лекц 7 хүчирхийлэлийн тухай ойлголт
TRANSCRIPT
ХҮЧИРХИЙЛЭЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ҮЗҮҮЛЭХ
ТУСЛАМЖ
С.Сэргэлэнчимэг
“ХҮЧИРХИЙЛЭЛ”
Санаатай, зохион байгуулалттай, олон жилийн бэхжсэн соёл иргэншил, итгэл үнэмшлээс үүдэлтэйгээр хувь хүн, гэр бүл, нийгмийн тодорхой бүлэг буюу хэсэг хүмүүсийн бие махбодь, сэтгэл санаанд цочрол гэмтэл учруулах, амь насыг нь бүрэлгэх зэрэг нийгэм эдийн засгийн хөгжилд асар их хохирол дагуулдаг сөрөг зан үйлдэл
ХҮЧИРХИЙЛЭЛИЙН ХЭЛБЭРҮҮД
Бие махбодийн
Сэтгэлзүйн
Бэлгийн
Оюун санааны
Эдийн засгийн
Эрх мэдлийн
Айлган сүрдүүлэх
Заналхийлэх
Мөрдөн мөшгөх
ХҮН ӨӨРИЙГӨӨ ХҮЧИРХИЙЛЭХ
Бие махбодио гэмтээх
Амиа хорлох тухай бодох
Амиа хорлохоор төлөвлөх
Амиа хорлох оролдлого хийх
Амиа бүр мөсөн егүүтгэх
ХҮН ХООРОНДЫН ХҮЧИРХИЙЛЭЛ
Хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн хоорондын харилцаа
I. Гэр бүлийн болон дотны харилцаатай хүн хоорондын хүчирхийлэл
II. Нийгмийн бүлэг, үл таних хүн хоорондын хүчирхийлэл
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ
Гэр бүлийн хүрээнд аль нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг;
\ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлийн 5.1.1 \
Бие мах бодын хэлбэрСэтгэл санааны хэлбэрБэлгийн хэлбэрЭдийн засгийн хэлбэр
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ...ИЙН
“Бие мах бодын хэлбэр”
Гэр бүлийн аль нэгэн этгээд нөгөө этгээдээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдахыг хэлнэ
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ...ИЙН
“Сэтгэл санааны хэлбэр”
ГБХТТХ-ийн 3-р зүйлд заасан этгээд дээрх зорилгоор нөгөө этгээдээ айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөн мөшгих, доромжлох, нэр төр алдар хүндийг гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоргийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөл -өөрөө сэтгэл санааны дарамтанд оруулсныг;
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ...ИЙН
“Бэлгийн хэлбэр”
ГБХТТХ-ийн 3-р зүйлд заасан этгээд дээрх зорилгоор нөгөө этгээдийнхээ бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөг зөрчсөн, хүүхдээ бэлгийн харилцаанд оруулахыг завдсан, оруулсан, бэлгийн шинжтэй бусад үйлдэлд уруу татсан, шаардсан зэрэг үйлдлийг хэлнэ
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ...ИЙН
“Эдийн засгийн хэлбэр ”
ГБХТТХ-ийн 3-р зүйлд заасан этгээд дээрх зорилгоор нөгөө этгээдийнхээ хөдлөх ба үл хөдлөх, түүнчлэн мөнгөн хөрөнгө, цалин хөлсийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар хязгаарласныг хэлнэ
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ХАРИЛЦАА ЧУХАЛ
Зохистой харилцааХүчирхийлэлийн
харилцаа
Харилцан хүндэтгэлтэй Шударга хариуцлагатай Итгэлцэлтэй Халамжийн үүргийг
хамтдаа хүлээдэг Үүрэг хариуцлага
тэнцвэртэй, шударга Эдийн засгийн асуудлаа
хамтдаа шийдвэрлэдэг
Хүндэтгэл, итгэлцэлгүй
Сэтгэл санааны дарамт үүсгэгчтэй
Үүрэг хариуцлага тэнцвэргүй, шударга бус
Эдийн засгийн тэгш бус харилцаатай
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛИЙН ТОЙРОГ
ТэсрэлтГэмшил
Бал сар
Хуримтлал
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН МӨН ЧАНАР – “3Д”
I. Давтагддаг
II. Даамжирдаг
III. Далд явагддаг
НИЙГМИЙН БҮЛЭГ ХООРОНДЫН ХҮЧИРХИЙЛЭЛ
Гэр бүлийн болон дотно харилцааны бус үл таних, эсхүл хувь хүн, бүлэг хүмүүс хоорондын тухайлбал; өсвөр нас, залуучуудын, бэлгийн дарамтлал, хүчин, улс төр, шашны зэвсэгт мөргөлдөөн, дайн, терроризм, арьс өнгө хүйсийн ялгаварлал, “хүйс тэмтрэх” г.м. өргөн хүрээний харилцааг хэлнэ
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ
Эцэг эх Асран хамгаалагч Хүмүүжүүлэгчийн зүгээс
Бие мах бодын хүчирхийлэл Бэлгийн хүчирхийлэл Сэтгэл санааны дарамт Үл хайхрах хэлбэрүүд
БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ
Хүчин
Гэрлэгсдийн
Болзооны
Ураг төрлийн \хүүхдийн\
Ажлын байрны
Мөлжлөг
Хүн худалдаалах гэмт хэргийн
БЭЛГИЙН ДАРАМТ НЬ
Хүсээгүй үед бэлгийн сэдлээ үг хэл, биеэр болон өөр хэлбэрээр илэрхийлсэн
Хурцал үйлдэхээс аргагүй байдалд оруулах
Тэвчишгүй орчинг бүрдүүлэх \ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад\
Айлган сүрдүүлэх
Тулган шаардах
УДШ 1989 ОН, 13-Р ТОГТООЛ
Хүчиндэх
Хохирогчийн хүсэл зөвшөөрөлгүйгээр, эсэргүүцэл зоригийг нь няцааж, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, биеэ хам-гаалж чадахгүй байдлыг далимдуулах замаар хүчирхийлэн хурьцал үйлдэхийг;
УДШ 1989 ОН, 13-Р ТОГТООЛ
Хүч хэрэглэж хурцал үйлдэх
Гэмт этгээд хохирогчийг биед гэмтэл учруулах, зодох зэргээр түүний эсэргүүцлийг хүчээр няцааж, хурьцал үйлдсэн байхыг;
УДШ 1989 ОН, 13-Р ТОГТООЛ
Биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хурцал үйлдэх
Хохирогчийн биеийн эрүүл мэнд, санаа сэтгэлийн хувьд өөртэй нь болж байгаа үйл явдлыг ойлгож үнэлэлт дүгнэлт өгөх чадваргүй, эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан нөхцөлд түү-нийг далимдуулан хурьцал үйлдэхийг;
ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
Зорилго:
Хохирогчийн аюулгүй байдлыг хангах
Эрсдлийг таслан зогсоох
Хянах
НӨХӨН СЭРГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
“Хохирогчийн алдагдсан эрхийг сэргээх амьдралын чанарыг сайжруулах ажил зохион байгуулж, зохицуулж, тогтвортой үр дүнд хүргэх үйл явцыг нөхөн сэргээх үйлчилгээ гэнэ”
\”Нийгмийн ажлын үйлчилгээ” БСШУЯ, “Бүх нийтийн боловсролыг үр дүнд түргэн хүрэх санаачлагын түншлэл” буцалтгүй тусламжийн хөтөлбөр 2009 он 4-р тал\
Зорилго нь: Хүүхдийн аюулгүй байдалГэр бүлийн гишүүдийн сайн сайхныг хангах
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
“Хохирогчийн бие бялдар, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, эмзэг байдал, эрсдэлт нөхцөлд оруулж болзошгүй шалтгааныг арилгах, багасгах үйл ажиллагааг хэлнэ” үүнд:
- хүүхэдтэй зүй бус харилцах эрсдлийн эсрэг
- нийгэм эдийн засгийн дарамт, хүндрэлтэй
гэр бүл, олон нийтэд чиглэсэн үйлчилгээ...
ШААРДЛАГАТАЙ БУСАД АЖИЛЛАГАА
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэхийг тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулах”
ШААРДЛАГАТАЙ БУСАД АЖИЛЛАГАА
Эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээ Нэгдүгээр үе шат: \24 – 72 цаг\
Яаралтай тусламж – Илрүүлэлт – Мэдээлэл
Хоёрдугаар үе шат: \3- 30 хоног\ Илгээх – Эмчилгээ – Баримтжуулалт – Үйлчилгээ –
Эргэх холбоо
Гуравдугаар түвшин: \30 хоногоос дээш\ Чадавхижуулах – Нөхөн сэргээх – Эргэх холбоо
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА