Шүдний зөвөлгөө Дархан хот "Анхаарал" шүдний...

11
НЬЮ АНХААРАЛ ДЕНТ ХХК ТАНЫ САЙХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН ТӨЛӨӨ

Upload: zoloo-baagii

Post on 20-Jun-2015

1.612 views

Category:

Education


5 download

TRANSCRIPT

Page 1: Шүдний зөвөлгөө Дархан хот "Анхаарал" шүдний эмнэлэг

НЬЮ АНХААРАЛ ДЕНТ ХХК

ТАНЫ САЙХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН ТӨЛӨӨ

Page 2: Шүдний зөвөлгөө Дархан хот "Анхаарал" шүдний эмнэлэг

Орчин үед шүд яагаад их өвчилж байна Жирэмсний 2 сартайгаас, төрсний дараах 8 хүртэлх насанд хүүхдийн сүүн болон байнгын шүд үүсч биежин эрдэсжидэг. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд , бага насны хүүхдүүд аливаа өвчнөөр өвчлөх, эм уух, тэжээвэр өссөн зэргээс ирээдүйн шүдний бат бэх чанар, өнгө үзэмж, хэлбэр дүрс алдагдаж төрөлхийн хэврэг согогтой болдог юм. Бас хот, суурины ундны ус тэр бүр хэрэгцээтэй эрдэс бодисоор хангалттай биш, нүүрс ус ихтэй хоол хүнс, чихэрлэг зүйлийг нэлээд их идэж уух болжээ. Эдгээр нь шүдний хатуу эд пааланг гэмтээж өвчлүүлж байна. Хэт зөөлөн гурил, чихэр гэх мэт нүүрс ус ихтэй хоол хүнс хэрэглэдэг болсон өнөө үед шүдээ сайн угаах шаардлагатай болж байна. Гэтэл хүмүүсийн 72 % нь шүдээ угаадаггүй буюу муу угааж байгаа юм. Энэ нь орчин үед шүдний өвчлөл нэмэгдэх гол шалтгаанууд болж байна.

Page 3: Шүдний зөвөлгөө Дархан хот "Анхаарал" шүдний эмнэлэг

Буйл яагаад үрэвсдэг вэ?

Гол шалтгаан нь шүд, буйлны завсар наалдсан нян хүчил ялгаруулж, буйлыг үрэвсүүлдэг. 

Түүнээс гадна жирэмсний үеийн гормоны өөрчлөлт  нян үржих таатай орчил болдог. Учир нь гормоны огцом өсөлт нь нянг дарж  байдаг дархлааг сулруулдаг байна.

Буйлны  өвчин нь буйлнаас цус гарах шалтгаан болдог бөгөөд ховор тохиолдолд энэ нь амны хөндийн хорт хавдрын шинж  тэмдэг байдаг. Тиймээс амны хөндийн ариун цэврийг сахиж, өдөрт дор хаяж  хоёр удаа угааж, шүдний завсар шигсэн хоолны үлдэгдлийг авч байх нь зүйтэй. 

Нянгын эсрэг ам зайлагч  амны хөндийд нян  үржихээс хамгаалж,  эвгүй үнэр ханхалахаас сэргийлж чадна.

-Шүдний эмчид тогтмол үзүүлж, үрэвсэл эсвэл хавдрын шинж байгаа  эсэхийг шалгуулж байх нь зүйтэй.

Page 4: Шүдний зөвөлгөө Дархан хот "Анхаарал" шүдний эмнэлэг

Шүдний завсар цэвэрлэгч утас

Завсар цэвэрлэгч утас нь туузан, дугуй хэлбэртэй, мяндсан эсвэл нийлэг эдээр хийгдсэн байна. Утсыг хэрэглэхдээ шүдний завсрын түшилцэх гадаргыг дагуулан хөрөөдөх хөдөлгөөн хийн оруулж, утсыг нааш цааш хөдөлгөн, өнгөрийг арилгана. Буйлыг гэмтээж болохгүй.

Хэрэв шүдний завсар цэвэрлэгч утас нь зориулалтын бариулгүй бол утсыг 15-20 см. урттай таслан авч, утасны хоёр үзүүрийг хоёр гарын дунд хуруунд ороож бэхлээд 4-5 см. орчмыг үлдээн, долоовор хуруу болон эрхий хуруугаар чимхэж бариад шүдний түшилцэх гадаргыг дагуулан оруулж, гаргана.

Завсрын утсанд кальци, фтор, С болон бусад аминдэм бүхий эмийн бодисуудыг шингээсэн байдаг.Сойз, чигчлүүрээр шүдний хажуугийн гадарга огт цэвэрлэгддүй учир зөвхөн шүдний утсаар шүдээ угаасны дараа сайн цэвэрлэж өгнө. Ингэснээрээ та амны хөндийн эвгүй үнэр, шүдний тойрон эдийн өвчин / чулуу /, буйлны үрэвслээс бүрэн хамгаалж чадна.

Page 5: Шүдний зөвөлгөө Дархан хот "Анхаарал" шүдний эмнэлэг

Шүдэнд ээлтэй хоол хүнс

Шүд нь цоорч, хорхойтохыг хүсдэг хүн байхгүй. Гэвч та ойр ойрхон чихэрлэг хоол хүнс хэрэглэж, шүдээ зөв, тогтмол угаахгүй бол амны хөндийд өнгөр, чулуу хуримтлагдана. Үүний үр дүнд амны хөндийд хүчиллэг орчин үүсэн, паалан эрдэсжилтээ алдаж, та шүдний цооролтыг угтаж “сайн байна уу” гэж хэлэх болно. ямар ч насны хүнд тохирсон гэрийн нөхцөлд амны хөндийг арчлах иж бүрэн хөтөлбөр бол хоол хүнсийг хэрэглэж байгаа дадал зуршил байдаг – “nutritional habits”. Бидний хэрэглэж буй дийлэнх хоол хүнс нь булчин, ясыг бэхжүүлэхэд тусалдаг бөгөөд эдгээр нь мөн бат бэх эрүүл шүдний үндэс болно. 

 Сүү, сүүн бүтээгдэхүүн нь аминдэм D, кальциар шүд, ясыг бэхжүүлдэг. Талх, хүүхдийн тэжээлийн хоол нь B аминдэмээр хангаж, Iron агуулж, цусны

эргэлтийг сайжруулан, эрүүл буйлны үндэс болдог. Жимс, хүнсний ногоо нь С аминдэм агуулж (бусад аминдэмээс илүү үр дүнтэй)

эрүүл буйлтай болоход тусална. Lean meat, загас, poultry beans  нь – Iron, протеин агуулж, биеийн ерөнхий

эрүүл мэндийг сайжруулж, мөн магнезм, цинкийг агуулж, эрүүл шүд, ясыг бий болгодог.

Хэрэв та өлсөөд чихэр, жигнэмэг идмээр санагдахад дэргэд чинь шүдний сойз байхгүй байгаа тохиолдолд шүд хорхойтно гэж айгаад өлсөөд байх уу? Мэдээж үгүй. Та зөвхөн хүнсний зөв бүтээгдэхүүнээ сонгоход л хангалттай /алим, celery, лууван/. Эдгээрийг crunchy foods гэж нэрлэдэг. Сойзгүй тохиолдолд эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь өнгөр цэвэрлэх үүрэгтэй.

Жимсэнд агуулагдаж буй натурал сахар нь бидний өдөр тутам хэрэглэж буй элсэн чихэрнээс хор уршиг багатай. Гэхдээ зөгийн бал, molasses, жимсний шүүс, түүхий сахар зэрэг натурал сахар нь шүдний хорхойтолтыг дэмжиж байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Байгалийн гаралтай буюу натурал хоол хүнс нь хамгийн сайн бөгөөд үүнд үр, самар, жимс, ногоо багтана.

Наалдамхай, шаржигнуур, goocy хоол хүнс нь шүдэнд маш удаан хугацаагаар cling үүсгэдэг байна.

Raisins нь наалдамхай, чихэрлэг боловч phytochemicals агуулдаг тул хорхойтолт үүсгэгч бактерийн ургалтыг буруулдаг. Мөн hinder the bacteria from clingins to teeth.

Ус нь хоол хүнсний зүйл биш боловч шүдэнд нөлөөлдөг чанараараа маш өндөр үзүүлэлттэй. Чихэрлэг шингэнийг /гаазтай ундаа, сода, жүүс/ ууснаас илүү ус уух нь амыг зайлан цэвэршүүлж, цангааг тайлан, мөн усанд агуулагдаж буй фтор нь шүдний хорхойтолт үүсэхээс урьдчилан сэргийлдэг. 

Төгсгөлд нь чихэрлэг зүйл идмээр бол үндсэн хоолны завсраар бус, харин хоолны үндсэн цэсэндээ хэрэглэж байх нь зөв. Хоол хүнсний зүйл хэрэглэж байх үед шүлс ихээр ялгарч, чихэрлэг зүйл идсэн ч амны хөндийн орчин солигддоггүй учир өнгөр, чулуу хуримтлалыг бууруулдаг байна.

Анхааруулж хэлэхэд, ямар ч хоол хүнсний зөв хэрэглээ нь шүдний зөв угаалт, амны хөндийн эрүүл ахуйн сахилтыг орлож чадахгүй билээ. Зөвхөн тодорхой хоол хүнс нь шүдний өнгөр, чулуу, хорхойтолтыг үүсгэхгүй байхад нөлөөлж, шүдэнд илүү ээлтэй байдаг. Үүнийг санаж байхад таны амны хөндий эрүүл байх болно

Page 6: Шүдний зөвөлгөө Дархан хот "Анхаарал" шүдний эмнэлэг

Шүд,эрүүний гажигаас урьдчилан сэргийлье!

Шүд эрүүний гажгууд нь зажлах үйл ажилгаа, хүний нүүрний гоо сайхан, хэл ярианы хөгжилд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй шүд цоорох өвчин, буйлны үрэвсэлт өвчин улмаар тэдгээрийн хүндрэлийг үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг.

               Эрүү нүүрний гажиг үүсгэх олон шалтгаан байдаг ба эцэг эхчүүд дараахь зүйлсийг анхаарах нь зүйтэй

               Үүнд:  -Хүүхдийг угжаар хооллохдоо угжийг хэд хэдэн жижиг нүх гарган цоолох нь тохиромжтой.  Хэрэв угжны нүх том бол хүүхэд угжийг хөхөхөд соролтын хүч шаардагдахгүй учир амны булчингуудын хөгжил сулардаг.

 Хүүхдийн хоол тэжээлд хатуу  зажлууртай хүнсний зүйлийг өргөн хэрэглэх нь зажлуурын булчингуудыг хөгжүүлээд зогсохгүй эрүү болон хоншоорын ясны хөгжилд сайнаар нөлөөлдөг.

                Удаан хугацааны турш хуруугаа хөхөх,  хөхөлт/соска / хөхөх нь шүдийг ургаш орсойлгох, эрүү болон хоншоорын ясанд өөрчлөлт оруулж улмаар хүүхдийн нүүрний гоо сайханд муугаар нөлөөлдөг.     

                Хэрэв таны 3-аас дээш насны  хүүхдэд хуруу,  хөхөлт хөхөх буруу зуршил ажиглагдвал эрүү нүүрний гажиг заслын эмчид яаралтай хандаарай.  Хүүхэд тань шингэн юм залгихдаа хэлээ дээд доод үүдэн шүднүүдийн завсараар гаргах эсвэл доод үүдэн шүднүүийг хэлэн талаас  нь түлхэж  байвал залгих үйл ажиллагаа буруу явагдаж байгаа бөгөөд энэ нь эрүү шүдний гажиг үүсэх шалтгаан болно.

               Хүүхэд амаараа байнга  амьсгалах нь буйл үрэвсэх, шүд болон эрүү хоншоорын ясны хөгжилд гаж нөлөө үзүүлдэг. Иймд та хүүхдээ хамар хоолойн болон гажиг заслын эмчид үзүүлж зөвөлөгөө авах шаардлагатай.

               Голын үүдэн 2 шүднүүдийн завсар үүдэн шүдний хэлбэрээс өөр илүү шүд ургасан байдаг.  Энэ илүү шүд нь хүүхдийн амны хөндийд сүүн үүдэн шүднүүд унаж байнгын үүдэн шүд цухуйхаас өмнө ихэвчлэн ургадаг. Энэ шүдийг ургаж эхэлж байх үед эмчийн заалтаар зөв эмчилгээ хийвэл шүдний эгнээний гажиг үүсэхээс урьдчилан сэргийлж болно.

               Хүүхдийн сүүн болон байнгын шүдийг эрт авахуулахаас зайлсхийх хэрэгтэй.

               Таны хүүхэд зарим үг,үсгийг зөв дуудаж чадахгүй, мөн хэлээ тагнайдаа чөлөөтэй хүргэж чадахгүй  байвал шүд эрүү нүүрний гажиг заслын эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Page 7: Шүдний зөвөлгөө Дархан хот "Анхаарал" шүдний эмнэлэг

Сүүн шүд эрүүл бол байнгын шүд хэвийн ургадаг

Ургийн хөгжлийн 6-8 долоо хоногтойгоос эхлэн агт араа ургаж эхэлдэг бөгөөд шүдний ургалт нь 20-25 нас хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд сүүн шүдний зуултын үе, холимог зуултын үе, байнгын шүдний зуултын үе үргэлжилдэг.

Хүүхдээ эрүүл, сайхан шүдтэй болгохыг хүсвэл амны хөндийн арчилгааг багаас нь хийлгэж, сүүн шүдийг нь сайтар арчлах хэрэгтэй.  Сүүн шүд нь 6-8 сартайд шүдэлж эхлэх ба энэ үеэс насанд нь то хирсон оо, сойзоор тогтмол угааж заншаарай.

Сүүн шүд эрүүл байвал байнгын шүдний шүдлэлт хэвийн байх болно. Хэрвээ сүүн шүд өвчлөлтэй бол шүдний эмчид хандаж шаардлагатай эм чилгээг дор бүрт нь хийлгээрэй. Мөн сүүн шүдний цооролт хурдан явцтай байдаг учраас нэг мэдэхэд хүндэрч авахаас өөр аргагүйд хүрдгийг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй.

Сүүн шүдийг эрт авахуулбал байнгын шүд шүдлэх зай багасдаг. Ингэснээр шүдний гажиг ургалт үүснэ. Энэ тохиолдолд шүдний гажиг заслаар мэргэшсэн эмчид хандах хэрэгтэй. Сүүн болон байнгын шүд шүдэлсэн даруйд араа шүдний ховил хонхороор урьдчилан сэргийлэх ломбо та виул бал хорхой идэхээс хамгаал на.

Page 8: Шүдний зөвөлгөө Дархан хот "Анхаарал" шүдний эмнэлэг

Ямар ч тохиолдолд сойзны толгой нь жижиг, урт иштэйг сонгоорой. Ийм сойзоор шүдээ угаахад эвтэй бас цэвэрлэхэд хэцүу хэсгүүдийг угаахад тохиромжтой. Буйланд иллэг хийчихнэ. Мэргэжилтнүүд шүдний сойзыг гурван сардаа нэг удаа сольж байхын зөвлөдөг. Ширүүн үсээр хүрээлүүлсэн сойз хамгийн сайн гэдэг юм.Гурван минутын дүрэмШүдний арчилгаа нь өөрийн гэсэн дүрэмтэй. Шүдээ буйлнаас эхлэн арчил. Шүдийг гурван минутаас илүү угаах хэрэггүй. Хэт удаан угаавал энэ нь цэвэрлэгээ биш харин шүдний эмаль, бүрхүүл, буйлыг гэмтээж эхэлдэг. Шүдний сойз амны хөндий, шүд орчмын 60 хувийг л цэвэрлэж чадна. Иймд шүдний сойзоос гадна шүдний утас хэрэглэ. Шүдний утсыг сойзоор шүдээ угаахын өмнө хэрэглэж заншвал илүү үр дүнтэй. Шүдээ буйлнаас эхлэн шүд рүү чиглэсэн хөдөлгөөнөөр сойздож угаа.Инээхэд зориулсан уусмалШүдний уусмал нь амьсгалыг цэвэршүүлж, амны хөндийг бактераас хамгаалан, шүдний өнгөрийг зөөлрүүлснээр шүд угаах үед амархан арилдаг. Шүдээ гүйцэд цэвэрлэе гэвэл эликсир ашигла.Ийм ариутгагч уусмалыг гэрийн нөхцөлд бэлтгэж болно. Тухайлбал, стакан усанд давс, хүнсний сода хийж сайтар хутгасны дараа хоолой, амны хөндийг зайлах хэрэгтэй.Шүдний пааланШүдний оог худалдан авахдаа түүний найрлаганд юу орсныг анхааралтай уншаарай. Хэрвээ найрлаганд нь устөрөгчийн перекись мэт хүчтэй исэлдэгч орсон бол орц нь – 0,1 хувиас хэтрэхгүй байх шаардлагатай. Эсрэг тохиолдолд шүдний бүрхүүлийг хүчтэй гэмтээдэг.Цагааруулагч шүдний оог долоо хоногт хоёр удаа хэрэглэ. Долоо хоногийн бусад өдөрт нь жирийн шүдний оо хэрэглээрэй. Цайруулах үйлчлэл бүхий шүдний оог, жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхэд хэрэглэж болохгүй. Мөн буйлны үрэвсэлтэй, шүдний паалан эмзэг бол цайруулагч үйлчлэл бүхий оо хэрэглэж болохгүй. Халуун хүйтний харшил Температурын огцом өөрчлөлт шүдэнд маш муу нөлөөтэй. Хэт халуун цай уух хэрэггүй. Бүлээн цай уу. Мөн мөстэй хэт хүйтэн ундаа ч бас шүдийг хэврэгшүүлдэг. Зуны халуунд хүйтэн мөстэй ундаа уухад сэрүүцүүлэх тустай ч шүдэнд сөрөг нөлөөтэй. Иймд тасалгааны хэмтэй ижил хэм бүхий жүүс, ундаа уу. Хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзаарай. Цайг бага багаар оочилж уу.

Шүд арчилгааны тухай

Page 9: Шүдний зөвөлгөө Дархан хот "Анхаарал" шүдний эмнэлэг

1-р их араа шүд

  1-р их араа шүд ойролцоогоор хүүхэд 6 нас хүрэхэд амны хөндийд цухуйж эхэлнэ.  Нялхын  буюу сүүн шүднүүдийн ард байнгын шүднээс хамгийн түрүүнд амны хөндийд ургадаг учир энэ шүдийг эцэг эхчүүд сүүн шүдтэй андуурах явдал элбэг байдаг.

Хүмүүс хүүхдийнхээ үүдэн шүднүүдийг унахад 7 нас орчим хүүхдийн маань байнгын шүд ургана.Тэр үеэс амны хөндийд нь илүү анхаарна гэж ярих нь бий. Гэвч 1-р их араа шүд нь сүүн шүднүүд ургахаас өмнө ургадаг, зажлах гадаргуудаа төрөлхийн гүн ховил хонхортой байдаг нь хоол тэжээлийн зүйлс хуримтлагдаж улмаар шүд цоорох өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.

 Их араа шүд нь байнгын шүднүүдийн  дотроос хамгийн том бас хүчтэй нь бөгөөд хоол тэжээлийг буталж ,зажиллахад голлох  үүрэг гүйцэтгэнэ. Хоршилтын  алтан түлхүүр болдог.

               Энэ шүдийг эрт авахуулсанаар шүдний эгнээний нумын урт өөрчлөгдөж  шүд эрүүний элдэв гажиг үүсдэг. Иймд энэ шүдийг онцгойлон хамгаалж анхаарах хэрэгтэйг эцэг эхчүүддээ зөвлөж байна

Page 10: Шүдний зөвөлгөө Дархан хот "Анхаарал" шүдний эмнэлэг

Шүдний сойз

Хvний амьдралын хамгийн чухал бvтээлийн нэгээр америкчууд шvдний сойзыг тодруулжээ. Тэгэхдээ бvр машин, компьютер, гар утаснаас ч дээгvvр тавьсан байна шvv. 1983 онд Германы Крефельд хотод шvдний сойзонд зориулсан дурсгалын хөшөө байгуулсан гэхэд хvмvvс ч нэг их гайхахгvй биз. Яагаад гэвэл шvдний сойзны ач тусыг хvмvvс мэддэг болохоор. Шvдний сойзоо хайрладаг тал дээр хvн төрөлхтөн адилхан байдаг. Шvдний сойзноос өмнө юу байсан юм бол? Америкийн Иллинойс мужийн их сургуулийн мэргэжилтэн Лесли Хлуско, 1.8 сая жилийн өмнө орчин vеийн хvний өвөг шvдээ цэвэрлэ¬хийн тулд өвс ногооны иш зажилдаг байсныг тогтоожээ. Харин эртний Вавилоны оршин суугчид зажилдаг ялтас, савх ашигладаг байж. Ийнхvv газар нутгийн онцлогоороо өвөг дээдэс маань янз бvрийн аргаар шvдээ цэвэрлэдэг байжээ.

Шvдний сойзыг хаана бодож олсон бэ? 1947 онд ширvvн хялгастай сойзыг хятадууд анх бvтээсэн гэдэг. Хулс юм уу ясан бариуланд уг ширvvн хялгасаа бэхэлсэн аж. Орос улсад I Петр хаан нvдсэн шохой, чийгтэй алчуураар шvдээ цэвэрлэж байх заавар өгч байжээ. Харин ардууд хус модны нvvрсээр шvдээ цэвэрлэдэг аргыг ашигладаг байж. Европт XVII зууны vед шvдний сойз бий болжээ. Гахайны vс ашигладаг байсан европчууд морины vс ашиглах болж. 1937 онд " Дюпен де немур” фирмийн лабораторчид нейлон материал бvтээснээр байгалийн vснээс ангижрах боломж гарав.

Цахилгаан шvдний сойз Цахилгаан сойз бvтээх санааг 1880 онд доктор Скотт санал болгож байсан аж. Гэвч ийм сойзыг дэлхийн II дайны дараа л ашиглах оролдлогыг хийсэн байна. Харин 1961 онд өөрөө ажилладаг анхны сойз бий болсон аж. 1990-ээд оны дунд vед АНУ-ын доктор Роберт Бок хоёр vйлдэл бvхий сойз бvтээж, бvртгvvлжээ. Урьд байгаагvй шинэ технологиор цэнэглэгдсэн эл шvдний сойз нэг минутад 196.000.000 хөдөлгөөн хийж ямар ч нян тогтохын аргагvй болгодог байна. Орчин vеийн шилдэг сойзнуудаас дурдахад,

-Нян устгадаг ургамлын гаралтай бодис агуулсан сойз. -Бичил схем ашиглан таны тааллаар хоёр минутын аялгуу сонсгох хөгжимтэй сойз. -Шvдийг гурван талаас нь цэвэрлэх зориулалтай хоёр толгойтой сойз. -Жуулчдад зориулсан өөрөөсөө оо шахдаг сойз. -Тоглоомон автомашин, шvдний сойзны эрлийз. -Шvд цайруулах vйлчилгээтэй бодисууд агуулсан, камертай сойз.

Page 11: Шүдний зөвөлгөө Дархан хот "Анхаарал" шүдний эмнэлэг

Шүдний өнгөр гэж юу бэ?

Бидний идэж байгаа хоол нь амны хөндийд байгаа бактерийн хүчлийг ялгаруулдаг. Ялангуяа чихэр, жигнэмэг, талх, бялуу зэрэг чихэрлэг зүйлс хүчил үүсгэх гол шалтгаан болдог.

Хэрэв та ойр ойрхон бага иддэг бол хүчлийн дайралтанд өөрийгөө байна гэж бод. Энэ нь улмаар шүдийг хэврэг болгож бидний хэлж заншсанаар хорхой идэх гэдэг болно. Иймд юм идсэний дараа шүдээ угаах, эсвэл усаар амаа зайлж тэр чихэрлэг амт болон хүчил үүсгэх  зүйлсийг нь гаргах хэрэгтэй.

Өнгөр нь буйлыг цочроох организмын шингэнийг ялгаруулдаг тул яваандаа буйл улайх, мэдрэмтгий болох, амархан цус гарамтгай болдог. Хэсэг хугацааны дараа буйл шүднээсээ салж уутанцар үүсгэдэг. Уутанцар нь гүн болох тусам бактер улам их үүрлэж, цаашид эрүүний ясыг устгаж шүдийг барих ясгүй болгодог.

Үүнээс үүдэн шүд хөдөлгөөнд орж сулран, дараагийн шатанд тэр шүдийг авахаас өөр эмчилгээний арга үлдэхгүй болно.Доорхи зааврын дагуу шүдээ угааж флос хийвэл зүйтэй.