Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ-Банк Бус Санхүүгийн...

10
Банк Бус Санхүүгийн Байгууллагын зээлийн эрсдэлийг “CreditRisk+” аргаар үнэлэх нь Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ, Монгол улс, Монгол улсын их сургууль [email protected] , [email protected], Хураангуй Энэхүү судалгааны ажлын хүрээнд ББСБ-ын зээлийн эрсдэлийг CREDITRISK+ загвараар үнэлэж Монголын нийт ББСБ-ын хувьд зээлийн эрсдэлийн шинжилгээнд ашиглаж болохоор хэрэглээний програм боловсруулахыг зорьлоо. Үүний хүрээнд практикт өргөн хэрэглэгдэх боломжыг харгалзан EXCEL (VBA) дээр CREDITRISK+ програм боловсруулсан болно. Судалгааны эмпирик шинжилгээний хэсэгт нэр бүхий ББСБ тай хамтран зээлдэгчдийн зээлийн эрсдэлийн судалгаа хийв. Судалгааны ажлын үр дүнгээс CREDITRISK+ загварыг Монголын ББСБ-ууд хэрэглээнд ашиглаж болох боломжтойг харууллаа.. Түлхүүр үг: Дефолт хувь (rate), Дефолт , Дефолт болох магадлал, Зээл Эрсдэл, CreditRisk+, Нийт алдагдалын хэмжээ, Дефолт тохиолдол Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн Ph.D А.Ганзориг, Б.Энх-Амгалан, П.Хишигбаяр, н.Долгормаа нарт талархал илэрхийлье. УДИРТГАЛ Судлах болсон шалтгаан, ач холбогдол - Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооны түүхэн замналыг давтах уу? Монголын санхүүгийн зах зээл жилээс жилд өргөжин тэлсээр байна. Бид бүхэн 10 гаруй жилийн тэртээ санхүүгийн байгууллагыг зөвхөн банкаар төсөөлдөг байсан. Харин өнөөдөр санхүүгийн байгууллага гэхээр ББСБ, ХЗХ ,Брокерын компани, Банк зэрэг байгууллагуудын үүрэг, үйл ажиллагаа, эрхэлж буй бизнесийн төрөл, санхүүгийн байгууллагын талаарх мэдлэг мэдээллийн ойлголт харьцангуй байдлаар нэмэгдсэн нь санхүүгийн байгууллагын хөгжлийг илэрхийлэх энгийн үзүүлэлт болно. Монгол улсын хувьд санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны дийлэнх хувийг банкны үйл 0 100 200 300 400 500 69.266.4 78.5 96.5 128.6 205.4 252.1 381.1 443.5 Активын хэмжээ (тэрбум, төгрөгөөр)

Upload: erdmiinshuvuu

Post on 28-Jul-2015

223 views

Category:

Education


12 download

TRANSCRIPT

Page 1: Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ-Банк Бус Санхүүгийн Байгууллагын зээлийн эрсдэлийг “CreditRisk+” аргаар үнэлэх

Банк Бус Санхүүгийн Байгууллагын зээлийн эрсдэлийг

“CreditRisk+” аргаар үнэлэх нь

Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ,

Монгол улс, Монгол улсын их сургууль

[email protected], [email protected],

Хураангуй

Энэхүү судалгааны ажлын хүрээнд ББСБ-ын зээлийн эрсдэлийг CREDITRISK+ загвараар үнэлэж Монголын нийт ББСБ-ын хувьд зээлийн эрсдэлийн шинжилгээнд ашиглаж болохоор хэрэглээний програм боловсруулахыг зорьлоо. Үүний хүрээнд практикт өргөн хэрэглэгдэх боломжыг харгалзан EXCEL (VBA) дээр CREDITRISK+ програм боловсруулсан болно. Судалгааны эмпирик шинжилгээний хэсэгт нэр бүхий ББСБ тай хамтран зээлдэгчдийн зээлийн эрсдэлийн судалгаа хийв. Судалгааны ажлын үр дүнгээс CREDITRISK+ загварыг Монголын ББСБ-ууд хэрэглээнд ашиглаж болох боломжтойг харууллаа..

Түлхүүр үг: Дефолт хувь (rate), Дефолт , Дефолт болох магадлал, Зээл Эрсдэл, CreditRisk+, Нийт алдагдалын хэмжээ, Дефолт тохиолдол

Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн Ph.D А.Ганзориг, Б.Энх-Амгалан, П.Хишигбаяр, н.Долгормаа нарт талархал илэрхийлье.

УДИРТГАЛ

Судлах болсон шалтгаан, ач холбогдол - Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооны түүхэн замналыг давтах уу?

Монголын санхүүгийн зах зээл жилээс жилд өргөжин тэлсээр байна. Бид бүхэн 10 гаруй жилийн тэртээ санхүүгийн байгууллагыг зөвхөн банкаар төсөөлдөг байсан. Харин өнөөдөр санхүүгийн байгууллага гэхээр ББСБ, ХЗХ ,Брокерын компани, Банк зэрэг байгууллагуудын үүрэг, үйл ажиллагаа, эрхэлж буй бизнесийн төрөл, санхүүгийн байгууллагын талаарх мэдлэг мэдээллийн ойлголт харьцангуй байдлаар нэмэгдсэн нь санхүүгийн байгууллагын хөгжлийг илэрхийлэх энгийн үзүүлэлт болно. Монгол улсын хувьд санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны дийлэнх хувийг банкны үйл ажиллагаа ноёрхосоор ирсэн. Санхүүгийн салбарын хөгжлийн явцад банкны үйл ажиллгаанаас илүүтэй ББСБ ын үйл ажиллагаа илүү хөгжих хандлагатай болсоор байна. ББСБ нь банктай харьцуулвал илүү богино хуацаанд санхүүгийн харилцаанд ордгоороо онцлогтой. Тиймээс ББСБ-ын үйл ажиллагаа нь санхүүгийн зах зээлд голлох салбар болох хандлагатай байна.

2014 оны хоёрдугаар улирлын байдлаар ББСБ-уудын тоо 326 д хүрч өмнөх мөн үеийнхээс 63-аар буюу 24 % аар өссөн бөгөөд нийт актив өмнөх оны мөн үеэс 44.1 хувиар өссөн1.

Зураг 1 Активын хэмжээ

Гэвч ББСБ ын энэхүү өсөлт ХЗХ-ны түүхэн явцыг давтах уу?

1 Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014 оны ББСБ-ын 2-р улирлын тайлан

050100150200250300350400450500

69.266.478.596.5128.6

205.4252.1

381.1443.5

Активын хэмжээ (тэрбум, төгрөгөөр)

Page 2: Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ-Банк Бус Санхүүгийн Байгууллагын зээлийн эрсдэлийг “CreditRisk+” аргаар үнэлэх

2001-2006 оны хооронд хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) борооны дараах мөөг шиг бий болж байсан. 2006 оны байдлаар Монгол улсад 970 гаруй ХЗХ бүртгэлтэй байснаас 300 гаруй нь үйл ажиллагаа явуулж байв. ХЗХ нь иргэдийн хадгаламжийг өөртөө төвлөрүүлэн хариуд нь хадгаламжийн хүү буюу орлогыг иргэдэд өгөх үйлчилгээ голчлон эрхэлдэг. Хадгаламж зээлийн хоршооны 2004 оны нэгдсэн тайланд үндэслэн дараах үр дүнг гарган авав.Үүнд нийт хадгаламжийн хэмжээ 50% өссөн, дунджаар хуримтлагдсан ашгийн хэмжээ 65%-н өсөлтэй,үйлчлүүлэгчийн тоо 23%-н өсөлттэй, нийт капиталын хэмжээ 29%-н өсөлттэй зээлийн хүүгийн түвшинг банкны хадгаламжийн түвшинтэй харьцуулахад 1.8 дахин их байна.

Эдгээр мэдээлэлээс хадгаламж зээлийн хоршоо тухайн үед яагаад маш ихээр бий болж байсан мөн иргэд ямар шалтгаанаас ХЗХ-оор үйлчлүүлдэг байсныг харах боломжтой. Гэвч ХЗХ-д дампуурах буюу зах зээлд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Энэ нь дараах шалтгаануудтай холбоотой. Үүнд:

1. Эрсдэлийг тооцох аргачилалын дутмаг байдал

2. Хөрөнгийн төвлөрөлийг ашиглах үйл ажиллагааны доголдол-хэт өндөр хүүтэй зээл аван хөрөнгө оруулсан байдлын алдаа

3. Удирдлагын буруутай үйл ажиллагаа4. Хадгаламжийн эрсдэлийн үнэлгээ

түүний үр дагаварын тооцооллын аргачлал-өндөр хүүний эрсдэлийн удирдлагын аргачлал муу

5. Хяналт шалгалт хуулийн хэрэгжилт гэх мэт

2001 онд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг

ББСБ 1 байсан.2014 оны байдлаар ББСБ 326 болоод байна.

Зураг 1 ББСБ-уудын өсөлт

Энэхүү графикаас үзэхэд ББСБ ын тооны хурдацтай өсөлт нь ХЗХ ы 2002-2006 оны хоорондох өсөлтийн түвшинтэй адил өссөөр байна.Мөн ББСБ ын нийт олгосон зээлийн хэмжээ 43,7%-н өсөлттэй, хуримтлагдсан ашгийн хэмжээ дунджаар 62,1%

өссөн,харилцагчдын тоо 20 % өссөн нийт капиталын хэмжээ 24% өссөн, ББСБ ын зээлийн хүүгийн түвшинг банктай харьцуулахад дунджаар 2 дахин их байна2. Эдгээр үзүүлэлтүүд нь ХЗХ дампуурах үеийн үзүүлэлтүүдийн өсөлттэй адил хэмжээний болон нэг чиглэлд байгааг харуулж байна.

ХЗХ-ын дампуурч байсан үеийн дүр зураг өнөөгийн ББСБ ын хувьд давтагдах магадлалтай байгааг харж болохоор байна. ББСБ -н нийт активын 61% ийг зээл олголт эзэлж байна. Харин ХЗХ-ы активын 80%-ийг хадгаламж эзэлж байсан (2000-2006 онд). ХЗХ-ын дампуурлын шалтгаан нь голлох үйл ажиллагаа болох хадгаламжийн эрсдэлийг бүрэн тооцоогүйгээс үүдэлтэй. Өөрөөр хэлвэл хадгаламж нь ХЗХ-ны хувьд зээл болох бөгөөд энэхүү зээл нь маш өндөр хүүтэй байсан.ББСБ-ын чанаргүй зээлийн хэмжээ өсөж байгаа нь эрсдэл үүсч болзошгүйг харуулж байна.

Зураг 3 Чанаргүй зээлийн хэмжээ

Эх сурвалж: www.frc.mn

ББСБ-ын нийт актив, хуримтлагдсан ашиг, эзний өмч өсөж байгаа боловч чанаргүй зээлийн хэмжээ мөн өссөөр байна. Тиймээс зээлийн эрсдэлийн шинжилгээ хийснээр эдийн засгийн илүү өндөр үр ашигтай ажиллах боломжтой. ББСБ-ын үйл ажиллагаа зээлийн эргэн төлөгдөлтөөс хамаарна. Зээлийн багц эрсдэл өндөртэй бол ББСБ-ын үйл ажиллагаа доголдоно. ББСБ-ын хувьд банкнаас татсан зээлийн активт эзлэх хэмжээ өсөж байгаа нь ББСБ-ын банкны үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөлөл ихсэж байгааг илэрхийлнэ

Судалгааны ажлын зорилгоЭнэхүү судалгааны ажлын хүрээнд банк бус

санхүүгийн байгууллагын хувьд CreditRisk+ загварын онолыг ашиглан зээлийн багцын эрсдэлийг үнэлэх ,дүн шинжилгээ хийх.Үр дүнд үндэслэн ББСБ хэрхэн эрсдэлийг шилжүүлэх, дүрмийн санг бий болгох мөн ХЗХ-ны түүхэн замналыг давтахгүй байх зэрэгт хариулт өгөхөд оршино.

2 Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014 оны ББСБ-ын 2-р улирлын тайлан

124

6588

114

150 139 137 132

177 182 195212

263

326

ББСБ-уудын өсөлт

Page 3: Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ-Банк Бус Санхүүгийн Байгууллагын зээлийн эрсдэлийг “CreditRisk+” аргаар үнэлэх

Судалгааны ажлын зорилтЭнэхүү судалгааны ажлын хүрээнд ББСБ-ын зээлийн олголтонд дүн шинжилгээ хийхэд оршино. Үүнд нийт зээлийн эрсдэлээс үүсэх хүлээгдэж буй алдагдалын хэмжээ болон эрсдэлд өртөх магадлалтай зээлдэгчийн тоо (дефолт тохиолдол) зэргийг гаргах. Үүнийг монголын ББСБ ын тоон мэдээллийн хувьд шалгаж үзэн ББСБ-ын үйл ажиллагаанд шууд хэрэглэгдэх аргачлалыг боловсруулах.

Ач холбогдол Credit Risk+ загварыг ашиглан ББСБ болон санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд өөрийн зээлийн эрсдэлийг шууд үнэлэх загвар, аргачлалыг боловсруулсанаар үйл ажиллагаа болон хөрөнгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжтой. Монгол банкнаас тогтоосон зээлийн эрсдэлийн сангийн нөөцийг өөрийн тогтоосон нөөцтэй харьцуулан мөн өөрийн нийт зээлийн багцын эрсдэлийг нийт өөрийн өмчтэй харьцуулах, зээлийн эрсдэлийг тараан байршуулах зэрэг үйл ажиллагааг судлах , дүгнэх хэрэгжүүлэх үндсэн ач холбогдолтой.

Хүлээгдэж буй үр дүн ББСБ-ын тоон мэдээллийг ашиглан үнэлгээ дүгнэлт хийн гарсан үр дүнг үнэн зөв болохыг харуулж Монголын ББСБ ын зээлийн багцын эрсдэлийг шинжлэхэд мөн эрсдэлийн удирдлагын салбарт үнэлгээ хийх үндсэн загвар (Credit risk plus загварыг) болгон ашиглах.

Судлагдсан байдалCreditRisk+ загвар нь монголын хувьд зээлийн шинжилгээнд ашиглагдаагүй шинэ ойлголт юм.Орчин үеийн зээлийн эрсдэлийн үнэлгээний аргуудыг ерөнхийд нь гурван үндсэн загварт хувааж үздэг. Нэгдүгээр загвар нь Merton(1974)-ны загвар буюу багц сонголтон дээр үндэслэдэг ба энэ нь пүүсийн эрсдэлд орох магадлалыг (firm’s probability default (PD)) опционы үнээр загварчилдаг Хоёрдахь загвар нь Credit Portfolio View (CPV) ба энэ загварыг Wilson (1997 ба 1997b) гаргасан. CPV загварт эрсдэлийг макро эдийн засгийн зарим хувьсагчидтай нарийн холбодог ба багцын алдагдалын тархалтыг Monte Carlo simulation ашиглан тооцоолдог. Манай орны хувьд Монгол банкны эдийн засагч Н.Ургамалсувд (2006) зээлийн эрсдэлд нөлөөлж буй макро хүчин зүйлийг тодорхойлж стресс тест хийсэн байдаг.

Сүүлийн загвар нь бидний авч үзэх зээлийн багцын загвар болох ‘’Credit Siusse Financial Products’ санхүүгийн байгууллагийн бүтээсэн Credit Risk+ ‘’ (CR+) загвар юм . Энэ загвар нь эрсдэлийн өмнөх өгөгдлүүд (historical default rates) болон түүний тогтворгүй байдлыг (volatilities)-ийг ашиглан багцын алдагдлын тархалтыг үнэлдэг . CreditRisk+ загвар бага хэмжээний зээл болон хувь хүмүүсийн зээлийн

үнэлгээг гаргахад илүү тохиромжтой байдаг. Энэхүү загвар нь Монголын хувьд шинэ ойлголт бөгөөд бид банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэлийн шинжилгээнд ашигласнаар илүү шинэлэг аргачлал нэвтрэх боломжтой.

СУДАЛГААНЫ ОНОЛЫН ХЭСЭГЗээл олголтыг тодорхойлдог дараах 2 төрлийн хэмжүүр байдаг.1. Харилцаанд тулгуурласан зээл олголт - нэр хүнд болон хувийн харилцаа гэх мэт хялбар мэдээлэл дээр тулгуурладаг.Ихэнх судалгаанууд жижиг бизнесийн зээлийг үнэлэхдээ банк болон үйлчлэгчдийн хоорондын харилцааг хардаг. Тэрхүү харилцаа нь зээлийн үнэлэлтэнд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлдог . Жишээ нь банкны хуучин үйлчлэгчид шинэ үйлчлэгчдийгээ бодвол илүү бага хүүтэй зээл авдаг байна. Peterson and Rajan (1994) Berger and Udell (1995)2. Хэлцэлд тулгуурласан зээл олголт – Энэхүү зээллэг нь багцын эрсдэлийн хэмжих аргууд дээр тулгуурласан байдаг. (Credit scoring) CR+, KMV , VAR , LOGIT гэх мэт3.Монголын санхүүгийн зах зээлд тэр дундаа ББСБ-ын хувьд харилцаанд тулгуурласан зээл олголтын зарчмыг илүүтэй ашигладаг.Өөрөөр хэлвэл бодит шинжилгээний үр дүнгээс илүүтэй хоорондын харилцааг чухалчилдаг. Харин эрсдэл, ашигт үйл ажиллагааны гэнэтийн шок зэрэгт тулгуурлан авч үзвэл хэлцэлд тулгуурласан зээл олголтыг ашиглах нь зөв юм.Тийм учраас бид хэлцэлд тулгуурласан зээл олголтын нэг төрөл болох CreditRisk+ загварыг зээлийн эрсдэлийн шинжилгээнд ашиглах болсон.

Банк Бус Санхүүгийн Байгууллагын олгодог зээл нь ихэвчлэн жижиг дунд бизнес эрхлэгчид болон хувь хүмүүст төвлөрсөн байдаг. Жижиг дунд бизнес эрхлэгчид болон хувь хүмүүсийн зээлийн зах зээл нь зээлийн эрсдэлийн үнэлгээнд онцгой сорилтыг үүсгэдэг. Зээлдэгч нар мэдээллийн хомс байдалтай мөн харьцангуй тогтмол бус зээл авах хандлагатай байдаг. CreditRisk+ загвар нь зээлийн эрсдэлийг тооцдог статистик загвар.

Загвар нь зээлийн алдагдалын хэмжээн дээр төвлөрдөг бөгөөд зээлдэгчийн зээлээ төлөхгүй байх (дефолт) магадлалыг судалдаг.

Загвараар жижиг дунд зээлийн эрсдэлийг үнэлэхэд илүү тохиромжтой. Загварын үр дүнгээр багцын алдагдалын тархалтыг харуулдаг.

CreditRisk+загварЭнэхүү загвараа тайлбарлахын тулд эхлээд нийт багцын зээлдэгч бүрийн дундаж дефолт хувь нь тогтмол гэж үзье. Дараа нь дундаж дефолт хувь нь стохастик байдагаар авч үзье.

3 Issues in the credit risk modeling of retail markets

Page 4: Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ-Банк Бус Санхүүгийн Байгууллагын зээлийн эрсдэлийг “CreditRisk+” аргаар үнэлэх

Дефолт тохиолдол.Зээлийн дефолт тохиолдол нь хэд хэдэн үзэгдэлээс улбаалан тохиолддог учир яг хичнээн дефолт тохиолдол болох яг хэзээ болох зэргийг тооцох боломжгүй байдаг.Энэ хэсэгт зээлийн дефолт болох эрсдэлийн үндсэн статистик томъёоллыг олъё.N зээлдэгчтэй багцыг авч үзье. Зээл бүр нь нэг жилийн хугацаанд дефолт болохтогтмол магадлалтай.

pA = А зээлдэгчийн нэг жилийн дефолт болох магадлал (1) Багцын алдагдлын тархалтыг шинжлэхийн тулд z туслах хувьсагчтай магадлалын үүсгэгч

функцыг оруулав.F ( z )=∑n=0

p (n дефолт ) zn

(2) Зээлдэгч нь дефолт болно эсвэл болохгүй. 1 зээлдэгчийн магадлалын үүсгэгч функц нь хялбар тооцоологдоно.F A ( z )=1−pA+ p A z=1+p A(z−1) (3) Дефолт тохиолдлууд нь хоорондоо хамааралгүй учир нийт багцын магадлалын үүсгэгч функц нь зээлдэгч тус бүрийн магадлалын үүсгэгч функцүүдийн үржвэр хэлбэртэй байна.

F ( z )=∏A

F A ( z)=¿∏A

(1+ p A ( z−1 ) )¿ (4)

log хэлбэрт илэрхийлбэл:

ln F ( z )=∑A

ln (1+ p A ( z−1 )) (5)

нэг зээлдэгчийн дефолт болох магадлал нь маш бага учир дараах хувиргалтыг ашиглаж болно.Энэ нь зээлийн багцын онцлог.Дараах логарифм хувиргалтыг ашиглавал:

ln (1+ pA (z−1 ) )=pA ( z−1 ) (6)

(5) тэгшитгэлд (6)-г ашиглавал

F ( z )=e∑

A

p A ( z−1 )=eμ (z−1) (7)

μ нь нийт багцаас нэг жилийн дефолт болох хүлээгдэж буй нийт тохиолдол.

μ=∑A

p A (8)

Энэ магадлалын үүсгэгч функцэд харгалзах тархалтыг тодорхойлохын тулд бид F(z) функцыг Тэйлорын цуваагаар задалж бичвэл:

F ( z )=eμ(z−1)=e−μeμz=∑n=0

∞e−μ μn

n!zn

(9)

Иймээс хэрвээ аливаа нэг зээлдэгчийн дефолт болох магадлалууд нь адил биш ч бага хэмжээтэй бол тэгшитгэл (9)-ээс бид нэг жилийн хугацаанд нийт багцад гарах n дефолт тохиолдлын магадлалыг доорх тэгшитгэлээр илэрхийлнэ.

Магадлал(n дефолт)=e−μ μn

n ! ( 10)

Монголын хувьд Банк бус санхүүгийн байгууллагад шууд ашиглах загвар програм боловсруулах

Credit Risk+ загварын математик томъёоллыг ашиглан Монголын хувьд Банк бус санхүүгийн байгууллагад шууд ашиглах загвар боловсруулахыг зорьсон болно. Үүний хүрээнд Microsoft office ийн Excel дээр Credit Risk+ загварыг тодорхойлов. Excel-ийн VBA дээр энэхүү програмчлалыг бичив. (Томъёоллыг хавсралтаас харна уу ).Энэхүү програмчлалыг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ББСБ ын тоо мэдээг ашиглан эмпирик судалгаанд ашиглав. (эмпирик судалгааны хэсгээс харна уу) Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дийлэнх ББСБ-ын хувьд зээлийг олгохдоо харилцаанд суурилсан буюу эрсдэлийг тооцох нэгдсэн аргачилалын дагуу бус зээл олгодог . Харин багцын эрсдэлийн хэмжих аргууд дээр тулгуурласан аргыг ББСБ ын хувьд ашиглахад загварын ойлгомжгүй байдал , шууд ашиглах програм байхгүйгээс үүдэлтэй аргачилал ашиглалтын хүндрэл зэрэг бусад олон хүчин зүйлийг энэхүү програм шийдэх боломжтой.Энэхүү програмыг ББСБ-н хувьд үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр дараах давуу талуудыг бий болгоно. Нийт зээлдэгчдийн эрсдэлийн

алдагдалыг мэднэ. Нийт зээлдэгчдийг сектор болгон

хуваан тус бүрийн алдагдалыг тооцох боломжтой.Үүнд үйл ажиллагааны төрөл, зээлийн хэмжээ, бизнесийн салбар зэргээр сектор болгон хувааж болно.

Зээлийг эрсдэлийг хурдан тодорхойлно. Өөрийн хүссэн персентилийн түвшинд

алдагдалыг мэдэх боломжтой Шинээр олгосон зээл болгоныг зээлийн

багцад оруулан эрсдэлийг үнэлэх гэх мэт.

ЭМПИРИК СУДАЛГААНЫ ХЭСЭГ

CreditRisk+ загварын аргачлалыг Эмпирик шинжилгээнд ашиглахCreditRisk+ загварыг ашиглахын тулд зээлийн хэмжээ, дефолт хувь (rate), стандарт хазайлтын талаарх мэдээлэл хэрэгтэй болно. Зээлдэгчийн дефолт хувийг олохын тулд дотоод мэдээлэл шаардлагатай болж байгаа учир дараах аргачилалд үндэслэн дефолт хувийг олох боломжтой. ББСБ ын хувьд дээрх загварыг ашиглахдаа дефолт хувийг түүхэн зээлийн мэдээллээс олох боломжтой юм. Өөрөөр хэлвэл өмнө зээл авсан зээлдэгчдийн зээлийн мэдээлэлд үндэслэн дефолт хувийг гаргана.Бизнесийн зээл болон бусад төрлийн зээл хөөцөлдөж буй харилцагчийн score оноогоор тодорхойлоход гол нөлөөтөй хүчин зүйлсийг доорх анкетын аргаас түүвэрлэн

Page 5: Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ-Банк Бус Санхүүгийн Байгууллагын зээлийн эрсдэлийг “CreditRisk+” аргаар үнэлэх

авч ярилцлагын аргыг ашиглан үр дүнг Коплан Нортаны загварчилалд суурилан зээл авах боломжтой эсэхийг тодорхойлж болно. Эмпирик судалгаандаа бид Нэр бүхий ББСБ-ын 20 зээлдэгчийн тоо мэдээллийг ашиглан Credit Risk+ загвараар зээлийн нийт алдагдал болон алдагдалын тархалтын функцыг гарган авав.

Жишээ:Иргэн А ын хувьд дараах оноог авсан.

Асуулт 1 -Таны нас?Хариулт -32 настай (5 оноо)Асуулт 2- Өмнө нь хэдэн удаа зээл авч

байсан?Хариулт -1 удаа (2 оноо)Асуулт 3 Тухайн ажилдаа (бизнес) хэдэн

жил ажиллаж байна?Хариулт -6 жил (10 оноо)Асуулт 4 -Хамт амьдарч байгаа ажил

эрхэлдэг хүний тоо?Хариулт -2 хүн( 2 оноо)Асуулт 5 Барьцаа хөрөнгө?Хариулт -Авто машин(3 оноо)Асуулт 6 Таны сарын дундаж орлого?Хариулт -1,6 сая (10 оноо)Асуулт 7 Боловсролын түвшин?Хариулт –дээд (10 оноо)Асуулт 8 Ажил (бизнес) эрхэлдэг салбар?Хариулт -Барилгын материал борлуулалт (2

оноо)Асуулт 9 -Орлогын давтамж (сар, өдөр,

улирал)?Хариулт -Өдөр бүр (10 оноо)Асуулт 10 -Зээл олгогчийн зээлдэгчид өгөх

хувь хүний үнэлгээ?Хариулт -10 оноо (10 оноо)

Иргэн А нийт 64 оноо авав энэ нь D үнэлгээнд харъяалагдах бөгөөд нийт 20 харилцагчийн мэдээллийг боловсруулан Credit risk+ загварыг үндэслэн Excel (VBA) ийн програм-д өгөгдлийг оруулж өглөө.Excel-ийн энэхүү програмын давуу тал нь тооцооллыг илүү хялбар хурдан болгож өгхөд оршино өөрөөр хэлбэл 20 зээлдэгчийн зээлийн багцын эрсдэлийг түргэн тооцоолно.

Зураг 4 Загварын харагдах байдал

CreditRisk+ загварын excel дээрх программыг ажиллуулсаны дараах харагдах байдал. Excel дээр зээлдэгчидийн нэр, зээлийн хэмжээ, үнэлгээ, дундаж дефолт хувь, стандарт хазайлт зэрэг өгөгдлүүдийг оруулж өгснөөр бусад шаардлагатай мэдээллүүд программыг ажиллуулсанаар автомат байдлаар тооцоологдоно. Нэр бүхий4 ББСБ-ын 20 зээлдэгчийн мэдээллийг энэхүү хэсэгт оруулж өгөв

Зураг 5 CreditRisk+ програмын үр дүнд үүсэх персентилд харгалзах алдагдалын хэмжээ

ҮР ДҮНДээрх график нь Нэр бүхий ББСБ-ын 20

зээлдэгчийн нийт зээлийн алдагдалын тархалтыг харуулж байна. Нийт зээлийн хэмжээ 321 сая төгрөг, хүлээгдэж буй алдагдал нь 21,3 сая төгрөг ба стандарт хазайлт нь 27,382,020 төгрөг гарч байна. Тоон шинжилгээг дүгнэн хэлэхийн өмнө зээлийн алдагдалын магадлалын талаар тодорхойлох хэрэгтэй. А итгэх

4 Банк санхүүгийн байгууллагын тухай хуулийн дагуу тухайн ББСБ-ын нэрийг нууцалсан болно

Page 6: Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ-Банк Бус Санхүүгийн Байгууллагын зээлийн эрсдэлийг “CreditRisk+” аргаар үнэлэх

түвшинтэй В персентил дэх алдагдалын хэмжээнээс давж алдах магадлал нь А байна. Өөрөөр хэлвэл бидний судалсан 20 зээлдэгчидтэй багцын персентилд харгалзах алдагдлаас харвал 114,684,276 төгрөгийн алдагдалыг 99н хувийн персентилд хүлээнэ. 114,684,276 төгрөгийн алдагдалаас илүү алдах магадлал нь 0,01 юм. Бид CreditRisk+ загварын үндсэн дээр энэхүү програмыг ашиглан өөрийн хүссэн персентил дэх алдагдалын хэмжээг олж болно. 20 зээлдэгчийн хувьд : Багцын нийт алдагдал-21,300,000₮ Стандарт хазайлт-27,382,020₮ Бодит алдагдал- 36,460,000₮. Бодит алдагдалын хэмжээ нь програмын үр дүнд гарсан алдагдалын интервалд оршиж байна. Монголын ББСБ-уудын хувьд өөрийн багцын эрсдэлийг CreditRisk+ загвар ашиглан үнэлэж болно. Өөрийн зээлдэгчидийн мэдээллийг бидний боловсруулсан програмд оруулан хүлээгдэж буй алдагдал, стандарт хазайлт мөн алдагдалын тархалт зэргийг тооцож болно. Зээлийн алдагдалын тархалтын графикаас үүдэн тухайн багцын эрсдэл өндөр байна гэж үзвэл багцын эрсдэлд нөлөөлөгч хүчин зүйлсүүдиййг тодорхойлох хэрэгтэй. Мөн зээлийн хүлээгдэж буй алдагдалыг тооцсоноор зээлийн эрсдэлийн сангийн оновчтой байдлыг тодорхойлж болно.

САНАЛ ЗӨВЛӨМЖЗээлийн эрсдэлийг бага байлгахын тулд

ББСБ хэд хэдэн шийдвэрүүдийг гаргаж болно. Тухайн багц нь эрсдэл өндөртэй байсан тохиолдолд багцын хамгийн муу үнэлгээтэй зээлдэгч нарыг багцаас хасах хэрэгтэй. Гэхдээ энд анхаарах зүйл нь гадаад хүчин зүйлс болон багцын аль нэг салбарын нийт зээлд эзлэх төвлөрөл юм. Гадаад хүчин зүйлс нь эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний ханш, инфляци мөн тухайн зээлдэгчийн үйл ажиллагаа эрхэлж байгаа салбар зэрэг хүчин зүйлсүүд юм. Тухайн багцын нийт зээлдэгчдийн ихэнх хувь нь 1 салбарт байснаар тухайн салбарт гарсан шокын багцад нөлөөлөх нөлөөлөл нь их байна. Тиймээс тухайн багцын зээлдэгчидийг аль болох олон салбараас бүрдүүлсэнээр багцын эрсдэлийг бууруулах боломжтой.

1.Нэг салбарт олон зээл олгохгүй байх2.Зээлийн эрсдэлийн санг Credit Risk+ аргаар тооцсон алдагдалтай харьцуулах замаар оновчтой эрсдэлийн санг бүрдүүлэх3.Аль болох өндөр үнэлгээтэй харилцагчийг сонгох

АШИГЛАСАН МАТЕРИАЛ1. Carty, Lea V., Lieberman, Dana. (January

1997) Historical Default Rates of Corporate Bond Issuers,

1920-1996, Moody’s Investor Services, Global Credit Research.

2. Carty, Lea V., Lieberman, Dana. (November 1996) Defaulted Bank Loan Recoveries, Moody’s Investor

Services, Global Credit Research.3. (April 1997) CreditMetrics. J.P.Morgan &

Co. Incorporated.4. Daykin, C.D., Pentikäinen, T., Pesonen, M.

(1994) Practical Risk Theory for Actuaries. Chapman & Hall

5. Kealhofer, Stephen. (1995) “Managing Default Risk in Portfolios of Derivatives”. Derivative Credit Risk:

Advances in Measurement and Management. Renaissance Risk Publications

6. Marvin, Sally G. (December 1996) Capital Allocation: A Study of Current and Evolving Practices in

Selected Banks. Office of the Comptroller of the Currency

7. Panjer, Harry H., Willmot, Gordon E. (1992) Insurance Risk Models. Society of Actuaries.

8. (February 1997) Ratings Performance 1996 Stability & Transition. Standard & Poor’s

9. www.frc.mn10. www.legalinfo.mn11.https://www.credit-suisse.com/global/

en.html12.Econometric methods with Applications in

Business and Economics- Christian Heij,Paul de boer (2004)

13.http://www.investopedia.com/terms/c/creditrisk.asp

14. Issues in the credit risk modeling of retail markets

Зохиогчийн тухай: Б.Насан-Эрдэнэ. Э.Золбаяр, Муис-н эдийн засгийн онолын 3-р ангийн оюутнууд.

Удирдагч багш Муис-Бизнесийн сургуулийн багш А.Ганзориг ph.d, эдийн засгийн тэнхмийн багш Б.Энхамгалан ph.d.

Хавсралт

Зээлдэгчийн үнэлгээг тодорхойлоход ашигласан асуулгын хуудас

ББСБ өөрсдийн байгууллагын онцлог, зээлийн төрөл, харилцагч зэргээс шалтгаалан

Page 7: Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ-Банк Бус Санхүүгийн Байгууллагын зээлийн эрсдэлийг “CreditRisk+” аргаар үнэлэх

тухайн загварыг ашиглахдаа хэдэн ч асуултыг ашиглах боломжтой.Асуулт олон байх тусам төдий чинээ эрсдлийг багасгах боломжтой.Бүх асуултанд 10 оноо авсан буюу нийт 100 оноо авсан харилцагч эрсдлийг ямар ч нөхцөлд давах чадвартай буюу зээлээ хугацаанд бүрэн төлөхийг харуулна.Өөрөөр хэлвэл ББСБ д ямар ч эрсдэл учирахгүй.Энэхүү аргачилалын үндсэнд зээлдэгч бүр өөрийн оноотой болох бөгөөд оноо бүр дараах үнэлгээтэй байна. Үнэлгээ бүрт харгалзах дефолт хувь стандарт хазайлтын хэмжээг олон жилийн динамикаас судлаж тогтоосон.( Коплан Нортан, Moody’s rating)

Авсан оноо

Харгалзах үнэлгээ

Дефолт хувь

Стандарт хазайлт

91-100 A 1.50% 0.75%

81-90 B 1.60% 0.80%

71-80 C 3% 1.50%

61-70 D 5.00% 2.50%

51-60 E 7.50% 3.75%

41-50 F 10.00% 5%

31-40 G 15.00% 7.50%

30 аас доош

H 30.00% 15%

Түүнчлэн хамгийн багадаа 30% тай тэнцэх оноог авахгүй нөхцөлд зээл олгох боломжгүй юм. Өөрөөр хэлвэл зээл хүсэгч хамгийн багадаа G үнэлгээг бүрдүүлэх (бий болгох) хэрэгтэй.

Доорх цонх нь программыг ажиллуулсанаар гарч ирэх хамгийн эхний цонх юм. Энэхүү цонхонд зээлдэгчийн мэдээллийг оруулж өгснөөр үүсэх гаралтуудыг харуулдаг бөгөөд оролт болон гаралтыг тохируулж болно.

Энэхүү хэсэгт Credit Risk+ загварыг EXCEL дээр ББСБ-ууд шууд хэрэглэх боломжтой програмын кодын зарим хэсгийг харууллаа