tsetsiin dugnelt

9
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙМАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА 2016.06.10

Upload: umguullin-mongol-umguulugch

Post on 16-Apr-2017

154 views

Category:

Law


2 download

TRANSCRIPT

Page 1: Tsetsiin dugnelt

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

ТУХАЙ, ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТ ҮНДСЭН

ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙМАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН

ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА

2016.06.10

Page 2: Tsetsiin dugnelt

АГУУЛГА

1. МУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАСАН МЭДЭЭЛЭЛ.

2. УЛСЫН ИХ ХУРЛААС ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАСАН ТАЙЛБАР.

3. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН №08 ДУГААР ДҮГНЭЛТ.

- ҮНДЭСЛЭЛ

- ДҮГНЭЛТ

Page 3: Tsetsiin dugnelt

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАСАН МЭДЭЭЛЭЛ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд оршин

суугч иргэн Г.Болорцэцэг

мэдээлэл

Page 4: Tsetsiin dugnelt

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАСАН МЭДЭЭЛЭЛ

1. 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл заалт нь МУ-ын Үндсэн хууль зөрчсөн.

2. Үндсэн хуулийн цэц нь 2015-05-13-ны өдрийн 06 дүгнэлт, 2015-06-24-ны өдрийн 05 тогтоолоор МУ-ын шүүхийн тухай хуулийн 17-р зүйлийн 17.2 дах хэсгийн заалт Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянаад МУ-ын шүүхийн тухай хуулийн 17-р зүйлийн 17.2 дах хэсэгт “хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж шийдвэрлэсэн атлаа дээрх хуулиудад өөрчлөлт оруулсан.

МУ-ын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дах хэсэгт “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ...хэрэв Улсын Дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Үндэслэл

Мэдээллийн агуулга

МУ-ын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “МУ-ын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах. ...” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Page 5: Tsetsiin dugnelt

ХАРЬЦУУЛАЛТ_____________________________________ Батлагдсан хууль Нэмэлт, өөрчлөлт

ЭБШ хууль 347 дугаар зүйл :2014-04-24

ЭБШ хууль 347 дугаар зүйл:2016-02-05

347.1. Хяналтын журмаар хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, тогтоол гаргах бөгөөд энэ нь эцсийн шийдвэр байна.....347.2. Энэ хуулийн 347-д заасан тогтоол хууль зөрчсөн гэж үзэж хэргийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр уг тогоолыг гардан авснаас хойш ....30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.

347.1. Хяналтын журмаар хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, тогтоол гаргана.

Page 6: Tsetsiin dugnelt

УЛСЫН ИХ ХУРЛААС ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАСАН ТАЙЛБАР.

Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.1, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн “172-178 дугаар зүйлд” гэснийг “172-176 дугаар зүйлд” гэж өөрчилсүгэй.” гэж, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:... 347.1. Хяналтын журмаар хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, тогтоол гаргана.” гэж тус тус заасан.

МУҮХ-ийн Цэцийн 2015 оны 3,6 дугаар дүгнэлт, 5,7-р тогтоолуудыг гаргахдаа Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргахгүй, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхгүй гэж үзэж Монгол Улсын шүүхийн тухй хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, 17.2 дахь хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгосонтой нийцүүлж Улсын Их Хурал хуулиудыг баталсан.

Үндэслэл

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгчдийн бүрэлдэхүүнтэй холбогдсон заалтыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхийн тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдсон зохицуулалтыг хассан. Түүнчлэн ИХШХШ тухай хуулийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбогдсон зүйлүүдийг хүчингүй болгосо.

Page 7: Tsetsiin dugnelt

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН №08 ДУГААР

ДҮГНЭЛТИЙН ҮНДЭСЛЭЛ.

1. Улсын Дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаар хянаж эцэслэн шийдвэрлэхтэй холбоотой журмыг хүчингүй болгож өөрчлөн найруулсан нь ...Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд Шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэсэн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх, хуульд харшилсан шийдвэрээ ямар журмаар хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулалтгүй орхиж, хуулийн хийдэл бий болгожээ. Энэ нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байх бөгөөд Улсын Их Хурал хууль батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх хийдлийг арилгах боломжтой юм.

Page 8: Tsetsiin dugnelt

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН №08 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ҮНДЭСЛЭЛ Үргэлжлэл

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн холбогдох хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсэг, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалт, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3.

Page 9: Tsetsiin dugnelt

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН №25 ДУГААР ДҮГНЭЛТ.

Үндсэн хуулий цэц нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр

дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэж №08 дугаар дүгнэлт

гаргасан.

1. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдсон зохицуулалтыг ИХШХШ тухай хууль, ЗХХШ тухай хууль, ЭБШ тухай хуулиудаас хассан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... Шударга шүүхээр шүүлгэх, ...эрхтэй”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэсний тус тус зөрчөөгүй байна.

2. УИХ-д энэ дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг уламжилсан.