2012uran zohiol

41
ЛОДОНГИЙН ТҮ ДЭВ 2010 оны 04-р сарын 03, Нийтэлсэн Монгол Хэл Уран Зохиолын хичээл ЛОДОНГИЙН ТҮДЭВ МХЗЭ-ийн нэрэмжит болон МЗЭ-ийнэ шагналт, МУ-н төрийн шагналт хэл бичгийн ухааны доктор Л. Түдэв 1935 онд Говь Алтай аймгийн Наран сумын нутагт төржээ. Нутагтаа бага дунд сургууль төгсөөд Улаанбаатар хотноо УБДС-ийн Орос хэлний салбарыг төгсжээ. Мөн Москва хотноо нийгмийн ухааны сургуульд суралцаж, хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан зохиолч судлааж хүн юм. Түүний зохиол бүтээл болох 15 ном нь Орос Англи Болгар Чех Унгар Герман Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ. Иймээс түүнийг Сүхбаатарын одон, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол, Хөдөлмөрийн баатар цол тус тус хүртсэн байна. Мөн тэрээр “Зууны шилдэг сэтгүүлч” өргөмжлөлийг хүртжээ. Л. Түдэв “Оройгүй сүм” романы тухай Зохиолын гол баатар Санж, үгээгүй ядуу айлын хүү бөгөөд аав ээж нь сүсэг бишрэл гэж жигтэйхэн, эхлэл хэсгийнх нь хүүгээ лам болох нэг шалгалт шиг юманд тэнцээд хамгийн бага цолтой бандиахай болоход нь ямар их баярлаж байгаа бас хүү нь аав ээжийнхээ дуртай балинг гаргаж өгөх үе нь ямар өрөвдөлтэй гээч. За тэгээд лам хүү номын эрдэмт багш Чоймчиг гэлэнг дагалдан алс холын төвд рүү монголын бас л нэлээн хэдэн буян хурааж ариун бурхны оронд очиж үзэн тоймгүй олон бурхан шүтээнд мөргөн амьдын хүслээ гүйцэлдүүлэх зорилго бүхий хүмүүсийн хамтаар тэээээр холын газар луу бараг л хоёр зээрдээрээ зориг мэдэн гарч байгаа нь үнэн гайхмаар хэхэ. Ээ дээ тэгээд тэр хүнд бэрх аялалын замд юу эс тохиолдохов дээ. Бяцхан хүү азаар багшийн хамт олон олон

Upload: bayartsogt-enhbat

Post on 28-Oct-2014

197 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 2012uran zohiol

ЛОДОНГИЙН ТҮ ДЭВ

2010 оны 04-р сарын 03, Нийтэлсэн Монгол Хэл Уран Зохиолын хичээл

ЛОДОНГИЙН ТҮДЭВ

МХЗЭ-ийн нэрэмжит болон МЗЭ-ийнэ шагналт, МУ-н төрийн шагналт хэл бичгийн ухааны доктор Л. Түдэв 1935 онд Говь Алтай аймгийн Наран сумын нутагт төржээ. Нутагтаа бага дунд сургууль төгсөөд Улаанбаатар хотноо УБДС-ийн Орос хэлний салбарыг төгсжээ. Мөн Москва хотноо нийгмийн ухааны сургуульд суралцаж, хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан зохиолч судлааж хүн юм. Түүний зохиол бүтээл болох 15 ном нь Орос Англи Болгар Чех Унгар Герман Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ. Иймээс түүнийг Сүхбаатарын одон, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол, Хөдөлмөрийн баатар цол тус тус хүртсэн байна. Мөн тэрээр “Зууны шилдэг сэтгүүлч” өргөмжлөлийг хүртжээ.

Л. Түдэв “Оройгүй сүм” романы тухай

Зохиолын гол баатар Санж, үгээгүй ядуу айлын хүү бөгөөд аав ээж нь сүсэг

бишрэл гэж жигтэйхэн, эхлэл хэсгийнх нь хүүгээ лам болох нэг шалгалт шиг юманд

тэнцээд хамгийн бага цолтой бандиахай болоход нь ямар их баярлаж байгаа бас

хүү нь аав ээжийнхээ дуртай балинг гаргаж өгөх үе нь ямар өрөвдөлтэй гээч. За

тэгээд лам хүү номын эрдэмт багш Чоймчиг гэлэнг дагалдан алс холын төвд рүү

монголын бас л нэлээн хэдэн буян хурааж ариун бурхны оронд очиж үзэн тоймгүй

олон бурхан шүтээнд мөргөн амьдын хүслээ гүйцэлдүүлэх зорилго бүхий

хүмүүсийн хамтаар тэээээр холын газар луу бараг л хоёр зээрдээрээ зориг мэдэн

гарч байгаа нь үнэн гайхмаар хэхэ. Ээ дээ тэгээд тэр хүнд бэрх аялалын замд юу

эс тохиолдохов дээ. Бяцхан хүү азаар багшийн хамт олон олон бэрхшээлийг

туулан зорьсон газартаа мэнд хүрээд хүний газрын хөрсөнд дасаж амжаагүй

байхад нь эрхэм багш нь нэгэн сүмд шавь оруулаад, өөрөө зулын гол болон хайлж

ертөнцийг орхих бөгөөд Санж хүү нас биеэнд хүртлээ ном эрдэмд тасралтгүй,

шантралгүй зүтгэн суралцсаар бурханы шашны хамгийн том цолонд хүрэх замдаа

амссан туулсан бүхэн хязгааргүй сонирхолтой. Хүн л болсон хойно бүх л сурч

мэдэх учиртай бүхнийг эзэмшсэн хойно өөрийн төрсөн нутаг ус, аав ээжээ

санагалзахын эрхэнд Монгол луугаа явах хүслээ сайн найзаа гэж бодож явдаг

зиндааны нөхөртөө цухуйлган хэлэх ба тэр хүн нь харин ч эсэргээр ахлах лам

Page 2: 2012uran zohiol

нарын гар хөлийн үзүүр байж таараад зогсохгүй бурхан шажны ном эрдмийн

нууцыг эзэмшсэн хүнийг яасан ч гадагшаа гарган хүмүүст түгээн дэлгэрүүлж

болохгүй гэсэн хачирхалтай өмхий санаа гаргаад залуу лхаарамбыг нутгийн зүг

жолоо залахаас нь өмнө амжиж унтаагаар нь сүлбэж алах санаа гаргаад байгааг

харин атаархуу хорон үгтэй атгаг санаатай гэж үнэлж байсан мөн нэг зиндааны

лам залуу ирж дуулгаад асар болгоомжтой суухыг сануулан буцдаг бөгөөд

нөхрийн үгээр өөрийг нь алахаар ирсэн зандалчдыг(тэдэн дунд нөхрөө гэж бодож

байсан хар санаат ч бас байдаг) хөнжлөөр бүтээсэн туламтай гурилаар мунхруулж

орхиод өөрөө нэг бадарчинтай зам нийлэн үүр цүүрээр дутаан оддог боловч

замдаа өнөөх бадарчин бэрээвэн хийдийн харгис гэлэнмаа нарт зодуулан

харамсалтайгаар амь үрэгддэг юм. Төрсөн нутагтаа арайхийн ирээд

Санждолбийчойжамц хамба ламтан болдог бөгөөд ертөнцийн хязгааргүй зовлон

түүнд бас л амар заяа үзүүлэлгүй хэмлэсээр эцсийн эцэст цөллөгт хоёр нүдээ

сохлуулан байж суух болох нь ямар муухай гээч. Зохиолын төгсгөлд түүний

мэлмий харанхуйг далимдуулан цөллөгт он удаан жил хүний бараа хараагүйгээс

баярласан сэтгэлээ дарж чадалгүй тэнхээ мэдэн хуучиласан хамба ахуйдаа

бүтээж амжаагүй оройгүй сүмийг хэрхэн яаж гүйцээн барих нууц арга-ыг бичиж

тэмдэглэн авч байжээ гэдгийг нь хулсан үзэгний чихрах чимээгээр ухааран

өрөвдөлтэйгээр бухимдан хоцорч буйг өгүүлдэг.

 Эрхий дарам зай

Зураач Жамбад бага залуугаас эхлээд хижээл насыг хүртэл үзэж өнгөрүүлсэн амьдралд нь олон янзын захиалга, үүрэг, гуйлт тохиож байлаа, Зарим нь цай чанах зуур бүтээчихмээр, зарим нь зун, намрын зургаан сард арайхийн бармаар янз янзын юм байж билээ. Тэр бүхнийг зурж, сийлж, зорж, зүлгэж урлан бүтээсээр өдий хүрчээ. Цай чанах зуур бүтээсэн юманд нь агт морь, атан тэмээний шан ч өгч байлаа. Зун намрын зургаан сард чүү багтаан хийсэнд нь соном хадаг төдийхний харамж өгдөг хүн ч байлаа. Жамба зураач тэр бүхнийг ихийг их гэхгүй багыг бага гэхгүй авдаг л байлаа.

Харин энэ удаа хэзээ ч санаж бодож байгаагүй захиалгатай учирчээ. Захиалга нь шан харамж нь ч ер бусын юм байлаа.- Нэг цун буюу эрхий дарам зайнд мянган заан эсвэл гурван зуун бурхан багтаан зурж Богд эзэн хаанд өргөн барих ээлжит сонин юм болгон авч ир гэж зураач түүний толгой , дээр их эзний нэрээр лүндэн зарлиг буужээ. Хэрвээ тэр зарлигийг

Page 3: 2012uran zohiol

бүтээж чадахгүй бол нүгэл алдас болохоор барахгүй амь насанд нь халтай гэж тэрхүү аймшигт тушаалыг дамжуулж ирсэн хүн завсраас нь эрчийг нэмэн чангалж давхар сүрдүүлжээ."Нэгэн дунд мянган заан" гэсэн үгийг эрэгцүүлэн бодох ч шаардлагагүй тийм утгагүй шахам зүйл гэдгийг наад захын ухааны багахан бэлтэй хүн ч ойлгож байлаа. Богд эзнээс ийм лүндэн зарлиг буусныг сонссон хүн болгон зураачийг өрөвдөж байлаа. "Харганын ноос түүж эсгий хийх" гэгч болох нь ээ гэцгээж байлаа. Тэр бүхэн Жамба зураачид падгүй хэрэг, түүний өмнөөс хэн ч тэр хэцүү ажлыг бүтээгээд өгөхгүй нь лавтай. Өөрөө л шийдэх учиртай. Тийнхүү хэдэн хоног бодол болон явлаа. Эрхий дарам зайнд мянган заан байтугай нэг зааныг л арай ядан багтааж зурах юмдаа гэхээс өөр бодол толгойд орж ирсэнгүй. Богд эзний даалгавар гүйцэлдүүлэх хугацаа богино болохоор өдөр хоног бүрий түүнд үнэтэй байлаа. Өнгөрөх хоног болгон нь зураачийг гунигт төгсгөл рүү ойртуулна. Тийм сэтгэлийн хямрал дунд нэлээн олон хоног өнгөрөөн бодлоо. Зураач маань бийр, цаасаа гартаа барьсангүй. Сэтгэл оюундаа тунгаан шийдэж, нүднийхээ өмнө хий агаарт үзэхээр болоогүй байхад тэр бийр будаг нийлүүлдэггүй зантай ажээ.... Хоног хугацаа нисэх мэт өнгөрсөөр л байлаа. Зураачийн сэтгэл шаналсаар л байлаа. Хошуу нутгийнхан нь ч, танил нөхөд нь ч цөм тус болохыг хичээнэ. Гэвч үнэхээр сэтгэшгүй, биелэшгүй юманд хариу олдсонгүй. Зураачийн түмэн ухаан, мянган арга ч тус болсонгүй. Тэгтэл хаврын нэгэн өдөр зураач гэрийнхээ гадна гиюүрэн сууж байхыг харсан гуйлгачин эр дэргэд нь очжээ.- Юундаа шаналаа вэ? гэж тэр шууд асуужээ. Зураач түүнд хамаг зовлонгоо ярив. Гуйлгачин анхаарахын ихээр анхаарч сонсоод толгой сэгсрэн:- Ай мэдэхгүй. Санаанд багтахгүй юм байна. Гуйлгаар амь зуух гучин жилд мөн ч олон хүнтэй уулзаж мөн ч их юм сонслоо. Ийм лүндэн гарч гэж одоо л анх дуулж байна гэснээ үрчлээт духаа илж- Байз! Нэгэн цун зайнд мянган бурхан зур гэж айлдсан юм бол хүний санаанд багтаад л тэгж дээ. Айлдаж болсон юмыг хийж бололгүй дээ. Чи ямар "даяг үзээгүй бичээч, маяг үзээгүй зураач" биш дээ гэж хэлэв."Нээрээ хүний ухаанд багтаад зарлиг лүндэн болоод бууж ирсэн юм бол яагаад хийж болдоггүй билээ" гэсэн бодол зураачийг эзэмдэв.- Май, миний хувийг хүрт! гэж зураач хэлээд гуйлгачинд үдийн хоолоо өглөө. Шаант чөмгийг тэр адис хүртэх мэт хоёр гардан аваад шууд л өвөртлөв.- За давхар дээлт нь явъя даа. Зааныхаа зургийг мөдхөн дуусгаарай! гэж тэр ерөөгөөд босч одов. Хойноос нь зураач хэсэг зуур бодлогошрон харж байснаа гэнэт нэгэн юм санаж.- Хөөе Давхар дээлт гэж хашгичин дуудаж босон харайв. Гуйлгачин айх мэт цочин зогтуссанаа эргэж харав. Зураач гүйн хүрч түүний задгай энгэр лүү ширтэн гөлрөв. Сая өгсөн шаант чөмгөө буцааж авах нь гэж айх шиг гуйлгачин баруун гараараа энгэрээ дарав. Тэр гуйлгачин дөрвөн давхар дээлтэй ажээ. Эхлээд тэрмэн хүрэм, дараа нь сармай дээл, дор нь даалимбан цувцаа, ямбуун тэрлэг давхарлан өмсчээ. Өвөл, зун, намрын бүх л хувцсаа ганц биендээ өмсч явдаг болохоор хэрээр давхар дээлээ нимгэлэн цөөлдөг ажээ.Зураач түүний давхар давхар мөртөө товч шилбэгүй шахам зах руу хэсэг зуур харж зогссоноо- Давхар дээлт чамд өглөг их олдох болтугай! гэж ерөөгөөд гэр өөдөө буцаж гүйх

Page 4: 2012uran zohiol

тооны явлаа. Давхар дээлт гуйлгачин хэсэг зуур эргэлзэж гайхсанаа цааших мөрөө хөөн амандаа бувтнан үглэсээр оджээ.

Цагаан Жамба зураач шууд л гэртээ орж эрхий дарам дөрвөлжин цаас хайчлав. Бийрээ будганд нийлж эрхий дарам цаасан дээрээ хоёр бүтэн зааныг гадаа хүрээнд нь тулгаж хооронд нь өчүүхэн ч зайгүйгээр хөл толгойгоор нь зөрүүлэн зурав. Хоёр зааныхаа дотуурх цагаан зайд тав таван зуугаар нь давхар зураас гаргалаа. Хамгийн голдох эураас бараг л цэг төдий боловч зааны дүрс мэдэгдэхээр болов. Нэгэн цун зайд тийнхүү мянган зааныг багтаан зурж чадлаа. Давхар дээлт гуйлгачингийн дүр төрх ийнхүү мянган заан болон амилжээ. "Даяг үзээгүй бичээч, маяг үзээгүй зураач" биш гэдгийг нь Жамбад тэр бас ухааруулж өгчээ. Эрхий дарам зайд багтсан тэр мянган заан эзэн дээдсийн сонин юмны сан хөмрөгт орж үлдсэн боловч гуйлгачны ухаанаас төрсний нь хэн ч тэр цагт сэжиг авалгүй өнгөрчээ.

1990 

СЭР ҮҮ Н ДУГАНЫ М Ө Х Ө Л С.Эрдэнэ

Ямпил ах. Бөөрийн даваа өгсөхдөө урт уртаар санаа алдаж, бодолд дарагдан шуухтнаж явснаа гэнэт жолоогоо татаж замын нойтон шавар дээр солжирч буугаад духаараа газар мөргөн:

-Та нар намайг үгүй хийгээд аль! Бурханд шүтэснээс өөр хийсэн гэм надад байхгүй. Одоохон үгүй хийгээд аль! гээд цурхиран уйлав. Дотоодыг хамгаалахын төлөөлөгч залуу:

-Ардын дайсан чамайг үгүй хийсэн ч яадаг юм гэхээр нь би

-Ахаа бос бос! Ингэж болохгүй гэхээс өөр юм хэлж чадсангүй. Төлөөлөгч яасныг бүү мэд намайг доогтой харж,

-Таарч дээ. Энэ эсэргүүг сумын дарга таны ах гээд өршөөхгүй шүү дээ гэв. Би дур гутан:

-Өршөө гээгүй ээ би. Мэддэг газар нь мэдэж, шийтгэдэг газар нь шийтгэнэ гэж шазруухан хэллээ.

-Яаралтгүй ээ ламбугай минь гэж төлөөлөгч хэлэв.

Ах мордож бид цааш хөдөллөө. Жаахан явж байсан чинь араас морин төвөргөөн сонсогдов. Би ямар нэг муу юм зөгнөсөн ч эргэж харсангүй. Айсуй яваа хүний морь хоолойгоо хяхтнуулан амьсгаадна. Нөгөө хүн давхисаар зэрэгцээд ирсэн чинь Дэжидмаа байлаа. Би арай л уулга алдсангүй. Тэр буун харайж морио сул тавиад ахын дөрөөнөөс зүүгдэн ой мод цууриаттал орь дуу тавилаа. Би жаахан холдож зогслоо.

-Ямпил минь! Ямар үйлийн үр гэгч вэ! Ямар гэмтэйдээ чи эдэнд автагдав аа? Чамайг минь хааш нь аваачиж, яах гээ юм бэ! Та нар надад хэлээд өгөөч! Энэ хүн ямар гэм хийгээ вэ?

Page 5: 2012uran zohiol

Гүрээ! Чи ахыгаа ямар юманд хийх гэж аваад явж байнаа?! Төрсөн ганц ах чинь шүү дээ! Амийг нь өршөөж хайрлаач та

минь! Заяагүй эм би энэ хүний амийг хөнөөх шалтаг болсон бол золиосонд гаргаач намайг Гүр ээ! Чи төрсөн ганц ахыгаа ухлийн хар зам руу авч яваа юм биш биз дээ? Хэлээд өгөөч!

Тэгвэл би амийг нь аврахын төлөө чиний боол болъё гээд айдас хүрмээр гасаллаа. Ээ бүү үзэгд! Би хүн болсоор ийм юмтай тулгарсангүй. Дэжидмааг ингэж нэхэж дагаж ирэх юм гэж санасангүй. Би түүнээс нүд хальтран дотор харанхуйлав. Хүүхнийг ингэхийн чинээн санаагүй явжээ. Дэжидмаагийн морь

цулбуураа чирээд холдож яваа харагдана. Ах Дэжидмаагийн толгой дээр гараа тавиад:

-Бурхны заяасан тавилангаар хүн явдаг жамтай юм. Хойд төрөлдөө уулзъя гэж мөргөж явъя даа. Сайн сууж байгаарай Дэжидмаа минь. Чамайг минь бурхан харах болтугай! гээд амандаа ямар нэг юм уншин уулын толгой өөд алга хавсран залбираад над руу харалгүй:

-Чи эцэг эхээ харж явах эсэхээ өөрөө мэднэ биз. Би юу гэх вэ. Чамд буруу санасан юм байхгүй гэж мэдээрэй. Миний сэтгэл ариун. Хоёр өөр замаар явсан чи бид хоёр ингээд үүрд саллаа. За сайн сууж байгаарай гэв. Би нулимсаа барьж чадсангүй. Ямар ч гэсэн төрсөн ах минь юм даа. Үнэндээ ч бодь сэтгэлтэй, бурхны номд сүсэглэхээс өөр юм мэддэггүй хүн. Би түүнийг хамгаалах эрх ч байхгүй, хүсэл ч байсангүй. Ингээд бид саллаа. Дотоодыг хамгаалахын төлөөлөгч гэнэт сэтгэл зөөлөрч:

-Ямар ч гэсэн ах дүү хоёр юм байна. Хэлэх ярих юм байвал гүйцээ л дээ гэв. Бидэнд ярих юм байсангүй. Ингээд Ямпил ах Бөөрийн даваа руу толгойгоо унжуулсаар галигуулан одлоо. Дэжидмаа замын хажууд өвдгөө дэрлээд уйлан гиншинэ. Би морийг нь барьж авчрав. Тэр үс гэзгээ янзлаад дуугүй мордов. Нэг хэсэг чимээгүй явснаа гүн шүүрс алдаад

-Гүр чи ахыгаа хайрлахгүй байна уу? гэв.

-Чи намайг чулуун зүрхтэй хүн гэж бодоо юу?

-Хүн юм болохоороо цусан зүрхтэй биз дээ. Сумын дарга хүн чинь төрсөн ганц ахыгаа өмөөрч болдоггүй юм уу?

-Миний мэдэх юм алга. Ганц манайд биш улс гүрэн даяар ийм юм болж байна. Хувьсгалын эсэргүү лам нарын балаг энэ.

Дэжидмаа бид хоёр уулын бэл хүртэл чимээгүй гунигтай галгиуллаа. Миний сэтгэлд олон юм эргэлдэн хөвөрнө. Гунигт дарагдсан Дэжидмаа улам ч сайхан харагдаж байлаа. Би түүнд гомдож явдаг болоод ч тэр үү аргадаж тайтгаруулъя гэж бодсонгүй. Ахын суудаг Сэрүүн гэгч манай нутгийн багахан дуган зургаан жилийн өмнө баригдсан юм. Ах тэгэхэд ламын хүрээний гавж байснаа нутгийн хийдэд залагдан ирсэн билээ. Тэгж ирэхдээ нутгийн дуганыг ч гэж нэг их бодоогүй энэ Дэжидмааг л гэж ирсэн хэмээн би хардсан юм. Би ямар ч байсан нэг цагт Дэжидмаагийн сэтгэлийг татна гэж найдаж явсан. Тэгтэл

Page 6: 2012uran zohiol

анхнаасаа буруугаар эргэсэн юм яагаад ч болдоггүй юм байна. Идэр залуугийн аагийг багтааж ядам бүсгүй винайн ёсыг сахисан хуврага хүнд сэтгэлтэй болчихоод өөр бусдыг олж харах нүдгүй сохор болно гэдэг хачин хэрэг бус уу?

Дэжидмаа бид хоёр уулнаас бууж Сэрүүний голыг өгсөн гэлдрэв. Би түүнд юу гэж хэлэхээ мэдэхгүй бөөн бүлх залгижээ. Хөвөөгөөр намаг налиуртай багахан голың хөвөөгөөр нарийн зэгс хөхрөн найгана. Эргэн тойрон эл хуль. Тэртээ баруун уулсын хормойд ногооны униар дунд Сэрүүн дуганы шармал алтан ганжир гялбалзан сүүмэлзэнэ. Дэжидмаагийн царай цонхийжээ. Уруулаа цусгүй болтол тас зуугаад нүд цавчилгүй газар ширтэнэ. Дэжидмааг би ухаан орсон цагаасаа л мэдэх мөртөө харах бүрийдээ л хэлбэр галбирт ямар нэг шинэ юм нээж олох шиг болдог. Тэгсэн байтлаа тэр нь чухам юу вэ гээд асуувал бас тодорхой хэлж мэдэхгүй. 

Дэжидмаа голын хөвөөнд морио татаад тээнэгалзсэнээ буугаад ногоон дээр өвдгөө тэврэн суулаа. Би гайхахдаа бас бууж хажууд нь суув. Дэжидмаа намайг сая мэдсэн юм шиг нүднийхээ булангаар хараад эрүүвчилж боосон алчуураа авч мушгилан ингэж хэллээ.

Ах чинь цаг ирэхэд намайг аваад шамбалын оронд очно гэдэг сэн. Мөнх цастай сүмбэр уулаар хүрээлэгдсэн, үргэлж эунаараа тэр Шамбалын оронд намайг аваад очих л гэж лам болсоноос биш чамаас дутахгүй төрийн хүн болох л байсан. Санасан цаг нь ирсэн бол Шамбалын тэр оронд очиж, хагацашгүй эр эм болоод жаргалаа эдлэх байсан. Гол мөрөн нь мөнхийн рашаанаар урсаж байдаг газар юм гэсэн. Мөнхийн рашаанаас нь уусан хүн үхэлгүй мөнхийн болдог, өвчин зовлон ч үгүй, хир тоос ч халдахгүй ариун сайхан явдаг, атаа жөтөө гэж байхгүй орон гэсэн. Манай энэ газар дэлхий нүгэлээ даахаа болиод хүн зон бие биеэ хорлох цөвийн цаг ирээд, төрсөн ах дүү хоёр хүртэл атаатан болжээ. Ах чинь тэгж хэлдэг юм. Чи ахыгаа хүсэл санаагий нь мэдээд атаа жөтөө санаж хорхойд хоргүй хүнийг цаазын газар барьж өгөв үү? Орчлон хорвоод олдошгүй сайхан хүнийг та нар өрөвдөхгүй яав даа. Чиний төрсөн ах чинь шүү дээ. Чулуу шиг хатуу сэтгэлтэй ч гэсэн уярах нугарах гэж байдаггүй юм уу? Заяагүй амьтан юм даа би. Хуврага хүнд сэтгэлтэй болсон миний нүгэл биз. Тийм бол би тэр нүгэлээ яаж цагаатгах вэ? Би яаж түүнийг аврах вэ? Чи атаа хорсол хадгалж яваад ийм юм болсон бол би чиний эрхэнд энэ биеэ тушаая. Энэ засаг төрдөө мэдэлтэй юм бол Ямпилыг минь чи авраач гээд яах ийхийн завдалгүй хувцасаа тайчлаа. Би анхандаа балмагдаад яах ч учраа олсонгүй. Нэг мэдэхэд Дэжидмаа нүцгэн хэвтэж байлаа. Миний дотор гал дүрэлзэх шиг болж нүд минь харанхуйллаа. Харайн босоод галзуурсан эмийг хулсан тушуураараа нам цохимоор санагдсан ч гар хөдөлсөнгүй. Мордоод давхих гэсэн хөл ч хөдөлсөнгүй. Дэжидмаа нүүрээ гараараа дараад муужирч унаж байна уу гэлтэй хамаг бие нь татваганаж байв. Би тэрхэн зуур элий балай болов. Нэг мэдэхнээ би Сэрүүн дуганы зүг мориныхоо хар хурдаар давхиж явлаа.

Ямар харанхуй мунхрал, ямар жолоогүй итгэл гэгч вэ! (Сэрүүн дуганы гавьж, миний ах лам, ариун бодь чин жаргуулна гэж итгүүлжээ. Ганц Ямпил ч биш монголын уудам нутагт бугшсан хэдэн түмэн лам хүмүүсийг энэ насандаа буян хийвэл хойд насандаа диваажин шамбалын оронд төрнө гэхээс эхлээд ихэс дээдсийн номхон боол болж, тамаа цайж явах тавилантай гэж хүртэл мунхруулсан шүү дээ.

Дэжидмаагийн саяны дүр байдал нүдний минь өмнө эргэлдэнэ. Ногооны униар дунд

Page 7: 2012uran zohiol

сүүмэлзэж байгаа тэр сэрүүн дуганыг давхиж очоод шатаачихмаар санагдлаа.

Гурван довын зуслангийн айлуудын хаяанд сая нэг мориныхоо жолоог татав. Жаргалант гэдэг бяцхан горхины хоёр биеэр тус бүрдээ гэр малын шургааган хороотой арай чадалтай нь тугал бэлчээх хөцөөтэй, бас чадал чинээгээр холдсон юм уу, дранкан дээвэрт байшин саравчтай хориод айл байдаг юм. Ямпил гавжийн баригдсан чимээгээр ч тэр үү, хүүхэд нохдоос өөр хүн амьтан үзэгдэхгүй жигтэйхэн. Би Сэрүүн дуганыг задлан сум уруу зөөлгөх гэж ирсэн юм. Сумын бага сургууль маань хэдэн муу хар гарт байдаг. Би аймгийн дарга нарт хэлээд хоосорсон сүмийг задлан зөөж сургуулийн байшин босгохоор шийдсэн юм. Аймгийн дарга нар ч ганц зөв санал гэж зөвшөөрсөн. Зургаахан жилийн өмнө баригдсан энэ шинэхэн дүнзэн сав юу гэж салхи бороонд өгөрч хэвтэх вэ дээ. Тэгээд ч тэр хоосорсон дугар, сүсэгтэн хүмүүст элдэв юм бодогдуулж, санаа сэтгэлийг нь алдагдуулж болох байлаа. Ингээд би дуганыг задалж зөөх хүн, унаа хөсөг дайчлахаар ирсэн юм. Ноднингоос зарим сүмүүдийг хааж, жасыг нь хурааж эхлэхээр манай энэ Сэрүүн дуган аяндаа хоосорч лам нар нь Ламын хүрээ, Бэрээвэн хийд рүү дайжин очицгоож харин Ямпил ах гэртээ үлдсэн юм. Намайг цэргээс халагдаж ирэхэд Ямпил лам хувцсаа солиод гэртээ дэмий сууж байлаа. Тэр арваад настайгаасаа сүм хийдэд шавилан суусан болохоороо хар бор ажил гэж мэдэхгүй. Гучаад настай гэхэд жаахан овор сууж уг нь лам биш гөрөөчин юм уу төмрийн дарханд баймаар ханхар гоолиг бие нь гавжийн суудалд хүндэрч шалхайжээ. Ах бид хоёр багаасаа хоёр өөр замаар явах нь мэдэгдэж эхэлсэн юм. Ахыг аравтай, намайг наймтай байхад эцэг маань бид хоёрыг Ламын хүрээний Содном гэвшийнд шавь оруулсансан. Ямпил заяанаасаа лам болох хүн байж. Тэр ганцхан сарын дотор тангад үсэг сурлаа. Харин би башийн хагархай га гэж заахад дотроо тасархай га гэж зориуд зөрдөг, ном үзэх дургүй хүүхэд байв. Миний дотор бараг заяанаасаа гэмээр шашин бурхны эсрэг ямар нэг сэжиг дургүйцэл шүгэлсэн байжээ. Содном гэвш ном сургах гэж зодож жанчиж ядаад эцэст нь гэрт минь хөөж буцаасан юм. Тэгээд л бид хоёрын салаа зам улам холдсон. Ах ламын хүрээнд шавилан сууж, би сумын бага сургуульд сурагч болсон. Би ноднин цэргээс халагдаж ирээд сумын даргаар томилогдсон. Мяндаг тушаалтай лам нарыг баривчилж байгааг нийтээр мэдсэн хойно би ахыг баривчлагдсаны төлөө нутгийнхандаа ад шоо үзэгдэнэ гэж санасангүй. Гэсэн ч ямар нэгэн алдаа хийсэн юм шиг сэтгэл эвгүй байв. Хүмүүс зуслангийнхаа хар модон байшингуудын гэгээвчээр нүд үзүүрлэн харж, ахынхаа толгойг идсэн золиг гэж зүхэж байгаа ч юм билүү гэж бодогдоно.

Би шууд гэртээ харихаас зүрхшээгээд Мядаг чавганцынд буулаа. Ганц бие хөгшний хотойсон дээвэртэй өмгөрхөн байшингаас утаа уугина. Тамын амьтан тамдаа жаргалтай гэгчээр миний л ухаан орохын ийм нэг хувирдаггүй, бөгтөрхөн хөгшин, айл амьтны дэмжлэгээр л амь зууна. Хүнд хэлж байшингий нь хучилтыг засуулах юмсан даа гэж бодсоор орлоо. Мэндэлсэн чинь Мяндаг ижий дуу гарсангүй. Жижигхэн хар эрхээ хатангир хуруугаараа имрэн маань уншиж, уруу харан сууна. Би гайхасхийгээд нэг хэсэг чимээгүй байв. Хөгшин цай аягалан, намхан халтар ширээ урд минь түлхэж, идээ тавиад,

-Чи Ямпил ахыгаа туугаад явж харагдсан. Ээ бурхан оршөөг! Зулай зулайгаа гишгэж гарсан ах дүү нар ингэх цаг ирж дээ гэв. Миний хоолой дээр бөөн хар юм тээглэчихэв. Энэ муу чавганцад уурлалтай юу даа. Аягатай цайгаа тавиад гарахдаа тал засах гэсэн шиг:

-Мядаг эжий таны байшингийн хучилтыг сольж өгнө гэв. Хөгшин хариу ч дуугарсангүй.

Page 8: 2012uran zohiol

Гэнэт дотор цухалдан дүлий дөмбө оргиж хаалга үүдээ хамхисан айлуудыг цочтол хашгирмаар санагдлаа. Хөөе юмны учир мэдэхгүй мунхарсан харанхуй амьтас аа! Тэртээ тэргүй мөхөх үйлстний төлөө юу гэж гашуудаж харуусаж сууна вэ! Насаараа шүтсэн бурхан сахиус чинь, түм бумаар нь уншсан маань  та нарт юу авчирсан юм бэ! Энэ насандаа бурханд наманчилж яваад хойд насандаа шамбалын оронд очиж жаргана гэж итгэж суух ямар гутамшиг вэ. Дэжидмааг хар та нар! Ямар сайхан бүсгүй, ламын ятгалганд орж төөрөлдөөд амьдаараа үхэж байна вэ. Тэр ламынхаа хойноос гал усанд орж үхэхээс буцахгүй байна шүү дээ. Хараач, бодооч та нар! Зургаан жилийн өмнө барьсан Сэрүүн дуган чинь хоосрох ёсоороо хоосорлоо. Одоо дуган барихгүй үр хүүхдэд чинь сургууль барих цаг боллоо! үр хүүхдийг чинь хүний зэрэгтэй хүн болгох ганцхан Шамбалын орон одоо ардын сургууль шүү!"

Би Жаргалантын голын хөвөөнд бууц морио услан хэсэг суулаа. Хар уйтгар зүрхийг минь базална. Хажууханд байгаа манай байшин саравч хашаа хамаг манай зүүн залгаа хүргэн ахын тохилог төвхнүүн байр байдал надад ердөө ч хүртээлгүй юм шиг ухаан орсон цагаас ижил дасал болсон юмс нэг л харь хүйтэн харагдана. Эцэг эх маань хүүхэд биднийгээ хатуухан гараар хүмүүжүүлж өдий хүргэсэн. Тэдэнд буруу юм огтхон ч байхгүй. Хоёр хүү, гурван охиныг хүний зэрэгтэй тачаал хясаалгүй амьдралтай болгох гэж хүч хөлсөө хайрлаагүй хөгшид өө. Одоо аав ээж хоёр ганц бага охинтойгоо үлдлээ. Ахыг арга буюу лам хувцсаа орхиж гэртээ ирэхэд нь нэг нь их баярлаа ч үгүй биз. Бурхны ном бясалгахаас өөр юм мэдэхгүй хүнд шашин мөхөлгүй байгаа цагт ёстой л үнсэнд хаягдсан шалз болох нь илт байлаа. Харин аав ээжийн ганцхан айж дальдарч байсан юм аргагүй цагийн эрхээр тулгарчээ.

Өглөө ахыг авч явахад тийм юм болно гэж далдуур хүлээж байсан болоод ч тэр үү нэг их уйлаан майлаан болсонгүй, ээж хувцас хунар зэхэж өгөөд, нулимсаа чимээгүй арчиж байв. Аав бурхандаа зул бариад гаансныхаа бохийг шоржигнотол сорохоос өөр иймээ тиймээ гэсэнгүй. Зөвхөн намайг  л муухай муухай хялалзаж байв. Харин ах дээлээ өмсөөд товчоо олохгүй салгалан чичрэхэд аав гэнэт уурлаж,

-Гүр чи наадхи товчийг нь товчлоод өгч болохгүй юу гэж зандарсан. Гарч явахад нь аав ахын духыг үнсэхдээ л доголон нулимс унагаад:

-Сүү хийж өгөөч гэж ээжийг бас зандарсан. Дэжидмаагийнх Сэрүүний голд байдаг гэлээ ч ахын баривчлагдсаныг мэдээд хойноос маань давхиж очсон байж.

Жаргалантын гол шоржигнон айлуудын дунд ганц хоёр нохой, ганц хоёр морь мал үзэгдэнэ. Би голын урсгалын аялгуунд санаа бодол басхүү алс холд урсан өнгөрснийг дурслаа.

Зургаан жилийн өмнө цаг их л өөр байжээ. Шинэ дуган барьж лам нарыг залан, бурхны шашин мөнх юм шиг байсан цаг. Нутагтаа дуган байгуулж буян хийе гэсэн санал хэнээс хэдийд гарсныг бүү мэд. Хэдэн жилийн өмнөөс л тийм яриа тарах болсон сон. Ардын дундаас ч лам нарын дундаас ч гарсан байж магадгүй. Тэр зун манай нутгийхан гэв гэнэт хөл хөөрцөг болж дуган барих юм боллоо. Би тэгэхэд арван ёстэй ах хорин нэгтэй. Ламын хүрээнээс хэдэн лам ирж дуган барих газар сонгох сургаар олон хүн манайд цугларав.

Page 9: 2012uran zohiol

Ямпил ах тэднийг дагуулж ирсэн. Тэр номтой лам магтаалгайгаар барахгүй зурхайн ухаанд сайн гэгдэх болсон. Манайд олон хүн цугларлаа. Өвгөчүүл хаана сүм байгуулбал тохиромжтой болох тухай саналаа хэлэлцэв. Хүмүүс Ламын хүрээний цуутай лам Намбар аграмбаас эр рашаан залж бүтэн өдөр өнгөрлөө. Манайх тарган ирэг төхөөрөн их бага хоёр байшингийнхаа хоорондох саалийн саравчинд хоол унд хийж ямар нэг найр наадам шиг хөл болов. Тэгэхэд Сэрүүний голынхон бараг бүгдээрээ ирсний дотор Дэжидмаа аав зэжтэйгээ ирсэнсэн. Сэрүүний гол Жаргалантын гол гэдэг маань хоорондоо хагас өртөө хүрэхгүй зайтай. Нэг нь урд уулын ар бэлээр, нөгөөдөх нь хойт уулын өвөр бэлээр урсана. Тэр өдөр баахан хүүхнүүд гал тогооны саравчинд хоол унд хийж хов хэлцэж шивнэлдэн инээд хөөр болон шааг шууг гэлцэж байсан сан. Би Дэжидмаатай хонь мал дээгүүр уулзахдаа шоглоод өнгөрнө. Тэгээд ч том эр болсон мөртөө бас бишүүрхүү халирхайг яанаа. Харин тэр зун тусгүй ч гэх юмуу нэг явдал болсон юм. Манай авга ахын хүү Болдын хуриман дээр хэдэн охид хөгшдөд бэлзгийн дуу барьж байхад нь Дэжидмаагийн сайхан хоолойтойг мэдсэн. Түүний жимбүүр нарийхан хоолой бусдынхаас гоц ялгарч найргийн дүгэргэний дунд дүрэлзэх түүдгийн дөлний үзүүрээс намиран тасрах очистой нийлэн зуны цэлмэг шөнийн одод тийш шуранхайлан цууриатан одож байх шиг санагдсан. Урьд нь би түүнийг бага охин гэж санадаг байв. Гэтэл сайхан хоолойгоор барахгүй дур булаам харагдав. Юм гэдэг голцуу л гай тохиолдлоор болдог хойно доо. Би хуримын сархаднаас нэлээд хүртчихээд согтуу санжганан залуучууд түүдэг тойрон дуулалдах дүгэрэг дотроос Дэжидмааг барьж аваад хурга ишиг шиг хөл гарыг нь агтлан төвөрч алга боллоо. Ганц хоёр бороо дусалсан дулаахан шөнө. Дэжидмаа хүнээс зоволгүй яах билээ. "Хүүхнүүд харж байна. Тавиач намайг! Тавиач дээ! Хүн харж байна, шүү дээ" гэж уйлагнан гуйв. Тэгэх тусам нь миний аазгай хөдлөөд болсонгүй. Түүдэгний гэрэл хол тусахыг хэлэх үү. Би гүйлээ. Гэрэл ч холдлоо. Хойд дэнжийн агь гангын үнэр сэнгэнээд хамаг булчин шөрмөсөөр минь нэвтрэн хүч тэнхээ сэлбэж байх шиг. Хүүхнийг ингэж тэврээд ууланд гартал гүйсэн ч чадмаар санагдав. Би биеэ барихаас өнгөрчээ. Дэжидмааг дарж аваад нүүр нүдгүй таалж, гутал хувцсыг нь тайчиж хаяв. Дэжидмаа нэгэнт бууж өгсөн шиг эсэргүүцсэнгүй. Жижигхэн чандгар мээм нь цээжнээс минь төөнөж байв. Нарийхан суран тэлээгий нь тайлах гээд чадсангүй. Ийм юм болно гэж урьдаас мэдсэн юм шиг ташаан толгой дээгүүрээ тас зангидчихжээ. Надад хутга шөвөг байсангүй. Шүдээрээ л тас хазахаас өөр арга алга. Дэжидмаа ичихээсээ илүү гижиг нь хүрсэн бололтой ойд гэж чарлаад үснээс минь тас зуурав. Маяглах гэж нэг муу халимаг шиг юм тавьсан минь гай болох нь тэр. Дзжидмаагийн хүчтэйг яана. Үс минь туг тугаараа зулгарах шиг шажигнав. Би тэссэнгүй ёо! гээд шүдээ тавьчихлаа. Дэжидмаа ч тэр агшинд гараас минь мултраад салхи шиг сэвхиин харанхуид алга болчихов. Би дээл гутлыг нь тэврээд хоосон хоцорлоо. Арай л орь дуу тавьсангүй. Дэжидмаа чи хаа байна! Одоо би яах ч үгүй хүрээд ир гэж харанхуид хичнээн тэмтрэвч яаж олдох билээ. Хээр сууж үүр цайлгалаа. Гэгээ ороход тойрч харсан чинь Дэжидмаа бараг саахалтын газар очоод шовойж суув. Би хувцсыг нь аваачиж өгөөд элдвээр аргадан гуйвч тус болсонгүй. Миний хуйх бэмбийтэл хавдчихжээ. Ингэж жигшээсэн хэдий ч Дэжидмаа миний ухаан зүүднээс гарахаа байлаа. Гэр хотыг нь тойрч ус авдаг замыг нь отож уулзан согтуугаар мунхагласныхаа бурууг хүлээж наашаа хараач гэж гуйж гувшдаг болов. Дэжидмаа тэгэх тусам царай өгсөнгүй. Хүүхнүүд хясаж гуйлгах дуртай гэлээ ч Дэжидмаагийн насанд арай л гэнэн зөөлөн сониуч баймаарсан. Гэтэл Дэжидмаа хуримын шөнө түрэмгийлүүлсэндээ ч биш, ер нь намайг тоохгүй ч юм уу дургүй янзтай. Би элдвийг боддог боллоо. Эр хүний бардам сэтгэл гаргаж хүүхнүүд ямар мундсан биш гээд орхъё гэвч болсонгүй. Дэжидмааг байн байн хармаар санагдана.

Page 10: 2012uran zohiol

Мээмээр нь төөнүүлж хэвтсэн тэр мөч хамгийн сонин сайхан явдал шиг. Дэжидмаа тэгж ойртсоноос биедээ соронздон татах ямар нэг илбэ жилбэ шингээчихсан юм шиг. Тэгээд зориуд намайг горьдоож зовоож байна уу гэж хор буцалмаар. Гуйлгасан юм улам үнэ хүрдэг хойно доо өөрийгөө ямар ч хүүхэнд бараг хүслэн болсон амьтан гэж итгэж явсан хүн тэгж гологдоно гэдэг чухам махаа зулгаамаар гутамшигтай хэрэг байлаа. Тэгээд ч би эрийн цээнд хүрснээсээ хойш хэрийн хүүхэнд түлхүүлж байгаагүй. Хорондоо гуйхгүй явъя гэхэд санахаас нэг л хайр хөдлөөд болохгүй байв. Тэр шөнийн алдаагаа засаж, жинхэнэ хайр сэтгэлт хүний ёсоор биедээ ойртуулан янаглал энхрийллийг нь үзэх юмсан гэхээс энә хорвоод өөр нандин чухал юм байхгүй юм шиг санагдана.

Ламын хүрээний лам нар ирсэн тэр өдөр Дэжидмаа урьд урьдынхаасаа гойд сайхан харагдав. Би хонь төхөөрч түлээ хагалах ажилтай орон гаран Дэжидмааг ядахдаа шүргээд өнгөрч ганц хоёр үг солих сиймхий эрж байв. Хүүхнүүдийн инээлдэж хөхрөлдөхөөр Дэжидмаа миний үсийг зулгааснаа ярьсан юм биш байгаа даа гэж ичдэс хүрээд хулгай нүдээр харахад Дулсай гэж саваагүй бүдүүн улаан хүүхэн дэмий балай юм ярьж инээлгэж байгаа бололтой. Дэжидмаа ч намайг харах янзгүй. Тэр бэлхүүсээрээ нарийн хуниастай дэрвэгэр урт хормойтой хөх дурдан дээл өмсөж ууцыг нь шүргэсэн торгон хар гэзэгнийхээ үзүүрт мөнгөн оосор уяжээ. Явах хөдлөхөд нь тэр мөнгөн оосор ташаан дээр нь наадаад гоё ч гэж жигтэйхэн.

Хүрээний лам нар яарах янз алга. Хуралдаа сууж цав манжаа барьж байгаа юм шиг тухалцгаалаа. Маргааш наран мандахаас үд хүртэл дуган барих газар шилж бумба булах юм гэнэ. Дэжидмаа ашгүй маргааш болтол байх нь гэж мэдээд миний хөл хөнгөрчихлөө. Ямпил ах хааяа гадаалж улаан шар орхимжоо дэрвүүлэн ханцуй шамлаж бүсгүй хүнийх шиг булбарай цагаан булчингаа гаргаад уулын толгой харан суниах нь их л амгалан дүртэй. Гал тогооны хүүхнүүд түүнийг хараад шохоорхон шивгэнэлдэх нь дур гутам. Бурханд хэдий шүтдэг ч гэлээ ламбугайдаа мөргөж байгаад ариун санваарыг нь алдагдуулж мэдэх улс.

Үдэш Ямпил бид хоёр түлээн дээр сууж хөөрөлдлөө. Лам хүрээний цамын тухай ярьж сууснаа Дэжидмааг хараад "Балдан баавайн бацгаан ямар том болоо вэ" гэж санаандгүй юм шиг хэлэхэд нь цаашлуулж "Лам хүн хүүхнүүдийн том багыг харах хориотой юм бишүү" гэхэд минь тоосон шинжгүй "Тэдний том бага нь надад падгүй. Чи л харин эхнэр авч аав ээжийгээ өргүүлэхийг бодмоор юм" гэв. Би "цэрэгт явж бичиг үсэг сурч байж эхнэр авна" гэв. Ямпил намайг ном бичиг сурах тэсвэргүй ойн хар гөрөөчин болохоос өөр харгуйгүй амьтан гэдэг. Бид хоёр тэс өөр зантай ч гэсэн айлын таван хүүхэд дундаас зулайгаа гишгэж гарсан хоёр эр юм гэсэндээ бие биендээ сайн юу санаснаа хэлж сурсан хоёр. Харин ах маань лам болж хүрээнд сууснаас хойш бид хоёр аргагүй хөндийрч эхэлжээ. Ямпил Дэжидмааг хараад том болжээ гэхдээ миний эхнэр авах тухай бодоогүй нь илт байв. Би нүдийг нь хараад

мэдлээ. Тэр ямар нэг алс холын огт өөр юм бодоод лам болсноосоо хойш бүр ч бодь амгалан болсон дүрлэгэр хар нүдээ хүслэнгийн мананд бүрхүүлчихээд сууж байлаа. Би гэнэт түүнийг шогломоор санагдаад тамхиа авчрана гэж гэрт орох зуур гал тогооны саравч руу шагайж Дэжидмаад "Ямпил ах чамайг хүрээд ирээч гэж байна" гэхэд дэжидмаа гайхан хүүхнүүд жиг жуг гэцгээв. Гэвч би үнэхээр уулзуулъя гэсэн шиг "ямар нэг юмаа оёулах

Page 11: 2012uran zohiol

шидүүлэх л гээ биз Лам хүн чамайг ямар зуув л гэж" гэж уцаарлахад минь Дэжидмаа итгэж очлоо. Ямпил хүүхнийг мэхэлснийг минь мэдүүлэхээсээ зовоод үнэхээр уулзъя гэсэн гэж хэлсэн байх. Тэр хоёр чухам юугаа ярьсныг бүү мэд. Түлээн дээр харуй бүрий болтол суусансан. Хүүхнүүд ч хэл амаа билүүдэн шивгэнэцгээхэд би орноос нь сэтгэл ч зовох шиг уур ч хүрэх шиг болсон. Ямпил ламын хүрээний хамгийн залуу гавж нарын нэг, их номтой лам гэж олонд шүтэгддэг. Хүмүүс түүнийг бас сайхан лам гэлцэнэ. Сайхан лам гэдэг нь зүс царай, залуу нас, ааш зан аль алийг нь хэлсэн хэрэг биз. Хэрвээ лам багш бишсэн бол нь сайхан эр гэцгээх байсан байх. Би түүний Дэжидмаатай юу ярьсныг нь мэдээгүй мөртлөө ямар ч гэсэн бурхны ном номлоогүй нь лав гэж дотроо хардлаа. Одоо бодоход магадгүй тэр үдэш Ямпил Дэжидмаа "Диваажин Шамбалын орны тухай ч ярьж суусан юм билүү?" Би хүүхнийг өөртөө татах гэж эр муйхар аргаар үзсэн байхад ах өөрийн нарийн аргаар үзсэн байж болох юм. Дэжидмааг том болжээ гэж шохоорхож явсныгаа надад хэлчихээд магадгүй санаагий нь тааж намайг зориуд уулзууллаа гэж ойлгосон ч юм билүү. Тэгээд олны нүдний өмнө хөөрөлдөж суухад хэн ч юу ч санахгүй гэсэн биз. Дулсайгаас эхлээд ам хагархай хүүхнүүд л жиг жуг гэлцсэнээс биш хүмүүс ер нь юу гэх билээ. Ингээд л бүх юмны зах сэжүүр эхэлсэн юм.

Би энэ мэтийг дурсаж оройн сааль хүртэл голын хөвөөнд хэвтээд хулгаж халширсаар гэртээ ирлээ. Аав орон дээрээ бүхлээрээ буруу хараад хэвтэж байна. Ээж зуухны амсарт утас ээрч ээрүүлээ гөлрөн сууна. Царай нь гэж царай биш. Бага охин дүү үүдэнд бас л буруу харж суугаад сүүний машины цөгцнүүдийг угааж байв. Би ч бас үүдний хажуудах том хар чингэлэг дээр гараад буруу харж хэвтлээ. Ингээд л энэ гэрийнхэн эмээлийн бүүрэг шиг буруу харцгаажээ. Аав ээжийн гашуудах нь арга ч үгүй юм. Зөвхөн төрсөн үр нь биш насаараа шүтсэн шүтлэг нь бас баривчлагдсан хэрэг. Энэ шашин уу! Дэжидмаа хойт насандаа диваажинд төрж Ямпилтай уулзана гэж итгэх юу ч биш. Үхэх төрөхийн хооронд хүмүүс бурханд шүтэж ухаан сэтгэлийнхээ хамаг нандин сайхныг хөдөлмөр хүч эд хөрөнгөө зориулж энэ насандаа зовж зүдэрсэн ч хойд насандаа жаргана гэсээр энэ болжээ. Энэ дэлхийд бурхнаас ариун гэгээн, үнэ хүндтэй юм байхгүй. Өргөл мөргөл хийж явахаас өөр буян заяа байхгүй гэж дарлал зовлонг тэвчиж энэ боллоо. Улсыг улс болгох ухаан чадалтай бум түмэн эрчүүл лам хувцас өмсөж дуган сүмийн жавданд наалдталаа суулаа. Тэд өөрсдөө мунхарч түмнийг мунхруулахаас өөр ажилгүй, өөр амьдралгүй хүмүүс, сүм хийд бурхан шүтээн ном судар, бүтээх дааж давагдашгүй ажилд хайран хүчээ зараад бодь хутаг оршлоо гэж илтгэх ганцхан итгэлтэй. Нартад хүн болж төрснийхөө ганц ачийг бурхны ном хоосон бясалгахаас өөрөөр ухаарахгүй сүм дугандаа амьдаараа ялзарч суух ямар гутамшиг вэ. Бүх юм хувь тавилангаараа төөргөөрөө болов гэнэ. Үхэвч, өвдөвч хагацаж салавч алдаж осолдовч цөм хувь тавилан муу муухай ядуу зүдүүг хүлцэн тэвч гэнэ. Буруу зөвийг ганц лам бурхан шийднэ гэнэ. Хэдэн зуун жил үе удам дамжиж бурхан гэгч хоосон сүгт сөхөрч мөргөсөөр энэ боллоо. Мухар сүсэгт сэтгэлээ боогдсон хүн гэгч ямар харанхуй ямар арчаагүй амьтан бэ? Тэгээд бас шашнаа аварч хамгаалах гэж түүний төлөө гал усанд орохоосоо буцахгүй хичнээн чирэгдэл түйвээн тархваа! Цөвийн цаг ирлээ. Шамбалын дайн гарна энэ тэр гэж хичнээн амьтныг үймүүлэв ээ! Аав ч гэсэн хэлэх юм нь Молом багшийн сypraaл ёсоороо боллоо л гэнэ. Гал могой газар ороож төмөр могой тив ороож, гол мөрөн цусаар урсана гэсэн гэнэ. Би ахыгаа барьж сүм дуган нурааж үеийн үед үрийн үрд барагдашгүй нүгэл хилэнц хийсэн хүн болох нь! Тэгээд л цөмөөрөө надаас буруулж хаалга хатавчаа хамхиж байгаа нь энэ. Би бүрэнхий болж байхад хул тараг залгилаад мордож явлаа. Гэрийнхэн минь ингэж амаа оёулсан юм шиг таг чиг байхад

Page 12: 2012uran zohiol

тэссэнгүй. Айлуудын үүд цонхоор энд тэнд дэнгийн гэрэл ёлтойж цэлмэг тэнгэрт од түгэж бүлээн салхи үлээнэ. Би хаашаа явахаа сайн ухаарсангүй. Дэмий явсаар нэг мэдэхэд сэрүүн дуганд хүрч иржээ. Дуган хоосроод хоёр жил болж байна. Лам нарын сууж байсан хашаа хороог ийш тийш нь зөөж дуусаад одоо зөвхөн модон дуган л үлджээ. Дуганы дөрвөн талтай асарласан орой дээр алт шармал ганжир одтой тэнгэр дор үл мэдэг гялтганана. Энэ ганжирыг шаруулах гэж манай  нутгийн авгай хүүхнүүд ээмэг бөгжөө мулталж өгсөн юм. Уг нь цул алтан ганжир хийсэн ч хүрэлцэхээр алт цугларсан байх. Дуганыг зааварлаж бариулсан Жанцан сангасваа алтны ихэнхийг авсан гэж ярилцдаг. Ер нь энэ дуган барих гэж мөн их хөл болж билээ. Ламын хүрээний лам нар тэр зун манайд хоноод маргааш нь газар сонгож бумба булах юм боллоо. Өглөө морь тэрэгтэй олон хүн хөдөлж Сэрүүний гол руу явав. Жаргалант Сэрүүн хоёр голын хөндийд алсаас бараа харагдах сэргэлэн дэнж дээр баривал тохиромжтой гэж зөвлөж хоноцгоосон юм. Тэрнийг нь таасан юм шиг Жанцан сангасваа урд орой нь ирээд тэр дэнж дээр шовгор босгочихсон байв. Мөрөөрөө дарсан урт хар үстэй бүргэд хамартай Жамсран сахиусны нүд шиг эргэлдсэн том алаг нүдтэй хандгай шиг биетэй энэ төвд ламын хүрээгээр хоёр жилийн өмнөөс үзэгдэх болсон юм. Хүмүүс түүнийг Жагарын орноос ирсэн ид шидтэй сангасваа гэж цуурхалаа. Бас болоогүй тэр шидтэй сангасваа ирэнгүүтээ Балжийн хаминагадын нэг залуухан удгантай суув. Гэгээд айл хэсэж Ганга мөрний рашаан ус гэж зэс бумбатай уснаас дусааж өгч, бас бодь модны навч гэж далбагар шар навч тараана. Хүмүүс чухам эрээд олдошгүй эрдэнэ чандмань олсон юм шиг олзуурхах гэж жигтэйхэн. Үнэндээ Балж голын ус улиасны навч ч тарааж явдаг юм билүү хэн мэдлээ. Сангасваа бас шоо орхиж мэргэлнэ. Зурхай зурна. Түүгээрээ хүний үхэх төрөх өвдөх хавдахыг урьдаас мэддэг гэдэг.

Хүмүүсийн хүрч ирэхэд Жанцан сангасваа удган эхнэртэйгээ хамт шовгороосоо гарч ирээд адууны хялгас шиг бүдүүн ширхэгтэй урт хар үсээ хийсгэн өнөөх зэс бумбатай усаа цацлан сэржим өргөж угтав. Удган эхнэр нь Сэрүүн булагийн лус савдагтай хөөрөлдөж бөөлж хоносон нь сангасваа өөрөө шоогоо хаяж зурхайгаа зурж үзсэн дуган барих газар яг энэ мөн гэв. Хүмүүс ч бидний бодож байсан газрыг яг олж үнэхээр мөргөн гэгээн нь мэдэгдэж байна гэж сангасваа удган хоёрыг арай л гар дээрээ өргөсөнгүй. Тэгээд дуган барих газраа харин төвөг удалгүй амархан тогтсон юм. Ямпил гавж тэргүүтэй лам нар тарни тахилга уншиж адисласан тариа будаатай мөнгөн бумба хадаг тэргүүтэн газар булаад Сэрүүн дуганы шав тавилаа. Сангасваа бүр өргөмжлөгдөж дуган барихад сүсэгтэн олноос өгөх өргөл барьц цуглуулах барилгын ажлыг удирдан зааварчлах хүн болчихов. Ингээд л бөөн хөл болсон юм...

Би тэр жил гаргалцсан худаг дээрээ очиж буув. Худгийн татуурга тэнгэр өөд ёрдойж оосроос нь хувин дүүжлээстэй хэвээрээ. Худгийн тагийг авч шагайхад тэртээ дор ус ёлтойн одод тусаж харагдана. Хувингаар ус татаж шүд хага ташим цэнгэг сайхан уснаас нь залгилав. Морио усаллаа. Бид хэдэн залуучууд арваад алд гүн энэ худгийг гурав дөрөвхөн өдөрт ухсансан.

Сэрүүн дуган үлгэрийн орд харш уу гэмээр доорхиноо баригдсан юм. Тэр зун дуганы мод огтлох гэж манай нутгийнхэн хөгшид хүүхэдгүй хөдлөв. Гэр орныхоо ажлыг орхиж байдаг унаа хөсгөө хөдөлгөөд төвгөрийн нарсанд очиж овоохой майхан барьж, бууцгаалаа. Манайхан аав том эгч хүргэн бид хэдүүлээ хоёр морин тэрэг гурван үхэр тэрэгтэйгээ очиж буув. Ямпил ах хүрээний хэдэн залуу лам нартай ирлээ. Тэд тусдаа

Page 13: 2012uran zohiol

майхан гал тогоотой. Дэжидмаа аав ах нартайгаа ирлээ. Ойр төсөр ийм олон хүн нэг дор цуглаагүй болохоор залуучууд бид найр наадамд ирсэн юм шиг баяртай ч гэж жигтэйхэн. Өдөржин мод огтлоод орой хураасан гуалин дээр шувуу шиг жирийж суугаад дуу дуулж сарын саруулд цүү шидэж гутал хувцсаа урагдтал наадна. Лам хувцсаа тайлсан банди нар тоглоом наадамд оролцоно. Ямпил ах харин Iэднийгээ захдаж захирахаар ирсэн бололтой өдөржин майхандаа бийрээр судар ном хуулж хааяа ой модон дундуур явж харагдана. Нэгл алмайрч гундсан янзтай. Манайхтай хөрш буусан Содном юмыг дандаа өөлөх егөөдөх дуртай. Үргэлж мохоор зажилж жавьжаараа шар шүлс савируулан нэг ч ам хуурай байхгүй дуржигнаж явдаг хүн "Манай Ямпил ламтан ногоон ой дундуур улаан шар орхимжоо намируулж явахыг нь харахад гоё л байна даа. Бурхан бодьсад ваа тэнгэрээс морилж ирээд биднийгээ харж хамгаалж явна уу гэж бодогдоод шөрмөс минь зангирч сүх минь хөнгөн болно" гэхэд Ямпил гэнэт уурлаж "Та хүүхдийн сүх барьж ирчихээд хөнгөнийг нь гайхах юмгүй. Лам бурханд үнэн шүтлэгтэй хүн ноёд нь шүтдэггүй юм" гэж билээ. Би Ямпилын уурлахыг ховор үзсэн болохоороо сэтгэл нь хямарч явааг ойлгосон. Хааяа майханд нь ороход минь чихэр боов авч өгөөд дуугүй номоо бичиж сууна. Сэрүүн дуганы хуралд унших судар номоо хуулж байсан хэрэг биз.

Би Дэжидмааг нэг их хоргоолгүйгээр эвтэйхэн ойртох аpra бодож байв. Ингэж хөдөө хээр хамт байх аз хаанаас элбэг тохиолдох билээ. Гэтэл Дэжидмаа надаас холхон байя гэсэн шиг нэг л дөлж буруулна. Аавтайгаа өдөржин мод хөрөөдөөд майхнаасаа бараг гарахгүй цагаан мод шидэхэд оролцооч гэж үеийн нь охидоор хэлүүлэхэд аав явуулахгүй байна гэдэг. Аав нь ч үнэхээр хатуухан талын хүн. Хүнтэй таарамжгүй тэр дундаа манай аавтай бол бараг дайсан л гэсэн үг. Залуудаа мөрийтэй тоглоом дээрээс болж гар зөрүүлснээс хойш эвлэрдэггүй хоёр юм гэдэг. Харахаас ч сахал үсэндээ баригдаж улаан нүдэлсэн үг дуу цөөнтэй зэвүүн хүн. Харин ажилд мундаг даа. Зунжин ууланд гарч хус хатаагаад өвөлжин тэрэг дархална. Хаваржин давирхай нэрнэ. Тэгсээр юмжсан айл. Хүүхдүүдээ хатуу. Харин Дэжидмаа ганц охин нь учраас эрх танхивтар. Гээд аав ээж нь түүнийг харцуулын нүдний хор орохоос болгоомжлон олны хөлтэй газар бараг явуулдаггүй байв. Хүмүүс дуган барих мод бэлтгэх гэж бараг цөмөөрөө гэр орноо хааж, үнээ тугалаа тавьж хөдлөхөд тэднээс хоцроосонгүй. Тэгээд өдөржин хажуунаасаа холдуулахгүй дагуулж мод хөрөөднө. Хээр гарсан залуучууд зүггүйтнэ гэж сэжиглээд тэр. Харин нэг өдөр мод зөөх хөсгөнд Дэжидмаа бид хоёр таарлаа. Цагаалж цавчсан дүнз ачсан хориод тэрэг өдөр бүр хөдрөнө. Бид модоо шөнө ачиж хоноод өглөө эрт хөдөллөө. Талд буусан хойноо морио урдах хүний тэрэгнээс уяад Дэжидмаагийн хөсөгтэй зэрэгцэн алхлав. Дэжидмаа арлыг нь сунгасан тэргэнд урт урт гуалин ачаастай хөсөгнийхөө хос шарыг хөтлөөд хөмөн бойтогныхоо үзүүрийг ширтэн явна. Би түүнтэй зэрэгцээд дуганы шав тавихын урд орой манай түлээн дээр Ямпил ахтай юу ярьсныг нь асуухад чи өөрөө намайг дуудаж уулзуулсан шүү дээ. Чи одоо хүртэл надад уурласаар явна уу гэхэд чамд юу гэж уурлах вэ гээд тоох шинж алга. Тэгэхээр нь би аргадна гэснээ мартаад дургүй хүрч "Чи лам хүний толгой эргүүлж нүгэл хийв дээ. Хойд насандаа тамд унаж улаан галд амьдаараа шаруулна" гэхэд Дэжидмаа харин инээгээд "Ямпил чамтай адилхан харсан бүхэндээ толгой эргэх хүн биш" гэж даажигнав. Би аргагүй доор унаж, "Чи миний санаанаас гарахгүй хэцүү байна. Хойт жил би цэрэгт явна Наана нь үгийг чинь дуулмаар байна" гэхэд Дэжидмаа "Чамд хэлэх юм байхгүй" гэж шулуухан дургүйцлээ. Би ч тэссэнгүй "Чи Сэрүүн дуганы гавжийн увсанц болж жаргах санаатай юу! Баян тарганаа багтааж ядах мөртөө яасан шуналтай эм вэ" гэж хэлчихээд зайлж билээ.

Page 14: 2012uran zohiol

Би Дэжидмаад тоогдсонгүй гэж гутраад тэгж тоогоогүй нь миний буруу муугийнх биш хажуунаас заавал нэг саад орсон байх ёстой гэж бодсон. Тэгснээс болоод Дэжидмаагийн сэтгэлд эсэргүүцэл гомдол төрүүлснээс зайлахгүй. Хүн юмыг эсэргүүцээд санаагүй юмаа хийх ёс бий. Хүн тэгж харддаг бол ойртоод үзсэн ч яадаг юм гэж Дэжидмаа шийдсэн байж магадгүй. Тэрнээс биш Ямпил ах сахил санваараа тийм амархан мартах хүн биш гээд юмыг яаж мэдэх билээ. Дэжидмаа шиг сайхан бүсгүй хэний ч сэтгэлийг урвуулж хөрвүүлж чадах юм.

Би энэ мэтийг дурсан өнчин ганжраа сүүмэлзүүлэх богинохон наст Сэрүүн дуганыг өнөө маргаашгүй задлан сумын төв рүү яавал түргэн зөөлгөж намар сургуулийн хичээл эхлэхээс өмнө бариулах тухай бас бодож суув. Сэрүүн дуганыг  гуравхан сард барьсан юм. Тэр бол өөр цаг байжээ. Далай их буян хийж байна гэж хүмүүс бие хайргүй зүтгэсэн. Одоо өөрсдийнхөө барьсан сүмийг өөрсдөө зад татах цаг тулгарчээ. Үр хүүхдийнхээ суралцах сургууль барина гэдэг бас л их буян. Гэвч хүмүүс дуган барьж байсантайгаа адил нойр хоолоо мартаж зүтгэхгүй нь лав. Хүүхдүүдээ сургуульд явуулахаас элдвээр булзааруулж хойш суудаг хүмүүс ч олон. Ингэхээр хатуухан шийдэмгийхэн үзэхгүй бол болохгүй. Залуучуудыг л юуны түрүүн хөдөлгөнө. Маргааш өглөө багийн хурал хийлгэж хөсөг тэрэг майхан сав дайчлан комисс томилж дуганы бурхан тахилыг хураалгая...

Би худагны татуургын баганаас морио уячихаад эмээлээ дэрлэж унтах санаатай тэнгэр ширтэж хэвтлээ. Нойр ч хүрэх янз алга. Тэнгэрт ярайх түмэн одыг үлгэрт гардаг нусгай бор хүү шиг тоолдогч юм бил үү? Даанч тоолж баршгүй нь энэ орчлон хорвоо гэгч хязгааргүй ухаан бодол гүйцэж хүрэхийн аргагүй. Бум түмэн од түгсэн энэ агуу тэнгэрийн дор хүн гэгч амьтан элдвийг үзэж явах юм. Нэг хүний үхэх төрөхийн хооронд цаг хувирч үе удам дамжиж шүтэгдсэн шашин бурхан хүртэл мөхөж шинэ амьдрал тогтож байна. Энэ сэрүүн дуганыг бид барьж байхдаа зургаахан жилийн дараа задалж нүүлгэнэ гэж зүүдлээ ч үгүй, бараг мөнх юм босгосон шиг санаж байсан. Гэтэл энэ зургаахан жилд юу болов. Зургаан жил гэдэг маань ер юу билээ. Энэ дуган барьчихаад бөөн баяр хөөр болж хүн амьтан бужигнан үүдний сахиус гэж нэг их том ямандаг бурхан залан унан тусан мөргөж улаан хуврагууд дуганы өндөр шар довжоон дээр бүрээ бишгүүр хангинуулан, цан хэнгэрэг дэлдэж байсан нь өчигдөрхөн юм шиг, Ямпил ах шар магнаг хаалгаа тайлж өгсөнгүй. Тэгж тэгж сая гэрэл асаан Балдангийн эхнэр битүү хамарлан "Хэн бэ?" гэж гуншганав. Би "Гүр" байна гэхэд "Ямар Гүр?" гэж байна. Уур хүрээд "Сумын дарга Гүр байна. Хаалгаа бушуу тайл!" гэж хашгирлаа. Эхнэр нөхөр хоёр нэг л хэсэг шивнэлдээд Балдан янцагласаар хүрч ирж үүднийхээ түгжээсийг мултлав. Золиг чинь нэл шартангийн үнэр. "За Балдан ах бушуу хувцасла! Цаана чинь аюул болж байна. Жанцан сангасваа Сэрүүн дуганыг шатааж байхад нь би дайралдаж арай л алуулсангүй. Сохор азаар өрслөө. Тэр үхсэн амьд нь мэдэгдэхгүй хэвтэж байна. Бушуу тийшээ очъё" гэхэд Балдан ор луугаа майжигнаж "Юу л гэнэв дээ чи. Ухаан минь хүрэхгүй байна" гэв. "Ухаан хүрэхгүй юм юу байна? Сэрүүн дуган шатаж байна цаана чинь! Бушуу явъя" гэлээ. Балдан нойрмог юмуу, согтуу юмуу бүү мэд шуухтнан сууж эвшээлгэн цээжээ нэг хэсэг хүр хүр маажаад сая хувцаслахчаан болов. "Чёрт, тэр муухай сангасваа чинь үхээ юу тэгээд?" гэж юу болсныг бас л гүйцэд ухаараагүй янзтай. Би ч бушуу бушуу гэхээс өөр юм дахиад хэлсэнгүй. Балдан арай гэж нэг бүсээ бүслээд "өлий хөгшин дотор засах юм байна уу?" гэхэд самган нь хөнжил доороосоо "Хохир цаашаа! өчигдөр орой шавхруугүй залгицгааснаа мартаа

Page 15: 2012uran zohiol

юу?" гэж гуншганав. Балдан ёолж янцагласаар үүдний хажууд өлгөж шавхруулсан тааран хүүдийтэй аарцан дор тоссон түмпэн рүү толгойгоо шааж цагааны шар шүүс залгилаад сая нэг ухаан оров бололтой. Гурав үсэрдэг хуучин карбин хананд өлгөөстэйг сая харж авсан чинь Балдан "Наадхи чинь хоосон, зэвтэй төмөр" гэж байна. "Хоосон буунаас хорин хүн айдаг" гээд авлаа. Балдан ашгүй морио уяж хоножээ. Саравчнаас эмээлээ авах гэж харанхуйд нэг хэсэг л янцаглав. Тэгж тэгж бид хоёр арайхийн хөдөллөө. Дуганд хүрч ирээд нөгөө хоосон буугаа барьж мярайсаар ойртоод "Сангасваа гараад ир! Хөөе чи гараад ир!" гэж хашгирсан чинь таг чиг. Бид хоёр хэсэг хүлээгээд бие биеэ түлхчин дуганы үүдээр шагайж гэрэл гаргав. Сангасваа хэвтэж байсан газраа л лав алга. Бөглөрөөд хэвтсэнээ босоод явчихсан бололтой. Би Балданд уур хүрч " Та одоо мордоод сум руу давхи. Хамгаалахын төлөөлөгчид очиж юу болсныг хэл! Морь муутай бол миний морийг унаж яв!" гэж тушаалаа. Балдан халширсан янзтай шуухтнаад "Чёрт! Ёстой муухай сангасваа байна даа. Харанхуйд отож байгаад биднийг цохиж орхих юм биш биз" гээд ийш тийшээ харав. Үүр хяраалж эхэлжээ. Нөгөө муу буугий нь өгч "Ядсан цагт шийдэм болно. Олон таван үггүй явж үз" гэхэд минь Балдан буу дүрст хөндий төмрөө дуртай дургүй аваад хараал тавьсаар мордлоо. Дотоодыг хамгаалахын төлөөлөгчид ямар ч гэсэн дуулгахаас дээр юмгүй. Сангасваа хорссондоо дахиад дуган шатаах байтугай юм хийж мэднэ. Баригдаж шарагдахаасаа айгаад ул мөргүй зугтааж алга болж ч мэднэ. Дуган ачуулах хэсэг дайчлахаар хэд хоногийн өмнө сумын хоршооны даргыг явуулснаа би ор тас мартжээ. "Холхор хаа явна вэ?" гэж Балдангийн хойноос хашгирахад минь "Манайд унтанхай" гэв. Юм л харагдаагүй. Арай самганы нь өвөрт хэвтсэн юм биш байгаа даа золиг чинь. Би мордож Балдангийнх руу гэлдэрлээ. Ширүүхэн үзэхгүй бол ажил бүтэхгүй нь. Дуган задалж ачих хүн, зөөх унаа хөсөг, суман дээр түрүүчээс нь барьж хэлэх хүмүүсийг зохион байгуулах гол хоёр этгээд маань юу ч бүтээсэн юмгүй архи уугаад байж байдаг. Тэгээд зөөх дуган маань үнс болчих шахлаа. Үүр шөнөөр дахин айл түүвээнэ гэдэг хэцүү. Хээр очиж нар гаргахаар шийдэж багадаа хонь хариулдаг байсан Сархиагтын өвөрт гарч орчин тойрныг хараачлав. Газар дэлхий, айл амьтан ер юу ч болоогүй юм шиг дүнсийж бараантаад. Сэрүүний голын эрт босдог ганц хоёр айлын яндангаас хөх утаа эгц дээшээ суунаглана. Энд тэнд чөдөртэй хэрээтэй морьд, хэсэг бусаг үхэр бэлчинэ. Би цэрэгт явахаасаа өмнө хааяа нэг ийм үүр цүүрээр айлаас мордоод аав ээжид байцаалгахаас халшран гэр тийшээ гэлдэрч яг л нэг ийм нозооронги байдал харагддагсан. Тэгэхэд харин энэ сэрүүн дуган олны хөлтэй газар байж. Томхон хурлын үеэр хол ойроос ирсэн мөргөлчид хээр хоноод хар үүрээр морь малаа цуглуулж шуугилдаж байдаг сан. Гэтэл одоо Сэрүүн дуган амь тавьсан аварга сарьсан багваахай шиг нэвсийнэ. Ер нь манайхан хэрдээ сайхан дуган босгосон юм. Ойр хавын бусад дуганаас дутахгүй үзэмжтэй, бурхан тахил хурал номтой дуган болох гэж чухам л эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн. Цэцэн ханы хүрээ, Бэрээвэн хийд, тэр ч байтугай Гандан хийдээс хүртэл бурхан залах гэж ямар их хөл боллоо. Саяын муухай сангасваа үнэхээр тэр жагарын орон гэгчийн сүм хийдийг байгуулалцсан хүн юм уу энэ дуганы хамаг юмыг зааж зааварлаж бариулсан. Тэгээд л өөрийн бариулсан дуганыг задлуулж зөөлгөхгүй гэж галдах гэж байгаа нь энэ. Хаа нэгтэйгээс гарч ирсэн тэнэмэл хүн хүртэл манай юманд оролцож, магадгүй шарын шашныг мөхлөөс хамгаалж сургууль соёлыг эсэргүүцэхийг санаархаж явна гээч. Тэр уул хад шиг том хүчирхэг амьтан эхлээд хэрвээ цочиж алмайраагүй бол, хэрвээ аз болж миний гарт жингийн туухай тааралдаагүй бол би өдийд нээрээ дугантай хамт чандруу болчихгүй юу. Сарьсан багваахай шиг энэ нэвсгэр хар дуганаас л болох нь. Барилцах гэж байдгаараа гүйж зүтгэлээ, одоо зайлуулж зөөлгөх гэж тамаа эдлэх нь. Ямар ч байсан сумынхаа

Page 16: 2012uran zohiol

сургуулийг л байшинтай болговол миний нэг хэрэг бүтэх нь тэр. Раднын Гүр сумын дарга байхдаа Сэрүүн дуганыг задлуулж бариулсан сургууль гэж жохим хүмүүс ярилцаж, ардын үр хүүхэд бичиг ном заалгаж явбал аштай юу. Хүн гэгч олон түмэнд хэрэгтэй их бага юу ч гэсэн бүтээх л учиртай. Засгийнхаа даалгаврыг биелүүлсэн юуханд боловч баярлаж явах юм байна шүү. Сумын дарга гэдэг ч бага юм биш. Ямпилын адил лам болсон бол ингээд л дуган сүмтэйгээ хамт сөнөх байсан. Цэрэгт яваагүй бол нөгөө л бахь байдгаараа ийм л нэг нозоорсон өглөө магадгүй нэг айлаас мордоод гэлдэрч явахсан биз. Амьдаараа үхэх байсан даа. Дэжидмаа ч бүр гологдохоороо гологдоод, бичиг үсэг ч мэдэхгүй нэг дарвайсан хар юм архи ууж, айлын хаалга маажсаар хамаг сайхан насаа барах байсан биз.

Нар мандлаа. Зүүн уулын оройгоор нар цухуйнгуут Сэрүүн дуганы ганжуур алтран гялалздаг юм байна. Тэгж өндәр намыг нь сүрхий тааруулсандаа ч юмуу аль ойр хавьд өөр алт шармал юм байхгүйдээ ч тэр үү энэ ганжир Сэрүүний хөндийд бас нэг бяцхан нар шиг туяарч харагдана. Сүсэгтэн хүмүүст ингэж бишрэл төрүүлдэг биз. Нар өндийхөөр дуганы асарласан орой цайвалзаад өнөө нэвсийсэн сарьсан багваахай маань нисэхийг завдсан тогоруу шиг харагддаг юм байна. Дуганы энэ дээврийг хийх болоход манайхны дархцуулын ур дутсан сан. Цэцэн хан, Бэрээвэн хийдийн хужаа нар ирж хийгээд өнөөх өргөл барьцаар цугларсан хөрөнгө мөнгөний ихэнхийг аваад явчихсан. Мод чанаж будаг шингээхээс эхлээд нарийн юм мэддэг айхтар золигнууд билээ. Тэднийг энэ сангасваа л олж ирсэн. Ер нь манай монголд хаанаас шунаж шургаж ирсэн хятад төвдүүд юм бэ? Хятадгүй тазар гэж байхгүй. Хүн цугларсан газар нохой хятад хоёр заавал байна. Даанч залгих хоолой нь нарийдаад энэ болж. Нар хөөрсөн хойно Балдангийнд ирэв. Хоршоо дарга Холхор дээлээ нөмрөөд амаа чихэндээ тултал эвшээлгэн гадаалж явна. Бас л шартчихсан бололтой. Янхийчихаад эвшээлгэж яваа нь хөгшин адуу шиг. Нээрээ адуу шиг дүртэй юм гээч. Молийсон унжуу хамартай, урт дөрвөлжин эрүүтэй, ташуу малигар магнайтай, ойрхон суусан дүрлэгэр нүдтэй. Адуу адуу. Тэр намайг харчихаад нэг муу инээхчээн болж "Дарга сайн явж байна уу?" гэв.

-Барагтай л байна. Таны ажил юу болж байна?

-Чиний ирэхийг хүлээж суунам. Миний үгээр хөдлөх хүн алга энд чинь.

-Та тэгээд хөдөлгөх гэж үзэв үү?

-Багийн даргыг, энэ Балданг хөдөлгөх гээд ядлаа.

-Тэр Балдангий чинь би үүрээр ирж хөдөлгөсөн. Та хаана байсан юм? гэхэд Холхор дотор нь муухайрсан бололтой ярвайж хүзүүгээ нужгинатал шилгээх нь бүр ч адуу шиг. Би арай л инээд алдсангүй.

-Өчигдөр орой жаахан юм балгаад эдний саравчинд унтаж орхиж.

-Балдан та хоёр нийлээд архи уухаас өөр ажил бодсонгүй л дээ. Цаадах чинь өглөө цагааны шар шүүс залгилаад байсан гэхэд Холхор

-Цагааны шүүс... Түй! гээд огиулж гарав. Ингэж яваа хүнтэй юу ярих билээ. Би шөнийн

Page 17: 2012uran zohiol

явдлын тухай, Балданг сум руу хөөж явуулсан тухайгаа ч түүнд хэлсэнгүй.

-Одоо та морд. Шараа тайлаад мордож үз. Өрхийн тэргүүлэгчдийг, айл болгоноос заавал нэг хүнийг Сэрүүн дуганд оч гэж хэл! Яаралтай хуралтай гэж хэлэгтүн! гэхэд Холхор гайхан

 -Дуганд хуралдуулах гэж үү? гэв.

-Тиймээ. Юу болсныг, юу болох гэж байгааг хүмүүсийн нүдэн дээр хэлнэ гэв.

Балдангийн эхнэр үнээнийхээ хорооноос хувинтай сүү барьж сүү цагаанд дарайсан хормойгоо гишгэсээр хүрч ирлээ.

-Сангасваагаа барив уу та нар? Хоосон буутай өвгөнөөр минь мануулаа юу? гэхэд нь Холхор учрыг олж ядан

-Юун сангасваа вэ? Балдан яасан юм? гэв.

-Сангасвааг хүргэхээр сум руу явсан гэж би худал хэлэв.

Дуганд хурал болно гэхээр ч тэгсэн юмуу хүмүүс ундуй сундуй цуглав. Балдангийн. Эхнэр хүүхнүүдийн "шууданг" доргиосон ч байж магадгүй юм. Дэжидмаа ч ирсэн харагдана. Эцэг нь яасныг бүү мэд. Ер нь голцуухан залуучууд цугларчээ. Уйдаж ядаж байгаа амьтас арга ч үгүй биз. Хааяа хурим найр хийж, овоо тахихаас өөр цугларах ч шалтаг гарах биш. Би шөнө дуганд юу болсон тухай хүмүүст ярьж эд мөрийн баримт болгон тахилын ширээний шатсан банзнуудыг гаргаж хаяснаа үзүүлнэ. Үр хүүхдүүдэд чинь сургууль барьж өгөх гэж байхад хувьсгалын эсэргүү тэнэмэл этгээд саад хийх гэж та бидний сонор сэрэмжийг алдагдуулан дуганыг шатаах гэж банйа. Өчнөөн төчнөөн хүч хөрөнгөө зарцуулж барьсан дуган маань хэнд ч тэднийх нэг удаа өчнөөн шар тэрэг эднийх өчнөөн морин тэрэг хөдөлгөнө гэх зэргээр уралддаг байснаа одоо больжээ. Жин тээж олз олно гэдгээ ч мартжээ. Ингээд аль л бүл чадалтайд нь тулгаж байгаад хорь хорин хөсөгтэй хоёр ээлж тогтоов. Тэр дор нь бас хэдэн залууг томилж дуганы бурхан тахилын хэрэгсэл, дотор нь хураасан юмсыг лам нарын суурингийн үлдэгдэл муу хар байшинг зөөлгөв. Хүнд хэрэгтэй юм бага үлдсэн юм санж. Баахан гуулин бурхан ном судар, хуучин муусайн олбог суудлын үлдэгдлээс биш магнаг торгоор хийсэн лавир жанч, олбог дэвсгэрийн хивс, хоргой, бүрээ бишгүүрийн мөнгөн чимэг тоноглолыг цөмийг хуу татаад явчихжээ. Жигтэйхэн нарийн угалз хээтэй мөнгөн войпор байсан л гэнэ. Тахилын өч төчнөөн мөнгөн цөгц, зандан ширээ, бэрээвэн номун хааны өргөсөн шүр сувдаар өвч бүрхээстэй мандал байсан л гэнэ. Тэр энэ авсан байж магадгүй гэсэн хов яриа ч гарч байна. Мухагшин Балбар хоёр бишгүүр, нэг гаглин гэртээ аваачсан, тэр гаглингийн толгой нь алтаар бүрээстэй байсан л гэнэ. Өвөг эцгийн минь чөмгөөр хийсэн гаглин манайд байх ёстой юм гэдэг л гэнэ. Зарим залуус улаан шар өнгийн торгон хадгаар ташуурынхаа сагалдарга хийдэг, зандан ташууртай хүн ч хааяа үзэгдэх болсон гэх мэтээр эх адаггүй хов живийн яриа үүслээ. Ямар ч байсан одоо тэр юмсыг эрж олдог цаг өнгөрчээ. Сүм дуганы жасын хөрөнгийг хураах зааварт бурхан тахилыг нь хэрхэх тухай тодорхой юм байх ч үгүй.

Page 18: 2012uran zohiol

Дэжидмаатай хальт уулзлаа. Тэднийд дөрвөн шар тэрэг ноогдууллаа гэхэд за ч гээгүй үгүй ч гээгүй газар шагайгаад суусан. Дуганы ханын зарим урт дүнзүүдийг шар тэргээс өөр юмаар зөөх аргагүй. Эднийх шар тэрэгтэй цөөн айлын нэг юм. "Аав чинь яасан бэ?" гэхэд дэжидмаа хараа буруулан "Бие нь муу намайг оч" гэж явуулсан гэв. Бүсгүй хүн гуниглахаараа улам ч сайхан болдог юм уу? Бэр болох насаа гэртээ өнгөрөөж ингэж ч явах гэж дээ. Би энэ Сэрүүн дуган барьсны хойт жил нь цэрэгт явсан юм. Төвгөрөөс дуганы мод зөөж яваад тэр нэг өдөр хатуу үг хэлсэндээ бантаад ч гэх юм уу, гомдоод ч гэх юм уу, дахиад ойртоогүй. Өвөл нь Сэрүүн дуганд анхны цагаан сарын хурлаар хол ойрын мөргөлчид зөндөө ирсэнсэн. Би хэдэн нөхөдтэйгээ баруун биеийн айлууд хүртэл цагаалж ууж идсэндээ ядраад Ямпил ахынд хэвтэж байв. Ер нь дуган бидний сэлгүүцэж уйтгараа гаргах аятайхан газар болсон юм. Ахын гэр тохитой ч гэж хачин. Халуу дүүгэсэн туйпуу пийшинтэй хивс ширдэг битүү дэвсээтэй, бурханд нь зул бариастай, арц хүжний үнэр ханхална. Лам болно гэдэг нэг бодлын жаргал ч юмуу гэмээр. Ганцхан гэм нь дүрэм горим даанч нарийн, өдөржин дуганд ном уншиж хөширтөлөө сууна гэдэг л тэсвэрлэшгүй баймаар. Ганц хоёрхон өдөр тэгж суух биш хэдэн cap жилээр бүх насаараа сууна. Эхнэр хүүхэд ч мэдэхгүй, архи дарс уухгүй, даанч уйтай байх гэж санагдсан. Ид насны эр хүн ингээд ганцаараа сууж байна гэдэг ёстой л хувь тавилан гэдэг нь байх. Тэгээд ямар ч байсан хүн юм болохоороо аргаа барахдаа бие биенийгээ бандиддаг байх. Мань Ямпил ч гэсэн нэг юмтай байх гэх зэргээр дэмий балай юм бодож хэвттэл Дэжидмаа орж ирсэнсэн. Би яагаад ч юм нэг их гайхаагүй. Дэжидмаа надаас зовсон янзтай хэсэг дуугүй сууснаа боодолтой юмаа задлан цагаан чисчүү цамц гаргаж "Ээжий өгч явулсан юм" гэхэд нь бас л тохуурхмаар санагдаад "Чиний л оёсон цамц байдаг. Би мэдэж байна. Дэжидмаа Ямпил гавжид цагаан сарын цамц оёж байна гэж улаан Дулсай хэлсэн" гэхэд минь Дэжидмаа царайгаа улайлган гарч одсон юм. Зун нь цэрэгт явахдаа айл айлаар орсон. Дэжидмаа ахтайгаа жинд явчихсан байсан. Цэрэгт гурван жил байхад Дэжидмаа хааяа хааяахан санаанд орсон ч олонтой бужигнасаар өнгөрсөн. Дэжидмаа Ямпилд зүгээр нэг цамц оёж ирдэг ч биш байжээ. өнгөрсөн жилүүдэд хичнээн ч уулзаж юу ч ярьж хэлцэж явсан хоёр юм билээ. Бие биедээ аргагүй сэтгэлтэй болчихоод хүн амьтнаас нууж ам хэлнээс айж явсан биз. Тэгээд л Ямпил сахил санваараа сахилгүй алдсан бол өөрийгөө зөвтгөх гэж Дэжидмаад элдэв дээдийн үлгэр домог ярьж шашин бурхны номлол, лам ёсны нууц учрал, магадгүй хүний нүднээс далд эр эм болж жаргах хувь тавилан энээ тэрээ гэж мунхруулан өнөөх хойд нас, диваажин шамбалын ариун орны тухай ярьж итгүүлсэн биз.

Өнгөрсөн сард бараг бороо дусаагүй байснаа дуган задалж зөөх болохоор нэвширтэл орж эхэллээ. Орохдоо ёстой

усан нүдэлж голцуу шөнөдөө жаахан амсхийгээд дахин хүч аван өглөөнөөс үдэш хүртэл залхуутайгаар зүсрэн орно. Задалж эхэлсэн дуганы дүнзнүүд ус сууж хүндрээд нэг гэргэнд ачих модыг хоёр тэргэнд ачихаас наашгүй. Сумнаас дотоодыг хамгаалахын төлөөлөгч ирж хэдэн хүнийг дайчлан нөгөө сангасваагийн эрэлд мордов. Би Холхорыг орхиод сум руугаа буцмаар санагдсан оловч энә унжирсан борооноор хүмүүс нэг л уруу царайлаад ажил бүтэх янз алга. Ямар ч байсан анхны хөсөгтэй хамт буцъя гэж шийдлээ. Гол ус үерлэх юм бол нэг хэсэтээ хаагдаж хамаг ажил нурна гэсэн үг. Үерлэх нь ч илэрхий боллоо. Яаж ийж байгаад байшингийн суурийг ч гэсэн тавих мод хүргэх л хэрэгтэй. Ингээд би хүмүүсийг шахаж яаруулав. Ямпилын баригдсаны төлөө нүд үзүүрлээд ажиллах дургүй байна уу гэж бодохоос дотор цухалдаад ширгүүхэн ч үзлээ. Хүмүүсийг гэрт нь хариулахыг больж

Page 19: 2012uran zohiol

майх^н сав хоол хүнстэй нь байлгаж, дуганыг буулгасаар тав хоноход түрүүчийн хөсөг явуулахтай боллоо. Түрүүн бодож байсан хоёр ээлжээ ч больж долоо найман үхэр тэрэг арваад морин тэрэг гаргалаа. Байдагаа шавхаад тэр бороо арай гэж холдох нь гэмээр хэдэн хоног усан нүдэлсэн тэнгэр нэг өдөр цэлмэгчээн болж газраас нэвсгэр цагаан манан хөөрч байснаа маргааш өглөө нь дахиад битүүрчихсэн бороо шивэрч байв. Сангасваагийн эрэлд мордсон хэд маань хоосон буцаж ирлээ. Нөгөө хамниган удгантайгаа хамт тэнгэрт нисч газарт шингэсэн шиг л сураггүй гэнэ.

Ингээд түрүүчийн хөсөг хөдөллөө. Арваад хүн гучаад үхэр морин тэрэгтэй. Арваад хүний хагас нь авгай хүүхдүүд. Дэжидмаа өөрийнхөө хөсгийг авч явах болов. Ах нь ноднин цэрэгт явсан болохоор эцгийн өвчтэйд өөр явах хүн ч эднийд байсангүй. Дэжидмаа энә хэд хоногт нүүрийг нь халхалсан том нүдэнтэй урт цув өмсөөд үг дуугүй ажил хийлцэж байлаа. Надад түүнийг өрөвдөх сэтгэл нэг л төрсөнгүй. Хөсөг авч явах арваад хүний дотроос арай чадалтай нь манай хүргэн ах Жамбал, Хэлтгий Базар, махан толгой, Самбуу, тугал Жамсран бид хэд. Хөсөг хөдөлгөхөө хэд хоног хүлээсэн нь дээр. Балжийн гол үерлэчихсэн бол гарч чадахгүй, татрахыг нь хүлээж дэмий ус сахих ажил гарна гэж зарим маань дургүй л байлаа. Дуртай явагсад гэвэл хэлтгий Базар, гэрийн ажлаас залхуурсан хэдэн хүүхдүүд, биеэр бол ёстой баатар эр гэмээр мөртөө ухаан жаахан хэлтгий болоод тийм хочтой Базар маань "Балжид хэн хаагдаж байсан юм. Модоор сал холбож өөрсдийгөө ачаад гарчихна" гэнэ. Тэр нь ч юу юм бэ. Ямар ч байсан хөдлөв. Анхныхаа өдөр арван хэдхэн мод яваад оройтож Бөөрийн даваанд гацлаа. Базар усанд бүр хахаж цацаад давааны харгуй өвдөгцөө шавар болжээ. Зарим газар тэрэгний дугуй булдаа тултал шаварт шигдэж, түлхэж татахаас өөр аргагүй зовоолоо. Наанаасаа нам  даваа тулдаа л арай чүү гэж харанхуй болж байхад орой дээр нь гарцгаав. Шөнө эгц уруугаа бартаа ихтэй даваа руу бууна гэж санахын ч хэрэг алга. Ингээд даваан дээр хоноглохоор майхнаа барьж задгай гал өрдән хувцас хунараа хатааж, цай хоол хийж хүйтэн бороонд ширвэгдсэн хонь шиг бөөгнөрөн суулаа. Хээрийн аянд гарсан хүмүүс хэзээд амь нэгтэй, тэрүүхэндээ бас инээд наадтай байдаг хойно доо. Хэлтгий Базар маань ч бүр гунихгүй амьтан. Хэд хоног бороо ороогүй юм шиг даваа өөд шавар маажин мацаж ядраагүй юм шиг том модон аягаар хар цай оочих завсар элдвээр маасганан харин ч зугаатай.

-Дэжидмаа чи хөхүүн зангаа яаж орхиод цуваараа тархиа ороогоод явна вэ? Наашаа нэг харж нар гаргаж үзээч гэхэд майхны үүдэнд цуваа нөмрөн шовойж суугаа Дэжидмаа дүлий юм шиг хөдөлсөн ч үгүй. Махан толгой Самбуу гэж Сэрүүн дуганы лам байсан гохийсон туранхай эр үйсэн бортоготой зөөхийгөө тэвэрч завилан суугаад хиртэй хуруугаараа хаяа нэг малтан долоож үнсэнд булсан талхнаас том томоор хугалан мэлхийнх шиг дарвагар ам руугаа чихэж сууна. Эхтэйгээ хоёулхан амьдардаг үнэхээр бодь амьтандаа. Цаг хувисаж шашин мөхөх болсон нь түүнд ямар ч падгүй бололтой. Хэлтгий Базар түүнийг өдөр "Наад талхандаа бүү хахаж үх" гэхэд хүүхдүүд хийг хийг инээцгээн харин Самбуу жишим ч үгүй хуруугаа долоож сууна. Жамбал хүргэн ямар гайтай бороо ямар их ус шавар гэгч вэ яаж энэ хэдэн хар гуалингаа сум хүртэл чирч очно доо. Хаяагдсан хойноо ч амьтанд ажил нэмсэн балагтай дуган юм энэ тэр гэж үглэнэ. Миний том эгчийн нөхөр энэ Жамбал эхнэрээ сахиж хэвтэх дуртай хачин хүн. Ажилд сайн, томоотой, нэг л гэм нь даанч чийгний өт шиг удаан хүн. Иймэрхүү хүмүүстэй хол явна гэдэг ч бэрхээ. Хур бороогүй бол ч яах вэ. Зүтгэсээр нэг юм хүрнэ. Гэтэл энэ хар бороо мөд татрах янз алга. Гол үерлэж амжаагүй бол гарна гэж бодъё. Гэтэл цаана нь энэ

Page 20: 2012uran zohiol

Бөөрийн даваанаас хавьгүй өндөр бартаатай даваа бас бий. Дан морин тэргээр хүртэл сандарч давдаг тэр давааг урт дүнзнүүд тааруулж сунгасан тэрэгнүүдтэй яаж давна. Ядвал тас хөрөөдөхөөс өөр аргагүй болно. Бид цайлж хооллоод нэг майханд шавааралдан хонолоо. Зуны бороо гэхэд хүйтнийг хэлэх үү? өглөө бээрч даарсан хэдэн юм нусаа татацгаан босч цай чанаж дулаацахчаан болоод цааш хөдлөв. Өглөө би Дэжидмааг хараад өрөвдлөө. Хар үүрээр хэн нэг маань босоод гал асаах гэж шуухитнахад нь өндий харсан чинь Дэжидмаа нөгөө л урт хар цуваа нөмрөөд нойтол цучил үлээж байв. Хүний сэтгэл оломгүй далай гэдэг үнэн юм. Айлын бэр, хүүхдийн эх болоод явж байх хүн ламд сэтгэлтэй болж тэрнийхээ үгэнд шүтэж итгэчихээд энэ болох гэж. Тэр хүн нь байсан бол жаргалсан биз. Гэтэл эд цагаа олсонгүй, тэгээд хөөрхий минь Ямпилын хойноос зүрхнийхээ цусаар уйлж гашуудаж явна. Хойноос нь амьдаараа үхэж сүнсээ илгээчихээд хэлснээр нь хойд насандаа уулзана гэж бодож байна.

Өглөөнөөс бороо түр зогслоо. Даваа руу буухдаа би Дэжидмаад морио өгөөд үхэр тэргийг нь хөтөлж буув. Тэгээд л бид хэд бороо цутгахаа түр азнасан бүрхэг хүнд тэнгэрийн доогуур газар шагайн алхацгаалаа. Энэ өдөр элдэв саад тохиолдсонгүй нэлээн газар хороогоод хөсгөө амраахаар замын айлуудад дөт буудаллав. Хүүхдүүд айлд очиж сүү тараг авчирлаа. Хэлтгий Базар, Самбуу тэргүүтэн ходоод халаах аяга тагш юм эрж одов. Дэжидмаа аяны жижиг майхан барьж цай унд ч хийлгүй нуугдчихлаа. Би жаахан түдгэлзээд, аргадаж сэтгэлий нь засах яахыгаа ч сайн мэдэлгүй майханд нь ороход нойтон газар гудас хаяад нөгөө хар цуваа нөмрөөд хэвтэж байв. Би хэсэг чимээгүй суулаа. Ухаан мэдрэл нь гэмгүй л байгаа даа.

-Дэжидмаа, бие чинь зүгээр биз дээ? гэхэд

-Зүгээр гэж толгойгоо битүүлсэн хэвээр хариулав.

-Дэжидмаа би ямар хүний дотор орж үзсэн биш. Юу болсныг мэдэхгүй юм. Надад элдвийн юм санах хэрэггүй. Ахын баригдсаны төлөө олон түмнээс, хэнээс ч гэсэн зэмлэл дуулж нүд үзүүрлүүлэх шалтгаан надад байхгүй. Би та хоёрын тухай мэдээд ч яах билээ. Чи намайг атаа жөтөө санаж хэзээ нэгэн цагт хорлох гэж явсан гэвэл тэрүүн шиг эндүүрэл байхгүй. Чи бодоод үз. Би ямар та нарт ойр дөт байсан биш. Цэрэгт яваад цөмийг мартсан.

-Би чамайг... чамайг би мэддэг юм гэж боддог.

-Үгүй би юу ч мэдэхгүй. Мэддэг байлаа гээд би яах юм бэ?

Дэжидмаа өндийж цувныхаа юүдэнг ар тийш нь болгоод даруулгаараа үсээ самнахчаан болов. Түүний царай зүс гэж цочмоор. Нүд нь хонхойж хяртайгаад, уруул нь цусгүй жимбийжээ. Хэдхэн хоногт хүн ингэж хувирна гэж баймгүй. Өчигдөрхөн ч арай ийм байгаагүй. Лав өвчин хүрчээ.

-Дэжидмаа чиний царай гэж жигтэйхэн, өвдсөн юм биш биз дээ? гэхэд майхны үүдээр уулын толгой хэсэг гелрөөд, -Мэдэхгүй гэв.

Биеэ тааруухан бол гэртээ буц. Хөсгийг чинь өөр хүнд өгье гэхэд:

Page 21: 2012uran zohiol

-Үгүй, би гэртээ харихгүй гэж хачин юм хэллээ. Бид хоёр удаан дуугүй суув. Гэтэл Дэжидмаа доороо санаа алдаад ингэж ярив.

-Чи мэдэж ав л даа. Чамайг хар буруу санаж хорлох гэсэндээ биш гомдож гутраад, ахыгаа аврах эрхтэй чадалтай хүн гэж бодоод чамд би дэмий үг хэлжээ. Тэрнээс биш үнэхээр атаа жөтөө хадгалж явдаг ч гэж би урьд нь ер бодоогүй. Би ахын чинь тухай л бодохоос биш чиний тухай боддог ч үгүй байсан. Чи тэр зун дуганы мод зөөж яваад хүний сэтгэлд юм хийвэл ч хийхээр үг хэлсэн шүү дээ. Гэсэн ч тэрнийг чинь би ч бас удалгүй мартсан юм. Чи нээрээ цэрэгт яваад биднээс хол байсан. Тэр л зун дуганы мод огтолж байхад Ямпил намайг нүдэндээ тусгаж авсан юм. Би тэгж нүдэнд нь өртөх юмсан гэж хичнээн горьдож явсан гэх вэ? Бүр багаас минь Ямпил сайхан харагддаг байсан. Томхон болоод хаа нэгтээ хүүхдүүд цугларч тоглоход хүртэл би Ямпилыг харах гэж очдог сон. Ламын хүрээнд хувраг болоод явсан хойно нь хүмүүс түүнийг их номтой лам болсон гэхээр нь дотроо биширч баярладаг байлаа. Хүнд чинь тийм нэг амьд шүтээн болгож, зүүд зөгнөлдөө хүртэл хайрлаж мөрөөдөж явах хүн гэж байдаг юм байна. Би Ямпилыг тэгж хайрладаг сан. Үнэндээ ч энэ хорвоод ховорхон, зүүд зөнд ормоор сайхан хүн шүү дээ. Би тэp зун аав эжтэйгээ Ламын хүрээний цамд очоод Ямпилыг харж хичнээн баярласан гэх вэ. Лам хувцас нь зохисон гэж жигтэйхэн, царай нь туяараад цаанаа нэг онцгой харагдсан. Хутагт хувилгаан гэдэг нь ийм биз гэмээр. Тэгээд л би Ямпилыг мөрөөдөж, ямар нэг аргаар хопоос ч гэсэн харах юмсан гэж, дүр байдлыг нь бодож явдаг болсон. Тэрнийгээ дотроо л хадгалахаас биш хэнд хэлэлтэй вэ дээ. Лам хүнд шүтэхээс биш сэтгэлтэй болно гэдэг их нүгэл гэж би бас мэддэг мөртөө яаж ч болоогүй. Тэгээд л хэзээ том лам болж ирэхэд нь очиж мөргөнө дөө гэж хүлээнэ. Урьд нь сөхөрч суугаад гараас  нь ганцхан адис тавиулбал хамаг хэрэг бүтмээр санагддаг сан. Яаж яваагаа өөрөө ч ойлгоход бэрх болсон. Тэр зун Сэрүүн дуган барилцахаар ирэхэд нь аз болж танай гадаа уулзсан шүү дээ. Чи өөрөө хэлж уулзуулаа биз дээ! Тэгэхэд Ямпил Сэрүүн дуган ямар сайхан дуган болох тухай, Балдан Бэрээвэн хийд гэж ямар бурхны орон шиг гайхалтай газар байдаг тухай зөндөө юм ярьсан. Сэрүүн дуганы гавьж болж нутагтаа сууна гэхээр нь би ёстой их баярласан. Би түүнд ямар багаасаа дуртай, үргэлж бодож хайрлаж явдаг гэж хэлэлтэй биш. Ямпил чамтай адил намайг тэвэрч аваад уул хад, ой мод руу яваад өгдөг ч болоосгой гэхийг яана. Ёстой нүгэл, эм хүний лай гэдэг л тэр биз. Би тэгэхэд цамц оёж өгч байя гэсэн юм. Ямпил за гэхээр нь миний баярласныг хэлэх үү. Тэрнээс хойш би Ямпилд цамц оёод аваачиж өгдөг болсон. Дуганы мод огтлохоор очихдоо ч би цамцтай очсон, Муухай эм би оёсон цамцандаа үнэрээ шингээх гэж шөнөжин тэвэрч хоноод аваачиж өгдөг байсан. Хээр байхдаа би Ямпилыг адуулахаас өөр юм мэдэхгүй, хааяа ойд зугаалахад нь сэмхэн дагаж, майханд нь хааяа цөцгий юм оруулж өгөөд яавал удаахан харж суух арга бодно. Ямпил ч тэрнийг минь мэдсэн байх. Тэгээд нэг өдөр сүү оруулж өгөөд гарах гэхэд минь жаахан бай гэсэн. Майхныхаа хойморт давхарласан олон судар дотроос нэг нимгэхэн ном авч Шамбалын орны зураг үзүүлж ярьж өгсөн юм. Тэрнээс хойш Ямпил надад бурхан шашин, хүний амьдралын учир ёсны тухай зөндөө юм ярьдаг болсон. Шашны мөхлийн цаг ирснийг ч хэлдэг байсан юм. Гэхдээ дуган сүм устаж, лам нар хувцсаа тайллаа ч гэсэн бурхан гэдэг хүний сэтгэлд мөнх, бурхны номлол шиг үнэн юм энэ хорвоод байхгүй гэдгийг надад ойлгуулсан. Ямпил Сэрүүн дуган хоосорсон хойно хурал мөргөл хэвээрээ аль нэг том хийдэд очиж суух санаатай байсан. Тэгснээ яагаад ч юм гэрээсээ яваагүй. Хэрвээ их хол явбал намайг дагуулаад явахсан гэвч эцэг эх чинь тавихгүй, хүн зог ч элдвээр цуурхана,

Page 22: 2012uran zohiol

цаг ямраар эргэхийг ганц хоёр жил харж байж болъё гэсэн. Ноднингоос лам нарыг барьж эхлэхэд Ямпил ч баригдана гэдгээ мэдсэн юм. Тэгээд хөөрхий минь надтай нууц далдуур уулзах болгондоо бид хоёр энэ насандаа ханилж жаргах хувьгүй байж, хойд насанд минь уулзуулахыг бурханд залбиръя гэдэг сэн. Энэ насандаа жаргах хувьгүй маань хэлснээр боллоо. Бурханд шүтэх ариун бодит сэтгэлээс өөр хиргүй хүн юуны төлөө цаазанд орж зовох болов оо? Эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөө гэсэн шашин бурхан хүн зонд ямар тотгор хийсэндээ ад үзэгдэх болов оо? Гүр чи надад ойлгуулаад өгөөч! Ямпил одоо буцаж ирэх нь өнгөрсөн үү? Хаана аваачиж үгүй хийх болоо? Дахиад нэг царайгий нь харах, сүүлчийн удаа харах арга байхгүй юу? Арга байдаг бол би  хамаагүй хойноос нь очъё. Чи намайг бодохгүй юм гэхэд төрсөн ахыгаа бодож хэлээд өгөөч! Би ямар азгүй амьтан гэгч вэ. Ямар хатуу харанхуй хорвоо гэгч вэ! гээд уйллаа. Би юу ч хэлсэнгүй. Юугаа ч хэлэх юм билээ. Юмыг яаж мэдэх вэ, иймээ тиймээ гэж хий горьдлого төрүүлэх нь зовлонгийн нэмэр. Би бүх учрыг ойлголоо. Ямпил ч Дэжидмааг хэдийнээс бодож, Дэжидмаа ч бүр багаасаа Ямпилыг харж явжээ.

Бороо дахиад ч дусагнаж эхлэв. Дэжидмаа уйлсаар өнөөх цуваа нөмрөөд хэвтчихлээ. Би хэсэг сахиж суугаад гарч одлоо. Маргааш нь нар хэвийх үед Балжийн гарам дээр хүрч ирлээ. Ус үерлэчихжээ. Тэргээр байтугай дан мориор ч гарах арга алга. Ёстой л усан галав юүлэх нь үү гэмээр бүх юм ус. Голын шугуй ч усан намираа, бидний хувцас хунар, майхан сав ч усан тулам. Модоо голын хөвөөнд буулгаж хаяад буцдаг ч юм билүү. Хэрвээ гаръяа гэж зүтгэвэл Хэлтгийн хэлдгээр нээрээ л сал холбож урсгахаас өөр аргагүй. Тэгээд уруу царайлсан бид хэд ямар ч гэсэн хоноглохоор шийдэж майхан шовгороо барьцгаав. Хүмүүс ч ам амандаа үглэж эхлэв. Ямар түйрэнд хөөгдсөн биш заавал энэ хар бороон дундуур зүтгэдэг нь юу вэ л гэнэ. Тиим яаралтай юм бол чадалтайхан хүмүүс авч гарахгүй олдсон нь бид хэд боллоо л гэнэ. Нээрэн ч бодоод байхад хий бухимдаж яарсан бололтой. Өнөөдөр бороо

зосохгүй бол модоо буулгаад буцаж үер татрахыг хүлээхээс биш. Эсвэл хоосон тэрэгнүүдээ чирч буцахын оронд унаа хөсгөө харах хүн үлдээгээд, нэг хоёр тэргээрээ ч буцдаг юм билүү? Ажил бүтэхгүй болохоор бухимдаад байж сууж чадахаа больдог зан минь хөдөллөө. Тэгээд Жамбал бид хоёр майхандаа гал түлж борцтой хоол хийхчай болов. Жамбал эхнэрээ сахих дуртай хүн хамраа унжуулаад бүр зутарчихжээ. Балин шиг гурвалжин хамартай, хониных шиг номхон бор нүдтэй овор ихтэй янхийсан энэ эр бусдын хэрэгт ер оролцдоггүй хувиа борлуулж, довоо шарлуулж явдаг хүн. Манай том эгч харин ам хэлээр улаан хөлтнийг урдаа гишгүүлэхгүй галзуу амьтан. Ийм дүнсгэр юмыг зарж дарлаж суухад нь амар биз. Жамбал борцны шөл оочин хамраа харж сууснаа:

-Ямпилыг хааш нь аваачаа бол? гэж асуув.

-Хэн мэдэх вэ.

-Баригдахаасаа өмнө хэд хоног унталгүй зул барьж ном уншсан.

-Тус болсонгүй л дээ.

-Арай түүнийг алж орхихгүй байх даа?

Page 23: 2012uran zohiol

-Мэдэхгүй. Яахыг би хаанаас мэдэх вэ? 

-Сумын даргад хэлдэггүй юм уу?

-Хэн, хаанаас мэдэж хэлэх юм бэ! Би баригдахыг нь ч мэдээгүй. Ганц Ямпилыг барьсан биш. Харанхуй хүмүүс. Сумын дарга гэхээр л бүхнийг мэдэх ёстой гэнэ. Гэтэл би дээрээс ирсэн тушаал зааврыг биелүүлэхээс өер мэдээд байх юм алга.

Орой тийшээ бороо улам ширүүсээд хүйтэн салхи гарч, модны намирааг цагаан хуй бостол шилбүүрдэн морь, шарууд маань нөмөр бараадан бөгтийлдөв. Ямар ч байсан нүд аниад унтахаас өөр юм алга. Ийм унжирсан бороо ойр хавьд үзсэнгүй. Балжийн ус ч харсаар байтал нэмэгдэн нэг л жигтэйхэн баргар хар юм хөвөлзөнө. Ус татрахыг хүлээнэ гэдэг ч дэмий ажил бололтой. Удаан сууж орсон борооны дараагаар тэнгэр цэлмэвч ус улам үерлэдэг. Ингэхээр хүмүүсийг буцааж өөрөө зэргэлдээ багаас дахин хүн хөсөг нэмж дайлаад, ус татрахад ахиухан мод ачиж гарсан нь дээр боллоо. Би энэ мэт олон юм бодсоор унтжээ. Шөнө дунд түр сэрэхэд бороо  зогсож салхи намдсан байна.

Өглөө хүмүүсийн шуугианаар цочиж сэрлээ. Хар дарж зүүдлэн өөрөө хашгирав уу гэтэл биш хэн нэг маань бахардсан хоолойгоор "Хүүе чоно! Чоно байна! Морьдыг маань барьж байна!" гэж орилоод сүйд майд. Би гутлаа холхиндог углаад, дээлээ нөмрөн гүйж гарлаа. Майхнуудаас холгүй ширвэгдэн бэлчиж байсан чөдөртэй морьд маань үргэн цовхчиж, шарнууд уяагаа таслан хөөрцөгнөнө. Юун чоно вэ? гэсэн чинь нэг морин дээгүүр үнэхээр чоно шиг юм гялсхийв. Би байдгаараа хашгиран тийшээ гүйлээ. Авгай хүүхдүүд цөмөөрөө гарч орь дуу тавив. Гэтэл нөгөө чоно нэг морины хүзүүнээс сэжигдсэнээ годройтоод бас нэг морины нуруун дээр харайн гарчихав. Ард минь хэн нэг нь Гүрээ Хойшоо! Галзуу чоно! Галзуу чоно!  Болиоч!" гэж хашгирахад зог туслаа. Нээрээ энэ чинь юу вэ? Өч төчнөөн хүн орь дуу тавьж байхад мэдэхгүй ямар амьтан вэ? Хүүе та минь! Хүүхдүүдээ майханд орцгоо! Галзуу чоно, галзуу чоно! Би яахийгаа ч ухааралгүй буцаад гүйлээ. Хэлтгий Базар сүхээ барьчихсан, амаа том гэгчээр ангайгаад орилж байна. Жамбал хүргэн майхныхаа үүдээр толгойгоо цухуйлгаад мэл гайхжээ. Хүүе, Балдангийн шар үхэж байна! гэж нэг авгай хоолой шахан хашгирав. Хүүхдүүд майхандаа ор! Та минь ээ, майхандаа орцгоо!

Хэн нэг нь уйлж байх шиг. Манай хүрэн морь ойчлоо! Хоолойгий нь тас хазчихлаа! Буутай хүн алга уу? Хүүе, буутай хүн! Сүхээ барь! Би Жамбалыг түлхээд майхныхаа баганыг суга татав. Бурхан минь хүмүүст л халдах вий! Хүн осолдвол юу гэгч болох вэ! Би яахыгаа бас л гүйцэд ухааралгүй майхны багана бариад гүйлээ. Чоно үзэгдсэнгүй. Гүр ээ! болиоч! Галзуу чононд бариулах нь! Борлиоч ээ, болиоч! гэж хойноос минь хүмүүс хашгиралдана. Хэн нэгний нь морь хөлөө сарвалзуулан тийчигнэнэ. Чоно түүний цаагуур үсэрч тоглож байгаа юм шиг хэд годройтоод хэвтчихлээ. Би ч зог туслаа. хүмүүс рүү дайрвал аюул. Элдэв юм бодож тээнэгэлзэх цаг ч байсангүй. Би шууд дөхөөд очлоо. Айж цочсондоо нүд ч бүрэлзэх шиг. Баганаа тас атгаад ойртлоо. Хүмүүс таг чиг. Апдаж л цохиж болохгүй. Апдвал дуусаа! Чоно эгц урдаас минь хараад хэвтэж байв. Хүний нүүр өөд хардаггүй гэсэн нь яалаа! Сангасваа! үсээ сэгсийлгэж, нүдээ гялалзуулсан Сангасваа санаанд зурсхийлээ. Хоншооры нь л алдаж болохгүй! Хар модон шийдмээ далайхаараа

Page 24: 2012uran zohiol

далайгаад тас буулгалаа. Чоно сунаад явчихлаа. Дахин цохилоо. Чонын хөл сарвалзан татваганав. Би дээрээс нь балбаж гарлаа. Муухай араатан! Галзуу араатан! үх чи тэгээд! үх чи! Чонын гавал хага үсрэн амнаас нь цус урсаж, тархи нь гоожив. Би сая сэхээ авч шийдмээ чулуудчихаад холдлоо. Хамрын минь угаар гашуу оргин, нүд бүрэлзэнэ. Хоёр өвдөг минь салганан мөргөлдөж байв. Би холдоод нойтон ногоон дээр салхийн суучихлаа. Гэтэл хүмүүс дахиад хашгиралдаж эхлэв.

-Дэжидмаа, Дэжидмаа хаа байнаа! Дэжидмаа эгч ээ!

Дэжидмаа чононд бариулчихсан юм биш биз! Би арай л ухаан балартсангүй

-Дэжидмаа хаа байна? Алга. Майхандаа алга. Та минь яваад эрээч! Дэжидмаа! Дэжидмаа!

Би майхан руу нь гүйж оров. Хөнжил гудас нь эвхээстэй. Бид тал бүр тийшээ бургас шугуй нэгжин гүйлдлээ. Сураг алга. Яадаг билээ! Чононд бариулчихсан байвал яана! Дэжидмаа! Дэжидмаа! Дэжидмаа!

Галзуу чоно сүйд татжээ. Хоолойгоо тас хазуулсан морь тийчигнэж, гэдсээ цувуулсан шар гүйж харагдана. Бид Дэжидмааг шургаж унатлаа эрээд олсонгүй. Газар цөмөрсөн юм шиг алга болжээ Гэртээ харихгүй гэж юу хэлсэн билээ? гэж би гэнэт сэжиг төрлөө. Хойд насандаа уулзана гэж Ямпилынхаа хойноос талийв биш үү? Сүүлийн өдрүүдэд хар цув нөмөрч туж бодол болсон. Лав усанд орж үхжээ!

Балж гол хар бараатан мушгирна. Тэнгэр цэлмэх аястай, салхинд урагдсан зузаан үүлний завсраар хааяа нар шагайн зурвас цагаан гэрэл нь уул хөндийг тэмтрэн байв. Би баг сум руу зарлага давхиуллаа. Олон хүн цугларч Дэжидмааг өдөр шөнөгүй эрээд олсонгүй. Ойр хавийн ой мод, гуу жалга Балжийн шугуй, булан тохойнуудыг цөмийг нэгжлээ. Дэжидмаа үнэхээр тэнгэрт нисч газарт шингэсэн юм шиг алга болжээ. Тэр Ямпилын мунхруулан ярьдаг байсан Шамбалын оронд төрөхөөр оджээ. Ямар жолоогүй сэтгэл, ямар хязгааргүй сүсэг гэгч вэ!

Сэрүүн дуган мөхөхдөө ийнхүү их ажил, гашуудал зовлон авчирлаа.

Page 25: 2012uran zohiol

  

Орчин цагийн театрын эцэг, төрийн хошой шагналт Д.Намдагийн “Оролмаа эх” жүжиг 30 гаруй жилийн дараа дахин УДЭТ-ын тайзнаа амиллаа. 1973 онд найруулсан С.Галсанжаваас, өнөө цагийн театрын ерөнхий найруулагч Ч.Найдандорж юугаараа онцлог болох нь үзэгчдэд сонин байв. Мөн гавьяат жүжигчин Л.Долгорын бүтээсэн Оролмаад С.Сарантуяа хэрхэн тоглож, эхийн сэтгэлээр дамжуулан юу ойлгуулахыг хүлээсэн үзэгчид театрын зүг догдлон алхана. Театрын хаалгаар ороход Д.Намдагийн

Page 26: 2012uran zohiol

амьдрал, уран бүтээл, 1973 онд “Оролмаа эх” жүжигт тоглож байсан уран бүтээлчдийн тухай мэдээлэл, гэрэл зургийг нь дэлгэжээ. 

Д.Намдаг 1931 онд театрт жүжигчнээр орж, найруулагч, зохиолч болж дэвшин ажилласан байна. “Энэ хугацаанд хоёр удаа хилс хэрэгт гүтгэгдэн амьдралын хүнд хэцүүг туулсан ч театраа гэсэн сэтгэл нь унтраагүй” хэмээн түүний тухай дурсан бичжээ. 

“Эвлэрээч дээ хүүхдүүд минь” 

Жүжгийн өмнөх дохио дуугарч, удалгүй хөшиг нээгдлээ. Үндэсний хөгжим эгшиглэж, Оролмаа эх овоонд чулуу нэмнэ. Тэрээр гурван хүү, хоёр охинтой. Нөхөр нь гамингийн шоронд хоригдож байгаад нас баржээ. Том хүү Найданжав нь аавынхаа үйл хэргийг залгамжлан төрийн хүн болж, дунд хүү Сандагдорж ээжийнхээ хүслээр шашны мөр хөөсөн байна. Харин бага хүү Хаймчиг нь хувьсгалын тэмцэгч болжээ. Ах нь Хаймчигийг “Хувьсгал ярьж ард түмний сэтгэлийг үймүүлэхээ боль” гэнэ. Харин дүү нь ах нараа “Ихэс дээдэстэн та нар ард түмнийг шулан, мөлжиж байна. Булхайг чинь илчлэх болно” хэмээн сүрдүүлнэ. 

Гурван хүүгийнх нь энэхүү тэмцэл Оролмаа эхийн сэтгэлийг түгшээнэ. Тэрээр “ Би биеийг чинь төрүүлж, сэтгэлийг төрүүлээгүй нь үнэн. Гэхдээ хүүхдүүд минь эвлэрээч дээ” хэмээн уйлна. Гэсэн ч хөвгүүд гурван тийш салж одох нь тэр. Хүүхдүүдээ нийлүүлэхийг хүссэн Оролмаа эхийн нулимс үзэгчдийг ч уйлуулж, орхив. 

“Хувьсгал бол хувьсгал” 

Жүжгийн өрнөл хэсэгт ч хүүхдүүдийн тэмцэл үргэлжилж, Оролмаа эхийн зовлон шаналал зузаарсаар байв. Хаймчигийг хадам ээж Должин нь “Бошгийг халах үйл хэрэгт цалингаа хандивласан. Мөн эмс охидын гэзгийг тайрч, эрчүүдийн нударгыг тайрсан, ад чөтгөр” хэмээн охиноо салган авч одно. Оролмаа эх хүүхдүүддээ “Аав чинь өнгөрөөд гурван жил ч болоогүй байхад ард түмнийг юунд турхирав” хэмээн мөн л учирлана. Хаймчиг “Хувьсгал бол хувьсгал” хэмээн хашгирч ээжийнхээ сэтгэлийг үл тоох нь тэр. Гэсэн ч Оролмаа эх сэтгэлдээ хүүхдүүдээ зөвтгөн бодож, аав нь үзэл бодолдоо үнэнч ийм л хүн байсан даа” хэмээн санаа алдана. 

Үзэгчдэд чимх инээд бэлэглэсэн “Хар зах” 

“Оролмаа эх” жүжиг үзэгчдийг уйлуулж, хүн бүрт ээжийгээ бодох, эх хүнийг өрөвдөх сэтгэлийг төрүүлж байлаа. Үүний хажуугаар чимх инээд бэлэглэхээ ч мартсангүй. Тайзан дээр түм түжигнэсэн 1920-иод оны үеийн хар зах үзэгдэнэ. “Малгай аваарай”, “Зуух, тулга үзээрэй”, “Торго дурдангаар гоёорой” хэмээн орилолдох нь одоогийн нийгмийн микроавтобуснуудыг санагдуулмаар. Зах дээр малгай сонирхож яваа эрхмийг гурван хүүхэн молигдох нь тэр. Мөн “Далай вангийн хошууны тэргүүн зэргийн цагаан идээ аваарай” гэсэн нөхрөөс “Үнэхээр Далай вангийнх мөн үү” гэхэд “Биш. Гэхдээ мөн гэж итгээд авсан хүн гомдохгүй” хэмээнэ. 

Page 27: 2012uran zohiol

Найруулагч Ч.Найдандорж жүжгийн өмнө “Намдаг гуай их олон жилийн өмнөх амьдралыг бичсэн ч түүний зохиолд одоогийн нийгэм ч багтжээ “ хэмээн ярьж байсны нэг нь хар захын үзэгдэл байлаа. 

Хүүхдүүдийнхээ төлөө зовж шанална гэдэг эх хүний жаргал 

Оролмаа эхийн хүүхдүүд жүжгийн төгсгөлд ч эвлэрсэнгүй. Шашин гадуурхагдсан учир дунд хүү Сандагдорж нь үүний төлөө тэмцэхээр холын орныг зорих аж. Харин Найданжав, Хаймчиг нар нь эсэргүү хэмээгдэн гянданд хоригдоно. Хөндлөнгөөс харахад Оролмаа эх зовлонд унасан мэт байвч тэрээр огтхон ч цөхөрсөнгүй. “Эх хүн алдрыг төрүүлдэггүй. Хүүхдүүдийнхээ төлөө зовж шанална гэдэг эх хүний жаргал юм. Миний хүүхдүүд энэ төрийн сайн сайхны төлөө хагаралдсан болохоор тэдэнд буруу байхгүй. Бүгдийнх нь зөв” хэмээн энэрнэ. Ийнхүү “Оролмаа эх” жүжиг хөшгөө хаалаа. Эхийн агуу сэтгэл юуг ч уучилж, үрээ гэсэн сэтгэл нь хэзээ унтарч, бүдгэрдэггүй гэдгийг мэдэрсэн үзэгчид нүдэндээ нулимстай буцлаа.

“ ” ОРОЛМААЭХ ЖҮЖИГ

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид "АРДЫН ХУВЬСГАЛЫН  ЖИЛ", "УДЭТеатрын 80 ЖИЛ", "Д.НАМДАГИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛ"-ийн

ойд зориулж "ОРОЛМАА ЭХ" жүжгийг тайзнаа амилуулах гэж байна.

 

Жүжгийн товч танилцуулгыг сонирхоно уу:

Page 28: 2012uran zohiol

Оролмаа жүжгийг анх 1973 онд С. Галсанжав гэдэг хүн найруулан тавьж байжээ.

Оролмаа хэмээх эгэл жирийн нэгэн эмэгтэй болон түүний үр хүүхдүүдийнх нь амьдрал, тэмцлээр дамжуулан монголын төр, нийгмийн нэгээхэн үеийн амьдралын тухай өгүүлэх энэхүү жүжиг угтаа Төрт ёс, түмэн олны тухай жүжиг билээ.

Оролмаа эх 5 хүүхэдтэй бөгөөд гурав нь хүү, хоёр нь охин юм. Нөхөр болох Сансрайдорж нь Монгол орныг Манжаас тусгаарлах үйл хэрэгт гар бие оролцон явсан төрийн зүтгэлтэн. Тэрээр гамингийн шоронд амь үрэгдсэн.

Том хүү Найдандорж сангийн яамны дэд түшмэл, дунд хүү Сандагдорж гэлэн, бага хүү Хаймчиг нэгэн яамны гишүүн бөгөөд шинээр тэмцэгч. Түүний хоёр охины нэг нь айлын эхнэр, бага охин нь 15-16 настай. Оролмаагийн гурван хүү хэдий ахан дүүс боловч үйл хэрэг, үзэл бодлын зөрүүгээс амьдрал дээрээ тэрсэлдэх болж, энэ нь эх Оролмаагийн санааг чилээн байна.

Бага хүү Хаймчиг шинээр тэмцэгч бөгөөд тэрээр энэхүү үйл хэрэгтээ хэт автаж гэр бүлээ ч үл тоон хадам ээждээ адлагдан жирэмсэн эхнэрээ төрхмөнд нь буцахад хүргэнэ. Энэ байдлыг нь их ах Найданжав буруутган үйл хэргийг нь басамжлах ба Хаймчиг ч мөчөөгүй өгөлгүй төр, шашны хоцрогдсон ялзарсны бурууг тэдэнд тохон тэмцэлдэнэ.

Хаймчигийн эхнэр Хүүхнээгийн гаргасан хүүг ээж Должин хүрдэн дээр орхих гэж яваад Оролмаатай таарч, Оролмаа хүүг авч тэжээнэ хэмээн тэмцэлдсээр авч гэртээ авчирна.

Тэдний эцэг Сандагдоржийн амь насаа өргөн байж бий болгосон төр түүний хоёр хүүг хоорондоо үл эвлэрэх тэмцэлдэгч нар болгож эцэстээ үйл хэргийг нь бурууд шүүн барьж хорино.

Эр нөхөр нь төрийн төлөө зүтгэснийхээ эцэст буруутан болж, тэднийгээ орхисон зовлон нь багадалгүй хоёр хүүгээ төрд алдсан эх Оролмаа “Цөхрөлөөсөө ч үнэнийг хүлээх хүртлээ эх миний сэтгэл сэрүүн байх болно оо. Эцэг нь, эцэгийнх нь эцэг нь хүртэл амь насаан зольж авчирсан тэр цагийн тэр шударга төрд энэ ачыгаа зорих хүртэл би сэрүүн байх болно. Тэнгэрээс ч болов адил шүү дээ” хэмээн өчиж байгаагаар жүжиг төгсөнө.

ЭНЭРЭЛТ ЭХИЙН СЭТГЭЛ ХИЙГЭЭД ТӨР ОРШИХУЙН УТГА УЧИР

Оролмаа хэмээх эгэл жирийн нэгэн эмэгтэй болон түүний үр хүүхдүүдийнх нь амьдрал, тэмцлээр дамжуулан, Монголын төр, нийгмийн нэгэн үеийн тухай өгүүлэх энэ жүжиг 36 дүртэй.

Оролмаа эх гурван хүү, хоёр охинтой. Түүний нөхөр Сансрайдорж нь Монгол Улсыг Манжаас тусгаарлах үйл хэрэгт гар бие оролцож явсан төрийн зүтгэлтэн байгаад гамингийн шоронд амь үрэгджээ. Оролмаа эхийн том хүү Найдандорж сангийн яамны дэд түшмэл, дунд хүү Сандагдорж нь гэлэн, бага хүү Хаймчиг нэгэн яамны гишүүн бөгөөд шинээр тэмцэгч билээ.

Page 29: 2012uran zohiol

Харин том охин нь хүний эхнэр болсон бол бага охин нь 15-16 орчим настай. Ах дүүс хэдий ч Оролмаагийн гурван хүү үйл хэрэг, үзэл бодлын зөрүүгээс тэрсэлдэх болсон нь эхийн сэтгэлийг чилээнэ. Бага хүү Хаймчиг тэмцлийн үйл хэрэгтээ хэт автаж гэр бүлээ ч үл тоон, хадам ээждээ адлагдан жирэмсэн эхнэрээ төрхөмд нь буцаажээ. Үүнийг нь их ах Найданжав буруутган, үйл хэргийг нь басамжлах ба Хаймчиг ч мөчөөгүй өгөлгүй төр, шашны хоцрогдсон ялзарлын бурууг тэдэнд тохон тэмцэлдэнэ.

Хаймчигийн эхнэр Хүүхнээгийн төрүүлсэн хүүг ээж Должин нь хүрдэн дээр орхих гэж яваад Оролмаатай таарч, Оролмаа хүүг авч тэжээнэ хэмээснээр гэртээ авчирна. “Биеийг нь төрүүлэхээс биш ухааныг нь төрүүлдэггүй” гэдэг үг бий. Үрсийнхээ төлөө шаналах энэрэлт эхийн сэтгэл, төр оршихуйн утга учрыг “Оролмаа эх” жүжигт өгүүлдэг аж.