ugugdliin sangiin biy daalt

12
Өгөгдлийн сангийн нөөц хувь ба өгөгдлийн санг сэргээх нь 1 Гарчиг 1. Оршил 2. Зорилго 3. Зорилт 4. Өгөгдлийн сангийн нөөц хувь 4.1. Нөөц хувийн үндсүүд 4.2. Нөөц хувийн үгсийн тайлбар 4.3. Нөөц хувьд тавигдах шаардлага 4.4. Хэрэглэгчийн өгөгдлийн сангийн нөөц хувь 4.5. Системинй өгөгдлийн сангийн нөөц хувь 4.6. Hard дискэндэх өгөгдлийн алдагдлаас урьдчилан сэргийлэх 4.7. Нөөц хувьд бэлтгэх 4.8. Нөөц хувийг үүсгэх 5. Өгөгдлийн санг сэргээх нь 5.1. Өгөгдлийн санг сэргээх 5.2. Сэргээх сценари 6. Дүгнэлт 7. Ном зүй www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 22-Oct-2014

190 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Ugugdliin Sangiin Biy Daalt

Өгөгдлийн сангийн нөөц хувь ба өгөгдлийн санг сэргээх нь

1

Гарчиг

1. Оршил

2. Зорилго

3. Зорилт

4. Өгөгдлийн сангийн нөөц хувь

4.1. Нөөц хувийн үндсүүд

4.2. Нөөц хувийн үгсийн тайлбар

4.3. Нөөц хувьд тавигдах шаардлага

4.4. Хэрэглэгчийн өгөгдлийн сангийн нөөц хувь

4.5. Системинй өгөгдлийн сангийн нөөц хувь

4.6. Hard дискэндэх өгөгдлийн алдагдлаас урьдчилан сэргийлэх

4.7. Нөөц хувьд бэлтгэх

4.8. Нөөц хувийг үүсгэх

5. Өгөгдлийн санг сэргээх нь

5.1. Өгөгдлийн санг сэргээх

5.2. Сэргээх сценари

6. Дүгнэлт

7. Ном зүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Ugugdliin Sangiin Biy Daalt

Өгөгдлийн сангийн нөөц хувь ба өгөгдлийн санг сэргээх нь

2

Оршил

Ямар нэгэн хэрэгтэй мэдээллүүдийн эмх цэгцтэй цуглуулгыг өгөгдлийн сан гэнэ. Мэдээллийн сан өгөгдлийн сан гэдэг ойлголт нь нэг ойлголт юм. Бид өдөр тутмынхаа амьдралд өгөгдлийн сантай харьцаж байдаг. Номын сан гэдэг бол тэр чигээрээ өгөгдлийн сан, бид өдөр тутам ATM –с мөнгө авдаг мөнгөний машин ч гэсэн тэр чигээрээ гайхалтай зохиогдсон өгөгдлийн сан юм.

Зорилго

Өгөгдлийн сангийн нөөц хувь болоод өгөгдлийн санг хэрхэн сэргээдэг тухай судалж мэдэх

Зорилт

Өгөгдлийн сантай холбоотой ном зохиол судлах Өгөгдлийн сангийн нөөцийн тухай мэдээлэл цуглуулах Өгөгдлийн сангийн нөөцийг хэрхэн сэргээх тухай интернет цахим хуудас

болоод SQL-н ном унших Цуглуулсан мэдээллээ боловсруулж, дүгнэлт хийх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Ugugdliin Sangiin Biy Daalt

Өгөгдлийн сангийн нөөц хувь ба өгөгдлийн санг сэргээх нь

3

Хард дискэн дэхь өгөгдлийг алдагдлаас урьдчилан сэргийлэх.

Юуны өмнө SQL серверт байрлах хард дискний эвдрэлээс урьдчилан сэргийлэх аргуудаас авч үзье.Нөөц хувь нь өгөгдлийн алдагдлыг зөвхөн програмын түвшинд буюу өс-д шийдвэрлэдэг бөгөөд аппаратын төвшинд шийдэж чаддаггүй. Гэсэн ч нөөц хувийг бэлтгэх нь өгөгдөл хамгаалах хамгийн үр дүнтэй аргад тооцогдсоор байна. 2 дискэн дээр авч үзвэл, нэг дээр нь өгөгдөл өөрчлөгдөхөд нөгөөх дээр нь мөн адил өгөгдөл өөрчлөгдөнө. Хуулбарлах үед диск нь нөгөө диск дээр буулгагдах боловч логикоор биш физик хуулбарлалтт явагддаг. Хуваарилагдсан дискний үед өгөгдлийг жижиг хэсгүүдэд хуваан, хэд хэдэн диск дээр байршуулна. Эдгээр аргуудыг SCSI диск дээр хийдэг.

RAID систем

Өгөгдлийг толин буулгалт хийх, хувилах , хуваарилах үйлдлийг RAID(Redundant array of in expensive Disks ) гэдэг системд хийдэг. RAID системд дискүүдийг өгөгдлийн хамгаалалт болон үр бүтээмжийн хамгийн өндөр байхаар тохиргоо хийдэг. Өгөгдөл хамгааллын найдвартай байдлыг хангаснаар SQL SERVER-ийн аппарат хангамжийн орчноос болж гарч болох ихэнх эвдрэлээс урьдчилан сэргийлж чадна.

RAID системийн 7-н түвшин байдаг.

RAID 0 Эвдрэлд тогтвортой систем биш энэ түүний найдвартай ажиллагаа маш бага болохыг илэрхийлдэг. Энэ төрлийн дискний бүтээмж нь нилээн өндөр.

RAID 1 Өгөгдлийн толин тусгал болон хувилалтыг хийнэ. Хэрвээ толин тусгал хийж байх явцад физик диск эвдэрвэл бүх өгөгдөл эргэлт буцалтгүй алдагдана. Харин өгөгдөл хувилах үед диск эвдрэхэд өгөгдөл алдагдахгүй. Нэмэлт зардал маш их шаарддаг.

RAID 2,3,4 Хоцрогдсон хэрэгцээнээс гарсан системүүд.

RAID 5 Гурваас цөөнгүй логик дискнээс тогтоно. Диск бүр нь өгөгдлийн блок болон хяналтын өгөгдөл хадгална.хяналтын өгөгдлүүд нь алдагдсан өгөгдлүүдийг сэргээх боломж олгодог тооцоолсон утгуудын цуглуулга юм.аль нэг нь гэмтлээ гэхэд бусдынх нь тусламжтайгаар сэргээх боломжтой, үнэ өртөг болон найдвартай ажиллагааны хувьд хамгийн тохиромжтой сонголт болно гэж бодож байна.

RAID 5 систем дэхь өгөгдлийн хуваарилалт.

RAID 10 Толин тусгал болон хувилах үйлдэл нь үнэ өртгийн хувьд өндөр байдаг учир том хэмжээтэй дискүүд шаардлагатай байдаг.

Өгөгдлийн блок 1

Өгөгдлийн блок 1

Хяналтын өгөгдлүүд 3

Өгөгдлийн блок 1

Өгөгдлийн блок 1

Хяналтын өгөгдлүүд 3

Өгөгдлийн блок 1

Өгөгдлийн блок 1

Хяналтын өгөгдлүүд 3

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Ugugdliin Sangiin Biy Daalt

Өгөгдлийн сангийн нөөц хувь ба өгөгдлийн санг сэргээх нь

4

RAID-ийн аппарат хангамжийн дэмжлэг

Компьютерийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч олон компаниуд голдуу RAID массивыг дэмжсэн нэмэлт платуудыг санал болгож байна. Нэг ийм плат нь хэд хэдэн хард дисктэй тэнцэнэ.

RAID-ийн програм хангамжийн дэмжлэг

Windows 2000 –д RAID нь 0,1 ба 5-ыг дэмждэг. Харин Windows98,windows professional хувилбарууд нь програм хангамжийн хувьд RAID массивыг дэмждэггүй. Аппарат хангамжийн хувьд аль аль нь хэвийн ажилдаг. Үйлдлийн систем нь тийм зүйлс байгаа гэдгийг анзаардаггүй гэхэд болно.

Нөөц хувийн үндсүүд.

SQL SERVER-т өгөгдлийн нөөц хувийг динамикаар гүйцэтгэдэг. Энэ нь өгөдлийн

нөөцийг хэрэглэхэд өгөгдлийн сангийн хэрэглэгчдийн нөөц үйл ажиллагааг зогсоох шаардлагагүй гэсэн үг юм. Нөөц хувийг бэлтгэхдээ хэрэглэгчдийн үйл ажиллагааны хамгийн хамгийн бага идэвхжилийн үед хийх нь илүү тохиромжтой. Энэ үед аппарат болон програм хангамж хамгийн бага ачаалалтай байх болно.гэхдээ нөөц хувь бэлтгэх нь системийн нийт бүтээмжинд нөлөөлдөггүй. Өгөгдлийн нөөц хувь бэлтгэхэд төгсгөлийн цэгийг үзүүлэлт болгон ашигладаг. Иймээс 18:00 төгсгөлийн цэгийг сонгосон болон яг энэ агшинаас өмнө бүх асуулгыг дуусгана. Өгөгдлийн файлын болон транзакцын бүртгэлийн нөөц хувиуд нь нөөц хувийг хадгалах тусгай төхөөрөмжүүд тээр динамикаар хадгалагдаж байдаг. Нөөц хувийг хадгалах төхөөрөмжөөр хард диск , зөөврийн хард диск , соронцон лентийг ашиглаж болно.

Нөөц хувийн төрлүүд.

Өгөгдлийн сангийн бүтэн нөөц хувь

Хуваарилагдсан нөөц хувь

Файл болон файлын төрлийн нөөц хувь

Транзакцийн төрлийн нөөц хувь

Хяналтын цэг

Хяналтын цэг гэдэг нь өөрчлөгдсөн бүх өгөгдөл дискрүү бичигдэх цаг хугацааны тодорхой мөчийг хэлнэ. Диск дээр бичлэг хийнэ гэдэг олон тооны үйлдлүүдийг дагуулдаг. Гэхдээ хяналтын цэгүүд бүх өөрчлөлтийг санах ойгоос дискрүү бичих үндсэн механизм юм. Бусад бүх үйлдлийн адил хяналтын цэгүүд нь транзакцийн бүртгэлд шилжинэ.

Нөөц хувийн үг хэллэгүүд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Ugugdliin Sangiin Biy Daalt

Өгөгдлийн сангийн нөөц хувь ба өгөгдлийн санг сэргээх нь

5

Баримт бичигт нэмэлт тодорхойлолт тайлбарыг шаардсан хэд хэдэн үг хэллэг байдаг. Нөөц хувийн цуглуулга нь нөөц хувь хийх команд болгоны дараа үүснэ.

2 диск дээрх өгөгдөл яг ижил бол тэдгээрийг толин тусгалтай гэнэ.

Нөөц хувийн хадгалах төхөөрөмжийн бүлэг гэсэн ойлголтыг тайлбарлавал төхөөрөмжийн тусламжтайгаар байгуулагдсан соронзон туузтай бүх кассетыг хэлнэ.

Администраци хийх тохиолдолд нөөц хувийг хэд хэдэн төхөөрөмж дээр гүйцэтгэнэ. Энэ үйлдлийг параллель хуваарилагдсан нөөц хувь үйлдэх гэж хэлдэг.

Noindex- өс-ийн индекслээгүй кластерыг шалгахыг тодорхойлно.

Repear_allow_data_loss - Repear_Rebuild тохируулгаар өгөгдлийн алдааг засахыг заана. Энэ үед текст агуулсан болон зураг агуулсан хуудсанууд , санах ойн эвдрэлтэй хуудаснууд цэвэрлэгдэнэ. Энэ тохиолдолд нэг хэрэглэгчийн горимл шилжих хэрэгтэй.

Repear_Fast- ӨС-ийн эвдэрсэн индексүүдийг хэрвээ энэ үйлдэл аюулгүй бол өөрчилнө. Хүнд биш алдаанууд засагдана. Энэ тохируулгыг хэрэглэхийн тулд нэг хэрэглэгчийн горимд шилжинэ.

Repear_Rebuild- эвдэрсэн индексүүдийг сэргээнэ. Гэхдээ энэ үйлдэл их хугацаа шаардаж илүү хүнд алдаануудыг засах боломж олгодог. Нэг хэрэглэгчийн горимд шилжинэ.

ALL_ERRORMSGS- Командын дуудсан бүх мэдээг буцаана.

NOINFORMSGS – зөвхөн чухал мэдээг дэлгэц дээр гаргана. Энэ тохируулгыг байнга хэрэглэхийг зөвлөж байна.

TABLOCK – хуудсыг блоклохын оронд нийтийн хандалттай хүснэгтүүдийг блоклохыг тодорхойлно. Энэ тохируулга нь ачаалал ихтэй орчинд хэрэглэгдэнэ.

ESTIMATEONLY- CHECKDB командыг биелүүлэлгүйгээр ӨС-г шалгахад tempdb ӨС-д шаардагдах орон зайн хэмжээг тодорхойлохыг заана.

PHYSICAL_ONLY- ӨС-ийн зөвхөн физик бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг заана. Энэ нь шалгах үйлдлийг хурдасгаж диск дээрх алдаа санах ойн хуудсууд дахь алдааг тодорхойлж өгнө.

TABLERESULTS- ӨС-г шалгах командын үр дүнг select командын гаргах форматаар заана. CHECKDB командын хариуг хүснэгт хэлбэрээр харуулна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Ugugdliin Sangiin Biy Daalt

Өгөгдлийн сангийн нөөц хувь ба өгөгдлийн санг сэргээх нь

6

Нөөц хувьд тавигдах шаардлагууд

Нөөц хувийг гүйцэтгэх хариуцлага хэнд оногдох вэ? Нөөц хувийг шалгах ӨС-ийг сонгох Нөөц хувийг байршуулах Нөөц хувийг байгуулах давтамж Нөөц хувийг хадгалах хугацаа ӨС-г сэргээхэд шаардлагатай хугацаа ӨС-г сэргээх төлөвлөгөө. Нөөц хувийг хадгалах газар

Нөөц хувь хийх нь хүнд нүсэр ажил. Гэхдээ түүнийг системтэйгээр хийвэл тийм ч хэцүү биш байх болно. Нөөц хувийн хэрэглүүрийг шалгах тохируулахад олон цаг хөдөлмөр орох боловч өгөгдөл эвдрэх тохиолдолд өөрийн үр дүнгээ өгнө. Нөөц хувь үйлдэх нь туйлын чухал учраас түүнийг системийн администратор өөрөө гүйцэтгэнэ.

Өгөгдлийн сангийн эвдрэлийн үед түүний нөөц хувийг бэлтгэж болно. Гэхдээ дандаа биш иймээс нөөц хувийг үйлдэхийн өмнө ӨС-г заавал шалгах зайлшгүй шаардлагатай гэдгийг та бүхэн анхаарсан байлгүй. Нөөц хувийг өгөгдөл сэргээхэд тохирох эсэхийг байнга шалгаж байх нь илүүдэхгүйн зэрэгцээ иймэрхүү өгөгдөл сэргээх үйлдэл нь тусгай тестийн сервер дээр хийгдэх ба ӨС-г бүх обьектууд ажиллах чавдарыг шалгана. Зөвхөн ийм байдлаар нөөц хувийн сэргээгдэх чадварыг мэдэж болно. SQL сервер нь нөөц хувийн бүрэн бүтэн байдлыг түүнийг байгуулж дууссаны дараа шууд шалгаж чадна.

Өгөгдлийн сангийн нөөц хувийг бүх хэрэглэгчийн ӨС-г хувьд үйлдэнэ. Заавал нөөц хувийг нь бэлтгэх ѐстой өгөгдлийн санд master, msdb багтана. Model ӨС-гийн нөөц хувийг сургалтын журмаар хийж болно.

ӨС-гийн нөөц хувийг хард диск, соронзон лент, сүлжээний диск, бусад диск дээр хадгалаж болно. Хамгийн өргөн хэрэглэгддэг нь соронзон лент ба түүний хэрэглээ нь бичиж , унших үйлдлийг удаан хийдгээс болоод хязгаарлагдмал байдаг. Хамгийн хурдан диск төхөөрөмж юм. Нөөц хувийг сервэр компьютерийн харл диск дээр эсвэл сүлжээний диск дээр хадгалснаар түүний найдвартай байдлыг хангаж чадна. Сүлжээний диск дээр хадгалахдаа өндөр хурдтай сүлжээний холболт 2000-ийн удирдлагын хэрэглүүрийг ашиглах шаардлагатай.

нөөц хувийг ямар давтамжтай хийх нь ӨС-гийн хэмжээ, өгөгдөл сэргээх шаардагдах хурдаас хамаардаг. Хэдэн гигабайт хэмжээтэй ӨС-ийн нөөц хувийг өдөрт нэг удаа транцакзийн бүртгэлийг хатуу тогтоосон цагуудад өдөрт хэд хэдэн удаа гүйцэтгэнэ. ӨС-гийн нөөц хувийг 7 хоногт 1 удаа транцакзийн бүртгэлийг мөн өдөрт нэг удаа хийнэ. Системийн ӨС-гийн хэмжээ ихсэх тусам түүний бүтэн хувийг нэг удаа хийх зайлшгүй шаардлагатай.үүний тулд өндөр хурдтай хадгалах төхөөрөмж худалдан авах хэрэгтэй. SQL серверт нөөцийн хувь бэлтгэх хурдан хадгалан төхөөрөмж дээр хийхээс илүү хурдан байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Ugugdliin Sangiin Biy Daalt

Өгөгдлийн сангийн нөөц хувь ба өгөгдлийн санг сэргээх нь

7

Нөөц хувийг дараагийн хувийг бэлтгэх хүртлээ найдвартай хадгална ихэнх тохиолдолд 2 долоо хоногоос илүүгүй хугацаатайгаар хадгална. Удаан хугацаагаар ч хадгалагддаг ӨС байдаг. ӨС-г сэргээхэд шаардагда хугацаа ӨС-г сэргээх үйлдлийг хурдасгахын тулд нөөц хувийг тестлэх үйлдлийг тогтмол хийх шаардлагатай.

ӨС-гийн администраторуудын үүрэгт урьдчилан таамаглаагүй эвдрэлийн үед ӨС- г сэргээх төлөвлөгөөг зохиох явдал ордог. Нөөц хувь бэлтгэхэд шаардлагтай хэрэглүүрүүдэд дараах элементүүд багтана.

Хэрэглэгчийн өгөгдлийн сангийн нөөц хувь

Хэрэглэгчийн өгөгдлийн сангийн нөөц хувийг өдөр бүр хийх шаардлагатай хэмээн өмнө нь бид бүхэн үзсэн. Хамгийн багадаа 7 хоногт нэг удаа бүтэн хувийг , өдөртөө нэг удаа транцакзийн бүртгэлийг хийнэ. Бүтэн нөөц хувийг бэлтгэх үед транцакзийн бүртгэл цэвэрлэгддэг. Мөн транцакзийн бүртгэл цэвэрлэгдэдгүй нөөц хэд хэдэн төрөл байдаг. Дараах тохиолдлуудад нөөц хувийг бэлтгэх хэрэггүй:

Өгөгдлийг зөвхөн унших төлөвт байгаа харин нөөц хувийг хийчихсэн.

Тест хийх зориулалттай ӨС бөгөөд үнэт мэдээлэлгүй

Өгөгдөл бие даасан найдвартай эх үүсвэрээс сэргээгддэг. Гэсэн хэдий ч нөөц хувийг хааяа ч гэсэн хийх хэрэгтэй. Харин нэлээн хэдэн гигабайт ӨС-гийн хувьд дараа нь шууд нөөц хувийг хийж авна.

Системийн өгөгдлийн сангийн нөөц хувь

Системийн өгөгдлийн санд master, model, msdb, tempdb хамаарагдана. Эдгээр ӨС-ийн нөөц хувийг хэрэглэгчийн ӨС-аас өөрөөр хийнэ.

Master Системийн өгөгдлийн сан дотроос хамгийн онцгой нь юм. Ямар нэгэн шалтгаанаар тэрнийг алдвал SQL сервер ажиллаж чадахгүй. Тиймээс нөөц хувь хийх арга, түүнийг хамгаалах тал дээр маш хянамгай байх хэрэгтэй . master ӨС-д ямар өгөгдөл хадгалагдадгыг авч үзье.

ӨС-уудын нэрүүд

Бүртгэлийн бичлэгүүд

Хэрэглэгчийн болон системийн алдааны тухай мэдээллүүд

Бусад Мастер ӨС-ийн нөөцийг өдөрт нэг удаа хийвэл илүүү тохиромжтой. Их өөрчлөлтийн дараа мастер өгөгдлийн сангийн нөөц хувийг заавал хийнэ. Анхааруулга: өгөгдөл сэргээх энгийн загварыг мастер өгөгдлийн сан автоматаар ашигладаг. Учир нь өгөгдлийн сангийн бүтэн нөөц хувь үүснэ.

Msdb МСДБ ӨС нь SQL SERVER AGENT албаны төлвийн тухай , хуулбарлалтын үйлдлийн тухай мэдээлэл агуулна. Энэ ӨС-ийг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Ugugdliin Sangiin Biy Daalt

Өгөгдлийн сангийн нөөц хувь ба өгөгдлийн санг сэргээх нь

8

ашиглаж байгаа бол тогмтол нөөц хувийг хийх шаардлагатай. Долоо хоногт нэг удаа нөөц хувийг, өдөрт нэг удаа транзакцийн бүртгэлийг хийвэл зохино. Байнга нөөц хувийг үйлдэдгүй. Зөвлөмж: msdb ӨС нь өгөгдөл сэргээх энгийн загвартай , түүнийг зоригтойгоор дүүрэг загварт шилжүүлэх хэрэгтэй.

Model Системийн ӨС-үүдээс хамгийн бага өөрчлөгддөг нь модель ӨС юм.түүнд хэрэглэгчийн хүснэгтүүд хадгалагдсан процедур дүрслэлүүд өгөгдөл хамгаалах хэрэглүүрүүдийг нэмсний дараа бүхий л оршин тогтнох хугацаандаа өөрчлөгдөхгүй. Гэсэн хэдий ч өгөгдлийн сангийн администраторууд нөөц хувийг байнга хийдэг . үүнийг муу гэж хэлж болохгүй юм. Мастер өгөгдлийн сан сэргээгдэсний дараа model ӨС бас сэргээгддэг.

Tempdb SQL серверийг ачаалах бүрт энэ ӨС сэргээгдэж байдаг. Гэвч түүний нөөцийг бэлтгэх хэрэггүй гэсэн үг биш юм. Өгөгдөл сэргээх энгийн загварыг ашиглана.

Түгээлтийн ӨС ӨС-ийн хуулбарлалтын үед түгээлтийн ӨС нь нөөц хувийн хувьд дурын чухал өгөгдлийн сантай адил юм. Өдөр бүр нөөц хийх, транзакцийн бүртгэлийг арай олон удаа хийх нь чухал юм.

Нөөц хувьд бэлтгэх нь

энэ бид өгөгдлийн сангийн бүтэн нөөц хувь, хуваарилагдсан нөөц хувь файл болон файлын бүлгийн нөөц хувь, транцакзийн төрлийн нөөц хувийг үйлдэх болно. Юуны өмнө хадгалах төхөөрөмжтөй байх тэдгээрийн цогц бүрэн бүтэн байдлыг хангах хэрэгтэй.

Нөөц хувьд бэлтгэх төхөөрөмжийг үүсгэх

Нөөц хувийн төхөөрөмж – энэ бол SQL SERVER-ийн системийн каталоги дахь локал хард диск дээрх соронзон лентэн дээрх эсвэл алслагдсан компьютерийн хард дискэн дээрх файлын байршлын физик зам ба логик нэрийг агуулсан заагч юм. Ингэснээр BACKUP командыг өгөхдөө нөөц хувийн логик нэрийг заана.харин түүний байршлыг заахгүй.

Нөөц хувийг үүсгэх нь

Нөөц хувийн төхөөрөмжийг байгуулж, ӨС-ийн бүрэн бүтэн байдал, алдаатай эсэхийг шалгасны дараа ӨС-ийн нөөц хувийг бэлтгэх ажилдаа орно. Хамгийн түрүүнд ашиглах нөөц хувийн төхөөрөмжийг зааж , түүний параметрүүдийг тохируулах зайлшгүй шаардлагатай.

Нөөц хувийн төхөөрөмжийн параметрүүд

Өгөгдлийн нөөц хувийг нэг эсвэл хэд хэдэн төхөөрөмж дээр хийнэ. Мөн нэг төхөөрөмж дээр хэд хэдэн хувийг үүсгэж болно. Нөөц хувийг үүсгэхдээ файлын нэрийн оронд төхөөрөмжийн нэрийг эсвэл эсрэгээр нь зааж өгч болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Ugugdliin Sangiin Biy Daalt

Өгөгдлийн сангийн нөөц хувь ба өгөгдлийн санг сэргээх нь

9

Нэг төхөөрөмж дээрх нөөц хувь

нэг төхөөрөмж дээр нөөц хувийг бэлдэх нь хамгийн түгээмэл арга бөгөөд танд бас зөвлөж байна. ӨС тус бүрт зориулан өөрийн гэсэн нөөц хувийн төхөөрөмж байгуулна. Энэ нь хамгийн тохиромжтой байдаг. Хард диск дээр нөөц хувийг хадгалах нь хамгийн сайн арга юм. Нөөц хувийн файлыг алдах тохиолдолд ганцхан өгөгдлийн сангийнхийг алдах болно. Нөөц хувийг соронзон лентэн дээр хадгалах тохиолдолд нэг лентэн дээр олон өгөгдлийн сангийн нөөцийг хадгалаж болдог.

Параллель хуваарилагдсан нөөц хувь

Параллель хуваарилагдсан нөөц хувийг хийнэ гэдэг нь нэг ӨС-гийн нөөцийг хэд хэдэн төхөөрөмж дээр байгуулахыг хэлнэ. Үүний тулд backup команданд хэд хэдэн нөөц хувийн төхөөрөмжийг зааж өгөх хэрэгтэй. SQL SERVER нь төхөөрөмжүүдийн ажлыг хуваарилаж тэдгээрийг зэрэг параллелаар ажилдаг. Энэ хувилбарт 64 хүртлэх тооны төхөөрөмжийг ачааллаж чадна.

Энэ аргын давуу талыг соронзон лент ашиглах үед мэдэж болно. Сервер үү хэд хэдэн төхөөрөмж залгаж ӨС-ийн нөөцийг бэлтгэнэ.

Нэг төхөөрөмж дээрх хэд хэдэн нөөц хувь

Нэг төхөөрөмж дээр хэд хэдэн нөөц хувийг ашиглах боломжтой. Энэ аргыг ихэвчлэн соронзон лентэн дээр ашигладаг. Хард диск дээр ч бас хэрэглэгдэнэ. Гэхдээ зөвлөдгүй. Нөөц хувийн төхөөрөмжийн файл эвдрэх үед түүн дээр хадгалсан бүх нөөцүүд алдагдах болно.

Бүх өгөгдлийн сангийн нөөц хувь.

Дээр дурьдсан асуудлууд нь өгөгдлийн сангийн нөөц хувийг бэлтгэх backup database командын тайлбараар шийдэгдэнэ. Бичигдэх хэлбэр.

Хуваарилагдсан нөөц хувь

Хуваарилагдсан нөөц хувийн үед байгаа нөөц хувь дээр сүүлчийн нөөц хувиас хойш өөрчлөгдсөн хуудсуудыг нэмдэг. Давтан нөөц хувийг хийхэд анхны хуваарилагдсан нөөц хувь түүнийг хийснээс хойш өөрчлөгдсөн бүх хуудаснууд шинэ нөөц хуудсанд байх болно. Бүх өгөгдлийн сангийн бэлэн болсон нөөц хувийн хувьд худаарилагдсан нөөц хувийг хийх нь илүү тохиромжтой

Нөөц хувийг хадгалах хугацааг тохируулах

EXPIREDATE, RETAINDAYS параметрүүдийг заах үед нөөц хувийг хадгалах хугацаа серверийн media retention параметрээр автоматаар заагддаг. Шаардлагатай тохиолдолд энэ утгыг өөрчлөхдөө sp_configure процедурыг ашиглана.

Жишээ нь: нөөц хувийг хадгалах хугацааг 30 хоног болгоѐ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Ugugdliin Sangiin Biy Daalt

Өгөгдлийн сангийн нөөц хувь ба өгөгдлийн санг сэргээх нь

10

Exes sp_configure ‘media retention’ , 30

RECONFIGURE WITH OVERRIDE

Шинэ параметрийг хүчинтэй болгохын тулд SQL серверийг ахин ачааллуулна.

Файл болон файлын бүлгийн нөөц хувь

файл болон файлын бүлгийн нөөц хувийг хийх команд нь ӨС-аас бага зэрэг ялгаатай. Файл болон файлын бүлгийн нөөц хувийг бүх ӨС-ийн бүтэн нөөцийг хийх боломжгүй бол хийдэг. Голдуу бүх ӨС-ийн нөөц хувийг файл болон файлын бүлгийн нөөц хувьтай хавсруулан хийдэг. Үүнийг хэрэгжүүлэхэд транзакцийн бүртгэлийн нөөц хувийг хийх зайлшгүй шаардлагатай болдог. Бичигдэх хэлбэр:

BACKUP DATABASE {database_name|@database_name_var}

<file_or_filegroup>[,…n]

TO <backup_device>[,…n]

[WITH

[BLOCKSIZE={blocksize_variable}]

[[]DESCRIPTION={‘text’|@text_variable}]

[[,]DIFFERENTIAL]

[[,]EXPIREDATE={date|@date_var}...

Агуулга

Өгөгдлийн сангийн сэргээлт

Сэргээх сценари

Өгөгдлийн сангийн сэргээлт нөөц хувь нь туйлын хэрэгтэй зүйл. Гэхдээ түүнийг ашиглахгүй байвал бүр ч сайн тэдгээр нь хэцүү үед таныг авардаг. Диск төхөөрөмж ажилгаагүй болох, ӨС-ийн файл эвдрэх үед өгөгдлийг зайлшгүй сэргээх шаардлагатай. , тэгэхгүй бол ӨС нь үйл ажиллагаагаа ачааллаж чадахгүй.

Өгөгдлийг автоматаар сэргээх

Өгөгдлийг автоматаар сэргээх үйлдэл SQL SERVER-ийг ачааллах болгонд ажиллаж байдаг. Энэ үйлдлийг хэн ч зогсоож чадахгүй. Түүгээр оролдох ч хэрэггүй.

SQL SERVER - ийг дахин ачааллах үед хяналтын цэгээс хойш өгөгдсөн болон бүртгэгдсэн транзакцийг давтахад чиглэгдсэн тодорхой бүлэг команд хийгдэж байдаг. ӨС-ийн бүтэц нөөц хувийг байгуулсан цэгээс хойш бүртгэгдсэн транзакцууд ӨС-д дахин хэрэгжидгүй.иймээс серверийн зүгээс харахад тэдгээр нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Ugugdliin Sangiin Biy Daalt

Өгөгдлийн сангийн нөөц хувь ба өгөгдлийн санг сэргээх нь

11

ерөөсөө байхгүй гэсэн үг юм. Автомат сэргээлтийн дараа ӨС-нь логик тогтвортой хэлбэрт ордог.

Автомат сэргээлт нь SQL Server ямар ч байдлаар тасалдсан үед өс-н бүтцийг логикоор бүтэн сэргээх үйлдлийн баталгаа болдог. Сервер гэнэт зогссон тохиолдолд ч саадгүй ажиллаж, онцын хүндрэл гаргадаггүй. Бүх биелэгдсэн транзициудын бүртгэлийн хуудсууд нь хард диск дээр хадгалагдана. Энэ горимыг синхронон бичлэг гэж нэрлэдэг. Ийм байдлаар өс-н удаан хугацааны өөрчлөлтүүд хард дээр хадгалагдаж байдаг.

Өс-г сэргээх бүх үйлдэл SQL Server-н алдааны бүртгэлийн журналд бичигддэг.

1. SQL Server Enterprise Manager програмыг ачаалан сервертэй холбогдон manаgеment хавтсыг нээн SQL Server Logs дээр 2 дарна. Нээгдэх цонхонд алдааны бүртгэлийн бүх зургаан журналыг харах болно.

2. Танилцах гэж буй журналаа сонгоод баруун самбарт агуулгыг нь харах болно.

3. Starting Up database Master бичлэгийг олох хэрэгтэй. Алдааны бүртгэлд Recovery Complete гэж бичлэгтэй бүх өгөгдлийн сэргээлт амжилттай болсон гэсэн үг юм.

Автомат сэргээлтийн тохируулга

Өс-н автомат сэргээлтийн хамгийн чухал үе шат нь сэргээх интервал (Recovery Interval) параметрийн тохируулга юм.Энэ нь SQL Server хамгийн ихдээ хэдий хугацаанд өс-г сэргээхийг тодорхойлно. Шууд 0 гэсэн утгыг авдаг. Энэ нь SQL Server автоматаар хяналтын цэгүүдийг заадаг давтамжийг тохируулдаг гэсэн үг юм. Сэргээх интервалыг sp_configure системийн хадгалагдсан процедур ашиглан зөөж өгнө. Жишээ нь сэргээх интервал 3 минут.

EXEC sp_configure’recovery Interval’,3

GO

RECONFIGURE WITH OVERRIDE

GO

Өгөгдлийг гараар сэргээх

Ихэнхи тохиолдолд гараар сэргээх үйлдэл нь илүү үр дүнтэй байдаг. ӨС-г гарааг сэргээхэд бүтэн нөөц хуввиас болон хуваарилагдсан нөөц хувиас хийнэ. Шаардлагатай бол транзакцийн бүртгэлийг сэргээнэ. Гараар сэргээх үйлдэл нь өс, түүнийг сэргээх болсон шалтгаанаас хамаарна.

Эхлээд нөөц хувиас өгөгдлийн санг сэргээнэ. Хаин дараа нь транзакцийн бүртгэлийн тусламжтайгаар өгөгдлийн нөөцийг бэлдсэнээс хйошх үйлдлүүд сэргээгдэнэ, эсвэл цуцлагдана.Өс-н сэргээлт нь тодорхой транзакцийн бүртгэлд тусгайлан заагдсан хяналтын цэг хүртэл хийгдэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Ugugdliin Sangiin Biy Daalt

Өгөгдлийн сангийн нөөц хувь ба өгөгдлийн санг сэргээх нь

12

Файлуудаас сэргээх

Сэргээх үйлдлийг судлахын өмнө чухал ойлголт болох байнга хийгддэг файл холбох үйлдэлтэй танилцъя. Шаардлагатай тохиолдолд файлыг өгөгдлийн сангаас салгаж, бас холбож болно. Үүний тулд SQL Servert системийн хадгалагдсан процедур болон CREATE DATABASE операторыг FOR ATTACH рамаметртэй ашиглана.

Сэргээх снераци

Диск эвдэрсний дараа сэргээх

SQL Server-т өгөгдөл алдагдах нэг шалтгаан нь голдуу диск эвдрэх явдалбайдаг. Энэ тохиолдолд өс-г сэргээхийн тулд дараах үйлдлүүдийг гүйцэтгэнэ.

1. Диск болон өс-г зөв сэргээхэд шаардлагатай бүх мэдээллийг цуглуулна. 2. Хэрвээ ашиглагдах бол Транзакцийн бүртгэлийг хадгална. 3. Эвдэрсэн өс-г устгана. 4. Эвдэрсэн дискийг солино. 5. ӨС болон Транзакцийн бүртгэлийг сэргээнэ.

Дүгнэлт

Энэхүү бие даалтийг хийснээр ӨС-н нөөц хувь болоод гэмтсэн ӨС-г хэрхэн сэргээх

талаар багагүй зүйл мэдэж авлаа. Өгөгдлийн сангийн сэргээх кодуудыг туршиж

үзлээ. Өгөгдлийн сангийн нөөц хувь, түүнийг сэргээх аргууд, тохиргооны талаар

ерөнхий мэдлэгтэй боллоо.

Ашигласан ном

Өгөгдлийн сан /н.Адилбат/

SQL SERVER 2000

Интернет цахим хуудас

www.zaluu.comwww.zaluu.com