лекц 13

17
Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Хичээлийн нэр: Дунд шатны НББ Лекц 13 . Орлогын албан татварын бүртгэл Хичээлийн кредит: 3 кредит Хичээлийн индекс: ВА366 Судлах анги: НББ-3 анги

Upload: oyunsuren84

Post on 24-Jun-2015

2.132 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: лекц 13

Улаанбаатар Их СургуульБизнес менежментийн тэнхим

Хичээлийн нэр: Дунд шатны НББ

Лекц 13 . Орлогын албан татварын бүртгэл

Хичээлийн кредит: 3 кредит Хичээлийн индекс: ВА366 Судлах анги: НББ-3 анги

Page 2: лекц 13

www.themegallery.com

Орлогын албан татварт шаталсан хувь хэмжээ, тодорхой хувиудыг хэрэглэдэг бол хөрөнгийн албан татвар, төлбөр, хураамж, онцгой албан татваруудад тодорхой үнийн дүн, тодорхой хувийг хэрэглэж байна.

Орлогын албан татварын бүртгэл : ОАТ нь эртний түүхтэй шууд татварын 1 төрөл юм.

Анх Англи улсад 1799 онд ОАТ-г хэрэгжүүлж эхэлснээс хойш АНУ-1860, шилжилтийн эдийн засагтай орнуудад хэрэгжүүлж ирсэн .

Add a short content slide page.

Page 3: лекц 13

Тэгш шударга байх

Эдийн засагт

үр ашигтай байх

Энгийн хялбар

байх

Хувь хүний орлогын албан татвар :Хувь хүний орлогын албан татварыг анх 1799 онд Англи

улс, 1861 онд Америк улс нэвтрүүлсэн.

ХАОАТ-н зорилго нь :

- Орлогыг дахин хувиарлах- Орлого хувиарлалтыг зохицуулах- Төсвийн орлогыг бүрдүүлэх- Иргэнийг хариуцлагатай байлгах

ХАОАТ-т тавигддаг гол шалгуур зарчмууд :

Page 4: лекц 13

Татвар ноогдуулах орлогыг тооцоолохдоо “татварын жил” сонгоно. Монгол улс нь татварын жилээ 01-р сарын 01-с 12 сарын 31 хугацаанд байдаг бол Японд 04.01-с 03.31 хүртэл, англи улс 04.08-с 04.07 гэх зэргээр янз бүрээр тогтоосон байдаг. Монгол улс нь 1993 оноос ХАОАТ ын хуулийг мөрдөж байгаа бөгөөд 2006 онд УИХ-аар шинэчлэн найруулагдаж 2007.01.01-с дагаж мөрдөж байна.

Page 5: лекц 13

ААНОАТ-н тухай :

Ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүд нь тайлант хугацааны олсон ашгаасаа татвараа өөрөө тодорхойлон төлөх үүрэг хүлээдэг учир ААНОАТ нь шууд татварюм. ААН-н орлогод албан татвар ногдуулах нь тухайн ААН-н эзэмшигчийн орлого, хөрөнгөтэй бус харин ААН-н үйл ажиллагааны үр дүнтэй шууд хамааралтай юм. Албан татвар нь тухайн ААН-н олсон орлого, ашгаас төлөгддөг учир байгууллагад татварын зардал болдог.

ААН-н олсон орлого, ашиг

Татварын зардал /ААН-д/

Page 6: лекц 13

Компани,нөхөрлөл, хоршоололын тухайн хуульд ААН-г анх үүсгэн байгуулахдаа улсын бүртгэлд бүртгүүлэхийн зэрэгцээ татварын албанд мөн давхар бүртгүүлж үйл ажиллагаагаа эхэлдэг.

Татварын алба нь тайлант

хугацааны эцэст :

Албан татвар төлөгч үүргээ хэрхэн биелүүлж байгаа

Орлогоосоо татвар төсөвт төлж буй байдал

Үйл ажиллагаагаа тайлагнаж буйд хяналт тавина. Монгол улсад анхны ААНОАТ-н хууль 1992 оны 12 сард батлагдаж,

1993.01.01 –с мөрдөж байгаад 2006.06.29-нд шинэчлэн найруулагдаж 2007.01.01-с эхлэн мөрдөж байна.

Page 7: лекц 13

Аж ахуй нэгжийн орлогын албан

татварын хуулийн бүтэц, агуулга : ААНОАТ –н хууль нь 7 үндсэн бүлэгтэй.2007.01.01-с даган мөрдөж буй шинэчилэн найруулсан хууль

нь өмнөх хуулиасаа дараах зүйлсээр өөрчлөгдсөн байна. Үүнд :Нэрнээс байгууллагын гэдэг үг хасагдсан.Нэр томъёоны тодорхойлолтууд орсон.Татвар төлөгчийг монгол улсад байнга байрладаг, байрладаггүй гэж ангилсан.Татвар ногдох орлогыг үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого гэсэн ангилалд авч үзсэн. Татвар ногдох орлогоос хасагдах зардлуудыг тодорхой болгосон.Хувь хэмжээ өөрчлөгдсөнХөнгөлөлт, чөлөөлөлт багассанАлдагдлыг ирээдүйд шилжүүлэх заалт орсонТайлангийн жил, тооцох суурь ойлголт орсон зэрэг болно.

Page 8: лекц 13

Татварыг ногдуулахдаа хэрэглэх хувь хэмжээний хувьд:

Нийтлэг хувь хэмжээ / шаталсан хувь хэмжээ/ Тусгайлсан хувь хэмжээ

ААН гэдгийг улсын бүртгэлд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон байна.

Хуулийн үйлчлэх хүрээ нь: 1. Монгол улсад хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан

ААН, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар.2. Удирдах газар нь Монгол улсад байрладаг гадаадын

ААН3. Монгол улсад орлого олж буй гадаадын ААН,

тэдгээрийн төлөөний газар байна.

Page 9: лекц 13

Албан татвар төлөгч:

Монгол улсад байрладаг албан татвар төлөгч

Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгч

Эдгээр татвар төлөгчийн тухайн татварын жилд МУ-н нутаг дэвсгэрт болон гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно.

Page 10: лекц 13

Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгч :

Page 11: лекц 13

Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал

Түүхий эд ,үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, ХХОАТ ноогдуулан төлсөн цалин, хөдөлмөрийн үндсэн ба нэмэгдэл хөлс

Ажилчдад олгосон шагнал, урамшуулал, байр орон сууцны хөлс болон унаа, хоол түлшний үнийн хөнгөлөлт.

Үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдол Урсгал засварын зардал Зээлийн хүү Бусдаар гэрээгээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс Мэргэжлийн соини сэтгүүлийн захиалга Заавал болон сайн дурын даатгал Эрсдлийн сан Зар сурталчилгааны зардал Ажилчдын сургалт, давтан сургалтын зардал Албан томилолтын зардал Тээврийн зардал Хөдөлмөр хамгааллын зардал Холбоо бичиг хэрэг, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардал Байгаль орчныг нөхөн сэргээх зорилгоор төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө Гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал

Page 12: лекц 13

Албан татвар ноогдох орлогоос үл хасагдах зардал :

Санхүүгийн түрээсийн төлбөрАлбан татвар төлөгчийн буруутай үйл

ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр

ААНОАТ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардал

Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал

Суутган тооцогдох ёстой албан татвар суутгаагүй төлбөр

Page 13: лекц 13

Албан татвараас чөлөөлөх:Албан татвар төлөгчийн дараах орлогыг татвараас чөлөөлнө.

Засгийн газрын өрийн бичиг бонд хүү Тусгай зөвшөөрлийн гэрээний орлого Зуучлалын үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого

Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгч өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон бөгөөд албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг гадаадад шилжүүлэх тохиолдолд 20 хувийн албан татвараас чөлөөлөгдөнө.

25-с дээш ажиллагчидтай ААН-н нийт ажилчдын 2/3 ба түүнээс дээш хувийг хараагүй ажилтан эзэлдэг бол уг ААН-н орлого

Page 14: лекц 13

Албан татвараас хөнгөлөх:Үр тариа, жимс хүнсний ногооМУ-н тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт

/үйлдвэрлэл,үйлчилгээ шинээр бий болгох, эсвэл эрхэлж буй үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх шинэчлэх зорилгоор элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалтанд үзүүлнэ /,

50-с дээш хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг ААН

Page 15: лекц 13

ААН-н орлогын албан татварыг тооцоолох, төлөх, тайлагнах

ААН-н ОАТ-н хуулиар татварыг тооцоолох хувь хэмжээг шаталсан болон тодорхой хувиар заасан болно.

Шаталсан хувь нь :

0-3,0 тэрбум төгрөг бол 10%

3,0 тэрбумаас дээш бол 300,0 сая төгрөгнөөс дээш давсан дүнд 25%

Ж: “Т” компани тайлант оны татвар ноогдуулах орлого 3520000,0 гэвэл татварын өглөгийн тооцоолол:

3520000,0 – 3000000,0=520000,0*25%=130000,0+300000,0=430000,0

татварын өглөг гарч байна.

Page 16: лекц 13

Татварын хуулийн дагуу татвараа өөрөө тодорхойлон төлөхтэй холбоотой ажил гүйлгээг НББ-ээр бүртгэхдээ

ААН нь орлогодоо татварыг төлөхөөр тооцсон бол :

Орлогын албан татварын зардал хх х

Орлогын албан татварын өр ххх

ААН нь хуульд зааснаар тайлангийн дундуур гаргасан хуваарийн дагуу татвараа урьдчилан төлсөн үед :

Орлогын албан татварын урьдчилгаа ххх

Мөнгөн хөрөнгө ххх

Урьдчилан төлсөн татвараа тооцсон татварын өглөг рүү хаах үед:

орлогын татварын өглөг ххх

Урьдчилж төлсөн ОАТ ххх

ААН нь орлогын албан татвараа өөрөө тодорхойлон гаргаж татварын албанд улирлын тайлангаа дараа улирлын эхний сарын 20-ны дотор , жилийн тайланг дараа оны 2 сарын 10 дотор тушаах үүрэгтэй.

Page 17: лекц 13

Санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашгийн дүн, татвар ногдуулах орлого гэсэн үзүүлэлтүүд тодорхой дүнгээр зөрүүтэй байдаг. Энэхүү зөрүүг 2 ангилдаг.

Үүнд:

1. Байнгын зөрүү-татвар ногдуулах орлогын тооцоонд ордоггүй боловч санхүүгийн тайланд тусгагдсан татвараас чөлөөлөгддөг орлого болон татвар оногдох орлогоос хасагдахгүй зардалын дүнгээр гарсан зөрүү

2. цаг үеийн буюу түр зөрүү-санхүүгийн тайланд тусгагдсан зарим орлого ба зардлын тайлагнах хугацаа татварын тайлангийн татвар ногдох орлогыг тайлагнах хугацаатай ижил байдаггүй улмаас гарсан зөрүү.