судалгааны хэсэг баагий

21
“ХҮНСНИЙ ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА 2010.01.29 НМХГ-ЫН Багануур дүүрэг дэх хэлтэс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Хүнсний чанар, аюулгүй байдал” сэдэвт ажлаа танилцуулах “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах тухай удирдамжийн дагуу уг арга хэмжээг Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйн хяналтын улсын байцаагчид хэлтэс дээрээ зохион байгуулан, ажлын төлөвлөгөө хөтөлбөр гарган 2010 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 10,00 цагаас 15.00 цагийн хооронд зохион явууллаа. Нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээнд дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 140 гаруй иргэд оролцлоо. Тус өдөрт хүнс хэрэглээний шаардлага хангахгүй байгаа 35 нэр төрлийн 51 ш бүтээгдэхүүний загвар дээжийг, 38 нэр төрлийн 59 ш шаардлага хангаж буй бүтээгдэхүүний загвар дээжтэй хамт дэлгэн тавьж сонирхсон иргэдэд мэргэжлийн байцаагч тайлбарлаж өглөө. Мөн хаяг шошгын зөрчилтэй, стандарт чанар байдлаа алдсан хуурамч хүнсний 31 ш бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүллээ. Дэлгэц бүхий самбар дээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгож авах, муудсан эсэхийг яаж мэдэх талаар дүрстэй мэдээ бэлтгэн иргэдэд үзүүлсэн. Хүнс, худалдааны чиглэлээр 3 төрлийн 296 ш гарын авлага, 2 төрлийн 162 ш зөвлөмж бэлтгэн иргэдэд өгч ажиллалаа. Уг өдөрт 159 том хүн, 131, 138, 139-р цэцэрлэгийн 228 хүүхэд, нийт 387 хүн

Upload: saijaa

Post on 27-Jul-2015

865 views

Category:

Documents


13 download

TRANSCRIPT

Page 1: судалгааны хэсэг баагий

“ХҮНСНИЙ ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ “НЭЭЛТТЭЙ

ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

ТАНИЛЦУУЛГА

2010.01.29                                                                   НМХГ-ЫН Багануур

дүүрэг дэх хэлтэс

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Хүнсний

чанар, аюулгүй байдал” сэдэвт ажлаа танилцуулах “Нээлттэй хаалганы

өдөр” зохион байгуулах тухай удирдамжийн дагуу уг арга хэмжээг

Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн худалдаа,

үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйн хяналтын улсын байцаагчид

хэлтэс дээрээ зохион байгуулан, ажлын төлөвлөгөө хөтөлбөр гарган

2010 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 10,00 цагаас 15.00 цагийн

хооронд зохион явууллаа.

Нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээнд дүүрэгт худалдаа, үйлчилгээ

эрхэлж буй 140 гаруй иргэд оролцлоо.

Тус өдөрт хүнс хэрэглээний шаардлага хангахгүй байгаа 35 нэр

төрлийн 51 ш бүтээгдэхүүний загвар дээжийг, 38 нэр төрлийн 59 ш

шаардлага хангаж буй бүтээгдэхүүний загвар дээжтэй хамт дэлгэн

тавьж сонирхсон иргэдэд мэргэжлийн байцаагч тайлбарлаж өглөө. Мөн

хаяг шошгын зөрчилтэй, стандарт чанар байдлаа алдсан хуурамч

хүнсний 31 ш бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүллээ. Дэлгэц бүхий самбар

дээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгож авах, муудсан эсэхийг яаж

мэдэх талаар дүрстэй мэдээ бэлтгэн иргэдэд үзүүлсэн.

Хүнс, худалдааны чиглэлээр 3 төрлийн 296 ш гарын авлага, 2 төрлийн

162 ш зөвлөмж бэлтгэн иргэдэд өгч ажиллалаа. Уг өдөрт 159 том хүн,

131, 138, 139-р цэцэрлэгийн 228 хүүхэд, нийт 387 хүн оролцлоо. Энэ

үеэр санал асуулгын хуудсаар 73  иргэнээс санал авч нэгтгэв. Санал

асуулгын 1 дүгээр асуултад 38 буюу 52 % нь хүнсний чанар, аюулгүй

баталгаажилтын талаар хангалттай мэдээлэл олж авч чаддаг, 30 буюу

Page 2: судалгааны хэсэг баагий

41% нь чаддаггүй, 6.8% нь мэдэхгүй,  2 дугаар асуултад 40 буюу 54,7%

нь эх орны хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний хаяг шошгон дээрээс

хэрэгцээтэй мэдээлэлээ авч чаддаг, 26 буюу 35,6% нь чаддаггүй, 9,5%

нь мэдэхгүй,  3 дугаар асуултад 68 буюу 93.1% нь үйлдвэрлэгч

үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн үйл ажмллагаанд дотоодын хяналт

тавьж, үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн үйлчилгээний чанар

аюулгүй байдлыг бүрэн хариуцах нь зөв гэж, 5 буюу 6.8% нь мэдэхгүй, 

4 дүгээр асуултад 33  буюу 45.2% нь тухайн үйлчилгээний байгууллагад

эхэлж ханддаг, 35  буюу 47.9 % нь  Мэргэжлийн хяналтын газарт, 5 

буюу 6.8 % нь  бусад байгууллагад, 0% хэрэглэгчийн эрх ашгийг

хамгаалах нийгэмлэгт ханддаггүй гэж, 5 дугаар асуултад 62 буюу

84.9% нь нээлттэй хаалганы өдрийн үеэр ямар нэгэн хэрэгцээтэй

мэдээллээ олж авч чаддаг, 11 буюу 15 % нь мэдэхгүй, Ямар байдлаар

зохион байгуулбал илүү үр өгөөжтэй гэж бодож байна саналаа бичнэ үү

гэсэн асуултад олон хүн цуглардаг газар зохион байгуулбал үлүү

хүртээмжтэй байх, залуучууд хүүхдүүдэд өргөн хүрээтэй сурталчлах,

хүүхдийн цэцэрлэг дээр зохион байгуулбал зохимжтой байна. Тухайн

байгууллагадаа зохион байгуулбал зүгээр гэсэн байна. Танд хүнсний

бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал ил задгай худалдааны талаар

ямар нэгэн гомдол санал хүсэлт байвал бичнэ үү гэсэн асуултад

хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт шаардлага хангадаггүй,

хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалж байна.

Ил задгай худалдаа хийлгэмээргүй байна. Зарим хүнсний

бүтээгдэхүүний баглаа боодол задарч байна. Гаднаас импортоор орж

ирж байгаа бүтээгдэхүүний чанарт хяналт тавих, хугацаа дууссан

бүтээгдэхүүнийг заруулахгүй хурааж авч хариуцлага тооцож байх зэрэг

саналуудыг гаргасан байна.Мөн нээлттэй хаалганы үеэр шаардлага

хангаж буй бүтээгдэхүүний загвар дээж, шаардлага хангахгүй

бүтээгдэхүүний загвар дээжийг харьцуулан тавьж, нээлттэй хаaлганы

үйл явцыг фото зургаар баримтжуулав.

Page 3: судалгааны хэсэг баагий

Нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагааг орон нутгийн “BBS”

телевизээр сурталчлан, ярилцлага өгөв.

Мэдээний төрөл: Хяналт шалгалт | Огноо: 2010-02-10 10:58 AM

Хүнсний чанар ямар байна вэ?

2009/08/18 • Сэдэв нь: Монцамэ

Сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн байдлыг

зөрчсөн сөрөг үр дагавар гарсаар байна. Жишээ нь эрүүл ахуйн хяналт,

шалгалтаас гадуур нядалсан малын мах, түүхий сүү, цагаан идээ

худалдаалсаар байна. Нийслэлийн хэмжээнд амьтны гаралтай хүнсний

бүтээгдэхүүн борлуулах албан ёсны зөвшөөрөлтэй хүнсний захуудын

бараг 60 хувь нь хяналт шинжилгээний лабораторигүй, 30 хувь нь

тоосжилт бохирдолтой орчинд үйл ажиллагаагаа явуулдаг.

Иймээс сүү, сүүн бүтээгдэхүүний бохирдлын 40 хувийг бруцеллёз,

гашилгах, уураг задлах үйлчилгээтэй бичил биетэн эзэлж байгаа нь

тогтоогджээ. Улаанбаатар хотын хүнсний захуудад бараг 100 хувь

микробын бохирдолтой, 9-12 хувь нь өнгө, үнэрийн өөрчлөлттэй, 16

хувь өнгөц ялзралтай мах борлуулж байгаа нь мэргэжлийн хяналтын

шалгалтаар илэрчээ. Түүгээр барахгүй махыг муутгахгүй тулд

антибиотик бодис хэрэглэх, сүүнд гурил, ус, сод холих явдал элбэг

болсныг хэрэглэгчид мэдээлсээр байдаг. УМХГ-аас явуулсан хүнсний

бохирдлын түвшин тогтоох судалгааны тайлангаас үзэхэд:

Хүнсний худалдааны нэгжид ажиллаж буй гурван хүн нэг тутмын нэг

эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, худалдан борлуулж

буй бүтээгдэхүүний 52.4 хувь анхны боловсруулалтын дүгнэлт

гаргуулаагүй, 61.0 хувь сав баглаа боодлын стандартын шаардлага

хангаагүй, түргэн гэмтэх бүтээгдэхүүний 21 хувийг тасалгааны хэмд

/тухайлбал мах махан бүтээгдэхүүнийг 11-19 хоног, сүү сүүн

Page 4: судалгааны хэсэг баагий

бүтээгдэхүүнийг 6-12 хоног/ худалдан борлуулдаг зэргээс шалтгаалж

хими, нян судлалын шинжилгээнд авсан сорьцын дийлэнхи нь хар

тугалга, кадми, пестицид, 8.6 хувь нь хөгц мөөгөнцөр, 2.6 хувь нь

нянгаар бохирлогдсон байна.

Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, чанар

аюулгүй байдлын дүгнэлтгүй борлуулж буй бүтээгдэхүүний дийлэнхи

хувийг эх орны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, БНХАУ-д үйлдвэрлэсэн

бүтээгдэхүүн эзэлж байгаа нь цаашид хүнс үйлдвэрлэгч,

импортлогчдийн хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын талаархи

мэдлэг, хариуцлагыг сайжруулах нь нэн шаардлагатайг харуулна.

Үйлдвэрлэлийн явц дахь технологийн хяналтыг оновчтой зөв зохистой

зохион байгуулснаар чанартай бүтээгдэхүүн  үйлдвэрлэх нэг нөхцөл

бүрдэнэ.

Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах бичил биетүүд зарим үед хоолны

хордлого, халдвар үүсэх шалтгаан болж улмаар сөрөг үр дагаварт

хүргэх нь цөөнгүй тохиолддог. Энэ төрлийн эмгэгээс урьдчилан

сэргийлэх нь хүнсний түүхий эдийг бэлтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх,

хадгалах, хэрэглэх бүх шат дамжлагад хийгдэх үйл ажиллагаанаас

хамаарна.

Хүн амын хэрэглээний түвшин үлэмж өндөр АНУ-ын Эрүүл мэндийн

хяналтын төвийн судалгаагаар жил бүр тус улсын 20 хүн тутмын нэг нь

хэрэглэж буй хоол хүнстэй холбоотойгоор ходоод гэдэсний замын

өвчнөөр өвддөг байна.

Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн аюулгүй байдлын үзүүлэлтүүд,

хяналт тавих үндсэн зарчим, шаардлагыг Дэлхийн Эрүүл мэндийн

байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан

Хүнсний эрх зүйн хороо тодорхойлдог билээ.

Page 5: судалгааны хэсэг баагий

АДШЭЦХ – НАССР /Hazard Analysis and Critical Control Points/ системийг

дэлхийн хөгжилтэй улс орнууд хүнсний үйлдвэрлэлд эрүүл ахуйн

эрсдлийг бууруулах удирдлага болгон ашиглаж байна.

Өнөөдөр манай том гэгдэх хүнсний чиглэлийн үйлдвэрүүд НАССР-ийг

үйлдвэрлэлд нэвтрүүлж байна гэж хэлж байгаа боловч үйлдвэрээс гарч

буй бүтээгдэхүүний шинжилгээгээр илэрсэн бохирдолтын харахад

хангалтгүй байна.

НАССР чанарын удирдлагын тогтолцоо /ISO 9000/ стандартуудыг хүнсний

үйлдвэрүүдэд нэвтрүүлэх талаар үйлдвэрлал эрхлэгчдэд арга зүйн туслалцаа үзүүлэх, энэ

чиглэлийн сургалт сурталчилгааг системчлэн явуулах шаардлагатай юм.

Ихэнх улс гүрэн тодорхой нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эсвэл

импортлоход НАССР системийг зайлшгүй хэрэгжүүлсэн байх шаардлагыг тавьдаг нь

эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг баталгаажуулахад гол хүчин зүйл нь болдог.

1989 онд АНУ-ын ХАА-г газрын Хүнсний аюулгүй байдлын хяналтын алба, НАССР-

ийн үндсэн долоон зарчмыг мах, махан бүтээгдэхүүн болон тахиа, шувууны мах

боловсруулдаг бүх үйлдвэрүүдэд нэвтрүүлэх шийдвэр гаргаж, уг тогтолцоог мөрдөж

эхэлсэн байна. Үүний үрээр үйлдвэрлэл худалдаа эрхлэгч том компаниудын зөвхөн

АДШЭЦХ-ийн тогтолцоо нэвтрүүлсэн үйлдвэр аж ахуйн нэгжээс түүхий эд худалдан

авах бодлого баримталдаг болжээ.

Манай орны хувьд НАССР системийг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн боловсруулж

хэрэгжүүлэх нь чухал юм. Иймээс хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй

байдлыг хангах үр ашигтай тогтолцоо буй болгохын тулд эцсийн бүтээгдэхүүний

хяналтыг энэхүү шинэ системд шилжүүлэх нэн чухал байна. /Ю.Нямжав ХААИС-ын

докторант /

Чанар, аюулгүй байдлыг эрхэмлэхийн цаана

2008/01/16 - 11:11, Лхагва гараг

Page 6: судалгааны хэсэг баагий

Аливаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар гэдэг нь зориулалтынхаа хувьд байгаль

нийгэм, хүн амьтны хэрэгцээг хангах чадварыг хэлдэг. Аль ч үеийн үйлдвэрлэл,

үйлчилгээний хүрээнд чанарын асуудлыг анхаарч ирсэн бөгөөд түүнийг тогтоох, хянах,

шалгах, удирдах үйл ажиллагаа хөгжиж боловсронгуй болсон түүхтэй.

Өнөөдөр дэлхийн улс орнуудад хэрэглэгчийн хүсэл шаардлагыг ханган биелүүлэх

явдлыг онцгойлон үзэж, хэрэглэгч хаан гэсэн зарчмыг хэрэгжүүлэн өрсөлдөж байна.

Монгол Улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэн орсноор бүтээгдэхүүн, үйлчилгээ

нь гадаад дотоод аль ч зах зээлийн фронтод нэгдэж, чанарын өрсөлдөөнд татагдан оров.

Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага, хэв загвар, хэм хэмжээ, хадгалах,

тээвэрлэх, шошголох, савлах бүх горимыг стандартад тодорхойлон заадаг билээ.

Стандарт нь онол практик, шинжлэх ухаан технологийн дэвшил, лабораторийн

шинжилгээ, судалгаанд үндэслэн боловсруулсан, байгаль орчин, хүн ардын эрүүл мэнд,

аюулгүй байдлыг хамгаалах хууль ёсны баримт бичиг мөн. Улс бүр өөрийн оронд дагаж

мөрдөх үндэсний стандартϼтай. Манай улсын үндэсний стандартыг Засгийн газрын

тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн зөвлөл баталдаг.

Монгол Улс дэлхийн улс орнуудтай даяаршлын замд хөл нийлүүлэн алхаж байгаа энэ

үед стандартчилал нь үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр, аялал жуулчлал,

худалдаа нийтийн аж ахуй, шуудан холбоо, санхүү бүртгэл зэрэг, нийгмийн бүх хүрээг

хамрах болов.

2007 оны байдлаар 5000 гаруй үндэсний стандарт мөрдөж байгаагийн 40 хувь нь

олон улсын стандартын үзүүлэлтийн түвшинд хүрсэн байна. Монгол Улсын Засгийн

газар 2002-2016 оныг хамарсан хугацаатай Чанарын болон байгаль орчны удирдлага

менежментийг дэмжих үндэсний хөтөлбөрийг баталснаас хойш Олон улсын стандартын

байгууллагын Чанарын удирдлагын тогтолцооны 180 9000 стандартыг өөрийн орны аж

ахуйн нэгж байгууллагуудад нэвтрүүлэхэд анхаарч байна. ISO 9000 гэдэг нь аливаа аж

ахуйн нэгж, байгууллагаас хэрэглэгчийн шаардлагыг тогтвортой хангаж, хэрхэн

ажиллахыг заан тогтоож өгсөн харилцан уялдаа бүхий багц стандарт юм. Одоогоор энэ

стандартыг “Говь”, “Эрдэнэт хивс”, Спирт бал бурам, Уулын баяжуулах “Эрдэнэт”

үйлдвэр, АПУ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Эрдмин” ХХК, Эрчим хүчний

Page 7: судалгааны хэсэг баагий

диспетчирийн үндэсний төв, “Бридж констракшн” ХХК, “Петровис” ХК зэрэг 17

байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээндээ бүрэн нэвтрүүлснээр бүтэц зохион байгуулалт,

ажлын чанар нь жигд сайжирч байна.

Бүтээгдэхүүн ажил үйлчилгээ нь стандартын шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд

“Тохирлын гэрчилгээ” олгодог журамтай. Одоогийн байдлаар импортын 62 аж ахуйн

нэгжийн 384 бүтээгдэхүүн, үндэсний 103 үйлдвэрийн 652 нэрийн бүтээгдэхүүн, 106

аж ахуйн нэгжийн 174 үйлчилгээ уг гэрчилгээг аваад байгаа юм.

Зах зээлд сайн чанарын бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ давамгайлах болсны зэрэгцээгээр

байгаль орчин, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд харш, олны сэтгэл санааг

түгшээсэн муу чанартай бараа, тухайлбал цианит натри, мөнгөн ус, бусад химийн

бодис, нянгийн бохирдолтой хүнсний зүйл, ус ундаа, ялзарсан төмс, жимс, хүнд металл

бүхий тоглоом, хуурамч эм, архи, дарс зэрэг олширчээ. Тиймээс хүн амын эрүүл

амьдрах баталгаа алдагдаж байна. Хамгийн сүүлчийн баримт гэвэл хоёр оны зааг дээр

“Азийн чоно” нэртэй компани стандартын бус хортой архи үйлдвэрлэж, худалдаалснаас

15 хүн алтан амиа алдаж. олон арван хүн эрүүл мэндээр хохиров. Тэдгээр

бүтээгдэхүүнүүд нь тохирлын гэрчилгээ аваагүй аж.

Монгол Улс хүнсний тухай, аюулгүй байдлын хуультай атал тэдгээрийг хэрэгжүүлэхгүй

байгаагийн уршиг ингэж илрэв. Мэргэжлийн хяналтын байгууллагууд хууль тогтоомж,

стандартын хэрэгжилтэд хяналт тавьж байгаа боловч тэр нь дорвитой хүртээмжтэй,

чанартай биш байгааг Багануурын эмгэнэлт үйл явдал харуулав.

Монгол Улсын хүнсний тухай хуулийн 12.3.4-д “Чанар эрүүл ахуйн шаардлагыг

хангаагүй хүнс, түүний үйлдвэрлэлийн хэрэгслийг экспортлох, импортлох,

худалдаалахыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ дагуу өнгөрсөн оны арваннэгдүгээр

сард манай улс Швейцарийн дэлхийд тэргүүлэх Техникийн хяналт шалгалт,

баталгааϼжуулалтын Олон улсын ерөнхий нийгэмлэгтэй хамтран Монгол Улсын хилээр

оруулж байгаа импортын барааг хянах. шалгах, баталгаажуулах ажлыг хийлгэхээр

тохиролцжээ. Энэ нь монголын импортлогчид гааль, мэргэжлийн хяналтын

байгууллагуудын ажлыг хөнгөвчилсөн нэг алхам юм.

Page 8: судалгааны хэсэг баагий

Гэтэл Худалдаа Аж Yйлдвэрийн Танхимийнхан бизнесийн эрх ашиг, чөлөөт худалдааг

хяхаж хавчсан мэтээр сонордуулга материал хэвлэлд нийтлүүлж, энэ арга хэмжээг илт

эсэргүүцсэн байх юм. Хэрэв импортын, ялангуяа хүнсний барааг шалгаж

баталгаажуулахгүй чөлөөтэй оруулах аваас улс орны аюулгүй байдал, хүн ардын эрүүл

мэндэд хохирол учруулах нь улам нэмэгдэх болно.

Иймийн учир монголын импортын түнш орнууд, тэдгээрийн үйлдвэр компанитай

харилцаа холбоогоо ойртуулж, нийлүүлж байгаа барааныхаа чанарыг сайжруулах,

дотоодын үйлдвэр, үйлчилгээний газрууд нэгэн адил хүнсний аюулгүй байдлыг хангах

талаар үүрэг хариуцлагаа дээшлүүлэх нь нэн чухал юм.

Шинэ стандарт нэвтрүүлэхийн тулд сайд нар Европын улсуудад

захидал илгээнэ

Лхагва, 2010 оны 01 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ажлаа хүлээн авсны дараа УИХ-д үг хэлэхдээ

бусад улс орны стандарт, дэвшилтэт аргуудыг судалж, нэвтрүүлэх талаар байр сууриа

илэрхийлсэн билээ. .

Стандартын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд манлайлах үүрэгтэй оролцож Болгар, Унгар

зэрэг Европын орны шинэ стандартыг нутагшуулж амжилтанд хүрсэн түүхийг судалж

хэрэгжүүлэх, туршлага судлах чиглэлээр Гадаад харилцааны яам, Гадаад харилцааны

сайдтай хамтарч захидал илгээх, ажил хэрэг болгохыг Мэргэжлийн хяналтынханд

Ерөнхий сайд үүрэг болгов. 

Дээрх орнуудын стандартын шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгжид мөрдүүлэхэд

Page 9: судалгааны хэсэг баагий

хяналт, шалгалтыг чиглүүлэх нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл

ажиллагааны үндсэн зорилтын нэг байх ёстой гэж Ерөнхий сайд үзэж байна.  

Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон

зарласантай холбогдуулан Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 18-ны

өдөр мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллахдаа ийм үүрэг өгсөн байна.   

Ерөнхий сайд эхлээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн төв лабораторийн

ажилтай танилцлаа.

Нэгдсэн төв лаборатори 7,5 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэлээ

хангаж байна. Шинэ лаборатори ашиглалтад орсноор бараа, бүтээгдэхүүнийг олон

улсын стандарт, аргачлалын дагуу шинжилж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр

нөлөөлж болох хими, физик, биологийн хүчин зүйлийг илрүүлж, үнэлэлт дүгнэлт өгөх

боломжтой болох юм.

Биотехнологийн салбар эрчимтэй хөгжиж, хүнсний чанар, аюулгүй байдал хурцаар

тавигдаж байгаа өнөө үед хяналт шалгалтыг өндөр нарийвчлалтай, мэргэжлийн түвшинд

гүйцэтгэх лабораторийн чадамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Нэгдсэн төв

лабораторийн барилгыг ашиглалтад оруулах, Мэргэжлийн хяналтын байгууллагын

лабораторуудыг бэхжүүлэхэд Засгийн газар   шаардлагатай арга хэмжээ авна гэж

Ерөнхий сайд хэлэв.

Дараа нь Ерөнхий сайд С.Батболд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт очин

ажилтнуудтай уулзав.

 “Хүн, малын хөл хориот өвчин“, “Амьсгалын цочмог халтай хам шинж өвчин”,

“Шувууны томуу”, “Гар, хөл, амны өвчин”, “Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн

халдвар” зэрэг шинэ болон сэргэж байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,

тархалтыг хязгаарлах, таслан зогсооход Мэргэжлийн хяналтынхан багагүй үүрэг

Page 10: судалгааны хэсэг баагий

гүйцэтгэснийг Ерөнхий сайд тэмдэглэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Үндэсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах,

хөдөлмөр, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг

сайжруулах, төсөв, санхүүгийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой

ажил хийж, бодитой үр дүн, ахиц дэвшил гаргаж байна. 

Засгийн газар, Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран “Бизнесийн хяналтын

шинэчлэл” төсөл хэрэгжүүлж байгаа. Судалгаанаас харахад манай улс хамгийн их

хяналт, шалгалт хийдэг Бүгд Найрамдах Тажикстан Улсаас 15 хувиар, Бүгд Найрамдах

Белорус Улсаас 8 хувиар илүү хяналт, шалгалт хэрэгжүүлж байна.

 Энэ нь хяналт шалгалтын тоо, давтамжийг бууруулах, уялдаа холбоог сайжруулах, эрх

зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэгжих, хэрэгжихгүй олон дүгнэлтийг цөөрүүлэх

цаг болсныг харуулж байна.

Хяналт шалгалтыг аж ахуйн нэгж, байгууллагын дотоод үйл ажиллагаанд хэт хутгалдах,

зөрчил дутагдал эрж хайх, бизнес эрхлэгчдийн хийж бүтээх цаг  хугацааг алдагдуулах,

хүнд суртал, чирэгдэл гаргах, торгож шийтгэх, айлгаж сүрдүүлэх арга барилаар

явуулахгүй байх  хэрэгтэй. 

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээг орхигдуулах, авлигад

өртөн өргөсөн тангаргаа хөсөрдүүлэх зэрэг зохисгүй үйлдэл, хууль бус үйл ажиллагаа

гарсаар байгаатай Засгийн газар хэзээ ч эвлэрэхгүй” гэлээ. 

Аливаа  үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн

стандарт, аргачлалд нийцүүлэхэд онцгой анхаарах нь хяналт шалгалтын үр дүнтэй

тогтолцоо. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, хэм хэмжээ нь хяналтын амар

хялбар аргачлал юм.  

Page 11: судалгааны хэсэг баагий

Мэргэжлийн хяналтын бүх шатны байгууллагын удирдлага, улсын байцаагчдын ур

чадвар, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, давтан сургах, нийгмийн асуудал, ажиллах

нөхцөл, баталгааг сайжруулах талаар бодитой ажил хийх шаардлагатай байгаа.

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд нэн түрүүнд төр, хувийн хэвшлийн

хийх ажлыг тодорхой зааглах нь чухал. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар түүний

харъяа байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээг оновчтой тогтоож, үндэсний

аюулгүй байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, төсөв

санхүүгийн сахилга хариуцлагыг бэхжүүлэхэд тавих хяналтаас бусад чиг үүргийг

мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх ажлыг үе шаттай

хэрэгжүүлэх шаардлагатай. Бизнес эрхлэгчдийн дотоодын хяналтын тогтолцоог

төлөвшүүлэх, компанийн сайн засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга

зүйн удирдлагаар хангахад анхаарах хэрэгтэй. 

Аливаа зөвшөөрлийг автоматжуулж, аажим бүртгэлийн тогтолцоонд шилжих, хууль,

тогтоомжийн хэрэгжилт, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын

зарцуулалт, тендерээр гүйцэтгэж байгаа ажлын явц, хийсэн шалгалтын мэдээллийг яам,

төрийн байгууллагуудад хүргүүлж, биелэлтийг хангуулах талаар хамтран ажиллаж үр

дүнг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад тайлагнаж байх нь зөв.

Хилийн хяналтыг шинэчлэх, хөнгөвчлөх, хурдан шуурхай болгох чиглэлээр санал

боловсруулж Засгийн газраар шийдвэрлүүлэн ажлын явц, үр дүнг тайлагнаж байя. 

Засгийн газраас барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажиллагааг

хөнгөвчилсөнтэй холбогдуулан уг ажлыг ил тод, хүндрэл чирэгдэлгүй хэрэгжүүлж,

барилгын чанар, аюулгүй байдлын хяналтыг шинэ шатанд гаргах, орчны тохижилт,

ногоон байгууламжийг зураг төслийн дагуу бүрэн гүйцэтгүүлэн, иргэдийн тав тухтай

орчинд амьдрах нөхцөлийг хангуулахад онцгой анхаар.  

Олон улсын жишиг шаардлага болсон “Check list” буюу “Хяналтын хуудас”-ыг

Page 12: судалгааны хэсэг баагий

нэвтрүүлж, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог бий болгон, бизнес эрхлэгчдэд

учруулдаг хяналт шалгалтын дарамтыг бууруулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө түлхүү

өгөх хэлбэрт шилжих хэрэгтэй байна гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн

албанаас мэдээллээ.

 Чанар, аюулгүйн баталгаагүй нэмэлт бүтээгдэхүүнийг хүнсний үйлдвэрлэгчид

өөрийн мэдрэхүйн эрхтэндээ найдан баримжаагаар бүтээгдэхүүндээ хийн, борлуулж

байсан нь тогтоогдов

2009/10/31 • Сэдэв нь: Бизнесийн мэдээ

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13 зүйлийн 80-аад нэр төрлийн хүнсний

нэмэлт бодис хэрэглэгдэж байгаагийн 95 хувь нь баталгаатай.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд найман зүйлийн 30-аад нэр төрлийн хүнсний

нэмэлтхэрэглэжбайна. Мөн л тодорхой.хувь нь баталгаажсан.

Талх, нарийн боов, гоймонгийн үйлдвэрлэлд 12 зүйлийн 14 нэр төрлийн хүнсний

нэмэлт хэрэглэж байгаагийн 35 хувь нь л баталгаатай. Харин бусад нь хор уу хоол уу

гэдгийг хэн ч мэдэхгүй.

Ус, ундааны үйлдвэрлэлд таван зүйлийн 34 нэр төрлийн хүнсний нэмэлт хэрэглэж

байгаагийн далаад хувь нь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлд дөрвөн зүйлийн 22

нэр төрлийн хүнсний нэмэлт хэрэглэж байгаагийн 80-аад хувьв нь баталгаажжээ. Энэ

бүгдийг дурдах болсон шалтгаан нь бид хүнс хэр найдвартай вэ гэдэгт хариулт өгөх гэж

тэр.

Үйлдвэрлэгчийн дагалдах чанарын гэрчилгээнд чанар, аюулгүй байдлыг иж бүрэн

тусгаагүй импортын хүнсний нэмэлтийг хүнсний үйлдвэрлэлд ашиглах явдал гарч байна.

Ийнхүүтусгахгүй байх шалтгаан байгаа болж таарах нь ээ. Ундаа, жүүсний үйлдвэрлэлд

БНХАУ-аас импортоор оруулж ирсэн хүнсний нэмэлтүүдийн чанарын гэрчилгээнд

чанар, аюулгүй байдлын үзүүлэлтуүдийг орхигдуулж, хими физикийн үзүүлэлтүүдийг

тодорхойлсон байгаа нь чанарын баталгаат байдал, гарал үүсэл нь тодорхой бус, олон

улсын стандартын шаардлага хангахгүй байна. Мэргэжлийн хүн хараад ойлгодог юм уу

гэхээс биш хамгийн гол болон чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүд алга байна гэдэг

Page 13: судалгааны хэсэг баагий

ноцтой шүү. Манай улсад хүнсиий нэмэлтийн чанар, аюулгүй байдлын баталгаажилт

хэрэглээнд “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192:2007 стандартыг

мөрдлөг болгон ажилладаг аж.

Харин жижиг, дунд үйлдвэр цехүүд үйлдвэрийн хүчин чадал, санхүүгийн чадвараас

хамаарч, хүнсний нэмэлтүүдийг маш бага хэмжээгээр худалдан авдаг учраас нийлүүлэгч

байгууллага, иргэд шинжилгээний дүгнэлт, падаан зэргийг өгдөггүй, шинээр хүнсний

нэмэлтийг хэрэглэх үедээ тухай бүр технологийн заавар, орц нормд тусгаж шинэчлэн

боловсруулж, зарцуулалтыг бүрэн хөтөлдөггүй, тэдгээрийг нарийвчлан хэмжилгүй

мэдрэхүйн эрхтэний баримжаагаар авч хэрэглэдэг нь хүнсний аюулгүй байдалд сөргөөр

нөлөөлж байна.

Үндэсний үйлдвэрлэгчид ОХУ, ХБНГУ, БНХАУ, БНСУ, Австрали, Малайз, Бельги,

Дани, Тайвань зэрэг есөн улсаас импортоор оруулж ирсэн хүнсний нэмэлтийг хүнсний

үйлдвэрлэлд хэрэглэж байна.

УМЕГ-аас саяхан шалгалт хийжээ. Шалгалтад хамрагдсан үйлдвэр, цехийн 96.3 хувь нь

дотоодын хяналтын лабораторигүй үйл ажиллагаа явуулж, үйлдвэрлэлд тавих дотоод

хяналтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадаагүй, зөвхөн хөндлөнгийн хяналтаар

түүхий эд, хүнсний нэмэлт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд

дүгнэлт олгож баталгаажуулж байжээ.

Хүнсний нэмэлтүүдэд хими, нян судлал, хор судлал, хүнд металл, цацрагийн гэх мэт

үзүүлэлтээр сорилт, шинжилгээг хийсний үндсэн дээр чанар, аюулгүй байдлыг

баталгаажуулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргаж байгаа. Тэдгээрийн үндсэн найрлага

болох бодисуудыг нарийвчлан тодорхойлох шинжилгээ хийх, лабораторийн чадамж

манай улсад байхгүй байна.

Үйлдвэрлэгчид болон борлуулагчид нь хүнсний нэмэлтийн чанар, аюулгүй байдал,

хэрэглээний талаарх мэдлэг дутмаг, импортоор орж ирж буй хүнсний нэмэлтийн

шошгонд тусгагдсан хүнсний нэмэлтийн “Е” тэмдэглэгээ стандартад тусгагдаагүйгээс

хэрэглэж буй бодисоо ямар ангиллын болох, тэдгээрт заагдсан зөвшөөрөгдөх хэмжээ хэд

болох зэргийг технологийн заавар, жор орцод тусгалгүй ашиглаж, зориулалтаар нь

нэршиж ирсэн нь дотоодын хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал

алдагдаж болох нөхцлийг бүрдүүлж байна. Хүнсний нэмэлт бодис нь баталгаатай

Page 14: судалгааны хэсэг баагий

байхаас гадна өдөр тутмын нарийн хяналтад, тодорхой шаардлага хангасан нөхцөлд

хадгалах, хэрэглэх тoгтoocoн журам зааврын дагуу бэлтгэгдэж, ашиглагдах ёстой.

Гэтэл энэ огт мөрдөгдөхгүй байгаа дутагдал хувийн хэвшлийн жижиг үйлдвэрүүдэд буй

болсон. Энэ зөрчил

одоог хүртэл давтагдаж байгаа нь дотоодын хяналтыг технологийн шат дамжлага бүрд

тавихгүй зөвхөн

бэлэн бүтээгдэхүүний стандартын үзүүлэлтүүдийг хянаж, түүхий эдийн чанарын

хяналтыг үндсэндээ

орхигдуулсантай холбоотой юм. Манай улсад хүнсний нэмэлтийг бүртгэх, зөвшөөрөл

олгох ажил шаардлагын түвшинд зохион байгуулагдахгүй эрх зүйн орчин дутагдалтай

байгаа нь хяналт шалгалтаар харагджээ. Иймд бүртгэл, хяналтад хамруулан зөвхөн

“Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MKlS(CAC) ,192-2007 стандартын

шаардлагыг хангасан нэмэлтүүдийг хэрэглүүлэх нь хүнсний бүтээгдэхуүний чанар,

аюулгүй байдлыгхангахад чухал асуудал болно гэж үзэж байна.

МХЕГ-аас хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нарт зориулан “Хүнсний нэмэлт бодисын тухай

ерөнхий ойлголт”, “БНХАУ-д үйлдвэрлэсэн хүнсний нэмэлт” зэрэг гарын авлагыг

цувралаар гаргаж эхлээд байна. Үйлдвэрлэл эрхлэгчид ихэвчлэн мэргэжлийн бус хүмүүс

байдаг учир үйлдвэрлэлийн технологи нь байнга зөрчигдөж, аюулгүй байдалд

нөлөөлөхүйц байгаа нь хаана хаанаа санаа зовоож байна.

Г.Билгүүн

Судалгааны хэсэг

Page 15: судалгааны хэсэг баагий

“ХҮНСНИЙ ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ “НЭЭЛТТЭЙ

ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

ТАНИЛЦУУЛГА

Энэ үеэр санал асуулгын хуудсаар 73  иргэнээс санал авч нэгтгэв. Санал

асуулгын 1 дүгээр асуултад 38 буюу 52 % нь хүнсний чанар, аюулгүй

баталгаажилтын талаар хангалттай мэдээлэл олж авч чаддаг, 30 буюу

41% нь чаддаггүй, 6.8% нь мэдэхгүй,  2 дугаар асуултад 40 буюу 54,7%

нь эх орны хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний хаяг шошгон дээрээс

хэрэгцээтэй мэдээлэлээ авч чаддаг, 26 буюу 35,6% нь чаддаггүй, 9,5%

нь мэдэхгүй,  3 дугаар асуултад 68 буюу 93.1% нь үйлдвэрлэгч

үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн үйл ажмллагаанд дотоодын хяналт

тавьж, үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн үйлчилгээний чанар

аюулгүй байдлыг бүрэн хариуцах нь зөв гэж, 5 буюу 6.8% нь мэдэхгүй, 

4 дүгээр асуултад 33  буюу 45.2% нь тухайн үйлчилгээний байгууллагад

эхэлж ханддаг, 35  буюу 47.9 % нь  Мэргэжлийн хяналтын газарт, 5 

буюу 6.8 % нь  бусад байгууллагад, 0% хэрэглэгчийн эрх ашгийг

хамгаалах нийгэмлэгт ханддаггүй гэж, 5 дугаар асуултад 62 буюу

84.9% нь нээлттэй хаалганы өдрийн үеэр ямар нэгэн хэрэгцээтэй

мэдээллээ олж авч чаддаг, 11 буюу 15 % нь мэдэхгүй, Ямар байдлаар

зохион байгуулбал илүү үр өгөөжтэй гэж бодож байна саналаа бичнэ үү

гэсэн асуултад олон хүн цуглардаг газар зохион байгуулбал үлүү

хүртээмжтэй байх, залуучууд хүүхдүүдэд өргөн хүрээтэй сурталчлах,

хүүхдийн цэцэрлэг дээр зохион байгуулбал зохимжтой байна. Тухайн

байгууллагадаа зохион байгуулбал зүгээр гэсэн байна

Сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн байдлыг

зөрчсөн сөрөг үр дагавар гарсаар байна

Аливаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар гэдэг нь зориулалтынхаа хувьд байгаль

нийгэм, хүн амьтны хэрэгцээг хангах чадварыг хэлдэг.

Page 16: судалгааны хэсэг баагий

Өнөөдөр дэлхийн улс орнуудад хэрэглэгчийн хүсэл шаардлагыг ханган биелүүлэх

явдлыг онцгойлон үзэж, хэрэглэгч хаан гэсэн зарчмыг хэрэгжүүлэн өрсөлдөж байна.