Хөвсгөлийн бухиа шуудан

5
Ìýíä÷èëãýý УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та УИХ-ын гишүүнээр сонгогдоод 4 сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тойрогтоо хандсан ямар ажил хийв? -Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд нутагтаа таван удаа ажиллаа. Бүх сумдаараа очиж долоон мянга гаруй иргэд сонгогчидтой уулзаж, улс орны нийгэм эдийн засгийн төлөв байдал, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа болон батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо. Хамгийн сүүлд 11 сарын 13-наас 7 хоног Мөрөн суманд ажиллаж аймгийн төвийн багийнхаа иргэдтэй уулзалт хийлээ. Саналыг нь сонслоо. Өнгөрсөн хугацаанд таван удаа тойрогтоо ажилласан идэвхтэй гишүүн байна уу. /инээв/ Тийм байна. УИХ-ын гишүүн болчихоод сонгууль дөхөхөөр хайртай дуртай гээд гэнэт гараад ирдэг гишүүдээс өөр сонсогдож байна. Иргэд ярьдаг л даа. Сонгогдохоосоо өмнө ард түмэн минь гээд л бөхөлзөөд байдаг. Сонгогдож аваад эхний 2 жил ор тас алга болчихдог гэж. Зарим нь бүр тойргоо өөрчлөөд алга болдог жишээ үнэхээр байгаа ш дээ. Ийм зүйл амьдрал дээр байдгийг үгүй гэхгүй ээ. Иргэд ч их ярьдаг. Уг нь иргэдийнхээ дуу хоолойг байнга сонсож байх нь хууль батлахад их дөхөмтөй, ядаж л орон нутгийнхаа орчинд нь сууж өгнө, амьдралаас тасрах нь бага гээд давуу талууд байгаа. Дээр нь тойрогтоо ажиллахын давуу тал бол томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа салбарын талаар бодитой мэдээлэл авч байна. Мянга сонсохоор нэг үз гэж үг бий. Гуравт, нэг явалтаар бүх салбарт хүрч ажиллах боломжгүй болохоор дараагийн ээлжинд тийм салбарынхтай уулзана гэсэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй болж байна. Ер нь миний хувьд усанд хаясан чулуу шиг тэгж ажил хийхгүй ээ. Олон жил бизнесийн салбарт ажилласан болоод тэр үү ажлыг хугацаанд нь чанартай хийхийг л эрмэлздэг. Өөх ч биш булчирхай ч биш байх нь ажлын үр дүнд, хамтран ажиллаж байгаа хүмүүстээ ч тэр тээртэй л дээ. Нэгэнт зуун хорин долоон мянган хүний хүлээлгэсэн итгэл байна. Анхнаасаа нутаг орноо хөгжүүлье гэсэн зорилго, хийсэн ажил, цаашид хийхээр төлөвлөчихсөн ажил байна. Жилдээ нэг суманд хоёроос доошгүй очиж ажиллах болно гэдгээ танай сониноор дамжуулан сонгогч олондоо хэлэхийг хүсч байна. Мөн хийсэн ажлынхаа тайланг улиралд нэг удаа хэвлүүлж аймгийнхаа өрх бүрт хүргэе гэж бодож байгаа. Сонгууль дөхөхөөр л нэг их хийсэн ажилтай болж харагдах гээд л сонин барьж гүйхгүй ээ. Одооноос хийсэн ажлаа, батлуулсан хуулиа, нийгмийн чиглэлд, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн гээд чиглэл бүрт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах болно. Тэр бүхэндээ ард иргэдээсээ эргүүлж саналыг нь авна, сонсоно. Ажилдаа тусгана. Эргэх холбоотой байж, сонгогч олонтойгоо ойрхон ажиллана гэсэн бодолтой явж байна даа. ...АЙМГИЙНХАА 6 БҮСЭД ӨГСӨН ХАДЛАНГИЙН ИЖ БҮРДЛИЙН ҮР ДҮН ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ МЭДЭХ ИЙМ Л ҮЕД ГАРАХ УЧИРТАЙ... -Өвөлжилт ямар болох төлөвтөй байна. Өвлийн бэлтгэл хангагдсан уу? -Үнэхээр зарим сумын өвлийн бэлтгэл, хүмүүсийн амьжиргааны түвшин, төрийн ажил харилцан адилгүй л байна. Яахав хэт алслагдсан, байгалийн эрс тэс уур амьсгалтай, зах зээлийн орчин бага гэдэг талаар нь зөвтгөж болох хэдий ч ажлын ур чадвар, хариуцлагаас их зүйл шалтгаалж байна. Жишээ нь отор нүүдлийн зохицуулалтын асуудал өвөл хаврын үед хүндэрдэг, Монгол хүн чинь нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлж байсан цагт хэн сайн отор нүүдэл хийж, хадлан тэжээл бэлтгэж чаднав тэр нь хождог. Өвлийг өнтөй давдаг уламжлалтай. Гэтэл өөр сумын малчид манай суманд ирээд буучихлаа, бэлчээр талхаллаа гэдэг асуудал гардаг. Үүнийг сумын удирлагууд л зөв зохицуулж, маргааныг зөв шийдэх ёстой л доо. Тэгээд ч өмнөх УИХ- аар бэлчээрийг эзэмшүүлэх тухай хууль орж ирж байсан ч үүнийг малчдын дунд хэлэлцүүлэг явуулж байж шийдэх учиртай гэж хойшилсон л доо. Миний хувьд ч бас энэ байр суурыг зөв гэж харж байгаа. Бэлчээрийг эзэмшүүлэх хуулийг маш олон талаас нь харж хийхгүй бол энэ асуудал газар нутгийн болоод бэлчээрийн маш том маргаан дагуулахгүй гэх газаргүй. Би аймгийн хэмжээнд шилмэл омгийн 1800 гаран эцэг малыг сум бүрт хуваарилж өгсөн. Энэ ажил маань сум бүрт ашиг шим өндөртөй сайн үүлдрийн сүргийн бүтцийг бий болгох эхлэл тавигдсан гэж үзэж байгаа. Мөн аймгийнхаа сумдыг зургаан бүс болгон хувааж Беларусь улсад үйлдвэрлэсэн хадлан тэжээлийн иж бүрдэл трактор өгсөн. Гол нь байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд зориулагдсан энэ техник хэрэгсэл байдал хүндэрч мэдэх ийм л үед үр өгөөжөө өгөх юм. Дээр нь “Монгол мал үндэсний хөтөлбөр”, “Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”- ийг энэ шинэчлэлийн засгийн газар үргэлжлүүлэхээр боллоо. Энэ томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хяналт сайн тавих, хийж байгаа ажил чанартай байх нь хамгийн чухал. Өнөөдөр аймаг сумын хөдөө аж ахуйн газар тэр бүр малчиддаа хүрч чадахгүй болохоор миний яриад байгаа шилэн кабель, интернет орчин зайлшгүй хэрэгтэй болж байгаа л даа. Одоо Мөрөн, Тосонцэнгэл, Тариалан, Их-Уул, Рашаант зэрэг сумд шилэн кабельд холбогдоод байна. АСУУДЛАА УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЦАРАЙ ХАРАХГҮЙГЭЭР ШИЙДЭХ БОЛОМЖ СУМ БҮРТ БҮРДЭЖ БАЙНА... -Та аймгийнхаа сум бүрийн онцлог, давуу тал дээр түшиглэн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байгаа талаар өмнө нь ярьж байсан. Энэ ажил үр дүнд хүрэх бүрэн боломжтой гэж та харж байна уу? -Хөгжил асуухаар мал аж ахуй ярьлаа гэж та битгий бодоорой. Өнөөдөр орон нутгийн эдийн засгийн дийлэнх хувийг мал аж ахуйдаа түшиглэсэн орлогоос бүрдүүлж байна. Хэрэвээ малчдын орлого тогтвортой нэмэгдээд, түүхий эд, мах сүүгээ зах зээлд борлуулах оновчтой гарцыг бүрдүүлэх юм бол 2000-5000 хүнтэй сум сэв хийтэл хөгжөөд ирэх боломж байгаа гэж харж байна. Төгсгөл нь II нүүрт Хөвсгөл сайхан нутгаараа овоглож, эх орон, аймгийнхаа хөгжлийн төлөө зүтгэж, эрдэм мэдлэг, оюун ухаан, хөдөлмөр бүтээл, авъяас билгээрээ төрөлх нутгаа алдаршуулсан ахмад, дунд, залуу үеийн нийт иргэддээ шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй 2012 он бол Хөвсгөл аймгийн хэмжээнд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зам гүүр, дэд бүтэц, харилцаа холбоо сайжирч, цахим үйлчилгээ нэвтэрсэн, мал аж ахуй, газар тариалангийн салбарт ахиц дэвшил гарсан сайхан жил байлаа. Мөн УИХ-ын болон Орон нутгийн сонгууль явагдаж, иргэд маань төрд төлөөллөө сонгож чадлаа. Би та бүхнийхээ төлөөлөл болж УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаанд аймгийн хөрөнгө оруулалт, иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэн 2013 оны төсвийн тухай хууль, “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг батлуулахад идэвхтэй оролцож, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Цэцэрлэг, сургуулийн хомсдолыг арилгаж, хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Мөн Сангийн сайдын 157 дугаар тогтоолыг хүчингүй болгож аймгийнхаа 120 гаруй багш, ажилчид ажлаас чөлөөлөгдөх байсныг болиулж чадсаныг тэмдэглэхэд таатай байна. УИХ-ын гишүүний цалингаараа “Оюунлаг Хөвсгөлчүүд сан”-г байгуулж 2012 онд нутгийнхаа шилдэг 100 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо. Мөн жилд 100 гэр төслийг аймагтаа хэрэгжүүлж эхлээд байна. “Шинэ Мөрөн” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвийнхөө хот төлөвлөлтийн зураг төслийг цогц байдлаар хийлээ. Ирж буй 2013 он бол Хөвсгөлчүүд та бидний хамтын хичээл зүтгэлээр “Шинэ Мөрөн” хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн сайхан жил болно гэдэгт итгэл дүүрэн байна. Ажлын байрыг нэмэгдүүлж, өрх бүр үйлдвэрлэгч байх, орлогоо нэмэгдүүлэх, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүдэд халамжийн бодлогыг үргэлжлүүлэх, залуу үеийнхээ боловсрол мэдлэгт анхаарал хандуулах, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээг боловсронгуй болгох, байгаль орчноо хамгаалах, аялал жуулчлал, гар урлалыг хөгжүүлэх, мал аж ахуй, газар тариаланг эрсдэлгүй, ашиг шимийг өндөржүүлэх талаар төрийн бодлогыг чиглүүлэхэд Хөвсгөлчүүд та бидний хамтын зүтгэл, оролцоо чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглэн хэлье. Айлчлан ирж буй 2013 он Хөвсгөлчүүд та бидэнд үр өгөөжөө өгч, айл бүрт аз жаргал инээд хөөр цалгиж, Хөвсгөл түмний минь хараа тэнэгэр, хийморь өөдөө байх болтугай. Идээ идээний дээж сүүгээ өргөн барьж нийт ард иргэддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: ...ЭРГЭХ ХОЛБООТОЙ БАЙЖ, СОНГОГЧ ОЛОНТОЙГОО ОЙРХОН АЖИЛЛАНА 2012 оны арванхоёрдугаар сар №5 Хөвсгөл аймгийн сүлд нь төгсгөлгүй үргэлжлэх түмэн наст алхан хээ хүрээ бүхий мандан бадрах нарны шар өнгө, хөгжил цэцэглэлтийн бэлэгдэл дугуй суурийн голд бат суурьт бадамлянхуа цэцгэн суурин дээр Алунгуа эхийн эв нэгдлийн сургааль таван сумыг “Хөвсгөл” хэмээн өвөг дээдэс түүх соёлын бэлэгдэлт уйгаржин Монгол эвхэмэл бичээсээр баглаж, тэргүүн орой дээр нь Монгол төрийн эртний бэлэгдэлт сүлд тугийг залсан байна. Хөвсгөл аймгийн сүлдний бэлэгдэл Хөвсгөл аймгийн далбаа нь 2:1 харьцаа бүхий Мөнх хөх тэнгэр, далай ээжийн хөх цэнхэр өнгийн дэвсгэртэй, голд нь Хөвсгөл аймгийн сүлд байх ба далбаан доод талд 5:1 харьцаан дээр Хөвсгөл далай ээжийн мандал долгио хээ байна. Долгио хээ нь 3 цагийн бэлгэдэлийг агуулсан 3 долгио байх ба ариун дөлгөөн хязгааргүй үргэлжлэх хэм хэмнэлт санааг илтгэнэ. Хөвсгөл аймгийн далбааны утга санаа бэлгэдэл Хөвсгөл аймгийн сүлд далбааны эх загварыг 2010 онд МСҮТөвийн багш, зураач Б.Ганхөлөг хийж аймгийн ИТХурлаар батламжилсан байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Юнител”-ийн нэвтрүүлж байгаа телемаркетингийн үйлчилгээг ашиглаж, тойргийнхоо бүх сонгогчидтой мессежээр харьцаж, төсөв, хөрөнгө оруулалт болон ажиллаж байгаа хуулийн төсөл дээрээ саналыг нь авдаг боллоо...

Upload: ellsi-nick

Post on 20-Jun-2015

614 views

Category:

News & Politics


5 download

DESCRIPTION

Хөвсгөл сайхан нутгаараа овоглож, эх орон, аймгийнхаа хөгжлийн төлөө зүтгэж, эрдэм мэдлэг, оюун ухаан, хөдөлмөр бүтээл, авъяас билгээрээ төрөлх нутгаа алдаршуулсан ахмад, дунд, залуу үеийн нийт иргэддээ шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.

TRANSCRIPT

Page 1: Хөвсгөлийн бухиа шуудан

Ìýíä÷èëãýý

УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та УИХ-ын гишүүнээр сонгогдоод 4 сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тойрогтоо хандсан ямар ажил хийв?

-Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд нутагтаа таван удаа ажиллаа. Бүх сумдаараа очиж долоон мянга гаруй иргэд сонгогчидтой уулзаж, улс орны нийгэм эдийн засгийн төлөв байдал, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа болон батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо. Хамгийн сүүлд 11 сарын 13-наас 7 хоног Мөрөн суманд ажиллаж аймгийн төвийн багийнхаа иргэдтэй уулзалт хийлээ. Саналыг нь сонслоо. Өнгөрсөн хугацаанд таван удаа тойрогтоо ажилласан идэвхтэй гишүүн байна уу. /инээв/

Тийм байна. УИХ-ын гишүүн болчихоод сонгууль дөхөхөөр хайртай дуртай гээд гэнэт гараад ирдэг гишүүдээс өөр сонсогдож байна. Иргэд ярьдаг л даа. Сонгогдохоосоо өмнө ард түмэн минь гээд л бөхөлзөөд байдаг. Сонгогдож аваад эхний 2 жил ор тас алга болчихдог гэж. Зарим нь бүр тойргоо өөрчлөөд алга болдог жишээ үнэхээр байгаа ш дээ.

Ийм зүйл амьдрал дээр байдгийг үгүй гэхгүй ээ. Иргэд ч их ярьдаг. Уг нь иргэдийнхээ дуу хоолойг байнга сонсож байх нь хууль батлахад их дөхөмтөй, ядаж л орон нутгийнхаа орчинд нь сууж өгнө, амьдралаас тасрах нь бага гээд давуу талууд байгаа. Дээр нь тойрогтоо ажиллахын давуу тал бол томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа салбарын талаар бодитой мэдээлэл авч байна. Мянга сонсохоор нэг үз гэж үг бий. Гуравт, нэг явалтаар бүх салбарт хүрч ажиллах боломжгүй болохоор дараагийн ээлжинд тийм салбарынхтай уулзана гэсэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй болж байна. Ер нь миний хувьд усанд хаясан чулуу шиг тэгж ажил хийхгүй ээ. Олон жил бизнесийн салбарт ажилласан болоод тэр үү ажлыг хугацаанд нь чанартай хийхийг л эрмэлздэг. Өөх ч биш булчирхай ч биш байх нь ажлын үр дүнд, хамтран ажиллаж байгаа хүмүүстээ ч тэр тээртэй л дээ. Нэгэнт зуун хорин долоон мянган хүний хүлээлгэсэн итгэл байна. Анхнаасаа нутаг орноо хөгжүүлье гэсэн зорилго, хийсэн ажил, цаашид хийхээр төлөвлөчихсөн ажил байна. Жилдээ нэг суманд хоёроос доошгүй очиж ажиллах болно гэдгээ танай сониноор дамжуулан сонгогч олондоо хэлэхийг хүсч байна. Мөн хийсэн ажлынхаа тайланг улиралд нэг удаа хэвлүүлж аймгийнхаа өрх бүрт хүргэе гэж бодож байгаа. Сонгууль дөхөхөөр л нэг их хийсэн ажилтай болж харагдах гээд л сонин барьж гүйхгүй ээ. Одооноос хийсэн ажлаа, батлуулсан хуулиа, нийгмийн чиглэлд, дэд бүтэц,

хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн гээд чиглэл бүрт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах болно. Тэр бүхэндээ ард иргэдээсээ эргүүлж саналыг нь авна, сонсоно. Ажилдаа тусгана. Эргэх холбоотой байж, сонгогч олонтойгоо ойрхон ажиллана гэсэн бодолтой явж байна даа.

...АЙМГИЙНХАА 6 БҮСЭД ӨГСӨН ХАДЛАНГИЙН ИЖ БҮРДЛИЙН ҮР ДҮН ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ МЭДЭХ ИЙМ Л ҮЕД ГАРАХ УЧИРТАЙ...

-Өвөлжилт ямар болох төлөвтөй байна. Өвлийн бэлтгэл хангагдсан уу?

-Үнэхээр зарим сумын өвлийн бэлтгэл, хүмүүсийн амьжиргааны түвшин, төрийн ажил харилцан адилгүй л байна. Яахав хэт алслагдсан, байгалийн эрс тэс уур амьсгалтай, зах зээлийн орчин бага гэдэг талаар нь зөвтгөж болох хэдий ч ажлын ур чадвар, хариуцлагаас их зүйл шалтгаалж байна. Жишээ нь отор нүүдлийн зохицуулалтын асуудал өвөл хаврын үед хүндэрдэг, Монгол хүн чинь нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлж байсан цагт хэн сайн отор нүүдэл хийж, хадлан тэжээл бэлтгэж чаднав тэр нь хождог. Өвлийг өнтөй давдаг уламжлалтай. Гэтэл өөр сумын малчид манай суманд ирээд буучихлаа, бэлчээр талхаллаа гэдэг асуудал гардаг. Үүнийг сумын удирлагууд л зөв зохицуулж, маргааныг зөв шийдэх ёстой л доо. Тэгээд ч өмнөх УИХ-аар бэлчээрийг эзэмшүүлэх тухай хууль орж ирж байсан ч үүнийг малчдын дунд хэлэлцүүлэг явуулж байж шийдэх учиртай гэж хойшилсон л доо. Миний хувьд ч бас энэ байр суурыг зөв гэж харж байгаа. Бэлчээрийг эзэмшүүлэх хуулийг маш олон талаас нь харж хийхгүй бол энэ асуудал газар нутгийн болоод бэлчээрийн маш том маргаан дагуулахгүй гэх газаргүй.

Би аймгийн хэмжээнд шилмэл омгийн 1800 гаран эцэг малыг сум бүрт хуваарилж өгсөн. Энэ

ажил маань сум бүрт ашиг шим өндөртөй сайн үүлдрийн сүргийн бүтцийг бий болгох эхлэл тавигдсан гэж үзэж байгаа. Мөн аймгийнхаа сумдыг зургаан бүс болгон хувааж Беларусь улсад үйлдвэрлэсэн хадлан тэжээлийн иж бүрдэл трактор өгсөн. Гол нь байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд зориулагдсан энэ техник хэрэгсэл байдал хүндэрч мэдэх ийм л үед үр өгөөжөө өгөх юм. Дээр нь “Монгол мал үндэсний хөтөлбөр”, “Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-ийг энэ шинэчлэлийн засгийн газар үргэлжлүүлэхээр боллоо. Энэ томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хяналт сайн тавих, хийж байгаа ажил чанартай байх нь хамгийн чухал. Өнөөдөр аймаг сумын хөдөө аж ахуйн газар тэр бүр малчиддаа хүрч чадахгүй болохоор миний яриад байгаа шилэн кабель, интернет орчин зайлшгүй хэрэгтэй болж байгаа л даа. Одоо Мөрөн, Тосонцэнгэл, Тариалан, Их-Уул, Рашаант зэрэг сумд шилэн кабельд холбогдоод байна.

АСУУДЛАА УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЦАРАЙ ХАРАХГҮЙГЭЭР ШИЙДЭХ БОЛОМЖ СУМ БҮРТ БҮРДЭЖ БАЙНА...

-Та аймгийнхаа сум бүрийн онцлог, давуу тал дээр түшиглэн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байгаа талаар өмнө нь ярьж байсан. Энэ ажил үр дүнд хүрэх бүрэн боломжтой гэж та харж байна уу?

-Хөгжил асуухаар мал аж ахуй ярьлаа гэж та битгий бодоорой. Өнөөдөр орон нутгийн эдийн засгийн дийлэнх хувийг мал аж ахуйдаа түшиглэсэн орлогоос бүрдүүлж байна. Хэрэвээ малчдын орлого тогтвортой нэмэгдээд, түүхий эд, мах сүүгээ зах зээлд борлуулах оновчтой гарцыг бүрдүүлэх юм бол 2000-5000 хүнтэй сум сэв хийтэл хөгжөөд ирэх боломж байгаа гэж харж байна.

Төгсгөл нь II нүүрт

Хөвсгөл сайхан нутгаараа овоглож, эх орон, аймгийнхаа хөгжлийн төлөө зүтгэж, эрдэм мэдлэг, оюун ухаан, хөдөлмөр бүтээл, авъяас билгээрээ төрөлх нутгаа алдаршуулсан ахмад, дунд, залуу үеийн нийт иргэддээ шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй 2012 он бол Хөвсгөл аймгийн хэмжээнд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зам гүүр, дэд бүтэц, харилцаа холбоо сайжирч, цахим үйлчилгээ нэвтэрсэн, мал аж ахуй, газар тариалангийн салбарт ахиц дэвшил гарсан сайхан жил байлаа. Мөн УИХ-ын болон Орон нутгийн сонгууль явагдаж, иргэд маань төрд төлөөллөө сонгож чадлаа.

Би та бүхнийхээ төлөөлөл болж УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаанд аймгийн хөрөнгө оруулалт, иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэн 2013 оны төсвийн тухай хууль, “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг батлуулахад идэвхтэй оролцож, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Цэцэрлэг, сургуулийн хомсдолыг арилгаж, хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Мөн Сангийн сайдын 157 дугаар тогтоолыг хүчингүй болгож аймгийнхаа 120 гаруй багш, ажилчид ажлаас чөлөөлөгдөх байсныг болиулж чадсаныг тэмдэглэхэд таатай байна.

УИХ-ын гишүүний цалингаараа “Оюунлаг Хөвсгөлчүүд сан”-г байгуулж 2012 онд нутгийнхаа шилдэг 100 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо. Мөн жилд 100 гэр төслийг аймагтаа хэрэгжүүлж эхлээд байна. “Шинэ Мөрөн” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвийнхөө хот төлөвлөлтийн зураг төслийг цогц байдлаар хийлээ.

Ирж буй 2013 он бол Хөвсгөлчүүд та бидний хамтын хичээл зүтгэлээр “Шинэ Мөрөн” хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн сайхан жил болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Ажлын байрыг нэмэгдүүлж, өрх бүр үйлдвэрлэгч байх, орлогоо нэмэгдүүлэх, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүдэд халамжийн бодлогыг үргэлжлүүлэх, залуу үеийнхээ боловсрол мэдлэгт анхаарал хандуулах, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээг боловсронгуй болгох, байгаль орчноо хамгаалах, аялал жуулчлал, гар урлалыг хөгжүүлэх, мал аж ахуй, газар тариаланг эрсдэлгүй, ашиг шимийг өндөржүүлэх талаар төрийн бодлогыг чиглүүлэхэд Хөвсгөлчүүд та бидний хамтын зүтгэл, оролцоо чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглэн хэлье.

Айлчлан ирж буй 2013 он Хөвсгөлчүүд та бидэнд үр өгөөжөө өгч, айл бүрт аз жаргал инээд хөөр цалгиж, Хөвсгөл түмний минь хараа тэнэгэр, хийморь өөдөө байх болтугай.

Идээ идээний дээж сүүгээ өргөн барьж нийт ард иргэддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

...ЭРГЭХ ХОЛБООТОЙ БАЙЖ, СОНГОГЧ ОЛОНТОЙГОО

ОЙРХОН АЖИЛЛАНА

2012 оны арванхоёрдугаар сар №5

Хөвсгөл аймгийн сүлд нь төгсгөлгүй үргэлжлэх түмэн наст алхан хээ хүрээ бүхий мандан бадрах нарны шар өнгө, хөгжил цэцэглэлтийн бэлэгдэл дугуй суурийн голд бат суурьт бадамлянхуа цэцгэн суурин дээр Алунгуа эхийн эв нэгдлийн сургааль таван сумыг “Хөвсгөл” хэмээн өвөг дээдэс түүх соёлын бэлэгдэлт уйгаржин Монгол эвхэмэл бичээсээр баглаж, тэргүүн орой дээр нь Монгол төрийн эртний бэлэгдэлт сүлд тугийг залсан байна.

Хөвсгөл аймгийн сүлдний бэлэгдэл

Хөвсгөл аймгийн далбаа нь 2:1 харьцаа бүхий Мөнх хөх тэнгэр, далай ээжийн хөх цэнхэр өнгийн дэвсгэртэй, голд нь Хөвсгөл аймгийн сүлд байх ба далбаан доод талд 5:1 харьцаан дээр Хөвсгөл далай ээжийн мандал долгио хээ байна. Долгио хээ нь 3 цагийн бэлгэдэлийг агуулсан 3 долгио байх ба ариун дөлгөөн хязгааргүй үргэлжлэх хэм хэмнэлт санааг илтгэнэ.

Хөвсгөл аймгийн далбааны утга санаа бэлгэдэл

Хөвсгөл аймгийн сүлд далбааны эх загварыг 2010 онд МСҮТөвийн багш, зураач Б.Ганхөлөг хийж аймгийн

ИТХурлаар батламжилсан байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Юнител”-ийн нэвтрүүлж байгаа телемаркетингийн үйлчилгээг ашиглаж, тойргийнхоо

бүх сонгогчидтой мессежээр харьцаж, төсөв, хөрөнгө оруулалт болон ажиллаж байгаа хуулийн төсөл дээрээ

саналыг нь авдаг боллоо...

Page 2: Хөвсгөлийн бухиа шуудан

2 32012 оны арванхоёрдугаар сар 2012 оны арванхоёрдугаар сар

Түрүүч нь I нүүрт

Яг оновчтой тоног төхөөрөмжийг бага хүүтэй урт хугацааны зээлээр олгоод, хүмүүсийг сургалтад хамруулаад, гадаад дотоодын ижил төстөй үйл ажиллагаа явуулдаг газартай холбож туршлага судлуулаад эхэлбэл нэг сум байтугай аймаг ч хурдан хөгжинө. Ер нь аймаг, сумыг сайн менежер, аж ахуйн сэтгэлгээ сайтай хүн удирдахгүй бол ширээний ард хоосон тоо ярьдаг, өнөө маргаашаа харж ажилладаг хүн зохихгүй гэж би ярьдаг юм. Зарим хүнд миний хэлсэн үг таалагдахгүй ч байж болно. Гэхдээ цаана нь ард түмний эрх ашиг хөндөгдөж байгаа болохоор хэлэхээс өөр аргагүй байдаг л даа.

Харин Мөрөн сумын хөгжлийг өөрөөр харах, төлөвлөх шаардлагатай. Дөчин мянга гаран хүн амтай Мөрөн сумыг хотын хэмжээнд хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Орон сууцжуулах, удахгүй ашиглалтад орох дулааны станцаа түшиглээд дулааны болон цэвэр усны шугам хоолойг татах, зах дээр наймаа эрхэлдэг 3000 гаруй хүний ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах, шинэ эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг хүн амынхаа тоонд харьцуулан барьж байгуулах гээд яривал их зүйл бий. УИХ-ын гишүүний хувьд 2013 оны улсын төсөвт дээрх хөрөнгө оруулалтыг тусгах талаар нилээд идэвхтэй ажиллаа. Хөвсгөлд боломжийн хөрөнгө оруулалтыг тусгуулж чадсан ч гэж бодож байна. Ер нь 2013 оны Улсын төсвийн хуульд туссан нэг онцлог бол Сум бүр өөрийн төсөвтөй болж, өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болсон явдал. Сум хөгжүүлэх сангийн төсөв гурав дахин нэмэгдсэн. Нэг суманд дунджаар 70 сая орчим төгрөг байсан бол одоо хүн ам, газар нутгийн алслалт, сумын хөгжлийн үзүүлэлт, татварын идэвх оролцоонос хамаарч 180-280 сая төгрөг тухайн суманд очино гэсэн үг л дээ. Аймгийн хэмжээнд 11 тэрбум төгрөг тусгагдсан байгаа. Мөрөн суманд л гэхэд хүн амаасаа хамаарч 4.5 тэрбум төгрөг очино. Урд нь цонх, дээврээ засах гэсэн юм, уурын зуухны тогоогоо шинэчилмээр байна гэх мэтийн асуудлаар УИХ-ын гишүүддээ ханддаг байсан. Нөгөө УИХ-ын гишүүд үүн дээр нь улс төр хийдэг байлаа ш дээ үнэнийг хэлэхэд. Танай сумынхан намайг тэдэн хувьтай сонгосон. Намайг унагасан гээд л хувь хувьсгалыг холиод улстөржөөд байдаг. Одоо ийм асуудлыг УИХ-ын гишүүний царай харахгүйгээр шийдэх боломж бүрдэж байна шүү дээ. Өөрсдөө хуралдаад сумынхаа төсвийг юунд зарцуулах вэ гэдгээ тодорхойлдог боллоо. Харин үүнийг дагаад иргэдийн хяналтын зөвлөлийг байгуулж хяналтаа сайжруулах хэрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЦАЛИНГААРАА НУТГИЙНХАА ОЮУТНУУДАДАА ЗОРИУЛЖ САЙН БАЙГУУЛСАН...

-Таны хувьд УИХ-ын гишүүнийхээ цалинг авалгүйгээр сан байгуулсан гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ?

-Цалингаа нутгийнхаа оюутнуудад зориулж байгаа. “Оюунлаг Хөвсгөлчүүд” нэртэй тэтгэлэгт хөтөлбөрийг санаачилж, цалингаараа сан байгуулсан. Энэ жил 100 шилдэг оюутанд тэтгэлгээ олголоо. 3 оюутанд 1 сая, 22 оюутан 500.000, 35 оюутанд 400.000, 40 оюутанд 200.000 төгрөгийн тэтгэлэгт хамруулсан. Уг нь анх сангийнхаа эх үүсвэрийг тооцож үзэхэд 60 оюутанд тэтгэлэг олгохоор байсан. Гэтэл дотуур байрны хүрэлцээ муу байдгаас оюутнууд маань гадуур байр их хөлсөлдөг, тэр байр нь жижиг квадратай мөртлөө өндөр үнэтэй, хоёр гурвуулаа түүнээс ч олуулаа нэг умгар хөлсөлдөг. Тийм учраас амьдралын бололцоо тааруу оюутнуудынхаа байрны асуудлыг бага ч болов шийдэгдээсэй гэж бодоод 40 оюутанд 200.000 төгрөгийн тэтгэлэг нэмж олгохоор шийдсэн л дээ. Бас аймгийнхаа хэмжээнд жилд 100 гэр төсөл хэрэгжүүлж, ядарсан иргэддээ тус дэм болохоор шийдээд ажлаа эхэлсэн. Энэ нь дөрвөн жилд 400 гэр болно гэсэн үг. Тэгвэл энэ гэрийн модыг манай аймгийн модны үйлдвэрлэл түлхүү хөгжих боломжтой газар хийгээд, ажлын байрыг нэмэгдүүлэх бүрэн боломж байгаа. Ингээд үзэхэд сум сумынхаа онцлогт тулгуурлан хөгжих нь зүйтэй юм даа. Аялал жуулчлал, байгалийн дагалдах баялаг, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэл гээд боломж байгаа гэдгийг хүн бүр л ярьдаг, мэдэрдэг. Эдгээр салбарт амжилт олж байгаа хүмүүс тийм олон биш юмаа гэхэд сум бүрт байдаг л даа. Ганцхан галт тэргийг зөв зүгт хөдөлгөх л хэрэгтэй. Үүний тулд намайг түмэн олон маань УИХ-д сонгосон гэж ойлгож байгаа.

АЛИВАА ЗҮЙЛ НЭЭЛТТЭЙ БАЙЖ Л САЯ ИРГЭДЭЭ ДЭЭДЭЛСЭН АРДЧИЛАЛ ГЭДЭГ ТОМ УХАГДАХУУНЫГ ХӨГЖҮҮЛНЭ...

-Саяхан орон даяар Орон нутгийн сонгууль боллоо. Энэ сонгуульд намууд хэр улстөржив дөө. Бас иргэд хэр ач холбогдол өгч байна вэ?

-Би улстөржинө гэдгийг хамгийн буруу жишиг тогтоох аюултай, хэнд ч хэрэггүй, аймаг сумын хөгжилд хор хохиролтой зүйл гэж боддог юм. Бие биенээ мэддэг цөөхөн хүн талцаад, хэрэлдээд, улстөржөөд явах нь зохимжгүй л дээ. Гэхдээ манай нутгийнхан тэр талдаа ахицтай шүү. Улстөржих нь гайгүй болсоон. Гэхдээ бүр байхгүй гэж хэлэхгүй. Яваандаа энэ байдал бүрмөсөн алга болох байх. Харин шударга ёсны төлөө, хууль бус үйл ажиллагааг ил гаргах, зөв юмны төлөө шүүмжлэх, хариуцлага тооцуулах гэдэг бол өөр асуудал. Иймэрхүү шударга хүмүүсийг улстөрждөг гэж заримдаа буруу ойлгох явдал гардаг л даа. Хаана ч очсон ийм идэвхтэй хүмүүс манай

нутагт байдаг юм. Жишээлбэл Жаргал сумын н.Шагдарсүрэн гуай уулзалтын салхийг дандаа хагалдаг, уулзалтаар дамжуулж залуустаа сургамжаа хайрладаг байхгүй юу. Мань өвгөн, хүн олон цугласан газрыг зөв л ашиглаж байгаа юм. Сум бүрт хэдэн сайхан ахмадууд байдаг. Хатгалын Дүүжий, Цагаан-Уулын Төртогтох, Галтын Пүрэвжав багш гээд л тоочвол олон хүн бий. Ёстой л амьдралын хүндийг туулсан, бэрхийг давсан хүний ухаанаар ярина шүү дээ. Энх-Амгалаан хүү минь гэж ирээд л ярина. Аавтайгаа, ээжтэйгээ уулзсан юм шиг санагдах ч үе байдаг.

2013 оны төсвийн тухай хуулинд орон нутагт нь төсвийн эрх мэдлийг нилээд хэмжээгээр нэмэгдүүлж, олгох болсон, хоёрдугаарт, бидний хэдэн гишүүн Засаг даргыг ард иргэдээсээ сонгодог болгох талаар хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан, уг нь энэ хуулийн төсөл батлагдаад, амьдралд хэрэгжвэл сумын засаг дарга гэдэг хүн хэдхэн ИТХ-ын гишүүддээ барьцаалагдахгүй байх, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө зүтгэх боломж нь бүрдэнэ гэж харсан л даа. Нэг ёсондоо ард түмнийхээ хяналт доор ажиллана гэсэн үг. Нэг суманд ирдэг төсөв хөрөнгө нэмэгдээд ирэхээр сумын засаг дарга, иргэдийн хурлаа маш чадварлаг багаар бүрдүүлэх нь их чухал болоод байна л даа. Хүссэн хүсээгүй намын

нэрээр нэр дэвших хуультай болохоор тэр л журмаараа сонгууль явсан. Гэхдээ сонгох эрх нь иргэдэд байгаа болохоор зөв хүнээ, юм хийж чадахыгаа л сонгосон байх. Би тэр хүн нь дэмий байсан, энэ нь сайн байсан гэхгүй ээ. Дээр нь иргэдийн хяналтыг их сайжруулмаар, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгмөөр бодогдоод байдаг юм. Аливаа зүйл нээлттэй байж л сая иргэдээ дээдэлсэн ардчилал гэдэг том ухагдахууныг хөгжүүлнэ гэж бодож байна.

-Харин намуудын хувьд гэж би түрүүн асуусан даа?

-Намууд хуулиа барьж сонгуулийн сурталчилгааг хийсэн үгүйг тухайн аймаг дүүргийн сонгуулийн хороо, цаашлаад шүүхийн шийдвэр л тодорхой хэлэх байх. Уг нь хоёр намын мөрийн хөтөлбөрт адилхан санаа нилээд явж л байсан. Адилхан байхаас ч аргагүй. Аймгийн төвөө цэцэрлэгжүүлье гэдгийг манайх танайх гэж булаацалдах хэрэгтэй юу. Гэрэлтүүлэгтэй болъё, худаг гаргая, машины хурд сааруулагчыг гудамжинд тавихыг тэгж улстөржүүлэх шаардлага байсан уу. Улстөржиж болохгүй юм гэж бас байдаг. Намайг Хөвсгөл

нуурын ёроол дахь шатахуунтай тээврийн хэрэгслийг гаргах “Хөвсгөл-Хөх Сувд” төслийг эхлүүллээ, 8 сумыг хамарч 70-аад өвөлжөө шатсан түймрийг унтраахаар хөрөнгө хүч, сэтгэл гаргаж, хүн хүч зохион байгууллаа гэж шүүхэд өгснийг иргэд маань мэднэ л дээ. Энэ бас л улстөржиж болохгүй зүйл байсан. Тэгээд яахав би шүүхэд дуудагдаж дуудагдаж миний талд шийдвэр гарсан. Гэтэл саяын Орон нутгийн сонгуулийн үеэр дүн өвлийн хүйтэнд орох оронгүй айлын зайд амьдарч яваа иргэддээ гэр өглөө, бидний ирээдүй оюутан залуусыг дэмжлээ гэж аймгийн АН-ынхан маань бичиг цаас болсон дуулдсан. Яахнав дээ гэж бодоод л өнгөрлөө. Өөр би яах ч юм билээ. Хэдийгээр өөр өөр нам ч гэсэн нутгийнхаа хүмүүсийг шүүхэд өгөөд маргалдаад явах хүсэл надад алга аа.

-Таны цалингаа авалгүй сан байгуулсан тань бас л улстөржилтөд өртсөн юм байна шүү дээ?

-Тэгж л таарч байгаа бололтой. Энэ бол миний УИХ-ын гишүүнийхээ хувьд сэтгэлээсээ хийж байгаа ажил цаашдаа ч хийх болно.

-Та Хөвсгөл аймгийн МАН-ын дарга саяхан болсон дуулдсан?

-Тэгсэн. Намын нөхөд санал тавьсан. Аливаад тулхтай, ул суурьтай хандаж, МАН-ын үйл ажиллагааг иргэддээ хүргэх,

энэ намыг дэмждэг олон мянган хүний санал бодлыг сонсдог байх, байшин дотор биш иргэд дотроо орж ажиллахыг л хичээнэ. Бусад намууддаа хүндэтгэлтэй хандаж, хуулийг дээдэлж ажиллах болно гэж хэлмээр байна.

САЙН ХУУЛЬ БОЛОВСРУУЛНА ГЭДЭГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ҮНДСЭН АЖИЛ...

-Мэдээж тантай байнга холбогдоод

байх хэцүү гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ сонгогч л юм хойно янз бүрийн асуудлаар өргөдөл, хүсэлт их ирүүлдэг үү?

-Ирүүлдэг. Ирсэн бүх өргөдлийг ангилаад. Ажлын албаны хүмүүс маань надад танилцуулдаг. Хүний амьдралд янз бүрийн л юм тохиодог. Хуулийн хүрээнд шийдэж болох асуудал, нийгэм эдийн засаг, хөдөө орон нутгийн хөгжилтөй холбоотой саналыг тодорхой хэмжээнд шийдэж байна. Түүнээс биш би хүн бүрт эмчилгээний зардал өгөх тийм боломж байдаггүй. Бас зээл олгох ч боломжгүй л дээ. Саяхан манай аймгийн 3 настай нэг хүү нүдний хагалгаанд орох гээд надад хандсан. Тийм жаахан хүү амьдрал гэдгийг үзээгүй байж дээр нь хараагүй байна гэдэг үнэхээр хэцүү санагдаад эмчилгээнийх нь зардалд тусалсан л даа. Амьдрал нь хүнд яах ч арга байгаагүй тэр хүүд тусалсандаа баяртай байгаа. Хараа ч орсон гэсэн. Уг нь бол эрүүл мэнд, боловсрол, жижиг бизнес гээд хувь хүн, өрх гэрт хэрэгтэй тэр амин чухал асуудлыг нь төрийн хүний байр сууринаас зөв харж, хууль эрх зүйн орчинд нь оновчтой тусгаж, шаардлагатай хөрөнгийг нэмэгдүүлэх, тухайн салбарын үйл ажиллагааг нь сайжруулахад анхаарах нь миний үүрэг юм л даа. Сая тойрогтоо ажиллахад иргэд маань амлаж байсан томоохон хөтөлбөрүүдээ л сайн хэрэгжүүлээрээ, хуулийг ард иргэдийнхээ амьдралд аль болох ойрхон байх талаас нь бидний дуу хоолой болоорой гэдэг дээр санал хэлж байна лээ.

-УИХ-ын гишүүний ажлын ачаалал их байна уу. Өнгөрсөн хугацаанд хуулийн төсөл өргөн барих, хууль боловсруулах, батлах ажилд хэр их цаг заваа зарцуулж байна?

-Сайн хууль боловсруулна гэдэг Улсын Их Хурлын гишүүний үндсэн ажил юм. Судлах, унших, харах, харьцуулах юм их байдаг. Үнэнийг хэлэхэд цаасан дунд ихэнх цагаа бардаг ажил. Сайн хууль батлахын тулд амьдралыг сайн мэддэг, иргэдээ сонсдог байх нь чухал гэж би дээр хэлсэн. Тоон үзүүлэлт, чанарын үзүүлэлт гэдэг хоёр өөр асуудал. Хэт олон чанаргүй хууль гарч байна гэдгийг бодолцох л хэрэгтэй. Миний хувьд Сангийн сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 156 тоот тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, сурагчдын дотуур байрны захиргаа, аж ахуйн ажиллагсдын орон тооны дээд жишиг норматив, орон тооцох аргачилал”-ын ажлыг мөрдүүлэх журмыг эсэргүүцэж Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт энэ журмаа эргэн харж залруулах талаар нэр бүхий 8 гишүүний хамт өөрийн албан тоотыг хүргүүлсэн, Төрийн ордонд ч хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Миний албан тоотын хариуг Сангийн сайд Ч.Улаанаас ирүүлсэн л дээ. Сангийн сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 156 тоот тушаалыг хүчингүй болгосон талаар албан ёсоор мэдэгдлээ гэж. Ингэснээр Улсын хэмжээнд 2600 орчим, Хөвсгөл аймгийн хэмжээнд 120 гаруй багш, ажилчид ажлаас чөлөөлөгдөх байсныг болиулж чадлаа. Боловсрол, Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын тэтгэвэр тэтгэмж, нэмэгдлийн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлж улсын төсөвт нааштайгаар тусгууллаа. Халамжийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж, “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг батлууллаа. Энэ хуулиар нийгмийн шилжилтийн үе буюу 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр боллоо. Иргэд ч энэ хуулийг амьдралд нийцсэн сайн хууль болсон талаар хэлж байгаа. Би ч бас энэ хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласандаа сэтгэл хангалуун байгаа шүү.

-Одоогийн байдлаар та ямар хууль дээр ажиллаж байна вэ. Дээрх шиг

амьдралд буусан хууль их хэрэгтэй байна?

-Би одоо УИХ-д өргөн баригдсан хэд хэдэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаж байна. Нэг нь “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн төсөл. Энэ хууль 1993 онд батлагдсанаас хойш нийт 9 удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулж, 1 удаа шинэчлэн найруулсан байдаг. Хамгийн сүүлд 2006 онд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуульд оруулсан өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан хэдий ч даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй бөгөөд чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, үүний тулд эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох гэх мэтээр даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дорвитой өөрчлөлт хийгдээгүй. Иймээс энэ хуульд дахин шинэчилсэн найруулга хийх шаардлагатай гэж үзсэн. Энэ хуулийн төсөлд маш олон талаас нь харж, гол нь иргэдэдээ эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүргэх, эдийн засгийн бэрхшээлийг нь хөнгөлөхөд чиглүүлж байна. Хэрвээ та бид хоёр задлаад яривал их зүйл бий. Хамгийн чухал нь Даатгуулагч өвдсөн, үйлчилгээ шаардлагатай үедээ санхүүгийн эрсдэлээс төдийлөн хамгаалагддаггүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ ЭМД-ын үйлчилгээнд оновчтой тусгагдаагүй зэргээс үүдэн иргэний өөрөөсөө төлөх төлбөр нэмэгдэж улмаар ядууралд ороход нөлөөлж байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд ЭМД-д хамрагдах үйлчилгээний нэр төрлийг даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээтэй уялдуулан өргөжүүлж даатгалын зардлын хамралтыг нэмэгдүүлэхээр багцыг тодорхойллоо. Тухайлбал, амбулаторийн үзлэг, оношлогоо, шинжилгээ, эмчилгээ, өдрийн эмчилгээ, үйлчилгээ, доод шатны эмнэлгээс илгээсний үндсэн дээр хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээний төлбөрийн тодорхой хувь хэмжээ, жороор олгох эм зэргийг хамрахаар заалаа. Би хөдөөгөөс сонгогдсон гишүүн учраас эрүүл мэндийн зардлаас шалтгаалж шаардлагатай үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдийг маш сайн мэдэрдэг. Өвчин бол хүнийг ялгадаггүй нь даанч хэцүү л дээ. Ээж маань эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан учраас өвчин зовлон гэж ямар хэцүү байдгийг мэднэ ээ.

Мөн Цэцэрлэг, сургуулийн хомсдолыг арилгаж, хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Засгийн газраас жил бүр хүүхдийн цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заалыг шинээр барих, өргөтгөх тоо хэмжээг нэмэгдүүлж байгаа хэдий ч сургууль, цэцэрлэгийн одоогийн суудлын хүчин чадал, багтаамж нь нэн ялангуяа хот, суурин газарт үүсэн бий болж буй хэрэгцээг хангаж чадахгүй байна л даа.

Тиймээс боловсролын салбарын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд нийт 306,1 мянган хүүхдийн хүчин чадалтай 1121 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилгыг шинээр барихад 1,286.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гардаг юм. Боловсролын хүчин чадлын эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцааг арилгахад цаашид бүх аймгуудад сургуулийн өмнөх, бага дунд боловсролыг эзэмшүүлэх таатай нөхцлийг хангах үндэс нь бий болно. Үүний үр дүнд 306,1 мянган хүүхэд эрүүл аюулгүй, сургалтын стандарт хангасан тохилог орчинд хоол тэжээл, эрүүл мэнд, асаргаа хамгаалал, боловсролын цогц үйлчилгээ үзүүлэх бололцоо бүрдэх юм. Энэ дагуу Хөвсгөл аймгийн Засаг дарга, Боловсролын газрын дарга, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт шинээр баригдах шаардлагатай, сургууль, цэцэрлэг, спорт заалны саналаа ирүүлэхийг хүсч албан бичиг хүргүүлсэн. Ирсэн саналыг нь судалж шинэ сургууль, цэцэрлэг, спорт заал барих ажлыг тодорхой хэмжээнд шийдэхийн төлөө ажиллана.

Гурав дахь хууль бол Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллаж байна.

-Ямар ч байсан таны хийж хэрэгжүүлэх ажил тодорхой, иргэдтэйгээ байнга уулзаж байх юм байна гэдгийг уншигчиддаа хүргэлээ гэж бодож байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Танд ч бас ажлын амжилт хүсье.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

...ЭРГЭХ ХОЛБООТОЙ БАЙЖ, СОНГОГЧ ОЛОНТОЙГОО ОЙРХОН АЖИЛЛАНА

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 02 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт2 дугаар зүйл.Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль тогтоомж2.1.Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын

Үндсэн хууль[1], Иргэний хууль[2], энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ3.1.Энэ хуулиар Засгийн газар үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч болон

давхар батлан даагчаар орж байгаа зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

4 дүгээр зүйл.Зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн байдал4.1.Зээлийн батлан даалтын сан /цаашид “Сан” гэх/ нь барьцаа хөрөнгийн

дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.

5 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:5.1.1.“жижиг, дунд үйлдвэр эрхлэгч” гэж Жижиг, дунд үйлдвэрийн тухай

хуулийн[3] 5.1-д заасан этгээдийг;5.1.2.“батлан даалт” гэж Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасныг;5.1.3.“зээлийн батлан даалт” гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн

хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн[4] 28 дугаар зүйлд заасныг;

5.1.4.“жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн[5] 6.4.4-т заасныг.

ХОЁРДУГААР БҮЛЭГСАНГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА,

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

6 дугаар зүйл.Санг үүсгэн байгуулах6.1.Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэн,

хуулийн этгээд Сангийн үүсгэн байгуулагч байж болно.6.2.Үүсгэн байгуулагчдын анхны хурлаар Сангийн дүрмийг батлах бөгөөд

Сангийн дүрмийг баталснаар Санг үүсгэн байгуулсанд тооцно.

7 дугаар зүйл. Сангийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт 7.1.Сан нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал, зээлийн

батлан даалтын хороотой байна.7.2.Сан нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна зохион байгуулалтын бусад

бүтэцтэй байхаар дүрэмдээ зааж болно.7.3.Сангийн удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл байх бөгөөд үүсгэн

байгуулагчдын хурлаас Сангийн дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийг томилно.

7.4.Сангийн үүсгэн байгуулагчдын анхны хурлаас Сангийн дүрмийг баталж, Удирдах зөвлөлийн гишүүдийг томилсны дараа үүсгэн байгуулагчдын энэхүү эрх нь Удирдах зөвлөлд шилжих бөгөөд Сангийн дүрэмд Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

7.5.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь төсөв, санхүүгийн болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөрөнгө оруулагч, хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ.

7.6.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн үйл ажиллагаатай шууд холбоотой этгээдийн төлөөллийг оруулж болно.

8 дугаар зүйл. Сангийн дүрэм8.1.Сангийн дүрэмд дараах зүйлийг тусгана:8.1.1.нэр, хаяг байршил;8.1.2.зорилго;8.1.3.үйл ажиллагааны чиглэл, зарчим;8.1.4.удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хяналтын тогтолцоо, эрх

бүхий этгээдийг томилох, чөлөөлөх журам;8.1.5.Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлага, зохион

байгуулалтын бусад бүтцийн эрх хэмжээ, чиг үүрэг;8.1.6.Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гаргах журам.8.2.Сангийн дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад Санхүүгийн

зохицуулах хорооноос зөвшөөрөл авна.

ГУРАВДУГААР БҮЛЭГСАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

9 дүгээр зүйл.Сангийн үндсэн үйл ажиллагаа9.1.Сан нь дараах үйл ажиллагааг явуулна:9.1.1.банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн

барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах;

9.1.2.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн[6] 5.1-д заасны дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээс гаргасан хаалттай өрийн бичгээс банк, санхүүгийн байгууллага худалдаж авсан бол уг худалдаж авсан өрийн бичигт батлан даалт гаргах.

9.2.Сан нь энэ хуулийн 9.1.1-д заасан батлан даалтыг гаргахдаа тухайн зээл олгох банк, санхүүгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэнэ.

9.3.Сангийн хөрөнгийг банкинд хадгаламж, харилцах хэлбэрээр болон Засгийн газрын өрийн бичиг, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн бусад хэлбэрээр байршуулж болно.

10 дугаар зүйл.Бусад үйл ажиллагаа10.1.Сан нь үндсэн үйл ажиллагаагаатайгаа холбогдуулж дараах бусад үйл

ажиллагааг явуулна:10.1.1.зээлийн мэдээлэл болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл

хариуцсан эрх бүхий байгууллага, шаардлагатай бусад төрийн болон хувийн мэдээллийн сантай мэдээлэл солилцох, лавлагаа авах;

10.1.2.зээлийн батлан даалт болон холбогдох бусад үйл ажиллагаанаас бий болсон хугацаа хэтэрсэн өр, авлагыг барагдуулах зорилгоор тэдгээрийг бусдад худалдах, хуулиар зөвшөөрсөн бусад арга хэмжээг авах.

11 дүгээр зүйл.Сангийн үйл ажиллагааны журам 11.1.Удирдах зөвлөл Сангийн үйл ажиллагааны дараах журмыг батална:11.1.1.батлан даалтын төрөл, хэмжээ, хугацаа, хураамж, шимтгэл, бусад

нөхцөл;11.1.2.батлан даалт гаргах журам;11.1.3.батлан даалтаар хүлээсэн үүрэг гүйцэтгэх журам;11.1.4.батлан даалт гаргах үйл ажиллагааны хүрээнд банк, санхүүгийн

байгууллагатай хамтран ажиллах журам;11.1.5.Сангийн хөрөнгө, мөнгөн хөрөнгийг удирдах, байршуулах журам;11.1.6.бүртгэл, мэдээллийн хадгалалтын журам.11.2.Сангийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг Жижиг, дунд үйлдвэрийг

хөгжүүлэх сангаас давхар батлан даахтай холбогдсон журмыг Засгийн газар батална.

12 дугаар зүйл.Батлан даалтын шимтгэл, үйлчилгээний хураамж12.1.Сан нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах зорилгоор батлан даалтын

шимтгэл, үйлчилгээний хураамж авах бөгөөд батлан даалтын шимтгэл, хураамжийн хэмжээг Сан тогтооно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГЗАСГИЙН ГАЗРЫН ЭРХ, ҮҮРЭГ

13 дугаар зүйл.Засгийн газар, түүний харьяа байгууллагын оролцоо13.1.Сангийн хүсэлтээр сангийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх

зорилгоор Засгийн газраас Санд нэмэлт санхүүжилт, хөнгөлөлттэй зээл олгож болно.

13.2.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Сангийн гаргасан нийт батлан даалтын 60 хүртэл хувийг давхар батлан даана.

13.3.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь тухайн жилд Сангийн гаргахаар төлөвлөсөн нийт батлан даалтын дүнгийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг болзошгүй өр төлбөрийг нөхөхөд зориулан бэлэн мөнгө хэлбэрээр дансандаа байршуулна.

13.4.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргах давхар батлан

даалтын шимтгэл, үйлчилгээний хөлсийг Сантай зөвшилцөж, жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГСАНГИЙН ӨӨРИЙН ХӨРӨНГӨ, БҮРТГЭЛ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН

14 дүгээр зүйл. Сангийн өөрийн хөрөнгө14.1.Сан үйл ажиллагаагаа явуулахад хүлээх үүргийн баталгаа болгох

зорилгоор өөрийн хөрөнгөтэй байна.14.2.Сангийн өөрийн хөрөнгийн доод хэмжээг болон өөрийн хөрөнгийн

зохистой харьцааг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.14.3.Сангаас гаргах батлан даалтын нийт хэмжээ нь Сангийн өөрийн

хөрөнгийг 20 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна.14.4.Сангийн үйл ажиллагааны зохистой харьцаа Санхүүгийн зохицуулах

хорооноос тогтоосон хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгийн хэмжээндээ хувь тэнцүүлэн дахин хөрөнгө оруулж өөрийн хөрөнгийн дутууг нөхөх саналыг Сан тавьж болно.

14.5.Энэ хуулийн 14.4-т заасан саналыг хөрөнгө оруулагч хүлээж аваагүй бол аль нэг хөрөнгө оруулагч дангаараа, эсхүл хэд хэдэн хөрөнгө оруулагч хамтран хөрөнгийн дутууг нөхөх зөрүүг олгож, зохистой харьцааны үзүүлэлтийг шаардлагатай түвшинд хүргэх арга хэмжээг авч болно.

15 дугаар зүйл.Сангийн санхүүгийн тайлан15.1.Сан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль[7], нягтлан бодох

бүртгэлийн олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлан гаргана.15.2.Сан санхүүгийн тайлангаа жил бүр Санхүүгийн зохицуулах хороо,

жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.

15.3.Сангийн санхүүгийн тайлан нь тэнцэл, орлого үр дүнгийн тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан болон нэмэлт тайлбар, тодруулгаас бүрдэнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГСАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ

16 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны тавих хяналт16.1.Санхүүгийн зохицуулах хороо Сангийн өөрийн хөрөнгө, төлбөрийн

чадварыг хангуулах болон үйл ажиллагааг нь зохицуулахтай холбогдсон дүрэм, журам гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

16.2.Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 16.1-д заасан дүрэм, журмыг батлахдаа жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авна.

ДОЛДУГААР БҮЛЭГСАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДУУСГАВАР БОЛОХ

17 дугаар зүйл.Санг татан буулгах17.1.Санг Иргэний хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу татан

буулгана.

НАЙМДУГААР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ

18 дугаар зүйл.Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

18.1.Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч дараах захиргааны хариуцлага ногдуулна:

18.1.1.энэ хуулийн 14.2-т заасныг зөрчиж батлан даалт гаргасан бол ажилтан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

18.1.2.тайлан, тэнцэл, мэдээ баримтыг Санхүүгийн зохицуулах хороонд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй ажилтан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

18.1.3.Сангийн үйл ажиллагаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос шаардсан тодруулга, мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөхөөс зайлсхийсэн ажилтан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

18.1.4.хяналт, шалгалтад саад учруулсан ажилтан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн

газрын дарга Б.Бат-Амгалантай ярилцлаа.

-Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдаж, ЖДҮ-ийн асуудлыг хариуцах боллоо. ЖДҮ-ийн хөгжлийн хандлага ямар байна вэ?

-Манайх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийн тоог нэмэхэд бус харин хүчин чадал болон өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, зах зээлийг нь бодлогоор хамгаалан дэмжлэг үзүүлэх, ЖДҮ эрхлэгчдийг чадавхижуулахад илүү анхаарч ажиллах болно.

Шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд 150 мянган ажлын байр бий болгоно гэж төлөвлөсөн. ЖДҮ эрхлэгчдийг санхүү, татвар, зээлийн бодлогоор

дэмжсэнээр даруй 53000 гаруй ажлын байр бий болох урьдчилсан тооцоог хийгээд байна.

-Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдан хэрэгжих гэж байгаа талаар ярьж байна. Хууль хэзээ амьдралд хэрэгжиж эхлэх вэ?

-Өнгөрсөн хоёрдугаар сард Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдсан. ЖДҮ эрхлэгчдийн гол бэрхшээл болсон банкнаас зээл авахад шаардагддаг барьцаа хөрөнгийн дутагдалтай асуудлыг шийдэх зорилгоор тухайн зээлийн 60 хүртэл хувьд төрөөс батлан даалт гаргахаар заасан энэ хуулийг хэрэгжүүлэхээр Хөдөлмөрийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамд болон мэргэжлийн холбоод, МҮХАҮТ, АОЭНХ-ны оролцоотойгоор Зээлийн батлан даалтын санг үүсгэн байгуулсан. Засгийн газрын тогтоолын дагуу холбогдох хөрөнгийн эх үүсвэрийг

татан төвлөрүүлэх ажил хийгдэж байна. Ингэснээр тодорхой журам, шалгууруудыг үндэслэж, тухайн ЖДҮ-ийн зээлийг батлан даалтад хамруулах замаар тэдэнд зээлийн барьцаа хөрөнгийн асуудлаа шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх нэг чухал алхам хийгдэнэ.

-Санхүүгийн түрээс буюу лизингийн талаар тайлбар хийхгүй юү?

-Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль 2006 онд батлагдсан. ЖДҮХГ-аас хуулийн хэрэгжилтийг хангах талаар тодорхой арга хэмжээнүүд төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг “лизинг”-ээр авах нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хэд хэдэн давуу тал олгодог. Тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлыг нь тооцох хугацаатай жишигдэм урт хугацаанд зээлээр авах, тоног төхөөрөмж нь өөрөө зээлийн барьцаа болж өгөх, санхүүгийн түрээсийн хураамж нь зээлийн хүүгээс бага байх нөхцөлүүдийг бий болгох юм.

-Ямар тоног төхөөрөмж татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагддаг юм бэ?

-2009 онд УИХ Жижиг, дунд

үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиудыг батлан гаргасан. Засгийн газрын 2011 оны дөрөвдүгээр сарын 6-ны 100 дугаар тогтоолоор гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөгдөх ЖДҮ-ийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтад байгаа бүх тоног төхөөрөмж хөнгөлөлт чөлөөлөлтөд орно. Энэ тогтоолын хавсралтад 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн мэдээллийг тодорхой заасан байгаа. www.legalinfo.mn цахим хуудаснаас энэ тогтоолыг татаж авч болно.

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр олгож буй Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах вэ?

-100 сая төгрөг хүртэлх санхүүжилт шаардлагатай төслийг /Улаанбаатар хотод хэрэгжих бол/ дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтэст, хөдөө орон нутагт бол тухайн аймгийн хуучнаар ХХААЖДҮГ-т, ирэх оны эхнээс Хөдөлмөрийн хэлтсүүдэд, 200 сая төгрөг хүртэлх

санхүүжилт шаардлагатай төслийг Нийслэлийн ЗДТГ-т, хөдөө орон нутгаас бол Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд тус тус ирүүлнэ.

200 саяас дээш төгрөгийн санхүүжилт шаардлагатай бүс нутгийн чанартай төслийг Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан дээр хүлээн авч, төсөл сонгон шалгаруулах комисс хэлэлцэн шийдвэрлэдэг. Дэмжигдсэн зээлийг тухайн зээлдэгчийн сонгосон, ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай гэрээ бүхий банкаар дамжуулан олгодог.

-Хөнгөлөлттэй зээлийн хүү, хугацаа ямар вэ?

-Сум хөгжүүлэх сангийн зээл 3 жил хүртэл хугацаатай, жилийн 3 хүртэлх хувийн хүүтэй. Аймаг, нийслэл ЖДҮХС-аас олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн нөхцөл 3-5 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй байгаа.

-Хоршоод нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой юу?

-Боломжтой. Өмнө хэлсэн аймаг, дүүрэг нийслэл, ЖДҮХС–нд төслөө ирүүлээд журмын дагуу

бусадтай адилхан. Мөн хоршоодын онцлог байдлыг харгалзан хуучин ХХААХҮ-ийн яаманд хоршоог дэмжсэн зээлийг олгосон.

2009-2010 онд 97 хоршоонд 1202,2 сая төгрөгийн төсөлд зээл олгосон. 2011 онд хоршооллын салбарт 5599,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 277 хоршоо зээл, тусламжид хамрагдсан байна.

-Шинэчлэлийн Засгийн газар ахуйн үйлчилгээний салбарыг хэрхэн дэмжих вэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2013-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд аймаг, сум, дүүрэг бүрт ахуйн үйлчилгээний цогцолбор төвийг байгуулах талаар тусгагдсан. Энэ ажлын хүрээнд улсын хэмжээнд судалгаа хийгдэж байна. “Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих хөтөлбөр”, “Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах стратеги” зэрэг гол гол бодлогын баримт бичгүүд байна.

Д.МӨНХЖАРГАЛ

Б.Бат-Амгалан: Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлж байна

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙЯРИЛЦАХ ЦАГ

Page 3: Хөвсгөлийн бухиа шуудан

4 52012 оны арванхоёрдугаар сар 2012 оны арванхоёрдугаар сар

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН НЭРЭМЖИТ “ОЮУНЛАГ ХӨВСГӨЛЧҮҮД 2012” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШИЛДЭГ 100 ОЮУТАН

Ж.Энхбаяр Мөрөн МУИС

Г.Дөлгөөн Мөрөн МУИС

Г.Сайнбаяр Мөрөн МУИС

Б.Түмэннасан Мөрөн МУИС

Б.Сүндэрьяа Мөрөн МУИС

Б.Хүчитбаатар Мөрөн МУИС

Б.Батбаяр Тосонцэнгэл ЭМШУИС

Б.Шүр-Эрдэнэ Тосонцэнгэл МУИС

Б.Батмөнх Төмөрбулаг МУИС

Ч.Шижирбаатар Мөрөн ШУТИС

Д.Мөнхтуяа Жаргалант МУИС

Э.Баттогтох Мөрөн МУИС

Э.Бүжинлхам Мөрөн МУИС

Г.Цогзолмаа Их-Уул ЭМШУИС

Г.Отгонбаатар Шинэ-Идэр МУИС

Г.Уянга Их-Уул МУИС

Л.Баянхангай Их-уул ХААИС

О.Уянга Мөрөн Архангай МУБИС

П.Бямбадорж Мөрөн МУИС

П.Энхбаатар Мөрөн ШУТИС

С.Өсөхжаргал Улаан уул МУБИС

Т.Сайнболд Арбулаг МУИС

Ю.Болд-Эрдэнэ Мөрөн ШУТИС

Б.Лхамноржмаа Жаргалант МУБИС

Б.Амартүвшин Цагаан уул ШУТИС

Б.Биндэрьяа Мөрөн ШУТИС

Б.Эрхэмбаяр Бүрэнтогтох МУИС

Б.Гэрэлбаяр Тосонцэнгэл ШУТИС

Б.Энхчимэг Мөрөн СЭЗДС

Б.Баяржаргал Ханх МУИС

ДДоржналжидмаа Цэцэрлэг

Дархан-Уул ШУТИС

Д.Бат-Очир Рашаант ШУТИС

Д.Батцоож Цагаан уул МУИС

Э.Батзориг Чандмань-Өндөр МУБИС

Э.Байгалмаа Баянзүрх МУБИС

Э.Арьяабазар Хатгал ШУТИС

Э. Дэлгэрмөрөн Баянзүрх СУИС

Г.Оюунбилэг Шинэ-Идэр МУБИС

Г.Халиун Мөрөн ШУТИС

Г.Анужин Мөрөн ЭМШУИС

М.Одонтунгалаг Бүрэнтогтох

Орхон МУИС

М.Пүрэвдулам Мөрөн

М.Алтангэрэл Жаргалант ШУТИС

М.Адьяасүрэн Мөрөн ШУТИС

Ж.Эрдэнэ-мандал Арбулаг МУИС

Х.Бямбабаяр Тосонцэнгэл МУИС

Г.Дандар Цагаан-Уул Дархан Уул ШУТИС

Г.Ган-Эрдэнэ Мөрөн Этүгэн ДС

Х.Амаржаргал Цэцэрлэг ШУТИС

Х.Төмөрчөдөр Цэцэрлэг МУИС

Н.Буяннэмэх Түнэл ЭМШУИС

Н.Сайнбаяр Мөрөн ШУТИС

О.Аздэлгэрэх Мөрөн МУИС

С.Хангал Мөрөн МУИС

Ш.Билгүүн Мөрөн ХААИС

С.Лхагва-Очир Мөрөн ШУТИС

Т.Билгүүн Мөрөн МУИС

Т. Мөнхтуяа Эрдэнбулган МУИС

Б.Энхцэцэг Ренчинл-хүмбэ МУБИС

Б.Мөнхнаран Мөрөн ЭМШУИС

Д.Нямбаяр Рашаант ХААИС

Ч.Ганбат Мөрөн МУИС

Ч.Эрдэнэбат Мөрөн ШУТИС

Б.Золзаяа Хатгал ХААИС

Б.Өсөхбаяр Галт ЭтүгэнДС

Б.Мойлмаа Ренчинл-хүмбэ Гурван эрдэнэ

Б.Чимэдцэрэн Мөрөн МУИС

Б.Пүрэвдалай Цагаан-Үүр МҮДС

Б.Өлзийжаргал Галт ХААИС

Б.Тамир Мөрөн МУИС Э. Сумьяабазар

Мөрөн МУБИСЭ.Сүнжидмаа Эрдэнэ-

булган ИЗОУИСЭ.Мөнх-Эрдэнэ Мөрөн ШУТИС

Э. Болдбаатар Тариалан МУБИС

Э.Мөнхгэрэл Мөрөн СЭЗДС

Л.Туяа Алаг-Эрдэнэ ХУИС

Ж. Энхцэцэг Ренчинл-хүмбэ МУБИС

Ж. Дөлгөөн Мөрөн ШУТИС

Х.Түмэн-Очир Түнэл ЭМШУИС

Х.Тайванбаяр Бүрэнтогтох УБИС

Э.Эрдэнэсүрэн Мөрөн ШУТИС

Г.Төгсбаяр Цагаан үүр ЭМШУИС

Э.Батмягмар Тариалан ХИС

Г.Бямбахишиг Улаан уул БХИС

Э.Давгадорж Төмөрбулаг МУИС

Г.Баасандорж Галт МУБИС

Д. Баасандорж Алаг-Эрдэнэ

Дархан-Уул ШУТИС

Д.Энхболд Мөрөн МУИС

Г.Жүгдэр Мөрөн Далай Ван

Г.Ганчимэг Мөрөн ИЗОУИС

Л.Хишигсүрэн Мөрөн МУИС

М. Наранзул Мөрөн Далай Ван

Н.Мөнгөншагай Рашаант МУБИС

Н.Алтансувд Цэцэрлэг МУИС

Ц.Хонгорзул Мөрөн МУИС

Ц.Гантуяа Мөрөн ХУИС

Т.Номин Мөрөн МУИС

Т.Гансамбуу Мөрөн МУИС

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлага дэмжлэгээр Хөвсгөл аймгийн оюутан залуучуудын спортын наадмыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Хөвсгөл аймгийн урлаг спортын наадмын сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 35, эмэгтэй 20 баг өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд Хөвсгөл аймгийн Залуучууд, Тас, Дэлгэрмөрөн цогцолбор багууд эхний байруудыг эзэлсэн бол, эмэгтэй багаас Залуучууд, Дэлгэрмөрөн цогцолбор, Математикийн гүнзгийрүүлсэн сургуулийн багууд эхний гурван байрт шалгарсан байна. Гар бамбөгийн төрөлд эрэгтэй 25 баг, эмэгтэй 17 баг өрсөлдөж эрэгтэй багуудаас Хөвсгөл аймгийн Залуучууд, МГС, Рашаант багууд, эмэгтэй төрөлд Их-Уул, Залуучууд, Эрчим багууд эхний 3 байрыг эзэлжээ.

Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд шилдэг тоглогчоор МГС багийн Баттулга, эмэгтэйчүүдээс Пүрэвжаргал, Сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор Тас багийн Эрдэнэбат, Залуучууд багийн Баасансүрэн нар шалгарч шилдэг тоглогчын цомыг хүртсэн байна.

Хөвсгөл аймгаас МУИС-ын Мэдээлэл Технологийн Сургуулийн мэдээллийн технологийн 4 дүгээр курст суралцагч оюутан Дотгонванчигийн Өсөхбаяр, Пунцагийн Бямбадорж, Төмөрбаатарын Адъяа нарын гурван оюутан 2012 оны үндэсний програмчлалын оюутны багийн олимпиадад түрүүлж 2012 оны 10 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Чанчун хотноо болох Азийн бүсийн програмчлалын олимпадад оролцох эрх авсан байна. Эдгээр оюутнуудын гаргасан амжилтыг үнэлж УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан Азийн бүсийн тэмцээнд оролцох зардал болох 1,5 сая төгрөг олгож дэмжлээ.

ТалархалСайн байна уу? Эрхэм гишүүн Л.Энх-Амгалан таны энэ

өдрийн амгаланг айлтгая. Намайг Дотгонванчигийн Өсөхбаяр гэдэг. Би дахиад л Монгол Улсын Их Сургуулын Мэдээллийн Технологийн Сургуулын програмчлалын олимпиадын NUM-70 багийн нэрийн өмнөөс захидал бичиж байна. Бид таны гүн дэмжлэгийн дор 2012-10-12-оос 13-нд БНХАУ-ын Чанчун хотноо болсон Азын бүсийн програмчлалын олимпиадад амжилттай оролцоод ирлээ. Гэхдээ бид харамсалтай нь өөрсдийн хүссэнчлэн хангалттай амжилт гаргаж чадаагүйдээ хүлцэл өчье. Бидэнд чин сэтгэлээсээ тусалсан танд гүнээ талархаж байгаагаа дахин дахин илэрхийлмээр байна. Зөвхөн биднээр зогсохгүй олон зуун оюутан залуусыг харамгүй дэмждэгт тань хүн бүр талархдагийг хэлэх илүүц биз. Бид таны ачыг хэзээ ч мартахгүйн зэрэгцээ нутаг орондоо хэрэгтэй боловсон хүчин болон төлөвших эрхэм зорилго өвөрлөж явдаг юм. Бид яг л тантай адилхан хүнд хэрэгтэй хүн болох чин хүсэлтэй байгаа. Таны гэгээн үйлс дэлгэрэх болтугай.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нутгийн шилдэг оюутнуудыг дэмжиж Азийн бүсийн наадамд үдлээ

Хөвсгөл аймгийн оюутан залуучуудын спортын наадам

“ХӨХ СУВД-2012” оны “Шилдэг Оюутан” Номинацид Монгол Улсын Их сургуулийн Эдийн Засгийн сургуулийн Менежментийн 3 дугаар курсын оюутан Эрдэнэбатын Бүжинлхам, Соёл Урлагийн Их Сургуулийн Дуулаачын ангийн оюутан Энэбишийн Өлзийбаатар, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн 4 дүгээр курсын оюутан Батчулууны Батбаяр нар дэвшиж,

•“Зүрх судасны өвчин, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөг судасны уян хатан чанарын өөрчлөлтөй уялдуулан судлах” судалгааны багийн гишүүнээр ажиллаж, судалгааны үр дүнгээр Оюутны эрдмийн чуулган 2012-т эрдэм шинжилгээний илтгэлийг хэлэлцүүлсэн.•“Чадах ядахаараа олуулаа баярлацгаая” хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж амьдралын боломжгүй 20 гаруй өрхийн 100 орчим хүнд тусалсан. •Өсвөр үеийнхэнд зориулж “тамхины хор уршиг”, “ДОХ, БЗХӨ-өөс сэргийлье” сэдэвт лекцүүдийг Их дээд сургууль, ЕБС-иудад зохион байгуулсан амжилтаараа ЭМШУИС-ийн Б.Батбаяр шалгарав.

2012 оны Хөвсгөл аймгийн шилдэг оюутан тодорлоо

ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ-АЙМГИЙН ХӨГЖИЛ ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ-АЙМГИЙН ХӨГЖИЛ

Page 4: Хөвсгөлийн бухиа шуудан

6 72012 оны арванхоёрдугаар сар 2012 оны арванхоёрдугаар сар

Сангийн сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 156 тооттушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, сурагчдын дотуур байрны захиргаа, аж ахуйн ажиллагсдын орон тооны дээд жишиг норматив, орон тооцох аргачилал”-ын ажлыг мөрдүүлснээр Улсын хэмжээнд 2600 орчим, Хөвсгөл аймгийн хэмжээнд 120 гаруй багш, ажилчид ажлаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүссэний дагуу Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт энэ журмаа эргэн харж залруулах талаар нэр бүхий 8 гишүүний хамт албан тоот хүргүүлж, Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Дээрх албан тоотын хариуг Сангийн сайд Ч.Улаанаас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд ирүүлж Сангийн сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 156 тоот тушаал хүчингүй болгосон талаар албан ёсоор мэдэгдлээ.

Хүндэт донор ахмад настан болон эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр

магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал,

эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгоно.

Рашаан сувилалын хөнгөлөлт авахад ямар баримт бичгийг бүрдүүлэх вэ?

o өргөдөл; o сум, хорооны Засаг даргын тодорхойлолт; o иргэний үнэмлэх, хуулбарын хамт;o унааны хөлс төлсөн баримт;o эрхийн бичиг;o эмнэлгийн байгууллагын дүгнэлт

Хүндэт донор бол: o Хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт;o Монголын донорын холбооны үнэмлэх, тодорхойлолт /нийслэлд/; o Улаан загалмайн хорооны үнэмлэх, тодорхойлолт /аймагт/.

Тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настанд болон хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгоно.

Орон сууц, түлээ нүүрсний хөнгөлөлт авахад ямар баримт бичгийг бүрдүүлэх вэ?

o өргөдөл;o сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;oхөнгөлөлтөд хамруулах эсэх тухай сум, хорооны Ахмадын

байгууллагын санал;oиргэний үнэмлэх, хуулбарын хамт;oХүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт.

Ахмад настанд үнэт металлаар хийхээс бусад протез / сүүж-түнхний үе, сүүж- түнх, өвдөгний үе, дунд чөмөг, шилбэ, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, бугалга, шуу, сарвуу, хуруу, хиймэл шүд, эрүү, шилэн болон хуванцар нүд, нүдний болор /-ийг худалдан авсан болон дотоодод дахин хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутам нэг удаа нөхөн олгоно.

Протезийн хөнгөлөлт авахад ямар баримт бичгийг бүрдүүлэх вэ? o өргөдөл;o сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;oиргэний үнэмлэх, хуулбарын хамт;oпротез, ортопедийн хэрэгсэл хийлгэсэн тухай баримт эсвэл

нэхэмжлэлийн хамт.

Нийт ахмад настанд үзүүлэх хөнгөлөлтoАхмад настанд дотоодод хийлгэсэн /сүүж, түнх, дунд чөмөг,

шилбэ, өвдөг, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, шуу, сарвуу, буйл, шүд, эрүү/ протезийн үнийг 5 жил тутам нэг удаа нөхөн олгоно.

oАхмад настанд харах болон сонсох эрхтний ортопедийн хэрэгсэл /сонсголын аппарат, харааны шил, шилэн болон хуванцар нүд, нүдний болор/-ийг 5 жил тутам нэг удаа үнэ төлбөргүй олгоно.

oДотоодод хийлгэсэн протез, ортопедийн хэрэгслийн зардлыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг үнээр тооцож бичиг, баримтыг үндэслэн банкны байгууллагаар дамжуулан үнийг нэг удаа нөхөн олгоно.

oАхмадын зориулалттай амралт, рашаан сувилалын эрхийн бичгийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан хөнгөлөлттэй үнээр олгоно.

oАхмад настан нь нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харъяалал харгалзахгүй үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр зорчино.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны

А/57 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл1.1.“Ажилласан жил,

тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” Монгол улсын хуульд заасан иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох, баталгаажуулах, нэгдсэн бүртгэл гаргах, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Хамрах хүрээ2.1. Энэ журмын хамрах

хүрээнд нийгмийн шилжилтийн үе буюу 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэнийг хамруулна. Үүнд:

2.1.1.Тухайн онуудад 18 болон түүнээс дээш /сургуульд суралцаагүй бол 16/ настай;

2.1.2.Тухайн онуудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй;

2.1.3.Тухайн онуудад хорих ял эдлээгүй;

2.1.4.Тухайн онуудад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтоолгоогүй байсан.

2.2. Энэ журмын 2.1-д заасан иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг дараах үндэслэлээр нөхөн тооцуулна. Үүнд:

2.2.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь дараах үндэслэлээр татан буугдсаны улмаас ажилгүй болсон;

2.2.1.1. өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан;

2.2.1.2. дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;

2.2.1.3. үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан;

2.2.1.4. хуулийн этгээдийг

үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;

2.2.2. Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тоогоор цомхотгогдсон;

2.2.3. Нийгмийн шилжилтийн явцад өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан;

2.2.4. Мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд нь тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан.

Гурав. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох, баталгаажуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлэх 3.1.Энэ журмын 2.1-т заасан

иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтээ оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа аймаг, дүүргийн /сумын/ Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-д биеэр очиж 2012 оны 11 дүгээр сарын 15-нээс 2013 оны 8 дугаар сарын 1-ны дотор гаргана. Хүсэлт гаргахдаа нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө:

3.1.1.Иргэний үнэмлэх, түүний хуулбар;

3.1.2.Нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбар;

3.1.3.Хөдөлмөрийн дэвтэр, түүний хуулбар;

3.1.4.Хөдөлмөрийн дэвтэр байхгүй тохиолдолд ажилласан хугацааг шүүхээс тогтоосон шүүхийн шийдвэр, түүний хуулбар;

3.1.5.Хөдөлмөрийн дэвтэр, ажилласан хугацааг шүүхээс тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй тохиолдолд архивын лавлагаагаар баталгаажуулсан дүүрэг, сумын Засаг даргын тодорхойлолт.

3.2.Нийгмийн даатгалын байгууллагын ажилтан нь иргэний баримт бичгийг хүлээн авч өргөдлийн маягтыг тухайн иргэн, даатгуулагчаар бичүүлж, баталгаажуулан гарын үсэг зуруулах бөгөөд өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөсөн эсэхийг шалгаад, хүсэлтийг хүлээн авсан өдрийг өргөдөлд тодорхой бичнэ.

3.3.Энэ журмын 3.2-т заасан өргөдлийн маягтын загварыг Нийгмийн даатгалын төв байгууллагын дарга батална.

3.4.Аймаг, дүүргийн нийгмийн

даатгалын байгууллага нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар хүсэлт гаргасан иргэдийн бүртгэл, төлөх шимтгэлийн тооцоог Нийгмийн даатгалын төв байгууллагад хүргүүлнэ.

3.5.Нийгмийн даатгалын төв байгуулага нь хүсэлт гаргасан иргэдийн бүртгэлийг баталгаажуулна.

3.6. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь энэ журмын 3.5-д заасан баталгаажсан бүртгэлд орсон иргэний 1990-ээс 1995 оныг хүртэлх хугацааг ажилласнаар нөхөн тооцож нийгмийн даатгалын дэвтэрт нь баталгаажилтын хуудсыг наана.

3.7.Энэ журмын 3.5-д заасан баталгаажсан бүртгэлд орсон иргэний 1995-аас 2000 оныг дуусталх хугацаанд төлбөл зохих байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (1995,1996,1997,1998 оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл 9600 төгрөг, 1998 оны 7 дугаар сарын 1-нээс 2000 оны 10 дугаар сарын 1-нийг хүртэл 12000 төгрөг, 2000 оны 10 дугаар сарын 1-нээс 2000 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал 18000 төгрөг)-нээс 10 хувиар тооцож, нэг удаа бүтэн хэмжээгээр нөхөн төлүүлэх ба аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь тухайн иргэний нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл нөхөн төлсөн тухай баталгаажилтын хуудсыг нааж, бичилт тэмдэглэл хийнэ.

3.8. Баталгаажилтын хуудас нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн нэгэн адил баримт бичиг байна.

3.9. Баталгаажилтын хуудсыг үрэгдүүлсэн бол иргэнээс гаргасан хүсэлтийг үндэслэн дахин олгож болно. Дахин олгох үед торгууль ногдуулна.

3.10.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр авч байгаа иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс тооцон олгож эхэлнэ.

3.11.Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч хүсэлтээ гаргасан үед нь тэтгэвэр тогтооход

баримтлах шимтгэл төлсөн нийт хугацаанд оруулан тооцно.

Дөрөв. Бүртгэл, мэдээлэл4.1. Аймаг, дүүргийн /сумын/

нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан иргэний бүртгэлийг батлагдсан маягтын дагуу хариуцан гүйцэтгэнэ.

4.2.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан иргэн тус бүрээр гаргасан бүртгэл нь энэ журмын 3.6 ба 3.7-д заасан баталгаажилтын хуудасны хамт тухайн иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох үндэслэл болно.

4.3.Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар хүсэлт гаргасан иргэдийн бүртгэлийг Нийгмийн даатгалын төв байгууллагад сар бүрийн 10-ны дотор цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.

4.4Нийгмийн даатгалын төв байгууллага нь аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн иргэдийн бүртгэлийг нийгмийн даатгалын салбарын нэгдсэн мэдээлэл, Иргэний бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй тулган шалгаад сар бүрийн 25-ны дотор баталгаажуулан аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагуудад хүргүүлнэ.

4.5. Нийгмийн даатгалын төв байгууллага нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нийт иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд 2013 оны 08 дугаар сарын 05-ны дотор цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.

Тав. Хяналт, хариуцлага5.1.Ажилласан жил, тэтгэврийн

даатгалын шимтгэлийг нөхөн тооцох, баталгаажуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлэх ажилд Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагууд хяналт тавьж ажиллана.

5.2.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай Монгол улсын хууль, энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Ахмад настны нийгмийн хамгааллын арга хэмжээ

Мэдээ, мэдээлэл:

№ Дугаар Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа Төсөвт

өртөг 2013 онд

санхүүжих

1 XX.1.2.2.7Аймгийн нисэх буудлын аэродромын

өргөтгөл, хүчитгэлийн ажил, 2 дугаар үе шат /Хөвсгөл/

2013 2014 8,000.00 3,500.00

2 XXI.3.7Газрын харилцаа, барилга, хот

байгуулалтын газрын тоног төхөөрөмж /Хөвсгөл/

2013 2013 27.20 27.20

3 XXIY.1.1.36 Буддын шашныг хөгжүүлэх төсөл /Хөвсгөл/ 2012 2013 220.00 220.00

4 XXY.1.39 Эрүүл мэндийг дэмжих төв /Хөвсгөл/ 2013 2014 794.90 400.00

5 XXY.2.3.61АНЭ-ийн барилгын бохир, цэвэр усны шугам хоолой, гадна дулааны шугамын

шинэчлэл /Хөвсгөл/2013 2013 506.60 506.60

6 XXYII.2.1.9 МСҮТ-ийн авто засварын дадлагын газар /Хөвсгөл/ 2013 2013 172.10 172.10

7 XXIX.1.26 Хамгаалалтын захиргааны конторын барилга /Улаан тайгын УТХГ/ 2013 2013 200.00 200.00

8 XYIII.2.15Дулааны сүлжээний өргөтгөл /Хөвсгөл,

Мөрөн, Төв зах, Гурван Эрдэнэ сургууль, Зүүн талын шинэ хороолол/

2012 2014 5,000.00 1,500.00

9 XYIII.2.28 Төвлөрсөн дулаан хангамжийн шугамын шинэчлэл /Хөвсгөл, Мөрөн/ 2013 2015 15,931.30 4,000.00

10 XX.1.1.2.7 Аймгийн төвийн авто замын шинэчлэл /Хөвсгөл, Мөрөн/ 2011 2013 1,492.00 442.00

11 XXI.1.18Бохир усны шугамын шинэчлэл,

цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэл /Хөвсгөл, Мөрөн/

2011 2013 1,937.08 937.80

12 XXI.1.87 Гэр хорооллын инженерийн шугам, сүлжээ /Хөвсгөл, Мөрөн/ 2013 2015 5,000.00 1,000.00

13 XXIII.1.1.16 Сургуулийн барилга, 640 суудал, спорт заал, усан бассейн /Хөвсгөл, Мөрөн/ 2011 2013 3,833.06 1,133.60

14 XXIII.1.1.26 Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 75 ор /Хөвсгөл, Мөрөн, 9-р цэцэрлэг/ 2011 2013 479.70 271.40

15 XXIII.1.1.50“Гурван-Эрдэнэ” сургуулийн барилгыг

цэвэр, бохир усны системд холбох /Хөвсгөл, Мөрөн/

2012 2013 350.00 88.00

16 XXIII.1.1.190 Спорт заалны барилга, /Хөвсгөл, Мөрөн, 3-р сургууль/ 2013 2014 1,300.00 550.00

17 XXIII.1.1.191 Сургуулийн спорт заалны барилга /Хөвсгөл, Мөрөн, 2-р сургууль / 2013 2013 850.00 850.00

18 XXIII.1.1.215 Багшийн хөгжлийн ордны барилга / Хөвсгөл, Мөрөн/ 2013 2013 650.00 650.00

19 XXIY.1.1.25 Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Алаг-Эрдэнэ/ 2012 2013 1,314.30 1,127.30

20 XXIY.1.1.13Соёл, спортын төвийн барилга, 300

суудал, зуухны барилга, зам талбай /Хөвсгөл, Бүрэнтогтох/

2011 2013 998.00 218.00

21 XXIII.1.1.114 Цэцэрлэг шинээр барих, 100 ор /Хөвсгөл, Галт/ 2012 2013 650.00 550.00

22 XXIII.1.1.50 Сургуулийн барилга, 100 суудал /Хөвсгөл, Галт, Зүрх баг/ 2012 2013 317.80 79.00

23 XXIII.1.1.68 Сургуулийн дотуур байрны барилга, 150 ор /Хөвсгөл, Жаргалант/ 2012 2013 1,295.00 1,070.00

24 XX.1.1.5.5 Сэлэнгэ мөрний Сацын булангийн төмөр бетон гүүр /Хөвсгөл, Рашаант/ 2011 2014 5,893.06 2,263.80

25 XYIII.1.2 Тосонцэнгэл-Тариалан сумын 35 кВ-ын 93 км ЦДАШ, дэд станц /Хөвсгөл/ 2012 2013 4,802.09 3,877.90

26 XXIII.1.1.147 Сургуулийн барилгын комплекс, 320 суудал /Хөвсгөл, Улаан-Уул/ 2012 2014 3,238.00 1,300.00

27 XX.1.1.2.34 Ханх-Мондын чиглэлийн 23 км хатуу хучилттай авто зам /Хөвсгөл, Ханх/ 2012 2014 14,340.90 5,000.00

28 XXIII.1.1.67 Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Хөвсгөл, Ханх/ 2012 2013 1,061.00 941.00

29 XXIII.1.1.192 Дотуур байрны барилга 150 ор /Хөвсгөл, Ханх/ 2013 2014 945.20 510.00

30 XX.1.1.5.4 Үүрийн голын 350 у/м төмөр бетон гүүр /Хөвсгөл, Цагаан-Үүр/ 2011 2013 8,163.08 3,019.00

31 XXIII.1.1.113 Цэцэрлэг шинээр барих, 100 ор /Хөвсгөл, Эрдэнэбулган/ 2012 2013 500.00 400.00

НИЙТ 90,262.37 36,804.70

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан аймгийнхаа ахмадуудад хүндэтгэл үзүүллээ Ахмадын өдөрт зориулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Мөрөн сумын 3000 мянга орчим азай буурлуудад хүндэтгэл үзүүллээ. Гурван аварга цогцолборт болсон уг арга хэмжээний үеэр урлагийн тоглолт, Энэтхэгийн шар хийдийн гэвш Ара ренбүчи, Амарбаясгалант хийдийн хамба н.Олонбат тэргүүтэй лам хуврагууд нас буян уртасгах, хишиг даллага авахуулах буяны ном хурлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Сангийн сайдын 2012 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 156 тоот

тушаалыг хүчингүй болгох талаар Åрөнхий сайд, Сангийн сайд. Боловсрол, шинжлэх ухааны сайдад

хандсаны дагуу дээрх тогтоол хүчингүй боллоо.

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2013 ОНД ХӨВСГӨЛ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ

ТалархалЭх орны маань хойморт орших Хорьдол Сарьдагийн нурууны ноён

оргил дэлхийдээ алдартай Дэлгэрхаан уулын магтаал дууг санхүүжүүлж өгсөн Хөвсгөл нутгийн хүү Лувсанцэрэнгийн Энх-Амгалан танаа талархаж аз жаргалын алтан од магнайд тань үргэлж цацран гийж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

МУ-ын төрийн соёрхолт зохиолч зохиолч Балжирын ДОГМИД

Сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багш, туслах багшид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 74.5 хувийн саналаар баталлаа.

Засгийн газраас өргөн мэдүүлээд байсан эл төсөлд 2013 оноос эхлэн хэрэгжихээр төлөвлөөд байсан Боловсролын тухай хуулийн зарим үйлчлэлийг зогсоохоор тусгасан байсан ч хэлэлцүүлгийн шатанд зарим өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр боловсролын салбарт ажиллаж байгаа туслах ажилтан тэтгэвэртээ гарахдаа авах нэг удаагийн тэтгэлгийн хугацааг хойшлуулж 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэх. Харин багш нар тэтгэвэрт гарах бол нэг удаагийн тэтгэлгийг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгох зарчмын өөрчлөлт орууллаа.

Харин багш нарт таван жил тутамд олгох зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг хоёр хуваан олгохоор болоод байна. Тухайлбал, сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олголтыг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багш, туслах багшид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгох юм.

Магадгүй энэ зөвлөгөө өнөөдөр биш юм аа гэхэд, маргааш танд хэрэг болж мэднэ. Та өдөр бүр ажилдаа явах замдаа гудамж цэвэрлэж байгаа үйлчлэгчтэй таардаг уу. Тэр үйлчлэгч гудамжаар хөглөрөх модны навчис, малгайлан орох цасыг биш зөвхөн бидний хогийн цэгээс хийсэх тэр л хэсгийг шуүрдэж хамаг цаг, заваа алдаж байгаа харагддаг. Урин цагирж, салхи шуурга ихсэхэд Таны нүдэн дээр хог хийсч, хөлтэй ороолдож байгаа дүр зураг төсөөлөгдөж байгаа байх. Тэгвэл энэ үйлчлэгчийн ажлыг хөнгөвчлөх нэг арга Танд байгаа, магадгүй энэ санаагаа хэрэгжүүлэхэд тань санхүү мөнгөний хувьд бэрхшээл учирч байгаа гэж санавал энэ тухайгаа цаасан дээр хажуудахь хүндээ тайлбарлан ярьж байгаатай адилаар дүрслэн бичих хэрэгтэй. Энэ бол жишээ.

Бичих зүйл чинь цаасан дээр нэг л бууж өгөхгүй байвал төсөл хэрэгжүүлэх болсон гол шалтгаан, яагаад энэ асуудал ингэж анхаарлыг тань татах болов. Таны төслийн хүрээнд энэ ажлыг хэрэгжүүлэх болсон зорилго, мөн энд тавиад байгаа асуудлыг хэрэгжүүлэхэд тулгараад байгаа бэрхшээлтэй юугаараа холбоотой, зорилго биелэгдлээ гэхэд ямар үр дүн гарах талаар бичээрэй. Төсөл хэрэгжсэний дараа бодит байдал хэрхэн өөрчлөгдөх тоон болон чанарын өөрчлөлтөө нарийн тусгахыг бод. Дээр нь энэ бүгдийг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөрөмж, боловсон хүчин, тэдгээрийн цалингийн асуудлыг ч тусгаж өгнө.

Тоног төхөрөөмжийн үнэлгээний хувьд гэвэл зах зээлийн ямар үнэлгээг баримталсан болохоо тусгах нь зөв. Дээр нь хэрэгжүүлэх явцад хяналт тавих системтэй байхаар тооцож төслөө бичээрэй. Төсөл нэг, хоёр бүр хэд хэдэн ч хуудас байж болно. Тэгэхдээ тухайн хандивлагч байгууллагын тавьсан шаардлагад нийцүүлэх хэрэгтэй. Хүмүүс төслөө санал маягаар бичдэг. Зарим нь ч баримт маягийг нь илүүтэй сонгодог. Тэгэхээр аль нь ч болно. Төслийн хуудсыг цаанаас нь тэд гээд заасан тохиолдолд түүндээ багтаах гэж шахах, аль эсвэл материалга сунгахгэж оролдсоны хэрэггүй. Хэрэв тэгвэл ямар ч зохион байгуулалтгүй хүн болж харагдана гэдгийг санах хэрэгтэй. Төслийн материалаа хийх хавтаснаасаа эхэлье. Yүнийг зөв сонгох хэрэгтэй. Төслийн баримт

бичгийн хавтсанд төслийн нэр байна. Нэр сонголтын хувьд анхаарал татахаар бас логиктай, богино байх нь чухал юм.

Захиалагч байгууллагын нэр, шуудангийн хайрцаг, факс, электрон шуудангийн хаяг, банк, дансны дугаарыг нь дор нь бичнэ. Дараа нь төслийн удирдагчийн овог, нэр, албан тушаал, хаяг, утас, факсны дугаар, электрон шуудангийн хаягыг дурдаж өгнө.

Байршил. Yүнд, тухайн төсөл хэрэгжих дүүрэг, хот, аймаг, сум, улсын нэрийг зааж өгнө. Дараа нь төсөл хэрэгжүүлэх хугацааг заана. Хугацааг сараар тавьдаг ёстой гэдгийг анхаараарай.

Төслийн нийт дүн гэдэгт тухайн төсөл хэрэгжиж дуусах хүртэлх зардал орно.

Төслийн гол өгүүлэмж хэсэг. Yүнд, төслийг хэн хэрэгжүүлэх, хэнд ямар учраас хэрэгтэй, төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах, хэрхэн хэрэгжүүлэх, хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай зэргийг тусгахад хангалттай.

Дараа нь оршил буюу танилцуулах хэсэг байна. Энд захиалагч байгууллагын тухай танилцуулгыг дэлгэрэнгүй хийж өгөх ёстой. Дээр нь тухайн төслийг хэн өгсөн. Хэн хэрэгжүүлэх гэж байгаа, оролцох хүмүүс ямар боловсролтой болох. Тэдгээрийг хэрхэн сонгосон шалгуураа тусгах нь зүйтэй юм.

Төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага гэж байна. Энэ бүлэгт ямар шаардлага, хэрэгцээг үндэслэн ямар бэрхшээлийг шийдвэрлэхэд зориулагдсан тухайгаа тусгаж өгнө,

Зорилго, зорилт. Хандивлагч энэ бүлгээс төслийн үр дүнгийн талаар тодорхой төсөөлөлтэй болдог. Зорилго

нь чухам юуны төлөө энэ төслийг бичив гэдэгт хариу өгөх ёстой. Зорилт, үр дүнг тоон чанараар үнэлдэг. Төсөл хэрэгжсэний үр дүнд тухайн байдал ягяажөөрчлөгдөх талаар энэ бүлэгт л бичих ёстой юм.

Арга зүй. Энэ бүлэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээл, асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг.

Yнэлгээ, дүгнэлт, тайлан. Энэ бүлэгт чухам юу бичих нь нэрнээсээ ойлгомжтой байгаа байх. Төслийн төгсгөлд яаж үнэлж дүгнэх тухай асуудал энд тусгагдана. Тухайн төслийг хэрэгжүүлснээр зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналт шалгалтын тухай өгүүлнэ.

Төслийн баталгаат байдал, дараагийн санхүүжилт. Энэ бүлэгт төслийг хэрэгжүүлснээр олсон амжилтаа цаашид өргөжүүлэхийн тулд ямар ажил хийх шаардлагатай, мэн ямар эх үүсвэр ашиглавал зохилтой талаар бичих хэрэгтэй юм. Төслийн есдэх хэсэгт “төсөв” гэсэн бүлэг орно.

Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг энэ бүлэгт тусгана. Тэгэхээр шаардагдах хөрөнгө мөнгийг:

а/ хандивлагчдаас нийт хэдий хэмжээний хөрөнгө мөнгөний санхүүжилт хүсч байгаа,

б/ санхүүжилтийн үлдсэн хэсгийг ямар эх үүсвэрээр олох,

в/Хөрөнгө чухам юунд зарцуулагдах болохыг бичнэ.

Хамгийн сүүлийн буюу хавсралт бүлэг. Төслийн баримт бичигт захиалгын агууллагыг тодорхойлж тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргаж өгнө. Ингэсэн цагт Таны төсөл бэлэн болно.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад асуулга тавилаа

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсөн жилүүдэд ноос ноолуурын салбарт малчдыг дэмжих бодлого баримталж ноосны урамшуулал олгож байсан. Энэ ажлын үр дүн болон цаашид мах, сүүнд урамшуулал олгох боломжийн талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад асуулга тавилаа.

Монгол Улсын Засгийн газраас Ой, хээрийн түймэр болон хүчтэй аадар борооны улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлах зардалд 251,207.000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар болсон байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2012 онд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрийн улмаас хохирол учирсан сумдын иргэдийн хохирлын хэмжээг шийдвэрлүүлэх талаар арга хэмжээ авч, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан нарт хандсаны дагуу Монгол Улсын Засгийн газраас Ой, хээрийн түймэр болон хүчтэй аадар борооны улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлах зардалд 251,207.000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар болсон байна.

Мэдээ, мэдээлэл:

Танд зөвлөж байна

Төсөл хэрхэн бичих вэ?

ХӨВСГӨЛИЙН БУУХИА ШУУДАН ХӨВСГӨЛИЙН БУУХИА ШУУДАН

Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс Хатгал тосгонд гар урлалын үйлдвэрлэл эрхэлдэг Гар Урчуудын Холбоог дэмжих болон Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуулийн дотуур байрын тохижолт, тоног төхөөрөмжийг сайжруулах төслүүдийг Монгол Улсад суугаа Канадын Элчин сайдын яаманд уламжлан Канад сангаас дэмжигдлээ. Рашаант сумын дотуур байрын тохижолт, тоног төхөрөмжийн төсөлд 22.800 ам.доллар, Хөвсгөл аймгийн Гар Урчуудын Холбоонд 18.300 ам.долларын санхүүжилт хийхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төслүүдийг дэмжигдэхэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн идэвх, оролцоо өндөр байсныг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд онцлон тэмдэглэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн идэвх, оролцоо өндөр байсныг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд онцлон тэмдэглэв

Page 5: Хөвсгөлийн бухиа шуудан

8 2012 оны арванхоёрдугаар сар

“ХӨХ СУВД-2012” оны Шилдэг Сумын нутгийн зөвлөлөөр Хөвсгөл аймгийн Галт сумын Нутгийн зөвлөл

Õºâñãºë àéìãèéí Íóòãèéí çºâëºëººñ óëàìæëàë áîëãîí çîõèîí áàéãóóëäàã “Õºõ ñóâä-2012” îíû øèëäã¿¿äýý

òîäðóóëàõ ¸ñëîë õ¿íäýòãýëèéí àðãà õýìæýý

Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд-2012” оны шилдгүүдээ тодруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нээж үг хэлэв

“ХӨХ СУВД-2012” оны Оны онцлох хүн Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Гордоогийн Доржпүрэв.

“ХӨХ СУВД-2012” оны Шилдэг төрийн менежерээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Åрөнхий газрын дарга Дэмбэрэлийн

Өлзийбаатар

“ХӨХ СУВД-2012” оны Шилдэг Эрдэмтнээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Хүүхдийн их эмч, Анагаах ухааны доктор

Пүрэвсүрэнгийн Жамъян

“ХӨХ СУВД-2012” оны Шилдэг Бизнесмэнээр “Монос Фарм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Иваны Балжиням

“ХӨХ СУВД-2012” оны Шилдэг Соёл урлагийн зүтгэлтнээр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат, МУСТА, уртын дуучин

Бат-Өлзийн Мөнхбаатар

“ХӨХ СУВД-2012” оны Шилдэг Тамирчнаар Олон Улсын хэмжээний мастер, Бүстэй барилдааны дэлхийн аварга, аймгийн

арслан Алтангэрэлийн Давааням

“ХӨХ СУВД-2012” оны Шилдэг Төрийн бус байгууллагаар “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөн

“ХӨХ СУВД-2012”

Сонины редакц: Хөвсгөлийн буухиа шуудан Регистрийн дугаар: 8076359Эрхлэгч: Д.Мөнхжаргал

Сурвалжлагч: Ж.Буянбат Гэрэл зургийн сурвалжлагч: Л.Ганзориг Эх бэлтгэгч: М.Тилеген

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, “Экспресс тауэр-4”, 503 тоот Утас/ Факс: 976-77115885, И-мэйл: [email protected]

Эхийг “Хөвсгөл буухиа шуудан” сонины газарт бэлтгэв