технологийн үе шатны аргаар өртөг тооцох

Post on 14-Apr-2017

221 Views

Category:

Education

10 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Технологийн үе шатны аргаар өртөг тооцох

НББ-ИЙН 2-Р ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ.

1. Технологийн үе шатны аргаар өртөг тооцох арга ажиллагаа, дараалал

Өртөг тооцсноор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлыг холбогдох өртгийн объектоор хуримтлуулан бүртгэж үйлдвэрлсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн ажил үйлчилгээг үнэлж, дараагийн дамжлагад шилжүүлэх, дуусаагүй үйлдвэрлэлийн үлдэгдэл өртгийг тооцох болоцоог хангадаг. Үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэж энэхүү өртгийг тодорхойлдог аргуудын нэг нь технологийн үе шатны арга / цаашид ТҮША гэх/ юм.

ТҮША-ыг бүтээгдэхүүний тасралтгүй үргэлжлэх шугаман шат дамжлагад бөөнөөр нь үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийн газруудад хэрэглэдэг. Жишээ нь: оёдол, нэхмэл, металл, хуванцар, нефть, элсэн чихэр, мод, гурил, мал аж ахуй, газар тариалан зэрэг анхны материалыг технологын янз бүрийн шатаар эцсийн бүтээгдэхүүн болгодог үйлдвэрлэлийн салбаруудад хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.

ТҮША-ын онцлог нь: 1. Зардлыг цех тасаг, шат дамжлаг тус бүрээр нь үйлдвэрлэлийн зардлын дансуудад хуримтлуулан бүртгэдэг. Өөрөөр хэлбэл өртгийн объект нь тухайн цех тасаг, шат дамжлага, нэгж хэлтэс байна гэсэн үг. 2. Бүртгэлийн үндсэн баримт нь *Үйлдвэрлэлийн өртгийн тайлан* байна. Энэ тайлант хугацаанд гарсан үйлдвэрлэлийн нийт болон нэгжийн өртгийг тодорхойлоход аль алинд нь ашиглагдана.

ТҮША-ын онцлог нь: 3. Бүтээгдэхүүний нэгжийн өртгийг тодорхойлоход эквивалент бүтээгдэхүүн гэсэн өвөрмөц ойлголтыг хэрэглэдэг. 4. Нэг дамжлагын бэлэн болгосон ажлыг дараагийн дамжлагад өртгөөр нь шилжүүлдэг бөгөөд ТҮША-ын үед эхний дамжлагад материал, хөдөлмөр, ҮНЗ гэсэн зардал гарч энэ нь дараагийн дамжлагад шилждэг. Харин дараагийн цех дамжлагуудад өмнөх дамжлагаас гарч ирсэн ажлыг хувиргах өртөг гарч ирдэг. Энэ бүгд нийлээд тайлант хугацааны эцэс дэх дуусаагүй үйлдвэрлэлийн өртгийг бүрдүүлэх үйл явц болдог.

Аливаа нэг үйлдвэрийн газрын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, ашиглаж буй техник технологи, эсвэл үйлдвэрлэлийн үйл явцын онцлогоос хамаараад үйлдвэрлэлийн шат дамжлага, зохион байгуулалт нь эрс ялгаатай байдаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн энэ хөдөлгөөнийг дотор нь: 1. дараалсан 2. зэрэгцээ 3. сонгомол хөдөлгөөн гэж ангилдаг.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дараалсан хөдөлгөөн: Бүтээгдэхүүний дараалсан хөдөлгөөний үед үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэлийн бүх үе шатыг адилхан дамжиж бэлэн бүтээгдэхүүн болдог. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд нь нэг цехээс нөгөөд шилжихдээ тухайн цехэд хуримтлагдсан нийт зардлаараа үнэлэгдэн дараагийн дамжлагад шилжинэ.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дараалсан хөдөлгөөн:

Үйлдвэрлэлийн нэгжийн хөдөлгөөний зардлын урсгалыг оёдлын үйлдвэрлэлийн жишээгээр илэрхийлэн харуулбал

ДҮ-эсгэх

 

ДҮ-оёх

 

ДҮ-индүүдэх

 

ДҮ-савлах

 

Бэлэн бүтээгдэхүүн

ШМЗШХЗҮНЗ

1

ӨЦӨШХЗҮНЗ/1/

2

ӨЦӨШХЗҮНЗ/2/

3

ӨЦӨШХЗҮНЗ/3/

4 4  

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зэрэгцээ хөдөлгөөн: Зэрэгцээ хөдөлгөөн гэдэг нь бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь нэгэн цаг хугацаанд үйлдвэрлэлийн 2 буюу хэд хэдэн дамжлаганд нэгн зэрэг явагдаж байх тохиолдол юм. Зэрэгцээ хөдөлгөөний 2 хэлбэр байдаг.

1. Бүтээгдэхүүний тодорхой нэгж хэсгүүдийг бие даасан цех буюу үйлдвэрлэлийн нэгжүүд дээр зэрэг үйлдвэрлэн эхэлж, дараа дараагийн дамжлагыг аль нэгэнд тэдгээр нэгжүүдийг нэгтгэх байдлаар явагдах

2. Өртгийн нэг объектод хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд дараагийн шат дамжлагаас нь салган тус тусад нь өөр өөр шат дамжлагуудаар үйлдвэрлэх

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зэрэгцээ хөдөлгөөн:ДҮ-зүсэх

 

ДҮ-харуулдах

 

ДҮ-угсрах

 

Бэлэн бүтээгдэхүүн

ШМЗШХЗҮНЗ

1

ӨЦӨШХЗҮНЗ/1/

3

ӨЦӨШХЗҮНЗ/3+4/

5 5  ДҮ-хайлах ДҮ-цутгах

ШМЗШХЗҮНЗ

2

ӨЦӨШХЗҮНЗ/2/

4

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сонгомол хөдөлгөөн: Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөлгөөний энэ төрөл үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнийг тодорхой сонгосон хөдөлгөөнөөр үйлдвэрлэлийн нэгж дамжуулан үйлдвэрлэх үед илэрдэг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөлгөөний энэ төрөл нь дараалсан болон зэрэгцээ хөдөлгөөнүүдийн аль алиныг нь өөртөө агуулсан өвөрмөц төрөл юм.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сонгомол хөдөлгөөн:ДҮ-нядлах

 

 

 

ДҮ-савлах

 

Бэлэн бүтээгдэхүүн

ШМЗШХЗҮНЗ

1

ӨЦӨШХЗҮНЗ

/1+2+3/

4 4  

ДҮ-татахӨЦӨШХЗҮНЗ/1/

2

ДҮ-утахӨЦӨШХЗҮНЗ/1/

3

2. Материал, хөдөлмөр, ҮНЗ-ыг хуримтлуулан бүртгэх нь

Материалын зардал: ТҮША-аар үед материалын зардал нь ихэвчлэн эхний дамжлагуудад гардаг бол дараа дараагийн дамжлагуудад ихэвчлэн хөдөлмөр, ҮНЗ гэсэн хувиргах өртөг ихэвчлэн гардаг. Гэхдээ дараагийн дамжлагад материал нэмж оруулж болох бөгөөд энэ нь бүтээгдэхүүний тоо хэмжээ болон нэгжийн өртөгт нөлөөлдөг. Үйлдвэрлэлд зарцуулсан материалын хэмжээ ямар системд байгаагаас нь хамааруулан гүйцэтгэлийн болон үлдэгдлийн гэсэн хоёр аргаар тооцогддог.

Материалын зардал: Материалын өртгийг тодорхойлох, материал тавьж олгох зэрэг ажлыг материалын нярав гүйцэтгэнэ. Харин нэхмэжлэх ажлыг цехийн мастер гүйцэтгэнэ.

Зарцуулсан материалын зардалд дансны бичилт хийхдээ ямар системд байгаагаас нь хамааруулан бүртгэлд тусгана. Хэрвээ байнгын систем ашиглаж байвал *Түүхий эд материал* гэсэн ганц данс ашиглах бөгөөд материалын хөдөлгөөнийг гарсан тухай бүрд нь бүртгэлд тусгаж байх шаардлагтай.

Харин цаг үеийн системийн үед *Түүхий эд материал* гэсэн дансанд зөвхөн үлдэгдлийг тусгаж , материалын хөдөлгөөнийг *Татан авалт* гэсэн данс ашиглаж бүртгэнэ.

Хөдөлмөрийн зардал: Дамжлагуудад гарсан шууд хөдөлмөрийн зардал нь ихэвчлэн хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээгээр тодорхойлогдоно.

Хөдөлмөрийн зардлыг тооцоолох үндэслэл нь бүтээлийн норм, нормын гүйцэтгэл, ажлын үнэлгээ, ажлын наряд зэрэг байна.

Цалин хөлстэй холбоотой дараахь журналын бичилт хийгдэнэ.

Дт Дуусаагүй үйлдвэрлэл ххх Кт Олгохоор тооцсон цалингийн өглөг ххх

ҮНЗ: ҮНЗ-ыг бүтээгдэхүүний өртөгт бодит болон тооцоолсон дүнгийн аль нэг хувилбараар шингээдэг. Ингэхдээ: 1-р хувилбарыг Т дансаар харуулбал:

ШБМ, ШБХ, Бусад зардал

 

ҮНЗ

 

Дуусаагүй үйлдвэрлэл

 

  х х 

х 

ШМЗШХЗ

ҮНЗ/х/ 

ҮНЗ: 2- хувилбарыг Т дансаар харуулбал:

ШБМ, ШБХ, Бусад

зардал

 

Гүйцэтгэлээрх ҮНЗ

 

ҮНЗ-ын хяналт

 

Тооцоолсон ҮНЗ

 

Дуусаагүй үйлдвэрлэл

 

  х х х х у у у у  

3. Үйлдвэрлэлийн өртгийн тайлан, түүний бүтэц

Үйлдвэрлэлийн өртгийн тайлан ТҮША-аар өртөг тооцоход цех дамжлагад гарсан зардлыг үйлдвэрлэлийн өртгийн тайланд нэгтгэнэ. Энэ тайлангаар нэгтгэгдсэн үзүүлэлтээр үндэслэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж дансны бичилт хийнэ.

Үйлдвэрлэлийн өртгийн тайлан нь дараахь үзүүлэлтүүдийг агуулдаг. Үүнд:• Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний талаарх үзүүүлэлт• Өмнөх дамжлагаас шилжиж ирсэн зүйлсийн нийт болон нэгжийн өртөг• Тухайн цех дамжлагад нэмж оруулсан материал, хөдөлмөр, ҮНЗ-ийн дүн• Тухайн цехэд нэмэгдсэн нэгжийн өртөг• Тухайн цехэд үйлдвэрлэлийн эхнээс хуримтлагдсан нийт болон нэгжийн өртөг• Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний болон эцсийн үлдэгдлийн өртөг• Дараагийн дамжлагад буюу бэлэн бүтээгдэхүүний агуулахад шилжүүлсэн

бүтээгдэхүүний өртөг зэрэг болно.

Үйлдвэрлэлийн өртгийн тайлангийн бүтэц:1. Толгойн хэсэг2. Тоо хэмжээний үзүүлэлт3. Үйлдвэрлэлийн өртгийн хэсэг4. Нэмэлт тооцоолол

1. Толгойн хэсэг Энд тухайн компанийн болон цех тасгийн нэр, дугаар, өртгийн тайлан бэлтгэж буй хугацаа, хэрэглэж байгаа арга зэргийг тусгана.

2. Тоо хэмжээний үзүүлэлт Энд цехийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нийт тоо хэмжээ болон түүний орлого, зарлага, үлдэгдлийг холбогдох орлого, зарлагын сувгаар нь балансжуулан харуулна. Тоо хэмжээний үзүүлэлтийг ашиглан эквивалент бүтээнгдэхүүний тооцоо, цехэд нэмэгдсэн өртөг, дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл өртөг болон тухайн цехээс дараагийн цехэд шилжүүлсэн эсвэл үйлдвэрлэж дууссан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлно.

3.Үйлдвэрлэлийн өртгийн хэсэг 1. Тухайн цехийн буюу өртгийн объектод тусгагдах зардал 2. Цехийн зардлын хуваарилалт, бүтэц гэсэн хоёр хэсгэс бүрдэнэ.

4. Нэмэлт тооцоололНэгжийн өртөг тооцохтой холбоотой нэмэлт тооцооллын хэсгийн бэлтгэнэ. Энэ хэсэгт хоёр төрлийн тооцооллыг бэлтгэдэг.1. Эквивалент бүтээгдэхүүн /ЭБ/-Тухайн цех буюу өртгийн объектоос үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зардлын төсөв нормативаар нь дамжууулан зардлын элемент бүрийн хувьд үйлдвэрлэж дууссан бүтээгдэхүүний тооцоонд шилжүүлэн гаргах арга зам юм. Энэхүү бэлэн бүтээгдэхүүнд тооцсон хэмжээг эквивалент бүтээгдэхүүн гэдэг.

ЭБ=Гадагш шилжүүлсэн бүтээгдэхүүн + Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдлийн иж бүрдлийн хувь

Иж бүрдлийн хувь гэдэг нь үйлдвэрлэлд холбогдох зардлын элементийн зарцуулагдсан хувь хэмжээ юм.

4. Нэмэлт тооцоолол 2. Нэгжийн өртөг /НӨ/ -Үүнийг зардлын элемент тус бүрийн хувьд тооцох бөгөөд тэдгээрийн нийлбэр нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгжийн өртөг байна. Тухайн цехийн өртөг

Нэгжийн өртөг = Эккивалент бүтээгдэхүүн

4.Хэвийн болон хэвийн бус хорогдолтой үеийн үйлдвэрлэлийн

өртгийн тайлан бэлтгэх арга зүй

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад асгарах, уурших, хаягдах, гэмтэл гологдол гэх зэрэг янз бүрийн шалтгаанаар элдэв хорогдлууд гардаг. Хорогдлыг дотор нь хэвийн болон хэвийн бус гэж ангилдаг. Хорогдлыг бүтээгдэхүүний гарцын үзүүлэлтээр тодорхойлоно.

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн Гарцын хувь = х 100% Зарцуулах материалаар тооцсон ЭБ

Гарцын хувийг төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн үзүүлэлтээр тодорхойлоно. Төлөвлөгөөт үзүүлэлтээр тооцсон гарцын хувь нь хэвийн хэмжээний хорогдлыг илэрхийлнэ. Гарсан хорогдол төсөвлөсөн хэмжээнээс бага бол хэвийн, харин их бол хэвийн бус байна. Хэвийн болон хэвийн бус хорогдол хоёулаа гарах тохиолдол ч байдаг бөгөөд эдгээрийн нөлөөллийг эквивалент бүтээгдэхүүн болон нэгжийн өртөг тодорхойлохдоо авч үздэг.

Хэвийн хорогдол: Үйлдвэрлэлд гарч байх гологдлын норматив хэмжээ. Ихэвчлэн бүтээгдэхүүний гарцын үзүүлэлтээр тодорхойлогдоно. Хэвийн хорогдлыг: Үйлдвэрлэлийн процессийн явцад илэрсэн Үйлдвэрлэлийн процессийн төгсгөлд илэрсэн гэж ангилна.

Хэвийн хорогдол-явцад илэрсэн Хэвийн хорогдлын иж бүрдлийн хувь дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдлийн иж бүрдлийн хувиас бага байвал түүнийг үйлдвэрлэлийн процессийн явцад илэрсэн гэж үздэг. Энэ тохиолдолд уг хорогдлын өртгийг үйлдвэрлэлийн процесст байгаа бүх бүтээгдэхүүнд шингээнэ. Үүний тулд эквивалент бүтээгдэхүүний тооцоонд хэвийн хорогдлын тоо хэмжээг оруулахгүй. Хэрвээ хэвийн хорогдол эхнийхээс бусад цех дамжлагад илэрсэн бол хорогдлын хэмжээгээр өмнөх цехийн өртөгт залруулга хийнэ.

Хэвийн хорогдол-явцад илэрсэн Хэрвээ хэвийн хорогдол эхнийхээс бусад цех дамжлагад илэрсэн бол хорогдлын хэмжээгээр өмнөх цехийн өртөгт залруулга хийнэ.

Хэвийн хорогдол-төгсгөлд илэрсэн Хэвийн хорогдлын иж бүрдлийн хувь нь дуусаагүй үйлдвэрлэлийн иж бүрдлийн хувиас их байвал үйлдвэрлэлийн процессийн төгсгөлд илэрсэн гэж үздэг. Хэвийн хорогдол үйлдвэрлэлийн процессийн төгсгөлд илэрсэн ба бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээс хүлээн авах үед илэрсэн бол түүнийг зөвхөн гадагш шилжүүлсэн бүтээгдэхүүнд шингээнэ.

Хэвийн хорогдол-төгсгөлд илэрсэн Үүний тулд эквивалент нэгжид хэвийн хорогдлын тоо хэмжээг оруулж тооцно.

ЭБ = Гадагш шилжүүлсэн бүтээгдэхүүн + Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн + Хэвийн хорогдол*Иж үлдэгдлийн иж бүрдлийн хувь бүрдлийн хувь

Хэвийн бус хорогдол: Хэвийн хорогдлоос илүү гарсан гологдлын хэмжээ. Хэвийн бус хорогдол нь хэвийн хорогдлын нэгэн адил үйлдвэрлэлийн процессийн явцад болон төгсгөлд илэрч болно.

Гэхдээ энэ нь өртгийн тооцоонд нөлөөлөхгүй. Хэвийн бус хорогдлын өртгийг ямарч тохиолдолд зөвхөн гадагш шилжүүлж байгаа бүтээгдэхүүнд шингээнэ.

Өөрөөр хэлбэл, хэвийн бус хорогдлыг аль үе шатанд илрүүлснээс хамааран эквивалент бүтээгдэхүүний тооцоонд оруулан түүнд өртөг тусгайлан хуваарилж, шалтгааныг нь тодорхойлон холобгдох журналын бичилтийг бэлтгэнэ. Хэвийн бус хорогдлын тооцоолол нь төгсгөлд илэрсэн хэвийн хорогдлын өртгийг тооцохтой адил тооцоог хийнэ.

5. Материалын нэмэгдэлтэй үеийн үйлдвэрлэлийн өртгийн тайлан

бэлтгэх арга зүй

Үйлдвэрийн өртгийн тайлан- материалын нэмэгдэлтэй

Үйлдвэрлэлийн үе шатны аргаар өртөг тооцож байгаа тохиолдолд эхний цехээс бусад цех дамжлагад материал нэмж оруулах нь бүтээгдэхүүний хэмжээ болон өртөгт хоёр янзаар нөлөөлнө. 1. Материал нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн нэгжийн өртгийг нэмэгдүүлнэ. 2. Нэмж оруулсан материал нь бүтээгдэхүүний тоо хэмжээ болон нэгжийн өртгийг хоёуланг нь өөрчилж болно.

Үйлдвэрийн өртгийн тайлан- материалын нэмэгдэлтэй

Материалыг үйлдвэрлэлийн эхэнд, явц дунд, эцэст олгох тохиолдуудыг эквивалент бүтээгдэхүүний тооцоонд харгалзан үздэг. Мөн материалыг нэмж оруулахад өмнөх цехээс шилжиж ирсэн бүтээгдэхүүний тоонд нөлөөлж байвал тухайн цехийн өртөгт залруулга хийнэ. Гэхдээ үйлдвэрлэлийн аль үе шатанд материалыг нэмж оруулснаас хамаарч эквивалент нэгжийн тооцоог гүйцэтгэнэ.

6. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэлтэй нөхцөлд үйлдвэрлэлийн

өртгийн тайлан бэлтгэх арга зүй

Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэлтэй нөхцөлд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг үндсэн хоёр аргаар тооцно. 1. Дундаж өртгийн арга /ДӨА/- Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлийн дундажаар тооцох арга 2. Үйлдвэрлэлд эхэлж орсныг эхэлж үйлдвэрлэж дуусгах арга /FIFO/-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлээс үйлдвэрлсэн бүтээгдэхүүний хувьд, дараа нь тайлант үеийн үйлдвэрлэлийн хувьд тооцох арга юм.

Дундаж өртгийн арга FIFO

1. Өртгийн тайлангийн цехэд тооцогдох зардал хэсгийг дараахь байдлаар ангилна

А. Өмнөх цехийн өртөг:

1. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлийн

өмнөх цехийн өртөг

2. Тайлант үеийн үйлдвэрлэлийн өмнөх цехийн

өртөг

Б. Тухайн цехийн өртөг:

1. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлийн

өртөг

2. Тайлант үеийн үйлдвэрлэлийн өртөг

А. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний

үлдэгдлийн өртөг:

1. Өмнөх цехийн өртөг

2. Тухайн цехийн өртөг

Б. Тайлант үеийн үйлдвэрлэлийн өртөг:

1. Өмнөх цехийн өртөг

2. Тухайн цехийн өртөг

Дундаж өртгийн арга FIFO

2. Холбогдох нэгжийн өртгийн тооцоолол

Тооцооллыг дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл ба тайлант үеийн үйлдвэрлэлийн дунджаар хийнэ. Үүнд: А. Өмнөх цехийн Өмнөх цехийн өртөг нэгжийн = өртөг Нийт тоо хэмжээ Б. Тухайн Тухайн цехийн нийт өртөг цехийн = өртөг Эквивалент бүтээгдэхүүн

ЭБ = ГШБ + ДҮС2*иж бүрдлийн хувь

Тооцооллыг зөвхөн тайлант үеийн үйлдвэрлэлийн хувьд хийнэ . Үүнд: Тайлант үеийн үйлдвэрлэлийн А. Өмнөх цехийн өмнөх цехийн өртөг нэгжийн = өртөг тайлант үеийн үйлдвэрлэлийн нийт тоо хэмжээ Тайлант үеийн үйлдвэрлэлийн Б. Тухайн тухайн цехийн нийт өртөг цехийн = өртөг Эквивалент бүтээгдэхүүн ЭБ = ГШБ + ДҮС2*иж бүрдлийн хувь-ДҮС1*иж бүрдлийн хувь

Дундаж өртгийн арга FIFO

3. Гадагш шилжүүлсэн бүтээгдэхүүний өртөг Дундаж нэгжийн өртгөөр тооцно. ГШБ = Тоо хэмжээ * Нэгжийн нийт өртөг Тайлбар: ГШБ-Гадагш шилжүүлсэн бүтээгдэхүүн ДҮС1-Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл ДҮС2- Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл ББ- Бэлэн бүтээгдэхүүн

ДҮС1-ээс гадагш шилжүүлсэн өртөг, тайлант үеийн үйлдвэрлэлээс шилжүүлсэн өртөг гэж ялгаж тооцно. ГШБ-ний өртөг: ДҮС1-ээс шилжүүлсэн бүтээгдэхүүний өртөг:

Өмнөх цехийн өртөг ххх Нэмэлт өртөг ххх хххх /ДҮС1*дуусгах хувь*нэгжийн өртөг/

Тайлант үеийн үйлдвэрлэлээс шилжүүлсэн өртөг: (ГШБ-ДҮС2)*Нэгжийн нийт өртөг хххх НИЙТ ӨРТӨГ хххх ДҮС1-ийн өртгийг тусад нь тооцсоноос нэгжийн нийт өртгөөр бүтээгдэхүүнийг гадагш шилжүүлэх боломжгүй болно. Иймд бэлэн бүтээгдэхүүний дундаж нэгжийн өртгийг дахин тооцно. ББ-ний нэгжийн Нийт өртөг нийт дундаж = өртөг Нийт тоо хэмжээ

top related