мо хөрс copy

21
Монгол орны хөрсний ангилал Гүйцэтгэгч: Ч.Хэрлэнбаяр Монгол Улсын Боловсорлын Их Сургууль Байгалийн Ухааны Сургууль Биологийн тэнхим Улаанбаатар хот 2011

Upload: tungaa5

Post on 20-Jun-2015

1.296 views

Category:

Documents


15 download

TRANSCRIPT

Page 1: мо хөрс   Copy

Монгол орны хөрсний ангилал

Гүйцэтгэгч: Ч.Хэрлэнбаяр

Монгол Улсын Боловсорлын Их СургуульБайгалийн Ухааны Сургууль

Биологийн тэнхим

Улаанбаатар хот 2011

Page 2: мо хөрс   Copy

ЗорилгоМонгол орныхоо хөрсний шинжлэх ухааны

үүсэл хөгжил болоод ангилал, тархалт , бүтцийн талаар танин мэдэх ба тодорхой эмжээний холбогдох ном зохиолуудыг судлан мэдлэг олж авахад оршино.

Page 3: мо хөрс   Copy

ЗорилтМонгол орны хөрс судлалын ШУ-ны үүсэлМонгол орны хөрсний үндсэн хэв шинж, ангилалМонгол орны хөрс бүрэлдэхэд нөлөөлөх хүчин зүйлсМонгол орны хөрсний тархалтын хэв шинжүүдМонгол орны хөрс байгалийн бүс бүслүүрээр

өөрчлөлтМонгол орны хөрсний үржил шимт байдалМонгол орны хөрсний бүтцийн талаар судлахад

оршино.

Page 4: мо хөрс   Copy

Монгол орны хөрс судлалын ШУ-ны үүсэл

Манай орны хувьд энэ ШУ 1926 оноос хөгжиж эхэлсэн ба Оросын эрдэмтэн Б.Б.Полынов томоохон үүрэг ройл гүйцэтгэж анхны судалгааг хийсэн. Н.Д.Бесналов 1951 онд анх Монгол улсын бүх нутгийг хамарсан судалгааг хийснээр манай оронд 13 хэв шинжийн хөрс тархсаныг судалсан. Түүнээс хойш Д.Доржготов, Ж.Гарьдхүү, Б.Батжаргал, Д.Батбаяр, О.Баттулга, Эхнэр нөхөр Мартинов нар хөрс судлалын ШУ-д судалгаа шинжилгээний ажилд гол хувь нэмэр оруулсан эрдэмтэд болно. Д.Доржготов, Д.Батбаяр нар 1974 онд хөрсний 40 гаруй дэд хэв шинж ангилалыг тогтоож 1:2500000 машстабтай хөрсний зураглалыг зохиосон.

Page 5: мо хөрс   Copy

Монгол орны хөрсний үндсэн хэв шинжүүд

Монгол орны хөрсний үндсэн хэв шинжүүд, тэдгээрийн тархалтын зүй тогтлууд МО-ны хөрс үндсэн 3 хэсэгт хуваагдана.

1. Уулын хөрс 2. Тал хөндийн хөрс 3. Бүс дундын хөрс байна. МО-ны хөрсний ангилал нь хэв

шинж, дэд хэвшинж, төрөл, зүйл гэсэн 4 хэсэгт хуваагдана. МО-ны хүрэн хөрс Уулын, Талын гэж 2 хуваагдах бөгөөд

нийт нутаг дэвсгэрийн 44 хувийг эзэлнэ. МО-ны хөрсийг 10 хэв шинжид хуваана. Манай орон хойд талаараа Сибирийн мөнх цэвдэгтэй тайга, урд талаараа хуурай цөл хоёрын дунд оршино. Энд монголын орны хөрсөн бүрхэвч бүрэлдсэн.

Page 6: мо хөрс   Copy

Хөрс бүрэлдэхэд дараах үндсэн хүчин зүйлс нөлөөлнө.

хотгор гүдгэр /уулархаг эгц хажуутай

хажуугийн элэгдлийн үйл явц нимгэн / амьд организм /ургамал, амьтан, өт шавьж /уур амьсгал /чийг хангамж бага учир хээрийн хөрстэй

тунадас бага учир 75% нь гандуу хөрс байна/эх чулуулаг / эллюви, делювийн хурдас, сайр чулуу ихтэй /геологийн нас /өгөршлийн процесс явагдаж 9000 м орчим

хурдас шороо/ хүний хүчин зүйл /Сүүлийн 50, 60 жилд эрчимтэй

явагдаж байна./Биологийн бүх төрөл зүйлийн 96 хувь нь хөрсөнд байдаг.

МОрны хувьд өөр өөр хөрс бүрэлдэн тогтдог.

Page 7: мо хөрс   Copy

Монгол Орны хувьд өөр өөр хөрс бүрэлдэн тогтдог

Хээрийн хүрэн хөрс 40%, заримдаг цөлийн бор хүрэн 17%, цөлийн их гандуу 2%, хужир мараалаг 2%,. Монгол орны хөрсийг уулын талын гэж хоёр ангилна. Уулын хөрсний бүлэгт далайн түвшнээс дээш 800-900 м өргөгдсөн нам уул, ухаа толгодоос авахуулаад 3500-4000 м буюу түүнээс дээш сүндэрлэсэн цас мөсөн ян оргил бүхий өндөр ууланд тархсан бүх төрлийн хөрсийг багтаадаг бөгөөд тэдгээр нь улсын нийт нутгийн 50.8 хувьтай тэнцэнэ. Уулын хөрс нь дотроо дараах хэвшинжүүдтэй байна.

Page 8: мо хөрс   Copy

Монгол орны нутаг дэвсгэр бүрт хөрс өөрөөр

Page 9: мо хөрс   Copy

Уулын хөрс нь дотроо дараах хэвшинжүүдтэй байна.

1. Уулын тундрын хөрс 2. Уулын нугын ба нугат хээрийн хөрс 3. Уулын ойн хөрс 4. Уулын хээрийн хөрс 5. Уулын цөлөрхөг хээрийн ба цөлийн хөрс Талын хөрсний бүлэгт монгол орны дорнод, төв,

өмнөд хэсгийн долгиорхог гүвээт тал, уул нуруудын хоорондох хөндий хотгорууд, нуурын хонхор зэрэг харьцангуй нам дор газраар тархсан бүсийн болон бүсийн бус бүх хөрсийг багтаасан бөгөөд үнэмлэхүй өндөр нь дорнод хэсэгт 600-700м, өндөр хэсэгт 2300-2400 м хүртэл хэлбэлзэнэ.

Page 10: мо хөрс   Copy

Талын хөрс нь дотроо дараах хэвшинжүүдтэй:1. хээрийн ба хуурай хээрийн хөрс

2. заримдаг цөлийн ба цөлийн хөрс

3. чийгт гарлын хөрс

4. давсархаг хөрс

5. голын татмын хөрсний хэв шинжүүдтэй.

Page 11: мо хөрс   Copy

Монгол орны хөрсний тархалтын хэв шинжүүд: Монгол орны хөрс бүрэлдэн тогтоход

• эх газрын эрс тэс уур амьсгал

• сийрэг ургадаг ургамал

• уулархаг гадарга нөлөөлнө.

Энэ бүхний нөлөөллөөр манай орны харьцангуй нимгэн чулуурхаг элсэрхэг бүрэлдэхүүнтэй ялзмагын зүйл хур тунадас арай элбэг. Модлог, өвслөг ургамал ургадаг. Монгол орны хөрс байгалийн бүс бүслүүрээр өөрчлөгддөг.

Page 12: мо хөрс   Copy

Монгол орны хөрс байгалийн бүс бүслүүрээр өөрчлөгддөг.

Үүнд:

• Ой хээрийн хосолсон бүс

• Хүрэн хөрсний бүс

• Цөлөрхөг хээрийн бор хөрсний бүс

• Цөлийн саарал хөрсний бүс

• Хэт хуурай хөрсний бүс гэж хуваадаг.

Эдгээр бүсүүдэд тархсан төрөл бүрийн бүсийг дотор нь хуваадаг.

Page 13: мо хөрс   Copy

1. Уулын нугын хөрс. Хангай, Хөвсгөл, Хэнтий уулын орой хэсэгт тогтворжсон. Тэнд чийг элбэг боловч олон жилийн цэвдэгтэй.

2. Ойн ширэнгийн бүс. Уулын ар хажуу ойн ургамал дор бүрэлдэн тогтдог ийм газруудад чийг ихтэй, ургамал задрах явц илү учир ялзмаг давхарга нь зузаан учир хар саарал өнгөтэй байдаг.

3. Уулын хар шороон хөрс. Ойн доод захад чийглэг нөхцөлд нугын өвслөг ургамлын дор бүрэлдэн тогтдог.

4. Хүрэн хөрс. Монгол орны бүх нутгийн 50%-ийг эзэлдэг. Хар хүрэн, цайвар хүрэн гэж 2 ангилдаг.

5. Говийн бор хөрс. 20%-ийг эзэлдэг ба чийг ховортой үед тогтворждог.

6. Цөлийн гөлтгөнөт бор саарал.

7. Нуга намгийн хөрс

8. Давсархаг хөрс. 10.5%-ийг эзэлдэг.

Page 14: мо хөрс   Copy
Page 15: мо хөрс   Copy

Манай орны хөрсийг үржил шимт байдлаар нь

• Сайн чанарын хөрс. Тогтмол ургац сайн өгдөг хөрс.

• Дунд зэргийн чанартай хөрс. Усжуулалт, эрдэс органик бодисоор бордох шаардлагатай. Энд хар хүрэн, хүрэн, нугын хөрс зонхилно.

• Дундаас доогуур чанартай хөрс. Органик ба эрдсийн бордоогоор заавал бордох шаардлагатай. Хүрэн, цайвар хүрэн, говийн бор, мараалаг, давсархаг, нугын хужирлаг, голын татмын хөрсүүд зонхилно.

• Доод зэргийн чанартай тариаланд тохиромжгүй хөрс. Марз, мараа, хужир, шал тойром

• Ойн үйлдвэрлэлд ач холбогдолтой. Энд чандруувтар ойн саарал, ойн хүрэн хөрс хамаарна.

Page 16: мо хөрс   Copy

хөрсний үржил шимийн давхарга

Page 17: мо хөрс   Copy

ХӨРСНИЙ БҮТЭЦТодорхой үе давхаргуудаас бүтсэн бүтцийг хөрсний бүтэц гэдэг.  Энэ нь өөр өөр төрлийн хэлбэр дүрс, хэмжээ, хөгжих үе шаттай байна. Хөрсний бүтцэд усны хөдөлгөөн, газар хөдлөлт, ургамлын ургалт, агааржуулалт зэрэг нь нөлөөлнө. Хөрс нь юунаас бүтсэн, химийн болон эрдэсжилтийн ямар нөхцөл байдалд байсан, хүний хэрэглээ, өнгөрсөн хувьслын үе шат, биологийн үйл ажиллагаа, органик бодисын агуулга, элс шаврын хольц зэргээс хамаарч хөрсний бүтэц өөр өөр байдаг.

Page 18: мо хөрс   Copy

Хөрсний бүрэлдэхүүн

Хөрсөнд байдаг гол элементүүд:

•    Эрдэсжсэн ус•    Агаар •    Ус •    Органик бодисууд

Page 19: мо хөрс   Copy

Монгол орны хөрсний бүтэц

Page 20: мо хөрс   Copy

ДүгнэлтМонгол орны хөрсний ангилал сэдвээр энэхүү ажлыг

хийснээр хөрсний хэв шинж гэж юу болох,ямар хүчин зүйлийн улмаас ангиладаг мөн хэрхэн ямар үйл явцын үр дүнд үүсдэг талаар мэдэж авлаа.

Монгол орны хөрс байгалийн бүс бүслүүрээр хөрсний тархалт өөрчлөгддөг байдаг талаар , мөн хөрсний үржил шимт үзүүлэлт болоод монгол орны хөрсний бүтцийн талаар судлан мэдлэг олж авч чадсан болно.

Page 21: мо хөрс   Copy

Ном зүй

Доржготов . Д

"Монгол орны хөрс-газарзүйн мужлалт “ 2003 он.БНМАУ-ын хөрсний ангилал зүй“ 1986 он. "Хөрсөнд задлан шинжилгээ хийх стандартын

эмхэтгэл“ 2004 он. “Монгол орны хөрс 2006 он.