uurgiin bioniilegjil, x

9
Уургийн бионийлэгжилт Хичээлийн зорилго: Хүний цус багадах өвчин үүсэх шалтгааныг судалж тогтооно Бататгал ДНХ РНХ - МРНХ - рРНХ - зРНХ ДНХ:

Upload: tsedev-tsedvee

Post on 20-Jun-2015

4.412 views

Category:

Education


7 download

TRANSCRIPT

Page 1: Uurgiin bioniilegjil, x

Уургийн бионийлэгжилт Хичээлийн зорилго: Хүний цус багадах өвчин үүсэх шалтгааныг судалж тогтооно

Бататгал ДНХ РНХ - МРНХ

- рРНХ - зРНХ

ДНХ:

Page 2: Uurgiin bioniilegjil, x

Хичээлийн зорилт:

• Цус багадах өвчин гэж юу болох • Удамшлын мэдээлэл буюу генийн талаар • Уураг нийлэгжих үе шатыг судлах • Цус багадах өвчин үүсдэг шатгааныг тогтоох

Page 3: Uurgiin bioniilegjil, x

Цус багадах өвчин: • Цус багадах өвчин нь удамшлын ба удамшлын биш

хэлбэртэй байдаг. • Энэ өвчин нь цусны улаан эстэй холбоотой бөгөөд улаан

эсийн тоо цөөрч бие махбод хүчилтөрөгчөөр дутагддаг өвчин юм.

• Энэ нь цусны улаан эсэд агуулагдах гемоглобин уургийн бүтэц өөрчлөгдсөнөөс болдог.

• Ингэснээр улаан эсийн хэлбэр өөрчлөгдөж хадуур хэлбэртэй болдог учраас хүчилтөрөгчөө зөөж чадахаа больдог

Цус багадах удамшлын өвчний үе дэх цусны улаан эсийн хэлбэр

Page 4: Uurgiin bioniilegjil, x

Уураг: Уураг бол полимер нэгдэл Мономер нь амин хүчил Амьд биед 20 орчим төрлийн амин хүчил байдаг

Ген: ДНХ-ийн молекулын тодорхой хэсгийг ген гэнэ. Ген нь амьд биеийн шинж тэмдгүүдийг хадгалж байдаг Амьд биеийн шинж тэмдэг нь уургаар илэрдэг

Page 5: Uurgiin bioniilegjil, x

• ДНХ-ийн молекулын дараалсан 3

нуклеотид нь 1 амин хүчлийн тухай

мэдээлэл хадгалдаг. Үүнийг генетикийн код

буюу триплет гэнэ

A Г А Ц А А Г Т Т Г А А

серинвалин глутамин лейцин

Уургийн нийлэгжилт: • Транскрипцийн үе- Хуулан бичих • Амин хүчил идэвхжих үе • Трансляцын үе • Уургийн молекул хэлбэржих үе

1. Транскрипцын үе

Бөөмөн дэх ДНХ-аас мРНХ нийглэгжиж уургийн тухай мэдээлэл буюу нуколеотидын дарааллыг хамжаа зарчмын дагуу хуулан авч сийвэнд гарч ирнэ

Page 6: Uurgiin bioniilegjil, x

• мРНХ нь 1 уургийн тухай мэдээлэл хуулбарлан авдаг. • Нэг уургийн тухай мэдээлэлийг нэг ген буюу ДНХ-ийн тодорхой

нэг хэсэг хадгалж байдаг • Энэ мэдээлэлийн дагуу уураг нийлэгжинэ

2.Амин хүчил идэвхжих шат

• Эсийн сийвэнд агуулагдах тухайн уурагт оролцох амин хүчлүүд

идэвхжиж өөрийн зРНХ –тай холбогдоно.

Page 7: Uurgiin bioniilegjil, x

• зРНХ –ийн толгой хэсэгт 3 нукелеотид байрлах ба түүнийг антикодон гэнэ.

• зРНХ антикодондоо тохирсон амин хүчлийг л зөөдөг

3.Трансляцийн үе

• ДНХ-аас нийлэгжих уургийн

тухай мэдээлэл хуулан авсан мРНХ сийвэнд гарч ирж уураг нийлэгжих байр болох рибосом дээр ирж сууна.

• зРНХ антикодондоо тохирсон амин хүчлийг зөөж, рибосомын Р үүрэнд ирж, мРНХ –ийн кодын дагуу хамжаа зарчмын дагуу холбогдоно.

• Дараагийн зРНХ антикодондоо тохирсон амин хүчлийг зөөн рибосомын 2 дахь үүр болох А үүрэнд ирж суун мРНХ-тай холбогдоно.

• Рибосом нь мРНХ-ийн дагуу 1 ахихад эхний зРНХ амин хүчлээ орхин мРНХ-аас салж явахад амин хүчил нь дараагийн амин

Page 8: Uurgiin bioniilegjil, x

хүчилтэйгээ холбогдох замаар уургийн молекулын гинжин хэлхээ үүснэ.

• Дээрх зарчмаар амин хүчлүүд хоорондоо холбогдсоор мРНХ –ийн мэдээлэл бүрэн уншигдаж дуусахад “Зогс “гэсэн мэдээллийн дагуу уургийн нийлэгжилт зогсоно

• Уургийн нийлэгжилт дуусахад рибосом мРНХ –аас салж,

уургийн анхдагч бүтэц үүснэ.

4. Уургийн молекул хэлбэржих үе шат • Уургийн молекулын 2 ,3,4- дөгч бүтэц үүснэ.

Page 9: Uurgiin bioniilegjil, x

• Гемоглобин эрүүл хүнд:

1 2 3 4 5 6 7 8

ДНХ – ААТ ТГЦ АТГ ГЦА ТТЦ ЦТЦ ТГЦ ААГ

мРНХ- УУА АЦГ УАЦ ЦГУ ААГ ГАГ АЦГ УУЦ

Уураг- лей- тре- тир- арг- лиз- глу- сер - фен

• Цус багадах өвчтэй хүнд:

1 2 3 4 5 6 7 8

ДНХ – ААТ ТГЦ АТГ ГЦА ТТЦ ЦАЦ ТГЦ ААГ

мРНХ- УУА АЦГ УАЦ ЦГУ ААГ ГУГ АЦГ УУЦ

Уураг- лей- тре- тир- арг- лиз- вал- сер - фен

Цус багадах удамшлын өвчин яагаад заавал удам дамждаг вэ? - Яагаад эмчилж болохгүй вэ?

• Цус багадах удамшлын өвчтэй хүний гемоглобин уургийн тухай мэдээлэл агуулж байгаа генд өөрчлөлт орсон тул хэвийн гемоглобин нийлэгжих боломжгүй тул эмчлэгдэхгүй бөгөөд удам дамжина.

Гэрийн даалгавар: • 9-10 ангийн “Ерөнхий биологи” сурах бичгийн 114-118

хуудас, 10-11 ангийн “Биологи” сурах бичгийн 98-102-р хуудас унших

• Дээрх хуудсанд байгаа генетикийн кодын хүснэгт ашиглан 10ш амин хүчлээс тогтсон уураг бичиж, түүний мэдээлэл хадгалж байгаа ДНХ ба мРНХ бичих