Нийслэлийн Инновацийн...

21
ТӨСӨЛ Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар Нийслэлийн Инновацийн хөтөлбөр

Upload: others

Post on 15-Nov-2019

1 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

ТӨСӨЛ

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар

Нийслэлийн Инновацийн хөтөлбөр

Page 2: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

Улаанбаатар хот

2017 он

Агуулга

ТАНИЛЦУУЛГА.............................................................................................................................................. 3

НИЙСЛЭЛИЙН ИННОВАЦИЙН ХӨТӨЛБӨР ................................................................................................. 4

НЭГ. Нийтлэг үндэслэл ............................................................................................................................ 4

ХОЁР. Хөтөлбөрийн зорилго: .................................................................................................................. 6

ГУРАВ. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаа: ....................................................................................... 6

ДӨРӨВ. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт ................................................................................. 10

ТАВ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа ............................................................................................... 19

ЗУРГАА. Хөтөлбөрийн санхүүжилт, эх үүсвэр ...................................................................................... 20

ДОЛОО. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ..................................................................... 20

НАЙМ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ ...................................................... 20

Хавсралт ................................................................................................................................................. 21

Page 3: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

ТАНИЛЦУУЛГА

Нийтлэг үндэслэл, Зорилго, Хүрэх үр дүн

Page 4: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

НИЙСЛЭЛИЙН ИННОВАЦИЙН ХӨТӨЛБӨР

НЭГ. Нийтлэг үндэслэл

Дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, технологийн инновацийг онцолж, түүнд

оруулж буй хөрөнгө оруулалт, шинжлэх ухааны үр дүнд бий болсон шинэ

мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулан, мэдлэгийг баялаг болгон хувиргаж буй

чадамжаараа өрсөлдөж байна. Мэдлэгт суурилсан эдийн засгийн тогтолцоонд

шилжих замаар улс орны хөгжлийг хурдасгаж, нийгэм эдийн засгийн тогтвортой

байдлыг хангах нь Монгол улсын хөгжлийн чиг хандлага бөгөөд Монгол Улсын

дотоодын нийт бүтээгдэхүүний 65,4 хувийг бүрдүүлж, нийт хүн амын 45 хувь нь

ажиллаж амьдарч буй Нийслэл хотод, хотын онцлог, өрсөлдөх чадвар, боломж

бололцоог харуулахуйц бүсчилсэн хөгжил, орон нутгийн тулгамдсан асуудлыг

шийдвэрлэхэд чиглэгдсэн инновацийн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар

мэдлэгийн эдийн засгийн үндсийг тавих нь чухал байна.

Дор дурдсан хууль, тогтоол, хөтөлбөр нь Нийслэлийн инновацийн хөтөлбөр

боловсруулах хууль эрх зүйн үндэслэл болж байна.

1. 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаар тогтоолоор батлагдсан

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтын 2.2.3. Зорилт 5. “Шинжлэх ухаан,

үйлдвэрлэлийн харилцан уялдааг хангаж, мэдлэгт суурилсан нийгмийг

хөгжүүлнэ” гэж;

2. 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Монгол улсын

Инновацийн тухай хуулийн 11.1.3. “Орон нутгийн тулгамдсан асуудлыг

шийдвэрлэхэд чиглэгдсэн инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх, инновацийн

хөтөлбөр, төсөл боловсруулах” гэж;

3. Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “3.2.30.”Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж, инноваци, гарааны бизнес, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ” гэж;

4. Улаанбаатар хотын 2030 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний 4.6 “Улаанбаатар хотын, хот байгуулалтын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үе шатны үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэл, хот байгуулалт, нийгэм, эдийн засгийн төлөвлөлтийн орон зайн нэгдлийг хангах.........шинжлэх ухаан, технологийн чадавхийг бэхжүүлэх, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог хөгжүүлэх, Улаанбаатар хотын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын технологийн

Page 5: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

шинэчлэлийг дотоод, гадаадын судалгаа боловсруулалт, техник, технологи нутагшуулах замаар шийдвэрлэх талаар арга хэмээг авч хэрэгжүүлнэ” гэж;

5. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.2-т “Нийслэлд нэн шаардлагатай ноу-хау, дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг франчайз хэлбэрээр нутагшуулах”-ыг дэмжинэ гэж;

6. 2017 оны нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд “Шинэ техник, технологи бүхий инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн талаарх бодлогын баримт бичиг боловсруулж, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжин ажиллана” гэж тус тус тусгасан.

Дор дурдсан үндэслэл нь хөтөлбөр боловсруулах шаардлага болж

байна: 1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны

02 дугаар тогтоолоор 2011-2016 онд Нийслэлийн Үйлдвэрлэлийн салбарт инновацийг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлагдан хэрэгжилт дууссан.

2.Нийслэл нь инновацийн хөгжлийн үзүүлэлтээр доогуур байр эзэлдэг бөгөөд инновацийн “2thinknow” мэдээллийн дата агентлагаас гаргасан 2016-2017 оны дэлхийн нийт судалгаанд хамрагдсан инновацилаг 500 хотуудаас үзүүлэлтээрээ 482 дүгээр байранд орсон.

3. Олон улсын эдийн засгийн форумаас жил бүр эрхлэн гаргадаг өрсөлдөх чадварын үнэлгээний 2015-2016 оны тайланд Монгол улс нь дэлхийн 140орноос 104 дүгээр байранд орсон байгаагаас харж болно. Эдгээр үзүүлэлтэд манай улс дээд боловсролын хөгжлийн үзүүлэлтээр 62 дугаар байр, технологийн бэлэн байдлын үзүүлэлтээр 67, инновацийн үзүүлэлтээр 97 дугаар байранд тус тус байна. Инновацийн түвшин ийнхүү доогуур байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг хойш татаж байгаа нэг гол үзүүлэлт болсоор байгаа юм.

4. Нийслэлд инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар зарим ахиц гарч байгаа боловч оролцогч талуудын хоорондын уялдаа холбоо муу, Инновацийн хөрөнгө оруулалтын сан байхгүй, хувийн хөрөнгө оруулалт, венч хөрөнгө оруулалтын сан болон бусад инновацийг хөгжүүлэх дэд бүтцийн асуудал орхигдож, хэрэгжилт хангалтгүй, Инновацийн төсөл хөтөлбөр судалгаанд санхүүжилт тусгагдахгүй байсаар байна.

Иймд инновацийн сүлжээнд шинэ мэдлэг, технологи, бүтээгдэхүүн,

үйлчилгээг хөгжүүлэх, оролцогч талуудын бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх,

хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оюуны бүтээлийн арилжааны маркетинг,

менежментийн тогтолцоог шинэчлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зэрэг

асуудал нь өнөөгийн хөгжлийн эрэлт хэрэгцээ болж байна. Дээр дурдсан эрх зүйн

болон практик шаардлага нь энэхүү нийслэлийн инновацийн дэд хөтөлбөрийг

боловсруулах үндэслэл болж байна.

Page 6: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

ХОЁР. Хөтөлбөрийн зорилго:

Шинжлэх ухаан-үйлдвэрлэл, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд

түшиглэн нийслэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, байгаль хүрээлэн буй

орчны тулгамдсан асуудлыг орчин үеийн дэвшилтэт технологи, шинэ мэдлэгийг

ашиглан шийдвэрлэх, дотоод, гадаадын зах зээлд өндөр технологи, мэдлэг

шингэсэн инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах, инновацийн гарааны

компаниудыг хөгжүүлэх замаар Нийслэлийн өрсөлдөх чадварыг олон улсад

дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

ГУРАВ. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаа:

Зорилт 1. Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд

чиглэсэн инновацийн төслийг дэмжиж хэрэгжүүлнэ;

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

1.1 Нийслэлд тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн болон бусад асуудлуудыг

шийдвэрлэх инновацийн тэргүүлэх чиглэлийн дагуу инновацийн төслүүдийг

шалгаруулах дүрэм, журамыг холбогдох байгууллагуудтай хамтарч гаргаж

батлуулна .

1.2 Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх инновацийн 10-аас

доошгүй төслийг сонгон шалгаруулж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж хамтарч

ажиллана..

1.3 Их, дээд сургууль, МСҮТ, инженер, зохион бүтээгч оюутан, залуучуудын

дунд нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацийн

төслийн уралдаан зохион байгуулж шилдэг төслийг урамшуулна.

1.4 Инновацийн төслүүдийг “Инноваци хөгжлийн төв”-д сар бүр иргэдэд

нээлттэйгээр танилцуулан иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлж хамтран

шийдвэрлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулна.

1.5 Дэлхийн шинжлэх ухаан-технологи-инновацийн хөгжилтэй холбогдуулан

Нийслэлд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж буй аж ахуй нэгж,

байгууллагуудыг дэмжиж ажиллана.

Зорилт 2. Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөрөнгө оруулалт,

санхүү, зээл, татварын бодлогоор дэмжиж, бизнесийн таатай орчинг бий

болгоно.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

Page 7: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

2.1 Арилжааны болон бусад банкуудтай хамтран инновацийн төслийн

уралдааныг уламжлал болгон зохион байгуулж шилдэг төслийг санхүүжүүлэх

ажлыг хамтран зохион байгуулна .

2.2 Засгийн газрын тусгай сангуудын хүрээнд /Жижиг дунд үйлдвэрлэлийг

дэмжих сан, Шинжлэх ухаан технологийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан/

инновацийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх ажлыг хамтран зохион байгуулна.

2.3 Улсын болон олон услын байгууллагаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн

хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгогдож буй хөнгөлттэй

зээлийн төслийн хөрөнгийн 10 хүртэлх хувийг инновацийн төслийн санхүүжүүлтэд

зарцуулна.

2.4 Инновацийн төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго

бүхий “Нийслэлийн инновацийн хөгжлийг дэмжих сан”, венч хөрөнгө оруулалтын

сангуудыг байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэнэ.

2.5 Нийслэлд тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэх зорилготой

байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, үр ашигтай инновацийн бүтээгдэхүүн,

/ажил,үйлчилгээ/ үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт

үзүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад хөнгөлттэй зээлд хамруулах арга,

хэлбэрийг эрх зүйн хүрээнд судалж хэрэгжүүлнэ.

2.6 Олон улсын байгууллагуудтай хамтран нийслэлд инновацийн төсөл,

инновацийн үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалт татах, техникийн туслалцаа

үзүүлэх боломжийг бүрдүүлнэ.

2.7 Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессийн хүрээнд нийслэлд

тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх инновацийн төсөл хөтөлбөрүүдийг

захиалж, санхүүжүүлэх арга, хэлбэрийг судалж хэрэгжүүлнэ.

Зорилт 3. Инноваци хөгжлийн төв, дундын оффис, лаборатори,

технологийн инкубатор, технологи дамжуулах төв, үйлдвэрлэл-технологийн

парк зэрэг инновацийн дэд бүтцийг хөгжүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

3.1 Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байранд олон улсад өрсөлдөх

чадвар бүхий инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, старт ап-компануудыг олноор

бий болгох зорилго бүхий “Инновацийн хөгжлийн төв”-ийг байгуулж үйл

ажиллагааг эхлүүлнэ.

3.2 Нийслэлийн Баянхошуу, Сэлбэ орчмын бүсэд тус бүр 2500 м.кв талбай

бүхий үйлдвэрлэл инновацийг цогцоор нь хөгжүүлэх зорилготой “Инноваци

хөгжлийн төв”-ийн дэргэдэх дэд төвүүдийг байгуулж инновацийн гарааны

компаниудыг бойжуулж хөгжүүлнэ.

3.3 Гарааны компаниудын бий болгосон инновацийн бүтээгдэхүүн /ажил,

үйлчилгээ/-ий технологи, анхны загварыг турших зорилготой лабораторийг

байгуулж ажиллана.

Page 8: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

Зорилт 4. Мэдлэг, өндөр технологи шингэсэн инновацийн бүтээгдэхүүн,

үйлчилгээг бий болгож дотоод гадаадын зах зээлд шинээр гаргах,

экспортлоход дэмжлэг үзүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

4.1 Нийслэлийн худалдан авалтын төсвийн хүрээнд нийслэлд үйлдвэрлэгдэж

буй инновацийн бүтээгдэхүүн /ажил, үйлчилгээ/-ийг худалдан авхад худалдан

авалтын 5%-ыг зарцуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

4.2 Инновацийн бүтээгдэхүүн /ажил, үйлчилгээ/ үйлдвэрлэж буй аж ахуйн

нэгж, байгууллагуудтай хамтран үзэсгэлэн, худалдааг гадаад, дотоодод тогтмол

зохион байгуулна.

4.3 Инновацийн бүтээгдэхүүн /ажил, үйлчилгээ/-г зах зээлд нэвтэрч,

тогтворжих болон Нийслэлийн “Инноваци хөгжлийн төв”-ын инкубатор төвд

бойжсон старт-ап компаниудыг зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

4.4 Гарааны компаниудын оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах,

оюуны өмчийн хамгаалалт, баталгаажуулалт, үнэлэмжийг сайжруулах, технологи

дамжуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

Зорилт 5. Инновацийн үйл ажиллагаанд оролцогч талуудын тогтвортой

үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

5.1 Нийслэлийн инновацийн хөгжлийн түвшинийг тодорхойлж олон улсын

стандартын түвшин бий болгох зорилготой их дээд сургууль, эрдэм шинжилгээний

байгууллага, мэргэжлийн холбоодуудтай хамтарч инновацийн стандарт, шалгуур

үзүүлэлтүүдийн судалгааг хийж, инновацийн шалгуур үзүүлэлт бий болгоно..

5.2 Өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах зорилгоор

их дээд сургуулиуд, боловсролын байгууллагуудтай хамтран сургалт, семинар

тогтмол зохион байгуулна.

5.3 Гадаадын хөрөнгө оруулагч байгууллагуудтай хамтран ажиллах,

хөрөнгө оруулалт татах болон Улаанбаатар хотын ах, дүү хотуудын инновацийн

хөтөлбөрийг дэмжижл цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

5.4 Инновацийн эхрзүйн орчинг сайжруулах зорилгоор Төрийн

захиргааны төв байгууллагууд, харьяа байгууллагууд, Нийслэлийн хэрэгжүүлэгч

агентлагуудтай хамтран санал боловсруулна.

5.5 Нийслэлд инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн

нэгж, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллана.

Зорилт 6. Инновацийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж,

инновацийн хөгжлийн асуудлаар холбогдох мэргэжилтэнүүд, хүний нөөцийн

чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Page 9: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

6.1 Инноваци, технологи дамжуулалт, оюуны өмчийн хамгаалалт, хууль

эрхзүй, маркетинг, санхүүгийн чиглэлээр аж ахуйн нэгж, инновацийн

мэргэжилтэнүүд, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор “Инноваци

хөгжлийн төв”-д мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ, сургалт, семинар зохион

байгуулна.

6.2 Инновацийн төсөл, бизнес төлөвлөгөө боловсруулах, гэрээ хэлэлцээр

байгуулахад хууль эрх зүй, санхүү, маркетингийн зөвлөгөөө өгдөг байгуулагуудыг

“Инноваци хөгжлийн төв”-өөр дамжуулан холбож өгнө.

6.3 Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид аж ахуйн нэгж, инновацийн

хөгжлийн асуудлаар холбогдох мэргэжилтэнүүд, хүний нөөцийн

чадавхийгдээшлүүлэх зорилготой гадаад улс орнуудын мэргэжлийн

байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож туршлага судлуулж, олон улсын

инновацийн үзэсгэлэн худалдаа, форум, арга хэмжээ зохион байгуулж хамтран

ажиллана.

6.4 Шинжлэх ухаан, технологийн байгууллага, эрдэмтэн

судлаачид, бизнесийн байгууллагатай хамтран инновацийн чиглэлээр уулзалт,

хэлэлцүүлэг, сургалт, уралдааныг зохион байгуулна.

6.5 Гадаадад ажиллаж, амьдарч буй өрсөлдөх чадвар бүхий хүний нөөцийг

ашиглах, тэдний мэдлэг туршлагыг Нийслэлд баялаг бүтээхэд татан оролцуулж

хамтран ажиллана.

Зорилт 7. Инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг олон нийт, хүүхэд

залуучдуудын дунд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг зохион

байгуулна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

7.1 Инновацийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, шилдэг зохион

бүтээгч, эрдэмтэн судлаачид, инженер, инноватор, энтерперенеруудыг

алдаршуулах зорилгоор Нийслэлийн инновацийн шагналыг бий болгож тогтмол

олгодог болно.

7.2 Нийслэлийн боловсролын байгууллагуудтай хамтран ерөнхий

боловсролын сургууль, сургуулийн өмнөх насны боловсролын багш сурган

хүмүүжүүлэгчид, сурагчдын дунд инновацийн уралдаан тэмцээн зохион байгуулж

инновацийн мэдлэгийг түгээх лекц, семинар зохион байгуулна.

7.3 Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр инновацийн

талаар танин мэдэхүй, боловсрол олгох нэвтрүүлэг, хэлэлцүүлэг, ярилцлагыг

тогтмол зохион байгуулна.

7.4 Инновацийн төсөл хөтөлбөр болон амжилттай хэрэгжсэн эрдэмтэн

судлаачдын боловсруулсан нээлт, бүтээлийг Нийслэлийн үйлдвэрлэл,

Page 10: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

инновацийн газрын цахим хуудас болон бусад мэдээллийн хэрэгслээр олон

нийтэд нээлттэй таниулна.

7.5 “High-tech” үзэсгэлэн худалдаа болон өндөр технологийг нэвтрүүлж

байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай танилцах аян, үзэсгэлэнг , Их дээд

сургууль, эрдэм шинжэлгээний байгууллагууд, төрийн байгууллагуудтай хамтран

зохион байгуулна.

7.6 Боловсролын системд инновацийн соёлыг төлөвшүүлэх сургалтын

хөтөлбөрийг оруулах тал санал хүргүүлэх

ДӨРӨВ. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрэх үр дүн

Зорилт 1. Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацийн

төслийг дэмжиж хэрэгжүүлнэ;

Page 11: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

1.1 Нийслэлд тулгамдаж буй

нийгэм, эдийн засгийн болон бусад

асуудлуудыг шийдвэрлэх инновацийн

тэргүүлэх чиглэлийн дагуу инновацийн

төслүүдийг шалгаруулах дүрэм,

журамыг холбогдох байгууллагуудтай

хамтарч гаргаж батлуулна .

1.2 Нийслэлд тулгамдаж буй

асуудлуудыг шийдвэрлэх инновацийн

10-аас доошгүй төслийг сонгон

шалгаруулж үйл ажиллагаанд нь

дэмжлэг үзүүлж хамтарч ажиллана..

1.3 Их, дээд сургууль, МСҮТ,

инженер, зохион бүтээгч оюутан,

залуучуудын дунд нийгэмд тулгамдсан

асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн

инновацийн төслийн уралдаан зохион

байгуулж шилдэг төслийг урамшуулна.

1.4 Инновацийн төслүүдийг

“Инноваци хөгжлийн төв”-д сар бүр

иргэдэд нээлттэйгээр танилцуулан

иргэдийн нийгмийн оролцоог

нэмэгдүүлж хамтран шийдвэрлэх

зорилгоор хэлэлцүүлэг зохион

байгуулна.

1.5 Дэлхийн шинжлэх ухаан-

технологи-инновацийн хөгжилтэй

холбогдуулан Нийслэлд орчин үеийн

дэвшилтэт техник технологийг

нэвтрүүлж буй аж ахуй нэгж,

байгууллагуудыг дэмжиж ажиллана.

1.1 Нийслэлд тулгамдаж буй нийгэм, эдийн

засгийн болон бусад асуудлуудыг шийдвэрлэх

инновацийн тэргүүлэх чиглэлийн дагуу

инновацийн төслүүдийг шалгаруулах дүрэм,

журамыг холбогдох байгууллагуудтай хамтарч

гаргаж батлуулсан байна.

1.2 Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг

шийдвэрлэх инновацийн 10-аас доошгүй төслийг

сонгон шалгаруулж үйл ажиллагаанд нь дэмжлэг

үзүүлж хамтарч ажилласан байна.

1.3 Их, дээд сургууль, МСҮТ, инженер, зохион

бүтээгч оюутнууд, залуучуудын дунд нийгэмд

тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн

инновацийн төслийн уралдаан зохион байгуулж

шилдэг төслийг урамшуулсан байна.

1.4 Инновацийн төслүүдийг “Инноваци хөгжлийн

төв”-д сар бүр иргэдэд нээлттэйгээр танилцуулан

иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлж

хамтран шийдвэрлэх зорилгоор хэлэлцүүлэг

зохион байгуулсан байна.

1.5 Нийслэлд орчин үеийн дэвшилтэт техник

технологийг нэвтрүүлж буй аж ахуй нэгж,

байгууллагуудыг дэмжин ажилласан байна.

Зорилт 2. Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөрөнгө оруулалт, санхүү, зээл, татварын бодлогоор дэмжиж, бизнесийн таатай орчинг бий болгоно.

2.1 Арилжааны болон бусад

банкуудтай хамтран инновацийн

төслийн уралдааныг уламжлал болгон

зохион байгуулж шилдэг төслийг

2.1 Арилжааны болон бусад банкуудтай хамтран

инновацийн төслийн уралдааныг уламжлал

болгон зохион байгуулж шилдэг төслийг

санхүүжүүлэх ажлыг хамтран зохион байгуулсан

Page 12: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

санхүүжүүлэх ажлыг хамтран зохион

байгуулна .

2.2 Засгийн газрын тусгай

сангуудын хүрээнд /Жижиг дунд

үйлдвэрлэлийг дэмжих сан, Шинжлэх

ухаан технологийн сан, Тариалан

эрхлэлтийг дэмжих сан/ инновацийн

төслүүдэд хөрөнгө оруулалт хийх

ажлыг хамтран зохион байгуулна.

2.3 Улсын болон олон услын

байгууллагааас хэрэгжүүлж буй

хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд

үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор

олгогдож буй хөнгөлттэй зээлийн

төслийн хөрөнгийн 10 хүртэлх хувийг

инновацийн төслийн санхүүжүүлтэд

зарцуулна.

2.4 Инновацийн төслийг

хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг

үзүүлэх зорилго бүхий “Нийслэлийн

инновацийн хөгжлийг дэмжих сан”,

хувийн венч хөрөнгө оруулалтын

сангуудыг байгуулах асуудлыг судалж,

шийдвэрлэнэ.

2.5 Нийслэлд тулгамдаж буй

нийтлэг асуудлыг шийдвэрлэх

зорилготой байгаль, хүрээлэн буй

орчинд ээлтэй, үр ашигтай инновацийн

бүтээгдэхүүн, /ажил,үйлчилгээ/

үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд

татварын хөнгөлөлт үзүүлэх, тоног

төхөөрөмж худалдан авахад

хөнгөлттэй зээлд хамруулах арга,

хэлбэрийг эрх зүйн хүрээнд судалж

хэрэгжүүлнэ.

2.6 Олон улсын байгууллагуудтай

хамтран нийслэлд инновацийн төсөл,

инновацийн үйл ажиллагааг дэмжих,

хөрөнгө оруулалт татах, техникийн

туслалцаа үзүүлэх боломжийг

байна.

2.2 Засгийн газрын тусгай сангуудын хүрээнд

/Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан,

Шинжлэх ухаан технологийн сан, Тариалан

эрхлэлтийг дэмжих сан/ инновацийн төслүүдэд

хөрөнгө оруулалт хийх ажлыг хамтран зохион

байгуулсан байна.

2.3 Хөнгөлттэй зээлийн төслийн хөрөнгийн 10

хүртэлх хувийг инновацийн төсөлд

санхүүжүүлтэд зарцуулсан байна.

2.4 Нийслэлийн инновацийн хөгжлийг дэмжих

сан”, венч хөрөнгө оруулалтын сангуудтай

болсон байна.

2.5 Нийслэлд тулгамдаж буй нийтлэг асуудлыг

шийдвэрлэх зорилготой байгаль, хүрээлэн буй

орчинд ээлтэй, үр ашигтай инновацийн

бүтээгдэхүүн, /ажил,үйлчилгээ/ үйлдвэрлэж

байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт

үзүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад

хөнгөлттэй зээлд хамруулах арга, хэлбэрийг эрх

зүйн хүрээнд судалж хэрэгжүүлсан байна.

2.6 Олон улсын байгууллагуудтай хамтран

инновацийн төсөл, инновацийн үйл ажиллагааг

дэмжих хөрөнгө оруулалт босгох, техникийн

туслалцаа үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Page 13: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

бүрдүүлнэ.

2.7 Төр, хувийн хэвшлийн

түншлэл, концессийн хүрээнд нийслэлд

тулгамдаж буй асуудлуудыг

шийдвэрлэх инновацийн төсөл

хөтөлбөрүүдийг захиалж, санхүүжүүлэх

арга, хэлбэрийг судалж хэрэгжүүлнэ.

2.7 Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессийн хүрээнд нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх инновацийн төсөл хөтөлбөрүүдийг захиалж, санхүүжүүлэх арга, хэлбэрийг судалж хэрэгжүүлсэн байна.

Зорилт 3. Инноваци хөгжлийн төв, дундын оффис, лаборатори, технологийн

инкубатор, технологи дамжуулах төв, үйлдвэрлэл-технологийн парк зэрэг инновацийн

дэд бүтцийг хөгжүүлнэ.

3.1 Нийслэлийн Засаг Захиргааны

5 дугаар байранд олон улсад өрсөлдөх

чадвар бүхий инновацийн бүтээгдэхүүн

үйлдвэрлэл, старт ап-компануудыг

олноор бий болгох зорилго бүхий

“Инновацийн хөгжлийн төв”-ийг

байгуулж үйл ажиллагааг эхлүүлнэ.

3.2 Нийслэлийн Баянхошуу, Сэлбэ

орчмын бүсэд тус бүр 2500 м.кв талбай

бүхий үйлдвэрлэл инновацийг цогцоор

нь хөгжүүлэх зорилготой “Инноваци

хөгжлийн төв”-ийн дэргэдэх дэд

төвүүдийг байгуулж инновацийн

гарааны компаниудыг бойжуулж

хөгжүүлнэ.

3.3 Гарааны компаниудын бий

болгосон инновацийн бүтээгдэхүүн

/ажил, үйлчилгээ/-ий технологи, анхны

загварыг турших зорилготой

лабораторийг байгуулж ажиллана.

3.1 Нийслэлийн Засаг Захиргааны 5 дугаар

байранд олон улсад өрсөлдөх чадвар бүхий

инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, старт ап-

компануудыг олноор бий болгох зорилго бүхий

“Инновацийн хөгжлийн төв”-ийг байгуулж үйл

ажиллагааг эхлүүлсэн байна.

3.2 Нийслэлийн Баянхошуу, Сэлбэ орчмын

бүсэд тус бүр 2500 м.кв талбай бүхий

үйлдвэрлэл инновацийг цогцоор нь хөгжүүлэх

зорилготой “Инноваци хөгжлийн төв”-ийн

дэргэдэх дэд төвүүдийг байгуулж инновацийн

гарааны компаниудыг бойжуулж хөгжүүлсэн

байна.

3.3 Гарааны компаниудын бий болгосон

инновацийн бүтээгдэхүүн /ажил, үйлчилгээ/-ий

технологи, анхны загварыг турших зорилготой

лабораторийг байгуулж ажилласан байна.

Зорилт 4. Мэдлэг, өндөр технологи шингэсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож дотоод гадаадын зах зээлд шинээр гаргах, экспортлоход дэмжлэг үзүүлнэ.

4.1 Нийслэлийн худалдан авалтын

төсвийн хүрээнд нийслэлд

4.1 Нийслэлийн худалдан авалтын төсвийн

хүрээнд нийслэлд үйлдвэрлэгдэж буй

Page 14: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

үйлдвэрлэгдэж буй инновацийн

бүтээгдэхүүн /ажил, үйлчилгээ/-ийг

худалдан авхад худалдан авалтын 5%-

ыг зарцуулах нөхцөлийг бүрдүүлж

ажиллана.

4.2 Инновацийн бүтээгдэхүүн

/ажил, үйлчилгээ/ үйлдвэрлэж буй аж

ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран

үзэсгэлэн, худалдааг гадаад, дотоодод

тогтмол зохион байгуулна.

4.3 Инновацийн бүтээгдэхүүн

/ажил, үйлчилгээ/-г зах зээлд нэвтэрч,

тогтворжих болон Нийслэлийн

“Инноваци хөгжлийн төв”-ын инкубатор

төвд бойжоод зах зээлд нэвтрүүлэхэд

дэмжлэг үзүүлнэ.

4.5 Гарааны компаниудын оюуны

өмчийг эдийн засгийн эргэлтэд

оруулах, эрхийн хамгаалалт,

баталгаажуулалт, үнэлэмжийг

сайжруулах, технологи дамжуулах эрх

зүйн орчинг боловсронгуй болгоно.

инновацийн бүтээгдэхүүн /ажил, үйлчилгээ/-ийг

худалдан авхад худалдан авалтын 5%-ыг

зарцуулах нөхцөлийг бүрдүүлж ажилласан

байна.

4.2 Инновацийн бүтээгдэхүүн /ажил, үйлчилгээ/

үйлдвэрлэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудтай

хамтран үзэсгэлэн, худалдааг гадаад, дотоодод

жил бүр зохион байгуулсан байна.

4.3 Инновацийн бүтээгдэхүүн /ажил, үйлчилгээ/-г

зах зээлд нэвтэрч, тогтворжих болон Нийслэлийн

“Инноваци хөгжлийн төв”-ын инкубатор төвд

бойжсон старт-ап компаниудыг зах зээлд

нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

4.4 Гарааны компаниудын оюуны өмчийг эдийн

засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн

хамгаалалт, баталгаажуулалт, үнэлэмжийг

сайжруулах, технологи дамжуулах эрх зүйн

орчинг боловсронгуй болгосон байна.

Зорилт 5. Инновацийн үйл ажиллагаанд оролцогч талуудын тогтвортой үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

5.1 Нийслэлийн инновацийн

хөгжлийн түвшинийг тодорхойлж олон улсын стандартын түвшин бий болгох зорилготой их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодуудтай хамтарч инновацийн стандарт, шалгуур үзүүлэлтүүдийн судалгааг хийж, инновацийн шалгуур үзүүлэлт бий болгоно.

5.2 Өндөр мэргэшсэн боловсон

хүчин бэлтгэх, давтан сургах зорилгоор

их дээд сургуулиуд, боловсролын

байгууллагуудтай хамтран сургалт,

5.1 Нийслэлийн инновацийн хөгжлийн түвшинийг тодорхойлж олон улсын стандартын түвшин бий болгох зорилготой их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодуудтай хамтарч инновацийн стандарт, шалгуур үзүүлэлтүүдийн судалгааг хийж, инновацийн шалгуур үзүүлэлт бий болгосон байна. 5.2 Өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх,

давтан сургах зорилгоор их дээд сургуулиуд,

боловсролын байгууллагуудтай хамтран сургалт,

семинар тогтмол зохион байгуулсан байна.

Page 15: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

семинар тогтмол зохион байгуулна.

5.3 Гадаадын хөрөнгө оруулагч

байгууллагуудтай хамтран ажиллах,

хөрөнгө оруулалт татах болон

Улаанбаатар хотын ах, дүү хотуудын

инновацийн хөтөлбөрийг дэмжижл

цаашдын хамтын ажиллагааг

хөгжүүлнэ.

5.4 Инновацийн эхрзүйн орчинг

сайжруулах зорилгоор Төрийн

захиргааны төв байгууллагууд, харьяа

байгууллагууд, Нийслэлийн

хэрэгжүүлэгч агентлагуудтай хамтран

санал боловсруулна.

5.5 Нийслэлд инновацийн

чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй

аж ахуйн нэгж, төрийн бус

байгууллагуудын үйл ажиллагааг

дэмжиж хамтран ажиллана.

5.3 Гадаадын хөрөнгө оруулагч байгууллагуудтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах болон Улаанбаатар хотын ах, дүү хотуудын инновацийн хөтөлбөрийг дэмжижл цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлсэн байна. 5.4 Инновацийн эхрзүйн орчинг сайжруулах зорилгоор Төрийн захиргааны төв байгууллагууд, харьяа байгууллагууд, Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудтай хамтран санал боловсруулсан байна.

5.5 Нийслэлд инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан байна.

Зорилт 6. Инновацийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, инновацийн хөгжлийн асуудлаар холбогдох мэргэжилтэнүүд, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

6.1 Инноваци, технологи

дамжуулалт, оюуны өмчийн

хамгаалалт, хууль эрхзүй, маркетинг,

санхүүгийн чиглэлээр аж ахуйн нэгж,

инновацийн мэргэжилтэнүүд, хүний

нөөцийн чадавхийг дээшлүүлэх

зорилгоор “Инноваци хөгжлийн төв”-д

мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ,

сургалт, семинар зохион байгуулна.

6.2 Инновацийн төсөл, бизнес

төлөвлөгөө боловсруулах, гэрээ

хэлэлцээр байгуулахад хууль эрх зүй,

санхүү, маркетингийн зөвлөгөөө өгдөг

байгуулагуудыг “Инноваци хөгжлийн

төв”-өөр дамжуулан холбож өгнө.

6.3 Инновацийн үйл

ажиллагаанд оролцогчид аж ахуйн

6.1 Инноваци, технологи дамжуулалт, оюуны

өмчийн хамгаалалт, хууль эрхзүй, маркетинг,

санхүүгийн чиглэлээр аж ахуйн нэгж, инновацийн

мэргэжилтэнүүд, хүний нөөцийн чадавхийг

дээшлүүлэх зорилгоор “Инноваци хөгжлийн төв”-

д тогтмол мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ,

сургалт, семинар тогтмол зохион байгуулагдаж

байна.

6.2 Инновацийн төсөл, бизнес төлөвлөгөө

боловсруулах, гэрээ хэлэлцээр байгуулахад

хууль эрх зүй, санхүү, маркетингийн зөвлөгөөө

өгдөг байгуулагуудыг “Инноваци хөгжлийн төв”-

өөр дамжуулан холбосон байна.

6.3 Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид аж

ахуйн нэгж, инновацийн хөгжлийн асуудлаар

Page 16: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

нэгж, инновацийн хөгжлийн асуудлаар

холбогдох мэргэжилтэнүүд, хүний

нөөцийн чадавхийгдээшлүүлэх

зорилготой гадаад улс орнуудын

мэргэжлийн байгууллагуудтай

харилцаа холбоо тогтоож туршлага

судлуулж, олон улсын инновацийн

үзэсгэлэн худалдаа, форум, арга

хэмжээ зохион байгуулж хамтран

ажиллана.

6.4 Шинжлэх ухаан,

технологийн байгууллага, эрдэмтэн

судлаачид, бизнесийн байгууллагатай

хамтран инновацийн чиглэлээр

уулзалт, хэлэлцүүлэг, сургалт,

уралдааныг зохион байгуулна.

6.5 Гадаадад ажиллаж, амьдарч

буй өрсөлдөх чадвар бүхий хүний

нөөцийг ашиглах, тэдний мэдлэг

туршлагыг Нийслэлд баялаг бүтээхэд

татан оролцуулж хамтран ажиллана.

холбогдох мэргэжилтэнүүд, хүний нөөцийн

чадавхийгдээшлүүлэх зорилготой гадаад улс

орнуудын мэргэжлийн байгууллагуудтай

харилцаа холбоо тогтоож туршлага судлуулж,

олон улсын инновацийн үзэсгэлэн худалдаа,

форум, арга хэмжээ зохион байгуулж хамтран

ажилласан байна.

6.4 Шинжлэх ухаан, технологийн байгууллага,

эрдэмтэн судлаачид, бизнесийн

байгууллагуудтай хамтран инновацийн

чиглэлээрх уулзалт, хэлэлцүүлэг, сургалт,

уралдаан зохион байгуулагдсан байна.

6.5 Гадаадад ажиллаж, амьдарч буй өрсөлдөх

чадвар бүхий хүний нөөцийг ашиглах, тэдний

мэдлэг туршлагыг Нийслэлд баялаг бүтээхэд

татан оролцуулж хамтран ажилласан байна.

Зорилт 7. Инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг олон нийт, хүүхэд залуучдуудын дунд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулна. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

7.1 Инновацийн шилдэг

бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах,

шилдэг зохион бүтээгч, эрдэмтэн

судлаачид, инженер, инноватор,

энтерперенеруудыг алдаршуулах

зорилгоор Нийслэл хотын инновацийн

шагналыг бий болгож тогтмол олгодог

болно.

7.2 Нийслэлийн боловсролын

байгууллагуудтай хамтран ерөнхий

боловсролын сургууль, сургуулийн

өмнөх насны боловсролын багш

сурган хүмүүжүүлэгчид, сурагчдын

дунд инновацийн уралдаан тэмцээн

7.1 Инновацийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг

сурталчлах, шилдэг зохион бүтээгч, эрдэмтэн

судлаачид, инженер, инноватор,

энтерперенеруудыг алдаршуулах зорилгоор

Нийслэл хотын инновацийн шагналыг бий

болгож тогтмол олгодог болсон байна.

7.2 7.2 Нийслэлийн боловсролын

байгууллагуудтай хамтран ерөнхий боловсролын

сургууль, сургуулийн өмнөх насны боловсролын

багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчдын дунд

инновацийн уралдаан тэмцээн зохион байгуулж

инновацийн мэдлэгийг түгээх лекц, семинар

Page 17: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

зохион байгуулж инновацийн мэдлэгийг

түгээх лекц, семинар зохион

байгуулана.

7.3 Олон нийтийн мэдээллийн

хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр

инновацийн талаар танин мэдэхүй,

боловсрол олгох нэвтрүүлэг,

хэлэлцүүлэг, ярилцлагыг тогтмол

зохион байгуулна.

7.4 Инновацийн төсөл хөтөлбөр

болон амжилттай хэрэгжсэн эрдэмтэн

судлаачдын боловсруулсан нээлт,

бүтээлийг Нийслэлийн үйлдвэрлэл,

инновацийн газрын цахим хуудас

болон бусад мэдээллийн хэрэгслээр

олон нийтэд нээлттэй таниулна.

7.5 “High-tech” үзэсгэлэн худалдаа

болон өндөр технологийг нэвтрүүлж

байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай

танилцах аян, үзэсгэлэнг , Их дээд

сургууль, эрдэм шинжэлгээний

байгууллагууд, төрийн

байгууллагуудтай хамтран зохион

байгуулна.

7.6 Боловсролын системд

инновацийн соёлыг төлөвшүүлэх

сургалтын хөтөлбөрийг оруулах тал

дээр санал хүргүүлэх

зохион байгуулсан байна.

7.3 Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл,

нийгмийн сүлжээгээр инновацийн талаар танин

мэдэхүй, боловсрол олгох нэвтрүүлэг,

хэлэлцүүлэг, ярилцлагыг тогтмол түгээсэн байна.

7.4 Инновацийн төсөл хөтөлбөр болон

амжилттай хэрэгжсэн эрдэмтэн судлаачдын

боловсруулсан нээлт, бүтээлийг Нийслэлийн

үйлдвэрлэл, инновацийн газрын цахим хуудас

болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд

нээлттэй байршуулсан байна.

7.5 “High-tech” үзэсгэлэн худалдаа болон өндөр

технологийг нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгж

байгууллагуудтай танилцах аян, үзэсгэлэнг , Их

дээд сургууль, эрдэм шинжэлгээний

байгууллагууд, төрийн байгууллагуудтай

хамтран зохион байгуулсан байна.

7.6 Боловсролын системд инновацийн соёлыг

төлөвшүүлэх сургалтын хөтөлбөрийг оруулах тал

дээр санал хүргүүлсэн байна.

Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

Нийслэлийн инновацийн хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг

орчин үеийн дэвшилтэт, шинэ мэдлэг, технологийг ашиглан шийдвэрлэн, хувийн хэвшил

болон дотоод гадаадын зах зээл дээр өрсөлдөх чадвар бүхий гарааны компаниудыг

дэмжин хөгжүүлэхэд чиглэсэн ба хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр

үнэлж дүгнэнэ:

Шалгуур үзүүлэлт Хүрэх түвшин

Page 18: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

(Хэмжих нэгж) 2018 он 2019 он 2020 он 2021 он 2022 он

Инновацийн төслүүдийг шалгаруулах батлагдсан дүрэм журам

2

2

2

2

2

Нийслэлд тулгамдаад буй асуудлыг

шийдсэн инновацийн хэргэжсэн

төслийн тоо

3

3

3

3

3

Инноваци хөгжлийн төвд оруулж

буй нийслэлийн хөрөнгө

оруулалтын хэмжээ

(тэрбум)

1 1 1 1 1

Засгийн газрын тусгай сангуудын

хүрээнд /ЖДҮДС, ШУТС,

ТЭДС,ҮХС/ хийгдсэн инновацийн

төслүүдийн хөрөнгө оруулалтын

хэмжээ

/тэрбум/

1 1 1 1 1

Арилжааны банкууд болон хамтран

хэрэгжсэн инновацийн төслийн тоо

3 3 3 3 3

Улсын болон олон улсын

байгууллагаас хэрэгжүүлж буй

хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд

үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор

олгогдож буй хөнгөлттэй зээлийн

төслийн хөрөнгийн инновацийн

төсөлд зарцуулсан санхүүжилтийн

хэмжээ /хувь/

10 10 10 10 10

Олон улсын байгууллагуудтай

хамтран нийслэлд хэрэгжсэн

инновацийн төслийн тоо

2 2 2 2 2

Төр хувийн хэвшлийн түншлэлээр

хэрэгжсэн төслийн тоо

1 1 1 1 1

Инновацийн стандарт, шалгуур

үзүүлэлтийн судалгаанд үндэслэн

гаргасан үзүүлэлтийн дагуу

“Нийслэлийн инновацийн хөгжлийн

түвшин”-г жил тутам үнэлэх тоо

1

1

1

1

1

Инновацийн бүтээгдэхүүн,

үйлдвэрлэл, старт ап-уудыг олноор

1 1 1 1 1

Page 19: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

бий болгох зорилгоор

байгуулагдсан “Инноваци хөгжлийн

төв”-ийн тоо

Үйлдвэрлэл, инновацийг цогцоор

нь хөгжүүлэх дэд төвүүдийн тоо

2 1 1 1 1

Инновацийн бүтээгдэхүүны анхны

загварыг туршиж үзэх

лабораториын тоо

1 1 1 1 1

Инноваци хөгжлийн төвөөс бойжин

гарч буй гарааны компаниудын тоо

10 10 10 10 10

Экспортолсон инновацийн

бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ

/....... /

Гадаад улс орнуудын мэргэжлийн

байгууллагуудтай холбоо тогтоож

туршлага судлан хамтран оролцсон

инновацийн үзэсгэлэн худалдаа,

арга хэмжээ, форумын тоо

1

1

1

1

1

Нийслэлийн худалдан авалтын

төсвийн хүрээнд инновацийн

бүтээгдэхүүн /ажил, үйлчилгээ/-ийг

худалдан авхад зарцуулах төсвийн

хэмжээ /хувь/

5%

5%

5%

5%

5%

“Инноваци хөгжлийн төв”-д

мэргэжлийн сургалт, зөвлөгөө өгөх

үйлчилгээ, сургалт, семинар зохион

байгуулсан тоо

24

24

24

24

24

Мэдлэг, ур чадвар сайжруулах

сургалт үйлчилгээнд хамрагдсан

ажилчдын тоо

20 20 20 20 20

Нийслэл хотын “Инновацийн

шагнал”-ыг олгосон тоо

1 1 1 1 1

ТАВ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

Хөтөлбөрийг үндсэн нэг шаттай хэрэгжүүлэх ба жил тутам гүйцэтгэлийг дүгнэнэ.

2018-2019 он Улаанбаатар хотод шинжлэх ухаан-боловсрол-үйлдвэрлэлийн үр

ашигтай уялдаа холбоог хангахуйц инновацийн дэд бүтэцийг бий болгох үйл

ажиллагааг тогтворжуулах.

Page 20: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

2020-2022 он Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй хувийн хэвшлийг дэмжих,

хөгжүүлэх, хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлж, хэрэгжүүлэх ажлын

төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

ЗУРГАА. Хөтөлбөрийн санхүүжилт, эх үүсвэр

6.1 Улсын болон нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төсөв, хөрөнгө

оруулалт, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, шинжлэх ухаан, технологийн

сан, үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан,

6.2 Олон улс, хандивлагч орнууд болон олон улсын санхүү ба хамтын

ажиллагааны байгууллагуудын урт болон богино хугацааны хөнгөлттэй зээл,

тусламж, төсөл хөтөлбөрийн санхүүжилт

6.3 Төр хувийн хэвшлийн түншлэл

6.4 Иргэд, гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт

6.5 Бусад эх үүсвэр.

ДОЛОО. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах

7.1 Хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар

аргачлал, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.

7.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар

дараах эрх, үүргийг хүлээнэ.

7.2.1 Хөтөлбөрийн төлөвлөгөөг боловсруулаж батлах, хэрэгжүүлэх;

7.2.2 Нийслэлийн агентлагууд, төрийн захиргааны төв байгууллагууд, хувийн

хэвшил, төрийн бус байгууллагууд, мэргэжилийн холбоодын оролцоог хангаж,

уялдуулан зохион байгуулах;

7.2.1 Шаардлагатай төсөв, хөрөнгийн тооцоо хийж, санал боловсруулан

холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэн тухайн жилийн нийт төсөвт тусгуулан

батлуулах;

7.3 Нийслэлийн агентлагууд өөөрийн чиг үүрэгт тусагагдсан ажлын хүрээнд

хамтран ажиллана.

7.4 Хөтөлбөрийн санхүүжилтийг хөтөлбөрт заасан бодлого, арга хэмжээний

хүрээнд тухайн жилийн төсөвт тусгагдсан хөрөнгийн дүнд багтаан зарцуулж,

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд батлагдсан хуваарийн дагуу

тайлагнана.

7.5 Нийслэлд инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох,

стратегийн шийдвэр гаргах үүрэг бүхий “Нийслэлийн инновацийн зөвлөл”-ийг

байгуулна.

НАЙМ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

Page 21: Нийслэлийн Инновацийн хөтөлбөрidia.ub.gov.mn/Uploads/ba9a8da0-64dd-496a-9abc-e25b559d0e99.pdf · боловсролын сургууль, сургуулийн

8.1 Хөтөлбөрийн хэрэгжилтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хяналт

тавьж, нийслэл хотын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг

бүхий байгууллага хагас болон бүтэн жилээр хяналт-шилжилгээ хийнэ.

8.2 Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнгийн талаарх мэдээ, тайланг

Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар боловсруулж жил бүр олон нийтэд ил

тод, нээлттэй мэдээлнэ.

8.3 Хяналт-шинжилгээ хийсэн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрт

нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

8.4 Хөтөлбөрийн хэрэгжилтэд үндэслэн үнэлгээг хийлгэх бөгөөд эцсийн үр

дүнгийн судалгаа, шилжилгээг хөндлөнгийн байгуллагагын оролцоотойгоор,

шаардлагатай бол мэргэжилийн байгууллагаар хийлгэнэ.

Хавсралт