лекц № 7, 8

43
Лекц № 7 “Гаалийн үнэ үнэлгээ болон гаалийн татвар тариф1”

Upload: khaliuna-khina

Post on 19-Jul-2015

138 views

Category:

Business


4 download

TRANSCRIPT

Page 1: лекц № 7, 8

Лекц № 7 “Гаалийн үнэ

үнэлгээ болон

гаалийн

татвар тариф1”

Page 2: лекц № 7, 8

Агуулга

Хэлцлийн үнийн арга

Нэг төрлийн барааны хэлцлийн

үнийн арга

Ижил төрлийн барааны хэлцлийн

үнийн арга

Ялгавар үнийн арга

Нийлбэр үнийн арга

Уялдуулан хэрэглэх арга

Page 3: лекц № 7, 8

ГААЛИЙН ҮНЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Гаалийн үнэ гэж гаалийн татвар

ногдуулах, гаалийн статистик мэдээ

гаргах зорилгоор Гаалийн тариф,

гаалийн татварын тухай хуулийн дагуу тодорхойлсон үнийг хэлнэ.

Page 4: лекц № 7, 8

ЭРХ ЗҮЙН ЭХ СУРВАЛЖ:

• - ДХБ-ын ТХЕХ-ийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр буюу “үнэлгээний хэлэлцээр”,- Гаалийн тариф, гаалийн татварын тухай Монгол улсын хууль

Импорт:

• - Гаалийн тариф, гаалийн татварын тухай Монгол улсын хууль,- МУГЕГ-ын даргын 2001 оны 646 дугаар тушаалаар батлагдсан “Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргачлал”,

Экспорт:

Page 5: лекц № 7, 8

ГААЛИЙН ҮНЭ, ҮНЭЛГЭЭНИЙ

АРГУУД

Импорт:

Импортын барааны гаалийн үнийг

тодорхойлохдоо дор дурьдсан 6

аргыг хэрэглэнэ.

Page 6: лекц № 7, 8

1. ХЭЛЦЛИЙН ҮНИЙН АРГА

Хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн

үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ. Хилийн

чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд

болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих

бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ.

Хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо

хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа

ялгарах, гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох

бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан

дараахь зардлыг нэмж тооцно:

Page 7: лекц № 7, 8

1.Тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө

хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан дараахь

зардал:

1.1.тээврийн зардал, тээврийн болон

экспортын бичиг баримт бүрдүүлэхэд гарсан

зардал, тээврийн хэрэгсэл болон чингэлэг

ашиглалтын хөлс, түрээсийн төлбөр;

1.2.тээвэрлэлтийн үед барааг ачих, буулгах,

хадгалах, шилжүүлэн ачих болон арчлан

хамгаалахад гарсан зардал;

1.3.даатгалын хураамж.

Page 8: лекц № 7, 8

2.Тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн төлсөнбуюу төлбөл зохих комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатайхамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын үнэ;

3.Тухайн барааг үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлохтой холбогдууланашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид, эсхүл үйлдвэрлэгчид шуудболон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээрнийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний өртгийн зохих хэсэг;

4.Тухайн барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаасхудалдагчид шууд болон шууд бус хэлбэрээр төлсөн, эсхүл төлөх оюуныөмч ашигласны төлбөр;

5.Худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд болон шууд бус хэлбэрээрхудалдагчид төлөх хэсэг.

Page 9: лекц № 7, 8

Энэ аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд орсон бөгөөд тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн, гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг хасч тооцно:

1.Үйлдвэрлэлийн хэрэгсэл, машин, тоногтөхөөрөмж зэрэг барааг импортолсны дараасуурилуулах, угсрах, засварлах болон техникийнтуслалцаа үзүүлэх, сургалт явуулах зардал;

2. Гаалийн хилээр оруулсны дараахь тээврийнзардал;

3. Импортлогч орны гаалийн болон бусадтатвар.

Page 10: лекц № 7, 8

Дараахь тохиолдолд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийгхориглоно:

1.худалдан авагчийн худалдах, хэрэглэх буюу ашиглахэрхийг хязгаарласан;

2.барааг худалдах, хэрэглэх буюу ашиглах, эсхүлустгахтай холбоотой худалдан авагчийн эрхийг хязгаарласанхэлцэл хийсэн;

3.тухайн барааны үнийг тодорхойлох боломжгүйнөхцөл, болзол, шаардлагыг хэлцэлд тусгасан;

4.импортын барааг худалдсан, хэрэглэсэн буюуашигласнаас орох орлогоос худалдагчид ногдох хэсгийгтодорхойлох боломжгүй бол;

5.мэдүүлэгч нь гаалийн үнийг тодорхойлохдооашигласан мэдээлэл, тооцооны үнэн зөвийг гадаад худалдааныболон санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох бичигбаримтаар баталгаажуулж нотлоогүй бол;

6.худалдах, худалдан авах ажиллагаа нь харилцанхамааралтай этгээдийн хооронд хийгдсэн бөгөөд хэлцлийн үнэнь шалгуур үнэтэй ойролцоо биш бол.

Page 11: лекц № 7, 8

Дараахь тохиолдолд худалдагч, худалдан авагчийгхарилцан хамаарал бүхий этгээд гэж үзнэ:

1.нэг аж ахуйн нэгж, байгууллагад хамт ажилладагбол;

2.нэг нь ажил олгогч, нөгөө нь ажилтан бол;3.бие биенийхээ саналын эрхтэй хувьцааны 5 буюу

түүнээс дээш хувийг шууд буюу шууд бус хэлбэрээрэзэмшдэг бол;

4.нэг нь нөгөөдөө шууд буюу шууд бус хэлбэрээрхяналт тавьдаг бол;

5.худалдагч, худалдан авагч аль аль нь гуравдагчнэг этгээдийн шууд буюу шууд бус хяналтад байгаа бол;

6.худалдагч, худалдан авагч аль аль нь гуравдагчнэг этгээдийг шууд буюу шууд бус байдлаар хянадаг бол;

7.нэг гэр бүлийн гишүүн, эсхүл төрөл, садангийнхүмүүс бол.

Page 12: лекц № 7, 8

Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд

хийгдсэн худалдааны хэлцлийн үнэ нь дараахь

шалгуур үнэтэй ойролцоо хэмжээнд

тодорхойлогдсон байвал хэлцлийн үнийн аргыг

хэрэглэнэ:

1.Дээр дурьдсан этгээдийн импортлосон нэг төрлийн,

эсхүл ижил төрлийн барааны худалдааны хэлцлийн

үнэ нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд

хийгдсэн худалдааны хэлцлийн үнэтэй ойролцоо

бол;

2. Дээр дурьдсан этгээдийн импортлосон нэг

төрлийн, эсхүл ижил төрлийн барааны худалдааны

хэлцлийн үнийг хэлцлийн үнийн аргыг хэрэглэн

тодорхойлохдоо урьд нь гаалийн байгууллагаас

хүлээн зөвшөөрсөн гаалийн үнийг мөрдлөг болгосон.

Page 13: лекц № 7, 8

Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга

Импортлож буй барааны гаалийн үнийг хэлцлийн

үнийн аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн

үнийг нь тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг,

эсхүл энэ ойролцоо хугацаанд импортлосон нэг

төрлийн барааны хэлцлийн үнээр тодорхойлно.

“Нэг төрлийн бараа” гэдэгт :

1.физик шинж буюу хэмжээ хэлбэр, бэлтгэсэн

болон үйлдвэрлэсэн арга, техникийн болон бусад

шинж чанар;

2.чанар, барааны тэмдэг болон барааны нэр хүнд;

3.барааны гарал үүслийн улс;

4.үйлдвэрлэгч.

Page 14: лекц № 7, 8

Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг

тодорхойлоход дараахь барааны үнийг хэрэглэхийг

хориглоно:

1.дотоодын хэрэглээнд зориулан оруулахаас бусад горимд

байршуулсан бараа;

2.Засгийн газрын болон Засгийн газрын бус зээлийн шугамаар

оруулсан бараа;

3.Засгийн газрын болон Засгийн газрын бус өр төлбөрийн шугамаар

оруулсан бараа;

4.хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа;

5.түрээсийн бараа;

6.гадаадын хөрөнгө оруулалтаар оруулсан бараа;

7.их засварын тоног төхөөрөмж;

8.олон улсын аялал жуулчлал, тэмцээн болон хуралд зориулсан

бараа;

9.барааны сорьц, дээж, загвар;

10.үзэсгэлэнгийн бараа;

11.сурталчилгааны бараа.

Page 15: лекц № 7, 8

Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн

арга

Импортын барааны гаалийн үнийг нэг төрлийн

барааны хэлцлийн үнийн аргаар тодорхойлох

боломжгүй бол гаалийн үнийг нь тодорхойлж

буй бараатай нэгэн зэрэг, эсхүл ойролцоо

хугацаанд импортлосон ижил төрлийн барааны

хэлцлийн үнээр тодорхойлно.

Page 16: лекц № 7, 8

“Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлжбайгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэншинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас аль алиныгаа орлож чадах бараагойлгоно.

Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, тэмдэг, нэр хүнд, гарал үүслийн улсыг харгалзан үзнэ.

Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргааргаалийн үнийг тодорхойлохдоо худалдааны адилнөхцөлд байгаа, ойролцоо тоо хэмжээгээр импортлосонижил төрлийн барааны хэлцлийн үнийг үндэслэнэ. Ижилтөрлийн импортын барааны хэлцлийн үнэ нь гаалийнбайгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн үнэ байх бөгөөд угүнэд барааг тээвэрлэх зай, ашиглах тээврийн хэрэгслийнтөрлөөс хамаарах залруулга, тодотгол хийж болох бөгөөдтэдгээр нь үндэслэлтэй, үнэн зөв болохыг нотлох бичигбаримтаар баталгаажуулна.

Page 17: лекц № 7, 8

Ялгаварт үнийн арга

Гаалийн үнийг дээрх аргуудаар тодорхойлох

боломжгүй бол ялгаварт үнийн аргаар тодорхойлно.

Ялгаварт үнийн аргыг тухайн импортын барааг, эсхүл

түүнтэй нэг төрлийн буюу ижил төрлийн барааг

гаалийн нутаг дэвсгэрт оруулж, өөрчлөлт

оруулахгүйгээр дотоодын зах зээлд борлуулсан

тохиолдолд хэрэглэнэ.

Page 18: лекц № 7, 8

Импортын барааны гаалийн үнийг ялгаварт үнийнаргаар тодорхойлохдоо тухайн барааг, түүнтэй нэгтөрлийн эсхүл ижил төрлийн барааг ойролцоохугацаанд харилцан хамааралгүй этгээдэд хамгийн ихтоо хэмжээгээр худалдан борлуулсан нэгжийн үнийгсуурь болгон авч санхүү, нягтлан бодох бүртгэлийнбаримтыг үндэслэн дараахь зардлыг хасна:

1.адил ангилал, бүлгийн барааг Монгол Улсадхудалдан борлуулах үйл ажиллагаанд төлсөн, эсхүлтөлбөл зохих зардал болон цэвэр ашиг, /суутгал/ комиссын зардал;2.Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан тээврийнболон даатгалын зардал;3.Монгол Улсад төлсөн гаалийн болон бусадтатвар.

Page 19: лекц № 7, 8

”Адил ангилал, бүлгийн бараа” гэдэгт тодорхойнэг үйлдвэрийн газар, түүний салбарын хүрээндүйлдвэрлэгдсэн бүлэг бараа хамаарна.Ялгаварт үнийн аргаар гаалийн үнийг ньтодорхойлох бараа өөр өөр үнээр, ижил тоохэмжээгээр борлогдсон бол хамгийн бага үнийгсуурь болгон сонгоно.Импортын барааны гаалийн үнийг тодорхойлоходтүүнтэй нэг төрлийн, эсхүл ижил төрлийн, түүнчлэн өөрчлөлт оруулахгүйгээр дотоододборлуулсан бараатай харьцуулах боломжгүй болмэдүүлэгчийн хүсэлтээр боловсруулалт хийсэн нэгтөрлийн, эсхүл ижил төрлийн барааны үнийгашиглаж болно.Боловсруулалтын явцад нэг төрлийн, эсхүлижил төрлийн бараа нь өөрийн үндсэн шинжчанараа алдсан бол дээрх үнийг хэрэглэхийгхориглоно.

Page 20: лекц № 7, 8

Нийлбэр үнийн арга

Гаалийн үнийг дээрх аргуудаар тодорхойлох

боломжгүй бол нийлбэр үнийн аргаар

тодорхойлно.

Нийлбэр үнийн аргаар гаалийн үнэ тодорхойлоход

дараахь үнэ, зардлыг нэмж тооцно:

1.тухайн барааг үйлдвэрлэхэд гарсан шууд зардал

/материалын үнэ, хөдөлмөрийн хөлс гэх мэт/ болон

үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал;

2.үнийг нь тодорхойлж буй бараатай адил ангилал,

бүлгийн барааны худалдаанд тусгагддаг бөгөөд

тухайн барааг Монгол Улсад экспортлохтой

холбоотойгоор үйлдвэрлэгчээс гарсан үйл

ажиллагааны зардал болон цэвэр ашиг;

Page 21: лекц № 7, 8

Уялдуулан хэрэглэх үнийн арга

Дээр дурьдсан аргуудаар импортынбарааны гаалийн үнийг тодорхойлохболомжгүй тохиолдолд уялдууланхэрэглэх үнийн аргаар барааныгаалийн үнийг тодорхойлох бөгөөдэнэ нь гаалийн үнэлгээний сүүлчийнарга мөн.

Уялдуулан хэрэглэх үнийн аргыгдараахь хоёр арга замаархэрэгжүүлнэ:

Page 22: лекц № 7, 8

1.Гаалийн үнийг тодорхойлоход дээр дурьдсан аргуудад тавигдах

шаардлага, нөхцөлийг дараахь байдлаар зөөлрүүлж хэрэглэх:

1.1.хэлцлийн үнийн аргыг хэрэглэх үед мэдүүлэгчийн гаргасан үнэ,

зардлын бүрэлдэхүүн хэсэг нь бичиг баримтаар нотлогдоогүй

тохиолдолд гаалийн байгууллага болон бусад импортлогч нарт байгаа

адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, бусад зардалтай

харьцуулах;

1.2.нэг төрлийн эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргын

үед харьцуулах хугацааг 90 хоног, 6 сар, нэг жил, хоёр жилээр тооцох,

эсхүл бараанд тавих шаардлагыг багасгах;

1.3.ялгаварт үнийн аргын үед дотоодод борлуулсан хугацааны

хязгаарыг ихэсгэж тооцох, суурь үнийн сонголтод тавигдах шаардлагыг

багасгах, эсхүл дотоод зах зээлд борлогдсон нэг төрлийн эсхүл ижил

төрлийн бараа байхгүй бол адил ангилал, бүлгийн барааг хамруулан

авч үзэх;

1.4.нийлбэр үнийн аргын үед материалын үнэ болон өртгийг өөр ижил

төстэй барааны үнэ, өртөгтэй адилтган авч үзэх, гаалийн хил хүртэл

тээвэрлэсэн зардлыг бусад барааны зардалтай харьцуулах байдлаар

тогтоох.

Page 23: лекц № 7, 8

2. Гаалийн үнийг тодорхойлоход олон улсынхудалдааны практик болон тухайн үеийнарилжааны бусад мэдээлэлд тулгуурлах худалдааныдараахь мэдээлэл, бичиг баримтыг ашиглах:2.1.худалдагчийн үнийн жагсаалт, үнийн лавлагааболон каталог;2.2.статистикийн мэдээ, нийтээр хэрэглэж буй зардлынтариф;2.3.экспортлогчийн үнийн санал, бараагаар төрөлжсөнолон улсын биржийн мэдээлэл, төрөлжсөн сонинхэвлэлийн мэдээлэл, зах зээлд зонхилохимпортлогчдын гэрээ, түүний үнэ;2.4.интернетээр нийтэд зориулан тараасан экспортынүнэ;2.5.хил залгаа улс орны Монгол Улсад экспортооргаргаж байгаа барааны үнийн судалгаа;2.6.гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны тухайнцаг үед бий болсон үнийн дундаж үзүүлэлт.

Page 24: лекц № 7, 8

Уялдуулан хэрэглэх аргаар гаалийн үнийг

тодорхойлоход дараахь үнийг үндэслэхийг хориглоно:

1.Монгол Улсад үйлдвэрлэсэн барааг дотоодын зах зээлд

худалдан борлуулсан үнэ;

2.Хоёр үнээс өндөр үнийг нь гаалийн зорилгоор сонгох

систем;

3.Хил орчмын худалдааны импортын барааны үнээс

бусад экспортлогч орны дотоодын зах зээлийн үнэ;

4.Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны нийлбэр

үнийг тодорхойлохоос бусад тохиолдолд гарсан

үйлдвэрлэлийн зардал;

5.Монгол Улсаас өөр улсад экспортлосон барааны үнэ;

6.Хийсвэр буюу зохиомол үнэ;

7.Гаалийн доод үнэ.

Page 25: лекц № 7, 8

Сэдвийн асуултууд:

Нийлбэр үнийн аргаар гаалийн үнэ тодорхойлоход ямар үнэ, зардлыг

нэмж тооцох вэ?

Уялдуулан хэрэглэх аргаар гаалийн үнийг тодорхойлоход ямар үнийг

үндэслэхийг хориглох вэ?

Page 26: лекц № 7, 8

Лекц № 7 “Гаалийн

үнэ үнэлгээ болон

гаалийн татвар

тариф2”

(Экспортын

гаалийн үнэ тооцох)

Page 27: лекц № 7, 8

• Хэлцлийн үнийн арга;

• Зардлаас тооцох үнийн арга;

• Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга

• Зах зээлийн мэдээлэл, судалгааны арга

• Гаалийн үнийг тодорхойлохтой холбоотой маргаан

Агуулга

Page 28: лекц № 7, 8

Экспортын барааны гаалийн үнийг

тодорхойлоход дараахь аргыг дор

дурдсан дарааллын дагуу

хэрэглэнэ:

Page 29: лекц № 7, 8

Хэлцлийн үнийн арга

Page 30: лекц № 7, 8

Хэлцийн үнийн аргаар экспортын барааны

гаалийн үнийг тодорхойлоход хэлцлийн үнэд

Монгол Улсын хил хүртэл уг барааг хүргэхэд

барааны дараахь зардал, төлбөр ороогүй бол

нэмж тооцно:

1.тээврийн зардал;

2.тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой

тээврийн болон экспортын бичиг баримт,

бүрдүүлэлтийн хураамж, даатгалын шимтгэл,

түүнчлэн барааг ачих, буулгах, хадгалах,

шилжүүлэн ачихад гарсан зардал.

Page 31: лекц № 7, 8

Дараахь тохиолдолд экспортын барааны

үнэлгээнд хэлцлийн үнийн аргыг

хэрэглэхийг хориглоно:

1.хэлцэл нь гаалийн үнийг тодорхойлох

боломжгүй нөхцөлөөр хийгдсэн бол;

2.худалдагч болон худалдан авагч нь

харилцан хамаарал бүхий этгээдүүд

бөгөөд энэ хамаарал нь хэлцлийн үнэд

мэдэгдэхүйц нөлөөлсөн бол.

Page 32: лекц № 7, 8

Зардлаас тооцох үнийн арга

Зардлаас тооцох үнийн аргаар

экспортын барааны гаалийн үнийг

тодорхойлохдоо Монгол Улсын нутаг

дэвсгэрт орших үйлдвэр, экспортлогч

аж ахуйн нэгж, байгууллагын санхүү,

нягтлан бодох бүртгэлийн бодит

бичиг баримт, мэдээлэлд тулгуурлаж

нэгж үнийг тодорхойлно.

Page 33: лекц № 7, 8

Энэ аргаар экспортын барааны гаалийн үнийг

тодорхойлохдоо тухайн барааны нэгжид шууд болон

шууд бус байдлаар шингэсэн дараахь зардал, үнийг

нэмж тооцно:

1.Үнийг нь тодорхойлж буй барааг үйлдвэрлэхтэй

холбогдсон дараахь зардал:

1.1.үйлдвэрлэгчээс тухайн бараанд бүрэлдэхүүн хэсэг болгон

хэрэглэсэн түүхий эд, үндсэн болон туслах материалын үнэ;

1.2.барааг үйлдвэрлэхтэй холбогдон гарах шууд болон шууд бус

үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардал;

1.3.үйл ажиллагааны болон удирдлагын зардлын тухайн бараанд

ногдох хэсэг;

1.4.цахилгаан, дулаан, уур ус, холбоо, түрээсийн зардлын тухайн

бараанд ногдох хэсэг;

1.5.үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдлийн тухайн

бараанд ногдох хэсэг;

.

Page 34: лекц № 7, 8

2.тухайн барааг Монгол Улсын хил хүртэл

тээвэрлэх, ачих буулгах, хадгалах, шилжүүлэн

ачих зардал, тэдгээртэй холбоотой даатгалын

шимтгэл;

3.тухайн барааг үйлдвэрлэснээс болон

экспортлосноос олсон ашиг.

Page 35: лекц № 7, 8

Нэг төрлийн, эсхүл ижил

төрлийн барааны хэлцлийн

үнийн арга

Page 36: лекц № 7, 8

Экспортын барааны гаалийн үнийг

нэг, эсхүл ижил төрлийн барааны

хэлцлийн үнийн аргаар

тодорхойлохдоо тухайн үед буюу

ойролцоо хугацаанд гаалийн

бүрдүүлэлт хийж Монгол Улсаас

экспортлосон нэг төрлийн, эсхүл

ижил төрлийн барааны хэлцлийн

үнийг ашиглана.

Page 37: лекц № 7, 8

Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны

хэлцлийн үнийн аргаар экспортын барааны

гаалийн үнийг тодорхойлохдоо дараахь

үзүүлэлтийг харгалзан үзнэ:

1.харьцуулан жиших барааны үнэ нь тухайн,

эсхүл өөр бусад аж ахуйн нэгж,

байгууллагын хэлцлийн үнэ байх;

2.харьцуулан жиших бараа нь үнэлж байгаа

бараатай нэгэн зэрэг, эсхүл 60-аас дээшгүй

хоногийн дотор экспортлогдсон байх.

Page 38: лекц № 7, 8

Зах зээлийн мэдээлэл,

судалгааны үнийн арга

Экспортын барааны гаалийн үнийгтодорхойлох сүүлчийн арга нь зах зээлийнмэдээлэл, судалгааны үнийн арга болно.Зах зээлийн мэдээлэл, судалгааны аргаарэкспортын барааны гаалийн үнийгтодорхойлохдоо олон улсын худалдааныпрактик, тухайн үеийн дэлхийн зах зээлийнүнийн дараахь мэдээлэл, судалгаагүндэслэнэ:

Page 39: лекц № 7, 8

Үүнд:

1.экспортлогчийн нийтэд зориулан тараасан

үнийн жагсаалт, лавлагаа, интернетийн

мэдээлэл;

2.гадаад худалдааны болон гаалийн

статистикийн мэдээ зэрэг олон нийтэд

зориулсан мэдээ, мэдээлэл;

3.барааны төрөлжсөн биржийн мэдээлэл,

төрөлжсөн сонин хэвлэлийн мэдээлэл, зах зээлд

зонхилох экспортлогчдын гэрээ, түүний үнэ.

Page 40: лекц № 7, 8

ГААЛИЙН ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХТОЙ

ХОЛБООТОЙ ГОМДОЛ МАРГААН

Мэдүүлэгч гаалийн үнийг тодорхойлохтой

холбоотой гомдлыг Гаалийн тухай хуулийн 17

дугаар зүйлийн дагуу:

1.гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах

гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга,

эрхлэгчид;

2.гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт

гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага,

албан тушаалтанд;

3.гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны

байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс

зөвшөөрвөл шүүхэд тус тус гаргана.

Page 41: лекц № 7, 8

Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэртхолбогдох гомдлыг мэдүүлэгч тухайн шийдвэрийгхүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийндотор гаргаж болно.

Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийнталаарх гомдлыг бичгээр гаргана. Гомдол нь Иргэдээстөрийн байгууллага, албан тушаалтанд гаргасанөргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаарзүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийгмэдүүлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийнбайгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийнмэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолдгаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсонүнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно.

Page 42: лекц № 7, 8

Сэдвийн асуултууд:

Ямар тохиолдолд экспортын барааны үнэлгээнд

хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглох

вэ?

барааны гаалийн үнийг нэг, эсхүл ижил

төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар

тодорхойлохдоо ямар хэлцлийн үнийг ашиглах

вэ?

Page 43: лекц № 7, 8

Анхаарал хандуулсанд

баярлалаа.