Монголын эзэнт гүрний логистик ба зам...

178
Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр 1 ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН ДЭЭД СУРГУУЛЬ The Institute of International Economics and Business МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЛОГИСТИК БА ЗАМ ТЭЭВЭР LOGISTICS AND TRANSPORTATION OF MONGOLIAN EMPIRE Улаанбаатар хот 2014 он

Upload: trinhtu

Post on 29-Aug-2019

240 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

1

ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

The Institute of International Economics and Business

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ

ЛОГИСТИК БА ЗАМ ТЭЭВЭР

LOGISTICS AND TRANSPORTATION

OF MONGOLIAN EMPIRE

Улаанбаатар хот 2014 он

Page 2: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

2

Төслийн санаачлагч:

ОУЭЗБДС-ийн боловсролыг дэмжих зөвлөлийн зөвлөх, зочин профессор

Икеда Норихико

Төслийн удирдагч:

ОУЭЗБДС-ийн дэд захирал

докторант, дэд профессор Г.Саранцэцэг

Төслийн шүүгч:

ОУЭЗБДС-ийн дэд захирал Ч.Сумаахүү

ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш

доктор /Ph.D/, профессор Ц.Долгорсүрэн

ОУЭЗБДС-ийн дэд захирал

докторант, дэд профессор Г.Саранцэцэг

The project manager:

Institute of International Economics and Business Mongolia Councilor of the

Extracurricular Education promotion Committee: Guest. Prof Ikeda Norihiko

The Project coordinator: Doctorate, Adjunct Professor G.Sarantsetseg and Vice president of

IIEB

Judges of scientific works:

Ch.Sumaakhuu Vice president of IIEB

Ts.Dolgorsvren /Ph.D, Professor/

G.Sarantsetseg and Vice president of IIEB

Page 3: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

3

ГАРЧИГ

1. Икеда Норихико- ОУЭЗБДС-ийн боловсролын гадуурх ажлыг дэмжих зөвлөлийн

зөвлөх, зочин профессор

Монголын эзэнт гүрний материал техникийн хангамж, зам тээвэр

2. Үсами Кацүѐши-Японы тээвэр, Бээжин дэх суурин төлөөлөгчийн газрын дарга

Монголын тээврийн орчин нөхцөл, хөгжлийн тухай

3. Б.Намсрай-Монгол Улсын Гавъяат багш, доктор /Ph.D/, профессор, ОУЭЗГТМ-ийн

тэнхимийн багш

Худалдаа ба бүтээмж

4. Ш.Оросоо- Монгол Улсын Гавъяат агрономич, доктор /Ph.D/, профессор,

ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш

Чингис хааны экологийн бодлого ба онгон байгаль

5. Ю.Атар- Доктор /Ph.D/, профессор, МУБИС-ийн улс төр судлалын тэнхимийн

эрхлэгч

Чингис Хааны дипломат тактик, арга ухаан

6. Л.Минжин- Профессор, Гаалийн итгэмжит зөвлөх, ОУЭЗГТМ-ийн тэнхимийн

зөвлөх багш

Их Монгол улсаас эрхшээлдээ байсан орнуудад явуулсан бодлого,

геополитикийн асуудлууд

7. Д.Пүрэв-доктор /Ph.D/, профессор, ОУЭЗГТМ-ийн тэнхимийн зөвлөх багш

Чингисийн Монгол ба Даяаршил- Логистик

8. С.Тойвгоо-доктор / Ph.D/, ОУЭЗГТМ-ийн тэнхимийн зөвлөх багш

Торгоны зам ба түүхийн зарим асуудал

9. Ж.Баяржаргал -ОУБСНББ-ийн тэнхимийн багш

Торгоны зам ба Монголын байлдан дагуулал

10. Э.Бямбасүрэн-ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, магистр

Чингис хаан- Олон улсын найрамдалт харилцааг дээдлэгч

11. Т.Болор-Эрдэнэ-Мэргэшсэн нягтлан бодогч, ОУБСНББ-ийн тэнхимийн багш,

магистр

Чингис хааны гадаад аян дайны бодлого

12. Б.Жамъянханд-ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, магистр

Page 4: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

4

Их Монгол Улсын эзэнт гүрний логистик ба эдийн засаг

13. Х.Мөнхшүр-ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, магистр

Чингисийн эзэнт гүрний гадаад худалдаа, худалдааны бодлого

14. Р.Мөнхдулам-ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, магистр

Чингис хааны геополитик ба соѐл иргэншлийн мөргөлдөөн

15. Б. Мөнхдөл-ГХХА-ны тэнхимийн багш, магистр

Чингисийн эзэнт гүрний улс үндэстнүүдэд явуулсан харилцаа холбооны

олон талт үйл ажиллагаа

16. Э.Нандинчимэг-Мэргэшсэн нягтлан бодогч, ОУБСНББ-ийн тэнхимийн багш,

магистр

Чингис хаан даяарчлалын үндэс суурийг тавьсан нь

17. Б.Наранжаргал-ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, магистр

Их Монгол Улс ба олон улсын аялал жуулчлалын түүхээс

18. Г.Нарантуяа-ГХХА-ны тэнхимийн багш, магистр

Монголын эзэнт гүрнийг Евро азитай холбосон худалдааны бодлого

19. Б.Нармандах- ГХХА-ны тэнхимийн багш, магистр

Чингис хааны эзэнт гүрэн ба торгоны зам

20. О.Номиндаръяа-ОУБСНББ-ийн тэнхимийн багш, магистр

Торгоны зам ба Монгол угсаатнууд

21. Д.Оюунцэцэг докторант- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын СХШ-ын улсын

байцаагч

Монголын эзэнт гүрний гадаад бодлогын мөн чанарыг шинжихүй

22. Б.Пүрэвдорж-ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, магистр

Дэлхийд үлдээсэн өв соѐл

23. С.Рэнцэндорж- Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, Худалдаа үйлдвэрлэлийн

дээд сургуулийн багш, магистр

Монгол эзэнт гүрэн зам харилцааг хөгжүүлсэн нь

24. Н.Хишигжаргал- ГХХА-ны тэнхимийн багш, магистр

Монголын эзэнт гүрний үеийн Их Торгоны зам

25. И.Энхбаяр-ОУБСНББ-ийн тэнхимийн багш, магистр

Монгол эзэнт гүрний гадаад харилцаа

26. О.Энхчимэг-УУМТ-ийн тэнхимийн багш, магистр

Их Монгол улсын өртөөний сүлжээ ба мэдээллийн логистик

27. Товч дүгнэлт

Page 5: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

5

The project manager:

Institute of International Economics and Business Mongolia Councilor of the

Extracurricular education promotion committee: Guest. Prof Ikeda Norihiko

Project coordinator: G.Sarantsetseg-Doctorate, Vice President of IIEB

Judges of scientific works:

Ch.Sumaakhuu-Vice president of IIEB

Ts.Dolgorsuren-/Ph.D, Professor/

G.Sarantsetseg-Doctorate, Vice President of IIEB

Page 6: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

6

CONTENT

1. Guest. Prof Ikeda Norihiko- Institute of International Economics and Business Mongolia

Councilor of the Extracurricular education promotion committee

Logistics and Transportation of Mongolian Great Empire

2. Yasami Katsuyoshi – Chairman of Japanese transportation agency in Beijing

Transportation environment and development of Mongolia a teacher of the

Department of International Economics, Customs and Taxabion Management

3. Namsrai.B /Ph.D/ Merited teacher of Mongolia.

Trade and Productivity

4. Minjin.l – Custom‘s trusted advisor, professor, consultant teacher of IIEB

A Policy and some geopolitical issues on the countries which were dominated by the

Mongolian Great Empire

5. Atar.Yu / Sc.Dr. professor/

Chinggis khaan’s diplomatic tactics and methods

6. Orosoo.Sh /Ph.D/ Professor, a merited agronomist of Mongolia, A teacher of Agricultural

University.

Ecological policy of Chinggis Khaan’s Mongolia

7. Purev.D / Ph.D/ Prof. a teacher of the Department of International Economics, Customs

and Taxation Management

Chinggis Khaan’s Mongolia and Globalization

8. Toivgoo /Ph.d/, a consultant teacher of the Department of the International Economics,

Customs and Taxabion Management

Silk Road and some issues its historical

9. Bayarjargal.B – A teacher of the Department of International Banking, Finance and

Accountancy

Silk Road and Mongolian conquer

10. Byambasuren.E- MBA, a teacher of the Department of International Economics, Customs

and Taxation Management

Chinggis Khaan – Honourer of international friendship

11. Bolor-Erdene – CPA, a teacher of the Department of International Banking, Finance and

Accountancy

Chinggis Khaan’s external policy on wars

12. Jamiyanhand.B – MBA, a teacher of the Department of International Economics,

Customs and Taxation Management

Great Empire of Mongolia – World Economy

13. Munkhshur.Kh – MBA, a teacher of the Department of International Economics,

Customs and Taxation Management

Page 7: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

7

Foreign trade and foreign trade policy of Chinggis khaan’s Great Empire

14. Munkhdulam.R - MBA , a teacher of the Department of International Economics,

Customs and Taxation Management

Geopolitics of Chinggis Khaan – civilization conflicts

15. Munkhdul.B – MBA, a teacher of the Department of Foreign language and Cooperation

16. Nandinchimeg.E – CPA, a teacher of the Department of International Banking, Finance

and Accountancy

Chinggis khaan – a founder of globalization

17. Naranjargal.B - MBA , a teacher of the Department of International Economics, Customs

and Taxation Management

Mongolian Great Empire and history of international tourism

18. Narantuya.G - MBA , a teacher of the Department of Foreign languages and Cooperation

A foreign trade policy to connect Mongolian Great Empire with Eurasia

19. Narmandah.B - MBA ,a teacher of the Department of Foreign languages and Cooperation

Chinggis Khaan’s Great Empire and Silk Road

20. Nomindariya.O – MBA, a teacher of the Department of International Banking, Finance

and Accountancy

Silk Road and Mongolian ethnics

21. Oyuntsetseg. /doctorate/- Inspector for financial affair of the professional inspection

agency of UB city

Studying the nature of the Mongolian Empire’s foreign policy

22. Purevdorj – MBA, a teacher of the Department of International Economics, Customs and

Taxation Management

Cultural heritage of Mongolian Empire for the world

23. Rentsendorj.S – A certified accountant of taxabion, a teacher of Institute of Trade and

Industry

Mongolian Great Empire developed the transportation

24. Khishigjargal.N – MBA, teacher of the Department of Foreign languages and

Cooperation

Great silk road of the Mongolian Empire

25. Enkhbayar.I – MBA, a teacher of the Department of International Banking, Finance and

Accountancy

Foreign relation of Great Mongolian Empire

26. Enkhchimeg.O – MBA, a teacher of the Department of Mining and Information

Technology

Information network of Great Mongolian Empire

27. Conclusion

Page 8: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

8

Төслийн санаачлагч: Зочин профессор Икеда Норихико

Монголын эзэнт гүрний бараа тээвэрлэлтээс харагдах

удирдахуйн ухааны чадвар, Дундад Ази дахь

сүүлийн үеийн боломжийг эрэлхийлэх нь

“Монгол улсаас Евро Азийг дамнасан мөрөөдлийн төмөр замаар”

Эхлэл: 4 дэх удаагийн сэдвийн агуулга

Монголын эзэнт гүрний бараа тээвэрлэлт, зам тээвэр

Гол сэдэв нь ―Монголын эзэнт гүрний бараа материалын хөдөлгөөн, зам

тээвэрлэлт‖ юм. Дэлхийн түүхэнд эхлээд ЕвроАзи тивд эзэнт гүрнийг байгуулсан Монгол

хүний хувьд удирдахуйн ухааны чадварын бодит боломж нь ямар байсан бэ? гэдгийг хойч

үе болох бид бүхэн мэдэх нь чухал юм.

―Монголын Нууц Товчоо‖-ны дийлэнхи хэсэгт Чингис хааны овог аймгуудын

дотоодын байдал болон хоорондын дайны түүхийг өгүүлэнгээ бодит дайн тулаан юунд

үндэслэгдэн хэрэгжсэн талаар тэмдэглэгдээгүй байдаг. Чингис хааны хойч үе болсон 3

дахь хүү Өгөөдэй хааны тэмдэглэлд (МНТ-ноос хойшхи тэмдэглэлд) мөн адил тийм байна.

Эзэнт гүрнийг байгуулах явцад дайны үед ч, энхийн цагт ч гэсэн хүнс ба бараа

тээвэрлэлтийн асуудал байхгүй бол болохгүй. Өргөжин тэлж байгаа эзэнт гүрний

удирдахуйн ухаан нь тухайн тохиолдолд дан ганц булаан эзлэх байдлаар урагшлах

боломжгүй юм. Зөвхөн булаан эзлэх байдлаар дайны зардлыг бүрдүүлэх зүйл биш. Иймд

энх цагийн удирдахуйн ухаанд татварын орлогыг ч гэсэн багтааж, эд баялгийн санг бий

болгохыг шаардаж байв.

Хоѐр дахь удаагийн эрдэм шинжилгээний товхимолын сэдвийг ―Эзэнт гүрний эрх

тэгш байдал ‖, харин ноднин жилийн гурав дахь удаагийн товхимолын сэдэв нь ―Итгэл‖

сэдэвтэй байсан нь, бүхэлдээ эзэнт гүрний удирдахуйн ухааны үндэслэл, нөхцөл байдлыг

тодорхойлоход оршиж байв. Тухайн үеийн бодит байдлыг тодорхойлохын тулд энэ

удаагийн ―The Logistics and Transportation of Mongolian Empire‖ гэсэн сэдвийг сонгож

авсан. Энэхүү оршил хэсгийн хавсарсан сэдэв нь ―Монголоос ЕвроАзийг дамнасан төмөр

замаар‖ гэсэн сэдвээр төсөөлсөн зүйлээ өгүүлье.

Page 9: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

9

“Монголын Нууц Товчоо”-нд тэмдэглэгдсэн

Чингис хааны дайны үеийн эмхтгэл

Анх Чингис хааны цэргүүд зөвхөн цэргийн хүчээр агуу эзэнт гүрнийг байгуулж

чадсан шалтгаан нь цэрэг армийн хүчирхэг байдал байсан боловч, үнэн зөв, хамгийн үр

дүнтэй мэдээллийн албатай байсанд оршино.

Улмаар тодорхой нарийн зүйл нь өөр бусад судалгаанд мөн адил цэрэг армийн

зохион байгуулалтын тухайд үндсэн нэгж болгож аравт, цаашлаад зуут, мянгат болгон

хувааж, тус тусын ноѐдыг томилно. Харин захирагч нараас бүрдсэн алба нь тус тусын

гартаа оруулсан өрхийнхөө захирагчийг нь буулгадаг байжээ.

Улмаар арван мянган өрх бүрдүүлж ноѐдыг сонгоно. Энэ нь эрхшээлдээ оруулсан

газар нутаг нь өргөн уудам болсонтой холбоотой болов уу. Мөн мянган мянгалан, зуу

зуулан, арав аравлан барж, наян хэвтүүл, далан турхаг, тэнд хишигтэн ялган оруулахад

мянгад, зуудын ноѐдын хөвгүүдийг эгэл чөлөөт ардын хөвгүүдийг оруулахдаа, бие бялдар,

эрдэм мэдлэгээр нь ялгаж оруулж байв.

(МНТовчооны 7 бүлэг 191 шатлал). Сонголтонд мянгадын ноѐдын хөвгүүдийг

оруулахдаа, арван нөхөд нэг дүүгээ дагуулж иртүгэй. Зуудын ноѐдын хөвгүүдийг

оруулахдаа, таван нөхөд нэг дүүгээ дагуулж иртүгэй. Аравдын ноѐдын хөвгүүдийг

оруулахдаа, эгэл хүний хөвгүүдийг оруулахдаа, гурван нөхөд нэг дүүгээ дагуулж, уг

газраас улаа хүч бэлтгэж иртүгэй. ( МНТовчооны 9 бүлэг 224 шатлал).

Эрэгтэй дүү нь ахыгаа дайнд амь үрэгдсэн тохиолдолд оронд нь явахаар

бэлтгэгддэг байсан болов уу. Оролцогчдийн сонгон шалгаруулалтыг эрх тэгш явуулдаг

байна. Зарлигийн шууд хамаарлаар цэргийн ангийг бүрдүүлэхэд шагнал урамшууллыг

адил тэгш олгохоор төлөвлөдөг байсан нь ойлгомжтой.

Хоѐрдугаар хаан Өгөөдэй хааны эзэнт гүрний удирдахуйн ухаан

Тэрээр, өргөн уудам тэлсэн эзэнт гүрнийг нэгтгэн барихад зайлшгүй мэдээллийн

албыг байгуулахын тулд өртөөний албыг бодитоор хуульчлан заасан. Зүг зүгийн мянган

өрхөөс замчин, улаачин гарган, өртөөний морийг гаргаж элчийг довтлоговоос болох бус

уу. (МНТовчооны 12 бүлэг 279 шатлал). Элч өөрөө мэдээллэх мэдээгээ өртөөн дээр байх

морийг дараа дараагаар сольж унах, үтэр түргэн эзэнт гүрний төвд хүргэж чаддаг байв.

Үнэн зөв мэдээллийн алба гэдэг нь төрийн амгалан байдлыг хадгалдаг. Тиймээс

Монголын эзэнт гүрэнд дорноос өрнө зүгт бараа таваар тээвэрлэх үйл ажиллагаа явагдах

болсон. Төрийн амгалан байдал тогтворгүй байх үед бараа таваар тээвэрлэлт хүндрэлтэй

Page 10: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

10

болдог. Тээвэрлэлтийн таатай нөхцлийг бүрдүүлэх, уян хатан үйл ажиллагаа нь эзэнт

гүрний газар бүрт байрласан хамгаалалтын цэргүүд бүхий өртөөнд гүйцэтгэж байжээ.

Эзэнт гүрнийг үүсгэн байгуулах хугацаанд дайны үеийн мэдээлэлд ихээхэн анхаарч

байсан ба хоѐрдугаарт дайн байлдааны дараа эрхшээлдээ оруулсан газар орнуудыг

удирдан барьж байх энх цагийн удирдахуйн ухаанд шилжихэд, өргөн хүрээтэй салбар

мэдээллийн алба шаардлагатай болж байжээ. Тухайлбал:

―Ундны усгүй газар худаг ухаж ус гаргах, ард иргэдийг ус унд бэлчээрт ойртуулах,

усны ундрагыг хамгаалах олон нийтийн үйл ажиллагааг бий болгосон. Хуурай цөлжсөн

газар ард иргэдийн амьдралыг тогтворжуулах нийгмийн үндсэн бүтээн байгуулалтын

бэлтгэлийг бүрдүүлдэг байв.

Жишээ нь: Өгөөдэй хаан өөрийн хэрэгжүүлж хийсэн хамгийн чухал дөрвөн

зүйлийг дурьдсан байдаг. Үүнд:

Нэгдүгээрт: Би Алтан улсыг эзлэн дагуулав.

Хоѐрдугаарт: Бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх

өртөө замыг тавиулав.

Гуравдугаарт: Усгуй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус өвсөнд

хүрэлцээтэй болгов.

Дөрөвдүгээрт: Зүг зүгийн суурин улсын хотуудад мэдээлэгч захирагч нарыг тавьж,

улс иргэнийг амар түвшин болгов гэжээ. ( МНТовчооны 12 бүлэг 281 шатлал).

Эзэнт гүрний удирдахуйн ухаанд бараа материалын хангамж болон тээвэрлэлт

ихээхэн ач холбогдолтой чухал зүйл гэдэг нь ойлгомжтой. Үүний хэрэгжилт нь эзэнт

гүрнийг нэгтгэх үндэс болсон ба энэ нь ―Сэтгэл ханамж ба олон ургалч үзэл‖ –ийг

дэлгэрүүлсэн явдал юм.

Монголын энх цагийг орчин цагт ургуулан бодох төсөөлөл

Сибирийн төмөр замыг анхлан тавьсан ЗХУ задран унасан 1991 он хүртэлх

хугацаанд орчин цагийн Монгол Улсын тухай дундад азийн түүхэнд коммунизмын

тогтолцоонд шилжсэн ч улс төрийн дарангуйлал үргэлжилсээр байв. Олон тооны алдаа

эндэгдэл нь хүсээд байх зүйл биш юм. ЗХУ-ын коммунизмаар бүрэлдэн тогтсон хамтын

нам нь 1980 онд гэхэд ―Захиргаадалт, хаалттай байдал‖-аас ―Шинэчлэлт, нээлттэй байдал‖

бүхий улс төрийн бодлогод шилжсэнээр ил тод болсон. Гэвч нэг намын дарангуйлал нь

тухайн үеийн хэв загвараа өөрчилсөн төдий одоо ч гэсэн Хятад болон Оросод хэвээрээ

үргэлжилж байна. ―Сэтгэл хангамж, олон ургалч үзэл‖ гэдэг нь эсрэгээрээ хөгжиж байна.

Page 11: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

11

Хятад, Орос хоѐр их гүрний нөлөөлөлд автаагүй Дундад Азийн бусад улс орнууд,

Монголын эзэнт гүрнийг нэгтгэн байгуулсан үндсэн үйл явц бүхий нийгмийг бий

болгохын тулд бараа таваарын тээвэрлэлтээс эхлэх төмөр замын шинэ шугамыг бий

болгох шаардлагатай. ―ЕвроАзийг хөндлөн туулах мөрөөдлийн төмөр замаар‖ төсөөлөл

нь Монголоос эхлэж, дорно зүгт Хятад, Оросын далайн эрэг рүү, өрнө зүгт Истанбул

хүртэл. Энэ бүхэн нь зөвхөн Дундад Ази төдийгүй Истанбул хүртэлх олон улс орнуудын

эдийн засаг, гадаад харилцааны хамтын үйл ажиллагааны нэгдэл юм. (2014.09.22)

Page 12: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

12

Японы тээвэр, Бээжин дэх суурин төлөөлөгчийн

газрын дарга асан: Үсами Кацүѐши

Тусгай тэмдэглэл

Монголын зам тээврийн хөгжлийн өнөө үе ба ирээдүй

Зам харилцааны хөгжил нь улсын ирээдүйг тодорхойлно.

Эрт дээр үеэс өнөөг хүртэлх хугацаанд улс орны хөгжил нь тухайн улсын зам

харилцаа бэлтгэгдсэн байсан уу гэдгээс хамаарсан нилээдгүй байдаг.Тийм жишээ ч

дурьдвал цөөнгүй юм.

Сүүлийн үеийн баримт, жишээнээс дурьдахад: 1991 оны ЗХУ-ын задралын

шалтгааныг нэрлэж болно. ЗХУ-ын ард түмэн бараа, бүтээгдэхүүн худалдаж авах

мөнгөтэй боловч шинэ хүнсний бүтээгдэхүүн нь орон нутгийн зах зээлд бүрэн очдоггүй

байжээ. Иймээс ард түмэн коммунист намд хандах сэтгэл ханамжгүй байдал нь улс

төрийн эрх баригчдыг солигдоход хүржээ.

Үүнд хамгийн их нөлөөлсөн нь хөрш улс орон бол Хятад улс юм. Хятадын засгийн

газар, 1989 оны Тэнанмоны хэргийн дараа засаг захиргаанаас төрийн бодлогоос нээлттэй

хамтарсан зам тавьж өөрчилсөн. Тэрээр нэг тэрбум таван зуун сая иргэдийг гэдэс цатгалан

байлгахын тулд төмөр зам, агаарын зам, усан зам, авто зам бүхэлдээ зам тээврийн сүлжээг

өмнө зүгээс хойд зүг рүү, дорно зүгээс өрнө зүгийн гүн рүү, хүнсний тээвэрлэлтийг

хамгийн түрүүнд тээвэрлэж хамгийн дээд арга хэмжээг авсан. Энэ нь хоол ундаар

талархалаа илэрхийлдэг Хятадын эртний зүйр үг ―Гэдсээ дүүргэж, коммунист намд хандах

сэтгэл ханамжгүй байдлаа зөөллөх‖ гэсэн үгтэй утга дүйнэ.

1. Олон улсыг холбосон тээврийн чиглэл ба ЕвроАзи тивийг дамнасан

чиглэлийн өнөөгийн байдал

Алс Дорнод Ази, Төв Азийн хоорондын тээвэрлэлтийн сүлжээнд Япон, Монгол, Хятад,

Орос улс нь гол үүрэгтэй боловч, харамсалтай нь Монголын дамжин өнгөрөх тухай хэлэх

үг, Монголын талаар санаа оноо алга байна. Хятадын зүүн хойд Азийн олон улсын тээвэр,

Оросын алс дорнодын төмөр зам транзит тээвэр, Солонгос улсын дорнод далайн эрэг

номхон далайг дамнасан усан зам, эдгээрийн тээврийн удирдлага зохион байгуулалтанд

Монголын оролцоо хэрэгцээ шаардагдахгүй байна.

2. Монголын газар зүйн таагүй байдал

Page 13: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

13

Хятад, Оростой зөвхөн хиллэдэг газар зүйн нөхцөл байдал нь, хөрш зэргэлдээ хоѐр

улстай найрамдлын харилцаатай болох асуудал юм. Тэр нь аль алинд нь тэнцвэрээ барьсан

гадаад харилцааны харилцан хамтын үйл ажиллагаа гэж хэлж болно.

Түүнчлэн Хятад, Оросын хувьд Монгол нь тэдний нэг нь байж, гадаад харилцааны

хандлага нь харилцан хамааралтай байдаг. Энэ нь ч Чингис хааны Монголын эзэнт гүрэн

нь эртний түүхийн нэг хэсэг юм.

3. Хятад, Орос улсад хандах Монгол улсын гадаад бодлогын талаар

Монголын худалдааны тээвэрлэлтийн 60% нь төмөр замаар тээвэрлэдэггийн,

1800 км нь Хятадын Тьянжин боомтоор, 3800 км нв Оросын Владивосток боомтоор

тээвэрлэгддэг. Энэхүү төмөр замын тээвэрлэлтээр Монголын эдийн засгийн

томоохон хэсгийг эзэлж буй төмрийн хүдэр, нүүрс, газрын тос, цайр гэх мэт зүйлс нь

тээвэрлэгддэг. Мэдээж гаалийн мэдүүлэг гэдэг нь шаардлагатай тохиолдолд хилээр

оруулж ирж буй ан амьтан ургамал ногоо болон бүтээгдэхүүний чанарын

шалгалтанд баталгаа өгдөг бичиг баримт юм. Зөвшөөрөл хүсэн шалгагдаж буй бараа

бүтээгдэхүүний тоо хязгааргүй байдаг. Монголын эдийн засгийн хөгжилд тулгамдсан

аливаа саад бэрхшээлийг даван туулахад туслалцаа үзүүлэхээр найрсагаар хамтран

ажиллаж буй Орос болон Хятад 2 орны анхаарлыг Монголын эдийн засгийн хөгжил

нь зүй ѐсоор татаад байна.

Монголын гадаад худалдааны бараа таваарын 60% гаруй нь төмөр замын тээврээр,

түүний дотор Хятадын Теншин нь Оросын Владивосток боомтоор дайрч өнгөрдөг.

Монголын эдийн засгийн голлох төмрийн хүдэр, нүүрс, түүхий нефть, цайр зэрэг түүхий

эдийн тээвэрлэлт нь төмөр замын тээвэрлэлтэнд тулгуурладаг.

Даяарчлал эрчимтэй явагдаж байгаа өнөө үед дамжин өнгөрөх төмөр замын тээвэр нь

Монголын хувьд удаашралтай асуудал болж байна.

Мэдээж хил, гаалийн шалгалтанд гаалийн мэдүүлэг, ургамал ан амьтны эрүүл ахуйн

шинжилгээ, барааны чанарын хяналт зэрэг хяналт, шалгалтын зөвшөөрлийн тоо их

боловч, эдгээрийг зохицуулах зохицуулалт нь Монголын эдийн засгийн хөгжилд нөлөөлөх

нь дамжиггүй. Үүнийг Хятад, Орос хөрш орон санал нэгтэй хүлээн зөвшөөрч хамтран

ажиллахад нээлттэй байна.

4. ЕвроАзийн хөндлөн туулах мөрөөдлийн төмөр замын төсөөлөл

Монголын ирээдүйд гэрэл гэгээ тусахгүй байх болов уу, энэхүү газар зүйн хувьд

таагүй байдлыг үгүй болгох явдал боломжгүй болов уу. Гэхдээ заавал ч тийм биш гэж

бодогдоно. Тэр нь дорно зүгт боломжгүй бол өрнө зүгт анхаарлаа хандуулж, төв Азийн

Page 14: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

14

олон улс орнуудтай хамтран ажиллах, хөгжих суваг хоолой ч хүчирхэгжиж байна.

Тиймээс Хятадын торгоны замаас Монголын торгоны зам руу тэлж сунаж байна. Энэ

төсөөллийн тухайд Анбэ ерөнхий сайдаас эхлээд олон тооны хүмүүс санаа оноо гаргаж

байгаа учраас энд Монголын газар нутгийн дотоодын бараа таваарын тээвэрлэлтийн

сүлжээг бий болгох талаар өгүүлмээр байна.

5. Монголын дотоодод барааны хөдөлгөөний урсгал сүлжээг зохион байгуулах

Авто замын хөгжил яагаад чухал болох талаар бүхэлд нь өгүүлсэн боловч, Монголын

дотоодын тээвэрлэлтийн сүлжээ нь дэд бүтцийн бүрдүүлэлт нь хамгийн том яаралтай

тулгамдсан ажил болж байна. Дотоодын зам, замын сүлжээг өргөтгөх төлөвлөгөө нь, 2010

оноос нэгдүгээр, хоѐрдугаар шат дамжлагатайгаар замыг бүхэлд нь 5572 км уртасгах нь

хэрэгжсэнээр хөрш зэргэлдээ улс орнуудтай бараа таваарын тээвэрлэлтийн сүлжээг бүрэн

гүйцэтгэх болно.

Гэвч зам тээврийн тухайд Хятадын жишээг бодитоор хэрэгжүүлж, нэгдүгээр

шатанд 600 км, хоѐрдугаар шатанд 1000 км дотор, төмөр зам төдийгүй ачааны машины

тээвэрлэлтийг голлон хөгжүүлсэн жишээнээс суралцвал дээр санагдана.

Мөн хэрэгжүүлэх тал дээр бол ачааны машины тээвэрлэлтийн тухайд хөрш улс

орнуудтай ―Давхар дугаарын зөвшөөрлийн тогтолцоо‖-г хэрэгжүүлж улсын хилээр ачааны

машиныг оруулах явдлыг хялбар болгоно. Ингэснээр эдийн засгийн үр ашиг ч өснө.

Мөн улсын хил дээр гаалийн баталгаат агуулахыг барих, хамтран эзэмшснээр гаалийн

шалгалтыг 2-4 цагийн дотор шуурхай багтаан явуулдаг болох юм. Энэ нь гадаадын

хөрөнгө оруулалтыг өөртөө татах чухал нөхцөл бүрдэж их хэмжээний ашиг авчрах болно.

6. Монгол хүний оюуныг дайчлах

Гэхдээ эдгээр арга хэмжээ бүхэлдээ бусдын хүчин чадлаар биш зөвхөн Монгол хүний

оюуны чадавх мэдлэг чадвараас ихээхэн хамаарна. Гадаад улс орнууд руу хандаж,

Монгол улсыг өөрчлөгдсөөр байгаа гэсэн мэдээг сонсч бүх боломж, газар байршил, цаг

хугацааг ашиглаж, мөрөөдлөө бодит болгоход асуудлын гол нь оршиж байна гэж бодож

байна. ( 2014.08.20 ).

Орчуулсан: Б. Мөнхдөл

Page 15: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

15

Б.Намсрай- Монгол Улсын Гавъяат багш, доктор /Ph.D/, профессор,

ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш

ХУДАЛДАА БА БҮТЭЭМЖ

Түлхүүр үгс: Эдийн засгийн бодлого, Харьцангуй давуу тал, Бүтээмж, ДНБ, Хүн ам

тутамд ногдох ҮНБ

Оршил

Монголын эдийн засаг өсөж байна, заримдаа өсөлт саарч байна, эдийн засгийн

өсөлт болон ер нь хөгжил нь монголын эдийн засгийн гадаад харилцаа, худалдаа

солилцоо, энэ талаар явуулж буй эдийн засгийн бодлого, түүний үндэс, оновчтой байдлаас

ихээхэн хамаарч шалтгаалж байна. Ийм учраас эдийн засгийн үйл ажиллагааны шинжлэх

ухааны үндсийн талаар болон Монгол орон яагаад өөрийн харьцангуй давуу талыг

нарийвчлан судлах шаардлагын талаархи зарим эргэцүүллээ толилуулахыг хүсэж байна.

Нэг. Бид хаана явна вэ. Олон зуун жилийн өмнө манай өвөг дээдэс эзэнт гүрнийг

байгуулаад тэр үеийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж

байсныг түүхч, судлаачид тэмдэглэж байна. Тухайлбал, нэрт эрдэмтэн, академич Ш.

Нацагдорж1, нүүдэлчин монголчууд болон хөрш хятадын эдийн засаг, улс төрийн ашиг

сонирхлын ялгаатай байдал, тэдгээр орны хоорондын худалдаа солилцоо юуны учир

хязгаарлагдмал байсныг цохон тэмдэглэжээ. Тэрбээр, түүхэнд алдартай ―Торгоны зам‖

бол хятадууд бараагаа, торго магнагаа борлуулах зах зээлийн шаардлагаас бус харин тэр

үеийн хятадын Хан улс нь нүүдэлчид тухайлбал, Хүннү нартай сөргөлдөх тэмцлээ илүү

ахиц үр дүнтэй болгохын тулд тэдний ар талын улс аймгийг татах, ―холын орнуудтай

холбоо байгуулж, ойрын дайсантай тэмцэх‖2 тактикийн үүднээс Туркестан, Дундад азийн

эрх баригчдад хятадын тансаг эд агуурсаар бэлэг сэлт өгч, талдаа татахыг хичээж байснаас

голлон шалтгаалж байсан хэмээн дүгнэжээ. Ер нь Чингис хаан олон улсын худалдааг,

хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байсан нь түүний худалдааны замыг хамгаалж, өртөө

буудал байгуулж, худалдааны аян жин, хөсөг цувааг зэвсэгт хамгаалалттай болгох, их

замын дээрэмчин тонуулчидтай тэмцэх зэрэг арга хэрэгслийг ашиглаж байсан нь

бодлогын чухал бүрдэл хэсэг байжээ3.

Өнөөдөр монголчууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн

засагт шилжих хүнд хэцүү шатыг туулж байгаа бөгөөд гэхдээ энэ шилжилт хараахан

дуусаагүй, алдаа оноотой замаар тэмтчиж байгаа нь энэ бол амар хялбар зүйл биш

1 Ш. Нацагдорж. Чингис хааны цадиг. УБ., 1991, 191 дэх тал.

2 Мөн тэнд,

3 Мөн тэнд, 192 дох тал.

Page 16: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

16

болохыг нотолж байна. Оросын нэрт зохиолч А. Солженицын 90 онд ―Коммунизмын

амьсгалын тоо гүйцжээ. Гэвч түүний чулуун байгууламж хараахан нураагүй байна. Бид

чөлөөлөгдөхийн оронд түүний балгас нурангид хэрхэн няц даруулахгүй үлдэх вэ4‖ гэж

бичиж байсан юм. Коммунизмаас эдийн засаг, улс төр, оюун санааны олон салбарт салж

ангижрах нь амар хялбар бус байсан, байж ч байна.

Эдийн засгийн өсөлт, тэлэлт, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ бол бидний эцсийн

гол зорилго болсон амьжиргааны түвшингийн хамгийн чухал үзүүлэлт билээ. Гэтэл энэ

үзүүлэлт шилжилтийн эхэнд эрс буурч, түүнийг сэргээх нь бараг л хорь орчим жил

шаардаж, социализмын төгсгөлийн өндөр түвшинд гагцхүү 2007 оны орчим л хүрч

чадсаныг дараахь хүснэгтийн тоо баримт харуулж байна.

Нэг хүнд ногдох ДНБ ам доллараар

1989 1990 1991 1992 1993 2004 2005 2006 2007 2008 2009

1,671 1,172 1,073 587 340

798 999 1,334 1,632 2,136 1,715

2010 2011 2012 2013

2,286 3,181 3,673

Эх сурвалж: http://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD

Эндээс үзвэл хувьсгалыг хичнээн зөвтгөлөө ч гэсэн өөрийн сөрөг үр дагавартай нь

харагдаж байна. Германы онолч В. Рѐпке нэгэнтээ өгүүлснээр ―Эдийн засгийн хэмжүүр нь

түүний хүнд хандах хандлага, харин хүний хэмжүүр нь түүний бурханд хандах хандлага‖5

гэсэн нь их утга учиртай үг болой. Үүнийг аливаа бодлого боловсруулагч, түүнд зөвлөгч

эдийн засагчид байнга харгалзаж байх ѐстой юм.

Ямар бодлого үнэ цэнтэй вэ? Бид эдийн засгийн судалгаа хийхдээ Ж.М. Кейнсийн нэгэн

алдарт үгийг санаж байх нь зүйтэй юм. Тэрбээр өөрийн багш А. Маршаллын дурсгалд

зориулж хэлсэн үгэндээ ―Эдийн засагч бол өнгөрсний гэрэл гэгээнд, ирээдүйн тусын тулд

4 ―Часы коммунизма –свое отбили. Но бетонная постройка его еще не рухнула. И как нам, вместо

освобождения, не расплющиться под его развалинами‖. Александр Солженицын. Как нам обустроить

Россию. 18 сентября 1990. 5 Roepke, W. Die Lehre von der Wirtshaft, Erlenbach-Zuerich/Stuttgart 1961.

Page 17: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

17

одоог судлах ѐстой‖6 гэсэн байдаг. Ингэхлээр бид өнгөрсөн түүхийг судлахдаа одоогийн

хэрэгцээгээ мэдэрч, одоогийн тулгамдсан асуудлаа тодорхойлж, түүнийг шийдэх арга

замыг тодруулж, ирээдүйн төлөвийг харахыг хичээх нь жам ѐсны юм. Энэ үүднээс

хандвал бидний үзэл баримтлал, онол, түүнд тулгуурлан боловсруулж буй бодлого аль

болох оновчтой, зөв үндэслэлтэй байх нь чухал юм. Дэлхий даяаршиж, улс үндэстнүүдийн

харилцан хамаарал нэмэгдэж, худалдаа солилцоо улам бүр саад тотгоргүй чөлөөтэй болж

байна. Энэ үзэгдлийг эдийн засагчид таталцлын загвар гэдгээр тайлбарлаж байна.

Дэлхийн худалдааг бүхэлд нь авч үзээд эдийн засагчид аливаа хоѐр орны

хоорондын худалдааны хэмжээг дараахь хэлбэрийн тэгшитгэлээр урьдчилан таамаглаж

болохыг нээж7 олсон юм.

Tij=A x Yi x Yj / Dij (1)

=A x x /

A бол тогтмол нөхцөл, Tij бол i болон j орнуудын хоорондын худалдааны үнэ цэн

юм, Yi бол i орны ДНБ, Yj бол j орны ДНБ, Dij бол хоѐр орны хоорондын зай юм.

Чингэхлээр хоѐр орны хоорондын худалдаа нь хоѐр орны ДНБ-ний хэмжээтэй шууд

хамааралтай, харин хоѐр орны хоорондын зайтай урвуу хамааралтай байна гэсэн үг.

Энэхүү тэгшитгэлийг эдийн засагчид дэлхийн худалдааны таталцлын загвар гэж

нэрлэжээ.

Дэлхийн хоѐр том гүрний дунд оршдог Монгол орны хувьд орон зайн зардлыг

хэмнэж, том зах зээлд гарах их боломж байгааг энэхүү таталцлын загвар бас харуулж

байна.

Манай умарт хөрш бол харьцангуй үйлдвэржсэн, түлш эрчим хүчний их нөөцтэй,

эдийн засгийн хувьд нэлээд хүчирхэг орон. ОХУ-ын нэг хүнд ногдох ҮНБ 2011онд 10820

$, 2012 онд 12740 $, 2013 онд 13880$ байгаа нь монголтой харьцуулахад худалдаа хийх

том боломж потенциал юм. Социализмын үед манай хоѐр орны эдийн засгийн харилцаа

маш өргөн хүрээтэй байсан боловч худалдааны нөхцөл монголын талд нэн таагүй байсан8

6 Спирски, Р. Кейнс. Возвращение мастера. /перевод с англ. О. Левченко, науч. Ред. О.Засулин- М., Юнайтед

пресс, 2001, 213с.

7 Paul R. Krugman, Maurice Obstfeld. International Economics. Theory &Policy, seventh edition, p.12

8 Энэ талаар Д.Бямбасүрэнгийн ―Үүрийн жавар‖ гэдэг номонд сонин жишээ бий. Монгол улс

дотооддоо 1 төгрөгийн үнэтэй бараагаа Зөвлөлтөд 76 мөнгөөр худалдаад, тэндээс 1 төгрөгөөр авчирсан

бараагаа 2.34 төгрөгөөр дотооддоо борлуулж амьдарна. ЗХУ дотооддоо 1 рублийн үнэтэй барааг монголоос

0.39 рублиэр авч, 1 рублийн үнэтэй бараагаа монголд 1.56 рублиэр өгдөг байлаа. Өөрөөр хэлбэл, ЗХУ-ын

Page 18: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

18

учир социализмын төгсгөлд Монгол улс арав гаруй тэрбум долларын ―их өр‖ гэгчтэй

тулгарч байсан билээ.

Өмнөд хөрш бол асар олон хүн амтай учир эдийн засгийн нийт цар хэмжээгээр

дэлхийн хоѐрдугаар эдийн засаг болжээ. Хүн ам тутамд ногдох ҮНБ 2011 онд 4900$,

2012 онд 5720$, 2013 онд 6580 $ болсон нь эдийн засгийн өсөлт өндөр хурдацтай байгааг

харуулж байна.

Харин Монгол улсын дээрхи үзүүлэлт 2011 онд 2340 $, 2012 онд 3080 $, 2013 онд

3770 $ байгаа нь монгол улс эдгээр хоѐр хөрштэйгээ худалдаа арилжаагаа өргөтгөхийн

тулд бүтээмжээ үлэмж нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Монголын эдийн засаг авсаархан жижиг учраас бодлогын үр нөлөө маш хүчтэй

байдаг, ийм учрөөс бид гадаад худалдаандаа дэлхийн шинжлэх ухааны жишгээр

үнэмлэхүй давуу тал бус, харин харьцангуй давуу талын зарчимд тулгуурласан бодлогыг

үндэслэлтэй боловсруулж, тулгуурлах нь илүү үр дүнтэй байж болох юм.

Харьцангуй давуу талын зарчмын гол үзэл санааг бүр 1817 онд английн сонгодог

онолч Д.Рикардо ―Албан татвар ба улс төрийн эдийн зарчмууд‖ зохиолдоо гаргасан билээ.

Англи бөс даавууны үйлдвэрлэл, Португал дарсны үйлдвэрлэлээр дагнаж төрөлжвөл ямар

ашиг хонжоо олж болохыг харуулсан байдаг. Энэ үзэл баримтлал эдүгээ хүртэл нарийсан

хөгжиж, улс орнуудын гадаад худалдааны бодлогын үндэс суурь болсоор байгаа билээ.

Гэхдээ энд бас олон янзын шинэ загвар бий болж байна. Тухайлбал, хөдөлмөрийн

бүтээмжийн ялгаанд тулгуурласан Рикардо загвар, орцын ялгаанд тулгуурласан Хекшер-

Олин загвар гэх мэт загварыг эдийн засагчид боловсруулаад, сургалт судалгаанд ашиглаж

байгаа нь бодлогын онол арга зүйн үндэс болж байна. Эдгээр загварын үзэл баримтлал,

үзэл санааг баримталбал, Монголын эдийн засгийн бүтцийн өрөөсгөл, эмзэг байдлыг

алхам алхмаар өөрчилж, даван туулахад ач тустай байж болох юм. Өнөөдөр манай эдийн

засагт уул уурхайн олборлох үйлдвэрлэл гол ач холбогдолтой байгаа нь эдийн засгийг

эмзэг, өрөөсгөл бүтэцтэй болгож байна. Ийм учир экспортын зонхилох хэсэг нь ч нүүрс,

алт, зэсийн хүдэр зэрэг цөөхөн нэр төрлийн бараа болж, дэлхийн зах зээл дээрхи тэдгээр

барааны үнийн хэлбэлзлээс эдийн засаг бүхэлдээ хамаарч байна. Эдгээр бүтээгдэхүүний

олборлолт ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Уул уурхайн сайд Д. Ганхуягийн илтгэлээс

үзэхэд Монгол улсын нутаг дэвсгэр дээр 110 жилийн хугацаанд 200 тонн алт олборлосны

бараг ерэн хувь буюу 178 орчим тонныг сүүлийн хорь гаруй жилд олборложээ. Алтны

татвар өндөр тогтоосны улмаас энэ бизнес далд хэлбэрт орж, жинхэнэ тоо хэмжээ нэлээд

доогуур гарах болсон байж болзошгүй гэж салбарын шинжээчид үздэг юм байна. Монгол

хувьд монголтой хийх худалдаа 300% цэвэр ашигтай байлаа. Д.Бямбасүрэн. Үүрийн жавар. 1996 УБ., 96,97

дахь тал.

Page 19: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

19

улс сүүлийн дөч гаруй жилд 300 гаруй сая тонн нүүрс олборлосны 220 сая орчим тонн

буюу 70 гаруй хувийг 90 оноос хойш олборложээ. Ийм учир эдийн засгийн бүтцийг олон

янз байдалтай болгож ―Солонгоруулах‖ бодлого зайлшгүй чухал9.

Бодлого, түүний хэрэгжилтийн амжилт нь гадаад худалдааны практик үйл

ажиллагаанаас их шалтгаална. Энд манай монголчуудын нэг анхаарах зүйл бол хэлсэн

үгэндээ эзэн болох, гэрээ хэлцлийг чанд сахих сахилга бат зэрэг субъектив хүчин зүйлс

юм. Үүнийг олон улсын түвшинд ―Pacta sunt servanda‖ (Agreements must be kept) гэж

латинаар тэмдэглэдэг. Монголчууд эртнээс ―Бороотой ч гэсэн болзоондоо‖, ―‖ Хуртай ч

гэсэн хугацаандаа‖ гэж хойч үедээ сургаж ирсэн билээ.

Үүнийг хангах үндэс нь бүтээмж, түүний өсөлт билээ. Бүтээмжийг дээшлүүлэх

нөөц бололцоо маш их байна. Манай олон улсын эдийн засаг бизнесийн сургуулийн шинэ

хичээлийн жилийн нээлтээр япон хэлний багш, зочин профессор Ито Арато шинэ оюутанд

хандаж, японы технологи зэргийг яриад, бусад зүйлийн зэрэгцээ, манай японы гудамжинд

хог байдаггүй гэж хэлсэн билээ. Энэ нь аргагүй чухал юм. Япон менежментийн таван

S –ийн зарчим гэж байдаг. Түүний нэг нь ажлын байрны цэвэр цэмцгэр байдал билээ.

№ Японоор Монголоор Тайлбар

1. Сеири

Seiri

Сайн зохион байгуулах

Sorting/Puttind things in order

Хэрэгтэй хэрэггүйг тогтоож,

хэрэггүй юмнаас салах,

асуудал босож ирэхээс өмнө

шалтгааныг арилгах

2. Сеитон

Seiton

Сайн нягт нямбай байх

Orderliness/Proper Arrangement

Юмыг зөв байрлуулж,

хэрэглэхэд дөхөмтэй болгох

3. Сеисо

Seiso

Сайн цэвэрлэж, цэмцийлгэх

Clean/cleanlinesss

Ажлын байрны тоног

төхөөрөмжийг тогтмол

цэвэрлэж, цэмцгэр байлгах

4. Сеикецу

Seiketsu

Сайн хэвшүүлэх

Standardize/Purity

Зохион байгуулалттай, нягт

нямбай, цэвэр цэмцгэр

байдлыг хэвшүүлэх

9 ―Эрдэс баялагийн салбарын шинэ үеийн 20 жил‖ хэлэлцүүлэгт уул уурхайн сайд Д. Ганхуягийн хэлсэн үг,

2013. 11. 15.

Page 20: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

20

5 Шицуке

Shitsuke

Сайн сахилга баттай байх

Sustaining / discipline /

commitment

Муу зуршлаас салж, сайн

зуршлыг хэвшүүлэх, дүрэм

зааврыг чанд мөрдөх, өөрийн

сахилга батыг бэхжүүлэх

Энэ зарчмыг хүн бүр, байгууллага бүр, айл гэр болгон баримталж, хэрэгжүүлбэл, бидний

ажил үйлс, бүтээмж илүү амжилттай болох сон билээ. Энэ бол их мөнгө санхүү

шаардахгүй, гагцхүү ялимгүй зохион байгуулалт, хүсэл зориг байхад л хэрэгжиж болох

төсөл юм.

Дүгнэлт

Эзэнт гүрний үеийн эдийн засгийн үйл ажиллагаа, бодлогын асуудлыг судлахдаа

өнгөрсөн үеийн гэрэл гэгээг харж, одоогийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх арга замыг

хайж, ирээдүйн хандлагын дүр зургийг харуулах нь чухал юм.

Эзэнт гүрний үеийн эдийн засгийн бодлого тухайн үеийн ард олны хэрэгцээ

шаардлагад тулгуурлаж байсныг олон судлаач зааж тэмдэглэж иржээ.

Өнөөгийн монголын эдийн засгийн байдал нь тогтолцооны шилжилт, өөрчлөлтөөс

голлон шалтгаалж байгаа боловч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогын оновчтой,

шинжлэх ухаанч чанартай бас холбоотой байна. Ийм учраас тавих зорилго, хэрэгжүүлэх

арга хэрэгслийн хоорондын харилцаа болох эдийн засгийн бодлогын үндэс суурь, түүний

судалгаанаас ихээхэн хамаардагийг бодолцох нь чухал байна.

Гол зүйл бол эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлэх явдал. Үүнийг дэлхийн

худалдааны таталцлын загвар бүр ч ил тод нотолж байна. Бүтээмжийг дээшлүүлэх олон

арга замыг салбар, байгууллага, хүн бүр эзэмшиж, ашиглах нь нэн чухал байна.

Resume

When studying economic activities and policies of the Empire, it is needed to

acknowledge positives of the past, to look for solution to solve cur6rent problems and to describe

future attitude.

Many researchers note that the economic policy of the Empire was based on population‘s

need and claim.

Page 21: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

21

Mongolia‘s current economic situation mostly depends on system transfer and change,

but also connected to optimal and scientific nature of economic policy. Therefore, it is important

to consider that the basics of economic policy, which stands as link between future objective and

accomplishment, depends on its research.

Main aspect is to increase economic productivity. World trade gravity model proves that.

It is urgent that everyone learn and adapt methods to increase productivity.

Ном зохиол

1. Бямбасүрэн Д. Үүрийн жавар, УБ., 1996, 352 тал.

2. Ш. Нацагдорж. Чингис хааны цадиг. УБ., 1991, 191 дэх тал.

3. Александр Солженицын. Как нам обустроить Россию. 18 сентября 1990.

4. Paul R. Krugman, Maurice Obstfeld. International Economics. Theory &Policy,

seventh edition, p.12

5. Roepke, W. Die Lehre von der Wirtshaft, Erlenbach-Zuerich/Stuttgart 1961.

6. Спирски, Р. Кейнс. Возвращение мастера. /перевод с англ. О. Левченко, науч. Ред.

О.Засулин- М., Юнайтед пресс, 2001, 213с.

7. http://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD

8. ―Эрдэс баялагийн салбарын шинэ үеийн 20 жил‖ хэлэлцүүлэгт уул уурхайн сайд Д.

Ганхуягийн хэлсэн үг, 2013. 11. 15.

Page 22: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

22

Ш.Оросоо- Монгол Улсын Гавъяат агрономич, доктор /Ph.D/, профессор,

ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш

Чингис Хааны экологийн бодлого ба онгон байгаль

Дорно дахинд гуравдугаар жарны усан морин жилийн зуны тэргүүн сарын арван

зургааны улаан тэргэл өдөр /1162/ Онон мөрнхий хөвөөн дэх Дэлүүн болдог хэмээх газар

Есүхэй баатарын гэрт хожмын өдөр дэлхийг донсолгох учиртай чийрэг хөвгүүн мэндэлсэн

нь Тэмүүжин байлаа. Тэр хүүгийн насан туршийн зурхай нь хар морин жил, үхрийн ордон,

Анурад буюу гар од, гар хөлөлт, нэг цагаан мэнгэт байжээ. Зурхайн ухаанд зааснаар бол

морин жил төрсөн хүү билэг авъяас төгөлдөр, аливаа эрхэлсэн ажил үйлсдээ машид

хичээнгүй бөгөөд уул мэт бат оршиж насан турш баясгалантай үйлийг бүтээгч болой.

Үхрийн ордонд төрсөн хүн нүд сүрлэг, улаан судалтай, олон нөхдөөр хүрээлүүлж

яруу алдар нь дуурсдаг. Гар ордонд төрсөн хүн сүр хүч ихтэй, цог төгөлдөр, худалдааг

эрхэндээ оруулагч, номын явдалтай, төгөлдөр, худалдааг эрхэндээ оруулагч, номын

явдалт, сайн оюунт, сайн дүрст, хууль ѐсоо сахигч, холын аянд баясагч, бусад бүх хүн

түүнд хуран чуулмуй хэмээжээ.

Нэгэн цагаан мэнгэнд төрсөн хүн тэнгэрийн хайрласан хөвүүн мөн ажээ.

Өсөх бага наснаасаа өштөний зовлонг амсаж унтах нойр, идэх хоолоо хасан тэмцэж

явж цэл залуу Тэмүүжин 1189 онд Хамаг Монгол Улсын Хан ширээг эзлэн авсан бөгөөд

1206 онд Онон мөрний хөвөөн дээр хуралдсан их хуралдай Монголын бүх ноѐд

Тэмүүжинг Чингис хаан гэж их хаанд өргөмжилжээ.

Бүр энэ үед Тэмүүжин Байгаль нуураас Хятадын цагаан хэрэм, Хянганы Уулсаас

Ил тарвагатай хүртэлх өргөн уудам нутгийг эрхшээлдээ оруулж эсгий туургатны нэгдсэн

хүчирхэг улсыг байгуулаад байлаа.

Чингис хаан дэлхийг байлдан дагуулж эзлэн Монголын эзэнт улсад багтсан асар их

газар нутгийг Чингис хаан амьд ахуйдаа дөрвөн хүүдээ хуваан өгчээ.

Отгон хүү Тулуй нь эцгийнхээ уугуул нутаг төрөлх Монгол орноо авч гал

голомтоо сахин үлджээ.

Чингисийн байлдан дагуулал Европ, Азийн феодлын харилцаа эвдрэн задрахад асар

гүнзгий нөлөө үзүүлснийг нэг бус эрдэмтэд цохон тэмдэглэсэн байдаг.

Японы түүхчид Чингис хаан....дөчин жилийн дотор дэлхийн царааны их гүрэн

байгуулсан төдийгүй тэр гүрэн нь 150 жил оршин тогтносон гүн бат үндэстэй байв гэж

дүгнэжээ.

Чингис хааны үйл хэргийг түүний хүүхдүүд үргэлжлүүлсэн билээ. 1228 онд

Чингисийн алтан язгуурынхан Хэрлэн мөрний орчимд хуран цугларч их хуралдай хийгээд

Өгэдэйг хаан ширээнд өргөмжилжээ. Энэ бол Чингис хааны гэрээслэл байлаа.

Page 23: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

23

Их богд эзэн Чингисийнхээ нэр алдараар хүн төрөлхтөний түүхэнд мөнхөрсөн энэ

улс үндэстэн буурал түүхийн эрээн бараан, их тоосонд дарагдаж алга бололгүй төр улсаа

мандуулж, түүх соѐлооо бадруулсаар өдгөөг хүрсэн нь бишрэлтэй.

Монгол Улсыг хүн төрөлхтөн зөвхөн эзэн Чингисийн их сүр хүчээр нь төдийгүй

XIII зуунд нүүдэлчдийн аугаа их түүх соѐлыг бүтээж, түүнд оруулсан ―Монголын нууц

товчоо‖ хэмээх хүмүүн төрөлхтний хосгүй хөлгөн судраар нь, XVII зууны дорнын их гүн

ухаантан өндөр гэгээн Занабазарын бүтээсэн гандан бууршгүй эх дагинасын хөргүүдээр нь

мэднээ.

Харин улс орон бүр улам бүр үйлдвэржиж хүрээлэн байгаа байгаль орчинд нөхөж

баршгүй хохирол учруулсаар байгаа өнөөгийн эмгэнэлтэй үед Монгол орон урьд өмнө нь

хэнд ч ажиглагдаж байгаагүй нууцлагдсан гайхамшигаа хэн бүхэнд дэлгэж харуулах

боллоо.

Эх дэлхийн унаган дүр төрхийг ингэж анхдагчаар нь авч үлдэж хоцорсон дэлхийн

цөөн орны нэг нь өнөөдөр Монгол Улс болжээ.

Онгон зэрлэг Монголын байгалийг орчлон дэлхийн айлчин, гийчин, аялагч

жуулчид ихэд сонирхон монголын цаст Алтай руу, Монголын хязгааргүй уужим тал

хөндий рүү, Хангайн тансаг онгон хөвч рүү, Говийн давтагдашгүй дархан газар шороо ар

араасаа цувах болсны учир чухам үүнд оршино.

Тэр бүхний дотроос Монголын говь бүр ч онцгой. Говьд тэр тусмаа Монголын

говьд байхгүй юм гэж үгүй. Хэдэн зуунаар идээшилж дассан энэ нутагтаа эрэлхэг зоригт

говийнхон аж төрөн сууж, адуу малаа үржүүлж, үр хүүхдээ өсгөж, байгаль-хүн хоѐр

найрсаг найрамдахын үлгэр дуурайлалыг үзүүлж иржээ. Монголын говь нь дэлхий

нийтийн чанартай нийт хүн төрөлхтний дундын өмч юм. Түүнийг унаган дүр төрхөөр нь

уул, ус, ургамал, ан амьтан, араатан жигүүртэнтэй нь хайрлан хадгалж хорин нэгдүгээр

зуунтай золгуулж чадсан нь Чингисийн Монголын хосгүй гавъяа. Үүгээрээ Монголчууд

бахархах эрхтэй. Энэ нь Монголчууд байгаль орчиндоо туйлаас хайртай нь нүүдэлчдийн

өвөрөмөц зан заншилтай салшгүй холбоотой.

Чингис хаан, түүний алтан ургийнхан аян дайныг хийхдээ ямагт байгаль дэлхий,

түүний ээлжлэн солигдох сар, улирал хийгээд морь малынхаа тарга хүчтэй үеийг

харгалзан үздэг байсан тухай бусад ард түмнүүд түүний элч төлөөлөгчдийг ихэд эрхэмлэн

хүндтэй гэж, хүн төрөлхтний харилцаанд шудрага ѐсыг зөвшөөрвөл хатуу ширүүнээр

залхаан цээрлүүлдэг байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг.

Байгаль дэлхийтэйгээ зохицож амьдрахыг номлосон Монголчуудын ―төгс ухаан‖

нь ―сансар-байгаль-хүн‖ гэсэн нэгдмэлийг битүү цагирагтай оруулан судалдаг ухаан

байсан бөгөөд Нүүдэлчин Монголчууд тэнгэр огторгуйг ―Мөнх‖ хэмээн томъѐолж эзэн

богд Чингис хаанаасаа эхлээд бүгдээрээ ―Мөнх‖ тэнгэрийн хүчин дор хэмээн залбирдаг

байжээ.

Page 24: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

24

Монгол Улс байгаль хамгаалах маш эртний уламжлалтай бөгөөд бүр Хүннүгийн

үед Монгол төрийн бодлогод тусгалаа олж байсан сонин баримт бий. Эзэн Чингис хааны

үед байгальтайгаа зохицон амьдрах ѐс өргөн дэлгэрч байсан бөгөөд байгаль хамгаалах

тухай заалт XIII зуунд буюу одоогоос 700 жилийн өмнө 1294 онд Монголын түүхэнд тусч

байсан бөгөөд 1778 онд энэ Богдхан уулыг ахин дархлан цаазалсан нь дэлхийн түүхэнд

үнэхээр анхных нь болж орсон билээ. Өгэдэй хаан эзэн Чингис эцгийнхээ их суурид сууж

төрийн жолоог залгамжилж аваад дөрвөн сайн үйл, бас дөрвөн муу үйл хийв би хэмээн

―Монголын нууц товчоо‖-нд гардаг юм. Дөрвөн сайн үйлийнхээ нэгэнд усгүй газарт ус

худаг малтаж гаргуулаад улс иргэнийг ус, өвсөнд хүрэлцээтэй болгов гэж тэмдэглэсэн бол

дөрвөн муу үйлийнхээ нэгэнд тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийг бусад ах, дүү

нарын нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дүү нараас гомдох

үгийг сонсов би хэмээн Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг билээ. Энэ дашрамд

тэмдэглэхэд Монголчууд бүр ХII зууны үеэс үнэт үслэг анг чандлан хамгаалсан байдаг.

Тухайлбал 1640 онд Халиу, булга зэрэг үслэг анг хулгайгаар агнахыг, 1720 онд их

хүрээний ойр хавь газраар /Богд хан уул/ ан гөрөө хийхийг хуулиар хориглон дархалж

байжээ. Энэ бүхэн нь мэдээж үе үеийн хүн ардын сэтгэхүйд байгаль орчин ан амьтнаа

хайрлан хамгаалах сэтгэлгээг улам хүчтэй болгож ирсэн байж таарна.

Монголчууд маш эрт дээр үеэс уул усаа онголон тахиж, хөх мөнгөн тэнгэртээ

сүслэн биширч ирсэн түүхтэй билээ. Манай түүхч эрдэмтэд, эрдэм шинжилгээний бусад

ажилтан нарын шинжлэн тогтоож нийлүүлсэн баримт материалаас үзэхэд бүр XIII зууны

үед зарим төрлийн ховор ан амьтан, ой мод, ургамал хамгаалах талаар хууль гарган дагаж

мөрдөж байсан баримт цөөнгүй байна. Жишээ нь 1294 онд гаргасан хууль цаазны бичгийн

38 дугаар бүлэгт ц....Хун, улаан тас зэрэг агнахыг цаазалсугай, 59 дүгээр бүлэгт ―нийслэл,

аймаг, хязгаарын хот, балгас, гол мөрөн, нуурын хөвөө, далан суваг, буудлын газар, түргэн

дамжуулах өртөө, замын хоѐр хажуу зэрэг газруудаар тохиромжтойг харж хаврын цагт

хайлаас, унжгар мод, хонгорцогт мод тарьж хамгаалж байсугай‖ гэж заасан тухай

О.Намнандоржийн ―Монгол оронд ан амьтан‖ ой модыг хамгаалж байсан уламжлалт ѐс

тогтож тэр нь амьдралд ямар нэг хэмжээгээр биелэж байсныг тэмдэглэн өгүүлсэн баримт

бас бий. Тухайлбал 1272 оны үед Монголд ирж 25 жил суугаад буцсан Венеци хотын

иргэн Марко Поло ―Өртөө замын хоѐр хажуугаар мод тарьсан нь зуны цагт нар шарахгүй

сүүдэртэй, өврийн цагт цас дарчихвал хэрэм цагаан талд зам алдаж төөрөхгүй таатай юм.

О.Намнандорж ―Байгаль хамгаалах асуудал‖ номондоо дурсан бичсэний гадна туулай,

буга, гөрөөс, бусад бүх амьтадын үржих үе болох аравдугаар сар хүртэл хугацаанд хаан ч,

язгууртан ч, хэн ч байсан ан хийдэггүй гэж Марко Поло XVI зууны үед Алтан хааны

хуульд болон Монголын эртний хууль цаазын бичиг Халх журамд зарим төрлийн ан

амьтан агнахыг хориглон зааж байсны гадна Богд уул, Хэнтий хаан, Отгонтэнгэр, Хөгнө,

Баян, Зоргол зэрэг газруудыг дархан цаазтай болгон хамгаалж байсан түүхэн баримт

байна. Монголчуудын байгаль орчноо хамгаалах уламжлал заншил нь тэдний аж ахуй

Page 25: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

25

эрхлэх, аж амьдралаа зохион байгуулахтай салшгүй холбоотой байв. Монголчууд хөх

тэнгэрийг эцэгтэйгээ, усыг хог буртгаар бохирдуулах, түүнд сүү, шар сүү, малын сэг, цус

нөж оруулахыг хориглодог, хээр гадаа түлсэн галаа заавал манаж орхидог, ан амьтадын

төл, шувуудын үүрийг хөндөж гэмтээтэггүй , нүүж суухдаа өтөг бууц, хашаа хороо, орчин

тойрноо цэвэрлэдэг зэрэг байгаль орчноо хамгаалах арвин баялаг заншилтай байлаа.

Монгол нутагт төл улс тогтож, хууль цаазыг тогтоон явуулах нэг чухал чиглэл нь байгаль

орчноо хайрлан хамгаалан тэмцэж ирсэн олон зууны түүхэн уламжлалтай. Хууль цаазын

түүхэн сурвалжуудад байгаль орчнын хамгаалах заалтууд олноор агуулагдаж байсан

бөгөөд тэдгээр нь дээр дурьдсан зан заншлын хэм хэмжээнээс улбаатай гэж үзэх үндэстэй.

Монгол төрийн үндсэн хууль гэж үзэж болох Эзэн Чингисийн ―Их засаг‖ хуульд малын

бэлчээр нутгийг онцгойлон үзэж түүнийг эвдэж сүйтгэх явдлаас хамгаалахыг чухалчлан

зааж байсан бөгөөд өвс ногоорсон хойно газар нүхэлсэн, бэлчээр сүйтгэсэн хүнийг

баривчлан шийтгэл ногдуулах, малын бэлчээрийг мянган бүрдийд хувааж, тэдний

эзэмшилд байлгах, гал түймэр алдаж малын бэлчээр шатаасан хүнийг хүйс тэмтэрч хатуу

чанга шийтгэх, нар, сар, ус, газар, дэлхийд сүсэглэн мөргөж байхын хамт айл өрх бүр хоол

цайгаа идэж уухын өмнө тэдгээрийнхээ дээжийг газар дэлхийдээ өргөж байх ѐсыг

баримтлах, сүү ба бусад ундааны зүйлийг газар ил асгах, малын хэвтэр, хотон дотор, мөн

үнсэнд шээхийг хориглох, малын сүү, ямар нэг ундаа буюу хоолыг газар асгахыг хатуу

цээрлэх, хүн, мал, амьтны ундаа болж буй байгалийн усанд гар, хөлөө дүрэх, биеэ угаахыг

хориглох, ус авахдаа утгуур сав хэрэглэж байх, гол мөрөн, булаг шанд, худгийн усыг

бузарлахгүй байх, анхны цас орсон үеэс дараа жилийн хавар хоѐр сар буюу ногоо соѐолох

хүртэл хугацаанд их ан хомрогоо тавьж бөхөн, буга зэрэг амьтныг авлаж болох, ан

агнуурын ажилд нум сум, урхи, бүдрэг, унанги, занга дүүгүүр, хананга, сайль, хавч, буу

зэрэг зэвсэг хэрэглэх бөгөөд тэдгээрийг хүн бүр эзэмшин сурах тухай хэм хэмжээ тогтоож

байжээ.

Мөн ―Арван буянт номын цагаан түүх‖-д сүм хийдийн дэргэдүүр бүү авла, Тойн

хүн санваараасаа бусдыг үйлдэж, амьтадын амийг нядлахуйд шийтгэх тухай заасан бий.

Алтан хааны үед шарын шашин төр ѐсны гол сургааль болж хүчтэй дэлгэрсэн

бөгөөд эх болсон зургаан зүйл, хамаг амьтныг энэрч үзэх, түүний тусын тулд зан үйлээ

нийцүүлэх тухай номлол нь цаашид ард олны байгаль орчноо хайрлан хамгаалахад

тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсэн юм. Алтан хааны хууль цаазын бичигт байгалийн

чухал баялаг болох ан амьтныг тухай олон тооны заалт байсан бөгөөд тухайлбал, хулан,

тахь, хандгай, зээр, тэх, ямаан гөрөөс, хүдэр буга согоо, бодон гахай зэрэг амьтныг хамаа

бус алвал тухайн үеийн ялын үндсэн төрөл болох бод болон бог малаар торгох заалт

байжээ. Мөн мал сүргийг хулгайн аргаар хөөж бэлчээрийг солих, муу санааны үүднээс гал

түймэр тавих зэрэгт хариуцлага хүлээлгэдэг байв. Элбэнх, дорго, тарвага агнах талаар

журам тогтоож байсан бөгөөд туулайг хүртэл зөвшөөрөлгүй агнахыг хориглож байсан.

Харин жижиг загас, элээ шувуу, хэрээ, улаан хошуут, шаазгай зэрэг амьтныг албал

Page 26: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

26

цаазгүй /ялгүй/ байв. Монголын хууль цаазын нэгэн чухал дээж бичиг болох ―Халх

журам‖ хуульд газар эзэмшил, бэлчээр хамгаалах, ан агнах, нутгийг онголон дархлах

талаар хэм хэмжээ тогтоожээ. Жишээлбэл бусдын өвсийг мэдэж байж малд идүүлж

сүйтгэх, тарианд мал оруулах, сангийн чулуун нүүрс, шохой хулгайлахыг хориглох, хүрээ

хийдийн орчмын хуурай, нойтон аль ч модыг огтлохгүй байх, юм агнахгүй байх, гал

түймэр шатваас, зартай заргүй, ирж унтраах, Хан-Уул, Хөгнө, Төхөм, Шивэрт, Онгон,

Зоргол, Адаацаг, Улаан нуур зэрэг нэлээд газрыг онголон дархлах тухай заасан юм. Энэ

мэтчилэн байгаль орчныг бохирдолоос хамгаалах, ав хомрогын зохион байгуулалт хийх,

ан амьтныг хайрлан үзэх тухай заалт Монгол-Ойрдын цааз ―1640 он‖ зэрэг хууль зүйнх

бусад сурвалжуудад бий. Жаран таван дэвтэр бүхий зарлигаар тогтоосон Их цаазын 38

дугаар дэвтэрт ―Тайх, тахилах ѐслолын хууль‖-ийг заахдаа шашныг тэтгэгч их Богд

хайрхан уул, Хан хэнтий уул, Отгонтэнгэр уулын тэнгэрийг жил бүр 1-2 удаа тахиулж

байх тухай хэм хэмжээ тогтоож байжээ. Энэ бүхнээс үзэхэд Монгол Улс бол байгаль

орчныг хамгаалах хууль цаазыг өв уламжлалтай өнөх эртний орон болох нь тодорхой

байна. Чингис болон түүний бага хаадын уламжлалтай эдгээр хууль нь манай орны

эдүүгээ цагийн экологийн цагийн хуулиудын шимт хөрс нь болох ач холбогдолтой юм.

Газар нутгийг хайрлан хамгаалах, зохистой ашиглах тухай асуудал Эзэн Чингисийн

―Их Засаг‖ хуулиас авхуулаад төрийн бусад хууль цаазын сурвалж бичгүүдэд тусгалаа

олсон юм. Манай төр ой модыг эрхэмлэн үзэж хууль зүйгээр зохицуулж байсан нь Их

Засаг, Халх журам зэрэг Эзэн Чингисээс уламжлалтай алдартай хуулиудаас тодорхой

харагддаг бөгөөд удаа дараагийн үндсэн хуульд түүнийг төрийн өмч, ард нийтийн

хөрөнгө гэж зааж иржээ.

Монголд усыг цэвэр ариун байлгахыг их Чингис хааны үеэс эрхэмжлэж хуульчлан

Монгол зан заншил, хууль зүйгээр зохицуулж иржээ. Ус буртаглах, түүнд элдэв зүйлийг

оруулахыг цээрлэж, гол мөрнөөс ус авах, биеэ угаах хүртэл журамтай байв. Тус улсын

дөрвөн удаагийнх үндсэн хуульд ус, түүний баялагийг улсын өмч, ард нийтийн өмч гэж

хуульчлан заасан юм. Амьтан түүний дотор ан амьтныг хамгаалах, агнах, нөөц баялагийг

зохистой ашиглахыг Монголчууд эрхэмлэн үзэж байсны илрэл бол энэ талаархи

харилцааг Чингисийн Их засаг, Халх журам, Алтан хааны хууль зэрэг алдартай сурвалж

бичгүүдээс авхуулаад үндсэн хууль, эрх зүйн бусад актуудад залгамж чанартайгаар

тусган зохицуулж ирсэн явдал юм. Анхдугаар үндсэн хуульд ан амьтан гэдэг үг ороогүй

боловч газар, ой мод, ус тэдгээрийн баялагуудад нь ардын мэдлэгэд байх тухай заасан нь

ан амьтныг нэгэн адил илэрхийлсэн гэж үзэх үндэстэй. Монголчууд дээр үеэс ургамал

хамгаалах, түүж ашиглах нарийн дэг журамтай байсан. Ургамлыг үр үндэстэй нь авдаггүй,

догшин газраас ургамал, мод авч хөрс хөнддөггүй, гол усны эх, сав газрын модонд гар

хүрдэггүй, зэрлэг сонгино, мангир, таана, хүмүүлийг бөөнөөр нь авдаггүй, нялх ногоо,

цэцгийг зулгаадаггүй, зулзган төгөл, зуун модноос авахыг цээрлэдэг, мөөгний хүрээг

Page 27: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

27

талхалдаггүй зэрэг заншилтай байсан бөгөөд зарим зүйлүүд нь Их хаадын үеийн цааз

хуулинд тусгалаа олж байжээ.

Монгол оронд онцгой ач холбогдол бүхий газар нутгийг дээр үеэс дархлан

цаазтай болгож, төрийнх мэдэлд авч байжээ. Үүний тодорхой жишээ бол 1778 онд дархан

цаазтай болгосон Богд хаан уул юм. ―Халх журам‖ зэрэг хууль цаазын сурвалж бичгүүдэд

нэлээд тооны газрыг онголох тухай заалт бий. Ийнхүү Эзэн Чингисээс улбаатай хууль

тогтоомжоор Монгол орны унаган байгалийг хамгаалж, онгон төрхийг нь хадгалж ирсэн

түүхтэй.

Conclusion

We have computed that Temuujin had acceded to the throne in 1189. Further he had

succeeded in unifying the Mongols together in 1206, a meeting of the so-called Ikh Khuraldai

was announced on the bank of the Onon river and Mongolian royalties gave their new leader the

title of ‗Chinggis Khaan‘. At that time Chinggis Khaan had conquered the very broaden and rich

lands from Lake Baikal to the White Wall of China which lands were very pristine nature.

It was recorded on the ancient materials that Chinggis was a king of the Mongol Empire,

Mongols used to have a connection to the nature properly, loved their forests, fresh water, wild

animals and rare plants. And they used to protect their pristine nature and worshiped and

believed the eternal sky.

It also was written in the Ikh zasag law which composed by Chinggis Kaan that since the

13th

century, there were some clauses about how to protect their pristine nature, forests and

hunts. Then the study shows that the pristine nature had been protected by the laws of the 13th

century from the age of Chinggis Khaan to the present time.

Page 28: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Ю.Атар- Доктор /Ph.D/, профессор

МУБИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч

ЧИНГИС ХААНЫ ДИПЛОМАТ ТАКТИК, АРГА УХААН

Хураангуй

Монгол оронд оюун сэтгэлгээ өнөө үед хүнд хямралд нэрвэгдэж, хямралд өртөөд

байна. Манай зарим улс төрч, нийтлэлч, судлаачид монгол орны туулж өнгөрүүлсэн

түүхэн замнал, өнөөгийн монголын нийгмийн талаар шинжлэх ухааны ямар ул

үндэслэлтэй нь төдийлөн тодорхойгүй, цэгц муутай санал дүгнэлт гаргах, хэт

туйлшруулах, улс төржүүлэх байдал газар авлаа. Улс төрийн үндэслэл муутай гаргасан

алдаатай бодлогоос болж улс орны амьдрал доройтлоо. Энэ үед бид өөр хоорондоо

маргахаас илүүтэйгээр, монгол орны туулж ирсэн замнал, ялангуяа дэлхийн улс төрийн

бодлогыг тодорхойлж явсан их гүрний бодлого үйл ажиллагааг эргэн харахад илүүтэйхгүй

болов уу.

Чингис хаан төр улсаа эрхэмлэн байгуулах явцад төрт ѐсны үзэл, мөнх тэнгэрийн

үзлээ цогцлон бүрдүүлж чадсан төдийгүй, бас эл үзэлдээ тулгуурлан хас их төрийн

бодлогыг эмхлэн цэгцэлж, чадварлаг хөгжүүлсэн. Энэхүү үзэл бодлогоо тэрбээр юуны

түрүүнд бодит үнэний шалгуураар, ухаант сэтгэлийн шандсаар, тэр үеийн Монголын

хахир хатуу амьдралын зарчмаар цогцлуулан ард түмний хэлээр, зүйр цэцэн үгсээр

томъѐолсон байдаг.

Мөнх тэнгэрийн үзэл

Хас их төр, хас тамга, их хуралдай, сэцдийн зөвлөл, их засаг хууль, Чингис хааны

түшээ болсон есөн өрлөг, дөчин түмэн монгол, Чингис хааны зургаан түмэн гэх зэрэг нь

Чингис хааны өөрийн дэвшүүлсэн төрт ѐсны үзлийн бодит биелэл болж өгчээ. Хаан

гэдэг нь мөнх тэнгэрийн хүчин дор гал, нар, сараар сүлдэлдсэн өмчит их улсын

ерөнхийлөгч юм.

Чингис хаан өөрөө их цэргийн манлай жанжин, хас төрийн тэргүүн, их улсын

ерөнхийлөгч байхын тулд их хааны 35 эрдмийг гойд эзэмшиж чадсан хүн байв. Үүний

ачаар Чингис хаан гэгээн ухаан, төв сэтгэлийг олж, гэгээн ухаанаар ѐс журмыг, төв

сэтгэлээр үнэн шударгыг бат итгэлтэйгээр хэвшүүлсэн аж. Энэ тухай Чингис хаан

өгүүлэхдээ: "Намайг хаан болохоос өмнө Монголчуудын дотор ямар ч эмх замбараа

байсангүй. Үр хүүхэд нь эцэг эхийнхээ үгэнд ордоггүй, нөхөр нь эхнэртэй итгэдэггүй,

эхнэр нь нөхөртэй захирагддаггүй, баян нь ядуудаа тусалдаггүй, дордос нь дээдсээ

хүндэлдэггүй тэдгээр ард түмнийг миний улс гүрэнд нэгтгээд, миний хамгийн түрүүнд

санаа тавьсан асуудал бол тэдний дунд ѐс журам, үнэн шударгыг тогтоох гэсэн явдал юм‖

гэжээ.

Page 29: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

29

Хас их төрийг барьж, их улсаа жолоодохдоо Чингис хаан төрт ѐсны үзлийг Мөнх

тэнгэрийн үзэлтэй шүтэлцүүлж, бөөгийн үзлээр дамжуулан хэрэгжүүлсэн.

Чингис хаан ухаант сэтгэлийг их төрийн бодлоготой холбож хэрэгжүүлэхийн тулд:

1. ерөнхий бүгдийг сайтар мэдэх,

2. тодорхой бүгдийг сайтар жолоодох,

3. үнэн худал, зөв бурууг ялгаж чадах,

4. авах гээхүйн ялгалыг олж мэдэх гэсэн дөрвөн их ухааныг төгс эзэмшсэн билээ.

Энэ дөрвөн ухаанд түшиж засаг цаазыг номын ѐсоор барьж, ―арга хүчин хоѐрыг тэгш

чадагч гарьд хөлөг минь‖ хэмээн Гоо Мухулай эзэн Чингис хаанаа өргөмжилснийг Алтан

товч сударт дурьдсан байна.

Чингис хааныг ерөнхий бүгдийг сайтар эзэмшсэн‖, Боорчийн хэлснээр ―Хаан хүний 35

эрдмийг төгс сураад‖, Гоо Мухулайн өргөмжилснөөр ―Хөвчин их улсаа цул авираар

жолоодож‖, Ойрадын Хар Хиругийн өгүүлснээр ―Түгдрэлгүй үнэн худал хоѐрыг ялгагч

эрлэгийн ноѐн минь‖ гэж дээдэлцгээсэн байдаг.

Чингис хаан дээр дурьдсан дөрвөн их ухаанаар зангидсан ухаант сэтгэлийн ачаар

―алтан ургийн алтан хайрцагны бодлогыг‖ туурвин бүтээсэн билээ. Эл алтан хайрцагны

бодлого нь ―Их засаг‖ хуулиар баталгаажиж, их төрийн үйлсэд зүтгэх зүтгэлээр хэрэгжиж

ирсэн түүхтэй.

Чингис хаан агуу улс төрийн бодлоготон төдийгүй, шулуун шударга, хатуу сахидаг

хүн байсан билээ.

Эзэнт гүрний тэлэлт

Монголчуудыг түүхийн авч үзвэл тэд хүн төрөлхтний тэргүүлэх үндэстэнд зүй ѐсоор

орно. Дэлхийн их хотууд болох Москва, Бээжин, Дели хотуудын үүсэл гарал, хувь заяа

бас Монголчуудтай холбоотой явж ирсэн10

.

Чингис түүхэнд Евро-Азийн эх газарт хамгийн уудам нутаг дэвсгэр бүхий эзэнт

гүрнийг анх байгуулсан. Өөрийн бодлого ба үйл ажиллагааны үр дүнд Бурхан Халдун

уул ба Онон, Хэрлэн, Туул голуудын эхний багахан эзэмшил газраа өргөтгөж, тэрээр

дорно зүгт Япон тэнгисийн эргээс Өрнө зүгт Каспийн тэнгис, өмнөт Орос, Хипчакийн тал

хүртэл, Умар зүгт Сибирийн их уст Обь, Енисей, Лена мөрнүүдийн урсгалын дунд хэсгээс

өмнөтөд Делийн султанатын улс хүртэл тэлсэн юм.

10

З.Мөнхдалай. Талын язгууртан ба хан хөвгүүд. УБ.,2013, 11 дэх тал

Page 30: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

30

Ази, Европын нийт нутаг дэвсгэрийн 80 хувь, манай гаригийн бүх оршин суугчдын 80

хувийг тус тус багтаасан, хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч дахин давтагдаагүй аварга том

хэт их гүрэн бий болоод байлаа. Энэхүү хэт их гүрнийг бүхий л улс түмэн, цаг үеийн

хамгийн агуу их байлдан дагуулагчийн хүсэл зориг, түүнийг залгамжлагчид бий болгожээ.

Монголын их эзэнт гүрэн бий болсноор Евроазийн өөр өөр хэсгүүдийн хоорондын үзэл

санаа, оюуны үнэт чанар, ололт бүтээлүүд солилцон түгэх явц эрс хурдассан байлаа.

Эрдэмтэн мэргэд, гар урчууд, эмч оточ нар, газар тариаланчид, малчид нүүдэлчид бие

биеэсээ суралцах болов. Энэ бүхэн нь шинэ үзэл санаанууд, хосгүй ололт бүтээлүүд төрөн

гарахад дөхөм болж, хүн төрөлхтний цаашдын дэвшил хөгжлийн суурь дэвсгэр болж

өгчээ.

Монголчуудын шашин шүтлэгт хандах хосгүй хандлага нь дэлхийн шашнууд

харилцан биесдээ нэвчиж уусун шингэхэд түлхэц болж өгөв. Монголын эзэнт гүрэн

байгуулагдсанаар загалмайтнууд лалынхны хоорондын хоѐр зуун жилийн дайсагнал эцэс

болж, Хятадад Христийн номлолчид ирэх, буддын ба лалын шашин улам өрнөн дэлгэрэх

нөхцөл бүрдэв.

Могой жилийн хавар (1209)Чингис хаан хоѐр зарлиг гаргасан байдаг. Нэг зарлиг нь ―

Өөрийн эрх мэдлээр эзэн хааны суурийг булаан авах гэсэн ... хэн бүхнийг аврал

өршөөлгүйгээр цаазлах болно. Хоѐрдахь зарлиг нь үр хойчит зориулагдсан байсан агаад

―Тэд бүх дэлхийг эзлэх ѐстой бөгөөд сайн дураараа дагаж ороогүй байга ямар ч иргэнтэй

энх тайвнаар оршиж болохгүй‖11

гэсэн ажээ.

Хүмүүсийг биедээ татах увьдасаас гадна нүүдэлчид удирдагчдаа хамгийн их үнэлдэг

байсан чанаруудыг Тэмүүжин эзэмшсэн байсан төдийгүй, аврал, өршөөл, өгөөмөр

сэтгэлийг өргөнөөр хэрэглэдэг байжээ. Тухайлбал, тэрээр иргэддээ хувцсаа өмсүүлж,

морио унуулдаг, өөрт нь тусыг үзүүлсэн хүмүүсийн тусыг хэзээ ч мартдаггүй, эргэн хариу

тус барьдаг байсан байна.

Чингис хааны дипломат болон улс төрийн чадварууд

Төр улсыг байгуулан төвхнүүлэх тайван цагийн их үйлсэд Чингис хаан онцгой

авъяас билэг, шинэ содон санаа гаргаж байсан байдаг.Чингис хаан ард түмнээ туйлаас

хүчтэй, гүн гүнзгий хайрладаг байсан ба түмэн олныгоо цэцэглэн мандуулахын төлөө

амьдарч, бүтээж, алалдан тулалдаж явжээ. Энэ бүхнээс үзэхэд, Чингис хаан бол дэлхийн

түвшин хэмжээг тодорхойлогч, орчлонгийн түүхэнд ховорхон заяасан суут бүтээн

байгуулагч байсан аж.

11

Пауль Рачневский. Чингис хаан түүний амьдрал ба өв. УБ., 2006, 97 дахь тал

Page 31: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

31

Монголын түүхээс үзэхэд геополитикийн анхны санаа бодол нь Чингис хааны

бодлого ба үйл ажиллагаанд тод томруун тусгагдсан байдаг. Тухайлбал, түүний ―Бурхан

халдун‖ төв бодлого нь орчин үеийн геополитикийн ―Heart Lands‖-ын онолтой нарийн

тохирч байдаг. Үүнтэй холбоотойгоор Бурхан халдун уул нь геополитикийн Харт Лэндс-

ийн анхны түүхэн нутаг болж үлдсэн юм. Чингис хааны бодлого нь 1206-1227 он хүртэл

Азийн олон орнууд түүний уудам орон зайг бүхэлд нь хамарч байв. Уг бодлогыг Ази

Европ тивийн дамнасан жинхэнэ геополитик болоход хоѐр дахь их хаан Өгөөдэй онц

чухал үүрэг гүйцэтгэсэн.

Чингис хааны дээрх бодлого бүр тодорхой авч үзвэл түүний ―Mongol Lands‖

геополитикийн ―World book‖ нэвтэрхий тольд харуулсан байдаг. Энд ―Mongol Lands‖

геополитикийг цаг хугацааны хувьд 1200 оноос өнөөг хүртэлх үед авч үзэн, харин газар

нутаг, орон зайн хувьд Номхон далайн баруун эргээс Төв Европ хүртэл, хойт зүгт

Сибирийн их мөрнүүдийн урсгалын дунд хэсгээс Энэтхэгийн хойгийн өмнөд зах хүртэл

зураглан харуулсан байна. Энэ бол Монголын империйн орон зайн байршил, зураг зүйн

түүхэн онц чухал загвар болон толилуулагдсан юм.

XIII зууны үед тэд цэрэг дайны сэтгэлгээ, дайн байлдааны үйл хэргээр хосгүй

өндөрлөгт хүрсэн бөгөөд энэхүү боломжоо тэд маш гарамгай ашиглан тухайн үед

салангид тус тусдаа байсан соѐл иргэншлүүдийн хооронд амьдралыг тэтгэгч цусны

системийн үүргийг гүйцэтгэсэн бөлгөө.

Чингис хааныг суут бөгөөд агуу их гэж анх хэлсэн хүмүүсийн нэг болох академич

Б.Я.Владимирцов ―Чингис хаан‖ гэдэг номдоо: ―Цэргүүдийнхээ дунд хатуу чанд сахилга

бат, эзэмшил нутаг орондоо эмх журам тогтоосон Чингис хаан ямагт өгөөмөр агаад уужим

сэтгэлтэй, зочломтгой зан чанартай байсан бөгөөд тал нутгийн язгууртан баатар эрийн

төрх шинжийг хамтран зүтгэгчид, шадар нөхдийнхөө нүдэн дээр бүрэн дүүрэн харуулж

байсан байна.Чингис харь гүрнүүхэнд ч гэсэн мөн тэгж ханддаг байсныг Чан Чунь бумба,

Сүн улсын элч болон лалын ертөнцийн уйгарын улсын төлөөлөгчид зэрэгтэй түүний

уулзаж ярилцаж байсан байдал гэрчилдэг болой‖12

гэжээ.

Чингис хааны амьдрал, тэмцлийн хоѐрдахь чиг шугам бол олон улсын тавцанд

түүний явуулсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа мөн. Чингис хаан монголын эзэнт

гүрнийг байгуулсныхаа дараа Өрнө, Дорнын ертөнцтэй найрсаг харилцаатай байхыг

чухалчилсан байдаг. Аль ч улс гүрний элч нарыг ямагт найрсагаар хүлээн авч, үгийг нь

бүрэн сонсон, найрамдал байгуулж, заримтай нь худ ураг болж байсан нь дипломат

бодлогынх нь нэг жишээ байлаа.

12

Ялбак Халбай. Суу билэг төгс богд эзэн Чингис. УБ., 2004, 203 дахь тал

Page 32: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

32

Чингис хааны олон улсын тавцан дээрх дипломат бодлогын нэг тод илрэл нь

түүнээс шашин шүтлэгт хандах байр суурь, өршөөл нигүүлсэл нь байв.

Дүгнэлт

Чингис хааныг эрх мэдэлд гарахад нь зэвсэгт нэгт нөхдийнхөө гүйцэтгэсэн үүргийг

үнэлэхдээ асар өгөөмөр байсан. Тэрээр Боорчи, Мухулай хоѐр зөв явдлыг минь зөвшөөрөн

тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож энэ их сууринд хүргэв. Та хоѐр надад тэрэгний

хоѐр арал, биеийн хоѐр гар мэт билээ‖ хэмээн Чингис хаан 1206 оны их хуралдай дээр

айлдаж байжээ.

Тэрээр хишгийг тараахдаа нийгмийн гарал, үндэс угсаа харгалзахгүйгээр

хуваарилсан байдаг. Ард иргэдээ мал, эсгий, хонины бяслаг өгөхийн тулд армиасаа татвар

хураадаг байжээ. Түүнчлэн зэрэг дэв ба албан тушаалаасаа үл хамааран хэн бүхэн

ижилхэн сахилга баттай байсан. Эзэнт гүрэн даяар энх амгалан, дэг журам тогтоох

зорилтыг Чингис хаан армид тогтоосон хатуу ширүүн сахилга батын нэгэн адилаар

шийдвэрлэсэн байдаг.

Conclusion

One of the greatest reasons of Chinggis Khan to come in with large power was him appraising

his companion arms with generosity. At the Great Khuraldai in 1206 he has once deigned

―Boorchi, Mukhulai have maintained my right actions and have stopped my wrong actions which

led me this great base. You have been a thill, and the hands of my body. ‖ Chinggis Khan has

allocated the endowment within regardless of ethnicity and social origins. In order to give

cattle(livestock), felt, cheese to the people he had collected tax from the army. The same

discipline was committed to everyone who had different ranks and positions. Chinggis Khan has

solved and established the peace, discipline of the empire as the discipline of his army.

Ашигласан материал

В.Л.Череванский. Догшин давалгаат далай их Чингис хаан. УБ., 2000

С.С. Уолкер. Чингис хаан. УБ., 2001

Рене Груссе. Орчлонг эзэгнэгч Чингис хаан. УБ., 2001

П.Нэргүй. Монгол улсын ээдрээт замнал. УБ., 2007

Пауль Рачневский. Чингис хаан түүний амьдрал ба өв. УБ., 2006

У.Б. Баркманн. Чингис хаан хийгээд түүний өв. УБ., 2007

Page 33: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Л.Минжин- Профессор, Гаалийн итгэмжит зөвлөх

ОУЭЗГТМ-ийн тэнхимийн зөвлөх багш

Их Монгол улсаас эрхшээлдээ байсан

орнуудад явуулсан бодлого, геополитикийн асуудлууд

Азийн бүх орон ба Европын олонх орныг эзлэн захирсан Монгол гүрний дэлхий

дахины ач холбогдлыг одоо болтол бүрэн дүүрэн судлаагүй боловч энэ гүрэн эдийн

засгийн үндсэн дээр биш харин хүчээр нийлүүлсэн цэрэг, засаг захиргааны нэгдэл байсан

хэдий боловч, тэр үеийн дэлхий дахины олон улсын аж байдалд ихээхэн үүргийг

гүйцэтгэсэн нь түүхэн үнэн билээ.

Монголын их гүрэн байгуулагдсаны үрээр Өрнө, Дорнын хооронд эдийн засаг,

соѐлын харилцаа шинээр тогтож, ялангуяа худалдаа, зам харилцаа хөгжихөд үлэмжхэн

түлхэц болсныг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөөд байна.

Ийнхүү << … Монголын феодалуудын байлдан дагуулал, түүний үр дүнд буй болсон

Монгол гүрэн нь их эвдрэл сүйдлийг учруулахын зэрэгцээгээр өрнө, дорнын соѐлыг

холбож, эдийн засаг, улс төрийн хөгжилд үлэмж үр дагавар бүхий нөлөө үзүүлсэн ... >>

гэж манай эрдэмтэн Ш.Нацагдорж асан дүгнэсэн юм.

Онцлон тэмдэглэхэд түүхийг бичих хандлага евроцентрист болон марксист үзэл

баримтлалын эрдэмтэд түүнчлэн, Дундад Азийн түүхчид Монголын байлдан дагууллыг

хэт хялбарчлан ойлгох буюу түүний сөрөг талыг өрөөсгөлөөр авч үзэх, илэрхий гуйвуулан

харуулах явдал байсаар байна.

Ялангуяа ―Сталины ноѐрхлын үе бол Зөвлөлтийн түүхийн шинжлэх ухаанд асар их

хор хохирол учруулсан бөгөөд түүхийн үнэнийг гажуудуулах явдал дээд цэгтээ тулсан

билээ. Орос болон ялангуяа Зөвлөлтийн бусад ястан, үндэстний түүхийг гуйвуулж,

шинжлэх ухаанд эрс харш үзэл газар авсан байв. Ийм нөхцөлд Орос, Зөвлөлтийн эрдэмтэн

Бартольд Б.Я.Владимирцов зэрэг том эрдэмтдийн зохиол бүтээл буруушаагдан

шүүмжлүүлж байв. Козьмин мэтийн эрдэмтдийн дуу хоолой сонсогдохоо бүрэн больсноор

үл барам өдий төдий эрдэмтэд, түүхч нарын бичиг зохиол нь цаазлагдан хаагдаж биес нь

шорон гянданд хоригдсон буюу зарим нь амь биеэ алдахад хүрсэн байв гэж Ш.Нацагдорж

агсан тэмдэглэсэн байна.

Монголыг байлдан дагуулал, Монгол их гүрний үеийн Монгол Оросын түүхийг

хамгийн их гуйвуулсан зүйл байв.

Миний мэдэхээр Киев, Суздаль хотын музейн тайлбарт Монгол Татарын эзлэн

түрэмгийлэгчид соѐлтой хотуудыг үнсэн товрог болгож, хүн зоныг хөнөөж байсан гэж

сургадаг байсныг санаж байна.

Түүхийн хуучин сурах бичигт чухам түүхийн үнэнийг гуйвуулан сургасаар ирсэн

юм. Харин сүүлийн үеэс түүх судлалд улс төрийн хөгжлийн нээлттэй байдал эерэгээр

нөлөөлж ирсний улмаас нүүдэлчдийн тухай ойлголт мөн өөрчлөгдөж, тэдгээрийн түүхийг

шинжлэх ухааны үүднээс үзэх явдал гүнзгийрсэн байна.

Page 34: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

34

Чингис хааны үр, ач нарын байдлан дагуулал ба түүний үр дагаварыг дан ганц

сөрөг талаас өрөөсгөл үзэхээс зайлсхийх, Өрнө-Дорнын ард түмнийг олон талаар

холбосон нааштай тал бүхнийг анхаарч, энэ талаар шинжилгээ хийсэн орчин үеийн

эрдэмтдийн олонхи нь санал нэгдэж байна.

Энэ дашрамд Зөвлөлт Оросын нэрт эрдэмтэн Лев, Николаевич Гулилевын тухай

товч дурдая. Тэрээр түүх судлалд шинэчлэлт өөрчлөлт хийх эхлэл тавигсдын нэг байсан

гэж боддог. ХХ зууны дунд болон эцсээр нэг намын үзэл сурталд дарагдсан, хаалттай

нийгмийн үед энэ эрдэмтэн Орос, Зөвлөлтийн болон бусад орны түүхчдийн дотроос анх

удаа эр зоригтойгоор XIII зууны Монголчууд, Чингис хаан ―Монгол Татарын талхигдал‖

гэж (Орос Зөвлөлтийн түүхэнд ―татар – монгольская ига‖) хараар тэмдэглэгдэж ирсэн нэр

томъѐоны талаар өөрийн бодит дүгнэлт хийсэн билээ. Л.Н.Гумилев нь Монголын эрт,

дундад үеийн түүхийг судалдаг, мэргэшсэн хамгийн том эрдэмтэн байсан гэдэг. Тэрээр

Монголын түүх тухайлбал Орос орныг байлдан эзэлж, оршин тогтнож байсан Монголын

хаант улсын байдал, Орос орныг сөнөөж мөхөөх бус, харин Оросын олон вант улсуудыг

нэгтгэн, эв түнжинтэй нэгдсэн том гүрэн болгох, Европт сэргэн мандалт хийх суурийг

тавьсан тухай онол, шинжилгээний өндөр түвшинд дүгнэлт хийсэн байна.

Марксист хэмээгддэг зарим түүхчид энэ эрдэмтнийг элдвээр дайрч, тэр ч байтугай

эрх баригчид нь улс төрийн зорилгоор гэрийн хорионд байлгасан гэдэг. Тэрээр 90-ээд онд

ардчилал шинэчлэлийн сайн цаг эхлэх үед насан өндөр болсон, биеийн эрүүл мэндийн

байдлаас болж Монголын түүх судлаач мөртлөө Монгол оронд ирж чадаагүй юм гэж

манай хэвлэлүүд мэдээлж байв. Гэвч түүний бүтээлүүд ―География этноса в исторический

период‖ 1990 он, ―Древняя Русь, Великая Степь‖ 1989 он, ― Этногенез и Великая биосфера

Земли‖ 1989 он зэрэг бүтээлүүд нь Монголын эрдэмтдийн анхаарлыг татаж, судлагдаж

байна. Зарим бүтээлүүд нь монгол хэл дээр орчуулагдсаар байна.

<< … Чингис хаан, түүний залгамжлагчдын байлдан дагуулал нь Орос, Хятад хоѐр

хөршөө хожмын их гүрэн болон төлөвших үндэс суурийг тавьж өгчээ. Оросын гүн

ухаантан Чадаев, Федотов нар Монголын довтолгооны босгон дээр ―Орос орон - мянган

жил унтаа байсан юм‖ гэж тэмдэглэжээ. Үнэхээр ч Монголын байлдан дагуулалтын өмнө

Орос орон шавар, чулуун хэрэмдээ тусгаарлагдсан ванлигуудаас тогтож байсан билээ.

Евро Азийн хөдөлгөөнийг оройлон манлайлагч, гол онолч, оросын эрдэмтэн Николей

Трубецкий хэлэхдээ;

<< …Чингис хааны үйл ажиллагаанд нураан эвдэх эрмэлзлэл арай түлхүү байсан

хэдий ч түүний бүтээх, зохион байгуулах хүсэл зориг нь үлэмж их, эерэг үзэл санааг

түгээн дэлгэрүүлэгч болж байв. Ийм түүхтэй Орос орон бол чухамдаа Чингис хааны улсыг

залгамжлагч болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм ... >> гэж дурьдсаныг манай

нэрт эрдэмтэн Ж.Болдбаатар гуай өөрийн ―Монголчууд дэлхий дахины түүхнээ‖ (УБ

2007) гэдэг бүтээлдээ иш татан онцлон дурьджээ.

Page 35: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

35

Түүнчлэн Америкийн эрдэмтэн Ch.J Halperin 1983 онд Харвардын Их сургуулийн

сэтгүүлд нийтлүүлсэн бүтээлдээ:

Чингис болон түүний үе залгамжлагчдын Оросын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг

―Орос дахь Монголын ноѐрхол шууд бус, дам хөндлөнгийн шинжтэй байжээ. Оросын

хувьсгалын өмнөх буюу хойшхи үеийн Оросын түүхчдийн ―Хараан‖ бичсэнчлэнгээр

Монголын ноѐрхлын үед орос угсааны оюун санаа, тэдний визант гаралтай үнэн алдартны

шашны аль алиныг нухчин дарсан явдал гараагүй. Монголчууд орост колоничлон

суугаагүй, өөр үндэстэн угсаатан гэж дээрэлхээгүй. Ямар ч атугай Орос орныг оросын ван

нараар дамжуулан захирч байсан.

Хэрэв Невийн Александр өрнө этгээдэд Швед, Тевтоны рыцариудтай байлдаж

байсан ба Монголчуудын эсрэг тулалдаж байсангүй. Харин Монголчуудын эзэн эрхийг

төвөггүй хүлээн зөвшөөрсөн юм. Монголын эрх баригчдад Оросын сүм хийдийг албан

татвараас чөлөөлж, өөр бусад эрх дарх өгсөн нь, үнэн алдартан шашныг Оросын зүүн хойд

хэсэгт сэргэн мандахад асар их үр нөлөө үзүүлсэн юм. Оросууд хожим их гүрний нэгэн

бүрэлдэхүүн хэсэг болсноос хойш олон талын ашиг олж, худалдаа, арилжаа хөгжсөн

байна хэмээн бичжээ гэж мөн Ж. Болдбаатар абугай иш татсан байна.

Ер нь Монголчуудын түүхийг Монголын эрдэмтдээс өөр хэн ч илүү сайн бодитой

бичнэ гэхэд хэцүү санагдана.

Манай алдарт эрдэмтэд дотроос Академич Ч.Далай, Н.Ишжамц, Ш.Бира,

Ч.Жүгдэр, Ш.Нацагдорж, Г.Сүхбаатар, Л.Жамсран, Ж.Болдбаатар нарын бүтээлүүд нь

дэлхийн олон эрдэмтдийн судалгааны эх сурвалж болж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Сүүлийн үед Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, Чингис хааны

мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан олон улсын эрдэм

шинжилгээний хурлууд болон олон эрдэмтдийн бүтээлүүдэд нь түүхэн үйл явдалд

бодитой бөгөөд шинэлэг хандлагаар хийсэн дүгнэлт олон болсоор байна.

Их Монгол улс байгуулагдах үеийн дэлхий дахинд цэрэг – улс төрийн байдал нэн

тогтворгүй, бие биентэйгээ дайсагнан өрсөлдөж, салан тусгаарлах бодлого давамгайлж,

бутран сарнисан цаг үе байв.

Төв Азийн Их Монгол улс нь Тангуд улс (982-1227 он), Киданчуудын Хар Кидан

(1125-1217 он), Зүрчидийн Алтан улс (1125-1234 он) зэрэгтэй хил залгах болсон бөгөөд

түүний гадаад улс төр, эдийн засгийн бодлогын хүрээ нь Алтан улсын чанад дахь Хятадын

Өмнөд Сүн улс (1127-1279 он), Хар Киданы чанад дахь Торгоны зам дагуух Сартуул

(1127-1221 он), түүний цаана орших Исмаилитийн (Перс) улс болон Аббасидын (Багдадын

халиф) улстай ямар нэгэн хэмжээгээр холбогдох тавилантай байлаа. Эдгээр улсуудын

хооронд дайн байлдаан нэг ч өдөр тасрахгүй байлаа.

Мөн тэр үеийн Европын улс төрийн задралын үйл явц эрчимжиж байв. 1204 онд

загалмайтнуудад төрөө алдсан Византын доройтолтой зэрэгцсэн Ариун Ромын их гүрэн

хэд хэдэн бие даасан улс болон бутарчээ. ―Ариун газрыг‖ лалын шашинт

Page 36: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

36

мусультинчуудаас чөлөөлөх халхавч дор Европын орнууд загалмайтны буюу шашны аян

дайныг өдөөж, 1096 оноос 1260-аад он хүртэл найман удаагийн дайралт хийж, асар их цус

урсгаж байв. Европын улсууд ч мөн өөр хоорондоо тулалдаж байв. Герман – Итали,

Герман, Латви, Мажар, Орос, Австри, Босни, Молдав, Болгар, Визант улсууд өөр

хоорондоо байлдаж байсан буюу дараагийн дайны ирмэгт тулаад байжээ. Товчхондоо Их

Монгол улс байгуулагдах үед дэлхий даяараа л дайны талбар байлаа.

<<...Чингис хаан 1189 онд Хамаг Монголын хаан болсон нь Монгол овог,

аймгуудын толгойлогч, сөргөлдөгчдийн эсэргүүцлийг өөр дээрээ татсан хэрэг болсон бол,

тэрээр 1206 онд Их Монгол улсын хаан болсон нь Монгол овог аймгуудтай хил залгаа улс

орнуудын ―Галыг дуудаж‖ дайн байлдаан, хорлол дайсагналын үрийг тарьсан хэрэг болж

хувирчээ. Хамгийн гол сөргөлдөгч болох Зүрчидийн Алтан улс нь өмнө талаасаа Өмнөд

Сүн, зүүн хойд талаасаа өөрийн вассал Солонгос, баруун талаараа 80 жил алба барьж буй

Тангуд, Их Монгол улстай тус тус хиллэдэг, эдийн засгийн асар их чадавхи, түрэмгий

гадаад бодлоготой орон байлаа. Алтан улс ― 50 сая хүн амтай байсан‖ гэж үзсэн судлаач ч

буй. Түүний 12 түм нь морьт, 38 түм нь явган цэрэг байжээ гэсэн дүгнэлт ч дээрх

баримтаас гарч байна... >> гэж судлаач Х. Шагдар ―Сэтгэшгүй суутны цэрэглэхүйн

урлагын түүх оршвой‖ (УБ 2006 он) бүтээлдээ тэмдэглэснийг дам иш татав.

1290 оны хүн амын тооллогоор Юан улсын хятад хүн ам нь 58,8 сая, Монголын хүн

ам нь 2,5 сая бөгөөд Монголын хүн амд уйгар, кидан, ойн иргэд , онгудууд цөм багтсан

бололтой. Тэр үеийн Тангуд улс ойролцоогоор 2,5 сая хүн амтай, нүүдэлчин ба суурин

соѐл, иргэншил хосолмол орны нь хувьд бодож үзвэл байлдах чадвартай 25-30 түмэн

цэрэг л гаргаж чадах байжээ гэж оросын түүхч Е.И. Нечанов тэмлэглэжээ.

Дорнод Туркестан буюу одоогийн БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах

орны нутаг болон Зүүн гар, Киргиз, Казахстаны зүүн хэсэгт Тарвагатайн нуруунаас

Кашгар, Хамигаас Чуй голын засварт Хар Кидан (Баруун Ляо) улс оршин Хивчаг, Их

Монгол, Тангуд, Сартуул улстай хиллэн байлаа.

Чингис хааныг очихын өмнө Сартуул нь 20 сая хүн амтай Түрэг, Сартуул иргэдээс

гадна иран, афган, перс хэлтэн хүмүүс, хүн амын олонхи, 40 түмэн цэрэгтэй, дайчин

түрэгийн үр сад, морьт цэрэг дийлэнх нь байжээ. Шах Мухамед нь одоогийн Казахстан,

Киргизийн өмнө хэсэг, Ираны хагас, Узбекистан, Туркмен Тажикстан, Афганистан

нутгийг хамарсан том гүрнийг байгуулж амжсан байлаа.

Гадаад байдлын хувьд Мухамед нь Дундад Азийг бүхлээр нь хуваан эзэгнэсэн

Хүчүлүгтэй хэл амаа ололцоогүйн дээр, Бага Азийн толгойлогч Багдадын Халифтей эв

эвдэрсэн үе байлаа.

Эргэн тойрон дайсны хүрээлэлд орсон өргөн уудам нутаг, цөөн хүн амтай, шинэ

улсынхаа аюулгүй байдлыг хамгаалах нь Их Монгол улсын эн тэргүүний зорилт болон

тулгарчээ.

Page 37: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

37

Ялангуяа Алтан улс үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголчуудын талаар

харгис түрэмгий бодлого баримтлан ирсэн бөгөөд 1135-1147, 1162-1189 онуудад Монгол

руу томоохон дайн довтолгоо хийн ялагдаж байсан учир зэвсгийн хүчээр Монголчуудыг

дийлэхгүйгээ мэдэрмэгц, дипломат аргад шилжиж байв. Алтан улс Монголчуудыг

хядахаар гурван жил тутамд цэргээ хойд зүгт илгээж, олзлогдсон цэрэг, охид хөвгүүдийг

Хятадад боол болгон худалдаалж байлаа.

Амбагай зэрэг хаадыг Татарын тусламжтайгаар барьж аваад тамлан алж байсан

зэрэг олон тооны хэрэг явдлууд Монголчуудын сэтгэл зүрхэнд оршиж байсан нь мэдээж

хэрэг юм. Цөөхөн хүн амтай ч Монголчууд нэгдэж, 1189 онд Хамаг Монгол улс

байгуулагдсан нь хүн амаар хэдэн арав дахин илүү дээрхи хөрш гүрний шууд аюул

заналхийлэлтэй тулгарах нь жам ѐсны хэрэг байлаа.

Алтан улсын зүгээс алба нэхэж, Монгол улсыг дайлах, Сүн улстай харилцах

боломж өгөхгүй байх зэргээр илт аюул учруулах болсон нь Алтан улстай хийсэн дайны

гол шалтгаан байв. Алтан улсын эрхшээлт байдлаас ангижирч, шууд нүүрлэн буй аюулыг

сөрж, аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах зорилго нь дайнд өөрийн эрхгүй

хүргэсэн юм.

Дундад зууны эхэн үед олон улсын гадаад харилцааг зохицуулах гол арга нь дайн

байлаа. Өнөөдөр ч гэсэн олон улс орон түмний дотор барууны орнуудад (АНУ, НАТО-

гийн гишүүн Европын орнууд ) ч цэргийн стратегид дайн байлдааны аргаас татгалзаагүй

байгаа нь Ирак, Сири зэрэг орнуудад болж байгаа өнөөгийн үйл явдал гэрчилж байгаа.

Ер нь Их Монгол улсыг байгуулах үед ― Хэн нь хэнийгээ вэ? ‖ , ― Хэн өрсөж ., хэн

хүчирхэг нь хожно‖ гэсэн зарчим олон улсын харилцаанд үйлчилж байв.

Их хаан өрнө, дорно руу дайн хийхдээ хэнийг ч эхэлж өдөөгүй, харин найрамдах,

чөлөөт худалдаа хийх санал тавьж найрамдал, энхийг хүсч очсон элчийг нь алж талж,

доромжилсных нь төлөө дайн байлдаан үүсгэж, эрхшээлдээ оруулж байв.

Чингис хааны энхийг эрхэмлэгч бодлогоос нэг сонирхолтой баримт нь өөрийн

төрсөн таван охиноо нэгдсэн улсынхаа гадаадтай зах нийлдэг Монгол угсаатан улсуудын

эрх баригчдад хатан болгон өгч (ганцхан Түмээлүү бэх охин нь эцгээсээ гуйж байж,

өөрийн сэтгэлтэй Тогочур жанжинтай суусан гэдэг) тэдгээр овог, аймгуудтай ураг

төрлийн холбоотой болсноор хоорондоо эв найрамдалтай орших, нөгөө талаар хил залгаа

гадаад улсуудтай энхийг эрхэмлэх, эзэнт улсын нэгдсэн бодлогыг баримтлах, хэрэв гадна

талаас аюул учрах тохиолдолд Чингисийн охид засаглалын эрхийг гартаа авч, хил

хязгаараа найдвартай хамгаалж байсныг түүхэнд тэмдэглэжээ. Энэ нь Чингис хааны

дипломат бодлого, улмаар геостратегийн бодлогоо төлөвшүүлэх алсын хараатай арга

хэмжээ байжээ гэж үзнэ.

Чингис хааны цэргийн стратегийн бодлого нь юуны өмнө дайснаа

эсэргүүцэлгүй юм уу өөртөө аль болох бага хохиролтойгоор буулган авах, үүний тулд

дайсагнагч улсаа бусадтай эвсэн нэгдэх бүх боломжийг хааж, цэрэг-улс төрийн

Page 38: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

38

тавцанд ганцаардуулах, цэргийн үйл ажиллагааны хувьд дайны эхнээс идэвхитэй

тасралтгүй, гэнэтийн ажиллагаагаар санаачилгыг гартаа авч, стратегийн болон

тактикийн ов, мэхийг дээд зэргээр ашиглаж, дайснаа төөрөгдүүлэн гэнэдүүлэх,

тэдэнд хүчээ хуримтлуулах боломж олгохгүйгээр хэсэглэн хувааж, таслан цохиход

чиглэж байсан гэж Монгол цэргийн түүхэнд тэмдэглэсэн байна.

Стратегийн тагнуулыг нарийн зохион байгуулж, дайсныхаа цэргийн бүтэц,

зохион байгуулалт, хүн хүчний тоо, бүлэглэл, зэр зэвсэг, байлдах арга ажиллагаанаас

эхлээд тухайн улс орны улс төр, эдийн засгийн байдал, хямрал зөрчил, улс төрийн

хүчнүүдийн харьцаа гэх мэтчилэн шаардлагатай бүх зүйлийг тагнахаас гадна, дайн

байлдаан явуулах газар орны байдлыг судалж, боломжтой үед урьдаас бэлтгэн замын

маршрутыг тогтоож, гүүр байгуулж барих зэрэг арга хэмжээ авдаг байжээ.

Бас онцлон дурьдах нэг зүйл нь дайсагнагч улсынхаа цэрэг, хүн амын сэтгэл

санаанд нөлөөлөх зорилгоор цэрэг дайны ажил эхлэхээс урьд нь сэтгэл зүйн довтолгоо

явуулдаг байсан нэг жишээ нь Чингис хаан Алтан улсад довтлохоор мордохдоо ― Мөнх

тэнгэр ивээтүгэй! Амбагай хаан тэргүүнтэн миний овог дээдсийг Алтан улсын хаан хар

харгисаар тамлан алахуй. Энэхүү цусан өшөөг авахыг Мөнх тэнгэр ивээх аваас надад

нэгэн мөрийн хүч соѐрхохын хамт нөхцөгсдийн ариун сүнс ба сахиусаар намайг дэмжих

болов уу‖ хэмээн мөнх тэнгэрт даатган намчилж, цусан өшөө авах тангараг тавьсан нь

цэрэг эрсийн зоригийг чангалах сэтгэл зүйн бэлтгэл хийж байжээ.

Хэн соѐл нэгтэй онгуд, кидан нарыг Зүрчидийн дарлалаас чөлөөлөх нь мөн, Чингис

хааны гадаад бодлогын нэг хэсэг байлаа. Дайсан улсаа зэргэлдээ улс оронтойгоо эвсэн

нэгдэхээс урьдчилан сэргийлж, ганцаардуулах ажиллагааг цэргийн хийгээд улс төр,

дипломатын бүхий л шугамаар явуулдаг байсны тодорхой жишээг Алтан улсын

дайлахынхаа өмнө Тангуд, Сүн улсын талаар явуулсан бодлого, үйл ажиллагаанаас харж

болно. 1206-1209 оны хооронд явуулсан дипломат үйл ажиллагааныхаа явцад Алтан

улсын анхаарлыг Тангуд улсаас хөндийрүүлж ―Холтой холбоо тогтоож, ойрыг довтлох‖

арга барилд нь цохилт өгсөн билээ гэж Монголын эрдэмтэн Ж. Бор ―Билгүүн дипломат

Чингис‖ (УБ 1996 он) бүтээлдээ дүгнэснийг дам иш татлаа. 1211 оноос Кидан, 1214-1224

онд Тагнуд, 1220 оноос Өмнөд Сүн, 1219 оноос Солонгос улстай цэрэг- улс төрийн холбоо

байгуулж, хамтран тэмцэж чадсан нь ялалтын нэг гол сурвалж болсон бөгөөд Чингис

хааны улс төр, дипломатын ур чадварыг илтгэн харуулж байна.

Урван шарваад байсан Тангудыг гурван удаа цохиж, Алтан улсын ―баруун гараас

нь‖ салгаад, түүнд баруун талаас нь довтлох зам нээж, 1209 онд гэрээ байгуулан өөрийн

холбоотон болгож байсан.

Тангуд улсын газар нутаг одоогийн БНХАУ-ын Өвөр Монголын Ордос, Алшаа,

Эзнээ нутаг болон Нинся, Ганьсу мужийн ихэнхийг хамаарч байсан байна.

Тангуд улсын тухайн үеийн эзэгнэсэн газар нутгийн байршил маш чухал болох нь

дорно, өрнийг холбосон Торгоны замын гол зангилаа байсанд оршино.

Page 39: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

39

Нөгөө талаар Тангудыг эзлэх нь Алтан улсын дайтахын бэлтгэл болгож, байршил

сайтай, стратегийн чанартай нутгийг дайнд ашиглах, цэргийн агт морь, хоол хүнсний

дэмжлэг олж авах, ялангуяа Тангудын сайн чанарын хоѐр бөхт улаан тэмээг ихээр олж

авч, ойрын ачаа тээвэрлэх хөсөгт ашиглах явдал байв. Мөн Тангудын нутгаар хоѐр удаа

дайн хийсэн нь монгол цэрэг шавар хоттой (хэрэм бүх байшин барилгатай) улсыг дайлах

нэг ѐсны бэлтгэл хийж байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байна. Ийнхүү төвшитгөх, засан

тохинуулах үйл ажиллагаа нь ерөөсөө гадагшаа дайн байлдаан явуулж, улс орныхоо

аюулгүй байдлаа хангах эхний шат байсан гэдэгтэй олон түүхчид санал нэгддэг болов.

Товчхон авч, үзэхэд Их Монгол улсаас Алтан улсыг дайлах, арын аюулгүй байдлыг

хангах зорилгоор эхэлсэн дайнаар, Сүн улсын дайлахаас өөр аргагүй байдалд хүрсэн нь

Сүн улс нь Алтан улсын хүн амыг бүрдүүлэгч хятад иргэдийг босгон, Монголын

засаглалыг унагаж, цөөхөн монголчуудыг хүйс тэмтрэх нь гарцаагүй байсантай шууд

холбоотой гэж үздэг.

Цаашид үүнтэй адил шалтгаанаар Сартуулын эзэнт гүрнийг мөхөөж, Дундад ба

Өмнөд Азийн асар олон ястан угсаатан Иран болон Пакистан хүрэх газар нутаг Их

Монгол улсад харъяалагдах болсон төдийгүй өрнө, дорно, өмнө, умардын худалдаа, зам

харилцааны зангилааг эрхшээлдээ авч, баруун хил хязгаараа баталгаатай хамгаалалтад

авав. Геополитекийн ийм бодлогыг цаашид өргөжүүлж, географикийн хувьд хамгийн

ашигтай хэсэг бүхий дэлхийн хуурай газрын тал хэсэг, мөн тал бүрдээ тэнгис, далайд гарч

болох нутгийг эзэлснийг энд дэлгэрэнгүй дурдах боломжгүй байна.

Энэхүү сэдэв нь Их Монгол улсад эзлэгдсэн орнуудад явуулсан бодлогыг эзэнт

гүрний геополитикийн (эзэмшин эрхшээлдээ оруулах, засан төвхнүүлэхтэй холбон) зарим

асуудлыг авч үзье.

Монголын их гүрэн (импери)-ий талаар олон орны эрдэмтэд, улс төрчид сонирхон

судалж, ялангуяа Чингис хааныг хувь хүнийх нь хувьд эерэг, сөрөг үзэл бодол, дүгнэлт

хийцгээж өмнө дурдсанчлан Чингис хаан нь ―Вашингтон Пост‖ сониноос 1993-2001 оны

хооронд явуулсан санал асуулгаар ―Мянган жилийн аугаа хүнээр‖ тодорсон болон Их

Монгол улсын 800 жилийн ойг (2006 онд) тэмдэглэхтэй холбогдсон олон улсын эрдэм

шинжилгээний хурал зохион байгуулагдаж, олон бүтээл гарсан нь Чингис хааныг дэлхий

дахинд өөр өнцгөөс бодитой дүрслэх боломжтой болж байна.

Харин судлаач миний хувьд 1970-1980аад онд АНУ-ын ерөнхийлөгч Картерийн

засгийн газарт Үндэсний аюулгүй байдлыг хариуцаж байсан нэрт улс төрч З. Безжинский

дэлхий дахинд тогтнож байсан Их гүрнүүд (импери)-ийн талаар бичсэн бүтээл нь

―Великая Шахматная доска‖ нэртэйгээр орос хэл дээр 2001 онд хэвлэгдсэн ба энд

дурьдсан асуудлаар зарим саналаа илэрхийлье.

З. Безжинский хэлэхдээ ―Монголын импери удаан хугацаанд оршин тогтнож чадаагүй

мөхсөн‖ гэж үзээд түүний шалтгааныг дараах байдлаар дүгнэсэн байдаг.

Page 40: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

40

Монголчууд эзэлсэн улс орондоо нэвтрүүлэх соѐл байгаагүй учир тэндэхийн ард

иргэдийг зөвхөн ташуурын аргаар харгислан захирч байсан учир эсэргүүцлийг бий

болгосон.

Монголын хаад эзэлсэн орныхоо шашныг шүтдэг байсан нь улс төрийн чадалгүй

болгосон. Жишээ болгож Хубилай хаан нь Хятадад Күнзийн сургаалд сөгдөж,

Төмөр хаан нь исламын шашныг шүтэгч болсон, түүнчлэн Монголын хаад нь

эзлэгдсэн орны харъяатаас хатан авч байсан нь төрийн бодлогод нөлөөлсөн гэх

мэтээр дурьдаж Ромын болон Британы импери нь христийн шашныг дэлгэрүүлж,

Латин үсэг авч, Англи хэлээр ярилцдаг болсон гэх зэрэг соѐл нэвтрүүлсэн нь

эзлэгдсэн улс орнуудын дотор өнөө үе хүртэл тогтнож ирсэн гэж дүгнэсэн байна.

Ер нь олон орны түүхчид Их Монгол улсын түүхийг эрээн бараанаар дүрсэлдэг нь

үнэн. З.Безжинский болон адилхан үзэл бодолтой хүмүүсийн дүгнэлттэй зарим талаар

санал нийлэхгүй учир дараагийн хэсэгт өөрийн бодлоо дурьдах болно.

Их Монгол улсын Чингис хаан түүнийг залгамжлагчдын хийсэн аян дайны зорилго,

эзлэгдсэн орнуудад болон тухайн үеийн дэлхийн том гүрнүүдтэй харилцаж байсан төрийн

бодлогын үзэл санаа нь Монголчуудын тэнгэрлэг үзэл буюу академич Ш. Бира гуайн

онолоор баталснаар ― Тэнгэризм ‖-ийн үзлийг дээдлэн ирсэнтэй холбоотой гэж эрдэмтэд

дүрсэлжээ.

Энэхүү өгүүллэгийн сэдэвтэй холбоотойгоор тэнгэрийн шүтэх үзлийн талаар тодруулж

дурдъя.

Монголын нэрт эрдэмтэн академич Шагдарын Бира гуайн тэнгэрийн үзэл буюу

Тэнгэризм хэмээх онолын томъѐолол гарган дэвшүүлж, олон улсын хэмжээнд хүлээн

зөвшөөрүүлж чадсан юм.

Ш. Бирагийн бүтээлийг АНУ, Их Британи зэрэг орнуудын нэр нөлөө бүхий

хэвлэлүүдэд нийтэлж ирсэн нь Тэнгэризмийн онолыг олон орны эрдэмтэд хүлээн

зөвшөөрч сонирхон судалж эхэлсэнийг гэрчилж байна.

―Тэнгэризм ба Монголчууд‖ УБ 2011 бүтээлдээ Ш. Бирагийн тодорхойлсоныг иш

татаж үзвэл:

―Эрт дээр үеэс Монгол нутагт төр улсын өвөрмөц тогтолцоо үүсэн хөгжиж байсны

учир, үүний хамтад улс төрийн төрөл бүрийн үзэл онол бий болж, тухайн цагийхаа төрийн

бодлого, үйл ажиллагааны үзэл суртлын үндсийг тодорхойлж иржээ. Эртний Монголчууд

Тэнгэрийг ихэд тахин шүтэж, аливаа ариун нандин бүхнээ, үүний дотор төр улсаа дээдлэн

өргөмжлөхдөө юуны өмнө Тэнгэр бурхантай шууд холбон үзэж, энэ талаар улс төрийн

бүхэл бүтэн сургаалыг бий болгосон бөгөөд түүнийг нь бид Тэнгэрийн үзэл буюу

Тэнгэризм хэмээн нэрлэж байгаа юм.

<< ...Чухамдаа Тэнгэрийн үзэл бол Хятадын Их цагаан хэрмээс хойш орших Дотоод

Азийн өргөн уудам, хээр тал нутгаар тархан оршиж байсан эртний нүүдэлчин улс түмний

дунд анх үүсэн, улмаар тэдний ухаан санааг нь эзэмдэн гайхалтай удаан хугацаанд, үеийн

Page 41: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

41

үед дамжин уламжлагдан явсаар Монголчуудын их өрнөлтийн (сэргэн мандалтын) үед

хөгжлийнхөө дээд цэгт хүрч үнэхээр ертөнц дахины шинж чанартай болж, тухайн

цагийнхаа дэлхий даяар түгэн тархаж байсан билээ. Монголчууд бол тэдгээр нүүдэлчин

улс түмний төрт ѐсны болон төр улсын тухай эртний үзэл онолын баялаг их уламжлалыг

зүй ѐсоор өвлөгчид мөн. Энэ учраас ч Монголын төр улс, түүхийн гүн гүнзгий бөгөөд

баялаг шимийн хөрс суурьтай ажээ… гэж тодорхойлоод академич Ш.Бира абугай

Монголчуудын Тэнгэрийн үзлийг төр улсын хөгжлийн үе шаттай холбогдуулан гурван

үеийг туулж, бүрэлдэн тогтсон гэж дүгнэжээ. Үүнд:

I. Монголын хаант төр тэнгэрлэг язгууртай болох

II. Тэнгэрийн үзэл ба тэнгэрчлэх үзэл

III. Тэнгэрчлэх үзэл ба Чакраварди хааны тухай үзэл

гэж нэг ѐсондоо онолын томъѐолол дэвшүүлжээ.

―Тэнгэризм бол хүннүгийн бөөгийн шашны ертөнцийг үзэх хөгжингүй үзэл мөн

бөгөөд хүннү нар түрүү ангит нийгэм үүссэний улмаас Шаньюигийн ганцаар ноѐрхох

засгийг үзэл суртлын хувьд зөвтгөх үндэс болсон байна.

Эзэн хаанаа ―Тэнгэрийн хөвгүүн‖ хэмээн үзэх үзэл, ойлголт бол өөрийн Шаньюг

өргөмжилсний илрэл гэж болно.

Харин улс орныг нэгтгэж, Монголын эзэнт гүрнийг байгуулсны дараа ч төрийн

байгууламжийг үзэх Чингис хааны үзэл монгол аймгуудыг өөрийн эрх мэдэлд нэгтгэж

байсан тэр үеийнхтэй адил хэвээр үлдэн хоцорчээ. Чингисийн төр улс чухамдаа тэрхүү

улсаа дээд ангийг бүрдүүлж буй алтан ургийн улс, язгууртны улс болно. Монголын хаан

алтан ургийн хаан нь хаан бүхний хаан ―Тэнгэрлэг хүү‖ гэгдэх болжээ. (48.152-153)

Чингис насан турш тэнгэрийн зарлигаар бүх дэлхийг эзлэн захирах заяатай хэмээн

өөртөө итгэж явжээ.

Сурвалж бичгүүдэд өгүүлснээр Чингис хаан: Би арван гурван наснаас цэрэг

байгуулж, эдүгээ жаран зургаан нас хүртэл явж, таван өнгө, дөрвөн харь улсыг цөм олж

алба бариулав... Гээд

Хас чулуунд хальсгүй

Хайран биед мөнхгүй

Хатуу төмөр ч эвдэрч орхино

Хамгийн эзэн ч үхэж халина

Түмэн үйлсэл үзүүргүй

Төрсөн биед мөнхгүй

Төр улс ч ээлжлэн хална

Түшмэд сайдууд хичнээн зүтгэгтүн

Хотол улсыг хичнээн хамгаалж

Хортон мууг сайтар зас (79.1889)

Page 42: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

42

Энэ бие хэврэг боловч

Эрхэм нэр мөнх шүү

Саруул ухаанаас илүү

Сайн нөхөр байдаггүй

Мунхаг хилэнгээс илүү

Муу дайсан байдаггүй

Эрхэм итгэл олон боловч

Энэ бие бүгдээс итгэлтэй

Хайрлах юм олон боловч

Халуун амь хамгаас хайрлалтай

Хатуужиж явбал хамагт хэрэгтэй

Ариун явбал ашид тустай (24.258…)

хэмээн удаа дараа сургаж, захиж байсан бөгөөд ―атга хүчээ ихэтгэе гэвэл цэргээ асар,

уудам сул жаргая гэвэл эе эвээ хичээ, харийн газар чадлаа бэхэл, халуун зуураа эв эеэ

хичээ‖ хэмээн нэр төр, эв нэгдлээ хичнээн эрхэмлэх санааг чухалчилж байжээ.

―Чингисийн билиг‖ дундарснаар Чингис хаан дөрвөн хөвгүүнээсээ ―Зол

жаргалангийн дээд юу вэ?‖ гэж асуухад хөвгүүд нь янз янз хариулжээ. Харин Өгөдэй хүү

нь надад ухваас, суут хаан эцгийн зовон зөөсөн их улсыг амарлуулан хөл хөсөр, гар газарт

тавиулж, улс иргэнээ уртад атгуулж, төр ѐсоо төвшин барьж, өтгөс ихсийг жаргуулж, өсөх

залуусыг амаржуулваас жаргалын сайн энэ болой (64,44) гэж өчихөд Чингис хаан Өгөдэйн

санаа маш зөв хэмээгээд:

Алд бие минь алжааваас алжаатугай

Ахуй төр минь бүү алдартугай

Бүтэн бие минь зовбоос зовтугай

Бүрэн улс минь бүү задартугай (64.44-45)

гэж ерөөжээ. Энэ бүхэнд Чингис хааны төр ѐсны үзлийн чухал талууд, тухайлбал өөрийн

байгуулсан төр улсыг хайрлан хамгаалах, хадгалан бэхжүүлж түүний төлөө эр, эм бүх

хүмүүс амьдрал үйлсээ зориулахын учир холбогдолыг үр ач нартаа сургамжлан захисан

санаанууд илэрч буй ажээ. Чингисийг сүүлдээ ― Тэнгэрийн бошигоор улирлыг нээсэн Богд

баатар Хаунди Чингис хаан ‖ хэмээн нэрлэх болсон билээ.

Сурвалж бичигт өгүүлснээс үзвэл Монголын хүчирхэг болж байгаа нь уг улсын

удам, түүний эзэн Тэмүүжин нь хуучин Чингис хаан болбоос улс төрийн ба цэргийн

бодлогод чадварлаг хүн байсан тул өөрийн удирдан байгуулсан язгууртны төрийг

бэхжүүлж, хайрлан хамгаалах тухай байнга заан сургаж, маш чанга сахилга, журам

тогтоож, нүүдлийн байдалтай Монголчуудыг цэргийн сахилга журамтай болгон жинхэнэ

цэргийн байдалд оруулан боловсруулж, өөрийн цэргийн дотор түмний ноѐноос жагсаалын

цэрэг хүртэл, цэргийн хүн дээд захирал нарын тушаалыг хичээнгүйлэхгүй зөрчих аваас

ялтай гэдгийг хатуу ойлгуулж чадсан ба бас гагцхүү төмөр мэт хатуу сахилга журам,

Page 43: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

43

тэнгэр эзний зарлиг гэсэн итгэл үнэмшлийн ачаар харъяат ардууд нь зорьсон зүйлд

эцэтлээ чармайн зүтгэснээр Чингис хаан болон түүний залгамжлагчид ийнхүү ялж дийлж

явсан ажээ.

Түүний хамт тэр үедээ харьцангуй өндөр, цэргийн техник, зэвсэг бүтээн хэрэглэсэн

явдал, мөн түүнчлэн Монгол цэргийн жанжингуудын дайн удирдан явуулах урлаг, ухаан

нь Монголчуудыг ялалтанд хүргэх бас нэг хүчин зүйл болж байв. (152-134)

Энэ бүхэн нь эцсийн эцэст Чингис хаан тэргүүнтэй феодал, язгууртны ялалт

амжилтын нэг шийдвэрлэх үндэс болж өгсөн Монголын цэргийн хүч чадал, цэргийн

ухаан, хатуу чанга зохион байгуулалт, сахилга батын тухай тэдний үзлийн нийлбэр дүн

болох бөгөөд чухамдаа Чингис хааны тэнгэрлэг үзэл бодол нь үйл ажиллагааны эрхэм

чухал ололтын гүн ухааны үндэс байжээ гэсэн дүгнэлтэнд аяндаа хүргэж байна.

Тэнгэрлэг язгууртай хаад яснаас гаралтай Тэмүүжин нь тэнгэрийн цээлийн Алтан

гадас од лугаа тохиолдож төрсөн, гэх зэргээр тэр үеийн гадаад улс орны хооронд Монгол

улс хүчирхэг болж буй тухай нэг ѐсны сурталчилгаа гарах болсон нь дээр өгүүлсэн лугаа

нэгэн адил зорилго агуулж байжээ.

Дээр дурьдсанаар академич Ш.Бира өөрийн бүтээлдээ Монголын тэнгэрлэг үзлийн

хөгжлийн гурван үеийн талаар тодорхой дүгнэлт хийжээ.

Түүний эхнийх нь буюу ―Монголын хаант төр тэнгэрлэг язгууртай хэмээх нь:

... Монголчуудын улс төрийн үзэл санаан дотроос хамгийн эртнийх нь хэмээн хэлж

болох нэг сонирхолтой үзэл бол Монгол дахь хаант төрийн үүсэл, шинж чанарын тухай

үзэл мөн.

Хаадынхаа гарлыг Тэнгэр, Бурхнаас гаргаж байсан эртний улс түмнүүдийн нэгэн

адил, монголчууд өөрсдийн хааны төр засгийг мөн л ер бусын дээдийн ариун гэгээн

гаралтай хэмээн өргөмжилж байжээ. Энэхүү үзэл санаа нь аль хүннү нараас үүсэлтэй

Түрэг-Монголын Тэнгэрийг шүтэн тахих бөө мөргөлийн үзэлтэй шууд учир холбогдолтой

байсан хэмээн үзэж болно гэжээ. Тэнгэрийн үзлийн талаар тодорхой бөгөөд магадлалтай

анхны ойлголтыг ―Монголын нууц товчоо‖ –ноос олж үзэж болно. Үүнд Монголын хаант

төр тэнгэрлэг язгууртай болохын түүхэн домгоос нотлон харуулсан нь илт байдаг.

XII-XIV зуунд Монголчууд ер бусын их өргөн түрэмгийлэл явуулан улмаар

дэлхийн их эзэнт гүрэн байгуулан тохинуулахын хамтад тэнгэрийг тахин шүтэх үзэл нь

улам их боловсронгуй болж, ертөнц дахины чанартай үзэл суртал болон хувирчээ. Нэрт

эрдэмтэн академич Ш.Бира абугай энэ талаар дэвшүүлсэн онолыг бүтээлээс нь үзэж

болно.

Монголын их хаадын албан ѐсны бичгүүдийн эхэнд нэгэн тогтсон маягийн оршил

байсан нь: ―Мөнх Тэнгэрийн хүчин дор, Хаганы суу Залийн ивээл дор‖ гэж эхэлдэг

байжээ.

Энэ томъѐоллоос үзэхэд Тэнгэр ба Хаган хэмээсэн хос ѐсны үзлийг

илэрхийлсэн хийгээд тэдгээр нь ертөнц дэх дээд эрх мэдлийн хоѐр үндсэн бүрэлдэхүүн

Page 44: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

44

хэсгийг төлөөлнө. Тэнгэр ба Хаган хэмээх хослол нь эцэг Тэнгэр, Эх газар хэмээх бөө

мөргөлийн хосолсон загвараар анх үүссэн байж ч болох боловч мөн чанартаа улс төрийн

үзэл, онолын агуулгыг илэрхийлэн байжээ. Тэнгэр бол ертөнц дэх хязгааргүй эрх мэдэл

бүхий дээдийн дээд ер бусын нэгэн төрлийн бурхан мөн бөгөөд тэр нь ―хүчин‖ хэмээх мөн

чанараараа Хаганыг өргөмжилж тэтгэнэ. Үүний ачаар Хаган нь тэнгэрийн нэрийн өмнөөс

хаанчилж, тэнгэрийн таалал, зарлигийг газар дэлхийд хэрэгжүүлэх эрх үүрэгтэй ажээ.

Өөрөөр хэлбэл Хаган бол газар дээрх Тэнгэрийн Эрхэм дээд элч, төлөөлөгч мөн. Хаган

бол өөрийн ―Суу Заль‖ буюу харизмагийн ачаар Тэнгэрийн таалал ивээлийг эдлэх ажээ.

Тэнгэр, Хаган хэмээх хослол санаа нь Монголын Их Хаадын албан ѐсны баримт

бичгүүдэд улам хөгжиж нарийсч иржээ. Жишээ нь: Байжу ноѐноос Ромын пап Инносент

IV-д бичсэн захидалдаа хавсран илгээсэн Гүюг хааны нэгэн зарлигт болон мөн Мөнх

хаанаас Францын Хутугт Луй-д илгээсэн захидлын оршлуудад ―Мөнх Тэнгэрийн хүчин

дор; Дээр гагц Мөнх Тэнгэр, дор газар гагц Эзэн Чингис Хаган Тэнгэрийн хөвгүүний

зарлиг...‖ хэмээжээ. Энэ мэтийн Монголын Их Хаадын албан бичгүүдийн оршилд

Тэнгэрийн үзлийн гол философи товч боловч тод илэрлээ олжээ. Тэрхүү философийн

ѐсоор дээр гагц Тэнгэр байдаг шиг, доор газарт гагц Хаган байх учиртай, өөрөөр хэлбэл

Монголын хаан нь ―Наран ургахуй зүгээс, ―Наран жаргахуй хүртэл‖ буюу Мөнх

Тэнгэрийн доорх бүхнийг нэгтгэж захирах ѐстой байжээ ...

Ийнхүү ―... XIII-XIV зуунд үзэгдсэн Монголчуудын ер бусын гэнэтийн их өрнөлт

хэрэг дээрээ тэдгээрийн Тэнгэрийг тахих шүтлэгтэй нь шууд учир холбогдолтой байсан

бөгөөд чухамхүү тэрхүү шүтлэг л хөгжин хөгжсөөр эцсийн бүлэгт бүхэл бүтэн улс төрийн

үзлийг буй болгосон ажээ...‖ гэж Ш.Бира дүгнэлээ.

―Тэнгэризм ба Монголчууд‖ УБ 2011 он

Тэнгэрийн үзэл хөгжихдөө гурван үндсэн үеийг дамжсан гэж үзээд гуравдугаар

үе нь: Хубилай хааны хаанчлалын үеэс эхэлдэг бөгөөд энэ үед тэрээр бүх Хятадыг дайлан

дагуулж, улмаар Монгол даяар ертөнцийн эзэнт улсыг төвхнүүлэн байгуулсан үе болой.

Энэ үед Хубилай хаан байлдан дагуулахаас илүүтэй, ертөнцийн эзэнт гүрнээ номхтгон

төвхнүүлэхийг эрхэмлэж байв.

Нэгдүгээр үе нь: Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулсан анхны үе.

Энэ үед Тэнгэрийн үзэл нь Монголын Евро Азийн нүүдэлчдийн их эзэнт гүрний засаг

төрийг бишрэн шүтэж, ѐсчлон дээдлэх зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байжээ. Энэ

талаар дээр товчхон дурдсан болно.

Хоѐрдугаар үе нь: Чингис хааны дараах залгамжлагч хаадын үе. Энэ үед

Тэнгэрийн үзэл Тэнгэр доорх бүхнийг Монголчуудын эрх мэдэлд нэгтгэх ѐстой хэмээх нэг

ѐсны Тэнгэрчлэх тухай ертөнц дахины шинж чанартай тун нарийн чанад үзэл суртал

болжээ гэж үздэг.

Page 45: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

45

Монголын төрийн үзлийн хөгжилд Өгэдэй хаан (1285-1241) бол 13 жил их

хааны сууринд суухдаа хаан эцгийн зовж байгуулсан тулгар төрийг бэхжүүлж хөгжүүлэх,

эдийн засгаа өөд татах талаар мэргэн бодлого явуулж хэрэгжүүлсэн билээ.

Өгэдэй хаан ―... Эцэг Чингис хаан нийтлэн дагаж шийтгүүлсэн бүх зарлиг,

тушаалд ямар ч өөрчлөлт нэмэлт оруулахгүй, хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүлэн

явуулна гэдгээ мэдэгдэж, тусгай зарлиг гаргажээ. Бүх улсын төрийн дээд цааз-Их засаг

хуулийг гүйцээн бичүүлж дуусгаад, эцсийн хувилбараар хэвлүүлэн хэрэгжүүлжээ.

―... Сурвалж бичгийн мэдээнээс үзэхэд Их Монгол улсын төрийн тамгыг хаш

чулуугаар сийлсэн бөгөөд тэр тамганы хэлбэр, доторхи үг, үсгийн сийлбэр нь Өгэдэй

хааны үед гүйцэд боловсрогдож албан ѐсоор Их хуралдайгаар хэлэлцүүлэн баталж,

нэрийг нь ―Хасбуу тамга‖ хэмээн нэрлэжээ. Ер нь аливаа улс гүрэн, орд, сүлд, туг, тамга

хэр зэрэг ѐс төртэй эрхэмлэн хамгаалж явна, тэр улс гүрэн цаг ямагт дэгжин хөгжихийн

бэлэгдэл ажээ. Үүнийг Их Монгол улсын хоѐрдугаар далай хаан Өгэдэй ихэд эрхэмлэн,

эцэг Чингис хааны сүлд тахилгыг байнга, ѐс төгөлдөр үйлддэг байжээ.

Чингис хаан цаг үргэлж ― Тэнгэр эцэг‖ ―Газар эх Этүгэнээ‖ хоѐртоо шүтэн

залбирч, хувь заяагаа даатгаж байсны нэгэн адил Өгэдэй хаан өглөө босч, наран зүг харан

мөргөхдөө ―Би эцэг их хааны адил Тэнгэр эцэг таны тааллаар газар эх-этгүнээгээ, шүтэн

явж байна‖ хэмээн залбирдаг байжээ . Ийм ч учраас Чингис, Өгэдэй зэрэг хаадын зарлиг

нь ―Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол улсын далай хаан‖ хэмээн эхэлдэг учиртай

юмсанж.

―Алтан аргамж нэртэйгээр уламжлагдаж ирсэн монголын гадаад харилцааны

бодлого, дипломат зан үйл нэн боловсронгуй болсоор дэлхийн хэмжээний харилцааны

жаяг ѐс болон хувирав. Чингис хаан бол агуу их дипломатч хаан байсан бөгөөд Их Монгол

улсын гадаад харилцааны дипломат бодлого Чингисийн үеэс оновчтой тавигдаж Өгэдэй,

Гүюг, Мөнх хааны үед улам боловсрон өргөжив.

Өөрөөр хэлбэл тэр үед монгол улсын гадаад харилцааны зохион байгуулалт

арга ажиллагаа, дипломатын өвөрмөц зан үйл, ѐс дэглэм дэлхийн хэмжээнд нэгэнт

төлөвшин тогтсон байжээ.

―Зэрлэгүүдийг зэрлэгүүдээр‖ ―Нүүдэлчдийг нүүдэлчдээр‖ цохиулан номтгож

байгаад эрх захиргаандаа оруулахыг эрмэлздэг Хятадын эзэнт хаадын уламлалт дээрэнгүй

бодлого болон Күнз, Бомбын суртал сургаалийн хүчтэй тэлэлт, ―Лалын ариун дайн‖

гэгчээр Ази- Дорно дахиныг эзлэн авч, лалын шашинтны ―Дэлхийн гүрэн‖ байгуулах

сонирхол, Христос шашинтны ертөнцөд ноѐрхлоо тогтоож, ―Дэлхий дахины улс‖

байгуулах гэсэн Ромын Папын бардам төлөвлөгөө зэргийн эсрэг Их Монгол улсын хаад

гадаад харилцааны чадварлаг бөгөөд ухаалаг бодлого явуулж, хүч аргаа хослуулан тэдний

бодлогыг хязгаарлан барьж, өөрийгөө болон бусад улс орныг тэрхүү аюулуудаас авран

хамгаалж чадаж байжээ.

Page 46: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

46

Их Монгол улсын дипломат элч нар цөм алтан, мөнгөн гэрэгэ ―Пайз‖- тай байсан

бөгөөд элчийн авч явах зар пайз дээр монгол бичгээр ―Тэнгэрээс соѐрхсон Чингис хааны

зарлиг. Түргэн! ‖ ―Мөнх Тэнгэрийн хүчинд хэн бишэрвээс алдахгүй‖ гэх мэтээр бичдэг

байсан хэмээн түүхийн эх сурвалжаас эрдэмтэн Ч. Далай агсан иш татжээ.

“Монголын Их Хаад” УБ 2011 он 289

Өгүүлэн буй үеийн төрийн үзлийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан

төлөөлөгчдийн нэг бол монголын улс төрийн том зүтгэлтэн Хубилай хаан (1215-1294)

болно. Тэрээр тэр цагийн эрдэм боловсролыг сайтар эзэмшиж, төрийн хэргийг эрдэм

соѐлоор удирдан жолоодож, улсын засаглал, хууль дүрэм, ѐс журмыг шинэчлэн

тогтоосноороо түүхэнд ―Цэцэн хаан‖ хэмээн алдаршсан бөлгөө. Тэрбээр монголын эзэнт

гүрний төрийг 34 жилийн турш тэргүүлж, улсаа Юан хэмээн нэрийдсэн билээ. Юан улс

бол Хятадын үндэсний улс биш, харин Хятадыг хүчээр дарангуйлагч Монголын феодалын

улс байв. Ирэх он буюу 2015 онд Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой тохиох учир

Монголын болон олон улсын түүхчид хуран чуулах нь лавтай. Хубилай Хятад хүнийг

Хятадын хуулиар Монгол хүнийг Монголын хуулиар тус тус засаглахыг төрийн засах төв

зам гэж үзэж байжээ хэмээн Японы эрдэмтэн Отаки Мацува ―Хубилай хаан, (өвөр Монгол

хэвлэл 1983 он) номонд дурджээ.

Хубилай Хятадад төрийн төвөө (Хар Хорумаас Бээжинд нийслэлээ)

шилжүүлсэн нь Хятадыг сайн барьж байх төдийгүй, мөн Их гүрнийг барьж байх давхар

зорилго хадгалж тогтоож байсанд оршино.

... Тэрбээр Хятад дахь ноѐрхлоо бэхжүүлэх эрх ашгийн үүднээс урьд нь байсан

Хятадад төрийн бэлэн аппаратыг хэвээр хэрэглэдэг төрийн удирдлагаас Күнзийн сурталт

түшмэдийг хөөн зайлуулж, асар том хятад орныг захирагч хаан болсоор л их гүрний их

хаан байх байр суураа хадгалж чадах байв.

Монголын төрийн төв ийнхүү Хятадад шилжсэн боловч Юан улсын хаад

Хятадын нөлөөнд орж, үндэсний өвөрмөц байдлаа алдан хятадчилагдаагүй, харин ч

монгол төр ѐс, заншил, суртлаа хэвээр хадгалан ирсэн билээ. Энэ тухай Японы эрдэмтэн

Отаки; << …Хубилай хааныг хятадууд хятадчилах гээд бүтээгүй юм. Хубилай хаан бол

шинэ Монгол хүний зөв үлгэр дуурайлал, бойжиж боловсорсон монгол язгууртны

төлөөлөгч мөн байв‖ гэж өмнө дурьдсан номондоо бичсэн байна.

Энэ далимд нэмж дурьдахад; америкийн улс төрч З.Безжинский дэлхийн том

имперүүдийн түүхийг судлан бичсэн номондоо монголын хаад нь эзэлсэн нутаг орчныхоо

шашин сурталд автагдаж байсанаас Геополитикийн хамгийн зохимжтой их гүрэн

байгуулсан хэрнээ удалгүй мөхөж байсан гээд түүний дотор Хубилай хаан Күнзийн

суртлыг дагаж байсан гэж дүгнэсэнтэй миний хувьд санал нийлэхгүй байгаа юм. З.

Безжински ―Великая Шахматная доска ‖Москва 2000 он

Монголын Их Юан улсын нийслэлийг хятадын нутагт төвлөрүүлж, хятад

Арабын гэх мэт олон үндэстэн, олон шашинт түмнийг нэг цэгээс, нэг хууль тогтоомжоор

Page 47: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

47

удирдах нь мэдээж хүндрэлтэй байжээ ―... Хубилай хааны төрийн үзэл‖ ―Арван буянт

номын.. цагаан түүх‖ хэмээх дурсгалт бичигт тодорхой тусгагдсан байна гэж үзэж болох

юм. Учир нь ―Цагаан түүх‖ бол Хубилай хааны үеийн урьд хождын тогтоон нийтэлсэн

тогтоол, хууль, цаазын эмхтгэл бөгөөд нарийн ажиглавал тэр нь төр шашин гээд, хоѐр

ѐсыг тэгш хослон явуулах тухай хууль, цааз, дүрэм тогтоолын цоморлог болой.

... Шашин төр хоѐрын ѐсыг тэгш явуулахын тул Хубилай хаан юуны өмнө Юан

улсын төрд, шашин, төр хоѐр байгууллагыг зэрэгцүүлэн байгуулж, эртний энэтхэг,

төвдийн хаадын ѐсоор ―Эдүгээ би бээр түүнчлэн хоѐр ѐсыг тэгшээр явуулсугай‖ хэмээн

Төвдөөс Пагва ламыг залан ирүүлж, шашин, төр хоѐр ѐсыг тэгш явуулах ѐс журам

тогтоож, түүнийг өөрийн сургаал болгож, үр, ач нартаа уламжлуулжээ. Чухамхүү энэ ѐс

журам нь Юан улсын төрөө удирдан явуулах гол зарчим болж өгчээ. ―...Хубилай

хааныхаар ертөнцийн төр ѐсны үндсэн агуулга бол энх амгалан, зол жаргал хоѐр ѐс мөн

ажээ. Түүнийг эрхлэн явуулагчид бол Чакаравардийн хаан гээд, төрт хаан, заяат хаан,

хурлын эзэн хаан хэмээх чанарын дөрвөн хаан болой...

Монголын хаан бол энэхүү ―чанарын дөрвөн хааны‖ мөн чанарыг биедээ

агуулсан дээд эрхт хаан, ... Номын ѐсоор ертөнцийг засах дээд тэнгэрийн зарлигтай хаан,

ертөнцийн төрийг энх амгалан, зол жаргал хоѐр ѐсоор засах хүнд, дээд төрт хаан, бурхан

буддын язгууртан, буянт дээд засагт хаан, өөрийн дайснаа саадгүй дарж чаддаг хүч

төгөлдөр дээд хурлын эзэн хаан ажээ.

Товчоор хэлэхэд Монголын хаан бол дээд тэнгэрээс заяат бичиг, цэргийн эрдэмийг

хослуулсан хаан тул халдаж болошгүй, онгон дархан эрхтэй хэмээн үндэслэжээ...‖ гэж

философийн эрдэмтэн Ч.Жүгдэр агсан дүгнэжээ.

Ч.Жүгдэр ―Монголд феодализм тогтох үеийн нийгэм улс төр, гүн ухааны сэтгэлгээ‖ УБ

1986 он

Эрдэмтэн Ш.Бира абугайн дээр дурдсанаар Монголын тэнгэрийн үзлийн

хөгжлийн гуравдугаар үе нь Хубилай хаантай холбоотой гэж онцлон авч үзсэн байна.

Тэрээр цааш нь ―... Гагцхүү Хубилай хааны хаанчлалын 35 жилд л Монголын тэнгэрчлэх

бодлого оргилдоо хүрч, Монголын эзэнт улс үнэхээр даяар ертөнцийн шинж чанартай

болов. Дэлхий ертөнц хэрэг дээрээ нэгэн улс төрийн ноѐрхолд нэгдэв. Улс орнууд

Монголын морин өртөөгөөр холбогдон, түргэн шуурхай харилцаа холбооны өргөн

сүлжээтэй болов. Энэхүү сүлжээгээр дамжин хүмүүс, үзэл санаа, мэдээлэл болон арилжаа,

худалдааны идэвхитэй урсгал хөдөлгөөн чөлөөтэй явагдаж байв. Жишээ болгон

дурьдахад, дөрвөлжин үсэг хэмээх нэг ѐсны олон улсын бичиг үсгийг буй болгосон нь

олон улсын үндэстний хооронд соѐлын нэгдэл нягтралыг (integration) үүсгэн бэхжүүлэх

зорилготой байжээ. Мөн Азербайджан улсын Марагхах хотод одон орон судлах газрыг

байгуулж, түүнийг одон орон судлагч, их эрдэмтэн Насир Ад-Дин ат Түси (1201-1274)

удирдаж байсан ба тэнд Араб-Ираны болон Хятад зэрэг олон орны судлаачид хамтран

Page 48: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

48

ажиллаж байв. 1267 онд Хубилай хаан Ираны одон орон судлагч Жамал-ад Динийг

Ханбилаг нийслэлд урьж ажиллуулж байжээ.

... Чухамхүү Монголын Их язгуур улсын үед Монголчууд Хятад, Энэтхэг–Төвд,

Араб- Ислам ба Төв Азийн зэрэг төрөл бүрийн соѐлтой шууд харилцаатай болов.

Дэлхий ертөнцийг бүхэлд хамарсан их үйл явцын зарим нэгэн илрэл үзэгдэж

байсан бөгөөд түүнийг зарим талаас эдүгээгийн дэлхий чиллийн (даяаршлын) г.м)

(globgalization) үйл явцтай зүйрлэн авч үзэж болмоор байгаа юм. Жишээ нь, ялангуяа

хүмүүс соѐл болон технологийн хүрээнд улс орнуудын хэзээ хэзээнээс ч улам илүү

ойртуулан нягтруулж байсан асуудлуудыг авч үзэж болно.

Хубилай хаан бол Монголын Уламжлалт тэнгэрийн үзэл суртлыг шинэчлэн

өөрчлөгч нь мөн байжээ. Тэрээр нүүдлийн иргэншлийнхээ зэрэгцээгээр Күнз, Буддагын

болон Араб-Ислам, Европ-Христийн иргэншлүүдийг ч сайн мэддэг байсан хийгээд

тэдгээрийн ололт амжилтыг хэрхэн өөрийн Тэнгэрчлэх бодлогын зорилгод тохируулан

амжилттай сонгож авах талаар ч бололцоотой бүхнийг хийж чаддаг байжээ.

Хубилай хаан өөрийн шашны бодлогын талаар айлдаж байсан нь; ―Хүн бүрийн

шүтэж байдаг дөрвөн бурхан байдаг. Тэдгээр нь Христийнхний Жесус, Иранчуудын

Мохаммед, Еврейчүүдийн Моусис ба Будда Чандмань Миний хувьд бол эдгээр дөрвөн

шашиныг бүгдийг хүндэтгэмүй. Гэвч чухам хэн нь л намайг өршөөгөөсэй хэмээн хүсмүй‖

гэжээ.

Түүхээс үзэхэд Монгол хаан эцсийн бүлэгт Буддизмыг бусад шашнуудын дотроос

илүү төвийг сахигч ба илүү ертөнц дахины шинжтэй хэмээн болгон таалжээ. ... Буддагийн

шашинт хаант улсын тухай Энэтхэг-Төвдийн хуучны уламжлалт үзэл баримтлалыг үнэн

хэрэг дээрээ Монголын Тэнгэрийн үзлийн үндсэн дээр Монгол маягаар ухааран ойлгож

өөрчилсөн хэрэг байв. Үүний гэрч нь одоогийн Бээжин хотод Буддагийн хамгийн том

сүмийг байгуулсан нь өнөөдөр ч хэвээр байна. Нөгөө талаар Хятадын ард түмнийг

хүндэтгэн үзэж, Күнзийн сүмийг мөн Бээжин хотод шинээр байгуулсан нь өнөөдөр ч

Хубилай хааны нэртэй холбоотой хэвээр байна. Хубилай хаан өөрийн урьдах хаадын

даяар ертөнцийн тухай үзэл сурталд эрс шийдэмгий өөрчлөлт хийв. Тэрээр бөөгийн

мөргөл, түүний үзэл суртлаас бүрэн татгалзаагүй бөгөөд харин Буддагийн даяар

ертөнцийн үзлээс гол баримтлалуудыг нь авч тэнгэрчлэх бодлогодоо хэрэглэхийг зорьжээ.

Тэрээр 1264 онд дээд нийслэлд буулгасан ―Сувдан жасаа‖ хэмээх зарлигдаа

―Мөнх Тэнгэрийн Хүчин-дор, хааны суу залийн.. ивээл-дор‖ хэмээн уламжлал ѐсоор эхлэн

өгүүлэхийн хамтад доорх зүйлийг онцлон айлдсан нь;

―...Энэ насны хотлоо төгсгөхийг Чингис хааны ѐсон журмаар явбаас болон

бөгөөтөл хойд наснаас Чингисийг Бурханы номын ѐсноо шүтэх хэрэгтэй‖ гэжээ. Энэхүү

жаса зарлиг нь Хубилай хааны тэнгэрийн үзэл сурталд эргэлтийн чанартай том өөрчлөлт

гарсныг гэрчилнэ.

Page 49: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

49

Тэрээр Буддизмыг эзэнт гүрнийхээ төрийн шашин болгож зарлаж, Пагва ламыг

улсын багшаар томилсон болон Бурханы шашиныг хүлээн зөвшөөрсөн талаар өмнөх

хэсэгт тэмдэглэсэн болно. Үүний хамтад Тэнгэрийн хүчин, хааны суу залид үнэн ч

болохоо мөн онцлон тунхаглаж, засгийн эрх дархыг шашнаас нэг ѐсондоо тусгаарлан

хааны засгийн давуутайг эрхэмлэн заажээ.

Тухайн цагийн Монгол хаадын зарлиг зэргийн баримт бичгүүдийг судлан үзсэн

Ш.Бира абугай дурдахдаа:

Монголын Тэнгэрийн үзэл нь Хубилайн үеэс Бурхан буддагийн шашиныг

дээдлэх болсон хэдий ч өмнөх хаадын үед Христ, Исламын шашинтай тэрсэлдэж байсан

шиг бусад шашинуудыг гадуурхан үзэж, дайсагнаж байсангүй болохыг зориуд

тэмдэглэвээс зохино. Тэр бүр хэл Тэнгэрийн үзэл нь Буддагийн үзлийн суурь

баримтлалуудын нөлөөгөөр үлэмж өөрчлөгдөж хувирсан болой.

... Ийнхүү дэлхий ертөнцийг тэнгэрчлэх Монголчуудын бодлогыг зөвтгөн дэмжих

зорилготой улс төрийн нэгэн төрийн шинэ гүн ухаан (философи г.м) үүсэж буй болов.

... Монголын Их Юан буюу их язгуур улсын үед Монголчуудын уламжлалт

Тэнгэрийн үзэл суртал нь Буддагийн шашин ба түүний улс төрийн гүн ухааны нөлөөгөөр

ихээхэн өөрчлөгдөн шинэчлэгдсэн болохыг дүгнэж хэлж болно. Хүрдэн эргүүлэгч хаадын

тухай. Буддагийн үзлийн загвар бол Тэнгэрийн үзлийг орлохоосоо илүүтэй, шинэчлэн

өөрчилж, түүнд эрч хүчийг өгч, улмаар Монгол хаадын ертөнцийн ноѐрхлыг зөвтгөж,

хуульчлах чармайлтыг нэгтгэн дэмжиж, Монголын тэнгэрлэг хаадыг бас бурханлаг шинж

чанартай болгон батлахад чиглэгдэж байжээ.

―...Тэнгэрийн үзэл Монголчуудыг дэлхийн байлдан дагууллыг зөвтгөх зорилготой

байсан бол Буддизм нь Монголчуудын цөөн тооны дээдсийн дэлхийн ноѐрхлыг тайван

аргаар нэгтгэн тохинуулах учир утгыг агуулж байжээ‖ хэмээн Ш.Бира абугай энэхүү

бүтээлийг 2005-08-05 онд Вашингтоны их сургуульд болсон ―Дэлхий чиллийн үеийн

Монголын соѐл ба нийгэм‖ хэмээх олон улсын Бага хурал дээр англи хэлээр бичиж

илтгэсэн байна.

Их Mонгол улсын харъяалалд (эзэмшилд) Ази-Европын олон улс орон байсны

дотроос тусгайлан Орос, Хятад, Хорризмийн гэсэн орнуудад Монголын төрөөс явуулсан

бодлогын эерэг сөрөг үр дагавар, түүхэн баримт, эх сурвалжийн судалгаа хийдэг эрдэмтэн,

мэргэдийн дүгнэлтэд тулгуурлан онцлог хэдэн асуудлыг авч үзэе.

Байгаль цаг уурын эрс тэс хатуу байдалд зохицон амьдрах чадвар бүхий

бэлчээрийн малын сонголт хийж чадсан нь Монголчуудын том ололт болсон бөгөөд тэр

буян хишгийг нь өнөө үед ч бидний Монголчууд хүртэж явааг дурдая. Монголчууд эрт

үеэс адууг бусад малаас эрхэмд үзэж, хөлөг морио дээдлэн хайрлаж, уналага тээвэрт

хэрэглэсээр ирсэн билээ. Мал аж ахуй эрхлэх, нүүдэллэх, тархай бутархай овог аймгийн

хооронд хэлхээ холбоо тогтоож, төрийн мэдээлэл дамжуулах, цэргийн уналга болгон алс

холын нутаг орныг эзэлэхэд монгол цэргийг морьгүйгээр төсөөлөх аргагүй.

Page 50: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

50

Морь хөлөглөсөн монгол цэрэг дэлхийн газар зүйн нээлт хийж, хуурай газрын

талыг эзэлсэн их гүрэн байгуулж, олон улс үндэстэн, овог аймгуудыг нэг цэгээс удирдах,

эрхшээлдээ оруулахын хамт тэдгээр улс орон хоорондоо харилцах, ойртох нөхөрлөх,

улмаар тэдэнд өөрийн соѐл иргэншлээс түгээх, бусдаас авах боломжийг бий болгох, зам

харилцаа, өртөөний сүлжээ байгуулах, худалдааг дэмжин хөгжүүлэх зэрэг дэлхийн

түүхэнд Чингис хаан, түүнийг залгамжлагчдын гүйцэтгэсэн түүхэн үүрэг, эзлэх байр суурь

нь морьтон монгол хүний л хэрэг байсан нь тодорхой.

Энэ ч үүднээс Монгол хүний эр зориг, цог хийморь, оюун ухаан, хүч чадал нь морьтойгоо

салшгүй холбоотой билээ.

Морийг унаанд хэрэглэх болсноор хөнгөн морин тэрэг хийж, хүн, морины хөө

хуяг, морин дээрээс чавчих, харвахад тохирсон тахир сэлэм, богино нум зохион бүтээж,

нум сум агссан морин цэргийн хамт дайсанд гол цохилт өгөх, жад, бамбай, хуяг, дуулга

бүхий хүнд морин цэрэг бий болгожээ.

Адуу бол эртний Монголчуудын гол чухал хөрөнгө мөн бөгөөд амь, албаны

аливаа уналганд хэрэглэх учир монгол айл өрх бүр унаа морьтой байдаг уламжлалтай

байв. Тийм ч учраас монгол хүн бүр адуу маллах арга ухааныг хөгжүүлж, морины эмээл,

хазаар, чөдөр, ногт гэх мэтийн хэрэгсэлийг өөрсдөө хийж чаддаг байх, адуу малыг уналга

дааганаас нь эхлэн тэсвэр хатуужилтай, угалга эдэлгээ даах чадвартай, адуун сүрэг, агт

морьдыг буй болгож чадсан билээ.

Морийг шинжиж сонгох, уяж сойх, арчлах хамгаалах, эмчлэх талаар Монголчууд

нарийн мэдлэг хуримлуулж байжээ. Хамгийн гол нь морийг тэнгэрлэг амьтан гэж дээдлэн

шүтэж, хайрлаж ирсэн нэн сайхан уламжлал нь өнөө үед ч уламжлагдан ирсэн юм.

Монгол нутаг дээр оршин тогтнож ирсэн төрт гүрнүүд нь агт морьдоо гадаадад

(суурьшмал амьдралтай улс орнуудад) гаргахгүй, нэг ѐсны цэргийн стратегийн ач

холбогдолтой учир, гаргахыг хориглож байсан хууль журам нь өнөө үе хүртэл

уламжлагдан ирсэн нь энэ сургамжтай бөгөөд сонирхолтой арга хэмжээ байсан гэж

үзүүштэй.

Хамгийн шинэ баримт дурдахад Монголчууд XX зуунд Ардын хувьсгал хийхэд

ч морьтой цэрэг ялж, дэлхийн II дайны үед зөвлөлтийн армид цэргийн уналгын олон зуун

мянган агт морь бэлэглэж, мөн Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд ч Монголын

морин цэрэг оролцож ялсан нь үнэн билээ.

Ер нь XX зуунд 50-аад он хүртэл агт морь, адуу нь хууль бусаар гадаад гаргахыг

хориглосон бараа байсан нь ийм учиртай байжээ.

Чингис хааны үеэс Их Монгол улсын төрөөс адууг улсын мэдэлд авч ―Адууны

засаглал‖ буюу улсын онц эрх тогтоож байсныг их эрдэмтэн академич Ч.Далай өөрийн

бүтээлд дурьдсан байдаг. Энд нэмж дурьдахад өнгөрсөн жил 2013 онд Геннесийн номонд

оруулахаар 10000 гаруй морьтон жагсааж, 3000 гаруй хурдан морины уралдаан зохион

Page 51: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

51

байгуулахдаа Монгол улсад ―Адууны засаглал‖ буюу Адууны яам байгуулагдсаны 800

жилийн ойг тохиолдуулан зохиож арга хэмжээ гэж онцлон тэмдэглэсэн байна.

Хубилай хаант Их Юан улс улсын үед ч агт морины асуудал хаант төрийн

онцгой анхааралд авч байсан учир нь Хятад нутагт агт морьд дутагдалтай болохоор

Хубилай хаан агт морьдын найдвартай хангамж, нөөцтэй болгох, зөвхөн цэргийн хэрэгт

төдийгүй өртөө, суманд нэн чухал хэрэгцээтэй болжээ. Иймээс Хубилай хаан агт морьдыг

өртөө буудал, цэрэг анги, хишигтэн нарт хуваарилан хариуцах үүрэг бүхий (адууны яам)

―Улсын Агт Хариуцах Хороо‖ байгуулж, Төр засаг агт мориноос татвар, гувчуур авах,

агт морь худалдах онц эрх тогтоож, бас хууль бусаар агт морь худалдсан, хил давуулж

худалдсан Хятад, иргэд болон мал худалдаачдыг хүндээр яллаж шийтгэдэг байв. Тэрээр

агт морьд, өртөөний асуудлыг гол төлөв Монголчуудынхаа хяналтанд өгдөг байсныг

түүхч, эрдэмтэд тогтоосон байдаг .

Энэ баримт нь морь адууг дээдлэн үздэг бишрэн хүндэтгэдгийг Монгол

үндэстнээс өөр угсаатан нэг талаар байхгүй байсныг харуулж байв.

Хубилай хаан Хятадын эртний уламжлалыг хадгалсан ―Төрийн хөвгүүдийн сургааль‖

буюу нэг ѐсны улс төрийн академи маягийн сургуулийг нийслэл Бээжин хотод (Күнзийн

сүмтэй хаяа нийлэн одоо хүртэл байр нь хадгалагдсан байна) байгуулж, Монгол, Хятад,

Араб хэл дээр хичээллүүлж, Их Монгол улсын эзэмшилд байсан улс орнуудыг удирдах

төрийн албан хаагчдыг бэлтгэж байсан нь оюун санааны хүрээнд хөгжил дэвшлийг

авчирч, олон оронд уламжлагдан үлдсэн бололтой. Сонирхолтой нь энэ сургуульд 3-4 жил

суралцдаг, намар хичээл эхэлж, хаврын сүүлчээр тардаг байсан нь нэлээд шинжлэх ухааны

хандлагатай байсаны гэрч юм.

Монголчуудын уламжлан ирсэн одон орон, цаг тооллын мэдлэгийг шинжлэх

ухаанчаар хөгжүүлж, одон орон судлалын төвийг Хятад оронд мөн байгуулж байсан

баримт байдаг.

Өнөөдөр ч гэсэн Самарканд, Бухар (Узбекстан улс), Тегеран (Иран) улсад

Монгол улсын хаанчлалын үед байгуулсан одон орон судлалын төв нь дэлхийн

гайхамшигтай бүтээлүүдийн нэг, Монголчуудын бүтээсэн соѐлын өв болсоор байгааг

дурьдахад бахархалтай байна.

Эдгээр баримт нь Их Монгол улсын эзэмшилд байсан орнуудад хийж байсан

бүтээн байгуулалтын зөвхөн оюун санааны хүрээнд авч байсан баримтаас дурдав.

Худалдааг хөгжүүлэх, технологи дамжуулах, зам харилцаа, өртөөг хөгжүүлэх, цэрэг,

дайны зориулалтай үйлдэрлэл хөгжүүлсэн түүхэн баримтуудын тоочиж барахгүй гэж үзнэ.

Төв Азийн цээжнээ 1206 онд үүсэн байгуулагдсан шинэ тулгар Монгол улс

цаашид улсаа улам дэвшин дээшлүүлэх үү, эсвэл тэгсхийгээд бууран доройтох уу гэдэг нь

улс орныхоо хязгаарыг тэлж, өрсөн ирж аюулаас хэрхэн хамгаалахаас шууд шалтгаалах

байсан гэдгийг өнөө үед эрдэмтэн судлаачид санал нэг бичжээ.

Page 52: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

52

Учир нь шинэ тулгар Монгол улсын орчин тойроны улсууд цаг ямагт өдөөн

хатгаж, заналхийлж байв. Чингис хаан түүнийг залгамжлагчид учирч болох аюулыг угтан

харж, мэдрэн, дорно, өрнө зүг дайн хийж, Хятад, Араб, Европын соѐл иргэншилт

орнуудыг Монголын эзэнт гүрэнд нэгтгэжээ.

Монголчууд төр улсаа дээдлэх улс төрийн өвөрмөц соѐлыг бий болгожээ.

Эзэлсэн орнуудын шашин, соѐлд хүндэтгэлтэй хандаж тэгш эрхтэй, эрх

чөлөөтэй байлгахын хамт, хятад иргэдийг Хятад аргаар удирдан төвхнүүлэх гэх мэтээр

тухайн орны хэл, соѐлыг мэдэж, зан заншил, шашин, хууль эрхийн хэм хэмжээг мөрдүүлж

байсан нь Оросын Ван, тайж нарын эрх хэмжээг хэвээр үлдээж, тэд Монголын хаант төрд

алба, татвар хурааж өгч байх, гар урчууд, үйлдвэрлэгчид, эрдэмтэд, тариачид өөр өөрийн

ажлаа гүйцэтгэж, өөрсдийн эрх баригчдад захирагдаж байсан нь түүхээс харагдаж байна.

Күнзийн сүмийг Хубилай хаан нийслэл Бээжин байгуулсан нь дээр дурдсаныг

баталж байна. Их Юан улсын нийслэлийг Хятад нутагт төвлөрүүлсний дүнд ар Монгол

Хятад иргэдийг суурьшихаас сэргийлж чадсаныг өнөө үед ч гэсэн сэргээн судлахын хамт

тэр сургамжаас санаа авахад илүүдэхгүй байх.

Дээр дурдсанаар гадаадын эрдэмтэд улс төрчид Монголчууд нэвтрүүлэх соѐлгүй

байсан гэдэг дүгнэлтэнд хариу болгож, Хятад, Арабын орнуудад Монголчуудын

байгуулсан сургууль, үйлдвэр цаасан мөнгөн тэмдэгт гаргах, одон орон төвүүд байгуулан

уран барилгын өв соѐлыг хөгжүүлсэн баримтыг судлан дэлхий нийтэд түгээхэд

Монголчууд бид анхаарч байгаа гэж бодож байна. Үүнээс үзэхэд эзлэгдсэн орнуудын

оюун санааны хүрээнд Монголчуудын оруулсан хувь нэмэр их байгаа юм.

Гадаадын зарим эрдэмтдийн дүгнэлтээс иш татахад: Америкийн эрдэмтэн Жан

УэтерФорд ―Чингис хааны морьт цэргүүд XIII зууныг туулахдаа тив дэлхийн хил

хязгаарыг өөрчлөн үндэстнийг бүтээн бий болгож байлаа.

Чингис хаан олон жилийн туршид хаант улсуудыг нэгтгэн илүү том хүчирхэг

гүрнийг байгуулсан юм. Дорнот Европт Монголчууд Славьяны арав гаруй вант улс

хотуудыг Орос оронд нийлүүлсэн, Зүүн Азид зүүн талаасаа Манжуур дахь Зүрчидийн

нутаг, баруун талаасаа Түвд болон говьтой хил залгасан Тангуд улсыг, Зүүн Туркестаны

Уйгарын нутагтай Сүн улсын үлдэгдлийг нэгтгэн гурван үеийн туршид Хятад улсыг

эмхлэн байгуулсан юм.

―Монголчууд эзэмшил нутгаа тэлж өргөжүүлэхийн хэрээр тэдний тогтоосон хил

хязгаарыг орчин цагийн бараг тэр хэвээр нь хадгалж хоцорсон Солонгос, Энэтхэг улсууд

үүссэн...‖ гэж дүгнэсэнтэй бас ч зарим талаар санал нийлж байна.

―Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан‖ 2011 он

.... Чингис хаан түүний залгамжчлагчдын байлдан дагуулал нь Орос, Хятад хоѐр

хөршөө хожмын их гүрэн болон төлөвших үндэс суурийг тавьж өгчээ.... гэж Монголын

эрдэмтэн академич Ж.Болдбаатар абугайн дүгнэлтийг талархан дэмжиж энэхүү өгүүлэлээ

тус засварлав.

Page 53: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

53

―Монголчууд дэлхий дахины түүхнээ‖ УБ 2007 он

Монголчуудын байлдан дагуулал нь тухайн үеийн дэлхийн улс үндэсний

харьцаанд нийтлэг байсан бусдын газар нутгийг эзлэн авч, шашныг нь доромжлох

зорилготой биш, аргагүйдсэн жижиг үндэсний аюулгүй байдлаа хангах үүднээс л гадагш

хийсэн аян дайн байсан гэсэн дүгнэлтэнд Монголын эрдэмтэд үүссэн байна.

Энэ талаар Монголын эрдэмтдээс гадна Английн түүхч С.С.Уолкер: Монголчууд

бусад улс үндэстнийг өөрийгөө уусгах бодлого хэзээ ч явуулж байгаагүй. Тэдний амьдрах

соѐлд тийм зүйл огт байгаагүй бөлгөө. Бусдыг түрэмгийлэн эзлэн, тонон дээрэмчдээс

өргөөсгөл ганц талын хүсэл зориг Чингис хаанд байсангүй. Тэр үед тухайлбал, шинэ

түүхийн үед том гүрнүүдэд үүссэн шиг дэлхийд ноѐрхохын тулд эзлэн колончлох бодлого

Их Монгол улсад бас байсангүй‖ гэсэнтэй Монголын эрдэмтэн Академич Ж.Болдбаатар

<<...Монголчууд нүүдэллэн аж төрөх...>> амар жимэр амьдрал, үндэснийхээ эрх ашигт

саад тогтгор учруулсан бүхэнтэй тэмцэж явж дийлж байж. Монголын түүхийн бүхий л үед

хожим дэлхийн том гүрнүүдэд үүссэн шиг дэлхийг ноѐрхохын тулд эзлэн колончлох

сонирхол Монгол төрийн бодлогод байгаагүй ерөөс Монголчуудын амьдрах соѐлд бусдыг

уусгах бодлого хэзээ ч байгаагүй бүлгээ‖ гэж

Ж.Болдбаатар ― Монгол улсын түүх‖ УБ 2006 он

Дээр бидний дурьдсан ѐсоор Л.Н.Гумилев мөн ―түүхэн үйл явдлыг авч үзээд,

Монголчуудын хийсэн аян дайн бол хамгаалах дайн болжээ гэдэг гайхалтай дүгнэлтэнд

хүрлээ. Монголчуудыг цаг ямагт хатгаж, өдөж, хамгаалахаас өөр аргагүйд хүрч байв.

Тиймээс тэд хариуг нь өгч чухам ингэснээрээ ялан дийлж байжээ. ... XIII зууны

Монголчуудын аян дайны асар их нүүдэл, шилжих хөдөлгөөний үйл явц гэж шохоорхон

гуйвуулгагчид байдал ... ялалтыг нүүдэлчдийн бөөн хүчээр бус тулалдааны дараа төрөлх

тал нутагтай багахан буцаж ирдэг сайн зохион байгуулагдсан багахан хүчирхэг хүчээр ялж

байв...>> гэж Монгол эрдэмтдийн дүгнэлтэнд санал нийлсэнээр сонирхолтой түүх болжээ.

Л.Н.Гумилев ―Этногоз, дэлхийн био орчин‖ 2007 он

Эдгээр дүгнэлтээс үзвэл Монголчуудын гадагш хийсэн дайн байлдааны

шалтгаан, үр дүнд хийх түүх судлалын шинэ дүгнэлт улам бүр өргөжиж, түүхийн үнэнийг

улам бүр нотолж байгаа нь харагдаж байна.

Дүгнэлт

Чингис хааны явуулж байсан үйл ажиллагааг бүхэлд нь засан төвхнүүлэхэд

чиглэгдсэн гэж үзэх болжээ.

Дэлхий дахиныг засан төвхнүүлэх үзэл санаа Чингис хаанд бүрэлдэн бий болоход

тэр үеийн Монголын төдийгүй хөрш зэргэлдээ орнуудын гадаад, дотоод байдал, Монгол

туургатан болон дэлхийн хүн амыг амар амгалан байлгах гэсэн тухайн үеийн олон улсын

хэрэгцээ шаардлагагаас урган гарчээ гэж үзэхээр байна гэсэн Монголын түүхч эрдэмтэд

дүгнэлт хийсэн байна.

Page 54: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

54

Тэгэхээр ямар зорилгоор, ямар шалтгаанаар бусад орныг дайлан эзлэх болсныг

өмнө өгүүлсэнтэй холбож дараах үндсэн дүгнэлт хийж болохоор байна.

1. Монголчууд бусад орны газар нутаг, өмч хөрөнгөнд шунаж байгаагүй бөгөөд мал

аж ахуйгаа эрхлэн амьдрах өөрийн газар нутаг хангалтгүй байсан болно. Үүний

нотолгоо нь бусад хөрш Тангуд, Алтан улс, Хоризмтой энхийг эрхэмлэн худалдаа

арилжаа хийж, улмаар Алтан улсын нутгаар дамжин Сүн улстай харилцах

хүсэлтийг хүлээж аваагүй, харин ч доромжилж, дайсагнасан хариулт өгч байсан нь

өөрийн аюулгүй байдлаа хангахын тулд тагнуул туршуулын баталгаатай

мэдээллийн үндсэн дээр урьдчилан цохих бодлого баримталж байсан нь Хоризм,

болон Сүн улсыг дайлах асуудлыг шийдвэрлэсэн түүхээс тодорхой байна.

2. Чингис хааны дипломат бодлогын үндэслэл нь хөрш орнуудтай эв найрамдалтай

оршихоос эхэлж улмаар дахинд дипломат эрх зүйн сурвалж болох ѐс жаяг, хэм

хэмжээг тогтоон төлөвшүүлэхэд зохих хувь нэмэр оруулсан гэж үзнэ. Ялангуяа

дипломат элчийн эрх, алт, мөнгөн ―Гэрэгэ‖ нэвтрүүлсэн зэргийг дурдаж болно.

Нөгөө нэг сонирхолтой түүх нь ураг төрлийн холбоо тогтоож эв найрамдалтай

оршихыг эрхэмлэж байсан байна. Энэ нь мөн Чингис хааны газар нутгаа тэлэх, нэг

удирдлагын дор бусад улс орнуудыг засан тохинуулах геополитикийн асуудал гэж

үзэж болно.

3. Эзэлсэн орнуудын нутаг дэвсгэрт Монголын талаас зөвхөн захиран суух төлөөний

хүмүүс үлдээж, бусад цэрэг нь нутагтаа буцаж ирдэг байсан нь эзлэгдсэн орны ард

түмнийг хөнөөн устгаж, нутаг дэвсгэр, баялагийг нь булааж байсан гэж үздэг

түүхчдийн Монголын хүрээнд орсон улс орнуудад ингэж захирагч суулгаж байсан

нь нэг талаар өөрийн орны гадаад аюулгүй байдлыг бэхжүүлэх, нөгөө талаар

тухайн оронд цэрэг зэвсгийн хүч хэрэглэхгүй амар амгалан байдал тогтооход

чиглэгдэж байв. Тухайлбал, Хятад, Орос оронд тухайн нутгийн эрх баригчдыг

өөрийн талд оруулах замаар зэрэг хэргэм, эрх тушаалыг хэвээр эдлүүлж байсан

байна.

4. Мөн ард түмнийг амар тайван амьдруулахын тулд тухайн орны соѐл, шашин, зан

заншилд хүндэтгэлтэй хандаж байв. Дээр дурдсан зарим түүхч, улс төрчдийн

дурдсанаар Монголчууд нэвтрүүлэх соѐлгүйтэй холбоотой гэсэнтэй зөрчилдөж

байна. Харин ч оюун санааны хүрээнд монголчуудын хийж бүтээсэн соѐлын өв нь

Хятад болон Дундад Азийн бусад орнуудад судлагдаж тодорсоор байна. Бээжин

дэх Хубилай хааны байгуулсан Буддагийн болон Күнзийн Сүм, Төрийн хөвгүүдийн

сургууль Бухар, Самарканд зэрэг хотууд дахь Одон орон судлалын төвүүд гэрчилж

байна.

5. Монголын болон гадаадын эрдэмтдийн дүгнэлтээс үзвэл Орос, Хятад гэх хоѐр их

хөршийн өнөө үе хүртэл задралгүй оршин тогтнож ирсэн нь XIII-XV зуунд

Монголын их гүрний хүрээнд бүрэлдсэн олон ванлигууд эв түнжинтэй оршин

Page 55: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

55

тогтнохын сургаж авсны нотолгоо бөгөөд товчоор хэлэхэд хоѐр их гүрнийг

байгуулахад том хувь нэмэр оруулсан гэж үзмээр. Энэ талаар АНУ-ын эрдэмтэн

Жак Уэтерфордын дүгнэлтийг дэмжиж гүнзгийрүүлэн судлах шаардлагатай болов

уу.

6. Ази Европыг холбосон зам харилцаа, өртөөгөөр дамжин худалдаа, арилжаа хөгжиж

улмаар улс орнуудын соѐл харилцан нэвтэрч, технологи дамжуулах, тэр ч байтугай

чөлөөт худалдааны загварыг монголчууд бий болгосон нь Дэлхий дахины соѐл

иргэншилд оруулсан хувь нэмэр гэж үзнэ. Өнөөдөр Европын холбоо дэлхий дахинд

интеграцийн дээд төвшинд хүрч улс төр, эдийн засгийн нэг нутаг дэвсгэр (хил,

гаалийн нэг л хяналттай) болсон нь чөлөөт худалдаанаас эхлэлтэй үе шат дамжсан

болно. Дурдахын учир нь өнөөгийн интернетийн загвар нь монголчуудын өртөөний

сүлжээнээс эх сурвалжтай гэдгийн адил Их Монгол улсын үед интеграцийн загвар

төсөөлөгдсөн гэж үзмээр байна.

7. Тэнгэрийн үзлийн үндсэн дээр Тэнгэр доорх бүхнийг нэг ѐсондоо тэнгэрчлэх буюу

одоогийн нэр томъѐогоор дэлхийчлэх /даяарчлах/ эцсийн зорилготой байсан бөгөөд

Их эзэнт гүрний үед ялангуяа Юан улсын үед Өрнө-Дорныг хамарсан дэлхий

дахины шинжтэй нэгэн өвөрмөц маягийн дэг журам тогтож, ... морин өртөөгөөр

холбож, тэр үеийн тив дэлхийг хамарсан харилцаа, холбооны түргэн шуурхай,

бүхэл бүтэн боловсронгуй сүлжээг бий болгосон нь дэлхийн улс орнуудын хооронд

эдийн засаг, худалдаа, арилжаа, соѐл, шашин, мэдлэг ухаан, хүмүүнлэгийн

харилцааг урьд өмнө үзэгдэж байгаагүй хэмжээгээр идэвхжүүлэн хөгжүүлсэн гэж

Монголын их эрдэмтэн Ш.Бира абугайн дүгнэлттэй олон орны эрдэмтэд санал

нэгдэж байгааг онцлон дурдая.

Conclusion

It‘s considered that Chinggis khaan‘s all activities were rectified and settled.

Mongolian historians concluded, Chinngis khan had some views that he settled the whole

world. Not only Mongolian and neighbor countries external and internal form but also

there was a international demand, a piece for world people. I had following conclusions tie

up to mentioned above. What reason and purpose did he occupy other countries?

Mongolians aren‘t used to feel a strong desire to other country‘s territory and

property so it wasn‘t unsupplied territory to live herd livestock. It will be confirmation.

Mongolians do business through neighboring countries named by Tangud, Altan uls,

Horizem to make peacefully as a result it didn‘t accept to communicate request to Sun

country through Altan country‘s territory. But it replied enemy in order to provide safety

Mongolians adhered to policy attack the enemy based on spy‘s information. It is definitely

from history to decide attack issues to Sun country and Horizm country.

Page 56: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

56

The basis of diplomatic policy of Chinggis khan was contribute to the coexistence of

neighboring countries and to introduce and set rules and standard of diplomatic ethics

which is the source of diplomatic messengers and golden and silver gerege can be mentioned

as an example. Yet another interesting history was the inter marriage of their bloodlines

through which they kept peace with their neighbors. This also was geopolitical strategy of

Chinggis khan to expand his empire and control other nations.

Historians believe that proxy of Mongolian stayed in territory of emerged countries

when other soldiers returned to their countries, they robbed territory resources; killed

people of emerged countries, it is to consolidate foreign security of country or to set up

peaceful situation without armed form in that country. In particular, authorities of that

country were got promotion, given titles for recruiting on own part in China and Russia.

Within the spiritual wealth, cultural heritages have been studied in China and

Middle Asian countries which had made by Mongolians. It is certified the Buddha

monastery, Kunz temples and state boy school in Beijing and Astronomic center of

Bukhara and Samarkand that were built by Kublai khan. Also, he respected with culture,

religion and the customs of any countries in order to be lived in peace their commoners.

According to the research of some historians and politicians, it is violated to the sense that

Mongolians lived in a state of savagery.

Considering that conclusion of Mongolian and foreign scientists; Russia and China

have been existing until now, the result of 13-15th century Mongolian Great Empire taught

to live friendly with many principality/vanlig/ in a word, when to Great Empire established,

Mongolia contributed largely. We need to intensive study American scientist Jack

Yeterphord‘s conclusion.

Trade was developed by transport and relay station between Asia and Europe and to

interosculate many countries‘ culture and to present technology moreover, Mongolians

developed free commercial standard, it have to seen to contribute Mongolians‘ share in

world civilization.

It was the heavy that was being beneath the heaven of all things. In this

terminology means that it‘s purpose was becoming globalization. And had been making a

specific discipline to involve the East and West in Empire period and specially, this had

made in Yuan streak to connect around the world by horse relay station. In this time,

people had been talking each others rapidly faster than before time. Many country‘s

scientists was consonant that conclusion of Bira. Sh abugai Mongolian scholar that this

rapidly communication was holding in our country what to develop economy, trade,

culture, religion, knowledge and relationships between countries of the world. This vision

hadn‘t it before.

Page 57: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Д.Пүрэв-доктор /Ph.D/, профессор

ОУЭЗГТМ-ийн тэнхимийн зөвлөх багш

Чингисийн Монгол ба Даяаршил-Логистик

Чингисийн үзэл бодол төлөвшихэд тухайн үеийн гэр орны орчин, хүмүүжил,

Монголын болон Евроазийн дотоод, гадаад орчин нөлөөлжээ.

Тухайлбал: Бага наснаасаа өнчин хоцорч ,хүнд бэрх зам туулсан Тэмүүжиний

хүмүүжил, зан төлөвд Алангуа эх болон өвөг дээдсийн ― Эв эеийг сахих‖хүчээ нэгтгэн

хэнд ч дийлдэхгүй байх сургаал нөлөөлсөн, Тэрчлэн Их Монголын эзэнт гүрэн

байгуулагдахаас өмнө дэлхийн улс түмнүүд бие биенээ мэддэггүй дэлхийн газар нутагт

хүмүүс тархан суурьшсан,улс орнуудын харилцаанд овог аймаг, вант улсууд нь шашин

шүтлэг,заншил ,уламжлал,соѐлоо бусдынхаас хэт илүүд үздэг, тэдний хоорондын

харилцааг дипломат эрх зүйгээр зохицуулдаггүй,хил хязгаараас эхлээд аливаа маргаантай

асуудлыг цэрэг дайны аргаар шийдвэрлэдэг, улсуудын хооронд худалдааны тогтмол

харилцаа төлөвшөөгүй байжээ,

Европын улс орнуудын хооронд дайн самуун эрчтэй явагдаж байсан тэр үед

Монголын жижиг аймгуудын хоорондын өшөө авалт,дээрэм тонуулын тасралтгүй дайн

самуунд зэргэлдээ Алтан, Тангууд, Хар Кидан, Сартуул зэрэг улсууд байнга

оролцож,зөрчил тэмцлийг өөгшүүлэн дэвэргэж байжээ. Ийнхүү тэр үед улс орнуудын

болон овог аймгуудын хоорондын маргаантай асуудлыг эв зүй, гэрээ хэлэлцээрээр

шийдвэрлэх бололцоо нэн хомс, гол төлөв дайнд хүргэдэг байжээ. Өнөө ч гэсэн улс

дотроо болон улс хоорондын, газар нутаг, эрх мэдэл, шашин шүтлэг зэрэг маргаантай

асуудлыг цэрэг зэвсгийн хүчээр шийдвэрлэх дээрх уламжлалт арга /Афганистан, Сири,

Украйн, Али Кайда, Исламын улс гэгч алан хядагч байгууллагуудын үйл ажиллагаа гм

жишээ/ харилцаанд нилээд илэрч байна,

Ийнхүү XIII зууны үед монгол төдийгүй, хөрш зэргэлдээ орнуудын дотоод, гадаад

байдал, Монгол туургатан болон дэлхийн хүн амыг амар амгалан байлгах гэсэн олон

улсын хэрэгцээ шаардлага бий болжээ. Энэхүү захиалгыг нүүдэлчин монголчууд

биелүүлэх нөхцөл боломж тэр үед байжээ. Тухайлбал:Монголын нүүдлийн тогтолцоот

нийгэмийн онцлог нь-суурин иргэдийг бодвол илүү эрх чөлөөтэй нүүдлийн МАА

эрхэлдэг, хязгааргүй уудам нутагт чөлөөтэй аж төрж, тодорхой хил зааг тогтоохгүйгээр

өөрийн дураар нүүдэллэн амьдрах хүсэл тэмүүлэл, бололцоо харьцангуй их, нөгөө талаар

хэнээс ч хараат бусаар амьдрал, бүх зүйл алган дээр байгаа юм шиг нээлттэй байдал,

аливаа асуудлыг шударгаар шийдвэрлэх хүсэл эрмэлзэл зэрэг эрх чөлөөний мэдрэмж нь

өөрийн болон бусад орнуудын нөхцөл байдлыг илүү бодитой мэдэрч, хэрэгжүүлэх нөхцөл

бололцоог бүрдүүлжээ.

Дээрх нөхцөл байдалтай уялдуулан дэлхийд энх тайван байдлыг төвхнүүлэх,эдийн

засгийн хамтын ажиллагааг өрнүүлэх зорилтыг биелүүлэхийн тулд Чингис хаан болон

түүнийг залгамжлагчдын авч хэрэгжүүлсэн зарим үндсэн арга хэмжээг авч үзье:

Page 58: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

58

I. Удирдлага, зохион байгуулалтын талаар,

Чингис хааны байгуулсан төр нь хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт хаант засгийнх

мөртлөө, мөн чанараарай ардчиллын олон бүрдлийг өөртөө агуулсан тун өвөрмөц шинж

бүхий төр байжээ.Үүний баталгаа,нотолгоо нь:

1. Их Монгол улс тухайн үеийн дэлхий дахины тавны дөрвийг эрх нөлөөндөө

/25-н141/оруулсан учир Монгол гүрний оролцоогүйгээр Монголын туургатны дотоодын

болон улс хоорондын харилцааны аливаа олон асуудлыг шийдвэрлэх бололцоогүй

болсон. Ийм учраас ―Их засаг хууль‖ нь хууль цаазны түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээж,

аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хууль зүйг хатуу баримтлахыг ‖Зөөлөн хатуу хэрэглэхээ

―Засаг хуулиас асуух‖-ыг сургамжилж, дэлхийн анхны хууль,эрх зүйн үндэс болжээ,

2. Их Монгол улсын үед ардчиллын дээд хэлбэр болсон Их Хуралдай, Сэцэдийн

Зөвлөлийг үүсгэн байгуулжээ, Их Хуралдай,Сэцэдийн Зөвлөлөөр хааныг сонгох,

найрамдах, хайрцагны бодлого зэрэг дотоод, гадаадын олон онц чухал асуудал, санаа

бодолд нэн анхааралтай хандаж, нягтлан эрэгцүүлж хүлээн авч, хэлэлцэн шийдвэрлэдэг

байжээ. Тухайлбал, Унгар улсын хар Хориноос 7000км хол Будапешт-Дунай мөрний

орчимд байсан Бат хаанд Өгөөдэй хаан таалал төгссөнийг цөөхөн хоногийн дотор

мэдээлэн, ирүүлж ,Их хуралдайгаараа дараагийн хааныг сонгох ажилд оролцуулж байсан

нь /26-ийн 20/ нүүдэлчдийн төрт ѐсны ардчиллын илрэл, зам харилцааны найдвартай

байдлыг харуулж байна,

3. ―Хаан ширээг залгамжлагчдыг алтан ургийн хуралдайгаар сонгохдоо заавал овог

аймгийн ахмадууд,ахлагчдыг оролцуулах ,хараат улсын хаадыг ч мөн тийм журмаар

сонгох хэрэгтэй‖ гэж Их цаазад/17-ийн 4р зүйл/ заасныг,хэрэгжүүлж байжээ. Их цаазын

заалтаас үзхэд тэр үед эзэн хааны хэмжээгүй эрхт ѐс үйлчилж байсан ч‖ сонгогдох,

өөрийгөө хамгаалах,дутагдлаа өмгөөлүүлэх/‖ ба ―Хэрэгтэн этгээд ялаа хүлээсний дараа

шийтгэвээс зохих ба хууль ѐсоор шийтгүүлж байгаагаа хүлээсэн байх ѐстой /2-ын 176/

гэжээ Энэ бүхнээс үзхэд чухамдаа орчин үеийн ардчилсан нийгмийн хүний эрхийн зарим

үнэт зүйлс мөрдөгдөж байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм,

4. Чингис хаанэзлэгдсэн орнуудын Монгол захирагч нарын эрх мэдлийг

хязгаарлаж, төрийн алба хаах ѐстой горим бий болгож, татварын тогтолцоонд тодорхой

хэв журам тогтоосноос гадна тэр үед их хааны орд өргөөнийхөнд захиргааны хариуцлага

хүлээлгэдэг болсон бололтой. /18-ын 32/

5. Чингис хаан нүүдэлчин ба хот газрын зан заншил,аж төрөх ѐсны ялгаатай

байдлыг харгалзан эзэлсэн орны хүн ардыг нутгийн хүнээр дамжуулан удирдах нь бусад

аргаас илүү найдвартай бас хямд төсөр гэдгийг ойлгож, хот газрыг сайн мэдэх сартуул

иргэдийг Монгол дарга нарын дэргэд зөвлөхөөр тавьж байжээ 1-ийн 234/. Тэрчлэн Их хаан

эзлэгдсэн орнуудын томоохон хот сууринд дарга захирагч нарыг Монголчууд төдийгүй

Уйгар, Хятад, Төв ази Персийн зэрэг хүмүүсээс бүрдсэн олон үндэстний түшмэдийн

захиргааны газрыг байгуулан ажиллуулж байжээ./5-ын 282/.

Page 59: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

59

6,Дайны дараа Монголын нөлөө хүрээнд багтсан улсуудад ―Даргач‖ хэмээх

төлөөний түшмэлийг суулгаж,түүнийг хөнөөсөн бол ―Алтан аргамжаа тасдуул‖-сан хэрэг

хэмээн үзсэнийг Монголын нууц товчоонд тодорхойлсон байдаг.Иймд Элч

төлөөлөгчдийн эрх дарх ,аюулгүй байдлыг бүрэн хангаж,тэднийг хурдан шуурхай

зорчуулах замаар Монгол улс хэмээх гадсанд бусад улс орныг аргамжих буюу Монголын

хүрээнд оруулж энх тайван тогтоох бодлогыг хэрэгжүүлэх асуудлыг Их засаг хуулиар

баталгаажуулжээ

7. Эдийн засаг, нийгмийн зангилаа асуудлыг Их хуралдайгаар цаг тухайд нь

хэлэлцэж шийдвэрлэж байжээ. Тухайлбал: 1235 оны ‖Далайн давааны их хуралдай‖-ны

хамтын шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Өгөөдэй хаан‖-урьдын цэргийн харуул өртөөг

шинэчлэн өргөтгөх /25-ийн 22/ зарлиг гаргаж хэрэгжүүлсэнээр, улс орныг бүхэлд нь

хамарсан өртөөний сүлжээ байгуулжээ.

Дээр дурьдсан болон удирдлага зохион байгуулалтын олон цогц арга хэмжээний үр

дүнд ‖Чингис хаан, түүнийг залгамжлагчид ― Замба тивд оршин амьдарч байсан 720

төрлийн /үндэстний/, таван төрлийн хэлээр ярьдаг, таван янзын өнгийн улс түмний эзэн

болж‖ / Б.Багабанди /-ээ. Ийнхүү Их Монгол улсыг байгуулсан нь олон улсын

хөдөлмөрийн хуваарийг гүнзгийрүүлэн,дэлхийн нэгдсэн улсын аж ахуй бий болгох замаар

олон улсын эдийн засгийн харилцааг бүрдүүлэх анхны үндэс суурийг тавьжээ.

Тухайлбал, Чингис хаан, түүний залгамжлагчид Номхон далай, Атлантын далай,

Энэтхэгийн далайд гарч болох тэнгисүүдийг мэдэлдээ авч, ‖Их торгоны зам‖-ыг

эзэмшсэнээр нийслэл Хархорумыг жингийн их зам өртөөгөөр холбож,олон улсын эдийн

засаг- худалдаа, соѐлын харилцаанд таатай нөлөө үзүүлж, ―Филиппин,Индонези,Арабын

орнууд, Афркийн зарим нутаг,Персийн булангийн орнууд, Солонгос, Япон улсуудтай

далайн тээврийн худалдааг өргөжүүлжээ‖ /12-н 80/.

Нөгөө талаар ―Өртөө‖ зам харилцаа, мэдээллийн системыг шинэчилж, өөрийн

хяналтанд авсан нь дайсагнасан улсуудын /Өмнөд Сүн, Оросын ванлиг, Лалын ертөнц

зэрэг / эсрэг үйл ажиллагааг нэгэн төвөөс удирдаж зохицуулах боломжийг хангажээ. Энэ

бүх арга хэмжээ нь Их Монгол улс тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан, улс төр

цэрэг, эдийн засаг-нийгэмийн бодлогыг маневарлах чадвар боломжийг бүрдүүлсэн

геополитикийн бодлогыг хэрэгжүүлж байжээ гэж үзэх үндэстэй юм.

II.Их Монгол улсын зам харилцаа-өртөө.

Эдийн засаг, улс төрийн талаар дотооддоо ба гадаадын улс орон, овог аймгуудтай

харилцаатай байхын тулд Монголчууд /Хүннү, түүнээс урьд/ дээр үеэс дэлхийн өргөрөг,

уртрагийн дагуу өртөө байгуулж байжээ. Монгол нутгаас дундад азийн орнуудыг дайран

өрнөд хүрдэг ―Шар торгон зам―-аас гадна өмнө зүгт одоогийн Юннань муж хүрдэг

уртрагийн буюу өмнөд торгон замыг МЭӨ I зууны эхнээс ашиглаж иржээ. Энэ нь Их

Монгол улсын нийслэлээс өмнөдөд Түвд, Дали хүрч байсан өртөө замтай бараг тохирдог

Page 60: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

60

нь худалдааны гол замыг өртөө замд хэрэглэж байсны бас нэг баталгаа юм/ 23-ын 18/.

Гэвч Их Монгол улс байгуулагдах үед дээрх замуудын ихэнхийнх нь ул мөр баларч

ашиглагдахааргүй болжээ.

Иймд Монголчууд амар амгалан амьдрах болон ‖Алтан аргамж‖-аа буюу нутаг

дэвсгэрийн хил хязгаараа тэлж, хүчирхэг Их гүрэн байгуулах, хөрш орнуудтай холбоо

тогтоох, элч төлөөлөгч солилцох, гэрээ хэлэлцээр байгуулах, улс орныхоо талаар

шуурхай мэдээ мэдээлэл авах, дайсныхаа үйл ажиллагааг тагнаж мэдэх, магадлах, Өрнөөс

Дорно руу, Алс Дорно хязгаараас Өрнө рүү бараа таваар зөөвөрлөхөд нөлөөлөх

шийдвэрлэх хүчин зүйлийн нэг болох зам харилцаа өртөөг шинээр байгуулах бодит

шаардлага Чингис хааны төрийн өмнө тулгарчээ. Иймд дээрх шаардлагыг хэрэгжүүлэх

нөхцлийг бүрдүүлэх нь нь эдийн засгийн харилцааг шуурхай болгон сайжруулах болон

төрийн удирдлагыг харилцаа холбоо мэдээллээр цаг үед хангахын зэрэгцээ цэргийн үйл

ажиллагааг нэг төвөөс удирдах бололцоог бий болгон гэдгийг Чингис хаан урьдчилан

мэдэж, урьдын цэргийн харуул өртөөг нэгтгэн, улс орныг бүхэлд нь хамарсан, харьяат

болон харилцаатай улс орнуудын бүх нутаг дэвсгэрийг хооронд нь холбох үүрэг бүхий‖

Өртөө‖-ний сүлжээ байгуулж, хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээнүүдийг байнга авч,

хэрэгжүүлж байжээ. Тухайлбал, Шинэ газар нутгийг байлдан дагуулах бүрд Чингис хаан

буухиа байгуулан зар мэдээ дамжуулдаг байжээ,

Чингис хааны эхэлсэн ажлыг Өгөөдэй хаан үргэлжлүүлэн, ‖Өртөөний асуудал‖-

ыг ―Далан давааны‖ их хуралдаагаар хэлэлцүүлэн, зарлиг гарган өртөө замыг шинэчлэн

байгуулах зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэж, Өртөө хариуцсан зохион

байгуулагчид/Хаад,түмт, мянгатууд/-ыг томилж, уул ажлыг хэрэгжүүлж эхэлжээ,

Тухайлбал:

А. Хар Хорумаас өрнө зүгт Цагаадай улсын Ил голын сав нутгийг дайран

Сырьдарья мөрнийг хөдөөлөн явсаар Алтан ордны улсын ижил мөрний адаг хавьд хүрдэг

өртөө замын нэг чиглэл

Б. Хар хорумаас хойт зүгт Киргизид хүрдэг, мөн Дорно зүгт Норган хүртэл

байгуулсан бас нэг өртөө замын чиглэл болно.

Өгөөдэйгийн дараагийн хаад дээрх хоѐр чиглэлээр өртөөг салбарлуулан

байгуулахын зэрэгцээ Юань улсын өмнө зүгт Төвд, Дали нутагт хүртэл өртөө

байгуулжээ.

Чан Чунь Бомба, Марко Поло, Рашид Эд-Дин, Г.Рубрук, Плано Карпины, Өмнөд

Сүн улсын Сюй тин нар болон бусад судлаачдын тэмдэглэлээс үзхэд Юань улсын үед

1500 гаруй улсын өртөө байжээ. Өртөө нь: А.Морин өртөө, Б.Усан замын өртөө, В. Явган

өртөө, Г.Нохойн өртөө байжээ. Тухайлбал Юань улсын үед төр болон цэргийн захиргааны

удирдлагын дор Ази, Европыг дамнасан нийтдээ хуурай замын 175 өртөө, усан замын 21

өртөө байсан нь тус тус салбарлан, хуурай замын 806, усан замын 403 өртөө болж

байснаас Лясян зэрэг газарт нохойт өртөө,илжгэн өртөө байжээ/25-ын19. Тэдгээрээс

Page 61: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

61

Морин өртөө нь чиглэлээ өөрчлөх боломжтой, маневарлах чадвар сайтай, мэдээллийг

яаралтай хурдан хүргэдэг учир зонхилж байжээ. Иймээс онц шаардлагатай яаралтай үед

ашиглах зориулалттай морин буухиа өртөө байгуулж байжээ. Өртөө хоорондын зай өөр

өөр, Тухайлбал: 2-оос 25 бээрийн зайтай байжээ. Дээрх өртөөнүүдийн төрлөөс чухам

алиныг нь тухайн элч төлөөлөгчид хэрэглүүлэх асуудлыг захидал харилцаа, зар

мэдээллийн ач холбогдол/ ердийн, яаралтай эсэх/ болон элч төлөөлөгчийн зорилго, зиндаа,

ашиглаж буй тээврийн нэр төрөл зэргийг харгалзан зохицуулж байжээ.

Өртөөгөөр зорчих болсоноор Элч төлөөлөгчид үлэмж хурдан хугацаанд зорьсон

газартаа хүрч байсныг түүгээр зорчигчид тэмдэглэн үлдээжээ. Жишээ нь: Их хааны зар

бичигтэй Г. Рубрук 1000 км өртөөгүй замаар явахдаа 2 сар зарцуулсан бол түүнээс бараг

4 дахин урт Ижил мөрний Сарай хотоос Хархорум хүртлэх 3900 км орчим зайг өртөөний

замаар 3,5 сарын хугацаанд туулжээ. Сонирхолтой өөр нэг баримт бол хоорондоо 2-3

бээрийн зайтай өртөөний албаны хэд хэдэн хонх зүүсэн явган элч нарын ачаар Их хаан 10

өдөрчийн газар явж ирэх мэдээг нэг хоногийн дотор хүлээн авч байжээ/25-ын 21/.

Өртөөг хэвийн ажиллуулахын тулд Өртөөний алба хашигчид, замын маршрут

болон элч төлөөлөгчид: эзэнт гүрний хаад,төрийн түшээд,эрхтэн, дархтан, гавьяатан, элч

зардасыг угтах, үдэх ѐс, зэрэг дэв тогтоох ба тэдний зэрэг дэв, үйл ажиллагааны зорилгод/

яаралтай- эсэхэд/ нийцүүлэн шаардагдах зардал: улааны морь,шүүсний хонь, саалийн

гүү, хөллөх үхэр тэрэг зэргийг бэлтгэх, элч төлөөлөгчдөд үйлчлэх дэг жаяг,эрх хэм

хэмжээ, тэдний хэрэгцээнд зарцуулах зүйлсийн норм хэмжээ болон зорчих үйл

ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хянах дэг журмыг хааны зарлигаар нарийвчлан

тогтоож, хатуу чанд хяналт тавьж, мөрдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлдэг байжээ.

Дээрх цогц арга хэмжээний үр дүнд Монголын өртөөний хурд өнөө цагийн хурдан галт

тэрэгний хурдад дөхөж байсан‖ /24-ийн139/ гэж судлаачид тэмдэглэжээ.

III. Даяаршлын үйл явц-Чингисийн эзэнт гүрний эдийн засгийн бодлого

Даяаршлын үед дэлхийн улс үндэстнүүд хил хязгаар харгалзахгүйгээр нийгэм-

эдийн засаг, улс төр, амьдралын хэв маяг болон байгаль орчны талаар шийдвэрлэх

асуудлууд нь төсөөтэй бөгөөд хоорондоо харилцан хамааралтай аль нэгэнд нь гарсан

томоохон өөрчлөлт нь нөгөөд нь нөлөөлж байдаг. Жишээ нь:

А. 2008 оны АНУ-ын Brather Lehman банкны дампуурал дэлхийн эдийн засгийн

хямралын эхлэлийг тавьсан.

Б. Агаарын бүтцэд хүлэмжийн хий ихэдсэнээс шалтгаалан дэлхийн ихэнх нутгийн

агаарын бохирдол ихсэж, цөлжилт нэмэгдэж,цаг агаарын гэнэтийн өөрчлөлт-аюулын

давтамж эрс өсхөд хүргэсэн.

Page 62: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

62

В. Сүүлийн үеийн жишээ бол Украйны дотоодын улс төрийн хямралаас

шалтгаалж, Евро-азийн,улмаар дэлхийн улс орнуудын улс төр-эдийн засгийн харилцааг

хурцатгахад хүргэсэн гм олон жишээ дурьдаж болно.

XII зууны үед эхэлсэн даяаршлын үйл явцыг хожим хойно 700 жилийн дараа XX

зууны сүүлийн хагасаас эхлэн онол арга зүйн талаар судалж, дэлхийн улс орнууд түүний

эерэг нөлөөг идэвхжүүлж ашиглах зорилгоор дэлхийн түвшний ба бүс нутгийн нийгэм

улс төр,соѐлын чиглэлийн олон төрлийн байгууллагуудыг байгуулж,үр дүнтэй ажиллуулж

байна. Тухайлбал: Дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангаж, хамтын

ажиллагааг хөгжүүлэх зорилготой НҮБ, Улс орнуудын эдийн засгийн хөгжүүлэхэд

шийдвэрлэх нөлөө үзүүлдэг гадаад худалдааны төрөл бүрийн хязгаарлалтыг арилгах

буюу хөнгөвчлөх, гааль татварыг багасгах асуудлыг дэлхийн хэмжээгээр зохицуулах

чиглэлтэй Дэлхийн худалдааны байгууллага ба Дэлхийн Гаалийн байгууллага, Гадаад

худалдааг хөнгөн шуурхай, баталгаатай болгох зорилготой ОУВС болон 28 улсыг

нэгтгэсэн Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Бүс нутгийн ба

Тивүүдийн хамтын ажиллагааны байгууллагууд зэрэг олон байгууллагууд байгуулагдаж

үйл ажиллагаа нь дэлхийн эдийн засаг, нийгэм улс төрийн хамтын үйл ажиллагаанд эерэг

нөлөө үзүүлж байхад Лалын шашинтны хэт харгис алан хядагч урсгалынхны

байгуулсан‖Али Кайда‖, ―Исламын улс‖ зэргийн үйл ажиллагаа нь дэлхийн нийтийн энх

тайван аюулгүй байдал, хамтын ажиллагаанд ноцтой аюул учруулж байна.

1. Их Монгол улсын эдийн засгийн бодлого.

Одоогоос 800 гаруй жилийн өмнө улс газар нутгийн хувьд өргөжин тэлэх буюу

―Хуурай замын газар зүйн их нээлт‖ хийх замаар байгуулагдсан ИХ Монгол улсын хаан

Чингис зам харилцаа өртөөний системыг бий болгож, улс орнуудын хоорондын эдийн

засийн хамтын ажиллагааны анхдагч хэлбэр болсон худалдаанд онцлон анхаарч

байжээ,Тухайлбал: Монголын нутгээр дайран өнгөрдөг Өрнө, Дорнын худалдааны замыг

чухалчлан ‖Бүх хот замыг худалдаачдад нээлттэй байлга,гадаадын худалдаачид эзэнт

улсад минь алтаа зөөж авч ирхэд нь аюулгүй байдлыг ханга ―гэсэн зарлиг буулгаж /12-ын

40 / хэрэгжүүлсэнээр чөлөөт худалдаа өргөжин хөгжжээ. Үүний үр дүнд хамгийн түрүүнд

Араб, Перс төдийгүй Итали Европын бусад орны худалдаачид, инженер,цэргийн

мэргэжилтэн нар дараа нь төрийн ба цэргийн тагнуулууд лам хуврагийн дүрээр Их

Монгол улсын нөлөөний Төв азийн орнуудад ирж, эрдэм шинжилгээ ба цэрэг дайны

зориулалттай мэдээ материал бүрдүүлж, судлагаа хийснээр, Их монгол улс ба Европын

орнуудын хооронд улс төр, нийгэм, эдийн засгийн төрөл бүрийн харилцаа тогтооход

зохих нөлөө үзүүлсэн нь илэрхий.

Их монгол улсын нөлөөний улсууд ба харилцаатай орнуудын хоорондын

худалдааны хамрах хүрээ болон тоо хэмжээ хөгжиж өргөжсөн учир тэдгээрийг

зохицуулах зорилгоор Ил хаан Аргуны санаачилгаар ―Худалдааны холбоо‖ хэмээх

Page 63: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

63

байгууллага байгуулагджээ. Дээрх үйл ажиллагаануудын үр дүнд Өрнөөс Дорно зүгт

Газарын дундад тэнгисээс Хархорум хүртэл Өмнөөс умар зүг Басра хотоос Миссир хүртэл

өргөн уудам нутагт чөлөөт худалдаа ноѐрхож, эдийн засгийн чөлөөт бүс бий болж, Ойрхи

дорнод ба Дундад Азийн олон улсын худалдааны онц эрхийг зохицуулж байжээ. Энэ

бүхний үр дүнд Монголчууд Саксон ба Адриатын тэнгис хүртлэх нутгийн хүмүүс дорно

дахины аж ахуй соѐлтой, харин Азийнхан европын ахуй соѐлтой танилцах, туршлагыг

судлаж, амьдралдаа хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлжээ.

Олон улсын гадаад эдийн засгийн харилцаа хөгжүүлэх талаар Чингис хаан,

түүнийг залгамжлагчдын авч хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд :

А. Араб, Грек, Баруун европын худалдаачид Монголчуудын буй болгосон

баталгаатай замаар чөлөөтэй арилжаа хийж байжээ. 1340 онд бичигдсэн ‖Флорэнтний

Баримтан‖-д торгоны замын тухай ―Өдөр шөнө аль ч үед ямар ч аюулгүй, худалдаачид алт

мөнгөө авч очиход тэндэхийн ноѐд тэрнийг чинь аваад оронд нь цаасан мөнгө өгөх ба

түүгээр нь торго болоод юу дуртайгаа худалдан авч байжээ. Цаасан мөнгийг тэндэхийн

ямар ч хүн дуртайяа худалдан хийж байжээ.

Б. Их Монгол улс Филиппин, Индонези, Арабын орнууд Афркийн зарим нутаг,

Персийн булангийн орнууд, Солонгос,Япон улсуудтай далайн тээврийн худалдааг

өргөжүүлжээ/12-н 82/.

В. Акедемич Ч. Далай,‖Монгол цэргийн нарийн тактикаас, түүний төмөр мэт хатуу

сахилга батаас/гадна Д,П/, нум хийх, хуурай сүү хийх, борц хатаах, адуу мал өсгөн

үржүүлэхээс өдий төдий зүйл/технологи Д.П/ гадаад улс оронд нэвтэрснийг үгүйсгэж

болмооргүй байна‖ гэжээ

Г. Хятад орныг байлдан дагуулаад луужин, дарь,цаас, торго зэргийг хийх,арга

технологийн нууцын эзэд болж,тэдгээрийг Энэтхэг, Дундад Ази, Ойрхи Дорнод, Европ

дахь өөрсдийн эзэмшил орнуудад тараан түгээжээ ,

Д. Хятад, Энэтхэг, Дундад азийн соѐл Европ дахинаа нэвтэрсэн. Европын соѐл

Дорно дахины орнуудад нөлөөлсөн. Мөн азийн орнууд ч хоорондоо хэлхээ холбоотой

болжээ.

Е. Өрнө Дорнын харилцааны хүчээр европчууд ном барлахыг Хятадаас сурч,XV

зуунд Гүтэнберг анхны европын номыг хэвлэжээ. Иргэншлүүдийн хоорондын чөлөөт

харилцааны үр дүнд Өрнийхний зэвсэг, хэвлэл, онгоцны залуур, онгоц үйлдвэрлэлийн

мэдлэг сүрхий дээшилжээ.

Ё. Персээс одон орон, керамик, шинэ төрлийн буудай, Энэтхэгээс төрөл бүрийн

хивс Хятадад орж иржээ.

Ж. Нарийн гоймон үйлдвэрлэлийг Италичууд анх Хятадаас сурчээ

З. Лалын ертөнцийн анагаах ухааны мэдлэг Хятадад түгэхийн зэрэгцээ Солонгос

зэргийн орны эмчилгээний хэлбэртэй хослон улам баяжжээ.

Page 64: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

64

И. Марк Пологийн жишээгээр Магеллан дэлхийг анх тойрч, Колумб Пологийн

номыг өвөртлөн Гурван хөлөг онгоц даргалан Энэтхэг хүрэх шинэ зам хайсаар

Америкийг нээсэн билээ./6-ийн61/ .

2. Улс төрийн талаар:

А. Японы нэрт Монголч эрдэмтэн Окадо Хидохиро‖Монголын эзэнт гүрэн

байгуулагдахаас өмнө дэлхийд Европ, Хятад гэсэн хоѐр гол-иргэншил байлаа. Гэтэл

Монголын эзэнт гүрэн байгуулагдаснаар Ази, европ хоѐр тивийг нэгтгээд Монгол гэсэн

ганц соѐл иргэншлийг бий болгосон.Ингэхлээр дэлхийн түүх Монголоос эхэлсэн гэж бий

үзэж байгаа юм./ Акад, Ш. Бира/Даяаршлын асуудал./ гэжээ.

Б. Чадаев, Федотов нарын гүн ухаантнууд Монголын довтолгооны өмнөх Орос

орон ―Мянган жил унтаа байсан‖- ыг сэргээж жижиг вант улс болж бутарсан Орост

харийн булаан эзлэгчдийг эсэргүүцэх, Москваг тойрсон Оросын нэгдэх үйл ажиллагаанд

тусалсан. гэж дүгнэжээ./7-ийн148/

В. Монголын өргөн уудам их газар нутаг нь бидний одоогийн үе хүртэл ямарч

харийн этгээд халдан орж эзлэн суусангүй, уудам чөлөөтэй хэвээр байсаар буй нь үнэхээр

Чингисийн гавьяа мөн.гэж/2-ын 191/ А. Амар сайд тодорхойлжээ.

Г. Чингис хааны гадаадад хийсэн дайнууд тухайн үеийн нөхцөл байдлаас

шалтгаалан хохиролтой байсан боловч Монгол үндэстний аюулгүй байдлыг хангах,

дэлхий дахиныг засан тохинуулах бодлогын салшгүй хэсэг болж бүхэлдээ дэлхий

дахиныг засах бодлого байсан бөгөөд түүнийг Хубилай хааны үед ‖Дорныг засан

тохинуулах алба‖ байгуулан үргэлжлүүлжээ.

Чингис хааны энх амгаланг тогтоох бодлого нь одоогийн НҮБ-ын дүрэмд

тодорхойлсон ―Олон улсын энх тайван аюулгүй байдлыг сахиулах-―-―бүх нийтийн энх

тайвныг бэхжүүлэх, үүднээс зохимжтой арга хэмжээ авч байх-―-арьсны өнгө, хүйс, хэл

шашин шүтлэгийн үл харгалзах‖ зэрэг зорилттой ихээхэн төстэй байна.

Шашныг алагчлахгүйгээр хэрэгжүүлсэн нь хойч үе шашин шүтлэг үзэл бодлоос

дэлхий дахины шинжтэй асуудал үүсэхээс урьдчлан сэргийлсэний илрэл гэлтэй. Одоо үед

дэлхийд,ялангуяа Африк-Арабын орнуудын бүх нийтийн хамарсан төрөл бүрийн дайн

үүсэх үндсэн шалтгаан нь ихэнхдээ шашин шүтлэгийн гаралтай байна.

―Хүмүүсийг адил тэгш,баян ядуу,эрхэм дорд хэмээн үл ялгаварлаж болно‖гэж Их

засаг хуулиндаа зааж, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж

байжээ. Тэрчлэн хангах дэлхийгээ хамгаалж, экологийн аюулгүй байдлыг хариуцлагын

олон асуудлыг Их засаг хуулинд хүний амь настай/цаазлах/ холбон шийдвэрлэх асуудлыг

тусгаж, түүнийгээ хэрэгжүүлж байжээ. Гэтэл одоо үед дэлхийн байгаль орчин үлэмж

бохирдож, цөлжилт, цаг уурын гэнэтийн өөрчлөлт /цунами зэрэг/-ийн давтамж эрс өсөж

байгаагаас гадна, ядуу буурай хөгжиж буй орон болон хүн амын ядуурагсдын тоо эрс

буурахгүй байгаа болон байгаль орчны бохирдолд анхаарч 1992 оноос хойш дэлхий

Page 65: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

65

нийтээрэй ―Тогтвортой хөгжлийн бодлого‖-ыг хэрэгжүүлж байгаа ч үр дүн нь хангалтгүй

байна.

Дүгнэлт санал

1. Чингисийг хүн төрлөхтний II-дахь мянганы хамгийн алдарт хүнээр тодруулсан .

―Вашингтон пост‖ сонины‖-Чингис хаан болон түүний залгамжлагчид Европ- Азийг

хамарсан чөлөөт худалдааны асар уудам бүсийг бүрдүүлж улмаар Өрнө -Дорнын соѐл

иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм. Тэд интернет бүтээгдэхээс 700 жилийн

өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгожээ.Чингис хаан бол

хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулан нягтруулсан

хүн /4-ийн.9/ гэсэн тодорхойлолт нь Чингис хаан бол даяаршлын үндэслэгч улмаар

түүнийг анхны хэрэгжүүлэгч болохын нотолгоо юм.

2. XII—XIII зууны үед нүүдэлчин аймаг, хот суурин иргэдийн хоорондын

дайсагнасан харилцааг устгаж,дэлхийн улсууд зэрэгцэн оршиж, хамтран ажиллах

бололцоотой гэдгийг Чингис хааны эзэнт гүрэн дэлхий дахинд нотолсон. Эзэнт гүрний төр

нь тухайн үеийн улс хоорондын маргаантай асуудлыг эв зүй гэрээ, яриа хэлэлцээрээр

шийдвэрлэх ба дэлхийн улс орнууд их буюу бага ялгаагүй энх тайвнаар зэрэгцэн,

хамтран амьдрах журмыг нэвтрүүлж, олон улсын хамтын ажиллагааг зохицуулах төв,

төрийн үлгэр загвар болжээ. Ийнхүү Чингис хааны энх амгаланг тогтоох бодлого нь

одоогийн НҮБ-ын дүрэмд тодорхойлсон ―Олон улсын энх тайван аюулгүй байдлыг

сахиулах-―-―бүх нийтийн энх тайвныг бэхжүүлэх,үүднээс зохимжтой арга хэмжээ авч

байх-―-арьсны өнгө ,хүйс,хэл шашин шүтлэгийн үл харгалзах‖ зэрэг зорилттой ихээхэн

төстэй байна

3. Нийгмийн аюулгүй байдлыг зөвхөн хатуу чанга, хэрэгжих боломжтой нэгдмэл

хууль үйлчилж, хуулийн хүрээнд аливаа асуудлыг авч үзэж байх жишгийг дэлхий дахинд

анх тогтоож өгсөн.

4. Чөлөөт худалдаа нь дэлхий дахиныг ойртуулах, харилцан бие биеэ танин

мэдэх,дутагдаж буй хэрэгцээгээ хангах хэрэгсэл гэдгийг олон улсын түвшин амьдрал

практик дээр нотолж,. цаасан мөнгө хэрэглэснээр худалдааг хөнгөвчлөх,шуурхай,

баталгаатай, ашигтай ажиллуулах боломжтойг харуулсан.

5. Дэлхийд татварын нэгдсэн систем үүний дотор татвар хураах,түүнийг зарцуулах

хянах арга ажиллагаа /технологийг/-г боловсруулжээ

6. Дайн тулалдааны зам мөрийг харилцаа холбооны зам болгон хувиргаж. Элч

төлөөлөгчид,худалдаачид явах замын чиглэл, маршрутыг олон улсын хэмжээнд батлан

гаргаж тэдэнд үйлчлэх зам харилцааны нэгдсэн систем бий болгожээ,

7. Японы түүхчдийн . бичсэнээр‖Чингис хаан –дөчин жилийн дотор дэлхийн

царааны их гүрэн байгуулсан төдийгүй тэр гүрэн нь 150 жил оршин тогтносон гүн бат

Page 66: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

66

үндэстэй байв /25-ын142/. Энэ бол ―дайчин төрөөр нэгтгэснийг, зөөлөн төрөөр удирдсан

Чингис хааны бодлогын үр дүн‖ юм.

8. Чингис хаан өөрийн үйл ажиллагааг дүгнэж ‖Ургахаас шингэхүй хүртэл—хамаг

төрийн хадаас, олон улсын аргамж болов. Би хадаас болж төрийг бэхлэн сахиж, аргамж

болж улсыг барин хатуужсу‖ /8-ын104/ гэж зорилго,зорилтоо тодорхойлж, хойч

үеийнхэндээ сургамжаа айлджээ.

Өнөө үед зах зээлийн эдийн засгийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх ба төрийг засан

тохинуулах замаар дэлхийг нэгдмэл зорилго, үзэл баримтлалыг дэлгэрүүлж,

хөгжүүлэхийн тулд Чингис хааны төрийн үлдээсэн өв санг гүнзгийрүүлэн судлах нь улс

төр, эдийн засгийн ач холбогдолтой гэж үзэж байна.

Conclusion

1. Chinggis Khaan declrad the 2st most famous person of millemium of tge world.

Chinggis Khaan and his successors established trade free zone joined with Europe-Asia. They

strengthened oriental and western civilization. Before Internet was invented, they established

communication network 700 years ago. He is founder of glablisation and executing.

2. In the XII-XIII century Great Empire of Chinggis Khaan confirmed peaceful

coexistence and cooperation of the countries in the world. Policy of peaceful coexistence is

similar to the rules of UNICIP:

-―Saving international peace‖, ―to strengthen peacekeeping‖ without discriminating

colour-blind, sex, language, religion‖.

3. Chinggis Khaan approved legislation about social security.

4. Trade free zone influenced on supplying consumption and know each other.

Using paper money made trade easier, safely and profitable.

5. He made taxes system that included gathering taxes, spending and controlling method.

6. Ways of war became communication road.These roads developed as International

standard so trades men and messengers had been using that roads.

7. Japanese historian wrote: Great Empire that existed during 150 years established by

Chinggis Khaan within 40 years.

8. Chinggis Khaan said ―I will hardened‖. I will lead country like tether, I will

strenghthem state like nail.

At present, we need to study about heritage of Chinggis Khaan‘s state so that we can

developour state and implement policy of state.

Шууд ашигласан бүтээл, ном хэвлэл

1. Монголын нууц товчоо-1990.

2. Амар. А,Монголын товч түүх-1989.

Page 67: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

67

3. Баянжаргал,Ч Монголын эдийн засгийн түүх-2001 он.

4. Баянжаргал.Ч, Чингис хааны эдийн засгийн бодлого, уламжлал-2004.

5. Бира.Ш, Монголын түүх,соѐл, түүх бичлэгийн судалгаа.III. дэвтэр-2001 он.

6. Батбаяр.Б,ХХ Зууны Монгол. Нүүдэл суудал-1995.

7. Болдбаатар.Ж,Чингис хаан-1999.

8. Лувсанданзан ―Алтан Товч‖-1990

9. Марко Поло.Орчлонгийн элдэв сонин-1987.

10. Монгол улсын түүх-1999.

11. Монгол –Татарууд Ази Европт-1984.

12. Монголын эзэнт гүрний гадаад харилцаа-1995.

13. Б.Мягмаржав.Олон улсын эдийн засгийн харилцаа ―Монголын нууц товчоо‖-нд

тусгалаа олсон нь. Өнөөдөр-2005, 2004

14. Минжин,Ц,‖Их Засаг‖ /Түүх эрх зүйн шинжилгээ / 2009

15. Нацагдорж.Ц.‖Чингис хааны зарлигийн товчоон‖ 2006.

16. Нацагдорж.Ц.‖Чингис хааны сургаалын товчоон‖2006

17. Ням-осор,Н,Эзэн Чингисийн ―Их Засаг.

18. Пүрэвдагва.Х.‖Чингис хааны Менежментийн товчоон‖.УБ.2004.

19. Рязановский.В А,‖Монголчуудын хууль цаазын дурсгал бичгүүдийн тойм, Их Засаг

хууль, 2000,

20. Төмөртогоо.Д, Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх.1999.

21. Халх Монголын өвөг дээдэс ба Халхын хаант улс.VIII--XIIIзуун.

22. Их Монгол улсын зам харилцаа, өртөө.2008,

23. Заанхүү. Ж, Чингис хааны засан тохинуулах үйл ажиллагаа ба Даяаршлын

асуудал,2006,

24. Бор,Ж, Билгүүн дипломатч Чингис,2004

25. Чингис хаан ба Их Монгол улс‖ -800. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын

материал.2006

26. ОУЭЗБДС-ийн Чингис хааны судлалын I. II. III цуврал

Page 68: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

С.Тойвгоо-доктор / Ph.D/, ОУЭЗГТМ-ийн тэнхимийн зөвлөх багш

“ТОРГОНЫ ЗАМ” БА ТҮҮХИЙН

ЗАРИМ АСУУДАЛ

Маш эртний гэж хэлж болох ―Торгоны зам‖-ын түүхийн тухай асуудал нь

Монголын түүхэнд олон талын шижимээр холбоотой юм. 2000 гаруй жилийн өмнөх төрт

ѐсны уламжлалт Хүннү гүрний хүчирхэгжиж байх үед хөрш улсуудын харилцааны жим

болж байсан морин зам дагуух эрх биш хэлбэршлээ олж байсан худалдаа /арьс шир, ноос

ноолуур, үнэт чулуу г.м/ нүүдэлчдийн довтолгоонд өртөх явдал бишгүй гардаг байсан тул

Хан Улсын зүгээс цэрэг армиа бэхжүүлэх арга хэмжээг нэг бус авч байсан байдаг. Хойд

зүгийн Хүннү нар, өмнөдөөс халдах төвдийн довтолгоог эсэргүүцэх, тогтоох бодлого

баримталж байсныг түүхэн баримтууд хариулдаг. Тэр үед морин зам нь ―Торгоны зам‖

хэмээн нэршээгүй байснаар барахгүй харин ч өрнө зүгээс Хятадад шинээр нэвтэрч эхэлж

байсан шилэн хийц, эдлэлтэй холбоотойгоор шилний зам гэж нэрлэдэг байсан бололтой

тухай Берлиний Мартин-Гропиус-Бау-д зохион байгуулсан үзэсгэлэнд дэлгэсэн удаатай.

Торгоны зам гэдэг нь Эртний Хятадаас гаралтай торго хэмээх тансаг эдтэй

холбоотой юм. Монголчууд бол эртнээс торго эдэлж, түүнийг дээдэлж ирсэн ард түмний

нэг. Монгол урчууд торгон зээгт наамал, дэлгэмэл бурхан бүтээхийн өмнө бурханы ном

уншиж сэтгэлээ ариусгаад, усанд орж биеэ ариусгаад, утас зүүгээ ариутган өдрийн сайныг

сонгон байж эхэлдэг. Торгон дээлийг эсгэхдээ дээжийг нь авч бурхандаа тавиад, өөдсийг

нь галдаа өргөн, томхон өөдсийг нарийн юмныхаа бааданд хадгалдаг, бөгөөд торгон

хадгийг эд бараа арвитгадаг хэмээн бэлэгшээдэг. Торгыг хүр хорхойноос гаргаж авна.

Манай эриний өмнөх гурав дахь мянганы үед Хятадад торго нэхэж эхэлсэн бөгөөд

2640 оны үед Жоу гүрэнд торгыг төлбөрийн хэрэгсэл болгон хэрэглэж байж. Торгоны

үйлдвэрлэл Хятадаас Солонгосоор дамжин Японд дэлгэрсэн бол, МЭ-ний 300 оны үед

торго нэхэх арга Энэтхэгт хүрч улмаар нэгдүгээр зууны дундуур Европод хүрч байсан нь

археологийн малтлагаас гарч байгаа эд өлгийн зүйлээр нотлогддог байна. Хожуудаа л

гэхэд МЭ-ний өмнөх 2-р зуунаас МЭ-ний эхний жилүүдэд хятадын торго төв болон

дундат Азиар дамжин Газрын дундад тэнгис, Хар далайн орнуудад хүрсэн гэж үздэг.

МЭ-ний 552 онд Европын нэгэн хар лам хүр хорхойн өндгийг Хятадаас эртний

Стамбул руу нуун авчирсан гэдэг. Энэ үеэс дундат Ази, тухайлбал Самарканд орчим

торгоны хүр хорхойг үржүүлж эхэлсэн ажээ. Ийнхүү торгоны үйлдвэр дэлхий дахинд

түгсэн байна.

Юуны өмнө Хятадын хөрш залгаа орнууд торгыг хамгийн түрүүн авч хэрэглэж

ирсэн нь ойлгомжтой. Монгол, Уйгурууд торгыг эртнээс хэрэглэж байсныг эртний

булшны эд өлгийн зүйлс үүнийг нотолдог билээ. Тэр ч байтугай монголчууд торгон зураг

Page 69: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

69

(зээгт наамал ч гэдэг) гэдэг гайхамшигт бүтээл туурвин олон сайхан дэлгэмэл бурхадыг

бүтээснийг гадаадын жуулчид бахархан үздэг.

Эдүгээ торгоны гол үйлдвэрлэгч нь Хятад, Япон, Тайланд, Вьетнам бөгөөд үүний

зэрэгцээ Бразиль, хуучин ЗХУ-ын харьяанд байсан орнууд ч торго үйлдвэрлэдэг байна.

Торгыг зонхилон хэрэглэдэг улсууд бол ХБНГУ, Швейцарь, Их Британи, Австри,

Франц, Бельги, Нидерланд, Дани, Грек, Испани, Португаль, Ирланд юм.

Торгоны төв зам нь МЭ-ний өмнөх 2-р зуунаас МЭ-нйи өмнөх 9-р зуун хүртэлх

Монголын феoдалын түрүү үеийн улсуудын газрын өмнөд хэсгээр дайрч байсан бөгөөд

одоогийн Монгол Улсын хилээс нилээд урдуур өнгөрч байсан хэрэг юм. Энэ замаар ихэнх

хүмүүсийн төсөөлж байгаачлан зөвхөн торго тээвэрлэж байсангүй, төрөл бүрийн бараа,

таваар тээвэрлэж байжээ. Харин Дорныг зорьсон худалдаачид шилэн эдлэл, төрөл бүрийн

хүнсний ногоо мэтийг илүүтэй тээвэрлэж байсан ажээ.

Монголын Их Хүрээ, Ховд, Улиастайд хятадын пүүсүүд торго ихээр худалдаалж

байв. Улиастайд гэхэд 200 гаруй жилийн настай Даашинфүгийн пүүс ажиллаж байсан

түүхтэй. Эдгээр хот руу торго ачсан тэмээн жингийн цуваа олон жил өртөө замаар хөвөрч

байсан тул эдгээр өртөө замыг ч торгоны зам гэж манайхан нэрлэж сурталчилж байгааг

бас буруутгах аргагүй. Хамгийн гайхалтай нь тэр үеийн жинчид алдарт торгоны замаар

явж байгаагаа огтхон ч мэддэггүй байжээ. Мэдэх ч үндэсгүй юм.

МЭ-ний өмнөх II зууны үед Хятадаас төв Азиар дамжин уулсын хөндий, баян

бүрдүүдийг дайран Газрын дундад тэнгис, Хар далай хүрэх их жингийн цувааны замууд

үүссэнийг Германы шинжилгээний ажилтан Фердинант фон Рихтхофен гэдэг хүн энэ

замыг жинчдийн тээвэрлэж байсан гол бараа, таваарын нэрээр Торгоны зам хэмээн

нэрлэснээр энэ үг дэлхий дахинд дэлгэрчээ.

Хятадын 2000 гаруй жилийн түүхтэй ―Торгоны зам‖ нь дэлхий дахинд алдартай

бєгєєд Хятад улс болон Европ, Ази, Африк хоорондын гүүр болсны хувьд дорнод,

єрнєдийн эд материалын худалдаа болон соѐлын солилцоонд чухал хувь нэмэр оруулсан

байна. ―Торгоны зам‖ бол Хятадын эртний тєв Азиар дамжин ємнєд Ази, баруун Ази,

Европ, хойт Африк хүрэх худалдааны зам юм. Энэ замаар Хятадын торгон мяндас болон

нэхмэл бүтээгдэхүүн маш их хэмжээгээр тээвэрлэгдэж байсан болохоор ―Торгоны зам‖

гэж нэрлэсэн байна. Археологийн судалгаанаас vзвэл, ― Торгоны зам‖ Хятадын Хань

улсын vед бий болсон бєгєєд тэр vеийн ―торгоны зам‖-ын ємнє замаар баруун зүгт

одоогийн Афганистан, Yзбекстан, Иран хүрч хамгийн холдоо Египетийн Александар хот

хvрч байсан бол нєгєє нэг зам нь Пакистан, Афганистаны Кабулаар єнгєрч, Персийн булан

хvрч, тэнгисийн замаар Перс, Ром зэрэг газарт хvрч байжээ.

Page 70: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

70

―Торгоны зам‖-ын дагуу Европын болон Баруун болон Төв Азийн томоохон эзэнд

гүрнүүд зэрэгцэн оршиж байсан юм. ―Торгоны зам‖ нээгдснээр эдгээр эртний соѐл

иргэншил шууд солилцоо хийх болон харилцан нєлєєлєх боломж бүрдсэн гэж үздэг.

Торгоны их зам нь Хятадын эртний Хан улсын нийслэл Чанань /иань/ хотоос

эхэлдэг бөгөөд Ганьсу муж, Синь-цзя-наар єртєєлєн Хятадын нутгаас гарч, Дундад Азийн

улс орныг дамжин Энэтхэг, Перс, Араб, Газрын дундад тэнгис, Ром, Франк хүрдэг байсан.

Торгоны зам нь дорно, єрнє, ємнє, умард зүгийг холбосон худалдаа, элчин харилцаа,

технологи, шинжлэх ухаан, соѐл дамжих дэлхийн гол судас, гүүр болж байлаа. Энэ нь

геополитикийн хувьд монголчууд хүчирхэгжсэн үедээ торгоны замыг хяналтандаа

байлгаж, энэ замыг тогтвортой ашиглах нєхцєлийг бүрдүүлж байлаа. Торгоны замыг

түүхийн урт хугацаанд тэмээн цувааны зам, худалдааны их зам, номингийн зам гэх буюу

Энэтхэг сударт Дармаа раднаагийн зам буюу Ном буян эрдэнийн зам хэмээн нэрлэж

байсан байдаг.

Хятадын эртний нэгэн сурвалж бичигт тэмдэглэгдсэн ―Ху ‖ үсэгтэй ургамал,

жишээлбэл Ху Тао, Ху Гуа, Ху Жяо, Ху Лууван зэрэг нь бараг цємєєрєє баруунаас орж

ирсэн байна. Манай тооллын 7-9-р зууны vеийн Хятадын Тан улсын үед бол ―Торгоны

зам‖-ын эрчимтэй хєгжлийн үе байсан бөгөөд, бараа таваарын солилцоо маш эрчимтэй

явагдаж байжээ. Энэ замаар барууны орнуудын сонин хачин амьтан шувуу, эд материал,

шил сав, алт мєнгєн зоос, баруун Ази болон тєв Азийн хєгжим, бүжиг хоол, хувцас засал

зэрэг нь Хятадад орж ирсэн бол Хятадын торго, тариан хєр, цаас хийх, хэвлэх техник, сав,

шаазан, дарь, баруун зүгт өргөн тархах болжээ.

Эдийн засгийн хэлхээ холбоо өргөжихийн хамт ―Торгоны зам‖-аар соѐлын

солилцоо ч маш эрчимтэй хийгдэж байлаа. Дэлхийн гурван том шашны нэг Буддын

шашин бүр эрт баруун Хань улсын (206-220) сүүлчийн vед Хятадад уламжлан орж ирсэн

байна. Манай тооллын 3-р зууны үед малтсан Шинь Шянгийн кзэрийн чулуун агуйн сүмд

єнєє хүртэл хадгалагдаж байгаа 10 мянган ам метрийн ханын зураг нь Буддын шашин

Энэтхэгээс Хятадад эхлэн орж ирэх үеийн байдлыг харуулсан байдаг. Тєсєєллєєр Буддын

шашин Энэтхэгээс ―Торгоны зам‖-аар дамжин Шинь Жянгийн Кзэрт уламжлагдаж, дараа

нь Гань Сугийн Дүнь Хуанд хvрч, дараа нь Хятадын дотор газар орж ирсэн бололтой

байдаг. ―Торгоны зам‖ дагуугийн Буддын шашны чулуун агуйнууд, жишээлбэл Дүн

Хуангийн Мє Гао Кv агуй, Лє Янгийн Лvн Мэний чулуун агуй зэрэг нь дорно, єрнийн

урлагийн стилийг уялдуулснаараа ―Торгоны зам‖-ын Хятадын болон барууны соѐлын

солилцооны гэрч тэмдэг болсон бєгєєд дэлхийн соѐлын єв болсон байна.

Манай тооллын 9-р зуунаас хойш Европ Азийн эдийн засаг улс тєрийн байдал

єєрчлєгдєхийн дагуу, ялангуяа тэнгисийн аялалын техникийн дэвшлийн дагуу тэнгисийн

тээврийн худалдаанд гүйцэтгэх үүрэг улам их болсноор ―Торгоны зам‖-ын үүрэг мэдэгдэм

Page 71: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

71

буурсан байна. 10-р зууны Хятадын Сүн улсын үед болоход ―Торгоны зам‖ нь нэг их

хэрэглэгдэхгvй болсон байлаа.

Хэдийгээр өнөөгийн Монголын нутгаар торгоны зам дайраагүй ч Хятадын цагаан

хэрмээс хойших нутгийг эзлэн суурьшиж байсан Монгол туургатан (Хүннү, Түрэг, Сүмбэ

зэрэг) олон аймгуудад оршин байх үеүдэд торгоны замыг хэрхэн ашиглаж байсан нь

сонирхолтой юм.

МЭӨ 198 оны гэрээгээр тэр үед 3 бум буюу 300000 хүнтэй байсан Хүн улс

Хятадаас жил бүр нэг түмэн хуй (92400 метр орчим) торго авч байсны үлэмж хэсгийг

зэргэлдээ орнууд руу хил дамжуулан (реэкспорт) гаргаж байжээ.

Хүннүгийн дараа Табгачийн / сяньби гаралтай улс/ хаант улс хүчирхэгжсэн тул

Куча, Кашгар. Үйсvн, Варвализ,Шань-шань, Карашар, Жасма, Согдын захирагчид

Табгачын эзэн хаанд элч илгээж гадаад бодлогдоо Табгачийн бодлогыг баримтлана гэв.

Табгачийн элчийг Ферган, Чачийн /Ташкент/ эзэд найрсгаар хүлээн авч худалдаа хийхийг

хүсч байв. 456 онд Табгачууд Тогооны Хамийн баян бүрдийг эсэргүүцэлгүйгээр эзлэн авч

Єрнє дахинд торго гаргадаг торгоны зам дээр хяналтаа тогтоох боломжтой болсон юм .

470 оноос Жужан Табгачийн ойролцоох газрыг түйвээхэд Табгач Хун Их говийн

ємнє биед хүртэл хєєн Жужаныг Хангай нурууны Онгийн голын хєндий хүртэл дайлан

довтолжээ. Энэ үеэс Түрэг хүчирхэгжиж 670 оноос эхлэн жил бүр Түрэгийн зэр зэвсгийн

хvчинд автсан умард Ци-Чжоу улс торгон эдээр алба барихад хvрчээ. Түрэг худалдааны

таатай нєхцєл бий болгох зорилгоор Тєв Казахстан, Хорезмыг эзэлж торгоны замыг

бvхэлд нь эзэмших болсон байдаг. Ингээд Тvрэг улс баруун Вэй, Түрэг улсыг тєлєєлєн

суух түшмэдийн газрыг хил дээр байгуулжээ.

Түрэгийн дараа Уйгарууд хүчирхэгжин гарч ирсэн. 745-758 он хvртэл тєр барьж

байсан Моюнчур хаан Тvвд Дан улстай торгоны замыг эзэмшихийн тулд єрсєлдєж байв.

Үүнээс үзэхэд тэр vеийн Монголчуудын дайн довтолгооны ихэнх нь торгоны замд

ноѐрхолоо тогтоох єрсєлдєєнєєс болж гарсан байдаг.

Уйгар нь Тан улстай худалдаа хийх эрх олж, 762 оны гэрээ ѐсоор агт, торгоны

наймаа хийхээр тогтож, агт нэг бүрийг 40 хуй торгоор бодож жил бvр 100000 агт гаргаж

4000000 хуй торго авахаар тогтсон нь хятадын бvх єрх айлаас ч гаргаж дийлэхгvй зvйл

байлаа. Үүнийгээ мэдээж гуравдагч оронд худалдах зорилготой байсан. Арабын жуулчин

Тамим ибн вахрын мэдээгээр Тан улс Уйгарт жил бvр 500000 толгой торго илгээж байсан

байна. Тэрээр Уйгарт Персийн бараа орж ирэхээс гадна хүмүүс нь маанийн шашин шүтэж

байлаа гэж тэмдэглэн бичсэн байдаг. Баруун газрын торгоны замын нэг хэсгийг Тvвдvvд

Page 72: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

72

эзэмших болсон учир баруун газрын худалдаачид Уйгарын эзэмшил торгоны замаар

явахдаа их хэмжээний татвар тєлж Хятадын нутагт хүрч байжээ.

Өнгөрсөн 2000 жилийн тvvхэнд Монголчууд Хүн гүрэн, Хатан /Кидан/ гүрэн,

ялангуяа хүчирхэг Чингисийн их эзэнт гvрний үед торгоны замыг ашиглан дэлхийн

худалдааг анх дэлхий даяар либералчилсан ба Чингисийн их эзэнт гvрэн дэлхийн эзэн

/Agenсy агентлаг / улсын үүргийг / Одоогийн НVБ шиг/ гүйцэтгэж байжээ гэж үзэж болно.

XIII зуунд Чингис хаан торгоны замыг чєлєєтэй болгох зорилгоор Хорезм /Баруун

Туркестан Аму дарьяа мєрний адаг дахь торгоны замын гол тэнхлэг зангилаа дээр

байрлаж байсан улс/-ыг довтолж, Отрар хотыг эзэлж /Отрар хотыг гэхэд ―Торгоны зам‖-

ыг тайван болгохыг хүсэж байсан худалдаачид Отрар хотын хэрмийн хаалгыг нээж

Чингис хааны цэргүүдийг оруулсан байна./ авсан билээ. Марко Поло бичихдээ: Тэр газарт

/Торгоны замын дагуух газар бvрт/ єєдгvй,хэрцгий хvмvvс хийгээд хулгай дээрэм нэн

элбэг бєгєєд єдєр єнжилгvй хvний амь бусниулж, худалдааны хvн тэдэнд хорлогдох нь

маш элбэг. Тэд зэвсэггvй худалдаачдыг хайр найргvй дээрэмддэг ба алж талдаг улс бєлгєє.

Чингис хаан vvнийг болиулж маш олон Стан /монголоор садан хамаатан тєрєл гэсэн

үгнээс гаралтай/ улсыг байгуулах үндсийг тавьсан юм гэжээ. Энэ нь Балмат буюу танхай,

Алимт буюу Алма-ата, Хиргисийн хүүр буюу Хиргисүүр, Борщ буюу Борц гэсэн Монгол

үг үүссэнтэй тєстэй юм.

Юань гvрэн задран унаснаар ―Торгоны зам‖ хаагдах эхлэл тавигдсан Хубилай

хааны 500 тоннын даацтай усан онгоц ашиглах болсноор Энэтхэг рүү Хятадаас бараа

бүтээгдэхүүн зєєх болсон нєгєєтэйгүүр Португалын жуулчин Гама Васко да 1497 оны

долдугаар сарын 08-ны Миссабон хотоос Энэтхэгийг зорих далайн замыг нээснээр

Римлендын улсуудын хүчирхэгжилтийн эрин зуун эхэлсэн юм.

Гэвч эртний ―Торгоны зам‖ нь дэлхийн соѐл иргэншлийн дэвшилд чухал үүрэг

гүйцэтгэжээ. Сүүлийн жилүүдэд ЮНЕСКО дорнод, єрнєдийн яриа хэлэлцээ, солилцоонд

тус дєхєм үзүүлэхийн тєлєє ― торгоны замын судалгааны шинэ тєлєвлөгєє‖ санаачилж,

―Торгоны зам‖-ыг яриа хэлэлцээний зам‖ гэж нэрлэх болсон байна. 1987 оны НVБ-ын

Соѐл, боловсрол шинжлэх ухааны салбар байгууллага ЮНЕСКО соѐлын хєгжлийн дэлхий

дахины 10 жилийн хvрээнд харилцан ойлголцлын харгуй торгон замын талаар иж бүрэн

судалгаа хийх тєсєл боловсоруулсан нь энэхүү түүхэн үйл явдлын ул мєрийг тодруулахад

чухал ач холбогдолтой юм.

Дүгнэлт

―Торгоны зам‖ МЭӨ II зуунаас МЭ VII-VIII зуунаас хятадын цагаан хэрмээс хойш

өргөн уудам нутагт оршин тогтнож байсан монголын анхны төрт болон феодалын түрүү

Page 73: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

73

үеийн улсуудын газар нутгийн өмнөд хэсгээр дайрч байсан бөгөөд одоогийн Монгол

улсын хилээс нилээд урдуур өнгөрч байсан боловч түүнээс салбарласан ―Цайны зам‖ мэт

замуудаар дамжин Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дараах чиглэлээр

нөлөөлсөн гэж дүгнэн үзэж байна.

1. Юуны өмнө Монголын өмнөд хил орчмын бус нутагт худалдаа, ганзагын наймаа

хөгжих, ялангуяа хүн ам худалдаа арилжаанд шууд болон шууд бусаар татагдан

орж байсан нь онцлог юм. Үүнийг эдийн засагт үзүүлсэн эерэг нөлөөлөл гэж үзвэл

зохино.

2. Энэхүү замаар дамжиж зөвхөн худалдаа төдийгүй тухайн хөгжилтэй улс орны

соѐлд нэвтрэх боломж гарч байсныг тэмдэглэж байна.Үнэ цэнэтэй, нандин эд зүйлс

Монголд нэвтэрч байсан нь өөрөө соѐл дагуулж байсан гэж дүгнэх боломж өгч

байна.

3. ―Торгоны зам‖-ыг худалдаа арилжааны улс хоорондын зам гэдгийг хүлээн

зөвшөөрөх нь олон улс орнууд өөр хоорондоо зорчих харилцааны чухал ач

холбогдолтой зам байсан гэдэг дүгнэлтэнд хүргэж байна. Үүнийг Монголд

―Торгоны зам‖-аар зорчиж ирж суурьшсан жуулчин, эрэлчин, судлаачдын амьдрал

баталдаг.

4. Эцэст нь тэмдэглэхэд ―Торгоны зам‖ бол Монгол Улсын эдийн засгийн төдийгүй

нийгмийн хөгжилд шууд болон шууд бусаар зохих нөлөө үзүүлснийг тэмдэглэж

байна.

Энэ бүхнээс дүгнэж үзвэл ―Торгоны зам‖-ын тухай асуудлыг манай эрдэмтэд

Монголын түүхтэй холбогдуулан нилээд өргөн хүрээнд судлах шаардлагатай байна гэж

үзэж байна.

Conclusion

Silk route had passed through south of Mongolian first states having large territory

northerly Chinese Wall before Feudalist between BC I-VIII. Also It passed along rather south of

Current Mongolian border However ‗‘ Tea road‘‘, branched from Silk route, passed through our

territory in that time. Personally, I think that It was influenced following tendencies to

Mongolian economic and social development.

Firstly, It has a few advantages that merchandise was developed south region of

Mongolian border. Particularly, people attended merchandise by direct or indirect ways. So we

should think that It impacted positively for economic.

Secondly, I would like to emphasis that it was provided a chance to enter merchandise

and culture of actual development countries by passing through this route. I summarized that

valuable, unique things were entered in Mongolia, It followed culture in there.

Page 74: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

74

Thirdly, We agree that Silk route is trade route between countries that It was major

importance of communication to travel among international countries. It was affirmed the life of

tourists and explorers coming in Mongolia on Silk route.

Finally, I think that Silk route was influenced following tendencies on Mongolian

economic and social development.

In summarize, I think that our researchers should study more than expected on issues of Silk

route, related to Mongolian history.

Ашигласан материал

1. ―Монголын нууц товчоо‖ 2006 он УБ

2. Марко Поло ―Орчлонгийн элдэв сонин 2003 он УБ

3. Ш.Нацагдорж ―Чингис хааны цадиг‖ 1995 он УБ

4. ―Юань улсын судар‖

5. Б.Я.Владимирцов ―Чингис хаан‖ 2001 он УБ

6. Рашид-Эд-Дин ―Сударын чуулган‖ 1-р боть УБ

7. А.Амар ―Монголын түүх‖ 2014 он УБ

8. ―Монголын түүх‖ 1-2-р боть 1966, 1968 он УБ

9. Д.Майдар ―Чингис хаан ба Монголын Их гүрэн‖ 1994 он УБ

10. Лувсанданзан ―Алтан товч‖ УБ

Page 75: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Ж.Баяржаргал -ОУБСНББ-ийн тэнхимийн багш

Торгоны зам ба Монголын байлдан дагуулал

Монгол гэдэг нэрийг дэлхийн дахинд алдаршуулж, Монголын тулгар төрийг байгуулсан

түүхтэй. Чингис хаан бол олон улс гүрний түүхэнд мөнхөжсөн, Монгол овогтны төдийгүй

дэлхийн суут хөвгүүдийн нэг юм. Төв Азийн нүүдэлчдийн соѐл , иргэншлийн мөнхийн

зул, эгнэшгүй хүлэг баатар болон бид бүгдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн Чингис

хаан нь дэлхийн түүхэнд ховорхон төрийн зүтгэлтэн, суу билэгт жанжин юм. Дундад

зууны үед Хятадын Хан улсын үеэс өмнөд Азиас, Европыг холбосон ―Торгоны зам‖ гэж

нэрлэгдэх худалдааны зам нь Европт худалдаа арилжаа хийхэд хэцүү зөвхөн Орос хүн

завиар хар далайг гатлан худалдаа наймаа эрхэлдэг байжээ. Тэд Оросоор дамжуулан

зөгийн бал, боол, архи, амттан, алт мөнгийг арилжаалж эхэлжээ. Европчууд Газар дундын

тэнгис орчмын худалдааны хотуудыг эзэлж худалдаж авдаг байснаа больж өөрсдөө

худалдаа эрхэлдэг болсноор европын улсуудын хөгжлийн эхлэл тавигдсан юм. 1222 онд

Монголын цэрэг Оросын нутгийг эзэлж, тухайн үед Монголын нутаг одоогийн Герман

улсын нутаг хүртэл өргөжиж Европынхныг сандаргаж байв. Хүннү гүрний үеэс эхлэн

Монголын тал хээр зуун зууны турш хэзээ ямагт олон ард түмэн худалдаа наймаа

технологи шинжлэх ухаан, урлаг шашин зэрэг олон талт үүрэг гүйцэтгэгч суваг болж өрнө

дорныг холбож байсан ―Торгоны зам‖ хэмээх худалдааны үлэмж том замын алс дорнод

дахь төгсгөл байсан юм.

Ээтэн гудлын хоншоороор

Дэлхийн бөмбөрцгийг өшигчин

Ээрэм талын хүлгээр

Эцсийн далайг зорьсон

Миний өвөг дээдэс

Хөх Монголын нүүдэлчин

Мэлмий алдрах говийн

Цалин цагаан туургатан хэмээн шүлгэлсэн буй заа.

Торго гэх энэхүү нэршил соѐлын эх үндэс болж дэлхий хийтэд зам харилцаа төдийгүй

хил дамнасан худалдаа арилжаа мөн улс орон хоорондын депломат харилцааны суурийг

тавьжээ. Хятад улсаас үүсэлтэй гоѐмсог хээнцэр торгоны эрэлт хэрэгцээ, эд хөрөнгийн

бэл чинээг харуулж хил дамнан гайхагдах болсноор худалдаа арилжааг дэлхий нийтээр

ашиглах болж түүнийг торгоны зам гэх цуваа холбож өгсөн юм. Торгоны зам нь 2000

жилийн тэртээгээс Ази Европыг холбож ирсэн, худалдааны томоохон зам байлаа. Энэ л

замаар дамжиж хятадын гоѐмсог бөс бараа европт, барууны өндөр соѐл Азид нэвтрэх

боломжийг нээсэн байдаг. Тиймээс торгоны зам дагуух хот тосгодын хөгжил түргэсч,

соѐлын түвшин ч илт дээшилсэн байдаг. Харин өдгөө торгоны зам дагуу төмөр зам ярайж,

Page 76: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

76

Хятадын зүүн эргийн боомтоос Казакстанаар дамжин, европт хүрсэн сүлжээ бий болжээ.

Гэхдээ эртний Торгоны замын чиглэл өнөө үеийн шаардлагыг хангахгүй байгаа. Энэ нь

алс Сибирийн байгалийн баялагтай холбоотой. Хаана нөөц баялаг байна тэнд амьдрал

буцалдаг жамтай. Торгоны зам дан ганц худалдаа арилжаа төдийхнээр үл хязгаалагдаагүй

бөгөөд мөн улс хоорондын соѐл иргэншил, шашин , улс хоорондын зөрчил найрамдал

зэрэг өргөн цар хүрээг хамарч байлаа. Тиймээс торгоны замын чиглэлийг хойш татаж,

Сибирь тийш төмөр зам тавих тухай энэ зууны эхээр хөндөгдөж эхэлсэн. Энэхүү төмөр

замын хамгийн дөт зам нь Монголоор дайрах учиртай. Тэр үеийн Торгоны замыг дагаад

одоогийн хот суурин баригдаж байсны зэрэгцээ олон хүний хөл хөдөлгөөн, тэмээн

цуваанд замын бартаа саад нь арилж төмөр зам барих суурийг тавьсан гэж үздэг билээ.

Хан улсын үед торгоны наймаа, алт, мөнгө, эд зүйлс зэргээр эдийн засгийн хөгжил

хурдацтай байсан хэдий ч тэр үеийн Хүннү улс байн байн дайралт хийж газар нутгаас нь

эзлэн түрэмгийлэл нь Хан улсыг түгшээж байлаа. Хан улсын хаан эв найрамдалтай тайван

амьдарч, хамтран хөгжихийн тулд Хөх мөрөнг дагасан жижиш улсуудтай ураг барилдаж,

торго, мөнгө, ном зэргийг бэлэг болгон өгч МЭӨ 198 онд Хан улстай найрамдлын гэрээ

байгуулж 50 жилийн турш алт мөнгө, тариагаар алба авч байсан, Торгоны их замыг

хяналтандаа байлгасан.Хүннү гүрэн нь монгол нутаг дахь анхны төрт улс бөгөөд хамгийн

анхны төрийн захиргааг бий болгосон. Албан ѐсоор МЭӨ 209 оноос буюу Модун шаньюй

хаан ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог.Эртний төрт улсуудын нэгд зүй ѐсоор

оруулдаг.Энэ үед Хүннү гүрэн хүчирхэгжилтийнхээ туйлд хүрч умардад Байгал нуур,

урагш Хятадын цагаан хэрэм, баруун тал руугаа Түрэгстан, зүүн тийш одоогийн Ордос

хүртэлх өргөн уудам нутгийг эрхшээлдээ оруулж чадсан юм. Одоогийн Хятадын нутагт

тэр үед шинээр үүссэн Хан Улс Модун шаньюйд алба гувчуур барьж байсан төдийгүй

хааны ургийн гүнжийг түүнд хатан болгон өгч байжээ. ―Торгоны зам‖ номонд дурьдснаар

хөгжмийн урлаг болон бүжгийн гайхамшиг нь 2000 жилийн тэртээгээс үүсэлтэй гэж үздэг.

Учир нь торго хэмээх тэр сайхан зүйлийг хийх нууцаас сурах нь олон улс үндэстний

мөрөөдөл байсан бөгөөд угтаа энэ 2 соѐл нь мөн Монголоос гаралтай байсан юм. Хүннү

улсын үед Хан улстай найрамдал байгуулаад байх тэр цагт Хүннүгийн бүжигчид Хан

улсын хаанд бүжиглэж өгснөөр Хан улсын хаанд ихэд таалагдаж цааш нь урлаг болтол

хөнжүүлсэн гэдэг. Харин хөгжмийн урлаг нь Монгол үндэстэн болох Казах угсаатнаас

гаралтай бөгөөд мөн л торгоны эрэлт хэрэгцээнээс болж Казахын гүнж Хан улсад бэр

орсноор хөнжсөн билээ. Хан улсын хаад ноѐд хөгжимөнд дуртай байснаас Европоос төрөл

бүрийн хөгжмийн зэмсэг оруулж ирэн гүнжээр тоглуулан анх үүслийг нь тавьсан түүхтэй

хэмээх өгүүлсэн байдаг.

Чингис хааны бодлого нь Азиас Европруу торго зөөдөг зам гэхээсээ илүү өнөө

үеийн бидний хэллэгээр глобалчлалын эхийг тавьж, Ази Европ хүмүүний мэдлэг оюун

соѐлын гүүр болж хүн төрөлхтний хөгжил дэвшил үнэлж баршгүй хувь нэмэрээ оруулж

Page 77: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

77

буйг юу юуны түрүүнд анзаарсан юм. Тиймээс XIII зууны үед Тангуд улсын байршил нь

өрнө дорныг холбосон ―Торгоны зам‖-ын гол зангилаа болж байсан ба мал аж ахуй, газар

тариалан гар урлал, нэхэх гар үйлдвэр нь их алдартай, хоѐр бөхтэй тэмээ нь чанар сайтай,

хөх, цагаан давсаар элбэг баян нутаг байсан нь Чингис хаанд олон талын соѐл иргэншил

төдийгүй харилцаа холбооны томоохон гүүр болохыг урьтан тооцоолсон байлаа. Алтан

улс тухайн үед Түвд, Энэтхэг, Дундад Азийн харилцах ―Торгоны зам‖-ын гол зангилаа

байлаа. Тиймээс ч Алтан улсыг 3 үе шаттайгаар 1211-1234 оны хооронд дайлаар бүрэн

эзэлсэн. Мөн тухайн үед Чингис хааны зарлигаар байгуулагдаж байсан Хар хорум хот

хүртэл тавьсан зам нь торгоны замын төгсгөл байлаа. Марко Поло бичихдээ: Тэр газарт /

торгоны замын дагуух газар бvрт/ єєдгvй, хэрцгий хvмvvс хийгээд хулгай дээрэм нэн

элбэг бєгєєд єдєр єнжилгvй хvний амь бусниулж, худалдааны хvн тэдэнд хорлогдох нь

маш элбэг. Тэд зэвсэггvй худалдаачдыг хайр найргvй дээрэмддэг ба алж талдаг улс бєлгєє.

Чингис хаан vvнийг болиулж маш олон Стан / монголоор сәдан.сатан хамаатан тєрєл гэсэн

vгнээс гаралтай/ улсыг байгуулах vндсийг тавьсан юм. Мөн аюултай байсан гэдгийг

нотлосон нэгэн зүйл нь ―Торгоны зам‖-д хааны тусгай тэмдэглэгээтэй бичиг үзүүлэн

гардаг байсан нь биеэ хамгаалахад тус болдог байсан гэж ―Торгоны зам‖ номонд өгуулсэн

байдаг.

Дүгнэлт

Монголчууд 13-р зуунд торгоны замыг чөлөөтэй зорчих зам болгож, хяналтанд

авснаар худалдаачдад хаа ч чөлөөтэй зорчих бололцоог нээж, улмаар өрнө, дорны

худалдаа, эдийн засаг, соѐлын харилцааны түгжигдмэл байдлыг арилгаж чадсан юм.

Тиймээс энэ торгоны зам гэх нэршил нь дан ганц Хятад гүрний хүрээнд бус дэлхий

нийтийг хамарсан ―Их зам‖ байсан юм. Тухайн үеийн Монголын байлдан дагуулал нь

МЭӨ үеэс эхлэсэн ба дэлхийн талыг хамарсан томоохон түрэмгийлэл байлаа.

Түүхийн баримтуудаас харахад Монгол улсын худалдааны бодлого тухайн цаг

үеийн улс төрийн байдал, хөрш орнуудын гадаад бодлогоос ихээхэн хамааралтай явагдаж

ирсэн байдаг. Тиймээс ч Их Монгол улсын гадаад хязгаар улсын хил байхаа больж Эзэнт

гүрний гол нутаг уугуул Монгол орон ба бусад эзэмшлүүдийн хоорондох дотоод хил

хязгаар болон хувирсан байна. Газар нутгийн хэмжээ, байлдан дагуулалын менежмент,

холбоо харилцааны төгс урлаг, удирдах удирдуулахуйн ухааныг Чингисийн Монголын

үеийн түүхэн эх сурвалж болон судлаачдын дүгнэлтээс харагдаж байна.

Conclusions

The Mongols of the 13th century, the Silk Route-free way to travel and enable traders to

travel freely anywhere in taking control, then west and east trade, economic and cultural relations

Page 78: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

78

Locking has been removed. Therefore, this Silk Road name solely as part of the Chinese empire

as the global "high road". Mongolian conquest of the time since the BC side of the world and

was a major intervention.

According to the history of Mongolian trade policy at the time the political and foreign

policy has been largely dependent on neighboring countries.

So no longer a limit, but the Mongolian foreign border areas indigenous Mongolian

Empire, and has become one of the internal boundary between the possessions. Management of

territorial conquests and perfect the art of communication and control udirduulakhuin mind

Chinggis Mongolian history and research findings showing the source.

Ном зүй

1. Монголын нууц товчоо

2. Ш.Нацагдорж ―Чингис хааны цадиг‖ 1991 он

3. Монголын хүүхдийн чөлөөт фонд ―Чингис хааны тухай тайлбар толь‖ 1992 он

4. Ц. Ундармаа ―Торгоны зам‖ 2008 он

5. Л.Минжин ―Их засаг‖ 2009 он

6. ОУЭЗБДСургууль ―Чингисийн эзэнт гүрний хууль цаазанд ард иргэдийн тэгш байх

зарчмыг тусгасан нь‖ 2013 он

Page 79: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Э.Бямбасүрэн-ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, магистр

Чингис хаан”- Олон улсын найрамдалт харилцааг дээдлэгч

Оршил

Бараа бүтээгдэхүүн хилээр орж ирэхээ болихын цагт цэрэг арми орж ирдэг

Едерих Бастиа

Өнгөрсөн олон арван жил суут Чингис хааны байлдан дагуулалтын талаар түүхэнд

өш хонзонгоос үүдэлтэй цэрэг арми, дайны хүчээр хийсэн балмад хэрцгий явдал мэт

олонтаа бичигдсэн байдаг. Гэвч тэрээр гагцхүү дотогшоо хумин эзлэн түрэмгийлж

эрхшээлдээ оруулах бус гадагшаа чигэлсэн найрамдлын бодлого олонтаа явуулж байсан

нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.

АНУ-ын түүхч Т.Барфилд ―Монголын нүүдлийн эзэнт гүрний загвар‖ хэмээх

өгүүлэлдээ ―Чингис хаан анх бүх дэлхийг байлдан дагуулна гэсэн зорилго тавиагүй харин

Хүннү, Түрэг зэрэг холбооны эзэнт гүрнүүд шиг суурьшмал, баян улсуудаас бэлэг авч

алба татах, худалдааны давуу байдал олж авах зорилгоор нүүдэлчин овог, аймгуудыг

өөрийн захиргаандаа оруулах гэсэн хязгаарлагдмал зорилго тавьсан байсан юм13

гэжээ. Тиймээс найрамдан нэгдэх, алба татах, өөрийн оронтой худалдааны гэрээ

байгуулахад хүргэх үүднээс шаардлагыг нь хүлээн авбал тухайн улс орны дэглэм

засаглалыг хүчээр түлхэн унагаалгүй хэвээр нь үлдээхийг зорьдог байсан бөгөөд шууд л

уулгалан дайрах бус найрамдлыг дээдлэх, гадаад улстай эдийн засаг худалдааны өргөн

харилцаатай байхыг хүсэж байсан нь Чингис хааны тухайн үеийн явуулж байсан үйл

ажиллагаанаас тодорхой харагддаг.

Түүхийн сурвалжуудаас үзвэл 1207 оноос Чингис хаан гадаад харилцаа ялангуяа

гадаад худалдаа, алба татах бодлогод гол анхаарлаа хандуулсан байдаг. Чингис хааны

байгуулсан Их Монгол улсын эргэн тойронд нийгмийн хөгжил, эдийн засгийн түвшингээр

харилцан адилгүй улс орнууд олширч байсан бөгөөд өрнө этгээдэд хоѐр хүчирхэг улс

оршиж байсны нэг нь Хорезмын (Сартуулын) хаант улс, нөгөөх нь Хар Кидан (Баруун

Ляо) улс, умард зүгт Алтан улс оршин байлаа. Чингис хаан хөрш орнуудтай найрамдалт

хөршийн бодлого явуулж эрх тэгш найрсаг харилцаа тогтоож тэднээр улсаа хүлээн

зөвшөөрүүлэх, чөлөөт худалдааг хөгжүүлэх, гадаад аюулгүй байдлаа баталгаажуулахыг

эрхэмлэж байсан нь Алтан улс болон Тангуд, Хорезм зэрэг улс оронд элч илгээж,

найрамдах, худалдаа арилжаа хийх саналаа хүргүүлж байснаас тодорхой харагдана.

Чингис хаан, хонин жил 1211 онд өмнөд хөрш болох Алтан улсыг дайлаар

мордсон боловч энхийн замыг сонгосон байдаг.

― Монголын нууц товчоо‖ -нд

13

АНУ-ын түүхч Т.Барфилд “Монголын нүүдлийн эзэнт гүрний загвар”

Page 80: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

80

―Тэдний элсэн дагаж найрамдъя гэснийг Чингис хаан зөвшөөж, олон хотыг

эзлэхээр байлдаж байсан цэргүүдийг гэдрэг татаж ирүүлэв14

‖ гэжээ.

249. Тэндээс Чингис хаан, Хашин иргэнийг зорив. (Тангуд буюу Си сиагийн хан,

Монголын дотор Хашин хан гэж алдаршжээ) Хүрч очвол, Хашин улсын Бурхан

(эзэн) дагаар орж, "Баруун гар чинь болж хүчээ өгье" гэж Чага нэртэй охиноо

Чингис хаанд авчирч өгөв15

гэжээ.

Гэвч Алтан улс хэлсэн үг тавьсан тангарагандаа хүрээгүй тул Чингис хаан

дайтахаар мордохдоо дахин найрамдлын өмнө бууж өгсөн юм.Энэ тухай:

― Монголын нууц товчоо‖ 251. ― Бас түүний хойно, Жэү гуан (буюу Сүн улсын

Жэү хаан)-д найрамдахаар илгээсэн Жубхан тэргүүтэн олон элчийг Хятадын

Алтан хаан алсан тул, Чингис хаан нохой жил (1214) Хятадтай байлдахаар дахин

мордов. "Бидэнтэй найрамдсан байтал, Жэү гуанд илгээсэн элчийг яагаад

нөгчөөсөн билээ?" гэж байлдахаар мордоод Чингис хаан, Дvн гуан боомтыг

чиглэж, Зэвийг Цавчаалын чигээр байлдуулав‖16

гээд ...253. ―Алтан хаан, Нанжин

(өмнөд нийслэл) орж өөрөө найрамдъя гэж мөргөж, Тэнгэр нэрт хөвүүнээ зуун

нөхөдтэйгөөр Чингис хаанд шадар цэрэг болтугай! гэж илгээв. Чингис хаан,

тэдний найрамдъя гэснийг зөвшөөрч "Буцъя" гэж‖ хэмээн тэмдэглэгдсэн байна.

Ийнхүү хоѐр ч удаа энхийн замыг итгэн сонгосон боловч Алтан улс амласандаа

хүрээгүйгээс гадна Чингисийн их улсыг албан татвар өгөхийг шаардсан тул 1213, 1214

онд Чингис хаан Алтан улсад дахин их цэрэг оруулж, 1215 онд Нийслэл Жүндү /Бээжин/

хот болон зарим чухал газрыг эзэлж, 1217 оны 8 сард үлдсэн газар нутгийг эзлэх үүргийг

Мухулайд даалгаж, нутагтаа буцаж ирсэн байдаг.

Мөн тэрээр хожмоо ―Баруун гар чинь болъѐ‖ хэмээн дагасан Тангудыг сөнөөсөн

нь ч Чингис хааны дайнд дуртайдаа хийсэн хэрэг биш гагцхүү найрамдлын тангараг

өргөсөн амлалтандаа хүрээгүйгээс болсныг түүхээс харж болно.

―Монголын нууц товчоо‖ 256 ―Чингис хаан (баруун зүг) байлдаанд мордоод,

Тангуд улсын Бурханд элч явуулж хэлүүлсэн нь: "Баруун гар чинь болъѐ гэж чи хэлсэн

бишүү? Сараул улсад алтан аргамжаа тасдуулаад би хариу авахаар мордов. Баруун гар

болж морил!" гэж илгээвэл, Бурханыг үг хэлэхийн урьд Аша хамбу өгүүлрүүн: "Хүч

14

Ц.Дамдинсүрэн, редактор Ш.Гаадамба “Монголын нууц товчоо” 1976 он 15

Ц.Дамдинсүрэн, редактор Ш.Гаадамба “Монголын нууц товчоо” 1976 он 16

Ц.Дамдинсүрэн, редактор Ш.Гаадамба “Монголын нууц товчоо” 1976 он

Page 81: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

81

хүрэхгvй бол хаан юунд болов?" гээд туслах цэрэг өгсөнгүй омогтой их үг хэлж элчийг

буцаажээ‖17

гэсэн байна.

Мөн Чингис хаан өрнөд их хөрш болох Хорезмыг байлдан эзэлсэн нь ч хоѐрдугаар

зам нь байсан юм. Хорезм нь Хятад-Газар дундын тэнгис, Энэтхэг-Орос зэрэг худалдааны

замын гол зангилаа газар буюу Баруун Туркестаны нутаг Аму-дарьяа мөрний адагт орших

хагас суурьшмал орон, худалдааны төв байсан учир хөгжлөөр илүү, эдийн засаг нь

хүчирхэг байв. 1217 онд Хорезм улсаас Монголд худалдаа хийхээр ирсэн элчийг буцахад

нь Чингис хаан элч болон бусад хүмүүсийг ачаа бэлгэ сэлтийн хамт Хорезмын шаханд

захидал илгээж худалдаа хийлгэхээр тэднийг явуулснаа дурьдаад цаашид худалдааг хоѐр

талаас дэмжин явуулж байхыг хүсчээ. Гэвч Хорезмын тал тэрхүү саналыг үл ойшоон элч

нарыг хөнөөсөн боловч Чингис хаан зэвсэг, хүч хоѐрыг урьтал болголгүй дахин элч илгээн

буруугаа хүлээхийг шаардсан боловч бас л хүлээж аваагүй тул арга буюу Хорезмыг

дайлах шийдвэр гаргаснаар өрнө, дорнодод монголын цэрэг зэрэг байлдах болсон байдаг.

Энэ тухай:

―Монголын нууц товчоо‖ 254-д ―Түүний хойно Чингис хааны, сартаул иргэнд

явуулсан Ухуна тэргүүтэн зуун элч алагдсанд, Чингис хаан өгүүлрүүн: "Алтан аргамжаа

сартаул иргэнээр таслуулаад зүгээр орхиж болох уу? Ухуна тэргүүтэй зуун элчийн өшлийг

өшиж, хяслыг хясаж, сартаул (Дундад Азийн Туркестан) улстай байлдъя"18

гэжээ.

Ийнхүү хүчирхэг Монгол улс үүссэн цагаасаа эхлэн гадаад бодлогодоо анхаарч,

зэргэлдээх улс орнуудтайгаа улс төр, соѐл, эдийн засаг, худалдаа арилжааны найрамдалт

бодлого баримтлан өмнөд хөрш Алтан улс, баруун талаараа хил залган оршиж байсан

Хорезмын эзэнт улстай худалдаа эдийн засаг, соѐлын харилцаа тогтоохыг хүсэн хичээсэн

боловч түүний хүссэн ѐсоор болоогүй тул дайн хийх замыг сонгохоос өөр аргагүй болсон

байдаг. Гэсэн ч тэрээр дайтан эзэлсэн, харъяандаа оруулсан улс орны соѐл, зан заншил,

шашин шүтлэг зэрэг оюуны их өмчийг хүндэтгэдэг байсан нь түүхээс илэрхий харагдана.

―Монголын нууц товчоо‖263 ―Бас Сартаул улсыг эзэлж дуусаад Чингис хааны зарлигаар

хот, хотод дарга тавихад Єргнэчи хотоос Хоромши овогтой сартаул Ялавач, Масхуд

гэдэгнэртэй эцэг хөвүүн хоѐр ирж, хот газрын ѐс заншлын тухай Чингис хаантай ярилцав.

Тэд, хот газрын заншил ѐсыг сайн мэдэх тул хөвүүн Хоромши Масхудыг монгол дарга

нарын хамт Бухар, Сэмисгяб, Өргнөчи, Удан, Хисгар, Уриан, Гусандарил тэргүүтэн хотыг

захируулаад эцэг Хормши Ялавачийг авчирч, Хятадын Жунду (Бэйжин) хотыг захируулав.

17

Ц.Дамдинсүрэн, редактор Ш.Гаадамба “Монголын нууц товчоо” 1976 он 18

Ц.Дамдинсүрэн, редактор Ш.Гаадамба “Монголын нууц товчоо” 1976 он

Page 82: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

82

Ялавач, Масхуд нар хот суурин газрын журам ѐсыг сайн мэдэх тул Хятад улсыг захирах

монгол дарга нарын дэргэд сартаул хүмүүсийг зөвлөгч нараар томилов‖19

гэсэн байна.

Ингээд баруун Турекнастан Аму дарьяа мөрний адаг дахь ―Торгоны зам‖-ын гол

тэнхлэг дээр байрлаж байасн Хорезмыг эзэлснээр Чингис хаан торгоны замыг урьд өмнө

хэзээ ч байгаагүйгээр өргөн цар хүрээнд ашиглах боломжийг олгосон гэж болно.

Марко Поло торгоны замын талаар бичихдээ: ―Тэр газарт өөдгүй, хэрцгий хүмүүс

хийгээд хулгай дээрэм нэн элбэг бөгөөд өдөр өнжилгүй хүний амь бусниулж, худалдааны

хүн тэдэнд хорлогдох нь маш элбэг. Тэд зэвсэггүй худалдаачдыг хайр найргүй дээрэмддэг

ба алж талдаг улс бөлгөө. Чингис хаан үүнийг болиулж маш олон садан улсыг байгуулах

үндсийг тавьсан юм‖ гэж тэмдэглэсэн байдаг.

Чингис хаан ― Өрнө дорныг эдийн засаг, соѐлын сэжмээр холбож шударга

нээлттэй худалдааг хөгжүүлэх‖20

-ээр худалдааны нэгдмэл тогтолцоог бий болгож,

―торгоны зам‖-ыг улам хөгжүүлэн дэлхийн худалдаачдын шинэ харилцааг тогтоож

эзэлсэн газар нутгийг худалдаа арилжааны хувьд аюулгүй тайван болгож, худалдаачдыг,

худалдааны замыг хамгаалахын тулд байнгын харуулуудыг байрлуулж, зардал чирэгдэл

ихтэй худалдааны ажилд хүндрэл учруулсан орон нутгийн татварын системийг, мөн

хүчээр алба гувчуур авдаг ѐсыг бүрэн устгасан талаар Ч.Буянбадрах "Монгол орны

лавлах" эмхэтгэл номдоо дурьдсан байдаг.

Чингис хаан болон түүний залгамж халаа Дорно-Өрнө, Өмнө-Умрыг холбосон

олон улсын харилцааны гол сурвалж болох "Их торгон зам"-ын аюулгүй байдлыг удтал

хамгаалж, тус замыг ашиглан дэлхийн худалдааг анх дэлхий даяар либериалчилсан ба

дэлхийн дарга агентлаг улс буюу одоогоор НVБ -ын эх суурийг тавьж байжээ

Дүгнэлт

Харийн газар арга чадлаа бэхэлж яв

Халуун зуураа эв нэгдлээ хичээж яв

Эв найрмадлаас илүү

Их хүч энэ дэлхий дээр байхгүй

Их Богд Чингис хаан

Чингис хааны гадаад харилцааны талаар баримталж байсан бодлого нь гаднаас

өнгөцхөн харахад ―дайтах байлдах‖ буюу хэт түрэмгий шинжтэй харагддаг боловч түүний

байлдан дагуулалтын үндсэн зорилго бол дайн биш байсан гэж хэлж болно. Тэрээр Их

19

Ц.Дамдинсүрэн, редактор Ш.Гаадамба “Монголын нууц товчоо” 1976 он 20

Болдбаатар, Ж. Чоймаа “ Үлэмж их Чингис хаан” УБ 2012 он 257 т.

Page 83: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

83

монгол улсаа байгуулсныхаа дараа гадаад улс орнуудтай найрамдалт харилцаа тогтоон,

соѐл, эдийн засаг, худалдааны өргөн харилцаа бий болгож нүүдэлчдийн соѐлыг гадаад

суурин улсын соѐл, эдийн засагтай сүлэлдүүлэн хөгжүүлэхийг зорьж байсан бөгөөд

ингэхдээ тухайн улс орон руу илч илгээн хүсэлтээ тавих, эсвэл гадаадын тавьсан

найрамдал энхийн хүсэлтийг туртайяа хүлээн зөвшөөрдөг байсан байна. Чингис хаан их

хүсэлдээ хүрэхэд хоѐр гол зам байсан бөгөөд эхнийх нь найрамдлын зам, хоѐрдахь нь

дайны зам байжээ. Хийж байсан үйл хэрэг, хандаж байсан хандлагаас нь харвал

хоѐрдугаар мянганы суут хүн Чингис хаан бол эв найрамдлыг эрхэмлэн энхийг сахиулагч,

өнөөгийн даяаршлын эх суурийг тавигч байжээ.

Conclusion

Chinggis Khan said that ―Reinforce your resource and merit in foreign country.

Take care of your unity and friendship in your country.

There is no greatness better than unity in this world‖

Chinggis Khan‘s foreign relations policy was following combat or to look aggressive

nature. However, his purpose of conquest wasn‘t war. Chinggis Khan established The State

Mongolia after, that he maintained friendly relations with other countries which his purpose was

developing culture, economy and trade relations. In this means that Chinggis Khan will be

improving nomadic culture in other foreign countries. So, he sent to his requests to other

countries by his heat or he was accepting foreign country‘s requests and friendship. There were

two kinds of ways that achieve fulfillment of Chinggis Khan‘s hopes. His first way was

becoming friendly with other countries and the second way was warpath.

It is concluded that all of things of Chinggis Khan was the second thousand people of

genius that he preferred unity and to organize present globalization

Ном зүй:

1. Амар.А. Монголын товч түүх. Улаанбаатар. 2000

2. АНУ-ын түүхч Барфилд.Т. Монголын нүүдлийн эзэнт гүрний загвар.

3. Дамдинсүрэн.Ц, редактор Гаадамба.Ш. Монголын нууц товчоо. Улаанбаатар. 1976

4. Болдбаатар.Ж. Төр эрх зүйэ түүхэн уламжлал. Улаанбаатар. 1997

5. Болдбаатар.Ж. Үлэмж их Чингис хаан. Улаанбаатар. 2012

6. Буянбадрах.Ч. Монгол орны лавлах. Эмхэтгэл Улаанбаатар. 2002

Page 84: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Т.Болор-Эрдэнэ-Мэргэшсэн нягтлан бодогч

ОУБСНББ-ийн тэнхимийн багш, магистр

“Чингис хааны гадаад аян дайны бодлого”

Монгол түмэн төрт ѐсны арвин баялаг уламжлал, арилшгүй түүх соѐлтой бөгөөд

улс төрөө дээдлэх үзэл санаа нь үеийн үед ард түмнийхээ төлөө байсныг Монголын тулгар

төрийн 2223 жил, Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн түүх нотолдог. Их эзэн

Чингис хааны байлдан дагуулал, улс төрийн хүчирхэгжилт нь дэлхийн хүн төрөлхтөнд

урьд хожид харж сонсоогүй ―шинэ хүч‖ байсан нь чухамдаа Хүннүгийн эзэнт улсын төр

улсаа байгуулсан цадиг, Модун Шаньюйгийн эх оронч бодлогоос улбаатай төр ѐсны

зарчмыг төрийн цогц тогтолцоотой төгс уялдуулсантай холбоотой юм.

Хүннүчүүдийн байгуулсан улс одоогийн Монгол улсын газар нутагт төвлөрч,

дорноос өрнө, умардаас өмнө зүгт их Цагаан хэрэм хүртэлх уудам нутгийг захирч байжээ.

МЭӨ 209 онд хаан ширээнд суусан Модун Шаньюй анх удаа улсаа зүүн, баруун гарын 24

том, бага түмтэд хуваан хоѐр гарын ноѐд, түшмэдийг томилон өрнө, дорно зүгт дайлаар

мордон Ху аймгууд болон эртний иран, түрэг хэлтэн аймгуудыг эзэлж нүүдэлчдийн

түүхэнд анхны хүчирхэг гүрнийг байгуулсан юм. Үүний дараа Сяньби, Жужан, Түрэг,

Уйгур, Кидан зэрэг улсууд түүхийн тавцанд гарч ирж байсан ч эрх мэдлийн төлөөх

хямрал, гадаадын довтолгоо зэргээс шалтгаалан бусад улс аймгийн харъяанд орж уусах

буюу мөхөж байв.

Чингис хаан гучаад удаагийн тулалдаан хийж монгол овогтныг хураан захирч, 1206

онд Их Монгол Улс байгуулагдсаныг тунхаглан зарлаж, улсын хаанаар өргөмжлөгдсөн

юм. Тэрээр Хүннүгийн үеэс уламжлалтай төр ѐсны бодлого зохион байгуулалтыг

хэрэгжүүлж улсаа хоѐр гарт хуваан, аравтын тогтолцоонд шилжүүлж, алба гувчуур, засаг

цааз тогтоон улсаа амаржуулжээ.

Түүнчлэн гадаад улс гүрнүүдтэй эвтэй харилцаж, нийгэм эдийн засгаа хөгжүүлж,

худалдаа арилжааг саадгүй чөлөөтэй явуулах бодлого баримталж элч төлөөлөгчөө хөрш

улсуудад илгээсэн боловч тэр үеийн хүчирхэг гүрнүүд болох Алтан, Тангуд, Хорезм зэрэг

улс их хааны эвийн хүсэлтийг үл ойшоосноор барахгүй Их Монгол улс байгуулах үйл

хэргийг нь эсэргүүцэж байсан Найман, Мэргид, Хэрэйдийн зарим язгууртны толгойлсон

хэсэг овог аймгийг улсдаа байрлуулж байсан нь Монгол улсад дайсагнасан үйлдэл болсон

юм.

Учирч болох аюулыг урьдчилан арилгах болон тэдгээр улсыг эзлэн эдийн засгаа

хүчирхэгжүүлэх гэсэн шалтгааны улмаас Чингис хаан 1206-1227 онд Тангуд, Алтан,

Хорезм, Хар Кидан, Дорнод Ся, Кипчак зэрэг улс аймгийг довтолж эрхшээлдээ

оруулснаар Их Монгол улс өргөжин тэлж Монголын эзэнт гүрэн болох суурь тавигдсан

ажээ.

Page 85: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

85

Тэр үеийн Тангуд улс нь өрнө, дорныг холбосон ―Торгоны зам‖-ын гол зангилаа

болж байсан бол Алтан улс нь Түвд, Энэтхэг, Дундад Азитай харилцах ―Торгоны зам‖-ын

гол хэсгийг эзэмшиж байв. Харин Хорезм улс нь дундад Ази, Иран, Афганистаны нутаг

дэвсгэрийн дийлэнхийг хамарсан, хүчирхэг цэрэг армитай, өрнө дорно, умард өмнөдийн

худалдааны чухал дамжлага-олон улсын худалдааны төв болсон өндөр соѐлтой улс

байжээ.

Чингис хааны удирдсан аян дайн 1209 онд эхэлж 1218 онд Тангудыг, 1211-1234 онд

Алтан улсыг, 1224 онд Хорезмыг бүрэн эзэлснээр дэлхийн хүчирхэг гэсэн улс орнууд

Монголын эзэнт гүрнийг эсэргүүцэх чадалгүй болсон юм.

Чингис хаан, түүний залгамжлагчдын гадаад орнуудад хийсэн аян дайн нь эзэнт

гүрний гадаад бодлогыг сайжруулахын төлөөх, дэлхий дахиныг тохинуулахын төлөөх

дайн байсан гэж зарим эрдэмтэд үздэг. Өөрөөр хэлбэл, Их монгол улсын байлдан

дагууллын дүнд улсын хил тэлэхтэй зэрэгцэн хүчирхэг, өндөр хөгжилтэй улс орнуудын

хил хязгаар Монголын эзэнт гүрний дотоод хил хязгаар болж түүнд тохирсон үр ашигтай

бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болсон аж. Тухайлбал:

- Томоохон уул давааг давж, гол мөрнийг гатлах

- Шинээр зам гаргах, засварлах

- Гүүр барьж, өртөө байгуулах гэх мэт.

Чингис хааны гадаад аян дайны дүнд Торгоны зам дагуух зам харилцааг өртөөний

зохион байгуулалтад оруулснаар Торгоны замын ач холбогдол дахин сэргэж дэлхийн

худалдаа, аялал, улс төрийн бодлогод үлэмж нөлөө үзүүлсэн юм. ―Улсын хил, хэл хоѐр

салшгүй холбоотой‖ гэдэгчлэн дэлхийн өнөөгийн геополитикийн үндэс суурийг тавьсан

нь дамжиггүй юм.

Монголын түүхч, эрдэмтэн Ж.Заанхүү гуай ―...Алтан, Хорезм, Тангуд, Орос, Европ,

Дундад Азид явуулсан аян дайн бол Монголчуудын хийсэн Хуурай замын газарзүйн их

нээлт юм...‖ гэсэн нь бий. Уг замыг нээснээр Дорно дахинд зочлох, эзэмшил нутгаа тэлэх,

эд баялагтай болохыг мөрөөдсөн олон зуун европчууд тэр л замаар хэдэн зууны турш

бэдэрч арилшгүй жимийг гаргасан ажээ.

Монгол улсын нутаг дэвсгэр эрс өргөжсөнтэй холбоотойгоор Чингис хаан

монголчуудын уугуул нутаг, хүн ам, өөрийн орд өргөөг отгон хүү Тулуйдаа гэрээслээд,

эзлэн авсан бусад газар нутгийг ахмад гурван хүүдээ хуваан өгсөн байдаг. Эрдэмтдийн

бичсэнээс үзэхэд: ууган хүү Зүчид Эрчис мөрнөөс баруун тийш эзэлсэн нутаг болон

Хорезмыг, удаах хүү Цагаадайд Кашгар, Долоон усны хөндий, Мавераннахр ба хойд

Афганистаныг, гурав дахь хүү Өгөдэйд Или Тарвагатай орчим нутгийг соѐрхон

Page 86: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

86

өвлүүлжээ. Их хааныг тэнгэрт хальсаны дараа Монголын эзэнт гүрэн нь Их хааны төв

засагт захирагддаг Монголын Юань, Алтан ордон, Цагаадайн, Хүлэгүгийн гэсэн тус тусын

нутагтаа эрх барьдаг дөрвөн бүрэлдэхүүн улстай байв.

Чингисийн ахмад хүү Зүчийн хүү болох Бат хаан Кипчакийн тал хээр Оросыг

байлдан эзэлсэн нь хожмын Алтан ордон улсын үндэс болжээ. Зүчид хувь болгосон

Ургенч төвтэй Сыр-Дарья мөрний адаг, Ижил мөрний Булгар, Кипчакийн тал, Крым,

умард Кавказ нь Алтан ордны улсын нутаг дэвсгэрт багтаж олон хэлийн, янз бүрийн угсаа

гаралтай хүмүүс харъяалагдаж байв. Түүнчлэн Оросын жижиг вангууд өөрсдийн эзэмшил

нутгийг захиран Алтан ордны улсын түшмэл улс болж байсан нь түүхэн баримт мөн юм.

Чингис хааны хоѐр орны хоорондын худалдааг чөлөөтэй явуулах, найрсгаар

зэрэгцэн орших саналыг үл хэрэгсэж дайсагнасан Хорезмыг байлдан дагуулах үед

эзлэгдсэн Долоон ус, Хар Кидан болон Хорезмийн нутаг Цагаадайн мэдэлд орсон нь

Цагаадайн улс байгуулагдах үндэс болсон юм. Хожим Өгөдэйн удмын Хайду хааны удаа

дараагийн довтолгооны улмаас угийн цөөн тоотой байсан Хонгирад, Барулас, Жалайр

зэрэг монгол аймаг Түрэг аймгуудын дунд уусчээ.

Тулуй ноѐны ахмад хүү Мөнх хаан ширээнд сууж байхдаа Каспийн тэнгисийн

өмнөд эрэгт оршиж хөрш улсуудаа айлган сүрдүүлж байсан Исмайлитын удлс болон

Монголчуудын эсрэг үзэл санааг ил, далдаар дэмжин турхирч байсан Багдадын Халифын

улсыг түвшитгэх үүргийг дүү Хүлэгүд өгчээ. Хүлэгү 1256-1259 онд Иран, Багдад,

Кавказыг дайлаар мордож эзэлснээр Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улс болох

Хүлэгүгийн хаант улс үүсэх суурийг тавьсан юм. Хүлэгүгийн улсын хаад улс орныхоо аж

ахуйг өөд татахын тулд алба гувчуур, мөнгөн тэмдэгтийг цэгцлэх зэрэг эдийн засгийн

өргөн хүрээтэй шинэтгэл хэрэгжүүлсэн нь түүхэнд ―Газан хааны шинэтгэл‖ хэмээн

тэмдэглэгджээ. Мөн Газан хааны үед хааны эрдэнэсийн санд хадгалагдаж байсан монгол

овог, аймгуудын түүх шастирыг сайд Рашид-ад-дин болон Болд чинсэн нарын эрдэмтдээр

эмхтгүүлсэн нь ―Судрын чуулган‖ юм.

Тулуй ноѐны хүү буюу Мөнх хааны дүү Хубилай хаан 1264 онд Их Монгол улсын

хаан ширээнд сууж 1271 онд улсын нэрийг Юань буюу Язгуурын улс гэж өөрчилжээ.

Тэрээр 1273-1279 онд Сүн улсыг довтолж эзэлснээр 900-аад оноос хойш тархай бутархай

явж ирсэн Хятад орныг Монгол төрийн жолоонд нэгтгэсэн ажээ.

Хубилай хаан Азийн бусад орныг усан зам, хуурай газраар хэдэнтээ довтолж

Өмнөд Хятадын тэнгисийг эргийн хамтаар бараг бүхэлд нь хяналтандаа оруулжээ. Энэ нь

нүүдэлчдийн түүхэнд анх удаа Хятад орныг бүхэлд нь эзэлж, захирч байсан үе юм.

Монголчуудын ноѐрхлын үед Хятадын эдийн засаг, худалдаа, гадаад харилцаа маш

хурдацтай хөгжсөн байдаг. Хубилай хаан анх удаа дэлхийн түүхэнд өмнөд, умард Хятадыг

Page 87: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

87

холбосон усан суваг, 15000 хөлөг онгоцтой далайн флот, одон орон судлалын төв, судар

бичгийн хүрээлэн, төрийн хөвгүүийн сургууль, тансаг орд харшуудыг барьж байгуулсан

нь өдгөө түүхэн өв соѐл болон уламжлагдаж шагшигдсаар байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэхэд Чингис хаан болон түүний залгамжлагчдын гадаад аян

дайн нь газар нутгаа тэлэх, хөрш орнуудтайгаа эв найртай зэрэгцэн оршиж, харилцан

ашигтайгаар эдийн засгаа хөгжүүлэх, соѐлын харилцааг шинэ түвшинд гаргах зэрэг олон

талын ач холбогдолтой бөгөөд Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далайд гарч

болох тэнгисүүдийг эзэмшилдээ авч Торгоны замыг эзэмшсэн зэргээс харахад

геополитикийн асар өндөр мэдлэг, стратегийн ашиг сонирхолтой бодлого байсан гэж үзэж

болох юм.

Өөрөөр хэлбэл, Их эзэнт гүрний үе дамжсан бодлого одоогийн дэлхийн дүр

төрхийг анхлан тавьсан төдийгүй ирээдүйн дэлхийн нийгэм, газарзүйн төрхийг ч

үргэлжлүүлэн зурагласаар байгааг томоохон гүрнүүдийн хүчирхэгжилтээс харж болно .

Conclusion

Mongolian conquest of parallel expansion of the border as a powerful and highly

developed countries border the internal border of the empire and it was necessary for effective

policy implementation. For example:

- To surmount large mountains and to cross rivers

- To make a new way or road and repair old ones

- To build a bridge, station, etc...

Summarize the above, Genghis Khan and his successors, foreign campaign had many

benefits such as territorial expansion, and peaceful coexistence with neighbors and develop a

mutually beneficial economic and cultural relation to a new level. Also they had a vast

knowledge of geopolitical and strategic interests in policy.

In other words, intergenerational policy of Empire initially designed superpowers

appearance of society and geography of future world.

Ашигласан материалын жагсаалт:

1. ―Монголын нууц товчоо‖ УБ 2010 он

2. ОУЭЗБДС ―Чингис хааны удирдахуйн ухаан‖ эрдэм шинжилгээний өгүүллийн

эмхтгэл УБ, 2012 он

3. Сүхбаатар аймгийн ЗДТГ ―Тулгар төр - 2222 жил‖ эмхтгэл УБ 2013 он

Page 88: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Б.Жамъянханд-ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, магистр

ИХ МОНГОЛ УЛСЫН ЭЗЭНТ ГҮРЭН-ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ

Хураангуй: Дэлхийн талыг эзэлсэн Их монгол улс, Эзэн богд Чингис хаан, түүний

залгамжлагчдын баримталж байсан гадаад харилцаа, эдийн засгийн зөв бодлогын үр

шимээр хэд хэдэн бүс нутаг улмаар дэлхийн эдийн засгийн эрүүл тогтолцоо, гадаад

харилцааны бараг орчин үеийн жишиг тогтсон.

Түлхүүр үг: Өнчин Тэмүүжин, Хамаг монгол, Их монгол улс, бүс нутгийн эдийн

засаг, чөлөөт худалдаа, менежмент, орон зайн бодлого, цаасан мөнгө, алтан аргамжаа

Оршил

Их Монгол улсыг байгуулахаас өмнө Төв Ази, Монгол нутагт Монгол, Хэрэйд,

Найман, Татар зэрэг жижиг улсууд оршин тогтносоор иржээ. Алтайн чанад, Эрчис мөрний

сав газраас Хангайн нуруу хүртэл Найман, Орхон, Онгийн голын сав нутгаас Хэнтийн

нуруу хүртэл Хэрэйд, Онон, Хэрлэн, Туул голын эх, Бурхан уулаас дорнодын тэгш тал,

Эргүнэ мөрөн хүртэл Монгол, Буйр нуураар төвлөрөн Татар улс оршиж байсан бөгөөд

Сэлэнгийн сав, Байгалийн өмнөд биеэр Мэргид аймаг, Газал уул, Хатан гол, Хятадын

Цагаан хэрмийн ар биеэр Онгут аймаг, Байгал нуурын хоѐр биеэр Ойн иргэд, Дархадын

хотгорт Ойрад аймаг тус тус нутаглаж байсан юм.

Их Монгол улсын гол цөм нь Гурван голоор нутагтай язгуурын монгол аймгууд

байсан бөгөөд Хабул ханы үеэс монголчууд хүчирхэгжиж хол ойрын улсад Монгол Улс

хэмээн алдаршиж байлаа.

Есүхэй баатар хордож тэнгэрт хальсний дараа түүний захиргаанд байсан монгол

аймгуудын олонх монголын Тайчиут аймгийн захиргаанд оржээ. Өнчин

хоцорсон Тэмүжин бэрхшээл, зовлонгийн дундуур өсөж, өндийхдөө Есүхэй баатарын

захирч байсан монгол аймгуудыг нэгтгэхийн төлөө зориг шулуудан зүтгэж, эцгийн анд

Хэрэйдийн Ван хан (уг нэр нь Тоорил), анд жадаран аймгийн Жамуха нарын

дэмжлэгтэйгээр бутарсан улсаа цуглуулж, 1189 онд Монголын ханд өргөмжлөгджээ.

Чингис хаан 1206-1227 онд Тангуд, Хорезм, Хар кидан, Зүрчидийн Алтан улсыг

байлдан сөнөөж, Шар тэнгис, Манжуурын тэгш талаас Каспийн тэнгис хүртэлх уудам

газар нутгийг эзэлж, Их Монгол улсын мэдэлд оруулжээ. Чингэснээр Их Монгол улс,

Монголын Эзэнт гүрэн болж хувирах үндэс суурь тавигджээ. Тэмүжин Чингис хаан нас

барахын өмнө Их Монгол улсын нутаг дэвсгэрийг дөрвөн хүүдээ захируулж, ууган хүү

Зүчид Уралын нуруунаас Эрчис мөрөн хүртэлх газар нутаг, удаах хүү Цагадайд Эрчисээс

Балхаш нуур, Дундад Ази, дорнод Персийг, гуравдугаар хүү Өгэдэйд Тарвагатайн нуруу

Page 89: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

89

орчим нутгийг, отгон хүү Тулуйд, монгол ѐс заншлаар язгуурын Монгол нутгийг хуваан

өгч, тус тус өвлүүлжээ.

Их монгол улсын эдийн засаг

Монголын ноѐрхол хүрээгээ тэлэхийн хэрээр дэлхийн шинжтэй эзэнт гүрэн болж

хөгжив. Монголчууд бусад орныг эрхшээлдээ оруулан захирахдаа тухайн орны ѐс заншил,

соѐл, шашинд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ өөрийн үндэстнийхээ соѐлын онцлогийг ч

хадгалж үлдэхийг туйлаас хичээж байжээ. Монгол хаад дэлхийн Эзэнт гүрнийг захирч

байхдаа төр, шашныг хослон барих хоѐр ѐсны сургаалийг хэрэгжүүлж, өдгөө ч

шийдвэрлэхэд төвөгтэй байгаа шашны асуудлыг ямарч мөргөлдөөн тэмцэлгүйгээр

зохицуулан, олон угсаатныг үндэс угсаагаар нь ялгаварлахгүй, тэдний оюуны чадавхийг

өндөр үнэлж төрийн албанд хэрэглэж чаддаг байснаараа урьд өмнөх төдийгүй хожмын улс

гүрнүүдээс ялгарч, Монголын төрийн бодлого Их гүрний дайтай байж төр нь хүчирхэг

байсан юм.

Дэлхийн улс, улсын эрдэмтэн, мэргэд Монголын төрд үнэнчээр зүтгэж байсан нь

Монголын засаглал хүлээн зөвшөөрөгдөж, монголчууд дэлхийн улс төрийн бодлогыг

тодорхойлж, хоѐр зууны турш тэргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тухайн үед

гадаад харилцаа урьдах үеэс өргөн цар хүрээтэй хөгжиж гадаадын элч төлөөлөгчдийг

хүлээн авах дэг ѐс, захидлын хэлбэр маяг, найруулга зэрэг дипломат ѐс, Монгол хаадын

тогтоосноор хэлбэршин үлдсэн нь дэлхийн өв соѐлд оруулсан монголчуудын том хувь

нэмрийн нэг болно.

Монгол хаад, Эзэнт гүрний нийслэлд олон орны гар урчууд, худалдаачид,

эрдэмтэд, шашны элч төлөөлөгчдийг цуглуулж, чамгүй бүтээн байгуулалтыг хийсэн нь

бичгийн болон биет өвийн дурсгалаас харагдана. Хамгийн гол нь олон хэл, соѐл, шашны

үзэл суртахуунаар хүмүүжсэн эдгээр хүмүүс эв найртай аж төрж, бүтээж туурвиж байсан

нь дэлхийн түүхэнд урьд ховорхон гарч байсан үзэгдэл болох бөлгөө.

Хархорумд бурхны, загалмайтны, исламын зэрэг янз бүрийн шашны 12 сүм дуган

оршин тогтнож үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж байв. Лам хуваргууд өөрийн шашны

нөлөөг дэлгэрүүлэх, түүндээ Их хаанаас дэмжлэг олохыг чармайж байжээ. Тэр ч байтугай

түүхэнд бараг анх удаа Мөнх хааны ордонд буддын, загалмайтны, исламын шашны

томоохон төлөөлөгчдийн онолын маргааныг зохион байгуулж байв. Хэн хүн өөрийн

шашныг чөлөөтэй шүтэх боломжтой байсан нь хүний үзэл бодлын эрх чөлөөг бүрэн

хангасны тод жишээ гэхэд болно.

Монголчууд мэдээллийн үнэ цэнийг мэдэж түүнийг ашиглаж чадсанаараа

амжилтад хүрч их гүрнийг байгуулж, захирч чадсан байна. Тухайн үеийн зохион

Page 90: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

90

байгуулалттай, хүнсний хангамжтай, улсын хамгаалалттай өртөө нь мэдээллийг түгээх,

олж авах чухал тогтолцоо болсон төдийгүй дэлхийн шуудан харилцаа, зочид буудлын

сүлжээний болон олон зүйлийн эхлэлийг тавьжээ.

Чингис хаан нэгэн төрийн эрхшээлд соѐл иргэншилт орнуудыг нэгтгэн, өрнө

дорныг улс төр, эдийн засаг, соѐлын түмэн шижмээр холбон өгснөөр дэлхийн эдийн

засгийн чөлөөт бүс байгуулагдаж, эдийн засгийн хөгжилд үлэмж түлхэц үзүүлж Ази,

Европын ард түмнүүд бие биеэ мэдэх болж соѐл, шинжлэх ухааны ололт харилцан

нэвтэрч, мэдээлэл маш хурдацтай тархах болсон нь дэлхийн хөгжилд эрч нэмэв. Одон

орон, анагаах ухаан, хувилахуй ухаан, тооны ухаан, газарзүй, газрын зураг, уран барилга,

гүн ухаан, түүх бичлэг зэрэг салбар түлхүү хөгжиж түүнийг хөгжүүлэхэд Монголын

эрдэмтэдтэй мөр зэрэгцэн дэлхийн мэргид хүчин зүтгэж дорвитой хувь нэмэр оруулж

байсны ул мөр өдгөө ч уламжилж иржээ.

Эзэн богд Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын үед Араб, Перс, Хятад

гүрнийг дарж, өрнө дорныг холбож, эртний торгоны замыг сэргээн олон улсын худалдаа,

эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, "Их засаг" хуулиар хатуу сахиулж байсан нь эдийн

засгийг хөгжүүлэх хүчирхэг хөшүүрэг нь болж байсан гэдэг. Чингис хаан нүүдлийн мал

аж ахуйг мянгатын харьяалалд оруулан малын тоо толгойг түргэн олшруулах, ялангуяа

адууны засаглал тогтоож, дотоод хэрэгцээ аж ахуйн ач холбогдлоороо төдийгүй

стратегийн шинж чанартай байсан тул адууг улсын мэдэлд авч байсан байна. Чингис хаан

төрөө төвхнүүлээд зогсохгүй улс тусгаар оршихын үндэс эдийн засгийг онцгой анхаарч

байсан юм. Тэр үед Монголын мал сүргийн өсөлт хөгжлийн жинхэнэ оргил үе нь байсан

бөгөөд бод малыг Хятад, Тангад, Солонгос, Дундад Ази, Араб дахины үүлдрийн малтай

үржилд оруулж, монгол үүлдрийн малын удмын санг баяжуулж, өнөөдрийн монголын 5

хошуу мал бүрэлдэн тогтох чухал үе шат болсон юм. Харин Өгөдэй хааны гааль,

гувчуурын бодлого нь улсын эдийн засгийг хөгжүүлэхэд онц чухал нөлөө үзүүлсэн гэдэг.

Тэрээр 1229 онд хааны санд хураах улсын нэгдсэн алба гувчуурын тухай хууль гаргаж,

мал гаалийн татвараас авах гувчуурын хэмжээ журмыг тогтоож, адуу, үхэр, хонь тус бүр

100 толгой тутмаас нэгийг татварлан авч байжээ. Харин 1236 онд Өгөдэй хааны зарлигаар

цаасан мөнгө үйлдвэрлэсэн нь дэлхийд анхных байсан гэдэг. Тэр үед монголын морин

өртөөний бүтэц, зохион байгуулалт, найдвартай байдал зэрэг нь бүх дэлхий дахины

анхаарлыг татаж байв. Монголчуудын хэрэглээ нь малын ашиг шим, ангийн

бүтээгдэхүүнийг боловсруулж ашиглах явдлаар үндсэндээ хангагдаж байсан гэдэг.

Монголчуудын худалдаанд Алтан улс ямагт хориг саад тавьж байсан тэр үеийг

ихэвчлэн дайн байлдааны аргаар шийдвэрлэж байлаа. Дундад азитай худалдаа хөгжүүлэх,

Монголд худалдаа хийж буй гадаадын худалдаачдыг урамшуулан хөхүүлэх, санхүүгийн

дэмжлэг үзүүлэх бодлого явуулж байсан нь өөрсдийн эдийн засагтаа анхаарч байсны нэг

Page 91: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

91

илрэл юм. Мөн өнчин, ядуусыг тэтгэх сан байгуулж, төр улс байгуулахад тууштай зүтгэж

амь эрсэдсэн баатруудын ар гэрт тэтгэлэг олгох, нийгмийн доод давхрагыг алба татвараас

хөнгөлөх, чөлөөлөх зэрэг олон арга хэмжээг авч байжээ.

Эдийн засаг-Харилцаа-Менежмент

Барууныханд буюу Загалмайтаны ертөнцөд Марко Пологийн нээж таниулсан

дэлхий ертөнцийг түүнээс өмнө хэн ч энэ байдлаар нь гадарлаж байгаагүйгээр барахгүй

тэдний хувьд цоо шинэ зүйл байсан гэж Роналд Лейтхэм онцгойлон дурьдсан байна.

Марко Пологийн Юань улсад аялаж, ажиллаж байсан тэр цаг үед Евразийн эх

газарт явуулж байсан орон зайн бодлого нь Монголын эзэнт гүрний Улс төр, Эдийн засаг,

Худалдааны бодлогоор тодорхойлогдож байжээ гэхэд нэг их эргэлзээд баймааргүй

санагдана.

Аль ч цаг үед орон зайн бодлогод шийдвэрлэх нөлөө үзүүлж байсан Мэдээлэл-

харилцаа холбооны асуудал, Мөнгөний бодлого, Худалдаа арилжааны чөлөөт байдал,

Шашин шүтлэгийн асуудлыг монголчууд тухайн цаг үе, орчин, нөхцөлд нь зохицуулан үр

өгөөжтэй, зөв шийдвэрлэж чадаж байсан нь Монголын эзэнт гүрний төрийн бодлогын уян

хатан чадвар, орчин цагаа мэдрэх зөн совин, ирээдүйг төсөөлөх холч харааг нь өнөө ч

гайхан биширмээр, судлаж суралцмаар удирдахуй ухаан (management) байжээ.

Монголчуудын өртөө нь тухайн цаг үедээ Монголын эзэнт гүрний улс төр, цэрэг

дайн, эдийн засгийн бодлогыг Евразийн эх газар дээр хэрэгжүүлж байсан мэдээлэл,

харилцаа холбооны байнгын ажиллагаатай сүлжээ байсан юм. Шуурхай мэдээлэл,

харилцаа холбооны хамгийн хүчирхэг сүлжээтэй байсан нь монголчууд дэлхийн талыг

эзэгнэн захирч, төрийн захиргааны болон цэрэг, эдийн засгийн бодлогоо чөлөөтэй

хэрэгжүүлэх шуурхай мэдээллийн эх сурвалж, түүнийг зохицуулах хүчирхэг хөшүүрэг

хоѐрыг нэгэн зэрэг эзэмшиж байсан онцлогтой.

Цаасан мөнгө үйлдвэрлэх, хэрэглэх дэг журам нь энгийн мөртлөө эгээл жинхэнэ

мөнгө, алтаар зоос цутгахаас огт ялгаагүй нэр хүнд, ач холбогдолтой үйл болсон. Их

хааны итгэмжилсэн түшмэл хааны тамгыг зосдож мөнгө бүрийн дээд зах дээр тамгалана.

Ингээд цаасан мөнгө жинхэнэ мөнгө болж баталгаажина.

Эзэнт гүрний хүн ард цаасан мөнгө гүйлгээнд гарсан тэр цагаас эхлэн түүнийг

дуртайяа хэрэглэж заншсан бөгөөд алт, мөнгө, үнэт чулуу, сувд эрдэнэ худалдаж авсан ч

энэ цаасан мөнгөөр л төлбөр хийцгээнэ. Худалдаа арилжааны бүхий л төлбөр, тооцоог

зөвхөн цаасан мөнгөөр хийдэг.

Page 92: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

92

Их хаан Хубилай цаасан мөнгө эргэлтэд оруулсан нь хүн төрөлхтний түүхэнд

анхных байсан төдийгүй мөнгөний бодлогыг цоо шинээр хэрэгжүүлэх бодит

боломжийг нээж өгсөн түүхэн үйл явдал байлаа. Цаасан мөнгө эргэлтэд оруулсаны

хамгийн гол үр дүн нь хэзээч үнэ ханш нь саарч буурдаггүй алт, мөнгө, сувд, үнэт

эрдэнийн чулууг цаасан мөнгөөр худалдан авах гайхамшигтай боломж бололцоог буй

болгосонд оршино. Их хаан Хубилайн бодож олоод эдийн засаг-санхүүгийн эргэлтэд

оруулсан ―цаасан мөнгө‖-ний ид шид, ирээдүйг хүн төрөлхтөн ухаарч ойлголгүй,

ойшоолгүй явсаар 500 гаруй жилийг улираан өнгөрөөсөн байх юм.

Цаасан мөнгөний боломж бололцоо, ирээдүйг анх түрүүн бүрэн ойлгож, ид шидийг

нь амьдралд гардан хэрэгжүүлсэн хүн бол германы иргэн, жүүд угсааны Майер Амшель

Ротшильд байсан билээ. XVIII зууны эцсээр Герман, Франц, Англи, Австри,

Италид банкны үйл ажиллагааны үндэс суурийг тавьж XIX зуунаас эхлэн дэлхийд

ноѐрхох болсон банкны эзэд Ротшильдийнхэн бол Майер Амшель Ротшильдийн таван

хүүгээс угшилтай бөгөөд өнөө ч энэ гэр бүлийн удам угсаа дэлхийг хамарсан банк-

санхүүгийн сүлжээнд өөрийн гэсэн байр сууриа хадгалсаар буй төдийгүй дэлхийн хүн

төрөлхтөний хувь заяа, өнөө, ирээдүйг зохицуулан шийдэж байдаг ―Бильдербэргийн клуб

буюу Бильдербэргийн бүлэглэл‖ гэгч ―дэлхийн засаглал‖-ын нууцлагдмал байгууллагыг

байгуулах, бэхжүүлэхэд Ротшильдийнхэн АНУ-ын тэр бумтан Рокфеллерийн гэр

бүлийнхэнтэй мөр зэрэгцэн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Монголын эзэнт гүрний ивээл хамгаалал дор яс үндэс, хэл соѐл, шашин шүтлэг, зан

үйл, ѐс заншилийн ялгааг үл харгалзан худалдааны чөлөөт зах зээл жинхэнэ утгаараа

цэцэглэн хөгжиж, дайн дажиний хөл, хөлсөө саарч, амар тайван амьдрал харьцангуй урт

удаан хугацаагаар, өргөн уудам газар нутагийг хамран үргэлжилэх болсон нь худалдаа

арилжаа цэцэглэн хөгжих таатай орчин, нөхцөлийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд Өрнө,

Дорны соѐл иргэншил, зан заншил, шашин шүтлэг, урлаг, шинжлэхүй ухаан чөлөөт

худалдааны урт замыг даган бие биедээ эрчимтэй нэвтрэн нутагшиж, хүн ард нь харилцан

ойлголцох, хамтран амьдрах, нэг нь нөгөөгөөсөө суралцах өргөн боломжийг нээн өгсөн

бөгөөд монголчууд бүүр Эзэн Чингисийн үеэс чөлөөт худалдааг хөхүүлэн дэмждэг,

худалдаа арилжааг чөлөөтэй байлгах бүхий л арга замыг сүвэгчилдэг, чөлөөт худалдаа нь

ард түмнүүдийн хоорондын нөхөрсөг харьцааг бэхжүүлэх, дайн тулаанаас зайлсхийх гол

арга гэж үзсээр түүнийхээ төлөө тэмцсээр иржээ. Энэ бол монголчуудын хүн төрөлхтний

соѐл, иргэншил, харилцан ойлголцолд нэвтрүүлж нутагшуулсан харилцан бие биеэ

ойлгох, ойртон нөхөрлөж хамтран ажиллах шинэлэг арга барилын үр хөврөл байжээ гэж

үзэх бүрэн үндэстэйгээр барахгүй ―олон улсын харилцаа, хамтын ажиллагааны жишиг

эхлэл‖ байсан юм гэж бодном. Тийм ч учраас гадаадын олон нэртэй эрдэмтэд, судлаачид

тэр үеийг ―орчин цагийн орон зайн бодлого‖-ын онолын үүднээс тухайн цаг үедээ

Page 93: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

93

Евразийн эх газрыг хамран даяаршуулж байсан гэж дүгнэх нь зүйн хэрэг билээ. Үүний бас

нэгэн бодит баталгаа бол монголчуудын хөл тавиагүй, зэвсэг хүрээгүй Зүүн өмнөд Азийн

болон далайн орнуудын олон ханлигууд дам сурагаар, сайн дураар Их хаан Хубилайг эзэн

хаанаа гэж хүлээн зөвшөөрч, монголын эзэнт гүрний хараат, харъяат нутаг орон гэж

өөрсдийгөө тооцон алба татвар төлдөг байсан нь үүний тод гэрч болох буй за .

Гадаад худалдааны бэлгэдэл “Алтан аргамж”

Алтан аргамж томъѐоллын гол зангилаа нь эдийн засгийн шинжтэй гэдгийг

сүүлийн үед манай зарим эрдэмтэд гаргаж ирж байна. Гэтэл манай эдийн засагчид өнөө

хэр үүнийг сонирхоогүй байна. Харин төрийн элчин гадаад харилцааныхан "Алтан

аргамж" гэдгийг өөрсдийн албаны чамин тодотгол төдий хэрэглэж ирсэн ажээ. Түүхчид,

философичид ч ялгаагүй эл асуудалд нэг л загвараар хандаж ирсэн баримт цөөнгvй байна.

Дэлхий дахиныг нойрноос сэрээсэн шинэ бөгөөд аугаа хvчирхэг цуурай өндөр

уулс, өргөн мөрөн, их далай тэнгисийг давж Төв Азийн нүүдэлчдийн нутагт дэлхийн

зүрхний цохилт лугшиж байгааг мэдээлсээр Их Монгол Улсыг байгуулсны дараа төр

улсаа төвхнүүлэхэд шийдвэрлэвэл зохих хоѐр асуудал босч ирсэн ажээ. Энэ нь нэгд:

харийн нутаг дэвсгэрт зугтан гарч, тэндээс шинэ тулгар, нэгдмэл үндэстнийхээ эсрэг

тэмцэлд бэлтгэж байсан сөрөг хvчийг даран сөнөөх, хоѐрт: хөрш улсуудтай эрх тэгш

найрамдалт харилцаа тогтоон, чөлөөт худалдааг хөгжүүлэх явдал байв.

Их Монгол Улсыг тойрсон тэр олон дайснуудын дотроос бидний авч үзэж байгаа

асуудалтай шууд холбоотой, учир шалтгааны зузаан барилдлагатай халуун цэг нь Хорезм

улс байв. Хорезм улсыг Монголын түүхэнд Сартуул улс, ард түмнийг нь сартуул иргэн

хэмээн нэршжээ. Монголын нууц товчоонд дурдагдсан тодорхой учир шалтгаанаар

Чингис хаан цэргийн үлэмж хүчээр Хорезмийн зүг хөдлөх болсон билээ. Түүх өгүүлэхийн

учир бол "Алтан аргамж"-ийн зангилааг зөв тайлахын тулд, тухайлбал Чингис хаан

Сартуул улсад цэргийн их хүчээр довтлон орсны учир шалтгааныг тунгааж тэр нь эрх зүйн

гарцаагvй үндэстэй байсныг нотлох зайлшгүй шаардлага буй.

Монголчуудын байлдан дагуулал нь нүүдэлчдийн дунд анх үүссэн чөлөөт зах зээл,

чөлөөт худалдааны үзлийг дэлхий дахинд түгээжээ. Өөрөөр хэлбэл тухайн үеийн монгол

орон оюун санааны болон нийгэм-эдийн засгийн харилцааны хөгжлийн хувьд Дундад Ази

ба Европоос түрүүлж байна. Дүгнэж үзүүл, нүүдэлчдийн чөлөөтэй хөдөлж эрхлэх аж ахуй

ба сэтгэлгээний нэг гол бүтээл нь чөлөөт зах зээл, чөлөөт худалдааны vзэл болно.

Монгол, Сартуул хоѐрын хилийн дээс ихээхэн дөтлөөд байсан 1215 онд Чингис

хаанд зараалаар мордуулсан эхний элч төлөөлөгчиддөө шах Мухамедийн өвөртлүүлсэн

захидалд айл хөршийн найрамдалт харилцаа тогтоож, харилцан худалдаа хөгжүүлэх санал

Page 94: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

94

тавьсан байв. Энэ нь Дундад Азитай худалдааны харилцаа тогтоохыг сонирхож байсан

Чингис хааны хүсэлтэй нийцсэн тул тэрбээр Сартуул улсын элч төлөөлөгчдийг хүндэтгэн

хүлээн авч, тавьсан саналыг бүрнээ зөвшөөрч буйгаа мэдэгдсэн юм. Харин шах

Мухамедийн зорилго бол дорно зүгт Чингис хааны байгуулсан хүчирхэг Монгол Улсын

тухай сонссон мэдээгээ бататгах, Хятадыг байлдан эзлэхээр төлөвлөж буй бодлогод нь

учирч болох саад бэрхшээл юу байгааг тагнан мэдэх явдал байв. Чингис хаан ч түүнийг

сайтар мэдэж байсан нь нүднээ ил мэт тодорхой билээ.

"Алтан аргамж" хэмээх алдарт хэллэг, нүүдэлчдийн сэтгэлгээний энэ хийморлиг

илэрхийллийг онолын томъѐололд хүргэж үзэх үндэс байна.

Чингис хаан гадаад худалдаагаар дамжуулан олон улсын найрсаг харилцааг

бэхжүүлж. үндэснийхээ аюулгvй байдлыг хангахад ямагт анхаарал тавьж байсан бөгөөд уг

зорилгодоо хүрч чадсан билээ. Тэрбээр дэлхий нийтийн энх тайвны асуудлыг анх үүсгэн

тавьж, өөрийнх нь хэлснээр "Эцсийн тэнгис" хvртэлх газрыг энх шударга болгох туйлын

эрмэлзэл бүхий өргөн цар хүрээтэй бодлого явуулж байв. Ингэж дэлхийн хэмжээнд

сэтгэж, дэлхийг өөрийн оюунд багтааж чадсан энэхүү үзэл баримтлалын гол зангилаа нь

олон улсын худалдааны үйл хэрэгт төвлөрч байв.

Өөрөөр хэлбэл Чингис хаан шинэ үзэл, шинэ үйлс, шинэ ухамсрыг дэлхий дахинд

авчирсан байна. Үүнд гадаад худалдаа алтан аргамж нь болсон юм.

Ийнхүү "Алтан аргамж" хэмээх нь ард түмэн бүрийн амьдралын амгалан тайван

бөгөөд гачигдал, хомсдолгүй амьдрах таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн төрийн

бодлогын хамгийн уян хатан хэрэгсэл, нүүдэлчдийн гадаад худалдааны бэлгэдэл мөн

ажгуу.

Дүгнэлт

1. Монголчууд асар их газар нутаг, улс орон, хүн амыг эрхшээлдээ оруулан захирахдаа

тухайн орны ѐс заншил, соѐл, шашинд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ өөрийн

үндэстнийхээ соѐлын онцлогийг ч хадгалж үлдэхийг туйлаас хичээж байжээ. Монгол хаад

төр, шашныг хослон барих хоѐр ѐсны сургаалийг маш амжилттай хэрэгжүүлж, өдгөө ч

шийдвэрлэхэд төвөгтэй байгаа шашны асуудлыг ямарч мөргөлдөөн тэмцэлгүйгээр

зохицуулан, олон угсаатныг үндэс угсаагаар нь ялгаварлахгүй, тэдний оюуны чадавхийг

өндөр үнэлж төрийн албанд хэрэглэж чаддаг байснаараа урьд өмнөх төдийгүй хожмын улс

гүрнүүдээс ялгарч, Монголын төрийн бодлого Их гүрний дайтай байж төр нь хүчирхэг

байсан юм.

2. Чингис хаан нэгэн төрийн эрхшээлд соѐл иргэншилт олон орныг нэгтгэн, өрнө

дорныг улс төр, эдийн засаг, соѐлын түмэн шижмээр холбон өгснөөр дэлхийн эдийн

Page 95: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

95

засгийн чөлөөт бүс байгуулагдаж, эдийн засгийн хөгжилд үлэмж түлхэц үзүүлж Ази,

Европын ард түмнүүд бие биеэ мэдэх болж соѐл, шинжлэх ухааны ололт харилцан

нэвтэрч, мэдээлэл маш хурдацтай тархах үйл явцад эрч нэмэв.

3. Аль ч цаг үед орон зайн бодлогод шийдвэрлэх нөлөө үзүүлж байсан Мэдээлэл-

харилцаа холбооны асуудал, Мөнгөний бодлого, Худалдаа арилжааны чөлөөт байдал,

Шашин шүтлэгийн асуудлыг монголчууд тухайн цаг үе, орчин, нөхцөлд нь зохицуулан үр

өгөөжтэй, зөв шийдвэрлэж чадаж байсан нь Монголын эзэнт гүрний төрийн бодлогын уян

хатан чадвар, орчин цагаа мэдрэх зөн совин, ирээдүйг төсөөлөх холч харааг нь өнөө ч

гайхан биширмээр, судлаж суралцмаар удирдахуй ухаан (management) байжээ.

4. Алтан аргамж гэдэг нь манай болон дэлхийн эрдэмтдийн үзэж байгаа шиг дан ганц

элчин төлөөлөгч гэсэн ойлголт бус харин ч улс орнуудын харилцааны нэн чухал элемент

болох арилжаа худалдааны ойлголт болно.

Conclusion

1. Mongolians carefully regarded to other country‘s custom, culture and religion to occupy

and control the wide land, and population of other countries while keeping the features of own

national culture. Mongolian kings accomplished very successfully the coexistence of government

and religion, and regulated religion problem which is being difficult to solve even nowadays

without any battle, Mongolians could created completely different country which existed in that

time and will be existed in the future and their stage policy was like an empirial and the

government was powerful by using the brain power of many other nationalities for civil service

without any separation or discrimination.

2. The world free economic market was established with a combination of many nations

under one government control by the Chingis Khaan and connected western and eastern

countries with a political, economical, and cultural way and this pushed up the economic

development, and the Asian and European nations had each other, and the scientific invention or

innovation and the information‘s were spread rapidly.

3. Mongolians could decided right and efficiently information and communication which has

device influence for space or land police, and religion problems according to that living period,

and environment of situation. Was amazing, wonderful, and need to research and study

management science which indicates sensible government policy of Mongolian empire, and

vision to feel the environment and period, and foresights to perspective the future.

Page 96: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

96

4. Golden tether is not only meaning of ambassador like understanding of our and other

world scientists but it is also understanding of trade or commerce which is important for

international relationship.

Ном зүй

1. Монголын нууц товчоо. УБ. 2006

2. Шинжлэх ухааны академ, Түүхийн хүрээлэн ЭШБичиг. УБ. 2010

3. Сайшаал ―Марко Пологийн аялалын тэмдэглэл‖ Өвөрмонгол, 1977

4. Ж. Цэцэгмаа ―Гадаад орнуудын төр эрх зүйн лекцүүд‖ УБ. 2003

5. Х.Пүрэвдагва ―Чингис хааны менежментын товчоон‖ УБ. 2004

6. Саша Железняков ― Монгол улс холимог соѐл иргэншлийн түүхийн бүтээлүүдэд:

дэлхийн түүхийн бүдүүвчид гарсан өөрчлөлт‖ ОХУын ШУА Дорно дахины

хүрээлэн

7. ―Их монгол улс‖ УБ. 2007

Зохиогчийн тухай: Баттулга овогтой Жамъянханд. 2005 онд ШУТИС-ыг

Үйлдвэрлэлийн менежмент мэргэжлээр төгссөн. ОУЭЗБДСургуулийн ОУЭЗГТМТэнхимд

багшилдаг. Менежментийн чиглэлээр судалгааны ажил хийх сонирхолтой.

Page 97: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Х.Мөнхшүр-ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, магистр

Чингисийн эзэнт гүрний гадаад худалдаа,

худалдааны бодлого

Домог яривал захгүй их далайн хөвөөнд өтгөн ойгоор хучигдсан өндөр ууланд Бөрт

чоно Гуа маралтай учирснаар монголчууд үүсч бий болсон түүхтэй. Монголчууд түүнийг

нас нөгчихөд төрсөн газарт нь харийнхан очихыг чандлан хориглосноос өөр бидэнд

түүхэн тодорхойлолт байхгүй. Тэр нутгийн гол ус, уул нуруудын нэр түүхэн зохиолуудад

ч үгүй бөгөөд орчин үеийн газрын зурагт хоорондоо ихээхэн зөрүүтэй тэмдэглэгдсэн

байдаг. Төв болон Хойд Азийн тэгш өндөрлөгт оршдог Монгол оронд далай тэнгисийн

эрэг хавийн хөндийнүүд, хөдөө аж ахуй эрхэлдэг Азийн орнуудад арвин хур хайрладаг

Номхон далайн чийглэг, зөөлөн салхи ч хүрдэггүй ажээ. Харин баруун хүйноос үлээх хойд

мөсөн туйлын хүйтэн салхи Монголын тэгш өндөрлөгийг нөмөрнө. Иймэрхүү салхи

нутгийн хойд хэсгийн уулархаг газруудаар багахан хур буулгадаг ч говь буюу гаднынхан

гоби хэмээдэг нутгийн өмнө талыг гандуу хуурай орхино. Говийн өмнө талаар тал нутаг

аажим өргөгдсөөр Шар мөрний хавийн асар том тариалангийн талбайнуудтай холбогдон

Азийн төвд хүрнэ. Намуухан үргэлжлэх тал нутагт цаг агаар хахир хатуу бөгөөд асар

түргэн хувирч өөрчлөгдөнө. Хахир хатуу цаг энэ нутгийн хүн мал ч хүнд хэцүү цаг уурын

сорилттой байнга тулгарна. Жилийн дөрвөн улирлыг Хэнтийн нуруунд ганцхан хоногт

харж болно гэж монголчууд ярьдаг. 5 дугаар сард хүртэл морьдын хүзүүгээр татам цас

хунгарласан байх нь элбэг байлаа.

Онон мөрний хөвөөнд орших энэхүү нутагт хожим Чингис хаан болж тодрох

жаалхүү мэндэлсэн юм. Үзэсгэлэн төгс байгальтай энэ нутагт 1262 он буюу дорнын

тооллын морин жилд цаг үргэлж хатуу ширүүн тэмцлийн дунд Өүлүний ууган хүү

ертөнцөд мэндлэхээр амь өрсөн тэмцэх зуур баруун гартаа нэгэн өвөрмөц сонин зүйл

атган төрсөн гэдэг. Зовж шаналсан залуу эх бяцхан хүүгийн атгыг нээж үзвэл шагайн

чинээ нөж атгасан байсан гэлцдэг. Эхийнхээ халуун хэвлийн хаа нэгтэйгээс нөжирсөн цус

атгасаар хүү энэ ертөнцөд ирсэн ажээ.Туршлага багатай, бичиг үсэг үл мэдэх ганцаардаж

шаналсан залуу бүсгүй хүүгийн гар дахь тэр зүйлийг юу гэж бодсон бол ? Бяцхан

хүүгийнхээ тухай гайхширч, бодлогоширсон тэр эхийн нэгэн адил найман зууны дараа

бид ч мөнөөх асуултын хариуг хайсаар байна.Гартаа нөж атгасан нь сайны ерөөл үү,

муугийн ѐр уу? Сайн сайхныг зөгнөнө үү, муу муухайг ѐрлоно уу? Тэр баярлах, эсвэл айж

эмээх ѐстой юу? итгэл найдвар, эсвэл айдас дагуулна уу?

Есүхэй хүүдээ Тэмүжин гэдэг нэр өгчээ. Энэ нэр урагш зорин довтолгох гэсэн утга

бүхий зоригжих, бүтээлчээр сэтгэх, сайн сайхан өөд тэмүүлэх гэдэг нэг язгуур үндэстэй

ажээ.

Монгол орон гадаад ертөнцөөс алс зайдуу оршдог ч, тэнд нутаглаж байсан овог

аймгууд дэлхийн хэрэг явдлаас салангид тусдаа байгаагүй юм. Чингис хааныг мэндлэхээс

ч өмнө монгол нутагт хятад, мусламан, хинду, христосын шашин нэвтэрсэн бөгөөд их

талын хатуу ширүүн орчинд бага боловч нутагшин дассан ажээ. Нүүдэлчин аймгууд Хятад

Page 98: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

98

болон Төв Азийн цаг үргэлж өөрчлөгддөг байсан улсуудтай ээдрээ төвөгтэй арилжаа

наймааны, шашны болон цэргийн, хаа холын гэхдээ нарийн төвөгтэй харилцаа холбоотой

явж ирсэн юм. Холын умард зүгт нутагладаг монголчууд говийн урд талаас эхлээд Хятад

орныг мусламан шашинт улсуудтай бат бэх холбодог ―Торгоны зам‖ гэгддэг арилжаа

наймааны их хөлийн замаас зайдуу оршдог байлаа. Гэсэн хэдий ч худалдаа наймааны эд

бараа монголд нэвтэрч өмнө зүгийн баян тансагийг тэдэнд мэдрүүлнэ. Чингис хааны

үүсгэн байгуулсан Монголын эзэнт гүрэн нь нэгэн зууны хугацаанд Евро-Ази дахь анхны

дэлхийн хэмжээний эзэнт гүрэн болон цэцэглэн хөгжсөн билээ. Энэ үе бол Пакс

Монголикагийн эрин байлаа. Монголын эзэнт гүрний эдийн засгийн үйл ажиллагаа нь

Евро-Азийн зүүн ба баруун биед нэгэн адил идэвхтэй байсны нотолгоо ч бас болдог юм.

Евро-Азийн дотоод эх газрын үй олон хүн амьтны нурууг тэнийлгэх шинэ давлагаа юу

байж болох вэ? Говийг хөндлөн гарч Шинжаан хүрсэн төмөр зам барьж улмаар Монгол

Улсын идэвхтэй манлайллын доор Казахстан, Узбекистан, Туркменстан, Иранаар дайран

Туркийн Истанбул хүрэх Евро-Азийн гурав дахь хөндлөн төмөр зам байгуулах шаардлага

байв. Худалдаа нь хүн төрөлхтний олон мянган жилийн хөгжлийн бүх цаг хугацаанд

нийгэм, эдийн засагт чухал байр суурийг эзэлж байсан. МЭӨ 152 онд Хүннү, Хан улсууд

хил орчим худалдааны газар нээсэн тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Мөн түүнчлэн

хөрш орнууд болон баруун зүгийн орнуудтай худалдаа, бараа солилцоо хийхээс гадна

албан татвар авах зэргээр дотоодын болон цэрэг армийн хэрэгцээг хангах үйл ажиллагаа

нь олон зуун жил үргэлжилсэн. Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулсаны

дараагаас Ази тивийг бүхэлд нь эзэлсэнээр бүүдгэр байсан торгоны замыг сэргээж, ази

болон европыг холбосон худалдааны сүлжээг хяналтандаа авсан байна. Ийнхүү

Монголчууд торгоны их замын хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэж, нөгөө талаас чөлөөт

худалдааны үзэл санааг анхлан дэвшүүлэн хэрэгжүүлж байжээ. Монголчууд 13-р зуунд

―Торгоны зам‖ -ыг чөлөөтэй зорчих зам болгож, хяналтанд авснаар худалдаачидад хаа ч

чөлөөтэй зорчих бололцоог нээж, улмаар өрнө, дорны худалдаа, эдийн засаг, соѐлын

харилцааны түгжигдмэл байдлыг арилгаж чадсан юм. Дэлхийн улс оронд ―Торгоны зам‖

гэж алдаршсан худалдааны их зам нь Өрнө, Дорнын суурьшмал амьдралтай, худалдаа,

үйлдвэр, газар тариалан хөгжсөн орнуудын хооронд худалдааны өргөн харилцаа холбоо

тогтоох тааламжтай нөхцөл бүрдүүлж байсны үр дүнд замын дагуу худалдааны зах зээл

үүсэн байгуулагдаж, улмаар худалдааны боомт /төв/ хотууд бий болох үндсийг тавьжээ.

Гэвч түүхэн баримтуудаас харахад Монгол улсын худалдааны бодлого тухайн цаг

үеийн улс төрийн байдал, хөрш орнуудын гадаад бодлогоос ихээхэн хамааралтай явагдаж

ирсэн байдаг. Тухайлбал Манж Чин улсын эрхшээлд байсан 200 гаруй жилийн хугацаанд

Манжууд Монгол орны худалдааны ихэнхи хувийг хяналтандаа авч, мал аж ахуйн түүхий

эд, бүтээгдэхүүнийг маш хямдаар авч, дотоод зах зээл дээр хүнс болон өргөн хэрэглээний

барааны хомсдолыг бий болгосон байсан юм. Түүхчидийн нотолсноос үзвэл ―Торгоны

Page 99: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

99

зам‖ бол хятадууд торго, магнаг зэрэг бараагаа борлуулах зах зээл эрж хайсны улмаас

биш, харин тэр үеийн хятадын Хан улс нь умард зүгийн нүүдэлчин аймгуудын халдлага

довтолгооноос хамгаалах тэмцлээ үр дүнтэй болгохын тулд Түмэн газрын Цагаан хэрэм

босгох гэх мэт олон том арга хэмжээ авч байсны гадна хань хамсаатан олох, өөртөө татах

зорилгоор тэдний цаана /баруун талд/ орших улсуудын тухайлбал, Туркестан, Дундад

Азийн орнуудын эрх баригчдад тансаг эд зүйл, юуны өмнө торго магнагаар бэлэг сэлт

өгөх арга хэлбэрийг өргөн ашиглаж байсантай холбоотой үүссэн гэж үздэг юм.

Онцлон дурьдахад Чингис хаан олон улсын худалдааг хөгжүүлэхэд онцгой

анхаарал тавьж /бодлого явуулж/ худалдаачдыг тал бүрээр урамшуулан дэмжиж,

худалдааны замыг хамгаалах, өртөө буудал байгуулах, их замын дээрэмчин, хулгайч

нараас хамгаалах арга хэмжээ авч, нэг талаар даатгалын чанартай болгож Азийн эртний

худалдааны аян замыг хөгжүүлсний үр дүнд Отрар, Бухар, Самарканд гэх мэт хотуудыг

өөрийн нийслэл Хархорумтай холбосон их замын сүлжээг бий болгов. Эдгээр хотууд нь

цаашлаад эзэнт гүрний мэдэлд орсон Афган, Пакистан, Умарт Энэтхэг, Ирак, Иран,

Азербайджан, Гүрж, Армян, Өмнөд Оросын тал нутгийн хотуудтай худалдааны замаар

холбогдож байв. Мөн Өгэдэй хааны үед шинэ дэвшил хөгжилд хүрч энэ их өргөн

харилцаа, цэргийн бэлтгэл дайн тулаанд шаардагдах төрийн их сан хөмрөгийг арвижуулах

үүднээс гааль татварын бодлогыг улам боловсронгуй болгож 1234 онд Худалдааны

Гаалийн хууль баталж /Их засаг хуульд үндэслэж/ Гаалийн асуудал эрхэлсэн төрийн алба

байгуулсан нь ―Торгоны зам‖- аас олох орлого асар их байсны баталгаа юм. Үүний үр

дүнд нэгдсэн Монгол улсын нийслэл Хархорум хот нь олон улсын худалдааны төдийгүй

Ази, Европыг холбосон улс төр, эдийн засаг, соѐл, шашны харилцааны том төв болж

хөгжих боломжтой болжээ. Ер нь Чингис, Өгөдэй тэргүүтэй Их Монгол Улсын хаад

худалдааг ихэд эрхэмлэж түүнийг хөхүүлэн дэмжихийн хамт дээр дурдсанчлан гаднаас

ирсэн худалдаачдын сонирхлыг татаж байснаас гадна шударга бус худалдаа хийх, ард

иргэдийг мөлжих, амьдралыг нь доройтуулах, хээл хахууль авах өгөхийг хатуу чандлан

хорьж байсан байна. Хэдийгээр бусдыг эзлэн авах, халдан довтлох шинж чанартай аян

дайныг өрнүүлж байсан ч гэсэн нэг төр, нэг нийслэл бүхий их гүрэн байгуулсан нь газар

зүйн байршил, Геополитикийн маш зөв бодлого бүхий Их Монгол Улс байсан гэж үздэг.

Нөгөө талаас нь үзэхэд Ази, Европоор тогтохгүй дэлхий дахинд Монгол Улсыг нээж өгсөн

гэж үзэж болох талтай. Энэ нь Монгол улсын хувьд шинэ ертөнцийг нээх, өөрөө шинэ

ертөнц болоход зам харилцааны ач холбогдолтой байсан нь гарцаагүй. Ингэж дэлхийн

бөмбөрцөгийн хагасыг хамарсан нэгдмэл улсын нийслэл Хархорум хотыг Ази Европын

олон хотуудтай холбож мэдээлэл, шуудан харилцаагаар хангах Өртөөний өвөрмөц зохион

байгуулалт бүхий аргаар шийдвэрлэх замын сүлжээг бий болгоход ―Торгоны Зам‖-ыг гол

үндэс болгосон нь ойлгомжтой. Өртөөний зам сүлжээгээр дамжиж зөвхөн худалдаа

арилжаа өргөжөөд зогсохгүй ―Торгоны Зам‖-ыг бүтээлчээр ашигласны үр дүнд Нийслэл

Page 100: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

100

Хархорум нь Ази Европыг холбосон их худалдааны төдийгүй улс төр, шашин, соѐлын

болон үйлдвэрлэлийн төв болсон юм.

Чингис болон Монгол хаадын нэг онцлог нь эзэлсэн нутаг орныхоо хамгийн

шилдэг урчууд /мэдээж зохион бүтээгчид/, эрдэмтэй хүмүүсийг устгаж сөнөөлгүй, харин ч

тэднийг өршөөн тэтгэж монгол газарт ирүүлж бүтээн байгуулах ажил хийлгэж байсны

гадна тэдний хэл, соѐл, шашин шүтлэг, зан заншилд хүндэтгэлтэй хандаж байсан түүхэн

баримт бий. Ингэж нэг ѐсондоо өнөөгийн ертөнц дахины даяаршлын шинж чанартай арга

хэмжээний нэг гол хүчин зүйл нь хөгжилд дагуулсан зам харилцаа байв.

Дүгнэлт

Түүхэн баримтуудаас хархад Чингис хаан болон түүний дараагийн хаад нь Ази,

Европ хоѐр тивийн орнуудын бүх талын харилцааны суурийг тавьж зарим талаар бүр

хөгжүүлж, Их Монгол Улсын халдашгүй дархан байдал, эдийн засгаа тогтвортой

хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө зорьж байсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ бүгдээс

дүгнэлт хийж үзхэд Их Монгол Улс нь ―Торгоны Зам‖-ыг сэргээн хөгжүүлэх, ―Торгоны

Зам‖-аас эх суурьтай их замын сүлжээ нь Их Монгол улсын хувьд ямар ач холбогдолтой

байсныг өнөөгийн өндөрлөгөөс эргэн харвал:

1. Он удаан жил дайн тулалдааны талбар болж улмаар гол зангилаа нутгийг

эзэмшиж байсан Тангууд, Алтан улс зэрэг орнуудын харилцааны нөхцөл байдлаас болж ач

холбогдлоо алдан бүдгэрч үгүй болох шахсан ―Торгоны Зам‖-ыг Их Монгол улс сэргээн

хөгжүүлж, олон улс хоорондын харилцааны зам болгосон нь өнөө үед ч уламжлан ач

холбогдлоо өгсөөр байна.

2. Европыг холбосон их замын сүлжээ /цаашилбал Баруун Европыг холбосон/ нь

түүнийг дагуулсан өртөөг ашиглан мэдээлэл, шуудан харилцааны тэр үедээ цоо шинэ

систем тогтоосон.

3. Ерөнхийдөө дэлхийн аль ч улс орнууд худалдаачидад төдийлөн тааламжтай

ханддаггүй байсан тэр үед Чингис, Өгөдэй хаадууд худалдааны өвөрмөц таатай бодлого

явуулж тэдний аюулгүй байдлыг хамгаалах, гааль татварын өвөрмөц журам гаргах гэх мэт

даатгалын шинж чанартай арга хэмжээ авч байсан нь ―Торгоны зам‖-аар нэвтрэх

худалдааны урсгалыг эрс өсгөж, хааны сангийн орлогыг нэмэгдүүлж байсан.

4. Замыг өргөжүүлэн тэлсээр Монгол орон, Монгол хүнийг нээж таниулах, нөгөө

талаар гадаад ертөнцийг Монголын төрт улс танин мэдэж, хоѐр талдаа далайд гарцтай,

газар зүйн байршил, цаг уур, болон геополитикийн хувьд онцгой тохиромжтой болох

дэлхийн тэн хагасын хэсгийг эзэмшсэн их эзэнт гүрэн байгуулахын үлгэр дууриал болсон

гэж үзнэ.

Өнөөдөр Монгол улс нь далайд гарцгүй, эх газрын алслагдсан хэсэг, зам

харилцааны таатай бус байршилд оршиж байгаа нь олон улсын харилцааг хөгжүүлэхэд нэг

том бэрхшээл болсоор байгаа билээ. Энэ асуудлыг 800-аад жилийн тэртээ шийдвэрлэхийг

Page 101: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

101

зорьсон өвөг дээдэс минь ямар их ухаалаг бодлоготой байсныг судалж мэдэхийн хамт

түүхээрээ бахархах ѐстойг дурдая. Харин монголын эрх баригчдын эв нэгдэлгүй, мөн

улсынхаа дотоод хэрэгт гадны гар хөлийг оролцуулах алхам хийж ―Торгоны Зам‖

нэвтэрдэг зам харилцааны зангилаа бүхий газар нутгаа бусдад алдаж байсан, тэр ч

байтугай тусгаар тогтнолоо алдаж байсан харамсаж баршгүй гашуун түүхийг давтахаас

сэргийлсэн төрийн ухаалаг бодлого өнөөдөр ч үгүйлэгдсэн хэвээр байгаа.

Conclusion

As shown in the historical facts, it reasonably considered that Chingis Khaan and consequent

kings of Great Mongol Empire had established as well as developed a foundation of various

relations between two big continents, Asia and Europe and intended to develop its sustainable

immunity and economy. In conclusion, to see back the history of the contribution of Mongolia to

develop ―Silk road‖ and how ―Silk road‖ related transportation system is important to Mongolia:

1. Great Mongol Empire has restored the ―Silk Road‖ as a main trade center for

international relations which was nearly disappeared because of the relations between

Tanguud and Golden Horde State that occupied the main territory for many years for war

field. It is still important at this time.

2. At that time, great transportation system which connects Europe /furthermore western

Europe/ has established pretty new system, Information, Post and Communication

system, by using the relay stations.

3. At the time when most of the countries are unpleasant to the merchants, Chingis and

Ugudei kings had conducted a specific and pleasant policy for the trade system to comply

with merchants safety and took some necessary measures such as specific regulations of

customs and taxes which increased the trade flow through the ―Silk Road‖ and income of

the King‘s treasure fund.

4. It is considered that by expanding the roads, Mongolia and its people became more

familiar with other countries and introduced foreign culture to the Mongolia through open

gateway to the ocean in both side and occupying almost half of the world and

establishing a huge empire could be more pleasant by its geography, climate and

geopolitical.

Today, Mongolia is located in landlocked area with unpleasant transportation system which

has been causing a problem to develop international relations. It must be mentioned that we have

to be proud of our history and ancestors who had been solving this problem about 800 years ago

and how intelligent they were. It is pity that political members of Mongolia are not united and

they need those policy at this period to prevent from repeating our history such as involvement of

foreign parties to the internal affair of Mongolia, lost our main transportation junction where

―Silk Road‖ crossed to other countries as well as we had lost our independence.

Page 102: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

102

Ном зүй

Монголын түүх. УБ хот 2011 он

Жак Уэтерфорд. Монголын их хатдын нууц товчоо. УБ хот 2010 он

Рашид-ад Дин. Судрын чуулган. УБ хот 2002 он

БНМАУ-ын түүх. УБ хот 1966 он

Монголын нууц товчоо 2004 он

Монголын товч түүх А.Амар УБ хот 1989 он

www.mongoliandream.mn

www.undesniiuzel.mn

Page 103: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Р.Мөнхдулам-ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, магистр

Чингис хааны геополитик ба соѐл иргэншлийн мөргөлдөөн

Оршил

Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь чингис хааны байлдан дагуулалт нь

эзлэн түрэмгийлэл, боолчлол, харгислал байсангүй харин дэлхийг өөрчлөх

геополитикийн бодит хэрэгсэл болох бүхнээс илүү тэргүүлэх улс орон ба эх газрын

бодлогыг урьдчилан мэдээлэх түлхүүр болсон их удирдагчийн улс төрийн бодлогыг

хил эдийн засаг, улстөр, цэрэг-стратеги, уур амьсгал ба бусад хүчин зүйлсийн хамт

судлахыг зорьсон билээ

Геополитик нь газарзүйн байршил улс төр, олон улсын харилцаанд үзүүлэх нөлөөг

судалдаг шинжлэх ухааны салбар юм. Энэ шинжлэх ухаан өөрийн хэлбэр төрх, шинж

чанар байхгүй түүний хил эдийн засаг, улстөр, цэрэг-стратеги, байгалийн нөөц,

экологи ба олон улсын харилцаа, гадаад бодлого зэрэг салбаруудын судлах зүйлтэй

сүрхий холилдсон байдаг. Олон судлаачид геополитикийг улсын стратегийн чадавхид

их нөлөө үзүүлдэг, хоорондоо харилцан нөлөөлдөг, газарзүй, түүх, улс төрийн ба

бусад хүчин зүйлсийг цогцолбороор судалдаг гэж үздэг. Геополитик олон салбарын

шинжлэх ухааны сууринд тулгуурладаг учраас хэрэгжих боломжтой байдаг. Хүний

түүхэнд газар зүйн орчны нөлөөний тухай санаа (уур амьсгал, гол мөрөн, тэнгис)

геродот, гиппократ, фукидида зэрэг эртний сэтгэгчдэд байсан. Полибий (мэө 200 -120

оны орчим) аркадийн оршин суугчдын хатуу зан авирыг бүрхэг, хүйтэн цаг агаар

зонхилдогтой холбон тайлбарлаж: энэ ... Шалтгаанаар ард түмнүүдийн ихэнхэд байдаг

арьс өнгө, биеийн байгууламж, зан авирын эрс ялгаатай байдал бүрддэг гэжээ21

.

―хуулиудын санаа зоригийн тухай‖ бүтээлдээ төрийн байгууллагын хууль гаргах

үндсэн шалтгаан нь уур амьсгалын онцлог гэжээ22

. Монтескьегийн саналаар хүйтэн

уур амьсгалд хүмүүс ихээхэн ѐс суртахуунтай байдаг. Сэрүүн газрын хүмүүсийн ѐс

суртахуун тогтворгүй. Учир нь энэ уур амьсгалын тодорхой шинж нь хүнд тогтвортой

байдлыг хангалттай өгдөггүй. Харин халуун уур амьсгал монтескьегийн бодлоор

хүний зан чанарыг сулруулж, боолчлол хөгжихөд хүргэнэ хэмээн үздэг байна.―соѐл

иргэншлийн мөргөлдөөн‖зохиогч xxi зуунд сөргөлдөөний үндсэн эх сурвалж нь эдийн

засаг буюу үзэл санаа биш, харин соѐл иргэншлийн ялгаа байх болно гэсэн. Тэр ―соѐл

иргэншлийн мөргөлдөөн‖ дэлхийн улс төрийн зонхилогч хүчин зүйл болно гэж үзсэн.

Дэлхийн орон зайд 30-р ба 40-р зэргэдийг сөргөлдөөний бүс‖ гэж а.мэхен онцгойлон

21 аристотель (мэө 384-322) ―улс төр‖

22 францын соѐн гэгээрүүлэгч, философич шарль монтескье (1689-1755) 1748 онд хэвлэгдсэн

Page 104: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

104

ялгаж, энэ бүсэд евроазийн эх газрын цөмд тулгуурласан23

гэж үзсэн нь одоо та

бидний амьдарч буй энэ л цаг хугацаанд биелэлээ олж байна.

Тухайн цаг үеэсээ хэтийдсэн нэн чадварлаг үндэсний армийг зохион байгуулсан.

Арван өрхөөс татсан арван цэргээс бүрдэх аравт арван аравт бүрийн цэрэг нийлсэн зуут,

арван,зуутын цэргээс тэрлэх мянгат, арван мянгатын цэрэг бүхий түмт байхаар

журамласан цэргийн зохион байгуулалтын тогтолцоо нь Их монгол улс байнгын хүчирхэг

армитай байх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Тал хээрийн нүүдэлчдийн эртний уламжлалт

байлдааны хамгийн шилдэг чанарыг өвлөн авсан, дэлхийн бусад орны цэрэг, армийн

шилдэг бүхний авхаалжтай соргог тусган эзэмшсэн стратеги, тактикийг бий болгосон.

Монгол цэргийн 25 жилийн хугацаанд дайтан эзэлсэн улс, орон хүн ам нь дөрвөн зуун

жилийн туршид Ромчуудын эзэлснээс ч хол давсан байна. Чингис Хаан өөрийн хүүхдүүд,

ач нартайгаа 13-р зууны хамгийн шигүү суурьшсан, олон хүн амтай улс орнуудыг эзэлсэн

нь түүнд өртсөн хүн, дагаар орсон улс орон, эзэлж авсан газар нутгийн хувьд түүхэнд нэр

алдараа дуурсган үлдсэн юм. Хүчирхэгжин мандах үедээ 1112 сая хавтгай дөрвөлжин бээр

газрыг эзэлж байсан Монголын эзэнт гүрэн цар хэмжээгээрээ Африктай дүйж, Карибын

тэнгис дэх арлын улсууд, Төв Америк, Канад, Мексик, АНУ-ыг оролцуулсан Хойд

Америкаас ч давсан байлаа. Түүнд цас мөсөнд даруулсан Сибирээс халуун дулаан цаг

ууртай Энэтхэгийн хөндий, Пакистаны тутаргын талбайгаас Унгарын улаан буудайн

тариалан, Солонгосоос Балканы хойг хүртэл үргэлжлэх асар өргөн уудам нутаг багтаж

байлаа. Монголчуудад эзэлэгдсэн тэдгээр нутаг өдгөө гурван тэрбум гаруй хүн ам бүхий

30 гаруй улс орон оршиж амьдарч байгаа юм. Монгол үндэстэн бүрэлдэх эх суурийг

тавьсан Тэмүүжэн Монгол угсаатныг нэгдсэн газар нутаг,хил хязгаартай аман болон

бичгийн хэлтэй, өөрийн гэсэн язгуурлаг соѐлтой болгожээ. Улс монголынхоо төлөө амь

насаа огоорон зүтгэж, эр зориг, их хавын гайхамшигийг дэлхий дахинд үзүүлсэн.

Тэмүүжэн язгуурын Монголчуудыг цэгц үгтэй, ончтой санаа, төрийн мяндсан ухаанаараа

бусдаас гоц ялгарч байсан юм.24

Чингис хаан Монгол туургатныг нэгтгэсний дараа шууд

мандсан Тангуд улстай хил залгах болсон. Чингис хаан Монгол тулгар улсыг байгуулахын

өмнөх 1205 ба дараа 1207 онд 2 удаа Тангудыг довтолсон бөгөөд бүрэн эзлэн авах зорилго

тавиагүй. Харин хүчийг нь сулруулж, эд агуурс, хүн хүчийг нь олзлон авч хүчээ зутаатгах

зорилго тавьж байжээ. Харин 1209 онд гурав дахь удаагаа довтолсон бөгөөд Монголын

цэрэг 2 сар гаруй байлдаж, Тангудын нийслэлд очих зам нээгдсэн байна.

1209 оны 10 дугаар сард Чингис хаан цэргээ авч Тангудын нийслэл Иргай хотын

чиглэлээр давшилт хийсэн. Ингэж давшихдаа Хатан голын хашлагыг эвдэн нурааж,

23

харвардын их сургуулийн профессор самуэль хантигтон (1927 онд төрсөн) ―соѐл иргэншлийн

мөргөлдөөн‖ (1993 он) 24

Жак Уэтерфорд ―Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан‖

Page 105: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

105

мөрний усыг хотод оруулах бодлого баримталж улмаар хотыг бүслэн авснаас арга буюу

Тангуд улсын хаан бууж өгч найрамдлын гэрээ байгуулсан. Ийнхүү Тангуд улсыг довтолж

алба авч байхын зэрэгцээ Алтан улсад довтлох түшиц газартай болсон.

Нөгөө талаар Монголын цэргүүдэд хот суурин газрыг довтлох бэлтгэл сургууль

болж өгсөн. Энэ үед Алтан улс нь нүүдэлчин аймгуудыг хооронд нь тэмцэлдүүлэх, Сүн

улстай хийх худалдаа арилжааг хавчин боогдуулах замаар нүүдэлчдийг суурин газрын

өргөн хэрэглээний эд таваар, хүнсний бүтээгдэхүүнээр ихээхэн гачигдуулж байв.

Түүнчлэн Юан улс сударт дурьдсанаар Монгол жил бүр Алтан улсад 1000 лан алтаар алба

барьж байсан тухай тэмдэглэжээ. Эдгээр шалтгаанаас хамааран Чингис хаан Алтан улстай

байлджээ.

Дундад Азийг байлдан эзэлсэн нь

Чингисийн цэрэгт бут цохигдсон Найманы Таян хааны хүү Хүчүлэг 1211 онд

баруун зүг зугатан Хар Киданд очиж Хорезмын Шахтай холбоо тогтоож байсан. Хүчүлэг

өөрөө буддын шашнийг шүтдэг Хар Киданы хүн амын ихэнх нь лам шашинтай учир

хоорндоо ихээхэн зөрчил тэмцэлтэй байсныг Чингис хаан ашиглаж 1218 онд Зэв

жанжнаар удирдуулсан хоѐр түмэн цэргийг илгээж Хар Киданыг эзлэн авчээ. Ийнхүү Хар

Кидан буюу баруун Ляо улсыг эзэлснээр одоогийн Дорнод Туркстан, Дундад Азийн зарим

нутаг Монгол улсад хамаарч Хорезм улстай шууд хил залгах болсон. Чингисийн явуулсан

хүмүүсийг Хорезмын Отрар гэдэг хотод очиход хотын дарга нь Мухамедэд эдгээр

хүмүүсийг тагнуул гэж танилцуулсны улмаас асуудлыг нарийвчлан хянан үзэхгүйгээр

цаазалсан байна. Энэ хэрэг явдлаас болж Чингис хаан Дундад азид шууд нэвтрэн орох нэг

шалтгаан болсон. Гэвч Чингис хаан дайран довтлолгүй дахин элч явуулж Мухамедыг

буруугаа хүлээхийг шаардахад дагалдаж явсан хоѐр Монголыг нь алж, Турк угсааны

ахлагчийн сахалыг тайрах зэргээр доромжилсон байна. Ийнхүү 1219 онд Чингис хаан

өөрийн биеээр цэрэг авч Хорезм улстай байлдахаар хөдөлсөн бөгөөд 1219 оны намар

Монголын цэрэг Хорезмын нутагт цөмрөн орж Отрар хотыг бүсэлжээ.Отрар хотынхон 5

сарын турш баатарлагаар хотоо хамгаалсан боловч арга буюу хүчин дутагдаж ялагдсан

бөгөөд 1220 оны 2 дугаар сарын эцсээр монгол цэрэг Бухар хотод хүрэлцэн очсон бөгөөд

Бухар хотыг эзэлсний дараа Чингис хаан Самарканд хотыг эзэлхээр давшсан. Уг хотыг

110.0 мянган шилдэг цэрэг хамгаалж байв. Монгол цэрэг 5 өдөр ширүүн дайн хийсний

дараагаар Самаркандыг эзлэн авч, эд баялгийг дээрэмдэн, гурван түмэн урчуудыг боол

болгожээ. Монголын цэрэг Хорезмын нийслэл Ургенч хотыг эзлэхээр Цагаадай, Зүчийн

цэрэг орж ирсэн ба тэр хоѐрын дунд хагарал гарч багагүй хохирол үзэж, 6 сарын турш

хотыг эзэлж авч чадахгүй байхад нь Өгэдэйн их цэргийг ирүүлсэн бөгөөд хотын иргэд

Өгэдэйн их цэргийг ирснээс хойш 8 хоногийн турш маш эрэлхэгээр байлдаж байгаад

хотоо алдсан. Ургенч хотыг дайрхад 50мянган цэрэг орсон бөгөөд 200мянган гар

Page 106: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

106

урчуудыг баривчлан Монгол газар илгээж хотын хүн амыг хөнөөж, хотыг асар ихээр

сүйтгэсэн.

Чингисийн хамгийн сүүлчийн аян дайн 1225-1227

Чингис хаан 7 жил Дундад Азид хийсэн аян дайныхаа дараа Тангудыг дайлаар

мордсон байдаг ба Чингис хааны Тангуд улс руу довтолсон гол шалтгаан нь:

Нэгдүгээрт: Хорезмыг байлдан дагуулах үеэр Тангудыг баруун гар болон

байлдахыг тушаахад Тангудын эзэн эс зөвшөөрч түүний дүү Аша Хамба хүч хүрэхгүй

болбоос хаанд юунд болов хэмээн цэрэг гарган туслахаас татгалзсан.Иймд Чингис хаан

Хорезмтой хийх дайндаа гол анхаарлаа төвлөрүүлж байсан боловч бараа бологсоддоо

өглөө бүр Тангуд улс сөнөөгүй шүү гэж сануулж байгтун гэж зарлиг болгосон.

Хоѐрдугаарт: Алтан улстай хийсэн аян дайныг дуусгах зорилго давхар агуулагдаж

байсанд оршино.Алтан улсын хойд мужуудыг эзлэн авсан боловч Алтан улс Монголын

эсрэг тэмцлээ хүчтэй үргэлжлүүлэхийн хамт Тангуд улстай холбоо тогтоож хамтран

тэмцхээр бэлтгэж байв. Хорезмтой хийх байлдааны явцад Хойд Хятадаас үлэмж

хэмжээний цэргийг Дундад Азид төвлөрүүлсэн, Зэв,Сүбээдэй зэрэг нэрт жанжингууд тэнд

байлдаж байсан, Мухулай жанжин нас барсан зэрэг нь Алтан улсын зүгээс хийх тэмцэл

эсэргүүцэл ихээхэн хүчтэй болж байсан байна.

Гуравдугаарт: Тангуд нар Монгол,Сүн улсын хооронд холбоо тогтоох явдалд элдэв

саад хийж , эвдрэлцүүлэх янз бүрийн арга хэрэглэж байв.

Чингис хааны гадаадад хийсэн аян дайн нь эерэг, сөрөг талтай гэж үздэг. Үүний

эерэг тал нь: Энэ байлдан дагуулал нь Монгол орны улс төрийн эдийн засаг,соѐлд

төдийгүй бусад орны хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн. XIII үеэс Монгол оронд газар

тариалан , хот байгуулалт , гар үйлдвэр , худалдаа арилжаа нэг үе сэргэн хөгжиж эхэлсэн.

Монгол орныг эртний соѐлт Хятад , Хорезм , Энэтхэг , Перс зэрэг оронтой холбож

эдгээр орны соѐлын нөлөө нэвтрэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Монголын төрт ѐсны

уламжлалыг бий болгож,цэргийн зэвсэг, байлдах ур чадварыг дээшлүүлэх, цэргийн хатуу

сахилга батыг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

Сөрөг тал нь:

Бусад орны хот тосгодыг эвдэн бусниулж, галдан шатаахын зэрэгцээ хүн ардыг нь

хүйс тэмтрэн устгаж байсан.Үлэмж эсэргүүцэл үзүүлсэн зарим хот тосгон өшөө авалт ,

хорсолд автан сүйдэж байхад дагаар орсон зарим нь хөндөгдөлгүй , хүн ам нь хэвээр

үлдэж байсныг дурьдах хэрэгтэй. Эзлэгдсэн орны ард түмэн давхар давхар дарлал

мөлжлөгт орж ихээхэн нэрвэгдэж байв.Улс орны соѐлын үнэт зүйлсийг үлэмж хэмжээгээр

Page 107: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

107

устгасан. Байлдааны явцад Монголын олон зоригт эрчүүд амиа алдасанаас гадна түүний

гэр орныхон дайн байлдааны ихээхэн хүнд дарамтыг амсаж байв. Монголчууд техникийн

шинэ дэвшил гараагүй шинэ шашин ч үүсээгүй, цөөн хэдэн ном, жүжиг туурвисан боловч

дэлхийн сонорт хүрэх үр тарианы шинэ сорт, хөдөө аж ахуй нэвтрэх өвөрмөц арга барил

нэвтрүүлсэнгүй. Гар урчууд нь бөс бараа нэхэж, төмөрлөг эдлэл цутгаж сав суулга

хийдэггүй, талх ч барьдаггүй хүмүүс билээ. Тэд шаазан эдлэл, гүц, аяга таваг ч хийдэггүй,

зураг зурж байшин барилга ч барьдаггүй. Гэхдээ цэрэг зэвсгийн хүчээр өвөрмөц ондоо

соѐлтой улс орнуудыг эзлэн дагуулж, тэдгээрийн дархлан бүтээх ур чадвартнуудыг

нэгтгэн цуглуулж, авяас чадлыг нь үеэс үед ашиглаж иржээ.25

Чингис Хаан 1227 онд бие барахын цагт тэдгээр орнуудад дипломатын болон худалдааны

хэлхээ холбоо тогтоосон нь өдгөө хадгалагдсаар байна.Торгоны зам дагуух худалдаа

наймааны тархай бутархай, уйтгар төрүүлэм, нам гүм суурингуудыг түүхэнд хамгийн том

чөлөөт худалдааны бүсүүд болгож өөрчилж хувиргасан билээ. Тэр олон улсын хуулийг

анхлан бий болгож бүх хүн Мөнх хөх тэнгэрийн зарлигт сөгдөн мөргөх болгосон. Ямар ч

шашинтан байсан шудрага ѐсыг нийтээр дагаж мөрдөхийг харьяат албаддаа шаарддаг, тэр

эзэмшил нутгаа шүтэж бишрэх эрх чөлөөг бүрэн хангасан юм. Тэр хуулийг дээдлэхийг

шаардаж тамлан зовоох явдлыг эгнэгт арилгасан боловч тонуулч дээрэмчид, алан

хядагчдыг илрүүлж устгахад чиглэсэн томоохон ажиллагаа явуулж байсан юм. Тэр

барьцаалахаас зайлсхийж, дайтаж байхдаа ч дайсагнагч этгээдийн элчин сайд, элч

төлөөлөгчдөд хүртэл үл халдах дипломат дархан эрхийг эдлүүлэх эрхэм заншлыг

хэвшүүлсэн юм. 1205-1295 оны хооронд Монголчууд нийт 50 гаруй үндэстнийг байлдан

дагуулсан бөгөөд энэ нь одоогийн газрын зураг дээрх Японоос Адриатын тэнгис хүртэлх

Ази, Европын 36 орон юм. 13-р зуунд Монголчууд ердөө л 1 сая хүн амтай байсан бөгөөд

нийтдээ 126 сая хүн ардыг байлдан дагуулсан юм. 6 сая орос, 20 сая мусальманчууд, 40

сая манж болон хойд хятадууд, 60 сая өмнөд хятад иргэнийг, дээрээс нь Солонгос, Армян,

Афганистан зэрэг олон жижиг улсуудыг эзэлсэн юм.

25

Blog.mn.tserenbaatar 2012-6

Page 108: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

108

Чингис хааны эзэнт гүрний газрын зураг Их Британы ―ВВС‖ агентлагт Монголын

түүхийн алтан үеийн манлайлагч Чингис хааны тухай товч дүгнэлт бичжээ. Энд

өгүүлснээр Монголын эзэнт гүрэн тэртээ 13-р зуунд дэлхийн талыг байлдан дагуулж

явсны гол хүчин зүйл нь Чингис хааны байлдааны гарамгай тактиктай тухайн үеийн цаг

агаар ихэд зохицож байсан гэнэ.

Судлаачид нэгэн сонирхолтой зүйл олж мэджээ. Тодруулбал, Чингис хаан Их

Монголын хаан ширээнд суухаас өмнө буюу 1180-1190 онд тус газар оронд асар их ган

гачиг болж, цаг уурын онцгүй байдал ноѐлсон гэнэ. Ингээд 1211-1225 онд буюу Чингис

хаан улсын хаанаар өргөмжлөгдөх үед цаг агаарын ер бусын тааламжтай нөхцөл байдал

бүрэлдэж, хур тунадас, нар, салхи зэрэгцсэн таатай цаг уур ноѐлжээ.26

Дүгнэлт

Их хаан Чингис орчин үеийн геополитикийн үндсийг тавьсан хүн мөн. Францын

түүхч Фернан Гзенар - "Чингис хааны байлдан дагуулал нь Хятадыг нэгтгэж, Оросыг

байгуулсан юм" гэж хэлсэн нь интеграцилагдсан эзэнт гүрний мөн чанарыг тодорхойлжээ.

Энэхүү соѐл иргэншлийн мөргөлдөөнөөс үүдэн буй болсон нэгэн хүчирхэг гүрэн дэлхийн

30-50-р зэргэдэд оршин тогтносон нь Чингисийн Монгол юм.Чингис хаан дэлхийн хаан

болохдоо өөрийн чадлаас гадна бусад хаадын зөрчлийг маш сайн ашигласан тухай

эрдэмтдийн дүгнэлт байдаг. Түүнээс бус, монголчууд дан ганцаараа л сэлэм эргүүлж

26

Баруун Виржиниагийн их сургуулийн эрдэмтэн Эми Хэсл, Колумбиагийн их сургуулийн түүхч, судлаач

Нейл Педерсон

Page 109: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

109

явсаар дэлхийн талыг эзэлчихээгүй тухай ―Нууц товчоо‖-нд хүртэл өгүүлдэг. Нүүдэлчин

соѐл иргэншил нь дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн шилдэг соѐл иргэншил ч байж

болох юм. Энэхүү судалгаа нь хөршүүдийнхээ ялгаан дээр ―шатар тоглож‖, зуучилж

холбож хүчирхэгжих, хөгжих нь бидэнд өвлүүлж үлдээсэн тэр суут их удирдагчийн

үндэслэн байгуулсан геополитик юм.

Conclusion

Great Chinggis khan established modern geopolitical. French historian Fernand Gzyernar

said, China was unitied and Russia was established by conqueror Chingiss khan. The result of

cultural face-off Mongolia was established scientists summarized, when Chinggis was declired

worlds khaan, he used conflict of other kings. The secret history was written only Mongolia

didn‘t occupy half of the world.

Nomadic civilization was the most ancient and best in the world. This research is

geopolitical that was established by genus great leader.

Ном зүй

1. Ш.Монтеське. Хуулиудын амин сүнс Самуэль Хантигтон. Соѐл иргэншлийн

мөргөлдөөн

2. Ц.Дамдинсүрэн. Монголын нууц товчоо

3. И.Дашням. Монгол улсын төр эрх зүйн түүх

4. Д.Пүрэвдож. Бага шар тууж буюу Чингис хаан хаад ноѐдын уг түүх

5. Ж.Болдбаатар. Ш.Чоймаа Үлэмж их Чингис хаан

6. Ч.Пүрэвдорж. Чингис хааны удирдахуй дагуулихуй

7. Жак Уэтерфорд. Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан

8. Т.Бор. Билгүүн төгс дипломат Чингис

9. Юрченко Александр Григоревич Страна шумящего солнце

10. Е.А. Мельникова Ключ от зеркалного мира

11. И.Фрида Үнэний эрэлд

12. Эренджен Хара Даван. Русь Монгольская

13. Ш.Б. Чимиддоржиев.Панмонголизм

14. Крадин Н. Скрыникова Империя Чингис хана

15. Скрыникова Власть и эпоха Чингис хана

www.wikipedia.com

www.gogo.mn

Page 110: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Б. Мөнхдөл-ГХХА-ны тэнхимийн багш, магистр

Чингисийн эзэнт гүрний улс үндэстнүүдэд явуулсан

харилцаа холбооны олон талт үйл ажиллагаа

Өртөө улааны алба

Их Монгол улсын оршин тогтнол, хөгжил цэцэглэлт, мэдээлэл харилцаа, зам

харилцаа, эдийн засаг, худалдааны бодлоготой салшгүй холбогдох томоохон зүйл болох

өртөө, өртөөний үүрэг ач холбогдлыг чухалчлан авч үзэхгүй бол болохгүй юм. Иймд

юуны өмнө өртөөний үүсэл гарлын тухайд товч дурьдвал: Хүннүгийн үеэс эхлэсэн бөгөөд

Хүннү нар өөрийн нутгийг хөндлөн гулд хэрсэн үүргийн улаа, буухиа элчтэй байсан нь

мэдээ, захидал яаралтай дамжуулах нөхцөлийг бүрдүүлж байв.

Өртөөний албыг түүхийн он тооллоор үзвэл:

МЭӨ III – II зуун. Эртний нүүдэлчин Монголын харилцаа холбооны гол хэрэглүүр

нь морьтон элч, галын дохио, дарцаг, утаа зэрэг зүйлс юм. Монгол улсад манай тооллын

өмнөх III зууны сүүлч II зууны эхнээс Хүннү улсад ―Оуто ван‖ буюу Өртөө ноѐн хэмээх

албан тушаал байсан байна. Уг гүрний вангууд эзэн хаандаа яаралтай бичгүүдийг уургын

улаа хэрэглэн буухиа элчээр явуулж эхэлснээр шуудан холбооны эх үүсвэр тавигджээ.

Мөн III зууны сүүлч II зууны Хүннү нар гадаадад элч зарж бичиг илгээж байсан.

Манай эриний IV зууны үед Тоба улсад Фучжучтень буюу өртөөчин хэмээх албан

тушаалыг хэрэглэж байв. Мөн МЭ 523 онд Жужаны хаан Анажуань өртөөний морь, хонь,

үхэр туулгаж байжээ. Түүнээс хойш МЭ X зууны үед Кидан улсад хааны зарлигаар

томилсон элчид унаа дайчлах зар бичиг, пайз буюу гэрэгэ олгон зам зуураа өртөө улаа

хэрэглүүлдэг байсан.

XII – XIII зуун: XIII зууны эхэнд Монголын тулгуур төрийг үндэслэгч их эзэн

Чингис хаан нэгдсэн Монгол улсыг байгуулсан тэр цагаас хойш Монгол орон гадаадын

олон улстай харилцах болж, элчийн харилцаа ихээхэн өргөжсөн төдийгүй Монгол овог

аймгуудын хооронд харилцан нэвтрэлцэх явдал нилээд өргөн болж шуудан өртөө нь

улсын нэгдмэл алба болон хөгжсөн байна. Ийнхүү өртөө шуудангийн албыг бүр эхнээс нь

төрийн өндөрлөг, албадын хооронд болон төрөөс нийгэмд хүргэх харилцаа мэдээллийг

дамжуулах үндсэн хэрэгсэл, онцгой алба болгон зохион байгуулж иржээ.

1228 – 1241. XII – XIII зууны Монгол оронд Чингис хааны гэрээслэл ѐсоор 1228 –

1241 онд хаан ширээнд сууж байсан Өгөдэй хаан доорхи 4-н зүйлийг чухалчлан өгүүлсэн

нь: Эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь:

Нэгдүгээрт: Би Алтан улсыг эзлэн дагуулав.

Хоѐрдугаарт: Бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх

өртөө замыг тавиулав.

Гуравдугаарт: Усгуй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус өвсөнд

хүрэлцээтэй болгов.

Дөрөвдүгээрт: Зүг зүгийн суурин улсын хотуудад мэдээлэгч захирагч нарыг тавьж,

улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж амар түвшин болгов гэжээ.

Page 111: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

111

Дээрхи хоѐр дахь өртөө замын асуудлыг Өгөөдэй хаан 1235 оны Их хуралдайгаар

шийдвэрлэсэн юм. Өмнө байсан уургын улааг халж морин өртөө байгуулсан нь Монголын

Эзэнт гүрэн төдийгүй дэлхийн хөгжлийг урагш ахиулахад үлэмж түлхэц болов. Өртөө нь

засаг захиргаа, цэрэг, худалдаа, шуудан холбооны олон талын чухал үүрэг гүйцэтгэж

байсны дотор тухайн цаг үедээ мэдээлэл дамжуулах гайхамшигт хэрэглүүр болж байв.

Улмаар Өгөдэй хааны зарлигаар Цагаадайн улс, Батын улс болон бусад хан хөвгүүд

бүрээс нэг нэг төлөөлөгч ирүүлэн нийт улс орон даяар томилж явуулан газар хэмжүүлж

өртөөг байгуулах газруудыг тогтоолгож байжээ. Тухайн үед Персээс өртөөгөөр гарсан элч

долоо хоногийн дотор Хархорумд ирдэг байсан гэнэ. Чухам тэр үед л ―гэрэгэ‖-н үүрэг

маш их байсан бөгөөд алтан, мөнгөн, модон, төмөр гэрэгэ гэж байжээ. Гэрэгэ-ийн нүүрэн

ба ар талыг янз бүрийн хээ хуараар чимэглэж дээд хэсэгт нь дугуй сэнж гарган доод талд

нь монгол үсгээр ―Тэнгэрээс соѐрхсон Чингис хааны зарлиг, Түргэн‖, ―Мөхөс өөрийн бие

явсан адил зохисыг үзэн шийтгэсүгэй‖, ―Мөнх тэнгэрийн хүчин доор хэн эс биширвээс

алагдахуй‖ гэх мэт бичээстэй байжээ. Монгол бичгээр ―гэрэгэ‖ гэж бичдэг бөгөөд үндсэн

санаа нь ―гэрчилэх‖ гэсэн утгатай болов уу гэж эрдэмтэд үздэг. Салбар өртөөдийг

залгуулан байгуулснаар өргөн уудам нутагтай эзэнт гүрнийг нэгтгэн захирах гэсэн

Монголын хаадын бодлогод морин өртөө-шуудан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Хэдийгээр тэр үеийн морин өртөө-шуудангийн зохион байгуулалт ѐс журам бүдүүлэг

хэлбэртэй байсан ч тухайн эзэнт улсын байдалд сайтар зохицсон харилцаа холбооны

хэрэглүүр байв.

Тэр үед өртөөгөөр явж байсан тухайгаа маш олон гадны элч нар тэмдэглэн

үлдээсэн байдгаас нэг баримтыг өгүүлье.

Эзэнт гүрний асар уудам нутгийг өдөр шөнөгүй маш богино хугацаанд туулж Монголд

ирсэн Плано Карпинийн тэмдэглэлд өртөөний тухай тодорхой тэмдэглэсэн байдаг юм.

Тэрбээр Францын Лион хотоос 1245 оны 4-р сарын 16-нд гарч Монголын Эзэнт

гүрний баруун хязгаарт Каспийн тэнгисийн хөвөөнд байсан Батын өргөөнд (1246 оны 4

сарын 4) хүртэл бараг нэг жил явсан атлаа Батынхаас Их хаан Гүюгийн ордон хүртэл

1246 оны 4 сарын 8-наас 1246 оны 6 сарын 16) бараг хоѐр дахин их замыг хоѐрхон сарын

хугацаанд туулснаас үзэхэд өртөө гэж ямар гайхамшигтай зүйл байсныг төвөггүй мэдэж

болно.

Өртөөгөөр цэргийн анги, эд бараа, нум сум, эмээл хазаар зэргийг татаж авах эсвэл

хаа хол газраас сувд, тана авчрах явдалд өртөөг өдөр шөнөгүй дайчилж байсан нь

иргэдийг ихэд гачигдуулж байжээ. Монгол гүрний хэмжээгээр өртөө байгуулах Өгөдэйн

анхны шийдвэр дотор, элч нарыг явуулахад явдал удаан, улс иргэнд зовлон буй учир

―Огооторшуулан‖ /журамтай болгох/ зүг зүгийн мянгат мянгатаас замчин /улаачин/

гаргуулж, суурь суурьт зам өртөө үүсгэн элч нарыг хамаагүй улсаар үл хэсүүлэн

давхиулах, зөвхөн өртөөгөөр явуулах хэрэгтэй гэж заасан байжээ. Өгөдэй хаан анх 37

суурь өртөө байгуулж, мянгат бүрээс суурь тутамд улаач, унааны морь, хүнсний хонь,

Page 112: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

112

саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр гаргаж байх үүрэг

ноогдуулсан байв.

Их Монгол улс тухайн үедээ чухал мэдээ, мэдээлэл, түүний дотор тагнуулын мэдээ,

мэдээлэл дамжуулах хамгийн боловсронгуй, найдвартай тогтолцоог бий болгон ашиглаж

байжээ. Эрдэмтэн Л.Д.Харогийн тэмдэглэснээр Монголын эзэнт гүрний хамгийн чухалд

тооцогдох нэгэн дүрэм байсан нь тагнуулын үйл ажиллагаа буюу өртөө улааны алба

байсан аж. Үнэхээр ч Их Засаг хуулиар ―Төр улсад болж байгаа бүхий л үйл явдлуудыг

хурдан түргэн мэдэж байхын тулд байнгын шуудантай болохыг ноѐд, захирагчиддаа

зарлигджээ‖. Мэдээллийн сүлжээг Чингис хааны үеэс байгуулж эхэлсэн бөгөөд өртөөнд

морь, үхэр тэрэг, завь зэргийг газар орны нөхцөл байдлыг харгалзан хэрэглэдэг байсан

байна. Монголын хаад мэдээлэл дамжуулахад морин өртөөнөөс гадна явган өртөө, нохой

өртөө, завь зэрэг бүхий л хүч, хэрэгслийг ашигладаг байжээ. Тэр тухай Марко Поло зэрэг

нэрт хүмүүс маш тодорхой өгүүлсэн нь бий. Түүний өгүүлснээр өртөө замын суурь

хоорондын зай нь газар орны байдлаас хамааран 15-40 гаруй бээр буюу 25-35 километр

бөгөөд өртөө болгон дээр элч зарлага тав тухтай амарч хоноглох гэр буудал байсан. Өртөө

бүрт элч болон бусад зорчигчдын уналаганд зориулсан 300-400 орчим морь ямагт бэлэн

байдаг. Хүн, амьтангүй эзгүй газарт ч элч нарт зориулж гэр буудал байгуулсан байжээ.

Өртөө бүрт төрийн чухал мэдээ бүхий шууданг өртөөнөөс өртөөнд хүргэх ажил эрхэлдэг

20-иод улаач байдаг байсан. Өртөө болгоныг хэрхэн ажиллуулах, унаа морь, идэш тэжээл,

хоол хүнс, ажилчдаар хангах гэх мэт журмыг хаан гаргасан байжээ. Хааны зараалаар хэл

хүргэх, мэдээ дамжуулах үүрэгтэй ихээхэн эрх дарх олгодог пайз бүхий элч нар өдөрт 200-

250 бээр буюу 320-400 километр замыг туулдаг байжээ. Марко Пологийн өгүүлснээр

явган өртөө хоорондын зай нь 3 бээр буюу 5 километр орчим байсан бөгөөд өргөн бүс

бүсэлж хонх зүүсэн явган элч нар өртөө хооронд буухиалан гүйж, ганц хоногт 10

өдөрчийн газрыг туулдаг байжээ. Нохойн өртөөг мөс, намаг, шалбааг, жалга, ганга ихтэй

газар оронд байгуулсан бөгөөд өртөө тус бүрт илжигнээс арай багавтар 40 нохой байдаг.

Элчийг 6 нохой хөлөлсөн чарганд өртөөний улаач суулган өртөө хооронд буухиалан

давхиж хүргэдэг байжээ.

Өгөөдэй хааны зарлиг болгосноор улаач нь элчийг газарчлан үйлчилж, дараагийн

барьцаа өртөөнд эсэн мэнд хүргээд улааны морьдоо эргүүлэн авчрах ба бичиг шууданг,

дараачийн өртөөнд бүрэн бүтэн хүлээлгэн өгнө. Улаач нь моринд эрэмгий сайн, газраа,

замаа сайн мэддэг элчийн аюулгүй байдлыг хангах чадварлаг хүн байх ѐстой.

1228-1240 оны хооронд Монголын эзэнт гүрний хаан ширээнд суусан Өгөдэйн үед

мэдээлэгч, захирагч нарыг бий болгон өртөө байгуулсан нь харилцаа холбооны уургын

улааг халсан томоохон дэвшил байсан юм.

Харин Хубилай хааны дэргэд 17 жил алба хашсан Италийн жуулчин Марко Поло

Монголын эзэнт гүрний шуудан харилцаа сайтар хөгжсөнийг тэмдэглэж байжээ.

Page 113: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

113

Сонирхуулахад орчин үеийн түргэвчилсэн шууданд хэрэглэдэг тусгай таних тэмдэг,

замын салаа чиглэлийг заадаг арга хэлбэр тэр үед үүсч бий болсон байна. Тухайлбал

морин өртөө шуудангаар явуулах зүйлийн ачааны хүнд 70 жин буюу 42 килограмм,урт нь

13 ямх,өргөн нь 7 ямх,өндөр нь 6 ямх /1 ямх нь 3,2 см/ байхаар овор хэмжээ тогтоогдсон

байв.Мөн яаралтай шуудангийн гадна талд жигүүр агуулан явуулахаас гадна ―Нис нис‖

гэсэн үг бичих, шувууны өд, морин туурай зурж тэмдэг томьѐо хэрэглэдэг байв. Шуудан

дээр нийслэл хотоос муж бүр лүү чиглэсэн замыг зурж хаа хүрэхийг нь заасан байх тул

төөрөх саатах явдал огт гардаггүй байжээ. Хубилай хааны үед бүх өртөөний морь 2 бум

гаруй, өртөөний өргөө нийлээд нэг түм гаруйд хүрч байсан мэдээ бий. Мориор нэвтрэн

өнгөрөх боломжгүй бартаатай газруудад явган өртөө гарган өөр хоорондоо ойрхон байх

суурин бүрт явган элч алба гүйцэтгэж байв. Их хаан тэрхүү явган элч нарынхаа ачаар

арван дөрвөн өдөрчийн газар явж ирэх мэдээг нэг хоногийн дотор авдаг байсан байна.

Бидний сайн мэдэх Иранд сууж байсан Монголын их хаан Аргунаас Францын хаан гоо

Филиппэд явуулж байсан бичиг тэр үеийн аль ч улсад байгаагүй хурдаар хүрсэн жигүүрт

захиа болж байсан юм.

Монголын өртөөний алба нь Хүннүгийн үед үүсч, Их Монгол улсын хаан Чингис

хааны үеэс төрийн хэмжээнд хэрэглэгдэж, Өгөөдэй хааны үед хуульчлагдан, Хубилай

хааны үед өргөжин хөгжиж ирсэн нь түүхийн хуудаснаа илхэн юм. Харин Алтан ургийн

хаадын үед хэрэглэдсээр ирсэн өртөөний алба нь он цагийн эрхэнд 1691 онд Манж чин улс

халх монголыг эрхэндээ оруулмагц халхад ноѐрхолоо бэхжүүлэх ба баруун монголыг

байлдан эзлэх зорилгод ашиглахаар цэрэгжүүлсэн буухиа өртөөг гол чиглэлүүдэд 140

гаруйг байгуулж байжээ. 18 зууны дунд үед дээрх буухиа өртөөний 140 гаруй суурьт 1700

гаруй өрх үйлчилж байсны дээр цагдаа, хавсрага бүхий 700 гаруй өрхийг нэмбэл нийтдээ

бараг 2500 шахам өрх өртөөний албыг хашиж байсан байна.

1720-иод оноос аймгийн чуулган дарга, туслах жанжны зэрэг алба залгуулахаар

―Суман өртөө‖ түүнээс салбарлан хошуу, шавь тамгын газрын алба залгуулах дамжлага

буюу ―Навч‖ өртөө зэрэг орон нутгийн хэдэн зуун өртөөг байгуулжээ.

Ийнхүү олон замын өртөөний албыг залгуулах үүрэг нь ард түмэнд хүндээр тусч

байжээ. Монголын ард түмнээс Манж чин улсад нийлүүлж байсан 27 төрлийн хүнд хүчир

албаны дотроос хамгийн хүнд нь өртөөний алба юм. Зөвхөн Сайр ус, Их хүрээ, Хиагт,

Ховд, Улиастай зэргийг дайруулан байгуулсан 120 суурь буухиа өртөөний хэрэгцээнд жил

бүр 47 мянган тэмээ, 250 мянган адуу, 55 мянган хонь зэрэг хагас сая толгой мал хэрэглэж

байсан гэсэн тоо баримт байдаг байна.

Өртөөний алба нэмэгдэх буюу зарим өрх залгуулж чадахгүй болоход хавсрага хэмээх

өртөө нэмэх ба өртөөний суурь хүчийг сэлбүүлэхэд ард олныг дайчилдаг байжээ. Ард

өрхүүд өртөө харуулын албыг гүйцэтгэхээр хошуу нутгаасаа хэдэн зуу мянган км алслан

нүүж очоод заримдаа буцаж чадалгүй тэндээ үлдэх явдал ч гардаг.

Page 114: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

114

1800 оны үеэс Богд хаант улсын засгийн газрын дотоод яамнаас өртөөний хэргийг

удирдах болж дүрэм журмыг өөрчилсөн ч байдал дээрдээгүй байна. Хэдий тийм ч морин

өртөө нь хувьсгалын өмнөх монголын харилцаа холбоо, шуудан зорчигчид тээвэрлэлтийн

үүрэг гүйцэтгэж байсан цорын ганц зохион байгуулалттай тээврийн харилцаа байсан юм.

Өртөөний алба нь Их Монгол улсын үед хөгжиж дэвшихийн хирээр хамгийн чухал

албын нэг болж, улс орны оршин тогтнол, хөгжил цэцэглэлтэнд ач холбогдол бүхий алба

байсан байна. Энэ алба нь одоогийн мэдээлэл дамжуулах шуудан харилцааны эх үүсвэр

болох юм.

Дүгнэлт

Хүннүгээс үүсэлтэй Монголын морин өртөө нь дэлхийн шуудангийн түүхэнд

анхны өртөөчилсөн шуудан байсан гэдгийг түүхчид, эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн

төдийгүй монголын морин өртөө нь орчин цагийн харилцаа холбооны үүсэл байсан гэж

хэлж болно.

Монголчууд ийнхүү дундад зууны үед хэнд ч дийлдэшгүй хүчирхэг их гүрэн

байгуулсан шигээ мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн хурдаараа ч тэр үеийн бүх улс

орнуудаас хол тасархай түрүүлж байсан. Талын нүүдэлчдийн ялагдашгүй байдгийн нууц

нь дан ганц зэр зэвсэг, эр зориг, хүч чадалдаа ч биш гагцхүү асар өндөр хурдтай нь

холбоотой хэмээн гадаадын зарим түүхчид үздэг.

Мэдээллийн хүрд гэдэг ямар үнэ цэнэтэй, өндөр ач холбогдолтой вэ гэдгийг

өнөөгийн бид бүхэн андахгүй. Чухам тэр хүсэл эрмэлзэл нь өнөөгийн интернэт хэмээх

мэдээллийн сүлжээ дэлхийг бүхэлд нь холбосон. Харин эдүгээ 2200 гаруй жилийн

тэртээгээс малын нүүдэлчин Монголчууд харилцаа холбооны шалгарсан хэлбэрийг

эрэлхийж, 800 гаруй жилийн өмнө Их Монгол улс хүчирхэгжин мандах үедээ мэдээллийн

хурдны үнэ цэнийг ухаарч байсан байна.

Conclusion

By the origin of Hunnu State Mongolian horse relay stations in the postal history of the

world‘s first postal historians scientists recognized that as well as the Mongolian horse relay

stations can be seen as the origin of the modern telecommunication and relations. During the

middle ages, the Mongols established a powerful empire invincible by telecommunication‘s

information‘s relations were like that is far from won from other countries by speed.

The foreign some historians think that Nomadic people is unbeatable that this secret isn‘t

only weaponry, bravery and strength what this secret has a direct bearing on great speed of them.

In modern times, we know very well that information rate is very important and valuable for

them. In actuality, this desire is modern internet that this technology is connecting all around the

world. And, nowadays the Mongolian nomadic people is improving their relationships are 2200

Page 115: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

115

years, and the state Mongolia is developing and powerful. In this time, they knew to realize

information rate before 800 years.

Ном зүй:

http://www.fact.mn/162668.html

http://www.unen.mn/content/20856.shtml#sthash.NSh5u9ws.dpuf

http://mongol.undesten.mn/wiki/show/name/

http://mongol_tuuragatan.blog.gogo.mn/read/entry79012

Page 116: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Э.Нандинчимэг-Мэргэшсэн нягтлан бодогч

ОУБСНББ-ийн тэнхимийн багш, магистр

ЧИНГИС ХААН ДАЯАРЧЛАЛЫН ҮНДЭС СУУРИЙГ ТАВЬСАН НЬ

ОРШИЛ

Дэлхий бөмбөрцгийг хүн төрөлхтөн оршин амьдардаг таван тивээр хуваарилаад

харахад Монголын газар нутаг минь Азид(Төв) хамаардаг. Энэ утгаараа бидэнд

уламжлагдан ирсэн соѐлын их өв минь цэвэр Азийн гэж хэлж боломгүй юм. Мөн

Европынх гэх үндэслэлгүй энэ 2 тивийн хосолсон буюу евразийн соѐл өнөөг хүртэл

хадгалагдсаар ирсэн байна. Үүний үндэс суурийг нэхэн үзвээс Чингис хааны түүхэн их

үйл явцын үр дүн ажээ. Монголчуудын нэгдлийн гүн ухааны үзэл энэ соѐлын нэгэн илрэл

юм. Тархай бутархай байж өөр хоорондоо дайсагналцан тэмцэлдэхийг өдөөн

өөгшүүлэлгүй, их үйл хэрэг амьдралын нэгдсэн нийтлэг зорилгын төлөө нэгдэж

холбогдон, хамтран зүтгэх, тэрхүү нэгдлийн эрх ашгийн үүднээс нэгдлийн дотоод дахь

нийцсэн ялгааг хүндэтгэн зөвшөөрөх нь энэхүү нэгдлийн гүн ухааны гол агуулга мөн.

Нэгдэж нягтарч чадах соѐлын агуулга энд оршино.

Түүний энэхүү соѐлын үндэс суурь нь өнөө үеийн даяарчлалтай маргаангүй

холбогдох болов уу. Даяарчлалаар улс үндэстэнгүүд нь хоорондоо хил хязгаар тогтоолгүй

харилцан бие биендээ хүндэтгэлтэй эв найрамдалтай байж нэг үзэл санааны төлөө хамтдаа

ирээдүйг бүтээхэд оршино.

Чингис хаан даяарчлалын үндэс суурийг тавьсан нь

―Македоний Александрын нөлөө Александртайгаа дууссан

Францын Наполеоны нөлөө Наполеонтойгоо төгссөн

Чингис хааны нөлөө Тэмүжинг тэнгэрт хальснаар дуусаагүй

Өдгөөг хүртэл тэр нөлөөг судалж ч амжаагүй байна‖

Эх газрын хэмжээгүй эрхэт эзэн, Монгол цэрэг, Аугаа их Тэмүүжин Чингис хаан

бол еврази хийгээд евразийн үзэл номлолын үндсэн гол биет төлөөлөгч мөн. Түүний

түүхэн үйл хэрэг, түүний зохиосон хуулиудад суун шингэсэн түүний хувь чанар сүүлийн

мянган жилийн дэлхий дахины түүхийн бүх явцыг үлэмж хэмжээгээр урьдчилан

тодорхойлсон байна. Санаанд багтамгүй богино хугацаанд түүний байгуулсан эзэнт гүрэн

хуучин ертөнцийн орон зайд улс төрийн зарчмын шинэ зохион байгуулалт буй болгох

үндэс болсон байна.

Чингис хааны өв үлдэц бол нэг ѐсондоо тив дэлхийг хамарсан гэрээслэл, эх газрын

оюуны тэнхлэг мөн .

Page 117: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

117

Тэмүүжин хязгаар төгсгөлгүй эр зоригийн ачаар, дээд эмэг Алан-гоогийн хэвлийд

гэрийн тооноор нэвтрэн орж шингэсэн эртний цагаан сүнсний гэрээслэн захисан ѐсоор

тэнгэрлэг зүрхнийхээ халуун эрчиндээ тулгуурлан оргүй хоосноос бүтээн босгосон юм.

Монголын Их бөө Хөхөчү (Тэв тэнгэр) Онон мөрний эхэнд 1206 онд Тэмүүжин

агаад монголчуудад хандаж: ―Газар дэлхийд хаанчлахыг Дээд тэнгэр чамд заяажээ. Газар

газарт Гүр хаан гэж нэрлэглсэн эздийг нь чиний баруун гарынхан ялан дийлсэн тул тэр

нутаг орон ч чинийх боллоо, тэгээд чамайг ―Чингис‖ хэмээн цоллоѐ. Чи хаадын хаан

боллоо. чамд Чингис хаан, хаадын хаан, Эздийн эзэн цол олгохыг Дээд тэнгэр лүндэгнэн

болгоов‖ хэмээн тунхагласан билээ.

Үүний хариу болгож Чингис хаан өөрийнхөө тэнгэрлэг үүргийг ухаарч тунхагласан

билээ. Тэрбээр: ―Бүх хүн ардыг удирдахыг Мөнх Хөх Тэнгэр надад тушаав. Тэнгэрийн

ивээл тусаар би хэрэйд овгийнхныг бут ниргэж өндөр сэнтийд хүрэв. Миний амаар Мөнх

Хөх Тэнгэр ярьж байна. Ёсөн хөхөлт цагаан туганд Чингисийн ургийн сүр сүлд шингэжээ,

энэ сүлд туг миний цэргийг хамгаалж, цэргийг минь ялалтанд хүргэж бүх ертөнцийг эзлэн

дагуулна, ертөнцийн бүх ардыг захирахыг Мөнх Хөх Тэнгэр Чингис хаанд тушаасан

учраас энэ хэрэг гүйцэлдэнэ. Мөнх Тэнгэрийн хүчин дор Чингис хаан эзэгнэнэ‖ хэмээн

өгүүлсэн байдаг.

Чингис хаан ийнхүү өөрийн далд зөн билэг, Мөнх тэнгэрийн хүчин дор байлдан

дагууллыг хийн өөрийн эзэмшлийн эх газраа улам тэлэн тэлсээр байлаа. Мөн өөрийн

өрлөг жанжинг сонгон дайн тулаанд мордуулахдаа маш ихээр тунгаан бодож, өрлөг

жанжины сэтгэл зүй ур чадварыг батжуулан зоригжуулдаг байжээ. Чингис хааны байлдан

дагуулалд өрлөг жанжингуудын ач гавьяа ихээхэн гол байр суурийг эзэлдэг. Ингээд

Чингис хаан болон түүний өрлөг жанжингуудын байлдан дагууллын мөрөөр замнавал:

Төв Азийн цээжнээ 1206 онд үүсэн байгуулагдсан шинэ тулгар Монгол улс цаашид

улам улам дэвшин дээшлэх үү, эсвэл тэгсхийгээд бууран доройтох уу гэдэг нь улс

орныхоо хил хязгарыг тэлж, өрсөн ирэх аюулаас хэрхэн хамгаалахаас шууд шалтгаалах

байсан бүлгээ. Учир нь шинэ тулгар Монгол улсыг орчин тойрны нь улсууд ямагт өдөн

хатгаж, заналхийлж байлаа.

Ялангуяа Алтан улс Монголыг үл зөвшөөрөн өөрийн хараат хэмээн үзсээр байв.

Ийм учраас Чингис хаан анх 1211 онд Дорно зүг аян дайнд мордон, Умард хятадын Алтан

улсыг довтолж, 1215 онд Нийслэл Жүндүг (Бээжин) эзлэн авчээ. Дараа нь Чингис хаан

өөрийгөө Дорнын эзэн, Хорезмын шахыг Өрнийн эзэн гэж үзэж найрамдах бодлого

явуулжээ. Гэтэл Хорезмын шах Мухаммед Чингис хааны элчийг удаа дараалан алж,

доромжилсон учир 1218 онд өрнө зүг аян дайнд мордсон байна. Тэр ондоо Монголын

цэрэг Туркестан, Долоон мөрнийг эзэлжээ. Чингис хаан 1219-1220 оны өвөл гол хүчээ

Page 118: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

118

удирдаж, Бухар, Самаркандыг гартаа авсан байна. Монголын цэрэг тэндээс Хорезмын

нийслэл Ургенчийн зүг хөдөлж, 1220 оны эцэс, 1221 оны эхээр бүслэн байлдаж эхлэв. 4-5

сарын турш довтолж байж Хорезмын нийслэлийг эрхэндээ оруулсан байна. Монголын

цэргүүд 1221 онд Азербайджанд цөмрөн орж, улмаар Гүржийн нутгаар аялан байлджээ.

Тэндээс Умард Кавказын уулыг давж, тэндээс Крым хүрсэн байна. 1223 онд Калка голын

хөвөөн дээр Оросын вангуудын цэргийг бут цохижээ. Чингис хаан өрнө зүг хийсэн аян

дайнаас 1225 онд эх нутагтаа буцаж иржээ.

Дараа нь Чингис хаан 1225-1227 онд Тангуд улстай байлдан эзлэн авчээ. Чингис

хааныг залгамжилсан Өгэдэй болон бусад хаад байлдан дагууллыг үргэлжлүүлжээ. 1228,

1235 онд болсон Их Хуралдайгаар өрнө зүг дайлах асуудлыг хэлэлцэж, их цэргийг Зүчийн

ахмад хүү Батад хариуцуулжээ. Түүний захирсан цэрэг 1230-аад онд Оросын хэд хэдэн

вант улсууд, Өвөр Кавказ-Азербайджан, Армен, Грузинийг эзлэн аваад улмаар 1240 онд

Киевийг эрхшээлдээ оруулав. Монголын их цэрэг 1241-1242 онд Польш, Унгар, Морав

хүрсэн байна.

Чингис хаан, түүнийг залгамжлагчдын байлдан дагуулалыг саяхан болтол

евроцентризм болон ялагдсан улс түмний өөрийгөө зөвтгөн өмгөөлөх үзлийн үүднээс,

эсвэл марксист түүх бичлэгийн байр сууринаас авч үзэх хандлага давамгайлж иржээ.

Орос, Европынхон бид асар өндөр соѐлтой байсныг Монголын бүдүүлэг, зэрлэгүүд

устгасан, цэцэглэн хөгжиж байсан Дундат Азийн олон хот, түүх соѐлын дурсгалыг үнсэн

товрог болгосон, зарим улс үндэстнийг мөхөөсөн гэх мэтээр бичих нь улиг болж, сүүлдээ

марксист түүх бичлэгийн ангич шинж асуудлыг улам буглуулж, гашууруулан, тухайн тэр

цагийн түүхэн тодорхой нөхцөл, хүмүүсийн оюунлигийн төвшинг бараг анхаарахгүй

болж, түүхэн хараал зүхэл урсгах болсон бөлгөө. К.Маркс, А.С.Пушкин зэрэг дэлхийн

суутнууд ч энэ л тойрогт эргэлдэж байсан нь нууц биш юм. Ийм учраас Чингис хааны

байлдан дагууллыг ―хэт өширхөх‖ хараал зүхлийн хальс бүрхэвчнээс нь цэвэрлэж,

бодитой үнэлэх явдал түүх шинэчлэлийн нэгэн чухал зорилт болж байна.

Тухайн цаг үед байлдан дагуулал нь аливаа улс гүрний гадаад байлдаа төвшитгөх

үндсэн арга болж байсныг олон улсын эрх зүйн хөгжил, түүхэн зүйн зарчмыг гадарлах хүн

бүхэн зөвшөөрөх байх. Чингэвээс шинэ тулгар улсаа бататган бэхжүүлье гэвэл гаднын

аливаа өнгөлзлөг, өдөөн хатгалгаас өөрийгөө хамгаалах, өрсөлдөгчөө номхотгон дарахаас

өөр арга зам байгаагүй юм. Угсаатны эрчмийн түрэлт хэт их бол харгис, жолоодлогогүй

болж, харин зохистой хэмжээнд байвал цэцэглэн хөгжиж, дутагдвал мөхөх тавилантай

хэмээн үзсэн байна. Л.Н.Гумилевынхаар бол XIII зууны монголчуудын эрчмийн түрэлт

нэн зохистой хэмжээнд байж, түүний ачаар дэлхийн талыг эзэгнэсэн их гүрэн байгуулахад

хүрсэн бололтой. Тэрбээр эрчмийн түрэлт гэгчийг байгаль-газар зүйн хүчин зүйлтэй амин

холбоотой гэж үзэж байв.. Үүн дээр нэмэн хэлэхгүй байх аргагүй нэгэн хүчин зүйл буй.

Page 119: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

119

Монгол хүн, монгол морь хоѐрын амьдрал ахуй, аян дайны явц дахь шүтэн барилдлага нь

Чингис хааны дайчдын байлдан ялж дийлэхийн нэг маргашгүй эх сурвалж болж байсан

юм. Бага , Дундад ази дахь дайны нөлөөгөөр энэ бүс нутагт Ирак,Кагар улс түүхэндээ

хамгийн их хөгжиж, хүлэг түүний залгамжлагчид хот сэргээн босгох, усны сувгийг

цэгцлэх, шашны мөргөлдөөнийг намжаах, худалдааг өргөтгөх, лалын шашны харгис

зарчмуудыг үгүй хийж, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэв. Мөн Персэд одон орны

ордон барьжээ. Татварыг цэгцэлж, зоосон мөнгө гүйлгээнд оруулсан нь эдийн засагт

дэвшил авчрав. Харин Хятадад үерээс хамгаалах далан,үерийн суваг барьж, өртөө

байгуулж, өндөр настан, тахир дутуу иргэдэд тэтгэлэг өгч ядуусыг нэгтгэн улсын санг

байгуулжээ. Мөн хуурай, усан замын сүлжээг зохицуулснаар Хятадад худалдаа өргөжиж,

төрөлшив. Газрыг тэгш хуваарлж үйлдвэрийг өргөжүүлэв. Хубилай ордондоо шинжлэх

ухааны төв байгуулж улс даяар олон сургууль барив. Эдгээрээс хамгийн чухал нь Тан

улсаас хойш тусгаар байсан хятад үндэстэнг нэгтгэв. Вассал орнууд ч Монголын нөлөө

дам тусчээ. Үүнд Солонгосыг өлсгөлөнгөөс аварч, Күнзийн сургаал, хөвөн тарих, дарь

боловсруулах аргыг нэвтрүүлсэн бол Энэтхэг- Хятадын хойгийн 5 улс мөхөж ,10 улс

шинээр төрж 13 улстай болж газрын зураг нь эрс өөрчлөгдөв. Мөн вассал орнуудын

худалдаа илт сайжирч хөгжив. Харин японын нийгэмд байсан дарлагч самурай нарын

хүчийг сульдааж Японд цэргийн тактик, зэр зэвсийг таниулжээ.

Алтан ордны үед Оросын хотууд хөгжиж , худалдаа нь Хархорум, Бээжин ,Энэтхэг

хүрч байжээ. Батын зарлигаар Зүүн өмнөд Орос тариалан ихээр хөгжиж анхны талхын

дэлгүүр нээгдэв. Монголын жишээгээр оросууд аль ч шашинд хүндэтгэлтэй хандах болов.

Өртөөний хонхыг сүмд авч хэрэглэв. Турк, монгол хэлний олон үг орос хэлэнд оров.

Оросын мэдэлд орж нутаг нь тэлэв. Оросын цус монголоор сэлбэгдэсний жишээ нь Борис

Годунов, Федор Годунов хаад, Их Петрийн эх Наталвя хатан, Алтан ордны үед эхлээд

Киев, дараа нь Владимир Суздальд оросын засгийг төвлөрүүлснээр Москва төвтэй зүүн

хойд орост энэ үндэстэн нягтарч эхэлжээ. Харин төв Европын хувьд гэвэл Европт дах,

римчүүдийг уусгаж Румьныг үүсэх явдлыг түргэсгэсэн гэдэг. Европт дорнын соѐл,

техникийн ололт /салхин тээрэм, усан хүрд, зарим ургамал, цагаан болон гурвалжин

будаа, тарвас, нимбэг, чихрийн Нишингэ , болон даавуу хийх, ном барлах/ ыг танилцуулж

цаасан мөнгө гэсэн ойлголтыг төрүүлжээ. Азийг тэр бүр мэддэггүй Европын газар зүйн

мэдлэгт дэвшил авчирч Марко Пологийн замаар аялах хүслийг өдөөснөөр газар зүйн их

нээлтэнд дам хүргэсэн гэдэг.

Чингис хаан бол аугаа их жанжин мөн. Учир нь тэрбээр:

1. Тухайн цаг үеэсээ хэтийдсэн нэн чадварлаг үндэсний армийг зохион байгуулсан.

Арван өрхөөс татсан арван цэргээс бүрдэх аравт, арван аравт бүрийн цэрэг нийлсэн зуут,

арван, зуутын цэргээс тэрлэх мянгат, арван мянгатын цэрэг бүхий түмт байхаар

Page 120: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

120

журамласан цэргийн зохион байгуулалтын тогтолцоо нь Их Монгол улс байнгын хүчирхэг

армитай байх нөхцлийг бүрдүүлсэн юм. Их Монгол улсын ―Илдэч‖ хэмээх цэргийн яамны

маягийн байгууллага нь цэргийн эрдэм ухааныг хөгжүүлэх, цэргээ байлдааны байнгын

бэлтгэл сургуультай байлгах, цэргийн жанжин дарга нарын удирдлагын ур чадварыг ямагт

төгөлдөржүүлэх, армийн зохион байгуулалтыг чанд цэгцлэх, дээд зэргийн уян хатан

хөдөлгөөнт армийг байлдааны бэлэн байдалд барьж байх гол үүрэгтэй байжээ. Америкийн

эрдэмтэн Д.Ж.Вернадский: ―ХIII зууны монголын арми бол тэр үеийн дэлхий дахины

хамгийн шилдэг арми байсан нь ямар ч эргэлзээгүй. Энэ морьт арми нь хэрэм, боомт эвдэх

инженерийн ангитай байжээ‖ хэмээн тэмдэглэсэн байна.

2. Тал хээрийн нүүдэлчдийн эртний уламжлалт байлдааны хамгийн шилдэг

чанарыг өвлөн авсан, дэлхийн бусад орны цэрэг, армийн шилдэг бүхний авхаалжтай

соргог тусган эзэмшсэн стратеги, тактикийг бий болгосон. Чингис хааны цэргийн эрдэм

ухаан нь ашигтай байрлалаас түрүүлж, гэнэтийн цохилт өгч байлдааны санаачлагыг гартаа

атгах, газар орон, цагийн байдалд зохисыг таацуулан ухаалаг шийдвэр гаргаж

хэрэгжүүлэх, морьт цэргийн хөдөлгөөнт чанарын өндөр боломжийг шавхан дайчлах, цэрэг

эрийн зориг хүч, сэтгэлзүйн хатуужил, авхаалж самбааг илтгэх улс төр, цэргийн бодлогыг

чадварлаг хослох урлаг байв. Их хааны цэргүүд сумаар цэнэглэдэг их буу, жадаар бууддаг

их буу, гал шатаагч зэвсэг, өндөр цайз хэрэм давахад зориулсан тусгай шат, хэрмийн

ханыг эвдлэн нураахад зориулалттай төмөр тэрэг зэрэг тухайн цагийн хамгийн шинэ

хүчтэй зэвсэг техник хэрэглэхийн хамт байлдааны явцад хөшиг утаа хэрэглэн давшиж

байжээ.

3. Тагнан турших нарийн бодож боловсруулсан арга үйлдлийг хийж байсан.

С.С.Уолкер: ―Монголын арми маневр сайтайгаараа ялгарч байсан бөгөөд энэ нь юуны

түрүүнд агуу их хааны өөрөө гардан удирдаж байсан тагнуулын үйл ажиллагаатай

холбоотой юм. Үүнээс өмнө ч хойшид ч өөр ямар ч арми тагнуулын ийм хүчтэй үйл

ажиллагаа явуулж байгаагүй юм‖ /19,296/ гэж тэмдэглэжээ. Бас зарим судлаачид дайсныг

тагнах, мөрдөн хөөхөд Чингис хааны цэрэг анх удаа нохой хэрэглэсэн гэж бичсэн бөгөөд

ийнхүү Чингис хаан өөрийн боломж нөөц дайсныхаа харьцаа байрлал, хүчийг сайтар

судалж тулалдаанаа эхэлдэг байсан учир насандаа хийсэн 60 гаруй тулалдаанд нэг ч удаа

ялагдаагүй ажээ.

4. Цэргийн дарга, жанжин болох дайчдын авъяас чадварыг гойд танин мэдэж

тэднийг өсгөж сургаж дэвшүүлж байсан. Их хаан: ―Аравтыг чанд захирч чадаж байгаа

хүнийг зуутын ноѐн болгон дэвшүүл, зуутаа журамлан бэлтгэж чадаж буйг мянгатын

ноѐноор тохоон томил‖ хэмээсэн зарлиг буулгаж байв. Ж.Неру: Чингис хаан цэргийн ноѐд

дайчдаа эрэмбэ дараатай сүрхий сургаж чадсаны үр дүнд ―Зөвхөн өөрөө их жанжин

байгаад зогсоогүй цэргийн гайхамшигт олон жанжнуудыг хүмүүжүүлжээ‖ /20,351/ гэж

Page 121: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

121

тэмдэглэжээ. ―Эрдэнийн эрих‖, ―Лу Алтан товч‖ зэрэг сурвалж бичгүүдэд Есөн өрлөг

хэмээх есөн том жанжин томилсон тухай цухас дурджээ. Харин ―Чингисийн есөн өрлөгтэй

өнчин хөвгүүний цэцэлсэн шаштир‖ гэдэг утга уянгын шүлэглэсэн зохиолд эл есөн

өрлөгийн нэрийг бүрнээр нь бичсэн байна. Тэд бол Мухулай, Боорчи, Зэлмэ, Шихихутуг,

Сорхон-шира, Сүбээдэй, Зэв, Борохул (удалгүй нас барсан), Хара Хирүгэ, хожим

нэмэгдсэн Елюй-Чуцай нар байлаа. Судлаачид тэднийг орчин цагийн маршалуудтай

дүйцүүлэн бичсэн үзэгдэнэ.

ДҮГНЭЛТ

Дайн бол дайн. Эрдэнэт хүмүүний амь нас сүйдэж, хот балгад, барилга байшин,

түүх дурсгалууд дайны хөлд үрэгдсэн. Чингис хааны байлдан дагуулал үүнийг тойрон

өнгөрөөгүй. Харин Чингис хан дэлхий дахины түүхэнд ул мөрөө үлдээсэн олон арван

байлдан дагуулагчдаас илүү харгис хэрцгий байсан уу? Тийм хүний нүнжиггүй алан

хядагч байсан уу? гэвэл үгүй. Тэрбээр байлдан дагуулсан хүн ам, газар нутгийн

хэмжээгээр бусдаас өргөн цартай байсан болохоос аливаа байлдан дагуулагчийн сүр хүч,

омог төгөлдөр байдлаа үзүүлэх цагтаа үзүүлдэг, өршөөх үедээ өршөөдөг тэр л жам ѐсны

дагуу байлдаж, дийлж, дэглэж журамлаж байсан юм. Харин Чингис хаан олон үндэстний

цаашдын хувь заяанд бусдаас илүү ухаалаг хандаж, энэрч өршөөж байсан.

Чингис ханы байлдан дагуулал нь хүн төрөлхтөний түүхэнд гүнзгий ул мөрөө

үлдээж, дэлхийн талыг эзэгнэсэн их эзэнт гүрнийг байгуулан, дэлхий дахины ач

холбогдолтой бүхий хөгжил дэвшлийн зарим эхийг тавьсан нь түүх шинэчлэлийн үүднээс

цохон тэмдэглэхээс өөр аргаүй юм. Үүнд:

1. Өрнө, Дорныг холбосон торгоны замыг сэргээж, өртөө байгуулж, худалдааны

замыг аюулгүй болгосон, шуудан холбоог үүсгэн тэрлэсэн нь улс төрийн харилцан

ойлголцох, нэвтрэлцэх, ахуй соѐлын талаар бие биеэсээ суралцах, эдийн засаг, худалдаа

соѐлын харилцаа холбоогоо өргөжүүлэхэд хүчирхэг түлхэц үзүүлсэн нь өрнө-дорнын

холимог соѐлыг бий болгож хооронд нь танилцуулав. Тархай бутархай байгаад эзлэгдсэн

орнууд сургамж авч дараа нь Хятад, Индонез, Осман, Орос гэсэн том гүрэн байгуулагдах

эхийг тавьжээ. Шашин, үзэл бодлоор ялгаварлаагүй нь хүлцэмж гэсэн ойлголтыг

авчирч,энх тайвнаар зэрэгцэн орших санааг төрүүлэв. Номхон далайгаас Зүүн Европ,

Сибирээс Персийн булан хүртэл эзэмшлээ тогтоосон юм. Чингис хаан болон түүний

залгамжлагчид Европ, Ази тивийг хамарсан асар өргөн нутаг дэвсгэрт чөлөөт худалдааны

бүсийг бий болгож Дорно, Өрнийн соѐл иргэншлийн холбоог бэхжүүлжээ‖ гэж дүгнэжээ.

Бас энд эртний Хятад, Энэтхэг, Дундат Азийн соѐл Европ дахинаа нэвтэрсэн, Европын

соѐл Дорно дахины орнуудад нөлөөлсөн, мөн Азийн орнууд ч хоорондоо соѐлын нягт

хэлхээ холбоотой болсныг онцлон дурьдах хэрэгтэй юм.

Page 122: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

122

2. Шавар хэрэм цайзандаа бүгэж, саланги тасархай байсан Оросын вант улсуудыг

нэгтгэж, хүчирхэг Орос гүрэн байгуулах эхлэлийг тавьж өгсөн юм. Чаадаев, Федотов

нарын гүн ухаантнууд Монголын довтолгооны босгон дээрх Орос орон ―Мянган жил

унтаа байсан‖ хэмээн дүгнэснийг үгүйсгэх аргагүй.Академич А.П.Окладников:

―Монголчууд дайран орсон нь жижигхэн вант улсууд болж бутарсан Орос оронд харийн

булаан эзлэгчдийг эсэргүүцэх, Москваг тойрон Орос радын нэгдэх үйл ажиллагаанд

тусалсан байна. Монголын хаант төр унаснаас хойш Орос орон нэгдэж хүчит гүрэн болж

тодорсон юм‖ хэмээн жинтэй дүгнэлт хийж байлаа.

3. Алтан улсыг дайлснаар хожмын их Хятад улс байгуулагдах үндсийг бүрдүүлж

өгчээ. Хятадын хэсэгрэн бутарсан улсуудыг дайлан өөр хооронд нь холбон нийлүүлж,

Цагаан хэрмийн дотор явцуухан байсан газар нутгийг нь тэлж өргөжүүлснийг Хятадын

түүхчид дэвшилттэй үйл ажиллагаа хэмээн хүлээн зөвшөөрдөг аж. Харин энэ явдлыг

далимдуулан монгол, хятад хоѐр нэгэн хаантай нэг улс байсан, монгол бол хятадын

салшгүй хэсэг хэмээн батлах гэсэн улс төрийн атгаг санааг бид няцаах ѐстой.

4. Байлдан дагууллын явцад тухайн үед аль ч оронд байгаагүй цэрэг, дайны соѐл

бүрэлдсэн нь дэлхийн цэргийн стратеги, тактикт үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Английн

түүхч Ж.Саундерс ―Тухайн үеийн анхны том жанжин байсны хувьд Чингис хааны чадал

авьяас нь зөвхөн гайхамшигт нээлтүүд төдийгүй, тэр үед дайсан практик амьдралыг

өөрийн болгон өөрчилж сайжруулахад ер бусын авьяас чадлаа харуулснаар тодорсон ажээ.

Арми нэгж нь аравтын нэгжүүдэд, тухайлбал 10000 хүний дивиз нь мянгатын бригад,

зуутын нөхөд, аравтын салаа болон хуваагдаж байв.

5. Чингис хааны үе болон дараа дараагийн монголчуудын амьдрах соѐлд бусад улс

үндэстнийг өөртөө уусгах бодлого хэзээ ч байгаагүй, ялангуяа Чингис хаанд бусдыг

түрэмгийлэн эзлэх, тонон дээрэмдэх өрөөсгөл ганц талын хүсэл зориг, хожим шинэ

түүхийн үед том гүрнүүдэд үүссэн шиг дэлхийд ноѐрхохын тулд эзлэн колоничлох

бодлого байгаагүй болно. Монголын эзэнт гүрний бодлого түүхэн бодит нөхцөл

шалтгааны улмаас эзэрхэг түрэмгий шижнтэй байсан ч дундад зууны олон улсын

харилцааны эрх зүйн хэм хэмжээг эрх биш хүндэтгэж байсан төдийгүй, түүнийг зарим

талаар харьцангуй шударга дэвшилт шинж төрхөөр баяжуулж байжээ. Тухайлбал: төр ѐс,

хаан эзэндээ үнэнч байх, төрийн элчийн аюулгүй байдлыг ханган бэхжүүлэх, олон улсын

болон улс орон тус бүрийн дотоодод амгалан тайван байлгаж, дэг журам тогтоох, харь

орны эрдэмтэн мэргэдийн оюун ухааныг ашиглах, янз бүрийн шашин, үзэл суртлын

чөлөөт байдлыг хангаж, тэгш шударга хандах зарчмыг монгол хаад хатуу баримталж, улс

орон бүхэнд нэвтрүүлж төлөвшүүлэхийг хичээж байжээ.

6. Дипломат ѐс, цэргийн урлаг, цаасан мөнгө нь дэлхийд хосгүй, шинэ

ухагдахуунаар баяжсан байв. Гэвч дайн л болсон хойно хүний, өөрийн олон хүний амь

Page 123: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

123

эрсдэж, Монголын эдийн засаг тэгтлээ сайжирсангүй. Олз, татвар тухайн газартаа л

зарцуулагдаж өөрсдөө ч газар нутгаасаа алдав. Гэвч Алтан улс тэргүүт харийн

өнгөлзлөгөөс ангижирч ,төр ѐсны уламжлалаа хөгжүүлж суурин соѐлоос суралцаж,

тариалан, гар урлал, уран барилга, хотын соѐл шинэ түвшинд гарав.

Conclusion

War is a war. People are killed, city, building and historical memorials were destroyed by

war. Conqueror chinggis khaan doesn‘t avoid it. Was chinggis khaan more ruthless dictator than

other famous conqueror? Was he killer? No,he wasn‘t.

Chinggis khaan owned big territory and many population had occupied lot of countries.

So he used rule of penalty and act of amnesty. It is emphasise.

Chinggis had occupied half of the world and established Grreat Mongolia. This congueror has

been memorizing until now. It effected some culturel development. Such as;

1. He resumed safely sick road joined with East and West. East and West culture were

become. They learnt new culture and expanded economic and trade. China, Indonez, Osman was

built because of new culture. Chinggis owned Pacific Ocean, East Europe and Sibir to Persi

corner free trade zone was established by Chinggis and his successor. Culture of Chine, India,

Middle Asia entered to Europe, Europen Culture influenced Eastern country and Asion countries

were mutually dependent coorperation.

2. It impacted powerful Russian was built.

3. Chinese historians agreed Chinggis occupied Altan so China was built.

4. During the conquer, culture of war impacted World military strategy and tactics. Army

divided decimal unit.

5. Chinggis khaan and his successor didn‘t use policy of assimilating other countries in

the Mongolian life style. According to the historical documents. Great Mongolian policy was

aggressive and imperious. For example;

-To be truth state and khaan

-To be safe state emissary

-To be peace International and home country

-To be equality of all people in religion and social life

6. Diplomatic relations, art of military and paper money is very especial in the world. But

war destroyed many things and killed people. So Mongolian economic wasn‘t improve.

Mongolian learnt sedentary civilization, plantation , hand made and architecture.

Page 124: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Б.Наранжаргал-ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, магистр

Оршил

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л хоол тэжээлээ олох, амьдрах газар нутгаа сонгох

зэргээр нэг газраас нөгөөд шилжих хөдөлгөөн хийж байсан нь цаашдаа хол ойр нүүх, бүр

өөр тив дамнан явж байсан зэрэг нь хэрэг дээрээ аялал жуулчлал билээ. Монголчууд

нүүдэллэн нутаг бэлчээрээ сонгох, отор нүүдэл хийх, аян жин тээх, адуу малын эрэлд явах

ан гөрөө хийх, бадарчлан хэсүүчилж явах зэрэг нь аялал жуулчлалын нэгэн хэлбэр болно.

Мөн аян дайны зорилгоор тагнан мэдэх, газар нутаг улс орныг шинжлэх ухааны үүднээс

судлан мэдэх гэдэг нь аялал жуулчлалын нэгэн чухал зорилго билээ. Ер нь аливаа аялал

жуулчлал нь ертөнц дээрх ямар нэгэн зүйлийг таниж мэдэх утга санаатай байдгаараа

тагнан мэдэх зорилго агуулж байдаг. Газар зүйн их нээлт бүхэн нь аялал жуулчлалын үр

дүнд болж байсан. Эртний Хүннүчүүдийн V зууны үед баруун Европод хүрч байсан их

нүүдэл нь аялал жуулчлалын сонгодог хэлбэр гэж ойлгож байна би.

Их Монгол улс ба олон улсын аялал жуулчлалын түүхээс

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн эхэн үеийн тухай асуудал нь нэлээн

маргаантай байдаг. Учир нь хүн төрөлхтөн үүссэн цагаас аялал жуулчлал явагдах болсон

гэж үзэх эрдэмтэд цөөнгүй. Зарим судлаачид Монгол нутаг бол хүн төрөлхтний анх

үүссэн өлгий нутгийн нэг, иймд олон улсын аялал жуулчлалын эхэн үеийг Монголын

газар нутагтай холбон яригдах ѐстой гэх нь бий. Энэхүү үзэл баримтлалын үндэс нь эрт

үеийн хүмүүс амьдралын эрхээр ан гөрөө хийн хоол тэжээлээ базаан амьдралын тав

тухтай орчныг эрж байнгын шилжилт хөдөлгөөн хийдэг байсан гэх үзэл болно.

Түүнээс гадна Монгол нутагт анхны төр улсууд үүссэн үеэс эхлэн ярих ѐстой гэсэн

үзэл хандлага байдаг. Энэ нь Монгол нутагт төрт улсууд үүссэнээр бусад улсуудтай

харилцаа тогтоож, ямар нэг хэлбэрээр аялан жуулчлах явдал үүссэн гэх үзэл юм. Энэхүү

үзлийн гол төлөөлөгчид нь Монгол нутагт үүссэн анхны төрт улсууд, ялангуяа Хүннү

гүрний үеийн тухай илүүтэй баримт гаргадаг, тухайлбал Хүннү гүрэн мөхөхөд баруун,

зүүн түмэд салж, зүүн түмэд нь байлдан дагуулсан улсад дагаар орж, харин баруун түмэд

нь дайжин явсаар Европ тивд очиж, түүхнээ ―Тэнгэрийн ташуур‖27

хэмээн алдаршсан

Аттила хааны үед төвхнөн суурьшиж, өөрийн эзэнт улсыг байгуулсныг хүмүүс амьдралын

хэв маяг, соѐл ахуй орчноо солих зорилгоор хийгдсэн хамгийн анхны томоохон аялал

жуулчлалын хэлбэр байсан гэдэг. Гэвч Монголын аялал жуулчлалын хөгжлийн эхэн үеийн

тухай ярихын өмнө аялал жуулчлалын үндсэн ухагдахуун, ойлголт, категоруудыг эргэн

харах шаардлагатай юм.

Аливаа аялал жуулчлал нь юун түрүүнд хүмүүсийн өөрийн хүсэл сонирхлын

үндсэн дээр тодорхой зорилготойгоор хийгддэг. Гэхдээ тэрхүү зорилго нь танин мэдэхүйн

үндсэн дээр бий болсон байх шаардлагатай. Тэгвэл эртний хүмүүсийн аливаа шилжилт

“Тэнгэрийн ташуур”27

Page 125: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

125

хөдөлгөөн нь гарцаагүй амьдралын шаардлагаар хийгдсэн байдаг тул аялал жуулчлал гэж

үзэх боломжгүй юм.

Дэлхий дахинаа Монгол орны тухай XII зууныг хүртэл бараг мэдэгдээгүй байсан

байна. Гадны улс орнууд манай улстай танилцаж судлаж эхэлсэн үе бол яах аргагүй

XIII зуун билээ. Тэр цагаас өнөөг хүртэл олон орны эрдэмтэн судлаачид, жуулчид

Монгол орны газар зүйн мэдээ сэлтийг цуглуулан хэмжээлшгүй үр бүтээлтэй ажиллаж

иржээ. Оросын эрдэмтэн судлаач Э.М.Мурзаев Монгол орныг судалсан түүхийг хуваан

үзэхдээ 1) Дундад зууны үеийн аялалууд, 2) XVIII-р зуунаас 1870 он хүртлэх үе, 3) 1870-

1979 он хүртэлх үе, 4) Орчин үе гэж үзсэн нь манай орны газар зүйн шинжлэх ухааныг

түүхэн хөгжлөөр нь маш оновчтой хуваасан гэж манай орны болон бусад орны судлаачид,

эрдэмтэд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр ч Монголын аялал

жуулчлалын хөгжлийн эртний үе нь Чингисийн эзэнт гүрэн байгуулагдсан үетэй

салшгүй холбоотой юм. Учир нь дэлхий дахинаа урьд өмнө нь төдийлөн нэр нь гараагүй

байсан нүүдэлчин ард түмэн ертөнц дахиныг цочроон, морин туурайгаар дэлхийг

бөмбөрдөж хүн төрөлхтний түүхэнд байгаагүй аугаа эзэнт гүрнийг байгуулсан нь бусад

улс түмнүүдийн анхаарлыг өөрийн эрхгүй татах болсон. Тийм ч учраас Монголын аялал

жуулчлалын хөгжлийн энэхүү үеийн гол онцлог нь тус улсын газар нутаг, байгаль цаг

уурын онцлог, хүн ардын амьдрал, зан заншил зэргийг тандан судлах зорилготой inbound28

жуулчлалын үе байсан юм.

Товчхондоо Монголчуудын энэхүү дайчин, эрэлхэг байж, улс түмнүүдийн нэгтгэн

захирах болсон гол нууцыг эрэлхийлж ирэх гадаадын элч төлөөлөгчид, судлаач аялагчдын

аялал энэ үед зонхилж байсан гэж хэлж болно. Энэ нь тэдгээр аялагчдын үлдээсэн

сурвалж тэмдэглэл, зохиол бүтээлүүдээс тодорхой харагддаг. Монгол оронд гадаадын

жуулчид анх орж ирэх тэр үед тэд нар явж өнгөрсөн газар нутгийн гол мөрд, ан амьтдын

тухай хэсэг хэсэг баримт цуглуулан Монголчуудын ахуй амьдрал, зан заншлын талаар

дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэр үед Монголын хаад бусад улс орныг байлдан дагуулах аян

дайн хийж байсан тул Монголчуудын ууган нутаг, тэдний байр байдлыг мэдэж авах явдал

уг жуулчдын гол зорилго байжээ. Ийм ч учраас тэдний бичиж үлдээсэн баримт сэлтэт

нүүдлийн ахуй амьдрал, угсаатны соѐл, цэргийн зохион байгуулалтын холбогдолтой

материал дийлэнх хувийг эзэлдэг ажээ.

Чингисийн их эзэнт гүрний үед Монголчууд Японоос төв Европ хүртэл 1000 орчим

км, баруун Сибирь, Барнужингаас зүүн өмнөд Ази, Ява арал хүртэл 8000 орчим км-ыг

хамарсан өргөн уудам нутагт хөл тавьж, хүн төрөлхтөнд эдгээр газар орны тухай,

өөрсдийнхөө тухай мэдээ хүргэсэн үнэн түүхтэй. Энэ бол газар зүйн их нээлт гэж

нэрлэгддэг. Монголд 1246 онд ирсэн Италийн Плано Карпино, 1270 онд ирсэн Марко

Поло нарыг Монголын тухай мэдээг Европынхонд анх хүргэсэн гэж зарим эх сурвалжууд

inbound tourism

28- Тухайн улс оронд гадаадын орнуудаас хүрэлцэн ирж аялах аялал жуулчлал

Page 126: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

126

үздэг ч тэднээс урьтаж Монголчууд хол ойр явж, газар үзэж нүд тайлсан ард түмэн байсан.

Чингис хаан Азийн газар нутгийг нэвтэрхий мэддэг байсан нь Хасарт газар зааж өгснөөр

нь харагддаг. Тэрбээр ―...далайн хөвөөгөөр хэжин явж, Бэйгин хэмээх хойд нийслэлд

буугаад тэр хотыг дагуулж түүнээс цааш Зүчидийн Фухануг дайран одож, Тоур голыг

өгсөж, Хянганы давааг давж Их аураг оронд нийлэн иртүгэй‖ (МНТ 253 дугаар зүйл) гэсэн

байдаг. Өөр нэг тод жишээ бол Зэв, Сүвээдэй нар 1223 онд Азовн тэнгис, Крымын хойг,

Киев хотод хүрч улмаар Карпиноог илгээсэн Итали орны оршдог Адриатын тэнгисийн

эрэгт Карпиног наашаа гарахаас 4 жилийн өмнө буюу 1241 онд очсон. Тэд ийнхүү

Монголд В.Рубрукийг ирэхээс 15, Марко Полог ирэхээс 30 жилийн өмнө төв Европт хөл

тавьж тэнд удаан байсан нь Монголчууд анх outbound29

жуулчлал хийж байсан баримт

юм. Мөн Чингисийн ач хүү Батхаан 1238 онд Москва, Новгород хотод очсон. Энэ бол

Оросоос Монголд анх 1616 онд В.Тюменецийг ирэхээс даруй 378 жилийн өмнөх хэрэг

билээ. Ийнхүү Монголчууд өөрсдийнхөө тухай мэдээг өөрсдөө Европынхонд анх хүргэсэн

гэж үзэж байна.

Харин манай улсад ирж байсан анхны жуулчдаас гэвэл Европын лам Плано

Карпини, Вельгельм Рубрук, Венец худалдаачин Марко Поло, Хятадын лам Чан Чүн нар

он удаан хугацааны том аялалууд хийж түүнийгээ дэлгэрэнгүй тодорхойлон бичжээ. Эд

нар Монгол орны байгалийн нөхцөл байдлын онцлогыг бичихдээ газар нутгийн уудам их

хэмжээ, агаарын халуун хүйтний эрс тэс ялгаа, хур бороо орох өвөрмөц шинж, уул нуруу,

хээр талаар аргаль, угалз, хулан, зээр элбэг, говь нутагт уул, хөндий маш олон боловч

ургамал тачир, харин Хэнтийн уулст ойтой бөгөөд мод нь уулын арыг дагаж ургадаг

зэргийг тэмдэглэсэн байна. Энэ мэтийн мэдээ баримт нь Монгол орны газар зүйтэй

дэлхийн олон улс үндэстэнг танилцуулсан анхны зүйл учир тухайн үедээ маш өндрөөр

үнэлэгдсэн төдийгүй одоо үед ч сонирхолтой зүйл гэж үнэлэгдсээр байна.

XIII зуунд хэдхэн жуулчид тэр үеийн Монголын нийслэл Хархорин хотыг чиглэж

тус орны төв хэсгээр явж өнгөрсөн бол XVII-р зуунаас эхлэн XIX-р зууны дунд үе хүртэл

олон зуун хүмүүс Монголын янз бүрийн нутгаар явсан тул тэдний үлдээсэн бичиг номонд

Монголын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх уудам их газрын тухай мэдээ баримт

ямар нэг хэмжээгээр орсон байна.

Дүгнэлт

Монголчууд 1292 онд экватораас урагш гарч Явын арлуудад хүрсэн. Энэ бол

Европоос далайгаар Италийн жуулчин Л.Вартема 1502 онд анх очихоос 210 жилийн

өмнөх хэрэг бөгөөд ер нь манай эринд дэлхийд хойд хагасын эх газраас экваторыг

урагшаа огтлон гарсан далайн дөрөв дэх аялал бололтой байна. Монголчууд тэр цагт

дурдсан газруудад эзэмших, эзлэх зорилготой хүрч очиж байсан нь үнэн бөгөөд

outbound tourism 29

- Гадаад улс орон руу хийгдэх аялал

Page 127: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

127

Европчуудын хувьд судлах, мэдэх зорилготой байсан гэдэг. Судлана гэдэг бол эзэмших

хүслийн илэрхийлэл билээ. Тэгвэл очсон зорилго утга нэг билээ.

Conclusion

Mongols in 1292 reached Java islands south of the equator. Italian tourists L.Vartyema

sailing Europe 210 years ago, is visiting for the first time in 1502, and from the northern

hemisphere of our world in the era of the debt is likely to sea in the fourth trip across the south to

the equator. Mongolians following areas at the time of possession, for the purpose of visits is true

European study, was designed to learn. Possess a desire to do research. Then went to have the

same goal.

Ном зүй

1. н.Дамдинсүрэн ―Монголын нууц товчоо‖ 1990 он

2. Д.Гантөмөр ―Аялал жуулчлалын үндэс‖ 2003 он

3. ―Газарчин‖ ДС Аялал жуулчлалын асуудлууд 2006 он

4. www.travelnews.mn

5. ru.wikipedia.org

Page 128: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Г.Нарантуяа-ГХХА-ны тэнхимийн багш, магистр

Монголын эзэнт гүрнийг Евроазитай холбосон

худалдааны бодлого

Оршил

Монголчууд дэлхийн дундад зууны үеийн улс төрийн амьдралд гүн гүнзгий ул

мөрөө үлдээн 1189 онд Есүхэй баатарын хөвгүүн Тэмүжин Төв Азийн эсгий туургатан

нүүдэлчдийг нэгтгэн нийлүүлж 1206 онд Онон мөрний хөвөөнөө Их Монгол улсын

Чингис хаанаар өргөмжилснөөс эхлэн тус бүс нутаг төдийгүй дэлхийн түүхэнд их

эргэлтийн эрин эхэлсэн билээ. Ийнхүү Их Монгол улсын гадаад бодлого нь өөрийгөө

хүлээн зөвшөөрүүлж, энх амгаланаар суурин орнуудтай түншлэхэд гол зорилго оршиж

байв. Эзэн Чингис хааны найман зууны тэртээх евроазийн хүчирхэг гүрний нэг Хорезмтай

хийсэн худалдааны бодлогын талаарх түүх ийнхүү өгүүлжээ.

АНУ-ын түүхч Т.Барфилд ―Чингис хаан анх бүх дэлхийг байлдан дагуулна гэсэн

зорилго тавиагүй харин Хүннү, Түрэг зэрэг холбооны эзэнт гүрнүүд шиг суурьшмал, баян

улсуудаас бэлэг авч алба татах, худалдааны давуу байдал олж авах зорилгоор нүүдэлчин

овог, аймгуудыг өөрийн захиргаандаа оруулах гэсэн зорилго тавьсан байсан юм‖ хэмээн

тэмдэглэсэн байдаг.

Үндсэн хэсэг

Монголын эзэнт гүрэн нь зүүн тийш Шанхай, баруунш Будапешт хүртэл, хойшоо

Орос, өмнө тийш Төвд хүртэл сунасан. Энэ нь Евразийн маш том хэсэг нь нийтээрээ нэг

төр улсын дор захирагддаг байсан гэсэн үг юм. Үүний үр дүнд наймаачид худалдааны

замаар аюулгүй явдаг болсон ба Хятадаас Англи хүртэл өргөжин тэлсэн юм. Ингэснээр

XIII, XIV зууны үед Монголын байлдан дагуулал нь Евразийн соѐл иргэншилд маш их

нөлөө үзүүлжээ.

Тухайлбал Зүүн Туркестаны баян бүрдүүдийг захирч байсан Уйгурчууд Чингис хаантай

холбоо тогтоож 1206 онд болсон Их Хуралдайд оролцсон байдаг. Тиймээс Монголчууд

Уйгур улс руу байлдан дагуулах аян дайн хийгээгүй бөгөөд Холбоотны харилцаандаа

ямагт хүндэтгэлтэй хандаж байсан юм. Гэхдээ Монголчуудтай хил залгасан бүх улс

аймгууд ийм байсан уу гэвэл үгүй. Чингис хааны гадаад бодлогын эн тэргүүний зорилго

нь байлдан дагуулалт байсангүй, аян дайн хийх, байлдан дагуулалт бол гарцаагүй үед

хэрэглэдэг, зорилгодоо хүрэх олон арга хэрэгслийн сонголтуудын нэг байсан.

1207 оноос Чингис хаан гадаад бодлого ялангуяа гадаад худалдаа, алба татах

бодлогод гол анхаарлаа хандуулан 1207-1209 онд өнөөгийн баруун хойд Хятадад оршиж

байсан Сися хэмээх Тангад улс руу довтолсон бөгөөд яваандаа Сися улс монголчуудтай эв

найрамдалтай байхыг хүсэж байгаагаа хүссэн байдаг. 1211 оноос Монголчууд умард

Хятадад оршиж байсан Зөрчидийн Алтан улс руу аян дайны үйл ажиллагаа эхлүүлэв.

Зөрчидын Алтан улс эхэндээ Монголчуудыг эсэргүүцэн тэмцэж байсан ч 1214 онд тэд

Монголчуудад алба барихаа зөвшөөрсөн. Ийм амлалт авсан Монголчууд Умард Хятадын

Page 129: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

129

үлэмжхэн хэсгийг хяналтандаа байлган зөрчид угсаатны байгуулсан Алтан улсын нутаг

дэвсгэрээс гарсан юм.

Чингис хааны энэхүү гадаад бодлогын амжилтын гол үндэс нь өөрийн зөв шударга

үйл ажиллагааг хэрхэн үгүйсгэсэн тухайг ял асуух байдлаар өрсөлдөгч этгээддээ тулган

дипломатын тавцанд ганцаардуулдагт байв. Үүнийхээ хажуугаар өрсөлдөгч улс орны

тухай тагнуулын бүх мэдээг цуглуулж, дүн шинжилгээ хийн тэдний дотоод зөрчлийг

ашигладагаар амжилтанд хүрдэг байв. Мөн удалгүй Төв Азийн хамгийн хүчирхэг гүрэн

байсан Хорезмын хаан буюу Шах Их Монгол улстай элчин харилцаа тогтоон, худалдааны

харилцаа хөгжүүлэх санал тавьсныг Чингис хаан найрсагаар хүлээн авсан байдаг. Үүнээс

үзэхэд Чингис хаан юуны түрүүнд гадаад улс орныг устган сөнөөх бус, харин гадаад

худалдаа хийн алба бариулах, Монгол гүрний засаглалыг хүлээн зөвшөөрүүлэх зорилго

бүхий гадаад бодлого тууштай явуулж байсныг харуулдаг. Гэвч эдгээр улс орнуудтай

тогтоосон харилцаа, худалдааны гадаад бодлого удалгүй мухардалд орсон байна. Ганцхан

Уйгарчууд л тохиролцоондоо үнэнч үлдсэн байдаг. Зөрчидын Алтан улс эв найрамдлаасаа

буцаж Монголын эсрэг илт дайсагнасан бодлого явуулж эхлэсэн тул жил ч өнжилгүй

Монгол Алтан улсын хоорондын дайн дахин эхлэж хорин жил үргэлжилсний эцэст 1234

онд Алтан улс бүрмөсөн мөхсөнөөр уг дайн дуусгавар болсон юм. Мөн энэ бүс нутаг буюу

өнөөгийн зүүн хойд Хятад Монголын Эзэнт гүрний захиргаанд бүрэн шилжсэн билээ.

Харин Монголын эзэнт гүрэн рүү элч илгээн, ойртон шадарлах алхам хийсэн

Хорезм хэмээх тэр том гүрэн хэний ч санаанд оромгүй үйлдэл гаргасаар эцэстээ

Евроазийн түүхэн дэх хамгийн том дайнд хүргэсэн юм. Энэ хямрал хол ойрд гадаад

худалдааны бодлогоо дуурьсган их гүрний статустай болох том зорилт тавиад байсан

Монгол гүрэн, Чингис хааны хувьд улс орных нь бас өөрийнх нь нэр хүнд, цаашлаад

оршин тогтноход нь тулгарсан томоохон сорилт болсон гэж хэлж болно.

Улс үндэстнээ хамгаалан бэхжүүлж цаашлаад Хамаг Монгол улсыг Их Монгол улс болгон

өргөтгөх үед тохиолдсон хямралаас ялгаатай нь энэ сорилт олон улсын харилцааны тавцан

дээр өрнөснөөрөө онцлогтой.

Хорезм гүрний хаан буюу Хорезм шах II Мухаммед Чингис хаанд өөрөө эхлэн

хандсан юм. Тухайн үед Бээжин хот Зөрчидын Алтан улсын нийслэл байсан бөгөөд энэ

хот Монголчуудын гарт ормогц дээр өгүүлсэн тэрхүү II Мухаммед Чингис хаанд Баха ад-

Дин Рази гэдэг хүнээр толгойлуулсан элч нарын багийг илгээсэн байна. Чингис хаан элч

нарыг найрсагаар хүлээн авч дорно дахин монголчуудын эрх мэдэлд шилжиж буйг тов

тодорхой хэлсэн буй. Чингис хаан Баха ад-Дин Разид ―Танай хаан Мухаммед Султан бол

Өрнийн захирагч болой, харин би болвоос Дорнын захирагч юм. Үүнийг хаандаа

дамжуулан хэлээрэй‖ гэсэн байна.

Улмаар Чингис хаан дараах хоѐр чухал саналыг Хорезмын шахад тавьсан нь

Монголын эзэнт гүрний гадаад бодлогын гол чиг шугам гэж хэлж болно.

Үүнд: ―Монгол хийгээд Хорезмын хооронд Энхийн гэрээ байгуулах,

Page 130: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

130

Худалдааны саадыг арилгая‖ гэсэн хоѐр үндсэн санал тависан.

Эхний заалт нь хоѐр улсын хооронд улс төр, стратегийн харилцааг хөгжүүлэх, ингэхдээ

дайн дажингүй энхийн чиг зорилгоор хөгжүүлэх санаа агуулсан бол удаах нь эдийн

засгийн харилцааг хөгжүүлэх өнөөгийн хэллэгээр бол ―Чөлөөт худалдааны гэрээ

байгуулья‖ гэсэн санаа ч гэж хэлж болох юм.

Удалгүй 1218 онд Чингис хаан уг саналаа бодитой ажил хэрэг болгох үүднээс

Хорезмын султанд Бухарын Махмуд, Отрарын Юсуф хэмээх хоѐр элчээ илгээсэн байна.

1218 оны хавар Хорезмын Шах өөрийн биеэр Бухар хотноо Монголын Эзэнт гүрний

тэдгээр элч нарыг хүлээн авчээ. Хорезмын шах болон Чингис хааны элч нарын хооронд

өрнөсөн дипломат яриа хэлэлцээрийн тэмдэглэл буюу протокол нь түүхийн сурвалжид

үлдэж өнөөгийн бидэнд хүрсэн бөгөөд тэрхүү тэмдэглэлээс Чингис хааны баримталж

байсан гадаад бодлогын зарчмуудыг мэдэж авч болно.

Мухаммед Чингис хааны тавьсан ―Найрамдал Энхийн гэрээ‖-г зөвшөөрөн хүлээн

авч ийнхүү Монголын Эзэнт гүрний элч нарын Хорезм шахтай хийсэн дипломат уулзалт

ямар ч байсан зорилгодоо хүрсэн байна.

Гэвч Мухамед Султаны чин санаа бодол нь ороо бусгаа худал хуурмаг байсан.

Чингис хааны илгээсэн элч нар Хорезмын нутаг дэвсгэрээс гараад удаагүй байтал 1218

онд Монголын элч нарын удаах цуваа Хорезмын хилийн хот Отрарт хүрэлцэн ирэв.

Хилийн хот гэдэг утгаараа худалдаа, хилийн боомтын аль алинийх нь үүргийг гүйцэтгэж

байсан. Монголын элч нарын энэхүү хоѐр дахь удаагийн багийн бүрэлдэхүүнд элч нар

буюу өнөөгийн хэллэгээр дипломатч нараас гадна, асар олон тооны худалдаачид багтаж

байлаа. Нэгэн түүхчийн нотолсоноор энэ цуваанд 450 хүн 500 тэмээ ачаа бараатай очсон

байжээ. Элч нарыг Ухану хэмээх хүн удирдан нийт 100 элч Хорезмд очсон байна. Энэ нь

Хорезм шахын нааштай хандлагад Монголчууд хичнээн их найдаж байсныг харуулна.

Түүнчлэн гадаад худалдааг даруй эхлүүлэхийг зорьж байсан нь ч харагдана. Гэтэл

Монголчуудын огт төсөөлж байгаагүй гэнэтийн үйлдлийг Хорезмын талаас гарган

Монголын элч нар, тэднийг дагаж очсон худалдаачдыг бүгдийг нь баривчлан хорих

тушаал буулган цэрэг хөдөлгөн бүслэн бүгдийг нь толгой дараалан цаазаар авч Чингис

хааны элч Ухануг ч мөн оролцуулан элч худалдаачдын тээж авчирсан үнэ цэнэтэй бүх

бараа таваар, бэлэг сэлтийг хурааж авчээ.

Ийнхүү гадаад улс оронтой энхийн харилцаа тогтоож худалдаа хийх сайхан

санаачлага гаргаж цаг үеэсээ түрүүлэн сэтгэж байсан Чингис хааны үзэл санаа хоромхон

зуур хүйтэн хана мөргөж үүний хойшхи Чингис хаан хийгээд түүнийг залгамжлагчдын

гадаад бодлогыг харвал үндсэн зорилгод нь өөрчлөлт гараагүй ч арга замын хувьд илүү

агрессив, стратегийн хувьд санаачлагыг гартаа төвлөрүүлсэн, Power policy буюу Хүчний

бодлогод шилжсэн байдаг.

Чингис хаан энэхүү хямралыг өдөөсөн эздийн эсрэг шууд аян дайн хийх шийдвэр

гаргаагүй ба эвлэрэхийг хүсч ийм боломжийг ч мөн Хорезмын шах Мухаммедэд олгосон

Page 131: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

131

юм. Энэ хандлага нь ухаалаг, тэвчээртэй хандлага байв. Улс орнуудын хооронд хямрал

үүсэхэд юуны түрүүнд тэвчээр, уйгагүй ятгалга, учир зүйгээ ололцох гэсэн зүтгэл

чармайлтыг ухаалаг тал нь түрүүлж санаачилдаг. Хувь хүмүүсийн харилцаан дээр ч тэр

ухаалаг тал нь түрүүлж буулт хийдэг.

Асар том хохирол амссан ч Чингис хаан Хорезмын Мухаммед шах руу гурав дахь

удаагийн элч нарын багийг илгээв. Энэ удаад ердөө Түрэг угсааны нэг ислам шашинтан,

хоѐр Монгол элч гэсэн гуравхан хүний бүрэлдэхүүнтэй цомхон баг илгээсэн ч Хорезмын

шах дахин мунхаг хариу барин гурван элчийг даруйхан баривчлуулж гянданд хорингуутаа

аль болох хааныг нь, улс орныг нь доромжлон гутаах арга сүвэгчлэж байсан.

Ингээд нэгэнт дипломатын, энхийн яриа хэлэлцээний хувилбарууд бүгд мухардалд

орсон тул Чингис хаанд аян дайн хийхээс өөр сонголт үлдээгүй болсон нь харагдаж байна.

Олон улсын харилцаанд үүссэн энэ хямрал эцэстээ 1219 онд Монголын эзэнт гүрний их

арми аян дайн хийж Сартуул гүрнийг байлдан дагуулж бүрэн ноѐрхолдоо оруулснаар 1225

онд сая өндөрлөсөн билээ.

Нэрт түүхч Бартольд энэ явдлыг ―Одоогийн олон улсын харилцааны үүднээс авч

үзсэн ч Чингис хаан Хорезмд дайн зарлах бүрэн эрхтэй байсан юм‖ хэмээн хэлсэн байдаг.

Хямралыг даван туулсны дараагаас Зүүн хойд Ази, Төв Ази, Персийг хамарсан энх тайван,

аюулгүй байдал, олон улсын чөлөөт худалдааны шинэ дэг журам тогтсныг Монголын Энх

хэмээн нэрлэсэн байна.

Дүгнэлт

Их Монгол улс байгуулагдсанаар тухайн үеийн Евразийн дипломатын эргүүлгэнд

зүй ѐсоор татагдан орсон бөгөөд юуны түрүүнд өөрийн эзэн эрхийг хүлээн

зөвшөөрүүлэхийн төлөөх урт удаан хугацааны хүнд хүчир тэмцлийг өрнүүлж үүнийгээ

энх тайвны болон дайны замаар шийдвэрлэж байв.

Тиймээс алба татах, өөрийн оронтой худалдааны гэрээ байгуулахад хүргэх үүднээс

шаардлагыг нь хүлээн авбал тухайн улс орны дэглэм засаглалыг хүчээр түлхэн унагаалгүй

хэвээр нь үлдээхийг зорьдог байжээ. Ийм гадаад бодлогоор Эзэн Чингис хаан дэлхийн улс

орнуудыг холбон өгсөн нь монгол улсын гадаад бодлого, эдийн засаг, худалдаа хөгжих

гол гүүр нь болж байна.

Conclusion

Naturally, the establishment of Great Mongolia drew them towards Eurasian diplomatic

involvement at the time, and the long fight for his will to gather acceptance for his throne was

done through both war and peace.

Thus, in order to establish tax and trade agreements with those countries, he aimed

towards leaving the countries without overturning their governance on a condition that they

accept his requirements. Such foreign policies of Great Chinggis Khaan had built

Page 132: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

132

interconnections between countries of the world and it still considered as a bridge for Mongolian

trade and economic development as well as for foreign policy of Mongolia.

Ном зүй

1. Монголын нууц товчоо УБ., 1990 он

2. http://mn.wikiedai.org

3. Монголын эзэнт гүрний гадаад харилцаа. 1995

4. Ш. Бира Монголын түүхь соѐл, түүх бичлэгийн судалгаа III УБ., 2001

5. Н. Багабанди Шинэ зууны өмнөх бодлого, зөрөлт УБ., 1998

6. ―Итгэл хэмээх Чингисийн менежментийн ухаан‖ ОУЭЗБДС 2013он

Page 133: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Б.Нармандах- ГХХА-ны тэнхимийн багш, магистр

Чингис хааны эзэнт гүрэн ба торгоны зам

Хятадын 2000 гаруй жилийн ємнєх эртний ―Торгоны зам‖ нь дэлхийн дахинд

алдартай бєгєєд Хятад улс болон Европ, Ази, Африк тивийн улсуудын хоорондын гүүр

болсоны хувьд Дорнод Өрнєдийн эд материалын худалдаа болон соѐлын харилцаа,

солилцоонд чухал хувь нэмэр оруулжээ. ―Торгоны зам‖ бол Хятадын эртний тєв Азиар

дамжин ємнєд Ази, баруун Ази, Европ, хойт Африк хvртлэх худалдааны зам юм.

Энэ замаар Хятадын хєршийн мяндас болон нэхмэл бvтээгдэхvvн маш их

хэмжээгээр худалдаалагдаж байсан болохоор ―Торгоны зам‖ гэж нэрлэсэн байна.

Археологийн судалгаанаас үзэхэд: ― Торгоны зам‖ нь vндсэндээ манай эриний

ємнєх I-р зууны Хятадын Юань улсын үед бий болсон бєгєєд тэр нь баруун талаас

одоогийн Афганистан, Узбекстан, Иран хүрч хамгийн холдоо Египетийн Александар хот

хүрч байжээ.

Чингис хааны эзэнт гүрнийг оршин тогтноход хамгийн их нөлөө үзүүлсэн газар бол

―Торгоны зам‖ юм. Торгоны замаар дамжин өнгөрөх жингийн цувааг бүхэлд нь эзлэн

захирах стратегийг Чингис хаан боловсруулж чадсан байна. Тэрээр цэргүүдийнхээ хамт

―Торгоны зам‖ дахь Араб, Туркийн худалдааны газруудыг нэг нэгээр эрхэндээ оруулж

өөрийн эрхшээлдээ оруулсан байсан ажээ.

Түүнчлэн энэ Пакистан, Афганистаны Кавулаар єнгєрч, Персийн булангийн үзүүрт

хүрч, хэрэв Кабулаас ємнє тийш явбал єнєєгийн Пакистан хvрч болох бєгєєд тэнгисийн

замаар Перс, Ром зэрэг газарт хvрч байжээ.

Эх сурвалж - See more at: http://baterdene.essay.time.mn/content/4903.shtml#sthash.7uJRo2ZP.dpuf

Манай эрний ємнєх I-р зуунаас манай тооллын I-р зуунд ―Торгоны зам‖-ын дагуу

баруунаас зүүн тийшээ дєрвєн их эзэнт гүрэн зэрэгцэн оршиж байсан байна.

1208 онд Чингис хаан Бээжинд очиж худалдааны талаар хэлэлцээр хийсэн боловч

амжилт олоогүй. Тэр үед эдийн засаг, соѐлын талаар харьцангуй өндөр хөгжилтэй арвин

Page 134: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

134

эд агуурс бүхий улс төр, эдийн засгийн болон худалдааны харилцаа тогтоохыг эрмэлзэж

санаачлага гаргаж байсан боловч, нөгөө талаас түүнд саад хийх буюу элч төлөөлөгчдийг

нь амийг нь хороожээ. Тухайлбал Чингис хааны Сартуул улсад худалдаа хийхээр явуулсан

олон зуун жинчдийн амь насыг үгүй хийсэн Чингис хаан ихэд дургүйцэж, тэдэнтэй

байлдан, худалдааг чөлөөтэй болгож байжээ.

Үүний үр дүнд Хятадын эртний сурвалж бичигт тэмдэглэгдсэн ―Ху‖ үсэгтэй

ургамал, жишээлбэл Ху Тао, Ху Гуа, Ху Жяо, Ху Лууван зэрэг нь бараг цємєєрєє

баруунаас болон торгоны замаар орж ирсэн байна.

Чингис хааны үед торгоны замаар соѐлын солилцоо ч маш эрчимтэй явагдсан байна.

Эх сурвалж - See more at:http://baterdene.essay.time.mn/content/4903.shtml#sthash.7uJRo2ZP.dpuf

Торгоны зам‖ дагуу Буддын шашны чулуун агуйнууд, жишээлбэл Дүн Хуангийн

Мє Гао Кv агуй, Лє Янгийн Лүн Мэний чулуун агуй зэрэг нь дорно єрнийн урлагийн

стилийг уялдуулснаараа Хятадын болон барууны соѐлын солилцооны гэрч тэмдэг болсон

бєгєєд дэлхийн соѐлын єв болсон байна. Чингис хаан торгоны замыг чөлөөтэй болгох

зорилгоор Аму мөрний адаг дахь торгоны замын гол тэнхлэг зангилаа дээр байрлаж

байсан улсыг довтолж, бүх хотыг эзэлж худалдаачидад хотын хэрмийн хаалгыг нээж

монгол цэргүүдийг оруулж байжээ. Марко Поло бичихдээ: Торгоны замын дагуух газар

бүрт өөдгүй хэрцгий хүмүүс хийгээд хулгай дээрэм нэн элбэг бөгөөд өдөр өнжилгүй

хүний амь бусниулж, худалдааны хүн тэдэнд хорлогдох нь маш элбэг. Тэд зэвсэггүй

худалдаачдыг хайр найргүй дээрэмддэг ба алж талдаг улс бөлгөө.

Чингис хаан үүнийг болиулж маш олон Стан /монголоор садан,хамаатан төрөл

гэсэн үгнээс гаралтай/улсыг байгуулах үндсийг тавьжээ.

Page 135: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

135

Чингис хаан нь ―Торгоны зам― аар чөлөөтэй худалдаа арилжаа хийлгэхийн тулд

цэрэг суулгаж, аюулгүй байдлыг хамгаалж татвар түрээс, гааль гувчуураа төлсөн бол хэнч

явж болдог болгожээ.

Монголчуудыг хүчтэй байх үед Өрөмч, Зүүн гарын хотгорыг дамжин явах замын

умард салаа замыг Монгол зам гэж нэрлэж иржээ.

XI-р зуунд Монголын эзэнт гүрэн байгуулагдсан нь дорно дахинд хуримтлагдсан

мэдлэгийг өрнө дахинд эзэмшихэд чухал нөлөө байна.

Монголын эзэнт гүрэн дорно өрнийг холбосон торгоны замын аюулгүй байдлыг

хангаж, дорноос өрнөд мэдлэг дамжих таатай боломжийг нээж өгчээ. Энэ үед дорно

дахинаас маш олон эрдэм мэдлэг, арга ухааныг өрнөд дамжуулсан юм.

Дүгнэлт

Ийнхүү эзэн Чингис хааны дэмжлэгтэй хөгжиж ирсэн ―Торгоны зам‖ нь Их

Монгол улсын үед даяаршлыг анх дэлхийн амьдралд нэвтрүүлсэн бол одоо үед түүнийг

АНУ-ын эрдэмтэн Параг Хана ―Монголын стратегийг ―Торгоны зам‖ гэж тодорхойлсон

байна. Харин Монголын УИХ-аас энэ талаар бодлого боловсруулах ажлын хэсгийг УИХ-н

гишүүн Г.Батхүүгээр ахлуулан , 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус ажлын хэсгээс

―Монголын тээврийн логистик: Өнөөгийн байдал, цаашдын хөгжил‖ сэдэвт онол

практикийн бага хурлыг өнгөрсөн сард зохион байгуулсан.

Дамжин өнгөрөх тээвэр,логистикийн талаар бодлого, хуулийн төсөл боловсруулах

ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Батхүү хэлэхдээ: ―Хөрш орнуудын магадгүй ,

бүс нутаг,тивүүдийн бодлогыг бид сонсож, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк түүнчлэн

Олон улсын байгуулагуудын бодлыг сонсч байж түүнтэй уялдсан бодлогыг гаргах

хэрэгтэй‖ гэдгийг онцолж байна.

Conclusion

Thus the ―Silk Road‖ developed with support of the Great Chinggis Khaan had first time

introduced the globalization to the world during domination of the Great Mongol and American

scholar Parag Hana described the ―Silk Road‖ as strategy of Mongolia. Working group for

developing the policy by the parliament of Mongolia was established with 11 members headed

by Member of Parliament Mr. G.Batkhuu. A scientific conference on the topic of ―Mongolian

transportation logistics: Current state and Future trend‖ was organized by the working group last

month.

Leader of team for developing policy and draft law on transit transportation and logistics

and Member of Parliament G.Batkhuu highlighted that ―We should draw policy based on policy

of neighboring countries, may be region and continental policies, policies of the World Bank,

Asian Development Bank and other international organizations‖.

Page 136: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

136

Ном зүй

1. Монголын нууц товчоо.1990 он

2. Ш.Бира. Монголын түүх,соѐл, түүх бичлэгийн судалгаа.ш.дэвтэр. 2001он

3. Марко Поло.Орчлонгийн элдэв сонин. 1987 он

4. Х. Футино. Монголчуудын түүх соѐлын өвийг хамгаалахуй. Интерпресс.2002 он

5. Ц.Нацагдорж. Чингис хааны сургаалын товчоон 2006 он

6. Их засаг сэтгүүл дугаар №2 ИЗИС

7. Чингис хааны их засаг судлалын эмхтгэл

8. Чингис хааны удирдахуйн ухаан 2011 он

9. ―Чингис хааны эзэнт гүрний хууль цаазанд ард иргэдийн эрх тэгш байх зарчимыг

тусгасан нь ― 2013он

10. Чингис хааны удирдахуйн ухаан ОУЭЗБДСургууль. 2011он

11. www.Google.mn

12. www.Dayarmongol.mn

13. Р.Сайшаал Чингис хааны товчоон I дэвтэр.2004он

14. Р.Сайшаал Чингис хааны товчоон II дэвтэр.2004он

15. Чингэсийн эзэнт гүрний хууль цаазанд ард иргэдийн эрх тэгш байх зарчмыг

тусгасан нь ,ОУЭЗБДСургууль 2013 он

Page 137: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

О.Номиндаръяа-ОУБСНББ-ийн тэнхимийн багш, магистр

Торгоны зам ба Монгол угсаатнууд

Монголын эзэнт гүрэн түүхийн хуудаснаа тодрон гарах өнө их түүхтэй билээ.

Түүний нэг нь ―Торгоны зам‖ гэж нэрлэгдэх түүхэн сүлжээний судсыг атгаж байсан үе

юм. Дундад зууны үед дэлхий дахинд арилжаа, худалдааны зорилгоор хуурай газар усан

замаар олон гарцуудыг бий болгосон (Зураг 1) байдаг. Эдгээрээс томоохон замуудыг

дурьдвал;

- Халуун ногооны зам (Европоос Түркээр дамжин Энэтхэгийг хойгт хүрч

тэндээсээ 2 салан Хятад, Малайз хүрэх усан зам, X-XҮзуун )

- Давс ба алтны зам (Африк тивийн хойд хэсгийг хамарсан худалдааны их зам,

XII- XҮI зуун )

- Торгоны зам (Евро азийг дамнасан худалдааны их зам) Торгоны зам нь дан

ганц арилжаа наймаа төдийгүй дэлхийн глобалчлал, нийгэм эдийн засгийн

хувьд өндөр хувь нэмрээ оруулсан юм.

Зураг 1. (Дундад зууны худалдааны замууд)

Торгоны зам

Торгоны зам нь 2000 гаруй жилийн өмнөөс ашиглагдаж эхлэсэн евро азийн их

газрыг дамнан сүлжсэн материал болон оюуны арилжааны асар том маршрут байжээ.

Торгоны зам газар зүйн хувьд аянчдын жин тээх хамгийн тохиромжтой зам байв. Энэхүү

6,437 километр30

үргэлжлэх их зам нь Хятадын эртний Хан улсын нийслэл Чанань /иань/

30

Wikipedia-SilkRoad

Page 138: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

138

хотоос гараагаа эхлэдэг байсан бөгөөд. Торгоны замыг байршлийн хувьд өрнийн торгоны

зам дорнын торгоны зам, гол торгоны зам хэмээн нэрлэдэг байлаа.

Торгоны зам түүхнээ

МЭӨ II зуунаас эхлэн Хан улсын Гаоди хаан, Хүн улсын Модунь хаан нар чөлөөт

худалдааны I,II,III дайныг хийж торгоны замын дагуух эзэмшил нутаг улсыг бие даалгах

зэрэг цэрэг, дипломатын байнгын тэмцлийг хийж байлаа. Үүний үр дүнд түр зуур Ханчууд

өрнөдийн торгоны замыг, Хүнчүүд дорнодын торгоны замыг эзэмшихээр болж байжээ.

Македоны Александрын цэргийн зүтгэлтнүүдийн нэг Неарх Энэтхэгийн хөндийд

торго, хоргой ачсан жингийн урт цуваатай олон тааралдсан тухайгаа тэмдгэлэн үлдээсэн

нь торгоны замын гол таваар нь торго хоргой байсныг батлах бас нэгэн нотолгоо бизээ.

Дундад зууны үед торго ганцхан бараа таваар эд матералын үүргийг гүйцэтгэж байсангүй.

Византийн хааны ордныхон, язгууртнуудын хэрэгцээнээсээ гадна торгыг валют мэтээр

хэрэглэж бүдүүлэг аймаг улсуудын цэргийг худалдаж авахад ашиглаж байлаа.

Торгоны замаар зөвхөн бараа таваар арилжаалагддаггүй байв. Дорно, өрнө, өмнө,

умард зүгийг холбон худалдаа, дипломат харилцаа, технологи, шинжлэх ухаан, соѐл

дамжих дэлхийн гол судас, гүүр болж байлаа. Торгоны зам дагуух бараа таваар, хүмүүс

болон оюуны солилцоо нь эргээд хамгийн том иргэншлүүд болох Хятад, Энэтхэг, Перс,

Арав, эртний Ром болон бусад улс орнуудад ач холбогдол бүхий нөлөө үзүүлсний үр дүнд

хэдэн зуун жил дамнасан соѐл иргэншлүүдийн солилцоо нь орчин үеийн ертөнцийн

суурийг бий болгож голобалчлалын эхийг тавьсан гэж үздэг. Гэвч торгоны зам нь дээрэм

тонуул ихтэй. Ачаа жин дээрэмдэн тонох хүний амь бүргэх нь хэвийн үзэгдэл мэт болсон

байлаа.

Торгоны зам ба Монгол угсаатнууд

―Торгоны зам‖ нь Монголчуудын хувьд худалдааны замаас гадна буян үйлдэх,

ариун мөргөлийн, хар элсний зам, түмэн уртийн зам гэх мэтээр нэрлэж байсан ба улс

орнууд өөрийн ашиглаж байснаар нэрлэж байсан боловч монголчууд шиг энэ замыг бүхий

л төрлөөр нь гарамгай ашиглаж чадаагүй юм31

.

Хүнчүүд Турк, Хятадуудаас торгоны замын татварт авсан маш их хэмжээний

торгоо хаашаа хийхээ мэдэхгүй хог шиг үзэж байжээ. МЭӨ 198 онд Хүн улс Хятадаас жил

бүр нэг түмэн хуй буюу 92400 метр торго авч байсан бөгөөд энэ нь жил ирэх тусам

31

―Торгоны зам: хуваргууд, цэргүүд ба худалдаачид‖ Luce Boulnois

Page 139: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

139

хуримтлагдсаар байв. Тэр үед Хүнчүүд 3 бум буюу 300000 хүнтэй байсан гэвэл асар их

торго илүү гарч байсан байдаг.

Чингис хаан ноѐрхолын түүхэндээ торгоны замаар дамжин өнгөрөх худалдааны

хөсгийн дээрэмдэж байсан нь хамгийн балмад хэрцгий явдлаар нэрлэгддэг. Энэ замаар

дамжин өнгөрөх жингийн цувааг бүхэлд нь эзлэн түрэмгийлж чадахгүй байсан учраас өөр

нэгэн стратегийг боловсруулсан байдаг. Тэрээр цэргүүдийнхээ хамтаар ―Торгоны зам‖

дагуух Араб, Түркийн худалдааны газруудыг нэг нэгээр нь эзлэн өөрийн эрхшээлдээ

бүрэн оруулсан байдаг. Ийм арга барилаар XIV- XV зуунд Торгоны замыг Монголын

мэдэлд оруулсан түүхтэй.

Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулсаны дараагаас ази тивийг бүхэлд

нь эзэлсэнээр бүдгэр байсан торгоны замыг сэргээж, ази болон европыг холбосон

худалдааны сүлжээг хяналтандаа авснаар, Монголчууд торгоны их замын хөгжилд

ихээхэн үүрэг гүйцэтгэж, нөгөө талаас чөлөөт худалдааны үзэл санааг анхлан дэвшүүлэн

хэрэгжүүлж байжээ. Ийнхүү Монголчууд XIII зуунд торгоны замыг чөлөөтэй зорчих зам

болгож, хяналтанд авснаар худалдаачдад хаа ч чөлөөтэй зорчих бололцоог нээж, улмаар

өрнө, дорны худалдаа, эдийн засаг, соѐлын харилцааны түгжигдмэл байдлыг арилгаж

чадсан гэж үздэг.

Үүний үр дүнд торгоны замыг байршилд нөлөөлөн Хархорин хотоор дайруулсан

(Зураг 2.) нь олон улсын худалдаа, шашин, соѐл иргэншил, хөгжлийг төвлөрүүлсэн

томоохон төв болгосон юм. Энэ их хөрөнгийн урсгал нь Их монгол улсын оршин

тогтнолд ихээхэн хувь нэмэр оруулж байсан юм.

Page 140: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

140

Зураг 2. (Midieval Commerce Atlas-William Shepherd, 1926)

Хэсэгчилэн авав

Дүгнэлт

МЭӨ II зуунд хүмүүс бараа таваар солилцох, худалдаа хийх шаардлагаар өргөн

уудам Евразийн их газрыг туулах хэрэгтэй болсон. Хэдэн зуун километр замыг туулахын

тулд тэд газрын бартаагүй, усны гарцтайг нь сонгон аялсаар ―Торгоны зам‖ гэх их

түүхийн эхлэлийг тавьжээ. Энэ замаар торго хоргой эд баялаг төдийгүй хэл соѐл, ѐс зүй,

оюуны бүтээлүүдийг солилцох урсгал бий болсон нь өнөөгийн глобалчлалын илрэл

байлаа. Гэвч торгоны замаар жин тээнэ гэдэг асар их эрсдэлтэй, дээрэм тонуулаас эхлээд

хүний амь бүрэлгэх нь хэвийн үзэгдэл болсон байв. Нөгөөтэйгүүр тухайн үед торгоны зам

нь гадаад харилцаа, соѐл, эдийн засгийн хувьд харьцангуй ач холбогдолтой байсан учраас

эзэнт гүрнүүд эрэхшээлдээ оруулахын тулд тэмцэлдэн дайтдаг байв.

Торгоны замын оршин тогтнол нь Хүннү гүрнээс эхлээд Монгол угсаатан ард

түмнээс салашгүй холбоотой байжээ. МЭӨ II зуунд Хүннү улс хятадын Хан улстай

чөлөөт худалааны I, II, III дайн хийснээр дорнын торгоны замыг эзэмших болсон түүхтэй

Page 141: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

141

бол хожим нь Чингис хаан торгоны замыг эрхшээлдээ оруулан чиглэлийг нь өөрчлөн

Хархорин хотоор дайруулснаар торгоны замын оюуны болоод хөрөнгийн урсгал нь Их

Монгол улсын бат бэх оршин тогтнолд хувь нэмрээ оруулсаар байлаа.

Conclusion

In the second century BC, people needed to travel across the vast Eurasia to trade and

exchange goods. They were seeking for the roads which had better terrain and fords of rivers in

order to travel hundreds of kilometers trip which was the fundamental base of the beginning of

―The Silk Road‖. The globalization can be shown from that they were exchanging goods, silks,

languages and traditional cultures. But the trip was extremely dangerous and risky for traders

even robbery and murdering were usual. On the other hand the empires were on battle to own the

Silk Road for its economic income, cultural and foreign communicative benefits.

The life of the Silk Road was directly related to the Huns and all the way down to

Mongolians. In the second century BC the empire of Hun conquered the territory of the east Silk

Road from Han dynasty after 1st, 2

nd, and 3

rd battles of free trading. The Silk Road tribute its

benefits to the Great Mongolian Empire after the Genghis Khan made it to pass through the city

of Kharkhorin.

Ном зүй

1. ―Торгоны зам‖ Ц.Ундармаа 2008

2. ―Бизнес таймс‖ сонин 14/508

3. ―Торгоны зам: хуваргууд, цэргүүд ба худалдаачид‖ Luce Boulnois

4. http://en.wikipedia.org/wiki/Spice_trade

5. http://www.globalization101.org/what-is-globalization/

6. http://www.silkroutes.net/orient/mapssilkroutestrade.htm

7. http://en.wikipedia.org/wiki/Silk_Road

8. http://en.wikipedia.org/wiki/Silk_Road#Mongol_age

Page 142: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Д.Оюунцэцэг докторант- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын

СХШ-ын улсын байцаагч

Монголын эзэнт гүрний гадаад бодлогын

мөн чанарыг шинжихүй

Түүхийг ямар өнцгөөс ямар зорилгоор судлав гэдгээс шалтгаалан дүгнэлт гаргах нь

элбэг байдаг. Үүний адил Монголын эзэнт гүрний үеийн болон Чингис хааны түүхийг

судлахдаа зөвхөн аян дайны үр дүнг үндэслэн дүгнэж бичсэн нь дийлэнхи ажээ.

Чингис хааны явуулж байсан гадаад бодлогын зорилго нь зөвхөн улс гүрнүүдийг эзлэх

гэсэн муйхар зорилго байгаагүй юм.

Гэвч зарим орны судлаачид зөвхөн дайн байлдааны өнгөрсөн түүхийг л голчлон

дэвэргэж бусад явуулж байсан олон талт бодлогыг бүдгэрүүлснээс түүний аян дайны ач

холбогдлыг үгүйсгэх нь цөөнгүй байгаа билээ.

Монголын эзэнт гүрнийг байгуулахад үргэлжилсэн аян дайны зорилго үр дүнгийн

талаархи судлаач эрдэмтдийн санал өнөө хир нэг мөр болж чадаагүй байна. Энэ талаар

гаргасан түүхчдийн саналыг 4 хэсэгт хуваан үздэг байна.

Үүнд :Нэгдүгээрт. Монголын байлдан дагууллыг бэлчээрийн төлөө явагдсан.1

Хоѐрдугаарт.Чингис хаан тэргүүтэй Монголын феодалууд дотоодын улам бүр

хурцдаж буй зөрчлийг номхруулах зорилгоор2

Гуравдугаарт.Монголын феодалууд бусдын газар орныг булаан дээрэмдэхийг гол

зорилго болгосон3

Дөрөвдүгээрт. Монголын байлдан дагууллын шалтгаан Монголчуудын аж ахуй ба

нийгмийн байгууллын онцлогт нуугдаж буй 4 гэжээ.

АНУ-ын түүхч Т.Барфилд ―Монголын нүүдлийн эзэнт гүрний загвар‖ хэмээх

өгүүлэлдээ ―Чингис хаан анх бүх дэлхийг байлдан дагуулна гэсэн зорилго тавиагүй харин

Хүннү, Түрэг зэрэг холбооны эзэнт гүрнүүд шиг суурьшмал, баян улсуудаас бэлэг авч

алба татах, худалдааны давуу байдал олж авах зорилгоор нүүдэлчин овог, аймгуудыг

өөрийн захиргаандаа оруулах гэсэн хязгаарлагдмал зорилго тавьсан байсан юм‖ гэжээ.

Энэ зорилгоо хэрэгжүүлэх үүднээс хөрш зэргэлдээ улс гүрнүүдтэй хамтран ажиллах

саналыг тавьж эхэлсэн цөөнгүй баримт бий.

Page 143: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

143

Бусад улсуудад элч илгээн дипломат

харилцааны суурийг тавьсан нь

Чингис хаан ихэнхи улсуудаас алба татах, өөрийн оронтой худалдааны гэрээ

байгуулахыг хүсэж шаардлагыг нь хүлээн авбал тухайн улс оронтой дайтахыг зорьдоггүй

байжээ. Ийм гадаад бодлого Чингис хааны тухайн үеийн явуулж байсан үйл

ажиллагаанаас тодорхой харагддаг байна. Тухайлбал Зүүн Туркестаны баян бүрдүүдийг

захирч байсан Уйгурчууд Чингис хаантай холбоо тогтоож 1206 онд болсон Их Хуралдайд

оролцсон байдаг. Тиймээс Монголчууд Уйгур улс руу байлдан дагуулах аян дайн

хийгээгүй бөгөөд Холбоотны харилцаандаа ямагт хүндэтгэлтэй хандаж байжээ. Гэхдээ

Монголчуудтай хил залгасан бүх улс аймгууд ийм байсан уу гэвэл үгүй. Чингис хааны

гадаад бодлогын эн тэргүүний зорилго нь байлдан дагуулалт байсангүй, аян дайн хийх нь

гарцаагүй үед хэрэглэдэг, зорилгодоо хүрэх олон арга хэрэгслийн нэгэн арга байжээ.

1. Майский И.М. Чингис хаан-Вопросы историй 1962

2. Ян Чингис хан 1939 Түүхэн романд Ё.В. Киселевийн бичсэн удиртгал

3. А.Якубовский, Б.Греков. Золотая Орда и еѐ падение 1950

4. Б,Я.Владимирцов. Чингис хан Берлин. Петраград. Москва 1929

Түүхийн сурвалжуудаас үзвэл 1207 оноос Чингис хаан гадаад бодлогодоо ялангуяа

гадаад худалдаа, алба татах бодлогод гол анхаарлаа хандуулсан байдаг. Тухайлбал, 1207-

1209 онд өнөөгийн баруун хойд Хятадад оршиж байсан Сися хэмээх Тангад улс руу

довтолсон бөгөөд яваандаа Сися улс монголчуудтай эв найрамдалтай байхыг хүсэж

байгаагаа илэрхийлсэн байдаг.

Харин 1211 оноос Монголчууд умард Хятадад оршиж байсан Зөрчидийн Алтан

улс руу аян дайны үйл ажиллагаа эхлүүлжээ. Учир нь 1210 онд Алтан улсын шинэ хаан

Чингис хаанд элч зарж урьд төлж байсан албаа ихээхэн хэмжээгээр нэмж барихыг

ихэмсгээр шаардсанаас шалтгаалжээ. Юан улсын сударт Чингис хааныг жил бүр Алтан

улсад мянган лан алтаар алба барьж байсан гэжээ.5

Ийнхүү Чингис хаан умард Хятадад

байлдан орохдоо Алтан улсаас олон үеийн өшөө хорслыг авах, Алтан улсын эрхшээлээс

гарч алба төлөхийг зогсоох зорилгоор довтолж эхэлсэн түүхтэй.

Монгол Алтан улсын хоорондын дайн дахин эхлэж хорин жил үргэлжилсний эцэст

1234 онд Алтан улс бүрмөсөн мөхсөнөөр уг дайн дуусгавар болсон юм. Ингэснээр энэ бүс

нутаг буюу өнөөгийн зүүн хойд Хятад Монголын Эзэнт гүрний захиргаанд бүрэн

шилжсэн билээ.

Page 144: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

144

Гэвч Алтан улсын эсрэг аян дайн нь түүхэнд зөвхөн Хятадын ард түмний эсрэг

хандсан булаан эзэлсэн шинжтэй дайн болон тэмдэглэгдсэн нь харамсалтай юм.

Удалгүй Төв Азийн хамгийн хүчирхэг гүрэн байсан Хорезмын хаан буюу шах Их

Монгол улстай элчин харилцаа тогтоон, худалдааны харилцаа хөгжүүлэх санал тавьсныг

Чингис хаан найрсагаар хүлээн авч хариу элч илгээжээ.

Харин Хорезм хэмээх том гүрэн хэний ч санаанд оромгүй үйлдэл гаргасаар

эцэстээ Евро-Азийн түүхэн дэх хамгийн том дайныг эхлүүлсэн юм. Энэ хямрал хол ойрд

нэр алдраа дуурсган их гүрний статустай болох том зорилт тавиад байсан Монгол гүрэн,

түүний удирдагч Чингис хааны хувьд улс орных нь бас өөрийнх нь нэр хүнд, цаашлаад

оршин тогтноход нь тулгарсан томоохон сорилт болсон гэж хэлж болно.

Чингис хаан дараах хоѐр чухал саналыг Хорезмын шахад тавьсан нь Монголын

эзэнт гүрний гадаад бодлогын гол чиг шугам ийм байсан гэж үзэж болно. 1218 оны хавар

Хорезмын шах өөрийн биеэр Бухар хотноо Монголын Эзэнт гүрний элч нарыг хүлээн

авчээ. Хорезмын шах болон Чингис хааны элч нарын хооронд өрнөсөн дипломат яриа

хэлэлцээрийн тэмдэглэл буюу протокол нь түүхийн сурвалжид үлдэж өнөөгийн бидэнд

хүрсэн бөгөөд тэрхүү тэмдэглэлээс Чингис хааны баримталж байсан гадаад бодлогын

зарчмуудыг мэдэж авч болно. Юуны түрүүнд Монголын эзэнт гүрний элч нар Хорезм

шахад Чингис хаан өөрийнх нь амар мэндийг эрж буйг айлтгаж 5.М.Мураками. Монголын

эзэнт улсын үүсэл, бутрал.Дэлхийн түүх,дундад зуун. З.Иванами шѐжзи 1970. 105-р тал

энхийн гэрээ байгуулж, ―Хамгийн хайртай хүүдээ хандах мэт нэн ойр дотно харилцаа

тогтоохыг хүсэж буйг нь‖ дамжуулан айлтгасан байна.

Гэтэл Мухамед (Хорезм шах) хачин жигтэй гэмээр хариу барьжээ. Тэрбээр Чингис хааны

элч нарт хандан өөрийнхөн төлөө Чингис хааныг дэргэдээс нь тагнаж байхыг ятгаж нэг

ѐсондоо тагнуулаар элсэхийг санал тавьсан байдаг.

Эцэст нь Мухаммед Чингис хааны тавьсан ―Найрамдал Энхийн гэрээ‖-г зөвшөөрөн хүлээн

авч буйгаа илэрхийлсэн дүр гаргаж дараа нь худалдаа хийхээр ирсэн Монголын элч нарыг

баривчлан хороож тонон дээрэмджээ.

Энэ үед Монголын эзэнт гүрний нэгэн худалдаачны тэмээчин нь зугтаж бүслэлтээс

мултран нуугдаж амь гарчээ. Огт санаандгүй явж очоод гэнэдүүлсэн баривчлагаа, нүд

ширвээтэм аллага, хамаг ачаа барааг шунаглан тоносон урван мэхлэлтийн амьд гэрч

болсон тэрбээр арайхийн амь голтой буцаж иржээ. Тэмээчний яриаг сонсоод Чингис хаан

гайхан цочирдож, үнэндээ ийм хэрцгий харгислал явуулсанд итгэж чадахгүй байжээ.

Энхийн гэрээ байгуулж тохиролцсоны дагуу худалдаагаа эхлүүлэхээр томоохон

Page 145: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

145

хэмжээний ачаа бараатай худалдаачдыг илгээсэн гээд бодох тусам олон элч худалдаачдыг

нь хоморголон хороох шалтгааныг олоогүй ажээ.

Ийнхүү Чингис хааны энх тайвнаар харилцаж, хамтран ажиллах бодлого ийнхүү

бүтэлгүйтжээ.

Үүний дараа Чингис хаан Монголчуудынхаа шүтэн биширдэг, зовлонд орох үедээ

аврал тусламж гуйдаг Мөнх Тэнгэрт хандан залбирахаар Бурхан Халдуны оройд гарч

гурван өдөр, гурван шөнийг тэнд өнгөрөөн залбирчээ. Тэрбээр Мөнх Тэнгэрт хандан ―Энэ

эмгэнэлт үйл явдалд би буруугүй шүү, Та надад өшөө авах хүчийг хайрлан соѐрх‖ хэмээн

айлдан залбирсан байна.

Мөн адил Алтан улсыг дайлаар мордохдоо Чингис хаан тэнгэрт өчил өгч ―Эцэг

өвгөдийн үеэс өшөөтөн дайсан байж ард түмнийг минь олон жилийн турш дарлан зовоож

байгаа Алтан улсаас ял асуухаар байлдах гэж байгаагаа мэдүүлээд үнэнч шударга дайныг

явуулахад ивгээж тэтгэж өгөхийг гуйж‖ байжээ.

Энэ мэтчилэн Чингис хаан учир утгагүй дайн байлдаан хийж эзлэн

түрэмгийлэхийг урьтал болгож байгаагүйг нотлох баримтууд цөөнгүй бий.

Дээрх гурван жишээнээс харахад Чингис хаан юуны түрүүнд гадаад улс орныг устган

сөнөөх бус, харин гадаад худалдаа хийн алба бариулах, Монгол гүрний засаглалыг хүлээн

зөвшөөрүүлэх зорилго бүхий гадаад бодлогыг тууштай явуулж, өнөөгийн дипломат эх

суурийг таьж байсныг харуулж байна. Гэвч Монголчуудын зүгээс дээрх улс орнуудтай

тогтоосон харилцаа, худалдааны гадаад бодлого удалгүй мухардалд оржээ. Ганцхан

Уйгарчууд л тохиролцоондоо үнэнч үлдсэн байдаг.

Чингисийн хааны удирдахуйн ухааны нууц

Чингисийн байлдан дагууллыг судалсан түүхч эрдэмтдийн хамгийн их сонирхдог

сэдэв нь цөөхөн бүдүүлэг Монголчууд ийм богинохон хугацаанд дэлхийн талыг эзэлж,

соѐл иргэншлийн хувьд илүү хөгжилтэй улсуудыг ноѐрхож чадав гэдэг асуудал юм.

Учир нь Чингис хааны цэрэг тооны хувьд тийм ч олон байгаагүй ажээ. Ихэнх

эрдэмтэд Монгол цэргийн тоог 129000 байсан гэж үздэг байна. Монголын эзэнт гүрний

дайн тулаанд ялах шалтгаан нь Чингис хааны удирдах авьяас, цэргийн суут жанжин

байсныг гэрчилж байна. Ингээд дараах дүгнэлтийг хийсэн байна.

Page 146: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

146

Монголын байлдан дагууллын амжилт нь: Нэгдүгээрт. Чингис хааны Удирдах

авьяас, цэргийн эрдэм, нөхөр дайныг ялгах ухаан чадвар

Хоѐрдугаарт. Монгол төрийн дотоод сахилга бат зохион байгуулалт сайн

Гуравдугаарт. Эзлэгдсэн орнуудын нийгмийн ялзрал, ихэс дээдсүүдийн хагарал, эв

нэгдэлгүй зэргээс шалтгаалсан байна.

Үүний нотолгоо нь довтолгооны үеэр дарлагдсан ард түмэн тэдэнтэй нийлж

өөрсдийн ноѐрхогч ангийн эсрэг тэмцэж байсан жишээ баримт олон байдаг байна.

Жишээлбэл Найманы Таян хааны хүү Хүчүлэгтэй тэмцэхэд Чингис, Хүчлүгийн

Хар Киданы ард түмэнд хуучин Ислам шашныг шүтүүлэхгүй , бурхны шашныг албан

хүчээр шүтүүлэх гэж ард олны санаа сэтгэлийг ихэд алдагдуулж байсныг чадамгай

ашиглаж, аливаа шашныг хүн бүрийн өөрийн дур сүсгээр шүтүүлнэ гэдэг лоозонг

дэлгэрүүлэн цэрэг оруулснаар Зэв, Сүбээдэй хоѐр Хар Киданы улсыг биедээ татаж

Хүчүлүгийг ганцаардуулан хялбархан цохиж байсан баримт бий.

Чингис хааны их аян дайны ачаар Ази Европыг холбох зам нээгдсэн

Чингис хааны их байлдан дагуулал хот сууриныг үнсэн товрог болгож хүн амыг нь

хүйс тэмтэрсэн тухай ном зохиолд олонтоо бичсэн байдаг.

Гэхдээ эдгээр зохиол бүтээл нь тухайн үед Монголчуудад эзлэгдсэн дайнд ялагдсан

орнуудын судлаачид монголчуудыг үзэн ядах сэтгэлээс ийнхүү бичиж байсан нь

эргэлзээгүй билээ.Тухайлбал: 1226 онд Чингис хаан Тангудыг дайлж нийслэлийг үнсэн

товрог болгож хүн ардыг нь үй олноор нь алан хядсан тухай сурвалж болон судалгааны

зохиолуудад өгүүсэн байдаг байна.

Гэтэл тэр улс ХIV зууны үед оршин амьдрал нь хэвийн үргэлжилж байсныг 1909 онд

олдсон олон тооны баримт гэрчлэдэг байна. Эрдэмтэн Л.Н. Гумилев Тангудын нийслэлийг

1372 онд Мин улсын эрх баригчид Хятадын баруун талаас заналхийлж байсан

Монголчуудын түшиц газар гэж сүйтгэсэн гэсэн нь сонирхолтой баримт юм. Түүхийн

зарим сурвалж бичигт Хорезмыг байлдан дагуулах үеэр аллага хядлага асар их хэмжээгээр

үйлдсэн гэдэг нь дэндүү хэтрүүлсэн зүйл гэж үзэх үндэслэл байна.

Жишээлбэл: М.И. Иванин Чингисийн тухай хэсгийн төгсгөлд нь өгүүлсэн нь Дорно

дахины зохиолч нар Монголчуудын аллага хядлагыг өсөн занахын үүднээс миний бодоход

хэт өсгөн нэмэгдүүлсэн гэж үзмээр байна гэжээ5.

Page 147: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

147

Учир нь Ургенчийг эзлэн авахдаа 2 сая 400 мянган хүн, Гератийг эзлэн авахдаа 1 сая

600 мянган хүнийг хядсан гэжээ. Тэгвэл тэдгээр хот хагас бүтэн жил бүслэгдэхдээ хотоо

хамгаалах тэр олон цэргийг хэрхэн тэжээж байсан юм бол. Ялангуяа Монголчуудыг гэв

гэнэт гэнэдүүлэн дайрахад хүнс тэжээлээ хэрхэн нөөцөлж авсан бол гэдэг асуултууд гарч

ирэх нь зайлшгүй билээ.

Ингээд бодохоор тэр аюул түгшүүртэй үед алагдсан цэргүүд болон хүмүүсээ үнэн

зөвөөр тоолж байсан гэдэг нь эргэлзээтэй юм.

Чингис дайн байлдаан хийж хүрсэн газар, орныг нэгтгэсэн нь Ази, Европ хоѐр

тивийг холбож улс төр, соѐл, боловсрол, аж ахуй худалдааны харилцааг нэвтрүүлж аянчин

жуулчны зам харилцааг нээж өгсөн юм. Жишээлбэл:Елюй Чуцай мэтийн зүүн зүгийн

эрдэмтнүүд дорнод орны их боловсролыг Монгол болон баруун зүгт нэвтрүүлж, түүнчлэн

Уйгар Сартуул зэрэг баруун орны эрдэмтэн Өрнөд Ази Европын их соел, эрдмийг

Монголын газар нутагт суурьшуулан нутагшуулжээ. Чингис олон улсын худалдааг

хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж худалдааны замыг хамгаалж, өртөө буудал байгуулах,

худалдааны жинг зэвсэгт дээрэмчин хулгайч нараас хамгаалах арга хэмжээ авснаас эртний

Азийн худалдааны аян замыг хөгжүүлэхэд асар их нөлөө үзүүлжээ.

Ийнхүү одоогийн дэлхий дахины даяаршлын эх суурь үндсийг Монголын эзэнт

гүрний гадаад бодлогын алдаа онооны үр дүн гэдгийг түүхэн эх сурвалжууд гэрчилсээр

байгаа юм.

Дүгнэлт

Өнөөдрийн бидний амьдарч буй хүнлэг ардчилсан нийгэм, энх тайвнаар харилцан

оршиж байгаа, соѐлт нийгмийн хөгжлийн өндөрлөгөөс Чингис хааны байлдан дагууллын

байдлыг үнэлж цэгнэхэд үнэхээр хүнд юм. Тиймээс нийгмийн байгууллын хувьд огт өөр

цаг үеийн амьдралд үнэлэлт өгөх нь бодит байж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.

Иймээс ч Чингис хааны байлдан дагууллын үр нөлөөг аль болох сөрөг талаас нь

судлаж дүгнэх нь их байдаг нь байна.

Гэтэл бодит байдлаар авч үзвэл Чингис хаан асуудлыг зөвхөн дайн тулаанаар

шийдэх биш хөрш зэргэлдээ орнуудтайгаа энх тайвнаар зэрэгцэн орших, худалдаа

арилжаа хийхийг түлхүү сонирхож байсан баримтууд байна.

Чингис хааны явуулж байсан гадаад бодлогын мөн чанар бол Олон улсын

хэмжээнд даяаршлын үндэс суурийг тавьсан гэж үзэж болно. Тухайн үед Монголын эзэнт

Page 148: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

148

гүрний гадаад бодлого нь өрнө дорны үлс үндэстнүүдийн бие биенээ мэдэх, соѐл, ѐс

заншлын онцлогоо харилцан мэдэх боломжийг олгож байжээ.

Тухайлбал Чингис хаан дайны үеэр тухайн улсын сор болсон эрдэмтэн мэргэдийг

өөрийн хажууд авчирч удирдахуйн ухаандаа ашигладаг эрдэм чадлыг ашиглаж байсан

баримт цөөнгүй бий. Гэтэл зарим судлаачид хэтэрхий нэг талыг барин зарим нэгэн хот

тосгодыг эзлэн аваад бүгдийг устгаж иргэдийг бүгдийг хороож байсан мэтээр илтэд

гуйвуулан бичдэг нь харамсалтай. Чингис хаан бол эерэг, сөрөг талын аль алиныг үйлдсэн

түүхэнд давтагдашгүй хүн юм.

Гэхдээ энэ нь Чингисийн байлдан дагууллыг зөвтгөх гэсэн хэрэг биш бөгөөд тэр

үеийн байдлыг бодитоор авч үзэх илэрхийлэл юм. Тухайн үеийн улс гүрнүүдийн

харилцааны эцсийн сонголт нь дайн байлдаанаар шийдэгдэхээс өөр гарцгүй нийгмийн

байгуулал байсныг зөвхөн Чингис хаанаас болсон мэтээр дүгнэх нь түүхийг гуйвуулж буй

хэрэг юм.

Чингис хааны байлдан дагууллыг зөвхөн сөрөг талаас нь биш хүн төрөлхтөний

түүхэнд оруулсон ололттой болон дэвшилттэй талаас нь авч үзэх хэрэгтэй гэдэгт сүүлийн

үеийн олон орны эрдэмтэд санал нэгтэй болсон гэдэгт баярлаж байна. .Чингис хаан бол

тухайн үеийнхээ төрийн нэрт зүтгэлтэн, эрх зүйт төрийг үндэслэгч, цэргийн нэрт жанжин

байжээ. Ази Европ тивийг зам харилцааны хувьд холбож өгснөөр дэлхийн улс

гүрнүүдийн хоорондын харицааны эхлэлийг тавьж өгсөн нь Чингис хааны бас нэгэн

гавьяа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй билээ. Энэ нь ч нотлогдож дэлхий нийтээр

Чингис хааныг Мянганы суут хүнээр тодруулсанд Монголчууд бид бахархахаас аргагүй

билээ.

Ялангуяа Монголчууд бид өөрсдийн дундаас төрсөн энэ түүхэн хүнийг үнэн зөвөөр

судлан харгис талыг нь буруушаан, дэвшилттэй сайн талыг үнэлэн үнэн зөвөөр судлан

дэлхий дахинд таниулах нь ихээхэн ач холбогдолтой юм.

Conclusion

It is complicated issue to review of Chinggis Khaan‘s conquer during the present period

of the world has generally transferred to the humanity and democratic society.

As we have seen, the Mongol impact on the many areas where they raided and conquered

varied considerably. Mongol campaigns also decisively influenced the course of human history

in the ways they altered warfare and the political repercussions they generated in invaded areas.

It is quite clear that the review for the variety period of society cannot be objectivity

about Chinggis Khaan‘s conquir. There are a number of the opposing research works on an

impact of his conquer.

Page 149: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

149

On the other hand, also there are many objective facts even though conquer of Chinggis

Khaan, he make was more, he would rather take the being peaceful coexistences and promote

trade and important exchanges among civilizations. In time, the conquests of Genghis Khan

connected the major trade centers of China and Europe.

Mongol rule also brought stable, at times quite effective, government and religious

toleration to peoples over much of Asia.

Initialization of Chinggis Khaan‘s foreign policy, it can be the base of present widely globalized

world.

During Chinggis Khaan had taken advantages of ability talent of wise people who are

elite of the nations where had been occupied for his leading.

Also he had ordered to be obeyed preferring culture and customs of the nations, were been

occupied and spreading good deeds in his empire.

Central Asia is recognized in the world by Chinggis Khaan who was the greatest leader.

He proved himself an admirable statesman, having managed to unite and organize the

Mongols and introduce civilian and military codes. And though violations were severely

punished, to the present day the Mongol people recognize Khan as a great reformer.

In the present time, a number of researchers in the world have made a proposal to

discover and study his success for the world history.

Chinggis Khan was an excellent political leader and successful military commander

because he was able to improve the organization, tactics, strategy and training of the Mongolian

army under his reign. He also led by example and displayed traits of a good leader.

We are feeling satisfied after hearing that Chinggis Khan was named by The Washington

Post as its ―Man of the Millennium‖ for embodying the ―half-civilized, half-savage duality of the

human race‖ and also as an ―apostle of extremes‖.

Chinggis Khan led a very rich and momentous life. We should be recognized advantages

of his empire policy and should study his life in objective.

Ном зүй:

Ашигласан ном зохиол

1. Монголын товч түүх А.Амар 1989 он

2. Чингис хааны цадиг Ш.Нацагдорж 1991 он

3. Багана. Чингис хааны гүн ухааны үзэл санааны тухай хувийн үзэл. 1988 он

4. Алтан ордны тайлга Монголын тулгар бичгийн цуврал

5. М.Мураками. Монголын эзэнт улсын үүсэл, бутрал. Дэлхийн түүх дундад зуун

Page 150: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Б.Пүрэвдорж-ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, магистр

Дэлхийд үлдээсэн өв соѐл

Монголчууд бидний өвөг дээдсийн ертөнцийг үзэх үзэл, нийгэм, төр улс, соѐл гэх

мэт философийн судлагдахуунд хамаарах бүхий л зүйл болон тухайн үеийн дэлхий дахинд

үлдээсэн өв соѐл, үзэл санааны тухай цухас тэмдэглэл хөтөлж буй. Монголын нууц

товчооноос эхлээд гадна, дотны эрдэмтдийн янз бүрийн сонин содон нэртэй ном, сэтгүүл

гарчиглаж байхад давжаа морьтой зэрлэгүүд бус жинхэнэ соѐлт ертөнцийг бий болгосон

оюун билэг төгс гүн ухаантнууд байсан байх гэсэн сэтгэгдэл төрлөө. Энэ тэмдэглэлд хоѐр

зүйлийг онцлон тусгахыг илүүд үзлээ.

1. Дундад зууны үеийн өрнийн болон дорнын сэтгэлгээний ялгаа.

2. Хубилай хааны үеийн байлдан дагуулалтаас үлдсэн өв соѐл.

Хулгана жилийн хуран сард (1240.07) бичиж төгсгөв. Гэснээс хойш энэ бидний үе

хүртэл хадгалагдан ирсэн цорын ганц ном болох Монголын нууц товчоо эхлэхдээ Чингис

хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт

тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж (MНТ. 1)

Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ. Өвөг дээдсийн ертөнцийг үзэх үзэл нь нэг

талаас байгалийн үзэгдлийг цаанаа эзэнтэй гэж тэнгэрчилж үзэх домгийн болон

төсөөллийн, нөгөө талаас байгаль юмс үзэгдлийг байгаа байдлаар нь бодитой авч үзэж

ахуй амьдралдаа хэрэглэх туршлага байдлаар илэрдэг. Мөн дундад зууны үед хамаарах

өрнийн сэтгэлгээнд би үгүй бол ертөнц үгүй гэх аминчхан үзэл ноѐрхож Египетийн эрх

баригчид Сиртэй, Туркийн Сельжукийн улс Гректэй бага Азийг булаалдаж, Христосын

болон Исламын шашныхан загалмайтны дайнд хохирол амсаж байхад Эзэнт гүрний их

хаан Чингис Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай (Чингис

хааны алтан сургаал) хэмээн би үгүй ч монгол төр мөнх орших болтугай гэсэн утга бүхий

үзэл санаагаа сургаал болгон айлдаж байлаа. Үүнээс дундад зууны үеийн өрнийн болон

дорнын философийн том ялгааг харж болно. Үүний зэрэгцээгээр Монголын эзэнт гүрний

үзэл санааны нэг гол чиглэл нь эв нэгдэл байсан бөгөөд нотолгоо нь Хархорумд Бурхны,

Загалмайтны, Лалын Исламын зэрэг янз бүрийн шашны 12 сүм дуган үйл ажиллагаагаа

чөлөөтэй явуулж байжээ.

Монголын төр улсын өөрчлөлт хөгжлийн түүхэнд 35 жил хаанчилсан Хубилай

хаан асар их үүрэг гүйцэтгэсэн билээ. Түүний байгуулсан түүхэн үүргийг ерөнхийд нь

гурван хэсэгт хуваан авч үзэж болох юм.

Нэг. Газар нутгаа тэлэх бодлогын хүрээнд Хубилай 1279 онд хятадыг бүрэн

эзэлснээр Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд Хятад, Орос, Дундад Ази тэрчлэн Перс,

зүүн өмнөд Азийн дийлэнх хэсэг багтаж, Монголын морин цэрэг Польш, Умард

Энэтхэгийг эзэлж, Солонгос, Түвд гээд байлдан дагуулалтын жинхэнэ урлаг үргэлжилж

байлаа.

Хоѐр. Төрийн бодлогын хувьд мориноосоо буух хэрэгтэй гэж үзэн Пагва ламыг

улсын багшаар өргөмжлөн дөрвөлжин бичиг зохиолгож, ард түмнээ амар тайван байлгах

Page 151: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

151

зорилгын үүднээс тухайн үедээ хоѐрт тооцогдох том хэмжээний Күнзийн сургуулийг

байгуулж байлаа. Энэ бүхний шалтгаан нь нэгэн тэнгэр дор хамаг улсыг хурааж

төвхнүүлэх ажлаа эхэлсэнтэй холбож ойлгож болох юм.

Гурав. Боловсрол түгээх бодлого. Энэ эрин цагийн сургуулийн тогтолцоог Хубилай

хаан Юань гүрний их нийслэл Дайдуд “Төрийн хөвүүний их сургууль” анх байгуулж

байжээ. Суурин соѐл иргэншилт ертөнцийн хүн ам нь зуны цагт тариа, ногоогоо тариалж

өвөлдөө хийх ажил бага байсан учир энэ сургуулийн хичээлийн жил нь намар эхлээд

хавар төгсөх ба Газар зүй, Хятад хэл, Одон орон судлал, Зурхай гээд тухайн үеийн

нийгмийн хэрэгцээнд тохирсон хичээл орж төгсөгчид нь эрдмийн ажил, зэрэг цол

хамгаалдаг байсан. Үүний ул мөр өнөөгийн Бээжин хотод сүндэрлүүлэн босгосон гантиг

чулуун дээр тодоос тод сийлээстэй байгаа билээ

Дүгнэлт

Өнөөгийн бидний судлаад байгаа өрнийн гүн ухаантнууд философийн шинжлэх

ухаанд хариултгүй олон асуулт тавьсан байдаг. Жишээ нь Бурхан гэж байдаг уу? Бурхан

хаана байна? г м. Гэтэл дорнын ард түмэн тэр дундаа Эзэнт гүрний их хаадууд алтан

сургаалдаа асуултыг хариулттай нь багтаасан байх юм.

Бурхан болсон хүнийг Буянаар үддэг. (МНТ. 149)

Conclusion

We‘ve been studying about western philosophers asked many questions without answers

in the science. For example; is there god? Where is god? Then eastern nation, especially royalty

of Empire wrote many questions with answers in the doctrine.

Ном зүй :

1. Монголын нууц товчоо. дөрөв дэх удаагийн хэвлэл УБ. 1990 он

2. Дэлхийн болон монголын шилмэл илтгэлүүдийн дээжис. УБ. 2006 он

3. Монголын соѐлын түүх дэд боть. УБ. 1999 он

4. Монголын түүх II УБ. 2011 он

5. Философи. анхны хэвлэлт УБ. 2012 он

6. Дэлхийд данстай монгол өв соѐл. баримтад кино 2014 он

7. Отахи Мацуво ―Хубилай хаан‖ УБ. 1991 он

Page 152: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

С.Рэнцэндорж- Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч

Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багш, магистр

МОНГОЛ ЭЗЭНТ ГҮРЭН ЗАМ ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛСЭН НЬ

Монгол эзэнт гүрний газар нутаг Төв Азийн бүс нутгийг хамарсан Монгол

угсаатны нэгдлийн хүрээнээс хальж, Евро-Азийн олон улс орныг дамнах болсноор, улс

төр, эдийн засаг ба цэргийн хэргийн уялдан зохицолдсон нэгдмэл тогтолцоо бүхий урьд

өмнө хэзээ ч байгаагүй олон улсын хамтын ажиллагааг жолоодох цоо шинэ эрин үе

эхэлсэн. Монгол төвтэй Чингис хаан болон түүний залгамж үеийн бусад Их хаадын өмнө

төрийн цааз, шийдвэрийг харъяа болон хөрш зэргэлдээх бүх улс орнуудад цаг алдалгүй

хүргэх, төрийн үйл ажиллагааг шуурхай явуулах зохилдолгоо бүхий мэдээлэл холбоо

харилцааны сүлжээ байгуулах онцгой шаардлага бий болсон. Энэ шаардлагыг биелүүлэх

үүднээс олон улс хооронд тогтсон тодорхой зам байгуулах, түүнийг хамгаалалтанд авах,

шуудан холбооны иж бүрэн тогтолцоог бий болгох явдал байсан. Иймээс төрийн зүгээс

товлосон улс орон, хот балгадыг холбосон замыг баталж, замын дагуух үйлчилгээний алба

суурингуудыг байгуулжээ. Жувейни ‖Дэлхийг байлдан дагуулагчийн түүх‖ шастиртаа энэ

түүхэн үйл явдлын тухай: ‖...Монголчуудын эзэмшил нутаг тэлэхийн хэрээр: Тэр их газар

нутгийн хаана, юу болж байгааг; Дайсан этгээд юу хийж байгааг цаг алдалгүй мэдэж

байх; Алс өрнө хязгаараас дорно руу, алс дорно хязгаараас өрнө рүү бараа таваар зөөх гэх

мэт чухал үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлага гарч ирлээ.Тийм учраас энэ Их гүрний

бүх өргөн уудам нутаг дэвсгэрт олон зам байгуулав.” гэж тодорхой өгүүлсэн байна.

Судлаачид Монголын тулгар төрийг үүсгэсэн Хүннү гүрний үеэс өртөө улааг

үүссэн гэж үздэг байна. Чингис хааны менежментийн товчоон номонд “...Түрэг нар газар

нутгийн хувьд томорсон учир тэд өртөө байгуулж хойт ба урьд зүгийг холбосон 68

өртөөтэй байжээ” гэж дурджээ. Мөн эрдэмтэн Х.Пэрлээ Хятан гүрний үед “...Улсын

бачим түргэн албаар зарагдсан элч нарт “Хааны зарлигаар зам явах” пайз олгодог

байжээ.” хэмээснээс үзвэл Х зууны үед мэдээлэл харилцааны албан ѐсны зам байсныг

өгүүлж байна. Харин Монголын эзэнт гүрний үед өртөөний зохион байгуулалтанд

чанарын томоохон өөрчлөлт оржээ. Чингис хааны үед өртөөний алба, батлагдсан зам

байсныг Ли Чжичаны “Чань Чунь бумбын өмнө зүгт зорчсон тэмдэглэл”-д бичжээ.

Тэрээр “...8-ны өдөр багш Сюй Цзинь, Чжао Цзючу зэрэг 10 хүнийг дагуулан хоѐр тэргээр

20 гаруй өртөөний монголчуудын хамтаар их уулаас баруун зүг хөдлөв.”, “...Зүүн хойт

зүгт Иньшань уулыг давж хоѐр хоногийн дараа том голын хажууд Цзинь шань уулын

өмнүүр байх улааны замаар явав.” Гэсэн нь олон улс хоорондын харилцаа тогтсон төв зам

байгуулагдсан байсныг нотлож байна.

Эзэнт гүрний төрийн үйл хэрэг нэгдмэл удирдлагаар, түүнчлэн хаан ба хангуудын

харилцан зөвшилцөл дээр тулгуурлан явагддаг байсан учраас шуурхай мэдээлэл

солилцооны тогтолцоо зайлшгүй хэрэгтэй байсан. Өгөдэй хааны үед хааны зарлигаар

Page 153: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

153

мэдээлэл солилцоо, харилцааны замын чиглэлүүдийг тогтоосноос гадна Хангуудыг

өөрийн газар нутаг дээр зам тогтоохыг шийдвэрлэсэн байна. Тухайлбал: ―Монголын нууц

товчоо‖ шастирт ―...Бас Цагаадай ах өгүүлж ирүүлсан нь: “Би эндээс замыг тосгуулан

холбосугай! Бас эндээс Батад элч илгээсүгэй. Бат мөн замаа тосгуулан холботугай”

хэмээгээд бас өгүүлж ирүүлэхдээ: “Бүхнээс зам тавиулах үйл зөвөөс зөвийг дуртгажээ.”

гэснээс үзэхэд энэ үйл хэрэгт хичнээн их ач холбогдол өгч байгааг харж болно.

Тэр үеийн зам харилцааны энэ лут өргөн хүрээтэй хэрэгцээг зөвхөн адуун сүрэг л

гүйцэтгэж чадах байсан бөгөөд батлагдсан зам дагуу тодорхой зайнд байрших нүүдэл

суудал хийн шилжин байршдаггүй суурингуудын хооронд өртөөнүүдийг байгуулсан

байна. Хоѐр суурингийн хоорондох зай нь тухайн орон нутгийн газар зүйн байршлаас, мөн

унаа юүлэлгүйгээр туулж болох газрын зайнаас хамааралтайгаар тогтоогддог байжээ.

Монголын морин өртөө нь Их буюу алсын, дунд, бага гэж зайны хувьд ангилагддаг байсан

бөгөөд их өртөөнд 1000 орчим, дунд өртөөнд 500 орчим, бага өртөөнд 100 орчим хүн

ажилладаг байжээ. Алсын өртөөний суурин хоорондын зай нь ойроцоогоор 30 км байх

бөгөөд энэ нь морины дундаж хүч чадалд тохирсон хэмжээ юм.

Өртөөний алба нь төрийн онцгой эрх дархтай элч нарыг улаа хүнсээр өртөөлөн

хангаж, зорьсон газарт нь саадгүй хүргэж байх гол үүрэгтэй. ―Монголын нууц товчоо‖

шастирт “...Эдүгээ бид огоот бүр мөсөн тогтоон, зүг зүгийн мянгад мянгадаас замчин

улаачин гаргаж, суурь суурьд зам тавьж, элчийг онцгой учир үгүй улсаар үл бядан

хэсүүлэх замаар довтолговоос болох бус уу.” хэмээсэн нь аль болох дөт зам тавьж, элчийг

шаардлагагүй газраар хэсүүчлүүлж, цаг алдахаас сэрэмжилж байсан байна. Шуурхай элч

мэдээч нь нэг суурингаас нөгөө суурин хүртэл морины хар хурдаар довтолгон, дараагийн

өртөөний бэлэн морьдыг даруй юүлэн унаж давхисаар амралт завсарлагагүйгээр 500

хүртэл км замыг ч туулдаг байжээ. Тэрхүү элч нар хаанаас олгосон онцгой эрхийн

үнэмлэх буюу пайзыг авч явдаг байсан бөгөөд түүнийг Гэргэ хэмээн нэрлэнэ. Гэргэ

бүрийн дээр монгол үсгээр ―Их Монгол улсын далай хааны зарлиг” гээд үүнийг үзсэн

үзүүлсэн хэн бүхэн аюутугай, биширтүгэй‖ гэж бичдэг байжээ.

Морин улаачаас гадна явганаар буухиалан гүйдэг шуудан зөөгч нарын тухай

сонирхолтой мэдээлэл ч байна. Явган элчийг өмнөд хятад солонгос зэрэг уулархаг бүс

нутагт, морьд цөөнтэй буюу ердийн хөсөг уналганд хэрэглэх боломж муутай зарим

газруудад өргөн хэрэглэдэг байсан бололтой. Марко Поло “...Хоѐр өртөө бүрийн хооронд

мөн гурван бээрийн зайтай дөчин жижиг суурин гацаа байх ба тэнд их хааны явган элч

нар сууж доорх байдлаар алба гүйцэтгэнэ. Тэд нар хэд хэдэн хонх зүүсэн том өргөн бүс

бүслэх ажээ. Энэ нь юуны тулд хэмээвэл гүйн ирэх нь алсаас чимээтэй дуулдахын учир

болой. Явган элч гурван бээрээс (5556м) илүүгүй гүйн хурдалж хэмжээт зайг туулаад

ирэхэд дараачийн халаа угтан зогсож байдаг. Их хаан тэр явган элч нарийнхаа ачаар

Page 154: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

154

арван өдөрчийн газар явж ирэх мэдээг нэг хоногийн дотор хүлээн авдаг байжээ.‖ хэмээн

тэмдэглэжээ. Морин ба явган шуудан зөөгчөөс гадна тухайн үед нохой хөлөглөсөн

шууданч байжээ. ―Хар татаарын хэргийн товч‖-д ―...Сюй Тин, би тэдний нохойн өртөөг

олон хэрэглэхийг үзэв.‖ гэснээс үзвэл монголчууд өвлийн цагт, ялангуяа хойд туйл орчим

нохойн өртөөгөөр алба залгуулдаг байжээ.

Эцэст нь дүгнэхэд ямарч улс гүрний хувьд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гол

асуудал гэж байдаг. Энэ бол зам болон харилцаа холбооны асуудал юм. Үүнийг хэрхэн

шийдвэрлэснээс тухайн орны хөгжил дэвшил, тусгаар тогтнол шууд хамаарахаас гадна

өөрийн газар нутгаа бүхэлд нь эзэмшиж, улс төр нийгмийн бүхий л асуудлыг шийдвэрлэх

чухал боломж бүрдэнэ.

Дүгнэлт

Эцэст нь дүгнэхэд ямарч улс гүрний хувьд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гол

асуудал гэж байдаг. Энэ бол зам болон харилцаа холбооны асуудал юм. Үүнийг хэрхэн

шийдвэрлэснээс тухайн орны хөгжил дэвшил, тусгаар тогтнол шууд хамаарахаас гадна

өөрийн газар нутгаа бүхэлд нь эзэмшиж, улс төр нийгмийн бүхий л асуудлыг шийдвэрлэх

чухал боломж бүрдэнэ.

Conclusion

Great Mongol Empire developed road infrastructure

Finally, it is concluded that the key issue that needs to be addressed for every country is

road infrastructure and communication. The country‘s progress of development and

independence are directly depending on how the country solves these issues. Besides that, it

creates opportunities to be owner of your entire country and to address social and political issues

of your country independently.

Ашигласан бүтээл, ном хэвлэл

1. Монголын нууц товчоо. 2009.

2. Дагвадорж.Ой, Довчинсүрэн.Д, Монголын эзэнт гүрний их засгийн цааз Чингис

хааны зарлигийн хөх дэвтэр. 2006.

3. Баянжаргал.Ч, Чингис хааны эдийн засгийн бодлого, өв уламжлал. 2004.

4. Пүрэвдагва.Х, Чингис хааны менежментийн товчоон. 2004.

5. Бат-Очир.Б, Чингисизм оршвой. 2003

Page 155: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Н.Хишигжаргал- ГХХА-ны тэнхимийн багш, магистр

Монголын эзэнт гүрний үеийн Их Торгоны зам

Торгоны зам нь 2000 жилийн тэртээгээс Хятадаас Газар дундын тэнгис хүртэлх улс

орнуудыг холбосон далайн болон эх газрын чиглэлийн түүхэн ач холбогдол бүхий

худалдаа арилжааны зам юм. 19-р зуунд Германы газарзүйч Фердинанд Фон Рихтхофен

энэ замыг жинчдын тээвэрлэж байсан гол бараа таваарын нэрээр Торгоны зам хэмээн

нэрлэснээр энэ үг дэлхий дахинд дэлгэрсэн. Тэр тусмаа Монголын эзэнт гүрний үед

торгоны зам нь түүхэндээ хамгийн их боловсронгуй болж хөгжсөн гэж судлаачид үздэг.

Үүнд Английн судлаач Ж.Сдаундерс ―Өөртөө эзлэгдсэн олон янзын нутаг орныг эдийн

засгийн нэгэн ойр сүлжээнд нэгтгэн оруулах зорилгын үүднээс Чингис олон улсын

худалдаанд маш их ач холбогдол өгч азийн аялал жуулчлалын их замыг хэзээ ч

байгаагүйгээр зассан байна.32

‖ гэж үзсэн байна.

Чингис хаан түүний залгамжлагчдын үед Хархорум хот дэлхийн томоохон хот

болж, мөн бусад олон өртөө, суурингууд байгуулагдаж, Франц, Орос, Мажар, Турк,

Иран, Хятад зэрэг олон улсын уран дархчуул, гар урчууд, уран барилгачид, худалдаачид

аялан ирж байснаас гадна ―Торгоны их зам‖ жинхэнэ утгаараа чөлөөтэй, нээлттэй болж,

төрийн хамгаалалтанд орж, аюулгүй байдлыг нь бүрэн хангаж байжээ. Чингис хаан

Тангуд, Хятад, Солонгос, Хар Хятан, Уйгур, Хорезм, Европын улсууд, шашны төвшинд

улсын хаанд өөрийн элчийг удаа дараалан илгээж, худалдааны багийг 500 хүнтэйгээр

Отрар хот руу явуулж, Бээжингээс Монголоор дамжуулан Зүчи, Цагаадайн улс хүртэл

1500 суурь өртөө байгуулсан33

. Энэхүү морин өртөө, худалдааны замаар төр, цэргийн

зүтгэлтэн, хаадын төлөөлөгч, жуулчид, худалдаачид, лам хувраг, хувь хүмүүс, жингийн

цуваа тасралтгүй цувж байсныг34

түүхэнд бичсэн байдаг билээ.

Түүхэн баримтуудаас харахад Чингис хаан торгоны замыг аюулгүй, чөлөөтэй

болгохоор өртөө чиглэлийн дагуу худаг ухуулж, мал сүрэг, хоол сүнсээр хангахын тулд

малчидыг нутагшуулах болон тээврийн дээд, доод талд морин цэргийн салааг байрлуулдаг

байжээ. Мөн түүнчлэн худалдааг бүх талаар дэмжих, худалдаачдыг чөлөөтэй зорчих

боломжтой болгон татвараас чөлөөлөх, худалдаачдыг төрийн хамгаалалтад авах, аюулгүй

байдлыг нь хангах, худалдааны их замаар тайван зорчих нөхцөл бүрдүүлэх, худалдаачдад

улсын өртөөний замыг чөлөөтэй ашиглуулах гэх зэргээр авсан арга хэмжээнүүд нь гадаад,

дотоод худалдаа хөгжихөд их нөлөө үзүүлсэн байна.Түүний үйл хэргийг залгамжлагч

Өгэдэй хаан 1232-1233 уургын улааг халж, улсын нэгдсэн өртөөг өргөтгөн, нарийн зохион

байгуулалтанд оруулж зарлиг гаргаж сайжруулсан.Тухайлбал пайз тэмдэг, зар бичиггүй

өртөөгөөр явахыг цаазална. Өртөөгөөр явагчдад олгох хүнс, шүүсний хэмжээ тогтоох,

32

Саундерс Ж.Ж ―Монголын байлдан дагуулал‖ Ж. Гэндэндарамын орчуулга УБ, 1992 33

―Аугаа их Чингис хаан, түүний түүхэн гавьяа‖ И. Дашням, УБ, 2006, т162 34

Ш. Нацагдорж ―Чингис хааны цадиг‖ УБ, 1991, т 163

Page 156: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

156

хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг хатуу цээрлүүлэн шийтгэнэ35

гэж зарлигдсан тухай ‖Юан

ши‖-д тэмдэглэжээ. Өртөө замыг зөвхөн Монгол орон дотор биш бүх монгол уудам

нутагт, ялангуяа Хятад орноор олныг байгуулсан байна.Цагаадайн улс, Батын улс тус

тусдаа салбар өртөөг угтуулан залган байгуулжээ.36

Гэвч энэхүү нүсэр ажил нь Өгөдэйн

дараах хаадын үед ихээхэн хүндрэл учирч, цар хүрээ нь багасах тийшээ хандсан.

Ийнхүү тэртээх 13-р зуунд Чингис хааны ―Их торгоны зам‖ыг бүрэн нээлттэй,

чөлөөтэй болгож, Ази Европыг холбосон худалдааны гүүр, их замын түвшинд өргөтгөн

хөгжүүлсэн нь өнөө үеийн олон улсын худалдаа, мэдээлэл харилцаа болон төмөр замын

транзит сүлжээний эх суурийг нь тавьсан гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрөх болсон.

Тиймээс Чингис хааныг мянганы суут хүнээр тодруулахдаа ―Вашингтон пост‖ сонин: ―

Үүнийг дундад зууны үеийн GATT –ын тогтолцоо байсан гэж хэлж болно.... Тэд

Интернэт бүтээгдэхээс аль тэртээх 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа

холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрээр хүн хүч, шинэ арга технологийг

сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан...‖ хэмээн тодорхойлжээ37

Чухамхүү Чингисийн үеийн торгоны зам дагуу өнөөгийн олон улсын худалдаа,

төмөр замын сүлжээнд холбогдсныг харьцуулан үзэхэд:

Их Монгол улсын үеийн торгоны зам

( Эх сурвалж: Wikipedia )

Хуучны торгоны зам дагуу төмөр зам тавигдаж, Хятадын зүүн эргийн боомтоос

Казакстанаар дамжин, европт хүрсэн транзит сүлжээ үүссэн нь дээрх зургаас харагдаж

байна.

35

Юан улсын судар, 3-р бүлэг 36

Тэргүүн боть, 249-р тал 37

Ким Жон Рэ. Мянган жилийн түүхэн хүн. (Хойч үеийн Чингис хаануудад зориулав) (Улаанбаатар-Сөүл,

1999 он) номноос дам иш татав. 33-34

Евро азийн төмөр замын 2 коридори

Page 157: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

157

Дээр үзүүлснээр Монголын эзэнт гүрний үеийн Торгоны төв зам нь одоогийн

Монгол улсын хилээс урдуур өнгөрч байсан бололтой. Гэхдээ Хятадаас Европыг зорьсон

худалдаачид Монголын Хүрээ, Ховд, Улиастайд ирэн торго ихээр худалдаалж байсан

бөгөөд Улиастайд гэхэд 200 гаруй жилийн настай Даашинфүгийн пүүс ажиллаж байсан

гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.Мөн тухайн үед худалдаачид өртөөгөөр зорчих эрх

бүхий ―Алтан гэрэгэ‖ –г авахын тулд нийслэл Хархорумд ирдэг байсан учир өнөөгийн

монголын нутгийг лавтай дайран өнгөрдөг байжээ гэсэн таамагмалд хүрлээ.

Мөн эртний торгоны замын чиглэл нь өнөө үеийн төмөр замын сүлжээнээс өөр

байгаа нь Алс Сибирийн байгалийн баялагаас шалтгаалж байна. Тиймээс торгоны замын

чиглэлийг хойш татаж, Сибирь тийш төмөр зам тавих тухай энэ зууны эхээр хөндөгдөж

эхэлсэн. Энэхүү төмөр замын хамгийн дөт зам нь Монголоор дайрах юм.Үүний зэрэгцээ

Хятад улс төв Ази ба Евразийн орон зайд эдийн засгийн интеграцийг хөгжүүлэх

зорилгоор торгоны замыг сэргээж, ―Торгоны шинэ зам‖ байгуулах төслийг хэрэгжүүлж

эхлээд байна. Дээрх бодлогын хүрээнд төмөр замын коридорыг хөгжүүлэх Байгалийн

чанад-Манжуур, Монгол-ОХУ, Казахстан-ОХУ, Казахстан-Узбекстан-Туркменистан –

Иран – Турк, Бирм-Бангладеш-Энэтхэг-Пакистан-Иран-Турк гэсэн хэд хэдэн хувилбар

яригдаж байгаа. Монгол улсын хувьд баруунаас зүүн эсвэл урдаас хойшоо чиглэсэн төмөр

замын системд нэгдэх үү гэдэг нь сүүлийн хэдэн жилүүдэд шийдэгдээгүй маргаантай

асуудал болсон. Монгол улс нь энэ асуудалд өөрийн байр сууринаас шийдэх боломжгүй,

их гүрнүүд болон олон улсын нөхцөл байдлыг ажиглаж байна.Баруунаас зүүн рүү

чиглэсэн төмөр зам нь Монгол улсыг гуравддагч зах зээлд нэвтэрч, дэлхийн жишгээр

эрдэс бүтээгдэхүүнээ худалдаалах, эдийн засгийн өндөр ашигтай хувилбар юм.

Дүгнэлт

Монголын эзэнт гүрний үед Хархорум хот дэлхийн томоохон хот болж, Чингис хаан

худалдааны зам дагуу олон өртөө улааг байгуулж ―торгоны их зам‖ жинхэнэ утгаараа

чөлөөтэй, нээлттэй болж, төрийн хамгаалалтанд авч, аюулгүй байдлыг нь бүрэн

хангаснаар Франц, Орос, Мажар, Турк, Иран, Хятад зэрэг олон улсын уран дархчуул, гар

урчууд, жуулчид, лам хуврага, худалдаачид аялан ирдэг болсон. Тиймээс Чингис хааныг

өнөөгийн дэлхийн олон улсын худалдаа, мэдээлэл харилцаа, транзит тээврийн үндэслэсэн

хэмээн ЮНЕСКО-гоос ―Мянганы суут хүн‖-ээр тодруулсан.

Ер нь их торгоны зам нь өнөөгийн Монгол улсын урдуур өнгөрдөг байсанд хоѐр

шалтгаан бий. Нэгдүгээрт, Монголын эрс тэс уур амьсгал, газар зүйн онцлогоос

шалтгаалсан.Монголы их говийг тэмээн жингээр туулах гэдэг худалдаачдад бэрх даваа

байлаа. Хоѐрдугаарт, Тухайн үед Монголд арилжих бараа ховор ангийн арьс, үс төдийхөн

тул худалдаачдын анхаарлыг татахгүй байсан. Үүнийг монголын эзэнт гүрний үед Чингис

хаан өөрчлөн, нийслэл Хархорумаар дамжин өнгөрдөг болгож, худалдаачдын туулахад

Page 158: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

158

бэрх өртөөний дагуу худаг ухуулж, мал сүрэг, хоол сүнсээр хангахын тулд малчдыг

нутагшуулан олон улсын худалдааг дэмжих бодлого явуулж байсан. Мөн тэр үеийн

худалдаачид өртөөгөөр зорчих эрх буюу ―Алтан гэрэгэ‖ пайзыг авахын тулд нийслэл

Хархорумд ирдэг байснаар одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрийг их торгоны замын

нэг салаа нь гарцаагүй дайран өнгөрдөг байжээ.

Эцэст нь дүгнэж үзэхэд Чингис хаан тэртээх 13-р зуунд Ази, Европ тивүүдийг хуурай

газраар холбох хамгийн дөт замыг нээсэн байна.Тиймээс өнөө үед олон улсууд Евразийг

холбох ―Шинэ торгоны зам‖ төслийг хэрэгжүүлж, Монгол улсын газар нутгаар дамжин

өнгөрөх хамгийн дөт, эдийн засгийн хэмнэлттэй чиглэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ улс орон бүр өөрт ашигтай байлгах үүднээс хэд хэдэн чиглэлийг гарган ирж

байгаа. Үүнээс бид Монгол улсын цаашдын хөгжил, эдийн засагт эергээр нөлөөлөхүйц,

тохиромжит транзит сүлжээнд нэгдэх хэрэгтэй байна. Ялангуяа Баруунаас зүүн рүү

чиглэсэн төмөр замын сүлжээ нь Монгол улсад уул уурхайн бүтээгдэхүүнээ олон улсын

зах зээлд гарган дэлхийн жишигээр үнэлүүлэх эдийн засгийн өндөр ашигтай юм.

Silk route of Great Mongolian Empire

Mongolia Empire era, Kharkhorum had became one of the capital city in the world,

Chinggis khan established horse relay station along trade routes and changed to be freely, open,

security Silk route, visited international craftmen, operatives, tourists, monks in Mongolia.

Therefore UNESCO has selected that Chinggis khan is the greatest person of Millesimal

because of He established today international trade, telecommunication and transit traffic in the

world.

Generally, There are two reasons for Silk route not passed through current Mongolian

territory. Firstly, It was caused Mongolian harsh climate and geographic feature. Merchantries

faced a difficult situation to go through Mongolian desert. Secondly, Mongolia didn‘t get

attention of merchantries Why It was rarely barter commodities such as furs and skins.

In the Great Mongolian Empire era, Chinggis khan had changed this route to become passing

through Khar Khorum city and He was bored a well, located herders to provide food along

hardness relay station of merchantries. That is one of the policy increasing mercantilism. And

also They arrived in Kharkhorum for getting ―Altan gerege‖, Which meant to travel to visa.

Thus, Silk route passed on Current Mongolian territories.

In conclusion, Chinggis khan initiated the shortest route to connect Euro Asia in 13th

century. Nowadays, international countries have agreed this route passed on Mongolia and

implemented a project of New Silk route, to connect Euro Asia. However every countries have

came up a several routes to do good for them. Since we should connect a favorable transit

transportation to improve in Mongolian economic and development. Particularly, a railroad

system going west to east is economical rational for Mongolia to enter international market and

to export mining resources on quoted world market prices.

Page 159: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

159

Номзүй

1. Саундерс Ж.Ж ―Монголын байлдан дагуулал‖ Ж. Гэндэндарамын орчуулга УБ,

1992

2. ―Аугаа их Чингис хаан, түүний түүхэн гавьяа‖ И. Дашням, УБ, 2006, т162

3. Ш. Нацагдорж ―Чингис хааны цадиг‖ УБ, 1991, т 163

4. Юан улсын судар, 3-р бүлэг

5. Тэргүүн боть, 249-р тал

6. Ким Жон Рэ. Мянган жилийн түүхэн хүн. (Хойч үеийн Чингис хаануудад зориулав)

(Улаанбаатар-Сөүл, 1999 он) номноос дам иш татав. 33-34

7. ―Их Монгол улс‖ И. Далай, УБ, 2006

8. Жак Уэтерфорд. ―Чингис хаан өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн‖ 2013

9. www.wlikipedia.org

Page 160: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

И.Энхбаяр-ОУБСНББ-ийн тэнхимийн багш, магистр

Удиртгал

Чингисийн эзэнт гүрний улс гүрнүүдэд явуулсан олон талт үйл ажиллагааг сэдвээр

энэ өгүүлэлийг бичих гэж судлан уншиж байхад нэгэн сонирхолтой асуудал гарч

байгаагийн нэг нь Монголын эзэнт гүрний гадаад харилцааны асуудал бөгөөд тухайн

өгүүлэлдээ энэ сэдвийг хөндөн бичиж байгаа билээ. Энэхүү өгүүлэлийг дараах зохион

байгуулалттай бичиж байгаа билээ. Үүнд энэ өгүүлэлд Чингис хааны эзэнт гүрний дотоод

болон гадаад харилцааг судласан ба өгүүлэлд тухайн үеийн Алтан, Баруун Ляо, Сартуул ,

Тангуд зэрэг улсуудын жишээг татан авч үзлээ. Тус өгүүлэл нь удиртгал болон нэгдүгээр

хэсгээс бүрдэх ба удиртгал хэсэг нь тухайн өгүүлэлийн бүтэц зохион байгуулалтыг

дурьдана. Харин нэгдүгээр хэсэг нь хоѐр дэд сэдвээс бүрдэх ба эхний хэсэгт монголын

эзэнт гүрний дотоод зохион байгуулалтын тухай хоѐрдахь хэсэгт эзэнт гүрний гадаад

харилцааны бодлогыг жишээ татан бичсэн ба үүний үр дүнг дүгнэн гаргах болно.

Монголын эзэнт гүрний харилцаа

Монгол хүн болгон Чингис хааны тухай ярих дуртай, монгол улс Чингис

хаанаараа бахархах дуртай байдаг. Тэгвэл үүнийг ярихад түүх яригдах нь гарцаагүй. Түүх

гэдэг нь юу билээ гэсэн асуудалд хариу хэлж маргах ч асуудал гардаг билээ. Бид түүхийн

хуудаснаас үүнийг илүүтэй сонирхон уншдаг хэдий ч түүний талаар төдийлөн нэг

ухдаггүй нь ойлгомжтой хэдий ч түүнийгээ задлан тайлбарлахыг магад хичээдэг гэж

хэлэхэд маргах хүн үгүй бизээ. Иймээс Чингис хааны түүхийн тухай өгүүлэн хүүрнэх

болсон шалтгааны нэг нь түүхийн энэ хуудсанд заавал дурьдах нэгэн асуудал тухайн

үеийн харилцаа холбооны байдал ямар байсан гэдгийг ихээхэн сонирхсон гэж хэлэхэд

үгүйсгэхгүй бизээ. Тэгэхээр бидний болон миний дурьдах, хүүрнэх асуудал бол Чингис

хааны харилцаа холбооны талаар дурьдах болно. Чингис хаан нь их монгол улсыг

байгуулах үйлсэд хүчин зүтгэсэн түүх арвин их ундаргатай. Ихэвчлэн Чингис хаан нь төр

улсыг бий болгох гэж өөрийн санааг зовоож байсана гэхэд илүүдэхгүй. Тэдгээр олон санаа

нь харилцаа холбоо бий болоход ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Чингис хаан нь

уугуул нүүдэлчдийн ахуй онцлог болон монгол цэрэг тал хээрийн байлдаанд тохируулж

өөрийн зохион байгуулалтаа хийдэг байсан байна. Хүн амаа гол 3 түмэнд хуваажээ. Түмт

нь дотроо мянгат, мянгат нь дотроо зуут, зуут нь дотроо аравтад хуваагдаж байжээ. 3

түмтийг 3 ван, мянгатыг мянгатын ноѐн, зуутыг зуутын ноѐн хариуцдаг байсан байна.

Page 161: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

161

Үүнийг схемчлэн харуулбал дараах байдалтай болно.

Эндээс үзэхэд Чингис хааны үеийн харилцаа холбоо маш өндөр зохион

байгуулалттай байсан нь харагдаж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл аравтад гарсан үйл

ажиллагааг зуутын ноѐн мянгатын ноѐн, тэгээд түмтийн ван гэх мэт шийдвэрлэх

асуудлыг нарийн цэгц зохион байгуулалт хийж байсан байна. Чингис хаан нь Их Монгол

улсуудын харилцааны бүтэц зохион байгуулалт, цэрэг дайны бүтэцийг гол анхаарахаас

гадна төр улсаа төвхнүүлсний дараа нэн тэргүүнд шийдвэрлэх 2 асуудал тулгарч байжээ.

Энэ нь:

Харийн нутагт зугтан гарч, тэндээс дайн өдөөхөөр заналхийлж байсан

хүчийг бут зохих

Хөрш улсуудаар Их Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх

явдал байжээ.

Чингисийн хүн амын зохион

байгуулалт

1-р Түмт 2-р Түмт

3-р Түмт

Хоёрдугаар

мянгат Нэгдүгээр

мянгат

Гуравдугаар

мянгат

Нэгдүгээр

зуут Хоёрдугаа

р зуут Гуравдугаар

зуут

Нэгдүгээр

аравт Хоёрдугаар

аравт

Гуравдугаар

аравт

Page 162: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

162

Гадаад харилцаа

“Алтан улс”

Аливаа улсын гадаад харилцаа хөгжин дэлгэрэх явдал нь дотоодын хөгжил,

гадаадын нөлөөтэй нягт холбоотой байдаг учраас гадаад харилцаа хамтын бодлогоо

хэрэгжүүлэх шаардлага нэн тэргүүний асуудал байх нь гарцаагүй билээ. Чингис хаан

дипломат замаар улс төр эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьжээ.

1208 онд Чингис хаан Алтан хаантай биеэр очиж хэлэлцээ хийхээр өмнөд хөршийнхөө

нийслэл Жүндү буюу Бээжинд очихоор шийджээ. Энэ нь өөрийнхөө амь насаар дэнчин

тавьсан асуудал байжээ. Жүндү буюу Бээжинд Чингис хаан очсон боловч бүтэлгүй болсон

байна. Чингис хааны энэ үйлдэл нь бүтэлгүй болсон ч гол санаа нь шинээр тулгар тогтсон

Их Монгол улсыг хаяа дэрлэсэн улсууд нь дайсагнах бодлого явуулж байсан нөхцөлд

гадаад бодлого дипломатынхаа үйл ажиллагааг өөрчилж, улс төрийн бодлогыг сөргүүлэн

тавьсан байна. Ийнхүү Алтан улстай харилцах харилцааг хэр амжилттай журамлахаас

Монгол орны хувь заяа шийдэгдэх учиртай болсноос Чингис хаан таван зүйлийг хийж

гүйцэтгэжээ. Үүнд:

Нэгд. Аль болох бат бэх ар талтай байхын тулд хойд болон баруун хойд зүгийн

Ойрад, Харлаг, Хиргисийн цэрэг, дипломатын аргаар дагуулан авчээ.

Хоѐрт . Уйгурыг өмгөөлөлдөө авч худалдааны гарцыг нээсэн

Гуравт. Мэргид, Найманы үлдэгдэлийг дарах ажлыг шуурхайлав.

Дөрөвт. 1209 онд Тангудыг холбоотон улс болгосон

Тавт. Хонхиридын Тогучар ноѐнд 3000 цэрэг өгч өрнөдийн хилийг

хамгаалуулахаар Хар Киданы хилийн наана суулгав. Ийм маягаар Алтан улстай

хийх дайны бэлтгэлийг цэрэг дипломатын талаар сайтар хангаж асуудлыг ул

суурьтай нарийн боловсруулжээ.

Монгол, Сартуулын харилцаа

Их Монгол улс байгуулагдсаны томоохон үйл ажиллагаа нэг эдийн засаг, гадаад

харилцааны бодлого байсан гэдэгт эргэлзэх хүн үгүй бизээ. Чингис хаан эдийн засгийн

гадаад бодлого хэрэгжүүлэхэд түлхэц болж байсан улсын нэг Сартуул улс юм. Сартуул,

Монгол улс нь бие биеийн харилцааны хамгийн дөт гэж хэлж болохоор байсан байна.

Сартуул нь Дорнод азийн улсууд ба газар дундын тэнгисийн орнуудын хооронд, Энэтхэг

ба Өмнад оросын харилцааны замын уулзвар дээр оршиж байсан учраас өрнө дорно, өмнө

умрын худалдааны төв болж тухайн үеийнхээ олон улсын худалдаанд чухал байр эзэлж

байснаас Чингисийн анхааралыг ихээр татах болжээ. Гэхдээ Чингис энэ улсыг байлдан

дагуулах, халдан довтлох зорилгыг тавиагүй билээ. Иймээс Чингис хаан Их Монгол улсыг

Page 163: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

163

байгуулснаас эхлээд Монгол орны нутаг дэвсгэрээр өнгөрөн гарч байгаа дорно, өрнийн

худалдаачдыг анхааран тэр тусмаа тэднийг аюул ослоос сэргийлэх зорилгоор тэдгээрийг

хамгаалах харуулыг гаргаж байжээ. Үүгээр тогтохгүй Чингис хааны зарлиг хүртэл гарч

байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Үүнийг толилуулбал:

―Бүх хот, их замыг худалдаачдад нээлттэй байлга. Гадаад худалдаачид эзэнт улсад

минь алтаа зөөж авчирахад аюулгүй байлга‖38

гэжээ. Энэ нь Чингис хаан өрнө дорнийн

худалдаачдыг сонирхож байсан гэдэг нь илт байна. Цаашлаад улс гүрний гадаад харилцааг

өргөжин хөгжүүлэх гэсэн санаа байх ба Чингис хаан өрнө дорнийн худалдаачдыг

өргөөндөө бараалхуулж байх шийдвэрийг гаргаж байсан сонирхолтой түүх тэмдэглэгдэн

үлдсэн байдаг байна. Энэ нь байнгын харилцааг тогтоох бүрэн шалтгаан нь батлагдаж

байгаагийн тод жишээ энэ буй зай. Чингис Сартуул улстай олон талт харилцаа

хөгжүүлээд зогсохгүй бусад улстай харилцаагаа хөгжүүлж байсан нь дараах жишээгээр

батлагддаг байна.

Монгол Тангудын харилцаа

Эрт үед Их Монгол улс байгуулагдахын зэрэгцээ улс гүрнүүд бас өөрийн гэсэн

хөгжлийг олж байгуулагдаж байжээ. Эдгээр нь өөрийн харилцааг хөгжүүлэхийн тулд бие

биетэйгээ тэмцэлдэн дайн байлдаан хийж байсан боловч зарим нь мөхөж, зарим нь

мандан байсан байна. Үүний нэг Тангуд улс бөгөөд Тангуд улс нь хятад, уйгур, түрэг,

төвд, тугухунь зэрэг угсааны улсуудаас бүрдэж байжээ. Тангуд улсын ихэнх нь Хатан

голоос баруун оршин суудаг байсан болохоор хятадаар Хэси буюу хашин иргэд гэж

нэрлэдэг байжээ. Их Монгол улс нь Тангуд улстай эртний харилцаатай байсан нь

монголын нууц товчоо болон бусад сурвалж бичигт тэмдэглэгдэн бичигджээ. Үүнийг

дурьдвал:

―Тангудын Баруун Ся улс монголын өвөг дээдэс хүннү, синьби, тоба, тугухунь

зэрэг улстай олон талт харилцаатай байжээ.‖39

Иймээс Чингис хаан Тангуд улстай

харилцаатай болохийн учир нь олон улстай харилцаатай байхын чухал гарц болов уу.

Эндээс Их Монгол улсын хаан олон удаа элч томилон довтолж байсан нь сурвалж бичиг

бичигдсэн байдаг. Үүний жишээ нь Чингис хаан нь 1207, 1209 онуудад цэрэг оруулж

байжээ. Тангуд улс нь Их Монгол улстай харилцаа тогтоохгүй гэсэн санаагаар Алтан

улстай сэм хэлэлцэн тагнуул туршуул явуулан дайн байлдаан хийх тухай бичсэн байдаг

нь түүхэнд бичигджээ. Түүхийн энэ нугачаанд Их Монгол улсын түүхэнд Тангуд улс нь эв

найрамдалтайгаар бууж өгөн дагаар орсон байдаг. Ер нь Тангуд улстай холбоотой байсны

38

Монгол улсын шинжлэх ухааны академи дорно дахин, олон улс судлалын хүрээлэн ―Монголын

эзэнт гүрний гадаад харилцаа” 1995 он 40-р хуудас 18-р мөр 39

―Монголын эзэнт гүрний гадаад харилцаа‖ 48-р тал

Page 164: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

164

бас нэг тэмдэглэл бол ―Хэрэйд, Найман болон Тангудтай нягт харилцаж байснаас тэдний

дүрвэгсэдийг орогнуулах нь их байв‖40

. Үүнийг учир нь Их Монгол улс нь хамтын

харилцаагаа өргөжүүлэх бусад улстай харилцаа холбоо тогтоох чухал учиг байсан болов

уу.

Дүгнэлт

Монгол эзэнт гүрэн түүхийн урт хугацаанд морин дэлэн дээр байлдан дагуулж

байсан ч эх орон эзэнт гүрнээ гадаадын бусад улстай харилцаа тогтоож байсан нь түүхэн

сурвалж бичгүүдэд бичигдсэн байдаг ба энэ нь гадаад дипломат харилцааны суурь болж

өгчээ. Гадаад харилцааг хөгжүүлэх нь иргэдийн болон ахуй амьдралд эерэгээр нөлөөлж

тэрчлэн улс орны хөгжлийн үндэс болж өгсөн байна. Үүнийг нотолсон тэмдэглэл нь

Монгол улсын шинжлэх ухааны академийн дорно дахин, олон улс судлалын хүрээлэнгийн

толилуулсан ном зохиолд бичин үлдээжээ. Их Монгол улс нь гадаад харилцаагаа

өргөжүүлэхийн гол үндэс нь:

Нэгд. Ард иргэдийн ахуй амьдралд эерэгээр нөлөөлөхөөс гадна түүнийгээ дагаад

ард иргэдийн бичиг соѐл, зан үйлд өөрчлөлт гардаг гэж үзэхэд үнэнд нийцэж байна.

Хоѐрт. Гадаад харилцааг өргөжүүлсэнээр уламжлалт зан үйл дэд бүтэц үйлдвэрлэл

хөгжих боломтой болж байна.

Эндээс үзэхэд Их Монгол улсын хөгжил гадаад харилцаанаас ихээхэн шалтгаалж

байдаг. Ер нь улсуудын хөгжлийн гарц нь гадаад харилцааг өргөжүүлэх нь их ач

холбогдолтой гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Гадаад харилцаа хамтын нөхөрлөл нь ахуй

соѐл зам тээврийн хурдац гарцаагүй хурдтай хөгжүүлэх гарц болдог байна. Иймээс Их

Монгол улсын хаан Чингис төдийгүй одоогийн монголын төрийн тэргүүн нар төр

засгийнхаа хөгжлийн гарц болох торгон зам болох гадаад харилцааг хөгжүүлсээр ирсэн нь

түүхийн уламжлалт гадаад харилцаа тасралтгүй үргэлжилсээр эдүйгээ 2222 жилийн ойн

босгон дээр ирээд байгаагийн нотолгоо түүхэн баримт болон үлдэх болно гэж дүгнэхэд

таатай байгаа болов уу.

Conclusion

Mongolian Empire was conquered on the long-term history of horse udder Empire was

established foreign relations with other countries are recorded in historical texts, it was basic for

international diplomacy. Developing foreign relation which was foundation for development

country affected for life of citizen. This proven record of Mongolian Academy of Sciences,

40

―Монголын эзэнт гүрний гадаад харилцаа‖ 48-р тал

Page 165: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

165

Institute of Oriental Studies presented in the literature left by typing. Great Mongolian State in

foreign relations is the key:

One. According to the truth, foreign relation influence positively for citizen. Further it

changes culture and literacy.

Second. Traditional customs and infrastructure will be developed by expanding foreign

relation.

Clearly Mongolian national development depends on foreign relations. In conclusion,

expanding relation with foreign countries is very important to reach the conclusion that. Foreign

Affairs of the Commonwealth is rapidly develop of culture and transport. Therefore, the leaders

of the Great Mongolian emperor Chinggis and current president has been developing foreign

relations of the Silk Road. Traditional foreign relation that came the 2222nd

anniversary, will be

stay historical documents.

Ном зүй

1. Ундармаа . Ц ― Торгоний зам‖ 2008 он

2. ОУЭЗБДС ―Итгэл хэмээх Чингисийн менежментийн ухаан‖ 2013 он

3. Монгол улсын шинжлэх ухааны академи ―Монголын эзэнт гүрний гадаад

харилцаа‖ 1995 он

4. WWW.YAHOO.COM

5. Facebook .com ―Хүннү сиянби‖

Page 166: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

О.Энхчимэг-УУМТ-ийн тэнхимийн багш, магистр

“Их Монгол улсын өртөөний сүлжээ ба мэдээллийн логистик”

Түлхүүр үг:

Чингис хааны өртөө, өртөөний үүсэл, улаач, гэрэгэ, мэдээлэл дамжуулах арга,

мэдээллийн хурд, мэдээллийн код, мэдээллийн систем.

Хураангуй

Монголчууд мэдээ, мэдээллийн үнэ цэнийг мэдэж, түүнийг ашиглаж чадсанаараа

амжилтад хүрч их гүрнийг байгуулж, захирч чадсан бөгөөд тухайн үеийн зохион

байгуулалттай, хүнсний хангамжтай, улсын хамгаалалттай өртөө нь мэдээллийг түгээх,

олж авах чухал тогтолцоо болсон төдийгүй дэлхийн шуудан харилцаа, зочид буудлын

сүлжээний эхлэлийг тавьжээ.

“Чингис хаан бол дундад зууны үеийн дэлхий дахиныг донсолгож, орчин үеийн

ертөнцийг бий болгосон хүн юм” гэж эрдэмтэн Окада Хидахиро, “Чингис хаан бол эдүгээ

цагийн интернэт сүлжээний эцэг мөн” гэж эрдэмтэн Мик Эйч нар үнэлжээ.

Энэхүү сэдвийг сонирхон судлахдаа Чингис хааныг зөвхөн түүхэн жанжины хувьд

бус аугаа том сэтгэгч, шилдэг менежер, мэдээллийн сүлжээ, мэдээллийн системийг

үндэслэгч байсан түүхэн хүн гэдэг талаас нь харуулахыг хичээлээ.

Оршил

Өнөөдөр XXI зууны улс орнуудын хөгжлийн чухал түлхүүр нь мэдээллийн сүлжээ,

мэдээллийн технологи гэдэгтэй хэн ч маргахгүй болжээ. Тэртээ XIII зуунд Монголын

нүүдэлчид дэлхийн талыг эзэлсэн, эзэлсэн улсынхаа хөгжил цэцэглэлтийг тэтгэсэн, Их

гүрний өдөр тутмын амьдралыг шуурхай удирдан хөтлөх нүсэр хэргийг амжилттай

хэрэгжүүлж байсны нууц нь өндөр зохион байгуулалт бүхий мэдээллийн тогтолцоог буй

болгож хэрэглэсэн явдал болно.

―...Тэд интернэт бүрэлдэхээс аль эртээ 700 жилийн өмнө дэлхийг холбосон сүлжээг

анх бий болгосон байна. Чингис хаан хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлж,

дэлхий ертөнцийг ойртуулан нягтруулсан хүн.‖ хэмээн Солонгосын сэтгүүлч Ким Жон Ре

―Мянган жилийн түүхэн хүн‖, УБ 1999 он, ―Их шуурганаар сийлэгдсэн түүх‖ УБ 2003 он

зэрэг номнууддаа бичсэн байна.

“...Зарим хүмүүс эдүгээгийн мэдээллийн технологийг хүн төрөлхтний түүхэнд

гарсан гурван том хувьсалын нэг гэж үздэг. ...Өнөөдөр шинэ түүхийн их талбарыг холбон

буй эх суваг бол ИНТЕРНЭТ. Гэтэл сонирхолтой нь тэрхүү интернэтийн үндсэн загвар

бүр 13-р зуунд Евро Азийн тал нутгийн нүүдэлчдийн их гүрэнд үүссэн нь бодит юм.

Чингисийн Их гүрэнд өргөн уудам Евро Азийг нэгэн сүлжээнд холбож байсан харилцаа

Page 167: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

167

холбооны арга зарчим байсан ба энэ нь ӨРТӨӨ юм”41

гэжээ.

АНУ-ын “Вашингтон пост” сонины 1995.12.31-ний дугаар, “Таймс” сэтгүүлийн

1999.12.31-ний дугааруудад олон нийтийн санал асуулга болон судалгааны дүнг үндэслэн

Чингис хааныг “Мянганы суут хүн”-ээр шалгаруулжээ. Тухайлбал энэ тухай “Вашингтон

пост” сонины 1995.12.11-ний дугаарт “Өнгөрсөн мянган жилд болсон хамгийн том үйл

явдал нь цэвэр нэг л үндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан бөгөөд,

Европ, Ази тивийг хамарсан чөлөөт худалдааны асар уудам бүсийг буй болгон дорно,

өрнийн соѐл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөнд оршино. Энэ бүхэн Чингис

хааны хүч ухаанаар буй болсон юм” гэсэн бөгөөд Чингис хааныг “Орчин үеийн

интернэтийн эцэг” хэмээн үнэлжээ.

Орчин үеийн онолоор мэдээллийн систем гэдэг нь мэдээллийг цуглуулах,

цуглуулсан мэдээллээ хадгалах, боловсруулах, дамжуулах, түгээхтэй холбоотой бүхий л

үйл ажиллагааны нийлбэр цогц юм.42

Мэдээллийн систем нь дотроо 5 сегментээс тогтох

бөгөөд тэдгээр нь тухайн системийг тодорхойлдог байна. Эдгээр дэд болон дэд бус

системүүд нь Их эзэн Чингис хааны үед байсан төдийгүй тухайн цаг үеийнхээ хамгийн

төгс систем байсан тухай Японы түүх бичлэгт үлдсэн байдаг.43

XIII зууны монголчууд бидний цоо шинэ хэмээн үздэг мэдээллийн системийн

удирдлагад нарийн мэргэшсэн менежерүүд байсан төдийгүй мэдээлэл холбооны анхны

салбарыг дэлхийд хөгжүүлсэн аугаа билигт vндэстэн юм.

Чингис хааны үеийн мэдээллийн систем

Эртний Монгол аймгуудын харилцааны хөгжлийн явцад элч хэмээх харилцаа

холбооны тусгай албаны хүмүүс бий болжээ. Эртний нүүдэлчин Монголчуудын харилцаа

холбооны гол хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг зэрэг байжээ.

Хүннү нар өөрийн нутгийг хөндлөн гулд хэрсэн үүргийн улаа, буухиа элчтэй

байсан нь мэдээ, захидал яаралтай дамжуулах нөхцөлийг бүрдүүлж байв. Хүннүгийн үед

Оуто ван буюу өртөө ноѐн хэмээх албан тушаал байсан төдийгүй Хүннүгийн вангууд эзэн

хаандаа яаралтай бичиг мэдээллүүдийг уургын улаа хэрэглэн буухиа элчээр явуулж

байсан тухай түүхэн баримт бий. Үүнийхээ ачаар Хүннүгийн хаан алс хязгаар нутаг,

атаатан дайсныхаа талаарх мэдээллийг цаг алдалгүй авч дайснаасаа өрсөн довтолж чаддаг

байжээ. Хүннүчүүд өртөө улаа ашиглан хэл дамжуулж байсан мэдээ баримт түүх шастирт

41

Ким Жон Рэ ―Их шуурганаар сийлэгдсэн түүх‖ УБ 1999 42

С.Уянга ―Системийн шинжилгээ ба зохиомж‖ УБ 2009

43 Х.Окада. ‖Япон дахь монгол судлал‖ УБ 2002

Page 168: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

168

цөөнгүй гардагийн нэг нь: Хятадын Хан улсын хаанд элч илгээж ―Хэрэмнээс хойшхи нум

сум агсагчдын улсыг би захирсугай, Харин хэрэмнээс урагши дээл малгайтны улсыг чи

мэдтүгэй‖44

гэж хэлүүлэхдээ өртөөг ашигласан нь түүхэн баримт юм.

Ийнхүү хүннү нараас энэхүү өртөө улаа улбаатай гэж түүхчид үздэг бөгөөд өртөө

улаа нь улам бүр хөгжин боловсронгуй болсоор 13-р зуунд Монголын Эзэнт гүрний үед

Номхон далай, Ява суматрын арлаас Европыг хүртэл хамарсан харилцаа холбооны

нэгдсэн хүчирхэг сүлжээг Монголчууд байгуулж чаджээ.

Шинэ нутаг дэвсгэр байлдан дагуулах бүртээ Чингис хаан буухиа бэлтгүүлж, зар

мэдээ дамжуулж, дайсан хийгээд холбоо тогтоох улс орны тухай шуурхай бөгөөд ултай

мэдээлэл авснаар амжилтанд хүрч байв. Түүнчлэн их цэрэг явах зам дагуух чухал сүв,

газар бүрт тусгай ―Сүбэчи‖ харуул суулгаж, цэргийн элчид хүрэлцэх унаа, хөсөг зэхэж

бэлэн байлгадаг байсан нь өртөөний бас нэгэн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, тэр үед өртөө

зам бий болгосон боловч бүрэн төгөлдөр болж, нийт гүрнийг хамарч чадахгүй байсан

бололтой. Зарим зах хязгаар нутагт уургын улаа хэрэглэсээр байжээ. Хэдий тийм ч

мэдээлэл дамжуулалт нь тэр үедээ өмнөх болон тухайн үеийн бусад улсын холбоо,

харилцааны хурднаас хол давсан хурдтай байв. Гэвч өртөө зам хийгээд уургын улааны

холимог хэлбэр нь Монгол улс цомхон байсан гагцхүү тэр үедээ л зохицсон хувилбар

байсан билээ.45

Харилцаа холбооны буюу өртөөний найдвартай ажиллагааг хангах арга замаа

Чингис хаан сайтар бодож боловсруулсан болох нь ―Монголын нууц товчоо‖ болон бусад

сурвалжуудын мэдээнээс ажиглагддаг.

Монголчуудын холбоо мэдээллийн сүлжээ болох ―Өртөө‖ нь сүлжээний

найдвартай ажиллах дэд системүүд болох хүн хүч, уналга-адуу мал, зам, буурчийн газар,

хоол хүнсний хангамжийн зохион байгуулалт нь маш сайн байсныг судлаач нар нэгэнт

тодорхойлсон байдаг.46

Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн Их гүрнийхээ төрийн хэргийг түүртэлгүй

түргэн шуурхай удирдан жолоодож байсны гол нууц нь өндөр зохион байгуулалт бүхий

мэдээллийн тогтолцоог бий болгож хэрэглэсэн явдал билээ.

―... Үнэн хэрэгтээ Чингис хаан гадна талд хийсэн аян дайны үр дүнд бүдгэрч, ач

44 Г.Сүхбаатар. ―Монголчуудын эртний өвөг‖ /Монголын эртний түүх судлал - I боть/ УБ 2000 97-р тал

45 Л.Минжин. ―Чингис хааны зам харилцаа, өртөөг хөгжүүлэх бодлого, ач холбогдол‖ УБ 2012

46 Д.Хүүхэнбаатар. ―Монгол гүрний элчин харилцаа‖, УБ., 1964

Page 169: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

169

холбогдлоо алдах шахаж байсан Торгоны замыг эзэмшилдээ авснаар түүнээс улбаалсан

зам харилцаа, өртөөг зохион байгуулснаар зам харилцааг цэргийн төдийгүй, худалдаачид,

элч төлөөлөгчид, аялагчдад нээлттэй болгосон нь Монголчууд дэлхийг нээж, нөгөө

талаасаа Монголчуудыг дэлхийд нээсэн нь гарцаагүй‖47

.

“Чингис хаан асар том эзэнт улсынхаа дотор гайхалтай зохион байгуулсан холбоо

харилцааны сүлжээ бий болгожээ. Энэ бол морин өртөө. Гол зам даган хоорондоо 30 км

орчим зайтай байрлах морин өртөө нь элч нарыг түр амрааж, морийг нь юүлэх цэг юм.

Ийм өртөөгөөр дамжин хэдэн мянган км алсад цэрэг, эдийн засаг, улс төрийн маш чухал

мэдээ тухайн цагтаа маш хурдтай тарна.”48

Мэдээлэл дамжуулах, холбоо барих, зам харилцааны өвөрмөц маягийн энэ

тогтолцоо нь Монголын нэгдсэн улс, Эзэнт гүрэн буюу Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх,

Хубилай нарын их хаадын үед ач холбогдол, үүрэг нь бүр ч их болж, агуулга, зориулалт,

хэрэглүүрийн хувьд сүрхий баяжиж, өргөн тархсан байна.

Чингисийн дараах үе дэх Монголын эзэнт гүрний мэдээллийн систем

Өгөдэй хаан ор сууснаас хойш өртөөний зохион байгуулалтанд чанарын томоохон

өөрчлөлт орсон нь урьд байсан уургын улааг байнгын өндөр зохион байгуулалт бүхий

өртөөгөөр халж, шинэтгэл хийсэн явдал юм. Энэ тухай доктор Х.Пүрэвдагва ―Чингис

хааны менежмент‖ номондоо ―... чанарын шинэ өөрчлөлт‖49

хэмээн дүгнэсэн байна.

Монголын нууц товчоонд өгүүлснээр: ―Бас элч нарыг одоо байдлаар явуулахад элч

нар удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл их байна. Одоо бид байнга журам болгож зүг

зүгийн мянгатаас замчин улаачин гаргаж, суурь суурьд өртөө тавьж, элч нарыг олны

дундуур хамаагүй уургын улаа унаж хэсүүчилэн давхихгүй, гагцхүү өртөө замаар явах

болгоѐ‖50

хэмээжээ.

Өртөөний бүтэц

Уургын улаа нь өдрөөс өдөрт өргөжин тэлж байсан эзэнт гүрний их үйл хэргийг

шуурхай хэрэгжүүлэхэд эзлэгдсэн газар орны онцлог, хүн амын иргэнлэг /суурьшсан/

шинж, аж ахуй зэргээс шалтгаалан урьдынхаар явуулах боломжгүй болж, хоцрогдож

эхэлжээ. Цаг хугацааны хувьд удаан, зардал чирэгдэл ихтэй, байнгын бус шинжтэй, мөн

тогтоосон журам, тодорхой маршрут үгүй байсан нь тухайн цаг үеийнхээ шаардлагыг

47

Л.Минжин. ―Торгоны замын тухай бодрол‖ Гааль сэтгүүл №4 48

Баабар. ―Монгол, Монголчууд, Монгол орон түүхийн альмах‖ УБ 2011

49 Х.Пүрэвдагва. ‖Чингис хааны менежмент‖, УБ 2004

50 ―Монголын нууц товчоо‖ 279-р зүйл 282-р тал

Page 170: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

170

хангахгүй болсон байна.

Өгөдэй хаан энэ бүгдийг засаж, журамлах зорилгоор шинэ зохион байгуулалт

нэвтрүүлжээ. Юуны өмнө байнгын өртөөний тодорхой чиглэл тогтоон түүний дагуу зам

харгуйг засаж янзлан суурин өртөө байгуулах, түүний оршин тогтнох нөхцөл, зардал

чирэгдэл, унаа, хэрэгслийг бэлтгэх зэрэг олон ажлуудыг хийсэн байна. Өртөөг байгуулах

их үйлс эзэнт гүрний хэмжээнд нэгэн зэрэг эхэлж, зах хил хязгаар бүрээс шуурхайлан бие

биесээ угталцуулан байгуулжээ.51

Үүний үр дүнд эхэндээ 37 суурин өртөө байгуулагджээ. Үүгээр зогсохгүй өртөөний

зохион байгуулалтын зарчим, замчин, улаач, өртөөний бусад хэргийг хамаарсан тодорхой

мэргэшил бүхий хүмүүсийг буй болгож, тэдэнд зориулж тусгай хууль дүрэм

боловсруулсан ажээ. Жишээ нь: ―Улааны морь, шүүсний хонь саалийн гүү, хөллөх үхэр,

ачих тэргийг тогтсон хэмжээгээр бэлтгэж, охор шидэмс дутуулбал уруулын хагасыг

огтлоно‖ хэмээн ―Их засаг‖ хуулинд зааснаас тодорхой ажээ.52

Ийнхүү 1228-1240 оны хооронд Монголын эзэнт гүрний хаан ширээнд суусан

Өгөдэйн үед мэдээлэгч, захирагч нарыг бий болгон өртөө байгуулсан нь харилцаа

холбооны уургын улааг халсан томоохон дэвшил байсан юм. Улмаар Өгөдэй хааны

зарлигаар Цагаадайн улс, Батын улс тус тусдаа салбар өртөөдийг залгуулан байгуулснаар

өргөн уудам нутагтай эзэнт гүрнийг нэгтгэн захирах гэсэн Монголын хаадын бодлогод

морин өртөө-шуудан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Энгийн уургын улаа нь өртөө улаа эрхлэх байнгын мэргэжсэн хүмүүстэй, мал

сүрэг, эд хөрөнгийн байнгын эх үүсвэртэй, төрөлжсөн үйл ажиллагаа бүхий анхны

харилцаа холбооны салбар болон хувирсан байна. Бүрэн бус мэдээгээр суурь бүхэнд 20

хүн ажилладаг төдийгүй зөвхөн улаач гэхэд л 740 хүн тогтмол ажиллаж байсан байна.

Эзэнт их гүрний нийт нутаг дэвсгэрийг сүлжсэн 1500 гаруй

өртөө бүхий сүлжээ байсан гэж түүхчид тогтоосон. Хоѐр өртөөний

хоорондох зай дунджаар 30км53

гэж тооцвол өртөөний нийт урт

45000 км болно. Өртөөгөөр дамжсан мэдээлэл хамгийн дөт замаар,

хамгийн богино хугацаанд хүргэгдэх учиртай. Иймээс тухайн үеийн

их гүрний өртөөний зохион байгуулалт цацраг хэлбэртэй байжээ.

51

―Монголын нууц товчоо‖ 279-р зүйл 283-р тал

52 Ж.Бор. ―Монголын түүх ба хар хайрцагны бодлого ‖ УБ 2005

53 Я.Цэвэл. ―Монгол хэлний товч тайлбар толь‖, УБ 1966

Page 171: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

171

Мөн Хубилай хааны үед буюу Их Юань гүрний үед өртөөний зохион байгуулалт

улам сайжран, хөгжиж байжээ. Энэ тухай Хубилай хаанд алба хашиж байсан Италийн

жуулчин Марко Поло ―Ертөнцийн элдэв сонин хачин‖ номондоо бичиж үлдээжээ. Тэрээр

бичихдээ: ―Их хааны элч Ханбалик хотоос гарч аль ч замаар 25 бээр явж өртөөнд очих

бөгөөд, тэрхүү өртөө нь унтаж амрах гэр, 400 морьд бэлэн байх бөлгөө‖54

хэмээжээ.

(Тухайн үед өртөөний нийт морьдын тоо стратегийн хувьд нууц байсан төдийгүй их хаанд

ирсэн баримтаас үзвэл 2 бум /хоѐр зуун мянга/ байсан бололтой).

Өртөөний маршрут

Өгөдэй хаан урьдын цэргийн харуул, өртөөг өргөтгөн улс орныг бүхэлд нь

хамарсан сүлжээг байгуулахаар шийдвэрлэсэн нь төрийн удирдлага, харилцаа холбоог

шуурхай ажиллуулах шаардлагыг өөртөө агуулахын зэрэгцээ урьдын адил цэрэг дайны

зориулалтыг давхар багтаажээ.

... Монголчуудын өмнө 2-3 чиглэлд зэрэг дайтах гарцаагүй шаардлага тулгарсан

тул дайтах үйл ажиллагааг нэгэн төвөөс зохицуулан удирдахад найдвартай холбооны

сүлжээ хэрэгтэй болсон аж. Ийнхүү улс орны дотоод үйл амьдрал ба гадаад харилцаа,

цэрэг дайны зэрэг олон салбарын зайлшгүй шаардлагаас өртөө зам харилцааг

шинэчилжээ. Өөрөөр хэлбэл их гүрний хөгжлийн жам ѐсны үр дүнд бий болсон байна.

Өртөө зам нь цаг үеийн байдлаас, тухайлбал үер ус, дайн байлдаан зэргээс

хамааран чиглэлээ өөрчлөх боломжтой, уян хатан, хөрвөх /маневрлах/ чадвар сайтай

мэдээллийн систем болжээ. Өөрөөр хэлбэл тухайн нөхцөл байрлал байдлаас шалтгаалан

өртөөний зам өөрчлөгдөх явдал байжээ. Чухамдаа зохицох, хөрвөх чадвар сайтай

мэдээллийн сүлжээг Монголчууд дэлхийд анх байгуулсан хэрэг байлаа.55

Харамсалтай нь Монголчуудын өртөө замын чиглэл, маршрутын тухай бүрэн

төсөөлөл өгч чадахуйц ул мөр мэдээлэл түүхийн сурвалжуудад тэр бүр хадгалагдсангүй.

Энэ нь:

1. Өртөө өөрөө хөдөлгөөнт чанартай сүлжээ байсан

2. Өртөө зам нь төрийн нууц агуулсан шинжтэй, яаралтай мэдээ дамжуулах, мөн

цэрэг шилжин байрлах зэрэг цэргийн нууцлал бүхий байсантай холбоотой.56

Түүнчлэн Монголын нууц товчоонд Өгөдэй хаан өөрийн хийсэн сайн муу үйлсийн

тухай: “Хаан эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн минь: Нэгдүгээрт, би

Жахууд иргэн /Алтан улс/-д аялж, Жахууд иргэн /Алтан улс/-г мохоов. Хоѐрдугаарт,

бидний хооронд элч үтэрлэн довтолгохуй, бас хэрэг заргаа зөөлгөх өртөө зам тавиулав.

Гуравдугаарт, усгүй газар худаг малтуулж, ус гаргуулж, улс иргэдийг ус өвсөнд

хүргүүлэв. Дөрөвдүгээрт, зүг зүгийн суурин, улс, хот балгадын иргэдэд алгинчин

54 Марко Поло ―Ертөнцийн элдэв сонин хачин‖, УБ 2001

55 Ким Жон Рэ ―Их шуурганаар сийлэгдсэн түүх‖ УБ 1999

56 Л.Минжин. ―Чингис хааны зам харилцаа, өртөөг хөгжүүлэх бодлого, ач холбогдол‖ УБ 2012

Page 172: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

172

/толгойлогч, захирагч/, тамгач /мэдээлэгч/ -ийг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар

тавиулж амар түвшин болгов, би.

Хаан эцгээс хойш энэ дөрвөн үйлсийг нэмэв би.”57

хэмээсэн нь тухайн цагт

мэдээлэл холбоог өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбогдуулан гаргасан маш чухал арга

хэмжээ байжээ.

Монголын эзэнт гүрний мэдээллийн систем

Монголчууд өнөөгийн мэдээллийн эринд сайн зохицох оюуны болон амьдралын

чадавхи туршлагатай байсан байна . Дундад зууны Монголын эзэнт гүрний үед манай өвөг

дээдэс Евроазийн эх газрыг бүхэлд нь хамарсан мэдээлэл, холбооны сүлжээг байгуулсан.

Хүлгийн нуруун дээр явж дэлхийн талыг эзэлсэн Чингис хааны бодлогын нууц нь

юу байв аа? гэдэг асуултыг одоо хүртэл эрдэмтэн судлаачид судлаж оновчтой тодорхойлж

чадаагүй л байна. Энэ хүний амжилтанд нь голлох нөлөө үзүүлсэн хүчин зүйлс

ажиглагддагийн нэг нь түүний мэдээлэл, харилцаа холбоо /коммуникаци/-ны өндөр

зохион байгуулалт юм.

1. Мэдээлэл дамжуулах хэрэгсэл

Мэдээлэл дамжуулах хэрэгсэл нь сайн хүлэг морьд, мэдээлэл зөөгч, улаач нар

байжээ. Мөн улаач мөн гэдгийг баталсан гэрэгэ нь мэдээлэл дамжуулах хэрэгсэл болж

байв. Гэрэгэ нь дараах үүргүүдийг гүйцэтгэж байжээ. Үүнд:

- Эзэн хааны зарлигийн бичиг

- Цол, хэргэмийн баталгаа

- Эзэн хааны бие төлөөлөгч, захирагчийн өргөмжлөл

- Элч, улаач, мэдээ хүргэгчдэд зам заагч

- Хүмүүст олгодог өргөмжлөл болж байв.

2. Мэдээлэл дамжуулах хурд

Мэдээлэл дамжуулах хурд тухайн үедээ суурин соѐл иргэншилт улсуудаас асар

өндөр байсан нь түүний ялалтын уг шалтгаан болж байжээ. Чингис хааны харилцаа

холбооны зохион байгуулалт орчин үеийн зарим системээс илүү хурдтай байсан түүхэн

баримт бас байдаг. Чингис хааны Энэхүү өртөөний хурд нь орчин үеийн техниктэй

тухайлбал хурдан галт тэрэгтэй ойролцоо хурдтай байсан тухай Ж.Бор ―Монголын түүх ба

хар хайрцагны бодлого‖ номондоо дурьдсан байдаг. Хаа хол өмнөд хятадын нутагт болж

байгаа байлдааны ажиллагааны мэдээ хэдхэн цагийн дотор их эзэн хаанд хүрч байсан

тохиолдол ч байв.

3. Мэдээллийн код

Мэдээг нэн түргэн шуурхай дамжуулахдаа утааг ашигладаг байжээ. Чингэхдээ

бараа бараагаа харалцсан өндөр уулсын оройд өртөөчлөн урьдчилж бэлдсэн элдэв

57

―Монголын нууц товчоо‖ 281-р зүйл 253-р тал

Page 173: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

173

зүйлсийг шатаан, утаагаар нь олон янзын мэдээллийг дохио болгон дамжуулдаг байжээ.

Аргалын утаа, модны утаа, тос нэмсэн утаа, их утаа, бага утаа, өтгөн утаа, шингэн

утаа тэр ч байтугай чонын баасыг хүртэл уугиулдаг байсан хийгээд тэдгээр нь тус бүрдээ

тодорхой мэдээллийн код байсан бололтой. Монголчууд өртөөгөөр илгээгдэх захидлын

дээд буланд өд хавчуулбал шувуу шиг нис, туурай зурвал морины хурдаар довтолго гэх

мэтчилэн мэдээний кодтой байжээ.58

4. Мэдээллийн зах зээл судлалын коммуникаци

Орчин үеийн ―Коммуникаци‖-ийн онолоор мэдээллийн тасралтгүй, хэвийн урсгалд

саад болдог олон хүчин зүйлсийн нэг нь мэдээлэл дамжуулах явцад гардаг утга зүйн

гажилт юм. Дамжуулж буй мэдээлэл ямар нэгэн утга зүйн гажилтгүй дамжуулагдахын

учир ихэвчлэн мэдээллийг элчид шүлэглэсэн байдлаар цээжлүүлж илгээдэг байжээ. Энэ нь

мөн мэдээллийн нууцыг чандлахтай холбоотой байв.

1204 онд Чингис хаан Наймантай байлдан дараад, уйгар бичээч Тататунгааг олзлон

авч, түүнд бичгийн эрдмээ хан хөвгүүддээ зааж сургахыг даалгасан байна. Үүнээс хойш

Монголд хэд хэдэн монгол бичгийн сургууль байгуулагджээ. Энэ нь Чингис хааны

харилцаа холбоонд дан ганц элчээр цээжлүүлэн дамжуулдаг байсан мэдээллийг бичгийн

хэлбэрээр дамжуулах бололцоотой болгосон байна.

Тэр үед мэдээлэл гажих явдал нь тун ховор. Хэрэв буруу дамжуулбал толгойгүй

болдог байжээ. Улаачийг саатуулбал мөн адил шийтгэлтэй учир хэн боловч хууль журмыг

ѐсчлон дагаж мөрддөг байсан нь харилцаа холбооны зохион байгуулалтыг сарниулах

үндэс үгүй болгожээ. /Улаач буруу мэдээлэл дамжуулах буюу улаачийг саатуулбал

толгойг нь авна гэж ―Их засаг‖ хуулинд заасан байдаг./

Орчин үеийн онолоор Мэдээллийн систем гэдэг нь мэдээллийг цуглуулах

боловсруулахад оролцож буй хүчин зүйлүүдийн цогц юм. Мэдээллийн систем нь дотроо

долоон дэд системийг агуулдаг:59

1. Бодлого стратеги /мэдээллийн сүлжээний хэвийн бөгөөд найдвартай үйл

ажиллагааг хангах, зохицуулах бодлогын баримт бичгүүд, дүрэм журам, заавар

орно/

2. Хүний нөөц /мэдээллийн сүлжээг хөгжүүлэгч, сүлжээний инженер, хэрэглэгч

болон мэдээллийн сүлжээний үйл ажиллагааг дэмжих үйлчилгээний хүмүүс/

3. Өгөгдлийн сан /хоорондоо холбоо бүхий мэдээ мэдээллүүдийн цогц/

4. Програм хангамж /мэдээллийн сүлжээний дэд системүүдийг удирдах

удирдлагын багц/

5. Процедур /системийг ашиглах талаар хүмүүст таниулах үүрэгтэй зааврууд

58 Ким Жон Рэ ―Мянган жилийн түүхэн хүн‖ , УБ 2002

59 С.Уянга ―Системийн шинжилгээ ба зохиомж‖ УБ 2009

Page 174: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

174

бүхий бичиг баримтууд/

6. Техник хангамж /мэдээллийн сүлжээний үйл ажиллагаанд шаардагдах хэрэгсэл

төхөөрөмжүүд/

7. Харилцаа холбоо /харилцаа холбооны шугам, суурин болон үүрэн холбоо,

сүлжээ, мэдээлэл солилцох дүрэм журам г.м/

Тэгвэл энэхүү дэд системүүд 13-р зуунд байсан эсэх нь маш сонирхолтой бөгөөд

үүнийг судлан үзвэл:

1. Бодлого стратеги буюу эзэнт гүрний хаадууд, сайд, түшмэд, мэргэн зөвлөхүүд

суурингуудын захирагч нар ба энэхүү мэдээллийн баазад тулгуурлан их

хуралдайг явуулж дайн байлдааны үйл ажиллагааг зохицуулдаг байжээ.

2. Хүний нөөц буюу сайд, түшмэд зөвлөхүүд, суурингуудын захирагч нар ба

мэдээллийг зөөгч улаач нар орно.

3. Өгөгдлийн сан буюу мэдээллийн цогцод дайлаар мордох гэж буй улсын тухай

мэдээлэл, газрын байц, усны нөөцийн асуудал мөн дайтах найрамдах тухай

гэрээ, Худалдаа арилжаа явуулах гэрээ гэх мэт зүйлээс бүрдэж байв.

4. Програм хангамж буюу мэдээллийн сүлжээг удирдах удирдлагын багц нь их

эзэн хаан болон есөн өрлөг, шадар сайд болон зөвлөхүүд болой.

5. Процедур буюу системийг ашиглах тухай тайлбар баримт бичиг нь тухайн

үеийн бүх үйл хэргийг агуулж байсан ―Их засаг‖ хууль байжээ.

6. Техник хангамж буюу мэдээлэл дамжуулах хэрэгсэл нь сайн хүлэг морь,

мэдээлэл зөөгч буюу улаач, мэдээлэл зөөгч нь мөн гэсэн гэрэгэ (пайз) зэрэг

болно.

7. Харилцаа холбоо буюу хүлэг морь, мэдээлэл зөөгч нар байжээ.

Ийнхүү хүн төрөлхтний түүхэнд эерэг ач холбогдол бүхий Чингис хааны

байгуулсан энэхүү их үйл хэргийн гол үндэс суурь нь хамгийн оновчтой, өндөр зохион

байгуулалт бүхий мэдээллийн системийн тогтолцоог бий болгож хэрэглэсэн явдал билээ.

Дүгнэлт

Эзэн хаан, албат иргэд, нутаг дэвсгэр, засаг захиргаа, хууль цааз, төр ѐс, хэл соѐл,

үсэг бичиг гээд бие даасан төр улсын бүрэн шинжийг агуулсан их соѐлыг Чингис хаан

тэргүүдтэй Монголчууд XIII зуунд цогцлоожээ.

Чингис хааныг аугаа их түүхэн суут хүн гэж нэг хэсэг нь хүлээн зөвшөөрдөг ч,

ихэнхдээ их байлдан дагуулагч, морьтон баатрын дүрээр л харсаар байдаг билээ.

Цагийн шалгуураар түүний хийсэн түүхэн үйл хэрэг зүгээр нэг байлдан дагуулал

бус харин Мөнх тэнгэрийн хүчин дор хүн төрөлхтнийг нэгтгэсэн, нэгэн улс гэрийг

байгуулж шашин, шүтлэг алагчлалгүй энхжин жаргуулах их гэгээн хүслийг

гүйцэлдүүлэхийг зорилго болгосон аугаа их хүн байсан гэсэн үзэл хандлага сүүлийн

жилүүдэд ихэд хөгжиж буй нь Монголын болон гадаадын эрдэмтдийн бүтээлүүдээс

ажиглагдаж байна.

Page 175: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

175

Үүний нэг том нотолгоо нь өдгөө дэлхий дахины глобалчлал буюу бид бүхний

даяарчлал хэмээн өгүүлсээр буй их үйлийн үндсийг 800 жилийн тэртээ Чингис хаан

тавьсан болох нь дэлхийн түүхийн, тухайлбал тухайн үе дэх өрнө дорныг холбосон

нийгэм, эдийн засаг, соѐлын нэгдсэн сүлжээ-систем, газар зүйн их нээлт гээд олон үйл

явдлын үр дагавар, хоорондын харилцан нөлөөлөл зэргээс харагдсаар байна.

Ер нь Монголчууд хэзээ ч олон тоонд дулдуйдаж амжилтанд хүрч байсангүй, харин

эв нэгдэлтэй байж, билиг оюуныхаа хүчээр их эрчимийг олж, хүчирхэг их эзэнт гүрнийг

цогцлоон байгуулж чаджээ.

Хэдэн зууны тэртээ өвөг дээдсийн байгуулсан ―Морин өртөө‖-г одоо бид ―Шилэн

өртөө‖ болгон шинэчилж, энэ шилэн замаар их бүтээн байгуулалт хийгдэж , мянга мянган

хүнд соѐлын хувьсгал шиг шинэ хэв маяг, шинэ үйлчилгээ, боломж, нөхцлийг авчрах нь

дамжиггүй.

Conclusion

It has been very interesting whether there was a subsystem of information system in the 13th

century and study says the following:

1. Policy and strategy was elaborated by the Kings, Ministers, Khights Consultants and

Commanders of settled towns and they organized Huraldai and made solutions any issues

on the basis of the information data.

2. Human resource was managed by Ministers, Khights, Commanders and messengers who

the delivered information.

3. Information data consisted of the information on the country they were planning to

conquer, its land background to the war, water resource, agreements on war and

friendship and engaging in trade etc.

4. Authority for software system or information system was the great king, his nine

ministers and advisers.

5. Procedure or acts to use the system was Ikh Zasag law which coordinated all the

relations.

6. Technical software or information transmitting system was best horses, messengers or

information transmitters as well as the tag which said ―gerege‖ on it.

7. Horses and information transmitters were working as communicators.

For Chinggis Khan, building the most optimal and organized information system became the

main importance for the history of human being.

Mongolian people led by Chinggis Khaan founded the great culture of independent state

consisted of king, ordinary people, laws, state, language and script in the 13th

century. Some

people agree that Chinggis Khan was great historical man, but for most people he is considered

as great conqueror or hero on the horse.

As the time goes by, studies of the scholars on Chinggis khan approve that Chinggis was not

only the conqueror but also he was the greatest person of the world who could united the

Page 176: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

176

mankind under the eternal blue sky, never discriminating them. Moreover, he established the

fundamentals of globalization of the modern world over 800 years ago.

You can see it from his geographical discoveries, united system of societies, economies and

cultures of connecting the western and eastern world and their influences on each other.

In general, Mongolian people never gave importance for large quantities instead, they

became powerful being united and intelligent.

Ном зүй:

1. Жек Уотерфорд ―Дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг-2‖

2. Баабар ―Монгол, Монголчууд, Монгол орон түүхийн альманах‖ УБ 2011

3. ШУА, Түүхийн хүрээлэн ―Дундад үеийн түүх‖ Монголын эзэнт гүрэн УБ 2011

4. Ж.Бор. ―Монголын түүх ба хар хайрцагны бодлого‖ УБ 2005

5. Ким Жон Рэ ―Мянган жилийн түүхэн хүн‖ УБ 2002

6. Ким Жон Рэ ―Их шуурганаар сийлэгдсэн түүх‖ УБ 2003

7. Марко Поло ―Ертөнцийн элдэв сонин хачин‖ УБ 2001

8. Х.Окада.‖Япон дахь монгол судлал‖ УБ 2002

9. Х.Пүрэвдагва.‖Чингис хааны менежмент‖ УБ 2004

10. ―Монголын Нууц Товчоо‖/Сонгомол эх/ УБ 2002

11. Г.Сүхбаатар. ―Монголчуудын эртний өвөг‖ /Монголын эртний түүх судлал- I боть/

УБ 2000

12. Я.Цэвэл. ―Монгол хэлний товч тайлбар толь‖ УБ 1966

13. Д.Хүүхэнбаатар. ―Монгол гүрний элчин харилцаа‖ УБ 1964

14. Н.Энхбаяр Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн нээлт дээр МУ-ын

ерөнхийлөгчийн хэлсэн үг, УБ 2006

15. ―Чингис хааны тухай тайлбар толь‖ УБ 1992

16. ОУЭЗБДС-ийн ―Эрдэм шинжилгээний өгүүлэл‖ - 2011, 2012, 2013

Page 177: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

ТОВЧ ДҮГНЭЛТ

―Зам дагаж хөгжил ирдэг‖ гэдэг үгийг сонсоогүй Монгол хүн гэж үгүй. Энэ нь улс

орны хөгжил дэх зам харилцааны үүргийн чухлыг илтгэн, үнэлж буй хэрэг юм. Тиймдээ ч

бидний өвөг дээдэс эртнээс ―Алтан шар зам өлзийтэй байх‖-ыг ерөөн, сүү цайныхаа

дээжийг өргөн бэлэгшээж ирсэн нь учиртай.

Онгон дагшин байгаль, нүүдлийн соѐл иргэншил бүхий Монголчууд нь өөрийн орны

нутаг дэвсгэр, газар зүйн байршил, цаг агаар, зан заншилд нийцсэн зам харилцаа, бараа

тээвэрлэлт, бэлтгэн нийлүүлэлтийн онцлог бүхий бодлого, өвөрмөц замналын түүхийг

бүтээсэн юм. Ялангуяа тэртээ XIII зууны үеийн Торгоны зам, Өртөө улааны алба, бараа

жингийн тээвэрлэлт нь эрдэмтэн судлаачдын сонирхолыг ихээр татдаг бөгөөд тус

салбарын хувьд дэвшил бүхий үе байсан гэж хэлж болно.

Байгаль далайгаас урагш Хятадын цагаан хэрэм, Хянганы нуруунаас өрнө зүг

Алтайн улсыг давсан өргөн уудам нутаг дэвсгэр бүхий Монголын эзэнт гүрний хувьд

гадаад худалдаа, зам тээвэр, бараа тээвэрлэлтийн асуудал нь томоохон байр суурь эзэлж

байсан. Тиймдээ ч Чингис хаан болон түүний үе залгамжлагчид эдийн засгийн бодлогодоо

харь оронтой худалдаа арилжаа хийх талаар ихээхэн анхаарч байжээ. Тухайн үед

худалдааны замыг бий болгох, хамгаалах, өртөө буудал байгуулах, худалдааны жинг

зэвсэгт хамгаалалттай болгох, их замын дээрэмчин, хулгайчидтай тэмцэх зэрэг олон арга

хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байсан нь Эзэнт гүрний хаадын удирдахуйн ухааны холч

бодлоготой холбоотой. Тэрхүү Монголын эзэнт гүрний үеийн зам тээвэр ба бараа

тээвэрлэлт, худалдаа арилжааны удирдлага, зохион байгуулалтын зарим сонирхолтой

асуудлуудыг хөндсөн явдал нь энэ удаагийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онцлог

юм.

Хүн төрлөхтний соѐл иргэншил өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн нарийн холбоонд

хөгжин шинэчлэгдэж ирсэн билээ. Энэ л жамаар бид өнгөрсөн үеийн ололтонд үндэслэн

өнөө үеийн асуудлаа шийдэж, ирээдүйгээ харж ирсэн түүхтэй. Хоѐр их гүрэнтэй хиллэдэг

Монгол Улсын хувьд эзэнт гүрний үеэс улбаатай зам харилцаа, бараа тээвэрлэлт, зохион

байгуулалтын уламжлалаас үүдэн өнөө үед Ази, Европыг дамнасан мөрөөдлийн төмөр

замыг бий болгон хөгжүүлэх санааг хөндсөн явдалд уг төслийн ач холбогдол оршино.

Түүнчлэн дэлхийн эдийн засаг даяарчлагдан, олон улсын худалдаа эрчимжиж,

үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах асуудал улс орнуудын хувьд

тулгамдаж байгаа өнөө үед тус сэдвийг сонгосон явдал нь цаг үеэ олсон оновчтой ажил

болсон гэж үзэж байна.

ОУЭЗБДС-ийн зочин профессор, Япон улсын иргэн Икеда Норихико нь эдүгээ 4

дэх удаагаа эрдэм шинжилгээний өгүүлэл бичих төслийг санаачлан, амжилттай

хэрэгжүүлж байна. Тэрээр ОУЭЗБДС-ийн эрдэмтэн багш нарын дунд 2012 онд ―Чингис

хааны удирдахуйн ухаан‖, 2013 онд ―Чингисийн эзэнт гүрний хууль цаазанд ард иргэдийн

эрх тэгш байх зарчмыг тусгасан нь‖, 2013 онд ―Итгэл хэмээх Чингисийн менежементийн

Page 178: Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэрiieb.mn/wp-content/uploads/2017/11/ikeda_2014.pdf · ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН

Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр

178

ухаан‖ гэсэн сэдвүүдээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичих төслийг зарлан, дүгнэж

улмаар хамрагдсан бүтээлүүдээ нэгтгэн тухай бүр товхимол болгон хэвлүүлж ирсэн юм.

Энэ жилийн төслийн хувьд ―Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр‖ сэдвээр

үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Тус төсөлд хамрагдах оролцогчдын тоо жилээс

жилд нэмэгдэж байгаагаас гадна сэдвийн хувьд өнгөрсөн болон одоо цагийн залгамж мөн

чанарыг илтгэсэн, практик ач холбогдол өндөртэй байгааг онцлон тэмдэглэхэд таатай

байна.

Энэ удаа зөвхөн ОУЭЗБДС-иар оролцогчдыг хязгаарлаагүй бөгөөд сонирхсон эрдэмтэд

болон судлаачид хамрагдсан. Түүнчлэн тус төсөлд ирсэн өгүүллүүдээс эхний 3-н байрыг

шалгаруулсн нь өмнөх жилүүдээс онцлогтой боллоо. Шалгаруулалтын:

1-р байранд УУМТ-ийн тэнхимийн багш докторант О.Энхчимэг

2-р байранд ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш доктор/РН.О/ Д.Пүрэв

3-р байранд ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш магистр

Б.Жамъянханд нар тус тус эхний гурван байрыг эзэллээ.

Уламжлал ѐсоор төсөлд хамрагдсан багш нарынхаа бичсэн өгүүллүүдийг нэгтгэн

хэвлүүлж байна. Төслийг санаачлагч тус сургуулийн зочин профессор Икеда Норихикод

сургуулийнхаа нийт эрдэмтэн багш нар, оюутан суралцагсдын нэрийн өмнөөс талархал

илэрхийлж, эрдмийн их ажилд нь амжилт хүсэн ерөөе. Мөн төсөлд оролцож шалгарсан

болон хамрагдсан багш нарынхаа эрдэм шинжилгээ, судалгааны цаашдын ажилд амжилт

хүсье.

Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн дээд сургуулийн

дэд захирал Г.Саранцэцэг