталт өгч байгаа хүнийг харах нь айдас

хүрмээр байж болно.

Өөрөө тайван байж, тухайн хүний гэр бүлийн гишүүд болон ойр орчимд байгаа

хүмүүсийг тайван байлгах нь чухал ач холбогдолтой.

Таталт өгөх нь бусдад ХАЛДВАРГҮЙ. Таталт өгсөн байгаа хүнийг дооглох,

шившиг болгохгүй байх нь маш чухал.

Таталт өгч байгаа хүнийг гэмтэл, бэртлээс хамгаалах шаардлагатай. Чичрэн

салганаж дууссаныхаа дараа тухайн хүн шууд сэрэхгүй байж магадгүй. Таталт

өгөөд сэргэсэн хүн айж сандрах нь нилээд тохиолдоно. Тиймээс тухайн хүнийг

тайвшруулж, сэтгэл санааг нь амраах, юу болсныг тайлбарлах нь чухал байдаг.

Хэрвээ жирэмсэн хүн таталт өгвөл энэ нь эх, хүүхдийн аль алинд маш их аюултай

байж болно. Эмнэлгийн тусламж яаралтай дуудаж, тухайн эмэгтэйг эмнэлэг,

клиник буюу эрүүл мэндийн төвд хүргэх унаа бэлтгэх хэрэгтэй.

Таталт өгч байгаа хүнд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламжийн

алхамууд

Үнэлэх � Аюулгүй байдлыг хангах зорилгоор орчинг шалгах

� Тухайн хүний нөхцөл байдлыг шалгах

Төлөвлөгөө � Тайван байх.

� Таталт өгч байгаа хүний аюулгүй байдлыг хангах.

� Эргэн тойронд байгаа хүмүүсийг айж сандрахгүй байхыг сануулах.

Хэрэгжүүлэх � Тухайн хүнд газар суухад нь туслаад толгойг нь гэмтэж бэртэхээс хамгаалах.

� Гэмтэл бэртлээс сэргийлэх зорилгоор ойр орчимд байгаа зүйлсийг зайлуулах

� Таталт өгч дуусахыг нь хүлээ.Чичирч салганахыг нь зогсоохыг БҮҮ оролд.

� Тухайн хүний аманд юу ч хийж БОЛОХГҮЙ.

� Аливаа уух юм, эм буюу хоол хүнс БҮҮ өг.

� Чичирч салганах нь зогссоны дараа тухайн хүн унтаж магадгүй. Эвтэйхэн

тэгш байрлуулаад сэртэл нь хажууд нь байна.

� Тухайн хүнийг сэрэхээр нь өөрийгөө танилцуулаад болсон явдлын тухай

тайлбарлана. Сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

85

� Хэрвээ тухайн хүн ухаан алдсан бол хиймэл амьсгал хийх зэрэг үндсэн

тусламжийг үзүүлэх .

Дүгнэлт хийх � Тухайн хүний нөхцөл байдлыг хянах.

� Тухайн хүнийг эмнэлэг, клиник буюу эрүүл мэндийн төвд хүргүүлэх.

Сургагч багшид зориулсан санамж I. Таталт өгөх тухай оршил

�10-15 минут 1. Сайн дурынхныг хичээлд оролцохыг урих.

2. Сайн дурынхнаас өмнөх хичээлийн үр дүнд гэр бүл болон өөрсдийн нутаг оронд

юу болсон, практикт хэрхэн ашигласан талаар асуух.

3. Сайн дурынхнаас тэдний үйл ажиллагааны үр дүнд орон нутагт нь гарсан эерэг

амжилтын талаар ярьж, хуваалцахыг хүсэх. Тэдний амжилтанд баяр хүргэнэ.

4. Сэдвийн хураангуйд өгсөн мэдээллийг ашиглан таталт өгөх үеийн анхан шатны

тусламжийн талаар харилцан ярилцах байдлаар товч танилцуулга өгөх.

4. Асуултанд хариул.

II. Хэлэлцүүлэг

�15-20 минут

1.Сайн дурынхнаас тэдний гэр бүлийн гишүүд болон нутгийн иргэдээс таталт өгдөг

өвчний түүхтэй хүн байгаа эсэхийг асуух. Тэдгээрийг эрсдэлд байгаа буюу эмзэг

хүмүүсийн орон нутгийн Зураглал дээр тэмдэглэнэ.

2.Таталт өгөх тухай болзошгүй буруу ойлголт, тухайлбал шившигтэй зүйл мэтээр

ойлгодог тухай товч хэлэлцүүлэг өрнүүлэх.

3. Ойлголт нэмэгдүүлэх, шившигтэй зүйл хэмээх буруу ойлголтыг багасгах

зорилгоор таталт өгдөг өвчтэй хүнтэй орон нутгийнхан, хамт олны жижиг

бүлгийнхэнд зориулсан уулзалт зохион байгуулах боломтойг сайж дурынханд

санал болгох.

III Ойлголтоо баталгаажуулах

�10-15 минут

1. Сайн дурынханд зориулсан гарын авлагын Сэдэв 18-ын Зайлшгүй эзэмшвэл

зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл)ийг дахин нягтлан үзэхийг сайн дурынхнад

даалгах

Сургагч багшид

зориулсан санамж

Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл)-ыг ээлж

ээлжээр өөрсдийн үгээр тайлбарлахыг сайн дурынхнаас асууж болно.

2. Сайн дурынханд зориулсан гарын авлагын Сэдэв 18-ын ойлголтоо

баталгаажуулах өөрөө өөрийгөө үнэлэх хэсгийг хос хосоороо хийхийг сайн

дурынхнад даалгаэх. Тэдний өнөөдрийг хүртэл үзсэн зүйлсийн талаарх ойлголтыг

нь шалгахаар өөрөө өөрийгөө үнэлэх үнэлгээ хийж байгааг сайн дурынханд

сануулах.

3. Аль болох олон асуултанд хариулахыг тэднээс хүсэх.

4. Хүн бүрт хангалттай хугацаа өгөх.

Сургагч багшид

зориулсан

Хэрэв сайн дурынхны дийлэх нь уншиж, бичиж чаддаггүй бол тэдэнд асуултыг

чангаар уншиж өгөөд хариултыг нь амаар хуваалцах боломж олгож болно.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

86

санамж Хэрвээ сайн дурынхны цөөхөн нь уншиж, бичиж чаддаггүй бол тэдэнд нэг

бүрчлэн асуултыг нь уншиж өгөөд хариултыг нь авах замаар туслах хэрэгтэй

5. Сайн дурынхан өөрсдийнхөө хариултыг хуваалцах замаар зөв эсэхээ шалгах.

Түлхүүр хариулт Үнэн худал эсэх?

1. Таталт өгөх нь бусдад халдвартай.

� Худал.

2. Таталт өгч байх үед дуустал нь хүлээх хэрэгтэй.

� Үнэн.

3. Тухайн хүн таталт өгч дуусангуут шууд сэрэхгүй байж болно.

� Үнэн.

4. Таталт өгч байгаа хүнийг болиулахын тулд тухайн хүнийг сэгсрэх ѐстой.

� Худал.

5. Таталт өгч байгаа хүний аманд ююу ч хийж БОЛОХГҮЙ.

� Үнэн.

6. Сайн дурынханд зөв хариулсанд баяр хүргэх.

7. Дараагийн хичээлийн цагийг тохирох.

10. Сайн дурынхныг сурсан зүйлээ орон нутгийн иргэдтэй хуваалцахыг уриалах.

Сэдэв 19 Анхан шатны тусламжийн үед халдвараас сэргийлэх нь

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзэж дууссаны дараа сайн дурынхан дараах зүйлийг хийх чадвартай

болсон байна:

�Халдвараас сэргийлэх нь яагаад чухал ач холбогдолтой болохыг тодорхойлох

�Халдвараас урьдчилан сэргийлэх дөрвөн алхамыг тоочин нэрлэх

�Анхан шатны тусламжийн үед өөрийгөө болон бусдыг халдвар авахаас хэрхэн

хамгаалахыг харуулах

Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл)

1. Цус болон шүлс, бөөлжис, ялгадас зэрэг хүний биеээс гардаг шингэнүүд өвчний

нян агуулдаг бөгөөд тэр нь бусдад халдварлах магадлалтай.

2. Гэмтээгүй арьс нь өвчний нян, халдвар шууд авахаас хамгаалах сайн хамгаалалт

байдаг.

3. Эрүүл ахуйн наад захын шаардлагыг сахих, гараа угаах, аюулгүй байдлыг сайн

хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд болон ухаалаг байх нь халдварыг

бууруулахад чухал ач холбогдолтой.

4. Сайн дурынхан нь анхан шатны тусламжийг шаардлагатай бүх хүнд

алагчлалгүйгээр үзүүлэх, хүн бүрт хүндэтгэлтэй хандах ѐстой.

5. Халдвараас урьдчилан сэргийлэх дараах алхамууд байдаг:

� Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсний дараа гараа угаах

� Аливаа шарх, ялангуяа гар дээрх шархыг боож битүүлэх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

87

� Цусанд шууд хүрэлцэхээс зайлсхийх

� Гоожсон цусыг цэвэрлэх

6. Хэрэв бэртэлт, шарх нь хэдэн өдөр өнгөрсөн ч улаан харагдах, хүрэхэд халуун,

хөндүүр байвал эмнэлгийн тусламж авах.

7. Та татрангийн эсрэг хамгаалагдсан болохыг баталгаажуулах.

Үйл ажиллагааны санал болгож буй зураглал Сайн дурынхны тоо болон хэлэлцэх асуудлын хэмжээнээс шалтгаалан энэхүү

сэдвийг үзэж дуусахад ойролцоогоор 45-65 минут шаардлагатай.

I. Оршил Сэдвийн хураангуйг товч танилцуулах

� 15-20 мин.

II. Үзүүлэн болон дадлагын ажил

Идэвхжүүлэгч гараа зөв угаах техник болон цусанд шууд хүрэлцэхээс

зайлсхийх арга замыг биеэр үзүүлнэ. Ийнхүү үзүүлсний дараа сайн дурынхан

дадлага хийнэ.

� 30-45 мин.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуй мэдээллийг ашиглан богино танилцуулга бэлтгэх.

•Гарын саван болон ус (боломжтой бол урсгал /крантны/ ус ашиглах)

• Гарын цаасан алчуур буюу цэвэр алчуур.

• Хуванцар буюу резинэн бээлий.

• Гялгар уут.

• Ахуйн хэрэглээний цайруулагч/хлорын шохой.

Сэдвийн хураангуй Цус болон шүлс, бөөлжис, ялгадас зэрэг хүний биеээс гардаг шингэнүүд өвчний

нян агуулдаг бөгөөд тэр нь бусдад халдварлах магадлалтай. Анхан шатны тусламж

үйлчилгээ үзүүлж байх үедээ өвчний нян тархахаас сэргийлэхийн тулд

халдваргүйжүүлэх арга хэмжээ авах нь чухал ач холбогдолтой. Халдвараас

сэргийлэх сайн дурынханд зориулсан 4 алхам байдаг:

1. Гараа угаах:

Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхийн өмнө болон үзүүлсний дараа

үргэлж гараа угааж байх

Цус (эсвэл биеээс ялгардаг бусад шингэн) нүд буюу ам руу үсэрвэл яаралтай

их хэмжээний цэвэр усаар зайлж угаах

2. Гаран дээрх аливаа зүсэлт буюу задгай шархыг боож битүүлэх :

Аливаа зүсэлт, шалбархай, буюу бусад задгай шархыг шархны лент, цэвэр

даавуу буюу боолтоор боож битүүлэх

Боломжтой бол бээлий өмсөх

Эсвэл цус буюу задгай шарханд хүрэхийн өмнө цэвэр гялгар уутыг гартай

углан тусгаарлагч болгон ашиглаж болно.

3. Цусанд шууд хүрэлцэхээс зайлсхийх:

Тухайн хүнээс цус гарч байвал түүнийг шархан дээрээ өрөө дарж тогтоохыг

хүсэх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

88

Их хэмжээний цэвэр марль, зузаан боолт буюу гялгар уутыг цустай шууд

хүрэлцэхээс зайлсхийх зорилгоор тусгаарлагч болгон хэрэглэх

4. Гоожсон цусыг цэвэрлэх:

Цус болсон боолтыг шатаах буюу гялгар уутанд хийгээд аль болох гүнзгий

булах

Цусны толбыг ахуйн хэрэглээний хлорын шохойгоор арчиж цэвэрлэх

Цус болсон хувцас, цагаан хэрэгсэл, багаж хэрэгслийг халуун усанд угаах

Цус буюу биеээс ялгардаг бусад шингэнтэй ажиллаж байх үедээ өөрийгөө

хатгах буюу шархлуулсан бол яаралтай:

– биеийнхээ тухайн хэсгийг савантай цэвэр усаар сайтар угаах

– сайн дурынхны аливаа осол, гэмтлийн талаар багш, зохион байгуулагч

буюу орон нутгийн эмнэлгийн ажилтанд мэдээлэх

хэрэв бэртэлт, шарх нь хэдэн өдөр өнгөрсөн ч улаан харагдах, хүрэхэд

халуун, хөндүүр байвал эмнэлгийн тусламж авахыг тухайн хүнд зөвлөх.

та татрангийн эсрэг хамгаалагдсан болохыг баталгаажуулах.

Савантай усаар гараа зөв угаах

Гараа бүлээн, урсгал /крантны/ усаар норгоод шингэн саван буюу цэвэр

шахмал санвангаар савандана.

Сайтар хөөсрүүлнэ. Гараа хооронд нь дор хаяж 15-20 сек турш сайтар үрнэ.

Гарынхаа ар тал, бугуй, хурууны салаа, хумсны завсар зэрэг бүх гадаргууг

цэвэрлэнэ.

Сайтар зайлна.

Гараа цэвэр буюу нэг удаагийн алчуураар арчиж хатаана.

Сургагч багшид зориулсан санамж I. Халдвараас сэргийлэх талаарх оршил

�15-20 минут 1. Сайн дурынхныг хичээлд оролцохыг урих.

2. Сэдэв болон хөтөлбөрийг танилцуулах. Сайн дурынхнаас өмнөх хичээлүүдийн

үр дүнд гэр бүл болон өөрсдийн нутаг оронд юу болсон, практикт хэрхэн

ашигласан талаар асуух. 3. Анхан шатны тусламжийн үед халдвараас сэргийлэх 4

арга замыг нэрлэхийг сайн дурынхнад даалгаэх. Сэдвийн хураангуйд дурьдсан бүх

хариултыг хүлээн зөвшөөрч, нэрлээгүй бусад зүйлсийг нэмж хэлэх:

� гараа угаах

� зүсэлт буюу задгай шархыг боож битүүлэх

� цусанд шууд хүрэлцэхээс зайлсхийх

� гоожсон цусыг цэвэрлэх

4. Сайн дурынхнаас бээлий бэлэн байхгүй үед гараа юугаар тусгаарлаж болох

талаар хамтран хэлэлцэхийг хүсэх.

5. Тухайн орон нутагт бээлий, ахуйн хэрэглээний цайруулагч/шохойн чулуу гэх мэт

зүйлсийг хаанаас авах боломжтой талаар богино хэлэлцүүлгийг өрнүүлэх.

6. Хэрэв сайн дурын ажилтан анхан шатны тусламж үзүүлж байхдаа өөрийгөө

хатгах буюу шархлуулах үед авах арга хэмжээний тухай тоймлон ярилцах.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

89

II. Үзүүлэн болон дадлагын ажил

�30-45 минут

1. Гараа зөв угаах алхамуудыг дахин тоймлох. Анхан шатны тусламж үзүүлэхээс

өмнө буюу үзүүлсний дараа гараа угаах ѐстойг онцлон хэлэх.

2.Гараа зөв угаах алхамуудыг биечлэн үзүүлэх.

3. Гараа зөв угаах дадлага хийхийг сайн дурынхнад даалгаэх.

4. Цусанд шууд хүрэлцэхээс зайлсхийх зорилгоор тусгаарлалтыг хэрхэн хийх

талаар биечлэн үзүүлэх.

5. Цусанд шууд хүрэлцэхээс зайлсхийх зорилгоор тусгаарлалтыг хэрхэн хийх

дадлага хийхийг сайн дурынхнад даалгаэх.

Сэдэв 20 Анхан шатны суурь тусламжийн хайрцаг

Сургалтын зорилго Энэхүү сэдвийг үзэж дуусаад сайн дурынхан дараах зүйлийг хийх чадвартай болно:

� Анхан шатын тусламжийн хайрцагт байх ѐстой зүйлсийг нэрлэх

� Тэдгээр зүйлсийг хэрхэн ашиглахыг дүрслэн харуулах

� Анхан шатны тусламжийн хайрцагт байх ѐстой зүйлсийг хаанаас авч болохыг

тогтоох

Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадвар (түлхүүр мэдээлэл)

1. Анхан шатны тусламжийн хайрцгийг шаардлагатай зүйлсээр байнга дүүрэн

байлгах.

2. Анхан шатны тусламжийн хайрцгийг холгүй байлгах.

3. Анхан шатны тусламжийн хайрцгийг хэрхэн ашиглах талаар мэдэж авах.

Үйл ажиллагааны санал болгож буй зураглал Сайн дурынхны тоо болон хэлэлцэх асуудлын хэмжээнээс шалтгаалан энэхүү

сэдвийг үзэж дуусахад ойролцоогоор 70-100 минут шаардлагатай. Мөн сонгон хийх

үйл ажиллагаанд 30-45 минут нэмэгдэнэ.

I. Оршил Сайн дурынхан анхан шатны тусламжийн хайрцагт байх ѐстой гэж үзэж

байгаа зүйлсийг өрсөлдөн нэрлэх үйл ажиллагаанд оролцоно.

� 10-15 мин.

II. Үзүүлэн болон хэлэлцүүлэг

Идэвхжүүлэгч анхан шатны тусламжийн хайрцагт байгаа зүйлсийг нягтан үзнэ.

Сайн дурынхан хайрцагт байгаа зүйлсийг хаанаас авч болох талаар хэлэлцэнэ.

� 30-45 мин.

III. Олон нийтийн дунд хийх үйл ажиллагаа (сонгон хийх боломжтой)

Сайн дурынхан тухайн нутаг дэвсгэрээр явж анхан шатны тусламжийн хайрцагт

байдаг зүйлсийг олж, үнийг нь тогтооно.

� 30-45 мин.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

90

IV.Модуль 4-ийн дүгнэлт Сайн дурынхан Модуль 4-ийн үеэр сурсан зүйлээ

эргэцүүлэн ярилцана.

� 30-40 мин.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуй мэдээллийг ашиглан богино танилцуулга бэлтгэх.

• Шаардлагатай зүйлсийн жагсаалтад байгаа материалаар дүүргэсэн анхан шатны

тусламжийн загвар хайрцаг

• Арваас арван таван хуудас бүхий самбарын цаас болон өнгө бүрийн самбарын

үзэгнүүд.

Сэдвийн хураангуй Шаардлагатай зүйлсээр дүүргэсэн анхан шатны тусламжийн хайрцаг нь нийтлэг

бэртэл, гэмтлийн үед анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд чухал хэрэгсэл

болдог. Сайн дурынхны анхан шатны тусламжийн хайрцаг нь үргэлж бэлэн, дэргэд,

түргэн хугацаанд ашиглах боломжтой байх ѐстой.

Анхан шатын тусламжийн хайрцгийг байнга шаардлагатай зүйлсээр дүүрэн

байлгаж, шинээр авч хийх ѐстой зүйлсийг хаанаас авах боломжтойг мэддэг байх нь

чухал ач холбогдолтой.

Сайн дурын ажилтан шаардлагатай нөөцийг орон нутгийн эрүүл мэндийн төв буюу

орон нутгийн Улаан загалмай, Улаан хавирган сарны салбар буюу хэсгээс авах

боломжтой. Түүнчлэн орон нутгийн бусад эх үүсвэрээс тэдгээр зүйлсийг худалдан

авч болно.

Анхан шатны тусламжийн хайрцаг болон түүний нөөцийг дахин дахин шалгаж

сайн чанарын хангалттай нөөц байгааг баталгаажуулж байх ѐстой. Сайн дурын

ажилтан анхан шатны тусламжийн хайрцагт байгаа зүйлсийг хэрхэн ашиглах

талаар мэддэг байх хэрэгтэй.

Анхан шатны тусламжийн хайрцагт байх ѐстой зүйлс Анхан шатны тусламжийн болон гамшгийн үед бэлэн байх хайрцагт дараах

зүйлсийг нөөцөлнө:

1. янз бүрийн хэмжээтэй ариутгасан марлин боолтууд

2. янз бүрийн хэмжээтэй ариутгаагүй их хэмжээний марль

3. хөвөн болон сунадаг боолтууд

4. наалддаг тууз

5. сүлбээр зүү

6. төрөл бүрийн хэмжээтэй наалддаг шархны лент

7. гурвалжин боолт

8. хөвөн даавуу

9. саван

10. боломжтой бол олон удаагийн болон нэг удаагийн бээлий

11. савтай цэвэр ус

12. боломжтой бол савласан хорсоол (ORS)

13. хайч

14. лаа, шүдэнз

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

91

15. цаас, харандаа, тэмдэглэлийн дэвтэр

16. яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн нэр, холбогдох утасны дугаар

Сургагч багшид зориулсан зөвлөмж I. Анхан шатны тусламжийн хайрцгийн тухай оршил

�10-15 минут 1. Сайн дурынхныг хичээлд оролцохыг урих. Сэдвийн тухай танилцуулах

2. Сайн дурынхныг 4-6 хүнтэй бүлэг болгон хуваах. Баг бүрт самбарын цаасын нэг

нэг хуудас өгнө.

3. Дараагийн үйл ажиллагаа хугацаатай өрсөлдөөн гэдгийг тайлбарлана. Бүлэг тус

бүрт анхан шатны тусламжийн хайрцагт байх ѐстой гэж бодож байгаа зүйлсээ

жагсаан бичих гурван минутын хугацаа өгнө.

4. Багуудыг эхлэхийг урина.

5. Гурван минут өнгөрсний дараа тэднийг үйл ажиллагаагаа зогсоохыг хүснэ.

6. Сэдвийн хураангуйд өгөгдсөн шаардлагатай зүйлсийн жагсаалтыг уншина. Баг

тус бүрийг таны дурдсан зүйлсийн ард тэмдэглэгээ хийхийг хүснэ. Хамгийн олон

тэмдэглэгээ хийсэн багийг ялагч болгон зарлана.

7. Сайн дурынхны нэрлэсэн аливаа нэмэлт зүйлсийн талаар анхан шатны

тусламжийн хайрцагт байх ѐстой эсэх болон яагаад жагсаалтанд ороогүй тухай

товч хэлэлцүүлэг өрнүүлнэ.

II. Үзүүлэн ба хэлэлцүүлэг

�30-45 минут

1. Анхан шатны тусламжийн хайрцгийг ашиглан шаардлагатай зүйлсийн

жагсаалтыг дахин нарийвчлан үзээд сайн дурынханд тухайн хэрэглэгдэхүүн бүрийг

харуулж танилцуулна.

Хэрэглэгдэхүүнийг үзүүлэх үедээ сайн дурынхнаас юунд ашигладаг болохыг нь

асууна. Буруу хариулсан бол засаж тайлбарлана.

2. Хэрэглэгдэхүүн бүрийг хэрхэн ашиглахыг харуулна.

3. Тухайн зүйлсийг сайн дурынханд тараан өгч, хэрхэн ашиглах талаар дадлага

хийхийг тэднээс хүснэ.

4. Сайн дурынхнаас анхан шатны тусламжийн хайрцгийг хэдий хугацаанд шалгаж,

шаардлагатай зүйлсийг нэмж хийх ѐстойг асууна. Дараах хариултыг зөв гэж үзнэ.

� хайрцгийг хэрэглэсний дараа тухай бүр доторх зүйлсийг сольж хийнэ.

� хайрцган доторх зүйлсийн чанарыг тогтмол шалгах ѐстой

5. Сайн дурынхныг дахин баг болгон хуваана. Баг тус бүрт анхан шатны

тусламжийн хайрцагнаас дөрвөөс таван төрлийн хэрэглэгдэхүүн хувиарлан өгнө.

Багуудаас эдгээр зүйлсийг хаанаас авч буюу худалдан авч болохыг асууна.

6. Багуудыг өөрсдийн ярилцсан зүйлсийн талаар бусдад танилцуулахыг урина.

Хэрэгтэй үед нь нэмэлт мэдээлэл өгнө.

III. Тухайн орон нутагт хийх үйл ажиллагаа (сонгон хийх боломжтой)

�30-45 минут

1. Сайн дурынханд тухайн нутаг дэвсгэрийн хаанаас анхан шатны тусламжийн

хайрцагт байдаг зүйлсийг худалдан авч болохыг олж мэдэх үүрэг өгч явуулна.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

92

Сайн дурынхныг тухайн зүйлсийн нэр, хаанаас худалдан авч болох болон тус

бүрийн үнийг мэдэж ирэхийг хүснэ.

2. Сайн дурынхныг тэдний оршин суудаг газрын дэлгүүр, эмийн санд одоогоор

байхгүй болон нөөцөнд байдаг зүйлсийн талаар тэмдэглэн ирэхийг хүснэ.

3. Сайн дурынхныг хичээлийн танхимд буцаж ирэхээр өөрсдийн олж мэдсэн

зүйлийн талаар хуваалцан ярилцахыг хүснэ.

IV. Модуль 4-ийн дүгнэлт

�30-40 минут 1. Сайн дурынхнаас өмнөх хичээлүүдийн үр дүнд гэр бүл болон өөрсдийн нутаг

оронд юу болсон, практикт хэрхэн ашигласан талаар асуух.

2. Сайн дурынхнаас Модуль 4-өөс юу сурсан талаараа ярихыг хүсэх

3. Сайн дурын ажилтан бүрт нэг хуудас цаас өгөөд анхан шатын суурь тусламжийн

тухай урьд нь мэддэггүй байсан, шинээр сурсан зүйлээ дүрслэн зурахыг хүснэ.

4. Сайн дурынхныг Модуль 1-ийн төгсгөлд бичсэн зорилтуудаа дахин харахыг

урина.

5. Сайн дурынханд Модуль 4-ийг амжилттай үзэж дууссанд баяр хүргэнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

93

Хавсралт Амин эрхтэний үйл ажиллагааг дэмжих тусламж (2-р хэсэг)

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзэж дууссаны дараа сайн дурынхан дараах зүйлийг хийх чадвартай

болно:

� Ухаан алдаж, амьсгал АВАХГҮЙ байгаа насанд хүрсэн хүний амин эрхтэний

үйл ажиллагааг дэмжих тусламжийн алхамуудыг харуулах

� Ухаан алдаж, амьсгал АВАХГҮЙ байгаа нярай хүүхдийн амин эрхтэний үйл

ажиллагааг дэмжих тусламжийн алхамуудыг харуулах

� Ухаан алдаж, амьсгал АВАХГҮЙ байгаа хүүхдийн амин эрхтэний үйл

ажиллагааг дэмжих тусламжийн алхамуудыг харуулах

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл

1. Хэрвээ тухайн газар танд болон тухайн хүнд эрсдэлтэй бол түүнийг аюулгүй

газарт шилжүүлэн байрлуулна.

2. Хэрвээ тухайн хүн доошоо харсан байрлалтай бөгөөд амин эрхтэний нь үйл

ажиллагааг дэмжих хэрэгтэй бол түүнийг дээш нь харуулна.

3. Хэрвээ тухайн хүн ухаан алдсан, амьсгалын зам нь чөлөөтэй, амьсгалж байгаа

бол түүнийг гарыг нь урд нь гарган хажуугаар нь хэвтүүлнэ (сэргээх байрлал).

4. Хэрвээ тухайн хүн амьсгал авахгүй байгаа бол:

� Дээш нь харуулан хэвтүүлнэ

� Амьсгалын замыг нь чөлөөлнө

� Амьсгалж байгаа эсэхийг нь шалгана. Харна, сонсоно, мэдрэнэ

� Цээжин дээр нь 30 удаа дарна

� Хоѐр удаа аврах хиймэл амьсгал хийх

� Тусламж иртэл үргэлжлүүлэх

Сургалтын үйл ажиллагааны санал болгож буй зураглал Сайн дурынхны тоо болон хэлэлцэх асуудлын хэмжээнээс шалтгаалан энэхүү

сэдвийг үзэж дуусахад ойролцоогоор 80-125 минут шаардлагатай.

I.Оршил Сэдвийн хураангуйг товч танилцуулах

� 20-30 мин.

II.Үзүүлэн сургалт Идэвхжүүлэгч насанд хүрсэн хүн, нярай хүүхэд, хүүхдэд амин

эрхтэний үйл ажиллагааг дэмжих тусламжийг хэрхэн үзүүлэхийг биечлэн

харуулна.

� 15-25 мин.

III. Дадлага ажил Сайн дурынхан насанд хүрсэн хүн болон хүүхдийн оронд хиймэл

хүн, нярай хүүхдийн оронд хүүхэлдэй ашиглан амин эрхтэний үйл ажиллагааг

дэмжих тусламжийг үзүүлэх дадлага хийнэ.

� 30-45 мин.

IV. Тойм Сайн дурынхны багууд сэдвийн агуулгын талаар бие биеэсээ асуулт

асууна.

� 15-25 мин.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

94

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Эдгээр ур чадварыг олгох сургалтыг Үндэсний нийгэмлэгээр хүлээн

зөвшөөрөгдсөн анхан шатнытусламжийн мэргэжлийн сургагч нар явуулах ѐстой.

• Сэдвийн хураангуй мэдээллийг ашиглан богино танилцуулга бэлтгэнэ.

• Амин эрхтний үйл ажиллагааг дэмжих тусламжийн ABC бүхий цаасан самбар

бэлтгэнэ:

–Тухайн хүн ухаантай байгаа эсэхийг тодорхойлох.

– Тусламж авах.

– Хэрвээ ухаан алдсан бол тухайн хүнийг сэргээх байрлалаар байрлуулна.

Амьсгалын замыг нь чөлөөлөх

– Толгойг нь налуулж, эрүүг нь өргөн амьсгалын замыг нь чөлөөлнө.

Хиймэл амьсгал хийх

– Амьсгалж байгаа эсэхийг нь тогтооно (арван секунд харна). Цээж нь дээш

доошоо хөдөлж байгаа эсэхийг нь ажиглах, амьсгалах чимээ гарч байгаа

эсэхийг сонсох болон хацарт нь ойртож амьсгалж байгаа эсэхийг нь

мэдрэх.

– Хэрэв тухайн хүн хэвийн амьсгалж байвал түүнийг сэргээх байрлалаар

байрлуулна.

– Хэрэв амьсгал авахгүй байвал цээжин дээр нь дарна.

Цусны эргэлтийг дэмжих

– Цээжин дээр нь дарж эхэлнэ.

– Цээжний 30 (минутанд 100 удаа дарна) даралтыг хоѐр удаа аврах амьсгал

өгөхтэй ээлжлэн хийнэ.

– Мэргэжлийн эмнэлгийн тусламж иртэл, эсвэл тухайн хүн амьсгал авч

эхлэх хүртэл буюу та өөрөө цуцталаа үргэлжлүүлэн хийнэ.

• Хиймэл хүн болон хэдэн ширхэг хүүхэлдэй авчирч амин эрхтэний үйл ажиллагааг

дэмжих тусламжийг хэрхэн үзүүлэхийг харуулах, дадлага хийнэ.

• Үзсэн зүйлээ тоймлон дүгнэх зорилгоор арван ширхэг жижиг цаас бэлтгэнэ.

Сэдвийн хураангуй Сэдэв 3-т ухаан алдсан боловч амьсгал авч байгаа хүнд үзүүлэх амин эрхтэний үйл

ажиллагааг дэмжих тусламжийн талаар мэдээлэл өгсөн.

Гэвч сайн дурынхан ухаан алдаад амьсгал авахаа больсон болон/буюу зүрх нь

цохилохгүй зогссон хүнд амин эрхтэний үйл ажиллагааг дэмжих тусламж үзүүлэх

дуудлага авч болзошгүй. Энэ тохиолдолд зүрх, уушигны үйл ажиллагааг сэргээх

шаардлага гарч болно.

Анхан шатны тусламжийн талаарх сургалтын үед зүрх, уушигны үйл ажиллагааг

сэргээх (CPR) тухай үзэх тохиолдолд тухайн орон нутаг, хүн ам, эрүүл мэндийн

үйлчилгээний тогтолцооны талаар анхааралдаа авах хэрэгтэй. CPR-ын тухай

сургалт явуулахын өмнө тухайн орон нутагт тусламж шаардлагатай хүнд газар дээр

нь болон нөхөн сэргээх шат хүртэл эмнэлгийн тусламж үзүүлэх мэргэжлийн

чадавхи байгаа эсэхийг харгалзан үзэх хэрэгтэй. Хэрвээ сайн дурынхан тодорхой

эрсдэлд (тухайлбал усанд живж байгаа) байгаа буюу тусламж шаардлагатай хүнд

газар дээрээс нь эхлээд нөхөн сэргээх шат хүртэл эмнэлгийн тусламж үзүүлэх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

95

мэргэжлийн чадавхи орон нутагт байгаа бол АТНИТҮ үйл ажиллагааны хөтөлбөр

нь CPR-ын тухай дараах зүйлсийг агуулсан байх ѐстой.

Эдгээр ур чадварыг олгох сургалтыг Үндэсний нийгэмлэгээр хүлээн

зөвшөөрөгдсөн анхан шатны тусламжийн мэргэжлийн сургагч нар явуулах ѐстой.

Амин эрхтэний үйл ажиллагааг дэмжих тусламж гэж юу вэ? Амин эрхтэний үйл ажиллагааг дэмжих тусламж гэдэг нь мэргэжлийн эмнэлгийн

тусламж хүрэлцэн ирэхээс өмнө гэмтсэн буюу өвдсөн хүнд амьсгалын замыг нь

чөлөөлөх, хиймэл амьсгал хийх болон цусны эргэлтийг дэмжих (ABC) замаар

тухайн хүний амийг аврах үйл ажиллагаа юм.

Амьсгалын замыг нь чөлөөлөх: хамар, ам болон хоолойг нь чөлөөлж,

уушиганд нь агаар ороход саадгүй болгох.

Хиймэл амьсгал хийх: тухайн хүн амьсгалахаа больсон бол амнаас аманд

амьсгал өгөх замаар уушигнаас агаар орж гарахад дэмжлэг үзүүлэх.

Цусны эргэлтийг дэмжих: хэрэв тухайн хүний зүрх цохилохгүй зогссон бол

цээжин дээр нь дарах замаар зүрх болон биеийн цусны эргэлтийг хадгалах.

Зүрх, уушигны үйл ажиллагааг сэргээх (CPR) тусламжийн алхамууд Үнэлгээ хийх: тухайн хүн ухаан алдсан эсэхийг тодорхойлно. Үүнд:

Мөрөн дээр нь зөөлөн цохих буюу сэгсрэнэ

―Та зүгээр үү?‖ гэж асууна.

Хэрэв тухайн хүн ухаан алдаагүй бөгөөд аюулаас хол бол түүнийг анхных

нь байрлалд буцааж байрлуулна. Юу тохиолдсон болон тусламж хэрэгтэй

эсэхийг тодорхойлно. Тусламж иртэл хяналтандаа байлгана.

Тусламж авах:

―Туслаарай!‖ гэж хашгирна.

Хэрэв ухаангүй бол нуруугаар нь дээш харуулан байрлуулна.

Толгой, хүзүүг нь түшиж, нуруугаар нь зөөлөн хэвтүүлнэ.

A. Амьсгалын замыг нь чөлөөлөх Толгойг нь налуулж, эрүүг нь өргөн амьсгалын замыг нь чөлөөлнө:

Толгойг нь болгоомжтой арагш нь налуулна.

Амьгалын замыг нь чөлөөтөй болгохын тулд эрүүг нь өргөнө.

Хэрвээ тухайн хүн ухаан алдсан, амьсгалын зам нь чөлөөтэй, амьсгалж

байгаа бол түүнийг гарыг нь урд нь гарган хажуугаар нь хэвтүүлнэ (сэргээх

байрлал). Энэ ньтухайн хүн бөөлжвөл хахахаас сэргийлнэ.

B. Хиймэл амьсгал хийх Үнэлгээ хийх: Амьсгалж байгаа эсэхийг нь тодорхойлно (арван секунд харна):

цээж нь дээш доошоо хөдөлж байгаа эсэхийг нь ажиглах

аманд нь ойртож амьсгалах чимээ гарч байгаа эсэхийг сонсох

хацарт нь ойртож амьсгалж байгаа эсэхийг нь мэдрэх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

96

Хэрэв амьсгал авахгүй байгаа бол эмнэлгийн тусламж авахаар илгээх бөгөөд

цээжин дээр нь дарж эхэлнэ.

Хэрвээ амьсгалын замд нь садаа байгаа бол чөлөөлөх:

Толгойг нь налуулж, эрүүг нь өргөсөн байрлалд байлгана.

Аман дотор нь ямар нэгэн зүйл байгаа эсэхийг шалгаж амьсгалын замыг нь

чөлөөлнө.

C. Цусны эргэлтийг нь дэмжих Цээжин дээр нь дарж эхэлнэ:

Цээжин дээр нь 30 удаа дарна, минутанд ойролцоогоор 100 удаа дарна

хоѐр удаа аврах амьсгал өгнө

Цээжний 30 даралтыг хоѐр удаа аврах амьсгал өгөхтэй ээлжлэн хийнэ.

Тусламж иртэл

тухайн хүн ердийн амьсгал авч эхлэх хүртэл

та өөрөө цуцаж ядраад үргэлжлүүлж чадахаа больтол үргэлжлүүлэн хийнэ.

Нярай болон хүүхдийн зүрх, уушигны үйл ажиллагааг сэргээх CPR Нярай хүүхэд = нэгээс доош насны хүүхэд

Хүүхэд = нэг настайгаас бэлгийн хөгжил гүйцэх хүртэл насны хүүхэд

Хүүхэд болон нярайд урьд үзсэнтэй ижил дарааллаар цээжний даралт болон аврах

амьсгалыг хийнэ.

Харгалзан үзэх ѐстой дөрвөн ялгаатай зүйл байна:

1. Хүүхэд, нярайд цээжний даралт хийхдээ цээжний ясан дээр нь цээжний гүний

гуравны нэгтэй тэнцүү хэмжээгээр дарна.

2. Нярай хүүхдийн хувьд цээжний даралтыг зөвхөн хоѐр хуруугаараа хийнэ.

3. Хүүхдэд цээжний даралтыг нэг буюу хоѐр гараараа хийх хэрэгтэй.

4. Хүүхэд, ялангуяа нярай хүүхдийн агаарын солилцоог хангахын тулд

харьцангуй бага хэмжээний агаар хэрэгтэй.

Идэвхжүүлэх зөвлөмж I. Амин эрхтэний үйл ажиллагааг дэмжих тусламжийн тухай оршил

�20-30 минут

1. Сайн дурынхныг хичээлд оролцохыг урих.

2. Сайн дурынхнаас өмнөх хичээлийн үр дүнд гэр бүл болон өөрсдийн нутаг оронд

юу болсон, практикт хэрхэн ашигласан талаар асуух.

3. Сэдвийн талаар танилцуулаад амин эрхтэний үйл ажиллагааг дэмжих

тусламжийн алхамуудын тухай богино хэмжээний мэдээлэл өгнө. Сэдвийн

хураангуйд өгөгдсөн мэдээллийг ашиглана. Урьдчилан бэлтгэсэн цаасан самбарыг

үзүүлэн таниулах зориулалтаар ашиглана.

4. Сайн дурынхны сонирхсон асуултанд хариулна.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

97

5. Сургалтын үер асуулт асуухыг урина. Түүнчлэн цаасан дээр асуух зүйлээ бичээд

асуултын хайрцагт хийж болох тухай тайлбарлан хэлнэ.

II. Үзүүлэх сургалт

�15-25 минут 1. Сайн дурын нэг ажилтныг гарч ирээд амин эрхтэний үйл ажиллагааг дэмжих

тусламж хэрэгтэй ухаан алдсан хүний дүрд тоглохыг урина.

2. Ухаан алдсан боловч амьсгал авч байгаа насанд хүрсэн хүнд үзүүлэх амин

эрхтэний үйл ажиллагааг дэмжих тусламжийн алхамуудыг биечлэн үзүүлнэ.

Сэргээх байрлалыг харуулна.

3. Тухайн сайн дурын ажилтанд дүрд тоглосонд талархаад суудалд нь суулга.

4. Хиймэл хүн ашиглан ухаан алдсан ба амьсгалГҮЙ байгаа насанд хүрсэн хүнд

үзүүлэх амин эрхтний ажиллагааг дэмжих тусламжийн үе шатыг биеэр үзүүлнэ.

5. Хүүхэлдэй ашиглан ухаан алдсан ба амьсгалГҮЙ байгаа нярай хүүхдэд үзүүлэх

амин эрхтэний үйл ажиллагааг дэмжих тусламжийн үе шатыг биеэр үзүүлнэ

6. Хиймэл хүн ашиглан ухаан алдсан ба амьсгалГҮЙ байгаа хүүхдэд үзүүлэх амин

эрхтэний үйл ажиллагааг дэмжих тусламжийн алхамуудыг биечлэн үзүүлнэ.

Сургагч

багшид

зориулсан

санамж

Тусламжийн алхамуудыг биечлэн үзүүлж байх үедээ тодорхой заавар өгч байх. Хүн бүр ойлгосон болохыг баталгаажуулахын тулд та алхам бүрийг дахин

давтан үзүүлэх хэрэгтэй байж болно. Хичээлийн танхимд CPR-ийг бие биедээ

хийж дадлага хийж болохгүй. Хиймэл хүн болон хүүхэлдэй ашиглан дадлага

хийх бөгөөд оролцогч тус бүр дадлага хийсний дараа цэвэрлэх ѐстой.

III. Сайн дурынхны дадлага ажил

�30-45 минут

1. Сайн дурынханд дараах дөрвөн тохиолдолд амин эрхтэний үйл ажиллагааг

дэмжих тусламжийг хэрхэн үзүүлэх дадлага хийх боломж олгох:

� ухаан алдсан боловч амьсгалж байгаа насанд хүрсэн хүн

� ухаан алдсан бөгөөд амьсгал АВАХГҮЙ байгаа насанд хүрсэн хүн

� ухаан алдсан бөгөөд амьсгал АВАХГҮЙ байгаа нярай хүүхэд

� ухаан алдсан бөгөөд амьсгал АВАХГҮЙ байгаа хүүхэд

2. Сайн дурынхныг гурав гурван хүнтэй бүлгүүдэд хуваана. Боломжтой бол бүлэг

бүрт хиймэл хүн өгнө. Тохиолдол бүрт тэд ээлжээр өөр өөр дүрд тоглох хэрэгтэй

болохыг тайлбарлан хэлнэ:

� амин эрхтэний үйл ажиллагааг дэмжих тусламж хэрэгтэй хүний дүр

(сэргээх байрлал). Амин эрхтэний үйл ажиллагааг дэмжих тусламжийг

үзүүлэхдээ хиймэл хүн ашиглах ѐстой.

� Анхан шатны тусламж үзүүлж байгаа сайн дурын ажилтаны дүр (аврагч)

� Ажиглагчийн дүр

3. Ажиглагчийн дүрд тоглож байхдаа Сайн дурынханд зориулсан гарын авлагын

Модуль 4-ийн Хавсралтаар өгөгдсөн тусламжийн алхамуудын жагсаалтыг хийж

дуусмагц нь тэмдэглэнэ. Хэрвээ аврагч тусламжийн дараагийн алхамыг санахгүй

бол ажиглагч сануулах буюу зааж өгч болно. Дадлагын ажил бүрийн дараа

ажиглагч аврагчийн үзүүлсэн үйлдэлд санал зөвлөмж өгнө.

4. Тохиолдол бүрт дадлага хийх хангалттай хугацаа өгнө. Боломжтой бол бүлгүүд

хүүхэлдэйг дамжуулан, нярайд хийх цээжний хоѐр хурууны даралтыг хийж үзнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

98

IV. Тойм

�15-25 минут

1. Сайн дурынханд идэвхтэй оролцсонд талархаад суудалдаа суухыг урина.

2. Сайн дурынхныг хоѐр багт хуваана. Баг тус бүрт 5 хуудас цаас өгнө.

3. Баг тус бүрээс Сэдэв 3-ын хоѐрдугаар хэсэгт үзсэн мэдээллийн талаар 5 асуулт

бэлтгэхийг (хариултын хамт) хүснэ.

4. Хоѐр баг асуултаа бэлтгэж дууссаны дараа багуудыг ээлжлэн бие биеэсээ тус

тусын асуултын асуухыг урина. Зөв хариулсан хариулт бүрт нэг оноо өгнө.

5. Буруу хариултыг залруулан зөв мэдээлэл өгөх.

6. Ялсан багт алга ташин баяр хүргэнэ.

7. Сэдэв 3-ын хоѐрдугаар хэсэгт үзсэн сургалтын гол зүйлсийг ээлж ээлжээр

боломжтой бол өөрсдийн үгээр тайлбарлан хэлэхийг сайн дурынхнаас хүснэ.

8. Асуултын хайрцагт асуулт байгаа эсэхийг шалгана. Сайн дурынхныг ээлжээр

тэдгээр асуултанд хариулахыг урина. Аливаа буруу ойлголт гарвал залруулна.

9. Дараагийн хичээлийн цагийг тохирно.

Амин эрхтэний үйл ажиллагааг дэмжих тусламжийг

шалгах хуудас Тийм Үгүй

Үнэлгээ хийх Газар дээр нь үнэлгээ хийх

Тухайн хүний байдлыг үнэлнэ

� Ухаан алдсан эсэхийг тодорхойлсон

� Тусламж дуудсан

� Хэрвээ ухаан алдсан бол тухайн хүнийг сэргээх байрлалд байрлуулсан

Амьсгалын замыг чөлөөлөх Толгойг нь налуулж, эрүүг нь өргөн амьсгалын замыг нь чөлөөлсөн

Хиймэл амьсгал хийсэн Амьсгалж байгаа эсэхийг нь тодорхойлсон (арван секунд харна):

� цээж нь дээш доошоо хөдөлж байгаа эсэхийг нь ажигласан

� амьсгалах чимээ гарч байгаа эсэхийг сонссон

� хацарт нь ойртож амьсгалж байгаа эсэхийг нь мэдэрсэн

Тухайн хүн хэвийн амьсгалж байвал түүнийг сэргээх байрлалд байрлуулсан

Хэрэв амьсгал авахгүй байвал цээжин дээр нь дарж эхэлсэн

Цусны эргэлтийг дэмжих Цээжин дээр нь 30 удаа дарсан

Хоѐр удаа хиймэл амьсгал хийсэн

Мэргэжлийн эмнэлгийн тусламж иртэл, эсвэл тухайн хүн амьсгал авч

эхлэх хүртэл буюу та өөрөө цуцтал цээжний 30 (минутанд ойролцоогоор 100

удаа дарна) даралтыг хоѐр удаа аврах амьсгал өгөхтэй ээлжлэн хийсэн.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

99

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА

Модуль 5

ТОМООХОН АЮУЛ ГАМШГИЙН ҮЕД

НУТГИЙН ИРГЭДИЙГ ДАЙЧЛАХ

Зорилго Сайн дурын ажилтнууд энэ модулиас нутгийн иргэдийг нэрвэж болох томоохон

осол, гамшгийн талаар, мөн гамшигт хэрхэн бэлдэх, нэгэнт болсон хойно хэрхэн

ажиллах талаар үзнэ.

Сэдвүүд Энэ модуль үндсэн хоѐр сэдэвтэй бөгөөд энд өгөгдсөн мэдээлэл бол тухайн усл

орон, орон нутагт гамшиг тохиолдсон үед дайчлагдан ажиллах сайн дурын

ажилтнуудад зориулсан үндсэн мэдээллийн тойм болно. Гамшгийн болон олныг

хамарсан гоц халдварт өвчний тархалтын үед анхны тусламж үзүүлж чадах хүнийг

аль болох олноор дайчлах шаардлага гардаг.

Сэдэв 1. Томоохон гамшгийн үед нутгийн иргэдийг дайчлах

Сэдэв 2. Гамшгийн үеийн нутгийн иргэдийн эрүүл мэнд: олныг хамарсан гоц

халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ба түүнтэй тэмцэх

Модулийн хураангуй Сэдэв 1-т сайн дурын ажилтнууд тэдний орон нутгийг нэрвэж болох гамшгийн

төрөл зүйл ба тэдгээрийн хүн ардын амьдралын хэрэгцээнд үзүүлэх нөлөөллийг авч

хэлэлцэнэ. Гамшигт урьдчилан бэлтгэх, үр дагаврыг нь хамгийн бага байлгах, мөн

нэгэнт гамшиг болсон нөхцөлд түүнийг даван туулахын тулд хариу арга хэмжээ юу

болох, хэрхэн ажиллахаа тодорхойлж ярилцана. Модуль 4-т сурсан анхны тусламж

үзүүлэх сэвдүүдээ эргэн харж, гамшгийн үед сурсан мэдсэнээ ашиглах талаар

бодолцоно. Эцэст нь сайн дурын ажилтнууд гамшгийн дараа үед ариун цэвэр% ус

болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл аж төрөх ѐсыг

ухуулан таниулах, эрүүл зан байдлыг хэрхэн сурталчлах аргаа тодорхойлно.

Сэдэв 2-т сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийн дунд гоц халдварт өвчин

хэрхэн тархдаг талаар үзнэ. Олныг хамрах аюултай зургаан төрлийн гоц халдварт

өвчнийг таниж ялгадаг болно. Энэ зургаан төрлийн гоц халдварт өвчин тус бүрээр

сайн дурын ажилтнууд олны дунд халдвар тархахаас хэрхэн урьдчилан сэргийлэх,

нэгэнт халдвар тарсан үед түүнтэй хэрхэн тэмцэх зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ.

Идэвхижүүлэгчийн бэлтгэл Энэхүү модуль гамшиг болон гоц халдварт өвчний тархалтын талаарх суурь

мэдээлэлд голлог анхаарна. Энэ нь Улаан загалмай, улаан хавирган сарын

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

100

нийгэмлэгүүдийн Олон улсын холбооноос эрхлэн гаргасан ―Эмзэгшил болон

чадавхийн үнэлгээг хэрхэн хийх вэ‖ эсвэл ―Гол халдварт өвчний тархалттай тэмцэх

сайн дурын ажилтны багц сургалт‖зэргийг орлох зорилго ТАВИАГҮЙ. Гамшгийн

бэлэн байдал болон гамшгийн менежментийн өөр бусад, нэмэлт сургалтад сайн

дурын ажилтнууд бололцоо олдвол суух л хэрэгтэй. Энэ модулийг зааж эхлэхийн

өмнө Гамшгийн бэлтгэл (ГБ) болон/эсвэл Гамшгийн менежмент (ГM) хариуцсан

сайн дурын ажилтан юм уу салбар зөвлөлийн ажилтантай уулзаж, түүнийг урьж

Сэдэв 1-ийг танилцуулах илтгэл тавиулахаар тохиролц.

Сэдвийн хураангуй бүрийн агуулга ойролцоо бүтэц санал болгоно. Үүнд:

1. Сэдвийн талаарх сайн дурынхны одоо байгаа мэдлэгийн түвшинг үнэлэх

2. Сэдвийн хураангуй дахь мэдээллийг ашиглан сэдвийн агуулгыг товч

танилцуулан илтгэх. Асуулт асуулгаж, хүмүүсийн тухайн сэдвээр танил

ойр мэддэг зүйл дээр тулгуурлахыг сануулах юун.

3. Гамшиг юм уу гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж

нутгийн иргэд юу хийж болох тухай хэлэлцүүлэг

4. Дүр тоглолт. Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан өвчний

халдвараас урьдчилан сэргийлэх гол гол санааг нутгийн иргэдэд хүргэх

дадлага ба гамшигтай тэмцэхэд сайн дурын ажилтнуудын гүйцэтгэх

үүргийг тодорхойлно.

5. Нутгийн иргэдийн дунд хийх ажилд нь оролцож, удирдлага, хяналт,

зөвлөмжөөр хангах зэрэг болно.

Нутгийн иргэдийн дунд эрүүл амьдрахуй болон өвчнөөс хэрхэн урьдчилан

сэргийлэхийг сурталчлах талаар сайн дурын ажилтнуудын хийж чадах зүйл,

авах арга хэмжээ зэрэг бүтэцтэй байна..

Урьдын адил дараах бэлтгэлийг ханга. Үүнд:

Сэдэв тус бүрийн агуулгатай Сэдвийн хураангуй-аас танилцаж, товч илтгэл

хийхэд бэлтгэлтэй бай.

Энэхүү модуль-ийн идэвхижүүлэгчийн удирдамжийг уншиж, анги танхим,

сонсогчидын тухай бодож, тэдэнд зориулж сурган танилцуулах материалаа

хамгийн үр дүнтэй бөгөөд ойлгомжтой хүргэх талаар урьдчилан бодолцох

Сэдэв тус бүрийг зааж эхлэхийн өмнө тухайн сэдвийг заахад ашиглахаар

бэлдсэн материал, үзүүлэнгийн жагсаалтыг дахни нэг харж нягтал.

Анги танхимд чинь тухайн хичээлийн цагт чөлөөтэй зөвхөн танай хичээлд

зориулагдан сул байгаа эсэхийг шалга.

Оролцогсодтой хичээл орох цагийн болон анги танхимын хуваарийг

урьчилан тохиролцож мэдэгдсэн байх хэрэгтэй.

Цагаа зөв зохицуулах үүднээс хичээл дээрээ бугуйн цаг юм уу эсвэл

ширээний цагтай ир

Сэдэв тус бүрийн төгсгөлд дүгнэлт, тойм хийх асуултын жагсаалтыг бэлд.

Талбар дээр очиж ажиллахын өмнө урьдчилан бэлд

Уулзалт хийх сайн дурынхныг нэг бүрчилэн уулзах айл өрхийнх нь

гишүүдийг олж тодорхойлох

Нутгийн иргэдээс нэр нөлөө бүхий улс, удирдлагатай нь очиж уулзахаас

өмнө тухайн уулзалтын зорилгыг маш нарийн тодорхойлж, хүргэх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

101

Ном зүй International Federation of Red Cross and Red Crescent Societies and John Hopkins University (2008),

Public health guide in emergencies. Information from: www.ifrc.org/what/health/relief/guide.asp.

International Federation, How to Do a VCA (vulnerability capacity assessment). Available from:

www.ifrc.org/Docs/pubs/disasters/resources/preparing-disasters/vca/how-to-do-vca-en.pdf.

International Federation, CBHFA materials (2008), Module 4, Basic first aid and injury prevention.

International Committee of the Red Cross and Red Crescent (2006), First aid in Armed Conflict and other

Situations of Armed Violence. Available: www.icrc.org/web/eng/siteeng0.nsf/html/audio-first-aid-040706.

International Federation, Epidemic control training package for volunteers (in production, to be finalized

December 2008).

Humanitarian Pandemic Preparedness (H2P), Health Working Group, International Federation, AED,

American Red Cross, CORE Group, InterAction, UNICEF, USAID, and WHO, Pandemic preparedness

training curriculum for community health responders (in production, to be finalized January 2009).

Гарчиг Сэдэв 1 139

Томоохон гамшгийн үед нутгийн иргэдийг дайчлах

Сэдэв 2 148

Гамшгийн үеийн ард нийтийн эрүүл мэнд: гоц халдварт өвчний

тархалтаас урьчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах

Сэдэв 1 Томоохон гамшгийн үед нутгийн иргэдийг дайчлах

Судлагдахуун Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадвар эзэмшинэ.Үүнд:

Тухайн орон нутгийг нэрвэх магадлалтай гамшгийн төрөл зүйлийг тодорхойлох

Гамшиг олон нийтийн болон хувь хүний эрүүл мэнд болон амьдралын бусад

хэрэгцээнд ямар хор уршиг үзүүлэхийг хэлэлцэх

Тухайн орон нутгийн аюул эрсдэлд өртөмтгий байдал болон хариу арга хэмжээ

авах чадавхийг нэрлэх

Гамшгийн үр дагаврыг гамшиг болохоос өмнө, гамшгийн үеэр болон гамшгийн

дараа хэрхэн бууруулахыг тодорхойлох

Гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгийн өмнөх бэлтгэл, болж байх үеийн

болон дараа үеийн хариу нэгдсэн арга хэмжээнд эрүүл мэндийн чиглэлийн ажлаа

гамшгийн бэлтгэл болон гамшгийн менежмент хариуцсан сайн дурын

ажилтнуудтай зохицуулж хамтран ажиллах

Томоохон гамшгийн үед хэрэг болох өмнө (Moдуль 4) үзсэн анхны тусламж

үзүүлэх мэдлэг чадвараа сэргээж үзэн ач холбогдлоор нь жагсаана.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

102

Гамшгийн дараа үед эрүүл ахуй, ус болон халдварт өвчнөөс урьдчилан

сэргийлэх талаар эрүүл аж төрөх ѐсыг хэвшүүлэх, ухуулан сурталчилгааны ажлыг

хэрхэн зохион байгуулахыг жагсаан тодорхойлох

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл/

1. Гамшиг бол хүний ажиллагаанаас үүдэлтэй эсвэл байгалийн шалтгаантай

үйл явдал мөн. Гамшиг ихэнхдээ хүний нийгмийн эрүүл мэндийг доройтуулж,

өвчин халдвар авч ирдэг.

2. Хүний болон байгалин шалтгаантай хэд хэдэн төрлийн гамшиг байна. Төрөл

зүйл тус бүр нь нутгийн иргэдийн хамтлаг болон хувь хүнд учруулах хор уршиг нь

өөр өөр байна.

3. Гамшиг хүний эрүүл мэндэд дараах байдлаар сөрөг нөлөө үзүүлнэ. Үүнд:

� Үхэлд хүргэм гэмтэл бэртэл

� Суулгах, улаан бурхан, malaria мэтийн гоц халдварт өвчин тархах

� Сэтгэлзүйн цочрол, дарамт

� Усны эх үүсвэрийг бохирдуулах

� Бусад өвчин

4. Нутгийн иргэдийн хамтлагууд өөр өөр төрлийн гамшигт нэрвэмтгий байдал

нь бас янз бүр байна. Сайн дурын ажилтнууд өөрийн орон нутгийн гамшигт өртөх,

нэрвэгдэх эрсдэл, эмзэгшилийн талаар ойлголттой байх ѐстой.

5. Гамшгийн үр дагавартай тэмцэхдээ нутгийн иргэд болон АТНИТҮ сайн

дурын ажилтнууд гамшгийн бэлтгэл, гамшгийн менежментийн сайн дурын

ажилтнуудтай хамтран ажиллана. Гамшгийн бэлтгэл, гамшгийн менежментийн

сайн дурын ажилтнуудын гүйцэтгэх үүрэг ролийг сайтар ойлгож, гамшгийн өмнөх

болон дараа үеийн хариу арга хэмжээнд хамтран ажиллах нь чухал.

6. Гэмтэж бэртсэн хүн олон байвал сайн дурын ажилтнууд анхны тусламж

үзүүлнэ. Сайн дурын ажилтнууд гэмтэл бэртэлтэй хүнд үнэлгээ өгч, тэгснээрээ

амийг нь аварч чаддаг байх учиртай. Дараах байдалд анхны тусламж үзүүлнэ.

Үүнд:

� Цус алдалт зэрэг амь насанд аюултай нөхцөл байдал

� амь насанд аюулгүй хүнд шарх

� бага зэргийн шарх, гэмтэл бэртэл

� үхлүүт байгаа хүн

7. Хохирсон хүмүүст сайн дурынхан сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

8. Гамшгийн үр дагаврын гэтлэн давахын тулд хүмүүс ариун цэврийг сахиж,

цэвэр ус хэрэглэж, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, шумуулны тор хэрэглэн

вакцин хийлгэж байх учиртай.

Хичээлийн үлгэрчилсэн цагийн хуваарь Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 90-140 минут шаардана. I. Удиртгал Хичээлийн товч агуулгаар бэлтгэсэн товч танилцуулга хийх. 30-45 мин

II. ГБ болон/эсвэл ГМ

хариуцсан сайн дурын

ажилтан эсвэл салбар

зөвлөлийн ажилтан

Уригдаж ирсэн багш гамшгийн бэлтгэл болон гамшгийн

менежментийн талаар анхаарах зүйлийн тухай яриа хийнэ 30-45 мин

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

103

III. Дүр тоглох Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй харьцах арга

техникээ ашиглан гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл

болон хариу арга хэмжээний талаар гол санаануудыг

хүмүүст хүргэх дадлага хийнэ

20-30 мин

IV. Ойлголтоо шалгах Өөрийн үнэлгээ 10-20 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Самбарын цаас, самбарын өнгө өнгийн үзэг бэлдэнэ.

• Хичээлийн товч агуулгаар бэлтгэсэн товч танилцуулга

• Амьдралын хэрэгцээний загвар

• Амьдралын хэрэгцээний загварын бүрэлдэхүүний зургаан хэсгээр /хоол

тэжээл, ус ба эрүүл ахуй, орон сууц, аюулгүй байдал гэж/ тус бүр гарчигласан

самбарын цаас 6 хуудас бэлтгэх

• Гамшгийн бэлтгэл /ГБ/ болон/эсвэл гамшгийн менежмент /ГМ/ хариуцсан

сайн дурын ажилтан эсвэл салбар зөвлөлийн ажилтныг яриа хийлгэхээр урь.

Илтгэгчтэй хийх ярианых нь гол гол санааг урьдчилан ярьж тохиролц. Илтгэлийнх

нь хураангуйг урьдчилж нэхвэл сайн. Түүнийг дараах зүйлийг оролцуулан 30

орчим минутын яриа хийж өгөхийг хүснэ. Үүнд:

o Гамшгийн бэлтгэл /ГБ/ болон/эсвэл гамшгийн менежмент /ГМ/ хариуцсан

сайн дурын ажилтан эсвэл салбар зөвлөлийн ажилтны гүйцэтгэх үүрэг,

ажлын чиг үүргийг тодорхойлох

o Гамшгийн үед тусламж шаардлагатай эмзэг бүлгүүдийг болон тэдэнд хэрхэн

туслах болох арга замыг тодорхойлох

o Гамшгийн үед нутгийн иргэдэд туслах үүднээс АТНИТҮ сайн дурын

ажилтнууд ГБ болон ГМ-ийн сайн дурын ажилтнуудтай хамтран ажиллах

ажлын хамтарсан төлөвлөгөө боловсруулахад туслах

o Тухайн орон нутгийн аюул эрсдэлд өртөмтгий байдал /эмзэгшил/ болон

хариу үйлдэл хийх чадавхи

o Гамшгийн үр дагаврыг бүхий л үе шат /гөмшгийн өмнө, гамшгийн үеэр

болон дараа нь/-д хэрхэн хамгийн бага байлгахыг тодорхойлох

o Гамшгийн бэлтгэл /ГБ/ болон/эсвэл гамшгийн менежмент /ГМ/-ээр

мэргэшин бэлтгэгдсэн сайн дурын ажилтан гэдэгээ ангид танилцуулах

• Модуль 3-т хийсэн орон нутгийн газрын зураг

Сэдвийн хураангуй Гамшиг нутгийн иргэдийн хэвийн амьдралыг бусниулж, олноор үхэж үрэгдэх

мэтийн олон хортой болон сөрөг үр дагавар дагуулдаг. Хүний ажиллагааны улмаас

үүсэлтэй болон байгалийгн шалтгаантай гамшигийн аль аль гэнэтийн байдгаараа

онцлог. Гамшгийн жишээ дурьдвал:

Улирлын монсуун бороо, хар шуурга эсвэл далайн шуурга, ган зуд, үер ус

зэрэг байгалийн үзэгдэл

Газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн үзэгдэл

Дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн, түүнээс улбаатай дүрвэгсдийн асуудал

Тэвэр харилцаа холбоо тасрах, зам гүүр нурах зэргээр

Хүний болгоомжгүйгээс юм уу эсвэл байгалийн шалтгаанаар үүсдэг бусад

үзэгдэл, тухайлбал гал түймэр

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

104

Булчин задлах тахал мэтийн гоц халдварт өвчний тархалт

Ийм гамшиг, онцгой нөхцөл байдал нийгмийн хэвийн ажиллагааг тасалдуулна.

Олноор гэмтэх бэртэх, үхэх, материаллаг болон байгаль экологийн хохирол амсана.

Онцгой байдал болон гамшиг хүний амьдралын хэрэгцээний бүхий л талыг хувь

хүний, гэр бүлийн, орон нутгийн, аймаг сум болон улс орны хэмжээнд хүртэл

бүхий л түвшинд сөрөгөөр нөлөөлж чадна. Үр дагавар хор уршгийнх нь хэмжээ

тухайн гамшгийн цар хэмжээ болон нарийн нийлмэл байдлаас шалтгаална.

Үндэсний

Салбар зөвлөл

Нутгийн иргэдийн

хамтлаг

Айл өрх

Хувь хүн

Нийгмийн хувьд гамшгийн сөрөг нөлөөлөлтэй тэмцэх хариу арга хэмжээ авахыг

хичнээн хойшлуулна төдий чинээ үр дагавар, хор хөнөөл нь нэмэгддэг. Хэрэв

нутгийнхан гамшгийг болохоос нь өмнө төлөвлөж, түүнд бэлтгэлтэй байвал хүний

амь олноор аврагдаж, амин чухал үйлчилгээг илүү үр дүнтэй болоод илүү үр

ашигтай хурдан түргэн нөхөн сэргээж болно.

Сайтар бэлтгэгдсэн сайн дурын ажилтны баг дараах зүйлийг хийж чадна. Үүнд:

Нутгийн иргэдийн дунд урьдчилан сэргээх гол гол арга хэмжээг бэлтгэж,

хангуулах. Эдгээр арга хэмжээг гамшиг болохоос өмнө авч хэрэгжүүлэх

шаардлагатай.

Амьдралын

хэрэгцээ

Эрүүл мэнд Амьжиргаа

Ус ба

эрүүл

ахуй

Аюул

гүй

байдал

Орон сууц Хүнс тэжээл

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

105

Гамшгаас хохирсон хүмүүст анхны тусламжийг шуурхай хүргэж, нутгийн

иргэдийг нэг нэгэндээ болон гэр бүлийнхэндээ туслаж, амин хэрэгцээг нь

хангахад тэднийг сэдэлжүүлж, зохион байгуулах

АТНИТҮ сайн дурын ажилтнууд гамшиг болохоос өмнө түүнд бэлтгэлтэй байвал

нутгийн иргэдэд илүүтэй туслаж чадах юм. Орон нутгийн салбар зөвлөл нэмэлт

нөөц хөрөнгө олж, байгаа нөөц бололцоогоо дайчлан гамшгийн бэлтгэл болон

гамшгийн менементэд илүү олон АТНИТҮ сайн дурын ажилтныг сургаж бэлтгэж

болох юм. Улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөн гамшгийн бэлтгэл

болон гамшгийн менежментийн талаар маш их туршлага хуримтлуулсан ба эдгээр

ажиллагаа нь Олон улсын холбооны нийт ажлын ихэнх хэсгийг эзэлж байдаг.

Модуль 3-ыг үзэж байхад хийсэн нутгийн иргэдийн үнэлгээгээр орон нутгийн

талаар олон чухал мэдээллийг цуглуулсан билээ. Энэхүү нутгийн иргэдийн

үнэлгээний явцад гамшгийн гол эрсдэл болон эрүүл мэндийн гол аюул заналыг мөн

тодорхойлсон билээ. Нөөцийг хаанаас дайчилж болох, эмзэг газар болон эмзэг

бүлгийнхэн хаанаа суудаг зэргийг үнэлгээгээр тогтоосон билээ.

Тусламж шаардлагатай эмзэг бүлэгт дараах хүмүүс багтана. Үүнд:

� өнчин өрөөсөн

� жирэмсэн эхчүүд

� ганц бие хүмүүс

� тахир дутуу хүмүүс

� настанууд

� өвчтэй хүмүүс

� гэмтэж шархдагсад

Мөн модуль 4-т гэмтэж бэрсэн хүмүүст анхны тусламж, халамжийн үйлчилгээг

хэрхэн хүргэхийг үзэж, дадлага хийсэн билээ. Онцгой байдлын үед бэртэж гэмтсэн

хүмүүст анхны биет болон сэтгэл санааны тусламж халамжийн аль алиныг хүргэх

нь чухал.

Тухайн орон нутагт гадны буюу нэмэлт тусламж ирэхэд сайн дурын ажилтнууд

аврах багийхныг юу хийгдсэн, одоо юу болж байгаа, мөн цаашдын аврах

ажиллагааны хүрээнд юу болж болох зэрэг цаг үеийн мэдээллээр хангах үүрэгтэй.

АТНИТҮ сайн дурын ажилтны үйлдэл Гамшгийн өмнө:

Анхны тусламж болон гамшгийн эсрэг хариу үйлдэлд бэлтгэгдсэн байх

Хүн хүчний болон материаллаг чухал нөөцийн байрлалыг мэддэг байх

Гамшгийн үеэр:

Дараах чухал нөөцийн зохион байгуулалт, ашиглалтыг хариуцсан

удирдлагатай холбоо барих. Үүнд:

– хүн хүчний болон материаллаг нөөц

– харилцаа холбооны нөөц

–ус, хоол хүнс, эрүүл мэндийн болон бусад чухал үйлчилгээ

– анхны тусламж болон эмнэлгийн хүчин чадал, нөөц

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

106

Сэтгэл санааны болон сэтгэлзүйн анхан шатны тусламж үзүүлэх

Эмнэлгийн ажилтнуудад туслах

Гамшгийн менежментийн хувьд илүү блэтгэгдсэн сайн дурын ажилтан,

эмнэлгийн ажилтан, салбар зөвлөлийн ажилтан, сайн дурынхан болон эмч

нарын удирдлаган дор хохирогсдод анхан шатны суурь тусламжийг үзүүлэх

Гэмтэж бэртсэн хүмүүсийг хамгийн ойрын эмнэлэгт хүргэх унаа тээврийг

зохион байгуулахад туслах

Олон нийтийг хамарсан үхэл, нас баралтын үед эмнэлгийн багуудыг

дэмжиж ажиллах

Талийгаачдыг хөдөөлүүлэхэд туслах

Орон гэргүй болсон хүмүүст түр хоргодох байр сав олоход нь туслах

Аюулгүй байдлыг хангах үүднээс бусад сайн дурынхан, салбар зөвлөлийн

ажилтнууд болон нутгийн иргэдтэй холбоо харилцаатай байх

Үндсэн долоон зарчмын хүрээнд харилцан туслалцаа үзүүлэх

Тусламжийн барааг хуваарилах

Бусад сайн дурынхныг дэмжиж, зоригжуулах

Гамшгийн дараа:

Эмнэлгийн суурь болон анхан шатны тусламж үргэлжлүүлэн үзүүлэх

Сэтгэл санааны болон сэтгэлзүйн анхан шатны тусламж үзүүлэх

Айл өрхөөр явж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн мэдлэг

мэдээллийг түгээхэд туслах. Ингэхдээ дараах сэдвүүдэд онцгойлон

анхаарна. Үүнд:

o халуурах

o уушигны хатгаа болон амьсгалын замын хурц үрэвсэл

o суулгах өвчин болон шингэн алдах

o хоол тэжээлийн дутагдал

o орон нутгийн эрүүл мэндийн бусад асуудал

Сургалтын арга хэмжээний санал болгож буй зураглал I. Томоохон гамшгийн үеийн нутгийн иргэдийг дайчлах үндэс

�30-45 минут

1. Сайн дурын эрүүл мэндийн ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн

ашигласан, мөн нутгийн иргэдийн зүгээс ямар хариу авсан зэргийг нь асууж лавла.

Нутгийн иргэдээс тэдний авсан мэдээллийг тэмдэглэж аваад орон нутгийн салбар

зөвлөлийн ажилтантай хуваалцаж, санал солилцох.

4. Модулийн нэр, зорилго агуулгыг танилцуулж, үзэх гэж байгаа хоѐр сэдвийг

ерөнхийд нь тоймло.

5. Сайн дурынхнаас ―гамшиг‖ гэсэн ойлголтын тодорхойлолтыг хэлж чадах

хүн байгаа эсэхийг лавла. Сайн дурынхныг урьд өмнө энэ нутагт болж байсан

гамшигийн талаар эргэн санахыг уриал. Мөн арай илүү өргөн хүрээтэй сэтгэж, улс

орны хэмжээнд болсон өөр бусад нутаг орныг нэрвэсэн гамшигийг тодорхойлуул.

Хариултууд нь дараах зүйлтэй холбоотой байвал зүгээр. Үүнд:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

107

гал түймэр

орон байр нурж унасаг

ган гачиг

хар хуй салхи, улирлын шинжтэй шуурга, цас бороо их орж зуд болох зэрэг

цаг уурын холбогдолтой гамшиг

үер усны гамшиг

түгээмэл өвчин халдвар тархах

газар хөдлөх

6. Гамшиг хүмүүсийн эрүүл мэндэд дараах байдлаар сөрөг нөлөө үзүүлдгийг

сайн дурынханд мэдээл. Үүнд:

шууд гэмтэл бэртэл усруулах

суулгах өвчин, улаан бурхан болон malaria /хамхуу/ зэрэг хадварт өвчин

сэтгэлзүйн цочрол, стресс

бусад өвчин

7. Сайн дурын ажилтнуудад тэд гамшиг тохиосон үед ч нутгийн иргэддээ

туслаж чадахыг нь сануул.

8. ―Гамшгийн бэлтгэл‖ болон ‖гамшгийн менежмент‖ гэж юу болохыг

тайлбарлахыг сайн дурынханд даалга. Хариултууд нь Улаан загалмай, улаан

хавирган сарны хөдөлгөөний түүх болон эрхэм зорилгыг хүлээн зөвшөөрч, дурьдаж

байхад анхаарна.

9. Амьдралын хэрэгцээний загварыг дүрсэлсэн зурагтай самбарын цаасыг

гаргаж ир. Хоол мэжээл, ус ба эрүүл ахуй, орон байр, аюулгүй байдал, амьжиргаа

болон эрүүл мэнд гэснэ амьдралын суурь зургаан хэрэгцээ нэг бүрээр гарчиглаж,

өмнө бэлтгэсэн цаасан самбаруудыг харуул.

10. Амьдралын энэ олон талын хэрэгцээ нэг бүр гамшиг болсноор хэрхэн

тасалдах буюу сөрөг нөлөөнд автахыг тодорхойлохыг сайн дурынханд даалга. Сайн

дурын ажилтнуудын хариултыг тус тусынх нь хамаарах гарчигтай цаасан самбар

дээр тэмдэглэж ав.

11. Зургаан хүнийг сайн дураар нь ангийн өмнө гаргаж ирээд нэг нэг цаасан

самбарын дэргэд зогсоо. Самбарт гарч ирсэн сайн дурын ажилтан бүрээс дараах

зүйлийш даалга. Үүнд:

амьдралын тухайн хэрэгцээ гамшгийн үед хэрхэн тасалдах вэ?

Ийнхүү гамшгаар тасалдсан амьдралын тухайн хэрэгцээгээ сэргээх нутгийн

иргэдийн тэмцэл, хариу арга хэмжээнд АТНИТҮ сайн дурын ажилтнууд

туслах талаар юу хийж чадах вэ?

12. Харилут болгоны дараагаар анги нийтээс нэмэлт санаа оноо асууж яв.

Хариулт болгоны дараагаар сайн санаа оноо гарч ирвэл алга ташуулж баяр хүргэ.

13. Сэдвийн хураангуйд байгаа мэдээллээр товч танилцуулга хий. Амьдралын

хэрэгцээний талаар хийсэн хэлэлцүүлгийн үед сайн дурынхнаас гарч ирсэн чухал

чухал санаануудыг нэгтгэн дүгнэ.

14. Асуулт гарвал хариул.

Сургагч багшид зориулсан санамж Модуль 3-ыг үзэхэд боловсруулсан

газрын зургийг гаргаж өлгө.

15. Орон нутагт гамшиг гарч болох боломжит газар, цэгүүдийг сайн

дурынхнаар тодорхойлуул. Шаардлагатай гэж үзвэл тухайн газрын зурган дээрээ

нэмэлт өөрчлөлт оруул.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

108

16. Гамшгийн үед нутгийн иргэдэд хэрэг болж болох хүн хүчний болон

материаллаг нөөцийг орон нутгийн газрын зурган дээр сайн дурынхнаар заалгуул.

Шаардлагатай гэж үзвэл тухайн газрын зурган дээрээ нэмэлт өөрчлөлт оруул.

17. Эмзэг бүлгийн хүмүүсийн суудаг газрыг орон нутгийн газрын зурган дээр

сайн дурынхнаар заалгаж, тодорхойлуул. Шаардлагатай гэж үзвэл тухайн газрын

зурган дээрээ нэмэлт өөрчлөлт оруул.

18. Сургалтын үер асуулт асуухыг урина. Түүнчлэн цаасан дээр асуух зүйлээ

бичээд асуултын хайрцагт хийж болох тухай тайлбарлан хэлнэ. Тэгдээр асуултанд

сэдэв бүрийн төгсгөлд нэгтгэн хариулна.

II. ГБ болон ГМ-ийн мэргэжилтний илтгэл � 30-45 минут

1. Уригдаж ирсэн илтгэгчийг танилцуулна. Ингэхдээ түүний мэргэжил

боловсрол, ажил мэргэжлийн болон гамшгийн саларын дадлага туршлагыг нь

тоцохо тэмдэглэнэ.

2. Илтгэгч дараах зүйлийн талаар яриа хийнэ гэдгийг сайн дурынханд мэдэгд.

Үүнд:

Гамшгийн бэлтгэл, гамшгийн менежментийн сайн дурын ажилтан, орон

нутгийн салбар зөвлөлийн ажилтны гүйцэтгэх үүрэг, ажил үүргийн хуваарь

Гамшгийн үед онцгой анхаарал тусламж шаардах эмзэг бүлгийн хүн ам

Гамшгийн үед авах арга хэмжээгээ нутгийн иргэд болон Гамшгийн бэлтгэл,

гамшгийн менежментийн сайн дурын ажилтнуудтай харилцан уялдаа бүхий

АТНИТҮ сайн дурын ажилтнуудад зориулсан ажлын төлөвлөгөө

боловсруулах

Тухайн нутгийн иргэдийн аюул эрсдлийн сөрөн зогсох чадавхи болон

нэрвэмтгий эмзэгшил байдал

Гамшгийн бүх үе шат /гамшигийн өмнө, гамшгийн үеэр болон дараа үед/-д

үр дагавар хор хөнөөлийг хэрхэн хамаг бага байлгах

Хэрхэн гамшгийн бэлтгэл, гамшгийн менежментийн сайн дурын ажилтан

болж бэлтгэгдэх зэрэг болно.

3. Сургалтын үер асуулт асуухыг урина.

4. ГБ эсвэл ГМ-ийн сайн дурын ажилтан болон АТНИТҮ сайн дурынхныг

Модуль 4-ийн сэдвүүдээр үзсэн анхан шатны тусламжийн жагсаалтыг харуул.

Гамшиг, гоц халдварт өвчний тархалт буюу олон нийтийг хамарсан эрүүл мэндийн

асуудал тулгарах үед аль сэдвүүд нь хамаг чухал хэрэгцээтэй болохыг сайн дурын

ажилтнуудаас асуу. Хариултанд дурьдагдах анхны тусламжийн жагсаалтад дараах

зүйлийг орхихгүй байхад анхаарна уу. Үүнд:

Сэтгэлзүйн анхны тусламж

Халдвараас урьдчилан сэргийлэх

Яс хугарах

Бусад хамааралтай чухал сэдэв

5. Илтгэгчид талархал дэвшүүл.

III. Нутгийн иргэдтэй харьцах арга техник. Дүр тоглох.

20-30 минут

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

109

1. Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан томоохон гамшгийн үед

нутгийн иргэдийг дайчлах талаар тэдэнд хүргэх гол санаануудыг тоймло. Үүнд:

Нутгийн иргэд болон сайн дурынхан гамшигт бэлтгэлтэй байна.

Нутгийн иргэд болон сайн дурынхан хамтарч ажилласнаар гамшигийн хор

уршиг, сөрөг үр дагаврыг мэдэгдэхүйц бууруулж чадна.

Гамшиг бэртэл гэмтэл мөн өвчин халдвар тархахад хүргэнэ.

Анхны тусламж болон сэтгэлзүйн дэмжлэгэ үзүүлэхэд суралцсанаар

гамшгийн үед хүний амь насыг аварч чадна.

Гамшгийн үр дагаврыг даван туулахын тулд ариун цэврийг эрхэмлэж, цэвэр

ус хэрэглэн эрүүл ахуйн шаардлагыг хангаж, шумуулны тор хэрэглэж, мөн

вакцин дархлаажуулалтад хамрагдаж байх хэрэгтэй.

2. Сайн дурынхнаас өөр хүргэх нэмэлт санаа оноо байгаа эсэхийг нь лавла.

3. Нутгийн айл өрхтэй нутгийн иргэдтэй харьцах арга техникийн харилцан

ярианы асуултуудыг ашиглан дүр тоглох хоѐр хүнийг сайн дураар нь гаргаж ир.

4. Дүр тоглосны дараагаар ангийн хамт олноос дээрх хоѐр хүний

нэгд, юу нь сайн болов,

хоѐрт, юуг нь өөрөөр хийх болох талаар санал дүгнэлт хийлгүүл.

5. Сайн дурынхныг гурав гурваар нь бүлэглэ. Дараах дүрд ээлжлэн

тоглуулна.Үүнд:

a. сайн дурын ажилтан

b. нутгийн иргэн

c. Ажиглагч

6. Ажиглагч нарыг сайн дурын ажилтны гол санаагаа хүнд хүргэх чадварын

талаар тайлбар хэлүүл.

IV. Өөрийн ойлгосныг шалгах

10-20 минут

1. Сайн дурын ажилтны гарын авлагынхаа Сэдэв 1-ийн ―Заавал эзэмшвэл

зохих мэдлэг чадвар‖ гэсэн хэсгийг эргэж үзүүл.

2. Сайн дурынхныг хос хосоор нь ажиллуулж, Сайн дурын ажилтны гарын

авлагынхаа Сэдэв 1-ийн ―Өөрийгээ шалга‖ гэсэн хэсгийг бөглүүл. Өөрийгээ

шалгана гэдэг нь өнөөг хүртэл үзсэн материалаа хэрхэн өөрийн болгосоноо шалган

хянаж байгаа явдал гэдгийг нь сайн дурынханд ойлгуул.

3. Хүн бүрийг хийж дуусгахад нь хангалттай хугацаа өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Хэрэв оролцогчдын ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй бол асуултуудыг чангаар

уншиж өгч, сайн дурынхныг амаар хариулуулж болох юм. Хэрэв бичиг үсэггүй хүн

хэдхэн байвал та тэдэнтэй тулж ажиллан асуулт хариултыг хийлгэж болох юм

4. Хариултуудыг шалгаж үз.

Асуулт хариулт 1. Гамшиг нутгийн иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, хор уршиг

тарина. Гамшгийн хор уршгаас гурвыг нэрлэнэ үү. Үүнд:

� Шууд гэмтэл бэртэл

� Суулгах, улаан бурхан, malaria мэтийн гоц халдварт өвчин тархах

� Сэтгэлзүйн цочрол, дарамт

� Усны эх үүсвэрийг бохирдуулах

� Хүмүүс үхэж үрэгдэнэ

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

110

� Бусад өвчин

2. Гамшгийн өмнө АТНИТҮ сайн дурын ажилтны хийх ажил, авч болох арга

хэмжээнээс хоѐрыг нэрлэ. Үүнд:

Бэлтгэлтэй байх

Анхны тусламж үзүүлэх, гамшгийн эсрэг хариу үйлдэлд бэлтгэгдсэн байх

Хүн хүчний болон материаллаг чухал нөөцийн байрлалыг мэддэг байх

3. Гамшгийн үеэр АТНИТҮ сайн дурын ажилтны хийх ажил, авч болох арга

хэмжээнээс тавыг нэрлэ. Үүнд:

Дараах чухал нөөцийн зохион байгуулалт, ашиглалтыг хариуцсан

удирдлагатай холбоо барих. Үүнд:

– хүн хүчний болон материаллаг нөөц

– харилцаа холбооны нөөц

–ус, хоол хүнс, эрүүл мэндийн болон бусад чухал үйлчилгээ

– анхны тусламж болон эмнэлгийн хүчин чадал, нөөц

Сэтгэл санааны болон сэтгэлзүйн анхан шатны тусламж үзүүлэх

Эмнэлгийн ажилтнуудад туслах

Гамшгийн менежментийн хувьд илүү блэтгэгдсэн сайн дурын ажилтан,

эмнэлгийн ажилтан, салбар зөвлөлийн ажилтан, сайн дурынхан болон эмч

нарын удирдлаган дор хохирогсдод анхан шатны суурь тусламжийг үзүүлэх

Гэмтэж бэртсэн хүмүүсийг хамгийн ойрын эмнэлэгт хүргэх унаа тээврийг

зохион байгуулахад туслах

Олон нийтийг хамарсан үхэл, нас баралтын үед эмнэлгийн багуудыг

дэмжиж ажиллах

Талийгаачдыг хөдөөлүүлэхэд туслах

Орон гэргүй болсон хүмүүст түр хоргодох байр сав олоход нь туслах

Аюулгүй байдлыг хангах үүднээс бусад сайн дурынхан, салбар зөвлөлийн

ажилтнууд болон нутгийн иргэдтэй холбоо харилцаатай байх

Үндсэн долоон зарчмын хүрээнд харилцан туслалцаа үзүүлэх

Тусламжийн барааг хуваарилах

Бусад сайн дурынхныг дэмжиж, зоригжуулах

5. Зөв хариулт хэлбэл оролцогчдод баяр хүргэ.

6. Дараагийн хичээлийн цагийг тохирно.

7. Сайн дурынхныг сурч мэдсэн зүйлээ нутгийнхантайгаа хуваалцаж,

түгээхийг уриал.

Сэдэв 2 Онцгой байдлын үеийн нийгмийн эрүүл мэнд: гоц халдварт өвчний

тархалтаас урьдчилан сэргийлэх ба тэмцэх

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадвар эзэмшинэ.Үүнд:

� нийгэмд өвчний халдвар хэрхэн тарахыг тодорхойлох

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

111

� нийгэмд гоц халдвар тарааж болзошгүй 6 төрлийн өвчнийг тодорхойлох

� дээрх өвчний төрөл тус бүрээр урьдчилан сэргийлэх үндсэн арга хэмжээг нэрлэх

� дээрх өвчний төрөл бүрээр халдвартай тэмцэх үндсэн арга замыг тодорхойлох

� тухайн орон нутагт байнга тархдаг гоц халдварт өвчнийг жагсаалтаар нэрлэх

� Өвчин тахлын үед халдвартай тэмцэх талаар мэргэшсэн сайн дурын ажилтантай

хэрхэн хамтран ажиллахыг тодорхойлох

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл

1. Нийгэмд гоц халдвар тарааж болзошгүй 6 төрлийн өвчин бол:

� суулгах өвчин

� амьсгалын замын үрэвсэл

� вакцин хийснээр урьдчилан сэргийлж болох өвчин (полиомиелит, шар чичиргээ,

улаан бурхан болон менингит)

� халдвар тээгчээр дамжин халдварладаг өвчин (malaria, dengue)

� гоц халдвартай, үхлийн аюултай өвчин (Ebola and Marburg)

� Пандемик томуу, шувууны ханиад болон амьсгалын замын хурц үрэвслийн

синдром (SARS) зэрэг шинэ төрлийн өвчин эмгэг

2. Дээрх өвчний төрөл тус бүрээр урьдчилан сэргийлэх тодорхой багц арга

хэмжээ байна. Үүнд:

� ариун цэвэр, эрүүл ахуй

� сайн хоолож, цэвэр сууцанд суух

� хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах

� шумууланд хазуулахГҮЙ байх

� өөр ямар ч өвчинд эрсдэлд онцын шаардлагагүй бол орохгүй байх

3. Халдварт өвчин тархсан үед сайн дурын ажилтнууд онцгой арга хэмжээ авах

шаардлагатай болно.

4. Тухайн орон нутагт ямар өвчний халдвар тархамтгай болохыг мэдэх чухал.

5. Тухайн нутагт халдварт өвчний тархалт ойр ойрхон болдог бол сайн дурын

ажилтнууд халдвартын талаар тусгай нэмэлт сургалтанд суух хэрэгтэй.

Хичээлийн үлгэрчилсэн цагийн хуваарь

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 150-220 минут шаардана. I. Удиртгал Хичээлийн товч агуулгаар бэлтгэсэн товч танилцуулга хийх. 20-30 мин

II. Урьдчилан

сэргийлэх ба тэмцэх

Сайн дурынхан жижиг бүлгээр ажиллаж, тодорхой өвчний

төрлөөр дагнан халдвар тарахаас урьдчилан сэргийлэх, нэгэнт тарсан нөхцөлд түүнтэй тэмцэх арга замыг авч хэлэлцэнэ

40-50 мин

III. Дүр тоглох Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй харьцах арга

техникээ ашиглан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,

нэгэнт халдвар тарсан үед түүнтэй хэрхэн тэмцэх талаар гол

санаануудыг хүмүүст хүргэх дадлага хийнэ

20-30 мин

IV. Ойлголтоо шалгах Өөрийн үнэлгээ 10-20 мин

IV. Нутгийн иргэдийн

дунд хийх ажиллагаа

Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй харьцах арга техникээ

ашиглан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нэгэнт халдвар тарсан үед түүнтэй хэрхэн тэмцэх талаар гол санаануудыг

хүмүүст хүргэх ухуулга сурталчилгааны ажил хийнэ

60-90 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

112

• Самбарын цаас 8 хуудас, самбарын өнгө өнгийн үзэг бэлдэнэ.

• Хичээлийн товч агуулгаар бэлтгэсэн товч танилцуулга.

• Өвчний халдвар тархалтыг харуулсан зураг схем.

Сэдвийн хураангуй Халдварт өвчин Халдварт өвчин гэж нэг хүнээс нөгөөд дамжин халдварладаг өвчнийг хэлнэ.

Халдварт өвчин бүр тодорхой төрлийн үүсгэгч нянтай байдаг. Эдгээр нян бол

нүдэнд харагдахааргүй бичил биетэн мөн.

Халдвар эпидеми болох бүдүүвч Өвчтэй Өвчтэй хүн

хүн Эпидеми

өвчингүй хүн

(халдвар тээгч)

Нян дараах байдлаар тархана

A. байгаль болон хүрээлэн буй орчин:

� aгаар

� бохир, аюултай ус

� хөрс

� хоол хүнс

B. хүнээс хүнд:

ханиалгах эсвэл найтах

цус

бэлгийн ажлаас үүсдэг биеийн

шингэн, шээс, өтгөн болон шүлс

бохир гар

C. амьтан, шавьж:

шумуул

харх

тахиа

бусад мал амьтан эсвэл шавьжаар

Халдвар хүнийг өвчлүүлнэ. Зарим хүн халдвар аваад өвчин мэдрэхгүй ч нэгэнт

халдварын нян тээгч болсон тул бусдад халдаана. Энэ улсыг халдвар тээгч гэнэ.

Зарим хүнд дархлаа суусан байдаг тул хэзээ ч тухайн өвчний халдвар авахгүй, бас

халдварын нян тээдэггүй. Вакцин хийлгэвэл халдварын эсрэг дархлаатай сууна.

Халдвар бас нэг амьтнаас нөгөө амьтанд эсвэл хүнд дамжин тархана. Халдварт нян

тээгч амьтдыг халдвар зөөгч гэнэ. Халдварт өвчин ямар ч нийгэмд байна.

Эпидеми Хэвийн буюу энгийн үеийнхээс илүү олон хүн нэгэн зэрэг нэгэн төрлийн өвчний

халдвар авахыг эпидеми гэнэ. Олон хүн нэгэн төрлийн халдварт өвчнөөр өвчилнө

гэдэг нь тухайн өвчин бүр олон хүнд халдварлах магадлалтай гэсэн үг юм. Эпидеми нь дараах нөхцөл байдлаас шалтгаалан гардаг байна. Үүнд:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

113

нян ердийн үеийнхээсээ илүү хүчтэй болсон эсвэл шинэ төрлийн нян үүсэн

бий болсон байх

борооны улиралд шумуул ихэсдэг шиг халдвар зөөгчдийн тоо эрс нэмэгдэх

цөөхөн хүн дархлаатай байх буюу эсвэл хоол тэжээлийн дутагдалд орсон,

бүр нялх эсхүл бүр өндөр настай эсвэл эмгэг хуучтай зэргээс шалтгаалан бие

нь халдвар эсэргүйцэх чадваргүй байх

цэвэр ус эсвэл ариун цэвэр сахихгүй байх зэрэг орчны нөлөөллөөс

Эпидемийг буй болгодог зургаан төрлийн өвчин Эпидемийг буй болгодог зургаан төрлийн гоц халдварт өвчин байна. Үүнд:

1. суулгах өвчин (булчин задрах тахал, salmonella, e-coli, cryptosporidium)

2. амьсгалын замын үрэвсэл (сурьеэ- tuberculosis)

3. вакцин хийснээр урьдчилан сэргийлж болох өвчин (полиомиелит, шар

чичиргээ, улаан бурхан болон менингит)

4. халдвар тээгчээр дамжин халдварладаг өвчин (malaria, dengue)

5. гоц халдвартай, үхлийн аюултай өвчин (Ebola and Marburg)

6. шинэ төрлийн өвчин эмгэг (Пандемик томуу, шувууны ханиад болон

амьсгалын замын хурц үрэвслийн синдром-SARS))

Өвчний төрөл Урьдчилан сэргийлэх Халдвар тархалттай тэмцэх

Суул

гах ө

вч

ин

Суулгах өвчин гэдэг нь өдөрт гурав ба

түүнээс олон удаа шингэн усархаг байдлаар

өтгөнөөр бие засаж байхыг хэлнэ.

Суулга өвчин шингэний дутагдал, үхэлд

хүргэж мэднэ.

5 ба түүнээс доош насны хүүхдэд голлон тусна.

Булчин задрах тахал гм хүнд хэлбэрийн

суулга хэнд ч тусна

Бохир ус, бохир хоол хүнс, бохир гар

болон ялаа шумуулаар дамжин халдварлана

Гараа угаах зэргээр ариун

цэвэр сахих

Аманд цэвэр ус хэрэглэх

Усыг цэвэр, таглаатай

саванд хадгалах

Хоолны эрүүл ахуйг хангаж, жимс ногоог угааж

идэх, хоолыг цэвэр орчинд

хадгалж, хадгалж үлдээсэн

хоолыг халааж идэх

Бие засах газар болон

орчныг нь цэвэр байлгах

Халдварын сурвалж, шалтгааныг тогтоох

(бохир ус, бохир жорлон эсвэл ариун цэвэр

сахиагүйгээс гм)

Усыг цэвэршүүлэх (буцалгах, шүүх,

хлоржуулах)

Суулгах өвчний кэйс олж судлах

Өвчтэй хүүхдэд гэрээр хорсоол (ORS)

өгөх

Хүнд өвчилсөн, шингэний алдагдалтай

хүүхдийг эмчид үзүүлэх

Нутгийн иргэдийн дунд ариун цэврийг

ухуулан сурталчлах

Ам

ьсг

ал

ын

зам

ын

үр

эвсэ

л

Амьсгалд нөлөөлөх амьсгалын замын

халдвар

Ихэвчлэн ханиалгах, цээжний өвдөлт,

халуурах, амьсгал хүндрэх зэргээр илэрнэ

Хүндэрч болох ба бага залуу хүүхдийг

үхэлд хүргэх аюултай

эмгэг төрөгч нян ханиах, най-таах, ярих,

цэр зэргээр дамжина

олон хүн цугласан газар эпидеми тарах

магадлалтай

Ханиалгаж, найтаахдаа ам

хамраа алчуураар таглах

зэргээг ариун цэвэр сахих

Амьдралын нөхцөл сайн байх

Олны дунд халдвартай

хүнийг таньж, тэднийг эдгэтэл

холхон байх

Ханиалгатай, амьсгал

хүндрэлтэй хүүхдийг эмчид

үзүүлэх

Амьсгалын замын үрэвслийг эрт танин

мэдэж, өвчилсөн хүмүүсийг шуурхай

эмчлүүлэхээр эмчид хандуулах

Амьдралын нөхцөл сайтай байх

Хүүхдийг тэжээллэг хоол ундаар хооллох

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

114

Вак

ци

наар

ур

ьд

чи

лан

сэр

ги

йл

эгд

эх

Эпидеми болон халдвар тарах

магадлалтай, вакцинаар урьдчилан сэргийлж

болох дараах өвчин. Үүнд:

– шар чичиргээ

– менингит

– улаан бурхан

– полиомиелит

Вакцин халдвар хүрэхээс өмнө түүнийг

эсэргүүцэх механизмыг бий болгоно

Зарим вакциныг тариагаар заримыг нь

амаар өгнө.

Эпидеми болох магадлал

бүхий өвчний эсрэг хангалттай

олон тооны хүнд вакцин хийх

шар чичиргээ өвчнөөс

шумуулны тор зүүснээр

хүмүүсийг хамгаалж болно.

Амьдралын нөхцлийг сайжруулах, ариун цэвэр, эрүүл

ахуйг сахих

Хүмүүсийг нэг дор олноор

шавааруулахгүй байснаар

полиомиелит,улаан

бурхан,менингит гм өвчнөөс

урьдчилан сэргийлж болно.

Эпидеми гарвал иргэдийг вакцин

хийлгэх аянд хамрагдахыг уриалж ухуулах

шар чичиргээ өвчинтэй тэмцэх үүднээс

шумуулны үүр, орчинг устгах

шар чичиргээ өвчинтэй тэмцэх үүднээс

шумуулны тор тараах

полиомиелиттэй тэмцэх үүднээс нутгийн иргэдийн цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуйн

мэдлэг болоовсролыг дээшлүүлэх

Улаан бурхан,менингиттэй тэмцэхийн

тулд амьдралын нөхцлийг сайжруулж,бөөг-

нөрөл шаваарлыг багасгах тал дээр нутгийн

иргэдийн мэдлэг мэдээллийг сайжруулах

Шинээр өвчилсөн хүнийг эмчид явуулах

Хал

дв

ар

зөөгч

өөр

дам

жи

х Халдвар зөөгч гэдэг нь шумуул, ялаа

хувалз зэрэг хүнийг хазаж хатгаснаар өвчин

тараагч шавьж, эсвэл хулгана, харх, сарьсан

багваахай мэтийн амьтад

Тодорхой өөр өөр төрлийн шумуул дараах өвчний халдвар тараана. Үүнд: –

malaria – dengue fever

– шар чичиргээ – Rift Valley fever

Ихэвчлэн маш их халууруулна

Орондоо тор зүүгээгүй,задгай усны ойр

/шумуул үүрлэх орчин/ байгаа хүмүүс илүү

их эрсдэлтэй

Эпидеми голлон борооны улиралд гарна

Шумуултай тэмцэж, тэдний

үржлээс сэргийлэх

Удаан үйлчилгээтэй

шумуулны хор шингээсэн тор

/УҮШХШТ/ орон дээгүүрээ татаж унтах

Орон байр, майхнаа

шавьжны хороор шүрших

Шалбааг, тогтоол усыг

зайлуулж алга болгох

Биеийн ихэнх хэсгийг

хаасан урт хувцас өмсөх

Шумуулны хор,хүж шатаах

шумуулны тор тараах

шумуулны хор шингээсэн тор

/УҮШХШТ/ орон дээгүүрээ татаж унтах

талаар нутгийн иргэдийн мэдлэг мэдээллийг

сайжруулах

өвчнийг танин мэдэж, хэзээ эмнэлэгт

хандах тухайд нутгийн иргэдийн мэдлэг

мэдээллийг сайжруулах

Их халуурч байгаа хүмүүсийг эмчид

үзүүлэх

Их цэвэрлэгээний аянд оролцох

Усны эрүүл ахуйн мэргэжилтэнд

шумуулны хор цацахад нь туслах

Гоц

хал

дв

ар

тай

, үхл

ий

н

аю

ул

тай

Шинэ гарсан, үхлийн аюултай өвчин

байнга гарахгүй ч маш хурдан үхэлд

хүргэдэг:

– Ebola haemorrhagic fever – Marburg haemorrhagic

fever (ногоон сармагчины өвчин)

Цус, бөөлжис, шүлс, өтгөн, шээс зэрэг

хүнээс ялгарах шингэнээр дамжин хэнд ч

халдаж болно. Мөн эдгээр өвчний улмаас

үхсэн хүний цогцосноос, эсхүл тэдний хүрч

байсан ор дэр, сав суулга, шал, багаж хэрэг-

сэл зэрэг эд зүйлээр дамжин халдварлана.

Эдгээр өвчин цус алдах, халуурах, бие

өвчтэй хөндүүртэй болох зэрэг шинж

тэмдэгтэй

Африкийн цөөн хэдэн оронд одоо байгаа

_ Ebola and Marburg ийн

өвчнийг эпидеми болон

тарахаас урьдчилан

сэргийлэхэд хэцүү боловч тэмцэх хянах нэг арга бол ийм

өвчний шинж тэмдгийг танин

мэдэж, өвчтэй улсаас хол

байхад нутгийн иргэдийг

сургаж боловсруулах явдал

мөн

_ хорио цээрийн дэглэмийг эрт

нэвтрүүлэх

Хүний биеийн шингэнтэй шууд

хүрэлцэхээс хамгаалсан хувийн төхөөрөмж

(PPE) зүүж явах

Шинээр өвчилсөн хүнийг эмчид үзүүлэх

Өвчтэй хүмүүсийн хүрсэн эд зүйлсийг

хүчтэй цэвэрлэх бодисоор угааж цэвэрлэх

Үхсэн хүний цогцсыг аюулгүй булшлах:

– бээлий, гутал өмсөх

– цогцостой харьцсаны дараа гараа угаах

– нүүр, амандаа хүрэхээс зайлсхийх

– тоног, хувцас, унаагаа угааж, ариутгах

Ариутгах бодис бэлтгэж тараах

өвчтэй хүнээс хол явахыг зааж сургах

амьд үлдэгсдэд үхсэн хүний цогцсыг яаж цэвэрлэх, булшлахад бэлдэхийг зааж сургах

сэтгэлзүйн анхан тусламж үзүүлэх

Ши

нэ

төр

ли

йн

өв

чи

н

Дор дурьсан шинэ өвчин маш хурдан

тархаж, эмчилгээ/вакцин хараахан гараагүй

тул олон хүний амийг авч байна. Үүнд:

пандемик томуу, шувууны ханиад, SARS

гм багтана.

_ эмгэг төрөгч нян ханиах, найтаах зэргээр

дамжин тархдаг

_ шувууны ханиадтай шувуутай

харьцсанаас хүнд халдварлана

_ өвчний шинж тэмдгийг танин

мэдэж, өвчтэй улсаас хол

байхад нутгийн иргэдийг зааж

сургах явдал

_ хорио цээрийн дэглэмийг эрт

нэвтрүүлэх

_ өвчтэй шувууг устгах

_ өвчтэй шувуутай харьцсанаас

зайлсхийх

_ эмнэлгүүд дүүрсэн үед өвчнүүдийн

менежментийг хэрэгжүүлэх

_ нийгмийн зай барих болон аиун цэвэр

сахихыг ухуулан сурталчлах

_ эрүүл мэндийн ажилтнуудад дэмжлэг

үзүүлэх

_ хорио цээрийн дэглэм тогтоосон үед орон

нутгийн засаг захиргааныханд дэмжлэг

үзүүлэх

Эпидемитэй тэмцэх сургалт

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

115

Эпидемитэй тэмцэх нэмэлт сургалтад сайн дурынхан сууж болох юм. Ийм

сургалтаар дараах зүйлийг сурж болно. Үүнд:

Эпидемийн үед сайн дурын ажилтны гүйцэтгэх үүрэг

Эпидемийн цар хүрээ, шинж байдлын талаар мэдээлэл цуглуулан үнэлгээг

хэрхэн хийх. Халдварын тархалттай холбоотой мэдээллийг ашиглан бас мэдээлэн

асуулт асуух, мэдээллийг цуглуулж, задлан шинжилснээр үүнийг хийнэ.

Тухайн нутагт тодорхой нэг өвчний халдвар тархах боломж, магадлалыг

тооцож үзсэний үндсэн дээр эпидеми гарах эрсдлийг тодорхойлох. Үүнд

нөлөөлөх хүчин зүйлс бол хүмүүсийн эмзэгшил, одоогийн өвчин эмгэг,

хүрэлэн бус орчин зэрэг болно.

Эпидемийн тэмцэх тэмцлийн орчил бол хоѐр эпидемийн хооронд бэлтгэх,

гарч байгаа дохиог хэрхэн дамжуулах, ямар арга хэмжээ авах болон арга

хэмжээнийхээ үр дүнг дүгнэх зэрэг болно.

Эпидемийн үеийн сайн дурын ажилтны ажиллагаа Нутгийн иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зааж сургах

Өвчний шинж тэмдгийг танин мэдэх талаар иргэдэд зааж сургах

Өвчин туссан нутгийн иргэдийг эмнэлэг явуулах

Өвчин тахлын үеэр эрүүл мэндийн ажилтнуудад туслах

Эпидемийг үнэлэх, судалгаа хэрхэн хийхийг мэдэж авч, эпидемитэй тэмцэх

арга барилд суралцана.

Сургалтын арга хэмжээний санал болгож буй зураглал I. Онцгой байдлын үеийн нийгмийн эрүүл мэнд: гоц халдварт өвчний

тархалтаас урьдчилан сэргийлэх ба тэмцэх үндэс 20-30 минут

1. Сайн дурын эрүүл мэндийн ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн

ашигласан, мөн нутгийн иргэдийн зүгээс ямар хариу авсан зэргийг нь асууж лавла.

Нутгийн иргэдээс тэдний авсан мэдээллийг тэмдэглэж аваад орон нутгийн салбар

зөвлөлийн ажилтантай хуваалцаж, санал солилцох.

4. Сэдвийн зорилго агуулгыг танилцуул.

5. Сайн дурынхнаас ―халдварт өвчин‖ гэсэн ойлголтын тодорхойлж халдвар

хэрхэн эпидемид үүсгэж болох талаар саналаа хэлэхийг хүснэ. Хариултуудыг

цаасан самбар дээрээ тэмдэглэж ав. Зөв хариулсан хүмүүсийг магтаж сайшаана.

6. Эпидеми тархалтын бүдүүвч зурагийг харуулж, хүмүүсийн хооронд

халдварт өвчин ямар хурдан тархаж болохыг цохон тэмдэглэ.

7. Сайн дурынхныг урьд өмнө энэ нутагт эсвэл зэргэлдээ нутагт болж байсан

эпидемийн талаар эргэн санахыг уриал.

8. Сэдвийн хураангуйн мэдээллийг ашглана. Эпидемид хүргэдэг зургаан

төрлийн халдварт өвчний талаар товч танилцуул.

Сургагч

багшид

Хүснэгтийн зөвхөн эхний баганад байгаа мэдээллээс иш тат. Дараагийн дасгалаараа сайн

дурынхан үлдсэн хоѐр багана дахь мэдээллийг хариулах ѐстой болно. Магад та энэ нутагт

бүртгэгдээгүй өвчний талаар ярьж цаг үрэхийг хүсэхгүй байж болох юм. Модуль 6-д үзэх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

116

зориулсан

санамж

өвчнүүдийг цохон тэмдэглэ. Модуль 6-гий сэдвүүдээс сайн дурынхны болон нутгийн

иргэдийн үзэхээр сонгон авсан сэдвүүд дээр түшиглэн тэднийг арай дэлгэрэнгүй заах

болсноо тайлбарла.

9. Сайн дурынхнаас асуулт гарч ирвэл тухай бүр хариулж явна.

10. Сэдвийн хураангуйд түшиглэн гэр бүлийн хүрээнд амьсгалын замын

халдвараас урьдчилан сэргийлэх арга замын талаар хөтөчтэй хэлэлцүүлэг хийнэ.

Сайн дурынхны хариултуудыг цаасан самбар дээр тэмдэглэж аваад ангийн ханан

дээр өлгөнө.

11. Сургалтын үер асуулт асуухыг урина. Түүнчлэн цаасан дээр асуух зүйлээ

бичээд асуултын хайрцагт хийж болох тухай тайлбарлан хэлнэ. Тэгдээр асуултанд

сэдэв бүрийн төгсгөлд нэгтгэн хариулна.

II. Эпидемиэс урьдчилан сэргийлэх ба тэмцэх

� 40-50 минут

1. Сайн дурынхныг гурван бүлэгт хуваа. Бүлэг тус бүрт гоц халдварт зургаан

өвчнөөс хоѐр хоѐроор нь хувааж хариуцуулна.

2. Бүлэг тус бүрт хоѐр хоѐр цаасан самбар, өнгө өнгийн самбарын үзэг өгнө.

3. Нэг цаасан дээрээ ―Урьдчилан сэргийлэх ажиллагаа‖ нөгөөгий нь

―Халдварын менежмент‖ гэж гарчиглахыг бүлэг тус бүрт даалга.

Бүлэг тус бүрийг дор дурьдсан хоѐр зорилтыг биелүүлэхийн тулд юу хийж болох

талаар санаа оноо гарган жагсааж бичихийг даалга. Үүнд:

� халдвар тарахаас урьдчилан сэргийлэх

� нэгэнт тарсан халдвартай тэмцэх

Сургагч багшид

зориулсан санамж

Анги дундуур явж тусламж, санал хэл. Шаардлагатай бол хичээлийн эхэнд хийсэн

танилцуулах илтгэл дээр гарсан мэдээлэл санаа оноог давтан хэлж өг.

4. Дасгалыг хийж дуусгахад 30 минутын хугацаа өг.

5. Бүлэг тус бүрийг өөрийн цаасан самбар дээрх мэдээллээ танилцуулахыг

даалга. Бүлэг бүрийн танилцуулгын дараагаар орхигдсон мэдээллийг нэмэхийнг

тулд жижигхэн харилцан яриан өрнүүл.

6. Аливаа буруу зүрүү ойлголт байвал засаж зүгшрүүлэн зөв мэдээлэл өгсөн

сайн дурынханд байр хүргэж явна.

7. Бүгд мэдээлэл хийж дууссаны дараагаар аль төрлийн өвчний эпидемийн

аюул занал тухайн нутагт хамаг их байгаа талаар асуу. Чухам энэ өвчнөөс

урьдчилан сэргийлэх санаануудыг олон нийттэй харьцах арга техникээ ашиглан

сайн духынхан нутгийн иргэддээ хүргэх болно гэдгийг энэ дашрамд сануул.

Сургагч багшид

зориулсан санамж

Энэ сэдвийг Модуль 6-д оруулахыг та хүсэж болох юм. Хэрэв тухайн

сэвдийг сонгож аваагүй бол сургалтад хамруулах талаар та сайн

дурынхантайгаа хэлэлцэж болно

8. Олон нийтийг хамарсан онцгой байдал, өвчин халдварын үед АТНИТҮ сайн

дурын ажилтнуудын хувьд өөсрдийн ажиллагаагаа бусад сайн дурынхантай хэрхэн

уялдуулан холбох талаар асуу. Гарсан саналуудыг цаасан самбар дээр тэмдэглэж

ав.

9. Халдварт өвчний эпидемитэй тэмцэх тухай Улаан загалмай улаан хаварган

сарын сургалтын нэмэлт курс байдаг талаар сайн дурынханд мэдээл. Сэдвийн

хураангуйд түшиглэн энэ курсийг агуулга, үзэх сэдвүүдийн талаар товч танилцуул.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

117

10. Нэмэлт сургалтын тухайд сайн дурын ажилтнуудын сонирхлын үнэлгээ

хийж үз. Сайн дурын ажилтнуудад зориулсан халдварт өвчний эпидемитэй тэмцэх

тухай сургалтын багцыг авч хэлэлцүүл.

III. Нутгийн иргэдтэй харьцах арга техник. Дүр тоглох. 20-30 минут

1. Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан томоохон гоц халдварт

өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар тэдэнд хүргэх гол

санаануудыг тоймло. Үүнд:

� халдварт өвчний эпидемиэс урьчдчилан сepгийлж болно.

� урьдчилан сэргийлэх ажил дараах зүйлээс эхэлнэ. Үүнд:

� ариун цэвэр, эрүүл ахуй

� цэвэр ус

� сайн, цэвэр сууцанд суух

� хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах

� шумууланд хазуулахГҮЙ байх

2. Сайн дурынхнаас өөр хүргэх нэмэлт санаа оноо байгаа эсэхийг нь лавла.

3. Нутгийн айл өрхтэй нутгийн иргэдтэй харьцах арга техникийн харилцан

ярианы асуултуудыг ашиглан дүр тоглох хоѐр хүнийг сайн дураар нь гаргаж ир.

4. Дүр тоглосны дараагаар ангийн хамт олноос дээрх хоѐр хүний

нэгд, юу нь сайн болов,

хоѐрт, юуг нь өөрөөр хийх болох талаар санал дүгнэлт хийлгүүл.

5. Сайн дурынхныг гурав гурваар нь бүлэглэ. Дараах дүрд ээлжлэн

тоглуулна.Үүнд:

a. сайн дурын ажилтан

b. нутгийн иргэн

c. ажиглагч

6. Ажиглагч нарыг сайн дурын ажилтны гол санаагаа хүнд хүргэх чадварын

талаар тайлбар хэлүүл.

IV. Өөрийн ойлгосныг шалгах 10-20 минут

1. Сайн дурын ажилтны гарын авлагынхаа Сэдэв 2-ийн ―Заавал эзэмшвэл

зохих мэдлэг чадвар‖ гэсэн хэсгийг эргэж үзүүл.

2. Сайн дурынхныг хос хосоор нь ажиллуулж, Сайн дурын ажилтны гарын

авлагынхаа Сэдэв 2-ийн ―Өөрийгээ шалга‖ гэсэн хэсгийг бөглүүл. Өөрийгээ

шалгана гэдэг нь өнөөг хүртэл үзсэн материалаа хэрхэн өөрийн болгосоноо шалган

хянаж байгаа явдал гэдгийг нь сайн дурынханд ойлгуул.

3. Хүн бүрийг хийж дуусгахад нь хангалттай хугацаа өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Хэрэв оролцогчдын ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй бол асуултуудыг чангаар

уншиж өгч, сайн дурынхныг амаар хариулуулж болох юм. Хэрэв бичиг үсэггүй хүн

хэдхэн байвал та тэдэнтэй тулж ажиллан асуулт хариултыг хийлгэж болох юм

4. Хариултуудыг шалгаж үз.

Асуулт хариулт

1. Нийгэмд гоц халдвар тарааж болзошгүй 6 төрлийн өвчин юу вэ?

� суулгах өвчин

� амьсгалын замын үрэвсэл

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

118

� вакцин хийснээр урьдчилан сэргийлж болох өвчин (полиомиелит, yellow

fever, улаан бурхан болон менингит)

� халдвар тээгчээр дамжин халдварладаг өвчин (malaria, dengue)

� гоц халдвартай, үхлийн аюултай өвчин (Ebola and Marburg)

� Пандемик томуу, шувууны ханиад болон амьсгалын замын хурц үрэвслийн

синдром (SARS) зэрэг шинэ төрлийн өвчин эмгэг

2. Дээрх өвчний төрөл тус бүрээр урьдчилан сэргийлэх тодорхой багц арга

хэмжээг жагсааж нэрлэ байна. Үүнд:

� ариун цэвэр, эрүүл ахуй

� цэвэр ус

� сайн, цэвэр сууцанд суух

� хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах

� шумууланд хазуулахГҮЙ байх

5. Зөв хариулт хэлбэл оролцогчдод баяр хүргэ.

V. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил

�60-90 минут

1. Нутгийн иргэдийн дунд хийх ажлыг тоймло.

Нутгийн иргэдийн дунд хийх ажил:

Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан эпидемид хүргэдэг халдварт

өвчнөөс хэрхэн урдчилан сэргийлэх талаар нутгийн иргэдэд зааж сургана.

Танай Үндэсний нийгэмлэг халдварт өвчний эпидемийн талаар юу хийхээр

төлөвлөж байгааг олж мэд. Та хэрхэн туслаж чадахаа асуу.

Нутгийн удирдлага, орон нутагт ажллаж байгаа бусад сайн дурын

байгууллагын удирдлагатай уулзаж халдварт өвчний эпидемийн талаар тэд

юу мэдэх, ямар бэлтгэл төлөвлөгөөтэй байгаа талаар асуу.

Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудтай нийтийн хамарсан дархлаа-

уулалтын аяны талаар ярилц. Сайн дурын ажилтнууд хэрхэн туслаж садаыхг

тэднээс асуу.

Тухайн нутагт халдвар зөөгч шумуулаар дамжин халдварлах өвчин хамаг их

асуудал болж байгаа бол шумуулны торны олдоц, нутгийн иргэд шумуулны

тор хаанаас олж авч болохыг олж мэд.

2. Сайн дурынхныг нутгийн иргэдийн дунд хийх эхний ажлаа дуусгаад

дараагийн өөр хоѐр ажил сонгож авахыг уриал.

3. Дараагийн хичээлийн цагийн хуваарийг тохиролц. Ангидаа эргэн ирээд

нутгийн иргэдийн дунд хийсэн ажилаа авч хэлэлцэнэ гэдгийг нь анхааруул.

4. Талбар дээр ажиллах үед нь сайн дурынхныг удирдан залж тусалж дэмжинэ.

5. Сайн дурынхныг сурч мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо хуваалцахыг уриал.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

119

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА

Модуль 6

ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,

ЭРҮҮЛ АМЬДРАХУЙГ СУРТАЧЛАХ

Зорилго Энэхүү модульд сайн дурын ажилтнууд янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх

болон эрүүл аж төрөх ѐсыг сурталчлах талаар суралцах болно. Мөн сайн дурын

ажилтнууд өөрийн нутгийн иргэдийн дунд эрүүл аж төрөх ѐсыг нэвтрүүлэхэд нь

тусламж дэмжлэг үзүүлнэ.

Сэдвүүд Энэ модуль нийтдээ 16 сэдэвтэй, түүнээс 5 нь албан журмынх, бусдыг нь сонгон

үзнэ. Таны сонгон үзэх сэдвүүд нь Модуль 3-т хийсэн нутгийн иргэдийн үнэлгээн

дээр чинь үндэслэх болно.

Сэдэв 1

Нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол ба сурталчилгааны

ажил

Сэдэв 2 Гэр бүл төлөвлөлт

Сэдэв 3 Эсэн мэнд амаржихуй

Сэдэв 4 Шинэ төрсөн хүүхдийн асаргаа

Сэдэв 5 Хоол тэжээл

Сэдэв 6 Дархлаажуулалт, вакцинжуулалтын компанит ажил

Сэдэв 7 Цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуй

Сэдэв 8 Суулгах өвчин and шингэн алдах

Сэдэв 9 Амьсгалын замын хурц үрэвсэл

Сэдэв 10 Malariaас урьдчилан сэргийлэх ба түүнтэй тэмцэх (сoнгон)

Сэдэв 11 ДОХ ба бэлгийн замын халдварт өвчин (сoнгон)

Сэдэв 12 Айх ичих болон ялгаварлан гадуурхалтай хэрхэн тэмцэх (сoнгон)

Сэдэв 13 Tuberculosis (сoнгон)

Сэдэв 14 Шувууны томуу (сoнгон)

Сэдэв 15 Dengueгээс урьдчилан сэргийлэх ба тэмцэх(сoнгон)

Сэдэв 16 Өвчтнийг гэрээр асрах (сoнгон)

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

120

Модулийн хураангуй

Сэдэв 1-т сайн дурын ажилтнууд өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эрүүл аж

төрөх ѐсыг нутгийг иргэддээ хүргэн таниулах, гэгээрүүлэх аргуудаас суралцах ба

зан байдлын үр дүнтэй өөрчлөх харилцаа /ЗБӨХ/-ны арга техник зэргийг үзнэ.

Нутгийн иргэд, айл өрхүүдээр явж эрүүл мэндийн сурталчилгаа хийх уулзалтын

үеээр сайн дурын ажилтнууд олон нийттэй харьцах арга техникээ эргэн давтана.

Сэдэв 2-т сайн дурын ажилтнууд гэр бүл төлөвлөлт болон төрөлт хоорондын зайг

зохицуулахын ашиг тусын талаар үзэх болно. Тэдний орон нутагт гэр бүл

төлөвлөлтийн төвүүд хаана байдаг, тэдгээрийн үзүүлдэг үйлчилгээний талаар

мэдэж авах болно. Нутгийн иргэдэд хүртээмжтэй байгаа гэр бүл төлөвлөлтийн

аргуудын давуу тал болон дутагдал сул талын талаар хэлэлцэж, эрэгтэй, эмэгтэй

бэлгэвчийг хэрхэн зөв зүйтэй хэрэглэх талаар нутгийн иргэдэд зааж сургах дадлага

хийх болно.

Сэдэв 3-т жирэмсэн үеийн эрүүл дадал, хэвшил болон эсэн мэнд амаржихын тулд

ар гэрийн бэлтгэл ямар байх ѐстойн тухайд үзнэ. Жирэмсэн үедээ дор хаяж дөрвөн

удаа бэлтгэгдсэн эх барих эмчийн үзлэгт орох, вакцин дархлаажуулалтын чухлыг,

мөн жирэмсэн үеийн хоол тэжээлийн тухайд ухуулга сурталчилгааны ажлыг хэрхэн

хийх талаар авч хэлэлцэнэ. Түүнчлэн, жирэмсний хүндрэлийн ноцтой шинж

тэмдгийг хэрхэн таниж мэдэх, хэзээ эмнэлэгт үзүүлэх гэх зэргийг нутгийн иргэдэд

хийж сурахад нь хэрхэн туслах талаар үзнэ.

Сэдэв 4-т шинэ төрсөн хүүхдийг эхийн болон ар гэрийн зүгээс хэрхэн асрах тал

дээр айл өрхүүдэд яаж туслаж болох талаар авч үзнэ. Хөхөөр хооллохын ашиг тус,

хүүхдийг вакцинжуулалт, дархлаажуулалтад хамруулах талаар ухуулан таниулах,

түүнчлэн шинэ төрсөн хүүхдэд эмнэлгийн түргэн тусламж шаардсан ноцтой шинж

тэмдгийг хэрхэн таньж мэдэх талаар мэдэж авах болно.

Сэдэв 5-д хоол тэжээлийг тааруулж зохицуулах болон хоол тэжээлийн дутагдлын

хоорондын ялгааг мэдэж авна.

Хоол тэжээлийн дутагдалтай хүн хэзээ эмнэлэгт үзүүлэх ѐстойг тодорхойлж чаддаг

болох ба нутгийн иргэдийн дунд хүүхдийг хөхөөр хооллох бас хэрхэн зохистой

хооллох талаар ухуулга сурталчилгааны ажлын дадлага хийнэ.

Сэдэв 6-д сайн дурын ажилтнууд вакцин хийснээр урьдчилан сэргийлж болох

хүүхдийн түгээмэл өвчний талаар судалж мэдэх болно. Үндэсний

вакцинжуулалтын хуваарийг авч хэлэлцэн үндэсний вакцижуулалат

дархлаажуулатын аяны үеэр орон нутгийн эрүүл мэндийн төвийн ажилд хэрхэн

туслаж болох талаар судалж мэдэж авна. Тэд вакцинжуулалтын аяны ухуулга

сурталчилгааны ажилд оролцон дадлагажина.

Сэдэв 7-д сайн дурын ажилтнууд ариун цэвэр болон эрүүл ахуйг сайтар сахиснаар

суулгах өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж болохыг суралцана. Амьдралын

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

121

үндсэн хэрэгцээний загварыг энд дахин авч үзэх ба энэ удаад ус ба эрүүл ахуй

эрүүл мэнд, хоол тэжээл, орон сууц болон амьжиргаанд хэрхэн нөлөөлөх тэр

нөлөөллийг авч үзнэ. Сайн дурын ажилтнууд цэвэр ус, ариун цэвэр болон эрүүл

ахуйн таван чухал дадал туршлагыг авч хэлэлцэх ба өөрийн орон гэрт тэдгээрийг

нэвтрүүлж, үлгэр жишээ үзүүлэх талаар сайн дурын ажилтнууд юу хийж чадахаа

хэлэлцэх болно. Гараа зөв угаах арга техникт сайн дурынхан суралцаж, нутгийн

иргэдийг хэзээ, яаж гараа угаахыг зааж сургах болно. Хувийн болон орон гэрийн

ариун цэврийг хэрхэн сахих талаар, мөн цэвэр ус, бас ялгадас болон бусад хог

хаягдлаа хэрхэн зайлуулах талаар нутгийн иргэдэд гол гол санаанудыг хүргэх ажил

хийнэ.

Сэдэв 8-д суулгах өвчний шинж тэмдэг болон суулгах өвчинд хүргэдэг үндсэн

шалтгаануудыг талаар мэдэж авна. Тэд бас шингэн алдахыг танин мэдэх, яаралтай

арга хэмжээ авахгүй бол шингэн алдах нь, ялангуяа тав хүртэл насны хүүхдийн

хувьд хэрхэн үхэлд хүргэх шалтгаан болдог талаар судалж мэдэх болно. Амаар

өгөх шингэн алдахын эрсэн бэлдмэл хорсоол (ORS)-ийг бэлтгэж өгөх зэргээр

шингэн алдах үед анхны тусламж үзүүлнэ.

Сэдэв 9-д сайн дурын ажилтнууд амьсгалын замын хурц үрэвслийн шинж тэмдгийг

хэрхэн танин мэдэх, тухайн хүнийг хэзээ эмнэлэгт үзүүлэхийг санал болгох талаар

үзнэ. Тэд амьсгалын замын хурц үрэвслээс хэрхэн урьдчилан сэргийлэх мөн

нутгийн иргэдийн энэ талын мэдлэг мэдээллийг хэрхэн дээшлүүлэх талаар авч

хэлэлцэнэ.

Сэдэв 10-т сайн дурынхан malaria (хумхаа өвчин)өвчин хэрхэн шүмүүлаар дамжин

халдварладаг талаар үзнэ. Шумууланд хазуулахаас хэрхэн урьдчилан сэргийлэх,

түүний дотор шавьжны удаан үйлчилгээтэй хор шингээсэн шүмүүлны эсрэг торон

дор унтах зэрэг аргуудыг нутгийн иргэдэд хэрхэн зааж сургах тал дээр дадлага

хийнэ. Сайн дурынхан malaria (хумхаа өвчин)өвчний шинж тэмдэг болон өвчилсбн

хүнийг хэзээ эмнэлэгт үзүүлэхээр явуулах зэргийг сурч мэдэж авна.

Сэдэв 11-т сайн дурынхан ДОХ болон бэлгийн замын халдварт өвчин /БЗХӨ/ нэг

хүнээс нөгөөд хэрхэн халдварладаг талаар авч үзнэ. Тэд БЗХӨ болон ДОХ-ын

шинж тэмдэг, мөн ДОХШ өвчин болон ДОХ вирусын ялгааны талаар үзэх болно.

Сайн дурынхан ДОХ-ын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх аргуудыг авч

хэлэлцэн нутгийн иргэдэд эрэгтэй болон эмэгтэй бэлгэвчийг хэрхэн хэрэглэх

талаар зааж сургах дадлага хийнэ.

Сэдэв 12-т ДОХ-той холбоотой айж ичих явдалд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар

мэджэ авч, нутгийн иргэдийн дунд ийм ичгүүр, ялгаварлал гадуурхлыг хэрхэн

бууруулах арга замыг тодорхойлно. ДОХ-ын вирус тээгчтэй хамтран амьдарч буй

хүмүүсийн сэтгэлийн зовиур стрессийн шинжтэмдгийг хэрхэн танин мэдэх, мөн

тэдний асран хамгаалагч, ар гэрийнхэнд хэрхэн сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа

үзүүлэх талаар сурч мэдэж авна.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

122

Сэдэв 13-т tuberculosisийн нян хэрхэн тархдаг, түүнийг халдварыг хэрхэн

бууруулах арга зам, нутгийн иргэдийн энэ талын мэдлэг мэдээллийг хэрхэн

дээшлүүлэх талаар авч хэлэлцэнэ. Сайн дурынхан tuberculosisийн шинж тэмдгийг

тодорхойлж сурах ба түүний эмчилгээтэй холбоотой бүх эм тариаг тууштай

хийлгэж дүүгэхийн ач холбогдлыг мэдэж авна. Тэд нутгийн иргэдийн дунд

tuberculosisгээс урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээллийг олгох, түүний дотор ДОХ-

ын халдвартай хүнтэй хамтран амьдрагчдыг tuberculosisгийн шинжилгээ

хийлгэхийг уриалах, ийм шинжилгээг сайн дураараа хийлгэхийн тулд шинжилгээ

авах төвүүд болон зөвлөлгөө өгөх төвүүдийг зааж өгөх үэргийг оролцуулна.

Сэдэв 14-т шувууны томуу өвчин өвчтэй шувуунаас хэрхэн хүнд халдварладаг

тухай сурч мэдэж авах ба шувуу болон хүмүүст шувууны томуу өвчний шинж

тэмдгийг хэрхэн таних талаар сурч мэдэж авна. Шувууны томуу өвчний халдвар

тархалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх, энэ талын мэдлэг мэдээллийг нутгийн

иргэдэд ухуулан сурталчлах ажлын дадлага хийнэ.

Сэдэв 15-д сайн дурын ажилтнууд dengue өвчин хэрхэн шумуулаар дамжин

халдварладаг талаар үзэх ба шумууланд хазуулахгүй байх талаар үзнэ. Тэд dengue

өвчний шинж тэмдгийг хэрхэн танин мэдэх, өвчтэй хүнийг хэзээ эмнэлэгт

үзүүлэхийг санал болгох, мөн орон нутагт шумуулны үржлийн цэг, үүрийг хэрхэн

устгах аргуудыг авч хэлэлцэх болно .

Сэдэв 16-д сайн дурынхан гэрийн нөхцөлд өвчтөн асрах ур чадварыг эзэмшинэ.

Өвчтөн болон тэдний асрагч сахиул нарт сэтгэл санааны болон сэтгэлзүйн дэмжлэг

туслалцааг хэрхэн үзүүлэх талаар авч хэлэлцэнэ. Гэрийн нөхцөл дэх эмийн сангийн

бүтцийг тодорхойлох, өвчтөнг хэвтэрийн болон суугаа байрлалаас хэрхэн хөдөлгөх

зэрэг дадлага туршлага хуримтлуулна.

Идэвхижүүлэгчийн бэлтгэл Энэ модуль өвчнөөс урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулах үүднээс

нутгийн иргэдийн дунд эрүүл аж төрөх ѐсыг хэвшүүлэхэд голлон анхаарна.

Модуль 3-т хийсэн нутгийн иргэдийн үнэлгээний хүрээнд сайн дурын ажилтнууд

Модуль 6-д үзэх таван сэдвийг сонгож авсан билээ. Эдгээр сэдвийн сонголтыг

хийхдээ дараах зүйл дээр үндэслэсэн болно. Үүнд:

Нутгийн иргэдийн тодорхойлсон хэрэгцээ шаардлага

Malaria, Tuberculosis, эсвэл хүүхдийн урьдчилан сэргийлж болох түгээмэл

тархацтай өвчний гм орон нутгийн эрүүл мэндийн төвөөс гаргасан

тэргүүлэх чиглэл

Цэвэрлэгээний аян зэрэг нутгийн удирдлагын тодорхойлсон тэргүүлэх чиглэл

АТНИТҮ сайн дурын ажилтнуудын нутгийн иргэдийн дунд хийсэн ажлын

дүнгээр олж тодорхойлсон эрүүл бус зан байдал, төлөв зэрэг болно.

Сэдэв 2-15-ийн хүрээнд олон нийттэй харьцах шинэ арга техникийг хавсаргасан

болно. Сайн дурын ажилтнууд эдгээр арг техникийг ашиглан эрүүл мэндтэй

холбоотой зан байдал, төлөвийг авч хэлэлцэн нутгийн иргэдэд гол гол санаануудыг

хүргэх болно. Нутгийн иргэдтэй харьцах арга техникийн талаар мэдээллийн

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

123

агуулгад өвчний шинж тэмдгийг хэрхэн танин мэдэх, эрүүл мэндийн ажилтны

тусламжийг хэрхэн авч хүртэх, өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх мөн нутгийн

иргэдийн дунд халдвар тархахтай хэрхэн тэмцэх зэрэг ойлголт багтана.

Хэд хэдэн сэдвийн хүрээнд орон нутгийн газрын зургийг ашиглах, түүнд нэмэлт

өөрчлөлт оруулах болно.

Сэдвийн хураангуй бүрийн агуулга ойролцоо бүтэцтэй байх болно. Үүнд:

Сэдэв болон/эсвэл өвчний талаарх мэдээлэл, тухайлбал юунаас үүдэх болон

халдвар нь хэрхэн тархдаг тухай гм

Өвчний шинж тэмдэг

Өвчнийг хэрхэн анагаах, эмчлэх тухай мэдээлэл

Өвчнөөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай

Нутгийн иргэдийн дунд эрүүл амьдрахуй болон өвчнөөс хэрхэн урьдчилан

сэргийлэхийг сурталчлах талаар сайн дурын ажилтнуудын хийж чадах зүйл,

авах арга хэмжээ зэрэг бүтэцтэй байна..

Энэ модулийн ихэнх сэдэв ойролцоо бүтэцтэй. Сайн дурын ажилтнуудын

хэрэгцээнд нийцүүлэн хичээлийн материалд нэмэлт өөрчлөлт оруулан сэдэв тус

бүрт зарцуулах цагаа өөрийнхээрээ зохион байгуулах нь таны эрхийн асуудал мөн.

VI. Сайн дурын ажилтнуудын өөрсдөд нь тохиолдсон явдал, туршалагаас

асуух байдлаар тухайн сэдвээр тэдний юу мэдэх, аль хир мэдлэгтэй болохыг үнэл.

Ингэснээр тэдний хариултуудаас тухайн өвчин/сэдвийн талаар сайн дурынхны

соѐлын итгэл үнэмшилийн талаар та мэдэж авах болно. Энэ нь мөн тусхайн

агуулга, матүриалыг заах мөн буруу зүрүү ойлголтыг засаж залруулахад аль хир их

цаг зарцуулах шаардлагатай болох, талаар таньд ойлголт өгнө.

VII. Тухайн өвчний нутгийн иргэдэд аль хир их дарамт нөлөө үзүүлж

байгааг авч хэлэлцүүл. Сэдвийн хураангуйгаар бэлдсэн товч илтгэлээ танилцуул.

VIII. Илтгэх явцдаа асуулт асууж хүмүүсийн анхаарлыг тухайн сэдэвт

татахыг хичээ.

IX. Жижиг бүлгийн танилцуулга хийлгэх, дүр өгч тоглуулах, өрсөлдөөнт

тоглоом тоглуулах, нутгийн иргэдэд хүргэх гол гол санааг боловсруулахад нь сайн

дурын ажилтнуудад туслах нутгийн иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх

компанит ажлыг давтан сургуулилах зэргээр харилцан яриа, үйлдэлтэй ангийн

ажил хийлгэ.

V. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх ѐсыг сурталчилсан гол

гол санааг олон нийттэй харьцах арга техникийг ашиглан нутгийн иргэдэд

хүргэхдүр тоглолт зохион байгуулах.

VI. Хувь хүмүүс, айл өрх болон нутгийн иргэдийн төлөөлөл бүлгүүдтэй

ажиллаж, зан байдлыг өөрчлөх зэрэг ажлыг багтаасан нутгийн иргэдийн дундах

ажилд оролцож, сайн дурынханд удирдлага, дэмжлэгээр ханга. Үүнд ухуулга

сурталчилгааны ажлын стратегийг тодорхойлох, эрүүл аж төрөх ѐсыг сурталчилсан

компанит ажилд оролцох, нутгийн иргэдийн дунд эрүүл дадал заншлыг

сурталчилдаг орон нутгийн байгууллагуудтай түншлэх зэрэг асуудал багтана.

Урьдын адил дараах бэлтгэлийг ханга. Үүнд:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

124

Идэвхийжүүлэгчийн гарын авлагаа унш.

Сэдэв тус бүрийн агуулгатай Сэдвийн хураангуй-аас танилцаж, товч илтгэл

хийхэд бэлтгэлтэй бай.

Энэхүү модуль-ийн идэвхижүүлэгчийн удирдамжийг уншиж, анги танхим,

сонсогчидын тухай бодож, тэдэнд зориулж сурган танилцуулах материалаа

хамгийн үр дүнтэй бөгөөд ойлгомжтой хүргэх талаар урьдчилан бодолцох

Сэдэв тус бүрийг зааж эхлэхийн өмнө тухайн сэдвийг заахад ашиглахаар

бэлдсэн материал, үзүүлэнгийн жагсаалтыг дахни нэг харж нягтал.

Анги танхимд чинь тухайн хичээлийн цагт чөлөөтэй зөвхөн танай хичээлд

зориулагдан сул байгаа эсэхийг шалга.

Оролцогсодтой хичээл орох цагийн болон анги танхимын хуваарийг

урьчилан тохиролцож мэдэгдсэн байх хэрэгтэй.

Цагаа зөв зохицуулах үүднээс хичээл дээрээ бугуйн цаг юм уу эсвэл

ширээний цагтай ир

Сэдэв тус бүрийн төгсгөлд дүгнэлт, тойм хийх асуултын жагсаалтыг бэлд.

Талбар дээр очиж ажиллахын өмнө урьдчилан бэлд

Уулзалт хийх сайн дурынхныг нэг бүрчилэн уулзах айл өрхийнх нь

гишүүдийг олж тодорхойлох

Нутгийн иргэдээс нэр нөлөө бүхий улс, удирдлагатай нь очиж уулзахаас

өмнө тухайн уулзалтын зорилгыг маш нарийн тодорхойлж, хүргэх

Гарчиг

Сэдэв 1

Нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол ба сурталчилгааны

ажил 164

Сэдэв 2 Гэр бүл төлөвлөлт 178

Сэдэв 3 Эсэн мэнд амаржихуй 192

Сэдэв 4 Шинэ төрсөн хүүхдийн асаргаа 202

Сэдэв 5 Хоол тэжээл 212

Сэдэв 6 Дархлаажуулалт, вакцинжуулалтын компанит ажил 221

Сэдэв 7 Цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуй 231

Сэдэв 8 Суулгах өвчин and шингэн алдах 245

Сэдэв 9 Амьсгалын замын хурц үрэвсэл 257

Сэдэв 10 Malariaас урьдчилан сэргийлэх ба түүнтэй тэмцэх (сoнгон) 265

Сэдэв 11 ДОХ ба бэлгийн замын халдварт өвчин (сoнгон) 275

Сэдэв 12 Айх ичих болон ялгаварлан гадуурхалтай хэрхэн тэмцэх (сoнгон) 290

Сэдэв 13 Tuberculosis (сoнгон) 300

Сэдэв 14 Шувууны томуу (сoнгон) 308

Сэдэв 15 Dengueгээс урьдчилан сэргийлэх ба тэмцэх(сoнгон) 317

Сэдэв 16 Өвчтнийг гэрээр асрах (сoнгон) 326

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

125

Сэдэв 1 Нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол ба сурталчилгаа

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадвар эзэмшинэ.Үүнд:

� Өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн сурталчилгааг тодорхойлох

� Зан байдлыг өөрчлөх харилцааны гурван аргыг тодорхойлж, дадлага хийнэ.

� Нутгийн иргэдийн дунд эрүүл мэндийн боловсролыг хэрхэн сурталчилахыг

биеэр гүйцэтгэж үзүүлэх

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар /Түлхүүр мэдээлэл/

1. Зан байдлын өөрчлөлт бол урт хугацааны үйл явц мөн.

2. Зан байдлыг өөрчлөх харилцаа нь санаагаа ойлгомжтой энгийн байдлаар ойр

орхон давталттай хүргэхэд хамаг үр дүнтэй байна.

3. Эрүүл мэндийн сурталчилгаа нь өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эрүүл

мэндийн сайжруулах талын үнэн зөв мэдээллийг, өвчнөөс урьдчилан

сэргийлэх аргын хамт хүмүүст хүргэдэг.

4. Эрүүл мэндийн сурталчилгааны хамгийн чухал арга бол олон нийттэй үр

дүнтэй харьцах явдал мөн.

5. Сайн дурын ажилтнууд эрүүл амьдрахуйн талаар айл өрхөөр явж уулзах

байдлаар зан байдлын өөрчлөлтийг хөхиүлэн дэмжих болно.

6. Айл өрхийн гишүүд болоод нутгийн иргэдийн төлөөлөл бүлгүүдэд эрүүл

мэндийн талаар гол гол санааг хүргэхэд олон нийттэй харьцах арга техник

бол чухал нөөц хэрэгслэл мөн.

7. Эрүүл мэндийн тухайлсан сэдвээр яриа хөөрөө эхлэхийн тулд нутгийн

иргэдтэй харьцах арга техникийг ашигла.

8. Эрүүл зан үйл, зан байдлын талаар мэдээлэл өгөхдөө зураг дүрслэл ашигла.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 95-130 минут шаардана.

I. Удиртгал Модуль 6-ийн удиртгал. Сэдвийн хураангуйгаар бэлтгэсэн товч

танилцуулга хийх

25-35

мин

II.

Зан байдлыг өөрчлөх

харилцаа /ЗБӨХ/-ны

талаар зохиомж хэлэлцэх

ЗБӨХ-ны хүмүүст гол гол санаа агуулсан зохиомжийг сургагч багш

танилцуулна. Сайн дурын ажилтнууд тэдгээр зохиомжийг аль хир

үр дүнтэй болоход үнэлгээ өгнө.

25-35

мин

III. Нутгийн иргэдийн дунд

зохиох ажлын тойм

Сургагч багш Модуль 2-т үзсэн нутгийн иргэдтэй харилцах арга

техникийг зорилгыг товч тодорхойлно..

15-20

мин

IV. ЗБӨХ-ны дадлагын ажил

Үр дүнтэй ЗБӨХ-ны үе шатуудыг бодолцон Олон нийтттэй харьцах

арга техникээ ашиглан сайн дурын ажилтнууд нутгийн иргэдэд хүргэх

эрүүл мэндийн сурталчилгааны нэг гол санаа боловсруулна

40-50

мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Сэдвийн хураангуйгаар бэлтгэсэн товч танилцуулга

• Самбарын цаас 3-5 хуудас, самбарын өнгө өнгийн үзэг бэлдэнэ.

• Модуль 6-ийн сонгосон сэдвүүдийн нутгийн иргэдтэй харьцах арга техник

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

126

Сэдвийн хураангуй

Эрүү мэндийн сурталчилгаа болон өвчнөөс урьдчилан сэргийлэх гэдэг бол эрүүл

аж төрөх санаа оноо, туршлага зэргийг хувь хүмүүс, олон нийтэд үр дүнтэй хүргэх

тухай асуудал мөн. Мэдээлэл авсан хүн шинэ эрүүл дадал эзэмших, эсвэл хуучин

муу эрүүл бус зуршлаасаа салж байвал эрүүл мэндийн чиглэлийн ухуулга

сурталчилгааны аижл үр дүнд хүрч байна гэсэн үг мөн. Энэ бол эрүүл мэндийн зан

байдлын өөрчлөлтийн амин сүнс мөн.

Эрүү мэндийн шинэ дадал эзэмших, эсвэл хуучин эрүүл бус зуршлаас сална гэдэг

бол цаг хугацаа шаардсан, ихэнх тохиолдолд олон саад бэрхшээлийг даван туулж

байж хийгдэх нарийн чимхлүүр ажил мөн. Хүмүүс өөрсдийн эрүүл мэндийн

чиглэлийн дадал зан төлөвийг өөрчлөхийг хүсэж байх нь чухал. Хүмүүст ба дараах

зүйл нөлөөлнө. Үүнд:

Эрүүл мэндийн талаарх итгэл үнэмшил

Гэр бүл, нийгмийн харилцаа

Бие махбодынх нь хариу өөрчлөлт

Орчин

Эрүүл мэнд сайжрах ба/эсвэл амьдралын чанар дээшлэх зэргээр эрүүл мэндийн үр

дүнгийн үзүүлэлт сайжирснаар эрүүлжих тийш зан байдал, төлөвийн өөрчлөлтийн

гол үр дүн байх болно. Тухайлбал, сайн дурын ажилтнууд хүүхдийг

вакцинжуулалтад хамруулахын ач холбогдлыг сайн сурталчилснаар хүмүүсийн

хандлага, зан байдлыг өөрчилж чадвал дараах үр дүн гарах болно. Үүнд:

� тухайн нутгийн дархлаажсан хүүхдийн тоо нэмэгдэнэ

� вакцинаар урьдчилан сэргийлэгдэх өвчнөөр хүүхэд өвчлөх явдал тухайн орон

нутагт эрс буурна.

Эрүүл аж төрөх ѐсыг хэрэгжүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг

бууруулах зан байдлыг эзэмших явдал бол өвчнөөс зайлсхийж, энх тунх сайхан

амьдрах хамгийн үр дүнтэй арга мөн.

Зан байдлыг өөрчлөх харилцаа /ЗТӨХ/ Мэдээлэл харьцаа гэдэг бол мэдээлэл солилцох үйл явцыг хэлнэ. Зан байдлыг

өөрчлөх харьцаа гэдэг бол хувь хүн, нутгийн иргэдтэй дараах зорилгоор ажиллахыг

хэлнэ. Үүнд:

Тэдний нөхцөл байдалд тохирсон эрүүл мэндийн зан төлөвийн өөрчлөлтийг

хэвшүүлэхийг уриалах

Зөв зүйтэй зан байдал, төлөвийг санаачлан эхлүүлэх, тэтгэн дэмжих орчин

бүрдүүлэх1

Зан байдлыг өөрчлөх харьцааны амжилт дараах шийдвэр гаргаснаар эхэлнэ. Үүнд:

ЮУ /ямар мэдээлэл/ хүмүүст хүргэх вэ?

1 AIDSCAP/FHI. Control of Sexually Transmitted Diseases. Chapter 4: An approach to effective

communication. Undated. AIDSCAP Electronic library. Information from:

www.rhrc.org/resources/sti/hivaidsmanual/resources/Day-2-Handouts/D2Introduction-to-BCC.doc

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

127

ХЭН хүргэх, бас хэн түүнийг нь хүлээн авах

ЯАГААД хүмүүс зан байдлаа өөрчлөх ѐстой

Энэ мэдээллийг ЯАЖ хүргэх

ЯМАР ДАВТАМЖтайгаар гол санааг дахин дахин хүргэх вэ?

ХЭЗЭЭ энэ мэдээллийг хүргэх

ХААНА энэ мэдээллийг хүргэх хамаг сайн байршил байна вэ?

Нутгийн иргэдийн дунд зан байдлыг өөрчлөлтийг идэвхижүүлэх нь ЮУ хүмүүст хүргэх вэ?

Хүмүүст хүргэх мэдээлэл, гол санааг сонгохдоо дараах зүйлийг бодолцвол зүгээр.

Үүнд:

1. нэг энгийн санаа өгөх

2. энгийн, ойлгомжтой үг хэллэг хэрэглэх

3. санаа нь тодорхой байх

4. бодитой, тавсан зорилгодоо хүрч чадах тийм үйлдэлд анхааран төвлөрсөн байх

ХЭН хүргэх, бас хэн түүнийг нь хүлээн авах

Эрүүл мэндийн чиглэлийн мэдээлэл, санааг хэнээр хэлүүлэхийг сонгохдоо дараах

зүйлийг бодолцох нь чухал. Үүнд:

1. Энэ санааг хэнээр хүргүүлбэл хамаг оновчтой болох

2. Энэ сэдвээр хамгийн мэдлэг мэдээлэлтэй хүн хэн байж болох?

3. Орон нутгийн хэл аялгаар хэн ярьж чадах, зан заншлыг хэн сайн мэдэх?

4. Хэнд зориулж мэдээлэл өгч байгаа, хувь хүн, бүлэг?

5. Зорилтот бүлэгт хэн энэ санааг хүргэж чадах вэ?

Хүүхдийн вакцинжуулалтын аяны өдрүүдэд эхчүүдийг хүүхэддээ вакцин

хийлгэхийг уриалах зэрэг санааг заримдаа орон нутгийн удирдлагаар хэлүүлэх нь

үр дүнтэй байдаг.

Зарим санааг бол АТНИТҮ сайн дурын ажилтнуудаар айл өрхөөр явж байх үед нь

хэлүүлбэл сайн.

Өөртэйгээ адил төстэй хүмүүстэй харилцах Хувь хүмүүс өөртэйгээ адил төстэй хүмүүсээс илүү суралцдаг тал бий. Жишээ нь

хүүхнүүд бие биенээсээ гэр бүл төлөвлөлтийн талаар илүүтэй суралцана. Хүүхэд

залуучууд бэлгийн харьцааны талаар өөртэйгээ ижил залуу хүнээс илүү нээлттэй

суралцана. Үүнийг адил төстэй хүмүүсийн арга хандлага буюу адил төстэй

хүмүүсийн боловсрол гэнэ. Мэдээлэл түгээж байгаа хүнийг хүлээн авагч нь

өөртэйгээ адилхан, төстэй гэж хүлээн зөвшөөрөх нь нөлөөллийн гол нууц мөн.

Эрүүл мэндийн сурталчилгаанд энэ адил төстэй хүмүүсээс сурах боловсрол дараах

шалтгаанаар ашиглагддаг билээ. Үүнд:

Адил төстэй хүмүүс нэг нэгнээсээ өдөр тутмын энгийн яриан дунд эсвэл

байнга уулздаг газартаа албан бус нөхцөл байдалд суралцаж чадах юм.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

128

Адил төстэй хүмүүсийн сургалт мөн сургууль, залуучуудын клуб, шашны

байгууллага, ажлын байр зэрэг газар ч явагдаж болно. Мөн зах, цугларалт,

усны цэг, үсчин гоо сайхан мэтийн албан бус газруудад ч явагдаж болно.

Гол санааг л зөв зүйтэй дамжуулж байвал, мөн элдэв буруу зүрүү ойлголт,

буруу итгэл үнэмшил зэргээр нэмж хачирлахгүй л ийм төрлийн сургалт

сурталчилгаа маш үр дүнтэй хэрэслэл болой.

Насанд хүрсэн хүмүүстэй харьцах Насанд хүрсэн хүмүүстэй харьцахдаа тэд хүүхдүүдээс өөр байдлаар суралцдаг

болохыг анзаарч тусгах нь чухал.

Насанд хүрсэн хүмүүс амьдралын туршлагатай, тиймээс түрүүчийнх нь

мэдлэг, туршлага дээр үндэслэж нэмэх зарчмаар сургалтыг явуулбал илүү.

Насанд хүрсэн хүмүүс амьдралын зорилгын талаар илүү сайн төсөөлөлтэй

байх агаад мэдлэгийн үнэ цэнийг илүү сайн мэдэх тул суралцах идэвхи

сэдэл нь илүүтэй байна.

Насанд хүрсэн хүмүүс өөрийн мэдлэг туршлагаа суралцах процестоо

ашигладаг

Насанд хүрэгчид өөрсдийн зан байдлын өөрчлөлтөөс урган гарч буй ялгаа

үр дүнг хүлээн зөвшөөрөх боломж, чадвартай байх ѐстой.

Насанд хүрсэн хүмүүстэй мэдээлэл өгч харьцахдаа дараах зүйлийг бодолцох нь

чухал. Үүнд:

Юу заах гэж байгаа талаар шийдвэр гаргахад бүрэн оролцуулах

Сурах үйл явцыг илүү оролцооны шинж чанартай болгож хэлэлцүүлэг

хийлгэх, харилцан яриа өрнүүлэх зэргээр дан лекц уншихаас зайлсхийвэл

зүгээр.

Нутгийн иргэдийн хамтлагийг илүү сайн сайхан болгоход нь туслах нөхцөл

байдал, үйлдлийн талаар бодит жишээ татаж ярь.

ЯАГААД хүмүүс зан байдлаа өөрчлөх ѐстой Хүмүүс зан байдлаа өөрчлөх ѐстой болоход дараах зүйл тус нэмрэ болно. Үүнд:

1.Зан байдлаа өөрчилснөөр тэдэнд ямар ашиг тус гарахыг тайлбарлах

2.Зан байдлаа өөрчилсний дүнд тэдний эрүүл мэнд, амьдралын хэрэгцээ хэрхэн

сайжрах талаар ухуулан таниул.

Хүмүүсийн зан байдлаа яагаад өөрчлөх ѐстойн талаар зарим жишээ дурьдахад:

Бие сайжрах

Эрүүл болох

Урт наслах

Ажлын чадвартай байх

Гэр бүлдээ анхаарал халамж тавих чадвартай байх

Бүтээмжтэй байж, нутаг орондоо хувь нэмэр оруулах

Энэ мэдээллийг ЯАЖ хүргэх Мэдээлэл, санааг хэрхэн хүргэхийн шийдэхдээ дараах зүйлийг анхаарвал зохино:

1. тухайн санааг хүнд яаж үр дүнтэй хүргэх вэ?

2. Тухайн санааг хүргэхийн тулд ямар материал ашиглах вэ? Тухайлбал:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

129

Сонин, дараах материал зэрэг хэвлэмэл бүтээгдэхүүн. Энэ нь бичиг үсэггүй

хүмүүст тохиромжгүй байж болох юм.

Зураг дүрслэл хүүхэд болон бичиг үсэггүй хүмүүст илүү ойлгомжтой байдаг.

Тэмдэг, бэлэгдэл, жишээ нь ―Тамхи татахыг хориглоно‖ гэсэн тэмдэг санааг

тодруулж хүч оруулж болох юм.

Өгүүлэл ярих, драмт жүжиг мэтийн аман харьцаа

Тодорхой сэдвийн хүрээнд нөхцөл байдлын маш энгийн жүжигчилсэн

тоглолтыг дүр тоглох гэж ойлгоно. Жишээ нь, нэг гэрийнхэн бие зассаны дараагаар

гараа угаадаг болсноор өвчлөл буурч байгааг харуулах.

Тодорхой ярианы сэдвээр хүмүүсийг цуглуулан ярилцуулах буюу бүлгээр

хэлэлцэх. Нутгийн иргэдийн дунд мэдээлэл дамжуулах маш үр дүнтэй арга байж

болох ба нутгийн иргэдийн дунд цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх ярианы сэдэв

болох магадлал өндөр.

Хувь хүн хоорондын харьцаа /4Х/ гэдэг бол хамтын нэгэн асуудлаар хэн

нэгэнтэй шууд ярилцахыг хэлнэ. 4Х-ааг тухайн хүний тодорхой хэрэгцээг ойлгох,

тухайн нөхцөл байдалтай холбогдсог санал хэлэх зэрэгт ашиглана. 4Х-ааг хүлээн

авагч тал нь айл гэрийн ээж хүн, tuberculosisтэй хүн, эсвэл ДОХ-оос улбаалан

өнчирсөн хүүхдүүдийг асарч байгаа нацаг эгч байж болох жишээтэй.

ЯМАР ДАВТАМЖтайгаар гол санааг дахин дахин хүргэх вэ? Ямар давтамжтайгаар тухайн санааг дамжуулж хүргэх талаар сонгохдоо дараах

зүйлийг бодолцвол зүгээр. Үүнд:

1. Тухайн санааг хэдэн удаа давтан явуулж болох вэ?

2. Эерэг үйлдэл болон зан байдлыг өөрчлөхөд хүч оруулах ямар төрлийн юм

хийж болох вэ? Ойр ойрхон давтсанаар хүч оруулж, эрүүл аж төрөх ѐс болон зан

байдлыг өөрлөх харилцаагаар хүргэх гээд байгаа санаануудыг хүмүүсийн ой тоонд

ороход илүү дөхөмтэй болгоно. Нэг энгийн мессеж, санааг нэгэнт тодорхойлсны

дараагаар тухайн зорилтот хүн болон бүлэгт аль болох олон удаа давтах нь зөв.

ХЭЗЭЭ энэ мэдээллийг хүргэх? Мэдээлэлийг хэзээ хүргэх дамжуулахаа шийдэхийн туд дараах зүйлийг бодолцвол

зүгээр. Үүнд:

1. Тухайн хүн, зорилтот бүлэг зан байдлын өөрчлөлт эхлүүлэхэд бэлэн байна уу?

2. Жилийн, болон өдрийн ямар цагт мэдээллийг хүргэвэл хамаг сайн болох?

Хүмүүс зан байдлаа өөрчлөх шаардлагатайг ойлгохоос нааш, өгч байгаа

мэдээллийг хүлээж авахгүй, сонсохоос ч цааргалах болно. Өвчин тахлын халдювар

ихээр тарах, эсвэл хүмүүс өвдсөн үедээ л яаж байдлаа сайжруулах талаар бодно.

Нүдэнд харагдах зайлшгүй хурц хэрэгцээ шаардлага байхгүй байгаа нөхцөлд эрүүл

мэндийн сурталчилгаа явуулахад бэрх. Жишээ нь, тухайн нутаг оронд шувууны

томуу бүртгэгдээгүй байхад түүнээс урьдчилан сэргийлэх талаар ярих

шаардлагаггүй ч байж болох юм.

Хүмүүсийн тухайн мэдээллийг хүлээн авах хамаг сонирхолтой байж болох жилийн

улирал эсвэл өдрийн цагийг бодолцох учиртай. Тухайлбал, борооны улирлын

дараагаар суулгах өвчин ихэсдэг тул суулгах өвнөөс урьдчилан сэргийлэх тухай

борооны улирал эхлэхийн өмнө ярьвал илүү үр дүнтэй байж болох юм.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

130

ХААНА энэ мэдээллийг хүргэх хамаг сайн байршил байна вэ?

Мэдээлэл хүргэх газрын байршлыг сонгож авахдаа дараах зүйлийг бодолцвол

зүгээр. Үүнд:

1. тухайн мэдээллийг хаана хүргэх ѐстой?

2. Томоохон хэсэг бүлэгт хүмүүст эрүү мэндийн чиглэлийн мэдээлэл, санаа

оноог хүргэх ямар боломж байна вэ? Жишээ нь, сургууль бол нутаг болгонд байдаг,

бас дор дурьдсан шалтгааны улмаас эрүүл мэнд, хоол тэжээл, анхны тусламжийн

талаар нутгийн иргэдэд мэдээлэл хүргэсэн тохиромжтой газар болно. Үүнд:

Багш нар сургалт явуулах дадлага туршлага бүхий хүмүүс

Сруагч, оюутнууд эрүүл мэндийн талын мэдлэг мэдээллийг гэрийнхэндээ

дамжуулан хүргэж болно.

Бас оюутан сурагчид өөрийн үе тэнгийнхэндээ зааж сургаж чадна, өөр

сургуулийн эсвэл сургуулиас гадуурх найз нөхөдтэйгээ баг болон бусад

хүүхэд, залууст тухайн мэдээллийг хүргэж зааж сургах боломжтой юм.

Сургуулиуд нутгийн иргэдийг олноор цуглуулан уулзалт хурал зөвлөлгөөн

хийх зориулалтын анги танхимтай.

Шашны байгууллагууд бол эрүүл мэндийн чиглэлийн ухуулга сурталчилгаа,

өвчнөөс урьдчилан сэргийлэх талын ажил хийхэд маш тус нэмэр болж чадах юм.

Бүх шашны байгууллагыг нутгийн иргэдийн дунд эрүүл мэндийн тэргүүлэх

чиглэлийг тодорхойлох, гол гол санааг олон түмэнд хүргэхэд дараах шалтгаанаар

өргөнөөр ашиглах нь маш чухаг билээ. Үүнд:

Шашны тэргүүнүүд нь тухайн орон нутагтаа нэр хүнд бүхий, нутагтаа

шийдвэр гаргах процесст хамгийн нөлөө бүхий оролцдог хүмүүс байдаг.

Шашны тэргүүн болон байгууллагууд вакцинжуулалтын аян болон эрүүл

мэндийн чиглэлийн бусад компанит ажилд олон түмнийг дайчлан

оролцуулах оролцооны хувь хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд тодорхой

үүрэг гүйцэтгэж болох юм.

Шашны тэргүүнүүд айж ичдэг эмзэг бүлгийг оролцуулахыг бусдад ятгаж

дөнгөнө.

Ажлын байр бол ажилдаа шууд аваад нэвтрүүлэн хэрэгжүүлж болох эрүүл мэндийн

чиглэлийн тийм зан байдлыг ухуулан сурталчлахад сайн газар юм. Жишээ нь хоол

хүнс, амьтантай ажилладаг, эсвэл олон хүнтэй ажилладаг хүмүүст гараа тогтмол

сайтар угаахыг сурталчлах нь тэдэнд хүргэх маш сайн санаа байх болно.

Эмэгтэйчүүдийн эсвэл эрэгтэйчүүдийн байнга уулзаж цугаладаг газрууд бол гэр

бүл төлөвлөлт, эсэн мэнд амаржихуй болон шинэ төрсөн хүүхдийн асаргааны

талаар эрүүл мэндийн ухуулга сурталчилгаа хийхэд аятайхан тохиромжтой газар.

Биеийн тамир, спортын багууд бол анхны тусламж, гэмтлээс урьдчилан сэргийлэх

талын мэдээлэл авахад нээлттэй байх магадлалтай.

Эрүүл мэндийн зан байдлын өөрчлөлтөд тулгарах саад бэрхшээл. Зан байдлын өөрчлөлтийн харьцаа үр дүнгүй болох хэд хэдэн шалтгаан байж

болно. Үүнд:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

131

Мэдээллийг хүргэж байгаа хүнд итгэх итгэл сул

Итгэл үнэсмшлийн тогтолцоо таарахгүй, эсвэл хүргэж байгаа санаа,

мэдээлэлтэй санал нийлэхгүй байх

Өөр хэрэгцээ сонирхол давалгайлсан тул эрүүл мэндийн чиглэлийн зан

төлөвийн өөрчлөлт тэргүүлэх чухал биш санагдах

өөрчлөлт хийх хүсэл байвч, нөөц болон эрүүл мэндийн төвийн хүрэлцээ

дутагдалтай.

Нийт нутгийн иргэдийн зөвшөөрөлгүй хувь хүмүүс өөрлөлт хийж чадахгүй,

эсвэл нийтээрээ ийн өөрчлөхийг хүлээн зөвшөөрөх ѐстой байх

Бусдаын дэмжлэг дутагдах гм.

Мэдээлэл харилцаа Эрүү мэндийн сурталчилгаа болон өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар харилцаж

байхдаа сайн дурын ажилтнууд дараах зүйлийг анхаарч явах нь чухал. Үүнд:

Хүний нүдрүү нь харж, байдлыг нь ажиглаж, орчны аюулгүй байдлын

анзаарч байх

Хүмүүсийн хэлж ярьж байгаа зүйлийг анхааралтай сонсож, үнэнч шударга

байх зарчмыг мөрдөх

Суралцах-хүмүүс яагаад асуудалтай эсвэл тэргүүлэх чиглэлтэй байгааг

ойлгож мэдэх, санаа бодлоо өөрчилж сурах, алдаанаасаа суралцах, бусдын

алдаанаас суралцах

Хуваалцах-санаа бодлоо дасган зохицуулах

Халамжлах- хүнийг ойлгож энэрэнгүй харьцах

Нутгийн иргэдтэй харьцах арга техник Сайн дурынхан нутгийн иргэдтэй уулзах, мөн айл өрхөөр явж уулзалт хийх үедээ

АТНИТҮ ажиллагааг олон нийттэй харьцах арга техникээр нөхөн ашиглаж явна.

Арга техник бүр нь ашиглахад хялбар болгосон тухайлсан эрүүл мэндийн сэдвээр

цуглуулж боловсруулсан үнэн зөв мэдээлэл байх бөлгөө. Олон нийттэй харьцах

арга техник нь айл өрх, нутгийн иргэдтэй нүүр хагарч яриа эхлэхэд ашиглах

зориулалттай. Арга техник тус бүр АТНИТҮ сайн дурын ажилтан нутгийн

иргэдийн дунд хэвшүүлэх гэж зорьж буй зан байдлын өөрчлөлтийн харьцааны үйл

явцыг дэмжих мэдээлэл дотроо агуулж байгаа юм.

Нутгийн иргэдтэй харьцах арга техникийг Африкийн Улаан загалмай, улаан

хавирган сарны үндэсний нийгэмлэгүүдээс боловсруулсан ижил төрлийн

―Африкийн улаан загалмай, улаан хавирган сарны санаачилга 2010 оны арга

аргачлал‖ гэсэн нэртэй сургалтын аргачлал дээр үндэслэн боловсруулсан билээ.

Арга техник бүрт агуулагдсан энгийн хялбар санаануудыг тухайн орон нутгийн

онцлогт тааруулан хүмүүст хүргэснээр зан байдлын эерэг өөрчлөлтийг буй болгож

чадахыг Үндэсний нийгэмлэгүүд олж мэдсэн байна.

АТНИТҮ сайн дурын ажилтнууд өөрийн гэр орондоо үлгэр жишээ үзүүлж,

үлгэрлэн дагуулах байдлаар, мөн ойр орчмынхоо айл хөршүүдтэйгээ мэдээлэл

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

132

солилцох журмаар нутгийн иргэдийн дунд эрүүл аж төрөх ѐсыг сурталчлан

хэвшүүлэх бүрэн боломжтой билээ.

Нутгийн иргэдтэй харьцах арга техникийг хэрхэн ашиглах тухайд Энэ мэдээллийг Модуль 2, Сэдэв 4-өөс авсан. Модуль 6-ааг эхлэхийн өмнө сургагч

багш үүнийг нэг давтахыг хүсэж болно.

Эдгээр арга техникийг үр дүнтэй ашиглахын тулд Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил,

хэлэлцүүлэг мөн дадлага чухал хэрэгтэй. Хичээл бүрийн туршид эдгээр арга

техниктэй танилцаж, бас анги танхимдаа тэдгээрийг ашиглаж хэрэглэх дадлага

хийх болно.

Нутгийн иргэдтэй дараах чиглэлээр яриа хөөрөө эхлүүлэхэд тус нэмэр болно.Үүнд:

Зураг

Ярианы сэдвийг дэмжиж тухайн сэдвээр нутгийн иргэдийн дунд харилцан

яриа өрнүүлэх асуулт гаргаж ирж болох юм

Эрүүл мэндийн хурц асуудлаас урьдчилан сэргийлэх, эсвэл байдлыг

сайжруулах арга хэмжээний хэлэлцүүлэг зэрэг байж болох юм. .

Нутгийн иргэдийн дунд эрүүл зан үйл, ажиллагааг дэмжин сурталчлах гарын

авлага, лавлах байдлаар эдгээр арга техникийг бодож боловсруулж болох юм.

Арга техник бүрийн хувьд сайн дурын ажилтан нутгийн иргэдийн дунд өөрчлөлт

авч ирэх хүмүүст хүргэвэл зохих хэдэн гол санааг мөн энгийн үйлдлийг тогтоож

авах шаардлагатай болно.

Нутгийн иргэдтэй харьцах арга техник уян хатан байх ѐстой бөгөөд тухайн орон

нутгийн (арга техникээ хэрэглэх гээд байгаа тэр орон нутгийн) онцлогт тааруулан

зохицуулах шаардлагатай. Ийнхүү тааруулж зохицуулах тухай Хэрэгжүүлэх гарын

авлагад илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байгаа. Жишээлэхэд, орон нутгийн

гаралтай хоол хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн удирдах газраас гэрийн

нөхцөлд хоол тэжээлийг сайжруулах хөтөлбөрт ашиглахаар болсон нь оносон арга

байж болох юм. Бүх тааруулж зохицуулах ажиллагаа үндэсний болон олон улсын

заавар журмыг дагаж мөрдвөл зохилтой.

Асуу-Магт-Зөвлө-Хяна Энэ модулийн ихэнх сэдвийн хүрээнд сайн дурын ажилтнууд нутгийн иргэдэд

чиглэсэн гол гол санаануудыг олон нийттэй харьцах арга техник ашиглан хүргэх

болно. Нутгийн иргэдтэй харьцах арга техникийг ашиглан ангийн ажлын үед дүр

тоглох дадлага хийхдээ сайн дурынхан Асуу-Магт-Зөвлө-Хяна гэсэн аргыг

ашиглана. Үүнд:

АСУУ —тухайн хүний өнөөгийн зан байдлын аль нь болж байна, юуг нь

сайжруулах хэрэгтэй байгааг олж мэд.

МАГТ— тухайн хүний эрүүл зан байдлын тал, эсвэл зөв зүйтэй хийж байгаа

зүйлийг нь үргэлж магтаж бай.

ЗӨВЛӨ— өөрчилж сайжруулмаар байгаа зан үйлийнх нь талаар зөвлөгөө өг.

Шаардлагатай бол ямар байх ѐстойг нь биеэр гүйцэтгэж үзүүл.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

133

ХЯНА— тухайн хүнээсээ ярьсан зүйлийг тань ойлгосон эсэхийг лавлаж,

нутгийн иргэдийн дунд хийх ажлын хүрээнд түүнд түгээсэн мэдээллээс юу

ойлгож авсныг нь хэлүүл.

Эрүүл зан үйл, эрүүл мэнддээ тусай зан байдлын өөрчлөлтийг гаргахыг уриалсан

мэдээллийг нутгийн иргэдэд хүргэхдээ сайн дурын ажилтнууд олон нийттэй

харьцах арга техникээ ашиглана гэж үүзэж байгаа. Сайн дурын ажилтнууд өөрснөө

гэр орондоо эрүүл аж төрөх ѐсыг сахиж, бусдад үлгэр болж үлгэрлэн дагуулах

учиртай юм. Эрүүл зан байдлыг хадгалахын тулд сайн дурын ажилтнуудын хувьд

харж ажигласан сайн эерэг өөрчлөлт, зан байдлын талаар магтаал сайшаал, урмын

үг хайрлаж явах нь чухал. Тэд мөн дараах зүйлийг анхаар байвал зүгээр:

� Нутгийн иргэд эрүүл мэндийн ямар асуудал шийдэхийг хүсч байгааг мэдэх

� Эрүүл мэнд, өвчлөлийн талаар нутгийн соѐл, итгэл үнэмшлийг мэдэж байх

� тухайн орон нутагт эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа бусад

байгууллагаас ямар санаа оноо түгээж байгаа талаар мэдэж байх

� Зан байдлыг өөрчлөх харилцааны түгээх гол гол санааны талаар зохицуулагч,

удирдагч, нутгийн удирдлага, эмнэлгийн ажилтнууд, бусад сайн

дурынхантайгаа ярьж хэлэлцэх

� нийгмийн хэм хэмжээнд нөлөөлөхийн тулд өрх гэр, нутгийн иргэдийн

төлөөлөл, засаг захиргаа болон эрүүл мэндийн ажилтнуудтай ажиллах

� энгийн хялбар санаануудыг ойлгомжтой энгийн үг хэллэгээр дамжуулах

� Хүргэх гэсэн гол гол санаагаа өөр үг хэллэгээр найруулан хэлж давтах бөгөөд

нутгийн иргэд тэдгээр санааг давтаж байхад анхаарлаа төвлөрүүл

� Гол санаануудыг дахин дахин давт.

� идэвхитэй сонс.

Ном зүй Behavior Change Communication Handbook Series: AIDSCAP/Family Health International, 1996.

Arlington, VA. Information from: www.fhi.org/en/HIVAIDS/pub/guide/BCC+Handbooks/index.htm.

AIDSCAP/FHI. Control of Sexually Transmitted Diseases. Chapter 4: An approach to effective

communication. Undated. AIDSCAP Electronic library. Information from:

www.rhrc.org/resources/sti/hivaidsmanual/resources/Day-2-Handouts/D2-Introduction-toBCC.doc.

African Red Cross and Red Crescent Health Initiative, Toolkits for Volunteers 2010. House-to-House

Promotion and Prevention Guidelines. Available from:

www.ifrc.org/Docs/pubs/health/archi/housetohouse.pdf.

Идэвхижүүлэх чиглэл

I. Нутгийн иргэдийн дунд хийх эрүүл мэндийн сурталчилгаа, өвчнөөс

урьдчилан сэргийлэх ажил. Оршил � 15-25 минут

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Модуль 6-ийн зорилго агуулгыг танилцуул. Мөн энэ модульд үзэх сэдэв тус

бүрээр эзэмшвэл зохих мэдлэг чадварын талаарх сайн дурынхны хүлээлтийг

тоймло. Сонгож авсан гол гол сэдвийг товч танилцуул.

Сургагч багшид зориулсан

санамж

Сэдэв тус бүрийг хэрхэн хэзээ заах талаараа сайн дурынханд

танилцуулж, сайн дурынхнаар ―батлуулж‖ авч болох юм

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

134

3. Сэдвийн зорилго, агуулгыг танилцуул. Модуль 2, Сэдэв 1 дээр үзсэн

харилцах болон харилцаа бий болгох тухай үзсэн зүйлээ санаж байгаа, танилцуулах

сайн дурынхан байгаа эсэхийг лавла. Дараах хариултыг хүлээж ав. Үүнд:

� Үр дүнтэй харилцах гэдэг бол хөгжүүлж, дадгажуулж болдог ур чадвар

� Үр дүнтэй харилцах гэдэг нь:

– уламжлалт практик соѐлыг дагах

– нүдрүү нь харж ярих

– нөхөрсөг байх

– сонирхол, хүндэтгэл илэрхийлж харьцах

– харьцаж байгаа хүнийхээ байрлалтай зэрэгцэх

– асуудлыг ойлгож харьцах

– идэвхитэй сонсох

– хүмүүс хэлснийг чинь ойлгож байгаа эмэхийг хянаж байх

� Харьцааны саад бэрхшээлийг даван туулах гэдэг нь :

– нөхцөл байдлыг ойлгох

– уян хатан байх

– бүх үзэл бодлыг хүндэтгэх

Сургагч багшид

зориулсан санамж

Модуль 2-ын эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг дахин

нэг танилцуулж болох юм.

4. Сэдвийн хураангуйг ашиглан дараах зүйлийг тодорхойлон танилцуул:

� эрүүл мнэдийг сурталчлах болон өвчнөөс урьдчилан сэрргийлэх

� эрүүл мэндийн зан байдлыг өөрчлөх

� зан байдлыг өөрчлөх харилцаа (ЗБӨХ)

� Нутгийн иргэдийн дунд зан байдлыг өөрчлөх харилцаа (ЗБӨХ)-нд уриалах

� зан байдлыг өөрчлөхөд тулгарах саад бэрхшээл

5. Сайн дурынхныг сайн хариулсанд нь баяр хүргэ.

6. Сургалтын үед асуулт асуухыг урамшуул. Бас асуултаа бичээд асуултын

хайрцганд хийж болохыг нь сануул. Эдгээр асуултыг сэдэв тус бүрийг үзэж

дуусахад хариулна.

II. Зан байдлыг өөрчлөх харилцааны талаарх зохиомжууд �25-35 минут

1. Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 1-ийг нээлгэж үзүүл. Эрүүл

мэндийн сурталчилгаа, өвчнөөс урьдчилан сэргийлэх сэдэвтэй гурван зохиомж

уншиж өгнө гэж тайлбарла. Эдгээр зохиомжийн дагуу хүмүүст хүргэхээр сонгон

авсан зан байдлыг өөрчлөх гол гол санаануудаа хэлэлцэж, дүнгээ нийт ангийн өмнө

танилцуулахыг даалга.

2. Зохиомж бүрийн хувьд сайн дурынхнаас дараах асуулт асуу. Үүнд:

Эрүүл мэндийн сурталчилгаа, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүмүүст

хүргэх санаа гэж юу вэ?

Тухайн санаа тодорхой бөгөөд ойлгомжтой байна уу?

Тухайн санаа энгийн ойлгомжтой үг хэллэгтэй байж чадаж байна уу?

Тухайн санааг хэлж хүмүүст хүргэх хүнээ оносон байна уу? Үгүй бол тийм

хүн хэн байна?

Тухайн санааг хүргэх ѐстой хүмүүстээ хандуулж чадаж байна уу? Үгүй бол

ямар хүмүүст энэ санааг хүргэх ѐстой вэ?

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

135

Тухайн санааг хүмүүст хүргэх арга нь хамаг үр ашигтай байж чадах уу?

Үгүй бол өөр илүү үр ашигтай ямар агра байна вэ?

Тухайн санааг хүмүүст хүргэх хамгийн оновчтой цаг нь хэдийд вэ? Үгүй бол

хэзээ хамгийн сайн цаг байх вэ?

Энэ санааг хүргэх хамгийн сайн газар нь энэ мөн үү? Үгүй бол хаана хүргэх

нь дээр вэ?

Сургагч

багшид

зориулсан

санамж

Эхний хоѐр зохиомж нь зан байдлыг өөрчлөх харилцаанд шууд хамаарахГҮЙ.

Сайн дурынхнаас энэ яагаад үр дүнтэй бус, бас түүнийг хэрхэн сайжруулах талаар

хэлэлцэхийг уриал. Жишээ нь, Зохиомж 1-д шинэ төрсөн эхтэй АТНИТҮ эрэгтэй

сайн дурын ажилтан биш эмэгтэй хүн уулзвал зүгээр. Зохиомж 2-т хүмүүст хүргэх гээд байгаа санаа нь тодорхой бус, мөн эмнэлгийн ажилтан хүмүүст хүүхдээ

бүгдийн вакцинжуулалтад хамруул гэж хэлэх нь юу л бол. Сайн дурынхны үнэлэх

санаануудыг италикаар бичсэн байгаа

3. Эхний зохиомжийг уншиж өгөөд хэлэлцүүлгийг удирд.

Зохиомж 1

АТНИТҮ эрэгтэй сайн дурын ажилтан шинэ төрсөн эхтэй гэрт нь очиж уулзлаа.

Тэрээр сүүлийн гурван долоо хоногийн туршид хүүхдээ хөхөөр хооллож байгаа аж.

Сайн лурын ажилтан эрэгтэй түүнд хөхөөр хооллохын ач тусын талаар ярьж өгнө.

Тэрээр ―Хөхний сүү бол шинэ төрсөн хүүхдийн эхний зургаан сард шаардлагатай

ганц хоол тэжээл, унд нь мөн‖ гэж хэлж байна. Гээд тэрээр зургаан сарын дараа

дахин эргэж ирнэ гэж байна.

4. Дараагийн зохиомжийг уншиж өгөөд хэлэлцүүлгийг удирд

Зохиомж 2

Хүүхдийн вакцинжуулалт, дархлаажуулалтын аян дөхөж, түүний хүрээнд орон

нутгийн эрүүлийн хамгаалах удирдлагууд вакцинжуулалтын компанит ажил

зохиож байна. Эмнэлгийн эрэгтэй аижлтан орон нутгийн сургууль дээр нутгийн

эрэгтэйчүүдийг цуглуулан уулзалт хийж байна. Эмнэлгийн ажилтан орон нутгийн

бүх хүүхдийг вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй. Учир нь вакцин хийлгэсэн

хүүхэдл бол аз жаргалтай хүүхэд мөн‖ гэж хэллээ. Тэрээр бүх эрчүүдийг гэр

орныхондоо очиж энэ тухай ярихыг уриалаад бүх хүүхдийг вакцинжуулалтад

хамрагдахыг хүсэж байгаагаа илэрхийлнэ.

5. Сүүлийн зохиомжийг уншиж өгөөд хэлэлцүүлгийг удирд.

Зохиомж 3

АТНИТҮ эмэгтэй сайн дурын ажилтан зах дээр хэдэн гэр бүлтэй залуу

эмэгтэйчүүдтэй гэр бүл төлөвлөлтийн тухай ярьж байна. Тэрээр зурагт хуудас,

брошур мөн хүүхнүүдэд харуулах гэр бүл төлөвлөлтийн зарим арга хэрэгслийг авч

ирсэн байна. Тэрээр ―Жирэмслэлтийг төлөвлөснөөр эх, хүүхдийн эрүүл мэндийг

сайжруулах юм‖ гэж сурталдана. Залуу эхчүүл олон асулт тавина. Сайн дурын

аижлтан тэдгээрийг хамгийн ойрын гэр бүл төлөвлөлтийн төв дээр очиж илүү

мэдээлэл авахыг уриалаад долоо хоног тутам тэдэнтэй уулзахаар тохирлоо.

Сургагч багшид

зориулсан санамж

Эрүүл мэндийг сурталчлах туршлага болон танай нутагт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүмүүст хүргэх гол санаа зэргийг

ашиглан та өөрийн гэсэн зохиомж боловсруулж болох юм.

III. Нутгийн иргэдтэй харьцах арга техник. Дүгнэлт �15-20 минут

1. Модуль 2, Сэдэв 2-ын ―Сэдвийн хураангуй‖ болон ―‖Нутгийн иргэдтэй

харьцах арга техник‖ гэсэн хэсэгт байгаа мэдээллийн товч тойм хий. Цаашлаад

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

136

эрүүл мэндийн чиглэлийн шинэ шинэ сэдэв үзэх бүрийд нутгийн иргэдтэй харьцах

арга техникт дадлагажих боломж бололцоо дахин гарч ирэхийг нь сайн дурынханд

дуулга.

IV. Зан байдлыг өөрчлөх харилцааны дадлага.

� 40-50 минут

1. Сайн дурынхныг гурваас дөрвөн хүнтэй бүлгүүдэд хуваа. Бүлэг тус бүрт

өөрийн нутгийхандаа хүргэх зан байдлыг өөрчлөх санааг хэлэлцэж, нэгийг сонгож

авахыг даалга

2. Бүлэг тус бүрээр анги нийтэд хандан нутгийн иргэддээ тэдний хүргэх эрүүл

мэндийг сурталчлах, эсвэл өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллээрээ танилцуулга

хийлгэ. Ингэхдээ дараах зүйлийг анхаарахыг зөвлө. Үүнд:

ЮУ /ямар мэдээлэл/ хүмүүст хүргэх вэ?

Тухайн мэдээллийн АЛЬ хэсэг нь сонсогчдыг өөрчилж эхлэх вэ?

ХЭН хүргэх,

ХЭНд зориулсан болох

Энэ мэдээллийг ЯАЖ хүргэх

ЯМАР ДАВТАМЖтайгаар гол санааг дахин дахин хүргэх вэ?

ХЭЗЭЭ энэ мэдээллийг хүргэх

ХААНА энэ мэдээллийг хүргэх хамаг сайн байршил байна вэ?

3. Сайн дурын ажилтныхаа гарын авлагын Сэдэв 1-д байгаа ЗБӨХ-ны шалгах

хуудсыг ашиглахыг сайн дурынханд зөвлө.

4. Бүлгүүдэд хэлэлцэж, танилцуулгаа төлөвлөх хангалттай хугацаа тавьж өг.

Сургагч багшид зориулсан санамж

Ангиар явж, шаардлагатай бол зөвлө

5. Бүлэг тус бүрийг өөрсдийнхээ ЗБӨХ-ны санаагаа танилцуулахыг даалга.

Бусад бүлгүүдийг тухайн бүлэг юун дээр сайн ажилласан, юун дээр цаашид

анхаарч, засаж сайжруулах хэрэгтэй тал дээр санал зөвлөмж, тайлбар сайн хэлүүл.

6. Бүлэг тус бүрийг идэхитэй оролцсонд нь таларх

7. Нутгийн иргэдтэй харьцах арга техникийг эрүүл мэндийн зан байдлыг

өөрчлөхийг уриалахад хэрхэн ашиглаж байгаа талаар сайн дурынхнаас асуу.

8. Түрүүчийн сэдэв дээр ашиглаж байсан нутгийн иргэдтэй харьцах арга

техникийг сонгож ав. ЗБӨХ-ны шалгах хуудас ашиглан хүмүүст хүргэх гол гол

санаануудыг үнэлэхийг сайн дурын ажилтнуудад даалга.

9. Ауу-Магт-Зөвлө-Хяна гэсэн аргыг товч танилцуул.

10. Товч хэлэлцүүлэг өрнүүл. Модуль 6-д сайн дурын ажилтнууд нутгийн

иргэдтэй харьцах арга техник ашиглахдаа амжилтад хүрэхийн тулд гол гол санаагаа

хэрхэн хамаг үр дүнтэй хүргэх вэ гэдэг тал дээр бодолцох хэрэгтэйг дахин сануул.

11. Эрүүл мэндийн сурталчилгаа болон өвчнөөр урьдчилан сэргийлэх чиглэлээр

сайн дурын ажилтнуудын өөрсдийн сонгон авсан сэдвүүдийн хувьд ЗБӨХ-ны ур

чадварыг хэрхэн ашиглах тал дээр л Моддуль 6-ийн ихэнх ажил үндэслэх болно

гэдгийг сайн дурын ажилтнуудад сануул.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

137

Зан байдлыг өөрчлөх харилцаа (ЗБӨХ)-г шалгах хуудас

ЮУ, ямар мэдээлийг хүмүүст хүргэх вэ? нэг энгийн санаа өгөх

энгийн, ойлгомжтой үг хэллэг хэрэглэх

санаа нь тодорхой байх

бодитой, тавсан зорилгодоо хүрч чадах тийм үйлдэлд анхааран төвлөрсөн

байх

Энэ мэдээллийг ЯАГААД хүмүүст хүргэх ѐстой вэ? Энэ санаа ягаад чухал болох?

Хүмүүс зан байдлаа өөрчилснөөр ямар ашиг тус хүртэх вэ?

Энэ мэдээллийг ЯАЖ хүргэх тухайн санааг хүнд яаж үр дүнтэй хүргэх вэ?

Тухайн санааг хүргэхийн тулд ямар материал ашиглах вэ?

ЯМАР ДАВТАМЖтайгаар гол санааг дахин дахин хүргэх вэ? Тухайн санааг хэдэн удаа давтан явуулж болох вэ?

Эерэг үйлдэл болон зан байдлыг өөрчлөхөд хүч оруулах ямар төрлийн юм

хийж болох вэ?

ХЭЗЭЭ энэ мэдээллийг хүргэх Тухайн хүн, зорилтот бүлэг зан байдлын өөрчлөлт эхлүүлэхэд бэлэн байна уу?

Жилийн ямар улиралд, өдрийн ямар цагт мэдээллийг хүргэвэл хамаг сайн

болох?

ХЭН хүргэх, бас хэн түүнийг нь хүлээн авах Эрүүл мэндийн чиглэлийн мэдээлэл, санааг хэнээр хэлүүлэхийг сонгохдоо дараах

зүйлийг бодолцох нь чухал. Үүнд:

Энэ санааг хэнээр хүргүүлбэл хамаг оновчтой болох

Энэ сэдвээр хамгийн мэдлэг мэдээлэлтэй хүн хэн байж болох?

Орон нутгийн хэл аялгаар хэн ярьж чадах, зан заншлыг хэн сайн мэдэх?

Хэнд зориулж мэдээлэл өгч байгаа, хувь хүн, бүлэг?

Зорилтот бүлэгт хэн энэ санааг хүргэж чадах вэ?

ХААНА энэ мэдээллийг хүргэх хамаг сайн байршил байна вэ? Тухайн мэдээллийг хаана хүргэх ѐстой?

Томоохон хэсэг бүлэгт хүмүүст эрүү мэндийн чиглэлийн мэдээлэл, санаа

оноог хүргэх ямар боломж байна вэ?

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

138

Сэдэв 2 Гэр бүл төлөвлөлт

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг, чадвар, хандлага эзэмшинэ.

Үүнд:

� Гэр бүл төлөвлөлтийн үр ашгийг тодорхойлох

� Гэр бүл төлөвлөлтийн төвүүдийг хүмүүст зааж өгөх

� Жирэмслэхээс урьдчилан сэргийлэх үндсэн аргуудыг хэлэлцэх

� Бэлгэвчний зөв хэрэглээг тодорхойлох

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар /Түлхүүр мэдээлэл/

1. Гэр бүл төлөвлөлт хосуудад хүссэн үедээ хүүхэдтэй болоход нь туслана.

2. Хосууд хэдэн хүүхэдтэй болохоо шийдэхэд нь гэр бүл төлөвлөлт тусална

3. Гэр бүл төлөвлөлт ба төрөлт хоорондын зайг зохицуулснаар эх нялхсын эрүүл

мэндэд тустай.

4. 18 наснаас өмнөх болон 35 наснаас хойшхи жирэмслэлт эх хүүхдийн эрүүл

мэндэд тодорхой эрсдэл урчуулна.

5. Эх, хүүхдийн эрүүл мэндийг бодолцвол дараалсан хоѐр төрөлийн хоорондын

зай дор хаяж хоѐр жил байх ѐстой.

6. Дөрвөн удаа жирэмсэлнээс хойш жирэмсний үеийн болон төрөх үеийн эрүүл

мэндийн асуудал үүсэх магадлал нэмэгдэнэ

7. Жирэмслэхээс үр дүнтэй болон аюулгүй урьдчилан сэргийлэх гэр бүл

төлөвлөлтийн олон арга байна.

8. Бүрмөсөн болон түр гэсэн хоѐр төрлийн гэр бүл төлөвлөлтийн арга байна.

9. Бэлгэвчийг тогтмол зөвхэрэглэснээр жирэмлэхээс гадна бэлгийн замын

халдварт өвчин /БЗХӨ/-өөс урьдчилан сэргийлж болно.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 170-240 минут шаардана. I. Удиртгал

Сэдвийг танилцуулна. Сэдвийн хураангуйар бэлтгэсэн товч танилцуулга хийх

15-20 мин

II. Гэр бүл төлөвлөлтийн

галлерей

Сайн дурын ажилтнууд бүлгээр ажиллаж, самбарын цаас

дээр гэр бүл төлөвлөлтийн аргуудыг жагсаан бичиж, тэдгээрээс аль хамгийн үр дүнтэй, аль багатайг эргэцүүлнэ.

30-40 мин

III. Эр болон эм бэлгэвчийг

хэрхэн хэрэглэхийг биеэр

үзүүлэх ба дадлага хийх

Идэвхижүүлэгч эрэгтэй болон эмэгтэй бэлгэвч хэрэглэх үе

шат, алхмуудыг давтана. Сайн дурын ажилтнууд хос

хосоороо давтаж дадлагажина.

30-40 мин

IV. Дүр тоглох Олон нийтттэй харьцах арга техникийг ашиглан сайн дурын

ажилтнууд гэр бүл төлөвлөлтийн гол гол санааг нутгийн

иргэдэд хүргэнэ.

25-30 мин

V. Ойлголтоо шалгах Өөрийгээ шалгах. 10-20 мин

VI. Нутгийн иргэдийн дунд

зохиох ажил

Гэр бүл төлөвлөлтийн гол санааг хүмүүст хүрэхийн тулд

сайн дурыг ажилтнууд нутгийн иргэдтэй харилцах арга

техникийг ашиглана.

60-90 мин

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

139

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Сэдвийн хураангуйас бэлтгэсэн товч илтгэл.

• Самбарын цаас 12 хуудас, самбарын өнгө өнгийн үзэг бэлдэнэ.

• Жирэмслэхээс хамгаалах аргуудыг дүрслэсэн зургууд

• Сэдвийн хураангуйд байгаа ―Жирэмслэхээс үр дүнтэй урьдчилан сэргийлэх‖ гэсэн

диаграммыг самбарын цаасан дээр зурж бэлдэх.

• Эрэгтэй /мөн олдвол эмэгтэй/ бэлгэвч хэдэн ширхэг, шодой хэлбэрийн мод юм уу

гадил жимс мэтийн анатомийн загвар.

• Сайн дурын ажилтнууд дадлагажих бэлгэвчнүүд

• Тухайн орон нутгат жирэмлэхээс хамгаалах арга санал болгох эрүүл мэндийн

төвүүдийн жагсаалт.

Сэдвийн хураангуй Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба гэр бүл төлөвлөлт Нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт гэр бүл төлөвлөлт, аюулгүй эх болох,

ДОХ ба бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг багтана.

Гэр бүл төлөвлөлт гэдэг нь хүүхэдтэй болох эсэх мөн хэзээ хүүхэдтэй болохоо

төлөвлөх чадварыг олгож байгаа юм. Гэр бүл төлөвлөлт нь хосууд болон хувь

хүмүүст дараах зүйлээр сонголт хийх боломж олгоно. Үүнд:

Хэзээ хүүхэдтэй болох

Хэдэн хүүхэдтэй болох

Гэр бүл төлөвлөлтийн нэгэн чухал асуудал бол төрөлт хоорондын зай мөн. Хоѐр

төрөлтийн хоорондхи зайг тохируулснаар тухайлбал, эхийн болон нийт гэр бүлийн

эрүүл мэндийн хувьд эерэгээр нөлөөлнө.

Гэр бүл төлөвлөлтийн аргууд болон жирэмлэхээс урьдчилан сэргийлэх

хэрэгслэлүүдийн талын мэдлэг, нөгөө талаар гэр бүл төлөлвлөлтийн үйлчилгээ,

төрөхийн өмнөх эмнэлгийн тусламж, төрөхийн үйлчилгээ зэрэг нь эмэгтэйцүүд,

хүүхэд мөн нийт нутгийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулна.

Гэр бүл төлөвлөлтийн үр ашиг Хүүхэд гаргахад эх болон хүүхдийн эрүүл мэндийн үүднээс хамгийн

зохимжтой нас бол 18-35 нас мөн.

Төрөлтийн хоорондын зай дор хаяж хоѐр жил байхад төрсөн хүүхэд осол

эндэлгүй эрүүл чийрэг бойжих магадлал хамгийн өндөр.

Гэр бүлд дөрвөөс доош хүүхэд төрүүлэхэд эх болон хүүхдүүдийн эрүүл

мэндэд хамаг сайн.

Гэр бүл төлөвлөлт хосуудад дараах сонголтын өгнө. Үүнд:

– хэзээ хүүхэд гаргаж эхлэх

– хэдэн хүүхэдтэй болох

– төрөлтийн хоорондын зайг зохицуулах

– хэзээ хүүхэд гаргахаа болих

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

140

Гэр бүл төлөвлөлтийг хэрэгжүүлснээр жирэмслэхээс аюулгүй хамгаалах

олон аргаас сонголт хийх болно.

Гэр бүл төлөвлөлтөд эрэгтэй болон эмэгтэй хүний аль алиныг оролцуулна.

Гэр бүл төлөвлөлтийн аргууд Эр бэлгийн эс эмэгтэйн өндгөнд үр тогтоосноор жирэмсэлдэг билээ. Жирэмслэхээс

хамгаална гэж дараах аргыг дангаар нь эсвэл хослуулан хэрэглэхийг хэлнэ. Үүнд:

Эр бэлгийн эсийг өндгөнд хүрэх замд нь саад хийх. Бэлгэвч, диафрагмын

ажиллагааны зарчим бол энэ.

Эмэгтэйн өндгөвчнөөс өндөг ялгаруулахгүй байлгах. Энэ бол жирэмслэхээс

урьдчилан сэргийлэх эмний үйлчлэх зарчим.

Үр тогтсон өндгийг эхийн умайд оруулахгүй байх. Ерөндөгs (IUDs) ингэж

ажиллана.

Эмэгтэйг жирэмслэхээс бүрмөсөн урьдчилан сэргийлэх эсвэл эрэгтэй хүнийг

эмэгтэйг жирэмлүүлэхгүй болгох. Эрэгтэй эмэгтэй стерилизаци ийм зарчимтай.

Төлөвлөөгүй жирэмслэлтээс урьдчидан сэргийлэх нэлээд хэдэн янзын арга байна.

Зарим нь натураль зарим нь эмнэлгийн тусламжтайгаар хэрэгжинэ. Арга бүр

өөрийн гэсэн давуу болон сул талтай.

Жирэмслэхээс нэгмөсөн хамгаалах аргууд Арга Тодорхойлолт Давуу тал Сул тал

Vasectomy

мэс дасал

Эр бэлгийн эсийн сурвийг мэс заслын

аргаар боох Маш үр дүнтэй

Нэг удаагийн ажилбар

Эмнэлэгт очно

Эргэлт буцалтгүй

Эмэгтэй

стерилизаци

Эмэгтэй хүний өндөг өндгөвчнөөс умай

руу явах сувгийг мэс заслын аргаар боох Маш үр дүнтэй

Нэг удаагийн ажилбар

Эмнэлэгт очно

Эргэлт буцалтгүй

Эмнэлгийн аргууд Арга Тодорхойлолт Давуу тал Сул тал

Ерөндөг

(IUD)

Эмэгтэй хүний үтрээнд суулгадаг

жижиг пластик төхөөрөмж. Умайн

дотор талыг цочроосноор үр тогтсон

өндгийг томруулдаггүй

хамгийн үр дүнтэй

нэг удаагийн ажилбар

бэлгийн харьцаанд

дуртай үедээ орж болно

эмчийн тусламжтай

суулгана

БЗХӨ / ДОХ-оос хамгаалахгүй

Жирэмслэхийн тулд авахуулна

Жирэслэхээс

хамгаалах

эм имплант

Шүдэнзний модны дайтай жижиг

төхөөрөмжийг арьсан дор суулгана.

Хэдэн жилийн гормон ялгаруулна.

-хамгийн үр дүнтэй

-нэг удаагийн ажилбар

-бэлгийн харьцаанд

дуртай үедээ орж болно

эмчийн тусламжтай

суулгана

БЗХӨ / ДОХ-оос хамгаалахгүй

Жирэмслэхийн тулд авахуулна

Жирэслэхээс

хамгаалах

эм

(амаар уух)

Гормонтой эмнүүд. Өдөр тутам

хэрэглэвэл өндгийг томрохоос нь

урьдчилан сэргийлнэ.

өдөр тутам уувал маш үр дүнтэй

бэлгийн харьцаанд

дуртай үедээ орж болно

сарын тэмдгийн өвчин ба цусыг багасгана

өдөр тутам уухаа мартаж

болохгүй

БЗХӨ/ДОХ-оос хамгаалахгүй

Сөрөг үр дагавартай байж болзошгүй

Жирэслэхээс

хамгаалах

тариа

Хэдэн сарын туршид жирэмслэхээс

хамгаалдаг гормон тариулна маш үр дүнтэй

өдөр тутам шаардахгүй

бэлгийн харьцаанд

дуртай үедээ орж болно

дахин тариулах шаардлагатай

БЗХӨ/ДОХ-оос хамгаалахгүй

Сөрөг үр дагавар байж

болзошгүй

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

141

Эрэгтэй

бэлгэвч

Хурьцлын өмнө хөвчирсөн шодойг

үтрээд хийхийн өмнө угладаг нимгэн

нийлэг гуурсан хоолой

Зөв хэрэглэвэл маш үр дүнтэй

БЗХӨ/ДОХ-оос хамгаална

-Бэлгийн хурьцал бүрт хэрэглэнэ

-Хамтрагчийн хамтын

ажиллагааг шаардана

Эмэгтэй

бэлгэвч

Хурьцлын өмнө үтрээд хийдэг

гялгар уут

Зөв хэрэглэвэл маш үр дүнтэй

БЗХӨ/ДОХ-оос хамгаална

-Бэлгийн хурьцал бүрт хэрэглэнэ

-Хамтрагчийн хамтын

ажиллагааг шаардана

Диафрагм

Уян цагираг дээр суулгаж татсан

зөөлөн резинэн гулдан. Хурьцахын

өмнө үтрээн дотор үтрээний хүзүүн дээр байрлуулна.

-спермицидтэй хослуулан

хэрэглэвэл үр дүнтэй

-гормоны чиглэлийн сөрөг үр дагаваргүй

-Бэлгийн хурьцал бүрт хэрэглэнэ

-эмч дээр очих шаардлагагүй

БЗХӨ/ДОХ-оос хамгаалахгүй

Спермицид

Эр бэлгийн эсийг үгүй хийдэг

химийн бодис (тос, хөөс,цэлцэгнүүр)

Хурьцлын өмнө Үтрээд хийнэ.

-бэлгэвчтэй хословол үр дүнтэй

-гормоны сөрөг үр дагаваргүй

- тосолгоо нэмж өгнө

БЗХӨ/ДОХ-оос хамгаалахгүй

Натураль буюу эмнэлгийн бус аргууд Арга Тодорхойлолт Давуу тал Сул тал

Тэвчих Бэлгийн харьцаанаас сайн дураараа

тэвчин татгалзах

100% үр дүнтэй

БЗХӨ/ДОХ-оос хамгаална Тэвчээр зориг

шаардана

Зөвхөн хөхүүлэх

буюу Lactational

Amenorrhea

Method (LAM)

Хүүхдийг төрсний эхний зургаан сарын

турш зөвхөн хөхөөр нь хооллоно.

Өдрийн турш, ялангуяа шөнөд ойрхон

давтамжтайгаар хооллоно.

Эхэд нь сарын тэмдэг

ирэхгүй байгаа үед бэлгэвч

мэтийн өөр аргатай хослон

хэрэглэхэд маш үр дүнтэй

БЗХӨ/ДОХ-оос

хамгаалахгүй

Үр тогтох талаар

мэдлэг байх буюу

Натураль гэр бүл

төлөвлөлт (NFP)

Эмэгтэй хүний сарын тэмдгийн орчлын

хамгийн их үр тогтох магадлалтай

өдрүүд /7-10 хоног/-эд сайн дураараа

тэвчих. Биеийн халууныг хэмжиж,

үтрээнээс гарах салстлаг шингэнийг

ажилгаж байхыг шаардана.

бэлгэвч мэтийн өөр

аргатай хослон хэрэглэхэд

маш үр дүнтэй

БЗХӨ/ДОХ-оос

хамгаалахгүй

Эмэгтэй өөрийн

биеийн байдлыг

мэддэг, анхаардаг

байхыг шаардана

Жирэмслэхээс хамгаалах үр дүн Жилд

багцаагаар

100

эмэгтэйд

15

жирэмслэлт

Жилд

багцаагаар

100

эмэгтэйд

30 жирэмслэлт

Хамгийн үр дүнтэй

Үр дүн хамаг тааруу

Таны аргыг хэрхэн хамгийн үр дүнтэй болгох

вэ?

Имплант, Vasectomy мэс дасал, Нэг удаагийн ажилбар

Эмэгтэй стерилизаци, IUD Санах хийх зүйлгүй

Тариа Улирал тутамд тариулах хэрэгтэй

Эм Өдөр тутам ууна

Хөхүүлэх-LAM LAMын зааврыг биелүүлнэ

Эр бэлгэвч Хурьцах болгондоо хэрэглэнэ;

Хамтрагчийн хамтын ажиллагаа шаардана

Диафрагм Хурьцах болгондоо хэрэглэнэ;

Эмэгтэй бэлгэвч Хурьцах болгондоо хэрэглэнэ;

Хамтрагчийн хамтын ажиллагаа шаардана

Үр тогтолтын мэдлэг Жирэмслэх боломжтой

өдрүүдэд тэвчих/бэлгэвч хэрэглэх Хамтрагчийн хамтын ажиллагаа шаардана

Спермицид Хурьцах болгондоо хэрэглэнэ;

Info for Health: www.infoforhealth.org/

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

142

Эрэгтэй бэлгэвчийг хэрхэн хэрэглэх вэ? Бэлгэвчийг тогтмол зөв зүйтэй хэрэглэх нь жирэмслэхээс урьдчилан сэргийлж,

ДОХ мэтийн бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Бэлгэвчийг

орон нутагт олдоц сайтай ба зарим нөхцөлд бүр үнэ төлбөргүй ч олж авч болдог.

Бэлгэвчийг зөв зүйтэй хэрэглэхийн тулд:

� Бэлгэвчийн уут, хайрцган дээрх хүчинтэй хугацаа дуусах /эсвэл үйлдвэрлэсэн

огноог/ огноог заавал харж байх хэрэгтэй бөгөөд хугацаа нь дууссан бол

хэрэглэхгүй хаяж байвал зохино.

� Бэлгэвчийг уут, савнаас нь гаргаж, онгойлгохдоо хумс, шүд, зүүлт бөгж

зэргээрээ резиныг нь цоолчихгүй гаргаж ирнэ.

� Хөвчирсөн эр бэлгийн эрхтэнд бэлгэвчийг эм бэлгийн эрхтэн /эсвэл ам/-д

хүрэх орохоос нь өмнө углана.

� Углахдаа бэлгэвчний толгой хэсгийг агаар оруулалгүй чимхэж байх хэрэгтэй

бөгөөд тэнд нь үрийн шингэн хуралдах орон зай үлдээж байгаа нь тэр.

� Бэлгэвчийг эр бэлэг эрхтнийг уг хүртэл хоѐр гараараа углана.

� Хурьцал хийсний дараа эр бэлгийн эрхтнийг буухаас нь өмнө бэлгэвчийг

шууд сугалах хэрэгтэй бөгөөд ингэхдээ амсраас нь барьж байгаад үрийн шингэнийг

асгаж савиргалгүй сугалж авна.

� Бэлгэвчний үзүүрийг зангидаад хогийн саванад хаяна.

Эмэгтэй бэлгэвчийг хэрхэн хэрэглэх вэ? Бэлгэвчийг зөв зүйтэй хэрэглэхийн тулд:

� Бэлгэвчийн уут, хайрцган дээрх хүчинтэй хугацаа дуусах /эсвэл үйлдвэрлэсэн

огноог/ огноог заавал харж байх хэрэгтэй бөгөөд хугацаа нь дууссан бол

хэрэглэхгүй хаяж байвал зохино.

� Бэлгэвчийг уут, савнаас нь гаргаж, онгойлгохдоо хумс, шүд, зүүлт бөгж

зэргээрээ резиныг нь цоолчихгүй гаргаж ирнэ.

� Битүү үзүүрийнх нь дотоод цагиргыг эрхий болон дунд хуруугаараа дар.

Тэгээд долоовор хуруугаараа бэлгэвчний бүтүү хэсгийн дотоод цагиргыг

үтрээруугаа түлхэж оруул. Ал болох гүн, хуруугаараа хүрч тэмтэрч чадахгүй

болтлоо оруулбал сайн.

� Бэлгэвчийг зөв байрлуул. Нээлттэй үзүүрийнх нь цагираг үтрээгийн гадна

талд дээд уруулынх гадуур байрлана. Бэлгэвч мушгиралдаагүй гэдгийг шалгаж үз.

� Хурьцал хийж байх үед эмэгтэй бэлгэвчийг дараах нөхцөлд тайлан авч, шинэ

эмэгтэй бэлгэвч хий. Үүнд:

o бэлгэвч урагдаж тасарвал

o гаднах цагираг дотогш чихэгдвэл

o эр бэлгийн эрхтэн бэлгэвчний хажуугаар орвол

o бэлгэвч үтрээн дотор мушгиралдах юм уу зангирвал

o дахин хурьцал үйлдэх бол

� Анхаарах зүйлс:

1. Хурьцлын үед бэлгэвчийг үтрээрүү чихэгдэж оруулахгүйн тулд

бэлгэвчний гаднах цагиргыг байранд нь байлгаж байх хэрэгтэй.

2. Эр бэлгийн эрхнийг гараараа бэлгэвчин дотор оруулах хэрэгтэй. Энэ нь

шодой бэлгэвч, үтрээний хана хоѐрын завсраар орохоос сэргийлнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

143

� Хурьцаж дуусангуут бэлгэвчийг сугалж ав. Асгаж цутгахгүйг бодон эмэгтэй

бэлгэвчийн дээд уруулын гадуур байрлаж байсан гаднах цагирганы доогуурхан

шиг мушгиж өгнө. Доторх зүйлийг нь асгаж цутгалгүй бэлгэвчийг татаж гаргана.

� Бэлгэвчний үзүүрийг зангидаад хогийн саванад хаяна.

Нутгийн иргэдийн дунд сайн дурын ажилтнуудын зохиох ажил АТНИТҮ сайн дурын ажилтнууд нутгийн иргэдэд гэр бүл төлөвлөлтийн талаар

мэдэж авч суралцахад нь дараах байдлаар туслаж чадна. Үүнд:

� гэр бүл төлөвлөлт болон төрөлт хоорондын зайг зохицуулахын үр ашиг, ач

холбогдлыг ойлгох.

� Жирэмслэхээс хамгаалах сонголтуудын давуу ба сул талуудыг ойлгодог болох.

� Эрэгтэй эмэгтэй аль алиныг гэр бүл төлөвлөлтөд хамруулан оролцуулах

� Гэр бүл төлөвлөлтийн янз бүрийн аргуудын талаар ерөнхий мэдээлэл өгөх

� Гэр бүл төлөвлөлтийн талаар нутгийн иргэд хаанаас мэдээлэл авах, мөн хаана

ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг талаар мэддэг байх

� Тухайн орон нутагт хаанаас бэлгэвч авах, ямар үнэтэй байдгийг нь мэдэж байх

� Бэлгэвчийг хүрэлцээтэй болгож, бэлгийн замын халдварт өвчний талаар

мэдээлэл өгөх

� Олон нийтттэй харьцах арга техникийг ашиглан нутгийн иргэдэд бэлгэвчийг

хэрхэн зөв хэрэглэх талаар зааж сургах

� Үндэсний нийгэмлэгүүдийг, орон нутаг дахь салбар зөвлөлүүдийг нутгийн

иргэдийн дундах гэр бүл төлөвлөлтийн төвүүдийг дэмжихийг уриалах

Ном зүй. USAID, Johns Hopkins Bloomberg School of Public Health, World Health Organization (2008), Family

Planning: a global handbook for providers. Information from:

who.int/reproductivehealth/publications/fp_globalhandbook/index.htm. Available from:

www.infoforhealth.org/globalhandbook/#contents.

Johns Hopkins Bloomberg School of Public Health, Information & Knowledge for Optimal Health (INFO)

Project (2008), Do you know your family planning choices? Available from: www.infoforhealth.org/globalhandbook/wallchart/EnglishWallChartRevApril08.pdf.

The INFO Project (2007), The Essentials of Contraceptive Technology: A Handbook for Clinic staff.

Available from: www.infoforhealth.org/pubs/ect.

World Health Organization, Decision-making tool for family planning clients and providers. Available

from: www.who.int/reproductive-health/publications/dmt/index.htm.

Mayo Clinic Birth Control Guide. Available from:

www.mayoclinic.com/print/birthcontrol/BI99999/PAGE=all&METHOD=print.

UNICEF, Facts for Life. Timing Births. Available from: www.unicef.org/ffl/01/key_messages.htm.

African Red Cross and Red Crescent Health Initiative, Toolkits for Volunteers 2010.

Condom Promotion. Available from: www.ifrc.org/Docs/pubs/health/archi/condompromotion.pdf.

Идэвхижүүлэх чиглэл I. Гэр бүл төлөвлөлтийн аргууд. Оршил

�15-20 минут

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

144

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн ашигласан,

мөн нутгийн иргэдийн зүгээс ямар хариу авсан зэргийг нь асууж лавла. Мөн орон

нутгийн салбар зөвлөлийн ажилтан энэ тухайд юу гэж хэлснийг лавла.

4. Сэдвийн зорилго агуулгыг танилцуул. Сайн дурынхнаар гэр бүл төлөвлөлтийн

үр ашиг, ач холбогдлыг хэлүүл. Хариултуудыг самбарын цаас дээр бич. Сэдвийн

хураангуйгаас зөв хариултыг авахад анхаар. Дутуу үлдсэн мэдээллийг гүйцээж өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Сайн дурынхны гэр бүл төлөвлөлтийн талаар одоогоор мэдэж үзсэн зүйл, болон энэ тухай тэдний санал бодолыг мэдэж авах нь тухайн

нутгийн иргэдийн жирэмслэхээс урьдчилан сэргийлэх талаарх итгэл

үнэмшлийн тухай мэдэж авахад чинь нэмэр болно

5. Нутгийн иргэд гэр бүл төлөвлөлтийн тухай хаанаас мэдэж авах, мөн энэ

чиглэлийн үйлчилгээг хаанаас авч болохыг сайн дурынхнаас асуу. Харуилтуудыг

самбарын цаас дээр тэмдэглэж ав. Самбарын цаасыг хананд зүүгээд дараа

дараагийн дадлагын ажилд зориулж хадгал.

II. Гэр бүл төлөвлөлтийн галлерей

�30-40 минут

1. Шаардлагатай бол жирэмслэлт хэрхэн бий болдог тухай товч танилцуул.

2. Сайн дурынхнаас мэддэг жирэмслэлээс хамгаалдаг аргуудынхаа талаар

санаа оноо гарган авч хэлэлцүүл. Хариултыг нь цаасан самбар дээрээ тэмдэглэж ав.

3. Сэдвийн хураангуй дахь хүснэгтээс харж байгаад дурьдагдаагүй аргуудыг

жагсаалтад нэмж бич.

Сургагч багшид

зориулсан санамж

Жагсаалтыг нягт нямбай эргэж нэг хар. Танас оронд эсвэл орон нутагт

хэрэлэх боломжгүй гэр бүл төлөвлөлтийн тийм аргыг хас

4. Сайн дурынхныг дөрвөн бүлэгт хуваа. Бүлэг тус бүрт гэр бүл төлөвлөлтийн

хоѐр хоѐр арга өгч хуваарил. Мөн бүлэг тус бүрт нэг нэг самбарын цаас болон

самбарын үзэг өг. Бүлэг тус бүрийг тухайн арга бүрийн тухад юу мэддэгээ дараах

байдлаар дүсрлэн бичүүл. Үүнд:

� яаж хэрэглэдэг

� давуу тал нь

� сул тал, дутагдал нь

5. Арга тус бүрийн талаар бүлгүүдэд бичих хангалттай хугацаа өгнө гэдгийг

тайлбарла. Дараа нь алгаа ташиж анхаарал хандуулахыг хүсээд нар зөв тойруулж

бүлэг тус бүрийг дараагийн самбарын цаас дээр очуулна. Өмнөх бүлгийн бичсэн

зүйлийг уншиж, нэмэх хасах юм, тайлбар байвал хийлгэж, мөн хэрэв буруу

мэдээлэл байна гэж үзвэл засаж залруулан бичүүлнэ. Ийм байдлаар ээлжлэн

ажиллуулсаар бүр таван самбарын цаас дээрх мэдээллийг авц хэлэлцүүлж дуусгана.

Сургагч багшид

зориулсан санамж

Аргуудын талаар сайн мэдэхгүй байгаа нь зүгээр. Мэдэж

байгаа зүйлийнхээ хүрээнд л бич гэж сайн дурынханд хэл

6. Таван бүлгийг бүгдийг самбарын цаас дээр бичүүлээд суудалд нь суулга.

7. Одоо самбарын цаасуудад бичсэн зүйлсээ эргэж хар. Сэдвийн хураангуйгаас

лавлагаа хийн буруу зүрүү зүйл байвал засаж залруулах, эсвэл дурьдаагүй чухал

мэдээлэл байвал нэмж бичнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

145

8. Бүлэг тус бүрээс нэг нэг хүнийг сайн дураар нь ангийн өмнө гаргаж

ирүүлээд нэг нэг самабрын үзэг бариул. Тэднийг самбар дээрх мэдээллийг

тоймлоод жирэмслэхээс хамгаалахад хамгийн үр дүнтэй гэж бодож байгаа гэр бүл

төлөвлөлтийн аргуудыг нь тэмдэглүүл.

9. Тэдэнд талархаад суудалд нь суулга.

10. Өөр хүмүүсийг сайн дураараа ангийн өмнө урьж гаргаж ирүүл. Хүн бүрт нэг

нэг самбарын үзэг бариул. Тэднийг самбар тус бүрийг нягтлан шалгаад

жирэмслэхээс хамгаалахад хамгийн үр дүн багатай гэж бодож байгаа гэр бүл

төлөвлөлтийн аргуудыг нь тэмдэглүүл.

11. Тэдэнд талархаад суудалд нь суулга.

12. Ангийн хамт олноос самбар дээр хийсэн сонголтуудтай санал нийлж байгаа

эсэхийг нь асуу. Самбар дээр бичсэн жирэмслэхээс хамгаалах аргууд аль хир үр

дүнтэй болох тухай мэдээллийг иш татан энэ чиглэлийг хариулт, тайлбар хийлгэ.

III. Эрэгтэй болон эмэгтэй бэлгэвчний хэрэглээг биеэр гүйцэтгэж үзүүлэх,

дадлагын ажил.

� 30-40 минут

1. Сэдвийн хураангуйг ашиглан эмэгтэй бэлгэвчийг ашиглах үе шатуудыг авч

үзнэ. Сайн дурынхныг сан дурын ажилтны гарын авлагад нь байгаа диаграммыг

харуул. Доторх жижиг цагиргыг хэрхэн шахахыг үзүүл. Эмэгтэй бэлгэвчийг сайн

дурынханд өгч тойруулан үзүүлж бариул.

2. Сэдвийн хураангуйг ашиглан эрэгтэй бэлгэвчийг ашиглалтыг биеэр үзүүл.

Үе шат, алхам бүрийг нь тодорхой тайлбарлаж харуул.

3. Хүн болгонд нэг нэг бэлгэвч тарааж өг. Сайн дурынхныг гурван бүлэгт

хувааж бүлэг тус бүрт шодой хэлбэртэй мод/гадил жимс нэг нэгийг тарааж өгнө.

4. Дараах дүрүүдэд ээлжлэн тоглуулна. Үүнд:

a. сайн дурын ажилтан

b. нутгийн иргэн

c. Ажиглагч

5. Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 2-ын шалгах хуудсыг эргэн нэг

харуул. Ажиглагч нарыг алхам буюу үе шат бүрийг дуусгахад тэмдэглэж явахыг

даалга. Ажилгачид шалгах хүснэгтээ харж байгаад дадлага тус бүрийг удирдан

залж, дууссаных нь дараагаар тайлбар хэлнэ.

6. Сайн дурынхнаар бэлгэвчийг хэрхэн зөв зүйтэй хэрэглэх талаар нэг нэгэндээ

зааж сурган дадлагажуул.

Сургагч багшид

зориулсан санамж

Ангиар тойруулан дамжуулаад шаардлагатай бол

хариу тайлбар хэлж өг.

IV. Нутгийн иргэдтэй харьцах арга техник. Дүр тоглох. � 25-30 минут

1. Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан гэр бүл төлөвлөлтийн талаар

нутгийн иргэдэд хүргэх гол санаануудыг тоймло. Үүнд:

Жирэмлэлтийг төлөвлөж болно.

Жирэмслэлтийг төлөвлөснөөр хосууд хэзээ хүүхэд гаргахаа шийдэж чадна

Жирэмслэлтийг төлөвлөснөөр эх болон хүүхдийн эрүүл мэнд сайжирна

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

146

Бэлгэвчийг зөв зүй зохистой тогтмол хэрэгдэснээр жирэмслэлтээс

урьдчилан сэргийлж чадна.

Бэлгэвчийг зөв зүй зохистой тогтмол хэрэгдэснээр ДОХ болон бэлгийн

замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Бэлгэвчийг зүй зосистой зааврынх дагуу тогтмол хэрэглэ.

2. Сайн дурынхнаас өөр хүргэх нэмэлт санаа оноо байгаа эсэхийг нь лавла.

3. Хоѐр хүнийг сайн дураар нь ангийн өмнө гаргаж ирээд олон нийттэй

харьцах харилцан ярианы арга техникийг ашиглан нутгийн иргэнтэй дүр тоглож,

дадлага хийлгүүл.

4. Дүр тоглосоны дараагаар нийт анги дотор юу нь сайн болсон, юуг нь арай

өөрөөр хийж болох байсан талаар хэлэлцүүлэг хийлгэ.

5. Бэлгэвч хэрэглэх дадлага хийлгүүл.

6. Сайн дурынхныг гурван бүлэгт хуваа. Дараах дүрд ээлжлэн тоглуулна.Үүнд:

a. сайн дурын ажилтан

b. нутгийн иргэн

c. Ажиглагч

7. Ажиглагчдаар сайн дурын ажилтны гол санаагаа хүнд хүргэх чадварын

талаар тайлбар хэлүүл.

V. Өөрийн ойлгосныг шалгах

�10-20 минут

1. Сайн дурын ажилтны гарын авлагынхаа Сэдэв 2-ын ―Заавал эзэмшвэл зохих

мэдлэг чадвар‖ гэсэн хэсгийг эргэж үзүүл.

2. Сайн дурынхныг хос хосоор нь ажиллуулж, Сайн дурын ажилтны гарын

авлагынхаа Сэдэв 2-ын ―Өөрийгээ шалга‖ гэсэн хэсгийг бөглүүл. Өөрийгээ шалгана

гэдэг нь өнөөг хүртэл үзсэн материалаа хэрхэн өөрийн болгосоноо шалган хянаж

байгаа явдал гэдгийг нь сайн дурынханд ойлгуул.

Сургагч багшид

зориулсан санамж

Хэрэв оролцогчдын ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй бол асуултуудыг

чангаар уншиж өгч, сайн дурынхныг амаар хариулуулж болох юм. Хэрэв

бичиг үсэггүй хүн хэдхэн байвал та тэдэнтэй тулж ажиллан асуулт

хариултыг хийлгэж болох юм

4. Хариултуудыг шалгаж үз.

Асуулт/ хариулт: 1. Гэр бүл төлөвлөлт гэр бүлүүдэд хэрхэн тусладаг вэ?

� Гэр бүл төлөвлөлт хосууд болон хувь хүмүүст хэзээ хүүхэдтэй болохоо

төлөвлөхөд нь тусладаг

� Гэр бүл төлөвлөлт хосууд болон хувь хүмүүст хэдэн хүүхэдтэй болохоо

шийдэхэд нь тусладаг

� Гэр бүл төлөвлөлт болон төрөлт хооронд зай барьснаар эх, хүүхдийн эрүүл

мэндэд тустай болдог.

2. Эх хүүхдийн аль алины хувьд хэзээ жирэмслэлт/төлөлт эрсдэлтэй болдог вэ?

� Дөрвөн удаа жирэмсэлсний дараагаар.

3. Бүрмөсөн жирэмлэхээс хамгаалдаг гэр бүл төлөвлөлтийн аргыг жагсаа:

� Vasectomy мэс дасал.

� Эмэгтэй стерилизаци.

4. Түр хугацаанд жирэмлэхээс хамгаалдаг гэр бүл төлөвлөлтийн аргуудыг нэрлэ:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

147

� Ерөндөг, гормоны имплант, жирэмлэхээс хамгаалдаг эм, тариа, эрэгтэй бэлгэвч,

эмэгтэй бэлгэвч, диафрагм.

5. Гэр бүл төлөвлөлтийн натураль аргуудыг нэрлэ:

� Тэвчих

� Зөвхөн хөхөөр хооллох.

� Сарын тэмдгээр зохицуулах.

6. Жирэмслэх болон бэлгийн замын халдварт өвчнөөс юу хамгаалж чадах вэ?

� Бэлгэвчийг тогтмол зүй зохистой хэрэглэснээр жирэмслэх болон бэлгийн

замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

5. Зөв хариулт хэлбэл оролцогчдод баяр хүргэ.

VI. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил

� 60-90 минут

1. Гэр бүл төлөвлөлтийг нутгийн иргэдийн дунд ухуулан сурталчлахын тулд

юу хийж чадахыг нь сайн дурынхнаас асуу. Хариултуудыг самбарын цаас дээр

бичиж ав. Сэдвийн хураангуйгаас шаардлагатай нэмэлт мэдээлийг хэлж өг.

2. Урьд нь бөглөж байсан тухайн орон нутаг дахь гэр бүл төлөвлөлтийн

төвүүдийн жагсаалттай самбарын цаасыг гаргаж ир. Шаардлагатай бол нэмэлт

өөрчлөлтийг оруулж өг.

3. Нутгийн иргэдийн дунд хийх ажлыг тоймло.

Нутгийн иргэдийн дунд хийх ажил:

Дараах зорилгоор олон нийттэй харьцах арга техникийг ашиглан

нутгийн иргэдтэй ажилла. Үүнд:

a. Гэр бүл төлөвлөлтийн ач холбогдлыг хэлэлцэх

b. гэр бүл төлөвлөлтийн талаар зөвлөгөө үйлчилгээ авах газар хаа хаана

байдгийг мэдэж байгаа эсэхийг нь лавлах

c. жирэмслэхээс урьдчилан сэргийлэх түгээмэл аргуудыг хэлэлцэх

d. бэлгэвчний зүй зохистой хэрэглээг биеэр гүйцэтгэж үзүүлэх

Гэр бүл төлөвлөлтийн төвөөр явж оч. Эрүүл мэндийн ажилтнуудтай

уулзаж, тэдний үзүүлдэг ажил үйлчилгээний талаар сонирх. Тэд

жирэмслэхээс урьдчилан сэргийлэх ямар арга үйлчилгээ үзүүлэдэг, ямар үнэ

хөлстэйг нь лавла. Улаан загалмай, улаан хавирган сарны сайн дурын

ажилтнууд тухайн орон нутагт гэр бүл төлөвлөлтийг ухуулан сурталчлах

ажилд хэрхэн туслаж болох талаар асуу.

Анги дотор хэлэлцсэн нэг ажлыг загвар болгон гэрийнхэндээ зааж

өгөхийг сайн дурынханд даалга. Үүнийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж

эхлэхийг санал болго

4. Нутгийн иргэдийн дунд хийх эхний ажлыг гүйцэтгээд дараагийн хоѐрыг

сонгож авахыг сайн дурынхнад даалга.

5. Ангидаа ирэхэд нь нутгийн иргэдийн дунд хийсэн ажил бүрээр хэлэлцүүл.

6. Дараагийн хичээлийн цагийн хуваарийг тохиролц. Ангидаа эргэн ирээд

нутгийн иргэдийн дунд хийсэн ажилаа авч хэлэлцэнэ гэдгийг нь анхааруул.

7. Талбар дээр ажиллах үед нь сайн дурынхныг удирдан залж тусалж дэмжинэ.

8. Сайн дурынхныг сурч мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо хуваалцахыг уриал.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

148

Бэлгэвчийг зөв зүйтэй хэрэглэж бус эсэхийг шалгах хуудас

Тийм Үгүй

� Бэлгэвчийн уут, хайрцган дээрх хүчинтэй хугацаа дуусах /үйлдвэрлэсэн огноог

заавал харж байх хэрэгтэй ба хугацаа дууссан бол хэрэглэхгүй хаяж байвал зохино.

� Бэлгэвчийг уут, савнаас нь гаргаж, онгойлгохдоо хумс, шүд, зүүлт бөгж зэргээрээ резиныг нь цоолчихгүй гаргаж ирнэ.

� Хөвчирсөн эр бэлгийн эрхтэнд бэлгэвчийг эм бэлгийн эрхтэн /эсвэл ам/-д хүрэх

орохоос нь өмнө углана.

� Углахдаа бэлгэвчний толгой хэсгийг агаар оруулалгүй чимхэж байх хэрэгтэй

бөгөөд тэнд нь үрийн шингэн хуралдах орон зай үлдээж байгаа нь тэр.

� Бэлгэвчийг эр бэлэг эрхтнийг уг хүртэл хоѐр гараараа углана.

� Хурьцал хийсний дараа эр бэлгийн эрхтнийг буухаас нь өмнө бэлгэвчийг шууд

сугалах хэрэгтэй бөгөөд ингэхдээ амсраас нь барьж байгаад үрийн шингэнийг асгаж

савиргалгүй сугалж авна.

� Бэлгэвчний үзүүрийг зангидаад хогийн саванад хаяна.

Эмэгтэй бэлгэвчийг зөв зүйтэй хэрэглэж бус эсэхийг шалгах хуудас

Тийм Үгүй

� Бэлгэвчийн уут, хайрцган дээрх хүчинтэй хугацаа дуусах /эсвэл үйлдвэрлэсэн

огноог/ огноог заавал харж байх хэрэгтэй бөгөөд хугацаа нь дууссан бол

хэрэглэхгүй хаяж байвал зохино.

� Бэлгэвчийг уут, савнаас нь гаргаж, онгойлгохдоо хумс, шүд, зүүлт бөгж

зэргээрээ резиныг нь цоолчихгүй гаргаж ирнэ.

� Битүү үзүүрийнх нь дотоод цагиргыг эрхий болон дунд хуруугаараа дар. Тэгээд долоовор хуруугаараа бэлгэвчний бүтүү хэсгийн дотоод цагиргыг

үтрээруугаа түлхэж оруул. Ал болох гүн, хуруугаараа хүрч тэмтэрч чадахгүй

болтлоо оруулбал сайн.

� Бэлгэвчийг зөв байрлуул. Нээлттэй үзүүрийнх нь цагираг үтрээгийн гадна

талд дээд уруулынх гадуур байрлана. Бэлгэвч мушгиралдаагүй гэдгийг шалгаж үз.

� Хурьцаж дуусангуут бэлгэвчийг сугалж ав. Асгаж цутгахгүйг бодон эмэгтэй

бэлгэвчийн дээд уруулын гадуур байрлаж байсан гаднах цагирганы доогуурхан

шиг мушгиж өгнө. Доторх зүйлийг нь асгаж цутгалгүй бэлгэвчийг татаж гаргана.

� Бэлгэвчний үзүүрийг зангидаад хогийн саванад хаяна.

Сэдэв 3 Эсэн мэнд амаржихуй

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадвар эзэмшинэ.Үүнд:

� Жирэмслэн үеийн эрүүл дадал туршлагыг тодорхойлох

� Эсэн мэнд төрөх гэрийн Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

� Жирэмсний болон төрөх үеийн хүндрэлийн шинж тэмдгийг нэрлэх

� Нутгийн иргэдийн дунд хүндрэлгүй жирэмслэл болон осол эндэлгүй төрөлтийг

хэрхэн сурталчлахыг биеэр гүйцэтгэж үзүүлэх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

149

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар /Түлхүүр мэдээлэл/

1.Жирэмсэн эмэгтэй дараах зүйлийг хийх ѐстой. Үүнд:

Жирэмсэн үеийн туршид дор хаяж дөрвөн удаа эмнэлгийн үзлэгт хамрагдах

Бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-ын талаар мэдээлэл авсан байх

Татдаг өвчин /tetanus/-өөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн байх

Зөв хооллож, ердийн үеээс илүү амарч байх

Төмөр болон фолийн хүчилийн бэлдмэлийг эмчийн зөвлөснөөр хэрэглэх

Архи, тамхи болон эмчийн зааваргүй эм хэрэглэхгүй байх.

2. Төрөлт бүрийг туршлагатай эх барих эмч эх барьж авах ѐстой бөгөөд төсрний

дараах эхний 12 цагийн турш хамт байж, эх хүүхдийн байдлыг ажиглана.

3. Жирэмсний болон төрөлтийн хүндрэл, эсвэл төрөхийн дараа үеийн хүндрэл

гарлаа гэхэд хамгийн ойрхон эмнэлэгт өдөр шөнийн аль ч цагт яаралтай очих

төлөвлөлгөөтэй байх ѐстой.

4. Жирэмсний болон төрөлтийн хүндрэлийн аюултай шинж тэмдгийг танин мэдэж,

эмнэлгийн тусламж дуудах чадвартай болох. Үүнд:

� Жирэмсэн үед үтрээнээс цус гарах эсвэл төрсний дараа цус ихээр алдах

� хэвлийгээр хүчтэй өвдөх

� Толгой хүчтэй өвдөх, нүд бүрэлзэх

� Нуруугаар байнга чилж өвдөх

� Хөл гар, сарвуу болон нүүр хөлрөх

� халуурах

� татвалзах

� 37 долоо хоногоос өмнө тогтмол (20 ба түүнээс цөөн минут бүр) өвдөлт өгөх

� ус гарснаас хойш 6 цагийн дотор төрж эхлэхгүй бол

� төрөлт удаашрах (12 цагаас илүү)

� эх нь хүүхдийнхээ ямар ч хөдөлгөөнийг мэдрэхгүй бол

� жирэмсэн эх жин нэмэхгүй бол

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 145-210 минут шаардана.

I. Удиртгал

Сэдвийг танилцуулна. Сэдвийн хураангуйар бэлтгэсэн товч

танилцуулга хийх 20-30 мин

II. Эсэн мэнд төрөхийг

шалгах хуудас

Сайн дурын ажилтнууд Осол эндэлгүй төрөхийг шалгах хуудас

боловсруулж, жирэмсэн эхтэй айл өрхүүдээр явж уулзахдаа ашиглана. 30-40 мин

III. Дүр тоглох Олон нийтттэй харьцах арга техникээ ашиглан сайн дурын ажилтнууд

эсэн мэнд амаржихуйн гол гол санааг нутгийн иргэдэд хүргэнэ.

25-30 мин

IV. Ойлголтоо шалгах Өөрийгээ шалгах. 10-20 мин

V. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил

эсэн мэнд амаржихуйн гол санааг хүмүүст хүрэхийн тулд сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй харилцах арга техникийг ашиглана.

60-90 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Самбарын цаас 1-3 хуудас, самбарын өнгө өнгийн үзэг бэлдэнэ.

• Сэдвийн хураангуйгаас бэлдсэн жирэмсэн үеийн эрүүл дадал болон эсэн мэнд

төрөхийн гэрийн бэлтгэл хангах талаар бэлтгэсэн 2 самбарын цаас

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

150

• Тухайн орон нутаг дахь төрөхийн өмнөх зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх төвүүд

болох төрөх эмнэглгийн жагсаалт

• ДОХ болон бэлгийн замын халдварт өвчин оношлох төв болон эхээс хүүхдэд

халдах ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгдөг төвүүдийн

жагсаалт

• Тухайн орон нутагт төрөхийн өмнөх витамин болон бусад нэмэлт хоол тэжээлийг

олж болох газрын жагсаалт

• Эмнэлгийн ажилтан буюу эх бариг бага эмчийг урьж, тухайн орон нутаг дахь эсэн

мэнд төрөлтийн талаар яриа хийлгэх.

Сэдвийн хураангуй Өдөр бүр ойролцоогоор 1500, жилд бараг хагас сая орчим эмэгтэй жирэмсний

болон төрөхийн хүндрэлээр нас барьж байгаа. Энэнээс ч олон эхчүүд эх болон

хүүхдийн амь насанд аюултай төрөхийн хүндрэлд орж, зарим нь тахир дутуу болж

байна2.

Жирэмсэн эмэгтэй malaria (хумхаа өвчин)болон татах өвчин зэрэг төрөөгүй

хүүхдийн эрүүл мэндэд ч аюултай өвчний эрсдэлд нэрвэмтгий байдаг. Төрөхийн

хүндрэлээс эхийгээ алдсан хүүхэд нийгмийн эмзэг бүлгийн гишүүн болдог.

Сайн дурын ажилтнууд жирэмслэлийн эрүүл дадал суулгах, жирэмсний болон

төрөхийн хүндрэлийн шинж тэмдгүүдийн талаар мэдээлэл өгч, ар гэрийнхнийг нь

эсэн мэнд төрөхөд бэлдэхэд нь туслаж чадна.

Жирэмслэлийн эрүүл дадал Хэвийн жирэмслэл 38-42 долоо хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд жирэмсэн эхэд

бие махбодын болон сэтгэл санааны маш их өөрчлөлт явагдана. Түүний энэ

өөрчлөлтүүд хэвийн болохыг тогтоох эмнэлгийн бэлтгэгдсэн боловсон хүчнээр

жирэмсний өмнөх үзлэг хийж, зөвлөгөө өгч байх нь чухал. Жирэмсэн үедээ эрүүл

дадал эзэмшиж хэрэгжүүлснээр эсэн мэнд төрж, эрүүл чийрэг хүүхэд төрүүлэх

магадлал нэмэгдэнэ.

Төрөхийн эндэл осол дараах нөхцөлд мэдэгдэхүйц буурна. Үүнд:

Жирэмслэхээс өмнө эмэгтэй өвчин эмгэггүй, хоол тэжээлийн дутагдалгүй бол

Хоѐр төрөлтийн хоорондын зайг хоѐр жилээс доошгүй баривал

Жирэмсэн үеийн туршид дор хяаж хоѐр удаа бэлтгэгдсэн эмнэлгийн ажилтанд

эмнэлгийн үзлэг хийлгэсэн бол

ДОХ болон бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ болон зөвлөгөөний

талаар мэдээлэлтэй байвал. ДОХ болон бэлгийн замын халдварт өвчтэй нь

шинжилгээгээр тогтоогдсон эхчүүдэд халдвар хүүхдэд халдаахгүйн тулд

тусгай эм уулгана

Татдаг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн бол

Malaria (хумхаа өвчин)-тай орчинд амьдарч байгаа бол шавьжны хамгаалалттай

2 Facts for Life. Эсэн мэнд амаржих. United Nations Children’s Fund, New York, 2002. Available from:

www.unicef.org/ffl/02. World Health Organization, Making Pregnancy Safer. Information from:

www.who.int/making_pregnancy_safer/en..

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

151

торон дор унтаж, malariaны эсрэг урьчилан сэргийлэх эмчилгээ хийлгэсэн бол

Жимс, ногоо, буурцаг, сүү сүүн бүтээгдэхүүн оролцсон хоол тэжээл байнга

хэрэлэж байсан бол

Хэвийн үеээс илүү амарч байсан бол

Төмрийн болон фолийн хүчлийн бэлдмэлийг эмчийн заавраар ууж хэрэглэж

байсан бол

Хувийн ариун цэврийг сайтар сахидаг бол

Хүнд биш дасгал байнга хийж биеийн хөдөлгөөнийг эрхэмлэж байсан бол

Архи тамхинаас хол байж, эмчийн зааваргүй эм уугаагүй бол

Жирэмсний, төрөхийн болон төрөхийн дараа үеийн хүндрэл гарвал ойрын

эмнэлэгт яаралтай хүргэх төлөвлөгөөтэй бол

Төрөхийн болон жирэмсний хүндрэлийн ноцтой шинж тэмдэг илэрмэгц танин

мэдэж, тусламж дуудах чадвартай байх

Төрөхийн мэргэжилийн эмнэлгийн ажилтан, эмч, сувилагч, эх баригчийн хараа

хяналт тусламжтайгаар төрөх

Төрөхийн мэргэжлийн эмнэлгийн ажилтны хяналтан дор төрсний дараах 12

цагийн туршид байсан бол

Эсэн мэнд төрөх ар гэрийн бэлтгэл Сайн дурын ажилтнууд жирэмсэн эх болон тэдний ар гэрийнхэнд эсэн мэнд төрөх

бэлтгэл хангахад нь туслаж чадах юм. Ийм бэлтгэлд дараах зүйл орно. Үүнд:

Тухайн гэр бүлийн жирэмсэн хүнээ хаана төрүүлэх гэж байгаа тэр газрын

байршлыг тогтоох

Эх барьж авах эмнэлгийн ажилтан, эмч, сувилагч, эх баригчийг тодорхойлох

Төрөхийн хүндрэл гарвал хамгийн ойрын амаржих газар, эмнэлгийн байршлыг

тогтоох

Төрөхтэй холбогдсон зардлыг олж бэлтгэх

Төрөх эмнэлэг рүү хүргэж өгөх ойрын төрөл садан, найз нөхдийг тодорхойлох

Төрөх, хүндрэл гарсан үед хэрэглэх унаа тээврийн хэрэгслийг бэлэн байлгах

Цус алдсан нөхцөлд бүлэг таарах цусны доноруудыг тодорхойлох3 зэрэг болно.

Жирэмсэн үеийн болон төрөхийн хүндрэлийн ноцтой шинж тэмдэг Жирэмслэх болон хүүхэд гаргах нь хэвийн үзэгдэл мөн. Хэдий тийм ч, зарим

нөхцөл байдалд жирэмсэн болон төрөхийн үеийн хүндрэл үүсч, эмнэлгийн

яаралтай тусламж шаарддаг. Жирэмсний хүндрэлийн дараах ноцтой шинж тэмдэг

илэрмэгц жирэмсэн эхийг яаралтай эрүүл мэндийн төвд аваачих нь зүйтэй. Үүнд:

� Жирэмсэн үед үтрээнээс цус гарах эсвэл төрсний дараа цус ихээр алдах

� хэвлийгээр хүчтэй өвдөх

� Толгой хүчтэй өвдөх, нүд бүрэлзэх

� Нуруугаар байнга чилж өвдөх

� Хөл гар, сарвуу болон нүүр хөлрөх

� халуурах

� татвалзах

3 Safer Motherhood 2000. The Communication Initiative Network. Information from:

www.comminit.com/en/node/212302.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

152

� 37 долоо хоногоос өмнө тогтмол (20 минут бүр буюу түүнээс бага хугацаанд)

өвдөлт өгөх

� ус гарснаас хойш 6 цагийн дотор төрж эхлэхгүй бол

� төрөлт удаашрах (12 цагаас илүү)

� хүүхэд ямар ч хөдөлгөөнгүй байвал

� жирэмсэн эх жин нэмэхгүй бол

Нутгийн иргэдийн дунд сайн дурын ажилтнуудын хийх ажил АТНИТҮ сайн дурын ажилтнууд жирэмсэн эх болон тэдний ар гэрийнхэнд эсэн

мэнд амаржихын талаар мэдлэг мэдээлэлтэй болоход нь дараах байдлаар туслаж

чадах юм. Үүнд:

� Осол эндэлгүй жирэмслэлийн талаар мэдээлэл өгөх

� Жирэмсэн үеийн болон төрөхийн хүндрэлийн ноцтой шинж тэдгийн талаар

мэдээлэл өгөх

� Жирэмсэн эмэгтэй жирэмснийхээ хугацаанд дор хаяж дөрвөн удаа эмнэлгийн

үзлэгт хамрагдсан эсэхэд хяналт тавих

� Тухайн орон нутагт жирэмсний зөвлөлгөө үйлчилгээ үзүүлдэг газар хаана

байдгийг мэдэх

� Эрүүл жирэмслэлийн дадал практикд уриалах

� Жирэмсэн эхчүүдийг ДОХ болон бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ

хийлгэж, зөвлөгөө авахыг уриалах

� Ар гэрийнхнийг нь эсэн мэнд төрөлтийн төлөвлөгөө гаргахад нь туслах

Ном зүй Facts for Life. Эсэн мэнд амаржих. United Nations Children’s Fund, New York, 2002. Third Edition.

Available from: www.unicef.org/ffl/02.

World Health Organization. Making pregnancy safer. Information from:

www.who.int/making_pregnancy_safer/en.

Safer Motherhood 2000. The Communication Initiative Network. Information from: www.comminit.com/en/node/212302.

African Red Cross and Red Crescent Health Initiative, Volunteer Toolkits 2010. Tetanus

Vaccination for Pregnant Women. www.ifrc.org/Docs/pubs/health/archi/tetanuspregnant.pdf.

Идэвхижүүлэх чиглэл I. эсэн мэнд амаржих. Оршил

� 20-30 минут

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн

ашигласан, мөн нутгийн иргэдийн зүгээс ямар хариу авсан зэргийг нь асууж лавла.

Мөн орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан энэ тухайд юу гэж хэлснийг лавла.

4. Сэдвийн зорилго агуулгыг танилцуул.Хүүхэдтэй эмэгтэйчүүдээс жирэмсэн

байх үе болон төрөх үеийнх нь амьдралын туршлагаас нь асуу. Гэр бүлийн хүн нь

саяхан төрсөн эрэгтэй сайн дурынхнаас тэдний үзэл бодлыг асууж лавла.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

153

5. Тухайн орон нутаг хүүхэд төрүүлэх практик болон эсэн мэнд амаржихын

талаарх үзэл бодлыг нь асууж лавла..

6. Өөрийн нутгийн иргэдийн дотор өөрийн хариуцсан айл өрхүүдийн дотор

жирэмсэн болон саяхан төрсөн хүн байгаа бол гарын нь өргүүл.

7. Жирэмсэн үеийн эрүүл дадал практикийн талаар юу бодож явдгийг нь сайн

дурынхнаас асуу. Сэдвийн хураангуйн мэдээллээр өмнө нь бэлтгэсэн самбарын

цаасыг эргэж үз. Жирэмсэн үеийн эрүүл дадал практикийн талаар ярилц.

Сургагч багшид

зориулсан санамж

Эрүүл дадал практикийн талаар тайлбарлаж өгөх хэрэгтэй болж магад: � тэнцвэртэй хоол тэжээл (Moдуль 6 Сэдэв 5)

� татрангийн эсрэг вакцин (Moдуль 6 Сэдэв 6)

� ДОХ болон БЗХӨ-ний шинжилгээ ба зөвлөлгөө (Moдуль 6 Сэдэв 11)

8. Жирэмсэн үеийн болон төрөхийн хүндрэлийн ноцтой шинж тэмдгийн талаар

юу мэдэх вэ гэж сайн дурынхнаас асуу. Хариултуудыг самбарын цаас дээр

тэмдэглэж ав. Сэдвийн хураангуй дахь мэдээллийг ашиглан энэ бүх ноцтой шинж

тэмдгийг нэг бүрчилэн авч хэлэлцэж, сайн дурынхан чухам яагаад жирэмсэн болон

төрөхийн үеийн хүндрэлийн эхний ноцтой шинж тэмдэг илрэнгүүт эмчид хандахын

ач холбогдлыг сайтар таниулан ойлготол нь хэлэлцүүл.

9. Ангиас хэн нэгэн ийм ноцтой шинж тэмдгийг өмнө нь ажиглаж байсан эсэх,

тийм бол юу хийснийг нь асуу. Хүндрэл гарахад жирэмсэн хүнд зааж өгч явуулах

хамгийн орхон эмнэлгийг мэдэх эсэхийг нь асуу. Шаардлагын хирээр нэмэлт

мэдээллийн эх сурвалжуудыг хэлж өг.

10. Сайн дурынхны асуултанд хариул.

11. Сайн дурынхныг сайн хариулсанд нь баяр хүргэ.

12. Сургалтын үед асуулт асуухыг урамшуул. Бас асуултаа бичээд асуултын

хайрцганд хийж болохыг нь сануул. Эдгээр асуултыг сэдэв тус бүрийг үзэж

дуусахад хариулна.

II. Эсэн мэнд төрөхийг шалгах хуудас

�30-40 минут

Сургагч багшид

зориулсан санамж

Эх баригч юм уу эмнэлгийн ажилтан урьж авч ирээд ийм бэлтгэлийг үе

шаттай хийхийн учир шалтгаан, ач холбогдлыг тайлбарлуулж болох юм

1. Сэдвийн хураангуйгаас авсан эсэн мэнд төрөх ар гэрийн бэлтгэлийн талаарх

самбарын цаасыг гаргаж ирнэ. Сайн дурынхнаас тэнд тэмдэглэсэн сэдвүүдээс

мэдэхгүй шинэ санагдаж байгаа юм байгаа эсэхийг лавла.

2. Нутгийн жирэмсэн эхчүүдтэй айл өрхүүд энэ жагсаалтыг дагаж мөрдөхөд

аль хир төвөгтэй, эсвэл амархан гэж бодож байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүл.

Аливаа саад бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар хэлэлцүүл.

3. Сайн дурынхныг дөрөв дөрвөөр нь бүлэг болгон хуваа. Бүлэг тус бүрт гэр

бүл төлөвлөлтийн хоѐр хоѐр арга өгч хуваарил. Мөн бүлэг тус бүрт жирэмсний

эрүүл дадал болон эсэн мэнд төрөх ар гэрийн бэлтгэлийн жагсаалттай хоѐр

самбарын цаасыг өгч хянуулна уу.

4. Удахгүй төрөх гэж байгаа хүнтэй айл өрхөөр явж уулзахдаа ашиглах сайн

дурын ажилтны шалгах хуудас бэлтгэхийг бүлгүүдэд санал болгоно уу. Энэ шалгах

хуудас ньхоѐр самбарын цаасын хоѐулангийнх мэдээллийг багтаана гэдгийг сайн

дурынханд анхааруул. Бүлгийн дараах зүйлийг шийдэх ѐстой. Үүнд:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

154

Асуулт тус бүрийн шалгалтын хуудсан дахь байршил. Жирэмслэлийн хувьд

ямар асуудлыг нь эхэлж шалгах эсвэл бөглөх ѐстой вэ? Яамр асуултыг нь

жирэмлэлийн хүжуу үед шалгах, бөглөх ѐстой вэ?

Асуулт тус бүрээр айл өрхүүдээс шалгаж лавлах давтамж ямар байх вэ?

Тухайн айл өрхийн гишүүн өөрөө бөглөсөн гэдгийг сайн дурын ажилтан яаж

мэдэх вэ? Үр дүнгийн үнэлгээ хийхийн тулд сайн дурын ажилтнууд яах ѐстой вэ?

5. Шалгалтын хуудсаа бэлдэхэд нь сайн дурын ажилтнуудад хангалттай

хугацаа өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Бүлэг тус бүрт ядаж нэг бичиж үсэгтэй хүн хуваарилах шаардлага гарч магад. Бичиг

үсэгтэй хүн ер олдохгүй бол тухайн бүлгийг шалгах хуудсыг амаар хэлэлцүүл

6. Бүлэг бүрийг хэлэлцүүлгийн дүн болон шалгах хуудсаа танилцуулахыг даалга.

7. Бүлгүүдийг идэхитэй оролцсонд нь баяр хүргэ.

IV. Нутгийн иргэдтэй харьцах арга техник. Дүр тоглох. �25-30 минут

1. Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан эсэн мэнд амаржих талаар

нутгийн иргэдэд хүргэх гол санаануудыг тоймло. Үүнд:

Жирэмсэн байх үеийн туршид дор хаяж дөрвөн удаа эрүүл мэндийн төвд

очиж үзүүлэх

Татдаг өвчин /tetanus/-өөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн байх

Зөв хооллож, ердийн үеээс илүү амарч байх

Жирэмсний болон төрөхийн хүндрэлийн ноцтой шинж тэмдгийг хэрхэн

таних талаар мэдлэгтэй байх

Асуудал гарвал яралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай нөөцийг олох гм

төлөвлөгөөтэй байх

Төрөлт бүрийг эмнэлгийн ажилтны хараа хяналтан дор төрүүлэх

2. Сайн дурынхнаас өөр хүргэх нэмэлт санаа оноо байгаа эсэхийг нь лавла.

3. Хоѐр хүнийг сайн дураар нь ангийн өмнө гаргаж ирээд олон нийттэй

харьцах харилцан ярианы арга техникийг ашиглан нутгийн иргэнтэй дүр

тоглуулж, дадлага хийлгэ.

Сургагч багшид

зориулсан санамж

Өөрсдийн хийсэн шалгах хуудсан дахь мэдээллээ ашиглахыг сануулж

болох юм

4. Дүр тоглосоны дараагаар нийт анги дотор юу нь сайн болсон, юуг нь арай

өөрөөр хийж болох байсан талаар хэлэлцүүлэг хийлгэ.

5. Бэлгэвч хэрэглэх дадлага хийлгүүл.

6. Сайн дурынхныг гурав гурваар нь бүлэглэ. Дараах дүрд ээлжлэн

тоглуулна.Үүнд:

a. сайн дурын ажилтан

b. нутгийн иргэн

c. Ажиглагч

7. Ажиглагч нарыг сайн дурын ажилтны гол санаагаа хүнд хүргэх чадварын

талаар тайлбар хэлүүл.

V. Өөрийн ойлгосныг шалгах

�10-20 минут

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

155

1. Сайн дурын ажилтны гарын авлагынхаа Сэдэв 3-ын ―Заавал эзэмшвэл зохих

мэдлэг чадвар‖ гэсэн хэсгийг эргэж үзүүл.

2. Сайн дурынхныг хос хосоор нь ажиллуулж, Сайн дурын ажилтны гарын

авлагынхаа Сэдэв 3-ын ―Өөрийгээ шалга‖ гэсэн хэсгийг бөглүүл. Өөрийгээ шалгана

гэдэг нь өнөөг хүртэл үзсэн материалаа хэрхэн өөрийн болгосоноо шалган хянаж

байгаа явдал гэдгийг нь сайн дурынханд ойлгуул.

Сургагч багшид

зориулсан санамж

Хэрэв оролцогчдын ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй бол асуултуудыг

чангаар уншиж өгч, сайн дурынхныг амаар хариулуулж болох юм. Хэрэв

бичиг үсэггүй хүн хэдхэн байвал та тэдэнтэй тулж ажиллан асуулт

хариултыг хийлгэж болох юм

3. Хийж дуусахад нь хангалттай хугацаа сайн дурынханд өг

4. Хариултуудыг шалгаж үз.

Асуулт/ хариулт: 1. Эрүүл жирэмлэлтийн үед жирэмсэн эхийн гурван үйлдлийг нэрлэнэ үү:

Жирэмсэн байх үеийн туршид дор хаяж дөрвөн удаа эрүүл мэндийн төвд

очиж үзүүлэх

Жирэмсэн эхчүүдийг ДОХ болон бэлгийн замын халдварт өвчний

шинжилгээ хийлгэж, зөвлөгөө авах талаар мэдээлэл авах

Татдаг өвчин /tetanus toxoid vaccination/-өөс урьдчилан сэргийлэх вакцин

дор хаяж 2 удаа хийлгэсэн байх

Зөв хооллож, ердийн үеээс илүү амарч байх

Төмрийн болон фолийн хүчлийн бэлдмэлийг эмчийн заавраар ууж хэрэглэх

Архи тамхинаас хол байж, эмчийн зааваргүй эм/эмчилгээ хэрэглэхгүй байх

2. Хүүхэд бүрийг эмнэлгийн төрөхийн мэргэжилтний хараа хяналтан дор

төрүүлнэ. Эмнэлгийн эх баригч эмч нар төрсний дараа хэдэн цагийн туршид эх ба

хүүхдийн байдлыг хяналтандаа байлгах ѐстой вэ?

� Төрсний дараа 12 цагийн турш

3. Жирэмсний болон төрөхийн хүндрэлийн гурван ноцтой шинж тэмдгийг нэрлэ:

� Жирэмсэн үед үтрээнээс цус гарах эсвэл төрсний дараа цус ихээр алдах

� хэвлийгээр хүчтэй өвдөх

� Толгой хүчтэй өвдөх, нүд бүрэлзэх

� Нуруугаар байнга чилж өвдөх

� Хөл гар, сарвуу болон нүүр хөлрөх

� халуурах

� татвалзах

� 37 долоо хоногоос өмнө тогтмол (20 минут бүр буюу түүнээс бага хугацаанд)

өвдөлт өгөх

� ус гарснаас хойш 6 цагийн дотор төрөхгүй байх

4. Эсэн мэнд төрөхийн Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил гэж жирэмсэн эх болон

түүний гэр бүл юу хийх ѐтой вэ?

төрөх гэж байгаа газрын байршлыг тогтоох

Эх барьж авах эмч, сувилагч, эх баригчийг тодорхойлох

Төрөхийн хүндрэл гарвал хамгийн ойрын амаржих газар, эмнэлгийн

байршлыг тогтоох

Төрөхтэй холбогдсон зардлыг олж бэлтгэх

Төрөх эмнэлэг хүргэж өгөх ойрын төрөл садан, найз нөхдийг тодорхойлох

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

156

Төрөх, хүндрэл гарсан үед хэрэглэх унаа тээврийн хэрэгслийг бэлэн байлгах

Цус алдсан нөхцөлд бүлэг таарах цусны доноруудыг тодорхойлох

5. Зөв хариулт хэлбэл оролцогчдод баяр хүргэ.

VI. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил

�60-90 минут

1. Эсэн мэнд амаржихуйг нутгийн иргэдийн дунд ухуулан сурталчлахын тулд

юу хийж чадахыг нь сайн дурынхнаас асуу. Хариултуудыг самбарын цаас дээр

бичиж ав. Сэдвийн хураангуйгаас шаардлагатай нэмэлт мэдээлийг хэлж өг.

2. Нутгийн иргэдийн дунд хийх ажлыг тоймло.

Нутгийн иргэдийн дунд хийх ажил:

Дараах зорилгоор олон нийттэй харьцах арга техникийг ашиглан танай нутгийн

айл өрхөд байгаа жирэмсэн эмэгтэйчүүлтэй ажилла. Үүнд:

a. Эрүүл жирэмслэлийн дадал практикийн үр ашиг, ач холбогдлыг хэлэлцэх

b. Жирэмсэн болон төрөхийн хүндрэлийн эхний ноцтой шинж тэмдгүүдийн

талаар мэдээлэл өгөх

Жирэмсэн эхчүүдэд эсэн мэнд төрөхөд нь туслах үүднээс эсэн мэнд төрөлтийг

шалгах хуудас ашигла.

Эрүүл мэндийн төвөөр явж оч. Эрүүл мэндийн ажилтнуудтай уулзаж, тухайн

орон нутагт болдог яаралтай төрөх дуудлагын талаар тэдэнтэй ярилц. Яаралтай

дуудлагын үед сайн дурын ажилтнууд унаа тээвэр болон холбоо барих зэргээр

хэрхэн тусалж болох талаар асууж мэдэж ав.

3. Нутгийн иргэдийн дунд хийх дээр санал болгосон ажлаас нэг ажлыг сонгож

авахыг сайн дурынхнад даалга.

4. Дараагийн хичээлийн цагийн хуваарийг тохиролц. Ангидаа эргэн ирээд

нутгийн иргэдийн дунд хийсэн ажилаа авч хэлэлцэнэ гэдгийг нь анхааруул.

5. Талбар дээр ажиллах үед нь сайн дурынхныг удирдан залж тусалж дэмжинэ.

6. Сайн дурынхныг сурч мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо хуваалцахыг уриал.

Сэдэв 4 Шинэ төрсөн хүүхдийн асаргаа

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах сэдлэг чадвар эзэмшинэ. Үүнд:

� Шинэ төрсөн хүүхдийн эхийн болон ар гэрийнхний асаргааг тодорхойлох

� Шинэ төрсөн хүүхдэд эмнэлгийн яаралтай үзлэг, тусламж шаардах аюултай

шинж тэмдгийг нэрлэн жагсаах

� Хөхөөр хооллохын үр ашиг, ач холбогдлыг тодорхойлох

� Нутгийн иргэдийн дунд хөхөөр хооллохыг ухуулан сурталчлах

� Залуу эхчүүдэд хүүхдээ вакцинжуулалтад хамруулахыг ухуулан сурталчлах

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар /Түлхүүр мэдээлэл/

1. Шинэ төрсөн хүүхдийн асаргаа:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

157

� Шинэ төрсөн хүүхдийг авахын өмнө гараа угаана

� Шинэ төрсөн хүүхдийг дааруулахгүй дулаан байлгана

� Шинэ төрсөн хүүхдийг шууд өлгийдөх, эсвэл хатаагаад даавуугаар нөмрөөд

эхийнх нь хажууд нүцгэн биенд нь нааж тавина.

� Усанд оруулахыг хойшлуул

� Шинэ төрсөн хүүхдэд хөхийг нь шууд /төрснөөс нэг цагийн дотор/ амлуулна

� Эхийн уураг /төрсний дараа шууд гарч ирдэг шаргал өнгийн өтгөн сүү/ шинэ

төрсөн хүүхдийг элдэв халдвараас хамгаалдаг юм.

� Хүйсийг цэвэр, дулаан байлгана.

2. Шинэ төрсөн хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл шууд таньж, эмнэлгийн

тусламж авна. Үүнд:

Хүндрэлтэй амьсгалж байвал

Хөхөж чадахгүй, эсвэл муу хөхөж, хооллож чадахгүй байвал

Хүйтэн байвал

Халуунтай байвал

Зовхи нь улайж, хавдсан, нүднээс нь идээ бээр гарч байвал

Хүйс эсвэл хүйсний орчимд улайсан, хөлөрсөн, идээ бээр, яр бохир байвал

Тавалзах/татаж унах

Шар өвчин /арьс эсвэл нүд нь шарлах/-тэй байх

Маш жижиг төрсөн бол

3. Шинээр төрсөн эх, хүүхэд аль аль нь төрсний дараа 12 цагийн дотор эмчийн

үзлэгт орох ѐстой.

4. Хөхөөр хооллохыг ашиг тус:

� Эхийн уургийг асгаж болохгүй бөгөөд шинэ төрсөн хүүхдийг элдэв халдвараас

хамгаалдаг билээ

� Хөхний сүү бол шинэ төрсөн хүүхдэд шаардлагатай ганц хоол унд нь мөн

� Хөхний сүү бол цэвэр ариун, халуун хүйтэн нь таарсан, хүүхдэд сайн шингэдэг

� Хөхний сүү хүүхдийг халдвар болон шингэн алдахаас хамгаална

5. Хүүхэд нэг нас хүрэхэд үндэсний вакцинжуулалтад хуваарийн дагуу

хамрагдчихсан байх ѐстой.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 130-200 минут шаардана.

I. Удиртгал Сэдвийн хураангуйгаар бэлтгэсэн товч танилцуулга хийх 20-30 мин

II. Зохиомж хэлэлцэх Сайн дурын ажилтнууд дөрвөн зохиомжийг бүлгээр хэлэлцэж,

хэлэлцүүлгийн дүнгээ нийт ангид танилцуулна 20-30 мин

III.

Дүр тоглох Олон нийтттэй харьцах арга техникээ ашиглан сайн дурын

ажилтнууд шинэ төрсөн хүүхдийн асаргааны талаар гол гол санааг

нутгийн иргэдэд хүргэнэ.

20-30 мин

IV. Ойлголтоо шалгах Өөрийгээ шалгах. 10-20 мин

V. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил

шинэ төрсөн хүүхдийн асаргаа, хөхөөр хооллох, вакцинжуулалтад хамруулах тухай гол санааг хүмүүст хүрэхийн тулд сайн дурыг

ажилтнууд нутгийн иргэдтэй харилцах арга техникийг ашиглана.

60-90 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Самбарын цаас 1-3 хуудас, самбарын өнгө өнгийн үзэг бэлдэнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

158

• Модуль 6 Сэдэв 6, хүүхдийн вакцинжуулалтын тухай Сэдвийн хураангуйг судал.

• Нэг хүртэл насны хүүхдийг вакцинжуулах үндэсний хуваарийн хуулбар. Үүнийг

вакцин хийдэг эрүүл мэндийн ажилтнаас эсвэл Эрүүл мэндийн яамнаас авч болно.

• Тухайн орон нутгийн вакцинжуулалтын аяны тухай мэдээлэл

• Хөхөөр хооллохыг ухуулан сурталчилсан зурагт хуудсууд /сонгон/. Үүнийг НҮБ-

ын Хүүхдийн Сан, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага эсвэл Эрүүл мэндийн

яамнаас авч болох байх.

Сэдвийн хураангуй Шинээр төрсөн нялхас болон хүүхдийн эрүүл мэнд нутгийн иргэдийн эрүүл чийрэг

хамтлагийн хөгжилд онц чухал үүрэгтэй. Шинэ төрсөн хүүхдийн асаргаа халамжид

дараах зүйлийг хамруулна. Үүнд:

Хөхөөр хооллох

Хүүхдийн вакцинжуулалтад хамруулах

өвчнөөс урьдчилан сэргийлэх ба эрүүл мэндийг хамгаалах

Шинэ төрсөн хүүхдийн гэрийн асаргаа Шинэ төрсөн хүүхэдтэй харьцахдаа эрүүл ахуйн шаардлагыг урьдчилан

хангасан байх нь чухал. Эх баригч болон эхчүүд төрөхийн өмнө болон шинэ

төрсөн хүүхэдтэй харьцахын өмнө гараа угаасан байх ѐстой.

Халуун уур амьсгалтай газар ч гэсэн шинэ төрсөн хүүхдийг дулаан алдахаас

сэргийлж халуун бүлээн байлгах нь чухал. Үүнийг хүүхдийг төрөнгүүт шууд

өлгийдөх, эсвэл хатааж даавуугар хучаад эхийнх нь хажууд арьсанд нь нааж

тавих зэргээр хийнэ. Усанд оруулахыг хойшлуул.

Шинэ төрсөн хүүхдэд шууд хөхийг нь төрсний дараа нэг цагийн дотор

амлуулах хэрэгтэй. Эхийн уураг төрсний дараа шууд гарч ирэх ба хүүхдийг

элдэв халдвараас хамгаална.

Хүйсийг цэвэр, хуурай байлга.

Эх, үр хоѐр төрсний дараа 12 цагийн дотор эмчийн үзлэгт орсон байх ѐстой.

Шинэ төрсөн хүүхдийн аюулын шинж тэмдэг.

Дараах шинж тэмдэг илэрвэл шинэ төрсөн хүүхдэд шууд эмнэлгийн тусламж дууд:

Хүндрэлтэй амьсгалж байвал

Хөхөж чадахгүй, эсвэл муу хөхөж, хооллож чадахгүй байвал

Хүйтэн байвал

Халуунтай байвал

Зовхи нь улайж, хавдсан, нүднээс нь идээ бээр гарч байвал

Хүйсний орчимд улайсан, хөлөрсөн, идээ бээр, яр бохир байвал

Тавалзах/татаж унах

Шар өвчин /арьс эсвэл нүд нь шарлах/-тэй байх

Маш жижиг төрсөн бол

Хөхөөр хооллохын ашиг тус Хөхөөр хооллох нь олон талын ашиг тустай боловч олон эх ажил төрөлийн болон

бусад шалтгааны улмаас хөхүүлж чадахгүй хүрдэг. Сайн дурын ажилтнууд тэдгээр

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

159

эхчүүдэд шийдэл олж, хөхөөр хооллохын ашиг тусыг ухуулан сурталчлах ажил

хийж болох юм. Үүнд:

� Эхийн уургийг асгаж болохгүй бөгөөд шинэ төрсөн хүүхдийг элдэв халдвараас

хамгаалдаг билээ

� Хөхний сүү бол шинэ төрсөн хүүхдэд шаардлагатай бүхий л тэжээл, шингэнийг

агуулж байдаг.

� Хөхний сүү хүүхдийг халдвар болон шингэн алдахаас хамгаална

� Хөхөөр хооллосон хүүхэд эрүүл чийрэг өсөж бойжих, эрүүл хүн болох хамаг

өндөр магадлалтай

� Хөхөөр хооллосон хүүхэд хурдан өсөж, сурах чадвар сайтай болж өснө

� Хөхний сүү бол хэзээд цэвэр ариун, халуун хүйтэн нь тохирсон, бас хүүхдэд

шингэц сайтай

� Хөхөөр хооллох нь эхчүүдэд хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэхэд туслана

� Хоѐр ба түүнээс дээш нас хүртэл хөхүүлэх ѐстой

� Зөвхөн хөхөөр хоолох нь төрсний дараах зургаан сарын турш хөхүүл эмэгтэйд

98 хувийн магадлалтайгаар жирэмслэхээс урьдчилан сэргийлнэ. Энд тухайн

хөхүүл эмэгтэйн сарын тэмдэг ирж эхлээгүй байх ба хүүхдийг өдөр шөнө

ялгалгүй ойр ойрхон хөхүүлэн өөр ямар нэг хоол тэжээл, ундаа өгөхгүй байх

нөхцөлтэй нь тогтоогдсон байна4.

Зөвлөмж. Хөхүүлэх хуваарь Төрсний

дараа

Эхний 6 сард 6-12 сартайд 12-24 сартайд 24 сар ба

дээш

Төрсний дараа

шууд хөхүүлж

эхлэх,төрснөөс

хойш 1 цагийн

дотор

амлуулна

Зөвхөн хөхөөр

хооллоно. Хүүх-

дийн хүссэн

хэмжээ, давтам-

жаар нь өдөрт

дор хаяж 8 удаа

хөхүүлнэ

Хүүхдийн хүссэн хэмжээ,

давтамжаар нь үргэлж-

лүүлэн хөхүүлнэ. Өдөрт

3-5 удаа нэмэлт тэжээл

өгч эхэл. Хоол тэжээлийн

тухай Сэдэв 5-ыг үзнэ үү.

Хүүхдийн хүссэн

хэмжээ,

давтамжаар нь

үргэлжлүүлэн

хөхүүлнэ. Өдөр 5

удаа бор хоолонд

оруулж эхэлнэ.

Аажмаар

хөхнөөс гар-

гаж, өдөрт 5

удаа энгийн

бор хоолоор

хооллож

эхэлнэ

Хүүхдийн хоол � Хүүхдийн 6 сартайгаас нь эхлэн нэмэлт тэжээл, бор хоолонд оруулж эхэл.

� Аажим, хүүхдийг шинэ хоол амтанд дасгаж өгөх хэрэгтэй.

� тогооноос нухаш маягийн хоол эсвэл овьѐоснй агшаамал маягийн хоолыг бага

хэмжээгээр өгч дасгана.

� Хүүхдийн хооллох аяга, таваг, халбага зэргийг ариун цэвэр байлгана.

� Цэвэр сав суулганд хүүхдийн хоолыг бэлдэнэ.

� Хоолын БҮҮ хадгалж хонуул. Шинэ хоолоор үргэлж хоолло.

� Хүүхэд хооллох дөнгөж сурч байгаа тул хоолыг амнаасаа гаргах нь хэвийн

үзэгдэл мөн

4 Facts for Life. Breastfeeding. United Nations Children’s Fund. New York (2002). Available from:

www.unicef.org/ffl/04/key_messages.htm.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

160

Хөхөөр хоолллох ба ДОХ ДОХ-той эмэгтэйчүүл хөхүүлэх замаар хүүхэддээ халдвар дамжуулах эрсдэл бий.

ДОХ-ын халдвартай, эсвэл халдвартай байж магадгүй эмэгтэйчүүл бэлтгэгдсэн

эрүүл мэндийн ажилтантай шинжилгээ өгөх, зөвлөлгөө өвөх, мөн ДОХ-ын

халдварыг хүүхэддээ дамжуулах эрсдлийг хэрхэн бууруулах тал дээр зөвлөлгөө

авах хэрэгтэй. Хүүхэд төрөхөөс өмнө ДОХ-той эмэгтэй бэлтгэгдсэн эрүүл мэндийн

ажилтантай хөхөөр хооллох талаар ярилцах хэрэгтэй.

Хүүхдийг вакцинжуулалтад хамруулах Шинэ төрсөн болон бусад бүх хүүхэд үндэсний эрүүл мэндийн төлөвлөгөөний

хүрээнд вакцинжуулалтад хамрагдах ѐстой. (Moдуль 6 Сэдэв 6-аас хүүхдийн

вакцинжуулалтын тухай нэмэлт мэдээллийг авч болно).

Сайн дурын ажилтнуудын нутгийн иргэдийн дунд хийх ажил АТНИТҮ сайн дурын ажилтнууд шинээр эцэг эх болсон эсвэл болох гэж байгаа

хүмүүст дараах байдлаар туслаж болох юм. Үүнд:

� шинэ төрсөн хүүхдийн талаар мэдээлэл өгөх

� Шинэ төрсөн хүүхдэд эмнэлгийн яаралтай тусламж шаардах ноцтой шинж

тэмдгийг хэрхэн танин мэдэх талаар мэдээлэл өгөх

� Төрсний дараах зургаан сарын турш зөвхөн хөхөөр хооллохыг уриалах

� Хөхөөр хооллохын үр ашгийг ухуулан сурталчлах

� 6 сараас хоѐр нас хүртэлх насны хүүхэдтэй айл өрхийг хүүхдээ хөхөөр

хооллохоос гадна өдөрт таван удаа нэмэл хоол тэжээл өгч байхыг уриалах

� Үндэсний вакцинжуулалтын аяны тухай мэдлэг мэдээлэлтэй байх.

� Нутгийн иргэдэд вакцинжуулалтын үр ашгийн талаар тайлбарлан таниулах

Ном зүй Beck D, Ganges F, Goldman S, Long P, Care of the Newborn Reference Manual. Save the Children (2004).

Available from:www.phishare.org/files/2371_00_Care_of_the_Newborn_Reference_Manual_3.6MB_pdf

Facts for Life. Breastfeeding. United Nations Children’s Fund. New York, 2002. www.unicef.org/ffl/04.

Facts for Life. Immunization. United Nations Children’s Fund. New York, 2002. www.unicef.org/ffl/06.

African Red Cross and Red Crescent Health Initiative. Volunteer Toolkits 2010. Breastfeeding. Available

from: www.ifrc.org/Docs/pubs/health/archi/breastfeeding.pdf.

Идэвхижүүлэх чиглэл I. Шинэ төрсөн хүүхдийн асаргаа. Оршил

� 20-30 минут

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн

ашигласан, мөн нутгийн иргэдийн зүгээс ямар хариу авсан зэргийг нь асууж лавла.

Мөн орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан энэ тухайд юу гэж хэлснийг лавла.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

161

4. Сэдвийн зорилго агуулгыг танилцуул. Шинэ төрсөн хүүхэдтэй байсан

хүмүүсээс амьдралын туршлагаас нь асуу. Тэднээс ямар асуудал, бэрхшээлтэй

тулгарч байсныг нь лавла.

5. Сэдвийн хураангуйг ашиглан дараах зүйлийг тодорхойлон танилцуул. Үүнд:

� шинэ төрсөн хүүхдийн асаргаа

� шинэ төрсөн хүүхдэд илрэх эмнэлгийн түргэн тусламж дуудвал зохих ноцтой

шинж тэмдэг

� хөхөөр хооллохын ач тус

� Нэгээс доош насны нялхаст зориулсан үндэсний вакцинжуулалтын хуваарь

6. Сайн дурынхны асуултанд хариул.

7. Сайн дурынхныг сайн хариулсанд нь баяр хүргэ.

8. Сургалтын үед асуулт асуухыг урамшуул. Бас асуултаа бичээд асуултын

хайрцганд хийж болохыг нь сануул. Эдгээр асуултыг сэдэв тус бүрийг үзэж

дуусахад хариулна.

II. Шинэ төрсөн хүүхдийн талаарх зохиомжууд

�20-30 минут

1. Сайн дурынхныг дөрвөн бүлэгт хуваа. Шинэ төрсөн хүүхдийн асаргааны

талаар бүлэг тус бүрт өөр өөр зохиомж өг. Эдгээр зохиомжийн дагуу бүлэг тус

бүрийг хэлэлцүүлэг хийж, дүнгээ нийт ангийн өмнө танилцуулахыг даалга.

Зохиомж 1

Айл өрхөөр явж уулзах үед анх төрөх гэж байгаа эмэгтэй хүүхдээ угжжар хооллох

гэж байгааг сайн дурын ажилтан олж мэдлээ. Сайн дурын ажилтан хөхөөр

хооллохын ашиг тусыг хэрхэн сурталчилж, тухайн эмэгтэйд яг юу гэж хэлэх вэ?

Зохиомж 2

Нутгийн эмэгтэй хоѐр хоногийн өмнө эсэн мэнд төрөөд саяхан гэртээ эргэж ирлээ.

Сайн дурын ажилтан тжсламж үзүүлэхээр тэднийг эргэж очлоо. Хүүхэд орон дээр

уйлаад байна. Маш нимгэн хувцасласан байна. Хүүхдийг дулаалах, ая тухтай

балгах талаар сайн дурын ажилтан эхэд нь юу гэж хэлэх вэ?

Зохиомж 3

Нутгийн эмэгтэй долоо хоногийн өмнө эсэн мэнд төрлөө. Сайн дурын ажилтан

тэднийг эргэж очлоо. Хүүхэд нь хөхөө авахгүй байгаа талаар эх нь хэлнэ. Бас хүйс

нь нэг биш гэж эх нь аминчлан хэлнэ. Сайн дурын ажилтан харахад хүйс улайсан

бас хөлөрсөн харагдана. Сайн дурын ажилтан юу хийх ѐстой вэ?

Зохиомж 4

Нутгийн эмэгтэй 24 цагийн өмнө гэртээ эсэн мэнд төрлөө. Сайн дурын ажилтан

тэднийг эргэж очлоо. Эх үр хоѐр эмчид үзүүлээгүй байна. Эх нь зүгээр гэнэ.

Хүүхдэд ямар нэг вакцин хийлгэсэн үү гэсэн сайн дурын ажилтны асуултанд эх нь

хариулж мэдэхгүй байна. Эх нь эмчид үзүүлэх хэрэгтэй юу? Энэ хүүхдийг

вакцинжуулалтад хамруулахын тулд сайн дурын ажилтан юу хийх ѐстой вэ?

Сургагч багшид

зориулсан санамж

Сайн дурын ажилтны гарын авлагынхаа ―Эзэмшвэл зохих

мэдлэг чадвар‖-ын хэсгийг харахыг зөвлө

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

162

2. Бүлгүүдэд Зохиомжоо хэлэлцэх хангалттай хугацаа тавьж өг. Бүлэг тус

бүрийг хэлэлцүүлгийнхээ дүнг анги нийтэд танилцуулахыг даалга. Гаргаж ирсэн

асуудал бүрээр ангиар хэлэлцүүлэг өрнүүл.

3. Бүлгүүдийг идэвхитэй оролцсонд нь таларх.

III. Нутгийн иргэдтэй харьцах арга техник. Дүр тоглох.

�20-30 минут

1. Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан шинэ төрсөн хүүхдийн

асаргааны талаар нутгийн иргэдэд хүргэх гол санаануудыг тоймло. Үүнд:

Шинэ төрсөн хүүхдийг дулаан бөгөөд эхийнх нь нүцгэн өвөрт хийж,

төрсний дараа нэг цагийн дотор хөхийг нь амлуул

Хөхөөр хооллох нь хүүхэд нялхасыг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхэд

тус нэмэр болно.

Хөхний сүү бол шинэ төрсөн хүүхдэд эхний 6 сард шаардлагатай ганц хоол

унд нь мөн.

Шинэ төрсөн хүүхдэд ноцтой шинэ тэмдэг илрэхийг мэддэг, шаардлагатай

бол түргэн тусламж дуудах.

2. Сайн дурынхнаас өөр хүргэх нэмэлт санаа оноо байгаа эсэхийг нь лавла.

3. Хоѐр хүнийг сайн дураар нь ангийн өмнө гаргаж ирээд олон нийттэй

харьцах харилцан ярианы арга техникийг ашиглан нутгийн иргэнтэй дүр тоглож,

дадлага хийлгүүл.

4. Дүр тоглосоны дараагаар нийт анги дотор юу нь сайн болсон, юуг нь арай

өөрөөр хийж болох байсан талаар хэлэлцүүлэг хийлгэ.

5. Сайн дурынхныг гурав гурваар нь бүлэглэ. Дараах дүрд ээлжлэн

тоглуулна.Үүнд:

a. сайн дурын ажилтан

b. нутгийн иргэн

c. Ажиглагч

7. Ажиглагч нарыг сайн дурын ажилтны гол санаагаа хүнд хүргэх чадварын

талаар тайлбар хэлүүл.

IV. Өөрийн ойлгосныг шалгах �10-20 минут

1. Сайн дурын ажилтны гарын авлагынхаа Сэдэв 4-ийн ―Заавал эзэмшвэл

зохих мэдлэг чадвар‖ гэсэн хэсгийг эргэж үзүүл.

2. Сайн дурынхныг хос хосоор нь ажиллуулж, Сайн дурын ажилтны гарын

авлагынхаа Сэдэв 4-ийн ―Өөрийгээ шалга‖ гэсэн хэсгийг бөглүүл. Өөрийгээ

шалгана гэдэг нь өнөөг хүртэл үзсэн материалаа хэрхэн өөрийн болгосоноо шалган

хянаж байгаа явдал гэдгийг нь сайн дурынханд ойлгуул.

3. Хүн бүрийг хийж дуусгахад нь хангалттай хугацаа өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Хэрэв оролцогчдын ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй бол асуултуудыг

чангаар уншиж өгч, сайн дурынхныг амаар хариулуулж болох юм. Хэрэв

бичиг үсэггүй хүн хэдхэн байвал та тэдэнтэй тулж ажиллан асуулт

хариултыг хийлгэж болох юм

4.Хариултуудыг шалгаж үз.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

163

Асуулт/ хариулт: 1. Шинэ төрсөн хүүхдийг дулаан байлгахын тулд юу хийж болох вэ?

� Хүүхдийн шууд өлгийдөх

� Хатаагаад хүүхдэд даавуу нөмрүүлээд эхийнх нь өвөрт хийх

� Усанд оруулахыг хойшлуул.

2. Төрсний дараа аль хир хугацаанд шинэ төрсөн хүүхдэд хөхийг нь амлуулах вэ?

� Шинэ төрсөн хүүхдийг шууд, төснөөс хойш нэг цагийн дотор хөхийг нь

амлуулах хэрэгтэй.

3. Шинэ төрсөн эх үр хочрыг төрснөөс хойш аль хир хугацаанд эмчийн үзлэгт

оруулах ѐстой вэ?

� Төрснөөс хойш 12 цагийн дотор.

4. Эмнэлгийн түргэн тусламж яаралтай дуудахаар шинэ төрсөн хүүхдийн тийн

дөрвөн ноцтой шинж тэмдгийг нэрлэ:

Хүндрэлтэй амьсгалж байвал

Хөхөж чадахгүй, эсвэл муу хөхөж, хооллож чадахгүй байвал

Хүйтэн байвал

Халуунтай байвал

Зовхи нь улайж, хавдсан, нүднээс нь идээ бээр гарч байвал

Хүйсний орчимд улайсан, хөлөрсөн, идээ бээр, яр бохир байвал

Тавалзах/татаж унах

Шар өвчин /арьс эсвэл нүд нь шарлах/-тэй байх

Маш жижиг төрсөн бол

5. Хөхөөр хооллохын гурван ашиг тусыг нэрлэ:

� Эхийн уургийг асгаж болохГҮЙ бөгөөд шинэ төрсөн хүүхдийг элдэв

халдвараас хамгаалдаг билээ

� Хөхний сүү бол шинэ төрсөн хүүхдэд шаардлагатай бүхий л тэжээл,шингэнийг

агуулж байдаг.

� Хөхний сүү бол хэзээд цэвэр ариун, халуун хүйтэн нь тохирсон, бас хүүхдэд

шингэц сайтай

� Хөхний сүү хүүхдийг халдвар болон шингэн алдахаас хамгаална

� Хоѐр ба түүнээс дээш нас хүртэл хөхүүлэх ѐстой

6. Хүүхдэд хэзээ вакцин хийлгэх ѐстой вэ?

� Нэг нас хүртэл хүүхдийг вакцинжуулах Үндэсний хуваарийн дагуу вакцин

хийнэ.

5. Зөв хариулт хэлбэл оролцогчдод баяр хүргэ.

VI. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил

�60-90 минут

1. Хөхөөр хооллох болон шинэ төрсөн хүүхдийг вакцинжуулалтад

хамруулахыг нутгийн иргэдийн дунд ухуулан сурталчлахын тулд юу хийж чадахыг

нь сайн дурынхнаас асуу. Хариултуудыг самбарын цаас дээр бичиж ав. Сэдвийн

хураангуйгаас шаардлагатай нэмэлт мэдээлийг хэлж өг.

2. Нутгийн иргэдийн дунд хийх ажлыг тоймло.

Нутгийн иргэдийн дунд хийх ажил:

Дараах зорилгоор олон нийттэй харьцах арга техникийг ашиглан нутгийн

иргэдтэй ажилла. Үүнд:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

164

a. шинэ төрсөн хүүхдийн асаргааны талаар мэдээлэл өгөх

b. хөхөөр хооллох жишиг хуваарийг тайлбарлан таниулах

c. хөхөөр хооллох жишиг хуваарийг авч хэлэлцэх

d. шинэ төрсөн хүүхдэд эмнэлгийн түргэн тусламж дуудвал зохих ноцтой

шинж тэмдэгийн талаар мэдээлэл өгөх

e. эх үрсийг төрсний дараа эмчийн үзлэгт орохыг уриалах

f. хүүхдэд вакцин хийлгэхийг уриалах, мөн үндэсний вакцинжуулалтын

хуваарийн талаар мэдээлэл өгөх

Нутгийн эмэгтэйцүүдтэй уулзаж, хүүхдээ хөхөөр хоолохоос татгалзахад

хүргэдэг асуудлын талаар асууж мэдэж авах

Нутгийн иргэдтэйгээ хүүхдийг вакцинжуулалтад хамруулахыг ухуулан

таниулах яриа хийх.

Уламжлалт эх баригч нар болон эмнэлгийн ажилтнуудтай уулзаж,

нутгийнхаа иргэдэд хөхөөр хооллохыг ухуулан сурталчлахын тулд юу хийх

ѐстой талаар олж мэдэх.

3. Нутгийн иргэдийн дунд хийх ажлын дээрх жагсаалтаас нэгийг сонгож

авахыг сайн дурынхнад даалга.

4. Дараагийн хичээлийн цагийн хуваарийг тохиролц. Ангидаа эргэн ирээд

нутгийн иргэдийн дунд хийсэн ажилаа авч хэлэлцэнэ гэдгийг нь анхааруул.

5. Талбар дээр ажиллах үед нь сайн дурынхныг удирдан залж тусалж дэмжинэ.

6. Сайн дурынхныг сурч мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо хуваалцахыг уриал.

Сэдэв 5 Хоол тэжээл

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадвар эзэмшинэ.Үүнд:

� Хоол тэжээл болох хүнсний бүтээгдэхүүний төрлийг тодорхойлох

� Хоол тэжээлийн дутагдлын шалтгааныг тайлбарлах

� Хоол тэжээлийн дутагдлын шинж тэмдгийг нэрлэх

� Эмнэлэгт үзүүлбэл зохих хэмжээний хоол тэжээлийн дутагдлын шинж тэмдгийг

тодорхойлох

� нутгийн иргэдийн дунд хөхөөр хооллохыг хэрхэн уриалахыг биеээр үзүүлэх

� нутгийн иргэдийн дунд хоол тэжээлийг уриалахыг биеээр гүйцэтгэж үзүүлэх

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар /Түлхүүр мэдээлэл/

1. Хоол тэжээл бол эрүүл мэндэд чухал.

2. Хүмүүс өдөр тутам хоолны цэсэндээ төрөл бүрийн хоол хүнс оруулж байх

нь чухал. Үүнд:

Өвчнөөс урьдчилан сэргийлэх жимс, ногоо

Будаа, төмс, кассава, хар будаа, буудай, эрдэнэ шиш, ургамлын тосыг эрчим

хүч авахын тулд

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

165

Өндөг, шош, буурцаг, мэшил, сүү, самар, мах эсвэл загас биеийн өсөлт

хөгжилтөд чухал.

3. Хоол тэжээлийн дутагдал хүнсний гачаал, эсвэл зөв хоол хүнсний дутагдал,

эсвэл өвчний улмаас тохионо.

4. Хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүд:

Хэвийн өсөж хөгжихгүй

Хэвийн сурах чадваргүй

Өвдөмтгий, эндэх эрсдэл өндөр

5. Хүүхдэд нүдний хараатай холбоотой өвчин эмгэгээс сэргийлэхийн тулд А

витамин хэрэгтэй. А витаминыг жимс ногоонд, яланагуяа улбар шар, шар өнгийн

жимс ногоонд, тос, өндөг, сүүн бүтээгдэхүүн, хөхний сүү, эсвэл А витамины

бэлдмэлүүдээс авч болно.

6. Хүүхдэд төмөрөөр баялаг хоол тэжээл өвчнөөс сэргийлэх, хүчтэй болоход

нь хэрэгтэй. Төмөр элэг, тураг мах, загас, өндөг, ногоон навчтай ногоо болон

төмрийн бэлдмэлээс авч болно.

7. Сурах чадвар хөгжүүлэхийн тулд хүүхдэд иод шаардлагатай байдаг ба

иодыг иоджуулсан давснаас авна.

8. Хоол тэжээлийн дутагдлын хоѐр хэлбэр байна. Жингийн алдагдалтай буюу

туранхай байх нь дараах шинж тэмдгийг хамруулна.

Жин багатай байх

Биен дээр өөх байхгүй, хавирга нэвт гэрэлтэн харагдах

өгзөгний арьс сул

цочмог ууртай

хоолонд дуртай, үс хэвийн

ойр орхон өвдөмтгий

9. Хоол тэжээлийн хавдартай дутагдалд дараах шинж тэмдгийг хамруулна.

Үүнд:

Хоѐр хөл эсвэл хоѐр гар дээрээ хатуу хавдартай

Сар шиг хавдсан нүүртэй

Арьс гэмтсэн, эсвэл өнгө нь өөрчлөгдсөн

Үсний өнгө өөрчлөгдсөн /шаргал/улаан эсвэл өнгөгүй/

Ус хуурайшиж, ихээр унах, халцархайтай

10. Хоол тэжээлийн дутагдлын аливаа шинж тэмдэгтэй хүүхдийг яаралтай

эмчилгээнд эмнэлэгт хүргэх шаардлагатай.

11. Зургаан сараас 2 нас хүртэлх хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орох

эрсдэлтэй байдаг.

12. Зургаан сараас 2 нас хүртэлх хүүхдийг хөхөөр хооллохын зэрэгцээ өдөр дор

хаяж таван удаа хооллож байх хэрэгтэй

13. Эхний зургаан сардаа бол шинэ төрсөн хүүхдэд шаардлагатай ганц хоол

тэжээл, бас ундаа нь хөхний сүү байдаг.

14. Хоѐр нас хүртэл ба цааш ч гэсэн хүүхдийг хөхөөр хооллоно.

15. Зургаан сартайгаас нь эхлэн бор хоолонд аажмаар оруулна.

16. Хөхөөр хооллохын ашиг тус:

Шинэ төрсний дараах анхны хөхний сүү /эхийн уураг/ хүүхдийг элдэв

халдвараас сэргийлнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

166

Хөхний сүү үргэлж цэвэр ариун, халуун хүйтэн нь тохирсон, бас хүүхдэд

шингэц сайтай байдаг билээ.

Хөхний сүү хүүхдийг халдвар болон шингэн алдахаас хамгаалдаг

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 155-225 минут шаардана.

I. Удиртгал Нүүр хагалах дасгал. Сэдвийн хураангуйгаар бэлтгэсэн товч танил-

цуулга. Эрчим хүч, өсөлт болон хамгаалалт өгдөг хоол хүнсийг нэрлэ. 30-45 мин

II. Хоол тэжээлийн

мэдээлэл харилцаа

Сайн дурын ажилтнууд хоол тэжээллийн хувьд зан байдлыг өөрчлөх

компанит ажлыг нутгийн иргэдийн төрөл бүрийн бүлгийн дунд хийнэ. 40-45 мин

III. Дүр тоглох Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй харилцах арга техникийг

ашиглан хоол тэжээлийн талаар гол санаануудыг хүргэх болно. 15-25 мин

IV. Ойлголтоо шалгах Өөрийгээ шалгах 10-20 мин

V. Нутгийн иргэдийн дунд

зохиох ажил

Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй харилцах арга техникийг

ашиглан хөхөөр хооллох болон хоол тэжээлийн талаар ухуулга сурталчилгаа хийнэ.

60-90 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Самбарын цаас 10 хуудас, самбарын өнгө өнгийн үзэг бэлдэнэ.

• Тухайн орон нутгат олдоцтой янз бүрийн тэжээллэг хоол хүнсний зураг.

Боломжтой бол тэдгээр хоол хүснээс биетээр авч ирэх

• Хоол тэжээлийн хурц дутагдал /тураалд/ орсон хүүхдийг эмчлэх ойрын эмнэлэг,

эрүүл мэндийн төвийн нэр, байршил

• Витамин болон, нэмэлт тэжээл худалдан авч болох газрын жагсаалт

• Тэжээллэг хоол хийх жор /сонгон/

• Хоол тэжээл болон ажмьдралын хэрэгцээний загварын бусад хэсгүүдтэй уялдан

холбоо, харьцааг нь загвар дээр авч үзэж болох юм /сонгон/

Сэдвийн хураангуй Зохистой хооллох гэдэг бол биеийг эрүүл байлгахад тустай хоол, унд идэж

хэрэглэхийг хэлнэ. Зохистой, тэнцвэртэй хоол хүнс, тогтмол биеийн хөдөлгөөнтэй

хослуулахад биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Зохисгүй хооллох гэдэг нь хэрэгтэй хоол хүнснээс дутуу хэрэглэхийг хэлнэ. Энэ нь

өвчин, бүр үхэлд ч хүргэх осолтой. Зохисгүй хооллолт дархлаа буурах, өвдөмтгий

болох, биеийн болон оюуны хөгжил дорой байх, бүтээмж буурахад хүргэдэг5.

Хүмүүст өдөр тутам төрөл бүрийн хоол хүнс шаардлагатай: Үүнд:

Өвчнөөс урьдчилан сэргийлэх жимс, ногоо

Будаа, төмс, кассава, хар будаа, буудай, эрдэнэ шиш, ургамлын тосыг эрчим

хүч авахын тулд

Өндөг, шош, буурцаг, мэшил, сүү, самар, мах эсвэл загас биеийн өсөлт

хөгжилтөд чухал.

5 World Health Organization (2008). Health topics. Nutrition. 2008. See: www.who.int/topics/nutrition/en

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

167

Хүүхдийн хоол тэжээл Хүүхэд хурдан торниж, хурдтай жин нэмэх учиртай. Төрснөөс хоѐр нас хүртэл

хүүхдийг сар тутам жингэж үзэж байх хэрэгтэй. Жин нэмэхгүй байгаа хүүхдийг

эмчид үзүүлэх хэрэгтэй.

Зургаан сар хүртэл хөхний сүү бүх хоол тэжээл, ундааг орлоно. Зургаан сарын

дараагаар хөхүүлэхийн хажуугаар хүүхдийг бор хоолонд оруулж эхэлнэ. Зургаан

сараас хоѐр нас хүртэлх хүүхдийг хөхүүлэхийн хажуугаар өдөрт дор хаяж таван

удаа хооллох хэрэгтэй.

Хүүхдэд А витаминаар баялаг хоол өгөх хэрэгтэй. А витамин шөнө юм харахгүй

байх өвчнөөс урьдчилан сэргийлж хамгаална. А витамин жимс ногоо /ялангуяа,

улбар шар, шар өнгийн жимс ногоонд/, төрөл бүрийн ургамлын тос, тостой загас,

өндөг, сүүн бүтээгдэхүүн, хөхний сүү болон А витамины бэлдмэлд ихээр байна.

Хүүхдэд төмөрөөр баялаг хоол тэжээл өвчнөөс сэргийлэх, хүчтэй болоход хэрэгтэй.

Төмрийн дутагдал цус багадахад хүргэж, бие, оюуны хөгжлийг саатулна. Төмөр

элэг, тураг мах, загас, өндөг, ногоон навчтай ногоо, төмрийн бэлдмэлээс авч болно.

Сурах чадвар хөгжүүлэхийн тулд хүүхдэд иод шаардлагатай байдаг ба иодыг

иоджуулсан давснаас авна.

Өвчин туссан үед хүүхдийг үргэлжлүүлэн хооллох хэрэгтэй. Эдгэрсний дараагаар

хүүхдийг өдөрт нэмэлт нэг удаа бүтэн долоо хоногийн турш хооллох хэрэгтэй.

Хүүхдийн хоол � Хүүхдийг зургаан сартайгаас нь эхлэн бор хоолонд оруулж эхэлнэ .

� Хүүхдийг бор хоолонд оруулахдаа аажмаар дасгаж оруулна.

� Гэрийн хоолноос нухаш хэлбэрт оруулж бага багаар өгнө. Эсвэл овьѐосны

агшаамал өгнө.

� Хүүхдийг цэвэр халбага, аяганд хооллоно.

� Хоол хийх сав суулга ариун цэвэр байх учиртай.

� Хоолыг БҮҮ хадгалж, хонуул. Тухай бүрт нь шинэ хоол хийж бага багаар өг.

� Бор хоолонд орж байхдаа хоолоо эргүүлж гаргах, гулгих зэрэг нь хэвийн үзэгдэл.

Хөхөөр хооллохын ашиг тус Эхийн уургийг асгаж болохгүй бөгөөд тэрээр шинэ төрсөн хүүхдийг элдэв

халдвараас хамгаална.

Эхийн сүү хэзээд цэвэр ариун, халуун хүйтэн нь таарсан, бас шингэц сайтай.

Хөхний сүү хүүхдийг элдэв халдвар, болон шингэн алдахаас хамгаална.

Хоол тэжээлийн дутагдал Хоол тэжээлийн дутагдал нь хүүхдэд хоол дутагдах, эсвэл хэрэгтэй тэжээлтэй хоол

хүнс дутагдах, эсвэл өвчний улмаас шалтгаалдаг байна. Хоол тэжээлийн дутагдал

хүүхдийг төрөхөөс өмнө эхлэж болох ба энэ нь эх жирэмсэн үедээ зохистой

хооллоогүйтэй холбогддог.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

168

Буруу хооллох явдал хоол тэжээлийн дутагдал хүргэнэ. Буруу хооллолтод буруу

хөхүүлэх, буруу хоол хүнс хэрэглэх, хүүхдэд тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн

өгөхгүй байхтай холбоотой. Хоол тэжээлийн дутагдал эрүүл хүнсний дутагдал

болон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой байж болох юм.6

Хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд:

Хэвийн өсөж, хөгжихГҮЙ

Сайн суралцаж ЧАДАХГҮЙ

өвчлөмтгий бөгөөд эндэж ослодох эрсдэл өндөр байдаг

Зургаан сараас 2 нас хүртэлх насны хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орон

хэмгийн өндөр магадлалтай. Энэ насны хүүхдийг хоол тэжээлийн дутагдалд

орохоос сэргийлэхийн тулд хөхүүлэхийн хажуугаар өдөрт дор хаяж 5 удаа хоолло.

Хангалттай хоол идэхгүй бол, идсэн ч зөв юм идэхгүй бол эрүүл мэндэд их хортой.

Нөгөө талаар хэтэрхий их идэх, эсвэл буруу хоолноос хэтэрхий их идэх нь бас

биенд муу. Хүн хэрэгцээнээс илүү идэх, эсвэл чихэр, тостой зүйл их идвэл жин

хэтрэх эрсдэлд орно. Илүүдэл жинтэй хүн сахаррын өвчин, зүрхний өвчинд илүү

нэрвэмтгий байна.

Тэнцвэртэй олон төрлийн хоол хүнс хэрэглэхийн зэрэгцээ хүмүүс биеийн

хөдөлгөөн их хийж байх нь чухал. Хүүхдийг хөдөлгөөнтэй тоглоом тоглож,

идэвхитэй байхыг дэмжих хэрэгтэй.

Хоол тэжээлийн дутагдлын шинж тэмдэг Хоол тэжээлийн дутагдлын хоѐр хэлбэр байна. Жингийн алдагдалтай болон

хавдартай дутагдал гэсэн хоѐр хэлбэр байна. Хоол тэжээлийн дутагдлын аливаа

шинж тэмдэгтэй хүүхдийг яаралтай эмчилгээнд эмнэлэгт хүргэх шаардлагатай.

Жингийн алдагдалтай буюу туранхай байх нь

Жин багатай байх

Биен дээр өөх байхгүй, хавирга нэвт гэрэлтэн харагдах

өгзөгний арьс сул

цочмог ууртай

хоолонд дуртай, үс хэвийн

ойр орхон өвдөмтгий

Хоол тэжээлийн хавдартай дутагдалд дараах шинж тэмдгийг хамруулна. Үүнд:

Хоѐр хөл эсвэл хоѐр гар дээрээ хатуу хавдартай

Сар шиг хавдсан нүүртэй

Арьс гэмтсэн, эсвэл өнгө нь өөрчлөгдсөн

Үсний өнгө өөрчлөгдсөн /шаргал/улаан эсвэл өнгөгүй/

Ус хуурайшиж, ихээр унах, халцархайтай

6 World Health Organization (2008). Health Topics. Malnutrition. See:

www.who.int/child_adolescent_health/topics/prevention_care/child/nutrition/malnutrition/en.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

169

Нутгийн иргэдийн дунд сайн дурын ажилтнуудын зохиох ажил АТНИТҮ сайн дурын ажилтнууд хоол тэжээлийн талаар нутгийн иргэддээ дараах

байдлаар мэдлэг мэдээлэл түгээж болох юм. Үүнд:

Нутгийн иргэдийн дунд зөв хооллолт, биеийн тамирыг сурталчлах

Жимс ногоо, улаан буудай, буурцаг, мах эсвэл загас, өндөг,сүүн

бүтээгдэхүүн зэрэг төрөл бүрийн хүнний зүйлийг цэсэнд оруулахыг уриалах

Шинэ төрсөн хүүхдийг эхний зургаан сард нь зөвхөн хөхөөр хооллох

Хөхөөр хооллохыг ашиг тусыг сурталчлах

Зургаан сараас хоѐр нас хүртэлх хүүхдийг хөхүүлэхийн хажуугаар өдөр дор

хаяж тав бор хоолоор хооллохыг уриалах

А витамин, төмөр, иодоор баялаг хоол хүнсний талаар нутгийн иргэдийн

мэдлэг мэдээллийг сайжруулах

Хоол тэжээлийн дутагдалтай хүүдийг шууд эмнэлэгт үзүүлэхийг уриалах

Айл өрхүүдийг өөрийн гэсэн ногооны талбайтай болохыг дэмжих

Ном зүй United Nations Children’s Fund (2002) Facts for Life. See: Nutrition and Growth, Breastfeeding. Available

from: http://www.unicef.org/ffl.

World Health Organization website. Health topics (2008). See: Nutrition, Malnutrition, Obesity, Diet.

2008. Available from: www.who.int/topics/en.

Идэвхижүүлэх чиглэл

I. Хоол тэжээл. Оршил � 30-45 минут

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн

ашигласан, мөн нутгийн иргэдийн зүгээс ямар хариу авсан зэргийг нь асууж лавла.

Мөн орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан энэ тухайд юу гэж хэлснийг лавла.

4. Сэдвийн зорилго агуулгыг танилцуул. Хичээлийг эхлэхдээ сайн дурынхныг

босгоод тойрог болгон зогсоо. Тойргоор яваад сайн дурынхныг хүн бүрээр хоол

тэжээлийг тодорхойлох нэг үг хэлүүл.

Сургагч багшид

зориулсан санамж

Энэ бол нүүр хагалах буюу нээлтийн дасгал. Сайн дурынхныг сэдвийг

анхаарч, зохистой хооллолт ба эрүүл мэндийн хоорондын уялдаа холбоог

олж харуулахад чиглэнэ. Тэдний юу хэлж байгаа, хариултууд нь хоол

тэжээлийн талаарх тэдний одоогийнх нь ойлголтыг илтгэнэ

5. Сайн дурынхныг суудалд нь суулга. Сэдвийн хураангуйгаар товч илтгэ.

Дараах зүйлийн тодорхойлолт өг.Үүнд:

� хоол хүнс эрчим хүч авах, өсөж торних, өвчнөөс хамгаалахад хэрэгтэй

� хоол тэжээл ба хүүхэд

� хөхөөр хооллохын ашиг тус

� хоол тэжээлийн дутагдлын шинж тэмдэг

� хоол тэжээлийн дутагдалтай хүн хэзээ эмнэлэгт хандах ѐстой вэ?

Сургагч багшид зориулсан санамж Хоол хүнсний зураг эсвэл авч ирсэн загваруудаа үзүүл

6. Сайн дурынхны асуултанд хариул.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

170

7. Сайн дурынхныг дөрвөөс таван хүнтэй бүлгүүдэд хуваа. Бүлэг тус бүрт

самбарын цаас, самбарын үзэг өг. Бүлэг тус бүрээр тухайн орон нутагт жилийн янз

бүрийн улиралд олж болох хоол хүнсний зүйлийн жагсаалт гаргуул. Жагсаалт

бэлэн болонгуут тэдгээр хоол хүнс нь эрчим хүч авахад, өсөлт хөгжилд эсвэл

өвчнөөс хамгаалахын аль зориулалттай болохыг тодорхойлуул.

8. Бүлэг тус бүрийг өөрсдийн боловсруулсан жагсаалтаа нийт ангийн хамт олонд

танилцуулахыг даалга.

II. Хоол тэжээлийн асуудлын мэдээлэл харилцаа �40-45 минут

1. Сайн дурын ажилтнуудыг дараах дасгалын хувьд аль бүлэгт орохыг нь өөрсдөөр

нь сонгуул. Дасгалаа тайлбарла. Зорилго бол хоол тэжээлийн талаарх зан байдлыг

өөрчлөх харилцааны компанит ажлын төлөвлөгөөг дараах бүлэг тус бүрээр

боловсруулах явдал болно. Үүнд:

� 5-10 хүртэл насны сургулуийн хүүхэд

� 13-18 насны залуучууд

� жирэмсэн эхчүүл

� хоѐр хүртэл насны хүүхэдтэй эхчүүл

� 2-12 насны хүүхэдтэй эхчүүл mothers.

2. Сайн дурын ажилтны гарын авлагын ―Заавал эзэмшвэл зохих мэдлэг чадвар‖

гэсэн хэсгийг хараад насны бүлэг тус бүрт зориулан хүргэх санаа олохдоо

ашиглахыг зөвлө. Сайн дурынхныг компанит ажлаа төлөвлөхдөө бүтээлч байхыг

уриал. Тэд зурагт хуудас хийх, дүр тоглох, илтгэл тавих, ер нь бололцоотой гэж

үзсэн бүхий л аргаа хэрэглэхийг санал болго.

3. Зан байдлыг өөрчлөх харьцааны үе шатуудыг сануул. Үүнд:

ЮУ /ямар мэдээлэл/ хүмүүст хүргэх вэ?

ХЭН хүргэх, бас хэн түүнийг нь хүлээн авах

ЯАГААД хүмүүс зан байдлаа өөрчлөх ѐстой

Энэ мэдээллийг ЯАЖ хүргэх

ЯМАР ДАВТАМЖтайгаар гол санааг дахин дахин хүргэх вэ?

ХЭЗЭЭ энэ мэдээллийг хүргэх

ХААНА энэ мэдээллийг хүргэх хамаг сайн байршил байна вэ?

4. Сайн дурын ажилтнуудыг ажлын хэсэгээ сонгож авахыг даалга. Тэдэнд компанит

ажлаа төлөвлөхөд нь 20 минутын хугацаа өг.

5. Бүлэг тус бүрийг өөрсдийн зан байдлыг өөрчлөх кампанит ажлаа танилцуулахыг

даалга.

III. Нутгийн иргэдтэй харьцах арга техник. Дүр тоглох.

�25-35 минут

1. Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан хоол тэжээлийн талаар

нутгийн иргэдэд хүргэх гол санаануудыг тоймло. Үүнд:

� Зохистой хооллосноор өвчин эмгэгээс ангид байна.

� Хоол хүнсний хомсдол, нэгэн төрлийн хоол дандах, эсвэл өвчин эмгэгийн

улмаас хоол тэжээлийн дутагдалд ордог.

� Хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүд хэвийн өсөж хөгжих, сурах чадваргүй

� Хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүд өвдөмтгий

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

171

� Хоол тэжээлийн дутагдалтай 5 хүртэл насна хүүхдүүд эндэх эрсдэл өндөр

� Хоол хүнс өвчнөөс урьдчилан сэргийлж, эрчим хүч өгч, биеийн өсөлт

хөгжилтөд чухал шаардлагатай.

� Эхний зургаан сардаа бол шинэ төрсөн хүүхдэд шаардлагатай ганц хоол

тэжээл, бас ундаа нь хөхний сүү байдаг.

� Хоѐр нас хүртэл ба цааш ч гэсэн хүүхдийг хөхөөр хооллоно.

2. Сайн дурынхнаас өөр хүргэх нэмэлт санаа оноо байгаа эсэхийг нь лавла.

3. Сайн дурынхныг гурав гурваар нь бүлэглэ. Дараах дүрд ээлжлэн

тоглуулна.Үүнд:

a. сайн дурын ажилтан

b. нутгийн иргэн, өрхийн гишүүн

c. Ажиглагч

4. Ажиглагч нарыг сайн дурын ажилтны гол санаагаа хүнд хүргэх чадварын

талаар тайлбар хэлүүл.

IV. Өөрийн ойлгосныг шалгах

�10-20 минут

1. Сайн дурын ажилтны гарын авлагынхаа Сэдэв 5-ийн ―Заавал эзэмшвэл

зохих мэдлэг чадвар‖ гэсэн хэсгийг эргэж үзүүл.

2. Сайн дурынхныг хос хосоор нь ажиллуулж, Сайн дурын ажилтны гарын

авлагынхаа Сэдэв 5-ийн ―Өөрийгээ шалга‖ гэсэн хэсгийг бөглүүл. Өөрийгээ

шалгана гэдэг нь өнөөг хүртэл үзсэн материалаа хэрхэн өөрийн болгосоноо шалган

хянаж байгаа явдал гэдгийг нь сайн дурынханд ойлгуул.

3. Хүн бүрийг хийж дуусгахад нь хангалттай хугацаа өг.

Сургагч багшид

зориулсан

санамж

Хэрэв оролцогчдын ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй бол асуултуудыг чангаар уншиж өгч, сайн дурынхныг амаар хариулуулж болох юм. Хэрэв бичиг

үсэггүй хүн хэдхэн байвал та тэдэнтэй тулж ажиллан асуулт хариултыг

хийлгэж болох юм

4.Хариултуудыг шалгаж үз.

Асуулт/ хариулт: 1. Хөхөөр хооллохын ашиг тусаас хоѐрын нэрлэ

Эхийн уургийг асгаж болохГҮЙ бөгөөд тэрээр шинэ төрсөн хүүхдийг элдэв

халдвараас хамгаална.

Эхийн сүү бол хэзээд цэвэр ариун, халуун хүйтэн нь таарсан, бас хүүхдэд

шингэц сайтай байдаг.

Хөхний сүү хүүхдийг элдэв халдвар, болон шингэн алдахаас хамгаална.

2. Шинэ төрсөн хүүхэд хэдэн сар зөвхөн хөхөөр хооллох ѐстой вэ?

� эхний 6 сард.

3. Эрчим хүч өгдөг хоол тэжээлээс хоѐрыг нэрлэ:

� Будаа, төмс, кассава, хар будаа, буудай, эрдэнэ шиш, ургамлын тос

4. Өвчнөөс урьдчилан сэргийлэх хоѐр төрлийн хоол хүнсийг нэрлэ:

� жимс, ногоо

5. Биеийн өсөлт хөгжилтөд чухал хоѐр хоол хүнсийг нэрлэ:

� Өндөг, шош, буурцаг, мэшил, сүү, самар, мах эсвэл загас

6. Хоол тэжээлийн дутагдлын дөрвөн шинж тэмдгийг нэрлэ:

Жингийн алдагдалтай буюу туранхай байх нь

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

172

Жин багатай байх

Биен дээр өөх байхгүй, хавирга нэвт гэрэлтэн харагдах

өгзөгний арьс сул

цочмог ууртай

ойр орхон өвдөмтгий

Хоѐр хөл эсвэл хоѐр гар дээрээ хатуу хавдартай

Сар шиг хавдсан нүүртэй

Арьс гэмтсэн, эсвэл өнгө нь өөрчлөгдсөн

Үсний өнгө өөрчлөгдсөн /шаргал/улаан эсвэл өнгөгүй/

Ус хуурайшиж, ихээр унах, халцархайтай

7. Хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд харвал та юу хийх ѐстой вэ?

� Яаралтай эмнэлэгт үзүүлэхийг санал болгоно.

8. Хүүхэд бүрийн хоолны цэсд зайлшгүй байх ѐстой ямар гурван элемент байна вэ?

� A витамин, төмөр, иод.

9. 8 дугаар асуултанд дурдагдсан элементийг агуулсан нэг нэг хоол хүнсийг нэрлэ:

� А витамин жимс ногоо /ялангуяа, улбар шар, шар өнгийн жимс ногоонд/, төрөл

бүрийн ургамлын тос, тостой загас, өндөг, сүүн бүтээгдэхүүн, хөхний сүү болон А

витамины бэлдмэлд ихээр байна.

� Төмөр элэг, тураг мах, загас, өндөг, ногоон навчтай ногоо болон төмрийн

бэлдмэлээс авч болно.

� Йодыг иоджуулсан давснаас авна.

10. Зургаан сараас 2 нас хүртэлх насны хүүхдийг өдөрт хэдэн удаа хоолох ѐстой вэ?

� Хөхүүлэхийн зэрэгцээ өдөрт дор хаяж 5 удаа хооллоно.

5. Зөв хариулт хэлбэл оролцогчдод баяр хүргэ.

VI. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил

�60-90 минут

1. Тухайн орон нутгийн хоол тэжээлтэй холбоотой хамаг чухал асуудлыг

хөндөхийг сайн дурын ажилтнуудад даалга.

2. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд юу хиймээр байгааг нь асуу.

3. Нутгийн иргэдийн дунд хийх ажлыг тоймло.

Нутгийн иргэдийн дунд хийх ажил:

Хөхөөр хооллох, мөн зохистой хооллохыг олон нийттэй харьцах арга

техникийг ашиглан нутгийн иргэдэд уриалан ажиллах.

Эрүүл мэндийн төвийн ажилтантай уулзаж, тухайн орон нутагт хоол

тэжээлийн дутагдал аль хир түгээмэл болохыг мэдэж ав. Энэ асуудлыг

шийдэхийн тулд эрүүл мэндийн төвөөс ямар ажил зохиож байгааг нь асуу.

Тэжээллэг хоол хүнс агуулдаг хоолны жор цуглуулах тал дээр бусад сайн

дурынхантай хамтарч ажилла. Орон нутйгин эмэгтэйчүүдэд зориулсан

Хоолны жортой ном хийх төлөвлөгөөг хэлэлц.

Тэжээлийн нэмэлт бэлдмэлийг тухайн орон нутгаас яаж хаанаас олж

болохыг тодорхойл.

Хоол тэжээлийн талаар яриа хийхээр сургуулийн захиргаатай тохиролц.

4. Сайн дурынхныг нутгийн иргэдийн дунд хийх эхний ажлаа дуусгаад дараагийн

өөр нэг ажил сонгож авахыг уриал.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

173

5. Ангидаа эргэж ирэхэд нь сайн дурынхныг гадуур хийсэн ажил бүрээ ангидаа авч

хэлэлцэхийг даалга.

6. Дараагийн хичээлийн цагийн хуваарийг тохиролц. Ангидаа эргэн ирээд нутгийн

иргэдийн дунд хийсэн ажилаа авч хэлэлцэнэ гэдгийг нь анхааруул.

7. Талбар дээр ажиллах үед нь сайн дурынхныг удирдан залж тусалж дэмжинэ.

8. Сайн дурынхныг сурч мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо хуваалцахыг уриал.

Сэдэв 6 Дархлаажуулалт, вакцинжуулалтын компанит ажил

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадвар эзэмшинэ.

Үүнд:

� Вакцин хийлгэснээр урьдчилан сэргийлж болох хүүхдийн түгээмэл өвчнийг

жагсаан нэрлэх

� Үндэсний вакцинжуулалтын хуваарийг тодорхойлох

� Үндэсний вакцинжуулалтын өдрүүдэд орон нутгийн эрүүл мэндийн төвийн үйл

ажиллагааг дэмжиж ажиллах төлөвлөгөө боловсруулах

� Нутгийн иргэдийн дунд вакцинжуулах аяны тухай ухуулан сурталчлах

� Үндэсний эрүүл мэндийн төлөвлөгөөний дагуу нутгийн иргэдийн дунд байнгын

вакцинжуулалтыг хэрхэн ухуулан сурталчлахыг биеэр гүйцэтгэж үзүүлэх

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар /Түлхүүр мэдээлэл/

1.Вакцин ХИЙЛГЭЭГҮЙ хүүхэд өвчлөмтгий, тураалтай эсвэл бүрмөсөн тахир

дутуу болох, үхэх эрсдэлд орно.

2. Вакцин хийлгэснээр дараах өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Үүнд:

� полиомелит

� хоолойн сахуу

� pertussis (дахих хандлагатай ханиалга)

� татдаг өвчин

� tuberculosis

� салхин цэцэг, улаан бурхан

3. Зарим оронд Б гипатит, цус харвах Haemophilus influenzae type B (Hib), улаан

бурхан (краснуха), рота вирус, болон/эсвэл шар чичиргээ зэрэг өвчний эсрэг

тогтмол вакцин хийнэ.

4. malaria, ДОХ мэтийн чухал өвчний эсрэг өнөөг хүртэл вакцин гаргаж авч

чадаагүй болоовч эрдэмтэд ийм вакцин гаргаж авах тал дээр ажиллаж байгаа.

5. Бүх хүүхэд Үндэсний вакцинжуулалтын хуваарийн дагуу хамрагдах учиртай.

6. Хүүхдийг төрөнгүүт нь tuberculosis болон полиомиелитын эсрэг вакцин хийнэ:

� ихэнх оронд хүүхдийг зургаан долоо хоногтой байхад нь хоолойн сахуу,

татдаг өвчин, pertussis ба полиомелитийн эсрэг гурван анги вакцин хийж эхэлнэ.

� Нялх үедээ хүүхдийг нийтдээ дөрвөн удаа вакцин хийлгэх ба сүүлийнх нь 9

сартайд нь салхин цэцэг, улаан бурханы эсрэг вакцин хийлгэснээр төгсгөвөр болно

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

174

7. Татдаг өвчний эсрэг вакциныг жирэмсэн эхэд өгөх бөгөөд нийтдээ таван удаа

хийлгэх ѐстой.

8. Халдвар тахлын үед бол бүх насны хүмүүс эмчийн зааврын дагуу вакцин

хийлгэх ѐстой. Салхин цэцэг, улаан бурханы эсрэг вакциныг 15-аас доош насны

хүүхдэд урьд хийлгэж байсан эсэхийг үл харгалзан хамаг их ач холбогдол өгөх

учиртай.

9. Вакцин хийлгэх нь ямар ч аюулгүй. Хүүхэд жаахан халуураад, яг вакцин

хийлгэсний дараа жаахан улайх, хөндүүрлэж болох юм. Халууныг

бууруулахынтулд анхны тусламж үзүүлж болно.

10. Хөхөөр хооллох нь хүүхдэд зарим өвчнөөс хамгаална. Бүх хүүхдэд албан

журмаар вакцин хийх ѐтой.

11. Үндэсний вакцинжуулах өдрүүдээр бүх хүмүүс вакцин хийлгэх ѐстой.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 125-190 минут шаардана.

I. Удиртгал Сэдвийн хураангуйгаар бэлтгэсэн товч танилцуулга. 20-25 мин

II. Кэйс/хэрэг явдлын

шинжилгээ

Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийн дунд ердийн вакцинжуулалтыг

ухуулах сурталчлах шаардлагатай арга хэмжээг хэлэлцэнэ. 20-30 мин

III. Дүр тоглох

Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй харилцах арга техникийг

ашиглан хүүхдэд вакцин хийлгэх болон вакцинжууллалтын компанит

ажлын талаар гол санаануудыг хүргэх дадлага хийнэ.

15-25 мин

IV. Ойлголтоо шалгах Өөрийгээ шалгах 10-20 мин

V. Нутгийн иргэдийн

дунд зохиох ажил

Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй харилцах арга техникийг

ашиглан хүүхдэд вакцин хийлгэх болон вакцинжууллалтын компанит

ажлын талаар ухуулга сурталчилгаа хийнэ.

60-90 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Самбарын цаас 1-3 хуудас, самбарын өнгө өнгийн үзэг бэлдэнэ.

• Модуль 6 Сэдэв 6-ийн хүүхдийн вакцинжуулалтын тухай Сэдвийн хураангуйг үз.

• Нэг хүртэл насны хүүхдийг вакцинжуулах үндэсний хуваарийн хуулбар. Үүнийг

вакцин хийдэг эрүүл мэндийн ажилтнаас эсвэл Эрүүл мэндийн яамнаас авч болно.

• Тухайн орон нутгийн вакцинжуулалтын аяны тухай мэдээлэл

• Үндэсний вакцинжуулалтын өдрүүдийн тухай мэдээлэл

• Вакцин хийлгэхийг уриалсан танай орон нутгийн өвөрмөц онцлогийг тусгасан

кэйс/хэрэг явдлын шинжилгээ бэлтгэх. Загварыг нь Идэвхижүүлэх чиглэлд

хавсаргасан байгаа.

Сэдвийн хураангуй Вакцин хийлгэснээр хүүхдийг дараах өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Ердийн

вакцинжуулалтыг бүх улс оронд хийнэ. Ердийн вакцин дараах 6 өвчнөөс урьдчилан

сэргийлнэ. Үүнд:

� полиомелит

� хоолойн сахуу

� pertussis

� татдаг өвчин

� tuberculosis

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

175

� салхин цэцэг, улаан бурхан

Зарим оронд Б гипатит, цус харвах Haemophilus influenzae type B (Hib), улаан

бурхан (краснуха), рота вирус, болон/эсвэл шар чичиргээ зэрэг өвчний эсрэг

тогтмол вакцин хийнэ. Зарим улс 2010 он гэхэд уушигны үрэвслийн эрсэг буюу

менонгококийн менингитын эсрэг вакцин нэвтрүүлж магадгүй байгаа.

Бүх хүүхдийг, өвчтэй, тахир дутууг оролцуулан Үндэсний вакцинжуулалтын

хуваарийн дагуу хамрагдах учиртай. Вакцин ХИЙЛГЭЭГҮЙ хүүхэд өвчлөмтгий,

тураалтай эсвэл бүрмөсөн тахир дутуу болох, үхэх эрсдэлд орно.

Татдаг өвчний эсрэг өөрсдийгээ болон хүүүхдээ хамгаалахын тулд вакциныг

жирэмсэн эхэд төрөхийн өмнө дор хаяж хоѐр удаа татдаг өвчний эсрэг вакцин

хийлгэх ѐстой.

malaria (хумхаа өвчин)тархсан зарим оронд энгийн вакцинжуулалтын дэглэмийг

дүүргэсэн жирэмсэн эх, хүүхдүүдэд удаан эдэлгээтэй, шавьжны эсрэг хор

шингээсэн орны тор тарааж өгөх нь бий.

Вакцин Вакцин бол хүний биеийн хамгаалалт /бактерийн эсрэг биет/-уудыг элдэв нян,

бактерийг таньж, устгахад нь тусладаг. Үүнийг дархлаа гэнэ. Тухайн өвчний нян

биенд орохоос өмнө хийлгэвэл вакцин бүрэн ажиллаж хамгаалж чадна. Зарим

нөхцөлд вакциныг хэд хэдэн удаа анги болгон өгөх хэрэгтэй бөгөөд тэгж байж бие

нянг танидаг болж, дархлаа бий болгодог байна.

Хөхөөр хооллох нь хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх байгалийн хамгаалат

болж өгдөг байна. Хүүхэд бүрийг тэгэхдээ дархлаажуулах шаардлага хэвээр байна.

Вакцин бол аюул осолгүй, ялангуяа урьдчилан сэргийлж байгаа тэр өвчнүүдтэй нь

харьцуулах юм бол. Ноцтой хүндрэл бараг гарахгүй.7 Вакцин дотор өвчний

нянгийн сулруулсан буюу идэвхигүйжүүлсэн хэлбэр байдаг тул заримдаа багахан

халуурах, тарилга хийлгэсэн газраа улайх, хавагнах тал байдаг. Хэдий тийм ч,

ханиад, томуу, суугах өвчин, халуунтай, эсвэл хоол тэжээлийн дутагдалтай хүүхдэд

вакцин хийлгэхэд гэм байхгүй.

Вакциныг олон аргаар өгнө. Ихэнх нь тарилгын хэлбэртэй. Полиомиелитын

вакциныг амаар өгнө. Ханиад томуу эсрэг шинэ вакциныг ам хамраар утах

хэлбэрээр ч өгч байгаа.

DPT бол хоолойн сахуу, pertussis болон татах гэсэн 3 өвчнөөс хамгаалах вакцин

юм. DPT-ийг хүүхдийг зургаан долоо хоног, арван долоо хоног, арван дөрвөн

долоо хоногтой байхад нь тарилгаар хийнэ. Зарим оронд DTP-ийн шинэ хувилбар

7 World Health Organization Fact Sheet No. 288 (2005) Immunization against diseases of public health

importance. Available from: www.who.int/mediacentre/factsheets/fs288/en/index.html.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

176

болох DTaP-ийг хийнэ, бас заримд нь гипатит Б болон/эсвэл Hib-г тухайн DPT-ийн

тарилгад нэмж өгдөг байна.

Дархлаажуулалтаар урьдчилан сэргийлэх өвчин.

Хоолойн сахуу өвчин хүнээс хүнд ханиалгах, найтах зэргээр дамжин халдварлана.

Сахуу өвчний үед хоолой өвдөж, амьсгалын зам дээр бүдүүн салстлаг бий болгож

амьсгалахад хүндрэл учруулна. Хоолойн сахуу зүрхний дутагдалд оруулж үхэлд

хүргэж мэднэ.

Pertussis (дахих хандлагатай ханиалга)-ийг бас бүгшүүлсэн ханиалга гэж нэрлэх нь

бий. Хоол идэх, уух, эсвэл бүр амьгалахад хүндрэлтэй болгоно.

Татдаг өвчиний үед эрүү татаж, булчин чангарч татан, амьсгалах болон залгихад

түвэг учруулна. Татдаг өвчин бол жирэмсэн эмэгтэйчүүл болон шинэ төрсөн

хүүхдэд маш аюултай өвчин. Татдаг өвчтэй төрсөн хүүхэд ихэнхдээ үхдэг.

Жирэмсэн эхчүүд төрөхийн өмнө дор хаяж хоѐр удаа татдаг өвчний эсрэг вакцин

хийлгэх ѐстой. Жирэмсэн эх нэгэнд татдаг өвчний эсрэг вакцинаа бүрнээр нь

хийлгэж дуусгасан бол дахин татдаг өвчний эсрэг дархлаажуулалт хийлгэх

шаардлагагүй.

Полиомелит хүүхдийн үхүүлэх эсвэл насан туршийн өрөөл татанхай болгож

чадна. Шинэ төрсөн хүүхэд бүрийг зугаан долоо хоногттой байхад нь, арав мөн

арван дөрвөн долоо хоногтой байхад нь Полиомелитын эсрэг вакцин хийлгэх

ѐстой. Полиомелитын эсрэг вакциныг амруу хоѐр дусал хийх байдлаар өгнө. Зарим

оронд тарилгын хэлбэрээр ч хийнэ.

Салхин цэцэг, улаан бурхан хүүхдийн хамаг түгээмэл өвчин. Ихээр халууруулж,

хамраас нус гойжиж, ханиалга, нүд улайх, хацар дээр цагаан толбо гарах зэрэг

шинж тэмдэгтэй. Улаан бурхан хүүдийг үхүүлж чадах эсвэл сохор болгох аюултай.

Улаан бурханы эсрэг вакциныг хүүхдийг 9 сартайд нь тарилгаар хийнэ. Заримдаа

улаан бурханы вакциныг А витамины бэлдмэлтэй хамт хийнэ.8 Улаан бурханы

тусгай вакцинжуулалтын үед бүх хүүхдэд хийлгэх хэрэгтэй.

BCG (Bacillus Calmette Guérin) бол сүрьеэ tuberculosis (TB) өвчний эсрэг вакцин

юм. BCG-г TB буюу сүрьеэ өвчний тархалт өндөртэй газар хийнэ. Энэ нь ТБ-ийн

зарим хэлбэрийн эсрэг хамгаалах мөн уяман буюу Хансэний өвчнөөс давхар

хамгаална.

8 World Health Organization. Immunization, Vaccines and Biologicals. Vitamin A Supplementation.

Available from: www.who.int/vaccines/en/vitamina.shtml.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

177

Зөвлөмж: Нэг хүртэл насны хүүхдийг вакцинжуулах хуваарь9*

Нас Вакцин

Төрөх _ BCG болон полиомиелит

_ Зарим оронд гипатит Б

6 долоо хоног _ Эхний DPT болон полиомиелит

_ Зарим оронд гипатит Б болон Hib

10 долоо хоног Хоѐрдахь DPT болон полиомиелит

_ Зарим оронд гипатит Б болон Hib

14 долоо хоног Гуравдахь DPT болон полиомиелит

_ Зарим оронд гипатит Б болон Hib

9 сар _ Улаан бурхан

Зөвлөмж:

Жирэмсэн эхчүүдэд татах өвчний эсрэг вакцинжуулах хуваарь10*

Тун Вакцин

Эхний тун Татдаг өвчний эсрэг вакцин

2 дахь тун Татдаг өвчний эсрэг вакцин эхний тун

хийлгэснээс 1 сарын дараа

3 дахь тун Татдаг өвчний эсрэг вакцин эхний тун

хийлгэснээс 6 сарын дараа

4 дахь тун Татдаг өвчний эсрэг вакцин,

дараагийн жирэмслэлтийн үед

5 дахь тун Татдаг өвчний эсрэг вакцин,

удаах жирэмслэлтийн үед

Үндэсний нэмэлт дархлаажуулалтын ажиллагаа. Хэрэв олон тооны хүн вакцин хийлгэснээр урьдчилан сэргийлж болох тодорхой нэг

өвчнөөр өвдөх эрсдэлд орвол эрүүл мэндийн удирдах байгууллага үндэсний

хэмжээний буюу бүс нутгийн хэмжээний дархлаажуулалтын арга хэмжээ авч

хэрэгжүүлэ болох юм. Полиомиелит болон улаан бурхны эсрэг вакцинжуулах

аяныг ийм төрлийн өвчин түгээмэл тархсан оронд ойр ойрхон зохион байгуулж

болох юм. улаан бурхан (краснуха), шар чичиргээ болон менингитын эсрэг нэмэлт

вакцинжуулалт хийж болох юм.

Олныг хамарсан халдвар хижиг тахлын үеийн яаралтай вакцинжуулалт Олныг хамарсан халдвар тархах эрсдэл гарч ирсэн нөхцөлд эрүүл мэндийн удирдах

байгууллагаас яаралтай вакцинжуулалт зохион байгуулж болох юм.

Ийм гоц халдвар тарах эрсдэл бүхий онцгой үед вакцин хийлгэвэл зохих бүхий л

хүмүүс эмнэлгийн ажилтнуудын заавар дор вакцинжуулалтад хамрагдана. Улаан

9 * National immunization schedules may vary from country to country. Many countries use tetravalent

vaccine (DPT plus hepatitis B vaccine) instead of plain DPT. Some give pentavalent, which is tetravalent

plus Hib vaccine, against Haemophilus influenzae type

10 * National immunization schedules may vary from country to country. Five tetanus vaccines, given at

least at the minimum intervals, assure protection for life. National supplementary immunization activities

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

178

бурхны халдвар нүүрлэж байвал хамгийн эмзэг бүлэг болох 15-аас доош насны

хүүхдүүдийг хамаг түрүүн вакцин хийлгэвэл зохино. АТНИТҮ Модуль 5 ийм

онцгой үед сайн дурын ажилтны ажиллагааны талаар авч үзнэ.

Хэрэв полиомиелит урьд нь гарч байгаагүй улс оронд халдвар тархвал хамгийн

эрсдэл бүхий газар улсаас полиомиелитийн эсрэг вакцинжуулах аян зохион

байгуулах ѐстой.

Нутгийн иргэдийн дунд сайн дурын ажилтны хийх ажиллагаа АТНИТҮ сайн дурын ажилтнууд дараах байдлаар хүүхдийн вакцинжуулалт болон

дархлаажуулалтын аяныг нутгийн иргэдийн дунд ухуулан сурталчилж чадна. Үүнд:

� Үндэсний вакцинжуулалтын хуваарийг мэдэх

� нутгийн иргэдийн дунд ялангуяа, Төрөх насны эмэгтэй, шинээр жирэмсэлсэн

эмэгтэй, хүүхэдтэй айл өрхүүдэд энгийн вакцинжуулалтад хамрагдахыг уриалах

� вакцинжуулалтын талаарх мэдлэг мэдээллийг нутгийн иргэдтэй хуваалцах

� Компанит ажлын үеэр вакцинжуулах талбар, газрыг зохион байгуулж өгөх

� Хүмүүсийг вакцин хийж байгаа газар авч ирэх, хийлгэх ѐстой хүн бүр вакцин

хийлгэсэнд хяналт тавих

� нутгийн иргэдэд вакцин хийлгэхийн ашиг тусыг ухуулан таниулах

� вакцины аюулгүй болох мөн үр дүнтэй болох тухайд эцэг эхчүүдийг ухуулан

сэнхрүүлэх

� Үндэсний вакцинжуулалтын өдрүүдээр орон нутгийн эрүүл мэндийн төвийн

ажилд туслах

Ном зүй African Red Cross and Red Crescent Health Initiative Volunteer Toolkits 2010. Routine

Vaccination: See: National Immunization Days (NIDs), Measles, Polio, Routine Vaccination for Pregnant

Women. Available from: www.ifrc.org/Docs/pubs/health/archi/routinevaccination.pdf.

United Nations Children’s Fund (2002) Facts for Life. Immunizations. Available from:

www.unicef.org/ffl/06.

World Health Organization. Fact Sheet No. 288 (2005), Immunization against diseases of public health

importance. Available from: www.who.int/mediacentre/factsheets/fs288/en/index.html.

World Health Organization. Immunization, Vaccines and Biologicals. Vitamin A Supplementation.

Available from: www.who.int/vaccines/en/vitamina.shtml.

Идэвхижүүлэх чиглэл I. Дархлаажуулалт ба вакцинжуулалтын компанит ажил. Оршил

� 20-25 минут

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн

ашигласан, мөн нутгийн иргэдийн зүгээс ямар хариу авсан зэргийг нь асууж лавла.

Мөн орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан энэ тухайд юу гэж хэлснийг лавла.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

179

4. Сэдвийн зорилго агуулгыг танилцуул. Вакцин хийснээр урьдчилан сэргийлж

болох хүүхдийн ямар өвчний талаар мэдэхийг нь асууж хичээлээ эхэл.

Хариултуудыг нь самбарын цаас дээр бичиж ав.

5. Жагсаалтыг бичиж дуусгаад сайн дурынхнаас Үндэсний вакцинжуулалтын

хуваарийн талаар мэдэх эсэхийг нь асуу.

Сургагч багшид зориулсан санамж Үндэсний вакцинжуулалтын хуваарийг ашигла

6. Сэдвийн хураангуйг ашиглан дараах зүйлийг тодорхойлон танилцуул. Үүнд:

� вакцины ажиллах зарчим

� Үндэсний вакцинжуулалтын хуваарьт орсон вакцин

� вакцин аюулгүй болох

� Жирэмсэн эхчүүдэд зориулсан татах өвчний эсрэг вакчин

� орон нутгийн вакцинжууллалтын компанит ажил

� Үндэсний вакцинжуулалтын өдрүүд

7. Сайн дурынхны асуултанд хариул.

II. Дархлаажуулалтыг сурталчилсан кэйс /хэрэг явдлын шинжилгээ

�20-30 минут

1. Хэрэг явдлын шинжилгээ хийж, нутгийн иргэдийн дунд дархлаажуулалтын

сурталчилгааны төлөвлөгөө боловсруулах ажил дээр сайн дурынхан бүлэг болон

ажиллана гэдйгийг тэдэнд ойлгуул.

кэйс /хэрэг явдлын шинжилгээ:

Орон нутагт саяхан хийсэн судалгаагаар хоѐр хүртэл насны бүх хүүхэд Үндэсний

дархлаажуулалтын хуваарьт орсон вакцинаас ерөөс хийлгээгүй болохыг тогтоолоо.

Эцэг эхчүүдээс хүүхэддээ яагаад вакцин хийлгээгэүйн шалтгааныг асуухад дараах

гурвыг нэрлэж байна. Үүнд:

1. Вакцины аюулгүйд эргэлзсэн (сөрөг үр дагавар)

2. вакцин хийлгэх газар очих унаагүй

3. Хүүхэд бүх вакциныг хийлгэх ѐстой болон дараагийн вакциныг хаана

хийлгэх талаар тодорхой мэдээ мэдээлэлгүйгээс

Танай нутагт эрүүл мэндийн удирдах газраас вакцинжуулалтын компанит ажил

зохиох гэж байна. Нутгийн бүх хүүхдийг вакцинжуулалтад хамруулах тухайд сайн

дурын ажилтнууд юу хийх ѐстой вэ?

Сургагч багшид

зориулсан санамж

Энэ бол маш энгийн кэйс/ хэрэг явдлын шинжилгээний загвар. Та өөрийн

орон нутгийн онцлогт тааруулан өөрт тохиолдсон зүйлээсээ оруулж болох юм

2. Сайн дурынхнаас хүүхдийн вакцинжуулалтыг ухуулан сурталчлахын тулд

юу хийж чадахыг нь асуу.

3. Тэднийг хариултаар хэлэлцүүлэг өрнүүл. Хариултыг нь самбар дээр бичиж ав.

III. Нутгийн иргэдтэй харьцах арга техник. Дүр тоглох. � 15-25 минут

1. Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан дархлаажуулалтын талаар

нутгийн иргэдэд хүргэх гол санаануудыг тоймло. Үүнд:

� Дархлаажуулалт амь насыг аварна.

� Бүх хүүхдэд Үндэсний вакцинжуулалтын хуваарийн дагуу вакцин хийлгэх

ѐстой.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

180

� Хоѐр ба түүнээс дээш нас хүртэл нь хүүхдийг хөхөөр нь хоолло. Эхний 6 сард

зөвхөн хөхөөр хоолло.

� Үндэсний дархлаажуулалтын өдрүүдэд оролц.

� Ханиад, томуутай, суулгаж байгаа, халуунтай болон хоол тэжээлийн

дутагдалд орсон хүүхдэд ч вакцин хийлгэж болно.

2. Сайн дурынхнаас өөр хүргэх нэмэлт санаа оноо байгаа эсэхийг нь лавла.

3. Сайн дурынхныг гурав гурваар нь бүлэглэ. Дараах дүрд ээлжлэн

тоглуулна.Үүнд:

a. сайн дурын ажилтан

b. нутгийн иргэн

c. Ажиглагч

4. Ажиглагч нарыг сайн дурын ажилтны гол санаагаа хүнд хүргэх чадварын

талаар тайлбар хэлүүл.

IV. Өөрийн ойлгосныг шалгах �10-20 минут

1. Сайн дурын ажилтны гарын авлагынхаа Сэдэв 6-ийн ―Заавал эзэмшвэл

зохих мэдлэг чадвар‖ гэсэн хэсгийг эргэж үзүүл.

2. Сайн дурынхныг хос хосоор нь ажиллуулж, Сайн дурын ажилтны гарын

авлагынхаа Сэдэв 6-ийн ―Өөрийгээ шалга‖ гэсэн хэсгийг бөглүүл. Өөрийгээ

шалгана гэдэг нь өнөөг хүртэл үзсэн материалаа хэрхэн өөрийн болгосоноо шалган

хянаж байгаа явдал гэдгийг нь сайн дурынханд ойлгуул.

3. Хүн бүрийг хийж дуусгахад нь хангалттай хугацаа өг.

Сургагч багшид

зориулсан

санамж

Хэрэв оролцогчдын ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй бол асуултуудыг чангаар

уншиж өгч, сайн дурынхныг амаар хариулуулж болох юм. Хэрэв бичиг

үсэггүй хүн хэдхэн байвал та тэдэнтэй тулж ажиллан асуулт хариултыг

хийлгэж болох юм

4.Хариултуудыг шалгаж үз.

Асуулт/ хариулт: 1.Хүүхдийн ямар 6 өвчнөөс вакцин хийлгэснээр урьдчилан сэргийлж болох вэ?

Үүнд:

� полиомелит

� хоолойн сахуу

� pertussis

� татдаг өвчин

� tuberculosis

� салхин цэцэг, улаан бурхан

2. Хүүхдийг төрөхөд нь ямар хоѐр вакцин хийлгэх ѐстой вэ?

� BCG болон полиомиелит.

3. Хүүхдийг 9 сартай болоход нь ямар вакцин хийлгэх ѐстой вэ?

� Салхин цэцэг, улаан бурхан.

4. Хүүхдийг 6, 10 болон 14 долоо хоногтой байхад нь хийдэг бүлэг вакцин юу вэ?

� DPT болон полиомиелит

5. Жирэмсэн эх төрөхийн өмнө татах эсрэг вакцинаас хэдэн удаа хийлгэх ѐстой вэ?

� Дор хаяж хоѐр удаа.

5. Зөв хариулт хэлбэл оролцогчдод баяр хүргэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

181

V. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил �60-90 минут

1. Тухайн орон нутгийн энгийн дархлаажуулалттай холбоотой хамаг чухал

асуудлыг хөндөхийг сайн дурын ажилтнуудад даалга. Эдгээр асуудлыг шийдэхийн

тулд юу хиймээр байгааг нь асуу.

2. Нутгийн иргэдийн дунд хийх ажлыг тоймло.

Нутгийн иргэдийн дунд хийх ажил:

Танай нутагт хүүхдийн дархлаажуулалт, вакцинжуулалтын аяныг

сурталчлах үүднээс олон нийттэй харьцах арга техникийг ашиглан нутгийн айл

өрхүүдтэй ажилла

Орон нутгийн эмнэлгийн ажилтантай ярилцаж, вакциныг хаана, хэзээ

хийлгэхийг мэдэж ав.

Танай нутагт хүүхдийн дархлаажуулалт, вакцинжуулалтын аяныг

сурталчлах талаар юу хийгдсэнийг мэдэж авахын тулд орон нутгийн удирдагч

нар, эмнэлгийн ажилтнууд болон бусад байгууллагатай ажилла.

Нутгийн иргэдтэй дархлаажуулалт, вакцинжуулалтын талаар ярилц:

a. вакцинжуулалт болон вакцин хийлгэснээр урьдчилан сэргийлж болох

өвчний талаар тэдний санаа бодлыг олж мэд.

b. Хүүхэддээ вакцин хийлгэсэн айл өрхийг тоол.

c. Зарим айл яагаад хүүхэддээ вакцин хийлгэхгүй байгааг тодорхойл.

d. хүүхэддээ вакцин хийлгэхгүй байгаа айл өрхүүдээр явж вакцинжуулалтын

ач тусын талаар ухуулан сэнхрүүл.

4. Сайн дурынхныг нутгийн иргэдийн дунд хийх эхний ажлаа дуусгаад

дараагийн өөр нэг ажил сонгож авахыг уриал.

5. Дараагийн хичээлийн цагийн хуваарийг тохиролц. Ангидаа эргэн ирээд

нутгийн иргэдийн дунд хийсэн ажилаа авч хэлэлцэнэ гэдгийг нь анхааруул.

6. Талбар дээр ажиллах үед нь сайн дурынхныг удирдан залж тусалж дэмжинэ.

7. Сайн дурынхныг сурч мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо хуваалцахыг уриал.

Сэдэв 7 Цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуй

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадвар эзэмшинэ.Үүнд:

� Нутгийн иргэдийн дунд хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахиснаар суулгах

өвчнөөс урьдчилан сэргийлж болох ач холбогдлыг тодорхойлох

� Суулгах өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд цэвэр ус, ариун цэвэр болон

эрүүл ахуйн эрхэмлэх таван зүйлийг нэрлэх

� гарыг зохистой угаахыг биеэр гүйцэтгэж үзүүлэх

� Нутгийн иргэдийн дунд хувийн болон орон гэрийн ариун цэврийг хэрхэн

сурталчлах талаар хэлэлцэх

� Нутгийн иргэдийн дунд цэвэр усыг аманд хэрэглэхийг хэрхэн сурталчлах

талаар хэлэлцэх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

182

� Нутгийн иргэдийн дунд ялгадас болон бусад хог хаягдлыг зохистой

зайлуулахыг хэрхэн сурталчлах талаар хэлэлцэх

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл/

1. Цэвэр ус уух нь эрүүл байж, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй.

2. Цэвэр ус, ариун цэвэр болон эрүүл ахуйн таван чухал туршлагад:

� эрүүл ахуйн зан байдал

� цэвэр усны эх сурвалж

� Усны нөөцийг хадгалах

� хүнсний ариун цэвэр

� гэр орон, орчны ариун цэвэр

3. Бие засах газар хэрэглэж, ялгадсаа булж далд хийх

4. Усны сурвалж болон бие засах газрыг тусд нь байлгах

5. Амын усыг цэвэр /болж өгвөл тагтай/ саванд хадгалж, амьтан болон бохирдуулах

бусад зүйлээс хол байлгана.

6. Гараа дараах чухал үед савангаар юм уу үнсээр үрж угаана. Үүнд:

� Хоол хийхийн өмнө

� Хоол идэхийн өмнө

� Бие зассаны дараа

� нусаа нийх, ханиалгаж, найтайсны дараа

� Өвчтэй хүнийг асрахын өмнө болон дараа нь

� Ялгадас болон хүүхдийн өтгөнийг цэвэрлэсний дараа

7. Жимс ногоог хэрэглэхийн өмнө заавал угааж бай.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 185-255 минут шаардана. I. Удиртгал

Сэдвийн хураангуйар бэлтгэсэн товч танилцуулга хийх.

Амьдралын хэрэгцээний загварыг эргэж үзэх. 20-30 мин

II. Бүлгийн ажил Сайн дурын ажилтнууд жижиг бүлгээр ажиллаж, цэвэр ус,

ариун цэвэр, эрүүл ахуйн таван дадал туршлагын нэгийг нь авч

хэлэлцэнэ. Анги нийтээрээ орон нутгийн газрын зургыг авч

үзнэ. Мөн нутгийн иргэдийн дунд цэвэр ус, ариун цэвэр, эрүүл

ахуйн талын сурталчилгааны арга хэмжээг авч хэлэлцэнэ.

60-70 мин

III. Гар угаахыг биеэр

үзүүлэх, дадлага хийх

Гар угаах арга зөв арга барилыг сургагч багш биеэр хииж

үзүүлнэ. Сайн дурынхан дадлага хийнэ. 10-15 мин

IV. Дүр тоглох Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй харьцах арга

техникээ ашиглан цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуйн талаар

гол санаануудыг хүмүүст хүргэх дадлага хийнэ

25-30 мин

V. Ойлголтоо шалгах Өөрийн үнэлгээ 10-20 мин

VI. Нутгийн иргэдийн

дунд хийх ажил

Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй харьцах арга техникээ

ашиглан цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуйн талаар гол

санаануудыг хүмүүст хүргэнэ.

60-90 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Самбарын цаас 3-5 хуудас, самбарын өнгө өнгийн үзэг бэлдэнэ.

• Амьдралын хэрэгцээний загвар

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

183

• Өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс цэвэр ус, ариун цэвэр болон эрүүл ахуйн

талаар санах таван зүйлийг жагсааж бичсэн самбарын цаас бэлтгэх

• Модуль 3-т хийсэн орон нутгийн газрын зураг.

• Нүүр гарын саван, ус (крантнаас гойжи ус байвал сайн).

• Нүүр гарын цэвэр алчуур эсвэл цаасан алчуур

• Гар хатаагч (боломжтой бол).

• Оролцооны ариун цэвэр ба эрүүл ахуйн өөчлөлтийн /ОАЦЭА/ дамжаа төгссөн

сайн дурын ажилтныг урьж хоѐр хоногийн хичээл заалгуулж болох юм.

Сэдвийн хураангуй Цэвэр устай байх нь эрүүл байж, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд маш ыухал

үүрэгтэй. Мөн ариун цэвэр, арүүл ахуйн дэглэмийг сайтар сахиж, олон нийтийн

амны усны цэг, ундрагыг хамгаалснаар өвчнөөс урьдчилан сэргийлж болно.

Суулгах, гэдэсний хижиг, хорхой, арьсны өвчин, булчин задрах тахал зэрэг өвчнийг

хүмүүсийн хооронд янз бүрийн бактер, нянгаар халдварлан үүсдэг. Эдгээр нян

бактерийг өвчтэй хүний ялгадаснаас гарал үүсэлтэй нөхцөлд нөгөө хүнд бохир гар,

хоол хүнс, шороо, ялаа, шумуул болон усаар дамжин халдварлана.

Ус болон эрүү ахуйн чиглэлийн өвчнөөсурьдчилан сэргийлэх ажил халдварт тээгч

нянг хүнээс хүнд халдварлахыг дараах байдлаар зогсоохыг хэлж байгаа юм. Үүнд:

Цэвэр ус уух

Ялгадсаа аюулгүй зайлуулах

Хувийн болон орон гэрийн ариун цэврийг сахих /цэвэрч байх/

Цэвэр ус, ариун цэвэр болон эрүүл ахуйн таван зүйл � эрүүл ахуйн зан байдал

� цэвэр усны эх сурвалж

� Усны нөөцийг хадгалах

� хүнсний ариун цэвэр

� гэр орон, орчны ариун цэвэр

Эрүүл ахуйн шаардлага Бие засах газрын орчинг цэвэр байлгах

Айл өрхийн бие засах газар байхгүй нөхцөлд нутгийн иргэд хөрөнгө

төсөвийн болон бусад шаардлагыг хангах боломжтой хувилбарыг сонгох

Бие засах газар тохиромжтой байршилтай байх, мөн гүний ус, бусад усны

цэг болон хоолны газар, хүнсний зүйлээс хол байх

Бие засах газар мэдэхгүй газар нутгийн хувьд муурын арга /ялгадсаа булж

нуух болон/эсвэл нүхэн болон шуудуйн жорлон барьж байгуулах

Бие үасах газар жорлонгийн ойролцоо, дэргэд гар угаалтуур бйах ѐстой

Нутгийн иргэдийг дараах зүйлд уриалах:

o Нүүрээ савантай усаар өдөр болгон угаах

o Зөөлөн сойзоор өдөр болгон шүдээ угаах

o Хувсцаа тогтмол угаах

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

184

Цэвэр усны цэг, сурвалж Бохир уснаас олон өвчин эмгэг авч болно. Гол, нуур цөөрөм, худаг болон орон

сууцны крант эсвэл насосоор татаж авах ус цэвэр мэт харагдах боловч уухад

аюултай байж болох юм.

Амын усны хамгийг сайн эх үүсвэр бол цэвэрлэгээ шүүлт бага шаарддаг тул

гүний ус байдаг.

Хамгаалалттай булаг, сайжруулсан гар худаг болон насостой өрөмдмөл

худгийн ус ерөнхийдөө гайгүй

Борооны ус бол цэвэрхэн гадаргуугаас, тухайлбал долгионтой төмөр цэвэр

дээвэр дээрээс тосож авсан бол уухад аюулгүй

Орон нутгийн нийтийн усны эх үүсвэрийг орон нутгийн удирдлагууд тогтмол

хянаж байх үүрэгтэй. Зарим орон нутагт борооны усыг хураах систем хэрэглэдэг

бөгөөд ийм нөхцөлд тэгээр системийн ашиглалт цэвэрлээний асуудал гарч ирнэ.

Хүн, мал амьтны ялгадсаар бохирдох эрсдэлтэй усыг амны усанд хэрэглэхэд

аюултай. Усны эх үүсвэрийг цэвэр, бие засах газар, жорлонгоос хол, мал амьтан

орохоос сэргийлж хашсан байвал сайн.

Амны усанд ашиглаж боломгүй усыг хоол унданд хэрэглэх бол урьдчилан

цэвэрлэж ариутгах хэрэгтэй:

Нэг минут хиртэй хүчтэй буцалгах (өндөрлөг газар бол 3 минут)

Шүүх

Хлор, WaterGuard, Watermaker, PUR /зааврыг үз/ зэрэг бодисоор ариутгана

Цэвэр усыг хадгалах тээвэрлэхдээ бохир сав хэрэглэснээр эсхүл таггүй задгай

саванд хадгаласнаар аюултай бохир болгож болно.

Нутгийн иргэдийн хувьд дараах зүйлийг санаж, дагаж мөрдвөл зохистой:

Амны усанд зөвхөр цэвэр аюулгүй ус хэрэглэх

Цэвэр усны эх үүсвэрийг мал амьтны ялгадсаар бохирдохоос сэргийлэх

Амны усыг цэвэр, тагтай битүү саванд хадгалах

Усны савыг долоо хоног тутам хоосолж, цэвэрлэж байвал болно.

Усны нөөцийг хамгаалах, арвилан хэмнэх Орон нутгийн усны нөөцийн ашиглах тухайд нутгийн иргэдтэй тохирч

зөвшилцөх учиртай. Усны ашиглалт нь уух, хувцас угаах, усанд орох, гар

угаах болон хүүхэд угаах зэрэг байж болно.

Хувцас угаасан усыг бие засах газрын хэрэгцээнд, цэвэрлэгээ, тариалангийн

усалгаа болон гэр ахуйн бусад хэрэгцээнд дахин ашиглаж болох юм.

Нутгийн иргэд ус хадгалах савныхаа цоорхой энэ тэрийг ажиж бөглөж, усыг

хямгадаж байх нь чухал. Усны хэрэгцээ шаардлагыг маш хянамгай

зохицуулах учиртай.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

185

Хүнсний ариун цэвэр Хүнсний зүйл бэлтгэх, хадгалах, хоол хийх зэрэгт гараа угааж ариун цэврийг

сахих нь онц чухал.

Хоол хүнсийг сайтар болгох хэрэгтэй. Мах, өндөг болон амьтны гаралтай бусад

бүтээгдэхүүний нян, бактерийг арилгах үүднээс сайтар буцалгаж болгож байх.

Жимс ногоог идэхийн өмнө цэвэр усаар сайтар угааж байх хэрэгтэй

Сав суулга /аяга таваг, халбага сэрээ, хутга/-ыг хоол хийх, таваглах, идэхийн

өмнө савантай цэвэр усаар сайтар угаах хэрэгтэй.

Хоол хүсний зүйлийг хадгалахдаа битүү сав боодолд байлгах хэрэгтэй.

Хадгалсан хоолыг идэхийн өмнө халаах ѐстой.

Гэр орны ариун цэвэр ба нутгийн орчины эрүүл ахуй Бие засах газар эрэгтэй эмэгтэй тусдаа, хүүхэд болон тахир дутуу хүмүүсийн

хэрэгцээг хангасан байвал зохилтой.

Айл өрх болон нутгийн иргэдийн хамтлаг, айл хөрш айлууд дундаа хог хаягдлыг

шатаах юм уу булах аль нэг аргаар зайлуулах системтэй байх ѐстой. Чухам

шатаах юм уу булах юм уу гэдгийн орон нутйгин засаг захиргаа шийдэх учиртай.

Гудамж талбай, хашаа хороо, нийтийн хэрэглээний газар хог хаягдлаас ангид

цэвэр ариун байлгах хэрэгтэй.

Гэрийн цэвэрлэгээ тогтмол хийж, шалыг байнга угааж байх хэрэгтэй.

Орон нутагт байгаа тогтмол усыг суваг шуудуй татан зайлуулж, malariaны

халдвар тараадаг шумуул үүрлэхээс сэргийлбэл зохилтой.

Мал, гэрийн тэжээвэр амьтныг хашаа хороонд нь байлгаж, гадуур золбирч

сэлгүүцүүлэхгүй байвал зохино.

Гар угаах зөв арга

Гараа норгоно, болж өгвөл урсгал усанд

Савангаар савандах буюу үнсээр үр

Хоѐр гараа хооронд нь 15-20 секундын турш сайтар үр

Бүх гадаргууг, буглага, хурууны завсар хооронд болон хумсны доогуур сайтар үр

Сайтар зайл

Шинэ цэвэр алчуураар юм уу нэг удаагийн алчуураар арч

Даавуун алчуураар усыг нь арч

Спирттэй гар цэвэрлэгчийг зохистой хэрэглэх нь Ус шаардахгүй спирттэй гар цэвэрлэгч бол ялангуяа ус, саван байхгүй нөхцөл гар

угаахын оронд хэрэглэж болох зүйл мөн. 60 хувийн стирт агуулсан тийм л гар

цэвэрлэгчийг ашиглаарай. Цэвэрлэгчээс жаахныг гарын алган дээрээ хийгээд хоѐр

гараа хооронд нь үрж, гарын бүх гадаргуугаа хаттал нь угааж арчина. Гар чинь

хараажийн бохир хэвээр байвал ийм цэвэрлэгчээр биш харин ус, саван эсвэл үнсээр

гараа угаа.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

186

Гараа хэзээ угаах вэ � хоол хийхийн өмнө

� хоол идэх, хүүхэд хоолохын өмнө

� бие засах газар, жорлонд орсны дараа

� ялгадастай ажилласан, хүүхдийн баас цэвэрлэсний дараа

� өвчтэй хүнийг асрахын өмнө болон дараа

� нусаа нийх, ханиах, найтасны дараа

Нутгийн иргэдийн дундахь сайн дурын ажилтны үйл ажиллагаа АТНИТҮ сайн дурын ажилтнууд цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуйн талаар

нутгийн иргэд суралцахад нь дараах байдлаар туслаж чадна. Үүнд:

� Нутгийн иргэдтэй харьцах арга техникээ ашиглан дараах зүйлд уриалан дуудах:

– амны усанд цэвэр аюулгүй ус хэрэглэх

o усны цэг, эх үүсвэрийг хамгаалах, нөөц цэгийг хаана байрлуулахаа мэдэх

o хүнсний бэлтгэл, хадгалалтын эрүүл ахуйг хангаж, сав суулгыг сайтар

угааж цэвэрлэж занших

o аюулгүй цэвэр ус уух, бие засах газа хэрэглэх, чухал үед гараа угааж

занших зэргээр ариун цэврийг сахиж дадах

o Тогтмол цэвэрлэгээ хийх

o Гар угаах, усанд орох, хувцсаа угааж цэвэр цэмцгэр явах

o Нялх хүүхдэд зөвхөн аюулгүй цэвэр ус өгч бйах

� хэлэлцүүлэн өрнүүлэх, зан байдлаа өөрчлөхийг дэмжсэн арга хэмжээ авч

нутгийн иргэдийн энэ талаарх мэдлэг мэдээллийг сайжруулах

� Гамшгаас сэргийлэх, malariaтай тэмцэх хөтөлбөр, ус ба эрүүл ахуйн сайн дурын

болон орон тооны ажилтнуудтай хамтран ажиллаж, айл өрх, нутгийн иргэдэд

харилцан зохицуулсан санааг хүргэх тал дээр хамтран ажилллахыг дэмжих.

� Ус болон эрүүл ахуйн асуудалтай нутгийн иргэдийн бүлгүүдийн хувьд PHAST

хөтөлбөрийн тусгайлсан сургалт явуулахыг уриал.

� Амьдралын хэрэгцээний загварыг ашиглан цэвэр ус, эрүүл ахуй болон эрүлл

чийрэг байхын хоорондын харилцан хоолбоог ухуулан сэнхрүүл.

Амьдралын

хэрэгцээ

Эрүүл мэнд Амьжиргаа

Ус ба

эрүүл

ахуй

Аюул

гүй

байдал

Орон сууц Хүнс тэжээл

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

187

Ном зүй. World Health Organization, Water Sanitation and Health. PHAST Step-by-step guide: a participatory

approach for the control of diarrhoeal disease.

www.who.int/water_sanitation_health/hygiene/envsan/phastep/en/index.html.

World Health Organization, Water, Sanitation and Hygiene. www.who.int/water_sanitation_health/en.

African Red Cross and Red Crescent Health Initiative, Volunteer Toolkits 2010. Clean Up Campaign. See

Clean Water. Available from: www.ifrc.org/Docs/pubs/health/archi/cleanupcampaign.pdf.

Conant J, Sanitation and Cleanliness for a Healthy Environment (2007) Hesperian Foundation and UNDP.

See:www.hesperian.org/mm5/merchant.mvc?Screen=PROD&Store_Code=HB&Product_Code=P220&Cat

egory_Code=ENG.

UNICEF (1999) A manual on Hygiene Promotion, Water, Environment and Sanitation. Technical

Guidelines Series No. 6. Available from: www.unicef.org/wes/files/hman.pdf.

World Health Organization and UNDP (1994) Food, water and family health. A manual for community

educators. Available from: www.who.int/water_sanitation_health/hygiene/settings/wsh9204/en/index.html.

Идэвхижүүлэх чиглэл I. Цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуй. Оршил

1 20-30 минут

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн

ашигласан, мөн нутгийн иргэдийн зүгээс ямар хариу авсан зэргийг нь асууж лавла.

Мөн орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан энэ тухайд юу гэж хэлснийг лавла.

4. Сэдвийн зорилго агуулгыг танилцуул. Нутгийнхныг суулгах өвчний эрсдэлд

юу түлхэж болох вэ гэж сайн дурынхнаас асуу. Дараах хариултуудыг хүлээж ав:

Бохир ус уух

Ялгадсаа буруу зайлуулсан

Хувийн болон гэр орны ариун цэврийг сахидаггүй

5. Сайн дурынхныг ―ариун цэвэр‖ гэдэг үгийн тодорхойлолтыг хэлэхийг

даалга. Эрүүл мэнд болон цэвэрч байдлыг хангасан зан байдлын талаарх хариултыг

зөв гэж хүлээж ав.

6. Сэдвийн хураангуйг ашиглан дараах зүйлийг тодорхойлон танилцуул. ―Цэвэр ус‖

гэдэг үгийн тодорхойлолтыг хэлээд бохир ус, ариун цэвэр сахихгүйгээс хүнээс

хүнд халддаг ямар өвчнөөр өвчилж болох ба хэрхэн халдварладаг талаар хэлж өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Сэдэв 8-ыг сонгож авсан бол суулгах өвчнөөс урьдчилан сэргийлэх болон

шингэн алдахыг хэрхэн эмчлэх талаар үзэх болно гэдгийг нь сануул. Нэмэлт

мэдээллийг Сэдэв 8-аас ав

7. Модуль 1-д үзсэн амьдралын хэрэгцээний загварыг эргэж хар. Ус, ариун

цэвэр эрүүл ахуй бусад хэсэгтэй тухайлбал, нутгийн иргэдийн эрүүл мэнд, хоол

тэжээл, амьжиргаа, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдөг талаар тодорхойлохыг сайн

дурынхан даалга. Дараахтай төстэй хариултуудыг зөв гэж хүлээж ав. Үүнд:

Тариаланд хангалттай ус байхад хоол тэжээлээр хангана

Цэвэр ус хоол хүнсэнд хэрэглэснээр суулгах өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

188

Орон гэрээ цэвэр байлгаж, гэр орны эрүүл ахуйг хангаснаар өвчнөөс

урьдчилан сэргийлж чадна.

Усны цэвэр нөөц болон усыг хангалттай хэмжээгээр нөөцөлснөөр нутгийн

иргэдийн хамтлагийн эрүүл мэндийг сахин хамгаалж чадна.

Ариун цэвэр сахидаг, цэвэр ус хоол хүнсэндээ хэрэглэдэг, бас хоол ундаа

эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн бэлтгэж иддэг нутгийн иргэд эрүүл

чийрэг байж, амьжиргаагаа өөд нь татаж чадна.

Сургагч багшид

зориулсан санамж

―Тариалангийн усалгаанд хүрэлцэхүйц хангалттай устай байх нь нутгийн

иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ?‖ мэтийн чиглүүлэх асуулт тавьж туслаж болох юм

8. Сайн дурынхны асуултанд хариул.

9. Сургалтын үед асуулт асуухыг урамшуул. Ялангуяа олны өмнө асуухаас

ичиж зовмоор асуулт байвал бичээд асуултын хайрцганд хийж болохыг нь сануул.

V. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил 60-70 минут

1. Цэвэр ус, ариун цэвэр болон эрүүл ахуйн эрхэмлэх таван зүйлийг жагсаан

бичсэн самбарын цаасыг гаргаж ир, тухайлбал

� эрүүл ахуйн зан байдал

� цэвэр усны эх сурвалж

� Усны нөөцийг хадгалах

� хүнсний ариун цэвэр

� гэр орон, орчны ариун цэвэр

2.Сайн дурынхныг дээр дурьдсан эрхэмлэх таван зүйлээс нэгийг сонгож аваад

таван бүлэгт хуваагдан ажиллахыг даалга.

Сургагч багшид зориулсан санамж Бүлэг тус бүрт дор хаяж хоѐр хүн байж харилцан

ярилцаж ажиллуулахад анхаар

3. Бүлэг тус бүрийг дараах зүйлийг хэлэлцэн анги нийтэд танилцуулахыг даалга.

Хэлэлцүүлгийн сэдэв:

� Тухайн эрхэмлэх зүйлийн хувьд та ямар бодолтой вэ?

� Тухайн зүйл нутгийн иргэдэд яагаад чухал болохыг тодорхойл.

� Энэ тухайд одоо танай нутгийн иргэд ямархуу байдалтай байгаа вэ?

� Энэ тухайд сайн дурын ажилтны хувьд та одоо юу хийж байгаа вэ?

� Нутгийн иргэдийн дунд энэ байдлыг сайжруулахыг тулд юу хийж болох вэ?

� Энэ тухайд нутгийн иргэнтэй яриа хөөрөө өдөх нэг асуулт боловсруул

Сургагч багшид

зориулсан санамж Эдгээр хэлэлцүүлгийн сэдвийг самбарын цаасан дээр бичиж

жагсаавал сайн

4. Хэлэлцүүлгийг 20 минутанд багтаа

5. Бүлэг тус бүрийг хэлэлцүүлгийнхээ дүнг танилцуулахыг даалга. Илтгэл тус

бүрийн дараа ангиас эргэх холбоо, нэмэлт мэдээлэл байгаа эсэх талаах лавла.

Нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол судвийн хураангуйгаас авч болно.

6. Таван бүлэг тавуулаа хэлэцүүлгийнхээ дүнг илтгээд дууссаны дараагаар

Модуль 3-т хийсэн Орон нутгийн газрын зурганд сайн дурынхны анхаарлыг тат.

7. Анги нийтийн дунд дараах асуултад хариулахыг даалга.

Хэлэлцүүлгийн сэдэв:

� Нутгийн иргэдийн усны эх үүсвэр юу вэ? (жишээ нь худаг, булаг, борооны

ус, гол, нийтийн ахуй үйлчилгээ, хотын захиргааны мэдлийн ус гм)?

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

189

� Усны ямар эх үүсвэр нь аюулгүй вэ?

� Усны ямар эх үүсвэр нь аюултай вэ?

� Орон нутагт ямар төрлийн бие засах газар, жорлон байгаа вэ?

� Орон нутагт хог хаягдлаа хаана яаж зайлуулж байна вэ?

� Нутгийн иргэд хувцсаа хэрхэн цэвэрлэж байна вэ?

� Хоол хүнсний зүйлийг хаана худалдан борлуулж байна вэ?

8. Орон нутгийнгазрын зурагт тухайн мэдээллүүдийг оруул.

9. Дараах асуултыг сайн дурынхнаас асуугаад хариултуудыг нь самбарын

цаасан дээр тэмдэглэж ав. Дараах хариултуудыг зөв гэж хүлээж ав.

Асуулт/ хариулт:

1. Ус цэвэр биш, хоол хүнсэнд хэрэглэхэд аюултай бол нутгийн иргэд яах ѐстой вэ?

� Сайн буцалгаж, шүүж эсвэл цэвэршүүлнэ.

2. Хуримтлуулсан усаа цэвэр аюулгүй байлгахын тулд иргэд юу хийх ѐстой вэ?

� Мал амьтан, ялгадаснаас хол байлгана.

� Цэвэр усыг цэвэрхэн, битүү саванд хадгална.

� Усны савыг долоо хоног бүр суллаж, цэвэрлэж байна.

3. Хүнсний ариун цэвэр сахихын тулд нутгийн иргэд юу хийх ѐстой вэ?

Хүнсний зүйл бэлтгэх, хадгалах, хоол хийх зэрэгт гараа угааж ариун цэврийг

сахих нь онц чухал.

Хоол хүнсийг сайтар болгох хэрэгтэй. Мах, өндөг болон амьтны гаралтай бусад

бүтээгдэхүүний нян, бактерийг арилгах үүднээс сайтар буцалгах хэрэгтэй.

Жимс ногоог идэхийн өмнө цэвэр усаар сайтар угааж байх хэрэгтэй

Сав суулга /аяга таваг, халбага сэрээ, хутга/-ыг хоол хийх, таваглах, идэхийн

өмнө савантай цэвэр усаар сайтар угаах хэрэгтэй.

Хоол хүсний зүйлийг хадгалахдаа битүү сав боодолд байлгах хэрэгтэй.

Хадгалсан хоолыг идэхийн өмнө халаах ѐстой.

4. Хувийн ариун цэвэр сахихын тулд нутгийн иргэд юу хийх ѐстой вэ?

� Гар, нүүр ээ угааж, усанд орж, шүдээ тогтмол угааж байх

� Хувцсаа угааж байх

5. Өрх гэрийн ариун цэвэр сахихын тулд нутгийн иргэд юу хийх ѐстой вэ?

Гэрийн цэвэрлэгээ тогтмол хийж, шалыг байнга угааж байх хэрэгтэй.

Бие засах газар болон түүний орчныг цэвэр ариун байлгах

Бие засах газар болон усны цэг, эх үүсвэрийн хол зайтай байлгах

Хог хаягдлыг шатаах юм уу булах эсвэл тодорхой газар бваачиж зайлуулах ѐстой.

10. Энэ хэлэлцүүлэгт идэвхитэй оролцсон сайн дурынханд талархал илэрхийл.

Сургагч багшид зориулсан санамж Завсарлуулаад эргэж ирэхэд нь

эрчимжүүлэх дасгал хийлгэж болох юм

III. Биеэр гүйцэтгэж үзүүлэх ба дадлагын ажил

�10-15 минут 1. Сайн дурын ажилтнуудаас хэзээ ямар үед гараа угаах ѐстойг асуу. Зөв хариултыг

сэдвийн хураангуйгаас ав.

2. Гар зохистой угаахыг алхам алхмаар нь тайлбарлаж өг.

3. Гар зөв угаах алхмуудыг биеэр гүйцэтгэж үзүүл. Ингэхдээ алхмуудыг нь үе

шаттайгаар чанга дуугаар хэлж явна.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

190

4. Сайн дурынхныг гараа зөв угаах дадлагын ажил хийлгэ.

5. Боломжтой бол гар цэвэрлэгчийг хэрхэн хэрэглэхийг биеэр гүйцэтгэж үзүүл.

6. Сайн дурынхныг гар цэвэрлэгч хэрэглэх дадлагын ажил хийлгэ.

III. Нутгийн иргэдтэй харьцах арга техник. Дүр тоглох.

1 15-25 минут

1. Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан Цэвэр ус, ариун цэвэр, эрүүл

ахуй талаар нутгийн иргэдэд хүргэх гол санаануудыг тоймло. Үүнд:

Цэвэр ус хэрэглэснээр нутгийн иргэдийн дотор суулгах төвчнөөс түүний

дотор булчин задлах тахлаас урьдчилан сэргийлж чадна.

Амны усанд цэвэр ариун ус хэрэглэ. Хэрэв цэвэр ус байхгүй бол усыг

гэрийн нөхцөлд /шүүх, буцалгах, эсвэл цэвэршүүлэх бодис хэрэглэн/

цэвэршүүлж хэрэглэх хэрэгтэй

Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд гэр орноо цэвэр байлга.

Бие засах газар, жорлонгоо ялгадас болон муу үнэрээс ангид цэвэр байлга

Усаа цэвэр саванд хадгалж, бохирдохоос хамгаалж таглаж битүү бас

хүүхдээс хол байлга.

Усны нийлүүлэлтийн системийн цэвэр зохистой ашиглалт бол нутгийн

иргэн бүрийн үүрэг мөн.

Гараа дараах чухал үед байнга угааж занш. Үүнд:

� хоол хийхийн өмнө

� хоол идэх, хүүхэд хоолохын өмнө

� бие засах газар, жорлонд орсны дараа

� ялгадастай ажилласан, хүүхдийн баас цэвэрлэсний дараа

� өвчтэй хүнийг асрахын өмнө болон дараа

� нусаа нийх, ханиах, найтасны дараа

2. Сайн дурынхнаас өөр хүргэх нэмэлт санаа оноо байгаа эсэхийг нь лавла.

3. Нутгийн айл өрхтэй нутгийн иргэдтэй харьцах арга техникийн харилцан

ярианы асуултуудыг ашиглан дүр тоглох хоѐр хүнийг сайн дураар нь гаргаж ир.

4. Дүр тоглосны дараагаар ангийн хамт олноос дээрх хоѐр хүний юу нь сайн

болов, юуг нь дараагийн удаа сайжруулах талаар санал дүгнэлт хийлгүүл.

5. Сайн дурынхныг гурав гурваар нь бүлэглэ. Дараах дүрд ээлжлэн

тоглуулна.Үүнд:

a. сайн дурын ажилтан

b. нутгийн иргэн

c. Ажиглагч

6. Ажиглагч нарыг сайн дурын ажилтны гол санаагаа хүнд хүргэх чадварын

талаар тайлбар хэлүүл.

IV. Өөрийн ойлгосныг шалгах 10-20 минут

1. Сайн дурын ажилтны гарын авлагынхаа Сэдэв 6-ийн ―Заавал эзэмшвэл

зохих мэдлэг чадвар‖ гэсэн хэсгийг эргэж үзүүл.

2. Сайн дурынхныг хос хосоор нь ажиллуулж, Сайн дурын ажилтны гарын

авлагынхаа Сэдэв 6-ийн ―Өөрийгээ шалга‖ гэсэн хэсгийг бөглүүл. Өөрийгээ

шалгана гэдэг нь өнөөг хүртэл үзсэн материалаа хэрхэн өөрийн болгосоноо шалган

хянаж байгаа явдал гэдгийг нь сайн дурынханд ойлгуул.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

191

3. Хүн бүрийг хийж дуусгахад нь хангалттай хугацаа өг.

Сургагч багшид

зориулсан

санамж

Хэрэв оролцогчдын ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй бол асуултуудыг чангаар уншиж өгч, сайн дурынхныг амаар хариулуулж болох юм. Хэрэв бичиг

үсэггүй хүн хэдхэн байвал та тэдэнтэй тулж ажиллан асуулт хариултыг

хийлгэж болох юм

4.Хариултуудыг шалгаж үз.

Асуулт/ хариулт: 1. Цэвэр ус, ариун цэвэр болон эрүүл ахуйн таван чухал зүйл юу вэ?

� эрүүл ахуйн зан байдал

� цэвэр усны эх сурвалж

� Усны нөөцийг хадгалах

� хүнсний ариун цэвэр

� гэр орон, орчны ариун цэвэр

2. Гараа хэзээ угаах вэ

� хоол хийхийн өмнө

� хоол идэх, хүүхэд хоолохын өмнө

� бие засах газар, жорлонд орсны дараа

� ялгадастай ажилласан, хүүхдийн баас цэвэрлэсний дараа

� өвчтэй хүнийг асрахын өмнө болон дараа

� нусаа нийх, ханиах, найтасны дараа

3. Гэр орны нөхцөлд эрүүл ахуйн эрхэмлэх таван зүйлээс гурвыг нь нэрлэнэ үү:

� Хувцсаа угаах, усанд орох, шүдээ угаах, гэрээ цвэрлэх, хог хаягдлыг шүүрдэж,

шатааж, газарт булах, бие засах газар ба түүний орчныг цэвэрлэх, усны цэг болон

бие засах газрыг хооронд нь хол байлгах.

4. Бохир усыг хэрхэн цэвэршүүлэн аюулгүй болгох вэ?

� Буцалгаж, шүүж эсвэл цэвэрлэх тусгай бодисоор ариутгаж.

5. Хоол хүнс, амны усыг хэрхэн хадгалах вэ?

� Цэвэр саванд таглаа бөглөөтэй, битүү байдлаар, мал амьтнаас хол байлгана.

5. Зөв хариулт хэлбэл оролцогчдод баяр хүргэ.

V. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил 60-90 минут

1. Тухайн орон нутгийн энгийн дархлаажуулалттай холбоотой хамаг чухал

асуудлыг хөндөхийг сайн дурын ажилтнуудад даалга. Эдгээр асуудлыг шийдэхийн

тулд юу хиймээр байгааг нь асуу.

2. Нутгийн иргэдийн дунд хийх ажлыг тоймло.

Нутгийн иргэдийн дунд хийх ажил:

Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан нутгийн иргэдэд дараах зйүлийг

ухуулан сурталчил. Үүнд:

a. амны цэвэр ус

b. ялгадсаа аюулгүй зайлуулах

c. орон нутгийн цэвэр цэмцгэр байлгах

d. ариун цэвэр сахих

e. усны нөөцийг хамгаалж, хямгадах

f. хүнсний эрүүл ахуйг хангах

Орон нутйгин эмнэлэг, эрүүл ахуйн удирдлага болон Улаан загалмай, улаан

хавирган сарны ажилтнуудтай уулзаж, нутгийн иргэдийн дунд орчноо цэвэрлэх их

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

192

цэвэрлэгээний тусгай өдрүүдийг санаачлан зохион байгуулахад нь туслах санал

тавь. Тусгайлан цэвэрлэх арга хэмжээ шаардсан газруудыг тодорхойл.

Айл өрхийн гишүүдийг чухал үед гараа зөв угааж заншихыг уриалах

Бие засах газар, жорлон хэрэглэхийн ач холбогдлын талаар нутгийн

иргэдтэй ярилц.

Нутгийн иргэдээс хэдэд нь бие засах газар, жорлон хэрэгтэй байгааг тодорхойл.

Ямар байгууллагууд жорлон ухахад тусладаггийг олж мэд. Хүн хүч, материал олж

зохион байгуулаад нутгийн иргэдэд жорлон ухаж хийхэд нь тусла.

Ахмад болон ахлагч хүмүүстэй уулзаж тэдний цэвэр усны хэрэгцээний талаар

ярилц. Усны нөөцийг цэвэр, аюулгүй байлгах талаар нутгийн иргэдийн дунд арга

хэмжээ зохиож уриалдаг төрийн бус байгууллагудыг тодорхойл.

3. Сайн дурынхныг нутгийн иргэдийн дунд хийх эхний ажлаа дуусгаад

дараагийн өөр нэг ажил сонгож авахыг уриал.

4. Дараагийн хичээлийн цагийн хуваарийг тохиролц. Ангидаа эргэн ирээд

нутгийн иргэдийн дунд хийсэн ажилаа авч хэлэлцэнэ гэдгийг нь анхааруул.

5. Талбар дээр ажиллах үед нь сайн дурынхныг удирдан залж тусалж дэмжинэ.

6. Сайн дурынхныг сурч мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо хуваалцахыг уриал.

Гараа зөв угаахыг шалгах хуудас

Тийм Үгүй

Гараа, болж өгвөл урсгал усанд норгосон

Савангаар савандах буюу үнсээр үрсэн

Хоѐр гараа хооронд нь 15-20 секундын турш сайтар үрсэн

Бүх гадаргууг, буглага, хурууны завсар хооронд болон хумсны доогуур сайн үрсэн

Сайтар зайлсан

Шинэ цэвэр алчуураар юм уу нэг удаагийн алчуураар арчсан

Даавуун алчуураар усыг нь арчсан

Сэдэв 8 Суулгах өвчин ба шингэн алдах

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадвар эзэмшинэ.Үүнд:

Суулгах өвчнийг тодорхойлох

Суулгах өвчний үндсэн шалтгааныг нэрлэх

Суулгах өвчний шинж тэмдгийг тодорхойлох

Суулгах өвчнөөр үхэх хамгийн их эрсдэлтэй хүнийг тодорхойлох

Хорсоол (ORS)-ын уусмал бэлдэх болон шингэн алдахыг амаар эмчлэх

эмчилгээг (ORT) хийж үзүүлэх

Суулгах өвчин, шингэн алдахад анхны тусламж үзүүлэх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

193

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл/

1. Суулгах өвчин гэдэг нь өдөрт гурав ба түүнээс олон удаа шингэн усархаг

байдлаар өтгөнөөр бие засаж байхыг хэлнэ.

2. Суулгах өвчин дараах шалтгаантай байдаг. Үүнд:

Бохир ус ууснаас

Бохир усаар бэлтгэсэн хоол хүнс хэрэглэснээс

Муудсан хоол эсвэл болгоогүй мах идсэнээс

Цэвэр бус амьдралын орчин

Хувийн ариун цэвэр муугаас

3. Суулгах өвчин шингэний дутагдал, буюу биен дэх шингэн болон давсыг тун

хэтрүүлэн алдахад хүргэнэ.

4. Суулгах өвчин нь 5 хүртэлх насны хүүхдэд хүнд: эмчлэхгүй бол үхэлд хүргэнэ.

5. Шингэний дутагдлын шинж тэмдэгт:

Нүд хөнхийх /нулимсгүй/

Ам, хэл хуурай

Ам маш их ам цангана

Шээс бага, бараг шээхгүй

Арьсан дээр дарж үзэхэд, хонхойгоод эргэж хэвэндээ орохдоо удна.

Булчин агшиж татна

6. Хүүхэд суулгах өвчин тусвал асран хамгаалагчид дараах зүйлийг хийх ѐстой:

Ердийнхөөсөө илүү хөхүүлэх

Хүнсний шингэн ихээр өгөх

хорсоол (ORS)-ыг зааврын дагуу хэрэглэх

бага багаар ойр орхон хооллох

Суулгах өвчнөөр өвдөөд илааршиж байгаа хүүхдэд хоѐр долоо хоногийн турш

өдөр нэг илүү хооллоно

Цайрдах эмчилгээнд эрүүл мэндийн төв дээр явах /10-14 хоногийн эмчилгээ/

Суулгах өвчин намжихгүй бол эрүүл мэндийн төвд очиж үзүүлэх

7. Тухайн хүн дараах шинж тэмдэгтэй байвал шууд эмнэлэгт очуул. Үүнд:

Нэг буюу хоѐр цагийн дотор гурав ба түүнээс олон удаа шингэн усархаг

байдлаар өтгөнөөр бие засаж байвал

Ялгадас цустай гарч байвал

Ойр ойрхон бөөлжиж байвал

Халуунтай

Ам маш их цангах

Юм уумааргүй байх

Хоол идмээргүй байх

Нүд унжих

Суларсан, ядарсан байх

Гурваас дээш хоног суулгаж байгаа бол /өвчин болон шингэний

дутагдлын өөр шинж тэмдэггүй ч байсан/

8. хорсоол (ORS) уусмал бэлдэх болон шингэн алдалтыг амаар зогсоох эмчилгээг

яаж хийхийг мэдэх.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

194

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 140-200 минут шаардана. I. Удиртгал

Суулгах өвчний шалтгаан, шинж тэмдэг, эмчилгээ болон

урьдчилан сэргийлэх талаар самбарын цаас дээр бичиж бэлтгэнэ 30-40 мин

II. ORS бэлтгэх Сургагч багш боодлоос ORS бэлтгэж үзүүлнэ. 15-20 мин

III. Дүр тоглох Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй харьцах арга

техникээ ашиглан суулгах өвчин болон шингэний дутагдлын талаар гол санаануудыг хүмүүст хүргэх дадлага хийнэ

25-30 мин

IV. Ойлголтоо шалгах Өөрийн үнэлгээ 10-20 мин

V. Нутгийн иргэдийн

дунд хийх ажил

Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй харьцах арга техникээ

ашиглан суулгах өвчин болон шингэний дутагдлын талаар гол

санаануудыг хүмүүст хүргэнэ.

60-90 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Самбарын цаас 5 хуудас. Самбарын цаас бүрийг дараах байдлаар гарчигла. Үүнд:

1. Суулгах өвчний шалтгаан

2. Суулгах өвчний шинж тэмдэг

3. Шингэний дутагдлын үед үзүүлэх анхны тусламж

4. Эрүүл мэндийн төврүү хэзээ явуулах вэ?

5. Суулгах өвчнөөс урьдчилан сэргийлэх

• самбарын өнгө өнгийн үзэг ба тууз.

• ORSийн боодол загвар болгож

• Цэвэр ус 1 литр

• хэмжих аяга халбага.

• эрүүл мэндийн төвөөс авсан цайрны дугариг эмийн загвар

• ORSийн боодлыг тухайн орон нутгаас хаанаас олж болох газрын жагсаалт, үнэ

Сургагч багшид

зориусан санамж

Энэ сэдвийг ―Цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуй‖ гэсэн Сэдэв 7-ийн дараа

заавал сайн. Хэрэв нутгийн иргэдийн үнэлгээгээр Сэдэв 7-г сонгож аваагүй

бол та өөрөө энэ ―Сэдвийн хураангуй‖-тай урьдчилан танилцсан байх хэрэгтэй

Сэдвийн хураангуй Суулгах өвчин гэдэг нь өдөрт гурав ба түүнээс олон удаа шингэн усархаг байдлаар

өтгөнөөр бие засаж байхыг хэлнэ. Суулга өвчин шингэний дутагдалд хүргэнэ.

Шингэний дутагдал гэдэг нь биеийн ус болон давс алдагдаж байна гэсэн үг. Энэ нь

суулгах болон бөөлжиснөөс мөн шингэн уух болон ямар нэг байдлаар биеийг

шингэн эргэж нөхөгдөхгүй байгаатай холбоотой. Эмчлэхгүй бол шингэний

дутагдал үхэлд хүргэж мэднэ.

Хүүхдүүд маш хурдан шингэний дутагдалд ордон тул насанд хүрэгсдийг бодвол

суулгах өвчнөөр нас барах магадлал өндөр.

Суулгах өвчний болон шингэний дутагдлын хурц шинж тэмдэгтэй хүмүүсийг

эмнэлэгт яаралтай очуулах хэрэгтэй.

Суулгах өвчний үндсэн шалтгаан Суулгах өвчний хамгийн түгээмэл шалтгаан бол дараах байдлаар халдварласан нян,

бактер байдаг билээ. Үүнд:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

195

Бохир ус ууснаас

Бохир усаар бэлтгэсэн хоол хүнс хэрэглэснээс

Муудсан хоол эсвэл болгоогүй мах идсэнээс

Цэвэр бус амьдралын орчин

Хувийн ариун цэвэр муугаас

Шингэний дутагдлын шинж тэмдэгт: Нүд хөнхийх /нулимсгүй/

Ам, хэл хуурай

Амш их ам цангана

Шээс бага, бараг шээхгүй: няоххүүхдийн хувьд нэг хоноход 6-аас

цөөн удаа норгож байх ба хүүхэд, насанд хүрэгсэд 8 цагийн дотор

шээгээгүй бол

Арьс хуурайшиж, уян чанараа алдана. Арьсан дээр дарж үзэхэд,

хонхойгоод эргэж хэвэндээ орохдоо удна.

Булчин агшиж татна

Хорсоол (ORS)-ын уусмал бэлдэх болон шингэн алдалтыг амаар

зосгоох (ORT) эмчилгээг яаж хийх вэ? Хорсоол суулгах өвчний зогсоохгүй. Энэ бол зүгээр биеийг шингэний дутагдлаас

хамгаалж, суулгах өвчин, шингэний дутагдлаас болж үхэх эрсдлийг л бууруулна.

Хорсоол (ORS) давс ашиглан хорсоолын уусмал бэлдэх Уусмалыг бэлдэхийн өмнө гараа савантай юм уу үнстэй усаар сайтар угаана.

Эмний боодол дээр байгаа зааврыг дагана.

Нэг литр ус цэвэр тогоонд хийнэ.

Эмийн нунтгийг тогоотой ус руу хутгах зуур бүгдийг хийнэ.

Шингэн алдалтыг амаар зосгоох (ORT) эмчилгээ: Өвчтөнд уусмалаас бага багаар ойр ойрхон уулга

Бөөлжвөл 10 минут хүлээгээд дахиад өг.

Хүлцэж тэвчиж чадах хэмжээгээр нь уусмалаас өгөөд бай /хэмжээг дор

дурьдсан байгаа/

24 цагийн дараа уусмалын үлдэгдлийг асгаад шинээр хий.

Суулгах өвчин / шингэний дутагдлын үеийн анхны тусламж, эмчилгээ 6 сар хүртэлх нялх

хүүхэд

2 хүртэл насны хүүхэд Хүүхэд ба

насанд хүрэгчид Ердийнхээсээ илүү ойр

ойрхон хөхүүл

ORS уусмалаас ойр ойрхон

балгуул

Өтгөнөөр бие засах бүрийн

нь дараа болон хооронд нь

уусмалаасаа 50-100 мл өг

Ердийнхээсээ илүү ойрхон хөхүүл

ORS уусмалаас ойр ойрхон балгуул

Өтгөнөөр бие засах бүрийн дараа

болон хооронд 50-100 мл уусмал өг

Шингэн юм сайн уулга, ялангуяа

цэвэр ус, эсвэл дорхи хүснэгтэд

байгаа аль нэг шингэнээс уулга

Шингэн сайн уулга,

ялагангуяа цэвэр ус, эсвэл дорхи хүснэгтэн дэх аль нэг

шингэнээс сайн уулга.

ORS уусмалаас аль болох

ихийг уулга.

Цагаан будаа, чанасан

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

196

Суулгах өвчин 3 хоног

үргэлжлээд намжихгүй бол

эмнэлэгт аваачиж үзүүл.

3 хоноогүй байхад хүүхдэд

шингэний дутагдлын хурц

шинж тэмдэг илэрвэл шууд

эмнэлэгт аваад оч.

Цайрны эмчилгээнд

(10-14 хоногийн эмчилгээ)

хүүхдээ аваад эмнэлэгт оч.

Шингэн шөлтэй хоол өг, шөл, зутан,

цагаан будааны шүүс, жимсний шүүс гм

Ойр ойрхон бага багаар хоолло.

/өдөрт 8 ба түүнээс дээш удаа/

Суулгах өвчин намжихгүй бол

эмнэлэгт аваачиж үзүүл.

Цайрны эмчилгээнд (10-14 хоногийн эмчилгээ) хүүхдээ аваад эмнэлэгт оч.

Суулгах өвчнөөс илааршиж байгаа

хүүхдэд хоѐр долоо хоногийн турш

өдөр тутам нэмэлт нэг хоол өгч байх

төмс, лууван, тараг, гадил

жимс мэтийн зөөлөн

хоолноос бага багаар ойр

ойрхон идүүл. Тос, амьтны

гаралтай тос эсвэл халуун

ногооноос зайлсхийх

Суулгах өвчин намжихгүй бол эмнэлэгт аваачиж үзүүл.

Цайрны эмчилгээнд (10-14

хоногийн эмчилгээ) хүүхдээ

аваад эмнэлэгт оч.

Өвчтөн (нялхас, хүүхэд эсвэл насанд хүрсэн хүн) суулгах өвчтэй бөгөөд дараах

шинж тэмдэг давхар илэрч байвал шууд эмнэлэгт хүргүүл. Үүнд:

Нэг буюу хоѐр цагийн дотор гурав ба түүнээс олон удаа шингэн

усархаг байдлаар өтгөнөөр бие засаж байвал

Ялгадас цустай гарч байвал

Ойр ойрхон бөөлжиж байвал

Халуунтай

Ам маш их цангах

Юм уумааргүй байх

Хоол идмээргүй байх

Нүд унжих

Суларсан, ядарсан байх

Гурваас дээш хоног суулгаж байгаа бол /өвчин болон шингэний

дутагдлын өөр шинж тэмдэггүй ч байсан/

Хоолны суурьтай шингэн Хоолны суруьтай шингэнийг бас суулгах өвчтэй хүнд өгөх хэрэгтэй. Сайн шингэнд

дараах орно. Үүнд:

Давсгүй сайн шингэнүүд Давстай сайн шингэнүүд

Цэвэр ус

Давсгүй цагаан будааны шүүс

Тараг, ааруулны шүүс

Ногоон кокосны шүүс

Сулхан цай

Чихэр хийгээгүй жимсний шүүс

ORS

Давстай шөл

Тараг, ааруулны давстай шүүс

Давстай цагаан будааны шүүс

Суулгах өвчтэй хүнд дараах зүйлийг хориглоно.

Суулгаж байгаа хүнд дараах зүйлийг БҮҮ өг. Үүнд:

Зөөлөн ундаа

Чихэрлэг цай

Цихэртэй жимсний шүүс

Кофе

Орон нутгийн эм болон цай

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

197

Суулгах өвчнөөс урьдчилан сэргийлэх Цэвэр ус уу.

Цэвэр биш усыг дараах байдлаар цэвэршүүл:

o нэг минут хиртэй сайн буцалга /өндөр газар бол 3 минут сайтар буцалгах/

o Шүү

o Хлор, WaterGuard, Watermaker, PUR (зааврын дагуу) зэрэг бодисоор ариутга

Дараах зүйл хийсний дараа гараа заавал саван/үнстэй усаар угааж байх:

– бие зассаны дара

– хоол хийхийн өмнө

– хооллохын болон хүүхэд хооллохын өмнө

– хүүхдийн баас цэвэрлэсний дараа эсвэл ялгадас зайлуулсны дараа

– өвчтэй хүн асрахын өмнө болон дараа

Шинэ төрсөн хүүхдийг эхний 6 сард нь зөвхөн хөхөөр хоолло

Усны эх үүсвэрийг, усны савыг таглаж бөглөн бохирдохоос хамгаалах ба

мал амьтдаас хол байлгана

Хоол, хүнсний зүйлийг далд, ороож, битүү саванд хадгална.

Сав суулга угааж цэвэрлэнэ.

Бие засах газар хэрэглэх. Тариалангийн талбай руу ялгадсаа БҮҮ гарга.

Хүүхдийг Үндэсний вакцинжуулалтын хуваарийн дагуу вакцинд хамруулна.

Гэр орноо цэвэр цэмцгэр, хог хаягдлаас ангид байлгана

Нутгийн иргэдийн дунд сайн дурын ажилтнуудын хийх ажил Суулгах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар нутгийн иргэдийн дунд

хийгдэх ажилд АТНИТҮ сайн дурынхан дараах байдлаар оролцож болох юм. Үүнд:

– Нутгийн иргэдэд олон нийттэй харьцах арга техник ашиглан суулгах

өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэхийг зааж сургах

– Нутгийн иргэдэд олон нийттэй харьцах арга техник ашиглан шингэний

дутагдлын шинж тэмдгийг танин мэдэх, суулгах өвчний үед анхны

тусламжийг хэрхэн үзүүлэх, хэдийд эмнэлэгт хандах зэргийг зааж сургах

– Нутгийн иргэдэд олон нийттэй харьцах арга техник ашиглан ORS and ORT

зааж сургах

– Шингэний дутагдлын шинж тэмдгийг танин мэдэх, анхны тусламж үзүүлэх

– Нутгийн иргэдэд цэвэр ус аманд хэрэглэхийг уриалах

– Шинэ төрсөн эхчүүдэд хүүхдээ 6 сар хүртэл нь зөвхөн хөхний сүүгээр

хооллохыг уриалах

– Хүүхэддээ Үндэсний вакцинжуулалтын хуваарийн дагуу вакцин хийлгэж

байхыг нутгийн иргэдэд уриалах

– Орон нутагт ORS ийн боодлыг хаанаас авч болохыг мэдэх

– Нутгийн иргэдийг ариун цэврийг сахихыг уриалах

Ном зүй UNICEF (2002) Facts for Life. Diarrhoea. Available from: www.unicef.org/ffl/07.

African Red Cross Red Crescent Health Initiative, Volunteer Toolkits 2010. Diarrhoea. Available from:

www.ifrc.org/Docs/pubs/health/archi/diarrhoea.pdf.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

198

Идэвхижүүлэх чиглэл I. Цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуй. Оршил

30-40 минут

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн

ашигласан, мөн нутгийн иргэдийн зүгээс ямар хариу авсан зэргийг нь асууж лавла.

Мөн орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан энэ тухайд юу гэж хэлснийг лавла.

4. Сэдвийн зорилго агуулгыг танилцуул. Сайн дурынхнаас суулгах өвчнийг

тодорхойлохыг даалга. Сэдвийн хураангуйгаас мэдээлэл авч, зөв хариулсныг

эерэгээр хүлээж ав.

5. ―Суулга өвчний шалтгаан‖ гэж гарчигласан самбарын цаасыг ашиглан сайн

дурынхнаас суулга өвчнийг юу нөхцөлдүүлдэг талаар тэдний бодлыг асуу. Сэдвийн

хураангуйг ашиглах ба зөв хариултуудыг цаасан самбар дээрээ тэмдэглэж ав.

Сургагч

багшид

зориулсан

санамж

Буруу хариулт гарч ирвэл өөр ямар санал байна гээд тоох хэрэггүй. Нян, бактериэс

гадна суулгах өвчний бас өөр шалтгаан бий, тухайлбал стресс, эм, зарим хоол хүнсний зүйл гм. Энэ сэдвийн зорилгын үүднээс бид хамаг үндсэн, түгээмэл шалтгаан болох

бактери, вирус, шимэгч хорхой зэрэг нянгийн талаар л авч үзэж байгаа

6. Сайн дурынхныг дөрвөн бүлэгт хуваа. Бүлэг тус бүрт урьдчилан бэлтгэсэн

нэг нэг цаасан самбар өг. Бүлэг тус бүрт тусгай өнгийн самбарын үзэг өгч ялгаруул.

7. Цаасан самбар дээр өгсөн гарчигийн сэдвийн хүрээнд бүлэг тус бүр мэдэх

чадахаа хоѐр минутын туршид бичнэ гэж хэл. Хоѐр минутын дараагаар бүлгүүд нар

зөв тойрч өөр самбар дээр очиж, өмнөх бүлгийн бичсэнийг уншаад, өөрсдөө

мэдээлэл нэмж бичнэ. Буруу гэж бодсон ямар ч мэдээллийг засч залруулж болно

гэдгийг тайлбарла.

8. Бүлгүүдийг ажиллуулж эхлүүл. Хоѐр минутын дараа алгаа ташиад

бүлгүүдийг нар зөв тойрч дараагийнхаа самбар дээр нь очуул.

9. Ийнхүү тав дахиул.

10. Одоо бүлэг бүр өөрийнхөө анх бичиж эхэлсэн самбар дээрээ ирсэн байх ба

өөр бусад бүлгүүдийн нэмэлт мэдээлэл, тайлбарыг үзэх ба санал нэгдэж байгаа эсэх

тал дээр хэлэлцүүлэг хийнэ.

11. Бүлэг тус бүрийг өөрийн самбараа танилцуулахыг урь. Сэдвийн

хураангуйгаас харж зөв хариулт гарч ирвэл сайшааж урамшуул. Аливаа буруу

зүрүү зүйл гарч ирвэл залруулж яв. Дутуу юм байвал гүйцээж мэдээлэл өг.

12. Дараах зүйлд анхаарал хандуул:

Суулгах өвчин нь 5 хүртэл насны хүүхдэд онцгой аюултай бөгөөд шууд

шуурхай арга хэмжээ авахгүй бол үхэлд хүргэх аюултай.

Суулгах өвчтэй хүүхдийг ердийнхээс илүү хөхүүлэх хэрэгтэй.

Суулгах өвчнийг эмчлэхийн тулд маш их цэвэр ус, хоолны суурьтай шөл,

шингэн болон ORS уулгаж эмчилнэ.

Шингэний дутагдлын шинж тэмдэг болох ялгадас цустай гарах, халуурах,

эсвэл хүстэй ойр ойрмог суулгах зэрэгт эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлө.

13. Цаасан самбаруудыг хананд өлгө.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

199

14. Сургалтын үед асуулт асуухыг урамшуул. Ялангуяа олны өмнө асуухаас

ичиж зовмоор асуулт байвал бичээд асуултын хайрцганд хийж болохыг нь сануул.

Эдгээр асуултанд сэдэв бүрийн төгсгөлд хариулах болно.

II. ORS бэлдэх

15-20 минут

1. Хорсоол (ORS) нь биеийг шингэний дутагдлаас урьдчилан сэргийлж, тэгснээрээ

суулгах өвчнөөх улбаалан нас барах эрсдлийг бууруулна.

2. Хорсоол давс нэг боодлыг тойруулж үзүүл.

3. Ийм боодлыг өмнө нь харж, хэрэглэж байсан эсэхийг нь асуу. Хэн нэгэн гараа

өргөвөл тухайн орон нутагт хаанаас авч болох бас ямар үнэтэй болохыг нь лавла.

Хэн чхариулж чадахгүй бол мэдээллийг өг.

4. Сайн дурынхныг боодол дээр байгаа заарыг унших даалгавар өг.

5. oral rehydration salt боодол ашиглан ORS хэрхэн бэлдэхийг биеэр хийж үзүүл.

Сургагч багшид зориулсан санамж Эхлээд гараа угаахаа мартав /саван, ус

эсвэл үнс, усаар/ эсвэл гараа угааж байгаа дүр тоглох. Сайн дурын аижлтнууд

өөрийн гэсэн ундааны савтай бол, жаахан ORS өгч амсуулж болох юм. .

6. Хэрэв хорсоол гэрт нь ч, орон нутагт ч байхгүй бол яах вэ гэж сайн дурынхнаас

асуу. Дээрх жагсаалтаас хоолонд суурилсан шөл шингэн өгөх гэсэн утгатай

хариултуудыг зөвд тооцож, хүлээж ав.

III. Нутгийн иргэдтэй харьцах арга техник. Дүр тоглох.

�25-35 минут

1. Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан суулгах өвчний талаар

нутгийн иргэдэд хүргэх гол санаануудыг тоймло. Үүнд:

Суулгах өвчин хүүхдийг үнэлд хүргэх аюултай.

Суулгах өвчин хүүхдийг ердийнхээсээ илүү ойр ойрхон хөхүүл

Суулгах өвчтэй хүүхдүүдэд хоол суурьтай шингэн сайн өг.

Амны усан зөвхөн цэвэр ус хэрэглэ. Цэвэр ус байхгүй бол гэрийн нөхцөлд

буцалгах, шүүлтүүр хэрэглэх эсвэл цэвэршүүлэх бодис хэрэглэж болно.

Шингэн алдалтыг амаар зосгоох (ORT) эмчилгээ хүүхдийг тэнхрүүлж,

улмаар суулгах өвнөөр үхэх эрсдлийг бууруулна.

Ялгадас цустай гарвал эсвэл халуун ихтэй бол шууд эмнэлэг рүү явуул.

Бүх ялгадсаа бие засах газар хийж, эсвэл дарж булах замаар суулгах өвчнөөс

урьдчилан сэргийл.

гараа заавал саван/үнстэй усаар угааж байх тохиолдлууд:

– хоол хийхийн өмнө

– хооллохын болон хүүхэд хооллохын өмнө

– бие зассаны дараа болон хүүхдийн баас цэвэрлэсний дараа

– өвчтэй хүн асрахын өмнө болон дараа

2 Сайн дурынхнаас өөр хүргэх нэмэлт санаа оноо байгаа эсэхийг нь лавла.

3. Хоѐр хүнийг сайн дураар нь ангийн өмнө гаргаж ирээд олон нийттэй харьцах

арга техник дэх харилцан ярианы асуулт ашиглан нутгийн иргэнтэй дүр тоглож

үзүүлэхийг даалга.

4. Дүр тоглосны дараагаар сайн дурын ажилтнууд гол санаагаа хүнд хүргэх

чадварын талаар тайлбар хэлэлцүүлэг өрнүүл.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

200

5. Сайн дурынхныг гурав гурваар нь бүлэглэ. Дараах дүрд ээлжлэн

тоглуулна.Үүнд:

a. сайн дурын ажилтан

b. нутгийн иргэн, өрхийн гишүүн

c. Ажиглагч

6. Ажиглагч нарыг сайн дурын ажилтны гол санаагаа хүнд хүргэх чадварын

талаар тайлбар хэлүүл.

IV. Өөрийн ойлгосныг шалгах �10-20 минут

1. Сайн дурын ажилтны гарын авлагынхаа Сэдэв 8-ийн ―Заавал эзэмшвэл

зохих мэдлэг чадвар‖ гэсэн хэсгийг эргэж үзүүл.

2. Сайн дурынхныг хос хосоор нь ажиллуулж, Сайн дурын ажилтны гарын

авлагынхаа Сэдэв 8-ийн ―Өөрийгээ шалга‖ гэсэн хэсгийг бөглүүл. Өөрийгээ

шалгана гэдэг нь өнөөг хүртэл үзсэн материалаа хэрхэн өөрийн болгосоноо шалган

хянаж байгаа явдал гэдгийг нь сайн дурынханд ойлгуул.

3. Хүн бүрийг хийж дуусгахад нь хангалттай хугацаа өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Хэрэв оролцогчдын ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй бол асуултуудыг чангаар уншиж өгч, сайн дурынхныг амаар хариулуулж болох юм. Хэрэв

бичиг үсэггүй хүн хэдхэн байвал та тэдэнтэй тулж ажиллан асуулт

хариултыг хийлгэж болох юм

4.Хариултуудыг шалгаж үз.

Асуулт/ хариулт:

1. Үнэн үү, худал уу? Суулгах өвчин бол нэг өдрийн дотор гурав ба түүнээс олон

удаа шингэн усархаг өтгөнөөр бие засахыг хэлнэ. Суулгах өвчин нь шингэний

дутагдалд хүргэнэ.

Үнэн.

2. Суулгах өвчний шалтгаан нь дорхи гарал үүсэлтэй нян бактери:

Бохир ус ууснаас

Бохир усаар бэлтгэсэн хоол хүнс хэрэглэснээс

Муудсан хоол эсвэл болгоогүй мах идсэнээс

Цэвэр бус амьдралын орчин

Хувийн ариун цэвэр муугаас

3. Шингэний дутагдлын 4 шинж тэмдгийг нэрлэ:

Нүд хөнхийх /нулимсгүй/

Ам, хэл хуурай

Амш их ам цангана

Шээс бага, бараг шээхгүй: нялх хүүхдийн хувьд хоногт 6-аас цөөн

норгож байх ба хүүхэд, насанд хүрэгсэд 8 цагийн дотор шээгээгүй бол

Арьс хуурайшиж, уян чанараа алдана. Арьсан дээр дарж үзэхэд,

хонхойгоод эргэж хэвэндээ орохдоо удна.

Булчин агшиж татна

4. Суулгах өвчнөөр үхэх хамгийн өндөр магадлалтай нь хэн бэ?

Насанд хүрэгчдийг бодвол хүүхдүүд маш хурдан шингэн алддаг тул

суулгах өвчнөөр нас барах магадлал илүү өндөр

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

201

5. Хоѐроос доош насны хүүхдийн суулагх өвчин болон шингэн алдах үеийн анхны

тусламжийн гурван арга хэмжээг нэрлэ:

Ердийнхээсээ илүү ойрхон хөхүүл

ORS уусмалаас ойр ойрхон балгуул

Өтгөнөөр бие засах бүрийн дараа болон хооронд 50-100 мл уусмал өг

Шингэн юм сайн уулга, ялангуяа цэвэр ус, эсвэл дорхи хүснэгтэд байгаа аль нэг

шингэнээс уулга

Шингэн шөлтэй хоол өг, шөл, зутан, цагаан будааны шүүс, жимсний шүүс гм

Ойр ойрхон бага багаар хоолло. /өдөрт 8 ба түүнээс дээш удаа/

Суулгах өвчин намжихгүй бол эмнэлэгт аваачиж үзүүл.

Цайрны эмчилгээнд (10-14 хоногийн эмчилгээ) хүүхдээ аваад эмнэлэгт оч.

5. Зөв хариулт хэлбэл оролцогчдод баяр хүргэ.

VI. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил

�60-90 минут

1. Суулгах өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өнөөдрөөс эхлэн гэртээ ямар

туршлага нэвтрүүлэх вэ гэж сайн дурынхнаас асуу. Хариултуудыг цаасан самбар

дээр тэмдэглэж ав.

2. Суулгах өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд орон нутгийн хэмжээнд юу

хиймээр байгааг нь асуу. Хариултуудыг цаасан самбар дээр тэмдэглэж ав. Нэмэлт

мэдээлэл авахын тулд сэдвийн хураангуйгаас хар.

3. Нутгийн иргэдийн дунд хийх ажлыг тоймло.

Нутгийн иргэдийн дунд хийх ажил:

Нутгийн айлтай олон нийттэй харьцах арга техникийг ашиглан суулгах

өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, шингэний дутагдлыг хэрхэн танин

мэдэх, яаж эмчлэх талаар ярилцаад үз.

Нутгийн иргэдийг гараа хэрхэн зөв угаахад зааж сурга.

ORSг хэрхэн зөв бэлдэхийг нутгийн иргэдэд зааж сурга.

Эхчүүлдтэй шинэ төрсөн хүүхдээ эхний 6 сарын турш зөвхөн хөхөөр

хооллохын ач холбогдлын талаар ярилц.

Орон нутагт ORS packets хаанаас олж болохыг мэдэж ав. Ямар үнэтэй, аль

хир хугацаанд нөөцөө сэлбэдэг болохыг нь олж мэд. Энэ мэдээллээ нутгийн

иргэдтэй хуваалцаж, гэртээ ORS бэлэн байлгаж байхыг тэдэнд уриал.

Үндэсний нийгэмлэгтэй ярьж, НҮБ-ийн Хүүхдийн Сан зэрэг байгууллагаас

ORS packetsыг хэрхэн үнэ төлбөргүй олох талаар мэдэж ав.

Хэдэн айл жорлонГҮЙ болохыг мэдэж ав. Үндэсний нийгэмлэгтэй ярилцаж,

тэдэнд жорлон барьж өгөхөд тусладаг ямар байгуулага байгааг олж мэд.

Хүүхдүүдээ Үндэсний вакцинжуулалтын хуваарийн дагуу вакцин хийлгэж

байхыг нутгийн иргэдээс уриал.

4. Сайн дурынхныг нутгийн иргэдийн дунд хийх эхний ажлаа дуусгаад

дараагийн өөр хоѐр ажил сонгож авахыг уриал.

5. Дараагийн хичээлийн цагийн хуваарийг тохиролц. Ангидаа эргэн ирээд

нутгийн иргэдийн дунд хийсэн ажилаа авч хэлэлцэнэ гэдгийг нь анхааруул.

6. Талбар дээр ажиллах үед нь сайн дурынхныг удирдан залж тусалж дэмжинэ.

7. Сайн дурынхныг сурч мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо хуваалцахыг уриал.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

202

Сэдэв 9

Амьсгалын замын хурц халдвар

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтан дараах мэдлэг, чадвар, хандлага

эзэмшинэ. Үүнд:

�Амьсгалын замын хурц халдварын шинж тэмдэгийг таниж мэдэх

� Амьсгалын замын хурц халдварын сэжигтэй хүнийг эрүүл мэндийн төвд

мэдэгдэх

� Олон нийтэд амьсгалын замын хурц халдварыг хэрхэн таниж мэдэх талаар

үлгэрчлэн үзүүлэх

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар /Түлхүүр мэдээлэл/ 1. Амьсгалын замын хурц халдвар (АЗХХ) нь эмгэг төрөгч нян уушгинд

нөлөөлснөөр үүсдэг.

2. Дутуу жинтэй төрсөн, хоол тэжээлийн дутагдалтай, хөхөөр хоололдоггүй

хүүхдүүд, өндөр настанууд, өвчтэй хүмүүс, хүн ам нягт суурьшсан болон утаа

ихтэй газар суурьшигчид (тамхи болон хоол хийх үед гарч буй утаа) гэх мэт

нөхцөлүүд нь АЗХХ, ялангуяа уушигны хатгаа өвчинд өртөх магадлал ихтэй юм.

3. Хүүхдийг төрснөөс хойш дор хаяж эхний 6 сар хөхний сүүгээр бойжуулах

болон 2 болон түүнээс дээш нас хүртэл нь хөхний сүүг нэмэлт тэжээлтэй хавсран

хооллох нь уушигны хатгалгаанаас урьдчилан сэргийлдэг.

4. Мөн үндэсний вакцинжуулалтын хөтөлбөрийн дагуу хүүхдийг дархлаажуу-

лах нь уушигны хатгалгаанаас урьдчилан сэргийлдэг. Эрүүл мэндийн ажилтнаасаа

ямар вакцин уушигны хатгалгаанаас урьдчилан сэргийлдэг болохыг асуу.

5. Амьдарч буй орчин болон унтаж буй газар нь тамхи таталтыг бууруулах нь

АЗХХ-аас урьдчилан сэргийлдэг.

6. Ханиалгаж байгаа болон ханиад хүрсэн хүүхдийг дулаан байлгах

шаардлагатай бөгөөд хоол сайн идүүлж, шингэн юм боломжын хэрээр их

уулгахыг зөвлөнө.

7. Хүүхэд дараах байдалтай байвал яаралтай эрүүл мэндийн төврүү явуулна:

� Хөхөө хөхөх болон юм ууж чадахгүй байгаа

�Амьсгал нь олширсон

� Амьсгалахад хэцүү байгаа

� Хүүхэд амьсгалах үед цээжний доод хэсэг татагдаж хонхолзож байгаа

� 3 долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгаж байгаа

� 7 хоногоос дээш хугацаагаар халуурч байгаа

� Юм болгоныг үргэлжлүүлэн бөөлжиж байгаа бол

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч, мөн ангид суралцах болон олон нийтэд зарцуулах цагийг багтаагаад энэ

сэдвийг үзэхэд ойролцоогоор 110-165 минут шаардана.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

203

I. Танилцуулга Сэдвийг танилцуулна. Сэдвийн хураангуйд байгаа мэдээлэлд

үндэслэнэ. 20-25 мин

II. Дүрд тоглох Сайн дурын ажилтнууд сурталчилгааны хэрэгслүүдийг ашиглан

ард ирэгдэд түлхүүр мэдээллүүдийг өгөх дадлага хийнэ 20-30 мин

III. Өөрийн ойлголтоо шалгах Өөрийн үнэлгээ 10-20 мин IV Олон нийтийн үйл

ажиллагаа

Сайн дурын ажилтнууд сурталчилгааны хэрэгслүүдийг ашиглан

ард ирэгдэд амьсгалын замын хурц халдварын талаар түлхүүр

мэдээллүүдийг өгөх дадлага хийнэ

60-90 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Сэдэвийн хураангуйд өгөгдсөн агуулгаар суралцах.

• 2 болон 3 ватум цаас болон өнгийн бичгийн хэрэгслүүд.

Сэдвийн хураангуй Амьсгалын замын хурц халдвар (АЗХХ) нь уушги болон амьсгалын замд эмгэг

төрөгч нян халдварласнаас үүсдэг.

Эмгэг төрөгч нян нь халдвартай хүнээс өөр хүнд ханиах, найтаах эсвэл амьсгалаар

тарахдаг.

Дутуу жинтэй төрсөн, хоол тэжээлийн дутагдалтай, хөхөөр хоололдоггүй

хүүхдүүд, өндөр настанууд, өвчтэй хүмүүс, хүн ам нягт суурьшсан болон утаа

ихтэй газар суурьшигчид (тамхи болон хоол хийх үед гарч буй утаа) гэх мэт

нөхцөлүүд нь АЗХХ, ялангуяа уушигны хатгаа өвчинд өртөх магадлал ихтэй юм.

Уушигны хатгалгаа нь хамгийн хүнд хэлбэрийн АЗХХ юм. Уушигны хатгалгаа амь

насанд аюултай бөгөөд ялангуяа бага насны хүүхдэд.

5-аас бага насны хүүхдийн нас баралтын ойрлцоогоор 20% амьсгалын замын хурц

халдвараар нас бардаг бөгөөд эдгээр нас баралтын 90% орчим нь уушигны

хатгалгаан шалтгаантай байдаг. Уушигны хатгалгаа болон бусад АЗХХ-ыг эрүүл

мэндийн ажилтны өгсөн эмээр эмчлэнэ.

АЗХХ-ын аюултай шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн төврүү мэдэгдэх

нь чухал юм. Эрт оношлогоо болон эмчилгээ нь амь насанд аюул багатай юм.

Зарим амьсгалын замын халдвар нь хөнгөн хэлбэрээр зөвхөн ханиалгах, нус гоожих

хэлбэрээр илэрдэг. Эдгээр нь ихэвчлэн аяндаа эдгэрдэг.

3 болон түүнээс дээш хугацаагаар үргэлжлүүлэн ханиалгаж байгаа болон ханиадтай

хүнийг яаралтай эрүүл мэндийн төврүү илгээнэ.

Хөхөөр хооллох нь халдвараас хамгаалдаг. Төрснөөс хойш 2 жилийн турш хөхөөр

хооллож буй хүүхэд (дор хаяж 6 сар) амьсгалын замын халдвараар өвчлөх магадлал

бага юм.

Амьсгалын замын хурц халдварын аюултай шинж тэмдэгүүд

Food-based fluids should also be given to someone sick with diarrhoea. Good fluids

include: Comment [b1]: Энэ ямар нэгэн алдаа эх номон

дээр гарсан бололтой

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

204

Амьсгал олшрох:

� 12 хүртэл сартай хүүхдэд минутанд 50 амьсгалах

� 12-оос 35 сартай (1-ээс 3 настай) хүүхдэд минутанд 40 амьсгалах

� 35-60 сартай (3-аас 5 настай) хүүхдэд минутанд 30 амьсгалах

Амьсгал шуугиантай эсвэл амьсгалахад бэрхшээлтэй

Амьсгал авах үед цээж цээж хонхолзох

Аль нэг хэсэгт өвдөлт эсвэл хөндүүрлэх

3 болон түүнээс дээш долоо хоног ханиалгасан

7 хоногын турш халуурсан

Хоол идэх дуршил буурсан

Юм болгоныг үргэлжлүүлэн бөөлжих

Амьсгалын замын хурц халдварын эмчилгээ �АЗХХ-ын аюултай шинж тэмдэг нь яаралтай эмнэлгийн тусламж авах

шаардлагатайг анхаарах

� Их хэмжээний шингэн уух.

� Нярай хүүхдэд хөхний сүүг ойр ойрхон хөхүүлэх

� Тэжээллэг хоол идэх

� Тухайн хүнийг дулаан байлгах, гэхдээ хэтэрхий их халууцуулж болохгүй.

� Тухайн хүний хамрыг цэвэр байлгах

� Тухайн хүн амарч байх үед нуруун дор нь дэр байрлуулах

� Хүнд хэлбэрийн АЗХХ нь эрүүл мэндийн ажилтны өгсөн эмээр эмчлэгдэнэ

Амьсгалын замын хурц халдварын урьдчилан сэргийлэлт Амьсгалын замын хурц халдварыг урьдчилан сэргийлэх:

�Хүүхдийг төрснөөс хойш 2 болон түүнээс дээш нас хүртэл нь, дор 6 сар хүртэл нь

хөхөөр хооллох

� Үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийн дагуу хүүхдийг дархлаажуулах

� Нярай хүүхдийг ханиад хүрэхээс сэргийлэх

� Утаатай орчин (тамхи болон гал түлэх) эсвэл олон хүн цугларсан өрөөнд байхаас

зайлсхийх

�Тэжээллэг хоол идэх

� Гараа байнга угаах зэрэг эрүүл ахуйн дэглэмийг хэвшүүлэх

Олон нийтэд явуулах сайн дурын ажилтнуудын үйл ажиллагаа

ЭМТТНИТҮ үйл ажиллагааны хүрээнд сайн дурын ажилтнууд амьсгалын замын

хурц халдвар болон уушигны хатгалгааны талаар олон нийтийн мэдлэгийг

дээшлүүлэх үйл ажиллагаанд дараах байдлаар оролцоно:

� Хөхөөр хооллолтыг дэмжиж, ялангуяа хүүхэд төрснөөс эхний 6 сарын турш

� Үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийн дагуу хүүхдийн дархлаажуулалтыг

дэмжиж

�Тэжээллэг хоол болон эрүүл ахуйн дэглэм сайн сахихыг дэмжинэ.

�АЗХХ-ын аюултай шинж тэмдэгүүд болон яаралтай авах эмчилгээний

хэрэгцээний талаарх мэдлэгийг сайжруулах.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

205

� Амьсгалын замын халдвартай насанд хүрэгчид болон хүүхдэд тэжээллэг хоол

хүнс идэх болон шингэн зүйл ихээр уухыг зөвлөх.

�АЗХХ-ын оношлогоо, эмчилгээг хаана очиж хийлгэж болохыг иргэд мэдэж байх

�Тухайн газар нутгийн эрүүл мэндийн ажилтнуудад сайн дурын ажилтнууд хэрхэн

туслахыг хэлэлцэх

�АЗХХ-ын аюултай шинж тэмдэгтэй хүнийг эрүүл мэндийн төврүү явуулж байх.

Сургагч багшийн удирдамж

I. Танилцуулга �20-25 мин

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурын ажилтнуудаас олон нийтийн мэдээллийн хэрэгслийг тэд нар

хэрхэн ашиглаж байгаа болон ард ирэгдээс ямар асуулт ирж байгааг асууна.

Мэдээллийн хэрэгслийн талаар юу хүлээж авсныгаа эргэх холбоогоор салбар

хэсгийн ажилтнуудтайгаа хуваалцана.

4. Сэдэв болон хичээлийн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах.

Амьсгалын замын хурц халдварын талаар юу мэдэх болон үүнийг хэрхэн

эмчлэхийг сайн дурын ажилтнуудаас асууна.

5. Сэдвийн хураангуйд байгаа мэдээлэлд үндэслэн дараах мэдээллийг

дурдана:

�АЗХХ гэж юу вэ?

�АЗХХ-ын аюултай шинж тэмдгүүд

�АЗХХ-ыг эрт оношлох

�АЗХХ-ын эмчилгээ

6. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

7. Гэр орондоо амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэх арга

замуудын талаар тайлбарлаж ярилцах бөгөөд сайн дурын ажилтнуудын

хариултуудыг ватум цаасан дээр тэмдэглэнэ.

II. Дүрд тоглох �20-30 мин

1. Олон нийтэд зориулсан амьсгалын замын хурц халдварын талаарх гол

мэдээллүүдийг нэгтгэн дүгнэх.

Зарим тохиолдолд ханиалга болон ханиадаар өвчлөх нь аюултай өвчний

шинж тэмдэг байдаг.

Ханиалга болон ханиадаар өвчилсөн хүүхдийг аль болох шингэн юм уулгаж,

хоол сайн идүүлэх, дулаан байлгах хэрэгтэй.

Амьсгал нь олширсон эсвэл амьсгалхад бэрхшээлтэй байгаа хүүхэд

магадгүй уушигны хатгалгаагаар өвчилсөн байх магадлалтай. Яаралтай

эрүүл мэндийн төврүү хүргэх хэрэгтэй.

Эхний 6 сартайд эсвэл бүр 2 нас хүртэл нь хөхөөр хооллох нь уушигны

хатгалгаанаас урьдчилан сэргийлдэг.

Үндэсний вакцинжуулалтын хөтөлбөрийн дагуу бүх хүүхдийг

дархлаажуулах.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

206

2. Сайн дурын ажилтнуудаас тэдний мэддэг нэмэлт түлхүүр мэдээллүүд байгаа

эсэхийг асуух.

3. Хоѐр сайн дурын ажилтныг самбарын өмнө гарч ирэхийг урих бөгөөд олон

нийттэй харьцах арга техникт байгаа харилцан яриаг ашиглан дүрд тоглохыг хүснэ.

4. Дүрд тоглосны дараа сайн дурын ажилтнууд тэдгээрийн юуг зөв хийж, юуг

арай өөр байдлаар хийж болох талаар эргэх холбоотой асууж ярилцана.

5. Сайн дурын ажилтнуудыг 3 хүнтэй жижиг бүлгүүдэд хуваана. Бүлэг бүрийн

гишүүд дараах дүрүүдэд ээлжлэн тоглоно:

� сайн дурын ажилтнууд

� олон нийтийн төлөөлөл

� ажиглагч

6. Дүрд тоглосны дараа ажиглагч нь сайн дурын ажилтнуудын мэдээллийг

хүргэх чадварыг үнэлж дүгнэнэ ярилцана.

III. Өөрийн ойлголтоо шалгах �10-20 мин

1. Гарын авлагын Сэдэв 9-ийн сайн дурын ажилтнуудын зайлшгүй эзэмших

мэдлэг, чадвар, хандлагыг асууж ярилцана.

2. Сайн дурын ажилтнуудыг хос хосоороо Гарын авлагын Сэдэв 9-ийн өөрийн

үнэлгээг ашиглан өөрсдийн мэдлэгээ шалгахыг хүснэ.

3. Бүх оролцогчидод хангалттай цаг хугацаа өгнө

Сургагч багшид

зориулсан

санамж

Сайн дурын ажилтнуудын ихэнхи нь уншиж, бичиж чадахгүй

тохиолдолд та өөрөө асуултыг чанга дуугаар уншиж өгөөд хариултыг

аман байдлаар ярилцаж хэлэлцэнэ. Хэрэв цөөнхи нь уншиж, бичиж чадахгүй тохиолдолд цөөнхитэй биечлэн асуулж хариултыг хэлэхийг

хүсэнэ.

4. Хариултаа бусаддаа тайлбарлаж харилцан ярилцахыг сайн дурын

ажилтнуудад хүснэ.

Асуулт/ Хариулт 1. АЗХХ гэж юу вэ?

�Амьсгалын замын хурц халдвар (АЗХХ) нь уушги болон амьсгалын замд

эмгэг төрөгч нян халдварласнаас үүсдэг. Уушигны хатгалгаа амьсгалын замын

хүнд хэлбэрийн халдвар юм.

2. АЗХХ-ын аюултай шинж тэмдгүүд юу вэ? � Амьсгал олшрох.

� Шуугиантай амьсгалах эсвэл амьсгалхад хэцүү байх

�Амьсгалах үед цээжний доод хэсэг татагдаж хонхолзож байгаа

� 3 долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгаж байгаа

� 7 хоногоос дээш хугацаагаар халуурч байгаа

� Хоолны дуршил алдагдах эсвэл бөөлжих.

3. Хүүхдэд амьгал олшрохыг яаж тодорхойлох вэ? � 12 хүртэл сартай хүүхдэд минутанд 50 амьсгалах

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

207

� 12-оос 35 сартай (1-ээс 3 настай) хүүхдэд минутанд 40 амьсгалах

4. АЗХХ-ыг ард иргэд хэрхэн эмчлэх вэ? �АЗХХ-ын аюултай шинж тэмдгүүд илэрвэл яралтай эмнэлгийн тусламж авна.

� Их хэмжээний шингэн өгнө.

�Нярай хүүхдэд хөхний сүүг ойр ойрхон хөхүүлэх.

�Тэжээллэг хоол идэх

� Нярай хүүхдийг дулаан байлгах, гэхдээ хэтэрхий их халууцуулж болохгүй.

5. АЗХХ-аас урьдчилан сэргийлэх арга замууд: �Хөхөөр хооллолтыг дэмжиж, ялангуяа хүүхэд төрснөөс эхний 6 сарын турш

� Үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийн дагуу хүүхдийг

дархлаажуулалтыг дэмжиж

�Нярай хүүхдийг ханиад хүрэхээс сэргийлэх

� Утаатай орчин (тамхи болон гал түлэх) эсвэл олон хүн цугларсан өрөөнд

байхаас зайлсхийх

�Тэжээллэг хоол идэх

� Гараа байнга угаах зэрэг эрүүл ахуйн дэглэмийг хэвшүүлэх

5. Үнэн зөв хариулт өгсөнд сайн дурын ажилтнуудад талархал илэрхийлэх..

IV. Олон нийтийн үйл ажиллагаа �60-90 мин

1. АЗХХ ба уушигны хатгалгааг эмчлэх болон урьдчилан сэргийлэх ямар арга

хэмжээ авч чадахыг асуу. Сэдвийн хураангуйгаас нэмэлт мэдээллийг сануулж өг.

2. Олон нийтийн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэх.

Олон нийтийн үйл ажиллагаа:

Тухайн газар нутгийн ард иргэдтэй хамтран мэддэллийн хэрэгслийг

ашиглах.

Танай оронд уушигны хатгалгааны эмчилгээ урьдчилан сэргийлэлтийн

талаар үндэсний эрүүл мэндийн хөтөлбөрийн дагуу танай үндэсний

нийгэмлэг хэрхэн ажиллаж байгааг мэдэх.

Өөрийн амьдарч буй газрын эрүүл мэндийн ажилтнуудтай уулзаж энэ нутаг

дэвсгэрт ямар АЗХХ элбэг байдаг талаар асууж ярилцах. АЗХХ-аас урьдчилан

сэргийлхийн тулд та юуг хийж чадах талаар асууж ярилцана.

Хүүхдийн өвчний цогц менежментийн талаар эрүүл мэндийн ажилтнуудтай

ярилцаж ямар үндэсний дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг талаар

суралцаж, мэдээллээ бусад сайн дурын ажилтнуудтай харилцан солилцох.

3. Сайн дурын ажилтнуудыг эхний олон нийтийн үйл ажиллагааг зохион

байгуулах бөгөөд өөр нэгэн үйл ажиллагааг сонгож авахыг зөвлөнө.

4. Дараагийн хичээл орох цагийг тохироно. Олон нийтийн үйл ажиллагаа

явуулаад үр дүнг нь хэлэлцэхийг сануулна.

5. Олон нийтэд сурталчилах үйл ажиллагаа хийх явцад сайн дурын

ажилтнуудад зөвлөгөө өгч чиглүүлэх.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

208

6. Сайн дурын ажилтнуудыг юу сурж мэдсэнээ гэр бүлийн гишүүддээ

мэдээллэж байхыг сануулах.

Сэдэв 10 Malaria (хумхаа) өвчнөөс урьдчилан сэргийлэх ба түүнтэй тэмцэх

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадвар эзэмшинэ.Үүнд:

Malaria (хумхаа өвчин)өвчнийг тодорхойлох

Malaria (хумхаа өвчин)өвчний үндсэн шалтгааныг нэрлэх

Malaria (хумхаа өвчин)өвчний шинж тэмдгийг тодорхойлох

Malaria (хумхаа өвчин)өвчнөөр үхэх хамгийн их эрсдэлтэй хүнийг

тодорхойлох

Malaria (хумхаа өвчин)өвчнөөс орон нутагт урьдчилан сэргийлэх ба

тэмцэхийг хэрхэн ухуулан сурталчлахыг тодорхойлох

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл

1. Malaria (хумхаа) бол халдвар тээгч шумуул хатгаснаар хүнд халддаг өвчин

2. Хүн бүр malaria (хумхаа өвчин)өвчний халдвар авах эрсдэлд байна.

3. malaria (хумхаа өвчин)өвчин нь 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд

хүнд тусна: эмчлэхгүй бол үхэлд хүргэнэ.

4. Malaria (хумхаа өвчин)өвчний үндсэн шинж тэмдэг бол халуурах.

5. Malaria (хумхаа өвчин)өвчний бусад шинж тэмдгийг тодорхойлоход:

� толгой өвдөх

� үе мөч өвдөх

� хөлрөх ба жихүүдэх

� ихээр бөөлжих

� хоол унд идэж уухад хүндрэлтэй болох

� татах/татвалзах

6. Татах/татвалзах болон/эсвэл ухаан алдвал үалээс сэргийлэх үүднээс анхны

тусламж үзүүлж эмнэлгийн түргэн тусламж шуурхай дуудах

7. Malaria (хумхаа өвчин)өвчнийг эртнээс эмчилж эхэлснээр үхлээс зайлсхийж

болно. Халуурч байгаа хүн бүр 24 цагийн дотор эмчид үзүүлэх ѐстой.

8. Malaria (хумхаа өвчин)өвчнийг бүрэн гүйцэд бүрэн курс эмчилгээ хийлгэж

анагаах ѐстой.

9. Malaria (хумхаа өвчин)өвчнөөс эмчилгээ хийлгэж байгаа хүн 2 хоног

эмчлээд дээрдэхгүй байвал эрүүл мэндийн төвд шуургай хүргүүлэх хэрэгтэй.

10. Жирэмсэн эхчүүдэд malaria (хумхаа өвчин)өвчнөөс эмчийн хяналтад дор

урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх ѐстой.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

209

11. Удаан үйлчилгээтэй шавьжны хор шингээсэн орны тор (УҮШХШТ)–он дор

унтсанаар malaria (хумхаа өвчин)өвчний халдвар авах магадлал эрс буурна. Хүн

бүр УҮШХШТ татсан оронд унтвал зохино.

12. 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эхчүүд malaria (хумхаа өвчин)өвчнөөр

нас барах магадлал хамаг их . Тэд үргэлж УҮШХШТ-той оронд унтвал зохино.

13. Мalaria өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд байшингийн доторх ханыг

шаьжны хор шүрших хөтөлбөрүүдэд хамрагд.

14. Шумууланд хатгуулахаас дараах байдлаар урьдчилан сэргийл. Үүнд:

� Удаан үйлчилгээтэй хор шингээсэн орны тор (УҮШХШТ) –он дор унтах

� Цонх, хаалганд тор тат

� Урт ханцуй хувцас өмсөх

� Шумуулны дугариг хэлбэртэй хор, хүж шатаах

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 140-200 минут шаардана. I. Удиртгал

Сэдвийг танилцуул. Сэдвийн хураангуйар бэлтгэсэн товч танилцуулга хийх.

15-20 мин

II. Хэлэлцүүлэг Мalaria өвчнөөс нутгийн иргэдийг хэрхэн урьдчилан сэргийлэх

тухайд анги нийтийн хэлэлцүүлэг хийх. Шумуулнаас хамгаалах торны тухай авч үзнэ.

15-20 мин

III. Дүр тоглох Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй харьцах арга

техникээ ашиглан malaria (хумхаа өвчин)өвчнөөс урьдчилан

сэргийлэх болон түүнтэй тэмцэх талаар гол санаануудыг

хүмүүст хүргэх дадлага хийнэ

35-45 мин

IV. Ойлголтоо шалгах Өөрийн үнэлгээ 10-20 мин

V. Нутгийн иргэдийн

дунд хийх ажил

Сайн дурын ажилтнууд нутгийн иргэдтэй харьцах арга техникээ

ашиглан malaria (хумхаа өвчин)өвчнөөс урьдчилан сэргийлэх болон түүнтэй тэмцэх талаар гол санаануудыг хүмүүст хүргэнэ.

60-90 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Сэдвийн хураангуйн агуулгаар бэлтгэсэн товч танилцуулга

• Самбарын цаас 10 хуудас, самбарын өнгө өнгийн үзэг бэлдэнэ.

• Орон дээр зөв зүүж, гудсан доогуур үзүүрийг нь оруулж зүүсэн шумуулнаас

хамгаалах торны зураг

• Боломжтой бол Удаан үйлчилгээтэй шавьжны хор шингээсэн орны тор

(УҮШХШТ) нэгийг задалж үзүүлэх

• Орон нутгийн дэлгүүрт зардаг шумуулнаас хамгаалах шатаадаг хор, хүж (сонгон).

• Malaria (хумхаа өвчин)өвчнөөс эмчилгээ хийлгэж болох орон нутгийн эмнэлэг,

эрүүл мэндийн төвийн ажилтнуудын жагсаалт.

• Шумуулны тор олж авч болох газар, шаардлагатай бол үнийг нь олж мэдэх

• Модуль 3-т хийсэн орон нутгийн газрын зураг

Сэдвийн хураангуй Malaria (хумхаа өвчин)бол ахлдвар тээгч шумууланд хатгуулнаар хүнд

халдварладаг өвчин мөн. Malaria (хумхаа өвчин)бол ноцтой өвчин бөгөөд

эмчлэхгүй бол амь насанд аюултай. Эртнээс, зөв зүйтэй эмчлэх юм бол хүндрэл,

үхлээс сэргийлж болох талтай.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

210

Malaria (хумхаа өвчин)бүх насны хүнд аюултай боловч тав хүртэл насны хүүхэд,

жирэмсэн эхчүүдэд онцгой аюултай. Жирэмсэн эхчүүд жирэмсний халамж

эмчилгээний хүрээнд төрөхийн өмнөх үйлчилгээгээр удаан үйлчилгээтэй шавьжны

хор шингээсэн орны тор (УҮШХШТ) авч, нэг удаагийн урьдчилан сэргийлэх

эмчилгээнд хамрагдвал зохино. Энгийн вакцин хийлгэж байгаа хүүхдүүдэд бас

шумуулнаас хамгаалах тор өгч болох юм.

Malariaны шумуул гол төлөв үдшийн бүрийгээс үүр цайх хүртэл анд гардаг.

Malariaны халдвар авахад ганц удаа хазахад л хангалттай.

Malariaны шумуул өндгөө усанд цацдаг байж магад. Борооны улиралд шумуул маш

хурдтай нөхөн төлжиж олширдог ба malariaны халдварын эрсдэл ч тэр хирээр

нэмэгддэг байна.

Malariaгаар өвдсөн хүн хэвийн ажиллаж амьдарч чадваргүй болж, бусдыг асрах

эсвэл сургууль соѐлдоо явж чадахгүй болдог тул нутаг оронд ч их хохиролтой.

Malaria (хумхаа өвчин)өвчинтэй дараах байдлаар тэмцэнэ. Үүнд:

1. malariaгийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх

2. malariaгийн шинж тэмдгийг эрт танин мэдэх

3. зохистой эмчилгээ

Malaria (хумхаа өвчин)өвчний үндсэн шинж тэмдэг бол халуурах.

Malaria (хумхаа өвчин)өвчний үндсэн шинж тэмдэг бол халуурах

Malaria (хумхаа өвчин)өвчний бусад шинж тэмдгийг тодорхойлоход:

� толгой өвдөх

� үе мөч өвдөх

� хөлрөх ба жихүүдэх

� ихээр бөөлжих

� хоол унд идэж уухад хүндрэлтэй болох

� татах/татвалзах

Malaria (хумхаа өвчин)шуурхай эмчлэхгүй бол аюултай. Ноцтой шинж

тэмдэгт:

– бөөлжих

– татах/татвалзах

– нойрмог болж, ухаан алдах зэрэг багтана

Malaria (хумхаа өвчин)өвчний шинж тэмдэгтэй хүн бүрийг эмнэлэгт

яаралтай хүргэх ѐстой

Malaria (хумхаа өвчин)жирэмсэн эхчүүдэд цус багадах өвчин, зулбалт,

хугацаанаас өмнө төрөх, төрсөн хүүхэд бага жинтэй байх зэрэг үр дагаварт

хүргэдэг.

Malaria (хумхаа өвчин)өвчний эмчилгээ Malaria (хумхаа өвчин)өвчнийг эмчилж болно.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

211

Malaria (хумхаа өвчин)өвчний бүсэд хүн халуурвал маш хурдан 24 цагийн

дотор эмчийн заавраар эм уулгаж, эмчилж эхлэх хэрэгтэй.

Эмчилгээ эхлэхэд өвчтний бие сайжирсан шинж тэмдэг илрэх боловч

эмчилгээг бүрэн дүүрэн хийж дуусгах нь чухал.

Хоѐр хоног эм уугаад зүгээр болохгүй бол эмнэлэгт үзүүлнэ.

Халуурснаас шингэн алдаж болох юм. Харуулах үеийн анхны тусламжийг

Модуль 4-ийн Сэдэв 17-д үз.

Орон нутагт malaria (хумхаа өвчин)өвчнөөс урьдчилан сэргийлэх Malaria (хумхаа өвчин)өвчний халдвараас урьдчилан сэргийлэх үндсэн гурван арга

зам бий. Үүнд:

1. Шумууланд хазуулахаар сэргийлж, шумуулнаас хамгаалах торон дор унтах

2. Malaria (хумхаа өвчин)өвчний анхны шинж тэмдгийг эрт таньж мэдэх

3. Орон байран дотор хор цацах, шүрших indoor residual spray (IRS) зэрэг засгийн

газрын урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдэд хамрагдах

Шумууланд хазуулахаас урьдчилан сэргийлэх:

Шумууны тор бол malaria (хумхаа өвчин)өвчнөөс урьдчилан сэргийлэх үндсэн

аргын нэг.

Удаан үйлчилгээтэй хор шингээсэн тор (LLIN)-ны хор 3-5 жилийн үйлчилгээтэй

бөгөөд санал зөвлөмж болгомоор л эд. Торыг дараах байдлаар хийнэ. Үүнд:

– шумуул орохоос сэргийлж, гудас матрасан доогуур торыг ивэж хийх

– Торыг угаах, арчлах ба дахин хор шингээх талын зааврыг дагаж мөрдөх

– Жаахан цоорхой нүх гарангуут нь шаадлаад сэмэрч урагдахаас сэлгийлж

тороо гамнан тэр дор нь оѐж, нөхнө.

Хаалга цонхонд, ялангуяа унтлагын өрөөний хаалга цонхонд хаалт, тор хийнэ.

Ханцуй хормой урт биеийг аль болох халхалсан хувцас өмсөх.

Арьсанд шумуулны эсрэг тос түрх

Шумуулны эсрэг дугариг хор, хүж шатаа.

Malaria (хумхаа өвчин)өвчний шинж тэмдгийг танин мэдэх:

Malaria (хумхаа өвчин)өвчний шинж тэмдгийг танин мэдэж, яаралтай түргэн

тусламж дууд.

Malaria (хумхаа өвчин)өвчний эмчилгээ хийлгэж байгаа хүн эмчилгээгээ

бүрэн төгс хийлгэж дуусгах.

Malaria (хумхаа өвчин)өвчний эсрэг эм ууж байгаа хүн халуураад байвал

эмнэлэгт хүргэж эмчид үзүүлэх

Засгийн газрын урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдах:

Орон байранд шумуулны хор цацах (IRS) мэтийн Засгийн газрын урьдчилан

сэргийлэх хөтөлбөрт хамрагдах

Жирэмсэн эхчүүд жирэмсний халамж эмчилгээний хүрээнд төрөхийн өмнөх

үйлчилгээгээр удаан үйлчилгээтэй шавьжны хор шингээсэн тор (УҮШХШТ)

авч, нэг удаагийн урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдахыг уриалах.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

212

Хүүхдүүдийг вакцин хийлгэж, бас шумуулнаас хамгаалах тор (УҮШХШТ)

авахыг уриалах.

Шумуулнаас хамгаалах торны төрөл зүйл Гурван зүйлийн шумуулнаас хамгаалах тор бий. Үүнд:

1. Хоргүй (хор шингээгээгүй)

2. шавьжны эрсэг хор шингээсэн (ШХШТ)

3. удаан үйлчилгээтэй шавьжны хор шингээсэн орны тор (УҮШХШТ)

Хамгийн үр дүнтэй нь удаан үйлчилгээтэй шавьжны хор шингээсэн орны тор

(УҮШХШТ) бөгөөд түүнийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Хортон

шавьжны үнэлгээний санаачлага [WHOPES-World Health Organization Pesticides

Evaluation Scheme] хэмээх байгууллагаас баталсан ба гурваас таван жилийн

хугацаанд хүчинтэй үйлчилнэ.

Шумуулны

торны төрөл

Мэдээлэл Давуу тал

Хоргүй тор

(хор шингээгээгүй)

– Зах, дэлгүүр зэрэгт худалдана

– Торон дээр тавих шавьжны эсрэг хорГҮЙ ирнэ

– Хамгаалалтыг сайжруулах үүднээс шавьны эсрэг хороор боловсруулж болно.

Хоргүй тор бол дор нь унтаж байгаа

хүнээ хамгаалж чадна. Шумуул ийм

тороор хамгаалагдаагүй хүнийг хазах болно.

Шавьжны эрсэг

хор шингээсэн тор

(ШХШТ)

– Зах, дэлгүүр зэрэгт худалдана, эсвэл эрүүл мэндийн

төвөөр үнэгүй тараана

– Шавьжны эсрэг хоронд дүрсэн эсвэл тор авахад

ийм хор дагалдан ирнэ

– 6-12 сар болгон хороор дахин боловсруулна

Хортой тор шумуулыг алах буюу

нисэх хазах чадваргүй болгоно.

Торон дор унтаж байгаа хүнийг ийм

байдлаар хамгаална. Тиймээс ийм

тор тухайнөрөөнд унтаж байгаа

торгүй бусад хүнийг ч хамгаална.

Удаан үйлчилгээтэй

шавьжны хор

шингээсэн орны тор

(УҮШХШТ)

– Олон нийтийг хамарсан компанит ажлын үеээр

үнэгүй тараана

– Жирэмсэн эх, 5 хүртэл насны хүүхдэд эрүүл

мэндийн төвөөр үнэгүй тараана

– Дэлгүүр ба эрүүл мэндийн төвөөр дамжуулан

худалдах авч бусад төрлийн торноос илүү үнэтэй

– 3-5 жилийн үйлчилгээтэй шавьжны хор шигээсэн – Удаан үйлчилгээтэй торыг дахин боловсруулах

шаардлагагүй

Удаан үйлчилгээтэй торны хамгийн

том давуу тал нь дахин боловсруулах

шаардлагагүйд байгаа юм.

Боловсруулсан торны нэгэн адил

удаан үйлчилгээтэй тор нэг өрөөнд

унтаж байгаа бусад хүнд ч тодорхой

хэмжээний хамгаалалт болдог.

Нутгийн иргэдийн дунд сайн дурын ажилтнуудын хийх ажиллагаа АТНИТҮ саaн дурын ажилтнууд malariaгаас урьдчилан сэргийлэх ба тэмцэх талаар

нутгийн иргэдийн дунд хийх ажилд дараах байдлаар оролцож болох юм. Үүнд:

� Олон нийттэй харьцах арга техникээ ашиглан malariaгийн шинж тэмдгийг танин

мэдэж, түргэн тусламж дуудах талаар нутгийн иргэдийг ухуулан таниулах

� Удаан үйлчилгээтэй шавьжны хор шингээсэн орны торны хэрэглээг, ялангуяа тав

хүртэл насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдээс уриалах

� Халуурсан (24 цагин дотор) хүнийг яаралтай эмчлэхийн чухлыг ухуулан

сурталчлах

� Шумуулны тор тараах

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

213

� Жирэмсэн эхчүүдийг төрөхийн өмнөх эмнэлэгт очиж нэг удаагийн урьдчилан

сэргийлэх эмчилгээ (IPT) хийлгэж, Удаан үйлчилгээтэй шавьжны хор

шингээсэн орны тор (УҮШХШТ)-ноос нэгийг авах

� Удаан үйлчилгээтэй шавьжны хор шингээсэн орны тор (УҮШХШТ) тарааж

байгаа вакцинжуулалтад хүүхдийг хамруулахыг уриалах,

� Өөрийн гэр орондоо шүмүүлны тор хэрэглэж бусдыг үлгэрлэн дагуулах

� Уламжлалт торыг удаан үйлчилгээтэй шавьжны хор шингээсэн орны тор

(УҮШХШТ)-оор солихыг уриалах

� Тор олгох компанит ажлын үеэр, ялангуяа борооны улирал эхлэхийн өмнө айл

өрхүүд бүгд тороо зүй зохистой өлгөсөн эсэхийг хянах

� Торыг үлгэлжлүүлэн хэрэглэх компанит ажлын үеэр айл өрхүүд бүгд тороо зүй

зохистой өлгөсөн эсэх, өрхийн бүх гишүүд торон дор унтаж байгаа эсэхийг хянах

� Мalaria өвчнөөс эмчилгээ хийлгэж байгаа хүн эмчилгээгээ бүрэн төгс хийлгэж

байгаа эсэхэд хяналт тавих

� Мalaria өвчнөөс эм ууж байгаа хүн халуураад байвал эмнэлэгт хүргүүлж байгаа

эсэхэд хяналт тавих

Ном зүй UNICEF (2002) Facts for Life. Malaria. Available from: www.unicef.org/ffl/10.

World Health Organization. Global malaria (хумхаа өвчин)programme. Information from:

www.who.int/malaria (хумхаа өвчин)and www.who.int/topics/malaria/en/

Roll Back Malaria (хумхаа өвчин)Partnership. Information from: www.rollbackmalaria.org.

African Red Cross and Red Crescent Health Initiative, Volunteer Toolkits 2010. Insecticide Treated

Mosquito bednets. Available from: www.ifrc.org/Docs/pubs/health/archi/bednet.pdf.

African Red Cross and Red Crescent Health Initiative, Volunteer Toolkits 2010. Malaria (хумхаа өвчин)–

Home Treatment of Fevers. Available from: www.ifrc.org/Docs/pubs/health/archi/malaria.pdf.

Идэвхижүүлэх чиглэл I. Цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуй. Оршил

15-25 минут

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн

ашигласан, мөн нутгийн иргэдийн зүгээс ямар хариу авсан зэргийг нь асууж лавла.

Мөн орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан энэ тухайд юу гэж хэлснийг лавла.

4. Сэдвийн зорилго агуулгыг танилцуул. Malaria (хумхаа өвчин)өвчний үүсгэгч

нь юу болох талаар сайн дурынхнаас асуу. Зөв хариултуудыг сайшааж магтахын

тулд Сэдвийн хураангуйтай тулгаж явах ба буруу зөрүү мэдээлэл гарвал засаж

зүгшрүүлнэ.

5. Мalaria өвчнөөр өвдсөн хэн нэгнийг таних эсэхийг сайн дурынхнаас асуу.

Сайн дурынхны гарыг өргүүлж malaria (хумхаа өвчин)тухай юу мэдэхийг асууж

тодорхойлуулах

Сургагч багшид Сайн дурынхны одоо юу мэдэж, юу гэж бодож байгааг мэдэж авснаар та

тухайн нутгийн иргэдийн malariaны талаар элдэв домог, соѐлын итгэл

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

214

зориулсан санамж үнэмшил байгаа эсэхийг гадарлах болно

6. Сэдвийн хураангуйг ашиглан дараах зүйлийн талаар товч танилцуулга бэлтгэ:

� malaria (хумхаа өвчин)гэж юу болох ба юунаас үүсдэг тухайд

� malaria (хумхаа өвчин)өвчнөөр амь алдах хамаг эрсдэлтэй бүлэг юу вэ?

� malaria (хумхаа өвчин)өвчний шинж тэмдэг

� malaria (хумхаа өвчин)өвчний эмчилгээ

7. Мalaria өвчний анхны шинж тэмдэг илэрмэгц, ялангуяа жирэмсэн эх, тав хүртэл

насны хүүхдийн хувьд эмчид яаралтай үзүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэ.

8. Модуль 4 Сэдэв 17-гоос халуурахад үзүүлэх анхны тусламжийн талаар товч

тойм хийхийг сайн дурынханд даалга.

9. Сайн дурынхны асуултанд хариул.

10. Мalaria өвчний эсрэг эмчилгээг нутгийн иргэд хаанаас авч болохыг сайн дурын

ажилтнуудаас асуу. Хариултыг цаасан самбар дээр тэмдэглэж ав. Тэмдэглэсэн

зүйлээ ханан дээр өлгөөд нутгийн иргэдийн дунд хийх ажилд зориулан хадгал.

II. Урьдчилан сэргийлэх ажлыг хэлэлцэх нь

� 20-25 минут

1. Сайн дурын ажилтнуудаас malaria (хумхаа өвчин)өвчний халдвараас хэрхэн

урьдчилан сэргийлж болохыг асуу.

2. Хариултыг цаасан самбар дээр тэмдэглэж ав.

3. Сэдвийн хураангуйг ашиглан дурьдаагүй үлдсэн мэдээллийг нэмж тэмдэглэ.

4. Сайн дурынхны орхисон зүйлийг тоймло. Урьдчилан сэргийлэх хамаг сайн арга

хэмжээ сонгохыг сайн дурынханд даалга. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, тав

хүртэл насны хүүхэд зэрэгт удаан үйлчилгээтэй шавьжны хор шингээсэн орны

торон дор унтах зэрэг хариултыг зөвд тооцож урмын үгээр мялааж сайшаа.

5. Сайн дурынхнаас хэд нь шумуулны торон дор унтдаггийн нь асуу.

6. Сайн дурын ажилтны хувьд тэд өвчнөөс урьдчилан сэргийлэх зан байдлыг

төлөвшүүлэх нь чухал болохыг цохон тэмдэглэ. Шумуулны торгүй хүмүүсийг нь

тийм тортой болохыг уриал.

7. Сэдвийн хураангуйг үзэж, шумуулны олон төрлийн торны талаар хэлэлцүүлэг

өрнүүл. Хамгийн үр дүнтэй сайн тор нь удаан үйлчилгээтэй шавьжны хор

шингээсэн орны тор болохыг цохон тэмдэглээд бусад торыг солихыг уриал.

III. Нутгийн иргэдтэй харьцах арга техник. Дүр тоглох.

� 15-25 минут

1. Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан malariaгаас урьдчилан

сэргийлэх, тэмцэх талаар нутгийн иргэдэд хүргэх гол санаануудыг тоймло. Үүнд:

Malaria (хумхаа өвчин)өвчнөөр өвчлөх ганц зам бол халдвартай

шумууланд хатгуулах явдал мөн. удаан үйлчилгээтэй шавьжны хор

шингээсэн орны торон дор

Malaria (хумхаа өвчин)өвчний үед ихэнхдээ халуурдаг.

Malaria (хумхаа өвчин)өвчнийг эмчилж болно. Аливаа хүнд malaria

(хумхаа өвчин)өвчний шинж тэмдэг илрэнгүүт яаралтай (нэг хоногийн

дотор) эмчид үзүүлж эмчлүүлэхийг санал болго.

Бие сайжирсан ч эмчилгээг тасалдуулж, орхиж БОЛОХГҮЙ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

215

Malaria (хумхаа өвчин)өвчнөөр хэн ч өвчилж болно. Тав хүртэл насны

хүүхэд болон жирэмсэн эхчүүд malaria (хумхаа өвчин)өвчнаас болж нас

барах магадлал хамаг өндөр.

Шавьжны хороор боловсруулсан торон дор унтах нь malaria (хумхаа

өвчин)өвчнөөс урьдчилан сэргийлэх шилдэг арга мөн. Ингэхдээ ийм

торон дор эхний ээлжинд тав хүртэл насны хүүхэд болон жирэмсэн

эхчүүдэд олгох ѐстой.

2. Сайн дурынхнаас өөр хүргэх нэмэлт санаа оноо байгаа эсэхийг нь лавла.

3. Нутгийн иргэдтэй харьцах арга техникийн тухай хэсэгт байгаа зуогийг

ашиглан айлуудад шумуулны торыг хэрхэн өлгөх, захыг нь яаж гудсан доогуур

чихэх зэргийг биеэр хийж үзүүлэх.

4. Хоѐр хүнийг сайн дураар нь ангийн өмнө гаргаж ирээд олон нийттэй

харьцах харилцан ярианы арга техникийг ашиглан нутгийн иргэнтэй дүр тоглож,

дадлага хийлгүүл.

5. Дүр тоглосоны дараагаар нийт анги дотор юу нь сайн болсон, юуг нь арай

өөрөөр хийж болох байсан талаар хэлэлцүүлэг хийлгэ.

6. Сайн дурынхныг гурав гурваар нь бүлэглэ. Дараах дүрд ээлжлэн тоглуул. Үүнд:

a. сайн дурын ажилтан

b. нутгийн иргэн

c. Ажиглагч

7. Ажиглагч нарыг сайн дурын ажилтны гол санаагаа хүнд хүргэх чадварын

талаар тайлбар хэлүүл.

IV. Өөрийн ойлгосныг шалгах �10-20 минут

1. Сайн дурын ажилтны гарын авлагынхаа Сэдэв 10-ийн ―Заавал эзэмшвэл

зохих мэдлэг чадвар‖ гэсэн хэсгийг эргэж үзүүл.

2. Сайн дурынхныг хос хосоор нь ажиллуулж, Сайн дурын ажилтны гарын

авлагынхаа Сэдэв 10-ийн ―Өөрийгээ шалга‖ гэсэн хэсгийг бөглүүл. Өөрийгээ

шалгана гэдэг нь өнөөг хүртэл үзсэн материалаа хэрхэн өөрийн болгосоноо шалган

хянаж байгаа явдал гэдгийг нь сайн дурынханд ойлгуул.

3. Хүн бүрийг хийж дуусгахад нь хангалттай хугацаа өг.

Сургагч багшид

зориулсан

санамж

Хэрэв оролцогчдын ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй бол асуултуудыг чангаар

уншиж өгч, сайн дурынхныг амаар хариулуулж болох юм. Хэрэв бичиг үсэггүй

хүн хэдхэн байвал та тэдэнтэй тулж ажиллан асуулт хариултыг хийлгэж болох юм

4.Хариултуудыг шалгаж үз.

Асуулт/ хариулт: 1. Мalaria өвчин хэрхэн халдварладаг вэ?

� Халдвар тээгч шумууланд хазуулснаар.

2. Мalaria өвчнөөр нас барах хамгийн өндөр магадлалтай хэн байна?

� Таваас доош насны хүүхэд болон жирэмсэн эхчүүд

3. Мalaria өвчний халдвар авсны үндсэн шинж тэмдэг юу вэ?

� Халуурах.

4. Мalaria өвчний халдвар авсны өөр бусад гурван шинж тэмдгийг нэрлэ?

� Толгой өвдөх, үе мөч өвдөх, хөлрөх, жихүүцэх, татах/татвалзах, бөөлжих зэрэг.

5. Мalaria өвчний шинж тэмдэгтэй хүнийг эрүүл мэндийн ажилтан аль хир хурдан

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

216

үзэж, эмчлэх ѐстой вэ?

� 24 цагийн дотор, яаралтай.

6. Жирэмсэн эхчүүдийг Мalaria өвчнөөс хэрхэн уовдчилан сэргийлэх вэ?

� Жирэмсэн эхчүүдийг төрөхийн өмнөх эмнэлэгт очиж нэг удаагийн урьдчилан

сэргийлэх эмчилгээ (IPT) хийлгэж, Удаан үйлчилгээтэй шавьжны хор шингээсэн

орны тор (УҮШХШТ)-ноос авч, түүн дор унтаж байх

7. Мalaria өвчтэй хүмүүс аль хир хугацаанд энэ өвчинийг анагаах эм уух ѐстой вэ?

� Бүтэн курс эмчилгээ хийгдэх ѐстой. Эмийг бүрэн гүйцэд ууж дуусгах ѐстой.

8. Мalaria өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юу байна вэ?

� Шавьжны хор шингээсэн торон дор унтах

9. Шумууланд хазуулахгүй байхын тулд нутгийн иргэдийн хийх чадах хоѐр

зүйлийг нэрлэнэ үү:

� Орны тор, хаалга цонхны хаалт тор, урт ханцуйтай бие далдалсан хувцас өмсөх,

шумуулны шатаадаг хор, арц, хүж тэрүүтэн.

5. Зөв хариулт хэлбэл оролцогчдод баяр хүргэ.

VI. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил �60-90 минут

1. Модуль 3-т хийсэн орон нутгийн газрын зургийг эргэж хар. Тухайн нутагт

шумуулны үүрлэх газар хаана байж болохыг тодорхойлохыг сайн дурынханд

даалга. Тэдгээрийг газрын зураг дээр тэмдэглэ.

2. Сайн дурйнхныг тус бүр дөрөв юм уу таван хүнтэй бүлгүүдэд хуваа. Бүлэг тус

бүрт нэг нэг самбарын цаас, самбарын үзэг өг.

3. Нутагтаа malaria (хумхаа өвчин)өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх

талаар сайн дурын ажилтнуудыг хийж чадах зүйлийг жагсааж бичээд бүлэг дотор

нь хэлэлцүүл.

4. Хэлэлцэхэд нь хангалттай хугацаа тавьж өг.

5. Өөсрдийн жагсаалтыг анги нийтэд танилцуулахыг бүлгүүдэд даалга.

6. Сэдвийн хураангуйгаас харж, сайн дурын ажилтнуудын өөр хийж чадах зүйлсээс

өөр нэмэх зүйл байвал хэлж бичүүл.

7. Нутгийн иргэдийн дунд хийх ажлыг тоймло.

Нутгийн иргэдийн дунд хийх ажил:

Нутгийн айлаар явж олон нийттэй харьцах арга техникээ ашиглан дараах

зүйлийг хэлэлцүүл. Үүнд:

a. хүүхэд, жирэмсэн эхчүүдийг тор татсан оронд унтуулж байх

b. удаан үйлчилгээтэй шавьжны хор шингээсэн орны тор (УҮШХШТ)-оор

солихыг уриалах

c. Мalaria өвчний харуулах болон бусад шинж тэмдгийг эрт танин мэдэх

d. шуурхай эмчилгээ хийх

Ангид хэлэлцсэн сайн дурын арга хэмжээнээс нэгийг сонгож аваад гэр

орондоо үлгэрлэн хэрэгжүүлж, гэр орныхондоо зааж сургах. Энэ ажлаа

өнөөдрөөс эхэл.

Ангид хэлэлцсэн malaria (хумхаа өвчин)өвчнөөс урьдчилан сэргийлэх болон

түүнтэй тэмцэх чиглэлийн сайн дурын арга хэмжээнээс нэгийг сонгож аваад

нутгийн иргэддээ дунд нэвтрүүлэхийг уриал.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

217

Ангид хэлэлцсэн нутгийн иргэдийн дунд хийх компанит ажлаас сайн

дурынхантай хамтран гүйцэтгэж болох нэгийг сонгож ав. Бусад сайн

дурынхантайгаа уулзаж, хоѐр долоо хоногийн хугацаатай энэхүү аянаа

хэрхэн гүйцэтгэхээ хамтран төлөвлө.

Орон нутагт олдоцтой шумуулны төрөл бүрийн торыг хаанаас олж авч

болох, нутгийн иргэд тэднийг яаж олж авж чадахыг мэдэж ав. Хэрэв орон

нутгаас олж авах боломжгүй байвалУлаан загалмай, улаан хавирган сарны

Үндэсний нийгэмлэгээс Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагатай

хамтран нутаг орондоо үнэ төлбөргүй оруулж ирэх боломжийг судла.

Орон нутгийн эрүүл мэндийн төвийн аилтантай уулзаж, malaria (хумхаа

өвчин)өвчний эмчилгээний талаар илүү иодорхой мэдэж авах, мөн эрүүл

мнэдийн төвийн ажиллах цагийн хуваарийг олж мэд.

Нутгийн айлуудаар явж тэд шумуулны тор хэрэглэдэг эсэхийг нь асуу:

o Тэгдэг айлуудыг магтаж сайшаах

o Үгүй бол шалтгаан, саад бэрхшээл юу байгаа талаар хэлэлцэх

8. Нутгийн иргэдийн дунд хийх ажлын дээрх жагсаалтаас нэгийг сонгож хийж

дуусгаад дахин гурвыг сонгож авахыг сайн дурынхнаас хүснэ үү.

9. Дараагийн хичээлийн цагийн хуваарийг тохиролц. Ангидаа эргэн ирээд

нутгийн иргэдийн дунд хийсэн ажилаа авч хэлэлцэнэ гэдгийг нь анхааруул.

10. Талбар дээр ажиллах үед нь сайн дурынхныг удирдан залж тусалж дэмжинэ.

11. Сайн дурынхныг сурч мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо хуваалцахыг уриал.

Сэдэв 11 ХДХВ ба бэлгийн замын халдвар

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадвар эзэмшинэ.Үүнд:

� Бэлгийн замаар халдах өвчний шинж тэмдгийг нэрлэх

� Хүний дархлал хомсдлын вирус (ХДХВ-HIV) болон Дархлалын олдмол

хомсдлын хам шинж (ДОХХШ-AIDS)-ийн хоорондын ялгааг тодорхойлох

� ХДХВ халдварлах гурван замыг нэрлэх

� ХДХВирусын халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэхийг тодорхойлох

� бэлгэвчийг зөв хэрэглэж үзүүлэх

� бэлгэвчийг хаанаас авахыг хэлж чадах

� ХДХВ болон бэлгийн замын халдварт өвчнүүдийг оношилгоо, эмчилгээний

төвүүдийг жагсаан нэрлэх

� ХДХВ болон бэлгийн замын халдварын тухай мэдлэг мэдээллийг сайжруулах,

урьдчилан сэргийлэх талын санааг нутгийн иргэдэд хүргэж үзүүлэх

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл

1. ХДХВ болон бэлгийн замын халдвараас зайлсхий хамгийн сайн арга бол

урьдчилан сэргийлэх явдал мөн.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

218

2. ХДХВ болон бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ) нэг хүнээс нөгөөд дараах

арга замаар дамжин халдварлана. Үүнд:

� Халдвар авсан хүнтэй бэлгийн харьцаанд орох

� Халдвартай биеийн шингэн (цус, үрийн шингэн, үтрээний шингэн)-ээ

солилцох

� ХДХВ-ийг эхээс нялх хүүхдэд жирэмслэх, амаржих болон хөхөөр хооллох

зэрэг арга замаар халдварлана.

3. БЗХӨ-ний шинж тэмдэг бол:

� Бэлэг эрхтний хавиар хөндүүрлэж, улайх, яр бижрүү гарах

� шодой, үтрээ эсвэл шулуун гэдэснээс идээтэй юм гарах

� шээхэд өвдөх

� Цавиар хавагнаж, эмзэг болох

� хоолой өвдөх

� бэлгийн харьцаанд ороход өвдөх, эвгүй болох гм

4. ХДХВ болон БЗХӨ-өөс дараах байдлаар урьдчилан сэргийлж болно. Үүнд:

� аюулгүй секс хийх

� бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх

� нэвтрэхгүй секс хийх

� бэлгийн харьцааг тэвчих

� Эр эм хоѐр нэгэндээ үнэнч, ХДХВ-ийн халдваргүй ганц хавьтагчтай байх

� Сахлын хутга зэрэг цус гаргаж болзошгүй хүрц иртэй зүйлсийг бусадтай

солилцохгүй байх

5. Хавьтагчийнхаа ХДХВ-ийн байдлыг мэдэхгүй бол хамгаалалтгүй секс БҮҮ хий

6. БЗХӨ авсан гэж бодвол шинжилгээ өг.

7. ХДХВ-тай буюу ХДХВ-ийн байдлыг мэдэхгүй хавьтагчтай хамгаалалтгүй секс

хийчихсэн бол шинжилгээ өг.

8. ХДХВ-ээс эмчилгээ байхгүй боловч ХДХВ-тэй амьдарч болно.

9. Жирэмсэн эхчүүд ХДХВ болон БЗХӨ-ний шинжилгээ өгөх ѐстой ба төрөөгүй

хүүхдэд халдвар дамжуулахаас урьдчилан сэргийлэх эмчилгээнд оронх ѐстой.

10. ХДХВ-тэй эхчүүд хөхөөр хоолох болон орлуулах тэжээлийн асуудлыг

эмчтэйгээ зөвшилцөн хэлэлцэх ѐстой.

11. Бэлгэвчний тогтмол зөв хэрэглээ ХДХВ болон БЗХӨ-өөс хамгаална.

12. ХДХВ халдвартай хүнд хүрэх, хамт хооллох буюу хамт амьдарснаар халдахгүй.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 200-285 минут шаардана. I. Халдвар тарах

ХДХВ-ын халдвар тархах болон тархдаггүй арга замын талаар

сайн дурынхан зураг ашиглан эсвэл амаар тодорхойлно. 20-30 мин

II. Айх ичих ба гадуурхал ХДХВ-ын халдварын тухай эмзэг сэдвээр сайн дурынхан

жүжиг дэглэж нутгийн иргэдэд тоглож сонирхуулна. 40-50 мин

III. Урьдчилан сэргийлэх Сайн дурын ажилтнууд ХДХВ болон БЗХӨ-нөөс хэрхэн

урьдчилан сэргийлэх талаар жүжгийн үзэгдэл тоглоно. 15-25 мин

IV. Эр/эм бэлгэвчийг хэрхэн

хэрэглэхийг биеэр үзүүлэх ба дадлага хийх

Идэвхижүүлэгч эрэгтэй болон эмэгтэй бэлгэвч хэрэглэх үе

шат, алхмуудыг давтана. Сайн дурын ажилтнууд хос хосоороо давтаж дадлагажина.

30-40 мин

V. Ойлголтоо шалгах Өөрийгээ шалгах. 10-20 мин

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

219

VI. Дүр тоглох Олон нийтттэй харьцах арга техникийг ашиглан сайн дурын

ажилтнууд ХДХВ болон БЗХӨ-нөөс урьдчилан сэргийлэх гол

гол санааг нутгийн иргэдэд хүргэнэ.

25-30 мин

VII. Нутгийн иргэдийн дунд

зохиох ажил

ХДХВ болон БЗХӨ-нөөс урьдчилан сэргийлэх гол гол санааг

хүмүүст хүрэхийн тулд сайн дурыг ажилтнууд нутгийн

иргэдтэй харилцах арга техникийг ашиглана.

60-90 мин

Сургагч

багшид

зориулсан

санамж

ХДХВ болон БЗХӨ бол олон газар нутагт маш эмзэг асуудал байдаг. ХДХВ-ын халдвартай

хүмүүс болон тэдний гэр бүлийнхэнтэй холбоотой айх ичих болон хавчин гадуурхах явдал

ч байж болно. Тиймээс, үндсэн дүрмээ нэг эргэж хараад сайн дурын ажилтнууд нутгийн

иргэний тухай аливаа мэдээллийг нууцлахыг уриал. ХДХВ-тай холбоотой ичгүүр айдсын

талаар мөн бэлгэвч хэрэглэх тухай нутгийн зан заншлыг авч хэлэлцэх бэлтгэлтэй бай.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

• Самбарын цаас 1-3 хуудас, самбарын өнгө өнгийн үзэг бэлдэнэ.

• Сайн дурын ажилтан бүрийн тоогоор нэг нэг хуудас цаас, эсвэл тэмдэглэлийн

хуудас. Нэг хуудасны ард жижиг тойрог зур. Нөгөөгийнх нь ард дөрвөлжин зур.

• ХДХВ-ын халдвар дамжих арга замыг дүрслэсэн жижиг цааснууд бэлд.

Боломжтой бол зураг ашигла. Сэдвийн хураангуйгаас хар. Тэднийгээ ангийн голд

шалан дээр тавь.

• ХДХВ-ын халдвар дамжихгүй арга замуудыг дүрслэсэн жижиг цааснууд бэлд.

Боломжтой бол зураг ашигла. Сэдвийн хураангуйгаас хар. Тэднийгээ ангийн голд

шалан дээр тавь.

• ―Халдварласан‖ гэсэн бичиг бичээд ангийн нэг ханан дээр наа. Нөгөө дээр нь

―ХалдварлааГҮЙ‖ гэсэн бичиг бичээд ангийн нөгөө ханан дээр наа.

• Наалдамхай тууз эсвэл зүү, кноп

• Эрэгтэй /мөн олдвол эмэгтэй/ бэлгэвч хэдэн ширхэг, шодой хэлбэрийн мод юм уу

гадил жимс мэтийн анатомийн загвар.

• Сайн дурын ажилтнууд дадлагажих бэлгэвчнүүд

• Тухайн орон нутагт БЗХӨ болон ХДХВ‖ийн шинжилгээ, зөвлөгөө арга санал

болгох эрүүл мэндийн төвүүдийн жагсаалт.

• Орон нутгийн ийм шинжилгээ, зөвлөгөө өгөх төвийн зөвлөхийг энэ хичээл дээр

урин авч ирж, сайн дурынхны асуултанд хариулуулж болох юм.

Сэдвийн хураангуй БЗХӨ Бэлгийн замын халдварт өвчин эсвэл БЗХӨ гэдэг нь халдвартай хүнээс нөгөөд

хамгаалалтгүй үтрээ, ам, шулуун гэдсээр хийсэн бэлгийн харьцаа /секс/-нд орсноос

тархдаг халдварыг хэлнэ. Түгээмэл БЗХӨ-нийг нэрлэвэл:

Гонорей буюу заг хүйтэн

тэмбүү

бэлгийн хэрпэс халдвар

чламид

хүний папиллом вирус

ХДХВ болон ДОХХШ

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

220

Хүний дархлал хомсдлын вирус бол нэг төрлийн бэлгийн замын халдварт өвчин

мөн. ХДХВ бол хүний биеийн дарлааны системийг дайран гэмтээж, элдэв халдвар

болон tuberculosis мэтийн өвчний эсрэг биеийн хамгаалалтыг аажмаар үгүй

болгодог билээ. ХДХВ-ын халдвар нэг авсан л бол насан туршийнх бөгөөд бусдад

халдварлах аюултай. ХДХВ-ын халдварыг тоохгүй бол дархлал хомсдлын хам

шинж буюу ДОХХШ хэмээх аюулт өвчин болно.

ХДХВ болон ДОХХШ-ыг бүрэн эмчлэнэ гэж байхгүй. Гэхдээ ХДХВ-ыг эмнэж

домноод яваад байвал бас болмоор зүйл бөгөөд олон хүн ийм байдлаар нэлээд урт

наслаж байна.

ХДХВ-ын халдвар тархах арга зам: ХДХВ нь халдварласан хүний цус, үрийн шингэн, үтрээний шингэн эсвэл

хөхний сүүнд байж болох юм.

ХДХВ дараах арга замаар дамжин халдварлана. Үүнд:

o Халдвар авсан хүнтэй үтрээний, аман болон шулуун гэдсээр аль ч ялгаагүй

хамгаалалтгүй бэлгийн харьцаа (эрэгтэй эмэгтэй хүнтэй, хоѐр эмэгтэй эсвэл

хоѐр эрэгтэй)-нд орох

o Халдвартай цус хийлгэснээс

o Зүү, тариур эсвэл сахлын хутга зэрэг ариутгаагүй хурц эд зүйлс

хуваалцсанаас

o Зүсэх янз бүрийн бохир багаж хэрэсглээс тухайлбал, эмэгтэй хүний бэлэг

эрхтний гэмтэл, circumcision буюу шодойн толгой дээрх хууниас арьсыг мэс

заслын аргаар хуулах, шивээс хийлгэх, биен дээр шивж хатгаж зураг зурах

байдлаар

o Эхээс хүүхдэд жирэмсэн үед, төрөх үед эсвэл хөхүүлэхэд

Бэлгийн замын өөр ямар нэг халдвартай байх нь бэлгийн харьцаанд орогсод

ХДХВ-ын халдварыг нэг нэгэндээ дамжуулах магадлалыг улам бүр

нэмэгдүүлнэ.

ХДХВ-ын халдвар тархахГҮЙ арга зам: Хүрэх, тэврэх, гар барих

Шумуул болон бусад хазаж хатгадаж шавьж

Хөлс, нулимс

Ханиалгах, найтаах

Хүнс ба ус

агаар

жорлонгийн суултуур

хувцсаа солилцох, нэг оронд унтах

ХДХВ/ДОХ-той хүнтэй нэг усан санд хамт сэлэх

Аюулгүй ажиллагааны зааврыг мөрдсөн нөхцөлд анхны тусламж үзүүлэх

Шархгүй эрүүл арьсан дээр цус болон биеийн өөр ямар нэг шингэн хүрэх

Та өөрөө ХДХВ-тай биш бол цус өгөх

Анхааралтай байж зохих арга хэмжээг авсан бол ХДХВ-тай хүний асрах

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

221

ХДХВ-ын шинж тэмдэг ХДХВ-ын халдвартай хүн ХДХВ-ын ямар нэг шинж тэмдэг илрэлгүй олон жил

амьдарч чадна. ХДХВ-ын түгээмэл нэг шинж тэмдэг бол:

Үргэлж ядарсан байдалтай байх

Халуурч, шөнөд хөлрөх

Халдвар авах нь нэмэгдэх

Арьсан дээр бижрүү, яр шарх гарч, улайна

Гэнэт турж эцнэ

Удаан үргэлжлэх суулгах өвчин

Ам, хоолойны дотор талд цагаан толбо үүсэх

Эмэгтэйцүүд үтрээний үрэвсэлт халдвар авах нь нэмэгдэх

Тuberculosis (TB) сүрьеэ өвчнөөр өвчлөх

ХДХВ ба TB Хэн ч ТБ тусч болох боловч ХДХВ-тай амьдарч байгаа хүмүүс (ХДХВАХ) ТБ

тусах эрсдэл өндөр. ХДХВ-тай хүмүүсийн нас баралтын гол шалтгаан бол ТБ мөн.

ХДХВ-тай хүмүүст ТБ-ын анхны шинж тэмдэг илэрмэгц шуурхай үнэлж, эмчлэх

хэрэгтэй. ТБ-тай хүмүүсийг ХДХВ-ын шинжилгээ, зөвлөлгөөний төвд очиж

үзүүлэхээр явуулах нь чухал.

БЗХӨ-ний шинж тэмдэг � Бэлэг эрхтний хавиар хөндүүрлэж, улай, яр бижрүү гарах

� шодой, үтрээ эсвэл шулуун гэдэснээс идээтэй юм гарах

� шээхэд өвдөх

� Цавиар хавагнаж, эмзэг болох, хоолой өвдөх

� бэлгийн харьцаанд ороход өвдөх, эвгүй болох гм

Бэлгийн замын зарим халдвар ямар нэгэн тийм гэж шинж тэмдэггүй байдаг. Тийм

гэлээч халдвар тарна. Хэрэв хавьтагчдийн нэг нь БЗХӨ-ний шинж тэмдэгтэй

байвал нөгөө нь дахин халдвар авахгүй нь тулд шинжилгээ өгч эмчлүүлэх нь чухал.

ХДХВ болон БЗХӨ-ний эмчилгээ ХДХВ болон БЗХӨ-нийг эмнэж болно. Зарим БЗХӨ-нийг бүрмөсөн эдгээж болно.

Харин ХДХВ-наас бүрэн төгс эмчлэгдэж эдгэнэ гэж байхгүй. Гэвч сайн эмнэж,

асарвал ХДХВ-тай хүмүүс удаан амьдарч чадна.

ХДХВ болон БЗХӨ-ний ямар нэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очиж үзүүлэх нь

чухал.

ХДХВ болон БЗХӨ-нөөс урьдчидан сэргийлэх Урьдчилан сэргийлэх явдал бол ХДХВ болон БЗХӨ-өөс зайлхийх шилдэг арга мөн:

� бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх

� аюулгүй секс хийх эсвэл нэвтрэхгүй секс хийх

� бэлгийн хавьтагчийн тоог цөөлөх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

222

� Эр эм хоѐр нэгэндээ үнэнч, ХДХВ-ийн халдваргүй ганц хавьтагчтай байх,

бэлгийн харьцааг тэвчих

� БЗХӨ-ний шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өг.

� Хавьтагчийнхаа ХДХВ-ийн байдлыг мэдэхгүй бол хамгаалалтгүй секс

БҮҮ хий

� Сахлын хутга, зүү тариур зэрэг цус гаргаж болзошгүй хүрц иртэй

зүйлсийг бусадтай солилцохгүй байх

� БЗХӨ-ний шинж тэмдэг илрэх эсвэл ХДХВ-тай буюу ХДХВ-ийн байдлыг

мэдэхгүй хавьтагчтай хамгаалалтгүй секс хийчихсэн бол шинжилгээ өг.

� Жирэмсэн эхчүүд ХДХВ болон БЗХӨ-ний шинжилгээ өгөх ѐстой

Эрэгтэй бэлгэвчийг хэрхэн хэрэглэх вэ? Бэлгэвчийг тогтмол зөв зүйтэй хэрэглэх нь жирэмслэхээс урьдчилан сэргийлж,

ДОХ мэтийн бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Бэлгэвчийг

орон нутагт олдоц сайтай ба зарим нөхцөлд бүр үнэ төлбөргүй ч олж авч болдог.

Бэлгэвчийг зөв зүйтэй хэрэглэхийн тулд:

� Бэлгэвчийн уут, хайрцган дээрх хүчинтэй хугацаа дуусах /эсвэл үйлдвэрлэсэн

огноог/ огноог заавал харж байх хэрэгтэй бөгөөд хугацаа нь дууссан бол

хэрэглэхгүй хаяж байвал зохино.

� Бэлгэвчийг уут, савнаас нь гаргаж, онгойлгохдоо хумс, шүд, зүүлт бөгж

зэргээрээ резиныг нь цоолчихгүй гаргаж ирнэ.

� Хөвчирсөн эр бэлгийн эрхтэнд бэлгэвчийг эм бэлгийн эрхтэн /эсвэл ам/-д

хүрэх орохоос нь өмнө углана.

� Углахдаа бэлгэвчний толгой хэсгийг агаар оруулалгүй чимхэж байх хэрэгтэй

бөгөөд тэнд нь үрийн шингэн хуралдах орон зай үлдээж байгаа нь тэр.

� Бэлгэвчийг эр бэлэг эрхтнийг уг хүртэл хоѐр гараараа углана.

� Хурьцал хийсний дараа эр бэлгийн эрхтнийг буухаас нь өмнө бэлгэвчийг

шууд сугалах хэрэгтэй бөгөөд ингэхдээ амсраас нь барьж байгаад үрийн

шингэнийг асгаж савиргалгүй сугалж авна.

� Бэлгэвчний үзүүрийг зангидаад хогийн саванад хаяна.

Эмэгтэй бэлгэвчийг хэрхэн хэрэглэх вэ? Бэлгэвчийг зөв зүйтэй хэрэглэхийн тулд:

� Бэлгэвчийн уут, хайрцган дээрх хүчинтэй хугацаа дуусах /эсвэл үйлдвэрлэсэн

огноог/ огноог заавал харж байх хэрэгтэй бөгөөд хугацаа нь дууссан бол

хэрэглэхгүй хаяж байвал зохино.

� Бэлгэвчийг уут, савнаас нь гаргаж, онгойлгохдоо хумс, шүд, зүүлт бөгж

зэргээрээ резиныг нь цоолчихгүй гаргаж ирнэ.

� Битүү үзүүрийнх нь дотоод цагиргыг эрхий болон дунд хуруугаараа дар. Тэгээд

долоовор хуруугаараа бэлгэвчний бүтүү хэсгийн дотоод цагиргыг үтрээрүүгээ

түлхэж оруул. Ал болох гүн, хуруугаар тэмтэрч хүрэхгүй болтол оруулбал сайн.

� Бэлгэвчийг зөв байрлуул. Нээлттэй үзүүрийнх нь цагираг үтрээгийн гадна талд

дээд уруулынх гадуур байрлана. Бэлгэвч мушгиралдаагүй гэдгийг шалгаж үз.

� Хурьцал хийж байх үед эмэгтэй бэлгэвчийг дараах нөхцөлд тайлан авч, шинэ

эмэгтэй бэлгэвч хий. Үүнд:

o бэлгэвч урагдаж тасарвал

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

223

o гаднах цагираг дотогш чихэгдвэл

o эр бэлгийн эрхтэн бэлгэвчний хажуугаар орвол

o бэлгэвч үтрээн дотор мушгиралдах юм уу зангирвал

o дахин хурьцал үйлдэх бол

� Анхаарах зүйлс:

1. Хурьцлын үед бэлгэвчийг үтрээрүү чихэгдэж оруулахгүйн тулд

бэлгэвчний гаднах цагиргыг байранд нь байлгаж байх хэрэгтэй.

2. Эр бэлгийн эрхнийг гараараа бэлгэвчин дотор оруулах хэрэгтэй. Энэ нь

шодой бэлгэвч, үтрээний хана хоѐрын завсраар орохоос сэргийлнэ.

� Хурьцаж дуусангуут бэлгэвчийг сугалж ав. Асгаж цутгахгүйг бодон эмэгтэй

бэлгэвчийн дээд уруулын гадуур байрлаж байсан гаднах цагирганы доогуурхан

шиг мушгиж өгнө. Доторх зүйлийг нь асгаж цутгалгүй бэлгэвчийг татаж гаргана.

� Бэлгэвчний үзүүрийг зангидаад хогийн саванад хаяна.

Нутгийн иргэдийн дунд хийх сайн дурын ажил АТНИТҮ сайн дурын ажилтнууд нутгийн иргэдэд ХДХВ болон БЗХӨ-ний талаар

сурч мэдэхэд нь дараах байдлаар туслаж болох юм. Үүнд:

� Олон нийтттэй харьцах арга техникийг ашиглан нутгийн иргэдэд бэлгэвчийг

хэрхэн тогтмол зөв хэрэглэснээр БЗХӨ болон ХДХВ-ээс урьдчилан сэргийлж

болох талаар зааж сургах

� Олон нийтттэй харьцах арга техникийг ашиглан нутгийн иргэдэд БЗХӨ болон

ХДХВ-ээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар зааж сургах

� Бэлгэвчийг хүрэлцээтэй болгож, хаанаас авч болох талаар иргэдэд мэдээлэл өгөх

� Орон нутагт ямар байгууллага (Эрүүл мэндийн яам, ТББ-ууд) бэлгэвч

сурталчлан тарааж байгааг олж мэдэх

� БЗХӨ болон ХДХВ-ын талаар нэмэлт мэдээлэл хаанаас олж авч болохыг нутгийн

иргэдэд хэлж өгөх

� Сайн дурны шинжилгээ, зөвлөгөө өгөх төвүүдийн байршил хаана байдгийг

мэдэж аван нутгийн иргэдийг ХДХВ-ын шинжилгээ өгч өөрийнхээ статусыг

мэдэж авахыг уриалах

� нутгийн иргэдийг БЗХӨ авсан гэж бодвол эрүүл мэндийн төвд очихыг уриалах

� Жирэмсэн эхчүүдийг БЗХӨ болон ХДХВ-ын шинжилгээ хийлгэхийг уриалах

� ХДХВ-тай жирэмсэн эхчүүд хөхөөр хооллох болон өөр тэжээлийн талаар эмчтэй

зөвлөхийг уриалах.

� ТБ-тэй хүмүүсийг ХДХВ-ны шинжилгээ хийлгэхийг уриалах

� Гэртээ бэлгэвчтэй байх

� БЗХӨ болон ХДХВ-наас урьдчилан сэргийлэх зан байдлыг эрхэмлэх

Ном зүй International Federation of Red Cross and Red Crescent Societies (2001) Guidelines on first aid and

HIV/AIDS. Available from: www.ifrc.org/cgi/pdf_pubshealth.pl?guidelinesE.pdf.

International Federation of Red Cross and Red Crescent Societies, World Health Organization, Southern

Africa HIV/AIDS Information Dissemination Service (SAfAIDS) (2007) HIV Prevention, Treatment, Care

and Support. A Training Package for Community Volunteers. Available from:

www.ifrc.org/what/health/tools/hiv-training.asp.

World Health Organization. Health topics. HIV/AIDS. See: www.who.int/topics/hiv_aids/en.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

224

African Red Cross and Red Crescent Health Initiative, Volunteer Toolkits 2010. Condom

Promotion. Available from: www.ifrc.org/Docs/pubs/health/archi/condompromotion.pdf.

Идэвхижүүлэх чиглэл I. ХДХВ ба бэлгийн заымн халдвар. Оршил

� 20-30 минут

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн ашигласан,

мөн нутгийн иргэдийн зүгээс ямар хариу авсан зэргийг нь асууж лавла. Мөн орон

нутгийн салбар зөвлөлийн ажилтан энэ тухайд юу гэж хэлснийг лавла.

4. Сэдвийн зорилго агуулгыг танилцуул.

5. Шалан дээр байгаа (зураг зурж нэр бичсэн) цаасыг заа. Энэ бол ХДХВ

халдварлах болох халдахгүй байх арга зам гэдгийг сануул. Мөн өрөөний хоѐр ханад

наасан хоѐр тэдмгийг бас заа.

6. Шалан дээр байгаа цааснаас аваад зөв ханан дээр өлгөх, хаахыг сайн дурын

ажилтнуудад даалга. Тэдэнд наалдамхай тууз, зүү, кноп өг.

7. Хэрэв зөвшөөрөхгүй бол нэг хананаас аваад нөгөө хананд өлгөж болохыг хэл.

Бүх цаасыг хананд өлгөж дуусгахад хангалттай цаг өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Тэдэнд хариуг нь хэлж туслах хэрэггүй. Сайн дурын ажилтнуудыг

ажигла. Тэд итгэлтэй байвал сэдвийн талаар мэдлэгтэй байна гэсэн үг.

Бүлгийн дотор санал нийлэхгүй хүмүүс гарч ирэхийг үгүйсгэхгүй.

8. Хоѐр ханан дээр наасан зүйлсийг уншиж үз. Сэдвийн хураангуйгаас харж

байгаад элдэв буруу зөрүү мэдээлэл байвал засаж зүгшрүүлнэ. Зөв зүйтэй

байрлуулсныг нь магтаж сайшаана.

9. Сэдвийн хураангуйгаас харж байгаад БЗХӨ болон ХДХВ-ний шинж тэмдгийн

талаар танилцуулга хий.

10. Зарим БЗХӨ тийм гэх шинж тэмдэггүй байдгийг цохон тэмдэглэнэ үү. Шинж

тэмдэг илрэхгүй ч халдвар дамждаг билээ.

11. Сайн дурынхны асуултад хариул.

12. Сургалтын үед асуулт асуухыг уриал. Ялангуяа олны өмнө асуухаас ичиж

зовмоор асуулт байвал бичээд асуултын хайрцганд хийж болохыг нь сануул.

II. Айх ичих ба алагчлал

� 40-50 минут

1. Сайн дурынхныг хоѐр юу уу гурван бүлэгт хуваа.

2. Бүлэг тус бүрийг жижигхэн жүжигчилсэн /3-4 минутаас илүүгүй/ тоглолт

бэлтгэж, тоглохыг даалга. Жүжигчилсэн тоглолт нутгийн иргэн, гэр бүлийн

гишүүдийн дараах сэдвээр хийх хэлэлцүүлгийн шинжтэй байна. Үүнд:

� бэлгэвч хэрэглэх

� ХДХВ-ын шинжилгээ өгөх

� ХДХВ-ын халдвартай хариу гарах

� ХДХВ-ын халдварыг эхээс хүүхдэд халдахаас сэргийлэх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

225

3. Бүлэг тус бүрээр сэдвийг сонгуулах боловч ХДХВ-ын шинжилгээ өгөх болон

халдвартай хариу гарах гэсэн эмзэг сэдвийн тухайд тухайн нутгийн иргэдийн санаа

бодлыг аль болох бодитой тусгасан харилцан яриа байх ѐстойг сануулах.

4. Бүлгүүдэд тоглолтоо бэлтгэх, дараа нь анги нийтийн өмнө гарч тоглоход нь

хангалттай хугацаа тавьж өг.

5. Жүжиг бүрийн дараагаар ажигласан зүйл болон тэдгээрийн учир шалтгааны

талаар хэлэлцүүлэг хийлгэ.

Сургагч багшид

зориулсан

санамж

Энэ дасгал ХДХВ-ын талаарх нутгийн иргэдийн санаа бодол /сайн муу/- ыг гаргаж ирж магад. Сургагч багшийн хувьд та ямар нэгэн сайн муу гэж шүүх

асуудалд хальтран орохгүй байх нь чухал. ХДХВ-ын талаар мэддэг баримтдаа

түшиглэ. ХДХВ болон БЗХӨ-тэй хүмүүстэй ажилладаг эмнэлгийн

ажилтнуудтай энэ хичээлийг хамтран заавал үр дүнтэй байж болох юм.

III. ХДХВ болон БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх

�15-25 минут

1. Сайн дурын ажилтан бүрт өмнө бэлтгэсэн хуудас цааснаасаа нэг нэгийг өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Нэг сайн дурын ажилтан ардаа жижиг дугуйтай нөгөө нь ардаа жижиг

дөрвөлжинтай хуудас авахаар тарааж өгнө. Тэдэнд энэ дугуй болон

дөрвөлжингийн талаар хэлэхгүй шүү.

2. Сайн дурын ажилтнуудыг босгоод анги дундуур явж, гурван хүнтэй уулзаж,

тэднээр хуудсан дээрээ гарынх нь үсгийг зуруулахыг даалга.

3. 3 хүнээр цаасан дээрээ гарын үсэг зуруулсны дараагаар тэднийг суудалд суулга.

4. Сайн дурынхныг өөр өөрсдийн хуудсыг нь харуул. Хуудасныхаа ард дугуйтай

хүнийг босго.

5. Дугуй зурсан нь тэр хүн ХДХВ-ын халдвартай, гэхдээ өөрөө тэрнийгээ

мэдэхгүйг тэмдэглэж байгаа гэж хэл.

6. Энэ хүнтэй гар барьж, гарын үсгээ зурсан хүмүүсийг босго. Гар барьж, гарын

үсгээ зурах нь тэд энэ хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон эсвэл зүү

тариураа солилцсоныг тэмдэглэж байгааг хэлээд одоо тэд бас ХДХВ-ын халдвар

авсан гэж хэл.

7. Суусуур байгаа сайн дурынхнаас босоо байгаа хэн нэгэнтэй гар барьсан эсэхийг

нь асуу. Тийм хүн гарч ирвэл бас босго. Тэдэнд бас халдвартай хүнтэй

хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон эсвэл зүү тариураа солилцсоныг

тэмдэглэж байгааг хэлээд одоо тэд бас ХДХВ-ын халдвар авсан гэж хэл.

8. Ийн байдлаар бүгд бостол үргэлжлүүл.

9. Сайн дурын ажилтнуудыг хуудсаа дахин нэг харахыг даалгаад хуудасныхаа ард

дөрвөлжин зурсан хүнийг өөрийгээ танилцуулахыг даалга. Тэр хүн үргэлж бэлгэвч

хэрэглэдэг бөгөөд өөр хүнтэй зүү тариур, сахлын хутга зэрэг үзүүртэй эд зүйлсээ

солилцдоггүй болохыг тэмдэглэж байгааг нь хэл. Тэр хүнийг суулга. Учир нь тэр

халдвар аваагүй.

10. Хүн бүрийг идэвхи зүтгэлтэй оролцсондд нь таларх. Бүгдийг суудалд нь

суулгаад, саны дасгалын талаар ярилцуул. Дараах санаа гаргаж ирэхэд анхаар:

ХДХВ болон БЗХӨ-ын халдвартай хэн нэгэнтэй хамгаалалтгүй бэлгийн

харьцаанд орсон эсвэл зүү тариур, сахлын хутга зэрэг үзүүр иртэй эд

зүйлсийг нь хэрэглэсэн хэн бүхэн халдвар авах эрсдэлтэй

Олон хавьтагчтай секс хийх нь бэлгэвчийг зөв зохистой тогтмол хэрэглэхгүй

л бол ХДХВ-ын халдвар авах магадлалыг олон дахин нэмэгдүүлнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

226

бэлгэвчийг зөв зохистой тогтмол хэрэглэснээр халдвараас сэргийлнэ.

Хэн нэгэн ХДХВ / БЗХӨ-ын халдвартай гэдгийг хүн хараад мэдэхэд хэцүү.

Хэн нэгэн ХДХВ / БЗХӨ-ын халдвартайгаа мэдэхгүй бөгөөд тиймээс бусдад

өөрийн мэдэлгүй халдварлуулаад яваад байж болно.

ХДХВ нь үзэг болон гарын үсэг зурах хуудас солилцсоноор халдварлахгүй.

11. ХДХВ / БЗХӨ-ын халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэж сайн

дурынхнаас асууснаар санал бодол уралдуулах хэлэлцүүлгийг эхэл.

12. Сайн дурынхны харилутыг цаасан самбар дээр тэмдэглэж ав. Шарадлагатай бол

Сэдвийн хураангуйгаас мэдээлэл ав.

13. Бэлгэвчийг байнга тогтмол зохистой хэрэглэдэг гэсэн хүнд баяр хүргэж,

бүгдээр алга ташуулбал зүгээр.

III. Эрэгтэй / эмэгтэй бэлгэвчний хэрэглээг биеэр үзүүлэх ба дадлагын ажил.

� 30-40 минут

Сургагч багшид

зориулсан санамж

Хэрэв Сэдэв 2-ыг өмнө нь сонгон үзсэн бөгөөд сайн дурын ажилтнууд энэ дасгалыг

хийж өнгөрсөн бол биеэр дахин хийж үзүүлэхийн оронд сайн дурынхныг түүний үе

шатуудыг нэхэн тоймлон хэлүүлж болох юм

1. Сэдвийн хураангуйг ашиглан эмэгтэй бэлгэвчийг ашиглах үе шатуудыг авч

үзнэ. Сайн дурынхныг сан дурын ажилтны гарын авлагад нь байгаа диаграммыг

харуул. Доторх жижиг цагиргыг хэрхэн шахахыг үзүүл. Эмэгтэй бэлгэвчийг сайн

дурынханд өгч тойруулан үзүүлж бариул.

2. Сэдвийн хураангуйг ашиглан эрэгтэй бэлгэвчийг ашиглалтыг биеэр үзүүл.

Үе шат, алхам бүрийг нь тодорхой тайлбарлаж харуул.

3. Хүн болгонд нэг нэг бэлгэвч тарааж өг. Сайн дурынхныг гурван бүлэгт

хувааж бүлэг тус бүрт шодой хэлбэртэй мод/гадил жимс нэг нэгийг тарааж өгнө.

Дараах дүрүүдэд ээлжлэн тоглуулна. Үүнд:

a. сайн дурын ажилтан

b. нутгийн иргэн

c. Ажиглагч

4. Сайн дурын ажилтны гарын авлагын Сэдэв 11-ын шалгах хуудсыг эргэн нэг

харуул. Ажиглагч нарыг алхам буюу үе шат бүрийг дуусгахад тэмдэглэж явахыг

даалга. Ажилгачид шалгах хүснэгтээ харж байгаад дадлага тус бүрийг удирдан

залж, дууссаных нь дараагаар тайлбар хэлнэ.

5. Сайн дурынхнаар бэлгэвчийг хэрхэн зөв зүйтэй хэрэглэх талаар нэг нэгэндээ

зааж сурган дадлагажуул.

Сургагч багшид зориулсан санамж Ангиар тойруулан дамжуулаад

шаардлагатай бол хариу тайлбар хэлж өг

IV. Өөрийн ойлгосныг шалгах 10-20 минут

1. Сайн дурын ажилтны гарын авлагынхаа Сэдэв 6-ийн ―Заавал эзэмшвэл

зохих мэдлэг чадвар‖ гэсэн хэсгийг эргэж үзүүл.

2. Сайн дурынхныг хос хосоор нь ажиллуулж, Сайн дурын ажилтны гарын

авлагынхаа Сэдэв 6-ийн ―Өөрийгээ шалга‖ гэсэн хэсгийг бөглүүл. Өөрийгээ

шалгана гэдэг нь өнөөг хүртэл үзсэн материалаа хэрхэн өөрийн болгосоноо шалган

хянаж байгаа явдал гэдгийг нь сайн дурынханд ойлгуул.

3. Хүн бүрийг хийж дуусгахад нь хангалттай хугацаа өг.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

227

Сургагч багшид

зориулсан

санамж

Хэрэв оролцогчдын ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй бол асуултыг чангаар уншиж

өгч, сайн дурынхныг амаар хариулуулж болох юм. Хэрэв бичиг үсэггүй хүн

хэдхэн байвал та тэдэнтэй тулж ажиллан асуулт хариултыг хийлгэж болох юм

4.Хариултуудыг шалгаж үз.

Асуулт/ хариулт:

1. Бэлгийн замын халдварт өвчин /БЗХӨ/-ний хоѐр шинж тэмдгийг нэрлэ:

� Бэлэг эрхтний хавиар хөндүүрлэж, улай, яр бижрүү гарах

� шодой, үтрээ эсвэл шулуун гэдэснээс идээтэй юм гарах

� шээхэд өвдөх

� Цавиар хавагнаж, эмзэг болох, хоолой өвдөх

� Хоолой өвдөх

� бэлгийн харьцаанд ороход өвдөх, эвгүй болох гм 2. Хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/ болон дархлал хомсдлын хам шинж

буюу /ДОХХШ) хоѐрын ялгаа юу байна вэ?

� Хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/ бол хүний биеийн дарлааны

системийг дайран гэмтээж, өвчний эсрэг биеийн хамгаалалтыг аажмаар үгүй

болгодог нэг төрлийн бэлгийн замын халдварт өвчин билээ. ХДХВ-ын халдварыг

тоохгүй, эмнэж домнохгүй бол дархлал хомсдлын хам шинж буюу ДОХХШ

хэмээх аюулт өвчинд хүргэнэ.

3. ХДХВ-ын халдвар тархах ямар гурван арга зам байна вэ? o Халдвар авсан хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох

o Халдвартай хүний биеийн шингэн /цус, үрийн ба үтрээний шингэн/-ээр дамжих

o Эхээс хүүхдэд жирэмсэн үед, төрөх үед эсвэл хөхүүлэхэд сүүгээр дамжих

4. ХДХВ-ээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

� бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх

� аюулгүй секс хийх эсвэл нэвтрэхгүй секс хийх

� бэлгийн хавьтагчийн тоог цөөлөх

� Эр эм хоѐр нэгэндээ үнэнч, ХДХВ-ийн халдваргүй ганц хавьтагчтай байх,

бэлгийн харьцааг тэвчих

� БЗХӨ-ний шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өг.

� Хавьтагчийнхаа ХДХВ-ийн байдлыг мэдэхгүй бол хамгаалалтгүй секс БҮҮхий

� Сахлын хутга, зүү тариур зэрэг цус гаргаж болзошгүй хүрц иртэй зүйлсийг

бусадтай солилцохгүй байх

� БЗХӨ-ний шинж тэмдэг илрэх эсвэл ХДХВ-тай буюу ХДХВ-ийн байдлыг

мэдэхгүй хавьтагчтай хамгаалалтгүй секс хийчихсэн бол шинжилгээ өг.

� Жирэмсэн эхчүүд ХДХВ болон БЗХӨ-ний шинжилгээ өгөх ѐстой

5. Зөв хариулт хэлбэл оролцогчдод баяр хүргэ.

VI. Нутгийн иргэдтэй харьцах арга техник. Дүр тоглох.

�25-30 минут

1. Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан ХДХВ ба бэлгийн замын

халдварт өвчний талаар нутгийн иргэдэд хүргэх гол санаануудыг тоймло. Үүнд:

ХДХВ бол хүний дархлааг үгүй болгож ДОХХШ гэдэг өвчинд хүргэнэ.

ХДХВ хүний цусанд үтрээ, шодой ба анус /шулуун гэдэс/-аар дамжин

халдана.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

228

ХДХВ-ны халдварыг ХДХВ-ны халдвартай хүнтэй хамгаалалтгү бэлгийн

харьцаанд орсноос халдварлан авч болно.

Олон хавьтагчтай хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох нь ХДХВ-ны

халдварын эрсдлийг олон дахин нэмэгдүүлнэ.

Ямар нэг бэлгийн замын халдвартай байх нь ХДХВ-ны халдвар авах

эрсдлийг нэмэгдүүлнэ

ХДХВ-ны халдварыг бүрэн эмчлэх арга байхгүй ч, түүнээс урьдчилан

сэргийлж болно.

ХДХВ/БЗХӨ-ний бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд

бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэ.

Та өөрөө нэгэнт ХДХВ-ны халдвартай болсон бол бэлгэвч хэрэглэж

хавьтагчаа халдвар авахаас сэргийлэн хамгаал

Бэлгийн харьцаа, хурьцлыг тэвчих, эсвэл ХДХВ-гүй нэг л хавьтагчтай байх

нь ХДХВ-ны халдвараас урьдчилан сэргийлнэ.

Сахлын хутга мэтийн үзүүртэй эд зүйлсээ бусадтай бүү солилц

Шинжилгээ хийлгэ. Өөрийн ХДХВ-ны байдлыг мэдсэнээр хавьтагч, үр

хүүхэддээ ХДХВ-ны халдвар тараах болон эргэж халдвар авахаас сэргийлнэ.

Шинжилгээ хийлгэ. Өөрийн ХДХВ-ны байдлыг мэдсэнээр урьдчилан

сэргийлэх, асаргаа сувилгаа, халамж, дэмжлэгийн үйлчилгээ хүртэх болно.

2. Сайн дурынхнаас өөр хүргэх нэмэлт санаа оноо байгаа эсэхийг нь лавла.

3. Нутгийн айл өрхтэй нутгийн иргэдтэй харьцах арга техникийн харилцан

ярианы асуултуудыг ашиглан дүр тоглох хоѐр хүнийг сайн дураар нь гаргаж ир.

4. Дүр тоглосны дараагаар ангийн хамт олноос дээрх хоѐр хүний юу нь сайн

болов, юуг нь дараагийн удаа сайжруулах талаар санал дүгнэлт хийлгүүл.

5. Сайн дурынхныг гурав гурваар нь бүлэглэ. Дараах дүрд ээлжлэн

тоглуулна.Үүнд:

a. сайн дурын ажилтан

b. нутгийн иргэн

c. Ажиглагч

6. Ажиглагч нарыг сайн дурын ажилтны гол санаагаа хүнд хүргэх чадварын

талаар тайлбар хэлүүл.

VII. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил

�60-90 минут

1. Нутгийн иргэдийн дунд ХДХВ-ны халдвар тараах эрсдэлд ямар зан үйл,

байдал хүргэж байгаа талаар сайн дурынхнаас асуу. Хариултуудыг цаасан самбар

дээр тэмдэглэж ав.

2. Нутгийн иргэдийн дунд ХДХВ / БЗХӨ-ний халдвар тархахаас урьдчилан

сэргийлэхийн тулд орон нутгийн хэмжээнд юу хиймээр байгааг нь асуу.

Хариултуудыг цаасан самбар дээр тэмдэглэж ав. Нэмэлт мэдээлэл авахын тулд

сэдвийн хураангуйгаас хар.

3. ХДХВ / БЗХӨ-ний халдварыг оношлох болон эмчлэх эрүүл мэндийн

төвүүдийн жагсаалтыг сайн дурынханд өгнө үү. Сайн дурынхнаас өөр ямар эмнэлэг

мэдэхийг нь асуу. Тэдгээрийг нь жагсаалтдаа нэмж бич.

4. Нутгийн иргэдийн дунд хийх ажлыг тоймло.

Нутгийн иргэдийн дунд хийх ажил:

Нутгийн айлтай олон нийттэй харьцах арга техникийг ашиглан суулгах

өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, шингэний дутагдлыг хэрхэн танин

мэдэх, яаж эмчлэх талаар ярилцаад үз.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

229

Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан нутгийн иргэдтэй дараах

зорилгоор ярилцаж үз. Үүнд:

a. ХДХВ/ДОХХШ-ийн тухай юу мэддэг, гол нь юу МЭДЭХГҮЙ байгааг тогтоох

b. ХДХВ/БЗХӨ-ний халдвар тархдаг болон тархдагГҮЙ арга замын талаар ярилцах

c. Бэлгэвчийг зөв хэрэглэж үзүүлэх

d. Бэлгэвчийг хаанаас олж болох тухай мэдээллийг хүргэх

e. ХДХВ/БЗХӨ-ний халдварын шинжилгээ болон эмчилгээ хийлгэхээр хаана очих

тухай мэдээллийг хүргэх

Сайн дурын оношлогоо болон зөвлөгөө авах төвийн эмнэлгийн ажилтнууд,

зөвлөхүүдтэй ХДХВ-ний шинжилгээний талаар ярилцах. АТНИТҮ сайн

дурын ажилтнууд тэдний ажилд хэрхэн туслаж болохыг хэлэлц.

Нутгийн иргэдийн дунд бэлгэвийг сурталчилж, тарааж байгаа ямар

байгууллага (Эрүүл мэндийн яам, ТББ-ууд) байгаа талаар олж мэдэх

Эмнэлгийн аижлтантай жирэмсэн эхэд зориулсан эмчилгээ, халамжийн

үйлчилгээний талаар ярилцах

Орон нутгийн сургуулиар оч. Оюутан сурагчид ХДХВ-ны талаар үе

тэнгийнхэндээ зааж сургах ажилд оролцох сонирхолтой эсэхийг лавла.

Сайн дурын ажилтнууд сургууль болон бусад олон нийтийн газруудад

хэвлэмэл сурталчилгааны материал, зурагт хуудас зэргийг тараах

Анги танхимд хэлэлцсэн аль нэг сайн дурын ажлыг сонгож аваад орон

гэртээ өөрөө үлгэрлэн гэр орныхондоо зааж өг. Үүнийгээ өнөөдрөөс эхэл.

5. Сайн дурынхныг нутгийн иргэдийн дунд хийх эхний ажлаа дуусгаад

дараагийн өөр хоѐр ажил сонгож авахыг уриал.

6. Дараагийн хичээлийн цагийн хуваарийг тохиролц. Ангидаа эргэн ирээд

нутгийн иргэдийн дунд хийсэн ажилаа авч хэлэлцэнэ гэдгийг нь анхааруул.

7. Талбар дээр ажиллах үед нь сайн дурынхныг удирдан залж тусалж дэмжинэ.

8. Сайн дурынхныг сурч мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо хуваалцахыг уриал.

Бэлгэвчийг зөв зүйтэй хэрэглэж бус эсэхийг шалгах хуудас

Тийм Үгүй

� Бэлгэвчийн уут, хайрцган дээрх хүчинтэй хугацаа дуусах /үйлдвэрлэсэн огноог заавал харж байх хэрэгтэй ба хугацаа дууссан бол хэрэглэхгүй хаяж байвал зохино.

� Бэлгэвчийг уут, савнаас нь гаргаж, онгойлгохдоо хумс, шүд, зүүлт бөгж зэргээрээ резиныг нь

цоолчихгүй гаргаж ирнэ.

� Хөвчирсөн эр бэлгийн эрхтэнд бэлгэвчийг эм бэлгийн эрхтэн /эсвэл ам/-д хүрэх орохоос нь

өмнө углана.

� Углахдаа бэлгэвчний толгой хэсгийг агаар оруулалгүй чимхэж байх хэрэгтэй бөгөөд тэнд нь

үрийн шингэн хуралдах орон зай үлдээж байгаа нь тэр.

� Бэлгэвчийг эр бэлэг эрхтнийг уг хүртэл хоѐр гараараа углана.

� Хурьцал хийсний дараа эр бэлгийн эрхтнийг буухаас нь өмнө бэлгэвчийг шууд сугалах ба ингэхдээ амсраас нь барьж байгаад үрийн шингэнийг асгаж савиргалгүй сугалж авна.

� Бэлгэвчний үзүүрийг зангидаад хогийн саванад хаяна.

Эмэгтэй бэлгэвчийг зөв зүйтэй хэрэглэж бус эсэхийг шалгах хуудас

Тийм Үгүй

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

230

� Бэлгэвчийн уут, хайрцган дээрх хүчинтэй хугацаа дуусах /эсвэл үйлдвэрлэсэн огноог/ огноог

заавал харж байх хэрэгтэй бөгөөд хугацаа нь дууссан бол хая.

� Бэлгэвчийг уут, савнаас нь гаргаж, онгойлгохдоо хумс, шүд, зүүлт бөгж зэргээрээ резиныг нь цоолчихгүй гаргаж ирнэ.

� Битүү үзүүрийнх нь дотоод цагиргыг эрхий болон дунд хуруугаараа дараад долоовор

хуруугаараа үтрээрүү түлхэж оруул.

� Нээлттэй үзүүрийнх нь цагираг үтрээний гаднах уруулын гадуур байрлана.

� Эр бэлгийн эрхнийг гараараа бэлгэвчин дотор оруулах хэрэгтэй. Энэ нь шодой бэлгэвч,

үтрээний хана хоѐрын завсраар орохоос сэргийлнэ.

� Хурьцал хийж байх үед эмэгтэй бэлгэвчийг дараах нөхцөлд тайлан авч, шинэ бэлгэвч хий.

� Хурьцаж дуусангуут бэлгэвчин доторхыг асгаж цутгалгүй сугалж ав.

� Бэлгэвчний үзүүрийг зангидаад хогийн саванад хаяна.

Сэдэв 12 (Сонгон суралцах боломжтой) Айдас ичгүүр ба ялгаварлан гадуурхалтай тэмцэх

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадвар эзэмшинэ.Үүнд:

� ХДХВ-тай холбоотой айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхахад хүргэдэг

хүчин зүйлсийг авч хэлэлцэх

� Тухайн нутагт тахир дутуу зэрэг бусад эмзэг бүлгийн эсрэг ялгаварлан гадуурхах

явдлыг авч хэлэлцэх

� Тухайн нутагт ХДХВ-тай холбоотой айдас ичгүүр болон ялгаварлал,

гадуурхалтай тэмцэх арга замыг тодорхойлох

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл

1. Айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхах явдал хүмүүс ХДХВ-ын халдвартай

эсэхээ олж мэдэх, тэгснээрээ урьдчилан сэргийлэх, эмчлүүлж асруулах, халамж

дэмжлэгийн үйлчилгээнээс гадуур үлдэхэд хүргэж болзошгүй.

2. ХДХВ-аас ―айж ичих‖ гэдэг нь ХДХВ-ын халдвар авсан болон тэдэнтэй ямар нэг

байдлаар холбоотой хүмүүсээс болгоомжлон зугтах, голж, татгалзах, шууд болон

шууд бусаар ялгаварлан гадуурхаж, эрхийг нь хасаж зөрчихийг хэлнэ.

3. ХДХВ-тай холбоотой айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхалд нөлөөлж байгаа

хүчин зүйлс бол:

� ХДХВ бол амь насанд аюултай

� тухайн өвчний талаар мэдлэггүй эсвэл буруу мэдээлэлтэй байх (ХДХВ хэрхэн

халдварладаг талаар элдэв домог, цуу яриа, буруу зүрүү ойлголт).

� ХДХВ-ыг нийгмийн тодорхой (тухайлбал, гомо эрэгтэйчүүд буюу эрэгтэй

хүнтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд, зүү тариураар хар тамхи хэрэглэгчид,

бэлгийн ажил эрхэлдэг хүмүүс-биеэ үнэлэгчид) бүлгийнхэнтэй холбож ойлгох

� Арьс өнгө, хүйс, ажил /биеэ үнэлэх/, орон гэргүй, хар тамхичид, ял эдэлж

байсан болон/эсвэл бэлгийн чиг баримжаагаараа нийгэмд ер нь ичгүүр, ялгаварлан

гадуурхлын бай нэгэнт болчихсон нийгмийн эмзэг бүлгийн талаарх сэжиг таавар

� ХДХВ-тай холбоотой мэдээг хэвлэлийнхэн буруу ойлголт төрүүлж цацдагаас

4. Тахир дутуу, мэдрэлийн согогтой болон архаг хуучтай зэрэг нийгмийн бусад

эмзэг бүлгүүд ч гэсэн иймэрхүү айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхалд өртдөг.

5. Нутгийн иргэдийн дундах айдас ичгүүр болон ялгаварлал, гадуурхлын бүх

хэлбэртийн эсрэг тууштай тэмцэх нь зүйтэй.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

231

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 175-255 минут шаардана. I. Оршил. Сэдвийн танилцуулга. Сэдвийн хураангуйг ашигла 20-30 минут

II. Айдас ичгүүр болон

ялгаварлан гадуурхах

явдал.

Сайн дурынхан айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхлыг

харуулсан зураг, зохиомжийг авч үзнэ. Тэд айдас ичгүүр

болон ялгаварлан гадуурхлын хүмүүс болон бүлгүүдэд

тусч байгаа үр дагаврыг авч хэлэлцэнэ.

30-45 минут

III. Айдас ичгүүр болон ялгаварлан

гадуурхалтай тэмцэх.

Тухайн нутгийн иргэдийн дунд айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхалтай тэмцэж, түүнийг бууруулахын

тулд юу хийж чадахаа сайн дурынхан авч хэлэлцэнэ.

30-40 минут

IV. Дүр тоглох.

Олон нийттэй харьцах арга техникээ ашиглан сайн дурынхан

айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхалтай холбоотой гол

гол санааг нутгийн иргэдэд хүргэх дадлага хийнэ

25-30 минут

V. Өөрийн ойлголтыг

шалгах.

Өөрийгээ үнэлэх. 10-20 минут

VI. Нутгийн иргэдийн

дунд хийх ажиллагаа.

Олон нийттэй харьцах арга техникээ ашиглан сайн

дурынхан айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхалтай

холбоотой гол гол санааг нутгийн иргэдэд хүргэнэ

60-90 минут

Сургагч

багшид

зориулсан

санамж

ХДХВ ба ДОХХШ бол олон газар нутагт маш эмзэг асуудал байдаг. ХДХВ-ын халдвартай

хүмүүс, тэдний гэр бүлийнхэнтэй холбоотой айх ичих, хавчин гадуурхах явдал байж

болно. Тиймээс, үндсэн дүрмээ нэг эргэж хараад сайн дурын ажилтнуудад нутгийн иргэний

тухай аливаа мэдээллийг нууцлахыг уриал. ХДХВ-тай холбоотой ичгүүр айдсын талаар

мөн бэлгэвч хэрэглэх тухай нутгийн зан заншлыг авч хэлэлцэх бэлтгэлтэй бай.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Самбарын цаас 3-6 хуудас, самбарын өнгө өнгийн үзэг бэлдэнэ.

• Ялгаварлан гадуурхалд дараах газар өртсөн хүн болон хүмүүсийг дүрсэлсэн

гурваас зургаан зураг. үүнд:

– сургууль

– ажил

– зах, зээлийн газар

– эрүүл мэндийн төв

– олон нийтийн газар

– гэр орон

Сэдвийн хураангуй ХДХВ болон ДОХХШ Хүний дархлал хомсдлын вирус бол нэг төрлийн бэлгийн замын халдварт өвчин

мөн. ХДХВ бол хүний биеийн дарлааны системийг дайран гэмтээж, элдэв халдвар

болон сүрьеэ /tuberculosis/ мэтийн өвчний эсрэг биеийн хамгаалалтыг аажмаар үгүй

болгодог билээ. ХДХВ-ын халдвар нэг авсан л бол насан туршийнх бөгөөд бусдад

халдварлах аюултай. ХДХВ-ын халдварыг тоохгүй бол дархлал хомсдлын хам

шинж буюу ДОХХШ хэмээх аюулт өвчин болно.

ХДХВ болон ДОХХШ-ыг бүрэн эмчлэнэ гэж байхгүй. Гэхдээ ХДХВ-ыг эмнэж

домноод яваад байвал бас болмоор зүйл бөгөөд олон хүн ийм байдлаар нэлээд урт

наслаж байна.

ХДХВ-ын халдвар тархах арга зам:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

232

ХДХВ нь халдварласан хүний цус, үрийн шингэн, үтрээний шингэн эсвэл

хөхний сүүнд байж болох юм.

ХДХВ дараах арга замаар дамжин халдварлана. Үүнд:

o Халдвар авсан хүнтэй үтрээний, аман болон шулуун гэдсээр аль ч ялгаагүй

хамгаалалтгүй бэлгийн харьцаа (эрэгтэй эмэгтэй хүнтэй, хоѐр эмэгтэй эсвэл

хоѐр эрэгтэй)-нд орох

o Халдвартай цус хийлгэснээс

o Зүү, тариур эсвэл сахлын хутга зэрэг ариутгаагүй хурц эд зүйлс

хуваалцсанаас

o Зүсэх янз бүрийн бохир багаж хэрэсглээс тухайлбал, эмэгтэй хүний бэлэг

эрхтний гэмтэл, circumcision-шодойн толгой дээрх хуниасан арьсыг мэс

заслын аргаар хуулах, шивээс хийлгэх биен дээр шивж зураг зурах байдлаар

o Эхээс хүүхдэд жирэмсэн үед, төрөх үед эсвэл хөхүүлэхэд

Бэлгийн замын өөр ямар нэг халдвартай байх нь бэлгийн харьцаанд орогсод

ХДХВ-ын халдварыг нэг нэгэндээ дамжуулах магадлалыг улам бүр

нэмэгдүүлнэ.

ХДХВ-ын халдвар тархахГҮЙ арга зам: Хүрэх, тэврэх, гар барих

Шумуул болон бусад хазаж хатгадаж шавьж

Хөлс, нулимс

Ханиалгах, найтаах

Хүнс ба ус

агаар

жорлонгийн суултуур

хувцсаа солилцох, нэг оронд унтах

ХДХВ/ДОХ-той хүнтэй нэг усан санд хамт сэлэх

Аюулгүй ажиллагааны зааврыг мөрдсөн нөхцөлд анхны тусламж үзүүлэх

Шархгүй эрүүл арьсан дээр цус болон биеийн өөр ямар нэг шингэн хүрэх

Та өөрөө ХДХВ-тай биш бол цус өгөх

Анхааралтай байж зохих арга хэмжээг авсан бол ХДХВ-тай хүний асрах

ХДХВ-тай холбоотой айдас ичгүүр ХДХВ-тай холбоотой айдас ичгүүр гэдэг нь ХДХВ-ын халдвар авсан болон

тэдэнтэй ямар нэг байдлаар холбоотой хүмүүсээс болгоомжлон зугтах, голж,

татгалзах, шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхаж, эрхийг нь хасаж

зөрчихийг хэлнэ.

ХДХВ-ын халдварт өртөмтгий эмзэг бүлгийн хүмүүс айдас ичгүүр болон

ялгаварлан гадуурхалд нэрвэгддэг. Ийм эмзэг бүлэгт дараах хүмүүс багтана. Үүнд:

– Бэлгийн ажил эрхэлдэг [орч.: биеэ үнэлэгчид]

– Эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд

– Хүйсээ солиулсан хүмүүс

– хар тамхи тариулдаг хүмүүс

– сүрьеэ /tuberculosis/-тэй хүмүүс

– ялтнууд

– цагаач иргэд

Охид эмэгтэйчүүдийг бас хүйсээр ялгаварлан хадуурхаж магадгүй.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

233

ХДХВ-тай холбогдуулан ялгаварлан гадуурхах Хүнийг аль нэг тодорхой бүлэгт багтдаг, эсхүл хамааралтай гэж үзсэнээс өөрөөр

хүлээн авч, шударга бус, ѐс бусаар харьцахыг ялгавахлан гадуурхал гэнэ.

ХДХВ-тай холбогдуулан ялгаварлан гадуурхах явдал бол тухайн хүнийг ХДХВ-ны

халдвартай гэж үзсэн, эсвэл ХДХВ-ны халдвартай хүмүүстэй эсвэл өртөмтгий

эмзэг бүлгийнхэнтэй холбоотой гэж үзэн шударга бус, ѐс бус харьцахыг хэлнэ.

Ялгаварлан гадуурхах төрөл хэлбэр – Зай барих —айдас ичгүүртэй хүмүүсээс биет зайнаас харьцах эсвэл тэдэнд маш

хүчирхийлж хандах

– Нийгмийн-олон нийтээр цугларахад оролцуулахгүй байх, ширтэх, буруутгах

– Хэл амаар- хэл аманд оруулах, цуу яриа, хүний нэр усаар дуудан доромжлох

– Байгууллагын- сургууль, эмнэлэг, ажил дээр өөрөөр харьцах

ХДХВ-тай холбоотой айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхалд

нөлөөлж буй хүчин зүйлс � ХДХВ бол амь насанд аюултай

� тухайн өвчний талаар мэдлэггүй эсвэл буруу мэдээлэлтэй байх (ХДХВ хэрхэн

халдварладаг талаар элдэв домог, цуу яриа, буруу зүрүү ойлголт).

� ХДХВ-ыг нийгмийн тодорхой (тухайлбал, гомо эрэгтэйчүүд буюу эрэгтэй

хүнтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд, зүү тариураар хар тамхи

хэрэглэгчид, бэлгийн ажил эрхэлдэг хүмүүс-биеэ үнэлэгчид) бүлгийнхэнтэй

холбож ойлгох

� Арьс өнгө, хүйс, ажил /биеэ үнэлэх/, орон гэргүй, хар тамхичид, ял эдэлж байсан

болон/эсвэл бэлгийн чиг баримжаагаараа нийгэмд ер нь ичгүүр, ялгаварлан

гадуурхлын бай нэгэнт болчихсон нийгмийн эмзэг бүлгийн талаарх сэжиг таавар

� ХДХВ-тай холбоотой мэдээг хэвлэлийнхэн буруу ойлголт төрүүлж цацдагаас

Айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхлын үр дагавар ХДХВ-тай холбоотой айдас ичгүүрээс болж дараах үр дагавар урган гарж болно:

– ХДХВ-ний шинжилгээ өгөхөөс татгалзахад хүргэх

– Хүмүүсийг урьдчилан сэргийлэх, эмчилгээ, халамж дэмжлэгийн

үйлчилгээний гадуур орхигдуулах

– ХДХВ-ны халдвар тээгчид бэлгийн хавьтагчдаа тэр тухайгаа хэлэхгүй

нууцлах, тэгснээрээ бусдыг халдвар авах эрсдэлд оруулах

– ХДХВ-ны халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл хайх,

улмаар бэлгэвчийг хэрхэн хэрэглэхийг танин мэдэх зэрэг ажлаас

зайлсхийхэд хүргэх

– ХДХВ-ны халдвараас эрт эмчилгээ асаргаа эхлэхийг хойшлуулах

Нутгийн иргэдийн дунд айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхахтай

тэмцах арга зам – Айдас ичгүүр болон бусдыг ялгаварлан гадуурхах зан байдлаас үүдэлтэй хор

уршгийн талаар нутгийн иргэдэд ойлгуулан таниулах

– ХДХВ-ын халдвартай хүмүүсийг нутгийн иргэдтэй уулзуулж, ХДХВ-ны

талаарх хов жив, цуу яриа, буруу зүрүү ойлголтыг таслан зогсоохыг дэмжих

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

234

– Нутгийн иргэдийг ХДХВ халдахГҮЙ арга замын талаар гэгээрэхэд туслах

– ХДХВ-ын шинжилгээ ххийлгэж, зөвлөлгөө авахыг нутгийн иргэдэд уриалах

– ХДХВ-ын халдвартай болон бусад ядарсан дорой эмзэг бүлгийнхнийг

хүлээж авахыг нутгийн удирдлагад уриалах

– Бэлгийн харьцаа, хар тамхи зэрэг мансуурах бодисын хэрэглээ болон

бэлгэвчийг хэрэглэх тухай хэлэлцэж байхыг нутгийн иргэдэд уриалах

– Айдас ичгүүрт автсан хүмүүст ялгаварлал гадуурхалтай дасан зохицох арга

барилд суралцахад нь туслах

Улаан загалмай, улаан хавирган сар ба ХДХВ-ны халдвартай хүмүүс Улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөн хүн бүрийг алагчлалын эсрэг

байр сурьтай. ХДХВ-ны халдвартай хүмүүсийг, мөн биеэ үнэлэгчид, гомо эрчүүд,

эр хүнтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд, хар тахмичид, мансуурах бодис

хэрэглэгчид, хүйсээ солиулсан хүмүүс, ялтнууд болон цагаач иргэдийг ялгаварлан

гадуурхахыг хүлцэн тэвчихгүй.

Тус хөдөлгөөн ХДХВ-ны халдвартай хүмүүсийг Улаан загалмай, улаан хавирган

сарны Үндэсний нийгэмлэгийн гишүүн болохыг дэмждэг бөгөөд ХДХВ-ны эсрэг

тэдэнтэй хамтран тэмцэхийг гол болгодог билээ.

ХДХВ-ын халдвартай хүмүүст ХДХВ-тайгаа эерэг эрчим хүчтэй амьдарч, эрүүл аж

төрөх ѐсыг эрхэмлэн энэ талын мэдлэг боловсролоо дээшлүүлэн асаргаа

сувилгаагаа зохицуулах дэм өгөх учиртай.

Нутгийн иргэдийн дунд ХДХВ-тай холбоотой айдас ичгүүр, ялгаварлал

гадуурхлаас урьчилан сэргийлэх сайн дурын ажил АТНИТҮ сайн дурын ажилтнууд айдас ичгүүр болон ялгаварлал гадуурхалтай

нутгийн иргэдийн хийх тэмцлийг дараах дэмжиж болох юм. Үүнд:

� ХДХВ болон ДОХХШ өвчний талаар үнэн зөв мэдээлэл өгөх

� Нутгийн иргэдийг сайн дураараа ХДХВ-ын шинжилгээ хийлгэх, мөн зөвлөгөө

авахад уриалах

� Ялгаварлан гадуурхалГҮЙ зан байдал гаргаж, үлгэрлэн дагуулах

� ХДХВ-ын халдвартай хүмүүсийг дэмжих ажиллаж байгаа орон нутгийн засаг

захиргаа, нийгмийн ажилтан, байгууллага, сайн дурынхантай хамтран ажиллах

� ХДХВ болон ДОХХШ-ийн тухай элдэв цуу яриа, үлгэр домог буруу зүрүү

ойлголтыг таслан зогсоох ухуулга сурталчилгааны болон мэдлэг мэдээллийг

сайжруулах компанит ажилд оролцох

� ХДХВ болон ДОХХШ-ийн талаар дор дурьдсаныг оролцуулан нутгийн иргэд

нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл сурвалжийг зааж өгөхөд онцгой анхаарах. Үүнд:

– Сайн сайхан арга хэмжээ авахаар орон нутгийн ХДХВ-ын халдвартай

хүмүүсийн сүлжээтэй хэрхэн холбоо барих

– Сэтгэлзүйн дэмжлэг

– Санхүүгийн дэмжлэг

Ном зүй International Federation of Red Cross and Red Crescent Societies, World Health Organization, SAfAIDS

(2007), ХДХВ Prevention, Treatment, Care and Support: A training package for Community Volunteers.

Available from: www.ifrc.org/what/health/tools/hiv-training.asp.

Uys, Leana (2003), Teaching Manual on HIV/AIDS Stigma for Nurses. Democratic Nursing Organization

of South Africa (SADC) and AIDS Network for Nurses and Midwives (SANNAM). Available

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

235

from:www.psufasa.org/info_map/fulldocuments/countrydocuments/southAfrica/organisations/manual_ed_s

tigma_and_nurses_in_south_africa_sanaam.pdf.

CHANGE Project (2003), Understanding and Challenging ХДХВ Stigma: Toolkit for Action. Available

from: www.changeproject.org/technical/hivaids/stigma.html.

Ogden J, Nyblade L. (2005), International Center for Research on Women (2005), Common at Its Core:

ХДХВ-тай холбоотой айдас ичгүүр Across Contexts. Available:

www.icrw.org/docs/2005_report_stigma_synthesis.pdf.

World Health Organization. Fight Айдас ичгүүр болон алагчлал. Available from:

www.searo.who.int/LinkFiles/World_AIDS_Day_8.pdf.

World Health Organization. Why focussing on айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхах is important? Available from: www.searo.who.int/LinkFiles/World_AIDS_Day_focussing.pdf.

Идэвхижүүлэх чиглэл I. Айдас ичгүүр болон ялгаварлал гадуурхалтай тэмцэх. Оршил � 20-30 минут

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн

ашигласан, мөн нутгийн иргэдийн зүгээс ямар хариу авсан зэргийг нь асууж лавла.

Мөн орон нутгийн салбар зөвлөлийн ажилтан энэ тухайд юу гэж хэлснийг лавла.

4. Сэдвийн хураангуйгаар товч илтгэ. Дараах зүйлийн тодорхойлолт өг.Үүнд:

� ХДХВ хэрхэн халдварладаг болон хэрхэн ХАЛДДАГГҮЙ

� Айдас ичгүүр болон алагчлал гэж юу вэ?

� Айдас ичгүүр болон алагчлал төрөл хэлбэр

� ХДХВ-тай холбоотой айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхалд

нөлөөлөх хүчин зүйлс

� Айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхлын хор уршиг

5. Сайн дурынхны асуултад хариул.

6. Сургалтын үед асуулт асуухыг уриал. Ялангуяа олны өмнө асуухаас ичиж

зовмоор асуулт байвал бичээд асуултын хайрцганд хийж болохыг нь сануул.

II. Айх ичих ба алагчлал

� 30-45 минут

1. Сайн дурынхныг дөрвөн бүлэгт хуваа. Айдас ичгүүр ба ялгаварлан гадуурхлыг

харуулсан нэг нэг зураг бүлгүүдэд тарааж өг. Зурган дээр харж байгаа зүйлээ

тодорхойлж нэг нэгэндээ ярьж өгөхийг сайн дурынханд даалга.

2. Бүлгүүдэд хэлэлцэх хангалттай хугацаа тавьж өг.

3. Aйдас ичгүүр болон ялгаварлан гадуурхлын хувь хүн болон бүлгүүдэд үзүүлэх

хор уршгийг сайн дурынхнаар хэлэлцүүл.

4. Бүлэг тус бүрээс нэг нэг төлөөлөгч гаргаж ирээд нийт ангид өөрийн бүлгийн

хэлэлцүүлгийн дүнг тайлагнахыг даалга.

5. Бүлэг тус бүрээс гарч ирсэн гол санаануудыг цаасан самбар дээр тэмдэглэж ав.

III. Айдас ичгүүр болон ялгаварлал гадуурхалтай тэмцэх

�30-40 минут 1. Нөгөө бүлгүүдээрээ тухайн орон нутагт ХДХВ-тай холбоотой айдас ичгүүр

болон ялгаварлал гадуурхлыг бууруулах тал дээр тэд сайн дурын ажилтны хувиар

юу хийж болохыг нь хэлэлцүүл.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

236

2. Бүлэг тус бүрийн хэлэлцүүлгийн дүнг цөөн хэдээрээ харилцан солилцохыг

даалга. Хариултуудыг цаасан самбар дээр буулга.

IV. Нутгийн иргэдтэй харьцах арга техник. Дүр тоглох.

�25-30 минут

1. Олон нийттэй харьцах арга техникийг ашиглан ХДХВ-тай хүмүүсийн талаар

нутгийн иргэдэд хүргэх гол санаануудыг тоймло. Үүнд:

– Улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөн бол ХДХВ-ны халдвартай

хүмүүсийг, мөн биеэ үнэлэгчид, гомо эрчүүд, эр хүнтэй бэлгийн харьцаанд

ордог эрчүүд, хар тахмичид, мансуурах бодис хэрэглэгчид, хүйсээ солиулсан

хүмүүс, ялтнууд болон цагаач иргэд зэрэг бусад эмзэг бүлгийн гишүүдийг

ялгаварлан гадуурхахын эсрэг, үл хүлцэх байр сурьтай.

– Тус хөдөлгөөн ХДХВ-ны халдвартай хүмүүсийг Улаан загалмай, улаан

хавирган сарны Үндэсний нийгэмлэгийн гишүүн болохыг дэмждэг бөгөөд

ХДХВ-ны эсрэг тэмцэлд тэднийг хамтрагч түнш болгохыг зоридог билээ.

– Хүйсийн тэгш бус байдал, бэлгийн болон хүйсийн үндэстэй хүчирхийллийг

таслан зогсоох учиртай.

– ХДХВ-ын халдвартай хүмүүсийг ХДХВ-ны эсрэг хийх олон нийтийн ажил, мөн

өөрсдийгээ арчлан халамжлах үйлсэд бүрнээ дайчлан оролцуулах шаардлагатай

– ХДХВ-ын халдвартай хүмүүс өөрийн бэлгийн болон нөхөн үржихүйн

амьдралаараа үргэлжлүүлэн амьдрах бүрэн эрхтэй.

2. Сайн дурынхнаас өөр хүргэх нэмэлт санаа оноо байгаа эсэхийг нь лавла.

3. Нутгийн айл өрхтэй нутгийн иргэдтэй харьцах арга техникийн харилцан

ярианы асуултуудыг ашиглан дүр тоглох хоѐр хүнийг сайн дураар нь гаргаж ир.

4. Дүр тоглосны дараагаар ангийн хамт олноос дээрх хоѐр хүний юу нь сайн

болов, юуг нь дараагийн удаа сайжруулах талаар санал дүгнэлт хийлгүүл.

5. Сайн дурынхныг гурав гурваар нь бүлэглэ. Дараах дүрд ээлжлэн

тоглуулна.Үүнд:

a. сайн дурын ажилтан

b. нутгийн иргэн

c. Ажиглагч

6. Ажиглагч нарыг сайн дурын ажилтны гол санаагаа хүнд хүргэх чадварын

талаар тайлбар хэлүүл.

7. Сайн дурын ажилтныхаа гарын авлагын Сэдэв 12-ын ―Заавал эзэмших

мэдлэг, чадвар‖ гэсэн хэсгийг эргэн хэрэхыг сайн дурынханд зөвлө.

V. Өөрийн ойлгосныг шалгах

10-20 минут

1. Сайн дурын ажилтны гарын авлагынхаа Сэдэв 12-ийн ―Өөрийгээ шалга‖

гэсэн хэсгийг хос хосоор нь ажиллуулж, бөглүүл.

2. Хүн бүрийг хийж дуусгахад нь хангалттай хугацаа өг.

3. Хариултуудыг шалгаж үз.

Асуулт/ хариулт:

1. ХДХВ-тай холбоотой айдас ичгүүр гэж юу вэ?

� ХДХВ-тай холбоотой айдас ичгүүр гэдэг нь ХДХВ-ын халдвар авсан болон

тэдэнтэй ямар нэг байдлаар холбоотой хүмүүсээс болгоомжлон зугтах, голж

Сургагч багшид

зориулсан санамж

Хэрэв оролцогчдын ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй бол асуултыг чангаар

уншиж өгч, сайн дурынхныг амаар хариулуулж болох юм. Хэрэв бичиг

үсэггүй хүн хэдхэн байвал та тэдэнтэй тулж ажиллан асуулт хариултыг

хийлгэж болох юм

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

237

татгалзах, шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхаж, эрхийг нь хасаж

зөрчихийг хэлнэ.

2. ХДХВ-тай холбоотой айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхахад нөлөөлдөг

хүчин зүйлсээс гурвыг нэрлэнэ үү :

� ХДХВ бол амь насанд аюултай

� тухайн өвчний талаар мэдлэггүй эсвэл буруу мэдээлэлтэй байх (ХДХВ хэрхэн

халдварладаг талаар элдэв домог, цуу яриа, буруу зүрүү ойлголт).

� ХДХВ-ыг нийгмийн тодорхой (тухайлбал, гомо эрэгтэйчүүд-эрэгтэй хүнтэй

бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд, зүү тариураар хар тамхи хэрэглэгчид,

бэлгийн ажил эрхэлдэг хүмүүс-биеэ үнэлэгчид) бүлгийнхэнтэй холбож ойлгох

� Арьс өнгө, хүйс, ажил /биеэ үнэлэх/, орон гэргүй, хар тамхичид, ял эдэлж

байсан ба/эсвэл бэлгийн чиг баримжаагаараа нийгэмд ичгүүр, ялгаварлан

гадуурхлын бай нэгэнт болсон нийгмийн эмзэг бүлгийн талаарх сэжиг таавар

� ХДХВ-тай холбоотой мэдээг хэвлэлийнхэн буруу ойлголт төрүүлж цацдагаас

3. ХДХВ-тай холбоотой айдас ичгүүрийн хор уршгаас хоѐрыг нэрлэ:

ХДХВ-тай холбоотой айдас ичгүүрээс болж дараах үр дагавар урган гарж болно:

– ХДХВ-ний шинжилгээ өгөхөөс татгалзахад хүргэх

– Хүмүүсийг урьдчилан сэргийлэх, эмчилгээ, халамж дэмжлэгийн

үйлчилгээний гадуур орхигдуулах

– ХДХВ-ны халдвар тээгчид бэлгийн хавьтагчдаа тэр тухайгаа хэлэхгүй

нууцлах, тэгснээрээ бусдыг халдвар авах эрсдэлд оруулах

– ХДХВ-ны халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл хайх,

улмаар бэлгэвчийг хэрхэн хэрэглэхийг танин мэдэхээс зайлсхийхэд хүргэх

– ХДХВ-ны халдвараас эрт асаргаа сувилж эхлэхийг хойшлуулах

4. Зөв хариулт хэлбэл оролцогчдод баяр хүргэ.

VI. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил �60-90 минут

1. Нутгийн иргэдийн дунд хийх ажлыг тоймло.

Нутгийн иргэдийн дунд хийх ажил:

– Нутгийн айлаар орж, олон нийттэй харьцах арга техникээ ашиглаж ярилц

– Нутгийн айл өрхийн гишүүдтэй айдас ичгүүр болон ялгаварлан гадуурхах

зан байдал болон түүний хор уршгийн талаар ярилц.

– Орон нутгийн удирдлага, нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, ХДХВ-ын

халдвартай хүмүүс болон бусад эмзэг бүлгийнхний талаарх тэдний санал

бодлыг тандаж мэдэж ав. Тэднийг ХДХВ-ын халдвартай хүмүүсийг

эерэгээр хүлээн авахыг уриал.

– Орон нутгийн удирдлага, нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, ХДХВ-ын

шинжилгээ өгөх, зөвлөгөө авах талаарх тэдний санал бодлыг танин мэдэж,

мөн дэмжихийг уриал.

2. Сайн дурынхныг нутгийн иргэдийн дунд хийх эхний ажлаа дуусгаад

дараагийн өөр хоѐр ажил сонгож авахыг уриал.

3. Дараагийн хичээлийн цагийн хуваарийг тохиролц. Ангидаа эргэн ирээд

нутгийн иргэдийн дунд хийсэн ажилаа авч хэлэлцэнэ гэдгийг нь анхааруул.

4. Талбар дээр ажиллах үед нь сайн дурынхныг удирдан залж тусалж дэмжинэ.

5. Сайн дурынхныг сурч мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо хуваалцахыг уриал.

Сэдэв 13 (Сонгон суралцах боломжтой)

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

238

Сүрьеэ (tuberculosis or TB)

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтан дараах мэдлэг, чадвар эзэмшинэ. Үүнд:

�Сүрьеэ (tuberculosis or TB)гийн тодорхойлолт болон түүний тархалт

�Сүрьеэ (tuberculosis or TB) өвчний шинж тэмдэг

�Сүрьеэ (tuberculosis or TB) өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх арга замууд

�Сүрьеэ (tuberculosis or TB) өвчин болон түүний урьдчилан сэргийлэлтийн талаар

ард ирэгдэд хэрхэн сурталчилахыг зааж үзүүлэх.

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл/ 1. Сүрьеэ (tuberculosis or TB) өвчин эмгэг төрөгч нянгаар үүсгэгдэг.

2. Сүрьеэ (tuberculosis or TB) өвчин нь ханиах, найтаах, ярих болон цэр зэргээр

дамжин тархдаг. Сүрьеэ (tuberculosis or TB) өвчний уушгины хэлбэрийн үед илүү

хурдан тархдаг.

3. Сүрьеэ (tuberculosis or TB) өвчин нь дараах шинж тэмдэгээр илэрдэг:

� Гурав болон түүнээс дээш долоо хоногийн хугацаагаар ханиалгах

� Цустай ханиалгах

� Халуурах

� Жихүүдэс хүрэх

� Цээжний өвдөлт

� Шөнө хөлрөх (ялангуяа цаг агаар хүйтэн үед)

� Хоолны дуршил алдах, түргэн хугацаанд турах (хүүхдийн өсөлт зогсоно)

� Сульдаж ядрах

4. Сүрьеэ (tuberculosis/TB) нь эрүүл мэндийн ажилтны эмчилгээгээр эмчлэгдэнэ.

5. Хүний дархлал хомсдлын вирус (ХДХВ)-тай хүмүүс сүрьеэ (tuberculosis or TB)

гээр өвчлөх магадлал илүү байдаг. ХДХВ-тай хүмүүсийн сүрьеэ (tuberculosis or TB)

өвчин эмчлэгдэж болно.

6. Сүрьеэ (tuberculosis or TB)тэй хүмүүс бүх эмээ тогтмол ууж чадвал эмчлэгддэг.

Ингэж чадаагүй тохиолдолд энэ өвчин эдгэршгүй болох магадлалтай.

7. Сүрьеэ (tuberculosis or TB)тэй хүмүүсийг эмчлэх нь Сүрьеэ (tuberculosis or TB)

гийн тархалтыг цаашид улам даамжрахаас урьдчилан сэргийлэх шилдэг арга юм.

Энэ нь мөн дараах аргуудаар урьдчилан сэргийлэгдэх боломжтой:

�Сүрьеэ (tuberculosis or TB)гийн шинж тэмдгүүдийг эрт илрүүлснээр цаг

алдалгүй эмчилгээ хийх

� Сүрьетэй хүн ханиалгах найтаах үедээ амаа дарж байх.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч, мөн ангид суралцах болон олон нийтэд зарцуулах цагийг багтаагаад энэ

сэдвийг үзэхэд ойролцоогоор 135-205 минут шаардана. I Танилцуулга Сэдвийг танилцуулна. Сэдвийн хураангуйд байгаа мэдээлэлд үндэслэнэ 20-25 мин

II Алагчлал болон

дарангуйлал

Сайн дурын ажилтнууд олон нийтэд Сүрьеэ (tuberculosis or TB)-ийн

талаар явуулах компанит ажлыг дүрслэх

30-45 мин

III Дүрд тоглох Сайн дурын ажилтнууд сурталчилгааны хэрэгслүүдийг ашиглан ард

ирэгдэд сүрьеэ (tuberculosis or TB)гийн талаарх түлхүүр мэдээллүүдийг

өгөх дадлага хийнэ

15-25 мин

IV Ойлголтоо шалгах Өөрийн үнэлгээ 10-20 мин

V Олон нийтийн

үйл ажиллагаа

Сайн дурын ажилтнууд сурталчилгааны хэрэгслүүдийг ашиглан ард

ирэгдэд түлхүүр мэдээллүүдийг өгөх

60-90 мин

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

239

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдэвийн хураангуйд өгөгдсөн агуулгаар суралцах.

• 20 ширхэг ватум цаас болон өнгийн бичгийн хэрэгслүүд.

• Хайч болон үдээсний машин.

• Сүрьеэ (tuberculosis or TB)-ийг оношлох болон эмчлэх эмнэлгийн жагсаалт .

• Эмчлэгдэж байгаа хүн болон DOT (Шууд хяналтат эмчилгээ) эмчилгээг хийж буй

эрүүл мэндийн ажилтныг урьж авчирч болно.

Сэдвийн хураангуй Сүрьеэ (tuberculosis or TB) өвчин эмгэг төрөгч нянгаар үүсгэгдэг энэ нь уушиг

болон биеийн бусад хэсгийг гэмтээдэг. Сүрьеэ (tuberculosis or TB) нь нилээн хүнд

өвчний нэг юм. Хэрэв эмчлэгдэхгүй үлдэх юм бол энэ нь эмчилгээгүй болох юмуу

нас барах шалтгаан болдог.

Сүрьеэ (tuberculosis or TB) өвчин эмийн эмчилгээгээр эмчлэгддэг.

Сүрьеэ (tuberculosis or TB) нь халдвартай хүнээс эрүүл хүнд агаар дуслын замаар

тархдаг. Сүрьеэ (tuberculosis or TB) нь эмгэг төрөгч нянгаар өвчилсөн хүн

ханиалгах, инээх, дуулах, цэр, ярих эсвэл найтаах үед тухайн эмгэг төрөгч нян

агаарт тархаж халдварладаг. Энэхүү эмгэг төрөгч нян бүхий агаараар амьсгалсан

хүний уушигруу нэвтэрч халдварладаг.

Сүрьеэ (tuberculosis or TB) эмгэг төрөгч нян нь агаарын урсгал багатай газарт

агаарт амьдрах чадвартай. Цэвэр агаар болон нарны гэрэл нь сүрьеэ (tuberculosis or

TB) эмгэг төрөгч нянг амьдархад бэрх болгодог.

Сүрьеэ (tuberculosis or TB) эмгэг төрөгч нян нь гар барих, ариун цэврийн өрөөний

суултуур, таваг хамт хэрэглэх болон сүрьеэ (tuberculosis or TB)тэй хүний хормогч

зэргээа дамжиж халдварладаггүй.

Сүрьеэ (tuberculosis or TB) өвчний шинж тэмдэг Сүрьеэ (tuberculosis or TB) өвчин нь биеийн альч хэсгийг гэмтээж болох боловч

голдуу уушгийг гэмтээдэг. Сүрьеэ (tuberculosis or TB)тэй хүмүүст заримд нь эсвэл

бүгдээрэнд нь дараах шинж тэмдэг илэрдэг: � удаан хугацаанд үргэлжилсэн ханиалга (3 долоо хоногоос дээш)

� Цустай ханиалгах

� Халуурах

� Жихүүдэс хүрэх

� Цээжний өвдөлт

� Шөнө хөлрөх (ялангуяа цаг агаар хүйтэн үед)

� Хоолны дуршил алдах

Түргэн хугацаанд турах (хүүхдийн өсөлт зогсож болно)

� Сульдаж ядрах

Идэвхитэй хэлбэрийн сүрьеэ (tuberculosis or TB)тэй хүмүүст заримдаа хөнгөн

шинж тэмдэг илэрдэг. Тэдгээр хүмүүс нь өөрсдөө мэдэлгүйгээр эмгэг төрөгч нянг

бусдад тараадаг.

Сүрьеэ (tuberculosis or TB)гийн шинж тэмдэг бүхий эсвэл сүрьеэ (tuberculosis or

TB)тэй хүн ойр орчимд нь байдаг хүмүүс ойролцоох эрүүл мэндийн төвд

шинжлүүлж шалгуулах шаардлагатай.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

240

Сүрьеэ (tuberculosis or TB) өвчний эмчилгээ

Сүрьеэ (tuberculosis or TB) нь эрүүл мэндийн ажилтны өгсөн эмчилгээгээр

эмчлэгдэнэ. Сүрьеэ (tuberculosis or TB)гийн эмчилгээ нь голдуу хоѐр болон хэд

хэдэн эмийг хавсарч дор хаяж 6 сарын эмчилгээ байдаг.

Сүрьеэ (tuberculosis or TB)тэй өвчтөн эмээ тогтмол уух нь хамгаас чухал юм.

Хэдийгээр тухайн хүн эмчилгээ дуусахаас өмнө биеийн байдал сайжирсан ч гэсэн

бүрэн курс эмчилгээг дуустал нь эмээ уух нь чухал юм. Бүх эмээ тухайн цагт нь

ууж дуусгахгүй бол эсвэл эрт зогсоовол энэ нь сүрьеэ (tuberculosis or TB) өвчнийг

эмчлэгдэхгүй болгодог.

DOT (Шууд хяналтат эмчилгээ) эмчилгээ нь Сүрьеэ (tuberculosis or TB)гийн

эмчилгээний үед эрүүл мэндийн ажилтан өвчтөнг эмээ хэрхэн ууж байгааг хянахын

тулд тухайн хүн эмээ уухдаа өдөр бүр эсвэл долоо хоногт хэд хэдэн удаа эрүүл

мэндийн ажилтантайгаа уулзаж эмээ уух арга юм. Сүрьеэ (tuberculosis or TB)тэй

өвчтөнд DOT нь дараах байдлаар тусалдаг:

� Эмээ цаг тухайд нь марталгүй уух

� Бүрэн курс эмчилгээг авах

� Тухайн хүний байдлын хянаж, гаж нөлөө болон дархлалын олдмол хамшинж

(ДОХ0 болон сүрьеэ (tuberculosis or TB)гийн байдал дээрдэж байгаа эсэхийг мэдэх

ХДХВ болон Сүрьеэ (tuberculosis or TB) Ямарч хүн сүрьеэ (tuberculosis or TB)гээр өвчилж болох боловч ХДХВ-аар

өвчилсөн хүмүүс сүрьеэ (tuberculosis or TB)гээр өвчлөх илүү магадлалтай. ДОХ-тэй

хавсарсан сүрьеэ (tuberculosis or TB) өвчин голдуу үхэлд хүрдэг. ХДХВ-аар

өвчилсөн хүмүүс сүрьеэ (tuberculosis or TB)гийн шинж тэмдэг байвал Сайн дурын

зөвлөгөө авах, шинжилгээ хийлгэх төв дээр ирж яаралтай оношлуулж эмчлүүлэх

шаардлагатай.

Хүн амын дунд сүрьеэ (tuberculosis/TB) өвчнөөс урьдчилан сэргийлэх Ард иргэд сүрьеэ (tuberculosis or TB)гийн эмгэг төрөгч нянаас дараах байдлаар

урьдчилан сэргийлж болно:

Салхивчаа онгойлгож цэвэр агаар оруулж байх

Сүрьеэ (tuberculosis or TB) өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүс ханиалгах

найтаах үедээ ам, хамраа дарж байх.

Сүрьеэ (tuberculosis or TB)гийн шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлгт

үзүүлж оношлогоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Хэн нэгэн сүрьеэ (tuberculosis or TB)д өртсөн бол эрүүл мэндийн төвд хандана.

Сүрьеэ (tuberculosis or TB) эмчилгээг бүрэн гүйцэт дуустал нь хийлгэх

Сүрьеэ (tuberculosis or TB)тэй өвчтнийг эмчлэх нь сүрьеэ (tuberculosis or

TB)гийн тархалтыг зогсоох хамгийн сайн арга юм.

Олон нийтэд явуулах сайн дурын ажилтнуудын үйл ажиллагаа ЭМТТНИТҮ үйл ажиллагааны хүрээнд сайн дурын ажилтнууд сүрьеэ (tuberculosis

or TB) өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх болон сүрьеэ (tuberculosis or TB)

өвчний талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагаанд дараах

байдлаар оролцоно:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

241

� Сүрьеэ (tuberculosis or TB)гийн талаар, түүнгий хэрхэн тархдаг талаар

хүмүүсийн ойлголтыг лавлах

� Сүрьеэ (tuberculosis or TB)гийн тархалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх

мэдлэгийг сайжруулах

� Ханиалгах найтаах үедээ амаа дарж байхыг олон нийтэд сургах

� Гэр орондоо агааржуулалт болон эрүү ахуйн дэглэм сайн барих

� Сүрьеэ (tuberculosis or TB)гийн шинж тэмдгүүд болон ард иргэд оношлогоо

эмчилгээ хаана очиж хийлгэж болох талаар мэдээллэх

� 3 ба түүнээс дээш долоо хоногийн хугацаагаар ханиалгасан эсвэл бусад Сүрьеэ

(tuberculosis or TB)гийн шинжүүд илэрсэн бол эрүүл мэндийн төврүү илгээх.

� Гэр бүлийн гишүүдийнхээ эмээ цаг тухайд нь уух болон курс эмчилгээгээ

бүрэн дуусгахад нь тусалж дэмжих.

� Сүрьеэ (tuberculosis or TB)гийн талаар болон сүрьеэ (tuberculosis or TB) ДОХ-

ийн хоорондын хамаарал, ард олонд тархсан буруу ойлголт, мэдээллүүдийг

залруулахад туслах зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох.

� Хэрэв та сүрьеэ (tuberculosis or TB) өвчтэй бол сайн дураараа эмчилгээг

дэмжигч болно.

� Сүрьеэ (tuberculosis or TB)гээс урьдчилан сэргийлэх, эмчлэх үндэсний

хөтөлбөрийг дэмжиж, үйл ажиллагааг нь дэмжих

Ном зүй World Health Organization (2003), Community Contribution to TB Care: Practice and Policy.

Available from: www.emro.who.int/stb/media/pdf/tb_2003_312.pdf.

United States Department of Health and Human Services. Centers for Disease Control and Prevention.

National Center for HIV, STD, and TB Prevention, Division of Tuberculosis Elimination (2005) Questions

and Answers about TB. Available from: www.cdc.gov/TB/faqs/pdfs/qa.pdf.

World Health Organization. Health topics. Tuberculosis. Info from: www.who.int/topics/tuberculosis/en

Fact Sheet No. 104, available from www.who.int/mediacentre/factsheets/fs104/en/index.html (2008).

International Federation of Red Cross and Red Crescent Societies, Health and community care,

Facts about Tuberculosis. Available from: www.ifrc.org/what/health/diseases/tb/facts.asp.

Сургагч багшийн удирдамж I. Танилцуулга

�20-25 мин

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурын ажилтнуудаас олон нийтийн мэдээллийн хэрэгслийг тэд нар хэрхэн

ашиглаж байгаа болон ард ирэгдээс ямар асуулт ирж байгааг асууна. Мэдээллийн

хэрэгслийн талаар юу хүлээж авсныгаа эргэх холбоогоор салбар хэсгийн

ажилтнуудтайгаа хуваалцана.

4. Сэдэв болон хичээлийн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах. Хичээл

эхлэхэд сайн дурын ажилтнуудаас сүрьеэ (tuberculosis or TB)гийн талаар юу

мэддэгийг нь асууна.

Сургагч

багшид

зориулсан

санамж

Сайн дурын ажилтнуудын сүрьеэ (tuberculosis or TB) өвчний талаарх одоогийн ойлголтыг

мэдсэнээр ард иргэдийн дунд тархсан буруу ойлголтыг хэрхэн засаж залруулахад тус нэмэр

болно. Хэрэв сүрьеэ (tuberculosis or TB)гийн талаарх буруу ойлгол, мэдээлэл хүчтэй илэрч байвал та үүнийг багасгах талаар товч хэлэлцүүлэг явуулж болно. Сайн дурын ажилтнуудад

Суурь 7 үндсэн зарчим болон дарангуйлалгүй байдлыг дэмжих талаар сануулах

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

242

5. Сэдвийн хураангуйд байгаа мэдээлэлд үндэслэн дараах мэдээллийг дурдана:

� Сүрьеэ (tuberculosis or TB) гэж юу вэ?

� Сүрьеэ (tuberculosis or TB) өвчний шинж тэмдгүүд

� Сүрьеэ (tuberculosis or TB) өвчний эмчилгээ

� ДОХ ба Сүрьеэ (tuberculosis or TB)

� Сүрьеэ (tuberculosis or TB)гээс урьдчилан сэргийлэх

6. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

7. Сайн дурын ажилтнууд ард иргэд хаана очиж сүрьеэ (tuberculosis or TB)гийн

оношлогоо эмчилгээ хийлгэж болох талаар асууж ватум цаасанд дээж зурж

тэмдэглээд олон нийтийн үйл ажиллагаанд хэрэглэхээр хадгалах.

Сургагч

багшид

зориулсан

санамж

Хэрэв боломжтой бол эмчлэгдэж байгаа хүн болон DOT (Шууд хяналтат

эмчилгээ) эмчилгээг хийж буй эрүүл мэндийн ажилтан, сүрьеэ (tuberculosis

or TB)гийн эмчилгээг дэмжигч хүмүүсийгсүрьеэ (tuberculosis or TB)гийн эмчилгээний талаарх туршлагаасаа хуваалцахыг урьж авчирна.

II. Сүрьеэ (tuberculosis or TB)гийн талаарх мэдлэгийг түгээх үйл ажиллагаа

�30-45 мин

1. Сайн дурын ажилтнуудыг 3-5 хүнтэй багт хуваах

2. Баг бүр сүрьеэ (tuberculosis or TB)гийн талаар олон нийтэд зориулсан үйл

ажиллагаа санаачлах бөгөөд баг бүр дараах зүйлсийг хэлэлцэж танилцуулна:

Үйл ажиллагаа явуулах газар (сургууль, шашны байгууллага, дэлгүүрийн

эзэд, эхчүүд, залуучууд, ХДХВ-тай хүмүүс)?

Ямар мэдээллийг хүргэхийг хүсэж байна?

Ямар аргыг ашиглах вэ? (жүжигчилсэн тоглолт, бичгээр, аман яриагаар)

Ямар материал, хэрэгслүүд хэрэгтэй байга?

Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэлд юу хэрэгтэй байгааг?

3. Шинэлэг санаа гаргаж ирэхийг багуудад хүснэ

4. Багууд үйл ажиллагаагаа төлөвлөж хэлэлцүүлнэ

5. Ямар үйл ажиллагаа явуулахаа бүх бүлгүүдийн өмнө танилцуулга хийнэ.

III. Дүрд тоглох �15-25 мин

1. Сүрьеэ (tuberculosis or TB)гийн талаарх түлхүүр мэдээллүүдийг дүгнэн хэлэлцэх.

Сүрьеэ (tuberculosis or TB) өвчин нь агаар дуслын замаар нэг хүнээс нөгөө

хүнд дамждаг. Ханиалгах найтаах үедээ ам, хамраа дарж байх.

3 долоо хоногоос дээш хугацаанд ханиалгавал эрүүл мэндийн төврүүгээ яв.

Сүрьеэ (tuberculosis or TB) өвчин эмчлэгддэг. Хэрэв та сүрьеэ (tuberculosis or

TB) өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн төврүүгээ яв.

Сүрьеэ (tuberculosis or TB) өвчний эмчилгээ хийлгэж буй хүмүүс бүх

эмчилгээг дуустал нь хийх шаардлагатай. Биеийн байдал дээрдсэн ч гэсэн

эмчилгээг зогсоож болохгүй.

ХДХВ-тай хүмүүс сүрьеэ (tuberculosis or TB)гийн шинж тэмдгүүдийг илүү

мэдэж байх шаардлагатай.

Сүрьеэ (tuberculosis or TB)тэй хүмүүс нь сайн дураараа ДОХ өвчний

шинжилгээ хийлгэж зөвлөгөө авах шаардлагатай.

Сүрьеэ (tuberculosis or TB) өвчний эмчилгээний гаж нөлөөг мэдсэн байх.

Хэрэв таньд гаж нөлөө илэрвэл эрүүл мэндийн ажилтандаа мэдэгдэх.

2. Сайн дурын ажилтнуудаас тэдний мэддэг нэмэлт түлхүүр мэдээлэл байгаа

эсэхийг асуух.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

243

3. Хоѐр сайн дурын ажилтныг самбарын өмнө гарч ирэхийг урих ба олон нийтийн

мэдээллийн хэрэгсэлд байгаа харилцан яриаг ашиглан дүрд тоглохыг хүснэ.

4. Дүрд тоглосны дараа сайн дурын ажилтнууд тэдгээрийн юуг зөв хийж, юуг арай

өөр байдлаар хийж болох талаар эргэх холбоотой асууж ярилцана.

5. Сайн дурын ажилтнуудыг 3 хүнтэй жижиг бүлгүүдэд хуваана. Бүлэг бүрийн

гишүүд дараах дүрүүдэд ээлжлэн тоглоно:

� сайн дурын ажилтнууд

� олон нийтийн төлөөлөл

� ажиглагч

6. Дүрд тоглосны дараа ажиглагч нь сайн дурын ажилтнуудын мэдээллийг хүргэх

чадварыг үнэлж дүгнэнэ ярилцана.

IV. Өөрийн ойлголтоо шалгах �10-20 мин

1. Гарын авлагын Сэдэв 13-ын сайн дурын ажилтнуудын зайлшгүй эзэмших мэдлэг,

чадвар, хандлагыг асууж ярилцана.

2. Сайн дурын ажилтнуудыг хос хосоороо Гарын авлагын Сэдэв 13-ын өөрийн

үнэлгээг ашиглан өөрсдийн мэдлэгээ шалгахыг хүснэ. Өөрийн үнэлгээ нь сэдвийн

талаар сурж мэдсэн зүйлийг шалгадаг.

3. Бүх оролцогчидод хангалттай цаг хугацаа өгнө

Сургагч

багшид

зориулсан

санамж

Сайн дурын ажилтнуудын ихэнхи нь уншиж, бичиж чадахгүй тохиолдолд

та өөрөө асуултыг чанга дуугаар уншиж өгөөд хариултыг аман байдлаар ярилцаж хэлэлцэнэ. Хэрэв цөөнхи нь уншиж, бичиж чадахгүй тохиолдолд

цөөнхитэй биечлэн асуулж хариултыг хэлэхийг хүсэнэ.

4. Хариултаа бусаддаа тайлбарлаж, ярилцахыг сайн дурын ажилтнуудад хүснэ.

Асуулт/ Хариулт 1. Сүрьеэ (tuberculosis or TB) өвчин халдвартай хүнээс ямар замаар тархдаг вэ?

� Сүрьеэ (tuberculosis or TB) нь ханиалгах, цэр, ярих эсвэл найтаах замаар тархдаг.

� Сүрьеэ (tuberculosis or TB) өвчний уушигны хэлбэрийн үед илүү хурдан тархдаг.

2. Сүрьеэ (tuberculosis or TB) өвчний шинж тэмдэг?

� Гурав болон түүнээс дээш долоо хоногийн хугацаагаар ханиалгах

� Цустай ханиалгах

� Халуурах

� Жихүүдэс хүрэх

� Цээжний өвдөлт

� Шөнө хөлрөх (ялангуяа цаг агаар хүйтэн үед)

� Хоолны дуршил алдах болон түргэн хугацаанд турах (хүүхдийн өсөлт зогсоно)

� Сульдаж ядрах

3. Сүрьеэ (tuberculosis or TB) өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд юу

хийх хэрэгтэй вэ?

� Сүрьеэ (tuberculosis or TB)гийн шинж тэмдгийг таньж илрүүлэх.

� Сүрьеэ (tuberculosis or TB)гийн эмчилгээ хийх.

� Ханиалгах найтаах үедээ амаа дарж байх.

4. Үнэн үү эсвэл худал уу? ДОХ-тэй хүн сүрьеэ (tuberculosis or TB)гээр өвчлөх илүү

өндөр магадлалтай байдаг.

� Үнэн.

5. Сүрьеэ (tuberculosis or TB)гийн эмийн эмчилгээг хэдий хугацаанд үргэлжлүүлэх

шаардлагатай вэ?

� Тухайн хүмүүс эмээ тогтмол уух бөгөөд бүх эмийг ууж дуусахаас өмнө биеийн

байдал сайжирсан ч гэсэн эмчилгээг бүрэн дуусгах ѐстой.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

244

� Эмээ тогтмол хугацаанд хэрэглэхгүй эсвэл эмчилгээ дуусахаас эрт зогсоовол

сүрьеэ (tuberculosis or TB) өвчин нь эдгэрэхгүй аюултай.

5. Үнэн зөв хариулт өгсөнд сайн дурын ажилтнуудад талархал илэрхийлэх.

V. Олон нийтийн үйл ажиллагаа �60-90 мин

1. Сайн дурын ажилтнуудаас гэр бүлийн гишүүдээ сүрьеэ (tuberculosis or TB)гийн

тархалтаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч болохыг асуух.

2. Сайн дурын ажилтнуудаас ард иргэдийг сүрьеэ (tuberculosis or TB)гийн

тархалтаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч болохыг асуух. Сэдвийн

хураангуйгаас нэмэлт мэдээллийг дурдах.

3. Олон нийтийн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэх.

Олон нийтийн үйл ажиллагаа:

Тухайн газар нутгийн ард иргэдтэй хамтран мэддэллийн хэрэгслийг ашиглах.

Туршлагатай сайн дурын ажилтнууд болон сүрьеэ (tuberculosis or TB)гийн

эмчилгээг дэмжигч нартай хамтран ажиллахыг зохион байгуулна.

Өөрийн хороо хэсгийн сайн дурынхантай ярилцах. Улаан загалмай болон

Улаан хавирган сар нийгэмлэгийн сайн дурын ажилтнууд сүрьеэ

(tuberculosis or TB)гийн болон эмчилгээний талаар олон нийтийг хэрхэн

дэмжиж ажиллаж байгааг суралцах. Хэрхэн тусалж чадахыг асуух.

Сүрьеэ (tuberculosis or TB)тэй хүнд үйлчлэх ямар үйлчилгээ байгааг мэдэх.

Сургуулийн албан хаагчид болон сайн дурын ажилтнуудтай ярилцаж

сургуулийн сурагчдад сүрьеэ (tuberculosis or TB)гийн талаар ярилцах.

Хичээл дээр хэлэлцэгдсэн нэг сайн дурын үйл ажиллагааг сонгож гэрийнхээ

гишүүдэд зааж дадлага хийж эхлэх.

Сүрьеэ (tuberculosis or TB) болон ДОХ-ийн талаар илүү суралцаж, тэдгээрээс

урьдчилан сэргийлэхийн тулд юу хийж чадахыг мэдэх.

Сүрьеэ (tuberculosis or TB)гийн талаар үнэгүй сургалтын материалыг хаанаас

авч болохыг судлах.

4. Сайн дурын ажилтнуудыг эхний олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах

бөгөөд өөр нэгэн үйл ажиллагааг сонгож авахыг зөвлөнө.

5. Дараагийн хичээл орох цагийг тохироно. Олон нийтийн үйл ажиллагаа явуулаад

үр дүнг нь хэлэлцэхийг сануулна.

6. Олон нийтэд сурталчилах үйл ажиллагаа хийх явцад сайн дурын ажилтнуудад

зөвлөгөө өгч чиглүүлэх.

7. Сайн дурын ажилтнуудыг юу сурж мэдсэнээ гэр бүлийн гишүүддээ мэдээллэж

байхыг сануулах.

Сэдэв 14 (Сонгон суралцах боломжтой) Шувууны ханиад

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтан дараах мэдлэг, чадвар эзэмшинэ. Үүнд:

� Шувуунд илрэх шувууний ханиадны шинж тэмдгийг тодорхойлох

� Шувуунаас хүнд шувууний ханиад хэрхэн тархдаг

�Шувууны ханиаднаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга зам

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

245

� Шувууны ханиад урьдчилан сэргийлэх болон түүний хяналтыг хэрхэн

дэмжих талаар

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл/ 1. Шувууны ханиад нь тахиа, нугас, галуу, бөднө шувуу зэрэг тэжээмэл болон

зэрлэг шувууны өвчин юм.

2. Шувууны ханиад нь хурдан тархацтай бөгөөд үхлийн шалтгаан болдог.

3. Шувууд их хэмжээгээх үхэх нь шувууний ханиадны гол шинж болдог.

4. Шувууны ханиад хүнд дараах замаар тархана:

� өвчилсөн шувуунаас шууд хавьтлын замаар

� шувууны дутуу болгосон эсвэл түүхий бүтээгдэхүүнүүд, ялангуяа өндөг

болон мах

�шувууний бүтээгдхүүнүүд, ялангуяа түүхий мах, өндөг, өд, өтгөнтэй гардан

ажилладаг

5. Шувууны ханиадны тархалтаас хүмүүсийг урьдчилан сэргийлэх:

� Зөвхөн сайн болгосон мах болон өндөг идэх

� Өвчтэй болон үхсэн шувууны мах идэж болохгүй

� Үхсэн эсвэл өвчтэй шувуунд хүрч болохгүй

� Шувуутай ойролцоо унтаж болохгүй

� Шувууг гэрийн тэжээмэл амьтан шиг гэртээ байлгаж болохгүй

� Шувууд гар хүрсэн тохиолдолд гараа савандаж угаа.

� Гал тогооны бээлий болон гялгар уут өмсөж шувуун түүхий мах болон

өндгийг барих

� Түүхий мах болон өндөгтэй харьцсаны дараа тухайн гадаргуу болон хоол

хүнсний хэрэгслүүдийг цэвэрлэж байх

� Өвчилсөн шувуун, түүний өд, өтгөн бусад хаягдалд хүрэхээс зайлсхийх

6. Хэрэв шувуу өвчилсөн байж магадгүй бол яаралтай эрүүл мэндийн байгууллагад

мэдээллэх.

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч, мөн ангид суралцах болон олон нийтэд зарцуулах цагийг багтаагаад энэ

сэдвийг үзэхэд ойролцоогоор 145-210 минут шаардана.

I. Танилцуулга Сэдвийг танилцуулна. Сэдвийн хураангуйд байгаа

мэдээлэлд үндэслэнэ

20-25 мин

II. Урьдчилан сэргийлэх

хэлэлцүүлэг болон ханын самбар

Сайн дурын ажилтнууд орон нутгийн газрын зургыг

ашиглан шувууний ханиад гарч болох эрсдэлтэй газрын талаар нэгтгэн дүгнэх. Сайн дурын ажилтнууд урьдчилан

сэргийлэх ханын самбар хийнэ

40-50 мин

III. Дүрд тоглох Сайн дурын ажилтнууд шувууний ханиадны талаар гол

мэдээллүүдийг өгөх дадлага хийнэ

15-25 мин

IV. Ойлголтоо шалгах Өөрийн үнэлгээ. 10-20 мин

V. Олон нийтийн үйл

ажиллагаа

Сайн дурын ажилтнууд сурталчилгааны хэрэгслүүдийг

ашиглан ард ирэгдэд шувууний ханиадны талаарх түлхүүр

мэдээллүүдийг өгнө

60-90 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдэвийн хураангуйд өгөгдсөн агуулгаар суралцах.

• Модуль 3-т өгөгдсөн орон нутагийн газрын зураг.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

246

• Шувууны ханиадны тохиолдолд урд өмнө нь хаана бүртгэгдэж байсан талаар

орон нутгийн эрүүл мэндийн ажилтан болон ахмад ажилтнуудаас асууж ярилцах.

Эдгээр хүмүүсээс хэн нэгнийг нь хичээлдээ урьж оролцуулж болно.

• Хэрэв боломжтой бол шувууний ханиадаар өвдсөн шувууны зураг

• Ватум цаасан дээр дараах мэдээллийг бэлдэх: ―Шувууны ханиад халдвартай амьд

болон үхсэн шувуунаас шууд хүрэлцэх эсвэл дутуу болгосон шувууны

бүтээгдэхүүнүүд ялангуяа өндөг болон мах идсэнээр хүнд халдварлана‖.

• Таван ширхэг ватум цаас болон өнгийн бичгийн хэрэгслүүд

Сэдвийн хураангуй Шувууны ханиад нь тахиа, нугас, галуу, бөднө шувуу зэрэг тэжээмэл болон зэрлэг

шувууны өвчин юм. Шувууны ханиад сүргээр амьдардаг шувууд болон тэжээмэл

шувуудын дунд хурдацтай тархдаг. Ховор тохиолдолд энэ нь хүнд халдварлаж

үхэлд хүргэх хүнд өвчний шалтгаан болдог.

Халдварлсан шувуу вирусыг шүлс, хамрын шүүрэл болон өтгөнөөрөө ялгаруулдаг.

Шувууны ханиад нь халдвартай болон үхсэн шувуун, түүний шингэнтэй шууд

хүрэлцэх, эсвэл дутуу боловсруулсан шувууний бүтээгдхүүнүүд ялангуяа өндөг

болон махтай харилцах буюу идэх үед хүнд халдварладаг. Шувууны ханиад нь мөн

шувууны ялгадасаар бохирлогдсон зүйлс, гадарга зэргээр дамжиж болно.

Шувууны ханиадны тархалт хүнээс хүнд дамжих нь ховор бүртгэгдсэн байдаг.

Дараах тохиолдлуудад хүн халдвар авах эрсдэлтэй:

� шувууны ан, нядалгааны үед

� өдийг нь авах үед

� махыг нь хэрчих үед

� хоол хүнс бэлдэх үед

� шувуутай хүрэлцэх эсвэл тоглож наадах үед

Шувуунд илрэх ханиадны шинж тэмдэгүүд � Олон шувууд бөөнөөрөө үхэхэ

� Шувуу тэнцвэрээ алдаж, хазгай алхах болон суухдаа толгойгоо унжуулах

� Хоолны дуршил болон эрч хүчгүй болох

� Өд нь өрвийсөн

� өндөг нь цөөрсөн

� Толгой, зовхи болон залай нь хавдсан

� Ханиалгах болон найтаах

Өвчилсөн шувууг яаралтай эрүүл мэндийн газарт мэдэгдэх шаардлагатай.

Хүнд илрэх шувууний ханиадны шинж тэмдэг

Шувууны ханиад амьсгалын замын халдвартай ойролцоо шинж тэмдгээр илэрдэг.

Үүнд:

� Ханиалгах

� Хоолой өвдөх

� Амьсгал давчдах

� Халуурах

� Булчин өвдөх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

247

Хэрэв шувууний ханиадын шинж тэмдэг илэрсэн хүн сүүлийн 2 долоо хоногийн

турш өвчтэй болон үхсэн шувуутай хүрэлцсэн бол эсвэл шувууний ханиадны

сэжигтэй болон оношлогдсон хүнтэй нүүр тулж байсан бол тэдгээр хүмүүсийг

яаралтай эмнэлэг болон эрүүл мэндийн төврүү илгээх шаардлагатай.

Шувууны ханиаднаас урьдчилан сэргийлэх

� Шувууд гар хүрсэн тохиолдолд гараа савандаж угаа.

� Өвчилсөн шувуун, түүний өд сөд болон бусад хаягдалд хүрэхээс зайлсхийх

� Зөвхөн сайн болгосон мах болон өндөг идэх

� Шувууны махаар хоол бэлдэх, хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж

угаана.

� Шувууны ханиадны талаар яаралтай эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад

мэдээллэх.

� Өвчтэй болон үхсэн шувууны мах идэж болохгүй.

� Үхсэн эсвэл өвчтэй шувуунд хүрч болохгүй.

�Шувууны ханиадтай газар түүхий шувууны махтай хамгаалалтгүйгээр хүрч

болохгүй.

� Үхсэн шувууг нядалж болохгүй.

� Хүүхдийг шувуутай ойролцоо унтаж тоглуулж болохгүй.

� Гэр дотороо шувуу тэжээхийг хориглоно.

Олон нийтэд явуулах сайн дурын ажилтнуудын үйл ажиллагаа ЭМТТНИТҮ үйл ажиллагааны хүрээнд сайн дурын ажилтнууд шувууны ханиадны

тархалтаас урьдчилан сэргийлэх болон шувууны ханиад өвчний талаар олон

нийтийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагаанд дараах байдлаар оролцоно:

�Шувууны болон хүний шувууний ханиадны шинж тэмдгийг мэдэх

�Зөвхөн бүрэн боловсруулсан мах болон өндөг идэх

� Шувууны махаар хоол хийсний дараа болон идэхийн өмнө гараа савантай

усаар угааж байхыг зөвлөх

� Тэжээмэл болон зэрлэг шувуу үхсэн болон өвчилсөн тохиолдолд эрүүл

мэндийн байгууллагад мэдэгдэх

�Шувууны ханиадны талаарх ард иргэдэд боловсрол олгох сургалтанд оролцож

тэжээмэл шувуутай зүй зохистой харьцах.

� Тэжээмэл шувуудтай ажилладаг хүмүүс ханиад төстэй шинж тэмдгүүд илэрвэл

эрүүл мэндийн байгууллагад мэдээллэх.

� Хүнд шувууны ханиад төстэй шинж тэмдгүүд илэрвэл яралтай эрүүл мэндийн

төврүү мэдээллэх

� Үхсэн болон өвчилсөн шувуудтай харьцахаас зайлсхийх

Ном зүй World Health Organization. Health Сэдэвs. Шувууны ханиад. Information from:

www.who.int/Сэдэвs/avian_influenza/en. Шувууны ханиад frequently asked questions, available from:

www.who.int/csr/disease/avian_influenza/avian_faqs/en/index.html.

HumanitАЗХХan Pandemic Preparedness (H2P) Health Working Group, International Federation, AED,

American Red Cross, CORE Group, InterAction, UNICEF, USAID, and WHO, Pandemic preparedness

training curriculum for community health responders (in production, to be finalized January 2009).

Сургагч багшийн удирдамж

I. Танилцуулга

�20-25 мин

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

248

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурын ажилтнуудаас олон нийтийн мэдээллийн хэрэгслийг тэд нар хэрхэн

ашиглаж байгаа болон ард ирэгдээс ямар асуулт ирж байгааг асууна. Мэдээллийн

хэрэгслийн талаар юу хүлээж авсныгаа эргэх холбоогоор салбар хэсгийн

ажилтнуудтайгаа хуваалцана.

4. Сэдэв болон хичээлийн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах. Хичээл

эхлэхэд сайн дурын ажилтнуудаас шувууний ханиадны талаар юу мэддэгийг нь

асууна.

Сургагч багшид

зориулсан

санамж

Хэрэв танай хэсгийн хүмүүс шувууны аж ахуй эрхэлдэг бол энэ нь

нилээн төвөгтэй. Ялангуяа тэд нар саяхан өвчний улмаас болон

шаардлагатай устгалын улмаас олон тооны шувуудаа алдсан бол.

5. Сайн дурынхнаас хэрхэн шувууны өвчний шинж тэмдгийг таних талаар асуу.

6. Хэн нэгэн сайн дурын ажилтанг самбарын өмнө гарч ирээд өвчилсөн тахиа,

нугас эсвэл галууны зурагыг дүрслэн зурхыг хүснэ. Шувууны ханиадаар өвчилсөн

шувууны шинж тэмдэгүүдийг дүрсэлж тэмдэглэхийг хүснэ. Өөр нэгэн ажилтнаас

энэхүү зураг дээр өөрийн санааг илэрхийлэхийг хүснэ.

7. Шувууны ханиадны талаар шаардлагатай нэмэлт мэдээллийг өгнө.

Сургагч багшид

зориулсан санамж

Энэ үйл ажиллагаа нь сайн дурын ажилтнууд болон ард иргэд шувууны

ханиад өвчний талаар, түүний хяналт, урьдчилан сэргийлэлтийн талаар

ямар мэдээлэл, ойлголттой байгааг тодорхойлоход туслана.

8. Тухайн газар нутагт шувууны өвчин эсвэл үхсэн шувуу ажиглагдвал сайн дурын

ажилтнууд ямар арга хэмжээ авах шаардлагатайг хэлэлцэж ярилцах.

9. Сэдвийн хураангуйд байгаа мэдээлэлд үндэслэнэ дараах зүйлүүдийг дүрслэн

танилцуулна:

� Шувууны ханиад гэж юу вэ?

�Шувууны ханиад нь хэрхэн шувуунаас хүнд халдварладаг

�Шувууны ханиад хүнд илрэх шинж тэмдгүүд

10. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

II. Урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг болон ханын самбар �40-50 мин

1. Модуль 3-т өгөгдсөн нутагийн газрын зураг дээр нэгтгэн дүгнэнэ.

2. Сайн дурын ажилтнуудаас тухайн газар нутагт хаана тэжээвэр болон зэрлэг

шувууд байдгийг тэмдэглэхийг хүснэ.

3. Сайн дурын ажилтнуудаас шувууны ханиадны аюул хаана байгааг тэмдэглэхийг

хүснэ.

4. Хэрэв шаардлагатай бол газрын зураг дээр шинэчлэл хийнэ.

5. Өмнө нь бэлдсэн үзүүлэнг чанга дуугаар уншиж өгнө.

―Шувууны ханиад халдвартай амьд болон үхсэн шувуунаас шууд хүрэлцэх

эсвэл дутуу болгосон шувууны бүтээгдэхүүнүүд ялангуяа өндөг болон мах

идсэнээр хүнд халдварлана‖

6. Сайн дурын ажилтнуудыг 2 бүлэгт хуваана. Нэг багт ―Шууд хавьтлаас

зайлсхийх‖ нөгөө багт ―Өндөг болон шувууны махнаас сэргийлэх‖ гэсэн 2

даалгавар өгнө.

7. Баг тус бүрийг ватум цаас, өнгийн бичгийн хэрэгслээр хангана.

8. Баг тус бүр ард ирэгдэд зориулсан шувууны ханиаднаас урьдчилан сэргийлэх

ханийн самбар бэлтгэнэ.

Баг тус бүр 3 урьдчилан сэргийлэх мэдээлэл зургаар дүрсэлж үзүүлнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

249

9. Шувууны ханиаднаас урьдчилан сэргийлэх арга замуудыг хамгийн түрүүн

харуул үзүүлэхийг багуудад зөвлөнө.

10. Баг тус бүр ханын самбар бэлдэж дууссаны дараа өөрсдийн өгөх мэдээллийг

дүрслэн тайлбарлахыг урина.

11. Шувууны ханиаднаас урьдчилан сэргийлэлтийг Сэдвийн хураангуйд

өгөгдсөний дагуу шалгана. Тэдгээрийн идэвхитэй оролцсонд талархал илэрхийлнэ.

Ханын самбарыг өөрний хананд бэхлэнэ.

III. Дүрд тоглох �15-25 мин

1. Олон нийтэд зориулсан шувууны ханиадны талаарх гол мэдээллүүдийг нэгтгэн

дүгнэх.

� Зөвхөн бүрэн боловсруулсан мах and өндөг идэх.

�Шувууны махаар хоол бэлтгэсний дараа болон идэхийн өмнө гараа савантай

усаар угаах.

�Тэжээмэл болон зэрлэг шувуу үхсэн болон өвчилсөн тохиолдолд эрүүл

мэндийн байгууллагад мэдэгдэх.

� Үхсэн болон өвчилсөн шувуунд гар хүрч болохгүй.

� Үхсэн шувууг нядалж болохгүй.

� Өвчтэй болон үхсэн шувууны мах идэж болохгүй.

� Шувууны үлдэгдэл сэгийг бордоо болгож хэрэглэж болохгүй

2. Сайн дурын ажилтнуудаас тэдний мэддэг нэмэлт түлхүүр мэдээллүүд байгаа

эсэхийг асуух.

3. Хоѐр сайн дурын ажилтныг самбарын өмнө гарч ирэхийг урих бөгөөд олон

нийтийн мэдээллийн хэрэгсэлд байгаа харилцан яриаг ашиглан дүрд тоглохыг

хүснэ.

4. Дүрд тоглосны дараа сайн дурын ажилтнууд тэдгээрийн юуг зөв хийж, юуг арай

өөр байдлаар хийж болох талаар эргэх холбоотой асууж ярилцана.

5. Сайн дурын ажилтнуудыг 3 хүнтэй жижиг бүлгүүдэд хуваана. Бүлэг бүрийн

гишүүд дараах дүрүүдэд ээлжлэн тоглоно:

� сайн дурын ажилтнууд

� олон нийтийн төлөөлөл

� ажиглагч

6. Дүрд тоглосны дараа ажиглагч нь сайн дурын ажилтнуудын мэдээллийг хүргэх

чадварыг үнэлж дүгнэнэ ярилцана..

IV. Өөрийн ойлголтоо шалгах

�10-20 мин

1. Гарын авлагын Сэдэв 14-ийн сайн дурын ажилтнуудын зайлшгүй эзэмших

мэдлэг, чадвар, хандлагыг асууж ярилцана.

2. Сайн дурын ажилтнуудыг хос хосоороо Гарын авлагын Сэдэв 14-ийн өөрийн

үнэлгээг ашиглан өөрсдийн мэдлэгээ шалгахыг хүснэ. Өөрийн үнэлгээ нь сэдвийн

талаар сурж мэдсэн зүйлийг шалгадаг.

3. Бүх оролцогчидод хангалттай цаг хугацаа өгнө

Сургагч багшид

зориулсан санамж

Сайн дурын ажилтнуудын ихэнхи нь уншиж, бичиж чадахгүй тохиолдолд та өөрөө асуултыг чанга дуугаар уншиж өгөөд хариултыг

аман байдлаар ярилцаж хэлэлцэнэ. Хэрэв цөөнхи нь уншиж, бичиж

чадахгүй тохиолдолд цөөнхитэй биечлэн асуулж хариултыг хэлэхийг

хүсэнэ.

4. Хариултаа бусаддаа тайлбарлаж харилцан ярилцахыг сайн дурын ажилтнуудад

хүснэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

250

Асуулт/ Хариулт 1. Шувуунд илрэх шувууны ханиадны гол шинж тэмдгүүд:

� Олон шувууд бөөнөөрөө үхэхэ

� Шувуу тэнцвэрээ алдаж, хазгай алхах болон суухдаа толгойгоо унжуулах

� Хоолны дуршил болон эрч хүчгүй болох

� Өд нь өрвийсөн

� өндөг нь цөөрсөн

� Толгой, зовхи болон залай нь хавдсан

� Ханиалгах болон найтаах

2. Шувууны ханиад шувуунаас хүнд хэрхэн тархдаг вэ?

� Өвчилсөн шувуунаас шууд хавьтлын замаар.

� Шувууны дутуу болгосон эсвэл түүхий бүтээгдэхүүнүүд ялангуяа өндөг, мах.

� Шувууний бүтээгдхүүнүүд, ялангуяа түүхий мах, өндөг, өд, ялгадаст хүрэх

замаар.

3. Шувууний ханиадны тархалтаас урьдчилан сэргийлэх 4 арга замууд: �Зөвхөн сайн болгосон мах болон өндөг идэх.

� Өвчтэй болон үхсэн шувууны мах идэж болохгүй.

� Үхсэн эсвэл өвчтэй шувуунд хүрч болохгүй.

� Тэжээмэл шувуутай ойр унтаж болохгүй.

� Гэр дотороо шувуу тэжээхийг хориглоно.

� Тэжээвэр шувуунд хүрсэний дараа гараа савантай усаар угаана.

� Өвчтэй шувуун болон түүний өд, ялгадас болон бусад хаягдалд хүрэхээс

зайлсхийх.

�Гал тогооны бээлий болон гялгар уут өмсөж шувуун түүхий мах болон өндгийг

барих.

�Түүхий мах болон өндөгтэй харьцсаны дараа тухайн гадаргуу болон хоол

хүнсний хэрэгслүүдийг цэвэрлэж байх

4. Хэрэв өвчтэй шувуу мэдэгдвэл та юу хийх шаардлагатай вэ?

� Яаралтай эрүүл мэндийн газарт мэдэгдэнэ.

5. Үнэн зөв хариулт өгсөнд сайн дурын ажилтнуудад талархал илэрхийлэх.

V. Олон нийтийн үйл ажиллагаа

�60-90 мин

1. Олон нийтийн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэх.

Олон нийтийн үйл ажиллагаа:

Тухайн газар нутгийн ард иргэдтэй хамтран мэддэллийн хэрэгслийг ашиглах.

Сайн дурын ажилтнууд нь тэжээмэл шувууны эздийг шувууны ханиаднаас

урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэхэд эрүүл мэндийн байгууллагад туслах.

Урьдчилан сэргийлэх мэдээлэлтэй ханын самбарааршувууний бүтээгдхүүнүүд

худалдаалагчид, сургуул болон эмэгтэйчүүдийн бүлэгт шувууны ханиадын

талаар мэдээлэл өгөх.

Хөршүүдээсээ үхсэн шувуу болон өвчилсөн шувууг мэдээллэх бүлэг байгуулах.

Улаан загалмай болон Улаан хавирган сар нийгэмлэгийн сайн дурын

ажилтнуудын шувууны ханиадны талаар мэдлэг болон урьдчилан

сэргийлэлтийн талаар олон нийтийг хэрхэн дэмжиж ажиллаж байгааг суралцах.

Газрын зураг дээр дүгнэн ярилцах. Шувууны ханиадны шинж тэмдэг илрэх

аюултай газруудыг ярилцах урьдчилан сэргийлэхийн тулд юуг хийж болох юуг

хийж болохгүй талаар дүгнэн ярилцана.

2. Сайн дурын ажилтнуудыг эхний олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах

бөгөөд өөр нэгэн үйл ажиллагааг сонгож авахыг зөвлөнө.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

251

3. Дараагийн хичээл орох цагийг тохироно. Олон нийтийн үйл ажиллагаа явуулаад

үр дүнг нь хэлэлцэхийг сануулна.

4. Олон нийтэд сурталчилах үйл ажиллагаа хийх явцад сайн дурын ажилтнуудад

зөвлөгөө өгч чиглүүлэх.

5. Сайн дурын ажилтнуудыг юу сурж мэдсэнээ гэр бүлийн гишүүддээ мэдээллэж

байхыг сануулах.

Сэдэв 15 (Сонгон суралцах боломжтой) Денгийн (dengue) халууралт өвчний урьдчилан сэргийлэлт ба хяналт

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын эрүүл мэндийн ажилтан дараах мэдлэг, чадвар,

хандлага эзэмшинэ. Үүнд:

� Денгийн (dengue) халууралт өвчний шинж тэмдгийг тодорхойлох

� Шумууланд хазуулахаас хэрхэн урьдчилан сэргийлэх

� Денгийн (dengue) халууралт өвчнийг дамжуулагч шумуулний өсөж үржих

орчныг багасгах олон нийтийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих

Эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлага (Түлхүүр мэдээлэл)

1. Денгийн (dengue) халууралт өвчин нь өдөрийн цагаар шумууланд

хазуулсанаар тархдаг.

2. Шумууланд хазуулахаас зайлсхийх болон шумуулны өсөж үржихийг

устгаснаар денгийн (dengue) халууралт өвчнөөс урьдчилан сэргийлж болно.

3. Гэрийн ойр орчимд амьдардаг шумуул нь Денгийн (dengue) халууралт

өвчнийг тараадаг. Тэдгээр нь цэвэр усанд өсөж үрждэг:

� Усны эх үүсвэр болон ус агуудаг сувнуудыг таглаж байх.

� Ус агуулдаг таглаагүй сувнуудыг байнга цэвэрлэж байх. Ялангуяа амьтны

усны сав, бүх төрлийн усны сав суулга болон цэцэг услагч сав.

� Ус цугласан зүйлүүд ялангуяа шил, лааз, дугуй зэрэг хогнуудыг дахин

ашиглах эсвэл хаях.

� тогтоол усыг зайлуулах болон гэрийн ойролцоох өсөж үржиж болох

газруудыг цэвэрлэх.

4. Денгийн (dengue) халууралт өвчний шинж тэмдгүүд:

� өндөр халуурах

� хүчтэй толгой өвдөх

� нүдний ард өвдөх

� үе мөч өвдөх

� булчин болон биеэр өвдөх, нурууны өвдөлт

� дотор муухайрч бөөлжих

� арьсан дээрх жижиг улаан тууралт

5. Денгийн (dengue) халууралт өвчний халууралтын шинж сэжиглэгдвэл

яаралтай эрүүл мэндийн төврүү хандах хэрэгтэй. Эрт хандаж эмчлүүлэх нь үхэлд

хүрэхээс сэргийлдэг.

6. Денгийн (dengue) халууралт өвчний өвөрмөц эмчилгээ болон вакцин

байхгүй боловч эмнэлгийн тусламж авсан тохиолдолд хүндрэл нь болох цус

алдалттай халууралтын улмаас үхэх аюулаас урьдчилан сэргийлж чадна.

7. Шумууланд хазуулахаас зайлсхийх:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

252

� Урт ханцуйтай цамц, өмд, оймс өмсөх

� Шумуул үргээгч хор аштааж, арц хүж хэрэглэх

� Хаалга болон цонхны хаалт хийх

� Өдрийн цагаар ялангуяа шумуулны тортой унтаж байх.

Сургалтыг явуулах үлгэрчилсэн цагийн хуваарь Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч, мөн ангид суралцах болон олон нийтэд зарцуулах цагийг багтаагаад энэ

сэдвийг үзэхэд ойролцоогоор 145-210 минут шаардана. I. Танилцуулга Сэдвийг танилцуулна. Сэдвийн хураангуйд байгаа мэдээлэлд үндэслэнэ 15-20

мин

II. Урьдчилан

сэргийлэлт

Шумуулны өсөж үржилтээс хэрхэн урьдчилан сэргийлэх олон нийтийн үйл

ажиллагаанууд байдгийг сайн дурын ажилтнууд таньж мэднэ.

25-35

мин.

III. Дүрд тоглох Сайн дурын ажилтнууд Денгийн (dengue) халууралт өвчний урьдчилан сэргийлэлт

ба хяналтын талаар ард ирэгдэд өгөх мэдээллүүдийг хийж дадлагажина.

35-45

мин

IV. Өөрийн ойлголтоо шалгах

Өөрийн үнэлгээ 10-20 мин

V. Олон нийтийн

үйл ажиллагаа

Сайн дурын ажилтнууд сурталчилгааны хэрэгслүүдийг ашиглан ард ирэгдэд

Денгийн (dengue) халууралт өвчний урьдчилан сэргийлэлт ба хяналтын талаарх

түлхүүр мэдээллүүдийг өгнө

60-90

мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил •Сэдвийн хураангуйд өгөгдсөн агуулгаар суралцах.

• 12 ватум цаас болон маркер.

• Таван ватум цаас бэлдэх. Дараах гарчигуудыг тавь:

– Асуудал 1: Усны савны таг нь таараагүй, ус бүрэн таглагдаагүй..

– Асуудал 2: Дээврийн ус зайлуулагч хог, навчаар дүүрсэн.

– Асуудал 3: Пластик сав, лааз болон коконат самаранд ус цугларсан.

– Асуудал 4: Дугуйнд ус цугласан.

– Асуудал 5: Усан ориглуур болон ус хадгалах саванд устай байна.

• Шумуулны торны зураг. Сэдэв 10-т дурдагдсан.

• Хэрэв боломжтой бол шумуулнаас хамгаалах тор.

• Шумуулны тор олж авч болох газар болон тэдгээрийн үнэ.

•Модуль 3-т өгөгдсөн орон нутагийн газрын зураг.

Сэдвийн хураангуй Денгийн (dengue) халууралт өвчин нь томуу төст хүнд өвчин хэлбэрээр илэрдэг

халдвар юм. Заримдаа үхлийн аюултай цус алдалттай халууралтаар хүндэрдэг.

Денгийн (dengue) халууралт өвчний шинж илэрсэн гэж сэжиглэгдэж байгаа хүмүүс

яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Эрт хандаж эмчлүүлэх нь үхэлд

хүрэхээс сэргийлдэг.

Денгийн (dengue) халууралт өвчний халдвартай шумууланд хазуулснаар тархдаг.

Денгийн (dengue) халууралт өвчнийг тараагч шумуул нь гэрийн эргэн тойронд

амьдардаг. Денгийн (dengue) халууралт өвчний шумуул нь цэвэр усанд өсөж

үрждэг. Денгийн (dengue) халууралт өвчний шумуул нь голдуу өдрийн цагаар

хаздаг.

Денгийн (dengue) халууралт өвчний халууралт өвчний шинж тэмдэг:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

253

өндөр халуурах

хүчтэй толгой өвдөх

нүдний ард өвдөх

үе мөч өвдөх.

булчин болон биеэр өвдөх, нурууны өвдөлт

дотор муухайрч бөөлжих

арьсан дээрх жижиг улаан тууралт

Денгийн халууралт өвчний цус алдалттай халууралтын шинж тэмдэг: Хүнд хэлбэрийн үргэлжилсэн гэдэсний өвдөлт

Байнгийн бөөлжилт, бөөлжис нь хар хүрэн.

Хар өтгөн гарах

Хамар, буйл болон арьсны цохигдсон хэсгээс цус гарах

их хэмжээгээр цангах

Хүйтэн цонхийсон арьс

Тайван биш байх

Денгийн (dengue) халууралт өвчний эмчилгээ Денгийн (dengue) халууралт өвчний вакцин болон өвөрмөц эмчилгээ байхгүй.

Денгийн (dengue) халууралт өвчний шинж илэрсэн гэж сэжиглэгдэж байгаа

хүмүүс яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

Өвдөлт / халууралтыг эмчлэх зорилгоор аспирин, ибупрофен өгч болохгүй.

Энэ нь өвчтөн гадуур болон дотуур цус алдаж байгаа үед улам хүндрүүлнэ.

Их хэмжээний уух шингэн өг.

Шок болон цус алдалтын үеийн анхны тусламж үзүүл. Модуль 4-ийн Сэдэв

5 болон 6-ааг хар.

Денгийн (dengue) халууралт өвчний урьдчилан сэргийлэлт Шумууланд хазуулахаас зайлсхийх болон шумуулны өсөж үржихийг устгах нь

денгийн (dengue) халууралт өвчний гол урьдчилан сэргийлэлт болно.

Шумууланд хазуулахаас зайлхийх

� Урт ханцуйтай цамц, өмд, оймс өмсөх

�шумуул үргээгч

� Хаалга болон цонхны хаалт хийх

� Өдрийн цагаар унтахдаа шумуулнаас хамгаалах тор хэрэглэх. Өсөж үржих

газрыг нь устгах. Денгийн (dengue) халууралт өвчний шумуул нь цэвэр усанд өсөж

үрждэг.

Борооны ус хуримтлагдаж болох зүйлсийг хаях, эсвэл таглах:

Усны торх

Ус хадгалах том сав

Дугуй

Сав суулга

шилнүүд

Долоо хоногт дор хаяж нэг удаа усаа солих болон цэвэрлэж байх шаардлагатай гэрийн эд зүйлс:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

254

Гэрийн ургамал

Цэцгийн сав

Хөргөгчний илүүдэл ус

Гэрийн ойролцоо ус тогтож болох газрыг цэвэрлэх:

Борооны ус зайлуулагч

Коконат самарын яс

Дугуй

Шил

Гэрийн ойролцоох нүхнүүд

шалбааг

Олон нийтэд явуулах сайн дурын ажилтнуудын үйл ажиллагаа ЭМТТНИТҮ үйл ажиллагааны хүрээнд сайн дурын ажилтнууд денгийн (dengue)

халууралт өвчнөөс талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагаанд

дараах байдлаар оролцоно

�Денгийн (dengue) халууралт өвчний шинж тэмдгийг таних талаар ард иргэдэд

зааж өгөх бөгөөд денгийн (dengue) халууралт өвчний шинж илэрсэн тохиолдолд

яаралтай эрүүл мэндийн ажилтанд хандах хэрэгтэй.

�Денгийн (dengue) халууралт өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх талаар ард иргэдэд

зааж өгөх.

�Денгийн (dengue) халууралт өвчний хяналтын программ болон олон нийтийн

цэвэрлэгээ хийх үйл ажиллагаанд оролцох

�Дугуй, шил болон лаазыг дахин ашиглахыг дэмжих.

� Гэр орон болон амьдарч буй орчныхоо шумуулны өсөж үржиж болох газрыг

багасгахад ард иргэдийг уриалах

� Шумуулны торны доор унтаж байхыг ард иргэдэд сурталчилах.

� Шумуулнаас хамгаалах торыг хаанаас худалдаж авч болохыг мэдэх

�Үндэсний нийгэмлэгүүд болон салбаруудыг орон нутгийн эрүүл мэндийн төв,

үндэсний денгийн (dengue) халууралт өвчний хяналтын хөтөлбөртэй хамтарч ард

иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриалах.

Ном зүй World Health Organization. Health topics. Dengue. Information from:

www.who.int/topics/dengue/en. Dengue and dengue haemorrhagic fever.

Information from: www.who.int/mediacentre/factsheets/fs117/en.

Сургалтын арга хэмжээний санал болгож буй зураглал I. Танилцуулга Денгийн халууралт өвчний урьдчилан сэргийлэлт ба хяналт

15-20 мин

1. Сайн дурын ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурын ажилтнуудаас олон нийтийн мэдээллийн хэрэгслийг тэд нар хэрхэн

ашиглаж байгаа болон ард ирэгдээс ямар асуулт ирж байгааг асууна. Мэдээллийн

хэрэгслийн талаар юу хүлээж авсныгаа эргэх холбоогоор салбар хэсгийн

ажилтнуудтайгаа хуваалцана.

4. Сэдэв болон хичээлийн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах. Хичээл

эхлэхэд сайн дурын ажилтнуудаас денгийн (dengue) халууралт өвчний талаар юу

мэддэгийг нь асууна.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

255

Сургагч багшид

зориулсан

санамж

Денгийн (dengue) халууралт өвчний талаар сайн дурын ажилтнууд хэр

мэдлэгтэй байгааг мэдсэнээр та хэдий хугацааг зарцуулахаа мэдэж авна.

5. Сэдвийн хураангуйд байгаа мэдээлэлд үндэслэнэ дараах зүйлүүдийг дүрслэн

танилцуулна:

�Денгийн (dengue) халууралт өвчний шалтгаан

�Денгийн (dengue) халууралт өвчний болон цус алдалттай халууралтын шинж

тэмдэг

�Денгийн (dengue) халууралт өвчний эмчилгээ

6. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

II. Денгийн (dengue) халууралт өвчний урьдчилан сэргийлэлт

�25-35 мин

Сургагч багшид

зориулсан санамж

Хэрэв та Сэдэв 10-ыг суралцчихсан бол энэ үйл ажиллагааг Сэдэв 10-ыг нэгтгэн

дүгнэхэд ашиглаж денгийн (dengue) халууралт өвчний ба малари өвчний урьдчилан

сэргийлэлт болон хяналтын адил болон ялгаатай талыг харьцуулан үз.

1. Сайн дурын ажилтнуудаас денгийн (dengue) халууралт өвчний тархалтаас

урьдчилан сэргийлэх арга замуудын талаар асуу. Хариулт нь:

�шумууланд хазуулахаас зайлсхийх

�шумуулны өсөлт үржилтийг зогсоох

2. Сайн дурын ажилтнуудаас шумууланд хазуулахаас яаж зайлсхийх талаар

санал бодлоо хуваалцхыг хүснэ. Хариултыг нь ватум цаасан дээр бичиж

тэмдэглэнэ. Цонх, хаалгандаа тор хийх, унтахдаа шумуулны тор хэрэглэх, урт

хувцаснууд өмсөх зэрэг бусад урьдчилан сэргийлэлтийн талаар ойлголтыг

бэхжүүлж өгнө.

Сургагч багшид

зориулсан

санамж

Шумуулнаас хамгаалах тос, хэрэгслүүд нь үр дүнтэй боловч

түүнийг байнга худалдаж авах бөгөөд өндөр үнэтэй байдаг.

3. Сайн дурын ажилтнууд удаан хугацааны шумуулнаас хамгаалах торыг

хаанаас авч болох. Хэрэгтэй мэдээллийг өг.

4. Сайн дурын ажилтнуудаас денгийн (dengue) халууралт өвчний өсөж үржих

газар хаана байдагийг асуу. Цэвэр усанд байдаг талаар хүчтэй ойлголтыг өг.

5. Сайн дурын ажилтнуудаас денгийн халууралт өвчний шумууланд хэзээ

хазуулж болохыг асуу. Өдрийн цагаар хазаж болох талаар ойлголтыг хүчтэй өг.

6. Сайн дурын ажилтнуудаас шумуулны өржилтийг яаж зогсоох арга замуудын

талаар асуу.

Сургагч багшид

зориулсан

санамж

Модуль 3-ын орон нутгийн газрын зурагыг ашиглаж болно.

Өсөлт үржил нь явагдах газрын талаар ярилцаж хэлэлц.

7. Сайн дурын ажилтнуудыг5 ватум цаасан дээр бэлдсэн үзүүлэнрүү анхаарал

хандуулхыг хүснэ. Үзүүлэн болгон дээр шумуулны үржих боломжтой нөхцлүүдийн

талаар бичсэн байгааг тайлбарлаж өгнө.

8. Сайн дурын ажилтнуудыг 5 бүлэгт хувааж бүлэг бүрт ватум цаас өгнө.

9. Баг тус бүрт тухайн асуудлыг шийдвэрлэх аргын талаар бичиж хэлэлцэх

хугацаа өг.

Сургагч багшид

зориулсан

санамж

Хэтэрхий их хугацаа өгч болохгүй. Баг бүр 1-3 шийдвэртэй

ирэх хэрэгтэй.

10. Шийдвэрлэсэн асуудлаа баг тус бүр танилцуулна. Танилцуулга бүрийн

дараа харилцан ярилцаж, өөр нэмэлт шийдвэрлэх асуудал байгаа эсэхийг ярилцана.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

256

11. Сайн дурын ажилтнуудыг идэвхитэй оролцсонд талархал хүргэнэ.

12. Сайн дурын ажилтнуудаас ямар хэлэлцэгдсэн асуудал хамгийн элбэг

тохиолддог талаар асууна.

13. Сайн дурын ажилтнуудаас тэдгээрийн санал болгож буй үйл ажиллагааг

хэрхэн ард иргэдийн сонирхол татсан зүйл болгохыг бүлэг тус бүр ярилцаж

шийдвэрлэх.

14. Бүлэг тус бүрийг тэдний хэрэглэх арга замын аль нь олон нийтийн зан

төлөвийг өөрчилж болох талаах ярилцах.

15. Бүлэг тус бүрийг өөрсдийн санаа бодлоо бусад бүлгүүдтэйгээ хуваалцахыг

хүснэ.

III. Дүрд тоглох

35-45 мин

1. Олон нийтэд зориулсан денгийн (dengue) халууралт өвчний талаарх гол

мэдээллүүдийг нэгтгэн дүгнэх.

Шумууланд хазуулахаас зайлсхийх. Шумуулны торон дор унтаж байх.

Цонх, хаалганд хаалт хийх.

Денгийн (dengue) халууралт өвчний шумуул нь гэрийн эргэн тойронд цэвэр

усанд өсөж үрждэг.

Ус агуулсан савыг үргэлж таглаж байх.

Усны сав, торх зэргийг байнга цэвэрлэх.

Тогтоол усыг зайлуулах, дээврийн ус зайлуулагч, гэрийн ойролцоох

ургамлын тогтоол ус зэргийг зайлуулах.

Ус хуримтлагдаж болох пластик сав, шил, хоосон зүйлс, коконатын хясаа

болон дугуйг хаях.

Денгийн (dengue) халууралт өвчний халууралт нь үхлийн аюултай бөгөөд

яаралтай эрүүл мэндийн ажилтанд хандана.

Денгийн (dengue) халууралт өвчний халууралт сэжиглэгдэж байвал аспирин

болон ибупрофен өгч болохгүй.

2. Сайн дурын ажилтнуудаас өөр нэмэлт мэдээлэл байгаа эсэхийг асууна.

3. Хоѐр сайн дурын ажилтанг самбарын өмнө гарч ирэхийг урих бөгөөд

өгөгдсөн харилцан ярианы дагуу дүрд тоглохыг хүснэ.

4. Дүрд тоглосны дараа сайн дурын ажилтнууд тэдгээрийн юуг зөв хийж, юуг

арай өөр байдлаар хийж болох талаар эргэх холбоотой асууж ярилцана.

5. Сайн дурын ажилтнуудыг 3 хүнтэй жижиг бүлгүүдэд хуваана. Бүлэг бүрийн

гишүүд дараах дүрүүдэд ээлжлэн тоглоно:

� сайн дурын ажилтнууд

� олон нийтийн төлөөлөл

� ажиглагч

6. Дүрд тоглосны дараа ажиглагч нь сайн дурын ажилтнуудын мэдээллийг

хүргэх чадварыг үнэлж дүгнэнэ ярилцана.

Сургагч багшид

зориулсан

санамж

Зайлшгүй сурсан байх мэдлэг, чадвар, хандлагыг уншиж танилцуулах эсвэл

сайн дурынхныг чангаар уншаад ямар утгатай болохыг тайлбарлаж яриулж

болно.

IV. Өөрийн ойлголтоо шалгах 10-20 мин

1. Гарын авлагын Сэдэв 15-ын сайн дурын ажилтнуудын зайлшгүй эзэмших

мэдлэг, чадвар, хандлагыг асууж ярилцана.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

257

2. Сайн дурын ажилтнуудыг хос хосоороо Гарын авлагын Сэдэв 15-ын өөрийн

үнэлгээг ашиглан өөрсдийн мэдлэгээ шалгахыг хүснэ.

3. Бүх оролцогчидод хангалттай цаг хугацаа өгнө

Сургагч

багшид

зориулсан

санамж

Сайн дурын ажилтнуудын ихэнхи нь уншиж, бичиж чадахгүй тохиолдолд

та өөрөө асуултыг чанга дуугаар уншиж өгөөд хариултыг аман байдлаар

ярилцаж хэлэлцэнэ. Хэрэв цөөнхи нь уншиж, бичиж чадахгүй тохиолдолд

цөөнхитэй биечлэн асуулж хариултыг хэлэхийг хүсэнэ.

4. Хариултаа бусаддаа тайлбарлаж харилцан ярилцахыг сайн дурын

ажилтнуудад хүснэ.

Асуулт/ Хариулт 1. Денгийн (dengue) халууралт өвчний 3 гол шинж тэмдэг:

� Өндөр халуурах.

� Хүчтэй толгой өвдөх.

� Нүдний ард өвдөх.

� Үе мөч өвдөх.

� Булчин болон биеэр өвдөх, нурууны өвдөлт.

� Дотор муухайрч бөөлжих.

� Арьсан дээрх жижиг улаан тууралт.

2. Шумууланд хазуулахаас урьдчилан сэргийлэх 2 үндсэн зам юу вэ?

� Цонхны хаалт хийх

� Шумуулны торон дор унтах, ялангуяа өдрийн цагаар.

5. Үнэн зөв хариулт өгсөнд сайн дурын ажилтнуудад талархал илэрхийлэх.

V. Олон нийтийн үйл ажиллагаа

60-90 мин

1. Сайн дурын ажилтнуудыг тойрог үүсгэж зогсооно. Сайн дурын ажилтан тус

бүрээс энэ Сэдэвээс сурсан зүйл дээрээ үндэслэн хийх нэг зүйлийн талаар асуу.

2. Денгийн (dengue) халууралт өвчний хяналт болон урьдчилан сэргийлэх ямар

арга хэмжээ авч чадахыг асууна. Сэдвийн хураангуйгаас нэмэлт мэдээллийг

сануулж өгнө.

3. Олон нийтийн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэх.

Олон нийтийн үйл ажиллагаа:

Тухайн газар нутгийн ард иргэдтэй хамтран мэддэллийн хэрэгслийг ашиглах:

a.Денгийн (dengue) халууралт өвчин гэж юу вэ?

b.Денгийн (dengue) халууралт өвчний шалтгаан юу вэ?

c.Денгийн (dengue) халууралт өвчний шинж тэмдэгийг хэрхэн таних болон

хэрхэн яаралтай эмчилгээ авах вэ?

d.Денгийн (dengue) халууралт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Гэрийн ойролцоо шумуулны үржих газрыг цэвэрлэх.

Ангид хэлэлцэгдсэн нэг олон нийтийн үйл ажиллагааг сонгоод бусад сайн дурын

ажилтнуудтай ярилцаж олон нийтийн үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэх

төлөвлөгөөний талаар ярилцах.

Ард иргэдийг хамарсан их цэвэрлэгээний өдөр зохион байгуулах.

Денгийн (dengue) халууралт өвчний халууралт өвчний шинж тэмдэг илэрсэн

хүнийг эрүүл мэндийн төвд мэдэгдэх талаар эрүүл мэндийн ажилтантай ярилцах.

Хаанаас шумуулнаас хамгаалах тор худалдаж авах талаар олж мэдэх.

Денгийн (dengue) халууралт өвчний урьдчилан сэргийлэлт, цэвэрлэгээний ажилд

оюутан сурагчид юу хийж болох талаар сургуулийн удирдлагуудтай уулзах.

Хэрэв хүмүүс шумуулны торон дор унтдаг бол дараах зүйлийг асуух:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

258

a. Тэдгээр хүмүүсийг дэмжиж, урамшуулах.

b. Хамгаалалтын торны талаар тор хэрэглэдэггүй хүмүүстэй ярилцаж ухуулах.

4. Сайн дурын ажилтнуудыг эхний олон нийтийн үйл ажиллагааг зохион

байгуулах бөгөөд өөр нэгэн үйл ажиллагааг сонгож авахыг зөвлөнө.

5. Дараагийн хичээл орох цагийг тохироно. Олон нийтийн үйл ажиллагаа

явуулаад үр дүнг нь хэлэлцэхийг сануулна.

6. Олон нийтэд сурталчилах үйл ажиллагаа хийх явцад сайн дурын

ажилтнуудад зөвлөгөө өгч чиглүүлэх.

7. Сайн дурын ажилтнуудыг юу сурж мэдсэнээ гэр бүлийн гишүүддээ

мэдээллэж байхыг сануулах.

Сэдэв 16 (Сонгон суралцах боломжтой) Өвчтэй хүнийг гэрээр асрах

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадвар эзэмшинэ.Үүнд:

� Гэрээр өвчтэй/архаг хуучтай хүнийг асарч сувилах суурь чадварыг хэлэлцэх

� Өвчтэй эсвэл архаг хуучтай хүн, тэдний асран сувилагч нарт сэтгэлзүйн

туслалцаа үзүүлж харуулах

� Сэтгэлзүйн дарамт (стресс)-ийн шинж тэмдгийг тодорхойлох

� Гэрийн анхан шатын тусламжийн хайрцагт байх ѐстой зүйлсийг нэрлэх

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл

1. Гэрийн нөхцөлд өвчтэй эсвэл архаг хуучтай хүнийг асарч сувилахад дараах зүйл

багтана. Үүнд:

� хоол унд сайн, амьдралын нөхцлийг сайн байлгах

� сэтгэл санааны болон сэтгэлзүйн анхан шатны суурь дэмжлэг үзүүлэх

� хэвтрийн өвчтэй хүнд(жорлон, шээлтүүр буюу хэвтрийн горшок ашиглан)

бие засахад нь туслах

� арьс арьчилгаа болон ариун цэврийг сахиулах

� орон нутгийн эрүүл мэндийн төвтэй ойрхон ажиллах

2. Өвчтэй эсвэл архаг хуучтай хүнд үзүүлэх халамжийн үйлчилгээнд тухайн

өвчтөн, тэдний асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдэд практик болон сэтгэлзүйн

дэмжлэг туслалцаа үзүүлэхийг бас давхар багтаана.

3. Асран сувилагч, сахиул сэтгэл санааны төрөл бүрийн дарамт стресст орж болно.

4. Сэтгэлзүйн дарамт (стресс)-ийн шинж тэмдэгт дараах зүйл багтана. Үүнд:

� Нойр хүрэхгүй болох, хоол боловсруулах эрхтний хямрал буюу гэдэс дотор

эвгүйрхэх зэрэг биеийн физик шинж тэмдэг

� Уйтраг гуниг, арга мухардах, уур уцаар, бухимдал болон гэмшил зэрэг

сэтгэл санааны шинж тэмдэг

� бусад хүнээс зайлсхийх

� өвчтэй болон архаг хуучтай хүнд үзүүлэх халамжийн чанар доройтох

� нутгийн болон орчин тойрны бусад хүмүүстэй харьцаа муудах

� согтууруулах болон бусад мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх

Сургалтын ажиллагааны санал болгож буй зураглал

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

259

Оролцож байгаа сайн дурын ажилтнуудын тоо болон хэлэлцүүлгийн хэмжээнээс

хамаарч энэ сэдвийг үзэхэд ойролцоогоор 75-105 минут шаардана. VII. Оршил. Сэдвийн танилцуулга. Сэдвийн хураангуйг ашигла 20-25 минут

VIII. Сэтгэлзүйн

дарамт (стресс)-

ыг бууруулах

Сайн дурынхан сэтгэлзүйн дарамт (стресс)-ын шинж тэмдгүүдийг авч

хэлэлцэн өвчтэй эсвэл архаг хуучтай хүн, тэдний асран сувилагчдын

сэтгэлзүйн дарамтыг бууруулахын тулд юу хийж болохыг авч хэлэлцэнэ.

15-20 минут

IX. Биеэр хийж үзүүлэх ба

дадлагын ажил

Сургагч багш гэрийн анхан шатын тусламжийн хайрцагт байвал зохих зүйлсийн жагсаалтаар тойм хийнэ. Сургагч багш эсвэл уригдаж ирсэн

гэрээр өвчтөн асрах ажилтан гэрийн нөхцөлд асран сувилах үндсэн

ажиллагааг биеэр гүйцэтгэж үзүүлнэ. Сайн дурынхан дадлагажина.

30-40 минут

X. Өөрийн ойлголтыг шалгах. Өөрийгээ үнэлэх. 10-20 минут

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Самбарын цаас 3-5 хуудас, самбарын өнгө өнгийн үзэг бэлдэнэ.

• Та эрүүл мэндийн ажилтан буюу асрагч/сувилагчийг гэрийн нөхцөл дэх асаргаа

сувилгааг биеэр хийж үзүүлэхээр урьж авч ирж болох юм.

• Гэрийн анхан шатын тусламжийн загвар хайрцаг.

• Боломжтой бол шээсний болон хэвтрийн горшок.

Сэдвийн хураангуй Эмчилгээ сувилгаа түгээмэл болохын хирээр хорт хавдар, чихрийн өвчин болон

ХДХВ-ын халдвартай зэрэг архаг эмгэг хуучтай хүмүүс олширч байна.

Өвчтэй болон архаг хуучтай хүмүүст халамж дэмжлэг үзүүлнэ гэдэг бол тэдгээрийг

хүний гарт үргэлж байх, цаашдын хүний гар харсан байдалд удаан байлгах

эрсдлээс зайлсхийж хэвийн ажил амьдралдаа аль болох хурдан түргэн эргэж ороход

нь туслана гэсэн үг юм.

Өвчтэй болон архаг хуучтай хүмүүст биеийн махбодийн болон сэтгэл санааны

халамж үйлчилгээ шаардагдана.

Гэрийнхэн болон асрагч сувилагч нар нь сэтгэл санааны дарамтад орж болно.

Тэдэнд ч гэсэн сэтгэл санааны дэмжлэг юм уу халамжлан асрах ажлаас нь ―чөлөө‖

авах боломж шаардагдаж бас болно.

Сайн дурынханд айл өрхөөр явах зуураа гэрийн нөхцөлд асаргаа, сувилгаа хийх

талаар бэлтгэгдэх боломжтой билээ.Сайн дурын ажилтнууд гэр бүлийн гишүүдийг

дэмжиж, тэдэнд гэрээр өтчтэй хүнд асаргаа сувилгаа яаж хийхийг зааж өгч болно.

Гэрээр хийх асаргаа сувиллын сургалтад эрүүл мэндийн шаардлагыг үнэлэх, асрагч

нуруундаа юм оруулахгүйгээр хэвтрийн хүнийг яаж орон дээр нь өргөх, эсвэл

хажуу тийш харуулах, асаргааг хэрхэн хийх, өвчтөнд эмчийн туслалцаа

шаардлагатай байгааг хэрхэн танин мэдэх зэргийг багтаана.

Гэрээр хийх асаргаа сувилгаа Гэрээр асаргаа сувилгаа хийнэ гэдэг бол тухайн хүний бүхий л хэрэгцээг мэдэж,

үнэлгээ өгөхийг шаардана. Энд бие махбодын (ариун цэвэр, арьс, нойр, хоол

боловс-руулах, гэдэс дотор), сэтгэлзүйн, хоол тэжээлийн болон оюун санааны

хэрэгцээний үнэлгээ багтана. Мөн өвчин зовиурын үнэлгээ бас орно. Гэр орноор нь

эргэж очих үедээ сайн дурын ажилтан өвчтэй хүнд дараах байдлаар туслаж чадна.

Үүнд:

Тухайн хүнтэй ярилцах, юм уншиж өгөх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

260

Хоол унд нь хүрэлцээтэй, таарч байгаа эсэхийг асууж лавлах

Эмчийн заавар зөвлөгөөг хэрхэн биелүүлж, бичиж өгсөн эмчилгээг нь

биелүүлж байгаа эсхийг лавлах

Тухайн хүнийг хооллох

Усанд оруулах, хувцсаа солиход нь туслах

Үс, хумс, амны хөндийн ариун цэвэр, хамар бас чихийг нь үзэх

Шээлтүүр юу уу хэвтрийн горшок ашиглан бие засахад нь туслах

Цооролтоос зөв сэргийлж хэвтрийн хүнийг хоѐр цаг тутамд хэрхэн

байрлалыг нь сольж эргүүлж байхыг гэрийнхэнд нь биеэр үзүүлж, зааж

сургах

Гэрийнхэнд нь өөрийнхөө нуруунд юм оруулахгүйгээр /нуруундаа гэмтэл

авалгүй/ хэвтрийн хүнийг хэрхэн өргөж босгохыг биеэр үзүүлэх

Тухайн хүний оюун санааны, шашин шүтлэгийн хэрэгцээнд яан хатан

хандах

Тухайн хүн хүсвэл түүний шашны удирдагч, багш ламтай нь уулзах

Анхааралтай сонсох, урам ба итгэл өгч, энэрэнгүй байдлаар тухайн хүний

сэтгэлзүйн хэрэгцээ шаардлагыг хангах

Өвчин зовиур ихтэй байвал өвчин намдаах эм авах талаар орон нутгийн

эрүүл мэндийн төвтэй холбогдох

Гэрийнхэн нь шаардлага гарвал хаанаас эмнэлгийн тусламж дуудахыг мэдэж

байгаа эсэхийг лавлах, мэдэхгүй байвал зааж өгөх

Сэтгэлзүйн дарамт (стресс)-ын шинж тэмдэг Архаг хуучтай хүмүүс, тэдний ар гэрийнхэн болон асрагч, сувилагч сахиул хүмүүс

сэтгэлзүйн дарамтад орж болно.

Сэтгэлзүйн дарамт (стресс)-ийн зарим шинж тэмдгээс дурьдвал:

� Нойр хүрэхгүй болох, хоол боловсруулах эрхтний хямрал буюу гэдэс дотор

эвгүйрхэх зэрэг биеийн физик шинж тэмдэг

� Уйтраг гуниг, арга мухардах, уур уцаар, бухимдал болон гэмшил зэрэг

сэтгэл санааны шинж тэмдэг

� бусад хүнээс зайлсхийх

� өвчтэй болон архаг хуучтай хүнд үзүүлэх халамжийн чанар доройтох

� бусад хүмүүстэй харьцаа муудах

Сайн дурын ажилтан болон асрагч/сахиулын өөртөө тавих халамж Өөртөө анхаарал тавих нь нэг талаас бусдад туслах нэн тэргүүний урьдчилсан

нөхцөл, нөгөө талаас ажил үүрэг гүйцэтгэх чадвартай байх арга мөн. Өөртөө

анхаарал халамж тавих дараах арга техник байна. Үүнд:

Зарим эсрэг үйлдэл байдаг л зүйл бөгөөд бараг зайлшгүй таарна, бас айлгах

болон сэтгэл хөдлөлийн бусад сонин хэлбэр илэрхийлэх учир алтгаан

гэдгийг санаж явах

Дарамт хүндрэлийн талаар санаж, амарч, хангалттай нойр авах тал дээр

ухамсартай оролдлого хийж байх

Хэн нэгэнтэй ярилцаж, аюул эрсдэлтэй үйл явдлын талаар санал сэтгэгдлээ

хуваалцаж байх

Тухайн үйл явдлын талаар бусад хүмүүсийн яриа, санаа бодлыг сонсох. Тэд

ч гэсэн энд холбогдсон бол зарим үнэ цэнэ бүхий санаа оноо гаргаж магад

Сайн хоол унд идэж, архи тамхийг хязгаартай хэрэглэж, хямралаас

зайлсхийх сэтгэл засал хийж, өөртөө анхаарал тавь

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

261

Бүтээлч байж зураг зурах, бичих, хөгжим тогло. Эрүүл орчныг эрэлхийл.

Заримдаа өөрийн сэтгэл хөдлөлийг ярьж тайлах бус харин ямар нэг юм хийж

илэрхийлэх нь илүү амар хялбар байдаг.

Нойр хулжих, айдас түгшүүрт автах үедээ итгэж болох хэн нэгэнтэй санаа

бодлоо хуваалц. Унтахын өмнө кофе уухыг цээрлэ. Ердийнхөөсөө нэг

цагийн өмнө унтахыг хичээ. Танд нойр авч, амрах шаардлагатай.

Хэрэв хэцүү нөхцөл байдалд ажилласны дараагаар хариуцлагатай ажил

үүргээ гүйцэтгэхэд хүнд байгаа бол ойр зуур аар саар юм хий. Өөрийг чинь

сайн ойлгодог хамтрагч болон удирдлагадаа хэрэв тэдэнд холбогдох

мэдээлэл байгаа бол мэдэгд.

Болсон үйл явдлыг гүйцэд ухаарахын тулд цаг хугацаа хэрэгтэйг сана.

Бүхнийг зөв зүйтэй байлгах гэсэн санаа, хүлээлт гомдол, таагүй байдал,

зөрчилд хүргэх осолтой тул тийм хүлээлт санаа бодлоос зайлсхийж яв.

Өөрөө дур мэдэн эм битгий уу. Хэдэн долоо хоног болоход байдал

өөрчлөгдөхгүй бол нарийн мэргэжлийн туслалцаа ав /эмчид үзүүл/.

Гэрийн анхан шатын тусламжийн хайрцаг Сайн дурын ажилтнууд гэрийн анхан шатын тусламжийн хайрцагт дараах зүйлсийг

бэлтгэж нөөцлөх ѐстой. Парацетамол эсвэл аспирин мэтийн эм хэрэглэхийг орон

нутгийн эмнэлэгтэй зөвшилцөх учиртай.

угаалгын түмпэн бие арчигч хэдэн алчуур саван ба ус

хөвөн даавууны том

том хэрчдээс

бээлий марль дэвсгэр даавууны

хэмжээтэй пластик

хайч хоолны давс хорсоол (ORS) вазелин

наалддаг тууз наалддаг шархны

лент

үзэг/харандаа тэмдэглэлийн

дэвтэр

Сайн дурын ажилтнуудын нутгийн иргэдийн дунд хийх ажиллагаа Нутгийн иргэдийн доторх түр ба архаг хууч өвчтэй хүмүүст сайн дурынхан дараах

байдлаар туслаж чадна. Үүнд:

� Гэр орноор нь очиж эргэж тойрох

� Тухайн хүний болон ар гэрийнхэн, асрагч, сувилагч сахиул хүмүүсийнх нь бие

махбодын, нийгэм-сэтгэлзүйн, хоол тэжээлийн болон оюун санааны

хэрэгцээний үнэлгээ хийх

� өвчтөн болон түүний ар гэрийнхэнд эмнэлгийн, нийгмийн болон оюун санаа-

шашны чиглэлийн тусламж үзүүлчих тухайн орон нутгийн боломж бололцоог

мэдэх, мөн бусад байгууллага хүмүүс гэрээр өвчтөн асарч байгаа хүмүүст

туслах талаар юу хийж байгаа талаар мэдлэг мэдээлэлтэй байх.

� сэтгэлзүйн дарамт, стрессийн шинж тэмдгийг танин мэдэж, сэтгэл санааны

халамж, дэмжлэг үзүүлэх

� сэтгэлзүйн дарамт, стрессийг бууруулах аргуудын талаар ярьж хэлж өгөх

� гэрээр өвчтөн асарч байхдаа эрүл ахуй, ариун цэвэр, хоол тэжээлийн болон

халамжийн анхан шатны суурь үйлчилгээг яаж хийхийг гэр орныхонд нь биеэр

үзүүлж зааж өгөх

� тусламж дэмжлэг (хөнжил, хувцас, орны тор, зөвлөгөө өгөх, гэрийн анхан шатын

тусламжийн хайрцаг, бэлгэвч тараадаг) үзүүлдэг янз бүрийн (шашны,

уламжлалт эх баригч, бариач, тосгоны эрүүл мэндийн ажилтан, бусад түнш)

байгууллага, бүлгүүдийн талаар мэдээлэл өгөх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

262

� асрагч, сувилагч сахиул хүмүүст нь завсарлага өгч, хичээл сургууль бусад алба

амины ажилдаа анхаарал тавих чөлөө боломж олгох

Ном зүй International Federation of Red Cross and Red Crescent Societies, World Health Organization, Southern

Africa HIV/AIDS Information Disseминутation Service (SAfAIDS) (2007), HIV Prevention, Treatment, Care and Support. A Training Package for Community Volunteers. Available from:

www.ifrc.org/what/health/tools/hiv-training.asp.

Humanitarian Pandemic Preparedness (H2P) Health Working Group, International Federation, AED,

American Red Cross, CORE Group, InterAction, UNICEF, USAID, and WHO, Pandemic preparedness

training curriculum for community health responders (in production, to be finalized January 2009).

Сургалтын арга хэмжээний санал болгож буй зураглал I. Өвчтэй хүнийг гэрээр асрахын удиртгал 20-25 минут

1. Сайн дурын эрүүл мэндийн ажилтнуудыг хичээлдээ урих.

2. Өмнөх хичээлд сурсан зүйлээ гэр бүл болон нутгийн иргэдтэйгээ ярилцаж,

дадлагажсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн

ашигласан, мөн нутгийн иргэдийн зүгээс ямар хариу авсан зэргийг нь асууж лавла.

Нутгийн иргэдээс тэдний авсан мэдээллийг тэмдэглэж аваад орон нутгийн салбар

зөвлөлийн ажилтантай хуваалцаж, санал солилцох.

4. Сэдвийн зорилго агуулгыг танилцуул. Хичээлийг эхлэхдээ сайн дурынхнаас

хэн нэг нь өвчтэй хүн гэрээр асарч байсан эсэхийг лавла. Тийм гэсэн сайн

дурынхныг өвчтэй болон архаг хуучтай хүн асрахад ямар бэрхшээл байдаг болон

ямар сайн тал байдгийг асуу.

5. Сайн дурынхны хариултуудыг цаасан самбар дээр тэмдэглэж ав.

Жагсаалтыг бичиж дуусгаад, сэдвийн хураангуйгаас гэрээр өвчтөн асрах ажил юу

юунаас бүрддэг болох талаар тоймлон дүгнэ. Үүнд:

� бие махбодын халамж асаргаа, үүний дотор ариун цэвэр, арьс арчилгаа,

хөдөлгөөнт байдал, хоол боловсруулах ба гэдэс дотрын асуудал, өвчин зовиур

зэргийг багтаана

� хоол тэжээлийн асаргаа

� сэтгэлзүйн халамж

� оюун санааны халамж

� сэтгэлзүйн халамж

6. Цаасан самбар дээрх жагсаалтыг эргэн харж сайн дурынхны нэрлэж заасан

халамж асаргааны төрөл зүйлсэд анхаарал төвлөрүүл. Өвчтэй хүн асарч халамжлах

авдал асран халамжлагч нарт нь сэтгэлзүйн хувьд дарамттай байж болохыг цохон

тэмдэглэ.

7. Сайн дурынхнаас өвчтэй хүн гэрээр асарч халамжилж байгаа хүмүүст

хэрхэн туслаж чадахыг нь асуу. Хариултуудыг цаасан самбар дээр тэмдэглэж ав.

Нэмэлт мэдээлэл шаардлагатай бол сэдвийн хураангуйд ханд.

8. Сайн дурынхны асуултад хариул.

9. Сургалтын үед асуулт асуухыг урамшуул. Ялангуяа олны өмнө асуухаас

ичиж зовмоор асуулт байвал бичээд асуултын хайрцганд хийж болохыг нь сануул.

Эдгээр асуултанд сэдэв бүрийн төгсгөлд хариулах болно.

II. Сэтгэлзүйн дарамтыг нимгэлэхүй

15-20 минут

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

263

1. Өвчтэй, архаг хуутай хүн асарч сувилах хэн бүхэн сэтгэлзүйн дарамтад орох

магадлалтайг тайлбарлан таниул. Сайн дурынханд Модуль 4 Сэдэв 2 ―Сэлтгэлзүйн

анхан шатны суурь тусламж‖ гэсэн сэдвийн сэтгэлзүйн дарамт, стресстэй

холбоотой хэсгийг нэгтгэн дүгнэж хэл.

2. Сайн дурынхнаас хүн сэтгэлзүйн дарамтанд байгааг илтгэх шинж тэмдэг юу

байж болох талаар асуу. Хариултуудыг цаасан самбар дээр тэмдэглэж ав. Сэдвийн

хураангуйгаас сэтгэлзүйн дарамтын шинж тэмдгийн жагсаалтыг гарган ирж тулгаж

байгаад самбар дээр бичсэн зүйлд нэмэлт өөрчлөлт хий юм байвал хийнэ.

3. Асран халамжлагч, сахиулуудад ямар туслалцаа үзүүлж чадахыг сайн

дурынхнаас асуу. Хариултуудыг цаасан самбар дээр тэмдэглэж ав. Сэдвийн

хураангуйтай тулгаж байгаад самбар дээр бичсэн зүйлд нэмэлт өөрчлөлт хий юм

байвал хийнэ.

III. Биеэр үзүүлэх ба дадлагын ажил

30-40 минут

Сургагч багшид

зориулсан санамж

Эрүүл мэндийн төвөөс сувилагч юм уу эрүүл мэндийн ажилтан

урьж авч ирэн өвчтэй хүнд гэрээр асаргаа сувилгааг хэрхэн

хийхийг биеэр гүйцэтгэж үзүүлэхэд туслалцуулж болох юм.

1. Гэрийн анхан шатын тусламжийн хайрцагт байх ѐстой зүйлсийг гарган

харуулж, зүйл тус бүрийн үүрэг ач холбогдлын талаар ярина.

2. Дараах зүйлийг биеэр гүйцэтгэж харуул. Үүнд:

� өвчтөнг хоолож, ундлах

� хэвтрийн хүнийг орон дээр нь усанд оруулах

� боломжтой бол тухайн хүнийг шээлтүүр эвсэл хэвтрийн горшок ашиглан бие

засахад нь туслах

� асран халамжлагчид нурууны гэмтэл бэртлийн эрсдэлгүйгээр хэвтрийн хүнийг

орон дээрээс эсвэл сандал дээрээс босгох

� хэвтрийн хүнийг орон дотор нь эргүүлж хажуу тийш харуулах, байрлал солиулах

� өвчин зовиурыг нь үнэлэх

3. Сайн дурынхныг хос хосоор ажиллаж, нэгнийгээ шалан дээр хэвтүүлж

байгаад хэвтрийн хүний байрлалыг өөрчилж, орон дээр нь хажуу тийш болон дээш

нь харуулах дадлага хийхийг даалга.

4. Дараагийн хичээлийн цагийн хуваарийг тохиролц. Ангидаа эргэн ирээд

нутгийн иргэдийн дунд хийсэн ажилаа авч хэлэлцэнэ гэдгийг нь анхааруул.

5. Сайн дурынхныг сурч мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо хуваалцахыг уриал.

IV. Өөрийн ойлгосныг шалгах �10-20 минут

1. Сайн дурын ажилтны гарын авлагынхаа Сэдэв 16-ийн ―Заавал эзэмшвэл

зохих мэдлэг чадвар‖ гэсэн хэсгийг эргэж үзүүл.

2. Сайн дурынхныг хос хосоор нь ажиллуулж, Сайн дурын ажилтны гарын

авлагынхаа Сэдэв 16-ийн ―Өөрийгээ шалга‖ гэсэн хэсгийг бөглүүл. Өөрийгээ

шалгана гэдэг нь өнөөг хүртэл үзсэн материалаа хэрхэн өөрийн болгосоноо шалган

хянаж байгаа явдал гэдгийг нь сайн дурынханд ойлгуул.

3. Хүн бүрийг хийж дуусгахад нь хангалттай хугацаа өг.

Сургагч багшид

зориулсан санамж

Хэрэв оролцогчдын ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй бол асуултуудыг чангаар уншиж өгч, сайн дурынхныг амаар хариулуулж болох юм. Хэрэв бичиг

үсэггүй хүн хэдхэн байвал та тэдэнтэй тулж ажиллан асуулт хариултыг

хийлгэж болох юм

4.Хариултуудыг шалгаж үз.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

264

Асуулт/ хариулт:

1. Гэрийн нөхцөлд өвчтэй хүний асаргаа сувилгаанд юу багтах вэ?

� хоол унд сайн, амьдралын нөхцлийг сайн байлгах

� сэтгэл санааны болон сэтгэлзүйн анхан шатны суурь дэмжлэг үзүүлэх

� хэвтрийн өвчтэй хүнд (жорлон, шээлтүүр болон хэвтрийн горшок

ашиглан)

бие засахад нь туслах

� арьс арьчилгаа болон ариун цэврийг сахиулах

� орон нутгийн эрүүл мэндийн төвтэй ойрхон ажиллах

2. Сэтгэлзүйн дарамт (стресс)-ийн шинж тэмдэгээс гурвыг нэрлэ.

� Нойр хүрэхгүй болох, хоол боловсруулах эрхтний хямрал буюу гэдэс дотор

эвгүйрхэх зэрэг биеийн физик шинж тэмдэг

� Уйтраг гуниг, арга мухардах, уур уцаар, бухимдал болон гэмшил зэрэг

сэтгэл санааны шинж тэмдэг

� бусад хүнээс зайлсхийх

� өвчтэй болон архаг хуучтай хүнд үзүүлэх халамжийн чанар доройтох

� бусад хүмүүстэй харьцаа муудах

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

265

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА

Модуль 7

НЭМЭЛТ СЭДЭВ

Зорилго Модуль 7-д сайн дурын ажилтнууд нутгийн иргэдийн боловсрол сургалт бусад

тусламжийн талаар сурахыг сонирхож болох нэмэлт сэдвүүдийг үзнэ.

Сэдвүүд Энэ модуль нийтдээ 4 сэдэвтэй. Үүнд:

Сэдэв 1 Замын хөдөлгөөний аюулгүй байдал

Сэдэв 2 Аюулгүй цус болон сайн дурын цусны донор элсүүлэх

Сэдэв 3 Мансууруулах бодисийг хэтрүүлэн хэрэглэх

Сэдэв 4 Нас барагсдын цогцос цуглуулах ба оршуулах

Модулийн хураангуй Сэдэв 1-т сайн дурын ажилтнууд автозамын ослын үндсэн шалтгааныг тодорхойлж,

нутгийн иргэдийн дунд замын хөдөлгөөний аюулгүй байдлын арга хэмжээг хэрхэн

хийж гүйцэтгэх талаар суралцана. Замын осол гэмтэлболон нутгийн иргэдийн дунд

замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар сургалт сурталчилгааны ажлыг

авч хэлэлцэнэ.

Сэдэв 2-т сайн дурын ажилтнууд аюулгүй цэвэр цус хандивлах донорын ажиллагаа

болон орон нутагт хаанаас цус авах талаар суралцана.

Сайн дураараа цусаа хандивлах донорын ажиллагаа болон Клуб 25-ын талаар

нутгийн иргэдийн дунд сургалт сурталчилгааны ажлыг сайн дурын ажилтнууд

зохион байгуулах болно.Энэ сэдвийн хүрээнд сайн дурыг ажилтнууд Дэлхийн

Донорын Өдөрийг тэмдэглэхэд бэлтгэх юм.

Сэдэв 3-т сайн дурын ажилтнууд архи, тамхи бусад мансууруулах бодисийг

хэтрүүлэн хэрэглэсний хор уршигийн талаар суралцах болно. Эдгээр мансууруулах

бодисыг тун хэтрүүлэн хэрэглэсэн үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх, энэхүү

тусламжийн ажиллагааг нутгийн иргэдийн дунд хийх ухуулга сурталчилгааны

ажилтай хэрхэн хослуулах тухай авч хэлэлцэнэ.

Сэдэв 4-т сайн дурынхан гамшигт нэрвэгдэн нас барсан улсын цогцсыг эрж олох,

хэн гэдгийг нь тодорхойлох мөн оршуулах зэрэг ажилд орон нутгийн засаг

захиргааныханд хэрхэн туслах талаар үзэх юм. Гашуудагсдад сэтгэлзүйн тусламж

үзүүлэх талаар ч авч хэлэлцэнэ.

Сайн дурынхан өөрийгээ хэрхэн хамгаалах талаар тодорхой ойлголттой болно.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

266

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил

Нэмэлт сэдвүүдийг товчхон үзнэ. Сургалтын энэ үе шатанд сайн дурынхныг анги

танхим болон нутгийн иргэдтэй хийх дадлагын ажлын ур чадвар эзэмшин тодорхой

хэмжээнд дадлагажичихсан байна гэж үзнэ. Тиймээс, анги танхимд тухайн

сэдвүүдийг товч танилцуулаад нутгийн иргэдтэй хийх уулзалт ажиллагаанд

илүүтэй анхаарах болно. Анги танхимд ямар ч нэмэлт ажиллагаа та санаачилгаараа

нэмэх, эсвэл мэргэжлийн хүн урьж яриа, ярилцлага хийлгэж болно.

Энд дурьдсан бүх дасгал, арга, хичээлийн төлөвлөгөө зэрэг нь зөвлөмж төдий зүйл.

Та нөхцөл байдал, сайн дурын ажилтнуудынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн

аль чч материал, ажиллагаа болон хэдэн цаг хэрхэн зарцуулахаа бие даан

зохицуулж болох ба тэгэхийг ч дэмжиж байгаа.

I. Сэдвийг танилцуулж эхлэхдээ сайн дурынхнаас тусайн сэдвийн талаар тэд

юу мэдэж байгааг нь асуу. Тэдний хариулт сайн дурын аилтнуудын тухайн сэдвийн

талаарх соѐлын үнэт зүйлс, итгэл үнэмшлийг ойлгоход чинь нэмэр болно. Бас

сэдвийн агуулгад байгаа мэдээллийг олгох болон аливаа буруу зүрүү ойлголтыг

засаж залруулахад аль хир харьцаагаа цагаа зохицуулах талаар санаа өгнө.

II. Сэдвийн хураангуй дахь материалыг ашиглан товч танилцуулга хийж өг.

Асуулт асууж, тухайн сэдвийн талаар ойр дотно мэддэг зүйлийг нь хөндөж,

сонирхол төрүүлэхийг хичээгээрэй.

III. Тухайн сэдэв болон нутгийн иргэдэд энэ асуудал ямар нөлөө үзүүлж байгаа

талаар авч хэлэлцүүл.

IV. Хувь хүмүүс, айл өрх, нутгийн иргэдийн хэсэг бүлгүүдтэй хийх уулзалт

зэрэг нутгийн иргэдийн дунд зохиогдох зан үйл, араншинг өөрчлөн сайжруулах

сургалт сурталчилгааны болон олон нийттэй харьцах ажил дадлага хийх үед нь

сайн дурын ажилнуудыг дэмжиж, зохистой удирдлагаар хангаж оролцвол

зохилтой. Ийм ажил эрүүл мэндийн сурталчилгааны компанит ажил, олон нийттэй

харьцах арга тактик боловсруулах, мөн тухайн орон нутагт зан үйл, араншинг

өөрчлөн сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа бусад байгууллагуудтай түншлэх

хамтын ажиллагаа зэргийг хамрана.

Гурван нэмэлт сэдэв нутгийн иргэдтэй харьцах шинэ арга техникийг багтааж

байгаа. Эдгээр арга техникд айл өрх, нутгийн иргэдийн дунд зохиох урьдчилан

сэргийлэх арга хэмжээ багтаж байгаа юм.

Урьдын адил дараах бэлтгэлийг ханга. Үүнд:

Сэдэв тус бүрийн агуулгатай Сэдвийн хураангуй-аас танилцаж, товч илтгэл

хийхэд бэлтгэлтэй бай.

Энэхүү модуль-ийн идэвхижүүлэгчийн удирдамжийг уншиж, анги танхим,

сонсогчидын тухай бодож, тэдэнд зориулж сурган танилцуулах материалаа

хамгийн үр дүнтэй бөгөөд ойлгомжтой хүргэх талаар урьдчилан бодолцох

Сэдэв тус бүрийг зааж эхлэхийн өмнө тухайн сэдвийг заахад ашиглахаар

бэлдсэн материал, үзүүлэнгийн жагсаалтыг дахни нэг харж нягтал.

Анги танхимд чинь тухайн хичээлийн цагт чөлөөтэй зөвхөн танай хичээлд

зориулагдан сул байгаа эсэхийг шалга.

Оролцогсодтой хичээл орох цагийн болон анги танхимын хуваарийг

урьчилан тохиролцож мэдэгдсэн байх хэрэгтэй.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

267

Цагаа зөв зохицуулах үүднээс хичээл дээрээ бугуйн цаг юм уу эсвэл

ширээний цагтай ир

Сэдэв тус бүрийн төгсгөлд дүгнэлт, тойм хийх асуултын жагсаалтыг бэлд.

Талбар дээр очиж ажиллахын өмнө урьдчилан бэлд

Уулзалт хийх сайн дурынхныг нэг бүрчилэн уулзах айл өрхийнх нь

гишүүдийг олж тодорхойлох

Нутгийн иргэдээс нэр нөлөө бүхий улс, удирдлагатай нь очиж уулзахаас

өмнө тухайн уулзалтын зорилгыг маш нарийн тодорхойлж, хүргэх

Гарчиг

Сэдэв 1 ___________________________________________________________ 337

Автозамын хөдөлгөөний аюулгүй байдал

Сэдэв 2 ___________________________________________________________ 345

Аюулгүй цус болон сайн дурын цусны донор элсүүлэх

Сэдэв 3 ___________________________________________________________ 353

Мансууруулах бодисийг хэтрүүлэн хэрэглэх

Сэдэв 4 __________________________________________________________ 360

Нас барагсдын цогцос цуглуулах ба оршуулах

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

268

Сэдэв 1 Замын хөдөлгөөний аюулгүй байдал

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурын ажилтнууд дараах мэдлэг чадвар эзэмшинэ.Үүнд:

� замын хөдөлгөөний ослын гурван гол шалтгааныг тодорхойлох

� замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гурван үйлдлийг тодорхойлох

� замын хөдөлгөөний ослын улмаас тохиолдсон гэмтэл бэртлийн үеийн анхан

шатны тусламж үйлчилгээг хийж үзүүлэх

� олон нийтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар сурталчлах

Зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага /Түлхүүр мэдээлэл

1. Машинд суухдаа суудлын даруулгаа хийж, мотоцикл болон унадаг дугуй

унахдаа хамгаалалтын малгай (уяаг нь чангалж) өмсөх нь ослын үеийн

гэмтэл бэртлийг багасгахад чухал ач холбогдолтой.

2. Замын хөдөлгөөний осол нь дараах шалтгааны улмаас гардаг:

� хурдан жолоодох болон бусад машинаас аюулгүй зайг барихгүй байх

� согтууруулах ундаа уусан, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоо барих

� жолоо барьж байх үедээ гар утас ашиглах

� жолоодох эрхгүй хүн жолоо барих

� жолоочийн анхаарал сарних

� урт замд жолоо барьснаас ядрах

� зам хөндлөн гарах авто тээврийн хэрэгсэл, хүн, амьтны тухай замын тэмдэг

байхгүй буюу муу харагддаг байх

� манан, бороо буюу салхи гэх мэт цаг агаарын тааламжгүй нөхцөл

� хуучин болон засвар үйлчилгээ муутай авто тээврийн хэрэгсэл

� муу, найдвартай бус замын дэд бүтэц

3. Явган зорчигч зам хөндлөн гарах гарцыг олж, зөвхөн гарцаар гарах

4. Замын хөдөлгөөний осолд гэмтэж бэртсэн хүнд анхан шатны тусламж

үзүүлэх.

Сургалтын ажиллагааны санал болгож буй дүр зураг Сайн дурынхны тоо болон хэлэлцэх асуудлын хэмжээнээс шалтгаалан энэхүү

сэдвийг үзэж дуусахад ойролцоогоор 115-175 минут шаардлагатай. I. Оршил Сэдвийн хураангуйг ашиглан мэдээлэл бэлдэж, тоймлоно. Сайн

дурынхан Орон нутгийн зураглалыг ашиглан тухайн орон нутагт

замын хөдөлгөөний осолд хүргэж болзошгүй газрыг тодорхойлно.

20-30

мин.

II. Замын хөдөлөгөөний

аюулгүй байдлын талаарх

мэдлэг хандлага.

Сайн дурынхан тухайн орон нутагт ямар зан үйлийн улмаас

замын хөдөлгөөний осол гардаг тухай хэлэлцэн, замын

хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг хандлагыг сайжруулах кампанит ажлыг сэднэ.

25-35

мин.

III. Oйлголтoo

баталгаажуулах

Өөрийгөө үнэлнэ. 10-20 мин

IV нутгийн иргэдийн дунд

хийх үйл ажиллагаа.

Сайн дурынхан замын хөдөлөгөөний аюулгүй байдлын талаарх

гол мессэжүүдийг тухайн орон нутгийн иргэдэд сурталчлах

зорилгоор нутгийн иргэдтэй харьцах арга техник ашиглана.

60-90

мин.

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйд өгсөн мэдээллийг ашиглан танилцуулга бэлдэнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

269

• Гурваас таван хуудастай цаасан самбар болон өнгө бүрийн самбарын үзэгнүүд.

• Анхан шатны суурь тусламжийн тухай Модуль 4-ийн 2, 3, 5, 6, 8 болон 9 дүгээр

сэдэвт үзсэн зүйлийг дахин тоймлон харна. Шаардлагатай тохиолдолд дахин

эргүүлж харахад бэлэн байлгах.

• Модуль 3-т боловсруулсан Орон нутгийн зураглал.

Сургагч багшид

зориулсан

санамж

Ихэнх орнууд суудлын даруулга хийх, хамгаалалтын малгай өмсөх тухай болон

согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн буюу мансууруулах бодис хэрэглэсэн

үедээ жолоо барих, хурд хэтрүүлэх, жолоо барьж байхдаа гар утсаар ярихыг

хориглосон хууль, тогтоомжтой байдаг. Сайн дурынханд мэдээлэл өгөхийн тулд та

эдгээр хууль тогтоомжийн тухай мэддэг байх нь чухал ач холбогдолтой.

Сэдвийн хураангуй Хүн ам өсч, улс орон хөгжихийн хамт улам их зам гүүр баригдаж, замын

хөдөлгөөнд оролцох авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэг. Аюултай, шаардлага

хангахгүй авто тээврийн хэргэсэл, муу зам, дэд бүтэц нь замын хөдөлгөөний ослын

аюултай үндсэн шалтгаанууд боловч бас гол шалтгаан нь биш юм. Ихэнх зам

тээврийн осол болон замын хөдөлгөөний гэмтэл, бэртэл нь гол төлөв замын

хөдөлгөөнд оролцогчдын зан үйлээс үүдэлтэй байдаг.

Сайн дурынхан замын хөдөлгөөнд оролцогчдын зан үйлийг өөрчлөх, зам гүүрийг

нийтийн эзэмшлийн газар хэмээн ойлгуулах замаар замын хөдөлгөөний аюулгүй

байдлыг сайжруулах үүрэгтэй.

Замын хөдөлгөөний осол, гэмтэл бэртэлд нөлөөлдөг эрсдлийн хүчин

зүйлүүд Замын хөдөлгөөнд оролцогчийн зан үйл � суудлын даруулгаа хийхгүй байх

� хамгаалалтын малгай өмсч, уяаг нь чангалахгүй байх

� хурд хэтрүүлэх болон бусад тээврийн хэрэгслээс аюулгүй зай барихгүй байх

� согтууруулах ундаа уусан болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоо

барих

� жолоо барьж байх үедээ гар утас ашиглах

� жолоодох эрхгүй хүн жолоо барих

� урт замд жолоо барьснаас ядрах

- гар утсаараа ярих бюу мессэж бичих

- ууж идэх

- зорчигчтойгоо маргалдах

- шалан дээр унасан юмаа авах гэж тонгойх зэргээр

� өөр зүйл хийсний улмаас жолоочийн анхаарал сарних

Цаг агаарын байдал

� манан, бороо болон салхи

Тээврийн хэрэгсэл � хуучин болон засвар үйлчилгээ муутай авто тээврийн хэрэгсэл

Замын дэд бүтэц

� муу, найдвартай бус замын дэд бүтэц

� зам хөндлөн гарах авто тээврийн хэрэгсэл, хүн, амьтны тухай замын тэмдэг

байхгүй буюу муу харагддаг байх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

270

Замын хөдөлгөөний осол, гэмтлийн үеийн анхан шатны тусламж Үнэлгээ хийх Замын хөдөлгөөний аваар осол гарсан газар/талбар аюултай байж болзошгүй

бөгөөд бусад осол гаргахад хүргэж болзошгүй байдаг. Замын хөдөлгөөний осол

гарсан газарт ирээд нөхцөл байдалд үнэлгээ хийх нь чухал ач холбогдолтой. Осол

гарсан газар эрсдэлтэй бол БҮҮ ойртож оч. Сайн дурынхан замын хөдөлгөөний

ослын хохирогчдыг ослын газраас гаргахад оролцох ЁСГҮЙ. Тэд хүмүүсийг

зөвхөн маш аюултай нөхцөлд байгаа бөгөөд тэдэнд туслахад эрсдэлгүй үед л ослын

газраас холдуулж болно.

Төлөвлөх Осол болсон газрын аюулгүй байдлын хангана. Улаан өнгөтэй гурвалжин

анхаарлын тэмдэг байвал тэдгээрийг осол болсон тухай бусад жолооч нарт

сануулахын тулд осол болсон газрын тал бүрт дор хаяж 30 метрийн зайнд

байрлуулна. Хэрэв тийм тусгайлсан тэмдэг байхгүй бол модны мөчир буюу чулуу

овоолон тавьж болно.

Эмнэлгийн болон цагдаагийн тусламж авахуулахаар илгээнэ.

Хэрэгжүүлэх

Гэмтэж бэртсэн хүмүүст анхан шатны суурь тусламж үзүүлнэ. Замын аваар осол нь

толгой, хүзүү, нуруу болон цээжний гэмтэлд хүргэж болзошгүй байдаг. Түүнчлэн

цустай шарх (дотор болон ил) болон яс хугаралт тохиолдож болно.

Модуль 4-т үзсэн анхан шатны тусламжийн алхамуулыг үзүүлнэ:

Сэдэв 2 Сэтгэл зүйн анхан шатны тусламж

Сэдэв 3 Амин эрхтэний үйл ажиллагааг дэмжих тусламж

Сэдэв 5 Цус алдалт ба шарх

Сэдэв 6 Сэтгэл санааны хүчтэй хямралд орох

Сэдэв 8 Толгой, хүзүү буюу нурууны гэмтэл

Сэдэв 9 Яс, булчин буюу үений гэмтэл

Дүгнэлт хийх

Замын хөдөлгөөний ослын улмаас тохиолдсон бүх гэмтэл, бэртлийн үед клиник,

эмнэлэг буюу эрүүл мэндийн төвийн хяналтанд орох ѐстой.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэргүүлэх арван үйлдэл 1. Машинд суухдаа суудлын даруулгаа хийх буюу мотоцикл унахдаа хамгаалалтын

малгай өмсөж уяаг нь чангалах

2. Бусад тээврийн хэрэгслээс аюулгүй зайд жолоодох

3. Хурдны дээд хязгаараас хэтрүүлэхгүй байх, цаг агаарын нөхцөл, замын байдал,

замын хөдөлгөөний түгжрэлд хурдаа тохируулж жолоодох

4. Гэрлэн дохио болон хурдны замын тэмдэглэгээг дагаж мөрдөх

5. Согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ хэзээ ч жолоо

барихгүй байх

6. Жолоо барьж байх үедээ хэзээ ч гар утсаа ашиглахгүй байх

7. Анхаарал болгоомжтой байж, явган зорчигчид, дугуйчид болон бусад бүхий л

замын хөдлөгөөний эмзэг оролцогчдод тусгай анхааарал тавих

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

271

8. Хүүхдүүдийг хөдөлгөөн ихтэй зам дээр тоглохыг хориглох, тэдэнд хэрхэн

аюулгүй зам хөндлөн гарахыг зааж сургах

9. Шөнийн цагаар бусдад харагдахын тулд замаар явахдаа гэрэлтүүлэг хэрэглэх,

боломжтой бол цайвар буюу гэрэл ойдог хувцас өмсөх

10. Замын хөдлөгөөний осол гарвал тусламж авахаар хаашаа хандах тухай мэддэг

байх, яаралтай тусламжийн холбоо барих утасны жагсаалтыг биедээ авч явах.

Нутгийн иргэдийн дунд хийх сайн дурынхны үйл ажиллагаа Сайн дурынхан нутгийн иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зан

үйлд суралцахад нь дараах байдлаар туслах боломжтой:

� гэр бүлийн гишүүд болон нутгийн иргэдээс замын хөдөлгөөний аюулгүй

байдлыг хангах тэргүүлэх арван үйлдлийг дагаж мөрдөхийг уриалан дэмжих

� замын хөдөлгөөнд оролцож жолоо барихдаа үлгэр жишээ үзүүлэх

� орон нутгийн удирдлагуудтай хамтран нутгийн иргэдийн ойлголт хандлагыг

сайжруулах кампанит ажил зохион байгуулах

� орон нутгийн удирдлагуудыг эрсдэлтэй газруудад аюулгүй байдлыг хангах

арга хэмжээ авах, сургуулийн ойр орчимд болон бусад газарт аюулгүй зам хөндлөн

гарах газруудыг нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаанд уриалах

� мэргэжлийн жолооч, нийтийн тээврийн жолооч, цагдаагийн ажилтнууд, түргэн

тусламж болон анхан шатны тусламжийн ажилтнууд зэрэг зам тээврийн осол

болсон газарт хамгийн түрүүнд очдог хүмүүсийг анхан шатны тусламжийн

сургалтанд хамруулах

� хурд хэтрүүлэхийг хориглох, суудлын даруулга хийх, хамгаалалтын малгай

өмсөх тухай болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн буюу мансууруулах

бодис хэрэглэсэн үедээ жолоо барихыг хориглосон замын хөдөлгөөний аюулгүй

байдлыг хангах хууль батлан хэрэгжүүлэхийг орон нутгийн удирдлагуудад санал

болгон уриалах

� замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэргүүлэх арван үйлдлийн тухай

сургуулийн сурагчдад таниулан ярих

Ном зүй Улаан загалмай болон Улаан хавирган саран нийгэмлэгийн Олон улсын холбоо ба Замын

хөдөлгөөний аюулгүй байдлын олон улсын түншлэлийн байгууллагаас хамтран боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн практик гарын авлага: Үндэсний Улаан загалмайн

болон Улаан хавирган саран нийгэмлэгт зориулсан багц заавар. [Орч.: англи хэл дээр] (2007) .

www.ifrc.org/Docs/pubs/health/road-safety-en.pdf вэб хуудаснаас харах боломжтой.

Идэвхжүүлэх зөвлөмж I. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай оршил

20-30 минут

1. Сайн дурынхныг хичээлд оролцохыг урих.

2. Сайн дурынхнаас өмнөх хичээлийн үр дүнд гэр бүл болон өөрсдийн нутаг

оронд юу болсон, практикт хэрхэн ашигласан талаар асуух.

3. Сайн дурынхнаас тэд Нутгийн иргэдэд зориулсан зааврыг хэрхэн ашигласан

талаар болон нутгийн өрхүүд хэрхэн хүлээж авсан талаар ярихыг урих. Салбарын

буюу хэсгийн ажилтнуудтай Нутгийн иргэдэд зориулсан зааврын талаарх санал

хүсэлтийн тухай хуваалцах.

4. Сэдвийн зорилго болон хөтөлбөрийг танилцуулах. Сайн дурынхнаас

өөрсдийн нь орон нутагт гардаг зам тээврийн ослын эрсдлийн хүчин зүйлс юу

болохыг хэлэхийг урина. Тэдний хариултыг цаасан самбар дээр тэмдэглэнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

272

Сэдвийн хураангуйд өгсөн мэдээллийг ашиглан эрсдлийн бүх хүчин зүйлсийг

нэрлэсэн болохыг баталгаажуулна.

5. Замын хөдөлгөөнд оролцогчдын зан үйл нь эрсдлийн хамгийн том хүчин

зүйл болохыг тэмдэглэн хэлнэ. Сайн дурынхнаас өөрсдийн нь орон нутагт

тохиолддог зам тээврийн осолд нөлөөлдөг гурван зан үйлийг сонгохыг хүсээд

тэдгээрийг өөр өнгийн самбарын үзгээр тойруулан зурна.

6. Зан үйлийг өөрчлөх сургалт сурталчилгаа (BCC) хийх замаар нутгийн

иргэдийн дунд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж

болох тухай сайн дурынханд сануулан хэлнэ.

7. Замын хөдөлгөөний ослын үед анхан шатны тусламжийн ямар төрлүүдийг

үзүүлэхэд бэлэн байх тухай сайн дурынхнаас асууна. Шаардлагатай бол Гэмтэл

бэртлийн үеийн анхан шатны суурь тусламжийн тухай Модуль 4-ийг дахин харна.

Сургагч багшид

зориулсан санамж

Сайн дурынхнаас анхан шатны суурь тусламжийн алхамуудыг тоймлон

хэлэх буюу толгой, хүзүү буюу нурууны гэмтэл, яс хугаралт болон цус алдах

үеийн анхан шатны тусламжийг товчхон үзүүлэхийг урьж болно.

8. Сайн дурынхны асуултанд хариулах.

9. Модуль 3-т боловсруулсан Орон нутгийн зураглалыг нягтлан харна. Сайн

дурынхныг өөрсдийн нь орон нутагт замын хөдөлгөөний осол удаа дараа гарсан

буюу зам хөндлөн гарахад эрсдэлтэй байж болзошгүй газруудыг тодорхойлохыг

урина. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эдгээр асуудлыг орон нутгийн

удирдлагуудтай хамтран хэрхэн шийдвэрлэж болох талаар сайн дурынхантай

хамтран хэлэлцэнэ.

10. Сургалтын үер асуулт асуухыг урина. Түүнчлэн цаасан дээр асуух зүйлээ

бичээд асуултын хайрцагт хийж болох тухай тайлбарлан хэлнэ. Сэдэв бүрийг үзэж

дууссаны дараа тэдгээр асуултыг үзэж, зохих хариултыг өгнө.

II. Замын хөдөлөгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг хандлагыг

нэмэгдүүлэх кампанит ажил

25-35 минут

1. Сайн дурынхнаас замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хэлэлцэхийг

хүснэ. Тэдний хариултыг цаасан самбар дээр тэмдэглэнэ. Сэдвийн хураангуйд

өгсөн мэдээллийг ашиглан эрсдлийн бүх хүчин зүйлсийг нэрлэсэн болохыг

баталгаажуулна.

2. Замын хөдөлгөөнд оролцогчдын эрсдэлтэй гурван зан үйлийг тойруулан

зурсан өмнөх цаасан самбараа эргэн харна.

3. Сайн дурынхныг гурван бүлэг болгон хуваана. Бүлэг тус бүрт нэг нэг

эрсдэлтэй зан үйлийг хувиарлан өгнө. Энэхүү эрсдэлтэй зан үйлийг арилгахад

чиглэсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг хандлагыг

сайжруулах кампанит ажил сэдэхийг бүлэг тус бүрээс хүснэ.

Бүлгүүдээс дараах зүйлийг харгалзан үзэхийг хүснэ:

� хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн мессэж ХЭНД хандсан болох?

� мессэжийг цаг хугацааны хувьд ХЭЗЭЭ хүргэхэд хамгийн тохиромжтой болох?

� энэхүү мессэжийг хүргэх хамгийн зөв байрлал ХААНА болох?

� энэхүү мессэжийг ХЭРХЭН хүргэх?

4. Бүлгүүдэд кампанит ажлаа сэдэж төлөвлөх хангалттай хугацаа өгнө.

5. Бүлэг тус бүрийг өөрсдийн сэдсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг

хангахад чиглэсэн кампанит ажлыг танилцуулж, хэнд, хэзээ, хаана, хэрхэн хүргэх

талаараа тайлбарлахыг урина. Танилцуулга бүрийн дараа саналаа хэлнэ.

III. Ойлгосон зүйлээ шалгах

10-20 минут

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

273

1. Сайн дурынханд зориулсан гарын авлагын Сэдэв 1-д үзсэн сургалтын гол

зүйлсийг тоймлон харахыг сайн дурынхнаас хүснэ.

2. Сайн дурынханд зориулсан гарын авлагын Сэдэв 1-ийн ойлголтоо

баталгаажуулах өөрөө өөрийгөө үнэлэх хэсгийг хос хосоороо хийхийг сайн

дурынхнаас хүсэх. Тэдний өнөөдрийг хүртэл үзсэн зүйлсийн талаарх ойлголтыг нь

шалгахаар өөрөө өөрийгөө үнэлэх үнэлгээ хийж байгааг сайн дурынханд сануулах.

3. Хүн бүрт хангалттай хугацаа өгөх

4. Сайн дурынхан өөрсдийнхөө хариултыг хуваалцах замаар зөв хариулсан эсэхээ

шалгах.

Түлхүүр хариулт 1. Зам тээврийн осол гардаг дөрвөн шалтгааныг нэрлэх:

� хурдан жолоодох болон бусад тээврийн хэрэгслээс аюулгүйн зайг бариагүй

� согтууруулах ундаа уусан, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоо барих

� жолоо барьж байх үедээ гар утас ашиглах

� жолоодох эрхгүй хүн жолоо барих

� жолоочийн анхаарал сарних

� урт замд жолоо барьснаас ядрах

� зам хөндлөн гарах авто тээврийн хэрэгсэл, хүн, амьтны тухай замын тэмдэг

байхгүй буюу муу харагддаг байх

� манан, бороо буюу салхи гэх мэт цаг агаарын тааламжгүй нөхцөл

� хуучин болон засвар үйлчилгээ муутай авто тээврийн хэрэгсэл

� муу, найдвартай бус замын дэд бүтэц

2. Замын хөдөлгөөний аюулгүйн хоѐр зан үйлийг нэрлэх:

� Машинд суухдаа суудлын даруулгаа хийх буюу мотоцикл унахдаа

хамгаалалтын малгай өмсөж уяаг нь чангалах

�Бусад тээврийн хэрэгслээс аюулгүй зайд жолоодох

�Хурдны дээд хязгаараас хэтрүүлэхгүй байх, цаг агаарын нөхцөл, замын байдал,

замын хөдөлгөөний түгжрэлд хурдаа тохируулж жолоодох

�Гэрлэн дохио болон хурдны замын тэмдэглэгээг дагаж мөрдөх

�Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хэзээ ч жолоо

барихгүй байх

� Хүүхдүүдийг хөдөлгөөн ихтэй зам дээр тоглохыг хориглох, тэдэнд хэрхэн

аюулгүй зам хөндлөн гарахыг зааж сургах

IV. Нутгийн иргэдийн дунд хийх үйл ажиллагаа

60-90 минут

1. Нутгийн иргэдэд зориулсан зааврын замын хөдөлгөөний аюулгүй байдалтай

холбоотой нутгийн иргэдэд зориулсан гол мессэжүүдийг тоймлон харна.

Замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Замын хөдөлгөөнд оролцогчдын зан үйл нь зам тээврийн осол гэмтлийн

хамгийн гол шалтгаан юм.

Машинд суухдаа суудлын даруулгаа хийх буюу мотоцикл унахдаа

хамгаалалтын малгай өмсөж уяаг нь чангалах хэрэгтэй.

Хурдны дээд хязгаараас хэтрүүлэхгүй байх, цаг агаарын нөхцөл, замын

байдал, замын хөдөлгөөний түгжрэлд хурдаа тохируулж жолоодох хэрэгтэй.

Хүүхдүүдийг хөдөлгөөн ихтэй зам дээр тоглохыг хориглох, тэдэнд хэрхэн

аюулгүй зам хөндлөн гарахыг зааж сургах хэрэгтэй.

Согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ хэзээ ч

жолоо барихгүй байх хэрэгтэй.

2. Сайн дурынхнаас нэмж хэлэх мессэж байгаа эсэхийг асууна.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

274

3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн мессэжүүдийг

сурталчлахын тулд нутгийн иргэдтэйгээ хамтран Нутгийн иргэдэд зориулсан

зааврыг ашиглахыг сануулан хэлнэ.

4. Нутгийн иргэдийн дунд хийх үйл ажиллагааг тоймлон дүгнэнэ:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн мессэжүүдийг

сурталчлах зорилгоор нутгийн өрхүүдтэйгээ хамтран Нутгийн иргэдэд зориулсан

зааврыг хэрэглэх.

Гэр бүлийн гишүүд болон нутгийн иргэдээс замын хөдөлгөөний аюулгүй

байдлыг хангах тэргүүлэх арван үйлдлийг дагаж мөрдөхийг уриалах.

Замын хөдөлгөөнд оролцож жолоо барихдаа үлгэр жишээ үзүүлэх

Орон нутгийн удирдлагуудтай хамтран олон нийтийн ойлголт хандлагыг

сайжруулах кампанит ажилд оролцох

Орон нутгийн удирдлагуудыг эрсдэлтэй газруудад аюулгүй байдлыг хангах

арга хэмжээ авах, сургуулийн ойр орчимд болон бусад газарт аюулгүй зам

хөндлөн гарах газруудыг нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаанд уриалах.

Мэргэжлийн жолооч, нийтийн тээврийн жолооч, цагдаагийн ажилтнууд,

түргэн тусламж ба анхан шатны тусламжийн ажилтнууд зэрэг зам тээврийн осол

болсон газарт хамгийн түрүүнд очдог хүмүүсийг анхан шатны тусламжийн

сургалтанд хамруулах.

Хурд хэтрүүлэхийг хориглох, суудлын даруулга хийх, хамгаалалтын малгай

өмсөх тухай болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн буюу мансууруулах

бодис хэрэглэсэн үедээ жолоо барихыг хориглосон замын хөдөлгөөний аюулгүй

байдлыг хангах хууль батлан хэрэгжүүлэхийг орон нутгийн удирдлагуудад санал

болгон уриалах

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэргүүлэх арван үйлдлийн

тухай сургуулийн сурагчдад таниулан ярих.

5. Сайн дурынхнаас нутгийн иргэдийн дунд хийх анхны үйл ажиллагаагаа

хийж, тэдгээрээс нэгийг сонгохыг урина.

6. Хичээлийн танхимдаа буцаж ирэхээр нь сайн дурынхнаас үйл ажиллагаа

бүрийн үр дүнгийн талаар ярилцахыг хүснэ.

7. Дараагийн хичээлийн цагийг тохирно. Тэднийг дараагийн хичээлд эргэн

ирэхэд нутгийн иргэдийн дунд зохиосон ажлынх нь талаар ярилцана гэдгийг

тэмдэглэн хэлнэ.

8. Тэднийг орон нутагт ажиллаж байх үед нь удирдлага, заавраар хангана.

9. Сайн дурынхнаас сурж мэдсэн зүйлээ гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцаж,

түгээхийг уриална.

Сэдэв 2 Аюулгүй цус болон сайн дурын цусны донор элсүүлэх

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг чадвар эзэмшинэ. Үүнд:

� Аюулгүй цус өгөх ойлголттой болох ба тухайн орон нутагт хаанаас цус олж

болох талаар мэддэг болох

� Сайн дурын донор элсүүлэх болон 25-ын Клубын ажиллагааг сурталчилахад

туслана

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

275

� Нутгийн иргэдийн дунд хийх ухуулга сурталчилгааны компанит ажилд туслаж,

Дэлхийн Цусны Донорын өдрийг тэмдэглэхэд оролцоно.

Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадвар 1. Хүмүүсийн амь насыг аврахад цус өдөр тутам хэрэгтэй

2. Хувь хүмүс өөр өөр цусны бүлэгтэй байж болно

3. malaria, гепатит, тэмбүү болон ДОХ-ын халдвар зэрэг өвчин цусаар дамжин

халдварлана

4. Донорын өгсөн цусны бүлгийг тогтоож, өвчин эмгэг байгаа эсэхийг нь

шинжилгээ хийж үзнэ.

5. Донор хүн цусыг нь шинжлэх зөвшөөрөл өгөх ѐстой

6. Донор хүн өөрийгээ ДОХ-той эсэхийг шинжлүүлэх гэж цусаа өгч болохГҮЙ

7. Шинжилгээгээр өвчтэй гарсан цусыг устгалд оруулна.

Ийм өвчтэй донорыг дахин цус өгөхгүй байхыг зөвлөнө

Тэдгээрт зөвлөгөө авахаар эмч рүү явуулна

8. Сайн дураараа үнэ төлбөргүй цусаа өгч хандивлаж байгаа доноруудыг хамгийн

аюулгүйд тооцно.

9. 25-ын Клубын саначилга залуу доноруудыг эрүүл аж төрөх ѐсыг хэрэгжүүлж,

10. тогтмол /жилд хоѐр нэгж цус/ цусаа өгч байхыг уриалдаг.

11. Сайн дураараа үнэ төлбөргүй цусаа өгч хандивлаж байгаа донорууд хүндэтгэл,

талархал хүлээх учиртай.

Үйл ажиллагааны санал болгож буй зураглал Сайн дурынхны тоо болон хэлэлцэх асуудлын хэмжээнээс шалтгаалан энэхүү

сэдвийг үзэж дуусахад ойролцоогоор 115-175 минут шаардлагатай. I. Оршил Сэдвийн хураангуйг товч танилцуулах 15-25 мин

II. Ухуулга

сурталчилгааны

компанит ажил

Янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслэл ашиглан сайн дурын

ажилтнууд цус өгөхийг ухуулан сурталчилсан компанит ажил

зохион байгуулна.

30-40 мин

III. Ойлголтоо шалгах Өөрийгээ шалгах 10-20 мин

IY Нутгийн иргэдийн

дунд зохиох ажил

Нутгийнхандаа цус өгөхийг уриалах ухуулах ажилдаа сайн дурын

ажилтнууд олон нийттэй харьцах арга техникийг ашиглана

60-90 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйгаар бэлдсэн товч илтгэл

• Гурваас таван хуудас самбарын цаас, самбарын өнгө өнгийн үзэг

• Гар аргаар хүүхэлдэй хийх юм: хуучин оймс, цавуу, хайч, өнгийн цаас болон гол

буюу иш хийх мод юм уу саваа.

• Та орон нутгийн цусны төвөөс ажилтан урьж авч ирээд цус хандивлах донорын

тухай яриа хийлгэж, сайн дурынхны асуултанд хариулуулж болох юм.

Сэдвийн хураангуй Аюулгүй цус хандивлах Дэлхий даяар хүмүүсийн амь насыг аврахын тулд цус хэрэгтэй. Аваар осолд орсон

хүмүүс, мөн мэс засалд орж байгаа, өвчний байдлаас хамаарч цус юулэх, хийлгэх

шаардлагатай хүмүүст цус хэрэгтэй.

Цус юулж хийлгэх нь амь анс аврах тустай. Хэдий тийм ч, хэрэв хийж байгаа цус

нь malaria, гипатит буву ДОХын зэрэг халдвартай бол хүлээн авч байгаа хүнийг

өвчний халдвар авах эрсдэлд оруулна. Цус ханган нийлүүлэх бүх үйлчилгээний

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

276

түүний дотор Үндэсний Улаан загалмай, улаан хавирган сарны нийгэмлэгийн

цусны донор элсүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл бол нийлүүлж буй цусны

аюулгүй байдлыг хангах явдал мөн.

Цусны аюулгүй байдлыг тухайн хүний цусны шинжилгээгээр цусны бүлэг болон

элдэв халдварт өвчин байгаа эсэхийг тодорхойлох байдлаар хангана. Аливаа вирус,

шимэгч, мансууруулах болон химийн бодис, хүлээн авагчийн биеийн байдалд

муугаар нөлөөлж болох бусад хүчин зүйлсийн шинж тэмдэг илрэхгүй байвал

аюулгүй цус гэж үзнэ. Цусны аюулгүй байдлыг найдвартай хангахын тулд

хандивоасан цусны уг сурвалжийн талаар аль болох сайн мэдэхийг шаардана.

Ерөнхийдөө бол, сайн дурын, үнэ төлбөр, шана харамж хардаггүй донор ДОХ,

malaria, Б гипатит болон бусад хортой хүчин зүйлс халдвараас ангид байх

магадлалтай гэж үздэг. Донороос авсан цусыг шууд шинжилгээнд оруулах нь хянан

шалгах процессийн салшгүй хэсэг мөн. Халдвартай цус өгөх нь хүлээн авагчийг

ямар их эрсдэлд оруулахыг бүрнээ ойлгож ухамсарлах нь донорын ѐсзүйн

хариуцлагын асуудал мөн.

Насанд хүрсэн хүний нийт цусны хэмжээний 8 орчим хувь буюу 450-470 грам

цусыг нэг удаад авна. Хүний бие ийм хэмжээний цусыг нилээд хурдан нөхөн

төлжүүлэх ба энэ үйл явцыг усанд суурилсан шингэн ахиухан ууж хурдасгана.

Анхны удаа цус өгөхдөө хүмүүс их санаа зовдог. Гэвч, энэ бол таагүй явдал байх

ѐсгүй. Орон нутгийн цусны төвийн ажилтнууд юу болох талаар сайхан ярьж

тайлбарлаж өгөх ѐстой. Олон донор хүний амь аварч байгаа гэж сэтгэн сэтгэлийн

гүн таашал авдаг тул цусны төвд хэдэн сар болонгуут ирж цусаа дуртайяа өгдөг.

Цусаа өгөх Цус өгөх нь донорын эрүүл мэнд аюулгүй байдлыг хангасан чанартай тогтолцоотой

газар бол их энгийн ажилбар юм. Ашглах зүү тариур болон цус юулж авах уутнууд

нь нэг удаагийн хэрэглээнийх бөгөөд хэрэглэсний дараа устгагддаг тул донорын

хувьд халдвар авах ямар ч боломжгүй, халдвараас найдвартай хамгаална. Цус өгөх

нь цаг хугааны хувьд нэг цагаас хэтрэхгүй. Аюулгүй цус өгч садах жсжхийг нь

тодорхойлохын тулд эхлээд донороос тэдний өвчний түүх, хэрэглэж байгаа эм,

хийлгэж байгаа эмчилгээ зэрэг хэдэн асуулт асууна. ДОХ зэрэг өвчний халдварын

шинжилгээ хийлгэхийг донор зөвшөөрөх ѐстой. Яг цус авах ажил нь арав хүрэхгүй

минут болно. Цус өгсний дараа хэвийн ажил амьдралд буцаж орохынх нь өмнө

донорыг 10-15 минут амраагаад, голдуу ундааны зүйл уулгана. Донорууд цус өгсөн

өдрөө 24 цагийнтурш маш их шингэн уух ѐстой.

Орон бүр донор сонгон шалгаруулах өөрийн гэсэн шалгууртай. Ерөнхийдээ нийтэр

хүлээн зөвшөөрсөн дараах шаардлагыг донор хангаж байх учиртай. Үүнд:

эрүүл байх

45-50 кг-аас илүү жинтэй байх

Насны хувьд 16-70 настай /зарим оронд 18-65 нас/ байх

Цус өгөгч болон цус хүлээн авагчийн аль алиных нь аюулгүй байдлыг

хангах талаар бүх дүрэм журмыг мөрдөх

Дараах нөхцөлд хүмүүс цусаа өгч БОЛОХГҮЙ:

Бие таагүй байх

Цус багадсан үед

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

277

Жирэмсэн, эсвэл сүүлийн нэг жилийн дотор жирэмсэн байсан бол

Хөхүүл хүүхэдтэй бол

Зүрхний өвчтэй, цусны даралт ихтэй/багатай, сахарын/унадаг өвчтэй бол

Антибиотик мэтийн зарим эм хэрэглэж байгаа бол

Epilepsy, ДОХ, Б гипатит болон бэлгийн замын халдварт бусад өвчнөөр

өвчилж байсан түүхтэй бол

25-ын Клуб 25-ын клуб гэдэг бол 16-25 насны залуучуудыг эрүүл аж төрөх ѐсыг хэрэгжүүлэн

жилд хоѐр нэгж орчим цус өгөхийг уриалсан санаачилга юм. Залуу доноруудыг

тогтмол цус өгдөг болохыг уриалж, нийтдээ 20-25 удаа цус өгөх зорилт тавьдаг

боловч ихэнх нь амьдралынхаа туршид түүнээс олон удаа цусаа өгдөг билээ.

25-ын клуб бол цусаа өгч хүний амь аврахын үнэ цэнийг сурталчилдаг билээ. 25-ын

клубээр дамжин залуучууд цусны төд дээр очиж, эрүүл аж төрөх ѐсонд суралцаж,

амьдралдаа нэвтрүүлэн хэрэгжүүлж, тогмол цусаа өгдөг болно.

25-ын Клуб анхны тусламж, хоол тэжээл, байнгын тогтмол дагсал хөдөлгөөн болон

замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ухуулан сурталчилна. Мөн ДОХ, архи тамхи,

мансуурулах бодисийг хэтрүүлэн хэрэглэхийн эсрэг ухуулга сурталчилгаа хийж,

эрүүл мэндэд хортой зан үйл, дадлыг багасган бууруулахад туслана.

Сайн дурын ажилтнууд өөрийн орон нутгийн салбар зөвлөлд нутагтаа 25-ын Клуб

үүсгэн байгуулахад нь туслаж болох юм.

Дэлхийн Цусны Донорын Өдөр Дэлхийн Цусны донорын өдрийн зорилго бол:

Дэлхий даяар цусны доноруудад хүндэтгэл, талархал илэрхийлэх

Цус өгөх ажлын ашиг тусын талаар ухуулга сурталчилгаа хийх

Эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллагаас дэмжлэг авах явдал мөн

Дэлхийн Цусны донорын өдөр бол сайн дурын, шан харамж, үнэ төлбөр авдаггүй

цусны доноруудад зориулсан өдөр мөн. Энэ өдрийг 6 дугаар сарын 14-ний өдөр

дэлхий даяар тэмдэглэн баярладаг бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага,

Цус Юулэх Олон улсын нийгэмлэгүүдийн холбоо болон Улаан загалмай, улаан

хавирган сарны нийгэмлэгүүдийн Олон улсын холбоо цусны бэлтгэн нийлүүлэх

анагаах ухааны болон цус юулэх албаны бүх гол оролцогч байгуулага дэмжин

тэтгэдэг билээ.

Нутгийн иргэдийн дунд сайн дурынхны зохиох ажил

Сайн дурын ажилтнууд дараах байдлаар нутгийнхандаа аюулгүй цусны шаардлага

хэрэгцээний талаар ухуулан таниулж, сайн дураараа донор болохыг уриалж болох

юм. Үүнд:

Сайн дурын, шан харамж, үнэ төлбөр нэхдэггүй донор болохыг уриалах

16-25 насны залуучуудыг 25-ын Клуб эсвэл ийм төрлийн өөр залуучуудын

хөдөлгөөн, хөтөлбөрт элсэн нэгдэхийг уриалах

Орон нутгийн удирдлага, нутгийн ахлагч нараас эрсдэл багатай, сайн дурын

шан хамаж нэхэхгүй, үнэ төлбөргүй цусны донор элсүүлэх ажилд дэмжлэг хүсэх

Орон нутгийн цусны төвөөс зохион байгуулах цусны донорын талаар мэдлэг

мэдээлэл өгөх олон нийтийг оролцуулсан компанит ажилд нь туслах

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

278

Дэлхийн Цусны Донорын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд оролцох

Өөрөө сайн дурын шан харамж хараагүй донор болж, гэр бүлийнхээ

гишүүдийг бас цус өгөхийг уриалах

Сайн дурын доноруудад хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэх

Ном зүй Making a difference: Recruiting voluntary, non-remunerated blood donors. International Federation of Red

Cross and Red Crescent Societies (2007). www.ifrc.org/WHAT/health/blood/making_difference.asp.

International Federation of Red Cross and Red Crescent Societies. Information on Blood services available

from: www.ifrc.org/what/health/blood/index.asp.

International Federation. Information on Club 25. www.ifrc.org/youth/activities/club25/index.asp

Safe Blood for Africa. Information on African Club 25 Society. africanclub25society.com/main.htm.

World Health Organization. Information on World Blood Donor Day available from: www.who.int/worldblooddonorday/events/en/index.html.

American Red Cross. FAQs about Blood and Blood Needs. www.givelife2.org/aboutblood/faq.asp.

Идэвхижүүлэх чиглэл I. Аюулгүй цус ба сайн дурын цусны донор элсүүлэх. Удиртгал

15-25 минут 1. Бүх оролцогсдод шинэ хичээл эхэлсэнтэй холбогдуулан баяр хүргэх

2. Түрүү түрүүчийн хичээл дээр үзсэн зүйлээ гэр орон, нутгийн иргэдтэйгээ

ярилцаж, хуваалцсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн ашигласан

бөгөөд нутгийнхнаас гарсан санал шүүмж, хариу юу ярьж хэлсэн тухай нь асуж

лавла. Нутгийн иргэдтэй харьцах арга техникийн талаар гарсан аливаа санал

шүүмжийн талаар орон нутгийн салбар зөвлөлийн ажилтантай санал солилц.

4. Сэдвийг танилцуул. Сайн дурынхнаас цусаа өгч үзсэн хүн байгаа эсэх, эсвэл

цусаа өгч байсан, цус хийлгэж байсан хүн мэдэх эсэхийг нь асууж гарыг нь өргүүл.

5. Сэдвийн хураангуйд байгаа мэдээллийг ашиглан товч мэдээлэл хий. Дараах

зүйлийг тайлбарла. Үүнд:

� цусны аюулгүй байдал

� цус өгөх ажиллагаа

� 25-ын Клуб

� Дэлхийн Цусны Донорын Өдөр

6. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

7. Сургалтын явцад асуулт гарвал чөлөөтэй асуулгах. Бас асуултаа бичээд

―Асуулт‖ гэсэн хайрцганд хийж болохыг сануулах. Энэ хайрцганд хийсэн

асуултуудыг гаргаж ирээд, тухайн сэдвийг үзэхдээ сэдвийн хүрээнд хариулж явах

II. Цусны донорын талаар олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээх

�30-40 минут

1. Сайн дурынхныг гурван бүлэгт хуваа. Эхний бүлгийг зурагт хуудас хийх,

хоѐрдахь бүлгийг хүүхэлдэйн жүжиг зохиох, гуравдахь бүлгийг нутгийн иргэдийн

бүлэгт зориулсан товч илтгэл бэлдэхийг даалга.

2. Даалгасан мэдээллийн хэрэгслийг ашиглан бүлэг тус бүр цусны донор

элсүүлэх зорилго бүхий цус өгөх талаар олон нийтэд мэдлэг мэдээлэл хүргэх

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

279

компанит ажил зохионо гэдгийг нь тайлбарла. Дараах зүйлсээс дор хаяж нэгийг

хүмүүст хүргэх гол санаа болгож оруулахыг даалга. Үүнд:

� цус өнснөөр хэрхэн хүний амь аварч байгаа тухай

� цус өгөх нь баталгаатай бөгөөд аюулгүй болох талаар

� хэн нэгэн цус өгснөөр юу болдог тухай

� 25-ын Клуб

3. Бүлэг тус бүрт даалгавар хэрэгжүүлэхэд шаардлагатай материалаар нь

хангаж өг. Сургалт сурталчилгааны компанит ажлаа төлөвлөж бэлтгэхэд нь

хангалттай хугацаа тавьж өг.

4. Бүлэг тус бүрийг өөрсдийн бэлтгэсэн сургалт сурталчилгааны ажлаа нөгөө

бүлгүүддээ танилцуулахыг хүс. Бүтээлч сайн хийсэн бол сайшааж, урам хайрла.

III. Ойлголтоо батжуулж, шалгах

�10-20 минут 1. Оролцогчдоор Сайн дурын ажилтны гарын авлагынх нь Сэдэв 2-ийн

―Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадвар ‖ гэсэн хэсэгт нээлгэх.

2. Оролцогчдоор Сайн дурын ажилтны гарын авлагынх нь Сэдэв 2-ийн

―Өөрийгээ шалга‖ гэсэн хэсэгт гаргуулж, өөрсдийнхээ ойлголтыг нэг нэгнээсээ

асууж лавлан хос хосоороо ажиллахыг даалга.

3. Бүгдэд ажиллаж дуусахад нь хангалттай хугацаа өг.

4. Дараах асуултуудыг уншиж сайн дурын ажилтнуудын хариулттай тулгаж шалга

Асуулт/Хариулт: 1. Цусны шинжилгээг яах гэж хийдэг вэ?

� Донор болон хүлээн авагчийн цусны бүлгийг тогтоох, мөн аль

алиныг нь аюулгүй байдлыг хангах үүднээс

2. 25-ын Клуб гэж юу вэ?

� Залуу доноруудыг эрүүл аж төрөх ѐсыг хэрэгжүүлэн тогтмол /жил

бүр ойролцоогоор 2 нэгж/ цус өгөхийг уриалсан санаачилга, хөдөлгөөн

3. Дэлхийн Цусны Донорын Өдөр хэзээ болдог вэ?

� Жил бүрийн 6 дугаар сарын 14

4. Дэлхийн Цусны Донорын Өдрийн зорилго юу вэ?

� Дэлхий даяар цусны доноруудад хүндэтгэл, талархал илэрхийлэх

� Цус өгөх ажлын ашиг тусын талаар ухуулга сурталчилгаа хийх

� Эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллагаас дэмжлэг авах явдал мөн

IV. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил � 60-90 минут

1. Аюулгүй цус өгөх талаар олон нийттэй харьцах арга техникийг ашиглан

нутгийн иргэдэд хүргэх гол гол санаануудыг тоймло.

Цус өгснөөр хүний амь аварна

Цус өгөх нь аюулгүй

2. Сайн дурын ажилтнуудаас хүмүүст хүргэх өөр санаа байгаа эсэхийг нь лавла

3. Нутгийн иргэдийн дунд аюулгүй цус өгөхийг хөхиүлэн дэмжих үүднээс

сайн дурын ажилтнууд ямар арга хэмжээ авч болохыг нь асуу. Хариултыг

самбарын цаас дээр бичиж ав. Сэдвийн хураангуйгаас шаардлагатай нэмэлт

мэдээлэли ав.

4. Нутгийн иргэдийн дунд хийх ажлын тоймыг гарга.

Нутгийн иргэдийн дунд зохиох ажил

Цусны аюулгүй байдал ба 25-ын Клубын талаар өөрийн нутгийн иргэд, айл

өрхүүдээр орж олон нийттэй харилцах арга техникээ ашиглан ярилц

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

280

Орон нутгийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудтай цусны донор элсүүлэх

талаар ярилц. Ямар хүндрэл бэрхшээл байгаа, та яаж туслаж чадах талаар асуу.

Цусны донор элсүүлэх дараагийн комданит ажил хэзээ эхлэхийг нь асууж,

тэрэнд нь ямар тусламж хэрэгтэй байгаа талаар лавла.

Та өөрөө цусны донор болж болох эсэхийг олж мэд

5. Сайн дурын ажилтнуудаар Нутгийн иргэдтэй хийх эхний ажлыг нь дуусгаад

дараагийнхийг нь сонгуул

6. Ангидаа эргэж ирэхэд нь нутгийн иргэдийн дунд хийсэн ажил бүрийнх нь

талаар хэлэлцүүл

7. Дараагийн хичээлийн цагийг тохиролц

8. Талбар дээр дадлага хийх үед нь сайн дурын ажилтнуудыг дагаж очиж,

шаардлагатай бол удирдан залж, дэмж.

9. Сайн дурын ажилтнуудыг сурсан мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо

хуваалцахыг уриал.

Сэдэв 3 Мансууруулах бодисийг хэтрүүлэн хэрэглэх

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг чадвар эзэмшинэ. Үүнд:

� Хэтрүүлэн хэрэглэснээр хүний зан байдал, дадал зуршилд сөрөг өөрчлөлт орох

мансууруулах бодисийг жагсаалтаар нэрлэх

� Эдгээр мансууруулах бодисын хор хөнөөлийг жагсаах

� Мансууруулах бодисын хэтрүүлэн хэрэглэхийн хор хөнөөлийн талаар нутгийн

иргэдийн дунд хийх сургалт сурталчилгааны ажил, арга хэмжээг тодорхойлох

� Архи болон бусад мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой үйлчилгээ,

албадтай хүмүүсийг холбож өгөх

� Мансууруулах бодисыг тун хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй хордлогын үед

анхны тусламж үзүүлэх

Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадвар 1. Архи, тамхи мэтийн зарим мансууруулах бодис хүний зан үйл, дада

зуршлыг өөрчилдөг

2. Мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэснээс хүмүүс түүндээ орж,

хамааралтай, муу зуршилтай болдог

3. Сайн дурын ажилтнууд ийм хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийг гутаан

доромжлохын эсрэг, ялагаварлан гадуурхахгүй байхыг уриалах ѐстой.

4. Мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс асуудлын бодитой

харах чадвар дутмаг, эрүүл саруул сэтгэх боломж хомсдож, хамгаалалтгүй бэлгийн

харьцаан орон, эсвэл хурд хэтрүүлэн давхих зэрэг эрсдэлтэй үйлдэл, алхам хийх нь

олонтаа тохионо.

5. Мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж, эрүүл аж төрөх

ѐсыг эрхэмлэсэн мэдлэг чадвар, амьдралын ухааныг эзэмшүүлэх

6. Мансууруулах бодисыг тун хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй хордлогын үед

анхны тусламж үзүүлж, эмнэлгийн түргэн тусламж дуудах

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

281

Үйл ажиллагааны санал болгож буй зураглал Сайн дурынхны тоо болон хэлэлцэх асуудлын хэмжээнээс шалтгаалан энэхүү

сэдвийг үзэж дуусахад ойролцоогоор 115-170 минут шаардлагатай. I. Оршил Сэдвийн хураангуйг товч танилцуулах 20-25 мин

II.

Хэлэлцүүлэг

Сайн дурынхан хүмүүс яагаад мансууруулах бодисыг хэтрүүлэн

хэрэглэдэг, тухайн нутгийн иргэдийн дунд ийм явдлыг хэрхэн

багасгах талаар хэлэлцэх

25-35 мин

III. Ойлголтоо шалгах Өөрийгээ шалгах 10-20 мин

IY. Нутгийн

иргэдийн дунд

хийх ажил

нутгийн иргэдийн дунд мансууруулах бодисыг хэтрүүлэн

хэрэглэхтэй тэмцэх талаар гол санааг хүргэхдээ олон нийттэй

харилцах арга техникийг ашиглана.

60-90 мин

Сургагч багшид

зориулсан санамж

Газар газар архи болон бусад мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэх

явдал хурцаар тавигдах асуудал байдаг. Үүнтэй холбоотой ичгүүр айдас

байж болох талтай. Улаан загалмай, улаан хавирган сарны хөдөлгөөний

үндсэн долоон зарчмыг энд нэг эргэн харж, хэлэлцэх нь чухал байж болох

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуй мэдээллийг ашиглан богино танилцуулга бэлтгэх.

• Самбарын цаас 3-5 хуудас болон өнгө өнгийн самбарын үзэг

• Боломжтой бол архи болон бусад мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэх

талаар мэргэшсэн зөвлөх, хамтрагч зөвлөхийг энэ сэдвийн хүрээнд гарах

асуултуудад хариулахаар урьж авч ирж болох юм.

• Архидалт мансуурлын эсрэг эмчилгээ хийдэг, зөвлөлгөө өгдөг эрүүл мэндийн

төвүүд хаана байдаг талаар олж мэдэх

Сэдвийн хураангуй ―Мансууруулах бодис‖ гэдэгт хүн зан араншил дадал зуршлыг өөрчилж, улмаар

хамааралтай болгодог архи, тамхи, химийн бусад бодисыг ойлгоно.

Үүнд архи, тамхи, эм зэрэг хуулиар хориглоогүй мансууруулах бодисоос гадна мөн

марихуана, героин, метамфетаминууд буюу кокаин зэрэг хар тамхины төрлийн

хууль бус бодисуудыг ч хамруулан ойлгоно. Хууль бус мансууруулах бодисыг

эзэмших, хэрэглэхийг хуулиар залхаан цээрлүүлнэ.

Мансууруулах бодисыг /хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн нь ч тэр, хууль бус нь тэр/

хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэнлэл хортой. Тахийг хэтрүүлэн татвал хорт хавдар,

уушигны архаг үрэвсэл тэгээд үхэлд хүргэнэ. Зүү тариураар хэрэглэдэг

мансууруулах бодисыг хувааж хэрэглэснээр ДОХ, гепатит зэрэг өвчний халдвар

авах эрсдлийг нэмэгдүүлнэ. Архийг хэтрүүлэн хэрэглэснээр элэгний өвчлөлд

хүргэж, сэтгэцэд нөлөөлж автын осол аваар, эсвэл хамгаалалтгүй бэлгийн

харьцаанд орох зэрэг эрсдэлтэй алхамд түлхэнэ. Архи хүний гутрал гуниг,

дарамтыг улам хүндрүүлж, хүчирхийлэлд түлхэх аюултай.

Сайн дурынхан нутгийн иргэд болон гэр бүлийн гишүүдээ мансууруулах бодисыг

хэтрүүлэн хэрэглэхийн үр дагаврын талаар аливаа алагчлалгүй ярьж эхэлцэхийг

уриалж болох юм.

Мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэсний шинж тэмдэг

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

282

Мансууруулах бодисыг хэтэрсэн хэрэглээний олон шинж тэмдэг гутрал гуниг,

дарамт, стресс болон бусад эмгэгийн байдалтай илрэх нь нийтлэг. Хэтрүүлэн

хэрэглэж байгаа хүнийг зэмлэн буруушаахгүй, буруугаар ойлгохгүй байх нь чухал.

Ийм хүмүүс өөрсдийн хэтрүүлэн хэрэглэж байгаагаа нуух, асуувал шууд үгүйсгэх

хандлагатай байдаг. Тиймээс, тэднийг ойлгож, энэрэл, дэмжлэг санал болгож

харьцах нь чухал. Шинж тэмдгийн хувьд бол:

� хоолны дэглэм өөрчлөгдөн жин хасагдаж, нэмэгдэнэ

� нойргүй болох эсвэл маш их унтах

� тухайн бодис амьсгал, бие эсвэл хувцаснаас нь үнэртэнэ

� маш их идэвхитэй, илүү үр яриатай болох

� гар, хөл, эсвэл хөлийн ард зүүний сорвитой байх

� хувийн зан чанар өөрчлөгдөж, зан байдал, сонирхол өөр болох

� найз нөхдөө сольж, шинэ нөхөд нь олонд танигдсан мансуурагчид байх

� нууцлаг бөгөөд сэжигтэй байдлаар биеэ авч явах

� өдөр тутмын зан үйл, ажил, цэвэр цэмцгэр байдал нь өөрчлөгдөнө

� архи хэтрүүлэн хэрэглэснээс автын аваар осолд орно

Тун хэтрүүлэн мансуурсан хүнд анхны тусламж үзүүлэх Тун хэтрүүлэн мансуурах гэдэг нь хүн мансуурах бодисоос хэтэрхий их хэмжээгээр

хэрэглэж, бие махбодио хордуулсныг хэлнэ. Ингэж тун хэтрүүлэх нь амь насанд ч

аюултай. Модуль 4, Сэдэв 10 хордлогын үеийн анхны тусламжийг сана. Зохиомол

амьсгаа хийж /амин эрхтний үйл ажиллагааг дэмжих/, эмнэлгийн яаралтай түргэн

тусламж дууд.

Нутгийн иргэдийн дунд хийх сайн дурын ажил

Сайн дурын ажилтнууд тун хэтрүүлэн мансуурах талаар мэдлэг мэдээлэлтэй

болоход дараах байдлаар туслаж болох юм. Үүнд:

� Тун хэтрүүлэн мансуурахын аюул ослын талаар нутгийн иргэдийн мэдлэг

боловсролыг дээшлүүлэх

� Залуучуудыг хортой мансууруулах бодис хэрэглэж сурах гэж оролдохгүй

байхыг уриалах

� мансууруулах бодисын хор хөнөөлийг аль болох багасгахад нь хүмүүст туслах

� Хүмүүст мэдээлэл өгч, алангуяа архи, тамхины хэрэглээтэй холбоотой алба,

үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбож өгөх

� Хүмүүст эрүүл аж төрөх ѐсны мэдлэг олгож, дадлага суулгах

� Мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэдэг хүний ар гэр, найз нөхдөд нь

яаралтай асуудал гарахад үзүүлэх анхны тусламжийн талаар зааж сургаж өгөх

� Халамжлагч асрагч нарт дасан зохицох ур чадварыг хөгжүүлж өгөх

� тун хэтрүүлэн мансуурсан хүмүүст анхны тусламж үзүүлэх

� Мансуурах бодис хэтрүүлэн хэрэглэхтэй тэмцэх ажилд нутгийн иргэдийг

зохион байгуулах

� мансуурах бодис хэтрүүлэн хэрэглэхтэй холбогдсон мэдээллийг олон нийтэд

түгээх тал дээр шашны байгууллага, залуучуудын байгууллага зэрэг хөл дээрээ

тогтсон байгууллагуудтай хамтран ажиллах

� мансуурах бодис хэрэглэхээ болихоор шийдсэн хүмүүсийг дэмжих бүлгүүд

зохион байгуулах

� Тариурын зүү худалдах төсөл мэтийн мансуурах бодис хэтрүүлэн хэрэглэхийн

хор хөнөөлийг багасгах төсөл хөтөлбөрүүдийг дэмжих

� Орон нутгийн салбар зөвлөлийг мансуурах бодисын зохисгүй хэрэглээтэй

тэмцэх төсөл хөтөлбөрүүдэд оролцуулахыг тууштай дэмжих

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

283

� мансуурах бодис хэтрүүлэн хэрэглэхтэй холбогдсон мэдээлэл санаа оноог олон

нийтэд хүргэхэд тогтсон хөтөлбөрүүдийг ашиглах

� Их, дээд, дунд сургуулиудад мансуурах бодис хэтрүүлэн хэрэглэхийн хор

уршигтай холбогдсон мэдлэг мэдээллийг түгээх ухуулга сурталчилгааны

компанит ажил зохион байгуулах

� Нутгийн иргэдийн дунд мансуурах бодис хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийг үл

ялгаварлах, алагчлахгүй байх хандлагыг дэмжих.

Ном зүй World Health Organization (2000), Working With Street Children – A Training Package on Substance Use,

Sexual and Reproductive Health including HIV/AIDS and STDs. Available from:

whqlibdoc.who.int/hq/2000/WHO_MSD_MDP_00.14.pdf

Идэвхижүүлэх чиглэл I. Мансуурах бодис хэтрүүлэн хэрэглэх. Удиртгал

20-25 минут 1. Бүх оролцогсдод шинэ хичээл эхэлсэнтэй холбогдуулан баяр хүргэх

2. Түрүү түрүүчийн хичээл дээр үзсэн зүйлээ гэр орон, нутгийн иргэдтэйгээ

ярилцаж, хуваалцсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн ашигласан

бөгөөд нутгийнхнаас гарсан санал шүүмж, хариу юу ярьж хэлсэн тухай нь асуж

лавла. Нутгийн иргэдтэй харьцах арга техникийн талаар гарсан аливаа санал

шүүмжийн талаар орон нутгийн салбар зөвлөлийн ажилтантай санал солилц.

4. Сэдвийн зорилго агуулгыг танилцуул. Сайн дурынхнаас тэдний нутгийнхан

яагаад эн сэдвийг сонгосон болохыг асууж хичээлээ эхэл. Сайн дурынхнаас

мансуурах бодисын хэтрүүлэн хэрэглэх явдал тухайн орон нутагт аль хир

тулгамдсан асуудал болоыг асуу. Хэрэь тийм бол, чухам ямар төрлийн бодисоор

хамаг их мансуурч байгааг нь лавла.

5. Мансуурах бодисийг хэтрүүлэн хэрэглэж байгаагийн шинж тэмдэг болон

тун хэтрүүлэн хэрэглэсэн үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх тухай хэлэцүүлэг

өрнүүл. Сэдвийн хураангуйн мэдээлийг ашигла.

6. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

7. Сургалтын явцад асуулт гарвал чөлөөтэй асуулгах. Бас асуултаа бичээд

―Асуулт‖ гэсэн хайрцганд хийж болохыг сануулах. Энэ хайрцганд хийсэн

асуултуудыг гаргаж ирээд, тухайн сэдвийг үзэхдээ сэдвийн хүрээнд хариулж явах

II. Хэлэлцүүлэг

� 25-35 минут

1. Сайн дурын ажилтнуудыг хоѐр бүлэгт хуваа. Бүлэг тус бүрээр дараах

зүйлийг хэлэлцүүл. Үүнд:

Хэлэлцүүлгийн сэдэв:

� Хүмүүс яагаад мансуурах бодис хэрэглэдэг вэ?

� Танай нутагт ямар төрлийн мансууруулах бодисийг хэтрүүлэн хэрэглэдэг вэ?

� Мансууруулах бодисийг хэтрүүлэн хэрэглэхийн хор уршиг юу вэ?

� Мансууруулах бодисийг хэтрүүлэн хэрэглэхийн эсрэг тэмцэх ямар үйл

ажиллагаанд сайн дурын ажилтнууд оролцож болох вэ?

2. Бүлэг тус бүрт хэлэлцүүлгийн тэмдэглэл хөтлөх нэг нэг ахлгч томил.

3. Сайн дурынханд хэлэцэх хангалттай хугацаа тавьж өг.

4. Бүлгийн ахлагч нараар хэлэлцүүлгийн дүнгээр танилцуулга хийлгүүл.

Сургагч багшид Орон нутгийн юу уу эсвэл зэргэлдээх аймаг сумаас зөвлөх урьж оролцуулан

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

284

зориулсан

санамж

бүлгүүдийн хэлэлцүүлгийн дүнг сонсгож, мөн асуулт асуулгаж, буруу зүрүү

ойлгосон зүйлийг нь засаж залруулах ажил хийлгэж болно

III. Ойлголтоо батжуулж, шалгах

�10-20 минут 1. Оролцогчдоор Сайн дурын ажилтны гарын авлагынх нь Сэдэв 3-ын

―Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадвар ‖ гэсэн хэсэгт нээлгэх.

2. Оролцогчдоор Сайн дурын ажилтны гарын авлагынх нь Сэдэв 3-ынн

―Өөрийгээ шалга‖ гэсэн хэсэгт гаргуулж, өөрсдийнхээ ойлголтыг нэг нэгнээсээ

асууж лавлан хос хосоороо ажиллахыг даалга. Өөрийгээ шалгах нь өнөөг хүртэл

үзсэн материалыг аль хир ойлгосноо хянах явдал мөн гэдгийг сануул.

3. Бүгдэд ажиллаж дуусахад нь хангалттай хугацаа өг.

4. Дараах асуултуудыг уншиж сайн дурын ажилтнуудын хариулттай тулгаж шалга

Асуулт/Хариулт: 1. Хүний зан байдлыг өөрчилдөг хоѐр төрлийн мансууруулах бодисыг нэрлэ:

Согтууруулах ундаа /архи/

Марихуана

Эм

Героин

Кокаин

Тамхи

Метамфетаминууд

2. Мансуурах бодисын нөлөөнд автсан хүнээс гарч болох хоѐр төрлийн

эрсдэлтэй үйлдлийг нэрлэнэ үү:

Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох

Согтуугаар тээврийн хэрэгслэл жолоодох

3. Тун хэтрүүлэн мансуурсан байж болзошгүй гэж үзвэл сайн дурын ажилтан

юу хийх ѐстой вэ?

Анхны тусламж үзүүлэн эмнэлгийн түргэн тусламж дуудах

IV. Нутгийн иргэдийн дунд зохиох ажил � 60-90 минут

1. Мансуурах бодис хэтрүүлэн хэрэглэхийн хор уршигийн талаар олон нийттэй

харьцах арга техникийг ашиглан нутгийн иргэдэд хүргэх гол гол санаануудыг

тоймло. Үүнд:

Эрүүл аж төрөх ѐсыг хэвшүүлж, мансуурах бодис хэтрүүлэн хэрэглэхгүй

байхыг уриал.

Архи, согтууруулах ундаа, бусад мансууруулах бодисийг хэтрүүлэн

хэрэглэх нь сэтгэцийг сулруулж, амь насанд аюул занал учруулна.

Тамхи татах нь эрүүл мэндийг хордуулж, уушигны хорт хавдар үүсгэнэ.

Мансуурах бодисын хэрэглээг аль болох багасгахад дэмжлэг хүс.

Тун хэтрүүлэн мансуурсан үед эмнэлгийн түргэн тусламж дууд.

2. Сайн дурын ажилтнуудаас хүмүүст хүргэх өөр санаа байгаа эсэхийг нь лавла

3. Нутгийн иргэдийн дунд мансуурах бодис хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг

уриалж сайн дурын ажилтнууд ямар арга хэмжээ авч болохыг нь асуу. Хариултыг

самбарын цаас дээр бич. Сэдвийн хураангуйгаас шаардлагатай нэмэлт мэдээлэл ав.

4. Нутгийн иргэдийн дунд хийх ажлын тоймыг гарга.

Нутгийн иргэдийн дунд зохиох ажил

Нутгийн иргэдтэй харьцах арга техникийг ашиглан:

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

285

� Мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэхийн хор уршигийн талаар

нутгийн иргэдтэй хэлэлцүүлэг зохион байгуулах

� Мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэх асуудлыг шийдэх үүднээс

нутгийн иргэдийг зохион байгуулах

� мансуурах бодис хэтрүүлэн хэрэглэхтэй холбогдсон мэдээллийг олон нийтэд

түгээх тал дээр шашны байгууллага, залуучуудын байгууллага зэрэг хөл

дээрээ тогтсон байгууллагуудтай хамтран ажиллах

� Мансуурах бодис хэрэглэхээ болихоор шийдсэн хүмүүсийг дэмжих бүлгүүд

зохион байгуулахад нь туслах

� Тариурын зүү худалдах төсөл мэтийн мансуурах бодис хэтрүүлэн

хэрэглэхийн хор хөнөөлийг багасгах төсөл хөтөлбөрүүдийг дэмжих

� Улаан загалмай, улаан хавирган сарны орон нутгийн салбар зөвлөлийг

мансуурах бодисын зохисгүй хэрэглээтэй тэмцэх төсөл хөтөлбөрүүдэд

оролцуулахыг тууштай дэмжих

� мансуурах бодис хэтрүүлэн хэрэглэхтэй холбогдсон мэдээлэл санаа оноог

олон нийтэд хүргэхэд тогтсон хөтөлбөрүүдийг ашиглах

� Их, дээд, дунд сургуулиудад мансуурах бодис хэтрүүлэн хэрэглэхийн хор

уршигтай холбогдсон мэдлэг мэдээллийг түгээх ухуулга сурталчилгааны

компанит ажил зохион байгуулах

5. Сайн дурын ажилтнуудаар Нутгийн иргэдтэй хийх эхний ажлыг нь дуусгаад

дараагийнхийг нь сонгуул

6. Ангидаа эргэж ирэхэд нь нутгийн иргэдийн дунд хийсэн ажил бүрийнх нь

талаар хэлэлцүүл

7. Дараагийн хичээлийн цагийг тохиролц

8. Талбар дээр дадлага хийх үед нь сайн дурын ажилтнуудыг дагаж очиж,

шаардлагатай бол удирдан залж, дэмж.

9. Сайн дурын ажилтнуудыг сурсан мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо

хуваалцахыг уриал.

Сэдэв 4 Нас барагсдын цогцос цуглуулах ба оршуулах

Сургалтын зорилго Энэ сэдвийг үзсэнээр сайн дурынхан дараах мэдлэг чадвар эзэмшинэ. Үүнд:

� Гамшигт нэрвэгдэн нас барсан улсын цогцсыг эрж олох, хэн гэдгийг нь

тодорхойлох мөн оршуулах зэрэг ажилд орон нутгийн засаг захиргааныханд

үзүүлэх туслалцааг тодорхойлж, тайлбарлах

� Гашуудагсдад сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх

Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадвар 1. Гамшигт нэрвэгдэн нас барсан улсын цогцсыг эрж олох, хэн гэдгийг нь

тодорхойлох мөн оршуулах зэрэг ажил бол төрийн байгууллага, засаг захиргааны

ажил үүргийн хуваарьт багтах зүйл.

2. Сайн дурын ажилтнууд зөвхөн засаг захиргаа болон Улаан загалмай, улаан

хавирган сарны орон нутгийн салбар зөвлөлийн удирдлаган дор нас барсан улсын

цогцсыг эрж олох, мөн оршуулах ажилд туслах үүргэтэйгээр оролцоно.

3. Цогцостой ажиллахдаа хамгаалалтын тусгай дүрэмт хувцас, бээлий өмсөнө.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

286

4. Улаан загалмай, улаан хавирган сарны хамгаалалтын сүлд тэмдгийг зүүж явна.

5. Цогцостой ажилласны дараа гараа сайтар савандаж, эсвэл үнсээр угаана.

6. Хэрэглэсэн тоног төхөөрөмж, хувцас, бусад материалыг угааж цэвэрлэнэ.

7. Улаан загалмай, улаан хавирган сарны орон нутгийн салбар зөвлөлөөс

сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа авна.

Үйл ажиллагааны санал болгож буй зураглал Сайн дурынхны тоо болон хэлэлцэх асуудлын хэмжээнээс шалтгаалан энэхүү

сэдвийг үзэж дуусахад ойролцоогоор 50-75 минут шаардлагатай.

I. Оршил Сэдвийн хураангуйг товч танилцуулах 20-30 мин

II. Хэлэлцүүлэг

Сайн дурынхан осол гамшгаас мэнд гарсан хүмүүст сэтгэлзүйн

туслалцааг хэрхэн үзүүлэх, өөрснөө Улаан загалмай, улаан хавирган сарны орон нутгийн салбар зөвлөлөөс хэрхэн сэтгэлийн

дэмжлэг авч болох талаар хэлэлцэнэ.

20-25 мин

III. Ойлголтоо шалгах Өөрийгээ шалгах 10-20 мин

Хэрэглэгдэхүүн ба бэлтгэл ажил • Сэдвийн хураангуйгаар бэлдсэн товч илтгэл

• Гурваас таван хуудас самбарын цаас, самбарын өнгө өнгийн үзэг

тухай яриа хийлгэж, сайн дурынхны асуултанд хариулуулж болох юм.

Сэдвийн хураангуй Цогцсын менежмент бол байгалийн ч бай хүний ажиллагаанаас үүдэлтэй ч бай

гамшгийн үр дагавартай тэмцэх ажлын хамгийн хүнд хэсэг нь мөн. Нас барагсдын

цогцсын менежмент, таних ажиллагаа болон оршуулга бол орон нутгийн засаг

захиргааны үүрэг юм. Хэдий тийм боловч Үндэсний нийгэмлэгүүдийн туслалцааг

хүсэж болно. Нас барагсдыг цуглуулж, оршуулах ажлыг эхлэхээс өмнө сайн дурын

ажилтнууд орон нутгийн засаг захиргаа болон Улаан загалмай, улаан хавирган

сарны орон нутгийн салбар зөвлөлөөс албан ѐсны бүх зөвшөөрлийг авсан байх

үүрэгтэй.

Сайн дурын ажилтнуудын хувьд нас барагсдын нэр төр, дурсгалыг тухайн нутгийн

зан заншил, соѐл, шашны үйлийг хатуу баримталж, гашуудагсдад эмгэнэл

илэрхийлж, сэтгэл санааны дэм өгч байх нь чухал.

Нас барагсдыг оршуулах талаар мэдээлийн хоѐр гол үнэ цэнэ бүхий эх сурвалжийг

сайн дурын ажилтнууд ашиглаж болно. Үүнд:

Зэвсэгт мөргөлдөөн болон бусад зэвсэгт хүчирхийллийн үед анхны тусламж

үзүүүлэх, Улаан загалмай, улаан хавирган сарны Олон улсын хороо (2006).

Эх сурвалж: www.icrc.org/web/eng/siteeng0.nsf/html/audio-first-aid-040706

Гамшгийн дараах нас барагсдын цогцсын менежмент: Газар дээр анхны

тусламж үзүүлэгчдэд зориулсан гарын авлага, Улаан загалмай, улаан

хавирган сарны Олон улсын хороо, Пан америкийн эрүүлийг хамгаалах

байгууллага, Улаан загалмай, улаан хавирган сарны нийгэмлэгүүдийн Олон

улсын холбоо (2006). www.icrc.org/Web/Eng/siteeng0.nsf/html/p0880

Цогцос болон цогцсын үлдэгдлийг цуглуулах11

Цогцсыг гаргаж ирэх нь нас барсан хүмүүсийн бие цогцсыг янзлах эхний алхам

бөгөөд ихэнхдээ эмх замбраагүй, зохион байгууллат муутай явагддаг. Сайн дурын

11Management of Dead Bodies after Disasters:A Field Manual for First Responders (2006).

Sections 4 and 5.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

287

аижлтнууд нас барагсдын цогцсыг эрх хайн цуглуулахад туслаж эхлэхээс өмнө

нөхцөл болоод талбай тодорхой болсон байх ѐстой.

Цогцсыг гаргаж ирэх ажил хэдхэн хоног, эсвэл долоо хоног үргэлжлэх боловч,

газар хөдлөлт, эсвэл маш том гамшгийн дараагаар илүү сунжирч болох талтай.

Цогцсын зөөж тээвэрлэх дамнуурга, цогцосны уут зэрэг зүйлс гар дор байх ѐстой.

Нас барагсдыг таньж тогтоох12

Нас барсан хүний цогцос хүйтэн хөргөгчинд хийхгүй бол хурдан задарна.

Хөргөчинд хийхээр задралыг сааруулж, тухайн хүн хэн байсан гэдгийг таньж

тогтооход биеийг танигдахаар тодорхой хугацаагаар хадгалж болно.

Цогцсыг таних ажиллагаа талийгаач /зүс царай, биеийн онцлог шинж тэмдэг/-ийг

сураггүй алга болсон буюу нас барсанд тооцогдож байсан хувь хүмүүсийн талаарх

ижил төстэй мэдээлэлтэй тулгах байдлаар хийгдэнэ.

Цогцсыг таних хамгийн энгийн арга бол нүдээр харж таних эсвэл шинэхэн цогцсын

фотозургаар таних явдал мөн.

Орон нутгийн засаг захиргаанаас сайн дурын ажилтнуудад анкет тарааж өгөөд

түүнд нь дараа таних ажлыг хөнгөвчлөх үүднээс үхсэн цогцос болон цогцсын

хэсгүүдийг дүрслэн бичихийг даалгаж болох юм.

Таних ажиллагаа хийгдээгүй байхад цогсыг оршуулах эсвэл шатаах ЁСГҮЙ.

Нас барагсдыг оршуулах13

Бүлшийг барих, байшлыг тогтоох явдал бол орон нутгийн засаг захиргааны үүрэг.

Сайн дурын ажилтнууд орон нутгийн засаг захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг

биелүүлэх байдлаар тэдэнд туслаж болох юм.

Танигдсан бүх цогцсыг төрөл төрөгсөд, нутгийнханд нь орон нутгийн

уламжлал, заншил ѐсоор салах ѐс гүйцэтгэхэд зориулж гаргаж өгөх учиртай.

Оршуулгын газрыг сонгохдоо их нарийн шинжилж, бодолцох учиртай юм.

Зэргэлдээ амьдарч байгаа нутгийн иргэдийн зөвшөөрлийг авах нь чухал. Нөгөө

талаар төрөл төрөгсдөд нь эргэж тойроход ойр дөт байхыг бодолцох хэрэгтэй.

Боломжтой бол хүн тус бүрийн булшийг тус тусд нь ялгагдах тэмдэгтэйгээр

оршуулах хэрэгтэй.

Маш том гамшгийн үед бол нийтийн булш хийх зайлшгүй шаардлагатай

болж магад.

Шашны зан үйлээс хамааран цогсын байршил чиглэл чухал байж магадгүй

/жишээ нь Мекка тийш буюу толгойгоор нь зүүн тийш харуулах ч юм уу/

Цогцос бүрийг бүлшин дээр ус үл нэвтрэх зүүлт хийж хувийн онцгой дугаар

тавина.

Энэ дугаарыг газрын түвшнээс нэлээд дээр, хожим олоход хялбар байхаар

өндөрт байршуулна.

Мэнд үлдэгсэд болон гэр бүлийнхэнд нь үзүүлэх дэмжлэг14

12 Ibid. Section 6. 13 Ibid. Section 8 14 Ibid. Section 10.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

288

Нас барагсад болон өнчрөгсдийг үүрд хүндэлж явах учиртай.

Хохиоргсдын гэр бүлийнхний хамгийн тэргүүн зэргийн асуудал бол тэдний

сураагүй болсон хайртай хүмүүс байдаг билээ.

Шударга, үнэн зөв мэдээллийг эрэл хайгуул, таних үйл явцын аль шатанд

ямар ч цагт өгч байх хэрэгтэй.

Бүх хугацааны туршид ар гэрийнхэнд нь санаа тавьж, халамжилсан

байдлаар харьцвал зохино.

Алдаж таних явдал гарах нь зохисгүй тул тун хянамгай байх хэрэгтэй.

Ар гэрийнхэн болон төрөл төрөгсдөд сэтгэлзүйн тусламж үзүүлэхийг

бодолцвол зохилтой

Соѐлын ба шашны зан үйл, уламжлалыг хүндэтгэж байх ѐстой.

Сайн дурын ажилтны хамгаалах нь Байгалийн гамшигийг дараа нас барсан хүмүүсийн цогцосноос халдварт өвчин

тахал тархана гэсэн айдас байдаг. Байгалийн гамшигийг дараа нас барсан

хүмүүсийн цогцосноос халдварт өвчин тахал тархдагГҮЙ. Хэрэв энэ олон үхэл

ямар нэг халдварт өвчнөөс үүдэлтэй бол болгоомжлох шаардлага гарч ирнэ.

Нас барсан хүний цогцостой ажиллаж байхдаа сайн дурын ажилтнууд өөрсдийгээ

хамгаалж байх хэрэгтэй. Ингэхдээ:

Хамгаалалтын дүрэмт хувцас, бээлий өмсөх

Улаан загалмай, улаан хавирган сарны хамгаалалмын сүлд тэмдгийг зүүх

Цогцостой ажилласны дараагаар гараа савандаж угаах, эсвэл үнс усаар угаах

шаардлагатай.

Хэрэглэсэн бүх тоног төхөөрөмж, хувцас, бусад материалыг угааж цэвэрлэх

Орон нутгийн засаг захиргаа болон Улаан загалмай, улаан хавирган сарны

орон нутгийн салбар зөвлөлийн удирдлаган дор ажиллах

Улаан загалмай, улаан хавирган сарны орон нутгийн салбар зөвлөлөөс

сэтгэлзүйн хямрал, стрессийн үед сэтгэл санааны дэмжлэг авах.

Сайн дурын ажилтны үйлдэл Гамшгийн дараа сайн дурын ажилтнууд дараах байдлаар туслаж чадна. Үүнд:

� байгалийн гамшгаар нас барсан улсын цогцос өвчний халдвар тараахГҮЙ

гэдгийг нутгийн иргэдэд мэдээлэх.

� амьд хоцрогсод, ялангуяа хүүхдүүдэд сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх

� Орон нутгийн засаг захиргаа болон Улаан загалмай, улаан хавирган сарны орон

нутгийн салбар зөвлөлийн удирдамж даалгаврыг биелүүлэх зэрэг болно.

Ном зүй First Aid in Armed Conflict and other Situations of Armed Violence, International Committee of the Red

Cross and Red Crescent (2006). www.icrc.org/web/eng/siteeng0.nsf/html/audio-first-aid-040706.

Management of Dead Bodies after Disasters: A Field Manual for First Responders, International

Committee of the Red Cross and Red Crescent, Pan American Health Organization, International

Federation of Red Cross and Red Crescent Societies (2006). Available from:

www.icrc.org/Web/Eng/siteeng0.nsf/html/p0880.

Public health guide in emergencies, International Federation of Red Cross and Red Crescent Societies and

John Hopkins University (2008). Information from: www.ifrc.org/what/health/relief/guide.asp.

Epidemic control training package for volunteers, International Federation of Red Cross and Red Crescent

Societies (in production, to be finalized December 2008).

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

289

Идэвхижүүлэх чиглэл I. Нас барагсдын цогцос цуглуулах ба оршуулах. Удиртгал

20-30 минут

1. Бүх оролцогсдод шинэ хичээл эхэлсэнтэй холбогдуулан баяр хүргэх

2. Түрүү түрүүчийн хичээл дээр үзсэн зүйлээ гэр орон, нутгийн иргэдтэйгээ

ярилцаж, хуваалцсан эсэхийг нь асуух.

3. Сайн дурынхнаас нутгийн иргэдтэй харьцах арга техникээ хэрхэн ашигласан

бөгөөд нутгийнхнаас гарсан санал шүүмж, хариу юу ярьж хэлсэн тухай нь асуж

лавла. Нутгийн иргэдтэй харьцах арга техникийн талаар гарсан аливаа санал

шүүмжийн талаар орон нутгийн салбар зөвлөлийн ажилтантай санал солилц.

4. Сэдвийн зорилго агуулгыг танилцуул. Сайн дурынхнаас хэн нэгэн ойр

дотны хүнээ оршуулж байсан эсэх талаар нь асуу. Тэднийг өөрсдийн туршалагаасаа

хуваалцахыг хүс.

5. Сэдвийн хураангуйн мэдээлийг ашиглаж дор дурьдсан зүйлийн талаар товч

мэдээлэл хий. Үүнд:

Орон нутгийн засаг захиргаа болон Улаан загалмай, улаан хавирган сарны

орон нутгийн салбар зөвлөлийн удирдамж даалгаврыг биелүүлж ажиллах

Гамшгийн дараа цогцос цуглуулах

Нас барагсдыг таних ажиллагаа

Нас барагсдыг оршуулах

Сайн дурын ажилтны хамгаалалт

6. Сайн дурын ажилтнуудын асуултанд хариул.

7. Сургалтын явцад асуулт гарвал чөлөөтэй асуулгах. Бас асуултаа бичээд

―Асуулт‖ гэсэн хайрцганд хийж болохыг сануулах. Энэ хайрцганд хийсэн

асуултуудыг гаргаж ирээд, тухайн сэдвийг үзэхдээ сэдвийн хүрээнд хариулж явах

II. Хэлэлцүүлэг � 25-25 минут

1. Нутгийн иргэдийн доторхи амьд үлдэгсдэд туслахын тулд сайн дурын аилтнууд

юу хийх ѐстой вэ? Хариултуудыг самбарын цаас дээр бич.

2. Модуль 4, Сэдэв 2-ын Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадвар д байгаа ойр

дотны хүнээ алдсан ар гэрийнхэн болон төрөл төрөгсдөд нь сэтгэлзүйн анхны

тусламж хэрхэн үзүүлэх тухай хэсгийг эргэж нэг хар.

3. Тухайн орон нутгийн оршуулгын ѐслол, шашны зан үйл олон янз байдлын талаар

товч хэлэлцүүлэг өрнүүл.

4. Сайн дурын аилтнууд гамшгийн дараа орон нутгийн салбар зөвлөлөөс хэрхэн

яаж сэтгэл санааны болон сэтгэлзүйн дэмжлэг авах талаар мэдээлэл өг.

5. Сайн дурынханд идэвхтэй оролцсонд баяр хүргэх. Дараагийн хичээлийн цагийг

тохирох.

6. Сайн дурынхныг сурсан зүйлээ гэрийнхэнтэйгээ хуваалцахыг уриалах.

III. Ойлголтоо батжуулж, шалгах

�10-20 минут 1. Оролцогчдоор Сайн дурын ажилтны гарын авлагынх нь Сэдэв 4-ийн

―Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадвар ‖ гэсэн хэсэгт нээлгэж, тойм хийлгэх.

2. Оролцогчдоор Сайн дурын ажилтны гарын авлагынх нь Сэдэв 4-ийн

―Өөрийгээ шалга‖ гэсэн хэсэгт гаргуулж, өөрсдийнхээ ойлголтыг нэг нэгнээсээ

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

290

асууж лавлан хос хосоороо ажиллахыг даалга. Өөрийгээ шалгах нь өнөөг хүртэл

үзсэн материалыг аль хир ойлгосноо хянах явдал мөн гэдгийг сануул.

3. Бүгдэд ажиллаж дуусахад нь хангалттай хугацаа өг.

4. Дараах асуултуудыг уншиж сайн дурын ажилтнуудын хариулттай тулгаж шалга

Асуулт/Хариулт: 1. Үнэн үү, худлаа юу? Гамшгийн дараа сайн дурын ажилтнууд нас барагсдыг

оршуулахад хэний ч удирдлага хэрэггүй.

� Худлаа. Нас барагсдын цогцсыг цуглуулж, оршуулахдаа сайн дурын

ажилтнууд зөвхөн орон нутгийн засаг захиргаа болон Улаан загалмай, улаан

хавирган сарны орон нутгийн салбар зөвлөлийн удирлаган дор цогцос цуглуулах,

оршуулах ажилд туслах үүрэгтэй оролцоно.

2. Цогцостой ажиллаж байхдаа сайн дурын ажилтнууд өөрийгээ хамгаалахын

тулд хийж чадах гурван зүйлийг нэрлэнэ үү:

� Хамгаалалтын дүрэмт хувцас, бээлий өмсөх

� Улаан загалмай, улаан хавирган сарны хамгаалалмын сүлд тэмдгийг зүүх

� Цогцостой ажилласны дараагаар гараа савандаж угаах, эсвэл үнс усаар угаах

шаардлагатай.

� Хэрэглэсэн бүх тоног төхөөрөмж, хувцас, бусад материалыг угааж цэвэрлэх

3. Сайн дурын ажилтнууд сэтгэлзүйн хямрал, стрессийн үед сэтгэл санааны

дэмжлэг хаанаас авах вэ?

� Улаан загалмай, улаан хавирган сарны орон нутгийн салбар зөвлөлөөс

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

291

Олон улсын Улаан загалмай,

Улаан хавирган сарны

хөдөлгөөний Үндсэн зарчим

Хүмүүнлэг энэрэнгүй Дайны талбарт шархадагсдад алагчлалгүй тусламж үзүүлэх хүсэл тэмүүллээс Олон улсын Улаан загалмайн

болон улаан хавирган сарын хөдөлгөөн үүссэн билээ. Хаа байгаа, тохиосон газарт нь үндэсний болон олон улсын түвшинд хүмүүсийн зовлон гачаалыг урьдчилан сэргийлэх, хөнгөлж дэм болохыг зорино. Түүний гол зорилго бол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хүнийг зохих ѐсоор хүндлэх явдал. Харилцан ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагаа болон хүх хүмүүсийн хооронд урт удаан энх амгалан байдлыг дэмжиж

ажиллана.

Үл ялгаварлах Яс үндэс, иргэншил, арьс өнгө, шашин шүтлэг, анги болон улс төрийн үзэл бодлоор үл ялгаварлана. Хувь хүмүүсийн зовлон шаналыг төгсгөл болгох, зөвхөн энэ л зорилгод хөтлөгдөх учиртай ба хамгийн яаралтай тусламж хүргэх газар тэргүүлэх ач холбогдол өгнө.

Төвийн сахих Бүгдийн итгэлийг авч, хадгалах үүднээс аливаа улс төрийн, шашны болон арьс өнгөний эсвэл үзэл суртлын маргаан мөргөлдөөнд дайсагнасан талуудын аль нэг талд орохыг хэзээд цээрлэнэ.

Бие даасан байдал Энэ бол бие даасан хөдөлгөөн. Хэдийгээр Үндэсний нийгэмлэгүүд өөр өөрсдийн улс оронд хүмүүнлэгийн

үйлчилгээ үзүүлдэг засгийн газрын байгууллагын удирдлаган дор, тухайн улс хууль тогтоомжийн дагуу ажиллах боловч өөрийн бие даасан байдлаа ямагт хадгалж, Хөдөлгөөний зарчмын дагуу ажиллахад хэзээд бэлэн байвал зохино.

Сайн дурын үйлчилгээ Энэ бол ямар ч байдлаар ашиг олохын төлөө биш, сайн

дурын тусламжийн хөдөлгөөн мөн.

Нэгдмэл байдал Ямар ч улсад Улаан загалмайн эсвэл Улаан хавирган сарын нэг л нийгэмлэг байх учиртай. Тэр бүгдэд нээлттэй байх ѐстой. Тухайн улсын бүхий л нутаг дэвсгэрийг хамарч ажиллах ѐстой.

Нийтлэг чанар Олон улсын Улаан загалмайн болон Улаан хавирган сарны хөдөлгөөн дэлхий нийтээр аль ч улс нийгэмд ижил байр суурьтай байж, нэгэндээ харилцан туслалцах ижил үүрэг хүлээнэ.

Эрүүл мэндийн ба анхны түргэн тусламжийг нутгийн иргэдэд түшиглэн үзүүлэх (ЭМТТНИТҮ) / Удиртгал //

ИДЭВХИЖҮҮЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА / II дэвтэр

292

Хүн төрөлхтний

төлөө хамтдаа

Улаан загалмай, Улаан хавирган сарны Олон

улсын холбоо эрсдэлд өртсөн хүмүүст туслах

Үндэсний нийгэмлэгүүдийн хүмүүнлэгийн

ажлыг дэмжин тэтгэнэ. Хүмүүсийн зовлон шаналалыг урьдчилан

сэргийлэх, илааршуулахын тулд олон улсын

гамшгийн эсрэг арга хэмжээг зохицуулж,

хөгжил дэвшлийг хөхиүлэн дэмжинэ.

Олон улсын холбоо, Үндэсний нийгэмлэгүүд

болон Улаан загалмайн Олон улсын хороо

хамтдаа нийлээд Олон улсын Улаан загалмай,

Улаан хавирган сарны хөдөлгөөнийг

бүрдүүлнэ.