лекц 7 pp

11
Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Хичээлийн нэр: Аудит Лекц № 7 Сэдвийн нэр: Түүвэр аудит Хичээлийн кредит: 3 кредит Хичээлийн индекс: Судлах анги: НББ-4 анги

Upload: oyunsuren84

Post on 04-Jul-2015

261 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: лекц 7 pp

Улаанбаатар Их Сургууль

Бизнес менежментийн тэнхим

Хичээлийн нэр: Аудит

Лекц № 7

Сэдвийн нэр: Түүвэр аудит

Хичээлийн кредит: 3 кредит

Хичээлийн индекс:

Судлах анги: НББ-4 анги

Page 2: лекц 7 pp

Агуулга

1. Түүвэр аудитын тухай ойлголт

2. Аудитын түүвэр стандарт

3. Түүвэр аудит хийх аргууд

Page 3: лекц 7 pp

Түүвэр аудит хийх аргыг 1930-аад оноос эхэлж

хэрэглэсэн бөгөөд түүнийг заримдаа аудитад

гарсан хувьсгал гэж нэрлэдэг байна.

Түүвэр аудитын олон улсын стандарт /АОУС-530/-

ын дагуу явуулдаг бөгөөд уг стандартын 3 дугаар

зүйлд “Түүвэр аудит гэдэг нь нягтлан бодох

бүртгэлийн дансны үлдэгдэл ба ажил гүйлгээний

100-аас доош хувьд аудитын горимыг хэрэглэхийг

хэлнэ” гэж тодорхойлсон байна.

Page 4: лекц 7 pp

АОУС-530-д түүвэр аудитад хэрэглэх нэр томьёонытодорхойлолт, түүвэрлэлтийн зохистой хэмжээ, энэаргыг хэрэглэх үед гарч болох эрсдэл, алдаа, түүвэрхийх аргууд, түүвэрлэлтийн үр дүнг үнэлэх, алдаагшинжлэх зэрэг асуудлыг тусгасан байгаа.

Аудитын түүвэр хийхдээ аудитор тухайн аудитын зорилтыгтодорхойлж, түүнд оролцох хүн, ажлын хэмжээг нарийнтооцоолох ѐстой. Түүвэр аудит хийхдээ баримт, мэдээллийниж бүрдэл, түүний элементүүдийг судалж ямар аргаар түүвэрхийхээ сонгоно. Баримт мэдээллийг иж бүрдэл гэдэг ньаудитын зорилгод хүрэхийн тулд түүвэр хийхээр цуглуулсанбүх баримт мэдээллийг хэлнэ. Жишээлэхэд, авлагындансанд түүвэр хийхдээ нийт авлагын жагсаалт гаргаж, түүнээсээ аль болох оновчтой түүвэрлэх ёстой. Түүвэрлэсэн баримт мэдээлэл бүр нь иж бүрдлийнэлементүүд болно.

Page 5: лекц 7 pp

АОУС-530-ын 10-д зааснаар аудитор

түүвэрлэлтийн хэмжээг тодорхойлохдоо

аудитын эрсдэл, зөвшөөрч болох алдаа, гарч

болзошгүй алдааг бодолцох ѐстой.

Түүвэрлэлтийн хэмжээ нь аудитын эрсдэлтэй

урвуу хамааралтай бөгөөд өөрөөр хэлбэл

түүвэрт авах баримт, мэдээлэл хичнээн бага

бол эрсдэл их байх, түүвэрлэлт их бол эрсдэл

бага байх магадлалтай

Page 6: лекц 7 pp

Түүвэр аудитын эрсдэл гэдэг нь түүвэр аудитындүгнэлт иж бүрэн аудитын дүгнэлтээс зөрж болоххэмжээ бөгөөд түүнийг түүвэрлэлтийн ба түүвэрлэлийнбус гэж 2 ангилдаг. Түүвэрлэлтийн эрсдэлд түүврийнхэмжээнээс гол төлөв хамаардаг бөгөөд түүвэрлэлтийнбус эрсдэл нь аудитын буруу хэрэглэсэнтэй гол төлөвхолбоотой байдаг.

Түүвэр аудитын үр ашиггүйн эрсдэл нь тухайншалгалтын дүнг үндэслэн гаргах шийдвэрийн алдаатайбайх магадлалыг тодорхойлдог.

Эрсдлийн загвар: AR=IR x CR x DR эндIR- засч үл болох эрсдэлCR- хяналтын үр ашиггүйн эрсдэлDR – илрүүлээгүй алдааны эрсдэл

Page 7: лекц 7 pp

Аудиторууд судалж байгаа материалаа маш

бага алдаатай гэдэгт итгэж, ажлынхаа цар

хүрээг багасгаснаас болж, алдааг илрүүлэхгүй

байснаас IR, бусад аудиторууд нь дотоод

хяналтын тусламжтайгаар алдааг илрүүлэн

засч болно гэж итгэн ажлынхаа хэмжээг

багасгаснаас CR, тухайн аудитын зорилгыг

хангаж үл чадах горимыг сонгож авсанаас DR

үүсдэг байна.

Page 8: лекц 7 pp

Аудитын түүвэр хийхдээ статистикийн болонстатискит бус аргыг хэрэглэдэг. Түүвэраудитын статистик арга гэдэг нь тодорхой ижбүрдлийн талаар дүгнэлт өгөх зорилгоор нийтиж бүрдлээс сонголт хийж, үнэлэлт өгөхөдмагадлалын онолыг ашигладаг шалгалт болно. Статистик аргыг тохиолдлын бус түүвэрлэлтхийхэд өргөн ашигладаг бол статистик бусаргын үед тохиолдлын сонголт ахиуашигладгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэлстатистик аргын хэрэглэж байгаа үедтохиолдлын сонголтыг ашиглаж болохгүй.

Page 9: лекц 7 pp

Түүвэр аудитыг хэрэглэх нөхцөл нь:

1. Дансны үлдэгдэл болон ажил гүйлгээний

төрлүүдээр 100% шалгалт хийхийг шаардаагүй

2. Тодорхой дансны үлдэгдэл буюу ажил

гүйлгээний талаар дүгнэлт гаргах шаардлагатай

3. Бүх зүйлийг иж бүрэн шалгахад шаардагдах цаг

хугацаа болон зардал нь хэтэрхий их байх явдал

мөн

Page 10: лекц 7 pp

Дотоод хяналтын тогтолцоонд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүвэр аудит хийх ажилдараах 7 үе шаттай.

1. Аудитын чиглэлийг тодруулах2. Хэлбэлзлийг тогтоох3. Ерөнхий иж бүрдлийг тодорхойлох4. Түүвэрлэх хэмжээг тодорхойлох5. Түүвэрлэлт хийх6. Дотоод хяналтын тогтолцоог шалгаж, үнэлэлт өгөх7. Түүвэр аудитын үр дүнг үнэлэх

Page 11: лекц 7 pp

Thank you ^^