ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН xi АНГИЙН …

109
Боловсролын хүрээлэнгийн захирлын 2017 оны А/39 тоот албан бичгийн 1 дүгээр хавсралт ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН “МОНГОЛ ХЭЛ, БИЧИГ”-ИЙН СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ (Заавал судлах ба сонгон судлах хөтөлбөр) Улаанбаатар 2017

Upload: others

Post on 21-Feb-2022

47 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Боловсролын хүрээлэнгийн захирлын 2017 оны А/39 тоот албан бичгийн

1 дүгээр хавсралт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН “МОНГОЛ ХЭЛ,

БИЧИГ”-ИЙН СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ

(Заавал судлах ба сонгон судлах хөтөлбөр)

Улаанбаатар 2017

Page 2: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

НЭГ. ЗААВАЛ СУДЛАХ ХӨТӨЛБӨР

МОНГОЛ ХЭЛ, БИЧИГ УНШИХ: Нэг. Уран зохиолын бус эхийг судлах: Эргэцүүлсэн эсээ, аян замын тэмдэглэл, шинжлэх ухааны хялбаршуулсан эхийг уншиж дараах чадвар эзэмшинэ.

Суралцахуйн зорилт

Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Эхийг уншиж сэдэв, утга санаа, агуулгын уялдаа холбоог дүгнэх

Эхийг уншиж сэдэв, утга санаа, агуулгын уялдаа холбоог

дүгнэх үйл ажиллагаа нь суралцагч цаашид санаа бодлоо

аман болон бичгийн хэлбэрээр илэрхийлэхдээ, сэдэв, утга,

агуулгын уялдаа холбооны зохистой харьцааг хангах зарчим

байдгийг ойлгож ухаарахад дэмжлэг болно. Сурагчид олон

төрлийн эхийг уншиж, хэлний мөн чанарт анхааралтай ажигч

гярхай хандвал зохистой найруулах чадвар нэмэгдэж байдаг.

Эхийн сэдэв, утга санаа, агуулгын уялдаа холбоог

тогтоохын тулд:

1.Эхийг хэд хэдэн удаа анхааралтай унших. Эхийн агуулгыг

ерөнхийлөн баримжаалах. Агуулгад ерөнхийдөө юуны тухай

өгүүлж байгааг тодорхойлох. Үүний тулд дараах асуултад

хариулна. Эхийн үндсэн шинж, онцлогийг анхаарна.

Эхийг зохиогч хэн бэ?

Хэнд зориулсан бэ?

Юуны тухай өгүүлсэн байна вэ? Бодит юмс, үзэгдэл,

хийсвэр ухагдахуун г.м.

Яах гэж зохиосон бэ? Мэдээлэх, мэдрэмжээ

илэрхийлэх, уншигчийн сонирхлыг татах, ухааруулах,

сэнхрүүлэх, ятган үнэмшүүлэх г.м.

Ямар хэлбэрээр? Бичгийн болон ярианы хэлээр г.м.

Найруулгын ямар төрлөөр? Албан бичиг, эрдэм

шинжилгээ, нийтлэл, уран зохиолын г.м.

Хэзээ? Аль цаг үед

Хаана? Газар орон гэх мэтээр ерөнхийд нь ажиглаж,

тайлбарлаж уншина.

Ийнхүү тайлбарлахад багш төрөл бүрийн сургалтын аргыг

ашиглан, сурагчдыг идэвхжүүлэх, тэдний өмнө асуудал

дэвшүүлэх, үйл ажиллагааг дэмжих сонирхолтой асуултуудыг

бэлтгэх шаардлагатай. Тухайлбал: Эхийн дотроос аль нэг

ээдрээтэй өгүүлбэрийг сонгон авч, түүнээс үүдэн үүнийг

зохиогч нь аль нутгийн хүн (говийн, хангайн, тал нутгийн,

уулархаг нутгийн, тийм ястан үндэстэн г.м.) байж болох тухай

асуудал дэвшүүлж болно. Сурагчид маргаантай эргэлзээтэй

ойлголт гаргаж ирвэл, багшийн нэмэлт дэмжлэг тайлбар

шаардана.

2. Эхийн хэсгүүдийн заагийг тодорхойлох, цогцолбороор

зааглах

Page 3: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

- Цогцолбор тус бүрд юуны тухай өгүүлснийг тодорхойлох

Үүний тулд: Цогцолбор тус бүрд олон дахин давтагдаж буй

жинхэнэ нэр тэдгээрийн харьцааг тодорхойлох

-Эхийн доторх юмс, үзэгдлийн харьцаа, тэдгээрийн

давтамжаас үүдэн цогцолбор тус бүрийн сэдэв ба гол санааг

тодорхойлох. Тухайн эхийн сэдэв нь хэд хэдэн дэд сэдвээс, гол

утга нь мөн хэд хэдэн утгаас бүрддэгийг задлан тайлбарлаж

буй эхийн хэсгийн жишээгээр дүгнэж батлах.

-Тэдгээрийг нэгтгэн дүгнэж, эхэд дэвшүүлсэн асуудал, гол

санааг тодорхойлох, цаашлаад зохиогчийн хэлэх гэсэн төгс

санааг ч тогтоож болно. (Эхийн утга санааг бүрэлдүүлэхэд

цогцолборууд, улмаар цогцолбор тус бүрийн доторх үг, холбоо

үг, өгүүлбэрийн дараалал ямар байгаа нь чухал үүрэгтэй

байдаг тул эдгээрийг нарийвчлан тайлбарлана.)

- Гарчиг ба сэдвийн уялдаа холбоог тодорхойлно. Тохирч

болно, эс тохирч болно.

Эхийн агуулгын уялдаа холбоог тогтоохын тулд:

- Агуулгыг бүрэлдүүлж буй хэсгүүдийн заагийг тодруулах

- Тэдгээрийг утга санааны дарааллаар ангилах. Тухайлбал:

Эхийн хэсэг тус бүрд нэр (гарчиг) оноож өгөх. Эхийн нэрийг

сэдвээр, эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур үгээр, уран

дүрслэлээр, гол санааг хадгалсан хэлц үгээр гэх мэт олон

янзаар илэрхийлж болох боловч энэ тохиолдолд багш

цогцолбор тус бүрийн гол санааг хадгалсан үг, холбоо үг,

хэлцээр нэр оноож өгөхөд чиглүүлнэ.

- Зохиогч хэрхэн төлөвлөсөн байж болохыг таамаглал

дэвшүүлж тодорхойлох

- Уншигчийн хувьд эхийн агуулгын хүрээнд төлөвлөгөө зохиох

Эргэцүүлсэн эсээнд зохиогчийн бичлэгийн төрөл бүрийн арга

барил холилдон ордгийг анхаарна. Тухайлбал: Юмын шинжийг

тоочих, хэрэг явдлын өрнөлийг өгүүлэх, шинж, үйл байдлыг нэг

цагт дүрслэх гэх мэт. Эдгээр нь зохиогчийн зүгээс дэвшүүлсэн

асуудал, эхийн гол санааг бүтээхэд ямар үүрэгтэй байгааг

тодруулан ажиглана.

-Эхийн агуулгыг бүрэлдүүлж буй зонхилох өгүүлбэрүүдийн

дотор өгүүлэгчийн эргэцүүлэн, шүүн дүгнэсэн утгыг

илэрхийлэхэд голлох үүрэгтэй байгаа ямар ямар өгүүлбэрүүд

байгаа, тэдгээр нь хоорондоо утгын хувьд хэрхэн уялдаж

байгааг тодруулна. Тухайлбал: Одоо цаг бүхий баталсан

өгүүлбэрүүд, бүтцийн хувьд төстэй өгүүлбэрүүд, үйл явдлыг

хойно хойноосоо цувуулсан өгүүлбэрүүд, шинжийг тоочсон, үйл

явдлыг хүүрнэсэн, юмс үзэгдлийг дүрсэлсэн, эргэцүүлэн

баталсан, таамагласан, тайлбарласан өгүүлбэрүүд гэх мэтээр

хэлэхүйн зорилгоор нь ялган цогцолбор бүрийн гол санааг

Page 4: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

хадгалсан тулгуур өгүүлбэрүүдийн утга санааны дарааллыг

тодорхойлж болно.

Эргэцүүлсэн эсээний хувьд: Өгүүлэгч ямар асуудлыг

хөндсөн, юуны тухай өгүүлснийг тодруулах

- Ихэвчлэн эргэцүүлсэн эсээний нэг юм уу хоѐрдугаар хэсэгт

өгүүлэгчээс дэвшүүлсэн асуудал байдгийг анхаарах

Зохиогчийн гаргасан баталгаа нотолгоонд дүн шинжилгээ хийх

Зохиогчийн гаргасан баталгаа нотолгоонд дүн шинжилгээ

хийхийн тулд:

Эхэд дэвшүүлсэн асуудал – гол санаа, тэдгээрийг хэрхэн

нотолж баталсныг илрүүлнэ гэсэн үг.

- Эхийг цогцолбор, эхийн агуулгын бүрдэл хэсгүүдэд хувааж

үзнэ.

- Өгүүлэгч дэвшүүлсэн асуудлаа батлахын тулд ашигласан

баримт нотолгоог тусгайлан авч үзнэ. Баримт нотолгоонд

ажиглалт хийнэ. Зохиогчийн авсан баримт эхийн сэдвээс

шалтгаалан ялгаатай байж болно. Тухайлбал: Албан бус

чөлөөт бичлэгийн хэв маяг давамгайлсан эсээнд

зохиогчийн хувийн мэдлэг туршлагаас үүдэлтэй нотолгоог

ашигласан нь түгээмэл байдаг. Тэгэхлээр эрдэм

шинжилгээний найруулгын эх үү? зохиогчийн чөлөөт

сэтгэлгээний үр хөврөл болсон эх үү? гэдгээс шалтгаалан

ашигласан баримт нотолгоо өөр өөр зорилготой байхыг энд

тооцож үзнэ. Тухайлбал: Д.Урианхай “Өнгөгүйн өнгө...”

хэмээх бодлогошрол, уран сайхны найруулга бүхий чөлөөт

сэтгэлгээний эргэцүүлсэн эсээнд “Тунгалагийн туйлд хүрнэ

гэгч өөрөө огоот өнгөгүй болж, өрөөл бусдын өнгөөр

чөлөөтэй гэрэлтэх чанар олохын нэр ч бий байгаа даа?”,

Д.Батбаяр “Гутралд он цагийн хөгц, хуучны нэвширмэл

үнэр шингээстэй байдаг.” гэх мэтээр таамаглал

дэвшүүлсэн, нотолж баталсан баримт хувь хүний сэтгэгдэл

бодлыг чухалчилсан тул эрдэм шинжилгээний эхэд байдаг

баталгаа нотолгоотой адил хэмжээнд үнэлж дүгнэж

болохгүй юм. Эргэцүүлсэн эсээнд ашигласан тоо баримт

бол баталгаа нотолгооны хамгийн чухал хэрэглүүр болдог.

Гэхдээ ямар тоо баримтыг, зохиогч ямар зорилгоор

ашигласныг эхийн утга санаа, дэвшүүлсэн асуудалтай

холбож тайлбарлах нь илүү үр дүнтэй болно. Тухайлбал:

Зохиогч дараах хоѐр өгүүлбэрт тоо баримтуудыг

дурдахдаа, ямар утгыг илэрхийлэхийг зорьсон бэ?

“Ялангуяа хотгор бүхэн нь усаар гялтайж байсан Дорнодын

их талд 515 горхи, 233 нуур цөөрөм байхгүй болсон...

Өнгөрсөн хэдэн жилд гэхэд Монгол нутаг 583 томоохон гол,

1484 горхи булаг, 760 нуур тойрмоосоо салчхаад байна.”

гэсэн асуултад “Зохиогчийн харамсаж буй өнгө аяс. Монгол

нутаг минь усгүй болох вий гэсэн зовнил.” хэмээн хариулж

болно. Тиймээс эхийн доторх баримт нотолгоог зохиогчийн

хэлэхүйн зорилго, эхэд дэвшүүлсэн асуудалтай холбон

тайлбарлахгүйгээр түүж бичих, ялгаж тэмдэглэх, тоолох гэх

Page 5: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

мэт үйлүүд нь сургалтад төдийлөн үр дүнгүй ажил болно

гэдгийг анхаарна.

Эрдэм шинжилгээний найруулгын төрөл бүхий эхийн

хувьд: Ашигласан баримт нь нйадвартай эх сурвалжаас

авсан эсэх нь эшлэл, ном зүй, зүүлт, тайлбар зэргээс

хамаарахыг энэ чадварт хамааруулна. Тэгэхлээр ашигласан

баримт нотолгоо үр дүнтэй, найдвартай байх эсхүл

сонирхолтой, хөгжөөнтэй байх гэдэгт ялгаатай дүгнэлт хийж

уншина.

Зохиогчийн гаргасан дүгнэлтэд дүн шинжилгээ хийх

Эхийн сэдэв – гол санаа – дүгнэлтийн уялдаа холбоог ажиглаж уншина. Аливаа эхийн мэдээлэлд хийх дүн шинжилгээг мэдээллийн хэсгүүд, тэдгээрийн Харилцан хамаарлыг илрүүлэх замаар гүйцэтгэдэг. Зохиогчийн хийсэн дүгнэлтийг шалгаж үнэлэхдээ тухайн асуудал хэр үндэслэлтэй, учир шалтгааны уялдаа холбоотой байгаа, бодитой байгаа эсэхэд дүн шинжилгээ хийнэ гэсэн үг. Үүний тулд: Зохиогчийн дүгнэлт нь уул эсээнд дэвшүүлсэн асуудал дэмжигч мэдээлэлтэй хэрхэн холбогдож байгааг ажиглаж уншина. Эргэцүүлсэн эсээний хувьд: Өгүүлэгч нийгмийн амьдралын тулгамдсан асуудал, хүний амьдрал, зан төрх, хэв ѐс, орчин ахуй, соѐл, боловсролын тухай олон янзын асуудлыг баримт дурдан, тэдгээрийг батлан бодитой дүгнэлт гарган бичиж болдгоороо эргэцүүлсэн эсээний сэдэв маш өргөн хүрээтэй байдаг. Жишээ нь : Сайн муу, зөв буруу, ололт дутагдлыг батлан бодитой дүгнэлт гаргаж болно. Тиймээс сонин нийтлэлд элбэг тохиолдоно.

Эргэцүүлсэн эсээнд өгүүлэгчийн сэтгэхүйн эргэцүүлэл, дотоод бясалгал нэлээд хэмжээгээр илэрч гардаг тул уран сайхны найруулгын онцлогийг хадгалсан байдаг. Зохиогчийн гаргасан дүгнэлтэд дүн шинжилгээ хийхийн тулд:

- Эхийн сэдэв – агуулга – утга санаа – дүгнэлтийн уялдаа холбоог тодорхойлох

Үүний тулд унших чадварыг хөгжүүлэх сургалтын идэвхтэй аргуудаас ашиглаж болно.

- Эхийг бүхэлд нь дахин унших, дүгнэлт хэсгийг ялгах Тэдгээрт дараах байдлаар задлан шинжилгээ хийж болно.

Дүгнэлт нь эхийн найруулгын төрөл, хэв маягаас шалтгаалан өөр өөр гардгийг сурагчид ойлгоно. Зохиогчийн гаргасан дүгнэлтэд дараах маягийн асуултуудыг тавьж болох юм.

- Тухайлбал: Өгүүлэгч дүгнэлтээ нэг хүний амьдрал, түүний өгүүлсэн зүйл эсвэл өөрийн үзсэн харсан зүйлээс ургуулан гаргасан байна уу?

- Хэд хэдэн хүний амьдралын түүх, ярьсан зүйлээс ургуулан гаргасан байна уу?

- Хэд хэдэн ном, бичвэрийг уншиж тэдгээрийг харьцуулан ажигласны үндсэн дээр гаргасан байна уу? Зохиогчийн эргэцүүлэл дүгнэлтэд илэрсэн үү? Илэрсэн бол ямар өгүүлбэрээр, ямар үгээр, ямар өнгө аясыг илэрхийлсэн? гэх мэт дүгнэлт хийсэн аргыг судалж уншина.

Уран сайхны эхэд өнгөц харахад дүгнэлт шинжтэй боловч

Page 6: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

баримт нотолгоо шаардахгүй, хувь зохиолчийн сэтгэгдэл, үзэл бодол элбэг тохиолддогийг төрөл бүрийн эхийг харьцуулан ажиглах явцад ойлгоно. Жишээлбэл: Хүмүүжил нь ийм гуньхралтай байдлыг хуучин хүү өөрөө бас яахин мэднэ. Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ. (Д.Нацагдорж “Хуучин хүү”) гэдэг нь зохиолчийн хувийн сэтгэгдэл, үнэлэмж байгааг ялгаж харах шаардлагатай.

Монгол хэлний хэлц нэгж түүний дотор хэлц өгүүлбэр, зүйр цэцэн үгс нь хүний үзэл бодол, зан чанар, ѐс суртахууны эрхэм сайн чанарыг тогтоон төлөвшүүлэхэд чиглэсэн ямар нэг гол санааг илэрхийлсэн дүгнэлт өгүүлбэрүүдээс бүрдэх тул ямар нэг үйл явдлаас эхтэй байдаг. Тэгэхлээр Сурагчид аливаа эхийн гол санааг хэлцээр илэрхийлэх юм уу хэлц ба түүний үүдэл санаа болох үйл явдалтай хэрхэн дүйж буйд дүн шинжилгээ хийж болно. Жишээ нь: “Айргий нь ууж ангаа гармагц, алагч гүүг мартана.” гэсэн хэлц юунаас үүдэн гарсан байж болох вэ? Энэ нь нэг ѐсны дүгнэлт өгүүлбэр байна. (Дэлгэрэнгүй тайлбар дор зөвлөмжид)

Үүнийг ойролцоо хэлцүүдтэй харьцуулан үндэстний соѐлын үүднээс дүн шинжилгээ хийж болно. Жишээ нь: “Эхийг нь аваад, үрийг нь гээх” “Алты нь аваад, авдры нь хаях”, “Алты нь аваад ачий нь мартах”, “Уулын нөмөрт хоноод уул надгүй бол яах байсан бол гэх” гэх мэт

Page 7: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Зохиогчийн дүгнэлтийг өөрийн үзэл бодолтойгоо харьцуулах

Эргэцүүлсэн эсээнд юмс үзэгдэл, түүнд өгүүлэгчээс өгсөн

үнэлгээ дүгнэлт нэлээд чухал үүрэгтэй байдаг. Аливаа зүйлийн

хоорондын төсөөтэй болон ялгаатай талыг олж мэдэх нь

харьцуулах чадварыг хөгжүүлдэг.

Зохиогчийн дүгнэлтийг өөрийн үзэл бодолтойгоо харьцуулж

сурснаар, бусдын үзэл бодлын давуу талыг олж харах,

тэдгээрийг хүлээн зөвшөөрөх өөртөө шүүмжлэлтэй хандах гэх

мэт хувь хүний төлөвшилд нөлөөлнө.

Жишээ нь: Мишель дө Монтэнь “Айдсын тухайд” , Л.Түдэв

“Айдас”, Д.Урианхай “Айдас” (Ц.Өнөрбаян, Ж.Батбаатар “Эсээ

бичихүйн үндэс” Уб., 2006 номын 76-84 дүгээр тал) хэмээх

эргэцүүлсэн эсээнүүдэд айдсыг хэрхэн дүгнэсэн дүгнэлтийг

өөрийн үзэл бодолтойгоо харьцуулан дүгнэлт гаргаж болох юм.

Харьцуулсан дүгнэлт хийхэд багшийн асуулт чиглүүлэг

оновчтой байх шаардлагатай. Тухайлбал: Хоѐр эхэд байгаа

“Айдас” - ын тухай дүгнэлтийг уншаад үзэл бодлын төсөөтэй

талыг тодорхойлно уу. Яагаад ийм дүгнэлтэд хүрэх болсноо

тайлбарлана уу? гэх мэтээр үр дүнтэй шийдвэр гарахуйц

асуултаар хөтөлнө.

Алдартай хүмүүсийн хэлсэн афоризм, зүйр цэцэн

үг, өвөрмөц хэлцийн санааг өөрийн үзэл бодолтой харьцуулан

тайлбарлаж болно. Жишээ нь:

Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин

болно.

Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон

ирнэ. (В.Инжинаши)

Эхэд уран дүрслэл, хэлц хэрэглэсэн учрыг тайлбарлах

А. Үндэстний онцлогтой холбон тайлбарлах - Аян замын тэмдэглэлээс уран дүрслэл бүхий үг, хэллэгийг

олж тэмдэглэх - Дүрслэл нь хэнийг? Юуг? (дүр, төрх байдал, зан чанар...

үйлдэл) уран дүрслэлийн ямар аргаар дүрсэлснийг хүснэгтлэх, бүлэглэх, зураглах, тодруулах зэргээр ажиглаж, дүгнэлт гаргахад хялбар болгож ажиллах

- Дүрслэлийн учрыг тайлбарлахдаа монгол ахуй, соѐлын онцлогтой холбон тайлбарлах

- Уран дүрслэлийг хэрхэн бүтээдэг, уран дүрслэлийн утга үүрэг, түүнийг хэрхэн тайлбарлах талаарх ойлголтоо дүгнэх

Б. Зохиогчийн зорилго, өнгө аястай холбон тайлбарлах - А-д ялгасан уран дүрслэлүүдээ ажиглах - Бичигчийн хэрэглэсэн уран дүрслэлүүдийг утга, ур маяг

бүрээр нь нэгтгэж харвал ямар өнгө аяс, үзэл хандлага илэрч байгааг дүгнэх

- Энэ өнгө аяс, хандлага нь зохиолчийн зорилготой хэрхэн уялдаж байгааг батлан тайлбарлах

- Байгалийн зураглал, юмсын дүрслэл, орчны / орон ба цаг / дүрслэлийг ялгах, ажиглах

- Зохиогчийн зорилго, хандлага, сэтгэлийн өнгө аясыг хэрхэн тодруулж байгааг шинжлэх

- Орчны болон байгаль юмсын дүрслэлийг хэрэглэсэн зорилгыг тайлбарлах

Page 8: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

- Уран дүрслэлийг бичих зорилго, өнгө аястаа тохируулж сонгоно гэдгийг дүгнэж ярилцах, товч тайлбар дүгнэлт бичих

В. Бичигчийн зорилго, өнгө аястаа тохируулан хэрэглэсэн өөр содон дүрслэлийн аргуудыг шинжилж болно. - Тэмдэг нэр ба тодотгол гишүүн өгүүлбэрийг түүж, хэнийг?

Юуг? Хэрхэн тодруулж, дүрслэл үүсгэж байгааг ярилцаж, дүгнэх

- Үйл үгийг ажиглаж, сонгосон байдлыг ярилцаж дүгнэх - Ойролцоо утгат үг болон эсрэг утгат үгийг түүж, дүгнэлт

гаргах - Нийлмэл үгийг түүж, дүгнэх - Үг сонголт ба зохиолчийн зорилго, өнгө аяс хандлагатай

холбон дүгнэлт гаргаж, ойлголтоо бататгах

А. Хэлцийг үндэстний онцлогтой холбон тайлбарлах - Энэ хичээлийг орохын өмнө багш 10-р ангийн хэлцийг

хэрэглэсэн зорилгыг тайлбарласан хичээлд суурилж энэ хичээлийг удирдахын зэрэгцээ хэлцийг хэвшмэл (цэцэн үг, мэргэн үг, сургаал үг, онч үг) ба өвөрмөц (өвөрмөц хэлц, оньсого, ѐгт үг, зүйр үг) ордгийг ойлгох

- Эхэд байгаа хэлцийг тодруулах, жагсааж бичих, ангилал тус бүрд тохирохоор нь оюуны зураглал хийх гэх мэтээр ажиллах

- Хэлцийн үүсгэл ба гол санаа, уран дүрслэлийг үндэстний онцлогтой холбон тайлбарлах

- Хэлц хэрхэн үүсдэг, хэлцийн утга үүрэг, хэлцийг хэрхэн тайлбарлах талаар дүгнэлт бичих

Б. Хэлцийг зохиогчийн зорилго, өнгө аястай холбон тайлбарлах - А-д түүж, ялгасан хэлцийн утгыг ажиглах, ангилах, бүлэглэх - Зохиолчийн хэнийг? юуг? (дүрийн гадаад дотоод шинж,

соѐл, ѐс суртахуун, хувийн онцлог, зан чанар, нийгмийн байр суурь, үйлийн явц, эрчим) тодруулах үүрэгтэй орсныг тайлбарлах

- Хэлцийг хэрэглэсэн бичигчийн зорилго, хандлага өнгө аястай холбон тайлбарлах

- Хэлцийг хэрэглэснээр тухайн эхийн утгад хэрхэн нөлөөлснийг дүгнэх

В. Хэлцтэй холбоотой дараах үйл ажиллагааны хувилбаруудыг хийж болно. - Эхэд буй шууд утгат үгийг хэлц ба уран дүрслэлээр солин

найруулж бичих - Эхэд хэрэглэсэн хэлцийн ойролцоо утгат хэлцээр солин

найруулж, өнгө аяс, утгын ялгааг тайлбарлах - Хэлцийн үүсгэл болон гол санааг тайлбарласан эх зохиох,

холбоотой дасгал ажиллах - Эхэд хэрэглэсэн оньсогыг тайлан тайлбарлах - Зүйр үгийн утгыг тайлбарлаж бичих - Хэлцийн утгыг шууд утгаар санаа тааруулан бичих - Онч үг, цэцэн үг, сургаал үг зэргийн санааг задлан

тайлбарлаж бичих

Эхэд нэр томьѐо, мэргэжлийн үг хэллэг хэрэглэсэн

Эхэд хэрэглэсэн нэр томьѐоны учрыг тайлбарлах - 10-р ангид судалсан хуучирсан, шинэ, гадаад, албаны,

мэргэжлийн үгийг найруулгад хэрэглэх гэсэн мэдлэг чадвар дээр суурилах бөгөөд өмнөх мэдлэгийг бататгана.

- Шинжлэх ухааны хялбаршуулсан эх унших

Албан бичгийн найруулга бүхий эх

Page 9: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

учрыг тайлбарлах

- Нэр томьѐог түүж, тайлбар толь хөтлөх - Нэр томьѐог бүлэглэх - Ямар үгсийн аймгаар илэрч буйг ажиглаж дүгнэлт гаргах - Нэр томьѐог ямар зорилгоор хэрэглэснийг тайлбарлах - Эхийн хэв маягийг тодорхойлж, яагаад нэр томьѐог олонтаа

сонгосны учрыг холбон тайлбарлах - Өмнөх үйл ажиллагаануудыг нэгтгэн, нэр томьѐо, түүний

хэрэглээний талаар товч тайлбар дүгнэлт бичих

Эрдэм шинжилгээний найруулга бүхий эх

Эхэд хэрэглэсэн мэргэжлийн үг, хэллэгийн учрыг тайлбарлах - Шинжлэх ухааны болон шинжлэх ухааны хялбаршуулсан эх

унших - Эхээс нэр томьѐо ба мэргэжлийн үг хэллэгийг таньж ялгах - Ямар үгсийн аймгийн үгээр илэрч байгааг ажиглах,

тайлбарлах - Найруулгад ямар зорилгоор хэрэглэснийг тайлбарлах - Эхийн хэв маягийг тодорхойлж, яагаад нэр томьѐо,

мэргэжлийн үгийг олонтаа сонгосны учрыг холбон тайлбарлах

- Мэргэжлийн үг хэллэг нь яагаад үгийн сангийн үүсвэр бүрэлдэхүүн болдог тухай ярилцах

- Нэр томьѐо ба мэргэжлийн үг хэллэгийн ялгааг харьцуулан шинжлэх

- Дүгнэлт гаргах - Нэр томьѐо ба мэргэжлийн үг хэллэгийн ижил ба ялгаатай

талыг харуулсан товч тайлбар дүгнэлт бичих

Эхийн орон, цаг, зорилго, шалтгааны утгыг тайлбарлах

Орон цаг : Аян замын тэмдэглэл, шинжлэх ухааны хялбаршуулсан эхийг уншиж судлахдаа:

- Эхийн цаг хийгээд орны талаарх мэдээллийг ялгаж унших

- Тухайн газар орон, цаг үеийн талаар үзэл бодлоо илэрхийлэх

- Үйл явдал өрнөж буй орон цагийн шууд мэдээллээс гадна гол дүрийн амьдарч буй цаг үеийн талаар өөрт чинь шууд бусаар мэдрэгдэж буй зүйлсийг төсөөлөн ярих, өөрөөр хэлбэл, эхэд туссан цаг орны талаар ярилцах

- Орон, цагийг дүрслэхэд ямар үгсээр түлхүүр хийснийг тайлбарлах (орон, цагийн нэр бүхий үгс)

- Хүн, юм, үзэгдэл, үйл явдлыг хэрхэн сонирхолтой дүрсэлсэн

- Үйл явдлын орон зай цаг хугацааны дарааллыг тайлбарлах, уялдаа холбоог гаргах

- Уншигчийн сонирхлыг татахдаа зохиогч орчин нөхцөл, цаг хугацаа, эд юм, үзэгдэл, үйл явдлыг хэрхэн сонирхолтойгоор, учир зүйн холбоотойгоор сэтгэж, дүрсэлсэн болохыг холбон ярилцах

Зорилго, шалтгаан : Зохиогч сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлэх, уншигчийн сонирхлыг татах, танин мэдүүлэх, түүх өгүүлэх, болсон үйл явдлыг мэдээлэх, итгүүлэх зэрэг зорилгоор бичдэг. Зорилгоос шалтгаалаад, уран дүрслэл, баймж утга, баримт нотолгоо, шинжлэх ухаанч тайлбар, үг хэллэг (далд санаатай, шилжсэн утгатай, мэргэжлийн, нэр томьѐоны, албаны байх г.м) өөр өөр. Аян замын тэмдэглэл, эргэцүүлсэн эсээ, хөрөг найруулал зэрэг дүр дүрслэл бүхий хүүрнэсэн, тайлбарласан, эргэцүүлсэн аль ч эхэд зорилгыг дараах асуултуудын хүрээнд тайлбарлан

Page 10: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

ярилцаж болно: - Эхийн хамгийн содон зүйл нь юу болох талаар ярилцах - Ямар сэтгэгдэл мэдрэмж төрүүлэв - Аль үеийн ямар уншигчдад зориулж бичсэн, үүнийг

эхэд хэрэглэсэн үг хэллэгээр тайлбарлах - Дүрслэлийг ялгаж, үүргийг тодорхойлох - Зохиогчийн мэдрэмж сэтгэгдлийг илтгэх үг хэллэгийг

тайлбарлах - Зохиогчийн зорилгыг тодорхойлсон тайлбар гаргах г.м.

Эхийн учир шалтгаан, түүний үр дагаврыг үндэслэлтэй, нотолгоотой баримтуудаар нарийн уялдаа холбоотой тайлбарлаж сурах нь хүүхдийн хандлага төлөвшилд чухал нөлөөтэй бөгөөд дараах асуултуудын хүрээнд тайлбарлан ярилцаж болно:

- Асуудлыг тогтоох - Асуудлыг зөв дэвшүүлсэн эсэх. Хэрвээ дэвшүүлсэн

асуудал оновчгүй бол гаргалгаа хийх боломжгүй болно - Шалтгаан болон үр дагаврыг гаргах, ялгах - Шалтгаан, үр дагаврын холбоог загвараар, схемээр

гаргах - Баримтууд үндэслэлтэй эсэхэд анализ хийх г.м.

Багшид зөвлөх нь: Эхийг уншиж сэдэв, утга санаа, агуулгын уялдаа холбоог дүгнэх

“Сэдэв, агуулга тохирсон байна гэдэг бол тухайн сэдэвт огт холбогдолгүй юм уу, учир зүйн холбоо

багатай зүйл оруулахгүй, нэг санаагаа давтан нуршихгүй уг эхэд бичсэн зүйл эхнээсээ аваад

дуусталаа тэр л сэдвийн хүрээнд багтаж байна гэсэн үг юм. Иймээс эхээ бичихийн өмнө сэдвээ

сонгон, оносон гарчиг олж, түүнд тохирсон хэрэглэгдэхүүнийг ашиглан, илүү нэмэлт тайлбар

оруулахгүй, нэг санаагаа давтан нуршихгүй уг эхэд бичсэн зүйл эхнээсээ аваад дуусталаа тэр л

сэдвийн хүрээнд багтаж байна гэсэн үг юм. Иймээс эхээ бичихийн өмнө сэдвээ сонгон, оносон гарчиг

олж, түүнд тохирсон хэрэглэгдэхүүнийг ашиглан, илүү нэмэлт тайлбар оруулахгүй, давтаж нуршихгүй

тухайн сэдэвт гаргавал зохих утга санаагаа ойлгомжтой илэрхийлэх нь эх зохиох уран чадварын гол

зүйл болно.

Эхлэн бичигч – эх зохион найруулагч хүн бичсэн зүйлийнхээ сэдэв агуулгыг тохирсон эсэхийг

мэдэхийн тулд тухайн сэдэвт онц үүрэг холбогдолгүй зүйл байгаа эсэхийг нягтлан үзэх хэрэгтэй.”

Д.Отгонсүрэн

Зохиогчийн гаргасан дүгнэлтэд дүн шинжилгээ хийх

Эрдэм шинжилгээний эхийн хувьд баримт нотолгоонд суурилсан дүгнэлт чухал байдаг бол

эргэцүүлсэн чөлөөт бичлэгийн төрөл олон төрлийн арга холилдон ордгийг ажиглах нь чухал юм.

Тухайлбал: Монгол хэлний хэлц, зүйр цэцэн үгс нь монголчуудын амьдралын баялаг туршлагаас

үүдэж гарсан, нэг ѐсны дүгнэлтүүд

байдаг. Жишээ нь: Эрт урьд эр эм хоѐр тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбон

амьдарч байжээ. Таргийн таван хар ямаатай, айргийн хоѐр алагч гүүтэй юмсанж. Зундаа таргийн

таван ямаа, айргийн хоѐр алагчаа сааж таргаа бүрж, айргаа исгэж, гэдсээ цайлгаж, цангаагаа

гаргадаг байжээ. Навч цэцэг гандаж, намрын сэрүүн унаж өвлийн бараа айсуй цагт адгуулахад яршиг

түвэг болов гэж зараалын панзчинд пийсүү соруултай гаансаар арилжиж гэнэ.” Иймэрхүү үйл явдлын

гол санааг “Айргий нь ууж ангаа гармагц, алагч гүүг мартана.” “Эхийг нь аваад, үрийг нь гээх” “Алты нь

аваад, авдры нь хаях”, “Алты нь аваад ачий нь мартах”, “Уулын нөмөрт хоноод уул надгүй бол яах

байсан бол гэх” гэх мэт хэлц, зүйр цэцэн үгсээр дүгнэж хэлэх нь монгол хэлнээ элбэг байдаг.

Сурагчид ийм маягаар дүгнэлт гаргаж сурах нь үгийн нөөц нэмэгдүүлэх дасгал болно.

Page 11: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Мөн чөлөөт сэтгэлгээний эргэцүүлэл бүхий эсээнд зохиогчоос бодрол, бясалгалын шинжтэй дүгнэлт

давамгайлах тул тэдгээрийн үгийн санг судалж унших нь энэ чадварыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй.

Жишээ нь: С.Эрдэнэ “Алтай” уянгын нийтлэлийн дүгнэлтэд “Миний бие баруун Алтайн уулсыг хоѐр

жилийн өмнө үзээд дэргэдээ байгаа тэнгэртэй сайхан энэ ууланд өдий хүртэл хүрч ирэх сүйхээгүй

явсандаа ихэд гутарч байна. Энэ бол үнэндээ ашиггүй өнгөрүүлсэн цагаа эргэж харамссан

харамсал байлаа. Гайхах явдалгүй. Алтайн уул надад олон юм санагдуулсан.” Ийнхүү дүгнэх

болсон шалтгаанаа зохиолч эхэд уран сайхны дүрслэлийн аргаар илэрхийлснийг олж дүн

шинжилгээ хийнэ.

Зохиогчийн дүгнэлтийг өөрийн үзэл бодолтойгоо харьцуулах

“Д.Нямсүрэн бол сайхан хүүхний тухай бичихдээ зүгээр л “ сайхан хүүхэн” гэж хэлэхгүй.

“Морьтой хүн бол бууж хармаар

Явган хүн бол босож саравчилмаар...” гэж дүрсэлнэ.

“Мэндлээд өнгөрөхөд нь дагаад явмаар...” гэж түүнийг бичихэд аргагүй л сайхан хүүхэн

байх нь дээ гэж уншигчид бодогдоно.

“Байгаа газарт нь ургаа юм шиг зогсмоор

Барааны холд нь морьтой хүн шиг дагамаар...” Тэр ингэж л хэлнэ. Монгол ардын туульд

“Гэр нэвт гэгээтэй, туурга нэвт туяатай” гэж сайхан хүүхнийг дүрсэлдэг. Түүнээс биш

“сайхан хүүхэн”, “их сайхан бүсгүй” гэж үл бичнэ. Энэ бол яруу найраг биш. Яруу найраг

бол уран дүрслэлээр, дүрээр дамжуулж “сайхныг сайхан”, “муухайг муухай” гэж хэлнэ.

Шууд л “сайхан”, “муухай” гэж хэлэхгүй. Энэ утгаараа Д.Нямсүрэн найрагч юм. (О.Дашбалбар)

Эхийн дүгнэлт

зохиогчийн хэлэхийг зорьсон гол санаатай хэрхэн дүйж байгаад анализ хийхийн тулд “ Дээрх дүгнэлт нь Нямсүрэнгийн

уран бүтээлийн тухай байна уу? Монгол ардын аман зохиолын тухай юу? Ерөөсөө яруу найргийн

тухай юу? хэмээн

асуухаас гадна О.Дашбалбар ингэж дүгнэж байгаа бол чиний хувьд юу гэж дүгнэх вэ? гэх мэт эхийн

хэсгүүдийн холбоо хамаарлыг

тодорхойлох замаар өөрсдийн үзэл бодолтойгоо харьцуулсан дүн шинжилгээ хийж болно.

Зохиогчийн гаргасан баталгаа нотолгоонд дүн шинжилгээ хийх

Эрдэм шинжилгээний эх болон эргэцүүлсэн эсээнд ихэвчлэн хамгийн гол нотолгоо болж чадах

зүйлүүдэд бодит амьдралд тохиолдсон үйл явдал, үзэгдэл юмс болон аливаа бүтээлд туссан

таамаглал, дүгнэлт, тоон үзүүлэлт, тодорхойлолт зэрэг багтдаг.

Эсээ бичвэрт өгүүлэгчээс дэвшүүлсэн асуудал гол санаагаа батлах баталгаа нотолгоо

зайлшгүй шаардана. Эдгээр нь нэг талаас уншигчийг учирзүйн үндэслэл, шалтгаан, нотолгоогоор

итгүүлэх арга хэрэглүүр болдог: Эхийн мэдээллийн дотоод бүтэц нь учир шалтгааны холбоо, түүнийг

дэмжиж буй баримт, мэдээллүүдээс бүрдэнэ. Эдгээр элементийг агуулж буй бол учир зүйн арга

хэрэглүүр болно.

Агуулгын учирзүйн уялдаа холбоо, дараалал

Баримт судалгаа, баттай хэлсэн үг, өгүүлж буй зүйлийн талаар мэргэжлийн хүний бүтээлээс

эшлэн, шалтгааныг нотлох

Шинжлэх ухааны баталгаатай онол судалгаа, тоо баримтаас үүдэлтэй үнэн зөв дүгнэлт

Баримт нотолгоог дараах байдлаар ангилдаг. Үүнд:

1) Баримт: Найдвартай эх сурвалжаас авсан байх, хувь хүний туршлага болон сорил

туршилтаар батлагдсан байх.

Жишээ баримт, статистик, тоон мэдээллээр нотлох. Жишээ нь:

Page 12: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Хээрийн түймрийн дараа тухайн газрын хагдан бүрхэвч устаж, халцгай газар хоѐр дахин

нэмэгддэг.

Ногоон ургамлын бүрхэвчийн эргэн ургах чадвар 10 дахин буурдгийг судалгааны дүн

харуулж байна.

2) Шинжээчийн дүгнэлт нь уг асуудлыг нарийн судалсан мэргэжлийн хүмүүс, шинжээч,

эрдэмтэн, судлаачдын судалгаа, тайлан, мэдүүлгээс эш татах. Жишээ нь:

Технологийн эринд өсөж буй хүүхдүүдийн мэдээлэл хүлээн авах чадвар нь сайжирч, нүдний

хурд нэмэгдсэн ч шийдвэр гаргах, өөрийгөө удирдах чадамж буурсан гэж шинжээчид үзжээ.

3) Бодит явдлын тухай өгүүлэмж, хувь хүний туршлагаас үүдэлтэй товч түүх.

Жишээ нь: Хоѐр сумын дунд асаж буй түймэр 150 орчим км үргэлжлэх нарсан ойг шатааж

дуусгаад, нүд үл гүйцэх шаргалтсан цэлгэр талыг хормын зуур үнсэн товрог болгон хувиргав.

Салхины хүчинд дүрэлзэх гал 4-5 метр хүртэл ноцож, хоѐр сумын нутгийг хар утаа нөмөрчээ.

Ардын уран зохиолч Л. Түдэвийн бичсэн “Хүүхдээ цагт нь тодруулахуй”1 баталгаа

нотолгоог хэрхэн ашигласныг авч үзье. Уг нийтлэлд “Хүүхэд гурван нас хүртлээ

“гэгээнтэн” байдаг, зургаан нас хүртлээ “суутан” байдаг” гэснээс үндэслэн, эцэг эхчүүд

нялх балчир үрийнхээ хамгийн чухал үе буюу 0-6 насанд нь анхаарч тоохгүй зөвхөн

хоол унд, эрүүл мэнд, хувцас хунар төдийгөөр анхаарч “өрөөсгөл” байдлаар хандаж,

“ердийн хүн” болгочихдог нь хүүхдээ “гээсэнтэй” адил их алдас болно гэдгийг нотлоход

учир шалтгааны дараах үндэслэл нь нэн чухал юм. Үүнд:

а. Хүүхэд эхээс төрөхдөө хүн төрөлхтөнд заяадаг бүхий л авьяас чадвар, ухааны үндсэн

өгөгдөхүүнтэй байдаг.

б. Эхийн хэвлийд арван сар тээгдэхдээ төрсөн хойноо туулах ѐстой бүх амьдралынх нь

хөтөлбөрийн уг сурвалж бүрэлддэг.

в. Эхийн хэвлийд арван сарын дотор удамшлын сайн ба саар юмыг “өмчлөн” авдаг.

г. Дээр цагт хутагт хувилгаад, гэгээнтний хойт дүрийг тодруулах зан үйлийг гурван насанд нь

юмуу зургаан наснаас хэтрүүлэхгүй хугацаанд шинжин тодруулдаг байсан. Учир нь хүүхэд

хоѐр насандаа урьдах амьдралаа санаж эхлээд долоон насандаа мартчихдаг.

гэсэн нь зохиогч цааш нялх хүүхдийн бие махбод, сэрэл мэдрэмж, оюун сэтгэхүйн онцлогийг тодорхой

баримтаар өгүүлэхийн хамт, хүүхдийн авьяас билгийг аль болох багаас нь цаг алдалгүй тодруулж,

бие бялдар, ѐс суртахуун, оюун ухааны гайхамшгийг нь мэдрүүлэх анхдагч өдөөгчид нь эцэг эх юм

гэдгийг учирзүйн нарийн дарааллаар нотолсон ул суурьтай үндэслэл болж байгаа юм. Нөгөө талаар,

уг нийтлэлийн агуулгын учирзүйн уялдаа холбоог анхааран үзвэл,

1. Уг нийтлэлийг бичих болсон учир шалтгааны үндэслэл, түүний нотолгоонууд;

2. Нялх хүүхдийн бие махбод, сэрэл мэдрэмж, оюун сэтгэхүйн онцлог;

3. Нялхсаа өсгөдөг монголчуудын уламжлалт арга, эхийн ангир уураг, нэхий өлгий, хонины уураг

сүүл, мөлхүүлэх, хөл нүцгэн явахын ач тус;

4. Дуурайх үйл ба эцэг эх, гэр бүл, цэцэрлэгийн нөлөө;

5. Бага насны хүүхдийн хэл ярианы онцлог, судалгааны тоо баримт;

6. Балчир хүүхдийн сэтгэлгээг гэрчлэх хэл ярианы жишээ;

гэсэн байдлаар уялдуулж холбосон нь “агуулгаасаа дутуугүй” үүрэгтэй юм. Үүнийг мөн л учирзүйн

арга хэрэглүүрт багтааж үзнэ.

“Сая төрсөн нялхас минутад авах амьсгаа нь 2000 шоо метр бол насанд хүрсэн хүн 6000-10000,

1Дал сонин. Эрхлэн нийтлэгч нь доктор Л. Түдэв. 2013 он. Дугаар 343/3

Page 13: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

нялхсын уураг тархи нь 400 грамм бол том хүнийх гурав дахин том, балчир хүүхдийн үгийн сангийн 9

хувь нь тэмдэг нэр, 60 хувь нь нэр үг, 20 хувь нь үйл байдаг бол насанд хүрэгчдийн үгийн сангийн 22

хувь нь тэмдэг нэр, 60 хувь нь нэр үг, 11 хувь нь үйл үг байдаг” зэрэг судалгааны, статистик тоо

баримтууд, тэдгээрийг харьцуулан жишсэн арга нь нотлох хэрэглүүр болно.

Балчир насны хүүхдийн яриаг сонсвоос үгийн баялгаар том хүнийг гүйцэхгүй ч гэсэн

сэтгэлгээгээр том хүнийг гайхан бишрүүлэхээр дүгнэлт гаргадаг нь цөөнгүй гэдгийг батлахын тулд

хүүхдийн “хөгжилтэй” яриаг гэрч болгож оруулсан нь үр дүнтэй нотолгоо болно. Энэ нь бодит хэрэг

явдлаас сэдэвлэсэн сонирхолтой яриа, хувь хүний сорилт, туршлагаас үүдэлтэй товч “түүх”,

хүүрнэлээс бүрдэнэ.

Эхэд уран дүрслэл, хэлц хэрэглэсэн учрыг зохиогчийн зорилго, өнгө аяс, үндэстний онцлогтой холбон тайлбарлах 10-р ангид судалсан эхэд уран дүрслэл, хэлц, албаны үг хэллэгийг сонгосон зорилгыг тайлбарлах мэдлэг чадвар дээр тулгуурлан, 11-р ангид хэлц болон уран дүрслэлийг үндэсний онцлог, зохиогчийн зорилго, өнгө аястай холбон тайлбарлах чадварыг хөгжүүлнэ. Аян замын тэмдэглэл, эсээ, шүүмж, нийтлэл зэрэг баримтын эх дээр суурилна. Хэлцийн тухай онолын ойлголтыг өмнөх хуучин сурах бичгүүд, уран зохиолын болон хэл шинжлэлийн тайлбар толиос авч болно. Уран дүрслэл, хэлц нь эхэд дүрийн аль нэг шинж болон хэрэг явдал, мэдэгдэхгүй байгаа юм, үзэгдлийг уншигчдад ойлгуулахын тулд ижил төстэй шинжээр нь жишин таниулдаг нэг арга юм. Тиймээс дүрслэлээр дамжин илрэх энгийн утгаас үзэгдэл, юмсын гүн утга руу шилжилт хийх шаардлага уншигчдын өмнө тулгардаг. Мөн зохиолчоос уншигчийг төөрөгдүүлэх, зохиолын утгын тайллыг нууцлах зэрэг уран сайхны тодорхой шалтгаан зорилгоор эсвэл үйл явдлын өрнөлийг сонирхолтой ээдрээтэй болгох зорилгоор ч уран дүрслэлийг, утгыг гүн гүнзгий илэрхийлэх, олон үгээр илрэх том санааг товчоор илэрхийлэх зэрэг зорилгоор хэлцийг уран сайхны дүрслэлийн хэрэглүүр болгон ашигладаг ажээ. Хэлц болон уран дүрслэлийг үндэсний онцлогтой холбон тайлбарлах Хэлц болон уран дүрслэлийн хэрэглээнд илүү анхаарах шаардлагатай. Ингэхдээ монгол үндэсний ахуй соѐл, зан заншил, аж ахуй, уламжлал зэрэгтэй холбон, дасгал даалгавруудыг гүйцэтгэвэл сайн. Учир нь хэлц нь хэлний дархлаа болох төдийгүй хэл найруулгын эрдэнийн шигтгээ болж байдаг ажээ. Хэлцийг нэгэн яруу найрагч “... бодлоо илэрхийлэх уран арга” гэж тодорхойлжээ. Хэлц нь утга санааг гүн гүнзгий, уран тод, амьд дүрслэг илтгэж, үндэсний соѐлын өв мэдлэг, туршлага сургамжийг уламжлан, зөв бурууг ялган таниулах хурц дайчин чанартай байдаг бөгөөд бүрэлдүүлэгч үгсийн холболт айзам хэмнэл, аялгуу хөг нь зохицож найрсан, жигдэрсэн хэлэх ярихад урсам сайхан сонсвортой, цээжлэхэд хялбар байдаг. Утга бол маш гүн. М.Горький “Зүйр цэцэг үг, хэлц нь богинохон ч гэсэн бүхэл бүтэн номын дайтай утга санааг багтаасан байдаг” гэдгээс түүний үүргийг тодорхой харж болно. Хэлц нь үгийн сангийн үүсвэр бүрэлдэхүүний нэг болохын зэрэгцээ тухайн ард түмний ахуй соѐлын гэрч болж, хөгжин, улам боловсронгуй болох, олон хувилбартай болж, хэлний дархлааг тогтоосоор байна. Тиймээс хэлцтэй холбоотой дасгал даалгавруудтай олон сурах бичиг бий. Жишээ нь: Б.Пүрэв-Очир нар “Монгол хэл 11”,сурах бичиг, Улаанбаатар, 2006, (45-53-р хуудас) байгаа дасгал даалгаврууд, М.Базаррагчаа, “Монгол хэл 8”, сурах бичиг, Улаанбаатар, 1999, (7-34-р хуудас) гэх мэтэд хэлц болон уран дүрслэлийн утга, найруулгын үүрэг, түүний хэрэглээ, тайлал, тайлбарыг монгол ахуй соѐлын онцлогтой холбон хийсэн байгаа бөгөөд эдгээр дасгал даалгавраас сонгон ашиглаж болно. Эдгээрийг ажилласны дараа хэлц болон уран дүрслэлийн талаарх ойлголтыг нэгтгэн дүгнүүлж, товч тайлбар бичүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нэг нь нэгэнтэйгээ холбоотой олон дасгал даалгаврыг гүйцэтгэчхээд заавал тэдгээрийг нэгтгэн дүгнэж, ойлголтыг бататгаж байвал зохино. Бидний туршлага суурь боловсролын түвшинд нэгтгэн дүгнэлтийг хийхдээ нэг хоѐр өгүүлбэрээр яриулах, зураглаж харуулах, эсвэл багш өөрөө тайлбар хийх зэргээр л дуусгадаг. Тэгвэл бүрэн дунд боловсролын түвшинд тодорхой бүтэцтэй, эмх цэгц, дараалалтай, товч тайлбар дүгнэлтийг бичүүлж сургахад анхаарах хэрэгтэй. Ялангуяа хэлцийн утгыг тайлбарлан бичиж сурахад анхаарах нь зүй. Учир нь энэ үйл ажиллагааг хийснээр монгол ахуй соѐлын талаарх мэдлэг тэлэх, юмсын хоорондын учир холбогдлыг судалж, юмсын холбоо хамаарлыг тогтоох, дүгнэлт гаргах зэрэг чадварууд хөгжих сайн талтай. Энэ төрлийн дасгал даалгавруудыг дээр дурдсан 2 сурах бичиг, Д. Баттогтохын эсээ болон хэлцийн утгыг тайлбарласан “Баримт уран сайхны 100 эсээ” номоос авч ашиглаж болно. Жишээ нь:

Page 14: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Яргуй хөөсөн ямаа шиг, хорхойд хоргүй хүн, малгай тавивал манайх, хоѐр идэхгүй хоосон хонохгүй, гэрийн баянаас хээрийн баян гэх зэрэг хэлцийг монгол ахуйтай холбон тайлбарласан эхийн жишээг уншуулах зэргээр үйлийн баримжааг эзэмшүүлж болох юм. Хэлц болон уран дүрслэлийг зохиогчийн зорилго, өнгө аястай холбон тайлбарлах Дээрх үйл ажиллагааны үед багш сурагчдыг багт хувааж болно. Даалгаврыг өгөхдөө нэг эх дээр өөр даалгавар гүйцэтгэхээр, эсвэл өөр өөр эх дээр ижил төрлийн даалгавар гүйцэтгэхээр зохион байгуулж болох юм. Сонгож авсан эх дээр даалгаврыг гүйцэтгэхийн тулд:

Эхийн утгыг бүрэн ойлгосны дараа зохиолчийн уг эхийг бичсэн зорилго, өнгө аяс хандлагыг тодорхойлно.

Дараа нь зохиолчийн зорилго, өнгө аяс хандлагыг илэрхийлсэн уран дүрслэл болон хэлцийг тодруулах, ялгуулах, бүлэглүүлэх, зураглал хийлгэх, хүснэгтэд оруулах зэргээр ажиллана.

Зохиолчийн зорилго, өнгө аясыг тодорхойлох өөр бусад үг хэллэгийг түүж, ярилцана.

Үг сонголтыг зорилго, өнгө аястай холбон хэрхэн сонгодог талаар ойлголтоо нэгтгэж ярилцана.

Багшийн сонгож ажиллуулах эх нь уран дүрслэл болон хэлц нэгжийг өргөн ашигласан аян замын тэмдэглэл, эргэцүүлсэн эсээ байж болно. Жишээ нь: Д.Нямаа “Эгшиглэнт Стругагийн тэмдэглэл” –д ”...Тэнгэрт 11 цаг аялжээ. Чингис хааны нэрэмжит онгоцны буудлаас хөөрч, Киргизийн алдарт Манас туулиар нэрлэгдсэн онгоцны буудалд дөрөө мултлаад, Турк улсын эцэг-Ата Туркийн нисэх буудалд унаагаа юулэн, цэргийн алдарт жанжин Александ Македоны нэрэмжит буудалд хөл тавив. Эр хүний замын хүзүү урт гэж үнэн аж... Энэ цогцолборт дөрөө мултлах, хөл тавих, унаагаа юүлэх, эр хүний замын хүзүү урт гэх мэт хэлцүүдийг нэг газраас нөгөө газарт хүрэх зуурын тэмдэглэлд хэрэглэсэн бөгөөд бичигчийн хол замыг туулж байгаа, тухайн газраар дөнгөж буугаад л гарсан ч гэдгийг дөрөө мултлах, хөл тавих, унаагаа юүлэх зэрэг хэлцээр илэрхийлээд, сэтгэл хангалуун бахархалтай байгаагаа “эр хүний замын хүзүү урт гэж үнэн аж” хэмээх хэлцээр баталжээ. Түүний зэрэгцээ дөрөө мултлах, унаагаа юүлэх зэрэг жинхэнэ монгол хүний уламжлалт ахуйтай холбоотой хэлцүүдийг ашиглажээ. Эдгээрийн учрыг тайлбарлуулж болно. ... Эдүгээ Охрид нуурын эрэг дээрх тэр дурсгал дүүрэн өдрийн мяндаслаг алтан нарыг сэтгэлдээ мандааж хаа хол Литва орны тэнгэр доороос И-мейл нэрт жигүүр цэнхэр шувуухай гэрэлтэй үг зууж ирсэн минь ийм ажгуу.” хэмээн аян замын тэмдэглэлийн төгсгөлд мяндаслаг алтан нарыг сэтгэлдээ мандаах, жигүүр цэнхэр шувуухай, гэрэлтэй үг зууж ирэх гэх мэт уран дүрслэлүүдийг ашиглажээ. Энэ цогцолбороос ажиглахад зохиолч Струга хотод очсон тэр үйл явдалд сэтгэл хангалуун, туйлын бахархалтай байсан нь сонгож авсан уран дүрслэлүүдээс нь тодорхой харагдана. Тэгвэл бичигч өөрийн сэтгэлийн өнгө аяс, хандлага нь эерэг, сөрөг үнэлэмж бүхий хэлц ба уран дүрслэлийг сонгосон жишээ гэвэл: Х.Цэвлээгийн “Япон толь” аян замын тэмдэглэлд “ ... Америк долларын ногоон халзан зуутын дэвсгэрт япон иенийн шаргал халзан арван мянгатыг дийлдэг байснаа ойрмогхоноос дийлэхгүй болсон байна. Ерээд оны эхээр иенийг арван мянгатын дэвсгэрт жаран ам доллартай тэнцэж байсан юм чинь өдгөө 103 ам доллартай дүйдэг болжээ. Япон эздийн засаг хүчирхэгжиж байгаагийн шинж энэ биз. 21-р зууны эхээр иен гэх шинэ эзэн дэлхийн валютын ертөнцийн хаан ширээнд заларч магадгүй нь ээ. Энд бичигчийн зорилго нь Японы эдийн засгийн нөхцөл байдлыг таниулж, уг зүйлд талархалтай, бахархалтай хандсан нь сонгосон уран дүрслэлүүдээс харагдаж байгаа бол дараагийн цогцолборт Монголын талаар ийнхүү бичжээ. “ ... Харин бидэн шиг бүтээл бага, бүтээл нь үнэлгээ бага, халаас нь хариугүй нимгэн хүн тэнд амьдарна гэвэл тэвдэх л бололтой. Өнөөдрийн Япон орон Монголын муу ядуу ганзагачдад элэг бариулах орон биш байна. 1991 оны үед Монгол улс валютынхаа дансыг улайлгаж, уут саваа гүвчхээд бүр аргаа барахдаа Япон дахь Элчин сайдын яамны газраа зарж, цөөн хэдэн сая ногоон юм унагаж, сэтгэлээ хуурах тухай ярьж байсан хэрэг.” Энд Монголоо голсон бичигчийн хандлага өнгө аяс илэрч байгөө бөгөөд сонгож авсан хэлц, дүрслэлүүд нь дандаа сөрөг үнэлэмж бүхий утгатай байгааг анзаарч байгаа байх. Гэхдээ бичигч зорилгоо ийнхүү тайлбарлаж, тэмдэглэлээ жаргаасан байна. Япон орныг япон хүн авч явна. Монголыг монгол хүн аварвал аварна, тамлавал тамлана. Хувь заяаны өөр эзэн энэ хорвоод байхгүй. Тиймээс монгол хүнээ өв тэгш хүмүүжүүлэхэд юухнаас ч болов сургамж авах хэрэгтэйг бодолцон эл тэмдэглэлдээ япон хүний тухай бүдэг бадаг боловч хэлэхийг оролдлоо. Улс орноо буруутган, шүүмжлэхийн тулд л Япон явсан юм шиг та бүхэнд битгий бодогдоосой билээ. “Гагцхүү хайрласан хүн л зэмлэх эрхтэй байдаг” гэсэн И.С.Тургеневийн хэлсэн үг бий. Тиймээс “Тэвэрч даахгүй ч гэсэн тээж явдаг” сэтгэлтэйн хувьд үүнийг бичлээ.” хэмээн бичих зорилгоо тодорхойлсон байна. Аливааг сөрөг өнцгөөс харснаа эвтэйхнээр, учир шалтгааныг баталгаа

Page 15: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

нотолгоотойгоор ингэж тайлбарлах аргыг сайтар судалж, хэрэглэж сурахад анхаарвал сайн. Эхэд нэр томьѐо, мэргэжлийн үг хэллэг хэрэглэсэн учрыг бичигчийн зорилго, найруулгын төрлийн онцлогтой холбон тайлбарлах Дээрх үйл ажиллагаануудыг хийхдээ эрдэм шинжилгээний болон албан бичгийн найруулгын төрлийн онцлог болон зорилготой холбон тайлбарлана. Монгол хэлний хичээлийн хувьд 10-р ангид албан бичгийн болон уран зохиолын найруулгын төрөлд хамаарах эх дээр суурилж, мэдлэг олгож, түүний хэрэглээ, үүрэг зорилгын талаар ойлголтыг өгч байсан бол 11-р ангид эрдэм шинжилгээний найруулгын төрөлд хамаарах эх дээр суурилна. Тиймээс дор эрдэм шинжилгээний найруулгын талаарх онолыг товч танилцуулав. Эрдэм шинжилгээний найруулга Шинжлэх ухааны болон эрдэм шинжилгээний найруулгын төрөлд бидэнд байнга үйлчилж байдаг хүний мэдлэгийг дамжуулах гол үүрэг бүхий шинжлэх ухааны салбараас гарч байгаа өгүүлэл, илтгэл, шүүмж, тэмдэглэл, мэдээлэл, гарын авлага, лекц, семинар, зөвлөмж, сурах бичиг зэрэг багтана. Энэ найруулга бүхий бүтээлийн нэг гол онцлог нь шинжлэх ухааны салбарын ямар нэгэн асуудлыг дэвшүүлж, түүнийгээ батлахын тулд онол практикийг хослуулан, үнэн баримттай, судалгааны шинжтэй, учир шалтгааны нарийн дараалалтай, тухайн мэргэжлийн нэр томьѐо түлхүү хэрэглэдэг, нэгтгэн дүгнэсэн байдаг. Эрдэм шинжилгээний зохиолын зорилго нь мэдээлэх, нөлөөлөх, итгүүлэхэд оршино. Хэл найруулгын онцлог нь:

Учир шалтгааны дараалал байх (шинжлэх ухааны зохиол доторх зүйлүүд нарийн дэс дараалалтай, өөр хоорондоо утгын нягт холбоотой, учир зүй сайтай байх)

Тодорхой байх (мэргэжлийн хүмүүс болон нийтэд ойлгомжтой байх)

Оновчтой байх (илэрхийлэх гэсэн санаагаа цөөн үгээр онож өгүүлэх, зохиол доторх ухагдахуун нь нэг утгатай байх)

Утга зохиолын хэлний хэм хэмжээнд нийцсэн байх

Учир шалтгааны ухагдахуун, хийсвэр ойлголт, нэр томьѐо түлхүү хэрэглэгддэг.

Нэр томьѐо / Ялгаатай тал/ Ижил тал Мэргэжлийн үг /Ялгаатай

тал/ Ойлголт ухагдахууныг нэрлэсэн үг ба холбоо үг, тэмдэг, томьѐогоор илэрнэ.

Шинэ үг хэллэг үүсэх аргад ерөнхийдөө захирагдана.

Ямар ч үгсийн аймгийн үгээр илрэх боломжтой.

Шинжлэх ухаан, техникийн ба төрийн хэрэг зэрэг зүйлд тогтвортой нэг утгаар хэрэглэгдэх, ихэнхдээ зориуд боловсруулан зохиосон нэрлэлт бүхий үгийг нэр томьѐо гэнэ.

Хэсэг бүлэг харилцагч хүмүүсийн хүрээнд хэрэглэдэг.

Ямар нэг мэргэжлийн хүмүүсийн эрхэлдэг ажил хөдөлмөртэй холбоотой бүх үгийг мэргэжлийн үг хэллэг гэнэ.

Мэдлэгийг системчлэх, товчлон хураангуйлах, тодорхой болгох ач холбогдолтой.

Ажил хөдөлмөр эрхлэн буй үйлтэй холбоотой.

Уран зохиолын найруулгад зохиолын баатрын ажил мэргэжил хэл ярианы онцлогийг тодорхойлох зорилгоор хэрэглэнэ

Албан бичиг болон эрдэм шинжилгээний найруулгад хэрэглэгддэг.

Мэргэжлийн үг хэллэг нь нэр томьѐог багтаасан ойлголт юм.

Дээрх онолын ойлголтыг багш хүүхдүүдээр тухайн үйл ажиллагаануудын хүрээнд эдгээр онцлогуудыг гаргуулах ба гүйцэтгэсэн үйл ажиллагаануудын төгсгөлд товч тайлбар, дүгнэлт бичүүлэхдээ эдгээрийг ашиглаж болно. Уг тайлбар дүгнэлтийг дараах өгөгдлийн дагуу бичүүлж болох юм.

Уншсан эх юуны тухай эсвэл эхэд ямар асуудлыг дэвшүүлсэн байна?

Уг асуудлын талаар бичихийн тулд ямар зорилгоор ямар ямар ойлголт, ухагдахуун нэр томьѐог хэрэглэн ямар санааг баталж, нотлон бичсэн байна. Энэ нь уншигчдад хэр ойлгомжтой болсон байна.

Мэргэжлийн үг болон нэр томьѐог ямар зорилгоор хэрэглэвэл үр дүнтэй байх талаар хэрхэн дүгнэв? Энэ талаар хэрхэн ойлгов? гэх мэт

Түүнчлэн энэ товч тайлбарыг бичүүлэхдээ нэр томьѐо ба мэргэжлийн үг хэллэгийн талаар харьцуулсан тайлбар бичүүлж болно. Ингэхдээ харьцуулах, жиших утгатай холбох хэрэглүүрийг

Page 16: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

хэрэглэхийг сануулаарай. Эхийн орон, цаг, зорилго, шалтгааны утгыг тайлбарлах Аливаа эхийн хэв маяг нь ертөнцийн хэрэг явдал, юмс үзэгдэл, тэдгээрийн онцлог шинжийг урнаар дүрслэх, тайлбарлах, тодорхойлох, ялгах, бүлэглэх, харьцуулах, жишээ баримтаар батлах, үгүйсгэх, дүгнэлт гаргах, сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлэх зэрэг өгүүлэгчийн зорилгоор ялгардаг байна. Тухайлбал, харьцуулан жишиж тайлбарласан эсээний зохилго нь харьцуулж буй асуудлын адил ба ялгаатай талыг олон талаас нь харж гаргаж ирэхэд орших бол тайлбарласан эх нь мэдээллийг шууд дамжуулах, танин мэдүүлэх зорилготой байдаг. Тэгвэл уран сайхнаар дүрслэн бичсэн эх нь зохиогчийн уран сэтгэмж, сэтгэл хөдлөл, авьяасын илэрхийлэл бөгөөд уншигчид гоо зүйн мэдрэмж таашаал өгөх зорилготой юм. Жишээлбэл, С.Эрдэнэ “Далай зохиолч хоѐр” тэмдэглэлдээ “...өвөл 12-р сард ганцхан шөнө баринтаглах үеэр ирж үзвэл их сонин. ...Нэгэн аясаар хүнгэнэн хүрхэрсээр хөлдсөний маргааш нөгөөдөр өтгөн цагаан будан бууж хялмаалан далайн хучлага гэгч нимгэхэн цас бууна. Дараа өдөр нь салхи хөдлөн тэр хучлагыг хуу татаж хаяхад үзүүр хязгааргүй толин цэнхэр мөс наранд нүд гялбуулна. Хавар бас сонин. Хаврын найрал хөгжмөө хөгжимдөж, хүнгэнэн хүрхэрсээр нарыг мөрөөдөн намуухан долгис наадуулж эхэлнэ...” хэмээн дүрслэхдээ уран дүрслэлийн аргаар уншигчийн сэтгэлийг татах, Хөвсгөл далайг биширсэн тухай үзэл бодол, сэтгэгдэл, мэдрэмжээ илэрхийлэх зорилгоор хэрэглэжээ. Тэгвэл “Хүн амыг бичиг үсэгт сургах ажлыг 1930-аад оноос эхлүүлж, латин цагаан толгой нэвтрүүлэх оролдлого хийж байв. Соѐлын довтолгооны хүрээнд бичиг үсэг тайлагдах кампани өрнөж, олон арван оюутан сурагчийг шинэ үсгийн багшаар томилон ажиллуулав. 1960 оны зун <<Бичиг үсэггүйчүүдийг илрүүлэх>> шалгалт зохион байгуулж, 52000 орчим хүн илрүүлэн сургалтад хамруулжээ. 1960-аад оны сүүлч гэхэд Монголчууд үндсэндээ бичиг үсэг тайлагдаж, 1971 онд үүнийхээ төлөө ЮНЕСКО-гийн алтан медалиар шагнуулж байжээ.”гэсэн нь Монгол оронд боловсролын нэгдсэн систем тогтож, хөгжлийн шинэ боломж нээгдсэн тухай баримтад тулгуурлан, товч мэдээллийг тайлбарлан бичсэн баримтын эх бөгөөд зорилго нь уншигчид тайлбарлан мэдээлэхэд оршино. Баримтын эхэд өгүүлэгчийн зорилго нь мэдрэмж, сэтгэгдлээ дүрслэлээр илэрхийлэх нь чухал бус, харин мэдээлэл дамжуулах нь чухал учраас тайлбарлан бичих хэлбэр голлодог байна. “Алтан наран гийсэн Мөнгөн саран мандсан Ариун салхи сэнгэнэсэн Зөөлөн хур шивэрсэн Амьсгал уур тэгширсэн Цэцэг навч дэлгэрсэн Аливаа зүйл нь бүрдсэн Аятай сайхан цаг байна...” (Ц.Дамдинсүрэн “Зугаацахаар мордсон нь”) хэмээсэн эхийг тоочсон байна гэж үзэж ирсэн. Тэгвэл: “...гэр нь их бага буюу багтаамжийн хэмжээгээрээ 4,6,8,10,12 ханатай. Монгол гэрийг барих буулгах нь нарийн дэс дараалалтай. Үүнд: шал тавих, хана дугйлах, хаалга босгох, дотуур бүслүүр татах, тооно босгох, унь хатгах, дотуур бүрээс тавих, туурга нөмөргөх, цаваг тавих, дээвэр тавих, гадуур бүрээс нөмөргөх, бүслүүр татах, өрх тавих, хаяавч татах, оосор бүч бэхлэх зэрэг дараалалтай” –гэсэн эхийг мөн тоочсон эх гэж үзэж ирсэн. Тэгвэл өгүүлэгчийн зорилгын талаас үзвэл Ц.Дамдинсүрэнгийн “Зугаацахаар мордсон нь” эхэд цаг улирлын сайхныг магтаж дүрслэхдээ ямар үгсийг сонгож, сэтгэгдлээ хэрхэн яаж илэрхийлсэн нь чухал бол удаах эхэд монгол гэрийн тухай тоочихдоо тайлбарлаж мэдээлсэн нь чухал юм. Тиймээс дүрслэх ба тоочих нь уран зохиолын ба баримтын эхийн хувьд зорилгоороо өөр өөр байна. “...Эрх танхи бяцхан шийгнээ, чөлөөт биш байдлыг тэсвэрлэдэг тоть, тэмээн хяруул, бүргэд зэрэг нь торонд амьдарч чаддаг байхад цахлай зэрэг нь түргэн үхдэг байна. Тэнгисийн гоѐмсог шувууд давчуухан торонд байхдаа тэнгисийн мандлыг санадаг гэж үзэж байлаа. Гэвч тэнгисээ санасных ч биш, давчуу торных ч биш болох нь мэдэгдсэн юм. Ердөө шувуунд давс хүрэлцэхгүй байв. Тэдэнд давс нэмүүхэн өгч эхлэхэд цахлай хөгжилтэй, сайн амьдрах болжээ. Хэрэв тэнгисийн шувууг давсалсан тэжээлээр тэжээвэл 10-12 минутын дараа хамраас нь дусал дусаж, хүндхэн ханиад хүрчихсэн мэт харагдана.” (“Сонирхолтой физиологи”) гм ихэвчлэн шинжлэх ухааны хялбаршуулсан эх уншигчийн сонирхол татахуйц болгох үүднээс сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн үг хэллэг, дүр дүрслэлийг ашиглан тайлбарладаг байна. Эхийн шалтгааны утгыг тайлбарлана гэдэг учир хамааралтай олон асуудлыг тунгаан бодох, нэг зүйлийг олон талаас нь эргэцүүлэн бодох үйлтэй ихээхэн холбоотой. Энэ нь хүүхдэд асуудлын голыг олж харах, асуудлын шалтгааныг тогтоох, үр дүнг зөв тооцож сурахад сайнаар нөлөөлнө. Амьдралд

Page 17: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

тохиолдох элдэв үйл явдлыг хүүрнэн өгүүлсэн уран зохиолоос шалтгааныг, түүнээс үүдсэн эцсийн тайллыг эрэлхийлж шимтэн уншиж болох юм. Гэхдээ эрдэм шинжилгээний хялбаршуулсан бүтээл, эргэцүүлсэн эсээ зэрэг эхээс шалтгаан, түүний үр дүнг холбон гаргаж асуудлыг олж тайлбарлах нь хүүрнэн өгүүлсэн эхээс олж тогтоохоос ялгаатай юм. Тухайлбал, “...Сүүлийн үед <<Sugar free gum>> буюу саахар агуулаагүй бохь их моодонд орж байна. Энэ нь хүний эрүүл мэндтэй холбоотойгоор, бараг эмч нарын шахалтаар буй болсон эд. Учир нь саахараас ялгарах нүүрс ус мариалаг хүмүүсийн таргыг тэтгэгч болохоор тэр аж. Тэгээд ч саахар нь хүний амны хүчил шүлтийн харьцааг эвдэж, бичил биетүүд үржих таатай орчныг бүрдүүлж, шүд хорхойтуулдаг гэмтэй учир бохины найрлагаас хөөгдөж яваа юм. Ингээд саахарын оронд сорбит, маннитол, асфарт болон сакирин хэмээх чихэрлэг химийн бодисууд ашигладаг болжээ...” хэмээсэн эхийн шалтгаан, үрийг холбоог загварчилбал Ингэж “бохины найрлага дахь нүүрс –уснаас болж” ямар үр дагавар үүсдэг, эдгээр үр дагавар эргээд орц найрлагыг өөрчлөх шалтгаан нь болсон тухай үндэслэлтэй тайлбарласнаараа шалтгааны утгыг оновчтой гаргаж чадсан. Хэрвээ “Бохины найрлага дахь нүүрс –ус нь орц найрлагыг өөрчлөх шалтгаан болсон” гэвэл шалтгаан, үр дагаврын тухай хөндөж болох ч үндэслэлтэй тайлбар болж чадахгүй байлаа. Өөрөөр хэлбэл, шалтгаан, үрийн харьцаагаар асуудлыг тайлбарлах нь хэр зэрэг нотолгоотой баримтад тулгуурласнаас шалтгаална. Мөн олон шалтгаанаас үр дүнг гаргасан бол нэлээд ул суурьтай, судалгаатай, олон талаас эргэцүүлэн бодож, шийдсэн болохыг илтгэнэ. Түүнчлэн “Оюунтүлхүүр”, “Авах гээхийн дөрвөн мөрт”, “Тоть шувууны сургаал” г.м Монголын сургаалын шүлэг яруу найраг нь хүний амьдралын зөв буруу, болох болохгүйн учир шалтгааныг хэдхэн мөрд, тодорхой дүрсэлдгээрээ онцгой юм. Жишээлбэл: “Үхэхийн урьд амьд цагтаа буяныг үйлд Өтлөхийн урьд залуу цагтаа эрдмийг хичээ Өвчин хүртэхийн урьд эрүүлдээ буян номыг хичээ Үгүйрэхийн урьд баян цагтаа өглөгийг өг Бүтэхийн дөрвөн нөхөр тэр болой...” гэж “Оюунтүлхүүр” сургаалд сайн сайхан амьдрахуйн үндэс шалтгаан, түүний үр дагаврыг ийнхүү товч тодорхой дүрсэлсэн байдаг. Орон, цагийн утгыг шүлэг яруу найраг, өгүүллэг зэрэг уран зохиолын, намтар, хөрөг найруулал, аян замын тэмдэглэл, өдрийн тэмдэглэл, дурсамж, түүнчлэн шинжлэх ухааны хялбаршуулсан зохиол зэрэг дүрслэн бичсэн эх дээр задалж тайлбарлавал оновчтой болох. Ийм хүүрнэсэн, дүрсэлсэн, дүрслэн тайлбарласан эхэд хүн, юм, үзэгдэл, үйл явдлыг цаг хугацаа, орон зай, түүхэн он цаг, газар оронд илүүтэйгээр өрнүүлэн хүүрнэн өгүүлсэн байдаг. Зохиогч үйл явдал, орчин нөхцөл, цаг хугацааг хэрхэн сонирхолтойгоор, учир зүйн холбоотойгоор сэтгэж, уншигчийг догдлуулж биед мэдрэгдтэл, нүдэнд харагдтал дүрсэлж бичсэнээс судлан суралцах нь хүүхэд шинийг эрж, өөрийнхөөрөө сэтгэдэг болгоход туслах юм.

Найрлага дахь

нүүрс-ус

(саахар)

Мариалаг

хүмүүсийн

таргыг

дэмждэг

Орц найрлагыг

өөрчилсөн

Амны хүчил

шүлтийн

харьцааг

эвддэг

Бичил

биетүүд

үржих таатай

орчин

Шүд

хорхой

туулдаг

шалтгаан

Үр дагавар

шалтгаан

Үр дагавар

шалтгаан

Үр дагавар

шалтгаан

Page 18: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Дөрөв. Хэл зүйг судлах Уншиж судалсан эх, зохиолын хэл найруулга, үг, өгүүлбэрийн сонголт, тэдгээрийн найруулгын үүрэг, хэрэглээг судлах (ажиглах, задлан шинжлэх, тодорхойлох, дүгнэлт гаргах, санал бодлоо хуваалцах)

Суралцахуйн зорилт

Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

4.1.

4.2. 4.2. Нийлмэл өгүүлбэрийн холбох хэрэглүүрийг тодорхойлох

Өмнөх ангиуддаа зэрэгцүүлэх, угсруулах холбоо, өгүүлбэрийн гишүүдийн хэлбэржилт, утга, байр, зэрэгцсэн ба угсарсан нийлмэл өгүүлбэрийн мэдлэг ойлголттой болсон. Тэгвэл нийлмэл өгүүлбэрүүдийн холбох хэрэглүүрийн утга үүргийг тодорхойлж сурах юм. Эхийн бүрдэл хэсгүүдийн утга санааны уялдаа холбоог зөв, нягт гаргах нь холбох хэрэглүүртэй шууд холбоотой. Холбох хэрэглүүр нь бүлэглэх, зэрэгцүүлэх, эсрэгцүүлэх, шалтгаан- үрийн, ахиулах, лавшруулах, үг өгүүлбэрийн утгыг эргүүлэх, дугаарлах, салгах, нэгтгэн ерөнхийлөх г.м. утгыг зааж, хэлж бичиж буй хэсгүүдийн авцалдааг нарийн болгох, өгүүлэгчийн хандлагыг илэрхийлэх зэрэг чухал үүрэгтэй. Гадаад (эхийн хэсгүүдийг холбох), дотоод (өгүүлбэрүүдийг холбох) холбох хэрэглүүр нь эхийн бүрдэл хэсэг өгүүлбэр, цогцолборуудыг янз бүрийн утга, үүргээр холбодог. Хоѐр ба түүнээс дээш өгүүлбэрийг -нөхцөлөөр: (нэр ба үйлийн тийн ялгалын нөхцөл) -үндсээр: (жишээ нь: Нэр олох насны. Дэлэн сайт үнээ.) -аялгаар: (жишээ нь: Нэр олох насны, нэр хугарах өдрийн. Дэлэн сайт үнээ, дээл сайт үрс.) -холбоос үгээр: (ба, байтугай, эсвэл, төдийгүй, учир, тухайлбал, харин, өмнө, дагуу, ялангуяа, хэрэв ...бол, ...) -төлөөний үг: (э-, тэ-, ингэ- язгуурт үгс. иймд, тийнхүү, чингэхлээр, үүнд, ) -“гэ-, хэ-“ язгуурт үг: (гэж, гэхлээр, хэмээн...) -үг давтах (...нэг үе зовно, нэг үе гомдоно.) зэрэг арга хэрэглүүрээр холбож нийлмэл өгүүлбэрийг бүтээдэг. Уншиж судалж буй эхийн нийлмэл өгүүлбэрүүд дээр жишээ авч гишүүдээр ялган ажиллуулан, холбох хэрэглүүрийн утга үүргийг доорх байдлаар тайлбарлаж тодорхойлох. “Хэрэв чоно тусалбал хэдгэнэ ч морь унагана.” гэхэд чоно тусална, хэдгэнэ морь унагана гэсэн хоѐр өгүүлбэрийг шалтгаан –үрийн утга үүрэгтэй холбоосоор холбожээ. “Хэдэн айлаар орж, мал хүлээн авах бэлтгэлийг шалгаж зааварлах даалгаврыг багийн даргаас авсан юм. Тэгээд мордох санаатай байна. –Тэгвэл чи өглөөний мордохгүй яасан хүн бэ?” гэхэд зэрэгцэх нөхцөл ба тэг үндсээр холбосноос гадна өмнөх өгүүлбэрийн агуулгыг бүхэлд нь багтаасан “тэгээд”, эсрэгцүүлсэн утгатай “тэгвэл” гэсэн төлөөний үгээр холбожээ. “Тамгын газраар оролгүй, уран аргаар нутаг бэлчээрээ эргүүлж авсан минь таатай Ø хэрэг биш үү. (Б.Р)” гэхэд “-лгүй” гэсэн үгүйсгэх нөхцөлөөр, “авсан Ø” гэсэн нэрлэхийн тийн ялгалаар, “таатай“ гэж үндсээр холбосон. г.м. 1.“Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг. Малчин баян бол улс баян. Хэрвээ бид хийхгүй юм бол хэн хийх вэ.

Уншиж судалж буй төрөл бүрийн эхүүд

Page 19: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

2.Хангай газрын алтан шар намар сайхан бол Тамирын хөндийн намар бүр ч үзэсгэлэнтэй.

1

Тус орны баруун хэсэгт мөнх цас, мөсөн голтой өндөр уулс сүндэрлэдэг бол зүүн хэсэгт нь тал газар үргэлжилдэг.

2

Ховд, Баянхонгорын өмнөд хэсгээр 8-15, бусад нутгаар 1-7 хэм хүрч дулаардаг бол хүйтэрсэн үед шөнөдөө Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Хэнтийн хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар 44-52 хэм хүйтэн болдог.”

3

г.м өгүүлбэрүүдийг өгч, гишүүдээр ялган, хэчнээн өгүүлбэр юугаар яаж холбогдсон, ямар утга үүрэгтэйг тайлбарлах. Тухайлбал, 1-р хэсгийн НӨ-үүдийг гишүүдээр ялган ажиглахад “бол” гэсэн холбоос нь дараах шинжтэй байна. Үүнд: а. Нийлмэл өгүүлбэрийн хоѐр хэсэг нь учир зүйн үүднээс шалтгаан –үрийн холбоотой байгаа б. Гишүүн өгүүлбэр +гол өгүүлбэр гэсэн хэлзүйн дэс дараатай байгаа в. Эхний өгүүлбэр нь дараагийн өгүүлбэртээ захирагдсан шинжтэй г. Эхний өгүүлбэр нь удаах өгүүлбэртээ шалтгааны байц гишүүн өгүүлбэрийн утга өгч байгаа д. Үйлийн тийн ялгалын болзохын “-бал

4, -вал

4”

нөхцөлийн шинжтэй. “Малчин баян бол улс баян” гэсэн өгүүлбэртэй бүтэц, утгаараа ойролцоо “Малчин баян байвал улс баян байна”, “Малчин баян болбол улс баян болно” гэсэн маягийн өгүүлбэр бас зэрэгцэн хэрэглэгдэж байгаа бөгөөд “Малчин баян бол...” гэдгийн “-бол” нь “бай+вал”, “бол+бол” гэдгийн “бай-, бол-“-ын үүрэг нь суларч орхигдсоноос үүссэн хэрэглүүр юм. 2-р хэсгийн НӨ-үүдийн “бол” холбоосыг ажиглахад: а. өгүүлбэрийн хэсгүүдийн хооронд учирзүйн үүднээс нарийн нөхцөлдсөн шалтгаан –үрийн холбоо байхгүй б. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийн хэв шинжтэй в. Өгүүлбэрийн хэсгүүд нь харьцангуй сул холбоонд байгаа учраас зааг нь тодорхой, бие даасан байдалтай, өгүүлбэрзүйн зэрэгцүүлэх холбоонд суурилсан. г. Өгүүлбэрүүдийн байрыг сольж байрлуулах боломжтой д. “бол” холбоос нь нөгөө талаас ялгах, салгах, эсрэгцүүлэх утга үүрэгтэй. Үүнийг ойролцоо задлаг шинжтэй холбох хэрэглүүрээр сольж үзвэл “Тус орны баруун хэсэгт мөнх цас, мөсөн голтой өндөр уулс сүндэрлэж байхад зүүн хэсэгт нь тал газар үргэлжилдэг” гэж холбож болно. Мөн “ба, бөгөөд, харин” г.м.-ээр солих боломжтой байдаг нь зэрэгцүүлэх утга үүрэгтэй байгааг батална. (жишээ нь: Хүмүүс бишүүрхэн харж байхад, харин гоѐж гоодсон охин нь Дүгэртэй хамт усны суваг дээр ичингүйрэн сууж байна.) е. НӨ-т хоѐр үйл байдлыг эсрэгцүүлэн тавихын зэрэгцээ бас харьцуулан жишсэн утгыг гаргаж байна. Ингэж ЗНӨ-т эсрэгцүүлэн тавьж, харьцуулан жишсэн утга илтгэхээс гадна үйлийн нэг эзэнтэй олон өгүүлэхүүнтэй НӨ-т ч адил байна. Жишээ нь: Сая гаруй хүн амтай Лидс хэдэн жилийн өмнө том том үйлдвэрийн утаанд хахаж цацан байсан бол одоо утаа тортоггүй цэвэр сайхан хот болжээ. (сониноос) г.м. “Ø + бол” (нийлэг) угсруулах холбоонд суурилсан

Page 20: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

“бол” “бол + Ø” (задлаг) зэрэгцүүлэх холбоонд суурилсан

“Үүнээс болоод эхний жил –улирлын дүн гарах бүр Дарам, Дэрэм хоѐрын хооронд маргах, мэтгэлцэх, тэр ч байтугай хэрэлдэх явдал ч үе үе гардаг байв. (Д.М) –гэсэн НӨ нь цагийн БГӨ-тэй, олон ТоГӨ-тэй бөгөөд “тэр ч байтугай” гэсэн холбоос нь зэрэгцүүлэх холбоон дээр хэрэглэгдэж, ахиулах, лавшруулах, онцлон чухалчлах утгыг илтгэж байна. Жишээ нь: Би үнэндээ даарах байтугай сэтгэл зүрхэнд гал шатаж, бүх бие бадайран халууцаж байлаа.

4.3. 4.3. Нийлмэл өгүүлбэрийн холбох хэрэглүүрийг сонгон хэрэглэх

Санаагаа оновчтой илэрхийлэхэд холбох хэрэглүүрийг зөв хэрэглэх нь туйлын чухал юм. Дараах ажлуудаас санаа авч хийлгэх -Утга санаанд тохируулан холбоос болон нөхцөлөөр зэрэгцүүлэн болон угсруулан холбож, нийлмэл өгүүлбэр бүтээлгэж, утгын ялгамжааг тайлбарлах Жишээ нь: Английн хурдан гэгдэх морьд цагт 70 км давхидаг. Тэгвэл монгол тахь түүнийг дагуулахгүй. Нар нэлээд орой болж байв. Салхи улам ширүүсч байв. Хүйтэн жавар тас няс хайрна. Морины хөлс гоожин, цантаж, мөсөн молцог унжина. Орчин тойрон жигтэй нам гүм. Ойрхон аргамжаатай морь хааяа тургина. Шөнийн харанхуй нөмрөв. Бид нэгэн том хадны нөмөрт суугаад лаагаа асааж, номоо дэлгэв. - Хос хосоор өгүүлбэрүүд өгч ажиглалт хийлгэн, яаж хувиргасан байгааг тайлбарлуулах (өгүүлбэрийн өгүүлэхүүн нь нэр үг ба тэмдэг үгээр илэрсэн, үйл үгийн тусах эс тусах шинж, хэвийн нөхцөл давхарласан зэргээс болж ямар өөрчлөлт орсон г.м) Жишээ нь: Дээлийн давхар нь дулаан, дээсний гурамсан нь бөх Дээлийг давхарлавал дулаан, дээсийг гурамсалбал бөх ...гм. Би нэг хурдан сайн морьтой байв Надад нэг хурдан сайн морь байв. Сүхбаатар, нууц бүлгийг удирдаж байв. Сүхбаатараар нууц бүлэг удирдуулж байв. -Өгүүлбэрүүдийг тохирох холбоосоор холбох Жишээ нь: “Эмэгтэй зохиолч хуруу дарам цөөн байсан тэр цагт С.Удвал зохиолч нөхдөдөө өмөг түшиг нь, өгөөмөр сэтгэлтэй эх нь болж, тэднийхээ шинэ зохиолыг сонсох дуртай байсан.

1 Өөрөө уран зохиолын олон төрлөөр

туурвиж, яруу найргийн төрлөөр авьяасаа сорьж, хэд хэдэн нямбай шүлэг бичсэн билээ.

2 “ –2 өгүүлбэрийг

холбоход “иймээс, харин, тэгвэл, түүнчлэн” –г.м холбоосуудын аль тохирохыг ярилцаж, утгыг тайлбарлах “...яргуйг уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр иржээ.

1 Төвдийн анагаах

ухаанд эртнээс энэ цэцгийн бүлээн чанарыг ашиглан арьсны янз бүрийн шарх, үрэвсэлт эрхтний өвчний үед хэрэглэдэг

2” –өгүүлбэрүүдийг холбоход аль холбоос

Уншиж судалж буй төрөл бүрийн эхүүд

Page 21: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

тохирох вэ? а. яагаад гэвэл, б.тухайлбал, в.харин, г.ийнхүү г.м даалгавар өгч ажиллуулах -“Манай ээж бүх хүмүүсийг танина, тиймээс би аль ч коллежид элсэж чадна” “Гадаа бороотой байна. Яагаад гэвэл ах цуваа авав” – зэрэг өгүүлбэрийн холбоос шалтгаан –үр дагаврын утга илэрхийлж байна уу. Шалтгаан –үр дагаврын утга үүрэгтэй “иймээс, ийм болохоор, учир нь, учраас, яагаад гэвэл, -аас шалтгаалан, -тай холбогдуулан, энэ тохиолдолд, ийм нөхцөлд, хэрэв...бол, тэгвэл” зэрэг холбоосуудаас аль нь тохирохыг ярилцах “Та нарыг хичээлээс хоцорсон гэж дуулсан” “Та нарыг хичээлээс хоцорсон гэж зэмлэсэн” –зэрэг бүтэц хэлбэр ойролцоо боловч илэрхийлэх утга өөр өөр өгүүлбэрүүд дээр ажиглуулан тайлбарлах. Үүний 2 дахь өгүүлбэрт шалтгаан –үрийн харьцаа илэрч байгаа.

Саахар нь хүний амны хүчил шүлтийн харьцааг эвдэж, бичил биетүүд үржих таатай орчныг бүрдүүлж, шүд хорхойтуулдаг гэмтэй

учир учраас тул -гээс болсон-д болохлоор

бохины найрлагаас хөөгдөж яваа юм.

гэх мэтээр өгч ажиглуулан, утгын ялгаа гарч буй эсэх талаар ярилцаж, утгын ялгаагүй, сольж холбож болохыг, “Тэнгэр цэлмэг байв. Гэтэл үүл гарав.” гэхийг “Тэнгэр цэлмэг байтал үүл гарав” гэж холбож болох ба “гэтэл” гэсэн холбоос нь уг өгүүлбэрээ өмнөх өгүүлбэртэй эсрэгцүүлэн холбох утгатай г.м-ээр тайлбарлах.

Лувсангийн ууц нуруу бадайрдаг

бол байхад харин тэгвэл ба

миний ууц нуруу шархирдаг юм. (Ц.Д)

гэх мэтээр өгч, утгын ялгаа гарч буй эсэхийг ярилцах. Эхний 3-н холбоос (бол, байхад, харин) нь харьцуулан жиших утга зааж байгаа бол “тэгвэл” гэсэн холбоос нь эсрэгцүүлэн зэрэгцүүлэх, “ба” холбоос нь зэрэгцүүлэх утгыг тус тус илтгэж байна. Хүүхдүүдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг “бол” гэсэн холбох хэрэглүүр нийлмэл өгүүлбэрийг ямар утга үүргээр холбодгийг тайлбарлаж, зөв хэрэглэхэд сургах. Жишээ нь: Модны давирхай нарсанд ховил дагуу нь байрладаг бол хус модонд тусгай хүүдийд хуралдсан байдаг. Манай орны өмнөд хагаст тачир сийрэг ургамалтай говь зонхилдог бол хойд хагаст хар мод, хуш голлон ургасан ой тайга байдаг. Мал тарга тэвээрэгтэй, өнгө зүстэй бол өгч байгаа хүнд ч, авч байгаа улсад ч сайхан. Үс сайхан бол зүс сайхан.г.м. Эдгээр өгүүлбэрийн эхний 2 нь жишиж харьцуулах утгаар холбосон байгаа бол удаах 2 нь шалтгаан –үр дагаварт холбоо байна.

Page 22: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

4.4. 4.4. Орон цаг, зорилго, шалтгааны утгатай бүтээвэр, холбох үг, өгүүлбэрийн утгыг тодорхойлж, сонгон найруулах

Орон цагийн утгат бүтээвэр, холбох үг, өгүүлбэр Зорилго шалтгааны утгат бүтээвэр, холбох үг, өгүүлбэр Энэ зорилтын хүрээнд нийлмэл өгүүлбэр энгийн

өгүүлбэрийн ялгаа, төгс ба төгс бус өгүүлэхүүний утгын

холбоо, төгс бус өгүүбэрийн утга, хэлбэржилт, зэргийг

мэдэж, улмаар хэд хэдэн үйл явдлыг цаг, орон, зорилго,

шалтгаанаар нөхцөлдүүлэн холбож, өгүүлбэр найруулж

сурна.

- Цогцолбор болон нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэрээр зааглах

- Өгүүлбэрүүдийн төгс бус өгүүлэхүүнд асуулт зохиох, дараагийн ямар гишүүнд ямар утгаар холбогдож байгааг тодорхойлох

- Үйлийн зорилго, шалтгааны утга заасан төгс бус өгүүлэхүүнийг олох, дараагийн өгүүлбэртэй хэрхэн, юугаар холбогдсон, түүний утга, үүргийг тодорхойлох, тайлбарлах

- Үйлийн зорилго шалтгааны утга заасан бүтээвэр, холбох үгийг эхээс жагсаан бичих, бүлэглэх, тодорхойлох

- Үйлийн орон, цагийн утга заасан төгс бус өгүүлэхүүнийг олох, дараагийн өгүүлбэртэй хэрхэн, юугаар холбогдсон, түүний утга, үүргийг тодорхойлох, тайлбарлах

- Үйлийн орон, цагийн утга заасан бүтээвэр, холбох үгийг эхээс жагсаан бичих, бүлэглэх, тодорхойлох

- Орон цаг, зорилго, шалтгааны утгатай бүтээвэр, холбох үг, өгүүлбэрийн утга, үүргийг харьцуулах, тайлбарлах

- Үйлийн цагийн утга заасан бүтээвэр, холбох үгээс

сонгон, энгийн өгүүлбэрүүдийг цуваа ба зэрэгцээ цагаар холбох

- Үйлийн орны утга заасан бүтээвэр, холбох үгээс сонгон, энгийн өгүүлбэрүүдийг холбох

- Үйлийн шалтгаан, зорилгын утга заасан бүтээвэр, холбох үгээс сонгон, үйл явдлыг өрнүүлэн холбох

- Үйл ба хэрэг явдлыг орон цаг, зорилго, шалтгаанаар зэрэгцүүлэн тоочихын зэрэгцээ угсруулан өрнүүлж цогцолбор, эхийг бүтээх

- Өгүүлбэрт орон цаг, зорилго, шалтгааны утгатай бүтээвэр, холбох үгийг оновчтой сонгож найруулсан эсэхийг дүгнэх, сайжруулах

Орон цагийн утгат бүтээвэр

Өгүүлэхүүний хэлбэржилт

Утга Жишээ

Нэрийн тийн ялгал: Өгөх орших (д,т, аа, 0 )

Үйл явдлын орших орны утга

Ууланд авирах Торонд алим байгаа

Нэрийн тийн ялгал Үйлдэх (аар

4 0 )

Үйлийн орныг Гудамжаар алхах

Нэрийн тийн ялгал Чиглэх (руу

2

луу2)

Үйл хөдлөлийн чиглэлийг тодорхойлох

Сургууль уруу явах

Уншиж судалж буй төрөл бүрийн эхүүд

Page 23: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Үйлийн тийн ялгал Зэрэгцэх (ж,ч)

2 ба хэд хэдэн үйл нэгэн зэрэг болох утга

Тэнгэрт одод түгж, талд адуу бэлчинэ.

Үйлийн тийн ялгал Урьдчилах (аад 4)

2 буюу хэд хэдэн үйл зэрэгцэн болж буй утга

Хангинах хүрз зээтүүгээ бариад Хамаг хошуу албатаа цуглуулаад ...

Үйлийн тийн ялгал Хам (н)

Хэд хэдэн үйл хам болж буй утга

Хөх мах нь чичрэн нүдний ухархайнаас нь хөлс дусална.

Үйлийн тийн ялгал Далимдах (нгуут

2)

Хоѐр үйл зэрэг болох утга, нэг үйл нь далимд нь биелэх утга

Бороо арилангуут өрх татах мэт наран гийж, солонго татна

Хоѐр үйл цуван үйлдэгдэх буюу нэг үйл нь нөгөөгийнхөө шалтгааныг заасан

Багшийг хэлэнгүүт хүүхдүүд хичээлээ давтаж эхлэв.

Үйлийн тийн ялгал Ташрамдах (нгаа

4)

Хоѐр үйл зэрэг болох

Долгор гэр цэвэрлэнгээ хөгжим сонсож дуу дуулна.

Үйлийн тийн ялгал Ташрамдах (нгаа

4)

Хоѐр үйл зэрэг болох

Долгор гэр цэвэрлэнгээ хөгжим сонсож дуу дуулна.

Орон цагийн утгат холбох үг

Орон цагийн нэр Орны нэр Орших орон (хаана?) Хөдлөх орон (хаашаа?) Цагийн нэр Тодорхой цаг (өнгөрсөн, одоо, ирээдүй) Тодорхойгүй цаг

Үйлийн болох орон цагийн утга

Маргааш нь хүрээд ирлээ. Өмнө эргийн өвс сайхан Хойд эргийн хулс сайхан

Холбоос үг

Цагийн утга (үед, алдад, зэрэгцээ, хавьцаа) Орны утга (тушаа)

Чамайг ирэх үед хичээл завсарлана.

Орон цагийн утгат өгүүлбэр

Орон цагийн утгат өгүүлбэр

Тухайн үйлийн аль цагт болсон утга

Намайг очихын үед тэд анд явцгаах юм.

Хоѐр үйл явдал нь нэг оронд дараалан болох утга

Бид чиний ирснээр ирлээ.

Зорилго шалтгааны утгат бүтээвэр

Үйлийн тийн ялгал Зэрэгцэх (ж,ч)

2 буюу хэд хэдэн үйлийг учир шалтгааны дэс эрэмбээр холбох

Өглөөний наран гийж, орчлон хорвоог гийгүүлнэ.

Үйлийн тийн ялгал Урьдчилах (аад

Дараах үйлийн шалтгааны утга

Сүүдрээ хараад сүхээ барина,

Page 24: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

4) Сүүлээ хараад

соѐогоо харуулна.

Үйлийн тийн ялгал Үргэлжлэх (саар

4)

Үйл хөдөлгөөн нэлээд хугацаанд үргэлжлэх, дараагийн үйлийн шалтгааны утга

Тэр үгсийн утгыг эргэцүүлэн бодсоор гэрээс гаралгүй хэд хонов.

Үйлийн тийн ялгал Болзох (вал

4)

Өмнөх үйл нь дараагийн үйлийн шалтгааны утга

Өнөөдөр дулаахан байвал хөдөө явна

Хоѐр үйлийн шалтгаант холбоо заасан утга

Мэргэдийг хорсговол урдэм гарах Мунхагийн хорсговол балаг тарих

Үйлийн тийн ялгал Бэлтгэх (магц

4)

Шалтгааны үйл голлож цагийн утга дагалдах

Цаг дулаармагц хээр морь ижлээ орхин Өлзийт ууландаа ирнэ.

Үйлийн тийн ялгал Угтах (тал

2 )

Эхний үйл нь дараагийн үйлийн шалтгааны утга

Ширээнийхээ гэрлийн товчийг дартал, шинэхэн шүлгийн санаа орж ирэв.

Үйлийн тийн ялгал Дагалдах(хлаар

4)

Эхний үйл нь дараагийн үйлийн шалтгааны утга

Ишиг эврээ ургахлаар эхийгээ мөргөх, ус эргээ нурахлаар гадагш халих

Үйлийн тийн ялгал Үргэлжлэх (саар

4)

Үйл хөдөлгөөн нэлээд хугацаанд үргэлжлэх, дараагийн үйлийн шалтгааны утга

Тэр үгсийн утгыг эргэцүүлэн бодсоор гэрээс гаралгүй хэд хонов.

Үйлийн тийн ялгал хаар, аар

Үйлийг зорих утга Эрдэм сурахаар явлаа

Зорилго, шалтгааны утгат холбох үг

Холбох үг

Шалтгаан: (тиймээс, тэгэхлээр, тэгээд, эцсийн дүнд, хүчинд, үрээр, ачаар, тусаар, тэгсэн болохоор, учир нь гэвэл, учир, учраас, ийм учир, тийм учир, иймийн тул, ингэснээр, тэгснээр... )

Бурантаг биеэр жижиг тул ажилд муу.

Зорилго: (түүний тул, -х зорилгоор, тусын тулд, тэгэх гэсэндээ, юу ч болов, -х санаатай ... )

Бичиг үсэг тайлагдах санаатай явж байна даа.

Page 25: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Өгүүлбэрийг задлах, тайлбарлах нь эх хэлээ эзэмшихэд,

бичгээр болон амаар өөрийгөө илэрхийлэхэд ямар

хамааралтайг сурагчидтай ярилцах. Өгүүлбэрийн тухай

ярихад юуны өмнө харилцах үүрэг, харилцах хэрэгцээ

гэдэг зайлшгүй яригдана. Хүмүүс харилцаад ирэхээр

харилцааг уялдуулж, зохируулах шаардлага зүй ѐсоор

гарч ирнэ. Харилцах хэрэгцээ, түүнд хэлэх санаагаа

тохируулах хэрэгцээ нь тодорхой нөхцөл байдалд л

үүснэ. Энэ нөхцөл байдал өгүүлбэрт маш чухал учир

холбогдолтой. Өөрөөр хэлбэл ямар нэг харилцаа заавал

тодорхой орон зай, тодорхой цаг хугацааны дотор

болохын зэрэгцээ, тодорхой нөхцөл байдлаас үүтгэлтэй.

Нөхцөл байдал гэдэг нь хүнд зайлшгүй харилцах хэрэгцээ

тулгамдаж байгааг хэлнэ. Харилцах хэрэгцээ тодорхой

орчин нөхцөлд л бий болох бөгөөд түүнийгээ амаар,

бичгээр илэрхийлнэ. Хүн харилцахдаа өгүүлбэрээр

харилцдаг. Тодорхой орон цагт, тодорхой зорилго

шалтгааны улмаас болсон үйл явдлыг тодорхой, зөв,

эрэмбэ дараалалд холбох, нийлүүлэх хэрэгцээ гарах тул

түүнд суралцахын тулд бид өгүүлбэрийг нарийвчлан

шинжилдэг байна. Энэ зорилтын хүрээнд үйлийн цаг,

орон, зорилго, шалтгааныг илрүүлэх, тайбарлах замаар

үйлийг зөв нөхцөлдүүлэн холбох чадвар эзэмшихэд

анхаарна.

Өгүүлбэрийн гол амин сүнс нь үйл үг байдаг тухай өмнө өгүүлсэн. Үйл үг нь ертөнцийн хөдөлгөөнийг тэмдэглэдэг. Хөдөлгөөний цаана үйл явдал болсон байдаг. Үйл явдал нь өгүүлбэрээр илэрнэ. Цогцолборыг энгийн өгүүлбэрээр буюу өгүүлэхүүн төвөөр зааглаад үйл үгсийн утгын холбоог ажиглах хэрэгтэй. Үүний тулд цогцолборыг өгүүлбэр, өгүүлбэрээр нэг мөрт дугаарлахдаа өгүүлбэр бүрийн холбох хэрэглүүрийг хөндлөн зураасаар зааглаж бичсэнээр төгс бус өгүүлэхүүн нь юугаар, аль гишүүнд, захирагдсаныг танихад дөхөмтэйн зэрэгцээ эдгээр өгүүлбэрийн утгын холбоог зөв тогтооход илүү хялбар байх болно. Нийт холбох хэрэглүүрээс нөхцөлөөр, холбох үгээр, “гэ” үгээр тус бүр хэдэн өгүүлбэр холбогдсон, эндээс цаг, орон, зорилго, шалтгааны утга нь хэд байгааг, тэдгээрийн үүргийг ярилцаж болно. 1) ...хоѐр жил өнгөрсний - хойно ...........холбох үгээр

2) бас нэг цагаан сар шахаж байх-д...... холбох үг,

нөхцөлөөр

3) ямар шалтгааныг мэдэхгүй □.............үндсээр

4) Дагдангийнх хотод суух- ыг................нөхцөлөөр

5) болив гэ-ж........................................... гэ- язгуурт үйл

үгээр

6) хөдөө гарах-ыг ....................................нөхцөлөөр

7) бэлтгэ-н ...............................................нөхцөлөөр

8) Дагдангийн эхнэр Цэрмааг мөн

9) хөдөө дагуулан аваачна гэ-ж ............гэ- язгуурт үйл

үгээр

10) байхын үе.............................................холбох үгээр

11) нэг өдөр Чүлтэм хүрч ир-ээд, ...........нөхцөлөөр

Page 26: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

12) дагуул-н .............................................нөхцөлөөр

13) гар-ч .....................................................нөхцөлөөр

14) түүнд ятга-н.....................................төлөөний үг,

нөхцөлөөр

15) хэл-ж..................................................... нөхцөлөөр

16) “Одоо чи миний хамт явж аж төр” гэ-сэн-д ..........гэ-

язгуурт үйл үгээр

17) Цэрмаа чухам учрыг сайнаар мэдсэнгүй бол-вч

........нөхцөлөөр

18) энэ хоѐр үгийг сонс-оод...................төлөөний үг,

нөхцөлөөр

19) даруй баярла-

ж........................................................нөхцөлөөр

20) жаал зугаа юмаа боо-ж ................:...нөхцөлөөр

21) Чүлтэмийн гэрт очив. (Д.Нацагдорж )

( Энгийн өгүүлбэрүүд янз бүрийн аргаар холбогдон нэг

нийлмэл өгүүлбэр бүтээжээ.)

Хоѐр, гурван өгүүлбэр түүнээс дээш хэд хэдэн энгийн

өгүүлбэрийг цаг, орон, шалтгаанаар зэрэгцүүлж, цувуулж

холбон цогцолбор бүтээх дадлага хийлгэж болно. Хоѐр

гурван өгүүлбэрээс авауулаад хоѐр гурван зуун

өгүүлбэрийг нийлүүлж нэг нийлмэл өгүүлбэр бүтээж

болно. Энэ нь түм буман салаа мөчрөө сагсалзуулсан

сүрлэг сайхан мод лугаа адил юм. Олон өгүүлбэрээс

бүтсэн урт урт өгүүлбэр монголын бичгийн хэлнээ

түгээмэл тохиолдох бөгөөд энэ нь бичгийн эрдэмтэн

мэргэдийн ухааны тамирыг илтгэх зүйл болдог ажээ.

Иймд сурагчдын чадвараас харгалзан хэд хэдэн

өгүүлбэрийг цаг, орон, шалтгаанаар холбон цогцолбор

бүтээх дадлага хийж болно.

Газар дэлхий бууралтана. Гадаа цас орно. Цаанаа л нэг өнгөлөг. Цаанаа л нэг саруулхан. Нарыг хэн ч үл үгүйлнэ. Цас орж байна. Хүн бүхний сэтгэл нэг л өөдрөг. Сэтгэл нэг л баясгалантай. Гэнэт салхи сэвэлзэнэ. Цас бургилна. Удахгүй хүйтэн эхэлнэ.

Page 27: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

4.5 4.5. Өвөрмөц, хэвшмэл хэлцийг таних, сонгон хэрэглэх

Өвөрмөц хэлц ба хэвшмэл хэлц Энэ зорилтын хүрээнд өвөрмөц хэвшмэл хэлцийн ялгаа, онцлог шинж, хэлц нь монголчуудын ахуй амьдрал, соѐл сэтгэхүйн туршлагыг хуримтлуулсан байдгийг мэдэх, хэлцийг тухайн орчин нөхцөлөөс үүдсэн өгүүлбэрт утга санаа зохируулан бичих чадвар эзэмшинэ. Үйл ажиллагааны дараалал

Эх өгүүлбэрт орсон хэлцийг олох, гол санааг дэлгэрэнгүй тайлбарлан бичих

Жишээ нь: “Нүүр хагарах” гэдгийн шууд буюу анхдагч утгыг “ нар салхинд нүүрний арьс борлон холцруутаж, улмаар хагарах” гэж болох ба “олны дунд санасан бодсоноо чөлөөтэй хэлэх, хүн хүнтэй илэн далангүй харилцаж сурах” гэсэн шууд бус буюу далд битүү утгатай юм. яс хавталз, яс өндөлзүүл, яс арьс бол, яс махны тасархай, яс хая, яс үйрэм, яс янгинам, яс заа, ясан хэлхээ, яс барь, ясан хэдрэг, ясаа тавь, яс горьдсон нохой, ясанд тул, яс үз, ясаа цайтал, ясаа амраа, яс булаалдсан нохой, ясыг нь үйч, ясан толгой, яс маханд нь хэл

Өвөрмөц хэлц, хэвшмэл хэлцийг ялгах, харьцуулах, тайлбарлах

Өвөрмөц, хэвшмэл хэлц гэж юу вэ? гэдгийг тодорхойлох

Өвөрмөц, хэвшмэл хэлцийн онцлог, ялгааг мэдэх Хэлцийг адилтгасан буюу өвөрмөц хэлц, эс адилтгасан буюу хэвшмэл хэлц гэж хоѐр хуваана. Аливаа хэлний аль сайхан амт чанар, шим шүүс шингээстэй хэсэг нь өвөрмөц хэлц, хэллэг, зүйр цэцэн үг, сургаал үгс юм. Зүйрлэвээс цайны бол дээж нь, сүүний бол өрөм нь, шөлний бол тослог нь, цэцгийн бол бал нь гэлтэй. Апь нэгэн улс орон ард зоны ахуй соѐл, зан заншил, хандлага, таашаал, үнэлэх хийгээд үзэн ядах сэтгэлгээ, тэдгээрийн ижил хийгээд ялгарах онцлог тэр бүгд өвөрмөц хэлц, хэллэгт ямар нэг байдлаар туссан байдаг.

Чой. Лувсанжав: “ Ер нь өвөрмөц хэллэг гэдэг бол гагцхүү тухайн үндэстний хэлэнд буюу тухайн соѐлын хүрээнд багтах улсын хэлэнд байдаг......... тогтворжмол нийлэмж үгийн нэр юм. Энгийн арав хорин үгээр гаргах санааг ганц хоѐрхон үгэнд хураагаад хүний ой ухаанд тов тод оруулж өгөх ид чадал чухамхүү, хэл хэлний өвөрмөц хэллэгт л байдаг юм. Г.Аким “Өвөрмөц хэллэг гэдэг бол гагцхүү тухайн үндэстний хэлэн дэх бүрэлдүүлсэн үгийн нь утга алдагдаад нэгэн нэгдмэл утга гаргах болсон тогтвортой нийлэмж үг юм” Д.Бадамдорж: Б.Бадамдорж: Өвөрмөц хэлц гэдэг бол утгын хувьд, бүрдүүлж байгаа үг тус бүрийн цөм утга алдарч, нийлэн нэгдэж нэгэн ухагдахуун, утга санаа илэрхийлсэн, тухайн ард түмний сэтгэхүй, сэтгэлгээ нэвт шингэсэн, аж ахуй, бодот амьдрал, хэв ѐс, зан заншил, шашин шүтлэг, үзэл бодол гэх зэргийн гүн тусгал болсон тогтвортой нийлэмж үг юм. Өвөрмөц хэлцийн онцлог

1. Дүрслэх ур маягаар бүтсэн байна. 2. Тухайн үндэстний ахуй заншил, сэтгэхүйн онцлогийг

шингээсэн дүрслэх ур маягаар бүтэх учраас олон үе дамжин уламлахдаа анхны шууд утгаа гээдэг байна.

Page 28: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Багшид зөвлөх нь: Нийлмэл өгүүлбэрийн холбох хэрэглүүрийг тодорхойлох Эхийг задлан шинжлэхэд зайлшгүй чухал асуудал бол эхийг бүтээж буй өгүүлбэрүүдийн бүтэц, утга, үүрэг, холбох хэрэглүүрийг тодорхойлох юм. Суурь боловсролдоо үзэж судалсан энгийн өгүүлбэр, зэрэгцсэн ба угсарсан нийлмэл өгүүлбэрийн тухай уншиж судалж буй эргэцүүлсэн эх, аян замын тэмдэглэл, шинжлэх ухааны хялбаршуулсан эх дээр сэргээн бататгах нь зүйтэй юм. Ингэхдээ энгийн өгүүлбэр, нийлмэл өгүүлбэрийг ялган, жишин ямар ямар ялгаатай байгааг гаргуулж, төгс ба төгс бус өгүүлбэр, хэдэн өгүүлэхүүн төв байгаад голлон тайлбарлах. Өөрөөр хэлбэл, энгийн өгүүлбэр нь өгүүлэх чанарын хувьд өгүүлэхүүний нэг төв гэж үзвэл нийлмэл өгүүлбэр нь хоѐр ба түүнээс дээш төвөөс бүтдэг. Нар хиртэхийн учир Манай дэлхий 24 цагийн дотор тэнхлэгээ нэгэн удаа эргэдэг бөгөөд нэг жилд нарыг тойрдог. Дэлхий нь Сар гэдэг ганц дагуултай. Сар нь Дэлхийг нэг сарын дотор эргэнэ. Нар, сар, дэлхий гурвын явдлаар хоорондын байрлал нь ямагт хувиран өөрчлөгддөгөөс сар дэлхийг тойрч явахдаа нар, дэлхий хоѐрын дунд орж, битүүн болно. Сар өөрөө гэрэлгүй хатуу бөмбөрцөг тул битүүнийүед нарыг хааж, сүүдэр нь дэлхийд тусахад тэр нь газарт нар хиртэлт болно. Эдгээр нь эрхсийн хоорондын зай хувирдгаас бидэнд үзэгдэх мандал нь бас бага зэрэг өөрчлөгдөнө. Хиртэх үед нарны мандлаас сарных их байвал нар бүтэн хиртэнэ. Хэрэв бага байвал хүрээтэй хиртэнэ гэж үздэг. (“Ертөнцийн гайхамшигт сонин”-оос) Нийлмэл өгүүлбэр тус бүрийн өгүүлэхүүн төвийг тогтоож, нөгөө өгүүлбэртэй нь зэрэгцүүлсэн, нэгийг нөгөөд захируулсан холбох хэрэглүүрийн аль нь болохыг ажиглуулан тайлбарлана. Ингэхдээ нийлмэл өгүүлбэрийн зэрэгцсэн, угсарсан утгыг ялгаруулж буй холбох хэрэглүүрийг тодорхойлуулна. Нийлмэл өгүүлбэр нь гурав ба түүнээс дээш хэсэгтэй байвал олон төвтэй гэх ба энэ тохиолдолд 4 төрлийн нийлмэл өгүүлбэр (ЗНӨ, ХЗНӨ, УНӨ, гэ-т НӨ) янз янзын байрлал, холбоогоор хосолж, холимог бүтэц үүсгэдгийг дурдана.(Эндээс олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр, холимог нийлмэл өгүүлбэр, гэ-т нийлмэл өгүүлбэр зэрэг бүтцүүд үүсдэг). Тухайлбал, “Сар өөрөө гэрэлгүй хатуу бөмбөрцөг тул битүүний үед нарыг хааж, сүүдэр нь дэлхийд тусахад тэр нь газарт нар хиртэлт болно.” г.м. өгүүлбэрт гурваас дээш энгийн өгүүлбэр янз бүрийн холбох хэрэглүүрээр холилдон орж, дэлгэрэнгүй бүтэц үүсгэдгийг харуулах. Нийлмэл өгүүлбэртэй холбоотой дасгалыг М.Базаррагчаа багшийн “Монгол хэл 8” (1999) зэрэг сурах бичгүүдээс сонгон ажиллуулж болно. “хэрэв... бол” холбоос нь “хэрэв...” гэдэг талаас нь үзвэл гадаад холбоосын шинжтэй, “...бол” гэдэг нөхцөлдүүлэх хэлбэрийнхээ талаас дотоод холбоосын шинжтэй. Монгол хэлний хөгжлийн явцад “хэрэв ...бол” хоѐр нь нэг нь нөгөөгөө шүтэлцэж, нэгэн цогц холбох хэрэглүүр болж, улмаар урагшаа хойшоо нөхцөлдүүлэх, шалтгааны утгатай болжээ. Жишээ нь: Хэрэв чи замдаа тохиолдох боорон хуцагч ноход болгон руу чулуу шүүрэх юм бол хэзээ ч зорьсон газартаа хүрч чадахгүй. (Ф.Д), Хэрэв тэнгэр хүний санаагаар загнах юм бол хэдүй нь энэ ертөнц сөнөх биз.(Р.Ч), Хэрвээ Сумьяагийн 26 зангиа, зун өвлийн 6 малгайны өнгө зүс, янз маяг, ямар үед, яаж өмсдөгийг бичих юм бол цаг, цаас их орно.(Л.В), Хэрэв би морьтой болоод завтай сан бол...(Д.Н) г.м. нийлмэл өгүүлбэрийн түвшинд харвал “хэрэв ...бол” гэдэг холбоос нь болзол шалтгааны утгатай байц гишүүн өгүүлбэрийг гол өгүүлбэртэй нь захируулах харьцаагаар холбодог. Тэгвэл дан “...бол” гэсэн холбоосоор холбоход утгын тодорхой ялгаа гарахгүй (жишээ нь: Машин суугаагүй бол энэ хүний намтрыг би мэдэхгүй л өнгөрөх байж дээ (Л.Ч) г.м.). бөгөөд “хэрэв ...”-тэй холбох үед утгын өргөлт, чухалчлагдсан утга илрэх юм. Харьцуулан тайлбарлахад өгүүлбэрүүдийг “...-сэн

4 бол, ...-сэн

4 байхад, ...-сэн

4, ...-хад

4” г.м холбох үг,

нөхцөлүүдээр цувуулан бичихээс гадна таслалаар ялган заагладаг бол танин мэдүүлэх зорилготой бичил эхэд шалтгаан –үр холбоог гаргахын тулд “яагаад гэвэл, учраас” гэсэн холбоосуудыг хэрэглэсэн байна. Ер нь, санаагаа нийлмэл өгүүлбэрүүдээр илэрхийлэх нь сэтгэлгээний цар хүрээ, найруулан бичих чадварыг харуулдаг болохыг жишээлэн ярих (Францын зохиолч Марсель Пруст нь “Алдагдсан цагийн эрэлд” нэртэй 16 боть романдаа 800 үгтэй өгүүлбэр бичсэн нь дэлхийн хамгийн урт өгүүлбэр найруулан бичсэнд тооцогдож ирсэн. Тэгвэл манай нэрт зохиолч Д.Урианхай 1989 онд бичсэн “Учрахуй хагацахуй” романыхаа төгсгөл өчлийг 1327 үгтэйгээр найруулан бичсэн нь дэлхийн амжилтыг бараг хоѐр дахин ахиулсан хэрэг болсон. Академич Б.Ринчен 1956 онд бичсэн “Бадарчин” өгүүлэлд (300 гаруй үгтэй өгүүлбэр), зохиолч Л.Дашнямд 1975 онд бичсэн “Хүслийн гурвал” найраглалдаа (78, 85, 150 үгтэй өгүүлбэрүүд) урт сайхан өгүүлбэрийг найруулан бичсэн түүх бий.г.м.) Нийлмэл өгүүлбэрийн холбох хэрэглүүрийг сонгон хэрэглэх Холбох хэрэглүүр нь бүлэглэх, зэрэгцүүлэх, эсрэгцүүлэх, шалтгаан- үрийн, ахиулах, лавшруулах, үг өгүүлбэрийн утгыг эргүүлэх, дугаарлах, салгах, нэгтгэн ерөнхийлсөн г.м. утгыг зааж, хэлж бичиж буй хэсгүүдийн авцалдааг нарийн болгох, өгүүлэгчийн хандлагыг илэрхийлэх зэрэг чухал үүрэгтэй.

Page 29: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Бичсэн эхдээ сэдэв, агуулга, бүтэц, зөв бичих дүрмээс гадна холбоосуудыг зөв хэрэглсэн эсэх талаас нь заавал шалгуур хийж байхыг зөвлөх хэрэгтэй юм. Орон цаг, зорилго, шалтгааны утгатай бүтээвэр, холбох үг, өгүүлбэрийн утгыг тодорхойлж, сонгон найруулах

Багш унших, бичих зорилтын хүрээнд ашиглэх эхээс тухайн задлалыг хийж болохоос гадна тухайлан

зорилтыг хангах үүднээс тусгай эх, цогцолбор сонгож болно. Харин саланги өгүүлбэрээс илүү эхийн

түвшинд задалж ярилцах хэрэгтэй. Өгүүлбэр зүйн задлалыг хийхдээ утгын харьцаанд сайн төвлөрнө.

Хэл зүйн талаар өмнөх сурах бичгүүдээс судлах бүрэн боломжтой. Үйл явдлыг шалтгаан, зорилго, цаг,

орноор холбуулаад, найруулгыг засах, өөрөөр хэлбэл үйл явдлыг учир шалтгаанаар зөв нөхцөлдүүлэн

холбох дадлагыг сайтар хийх хэрэгтэй.

Эхний үйл явдал нь дараагийн үйл явдал бүтээхийн эх үндэс болж, төгс бус өгүүлэхүүнээр илэрсэн өгүүлбэрийг шалтгааны утгат өгүүлбэр гэнэ. Энэ өгүүлбэр нь ямар учраас, юуны учраас, яаж, яахлаар, яавал, яасанд, яагаад, яаснаас, яана гэж, юуны тул гэх зэрэг асуултад хариулагдана.

Жишээ нь: Сүүдрээ хараад сүхээ барина, Сүүлээ хараад соѐогоо харуулна (Үйлийн урьдчилах тийн ялгал нь дараах үйл бүтэхийн шалтгааны утгыг илтгэнэ. )

Эхний үйл болсон орон зайд дараагийн нөгөө үйл явдал болохыг заасан утгат өгүүлбэрийг оронт нийлмэл өгүүлбэр гэнэ. Уг хоѐр үйл явдал нь нэг оронд дараалан болно.

Жишээ нь Би өчигдрийн та нарын түүснээс жимс түүлээ. Орны утгат өгүүлбэр нь гол өгүүлбэрийн доторх орны утгат үндэс буюу үг гээгдсэнээс ихэвчлэн үүсдэг.

Жишээ нь: Бид чиний ирснээр ирлээ.

Манайх ноднин танай байсны хойхно нь буусан.

Өчигдрийн айл буусны дэргэд манай адуу байна. (Айл буусан газрын дэргэд манай адуу байна.)

Миний морь танай байдагт байж байна. (Миний морь танай байдаг нутагт байж байна.)

Би маргааш хонио өчигдрийн чиний бэлчээсэн өөд бэлчээнэ. (Чиний бэлчээсэн бэлчээр өөд бэлчээнэ.)

Тухайн үйлийн аль цагт болсныг нөгөө үйлийн болсон цагаар илтгэх ба тодруулбал, үйл явдлууд цагийн дарааллаар болж хэзээ хэзээнээс, хэдийд, хэдийгээр, хэдий үеэс, аль үеэс гэх мэт асуултад хариулагдах өгүүлбэрийг цагт нийлмэл өгүүлбэр гэнэ.

Жишээ нь: Аяа, хурсан үйлийг завхрахын өмнө хур бороо орох нь сайн. Би багшийг хичээлээ заагаад иртэл энд байна.

Төгс бус өгүүлэхүүний цагийн утгыг дагалдан шалтгааны утга хааяа давхар илрэх бөгөөд үйл явдлын цуваа нь дараалсан цагийг илтгэнэ. Харин орны цуваа нь төгс бус өгүүлэхүүнээр төдий л илрэхгүй. Орны утгат дан гишүүнээр илэрдэг байна. Өчигдөр орой ахмадынхаас Даян гуай ирж одоо зургаа хоноод 15 –нд авлахаар хэлэлцэж явав. Хорин хэдэн насанд үзээгүйг хожим болсон хойно үзэв. Нэгэн цагт хоѐр ба түүнээс дээш үйл явдлууд нэгэн зэрэг болох нь бий. Гэтэл зүүн талын гэрээс уранхай хөх даалимбан цувцаа нөмрөөд үсээ сэгсийлгэсэн хүүхэн уур савсуулан гарч ирээд өрхийг татаж, араг цас үүрэн, аргал хормойлсоор гэртээ оров. Цагт нийлмэл өгүүлбэр нь:

Төгс бус өгүүлэхүүн нь гол өгүүлбэрийн үйл явдлын цагийг заах

Төгс бус өгүүлэхүүнт гишүүн өгүүлбэр нь болсон, болж буй, болох гэж буй цагийг заах

Төгс бус өгүүлэхүүнт үйл явдлууд нь дараа дараагаар цувсныг заах

Төгс өгүүлэхүүнт үйл явдлууд нь дараалан цувсаныг заах Намайг очихын үед тэд анд явцгаах юм. Үд өнгөрсний хойно түлээ хөрөөдөх хэрэгтэй болов. Тогооч хариад дахаа тайлж хоймор суулаа. Агаарын онгоц нисэн ирэв. Айж сандран тархан унана. Хучгт цэрэг хүрээд ирэв. Хуйлран гүйлдэж энд тэнд үхнэ. Багшийн ашиглах ном:

Б.Чимгээ нар Монгол хэлний гарын авлага Уб., 2008 он

Page 30: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

М.Базаррагчаа Монгол хэл -8 Уб., 1999 он

М.Базаррагчаа нар Монгол хэлний эх, өгүүлбэрийг задлах аргачлал Уб., 2016 он

М.Базаррагчаа Монгол хэлний өгүүлбэр судлал Уб., 2005 он Өвөрмөц, хэвшмэл хэлцийг таних, сонгон хэрэглэх Хэлний тогтвортой хэлц нэгжүүдийн утга санаа нь ил биш, далд битүү байдаг тул сайтар задалж, ухаарах дасгал дадлага сайтар хийлгэх хэрэгтэй. Хэлцийг эхээс олох, санааг тайлбарлахаар хязгаарлаж болохгүй. Хэлцээс үндэстнийхээ ахуй амьдрал, соѐл сэтгэхүйн онцлогийг мэдэх, хэлц нь хэлний дархлаа, охь шим болдгийг ойлгуулах, улмаар яриа бичигтээ тогтмол хэрэглэх дадалтай болоход анхаарах хэрэгтэй. Хэлцийг тайлбарлах Шар махтайгаа хатах

Үүтгэл санаа: “Шар мах” нь арьс хуулахад цуг хуулагддаг мах. Бусад бүх мах шуугдаад алга болоход шар мах нь үлддэг учраас л ингэтэл их зовно гэдгийг шар махтайгаа хатах гэж гаргасан.

Гол санаа: Зовох

Шинэ санаа: Хэтрүүллийн ур маяг ашигласан.

Ойролцоо утгатай хэлц: “Тамаа цайх”

“Дээлтэйгээ хатах”

Эсрэг утгатай хэлц: “Сайн одонд төрөх”

“Алтан аяганаас ус уух”

Жишээ өгүүлбэр: Аав ээжийн ачийг хариулах монгол араншин авах тэтгүүлэх дээр гол нь биш, амьд цагт нэрийг нь хугалахгүй, мөнх бусыг үзэхэд ясыг нь өндөлзүүлэхгүй гэдэг сэтгэлийн ариусгал дээр суурилдаг болов уу? Гэтэл бидний хувьд хэчнээн олон хүмүүн эцэг эхээ шар махтай нь хатааж сэтгэлийн тамд унагана вэ?

Өвөрмөц хэлцэд үндэсний соѐл сэтгэлгээний онцлог хэрхэн илэрснийг тайлбарлах

Хэлбэр, хэмжээний сэтгэлгээ ( Өндөр: тэмээ шиг, тэнгэр баганадсан, -анааш шиг)

Шинж чанарын сэтгэлгээ ( Цэвэр: арчсан толь шиг, тостой гараар баримгүй)

Цаг хугацааны сэтгэлгээ (Эрт: нарны галтайд, өглөөний өлөн чийгэнд, өрх татаагүй байхад, ургахын улаан нарнаар, үүрийн таван жингээр, хар үүрээр)

Орон зайн сэтгэлгээ (Хол: газрын мухарт, газрын таг, нүдний үзүүрт, ар жавданд, долоон уулын цаана

Зан байдлын сэтгэлгээ (Дуугай: амгүй юм шиг, битүү лонх, бүлх залгисан юм шиг, амнаас нь алт унах шиг, хэл ам нь зуурчихсан юм шиг, хэл амаа үдүүлчихсэн юм шиг)

Эсрэг болон ойролцоо утгатай хэлцийг нэг өгүүлбэрт найруулан бичих Хэлц өгүүлбэрээр цогцолбор зохиох Жишээ нь: 1. Хааны тийм дайрал үг, бичээчийн аманд тогтдог бол тэхийн эвэр тэнгэрт тулж, тэмээн сүүл газар

хүрэх байхаа. (Б.Р) 2. Лха бэйс үгээ үргэлжлүүлэн өгүүлрүүн:

- Тэр хулгайчийг бусдад цээрлэл болгон залхаан шийтгэвэл зохих билээ. Үүнд урьдаар хулгайг олох хэрэг гарчээ. Чи чадах уу, тэдний сургийг гаргаж? Гадагш энэ үгийг задруулж болохгүй шүү. Үг алдвал насны хэмжээ гүйцэхээс өмнө есөн булгийн дор орж болзошгүй гэж мэдээрэй. Хэрэв хулгайн сургийг заншлан гаргаж чадвал чамайг гомдуулахгүй шагнана. (Б.Р) 1. Бушуу туулай борвиндоо баастай 2. Оготны сүүлээр хулгай барих 3. Өр мянган лан хүрэхэд тайжийн санаа амардаг. 4. Хүний бурхан өөрийн буг хоѐр адил. 5. Нүглийн нүдийг гурилаар хуурна.

Цэцэн үгтэй санаа нэг, хэлбэр адил өгүүлбэр зохион бичих “Аавын бийд хүнтэй танилц, агтын бийд газар үз” гэснээс “Ээжийн бийд хүнтэй танилц Эдийн бийд эмжиж сур” “Ээжийн бийд эрдэмд шамд Эдийн бийд эсгэж сур” гэх мэт цэцэн үг зохиож болно.

Page 31: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

1. Аавын бийд хүнтэй танилц, Агтын бийд газар үз. 2. Авснаа мартвал адгийн шинж, Эргүүлж өгөх нь эрхэм шинж. 3. Айвал бүү хий Хийвэл бүү ай. 4. Түнш нар наймаагаараа мөлждөг Лам нар уншлагаараа мөлждөг. 5. Алды нь аваад дэлэм дээр нь Агты нь аваад чимх дээр нь.

Багш нарын ашиглах ном: Бат Ирээдүй.Ж Монгол хэлний хэлц үг, хэллэгийн утга, хэрэглээ Уб., 2003 Базаррагчаа .М Монгол хэл 8 Уб., 1999 Базаррагчаа .М Сорил – 2000 Уб., 2000

БИЧИХ: Уран зохиолын бус эх: Эргэцүүлсэн эсээ, аян замын тэмдэглэл, шинжлэх ухааны хялбаршуулсан эхийг бичих

Суралцахуйн зорилт

Үйл ажиллагаа: Хэрэглэгдэхүүн

4.1. Тодорхой асуудлыг сэтгэгдэл, үзэл бодолтойгоо холбон олон талаас нь эргэцүүлэн бичих

А. Эргэцүүлсэн эсээ бичих - Сэдэв ба асуудал тодорхойлох - Бичих асуудал болон түүнийг дэмжсэн нэмэлт санаануудаа

тодорхойлох, зураглах - Гол асуудал болон нэмэлт санаатай холбоотой материал

цуглуулах, судлах - Бичих төлөвлөгөө гаргах - Асуудлыг баримтуудаар нотолж батлах - Баримтыг өөрийн үзэл бодол, сэтгэгдэлтэй холбон

тайлбарлах - Дүгнэлт хийх Б. Асуудлыг эргэцүүлэн бичихдээ дараах үйл ажиллагааны хувилбараас сонгон ажиллана. - Нэг асуудлыг 2 талаас /эерэг ба сөрөг, сул ба давуу/ бичих - Тухайн газар /улс орон, хот суурин, сургууль ... гм/ -т буй

онцгой асуудлыг хөндөж бичих - Асуудлыг олон талаас нь таамаглаж бичих - Нийгэмд тулгамдсан асуудлыг харуулсан зургийн

өгүүлэмжээр эргэцүүлсэн эсээ бичих - Бусдын бичсэн асуудлаас ургуулан эргэцүүлсэн эсээ бичих - Уншсан эхээс ээдрээтэй, асуудал дагуулсан өгүүлбэрийг

сонгон авч эргэцүүлсэн эсээ зохиох

Эргэцүүлсэн эсээ Шүүмж Таамагласан эсээ Аян замын тэмдэглэл

-

4.2. Үйл явдлыг хүүрнэн бичихдээ орон, цаг, нөхцөл байдлыг дүрслэн, мэдрэмж сэтгэгдлээ илэрхийлэх

Энэ зорилтын хүрээнд баримтын эхийг хүүрнэн бичихдээ үйл

явдлын орон, цаг, нөхцөл байдлыг дүрслэн, мэдрэмж

сэтгэгдлээ илэрхийлэх чадвар эзэмшинэ.

Аян замын тэмдэглэл бичихийн өмнө санаагаа цэгцлэх

Аялсан газруудаас санаанд чинь хамгийн тод бууж байгаа нь аль нь байна вэ?

Алиных нь тухай хамгийн их боддог вэ?

Хүмүүсийг гайхашруулсан, юм үзэгдэл, үйл явдал юу байв?

Чамд таатай, таагүй санагдсан үйл явдлууд юу байв?

Чиний ирээдүйд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлсэн, өөрчилсөн үйл явдал юу байв?

Чухам алийг нь уншигчдад хамгийн сонирхолтой бичиж чадах вэ?

Уншигчдыг үйл явдалд оролцсон юм шиг мэдрэмж төрүүлэхээр хэрхэн бичих вэ?

Аяллынхаа сонин сайхныг дүрслэн хүүрнэж бичих

-

Page 32: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Хэзээ?, хаана?, яагаад?, (ямар учраас, юунаас болж) хэн? юуг? яав? гэсэн асуултад хариулж бичих)

Цогцолборуудыг болон үйл явдал түүний юунаас болж цааш өрнөж байгаа шалтгаануудыг сонирхолтойгоор, логик учир зүйгээр, оновчтой холбох

холбох үгээр (эхлээд, дараа... )

холбох нөхцөлөөр (ж,ч, саар4 ...)

цаг хугацааны утгатай үг (удахгүй...) Аялсан газар орноо дүрслэх

Үйл явдал хаана өрнөсөн, (хаагуур аялсан)

Бодит тодорхой газар оронд уу?, эсвэл ерөнхий газар оронд уу?

Аялсан газар орны байр байдал, өнгө зүс, тоо хэмжээ, гэрэл сүүдэр зэргийг нүдэнд үзэгдтэл дүрслэх

Орны нэр Орших орон (байр) (Хаана? - урд, ард, хооронд, дэргэд г.м) Хөдлөх орон (зүг) (хаашаа?- Тодорхой зүгт, цааш, нааш, урагш г.м, Тодорхойгүй зүгт, цаагуур, наагуур, урдуур г.м ) Жишээ нь: дуу чимээ дүүрэн гудамж, тод неон гэрэл, бөглөрсөн зам, тээврийн хэрэгсэл, явган хүний зам дээрх бөөн хүн, цэцэрлэгт хүрээлэнгийн нарийн замууд, янз бүрийн ер бусын үнэр ба дүрс, эмх замбараагүй давчуу хотын төв, сэрүүн горхитой цэцэрлэгүүд, жиргэж буй шувуу, тэнгэр баганадсан

барилгуудаар шахагдсан хөгшин уулс ... Аялсан цаг хугацаагаа дүрслэх

Үйл явдал хэзээ болсон, (хэзээ аялсан) бодит тодорхой түүхэн цагт уу?, эсвэл ерөнхий цагт уу?

Монголчууд цаг хугацааг улирал, хүний насны мөчлөг, малынхаа ааш аяг, сарны хөдөлгөөн, тооноор тусах нарны тусгал зэргээр баримжаалдаг уламжлалтайг санах

Цагийн нэр Тодорхой цаг (Өнгөрсөн - урьд, эрт, өчигдөр, сая, ноднин г.м, Одоо - одоо, өнөө, эдүгээ, өнөөдөр г.м, Ирээдүй- хожим, дараа, орой, маргааш, даруй, мөдхөн г.м ) Тодорхойгүй цаг (үүрд, насад, эгнэгт, ямагт, гэнэт, хааяа, байнга, өнө г. м)

Аялсан газар орны нөхцөл байдлаа бичих

Аялсан газрын цаг улирал, уур амьсгал, нутаг орны байр байдал, хүрээлэн буй юмс үзэгдэл, орчны эд юмс, түүний байр байдал, өнгө зүс, тоо хэмжээ болон гэрэл сүүдэр, үндэстний соѐлын онцлог, нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн, тэдгээрийн харьцуулалт, энэ нь чамд ямар сэтгэгдэл мэдрэмж төрүүлсэн, яалалд яаж нөлөөлж байв...

Нөхцөл байдлыг үзүүлэхдээ ямар онцлог үг ашиглах, улам тодотгохын тулд ямар ур маяг хэрэглэх

Аяллаас төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ илэрхийлэх

Аяллаар явахад ямар мэдрэмж төрөв?

Чиний анхны сэтгэгдэл ямар байсан бэ?

Аяллын аль хэсэг хамгийн гайхамшигтай эсвэл сонирхолгүй байсан бэ?

Аль нутаг орон хамгийн тод санагдаж үлдэв?

Хамгийн их сэтгэл дэнслүүлсэн үйл явдал юу байв?

Энэ үйл явдлыг зургаар илэрхийлвэл ямар өнгө будаг хэрэгтэй вэ? гэх мэт

Page 33: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Мэдрэхүйн таван эрхтнээр дамжиж юу мэдрэгдсэн, ( харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх), ямар санагдсан, юу бодогдсон, юу ухаарсан. )

Жишээ нь: Мэдрэмж: эмэгтэйчүүдийн хашхирах (сонсох) дуу, шинэ загасны (үнэр) үнэртэй, халуун, чийглэг агаар (хүрэлцэх); худалдан авагчид олон хүний шахцалдаан (хүрэлцэх), дуу хоолой чангарах (сонсох); төмөр аяга, хайрцагны хангинах (сонсох) . төрөл бүрийн ногооны хурц (үнэр) үнэр, халуун нар (хүрэлцэх); лимбээр тоглогчдыг (харах) үзэх олон, чимээгүй (сонсох), яруу дуу (сонсох), нам гүм (сонсох), нь шуугиан (сонсох) Сэтгэгдэл: гайхалтай барилга, сайхан сүм, хачин дуу чимээ, хөл хөдөлгөөн ихтэй давчуу, ... талархах, үзсэн ядах, жигших, зэвүүцэх, итгэмээргүй...

Бичих төлөвлөгөө гаргах

Бичих бүтэц болон дарааллаа сонгох

Эхийн хэсгүүдийг уншигчдын сонирхлыг татан дагуулах учир зүйн дараалалд оруулж зохион байгуулах (Энгийн зохион байгуулалт нь эхнээс нь төгсгөлд чиглэсэн байдаг бол цаг хугацааны дарааллаар, эсвэл онцгой нэгэн үйл явдлаас эхэлсэн байж болно)

Бичсэнээ ноороглох

Төлөвлөсөн бүх хэсгээ ноорогтоо багтаахыг хичээх

Уншигчдад сэтгэгдэл төрүүлэхийн тулд дүрслэл сайн ашиглах

Бичсэнээ хянах

Хэзээ?, хаана?, яагаад?, (ямар учраас, юунаас болж) хэн? юуг? яав?

Үйл явдлын орон, цаг, нөхцөл байдлыг тодорхой дүрсэлсэн үү?

Үйл явдлын орон, цаг, нөхцөл байдлыг үзүүлэхдээ дүрслэл ашигласан уу?

Учир зүйн дарааллаар зөв, сонирхолтой холбосон уу?

Гайхалтай, дурсамжтай хэсгүүд байна уу?

Бичлэг нь бүхий л таван мэдрэхүйд мэдрэгдэхээр байна уу?

Мэдрэмж, сэтгэгдлээ тодорхой дүрслэн илэрхийлсэн үү? Бичсэнээ засах

Бичсэнээ тайван хянамгай батлан унших - Зөв бичих зүйн болон найруулгын алдааг засах

Э 4.3. Эшлэл, ном зүй, зүүлт, тайлбар, тулгуур бичиглэл, бүдүүвч, загвар зэргийг ашиглан бичих

Б.

Судалгааны ажлын үр дүнг нийтэд зориулж ойлгомжтой, энгийн болгон өгүүлснийг шинжлэх ухааны хялбаршуулсан эх гэнэ. 1. Эшлэл, номзүй, зүүлт, тайлбар, тулгуур бичиглэл, бүдүүвч, загварын талаарх ойлголтоо нэгтгэх

Эшлэл: Хаанаас хэнээс эш татаж, ямар хэмжээнд харьцуулсан судалгаа хийж, бүтээлчээр ажилласныг илтгэн харуулдаг мэдээллийн хэсэг

Зүүлт: Зохиол бүтээлд гарч байгаа зарим хэлц, харь үг, хүн, газар усны нэр, он цаг, эд өлгийн зүйл, зан заншил гэхчлэн тусгайлан тайлбарласан хэсэг

Тайлбар: Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны өгүүлэл, ном зохиол зэргийн агуулгыг амар хялбар ойлгуулах, хүртээмжтэй болгох зорилгоор нэмэн дэлгэрүүлж, тодруулан өгүүлсэн хэсэг

Номзүй: Судалгаанд онолын тулгуур, чиг баримжаа болгосон эшлэл, жишээ баримт авсан, холбогдуулж уншсан зохиол бүтээлийг жагсаан бичсэн хэсэг

2. Эшлэл, ном зүй, зүүлт, тайлбар, тулгуур бичиглэл, бүдүүвч,

Page 34: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

загвар зэргийг ашиглан бичихийн тулд багшийн бэлтгэсэн өгөгдлүүдийг ажиглаад сэдэв буюу ямар асуудал дэвшүүлж болохыг тунгаан бодох, хэлэлцэх a. Ном зүй нь тухайн судалгаа боловсруулалтын ажилд ямар чиглэл хүрээний хэдий хэмжээний эх сурвалж хэрэглэснийг илэрхийлэн харуулдаг, мөн тухайн бүтээлийг уншиж танилцаж байгаа хүнд эх сурвалжийг магадлах эсвэл цаашид сонирхон судлах замыг нээдэг мэдээллийн чухал хэлбэр юм. Иймд ном зүй хийж сурахдаа дараах үйлийн дарааллыг анзаарна уу. Үүнд:

Зохиогчийн нэр

бүтээлийн нэр

боть эсвэл хэд дэх хэвлэл

хэвлэсэн хот болон газар

хэвлэгдсэн он Жишээлбэл, Базаррагчаа.М. Монгол хэлний өгүүлбэр. Уб., 1987; Гаадамба.Ш. Зүйр цэцэн үг. Аман зохиол судлал, XVI боть. Уб., 1987 г.м. Жич. Эшлэл, зүүлтэд хуудасны дугаар буюу талыг заана. Энэчлэн номзүй хийхдээ зохиогчийн нэрийн үсгийн дарааллыг баримтална. Хэрэв хамтын бүтээл, эмхтгэл бол зохиолын нэрийн үсгийн дарааллыг баримтална. Ном зүйд эхлээд монгол хэл дээрх, дараа нь орос, англи болон бусад хэл дээрх бүтээлүүдийг жагсаан бичнэ. Гадаад хэл дээрх ном бүтээлийн нэрийг орчуулахгүй уг хэвээр нь тэмдэглэнэ. Б. Тогтолцоог бүтээж буй элементийн нэг нь нөгөөгөө үгүйсгэхийн зэрэгцээ, үгүйлж байдаг. Тулгуур бичиглэл, бүдүүвч загварыг ашиглаад сурагчдаар нэгээс нөгөөг нь ургуулан олуулахад чиглэсэн асуулт даалгавар, бодомж ажиллуулах, мөн тодорхой жишээ баримтаар баяжуулан тайлбарлуулж болно. (Жишээг “Багшид зөвлөх нь” хэсгээс үзнэ үү) 3. Бичихдээ эхлэл хэсэгт сэдвийг судлахын чухал болох, сэдвийг судалсан байдал, дэвшүүлж буй таамаг зэргийг тодруулан бичнэ. 4. Үндсэн хэсэгт эшлэл, зүүлт, тайлбар, тулгуур бичиглэл, бүдүүвч, загвар зэргийг ашиглан дэвшүүлсэн асуудлаа тодорхой тогтолцоонд, учир шалтгааны уялдаа холбоотой, зөв дараалалтайгаар дэлгэрэнгүй тайлбарлан бичнэ. 5. Дүгнэлт хэсэгт дэвшүүлсэн таамгийг баталгаа нотолгоо болгох байдлаар зохистой хэмжээнд товчлон хурааж бичнэ.

4.4. Эхийг хурааж дэлгэрүүлж найруулан бичих

1. Эхийг хурааж, цогцолборыг дэлгэрүүлэн хэрхэн найруулж бичсэн талаарх мэдлэгээ сэргээн санах

Эхийг хураах, дэлгэрүүлэх ямар ямар аргууд байж болох

Эхээс хамааран аль оновчтойг сонгох: Тухайлбал, хөрөг эхийг асуултаар хурааж, хөргийн үндсэн дүрслэлийг мэдэж болохыг хэрхэн ойлгосноо ярилцана.

2. Хүлээн авсан (уншсан, сонссон, харсан) мэдээллийнхээ агуулга, санааг хадгалан өөрийн болгож, улмаар дахин хэрэглэх, хувирган хэрэглэх чадвартай болоход найруулах арга ухаан чухал.

Хураах хувиргал: Эхийг уншиж, утга санааг сайтар ойлгосны дараа тулгуур үгсийг олж гол санааг гарган ярьж бичихийг эхийг хураах гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэг явдлыг цөөн үгээр илэрхийлж ярьж, бичнэ гэсэн үг. Ийнхүү бичихэд эхийн гол санаа өөрчлөгдөх ѐсгүй. Эхийг хураан бичихдээ анхаарах зүйл, хураах аргууд:

Төрөл бүрийн уран зохиолын болон уран зохиолын бус эхээс тохирохыг нь сонгон хэрэглэх

Page 35: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Эхийг санааг уншиж ойлгоно.

Тулгуур үгсийг олж, санааг хураан бичих. Уул хэрэг явдлыг бүтээхэд зайлшгүй байх үгийг тулгуур үг гэнэ. Эхийг хувиргаж бичихэд тулгуур үгийг таних, ялгах чадвар эзэмших хэрэгтэй. Эхэд олон давтагдаж байгаа нэр үгээр эхийн сэдэв тодорхойлогдох бол, үйлдэгчийн үйл хөдлөлөөр эхийн санаа тодорч гарна.

Өгүүлбэрээр хураана.

Хэлцээр хураана.

Эхийн гол санааг тулгуур үгсийг ашиглан цөөн үгээр илэрхийлэн бичнэ.

Дэлгэрүүлэх хувиргал: Үг, өгүүлбэр, цогцолбор бүрийн утга санааг тодотгож, өргөжүүлэн ярьж, бичихийг эхийг дэлгэрүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэг явдлыг дэлгэрэнгүй илэрхийлнэ гэсэн үг. Эхийг дэлгэрүүлэн бичихдээ анхаарах зүйл, дэлгэрүүлэх аргууд:

Эхийг санааг уншиж ойлгоно.

Тулгуур үгийг үг, холбоо үг, өгүүлбэрээр нэмэн дэлгэрүүлнэ.

Эхийн гол санааг тайлбарлан дэлгэрүүлнэ.

Эхийн цөм өгүүлбэрт дэлгэрүүлэгч гишүүд нэмж санааг өргөжүүлнэ.

Эхийг адилтгал, зүйрлэл, хэлц зэргээр баяжуулна. Эхийг үгээр (гишүүнээр), өгүүлбэрээр дэлгэрүүлэх хоѐр арга байдаг хэдий ч чухам юуг нь дэлгэрүүлэхээс арга нь хамаарна. Сурагчдыг дэлгэрүүлэх аргад сургахдаа юуг дэлгэрүүлэхийг эхлээд тодорхойлно. а. Эхээ дэлгэрүүлэх б. Хураасан бүтцээ дэлгэрүүлэх Эхээ дэлгэрүүлбэл орны, цагийн шинжийн гээд утгыг нь баяжуулж болно. Хураасан бүтцээ дэлгэрүүлбэл эхний өгсөн эхтэй ойролцоо утгатай эх, эсвэл эсрэг утгатай эх болгон дэлгэрүүлэн найруулж болно. Аян замын тэмдэглэлийг хураахдаа

Пирамид бичлэгийн загварыг хэрэглэж болно. 1. Аялсан баатрын нэр 1 үг 2. Аяны замд уулзаж учирсан хүмүүсийг дүрсэлсэн 2 үг

(гадаад төрх, хүсэл эрмэлзэл, зан байдал, үзэл бодол)

3. Аялсан газар, орон нутгийг дүрсэлсэн 3 үг 4. Хэзээ, хаашаа, хаагуур хаагуур явсныг дүрсэлсэн 4

үг 5. Тохиолдсон онцлог сонин үйл явдлыг дүрсэлсэн 5 үг 6. Зохиогчийн сэтгэгдэл, үнэлэлт, үзэл бодол,

тайлбарыг дүрсэлсэн 6 үг 7. Өөрт төрсөн сэтгэгдлээсээ үүдэн чухам юу хийх

хүсэл төрж байгаагаа дүрсэлсэн 7 үг

Асуултаар хурааж, аян замын тэмдэглэлийн агуулгыг мэдэж болно. Үүнд: Хэн? Хэзээ? Ямар? Яаж? Хаашаа? Яагаад?

Шинжлэх ухааны хялбаршуулсан эхийн эх үндэслэл (тезис), эсрэг үндэслэл (антитезис), дүгнэлт (синтез) хэсгийг зааглан, тус бүрийн тулгуур үгийг олж хурааж болно. Жич. Эх үндэслэл нь дэвшүүлсэн асуудлыг олох, эсрэг үндэслэл нь дэвшүүлсэн асуудлаа жишээ баримтаар батлах, дүгнэлт нь дэвшүүлсэн асуудлаа шийдэхтэй тус тус холбогдоно.

Page 36: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Багшид зөвлөх нь Тодорхой асуудлыг сэтгэгдэл, үзэл бодолтойгоо холбон олон талаас нь эргэцүүлэн бичих Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд 10-р ангид эзэмшсэн хөрөг найрууллыг бичихдээ мэдрэмж, сэтгэгдэл, үнэлэмжээ баримтад тулгуурлан дүрслэн бичих гэсэн чадвартай холбож судална. Харин 11-р ангид мэдрэмж, сэтгэгдэлтэйгээ холбохоос гадна “өөрийнхөө үзэл бодолтой холбон тайлбарлах” гэж чадвар өргөжсөн бол эцсийн үр дүн нь 10-р ангид эдгээр деталиудыг ашиглан дүрслэн бичих чадвартай болсон байх ба 11-р ангид эргэцүүлэн бичих чадвартай болохоор хөтөлбөрт тусгасан байгаа. Мэдрэмж, сэтгэгдэл, үнэлэмж, үзэл бодлыг тухайн баримтад тулгуурлан илэрхийлнэ. Энэ үед суралцагчдыг баримтыг унших явцдаа өөртөө юу бодогдож, сэтгэгдэж, мэдрэгдэж байгаагаа сайн анзаарч уншихыг зөвлөөрэй. Хүүхдүүд заримдаа баримттай ямар ч холбоогүй сэтгэгдэл, үзэл бодол, мэдрэмжийг илэрхийлээд байдаг. Тиймээс үүнийг зөв ойлгуулахын тулд баримт, үзэл бодол, үнэлэмж, сэтгэгдэл, мэдрэмжийн алийг хэрэглэснийг уншуулах явцдаа сайн шинжлүүлэх хэрэгтэй. Хэрэв унших явцад нь задлал хийлгэж, нэгтгэн дүгнүүлж бичүүлбэл бичих үйлийг хөтлөхөд дөхөм болно. Жишээ нь: Х.Цэвлээгийн “Шинжээ сонжоо” эргэцүүлэлд “Өдөржин “зүгээр”-ийг хийж, цаг мөчийг залгиж суудаг өвгөн миний бие яруу найрагч, орчуулагч Аюурзанын эмхэтгэн хэвлүүлсэн 60 суутны тухай номын хуудсыг эргүүлэх зуур нүдэнд өртсөн нэгэн сонирхолтой өгүүлбэр ухааныг минь гижигдэж, бодлын жимээр хөтлөв. “Хорин насанд мэдрэмж хаанчилдаг, гучин насанд авьяас, дөчин насанд ухаан хаанчилдаг” тухай өгүүлбэр л дээ.” гэж уг эргэцүүллийг бичих үүдэл санаагаа гаргажээ. Цаашилбал “Залуу зандан насанд жолоо цулбуургүй орь хүслэнд умбаж, бүтээх туурвихын гал дөлөнд шатаж явдаг болохоор эхний хоѐр зүйлд элдэв тайлбар илүүц юм. Харин “ ухааны хаанчлал” гэдэг нь чухам юусан билээ? Тэр яагаад тийм хожуу бүр амьдралын намар хаяанд бууж, насны наран үдэлсний дараа морилон ирдэг “хүнд сурталтан” юм бол оо?” хэмээн өөрийн эргэцүүлэл, мэдрэмжээ харуулсан байна. Түүнчлэн “300 гаруй жилийн тэртээ алс холын Испани орны гүн ухаантан Бальтасар Граснан агсны амнаас унасан энэ үг нь “Дөч хүрсэн эр амьдрал даана, дөрөв хөрвөсөн ат ачаа даана.” гэх монгол ардын цэцэн үгтэй төө зайгүй, төрсөн ах дүү мэт төстэй байгаа нь юу сан билээ?” хэмээн эргэцүүлэх асуудлаа ийнхүү дэвшүүлжээ. Харин гол хэсэгтээ үүнийг баталж нотолжээ. Ингэхдээ “Нийтлэг талаас нь эргэцүүлэн бодвоос эрээн бараан зөрчилт амьдралын халуун тогоонд 40-өөд жил чанагдсаны эцэст л хүний оюун ухаан сая нэг “болц нь гүйцэж” сэтгэлийн хойморт хаанчлан суух алтан титэм өмсдөг ажээ.” хэмээн өөрийнхөө үзэл бодол, мэдрэмжээ илэрхийлжээ. Энд үзэл бодол, мэдрэмж хоѐрын ялгааг мэдэх шаардлага гарч ирнэ. Мэдрэмж нь харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх 5 мэдрэхүйгээр дамжин илрэх онцгой чадвар бөгөөд зарим зүйлд хариу үйлдэл үзүүлэх, түүнийг таних, үнэлэх, ойлгох чадвар юм. Өөрөөр хэлбэл гадаад орчныг мэдрэлдээ хүлээн авах чанар юм. Сэтгэгдэл нь бодож, сэтгэгдсэн юм буюу хүн, юм,

үзэгдлийн талаар төрсөн бодол, санаа гэсэн бол үнэлэмж нь юмны зэрэг, чанар хирийг тогтоосон, дүгнэлийн шинжтэй юм байна. Үзэл бодол гэдэг нь ямар нэг асуудлын талаарх хувь хүний байр суурь, шийдвэр юм. Үзэл бодлыг хүний итгэл үнэмшил, ойлголт, онцгой мэдрэмж, үнэлэмж зэргийн үр дүн гэж ойлгож болно. Жишээ нь: Дээрх өгүүлбэрт эрээн бараан зөрчилт амьдралын халуун тогоонд чанагдах хэмээн амьдралаас авсан мэдрэмжээ өгүүлээд, эцэст нь хүний оюун ухаан сая нэг “болц нь гүйцэж” сэтгэлийн хойморт хаанчлан суух алтан титэм өмсдөг ажээ.” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн ажээ. Хүний дотоод сэтгэлийг сахилгажуулан журамлагч “хаан ухаан” оройхон шиг морилон ирдэг ѐс жаяг ийм л байдаг аж. Эзэн Чингис хаан 45, Өгөөдэй 43, Гүюг 42, Мөнх 45, Хувилай 45 насандаа тус тус хаан сууж байсан нь санамсаргүй хэрэг яавч биш байж. Манай үндсэн хуулинд улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх насны босгыг 45-аар тогтоосон нь түүхэн уламжлалаасаа гажаагүй хэрэг ажээ.” хэмээн үзэл бодлоо түүхэн болон өнөөгийн бодит баримтаар нотолсон байна. Нэр дурдсан монголын нэгдсэн төр улсын таван их хааны үед л монголчууд дэлхийн “хаан улс” болж мандан бадарч явсан нь хаан ухааны ач тус байж болох” хэмээх таамаглалаар санаагаа батлаад “Ингэж л нас намба гэдэг хувь хүний төөрөг төдийгүй улс орны хувь тавилан болдог учиртай.” гэж үзэл бодлоо илэрхийлжээ. Олонх улс оронд нас тогтсон егзөр толгойнууд засаг төрийн дээд суудлыг эзлэнхэн сууцгаана. Хүн төрөлхтний амьдралаар шалгагдсан бичигдээгүй хууль байдаг ажгуу.” хэмээн асуудлыг бусад орны хувьд нийтлэг байдаг “бичигдээгүй хуулиар” асуудлаа баталсан байна. Би бээр энэчлэн сэтгэхийн чацуу одоогийн УИХ, засгийн газрын бүрэлдэхүүнийг насны хэмжүүрээр нь сонжиж үзэх хүсэлд автав. Нийт бүрэлдэхүүний үнэмлэхүй олон нь “хаан ухаан” –аа залж авчрах насандаа хэдийнээ хүрч амжсан байлаа. Сонгогч түмэн сайхан хүсэл мөрөөдөлд итгэхээсээ илүү “хаан ухаан” –д итгэдэг болжээ.” хэмээн үзэл бодол, үнэлэмжээ харуулсан байна.

Page 37: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

... Эдгээр дүн тоймууд манай өнөөгийн төр, засгийн төв өндөрлөгт оюун ухааны хаанчлал бий болжээ” гэж хэлэх зүрх зориг надад хайрлав. Хүн хэдий чинээ насжина төдий чинээ жинхэнэ хүн болно гэж мэргэд айлдсан болохоор сэтгэл баахан уужирнам. Миний хэлэх гэсэн өнгөрсний шинжээ, өнөөдрийн сонжоо ийм.” хэмээн асуудлаа дүгнэсэн байна.” гэх мэтээр үйл ажиллагаануудаа нэгтгэн дүгнэж, тайлбар хийж болох юм. Ингэж хийж гүйцэтгэсэн задлан шинжлэх үйл ажиллагаануудаа нэгтгэн дүгнэж бичих нь эргэцүүлэн бичихэд хэрэг болно. Асуудлыг үзэл бодол, сэтгэгдэлтэйгээ холбон олон талаас нь эргэцүүлэн бичихдээ санал болгосон хувилбарт үйл ажиллагаануудаас сонгож хийнэ. Ингэхдээ асуудлыг эерэг сөрөг талаас баталж, нотлон асуудалд тэнцвэртэй хандах зарчмаар хийнэ. Жишээ нь: Дунд сургуульд дүрэмт хувцас өмсөх нь хэрэгтэй юу? Хэрэггүй юү? гэх мэт Эсвэл “Дунд сургуульд дүрэмт хувцас өмсөх нь зөв” гэсэн нэг асуудлыг олон талын жишээ баримтаар нотолж бичиж болно. Өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ шалтгааныг баримтаар тайлбарлаж сурахад анхаарах хэрэгтэй. Учир шалтгааныг хэрхэн тайлбарлах тухай 8, 9, 10-р ангид судалсан учраас энд дэлгэрүүлэн тайлбарласангүй. Сэтгэгдэл, үзэл бодлыг ялгаатай бичүүлэхийн тулд тухайн асуудал ба баримтын талаар тухай үед юу бодогдож, сэтгэгдэв? Гэх асуултаар сэтгэгдлийг, энэ баримт, асуудлын талаар юу гэж үздэг вэ? Эсвэл санал нийлдэг үү? үгүй юү? Зөв үү? Буруу юу? Хэр итгэл үнэмшилтэй байдаг вэ? Яагаад гэх мэтээр асуултын аргаар ялгуулж болох юм. Эшлэл, ном зүй, зүүлт, тайлбар, тулгуур бичиглэл, бүдүүвч, загвар зэргийг ашиглан бичих Эрдэм шинжилгээний хэл найруулгыг а. Эрдэм шинжилгээний, б. эрдэм шинжилгээний хялбаршуулсан эх гэж ангилна. Гол ялгаа нь:

Эрдэм шинжилгээний зохиол:

Судалгааны өгүүлэл, илтгэл, эрдэм шинжилгээний шүүмж, тэмдэглэл, мэдээлэл, товчлол, зохиолын хураангуй, эрдмийн зэрэг горилсон бүтээл, ганц сэдэвт зохиол багтдаг.

Тухайн шинжлэх ухааны салбарын мэргэжлийн хүмүүст зориулагддаг.

Шинжлэх ухааны нэр томьѐо, латин гаралтай үг их орно.

Хэлний яруу хэрэглүүрийг ашигладаггүй бөгөөд үгийг шууд утгаар нь хэрэглэнэ.

Эрдэм шинжилгээний ихэнх зохиол судалж байгаа зүйлийн - онолын үндэслэл - судлахын ач холбогдол - судалгаанаас гарах үр дүн - өмнөх эрдэмтдийн судалгааны тойм - бусдын санал - өөрийн санал, баталгаа,нотолгоо - дүгнэлт - ашигласан ном хэрэглэгдэхүүн гэсэн ерөнхий бүтэцтэй байдаг.

Эрдэм шинжилгээний хялбаршуулсан эх нь:

Эрдэм шинжилгээний сурталчилгааны өгүүлэл, хялбаршуулсан товхимол, нэвтэрхий толь бичиг, сургалт заах аргын зөвлөмж, хичээлийн хөтөлбөр, гарын авлага орно.

Мэргэжлийн хүмүүсээс гадна олон нийтэд зориулагдана.

Энгийн ойлгомжтой байх тул нэр томьѐо бага орно.

Шинжлэх ухааны ололт амжилтыг танин мэдүүлэх, үнэнийг ойлгуулахаас гадна ухуулга сурталчилгааны чиглэлтэй, уншигчдад нөлөөлөх нөлөө хүчтэй, итгэл үнэмшилтэй байх тул хэлний яруу хэрэглүүрийг ашиглаж болно.

Эрдэм шинжилгээний хялбаршуулсан эхэд бичлэгийн тогтсон хэв загвар төдий л байдаггүй.

Шинжлэх ухааны хялбаршуулсан эхийг нийт уншигчдад ойлгомжтой, хялбар, энгийн байдлаар бичиж найруулах шаардлагатай байдаг. Үүний тулд:

1. Эшлэл, ном зүй, зүүлт, тайлбар, тулгуур бичиглэл, бүдүүвч, загварын талаарх ойлголтоо нэгтгэхдээ дараах зүйлийг анхаарах нь зүйтэй.

Эшлэл авахдаа зохиогчийн бичсэн байдлаар нь шууд хуулан авч хэрэглэх бөгөөд хашилтад бичнэ.

Эшлэлийг 1. эх дотор, 2. тухайн хуудасны доод хэсэгт (хөлд), 3. ном зүйн жагсаалтыг үндэслэн тэмдэглэнэ.

Эшлэл авсан эх сурвалжийг хуудас бүрийн доор зүүлт тайлбар буюу footnote хэлбэрээр бичиж

Page 38: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

болно. Эшлэл авсан эх сурвалж дараалан яг давтагдсан тохиолдолд (мөн тэнд) гэж тэмдэглэнэ.

Зүүлт бичихдээ тодотгон оруулж буй тэмдэглэл нь нэг хуудсанд байх талаар анхаарна. Хэрвээ тэмдэглэл нь тухайн хуудсанд багтахгүй бол дараагийн хуудас руу шилжүүлж болно.

Эшлэл зүүлтэд орсон бүтээлийг тухайн ажлын хүрээнд нэгдсэн байдлаар төгсгөлд нь ном зүйд бүрэн тусгана.

Ном зүйг дүгнэлтийн ард хийнэ. 2. Бичихдээ эхлэл хэсэгт дэвшүүлсэн асуудлын талаар судлагдсан эсэхийг дурдаж болохоос гадна

сэдвийн чухал юм уу, эсвэл тулгамдсан асуудал болох зэргийг оруулах (Эшлэл байж болно, зүүлт хийхгүй); гол хэсэгт тухайн санааг батлахын үүднээс бусдын зохиолоос эшлэл авах нь олонтаа байдаг. Эшлэлийг шууд бус хөндлөнгийн үгээр авна. Өөрөөр хэлбэл, бусдын хэлсэн үгийг эш татан бичих тохиолдол цөөнгүй байдаг. Ийнхүү бусдын хэлсэн үгийг хөндлөнгийн үг гэж нэрлэдэг. Бусдын хэлсэн үг бүхий өгүүлбэрийг хөндлөнгийн үгтэй өгүүлбэр гэнэ. Хөндлөнгийн үгтэй өгүүлбэр нь өгүүлэгч (зохиогч)-ийн үг, хөндлөнгийн үг хоѐроос бүтнэ. Өгүүлбэрт хөндлөнгийн үгийг “гэ-” язгуурт үйл үгээр өгүүлэгчийн үгэнд холбон найруулсан байдаг. Жишээлбэл: “Суут яруу найрагч Д.Нацагдорж эртний монголын сургааль үгийг шинэчлэн ”Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас тийнхүү эрдэнийг өвөртөлж харина” гэж яруу сайхан хэлсэн байдаг” гэсэн өгүүлбэрийн “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас тийнхүү эрдэнийг өвөртөлж харина” гэсэн нь хөндлөнгийн үг, “Суут яруу найрагч Д.Нацагдорж эртний монголын сургааль үгийг шинэчлэн яруу сайхан хэлсэн байдаг” гэсэн нь өгүүлэгч /зохиогч/-ийн үг, “гэж” гэдэг нь хөндлөнгийн үгийг холбосон холбоос болно. Хөндлөнгийн үгийг өгүүлж бичиж байгаа зүйлдээ аль болохоор нягт, учирзүйн нарийн авцалдаатай болгоход зохиогчийн үгийг зөв найруулахад анхаарна.

Эшлэл зэргийг ойлгомжтой болгох үүднээс хялбаршуулж юм уу, эсвэл учир явдлыг ухуулах зэргээр тайлбар хийж болно. Мөн эш татсан бүтээлийн тухай юм уу, эсвэл зохиолчийн тухай тайлбарыг эх дотор оруулж болохын зэрэгцээ цөөхөн тайлбарыг зүүлтээр оруулж болно. Эхийн бүрдэл хэсэг, өгүүлбэр, цогцолборуудыг янз бүрийн утга үүрэгтэйгээр холбодог түгээмэл хэрэглэгдэх холбох үгсийг хэрэглэж бичих дадлага хийнэ. Жишээ нь: өгүүлбэр, цогцолборуудын утга санааны дэс дарааллыг тогтоох, утга санааг харьцуулах, эргэцүүлэх санааг нэмэн дэлгэрүүлж тодотгох, шалтгаан үр дагаврыг заах, шинэ санаа мэдээлэл оруулах, эшлэх зэрэг үүрэг бүхий холбох үгсээс сонгож болно. Сурагчид тулгуур бичиглэл ашигладаг болохын тулд юу юу хийж болох вэ? Хэлний нэгжүүдийн хоорондох харьцаа ойролцоо нэгж эсрэг нэгж төсөөт нэгж зүйлчилсэн нэгж Тухайлбал, сурагч уг загварыг ашиглаад тохирох жишээг олж баяжуулан тайлбарлаж болно. Үлгэрлэх нь: 1.а. Ойролцоо цогцолбор Намрын сайхан сар минь Нарт ертөнцийг тойрсоор

Насан өнөдийн хүү минь Намайгаа үргэлж эргэсээр Өнгөт сайхан сар минь Орчлон ертөнцийг дагасаар Үнэн сэтгэлт хүү минь Өнчин намайг хүлээсээр (Д.Нацагдорж)

б. Төсөөт цогцолбор Удахгүй дээ, удахгүй, үүр цайна, удахгүй Уудам хорвоод наран мандана, удахгүй Удахгүй дээ, удахгүй, үүд тогшино, удахгүй Учралт чи минь наддаа ирнэ, удахгүй Удахгүй дээ, удахгүй, наран мандана, удахгүй

Page 39: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Ургах наран хорвоог гийгүүлнэ, удахгүй Удахгүй дээ, удахгүй, чи минь ирнэ, удахгүй Ухаалаг чи минь намайг жаргаана, удахгүй (Б.Явуухулан) 2.а. Ойролцоо өгүүлбэр Орчлонд оройтохгүй Хорвоод хойшдохгүй б. Төсөөт өгүүлбэр Усан далай булгаас эхтэй Ухаан далай номоос эхтэй 3.а. Ойролцоо үг хичээх, чармайх, махрах, мачийх, улайх б. Төсөөт үг таах, тааварлах, умбах, шумбах, шунгах 4.а.Ойролцоо бүтээвэр –дал, -аас: оѐ- дол ~ оѐ- оос, зур- дал ~ зур- аас б. Төсөөт бүтээвэр –мгай, -мтгай: түр- мгий, түр- мтгий, цоч- мхой, цоч- мтгой г.м.

Эхийг хурааж дэлгэрүүлж найруулан бичих

Эхийг нэг бүрчлэн цээжлэхгүйгээр гол агуулгыг бичих, эсвэл уул эхийг хураах, дэлгэрүүлэх зэргээр бичихийг найруулан бичих гэнэ. Уншсан сонссон зүйлийнхээ тухай найруулах үйл ажиллагаа юм. Энэ нь бие даан зохион бичихийн бэлтгэл болох ба шинээр зохион ярьж бичихээс хялбар. Тухайн сэдвийн агуулга, үндсэн санааг ойлгосон эсэх, үүнийг хэр зэрэг бичиж илэрхийлж чадаж байгааг илрүүлнэ. Найруулан бичигч хүнээс анхааралтай унших, сонсох, зарим үг хэллэгийг цээжилж тогтоох, уг сэдвийн агуулга, үндсэн санааг ойлгох, түүнийгээ бичгээр илэрхийлэх зэрэг олон чадвар шаардана. Ингэж найруулан бичихдээ эхийн утга санааг алдагдуулалгүй, үйл явдлын дэс дарааллыг өөрчлөхгүй, найруулгын шаардлагын дагуу бичихдээ бичигч өөрийн санаагаа оруулан бичнэ. Энэ чадварыг эзэмшүүлэхэд ямар ямар хувиргал байдаг гэдгийг мэдэх нь чухал бус, хэрхэн яаж хувирган бичихэд гол анхаарлаа хандуулна. Жишээ: Д.Урианхай Хамгийн хүчирхэг юм...

(жинхэнэ эх) Хамгийн хүчирхэг юм - дайсангүй юм! Алив юм дайсантай л байх аваас өөрөө өчүүхэн бөгөөд хүчин буурайн шинж! “Дайсангүй байх”- бүгдэд “нөхөр байх”-ын нэр! Үндэс нь – өөрийн дотоод бодь дахь бурханлагийн үрийг хөнөөгч хорт сэтгэлийг цагаалж,

хүмүүнд харш язгуураас таслагдах!... Хурааваас, хамгийг дийлэгч ялгуугсан хүчийг олохын үндэс нь – бүгдэд тус, хишгээ халиаж,

ачит нөхөрт шүтэгдэх! Хураан хувиргасан нь:

Хамгийг дийлэгч ялгуугсан хүчийг олохын үндэс нь –бүгдэд тус, хишгээ халиаж, ачит нөхөрт шүтэгдэх буюу. Дэлгэрүүлэн хувиргасан нь:

Хамгийн хүчирхэг юм гэдэг дайсангүй байхын нэр ажээ. Алив юм дайсантай л байх аваас өөрөө өчүүхэн бөгөөд хүчин буурайн шинжийг харуулна. “Дайсангүй байх”- бүгдэд “нөхөр байх”-ийн нэр! “Эвийг эртнээс нь, эрдмийг эхнээс нь” гэх нь

буй. Үндэс нь –өөрийн дотоод бодь дахь бурханлагийн үрийг хөнөөгч хорт сэтгэлийг цагаалж, хүмүүнд харш язгуураас таслагдах хүчийг суулгадаг юм. Хурааваас, хамгийг дийлэгч ялгуугсан хүчийг олохын үндэс нь – бүгдэд тус, хишгээ халиаж, ачит нөхөрт шүтэгдэх! Үйл явдлыг хүүрнэн бичихдээ орон, цаг, нөхцөл байдлыг дүрслэн, мэдрэмж сэтгэгдлээ илэрхийлэх 6 дугаар ангид эзэмшсэн уран сайхны эхийг хүүрнэн бичих чадвартаа үндэслэн баримтын эхийг хүүрнэн бичнэ. 11 дүгээр ангийн сургалтын хөтөлбөрийн уран зохиолын бус эхийг унших хэсгийн “Аян замын тэмдэглэл эхийг уншиж, сэдэв, агуулга, утга санаа, агуулгын уялдаа холбоог дүгнэх” гэсэн суралцахуйн зорилтын хүрээнд эзэмшсэн мэдлэг чадвараа ашиглан аян замын тэмдэглэл буюу баримтын эхийг хүүрнэн бичнэ.

Page 40: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Баримтын эхийг үйл явдлын зангилаа, өрнөл, туйл, тайлал гэсэн уран сайхны эхийн өгүүлэгдээхүүний дарааллын дагуу бичих шаардлагагүй. Харин үйл явдлыг сонирхолтойгоор өрнүүлэх, тодруулбал өөрт тохиолдсон үйл явдлыг баримтад үндэслэн сонирхолтойгоор өрнүүлэн бичих юм. Ер нь сонссон, уншсан хүнд дүр зураг буутал бичнэ гэдэг хүүрнэмж эхийг бичих хамгийн чухал алхам юм. Үйл явдлыг өрнүүлэхдээ:

Хэзээ?, хаана?, яагаад?, (ямар учраас, юунаас болж) хэн? юуг? яав? асуулт

Үйл явдлын эхлэл, гол, төгсгөл

Бүтэц тус бүрийн дүрслэлийн ялгаа (эхлэл: танилцуулга, гол хэсэг: үйл явдлын өрнөл, төгсгөл: дүгнэлт )

Үйл явдлын хувирал өөрчлөлт

Үйл явдал ба цогцолборуудыг сонирхолтойгоор, логик учир зүйгээр, оновчтой холбох арга ( холбох үг, нөхцөл, цаг хугацааны утгат үг)

Үйл явдлыг нүдэнд харагдтал дүрслэх, төсөөлөх хэрэгсэл (өнгөрсөн цагийн утгат үйл үг)

Үйл явдал юунаас болж цааш өрнөж байгаа шалтгаанууд

“Бүхнийг ил хэлэхгүй орхих” арга

Сонирхолтой харилцан яриа зэргийг илэрхийлэн бичнэ. Аян замын тэмдэглэлийн тухай товчхон: Аян замд явахад тохиолдсон үйл, хэрэг явдлыг цаг хугацааны дарааллаар, үнэн магадтай, үнэлж дүгнэж бичсэн эхийг аян замын тэмдэглэл гэнэ. Онцлог:

Улс орон, ард түмний хөгжил цэцэглэлт, зан заншил, соѐл, үзэл бодол, байгаль, газар нутгийн өвөрмөц дүр төрх... зэргийг бичнэ.

Зохиогчийн сэтгэгдэл, үнэлэлт, дүгнэлт, тайлбар байна.

Зохиогчоос ажигч гярхай чанар, өргөн дэлгэр мэдлэг шаардана. Яаж бичих вэ?

Гарчигтай байж болно. (Сонирхол, анхаарал татахуйц)

Аялсан он, сар, өдөр, газар орны нэрийг тодорхой бичнэ.

Эхлэл, гол, төгсгөл хэсэгтэй байна

Тохиолдсон бүхнээс чухал сонирхолтой зүйлээ сонгож бичнэ. Ач холбогдол:

Уншигчдыг шинэ сонин аян замд хөтөлнө Уншигчдад аялсан газар, орны онцлогийг таниулна.

ЯРИХ-СОНСОХ Үзэл бодол, сэтгэгдэл, мэдрэмжээ илэрхийлэхдээ хам сэдвийн хүрээнд жишээ баримт, эшлэл, уран дүрслэл, хэлц зэргийг ашиглах

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Тодорхой цаг хугацаа, орон зайд болсон хэрэг явдлыг дүрслэн мэдээлж ярих

- Дэвшүүлсэн асуудлуудаас сонгох - Судалгаа хийх - Холбоотой баримт нотолгоог цуглуулах, цэгцлэх - Төлөвлөгөө гаргах - Болж буй үйл явдал, болж буй орон, цагаа ажиглаж,

төсөөлөх зэргээр сэтгэлд буутал дүрслэх - Өөрийн үзэл бодол, сэтгэгдэл мэдрэмж, эшлэл баримтыг

хаана нь оруулахаа шийдэх - Аль цаг /өнгөрсөн, одоо, ирээдүй/-т болж буй үйл явдлын

тухай ярих вэ? гэдгээ шийдэх - Эл үйл явдалд хэрхэн хандах, аль өнцгөөс нь харж ярихаа

төлөвлөх - Дүгнэлт хийх

Бодит амьдралтай холбоотой асуудлууд

Сургуулийн орчин дахь

Гэр бүлийн орчин дахь

Найз нөхдийн хүрээн дэх гэх мэт

Бичлэг хийхэд шаардлагатай цахим хэрэгслүүд

Багшид өгөх зөвлөмж Тодорхой цаг хугацаа, орон зайд болсон хэрэг явдлыг дүрслэн мэдээлж ярих

Page 41: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Энэ суралцахуйн зорилтыг эзэмшүүлэхдээ сурвалжилга хийх, дүрд тоглох замаар хичээлийг удирдан зохион байгуулбал илүү үр дүнтэй болно. Ингэхдээ нийтэд хамаатай чухал үйл явдал, үзэгдэлд өгүүлэгч өөрөө оролцож, түүний амьд гэрч болж, тухайн хэрэг явдлыг нүдэнд харагдаж, гарт баригдаж, аманд амтагдаж, чихэнд сонсогдож, хамарт үнэрттэл тийм барин тавин, сонсогчийн бүхий л мэдрэхүйд хүртэгдэхээр өгүүлнэ гэсэн үг. Гэхдээ асуудал нь эерэг сөрөг ямар ч байж болно. Хэрэв дүрд тоглуулах, сурвалжилга хийх замаар хичээлийг удирдах бол үүнийг бие даалтын цагаар өгч бас болно. Ингэхдээ багш тодорхой чиг гаргаж өгнө. Үлгэрлэвэл:

Хэн, хаана, хэзээ, юуг, хэрхэн, яах гэж, мэдээлэх гэж байгаагаа сонгоно. 5W1H / who- хэн, where-хаана, when-хэзээ, what-юуг why- яах гэж, яагаад, how-хэрхэн/ арга нь гол мэдээллийг дамжуулах асуултын арга юм. Үүнд хариулагдахаар мэдээллийг бэлтгэвэл уншигч, сонсогчдод, ойлгомжтой тодорхой байдаг байна.

Тухайн газарт юу хамгийн асуудалтай байгааг олж мэднэ. Багаар ажиллуулах ба өөрсдөөр нь шийдвэр гаргуулж, асуудлыг сонгуулах хэрэгтэй.

Тухайн газар дахь асуудлыг баталж, нотлох баримтуудыг цуглуулна. Энэ үед багш олон янзын эх сурвалжийг хамарсан баримт нотолгоо цуглуулж ирэхийг шаардаж болно. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа яриа, сурвалжлагуудыг хайж олох, цахим ертөнц, сонин сэтгүүл, бусад мэдээллийн эх үүсвэрээс холбоотой мэдээг олж болно. Мөн хаана очиж хэнтэй уулзаж ярилцах вэ? Тэр хүнтэй ярилцахдаа ямар газрыг сонгож зураг авах вэ? Ямар асуулт асуух юэ? Юуг шууд мэдээлэх вэ? гэх мэтээр бүх зүйлийг урьдаас бодож, төлөвлөсөн байдлаар бүтээлчээр ажиллуулж болно. Мөн оршин суугчдаас тодорхой асуулт бэлтгэж, түүнийхээ дагуу судалгаа авч, нэгтгэн, үр дүнг шууд мэдээлэх зэргээр бүтээлч байдлаар хүүхдүүдийн оролцоог хангаж, хичээлийг удирдаж болно. Гэхдээ болж өгвөл сурагчдад өөрсдийнх нь орчинд тулгардаг, өөрсдийнх нь амьдралтай ойр тийм асуудлуудаас сонговол маш сайн.

Олсон баримтуудаа цэгцлэхдээ: Тухайн сонгосон асуудлыг маш сайн баталж нотолж чадах уу? Сэтгэгдэл, тайлбар хийх боломжтой юу? Сонсогчийн сэтгэлд буутал мэдээлэхэд хангалттай юу? Сонсогчийн анхаарал, сонирхлыг татах уу? гэх мэтээр шалгуур тавьж сонговол сайн. Учир нь дүрслэн мэдээлнэ гэдэг бол уншигч, сонсогчийг тухайн газар очиж үзэхийг хүстэл, эсвэл тухайн газар очоод үзсэн юм шиг тийм мэдрэмжийг өгөх ѐстой.

Тодорхой цаг хугацаа, орон зайд болсон хэрэг явдлыг дүрслэн мэдээлж ярихад чиглэсэн үйл ажиллагааны үед үгийн сонголт, дүрслэл хоѐрт маш их анхаарвал зохино. Үлгэрлэбэл:

o Маш тодорхой, тухайн хэрэг явдлыг сонсогч өөрөө үзэж харж буй мэтээр тод томруун дүрсэлнэ. Энэ чадвар нь 10-р ангид эзэмшсэн хүн ба юмсын гадаад дотоод шинжийг хөрөглөх чадвартай шууд холбогдоно.

o Үйл үгийг ерөнхий биш тодорхой үйл хөдөлгөөн, дүр байдал, дуу чимээ заасан утгаар нь хэрэглэвэл илүү сайн дүрслэл болно.

o Тэмдэг нэр, тодотгол гишүүн өгүүлбэр, орон цагийн нэр, авиа дуурайх үгийг тов тодорхой утгаар нь хэрэглэнэ.

o Цаг хугацаа заасан үг, хэллэг, хэлзүйн хэрэглүүрийг оновчтой хэрэглэнэ. o Мэдээлэх болон хүүрнэх хэлбэрийг хослуулбал илүү сонирхолтой, ойлгомжтой байх болно. o Үнэлэлт дүгнэлт өгч байгаа мэтээр ерөнхий утгат тэмдэг нэрийг хэрэглэхээс зайлсхийж хүний

мэдрэхүйд өртөхөөр тийм дүрслэл, үг хэллэгийг сонгож аваарай. Муухай үнэртэй гэхээс илүү муудсан тосны эхүүн үнэр гэвэл илүү тодорхой болно.

o Мэдрэмжээ мэдрэгдэхээр тодорхой дүрсэлнэ.

ХОЁР: СОНГОН СУДЛАХ ХӨТӨЛБӨР 1. МОНГОЛ ХЭЛ

Нэг. Уран зохиолын бус эхийг судлах: Сонин нийтлэлийн болон эрдэм шинжилгээний эхүүдээс уншиж дараах чадвар эзэмшинэ.

Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн Сонин нийтлэлийн болон эдэм шинжилгээний найруулгын өгүүлбэр, үг, бүтээврийн найруулгын

Суралцагч нь сонгон суралцаж байгаа тул найруулгын эдгээр төрлийн хувьд онол, хэл зүйн чиглэл рүү дөхүүлэн судална. Сонин нийтлэлийн найруулга болон эрдэм шинжилгээний найруулгатай хоѐр өөр эхийг өгч, хэлний онцлогийг дараах байдлаар бүлэглэн ажиглах, олох, тайлбарлах ярилцах зэргээр тодрхойлуулна.

Найруулга зүйн онцлог

Сонин нийтлэл, эрдэм шинжилгээний төрөл бүрийн эхүүд:

Page 42: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

онцлогийг судалж харьцуулан унших

Өгүүлбэр зүйн онцлог

Үгийн сангийн онцлог

Үг зүйн онцлог Ийнхүү ажиллахдаа дараах асуултыг ашиглаж болно.

Эхийг хэнд зориулсан байна? Эхэд үгийн сангийн ямар үг их давтагдсан байна

вэ? Нэр томьѐо олон байна уу? Гадаад үг байна уу? Ярианы үг хэллэг байна уу? Үгийн шууд ба шилжсэн утгатай ямар ямар үг

байна? Аль нь олон байна вэ? Өгүүлбэрийн хэлбэржилт төгс байна уу? Ямар

бүтэцтэй өгүүлбэр зонхилсон байна вэ? Баталгаа нотолгоо хэр зэрэг байна? Дүрслэх ур

маяг хэрэглэсэн үү? Эрдэм шинжилгээний найруулгаар бичигдсэн ном бүтээлтэй танилцаж, тухайн найруулгад хэрэглэсэн үг, өгүүлбэрийг судлахдаа: А. Уншиж буй сонин нийтлэлийн ба эрдэм шинжилгээний найруулга бүхий эхээс судлах Б. Онол, хэрэглээний талаас судлах Энд “Б” хэсэгт ашиглах санааг сийрүүлье.

Үгийн санг нийт хэлний үг, хязгаарлагдмал хэрэглээний үг гэж хоѐр хувааж болно. Нийт хэлнйи үг гэдэг нь хэвлэл мэдээлэлд өргөн ашигладаг үндэсний утга зохиорлын хэлний үг. Үг бүхэн утгатай, зарим нь зөвхөн нэг чиглэсэн утгатай байхад нөгөө нь салаа салбар олон утгатай, зарим нь хоѐр гурваараа нийлж нэг үгийн адил утга илэрхийлэх зэргээр ялгаатай байна. Эдгээрийг ялган таньж найруулгад зөв хэрэглэхийн тулд үгийн утггыг тайлбарлаж мэдэх

Шинжлэх ухаан, сонин нийтлэлийн найруулгад харь хэлнээс гаралтай үг өргөн тохиолддог. Үгийн гарал судлалын үүднээс түрэг, уйгар, манж, перс иран, араб, санскрит хэлний үг өргөн байна.

-түрэг уйгар хэлнээс хүмүүсийн ахуй амьдрал, аж байдлыг заасан: оточ, таяг, суварга, хутагт,хөрш гм

Мөн хуучирсан үг нь уран зохиолын найруулгаас бусдад төдийлөн хэрэглэгдэхгүй гэсэн ойлголт түгээмэл болсон тул хуучирсан үгийг сонин нийтлэл, мэдээнд сэргээн хэрэглэж байгааг авч үзэх

Жнь:дипломат ѐсны холбогдолтой мэдээлэлд бараа бологсод, бараалхах,ноѐн, хатагтай гм ээр хэрэглэж буйг, төрийн албанд хэрэглэж буй эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл гм.

-шашин, сүм хийдийн холбогдолтой:намтар, эрэмбэ, бунхан, гүрэм, шоо, хонзон, түнжин гм -манж хэлнээс бэйл бэйс, амбан, залан , мээрэн -хятад хэлнээс байцай, гоймон, цай, шанз, мантуу, бууз, банш м Эдгээрийг сурагчид уугуул монгол үг хэмээн андуурах тул цаг гарган тайлбарлаж ярилцах, үгийн судалгаа түүвэр хийх зэргээр ажиллах

1990 –ээд оноос хойш орж ирсэн үгийн талаар сонин нийтлэлийн эх дээр судалгаа хийлгэх утгыг мэдэх,

Сонин нийтлэлий эх: Товч, дэлгэрэнгүй мэдээ, сурвалжилга, нийтлэл, асуудал дэвшүүлсэн

өгүүлэл, ярилцлага

Эрдэм шинжилгээний суралтчилгааны өгүүлэл, илтгэл,

Page 43: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Тэдгээр үгсийг уг найруулгад яамар зорилгоор хэрэглэснийг ухаж мэдэх, тайлбарлах

Жнь:смарт утас, смарт банк хэрэглэх нь түгээмэл болжээ. Англи хэлний “smart” гэсэн үг нь 1. Ганган дэгжин, 2. Цэвэрхэн, 3. Ухаантай цовоо сэргэлэн, 4.хээнцэр тансаг, 5. Хурдан шаламгай зэрэг утгыг илтгэдэг. “смарт утас, смарт банк” гэхэд эдгээрийн аль утгаар хэрэглэгдэж байна вэ? гэдгийг ярилцах гм Сонин нийтлэлийн бичвэрүүдэд ажиглалт хийж үгийн, сонголт, өгүүлбэрийн утга үүрэг, байр, өгүүлбэрийн төгсгөл, баймж буюу өнгө аясыг ярилцаж болно. Цагийн хэлбэрүүд нь үйл явдлын одоо, өнөөг илэрхийлдэг, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн харьцааны хувьд одоо цагийн хэлбэр түгээмэл бйагааг судлах, ... Өнөөдөр залуухан реппер охин ардчилал бидэнд зохихгүй, хаана байна тэр амласан ардчилал чинь гэж дуулаад байх юм. Тэр дуучин охины ингэж хэлээд дуулж байгаа нь өөрөө ардчилал юм биш үү. Хэн нэгэн хүний засаг төрөө муулж, шүүмжилж бичиж байгаа нь бас л ардчилал. Аль нэг эрх баригчийн хулгайг гаргаж тавьж байгаа нь ч өөрөө ардчилал байхгүй юу. Энэ бүгд хумигдана. Хэвлэлийн бага хурал хийсэн хүн сошиал ертөнцөөс болж төр засаг тогтворгүй ажиллаж байна гэж ярина лээ. Түүний хэлж буйгаар фэйсбүүк, твиттер хуудас ашигладаг хүмүүсээс болж Засгийн газар олон солигдож байна гэж сошиал ертөнцийн сүүдэртэй талыг яриад байгаа. Тэгвэл үе үеийн Засгийн газар ямар хугацаанд ажиллаж байв. УИХ-ын сонгуульт хугацаанд Засгийн газар хэдэн удаа солигдсон билээ дээ. Лавтай 1996-2000 онд гурав, 2004-2008 онд хоѐр, 2008-2012 онд хоѐр, 2012-2016 онд хоѐр солигдсоныг тэр хүн мэдэж байгаа болов уу. Энэ бүгдийн буруу сошиал ертөнц байж яавч таарахгүй. Улс төрийн тогтолцооны гажгаас л солигдоод байгаа биз дээ. Болохгүй байгаа зүйлийг солихгүй гээд ч яахав. “Ардчиллын ган хоолойг тас багалзуудах нь” Өдрийн сонин 2017.11.17

- реппер сошиал, фэйсбүүк, твиттер- гадаад үг хэрэглэсэн учир?

- байх юм, юм биш үү, байхгүй юу, ярина лээ, яриад байгаа, мэдэж байгаа болов уу, билээ дээ, яавч таарахгүй, солигдсон билээ дээ. , гээд ч яахав. гэсэн өнгө аясаар юу илэрхийлэхийн тулд энэ бичлэгт ашигласан бол?

- Өгүүлбэрүүдийн утга өнгө аяс нь бичигчийн онцлогийг яаж илэрхийлж байна ?гэх зэргээр судалгаа хийлгэж хэд хэдэн мэдээ, болоод нийтлэл, тэмдэглэлүүд дээр ажиллаж болно.

Сонин нийтлэлийн болон шинжлэх ухааны эхийн найруулгын онцлогийг судлахдаа

Page 44: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

гэсэн асуулт загвараар задалж ойлгох. Ингэснээр бичихдээ агуулгыг шалтгаан үрийн холбоотой бичиж сурах юм. Сонин нийтлэлийн эхийг бичигч нь тайлбарласан тоочсон, эргэцүүлсэн зэрэг өнгө аястай өгүүлбэрийг өргөн ашигладаг.

Шинэ үг, нутгийн аялгууны үг, этгээд үг зэргийг дээрх байдлаар утга хэрэглээг нь судалж болно.

Энэ явцад нэр томьѐо, мэргэжлийн үг гарч ирнэ. Энэ нь эрдэм шинжилгээний найруулгад хамаарах нь илүү тул эрдэм шинжилгээний найруулгын эхэд хэрэглэж байгаа үгийг утга, ямар зорилгоор хэрэглэж байгааг мөн ярилцах.

Эрдэм шинжилгээний найруулга бүхий хялбаршуулсан эхэд дэвшүүлсэн таамаглал, баталгаа нотолгоо, учир шалтгааны дарааллыг олж, тайлбарлах, дүгнэх

Эрдэм шинжилгээний эхийг уншаад задлан шинжилгээ хийхийн тулд дараах үйлийн дарааллыг анхаарна. Үүнд: 1. Эхэд дэвшүүлсэн таамаглалыг олж таамаглал

болохыг дүгнэх 2. Дэвшүүлсэн асуудлыг батлах зорилготой баримт

жишээг олж тайлбарлах, дүгнэх 3. Учир шалтгааны дараалал нь яагаад ийм байгааг

тайлбарлах, дүгнэх Үүний тулд:

Шинжлэх ухааны зохиолын хэсгүүд нь нарийн дэс дараалалтай, өөр хоорондоо утгын нягт холбоотой, учир зүйн дараалал сайтай байгааг нягтлан унших

Учир зүйн холбоо хамаарал яаж илэрч байгааг ажиглах, задлан шинжилгээ хийх

Логик зөрчил шалтгааны хуулийг анхаарах

Эрдэм шинжилгээний хялбаршуулан найруулга бүхий асуудал дэвшүүлэн эсээ бичвэрийн хувьд сэдэв, эх үндэслэл, эсрэг үндэслэл, шинэ санаа бүхий оюун дүгнэлтийг эрэл хайгуулж хийж унших

Өгүүлбэрүүдийн учир шалтгааны хамаарлыг илрүүлэх

Холбоо хамаарал бүхий холбох үгсийг олж үүргийг тайлбарлах

Догол мөр хоорондын уялдаа холбоог илрүүлж унших, ямар багц буюу тодорхой нэг санааг илэрхийлснийг тодорхойлох

Бичихдээ догол мөр гаргаж бичихийг ойлгох “Эрдэм шинжилгээний хялбаршуулсан зохиол нь мэргэжлийн хүмүүс төдийгүй олон нийтэд зориулагдаж, уншигчдын мэдлэгийн хүрээг тэлэх,

- Л.А. Зенке "Амьтдын амьдрал" - Тарасов "Ертөнцийн тэгш хэмийн гайхам-шиг"

хэн Хэнд

зориулж

Яах гэж (мэдээлээх,

ятгах, тайлбарлан

ойлгуулах, )

Хэзээ (өгүүлэх зүйлээ

гурван цагаар холбох)

Яаж (найруулгын зэрэг,

төрөл)

Хаана (өгүүлэх зүйлээ орон

зайгаар холбох)

Page 45: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

танин мэдүүлэх, байгаль ертөнц, нийгэм, хүмүүний тухай, юмс үзэгдлийн учир шалтгаан, хууль, зүй тогтол, мөн чанар, дотоод холбоо хамаарлын тухай шинжлэх ухааны үнэн зөв мэдлэг олгох үүрэгтэй. Гол онцлог нь судалгааны гэхээсээ сурталчилгааны шинжтэй бөгөөд танин мэдэхүйн агуулгатай байдаг.” ийг дараах эх дээр ажиглаж дүгнэлт гаргаж болно. Үүнд:

- Олон нийтэд зориулагдсан болохыг - Мэдлэгийн хүрээг тэлэх агуулга аль болохыг - Танин мэдүүлэх агуулга нь аль болох - Шинжлэх ухааны үнэн зөв мэдээлэл аль байгааг - Сурталчилгааны шинжтэй болохыг ярилцах юм.

Эрчим хүчний хэрэглээний үнэ маш хурдан нэмэгдээд ...байгаа одоо үед ...зовж зүдэрч байх албагүй юм.Байнгын найдвартай юм гэж байна уу? Үүнд салхи гээч хатагтай өөрөө хариулна. ...Даллан эргэлдэгч сэнс ашиглан Америкийн Калифорни мужид арван гурван мянган шуугиур босгосон нь 150мянган тонн газрын тос шатаахтай тэнцэх их эрчим хүч боловсруулжээ. Салхины хурд 2 дахин ихэсвэл хүч нь 8 дахин нэмэгддэг. Хурд нь 8 дахин ихэсвэл хүч нь 64 дахин нэмэгддэг ажээ. Цахилгаан үүсгэгчийн эргэлтийн ст андарт нь минутад 1200 юм уу 1800 байх шаардлагад эрх дураараа тэнүүчлэн сүүгэх салхийг зохицуулах нь нарийн ухаан сийлэхээс аргагүйд хүргэдэг. Өрөөсөн далавч гэдэг тал сэнсийг Герман улсын Бременхавен орчимд туршин хэрэглэж ашигтай сайн болохыг нь нотлоод байгаа аж. Манайх шиг айл өрхөөрөө цөөхүүл тархан нутагладаг малчид нүүдэлчдийн оронд “өрөөсөн далавчит” салхин сэнсийг өвөлжөө бүрд байгуулан салхинаас гал гаргаж авах арга сүвэгчлэх нь илүү үр дүнтэй санагдах юм. Аугаа их салхи судлаач Всейковын үлдээсэн өвийг, ялангуяа манай орныг дэлхийн салхин тэнхэлэг дайрдгийг тогтоосон судалгааг нь эргэн үзэж баяжуулан гзнзгийрүүлэх нь чухал юм. “Салхины ангуучин” гэдэг мэргэжил бий болгож хүмүүсийг сургах ѐстой. “Үнэгүй мөнгөн салхи” Л.Түдэв.

Багшид зөвлөх нь: Сонин нийтлэл болон эрдэм шинжилгээний эхэд задлал хийх, харьцуулах үйл ажиллагааг удирдах явцад дараах мэдээллийг өгч болно. Сонин нийтлэлийн найруулга: Сонин нийтлэл нь олон нийтийн мэдээллийн чухал эх сурвалж болдог тул цаг үеийн онцлогийг бүрэн тусгадаг, болсон үйл явдлыг мэдээлэх, дамжуулах, учир зүйн тайлбар хийх, сэтгэл зүйн хувьд тэдэнд нөлөөлөх үүрэг хүлээдэг. Ийм чураас бичлэгийн бусад төрөлтэй харьцуулахад хамгийн энгийн, ойлгоход хялбар, цөөн үгээр өргөн агуулга гаргасан байдгаараа ялгарна. Соинин нийтлэлийн найруулгын эхийг түүний агуулга, бичлэгийн хэлбэр, гол зорлигоор нь ерөнхий 2 хэсэгт хуваадаг.

Тухайн үзэгдэл, үйл явц, баримтыг шууд мэдээлэх Тухайн үзэгдэл, үйл явц, баримтыг задлан инжилж, дүгнэлт гарган бичих

Шууд мэдээлэн бичих гэдэг нь зохиогчийн хувийн үзэл бодол, дүгнэлт тусаагүй, үйл явдлын болсон дэс дараа, тоо баримтыг тэр хэвээр нь найруулан бичихийг хэлнэ. Энэ хэсэг товч дэлгэрэнүгй мэдээ, тайлан, ярилцлага, тэмдэглэл зэрэг төрөл багтах бөгөөд сонин сэтгүүлд зонхилох байр эзэлнэ. Задлан шинжилж дүгнэлт гарган бичих гэдэг нь зохиогч түгээмэл олон үйл явдлыг нэгтгэн нийгэм, улс төр, шинжлэх ухааны үднээс задлан шинжилгээ хийж, дүгнэн бүтээлчээр бичихийг хэлнэ. Үүнд сурвалжилга,

Page 46: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

өгүүлэл, найруулал зэрэг төрөл багтана. Гэхдээ шууд мэдээнд зохиогчийн үзэл бодол, бүтээлч үйл огт байхгүй, эсвэл задлан шинжилж бичих нь шууд мэдээлэх зорилгогүй гэж хатуу зааглаж болохгүй. Сонин нийтлэлийн хэл найруулгад сонин, нийгэм улс төрийн сэтгүүл, суртал нэвтрүүлэг, радио телевизийн нэвтрүүлэг, баримтат киноны тайлбар, хурал цуглаан, баяр ѐслолын элдэв арга хэмжээнд хэлэх үгийн хэл найруулга зэрэг хамаарна. Эхийн найруулгын үндсэн шинж

Сонин нийтлэлийн найруулга нь бусад найруулгын шинжтэй ойр байдаг. Үүнд:

1. Нийгмийн тулгамдсан асуудал хөндсөн, эргэцүүлсэн өнгө аястай, задлан шинжилж, нэгтгэн

дүгнэсэн, шийдэх арга замыг заасан, үйл явдлын нягт уялдаатай, нэр томьѐо өргөн ашигладаг.

(эрдэм шинжилгээний найруулгатай ойр)

2. Албан ѐсны шинжтэй, тогтосон загвартай, үг хэллэгийг шууд утгаар нь хэрэглэнэ. (албан бичгийн

найруулгатай ойр)

3. Уншигч, сонсогчийн сэтгэлд хүрэх, итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор уран дүрслэл, хэлц, ярианы

үг хэллэг өргөн ашиладаг. (уран зохиолын найруулгатай ойр)

Сэтгэл хөдлөл, үнэлэлт дүгнэлт, уриалж дуудсан, дүр дүрслэлтэй байдаг.

Үгийн сангийн онцлог:

Үгийн сан баялаг, өргөн хүрээтэй.

Заримдаа цөөн үгээр өргөн агуулга гаргана.

Уран дүрслэл, өвөрмөц хэллэгтэй байна.

Сэтгэлийн өнгө аяс нэлээн илэрнэ. Өгүүлбэр зүйн онцлог:

Өгүүлбэр зүйн арга хэрэглүүрийн хувьд өргөн дэлгэр.

Нийлэмж үг, тогтвортой хэлцийн хэрэглээ цөөнгүй байна.

Найруулгын өнгө аясыг ялгаруулахад зэрэгцсэн гишүүд бүхий өгүүлбэрийн хам бүтэц чухал

үүрэгтэй.

Үг зүйн онцлог:

Үг бүтээх дагаврын тусламжтай үүссэн нэр үгсийг өргөн хэрэглэдэг.

Ганц тоот нэр үгийг олон утгаар хэрэглэх нь нэлээд түгээмэл

Тийн ялгалын нөхцөлийн найруулах үүрэг их, ялангуяа харьяалахын тийн ялгалын давтамж их

байна.

Биеийн, хамаатуулах төлөөний үг элбэг хэрэглэгддэг. Цагийн хэлбэрүүд нь үйл явдлын одоо, өнөөгийн шинж чанрыг илэрхийлдэг, өнгөрсөн, одоо,

ирээдүй цагийн харьцааг нягтлахад одоо цагийн хэлбэр, мөн үйлт нэр өргөн ашиглагддаг. Эрдэм шинжилгээний найруулга: Шинжлэх ухааны салбарт үйлчилж, хүний мэдлэгийг дамжуулах гол үүрэг бүхий найруулгын төрлийг шинжлэх ухааны зохиолын хэл найруулга гэнэ. Шинжлэх ухааны найруулгад эрдэм шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний илтгэл, реферат, эрдэм шинжилгээний бүтээлийн дүгнэлт зэргийг хамруулдаг бол эрдэм шинжилгээний найруулгад сурталчилгааны өгүүлэл, нийтэд зориулсан товхимол, лекц, эсээ нийтлэлийг багтаан үздэг. Эрдэм шинжилгээний найруулгын зохиолд мэргэжлийн үг хэллэгийг өргөн хэрэглэдэг, баримт нотолгоонд тулгуурлан, дүгнэлт хийж бичдэгт оршдог. Эрдэм шинжилгээний найруулгыг шинжлэх ухааны болон эрдэм шинжилгээний нийтлэг найруулга, шинжлэх ухаан уламжлалт найруулга гэж ялган үздэг. Эрдэм шинжилгээний зохиолын гол үүрэг нь дэвшүүлсэн таамаглалынхаа үнэнийг батлахад оршдог бөгөөд үүнийгээ нотлох, мэдээлэх нөлөөлөх, итгүүлэх зорилотой. Эдгээр бүтээлтэй сурагчдыг танилцуулах замаар найруулгын төрөл бүрийн онцлогтой танилцуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээний нийтлэг найруулгад хамаарах чиглэлээр эрдэм шинжилгээний эх зохиох дадлага ажилыг зохион байгуулж болно.

Учир шалтгааны дараалалтай байх- Доторх зүйлс нь нарийн дараалалтай байрласан, өөр хоорондоо утгын нягт холбоотой байх

Page 47: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Тодорхой байх – Уншигчдад маш ойлгомжтой байх Оновчтой байх –Санаагаа цөөн үгээр ононж өгүүлэх, Үг сонголт

Эрдэм шинжилгээний эхийн найруулгын үндсэн шинж

Юмс үзэгдлийн мөн чанар, учир шалтгааныг тайлбарлан, тодорхойлсон тоочимж эргэцүүллийн

найруулбарын хэв маяг орно.

Албан ѐсны шинжтэй, загварт найруулгатай.

Учир шалтгааны нарийн дараалалтай.

Баталгаа нотолгоо, оюун дүгнэлт хийсэн байна. Тоо баримт, тооцоо судалгаа их байх

Товч оновчтой. Тодорхой, оновчтой байх

Эшлэл зүүлт, бүдүүвч, томьѐо, тэмдэг, жишиг зураг хэрэглэнэ.

Үнэн бодитой байх

Хийсвэрлэл ба ерөнхийлөл байна.

Үгийн сангийн онцлог:

Үгийн сангийн хувьд баян бус: мэргэжлийн үг, нэр томъѐо их хэрэглэнэ, давтамж нь их.

Гадаад үг, латин үг элбэг.

Үгийг шууд утгаар хэрэглэнэ, этгээд бүдүүлэг, хар яриа, нутгийн аялгууны үг, аялга үг, уран

дүрслэл, яруу хэрэглүүр зэргийг хэрэглэх-гүй.

Өгүүлбэр зүйн онцлогоос:

Шалтгааны ба тодотгол гишүүн өгүүлбэртэй нийлмэл өгүүлбэр, тодосгох үүрэгтэй хэлэх аялгаар

холбосон нийлмэл үг цөөнгүй байна.

Төгс хэлбэржсэн, батлах, үгүйсгэх итгүүлэх зорилготой хүүрнэсэн өгүүлбэр голлоно.

Тодорхой бус эзэнт, эзэн биегүй өгүүлбэр их хэрэглэнэ.

Өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүд олон оруулсан үг элбэг байна.

Үг зүйн онцлог:

Үгийн сангийн хувьд баян бус: мэргэжлийн үг, нэр томъѐо их хэрэглэнэ, давтамж нь их.

Гадаад үг, латин үг элбэг.

Үгийг шууд утгаар хэрэглэнэ, этгээд бүдүүлэг, хар яриа, нутгийн аялгууны үг, аялга үг, уран

дүрслэл, яруу хэрэглүүр зэргийг хэрэглэх-гүй.

Эрдэм шинжилгээний хялбаршуулсан зохиол нь: Эрдэм шинжилгээний хялбаршуулсан зохиол нь мэргэжлийн хүмүүс төдийгүй олон нийтэд зориулагдаж, уншигчдын мэдлэгийн хүрээг тэлэх, танин мэдүүлэх, байгаль ертөнц, нийгэм, хүмүүний тухай, юмс үзэгдлийн учир шалтгаан, хууль, зүй тогтол, мөн чанар, дотоод холбоо хамаарлын тухай шинжлэх ухааны үнэн зөв мэдлэг олгох үүрэгтэй. Гол онцлог нь судалгааны гэхээсээ сурталчилгааны шинжтэй бөгөөд танин мэдэхүйн агуулгатай байдаг тул олон нийтийн мэдээллийн аль ч хэрэгсэл ашиглан нзвтрүүлж, үзүүлж, хэвлүүлж, ярьж танилцуулах өргөн боломжтой. Эрдэм шинжилгээний сурталчилгааны өгүүлэл, хялбаршуулсан товхимол, нэвтэрхий толь бичиг, сургалт заах аргын зөвлөмж, хичээлийн хөтөлбөр, гарын авлага орно. Эрдэм шинжилгээний хялбаршуулсан зохиол шинжлэх ухааны нэр томъѐо онол, тодорхойлолт, хууль, зүй тогтол, тоо томъѐолол, схем хүснэгт диаграмм, математик загвар, аксиом теорем байх албагүй, тогтсон стандарт загвар бүтэц байхгүй. Олон нийтэд шинжлэх ухааны ололт амжилтыг танин мэдүүлэх, үнэнийг ойлгуулах учир энгийн ойлгомжтой байх (нэр томьѐог цөөн, үг сонголт чөлөөтэй), уншигчдад сурталчлах, нөлөөлөх, итгүүлж үнэмшүүлэх зорилтой тул уран дүрслэл, уянгын халилттай, зохиогч сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн байх бололцоотой. Шинжлэх ухааны хялбаршуулсан эхэд задлал хийж, сэдэв, утга, агуулгын уялдаа холбоог дүгнэх агуулгыг Заавал судлах цагийн хичээлээр судалж байгаа тул энэ талаар сонгоны хөтөлбөрийн хүрээнд заавал судлах шаардлагагүй. Шинжлэх ухааны хялбаршуулсан эх Шинжлэх ухаан, техник технологийн нээлт, ололт амжилт, шинэ содон юм, үзэгдэл, ойлголтыг өргөн олон уншигч, сонсогчдод тайлбарлан таниулсан бүтээлүүд байдаг. Ийм бүтээлийг шинжлэх ухааны хялбаршуулсан эх (зохиол) гэдэг. Ийм зохиолд янз бүрийн боловсрол, ажил мэргэжилтэй хүмүүс буюу

Page 48: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

олон нийтэд зориулсан ном товхимол, өгүүлэл, тайлбар, таницуулга зэрэг багтана. Шинжлэх ухааны хялбаршуулсан эх нь уншигч, сонсогчдод ойлгомжтой байдаг онцлогтой. Учир нь:

Мэргэжлийн нэр томьѐо харьцангуй цөөн.

Хааяа уран дүрслэлийн аргыг ашигласан байдаг.

Үгийг шилжсэн утгаар нь сонгож болдог.

Тодотгол тайлбар, жишээ ихтэй.

Хүснэгт, загвар, эшлэл, зүүлт бараг ашигладаггүй Харин шинжлэх ухааны хялбаршуулсан эх нь эргэцүүлэн тайлбарласан өнгө аястай өгүүлбэрийг өргөн ашигладаг. Найруулгын алдаагүй бичихэд хэлний бага нэгжийг өөрөөр хэлбэл бүтээвэр, үг, өгүүлбэрийг зөв ашиглахаас эхэлнэ.

Сонин нийтлэлийн найруулга бүхий эхийг задлан шинжилж мэдээлэл, нөлөөлөх үүргийг тодорхойлох, тайлбарлах

Мэдээлэх үүргийг тодорхойлох, тайлбарлах Сонин нийтлэлийн эхийн гарчгаас юуны тухай

мэдээлэх гэж байгааг таамаглах

Эхээс мэдээлэл өгч байгаа баримтуудыг олох

Тэдгээр баримт мэдээлэл нь үнэн бодитой эсэхийг дүгнэх

Эхээс чухал ба чухал бус мэдээллийг ялган тайлбарлах

Нөлөөлөх үүргийг тодорхойлох, тайлбарлах Тухайн баримт мэдээлэлд тулгуурлан

зохиогчийн үзэл бодол хэрхэн илэрснийг тодорхойлж гаргах

Эхийг уншихад өөрт ямар мэдрэмж, сэтгэгдэл төрж байгаагаа ярилцах

Эхийг итгэл үнэмшилтэй болгож байгаа баримт нотолгоо, үг хэллэг, дүрслэл гэх мэт хэсгүүдийг олж, тайлбарлах

Зохиогч эхээр дамжуулан уншигчдад ямар мэдрэмж сэтгэгдэл төрүүлж байна вэ? түүнийг илрүүлж байгаа үг хэллэг, өгүүлбэр, дүрслэл зэргийг тайлбарлах

Учир шалтгаан ба үр дагаварыг судлах Эхэд ямар нөхцөл байдал, хэрэг явдлын

талаар тусгасныг тодорхойлох

Тухайн хэрэг явдал, нөхцөл байдал үүсэх болсон шалтгааныг тодорхойлох

Тухайн шалтгаанаас үүдэж ямар ямар үр дагавар гарсныг тодорхойлох

Түүнд нөлөөлсөн хүчин зүйлс байгаа эсэхийг нягтлах

Зохиогч тухайн шалтгаан ба үр дагаврыг уялдаа холбоотой бичихдээ ашигласан холбох хэрэглүүрийг тодорхойлж, тайлбарлах

Учир шалтгааны холбоос (... иймээс, ийм болохоор, учир нь учраас, ... аас шалтгаалан (хамааран), ... тай холбогдуулах, ... энэ тохиолдолд, ийм нөхцөлд, тийм тохиолдолд ..., Хэрэв ... бол, тэгвэл) - ыг хэрэглэсэн байдалд дүгнэлт гаргах

Зохиогч нэг шалтгаан, нэг үр дагаврыг бичсэн үү, эсвэл олон шалтгаан олон үр дагаврыг бичсэн үү гэдгийг ажиглан загварчлах

Эхэд ашигласан баримтыг олж, шалтгаан ба үр дагаврыг нотлоход ямар үүрэгтэй байгааг дүгнэх

Page 49: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Харьцуулах эсрэгцүүлэх аргыг судлах Эхэд дэвшүүлсэн асуудлыг тодорхойлох

Дэвшүүлсэн асуудлын хүрээнд үзэл бодлоо илэрхийлэхдээ юуг юутай харьцуулсныг тодорхойлох

Харьцуулж буй зүйлийн төстэй болон ялгаатай талыг хэрхэн тусгасныг жагсаах

Харьцуулж буй зүйлийнхээ нэг юманд байгаа бүхэллэг шинжийг ижил төстэй шинжтэй харьцуулан багцлах, эсвэл нэг зүйлд нь байгаа нэг өвөрмөц шинжийг нөгөө юманд байгаа ижил шинжтэй хэсэглэн харьцуулах байдлаар санаагаа цэгцтэй илэрхийлэх

Санаагаа дэмжихэд ашигласан жишээ, баримт нотолгоог олж, үүргийг тодорхойлох

Харьцуулж, эсрэгцүүлж бичихдээ цогцолбор болон өгүүлбэрүүдээ холбосон арга хэрэглүүрийг олж, тайлбарлах (Гэвч, гэтэл, харин, ... төдийгүй, тэгсэн төдийгүй, Хэрэв тийм бол, Нэг талаас, нөгөө талаас, харин ч, Иймээс, ийм байдлаар, иймэрхүү, Тэрчлэн, түүнчлэн, үүнчлэн, энэчлэн, түүн шиг, энэн шиг, үүн шиг гэх мэт)

Эсрэг ойлголтыг харьцуулан бичсэн эсэх

Зохиогчийн үзэл бодол, дүгнэлт хэрхэн илэрснийг тодорхойлж тайлбарлах

Үндэслэл ба нотолгоог судлах Эхэд ямар асуудал дэвшүүлснийг

тодорхойлох

Тухайн асуудлын хүрээн дэх зохиогчийн байр суурийг тодорхойлох

Зохиогч өөрийн байр сууриа хамгаалж, үнэмшилтэй болгохын тулд ашигласан баримт нотолгоог олох

Тэдгээр баримт нотолгоог ямар эх сурвалжаас авсныг тодорхойлох

Зохиогчийн асуудалд хандаж буй хандлага, өнгө аяс мэдрэмжээ ямар үг хэллэг, уран тод дүрслэл, баймж үгээр илэрхийлснийг задлан шинжилж тайлбарлах

Зохиогчийн байр суурь, үзэл бодлыг дэмжиж буй шалтгаануудыг гарган, түүний үнэ цэнэ, ашиг тус, давуу ба сул талыг тодруулж дүгнэх

Багшид зөвлөх нь: Сонин нийтлэлийн найруулга бүхий эхийг задлан шинжилж мэдээлэл, нөлөөлөх үүргийг тодорхойлох, тайлбарлах

Сонин хэвлэл нь олон түмний мэдээллийн чухал хэрэглүүр болдог бөгөөд тухайн цаг үеийн онцлог бүрэн тусдаг. Сонин хэвлэл нь зөвхөн мэдээлэх, дамжуулах учир зүйн тайлбар нотолгоо хийх төдийгүй сэтгэл зүйн хувьд нөлөөлөх үүрэгтэй байдаг. Сонины мэдээлэх үүрэг нь баримт хэрэглэгдэхүүн яг үнэн зөв байх, албан ѐсны шинжтэй байх тодорхой нэгтгэн дүгнэсэн байх сэтгэхүйн хийсвэрлэлт тулгуурласан байх зэргээр илэрнэ. Сонины хэл найруулгын нөлөөлөх үүрэг нь уриалан дуудах, яруу сайхны таашаалд нийцэх, шинэ үг хэллэгээр илэрхийлэхийг эрмэлзэх, сурталчлан зарлаж таниулах, шинэлэг аястай байх зэргээр илэрдэг. Бичилгийн бусад төрөлтэй харьцуулахад сонины хэл найруулга хамгийн энгийн ойлгоход хялбар, цөөн

Page 50: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

үгээр өргөн агуулга гаргасан байдгаараа ялгарч байна. Сэтгэл хөдөлгөх уран үг өвөрмөц хэллэг хэлний яруу хэрэглүүрийг зохистой ашиглавал уншигчдад нөлөөлөх үр өгөөж төдий чинээ их болдог. Уран хэрэглүүрийн үүргээр зөвхөн үг хэллэг хэлзүйн хэлбэр хэрэглэгдээд зогсохгүй сонины гарчиг, догол мөр, бичлэгийн аяс, (товчоолон томъѐолох, хүүрнэн өгүүлэх, шүүн хэлэлцэх гэх мэт) оруулсан үгс, ишлэл, түүнчлэн гадаад үг ярианы янз бүрийн хэв маяг орно. Эхийн агуулгын бүтэц, цогцолборын дараалал, уялдаа холбоог үндэслэл ба нотолгоо, шалтгаан ба үр дагавар, харьцуулах ба эсрэгцүүлэх зэргээр холбосон арга хэрэглүүрийг харьцуулан судалж дүгнэх

Энэ суралцахуйн зорилтын хүрээнд сурагчид эрдэм шинжилгээний хялбаршуулсан эхийг уншаад шалтгаан үр дагавар, үндэслэл нотолгоо, харьцуулах эсрэгцүүлэх утгатай холбох арга хэрэглүүрийг ашиглан эхийн агуулга, бүтцээ хэрхэн уялдаа холбоотойгоор зохион байгуулж, илэрхийлснийг судлан дүн шинжилгээ хийнэ. Эдгээр холбох хэрэглүүрүүд нэг эхэд бүгд орсон байх нь ховор учраас тухай бүрийн онцлогийг илэрхийлсэн эх сонгон ажиллах нь үр дүнтэй.

Хоѐр. Хэл зүйг судлах Уншиж судалсан эх, зохиолын хэл найруулга, үг, өгүүлбэрийн сонголт, тэдгээрийн найруулгын үүрэг, хэрэглээг судлах (ажиглах, задлан шинжлэх, тодорхойлох, дүгнэлт гаргах, санал бодлоо хуваалцах)

Суралцахуйн зорилт

Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Нийлмэл өгүүлбэрийг задлан шинжлэх

Тогтвортой холбоо үгийн утга, бүтцийг 10-р ангийн сонгон гүнзгийрүүлэх цагаар судалсан бөгөөд өмнөх ангиуддаа зэрэгцүүлэх, угсруулах холбоо, өгүүлбэрийн гишүүдийн хэлбэржилт, утга, байр, зэрэгцсэн ба угсарсан нийлмэл өгүүлбэрийн мэдлэг ойлголттой болсон. Нийлмэл өгүүлбэрийг задлан шинжлэх нь өгүүлбэрзүйн үндсэн асуудал болох холбох ѐс, холбох хэрэглүүрт суурилсан, доод түвшний нэгж нь дээд түвшний нэгжээ бүтээсэн шинжтэй, тодорхой эрэмбэлэгдсэн чанартай байдаг. Иймээс ЭӨ-тэй НӨ-ийг жишин үзвэл шинжүүд нь илүү тодорхой гардаг. ЭӨ-үүд өгч НӨ бүтээлгэж, ярилцах, улмаар ЗНӨ, УНӨ, ХЗНӨ, гэ-т НӨ –ийг задлан шинжилнэ. Жишээ нь: Хонх дуугарав. Хичээл эхэллээ. (ЭӨ-үүд)

1. Хонх дуугарч, хичээл эхлэв. 2. Хонх дуугарсан ба хичээл эхлэв. 3. Хичээлд хэн сайн оролцоно, тэр сайн ойлгоно. 4. Хичээл эхэлмэгц чимээ намдав. 5. Хэрэв хичээлд сайн оролцох юм бол багш

урмаар шагнана. 6. Хичээлд хэн сайн оролцвол тэр сайн сурна. 7. Хичээл үргэлжилж байгаа учир хүүхдүүд завгүй

байна. 8. “За, та нар ойлгов уу” гэж багш асуув. 9. Багш асуунгаа самбарт тайлбарлана. 10. Багшийн тайлбарлахыг хүүхдүүд анхаарна. 11. Хүүхдүүдийн идэвхтэй оролцсон нь багшийн

хичээлийн бэлтгэл сайн байсных юм. 12. Хичээл дуусахтай зэрэг Бат нэг санал гаргав. 13. Хичээл тарахлаар ангиараа кино үзье гэж Бат

хэлэв. 14. “Ээ гялай, ээ гялай” гэж Болор хашгирав.г.м.

эдгээр янз бүрийн бүтэцтэй өгүүлбэрүүдийг ажиглахад

Ц.Өнөрбаян нар “Орчин цагийн монгол хэл” (2010) М.Базаррагчаа “Монгол хэл” (2000) Б.Пүрэв-Очир “Монгол хэлний өгүүлбэрзүй” (1998) А.Цог-Очир нар “Монгол хэлний эхийн хэв маяг” (2015) Б.Чимгээ нар “Монгол хэлний гарын авлага” (2012

Page 51: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

төгс ба төгс бус байдлаараа, өгүүлбэрүүдийн зааг нь тод ба салгахад нягт бат байгаа эсэхээрээ, холбосон хэрэглүүрүүд нь өөр өөр байгаагаараа, гол гишүүдийн хэлбэржилт зэргээрээ ялгаатай байгааг задлан тайлбарлана. Нийлмэл өгүүлбэр нь гурав ба түүнээс дээш хэсэгтэй байвал олон төвтэй гэх ба энэ тохиолдолд 4 төрлийн нийлмэл өгүүлбэр (ЗНӨ, ХЗНӨ, УНӨ, гэ-т НӨ) янз янзын байрлал, холбоогоор хосолж, холимог бүтэц үүсгэдгийг тодорхой ялган задлуулснаар олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр, холимог нийлмэл өгүүлбэр, гэ-т нийлмэл өгүүлбэр зэрэг бүтцүүд үүсдэг болохыг ойлгуулна. Нийлмэл өгүүлбэртэй холбоотой дасгалыг “Монгол хэл 8” (М.Базаррагчаа, 1999) зэрэг сурах бичгүүдээс сонгон ажиллуулж болно.

Эх, өгүүлбэр зохиохдоо бүтэц, бүтэц бус, энгийн ба нийлмэл өгүүлбэрүүдийг утга төгөлдөр хослуулан найруулах

Энэ зорилтын хүрээнд өгүүлбэрийг найруулах чадварт суралцана.

Өгүүлбэрийг задлан, тайлбарлах Эхийн өгүүлбэрүүдийг энгийн өгүүлбэр болгох

Өгүүлбэр холбох хэрэглүүрийг нэрлэн, утга, үүргийг тайлбарлах

Хоѐрос дээш хэд хэдэн өгүүлбэрийг ил хэрэглүүр болох үг, бүтээвэр (нөхцөлөөр) холбохоос гадна, тэг үндэс ба тэг холбоосоор холбодог. Нийлмэл өгүүлбэрийг

1. Хэл зүйн бүтээврээр 2. Хэлзүйжсэн үгээр 3. Бие даасан үгээр 4. Төлөөний үгээр 5. Холбох үйл үгээр холбохоос гадна

эдгээрийг хослуулан, өгүүлбэрийг холбож болно.

Эхийн өгүүлбэрийг бүтэц ба бүтэц бусаар ялгах, утга, найруулгын үүргийг тайлбарлах

Бүтэц бус өгүүлбэр: Мэдрэх өгүүлбэр: ѐо ѐо, ѐх, ай, ээ, пөөх, тий

тий, хай хай, ий ий Зөвших /батлах/ өгүүлбэр: мөн, биш, за, үгүй, тийм,

хаанаас даа, байз Илэрхийлэх өгүүлбэр: ашгүй, хөөрхий, чааваас,

гялай, хайран, золиг, моньд, цус, ѐстой доо, болж Харилцах өгүүлбэр: май, бүүвэй, баяртай, хүүе, еэ

еэ, бөөвөө, хөж, хаа, хөш, уухай, урай, өөв, сөөг

Энгийн өгүүлбэрүүд утга агуулгын хувьд ойролцоо, эсрэг алин болохыг тайлбарлах

Ойролцоо ба эсрэг өгүүлбэрийн утга, найруулгын үүргийг харьцуулах, дүгнэх

Өгүүлбэрийн дүрслэх ур маягийг тайлбарлах

Өгүүлбэрийн баймж, үнэлэмжийг тайлбарлах

Эх ба цогцолборт өгүүлбэр, үг, бүтээврийг хэрхэн төгөлдөр хослуулан найруулсныг жишээгээр батлах

Өгүүлбэрийн утгын бүрэлдүүлбэр болсон чанар, тоо, орон, цагийг илрүүлэх, өгүүлбэрийн үндсэн шинж, үүргийг тайлбарлах

Уншиж судалж буй төрөл бүрийн эхүүд

Page 52: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Өгүүлбэрийг найруулах Энгийн өгүүлбэрүүдийг нийлмэл өгүүлбэрийн утга

санаанд нь зохицуулан холбож, цогцолбор, эх бүтээх, найруулгыг хянах, сайжруулах

Эх зохион найруулахдаа:

зөв оновчтой

товч, эмх цэгцтэй

яруу дүрслэлтэй, яруу тодорхой,

энгийн ойлгомжтой Найруулгын алдаа:

буруу – дутуу

эмх цэгцгүй – нуршуу

болхи – гажуу

тодорхой бус – зохисгүй

Энгийн ба нийлмэл өгүүлбэрүүдийг ойролцоо ба

эсрэг санаагаар утга төгөлдөр хослуулан найруулах, улмаар цогцолбор, эх бүтээх, найруулгыг хянах, сайжруулах

Бүтэц ба бүтэц бус өгүүлбэрүүдийг холбон найруулах, найруулгыг хянах, сайжруулах

Өгүүлбэрт шинэ санаа, баймж үнэлэмж нэмж, нийлмэл өгүүлбэр, цогцолборыг утга төгөлдөр хослуулан найруулах

Хэлэнд холбож хэлэмгүй утгын зохицлоор өвөрмөц санаа гарган найруулах, өгүүлбэрийн санаа, утга хослолыг ярилцах

Энгийн өгүүлбэрт чанар, тоо нэмэн, утга төгөлдөр хослуулан найруулж, нийлмэл нийлмэл бүтээх, найруулгыг хянах, сайжруулах

Энгийн өгүүлбэрт орон, цаг нэмэн, утга төгөлдөр хослуулан найруулж, нийлмэл өгүүлбэр бүтээх, найруулгыг хянах, сайжруулах

Нийлмэл өгүүлбэрт чанар, тоо, орон, цаг нэмэн, утга төгөлдөр хослуулан найруулж, цогцолбор бүтээх, найруулгыг хянах, сайжруулах

Өгүүлбэрийг дэлгэрүүлэн хувиргах

Дасгал даалгаврын жишээ: Бүтэц ба бүтэц өгүүлбэрийг хэрхэн холбож, хослол

төгөлдөр найруулсныг тайлбарлах “Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ. Хүмүүжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хүү өөрөө бас яахан мэднэ. Хайран хайран, хөөрхий хөөрхий” гэсэн өгүүлбэрийн “хайран хайран, хөөрхий хөөрхий” гэдэг нь илэрхийлэх утгатай бүтэц бус өгүүлбэр бөгөөд тухайн болж буй үйл явдалд хандах зохиогчийн үнэлэмж, хандлагыг илэрхийлсэн тус өгүүлбэрийг зохих газарт нь хавчуулж оруулсан байна. Цогцолборын шинэ санаа бүхий бүтээлч хослол дээр зохиогчийн үнэлэмж, баймж санааг нэмснээр хослол төгөлдөр найруулга болсон байна.

Дараах жишээнээс бүтэц бус өгүүлбэрийн утга,

Page 53: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

үүргийг тайлбарлах, өгүүлбэрийн цөм ба цөм бус бүтцийн агуулгыг хэрхэн нэмэн дэлгэрүүлж байгааг ярилцах 1. Гавж гуай гэж доогуур харна ... 2. Ноѐн: Ай юу хийнэ, хуурч авгай хуурч авгай. 3. Хөөрхий зайлуул хүний үр тул. 4. Идэж идэж пөөх, хэвтэж хэвтэж, ѐох ... 5. Аль вэ саяын хэлсэн юмнуудыг дөхүүлээд өгнө

үү. 6. За, чи бас хөөрхөн эхнэр болох юм байна.

Хаалтад байгаа өгүүлбэрийг өмнөх өгүүлбэрт утга

санаа тохируулан, нийлмэл өгүүлбэр бүтээн, яаж холбосныг тайлбарлах

1229 онд Өгөөдэй их хаанд өргөмжлөгдөхөд Елюй Цуцай их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Өгөөдэй, цагаадай, Тулуй нар түүнийг сонсон, ѐсоор болгож байсан нь монголын ноѐд хаад түүнтэй дотно, сайн харилцаатайг гэрчилж байна. (Түүний зөвлөсөн бүхэн Елюй Чуцайг их хүндэтгэн итгэдэг ) Үүнд “түүнийг” хэмээх үгийн оронд “түүний зөвлөсөн бүхнийг”, “гэрчилж байна” гэдэг өгүүлэхүүний өмнө “Елюй Чуцайг их хүндэтгэн итгэдэг байсныг” гэж оруулж болно.

1. Намайг Дамба гэдэг нэг мастер хүн ажилд оруулсан юм. (Миний хийж байгаа)

2. Монголын цагаан сараас хойш мал төллөж эхлэв. (Бидний хариуцсан)

3. Шинэ сарны гэрэл туяаран, усанд үзэгдэн гэрэлтээд, олон одон жирав жарав гийлцэнэ. (тэнгэрт түгсэн), (зөөлөн салхинаа долгиолох)

Үүл сарнин сийрэгшиж, мэлгэр талын тэртээгээс газар тэнгэрийн савслагад нар хөөрөн мандав. (баруун хойноос бараантаж байсан), (өнгө тунамал) гэх мэт

Дагаврын, үг нийлэх, авиа сэлгэх, товчлох зэрэг аргаар үг бүтэхийг мэдэх

Дагаврын аргаар үг бүтэхийг мэдэх Эх болон өгүүлбэрээс дагаврын аргаар бүтсэн

үүсмэл үгсийг олох

Үүсмэл үгс нь ямар үгийн аймгийн үг болохыг тодорхойлох (ажилла – үйл үг, ажилтан – жинхэнэ нэр, ажилсаг- тэмдэг нэр гэх мэтээр)

Дагаврын аргаар бүтсэн үгсийг үгийн бүтцээр задалж, бүтээврүүдийг тайлбарлах (ажил- идэвхтэй нэр язгуур, -ла – нэрээс үйл үг бүтээх дагавар гэх мэт)

Язгуурыг идэвхтэй идэвхгүй, нэр үйлийн алин болохыг тодорхойлох

Түгээмэл хэрэглэгддэг дагаврын утгыг мэдэх, тайлбарлах

Үгийн утгын өөрчлөлтийг харж дагаврын утгыг тайлбарлах оролдлого хийх

Уншиж судалж буй төрөл бүрийн эхүүд

Үг нийлэх аргаар үг бүтэхийг мэдэх Хоѐр үг нийлж шинэ үг бүтсэн үгсийг эхээс олох

Тэдгээр үгс зэрэгцэх ба угсрах аргын алинаар холбогдсоныг ажиглаж ангилах, тайлбарлах

Зэрэгцэж бүтсэн үгсийг давтаж зэрэгцсэн, энгийн зэрэгцсэн байдлаар нь бүлэглэх

Page 54: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Угсарч бүтсэн нийлмэл үгсийг ажиглаад хамжих болон найрах аргаар холбогдсоноор нь ангилах

Нийлмэл үгсийн бүтсэн арга болон үгийн аймгийн үүднээс тодорхойлох. Жишээ нь:

“идэвх санаачилга” – энгийн зэрэгцээ нэр үг “хоцорч моцор” – давтсан зэрэгцээ үйл үг “бор шувуу” – хамжсан угсраа нэр үг “”хянан шалга” найрсан угсраа үйл үг гэх мэт Авиа сэлгэх аргаар үг бүтэхийг мэдэх “барзгар- барзгар, бэрзгэр, борзгор, бурзгар,

бөрзгөр, бүрзгэр, биржгэр”, “гангана-гэнгэнэ-гонгино-гунгана-гингэнэ” гэх мэт авиа сэлгэж бүтсэн үгсийг ажиглаж, утгын ялгааг ярилцах

Эдгээр үгс өөр өөр утгатай биеэ даасан үгс үү, эсвэл ижил утгатай нэг үгийн хувилбар уу? гэдгээр асуудал дэвшүүлж ярилцах

Холбоо үг бүтээж, өгүүлбэрт оруулж утгын ялгааг гарган тайлбарлах,

Дүрслэх болон дуурайх үгс эгшиг сэлгэж утга ялган шинэ үг бүтээдгийг нотлохын тулд дүрслэх үгсийг зурах, авиа дуурайх үгсийг илэрхийлсэн дуу авиа гаргах зэргээр утгын ялгааг гарган тайлбарлах

Дүрслэх болон дуурайх язгуурын бүтэц дэх гийгүүлэгч сэлгэж утга ялган шинэ үг бүтээдгийг жишээнээс мэдэх: Жишээлбэл: “сартай-сарсай”, “шавхий-шалхий-шархий” гэх мэт.

Авиа сэлгэж бүтсэн үгсээр холбоо үг болон өгүүлбэр бүтээж утгын ямар ялгаа гарч байгааг тайлбарлан ярилцах

Авиа сэлгэх аргаар бүтсэн үгсийн сан бүрдүүлэх

Товчлох аргаар үг бүтэхийг мэдэх Товчилсон үгсийг ажиглаад ямар үгийн товчлол

болохыг сэргээн унших

Үгсийг ямар арга ашиглан товчилсныг тодорхойлох

Үсгээр, үеэр, холимгоор товчлох аргын алинаар нь үүссэн болохыг мэдэх, тайлбарлах

Товчилсон үгийг уншихдаа товчилсон хэвээр шууд унших (МУИС, НҮБ, Монцамэ), товчилсон үг болон үеийг сэргээн унших (УИХ – Улсын Их Хурал, ХЭ - Хэнтий аймаг,) ялгаа байдгийг мэдэж зөв унших

Үсгээр, үеэр, холимогоор товчилсон үгийн сан бүрдүүлэх

Толь зохиох анхан шатны мэдлэгтэй болох

Юм, үзэгдлийн мөн чанар, утга учрыг үгээр тайлбарлах, үгийг орчуулахдаа цагаан толгойн үсгийн дарааллаар юм уу, утгаар нь зүйлчлэн хувааж байрлуулсан бүтээлийг толь бичиг гэнэ. Толь зохиох анхан шатны мэдлэгтэй болохын тулд 1. Толь бичиг нь зорилго, үүрэг, ажил байдлын

шаардлагаас болж янз бүр байж болох бөгөөд толь бичгийн төрөл, бүтэц, ашиглах аргыг мэдсэнээ бататгах, дасгал ажиллах

Заримаас дурдъя. Тайлбар толиос толгой үгийн үндсэн утга, салаа утга, шилжсэн утгыг ялган таних ажлыг сурагчдаар хийлгэхдээ багш дараах асуултаар чиглүүлж болно:

“Бид нар англи хэл суралцаж байна” гэдгийг “Бид нар англи хэл үзэж байна” гэж хэлж болох

Page 55: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

уу?

Солин найруулахад утга санаа нь өөрчлөгдөж байна уу?

“суралцаж, үзэж” гэдэг хоѐр үг үндсэн утгаараа тохирох уу? г.м.

Мөн эхэд онцолсон үг нь тухайн эх буюу хам сэдэвтээ үндсэн утга, салаа утга, шилжсэн утгын алинаар орсон болохыг тайлбар толь ашиглан олж тодорхойлох дасгал ажиллуулж болно. Ялангуяа толь зохиож сургахад дээрх чадварыг эзэмшүүлэх нь ихээхэн чухаг юм. Тухайлбал, ойролцоо утгат үгийн толь зохиож сурахын тулд ойролцоо үүр үгс нь утгаараа хэрхэн тохирч байгааг дараах байдлаар ажиглуулж, улмаар ойролцоо утгат үгсийн үүрт багтах эсэхийг тодорхойлуулж болно. дагах- нэхэх- мөрдөх –хөөх дагах” -(юмны хойноос бараадан ойрхон явах) хэмээх үг нь

1. аялдах, дагаж дарвих (даган баясах) 2. дуурайн хамтрах (дагаж дуулах) 3. дагаар орох (дайсан этгээд дагах) 4. мөрдөх журамлах (заншил дагах) 5. мөшгөх нэхэх (дагаж нэхэх, улаа нэхэх) 6. адуулах, маллах (мал дагах) (Баярсайхан, 2009,

189) гэсэн салаа утгын 4-5-р утга нь “нэхэх, мөрдөх (мөшгөх) хөөх” гэсэн үгстэй утга ойролцоо болно. Гэтэл “нэхэх” гэдэг нь “хувцас хунарыг сүлжиж хийх” гэсэн утгатай боловч түүнээс үүссэн “хойноос нь хөөх” гэсэн салаа утга нь “дагах”-тай ойролцоо утгатай. “хөөх” (хойноос нь мөшгөн туух, хөөх) хэмээх үг нь

1. хүн амьтныг байгаа газраас нь зайлуулах (гэрээс нь хөөх)

2. юманд шунах (яргуй хөөх) 3. ажил төрлөө гүйцээх (замаа хөөх) 4. огцруулах (ажлаас нь хөөх) 5. сарниулах (бодлы нь хөөх) 6. ороо нь орж, эм амьтныг хөөх (бух үнээ хөөх) 7. хэрэглэх (улаа хөөх)

гэсэн салаа утгатайгаас “дагах” гэдэг үгийн 5-рх утгатай 2, 3, 6, 7-рх салаа утга нь ойролцоо байна. Харин “хойноос нь нэхэх, улаа нэхэх” гэсэн утгатай “хөөх” гэдэг үгийн 6, 7-р утга ойролцоо болж байна. “мөрдөх” (мөрөөр даган явах)-ийн, ѐс журмыг мөрдөх” гэсэн утга нь “мөрөөр нь хөөх, дагах, нэхэх” гэсэн утгатай ойролцоо байна.

2. Тухайн аргачлалын дагуу толь зохиох, өөр хоорондоо туршлага солилцон хэлэлцэх, бүтээлийн үзэсгэлэн гаргах

Өвөрмөц хэлцийн толь (өвөрмөц хэлц, хэвшмэл хэлц зэргийг ямар утгатай байж хэрхэн хэрэглэгддэгийг заан үзүүлсэн) зохиохдоо: Өвөрмөц хэлцийг ямар утгатай болохыг холбогдох жишээгээр

харуулна. Ингэхдээ зарим хэлц олон салаа утга гаргадгийг анхаарна. Жишээ нь:

Page 56: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Хөл алдах: 1. Их усанд хөл газар хүрэхгүй болох: Усанд шахагдсан морьд хөл алдангуутаа толгойгоо шоволзуулан ус тургиж, нэг хэсэг бөөнөөрөө явснаа удалгүй чадалтай нэг нь урсгалыг сөрөн хошуурч чадалгүй нэг нь уруудан урсана. (С.Эрдэнэ. Гарман дээр, 1976) 2. Ихэд баярлах: Сургуулиа тарахлаар Бадмаагаа дагуулаад харивал ээж яах бол? Баярлаад “Хөл алдана” даа гэж бодохоос нэн сайхан санагдана (Н.Банзрагч. Тэр жилийн хавар, 1964) 3. Яахаа мэдэхээ болих, учраа олохгүй болох: Тэгээд нэг мэдэхнээ нь сүүлийн үед панз нь хунз болон нураад амьдралдаа “хөл алдан” гэр ч үгүй тэнэж явахад нь нэгдэл түүнийг олж ирээд... тусалсанд нь тун их баярлажээ. (Ц.Уламбаяр. Уг нь манай нутгийн хүн, 1974)

Ижил нэрийн толь (дуудлагаар адил боловч утга өөр үгийг тайлбарлан үзүүлсэн) зохиохдоо: Цагаан толгойн дэс дараагаар үүр болгон оруулж, тухайн толгой үгийн ижил нэрийг дугаарлан, ямар үгийн айд хамаарагдах үг болохоор нь тухайн айн нэрийг товчлон тэмдэглээд, уул үгийн утгыг товч тайлбарлаж, бололцоот үгийг жишээгээр батлан оруулна. Нэг үүр болгосон жишээ авч үзье.

Page 57: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

УГАЛЗ. 1. ж.н. Бие чийрэг, том эвэртэй, зэрлэг хонины эр нь; Хэдхэн секундын дараа өнөөх угалз харагдахгүй болов; 2. ж.н. Говь, цөл газар үүсэх хүчит элсэн хуй салхи; -Удахгүй угалз болох нь байна. Угалз болохын өмнө ингэдэг юм гэж улаач хэлэв; 3. ж.н. Хээ угалз- хорш; гоѐл чимэглэл болгон хэрэглэх хээ; Угалз хээ олон ижил талуудаар бүрэлдэн тогтсоныг бид мэднэ.

Ойролцоо нэрийн толь (үгийн дуудлага өөр боловч утга ойролцоо үгийг тайлбарласан) зохиохдоо: Ойролцоо утгат үгийн эгнээ үүсгэж, холбогдох жишээг батлан оруулна. Толь зохиох жишээг авч үзье.

Дуусах Төгсөх барах Дүүрэх гүйцэх

1. “Сүмбэр уулыг утаагаар бүрхүүлж Сүн далайг цусаар бялхуулж Үй түмэн амьтныг хядсан Үхээрийн хар дайн дууслаа” 2. “...хаан сууснаас хойшийн Их Юань улс төгстөл ихээхэн хэргийг цөм тоочин гаргасан боловч...” 3. “Тэр үед гурван өдрийн их хурим дүүрч, тэргүүн худ Дай Сэцэн тэргүүлэн есөн есөн худад ес есөөр нь давхарлан хариу бэлэг барьж мордуулав” 4. “Үзэх мэргэд бэр нэгэн бүлгийг үзэж барваас эгүүлж өмнөх товчилсон шүлгийг дахин нэгэн зэрэг үзвээс сая ухааныг олж болумой” 5. “Байлдах сургууль үзүүлж гүйцээд, хоѐр цэрэг нэгэн зэрэг өвдөг нугалж, жанжны зүг ѐсолж, жагсаалд эгэв”

Эсрэг нэрийн толь (эсрэг тэсрэг утга ухагдахуун илтгэсэн үгсийг тайлбарласан) зохиохдоо: Орчин цагийн монгол утга зохиолын хэлний эсрэг нэрийг сонгон авч, түүнийгээ монгол ардын аман зохиол болон монголын зохиолчдын яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолын жишээгээр эшлэн тодорхойлно. Эсрэг нэрээ сонгохдоо алив юм үзэгдлийн чанар (сайн муу), тоо хэмжээ (олон цөөн), цаг хугацаа (удаан түргэн), орон зай (өндөр нам)-н ухагдахуун бүхий үгст эсрэгцсэн утга байдгийг анхаарна. Жич. Уншсан эх дотроосоо эсрэг нэрээ сонгох нь зүйтэй. Толь зохиох жишээг авч үзье.

Авах- өгөх өөрийн болгох- хүний мэдэлд шилжүүлэхийг Авах хүн үхрийн хэлээр долооно Өгөх хүн үнэгний сүүлээр илнэ.

Хэл зүйн найруулгын алдааг тайлбарлах

Монгол хэлний үг бүтэх ѐс, үгийн хэлбэржилт, хэлзүйн хэм хэмжээний талаарх ойлголтоо сэргээн санах, бататгах

Хэлзүйн найруулгын алдааг таних, тодорхойлох

Хэлзүйн найруулгын алдааг залруулах Найруулгын алдааны төрөл зүйлийг тодорхой ялгаж, гарсан шалтгааныг олж сурах нь хэл найруулгаа сайжруулахад нэн тустай зүйл юм. Үгийг нөхцөлөөр зөв хэлбэржүүлэн холбож, өгүүлбэрийн гишүүдийг зөв

Page 58: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

байрлуулан зохих цэг тэмдгийг зөв хэрэглэх зэргээр найруулахыг хэлзүйн найруулга гэдэг. Угтаа найруулгазүйн үндсэн шаардлагын нэг болох “хэлний зүйгээр зөв хэлбэржсэн байна” гэснийг зөрчсөн алдаа юм. Хэлзүйн найруулгын алдаа үүсдэг дараах шалтгаанууд байна.

Нэр үгийн найруулгын хэв хэмжээг зөрчсөнөөс

Олон тооны дагаврын найруулга, түүний хэм хэмжээг зөрчсөнөөс (Олон тооны дагаврыг эс хэрэглэх тохиолдлыг зөрчсөн, мөн хэлний хэмнэлтийн зарчмыг зөрчсөн алдаа хамаарна)

Тийн ялгалыг буруу хэрэглэснээс

Хамаатуулах нөхцөлийн найруулгын хэм хэмжээг зөрчсөнөөс

Үйл үгийн хэв хэмжээг зөрчсөнөөс

Өгүүлбэрзүйн найруулгын хэв хэмжээг зөрчсөнөөс (Өгүүлбэрийн гишүүдийг буруу байрлуулсан, өгүүлбэрийн хэв маягийг буруу шийдсэн, өгүүлбэрийн холбох үүрэг бүхий үгсийг буруу сонгосон алдаа хамаарна)

Багшид зөвлөх нь: Нийлмэл өгүүлбэрийг задлан шинжлэх Заавал судлах агуулгад нийлмэл өгүүлбэрийн зэрэгцсэн, угсарсан холбоо, түүний утга үүрэг, сонгон хэрэглэх талаар үзэж судалж байна. Энэ нь санаа бодлоо чөлөөтэй, зөв гаргаж бичих, эхийг утга төгөлдөр авцаалдаатай найруулахад эхийг бүтээж буй цогцолбор, өгүүлбэрүүдийн холбогдох түгээмэл хэв шинж –угсарсан ба зэрэгцсэн харьцаа, холбох хэрэглүүрийн утгыг сайн мэдэхэд чиглэгдэж байгаа юм. Тэгвэл сонгон гүнзгийрүүлэх агуулгаар НӨ-ийн ангилал, өгүүлбэрзүйгээр задлан шинжилнэ. Эхийн жишээ баримтаас мэдрэхүйн өгүүлбэрийг сэтгэхүйн өгүүлбэртэй холбох, өөрөөр хэлбэл, бүтэц бус өгүүлбэрийг бүтэц өгүүлбэртэй, бүтэц өгүүлбэрийг бүтэц бус өгүүлбэртэй холбох, нэг өгүүлбэрийг нөгөөтэй нь зэрэгцүүлэх, нэгийг нөгөөд захируулах холбоог задлан шинжлүүлнэ. Нийлмэл өгүүлбэр нь гурав ба түүнээс дээш хэсэгтэй байвал олон төвтэй гэх ба энэ тохиолдолд 4 төрлийн нийлмэл өгүүлбэр (ЗНӨ, ХЗНӨ, УНӨ, гэ-т НӨ) янз янзын байрлал, холбоогоор хосолж, холимог бүтэц үүсгэдгийг тодорхой ялган задлуулснаар олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр, холимог нийлмэл өгүүлбэр, гэ-т нийлмэл өгүүлбэр зэрэг бүтцүүд үүсдэг болохыг ойлгуулна. Тухайлбал, “Сар өөрөө гэрэлгүй хатуу бөмбөрцөг тул битүүний үед нарыг хааж, сүүдэр нь дэлхийд тусахад тэр нь газарт нар хиртэлт болно.” г.м. өгүүлбэрт гурваас дээш энгийн өгүүлбэр янз бүрийн холбох хэрэглүүрээр холилдон орж, дэлгэрэнгүй бүтэц үүсгэдгийг харуулах хэрэгтэй. Нийлмэл өгүүлбэртэй холбоотой дасгалыг “Монгол хэл 8” зэрэг сурах бичгүүдээс сонгон ажиллуулж болно. Нийлмэл өгүүлбэрийг задлан шинжлэх нь өгүүлбэрзүйн үндсэн асуудал болох холбох ѐс, холбох хэрэглүүрт суурилсан, доод түвшний нэгж нь дээд түвшний нэгжээ бүтээсэн шинжтэй, тодорхой эрэмбэлэгдсэн чанартай байдаг. Энэ талаар “ОЦМХ” (2010) номоос тодорхой үзэж болно. Иймээс ч өгүүлбэр задална, тодорхойлно гэдэг бол өгүүлбэрзүйн үндсэн асуудлын эрэмбээр хэлний тодорхой нэг баримт дээр шат дараалсан, шинжилгээг хийж байгаа тийм үйл ажиллаааны арга барил юм. Дараах зүйлс бол нийлмэл өгүүлбэр задлан шинжлэхэд хамгийн чухал юм.

Өгүүлбэрийн доторх үгсийг аймаг, хэлзүйн хэлбэр, утгын талаар нь таньж, шинжилгээ хийнэ. Үгсийн аймгийг буруу таньж, үгийн бүтэц, нөхцөлийн утгыг мэдэхгүйгээс болж буруу тодорхойлоход хүрдэг.

Өгүүлбэр дэх үгсийн холбоог олох нь зөв задлах түлхүүр юм. Үгсийн холбоог олохдоо өгүүлбэрийнхээ эхнээс ч хийж болно, хойноос ч холбон олж болно. Өмнөөс олох нь захирагдсан үгийг захирсан үгэнд нь тохож олох арга бол хойноос олох нь захирсан үгээс захирагдсан дагуулыг нь олох арга юм. Ингэснээр өгүүлэхүүн төв тогтоох, гол ба гишүүн өгүүлбэрийн зааг, утгыг тодорхойлох нөхцөл болно.

Чөлөөт бус тогтвортой холбоо үгийн шинжилгээ хийх. Өгүүлбэрзүйд үг гэж үзэх, гишүүн гэж үзэх нь ялгаатай зүйл бөгөөд нэг үг нэг гишүүний үүрэгтэй байхад гурван үг нийлээд нэг гишүүн болдгийг сануулах.

Өгүүлэхүүн төвийг тогтоох. (Өгүүлэхүүн нэг төвтэй байвал энгийн, хоѐр ба түүнээс дээш төвтэй

Page 59: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

бол ерөнхий бүтцээрээ нийлмэл өгүүлбэрийн дохио болдог. Хэчнээн үйл үг байна, төчнөөн өгүүлбэр байна гэж үздэг.) Энэ нь ЗНӨ, УНӨ, ОГӨУНӨ, гэ-т НӨ, ХоНӨ –ийн аль нь болохыг ерөнхийд нь таних, холбох хэрэглүүр, утгыг нь мэдэх гол баримжаа болдог.

Гишүүдийг зурах. Нийлмэл өгүүлбэрийн хэсгүүдийг өгүүлбэр өгүүлбэрээр, утгыг нь хөөвөл алдаа гардаггүй. Тухайн нэг өгүүлбэрийг зурахдаа эхлээд өгүүлэхүүнийг нь, дараа нь тэрхүү үйлийг хийж буй эзэн буюу өгүүлэгдэхүүнийг нь олж, улмаар дэлгэрүүлэгч гишүүдийг асуултын зарчмаар хийвэл хялбар байдаг.

Түүнчлэн а) ингэж, тэгэхлээр, тиймээс, гэтэл, ийнхүү гм. гадаад холбоосын утга үүрэгтэй зүйлийг гишүүн болгодоггүй. б) Хандсан үг өгүүлбэр нь харилцах түвшний зүйл байдаг тул гишүүн болдоггүй. в) Өгүүлбэрийн бүтцэд үйл үг чухал үүрэгтэй. Тэгвэл огт үйл үггүй өгүүлбэр байж болно. Да.Батбаярын “Дурсамж” зэрэг эх дан нэрлэсэн өгүүлбэрээр найруулж, нэг ч үйл үг хэрэглээгүй. г) Өгүүлбэрийн утгад чухал үүрэгтэй баймж үг нь бие дааж гишүүн болдоггүй, харин өгүүлэгчийн харилцаа хандлага, үнэлэмж заадаг. д) бай-, бол- туслах үйл үг, а-, бө~бү язгуурт дутмаг үйл үг, гэ- язгуурт үйл үгийн зарим хэлбэрүүд нь заримдаа холбох үгийн үүргээр, заримдаа эцсийн байрлалд туслах үйл үгийн үүргээр ордог. Энэ тохиолдолд бие дааж гишүүн болдоггүй, өмнөх үгтэйгээ хамтдаа гишүүн болдог зэргийг ойлгуулах нь зүйтэй. Толь зохиох анхан шатны мэдлэгтэй болох Бүх толийг нэвтэрхий толь, хэл бичгийн ухааны толь гэж хоѐр том хэсэг болгон ангилдаг. Нэвтэрхий тольд юм үзэгдлийг онол ба практикийн хувьд бүхий л ололтын хэмжээгээр сэнхрүүлэн тайлбарласан байдаг бол хэл бичгийн ухааны тольд үгийн утгыг тайлбарласан байдаг. Жишээ нь: “гал” гэдгийг хэл бичгийн ухааны тольд өндөр илч бадруулан байгаа гэрэлтэгч халуун хийг хэлнэ гэж тайлбарласан байдаг бол нэвтэрхий тольд “гал” гэж хүчилтөрөгчтэй нэгдэн байх хувилах ухааны асар түргэн урвалыг хэлнэ гэх жишээтэй тайлбарлаад, цааш нь галыг хүн төрөлхтөн хэдийд нээн олсон, түүнийг ашигласан явдал хүн төрөлхтөнд ямар нөлөө үзүүлсэн зэрэг олон асуудлыг хамран бичсэн байдаг. Үгийн утгыг хэр сайн мэднэ, эхийг төдий чинээ сайн ойлгоно гэж хэлж болох юм. Үг үндсэн утгаас гадна хэрэглээний явцад өөр өөр утгатай болдгийг анхаарч тухайн хам орчинд ямар утгаар орсныг тодорхойлох нь эхийн санааг ойлгоход тустай. Үгийн утгыг мэдэхдээ толь бичиг ашиглах нь зүйтэй. Иймд толь бичиг ашиглах зааврыг мэдэж байх нь чухал. Үүнд: Б.Баярсайханы эрхлэн гаргасан “Монгол хэлний хураангуй тайлбар толь бичиг” (2009)-ээр жишээлье. 1.а. Тус тольд орсон толгой үгийг тод хараар бичиж, ард нь үгсийн аймгийг тавьж, холбогдох өгүүллийг дагалдуулан бичсэн. 1.б. Хэдийгээр орчин цагийн монгол хэлэнд адил бичлэгтэй боловч өөр утгатай үгийг тус тусад нь толгой үг болгон ром тоогоор дугаарлан холбогдох өгүүллийг дагалдуулан бичсэн. орой I. дай.өглөө гэдгийн эсрэг утга өдрийн төгсгөл, үдэш: орой болох (нар шингэж үдэш болох) орой II. нэр.юмны хамгийн дээд хувь: хавтгай орой (юмны дээд хэсэг хавтгай хэлбэртэй байгаа нь) орой III. тэм. Ам дөрвөлжин бүсийг дөрөв хуваасны нэг. орой IV. нэр. хуучир. Дуулганы дээр хадсан дүгрэг төмөр. 2.а. Монгол толгой үгийн салбар олон утгуудыг араб тоогоор дугаарлан бичиж, тайлбарыг хадсан. 2.б. Үгсийн доторх салаа утгуудыг байрлуулахдаа эхлээд тэдгээрийн үүсэн буй болсон дарааллыг харгалзан бодитой утгыг эхэнд, дараа нь хийсвэр утгыг нь, түүний хойно шилжсэн утгыг нь, сүүлд нь хэлц үгийн дотор орсон утгыг нь дараалуулан байрлуулсан. маажихүйл. Загатнааг арилгахын тулд хуруу, хумс болон маажих хэрэгслээр үрэх, шудрах; самардах, зарим амьтныг хумсаараа урах: гар маажих(гарыг хумсаар урах), *зүрх маажих(сэтгэл эмзэглэн догдлох), үйл нь ирсэн хулгана муурын хамар маажихцэцэн.(өөрөөсөө болж зовох); морь малын үсийг маажуураар самнах; шилж. машин тэрэг зэргийн дугуйгаараа газар самардан зүтгэх. 2.в. Өвөрмөц хэлц, зүйр цэцэн үг өөр хоорондоо утгын ялгаа бүхий хэд хэдэн утга илэрхийлж байвал хаалтан дотор а. б. в. гэхчлэн үсгээр дугаарлан оруулав. Гэхдээ үгийн утгыг тольд байрлуулсан ерөнхий зарчмаа баримталсан болно. aавнэр. ...*аавын цээж (а. хаахгар, давилуун зантай хүүхэд буюу залуу;б.яриа. УАЗ маркийн бага оврын ачааны машин) 2.г. Нэг юмны бүрэлдэхүүн хэсгийг уул үгтэй хамтатган холбоо үгээр илэрхийлж байвал гол нэрийг дагалдуулан үүр болгон тайлбарласан болно. гутал I. нэр. Оймсны гадуур, хөлд өмсөх гадуур өмсгөл: монгол гутал (хоншоор ээтэн, түрийтэй гутал), гутлын хамар(гутлын өмнө үзүүр), гутлын боом(зулаг түрий хоѐрын уулзвар), гутал хувцасхорш.(өмсөх хувцас) ... 3.а. Монгол хэлний жинхэнэ нэрийг үндсээр нь бичиж оруулав. 3.б. Тэмдэг нэрийн зэргийг оруулалгүй, зөвхөн үндсээр нь авсан болно.

Page 60: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

3.в. Үндсэн тооны нэрээс 1064 зэрэг хүртэл тоон орны нэрийг толгой болгон оруулав. 3.г. Орон цагийн нэрийг орчин цагийн утга зохиолын нэрэнд хэрэглэгдэх байдлыг харгалзан толгой үг болгон, түүний утгыг тайлбарласан болно. 3.д. Үйл үгийг үйлт нэрийн ирээдүй цагийн хэлбэрээр бичсэн. 3.е. Нэрийг төлөөлсөн төлөөний үгийг ганц тоонд буйг зөвхөн нэрлэхийн тийн ялгалаар, олон тоонд буйг нь харьяалахын тийн ялгалаар, үйл үгийг төлөөлсөн үгийг үйлт нэрийн ирээдүй цагийн хэлбэрээр тус тус хэлбэржүүлэн тольд оруулав. Ялангуяа утга ойролцоо үгийг өөр хооронд нь тодорхой ялгаж, зөв оноож хэрэглэх нь утга санаагаа нарийн тод, уран яруу, зөв оновчтой гаргахад тустай байдаг. Иймд багш ойролцоо нэрийн толь зохиолгохдоо ойролцоо утгат үгсийн утгын ялгааг жишээн дээр тайлбарлах дадлага хийлгэх нь үр дүнтэй. Тухайлбал: “гээх – хаях - орхих” гурван ойролцоо утгат үг утгын нарийн ялгаатай юм. Энэ гурван үг “биеэс салгаж явуулах” утгатай боловч “хэрэгцээгүй болсон зүйлийг дахиж авахгүйгээр явуулах”-ыг “хаях”, “дахиж олохоор хэрэгцээтэй зүйлийг орхисон байвал ”гээх” болно. “Үлдээж хоцроосон зүйлд “орхих”-ын утга тохирох юм. Түүнчлэн “ажигла-“ гэхэд “нүд талбин шинжиж үзэх”, “анхаар-“ гэхэд “сэтгэл тавин сонирхох” гэсэн утгаар ялгагдах жишээтэй. Хэлзүйн найруулгын алдааг тайлбарлах Аливаа найруулга нь а. бодит юмс үзэгдлийг оновчтой тусгах, б. бичих хэлэх гэсэн санаагаа эмх цэгцтэй эрэмбэ дараатай илтгэх, в. бичих хэлэх гэсэн санаагаа яруу дүрслэлтэй илэрхийлэх, г. хэлний хэм хэмжээний дагуу хэлэх бичих гэсэн дөрвөн хэв шинжийг агуулсан байдаг. Найруулгын эдгээр шинжийг мартвал уул найруулга нь алдаатай болно.

Жинхэнэ нэрийг жинхэнэ нэртэй холбохдоо өгөх оршихын тийн ялгалаар хэлбэржүүлэн холбож болохгүй. Жишээлбэл: Эцэг эхэд зөвлөмж, залуу гэр бүлд тусламж гэхгүй, эцэг эхэд зөвлөх дэвтэр, залуу гэр бүлд туслах ном гэх юм уу эцэг эхэд өгөх зөвлөгөө, залуу гэр бүлд зориулав гэх жишээтэй.

Үйл үгийг нэр үгэнд шууд захируулан холбоо үг үүсгэхгүй, заавал цагт нэрийн дагавар хэрэглэнэ. Жишээлбэл: Өөрчлөн байгуулалт, хүлээн авалт гэх мэт холбоо үгэнд байгаа нэр үгийг цагт нэрээр сольж, өөрчлөн байгуулах, хүлээн авах гэж товч холбоо үг үүсгэх ба гүйцэд болговол, өөрчлөн байгуулах ажил/ үйл явц, хүлээн авах ѐслол гэх мэтээр өөрчилж, гурван гишүүнтэй холбоо үг үүсгэн хэрэглэнэ.

Монгол хэлний үйлдэгдэх хэвийн –гд гэсэн дагавар бүтээврийг харьцангуй бага хэрэглэх уламжлалтай хэдий ч илт олшрох болсон. Иймд уг дагаврыг ямар тохиолдолд хэрэглэдгийг мэдэж байх хэрэгтэй юм.

Идэвхгүй хэв буюу үйлдэгдэх хэвийн –гд, -д, -т дагаврыг: А. Хүний мэдрэхүйд аяндаа өртөн тусч буй юм үзэгдлийг заан өгүүлэхэд хэрэглэнэ. Жишээ нь: санаанд эргэлдэх, сэтгэлд бодогдох, чихэнд сонсогдох, нүдэнд харагдах, хамарт үнэртэх, аманд амтагдах, гарт баригдах, биед мэдрэгдэх гэх мэт. Б. Тухайн үйлийг хийж гүйцэтгэх хүсэлгүй буюу гаднын нөлөө бусдын шахалтад хүч мөхөстсөн байдалтайг илтгэхэд хэрэглэнэ. Жишээ нь: усанд автах, салхинд туугдах, зовлонд нэрвэгдэх, нохойд хөөгдөх гэх мэт. В. Хуваагдагч, хасагдагч, өгүүлэгдэхүүн, мэдэгдэхүүн гэх мэтээр зарим нэр томьѐо үүсгэхэд хэрэглэнэ.

Үгийн дагавар нөхцөл илүүдэхээс сэргийлнэ. Жишээ нь: Мэдээллийн нууцлал алдагдах гэхгүй Мэдээллийн нууц задрах гэнэ. Мэргэжлийн бус хүмүүсийн найруулсан гэхгүй, Мэргэжлийн бус хүний найруулсан гэнэ.

Зайлшгүй шаардлагатай дагавар нөхцөл дутахаас сэргийлнэ. Жишээ нь: Устгах асуудал энэ удаа нэлээд ноцтой бодит яригдаж буй юм байна гэхгүй, Устгах асуудлыг нэлээд ноцтой бодитойярьж буй юм байна гэнэ. Зун намартаа л бие биенийхээрээ очицгоодог гэхгүй, Зун намар л бие биенийхээрээ орж гардаг гэнэ.

Үг хэллэгийг өгүүлбэрийн дотор зөв байрлуулна. Өгүүлбэрийн гишүүдийн байрлал солигдох нь учир зүйн алдаа үүсэхэд хүргэдэг байна. Ялангуяа бичгийн хэлэнд буруу байрлуулбал харин ч утга гаждаг, эсвэл өөр утга үүсдэг байна. Жишээ нь: “Саяхан Монголд гадаадын нэгэн орны машины нэртэй бизнесмен ирээд буцжээ” гэхэд буруу найруулсны уршгаар Монголд ирээд буцсан бизнесмен машины нэртэй болжээ. Хэрэв уг бизнесмен Орос хүн байсан бол “Волга”, “Москвич” гэдэг нэртэй байхыг үгүй гэх газаргүй нь. Зүй нь “машины наймаа эрхэлдэг нэгэн нэртэй бизнесмен” гэж тодруулах юм.

Эх, өгүүлбэр зохиохдоо бүтэц, бүтэц бус, энгийн ба нийлмэл өгүүлбэрүүдийг утга төгөлдөр хослуулан найруулах Өгүүлэгч этгээд хэлэх гэсэн санаагаа илэрхийлэхдээ давын өмнө өгүүлбэрийг холбон найруулдаг.

Page 61: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Иймээс нийлмэл өгүүлбэр нь найруулгын амин сүнс юм. Утга агуулгын хувьд өгүүлбэрүүд нь ойролцоо, эсрэг, хэлбэрийн хувьд энгийн ба нийлмэл гэж ялгардаг. Өгүүлбэрийн агуулга, хэлбэр нь түүнийг найруулах үндэс болно. Хэлбэр, агуулгын аль ч талаар нь ижилсүүлэх, ондоошуулах ѐсны дагуу өгүүлбэрийг найруулбал хэлэх санаа яруу тодорхой болно. Бид энд өгүүлбэрийн утгын буюу санааны найруулга болох өгүүлбэрийг хэрхэн утга төгөлдөр хослуулан найруулах тухай ярилцана. Хослол төгөлдөр найруулах: Найруулга нь хэлний бэлэн буй хэрэглүүр, тэдгээрийн хувилбарыг сонгох хийгээд хослох зарчимтай юм. Энэ нь хэлэхүйн буюу цуваа бүтэцтэй уялдана. Бүтээвэр, үг, өгүүлбэр, цогцолборыг холбохын цагт шинэ санаа дүрслэл бүтээх нь уламжлалт хэлц зэргээс сэдэх, эсвэл цоо шинээр зохиох гэсэн хоѐр янз байж болно. Хэлний цуваа бүтцэд нэгжүүдийн утга хэлбэрийн зохицол буюу зохицох чадвар нь найруулбарыг бүтээх гол зүйл болно. Жишээ нь: Д.Нацагдоржийн “Би хэн бэ, Чи хэн бэ” шүлгийн доторх төгөлдөр хослолыг үзүүлбэл шинэ санаа олонтаа тохиолдоно. Үүнд:

Бид хоѐр орчлонгийн долгионд учралдаад түүнийг дагалдан хөвнө.

Бид хоѐрын сэтгэл хэзээд нэгэн ямхын дотор хослов.

Бие биеэсээ холдвол өлсөнө, бие биеэ үзвэл дариу цадна

Бид хоѐр ертөнц дээр ангир шувууны адил явна.

Үнэнийг үзэх гэрч бас олдохгүй, үзүүргүй бэлчсэн хүсэл гэгч тэр мөн. Хэлэхийн цуваанд авиа ижилсэх, ондоошихын адилаар утга өөр хоорондоо ижилсэн, ондоошдог. Үүнийг утгын зохицол буюу хослол төгөлдөр утга гэнэ. Жишээ нь: Урам зоригоор амьсгалж, түүндээ хаанчлагдаж оршдог хүн маш их эрч хүчийг ялгаруулдаг гэхэд онцолсон холбоо үгс нь адилавтар бүтсэн тул шинэлэг санаа бүхий утгын зохицол болжээ. Орчлон ертөнцийг хоосон хэмээн

1. Хүрдийг бясалгаж 2. Гэвч Лодон улаан шарыг тунуулсаар 3. Гандангийн наад хүр үрүү бууж ирмэгц 4. Урин тачаангуй хурц илдийг боловсруулахын 5. Эрдмийг судалсан 6. Винайн ѐсийг сахисан 7. Хүүхэн Иүй Бай хуа хэмээх 8. Цэрэнлхам цагаан харыг гялбуулсаар 9. Баруун дамнуурчны шавартай 10. Гудмаар гарч ирэх нь 11. Эсрэг тохиолдов гэхэд (Д.Н) “цагаан харыг гялбуул, улаан шарыг тунуул” гэсэн холбоо үг нь энэ

хоѐр үйлдэгчийн гол шинжийг илтгэсэн утга төгөлдөр хослол болсон байдаг. Энэхүү эсрэг санаа бүхий цогцолборт үг өгүүлбэрийн бүтээлч хослол нэн олон байгааг дор дор нь тайлбарлаж болох юм. Ийнхүү найруулгын төгөлдөр хослол нь хэлний нэгжүүдийн утгын холбоонд тулгуурлан уран яруу дүрслэл, үнэлэмж ба баймж, сэтгэлийн аяс тэргүүтнийг багтаадаг ажээ.

1. [Бүтээвэр + бүтээвэр] + үнэлэмж 2. [үгэлбэр + үгэлбэр] + үнэлэмж 3. [Өгүүлбэр + өгүүлбэр] + үнэлэмж 4. [Цогцолбор + цогцолбор] + үнэлэмж гэж холбогдох нь цуваа бүтэц болох ба өвөрмөц

дүрслэл утга цогцлуулахыг “хослол төгөлдөр” гэж болно.

“Зарааны үс, хөрөөний шүд” гэсэн нэрлэсэн өгүүлбэрээс бүтсэн ойролцоо зэргэд нь “олуулаа ч гэсэн нягт эв нэгдэлтэй, эвдэршгүй бат” гэсэн санааг “зараа үс, хөрөөний шүд шиг ” хэмээсэн адилтгалаар бүтсэн цогцолбор болно. Ирсэн дайсныг зарааны үс мэт цоо хатгаж, хөрөөний шүд мэт тас хяргах, эвсэг цэргийн хүч чадлыг үзүүлсэн нь найруулгын нэмэлт утга үнэлэмж болно. (М.Базаррагчаа Монгол хэлний сүегэр ба найруулбарын тухай Уб.,2003)

Найруулан бичих чадварт сургахын тулд эхийн доторх өгүүлбэрийн бүтцийг ажиглуулах, адилхан бүтэцтэй өгүүлбэр бичүүлэх нь үр дүнтэй байдаг. Бид өгүүлбэрийг зөв найруулах алхмыг алгасаад шууд эх зохиолгох ажлыг хийлгэж эхэлдгээс хүүхдүүд найруулгын талаар тодорхой зөв ойлголт авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, үг оновчтой сонгон, утга шилжүүлсэн дүрслэл бүхий өгүүлбэр зохион эхийг бүхэлд нь зөв найруулж, бичихийн тулд өгүүлбэрийг зөв найруулах алхмыг тусад нь хэд хэдэн удаа хийлгэсний дараа эхээ бичүүлэх хэрэгтэй. Эхээс утгын хувьд төгөлдөр хослуулан найруулсан сонгодог өгүүлбэр цогцолбор олоод тэдгээрийн

Page 62: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

бүтэц болон түүний дүрслэх ур маяг бүтсэн, баймж үнэлэмжээ илэрхийлсэн аргыг дуурайлгаад, өөрсдийн бичсэнээ эхтэй харьцуулан, найруулгын шаардлагын үүднээс дүгнэх ажил хийж болно. Найруулбарын “утга гүн, тэгш хэмт, хослол төгөлдөр, сэтгэлд зохист” гэсэн шаардлагаас энд хэлний нэгжүүдийн утгын холбоонд тулгуурлан уран яруу дүрслэл, үнэлэмж ба баймж, сэтгэлийн аяс тэргүүтнийг төгөлдөр хослуулан холбох чадвар эзэмшүүлэхэд багш хичээлийн үйл ажиллагааг хандуулна. Дагаврын, үг нийлэх, авиа сэлгэх, товчлох зэрэг аргаар үг бүтэхийг мэдэх Энэхүү суралцахуйн зорилтын хүрээнд монгол хэлний үг бүтэх аргын тухай мэдэж, үүсмэл үгсийг үг бүтэх аргын талаас тодорхойлж тайлбарлах чадварт суралцана. Багш нарын хувьд энэхүү сэдвийн талаар суурь мэдлэг сайтай учраас өөрийн арга барил, сурагчдын онцлогт тохируулан аргазүйгээ сонгон хичээлээ удирдах нь чөлөөтэй. Мэдлэгийг бэлэн хэлж өгөхөөс илүү өөрсдөөр нь ажиглуулж онцлог шинжийг нь гаргуулах тал дээр анхаарч ажиллах нь чухал. Дагаврын аргаар бүтсэн үг түгээмэл байдаг учраас ажиллаж буй эхээс олуулж хийх боломжтой. үг нийлэх аргаар бүтсэн үгсийг эхээс олуулахаас гадна онцлог шинжийг гаргахын тулд нийлмэл үгсийн сан бүрдүүлж түүн дээрээ ажиглалт хийлгэх байдлаар дасгал даалгавар ажиллуулж болно. Харин туслах арга болох үг товчлох, авиа сэлгэж үг бүтэх аргуудын хувьд тусгайлан дасгал даалгавар ажлын хуудас бэлтгэх шаардлагатай. Онолын мэдлэгт: Багш нар үг бүтэх үндсэн арга болох дагаврын болон үг нийлэх аргын тухай мэдлэг сайтай байдаг учир үг бүтэх туслах аргын талаар онолын ойлголтыг орууллаа. Үг бүтэх туслах арга: Орчин цагийн монгол хэлэнд авиа сэлгэх (авиазүйн), үг товчлох зэрэг үг бүтээх туслах арга байна. Авиа сэлгэх болон үг товчлох арга нь шинэ үг бүтээх туслах арга бөгөөд эдгээр аргаар бүтсэн үгийг эхээс олох гэхээс илүү багш өөрийн бэлдсэн бүлэг үг, жишээн дээр тулгуурлан ажиглуулж онцлогийг таниулах нь үр дүнтэй. Авиа сэлгэх аргаар үг бүтэх. “Монгол хэлний бүтээврийн бүтцэд авиа сэлгэж үгийн утга ялгах арга

нь нэн эртний үзэгдэл юм. Монгол хэлний авиа сэлгэлтийг дотор нь утга ялгах сэлгэлт, нөлөөлөн хувьсах сэлгэлт гэж хоѐр ангилж болно...Утга ялгах сэлгэлт нь үг бүтээх үүрэгтэй, нөлөөлөн хувьсах сэлгэлт нь өгүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх үүрэгтэй юм. Иймээс утга ялгах сэлгэлтийг үг бүтэх арга гэж үзэж үг бүтэх ѐсонд судална...Монгол хэлний авиа сэлгэх аргаар ихэвчлэн дүрслэх ба дуурайх үгс үүснэ” (Ц.Өнөрбаян 2004:73

Үйл товчлох (хэмнэх) аргаар үг бүтэх. “Аливаа хэлэнд хэлэх, бичихийн хэмнэлтэй холбогдож ихэвчлэн нийлмэл үг, нэр томъѐог хэмнэж хураах ѐс бий. Энэ нь үг бүтэх ѐсонд шууд хамаарагдах арга биш юм. Учир нь үгийн зөвхөн бүтцэд (хэлбэрт) гарч байгаа өөрчлөлт юм. Хэмнэж хурааснаас болж утгад нь өөрчлөлт орохгүй. Гэвч үгийн бүтэцтэй холбож тайлбарлах зайлшгүй шаардлагатай үзэгдэл юм” (Ц.Өнөрбаян 2004:76). “Тэрчлэн, үгийн ямарваа хэсгийг хураан товчлох, тухайлбал, хүний нэрийн аль нэгэн хэсгийг хураан хэлэх байдлаараа үгийн сангийн судлалд ч хамаарч болох өргөн ойлголт юм” (Б.Бямбадорж 2006:74). “Монгол хэлний харьцангуй идэвхтэй хэрэглэгддэг хоѐр мянга орчим товчилсон үгийг түүвэрлэн карт хийж, бүтэц зүйн аргаар задлан шинжилсний үр дүнд монгол товчилсон үгийг бүтэц бүрэлдэхүүний хувьд нь: I. Үсгээр товчилсон үг II. Үеэр товчилсон үг III. Холимгоор товчилсон үг хэмээн гурван үндсэн хэсэгт хуваан үзэж болох юм... Монгол хэлний нийлмэл үгийн бүрэлдэхүүнд байгаа үгсийг эхнийх нь үе юм уу, аль эсхүл үсгээр, үгүй бол тухайн үгийн аль нэг хэсгээр нь буюу бүхлээр нь хураан товчилсныг <<холимгоор товчилсон үг>> гэдэг. Тухайлбал: <<алтанхуа>> (алтан лянхуа) <<ураацай>> (уран хараацай) <<цардуу>> (цардуулын цавуу) <<цайван>> (цайрын байван) гэх зэргээр түрүүчийн үгийн эхний хэсэг дээр дараачийн үгийнх нь төгсгөлийн хэсгийг нэмж, шууд залгалдуулан хураангуйлж шинэ нэр томъѐо үүсгэсэн байна. Ингэж холимгоор товчилж шинэ нэр томъѐо үүсгэх үед монгол хэлний эгшиг зохицох ѐсыг сайтар баримталбал зохино. Холимгоор товчилсон үг нь нийтдээ 600 гаруй байгаа бөгөөд нийт цуглуулсан товчилсон үгийн гучаад хувийг эзэлж байна. Монгол хэлэнд хэрэглэгдэж буй холимгоор товчилсон үгийн ихэнх нь шинжлэх ухаан, техник, амьтан, ургамал болон эрдэс чулуулгийн нэр томъѐо юм. Ийнхүү урт нэрийг хураангуйлан шинэ үг үүсгэх явдал нь хэлний хэмнэлтийн зарчимд яв цав тохирох үзэгдэл болно” (Э.Пүрэвжав 1999:6-9). Үг товчлох аргад хамаарах үзэгдлийг юуны өмнө хэлний ба хэлэхүйн хэмээн харьцангүй ялган үзэж болно. Ер нь хэл шинжлэлд үгийг үсгээр болон үеэр товчлоод товчилсон тэр хэвээр нь дуудах,

Page 63: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

эсвэл үсгээр болон үеэр товчлоод тухайн үгээ бүтнээр нь сэргээн дуудах хоѐр арга байдаг бөгөөд үүнийг хэлний арга хэмээн харьцангуй ялгаж бас дангаар товчлох арга хэмээн давхар тодотгон нэрлэв. Жишээлбэл: 1. НҮБ - нүүб (Нэгдсэн Үндэстний Байгууллага), ТҮЦ - түүц (түргэн үйлчилгээний цэг), СӨХ - сөөх (сууц өмчлөгчдийн холбоо), ХААН банк - Хаан банк (Хөдөө аж ахуйн нэгдлийн банк), НИК - нийк (Нефть импорт концерн) , АПУ - апу (Архи, пиво, ундаа), ШАГ - шил архи гарга- гэх мэт. 2. МОНЦАМЭ - монцамэ (Монголын цахилгаан мэдээ), нябо-нябо (нягтлан бодогч), БАРМАШ - бармааш (Барилгын машин) гэх мэт. 3. БНМАУ - Бүгд Найрамдах Монгол Ард Улс, УИХ - Улсын Их Хурал, АБЯ - Ардын Боловсролын Яам, МУИС - Монгол улсын их сургууль, ө.х - өөрөөр хэлбэл, н - нөхөр, м - метр, л - литр, км - километр, н-р - нөхөр, д-р - доктор, 8-р сар - 8 дугаар сар гэх мэт. 4. ХЭ - Хэнтий аймаг, ӨВ - Өвөрхангай, ам доллар - америк доллар гэх мэт. Энэ нь тухайн үгийн эхний үе болон эхний хоѐр юм уу гурван үсгийг таслан авч товчилдог өвөрмөц арга бөгөөд үүнийг үеэр товчлох ѐсонд харьцангуй хамааруулан авч үзэв. Холимогоор товчлох өвөрмөц аргыг үг хольж товчлох арга, үсэг ба үе хольж товчлох аргагэж ялгаж болно. Үүнд: 5. Энэ нь хоѐр үгийн эхний ба төгсгөлийн хэсгийн нийлүүлэн дундаас нь шинэ үг бүтээх арга юм. Жишээлбэл: <<алтанхуа>> (алтан лянхуа) <<ураацай>> (уран хараацай) <<цардуу>> (цардуулын цавуу) <<цайван>> (цайрын байван) Энэ бол зөвхөн нэг л тохиолдол бөгөөд тухайн хоѐр үгийн эхний болон төгсгөлийн хэсгийг хольж товчлох, эсвэл аль нэг үгийг хэвээр нь үлдээж нөгөө үгийнх нь аль нэг хэсгийг авч хольж товчлох гэх мэтчилэнгээр товчилсон үг үүсгэж болох бүх боломжийг шавхан бүртгэж улмаар хэлний хийсвэр загвар гарган энэ аргын бүтцийн хэв шинжийг хоѐрчлон ангилж болно. Жишээлбэл: цэгээнхэй - цэгээн эрвээхэй, чонохой – чоно нохой гэх мэт. Энэ бол үсгээр товчлоход ижил хэлбэртэй болсон хоѐр хэлбэрийг дотор нь ялгах арга юм. Жишээлбэл: МГУ - Московский Государственный Университет МонГУ - Монгольский Государственный Университет АУДС - Анагаах ухааны дээд сургууль АУдуС - Анагаах ухааны дунд сургууль Хэлний талаас үгийг дангаар болон холимгоор товчлох ийм аргын зэрэгцээ хэлэхүйн хэмнэх ѐстой холбогдон нийлмэл үгийн сүүлчийн бүрэлдүүлэгчийг хэмнэх, эсвэл хэлэхүйн авианзүйн тодорхой шалтгаанаар үүдэн нийлмэл үгийн сүүлчийн бүрэлдүүлэгч нь биеэ даасан өргөлтөө алдан хураагдах үзэгдэл байдаг. Жишээлбэл: лавлах - лавлах товчоо, сурганы хүрээлэн - сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн гэх мэт. өнөөдөр - энэ+өдөр, харлаг - хар+алаг, шарвар - шар+бор, чономбар - чоно+бар, чонохор - чоно+хор, битгий - бүү+тэг, -аадах4 - аад4+орхи-, аваачих - авч+оч- гэх мэт.

БИЧИХ: Гурав. Уран зохиолын бус эх: Эргэцүүлсэн эсээ, аян замын тэмдэглэл, шинжлэх ухааны хялбаршуулсан эхийг бичих

Суралцахуйн зорилт

Үйл ажиллагаа: Хэрэглэгдэхүүн

Эсээ шүүмж, уншсан эхээс үгийн утгын тайлбар бичих

Эхийн үгийн санг судлан унших нэг арга нь утгын тайлбар хийх явдал юм. Үүний тулд дараах үйл ажиллагааг хийлгэж болно. Үйл ажиллагаа 1: Үгийн утга тодруулах Эхийг уншихдаа ойлгомжгүй үг хэллэг, нэр томьѐо

байвал тэмдэглэх, эсвэл дэвтэртээ жагсаан бичихийг анхааруулна.

Сурагчдын гаргасан жагсаалтад байгаа үгсээс зарим үгийн утгыг сурагчдын саналыг үндэслэн тайлбарлуулна.

Нарийн тайлбар шаардлагатай гнэ үзсэн зарим үгийн

-О.Дашбалбар “Хүн ертөнц”, УБ. 2008, -Л.Хүрэлбаатар “Дуун утгын яруу зохист, ... “ УБ. 2009, -Д.Батбаяр “Бүтээхүйн зүй тогтол” УБ. 2009,

Page 64: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

утгыг эхийн хам бүтцээс таамаглуулж, ярилцах боломж олгоно. Тухайн үгийн утгыг таамагласан үнлдэслэлийг хэлүүлнэ.

Үгийн утгыг тайлбар толь бичгээс тодруулах даалвгавар өгнө.

Тайлбар толь бичгээс тухайтухайн үгийн утгыг уншиж буй эхэд тохирох болон бусад утгыг уншуулна. Гол утга, бусад утгаар өгүүлбэр зохиолгож, ялгааг нь тодруулна.

Үйл ажиллагаа 2: Үгийн утгыг тайлбарлаж бичих Сонгосон үгийн утгыг тайлбар тольчлон тайлбарлаж

бичих Сонгосон үгийн утгыг тухайн эхийн хүрээнд

тайлбарлан бичих

Мэдээллийг цэгцэлж, баримт нотолгоонд үндэслэн дүгнэх, тулгуур бичиглэл хийх

Сурагчдын бичих эргэцүүлсэн эсээг мэргэжлийн өндөр түвшинд бичдэг алдартай зохиолчдын гүн ухаан, уран сайхан, бодрол бясалгалын өнгө аястайгаар үгсийг чөлөөтэй холбож, үгийн ур авьяасаа гайхуулан, уран сэтгэмж, чөлөөт сэтгэлгээний үүднээс дүгнэж бичсэн чөлөөт бичлэгийн хэв маяг бүхий чөлөөт эсээтэй хольж хутгаж болмооргүй. Тухайлбал: Д.Батбаяр “Үр сад” бодрол эсээ, Д.Урианхай “Өнгөгүйн өнгө...” хэмээх бодлогшрол г.м. ЕБС – ийн ахлах ангийн сурагчдын хувьд ийм төрлийн цөөн хэдэн бичвэрийг утга санаа, үгийн сангийн утга, үндэстний соѐлын үүднээс задлан шинжилж болох боловч ингэж бич гэх нь тэдний хувьд хэтийдсэн шаардлага болно. Харин сурагчид өөрсдийн танин мэдэхүйн хүрээнд тохирсон оновчтой дүгнэлт шийдэл гарган бичихдээ олон ургальч үзлийн үүднээс хандаж байгаа эсэх нь нэлээд чухал. Мэдээллийг цэгцэлж, баримт нотолгоонд үндэслэн дүгнэж, тулгуур бичиглэл хийж сурахын тулд: Эхийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвар нэлээд

чухал. Үүний тулд дараах аргыг ашиглах нь ахлах ангийн сурагчдын хувьд нэлээд үр дүнтэй байдаг.

Ухагдахууны бүдүүвчийг хийх арга нь эхийн гол санааг нэг хуудсанд багтаан илэрхийлэхээс гадна мэдээллийг цэгцлэх, тулгуур бичиглэл хийх аргад давхар суралцдаг. Энэ нь эхийг яаж найруулсныг мэдэх, эхийн учир шалтгааны логик холбоо сүлбээг ойлгох, эхэд дэвшүүлсэн санаануудын хоорондын уялдаа холбоог тогтоож өгдгөөрөө ач холбогдолтой. Дараах үйлийн дарааллаар гүйцэтгэнэ.

1. Эхэд өгүүлэгдэж буй гол ойлголтуудыг жагсаана. Ойлголт тус бүрийг гурваас цөөн үгээр илэрхийлнэ. Ойлголт ухагдахууныг ихэвчлэн нэр томьѐо, нэр үгээр томьѐолно. Эхлээд бүх ухагдахуунаа дэс дараалал харгалзахгүйгээр жагсааж бичнэ. Эсвэл жижиг карт хэлбэрийн цаасан дээр тус бүрийг нэг цаасан дээр бичнэ.

2. Ухагдахууныг ерөнхийгөөс тусгай руу шилжүүлэн ангилна. Хуудасны дээд талд гол ойлголтыг томоор бичнэ. Хамгийн жижиг тусгай нарийвчилсан ойлголтыг доод талд бичнэ. Үлдсэнийг цаасны голд бичнэ.

3. Жагсаасан үгсийг утгаар нь хооронд нь холбож

Page 65: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

зурна. Тэдгээрийн хоорондын уялдаа холбоог илэрхийлж болох цөөн тооны холбоос, төлөөний үг, үйл үгийг нэмж бичиж болно. Гэхдээ энэ нь маш цөөн байна.

4. Хийсэн тулгуур бичиглэлээ хянана. Энд нэг ухагдахууныг давтсан эсэх. Хэрэв давтсан бол уул эхэд нэг ойлголт, нэг санааг давтсан байж магадгүй тул эхийн найруулгыг ажиглаж дүгнэнэ. Мөн ямар нэг чухал ойлголтыг орхисон байж болох тул түүнийг хянана. Мөн холбоос хэрэглүүрийг хянана.

5. Ийнхүү тулгуур бичиглэлээс дүгнэлт өгүүлбэр, цогцолборыг гаргаж болно.

6. Сурагчид өөрсдийн бичсэн эхийг энэ аргаар хянах нь бичиж буй зүйлийнхээ “усыг шахах” үр дүнтэй арга болдог.

Хэрэг явдалд өөрийн болоод бусдын үзэл бодлын үүднээс хандан дүгнэж өгүүлэхэд түгээмэл хэрэглэх холбоос нь: Минийхээр, миний бодвол, миний санахад, түүний жишээлдгээр бол, цаг уурын мэдээгээр бол, энэ номд дурдсанаар, түүний үзэж байгаагаар г.м. холбоосыг дүгнэлтэд хэрэглэж болно.

Эхийн найруулгын төрөл, бүтэц, хэв маягийн онцлогт тохируулан өгүүлбэр, үг, бүтээврийг сонгон найруулах

Эрдэм шинжилгээний эх зохиох үйлийн баримжаа эзэмших Эх зохиохын өмнө холбогдох ном бүтээлтэй сайн

танилцах.

Баримт цуглуулах

Баримт нь гол санааг илэрхийлэхэд тус болохуйц байх

Багш зөвхөн цуглуулсан баримтыг үзэж хэр бүтээлч хандсан эсэхэд үнэлгээ өгч болно.

Бүх баримтыг биш, чухал ач холбогдолтойг нь сонгон боловсруулалт хийх

Бүтээлийн эхний ноорог хийхийг зөвлөх

Дэлгэрэнгүй байж болно.

Сурагчийн бичсэнийг үнэлэхдээ:

Тодорхой шалгуур боловсруулан сурагчдын эхийг үнэлэх

Эрдэм шинжилгээний найруулгын шаардлага, онцлогийг анхаарах

Эрдэм шинжилгээний нийтлэг зохиолын онцлогийг харгалзах

Учир зүйн дэсийн холбоо хамаарал зөв байх

Зохиолын талаарх судлал шүүмжлэлийн бүтээлийг уншиж танилцсан байх

Баримт нь маргаангүй үнэн зөв байх

Баримтаа эмхлэн цэгцэлж, нэгтгзн дүгнэсэн байх

Найруулгыг дахин дахин засуулах

Эхийн бүтэц агуулгыг өөрчлөн найруулж бичих

Эхийн бүтэц, агуулгыг өөрчлөн найруулж бичих үйл ажиллагааг дараах амхмаар зохион байгуулна. Хувиргах эх бичвэрээ сонгож, унших

Эхийн утга (Эхийн сэдэв, хэрэг явдал, гол ба далд санаа, дүрслэл, зохиогчийн зорилго, хандлага өнгө аяс) бүтэц (дүрийн бүтэц, зохиомжийн бүтэц)-ийг Хэн? яах гэж? ямар маягаар? гэсэн асуултад хариулж шинжлэх

Хүүрнэмж эх Дүрслэн тоочсон эх Тайлбарламж эх Эргэцүүлэмж эх

Page 66: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Тухайн эхийн утгыг яах гэж? ямар маягаар өөрчлөн бичих вэ? гэдгээ төлөвлөх

Төлөвлөснийхөө дагуу ноороглох

Сайжруулах

Сийрүүлэх

Анхны эх зохиолтой харьцуулан бүтэц, агуулга хэлбэр хэр өөрчлөгдсөнийг дүгнэх

нэлгээ өгөх замаар санал солилцох

Эхийн агуулгын бүтэц, цогцолборын дараалал, уялдаа холбоог үндэслэл ба нотолгоо, шалтгаан ба үр дагавар, харьцуулах ба эсрэгцүүлэх зэргээр найруулж бичих

Үндэслэл ба нотолгоотой бичихийн тулд Бичихийн өмнө Бичих сэдэв, асуудлаа сонгох

Тухайн асуудалд хандаж байгаа өөрийн байр суурийг тодорхойлох “Би юу гэж бодож байна вэ?”

Өөрийн байр суурийг хамгаалах үндэслэл, баримт нотолгоо цуглуулах “Юунд үндэслэн тэгж бодох болов?”

Бичихдээ Тухайн асуудалд хандаж буй өөрийн байр суурь, үзэл

бодлоо илэрхийлэх

Байр сууриа хамгаалж, үнэмшилтэй бичихийн тулд баттай үндэслэл нотолгоо гаргах

Батлах үндэслэл, нотолгоо гаргахдаа

Найдвартай эх сурвалжаас авсан, хувь хүний туршлага болон сорил туршилтаар батлагдсан баримт, статистик, тоог мэдээлэл

Уг асуудлыг нарийн судалсан мэргэжлийн хүмүүс, шинжээч, эрдэмтэн судлаачдын судалгаа тайлан мэдүүлэг,

Бодит явдлын тухай өгүүлэмж, хувь хүний туршлагаас үүдэлтэй товч түүх зэргээс эш татах

Мэдээлэл авсан эх сурвалжаа тодорхой бичих (хэний, хэдэн онд бичсэн, ямар бүтээлээс авсан гэх мэтээр)

Бичиж буй асуудлаа хоѐр талаас авч үзэх, шударга, голч байдлаар хандаж бичих

Асуудалд хандаж буй хандлага, өнгө аяс мэдрэмжээ уншигчийн сэтгэлд хүрч нөлөөлөх оновчтой үг хэллэг, уран тод дүрслэл, баймж үгээр илэрхийлэх

Бичсэний дараа: Бичсэн эхээ уншиж уншигч сонсогчийн сэтгэлийг

хөдөлгөсөн, итгэл үнэмшил төрөхүйц үндэслэл нотолгоотой болж чадсан эсэхийг нягтлан сайжруулах

Найруулгын болон зөв бичгийн дүрмийн алдааг нягтлан дахин сийрүүлэн бичих

Шалтгаан болон үр дагаврыг тодорхой бичихийн тулд Бичихийн өмнө Ямар нөхцөл байдал, хэрэг явдлын талаар бичихээ

сонгох: Жишээ нь: Агаарын бохирдол яагаад үүссэн бэ?

Сурагчдын өвлийн амралтыг сунгах боллоо. гэх мэтээр

Сонгосон хэрэг явдал, нөхцөл байдал үүсэх шалтгаан нь юу байсныг тодорхойлох

Түүнд нөлөөлсөн зүйл байгаа эсэхийг эргэцүүлэх

Тухайн шалтгаанаас үүдэж ямар үр дагавар гарсныг тодорхойлох

Бичихдээ:

Шинжлэх ухааны хялбаршуулсан эх Эсээ А.Цог-Очир., Д.Эрдэнэсан “Монгол хэлний эхийн хэв маяг”. Уб., 2015.

Page 67: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Дэвшүүлсэн санаа, хэлэлцэх асуудлаа тодорхой гаргах

Тухайн асуудалтай холбоотой мэдээлэл цуглуулах (интернэт, номын сан, төрөл бүрийн судалгаа, шинжилгээ, танилцуулга)

Шалтгаан болон үр дагаврыг уялдаа холбоотойгоор гаргаж, үндэслэлтэй, өрнөлтөй бичих. Ингэхдээ асуудлын шинж чанар, цар хүрээ ямар байна вэ?, ямар учир шалтгаанууд байна? Хүмүүст яаж нөлөөлж байна вэ? гэх зэрэг асуултыг өөртөө тавьж үйл явдлыг товчоолсон, дэс дараалсан байдлаар тайлбар хийх

Асуудлаа дүгнэсэн төгсгөл хийх Бичсэний дараа: Бичсэнээ дахин уншиж дараа шалгуураар шалгах

Учир шалтгаан, үр дагаврыг уялдаа холбоотой бичсэн эсэх

Учир шалтгааны холбоос (... иймээс, ийм болохоор, учир нь учраас, ... аас шалтгаалан (хамааран), ... тай холбогдуулах, ... энэ тохиолдолд, ийм нөхцөлд, тийм тохиолдолд ..., Хэрэв ... бол, тэгвэл) - ыг оновчтой сонгосон эсэх

Хэлэх гэсэн чухал санаагаа бүгдийг оруулсан эсэх

Зохиомж, найруулгын хувьд сонирхолтой, үнэмшилтэй байгаа эсэх

Найруулгын болон зөв бичгийн дүрмийн алдааг нягтлан дахин сийрүүлэн бичих

Харьцуулж эсрэгцүүлж бичих Бичихийн өмнө Бичих сэдэв, асуудлаа тодорхой болгох

Тухайн бичих зүйлийнхээ онцлогийг эргэцүүлэх

Бичих зүйлийнхээ онцлогийг тодруулахын тулд түүнтэй гол шинжээрээ ижил төстэй зүйлтэй харьцуулах

Бичихдээ Бичих сэдвийн талаар шаардлагатай суурь

мэдээллийг тусган сонирхолтой байдлаар эхлэх (анхаарал татах асуулт, эшлэл, товч хүүрнэл гэх мэт)

Харьцуулж буй зүйлийнхээ төстэй болон ялгаатай талын тухай үндсэн санаагаа тодорхой гаргах

Харьцуулж буй зүйлийнхээ нэг юманд байгаа бүхэллэг шинжийг ижил төстэй шинжтэй харьцуулан багцлах, эсвэл нэг зүйлд нь байгаа нэг өвөрмөц шинжийг нөгөө юманд байгаа ижил шинжтэй хэсэглэн харьцуулах байдлаар санаагаа цэгцтэй илэрхийлэх

Эш татаж, жишээ дурдах зэргээр санаагаа дэмжиж баяжуулах

Санаагаа товч оновчтой дүгнэх

Тухайн харьцуулсан хоѐр зүйлийн давуу ба сул талуудын тухай өөрийн үнэлгээ шийдвэрээр

төгсгөх Бичсэний дараа: Бичсэнээ дахин уншиж дараа шалгуураар шалгах

Эсрэг ойлголтыг харьцуулан бичсэн эсэх

Ойролцоо ойлголтыг жишиж бичсэн эсэх

Хялбаршуулсан эх Эсээ А.Цог-Очир., Д.Эрдэнэсан “Монгол хэлний эхийн хэв маяг”. Уб., 2015.

Page 68: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Жишиж, харьцуулж буй ойлголтууд нь учирзүйн холбоотой эсэх

Оновчтой жишээ баримт ашигласан эсэх

Өөрийн үзэл бодол, үнэлэлт дүгнэлтээ илэрхийлж эсэх

Бичвэртээ харьцуулах, эсрэгцүүлэх холбоос (Гэвч, гэтэл, харин, ... төдийгүй, тэгсэн төдийгүй, Хэрэв тийм бол, Нэг талаас, нөгөө талаас, харин ч, Иймээс, ийм байдлаар, иймэрхүү, Тэрчлэн, түүнчлэн, үүнчлэн, энэчлэн, түүн шиг, энэн шиг, үүн шиг)-ыг тохируулах хэрэглэсэн эсэх

Зохиомж, найруулгын хувьд сонирхолтой,үнэмшилтэй байгаа эсэх

Найруулгын болон зөв бичгийн дүрмийн алдааг нягтлан дахин сийрүүлэн бичих

Багшид зөвлөх нь: Эхийн бүтэц, агуулгыг өөрчлөн найруулж бичих Эхлээд бүтэц гэж юу вэ? Агуулга гэж юу вэ? гэдгийн онолыг энд товч дурдъя.

А. Бүтэц гэж юу вэ? “ ... Уг чанартаа уран зохиол ба бичвэр нь уншигчийн хувьд урьд өмнө нь хэзээ ч үзэж хараагүй, мэдээгүй шинэ зүйл байх аваас уншигчдын мэдрэхүйд нөлөөлөн, уншиж эхэлмэгц танин мэдэхүйд хөтөлж, эцэст нь цоо шинэ амьд ертөнцийг тэдний өмнө нээх бөгөөд тэр нь тодорхой атлаа “хачин жигтэй бүтэц “бүхий амьд орон зай руу хөтлөн оруулдаг. Бүтэц гэдэг нэр томьѐо хэлбэр бус, харин бие даасан тусгай байгууламж гэсэн утгатай... Хүний амьдрал, түүнтэй холбоотой бүх үзэгдэл, юмс цугаар харьцангуй бие даасан бүтцүүд бөгөөд тэд хоорондоо холбоо хамааралтай болохоороо ерөнхий цогц бүтцийг бий болгодог. Бүтэц бүрэн бүтэн болсноор тухайн үзэгдлийн бие даасан байдлыг илтгэдэг. Бүтэц эвдэрвэл тухайн юм үзэгдлийн зүй тогтол, мөн чанар алдагдана... Бүтцэд өөрчлөлт орохын хэрээр зохиолын агуулга хувьсаж байдаг. Бүтцийн ойлголт нь зөвхөн зохиолын ерөнхий байгууламжтай холбоотой асуудал биш юм. Дүрийн бүтэц, дүрийн зан төрхийн бүтэц, утга, үзэл санааны бүтэц, зохиомжийн бүтэц гэх мэт зохиолын бүрдвэр ойлголт, махбодос бүр өөрийн бүтэцтэй, тэр нь ерөнхий

бүтцийн бүрэлдэхүүн хэсэг болж байдаг гэсэн үг аж.” [Галбаатар Д., Уран зохиол, нэвтэрхий толь,

Улаанбаатар, 2012, 93-94-р тал] А.1 Дүрийн бүтэц гэж юу вэ? “Энэ ойлголтод дүр бүтээх махбодос хамаарна. Үүнд: гадаад илэрхийлэл буюу дүрслэл, дотоод тал болох зан төрх, баатруудын харилцах хэл ярианы хэлбэрүүд, дотоод ертөнц болох бодол санаа, амьд чанарыг хангагч хөдөлгөөн буюу үйлдлүүд, амьдрах орон зай буюу дүрийн амьдрах нөхцөл байдал, сэтгэлзүйн өөрчлөлт шилжилт, мэдрэмж, нийгмийн байр суурь зэрэг дүрийн бүтцийг бүрдүүлэгч цогц

хүчин зүйлсийн тогтолцоог хэлнэ.” [Галбаатар Д., Уран зохиол, нэвтэрхий толь, Улаанбаатар, 2012,

137- 138-р тал] Тэгэхээр дүрийн бүтцийг өөрчлөн бичсэнээр:

Эх зохиолд өгүүлэгдсэн дүр нэлээд өөрчлөгдөнө. Заримдаа бүр огт танихгүй дүрийг ч бүтээж болно.

Дүр өөрчлөгдвөл зохиолын орчин нөхцөл бүгд өөрчлөгдөнө гэсэн үг. Дүрийн бүтцийг өөрчлөх дадлагыг аян замын тэмдэглэл дээр суурилан хийж болно.

А.2 Зохиолын бүтэц буюу байгууламж ба зохиомж гэж юу вэ? “Байгууламж нь зохиолын утга санааг бүрдүүлэх яруу сайхан болгохоор зохиолчоос зориуд сонгосон төлөвлөлт, бусад хэлбэржүүлэгч элементүүдийн байршил, товчлол, орхилт, хэсэг бүлгийн байршил, зохион байгуулалт, үйл явдал өрнөх орон зай, цаг хугацаа, байршлыг зөв зохион байгуулах, багтаамж, хэрэг явдлын өрнөлтийн төлөвлөлт зэргийг багтаасан, уншигчдад сонирхолтой байдлаар хүргэхэд

чиглэсэн зохион байгуулалтын тулгуур цогцолборын тухай ойлголт юм.” [Галбаатар Д., Уран зохиол,

нэвтэрхий толь, Улаанбаатар, 2012, 179-180-р тал] Зохиолын зохиомж гэдэг нь “ Бодит байдлаар нөхцөлдсөн зохиолчийн ертөнцийг үзэх үзэл, уран бүтээлийн ерөнхий ба дүрслэх аргын систем, зохиол ба зохиолчийн үзэл санаа, гоо зүйн зорилготой

Page 69: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

уялдаж, уран зохиолын төрөл зүйл бүрд өвөрмөц байдлаар илэрдэг тийм зүйл” ажээ. Жишээ нь: зохиолч Д. Цэвэгмидийн “Хоньчин Найдан” туужийн зохиомж нь гэвэл уг зохиол бие даасан олон бүлэгт хуваагдсан байгуулалттай, тус бүрдээ өгүүлэгдэхүүн дараалал, зорилготой, дүрслэлийн аргуудыг агуулсан системтэй, бие даасан агуулга хэлбэрийн тогтолцоо бүхий бүтэцтэй бөгөөд зохиолын хэрэг явдалд нийцсэн өгүүлэгдэхүүн дараалалтайн зэрэгцээ хүүрнэл, тодорхойлол, хөрөг дүр, захидал, байгалийн зураглал, зохиолчийн тэмдэглэл, оруулга, үглэл яриа, дотоод яриа, харилцан яриа, ганцаарчилсан яриа, өчил, орхилт, тусгай тайлбар, зүүд зэрэг зохиолд шаардагдсан бүтээгч махбодос болох зохиомжийн тусгай зүйлсийн сэлгээний үр дүүнд зохиол бүтэн бүрэлдэх тул зохиолын

зохиомжийг бүрдүүлэгч гол хүчин зүйлс болно.” гэжээ. [Галбаатар Д., Уран зохиол, нэвтэрхий толь,

Улаанбаатар, 2012, 183-р тал] Б. Агуулга-хэлбэрийн нэгдэл “В. Белинский “Хэлбэр нь агуулгын илэрхийлэл болж чадсан байвал түүнийг түүнийг салгая гэвэл агуулгыг үгүй хийхээс аргагүй. Хэрэв хэлбэрээс агуулгыг салгах гэвэл хэлбэрийг устгах болдог” гэжээ. Үнэхээр ертөнцөд ямар нэг хэлбэргүй бодитой оршин буй үзэгдэл юмс үгүйн адил, ямар нэг агуулгагүй дан хэлбэр орших боломжгүй. Зохиолч тодорхой утга- агуулгыг илтгэхийн тулд ямар нэг хэлбэрийн тогтолцоог бүтээж зохиол төрнө. Тэгэхээр зохиол гэдэг хамгийн ерөнхий утгаараа хэлбэр-агуулгын нэгдлийн үр дүн юм. Зохиол бүхэлдээ хэлбэр-агуулгын нэгдэл бөгөөд түүний бүх хэсэг, дүрслэл бүр хэлбэр агуулгын төгс нэгдэл мөн. Жишээ нь: Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” туужид “Адаг зүүн өмнө аргийн чинээ хар овоохойн хаяа ба тооноор зэрэг зэрэг хар утаа бургиж, гадна нь хэдэн муу тэрэг, дэргэд нь дэлүүн чинээ аргалыг дээлийн хөдсөөр бүтээжээ.” гэсэн хэлбэрийн байгууламж бий болсноор агуулгын тал нь бүрэлдэж, Долингорынх “ядуу зүдүү, зарц барлаг айл” гэсэн агуулгыг илэрхийлж байхад “аргалын утаа, хаяа ба тооно, аргийн чинээ хар овоохой, хэдэн муу тэрэг, дэлүүн чинээ аргал, дээлийн хөдөс” зэрэг юмсын зураглал нь ядуу

зүдүү гэсэн агуулгаа бүрэн илрүүлсэн хэлбэрийн тал болно.” [Галбаатар Д., Уран зохиол, нэвтэрхий

толь, Улаанбаатар, 2012, 51-52-р тал] Энэ хувиргалыг хийхдээ тухайн хувиргах гэж байгаа эхээ уншиж, утгыг ойлгох хэрэгтэй. Үүний дараа тухайн эхийг яах гэж? ямар маягаар өөрчлөх вэ? гэдгээ бодож төлөвлөнө. Яах гэж? гэдэг асуулт бол чиний бичих зорилго гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин ямар маягаар гэдэг бол хэн гэдэг дүрээр дамжуулж, ямар бүтэцтэй, дүрслэлтэй, ямар утга санаа бүхий ямар үйл явдлыг бичих вэ? гэдэг асуудал юм. Өөрчлөн бичсэн эхийг анхны эх бичвэртэй заавал харьцуулж, үнэлгээ хийнэ. Тиймээс багш тодорхой шалгуур гаргаж, түүнийгээ бичихээс нь өмнө өгвөл үр дүнтэй байх нь бий. Учир нь хүүхдүүд юуг? Яаж хийвэл хэрхэн үнэлэгдэх вэ? гэдгээ мэдэхэд, нөгөө талаар энэ шалгуур нь бичих чиглэл болж өгдөг. Жишээ нь иймэрхүү шалгуур гаргаж өгч болох юм.

Шалгуур Үзүүлэлт Оноо

Сэдэв, агуулгыг гаргасан байдал

Төлөвлөгөөний дагуу бичсэн байх

Бүтцийн хэсгүүдийг зөв гаргасан байх

Бичлэгийн төрөл, хэлбэр, хэв маягийг өөрчилсөн байх

Сэдэв санаанд тохирсон хэрэг явдлыг дүрсэлсэн байх

Найруулсан байдал Үгийг оновчтой сонгосон байх

Хэлзүйн бүтээврийг оновчтой сонгосон байх

Бичгийн соѐлоо харуулсан байдал

Зөв бичих дүрэм болон цэг тэмдгийг алдаагүй байх

Хичээнгүй, цэвэр, гаргацтай бичсэн байх

Оноог багш өөрөө өгнө. Шалгуур үзүүлэлтүүдээс юуг нь онцгойлон анхаарч үзэх вэ? гэдгээс хамаарч оноогоо өөр өөрөөр өгч болно. Ерөнхийдөө бичих чадварыг үнэлэхдээ нийт 20 оноо байхаар тооцож, түүнийгээ маш нарийн шалгуур үзүүлэлтээр гаргаж, онооны задаргааг хийж өгөх хэрэгтэй. Ингэж хийх юм бол таны зааж сургаж буй хүүхдүүд тань бичихэд хэрэгтэй чадваруудаас юун дээр нь сайн, юун дээр нь хангалттай, юун дээр нь хангалтгүй байна гэдэг нь тодорхой харагдах бөгөөд сурагчдад, эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөд хамгийн чухал “feedback” байх болно. Түүнчлэн эхийг бичих зорилгыг өөрчлөхөд анхаарлаа хандлуулаарай. Тэгэх юм бол үгийн сонголт, хэлбэр хэв маяг, дүр, дүрслэл, бичигчийн өнгө аяс, хандлага хүртэл өөрчлөгдөж харагдана. Яах гэж /why/? (мэдээлэх, ятган итгүүлэх, сэтгэлийг татах, сургамж санаа өгөх, нөлөөлөх гм) ямар маягаар? /how/( хэлбэр хэв маягийг дуурайгаад агуулгыг өөрчлөх, агуулгыг эсрэгцүүлэх, мэдээлсэн

Page 70: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

эхийг дүрслэн тайлбарласан болгох, дотоод бүтцийг шалтгаан-үр, асуудал-шийдэл, харьцуулах-эсрэгцүүлэх, тоочин дүрслэх зэргээр, гадаад бүтцийн үргэлжилсэн хэлбэрийг шүлэглэсэн болгох, эхлэл, гол төгсгөл хэсгийг тонгоргох) гэх мэт маш олон янзаар хувиргуулж болно. Гэхдээ ямар маягаар бичихийг сурагчдаар сонголт хийлгэх хэрэгтэй. Ингэвэл бичлэгийн олон янз /загварт болон чөлөөт/-ын хэлбэрээр нэг санааг гаргаж болдгийг хүүхдүүдэд харуулах боломжтой юм. Эндээс хүүхдүүдийн чөлөөт сэтгэлгээ, баригдмал бус байдлыг харах боломжтой юм. Эхийн агуулгын бүтэц, цогцолборын дараалал, уялдаа холбоог үндэслэл ба нотолгоо, шалтгаан ба үр дагавар, харьцуулах ба эсрэгцүүлэх зэргээр найруулж бичих Үндэслэл ба нотолгоотой бичих: Сурагчид бичихийн өмнө бичиж буй зүйлээ сайтар судлан, түүний талаар сайн мэддэг гэдгээ үндэслэл нотолгоотой, итгэлтэй харуулж чадвал уншигч сонсогчдод нөлөөлж чаддаг. Тиймээс тухайн сэдвийн хүрээнд эрэд хайгуул хийж, найдвартай, үндэслэлтэй баримт нотолгоог цуглуулах нь хамгийн чухал. Багш энэ тал дээр сурагчдадаа цаг гаргах, зааварчилгаа сайн өгөх нь чухал. Мөн уншигч сонсогчдод байр суурь үзэл бодлоо нотлох зорилгоор дараах арга хэрэглүүрээс зохистой сонгон хэрэглэхийг зөвлөөрэй. Үүнд: Дүрслэх хэрэглүүр: Утгыг тодруулж, төсөөлөл, дүр бүтээх үүрэгтэй бөгөөд ингэснээрээ сонирхол

татах, сэтгэл хөдөлгөх үүрэгтэй.

Тэмдэг нэрс: Дүр байдлыг нарийвчлан дүрслэх, сэтгэл татам байдлыг илэрхийлэх үүрэгтэй.

Эрчимжүүлэх үүрэг бүхий баймж үгс: үнэлэмж, хандлага илтгэнэ. Нөлөөлөх үүрэгтэй.

Эерүүлэл: Сэтгэл хөдөлгөх үүрэгтэй.

Тогтвортой хэлц нэгжүүд: төсөөлөх, сэтгэх хөдөлгөх үүрэгтэй.

Давталт: түлхүүр нэгжийг олон давтсанаар шургуу чанарыг илтгэнэ.

Хуучин үгс: сэтгэл татах чанарыг илтгэнэ.

Жагсаах, тоочих: элбэг хангалууны төсөөлөл өгнө.

Дэлгэрэнгүй хэллэг: энэ нь илүү бодит төсөөлөл, сэтгэгдэл төрүүлнэ. Чанартай гэхийг дээд зэргийн чанартай гэх мэт

Нэгдүгээр биеийн төлөөний үгийг олон тоонд хэрэглэх: “бид” гэдэг нь уншигчийг давхар хэлж байгаагаас гадна дотночлох утга илтгэнэ.

Ирээдүй цагийн утга: уншигч удахгүй ийм туршлагатай болно гэсэн далд санаа илтгэнэ.

Захирах хүсэх төлөв: уншигчийг уриалах, албадах, дагахад хүргэх үйлдэлтэй

Шалтгаан болон үр дагаврыг бичих: Шалтгаан болон үр дагаврыг бичихдээ нөхцөл байдал, хэрэг явдал, зан байдлын шалтгаан үр дагаврыг оруулж болно. Бичихдээ яагаад гэдгийг тайлбарлаж үр дүнг тайлбарлаж бичнэ. Шалтгаан ба үр дагаварыг тайлбарлан бичнэ гэдэг нь учирзүйн холбоо сүлбээтэй олон асуудлыг эргэцүүлэн бодох, нэг зүйлийг олон талаас үзэх үзэл хандлагатай ихээн холбоотой ойлголт юм. Хамгийн чухал нь байгаль дэлхий, хүн, амьтан, үйл явдлын логик холбоо сүлбээнээс шалтгаан, үр дагаврын холбоотой байж болох асуудлыг олж уялдаа холбоотой бичих юм. Шалтгаан үрийн холбоог бичих хэд хэдэн арга байна. Үүнд:

Нэг шалтгаан, нэг үр дагаврын харьцааг гаргаж тайлбарлах Шалтгаан: Навчны эсэд хэрэггүй эрдэс давс их хэмжээгээр хуримтлагдсанаас

Үр дагавар: Навч унадаг. Ийм эх нь ихэнхдээ шинжлэх ухааны тайлбарууд, ертөнцийн юмс үзэгдлийн тухай байдаг. Эхэндээ таамаг төдий зүйл байснаа туршилт судалгаагаар нотлогдсон гол төлөв байгалийн шинжлэх ухаантай холбоотой эхүүд байдаг учраас нэг гаргалгаа, нэг үр дүнг шаарддаг. Шалтгаан үрийн холбоог гаргахдаа гол төлөв “яагаад гэвэл, учраас” гэсэн холбоосыг хэрэглэдэг.

Хэд хэдэн шалтгаан, хэд хэдэн үр дагаврын харьцааг тайлбарлах Олон шалтгаанаас нэг үр дагавар гарахыг тайлбарлах нь ертөнцийг олон ургалчаар үзэх үзэл төлөвшин тогтохтой шууд холбоотой. Учир шалтгааны тайлбарыг гаргаж бичих үед олон шалтгаанаас үүссэн нэг үр дагаврыг холбоог учирзүйн алдаагүй, үндэслэлтэй, баримт нотолгоотой, нарийн уялдаа холбоотой бичих аргад сурахад энэ чадварын мөн чанар оршино. Энэ нь цаашлаад хувь хүнд аливаа зүйлд ул суурьтай, олон талаас нь хандаж дүгнэлт хийдэг хандлагатай болох суурь болно. Энэ талаар жишээ баримт, тайлбарыг А.Цог-Очир., Д.Эрдэнэсан “Монгол хэлний эхийн хэв маяг”. Уб., 2015. Номын 56-68 дахь талаас дэлгэрүүлэн үзнэ үү. Харьцуулж эсрэгцүүлж бичих : Ихэвчлэн тайлбарласан эсээ бичихэд энэ аргыг хэрэглэнэ. Өөрөөр

Page 71: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

хэлбэл нэг зүйлийг нөгөөтэй харьцуулж тайлбарласан харьцуулал байна гэсэн үг. Хоѐр зүйлийн ижил ба ялгаатай талыг жишиж, харьцуулж бичдэг. Өгүүлж буй юм, хэрэг явдлын тухай хэрхэн өгүүлэхээс шалтгаалж харьцуулах 2 арга байна. Үүнд:

Бичиж буй асуудлын хүрээн дэх бүхий л зүйлийг харьцуулах: Үүнийг ерөнхийд нь харьцуулах гэнэ. Энэ аргыг хэрэглэвэл зохиогч нь сэдвийн эргэн тойронд буй бүх нарийн ширийн зүйлийг судлах шинжлэх шаардлагатай болдог.

Аль нэгэн онцлог шинжийг сонгон бичиж тайлбарлах: ингэж бичихэд сэдвийн хүрээн дэх ойлголтуудаас аль нэг онцлог шинжийг сонгоод нөгөө сэдвийн өөр нэг онцлогтой харьцуулж тайлбарладаг.

Харьцуулан эсрэгцүүлж бичихэд харьцуулж, жишиж буй ойлголт нь логикийн холбоотой байх, сонгож буй үг хэллэг нь утга, өнгө аясын хувьд хоорондоо зохицсон байх дүгнэлт нь харьцуулж, жишиж буй зүйлээсээ улбаалан гарсан бичигчийн цоо шинэ үзэл бодол, үнэлгээ байх гэх мэт зүйлийг анхаарах шаардлагатай. Иймээс харьцуулан бичих түгээмэл аргуудад суралцах тэдгээр аргыг ашиглан бичсэн эх уншиж задлан шинжилгээ хийх нь чадвараа сайжруулахад ач холбогдолтой.

х-сонсох Үзэл бодол, сэтгэгдэл, мэдрэмжээ илэрхийлэхдээ хам сэдвийн хүрээнд жишээ баримт, эшлэл, уран дүрслэл, хэлц зэргийг ашиглах

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн Хэлэлцүүлэг, мэтгэлцээний явцад асуудлын мөн чанарыг эргэцүүлж, эерэг байр суурь, шинэ санааг дэмжих, үндэслэлтэй баримтаар нотолж дүгнэх

Энэ зорилтын хүрээнд сурагчид санаа бодлоо баталгаа нотолгоотой илэрхийлэх чадварт суралцана. Дараах аргаар асуудлын мөн чанарыг тогтоож болно. Асуудлын мод арга “Асуудлын мод” аргын тайлбар: Асуудлын мод арга нь асуудлыг үүсгэж буй нөхцөл, үр нөлөөг бүх талын хүчин зүйлийг тодорхойлон авч үзэх боломжийг олгодог бүтээлч сэтгэлгээний аргын нэг юм. Ажиллах аргачлал: Дэлгэцийн том цаасан дээр ургаж байгаа мод зурна. Модны их биед АСУУДЛАА бичнэ. Энэ асуудалд хүргэж буй хүчин зүйлсийг модны үндэс хэсэгт, асуудлаас үүсэх үр дагаврыг модны мөчрөөр төлөөлүүлэн зурна. Асуудлын мөн чанар гэдэгт шалтгаан, үр дагавар, шийдэх арга замыг ойлгоно.

Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх аргын тайлбар: Энэ аргын мөн чанарыг танин мэдэхэд асуудал гэсэн ухагдахууныг тодруулан ойлгох нь чухал. Асуудал бол бэлэн байгаа мэдлэгээ ашиглаад шууд хариулж чадахгүй, ямар нэгэн хэмжээний эрэл, хайгуул, судалгаа, шинжилгээ хийхийг шаардсан хүмүүсийн амьдралд байдаг бэлэн асуулт, баримт юм. Асуудал нь сурагчдын амьдралын туршлага, бодит хэрэгцээнээс урган гарсан байх ѐстой.

Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх аргын үе шатыг

Page 72: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

тодруулан харуулбал:

Тулгамдаж буй асуудлуудыг тодруулах, тэдгээрийг эрэмбэлэх

Тэдгээр асуудлуудаас хамгийн түрүүнд шийдвэрлэж болох нэг асуудлыг сонгох, олон өнцгөөс харж, өөрийн хувилбаруудыг дэвшүүлэх, шийдлийг ярилцах

Асуудлыг судлах аргаа сонгох

Сонгосон аргаараа асуудлаа судлах

Судалсан үр дүнгээ танилцуулах.

Эерэг байр суурь, шинэ санааг дэмжих, үндэслэлтэй баримтаар нотолж дүгнэх Нотолгоо: Нотолгоо дэвшүүлэх замаар тухайн шийдлээр таны баримталж байгаа байр суурь хамгийн зөв гэдгийг шүүгчид итгүүлэх арга юм. Өөрөөр хэлбэл өөрийн байр суурийг зөв гэдгийг батлах үндэслэлүүдийг шүүгчид гаргаж өгнө гэсэн үг. Нололгоо нь сул эсвэл хүчтэй байх нь бий. Мэтгэлцээний үед таны нотолгоо хамгийн сайн нь гэж шүүгчид итгүүлж чадах хамгийн хүчтэй, хамгийн үнэмшилтэй сайн нотолгоог дэвшүүлэх хэрэгтэй. Эсрэг талын довтолгоог давж гарч чадах хүчтэй нотолгоог шүүгчид үнэлдэг. Дэмжлэг: мэтгэлцэгч нотолгооноос гадна өөрсдийн үндэслэлийг хамгаалах, дэмжих баримтыг шүүгчдэд өгөх шаардлагтай. Нотолгоог биет дэмжлэг баримт үнэмшилтэй болгодог. Нотолгоо дэвшүүлэх арга Адилтгалаас нотолгоо дэвшүүлэх нь: Хоѐр талын

адил талд тулгуурласан адилтгал ба жишээлбэл, А ба Б нь адил учраас А-ийн хувьд үнэн байгаа зүйл Б-ийн хувьд ч үнэн гэж нотлох юм.

Жишээлсэн нотолгоо дэвшүүлэх нь: Ямар ч маргаангүй гэж үзэгдэх жишээ татаж улмаар нөгөө зүйлийг үүнтэй яг адил гэж үзсэний үндсэн дээр дүгнэлт хийх юм.

Шалтгаан ба үр дагаварт үндэслэсэн нотолгоо: Шалтгаан ба үр дагаврын нарийн анализд түшиглэдэг.

Нэр хүндтэй эх сурвалжид найдах: Кейсээ итгэл үнэмшилтэй болгохын тулд эрдэмтэн шинжээчдийн дүгнэлтэд хандах нь бий.

Баталгааг бий болгох: Үндэслэлд тулгуурлан мэдэгдэлд хийх ба, баталгаа нь мэдэгдлийг дэмжсэн мэдээлэл ба мэдлэгийг хүлээн зөвшөөрөх шалтгааныг бий болгодог.

Солбисон асуултын тухай Мэтгэлцээний явцад нэг ба хоѐрдугаар илтгэгчдээс эсрэг багийн гишүүн асуулт асууж хариулт авах үеийн солбисон асуултын үе гэдэг. Солбисон асуултын зорилго: Мэтгэлцээний үед солбисон асуулт дараах үүрэгтэй. Эсрэг багийн баримталж буй байр суурийг

тодруулах үе Тодорхойлолт болон нотолгоо нь хэтэрхий өргөн хүрээтэй бол нөгөө тал

Page 73: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

нарийвчлах хэрэгтэй

Эсрэг талын алдаа сул талыг илрүүлэхэд чиглэж болно. Кейст агуулагдаж буй зөрчлийг шууд харуулах боломжтой юм. Эцэст асуулт асуугч өөрийн талын байр суурийг дэмжсэн хөрс суурийг бий болгоход анхаарна.

Асуулт тийм үгүй гэсэн хариулт авахааргүй байх ѐстой. Асуулт асуухдаа мэтгэлцэгч эхлээд хоѐр талын санал нийлж буй байр суурийг бий болгодог ба дараа нь талуудын баримталж буй байр суурийн ялгаатай талуудыг тодруулахад чиглэсэн асуултыг асуудаг тактик бий. Асуултад хариулах сурагчид анхааралтай болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайн асуултын үр нөлөөг нягтлан үзсэний дараа аль болох тодорхой шууд хариулт өгөх нь зүйтэй. Асуултад бүрэн хариулах ѐстой ба гэхдээ хэт дэлгэрэнгйү байх шаардлагагүй. Асуултад хатуу байр суурь баримтлахаас айх хэрэггүй. Тодорхойгүй ойлгомжгүй асуултыг тодруулах хэрэгтэй. Дасгал: Гурав гурваараа баг болох (Нотлох, няцаах, шүүх)

Шийдлийг авч үзье. Шийдсэн нь: Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг уламжлалт 180 өдөр байгааг 210 өдөр болгож, уртасгах нь зүйтэй.

Нотлох тал: Шийдлийг дэмжсэн нотолгооны санааг боловсруулж эхлэх ѐстой. Эхлээд хэрэгцээ шаардлагыг нь бодож үз. Хичээлийн жил илүү урт байх ямар хэрэгцээ шаардлага байна вэ?

Няцаах тал: шийдлийг няцаасан нотолгооны санааг боловсруулж эхлэх ѐстой. Эдгээр нотолгоо нь тухайн шийдлийг ерөнхийд нь сөргөсөн эсвэл нотлох талын кейсийг тусгайлан няцаасан байна.

Шүүх тал. Хугацаа болон илтгэх дарааллыг хянаж, илтгэгч бүрийн гаргасан нотолгооны байдлаа үндэслэн ялагчийг тодруулна.

Нэгэнт шийдвэр гарсны дараа, мэтгэлцэгчдэд яагаад ийм шийдвэр гаргаснаа тайлбарлана.

Илтгэлийн дараалал дараах байдалтай байна.

Нот 3 мин

Няц 3 мин

Нот 1 мин

Няц 2 мин

Нот 1 мин

Шүүгчийн шийдвэр

Нот эхэлж болон төгсгөлд ярих боломжтой байх нь чухал. Түүнчлэн хоёр талын илтгэх хугацаа нийлбэрээрээ адил байх ёстой.

Багшид өгөх зөвлөмж Мэтгэлцээн Мэтгэлцээн нь зөвхөн сайн муу ба үнэн худлыг шүүх болон баримт ба үзэл бодлын зөрчлийг илрүүлэхэд чиглэдэггүй. Мэтгэлцээн нь үнэт зүйл ба зарчмуудын зөрчилт талуудыг нээн авч хэлэлцэхэд чиглэдэг. Мэтгэлцээн нь аливаа зөрчлийн мөн чанарыг илрүүлэхэд чиглэдэг. Тэгэхээр мэтгэлцээний явцад зөрчлийн уг шинжийг нээх явдал чухал байдаг. Ямар нэгэн үнэт зүйлийг тусад нь авч үзсэн тохиолдолд түүний үнэ цэн тодорхой байдаг бол хоѐр үнэт зүйл зөрчилдөхөд аль нь илүү үнэ цэн бүхийг батлах сонгох шаардлага гарна. Энэ тохиолдолд хүмүүсийн хооронд саналын зөрөлдөөн гарна. Улмаар асуудлыг аль аль талаас нь авч үзэх хэрэгцээ гарна. Энэ нь мэтгэлцээн өрнөх үндэс

Page 74: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

болно. Мэтгэлцэгчид шийдлийг хоѐр талаас нь авч үзсэнээр нэг асуудлыг янз бүрээр, олон талаас нь харж болохыг ойлгодог юм. Ингэснээр сурагчид үзэл бодлоо шүүн тунгаах шүүмжлэлтэй хандах боломжтой болдог. Улмаар сурагчид амьдралдаа өнгөц хийсвэр бус, харин ул суурьтай үндэслэлтэй шийдвэр гаргаж сурахад нөлөөлдөг. Эсрэг талын санаа бодлыг өөрчлөх нэг арга зам бол байр суурийг нь нягтлан үзээд үндэслэлтэй үнэмшилтэй няцаах явдал юм. Сурагчид аливаа асуудлыг хоѐр талаас нь авч үзэхийн давуу талыг ч ойлгодог. Асуудлын зөрчилдөөнтэй талуудыг нэгбүрчлэн авч үзсэнээр практик шийдэлд хүрэх болно. Боловсролын мэтгэлцээн нь оюун ухааныг хөгжүүлэх үйл ажиллагаа бөгөөд бодит оршин байгаа асуудлуудыг шүүмжлэлтэйгээр авч үзэж зөрчилдөөн үүсэж буй суурь зарчмуудыг ойлгож сурна. Зөрчилдөж буй зарчмуудын мөн чанар, үнэт чанарыг цэгнэж сурдаг ба нотолгоо дэвшүүлэх болон хоосон цэцэрхэх хоѐрын ялгааг олж хардаг. Өгөгдсөн шийдлийг зөвшөөрсөн эсвэл няцаасан баримт тохиолдлыг дэвшүүлэхэд хариулт шаардлагатай гэж үзсэн цуврал болон багц асуултуудыг өөртөө тавих замаар шийдэлтэй холбоотой асуулдлуудыг олж болох юм. Эерэг байр суурь шинэ санааг дэмжих Мэтгэлцэгч нь алдаатай бодлогыг хөхүүлэн сайшаах, эсвэл хэзээ ч үнэлэгдэхгүй сөрөг зүйлсийг хамгаалан дэмжих ѐсгүй. Үндэслэлтэй баримтаар нотолж дүгнэх Мэтгэлцэгч нь “амны зоргоор ярих албагүй

ГУРАВ: СОНГОН СУДЛАХ ХӨТӨЛБӨР 2: МОНГОЛ БИЧИГ

УНШИХ:

Хүрэх үр дүн: Энэ бүлгээр модон барын болон гүйлгэн, эвхмэл бичвэрийг уншиж ойлгох чадвартай болно.

Суралцахуйн зорилт

Сургалтын үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Модон барын бичвэрээс унших, хөрвүүлэх

1. Модон барын талаар ерөнхий ойлголттой болох

Бар гэж юу болох тухай

Юу юугаар бар хийдэг байсан тухай

Модын барын бичиг одоогийнхоос ямар ялгаатай 2. Модон барын сударт гарч буй хуучин, түүхэн үгийн утгыг толь бичиг ашиглан тайлбарлах

Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толийг ашиглах

3. Модон барын бичлэгийн онцлогийг тайлбарлаж ярилцах. Үүнд үсгийн тиг хэлбэрийг хэрхэн бичсэн дараах хэдэн зүйлийг мэдэх хэрэгтэй юм.

1. Адагт орсон С үсгийг сүүл мэт хэлбэртэй боловч арай бага хэмжээтэй бичсэн. Жишээ нь: Joeeoa

Чой.Лувсанжав, Б.Лувсандорж, А.Шархүү, Монгол бичиг 8, Уб., 1989 Ж.Надмид, Л.Дамдинжав, Уйгуржин монгол бичгийн унших бичиг. Дэд дэвтэр, Уб., 1983 “Элдэв үлгэрийн далай хэмээх оршив” нэрт

Page 75: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

“зооc”, DeKa “төгc” 2. Га, На үсгийн өмнө дусал бичээгүй. Жишээ нь:

fejoeeO “aжгуу”, fea “энэ” 3. Зарим үед сүүлийг “i-A” – ийн нийлцээр бичсэн

байна. Жишээ нь: Heeeei-A “хаан” 4. “Г, Н ” үсгийн дуслыг бичээгүй. Жишээ нь:

Hobuleeei-A “хувилгаан” 5. C, j үсгийн хэлбэр адилхан. Жишээ нь: JelecO

“залж” Залгавар бүтээврийг бичсэн онцлог:

1. Тэмдэг нэр бүтээх dO дагаврыг тусад нь бичжээ. Жишээ нь: foijesKleeit DO “үзэсгэлэнт”,

2. Өгөх-оршихын тийн ялгалын нөхцөл нь Do*, do* гэсэн хоѐр хэлбэртэй боловч эгшиг ба хатуу, зөөлөн дэвсгэр гийгүүлэгчийн аль алинд нь төгсгөлийг үл харгалзан дагуулсан. Жишээ нь: femia Do*, Heeeea do*

Өгөх-оршихын тийн ялгалын нөхцөлийг зарим үед da хэмээн эртний хэлбэрээр бичсэн. Жишээ нь: BiKda da “бүгдэд”

3. Харьяалахын тийн ялгалын нөхцөлийг өмнөх үгтэй нь нийлүүлэн бичсэн. Жишээ нь: DeKeO “түүний”

4. Зарим тохиолдолд заахын тийн ялгалын нөхцөлийг өмнөх үгтэй нь хамт бичсэн. Жишээ нь: DeKeI “түүнийг”

3. Үйлдэхийн тийн ялгалын нөхцөлийг өмнөх үгтэй нь нийлүүлэн kE* гэсэн хэлбэрээр бичсэн. Жишээ нь: BiKdekE* “бүгдээр”

4. - roa хэмээх эртний дагаврын саланги хэлбэрээр бичсэн. Жишээ нь: foici* oa “өчрүүн”, Seoeku* oa “сэтгэрүүн”, Blo* oa “болруун”

судар “Чандманийн эрих” хэмээх үлгэрийн цоморлиг “Гэсэрийн тууж” www.mongoltoli.mn

Багшид зөвлөх нь: Орчин үеийн хэвлэлийн дэвшилтэт техник технологи үүсэж бий болоогүй эрт цагт хүн төрөлхтөн хүрэл, зэс, чулуу, мод, тугалга зэргээр хэв хийн ном судраа хэвлэсээр иржээ. Тусгайлан сийлж товойлгосон нэг зүйлийн хэвийг “бар” хэмээдэг бөгөөд монголчууд ч эртнээс нааш ном судраа ингэж хэвлэсээр ирсэн байна. Иймд “модон бар” гэдгийг модоор хийсэн тусгай дардас буюу хэв хэмээн ойлгож болно. Монголчууд 20-р зуун гартал модон бараар ном хэвлэж байсан бөгөөд сударчилсан, дэвтэрчилсэн, нугалбар гэсэн 3 төрөлтэй байжээ. “Сударчилсан” хэмээх нь нааж үдэлгүй хуудас бүрийг саланги хэвлэсэн номыг хэлдэг байсан бол “дэвтэрчилсэн” гэдэг нь хуудас хуудсаар нь салгалгүй хооронд нь үдэж хийсэн номыг хэлдэг байв. Харин “нугалбар” гэдэг нь урт нарийн цаасан дээр хэвлэн, цаасыг огт таслалгүйгээр хуудас хуудас болгон нугалсан номыг хэлдэг байжээ. Суралцагчдаар уншуулж, хөрвүүлэх дасгал дадлагын зүйлд ашиглах хэрэглэгдэхүүнүүд: Хэрэглэгдэхүүн №1. “Элдэв үлгэрийн далай хэмээх оршив” нэрт судраас

Page 76: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

шагшаабадын тул өөрийн аминдаа хор хийснийг хаанд өчвөөс хаан зарлиг болруун: - Тийм бөгөөс тойн шагшаабадын тулд аминдаа өөрөө хор хийсэн ажгуу. Чи бээр гэм хийсэн бусын тул энэ зоосыг чи авч харигдах! Би бээр чиний гэрт тэр тойны хүүрийг тахихын тул одсугай хэмээн зарлиг болоод алтан хөөрөг дэлдэж, хамаг нөхдөө хураагаад: - Бид бүгдээр тэр увшийн гэрт одсугай хэмээн зарлиг болж, төдий хаан нөхөд сэлт түүний гэрт одсонд тэр тойны хүүр улаан зандан мэт цусаар халдаж бүхийг үзээд мөргөж, эрдмүүдийг нь магтаад төдий долоон эрдэнэсээр чимсэн тэргэнд тэр Үгийн тайлбар: 1. Шагшаабад. Гаж буруу үйлсийг цээрлэж, сэтгэлээ барих санаа, сахил, энэлгийг сайтар арилгах, хамаг өвчнийг амарлиулах, хүмүүний насыг цаглашгүй болгох, ямагт бусдын тусад орох тэргүүтнийг сахих сахилга: 2. Алтан хөөрөг: Нэг зүйлийн хөгжим. Модон цохиураар цохиж хөгжимдөнө. 3. Увш: Гэрээс гарч хувраг болоогүй сахилтан.

Page 77: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

хүүрийг тавьж чирээд хамаг бүгдэд үзэгдэх нэгэн тэгш талд авч одоод хүжсийн модоор хайлж тахив. Тэр охин бээр маш гоо үзэсгэлэнт, ертөнцөд чухаг болсон ажгуу. Тэр охиныг бээр хамаг бүгд үзэх нэгэн өндөр дээр тавьж, хамаг бүгдэд үзүүлээд ийн хэмээн зарлиг болов: - Ийм гоо үзэсгэлэнт охинд хэр үл тачаамуй. Энэ тойн нь үрийг бээр эс олоод үхэх ба эвдрэх энэ биеийг бээр шагшаабадын тулд төрөл егүүттэсэн нь маш гайхамшиг болой хэмээн хамаг бүгдэд сонсгуулаад тэр тойны багшийг бээр залж ирээд ийн хэмээн өчрүүн: Ай Үгийн тайлбар: 1. Хүжис (хүжсийн). Хүжийн олон тоо 2. Чухаг. Чухал 3. Тойн. Лам 4. Төрөл егүүттэх. а. Төрлөө солих, хувиран төрөх; б. Үхэх

Page 78: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

лам! Чи бид бүгдэд богдсын номыг үзүүлэн соѐрх хэмээн өчсөнд төдий тэр лам олон бүгдэд ном үзүүлсэнд хамаг бүгд түүнийг сонсоод маш сүслэн бишрээд зарим нь тойн болоод шагшаабад сахисугай хэмээн өчив. Зарим нь дээр үгүй үнэн төгс туулсан бодь хутагт сэтгэл үүсгэв. Хамаг бүгдээр даган биширч илт баясав. Ёст буянт тойн шагшаабад сахисны арван долоодугаар зүйл болой. Эрхтэнгүй гэрийн эзний зүйл нь ийн ухагдахуй. Тэр цагт ялж төгс нөгчсөн бурхан Ширвасун балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэгт Итгэл

үгүй идээн өглөгтийн баясгалангийн хүрээнд их аяга тахимлигуудын хуврагууд лугаа хамт нэгнээ суун ном үзүүлмүй. Тэр улсад алт мөнгө ба долоон зүйл эрдэнэ ба заан ба морь ба үхэр ба хонь ба үйлс үйлдэгч боол шивэгчин ба олон эд таваарт сан хийгээдийг төгсгөсөн тийм нэгэн баян гэрийн эзэн бөлгөө. Тэр гэрийн эзэнд нуган хөвүүн үгүй бөгөөд маш гоо үзэсгэлэнт бэлгэ лүгээ төгссөн таван охин бөлгөө. Нэгэн цагт тэр гэрийн эзний гэргий жирэмсэн болбоос л тэр гэрийн эзэн төрөл егүүтгэв. Тэр газрын хааны цаазанд нуган хөвүүн

Хэрэглэгдэхүүн №2. “Чандманийн эрих” хэмээх үлгэрийн цоморлигоос

Page 79: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Аяа түшмэд та эндүүрэх ба хааныг гэмт болгомуй. Арслан нь өлөгчин нохой лугаа ханьцаж яахан явмуу. Ариун тогос хийгээд тахиа хоѐрыг хамтатгаж яахан болмуй. Атгагт сэтгэлээр тийм үгсийг өгүүлэх таны юун болов уу? Тийн хэмээн өгүүлбээс түшмэд нь ийн сэтгэрүүн: Энэ хан хөвүүн нь хойд эхийг үл таалах ажгуу хэмээн сэтгэсээр балгасны дөрвөн хаалга тутамд хүрвээс бээр тэр охин нь урьд ѐсоор хаалга тутмын дээр

суун бүхүйг үзвэй. Тэдгээр түшмэд ийн сэтгэрүүн: ийм гайхамшигт охин болой хэмээн сэтгэж тийм учир шалтгааныг хаанд сайшаан өчвөөс тэр хаан зарлиг болруун: түшмэд та одоод тэр охиныг миний дэргэд авч ир хэмээн захирваас: түшмэд одоод тэр охиныг хааны дэргэд авч ирвээс хаан зарлиг болруун: Энэ охиныг гаднаас үзвээс маш гоо үзэсгэлэнт нэгэн буй ажгуу. Хоромхон зуур үүнийг хатан болгосугай. Хойно муу болбоос тэнд

Page 80: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

үлдсүгэй хэмээн өгүүлээд түүнийг хатан болгон авав. Хан хөвүүн нь эцэг хааны дэргэд одоод түүнийг үзэж ийн шүлэглэн өгүүлрүүн: Үл болох муу бэлгэсийг үзвэй эдүгээ би үндсэн хан эцэг минь муу язгуурт лугаа нөхцөв. Үр хөвүүн бээр тийм муу язгуурт болон төрмүй. Урьд гурван хааны үед нь Бангла улс дахь хааны эд хараач эхийг миний бараач шуламс эм хор хийж дээд хан хөвүүнийг балмад муу ягшисын улсад илгээсэнд адил бас тийм учир шалтгаанаар эм шуламс лугаа

Хотол төгссөнөөр хүндэлвэй. Энэ хатан миний хойно ямар болох бөгөөс бээр эдүгээ биднийг өргөн хүндлэх ажгуу хэмээн сэтгэж тэр хатныг маш асран хайрлавай. Тэндээс тэр хатан нь ийн муу сэтгэрүүн: Энэ хан хөвүүн бээр надад урьд цагт сайн гэсэнгүй бөлгөө. Эдүгээ энэ хан

Page 81: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

хөвгүүнийг Кандхагийн улсад үлдсүгэй эс илгээвээс надад их хор хийх болуузай. Ийн хаан бээр намайг маш сайтар хайрлан

асрагч бөлгөө. Эдүгээ би улаан хөх будгийг идээд улаан хөх цэр гаргаад олон уугаад бөөлжсүгэй. Тийн хийвээс хаан эндээс яав хэмээн асууваас тэр цагт би ийн өгүүлсүгэй: Хан хөвүүн нь Кандхагийн улсад одоод нэгэн хэдэн жил болтол сууваас миний өвчин ахимуй за. Энэ хан хөвүүний сахиус ба жил нь харшийн тул би өвчин хүртвэй. Эзэн минь ээ чи тиймийг мэдэв үү? хэмээн өгүүлбээс хаан нь хөвүүнээ илгээх Хэрэглэгдэхүүн №3. “Гэсэрийн тууж”-аас

Арван сар барж хүрэх газарт нэг сар бараад хүрэв. Үзэсгэлэнт мэргэн хиа хүрээд аливаа бүгдээ тоолж хэлэв. Аж мэргэн хэлэв. Гэсэр хан гэгч хэн нь вэ. Үзэсгэлэнт мэргэн хиа гэгч хэн нь вэ гэж хаалгаа хаагаад оров. Үзэсгэлэнт мэргэн хиа гурван долоон хоног болтол суув. Суутал Зас (Цас)-

Page 82: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

ын хүүхэн Лайзав (Лайцав) хүрч ирэв. Эвий арван зүгийн эзэн ачит мэргэн Гэсэр хаан авхайд минь онц хотол муу, сайн юм ачсаар илжигний уушги нь гарч, үхэхэд ойртов эвий эвий

хөргийг аваад Гэсэрийн орой дээр тавиад авав. Гэсэрийг илжиг болгон хувилгав. Чингээд арван хүчин төгссөн мангас Рогмаг авав. Гэсэрийн дээр нь хотол муу сайн юм ачиж явав. Чингэж илжиг болгож явах цагт үзэсгэлэнт мэргэн хиа Царгин өвгөн, Зас (Цас)-ын хөвүүн Лайзав (Лайцав) гурван отог улсыг бүгдээр хэлэлцэв. Гэсэрийг бидний мангасын хувилгаан лам илжиг болгов. Үүнийг хэн биднийг чадам. Мөнхүү Аж мэргэн хатан чаднам зэ гэж үзэсгэлэнт мэргэн хиаг Аж мэргэн хатанд илгээв.

“Гэсэрийн тууж”-д: 1. “Га” үсгийн өмнө дусал бичээгүй. Жишээ нь: Doloeeea “долоон” 2. “На” үсгийн өмнө мөн дусал бичээгүй. Жишээ нь: Hoeo( “хоног” 3. C, j үсгийг адил хэлбэртэй бичжээ. Жишээ нь: kEhjI “гэгч” 4. Тэмдэг нэр бүтээх dO дагаврыг тусад нь бичжээ. Жишээ нь: fejI DO “ачит” 5. Өгөх-оршихын тийн ялгалын нөхцөл нь Do*, do* гэсэн хоёр хэлбэртэй боловч эгшиг ба хатуу,

зөөлөн дэвсгэр гийгүүлэгчийн аль алинд нь DO нөхцөлийг дагуулан бичжээ. Жишээ нь: febEeeI

DO “авхайд”, foiKK DO “үхэхэд” 7. Харьяалахын тийн ялгалын oa нөхцөлийг iia нөхцөлөөр бичсэн. Жишээ нь: kEse*

iia “Гэсэрийн” 8. Зарим тохиолдолд биед хамаатуулах “нь” нөхцөлийг өмнөх үгтэй нь нийлүүлэн бичсэн. Жишээ нь: kEeeI “хэн нь”

Суралцахуйн

зорилт Сургалтын үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Гүйлгэн бичвэрээс унших, хөрвүүлэх

Гүйлгэн бичвэрийг уншаад: 1. Хичээнгүй ба гүйлгэн бичихийн адил төстэй талыг ярилцах

Эгшиг үсэг

Гийгүүлэгч үсэг

Үеийг хэрхэн бичиж буйг харьцуулан ажиглаж тайлбарлах

2. Хичээнгүй ба гүйлгэн бичихийн ялгаатай талыг ярилцах

Эгшиг үсэг

Гийгүүлэгч үсэг

Үеийг хэрхэн бичиж буйг харьцуулан ажиглаж тайлбарлах

3. Гүйлгэн бичихийн онцлогийг ухаарч ойлгох 4. Гүйлгэн бичвэр хувийн шинжтэй болох тухай харилцан ярилцах

Интернет хаяг www.mongoltoli.mn

Page 83: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Бичвэрүүдийг зөв бичих дүрэм, хэлбэр тигийн талаас харьцуулан ярилцаад нийтлэг ба ялгаатай талуудыг жагсаан бичиж тайлбарлах

5. Гүйлгэн бичвэрүүдийг өөр хооронд нь харьцуулан ярилцах. Үүнд:

Титэм, шүд, нум, орхиц

Адагт орсон М үсэг

Адагт орсон Р үсэг

Эхэнд орсон Do, Doi үеийг харьцуулах

6. Бичвэрүүдэд буй зарим үгийн бичлэгийг тайлбарлан ярилцах

Хэрэглэгдэхүүн №2-оос DelbuA “тавь”, foehzibEsO

“уншваас”, DelkEreKlbEsO “дэлгэрүүлбээс”, BiKdekE* “бүгдээр” гэсэн үгийг олж, хэрхэн бичсэн онцлогийг нь тайлбарлан ярилцах

7. Гүйлгэн бичвэрт буй хуучин, түүхэн үгийн утгыг тайлбар толиос тодруулан мэдэх. Үүнд: сэлтэс, бандида, гүрэм, мэгзэм, билиг барамид, тойн (тойд), хувраг, санваар, шилгүүтэх

Багшид зөвлөх нь: Гүйлгэн бичвэрийн тухай ерөнхий ойлголт: Энэ нь хичээнгүй болон татлан бичихийн дундын шинжтэй бичвэр юм. Иймд гүйлгэн бичиж сурахын тулд урьдаар хичээнгүй төв бичиж сурах нь зайлшгүй бөгөөд мөн энэ хоѐр бичлэгийг сайтар сурсны хойно татлан бичдэг ѐс журамтайг санах нь зүйтэй юм. Урьд гадагш явуулсан бичгийг хуулан үлдээх, гаднаас ирсэн бичгийн хуулж авах, мөн хүний хэлснийг нэг бүрчлэн бичих авах шаардлагатай тохиолдолд, бас хувийн захидал харилцаа, ном бичгийн ноорог тэмдэглэл зэрэгт гүйлгэн бичдэг байжээ. Иймээс албан бичиг, шашны ном зохиолыг гүйлгэн бичдэггүй байсан тул доод тушаалтан эсвэл байгууллагаас мөн дээд тушаалтан, байгууллагад өргөн айлтгах бичгийг гүйлгэн, татлан бичдэггүй, зөвхөн хичээнгүй сайхан бичиж явуулдаг байв.

Сурагчдаар уншуулах, хөрвүүлэхэд ашиглах гүйлгэн бичвэрүүд Хэрэглэгдэхүүн №1

Page 84: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Морин жилийн хоѐр сарын хорин хоѐрны өдөр баатар дагинас бум тоот нөхөр лугаа сэлтэс бээр элдэв эгшиг хөгжим сэлтсийг гаргаж тэр цагт тэнгэрийн орноос Энхнастын оронд хүртэл жаргалангийн гэгээн биеийг илтгэхийн үед мань ч эрхэм хутгийг олоход зохьѐ. Ерөөлийн үүний зарлигийн ач гурав төгөлдөр их бандида хамгийг айлдан айлдагч их гэтэлгэгч сайн орны цог бэлгэ билгийн сайн цогтоор зохиосон тамгатай зарлиг мөн. Ум мани бадми хум, Ум мани бадми хум, Ум мани бадми хум, Ум мани бадми хум Дээрх бичвэрийн онцлог нь:

1. Харьяалахын тийн ялгалын нөхцөлийг нийлүүлэн бичсэн. Жишээ нь: Sereiia “сарын”

2. Дэвсгэрлэн орсон Г гийгүүлэгчийг дусалтай бичсэн. Жишээ нь: Ce) “цаг”

3. Өгөх-Оршихын тийн ялгалын нөхцөлийг аль ч тохиолдолд ганцхан Do* гэсэн хэлбэртэй бичжээ.

Жишээ нь: foroa Do* “оронд”, foiIT Do* “үед”, Ce) Do* “цагт”

Хэрэглэгдэхүүн №2

Page 85: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

...олон болсон тул үүнд тустай гүрэм нь Алтангэрэл Банзрагчийн тарни маани мэгзэм найман гэгээн билиг барамид аль олон сан үргэлж тавь. Эдгээрийг чадах чинээгээр уншваас сайн шашин номд орсон хүн энэ ном лугаа нэгтгэж дэлгэрүүлбээс амь нас урт болоод буян хишиг дэлгэрэх болж сэжиглэвээс ...

...бодист зарлиг болруун: Хан харцас хамаг олон амьтанд тохироов. Төрөх, өвдөх, өтлөх, үхэх зовлонгуудыг үл таних цаг, номыг хурдан унших цаг, үнэн үгийг үл хэлэх цаг тойд хуврагууд тангараг санваараа сахь. Ер олон бүгдээр архи тамхийг бүү уу. Тиймийн тул энэ зарлигийг хэн...

Page 86: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

...цагт тэр өвчин нь лам багш нар үл таних цаг иймийн тул загас гөрөөсийг бүү ал. Хилэнц их тул найман аймгийн зохистой гүрэм уншуул. Энэ бичгийг дам дам явуулъюу, гэр гэртээ тахь. Унших ном нь арван зүгийн харанхуйг гийгүүлэгч бие, хэл, сэтгэл гурван хүлээсийг алдруулагч гэмтэдийн тотгорыг хариулагч маани, мэгзэм уншуул... Дээрх бичвэрийн онцлог нь:

1. Өгөх-Оршихын тийн ялгал Do*, do*, DO гэсэн гурван хэлбэртэй боловч сүүл Н-ээр төгссөн үгнээ

Do*, DO нөхцөлийг дагуулан. Жишээ нь: fKa Do* “үүнд”, femidea DO “амьтанд”

2. Чинээгээр гэдэг үгэнд CinekEbE* гэж үйлдэхийн тийн ялгалын нөхцөлийг залган бичсэн.

3. И эгшгийн өмнө орсон С гийгүүлэгчийн хойно хоёр дусалтай бичжээ. Жишээ нь: foehzibEsO

“уншваас”, Sezia “шашин”

4. Дэвсгэрлэн орсон Г гийгүүлэгчийн өмнө хоёр дусал бичсэн. Жишээ нь: forogsea “орсон”,

Deehgere) “тангараг”

Хэрэглэгдэхүүн №3

Page 87: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Өргөн дэвшүүлэх нь Түшмэл өчүүхэн Ламжав сөгдөж Цэргийн явдлын өндөр яамны туйлын асралтай түшмэд нартаа амгалангуудыг эрж өргөх нь. Энэ үе туйлын асралт түшмэд таны эрдэмтэй лагшид тус бүр амгалан, эрхэлсэн албаны хэргүүд номын ѐсоор таалалчлан амуй, түшмэл өчүүхэн мөнөөхөн тушаалыг хичээнгүйлэн дагаж салаад, заасан хязгаарын газарт энэ арван сарын шинийн хоѐронд гүйцэн ирж хүнд чухлыг тамтаг толгойд хүлээн авч алба хаан, мэнд сайн сууж буйн зүгээс мэдүүлэх нь, харьяат цэргүүдэд харшлах Үгийн тайлбар:

1. Лагшид. Лагшин гэдгийн олон тоот хэлбэр. Ихэс дээдсийн биеийг хүндэтгэн нэрлэсэн үг. 2. Тамтаг. 1. Бүтэн юмын элж элэгдэж, урагдаж зэмдэг болсон оронцог 2. *шилжсэн+ Хүн, малын бие

ядарч доройтсон байдал 3. Амуй. а- хэмээх үйл язгуур, одоо цагийн хэлбэрт байгаа нь. Байна гэдэг үгтэй утга дүйнэ.

Дээрх бичвэрт:

1. Харьяалахын тийн ялгалын нөхцөлийг залган бичсэн. Жишээ нь: Doiiloa “туйлын”, Sereiia “сарын”

Page 88: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

2. Хатуу дэвсгэр гийгүүлэгчийн хойно dO нөхцөлийг дагуулан бичсэн. Жишээ нь: Hoye* dO

“хоёронд”, Ceriit ooa DO “цэргүүдэд” зэрэг онцлог байна.

шалтгаан нэгэн бээр үгүй, амгалан ба мөн ч тус хязгаарт энэ удаа хортой гажуугийн мэдээ чимээ үгүй тайван болохыг баярын манлай болгон мэдүүлэх ташрамд харьяат цэргүүд уул хошуудын хэмнэн олгосон зөвхөн хэрэглэлд хувцас татах тамхи зэрэг хүрэлцэн чадахгүй гачигдсан учирт олгох цэвэр тэжээлийн мөнгийг тавин ирүүлэхийг эрмэлзэн гуйж албаны бичиг мэтийг мэдүүлэв. Түшмэл өчүүхэн захирагсдад эл хэрэглэл зүйлийг тухай бүр тасалдуулалгүй олгуулж залгамжлуулахыг хэрийн чинээгээр шилгүүтэвч эрхээр болгон авч нийлүүлэх хэрэг бус тул урьд өндөр яамнаа бараа болох тухайд учран танилцсанд ташуурч ийнхүү давхарлан өргөлтний дотор хавчуулан мэдүүлсэн нь Үгийн тайлбар:

1. Шилгүүтэх. Зайлах, үгүй болох

Дээрх бичвэрт:

1. Бие даасан хоёр үгийг нийлүүлэн бичсэн. Жишээ нь: DoeeeiiBirI “тухай бүр”, bEregeBleeO “бараа болох”

2. Зарим тохиолдолд “Га” үсгийн өмнөх дуслыг бичээгүй. Жишээ нь: HoyojO “гуйж”,

Desoldoeeolo& foikEI “тасалдуулалгүй”

3. Харьяалахын тийн ялгалын нөхцөлийг залган бичсэн. Жишээ нь: bEyeroa “туйлын”

Page 89: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

4. Үйлдэхийн тийн ялгалын нөхцөлийг залган бичсэн. Жишээ нь: CinekEbE* “чинээгээр”,

frkEbE* “эрхээр”

5. Өгөх оршихын тийн ялгалын нөхцөлийг дан ганц dO, do* гэсэн хэлбэртэй бичсэн. Жишээ нь:

kujege* dO “хязгаарт”, Desire^ dO “ташрамд”, Jekuroeeseoa do* “захирагсдад” гэх зэргээ бичжээ.

асралтай түшмэд нар буруушаалгүй толилон гүйцэтгэхийг гуйж аймшиггүй мэдүүлсүгэй. Өчүүхний осолдлыг тухай бүр егүүртэл нугалж дуулахыг эл хэрэглэл зүйлийг тухай бүр тасалдуулалгүй олгуулж залгамжлуулахыг хирийн чинээгээр шилэгдэвч эрхээр болгон авч нийлүүлэх хэрэг бус тул урьд өндөр яамнаа бараа болох тухайд учран танилцсанд ташуурч ийнхүү давхарлан өргөлтийн дотор хавчуулан мэдүүлсэн нь асралтай түшмэд нар буруушаалгүй толилон гүйцэтгэхүй гуйж аймшиггүй мэдүүлсүгэй. Өчүүхний осолдлыг тухай бүр егүүртэл ухуулж дуулахыг түмэн зэрэг мөргөн гуймуй. Сайн ноѐн хан аймгийн ахай бэйс Цэрэндорж, ѐст байсан Шарав - Очир нарын хоѐр хошууны цэрэг энэ арван таван зургаанд удаа дараа ирэв. Бусад нь чимээгүй бүрдэх хэрд хороо анги байгуулан шилжүүлэх суулгах зэргийг

Үгийн тайлбар: 1. Егүүрэх. Өвдөх, зовуурилах, ой гутах 2. Бэйс. Манжийн үеийн хэтэрхий дөрвөн зэрэгтний хэргэмийн гутгаар зэрэг

Хэрэглэгдэхүүн №4

Page 90: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

...түүнчлэн бат хийгээд магтахуй зохистон үгээгүйрэвч эрдмийг үл огоормуй. Муу чанарт хүнүүд чинлүүрийн бэлгэ чанарууд лугаа адил. Өчүүхэн төдийгөөр өндөр болоод өчүүхэн төдийгөөр богино болъюу. Зандан заар хавраар сүрчвээс саримсгийн чанар муу үнэрийг үл огоорох мэт. Ухааны гол ѐсон олныг сайтар сурваас бээр муу чанарын бэлгэсийг огоорох үл болъюу. Дээдсийн хөвүүний нүүрт лянхуа үгүй бөгөөс худалдагчийн хөвүүний оройгоос эвэр үл гаръюу. Ямар ямар мэтээр буруу алжаас үйлдсэн тэр тэр нэглийн бэлгэ чанар буй амнаас... Үгийн тайлбар:

1. Чинлүүр. Цаг хугацааны нэгж, хорин дөрвөн секундтэй тэнцэнэ. 2. Зандан. Халуун оронд ургадаг, зууван навчтай, анхилам үнэрт, хатуу чанарын мод. 3. Заар. Нэг зүйл анхилуун үнэр. Жишээ нь: заар хүж (анхилуун үнэртэн). 4. Сүрчих. Ус зэрэг шингэн зүйлийг юман дээр сацах, шүрших. 5. Нэглий. Хууль ёсны эцэггүй хүүхэд

Page 91: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Нийслэл хот руу одох их замаар машин тэрэг сүлжилдэж газар дэлхийн жирийн нэгэн өдөр эхэлж байна. Энэ хөл хөдөлгөөнтэй хотод оршин суугчдын хувьд цаг цагаараа гэсэж буй газрын хөлдмөг нарны илчинд уяран хайлж уур савсуулсан энгийн л хаврын нэгэн өдөр. Харин нутаг орноос их хот руу шилжиж ирж буй айлын хувьд энэ өдөр эргэлтийн өдөр. Амьдралын тулаан үе байж болно. Цагт ямагт үймж бужигнаж, орж гарч их хэрэг өрнөж байдаг хот газрынхныг ч хамаагүй шингээж, өрнүүн их уур амьсгалдаа уусган амт оруулна.

Page 92: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Үүрээр орсон цасан дээр үл мэдэг гялаатан гялтганаж бүдэг улаан нарийн уулны цаанаас цухалзаж байх үеэр хот руу одсон замаар өөд сөөрөг зөрөлдөн бужигналдах машин тэрэгнүүд дотроос фортер (портер) хэмээн олноо нэрлэгдсэн бэсрэг ачааны тэрэг сүнгэнүүлж явна. Алс холоос ирж байгаа тэрхүү ачааны тэрэгний дугаарыг харвал баруун аймгаас ирсэн орон нутгийн тэрэг болой. Түүнийг дагуулдан ажиглаваас тээшний дээрээс овоолсон ачаагаа бүрхэн хучиж олсоор даруулсан нь аян замын өлөн тоосонд будагдсан аж.

Page 93: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Дэлгэрийн буурал талд минь, дэлхий багтдаг, намхан бор дэнж нь ч, надаас өндөр байдаг, дэлгэрийн буурал талын, үлгэрийн сэвшээ салхинд, өвсөн сүүдэр бөхөлзөөд л, үүлс зөөлөн аялж явдаг, Дэлгэрийн буурал талд, илүү ганц чулуу байхгүй, Дэлгэрийн буурал талд, дутуу юм ер байхгүй, энэ буурал тал, эртний буурал тал, ээжгүй хүний ээж, аавгүй хүний аав нь болдог, эзэнгүй малын эзэн, ижилгүй хүний гэр, хөх тэнгэрийн хөл, их уулсын бэл нь болдог, талын хөх ус, таанын ногоон шүүстэй…

Суралцахуйн зорилт Сургалтын үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн Монгол бичгээр эвхэж бичсэн үгийг унших

1. Эвхмэл тигийн талаар ерөнхий ойлголттой болох. Үүний тулд: Эвхмэл тигийн үүсэл

Эвхмэл тигийн онцлог

Эвхмэл тигийн төрөл

Эвхмэл тигийн зориулалтын талаар ярилцах

2. Эвхмэл үсгийн цагаан толгойг мэдэх Эгшиг үсэг

Гийгүүлэгч үсэг 3. Монгол бичгээр эвхэн бичсэн үсэг-нийлцүүдийг унших Эгшиг үсгийн нийлцийг унших

Гийгүүлэгч үсэг бүхий нийлцүүдийг унших

4. Монгол бичгээр эвхэн бичсэн үг унших

Ринчен, Б., Монгол бичгийн хэлний зүй, Дэд дэвтэр, Авиан зүй, Уб., 2015 Шагдарсүрэн, Ц., Монголчуудын үсэг бичгийн товчоон, Уб., 2001 Соронзон, Д., Эвхмэл үсэг, (CD хичээл), Уб., 2016

Page 94: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Багшид зөвлөх нь: Эвхмэл тиг бол монгол овогтны өнө эртнээс боловсруулан хөгжүүлж ирсэн бичиг соѐлын нандин сайхан өв уламжлалын нэг билээ. Монгол хэл, бичгийн хичээлээр сонгон гүнзгийрүүлж судлан буй суралцагч нь үндэсний өв соѐлын нэгээхэн хэсэг болсон эвхмэл тигээр бичсэн үгийг саадгүй зөв уншиж сурах нь чухал юм. Тус хөтөлбөрт монгол бичгээр эвхэн бичиж сургахыг зорилго болгоогүй, зөвхөн “эвхэж бичсэн үгийг унших” хэмээснийг анхааран үзнэ үү. Монгол бичгийн эвхмэл тигийг суралцагчдаид заахын урьд багш та дараах хэдэн зүйлийг мэдсэн байвал зохино. Үүнд: 1. Эвхмэл тигийн үүсэл Монгол бичгийн эвхмэл тигийг хэн, хэзээ зохиосон бэ? гэдэг асуудал эдүгээ бидэнд тодорхойгүй бөгөөд барагцаалбал, дөрвөлжин үсгийг зохион хэрэглэж байсны дараа, өөрөөр хэлбэл Юан гүрний дунд үеэс сүүл үе буюу 14-р зууны тэргүүн хагаст зохиогдсон бололтой гэж судлаачид үздэг байна.

2. Эвхмэл тигийн онцлог Монгол бичгийн эвхмэл тиг нь үсгийг уран сайхны өндөр түвшинд боловсруулж, дүрс, хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр үгийн утга, хэлбэрийн үзэмжийг сайтар үзүүлдэг онцлогтой.

3. Эвхмэл тигийн төрөл

3.1. Дан тиг. Үсгийн нуруу нь гол шугамыг дагаж гарсан эвхмэл үсгийн нэгэн төрөл. Дээр дурдсанчлан дөрвөлжлөн бичих, угалзлан бичих гэсэн хоѐр зүйл бий. Энэ тигийн зурлага нь дан гардаг төдийгүй үсгийн нуруу нь шугамын дагуу бичигддэг шинжээрээ үзэх хийгээд бичихэд түргэн, хялбар байхын дээр хэмжээний хувьд богинохон болдог онцлогтой.

Эвхмэл үсгийн дан тигээр

дөрвөлжлөн эвхсэн нь

Эвхмэл үсгийн дан тигээр

угалзлан эвхсэн нь

3.2. Давхар тиг. Үсгийн нуруу нь ихэнх төлөв баруун гар талдаа байж давхар зураасаас бүтдэг эвхмэл үсгийн нэгэн төрөл. Дээр дурдсанчлан дөрвөлжлөн бичих, угалзлан бичих гэсэн хоѐр зүйл бий. Энэ тигээр бичихэд үсгийн харьцаануудыг тэнцүү байлгахыг

Эвхмэл үсгийн давхар тигээр дөрвөлжлөн

эвхсэн нь

Page 95: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

шаарддаг нь түүнийг үзэхэд цэгцтэй харагдуулах үндэс нь болдог.

Эвхмэл үсгийн давхар тигээр

угалзлан эвхсэн нь

4. Эвхмэл тигийн зориулалт Эвхмэл тигийг тамга, тэмдэг, хос уянга зэрэг бичиг номын зүйлд хэрэглэхээс гадна гоѐл чимэглэлийн зорилгоор хэрэглэдэг.

5. Эвхмэл үсгийн цагаан толгой

5.1. Эгшиг үсэг

f e a t i I o O -

5.2. Гийгүүлэгч үсэг

N n %T M m ^ L l &

эхэнд дунд адагт эхэнд дунд адагт эхэнд дунд адагт

S S _ Z z bE -bE -$

эхэнд дунд адагт эхэнд дунд адагт эхэнд дунд адагт

bu bu buA B B B R r *

эхэнд дунд адагт эхэнд дунд адагт эхэнд дунд адагт

H ee (T G g )T kE -kE -kEt

эхэнд дунд адагт эхэнд дунд адагт эхэнд дунд адагт

ku -ku -kuA Ki K K D d

эхэнд дунд адагт эхэнд дунд адагт эхэнд дунд адагт

Page 96: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Y y I J j C c

эхэнд дунд адагт эхэнд дунд адагт эхэнд дунд адагт

W w

эхэнд дунд адагт 6. Эвхмэл үсгийн нийлцүүд

Эвхмэл үсгийн цагаан толгойг мэдүүлсний дараа доорх нийлцүүдийг уншуулан дадлага хийлгэж болно. Эдгээрийг байрлуулахдаа цагаан толгойн дарааллыг эс харгалзсан тул сурагчдаар бүтээлч хэлбэрээр хэрхэн уншуулахыг багш та өөрөө шийдээрэй.

fI fi ii iI IT fo oi oo

oO OT Ne Ni NI No ne en ni

ne nI nO ea oa o%T Me em mo

Ma im mO Mi om e^ MI me e^

Mo ma i^ em mI o^ Le li il

LI lI lm Li lo ml LI lO ll

Page 97: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Lo e& ls la i& l^T Se se is

Sa sa e_ Si si i_ SI sI o_

So so ms es sO ls Ze zi Za

ze Zi ez Zo iz ze oz za bu

Bm bue Bs bul Bi obu BI lbu Bo

BO re rI ri rO ro rn er rm

or rl ir rbE Go eg Go ge og

7. Эвхэн бичсэн үгийн жишээ

Page 98: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Ze

eit

Zo

sI

Zoe

esI

Zoil

O

bu

la

o

O

bule

KO

Hobus

eee&

Lie

hB

fere

oa

Ri

lO

Bro

gO

ferg

elI

Ge

&

He

gea

Gele

gO

Hege

l)T

kE

%T

kEok

Eoa

Feh

kEt

kEmel

okEt

ku

me

&

Ki

mo

a

Sel

kuA

feeh

kuA

Frd

e^

Fel

de*

Golo

mda

Kidel

morI

Yi

sO

Se

yI

Foyod

e&

feyel

e&

fj

ea

Feji

&

Je

^

Wee

k;I

БИЧИХ:

Page 99: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Хүрэх үр дүн: Энэ бүлгээр сурагчид үндэсний бичгээр шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэдэт бичил эхийг монгол бичигт хөрвүүлэн бичих чадвартай болно. Мөн цахимаар болон бийрээр бичих чадвартай болно.

Суралцахуйн зорилт

Сургалтын үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Монгол бичгийн эхийг цахимаар бичих

Монгол бичгийн эхийг цахимаар бичихийн тулд: 1. Windows үйлдлийн системийн юникодын фонт

(Mongolian Baiti)-ын талаар ярилцана. Windows үйлдлийн системийн Vista болон 7, 8, 10 дахь хувилбарууд нь монгол бичгээр бичих нэмэлт тохиргоотойгоор бүтээгдсэн байдаг. Энэ нь аливаа үсгийн дараа ямар нэг үсэг дарахад эхэнд байсан үсэг нь дунд, дунд байсан үсэг нь адагт болох зарчмаар хувиргаж бичдэг арга юм.

2. Компьютерийг монгол бичгээр бичихэд бэлтгэхийн тулд юникодын фонт буюу Mongolian baiti-ийг суулгах хэрэгтэй. Үүнд:

Start цэсээс Control Panel хэсэг рүү орно.

Шинэ цонх нээгдэхэд, тэндээс Language гэсэн хэсэг рүү нэвтэрнэ.

Хэлний тохиргоо хийх цонх нээгдэхэд Add a language дээр дарна.

Хэлний олон сонголтоос Mongolian (Traditional Mongolian) гэсэн үгийг сонгоод, Add товчийг дарна.

Үүний дараа MS Office Word программыг нээгээд хэл сонгох хэсгээс MN Mongolian (Traditional Mongolian)-ыг сонгоод бичнэ.

Энэ үед фонт өөрөө Мongolian Baiti болж өөрчлөгдсөн байх болно.

Бичих чиглэлийг өөрчилнө. Үүний тулд PAGE LAYOUT цэсийн Text Direction-ээс Vertical for Mongolian-ыг сонгоно.

Үүний дараа хулганын заагуур (курсор) хэвтээ байдалтай болсон байна.

3. Бичих аргачлалтай танилцах

Монгол үсгээр хэрхэн бичих гарын байрлалыг ажиглаж ярилцана. Үүнд монгол бичгийг латин үсгийн байрлалтай харьцуулан хэрхэн галиглаж байгаатай танилцана.

4. Нэмэлт фонт суулгах

Юникодын монгол бичиг буюу Mongolian baiti-гаас гадна Мөнхсофт компаниас эрхлэн гаргасан 27 фонтыг суулгасны дараа тухайн бичвэрийг олон янзаар хувирган бичиж болно.

Компьютерт суулгахдаа сонгосон фонт дээрээ хулганын баруун товчийг дараад Install гэсэн үгийг дарна.

Соронзон, Д., Монгол бичгийн цахим бичвэр, Уб., 2017 http://www.menksoft.com/

Багшид зөвлөх нь: Техник технологи хөгжсөн мэдээллийн эрин зуунд цахим орчинд харилцах хэрэгцээг монгол бичиг саадгүй хангаж чадна. Монгол бичгээр компьютерт олон янзын тигээр бичиж болдог. Юникодын монгол бичгээр бичнэ гэдэг нь аливаа үсгийн дараа ямар нэг үсэг дарахад эхэнд дарсан үсэг нь дунд, дунд байсан үсэг нь адагт болох зарчмаар хувиргаж бичдэг арга юм. Oлон үсэг (товч) даралгүй бичдэгээрээ давуу талтай бөгөөд мөн цахим орчинд ийнхүү бичсэн бичвэрийг унших, хоорондоо харилцахад тухайн хүн заавал ямар нэг фонт суулгах шаардлагагүй

Page 100: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

байдгаараа сайн талтай. Энэ аргаар бичихдээ юуны өмнө юникодын фонт (Mongolian baiti) суулгах хэрэгтэй. Үүний тулд:

2. Шинэ цонх нээгдэхэд, тэндээс Language гэсэн хэсэг рүү нэвтэрнэ. Дараах гурван хувилбараар харагдана.

Page 101: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

3. Хэлний тохиргоо хийх дараах цонх нээгдэхэд Add a language дээр дарна.

4. Хэлний олон сонголтоос Mongolian (Traditional Mongolian) гэсэн үгийг сонгоод, Add товчийг дарна.

5. Үүний дараа MS Office Word программыг нээгээд хэл сонгох хэсгээс MN Mongolian (Traditional Mongolian)-ыг сонгоод бичнэ.

Page 102: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Бичих аргачлал Юуны өмнө гарын байрлалыг ажиглаж, монгол бичгийг хэрхэн галиглаж байгаатай танилцана уу.

Page 103: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Анхаарах бусад зүйл: 1. Эм үгийн Г гарахгүй тохиолдолд Tab товчны дээд талд буй долгионтой зураас (~) бүхий товч дээр

дарна. Жишээ нь: BirioekEeedeeesea → BirioekEhdehsea, Kieeji& → Kihji& Мөн үгийн

адагт эр үгийн Г гарвал, түүний дараа кирилийн П ( ) товчийг дарна. Жишээ нь: Cece( →

Q+E+Q+E+G + кирилийн П ( ) → Ceceit 2. Орхицыг бичихдээ тухайн үсгийнхээ ард зай авалгүйгээр кирил E ( ) үсгийг Shift-тэй дараад, дараа

нь “A” үсэг дээр дарна. Жишээ нь:

bEU%T гэж бичихэд B+A+I+I+N+кирилE( )+A,

De)T гэж бичихэд D+A+G+кирилE( )+A 3. Үгийн адагт орсон хэвтээ Д үсгийг гаргахдаа кирилийн П ( ) үсэг дээр дарна. Жишээ нь:

fdA гэж бичихэд E+D+кирилийн П ( ) 4. Гадаад үгийн Т үсгийг үгийн дунд бичихдээ ард нь кирилийн П ( ) дээр дарна.

5. Их инхлэг. Shift+N дарвал их инхлэг гарна. Жишээ нь:

feehkuA → A + Shift N +G+I

YeroehkEI → Y+E+R+U+Shift N+H+E+I 6. Үгийн адагт О үсэг гаргахдаа кирилийн П ( ) дээр дарна. Жишээ нь:

\uno гэж бичихэд Shift K+I+N+W + кирилийн П ( )

Жич: Энэхүү кирилийн П ( ) үсэг нь тухайн үсгийг цааш хувиргахгүй тэр чигээр нь үлдээх үүрэгтэй.

Жишээ нь:

dide\Di( → D+кирил П( )+I+D+A+Shift K+T+кирил П( )+I+G

BndA → B+W+N+кирил П( )+D+кирил П( )

Анхаар!

Feehk;I → A+N+N+G+G+L+I

DekEhsI → D+E+G+E+G+~+S+I

Dwhniit → T+Shift W+G+N+I+G+Shift кирил П( )

Мөнхсофтын фонтуудын хэлбэр нь дараах мэт.

Page 104: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Суралцахуйн

зорилт Сургалтын үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Үг холбоо үгийг бийрээр бичих

1. Бийрээр бичих үеийн биеийн байдал ямар байх ѐстойг тайлбарлаж ярилцах.

Биеийн байдал төв байх эсэх нь үсэг бичихэд шууд нөлөөлнө. Биеийн байдал тэгш бус, хазгай бичих, цаас нүд хоѐрын хоорондын зай дэндүү ойртох ба холдох, ширээн дээр элгэдэн бичих зэрэг нь үсгээ төв сайхан бичиж чадахгүйд хүргэхээс гадна бие эрхтний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. 2. Зөв сууж (зогсож) бичих аргыг мэдэх

Сандайлж

Завилж

Зогсож бичих аргуудыг мэдэх 3. Бийр барихад анхаарах зүйлсийг мэдэх. Үүнд:

Таван хурууг зэрэг хүчлэх

Алгаа хөндий байлгах

Бугуйгаа тэгш байлгах

Тохойг өргөх зэрэг арга ба 4. Бийр шилэмдэх тухай мэдлэгтэй болох 5. Цаас сонгох 6. Үсгийн зурлагыг зөв бичих

Багшид зөвлөх нь: Монголчууд бичгийн хэрэгцээндээ бийрийг өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд түүгээр уран бичих арга техникийг мөн хөгжүүлэн боловсруулсаар ирсэн нь бичиг соѐлын нандин өв уламжлал болсон билээ. Сурагчдыг бийрээр бичүүлж сургахдаа юуны өмнө бичлэгийн үндсэн арга техникүүдийг эзэмшүүлэхэд анхаарахаас биш шууд уран бичихийг шаардах нь боломжгүй зүйл юм. Ер бийрээр бичих нь аливаа үсгийг зөв, цэвэр бичээд зогсохгүй бас хэлзүйн мэдлэг, зөв бичих чадвараа дээшлүүлж, монгол үсгийн үе бүтэх ба үеийг зөв залган бичих зүй тогтлыг ухан мэдэхийг шаарддаг. Бийрээр бичихэд дараах хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд: 1. Бийрээр бичих биеийн байдал

Төв сууж, нуруугаа цэх, хоѐр мөрөө тэгшхэн байлгаж, хоѐр тохойгоо ширээн дээр тавина. Хоѐр хөлөө хооронд нь мөрний хэмжээний зайтай тэгш гишгэх

Баруун гартаа бийрээ барьж, зүүн гараар цаасаа эсвэл / эсвэл даруулаар / дарж, бичих явцад цаас нааш цааш хөдлөхөөс сэргийлэх

Чээжээ ширээний ирмэгээс 6 см орчим зайтай байлгах Толгойгоо ширээний тавцангаас 1 тохой буюу 25- 30 см зайтай байлгах Бичиж байгаа үсгээ хоѐр нүднийхээ харааны төв голд байхаар тохируулах

2. Зөв сууж (зогсож) бичих нь Энэ нь бийрийг хэрхэн барих, бичихтэй адил бичлэгт шууд нөлөөлөх чухал зүйл юм. Үүнд сандайлан суух, завилан суух, мөн зогсоогоор бичих гэсэн гурван зүйлийн хэлбэр багтана. Өндөр ширээ сандал дээр сандайлан сууж бичих явдал бол эдүгээ нийтээр хэрэглэж байгаа түгээмэл хэлбэр болно. Газарт завилан сууж жижиг ширээн дээр бичих нь эртний гол хэлбэр байсан хэдий ч одоо бас хэрэглэгддэг. Зогсоогоор бичих хэлбэрийг голдуу том үсгийг бичихэд хэрэглэнэ.

1. Сандайлан сууж бичих нь: Толгой төв, хараа төв байх Мөр тэгш гар амьдлаг байх

Page 105: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

Нуруу чээж тэнүүн байх Хөл тэгшхэн байх

2. Завилан сууж бичих нь: газарт хөлөө хумьж завилан сууна. Завилах, сандайлахын зөрөө нь: сандайлж суухын толгой төв, хараа төв, мөр тэгш, нуруу чээж тэнүүн байх болон хоѐр гараа ширээн дээр тэгш тавин, зүүн гараар цаасаа дарах ба шилжүүлэх мэтийн шаардлагууд нь завилж суухад үндсэндээ тохирдог. Гэвч толгойн бөхийлт, тохойн эргэлт, хараа ба үсэг, чээж ба ширээний хоорондох зай зэргийг бол бичиж буй хүний бие, бичлэгийн ширээний өндөр богино, бичих үсгийн том жижиг зэрэгт зохицуулан бодитой эзэмшвэл зохино. 3. Зогсоогоор бичих нь: Гол төлөв том үсэг бичихдээ зогсож бичнэ. Үүнд өндөр ширээн дээр тавьж бичих, газарт тавьж бичих, босоо зүйл дээр бичих гэсэн гурван зүйлийн хэлбэр бий. Бичиж байгаа үсгийн том, жижгээс хамаарч биеийн байдал харилцан адилгүй байж болно. Нэлээд том үсгийг бичихэд үсгийн зурлага нь урт, бүдүүн, бичихэд хөдөлгөөн хийх хүрээ хэмжээ их болох тул бугуй дэрлэж, бугуй өргөж, мөн зогсож ч бичдэг. Зогсож бичихдээ зүүн хөлөө бага зэрэг урагш тавьж, зүүн гараа ширээн дээр тавих эсвэл цаасыг дарж, баруун гарын бугуй болон тохойгоо өргөж, биеэ бөхийсхийн бичдэг.

3. Бийр барих Бийрээр бичихэд бийр барих оновчтой зөв арга барилыг эзэмших нь чухал. Анх эхлэн бийрээр бичиж байгаа хүмүүс үзэг, харандаа мэтийг барьж сурсан заншлаараа бийрийн ишийг гурван хуруугаар чимхэж бичдэг. Энэ нь бийрээр бичих аргад нийцэхгүй юм. Бийрийг барихдаа баруун гарын таван хуруугаар бийрээ барьж, гарын цөгцөө хөндий байлгана. Ингэхдээ эрхий хурууны өндгөөр бийрийн ишийн дотор талаас гадагш хүчлэн түшиж, долоовор хурууны дээд үеэр бийрийн ишийн гадна талаас дотогш хүчлэн түшиж, эрхий хуруутайгаа эсрэгцүүлэн бийрийн ишээ чанга шиг чимхэн, эрхий, долоовор хоѐр хурууны завсарт бийрээ цэх шулуун байлгаж, өчүүхэн ч хазайлгаж болохгүй. Дунд хуруугаа долоовор хурууны доод талд байрлуулах бөгөөд дунд хурууныхаа өндгөөр бийрийн ишийг дотогш татаж, долоовор хуруундаа туслах үйлдэл үзүүлнэ. Харин ядам хурууны хумсны угаар бийрийн ишийн доторо талаас хөшиж, дунд хуруутайгаа ар өврөөр нь хамжилцан бийрийн ишийг хавчиж барих ба бийрийн ишийг гадагш түлхэх үйлдэл үзүүлнэ. Чигчий хуруугаа ядам хурууны доор нь наалдуулж, ядам хуруундаа тусах үйлдэл үзүүлнэ. Алгаа хөндий байлгах: хуруу чанга, алга хөндий бөгөөд босоо, зүүн тийш тонгосон байна. Ядам хурууны үеийг гадагш хумс махны уулзвараар чангахан байвал алга аяндаа хөндийрөх бөгөөд алга хөндийрвөл таван хуруу тал бүрээс хүчлэн, бийр хуруу, ишээ дагаж бичигдэнэ. Хэрвээ алга хөндийрөхгүй бол хуруу хөдөлж хүчлэхдээ хүчирдэж, бийр ганц бугуйн хүчээр л шилжихийн улмаас бийр механикаар хөдөлж бичлэгийг хэлбэрийг зохисгүй болгоно. Иймээс хуруу чанга, алга хөндий, бугуй тэгш, бийр эгц байх нь зүйтэй. Учир нь тохойн яс ба шууны ясны уулзвараар шөрмөс яс хүчлэх улмаас бүх биеийн хүчин хуруу бугуйд гүйж, алга босоогоор хөндий байвал бийр эгц болон бийрийн сор зураасны голоор явна. Бугуйгаа тэгш байлгах: бугуй тэгш байвал бийр эгц байж, бийрийн сур зураасны голоор яван бэх жигд гарна. Жижиг хичээнгүй үсгийг бичихэд ерөнхийдөө бугуйгаа ширээн дээр тэгш тавих буюу өргөсхийж, таталган бичлэг ба дунд хэмжээний хичээнгүй үсгийг бичихэд бугуйгаа өргөж, хуруу бугуй хоѐрын эргэлтээр бийрээ шилжүүлэн явуулна. Ингэвэл бүх биеийн хүч мөрөнд хуримтлагдаж бугуйд илрэн хуруунд тархаж, бийрээр дамжин бичлэгт нөлөөлнө. Тохойг өргөх: Тохойгоо өргөх эсэх, ямар хэмжээтэй өргөхийг бичих үсгийн том жижиг ба бичлэгийн тигтээ зохицуулна. Ерөнхийдөө жижиг дунд хэмжээний үсгийг бичихэд тохойгоо ширээн дээр тэгш тавина. Жижиг үсгийг бичихэд тохойгоо өргөвөл оновчгүй болж бичлэгийн зураас ондооших болно. Том үсгийг бичихэд заавал тохойгоо өргөх хэрэгтэй. Ингэвэл тохойн өргөгдлийг даган гар бас өргөгдөж, бийр чөлөөтэйгээр хөдлөх болно. Ерөнхийлбөл: Хуруу, алга, бугуй, тохой цаашлан мөр нэгэн бүхэл цогц болж, нэг нь нөгөөдөө суурь болж, хуруу чанга байвал алга аяндаа хөндийрч, алга босоо, бугуй тэгш байвал тохой аяндаа өргөгдөж, алга хөндийрч тохой өргөгдвөл бугуй аяндаа чөлөөтэй хөдөлж, бичлэгийн хэлбэр сайхан гарах болно.

Page 106: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

4. Бийр шилэмдэх Долоовор болон ядам хуруугаар бийрийн ишийг хавчиж барина. Дараа нь бийрийн үзүүрээ зууруулд тулгаж, бэх долоолгож биеийн зүг өөр лүүгээ татах хөдөлгөөхөөр шилэмдэж аваад, бийрээ хий дээр өргөсхийн, эрхий болон долоовор, ядам гурван хуруугаар бийрийн ишийг эргүүлэн дахин шилэмдэх замаар хэдэн удаа шилэмдэж, бийрийн үзүүр дэх бэхийн их, багыг тохируулан бийрээ шовх үзүүрлэх хэрэгтэй. Анхаарах зүйл: Бийрийг хөндлөнгөөр шилэмдэж болохгүй. Бийрийн үзүүрийг зууруулын нүүрт тулган эргүүлэх, баруун зүүн тийш хөдөлгөж болохгүй, зөвхөн биеийн зүг татах маягаар шилэмдэж бийрээ үзүүрлэнэ. Учир нь бийрийн үс унаж эвдрэхээс гадна бичлэгийн хэлбэр маяг, гоо сайханд муугаар нөлөөлдөг. Мөн бийрийг босоо биш, хэвтээ байдлаар хөнгөн дарж шилэмдэх хэрэгтэй. Бийрээ шилэмдэж дууссаны дараа бийрийн ишээ тэгш босоо, таван хуруугаар бийр барих аргыг хэрэглэн бичнэ. Энэ бол бийр шилэмдэх үндсэн арга юм. 5. Цаас сонгох Цаас бол ургамлын ширхгийг боловсруулж хийсэн бэх будгийг уусган шингээхэд зориулагдсан бичлэгзүйн нэгэн зүйлийн чухал хэрэглэгдэхүүн юм. Цаас нь олон төрөл зүйл байх ба бидний сайн мэдэх муутуу цаасыг зандан модны хальс, олс, хулсан салаа, намаг зэргийг ашиглан хийдэг бөгөөд ширхэг нь урт, суналт сайн, тэсвэртэй, чанар нягт, уусгах чанар сайтай, бэхийн чанарыг хадгалж чаддаг, удаан хадгалахад үсэг нь балардаггүй байна. Ийм учир бийрийн бичлэгт гол төлөв шар, цагаан өнгөтэй, шугамтай буюу шугамгүй муутуу цаасыг хэрэглэдэг. Харин өнгөлөг, гялгар цаас нь бэх шингээхдээ тааруу байдаг. 6. Үсгийн зурлагыг зөв бичих

1. fe үсгийг бичихэд бийрийн үзүүрийг гол шугамд тавьж арагш дарсхийн, бийрийн үзүүрийг аажимхан өргөөд өөр лүүгээ татаж шүд гаргана. Бийрээ дахин өргөж шүдний гуравны хоёроос гол шугамд буцаж, дахин өөр лүүгээ нугалж шүд гаргана. Бийрээ дахин өргөж шүдний гуравны хоёроос гол шугамд буцаад доош татна.

2. Ne үсгийг бичихэд fe үсгийн зурлагыг бичсэний дараа дусал тавина.

3. bE үсгийг бичихэд бийрийн үзүүрийг гол шугамаар доош дарсхийж, дахин дээш өргөж дүгрэг хэлбэртэйгээр гол шугамтай огтлолцуулан нумыг жигдхэн тэгш гаргана.

4. qE үсгийг бичихэд bE үсгийг бичлэгийг гүйцэтгэсний дараа дусал тавина.

5. pE үсгийг бичихдээ bE үсгийн зурлагатай адилхан явуулж битүү гаргах үед бага дарсхийсний дараа бийрийн үзүүрийг цааснаас салгаж сэтэрхий орхиж, дахин бийрийн үзүүрийг гол шугамаас арагш дүгрэг хэлбэр гаргана.

6. B үсгийг бичихдээ гол шугамаар дарсхийж гэдэс гаргаад, дахин арагш дүгрэг хэлбэр гарган дээрх гэдэстэй тэнцүүлэн доорх гэдсийг бичнэ.

7. He үсгийг бичихэд толгой дээрх эврийг бичиж, дараа нь бийрээ өргөж нум гаргана.

8. Ge үсгийг бичихэд He үсгийг бичсэний дараа хоёр дусал бичнэ.

9. kE үсгийг бичихэд толгойн хэсгийг гол шугамаас өөр лүүгээ ташуу дарсхийн уг зурлагын дээгүүр арагш ухруулан нумыг бичнэ.

10. K үсгийг бичихэд kE үсгийг бичих мэт эхлэн, бийрийн үзүүрийг өөр лүүгээ ташуу явуулаад дахин уг зурлагын дээгүүр арагш ухруулаад ар нумын тойруу хэсгийг гаргаж бийрийг ташуу явуулан гэдэс бичнэ.

11. M үсгийг бичихэд fe үсгийг бичээд титмийн өнцгөөс бийрийн үзүүрийг ташуу дарсхийж гарын аяар бийрээ өргөж гэзгийг нь бичнэ.

12. L үсгийг бичихэд fe үсгийг бичин титмийн өнцөгт бийрийн үзүүрээ тулган, аажмаар өргөсхийж эврийг гаргана.

Page 107: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

13. S үсгийг бичихэд бийрийн үзүүрийг гол шугам дээр тавьж жаахан доош татаад, бийрийн үзүүрийг нугалсхийж арагш хөндлөн явуулж дахин нугалсхийж гурвалжин өнцөг гарган, өөр лүүгээ ташуухан явуулж шүдийг гаргана.

14. Z үсгийг бичихэд S үсгийн зурлагыг бичиж дараа нь хоёр дуслыг гурвалжин өнцгийн хажууд тавина.

15. D үсгийг бичихэд бийрийн үзүүрийг гаднаас дотогш бага дарсхийн татаж, дахин бийрийн үзүүрийг уг зурлагын дээгүүр ухруулан дүгрэг зурлагыг бичнэ.

16. d үсгийн шилбийг гаргахад бийрийн үзүүрийг гол шугам дээр бага дарсхийн өөр лүүгээ ташуу явуулан дотогш нугалж, дахин дээш эргүүлж, гол шугамд буцна. Харин хэтэрхий ташуу буюу хэвтээ бичих нь зохисгүй.

17. C үсгийг бичихэд бийрийн үзүүрийг гол шугамд тулган дарсхийж доош татан, дахин бийрийн үзүүрийг салгаж, өвөр шугамын зайнаас доош татаж, дахин дотогш нугалж гол шугамд буцаагаад нурууг доош татна.

18. J үсгийг бичихэд бийрийн үзүүрийг гол шугамд дарсхийн тавихтай зэрэг өөр лүүгээ ташуу түлхээд бийрийг өргөсхийн шилбэний угт хүрч гол шугамд буцна.

19. Y үсгийг бичихэд хэвтээ шилбэ гаргаж үзүүрт нь хүрмэгц бийрийг гарын аяар дээш өргөн эртгэрийг гаргана. Дахин бийрийг эртгэр шилбийн гуравны нэг орчмоос доош татасхийж гол шугамд оруулж шүд гаргана.

20. R үсгийг бичихэд хэвтээ шилбэ гаргаад бийрийг салган эртгэр шилбийн гуравны нэг орчмоор сүлжмэлийг нь гаргана.

21. W үсгийг бичихэд хэвтээ шилбэ гаргаад үзүүрт нь огцомхон татаад бийр өргөж дахин гохтой шилбийн гуравны нэг орчмоос доош татасхийж гол шугамд буцаад шүд гаргана.

22. } үсгийг бичихэд C үсгийг бичээд, дараа нь бийр салгаж түүний урд өнцгөөс сэнжийг нь гаргана. Сэнжийг гурвалжин буюу дүгрэг хэлбэртэй бичиж болно.

23. { үсгийг бичихэд C үсгийг бичээд түүний урд өнцгөөс гох гаргана.

24. \ үсгийг бичихэд одой сүүл шиг зурлагыг гаргаж, дараа нь бийрийг салгаж зурлагын дээгүүр огтлолцсон нумыг гаргана.

25. ~ үсгийг бичихэд хэвтээ d үсэг мэт шилбэ гаргаж, дахин бийрийг арагш эргүүлж сэнжийг битүүлэхгүйгээр гол шугамд буцан доош татна.

26. ( үсгийг бичихэд шүдийг гаргаж дараа нь бийрийг доош дарсхийж арагш огцом дарсхийнэ.

27. _ үсгийг бичихэд гол шугамаас доош татасхийж бийрийн үзүүрийг арагш хөндлөн явуулж дахин өөр лүүгээ ташуу нугалж гол шугамд хүргээд дахин арагш огцом татна.

28. o гэдсийг бичихэд гол нуруунаас өөр лүүгээ зууван буюу дүгрэг хэлбэртэй эргүүлж гэдэс гаргана. Харин гэдсийг унжийлган гаргах буюу тойрог гаргах нь зохисгүй.

29. eee шүдийг бичихэд бийрийг гол нуруунаас өөр лүүгээ татасхийж, дахин арагшаа эргүүлж гол нуруунд буцна. Арагш дарж нурууг арзайлган гаргах нь зохисгүй.

30. T цацлага ба урагшлагыг бичихэд үсгийн нуруунаас шүд шилбэтэй зэрэгцээ чиглэлээр ташуу татаж, үзүүрт нь бага зэрэг эртгэр гаргана. Уртаараа шилбэнээс нэг дахин илүү байвал зохистой. Цацлага ба урагшлагыг бичих арга үндсэндээ адил байдаг. Адилгүй нь гэвэл цацлага нь үсгийн нуруун биеэс саланги байдаг. Цацлага ба урагшлагыг хэт урт, охор, хэвтээ буюу босоо бичих, цацлагыг нуруунаас хэт өмнө тал руу буюу арагш, хэт саланги татах нь зохисгүй.

31. I үсгийг бичихэд шүдний доод талаас шүд гаргахаас арай их зай гарган нуруунаас арагш бага дүгрэглэн гаргаад урагш татна. Хэт их буюу бага бичих, эсвэл өнцөг гарган бичих нь зохисгүй.

32. A -ийг бичихэд нурууны шугамаас өмнө тал руу бийрийг хөнгөхөн татасхийн өргөнө.

33. O үсгийг бичихэд гэдэс гаргахтай адил нурууны өмнө талд дүгрэглэн гаргаад дараа нь нуруунаас арагш дүгрэглэн татна. Арын хагас нумыг өмнөх гэдсээс доош татаж болохгүй.

Page 108: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …

34. $ үсгийг O үсэгтэй адил бичээд хагас нумын төгсгөлөөс доош татаж, алгуурхнаар урагшлага гаргана. Урагшлагыг хэт урт буюу богино бичих нь зохисгүй.

35. * үсгийг бичихэд нуруунаас өмнөш жижиг эртгэр шилбэ гаргаад, дараа нь шилбэний гуравны нэг орчмоос шилбэтэй огтлолцсон нум гаргана. Үүнд эртгэр шилбэ ба нумыг хэт урт буюу богино гаргах, эсвэл эртгэр шилбийг босоо татах, нумыг шугамаас хэтэрхий салгах нь зохисгүй.

36. ^ үсгийг бичихэд огцомхон орхиц гаргаад, бийрийг өргөн авч дараа нь гэзгийг орхицын ар нуруунаас огцомхон доош татаж гаргана.

37. & үсгийг бичихэд бийрийг нуруунаас бага өөр лүгээ татаж, огцомхон эргүүлж арагш татаад эртийлгэн дарж, аажмаар өргөсхийнэ.

Page 109: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН …