олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүд

77
Олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүд А. Энэбиш Б. Ууганцэцэг

Upload: uuganaa85

Post on 20-Jun-2015

13.307 views

Category:

Economy & Finance


2 download

TRANSCRIPT

Олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүд

А. ЭнэбишБ. Ууганцэцэг

Агуулга

• Мөнгө, түүний тухай үндсэн асуудлууд

• Олон улсын төлбөр тооцооны талаар

• Төлбөр тооцооны хэлбэрүүд• Төлбөр тооцооны хэрэгслүүд• дүгнэлт

оршил• Өнөө үед олог улсын түвшинд гадаад

худалдааны төлбөр тооцоог үйлдэж буй арга технологийг нэг мөр болгоход чиглэсэн эрх зүйн шинжтэй олон тооны актууд бий болгон мөрдөж байна. Олон арван жилийн туршид гадаад худалдааны төлбөр тооцоонд хэрэглэж буй төлбөр тооцооны хэрэгсэл, боловсруулж буй бичиг баримт, ашиглаж буй техник хэрэгсэл оролцогч талуудад нийтлэг болж хувирч өөрчлөгдсөөр ирсэн.

Мөнгө, түүний тухай үндсэн асуудлууд

Ганц хүний эдийн засаг Арилжаа хийх шаардлагагүй

• Түүхэн хөгжлийнхөө явцад мөнгө нь дараах хэлбэрүүдийг дамжин хөгжиж иржээ. – Эд зүйлсэн мөнгө – Металл мөнгө – Зоосон мөнгө – Цаасан мөнгө – Жиралл /хуурмаг/ буюу дансны мөнгө – Компьютерын мөнгө

Бартерийн систем

Бартерийн систем

Олон улсын төлбөр тооцооны талаар

• Гадаад худалдааны төлбөр тооцооны хөгжилт нь гадаад худалдааны өөрийнх нь хөгжилтэй салашгүй холбоотой. Гадаад худалдааны шинэ хэлбэр үүсэх бүр төлбөр тооцооны шинэ арга хэлбэрүүд үүсч байлаа. Нөгөө талаар техник технологийын хөгжилтэй салашгүй холбоотой. Мөн эдийн засгийн интеграцчилах бодлоготой хамааралтай болжээ.

Гадаад худалдааны төлбөр тооцоог үйлдэх арга хэлбэрүүд

• Төлбөр тооцоог үйлдэж буй арга хэрэгсэл, цаг хугацаанаас нь хамааруулан хэд хэд ангилна.

• Цаг хугацааны хувьд1. Ачилтаас өмнө буюу урьдчилгаа төлбөр2. Ачилтын дараах төлбөр• Төлбөрийн хэрэгслийн хувьд1. Мөнгөн: Бэлэн мөнгөний, бэлэн бус мөнгөний2. Таваар3. Үнэт цаас

Гадаад худалдааны төлбөр тооцооны хэлбэрүүд

• Бэлэн мөнгөний тооцоо• Бэлэн бус тооцооны арга-аккредитев-инкасс-Нээлттэй дансны тооцоо-банкны шилжүүлэг

Аккредитив (letter of credit)

• Аккредитив гэдэг нь:– Тухайн банк худалдан авагчийн

хүсэлтээр буюу өөрийн нэрийн өмнөөс бэлтгэн нийлүүлэгч нь гэрээнд тодорхой заасан баримтуудыг тогтоосон хугацаанд банкинд бүрдүүлж өгсөнийг үндэслэн 2 талын тохиролцсон валютаар мөнгийг төлөхийг хүлээсэн банкны үүрэг юм.

Аккредитив

• Аккредитивийн үйл тооцоонд оролцогч талууд:– Aккредитив нээлгэгч:

• Аккедитив нээхийг хүсэгч буюу худалдан авагч буюу импортлогч– Нээгч банк:

• Аккредитив нээснээр нөхцөлт баталгаа өгч буй банк (импортлогчийн банк)

– Харилцагч банк буюу экспортлогчийн банк:• Аккредитив нээгдсэн тухай экспортлогчид мэдэгддэг аккредитив

нээсэн банкны харилцагч банк юм. Зарим үед Аккредитибийн баталгаа гаргаснаараа тухайн банк батлан даагч болж хувирна

– Бенифициар:• Худалдагч буюу экспортлогч

Аккредитив

• Аккредитивийн төлбөр тооцоонд дараах хоёр банк оролцох ёстой:– Худалдан авагч үйлчлүүлэгч нь болох

аккредитив нээгдсэн банк– Худалдагч үйлчлүүлэгч нь болох худалдагчийн

бизнесийн үйл ажиллагаа явуулж буй орны банк • Энэ банкинд аккредитив нээгддэггүй• Төлбөр дамжуулах• Аккредитив нээгч банк үүргээ хэрхэн биелүүлж

байгаад хяналт тавих

Аккредитив

• Түүнчлэн дараах 2 банк оролцож болдог:– Худалдагч буюу экспортлогчийн орны ямар

нэгэн банк: • Хэрэв худалдан авагчийн санхүүгийн нөөц улс

төрийн аз туршилт хамаарч төлбөр саатсан, гүйлгээ хаагдсан зэрэг шалтгааны улмаас худалдагч аккредитив нээгдсэн банкинд итгэлтэй бус байх тохиолдол байна.

– Төлбөр хийгч банк:• Тодорхой улсын валютаар нээгдсэн аккредитив

болон төлбөр дамжуулах зэрэгт

Аккредитив нээх дараалал

Аккредитив

• Стандартын маягтын дагуу дараахь шаардлагатай баримтуудыг банкинд бүрдүүлж өгнө. Үүнд:– Ачаа тээврийн байгууллагаас олгосон тээврийн

дагалдах хуудас болон тээврийн бусад баримтууд– Даатгалын гэрчилгээ– Барааны сав, баглаа боодол– Худалдааны төлбөрийн нэхэмжлэх– Гарал үүслийн гэрчилгээ– Тээвэрлэлт шалгасан гэрчилгээ

Аккредитив

• Аккредитивийн ерөнхий нөхцөлд дараах зүйлүүд багтана:– Шаардагдах баримтууд– Төлбөрийн дүн ба төлбөр хийх арга– Худалдагчийн нэр хаяг– Барааны нэр төрөл тоо хэмжээ– Бараа ачуулах хугацаа болон бусад холбогдох

баримтууд– Баталгаа

Аккредитивийн төрлүүд

• Баталгаат ба баталгаагүй• Буцаан дуудагдах ба буцаан үл дуудагдах• Хуваагдах ба үл хуваагдах• Сэргээгдэх• Шилжих• Контр• Улаан ногоон нөхцөлт

Аккредитивийн төрлүүд

• Баталгаат аккредитив нь:– Аккредитив нээсэн банк, түүнийг нээхийг хүссэн

импортлогчийн банкнаас нөхөн төлөлт авах эсэхээс үл хамааран экспортлогчид төлбөрийн зохих дүнг төлөх банкны үүрэг юм

• Баталгаагүй аккредитив нь: – Экспортлогчийн банк аккредитив нээгдсэн тухай

үйлчлүүлэгчдээ мэдэгдэх л үүрэгтэй.

• Буцаан дуудагдах аккредитив:– Энэ аккредитивийг нээгч банк импортлогчийн санхүүгийн

байдлаас хамаарч аккредитивийг хугацаанаас нь өмнө хүчингүй болгох эрхтэй аккредитив.

Аккредитивийн төрлүүд

• Буцаан үл дуудагдах аккредитив: – Экспортлогчийн зөвшөөрөлгүйгээр хугацаа

дуусахаас өмнө импортлогчийн банк хүчингүй болгох буюу өөрчилж болдоггүй.

• Баталгаат бус буцаан үл дуудагдах аккредитив:– Бенефициар буюу худалдагчид харилцагч буюу

өөр нэг банкаар (advising) дамжуулан мэдэгдэх ба энэ банк төлбөрийн ямарч хариуцлага хүлээдэггүй. Харин аккредитив нээгдсэн банк төлбөр баримтуудын талаар дангаар үүрэг хүлээнэ.

Аккредитивийн төрлүүд

• Баталгаат буцаан үл дуудагдах аккредитив:– Аккредитив нээгдсэн банкны шаардлагаар 3-

дагч банк баталгаа гаргадаг ба худалдан авагчийн үйлчлүүлэгч банкны төлбөрийн чадварт худалдагч эргэлзэж байгаа тохиолдолд энэ хэлбэрийг ихэвчлэн ашиглана

• Хуваагдах аккредитив:– Гэрээнд тохиролцсон дүнг экспортлогчид

хэсэгчилсэн ачилт бүрийн дараа төлдөг бол.

Аккредитив

• Үл хуваагдах аккредитив:– Бүх ачилт хийгдэж дууссаны дараа экспортлогчид холбогдох

үнийн дүнг төлөхийг үл хуваагдах аккредитив гэдэг.

• Сэргээгдэх аккредитив:– Аккредитив ашиглагдах нийт хугацааны дотор импортлогч

аккредитив нээсэн банкинд экспортлогчид төлсөн төлбөрийн дүнгээр аккредитив нөхөн сэргээгдэхийг сэргээгдэх аккредитив гэдэг.

• Шилжих аккредитив:– Жинхэнэ худалдагч (зуучлагч) нэг түүнээс дээш хэд хэдэн

бэлтгэн нийлүүлэгчид аккредитив эзэмших эрхийг шилжүүлэх явдал бөгөөд мөн үүрэг хариуцлагыг мөн шилжүүлнэ.

Аккредитив

• Улаан нөхцөлт аккредитив:– Бараа хүрэлцэн ирэхээс өмнө төлбөрийнхөө зарим хэсгийг

(75% хүртэлх) урьдчилж авахыг экспортлогчид импортлогч зөвшөөрөх бол.

• Ногоон нөхцөлт аккредитив:– Улаан нөхцөлт аккредитивтэй төстэй боловч тухайн бараа

агуулахад хадгалагдаж буйг баталсан үнийн дүнтэй агуулахын орлогын баримтаар баталгаажсан байна.

• Контр аккредитив:– Энэ нь угтаа хоёр өөр аккредитив боловч аккредитивийн

нөхцөлд тавих шаардлага нь ижил юм. Энэ аккредитивийг экспортлогч үндсэн бараа нийлүүлэгч биш тохиолдолд хэргэлдэг.

Контр аккредитив

Импортлогчийн Банк (A)

Импортлогч НийлүүлэгчЗуучлагч

Зуучлагчийн банк (B)

Нийлүүлэгчийн банк (C)

Тээврийн байгууллага

Зуучлагчийн орон дахь А

банкны харилцагч банк

Нийлүүлэгчийн орон дахь B

банкны харилцагч банк

Аккредитив

• Аккредитивийн нөхцөл тохирох:– Гэрээ байгуулах хэлэлцээрийн явцад экспортлогч,

худалдан авагч хоёр аккредитивийн нөхцөлийг харилцан тохиролцоно.

• Аккредитив нээх:– Импортлогч өөрийн банкинд аккредитив нээх

даалгавар өгнө.

• Аккредитивийг ашиглах:– Экспортлогч аккредитивт заасан баримтуудыг

банкиндаа хүлээлгэн өгч төлбөр хийлгүүлнэ.

Инкассын тооцоо

• Инкасс нь олон улсын худалдааны төлбөр тооцоонд хэрэглэгддэг чухал хэлбэр юм.

• Зарим үед аккредитивтэй төстэй боловч гол ялгаа нь хаана хэзээ төлбөр хийх вэ гэдэг асуудалд оршдог.

• Инкассын тооцооны үед баримтууд ба бараанууд импортлогчийн орны банкинд хүрэлцэн ирснээр төлбөр хийгддэг ба энэ нь бараа ачуулснаас хойш хэдэн өдөр хэдэн долоо хоногч байж болдог.

• Инкассын тооцооны үед импортлогч бараагаа хүлээж авахаас нааш төлбөр хийхгүй.

• Экспортлогч импортлогч бараагаа авахаас нааш төлбөр хүлээн авахгүй

Инкассын тооцооны ажиллагааны схем

Импортлогчийн банк Экспортлогчийн банк

Импортлогч(Худалдан авагч)

Экспортлогч(Худалдагч)

Ачаа тээврийн байгууллага

Инкассын төлбөр импортлогчийн хувьд

1. Импортлогчийн төлөх инкассын төлбөрийн банкны хураамж нь аккредитивын хураамжаас харьцангуй бага байдаг.

2. Импортлогчийн хувьд захиалагдсан бараа ачигдсанаар ашигтай бөгөөд ачигдаагүй тохиолдолд түүний хувьд учирсан алдагдлыг нөхүүлэх боломжтой.

3. Худалдан авагч барааныхаа үнийг төлөхөөс өмнө бүх баримт бичгээ хүлээн авах нь санхүүгийн хувьд ашигтай

Инкассын тооцооны үед шаардагдах баримтууд

• Вексель (Төлбөр нэхэмжлэл дээрх дүнг тусгасан байх, Импортлогчийн бүтэн нэр хаяг гэх зэрэг)

• Төлбөрийн нэхэмжлэл (Импортлогчийн нэр дээр бичнэ. Үүнд худалдааны гэрээнд заасан барааны нэр төрлийг дэлгэрэнгүй бичих хэрэгтэй)

• Ачаа тээврийн баримт бичгүүд (Тээврийн дагалдах хуудас)

• Бусад баримтууд (Гарал үүслийн гэрчилгээ, Баглаа боодлын жагсаалт)

Баталгаа

• Баталгаа гэдэг нь:–Банкнаас гадаадын худалдан авагчид

хандан экспортлогч худалдааны гэрээнд заасан үүргээ биелүүлж чадна гэдгийг бичгээр илэрхийлэн баталсан хэрэгсэл юм.

Баталгааны гүйцэтгэх үүрэг

• Импортлогчийг ирээдүйн алдагдалаас хамгаална.• Импортлогчийг тусгай эрх болон үйл

ажиллагаагаар хангана• Импортлогчид хүндрэлгүй тэнцвэрт байдлыг өгч

чаддаг• Хэрэв экспортлогч гэрээгээр хүлээсэн үүрэг

хариуцлагаа биелүүлээгүй тохиолдолд импортлогч хуулийн байгууллагад хандах шаардлагагүй

Баталгааны хэлбэрүүд

• Шууд баталгаа:• Экспортлогчийн банк экспортлогчийн нэрийн

өмнөөс импортлогчид баталгаа гаргах• Шууд бус баталгаа:• Экспортлогчийн банк импортлогчийн орны өөрийн

харилцагч банкиндаа хандан импортлогчид баталгаа гаргахыг хүссэн

• Давхар баталгаа:• Экспортлогчийн банк хоёр дахь банкаар давхар

баталгаа гаргуулах

Баталгааны төрөл

• Зээлийн баталгаа• Тендерийн баталгаа• Төлбөрийн баталгаа• Гүйцэтгэлийн баталгаа• Урьдчилгаа төлбөрийн баталгаа

Гадаад шилжүүлэг

• Чек

• Банкны драфт

• Шуудан

• Телекс

• SWIFT

Банкны драфт

• Банкны драфт гэдэг нь:–Банк гадаадын харилцагч банкин

дахь өөрийн харилцах данснаас төлбөр хийхийг зөвшөөрсөн чек юм. Энэ чекийг банк экспортлогч талд олгож төлбөр хийх зөвшөөрлийг өгнө.

Банкны драфтын онцлогууд

• Чекээс илүү хурдан• Банк өөрийн мэдлийн хөрөнгөнөөс

төлбөрийг хийсний дараа харилцагчтайгаа төлбөрийн асуудлыг тооцдог.

Шуудан

Шуудангийн шилжүүлэг нь шилжүүлэгч

банкнаас хүлээн авагчийн нэр дээр төлөгч

банкруу төлбөрийн даалгаврын эх

баримтыг илгээх журмаар явагддаг.

Телекс

• Шуудангийн шилжүүлэгтэй адил боловч баталгаажсан сүлжээгээр төлбөрийн даалгаврыг дамжуулдгаараа онцлогтой

• Давуу ба сул талууд– Давуу тал:

• Цаг хугацаа алдахгүй учир хүүгийн зардал бага гардаг• Үрэгдэж алга болохгүй

– Сул тал• Зардал өндөр

SWIFT-Society for Worldwide Interbank Financial Telecomunication

• SWIFT нь Олон улсын санхүүгийн харилцаа холбооны компьютерийн сүлжээ юм.

• 1974-Хэсэг банкууд нийлж нэгдсэн сүлжээ байгуулах санаачлага гаргаснаар SWIFT гэдэг байгууллага байгуулагдсан

• Өнөөдрийн байдлаар SWIFT-ийн сүлжээгээр бүх тивийн 3000 шахам банкны байгууллага үйлчлүүлж байгаа бөгөөд өдөрт сая гаран нэгж мэдээ түүгээр дамжин боловсруулалт хийгдэж байна.

• SWIFT-ээр төлбөр тооцоо хийх нь Телексээр төлбөр тооцоо хийхтэй адил бөгөөд ялгаатай тал нь нэг зэрэг мэдээллийг нэг дор солилцох буюу мэдээллийг файл хэлбэрээр бөөнөөр нь илгээдэг явдал юм.

• Манай орны хувьд SWIFT-г Монгол банк, арилжааны банкууд ашиглаж байгаа бөгөөд SWIFT-ийн Гонк-Конг төвтэй салбарын хэрэглэгчид юм.

SWIFT-ашигласны давуу талууд

• Төлбөр тооцоо, мэдээ мэдээллийг цахим аргаар гуйвуулдаг• SWIFT-ээр гуйвууллага хийхэд оролцогч хоёр банк хоёулаа

SWIFT-ийн гишүүн байх ёстой• Эрх бүхий кодоор аюулгүй байдлыг нь хангадаг• Төрөл бүрийн мэдээллийг төрөлжүүлж нэгэн стандартад

оруулж форматалсан байдаг• Мэдээлэл түргэн шуурхай очих газраа хүрдэг• Мэдээллийн бүрэн бүтэн байдал, нууцлалт аюулгүй байдал

дээд зэргээр хангагдана• Мэдээлэл дамжуулах үнэ телекс факсаар дамжуулахаас

хямд

Money gram

• Гадаад мөнгөн гуйвуулгыг богино хугацаанд гүйцэтгэх үйлчилгээ юм.

• Money gram үйлчилгээнд хэрэглэгдэх нэр томъёо:– Sender- Мөнгө шилжүүлэгч– Receier-Төлбөр хүлээн авагч– Reference number-Шилжүүлгэ бүрд АНУ-ын Денверт орших

төвөөс өгөгдөх 8 оронтой тусгай дугаар– Agent-Money gram үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллага– User ID-Ажилтан сүлжээний програмд нэвтрэх бүрд оруулах нэр– PIN- Сүлжээний програмд нэвтрэх нууц дугаар– Money Works- Money gram үйлчилгээг үзүүлэхэд зориулж

суурилуулсан сүлжээний програм

Western Union

• 1851 онд Western Union компани байгуулагдсан.

• Дэлхийн 186 оронд 321 агент 96 мянган цэгээр үйлчилгээ үзүүлэхээс гадна АНУ-д төлбөр тооцооны 40-50%-ийг дангаараа гүйцэтгэдэг.

Western Union-ын давуу талууд

• Гуйвуулгыг хэдхэн минутанд хүлээн авагчид дамжуулна

• Гүйлгээ өөр хүнд очихоос найдвартай хамгаалагдсан

• Харилцах данс нээгдэх шаардлагагүй• Найдвартай хурдан хэрэглэхэд амар

TRAVELEX

• 1975 онд Ллойд Дорфман гэдэг хүн Лондон хотод жижигхэн солилцооны алба хэлбэрээр анх TRAVELEX-ийг байгуулсан. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр TRAVELEX нь валют солилцооны болон санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг тэргүүлэгч компани юм.

• Төв нь Лондон хотод байралдаг бөгөөд дэлхий даяар 6000 гаруй ажилтантай, 20 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй. 650-гаруй салбартай бөгөөд тэдгээрийн 324-нь нисэх буудлуудад төвлөрдөг.

TRAVELEX- нь дараах чиглэлүүдээр тэргүүлэгч

• Гадаад валют солих цэг

• Онгоцны буудлын валют солих сүлжээ

• Гадаад валют солих арилжаа

• Аялалын чек олгогч

• Урьдчилсан төлбөрийн карт олгогч

TRAVELEX-ийн ашигтай талууд

• Картанд суурилсан програм

• Хэрэглэгч програмруу нэвтрэхэд төлбөргүй

• Мөнгө шилжүүлэхэд цаг бага зарцуулна

• Мөнгө гуйвуулах бүрт шинээр маягт бөглөх

шаардлагагүй

• Бусад олон төрлийн хөнгөлөлт эдэлнэ

Төлбөр тооцооны хэрэгслүүд

• ЧекЧек гэдэг нь:

–Анхний шаардлагаар тодорхой хэмжээний мөнгийг төлөхийг шаардсан нөхцөлт бус бичгэн захиалга юм.

Чек бичхэд оролцогч талууд:– Чек бичигч:

»Чекийн төлбөр төлөх үүрэг гүйцэтгэгч– Чек хүлээн авагч:

»Төлбөр нэхэмжлэгч

Чек

• Чекийг гаргагчаар нь:– Хувийн чек

• Банкаар үйлчлүүлэгч хувь хүн болон байгууллага өөрийн банкиндаа чек гаргах хүсэлт тавьж хувьдаа чек нээлгэхийг

– Банкны чек• Банкаар баталгаажигдаж, бичигдсэн

Чек

Чекийг төлбөр хийх байдлаар нь:• Бэлэн мөнгөний чек:

– Бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийгддэг бөгөөд чек эзэмшигч зөвшөөрвөл дансаар хийгдэж болно.

• Тооцооны чек:– Зөвхөн дансны тооцоогоор төлбөр тооцоо хийх

боломжтой

Чек

Чек нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:– Төлбөр хийх боломжтой нь батлагдсан– Чекэнд зурах гарын үсэг тамга тэмдгийг зохих

ёсоор нь баталгаажуулсан– Чек цуцлагдахгүй гэдэг нь баталгаажсан– Хэрэв зээлийн хөрөнгөөр нээж байгаа бол зээл

олгосон тухай зээлийн ажилтаны тэмдэглэл байх

Чек

Хувийн чек:

…………………… DOLLARS

GOLOMT BANK DATE________

PayTo the order of …………………………………………| $

………………………………………………………DOLLARS

FOR (MEMO)……………………….. …………………………./AUTORIZED SIGNATURE/

178603 083:::132: 02860:::0012

Харилцагчийн дансыг нээж, өөрийн чекээр

хангаж буй банкОн/сар/өдөр

Мөнгөн дүн тоогоор

Тайлбар (гүйлгээний утга)

Мөнгийг хүлээн авагч

тал

Чек

Чек

Чек

Банкны чек:

…………………… DOLLARS

GOLOMT BANK DATE_28 August 2009_

PayTo the order of ……………………IFE…………………| Tg 10,000

..…Ten thousand ……Tugriks

FOR (MEMO)…Donation….. …………………………./AUTORIZED OFFICER/

178603 083:::132: 02860:::0012

Чек

Чек

Чек

Төлбөрийн ордер

• Төлбөрийн ордер гэдэг нь:– Банк бус санхүүгийн байгууллагуудаас

гаргасан чектэй төстэй санхүүгийн хэрэгсэл юм.

• Төлбөрийн ордерийг дотор нь:– Хувийн– Банкны бус санхүүгийн байгууллагын

Векселийн тооцоо

• Вексель гэдэг нь:– Тодорхой хэмжээний мөнгийг тодорхой

хугацаанд ямар нэгэн нєхцєл болзолгvйгээр vл маргалдах журмаар вексель эзэмшигчид тєлєхийг харилцан тохиролцож баталсан тєлбєрийн баримтыг хэлнэ.

• Вексель бичигч• Вексель эзэмшигч• Вексель шилжүүлэгч

Векселийн тооцоо

• Векселийг агуулгын хувьд:– Таваарын вексель:

• ААН, иргэдийн бичсэн векселийг

– Мөнгөн хэлбэртэй вексель:• Арилжааны банкуудын гаргасан векселийг

• Векселийг эзэмшигчийн хэлбэрээс нь хамааруулан:– Нэрлэсэн вексель:

• Эзэмшигчийн нэр хаяг тодорхой заасан

– Нэхэмжлэх вексель:• Эзэмшигчийн нэр хаягийг тодорхой заагаагүй (Гарган

үзүүлэгч төлнө)

Векселийн тооцоо

• Векселийг ерөнхийд нь үндсэн хоёр төрөлд ангилдаг:– Энгийн вексель:

• Төлбөр хариуцагч нь тодорхой хэмжээний мөнгийг төлбөр нэхэмжлэгчид төлөхийг батлан бичсэн өрийн бичиг

– Шилжих вексель:• Төлбөр нэхэмжлэгч нь тогтоосон хугацааны дараа

тодорхой хэмжээний мөнгийг гуравдагч этгээдэд төлөхийг төлбөр хариуцагчид мэдэгдэж бичсэн бөгөөд төлбөр хариуцагч төлөхийг зөвшөөрсөн өрийн бичиг.

Энгийн вексель

Вексель бичигчийн нэр хаяг ____________________________

Батлан даах төлбөрийн мөнгөний дүн тоо, үсэг, валютын нэр ________ _________________________________________________________

Батлан даасан тухай тэмдэглэл _________________________________

20..он…сар...өдөр

/Батлан даагчийн гарын үсэг, тамга/ _____________________________ -д

/даалгавраар/

/Вексель эзэмшгчийн нэр хаяг/ ____________________________ -төгрөгийг /Мөнгөний дүн тоо үсгээр/,/Төлбөр хийгдэх валютын нэр/ энэ векселээр төлөхийг баталж байна.

Төлбөр хийгдэх хугацаа ________________ хүү _______________________

Төлбөр хариуцагчийн нэр хаяг ______________________________________

Төлбөр хариуцагчийн банкны нэр, хаяг ______________________________

Төлбөр гүйцэтгэх дансны дугаар ____________________________________

Тамга ………………………………………………………………

/Вексель бичигчийн гарын үсэг/

Шилжих вексель

Вексель бичигчийн нэр хаяг ____________________________

/Батлан даах төлбөрийн мөнгөний …………………………………… …………………………………….…. дүн тоо, үсэг, валютын нэр/

20..он…сар...өдөр

/Батлан даагчийн гарын үсэг, тамга/ ………………………. –д /даалгавраар/

/Вексель эзэмшгчийн нэр хаяг/ ____________________________ -төгрөгийг /Мөнгөний дүн тоо үсгээр/,/Төлбөр хийгдэх валютын нэр/ энэ векселээр төлөхийг мэдэгдэж байна.

Төлбөр хийгдэх хугацаа ________________ хүү _______________________

Төлбөр хариуцагчийн нэр хаяг ...........................................................................

Төлбөр хариуцагчийн банкны нэр, хаяг ............................................................

................................................................................................................................

Төлбөр гүйцэтгэх дансны дугаар .......................................................................

Тамга ………………………………………………………………

/Вексель бичигчийн гарын үсэг/

Векселийн төлбөрийг зөвшөөрсөн .....................................................................

/Зөвшөөрөл өгөгчийн нэр хаяг/

20..он…сар...өдөр

Шилжих векселийн ар тал

Дамжуулах бичилт1. _______________________

2. _______________________

3. _______________________

4. _______________________